Sumiya
![](../assets/images/interviewees/990323.jpg)
Basic information
Interviewee ID: 990323
Name: Sumiya
Parent's name: Tümenjargal
Ovog: Asuud
Sex: f
Year of Birth: 1947
Ethnicity: Halh
Additional Information
Education: tusgai dund
Notes on education:
Work: retired
Belief: none
Born in: [None Given] sum, Ulaanbaatar aimag
Lives in: Shaamar sum (or part of UB), Selenge aimag
Mother's profession: nurse, cook
Father's profession: building engineer
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
relations between men and women
foreign relations
travel
funerals
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Баасанхүү -
За та..., таныг анх ингээд нисэхийн салбарт ороход Монгол улсын нисэхийн салбар ямархуу хөгжилтэй байсан, иргэний агаар нь ямар байсан, та эхлээд цэргийн салбарт ажиллаж байсан ш дээ тэр.
Сумъяа -
ммхм.
Баасанхүү -
тэр одоо цэргийн салбарт нисэх хүчний ажил хийдэг байсан талаар ингээд ерөнхий зураглалыг ярьж өгөхгүй юу?
Сумъяа -
за..., юу юм аа тэр намайг анх нисгэгч болоод нисэхийн сургууль курсээ төгсөөд АН2-ын нисгэгч болоход би 109-р ангид хуваарилагдсан гэж хэлж байсан. Яг тэр 109-р анги гэдэг чинь урд жил нь байгуулагдаад 2, 3 АН2-той нэг 3 нисдэг тэрэгтэй.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
тийм онгоц байсан юм. Тэр чинь МИ2, МИ4,..., аан тэр 109-р ангид чинь МИ2, МИ4, МИ8, АН2, АН14 гэсэн нэг ийм 10-н хэдэн онгоцтой цэргийн анги бие даасан цэргийн анги байгуулагдсан юм.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
батлан хамгаалах яамны харъяа одоо зөвхөн цэргийн одоо..., одоо Жанжин штабын мэдлийн Жанжин штабын хэрэгцээнд нисч байдаг.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
ерөөсөө байлдааных биш байлдааны анги биш цэргийн тээврийн онгоц, цэргийн тээврийн тийм нисэх гэж байгуулаад би тэнд АН-ын даргаар очиж байсан юм.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
АН-ын 2-р нисгэгчээр очоод тэндээ АН-ын дарга болоод. Тэр ангидаа би чинь за 3 жил хагас, 4 жил хэртээ дунд нь би хүнтэй суугаад хүүхэд гаргаад. Тэгээд ерөнхийдөө тэр ангид 5 жил алба хаагаад юу руу шилжсэн байхгүй юу иргэний нисэх рүү шилжсэн юм. Тэр одоо 109-ийн анхны л одоо түүхэн хөгжлийн үед бим тэнд офицер болж очиж байсан. Офицер болоод очиход офицерийн хангалт гэж анх удаа авч үзэв. Тэр битгий хэл тамхи хүртэл өгч байсан надад. Одоо Билмор гээд цагаан..., Билмор гээд морины юутай Табек гээд морины зурагтай орос тамхи байдаг юм аа цэргийн нормын.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
тийм тамхи хүртэл надад бүүр ингээд блокоор нь боодолтой ингээд 10-н хэдэн юм сарын норм гээд. Мах, масло нормд ирдэг.
Баасанхүү -
өө бас.
Сумъяа -
норм байхгүй юу. Өө бүүр захны цагаан даавуу хүрэл бий. Би нэг удаа л авч үзсэн хөлний ороолт хүртэл ирдэг байсан офицерийн норм гээд. Тэгж өгдөг байсан юм байна лээ. Нэг удаа л аваад тэгээд тэр нь хаагдсан сүүлд нь дараа жил нь. Норм өгдөг байсан тэрнийг авч үзсэн.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
тэгээд нөгөөдхийг чинь 2 ийм цагаан нөгөө хөлний даавуу, цагаан цуу ямбуу хөлний ороолтонд өгнө.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
нөгөөдхийг чинь шинэ юм чинь яагаад их өгсөн юмаа бүгдийг нь боож тавьж байгаад аавыг утсаар дуудаад хүрч ирээд аав машинтай аваад явж байсан даахгүй. Зөндөө нормын юм өгнө. Өвлийн норм гэсэн чинь бүүр 2 тийм том боодол баазын юм өгч байсан. Би аваад харьж байсан сонин. Бараг манай өвлийн хэрэгцээний масло, сахар ирж байсан байхаа.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
масло, мах офицерийн норм гээд жилийн..., сар болгон мах өгнө масло өгнө. Тэгээд нормын хувцас, өвөл зуны хувцас гээд зөндөө юм ирнэ. Өвлийн хувцас нөгөө мэгтэй хүнд зориулагдаагүй болохоор эрэгтэй хүний 42 номерийн нохой гутал. Надад хамаагүй миний өвдөгөөр татчихаад. Миний хөлд дотор нь хоёр орохоор тийм том нохой гутал надаа..., тэгээд нөгөө комбинзон чинь асар том надаа ирж байгаа юм. Эмэгтэй жижиг разимер байхгүй. Хамгийн жижгийг л би авч байгаа юм тэр дотор үзэж үзэж. Тэгтэл надаа дах. Тэгээд яахав тэр хувцыг маань аав ард өмсөх гээд бүгд л аавын хувцас болж байгаа юм чинь яагүй хэцүү. Өө гоё юм миний хүү чинь гоё юм аваад ирлээ гээд л хөөрхий нөгөө анх загнаж байсан хүн чинь байхгүй нөгөө уярчихсан сүүлдээ тэгээд. Аав маань 96 оны 3 сард насбарсан. Нас барахынхаа өмнөхөн нэг манай миний ач охины төрсөн өдөр болоод. Тэрэн дээр бичлэг..., CD нь ч байгаа л даа хөөрхий амьтан. Би муу охиноо яаж гэж зодсон юм халууртал зодож байж билээ. Одоо их харамсдаг юм аавдаа гомдоогүй биз дээ гэж хэлэхэд нь би нэг аймаар уйлсан даа. Тэгээд яахав дээ миний охин аавынхаа Монгол оронд гаргалаа даа. Тэрнээс бусад нь дандаа дээд сургууль төгссөн эмч инженерүүд байна. Миний охин л..., муу охиноо хэмхэртэл нь зодож билээ. Яаж хэмхэрчихээгүй юм бол доо гэж байгаа юм. Өөрөө мөн ч яс сайтай хүүхэд шүү..., би тэсээгүй..., бие муу элэгний хавдар болчихсон байж байгаад тэгээд тэр бичлэгэн дээр байгаадаа