Sainjargal


Basic information
Interviewee ID: 990325
Name: Sainjargal
Parent's name: Bat
Ovog: Ordos
Sex: m
Year of Birth: 1941
Ethnicity: Halh

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: retired, worked for Agriculture Ministry
Belief: Buddhist
Born in: Sagil sum, Uvs aimag
Lives in: Shaamar sum (or part of UB), Selenge aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
education / cultural production
foreign relations
herding / livestock
travel
politics / politicians


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Баасанхүү -

За та хөдөө аж ахуйн салбар луу одоо яаж орсон, яаж энэ мэргэжлийг эзэмшсэн, яагаад сонгосон талаараа ярьж өгөхгүй юу?

Сайнжаргал -

Тэр 1961 онд 10-р анги төгсөөд тэгээд яахав тэр хөдөө аж ахуйн дээд сургуульд л хуваарилагдсан л даа.

Баасанхүү -

ммхм.

Сайнжаргал -

хуваарь авсан. Тэгээд хөдөө аж ахуйн дээд сургуульд шинээр байгуулагдсан инженер механикын салбар факультет гээд салбар шинээр байгуулагдсан байсан юм. Тэгээд бидний урд талд нэг жил оюутан элсүүлчихсэн. Аан бид 2 дахь оюутан. Тэгээд одоо уг нь их сайн сурлагатай сайн толгой одоо бэлдэх ёстой гээд ийм их хатуу шалгалт малгалттай юм байсан л даа. Тэгээд яахав биднийг бэлтгэсэн юм аа.

Баасанхүү -

ммхм.

Сайнжаргал -

тэгээд нэгэнт одоо хөдөө аж ахуйн дээд сургуульд элссэн хүн чинь тэгээд хөдөө аж ахуйг тэгээд л одоо 66 онд төгсөөд л, тэгээд хөдөө аж ахуйд...,

Баасанхүү -

хуваарилагдаад.

Сайнжаргал -

тэгээд хөдөө аж ахуйд хуваарилагдаад л ажиллана. Социализмын үед чинь ажлын байр нь бэлэн.

Баасанхүү -

ммхм.

Сайнжаргал -

тийшээ оч гээд хуваарилчихна яамны боловсон хүчний хэлтэс. Тэгээд ямар ажиллаж байна вэ гээд хяналт тавина тэр чинь бас.

Баасанхүү -

ммхм.

Сайнжаргал -

тэгээд хөдөө аж ахуйд анх одоо энэ Шаамарын сургууль комбинат гэж би түрүүн хэлсэн ш дээ.

Баасанхүү -

аан тийн.

Сайнжаргал -

тэр инженер багш болж тэр сургуулийн..., тэр чинь одоо тэр сургууль комбинат бас нэг энэ чинь атрын 50 жил..., 53 жилийн түүхтэй ийм атрын 1-р аян эхлэхэд өөрөөр хэлбэл 1959 онд атрын 1-р аян эхлэхэд тэр Архустай, Шаамар гэсэн 2 сургуульт комбинат улсын хэмжээнд нөгөө техникч механикжуулагчид бэлтгэж өгч байсан байхгүй юу.

Баасанхүү -

аанхан.

Сайнжаргал -

тэгээд тэрний нэг нь одоо энэ бидний урд..., одоо би хоёулаа ирсэн. Бас нэг Сүхбаатар гэж одоо надтай хамт төгссөн инженер, бас надтай хамт увс аймгийн..., би ч Увс аймгийн хүн л одоо Сэлэнгэ аймаг руу ирж томилогдож ирж байна гэсэн үг шүү дээ.

Баасанхүү -

тийм байна.

Сайнжаргал -

тийм учраас томилогдож ирж байна гэсэн үг. Тэгээд тэр бид хоёр ирсэн тийм. Биднийг ажиллахаас өмнө болуул Оросын мэргэжилтэн бас байсан энэ сургууль комбинатад. Тэгээд яахав дунд мэргэжлийн багш нар бас олон жил онол практик заачихсан одоо дунд мэргэжлийн багш нар байсан. Тэгээд инженер хоёр инженер багш нэмэгдэж байсан үе л дээ 1966 оны 7 сарын 21 ний өдөр л ирж ажил авсан одоо багш болсон. Тэгээд л одоо хөдөө аж ахуйд тэгээд л хүчин зүтгэсэн хэрэг.

Баасанхүү -

ммхм.

Сайнжаргал -

тэгээд багш гэдэг чинь одоо яахав бас онолоо заана бас дадлага заана. Тэхдээ дадлагыг дандаа дунд мэргэжлийн улсууд нь заадаг. Онолыг болуул дандаа дээд мэргэжлийн улсууд бид хоёроос эхлээд зааж эхэлсэн. Тэгээд бидний дараагаас одоо олон багш ирж байх жишээтэй.

Баасанхүү -

ммхм.

Сайнжаргал -

инженерийн анги төгссөн улсууд багш болоод л тэгээд л сургууль ч өргөжөөд байх, олон ч сангийн аж ахуй байгуулах..., байгуулсан. Тэгээд одоо механикжуулалт маш их хэрэгтэй болсон. Тэгээд л гадаад дотоодод бэлдэж эхэлсэн тэр үед, атрын 1-р аяны үед манайхан дотоодод бэлдсэн. 2-р аяны хүрээнд чинь одоо гадаад дотоодод техникийн сургуулиудад маш олон залуучууд явуулж бэлтгэлээ ш дээ.

Баасанхүү -

ммхм.

Сайнжаргал -

энэ ялан гуяа одоо энэ тэжээлийн аж ахуй их олон байгуулж байх үед бид чинь одо дотоодод маш их олон хүн сургасан. Аан Оросоос механикжуулагч одоо Зөвлөлт холбоот улсаас авч хадлан бэлтгэдэг байлаа ш дээ зарим газруудад. Тэр одоо жишээ нь Хэрлэн Баянулаан..., юу Хэрлэн, Гэгээнсав, Шаамар, Хүдэр гээд л одоо Салхит, Сүхбаатар аймгийн ингээд одоо олон газар бид чинь шинэ эж ахуй байгуулж механикжуулалт дутагдалтай.

Баасанхүү -

ммхм.

