Sumiya
![](../assets/images/interviewees/990323.jpg)
Basic information
Interviewee ID: 990323
Name: Sumiya
Parent's name: Tümenjargal
Ovog: Asuud
Sex: f
Year of Birth: 1947
Ethnicity: Halh
Additional Information
Education: tusgai dund
Notes on education:
Work: retired
Belief: none
Born in: [None Given] sum, Ulaanbaatar aimag
Lives in: Shaamar sum (or part of UB), Selenge aimag
Mother's profession: nurse, cook
Father's profession: building engineer
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
family
education / cultural production
new technologies
relations between men and women
work
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Баасанхүү -
За бидний ажилд туслаж ярилцлага өгөхийг зөвшөөрч байгаа танд баярлалаа.
Сумъяа -
за.
Баасанхүү -
та өөрийгөө танилцуулаад хаана төрсөн гэдгээсээ эхлүүлээд өөрийн хүүхэд насны дурсамжаас бидэнтэй хуваалцахгүй юу?
Сумъяа -
за тэгье. Намайг Түмэнжаргалын Сумъяа гэдэг. Готовын Гомбын Түмэнжаргал гэж Дорноговийн Даланжаргал сумын гаралтай хүний 3-р охин болж Улаанбаатар хотод 1947 оны 12 сарын 16-ны өдөр төрсөн.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
за тэгээд яахав хүүхэд нас аав ээжийнхээ гар дээр байсан. Цэцэрлэг яслид явдагаа нэг муухан мэдэж..., яслид явсан л байлгүй бодвол.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
цэцэрлэгт явж байгаад цэцэрлэгээсээ сургуульд дамжсаныгаа мэддэг юм би. 10 жилийн 21-р дунд сургууль гэж сургууль..., уг нь бол би 4-р дунд сургуульд орсон юм. 4-р бага сургууль гэж байсан одоо арслантай гүүрийн яг хойд эрэг дээр.
Баасанхүү -
аанхан.
Сумъяа -
тэнд 1-р..., 2, 3-р ангидаа суралцаад тэгээд 10 жилийн 21-р сургууль гэж байгуулагдаад 5-р ангидаа би тэнд шилжээд л 21-р 10 жилийн анхны 10-ийн А-ийн төгсөлт.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
тэр сургуулийн 10 жил болсоны анхны төгсөлт 40 гаран жил болчихлоо доо. Тийн 40 нэлээн гаран болчихлоо. За одоо чинь би 62 хүрчихээд хүүхэд нас болуул би яахав сэхээтэн айлын хүүхэд.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
аав маань барилгын инженер, ээж маань мэргэжлийн тогооч байсан. Аан тэхдээ манай аав ээж хоёр бол их түүхтэйулсууд.
Баасанхүү -
за.
Сумъяа -
аав маань 45 оны чөлөөлөх дайнд оролцож явж байсан. Аан тэр дайнаасаа дөнгөж ирэнгүүтээ баруун хил рүү ээжтэй цуг баруун хилийн тулгалтанд ирсэн. Одоо аав маань 2 дайнд оролцож, ээж маань 1 дайнд оролцож явсан одоо ахмад дайчид.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
одоо Монгол улсын тусгаар тогтнолын төлөө тэмцэж явсан хүмүүс байхгүй юу.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
манай одоо аавын аав өвөө бол партизан хүн. Одоо Монголын хар цэрэг гэдэг одоо Хатанбаатар Магсаржавын цэрэгт Ховдыг манжын амбанаас чөлөөлөх тэр Сангийн хэрмийг эзлэх тэр дайнд оролцож явсан ийм түүхтэй.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
удмаараа ер нь Монгол улсын эрх чөлөөний төлөө тэмцэж байсан ийм баатарлаг гэр бүлийн хүмүүс шүү дээ.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
одоо удмын хүн байгаа юм аа.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
за тэгээд яахав баруун тэр дайнд оролцож явах үедээ ээж аав хоёр маань миний хамгийн том ахыг дөнгөж нэг 2 ой өнгөрч байсан хүүхэд байсан. Тэрийгээ хажууд айлдаа орхиод шөнө түргэн авна ш дээ тэр чинь. Түргэн аваад явах гэсэн чинь хөлд орсон хүүхдээ айлд орхиод манцуйтай 8 сартай хүүхдээ аваад тэр хоёр машиндаа суугаад Ховд руу явсан байгаа юм.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
Ховдод нэг..., Ховд руу чинь 3, 4 хонож очно ш дээ машин чинь.
Баасанхүү -
тэгнэ.
Сумъяа -
очоод Ховдоосоо цаашаа Алтайн нурууг давж Ховдын Булганд очихын тулд Улаан даваа гэж нэг аймшигтай өндөр даваа бараг 3, 4 мянган метр өндөр уул давж цаана нь гардаг.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
тэр давааг давж явж байхдаа одоо их цасан шуурга шуурсан байгаа юм наана нь байхад. Энэ одоо зуны сайхан цаг ч байсан шуурч байдаг тийм өндөр даваа байхгүй юу.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
3 мянган метрээс өндөр болоод ирэхээр чинь...,
Баасанхүү -
мөнх цастай тээ?
Сумъяа -
мөнх цастай уулын орой дээр чинь үүл сууцихна. Суусан үүл чинь цасан шуурга болж байдаг байхгүй юу тэр орчиндоо ингээд хурдтай нүүж байгаа үүл чинь. Яг л тийм юм руу орчон байгаа юм. Тэгээд яахав тэр чинь их буу цэрэг техник машин юмаа бүгдийг нь хооронд нь холбоод л чирсэн байгаа юм. Энэ тухай ярьж болох уу?
Баасанхүү -
болно.
Сумъяа -
ингээд явж байгаад...,
Баасанхүү -
харин ч сонирхолтой.
Сумъяа -
тэгсэн чинь ахыг маань одоо тэр нялх нойтон хүүхэдтэй эхнэрээ дагуулсан улсууд зөндөө л явж байгаа шүү дээ офицерууд чинь. Тэгээд бид нар дотор байсан 2, 3 нялх хүүхэд байсан гэж байгаа юм. Одоо тус тусд нь нэг нэг арганд 2 давхар даханд ороогоод арганд хийгээд хоёр тэмээнд арагтай ачаад тэгээд хөтөлчихсөн өглөө давааны хойд талаас гараад өдөржин явж төөрч мунгинаж байгаад л урд талын тэр хэд нь харанхуй болсон хойно арай гэж тэр уулыг давсан байгаа юм.
Баасанхүү -
хммм.
Сумъяа -
тэгээд яахав цаана нь нөгөө цэргийн анги ирж байгаа учраас гэр мэр бэлдчихсэн цэргүүд хүлээж байсан цаана нь байсан хилийн цэргийхэн. Тэгээд байж байгаад яахав нэг манай ээж аав хоёр чинь хоюулаа офицер юм болохоор зэрэг нэг гэрт ороод л нөгөө хүүхдээ л аваад яах гэсэн чинь хүүхэд нь бүтээд үхчихсэн байсан байгаа юм. Тэгээд энэ баруун хилийн тулалдаанд явахадаа хоёрын хоёр хүүхдээсээ хагацсан аав ээж хоёр залуу гэр бүл ямар хэцүү байхав амьдрал нь.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
тэгээд одоо яахав дээ цасан шуурганаар аав маань эр хүн юм болохоор ахыг маань хуурай манцуйнд нь өлгийдөж аваад л нойтон юмыг нь цагаан даавуунд боогоод цасан шуурганд авч гараад нэг хадны ёроолд л тавьсан гэж тэр хоёр надад ярьж байсан. Сүүлд нь би тэр тавьсан газарт нь аавыгаа дагуулж очиж өөрөө очиж үзэж байсан ничгэгч болсон хойноо.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
тэгээд тэр газар дээгүүр ер нь би нисэж явах тоолондоо эргэж нэг бүтэн ингэж эргэлт хийж байхдаа байнга харж байдаг. Ховдын Булганыхан ч намайг мэддэг болсон ийм байсан ажлаа хийж явахадаа.
Баасанхүү -
аанхан.
Сумъяа -
тэгээд яахав ахыг маань тэгээд ээв ээж хоёр баруун хил дээр ажиллад замдаа тэндээс наашаа гараад Архангайн хилийн..., Архангайд бас дотоодын цэрэг байсан байгаа юм. Тэнд цэргийн ангид бас ажиллаж байгаад Улаанбаатар луу ирнэ биз дээ.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
Улаанбаатар луу тэр ирэхэд нь би гэдсэнд олдож байгаад Улаанбаатарт ирсэн хойно нь би гарсан байгаа юм л даа. Тэгээд тэр хооронд тэгээд 3, 4 жил болчихно биз дээ. Тэгээд нөгөө айлд орхисон хүүхдээ хайсан чинь нөгөө айл нь нүүгээд хөдөө явчихсан.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
олдохгүй байсаар байгаад 6, 7 жилийн дараа нөгөө айлаа хайж байгаад олсон. Нөгөө ахыг том хүүхдээ авах гэсэн чинь тэр айлын хүн болчихоод ирэхгүй аав ээж хоёрыгоо танихаа байгаад тэгээд ах маань одоо нэг өргүүлсэн ч биш өгсөн ч биш нэг айлын тусдаа хүн болоод тус тусдаа хүмүүжиж тус тусдаа орчинд өссөн.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
аан яахав би бол одоо хотод төрсөн. Насаараа байшин паартай байшинд амьдарсан. Өнөөдөр яахав тэтгэвэрээ авчихаад ах дүү хамаатан садангаасаа ганцаараа хөдөөлж яваа нь энэ. Миний амьдрал бол ерөөсөө одоо аав ээжийнхээ гараас гараад нисгэгч мэргэжил эзэмшсэнээс биш дандаа тэнэмэл амьдралтай. Өөрөөр хэлбэл би өнөөдөр өглөөний 7 цагт гараад Дорнодод очиход өглөөнийхөө цайг Дорнодод уучихаад..., уг нь Улаанбаатарт уучихаад л гарна. Дахиад Дорнодод очиж хоол идчихээд эргээд буугаад Баян-Өлгий рүү ниснэ. Үдээс хойш ингээд..., өдөр 2, 3 ирээс хийчихнэ. За өглөөний 4 цагт одоо би чинь Монголын нисэх хүчний хамгийн алтан үеийн 20-р зууны алтан үеийн оргил үед нь Монгол орон бол севийн орон дотроо агаарын тээврийг болуул бүрэн дүүрэн эзэлсэн орон байсан. Хамгийн ашигтайгаар хэрэглэж чаддаг.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
бүх л одоо сум аймаг, сум битгий хэл бригадын төв дээр хүртэл буудаг байсан том бригадын төв дээр онгоц.
Баасанхүү -
өө за.
Сумъяа -
тийн. Ингэж одоо онгоцны хүчин чадлыг бүрэн дүүрэн ашигласан орон Монголоос өөр бараг байхгүй севийн орон дотор. Одоо социализмын үе шүү дээ севийн орон гэж байж байсан.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
тэгээд бригадын төв дээр хүртэл буулгаж хүмүүст үйлчилдэг байсан. Ер нь газрын тээвэр гэж байгаагүй. Аан шуудан тээвэр захидал харилцаа сонингууд чинь бол өдөрт нь бараг хөдөөний сумын бригадад авч уншдаг тийм байсан ш дээ. Одооныхтой адилхан 7 хоногийн дараа сонин уншина гэдэг ойлголт байхгүй. Одоо зах зээлд ороод бид нар чинь сонингоо вагоноор ирж байж бараг л 7 хоногийн дараа сонингоо олж уншиж байна ш дээ тэгж байгаа ш дээ. Нэг алхам ухарчихаж байгаа биздээ. Ленины хэлдэгээр нэг алхам урагшаа хоёр алхам хойшоо болж байгаа хэдийгээр хөгжсөн ч гэсэн мэдээлэл. Аа яахав интернет сайн хөгжсөн гар утастай болчихсон одоо энэ харилцаа холбооны..., цахилгаан одоо сансрын холбооны хөгжил манай оронд нэвтэрснээс бид мэдээллээ зурагт радио, сумын радио, гар утасны мэдээлэл эд нараас болуул сонигоосоо түрүүлээд олоод авчихаад байна ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
сонин дээр болуул шар хуудас мэдээллийг хов живийн юмыг хожимхон олж үзнэ. Цаг үеийн мэдээллийг бол эндээ бид нар өдөртөө энэ цахилгаан хэрэглэлээсээ холбооны тоног төхөөрөмжөөсөө олж авчихаад байна. Энэ бол нэг талаар хэвлэл мэдээлэл одоо сонин дээр бичсэн хэвлэл мэдээлэл социализмын үед л тараадаг байсан. Одоотой адилхан гар утас байгаагүй, зурагт ч ховор байлаа. Зурагт чинь бол одоо намайг нисгэгч болсоны..., юу билээ нисгэгч болохын өмнөх намайг сургуульд сурч байх үед 65 онд анх Монголд зурагттай болсон ш дээ хар зурагттай. За тэгээд яахав миний бага нас байдаг л Монголын хүүхдүүдийн нэг л ижил хэлбэрт одоо Улаанбаатарын хүүхдүүд ямар байдаг вэ байшингаас гараад цэцэрлэгтээ очно, цэцэрлэгээсээ ирчихээд гэртээ гэр орноо цэвэрлэнэ. Эмэгтэй хүүхэд шал шавхайгаа угаана ээж аавдаа тусална, хоолоо хийнэ. Ийм байдлаар явсаар байгаад 10 жилд ороод л 1-р ангид ороод 10 жилийн хүүхэд ямар байдаг толгой дээрээ цагаан лент хоёр үзүүрт нь улаан лент зүүчихнэ, цагаан ултай гуталтай. Миний үед чинь тийм байсан ш дээ. Цагаан ултай гутал бол хамгийн гоё гутал байсан.