хэлж байгаа үг нь. Тэгээд тэрийг яагаад би аягүй уйлж байж билээ. Тэгж хэлж аав маань намайг үнэлсэн дээ намайг. Нөгөө сургууль хаялаа, анагаахын дээд хаялаа гээд. Би аавын хүслээр болоогүй өөрийнхөө хүслээр яваад тэгээд онгоцны нисгэгч болоод ингээд явж байсанд л аав маань тэгж нэг яаж байсан. Тэгээд намайг онгоцны АН2-ын дарга болоход 24-ийн дарга, 26-гийн дарга болоход аав ээж хоёр маань хөөрхий нэг мөнгөн аяганд сүү хийчихсэн нэг хадагтай дандаа намайг тосно. Өө тэгээд хамгийн сүүлд тэтгэвэрт гарахад хүртэл хоёлаа бөөвийчөөд ирээд хөөрхий намайг тосч очиж одоо бичлэг нь байж байгаа ш дээ. Хөөрхий амьтад тэгээд л онгоцноос буухад чинь би онгоцныхоо хошуунаас адис аваад сөхрөөд уйлахад ард эрэгтэй хүн дагаад уйлж л байсан. Тэр бичлэг байгаа, зураг нь ч байгаа эгчид нь тэгээд яаж байсан юм. Тэгээд яахав цэргийн нисэх болуул тэгээд яахав би тэнд нэг удаагүй болохоор яахав ингээд хэлийг тойрч хилийн эргүүл хийдэг.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
эргүүл юу байхав дээ хилийн цэргийн ангиудад шалгалт шүүлэг батлан хамгаалахын сайдууд яахав тэрэндээ л унадаг. АН2-оо унаад л явна. Тэгээд шуудан харьцаа холбоогоо шаардлагатай үед хилийн нэг анги дээр ажил гарахад АН2-оо унаад явчихдаг тийм л байсан байхгүй юу. тийм зориулалтыг тухайн үед тэгж л ашиглаж байсан. Тэрнээс илүү цаашаагаа ашиглагдаагүй. Би сайн мэдэхгүй байна тэрнээс хойшхыг нь. Аан тэгээд тэр чинь налайхын цэргийн анги чинь за байз 70-н..., тэр бараг л тэр үед 60-н..., 70-аад оны үед налайхын манай эсэргүүцлийн цэргийн анги..., эсэргүүцэл одоо байлдааны анги нээгдсэн юм.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
налайхын Орос цэргийн анги дээр манай 137-р анги гээд 70-аад оны үед нээгдсэн. Надтай хамт ДАСАБ төгссөн эрэгтэйчүүд зарим нь тэр цэргийн юу руу очсон.
Баасанхүү -
аанхан.
Сумъяа -
Пүрэвдорж, Үснийх энэ тэр гээд улсууд тэр ангийн болсон сүүлдээ тэд нар чинь. Хойшоо явж стервителийн курст явж ирчихээд тэр нөгөө МИГ17, МИГ21 энэ тэр гэж дуулсан уу? Тийм онгоцуудаар нисээд бид тэд нар тэнд байлдааны нисгэгч болоод тэнд манай курсын нэлээн тэр лүү орсон юм.
Баасанхүү -
сквитер гэдэг нь...?
Сумъяа -
скитриз.
Баасанхүү -
аан.
Сумъяа -
скатриз. Стервител гээд одоо сөнөөгч онгоцууд байхгүй юу.
Баасанхүү -
аан.
Сумъяа -
тийн. Тэгээд тэнд ажиллаж байсан юм байгаа юм. Тэгээд тэд нар тийшээ очиж 70-аад оны үед байгуулаад. Нэг хэсэг нь тийшээ, нэг хэсэг нь энэ цэргийн холбооны анги руу, нэг хэсэг нь иргэний нисэх рүү ингэж шилжсэн байхгүй юу бид нар чинь ДАСАБ төгссөн хүүхдүүд чинь хэд хэд хуваагдаад ингэж төгсөж явсан юм.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
тэгээд яалаа..., тэгээд би чинь 109-р ангид байж байхад одоо энэ сансрын нисгэгч Гүррагчаа чинь цэргээс халагдаад. Цэргийн албанаас халагдаад манай ангид хуваарилагдаж ирээд миний онгоцны механикаар, өөрөөр хэлбэл юу техник биш механик гээд одоо туслах ажилчин ахлагч нэг 3, 4 сараар манай ангид байж байсан.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
тэгээд ирэнгүүтээ нөгөө намар нь юу яасан юм..., академид явах болоод.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
академийн хуваарь ирээд манай 109-д 5, 6 хүний хуваарь ирээд. Тэрэн дээр ёстой жендерийн байдал гарсан ш дээ.
Баасанхүү -
бас уу?
Сумъяа -
бас. 10 төгссөн хүнээс 5-хан хүн байсан чинь нэг нь би болчихгүй юу.
Баасанхүү -
за.
Сумъяа -
тэгээд намайг явуулаагүй ш дээ. Тэгээд 4 хүн яваад 1 хуваарь үхэж байсан. Тэгээд энэ Гүррагчаа тэр энэ хэн энэ тэр чинь..., одоо миний мэдэхээс Гүррагчаа л манай ангид байсан юм даа. Тэгээд тэр Загдсүрэн гээд одоо тэр Гүррагчаатай цуг төгссөн бас ашиглалтын инженер залуу тэр хоёр манай ангиас явсан юм. Тэр хоёр шалгалтаа өгч тэнцээд яваад. Би шалгалтаа өгөөд тэнцээд байхад намайг явуулаагүй ш дээ. Академид эмэгтэй хүн цэргийн академид хэзээ ч явж байгаагүй, явуулахгүй гээд загнаад явуулаагүй ш дээ. Тэгээд бид нарыг мартчихсан яг тэр жендерийн ялгаа тэрэн дээр гарч байгаа биз дээ явуулахгүй гээд.
Баасанхүү -
тийн.
Сумъяа -
би шалгалтаа өгчихөөд байхад намайг явуулахгүй гээд тэгээд бодчихдоо.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
тэгж байхад. Тэгж намайг хохироосон шүү академид явуулаагүй. Тэгээд сүүлд нь иргэний нисэхэд ирчихээд би бас 80-аад оны..., 70-аад оны сүүлээр бас академид явах гээд бас намайг явуулаагүй ш дээ энэ академид. Иргэний хисэх..., бүүр ингээд манай нэг дарга намайг ингэж байсан. Чамд нисгэгч болсон чинь их хувь заяа юуны чинь академи, яасан том толгойтой юм гэж загнаад өрөөнөөсөө хөөж гаргаж байсан юм даа. Тэгж загнаж байсан. Би энийгээ мартчихсан юм байна. Иймэрхүү ялгаанууд зөндөө гарч байсан ш дээ. Чи нисгэгч болсон чинь их хувь заяа гээд. Нээрээ ч миний хувьд тухайн үедээ нисгэгч болсон нь их л хувь заяа юм байна лээ л дээ. Надаад олдошгүй..., ард түмний буян хөрөнгөөс бас олдошгүй л зүйл. Тэхдээ академид явсан бол би өнөөдөр ажлаа хийгээд байж л байсан байх гэж боддог ш дээ.
Баасанхүү -
хммм.
Сумъяа -
тийн.
