Jargalsaihan


Basic information
Interviewee ID: 990324
Name: Jargalsaihan
Parent's name: Luvsan
Ovog: Merged
Sex: m
Year of Birth: 1958
Ethnicity: Halh

Additional Information
Education: incomplete secondary
Notes on education: This most likely means 7 years of schooling.
Work: crane operator
Belief: Bahai
Born in: Sühbaatar sum, Selenge aimag
Lives in: [None Given] sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: worker
Father's profession: worker


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
industrialization
democracy
literature
belief


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Баасанхүү -

За та нөгөө хамтлаг байгуулаад хамтлагт дуулж байхын хажуугаар бас ажил хийж байсан. Тэр талаараа ярьж өгөхгүй юу?

Жаргалсайхан -

би 1981 онд мод боловсруулах, Сэлэнгэ аймгийн мод боловсруулах комбинатад панерийн цехд ажилчнаар орсон байхгүй юу.

Баасанхүү -

ммхм

Жаргалсайхан -

тэгээд тэнд ажиллаад..., одоо олон сайхан ажилчинтай байсан даа манайх. Панерийн цехд панер..., яг ингээд халуун шахуурга гэдэг байхгүй юу.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

тэрэн дээр нь ажилладаг байсан халуун шахуургачин, одоо пресчин гэдэг байхгүй юу. тэрэн дээр ажилладаг байсан. Тэгээд би чинь одоо үйлдвэрийн нэг удаагийн аварга, бас болоогүй ээ залуучуудын эвлэлийн төв хорооны мөнгөн медальтай.

Баасанхүү -

хөөх.

Жаргалсайхан -

өө бас дурсамж медальтай бас их гайгүй ажилчин байлаа ш дээ. Тэгээд л 5-р 5 жилийн гавшгайч, 6, 7-ийн гавшгайч.

Баасанхүү -

өө за за. Тэр үед хамтлагтай л байсан тээ?

Жаргалсайхан -

хамтлагтай байсан. Тэхдээ бас л би чинь бас их тийм хөдөлмөрч байсан юм уу даа. Одоо нөгөө коммунист маягаар хүмүүжсэн хүн чинь ёстой жинхэнэ аягүй сайхан ажилтай байгаа байхгүй юу.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

тэгээд л тэрний чинь хоорондуур орой ингээд хагас сайн бүтэн сайны орой болгон юу яадаг..., нөгөө хамтлагтаа очиж тоглоно ш дээ бүжигэнд. .

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

буүжигэнд тоглохгүй бол одоо миний амьдрал бүүр байхгүй болчих байгаа юм чинь. Тэгээд манай хамгийн анхны охин гарчихсан.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

тэгээд л би өдөр нь ажлаа хийгээд орой нь нөгөө манай авгай эмнэлэгт хэвтсэн. 4 сар гаран, 5 сар гаран эмнэлэгт хэвтэж байгаа юм чинь.

Баасанхүү -

хммм.

Жаргалсайхан -

нөгөө босч чадахаа байгаад. Тэгээд л би чинь одоо хөгжим тоглоно. Тэгээд нөгөө хүүхдээ харна. Тэгээд авгай руугаа гүйнэ. Тэгээд би чинь аягүй их сайн ажилчин байсан юм аа одоо эвлэлийн төв хорооны медаль өчнөн л юм сайхан сайхан маедаль баярын бичиг мичгээр чинь өчнөөн шагнуулж байсан.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

зөндөө шагнуулж байсан. Тэгээд л би чинь одоо Хэнмэдэх гээд манай эвлэлийн хороон дарга байсан байхгүй юу.

Баасанхүү -

за.

Жаргалсайхан -

Хэнмэдэх гээд бас залуу л даа. Тэр надада аягүй зөвлөгөө өгнө. За Жагаа тэг, одоо тэг одоо ингэ. Тэгээд л би чинь ёстой тэр хүүхэд дээр давхиж очоод л нөгөө хөгжим тоглох гээд..., ажлаа хийнэ 7 хоног..., 6 хоног ажил хийнэ ш дээ.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

6 хоног ажил хийгээд л орой нь бүжигтэй. 7 дахь орой нь бас бүжигтэй. Тэгээд л нөгөө ажил үргэлжилдгээрээ үргэлжилдэг. Тэгээд л би чинь орой болохлээр зэрэг хүүхэд харах хүн байхгүй. Өдөр нь яахав би яслид өгчихдөг жижигхэн байсан юм чинь.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

2 настай байсан юм уу, 1 настай ч байсан юм уу даа. Тэгээд л ингээд өдөр нь юу яачихдаг..., яслид өгчихдөг. Тэгээд орой 6 болоод авдаг. Аваад л гэртээ ирнэ. 2 цагаас хагас сайн өдөр болохлээр чинь 2 цагт тардаг байсан. Одоо хагас сайн байсан ш дээ тэхэд чинь.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

хагас сайн өдөр ажилладаг, 2 цаг хүртэл ажилладаг. Тийм байсан байхгүй юу.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

тэгээд 2 цагт ирээд 3 цагаас хүүхдээ авна. Хүүхдээ аваад л гэртээ жоохон ингэж гэртээ байж байгаад л хүүхдээ бүжигэн дээр аваад очно. Нөгөө хөгжим дээр..., манай хүүхэд чинь ингээд л орно. Тэгээд подсдавк ингээд засчихсан.

Баасанхүү -

за подсдавк...,

Жаргалсайхан -

подсдавк гээд нөгөө нэг ийм хүн зогсож хөгжим мөгжим тоглодог тийм юу ингээд подсдавк гэдэг байхгүй.

Баасанхүү -

аанхан.

Жаргалсайхан -

тэрнийг..., тэгээд тэрийг засчихсан. Тэгээд дээр нь ингээд хөнжил тавьчихсан. Хөнжил тавьчихсан тэгээд аваачаад л тавьчихна. Тэгээд л манай охин чинь эвшээлгээд эхэлнэ дээ. Хөгжим тоглоод эхлэнгүүт эвшээлгэнэ. Тэгээд л унтчихдаг байхгүй юу. Тэр ямар ч чанга дугарч ямар ч байсан манай хүүхэд сэрдэггүй. Тэгээд л би чинь 7-оос 11 хүртэл хөгжим тоглоно. Бас тэр чинь бас мөнгөтэй ш дээ.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

нэг зохих ёсны хэдэн төгрөг аваад л. Аан заримдаа болуул бүүр авахгүй. Бид нар тэгдэг байсан байхгүй бид нар. Тэгээд яахав дээ ээлжлээд яахав орлогийнхоо хэдэн хувиар ч юм дээ ээлжилж ингэж...,

Баасанхүү -

цуварч мөнгө авдаг.

Жаргалсайхан -

нэг нэгээрээ мөнгөө авдаг тээ?

Баасанхүү -

аанхан.

Жаргалсайхан -

за чи нэг одоо өнөөдөр чи яаж тоглож байгаа юм чинь 15 төгрөг л авна. Өнөөдөр би авлаа гэхэд 15 төгрөг за юу.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

чи дараагийх нь одоо маргааш орой тоглоно ш дээ. Тэгэнгүүт чи авна.