Баасанхүү -
өө за.
Сумъяа -
цагаан ултай гутал өмсчихсөн. Тэхдээ арай хөдөөний хүүхдүүдтэй адилхан ийм даалимбан цүнх юу..., даалимбан дпээл өмсөөгүй ээ формон платтай ингэж л явдаг байсан. Тэгээд сүүлдээ бол нэг богино түрийтэй ботенк мотенк, Орос ботенк энэ тэр өмсөөд өөр болоод ирсэн л дээ. Арай одоотой бодоход..., бас нэг сэхээтэн айлын хүүхэд юм болохоор арай жоохон боловсронгуй хөдөөний хүүхдийг бодвол арай гайгүй шиг явсаар байгаад 10-аа төгссөн. 10 төгсөхдөө бид нар чинь ингэсэн юм аа би чинь 1965 онд 10-р анги төгссөн юм. 65 онд төгсөж байгаа тэр үед..., биднийг төгсөх 64 онд биднийг төгсөхөөс өмнөх жилийг 11 жил болгосон юм.
Баасанхүү -
өө бас.
Сумъяа -
Монгол улс чинь боловсролоор их тоглосон ш дээ. Тэгээд 11 жил болод 65 онд 11-р анги 10-р анги ингээд зэрэг төгсөх болохгүй юу.
Баасанхүү -
за.
Сумъяа -
тэгээд хаачихаж байгаа 11 жилийг. Бидний өмнөх 10 төгсөөд 11 сурсан хүүхдүүд бидний жилд төгссөн 65 онд төгссөн ингээд хүүхдүүд чинь маш олон мянган хүүхэд болно доо.
Баасанхүү -
тийн. 2 дахин нэмэгдэнэ ш дээ тээ?
Сумъяа -
2 дахин нэмэгдчихнэ ерөнхийдөө. Гэтэл энэ хүүхдүүдийг шингээх газаргүй болонгуутаа эвлэлийн элгээлт гэж юм гаргаж ирээд.
Баасанхүү -
за.
Сумъяа -
анги ангиар нь үйлдвэрт хуваарилчихаж байгаа юм.
Баасанхүү -
хммм.
Сумъяа -
ерөөсөө дээд сургуульд нэг ч хүүхэд оруулахгуй хүүхдүүдээс одоо цаанаас даалгавар ч өгдөг юм уу яадаг юм тэргүүний сурлагатай онц сурлагатай хүүхдүүд чинь уриалга гаргаад одоо багш захиралд ч хэлдэг юм уу хэн мэдэх вэ дээ тийм ээ.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
тухайн үедээ уриалга гараад эх эцэг ч уриалга гаргаад анги ангиар нь үйлдвэрт, гутлын үйлдвэрт, оёдлын үйлдвэрт, эмийн үйлдвэрт гээд ингээд анги ангиар нь 40-н хэдэн хүүхдийг чинь ерөөсөө анги ангиар нь тэнд оч гээд хуваарилаад. 10 төгсөөд..., тэр үеийн 11-р анги төгссөн хүүхдүүдийг бүгдийг нь сургуульд бараг шалгалтгүй оруулаад л 10-р анги төгссөнгүүдийг нь бүгдийг нь үйлдвэрт хөдөө аж ахуй мал дээр гаргасан ш дээ тэр 65 оны хүүхдүүдийг чинь. Жинхэнэ цэвэр 5 онцын эзэн гэж тэр үед байсан. Одоо болуул 10 алтан медальтай төгссөн гэж яриад байгаа ш дээ.
Баасанхүү -
тийн.
Сумъяа -
бидний үед чинь 5 онцын эзэн гэж 10-аа..., 5 онцын эзэн болчихсон бол 10 жил онц сурсан хүүхдүүд байдаг юм.
Баасанхүү -
аанхан.
Сумъяа -
тийм нэг ганц хүүхдүүдийг дээд сургуульд оруулаад. Би бол нэлээн сахилгагүй байсан. Тэр сахилгагүйгээрээ нэлээн дүнгээ дардаг ч байсан. Тэгээд л нэг дундаж л хүүхэд байсан. Тэгээд одоо яахав дээ тэр нийтийн дунд тэр анги дотроо хамт олонтойгоо нийлээд эмийн заводод хуваарилагдчихаж байгаа юм чинь үйлдвэрт. Тэгээд тэнд чинь би нэг жил..., 10 төгсөөд 6 сард хуваарилагдсан хүн чинь дараагийн 6 сар болно биз дээ.
Баасанхүү -
за.
Сумъяа -
тэгээд яахав би үйлдвэрт ажил сайн хийж байсны буянд анагаахын дээдэд сургуульд орох хуваарь авчихгүй юу.
Баасанхүү -
аанхан.
Сумъяа -
хуваариа авчихаад байж байгаад тэр хуваариа сургуульдаа явталаа бас ажлаа хийнэ ш дээ. Хийгээд байж байгаад яасан чинь..., одоо яг нөгөө хөнжил пүүгээтэйгээ одоо намрын тариа хураалтын ажилд явах гээд 9 сарын 3, 4-ний үеэр явах гээд бид нар чинь хүүхдүүд Сүхбаатарын талбай дээр сургууль сургуулиараа цугладаг юм.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
машин нь ирээд ачаад аваад явдаг байсан тэр үед. Тэгээд байж байсан чинь энэ 24-р сургууль дээр нисэхийн сургуульд хүн шалгалт авч байна гэдэг яриа эрэгтэй хүүхдүүдийн дунд гараад яангуут нь очоод нэг танихгүй хүүхдээс асуугаад тэгсэн чинь Алтан..., үгүй тэндээс пүүгээтэйгээ цуг дамжилж явсан охинтойгоо цуг тэднийг пүүгээгээ авч очоод бид хоёр очоод шалгалт өгөөд дөнгөж 10 төгсөөд удаагүй байсан хүүхдүүд чинь тэр шалгалтыг дор нь өгнө биз дээ.
Баасанхүү -
аанхан.
Сумъяа -
тэгээд эрүүл мэндээр явчихаж байгаа юм. Тэгээд би чинь нөгөө хөдөө явсан гээд бас тэр найзындаа 7 хоночихоод аавдаа баригдаж нэг халууртал зодуулсан байхгүй юу. Гудамжинд нөгөө яам..., юунд манай аав чинь эрүүлийг хамгаалах яамны барилга захиалгын хэлтсийн дарга хийж байсан хүн.
Баасанхүү -
за.
Сумъяа -
нэг муу машин унадаг тийм хурган даргын л хүүхэд л дээ би уг нь.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
тэгсэн чинь юу яасан..., гудамжинд явж байгаад яг аавд баригдчихна....,
Баасанхүү -
хөдөө явчихсан.
Сумъяа -
хөдөө явчихсан гэж байсан хүн чинь тэгсэн аав явж байгаад харангуутаа өөрийнхөө хүүхдийг танилгүй яахав дээ. Буугаад хашгирсан чинь би яг баригдана. Тэгээд чихдүүлээд машинд сууна муу 69-нд чинь. Тэгээд одоо яасан ийсэн болоод ингэсэн чинь ороод л уйлаад. Гэртээ ороод уйлалгүй л дээ аав чинь ёстой үс гэзэгнээс минь зулгаагаад шууд барьж аваад алгадаад чи юу хийж дэмий тэнэж байгаа юм. Сургууль соёл яасан нөгөө хөдөө явсан хүн яасан гээд сүйд л болно ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
тэгээд ингэсэн чинь би чинь одоо гэртээ байгаа..., би доороо 3 дүүтэй. Гэртээ байгаа төрсөн хүүхдүүдийх нь том нь болчихож байгаа юм чинь.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
одоо дээрээ хоёр ах маань ингэээд нэг нь нас бараад нэг нь ингээд замарчихаж байгаа болохоор тийм ээ. Тэгээд яасан чинь аав их ууртай ч байсан суран бүснийхээ тэлээгээр намайг тайлж ирж байгаад ёстой халууртал зодсон. Тэгээд үг ч хэлүүлээгүй. Тэр үед чинь бид нөгөө хүүхдийн тайлбарыг ээж аав чинь нэг тоодог ч үгүй байсан үе шүү дээ.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
тэгээд өөрийнхөө тэр дарангуйлалаараа..., хүчирхийлэл их байсан шүү дээ хүүхдүүдэд. Одооны хүүхдүүд бол бараг шүүхэд өгнө биз дээ одооны хүүхдүүд бол. Тэгээд зодуулаад хэмхэртэл зодуулчихаад уйлна. Уйлахаас өөр яадаг юм. Тэгээд байж байгаад маргааш нь ээж аав хоёр ажилдаа явангуут нь шинжилгээгээ өгөөд л харайчихна биздээ би яваад. Тэгээд ингээд ингээд байж байгаа гэсэн чинь үгсэний чинь сургуульд орох нисгэгч болох чи яаж одоо эмэгтэй хүн хэзээ ингээд одоо янз бүрээр хэлээд загнана ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
чадна гээд ингээд л зүгэсээр байгаад л эрүүл мэнд дээр би чинь тэнцчихэж байгаа юм.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
тэгээд жил 6 сар гаруй хийгээд эхний жилд болуул нөгөө шүхэрээр буулгана шүхрийн хичээл хийгээд. Дараагийн жил нисэхийнхээ сургуулийг хийгээд би 3 дахь жилдээ 68 онд төгсөж байгаа байхгүй юу.
Баасанхүү -
аанхан.
Сумъяа -
аан... одоо нисэхийг,
Баасанхүү -
Монгол нисэх сургууль уу?
Сумъяа -
Монголд Дасааб гэж байгуулагдаад. Дасааб гэж одоо батлан хамгаалах хөдөлмөр нийгэмлэг гэж Монголд байдаг, одоо ч байгаа ш дээ. Тэрийг л одоо тэр тэрний чиглэлийн шугамаар л одоо нисэхийн тийм юм байгуулагдсан байхгүй юу.
Баасанхүү -
аанхан.
Сумъяа -
яг тэр анхны сургалт. Тэр одоо өмнө нь 50-н хэдэн онд байсан гэнэ лээ. Дотоодоосоо хэд хэд сургаад 50-н хэдэн онд нэг сургаад байж байгаад тасраад 10 жилийх нь дараа таарахад нь би яг тэр одоо 10 төгссөн хүүхэд тааралдаад тэгээд тэр яаж байгаа байхгүй юу.
Баасанхүү -
та яыагаад энэ..., өмнө нь зүгээр өөрөө нисгэгч болъё ч гэж бодож байсан уу? Эсвэл зүгээр жоохон техник юунд сонирхолтой байсан уу? Яагаад энэ нисэх рүү гэнэт..., одоо жишээ нь та бол нэг сургуульд сураад сурах гээд пүүгээгээ барьчихсан явж байгаа ш дээ. Ер нь тодорхой...,
Сумъяа -
явж байгаа ш дээ. Тэр болуул аав ээж хоёрын захиалгатай л юманд л би сонирхож байгааг тухайн үед мэддэггүй байсан. Тэхдээ би болуул нэг тийм газар тариалан агрономийн талд их сонирхолтой.
Баасанхүү -
аанхан.
Сумъяа -
цэцэг ногоонд их сонирхолтой бүүр заяаны.
Баасанхүү -
аанхан.
Сумъяа -
тийн. Миний одоо дурсамж..., 10 жилийн дурсамж дэвтэр хүртэл надаад одоо хадгалаатай байж байгаа. Тэрэн дээр болохоор одоо надаас битгий айгаарай агрономичоо гээд биччихсэн зураг мэдээллийн юу манай хөвгүүд энэ тэр хийчихсэн тийм юмнууд байж байгаа. Тэгээд агрономич болно л гэж ярьдаг байсан. Тэгээд ёстой Монголд ёстой жинхэнэ жимсний газар тариалан хөгжүүлнэ, жинхэнэ жимс одоо төрөл бүрийн жимс..., би бүүр ингэж бага байхдаа хүртэл тэрийг зүүдэлдэг байсан. Тэхдээ би тэр мөрөөдлөө ерөөсөө биелүүлж чадаагүй. Миний хувьд тэр хий мөрөөдөл байсан байгаа юм. Би тэрийг яагаагүй. Тэгээд ерөөсөө санамсаргүй тохиолдлоор..., миний үед чинь нөгөө сансарт хүн анх Гагарин нисээд намайг чинь 6-р ангид байхад Гагарин нис лүү юу бил ээ..., тэгээд Терешкова нисээд 10 төгсөхөөс өмнө.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
ингээд яасан болохоор сансарт хүн нисч байсан тэр одоо нислэгийн чинь юу чинь тэр үе чинь жинхэнэ хүмүүсийн одоо сонирхсон хүмүүсийн сонирхол татаж байсан зүйл байж байсан.
