Sainjargal
![](../assets/images/interviewees/990325.jpg)
Basic information
Interviewee ID: 990325
Name: Sainjargal
Parent's name: Bat
Ovog: Ordos
Sex: m
Year of Birth: 1941
Ethnicity: Halh
Additional Information
Education: higher
Notes on education:
Work: retired, worked for Agriculture Ministry
Belief: Buddhist
Born in: Sagil sum, Uvs aimag
Lives in: Shaamar sum (or part of UB), Selenge aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
new technologies
travel
privatization
herding / livestock
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Баасанхүү -
За бидний ажилд туслаж ярилцлага өгөхийг зөвшөөрч байгаа танд баярлалаа. Та өөрийгөө танилцуулаад , өөрийн хүүхэд насны дурсамжаас эхлээд ярихгүй юу?
Сайнжаргал -
би 1944 оны 1 сарын 10-нд Увс аймгийн Сагил суманд төрсөн. Бага нас мал маллах одоо ажилд аав ээждээ туслаж одоо өнгөрөөгөөд 1952 онд 1-р ангидаа 7 настайдаа элссэн. Тэгээд одоо аймгийн төвийн 10 жилийн сургуулийг 1961 онд төгссөн. 61 онд хөдөө аж ахуйн дээд сургуульд инженер механикийн ангид элссэн. Тэгээд 1964 онд Эрхүүд одоогийн Оросын холбооны улсын Иркутск хотод хөдөө аж ахуйн дээд сургуулийн 4, 5-р ангийг төгсөж 1966 онд инженер механикийн мэргэжил эзэмшсэн. Ингээд 1966-1968 оны хавар хүртэл энэ Шаамарт ирж сургууль комбинатад онолын багш хийсэн.
Баасанхүү -
ммхм.
Сайнжаргал -
инженер багш байхгүй..., одоо байсан. Тэр бидний төгсөлт бол 1966 оны төгсөлт болуул энэ хөдөө аж ахуйн инженер механикуудын 2 дахь төгсөлт байсан л даа.
Баасанхүү -
ммхм.
Сайнжаргал -
тэгээд 1968 оны 4 сараас хөдөө аж ахуйн яаманд очиж ажилласан. Хөдөө аж ахуйн яаманд 1980 оны 1 сар хүртэл ажилласан. 1980 оны 1 сараас хойш Шаамарт ажилласан. Ерөөсөө миний ажилласан одоо яахав хөдөлмөрийн..., хөдөлмөрийн үр шим газар болуул хөдөө аж ахуйн яам, шаамар хоёр.
Баасанхүү -
ммхм.
Сайнжаргал -
хөдөө аж ахуйн яаманд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга, аан Шаамарт..., Шаамар суманд тэжээлийн аж ахуйн дарга 1992 он хүртэл 10 гаруй жил..., тэгээд дараа нь компаний захирал энэ 92 оноос өмч хувьчлал болж аж ахуй нэгжүүдийг тараасан. Хүчээр тараасан л даа тэр чинь одоо нөгөө зах зээлд орно гэж. За тэгээд сүүлд нь одоо 1998 оноос сумын менежер, за 2000 оноос сумын иргэдийн хурлын нарийн бичгийн дарга хийж байгаад 2004 оны намар одоо гавъяныхаа амралтанд гэдэг юм уу даа одоо энэ пенсинд гарсан. Пенсинд гарснаар..., одоо тэгээд тэрнээс хойш ногоо тарьж байна, хувиараа хөдөлмөр хийж байна л даа одоо ногоо тарих, мод үржүүлэх ийм ажил хийж байгаа. Тэгээд одоо сумын ахмадын хорооны даргын сонгуультай.
Баасанхүү -
ммхм.
Сайнжаргал -
ийм л одоо ажил хийж байна даа. Энэ хугацаанд чинь одоо ер нь 2 газар нийтдээ одоо бид чинь бараг 40 шахам жил одоо ажиллачихсан. Тийм учраас миний түүх бол их товчхон 20-р зууны дунд..., одоо сүүл, 21-р зууны эхэд одоо бид чинь миний бие одоо бас төрийн одоо төр солигдох, нийгэм солигдох энэ одоо их үйл явцыг бие дааж бас одоо энд оролцож өнгөрөөсөн одоо ийм их түүхтэй байгаа.
Баасанхүү -
ммхм.
Сайнжаргал -
за ингээд яахав хөдөө аж ахуйн яаманд байхад бид тэжээл хадлан бэлчээрийн хэлтэс гэж байсан. Тэр 4 хүнтэй ийм хэлтэст одоо би анх эхэлж орж ажилласан. Хэлтсийн дарга 8..., одоо нэг 8 жил хамт ажиллаад орлогч сайд болсон Жадамбаа гэдэг хүн бий.
Баасанхүү -
ммхм.
Сайнжаргал -
тэгээд орлогч сайд болсон. Тэгээд дараа нь төв хорооны хэлтсийн орлогч эрхлэгч болсон. Одоо НҮБ-д ажиллаж байгаа. НҮБ-ийн хөгжлийн хөтөлбөрт одоо ажилтан хийдэг юм. Бас 70 гараад явчихсан их сайхан одоо мэдлэгтэй боловсролтой хүн бий.
Баасанхүү -
ммхм.
Сайнжаргал -
тэр хүн Англи, Орос хэл их сайн мэднэ. Монголд одоо хөдөө аж ахуйн дээд сургуулийг онц төгссөн. Тэхдээ одоо Орос хэл, Англи хэл хоёр маш сайн сурсан хүн. За тэгээд хамт өшөө 3..., өшөө надтай 2 хүн ажиллаж байсан. Хоёулаа одоо гадаадад төгссөн, яг Оросын холбооны улсад төгссөн улсууд л даа зүгээр Зөвлөлт холбоот улс төгссөн улсууд. Баасанжав, Лувсандаш гэж..., тэр Лувсандаш гэдэг хүн маань одоо геоботаникчийн мэргэжилтэй. Тэхник хөдөө аж ахуйн яаманд ажиллаж байгаад, энэ надтай хамт ажиллаж байгаад энэ хоёр аспирантурт суралцсан.
Баасанхүү -
ммхм.
Сайнжаргал -
тэгээд Тимразивийн академид энэ тэр..., нийгмийн ухааны академи хоёрт Оросод..., тэгээд сургууль төгсөөд нэг нь махны коммисын орлогч дарга болсон, нэг нь төв хорооны одоо хэлтсийн орлогч эрхлэгч болсон.
Баасанхүү -
ммхм.
Сайнжаргал -
тэгэхэд манаай Жадамбаа дарга бас төв хорооны орлогч эрхлэгч хийж байсан л даа. Тэгээд тэр хоёр манай хэлтсийн хоёр тийм ажилтай болсон. Тэгээд би яахав шинэ улсууд авч ажилласан. Тэгээд тэр сайн сайн залуучууд надтай хамт ажиллаж байсан. Тэгээд одоо Баасанжав гэж одоо манай хэлтсийн тэр инженерийг..., бас нэг инженер л дээ, 2 инженер, нэг зоотехник, нэг нь геоботаникчийн мэргэжилийн улсууд, 4 хүн байсан юм. Тэр хүнийг одоо свидоог төгсөөд ирэхэд би хөдөө одоо бас хэлтсийн даргын ажлыг тэр хүнд өгөөд хөдөө ажиллахаар одоо энэ Шаамар гэж аж ахуйд..., энэ чинь одоо тэжээлийн аж ахуй гэж их том аж ахуй байсан л даа. Тэр энэ сангийн аж ахуйд тэжээлийн аж ахуйн зэрэглэлд 2-р катигорит ордог юм 2-р зэрэглэлд багтдаг байсан юм тэжээлийн аж ахуй.
Баасанхүү -
аанхан.
Сайнжаргал -
тэгээд тэр тэжээлийн аж ахуйн даргаар явахад чинь төв хороооны нарийн бичгийн даргын зөвлөгөөнөөр орж хэлцэгдэж томилогддог байсан юм төв хорооны мэдлийн боловсон хүчин гэж.
Баасанхүү -
ммхм.
Сайнжаргал -
тэгээд яахав наашаа ирсэн. Тэр хөдөө аж ахуйн яаманд байсан одоо хугацаанд бид чинь их ажил хийсэн, тэр одоо өдөр шөнөгүй суудаг, шөнийн 2 цагт л одоо бодвол гэртээ очдог жижүүрийн машинаар хүргүүлдэг байлаа.
Баасанхүү -
ммхм.
Сайнжаргал -
ер нь юунд..., наадам болж байхад л бид сууж байдаг байсан юм даа ажлаа хийгээд. Тэгээд одоо энэ намайг ажилласан 12 жилийн хугацаанд бид чинь одоо атарын 2-р аяны хүрээнд..., 1, 2-р аяны хүрээнд энэ 13 тэжээлийн аж ахуй байгуулсан.
Баасанхүү -
ммхм.
Сайнжаргал -
яахав тэжээлийн гэж нэрлэгддэг болохоос биш ер нь сангийн аж ахуйн чиглэлийн л дээ. Тэгээд одоо тариа тарьдаг, багсармал тэжээл хадлан бэлтгэдэг, аан тэжээлийн ургамал тариалдаг тийм одоо чиглэлтэй, хадлан авдаг тийм чиглэлтэй одоо аж ахуйнууд 12 том одоо аж ахуй байгуулсан. Сангийн аж ахуй л гэсэн үг.
Баасанхүү -
ммхм.
Сайнжаргал -
аан 13 жижиг дунд одоо үйлдвэр байгуулсан байгаа юм. Баянцогт, Угтаал гээд л одоо, Салхит, Тэс гээд л одоо ингээд тэр чинь томоохон үйлдвэрүүд энэ социализмын үед материал техникийн бааз бэхжүүлэх энэ аяны хүрээнд байгуулагдсан томоохон үйлдвэрүүд одоо ажиллахгүй л байна л даа.
Баасанхүү -
ммхм.
Сайнжаргал -
тэжээлийн үйлдвэрүүд. Тэр чинь малын тэжээлийн одоо Баруунхараа гэхэд л бид чинь гахай шувууны тэжээл хийдэг. Өөр одоо тэр тусгай жор юугаар норм одоо орцтой тэр тэжээлийн бүх одоо тэр ингридэнтүүд одоо тэр..., тэр хольцыг одоо үйлдвэрлэж одоо тэр тэжээл хийдэг тийм юу нь..., тийм үйлдвэр байх жишээтэй. Ийм одоо ажил хийсэн юм аа. Тэгээд энэ их хөдөлмөр л дөө. Тэрнийг тэр аж ахуйнуудыг байгуулах, аж ахуй зохион байгуулалтын хувьд бэхжүүлэх асуудал болуул их том асуудал байсан. За жишээ нь одоо Шаамарын тэжээлийн аж ахуй болуул анхны томоохон аж ахуй нь. Энэ бараг одоо 300 шахам трактортой.
Баасанхүү -
ммхм.
Сайнжаргал -
хадлан жилд нэг 40 мянгаас 50 мянган тонн хадлан бэлтгэдэг. Аан бас нэг 4500 га газар..., атар газар эзэмшиж одоо бид улаан буудай нэг 2000..., 1500-2000 гад улаан буудай, за нэг 500 гад тэжээлийн ургамал..., тэжээлийн ургамал гэдэг чинь одоо нэг настай ургамал одоо жишээ нь хөх тариа, арвай, хошуу будаа, арабс одоо тэр тосны ургамал арабс, за тэгээд л одоо олон наст ургамал за яахав тэр шар буурцаг ч гэдэг юм уу одоо тэгээд л энэ тэрнийг тарьж байлаа.
Баасанхүү -
ммхм.
Сайнжаргал -
олон тосны арабс тарьж байлаа. Аан сагаг будаа буюу одоо энэ зөгий бэлчээрлүүлдэг одоо тэр будаа, гурвалжин будаа гэж нэрлэдэг тэр будааг тарьж байлаа. За тэгээд л олон наст ургамал, тэжээлийн нэг наст ургамалууд одоо тэр саргас, ерхөг, согоовор ч гэдэг юм уу одоо ийм ургамал тариалж байсан.
Баасанхүү -
ммхм.