Баасанхүү -
академид явна гэдэг чинь бүүр нөгөө нэг...,
Сумъяа -
академид дээр боловсролтой болж ирж байгаа байхгүй юу.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
тийн тэгж байгаа юм. Тэгээд би..., намайг иргэний нисэхийг, иргэний нисэхийн 50 жил болж байхад иргэний нисэх чинь одоо..., за миний мэдхэд бол АН2 онгоцоор нисч байсан. Бүүр одоо иргэний нисэх Монголд нисэх хүчин болоод 1925 оны 5 сарын 25-нд засгийн газрын одоо тогтоолоор одоо тэр үеийн засгийн газар одоо юм байдаг юм их хурал ч байдаг юм уу юугаар ч юм тогтоолоор нисэх байгуулагдсан байгаа юм.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
одоо яг нисэхийн баярыг бол 5-р сарын 25-ны өдөр орчим бүтэн сайн амралтын өдөр тохиолдуулж хийдэг байхгүй юу дандаа хавар хисэхийн баяр болдог ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
тэгээд 25..., 1925 онд байгуулагдаад 30-аад оноос чинь байлдааны зориулалтаар л хэрэглэж яаж байсан юм байна лээ л дээ. Тэгээд Дэмбэрэл баатар, Шагдарсүрэн улсын баатар энэ тэр чинь тэгж төрж байсан дайны үед..., их орны дайны үед бол бүхэл бүтэн 2, 3 стервитед одоо ЯК3, ЯК9 гээд сөнөөгч онгоцтой стервителүүдийг бүүр одоо ийшээгээ манжур луу гараад энэ Хятадын нутаг дээгүүр нисч байсан юм байна лээ ш дээ бүүр одоо Солонгос хүртэл бараг яваад ирсэн тийм түүх ярьдаг юм байна лээ.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
манай ахмад нисгэгч нар ярьдаг байсан. Одоо сая манай энэ хөдөлмөрийн..., улсын баатар болсон Гунгаа генерал чинь одоо тэр стервителээр нисч одоо тэр Хайлаар, Юушевс одоо эн зүүн тийшээгээ Японы эзлэж байсан газар нутаг дээгүүр нисч Оросын нисгэгчтэй цуг нисч байсан стевителийн дарга байсан хүн байхгүй юу.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
ийм одоо байсан. Тэгээд яг иргэний тээвэр 1954 онд байгуулагдсан байгаа юм.
Баасанхүү -
аанхан.
Сумъяа -
тийн. тэгээд 54 онд байгуулагдахдаа бас тэнд дотоодын курсээр эмэгтэй хүн бэлдсэн байгаа юм. Тэрэн дотор 2 эмэгтэй нисгэгч бэлтгэгдсэн байгаа юм.
Баасанхүү -
за.
Сумъяа -
2 эмэгтэй нисгэгч бэлтгэснээс одоо тэр чинь Надяа гэж Орос эмэгтэй манай одоо Монгол нисгэгч Раднаа гэж гавъат нисгэгч байгаа л даа. Тэрний Орос эмэгтэйтэй байсан. Тэр Орос эмэгтэй нисгэгч хүн байсан байгаа юм.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
тэгээд Монголын тэнгэрт нисч байсан. Тэр бас нисч байсан байгаа юм. Тэр хоёр эмэгтэйг тэр 54 оны үед тэр Гуахүү, Дашдорж гэж хоёр эмэгтэй нисгэгч байсан. Тэр хоёр эмэгтэй курсээр тэр хоёрыг нисгэгч болгосон байгаа юм.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
тэгээд төгсөөд 54 онд иргэний нисэх байгуулахад яг АН2 нисэхэд тэр гарч АН2 дээр ниссэн байгаа юм. АН2-ын 2-р нисгэгч болсон байгаа юм хоёулаа. Тэгээд ерөөсөө нисгэгч болоод удаагүй нэг 2, 3 сар нисч чадсан уу үгүй юу тэгээд хүнтэй суугаад хүүхэд гаргаад газар буусан байгаа юм. Тэгээд би газрын би газрын ажил хийгээд эхэлсэн. За Гуахүү нь бол одоо энэ Отгонтэнгэрт мөргөсөн онгоцон дотор Завханд деспичер хийх гэж явж байгаад тэрэн дотор явж байгаад онгоцтойгоо нас барсан байгаа юм. Дашдорж гэдэг эмэгтэй нь болуул нөхөр нь Баатар гээд нисгэгч л дээ.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
насаараа одоо надтай цуг л тэтгэвэрт гарсан тийм нисгэгч байгаа. Тэр 10-н хэдэн..., 11 билүү дээ 10-аад хүүхэд гаргаад жил дарааллан гаргаад ерөөсөө нисэхийн ч газраа ажил хийдэггүй дараагийн хүүхэд нь гараад, дараагийн нөгөө хэдээ харсаар байгаад 10 жил болчихоод. Тэгээд намайг тэр үглэж загнаад хүүхэд гаргадаг эмэгтэй хүн авахгүй гэж загнаж байгаа нь тэр байхгүй юу. би чинь гарын үсэг зурж өргөдөл хийж 3 жил хүүхэд гаргахгүй гэж л өргөдөл өгч байж орж 3 жилийн дараа хүүхэд гаргасан гээд бодохоор..., тэгж байсан байхгүй юу. тэр нэг тийм ялгаа гарч байсан. Гуйж байгаад тэр хүүхэд гаргахгүй гэж өргөдлөө хийгээд гарын үсгээ зураад тангарга тавьж тэгж өргөдөл бичиж байж 3 жил хүүхэд гаргаагүй явж байж хүнтэй суухгүй явж байж тэгж амлалтаа биелүүлж байсан байхгүй юу. Тэгээд тэр Дашдорж чинь тэгээд сүүлдээ штурмэн болсон л доо. Тэгээд иргэний нисэхийн сайн дурын АН байгуулаад. Тэрнээс хойш АН2-оор хөдөө орон нутагт одоо АН2-оор нисдэг байсан. Тэгж байгаад 60-аад оны үеэр Л14 онгоц аваад Л14-өөр бас хойшоо явж нисгэгч нар бэлдээд Л14-өөр Эрхүү явдаг. Одоо гадаадыхан Монголын гадаад Эрхүү л явдаг гадаадын ирээстэй. Тэгээд онгоцнуудыг чинь дандаа тэр Эрхүү, Кив тийшээгээ Улаан-Үүд рүү явж засварын газар ногоцоо аваачиж засдаг. Би чинь АН2-ын засварын газар луу Эрхүү рүү бас зөндөө явж байсан.
Баасанхүү -
өө за.
Сумъяа -
тийн. бид нарыг чинь 85 оноос хойш Эрхүүд аваачиж Орос багш нарт шалгалт нислэгийн шалгалт өгүүлдэг болсон ш дээ. Жилд 2 удаа, 6 сард 1 удаа намар 8, 9 сараас эхлээд 9 сард нэг удаа экбаж экбажаар нь явуулж Оросод шалгалт..., Орос багш нарт шалгалт өгүүлдэг юм. Нислэгийг яг арын хаалгагүй яг Орос техник дээр Эрхүүд очиж шалгалт өгдөг байсан ш дээ жилд 2 удаа. Тэрэндээ тэнцэхгүй болуул давтан аваад газар бууна.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
давтан аваад бараг давтан курст сууж байгаад улсын коммист шалгалтаа өгч байгаад тэгээд тэнцэнэ.