Баасанхүү -

тэгдэг байсан байхгүй юу.

Жаргалсайхан -

тэгээд 15-хан төгрөгний төлөө л тоглож байгаа чинь тэнд чинь. Тэр чинь их мөнгө ш дээ бас 15 төгрөг чинь. Тэгээд бид нар чинь тэгээд ингээд тоглоод л явж байна. Нөгөө хүүхэд унтчихна. Хөгжим тоглоод л дуусна босоод ирнэ. Тэгээд нэг тосч шээлгэчихээд гэр лүүгээ явна. Нэг тийм маркаар би 4 сар..., бараг 5 сар шахуу тэгж байсан ш дээ. Хэцүү байгаа биз. Тэгээд л нэг юм аваачиж өгч ээж мээж..., манай ээж чинь бас тэхэд хөдөө байсан байхгүй юу Сэлэнгийн Цагаан нуурт. Тэгээд л над дээр хааяа ирнэ хүүхэдтэйгээ юу болж байна. Өө зүгээр зүгээр ээжээ би зүв зүгээр байгаа, хүүхэд ч зүгээр байгаа гээд. Тэгээд одоо тийм тэгдэг байлаа ш дээ.

Баасанхүү -

хммм.

Жаргалсайхан -

хэцүү байсан шүү бас.

Баасанхүү -

тэр Сэлэнгийн мод боловсруулах комбинат хэр том байгууллага вэ?

Жаргалсайхан -

өө тэр чинь их том, бүүр тэр чинь үйлдвэр байхгүй юу бүүр цогцолбор үйлдвэр.

Баасанхүү -

аанхан.

Жаргалсайхан -

ингээд л уулнаас мод тайрна тийм ээ? Одоо ингээд Сэлэнгийн мод боловсруулах үйлдвэрт ирнэ. Гуалингаар ирнэ ш дээ одоо. Гуалин гээд жижигхэн тайрсан тайрсан 4 метрийн, 6 метрийн гуалингууд ирдэг байхгүй юу.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

тэр юугаар ирдэг вэ усан онгоцоор ирдэг.

Баасанхүү -

хаанаас?

Жаргалсайхан -

усан онгоцоор тэр Орхи гэдэг газраас усан онгоцоор тэр юунд Сэлэнгийн төвд татангуутаа тэнд машин дээр ачна.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

машин дээр ачаад хаана ирэх вэ манай мод боловсруулах комбинатад ирнэ.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

мод боловсруулах комбинатад талбай гэж байдаг байхгүй юу.

Баасанхүү -

за.

Жаргалсайхан -

талбай дээр ингээд талбай дээр ирээд..., тэгээд усан бассигээр явна. Усан басси гээд одоо хүн сэлдэг...,

Баасанхүү -

аан бассейн тээ?

Жаргалсайхан -

тийн бассейн. Тийм бассейнаар ингээд дамжлагаар явдаг байхгүй юу. бассейн дээр ингэж бууна.

Баасанхүү -

за.

Жаргалсайхан -

бассейн дээр ингэж буугаад л бассейн руу заримыг нь оруулаад заримыг нь панерийн үйлдвэр лүү оруулаад. Тэгээд ингээд панерийн үйлдвэр лүү орсоныг зоргодос болгоод л. Хуулдаг машин дээр хуулдаг байхгүй юу ингээд.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

хуулаад итгээд том дугуй дугуй болгоод. Тэрийг чинь ингээд хатаалгын цех рүү оруулна. Хатаалгын цех гэж бас том.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

тэгээд хатаалгын цехээр орсныг ингээд панер хийх хэсэг дээр..., тэгээд тэр хатаасан юмыг чинь панер хийнэ. Хатааснаар нь л панер хийнэ.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

хатааснаар нь панер хийгээд. Цавуу түрхдэг тусдаа тийм улсуудтай. Цавуу түрхээд өгөнгүүт нь ингээд л дээр дээрээс нь наагаад одоо тэгээд л над дээр ирнэ.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

одоо халуун шахуурганд..., халуун шахуурганд хийгээд захалдаг машинтай.

Баасанхүү -

за.

Жаргалсайхан -

тэгээд захалдаг машин дээр нь очоод юу руу ингээд хураагдаад. Тэгээд л панер гардаг байхгүй юу.

Баасанхүү -

аан тэр нөгөө нэг мод нь болуул зөвхөн Сэлэнгэ аймгаас биш энд тэндээс ирдэг байсан юм уу?

Жаргалсайхан -

аан тийн. Мод нь болуул тэгдэг байсан юм. Тэгээд зүсмэл болохлээр зэрэг зүснэ. Одоо зүсмэлийн завод гэж байсан манайд.

Баасанхүү -

за.

Жаргалсайхан -

тэр чинь иж бүрэн газар байхгүй. Зүсмэл гээд зүснэ тээ?

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

одоо юуг чинь арааманд оруулаад зүснэ. Зүсээд л ингээд л юун дээр ирэнгүүт ингээд 50-ийн банз, 60-ын банз, 32-ын банз..., яг тийм хэмжээ хэмжээндээ гарч ирнэ тэр онйтон ч байсан хамаа байхгүй.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

тэгээд хатаалганы цех гэж байдаг юм. Тэр лүү орж ингэж хатаагдана. Хатаагдсан одоо хатсан мод байна ш дээ.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

хатсан мод тэр банзнуудаа аваачиж тэр боловсруулах үйлдвэр гэдэг рүү оруулна.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

тэгээд боловсруулах үйлдвэр лүү орсон юм чинь ингээд мебелийн үйлдвэр, боловсролын үйлдвэр гэдэг рүү хатаалгын цехээсээ ингээд салбарлаж явдаг байсан байхгүй юу. Тэгээд би тэнд хатаалгын цехийн мастераар би 3 жил ажилласан ш дээ.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

одоо мастер болчихно ш дээ би чинь одоо мастер болчихсон.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

тэгээд би тэр хатаалгын цехийн мастер гэдгээр би 3 жил ажилласан байхгүй юу. Тэгээд одоо ингээд бүх газар луу ингэж модоо өгнө. Тэр модоор нь одоо ингээд одоо энэ мебель..., мебель хийгдэнэ, одоо цонх хаалга хийгдэнэ, шалны банз хийгдэнэ.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

тийм.., тэгж..., тийм гоё үйлдвэр байсан байхгүй юу. Одоо болуул юу ч байхгүй. Ямар ч тийм ул мөр ч байхгүй болсон.

Баасанхүү -

хммм.

Жаргалсайхан -

бүгдийг нь аваачаад буулгаад хаячихсан байгаа юм чинь.

Баасанхүү -

та яаж энэ мод боловсруулах үйлдвэрт ажилд орж байсан бэ?

Жаргалсайхан -

би чинь..., би чинь их сонин. Би цэрэгт явахаасаа өмнө ТЕМС-т сурч байсан байхгүй юу.

Баасанхүү -

аанхан.

Жаргалсайхан -

ТЕМС-т сурч байсан гээд түрүүн би ярьсан ш дээ.

Баасанхүү -

тийн.

Жаргалсайхан -

тэгээд ТЕМС-т сурч байснаа цэрэгт яваад ирсэн. Ирээд...,

Баасанхүү -

хаяад уу?