Баасанхүү -
өвөрмөц.
Сумъяа -
өвөрмөц зүйл байсан. Аан тэхдээ энийг сонгосон талаар юу ч мэдэхгүй.
Баасанхүү -
аанхан.
Сумъяа -
нисэх онгоцонд сууж үзээ ч үгүй тийм л хүүхэд байсан. Нисэх хаана ч байдаг юм бүү мэд. Улаанбаатарын төвөөр би ерөөсөө Уаанбаатарын 40 мянгатын хороололд тэр американ дэнжид манайх байсан. Тэхээр одоо энэ хотын төвийн нэг улаан автобус явдаг юм. Тэр л хэсэг газрыг мэдэхээс..., за яахав урагшаагаа Зайсан толгой руу явж цанаар гулгадаг, хойшоо Тасганы овоо гарч чаргаар гулгаж тоглодог. За яахав пионерийн уул руу пионер зусланд явдаг юу руу..., Сэлбийн амралт чинь пионер зуслан байсан ш дээ Сэлбийн дионер зуслан. Тийшаа явдаг энэ 4 уулаасаа нэг холдож үзээгүй л хүүхэд Удаанбатарын. Тэгээд ерөөсөө нисэх онгоц гэж юу байдгыг ч мэдэхгүй тийм л хүүхэд байж байгаад тохиолдлоор юм уу ерөөсөө цаанаасаа миний хувь тавилан тийм байсан юм уу тэгээд л би тэнд сонирхоод тэгээд орчихоод шалгалтаа ч өгөөд тэнцсэн, эрүл мэндээрээ ч тэнцсэн.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
тэгээд яахав нисгэгч болохдоо болоод яахав тэр чинь манай дотоодод нэгдсэн курс. Тэгээд тэндээс чинь юу яалаа би эмэгтэй нисгэгч болохын тулд их зовсон.
Баасанхүү -
за.
Сумъяа -
яагаад гэвэл жинхэнэ одоо хүйсийн ялгаварлах жендэрийн тэгш байдал энэ тэр чинь харагдаж байгаа юм. Манайтай хамт сургуульд одоо тэр ДАСАБ-ын курст спортын онгоцоор төгсөж байгаагүй. Монголд спортын онгоцоор одоо маяг хийж байсан 3-хан хүний нэг.
Баасанхүү -
та?
Сумъяа -
тийн.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
тэгээд 2, 3 эмэгтэй хүн ч байсан шүү.
Баасанхүү -
үзүүлбэр үзүүлж байсан уу?
Сумъяа -
үзүүлбэр үзүүлж ингэж одоо кинон дээр гардаг ш дээ одоо янз бүрийн утаа саагуулаад ингээд хийгээд...,
Баасанхүү -
тийн эргэлдээд.
Сумъяа -
спортын онгоцоор толгой нь ч дээшээ хараад хөл нь ч дээшээ хараад энэ юуг чинь Монголд хийж байсан цөөхөн эмэгтэйгийн нэг нь би 3, 4-хөн эмэгтэйгийн. Тэгээд одоо яахав тухайн үедээ бид нар чинь 2, 3 груп бол
Чихсон байсан 6, 6-гаар нь хуваагаад 20-оод хүүхдийг чинь.
Баасанхүү -
аанхан тэр жилийн элсэлт тээ?
Сумъяа -
тэр жилийн элсэлтээс чинь 50, 60 хүүхдүүдээс шигшигдсээр байгаад нэг 20 хүүхэд л..., 20 арай хүрээгүй юм аа 17, 18 хүүхэд л л үлдсэн юм.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
тэгээд тэр үед чинь ихэнх нь эрэгтэй. Тэрэн дотор 2-хон эмэгтэй үлдээд, 30 эмэгтэйгээс 2-хон эмэгтэй шалгарч үлдээд. Тэгээд бид нар чинь энэ доод нисэхэд тэр ЯК18А гэдэг маркын жижиг спортын онгоцоор дадлага хийх гээд тэр цэргийн хуаранд очоод цэргүүдтэй цуг байрлуулсан байхгүй юу. Бид хоёр..., хоёр эмэгтэйгээ ийм жижигхэн модоор базаар тасалгаа хийгээд тэрэн дотор байрлуулчихсан. Бусад нь дандаа эрэгтэй хүүхдүүд цэргүүд байдаг басан. Өглөө жагсаалаар гарна, шөнө жагсаалаар орж ирнэ. Бусад өдөр нь өдрийн цагтаа дандаа тэр онгоцны талбай дээр л байж байдаг ийм байсан.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
тэгээд сар гаран 45 хоног хэртэй бид нар дадлагын нислэг хийж байгаа юм.
Баасанхүү -
аанхан.
Сумъяа -
агаарт маяг хийж. Тэгээд тэр ЯК18-аараа би бие дааж багшгүй ганцаараа нислэгэнд нисч шалгалтаа өгнө.
Баасанхүү -
аанхан.
Сумъяа -
тэр хүртэл нь дадлагажуулаад тийм шалгалтаа өгөөд. Тэгээд л тэр ЯК18 онгоцоороо цааш үргэлжлүүлж нисч чадна болно гэсэн шалгалтаа тэнцсэн одоо биднийг чинь 02 номерийн улаан үнэмлэх байгаа юм. Би ганцаараа групээсээ..., 6, 6-аар нь бид нар груп болсон. Би групээсээ ганцаараа онц гарсан юм эмэгтэй хүүхэд.
Баасанхүү -
аанхан.
Сумъяа -
тэгээд нөгөө групэд нөгөө охин маань Отгонбат гэдэг охин байсан тэр тэднийх ангиараа мах комбинатад хуваарилагдчихсан байсан. Тэр бас мах комбинатаас яахав ажлынхаа зав чөлөөгөөр ДАСАБ-д байж байгаад надтай цуг төгсөж байгаа байхгүй юу.
Баасанхүү -
аанхан.
Сумъяа -
тэр 10 тэдний төгсөлтийн хүүхдүүд баларсан байхгүй юу..., тэгээд юу яаж байгаа юм..., тэгээд тэр охин маань яасан гэхээр дадлага хийж яваад..., доригчих вуу яав..., энэ дээр тавьчихвал яасан юм?
Баасанхүү -
тэгье.
Сумъяа -
тэгээд яасан чинь юу яасан, тэр охин маань одоо яахав нөгөө дадлага хийгээд ганцаараа бие дааж сандевотеольний нислэг гэж одоо бие даасан нислэг хийдэг байхгүй юу.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
тэгээд тэр бие даасан нислэгтээ гараад яг нөгөө буухдаа онгоцтойгоо одоо урд дугайгаараа газар цохиулаад ямаа харайна гэж манай нислэгийн хэллэгээр...,
Баасанхүү -
ямаа яана аа?
Сумъяа -
ямаа харайна гэж одоо дугуйгаараа газар цохиод ингэж босоод эргэж ингэж газар цохиод ингээд байдаг байхгүй юу онгоц...,
Баасанхүү -
буухдаа жоохон буруу буучихсан уу?
Сумъяа -
буухдаа жоохон хурдаа хэтрүүлээд юм уу жоохон буруу буугаад.
Баасанхүү -
аанхан.
Сумъяа -
тэгээд онгоцтойгоо онгоц нь ингээд дээшээ хараад уначихгүй..., яахав тийм юм болдог юм. Тэхдээ манай хүн бол гэмтээгүй онгоц жаахан гэмтсэн.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
гар нь жоохон зүсэгдсэн өөр юм байхгүй. Тэгээд тэр хүн бол нисэхэд тэнцэхгүй тэгээд бүр мөсөн хасагдаж байгаа юм.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
тэгээд яахав одоо тухайн курс курсээс би ганцаараа үлдээд л тэгээд одоо...,
Баасанхүү -
тэр нөгөө хамгийн эхлээд нөгөө пүүгээгээ барьсан явж байхад цуг явсан охин бүртгүүлсэн үү? Үгүй юу?
Сумъяа -
бүртгүүлээгүй.
Баасанхүү -
аан.
Сумъяа -
тэр бол сургуульдаа яваад өгсөн.
Баасанхүү -
за за.
Сумъяа -
тийн. тэгээд яасан чинь тэр маань эх эмч болоод гарсан. Тэгээд Төв аймагт насаараа ажиллаж байгаад одоо тэтгэвэрийн авгай болчихсон байж байгаа. Тэгсэн чинь тэгээд одоо би тэр ЯК18-ынхаа курсыг төгсчихөөд бүгдээрээ одоо нисэхийн мэдэлд шилжиж байгаа байхгүй юу.
Баасанхүү -
за.
Сумъяа -
одоо иргэний нисэхийн мэдэл рүү шилжиж байгаа юм. Иргэний нисэхийн мэдэлд шилжээд ирсэн чинь бүх эрэгтэйчүүдийн АН2-ын курст эхлэн суралцах курст сургачихаад ганцхан намайг аваагүй хаячихсан.
Баасанхүү -
хммм.
Сумъяа -
тийн. Зарим нэг 5, 6..., тэр үед чинь дөнгөж цэргийн нисэх анги байгуулагдаж Монголд нэг хэсэг одоо байхгүй болчихоод цэргийн тээврийн зориуулалттай нисдэг тэрэг тусдаа байгуулагдсан.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
яг цэргийн одоо эсэргүүцэх байлдааных биш цэргийн одоо хил хамгаалах хороо мороо одоо энэ юунуудаар явж байх зориулалттай цэргийн нислэг 109-р анги гэж байгуулагдсан тэр үед 68 онд.
Баасанхүү -
аанхан.
Сумъяа -
тэнд нэг 5 эрэгтэйг нь аваад бусдыг нь дандаа иргэний нисэх аваад, тэгээд бүгдийг нь нөгөө АН2 курсэд дэвшээд одоо иргэний тээврийн онгоц..., аан давхар далавчтай онгоц гэж сонссон уу?
Баасанхүү -
аан харсан тийн кинон дээр.
Сумъяа -
кинон дээр харсан.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
тэр онгоцонд чинь шилжүүлээд бүгдийг нь авсан чинь намайг эмэгтэй хүн гээд авдаггүй ээ хаячихсан. Би чинь тэр курс эхлээд би чинь одоо тэр 109-р ангийн дарга дээр ч орж гуйгаад чаддаггүй, иргэний нисэхийн дарга чинь Гунгаа генерал одоо сая Монгол улсын баатар боллоо ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
дайны 2 дайны ахмад зүтгэлтний нисгэгч хүн генерал гээд саяхан одоо Халх голын 70 жилийн ойгоор Монгол улсын баатар болсон ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
сонссон уу тэрийг? Үзсэн үү?
Баасанхүү -
үгүй.
Сумъяа -
хмм. Тэр хүн чинь одоо газрын дарга байсан намайг яг тэр ЯК18 онгоцны курсыг төгсөөд ирэхэд тэр хүн авдаггүй ээ.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
за би өглөө тэр хүнийг ажилдаа ирэхэд нь үүдэнд нь суугаад байж байдаг, орой ажлаа тарахад нь би үүднээс нь дагаад гардаг. Нойтон хамуу шиг гээд загнана, аргадна гуйна, чи эмэгтэй хүн авахгүй ерөөсөө ба ба ба..., гээд ерөөсөө халгаахгүй.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
за ингээд яагаад авдаггүй юм гэхээр зэрэг эмэгтэй хүн одоо хүнтэй суугаад хүүхэд гаргаад тэгээд нисч чадахаа байгаад олон хүүхэд гараад ирэхээр нисч чадахаа байна. Тэгээд ч ерөөсөө юу яадаг..., хоолны сав болдог. Ажлын орон тоо бөглөөд сууж байдаг хүн болно. Одоо ерөөсөө ажилд эмэгтэй хүний авахгүй ээ, хоёрдугаарт хөдөлмөрийн хуулинд чинь заагдаагүй мэргэжил юм гэнэ эмэгтэй хүн агаарт нисгэгч болохгүй гэсэн заалт байдаг юм байлгүй би тэрийг нь сайн мэдэхгүй. Эмэгтэй хүнийг агаарт ажиллуулах хөдөлмөрийн хууль байхгүй гээд ингээд намайг хаачихаад байсан. Тэгээд би тэр хөдөлмөрийн хуулийг нь ч олж үзээгүй л дээ, тийм л юм байх гэж бодоод л өнгөрч байсан. Тэгээд одоо бүүр одоо бараг сар боллоо. Сар боллоо тэр нисэхийн орчимд. Тэгээд тэр үед чинь нисэх чинь одооныхтой адилхан шугмын автобус байдаггүй байсан. Ажилтай өглөө нэг бөмбөгөр ногоон гэж байдаг байсан холбооны тийм том юутай..., ногоон вагончик тавьчихсан тийм юмаар ажилдаа авчирна. Зорчиход болохоор 2 төгрөг 20 мөнгөний үнэтэй нэг мөлхөө автобусаар..., автобус нэг 2 автобус өглөө очно. Орой 5 цагийн үед хүмүүсийг нэг онгоцонд суусан бүх хүмүүсийг нэг авчирна. Ердөө л өдөртөө нэг 3 удаа явж хот руу оруулж ирдэг ердөө л нисэхийн хөдөлгөөн тийм л байсан үед нь би тэр нисэхэд очиход тэр автобусаар өглөө явна, орой ирнэ. Сүүлдээ нисэхийхний улсуудтай үйлчлэгч энэ тэр таньдаг. Би нөгөө ажилчных нь автобусанд чихээд суучихдаг. Унаанд чихэж суугаад орчихдог яг л ажилчин шиг. Ааваас 50 мөнгө..., тэр чинь автобусны мөнгө 50 мөнгө байсан. Ааваас мөнгө гуйна. Аан тэгээд цаашаа наашаа харж байгаад ганц төгрөг, 2 төгрөг өгнө хөөрхий. Нөгөөдхийг...,
Баасанхүү -
аан яваандаа нөгөө гэр бүлийн аавын эсэргүүцэл энэ тэр юу болсон бэ?
