Jargalsaihan


Basic information
Interviewee ID: 990324
Name: Jargalsaihan
Parent's name: Luvsan
Ovog: Merged
Sex: m
Year of Birth: 1958
Ethnicity: Halh

Additional Information
Education: incomplete secondary
Notes on education: This most likely means 7 years of schooling.
Work: crane operator
Belief: Bahai
Born in: Sühbaatar sum, Selenge aimag
Lives in: [None Given] sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: worker
Father's profession: worker


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
childhood
family
literature
authority
travel


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Баасанхүү -

За бидний ажилд туслаж ярилцлага өгөхийг зөвшөөрсөн танд баярлалаа. Та одоо өөрийгөө танилцуулаад өөрийнхөө амьдралын дурсамжаас ярихгүй юу?

Жаргалсайхан -

Би 1958 оны 3 сарын 26-нд би Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн. Би мэргэд овгийн хүн. Бага насаа болуул одоо эцэг эхийн гар дээр өсөөд тэгээд 10 жилийн сургуульд ороод тэгээд л миний амьдралын гараа эхэлсэн дээ.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

1975 онд би цэрэгт, одоо хугацаад цэргийн албанд 3 жил явсан.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

78 онд халагдаж ирээд би Сэлэнгийн мод боловсруулах комбинатад ажилчнаар орж ажилласан. Ажлын гараагаа болуул мод боловсруулах комбинатаас эхлэж ажилласан.

Баасанхүү -

аанхан.

Жаргалсайхан -

тэгээд тэгж байх хугацаандаа бол би одоо өөрсдийн нөхдийн хамт Сэлэнгийн Цаг үе залуус гэдэг хамтлаг байгуулаад.

Баасанхүү -

за.

Жаргалсайхан -

тэгээд хөгжимчнөөр нь өөрөө ажиллаад. Хөгжимин дуучнаар ажиллаж байсан.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

тэгээд нэг ер нь амьдралын хугацаанд болуул олон ч юм үзсэн дээ.

Баасанхүү -

энэ хамтлаг байгуулсан, хамтлагт тоглож байсан энэ тухайгаа дэлэгрэнгүй ярихгүй юу? тэр үед яг яаж ямар хөгжим сонирхдог байв? Тэгээд хамтлагууд яаж үйл ажиллагаагаа ч гэдэг юм уу тээ явуулдаг байв?

Жаргалсайхан -

тэр үед чинь манай Сэлэнгэд чинь одоо бараг 30-аад хамтлаг байдаг байсан ш дээ.

Баасанхүү -

айн?

Жаргалсайхан -

30 гаран хамтлаг.

Баасанхүү -

хөөх.

Жаргалсайхан -

тийн. одоо ингээд сумдуудаас ингээд л аймгийн аварга болно гээд л аварга болдог байхгүй юу манай тэд нар Сэлэнгэ аймгийн.

Баасанхүү -

аан нөгөө хамтлагуудаас...,

Жаргалсайхан -

тийн хамтлагуудын авара болно гээд. Тэгээд бид нар чинь тэнд их тоглодог байлаа. Өө манай хамтлагт чинь одоо Дорнод аймагт байгаа Дорнод аймгийн хөгжмийн багш байж байгаа Бат-Эрдэнэ гэж манай хамтлагийн ахлагч байсан юм. Тэр байсан, аан манай уран сайхны удирдаач одоо манай Сэлэнгэд болуул одоо Оюунбат гээд бас нэр сүртэй их сайхан залуу байлаа.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

аан Тэгшээ гэж манай ритм гитар тоглодог залуу байлаа. Одоо манай бөмбөрчин Гэрэлчулуун гээд залуу байсан.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

тэгээд бид тав нийлээд хамтлаг байгуулаад, тэр хамтлаг маань ч бас их сайхан байлаа. Тэгээд одоо би 1986..., 82 оноос хойш би хөгжимтэй нөхөрлөсөн л дөө.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

хэсэг нөхөрлөөд одоо 94, 95 он хүртэл хамтлагтаа тоглож. Тиэр хооронд бас манай нөхдүүдээс бас хорвоогийн мөнх бусыг бас их олон ч хүн үзүүллээ.

Баасанхүү -

хммм.

Жаргалсайхан -

тэгээд одоо бид нар чинь ерөөсөө сүүлдээ тэгээд л мэргэд гэдэг хамтлаг байгуулаад.

Баасанхүү -

өө за.

Жаргалсайхан -

тийн бүгдээрээ нийлж байгаад. Тэгээд Мэргэд гэдэг хамтлаг чинь одоо 1985 онд анх байгуулагдаж байсан. Тэхдээ Цаг үе залуус гэдэг хамтлагаас 3 хүн ороод.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

тэгээд л бусад хөгжимчид нь болохоор зэрэг манай тэнд байсан залуу улс одоо тэр Мөнх..., Ганзам энэ тэр гээд л манай Сэлэнгийн хамтлагууд. Тэд нараас 2, 3 хүн аваад л ингээд л бид нар зургуулаа болж тоглож байсан. Тэгээд бид нар чинь тэгж тоглож байх хугацаандаа бол их олон аймгаар явсан, маш олон аймгаар. Ер нь л бараг Монголыг тойрсон доо.

Баасанхүү -

өө за.

Жаргалсайхан -

бид нар чинь их олон тоглолт хийсэн. Бас нэг хэсэгтээ ч бас сайхан л байсан.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

тэгээд одоо насны эрхээр, насны эрхээр 30 гараад ирэхлээр чинь тэгээд хүн чинь тэгээд амьдралаа бодоод л, тэгээд бүгдээрээ л тийм байсан. Тэгээд манай тэр Оюунбат агсан талийгаач маань Оюунбат гэдэг хүн бол бид нарын одоо анх одоо хөгжимд оруулах багш..., одоо бүүр Сэлэнгэд бүүр нэртэй тийм хүн байсан байхгүй юу.

Баасанхүү -

аанхан.

Жаргалсайхан -

Дугарсүрэнгийн Оюунбат гэж, одоо дүү нь Оюунболд гээд спортын гавъяат тамирчин чөлөөтийн. Одоо тэгээд тэднийхэн чинь бас их олуулаа. Тэгээд л бид нарт..., бид нар чинь тэднийд бас их нийлж тэднийд байдаг.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

аав ээж нь бид нарыг хүүхэд шигээ үздэг.

Баасанхүү -

аанхан.

Жаргалсайхан -

тийм аягүй сайхан элэгсэг тийм улсууд байдаг ш дээ тээ? Яг тийм бүүр, яг л өөрийнх нь хүүхэд шиг. Ерөөсөө яг л одоо Оюунбатад ямар хоол өгнө надад бас тийм.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

миний урагдсан одоо хувцас хунар одоо тэр тоглолтын хувцас мувцасыг чинь бүгдийг нь индүүдэж угаагаад л тэд нар чинь эгч дүү нар нь.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

тэгээд л бид нар чинь бүгдээрээ тийм гоё эвсэг их сайхан айл байсан тэднийх.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

их ч олон хүүхэдтэй. Бид нар нийлчихнэ. Тэгээд бараг 30, 40-өөд л юмнууд өө бүүр ёстой аягүй сайхан байдаг байсан юм бид нар. Нэг тиймэрхүү л дурсамж байна даа.

Баасанхүү -

аанхан. Та анх одоо хөгижм сонирхох болсон нь хэдий үеэс вэ? Хүүхэд наснаасаа юу? одоо юу нөлөөлсөн бэ хөгжим сонирхоход?

Жаргалсайхан -

тийн. Би чинь анх хөгжим тоглож..., би ерөөсөө тоглодоггүй, хөгжим тоглодоггүй. Зүгээр дуулдаг байсан байхгүй юу сургуульд байхдаа.

Баасанхүү -

за.

Жаргалсайхан -

7-р ангийнхаа урлагийн үзлэгээр ороод би нэг Ургацын далай гэдэг дуу байсан тэрнийг дуулдаг байхгүй юу. дуулаад дуусаад яасан чинь..., тэхэд түрүүлчихсэн юм сургуулийн хэмжээнд.

Баасанхүү -

за.

Жаргалсайхан -

тэхэд..., тэгээд би нэг..., манай ангийхан ингээд л цуг явсан байхгүй юу ингээд зугаалаад.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

зугаалгаар явсан юмаа манай ангийхан. Тэгээд би зугаалаад явж байсан чинь хүүхдүүд гитар тоглоод л нөгөө манай ангийн хүүхдүүд.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

ганц хоёр нь гитар тоглоод, зарим нь ч баяан маяан тоглоод л. Тэгээд л би хараад сууж байсан байхгүй юу. тэгсэн ер нь болмоор юм шиг санагдаад байхлаар нь шууд л одоо шууд гитар аваад тэгээд шууд ритм тоглосон байхгүй юу би.

Баасанхүү -

аанхан.

Жаргалсайхан -

тэгээд тэр болоод байсан юм.

Баасанхүү -

за.

Жаргалсайхан -

зүгээр шууд...,

Баасанхүү -

сонсголоороо гэсэн үг үү?

Жаргалсайхан -

үгүй зүгээр сонсголоороо. Тэгээд ритм тоглоод эхэлсэн чинь л болж байна.

Баасанхүү -

аанхан.

Жаргалсайхан -

тэгээд л нөгөө арван тэмээ ачаа нь тэгш л байна гээд нэг дуу байдаг ш дээ тээ?

Баасанхүү -

за.

Жаргалсайхан -

тэрийг эхлээд тоглоод хамгийн анхны маань дуу.

Баасанхүү -

аанхан.

Жаргалсайхан -

тэгээд л алчуур нь хийсээд байна, амраг чи минь гээд тэр чинь одоо тэр үед л их гоё л юутай дуу байсан юм. Тэгээд л би тэрнийг тоглоод л ерөөсөө тэгээд л сурчихсан.

Баасанхүү -

аанхан.

Жаргалсайхан -

анх гитар бариад яг тэрнийг хүүхдээр заалгаад л яг ингэж тоглодог юм гээд л. Тэгээд л би тэрийг сурчихсан байхгүй юу.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

тэгээд л ер нь энэ чинь ер нь болмоор юм байна гэж бодоод л тэгээд л цааш нь ингээд л өөрөө хөгжүүлээд л тээ? Тэгээд нот мот бас ингээд сонирхоод л. Ер нь яаж тоглодог юм, ер нь ингэдэг юм уу, тэгдэг юм уу гээд л хүн хартай уулзаад л тэгээд байж байхад л хамгийн анх эхлэж намайг..., хамгийн анх эхлэж олж харсан хүн бол Оюунбат байгаа юм.

Баасанхүү -

аанхан.

Жаргалсайхан -

тэгээд л за Жагаа чи ер нь пасси тогловол яадаг юм гээд тээ.

Баасанхүү -

пасси гэдэг нь нөгөө нэг...?

Жаргалсайхан -

пасси гтар тогловол яадаг юм гээд.

Баасанхүү -

аан.

Жаргалсайхан -

чи ер нь пасси л тогловол их зүгээр юм байна даа чи гээд л. Тэгээд надад пасси анх заж өгөөд нөгөөдөх хүн маань.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

аан би бас тэгээд л тоглож байхдаа Ойн цуурай гээд нэг хамтлаг байсан байхгүй юу нөгөө ТЕМС-ийн.

Баасанхүү -

аан за.

Жаргалсайхан -

одоо техник мэргэжлийн сургууль гэж байсан ш дээ тээ?

Баасанхүү -

аанхан.

Жаргалсайхан -

тэрэнд би тоглодог байсан юм.

Баасанхүү -

аан бас сурангаа тээ?

Жаргалсайхан -

тийн сурангаа..., үгүй үгүй тэр яг ингээд оюутан..., энэ чинь зүгээр сурагчид байсан байхгүй юу ТЕМС-д.

Баасанхүү -

аан.

Жаргалсайхан -

ТЕМС-ийн сурагч байсан байхгүй юу би цэрэгт явахаасаа өмнө.

Баасанхүү -

харин тийн тийн.

Жаргалсайхан -

тэгээд тэрэнд би Ойн цуурай гээд хамтлагт би тоглодог байсан. Өө ёстой хачин тоглодог байсан тэгээд лерөөсөө ингээд л аягүй их тоглоод л, их ч нэр хүнд олж авсан даа би тэрүүгээр. Тэгээд нэлээн тоглоод ирсэн чинь нөгөө ах нар яахав дээ тэр чинь миний ах вм чинь тэр Оюунбат мат энэ тэр гэдэг чинь.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

Оюунбат чинь миний ах. Тэгээд надаас доош болуул тэр Гэрлээ, Тэгшээ ингээд Бат-Эрдэнэ энэ тэр гээд байгаа байхгүй юу. Тэгээд намайг тэр тоглож байхад л харсан юм байна лээ л дээ.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

энэ ер нь гайгүй тоглочихоор юм шиг байна гэж бодсон юм уу, аль эсвэл зүгээр бид хоёрын ажилд яг тэгж уялдаад таарсан юм уу. Тэгээд шууд намайг за чи пасси тоглоод үз гээд л. Тэгээд лби пасси тоглож эхэлсэн байхгүй юу. тэгээд одоо бүүр Сэлэнгэд бүүр пасси Жагаа гээд нэртэй. Намайг одоо улсууд тааралдангуутаа хөөе пасси сайн уу л гээд тэгдэг байхгүй юу. Угаасаа тийм их сайхан. Тэр тэднийхийг би бүүр гайхаад байдаг юм тэр Оюунбатыхыг.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

ерөөсөө тийм уурлана, ичнэ..., ерөөсөө шөнө өдөр хамаагүй, би одоо шөнө бүүр 3, 4 цагт ч хамаагүй тэднийхээр ороод тэднийд унтаад өгнө. Хэн ирэв Жагаа ирлээ. Өө за за..., 3 өрөөтэй тэднийх.