Сайнжаргал -
тэгээд нэг нийтдээ одоо 4500 га эргэлтийн талбайтай газар тариалангийн үйлдвэрлэл явуулдаг байсан нь одоо хамгийн..., 80..., 80-аад нэг 80 оны дундаас эхлээд 80 оны..., 240 га төмс тарьсан төмсний том бригадтай. Төмсний бригад нь...,
Баасанхүү -
Шаамарын тэжээлийн аж ахуй юм байна ш дээ тээ?
Сайнжаргал -
тийн Шаамарын тэжээлийн аж ахуйн тухай би ярьж байна л даа.
Баасанхүү -
аанхан.
Сайнжаргал -
тэгээд тариа нь яахав 4,5 мянган га талбайгаас одоо 1500-2000-д улаан буудай, тэгээд бусад нь одоо тийм нэг олон наст ургамал тэжээлийн зориулалтын тэр юутай ийм юм тариалдаг байсан. Тэгээд одоо 240 га төмс тариалдаг байлаа. Үр тарианы бригад нэг удаа улсын аварга болж байсан миний ажиллаж байх хугацаанд. Аан төмсний бригад 2 удаа улсын аварга болж байсан. За тэгээд хадлангийн одоо ажил одоо улсын аюулаас хамгаалах тэжээлийн улсын нөөцөд өгч бэлтгэдэг байсан юм. Өөрөөр хэлбэл одоо тэжээлийн нөөц багатай говь хээрийн бүсийн аймгийн малыг ундлах зорилгоор энэ зудаас хамгаалах зорилгоор одоо ийм нэмэгдэл тэжээлийн бааз бий болгох зорилгоор одоо бид хөдөө аж ахуйн яаманд байхдаа энэ улсын аюулаас хамгаалах фондын цэгүүд байгуулсан.
Баасанхүү -
ммхм.
Сайнжаргал -
бараг 30 шахам цэгүүд одоо энэ 7, 8 аймагт байгуулсан. Аан тэгээд...,
Баасанхүү -
нөөцний юу?
Сайнжаргал -
тийн нөөцний цэгүүд. Тэгээд тэр нөөцөнд одоо байнгын фонд тэжээл байнгийн одоо нөөц бүрдүүлсэн. Тэрнийг одоо тэр тэжээлийн байнгын нөөц бүрдүүлэх хүртэл юу..., хүртэл одоо тээврийн зардал одоо..., зардлыг улсаас санхүүжүүлдэг болгосон. Улсын тисвөөс санхүүжүүлдэг болгосон тэр тухайн үед. Улсын төсвөөс нэлээд зардал гардаг. Тэгээд би энэ хөдөө аж ахуйн яаманд байхдаа яагаад ийм олон аж ахуй байгуулсан юм гэхээр тэр олон улсын нөөцийг одоо өөрөөр хэлбэл одоо тэжээлийн баазыг хэрэглэгчдэд нь ойртуулах одоо тээврийн зардлыг хэмнэх зорилгоор одоо Увс аймгийн Тэс ч гэдэг юм уу, Увс аймгийн Хархираа, Баян-Өлгий аймгийн Зогоонуур ч гэдэг юм уу тэгээд, Говь-Алтайн Гуулин гээд л ингээд одоо...,
Баасанхүү -
бүсчлээд.
Сайнжаргал -
бүсчлээд. За тэгээд л одоо энд чинь Баян-Өлгий рүү эндээс одоо тэжээл тээнэ гэдэг чинь одоо хол шүү дээ одо төвийн районоос тэжээл тээнэ гэх мэтчилэн. Тэгээд Увс аймгийн одоо Тэсийн тэжээлийн аж ахуй, Завхан аймгийн тэжээлийн аж ахуй, за энэ наашаа эргээд Говь-Алтайн Гуулин гээд, тэгээд наашаа эргээд одоо Завханы Тэс, тэгээд л урагшаа Төв аймгийн..., за тэр Төв аймаг, Сшхбаатар аймгийн Салхит гэдэг ювм уу тэгээд одоо Хэнтий аймгийн Хэрлэн Баян-Улаан гээд ингээд отор тэжээлийн аж ахуй гээд ингээд одоо тойроод хээрийн бүс говийн бүсийн аймгуудад, за тэгээд бас зэгсний нөөц их байсан учраас зэгс ажиж тэжээл үйлдвэрлэх, улаан буудай, зэгсний одоо хольцоор одоо тэжээл одоо эрдэс тэжээлтэй бусад одоо тэжээлийн ургамал хольж байгаад одоо хадлан өвс тэжээл үйлдвэрлэх үйлдвэрүүд одоо бас байгуулсан.
Баасанхүү -
ммхм.
Сайнжаргал -
тэр Өмнөговь аймгийн Улаан нуур Баянхонгор аймгийн Адгийн Цагаан нуур ч гэдэг юм уу, Увс аймгийн Тэсд байдаг юм уу, Ховд аймгийн Булганы тэжээлийн үйлдвэр ч гэдэг юм уу ингээд тэжээл их олон үйлдвэр..., тэр би түрүүн хэллээ ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Сайнжаргал -
олон үйлдвэрийг тэгж одоо байгуулсан. Тэгээд ингээд одоо төвийн районоос одоо энэ чинь энэ одоо өөрөөр хэлбэл энэ одоо Булганаас одо Булганы..., Булганд Баян нуурын тэжээлийн аж ахуй гэж тэжээлийн аж ахуй байгуулж. Булганаас тийшээгээ өвс хадахад бол арай ойр.
Баасанхүү -
ммхм.
Сайнжаргал -
аан тэгээд одоо тэр жишээ нь одо Баян-Өлгий аймгийг Ногоон нуураас хангах жишээтэй. Увс аймгийг Тэсийн тэжээлийн аж ахуйгаас хангах жишээтэй. Ховд аймгийн Буянтын тэжээлийн аж ахуйгаас хангах жишээтэй. Ингээд одоо ойртуулаад тэр аж ахуйнуудыг байгуулсан л даа ер нь.
Баасанхүү -
ммхм.
Сайнжаргал -
за тэгээд Шаамарт болуул одоо яахав..., Шаамар, тэгээд энэ ч бараг нэг жил 72 мянган тонн өвс бэлтгэж байсан 70-аад онд. Тэр аж ахуй байгуулсан нь 1969 онд Шаамарын тэжээлийн аж ахуй байгуулсан. 687 онд Чойрын мал аж ахуйн машинт станцыг наашаа станцын хадлангийн бригадыг нааш нь нүүлгээд Дархнаар төвлүүлээд ингээд намар нь Шаамарт ирүүлээд. Тэгээд яахав тэрнээс өмнө 1968 онд энд найрамдал нэгдэл гэж байсан. Тэгээд ер нь тэр томоохон аж ахуй байгуулах зорилгоор энэ нэгдлийг..., нэгдэл ч яахав бас тэр чинь бас сангийн аж ахуй болж байсан. Тэр бас нэг тийм үйл явц л даа.
Баасанхүү -
ммхм.
Сайнжаргал -
тэгээд Сэлэнгэ аймагт чинь ерөөсөө 2-хон нэгдэл байсан. Найрамдал, Бургалтай гэсэн 2 нэгдэл байсан юм. Тэгээд тэр нэгдлийг Зүүнбүрэнгийн сангийн аж ахуйд нийлүүлээд тэгээд одоо оронд нь одоо Шаамарын тэжээлийн аж ахуй гэж 1968 онд хадлангийн механикжсан бригад..., юу механикт станц нэртэй 69 орнд тэжээлийн аж ахуй гэж байгуулсан тийм одоо түүхтэй л дээ.
Баасанхүү -
ммхм.
Сайнжаргал -
за тэгээд тэжээлийн аж ахуйн тухай би түрүүн товч ярьж байгаад тэр урагшаа бас юм тодруулах хэрэгтэй байсан учраас хөдөө аж ахуйн яамны аж үйлдвэрлэлээс би яриад одоо тэжээл хадлангийн хэлтсийн ажил төрлөөс би яриад уналаа л даа.
Баасанхүү -
ммхм.
Сайнжаргал -
тэхдээ одоо болуул Шаамарынхаа тухай ярихад энэ одоо тэр хадлан тэжээл бэлтгэх тэр ажил болуул бас одоо чиглэлийнх нь гол ажил байсан л даа Шаамарт бол.
Баасанхүү -
ммхм.
Сайнжаргал -
би энэ дээр одоо ирж ажилласан чухамдаа нэг ирж ажилласан 68 оноос ирж ажилласан улсууд чинь одоо 60 хүрээд л явчихлаа пенсинд гарч ирээд.
Баасанхүү -
ммхм.
Сайнжаргал -
пенсээ тогтоолгоод гараад яахав 55-аас одоо трактор барьж байсан улсууд чинь 55 наснаас юунд одоо..., өндөр настны тэтгэвэрт гардаг болсон шүү дээ бас нэг 5 жилийн дутуу яахав хүнд хөдөлмөр учраас.
Баасанхүү -
аанхан.
Сайнжаргал -
тийн. Тэгээд одоо ер нь 55, 60 гараад үхэцгээсэн бүгдээрээ бараг ихэнх нь. Тэгээд ч одоо 1992 оноос аж ахуйн нэгж их томоохон одоо сангийн аж ахуй, тэжээлийн аж ахуй бол ер нь том гэж ярьдаг бүхэлд нь одоо татан буулгаад тараасан шүү дээ.
Баасанхүү -
ммхм.
Сайнжаргал -
тэгээд одоо жижиг жижиг энэ компани момпани болгоод тэр талын нэг тараагаад одоо тэр социализмын одоо техник баазыг устгасан ийм одоо түүхтэй. За тэгээд энэ хугацаанд чинь бид их ажил хийсэн л дээ. Тэгээд яахав дээ 23 жил..., 23, 24 жил одоо ажилласан тэжээлийн аж ахуй.
Баасанхүү -
ммхм.
Сайнжаргал -
тэжээлийн аж ахуй байгуулагдсан нь энэ жил 40 жилийн хувьд бол 40 жил болж байгаа юм.
Баасанхүү -
аанхан.
Сайнжаргал -
энэ бас одоо 40 жилийн ажилласан 40 жилийн түүх болуул одоо миний энэ ажилтай холбоотой юм. Энэ тэжээлийн аж ахуйн одоо буурь суурин дээр бид чинь одоо тэгээд нийгмийн өөр байгуулалтанд одоо шилжиж зах зээлдийн нийгэмд одоо шилжиж байгаа, өөр одоо төрийн өөр тогтолцоонд шилжиж байгаа ийм одоо бас онцлог одоо үйл явц одоо болж өнгөрч байгаа юм л даа.
Баасанхүү -
ммхм.
Сайнжаргал -
тэгээд тэжээлийн аж ахуйн одоо гол үйлдвэр болох хадлан дээр хадлангийн ажилд би түрүүн хэлсэн үү бараг 300 шахам трактор, одоо дугуйт трактор ажилладаг байлаа.
Баасанхүү -
ммхм.
Сайнжаргал -
иймд одоо хадлангийн 6-10 бригад, хадлангийн 6-12 салаа зарим жтлд яахав бригадуудын гээд салаагаар зохион байгуулагдана.
Баасанхүү -
салаа гэдэг нь бас нэг юу..., бүлэг үүсгэж байна уу тээ?
Сайнжаргал -
тийн бүлэг, одоо ажлын бүлэг. Одоо өөрөөр хэлбэл хадлангийн нэг бригад нэг 20-27 трактортой байхад салаа болуул нэг 8-12 трактортой байх жишээтэй.
Баасанхүү -
аан.
Сайнжаргал -
тэрнийг одоо өвсний ургацын байдал, одоо газрын гарч гэсэн үг шүү дээ.
Баасанхүү -
аанхан.
Сайнжаргал -
ургацын байдал, за тэгээд одоо тэр талбайн одоо хэмжээ дамжаа янз бүрийн байдлаас одоо зохион байгуулалт бас одоо тэр ажил одоо хэр зэрэг зохион байгуулагдаж чадаж байна вэ, хэр зэрэг юутай..., механикжсан тэр бригад салаад хэр зэрэг туршлагатай хүмүүс тэнд ажиллаж байна вэ гэдгээр одоо 2 туршлагатай хүн байхад 2 салаа зохион байгуулаад өгчих жишээтэй. Энэ 10 гаруй трактортой салааг чи энэ салааг чи ахал гэдэг ч юм уу.