Жаргалсайхан -

ТЕМС-т байхад...,

Баасанхүү -

төгсөөд үү?

Жаргалсайхан -

ТЕМС төгсөөгүй.

Баасанхүү -

төгсөөгүй юм уу?

Жаргалсайхан -

төгсөөгүй цэрэгт явчихсан байхгүй юу. Тэгээд цэргээс халагдаад очсон чинь одоо нөгөө гэрчилгээ мэрчилгээ чинь хэрэг болно биз дээ.

Баасанхүү -

тийн.

Жаргалсайхан -

тэгээд гэрчилгээгээ авах гээд очсон чинь сууж байж ав гэнэ. Тэр үед ямар ч их юу байсан тээ..., их тийм дуулгавартай л байсан юм шиг байгаа юм. За сууя гээд тэгээд суугаад 1 жил суугаад тэгээд сөгссөн. Тэгээд орж байсан би. Тэгээд би ажилчнаар...,

Баасанхүү -

хуваарилагдаад.

Жаргалсайхан -

хуваарилагдаад тэгээд очиж байсан юм.

Баасанхүү -

ажлын одоо ачаалал хэр их байх вэ?

Жаргалсайхан -

ажлын ачаалал яасан л даа..., цагтаа яг цагтаа.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

ер нь тэгж нэг их бүүх их сунжрах ажил гарна тээ? Тэгвэл цалин мөнгийг нь яс өгөөд, илү цагийг нь өгөөд тээ? Тэгээд би чинь одоо 1200, 1300-аас буудаггүй байлаа ш дээ.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

тэр чинь их мөнгө ш дээ 1200 төгрөг гэдэг чинь. Зүгээр ямар ч тохиолдолд би 1200 төгрөг л авдаг байсан байхгүй юу.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

тэгээд л тэрнээс дээш авна. Тэхлээр зэрэг ямар ажил хийж байсан нь мэдэгдэж байгаа биз дээ.

Баасанхүү -

аанхан.

Жаргалсайхан -

сайн ажил хийж байсан байхгүй юу. Би өөрийнхөө төлөө, үр хүүхдийнхээ төлөө ажилладаг болохлээр зэрэг яг тэгж хэмжигддэг байсан байхгүй юу. Тэхдээ би төлөвлөгөө нормоо бол давуулдаг, байнга давуулдаг байсан.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

төлөвлөгөөтэй ш дээ тэр чинь, бид нар чинь. За одоо тэдэн куб метр панер хийнэ энэ сард. Тэгээд би чинь одоо тэрнийгээ тэмдэглэдэг.

Баасанхүү -

аанхан.

Жаргалсайхан -

аан тэр чинь болохлээр зэрэг үзүүлэлт болж явдаг. Үзүүлэлт болсон юм чинь ингээд л эвлэлийн хороондоо өгдөг, эвлэлийн үүртээ өгнө. Эвлэлийн үүр чинь цаашаа эвлэлийн хороондоо өгнө, тэгээд дээш нь өгнө. Тэгээд энэ ингээд үзүүлэлтүүд нь ингээд тус тусдаа гараад ирна ш дээ. өө энэ Жаргалсайхан бол тэгж ажилласан байна ш дээ энэ сард. Өө энэ жилд одоо тэгж ажилласан байна ш дээ. Энэ жилд одоо тэр энэ чинь одоо бараг 4 жилийн ажлыг 1 жилд хийчихсэн биш үү энэ тэр гэж байгаад тэгээд нөгөө 5, 6, 7-р 5жилийн гавшгайч болгодог.

Баасанхүү -

аанхан.

Жаргалсайхан -

тийн тийм байсан байхгүй юу.

Баасанхүү -

тэгээд одоо ингэж ойлгож болох уу та нөгөө хамтлагт дуулж байх ер нь хугацаанд давхар хажуугаар нь ажлаа хийгээд л байсан гэж ойлгож болох уу?

Жаргалсайхан -

тийн харин би яг л тэгж байсан юм чинь. Угаасаа л яг тэгдэг байсан байхгүй юу.

Баасанхүү -

хммм.

Жаргалсайхан -

тэгээд би чинь 87 он..., 87 оноос хойш л ажил хийгээгүй шүү.

Баасанхүү -

аанхан.

Жаргалсайхан -

одоо жинхэнэ одоо урлагаараа тээ..., 96 оноос хойш юм байна 96 оноос хойш. Тэр хүртэл би одоо тэгээд байнга л одоо тэр мод боловсруулах дээр чинь ингээд л холбоотой л үзээд байсан байхгүй юу. Тэгээд 96 оноос хойш би хамтлаг байгуулаад тэгээд л гарсан. Тусдаа бүүр бие даасан гэдэг юм уу тээ?

Баасанхүү -

аанхан.

Жаргалсайхан -

тэгээд хамтлаг байгуулж гарсан. Хэцүү байгаа биз?

Баасанхүү -

тэгээд энэ ажил, аан тэгээд энэ урлагийн ажил хоёроо яг яаж зохицуулдаг вэ?

Жаргалсайхан -

зохицуулахад уу? Тэр болуул ёстой зохицуулаад л яваад байсан юм шиг байгаа юм. Өөрөө сонирхолтой нөгөө хөгжим тоглох сонирхолтой.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

аан ажлаа хийх сонирхолтой.

Баасанхүү -

за.

Жаргалсайхан -

ажил хийхгүй болуул амьдрахгүй ш дээ, амьдарч чадах ч үгүй юм чинь.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

мөнгөгүй юм чинь би яаж амьдрах юм. Тэгээд ажлаа хийдэг.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

сонирхолтой болохоороо нөгөө хөгжмөө орой нь тоглодог.

Баасанхүү -

аанхан.

Жаргалсайхан -

тийм л байсан байхгүй юу. Тэгээд бас би чинь ингээд л улсууд..., их гоё л доо тэгээд манайх чинь Жагаа ийм ийм байгаа юм чинь одоо тээ? Одоо хүүхдийг нь чи хараад өгөөч гээд нөгөө авгай нараа гуйна.

Баасанхүү -

аанхан.

Жаргалсайхан -

тэгээд одоо чи нэг 2 цаг, 3 цаг хараад өгчихөөч дээ чи гээд л авгайгаа гуйдаг нөгөө хэд чинь. Тэгэнгүүт л нэг нэг орой би харъя гээд л тэгээд байна. Тэгж л явж байсан байхгүй юу би.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

өдөр нь яахав цэцэрлэг яслид явчихна. Тэгээд л орой ирэнгүүт л нөгөө хөгжим тоглох бэлтгэлийн цаг бол..., тэр бас бэлтгэл хэрэгтэй ш дээ.

Баасанхүү -

тийн.