Баасанхүү -

за.

Жаргалсайхан -

тэр цаад тэр өрөө лүү тэгээд оруул, наадхыгаа тэгээд амраа л гэдэг. Их сонин хүн байсан юм. Тэгээд ээж аав нь Цэрмаа, Дугарсүрэн гуай гээд 2 хөгшин.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

ёстой нэг сайхан буурлууд байсан шүү. Би бүүр тэрнийг л бүүр их гайхдаг юм. Өөрсдөө тийм олон хүүхэдтэй тээ? Тэгээд бид нар чинь бараг 20, 30, 40-өөд хүүхдүүд.

Баасанхүү -

тээршаадаггүй...,

Жаргалсайхан -

тээршаахгүй, ерөөсөө хэн ч орж ирсэн одоо миний найзууд ч намайг дагаад орж ирсэн яг л над шиг үзнэ. Их сонин улсууд байсан юм. Тэгээд ерөөсөө ямар ч тийм..., тэхдээ тэднийх болуул одоо тэд нарыгаа өлсгөөгүй цангуулаагүй тээ?

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

өмсөх зүүхээр дутуулаагүй. Тэгээд би ер нь тэд нарыг бүүр гайхаад байдаг юм. Зүгээр их сонин айл байсан ш дээ. Спортын мастер тэр Дугарсүрэн гуай чинь. Аан Монголын анхны нөгөө мот спортоор хамгийн анх эхлэж энэ ямар уул билээ..., Отгонтэнгэр ууланд хамгийн эхлэж анх авирсан мотоцикл, зүгээр мотоциклоор.

Баасанхүү -

өө за за.

Жаргалсайхан -

тэгээд тэнд спортын мастер болсон тийм хүн байхгүй юу.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

бас өөрөө аягүй тийм спорт хандлагатай. Ээж нь их сайхан дуулдаг.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

Цэрмээ гуай чинь аягүй сайхан дуулдаг хүн байсан юм.

Баасанхүү -

тэр үеийн нөгөө залуучуудын сонирхдог хөгжмийн урсгал нь юу байв?

Жаргалсайхан -

одоо тэр үеийн залуучуудын сонирхдог урсгал одоо энэ одоо юу ч юм дээ одоо рок талдаа л юм байсан байх л даа тэр үед.

Баасанхүү -

аанхан.

Жаргалсайхан -

бид нар чинь одоо ямар юу мэдэх биш. Хөгжим мэдэхгүй мөртлөө хөгжим аягүй сонирхдог л улсууд байсан.

Баасанхүү -

аанхан.

Жаргалсайхан -

тэгээд рок талд л байсан байх. Тэр хаард маард нь юу юм зүгээр л нэг поп дуу л, аягүй сайхан поп дуу тээ?

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

тэгээд л одоо ингээд бид нар чинь ингээд аягүй гоё ингээд л өөрсдөө..., одоо ер нь хамтлаг гэдэг чинь өөрсдийн гэсэн дуутай..., одоо Мэргэд хамтлаг болсноосоо хойш ш дээ бид нар тээ?

Баасанхүү -

аанхан.

Жаргалсайхан -

өөрсдийн гэсэн дуутай болох хэрэгтэй юм байна.

Баасанхүү -

за.

Жаргалсайхан -

ерөөсөө одоо ингээд л иймээ тиймээ юм ерөөсөө байхгүй одоо яг өөрсдийн гэсэн дуугаараа хэдүүлээ концерт хийе гээд бид нар бүгдээрээ нийлж байгаад сайхан өөрсдийн гэсэн бараг нэг 20-оод дуу бид нарын.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

тэгээд л тэр дуунуудаасаа ингээд шилж байгаад тэгээд нэг 15, 16-г нь тоглож бид нар Сэлэнгийн ард түмэнд, тэгээд одоо ерөөсөө ингээд л монголын бараг бүх ард түмэнд бараг л хүргэсэн дээ.

Баасанхүү -

ингэе эхлээд нөгөө нэг залуу байхдаа тоглож байсан хамтлаг тээ?

Жаргалсайхан -

тийн.

Баасанхүү -

тэр яаж тэр хамтлаг бүрэлдсэн, тэгээд тэр хамтлагт байхад ямар үйл явдал болж байсан, тэгээд нөгөө хөгжим дуугаа яаж зохиодог байв гэдгээ яриад тэгээд дараа нь нөгөө нэг Мэргэд хамтлаг руу ороод бас Мэргэд хамтлагийн тухай яриад явъя.

Жаргалсайхан -

манай..., би чинь одоо анх ингээд мод боловсруулах комбинатад ажилтнаар оччихсон байсан гэж ярьсан ш дээ.

Баасанхүү -

аанхан.

Жаргалсайхан -

эхлээд ажилтнаар оччихоод л байж байсан. 83 он..., тийн 83 онд би мод боловсруулах..., 82 онд юм байна. 82 онд ингээд л мод боловсруулахад очсон чинь Оюунбат ирчихсэн. Ингээд л Оюунбат намайг дуудаад л, тэгээд л бид нар чинь нэг..., за би Оюунбат, Энхбаатар гээд одоо энэ юунд байгаа..., одоо энэ хотод байдаг гэсэн. Тэрийг одоо сайн мэдэхгүй байна. Энхбаатар манай товчлуур хөгжимчин байсан юм.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

аан тэгээд Сүхээ, Сүхээ гээд нэг залуу, тэгээд Гангаа. Ганга гээд Ганхуяг гээд одоо сочлын тэргүүний ажилтан, тэгээд хөөрхий минь бас нас барсан л даа. Тэгээд бид тав анх нийлж хөгжим тоглов Сэлэнгийн. Тэгээд одоо өнөө лоомоо гээд киноны өсгөгч байдаг байсан байхгүй юу.

Баасанхүү -

за.

Жаргалсайхан -

лоомоо гээд. Одоо тэр үедээ л бас их сайхан өсгөгч байсан байхгүй юу. Тэгээд тэрэнд байна ш дээ тээ бид нар ингэж өөрсдөө ингэж одоо тэр өсгөгч байна, аан яригч хэрэгтэй болно ш дээ тэр чинь дуу гаргадаг яригч хэрэгтэй болно доо.

Баасанхүү -

тийн.

Жаргалсайхан -

тэхлээр нь зэрэг би..., манай аав чинь нөгөө кино механикч байсан байхгүй юу.

Баасанхүү -

за.

Жаргалсайхан -

тэгээд кино механикч хийдэг манай аав. Манай хойд эцэг л дээ. Намайг ингээд байсан юм..., одоо Монголын ард түмэн бол сайн мэддэг юм байна лээ Шарик ногоон гээд жолооч байсан байхгүй юу.

Баасанхүү -

аан.

Жаргалсайхан -

кино механикийн жолооч нь. Тэгээд Шарик ногоон гээд манай аав байхгүй юу талийгаач хөөрхий минь. Тэгээд л ингээд л өө ёстой нөгөө аавынхаа нөгөө ийм том ийм лидүүшигтэй манай аав. Ийм цагаан лидүүшиг...,

Баасанхүү -

лидүүшиг гэдэг нь...?

Жаргалсайхан -

лидүүшиг гэдэг нь ийм том ийм амбаартай амшин. Одоогоор болуул одоо ийм автобусархуу, одоо асиархуу тийм машин байсан.

Баасанхүү -

бүхээгтэй.

Жаргалсайхан -

бүхээгтэй. Тийм машин дотор л кино гаргадаг одоо ингээд хөдөөгүүр явж.

Баасанхүү -

аанхан.

Жаргалсайхан -

тэгээд тэрэн дотор нь одо бүх л юм нь байдаг байсан байхгүй юу нөгөө юу нь байдаг байсан юм..., одоо ингээд л...,

Баасанхүү -

микрофон...,

Жаргалсайхан -

микрофон байна за юу, микрофон байна, тэгээд өсгөгч нь тэр дотор байдаг.

Баасанхүү -

аанхан.

Жаргалсайхан -

одоо тэр нэг цагаан хоолой гээд юм байдаг байлаа ш дээ.

Баасанхүү -

тийн.

Жаргалсайхан -

тэр гурав байдаг байсан байхгүй юу. одоо тэр нөгөө кино гаргадаг юм нь. Тэгээд нөгөөдхийг нь хулгай хийнэ, авч явна. Авч нөгөө хэд дээрээ л аваачаад л за би өнөө орой яг авчирна шүү. Та нар яг..., нөгөө аавыг байхгүйд л авна ш дээ.

Баасанхүү -

аанхан.

Жаргалсайхан -

түүнээс биш байх юм бол тэр чинь юу гэж надад өгөх юм. Хүний улсын, засгийн..., одоо улсын юм чинь эвдчихвэл чи яах юм чи, төлөх юм уу чи яах юм гээд бөөн юм болно ш дээ. Тэгээд л би тэрнийгээ хулгай хийгээд л, цагаан хоолой хулгай хийгээд л, нэг микроцоныг нь хулгай хийгээд л. Тэгээд ингээд л нэг ийм юу..., өсгөгч лоомоо гэдэг өсгөгч. Тэрийг бариад л гүйдэг байсан байхгүй юу.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

тэгээд л аваачаад залгаад л бид нар тоглодог. Тэгээд л нэг 2 цаг хэртэй өө ёстой нөгөө пасси гитар чинь тэр юугаар чинь аягүй гоё дугараад л ингээд аягү тоглодог байсан байхгүй юу.

Баасанхүү -

аанхан.

Жаргалсайхан -

тэгээд тоглож тоглож байснаа л одоо 2 цаг болов уу үгүй юу л за хураагаарай гээд л хурааж авангуутаа буцаад л эргээд бариад гүйдэг. Тэгээд аваачаад яг байсан газар нь ингээд л бүх юмыг нь ингээд залгаад л тэгээд тавьчихдаг.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

тэгээд ляах юм тэр чинь...,

Баасанхүү -

мэдэхгүй.

Жаргалсайхан -

мэдэхгүй тэгээд хүрч ирээд л за..., намайг тийм юманд ч явж байна гэж мэддэггүй, манай ээж ч мэддэггүй. Тэгээд л нөгөө орой болохлээр чинь зэрэг л гитараа бариад л гудамжинд гараад суучихдаг байсан байхгүй юу. тэр үед одоо тийм л моодтой байсан байгаа юм. Тэгээд л нөгөө гудамжны хүүхдүүд чинь аягүй дуулдаг ш дээ.

Баасанхүү -

тийн.

Жаргалсайхан -

нэг гудамжныхан. Тэгээд би тэд нар дунд...,

Баасанхүү -

бараг өөрсдөө дуугаа зохиочихсон байдаг тээ?

Жаргалсайхан -

тийн дуугаа зохиогоод л тэгээд дуулаад. Нөгөө энэ хотоос нөгөө эн юугүй зохиогчгүй дуунууд чинь чихэнд сонсогдоно ш дээ.

Баасанхүү -

аанхан.

Жаргалсайхан -

тэгэнгүүт тэрнийг нь худлаа үнэн сонсоод л тээ. Тэгээд яг өөрийнхөөрөө...,

Баасанхүү -

нэмж хасвал нэмж хасах уу?

Жаргалсайхан -

тийн нэмж хасвал хасаад тэгээд өөрийнхөөрөө тоглоод л өөрийнхөөрөө дуулаад л их гоё байдаг байсан. Тэгээд бид нар чинь..., тэгээд бид тав чинь нийлээд л нэг хамтлаг болчихсон.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

тэгээд л өө ёстой аягүй тоглоно. Тэгж байснаа л одоо..., нэг ийм бид нар уран сайхны зөвлөлөөр ордог байсан байхгүй юу.

Баасанхүү -

за.

Жаргалсайхан -

уран сайхны зөвлөл гэж Сэлэнгэ аймгийн зөвлөлөөр Цаг үе залуус гэдэг хамтлаг бий болчихлоо. Аан Цаг үе залуусаас өмнө Залуус гэж хамтлаг бий болчихлоо гээд..., анх залуус гэдэг хамтлаг байсан байхгүй юу.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

тэгээд л очоод хийсэн чинь л уран сайхны зөвлөлөөр ороход нөгөө муу хөөрхий муу талийгаач Оюунбат л явж байгаа юм чинь. Тэгээд л орох гээд хөөцөлдөөд гуйгаад л тээ.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

тэр үед чинь бүүр их зантай энэ чинь өөр та нар одоо тийм одоо юу яахгүй тоглолт моглолт иймээ тиймээ асуудал байхгүй. Тийм юм хийдэг ч үгүй энэ тэр. Тэгээд л бид нар яахав тэнд нэг жижигхэн газар л одоо модны соёлын ордон гэдэг байсан газар л бид нар бүжиг явуулдаг. Өө тэр чинь бас нэг төгрөг мөгрөгөөр явуулна аа зүгээр явуулахгүй. Нэг цаг нь нэг төгрөг. Тэгээд 3 цаг тоглоход 3 төгрөг.