Баасанхүү -
ммхм.
Сайнжаргал -
ингээд янз бүрийн одоо тэр их олон талын ийм одоо байдлаас шалтгаалж салаагаар зохион байгуулагддаг. Бригадууд..., бригад бас одоо нийлүүлээд бригад болох, отряд ч болгож үзсэн. 3 одоо бригадыг нийлүүлээд отряд болгож үзсэн. Ингээд ажилладаг байсан 1979 он, 78 он, 78, 77 оноос Булган аймгийн одоо Баяннуур гэж одоо Баяннуур сум сум байгаа. Баяннуурын тэжээлийн аж ахуй гэж байсан. Булган аймгийн тэр Баяннуурын орчимд хадлангийн 2, 3 бригад одоо ажиллуулдаг байгаад сүүлд нь 1979 онд аж ахуй байгуулаад тэгээд таслаад одоо тэр...,
Баасанхүү -
аан юундаа бас..., өмнө нь болохоор Шаамарт харъяалагддаг байсан...,
Сайнжаргал -
тийн Шаамарт харъяалагддаг байсан. Тэгээд 79 оноос Баяннуурын тэжээлийн аж ахуй гэж байсан. Тэгээд тэр юу байгуулж тэр аж ахуйн даргаар Сүрэн-Ухнаа гэж одоо энэ Шаамарын тэжээлийн аж ахуйн дарга байсан Ц.Сүрэн-Ухнаа гэдэг хүн томилогдож очсон. Тэгээд би 70 оны..., тэр хүн 5 сард явсан байхад..., юу 79 оны 5 с ард, би 80 оны 1 сард энд ирсэн. Тэр хүнээс ажил хүлээж явсан.
Баасанхүү -
ммхм.
Сайнжаргал -
аан энэ нэг үүрэг гүйцэтгэж Шагдарсүрэн..., Шагдарпүрэв гэж үүрэг гүйцэтгэж байсан. Тэднээс 80 оны 1 сард ажил хүлээж авсан л даа. Тэгээд Булган аймагт одоо тэрнийгээ тэгээд аж ахуй болгоод, тэгээд яахав арай цөөрсөн л дөө манай хадлангийн бригадын тоо ч байдаг юм уу, техникийн тоо...,
Баасанхүү -
ачаалал нь бага...?
Сайнжаргал -
тийн ачаалал нь бага, тийн ачаалал нь багассан. Өөрөөр хэлбэл 50 хувь..., 10 мянган тонн өвс бэлтгэдэг байсан 60-аад мянган тонн өвс бэлтгэдэг байснаа эргээд 50 хувь 40-н хэд рүү орж ирсэн.
Баасанхүү -
аанхан.
Сайнжаргал -
за тэгээд ч одоо их олон аж ахуй энд тэнд байгуулсан учраас тэжээлийн хэрэглэгчдэд нь тэжээлийн нөөцийг хэрэглэгчдэд нь ойртуулсан учраас төрийн бодлого, төр засгийн бодлого байсан учраас одоо бид чинь бас одоо төвийн районд их хэмжээгээр өвс бэлтгэх шаардлага бас бага болсон. Тэгээд ч олон жил одоо хадлангийн талбайг өнжөөлгүй хаддаг байсан учраас бас тэр чинь одоо ургацын байдал, ургац болуул буурна шүү дээ.
Баасанхүү -
ммхм.
Сайнжаргал -
тэгээд бид чинь хадлангаа борддог байлаа. Азотын бордоо, фосдотрын бордоогоор борддог байлаа. Хадлангийн..., хадлан дээрээ олон одо тэргүүний туршлага нэвтрүүлсэн, туршлага нэвтрүүлж байсан тэр хадлан өвсийг одо зурвастай, зурваслан хадах тэр нөгөө нэг 20 метр яваад нэг 2 метр зурвас үлдээж ч байдаг юм уу одоо тэгээд л тэр чинь...,
Баасанхүү -
хадахгүй үлдээж байна гэсэн үг тээ?
Сайнжаргал -
тийн тийн хадахгүй үлдээнэ Өвсний бүтэц одоо тэр өөрчлөгдөхгүй тэр зурвасад байгаа өвс чинь тэр бусад юундаа хийсээд тэр 20 метрт...,
Баасанхүү -
тэгээд нөгөө...,
Сайнжаргал -
тийн одоо тэр бүтэц нь өөрчлөгдөхгүй сайхан...,
Баасанхүү -
дараагийн хавар ургах...,
Сайнжаргал -
тийн бүтэц нь өөрчлөгдөхгүй зурваслан хадах ч байдаг юм уу, за тэгээд одоо хадлан дээр хадланг усладаг, борддог тошин халиаж усладаг, одоо тэгээд услалтын систем байгуулж усладаг, за тэгээд цонхтой нуруу хийдэг ч гэдэг юм уу ер нь хадланг маш олон одоо зурваслан хадах ч гэдэг юм уу олон төрлийн одоо тэр туршлага нэвтрүүлсэн.
Баасанхүү -
услалтын системээ яаж хийдэг байсан бэ?
Сайнжаргал -
услалтын систем яахав дээр үеийн Хятадуудын ногоо тарьж байсан газруудад одоо гар аргаар усладаг тэр хуухин одоо системүүдийг сэргээж услалтын систем байгуулж байсан. За тэгээд ихээхэн одоо том ямар ч хөрөнгө оруулалтгүйгээр одоо тэгээд өөрснөө одоо зохион байгуулаад одоо систем байгуулж суваг шуудуу татаж систем байгуулах тошин халиах ч гэдэг юм уу тийм аргаар хадлан услаж хадлангийн ургацыг нэмэгдүүлдэг байсан. Хадлангийн хувьд болуул тийм байлаа. Тэгээд би 1990 он хүртэл одоо 90, 91, 92 оны үед чинь одоо..., 52 он хүртэл бид чинь нэг 30 мянгаас..., 35 мянгаас 45 мянган тонн өвс одоо бэлтгэдэг болоод байсан. Тэгээд одоо дараа нь мал хувьчлагдаад ирэхээр тэгээд энэ ч хэрэггүй, мал нь хувь хүнд очсон. За тэр хуучин одоо тэр бидний байгуулсан баазуудаас одоо зохих хэмжээгээр тэжээлээ авдаг, өөрснөө одоо бэлтгэдэг ийм системд одоо шилжлээ.
Баасанхүү -
ммхм.
Сайнжаргал -
ингээд одоо манай ажлын юу болуул..., зориулалт болуул өөрчлөгдсөн гэж одоо хэлж болно. 1992 оноос хойш чинь одоо бид чинь хадлан хадахаа болиод улсын тийм аж ахуй байхаа болиод.
Баасанхүү -
ммхм.
Сайнжаргал -
ингээд яахав ээ нэг бага зэрэг одоо энэ Сэлэнгийн юунд..., бас одоо тэгээд зарим жилүүдэд одоо энэ говийн аймгуудын одоо захиалгаар бага зэрэг одоо өвс бэлтгэдэг л хуучин техникүүд бас нэлээд хүмүүст одоо хувьчлагдаад оччихсон. Тийм байсан учраас тэр тийм одоо тэр техникийг одоо бас зориулалтых нь дагуу бас нэлээд хэдэн жил ашиглалаа л даа.
Баасанхүү -
ммхм.
Сайнжаргал -
за одоо ч одоо тэр улаан трактор ч бараг л байхгүй л болж байна л даа тэр чинь. За тэгээд хадлангийн ажил одоо ер нь гол ажил байсан. За тэгээд тэрнээс би түрүүн хэллээ тарианы ажил одоо тэр тариа, тэгээд л одоо тэр тэжээлийн ургамал, тариалах..., төмс тариалах..., за тэгээд бид чинь 60 гаг услалтын системтэй одоо төмсний..., юу хүнсний оноон..., одоо жимсний, жимсний одоо ургамал тарьсан л даа.
Баасанхүү -
ммхм.
Сайнжаргал -
өөрөөр хэлбэл жимсний модыг чацаргана үхрийн нүдийг одоо нэг 20-оод гад, бас нэг 20-оод гад нь..., 20 гаруй гад бараг 30 шахам гад төрөл бүрийн хүнсний ногоо..., хүнсний ногоо гэдэг нь төмснөөс гадна шүү дээ хүнсний ногооны бүх төрөл одоо жишээ нь байцаа манжин лууван сармис сонгино ч гэдэг юм уу ингээд.
Баасанхүү -
ммхм.
Сайнжаргал -
тэр жимсний мод ингээд бас тэр тухайн үед тэжээлийн аж ахуй байхад услалтын систем улсаас одоо барьж байгуулж өгсөн бидний захиалгын дагуу тийм байгаа. 1980 оноос эхлээд сангийн аж ахуй тэжээлийн аж ахуйнууд бие дааж одоо ажиллах одоо тийм шаардлага тавигдсан. Яагаад гэвэл санхүүгийн талаар одоо хөдөө аж ахуй улсаас одоо дэмжихээ болиод. Тэгээд урьд нь болуул улсын хөрөнгө оруулалтаар л бүх юмыг бий болголоо л доо 1980 оноос өмнө.
Баасанхүү -
ммхм.
Сайнжаргал -
80 оноос хойш өөрөө өөрийгөө санхүүжүүл, одоо бэлтгэсэн зүйлээ худалд, борлуул..., за яахав хураарь гаргаж өгнө л дөө улсаас.
Баасанхүү -
аанхан.
Сайнжаргал -
тэгээд олсон мөнгөөрөө өөрөө өөрийгөө санхүүжүүл, хөрөнгө оруулалтаа өөрөө хий гээд ингэсэн. Тэгээд өнөө намайг исэн жилээс л одоо байдал тийм л болсон. За бид чинь одоо тэрний төлөө л одоо үхэн хатан л ажилладаг л байлаа л даа. 80 оноос хойш гэдэг чинь 92 он хүртэл 10-аад жил бид чинь өөрөө өөрийгөө санхүүжүүлээд 10 жил ашигтай ажилласан. Тэжээлийн аж ахуйн дарга..., одоо сангийн аж ахуй гэх юм уу тэжээлийн аж ахуйн дарга..., даргын туршлага илтгэлийг аймгийн намын хорооны бүгд хуралд 1988 онд одоо тавьж байлаа.
Баасанхүү -
ммхм.
Сайнжаргал -
тэгээд бүх аж ахуйнууд миний туршлагаар одоо ашигтай, жил дарааллан ашигтай ажиллах одоо шаардлага тавьж тогтоол гаргаж ингэж ирж тэр үед. Тэгээд 1980 оноос одоо хойшоо яахав дээ тэгээд 80 он, 81, 82 он гэхэд чинь л бас л одоо яахав тэр аж ахуйгаа удирдахад бас их хүн, хүнтэй ажиллахад их хүнд байсан жилүүд л дээ. 1, 2 жилдээ болуул хэдийгээр хөдөө аж ахуйн яаманд их олон жил ажилласан, бас жоохон туршлага суучихсан, олон аж ахуй байгуулсан..., байгуулахад аж ахуй зохион байгуулахад бэхжүүлэхэд оролцсон гэж хэдийгээр яасан ч гэсэн яг бие даагаад одоо аж ахуй удирдахад одоо сум тэжээлийн аж ахуй сум бүхэлдээ л одоо бид чинь сумын нэг орлдогч даргатай л болохоос биш сум тэр чигээрээ удирддаг байсан, сургууль соёл, эмнэлэг, ясли цэцэрлэг гээд л. Тэгээд сумд тэжээлийн аж ахуйн дарга хийнэ гэдэг чинь их бас л их хүнд ажил байсан. За тэгээд яахав чармайвал бас болдог, хоёрдугаарт төр засаг, нам их тусалдаг байсан үе л дээ тэр үе чинь. Ингээд 1900-н..., манай ажил яахав гайгүй сайн эхлээд гайгүй сайн явсан л даа. Тэр их туршлагатай дарга урьд нь ажиллаж байсан тэр Сүрэн-Ухнаа гэж байсан. Одоо их олон залуучуудыг гэр бүл болгосон тэр бас нэг одоо тэр залуусын тийм хотхон болгосон 1970-н..., эн чинь 72 онд..., 72, 73 онд амлалт үүрэг авч Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн нэрэмжит аж ахуй болгох амлалт үүрэг авч. Тэр чинь одоо ардын их хурлын тэргүүлэгчийн зарилгаар Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн нэрэмжит Шаамар гэж аж ахуйг нэрлэх болсон л доо 1974 оноос.