Баасанхүү -
хммм.
Сумъяа -
тийм чанга болсон байхгүй юу бид нарын үед чинь.
Баасанхүү -
тэрнээс өмнө бол байгаагүй тээ?
Сумъяа -
тэрнээс өмнө бол тэр чинь..., тэгж байсан хүмүүс ч байгаа бид нар дотроос. Тэхдээ би унадаггүй юм аа.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
Орос багш дээр очсон ч тэнцээд хүрээд ирдэг юм.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
тэрэнд чинь одоо ийм кабен дотор байшин дотор нисдэг байхгүй юу. бүгд ингээ цахилгаанд холбогдчихсон.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
яг л онгоцны кабен. Тэгээд тэр чинь зүгээр жирийн онгоцны удирдлагаас маш..., аягүй мэдрэмтгий. Тэрэн дээр жоохон л алдчихвал бий уначих гээд байдаг.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
унан ш дээ надад тэнцэхгүй гээд бичээд өгчихнө. Тэрэн дээр яахав хөлсөө гйожуулна шүү дээ жинхэнэ ур чадвараа үзүүлнэ. Маш нарийн мэдрэмтгий тийм багаж тоног төхөөрөмжтэй. Тернисфор гэж ярьдаг юм, тернижор нэж ярьдаг юм. Тэрүүн дээр бид нар шалгалт өгдөг байсан ш дээ. Сүүл рүүгээ нисэх чинь хөгжөөд тийм болсон. Тэгээд Л14-ийн дараа Л14 хугацаа гүйцэнгүүт нь АН24 авсан. АН24 аваад нэг 2, 3 онгоцтой..., 3, 4 онгоцтой болсоных нь дараа би 24-т шилжсэн байхгүй юу 76 онд.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
тэгээд 74 оноос чинь хойш 24-үүд нэмж ирсээр байгаад 80-аад оны үед чинь нисэх чинь бүүр өдөр шөнөгүй нислэгтэй болсон. 4, 5 аймаг шөнө адриумтай болоод шөнийн гэрэлтүүлэх систем тавигдаад.
Баасанхүү -
аанхан.
Сумъяа -
одоо 80-аад оноос л одоо нисэх бол эд хөгжлийн оргил үе нь эхэлсэн. 24 цагт агаарт онгоц нь ажиллаж байдаг.
Баасанхүү -
өө за.
Сумъяа -
энэ нислэгэнд яваад ирсэн онгоцыг дараагийн экбаж бэлэн. Шөнө ч аваад гарна, өдөрч л аваад гарна. Хоногтоо 64 ирээс хийж байсан 12 онгоцоор.
Баасанхүү -
хөөх.
Сумъяа -
тэгэхэд манайхан чинь 30 гаран экбажтай байсан.
Баасанхүү -
экбаж гэдэг нь багийг хэлж байна уу?
Сумъяа -
багийг. Нэг экбаж нь 5 хүнтэй.
Баасанхүү -
за.
Сумъяа -
онгоцны дарга, 2-р нисгэгч, бортмеханик, штурмен холбоочин гэсэн 5 хүнтэй. Даар нь үйлчлэгтэйгээ нийлээд 6-уулаа.
Баасанхүү -
штурн гэдэ нь юэ вэ?
Сумъяа -
штурмен гэдэг нь одоо газарчин гэж ярьдаг даа одоо тооцоо боддог хүнийг хэлдэг юм штурмен гэж.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
усан онгоцонд ч байдаг юм, агаарын онгоцонд байдаг, сансрын хөлөгт ч байдаг энэ мэргэжил бол.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
за тэгээд сүүл рүүгээ 90-ээд он болоод ирэнгүүт чинь экбажын орон тоог хасаад эхэлсэн.
Баасанхүү -
за.
Сумъяа -
ердөө бортмеханик, 2-р нисгэгч гурвуулаа 3 хүн л нисдэг байсан. 2 нисгэгч өөрснөө тооцоогоо хийгээд холбоогоо өөрснөө барьдаг болсон. Ингээд цомхотгол хийгээд дэлхийн жишигт хүрэх гэж байгаа гээд ийм байдалд орсон. Ингээд одоо онгоцны аппаратур хэмжээд газрын тоног төхөөрөмж сайжраад ирэнгүүтээ онгоцны кабенд байсан экбажын тоо бол цөөрөөд эхэлсэн.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
ингээд л одоо..., тэгээд би ер нь үйлчилгээний чанар их өөр болсон.
Баасанхүү -
за.
Сумъяа -
80-аад оноос чинь манайх гадаадаас жуулчин аваад эхэлсэн. Жуулчны..., Монгол жуулчин гээд Өмнөговьд жуулчны бааз анх байгуулагдсан, Тэрэлж хоёрт байгуулагдсан.
Баасанхүү -
өө за.
Сумъяа -
тэгээд тэр лүү чинь Өмнөговь руу жуулчин зөөдөг байсан 80-аад оноос эхэлж зөөсөн бид нар. 80-аад..., тийм байна 80-аад оноос, 78, 79 оноос зөөлүү дээ.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
тэгээд зөөгөөд эхэлсэн. Тэр үед чинь..., одоо бид нар чинь ийм газтай энэ кока колаг чинь тэр үед чинь үзээчгүй байсан.
Баасанхүү -
за.
Сумъяа -
мэднэ биз дээ. Тэгээд үйлчилгээнд ирэхэд нь анх үзэж энэ лаазтай пиво..., би лав хувьдаа тиймдэг. Тэхдээ би чинь 82 онд Герман явж үзээд ер нь нүд тайлагдаад эхлэж байгаа юм л даа.
Баасанхүү -
аанхан.
Сумъяа -
би бол зөвхөн Эрхүүгээс өөр, Улаан-Үүд хоёроос цаашаа гарч үзээгүй. Улаан-Үүд, Эрхүүд би тэр лаазтай ундаа пиво ч үзэж хараа ч үгүй байсан. Тэгээд тэр үйлчилгээ манай үйлчилгээнд тийм гоё ундаа пиво ороод ирэхээр ямар гоё юм бэ, ямар гоё юм бэ гээд бүүр гайхаад одоо..., ингэдэг л байлаа. Хаяа нэг үлдсэн юмнаас нь ууж идэж үзэж анх удаа нүд тайлагдаж байгаа нь тэр ш дээ. Тэгээд би яахав дээ 81 онд билүү 82 онд билүү Герман явж үзээд тэгээд л юм үзэж эхлэж байгаа юм тийм гоё бюм байдаг юм байна. Монголын нисгэгч хүн шүү дээ, сонин байгаа биз дээ тээ? Тэхэд чинь яахав Эрхүүгээс манай нисгэгч нар Эрхүү яваад ирсэн чинь бухтай пиво гээд нэг одоо вино юм уу пиво юм уу бухын зурагтай тийм юм авчирч өгсөн чинь рускы водка..., сайндаа л тийм юм мэддэг. Тэгээд 24-ийн чихэр михэр жимс яавлаг чинь тэр үед чинь манайд л бас ховор юм байлаа жимс яавлаг тийм юм л авчирдаг л байсан. Бид нарт бас нислэгэнд яваад ирэхдээ өгдөг л байсан, тийм л байсан. Тэгээд сүүл рүүгээ тэгээд тэр чинь нисэх хөгжөөд ирсэн 80-аад оноос 90 оны хооронд маш эрчимтэй хөгжсөн ш дээ Монголын нисэх. За 20-р зуун дээр оргил үеийг..., оргил ачаатай үед нь би ажиллаж байсан. Би өглөө 4 цагт агаарт гарчихаад маргааш өглөө нь 4 цагт буугаагүй явж байдаг байсан 24 цаг агаарт.