Сайнжаргал -

хэдийгээр гадаад дотоодод олныг бэлтгэж байсан ч гэсэн Оросууд одоо авчирч Зөвлөлт холбоот улсаас механикжуулагч авчирч намар одоо ажиллуулдаг байлаа ш дээ бас нэг тодорхой хугацаанд тэр 70-аад оны сүүл рүү тэр аж ахуйнууд байгуулаад ирэхээр одоо механикжуулалт хаа хаана болохоор хэрэгтэй болоод ирсэн үед болуул тэгдэг байлаа. Сангийн аж ахуйд ч өгдөг байсан, тэжээлийн аж ахуйд ч өгдөг л байлаа.

Баасанхүү -

ммхм.

Сайнжаргал -

тэгээд л хөдөө аж ахуй ерөөсөө тэгээд л би чинь 66-68 он хүртэл энэ тэр одоо механикжуулагч, тракторч, комбайнч бэлтгэх одоо энэ ажилд 68 оноос хойш тэжээл үйлдвэрлэлийн асуудал бол одоо гарчихсан.

Баасанхүү -

ммхм.

Сайнжаргал -

тэгээд 12 жил зүтгэсчихсэн хэрэг яаманд.

Баасанхүү -

ммхм.

Сайнжаргал -

12 жил болохоор тэгээд нийт хөдөө аж ахуйн жинхэнэ одоо мэргэжлийн л одоо хөдөө аж ахуйн ажилтан шахуу боллоо ш дээ. Тэгээд л одоо тэр аж ахуйг аваад гараад. Тэгээд аж ахуйд чинь одоо бид чинь, бид чинь хичнээн жил..., бас нэг одоо тэгээд сум аж ахуй чинь өнөөдөр хүртэл 1980 оноос өнөөдөр хүртэл одоо ажиллаж байна шүү дээ.

Баасанхүү -

ммхм.

Сайнжаргал -

би одоо гадаанаа бас хашаан дотроо жимсний мод тарьчихсан, бас хүнсний ногоо тарьчихсан ингээд чацарганы талбайтай, үхрийн нүдний талбайтай, хүнсний ногооны талбайтай, тэр хөдөө бас нэг 2 га газар ногоо тарьж байгаа.

Баасанхүү -

ммхм.

Сайнжаргал -

2 га газартай. Тэгээд энэ чинь одоо энэ гавъяаныхаа амралтанд гарчихсан гээд одоо тэтгэвэрээ идчихээд зүгээр хэвтэж одоо би боллоо гээд хэвтэж болохгүй бас л үлгэр дуурайлал болж одоо энэ нийгэмд бас нэг тодорхой хэмжээгээр юм бүтээж, энэ Шаамарыханд бас үлгэр дуурайлал болж аж ахуйн дарга хийж..., дарга хийхэд ямар байдаг юм би залуудаа хийгээгүй ажлаа л одоо гавъаныхаа амралтанд гарсан пенсинд гарсан одоо энэ үедээ хийж одоо..., хийж байна.

Баасанхүү -

ммхм.

Сайнжаргал -

энэ улсуудад харуулж байна.

Баасанхүү -

ммхм.

Сайнжаргал -

энэ нэгдүгээрт одоо ер нь үзэг барьж одоо тэр дарга хийж одоо их олон жил болсон тэр цагаан гарыг одоо тэр шороотой жинхэнэ өөрийнхөө биеэр одоо бас зохих хэмжээгээр үлгэр дуурайлал болж байна гэсэн үг шүү дээ би чинь.

Баасанхүү -

аанхан. Та одоо хөдөө аж ахуйн салбарын үйл ажиллагааны талаар ярьж өгөхгүй юу? Энэ ерөнхийдөө нөгөө улс орон даяар нөгөө хөдөө аж ахуйн яаманд ажиллаж байсан юм чинь тээ?

Сайнжаргал -

тийн. хөдөө аж ахуйн яам социализмын үед, социалист нийгмийн үед хөдөө аж ахуйн яам болуул одоо хөдөө аж ахуйн салбарыг удирдаж хөгжүүлэх ийм үүрэгтэй ажилладаг байсан юм.

Баасанхүү -

ммхм.

Сайнжаргал -

тэгээд шууд одоо гар бие оролцоод орчихдог ийм байсан юм. Одоо бол бид тариа тарихгүй, бид хадлан авахгүй гэж яриад байна ш дээ одоо энэ яам одоо жишээ нь.

Баасанхүү -

газраас уу?

Сайнжаргал -

тийн судалгаа.., үгүй ээ тэр яахав та нар өөрснөө тарь, өөрснөө хадлангаа хад. Бид бол судалгаа хийнэ, бодлого боловсруулна гээд ингээд сууж байгаа ш дээ энэ нөхдүүд одоо болуул.

Баасанхүү -

ммхм.

Сайнжаргал -

тухайн үед болуул тийм юм байгаагүй. Бүүр одоо зохион байгуулаад оруулаад. Нэг аж ахуй би жишээлбэл одоо Эрдэнэсантын тэжээлийн аж ахуй байгуулаад Эрдэнэсантын МАМ станцыг 1968 онд татан буулгаад. 1969 оноос эхлээд Эрдэнэсантын тэжээлийн аж ахуй гэж юм байгуулаад. Тэгээд 69..., 70..., 69 онд байгуулсан юм чинь 70, 71 оноос эхлээд их улаан буудай тарь эхэлсэн юм тэднийх. Тэгээд хавар нь одоо энэ Дарханд байгаад Балдандорж гэж төв хороонд хөдөө аж ахуйн яамны газар тариалангийн хэлтэст байсан юм тэр Балдандорж гэж. Би тэжээлийн хэлтэст байсан. Бид хоёр нэг нь агрономсын инженер. Намрын тариа..., юу хаврын тариа тариулаад тэр Эрдэнэсантын тэжээлийн аж ахуйг..., барилга байгууламжийг одоо зөвлөлт холбоот улсын хөрөнгөөр байгуулаад тэгээд түлхүүрийг нь өгсөн. Потключов объект гэж тэр үед нэрлэдэг байсан Оросууд сумын төвийг барьж өгөөд.

Баасанхүү -

ммхм.