Баасанхүү -
ммхм.
Сайнжаргал -
тэгээд би бас тэр хүний л одоо бас хөөцөлдсөн одоо ажлын нэг л дээ.
Баасанхүү -
ммхм.
Сайнжаргал -
тэгээд 79 оны дунд үе хүртэл тэр хүн одоо ажилласан. Тэхдээ одоо энэ юу болуул бас нэлээд аж ахуй зохион байгуулалтын хувьд энэ аж ахуйг болуул бэхжүүлэхэд ихээхэн одоо хүчин чармайлт гаргасан байсан л даа намайг ирэхэд. За тэрнээс хойш одоо шууд л энэ чинь ирээд л их олон асуудалтай тулгарна л даа. Жишээлбэл одоо тэр энэ сумын төв чинь одоо тэр доор энэ одоо энэ Мэрэгчүү доор байсан юм.
Баасанхүү -
аанхан.
Сайнжаргал -
энэ сумын төв 1973 онд..., 74 оны их үер болсон..., 1966 онд их үер олсон. 73 оны их үерээр энэ сургууль комбинатын оюутны байр 2 давхар байшингийн доод давхар бол бүхэлдээ усаар дүүрсэн байсан.
Баасанхүү -
хммм.
Сайнжаргал -
энэ төмөр замын хоёр тал бүүр дүүрэн устай, ус болсон..., тэгээд одоо юмаа зөөгөөд гаргаж чадахгүй зарим нь байшин дээрээ суучихсан байсан. Зарим нь яахав энэ мөрөгцөг дээр энэ чинь...,
Баасанхүү -
гараад ирсэн.
Сайнжаргал -
тийн. энэ усны тошин 63 метр өндөр тийм.
Баасанхүү -
хөөх.
Сайнжаргал -
яахав ер нь зүгээр жоохон өндөр газартаа бол 73 метр ийм өндөр юм байхгүй юу одоо өөрөөр хэлбэл Орхон голын тошин. Орхон гол чинь..., яг Орхон голын хөвөөн дээр хуучин одоо төв байсан. Тэгээд энэ төвийг одоо тэнд одоо газар байхгүй болсон. Тийм учраас одоо шинээр барилга байгууламж бариахад одоо бас төвөгтэй болж эхэлсэн л дээ нэгдүгээрт. Хоёрдугаарт одоо голын, Орхон голын голдирол усны голдирол болуул одо наашаагаа өөрөөр хэлбэл тэр хуучин төв рүү одоо байсан. Тухайн үед одоо их гол чинь бүүр..., гол мөрөн чинь Орхон, Сэлэнгэ мөрөн чинь маш их устай байлаа.
Баасанхүү -
ммхм.
Сайнжаргал -
хойгуураа тэгээд бүүр юуны сумын төвийн дундуур ус бүүр жижиг далангаар ус урсдаг байлаа. Тэр үед хур бороо ч элбэг байсан, голын ус их байсан. Тийм учраас одоо энэ сумын төвийг тэр үед наашаагаа нүүлгэх асуудал бол нэгдүгээр асуудал байсан.
Баасанхүү -
ммхм.
Сайнжаргал -
за тэр ч яахав бид шийдсэн 1970..., юу 80 оны 1 сард ирээд 80 онд судалгаа явуулаад, 81 онд асуудал боловсруулж холбогдох аймаг, хөдөө аж ахуйн яам, барилга архитектурын улсын коммис гэж байсан, тэрүүгээр оруулж 83..., 84 оноос эхлэж одоо энэ сумын төвийн шинэ барилга байгууламжийг одоо барьж эхэлсэн. Тэгээд эхлээд орон сууцны барилгууд одоо энэ нэг ч шонгүй байсан л даа энэ. Намайг ирэхэд энэ чинь нэг шон байхгүй, хуучны нэг мод байхгүй л байлаа шүү дээ. Тэгээд л одоо худгаа энэ урд одоо жишээ нь энэ худгууд байна ш дээ 3 худаг.
Баасанхүү -
аанхан.
Сайнжаргал -
худгаа энэ урд барих жишээтэй. Одоо энэ хамгийн энэ дов одоо өндөр хамгийн өндөрлөг газар.
Баасанхүү -
ммхм.
Сайнжаргал -
энэ дээр худпгаа ухуулах жишээтэй. Ингээд 83, 84 оноос эхлэж энд орон сууцны байгууламж барьж эхэлсэн.
Баасанхүү -
ммхм.
Сайнжаргал -
миний юунд одоо ажлын юман дээр бичээтэй байдаг юм 173 айлын орон сууц 1-3 өрөөтэй орон сууц, 2-3 өрөөтэй орон сууц барьж байгуулсан энэ хугацаанд. За тэгээд одоо улсын хөрөнгөөр бас одоо сумын төв учраас улсын хөрөнгөөр бас зарим байгууламж одоо жишээ нь энэ конторын байгууламж одоо жишээ нь энэ конторын барилга энийг чинь соёлын төв гэж зориулалтаар, тэгээд спортын заал, эмнэлэг, сургууль, ахуй..., юу байсан за холбоо ахуй үйлчилгээг бид аж ахуйг өөрөө барьсан.
Баасанхүү -
олсон хөрөнөгөөр тээ?
Сайнжаргал -
тийн аж ахуйн хөрөнгөөр тийн ахуйн өөрийн хөрөнгөөр. Холбоо эмнэлэг..., юу сургууль ч байдаг юм уу..., юу холбоо ахуй үйлчилгээ энэ тэрийг бид энэ орон сууцны барилгыг чинь өөрийн хөрөнгөөр барьж байгаа ш дээ одоо тэр нөгөө өөрөө өөрийгөө санхүүжүүлэх тэр жилүүд, он жилүүд байсан учраас бид нар чинь бүгдийг нь өөрийн хөрөнгөөр одоо олсон хөрөнгөөсөө одоо байгуулж...,
Баасанхүү -
өмнө нь нөгөө улсаас санхүүжүүлдэг байж байгаад яагаад өөрийнхөө хөрөнгөөр эднийг авч яв гэж шийдсэн юм бол?
Сайнжаргал -
тэгээд ер нь..., үгүй яахав ерөөсөө аж ахуйнууд байгуулаад тэр улсын хөрөнгөөр байгуулаад зохих хэмжээний техник тоног төхөөрөмж өгөөд одоо ингээд чиглэлийг нь одоо тогтоож өгөөд ингээд аялуулаад. За тэгээд...,
Баасанхүү -
хөл дээр нь зогсоож өгөөд үү?
Сайнжаргал -
хөл дээр нь зогсоож өгчихөөд тэгээд энэ чинь одоо 1900-н..., энэ чинь одоо 59 онд..., одоо энэ жил чинь атрын 50 жилийн ой шүү дээ.
Баасанхүү -
ммхм.
Сайнжаргал -
59 онд анх сангийн аж ахуй байгуулъя гэсэн. Тэгээд тэрнийг 59 оноос хойш чинь одоо 80 он хүртэл одоо их олон юмыг байгуулж олныг одоо хөдөө аж ахуйн яамны хөрөнгө оруулалтаар одоо бий болголоо ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Сайнжаргал -
тэгээд ингээд байгуулаад одоо хөл дээр нь зогсоогоод ингээд одоо чиглэлийх нь дагуу одоо улсаас улсын төлөвлөгөө өгөөд.
Баасанхүү -
ммхм.
Сайнжаргал -
төлөвлөгөөтэй ийм одоо социалист төлөвлөгөө, социализмын үеийн төлөвлөгөө хатуу төлөвлөгөө даалгавар өгөөд. Тэгээд бид авч ажиллах ийм чиглэл одоо үр тарианы үнийг тогтоогоод өгчихнө.
Баасанхүү -
ммхм.
Сайнжаргал -
тэгээд тэр үнээр нь л нөгөө үйлдвэрлэсэн одоо будаагаа борлуулах жишээтэй төмс хүнсний ногоо ч гэдэг юм уу одоо тэгээд борлуулах жишээтэй. Тэгээд тэр орлогоороо тэр сайн ажилласан тэр орлогоороо одоо өөрөө өөрийгөө санхүүжүүлэх, ажилчдынхаа цалин, шагнал урамшууллыг олгох, за тэгээд барилга байгууламж хөрөнгө оруулалтаа хийх ийм систем одоо байлаа.
Баасанхүү -
аанхан. Ингэж өөр дээр нь нөгөө нэг хариуцлагыг өгсөн нь ажлын үр дүнд яаж нөлөөлсөн бэ? Сайнаар нөлөөлсөн үү?
Сайнжаргал -
тэр болуул одоо үнэхээр улсын ч бодол нэгдүгээрт, хоёрдугаарт хүмүүсийг одоо тэр нийгмийг одоо нийгмийн тэр тийм аж ахуйн томоохон нэгжийг улсын томоохон нэгжийг бие дааж ажиллуулах маш одоо зөв бодлого байхгүй юу тэр.
Баасанхүү -
ммхм.
Сайнжаргал -
тэгэхгүй бол улсаас тэжээгдээд л одоо ёстой нөгөө ам руугаа халбагаар хоол хийлгээд иддэгтэй л адилхан одоо тийм л юм байхгүй юу.
Баасанхүү -
ммхм.
Сайнжаргал -
тийм учраас одоо маш их хатуу. Одоо ямар сайндаа л 1900-н..., одоо манайх болуул одоо 10 жил 80 оноос..., за яахав 78..., 1988 онд аймгийн намын хорооны бүгд хуралд 10 жил ашигтай ажилласан гэхээр 78 оноос ингээд 10 жил жил дарааллан ашигтай ажилласан. Ашигтай гэдэг чинь одоо зардлаа давсан одоо орлогыг ашиг гэдэг шүү дээ.
Баасанхүү -
ммхм.
Сайнжаргал -
тэгээд тэр ашигтай ажилласан. Тэгээд тийм туршлага илтгэл тэр аймгийн намын хорооны бүгд хурал гэдэг чинь, аймгийн намын хороо гэдэг чинь бидний толгой дээр байгаа хамгийн одоо том байгууллага.
Баасанхүү -
ммхм.
Сайнжаргал -
одоо нам маш хүчтэй..., Монгол ардын хувьсгалт нам маш их хүчтэй байх үед одоо тэр товчоо намын хорооны бүгд хурал гэдэг чинь одоо том хурал байгаа шүү дээ. Одоо биднийг байх уу, байхгүй юу гэдэг асуудлыг одоо хэдийгээр төв хорооны мэдлийн боловсон хүчин ч гэсэн тэр аймгийн намын хороо л мэднэ шүү дээ.
Баасанхүү -
ммхм.
Сайнжаргал -
тэгээд тийм хурлаар орж байхав. Тэхлээр тэр болуул одоо зөв бодлого. 80 оноос хойш улсаас одоо авсан томоохон арга хэмжээ болуул бие дааж ажиллуулах, өөрөө өөрийгөө санхүүжүүлэх ийм одоо шинээр байгуулахын юмыг болуул улс хөрөнгө гаргана л даа.
Баасанхүү -
ммхм.
Сайнжаргал -
нэгэнт байгуулчихсан аж ахуй зохион байгуулалтыг бол бэхжүүлсэн, бүх юмыг нь хангаалд өгчихсөн ийм үед болуул тэр ашигтай одоо салбарууд, олон одоо салбарууд ашигтай салбарт өрсөлдүүлэх олон салбар бас салбараа тэлэх, ажлын байр нэмэгдүүлэх гээд л ингээд олон талын ач холбогдол тэнд байсан л даа тэр өөрөө өөрийгөө санхүүжүүлэх, бие дааж ажиллуулах тэр одоо томоохон одоо зорилт үүрэг даалгаварууд бол тухайн үед бол их томоохон асуудал байсан.
Баасанхүү -
ммхм.