Сумъяа -
аавын эсэргүүцэл чиний нисгэгч болдог юу байсан юм мөнгө үрээд, ажил ч үгүй сургууль ч үгүй гээд загнана.
Баасанхүү -
хммм.
Сумъяа -
орой ирэхэд эрүүднэ. Би энэ аав ээж хоёрыг нөгөө нисэхээс ирж байгаа хүн чинь аав ээж хоёрыг ирээд хоолоо хийчихсэн хойно нь орж ирнэ. Мөнхийн загнуулна ерөөсөө нусаа татаад л чимээгүй байгаад байна би. Тэгээд нэг муу улаан дипломтой төгссөн. Чиний энэ төгссөн сургууль чинь чамайг авдаггүй гээд ингээд. Нэг өдөр гэртээ бүүр аав ээж хоёр хоёулаа зэрэг загнаад чарлаад уйлаад үс гэзгээ зулгаагаад шалан дээр 4 хөллөж хүүхэд нэг унаад 4 хөлөөрөө тийчилдэг ш дээ тээ. Өөрийгөө бүүр ингээд цохиод ингэж байхаар би үхмээр байна гэж орилоод уйлаад. Бүүр тийчлээд жигтэйхэн юм болов оо. Тэгсэн чинь ээж л юу яалаа..., за тэгвэл маргааш би чамайг ажлаасаа чөлөө авчихъя маргааш чамайг дагуулаад батлан хамагаалах яаман дээр очъё гэдэг юм байна. Аав ээж хоёр нэг юм яриад байсан юм нөгөө өрөөнд орчихоод.
Баасанхүү -
за за.
Сумъяа -
тэхдээ тэглээ л дээ. Тэгээд одоо тэгээд яасан би тэр чинь формын платнаас өөр өмсөх юмгүй шахуу хүүхэд байгаа юм чинь бараг. Нэг муу эрээн плат намар орой болчихсон нэг муу одоо нэг муу одоо юу ч гэдэг юм хавар намрын пальтотой тэр чинь. Тэгээд бас би чинь орлогогүй хүн. Аав ээж хоёрын тэр үеийн чинь бага шиг цалингаар дөрвийн дөрвөн хүүхэд, байрны мөнгө төлнө бас л хэцүү л амьдрал байгаа ш дээ тэр чинь. Хэцүүхэн л байгаа ш дээ хичнээн сэхээтэн айлын хүүхэд ч гэсэн хүрч ядаж байгаа ш дээ тэр чинь тэгээд. Дандаа хүүхэддээ шинэ хувцас аваад өгөөд байж чадахгүй л үе байсан шүү дээ тэр чинь.
Баасанхүү -
тийн.
Сумъяа -
тэгсэн чинь тэгээд яахавдээ нэг гайгүй шиг эрээн платаа өмсөж аваад гайгүй ноосон цамцаа өмсөөд маргааш нь аажийг дагалаа. Ээж нэг 10 цагийн үед хүрээд ирлээ.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
тэгээд яваад орсон чинь..., тэхэд Лхагвасүрэн жанжин батлан хамгаалах яаманд сайд байсан юм.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
Лхагвасүрэн одоо дайны үед Лхагвасүрэн жанжин гэж байсан ш дээ.
Баасанхүү -
тийн тийн.
Сумъяа -
тэр Лхагвасүрэн гуай чинь батлан хамгаалах яамны сайд байсан юм. Тэгсэн чинь л тэр үүдний жижүүр дээр очоод л одоо Лхагвасүрэн жанжин байна уу гээд л манай ээж асууж байна. За байна гээд тэгсэн. Та яах гэж байгаа юм гэсэн чинь үгүй нэг ийм хүн ирлээ хүүхдээ дагуулаад ирлээ нэг өөртэй нь л яг өөртэй л уулзмаар байна гэж хэлсэн. Өнөөдөр хүн хүлээж авахгүй гээд тэгэхгүй юу.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
тэгсэн чинь үгүй ээ чи нэг утсаар наад утсаараа хэлээдэх жанжинд Цэрэндоржийн Цэндээхүү гэдэг авгай ирлээ хүүхэдтэйгээ ирлээ гээд хэлээдэх тэгэхээр мэднэ гээд ээж тэгдэг юм байна.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
тэгсэн чинь..., үгүй нэг тэгээд бид хоёр цаг гаран гослоо тэнд чинь бас бид хоёрыг хүлээж авахгүй нэг сайд хүлээж авахгүй өдөр нь биш болохоор. Цаг гаран зогслоо. Би нөгөө жижүүр залуу чинь хэсэг байж байгаад нэг аязгүй сууж байгаад гэнэтхэн утастлаа. Утастсан чинь хэний хэн гэнээ гээд цаанаас нь асууж байна. Цэрэндоржийн Цэндээхүү гэж байна гэсэн чинь хэсэгхэн чимээгүй болж байснаа за байж бай гээд тавьчих шиг боллоо бимээгүй л боллоо л доо. Тэгсэн чинь нэг ахлах тэслэгч цолтой жижигхэн цэвэрхэн шар залуу нь толгой нүцгэн гүйгээд гараад ирлээ яамны контороос.
Баасанхүү -
аанхан.
Сумъяа -
одоо тэр батлан хамгаалах яам чинь тээр зүүн талд байдаг ш дээ Улаанбаатарт. Тэгсэн чинь тэр сайдын нарийн бичгийн дарга залуу гүйгээд гараад ирж.
Баасанхүү -
за.
Сумъяа -
орж ирэнгүүтээ бид хоёрт ерөөсөө нэвтрэх түр промсок бичиж өгөхгүйгээр шууд дагуулаад ээжийг шууд дагуулаад сугадаад би араас нь шогшчихож байгаа юм чинь. Тэгээд шууд яваад сайдын өрөөнд яваад орсон чинь өө тэр сайд манай ээж хоёр чинь сайн уу гээд бие биенээ хэзээний таньдаг сүйд болоод уулзлаа. Тэгээд манай ээжийг тэгж байна Лхагвасүрэн генерал үгүй чи чинь одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй хаа яваагаа мэдэгдэхгүй холбоо барьдаггүй яасан хачин хүн бэ гээд, ерөөсөө чамайг чинь одоо би ганц нэг хүнээс сураглахад мэдэгдэхгүй юм хаана байгаа нь мэдэгдэхгүй юм. Хаичн хүнээ гээд одоо амьдрал ямар байна, нөхөр чинь яасан, хэдэн хүүхэдтэй болов гээд тэр хоёр чинь бүүр тийм ойр дотны юм яриад явчихлаа.
Баасанхүү -
за.
Сумъяа -
за тэгээд ямар зорилгоор явна..., тэгсэн чинь бүүр чихэр тавьчихсан тэр үед чинь кофе гэж байх биш чихэртэй баахуу бид хоёрт өгөөд л, тэгээд нэг жижг аягатай баахуу маахуу уугаад л би нөгөө гоё юмыг чинь ингээд харна сайдын орж үзээгүй хүн чинь. Тэгээд тээр том ийм том өрөөний буланд байгаа диван дээр суучихсан ээж тэр хоёр ширээний хажууд суучихсан яриад байгаа л даа.
Баасанхүү -
аанхан.
Сумъяа -
тэгээд байлаа. Тэгсэн чинь яриад байсан манай энэ хүүхэд нисэхийн энэ ДАСАБ-ыг төгссөн. Тэгсэн чинь эмэгтэй хүүхэд болохоор нь авдаггүй ээ. Одоо бүүр тэр дараагийн онгоцны чиглэлээр сургах курс нь эхлээд бараг шалгалт өгөх дөхөж байна, энэ одоо бараг би боож үхнэ гээд ингээд айлгаад болдоггүй гээд л одоо яг ярихгүй юу. өө нөгөө нэг яригдаад байсан Түмэнжаргалын сумъяа чинь чи байсан юм уу. Үгүй одоо эрт мэдэхгүй яаваа гээд шууд утсаа аваад өөрийнхөө мэдлийн тэр батлан хамгаалах яамны өөрийнх нь мэдлийн 109-р анги гэдэг рүү утастаад тэрний дарга руу гавъят нисгэгч Цэрэндорж гэж хүн байсан. Тэр лүү шууд утасдаад явуулаад бүх хичээлийг 7 хоног дотор нөхж заагаад бүх хичээлийг нь яагаад шалгалтанд шууд оруул, би тушаалыг нь гаргаж наанаас нь явуулъя. Ингээд миний ажил бүтээд л ер нь...,
Баасанхүү -
тэр Лхагвасүрэн...?
Сумъяа -
тэр Лхагвасүрэн генералтай ямар холбоотой ээж тийм айхтар ойр дотно байсан гэвэл дайны үед Лхагвасүрэн жанжны холбоочин байсан байгаа юм.
Баасанхүү -
аан.
Сумъяа -
одоо хувийн холбоочин. Одоо тэр талаараа манай ээж болуул 2 дайнд хоёуланд нь оролцсон хүн байгаа юм л даа. Тэхдээ яахав манай ээж яахав баруун хилийн юунд яг дайны талбар дээр байсан гэдгээрээ л одоо дайн үзсэн гэж ярьж байгаа болохоос биш дайны жилүүдэд Лхагвасүрэн жанжны холбоочин байсан байгаа юм.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
тэгээд маш сайн мэддэг. Лхагвасүрэн жанжны өгч байсан тушаал заавар нууцыг нь бүгдийг нь одоо чандлан хадгалж байсан жинхэнэ одоо дотоод яаманд байсан хүн байхгүй юу.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
тийм л байсан байгаа юм. Тэгээд л хамаг юмыг нь мэддэг бие биенийхээ юмыг мэддэг тийм ойр дотно харьцаатай байсан улсууд байсан юм байна лээ.
Баасанхүү -
аанхан.
Сумъяа -
тэгээд өөрийнхөө хувийн хамаг юмаа мэддэг сайн холбоочин байсан хүнээ одоо бас жанжин хүн чинь тэр хүнийг яаж яваа бол, яаж амьдарч байгааг бол бас сонирхолгүй л яахав дээ энэ чинь одоо тийм биз дээ. Тэгээд л одоо тэр ээжийнхээ буянгаар би нисгэгч болсон юм.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
түүнээс бол би хаягдах байсан шүү.
Баасанхүү -
тэр одоо хамгийн эхлээд л нөгөө нэг та пүүгээгээ орхиод л тэр юунд очиж байгаа ш дээ сургуульд бүртгүүлээд.
Сумъяа -
тийн.
Баасанхүү -
тэрнээс эхлүүлээд л ямар ямар шалгуурыг давав? Аан тэгээд сурч байх хугацаанд гол нь нөгөө эрэгтэй хүний мэргэжил гэдэг утгаар таныг эмэгтэй хүн сурахад ямар ямар бэрхшээлүүд байв, ингээд яг жич жичээр нь яривал?
Сумъяа -
за яг одоо пүүгээгээ үүрч явж..., шалгалт өгүүлж байсан. Тэр зүгээр 10 жилийн геометр, физикийн шалгалт авч байгаа юм чинь өөр юм аваагүй ш дээ.
Баасанхүү -
аанхан.