Баасанхүү -

нэг хүний?

Жаргалсайхан -

нэг хүний.

Баасанхүү -

аая яая.

Жаргалсайхан -

тэгээд нөгөө билетээ бас өөрсдөө хийлгэнэ.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

бид на чинь ер нь их юм хийж байсан шүү. Тэгээд билетээ өөрсдөө хийлгэчихээд л тэгээд нөгөө лоомоогоо хулгай хийгээд л давхина. Нөгөө юу муугаа хулгай хийгээд л аваачна.

Баасанхүү -

аавын байхгүйг тааруулна?

Жаргалсайхан -

аавын байхгүйг тааруулна. Тэгээд л аваачна, тоглоно, буцааж авчирна. Тэгээд бид нар авчраад л..., тэгж байснаа л бид нар чинь тарчихдаг юм аа.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

аан тэгээд одоо тус тусынхаа юм руу хөөцөлдөөд ингээд тарчихлаа. Тэгээд тарчихаад бид нар байж байсан чинь л би ерөөсөө л нэг хамтлаг байгуулмаар санагдаад болдоггүй ээ. Тэгээд би тэхэд ДСП, ДСП-ийн үйлдвэр байдаг ш дээ.

Баасанхүү -

аанхан.

Жаргалсайхан -

одоо ДСП одоо энэ шахмал хавтан хийдэг.

Баасанхүү -

тийн.

Жаргалсайхан -

тийм үйлдвэрт байсан байхгүй юу.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

тэгээд байж байсан чинь өө манайхан л Жагаа нэг хамтлаг байгуулмаар байна, аан тэгнэ би хамтлаг байгуулна гээд. Тэгээд л нөгөө хөгжим тоглодог улсуудыг өөрийнхөө ажил руу татаж байгаа юм би.

Баасанхүү -

за нэг доор болгох гээд.

Жаргалсайхан -

нэг доор орох гээд л тээ..., бүүр нэг ээлжинд орох гээд.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

тэгээд Бат-Эрдэнийг..., тэр чинь хөгжимчин байсан хүн ш дээ.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

бүүр бүх ард түмний урлагийн үзлэгийн алтан медальтай хүн байхгүй юу тэр чинь Бат-Эрдэнэ гэдэг чинь.

Баасанхүү -

за.

Жаргалсайхан -

бид нарыг бодвол хөгжмийн талаар бүүр нэвтэрхий. Тэгээд л Тэгшээ гээд бүжигчин залуу байсан юм.

Баасанхүү -

за.

Жаргалсайхан -

аягүй гоё дуулдаг, бүжигчин. Ерөөсөө Сэлэнгийн 0,19,01 татаж байгаа байхгүй юу.

Баасанхүү -

хөөх.

Жаргалсайхан -

хэдүүлээ энд хамтлаг байгуулъя гээд. Тэгээд би тэр хоёрыг авчихаж байгаа юм. Тэгээд би өөрөө байж байгаа юм тээ?

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

тэгээд талийгаач Оюунбат. Тэгээд Оюунбатыг бас..., Оюунбатыг бол чи зөвлөхөөр ингээд байж бай.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

чамайг ажилд арай авхуулж чадахгүйнээ гээд би тэгсэн. За яахав би тэгээд байж байя..., тэгээд Гэрлээ гээд. Тэр яахав хөөрхий амьтан би бүүр аягүй дургүй байсан байхгүй юу..., тэр бөмбөр тоглодог юм. Муухан тоглодог байсан байхгүй юу.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

тэгсэн чинь л одоо Бат-Эрдэнэ болохлээр чинь нөгөө бөмбөрөөр алтан медаль авчихсан аягүй сайн тоглодог.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

тэгсэн чинь нөгөө Бат-Эрдэнэ чинь болохлээр зэрэг нөгөө клавшник одоо нөгөө аргон гэж байдаг ш дээ тээ? Тэрэн дээр ингээд тоглох сонирхол нь тэрэндээ дийлдчихсэн.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

тэгээд чи сайн бөмбөрчин олж ирвэл одоо болж байна.

Баасанхүү -

аанхан.

Жаргалсайхан -

тэгсэн чинь нөгөө Гэрлээг аваад хүрээд ирж байгаа юм чинь. Тэгсэн чинь Гэрлээд би дургүйцээдл үгүй үгүй энийг ерөөсөө тоглохгүй, энэ бид хоёр бүтэх ч үгүй боль. Тэгсэн чинь нөгөөдөх чинь үгүй Жагаа чи ойлгооч дээ би бол болноо сурна гээд тэгээд тоглосон.

Баасанхүү -

аанхан.

Жаргалсайхан -

тэгээд л бид нар анхныхаа тоглолтыг юун дээрээ хийж байгаа юм.

Баасанхүү -

тэр одоо тэгээд шинээр хамтлаг байгуулагдаж байгаа нь Мэргэд?

Жаргалсайхан -

Мэргэд.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

Мэргэд байгуулж байгаа байхгүй юу.

Баасанхүү -

аанхан.

Жаргалсайхан -

тэгээд л бид нар чинь тоглож байгаа юм. Тэгээд ч одоо их олон ч юу авсан даа. Тэгээд л Мэргэдийг анх байгуулахад Цаг үе залуус байгуулагдаж байгаа байхгүй юу.

Баасанхүү -

ммхм одоо юу?

Жаргалсайхан -

тийн одоо Цаг үе залуус...,

Баасанхүү -

нөгөө Залуус нь...?

Жаргалсайхан -

Залуус нь тараад тэгээд Цаг үе залуус болж байгаа байхгүй юу.

Баасанхүү -

аан за за.

Жаргалсайхан -

би ч тэхэд бас жоохон залуухан ч байсан юм чинь.

Баасанхүү -

аанхан. юу..., энэ нөгөө нэг Цаг үе залуус гэж нэрийг яаж өгөв?

Жаргалсайхан -

Цаг үе залуус гэдгийг чинь Залуус гээд тэгэхээр зэрэг л тэгээд л..., манай Бат-Эрдэнэ гээд бас гайгүй л дээ тэр бас толгой сайтай.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

тэгээд байж байсан чинь Залуус гээд..., эвлэлийн хороон дээр бас нэг Залуус гээд хамтлаг нээгдчихсэн байсан байхгүй юу. Тэгээд нээгдчихсэн. Нөгөө Гангаа энэ тэр гээд байсан ш дээ.

Баасанхүү -

аанхан.

Жаргалсайхан -

Гангаа, Эрдэнээ, Содоо, Батболд энэ тэр гээд улсууд тэр эвлэлийн хороонд ороод Залуус гээд хамтлаг байгуулчихсан. Бүүр ингээд гэрчилгээ мэрчилгээ авчихсан. Би тэгээд..., бид нар болохлээр зэрэг юу муу аваагүй гэрчилгээ мэрчилгээгээ аваагүй.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

тэгээд байж байсан чинь л Бат-Эрдэнэ за ерөөсөө хамтлагаа Цаг үе залуус гэж нэрлье, тэртээ тэргүй бид нар хөгшин, тэртээ тэрэнгүй ганцхан цаг үетэй тээ?

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

цаг үед л бид нар залуугаараа явна. Одоо энэ чинь үсрээд л 6 жил, 7 жил, 8жил, бүүр үсэрлээ гэхэд 10 жил гэж байгаа байхгүй юу.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

нээрээ ч тийм юм байна ш дээ. Тэгээд бид нар Цаг үе залуус гэж нэрлэсэн байхгүй юу.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

тэгээд Цаг үе залуус Сэлэнгэ аймгийн Мод ус комбинатын дэргэдэх ачилчны соёлын ордны дэргэдэх Цаг үе залуус гээд тэгж байхад чинь 87 он болж байсан байхгүй юу. Тэгээд 87 он болж байсан тэгээд л ингээд л юу яаж байгаа юм. Нөгөө хувийн юу руу жоохон явж байлаа ш дээ тэр үед чинь тээ?

Баасанхүү -

аанхан хүмүүс жоохон жоохон өөрчлөгдөөд...,

Жаргалсайхан -

хүмүүс өөрлчөгдөж байсан үе байхгүй юу. Тэгээд л бид нар чинь за ингээд хувиараа гарцгаая.

Баасанхүү -

за.

Жаргалсайхан -

тийн одоо ингээд хувиараа гаръя.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

Бүрэн ажил мажлаа хаяъя за юу, бүгдээрээ Цаг үе залуус хамтлагтаа үнэнчээр ингээд явъя, ерөөсөө тэгсэн нь дээр гэдэг шийдвэрийг бүгдээрээ ярилцаж гаргаад нэг дуучин хүүхэд авч байгаа байхгүй юу.

Баасанхүү -

за.

Жаргалсайхан -

Нацагдулам гээд одоо бас талиймар болчихсон хөөрхий амьтан. Тэгээд л Нацгааг аваад л тэгээд л бид нар зургуулаа болж байгаа юм. Тэгээд зуруулаа бид зургаа тэгээд их ч олон жил тоглосон доо. Ямар ч байсан нэг 6, 7 жил тоглосон байх аа.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

тэгээд тэр үед одоо улс төрийн дуунууд тэгээд л одоо тэгээд л өчнөөн л юманд явж нөгөө модныхоо нэр нүүрийг тахалдаг байж дээ. Би чинь одоо нөгөө Цаг үе залуус.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

тэгээд бид нар чинь 1000 хэдэн зуун төгрөг авдаг байсан юм аа.

Баасанхүү -

хамтлагийн цалин?

Жаргалсайхан -

хамтлагийн цалин. Тэгэхгүй яах юм бид нар чинь тойроод явчихаж байгаа юм чинь. Тойроод тоглоод явчихаж байгаа юм чинь.

Баасанхүү -

аанхан.

Жаргалсайхан -

уран сайхны зөвлөлөөр ороод батлуулчихаад тэгээд л бид нар чинь ингээд л одоо ерөөсөө гардаг улс болоод л тэгээд ингээд тойроод тоглоод явж байсан. Эхлээд сумдуудаараа явсан Сэлэнгэ аймгийн сумдуудаар.

Баасанхүү -

за.

Жаргалсайхан -

тэгээд л тоглолт хийгээд л өө их сайхан, тоглолт хийхэд бол аягүй сайхан хүлээж авдаг байсан бид нарыг. Тэгээд бид нар чинь нөгөө фанаграм манаграм гэж мэдэхгүй юм чинь.

Баасанхүү -

тийн өөрсдөө л...,

Жаргалсайхан -

өөрсдөө л яс тоглодог байсан. Нэг нь хоолой нь сөөчихөөд л нөгөөдөх нь дуулаад. Одоо жишээлбэл би одоо ингээд л үнэхээрийн хоолой байхгүй болчихно ш дээ. Жишээ нь хална хөрнө, тэгээд бид нар чинь ямар машинтай байсан биш. Тэхэд чинь ингээд л бид нар чинь зүгээр нэг машин таньдаг найз энэ тэр Оюунбат аягүй сайн залуу л даа. Тэхдээ жоохон буруу талаараа их атмаан тээ.

Баасанхүү -

аанхан.

Жаргалсайхан -

одоо Сэлэнгэ битгий хэл Монгол улсад атмаан хүн байхгүй юу тэр Оюунбат гэдэг чинь.

Баасанхүү -

аанхан.

Жаргалсайхан -

тэгээд жоохон ингэчихдэг. Нөгөөдүүлийг чинь атгачихдаг. Нэг машин өгчих гээд л нөгөөдүүл нь УАЗ юм уу тээ нэг ийм бүрхүүлтэй УАЗ өгнө. Зайлуул тэрэн дээрээ ингээд бид нар ингээд хөгжмүүдээ эхлэж хийгээд л. Ингээд яг ингээд ороод ингээд хэвтдэг л ийм нүх гаргаад л тээ? Оюунбат урд талын кабенд суучихна.

Баасанхүү -

за.

Жаргалсайхан -

нөгөө Нацагдуламтай цуг. Нацагдулам гээд манайд дуулдаг охин ш дээ хөөрхий амьтан. Тэгээд хажуу тал дээр нь нөгөө хүүхэд шиг жоохон тэр чинь Нацагдулам чинь жижигхэн юм чинь.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

одоо энэ манай охин шиг жижигхэн охин. Тэгээд ингээд л бид нар ингээд л..., бид дөрөв болохлээр зэрэг дээгүүр ингээд шууд л хэвтэнэ.

Баасанхүү -

өө зай байхгүй.

Жаргалсайхан -

босохгүй. Тэгээд л яг ингээд сумаас сум дамжиж явдаг юм чинь.

Баасанхүү -

аанхан.