Сайнжаргал -

аж ахуйн төвийг барьж өгөөд тэгээд түлхүүрийг нь гардуулдаг байсан тийм улирмаар одоо Оросын тэр трестийн..., трест тэр аж ахуйн төвийг барьж өгөөд. Тэгээд тэр жил нь одоо будаагаа тарьж эхэлсэн байхгүй юу баахан шинэ техник аваад ирчихсэн.

Баасанхүү -

ммхм.

Сайнжаргал -

механикчууд туршлагагүй, тэнд ажиллах улсууд туршлагагүй ийм байсан үед хөдөө аж ахуйн яам 2 хүнээ явуулаад хаврын тариа тариулаад, намрын ургац хураалгаж байгаа юм байхгүй юу.

Баасанхүү -

ммхм.

Сайнжаргал -

тэгээд тэр Балдандорж бид хоёр очиж байх жишээтэй. Тэгж л одо тэр хөдөө аж ахуйд тэгж одоо тусалдаг байсан үе хөдөө аж ахуйн яам. Өө тэр чинь тэр жил хавар одоо газраа хагалаад урд жил нь хийчихсэн уринш байсан уринш.

Баасанхүү -

ммхм.

Сайнжаргал -

хавар нь газраа хагалаад бас тарьсан. Өө тэр атар газар байсан учраас тэр жил ч одоо их сайхан жил байсан юм уу ямар өндөр ургац авсан бэ гагаас 28 центр ургац авч байсан юм тэр үед.

Баасанхүү -

ммхм.

Сайнжаргал -

яахав нэг 15, 14 өгсөн газар байгаа л даа хаврын тариа хаврын хагалгааны үед болуул арай бага уринштай бол тийм их өндөр ургац авч байсан. Тэгж л хөдөө аж ахуйн яам одоо хөдөө аж ахуйн байгууллагаа тэгж удирддаг байлаа.

Баасанхүү -

ммхм.

Сайнжаргал -

тэгээд одоо яахав бас тийм их олон хүн ч хөдөө аж ахуйн яаманд ажиллаагүй л дээ цөөхөн хүн байсан. Одоо жишээ нь тэжээлийн хэлтэс гэхэд л тэжээл хадлан бэлтгэх хэлтэс гэхэд л бид 4 хүнтэй байх жишээтэй. Нэг нь хэлтсийн дарга, 3 нь мэргэжилтэн байх жишээтэй.

Баасанхүү -

ммхм.

Сайнжаргал -

тэгээд одоо газар тариалангийн хэлтэс гэхэд чинь бас нэг 6 хүнтэй ч байдаг юм уу. Нэг нь хэлтсийн дарга тэгээд 5 хүн одоо өдөр шөнөгүй л ажилладаг байсан. Тэгээд л одоо тийм л үе дээ.

Баасанхүү -

ммхм.

Сайнжаргал -

механисацын хэлтэс механикжуулагч..., юу инженер механикын хэлтэс гэхэд нэг 8 хүнтэй ч байдаг юм уу. Нэг нь хэлтсийн дарга ч гэдэг юм уу. Тэгээд одоо нлээд олон хэлтэстэй байсан. Тэгээд их ч олон байхгүй байсан. Тэхдээ л яг ингэж ажилла, ийм байдлаар ажилла гэдгийг одоо бүүр яг дээрээс одоо зааж одоо зааварлаж одоо ажилд нь оролцож, тэр үүрэг даалгавар биелэгдээгүй тохиолдолд хариуцлага тооцож ингэж ажилладаг байсан яамны сайдын тушаалаар. Өөрөөр хэлбэл төв хорооны улс төрийн товчооноос гаргасан одоо даалгавар ч гэдэг юм уу, сайд нарын зөвлөлийн даргын одоо дэд даалгавар, Цэдэнбал даргын биечилсэн даалгавар гэдэг юм уу.

Баасанхүү -

ммхм.

Сайнжаргал -

тэгээд л одоо энэ хөдөө аж ахуйн яамны сайдын даалгавар ч гэдэг юм уу тушаал ч гэдэг юм уу ингээд л гарчихна. Нэг тэрнийг чинь одоо нэг ном ингээд би ч аж ахуйн дарга болоод ирэхээр тэр номнуудыг ингээд тавьчихсан. Тэр одоо тэр ном судар тавьчихсан одоо тэгж ажилла гэсэн. Тэгээд тэрийгээ удирдахад тийм л байлаа шүү дээ тэр үед.

Баасанхүү -

ммхм.

Сайнжаргал -

тэгээд л тэрний одоо тэр дээрээс тавьсан үүрэг даалгаварууд одоо биелүүлэх социалист орнуудын севийн одоо орнуудын хэмжээнд л бүх юмаа одоо хөдөө аж ахуйн яам одоо зохион байгуулдаг байлаа шүү дээ.

Баасанхүү -

ммхм.

Сайнжаргал -

бид чинь хөдөө аж ахуйн яам манай тэжээл хадлан бэлчээрийн хэлтэст байхад бид чинь Зөвлөлт холбоот улсын зээлийн хөрөнгөөр одоо тэжээлийн бааз бэхжүүлэх энэ аяныг зохион байгуулсан л даа тэжээлийн баазыг зээлийн хөрөнгөөр.

Баасанхүү -

ммхм.

Сайнжаргал -

тэгээд одоо бид чинь 2 автобааз байгуулсан. Тэжээлийн үйлдвэрийн эрдэм шинжилгээний хүрээлэн байгуулсан тэр тухайн үед.

Баасанхүү -

ммхм.

Сайнжаргал -

аан бас одоо тэгээд тэр тэжээлийн олон үйлдвэр аж ахуй байгуулсан гээд одоо тэр түрүүн хэлдэг юмнууд тэгээд тэжээл үйлдвэрлэлийн салбарыг бүхэлд нь бие даалгаад томоохон салбар болгож хөгжүүлсэн.

Баасанхүү -

ммхм.

Сайнжаргал -

бидний одоо ажиллаж л байсан үед байхгүй юу. Ингээд хөдөө аж ахуй, за тэгээд газар тариалангийн үйлдвэрлэл гэхэд чинь одоо үр тарианы сангийн аж ахуйнууд олон байсан байна, хөдөө аж ахуйн яаманд одоо зохион байгуулсан ажил. Тэгээд одоо мал аж ахуй...,

Баасанхүү -

ммхм.