Сумъяа -
физик геометр хоёр л авч байгаа юм. Физик геометр энэ тэр чинь би 10 төгсөөд удаагүй. Би чинь бас уг нь IQ сайтай миний байсан үе залуу үе чинь. Тэгээд би чинь толгой цохиод л гараад ирж байгаа юм шалгалтандаа.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
тэр шалгалтанд бол тэнцээд гараад ирж байгаа юм. Эрүүл мэндийн шалгалтан дээр одоо яахав бүх л одоо эрүүл мэндийн үзлэгээр ороод, бүх эмч нараар яваад ердөө хүүхэд юм чинь би бие нь харьцангуй бурхнаас заяасан эрүүл бие цогцостой юм шиг байгаа юм. Ерөөсөө ямар ч зөрчил байхгүйгээр өөгүйгээр би тэнцсэн бүх юмандаа.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
тэрэн дээр бол эрүүл мэндийн шалгалт өгөх, ерөнхий эрдмийн шалгалт өгөх дээр бол ямар ч хүйсийн ялгаа гарахгүй.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
аан тэгээд явсаар байгаад тэр чинь 30-н хэдэн эмэгтэй хүүхэд шалгалтанд тэнцсэн байсан. Тэгээд эрүүл мэндээр хасагдаад л хичээлдээ сууж байх явцдаа хүнтэй суугаад хаяад сургуулиа, янз бүр болсоор байгаад яг дадлагат гараад л онгоцон дээр очоод дадлагат гарах үед л ялгаа гараад эхлэнэ.
Баасанхүү -
хммм
Сумъяа -
тийн. зүгээр ерөнхий эрдмийн тэр онолын сургууль...,
Баасанхүү -
танхим...,
Сумъяа -
танхимийн сургалтаар бол надад ямар ч дарамт марамт үүсэхгүй мэдэгдээгүй.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
яг одоо далага практик хийгээд дадлагатаа гарч ирээд онгоцны жолоон дээр суух үеэс эхлээд л дарамт өөрчлөгдөөд эхэлнэ. Байдал өөр болоод эхлэж байгаа юм. За яахав дадлага хийгээд бүүр ижилхэн дадлага аваад явж байгаа үед болуул нөгөө бид нар адилхан л сурагч юу хэлнэ ёстой тэр багшийн өгсөн үүрэг даалгавар тушаал зааварыг биелүүлээд л явж байсан.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
тэгээд яг нөгөө нисэхийн шалгалтаа өгөөд л тэнцээд нисэхийн шалгалт өгөөд бие даах нисэхдээ гараад ирэхээс эхлээд дарамт үүсээд эхлэж байгаа юм.
Баасанхүү -
хмм.
Сумъяа -
яагаад гэвэл би бол групээсээ хамгийн түрүүлж бие дааж нисэхэд гарсан. Би групээсээ ганцаараа онц гарсан гэсэн ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
тэгээд бүүр нислэгэндээ тэнцэээд хамгийн түрүүнд шалгалтаа өгөөд гараад ирэнгүүт эрэгтэй хүүхдүүд чинь уурлаад эхлэж байгаа юм. Онгоцоо мэдэхгүй. Чи тэнцсэн юм чинь чи наад онгоцоо өөрөө янзлахгүй юу, чи өөрөө угаахгүй юу, чи өөрөө цэвэрлэхгүй юу гэх жишээтэйгээр эхэлнэ одоо яахав дээ бяцхан атаархуу л юм даа.
Баасанхүү -
тийм байна.
Сумъяа -
таархал үүсээд ингээд ирж байгаа. Тэгээд тэр одоо жижиг онгоцон дээр спорт онгоцон дээр болуул нэг их хүйсийн ялгаа гарахгүй ээ хүнд хүчир зөрүү байхгүй гайгүй.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
тэгээд яахав ээжийгээ гуйгаад л би тэр курст суухаар болчихлоо.
Баасанхүү -
за.
Сумъяа -
дэвшээд АН2-ын курст суухаар болчихлоо. Ан2-ын курст дэвшээд суугаад ирэнгүүт би нэг 7 хоног ёстой зогсоо чөлөөгүй сууж бүх хичээлээ хуулж аваад л нөгөөдхийг чинь бараг шөнө унтахгүй цээжлээд л бүх юмаа хийж байгаад би тэр эрэгтэйчүүдтэй тэр курст сууж байсан бүх 45 хоногийн..., биш ээ тэр чинь юу билээ..., өвөл хавар төгсөөд..., 6 сарын курс юм байна. 6 сарын курсыг би юу яагаад..., хийгээд өнөө өнгөрсөн юугаа хичээлээ нөхөж өгөөд тэр чинь нөгөө хэсэг байж байгаад улиралын шалгалт семистрийн шалгалт гэж дээд сургууль авдаг ш дээ. Тэрэнтэй адилхан шалгалт аваад. Нөгөөдхөө яг түрүүчийн суусан хүүхдүүдтэй адилхан өгөөд ингээд адилхан суралцаад явчихсан. Ерөөсөө тэр надад хоцрогдол хэцүү хүнд байгаагүй.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
би нэг их хоцрогдсон ч гэж бодоогүй.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
тэгээд ер нь тэр өгдөгөөрөө өгөөд л бусад хүүхдүүдтэй адилхан ингээд өгөөд явчихсан. Тэгээд би тэр 109-р ангийг АН2-ын нисгэгчийн курсээ төгсөөд тэнд хуваарилагдана биз дээ.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
за тэгээд хуваарилагдаад ирэнгүүт хэд хонгийн дараа би тэгээд тэрийг чинь бас АН2-ын курсыг бас онц төгсөж байгаа юм.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
тэгээд онц төгсөөд..., онц төгсөөд ирэнгүүт бүгдээрээ бага дэслэгч нар сурлагынхаа дүнгээр. Би нөгөө анхныхаа курсыг онц төгссөн, дараагийн курсыг онц төгсөнө биз дээ.
Баасанхүү -
тийн.
Сумъяа -
за дарааллан 2 курс онц гарсан болохоор би дэслэгч цолтой болчихож байгаа юм.
Баасанхүү -
за.
Сумъяа -
аан тэгээд нэгийг нь онц төгсөөд нэгийг нь сайн төгссөн ч юм уу тиймэрхүү юунууддаа ингээд сурлагын дүнгээрээ өөр өөр болоод бага дэслэгч цол, дэслэгч цолтой болоод ингээд явчихаж байгаа байхгүй юу. аан бид нар 109-р ангид хуваарилагдаад очоод яахаар 109 чинь цэргийн анги учраас бид нарыг ахлах түрүүч цолтой гээд 3 зураастай одоо энэ цэргүүд дотор явдаг даа.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
тийм түрүүч, ахлах түрүүч цолтой тийм цолоор 560 төгрөгний цалин, анхны цалин авч үзэж байлаа цолны мөнгө тэр энэ тэрийг. За тэгээд тэр АН2-ын курст суухдаа би цалинтай сургууль төгссөн..., сууж байж төгссөн, сурч байсан байхгүй юу.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
тэгээд цалинтай төгсөж сурчихаад тэгээд АН2-ын курсээ төгсчихөөд жинхэнэ АН2-ын 2-р нисгэгч гэдэг албан тушаалаар хөдөлмөрийн дэвтэр нээгдээд би 109-р ангийн нисгэгч болж байгаа юм.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
за ингээд нисгэгч болоод байж байгаад яахав тэгээд ойр зуурын нислэгэнд явна л даа. Туслах юм чинь хажуудаа даргатай. Даргын..., хийгээд дарга гараа амраах үед нь би бариад ингээд яваад ингээд нислэгэнд явж байсан. Тэгээд байж байсан чинь надад нэг онцгой юм тохиолдлоо. Намар нь 9 сард..., 10 сарын эхээр юм байна. 10 сарын эхээр Ховдын булган луу, Ховдын девиз рүү нэг сайдын тушаал хүргэж өгөх л ажил, яаралтай тушаал хүргэж өгөх л ажлаар л одоо нэг ийм дугтуйтай бичигтэй яамны нэг залуу хоёр нисгэгч онгочны техникч бид гурвуулхнаа л явж байгаа юм чинь. Тэр үед чинь тийм л байсан ш дээ бас их үрэлгэн байгаа биз.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
ганц бичигний төлөө нэг онгоц явуулж байдаг. Тэгээд Ховд руу гарч байгаа юм. Юу..., Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд гэсэн маршрутаар гараад..., миний анхны холын ирээс. Анх удаа амьдралдаа бүүр тэр 1500 км хол газар явж байгаа нь тэр.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
тэгээд л Өвөрхангайд бид чинь анх удаа л бууж байгаа байхгүй юу. Өвөрхангай, Баянхонгорт буугаад, Говь-Алтайд буугаад онгоцоо дүүрэн сумлаж аваад тэгээд Говь-Алтайн буудлын дарга Бэръяа гэж хүн байсан хошууч цолтой. Тэр хүн цааүаа Ховд руу манай онгоцонд суугаад тэгээд Ховд руу очсон. Бид нар тэр өдөртөө Ховд орчихож байгаа байхгүй юу. Ховд ороод маргааш өглөө нь юу яасан..., маргааш өглөө нь эргээд наашаа нөгөө бичгийнхээ хариуг аваад Улаанбаатар луу гарна биз дээ.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
наашаа гараад..., гарах гээд яг ингээд тасрах гээд зурвасан дээр очоод байж байгаад яг тасраад өндөр аваад нэг 200 метр өндөр авсан миний дарга ухаан алдаад уначихсан.
Баасанхүү -
хммм.
Сумъяа -
их бие муутай байсан юм. Их ядаргаанд орсон бие муутай хүн явсан л даа зайлуул. Тэгээд ухаан алдчихсан жолоон дээрээ. Тэгээд яаж ч чадахгүй би эргээд буух гэснээ ингэлээ хэлээд тэр чигээрээ би өндөр авчихсан. Өндөр аваад Ховд дээрээс 4500 метрийн өндөр авчихаад одоо Говь-Алтай руу..., Говь-Алтайд очиж буух гээд шууд явна биз дээ. Говь-Алтайн буудлын дарга ч миний хажууд надад зөвлөгөө өгсөн юм.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
шууд Говь-Алтай руу явъя гэж хэлээд. Тэгээд бид хоёр ярьж тохироод би холбоогоо нөгөө жолоондоо тээртээд анхны ирээс, холын ирээс, төгсөөд удаагуй юу ч үгүй амны салиа нь арилаагүй амьтан байгаа. Тэгээд дарга ухаан алдчихаар чинь би дотроо аягүй их айж байгаа. Тэрийгээ ч бас мэдэгдэхгүй л байгаа. Хичээгээд жолоотойгоо зуураад байхаас нөгөө холбоогоо барь чадахгүй байхгүй юу.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
холбоогоо барих гэхээр жолоогоо алдчих гээд байдаг.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
тэр туршлага байхгүйн л гай байхгүй юу. тэгээд тэр Говь-Алтайн буудлын дарга Бэръяа гуай чинь тэр хошууч холбоо барьж явсан юм. Хоёр нисгэгчийн дунд зогсчихож байгаад л холбоо миний юун дээр дараа, кнопон дээр дараад холбоо бариад ийм боллоо гэж мэдээлэл өгөөд. Ингээд 4500 метр өндөр авчихлаа гээд тэгээд Говь-Алтайд буух зөвшөөрөл өгөөд. Би тэр чигээрээ Говь-Алтайн төв дээр 4500 өндөртэй ирчихээд...,
Баасанхүү -
яанаа.
Сумъяа -
тэгээд намайг нисч байх хооронд болуул тэр бусад онгоц газрын холбоонууд чинь тухайн цагтаа холбоо барчихаад бусад үед нь зөвхөн намайг л чагнаж байдаг байхгүй юу.
Баасанхүү -
аанхан.
Сумъяа -
ямар нэгэн сэжүүртэй хэцүү юм гарах вий гэсэн шинжтэй л ер нь тэгдэг л дээ. Агаарт ямар нэгэн онцгой юм..., онцгой юм болсон байна ш дээ. Дарга нь ухаан алдаад уначихсан, 2-р нисгэгч нь дөнгөж сургууль төгсөөд удаагүй байсан хүүхэд явж байгаа, юугаа ч мэдэхгүй.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
тэхээр чинь доор улсууд бол сандарна ш дээ деспичер, нисэхийн удирдах эд нар чинь. Ингээд тэгээд Говь-Алтайд л нэг аятайхан буугаасай л гэж бодно ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
тэгээд Говь-Алтай дээр ирсэн чинь манай ангийн 109-р ангийн орлогч дарга дэд хурандаа Жанар гэдэг хүн бас Ховдын дагуу Говь-Алтай, Ховдын Булган руу очих гээд Говь-Алтай дээр ирчихсэн буугаад хүлээж байсан. Тэгсэн тэр шууд өөрөө удирдаад за одоо айх юм байхгүй миний хүү ингээд тайван тайван яг номондоо заалгасан юугаараа гулгаад ирээрэй гээд надыг ингээд..., бит тэгээд даргынхаа дууг сонсохоор бас өшөө тайвширна ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
тэгээд ингээд явсаар байгаад буугаад ирсэн. Харин ёстой жинхэнэ онц нисгэгч шиг буусан гэж манай буудлыхан намайг шоолдог юм ёстой гоё буулт хийсэн гээд. Би тэрийгээ ч өөрөө мэдэхгүй, бууж байгаагаа ч мэдэхгүй шахуу бууж байгаа юм. Тэгээд яадаг юм нөгөө даргын талд тормос байдаг тэр чинь гар тормостой байхгүй юу хөл тормостой биш онгоц.