Жаргалсайхан -

тэгээд л хэвтэж явж байгаад л унтаад л тэгээд хэвтээд явж байтал гэнэтхэн нөгөө сум нь болдог л юм байгаа биз Оюунбат тогшино.тэгэнгүүт нь бид нар бууж ирээд л хөгжмөө зөөгөөд клубт нь оруулна. Яг тэгдэг байсан. Тэгээд л бид нар чинь тэгээд их ч явссан даа тэгээд л. Тэгээд л Сэлэнгэд нөгөө 30 гаран хамтлаг байсан гэж ярьсан. Тэгээд л бид нар чинь одоо Цаг үе залуус гээд тэнд их тоглодог байсан.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

хамтлагууд чинь жил болгон ирж нөгөө чансаагаа үздэг тийм. Бас их гоё байсан шүү манай Сэлэнгэ чинь. Одоо ингээд Бугант тэгээд л Ерөө тэгээд л Зүүнхараа ингээд л өө энд тэндээс ингээд бүгдээрэнгээс нь хамтлаг ирдэг.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

манайх чинь одоо бараг 18, 19..., бараг 20-оод сумтай ш дээ. Тэгээд 20-оод сумаас чинь ингээд ирнэ. Тэгээд нөгөө Сэлэнгийн төвд байсан улсууд чинь хамтлаг болсон Сонор гээд хамтлаг байдаг юм цагдаагийн газрын.

Баасанхүү -

за.

Жаргалсайхан -

тийн. Тэгээд төмөр замын бас Ган зам гээд бас нэг хамтлаг байлаа. Тэгээд аймгийн эвлэлийн хорооны нөгөө Залуус гээд хамтлаг байдаг юм. Тэгээд манай мод боловсруулах комбинат гэхэд чинь л манай мод боловсруулах комбинатын цаг үе залуус хамтлаг гээд их олон хамтлагтай байсан л даа.

Баасанхүү -

аанхан.

Жаргалсайхан -

тэгээд нөгөө өрсөлдөөн аягүй ихтэй.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

тэрнээс чинь гарч ирэх гэж бас их үздэг.

Баасанхүү -

за.

Жаргалсайхан -

тэр чинь бас их өрсөлдөөнтэй болохлээр зэрэг бас гоё ш дээ. Тэгээд...,

Баасанхүү -

хөгжинө тээ?

Жаргалсайхан -

хөгжинө. Юм тэгж аягүй хөгждөг байхгүй юу. ерөөсөө өрсөлдөгч байхгүй болуул бид нар л байна гээд л бид нар чинь тоохгүй. Тэгээд бас чуулгын бас нэг хамтлагтай Таван хаан ч билүү ямар юу билээ. Тийм хамтлагууд маш олон хамтлаг байсан болохлээр зэрэг бид нарын чадвар бас их тэрийгээ дагаад бас аягүй хөгжсөн байхгүй юу.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

одоо болуул зүгээр фанаграм тавиад л дуулаад байна ш дээ хүүхдүүд бол тээ?

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

тэгээд л нэг 4, 5 дуулаад л соёлын тэргүүний ажилтан. Ёстой жинхэнэ соёлын тэргүүний ажилтан чинь манай тэр Оюунбат байхгүй юу. Юун тэр бараг Гаюъяат ч өгсөн болох юм уу үгүй юм уу.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

ёстой жинхэнэ одоо тэр тэр цахилгаан хөгжим, бүх л юмны төлөө ингээд бүүр сэтгэл санаагаа жинхэнэ зориулсан хүн чинь талийгаач Оюунбат байхгүй юу. тэр хар л даа бод л доо чи Мөнгөн хараа гэж хүүхдүүдийн хамтлаг ирж манай тэнд тоглосон байхгүй юу.

Баасанхүү -

аанхан.

Жаргалсайхан -

нөгөө үндэсний хөгжимтэй. Тэр...,

Баасанхүү -

Мөнгөн харандаа юу?

Жаргалсайхан -

Мөнгөн хараа гээд.

Баасанхүү -

хараа...,

Жаргалсайхан -

яагаав нөгөө Зүүнхараагийн нэг тийм алдартай юу байдаг ш дээ Мөнгөнхараа гээд.

Баасанхүү -

аан за.

Жаргалсайхан -

тэр хамтлаг ирж тоглож байгаа юм. Тэхэд ёстой ёочир ингээд, ингээд хүн ингээд ёочир бариад явна ш дээ.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

одоо дээшээ ингээд шат өгсөөд явж байгаа байхгүй юу. Хүүхдийн ёочирыг юутай нь аваад Жалам хар тоглож байгаа юм чинь буруу тталаас нь.

Баасанхүү -

өө за за.

Жаргалсайхан -

ингээд Жалам хар тоглодог тийм хүн байсан ш дээ Оюунбат гэдэг чинь.

Баасанхүү -

хммм.

Жаргалсайхан -

ёстой үнэн дайчин үнэн сайхан тоглоно. Тэгээд би чинь бас одоо Түмэндэмбэрэл тээ, ардын жүжигчин Түмэндэмбэрэл. Би тэрний хөгжмийг тоглож байсандаа аягүй бахархаж байдаг байхгүй юу. тэгээд би Эрдэнэбаатар гээд одоо энэ хойно юун дээр байгаа..., Хангай зах дээр. Одоо сайхан амьдарч байгаа. Тэр бид хоёрыг нөгөө Түмэндэмбэрэл гуай..., бид хоёр ятга тоглодог байсан байхгүй юу.

Баасанхүү -

за.

Жаргалсайхан -

хоёулаа ингээд ятга тоглоно. Тэр болуул ардын хөгжмийх. Би болуул үндэсний хөгжмийх. Тэхдээ бид хоёр хоршиж ятга тоглодог байсан. Одоо тэр үед чинь ятга аягүй их дэлгэрлээ ш дээ.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

нөгөө Вандан Дулахсүрэн хоёр чинь ятга тоглоод эхэлчихсэн.

Баасанхүү -

аан тэгээд дэлгэрсэн юм уу?

Жаргалсайхан -

тэгэнгүүт нь..., аягүй дэлгэрчихсэн. Тэгэнгүүт нь одоо Вандан Дуламсүрэн хоёр тоглоод байхад бид нар яагаад чаддаггүй юм бэ гээд бид нар тоглодог байсан байхгүй юу. Тэгээд бид нар тоглодог байсан. Тэгсэн чинь Түмэндэмбэрэл гуай оччихсон одоо тэнд байсан. Тэгээд Түмэндэмбэрэл гуай очсон байж байгаа юм чинь тэнд. Тэгсэн чинь соёлын ордон дээр бид нар бэлтгэл хийх гээд ирсэн чинь намайг дуудаж байна. Яасан..., Балдан гээд манай юу байсан байхгүй юу соёлын ордны дарга.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

тэр дуудаж байна. Яваад орсон чинь за болсон яасан гээд тэгсэн чинь за Жаргалсайхан миний хүү Түмэндэмбэрэлийн хөгжмийг тогоорой. Ямар Түмэндэмбэрэл гээд би өөрөө гайхлаа. Тэгсэн чинь яагаав ардын жүжигчин. Ёстой одоо миний Эрдэнбаатар чинь Жуухар гэдэг байсан байхгүй юу. жуухар та хоёр л тоглохгүй бол одоо өөр хүн тоглохгүйнэ ээ. Та хоёр одоо ямарч байсан нэг бэлтгэл хийгээд үзээдэх. Бид хоёр одоо тэрний чинь хөгжмийг тоглох юм уу гээд би бүүр гайхаад. Нөгөө Жуухар чинь зөвшөөрчихсөн Жагааг зөвшөөрвөл би тоглоё гээд. Тэгсэн чинь бид хоёр ерөөсөө тоглодог юм. Тэгсэн чинь болж байнаа нөгөөдөх чинь яахав дээ тэртэй тэрэнгүй өнгө тээ бүх юмаа яагаад тэгээд бид хоёр тоглоод хоёулхнаа тэгээд Түмэндэмбэрэл гуайтай тоглож байгаа юм чинь. Тэгээд бид хоёр гарч ирчихээд би бүүр гайхаж байсан юм. Үгүй ямар сонин юм чи бид хоёр одоо Түмэндэмбэрэл гуайн хөгжмийг тоглочихлоо ш дээ гээд. Тэгээд л Түмэндэмбэрэл гуайн хөгжмийг тоглосондоо би ёстой их баярлаж явдаг юм.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

энэ Түмэндэмбэрэл гуайг чинь одоо тэгээд бараг 10-аад т\дахиулж байгаа юм чинь манай модны соёлын ордон дээр.

Баасанхүү -

аанхан.

Жаргалсайхан -

одоо тэгээд одоо бид хоёр 10 удаа л гарчихсан байгаа байхгүй юу. тэгээд одоо энэ Эрдэнэбаатар гээд энэ хойно их сайхан одоо нөгөө Хангай зах дээр модны ажил хийгээд. Яг модоороо ингээд үргэлжүүлээд ажиллаж байгаа. Тэр сайхан цирк тоглоно, гитар тоглоно сайхан залуу бий. Одоо ч хөгширлөө л дөө.

Баасанхүү -

ер нь урлагийн одоо тоглолт ч юм уу тээ хүмүүст тэр соёлыг түгээх ажил хэр явагдаж байсан бэ?

Жаргалсайхан -

өө ёстой их явагдаж байсан тэр болуул. Үнэхээрийн одоо энэ АСТ тээ.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

тэр юу АСТ гээд тээ? Одо чи мэдэх үү чи?

Баасанхүү -

авхаалж сэргэлэнчүүдийн...,

Жаргалсайхан -

тэмцээн гээд нэг тийм. Тэр чинь л одоо ингээд л бид нарыг байхад чинь ингээд л одоо цех цех болгонд..., манай мод боловсруулах комбинат гэхэд чинь л цех цех болгоноос ингээд дандаа тэгж өрсөлддөг.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

аан бас ингээд урлагийн үздэг явуулдаг тээ?

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

байнга урлагийн үзлэг ингээд 3 сард нэг удаа, улиралд нэг удаа ч юм уу тээ?

Баасанхүү -

ажилчдынхаа дунд?

Жаргалсайхан -

ажилчдынхаа дунд тэгж явдаг байсан байхгүй юу.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

тэр болуул маш их сайхан л байдаг байсан. Ийм байна. Тэгээд одоо ингээд энд тэндээс урьж авчирч бас нөгөө АСТ тээ нөгөө урлагийн номер момер бүх юмаараа ингээд өрсөлддөг.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

одоо жишээлэх юм бол манай Сэлэнгэ аймаг чинь одоо мод боловсруулах үйлдвэр, тэгээд Дулаанхааны мод дамжуулах бааз, тэгээд Түнхэлийн мод дамжуулах бааз энэ тэр гээд байна ш дээ.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

тэд нарыгаа ингэж авчирч тэд нар дундаасаа ингэж одоо улсуудыг шадгаруулдаг.

Баасанхүү -

аанхан.

Жаргалсайхан -

тэгж тэмцээн зохиодог байнга. Тэр бол ёстой сайхан л байсан.

Баасанхүү -

ммхм. Юу..., танай хамтлагийнхан нөгөө хөгжим хэрэгслээ яааж олдог байв?

Жаргалсайхан -

хөгжим хэрэгсэл ээ?

Баасанхүү -

тийн.

Жаргалсайхан -

хөгжим хэрэгслийг чинь их гоё олно ш дээ бид нар чинь. Тэгээд бид нар чинь одоо хуучин ингээд л улсуудын чинь юмнуудыг цуглуулаад л өөрсдөө хийгээд...,

Баасанхүү -

хөгжмөө юу?

Жаргалсайхан -

тийн. цахилгаан хөгжмийг чинь одоо хийдэг балаа ш дээ. Олдохгүй юм чинь яах юм.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

тэгээд л ёстой ингээд л яг ингээд л одоо энэ..., одооны хамтлагуудын ингээд..., хамтлагуудын ч гэж дээ одооны тийм юунуудын ингээд л дүрсийг нь ингэж юун дээр ингэж..., картон дээр ингэж зурж байгаад тээ. Тэгээз тэрнийгээ нислэг хавтан дээр зурж нислэг хавтангаа аятайхан авчихаад л.

Баасанхүү -

за.

Жаргалсайхан -

тэгээд л одоо ингээд л цаад талд нь мимбром хийгээд л.

Баасанхүү -

мимбром гэж...?

Жаргалсайхан -

мимбром гэдэг нь дуу татдаг тийм юу байдаг байхгүй юу.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

тэгээд тэрнийг чинь хийгээд л. Тэгээд цаад талд нь ингэж панер барьж хадаад. Тэгээд их сүртэй ийм янз бүрийн дүрстиэй тийм хөгжим гитартай. Тэрнийг чинь тэгээд л өөрсдөө хийнэ ш дээ. Өөрсдөө хийдэг байсан ш дээ. Тэгээд бөмбөр тоглодог улсууд нь бас нөгөө ямааны илдсэн арьс марьсийг чинь усанд дэвтээж байгаад татаад л.

Баасанхүү -

за.

Жаргалсайхан -

тэгээд нөгөө янз бүрийн авиа дуу гаргана ш дээ тэр чинь татчихсан юм чинь.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

тэгээд л нөгөө бөмбөрөн дээрээ аваачиж татаж байгаа д л юу...,

Баасанхүү -

бүслээд тааруулаад.