Жаргалсайхан -

зүгээр шууд оёоод тоглоно гэж байхгүй ш дээ бэлтгэл хэрэгтэй. Тэгээд л бэлтгэл дээр очих гэхээр чинь зэрэг даан ч нөгөө хүүхдээ хаана өгөх вэ, хүүхдээ яах вэ гэдэг асуудал гарч ирнэ ш дээ. Тэгээд нэг нэгээрээ орой болгон авгайчуудаа, авгайгүйнүүд нь дүү нартаа..., тэгээд манай дүү нар бас байна.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

тэд нар ингээд л очоод харна. Тэгээд лза чи надад нэг 3 ццаг өгчих дөө наад хүүхдийг чинь салхилуулаад ингээд өлсгөхгүйхэн шиг ингээд гадуур дотуур яваад ингээд байж байя. Аан тэг тэг гээд өгчихөөд бэлтгэл рүүгээ..., манайх чинь хойд корпусын байр гээд байдаг байсан юм.

Баасанхүү -

аанхан.

Жаргалсайхан -

тэрнээс урагшаа гүйгээд төмөр замаа давна бас. Төмөр зам даваад урд талд нь манай ажилчдын сангийн ард нэг клуб байсан байхгүй юу. Тэгээд л тэнд очоод..., тэгээд л хөгжмөө бэлдэж бэлдчихээд л яс ш дээ бүүр, бүүр цаг бол..., цаг хялалзаад л ёстой хөгжмөө бэлдэж бэлдчихээд тэгээд л эргээд л гүйж байгаа юм чинь. Эргэж гүйж ирээд л нөгөө эхнэрийгээ эргэнэ шөнө бүүр.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

хамаагүй шөнө оройгүй хэдий зав гарна тэгэхэд нь л очиж эргэнэ. Тийм л байсан ш дээ. Хэцүү байгаа биз?

Баасанхүү -

хммм.

Жаргалсайхан -

тэгээд гүйсээр байгаад би нэг 3, 4 сар гүйсэн. Тэгээд л манай авгай эмнэлэгээс гарч ирээд л жоохон гэрт хэвтдэг болоод л. Тэгээп л охиноо хардаг болсон. Түүнээс биш би яг тийм амьдралаар л...,

Баасанхүү -

хөгжмөөс ер нь орлого олж байсан уу? Зүгээр сонирхол байсан уу?

Жаргалсайхан -

хөгжмөө..., цэвэр сонирхол л байна ш дээ тэр чинь. Одоо тэр үед чинь болуул яахав 15 төгрөг л, нэг хоёр 7 хоноод ч м уу нэг 15 төгрөг авдаг байсан байхгүй юу бид нар.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

тэр сонин биш ээ. Аягүй гоё хамгийн гоё нь нөгөө хамт олонтой ингээд хөгжим тоглох л гоё байсан байхгүй юу.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

тэр болуул нэг их сонин биш. Авахгүй ч байдаг юм заримдаа бүүр. Хамгийн гоё нь тэр хамтлагтаа байх нь гоё байсан байхгүй юу тэр үед. Яах юм бэ тэр чинь ёстой хамаг бодол санаа..., зүүдэлж байгаа юм чинь бид нар чинь.

Баасанхүү -

аанхан.

Жаргалсайхан -

зүүдлээд аан тэнд оччихсон тоглож байна гээд зүүдлээд. Хэцүү байсан. Одоо тэгээд манай нэг найз байдаг юм. Тэхдээ бид нар тоглож байгаагүй л дээ.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

нөгөө Залуус хамтлагт чинь нөгөө эвлэлийн хорооны дэргэдэх Залуус хамтлаг энэ тэр гэж байсанд тоглож байсан хүн. Тэгээд л бид нартай цуг тоглож байсан. Тэгээд бид нар чинь тойрохлээрээ ингээд л юу муугаар явахлээрээ зэрэг хамаагүй нэг нэгийгээ ингээд аваад явчихдаг байсан байхгүй юу. одоо би амралттай байна ш дээ тээ?

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

2, 3 хоног амрах гэж байна гэвэл одоо тэднийг одоо Зэлтэр мэлтэр лүү очоод тоглочихоод ирэхэд чинь 2, 3 хонодог байхгүй юу. Тэгэнгүүт намайг аваад явчихдаг байсан байхгүй юу бид нар. За чи манайд пассм тоглоод өгчих..., тэгээд л нотоор нь тоглод өгчихнө ш дээ.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

тэгээд л давхиж хүрч ирээд л..., тэгдэг байсан бид нар зүгээр байнга тоглодог байсан байхгүй юу. Тэрийг Эрдэнээ гэдэг юм.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

манай Эрдэнээ. Тэгээд тэр одоо Буриад улсын гавъяат жүжигчин болчихсон ш дээ.

Баасанхүү -

өө за за.

Жаргалсайхан -

тийн. Би уржнан би уригдаж очиж тэр Буриад дээр очиж нэг 10-н хэд хонолоо. Тэгээд Буриад..., тийм нэг нэгнийхээ төлөө явсан улсууд чинь тийм ш дээ. Яг л тэрний толгойд юу байсан хөгжим л байсан.

Баасанхүү -

ммхм. Энэ та болуул хөгжмийн мэргэжлийн биш. Тэгээд бас бусад хамтлагийн гишүүд чинь хөгжмийн талын хүн байв уу?

Жаргалсайхан -

манайд уу?

Баасанхүү -

аанхан.

Жаргалсайхан -

тэр одоо чинь..., манай хамлагт байна ш дээ би дээр хэлсэн ш дээ чамд. Манай хамтлагт 2 юу байсан..., жүжигчин. Нэг нь хөгжимчин бүүр.

Баасанхүү -

аанхан тийн.

Жаргалсайхан -

тийн нэг нь хөгжимчин нэг нь бүжигчин.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

тэр хоёр чинь асар их юуж яаж байгаа юм чинь..., нөлөөлдөг байхгүй юу.

Баасанхүү -

аанхан.

Жаргалсайхан -

аан Оюунбас гэж тээ. Тэр болуул бас л сайн хөгжмийн..., нөлөөлсөн хүн болуул..., ер нь надад нөлөөлсөн хүн бол тэр гурав дөө. Хамгийн их юм хум заадаг тээ? За Жагаа чи тэгж тогло, ингэж тогло..., бүгдийг нь зааж өгнө. Тэр одоо Эрдэнээ гээд би сая гавъяат жүжигчин гэдэг.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

тэр чинь ч хүртэл одоо бид нараас их суралцсан хүн ш дээ. за чи ингээд тоглоод бай 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, гээд яг нөгөө хэмнэлтэй тоглодог байхгүй юу.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

тэгээд л тэр тэгээд л байнгын тэгээд тоглож байна. Хөгжим сурах гээд байна ш дээ тэр чинь.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

тэгээд л байнга тэгээд тоглоно. Би орж ирээд үгүй энэ ёстой нэг уйгагүй хүн шүү гэж бодоод л. Тэхэд одоо Буриадын ардын..., гавъяат жүжигчин болчихсон. Тэгээд очиход их сайхан л угтаж авч байна лээ л дээ намайг. Яг цуг хөгжим тоглож байсан сайхан..., одоо 40..., 50 хүрч байна.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

би чинь одоо 50 гарчихлаа. Тэгээд очиход болуул гоё л байгаа юм. 17 жил Буриадад тоглосон. Буриадын одоо тэр бүх л юунд нь тоглож өгсөн. Бүх л юунд нь тоглоод одоо тэгээд л соёлын тэргүүний ажилтан, нөгөө нэг..., тэр чинь одоо Оросын л юм байна лээ ш дээ манай нөгөө тэргүүний уран сайханч энэ тэр гээд л тээ?