Баасанхүү -
айн?
Сумъяа -
тэгж ажилладаг байсан зарим тохиолдолд. Зарим тохиолдолд би бүүр хэд хэдэн удаа тийм юм бол байсан. Тэгээд дарга миний..., тэгээд орой нь..., маргааш өглөөний 4 цагт буугаад ирсэн чинь одоо ганцхан Хэнтий үлдлээ дарга олдоггүй чи яваад өгөөч гээд манай дарга намайг гуйгаад. Үгүй даргаа би одоо яг ёстой ингээд унах гэж байна ш дээ яах юм бэ. Та бид хоёр хоёулаа дүрэм зөрчиж байна ш дээ яах юм бэ..., одоо 3 цаг онгоцондоо суучихсан зорчигчид одоо бүүр хэцүүдлээ Сумъяа яваад өгөөч гэж манай дарга гуйгаад явуулж байсан. За экбаж чинь чамайг яг хүлээгээд онгоцоо бэлдээд бүх юм бэлэн болчихсон байж байгаа. Чи зүгээр суугаад ороод тасраад буугаад эргээд буцаад буугаад хүрээд ир. Тосог наад экбажууд чинь яана гэнэ чамайг дагна. Чи тэгээд ингэчих хэсэг хугацаанд.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
би нөгөө залуу байсан болохоор чинь нэг 15 минут 20 минутанд ядаргаа гарчихдаг юм л даа уг нь.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
тэгээд зааж өгнө нөгөөдах чинь дарга даалгана л намайг..., тэгээд өглөөний 4 цагт байх хүн байхгүй. Нисгэгч ажилдаа ирээгүй байж байна. Ирсэн нэг нь нөгөө хуваарьтай юмандаа яваад өгчихнө. Тэгээд нөгөө илүү хүн суучихсан онгоцонд нисгэгч олдохгүй байж байгаад л тэгээд би тэгж хүртэл явж байсан. Чи намайг бод л доо би сүүлийн тэтгэвэрт гарах хүртэл сүүлийн 14 жил наадам үзээгүй байгаа юм. Наадмын..., наадмаар дандаа хариуцлагатай жижүүрт тавигдаж байсан.
Баасанхүү -
хммм.
Сумъяа -
тэгээд нэг юунаас ч болсон юм судалгаа хийх гээд ингээд яасан чинь үгүй энэ Сумъяа гуай яахаараа дандаа..., судалгаа хийсэн юм шиг л байна лээ л дээ. Яахаараа наадмаар дандаа хариуцлагатай эргүүлд жижүүрт тавигдчихсан байдаг юм бэ гээд манай даргаас тэгж асуусан гэж байгаа юм коллегийн хурал дээр. Тэгсэн чинь манай дарга гайхсан гэж байгаа юм. Уг нь би тавьчихаад байдаг за байз юу билээ..., яагаав наадах чинь архи уудаггүй гэртээ байж байдаг юм чинь бэлэн байж байдаг байхгүй юу. Тэгээд л тавигдчихдаг байхгүй юу гэж хэлж амиа авч гарсан. Тэгээд тэрийгээ надаа ирж хэлж байсан юм даг.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
үгүй үнэн яг л бодит аьдрал байхгүй юу. эрэгтэйчүүд нь наадмаар амраад бүгд л архи уугаад эхнэр хүүхэдтэйгээ зугаалаад алга болчихно. Би хүүхдээ хараад гэртээ л байж байна эмэгтэй хүн хаашаа явдаг юм бэ.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
тэгээд байж байдаг. Тэгээд намайг тавьчихдаг бэлэн байж байдаг. Тэр ерөөсөө ажлын газраас зам гараад замынхаа хойд талд одоо энүүхэн хойд талын гудамж шиг л ийм ойрхон байшинд амьдардаг би. Тэгээд дуудахад ч амар.
Баасанхүү -
хммм.
Сумъяа -
тэгээд 14 жил наадмаар жижүүрт гарахадаа 14 удаа дандаа нисэх дээр байсан байгаа юм. Онцгой үүргийн нислэг дээр..., тусгай үүргийн. Энд тэнд аваар осол гарахадп очдог, янз бүрийн юм болдог ш дээ наадмаар аймгийн төв дээр гэнэт..., голдуу л гэнэтийн түргэн тусламжийн нислэгэнд явж байсан байгаа юм.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
тийм юм гарч байсан ш дээ. Тэгээд одоо яахав Монголын нисэх хүчин чинь 80-аад оноос ёстой эрчимтэй хөгжсөн дөө.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
тэгээд одоо болуул дотоодод дотоодын нисэх онгоц ховорхон болчихлоо. Яахав хувийн хэд хэдэн компаниуд гарч байна. Эд нар бол ойр зуурын аймгуудад нисч байгаа. Ойрхон нэг 200, 300 км аймагт одоо нислэг байхгүй болсон дандаа газраар тээвэр явж байна ш дээ. Тэгээд хэзээ нэгэн цагт одоо энэ хуучин шиг бидний бригадын төв дээр бууж байсан..., сумын төв байтугай бригадын төв дээр бууж хүнд үйлчилж байсан түүх давтагдах байлгүй дээ л гэж би бодож байна. Аан зүгээр юм хөгжөөд ирэх үед хувийн онгоцоо бол хүмүүс унаад явахыг хэн байг гэдэг юм.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
одоо юм хөгжсөн хүмүүс баяжаад ирчихсэн байж байгаа юм чинь. Дуртай газраа нисэхийн дүрмэнд захирагдаад буух эрх нь байж байгаа ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
тэгээд одоо хуучин тэр 80-90 оны хооронд бол Монголд бол ёстой газар шуудан тээвэр гэж байхгүй, би түрүүн ярьсан даа.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
агаарын онгоцоор л хүмүүс чинь өглөө нь гэртээ Улаанбаатарт байж байсан, орой нь Ховдын Булганд байж байдаг л..., бригадын төв дээр гэртээ харьчихсан байж л зурагтаар яриад одоо Монголын нисэх хүчин тийм оргил үе дээрээ байсан, байлгаж чадаж байсан. Одоо энэ муу зах зээлд 90 оноос чинь хойш за одооо болуул машинаар гараад л 3 хонож байж Ховдод очиж байх жишээтэй. Би гэхэд одоо Сэлэнгэ рүү ирэхэд машинаар л ирж байсан ш дээ ямар онгоцоор биш. Хуучин онгоцтой байсан үед бол би хүрээд л ирнэ ш дээ онгоцоор.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
тийн.
Баасанхүү -
тэр үед онгоц..., онгоцоор нисэх өртөг ямар байсан бэ? Одоо бол аягүй өндөр ш дээ тээ?