Сайнжаргал -

малыг чинь одоо хэдийгээр 25 сая хүргэж чадаагүй ч гэсэн тухайн үед. Одоо чинь ямаагаар 40 сая болчихоод байна ш дээ, тал нь ямаа.

Баасанхүү -

ммхм.

Сайнжаргал -

одоо 40 сая малын чинь 20 сая нь л ямаа шүү дээ. Тэгээд ямаа чинь ямар юу..., одоо 20 сая..., хонио 40 сая болгочихсон болуул одоо..., яахав ямаа болуул 3-ны 1 нь байж л 3..., өөрөөр хэлбэл 70..., 30 хувь нь одоо ямаа байсан ийм одоо бүтэцтэй. 70 хувь нь одоо хонь байх ийм бүтэцтэй одоо аж ахуй эрхэлсэн болуул одоо сайхан хэрэг. Одоо ноолуур гээд л ямаа өсгөөд л толгой тоо нь нэмэгдээд өнөөдөр бэлчээр талхалдаг одоо тэр ямаа, хотонд шээдэг тэр ямааг л үржүүлээд л байна шүү дээ.

Баасанхүү -

ммхм.

Сайнжаргал -

тэр нийгмийн л одоо бас л өнөөдрийн одоо шинж чанартай л холбоотой юм л даа.

Баасанхүү -

ммхм.

Сайнжаргал -

ноолуурын төлөө л одоо аян..., тэхдээ ч 40 сая болтол энийг өсгөлөө гээд гэж нэг хэлэхэд төвөгтэй шүү дээ энэ чинь нэг талдаа.

Баасанхүү -

үр дүн бага.

Сайнжаргал -

тийн үр дүн багатай. Энэ чинь одоо тийм. Тэгээд одоо тэр социализмын үед мал аж ахуйг тэгж удирдсан. Мал аж ахуйг бол одоо бас л бид чинь одоо суурь маллагаанд шилжүүлэх ашигтай үйлдвэр үйлдвэрлэл одоо..., үүлдэр угсааг нь сайжруулах, үржил сэлгэцийг сайжруулах тэр л мал аж ахуйн бодлого. Үр тарианы үйлдвэрлэлийг бас л одоо гагийн ургацыг нэмэгдүүлэх тэр одоо төрийн бодлого.

Баасанхүү -

ммхм.

Сайнжаргал -

тэрнийг хөдөө аж ахуйн яам барьж байсан. Тэжээл үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх төрийн бодлого мөн л хөдөө аж ахуйн яам барьж байсан. Тэгээд л одоо бүх л юмыг чинь одоо хөдөө аж ахуйн яам удирддаг бас тийм байсан л даа. Тэгээд бид чинь тэр яаманд нэгэнт ажиллаж яваа болохоор төлийн бэлтгэл хангах гэж явна, хангуулахад чинь одоо аймгуудад очиж ажиллана. Аан хаврын тариалалтын үед ч майгуудад ажиллана. Хадлан тэжээлийн үед ч аймаг орон нутагт ажиллана, аж ахуйн нэгжүүдэд ажиллана, аж ахуйд ажиллана. Тэгээд голдуу л одоо хөдөө ажиллана. За тэгээд л тэндээ байхдаа одоо төв хорооны юуг бүгд хурлын материал боловсруулна. За тэгээд их хурал ч байдаг юм уу төв хорооны бүгд хурлууд ч байдаг юм уу жилд нэг 2 удаа хуралдчихдаг бүгд хурал. Хөдөө аж ахуйн талаас үг дугарахгүй хурал гэж байхгүй шүү дээ.

Баасанхүү -

чухал салбар учраас тээ?

Сайнжаргал -

тийн чухал салбар учраас тэгээд тэрнийг боловсруулна тэр чинь судалгаа тооцоо гаргана. Ямар сайндаа түрүүн би хэлж байсан шөнийн 2 цаг гэхэд л жижүүрийн машинаар гэртээ хүргүүлдэг байсан л үе л дээ. Энд ч гэсэн одоо шөнийн 2 цаг хүртэл шатавын хуралд хийгээд одоо төмсний..., төмс хөлдөөчихвий. Өнөөдөр хэн багшийн одоо оюутан өнөөдөр хэн нь сайн ажилласан, хэн нь муу ажилласан, хэн нь одоо төмсийг муу хучсан, өнөөдөр одоо хэн нь нормоо биелүүлсэн, хэн нь сортлогч дээр одоо зөв ажилласан сайн ажилласан ч гэдэг юм уу шатавын хурал хийгээд. Тэгээд хадлан дээр ч гэсэн их олон газар хадлан бэлтгэдэг, олон сангийн аж ахуй нутагт одоо хадлан бэлтгэдэг байсан. Зэлтэр, Найрамдал, Цагаантолгой одоо Энгэртолгой ч гэдэг юм уу одоо, тэгээд л Дархан, Ерөө ч гэдэг юм уу одоо тэгээд л олон сангийн аж ахуй нутаг дээр хадлан бэлтгэдэг байсан учраас шөнө өдөргүй л явна. Хавар намарт болуул одоо ер нь гэрт орохгүй л шөнө өдөргүй л одоо хоол нойроо л хасч явна шүү дээ одоо тэр хөдөө ажиллаахад ч тэр, хотод ажиллахад ч мөн бид чинь хотод нэг сонин хараад суух зав гарахгүй шүү дээ. Тэгээд нухлуулсаар байгаад л. Тэгээд л одоо тэр нам гэдэг чинь одоо тэр намын гишүүн болж авна. Намаар одоо тэгээд чанга хатууг одоо маниуд л хүртэнэ шүү дээ.

Баасанхүү -

ммхм

Сайнжаргал -

даалгавар биелүүлээгүй одоо улсын төлөвлөгөө биелүүлээгүй тохиолдолд арга хэмжээ хатуу. Намын арга хэмжээ авна.

Баасанхүү -

ммхм.