Сайнжаргал -
за тэгээд 1980 онд би чинь одоо энэ юуны..., одоо сумын одоо асуудал ярьж байгаад тэгээд эргээд одоо зарим зүйл рүү эргээд давхиад орж байна. Тэгээд сум 1900-н..., яахав 1983 оноос бол одоо энэ урд талд нэг байшин байгаа тэр барьж эхэлсэн юм.
Баасанхүү -
за.
Сайнжаргал -
ингээд 84..., тэгээд 88 он..., 88 он..., бас за 90 гээд ингээд 92 он хүртэл одоо их олон жил бас энэ сумыг эндээ одоо олон барилга байгууламж барьж бид одоо тэгээд дээшээгээ нүүж байсан л даа.
Баасанхүү -
ммхм.
Сайнжаргал -
тэр ерөөсөө сумын одоо шинэ төвийг байгуулсан хэрэг л дээ. За тэрэнд чинь одоо орон сууцны барилга байгууламж гэж нэг тийм..., юу орон сууцны барилга байгууламжийг өөрснийхөө хөрөнгөөр холбоо ахуй үйлчилгээг бид өөрсний хөрөнгөөр аж ахуй..., өөрсний хөрөнгөөр нэгэнт сумын дарга аж ахуйн дарга байсан учраас тэр хөрөнгийг чинь тэр сумын одоо аж ахуйн олсон хөрөнгийг одоо бас зохих хэмжээгээр чиглүүлэх ийм бодлого бас тэнд байсан. Техникомын төв барьж байгуулахад одоо тэр бас их нөлөөлж их санхүүжилтийн зарим их үүсвэрийг одоо тэр аж ахуйгаас бий болгосон. Тэгээд одоо дансандаа мөнгөтэй аж ахуй гэдэг чинь одоо томоохон асуудал байсан л даа. Дансандаа мөнгөтэй байна гэдэг чинь одоо..., тэгээд одоо банкны зээл аваад тэрнийгээ төлчихөөд дансандаа мөнгөтэй байна гэдэг болуул тэр тухайн үед аж ахуй болуул одоо баян байна гэсэн үг.
Баасанхүү -
аанхан.
Сайнжаргал -
үнэхээр одоо юу ч хийсан санасан бодсон юм биелэгддэг. Яагаад ийм их мөнгөтэй болж чадсан юм гэхээр чинь бид чинь одоо хадлангийн ажилд бас бага зардал гаргасан, тэргүүн туршлагууд нэвтрүүлсэн, тариа одоо үрийн зориулалтаар улаан буудай тарьсан, улсын үрийн нөөцөнд овв мөнгөөр арай ахиу мөнгөөр өгдөг байсан байхгүй юу.
Баасанхүү -
ммхм.
Сайнжаргал -
за тэгээд тосны ургамал арапс улсын үрийн нөөцийг бий болгосон арапс тарьж..., тосны ургамал шүү дээ одоо арапсаар тос хийж байна ш дээ одоо энэ хүнсний тос.
Баасанхүү -
ммхм.
Сайнжаргал -
за тэгээд одоо тэжээлийн олон наст ургамал бас нэг наст ургамал их үнэтэй байх үед нь бас зохих хэмжээгээр улсын нөөцөд өгөх зохиулалтаар хийж байсан өвсний витаминт гурил..., витаминт өвсний гурил гэж нэрлэдэг байсан одоо тийм нунтаг өвсийг одоо витаминтай үед нь өөрөөр хэлбэл саргас, согоовор, ерхөг, тэгээд одоо хөх тариа гэдэг юм уу ингээд одоо тэжээлийн ургамал ингээд тариад.
Баасанхүү -
ммхм.
Сайнжаргал -
тэгээд нов ногоон байх үед нь хадаад толгой...,
Баасанхүү -
аан хамгийн шим тэжээлтэй үед нь үү?
Сайнжаргал -
тийн. Тэгчихээд одоо зохиомлоор хатаагаад, тэгээд одоо ногоон ерөөсөө энэ нунтаг ногоон арц байна ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Сайнжаргал -
яг тэр шиг яг тийм яг нунтагласан ногоон арц шиг одоо тийм гурил үйлдвэрлэдэг байхгүй юу. Тэгээд тэр гурилаа одоо энэ Сүхбаатар, Баруунхараа, Дарханд тэжээлийн үйлдвэрүүд байсан. Тэр тэжээлийн багсармал тэжээлийг, хорголжин багсармал тэжээлийг баяжуулах зорилгоор...,
Баасанхүү -
ммхм.
Сайнжаргал -
уургаар баяжуулах..., юу витаминаар баяжуулах зорилгоор одоо нийлүүлдэг байсан тэр тэжээлийн тэр юуны гурил..., за тэгээд одоо ингээд хүнсний ногоо, тэр төмс..., төмсийг гадаадад гаргадаг байлаа бид чинь Оросны холбооны улсад, тэр үед Зөвлөлт холбоот улсад нийлүүлдэг байлаа шүү дээ одоо Узбек ч гэдэг юм уу одоо хаана ч гэдэг юм.
Баасанхүү -
өө за.
Сайнжаргал -
зарим жилүүдэд одоо тэд чинь бас ургац авдаг, зарим жил одоо хэрэгцээ ихээхэн гарч ирдэг байсан одоо тэр цэргийн ангиуд ч байдаг юм уу тэр Оросын холбооны..., тэр зөвлөлт холбоот улсыг гадаадад гаргадаг 240 га гэдэг чинь одоо талбай гэдэг чинь жигд 4000-6000 тонн одоо төмс хурааж авдаг байхгүй юу. 2, 3 мянган тонныг гадаадад гаргачихна, 4000 тонныг дотоодод өгчихнө. Аан тэгээд эндээ бас нэг 500 тонныг хадгалчихна үрэнд зориулаад ч гэдэг юм уу. Ингээд их олон төрлийн гахайн ферм, тахиан ферм, туулайн ферм..., аан одоо
Баасанхүү -
зөгий гэж байх уу?
Сайнжаргал -
зөгийн ферм. За тэгээд одоо ер нь бараг оролдоогүй аж ахуйн салбар байхгүй.
Баасанхүү -
ммхм.
Сайнжаргал -
бүгдийг нь оролдсон. Тэгээд заримыг нь яахав ажиллуулж чадаагүй. Энэ туслах аж ахуйн салбар гэж явдаг байсан байхгүй юу тэнчээ чинь.
Баасанхүү -
ммхм.
Сайнжаргал -
тэгээд заримыг нь яахав бид чинь бас туршлага дутахгүй юу. Малладаг хүний туршлага дутна, удирддаг би туршлага тутна. Тэгээд л тийм инээдэмтэй л юм болж байгаа юм. Туулай...., туулай туулайн ферм..., туулайг нүхэнд оруулаад алдчих жишээтэй.
Баасанхүү -
тэр нэвтрүүлсэн нөгөө тэргүүн туршлагуудын тухай ярихгүй юу? ямар ямар туршлагууд байсан бэ?
Сайнжаргал -
аан 1983 онд энэ тэжээл үйлдвэрлэдэг тэргүүн туршлага нэвтрүүлэх үзүүлэх сургууль 8 сарын 13-ны өдөр болсон юм 83 оны.
Баасанхүү -
ммхм.
Сайнжаргал -
аан өөрөөр хэлбэл би чинь 80 онд ирээд 81 онд одоо аймгийн намын хорооноос үүрэг авсан. За 2 жил бэлтгэх энэ үзүүлэх сургуульд.
Баасанхүү -
ммхм.
Сайнжаргал -
энэ 2 жилийн хугацаанд та нар одоо тэжээлийн үйлдвэрлэлд ямар тэргүүн туршлага нэвтрүүлэх бололцоо байна тэр бүх тэргүүн туршлагыг нэвтрүүл. Одоо жишээлбэл тошин халиах туршлага судал. Баруун аймаг явж Ховдо сайн халиаж байгаа, Увсад сайн халиаж байгаа, Баян-Өлгийд сайн халиаж байгаа тэрний туршлага судал.
Баасанхүү -
ммхм.
Сайнжаргал -
за суваг шуудуу тат, услалтын..., талбай усал гэдэг юм уу одоо тэгээд л одоо би түрүүн хэллээ ш дээ зурваслан хадах мадах ч гэдэг юм уу тэгээд цонхтой нуруу хийх ч гэдэг юм уу.
Баасанхүү -
аан цонхтой нуруу гэдэг нь юу вэ?
Сайнжаргал -
үгүй яахавдээ салхи орж хатаж байх нь тэр.
Баасанхүү -
аан.
Сайнжаргал -
жоохон нойтовтор өвс боочихно шүү дээ тэгээд.
Баасанхүү -
аан өвсөндөө зай гаргаж тээ?
Сайнжаргал -
тийн зай гаргаж байх жишээтэй. Тэр чинь одоо 1050 боодлоор нэг нуруу хийнэ. Өөрөөр хэлбэл 25 тонн гэж дээр үед тухайн үедээ тийм өө зүгээр тал хөндий дүүрэн л одоо өвсний нуруу л одоо босно шүү дээ энэ чинь намар.
Баасанхүү -
тийн.
Сайнжаргал -
тэгээд 81 онд тийм үүрэг аваад тэгээд 51, 82 онд бэлдээд 83 оны намар хүртэл бас бэлдээд. Ингээд бид үзүүлэх сургуульд бэлтгэж бас их амжилттэй одоо бэлдсэн их зүйлийг хийсэн. Тэр яг тэр үзүүлэх сургуулийн үед манайд чинь одоо хөх тариа, тэр судаан өвс, тэр соёо гэдэг шар буурцаг гэж буурцаг, арапс, тэгээд одоо гурвалжин будаа ч гэдэг юм уу тэгээд тэжээлийн нэг олон наст ерхөг, саргаг, согоовор ч гэдэг юм уу ингээд тэр зун чинь одоо улаан буудай ч одоо сайхан ургасан сайхан жил байсан тэр 83 онд. Тэгээд намар бид чинь тэгээд үзүүлэх сургуульд нийтдээ төв хорооны улс төрийн товчооны гишүүд Лувсанхумба дарга, тэгээд одоо хөдөө аж ахуйн яамны сайд Даш дарга..., Даш сайд, за тэгээд одоо аймгийн намын хорооны ерөнхий сайд, аан одоо Гунгаадорж дарга, тэгээд аймгийн намын хорооны нэгдүгээр дарга нар, аймгийн дарга нар аймгийн ардын дипутатын хурлын гүйцэтгэх захиргааны дарга нар, за тэгээд одоо төв аймгийн одоо аж ахуйн дарга нар, аан хөдөө аж ахуйн яамны мэргэжилтэн, баахан сурвалжлагч нар гээд ингээд машинтай нэг хэсэг баахан улсууд, аан хоёр вертолет хөлөглөсөн дарга нар, одоо нисдэг тэрэг хөлөглөсөн дарга нар..., одоо манай энэ эндээс энэ Манжийн уул гэж одоо энүүхэн энд байдаг энэ 3, 4 км.
Баасанхүү -
за.
Сайнжаргал -
тэгээд Орхон голоос салбарласан тийм одоо нэг гол байгаа. Тэр Манжийн голоос дээшээгээ ус татаад 73 метр өндөр авчраад тэнд усан сан байгуулаад тэр голоос. Тэр усан сан руу ус татаад. Тэгээд тэнд манай 240 га төмсний талбайны 100 орчим га нь тэр дээр энэ аймгийн наад талын Дэвдээд, за өөрөөр хэлбэл Дэвсгээж. Манай Дэвсгээж гээд одоо байгаа ш дээ одоо авгай мод гэж хүмүүс нэрлээд байгаа тэр ээж мод.
Баасанхүү -
ммхм.
Сайнжаргал -
ээж модны наад талын талбайд тэнд ус тэгж аваачсан байхгүй юу.
Баасанхүү -
ммхм.
Сайнжаргал -
тэр мөн л одоо тэр үзүүлэх сургуулийн хүрээнд зохион байгуулагдсан ажил яг төмс услах тэр услалтын системд. Тэгээд тэр системийн дээр одоо надаа зураг мураг нь байна л даа.
Баасанхүү -
ммхм.