Жаргалсайхан -

бүслэж байгаад цохиод. Нээрээ тэгдэг байсан ш дээ. Ёстой тэгээд.., тэр үед бид нарын одоо тэр юуг одоо маш харсан юм шиг байгаа юм. Тэр одоо бид нарын тоглож байсныг манай удирдлагууд их харж байсан юм шиг байгаа юм.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

тэгээд л бид нарыг ингэж байгаа юм чинь. За Жаргалсайхан танайд нэг пүүлт авлаа. Одоо тэр чинь зүгээр..., пүүлт гэж нөгөө нэг ингээд л ихэсгэж багасгадаг.

Баасанхүү -

аан дууг нь.

Жаргалсайхан -

дууг ихэсгэж багасгадаг тээ? Нэг ийм 12 оролттой пүүлт бид нарт авч өгч байгаа юм за юу. тэгээд нэг ийм жижигхэн ийм бас Эхо гээд нэг ийм өсгөгч авч өгч байгаа юм.

Баасанхүү -

за.

Жаргалсайхан -

тэр нь ёстой янз бүрийн дуу авиа гаргана.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

өө ёстой бид нар чинь ёстой юу вэ..., ёстой нээрээ ёстой тэнгэрийн умдаг атгана гэдэг шиг л юм болж байгаа юм чинь. Тэгээд бид нарт чинь ингээд хөгжим өгчихсөн Орос гитар, Оросын гитар л даа хөөрхий амьтан.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

тэгээд Оросын гитар өгсөн чинь пасси гитар байдаггүй. Нөгөө пасси тоглодог хүн чинь пасси гитараа л хайна биз дээ. Тэгсэн чинь надада пасси гитар байхгүй. Тэгээд би хуучны одоо тэр хуучны ийм хийлэн пасси, ийм хийл.

Баасанхүү -

за.

Жаргалсайхан -

тэрийг ингээд өөрөө аваачиж өгч бүүр подец гэдэг байхгүй юу тийм дууны өнгө мөнгө алдчихсан тийм юуг өөрөө засаад л тээ?

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

тэгж байж бас нэг дугардаг болгоод л. Тэгээд л бид нар тоглодог байсан ш дээ. Тэр үед нээрээ тэгж л тоглодог байсан. Тэгээд ёстой тэр үедээ өсгөгч мөсгөгчиндөө хэнийг ч хүргэхгүй бид нар. Ёстой хүчихвэл яахав тэр чинь нэг юмыг нь салгачихвал тэгээд л байхгүй болох юм чинь. Тэгээд л бид нар чинь 4 микрофон аваад л өө ёстой бөөн баяр. 4-үүлээ 4 микрофонтой тийм гоё, их сайхан л байсан. Тэгээд бид нар чинь ингээд л Мэргэд гэдэг..., тэр Цаг үе залуус маань тарлаа.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

бас л тарж байгаа юм чинь. Тэгээд одоо...,

Баасанхүү -

тарж байгаа нь одоо юунаас болох вэ?

Жаргалсайхан -

үгүй тэхдээ тарж байгаа асуудал болуул олон зүйлээс шалтгаална л даа. Нэгдүгээрт одоо тэр нөгөө бидний нөгөө нэг хоорондын харьцаа, хоёрдугаарт нөгөө бүх улсууд чинь өөр өөрийн гэсэн стилиэр тоглох гэнэ тээ?

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

одоо өөрийнхөө стилиер л тоглохыг бодно ш дээ хүн чинь одоо. Тэгээд тийм юмнаас л маш болдог юм даа хамтлаг тарна гэдэг чинь. Тэгээд бас нэг жоохон санхүүгийн асуудлаас бас болно.

Баасанхүү -

аанхан.

Жаргалсайхан -

тийн санхүүгийн асуудлаас болно ш дээ тэр чинь.

Баасанхүү -

олсон орлогоо яахав?

Жаргалсайхан -

олсон орлогоо яахав тийн, олсон орлогоо болохоор зэрэг хөгжимд зориулах гээд байдаг бид нар.

Баасанхүү -

аанхан.

Жаргалсайхан -

нөгөө хэсэг нь болхоор эд нар яахаараа ингэдэг юм. Бид нар өөрсдийнхөө хийсэн хөлсийг л авах гэж байгаа болхоос биш, тэгээд байдаг байхгүй юу.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

тэгээд л одоо хамтлаг маань тарсан байхгүй юу. Тэгээд тараад одоо тэр Мэргэд хамтлаг одоо эхлэж байгаа ш дээ.

Баасанхүү -

аанхан.

Жаргалсайхан -

Мэргэд хамтлагийг л..., Мэргэд хамтлагийн байгуулахад Оюунбат бас их нөлөөлсөн л дөө. Оюунбат чинь ингээд л над дээр хүрч ирээд л 2 сар хэртэй ажилгүй байсан би. Оюунбат хүрч ирээд л за Жагаа одоо ингээд Мэргэд хамтлагийг байгуулъя. Мэргэд гэдэг хамтлаг байгуулж үзье. Одоо тэгээд чи тус болоод ингээд улсуудаа олооч ээ гээд л. Тэгээд би мэргэд хамтлагийн ер нь л байгуулсан хүн шүү дээ.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

Мэргэд хамтлагт чинь одоо Оюунбат, би, Гангаа, Содоо, Тэгшээ гээд бид тав байсан байхгүй юу.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

тэгээд л энэ чинь хамтлаг хамтлагуудаас орж ирж байгаа юм чинь. Тэгээд л хамтлагуудаас орж ирээд л бид нар чинь эхнийхээ тоглолтыг хийлээ. Тэгээд л дандаа өөрсдийн дуугаар хийгээд л. Зарим нь өөрсдийнхөө дуугаар хийгээд л. Зарим нь болхоор зэрэг нөгөө дуугаараа хийгээд. Одоо энэ хамтлагуудын дуулж байсан дуугаар хийгээд.

Баасанхүү -

олонд танигдсан дуугаар уу?

Жаргалсайхан -

олны танил болсон дуугаар хийсэн нь дээрээ гээд. Бид нарыг хэн ч танихгүй ш дээ.

Баасанхүү -

аанхан.

Жаргалсайхан -

тэхлээр нь зэрэг бид нар..., би болохлээр зэрэг бид нар хүнд танигдах ёстой гэдэг үүднээсээ ярьдаг.

Баасанхүү -

аанхан.

Жаргалсайхан -

талийгаас Оюунбат болохлээр зэрэг бас миний эсрэг үгүй ээ Жагаа олонд танигдсан дуугаараа хийсэн нь дээр гэсэн байхгүй юу.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

тэгээд бид нар чинь одоо ихэнх голцуу тэгээд л би чинв ялагдаж байгаа юм чинь. Тэгээд Гангаа бид хоёр ялагдчихаж байга юм.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

3 санал нэгдээд л 2 нь яахад чинь тэгээд л ялагдчихаж байгаа юм чинь. Тэгээд л яахав анхныхаа тоглолтыг бид нар ерөнхийдөө ирээвэр хураавар дуунуудаар л хийсэн л дээ.

Баасанхүү -

хаана?

Жаргалсайхан -

Сэлэнгэ аймгийн төв дээр. Тэгээд л тэр чинь бас уран сайхны зөвлөлөөр орно гэж хэцүү. Одоо Сэлэнгэ аймгийн уран сайхны зөвлөл гээд одоо том газар байлаа ш дээ. Тэгээд одоо бүх хөгжим тоглож байгаа, дуулж байгаа бүх л улсууд тэр уран сайхны зөвлөлөөр орно.

Баасанхүү -

за.

Жаргалсайхан -

орох ёстой байхгүй юу. тэгээд ямархуу хэмжээнд ямархуу тоглолт болдог вэ гэдгийг тэд нар хэлдэг. Тэгээд өө эд нар бол болоогүй түүхийгээрээ буц, дахиж бэлдэж байгаа дараа сард..., нэг удаа сард нэг удаа тэр чинь яадаг. Тэгээд л арай чуу гээд л нэг м орлоо доо бид нар.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

тоголлоо. Тэгээд би ингээд аягүй пасси гитарыг дээр барьж тоглодоггүй. Би бүүр ингээд доор тоглодог байхгүй юу. Ингээд л одоо нөгөө рок хамтлагууд байдаг ш дээ.

Баасанхүү -

аанхан.

Жаргалсайхан -

тэд нарыг л дуурайдаг байсан юм шиг байгаа юм. Тэгээд л өө ёстой тэгээд л тоглолоо. Тэгсэн чинь ингээд л манай уран сайхны зөвлөл үзчихээд сүүлд нь хурал хийдэг байхгүй юу бид нартай. Тэгээд одоо яаж паагталдаг юм бол доо гэж бодоод би сууж байлаа. Тэгсэн чинь за мэргэжлийн хүн үзлээ уран сайхны зөвлөлийн дарга одоо Буян-Орших гээд уран сайхны удирдаач, Сэлэнгэд сууж байгаа уран сайхны удирдаач байсан байхгүй юу.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

тэрүүгээр удирдуулсан Сэлэнгэ аймгийн хэмжээнд тээ...,

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

тийм юу байдаг байхгүй юу уран сайхны зөвлөл гээд. Тэрүүгээр орлоо. Тэгээд за нэгдүгээрт одоо та нарын хөгжим маш чанга байна. Яахав дээ одоо тээ эхлэж байгаа биз. Тэгээд л би чинь одоо хөгжим чангадчихаж дээ гэсэн чинь. За ялангуяа тэр пасси гитар маш чанга байна. Суурь юм чинь уул нь..., би хэлэх гээд байгаа байхгүй юу.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

энэ чинь суурь хөгжим гэдгээрээ би чанга тавьчихсан юм аа гээд хэлээд тавьчихлаа даа. Тийм байж болно чи одоо яаж тоглоод байгаа юм гээд намайг загнадаг юм. Би яаж тоглосон юм гээд тэгсэн чинь тээр доор гитар барьчихсан автомат барьчихсан Герман цэрэг шиг харагдаж байна чи. Нөгөөдөх чинь тийм юм үзээгүй улсууд чинь бас тэгж хүнийг бас тэгж хэлдэг юм байна л даа. Одоо автомат барьсан Герман цэрэг шиг харагдаж байна. Тэхээр чи одоо надхаа дээш нь барь дээшээ энд бэрьж тоглох нь байна ш дээ, энд тоглодог байсан байхгүй юу.

Баасанхүү -

аанхан.

Жаргалсайхан -

тэгсэн чинь одоо өвдөгнийхөө хавьцаа л би тоглодог байсан юм шиг байгаа юм. Тэгээд л дээш нь энэ бүсэлхийнийхээ энэ хавьд л авчирч тоглох юм байна даа. Дээр тоглож бай, за л гэлээ. Тэгээд одоо за дараа сард ороорой. Дараа сард орох гээд тэгээд гарч байлаа бид нар. Тэгээд нөгөө Оюунбат чинь уурлаад л бид нар. Чи муу тэглээ ингэлээ гээд, чи ч тэглээ ингэлээ гээд бид нар луу үсчээд.

Баасанхүү -

хммм.

Жаргалсайхан -

тэгээд л бид нар за яахав дээ чи одоо дараа сард нь дахиад л орчихно ш дээ гээд тэгсэн чинь. За тэгье гээд. Тэгээд л дараа сар хүртэл бэлдэж байгаа байхгүй юу бид нар бас. Тэгээд бэлдээд яг ингээд дараа сар болж байгаа юм чинь дахиад л орлоо.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

тэгсэн чинь би яг л номын о тоглож байгаа юм чинь. Ингээд л бүсэлхийнийхээ тэнд гитараа ингээд хөдлөх ч үгүй модон хөшөө шиг ингээд тоглоод. Тэгээд л нөгөө хэд чинь Оюунбат чинь жоохон чангалангуут чшш чшш гээд. Яг нөгөө хөгжмийнхөө юунд чшш чшш гээд. Тэгсээр байгаад Оюунбат хөөрхий минь тэгээд аваад гарч байан юм даа хөөрхий минь. Бид нар чинь чанга тоглочих гээд.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

тэгээд л бид нар нөгөө уран сайхны зөвлөлөөр орчихсон юм чинь хаана ч тоглох эрхтэй болчихож байгаа байхгүй юу.

Баасанхүү -

аанхан.

Жаргалсайхан -

тийн эрхгүй байсан байхгүй юу. Тэгээд хаана ч тоглох эрхтэй болж байгаа юм.

Баасанхүү -

албан ёсны тээ?

Жаргалсайхан -

албан ёсны энэ хөтөлбөрийг, зөвхөн энэ хөтөлбөрийг ш дээ. Одоо тэр бид нарын тоглодог хөтөлбөрийг болно байхгүй юу.

Баасанхүү -

дараа нь яг өөр хөтөлбөрөөр тоглох болуул дахиад орох уу?

Жаргалсайхан -

болохгүй тэгнэ.

Баасанхүү -

одоо ингэж урлагийн нөгөө нэг төрөл бүрт ингэж хяналт тавьдаг байсан юм уу? Эсвэл одоо жишээ нь та нар ингээд шинэ хөгжмийн урсгал..., харьцангуй шинэ ш дээ тээ?

Жаргалсайхан -

тийн.

Баасанхүү -

оруулж ирж байгаа болохоор ингэж хянадаг байсан юм уу?

Жаргалсайхан -

харин тэр чинь их сонин. Тэр байна ш дээ тээ үндэсний хөгжмийн хэсэг ингээд юу яана ш дээ тээ? Тэд нар болуул дороо гараад ирнэ. Зүгээр ороод л гардаг байхгүй юу.