Сумъяа -
тэр чинь одоо бараг 1000 дахин өсчихсөн байна ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
1000 дахин өсчихсөн байх аа.
Баасанхүү -
тухайн үедээ..., одоо бол жишээ нь...,
Сумъяа -
жишээлбэл одоо Ховд руу явахад 341 төгрөгөөр явдаг байсан.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
одоо бараг 300-аад мянган төгрөгөөр явж байгаа байлгүй дээ нэг талдаа. Тэгээд одооны яахав үнэ ханшийг тэр билетний үнийг мэдэхгүй ээ.
Баасанхүү -
ммхм. Тэр яг нөгөө тухайн үедээ онгоцны өртөг нь хүмүүсийн авч байгаа цалин ямархуу байсан бэ?
Сумъяа -
авч байгаа цалинтай ойролцоо байсан.
Баасанхүү -
аанхан.
Сумъяа -
тэр үед болуул их цалин мөнгө төгрөг бол их ойролцоо цалинтай байсан шүү дээ.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
дээд мэргэжлийн хүн 750 төгрөгний цалин авдаг байсан. Тэгээд яахав албан тушаалын зааглалаар нэг 850, сайдууд нэг 950 авдаг байсан. Харин нисэхэд тэр машинист, уурхайчид бол их өндөр цалинтай байсан.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
газрын гүнд ажилладаг улсууд. Бид нар чинь километрийн мөнгө гээд авчихна. Би болуул одоо ер нь дунд..., миний дундаж цалин бол нэг 2800, 2400-аас буудаггүй байсан километр нь.
Баасанхүү -
аанхан.
Сумъяа -
одоо бодоход бол тэр чинь нэг мэдэхгүй, хэд дахин ч өсөх байсан байгаа юм мэдэхгүй. Тэгээд өнөөдөр миний тэтгэвэр 300 мянган төгрөгний тэтгэвэр авдаг ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
тийн. өндөр цалинтай сайхан ажил хийсний буянд би бол одоо харьцангуй өндөр тэтгэвэр авдаг.
Баасанхүү -
тийм байна.
Сумъяа -
тийн. Тэгээд одоо тэр үедэээ болуул миний цалин чинь 2000, 3000 мянга гэдэг чинь одоо ихэнх хүний дундаж цалин л 550, 600, 650, 700-аас дээш нэг их ховор..., дээш цалингууд бол хэлтсийн дарга, дарга сайдууд чинь л 750-аас дээш цалин авна гэхээс барагтай хүн авахгүй шүү дээ. Жирийн одоо иргэд одоо багш нарын цалин бол 450 байсан шиг санаад байх юм би.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
тийн, тийм л байсан. Тэгээд одоо цэвэрлэгч нар бол 160-ыг авдаг байсан шиг санаад байх юм. 160, 240, 250 гээд янз бүрийн л цалинтай байдаг байсан тэр одоо дунд мэргэжлийн, бага мэргэжлийн хүмүүс тийм цалинтай л байсан ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
тэгээд тэхэд чинь би тэд нарын хажууд чинь 2000 гаргаад явна гэдэг чинь өндөр цалинтай байгаа биз дээ. 2000, 3000..., амралтын мөнгө гэхэд бид нар бараг 10000 цалиндаа авчихдаг л байсан ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
тийн. маш өндөр цалинтай маш хангалуун амьдралтай байсан. Дутагдаж гачигдах юм байхгүй сайхан амьдарч байсан. Мөнгөөр бол тоглодог байсан шүү. Үрнэ гэж үзүүлдэг л байсан шүү. Одоо ч хэвээрээ л байгаа ш дээ. Ингээд Монголын нисэх хүчний тухай ярихад бол энийг л мэдэж байгаа ийм л юм даа.
Баасанхүү -
аанхан.
Сумъяа -
одооны залуучууд бол тив алгассан сайхан онгоцоор олон улсад явж байна. Би тэрийг сайн мэдэхгүй юм. Зүгээр яахав надад одооо нисгэгч байсны буян бол өргөдлөө л бичээд өгөхөд бол хүссэн газраа жилдээ нэг удаа явчих эрх бий үнэгүй билетээр. Москва орчих юм уу, Сэүл орох юм уу, Бээжин очих юм уу, Америк руу онгоц явдаг бол Америкт оччих юм уу тийм эрх бол бий надад.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
өргөдлөө хийгээд гарцаагүй шаардлага юугаар ч юм уу тэгээд хөдөө орон нутагт ч гэсэн өргөдлөө өгөөд..., өргөдлөө өгч байж л би үнэгүй билетээ авна.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
тэгээд одоо юу байхав хангамж бол эдэлнэ. Чухам одоо юу болж байгаа юм би хэргэлдэггүй, хөдөө ч явдаггүй болохоор мэдэхгүй байна. 18 аймгийн онгоц бууж байсан суманд очиход намайг танихгүй хүн байхгүй. Одоо би тэтгэвэртээ гараад 7, 8 жил болчихлоо чухам юу болж байна. Миний үеийхэн чинь бүгд тэтгэвэртээ гарчихсан байгаа ш дээ. Тэхдээ л амьд байгаа нь бол намайг тэр нэг суман дээр очиход тэр буудал дээр чинь тэр байна уу л гэхэд өө тэр тэтгэвэртээ гарчихсан тэнд малтай тэнд байж байгаа л гэж хэлнэ. Би яваад л очно шүү дээ. Намайг бол танихгүй хүн байхгүй. Манай Сэлэнгэд чинь нөгөө онгоц нисэхгүй болохоор Слэнгэд намайг хүн мэдэхгүй ш дээ.
Баасанхүү -
аан.
Сумъяа -
тэгээд би Сэлэнгийг зорьж энийг зорьж ирж байгаа юм. Би жоохон тайван амгалан, чих амгалан, шар сонин дээр сумын нисгэгч тэгж явна гэж бичүүлчихгүй юмсан гэж бодоод энд би ийм амгалан тайван байхын тулд зорьж ирж энд амьдарч байгаа байхгүй юу. Чимээ анир багатай, тэгээд байгаль сайхантай битүү модон дотор, тийм байгаа биз дээ.
Баасанхүү -
тийм байна аягүй сайхан газар байна.