Баасанхүү -

аан тийм үү?

Жаргалсайхан -

тийн тэр чинь Оросыг л дуурайчихсан байхгүй юу ерөөсөө. Тэргүүний уран сайханч, соёлын тэргүүний ажилтан.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

тэгээд гавъяат, тэгээд ардын жүжигчин болдог. Бүүр тэгээд Оросыг дуурайчихсан байгаа юм чинь. Одоо Буриадын народный артист, заслужный артист гэж байдаг ш дээ.

Баасанхүү -

заслужный нь улсын гавъяат жүжигчин юм уу?

Жаргалсайхан -

тийн тийн заслужный артист байхгүй юу.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

манай тэр хэн болуул..., Эрдэнээ гэдэг юм. Тэгсэн чинь эцгийг ард нь хийчихсэн Эрдэний Батсүх болгоод.

Баасанхүү -

аан нөгөө байрыг нь сольчихдог.

Жаргалсайхан -

байрыг нь солчихдог юм байна Эрдэнийн Батсүх гээд. Одоо Буриадада очоод л асуухад бол Эрдэнийн Батсүхийг тахих уу гэхэд бол танихгүй хүн байхгүй.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

ёстой нэр хүндтэй ёстой сайхан.

Баасанхүү -

танд одоо гэр бүлээс чинь ч юм уу тээ хамаатан саднуудаас чинь нөгөө хөгжим хөөцөлдөхийг чинь хориглосон тийм эсэргүүцэл гарч байв уу?

Жаргалсайхан -

аан манай ээж л их дургүй байдаг байсан. Аягүй дургүй ш дээ. хөгжим тоглоод л ингээд..., жоохон байсан л даа нэг муу..., анх нөгөө нэг би чамд..., тэгж гитар сурсан.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

тэрнээс хойш би бүүр гитараас салахаа байсан ш дээ.

Баасанхүү -

аанхан.

Жаргалсайхан -

тэгээд л байнгын гитар үүрээстэй. Тэгээд л тэр Соёмбобат уулбайдаг юм. Тэрэн дээр л тоглоод байна ганцаараа ч хамаагүй, хоёр гурвуулаа ч хамаагүй тэгээд л тоглоод байна. Тэгээд тоглоод байж байхад чинь л мод барьчихсан ээж доороос өө ёстой хүрээд ир чи муу гэртээ очиж тэр түлээ усаа..., өнөө тэгээд л ёстой..., ээж ирчихлээ гээд гитараа үүрээд гүйгээд л. Тэгээд бүүр ингээд Соёмбобат, Энхтайван уул муул руу гарчихлээр чинь ээж мэдэхгүй. Энхтайван руу гарчихлээр бүүр мэддэггүй байхгүй юу. Манай тэнд Энхтайван уул, Соёмбобат уул гээд байдаг байхгүй юу.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

Соёмбобат дээр гардагийг нь мэдэнгүүт Энхтайван руу гараад давхчихаж байгаа чинь. Энхтайван дээр оччихоод тоглож тоглож байгаад л ирдэг байсан юм. Ээж чинь ёстой аягүй хэцүү байсан юм чинь аймаар дугүй. Чиний энүүгээр хоол олж иднэ гээд юу байдаг юм гээд намайг араас мод бариад хөөдөг. Тэгээд би яах юм бэ жоохон хүүхэд 7-р анги, 8-р ангид байсан. Гүйгээд л..., тэгдэг байсан юм.

Баасанхүү -

Юу нөгөө 90-ээд оны дараагаар бас ингээд нөгөө нэг хамтлаг байгаад ингээд урлагаар хөөцөлдөхөд бэрхшээл..., өмнөхөөсөө илүү бэрхшээлтэй байсан уу? Ер нь ямар өрчлөлт гарсан бэ?

Жаргалсайхан -

90-ээд онд чинь тийн ш дээ аягүй хэцүү байсан ш дээ.

Баасанхүү -

аанхан.

Жаргалсайхан -

юм юм ч олдохгүй тээ. Тэгээд нэг жоохон юм байдаг байсан тэрнийгээ олохоо болиод. Тэгээд л өдөр чинь..., гитарын утас хүртэл олдохгүй байсан ш дээ чи тэгээд боддоо. Гитарын утас олдоггүй л байсан ш дээ. Тэгээд л нөгөө муу кабель нөгөө..., юуны кабель. Одоо...,

Баасанхүү -

цахилгааны юу?

Жаргалсайхан -

цахилгааны нөгө нэг муу..., утас утас..., утсаар ярьдаг ш дээ тээ?

Баасанхүү -

аан тийн.

Жаргалсайхан -

тэрний чинь кабель гээд нэг жижиг аягүй тийм чанга тийм утас байдаг байсан байхгүй юу.

Баасанхүү -

аанхан.

Жаргалсайхан -

тэрийг чинь 1, 2-р утас болгож хийдэг.

Баасанхүү -

бүдүүн утсыг нь болгож уу?

Жаргалсайхан -

үгүй нарийн утас...,

Баасанхүү -

бүүр нарийныг нь уу?

Жаргалсайхан -

тийн 1, 2-р утас нь олдохгүй. 3-р утас нь бүүр олдохгүй. Тийм болсон ш дээ.

Баасанхүү -

хммм.

Жаргалсайхан -

тэгээд бүүр их сони ш дээ тэр чинь 3-р утас нь олдохгүй. Тэгээд л бид нар чинь бүүр хойш нь мойш нь захиад. Хойно ч бас олддог ч үгүй байсан юм уу даа мэдэхгүй. Тэгээд ерөөсөө тийм болчихсон. Нөгөө хөгжмөө ёстой гамтай эдлэхгүй бол ээ базар дарь минь одоо ёстой ингээд ганц амьдралаасаа сална шүү гээд бид нар чинь. 90-ээд онд чинь яг тийм болсон ш дээ.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

хэцүү байсан шүү.

Баасанхүү -

90-ээд оноос хойш ер нь тоглолт хийсэн үү?

Жаргалсайхан -

90-ээд оноос хойш тоглолт хийсэн.

Баасанхүү -

аан тэхэд нөгөө нэг өмнө нь социалист нийгэмд байсан үзэгчдээс одоо ардчилалаар солигдоод тээ ардчилсан нийгмийн үзэгчид ялгаа гарсан уу?

Жаргалсайхан -

тэхэдчинь их гоё оо..., гаралгүй яах юм аягүй гарч байгаа юм чинь. Тэр чинь бүүр өшөө их болж байгаа юм чинь.

Баасанхүү -

үзэгчид?