Баасанхүү -

тэнцэх нь бол ойлгомжтой.

Жаргалсайхан -

тэнцэх нь бол ойлгомжтой. Тэд нар чинь ёстой янз янзын тээ, өөрийнхөө ингээд бүх л юмаараа ингээд гараад ирдэг байхгүй юу.

Баасанхүү -

аанхан.

Жаргалсайхан -

бид нарыг болохлээр тэгдэггүй байсан байхгүй юу. Чанга байна нэгдүгээрт, тхоёрдугаарт тэгж зогсож байна ингэж зогсож байна гээд лёстой есөн талаас нь хардаг байсан байхгүй юу.

Баасанхүү -

аанхан.

Жаргалсайхан -

тэрийг давж гарч ирнэ гэдэг чинь бөөн ажил байхгүй юу. Тэрийг даваад гараад ирвэл манайх ёстой бүүр..., бид нар чинь ёстой бөөн баяр болж байгаа юм чинь. За ашгүй нэг юм давлаа одоо бид нар явж тоглох эрхтэй боллоо гээд. Тэгээд л Мэргэд хамтлаг чинь анх тэгж гарсан байхгүй юу. хамгийн түрүүнд тоглосон газар нь болохлээр зэрэг юу байхгүй юу..., Булганд очиж тоглосон байхгүй юу.

Баасанхүү -

Булган аймаг уу?

Жаргалсайхан -

Булган аймагт. Бид нарын хамгийн анх эхлэж одоо хилийн дээс одоо..,

Баасанхүү -

аймгаасаа гарсан уу?

Жаргалсайхан -

Сэлэнгэ аймгаасаа алгасаж. Тэгээд Булганд очоод тоглоход бас их сайхан хүлээж авсан Булганыхан.

Баасанхүү -

шинэ байсан байх тээ?

Жаргалсайхан -

залуучууд, тийн, дандаа залуучууд аягүй гоё хүлээж авсан шүү бид нарыг.

Баасанхүү -

ммхм. Мэргэд хамтлаг хэзээ байгуулагдсан билээ?

Жаргалсайхан -

87 онд.

Баасанхүү -

аанхан. Та нарыг ингээд тоглолт хийгээд явж байхад одоо тэр залуучууд.., ялангуяа шинэ хөгжмийн урсгалыг хүсч хүлээсэн ч юм уу, одоо цангасан ч гэмээр юм уу хүчтэй хэлвэл тийм ээ? Тэгсэн байдал хэр ажиглагдаж байв?

Жаргалсайхан -

маш их ажиглагддаг байсан ш дээ ер нь тэхэд.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

эхлээд манайх чинь ингээд л энчээнээс гараад явж байгаа юм за юу. Бид нарын урд талд Өргөө гэж хамтлага одоо барилгачдын соёлын ордны дэргэд Өргөө хамтлаг гэж байсан ш дээ.

Баасанхүү -

хотын уу?

Жаргалсайхан -

хотын.

Баасанхүү -

за.

Жаргалсайхан -

тэр чинь бид нарын урд талд явдаг за юу.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

аан бид нарын ард талд явж байгаа юм.

Баасанхүү -

за.

Жаргалсайхан -

бид нар Өргөөг их тоглодог. Өргөөг тоглодог байхгүй юу бид нар.

Баасанхүү -

дууг нь дуулдаг.

Жаргалсайхан -

дууг нь дуулдаг тоглодог. Аан бид нарын урд талд одоо энэ эвлэлийн төв хорооны залуус гээд одоо энэ хамтлаг бид нарын урд талд явж байгаа юм.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

ингээд бид нар нөгөө хоёр том хамтлагын чинь голд явж байна аа даа.

Баасанхүү -

тийн.

Жаргалсайхан -

Бид нар Өргөөг тоглоод явдаг араас Өргөө ирдэг. Ингээд хөөцөлдөөд тэгж явдаг байлаа ш дээ. Одоо яах юм тэр чинь тэртэй тэрэнгүй бриагад гараад гээд гаргачихсан байхгүй юу.

Баасанхүү -

улсаас?

Жаргалсайхан -

улсаас. Тэхэд чинь бид нар бас тэнчээнээ тэмцдэгээрээ тэмцчихээд л тэгээд бид нар бас л гарсан л байхгүй юу.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

тэгээд л яг нэг юун дээр..., нэг бригад дээр очдог. Өө сая Залуус ирээд явчихсан ш дээ эвлэлйн төв хорооны. Тэгээд л тэд нараас чинь илүү л тоглохгүй бол бид нар чинь муугаар хэлүүлнэ биз дээ.

Баасанхүү -

аанхан.

Жаргалсайхан -

имш Залуус ингэж тоглож байхад энэ ёстой Сэлэнгийн хэдэн юм мияа юм байна ш дээ гээд бараг тэгнэ ш дээ.

Баасанхүү -

тийн.

Жаргалсайхан -

тэрнээс илүү тоглоно.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

илүү тоглохыг бодно бид нар. Тэхдээ ч бас илүү л тоглож байсан юм шиг байгаа юм.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

тэгээд нөгөө өнөөдөх саран үүлэн тэнгэрт хөөрч тээ?

Баасанхүү -

тийн.

Жаргалсайхан -

тэр дууг чинь Залуус дуулдаг байсан байхгүй юу.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

одоо эвлэлийн хорооны Залуус. Тэхэд манай баг ард нь дуулаад л явж байгаа байхгүй юу. Тэхдээ ялагдаагүй л дээ. Тэр манай тэр Нацгаа бол үнэн хоолой чадал сайтай сайн дуулдаг хүүхэд байсан. Даан ч жоохон амьдралын тийм юунаас болоод нас барсан болохоос биш. Одоо бид нараас чинь байна ш дээ тийм ээ одоо Гэрлээ, би, Бат-Эрдэнэ бид гурав л амьд байгаа байхгүй юу.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

нөгөө гурав маань өнгөрсөн. Оюунбат нас барсан. Тэгшээ хойно наймаа хийж яваад хүнд зодуулаад үхчихсэн.

Баасанхүү -

хммм.

Жаргалсайхан -

тийн. Тэгээд Нацагдулам юунд нас барсан. Одоо ингээд л одоо Бат-Эрдэнэ, Гэрлээ бид гурав л хамтлагаасаа амьд мэнд байгаа байхгүй юу.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

тэгээд одоо тэр Бат-Эрдэнэ болохоор Дорнодод, ногоон Гэрлээ болохоор одоо юун..., Сэлэнгэд.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

тэгээд би хамтлагаасаа ганцаараа хотод байдаг байхгүй юу.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

би одоо нэг их..., ер нь тэгээд энд бид нар эртээд бас нэг рэсторанд ороод сууж байсан байхгүй юу. Тэхэд намайг таньж байгаа юм чинь улсууд.

Баасанхүү -

өө за за.

Жаргалсайхан -

нөгөө бүүр нэг Сэлэнгийн Цаг үе залуусаар минь таньж байгаа юм.

Баасанхүү -

аанхан.

Жаргалсайхан -

Залуусын Жаргал сайхан мөн үү, чи биш үү гэж надаас асууж байгаа байхгүй юу.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

би яг мөн байна гэж..., юу пасси Жагаа мөн үү гээд надаас асууж байгаа юм. Мөн мөн би байна гэж би тэгж..., би өөрөө гайхсан ш дээ. Цаг үе залуус мөн үү? Жаргалсайхан мөн үү? Гээд намайг асуугаад байдаг.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

би нэг 2, 3 найзтайгаа рэсторанд сууж байсан байхгүй юу. Тэгсэн чинь орж ирээд л нэлээн хараад суугаад байсан юм. Би бүүр гайхаад байхгүй юу. энэ одоо намайг хараад байх юм ямар сонин юм бэ гэсэн чинь За уучлаарай гээд хүрээд ирж байгаа юм чинь.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

яасан гээд тэгсэн чинь үгүй Цаг үе залуус гээд нэг хамтлаг байсан ш дээ аан тийн Сэлэнгийн үү гэсэн чинь. Тийн. Тэрний пасси гитар тоглодог байсан нөгөө пасси Жагаа мөн үү чи гээд намайг тэгдэг юм.

Баасанхүү -

аанхан.

Жаргалсайхан -

тэхээр би бас нэлээн л ондоо болсон юм шиг байгаа юм аа. Өөрчлөгдсөн юм шиг байгаа юм тээ?

Баасанхүү -

аан нөгөө...,

Жаргалсайхан -

цагийн аясаар хөгшрөлт явагдаад.

Баасанхүү -

тэхдээ таньж байна гэдэг тэр олон жилийн дараа таньж байна гэдэг чинь бас болж байгаа байхгүй юу.

Жаргалсайхан -

тийн одол бараг 2 жил, 25, 26 жил болж байна ш дээ.

Баасанхүү -

тийн.

Жаргалсайхан -

тэхэд л намайг таниад байгаа байхгүй юу улсууд.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

тэхэд би бас гайхаж л байсан. Энэ чинь одоо ямар одоо тээ..., Сайн л байна даа энэ бас манай хамтлагийг бас л их үзэж л байсан хүний нэг юм байна даа гэж бодож байсан байхгүй юу.

Баасанхүү -

тэр нөгөө эвлэлийн төв хорооны хамтлаг, тэр өргөө хамтлаг эд нар бол нөгөө цаанаасаа зохион байгуулалттайгаар тээ явж байгаа ш дээ.

Жаргалсайхан -

тийн.

Баасанхүү -

та хэд явахдаа яаж явдаг байв? Өөрсдийнхөө нөгөө бор зүргхээр л явж байгаа гэсэн үг ш дээ тээ?

Жаргалсайхан -

тийн ш дээ.

Баасанхүү -

яаж зохион байгуулалтаа хийдэг байв?

Жаргалсайхан -

тэрнийг чинь хамгийн гол зохион байгуулдаг хүн чинь Оюунбат байхгүй юу.

Баасанхүү -

аанхан.

Жаргалсайхан -

машин олно за юу.

Баасанхүү -

түрүүнийхээ нөшөө хэлсэн аргаар машин олно гэж үү?

Жаргалсайхан -

тийн.

Баасанхүү -

тэр нөгөө аймаг дамжихад ч гэсэн үү?

Жаргалсайхан -

тийн.

Баасанхүү -

өө за за.

Жаргалсайхан -

тэхэд чинь бид нар бас арай гайгүй болчихсон байсан. Арай гайгүй болчихсон нөгөө зараа автобус байна ш дээ тээ?

Баасанхүү -

тийн.

Жаргалсайхан -

тэрэнтэй явдаг байсан байхгүй юу. хамаг хөгжмөө хойд талдаа овоолчихно.

Баасанхүү -

аанхан.

Жаргалсайхан -

тэгээд урд талдаа зайндаа бид нар суудаг. Тэгээд...,

Баасанхүү -

зараа явтобусаа яаж олох вэ?

Жаргалсайхан -

зараа автобусыг энэ Оюунбат л олдог байсан. Нөгөө юутай яриад л тээ..., танд тэдэн төгрөг өгнө, тэгж тэгж тийм маршрутаар явна, одоо тэгж орно, одоо тэчнээн төгрөг өгнө километрээр нь тэгж л одоо нөгөө таксирхуу тээ?

Баасанхүү -

аан.

Жаргалсайхан -

тэгж хөлсөлж..., тэрэнд л Оюунбатыг явуулна ш дээ. За чи нэг явж үзээрэй. Тэгээд л одоо эн урлагийн бригад буулаа тээ?

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

буулаа гэнэ ш дээ. Тэгэнгүүь манай Бат-Эрдэнэ явдаг.

Баасанхүү -

за.

Жаргалсайхан -

одоо манай Бат-Эрдэнэ явж очиж тэр одоо клуб млуб одоо тэгээд одоо орон сууц суудаг муудаг тээ одоо тэр унтах орон байр майрыг чинь одоо тэр Бат-Эрдэнэ..., зарим газар нь бүүр хонох ч үгүй явна бид нар.

Баасанхүү -

хөөх за за.

Жаргалсайхан -

тэгж явдаг байсан байхгүй юу. Тэгээд л тэр Бат-Эрдэнэ..., Оюунбат бол машин унаагаа олно манай уран сайхны удирдаач болно.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

одоо тоглож байх үед. Аан хамтлагийн одоо тэр юуг болохлээр зэрэг Бат-Эрдэнэ хийнэ. Бат-Эрдэнэ одоо тэр очиж ярих...,

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

одоо тэр хүнтэй ярьдаг нь л сайн байсан юм байгаа биз.

Баасанхүү -

тоглолтоо зохион байгуулаад...,

Жаргалсайхан -

тоглолтоо зохион байгуулж одоо тэдээр тоглоё тээ?

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

танайд одоо цаг байна уу одоо бид нар одоо ингэмээр байна энэ тэр гэж.

Баасанхүү -

аанхан. Ингээд гэнэт очиж байгаа юм чинь үзэгчдээ яаж олох вэ?

Жаргалсайхан -

зарлал тавьчихна. Бид нар чинь аягүй гоё зарлал тавьсан ш дээ.

Баасанхүү -

за.