Сумъяа -
сайхан газар ш дээ. Тэгээд би ч сайхан ч газар бараадсан. Би чинь бас нөгөө орон даяар хэссэн хүн болохоор хаана дэд бүтэц сайн хөгжиж байна вэ тээ, төвийн эрчим хүчинд холбогсон, унаа ямар байна вэ судалж судалж гарч ирнэ биз дээ. Тэрнээс Монголын байгаль сайхантай газар очно гэвэл би дэндүү гоё байгальтай газар очиж болно доо.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
тэгвэл би одоо лаатай, галтай л сууж байна ш дээ зурагт үзэж чадахгүй. Тиймд өнөөдөр ганц нэг цахилгаан тасрахгүй, зурагтаа үзчихдэ...,
Баасанхүү -
тэхдээ дажгүй газар...,
Сумъяа -
дажгүй газар..., тийм юмыг бодож бараадаж ирж байгаад энэ хотод тэгээд би сайхан л газар сонгосон.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
давгүй л байгаа.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
би гэрээсээ ганцаараа энэ хөдөө амьдарч байгаа. Манай дүү нар чинь над шиг ингэж тэнэж ийм хүнд хүчир амьдрал үзээгүй болохоор юу ч мэдэхгүй ингэсэн цагаан гартай улсууд бий шүү дээ. Нэг дүү маань усны инженер гидрогеологи доктор цолтой, хувийн компанитай. Нэг дүү маань урлагийн хүн бүжигчин. Бүгд л тэтгэвэрийн хүн болж байна. Бага эрэгтэй дүү маань яахав хувийн компанитай, тэрэндээ ажиллаж ингэж л явдаг юм.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
тийм дээ. Тэгээд бид 4-үүлээ л байж байгаа яахав. Ээж маань өнгөрсөн хавар 9 сарын 24-нд одоо жилийх нь ой болсон 93-тай нас барсан. Одоо эн Шаамарын хүн тавьдаг газар оршуулсан би.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
ийшээгээ Улаанбаатар луу аваачаад тавих гэсэн чинь олон гол мөрөн гатлуулаад хэрэггүй гээд тэгээд хөгшин хүн нас нь өндөр хүн хэрэггүй гээд. Тэгээд энд нутаглуулсан л даа.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
одоо би нэг 5, 6 хоногийн дараа ээжийнхээ юуг..., хүүхэд нохой будаалах ийм ажилтай болчихоод л байж байна.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
тэгээд ингээд нэг одоо эмээ болчихсон ганц ач охинтой нээх айхтар эрх өндөр гоохолзсон. Тэр маань одоо 9-р анги Эрэл сургуульд явдаг юм. Бүүр дээд сургуулийн оюутнаас илүү төлбөр төлнө гээч тэр чинь.
Баасанхүү -
аан тийн ш дээ нээрээ.
Сумъяа -
тийн ш дээ одоо аймаар юм 1500 доллар болчихсон.
Баасанхүү -
хммм.
Сумъяа -
доллараар төлбөр хийнэ хэцүү. За одоо яахав төлөхгүй гээд одоо хүүхэд чинь боловсролтой болох хэрэгтэй биз дээ.
Баасанхүү -
таны амьдралд одоо хамгийн гүн гүнзгий нөлөөлж байсан үйл явдал юу вэ? Таны амьдралыг өөрчилсөн ч юм уу, ямар ч л байсан нэлээд их нөлөө үзүүлсэн юм тохиолдож байв уу?
Сумъяа -
миний амьдралыг одоо гүн гүнзгий өөрчилсөн..., миний амьдрал нэг их айхтар тийм цочир..., нисгэгч..., сургууль хаяад нисгэгч болоход л өөрчлөлт надад гарсан.
Баасанхүү -
аанхан.
Сумъяа -
тэгээд нисгэгч болсноос хойш бол миний амьдралд тийм их өөрчлөлт ороогүй.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
би бол ажилд орсон тушаалтай, ажлаас чөлөөлөгдсөн тушаалтай миний хөдөлмөрийн дэвтэр. Ямар сайндаа тэтгэвэрийн байцаагч энэ сэрэглэн авгай..., энэ Шаамарын тэтгэвэрийн байцаагч тэгж байгаа шүү. Энэ сэрэглэн авгай энэ хуурамч материал бүрдүүлж ирсэн байх, ийм өндөр тэтгэвэртэй байна гэж юу байдаг юм. Тэгээд ганцхан газар ороод ганцхан газраас гарна энэ худлаа байх аа гэж бүүр төв рүүгээ авч явж шалгуулсан гээд бодчих.
Баасанхүү -
өө за.
Сумъяа -
тэр хооронд чинь ямар ч надад тушаалд өөрчлөлт ороогүй, миний албан тушаалд өөрчлөлт орохгүй ш дээ би чинь.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
онгоцны дарга болсон гээд нэг их тушаал миний нислэгийн дэвтэр дээр тусдаа бичигдээд явчихдаг байхгүй ву нисэхийн дэвтэр гээд.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
тэгээд ажил орсон, ажлаас халагдсан тушаал байхаас биш хөдөлмөрийн дэвтэр дээр чинь.
Баасанхүү -
тийн.
Сумъяа -
гэтэл ажилд авсан тушаал, тэтгэвэрт гаргаж чөлөөлөв л гэнэ биз дээ. Өөр юу ч байхгүй надад. Тэхээр чинь бас хүн гайхна аа даа.
Баасанхүү -
тийн.
Сумъяа -
тэгээд хотод очингуутаа ийм хүн байдаг материалан дээр нь архив дотор байж байгааг үзэнгүүтээ хүрч ирээд уучлаарай гээд надаас уучлалт гуйж байсан гээд бодчих доо чи. Тэгээд надад бол тийм огцом өөрчлөлт гараагүй. За яахав би нөхөр маань нас бараад хүүхдээ алдахад бол надад хэцүү дарамттай л байсан. Өөр одоо юм байгаагүй. Би залуудаа бэлэвсэн үлдсэн 30-аадхан насандаа.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
тийн. Аан яахав ажилд бол би алдаа гаргаж байсан. Онцгой өөрчлөлт ороогүй тэхдээ.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
нэг удаа би дугуйгүй буучих шахсан дадлага авч явж байгаад.
Баасанхүү -
хммм.
Сумъяа -
тэгээд...,
Баасанхүү -
дадлага авч явна гэдэг нь нөгөө хүн сургаж байгаа юу?
Сумъяа -
үгүй үгүй. Намайг..., жил сар болгон бип нар чинь дадлага өгнө, тодорхой 2, 3 цагийн дадлага.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
хэдий ажлаа хийж байсан ч гэсэн багш заавал нислэгийг шалгаад дадлага өгч агаарт дадлага хийлгэж байх ёстой бүүр дүрэм заавартай.
Баасанхүү -
аанхан.
Сумъяа -
бид нар чинь 2, 3 цагийн..., бараг 2 тонн бензин нэг хүнд..., шатахуун зарцуулж байх ёстой байхгүй нормтой бид нар чинь.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
тэр дадлагаа хийхгүй бол нислэгэнд явуулахгүй.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
тэгээд нэг дадлага хийж явж байгаад багшийгаа шоолж механиктай шоолж байгаад дугуйгаа буулгахаа мартаад буучих шахсан. Тэгээд шийтгүүлсэн. Тэгээд экбажаараа газар буугаад..., тэгээд би бас ажилд сайн шүү дээ. Өгсөн ажлыг нь дор нь хийгээд л эргээд юугаа цайруулаад дор нь эргээд ажилдаа гарчихсан шалгалтаа өгөөд л тэнцээд. Эргэж газар буусан хүн заавал улсын шалгалт өгнө, улсын коммист. Тэгж байж агаарт гарна. Тэгээд яахав тохиолдлын журмаар тийм тушаалаар буусан хүмүүс усын коммисыг олж..., тэр бүр чинь цуглахгүй ш дээ нэг хүн..., өөр өөр газар байж байгаа юм. Нөгөө хүнтэй чинь очиж уулзах гэж тэр хүнийг чинь хайж бараг сар хайж явж байж шалгалтын коммисоор гарын үсэг зуруулна ш дээ. Нэг явдаг даа нэг тойрох хуудас...,
Баасанхүү -
тийн тийн.