Жаргалсайхан -

үзэгчид.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

ёстой их болсон шүү. Нөгөө чөлөөтэй болчихсон.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

бид нарын чинь стилийг улсууд харах гэж ирдэг. Одоо би чинь одоо ингэж..., би чамд гитараа бүүр ингэж тоглодог байсан гэсэн тээ? Би бүүр аймаар тоглодог, бүүр доор энэ тоглодог болчихсон. Тэгээд л нөгөө ингээд л үс мүсээ сагсалзуулдаг чинь тэр үедээ гоё ч байсан юм уу тэрүүгээр ёстой улсуд чинь пиг байдаг байсан ш дээ. бид нар спорт зааланд явуулдаг..., бүжиг явуулдаг болчихсон бүүр.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

тийм болсон ш дээ. тэгээд л тэр залуучууд чинь ёстой хөө..., тэр ирээд оны залуучууд бол ёстой бид нарыг бараг ёстой биширдэг байсан байхаа.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

дандаа нөгөө..., нөгөө юун дээрээс хуулж авсан дуунуудаа тоглоод дуулаад л бид нар чинь.

Баасанхүү -

нөгөө телевизээс хуулж авсан уу?

Жаргалсайхан -

телевизээс хуулж авдаг байсан тэр дуунуудаа тоглоод. Тэхэд чинь одоо бид нарыг гадаад дуу дууллаа гэж загнадаг байсан юм чинь.

Баасанхүү -

социализмын үед үү?

Жаргалсайхан -

тийн социализмын үед чинь. Тэгээд тэрнээс чинь хойш 90-н хэдэн он болонгуут чинь юун тэр ёстой тэрнийгээ дуулах хэрэгтэй гээд. Бид нар чинь одоо ингээд л сонгуулийн үеэр ш дээ ямар сонгууль нь болох гэж байсан юм Ноховсамбуу гээд манай аймгийн засаг дарга байсан байхгүй юу.

Баасанхүү -

за.

Жаргалсайхан -

тэгээд л бид нар ёстой аймаар юмнууд тоглож байгаа юм чинь. Тэгсэн чинь нөгөө Норовсамбуу гуай бид нарын ард талд ирээд зогсож байсан юм байна лээ л дээ. Биднүүс ёстой алж өгч байсан чинь гарч ирчихээд хараад зогсож байсан. Тэгэнгүүт нь бид нар чинь бас нөгөө социализмын үе рүү явчихсан болохлээр зэрэг бас арай жоохон ингээд намсаад ирэхгүй юу.

Баасанхүү -

аанхан.

Жаргалсайхан -

тэгсэн чинь яг тэрнийг мэдэж байгаа юм чинь нөхөр. Намайг харангуутаа ингэж..., Норовсамбуу гээд одоо энэ улсын их хуралд гарчихсан байсан ш дээ.

Баасанхүү -

за.

Жаргалсайхан -

Норовсамбуу гээд. Тэр хүүхдүүд минь зүгээр сайхан байна та нар тоглоцгоо. Нээрээ. Тэгэнгүүт нь бид нар чинь бүүр хөөрөөд..., тэгж бил нар нөгөө аягүй их яадаг байсан. Сэтгэлд тийм зориг аягүй өгдөг байсан Норовсамбуу гэдэг манайд аймгийн засаг дарга байж байгаад энэ улсын их хуралд сонгогдоод ирж байсан байхгүй юу.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

тэгээд одоо тэр Цогт-Очир гээд улсын их хуралд гарсан тэр... тэр чинь одоо бид нарыг чинь одоо юундаа сурталчилгаандаа явуулдаг байсан ш дээ. бид нар чинь сурталчилгаанд нь тоглоод Цогт-Очирын төлөө саналаа өгцгөөе гээд. Тэгээд бид нарыг эртээр..., эртээр манай хамтлаг ирж уулзалдсан даа энд.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

уржнан ш дээ уржнан. Тэгээд би энд байж байсан чинь нөгөө нэг Аалз ч билүү ямар юм билээ нэг хамтлаг ирсэн байхгүй юу, юу билээ дээ Германы.

Баасанхүү -

за.

Жаргалсайхан -

тэр хамтлаг ирсэн чинь манай хамтлагт зүгээр тоглодог байсан, зүгээр нэг ороод гарсан энэ тэр улсууд ирсэн байхгүй юу.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

тэгээд Гэрлээ ирсэн юм. Тэгээд Зоригоо гээд төмөр замын юунд явж байгаад аваарт ороод нас барчихсан юм. Нөгөө нэг вагон мөргөлдсөн гэсэн ш дээ тээ?

Баасанхүү -

за тийн.

Жаргалсайхан -

тийн. тэрүүгээр чинь явж байгаад нас барчихсан нөхөр байхгүй юу. Тэр байсан юм. Тэгээд өшөө чинь одоо тэгээд Сэлэнгийн нэг баахан тэр үед яг эд залуу байсан тээ...,

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

тийм улсууд бүгд ирчихсэн. Тэгээд бид нар уулзалдаад. Бас л сайхан л юм байна лээ.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

чи тэгдэг байсан чи ингэдэг байсан гээд л бүгдээрээ л тийм юм ярьцгааж байгаа юм чинь. Сайхан л байсан даа тэгэхэд.

Баасанхүү -

Зөвхөн одоо Сэлэнгэ аймагт л түлхүүгээр энэ шинэ хөгжмийн урсгал ингэж хүчтэй түрэв үү? Ер нь ингээд бусад аймгуудад ч гэсэн хамтлагууд гарч ирж байсан уу?

Жаргалсайхан -

гарч ирж байсан ирж байсан.

Баасанхүү -

аанхан.

Жаргалсайхан -

Баянхонгор аймагт чинь бас нэг хамтлаг гарч ирээд Улаанбаатарт тоглоод л. Тийн, тэгээд л би бас хараад сууж л байсан.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

яахав бид нар шиг л бас л нэг залуучууд гарч ирсэн тээ тоглоод л. Тэгээд Баян-Өлгийд бас нэг хамтлаг гарчихсан бас нэг тоглоод л.

Баасанхүү -

аанхан.

Жаргалсайхан -

Булганы Сансар гээд хамтлаг байсан тэд нар бас тоглоод л. Одоо тэр Эрдэнэтийн Кумо гэж хамтлаг чинь бид нартай цуг л гарч байсан юм шиг санадаг байхгүй юу.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

Кимо..., Кумо гээд байдаг ш дээ Кумо гээд хамтлаг байсан. Одоо тэгээд л..., тэхдээ тэр амплаа гэдгийг чинь..., амплаа гээд нөгөө нэг одоо юу тоглож байна ш дээ одоо нөгөө банзан гитартай ингээд тоглоод дуулж байна ш дээ.

Баасанхүү -

аанхан.

Жаргалсайхан -

одоо яг амьд хоолойгоороо тээ?

Баасанхүү -

аанхан.

Жаргалсайхан -

тэрэн шиг бараг л Овунбат хамгийн..., Монголд ер нь хамгийн анх удаа тоглосон хүн байхгүй юу.

Баасанхүү -

аанхан.

Жаргалсайхан -

Яагаад тэгээд тоглочихсон юм гэвэл тэр чинь 84 онд бид нар Буриадад тоглож байсан гэж ярьсан ш дээ.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

тэгсэн чинь тоггүй болчихдог юм.

Баасанхүү -

за.

Жаргалсайхан -

тэгсэн чинь нөгөө Оюунбат чинь одоо бүгдээрээ яг ингээд зүгээр амьд хөгжим зүгээр ингээд тоглоод тэгээд шууд дуулъя гээд.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

тэгээд...,

Баасанхүү -

цахилгаан хөгжимгүйгээр?