Сайнжаргал -

ажлаас хөөнө, ажил бууруулна, албан тушаал буурна ч гэдэг юм уу одоо тэгээд л хатуу байсан үед л одоо бид чинь амьдарч байсан л даа. Одоо болуул ер нь тэгээд нэг ер нь зөв хүн тавигдаж байгаа үгүй хоёр нь мэдэгдэхгүй л байгаа шүү дээ энэ чинь.

Баасанхүү -

ммхм.

Сайнжаргал -

тааруухан одоо улсууд салбарт ажиллаад цалингаа аваад л тэгээд нэг компьютерт тоо хийсэн болоод л тэгээд тэгэсгээд л одоо байж байна шүү дээ. Энэ улс нийгэм хөгжиж чадахгүй л одоо байна шүү дээ.

Баасанхүү -

ммхм.

Сайнжаргал -

өнөөдөр ямар билээ энэ. Ер нь яахав тухайн үед ажиллаж байсан хөдөө аж ахуйн яаманд байхад би чинь одоо севийн хуралд хөдөө аж ахуйн асуудалд бие дааж хуралддаг сев гэж одоо мэдэх үү одоо?

Баасанхүү -

ммхм сев нөгөө социалист...,

Сайнжаргал -

тийн нөгөө социалист орнуудын тэр хуралд хүртэл бие дааж одоо бас Монгол улсыг төлөөлж явж байлаа.

Баасанхүү -

өө за.

Сайнжаргал -

тийн. Тэгээд яахав гадаад дотоодод олон явсан л даа одоо энэ социалист орнуудаар тэгээд л Полоьш, Чех, Герман ч гэдэг юм уу одоо олон одоо гадаад дотоод явсан. Энэ 153 сумаар орсон. Энэ бүх аймагт одоо очиж ажиллаж байсан. Тэгээд бичиг..., 12 жил ажиллахад юу эс хийхэв дээ.

Баасанхүү -

ммхм.

Сайнжаргал -

зарим газарт бол одоо жилд бараг нэг удаа очдог одоо Шаамар мэтийн газруудад одоо тийм байлаа шүү дээ. Тэгээд л би ч тэгж..., тэгээд л тэндээс үзсэн харсан тэндээс нэвтрүүлж байгаа севийн орны хэмжээнд нэвтрүүлж байгаа бүх туршлагын дагуу л бид хөдөө аж ахуйн удирдах ажилд ороцсон улсууд.

Баасанхүү -

ммхм.

Сайнжаргал -

тэгээд тухайн үед...,

Баасанхүү -

хөдөө аж ахуйн салбарт одоо атрын аян шиг ч юм уу ямар ямар далайцтай арга хэмжээнүүд, ажлууд явагдаж байсан бэ?

Сайнжаргал -

хөдөө аж ахуйн яам нэгэнт одоо үйлдвэрлэлийг бие дааж удирддаг, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг бие дааж удирддаг байсан учраас тэр төв хорооны бүгд хурал одоо намын төв хорооны бүгд хурлын шийдвэр, за тэгээд одоо чуулганы шийдвэрүүд, их хурлууд, намын их хурал, за тэгээд одоо бусад хэвлэлийн их хурал ч байдаг юм уу их хурлуудад тодорхой төрөлд хөдөө аж ахуй дэвшүүлнэ.

Баасанхүү -

ммхм.

Сайнжаргал -

тэрнийг хөдөө аж ахуйн яам боловсруулж дээшээгээ тэр хурлуудын шийдвэрт одоо тусгуулна.

Баасанхүү -

ммхм.

Сайнжаргал -

тэгээд тэрнийгээ эргүүлж одо биелүүлэх гэж одоо тэр ихээхэн олон шийдвэр гаргуулвал тэгээд одоо тэжээлийн талаар маш олон шийдвэр гаргуулдаг биз дээ. Тэр одоо жишээлбэл зөвхөн тэжээлийн одоо тэр минйи ажилласан 12 жилийн хугацаанд тэр их олон аж ахуй, тэр их олон үйлдвэр байгуулахад бүгд одоо сайд нарын зөвлөлийн тогтоол той, төв хорооны бүгд хурлын шийдвэртэй ч гэдэг юм уу одоо тэгээд л нэг аж ахуйд нэг тогтоол гарна шүү дээ. Тэгээд л одоо маш олон үүрэгтэй үлдэнэ. Тэгээд тэрнийг биелүүлэхийн тулд л одоо тэр өдөр шөнөгүй ажиллаж байсан. Хичнээн одоо сайн ажилланав, хичнээн олон шийдвэрийн төсөл хийж гаргуулнав бид толгой дээрээ л одоо ачаа нэмдэг байлаа шүү дээ. Тэгээд тэрнийгээ биелүүлэхийн тулд тэр дээд газар бүгд хаалттай. За одоо ингээд зөвхөн одоо би тэжээлийн тухай л ярилаа гэж бодоход зөвхөн одоо тэжээлийн тухай ямар одоо даалгаварууд төв хорооны тогтоолоор ямар даалгавар, их хурлаас ямар даалгавар, сайд нарын зөвлөлийн ямар даалгавар бие даасан одоо тэр Цэдэнбал даргын даалгавар тусгаж ямар даалгавар гээд ингээд хаалттай. Тэнд чинь хөдөө аж ахуйн яаманд хуулийн хэлтэс гээд байж байна.

Баасанхүү -

за.

Сайнжаргал -

захиргааны хэлтэс гээд байж байна тэр хуулийн хэлтсийнхээ тэр хаалтанд одоо ямар ямар хэддүгээр улиралд ямар үүрэг биелүүлэх ёстой манай хэлтэс гээд ингээд шалгана ш дээ. Ийм карт бариад. Тэгээд одоо тэнд чинь ачаалал хүнд л байна гэсэн үг.

Баасанхүү -

тийм байна.