Баасанхүү -
өө за.
Сумъяа -
тэгээд АН2 онгоц чинь. Тэгээд даргын талд..., би нөгөө тэгээд энэ талын суудлын хүн дээр энэ зүүн гар талд нь байгаа тормосыг чинь би хүрэхгүй ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
тэгээд онгоцоо шууд унтраачихаад инерцээр нь яваад байсан. Нөгөө зурвасан дээр инерцээрээ явахаас өөр арга байхгүй. Тэгж байж нөгөө инерц нь дуусаад өөрөө аяндаа зогсоно ш дээ онгоц.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
тэгээд явж байсан яг л торон хашааныхаа хажууд хүрээд онгоц зогссон. Би тэгээд одо яах юм нөгөө тормос байхгүй хүн чинь тэгээд..., тэгээд буусан чинь нэг талаар түргэний машин..., бас амжаад харсан чинь энэ талаар сумлагч машин, энэ талаар түргэний машин явж байгааг би бас хараад байгаа юм л даа.
Баасанхүү -
сумлагч машин гэдэг нь нөгөө бууны сумыг хэлж байна уу? бензинийг хэлж байна уу?
Сумъяа -
бензин бензин.
Баасанхүү -
аан.
Сумъяа -
нөгөө шатахуунаар сумладаг онгоцондоо шатахуун өгдөг ийм юугаар шаланкаар дотроосоо мотороор шахдаг байхгүй насосоор.
Баасанхүү -
аанхан.
Сумъяа -
тэрийг сумлагч машин гэдэг юм, сумлагч гээд. Тийм машин хоёр талаар давхиж байгаа биз дээ.
Баасанхүү -
аанхан.
Сумъяа -
би бас хараад авч байгаа юм л даа. Тэгээд нэг юм зогслоо. Тэгээд буугаад..., буусан чинь л одоо манай тэр орлогч, ангийн орлогч дарга Жанар за сайхан буугаад ирлээ за ашгүй дээ гээд намагй тосоод. Би чинь яахав дээ хүүхэд юм чинь үсрээд буучихаж байгаа байхгүй юу онгоцноосоо. Шатаа ч тавьж амжилгүйгээр үсрээд бууж байгаа юм. Бууж аваад хүзүүдээд чарлаад уйлчихсан.
Баасанхүү -
иш.
Сумъяа -
за за одоо буугаад ирсэн юм чинь юундаа уйлдаг юм гээд бас намайг зандарч байгаа байхгүй юу тэр чинь ахлах тушаалын ангийн орлогч дарга чинь зандраад одоо боль ороод ирээд суу гээд тэгж байгаа юм. Эргэж суух хооронд нөгөө ухаан алдсан хүнийг маань эмнэлэгийнхэн аваад машинтай давхиад явчихсан.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
тэгээд эргэж суугаад нөгөө ангийн дарга маань өөрөө асаагаад эргээд онгоцны онгоцны буудлын талбай дээр очоод энэ зогсоолд нь хийгээд зогсоогоод. Нэг ийм онцгой үйл явдал надад тохиолдлоо тэр.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
тэгээд онцгой үйл явдал тохиолдоод яахав тэгээд дараагийх нь Улаанбаатарт би чинь дарга биш тулах нисгэгч юм чинь Улаанбаатараас хүн ирэхийг хүлээгээд 3, 4 хоног хүлээж байгаад нэг онгоцны дарга ирээд, тэгээд эргээд л би Улаанбаатарт нөгөө онгоцоо аваад хүрээд ирж байгаа юм чинь. Тэгээд байж байсан чинь намар нь 10 сарын сүүлээр армийн залуу офицеруудын зөвлөгөөн гэж боллоо. Тэр зөвлөгөөнд намайг..., одоо би чинь эвлэлийн гишүүн хүн шүү дээ.
Баасанхүү -
аанхан.
Сумъяа -
эвлэлийн гишүүн энэ тэрийн үед чинь пионерийн гишүүнээсээ эвлэлийн гишүүн болж байгаа ш дээ. Би чинь 1-р ангидаа онц сураад пионерийн гишүүн болсон юм.
Баасанхүү -
за.
Сумъяа -
8-р ангидаа эвлэлийн гишүүн болсон. Тэр чигээрээ эвлэлийн гишүүн явж байгаа байхгүй юу Монгол ардын хувьсгалт залуучуудын эвлэлийн гишүүн. Тэгээд юу яасан..., эвлэлийн гишүүн залуучуудад армийн тэргүүний офицеруудын анхдугаар зөвлөгөөн гэдэгт одоо би шалгарсан юм байлгүй намайг тийшээ офицеруудын зөвлөгөөнд явууллаа.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
тэр зөвлөгөөнд оролцоод байж байгаад тэр зөвлөгөөн дээр би ахлах дэслэгч цолоор шагнуулсан.
Баасанхүү -
аан.
Сумъяа -
жил дотроо 2 тушаал..., дэслэгч байсан чинь ахлах дэслэгч. Би одоо тухайн жилд хамт төгссөн бүх хүүхдүүдээс хамт төгссөн нэг оны нэг курсийхэн дотроос би ганцаараа хамгийн түрүүн ахлах дэслэгч цолтой болж байсан юм, цол өндөртэй. Тэгээд бас жоохон ийм болно биз дээ.
Баасанхүү -
тэгнэ ш дээ.
Сумъяа -
аргагүй ш дээ анги руугаа..., жишээтэй. За ингээд байж байгаад яахав дээ тэгээд тэр үед чинь тийм л байлаа. Тэгээд АН2-ын курс төгсчихөөд ирээд удаагүй байж 10-н хэд хоноод дэслэгч цолоо зүүгээд нэг 13, 14 хонож байж намайг штабын жижүүрт гаргана биз дээ.
Баасанхүү -
штабын жижүүр гэдэг нь...?
Сумъяа -
штабын жижүүр гэдэг чинь яахав нөгөө буу ташаандаа буу зүүгээд бүх л одоо тэр ангийн манаач ш дээ доороо нэг туслахтай. Туслах чинь ахлах цолтой хүн байна. Ангиудад дандаа жижүүр..., цэргийн ангиудад жижүүр гээд байж байдаг байсан эндээ ангийн жижүүр гэсэн бичигтэй.
Баасанхүү -
тийн тийн.
Сумъяа -
тийм л жижүүрт гарч байгаа байхгүй юу. офицерууд чинь дандаа ангийн жижүүрт гардаг юм анхны жижүүр.
Баасанхүү -
за.
Сумъяа -
тэгээд байж байсан чинь тэр чинь намар оройхон болчихсон байж байсан чинь юу яадаг юм байна..., нэг галладаг пийшэнтэй байсан юм. Тэр үед чинь паар маарч цоорно. Галладаг пийшэнгээр ангийн жижүүрийн байр нь халдаг байсан байхгүй юу паар байхгүй.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
тэгээд байж байсан чинь нөгөө манай ахлагч нисэх чинь..., нисэх дээр гэртэй хоолоо иднэ гээд гүйгээд явчихаад өглөө ирж байгаа байхгүй юу.
Баасанхүү -
хүүе.
Сумъяа -
ахлагч залуу маань настайвтар хүн байсан юм аа, сумлагчийн жолооч настайвтар хүн байсан юм. Тэгсэн чинь тэр тэгээд архагдаад явчихсан. Би шөнө гэрлээ унтраагаад суусан хулганаас айгаад диван хана хоёрын завсар ингээд суугаагаараа өвдгөө тэврээд тэр бигээрээ унтчихсан байхгүй юу. Мөн анги манаваа тэр цэргийн ангийг. Тэгээд өглөө нь маргааш өглөө нь нисэхтэй байсан юм чинь өглөө 6 цагт цагаан гэгээнээр ангийн орлогч нисэхийн орлогч ирээд цонх цохиод. Би тэгээд харахад үхчихсэн юм шиг байсан гэж байгаа юм.
Баасанхүү -
яанаа.
Сумъяа -
тэгээд дуудаад байдаг сэрдэггүй. Тэгээд порчик шилийг нь хага цохиод ингээд толгойгоороо..., Доржсүрэн гээд дэд хурандаа хүн байсан юм. Ингээд цээжээрээ орж хөө Сумъяа гэж орилоход хөдөлсөн гэж байгаа юм. Тэгээд би яахав дээ сэрж байхгүй юу. тэгээд нэг ухас гээд босох гэсэн чинь нөгөө суугаараа унтчихсан хүн чинь хөл оршчихно биз дээ. Дээр нь угаартчихсан байгаа юм нөгөө үнсэнд.
Баасанхүү -
хммм.
Сумъяа -
нүүрсний утаанд.
Баасанхүү -
хммм.
Сумъяа -
тэгээд босоод пид гээд шалан дээр нөгөө боч явж тэнцвэрээ олохгүй пид гээд шалан дээр ухаан алдаад унасан. Анхны жижүүр тийм их түүхтэй гарч билээ.
Баасанхүү -
тэрнээс ямар нэгэн тийм шийтгэл хариуцлага авсан уу?
Сумъяа -
аваагүй, тооцогдоогүй. Яахав яриан дээр бол одоо хариуцлагагүй хандсан гээд тэр манай юуг л нөгөө туслахыг маань л жоохон загнаж байгаад л шитйгээд яаж ч тушаал гаргалаа даа мартчихаж ээ нэг шийтгэл өгсөн өөр юм болоогүй.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
намайг бол цэргийн хүн болсон мөртлөө хатуужил байхгүй учраас яахгүй гээд баахан загнаж байгаад л..., загнана ш дээ тэр үед чинь толгой эрэгтэл загнан шүү дээ ангийн дарга нар чинь.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
тэгээд загнаад өнгөрсөн юм. Янз бүрийн шийтгэл гаргаагүй. Яагаад гэвэл би нөгөө нөгөө угаарт бас давхар нүүрсний угаарт хордчихсон байсан.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
тэгээд тэрийг чинь тэгэнгүүт нөгөө нисэхийн эмч ч хүрээд ирсэн. Тэгээд шууд нөгөө тариа ч хийнэ..., ямар ч тариа байсан мэдэхгүй булчинд тариа хийгээд намагй шууд ус..., данхтай хар цай байж байгаа юм чинь тэрэнд шууд нөгөө нүүрснээс нь авч хийгээд толгой дээгүүр юм бүтээгээд үнэртүүлээд тэгээд тэр угаар арилчихдаг юм байна лээ ш дээ. Тэгж л гаргасан ш дээ. Тэгэхгүй болуул эмнэлэг мэмнэлэгээс чинь мөд гардаггүй гэнэ тэр угаартсан хүн чинь.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
тэгээд дор нь зүгээр болгочихсон ш дээ манай тэр ангийн дарга дэд хурандаа өвгөн.
Баасанхүү -
тэгээд ажил дээр гараад нөгөө нэг эмэгтэй гэдэг юу хэр удаан арилсан бэ? Одоо таныг яг нисгэгч..., янз бүрийн тийм эрэгтэй ч юм уу эмэгтэй ч юм уу биш хүйсээр биш, яг нөгөө нисгэгч мэргэжлийн нисгэгч гэдэг утгаар хэдийд хүлээн зөвшөөрсөн бэ?
Сумъяа -
нисгэгч гэдэг утгаар хүлээн зөвшөөрөхийг болуул ер нь бол албан ёсоор болуул албан тушаалаараа орон тоон дээрээ би нисгэгч гэдэг утгаараа хүлээн зөвшөөрөгдчихсөн л байсан.
Баасанхүү -
аанхан.
Сумъяа -
зүгээр ер нь...,
Баасанхүү -
ажил дээр гарна ш дээ...,
Сумъяа -
ажил дээр ажлын дээр нэг л хувийн журмын дарамт бол маш их байдаг. Ил байхгүй ш дээ далд явагдана тэр чинь.
Баасанхүү -
за.
Сумъяа -
одоо нэг агаар муудаад хөдөө хоноход ч юм уу, хээр одоо цэргийн хээрийн сургуульд гарахад ч юм уу ямар нэгэн байдлаар нэг хүмүүс тусгай байдлаар хээр агаар муудаад хөдөө онгоцонд би даргатайгаа 0,45,21 гурваалхнаа нэг өрөөнд хонох жишээтэй ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
ийм үед дарамт их байсан. Өөрөөр хэлбэл хүйсийн дарамт л тэр үед их байсан. Түүнээс биш албан ажлаар яг ажил дээр одоо намайг дарамтлаад байх нь гайгүй л байдаг байсан.
Баасанхүү -
аанхан.