Сайнжаргал -
2 вертолеттой бууж ирээд тэр улсууд. Тэгээд л манай жимс..., тэр доор нь одоо тэр жимсний талбайтай байсан. Доор нь хүнсний ногооны үр байсан. Тэнд төмс..., тэгээд тэднийг танилцаад л тэнд услалтын системийг үзээд. Тэгээд энэ төв рүү ирээд тэргүүн туршлагын үзэсгэлэн гаргасан байсан төв дээр.
Баасанхүү -
ммхм.
Сайнжаргал -
тэгээд тэргүүн туршлагын үзэсгэлэн үзээд, тэгээд өвсний витаминт гурилын цех үзээд. За тэгээд одоо яваад одоо энэ хөдөлмөрийн баатар болсон Дампилийн..., сүүлд нь хөдөлмөрийн баатар боллоо тэр Дампил гэж одоо манай хадлангийн нэг салааны ахлагч, сүүлд нь адуучин байсан нөхөр.
Баасанхүү -
ммхм.
Сайнжаргал -
тэрний одоо салаанд ирээд Арангатын наад талд очиж үзсэн. Аан энэ Арангат гээд энэ урд даваа байна ш дээ.
Баасанхүү -
за.
Сайнжаргал -
тэгээд тэр давааны наад энгэр дээр одоо хөдөлмөрчдийг одоо хадлангийн бригадын гол хаддаг талбай нь тэр л дээ. Тэгээд тэрний өвс 8 сарын 10-н..., 18 юм байна. 8 сарын 18 гэдэг чинь одоо жинхэнэ л эд ажлын үе л дээ, одоо намрын жинхэнэ эд ажлын үе л шүү дээ.
Баасанхүү -
ммхм.
Сайнжаргал -
тэгээд тэрнийг үзээд тэгээд явсан юм аа. Тэгээд тийм одоо тэргүүн туршлагууд одоо тэр хадлангийн юм үзэхдээ л бидний тэр бүх хадлангийн ажилд нэвтрүүлсэн тэргүүн туршлагыг бүхэлд нь үзсэн хэрэг. Аан энэнд одоо тэр тэргүүн туршлагын юу..., тэргүүн туршлагын үзэсгэлэн гаргахдаа тэр хууль дүрмийн хүрээнд тэр улсын одоо тэргүүн туршлага нэвтрүүлэх тэр үзүүлэх сургуулийн одоо зорилт, тавьсан зорилтын хүрээнд хийсэн ажлыг бүхэлд нь тэргүүн туршлагын юунд тэр үзэсгэлэнд тавьсан байсан байхгүй юу.
Баасанхүү -
ммхм.
Сайнжаргал -
тэгээд тэрнийг үзээд тэгээд ерөнхийд нь тэгээд бас нэг хэд хэдэн..., одоо танилцаад тэгээд буцаад явцгаасан л даа. Онгоцондоо сууж аваад тэд чинь буцлаа.
Баасанхүү -
ммхм.
Сайнжаргал -
тэгээд намар нь ажил..., тэгээд их олон газар явцгаасан л даа тэд чинь ветролеттой одоо тэр их олон аж ахуйнуудаар гол нь тэжээлийн аж ахуйнуудаар явсан, сангийн аж ахуйгаар ч явсан байх. Тэгээд тэжээл үйлдвэрлэх ямар тэргүүн туршлага байна, газар тариалангийн үйлдвэрт ямар тэргүүн туршлага нэвтрүүлж байна вэ гэдгийг л одоо тэд чинь бөөнөөрөө үзсэн хэрэг. Өөрөөр хэлбэл бүх аймагт л одоо ямар тэргүүн туршлага нэвтрүүлж болох вэ гэдгийг л одоо сонгож үзэж яваа улсууд.
Баасанхүү -
ммхм.
Сайнжаргал -
тэгээд тэр үзүүлэн сургуульд бид чинь нэгдүгээр байр эзэлсэн юм.
Баасанхүү -
ммхм.
Сайнжаргал -
тэгээд одоо намар нь шагнал урамшил янз бүрийн юм мөнгөн шагнал диплом янз бүрийн юмаа л одоо бид намар нь одоо 9 сард байна уу 10 сард байна уу тэгээд би үзүүлэх сургуулийн дүнгээ авсан. Тэгээд тэргүүн туршлага үндсэндээ одоо тэр л боллоо.
Баасанхүү -
ммхм.
Сайнжаргал -
тэгээд тэрнээс хойш тэр туршлагыг цааш нь одоо үргэлжлүүлж байх ёстой.
Баасанхүү -
ммхм.
Сайнжаргал -
нийгэм өөрчлөгдтөл үргэлжлүүлэх одоо үүрэгтэй л ажилласан л даа.
Баасанхүү -
ммхм. Тэр нийгэм өөрчлөгдсөн нь одоо энэ тэжээлийн аж ахуйд яаж нөлөөлөв? Бас 92 он гэдэг чинь харьцангуй удаан тэссэн юм биш үү гэж би бодлоо. 90 онд нийгэм солигдсон. Ихэнх нөгөө нэг үйлдвэрүүд чинь нийгэм солигдсоны дараа л тэгээд задарсан байна ш дээ. Тэгээд нөгөө 92 онд яасан гэхээр харьцангуй удаан байсан юм шиг санагдаж байна. Та энэ талаар юу гэж боддог вэ?
Сайнжаргал -
тэр яахав дээ ер нь 90 оноос 92 оны хооронд одоо бид чинь зарим фермерийн аж ахуй маягтай болгоод. Тэгээд...,
Баасанхүү -
жоохон өөрчлөлт хийгээд үү?
Сайнжаргал -
тийн өөрчлөөд, тэгээд заримыг нь одоо бригад..., юу бүрэн биш хариуцлагатай компани болгоод.
Баасанхүү -
аанхан.
Сайнжаргал -
тийн ингээд одоо 92 он гэхэд л одоо бүхэлд нь бүрэн одоо тэр бүрэн биш хариуцлагатай компани 5, 6 болсон. Тэгээд энд тэнд тэжээлийн аж ахуйд ерөнхий аграноми хийж байсан одоо инженер хийж байсан ч байдаг юм уу одоо тэгээд л эдийн засагч хийж байсан бүх л одоо тийм тэжээлийн аж ахуйд л удирдах ажил хийж байсан бүх улсад л одоо тэгээд л компани байгуулж өгөөд бүрэн биш хариуцлагатай компани байгуулж өгөөд нэгийг нь нягтлан бодохоор, нэгийг нь даргаар тавиад л тэгээд бие даагаад ажиллаа гээд ингээд тараасан хэрэг шүү дээ.
Баасанхүү -
ммхм.
Сайнжаргал -
аан энэ чинь одоо тэр үе чинь засгийн бодлого одоо хувьчлал явуулж аж ахуй нэгжүүдийг одоо өөрчлөх, татан буулгах одоо тэр бодлогийн хүрээнд хөдөө аж ахуйн яам их олон газар туршлага судлаад. Тэгээд 1990 оноос юу..., Баянцогтын сангийн аж ахуйг одоо Төв аймгийн Баянцогтын сангийн аж ахуйг 53 нэгж болгож тараасан юм 53 нэгж. Тэр том аж ахуй 53 нэгж болохоор үнэхээр л үнсэн товрого болгож байгаа хэрэг шүү дээ..., байсантай л адилсан.
Баасанхүү -
ммхм.
Сайнжаргал -
тэгээд тэр чинь одоо хэдэн жил ажиллаад ажиллаж чадсангүй тэгээд л тарсан. Тэгээд Баянцогт байхгүй.
Баасанхүү -
хммм.
Сайнжаргал -
тэр сум нь үлдсэн. Ер нь тэгээд социализмын материал техникийн баазыг болуул устгана гэсэн л бодлого байсан л даа, тэр ер нь их буруу бодлого байсан. Тэрнийг болуул арай жоохон өөрчлөөд тэрнийг барьж аваад эвдэх асуудал бол байж болохгүй л байсан. Одоо жишээлбэл Бямбасүрэн энэ тэр чинь одоо засгийн газрын ерөнхий сайд байлаа. Аан Ганболд одоо энэ халзан Ганболд.
Баасанхүү -
аанхан.
Сайнжаргал -
Да.Ганболд.
Баасанхүү -
тийн.
Сайнжаргал -
одоо нэгдүгээр орлогч шадар сайд байлаа. Тэгээд тэр хоёр чинв өдөр болгон л энэ одоо аж ахуй нэгжлийг өөрчлөө..., юу энэ сангийн аж ахуйг тараа гэсэн ийм шаардлага тавьдаг байж байгаад л тэгээд л тийм л болголоо шүү дээ. Тэгээд хөдөө аж ахуйн яамны нөхдүүд бас л тэрнийг их арай л өөр байдлаар, өөрөөр хэлбэл нийгмийг устгахгүйгээр нийгмийн одоо өмч хөрөнгийг эвдэж сүйтгэхгүйгээр өөрчлөлт орж чадсан болуул..., Хятад шиг орж чадсан болуул, зах зээлд Хятад шиг орж чадсан болуул бид чинь одоо өдийд маш сайн хөгжих байсан. Бид чинь бараг одоо зах зээлд ороод 10-аад жил болоход социализмын үеийн одоо тэр 1990 оны үеийн юмыг 10-аад жил болоход одоо эргээд үйлдвэрлэж чадахгүй одоо 20 жил..., одоо 20 жилийн ой хийгээд явж байна ш дээ. Одоо тэр тэрнийг хэрэглэж чадахгүй одоо жишээлбэл мянга..., 1,200,000 га талбайтай газар тариалангийн үйлдвэрлэлийг бид чинь устгаад. Сая одоо яав 240,000 гад л одоо үр тариа тарьдаг болоод.
Баасанхүү -
ммхм.
Сайнжаргал -
өөрөөр хэлбэл зургааны нэгт нь тарьдаг болоод тэгээд гаднаас гурилаа будаагаа тээдэг болсон шүү дээ энэ чинь 20 жил. Тэгээд одоо энэ жилээс эхлээд 2 жил дотор атрын 3 дахь аяныг зохион байгуулагдаад ингэж л одоо устахгүй байх ёстой байсан л даа. Арай өөр байдлаар шилжих ёстой.
Баасанхүү -
ммхм.
Сайнжаргал -
тэгээд Баянцогтыг 53 нэгж болгоод үрэн таран хийчихээд яг ийм байдлаар та нар хувьчил гээд ингэсэн байхгүй юу.
Баасанхүү -
ммхм.
Сайнжаргал -
тэгээд бид чинь ч бас одоо яахав арай гайгүй Шаамарын 6 компани гэдэг чинь гайгүй. Яахав 53 компани болгоогүй л дээ. Нөгөө 53 нэгж болгоогүй 6 болгосон. Тэхдээ тэр үед чинь өө шинэ тогтолцоонд ороход банкны хүү өндөр. Банкнаас жоохон зээд аваад л тэгээд л зөвхөн хүүнд нь одоо суучихаж байгаа юм. Тэр чинь банкны хүү чинь сарын 10-н хэдэн хувь. 10 хувиас 14 хувь орчим байлаа ш дээ.
Баасанхүү -
хөөх.
Сайнжаргал -
өөрөөр хэлбэл муу бодогддог юм. Нэг жилд..., жилд л нэг удаа хадлан авдаг болуул энэ чинь авсан зээлээ төлөхгүй болуул яг одоо зээл 2 дахин нэмэгддэг байсан байхгүй юу. өөрөөр хэлбэл авсан зээл чинь 2 дахин...,
Баасанхүү -
хөөх тийм гэрээтэй.
Сайнжаргал -
тийн тэр банк ч тийм байсан байгаа юм. Тийм хүүтэй байдаг байсан байхгүй юу банкны хүү. Тэгээд хүүнд баригдаад бүгд няд бодохгүй юу. ер нь тэгээд аж ахуйн жижиг нэгж гэдэг чинь авсан зээлийнхээ хүүд баригдаад одоо аж ахуйн тэр бүрэн бус хариуцлагатай компаниуд болон бидний эхлэж байгуулсан тэр компаниуд чинь одоо бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд өөрөөр хэлбэл одоо дансандаа мөнгөггүй компаниуд чинь бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд банкнаас зээл авч ажлаа эхэлнэ шүү дээ.