Жаргалсайхан -

ингээд л одоо ингээд л бөөн гитартай ингээд л 5 гитартай ингээд л тоглож байгаа бүүр ийм юу..., Нямжав гэдэг манай тэр бүүр зураач байхгүй юу.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

бүүр Сэлэнгэ аймагт гайхагдсан зураач байсан. Тэрэнүүгээр ингэж цоолбор хийлгээд бид нар.

Баасанхүү -

за.

Жаргалсайхан -

бүүр ингээд цоолбор хийлгээд...,

Баасанхүү -

юун дээр?

Жаргалсайхан -

одоо ийм хулдаасан дээр ийм цоолбор хийлгэж байгаа юм.

Баасанхүү -

за.

Жаргалсайхан -

цоолбор хийж байгааюм бүүр. Бүүр ийм том одоо энэ хивс байна ш дээ.

Баасанхүү -

аанхан.

Жаргалсайхан -

энэ шиг ийм том цоолбор хийлгэчихсэн. Аа ёстой энд тэндгүй бөөн эрээн мяраан. Тэгээд нөгөөдхийгөө аваачиж ингэж одоо энэ бамбалзуур байна ш дээ тээ?

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

бамбалзуур юугаар ингэж цохьдог.

Баасанхүү -

аан.

Жаргалсайхан -

ватуман дээр ингэж цохьдог байхгүй юу. очоод л тийм ажил хийнэ. Тэрийгээ хэн хийх вэ би хийнэ. Өө ёстой цохиж өгнө ш дээ. Тэгээд нөгөө хөгжим мөгжмөө хурааж яг ингээд дэс дарааллаар нь тавина. Тэрийг дандаа Гэрлээ хийнэ, Гэрлээ Тэгшээ хоёр.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

тэр чинь хүн хүн тус тусдаа ажилтай ш дээ.

Баасанхүү -

аанхан.

Жаргалсайхан -

тэгээд бид тэгээд би очоод нөгөө..., дөнгөж очоод л бууна. Шөнө нь тэнчээ цохьсон болуул цохьсон зардлаа аваачиж хадна.

Баасанхүү -

аанхан.

Жаргалсайхан -

тэгээд улсууд чинь хүрээд ирдэг юм аа аягүй тэр үед чинь одоо тийм ч их юу ч байсан юм уу. Бид нарыг үзээд ,тэд нарыг үзээд. Тэд нарыг үзвэл ямар байх вэ гээд тээ тийм хандлага маш их байдаг байсан байхгүй юу.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

тэгээд л одоо бид нар чинь тоглолтоо хийгээд яваад нэлээн хэдэн жил болсон бас. Тэгээд л Талийгаач Оюунбат нас бараад. Тэгээд талийгаач Оюунбат нас бараад манайд энэ одоо Зүүнхараагийн ган зам гээд юу байсан байхгүй юу бас нэг хамтлаг.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

тэрний соль гитар тоглодог Сүхээ гэж нэг залуу бий. Тэгээд л бид нар тэнчээнээс жинхэнэ Мэргэдийн дуу хоолойг гаргая гэдэг санлыг бид бүгдээрээ ярилцаад.

Баасанхүү -

өөрсдийнхөө дууг дуулаад...,

Жаргалсайхан -

тийн өөрсдийнхөө дууг дуулъя. Тэгээд л бид нар чинь өөрсдөө өөрсдийнхөө нэг нэг дуу хийгээд тээ.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

энэ яаж байна энэ яаж байна гээд л..., нэг ая яваад л байдаг байсан байхгүй юу манайд. Тэгээд их гоё ая тэгээд яваад л байна яваад л байна. Нэг л ая яваад байдаг. Тэгээд л тэр бүүр нэлээн хойхнуур л тэр ая л яваад байдаг. Тэгээд ямар ч үг байхгүй ая л яваад байдаг. Манай Батдэлгэр гээд одоо бас нэг хөгжимчин манайд орсон байхгүй юу.

Баасанхүү -

аанхан.

Жаргалсайхан -

одоо тийм солилцоо болоод, Тэгшээ нас бараад. Тэгээд л одоо хүн дутаад л. Тэгээд Батдэлгэр тэр хэн энэ тэрийг чинь аваад л. Тэгээд л бид нар чинь ингээд явдаг байсан. Тэгээд бид нар чинь нэлээн их яадаг байсан юм аа..., тэгээд нөгөө хэдтэй чинь ингээд тоглоод. Тэр Батдэлгэрийн ая байхгүй юу тэр.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

тэгээд л би нэг өдөр Батдэлгэрээ чиний нэг ая яваад л байх юм. Бараг жил тоглогдлоо. Тэгээд аялаад л тоглоод байдаг үг байхгүй.

Баасанхүү -

үг байхгүй.

Жаргалсайхан -

энийг ер нь одоо нэг Мэргэдийн хаад гээд дуу хийгээд ер нь ингээ сүлдээ хийчихвэл яадаг юм гэдэг саналыг би гаргасан байхгүй юу.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

тэгсэн чинь Бат-Эрдэнэ..., Батдэлгэр бодоод бас ярилцлаа л даа бид нар тэгээд Мэргэдийн хаад гэдэг дууны шүлгийг нь хэн бичих вэ гээд тийм асудал гарч ирж байгаа юм. Тэгсэн чинь одоо манай Сэлэнгэд чинь бас нэг нөгөө жижиг яргуйн ямар юм гэнэ вэ бас нэг тийм юу байдаг байсан байхгүй юу тоглодог.

Баасанхүү -

аанхан.

Жаргалсайхан -

нөгөө уран зохиолч..., шүлэг мүлэг уншдаг ш дээ.

Баасанхүү -

аанхан.

Жаргалсайхан -

тийм...,

Баасанхүү -

шүлгийн уралдаан уу?

Жаргалсайхан -

шүлгийн уралдаан ямар юм ч билээ нэг нэртэй нэр чинь. Тэгээд тэрүүгээр түрүүлсэн нэг охин Мөнхцэцэг гээд нэг охин байсан юм. Тэрүүгээр хийлгэе гээд санаагаа ярилаа би. Тэд нар байхгүй. Бүгдээрээ одоо тэгээд л ажил төрлөө хийсэн. Тэгээд би санаагаа хэлсэн байхгүй юу за ийм Мэргэдийн тухай за юу нэг тийм шүлэг хийгээд бид нарт өгөөдхөөч. Одоо Мэргэдийн хаад одоо Чингисийн одоо эхнэрийг хулгайлж байсан, булааж байсан тийм юуг нь одоо жоохон элэн далангүй гаргаж ирсэн нэг тийм шүлэг хийгээд өгөөч.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

тэгээд бид дөрөв яахав иэр шүлгийг чинь засч эвлүүлж байгаад тэгээд тоголъё. Бид нарт бол ая нь бэлэн байгаа гээд тэгсэн байхгүй юу. тэгээд нөгөөдөх охин чинь аяыг нь сонсчихъё гэнэ. Эхлээд аяыг нь сонсгож байгаа юм чинь.

Баасанхүү -

хэдэн настай охин бэ?

Жаргалсайхан -

15, 16-тай л охин л байсан байх.

Баасанхүү -

аанхан.

Жаргалсайхан -

тэгээд л за миний дүү нар тийм юм хийгээд өгөөч. Тэгээд аяыг нь сонсгоод за иймэрхүү л юм ингэж л хийх юм шүү, ер нь тиймэрхүү санааг оруулаарай энэ тэр гээд би бас жоохон хэлээд. Нөгөө Батдэлгэр ч хүртэл за ингэж хийнэ шүү. Тэгээд Мэргэдийн хаад гэдэг дуу хийсэн байхгүй юу.

Баасанхүү -

за.

Жаргалсайхан -

тэгээд бас хөөрхөн тэрүүгээр чинь бас бид нар бас нэлээн гайгүй нэрд гараад авч байгаа юм чинь. Тэгээд л байж байсан чинь бид нар тоглолтоо..., эхнийхээ тоглолт Мэргэдийн..., зөвхөн Мэргэдийн дуунуудаар бүгдээрээ ингэж эхний тоглолтоо хийгээд.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

уран сайхны зөвлөл мөвлөлөөр ороод бид нар ингээ Мэргэдийн тоглолт хийж байгаа байхгүй юу. Их сайхан болсон. Нөгөө Мэргэдийг чинь ёстой хүн гарч ирээд л бид нарт чинь зүгээр тээ ингээд хандив мандив өгөөд.

Баасанхүү -

хөөх.

Жаргалсайхан -

тийм болтлоо хөгжиж байгаа юм чинь. Аягүй гоё ш дээ тэр чинь тээ? Нэг хамтлаг гарч ирээд тээ бид нарын..., бид нар зөвхөн өөрсдийнхөө дуугаар л тоглож байгаа ш дээ тэр чинь. Улсуудад ямар сонсогдож байгааг бид нар мэдэхгүй л байгаа байхгүй юу.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

өөрсдөө болуул болчихлоо, уран сайхны зөвлөл болохоор болчихсон гээд бид нарын тоглолт хийхийг зөвшөөрсөн. Сэлэнгэ аймагт хийж байгаа байхгүй юу. Тэгээд бид нар тоголсон чинь нөгөө Сүхээ гэж нөгөө нэг бид нарын юунаас авсан..., тэр аймаар хэмжээ алддаг нөхөр байхгүй юу.

Баасанхүү -

за.

Жаргалсайхан -

инээдэмтэй л юм ярьж байгаа ш дээ. За ингээд тоглоод эхэлсэн чинь өө ёстой аймаар гоё тоглоод бид нар чинь ёстой зрителийг татаад байж байсан чинь нөгөө твариш чинь л дундаас авхуулаад л хэмжээгээ алдаад явчихдаг. Тэгээд л бид нар чинь нөгөө Гангаа чинь аягүй хэмжээнд сайн. Гангаа авч дуулаад л. Нөгөөдөх чинь худлаа микрофоноо ингэж цохиж мохиод нэг аргалаад л өнгөрч байгаа байхгүй юу.

Баасанхүү -

аанхан.

Жаргалсайхан -

хэмжээ алдчихлаа гэдгээ мэдээд байна ш дээ тэр хүн чинь. Хэмжээ алдчихлаа гээд ингээд цохингуут Гангаа зүгээр дундаас нь ороод л нөгөө дуу мууг нь дуулаад л ингээд тэд нар чинь..., тэр болуул бас аягүй авъяастай тэр Сүхээ гэдэг чинь бас юу байдаг байхгүй тэр чинь аягүй тийм дуу хийхдээ аягүйтийм сайн хийдэг.

Баасанхүү -

хувцаслалт яадаг байсан бэ? Ямар загварын хувцас өмсдөг байсан бэ?

Жаргалсайхан -

бид нар..., одоо тэгээд бид нар чинь нэг жигд болго гээд л.

Баасанхүү -

уран сайхны зөвлөлөөс үү?

Жаргалсайхан -

тийн.

Баасанхүү -

за.

Жаргалсайхан -

уран сайхны зөвлөлөөс очоод ингээд л бид нар очоод орсон чинь за хувцсаа жигдэл гээд л. Тэгээд бид нар чинь хойшоо гарч байгаа юм чинь. Хойшоо тоглолтоор явсан байхгүй юу бид нар.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

нэг удаа л хойшоо тоглолтоор гарч байгаа юм чинь. Тэгээд бид нар Буриадын бүх аймгуудаар, бүх сум одоо тийм район тэр юу муугаар нь очиж тоглолт хийсэн байхгүй юу биднүүс.

Баасанхүү -

за.

Жаргалсайхан -

Тэрнээс өмнө...,

Баасанхүү -

хэдэн оны үед?

Жаргалсайхан -

81, 82 оны үед л байх.

Баасанхүү -

аанхан.

Жаргалсайхан -

тэгээд бид нар яг Мэргэдийн юунаас арай өмнө л дөө. Мэргэд гэдэг хамтлаг яг байгуулагдахаас арай өмнөхөн нэг хойшоо явсан юм. Тэгээд нөгөө уран сайхны зөвлөлөөр ороогүй явсан.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

тэгээд бид нар уран сайхны зөвлөлөөр тэртэй тэрэнгүй орох юм чинь гээд мод боловсруулах комбинаттай бид нар бас шийпийн холбоотой байсан байхгүй юу. тэгсэн чинь нөгөө мод боловсруулах комбинатыг чинь нөгөө хойшоо гаргаж тоглох гэсэн чинь нөгөө цахилгаан хөгжим нь байхгүй болчихсон.

Баасанхүү -

за.

Жаргалсайхан -

цахилгаан нь нурчихсан юм чинь яах юм тэр чинь. Цаг үе залуус байж байгаад нурчихсан.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

тэгээд яахав бид нарт хандсан байхгүй юу. Та нар манай хамтлаг тэртэй тэрэнгүй Жагаа чи байгаа юм чинь чи очоод юунд очоод тоглоод ингээд тойроод тоглочихоочээ гэсэн байхгүй юу.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

тэгээд бид нар яваад тоглосон. Тэгэхдээ тэнчээнээс хувцсаа бэлдэж байгаа юм чинь. Ингээд л нэг ийм цав цагаан фудболк авц байгаа юм. Бид нар бүгдээрээ нэг нэгийг авч байгаа ш дээ. Тэгээд өмдөө бас ижилсүүлэх гээд л за ямархуу өмд дээр вэ гээд. Би болохлээр нэг ийм савхан хилэн авсан байхгүй юу савхан хилэн өмд. Тэгээд л манайхан тэгээд л дуурайгаад бас л авцгааж л байгаа юм чинь. Тэхдээ ондоо ондоо өнгөтэй л дөө. Тээгүүрээ ижилсээд. Тэгээд л бид нар тэгээд л тэрнийгээ өмсөж тоглодог байсан.