Жаргалсайхан -

цахилгаан хөгжимгүйгээр. Тог тасарчихсан.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

тэгээд Буриадын нөгөө зоноос чинь асууж байгаа байхгүй юу нөгөө тэр улсуудаас.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

бид нар тоголъё. Та нарт таалагдах үгүйг мэдэхгүй байна та нар өөрсдөө юу гэж бодож байна гэсэн чинь нөгөө буриадууд нь алга ташсан байхгүй юу.

Баасанхүү -

аанхан.

Жаргалсайхан -

тэхлээр нь бид нар зоригжоод 3 банзан гитар авч гараад тэгээд нөгөө бөмбөрчнийгөө зүгээр муу жижигхэн мали дээр ингээд тоглуулаад. Ингэж тоглож байсан ш дээ.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

тэгээд бид нар өөрсдөө дуулаад. Яг л нөгөө юу байхгүй юу. одоо ингээд л нэг л их сүртэй л юм яриад байна ш дээ.

Баасанхүү -

амплаа гээд мөн үү?

Жаргалсайхан -

тийн. Ёстой тэр амплааг чинь одоо тэгж тоглоод тээ?

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

тэгж байгаа биз.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

тэхэд чинь бүүр аль 80-н хэдэн онд л тоглож байсан байгаа байхгүй юу тэрнийг чинь.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

80-н хэдэн онд Оюунбат яг ингээд л тоглож байсан байхгүй юу.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

бид нар тоглооод, яг тэгж тоглож байсан. Аан тэр одоо үгэлдэг дуу байна ш дээ тээ?

Баасанхүү -

хип хоп уу?

Жаргалсайхан -

хип хоп тийн хип хоп байна ш дээ. Энэ чинь бас л Сэлэнгээс гаралтай л байхгүй юу.

Баасанхүү -

за.

Жаргалсайхан -

яагаад ингэсэн гэвэл Гангааг бид нар яг тэр юугаар чинь 90-н оны хувьсгалын дарааханд Гандаа би үглээ үгэл..., Гангаа чи амьдралтай ойрхон үгэл.

Баасанхүү -

аанхан.

Жаргалсайхан -

чи бол яг үгэлчихээр юм байна. Гангааг би хардаг байхгүй юу дандаа. Тэгээд л үглээд энэ тэр байхад нь яг л нэг стиль нь таараад байдаг. За чи үгэлчих гээд гуйсан байхгүй юу. Үгүй гээд. Үгүй чи гуйж байна ш дээ чи нэг тоглолтон дээр үглэх хэрэгтэй Гангаа үгэл за юу. Тэгээд л 90 оны хэдэн сард билээ бид нар хамгийн анх эхлээд атга гурил чимх давс чамаас гуйхгүй энэ яг тэгдэг байхгүй юу. Тэгээд үглүүлж дуулж байсан байхгүй юу. Ард талд нь нөгөө юу..., бүжгийн хамтлаг..., Сэлэнгэд чинь 2, 3 бүжгийн хамтлаг байсан байхгүй юу.

Баасанхүү -

аанхан.

Жаргалсайхан -

тэд нарыг аваачаад л тэр нөгөө Хэмнэл гээд Сэлэнгийн нэг хамтлаг 10 жилийн хүүхдүүд байхгүй юу.

Баасанхүү -

аанхан.

Жаргалсайхан -

зургуулаа байдаг байсан юм тэхэд 10 жилийн хүүхдүүд.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

тэгээд тэд нар үгэлсэн байхгүй юу. Үглэж байхад тэд нар ард талд нь бүжиг хийж байгаа байхгүй юу. Тэгж анх эхлэж гаргаж байсан ш дээ. Эд нар чинь одоо хип хопын хаан загалмайлсан эцэг..., шал худлаа л байхгүй юу. Аль үжийн явж л байсан байхгүй юу. Би тэрнийг чинь хаанаас яаж юу яасан бэ гэхээр зэрэг би тэрнийг чинь аягүй их бодож байж хэлсэн байхгүй юу Гангаад.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

Гангаагийн ярьж байгаа тэр харуудын үгэлдэг юуг би зурагдтаар байнга хардаг.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

тэгээд үглээд байдаг. Би тэхдээ хип хоп гэж мэддэггүй л байсан байхгүй юу.

Баасанхүү -

аанхан.

Жаргалсайхан -

өө энэ ер нь одоо иймэрхүү дуу хийвэл ер нь яадаг юм бол доо л гэж бодоод байсан болохоос биш үглэж хип хоп мип моп гэж мэддэг ч үгүй байсан байхгүй юу. Тэгтэл Гангаагаар би дуулуулсан л байхгүй юу. Нээрээ. Одоо Гэрлээтэй уулзвал их гоё гоё баримт үзнэ. Гэрлээ бүүр бүх юуг баримтжуулаад авчихсан байхгүй юу.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

одоо бүүр манай хамтлаг эхлээ түүх болоод эхэлсэн тэр цагаас хойш бүх зураг, бүх зураг авалт мавалт бүх юм Гэрлээд л байдаг байхгүй юу.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

бид нарын чинь зураг одоо ингээд Шар сони монин дээр хүртэл гарчихсан явж байсан ш дээ.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

ингээд бид нар ингээ...,

Баасанхүү -

тэгнэ л дээ.

Жаргалсайхан -

нэг л их урт үстэй залуучууд ингээд зогсчихсон. Би бүүр хамгийн захд нь ингээд зогсчихсон гитараа ингээд барьчихсан ингээд зогсчихсон. Хамгийн энд талд нь одоо хэн Гэрлээ Бөмбөрөө ингээд барьчихсан. Нөгөө Оюунбат чинь ингээд дунд талд нь ингээд зогсчихсон. Хоёр талд нь..., тийм зураг мураг гарч л байсан юм. Тэгсэн чинь намайг манай авгай хүүе Жагаа чиний зураг гарчихсан байна. Өө ямар зураг..., би мэдэхгүй байгаа юм чинь.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

хэзээ хаанаас юу гараад ирэв гэсэн чинь өө нөгөө аваргууд чинь гарчихсан байдаг байна ш дээ. тэгээд би хадгалж байсан алга л болчихсон байна лээ сүүлдээ.

Баасанхүү -

юу..., таны амьдралд хамгийн гүн гүнзгий нөлөөлсөн үйл явдал юу вэ? Тийм зүйл байдаг уу?

Жаргалсайхан -

гүн гүнзгий нөлөөлсөн үйл явдал аа?

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

гүн гүнзгий бараг юу байхав дээ. Би ч ер нь юмыг юм гэж тоодоггүй ш дээ.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

нэг их тэгж нэг их хүнтэй адилхан хүнд гэж боддоггүй. Ерөөсөө л тэр үед одоо хийсвэр тээ? Би ч одоо энд тэнд үсэрч харайгаад л тэгээд явж байсан. Би болуул нэг их тийм гүн гүнзгий бодол модол ер нь байхгүй.

Баасанхүү -

нэг тодорхой үйл явдал болсон ч юм уу тээ? Нэг зүйл тохиолдсон нь таны амьдралд нөлөөлж өөрчилсөн тийм зүйл байдаг уу?