Сумъяа -
харьцангуй гайгүй л байдаг байсан. Тэхдээ чиний ажлыг хэн хийх юм..., одоо би чинь сүүлд нь нөгөө 3 жилийн дараа хүнтэй суугаад хүүхэд гаргаад ирэх үед чинь хүүхэд чинь өвдөнө зовно. Тэгээд би дандаа чөлөө авна, хүүхэд өвдөх тоолонгоор би чөлөө авна ш дээ.
Баасанхүү -
тэгнэ.
Сумъяа -
акта авна. Тэгээд тэр үед чинь чиний ажлыг хэн хийх юм гэж загнах нь их болсон.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
нэг бол ажлаа хий, нэг бол хүүхдээ хараад гэртээ бай гэж загнадаг байсан. Тэр үед л их дарамттай байсан. Түүнээс биш харьцангуй хүүхэд гайгүй байх үед юм уу тэр үед бол хүүхэд гаргаагүй хүнтэй суугаагүй үед бол одоо ярихад эвгүй юм л даа тийм юу болуул эрчүүдийн, хамт ажиллаж байгаа эрчүүдийн дарамт бас дийлддэггүй байсан.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
яагаад гэвэл залуу сайхан эмэгтэй, нисгэгч эмэгтэй, нөхөргүй ийм эмэгтэй хүн дээр эрчүүдийн дарамт маш их байдаг байсан. Тэр их хэцүү.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
тэр хүнд ярихад хэцүү, ярихгүй байхад хэцүү тийм дарамттай. Түүнээс албан ажлын, албан тушаалын дарамт бол байхгүй ээ би нэгэнт үүрэг хүлээсэн цэргийн хүн учир тэр дарамтыг одоо яадаг юм чамайг эмэгтэй хүн гэж намайг ялгахгүй адилхан.
Баасанхүү -
аан.
Сумъяа -
би эрэгтэй хүнтэй л адилхан байх ёстой. Тийм л заавраар явдаг байсан.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
тэхдээ би тэрийг хэцүү гэж боддоггүй. Надад хэцүү юм тэр нэг хувийн чөлөөт цагаар буюу одоо тэр хувийн л юм даа тэр. Хувийн дарамт л их хэцүү байдаг байсан, хүйсийн дарамт.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
одоо өөрөөр хэлбэл ажлын байранд..., одоо бол их боловсон яриад байна ш дээ ажлын байрандах эрчүүдийн дарамт гээд хүсийн дарамт.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
тийм юм болуул ёстой маш их хэцүү байдаг байсан. Хүнд яриахад ичмээр дарамт. Тэр л их хэцүү байсан. Тэрийг би нэг эхний 5 жил болуул ёстой..., хүүхэд гаргаснаасаа хойш л гайгүй болсон доо. Хүүхэд гаргаж хүнтэй суутал би ерөөсөө байнгын дарамтанд байсан хүйсийн дарамтанд.
Баасанхүү -
хммм.
Сумъяа -
тэр болуул одоо хувийн юм даа тээ? Албан ажлых биш.
Баасанхүү -
тэхдээ ажил дээр явагддаг.
Сумъяа -
ажил дээр явагдаад байдаг. Ажил хийж байхад гарч ирээд байдаг.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
тэгээд ил хэлдэггүй хүний нүднээс далд явагддаг тийм хүйсийн дарамт бол ерөөсөө..., би одоо агаар муудаад ирэхээр хөдөө онгоцны буудалд хонолоо гэхэд би шөнө босоогоороо бараг зогсож хонодог байсан.
Баасанхүү -
хммм.
Сумъяа -
хэцүү ш дээ. Тэгээд ерөөсөө бараг л ингэж л тэгээд нэг дэн дун л өглөө ажилдаа гардаг байсан. Унтаж чаддаггүй л байсан. Тэр ч одоо тийм л юм байдаг юм байна лээ. Тийм юм дайраад өнгөрсөн. Надад тэгээд тохиолдсон энэ амьдралыг зарим хүнд ярихаар үлгэр яриад байна уу гээд бүүр гайхах шинжтэй хардаг. Ганцхан надад тохиолдсон болохоор сонин л байдаг байх л даа хүмүүст.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
тэртэй тэргүй би..., ингэж төөрөөгүй дайраад ирсэн юмыг би юуг нь худлаа хэлэх вэ, энэ надад тохиолдож байсан юм.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
түүнээс албан ажлын тушаалын заавар өгөхдөө бусдаас ялгаж чи энийг хийх ёстой гэж загнаж байгаагүй. Тэр бүлэг хүмүүст дарга ямар тушаал өгнө би тэрийг хийх л үүрэгтэй. Тэхдээ одоо буудлагын тийм юманд явах, гүйлтэнд явах, маршинд явахад надад хүнд л байдаг байсан. Би тэгээд нөгөөдүүлээсээ хоцрохгүйн тулд шүдээ зуугаад хийдэг л байсан.
Баасанхүү -
яг эрэгтэйчүүдтэй адилхан уу?
Сумъяа -
яг эрэгтэйчүүдтэй адилхан. Тэгээд би тэр үед чинь тэр үе чинь одоотой хүйсийн ялгаа малгаа тэр одоо би эмэгтэй хүний хийж чадахгүйг би чадахгүй энэ тэр гэж тийм юм ерөөсөө ярьдаггүй. Тийм юм байдаг ч үгүй байсан ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
мэддэг ч үгүй байсан. Тэхээр би энийг хийх ёстой л гэдэг ойлголтын үүднээс би хийж л байсан. Би эднээс хоцхогүй шүү л гээд чармайж гүрийж хийдэг л байсан.
Баасанхүү -
эрчүүдтэй адилхан бараг ер нь давчихсан байгаа байхгүй юу дандаа онц яана...,
Сумъяа -
дандаа давж байсан.
Баасанхүү -
тийн.
Сумъяа -
сайдын шалгалтанд би ер нь хэзээ ч дунд сайн гарч байгаагүй дандаа л толгой цохиж онц авч байсан.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
буудлага дээр хүртэл би толгой цохиж байсан. Сайн бууддаг би одоо хөдөлгөөнгүй байг бол..., жишээтэй. Тэгээд уралдаан тэмцээн биеийн тамир урлаг бүх л юманд одоо Сумъяагүй юм байхгүй тэр үед чинь нөгөө эмэгтэй нисгэгч болохоор чинь зэрэг.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
ААТ гээд гэж их яадаг байсан. Тэрэнд чинь хүртэл ордог л байлаа. Үгүй одоо дуу даалдаг байлаа, бүжиглэдэг байлаа, шүлэг уншдаг байлаа, концерт хөтөлдөг байлаа. Надад одоо ерөөсөө хийхгүй юм байхгүй. Бараг барилддаг байлаа бараг зарим тохиолдолд. Тэгээд тэр уралдаан тэмцээн одо би чинь чадахгүй юм байхгүй, чаддаг юм байхгүй тийм болчихсон авгай шүү дээ. Бүх юманд загнаад оруулна. Би тэрийг заавал сурах ёстой.
Баасанхүү -
хммм.
Сумъяа -
заавал хийх ёстой. Тэгээд одоо нөгөөдхийг чинь хийх гэж хичээллэнэ шүү дээ би. Би 24 цагт ер нь цөөхөн цагт унтдаг байсан байх залуу байхдаа. Хүүхдээ маллана ажлаа хийнэ, хажуугаар нь уралдаан тэмцээнд орно, үдэшлэг уулзалт зохион байгуулна, эвлэлийн үүрийн дарга, намын үүрийн дарга, тэгээд эмэгтэйчүүдийн хороон дарга, үйлдвэрчний бүлгийн дарга гээд одоо надад сонгууль их. Одоо гэр хорооллоор яваад ариун цэвэр..., эмч нартай явж ариун цэвэр хүртэл үзнэ би. Нисэхийн зуслангийн дарга хүртэл хийнэ. Надад бол сонгууль бол дааж давшгүй. Би үгдийг нь амжуулдаг л байсан.
Баасанхүү -
хммм.
Сумъяа -
яаж чаддаг байсныг мэдэхгүй одоо тэр их ажлын хажуугаар чинь хийгээд л байдаг байсан л даа.
Баасанхүү -
аан тэрийг бол нөгөө ингэж сонгож байгаа нь дандаа тийм, ийм юмны дарга хэнийг сонгох вэ Сумъяаг сонгоё...,
Сумъяа -
Сумъяаг сонгоё. Дандаа л Сумъяаг сонгоно. Нөгөө олон түмний сонголтоор тэр чинь дандаа сонгуульт ажил дандаа. За түүнээс биш сонгуульти биш орон тооны бол цалин авдаг ш дээ. Дандаа сонгуульт ажил.
Баасанхүү -
цалингүй?
Сумъяа -
цалингүй.
Баасанхүү -
хммм.
Сумъяа -
өө тэгээд самбар..., одоо тэр эвлэлийн үүрийн самбар гаргаагүй. Эмэгтэйчүүдийн хорооны самбар гаргаагүй бол би загнуулна ш дээ. Шөнө сууж самбарынхаа модыг хадаж байгаад өглөө нь бэлэн болсон картоноо авчирч нааж бэлэн болгож тавьдаг байлаа ш дээ. Тэгээд би бас өглөө нислэгэнд явна. Явахаас өмнө амжуулаад тэр зааланд аваачиж тавьчихаад нислэгэндээ яваад өгнө ш дээ.
Баасанхүү -
өө ёоё ёоё.
Сумъяа -
ар гэр хүүхэд шуухад юу болж байгааг бүү мэд хаячихна шүү дээ. Тэгж явдаг. Заримдаа бүүр 7 хоног гэртээ орж чадахгүй ч тохиолдол байдаг байсан. Яахав би 2 хүүхэдтэй байсан бага хүүгээ 16 хүргэж алдаад ганц хүү..., ганц хүү маань одоо америкт амьдарч байгаа. Авгай хүүхэд нь хотод байдаг юм.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
ийм л байна. Тэгээд би бол 74 онд 24-т шилжсэн АН2-т..., АН2-оосоо.
Баасанхүү -
иргэний нислэг гэсэн үг үү?
Сумъяа -
иргэний нислэг рүү шилжиж байгаа юм. Иргэний нисэхийн 50 жилийн ой болох гээд Санжмятав гэдэг генерал манай иргэний нисэхийн ерөнхий газрын дарга байсан тэр хүн шууд тушаал гаргаад намайг дуудаад АН24-ийн курст суулгаад. 6 сарын курс төгсөөд би АН24-ийн 2-р нисгэгч 75 онд болчихсон байсан.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
тэгээд яахав курст суугаад гарч ирэнгүүтээ би бага хүүгээ гаргасан л даа 74 онд. Тэр хооронд нэг жил бас тасарчихаж л байгаа юм л даа. Газар ажил хийгээд. Тэгээд би 75 оноос хойш чинь 73, 74 он хүртэл би АН24-ийн хоёр хийгээд тэрнээс хойш онгоцны дарга хийгээд явж байгаа юм.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
тэгээд би АН24, АН26 гээд ачааны онгоц арай 24-өөсөө том. Дотроо ялгаатай 5 тоннын ачаа даадаг ийм хоёр онгоцоор нисч байсан. Агаарт 16800 цаг ниссэн. Энэнээс шөнө 4200 цаг шөнийн нислэг хийсэн. Аан 7 сая 800 мянган километр хиссэн.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
дэлхийг бараг 40, 50 удаа тойрсон.
Баасанхүү -
километрээрээ тээ?
Сумъяа -
тийн. 40 мянган километр биз дээ дэлхийн радиус тойрог чинь.
Баасанхүү -
тийн.
Сумъяа -
тэхээр чинь 7 сая 800-г хуваагаад үз дээ хэд дахин тойрсон байх нь вэ? Овоо л тойрсон байгаа. Би одоо хүртэл бодож үзээгүй л яваа л даа. Ийм байгаа. За Монголын түүхэнд Монгол улс Монгол үндэстэн, Монгол одоо 800-н хэдэн жил ч болж байгаан тулгар төр байгуулаад 800 жилийн ой сая болоод өнгөрлөө ш дээ 800-н хэдэн жилийн. Энэ хугацаанд Монголын түүхэнд агаарт онгоц барьж биеэ дааж ниссэн хүн надаас өөр байхгүй ээ. Би бахархалтай хэлж чадна.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
Монгол эмэгтэйчүүдээс.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
бардам хэлнэ. Би энэндээ их омогшдог. Тэхдээ би гайхуулаад байдаггүй. Яагаад гэвэл 20-р зуун социализм бол намайг бас хүмүүжүүлээд энэ сайхан техникийг эзэмших нөхцөл одоо соц төрийн гавъяагаар надад олдсон ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
өнөөдөр зах зээлийн системд би нисгэгч болох гээд хүсдэг юм бол би зөвхөн нисэхийн сургуульд ороход жилийн төлбөр нь 10 яманган доллар, хэн ч дийлэхгүй.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
чадахгүй ш дээ Монгол хүмүүс. За баячуудын хүүхдүүд яадаг юм гэхээс биш одоо жирийн иргэдээс бол нэг хэсэгтээ л Монгол эмэгтэй нисгэгч төрөхгүй. 2050 он хүртэл бараг төрөхгүй байх аа гэж би боддог юм.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
тэгээд энэ миний эзэмшсэн мэргэжил социализмын буян. Социализмын энэ үе чинь бас иргэдээ хүмүүжиж боловруулж техник эзэмшүүлж шинжлэх ухаантай нөхөрлүүлж шинжлэх ухааныг одоо эзэмшүүлж байсан юм шүү дээ.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
тэр бүх юмыг би үнэгүй сурсан.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
өнөөдөр тэрнийхээ буянгаар би жаахан үнэгүй олсон мэргэжил юм. Засгаас надад энэ мэргэжлийг эзэмшихэд ямар их мөнгө зарцуулж байна вэ. Курсыг үнэгүй сургаад, дээр нь онгоцны шатахуун, агаарт дадлага хийж хэдэн зуун цагийн дадлага хйж байгаа ш дээ. Энэ чинь зүгээр шатахуун чинь яваад л байгаа ш дээ бензин шатахуун. Тэр чинь бүүр надад зориулсан намайг сургахын төлөө зориулсан үнэгүй хэдэн суун сая төгрөг надад зориулж байж 6 жил сургуул төгсөх хүний зардлаар нэг нисгэгчийг бэлддэг гэж байгаа ш дээ курсын нисгэгчийг.