Баасанхүү -

байнга?

Жаргалсайхан -

байнга, мөнхийн. Тоглолоо л гэвэл тэрнийгээ өмсөөд л гарна. Ганцхан хувцастай. Өөр юу ч байхгүй юм чинь. Тэгээд тэр зүгэр хувцастай тоглож болохгүй.

Баасанхүү -

тийн.

Жаргалсайхан -

тэр чинь заавал ч үгүй арга хэмжээ болохлээр чинь заавал ч үгүй нөгөө цагаан юутай тогол гэсэн. Тэгээд бид нар..., би болохоор зэрэг энүүгээрээ их наадам маадам гэсэн нэг юутай ийм...,

Баасанхүү -

алчуур.

Жаргалсайхан -

алчуур ингэж нарийхан ингэж уядаг байсан байхгүй юу.

Баасанхүү -

за.

Жаргалсайхан -

би чинь аймаар урт үстэй. Яг ингээд би барьдаг байсан байхгүй юу үсээ.

Баасанхүү -

өө.

Жаргалсайхан -

тийн. тэгээд яг ингээд хондлой дээрээ атгахад миний үс атганд ордог байсан ингээд л. Тийм их урт үстэй байсан ш дээ би. Тэгээд л нөгөө ингэж тоглох гээд ерөөсөө толгойгоо савчиж тоглох гээд...,

Баасанхүү -

аанхан.

Жаргалсайхан -

одоо нөгөө хамтлагуудын чинь юуны..., гадаадын хамтлагуудыг маш их хардаг байсан байхгүй юу бид нар. Тэгээд л тэрэн дээр чинь одоо тийм тийм юмнууд чинь гарна ш дээ.

Баасанхүү -

ммхм. Тэр гадаадын хамтлагуудыг дуурайхдаа нөгөө нэг делевизорээс харах уу?

Жаргалсайхан -

телезизорээс л харна.

Баасанхүү -

хэр их гардаг байсан?

Жаргалсайхан -

өө тэр чинь одоо тэр Санримо энэ тэр гээд л тээ.

Баасанхүү -

аанхан.

Жаргалсайхан -

одоо тэгээд л Оросын тэр алдартай алдартай хамтлагууд энэ тэр гээд л гарна л даа.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

тэгээд л бүүр тэр Санримо чинь..., бид нар чинь одоо 12 цагаас өглөөний 5 хүртэл үзчихдэг бүгдээрээ. Бүгдээрээ нэг гэртээ сууж байгаад л үзнэ.

Баасанхүү -

аанхан.

Жаргалсайхан -

тийм.

Баасанхүү -

Оросын сувгуудаар уу?

Жаргалсайхан -

Оросын сувгууд л үзнэ ш дээ бид нарт чинь Монгол ганцхан 11 билүү 10 билүү тэгээд л унтарчихдаг байсан. 6-11 ч билүү нэг тэгээд л унтарчихдаг. Угаасаа л ганцхан тийм. Тэгээд Эрт Орт хоёр үздэг байсан байхгүй юу бид нар Оросын. Тэгээд л тэрнийгээ тэгээд шөнөжин үзээд суучихдаг юм бид нар. Тэгээд л одоо ийм ийм..., тэгээд нөгөөдөх дуунуудын үгийг нь бичнэ. Яахав дээ зүгээр сонсголоороо бичиж авдаг байхгүй юу бид нар.

Баасанхүү -

аанхан.

Жаргалсайхан -

сонсголоороо бичиж аваад тэгээд нэг дуулаад л оронгуут нь аяыг нь цээжилж чадахгүй тэгээд л юу ингээд барьчихсан. Нөгөө тоглуулагч байна ш дээ.

Баасанхүү -

тийн магнитфон.

Жаргалсайхан -

магнитфон, тэрийг чинь ингээд яадаг байсан. Тэгээд тэрнээсээ л тэгээд үнэн худал нь мэдэгдэхгүй баахан дуу бичиж авна даа. Тэгээд л тэрнийгээ тоглох гээд л үзээд байна. Тэгээд л үзнэн ч дуулдаг байсан юм уу худлаа ч дуулдаг...,

Баасанхүү -

нөгөө тухайн хэл дээр нь дуулах гээд үү?

Жаргалсайхан -

тийн, тэгэхгүй яах юм. Тэгээд л бид нар чинь тэгж тоголдог байсан ш дээ. Худлаа тоголдог байсан байхаа. Одоо бодоход чинь одоо худлаа л даа тэр чинь. Шал худлаа дуулаад байгаа юм чинь.

Баасанхүү -

тэгээд Мэргэд хамтлаг хэр удсан бэ? Хэдэн он хүртэл?

Жаргалсайхан -

Мэргэд хамтлаг удсаан удсан. Тэгээд л талийгаач нас бараад л, тэгээд нөгөө Сүхээ гэдэг..., яг бид нар 3 дахь тоглолтоо хийх гэж байсан шинийн гурванд. Тэгээд...,

Баасанхүү -

ммхм. Цагаан сарын?

Жаргалсайхан -

цагаан сарын шинийн гурванд 3 дахь тоглолтоо хийх гэж байсан. Тэгээд бид нар яг 3 удаа тоглох байсан байхгүй юу Сэлэнгэд.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

тэгээд эхний хоёрыг нь тоголчихоод Сүхээ шинийн нэгэн хоёронд би гэр лүүгээ явчихаад гурванд ирье гээд тэгсэн байхгүй юу.

Баасанхүү -

аанхан.

Жаргалсайхан -

за тэг чи явчихаад ир гээд. Тэгээд л бид нар гурванд гурваны орой хүрээд ирнэ гэсэн хүн..., гурваны өглөө л хүрээд ирнэ гэсэн байхгүй юу.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

тэгсэн чинь байдаггүй Сүхээ. Тэгээд л бид нар чинь зарлал биччихсэн. Одоо ингээд л тоглоно гээд л билетээ зарж байсан байхгүй юу.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

тэгсэн чинь Сэлэнгийн Мэргэд хамтлаг чинь бас сайхан нэртэй хамтлаг байсан юм чинь. Сэлэнгийхэн чинь бүүр аймаар шавдаг. Тэгээд Мэргэд хаана тоглож байна тэнд л бараг л нөгөө юу юм бэ тээ. Одоогоор болуул нөгөө нэг юу шиг л юм даа одоо шүтэн бишрэгчтэй.

Баасанхүү -

фен.

Жаргалсайхан -

фенүүдтэй болчихсон тээ? Тэгээд тэд нар чинь ингээд л орж ирээд билет аваад тээ? Тэгээд эхлэж байсан байхгүй юу. Эхлэж байсан. Тэгээд л байдаггүй нөгөө Сүхээ чинь.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

7-оос тоглолттой байгаад байдаг. 7, 30 боллоо байдаггүй.

Баасанхүү -

хммм.

Жаргалсайхан -

тэхэд чинь одоо тэгээд уас шөрмөс байхгүй хүмүүс чинь яачихсан юм бол доо гэж бодоод л за манай хамтлагийн тоглолт өнөөдөр болохгүй гээд больчихож байгаа юм тэр өдөр нь.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

тэгсэн чинь Сүхээ нөгөө вагон зогсоод хөдлөж байхад нь гүйсэн байгаа юм.

Баасанхүү -

за.

Жаргалсайхан -

одоо Зүүнхараа дээр зогсоод хөдплөхгүй юу.

Баасанхүү -

аанхан.

Жаргалсайхан -

тэгэхэд нь гүйгээд урд талых нь нөгөө юу байна ш дээ..., одоо нөгөө машинистууд явдаг нөгөө толгойнд нь очоод зүүгдчихсэн байгаа юм чинь. Тийм хүйтэн шөнө ш дээ.

Баасанхүү -

хммм.

Жаргалсайхан -

тэр чинь одоо 2 сард чинь одоо шинийн гурванд ш дээ. Тэгээд нөгөө юунаас нь барьсан. Тэгээд нөгөө цонхыг нь нүдээд байдаг.

Баасанхүү -

хоцрох гээд.

Жаргалсайхан -

хоцрох гээд, бид нар цаана нь хүлээгээд байдаг. Тэгээд цонхыг нь нүдээд. Тэгээд тэр 54 билүү тэр тоочигийн тэнд осгоод үхчихсэн байсан.

Баасанхүү -

хммм.

Жаргалсайхан -

нөгөө ингээд яг ингээд барьсан чигээрээ.

Баасанхүү -

хммм.

Жаргалсайхан -

ерөөсөө тэр Зүүнхараагаас цаад талын тоочиг нь л байхгүй юу. Зүүнхараагийн цаад талын тоочиг, тэгээд Баруунхараа л байдаг байхгүй юу.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

тэгээд яг тэнд ирэхэд л мод болчихсон байна гэж байгаа юм чинь. Тэгээд үхчихсэн.

Баасанхүү -

хммм.

Жаргалсайхан -

тэгээд бид нар тэгээд тоглолтоо хийж чадаагүй ш дээ. Тэгээд л Гангаагаа бид нар тоглуулаад л. Тэгээд их сонин манай Мэргэд хамтлагт ирсэн соль гитарчид ерөөсөө тэсдэггүй байсан. Тэгээд л нөгөө юунд..., тэгээд л соль гитар тоглож байсан яав, дараагаар нь Сүхээ тэгээд соль гитар тоглож байгаад л явсан, дараагаар нь Ганхуяг соль гитар тоглосон байхгүй юу.

Баасанхүү -

за.

Жаргалсайхан -

одоо манай жоохноосоо тоглож өссөн найз маань.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

тэгээд бас л тэгээд нас барсан.

Баасанхүү -

хммм.

Жаргалсайхан -

соль гитар..., тэгээд манай..., тэгээд ч бид нар..., би ер нь жоохон цэрвэдэг болж байгаа юм чинь. Одоо болуул тээ бас, хэдий хөгжимд дуртай дуртай ч гэсэн бас амьдралаа ар гэрээ бодох хэрэгтэй. Одоо бол хэрэггүй энэ бол ёстой одоо больё доо гээд тэгээд би Мэргэдээс больсон байхгүй юу.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

би та нарт сайхан хамтлаг байгуулж өгсөн. Одоо би одоо болиод гарчихлаа. Одоо миний дүү нар одоо сайхан тоглоорой. Тэгээд би больсон юм байхгүй юу.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

тэхэд манай Ганхуяг нас барчихаж байгаа юм. Тэгээд л одоо бас л нөгөө улсууд чинь одоо ритм тоглож байсан Тэгшээ, дуулж байсан хэн энэ тэр Нацагдулам энэ тэр сайхан сайхан хүүхдүүд бол олноороо нас барсан. Тэр үед нэг яагаад байна гээд лам дээр очиж үзүүлсэн байхгүй юу.

Баасанхүү -

за.

Жаргалсайхан -

тэр яахав дээ бас тээ?

Баасанхүү -

тийн.

Жаргалсайхан -

бас бид нар өөрсдийнхөө сэтгэл санааг бас бодоод лам дээр очиж үзүүллээ.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

тэгсэн чинь лам ингэсэн шүү. Та нарын нэр хүндэдсэн байна. Тэгээд одоо Мэргэдээ болиод..., хэсэг Мэргэдээ больсон байхгүй юу бид нар.

Баасанхүү -

за.

Жаргалсайхан -

Цаг үе залуус руугаа ороод.

Баасанхүү -

буцаад уу?

Жаргалсайхан -

тийн буцаад залуус руугаа орж байгаад за за яршиг яршиг одоо тэртэй тэрэнгүй бид нар бол..., би бол одоо тэртэй тэрэнгүй тоглохоо болилоо. Одоо аанадахыгаа Мэргэд гэдгээр нь яв. Уул нь тэгээд Мэргэд төв мөв болоод манайх чинь бас их өргөжсөн ш дээ. Сэлэнгэ аймгийн эвлэлийн хорооны Мэргэд төв болж бүүр төв болж.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

Мэргэд компани болоод тэгж өссөн ш дээ. Тэр...,

Баасанхүү -

зөвхөн нөгөө нэг хамтлаг биш тээ?

Жаргалсайхан -

зөвхөн ганцхан хамтлаг биш болоод бүүр Мэргэд компани болоод. Тэгээд одоо ундаа хийдэг юутай болоод.

Баасанхүү -

тоглотоосоо олсон орлогоороо юу?

Жаргалсайхан -

тоглолтоосоо..., тийн тэр орлогоороо тэгээд л ундаа хийдэг, тэгээд жижигхэн кафе ажлуулдаг. Тэгээд нэг жижиг сажиг юм ажиллуулдаг болоод.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

тэгээд сүүлдээ тэгээд больсон доо. Гоё ш дээ тийм дурсамж чинь.

Баасанхүү -

за баярлалаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.