Сайнжаргал -

тэгээд хөдөө аж ахуй үнэхээр одоо бас л хүмүүс одоо тэгээд зүтгэж ажиллаж байна гэсэн үг шүү дээ. Тэхлээр зөвхөн тэжээл үйлдвэрлэлийн салбар гэхэд л одоо бид чинь тийм байлаа. Тэгээд бусад мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэр салбар, тэгээд инженер механикын салбар ч гэдэг юм уу тэгээд хөдөө аж ахуйн хөрөнгө оруулалт материал техникийн бааз бэхжүүлэх асуудал ч гэдэг юм уу ингээд ирэхлээр бие даасан одоо тэр ажил цаашаа одоо явдаг, хөдөө аж одоо хөгжүүлэх тэр бодлого одоо явдаг. Тэр бодлого бүх чиглэлээр одоо энэ дээрээс одоо даалгавар тогтоол шийдвэрүүд гардаг одоо тийм л байсан.

Баасанхүү -

ммхм. Та хөдөө аж ахуйн салбарын бусад салбар боловсролын ч гэмээр юм уу, техник технологийн ч юм уу бусад салбаруудтай харьцуулахад одоо ямар үүрэг ач холбогдолтой байсан бэ?

Сайнжаргал -

социализмын үед хөдөө аж ахуйн салбар болуул одоо ер нь гол одоо салбар байлаа улс нийгтийн одоо гол салбар.

Баасанхүү -

ммхм.

Сайнжаргал -

мал аж ахуй болуул Монгол улсын эдийн засгийн үндэс, үндсийн үндэс гэсэн ийм одоо баталгаатай ийм байлаа шүү дээ. Одоо өөрөөр хэлбэл мал болуул манай эдийн засгийн үндсэн салбар нь гэсэн мал аж ахуйг.

Баасанхүү -

өө за.

Сайнжаргал -

мал аж ахуй бол үндсэн салбар юм. Тэгээд одоо газар тариалан бас л одоо бас л үндсэн салбар болох ёстой. Хөдөө аж ахуйн үндэс нь болуул одоо Монгол улсыг тэжээх ёстой гэсэн ийм ерөнхий бодлоготой.

Баасанхүү -

ммхм.

Сайнжаргал -

за бусад нь болуул ерөөсөө олон яам байлаа л даа. Одоо боловсрол гэдэг чинь хүнийхээ..., хүнээ цэнэглэх ёстой, хүнээ сургах ёстой гээд ингээд одоо энэ чинь боловсролын салбар ч гэдэг юм уу одоо олон салбар байлаа л даа одоо, хуулийн ч байдаг юм уу одоо юу ч байдаг юм тэгээд л одоо тухайн үед нэлээд олон яам л байсан. Тэгээд тэндээс одоо хамгийн одоо чухал яам болуул хөдөө аж ахуйн яам байсан.

Баасанхүү -

ммхм.

Сайнжаргал -

өөрөөр хэлбэл Монгол улсын эдийн засгийн үндсийн үндэс болуул хөдөө аж ахуй байсан шүү дээ.

Баасанхүү -

ммхм.

Сайнжаргал -

тэгээд одоо яахав дээ Зөвлөлт холбоот улс бидэнд их туслаж байлаа. Маш их туслалцаа үзүүлсэн эдийн засгийн талаас. Өөрөөр хэлбэл энэ чинь одоо Зөвлөлт холбоот улсаас авсан одоо өр зээл..., зээл тавьж авсан бид төлөх ёстой өр одоо тэр гэхэд одоо бид чинь одоо 98 хувиар хорогдуулаад. Тэгээд одоо 2-хон хувийг нь бид төлөөд л одоо өр тэгсэн шүү дээ. Их өр тэгсэн.одоо Энхбаяр ерөнхий сайд байх үед энэ их өрийг одоо яагаад Энхбаярын одоо удирдсан бүрэлдэхүүн хэд хэдэн одоо зөвлөлт холбоот улсад явж энэ өрийн асуудлыг шийдсэн байгаа юм. 250 мянган..., 250 сая долларыг бол тэгээд одоо 98 хувиар тэгээд л өрийг нь хэрэгсэхгүй болгоод яасан. Тэр их мөнгийг бол одоо Зөвлөлт холбоот улсаас авч байсан. Тухайн жилд л одоо улсын төсөв хүрэхгүй болуул зээл авчихдаг.

Баасанхүү -

ммхм.

Сайнжаргал -

тэгээд л одоо энэ аж ахуй нэгж одоо сангийн аж ахуйн нэгдэл, сангийн аж ахуй байгуулахад тэндээс юу авчихдаг..., зээл авчихдаг. Аан одоо хөдөө аж ахуйн материал техникийн бааз гэдэг юм уу одоо тэр л социализм материал техникийн бааз байгуулахад зээл авчихдаг.

Баасанхүү -

ммхм.

Сайнжаргал -

цахилгаан станц барихад ч зээл авч л байдаг, Улаанбаатарт барилга барихад ч зээл авч л байдаг, хөдөө аж ахуйд сангийн аж ахуй нэгдэл..., за тэжээлийн аж ахуй байгуулахад тэжээлийн үйлдвэр байгуулахад зээл авч л байдаг. Тэр одоо Зөвлөлт холбоот улсын тусламж маш их одоо байсан.

Баасанхүү -

ммхм.

Сайнжаргал -

ялангуяа хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд одоо маш их авсан. Тэгээд хөдөө аж ахуй чинь одоо тэгээд л сум гэхэд чинь одоо эмнэлэгтэй сургуультай, ясли цэцэрлэгтэй, контортой, орон сууцны барилга байгууламжтай боллоо шүү дээ энэ чинь.

Баасанхүү -

ммхм.

Сайнжаргал -

одоо ер нь тэр 250 орчим сум байсан..., 253 сум байсан намайг хөдөө аж ахуйн яаманд ажиллаж байхад. Тэр 250 сумыг чинь одоо ихэнхийг бол одоо тэр зээлдэг оросоос авсан Зөвлөлт холбоот улсын одоо авсан тэр материал техникийн баазад зориулж авсан тэр их одоо хөрөнгө, тэрнийг барьж байгуулахад тус болсон. Тэгээд зөвлөлтийн одоо 2, 3 одоо СОТ 1, 2, 3 гэсэн одоо 3 том девиз одоо энэ социализм материал техникийн бааз байгуулах тэр барилга байгууламжыг барьж байсан.

Баасанхүү -

ммхм.

Сайнжаргал -

барьж ажиллаж байсан ш дээ Дархан марханд байсан одоо чиний жоохон байх үеийн л одоо мэдэх ёстой л юмнууд одоо байна л даа.