Баасанхүү -
ммхм.
Сайнжаргал -
тэгэхлээр чинь хөдөө аж ахуйн банк чинь ардын банк энэ тэр гээд Ардын банк гээд байлаа ш дээ одоо сүүлд хөдөө аж ахуйн банк..., тэгээд тэр үеийн одоо тэр банкууд чинь аан одоо 1990 оноос хойш өгсөн зээл болуул сарын 10-14 хувийн хүүтэй. Өөрөөр хэлбэл 12 хувь гэхэд л 12 сарын дараа авсан 1 сая төгрөгөө 2 сая төгрөг болгож авна шүү дээ. Одоо энэ чинь сар сарынхаа хүүгээ төлүүлээд л явсаар байгаад тэгээд тийм.
Баасанхүү -
хмм
Сайнжаргал -
тэглээ ч бид чинь нэг л..., жилд нэг удаа л тариа тарьж ургац авдаг. Аан дараачийн хавар одоо 10 сард ургацаа хураасан бол 8 сард..., 8 сараас 10 сарын хооронд ургацаа хураасан бол дараачийн жилийн 8-12 сард..., төлж чадаагүй бол тэгээд л дараачийн жил хүртэл хүүг нь төлөөд явна шүү дээ. Тэгээд тэгж аж ахуйн нэгж зохион байгуулалтгүй болоод ирэхээр, ингээд тэрээгээд хаячихлээр тэгээд дмпуурч байгаа юм байхгүй юу. Тэгээд л тэр нийгэм сөнөж байгаа нь тэр.
Баасанхүү -
ммхм.
Сайнжаргал -
тэгээд дампуурлаа гэсэн үг. Тэгээд тэрнийг бодолцохгүйгээр..., одоо жишээлбэл 1990 онд хаврын тариалангийн тухай үзүүлэх сургууль хийгээд. Одоо өөрөөр хэлбэл Цагаантолгойн сангийн аж ахуйд үзүүлэх сургууль хийгээд. Тэгээд бүх сангийн аж ахуйн дарга нар, бүх сангийн аж ахуйн намын хороодын дарга нар бүх ардын хянан шалгах үйлдвэрчин эвлэлийн хороодын дарга нар, одоо тэгээд л хадлан тарианы бригадын дарга нар ч гэдэг юм уу ингээд бүгд оччихсон нэг том үзүүлэх сургууль хийгээд. За энэ хаврын тариа ингэж явуулна, хадлан тэжээл ингэж бэлтгэнэ гэсэн ийм томоохон одоо юу хийгээ..., семинар сургууль хийгээд. Тэгээд тэр сургууль дээр Ганболд оччихоод тэгж байсан юм. Тэхээр зэрэг ерөнхий сайд Бямбасүрэн Ганболд хоёр байсан гэж би сая хэллээ ш дээ.
Баасанхүү -
аанхан тийн.
Сайнжаргал -
ганболд оччихоод за энэ социализмын үеийн одоо энэ услалтын систем..., цагаа тулахаар сангийн аж ахуй дээр одоо 53 бригад гэдэг..., бригад гэдэг том услалтын тийм системийн том одоо юу байсан байхгүй юу тэр машин.
Баасанхүү -
ммхм.
Сайнжаргал -
одоо услалтын машин. 53 тийм том машинтай. 2000 га услалтын системийг өө энийгээ одоо хэмх цохиод металд ачуул гэж байсан байхгүй юу. энэ бол бидэнд хэрэггүй байсан. Тэгээд бид чинь одоо нөгөө сангийн аж ахуйн хуучин дарга нар чинь маш их дургүйцэж байсан. Үгүй одоо чи мэддэг юм биш наадах чинь энд чи мултарч болохгүй. Тэгээд л одоо Ганболдтой тэгж одоо бид чинь бараг л одоо барьцалдаж авахдаа хүрч тэгж байсан юм. Тэгээд тэртэй тэргүй нийгэм устлаа л даа. Нийгэм ч устлаа, материал техникийн бааз ч устлаа. Одоо яг л нүдэн дээр байсан бүх юмыг л устгаж байгаа юм чинь. Ер нь зүгээр одоо яахав гайгүй бас нэг нийгэм өөрчлөгдөөд гайгүй болсон юм болуул байдаг юм байгаа юм. Одоо одоо өмч хувьчлал бол хичнээн будлиантай, хичнээн луйвар болов. Цэнхэр цаасаар яаж хуурав. Цэнхэр цаасыг ямар улсууд худалдаж авав. 400-аад компани аваад ашиг орлогоо одоо дибидэнт гэж байдаг одоо тэр хувьцаа гэж хэлдэг шүү дээ.
Баасанхүү -
ммхм.
Сайнжаргал -
тэгээд тэрнийгээ өгөхгүй одоо өгч байгаа компаниудаа бараг л алах шахуу байна ш дээ. Бүгд л луйвар хийгээд л аваад л тэр цэнхэр цаасаар тэр том том компани эзэмшээд л тэгээд Жийп унаад л гарсан. Ах дүүдээ компаниа шилжүүлээд л тэгээд авсан хүн нь эсвэл гадаадад гараад л, тэгээд банк дампууруулаад одоо юу болов. Ингээд ирэхлээр бид чинь одоо зах зээлийн нийгэмд шилжихдээ тун буруу бодлогоор шилжсэн дээ. Ийм л одоо юм болсон.
Баасанхүү -
ммхм.
Сайнжаргал -
тэгээд одоо тэрнийг чинь одоо бид чинь тэгээд одоо биеэр туулаад гарлаа шүү дээ.
Баасанхүү -
таныг ажиллаж байх үед одоо ямар..., ажлын ямар ямар бэрхшээлүүд гардаг байв? Яаж яаж шийдэж байв тэр асуудлуудыг? Ямар амжилтууд гаргав?
Сайнжаргал -
за яахав ер нь зүгээр аж ахуйг удирдсан хүн болуул эхлээд одоо яаж одоо ажиллуулах вэ, яаж тэр аж ахуйдаа ажиллаж байгаа хүн зоныг цалин хөлстэй, материал хангамж сайтай ажиллуулах вэ. Өөрөөр хэлбэл би ерөөсөө л ард түмний сайн сайхны төлөө л одоо нийгэм байх ёстой гэсэн одоо ийм одоо социалист нийгмийн үеийн ч одоо бас лөндөр зорилт шүү дээ одоо.
Баасанхүү -
ммхм.
Сайнжаргал -
ер нь одоо эцсийн эцэст л ард түмнийхээ сайн сайхны төлөө л одоо улс нийгэм амьдрах ёстой гэсэн одоо ийм л байгаа ш дээ одоо. Тэгээд тэгэхлээр одоо ер нь яавал одоо тэгээд ашиг орлоготой аж ахуйг удирдах вэ гэсэн ийм л нэгдүгээр асуудал одоо тавигддаг юм.
Баасанхүү -
ммхм. Хамгийн том асуудал...,
Сайнжаргал -
тийн хамгийн том асуудал. Тэгээд тэр зорилтыг бид биелүүлсэн тухай эргээд ерөнхийдөө болуул түрүүн хэлчихлээ зүгээр ер нь жишээлбэл одоо 1980 онд 1 сард ирээд одоо өвөл яг одоо зуд болж байсан үе, 80 оны зуд гэж бас тэмдэглэгдсэн зуд байдаг. Их олон мал хорогдсон одоо тийм зуд байдаг юм.
Баасанхүү -
ммхм.
Сайнжаргал -
тэгээд тэр зудтай жил байсан. Манай тэжээлийн аж ахуйн мал нэг 12 мянган мал байсан. Тэгээд бод нэлээд олон. Одоо өөрөөр хэлбэл үхэр хэлээн олон тийм малтай. Тэгээд л одоо тэгээд өвөл зуд болоод бас их олон мал үрэгдүүлж байсан. Тэр юуны..., ерөөгийн гол дээр. Аа энэ сумын төвийн орчим, тэгээд л одоо байнга л аймаг орон нутгаас төлөөлөгч явна, сумын төлөөлөгч явна. Тэгээд л эхэндээ ч одоо тэр хадлангийн бригад салаатай ажиллаж байсан одоо тэргүүний улсуудыг одоо тэнд төлчнөөр гаргана. Мал тэжээхэд одоо услахад бордоход тэжээхэд одоо туслалцуулна.
Баасанхүү -
ммхм.
Сайнжаргал -
тэгээд тэр өвлийг болуул тэгээд хавартай золгуулж байгаа юм. Тэрнээс өмнө одоо бид чинь яаж үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх вэ гэдэг асуудал байсан. Тэгээд 80 он..., 80 онд..., 80 оноос эхлээд газар тариалангийн одоо ерөөсөө энэ Улаан буудай үр тарианы үйлдвэрлэлийг их түлхүү үйлдвэрлэх нь зүйтэй гэсэн ийм асуудал одоо боловсрогдож сумын намын хорооны товчоонд танилцуулагдаад. За ингээд тэр лүү ажлаа чиглүүлсэн. Энэ 81 оноос энэ Тохойн слигоз техник гэж байдаг юм энэ Буриад ассесэрт.
Баасанхүү -
ммхм.
Сайнжаргал -
Увс ардын наад талд Тохой гэж байдаг. Тохойн силгоз техник гэдгээс К700...,
Баасанхүү -
силхуаз аа?
Сайнжаргал -
силгоз.
Баасанхүү -
аан.
Сайнжаргал -
тийн тэр силгоз гэдэг нь силёз гозастванниегэсэн үг л дээ.
Баасанхүү -
ммхм.
Сайнжаргал -
тэр силгоз техник..., өөрөөр хэлбэл хөдөө аж ахуйн техникийн том бааз л даа.
Баасанхүү -
ммхм.
Сайнжаргал -
тэр хөдөө аж ахуйн техникийн Тохой гэдэг газар байгаа юм Тохойн силгоз техник гээд. Тэндээс хоёр К700 авсан. Тэр үед чинь одоо газар тариалангийн үйлдвэрт К700 гэдэг машин одоо тэр том трактор одоо нэвтэрч байсан үе л дээ. Нэвтрээд бас нэлээд 2, 3 жил болчихсон байсан. Бас зарим нь Т150, К700 гэдэг тракторууд одоо гол том ажлыг нугалдаг байсан.
Баасанхүү -
ммхм.
Сайнжаргал -
тэгээд тэндээс 81 онд хоёр К700..., энийг бас л өөрснөө худалдаж авна ш дээ. Тэгээд хоёр К700 аваад. За тэгээд зүүдэг юм нь бас байхгүй чиргүүлтэй хоёр К700 аваад. Баян-Өлгий аймгийн Цагааннуурын дамжлага бааз дээрээс очиж анжис, одоо 7 корпустай анжис байдаг юм.
Баасанхүү -
ммхм.
Сайнжаргал -
анжсыг нь аваад. Аан тэндээс бас нөгөө энэ хөрс сийрэгжүүлдэг юу..., сийрүүлэгч ингээд авдаг.
Баасанхүү -
ингээд ингээд цохиод яваад байдаг тээ?
Сайнжаргал -
тийн тийм хавдаг одоо бас тийм сийрүүлэгч хоёрыг авсан..., тэр анжис хоёрыг авсан. Ингээд 81 оноос эхлээд л бид одоо тэр 4500 га гэдгийн 3000 гад..., за яахав 1,5 мянган га хуучин одоо бас эдлэхийн талбай болж байсан юм..., юу энэ үр тарианы үйлдвэрлэлд.
Баасанхүү -
аанхан.
Сайнжаргал -
аан тэгээд дээр нь 3000 га газар атар эзэмшсэн. 2 жил..., 2 жилд л одоо эзэмшсэн хэрэг. Өөрөөр хэлбэл одоо Ерөөгийн гүүрээс наашаа тэр талбай, энэ наашаа Арангатын даваанаас нааших талбайд нэг атар эзэмшиж үр тарианы үйлдвэрлэл явуулсан. Үр тарианы үйлдвэрлэл гэдэг нь түрүүний миний хэлдэг одоо тэр олон төрлийн одоо улаан буудай зэргийн олон төрлийн тарьсан тэр юу. За тэгээд л одоо тэр чинь одоо анх атар газарт боловсруулаад ингээд яахад чинь ургац ч их өндөр байлаа. За тэгээд л одоо төмсний хэмжээ, төмс тариалах хэмжээ нэмэгдүүлсэн. Тэгээд тэжээлийн тэр арапс энэ тэрээс эхлээд л одоо тэр тэжээлийн нэг олон наст ургамал, тэр тэжээлийн ургамалууд чинь их үнэтэй. Тэгээд л үрийн зориулалтаар л тарина гэдэг чинь маш их үнэтэй. Одоо борлуулж тэндээс овоо мөнгөний эх үүсвэр бий болгосон л доо.