Жаргалсайхан -

аан тийн. Тэр чинь..., би ч одоо..., 97 онд, 97 онд би бахайн бүлэгт элссэн байхгүй юу.

Баасанхүү -

аанхан.

Жаргалсайхан -

тэр л намайг..., би их архи уудаг тээ? Бас ч жоохон сахилгагүй ер нь тиймэрхүү твариш байсан байхгүй юу.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

архи их ууна, авгай солнино, бас нэг тиймэрхүү талдаа байсан байхгүй юу.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

тэгсэн чинь ингээд л би нэг найзындаа Алтанбулагийн сангийн аж ахуй дээр очсон байхгүй юу.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

Алтанбулагийн сангийн аж ахуй дээр очоод. Тэгээд л ер нь тэндээс явсан юм. Алтанбулагийн сангийн аж ахуй очсон чинь манай тэр найз архи уудаг байсан юм. Аягүй их архи ууна. Бас Жагаа.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

бас нэг найз минь Бас Жагаа. 3 Жагаа байхгүй юу.

Баасанхүү -

аанхан.

Жаргалсайхан -

тэгээд би хамтлаг мамтлагаасаа ч бас нэг тоглохоо байчихсан. Хааяа л нэг очиж тоглодог тиймэрхүү л үе байсан юм. Яахав хааяа нэг мөнгөөр очиж тоглоно. Мөнгө хэрэгтэй юм чинь яг л мөнгөөр л очиж хааяа тоглодог байсан байхгүй юу. Тэгээд л би муу жижигхэн улаан тэрэгтэй Алтанбулагт давхиад л очсон. Нөгөө найзууд дээрээ очижарх уух гээд.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

тэгсэн чинь нөгөө хоёр чинь архи уудаггүй.

Баасанхүү -

за.

Жаргалсайхан -

нөгөө хоёр ерөөсөө болохгүй молхгүй энэ гээд. Яагаад байгаан та хоёр чинь ямар сонин юм. Бид хоёр Бахай шүтлэгийг ингээд дэмжиж байгаа архи ууж болдоггүй юм гээд. Аан ганц удаа яадаг юм ямар хамаатай юм гэсэн байхгүй юу. тэгээд л яахав архи уулаа л даа бид дөрөв.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

тэгээд архи гаргаад л өглөө, би ч уугаад л, би ч аваад л өгч байгаа юм тээ. Тэгсэн чинь нөгөө хоёр чинь ярьж байна.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

за одоо ингээд Алтанбулагийн сангийн ийм шашин ирсэн. Одоо бид хоёр тэнд элссэн чинь архи уух цээртэй болсон. Үгүй тэгээд одоо яадаг юм тэр шашин чинь гэсэн чинь чамайг би одоо нэг хүнтэй танилцуулна. Маргааш хэдүүлээ Дархан оръё гэж байна.

Баасанхүү -

за.

Жаргалсайхан -

би хойшоо гарах гэж явна ш дээ..., би бас жоохон хойшоо мойшоо урагшаа наймаа хийчихдэг байсан байхгүй юу. Өө тэг тэг хойшоо явчаад ир. Тэгээд би хойшогоо яваад давхичихлаа. 10-н хэд хоногийн дараа хүрээд ирсэн чинь нөгөөдөх чинь нөгөөдөх..., би тэнд машинаа хаячихдаг юм чинь. Хүрч ирээд л яасан чинь л нөгөө Дархан руу явъя л гэж байна.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

та хоёр хаашаа явах гэж гайхаад асуусан чинь үгүй чи Дархан орно гээ биз дээ. өө юунд билээ гэсэн чинь нөгөө..., нөгөөдөх чинь одоо..., тэр хоёр намайг аягүй сайн ойлгуулсан байхгүй юу. Тэгээд л хүрээд ирсэн. Дарханд хүрч ирсэн чинь хаан байдаг юм гэсэн чинь л одоо энд байгаа гээд л намайг дагуулаад орлоо. Тэгсэн чинь л 2, 3 охидууд гарч ирээд ёстой өө ёстой наалинхай.., ааш зан энэ тэр бол ерөөсөө бүүр асар их юу юм аа. Их нийцэж байна аа надад, аан ерөөсөө та тийшээ, та ингэ, танд одоо юу хийх вэ ийхэв, та одоо ямар юм сурах..., ингэж ингэж үйл ажиллагаа ингэж явдаг мавдаг гээд. Тэгээд л за би ямар ч байсан та нарт энийг чинь..., шүтлэгийг нь асууж байгаа байхгүй юу. За та нар шүтлэгээ надад тайлбарлаж өгөөч ээ. Ямар шашин хаанахын шашин..., тэгээд нөгөөдүүл чинь над руу ярьж байгаа юм чинь. Надад яриад 2, 3 талаас яриад. Тэгээд л за за тэгвэл одоо бахайн шашин биш бахайн шүтлэг л юм байна тээ гэсэн чинь тийн одоо бахайн шүтлэг. Засаг захиргаатай.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

тийм шүтлэг. Тэгээд би тэрнээс хойш архи ч уухаа болиод, ер нь их гайгүй амьдарч эхэлсэн шүү.

Баасанхүү -

тогтвортой?

Жаргалсайхан -

тогтвортой их сайхан тийм дөлгөөн болж эхэлсэн.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

намайг бол өөрчилсөн юм гэвэл энэ л байгаа юм. Түүнээс одоо болуул би энд ороогүй болуул би одоо хаана юу хийж яваа юм бүү мэд ш дээ.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

би бол энэ шүтлэгтэйгээ л холбож ярина л даа.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

хамгийн гол юм чинь энэ байхгүй юу. Намайг одоо энэ хамгийн их өөд нь татсан юм чинь энэ л байгаа юм.

Баасанхүү -

таны амьдралын одоо бусдынхаас ялгагдах онцлог юу вэ?

Жаргалсайхан -

бусдыхаас ялгагдах онцлог, бусдыхаас ялгагдах онцлог нь одоо энэ ч одоо олон хүүхэдтэй дээ. Тэхдээ нэг их ч олон биш ээ. Энэ миний хамгийн том охин одоо юунд байдаг юм..., одоо өчигдөр юу явсан..., тэгээд Масква яваад цаашаагаа нисээд тэгээд л одоо бас л амьдрахын төлөө..., тэгээд тэр хамгийн том. Одоо энд байгаа нэг охин байна бас. Тэр гаалийн сургууль төгссөн. Улаанбаатар дээд сургууль..., хоёр ч дээд сургууль төгссөн. Одоо тэр ажилгүй, ажил олох гээд л нэг их сэтгэлд нь таарахгүй байгаа юм шиг ажилтай байгаа юм шиг байгаа юм.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

тэгээд одоо энэ 2 хүү..., 3 хүү байна надад. 3 хүү маань одоо хоёр нь дээд сургууль төгссөн, нэг нь одоо цэрэгт байгаа. Тэгээд одоо энд нэг охин байна манай бага.

Баасанхүү -

ммхм.

Жаргалсайхан -

тэгээд би чинь 6 хүүхэдтэй. Сайхан л амьдарч байна.

Баасанхүү -

ммхм. За баярлалаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.