Баасанхүү -

сонсож байсан уу?

Сайнжаргал -

сонсож байсан л юмнууд байгаа. Бас тийм юм барьж байгуулж байлаа.

Баасанхүү -

тэгээд хөдөө аж ахуйн салбарт мал аж ахуй бол яахав Монголын уламжлал гэдэг утгаараа харьцангуй туршлагатай тэгээд суурьтай байгаа. Аан тэгээд газар тариалан дээр одоо газар тариалангийн хувьд бол Монголчуудын хувьд харьцангуй шинэ ш дээ. Тэхээр энэ тал дээр ямархуу байсан бэ? Хаанаас туршлагаа нэвтрүүлж байв?

Сайнжаргал -

газар тариалан за яахав өнөөдрийн байдлаар одоо 50 жил гэж байгаа ш дээ.

Баасанхүү -

ммхм.

Сайнжаргал -

атар газар..., атар газрыг эзэмших 1959 оны аян нэгдүгээр аянаас өмнө болуул яахавдээ тэгээд бид чинь жоохон хадлан ачдаг тэгээд нэг жоохон бага зэрэг одоо нэг жоохон тариа будаа оролдсон тиймэрхүү байдалтай байсан. За тэгээд атар газар эзэмших ажлын хүрээнд тэр нэгдүгээр аяны хүрээнд олон сангийн аж ахуй байгууллаа гэж би түрүүн хэлсэн ш дээ.

Баасанхүү -

ммхм.

Сайнжаргал -

тэр аж ахуйнууд байгуулсан. Одоо жишээлбэл Зилтэр ч гэдэг юм уу Цагаантолгой ч гэдэг юм уу ингээд Ерөөгийн сангийн аж ахуй ч гэдэг юм уу ингээд энэ нэгдүгээр аяны хүрээнд одоо газар тариаланд тариалангийн үйлдвэрлэлд одоо тохирох тийм газрыг сонгоод экспедиц явуулж сонгоод за одоо севийн орнуудын туслалцаагаар Оросын Зөвлөлт холбоот улсын мэргэжилтнүүдийн тусламжтай өөрийнхөө мэргэжилтнүүдийг оролцуулсан тийм экспедицүүд явуулаад судалгааны.

Баасанхүү -

ммхм.

Сайнжаргал -

тэгээд тэр газраа сонгож аваад тэнд тэгээд аж ахуй байгуулах ажил тэгээд одоо бэлтгэх засаг төр одоо тэрнийгээ бэлтгээд одоо 1959 онд газар тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх одоо..., өөрөөр хэлбэл одоо атар газар эзэмших ийм том аян одоо зохион байгуулсан. Шинэ юм одоо өнөөдрийн байдлаар 50 жил болж байна гэсэн. Өнөөдөр энэ жил бид атрын 50 жилийн ойг тэмдэглэнэ.

Баасанхүү -

ммхм.

Сайнжаргал -

тэгээд 50 жил гэдэг чинь 50 жилээсээ 20 жил нь болуул үндсэндээ нураад 30 жил нь мундаг байхшив дээ.

Баасанхүү -

ммхм.

Сайнжаргал -

тэрнээс чинь 20-ийг хасахлээр 30 жил. Энэ 30 жилд одоо ийм хөдөлмөр болуул одоо жинхэнэ одоо...,

Баасанхүү -

богино хугацаанд сүрхий хөгжсөн байна тээ?

Сайнжаргал -

сүрхий хөгжсөн энэ 30-хан жил дотор. Одоо бид чинь сая 200 мянган гатай эргэлтийн талбайтай одоо. Жилдээ одоо бид чинь 350 мянган тонн тариагаа өөрснөө боловсруулж гурилаараа хангачихна.

Баасанхүү -

ммхм.

Сайнжаргал -

тэр хүн ч тийм олон байгаагүй ш дээ өнөөдрийн хүнтэй адилхан. Тухайн үед одоо 50 жилийн өмнөх хүн бол цөөхөн байсан хэрэг шүү дээ. Тэгээд илүү гарсныг нь Вьетнамд ч өгнө, тусламж болгоод Кубд ч өгнө ч гэдэг юм уу.

Баасанхүү -

ммхм.

Сайнжаргал -

аан тэжээл юм хийгээд л гадагшаа дотогшоо гаргана ч гэдэг юм уу. Эндээ хадлан хийгээд тухайн үед чинь одоо бараг сая 200 мянгаас чинь нэг 700, 800 мянган га тарьдаг байсан.

Баасанхүү -

ммхм.

Сайнжаргал -

тэгээд одоо өнөөдөр 350 мянган га гээд атрын 3 дахь аяны хүрээнд бас овоо юм тариад одоо явж байна ш дээ бас.

Баасанхүү -

ммхм.

Сайнжаргал -

арай жоохон гайгүй болоод явж байгаа юм. Тэгээд газар тариалангийн үйлдвэрлэлд ихээхэн одоо анхаарал тавьсан. Их анхаарал тавьсны хүчинд их олон мэргэжилтэн бэлтгэсэн хөдөө аж ахуйн газар тариаланд ажиллах. Их анхаарал тавьсан учраас маш богино хугацаанд газар тариалангийн үйлдвэрлэл одоо хөгжсөн.

Баасанхүү -

ммхм.

Сайнжаргал -

тэр одоо 30 жилийн хугацаанд одоо мундаг хөгжсөн. Энэ үед чинь одоо энэ Шаамарын сургууль комбинатаас чинь одоо төгссөн улсаас төгсөөд гарсан улсаас хөдөлмөрийн баатар 15, гавъат механикч хэд байна одоо 12, 13 байгаа байх. Энд тийм улсууд төрж. Тэр чинь атрын аян эхлэхээс 3 жилийн өмнө Шаамарын сургууль комбинат байгуулагдсан гэж би түрүүн хэлсэн ш дээ.

Баасанхүү -

ммхм.