Баасанхүү -
өө яая.
Сумъяа -
бодоод үз дээ 6 дээд сургууль жилийн зардал нь 6 сая доллар болж байгаа.
Баасанхүү -
6 хүний оронд нэг хүн юм байна ш дээ тээ?
Сумъяа -
нэг хүнийг төгсгөдөг бүүр тийм номтой.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
тэр үед л тэгж тооцоо хийж..., та нарыг..., одоо зарим нь сурч чадахгүй хасагдана л даа. Хасагддаг юм байж л байгаа юм.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
тэгэхэд чинь одоо ингэж тэр үеийн дарга нар загнадаг л байсан бид нарыг бас. Бензин шатахуун их зарж байна, та нарыг нисгэгч болоход маш их зардал гаргаж байгааг ерөөсөө мэдэхгүй байна..., хэлдэг л байсан.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
хэлэлгүй яахав энэ чинь. Би тэгээд социализмын буянгаар социализмыг дааж байгуулах тэр ард түмний буянгаар энэ сайхан мэргэжлийг эзэмшсэн. Тэрнийхээ хариуг ард түмэндээ өгсөн. Насаараа нислээ. 18-тайгаасаа эхлээд би 50 хүртлээ нислээ. 50 нас хүрээд тэтгэвэртээ..., газарт буугаад би 27 жил агаарт ажилласан. 27 жил агаарт ажиллаад газарт бууж буудлын даргаар 3 жил ажиллаад ингээд нисэх хүчинд би 30 жил..., 32, 33 жил ажиллаад одоо бүр мөсөн тэтгэвэрийн авгай болоод сууж байгаа байхгүй юу.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
тийн..., ЯК18, АН2, АН24, АН26 гэдэг ийм 4 төрлийн онгоцоор ниссэн.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
ийм 4 төрлийн онгоцоор ниссэн эмэгтэй хүн Монголд байхгүй.
Баасанхүү -
ямар ямар зориулалттай онгоцнууд вэ?
Сумъяа -
аан ЯК18 гэдэг чинь миний анхны сурсан спортын, агаарт маяг хийдэг онгоц.
Баасанхүү -
аанхан.
Сумъяа -
АН2 гэдэг чинь шуудан тээврийн одоо хөнгөн онгоц.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
АН24 гэдэг чинь 50 хүний суудалтай сэнс тийрэлтэт 2 хөдөлгүүртэй цагаан онгоц одоо Монголд байсан.
Баасанхүү -
аан.
Сумъяа -
АН26 гэдэг чинь одоо нэг бөгсөөрөө онгойдог 5 тоннын даацтай 5 тонн ачаа ачдаг ачааны онгоц.
Баасанхүү -
аан за за.
Сумъяа -
тийн. ингээд ийм 4 төрлийн онгоцоор ниссэн. АН24, АН26 гэдэг чинь 70, 80 оны үед Монголд байсан хамгийн том онгоц. Энэ онгоцоор л би нисч байсан.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
тийн.
Баасанхүү -
одоо эд нараас өөр ер нь Монголд өөр нислэгийн тээвэр ашиглах тийм загварын юу байсан уу?
Сумъяа -
тухайн үед үү?
Баасанхүү -
аанхан.
Сумъяа -
байсан байсан. МИ2, МИ4, МИ6 вертолетууд байсан МИ8 гээд нисдэг тэрэгнүүд байсан. ЯК14 пчелк гээд, одоо зөгий гээд ЯК14 гэсэн онгоц байсан. АН14, АН..., АН14 гэж онгоц байсан. Одоо 24-ийн өмнө бол АН14 гэж..., Л14 гэж онгоц байсан. Тэр хугацаа нь дуусаад тэгээд 24 авсан байхгүй юу.
Баасанхүү -
аанхан.
Сумъяа -
тийн. 70-аад оноос чинь АН24-тэй болоод ирсэн. Тэрнээс өмнө 60-аад оноос 75 оны хооронд тэр Л14 нисч байсан.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
энэ..., аан зүгээр гадаадын..., гадаадад манайх болуул анхны гадаадын..., Монголын анхы гадаадын ирээсэд болуул Эрхүү Улаанбаатар гэж явж байсан.
Баасанхүү -
за.
Сумъяа -
тэрэнд Л14, Ан24-өөрөө нисч байсан. Аан 80-аад оны 87 оноос эхлээд Москва, Бээжин, Улаанбаатар гэсэн ирээсийг чинь нээсэн ТУ154-ыг Оросоос түрээслэж юм уу авч ажиллуулаад тэрэн дээр нисч байсан. Тэрэн дээр чинь дандаа кадеми төгссөн дээд сургуульд эзэмшсэн хойно төгссөн нисгэгч нар тэр том онгоц руу шилждэг байсан.
Баасанхүү -
ммхм. Гадагшаа юу?
Сумъяа -
гадагшаа...,
Баасанхүү -
улс хоорондын тээ?
Сумъяа -
тийн олон улсад хиссэн нислэгт ийм ирээсэнд нээгдэж байсан. Тэгээд 90-ээд оны..., 90-н..., тэр хооронд чинь ТУ154..., юу Бойнг 700-н хэд билээ?
Баасанхүү -
47 билүү.
Сумъяа -
Бойнг 747 сүүлд нь 96, 97 оноос эхлээд Бойнг ирсэн. Дандаа л одоо академи төгсөж ирсэн хүүхдүүд..., тэгээд 2000 он, 2000-аад оны үеэс эхлээд энэ АН300 гээд том онгоцнууд явж байгаа. Одоо миний туслахаар явж байсан Сайханбилэг гээд залуу одоо тэр АН300-ийн дарга болчихсон явж байна одоо миний шавь.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
тэгээд тэрүүгээрээ бахархдаг. Ийм байна. Тэгээд яахав олон ч туслахтай явж байсан олон ч шавь байсан, шавьтай ч бий, багштай ч болсон. Янз бүр л..., одоо ничгэгч хүнд л ямар байсан тэр л одоо түүхээр л би явж ирсэн.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
яахав эмэгтэй гэдгээрээ л онцгой ялгагдаж байгаа болохоос биш нисгэгч хүний л хийдэг ажлыг бүгдийг нь л хийгээд ирсэн. Тэжгээд насаараа агаарт ажиллаж байгаад буусан даа эгч нь. Би чинь одоо нэг 2000..., бишээ 1999 оны 6 сард одоо бүр мөсөн тэтгэвэрийн хүн болсон 99 онд.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
тэгээд..., бишээ юу юм байна 4 сар болсон юм байна. Тэгээд би нэг гэртээ нэг хотод ирээд..., би Хэнтийн буудлын даргаар ажиллаж байсан юм 3 жил.
Баасанхүү -
аан за.
Сумъяа -
нөгөө нислэгээсээ буугаад 3 жил болоод Хэнтийн буудлын даргаар ажиллад. Тэгээд би тэр буудлынхаа даргын ажлыг хүлээлгэж өгөөд Улаанбаатарт ирээд нэг сар гаран болсон чинь ерөөсөө энд тэнд нөгөөцэвэр агаартай орчинд амьдраад сурчихсан, хөдөө гадаа яваад сурчихсан хүн чинь хотод бүхчимдээд болдоггүй.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
тэгээд л ерөөсөө би нэг сайхан газар л сонгож амьдармаар байна гэж бодоод хүүгээсээ нэг орон байр хашаа байшин худалдаж авах мөнгө кармаалаад вагонд суугаад гарчихсан наашаа Сэлэнгэ рүү.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
хаана буухаа мэдэхгүй өдрийн вагонд сууж байгаад. Тэгээд нэг хажуудаа суусан хүүхэдтэй танилцсан чинь сэлэнгийн Шаамарын нэг охинтой танилцаад тэрийг дагаад тэднийд буучихаад. Тэгээд би эндээс энэ хашаа байшинг худалдаж авсан байхгүй юу энэ хойд талын жижиг хүрэн байшинтай.
Баасанхүү -
аанхан.
Сумъяа -
тэгээд энэ хашаагаа урд талын хашааг..., би энэ жорлонгийн энүүгээр энэ тасалгаатай. Энэ хойд талын жижиг хашаа авчихаад байж байгаад 2 жилийн дараа урд талынхаа хашааг айл нь зарах болохоор худалдаж аваад. Авсныхаа дараа энэ байшинг бариад.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
одоо энэ байшинг чинь бараг 3 жил барьж байгаад энэ жил л орж байгаа байхгүй юу.
Баасанхүү -
аан.
Сумъяа -
тэтгэвэрийн хүн яадаг юм нэг мөнгөтэй болохоороо нэг юм авч хийгээд ингээд одоо 3жил болчихож байгаа юм. Тэгээд одоо дөхөж л байна. Ахиад одоо бас мөнгө төгрөгний хэрэгцээ гартал дахиад надад хийх юм их байна. Эгч одоо бараг нэг машин номтой. Ачаад ирсэн дандаа хайрцагтай тэрэнэ тэр юмнууд орой дээгүүр байж байгаа. Одоо энд нэг яаядаа гэсэн сайхан номын сан хийлгэж аваад номоо зооно доо.
Баасанхүү -
тийн.
Сумъяа -
дээр үед Лениний..., Лениний боть бол одоо хуучин шинээрээ л байж байгаа байх бүүр хоёулаа. Тэгээд нөгөө нэг ЖЗЛ байна ш дээ.
Баасанхүү -
тийн.
Сумъяа -
тэр одоо Монголд орж ирсэн, бүгдээрээ л байх ёстой доо алга болчихоогүй бол. Хайрцаг саванд хийгээд, айлын амбыаар саванд хийгээд л контейнерт хүртэл хадгалаад л явсан. Лав 2, 3 хайрцаг дутуу л ирсэн байна лээ.
Баасанхүү -
хммм.
Сумъяа -
Ямар ном алга болсныг би бол мэдэхгүй л дээ одоо тэгээд. Би номны хоббитой. Тэгээд бидний ажиллаж байх үед чинь одоо намын гишүүн залуу офицерууд номын сангүй байвал загнуулдаг байсан. Тэгээд номын сантай болж байгаа юм. Номын сан..., тэгээд ном цуглуулаад..., угаасаа би 10 жилд байхдаа 10-р анги төгсөхдөө би багшдаа ном хураалгасаар байгаад 2 шуудай ном гэртээ авчирч байсан, хураалгасан номоо.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
номын сангаас ном авч уншаад нөгөөдхөө хичээл дээр уншиж байгаад баригдана. Тэгээд багш хуграагаад авчихна өгөхгүй. 10 төгсөхөд өгч байгаа юм манай багш. 2 шуудай ном би үүрээд харьж байсан юм даа. Тэгээд би ер нь багаасаа ном их уншдаг номын хоббитой. Тэгээд уншсан ном уншсанаараа хүний тархи задардаг, хүрээ өргөждөг. Адаглаад ярианы баялаг элбэгтэй болдог, юм мэддэг болчихож байгаа юм. Уншсан юмаа хүн чинь мартчихдаг юм тухайн үедээ.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
хожим нөгөө хар хайрцагнаас чинь гараад ирдэг байхгүй юу хэрэг болоход.
Баасанхүү -
ммхм тэгнэ.
Сумъяа -
заавал хэрэг болдог уншсан юм. Тийм болохоор одооны хүүхдүүдийг ном сайн унш..., интернет байхад яадаг юм гэж байгаа юм. Интернет чамтай үргэлж хамт байхгүй ш дээ уншсан юм толгойд чинь хадгалагдаж үлдэнэ. Ном уншсан хүн хожно. Ерөөсөө номтой нөхөрлөөсэй гэж хэлмээр санагддаг юм энэ залуучуудыг.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
тийн.
Баасанхүү -
за баярлалаа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.