Сумъяа -
тэгж явж байж шалгалтанд хүн тус бүр дээр очиж өгч байж эрхээ авна ш дээ. Тэгэхгүй бол өгөхгүй жишээтэй байдаг. Би нэг..., миний амьдралд тохиолдсон онцгой юм болуул тэр дарга маань нэг АН-д..., жижиг онгоцонд байхад дарга маань ухаан алдлаа. Би өөрөө нэг дугуйгүй буучих шахаад бүүр Монголын түүхэнд байхгүй юм нэг гарсан. Монголд ганцхан шүү. Тэр 24-ийн курст анх хойно курст явж байсан нисгэгч нар бүүр дугуйгүй буулгачихсан гэж байгаа юм чинь АН24-ийг. Тэгээд Антанов гэдэг хүн нь өөрөө амьд байж байгаад өөрөө ирээд Монгол экбажууд баяр хүргэсэн гэж байгаа юм.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
тэгсэн чинь энд манайхан шийтгээд бид нарыг бид нарыг, буцаад хүрээд ирсэн..., шийтгээд нөгөө албан тушаалаас нь буулгах гээд шийтгэл гаргачихсан байсан гэж байгаа юм. Юун шийтгэх наад хүмүүс чинь Антановын онгоцыг дугуйгүй буулгаж туршаагүй байсан, туршилт хийгээд амжилттай хийсэн. Манайхан тэр шагнаад явуулж байхад юун тэр шийтгэх гэж хэлээд. Тэгээд тэр хүмүүс цайж байсан гэж байгаа юм. Тэрэн шиг би бас Монголд тэгээд дугуйгүй буучих гээд нөгөө багшийгаа шоолж явж байж бид хоёр нэг хэрэг хийгээд тэгээд шийтгүүлсэн механик бид хоёр.
Баасанхүү -
таны амьдралын одоо бусад хүмүүсийхээс ялгагдах онцлог зүйл юу вэ?
Сумъяа -
бусад хүмүүсээс ялгагдах онцлог жирийн иргэдээс бол..., би болуул тушаалаа биелүүлж, миний тушаалыг хүмүүс биелүүлж явдагаараа онцлог.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
миний тушаал..., би онгоцны дарга. Миний тушаалыг хэн ч зөрчих ёсгүй.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
хэн ч...,
Баасанхүү -
онгоцон дотор тээ?
Сумъяа -
онгоцон дотроо, кабен дотор. Зүгээр ингээд сууж байсан ч бараг..., тийм болчихсон. Би болуул өөрөөсөө дээш албан тушаалын даргын өгсөн тушаалыг би зөрчих ёсгүй.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
тэр хүн намайг бүтэшгүй тушаал өгсөн ч би биелүүлэх л ёстой ганцхан энэнээс бусдыг нь.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
ойлгосон уу?
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
тэхээр зэрэг тийм тушаалын доор амьдарч, тушаалын доор ажиллаж яваад сурчихсан нь бусад одоо жирийн иргэдээс онцлог нь тэр. Одоо тэгээд би одоо жирийн иргэдтэй харьцах юм уу бүүр одоо жирийн одоо хүмүүстэй харьцахад бол нөгөө тушаал өгөөд сурчихсан зан маань гарч ирчихээд байдаг. Тэгээд өөрөөр хэлбэл тушааж зааварласан тээ тэг ингэ гэсэн ийм огцом ийм юм нь хүнд жоохон тийм дээрэнгүү юм уу түрэмгий тээ, тийм байдал ажиглагдаад байдаг юм уу гэсэн бодол надад төрдөг.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
ялгагдаад бадаг юм. Одоо би одоо энэ шаамарт ирээд найз авгай нартаа тийм байдалд..., чи яасан их ийм түрэмгий эрдүү юм бэ гээд байдаг. Яагаад гэвэл би нөгөө дандаа хүмүүст тушаал өгөөд сурчихсан.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
тэгээд нөгөө улсуудаа бас тэг, алив чи ингэ, алив тэгээдэх гээд ингээд байдаг чинь..., зүгээр жирийн хүмүүс тэгэхгүй ш дээ. Алив хөө тэгээч гээд ингэнэ биз дээ.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
би чинь тав тэв гээд тэнд гараад юмаа хийж дуусаагүй, нөгөө улсууд нь хийгээгүй байхад тэгсэнгүй гээд би чинь яагаад, яагаад гээд ингэдэг. Хүмүүс ойлгодоггүй нэг тийм хэцүү тал байдаг. Би бол тушаалын доор амьдарч, тушаалын доор ажилж сурсан. Бусдаас ялгагдах онцлог энэ. Одоо миний л өөрийн бодож байгаа бодол тийм л дээ бусад хүмүүсээс амьдралын хувьд ялгагдах нь.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
аан зүгээр яг амьдралын ялгаа юм байна вэ гэхээр зэрэг би чинь насаараа дэмий тэнээд амьдарчихсан. Өглөө гарч нэг аймагт хоол идээд, оройныхоо хоолыг нэг идээд, нэг аймагт хоноод маргааш нь ирж гэртээ хоноод ингээд. Бүүр ингээд орон даяар насаараа тэнээд амьдраад сурчихсан. Газар газрын ус, газар газрын хоол, газар газрын хонины мах идсээр байгаад өнөөдрийг хүргэсэн хүн дээ. Нэг суурин газар яг тэтгэвээ авсаны дараа бүүр ингээд яг гарцаагүй тэтгэвэрээ аваад суурин суугаад ирэхээрээ Улаанбаатарт тогтож чаддаггүй юм байна лээ ш дээ. Улаанбаатарын агаар тэгээд сүүлийн үед хүнд болсныг хэлэх үү, агаар нь муухай болсныг хэлэх үү. Тэр дуу шуугианд тэвчихээ байгаад нам гүм орчин мөрөөдсөөр байгаад энэ Шаамарт хүрээд ирсэн. Одоо замбуулин сайхан байгаа биз дээ. Одоо давдагаа давсан ийм л байна.
Баасанхүү -
за баярлалаа.
Сумъяа -
миний амьдрал бол ерөнхийдөө тийм л байдаг юм.
Баасанхүү -
маш их баярлалаа танд.
Сумъяа -
миний зураг хөрөг бичлэг мичлэг үзүүлэх юм бол зөндөө л юм бий. Тэгээд мартсан юм зөндөө л байгаа л даа эгчид нь.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
миний дискийг..., дискэнд буулгах гээд кассетуудаа өгчихсөн хийлгэсэн л байна лээ хотод. Тэрийгээ явахадаа авчирна аа.
Баасанхүү -
ммхм.
Сумъяа -
альбом мальбом өшөө юм байж байгаа юм чинь тэгээд хэрэг болвол дараа ирж үзнэ биз жаазанд боогоод хийчихсэн байж байгаа.
Баасанхүү -
за баярлалаа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.