Баасанхүү -
ммхм.
Сайнжаргал -
тэгээд ч одоо тэрнээс хойш 80 оноос хойш чинь жил болгон хадлангаа нэмэгдүүлэхгүй аль болохоор улс чинь бага..., арай жоохон бага болгоод. Тэгээд одоо тэр баруун аймгууд тэр хэмжээг одоо жилээс жилд л одоо арай багасгасан л даа.
Баасанхүү -
ммхм.
Сайнжаргал -
төрийн бодлогоор явж байхгүй юу тэр нь зохицуулагдчаад.
Баасанхүү -
за.
Сайнжаргал -
тэгээд нэгэнт тэр үндсэн үйлдвэрлэл бага болоод ирнэ гэдэг чинь өөр туслах аж ахуй ашигтай туслах аж ахуй одоо эрхлэх асуудлууд сайн байсан байхгүй юу. тэгээд түрүүн миний хэлдэг их олон аж ахуй, туслах аж ахуй дотор зөгий болуул одоо..., бал бол одоо үнэтэй байлаа.
Баасанхүү -
ммхм.
Сайнжаргал -
мал аж ахуйн..., мал аж ахуйг бид болуул одоо ер нь тун одоо их анхаарч өөд нь татахгүй бол болохгүй. 1990он, 91, 92 он гэхэд чинь бид чинь одоо 12 мянган малыг чинь 18 мянга болгосон, болгож өсгөсөн байсан юм. За тэгээд одоо жишээ нь мал гэхэд л одоо үржил сэлгэцийн ажлыг л сайжруулах хэрэгтэй шүү дээ, мал үржил сэлгэцийн ажил гэдэг чинь одоо подвор одвор гээд одоо шилж сонгот..., одоо өөрөөр хэлбэл шилж сонголт хийдэг. Аан яахав сайныг нь шилээд мууг нь одоо баранклаад одоо хүнсэнд хэрэглээд явна гэсэн үг шүү дээ. Тэгээд жишээлбэл одоо үржил сэлгэцийн аян гэхэд л одоо миний үед одоо жишээ нь хуц, хонины эцэг мал одоо хуцыг тэр үед чинь хамаагүй одоо хөдөө аж ахуйн яамны зөвшөөрөлгүй л..., хөдөө аж ахуйн яам бараг зөвшөөрөл өгөхгүй, хамаагүй одоо эцэг мал энд тэндээс авч болохгүй тийм байсан юм. Тийн, одоо жишээ нь Увс..., би тэгээд яахав яам надад би нэгэнт яаманд ажиллаж байсан болохоор бас яам нэлээд одоо дотно байлаа ш дээ их ажилд тусалдаг байсан. Тэгээд яамны туслалцаагаар Увс аймаг..., юу Баян-Өлгий аймгийн Улаанхус сумаас 50 ууцан сүүлтэй улаан хуц, Говь-Алтай амгийн одоо 30 цагаан ухна одоо тэр микром багатай ноолууртай..., ноолуур гардаг.
Баасанхүү -
аанхан.
Сайнжаргал -
аан тэр Увс аймгийн Хяргас сумаас 30 улаан ухна бас л одоо тэр микром багатай одоо ноолуур гардаг тэр их хэмжээний ноолуур гардаг микром багатай ноолуур гардаг. За тэгээд ямаа хонь хоёроо болуул эцэг малыг нь ингээ сольж байгаа юм.
Баасанхүү -
ммхм.
Сайнжаргал -
энэ Сэлэнгийн үүлдэр гэж бас нэг үүлдэр гарсан байсан юм тэр үед одоо юуны..., үхрийн.
Баасанхүү -
ммхм.
Сайнжаргал -
аан тэр үүлдрээс бас нэг 2, 3 бух одоо үхэртэй, за тэгээд одоо энэ Торойнсогуул гэж одоо энэ морин завод энэ Зэдий аймаг Оросын холбооны улс одоо Зөвлөлт холбоот улсын энэ Буриад СССР-ийн аймгийн Торойнсогуул гэдэг газраас одоо азарга..., тэгэхэд азарга би одоо яг л одоо болуул хурдан удмын л азарга авах байсан. Би махны чиглэлийн азарга авсан. Амар байж байгаа юм байхгүй юу.
Баасанхүү -
гэхдээ бас тэнд нөгөө нэг мах нийлүүлэх юу нормын хэмжээнээс болсон уу тэр?
Сайнжаргал -
үгүй яахав ээ тэр тэрнийгээ ч би олигтой ч юм болгож чадаагүй. Тэгээд авсаны дараа хэдэн жил болоод өнөө зах зээл болоод ирэхээр тэгээд унагачихаж байгаа нь тэр шүү дээ.
Баасанхүү -
аан унагачихаж байгаа байх тээ?
Сайнжаргал -
тэгээд л уначихаж байгаа юм. Тэгээд эцэг малыг солиод 1983, 1984 онд за тэгээд одоо малчдыг сайн малчин одоо..., ер нь сайн малчинтай л байж байж одоо малыг болуул нийгмийн малыг одоо онд оруулдаг, өсгөдөг үржүүлдэг сайжруулдаг байлаа шүү дээ тэр чинь.
Баасанхүү -
ммхм.
Сайнжаргал -
бас залхуу одоо тэгээд мал маллаж мэдэхгүй юмнуудыг үйлчлэхээс өөр арга байхгүй. Үйлчлээд нэг тэжээмэл хүн гарна шүү дээ. Тэр Сайнжаргалд хэлээрэй тэр мах явуулаарай бид турж үхлээ гэж хэлнэ шүү дээ тэр чинь. Тэгээд би бас нэг зохих ажил олох хэрэгтэй. Тэхдээ туслах аж ахуйн салбар луу л голдуу тэднийг тавьж байсан, гахай шувуу ч гэдэг юм уу тэр жирийн одоо яг мал..., яг одоо суурь мал маллах асуудал бол..., их хэцүү шүү дээ.
Баасанхүү -
мал нөгөө олгоогүй байна тээ?
Сайнжаргал -
тийн. тэхлээр тэр юу бол Увс, Ховдод, Баян-Өлгий аймгийн хүмүүс маш их хариуцлагатай одоо их хөдөлмөрч улс байдаг ш дээ. Тэндээс одоо малчин элсүүлж авах жишээтэй.
Баасанхүү -
ммхм.
Сайнжаргал -
тэгээд л одоо тэр нийтдээ 20-н хэдэн суурь, 23, 25..., бод малтайгаа нийлээд 30 орчим суурь байхад л суурийн ахлах малчин, туслах малчин гээд байхад одоо нэг их бас л их том, мал аж ахуйн бригад гэдэг чинь их том айл байх шүү дээ.
Баасанхүү -
ммхм.
Сайнжаргал -
одоо нэг..., одоо нэг 60, 70 малчин байх жишээтэй.
Баасанхүү -
нөгөө Шаамарын тэжээлийн аж ахуйн дотор мал аж ахуйн бригад байна ш дээ тээ?
Сайнжаргал -
тийн мал аж ахуйн..., тийн тэр аж ахуйн дотор мал аж ахуйн бригадтай. Тэгээд мал аж ахуй гэхэд л бид чинь одоо үржил сэлгэцийн ажилд тэгж анхаараад.
Баасанхүү -
ммхм.
Сайнжаргал -
малыг болуул одоо тэгээд ер нь өмч хувьчлал хүртэл ямар ч байсан малыг болуул одоо ер нь бүрэн одоо сайжруулж байх жишээтэй зөвхөн мал гэхэд л.
Баасанхүү -
ммхм.
Сайнжаргал -
за тэгээд л газар тариалангийн үйлдвэрлэл тийм, хадлан гэхэд тийм ч гэдэг юм уу одоо ингээд л одоо бүх л одоо юмнуудыг чинь нэг бүрчлэн л одоо тэр ашиг орлоготой аж ахуйн нэгж тэр одоо жижиг салбар бий болгохын тулд бие дааж одоо өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг одоо бие дааж. Тэгээд одоо аж ахуйн тооцоотой тооцоо нэвтрүүлэх ийм одоо зорилготой одоо тэр ажлыг бол зүтгүүлсээр байгаад л бид чинь болуул одоо ашигтай сайн ажилладаг байсан. Тийм учиртай л даа.
Баасанхүү -
ммхм.
Сайнжаргал -
тэгээд яахав ер нь зүгээр энэ ажил үйлийг бүтээх чинь одоо хүн шүү дээ. Хүн гэдэг одоо хүн зонд одоо тэгээд л гол үүрэг хүлээдэг л одоо бүтээж байгаа шүү дээ.
Баасанхүү -
ммхм.
Сайнжаргал -
тэгээд одоо яахав зүгээр ер нь гол үйлдвэрлэл одоо хадлан дээр чинь манайхан одоо мал ашигаа юуг нь амжилттай гарч 1969 оноос хойш 1973 он гэхэд нэг хөдөлмөрийн баатар төрсөн Намжилийн Лувсандорж гэж. Аан 1989 он гэхэд дахиад нэг хөдөлмөрийн баатар төрсөн Гончигийн дампил гэдэг.
Баасанхүү -
ммхм.
Сайнжаргал -
за тэгээд бас нэг гавъат механикжуулалч бий болсон.
Баасанхүү -
ммхм.
Сайнжаргал -
1990 оны үед ингээд одоо улсын 1-ээс 10 удаагийн аварга бригад салаа бий болсон. 1-ээс улсын 10 удаагийн аварга болно гэдэг чинь том асуудал шүү дээ улсад жил болгон шалгарна гэсэн үг. Аан тэр 20-н хэдэн жилийн хугацаанд чинь одоо 10 удаа варга болчихно гэдэг чинь, улсын аварга болчихно гэдэг чинь одоо том амжилт байхгүй юу тэр хамт олонд.
Баасанхүү -
ммхм.
Сайнжаргал -
за тэгээд ерөөсөө бүх бригад салаа улсын аварга. Ямар ч байсан нэг удаа тэр 20-н хэдэн жилд л одоо нэг салбар бол нэг удаагийн аварга болсон байгаа.
Баасанхүү -
ммхм.
Сайнжаргал -
тэгээд 1-5 удаа, 5-10 удаа ч гэдэг юм уу тийм хамт олон. Тэгээд одоо яахав улсын аварга одоо..., одоо ч гэсэн улсын аварга шалгаруулна ш дээ одоо тариалан ч гэдэг юм уу, ногоочин ч гэдэг юм уу одоо улсын аварга шалгаруулж л байна. Жилд одоо бол бас нэг хэдэн хүнийг шалгаруулдаг шүү дээ нэг 5 хүн ч юм уу 7 хүн ч юм уу.
Баасанхүү -
ммхм.
Сайнжаргал -
тэгээд одоо тэгээд ер нь аж ахуйчууд энэ суманд чинь одоо ингээд тооцоо гаргахад улсын 60 гаруй аварга байна.
Баасанхүү -
хөөх.
Сайнжаргал -
аварга төрсөн байгаа юм.
Баасанхүү -
ммхм.
Сайнжаргал -
тэрнээс яахав дээ бурхан болсон улсууд байна л даа. За тэрний одоо 60 гаран аварга улсын аварга төрсөн энэ хугацаанд. Тэгээд одоо хөдөлмөр болуул ихээхэн одоо чамбай амжилттай л явж байна гэсэн үг шүү дээ. Тэгээд одоо тэр Ганбаатар гавъатаас гадна тэгээд л төрийн одоо одон медалиар шагнагдсан хүн болуул олон байх жишээтэй..., байх жишээтэй ийм л юм. Тийм л одоо амжилттай байсан юм даа.
Баасанхүү -
ммхм за баярлалаа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.