Сайнжаргал -

тэхэд одоо тэр 30 жилийн хугацаанд одоо тийм их олон зөвхөн Шаамарт төгсөгдөг анх удаа улсын хэмжээнд одоо..., олон тэгээд гадаад дотоодод олон төгссөн улсууд байгаа. Тэгээд тэднээс одоо жишээ нь одоо хичнээн хөдөлмөрийн баатар байна вэ гэдэг нарийн тоог хэлж чадахгүй зүгээр тэдний одоо хөдөө аж ахуйд, өөрөөр хэлбэл газар тариалангийн үйлдвэрлэлээс гарсан одоо хөдөлмөрийн баатар гавъатууд болуул улсын аваргууд болуул байгаа.

Баасанхүү -

ммхм.

Сайнжаргал -

тэгээд л одоо хүнээ бэлтгэсэн, техник төхөөрөмжөөр хангасан, шинэ севийн орнуудын хэмжээнд нэвтрүүлж байгаа тэргүүний туршлагыг газар тариаланд бол нэвтрүүлсэн. Тэжгээд энэ аяны үр дүнд газар тариалангийн үйлдвэрлэлийг хатуу төлөвлөгөөт даалгаварт аялуулсан энэ ажлын үр дүнд болуул одоо газар тариалангийн үйлдвэрлэл ийм цөөхөн жилд маш өндөр хөгжсөн ийм учиртай.

Баасанхүү -

ммхм. Юу..., таны амьдралд одоо хамгийн гүн гүнзгий нөлөөлсөн үйл явдал юу вэ?

Сайнжаргал -

за яахав ер нь хүний амьдралд нийгэм ч нөлөөлнө, ажил ч нөлөөлнө, за тэгээд бүх л юм нөлөөлнө шүү дээ. Тэгээд гүн гүнзгий нөлөөлсөн юм болуул хүн чинь одоо жилд хэд хэдэн удаа баярлачихна. Бас ч одоо тэгээд ажил хийж явахад гомдох харамсах одоо тэгээд янз янзын л юм байх шүү дээ одоо тэгээд лбас одоо тэгээд л янз янз л болох л доо тэгээд. За ер нь одоо тэгээд нийгэм өөрчлөгдсөн нь болуул одоо хүний амьдралд ихээхэн одоо цохилт болж ихээхэн нөлөөлдөг.

Баасанхүү -

ммхм.

Сайнжаргал -

би түрүүн хэлсэн сум болуул одоо нийгэм өөрчлөгдсөнтэй холбоотой сумын дарга болуул сангийн аж ахуйн дарга сумын дарга хийдэг байсан. Тэжээлийн аж ахуйн дарга сумын дарга хийдэг байсан. Тусгай даргатай болсон.

Баасанхүү -

ммхм.

Сайнжаргал -

аан тэр удирдаж байсан тэр том нэгжийг татан буулгаж үрэн таран хийсэн.

Баасанхүү -

ммхм.

Сайнжаргал -

тэр энэ тэр чинь л одоо тэгээд л хүний амьдралд бас л их нөлөө үзүүлж байгаа шүү дээ. Одоо сэтгэл санааны, за тэгээд нийгмийн одоо тэгээд ер нь зүгээр өнөөдрийн одоо өндөрлөгөөс ингээд дүгнээд үзэхэд болуул нийгэм ямаршуу байсан, төр ямаршуу байсан гээд ингээд бид болуул одоогийн хөдөөний хөх өвөгчүүл бол хэлэх үгтэй л дээ.

Баасанхүү -

аанхан.

Сайнжаргал -

өнөөдрийн төр засгийн ажил бол надад нэг их таалагдаж байгаа юм ховор байгаа шүү дээ. Аан тэхдээ бидний үгийг ямар авах биш.

Баасанхүү -

ммхм.

Сайнжаргал -

тэгээд бас одоо тэгээд зөв бурууг бид бол хараад сууж байгаа улс шүү дээ. Тэгээд буруу хийж байна гээд хэлчихлээр тэрнийг засаад авдаггүй л нийгэм байна шүү дээ.

Баасанхүү -

ммхм.

Сайнжаргал -

энийг болуул би одоо хариуцлагатай хэлж чадна. Аан мөнгө амлаж мөнгө өгч хуралд сонгогдоно их хуралд сонгогдоно. Тэгээд одоо цаашаагаа зугтчихна. За эсвэл худлаа хэлээд явна. Тийм одоо авилгын одоо их том сүлжээ бий болсон. Улс нийгэм хөгжихгүй байна.

Баасанхүү -

ммхм.

Сайнжаргал -

энэ одоо энэ тэр чинь л одоо бидний..., бид одоо сая асуулаа шүү дээ бидний амьдралд одоо онцлог одоо харамсах одоо тийм үйл явц л одоо явж байгаа ш дээ. Тэхлээр би ч дүгнэлт хийж сууна шүү дээ. Түүнээс биш би өөрөө өөрийнхөө төлөө биш нийгмийн төлөө нийгмийн амьдралын төлөө дүгнэлт хийж байхад бид чинь одоо тийм онцлог муу сайн одоо үйл явцууд одоо үргэлжилж л байна л даа.

Баасанхүү -

ммхм. Таны амьдралын бусад хүмүүсийхээс ялгагдах онцлог зүйл юу вэ? Тийм зүйл байх уу?

Сайнжаргал -

ялгагдах зүйл байхгүй ээ. Би одоо аж ахуйн дарга хийхдээ ч хийж байхдаа ч тэр, хөдөө аж ахуйн яаманд ажиллаж байхдаа ч тэр ер нь тэгээд л одоо ер нь нийгмийн дунд одоо би бусадтай адилхан л одоо амьдаръя гэсэн ийм бодлого барьсан..., бодлого барьж байсан.

Баасанхүү -

ммхм.

Сайнжаргал -

тэгээд одоо нэг дарга марга гэж хармайндаа гараа хийж зогсоогүй. Бусдаас нэг их гадаад дотоод явсан галуу шувууны мах идсэн, одоо хэл сурсан гэдэг ч юм уу, юм үзсэн ч гэдэг юм уу, бас одоо яам тамгын газар ажиллаж байсан ч гэдэг юм уу тийм их зан гаргаагүй.

Баасанхүү -

ммхм.

Сайнжаргал -

нийт хамт олныхоо дунд л зүтгэж байсан, зүтгэж явсан тийм л байгаа.

Баасанхүү -

ммхм. За баярлалаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.