Chinbat
![](../assets/images/interviewees/990326.jpg)
Basic information
Interviewee ID: 990326
Name: Chinbat
Parent's name: Davaa
Ovog: Borjigon-Shangai
Sex: m
Year of Birth: 1949
Ethnicity: Halh
Additional Information
Education: higher
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist
Born in: Galuut sum, Bayanhongor aimag
Lives in: [None Given] sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
childhood
education / cultural production
collectivization
military
new technologies
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Баасанхүү -
За сайн байна уу?
Чинбат -
Сайн. Сайн байна уу?
Баасанхүү -
за бидний ажилд туслаж ярилцлага өгөхийг зөвшөөрч байгаад танд баярлалаа.
Чинбат -
за.
Баасанхүү -
за та өөрийгөө танилцуулаад одоо хүүхэд насныхаа дурсамжаас эхлээд ярихгүй юу?
Чинбат -
за би 1949 оны 3-р сарын 18-нд одоо Баянхонгор аймгийн Галуут сумын 2-р бригадын нутаг Арчулуут гэдэг газар ард, малчин ард Даваагийн нэгдүгээр хүү болон мэндэлсэн.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
за тэгээд бага насаа бол эцэг эхийн гар дээр өсч хүмүүжээд 1957 онд аймгийн бага сургуульд анхны бага сургуульд элсэн орж суралцсан. Миний бага нас болуул одоо..., бага насандаа бүүр эцэг эх маань малчин учраас мал маллаж тэр хөдөөний малчны амьдралаар өссөн.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэхдээ тэр үедээ болуул одоо надыг жижиг балчир байхад чинь одоо эмнэлэг соёлын үйлчилгээ бага. Тэгээд хэцүү байсан. Миний дээр хоёр хүүхэд гарсан 2 ах эгч хоёр гарсан гэнэ лээ.
Баасанхүү -
аанхан.
Чинбат -
тэгээд тэр хоёр маань тэр одоо эмнэлэг тэр үед чинь муу байсан байна ш дээ. Тэгээд ардын хувьсгал мандаад 41, 45 оны дайн болчихсон. Тэгээд 49 он гэдэг чинь бас л Монгол оронд хүнд байсан юм шиг байна.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэр үед нь одоо тэр хүүхдүүд төрөөд тэгээд хүн болж чадаагүй юм гэнэ лээ. Тэгээд би бол нэг айлын одоо ганц хүү болоод төрөөд. Тэгээд надыг одоо миний аавын ах нь Жамсран гэдэг хүн байсан.
Баасанхүү -
за.
Чинбат -
тэр одоо хүүхэд нь тогтохгүй учраас миний нэрийг авах гэж тэр манйхан тэр Баянхонгорын Галуут сумын тэр нуруунд өвөлжиж байсан байна.
Баасанхүү -
аанхан.
Чинбат -
өвөл..., хавар гарсан байна ш дээ би 3 сард. Тэгээд тэндээсээ ирээд Тээлийн хүрээ гэдэг рүү явж нэрийг минь авах гэж нэр авч өгөх гээд манай тэр авга ах Жамсран гэдэг өвгөн явсан байна.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэгээд тэр Дунд даваа гэж яг байрлаж байсан өвөлжөөнөөсөө 2 км яваад тэр Дунд даваа гэдэг дээр байхад нэг овоотой хайрхан байдаг юм, уул байдаг юм.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэр дээгүүр давж нөгөө хүрээн дээр очдог байхгүй юу. Тэгээд тэр хүрээний тэр Дунд давааны тэнд очоод байж байсан чинь овоон дээр ингээд морьтой хүн чинь буугаад овоон дээр мөргөөд олзны эх нь тандаа овооны эх нь танд..., танд, олзны эх нь надад байг гээд ингээд мөрөгдөг ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
Монгол хүн.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэгээд мөргөөд ингээд тойроод явж байсан чинь нэг хуйлаастай цаас олдож гэнэ.
Баасанхүү -
за.
Чинбат -
тэр овоон дээр. Тэгээд тэр хуйлаастай цаасыг аваад цаашаа явсан байгаа юм. Тэгээд цаашаа яваад хүрээн дээр уулынхаа цаагуур гол гардаг юм.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
Жаргалантын гол, тэр Харганы гол энэ тэр гэж голууд байдаг. Тэр гол өөдөөд өгсөж явж байтал морьтой адуу хураасан уурга барьсан хоёр залуу тааралдаж. Тэгээд нөгөө хоёртой суугаад нөгөөдөх чинь мэнд усааа солилцоод.
Баасанхүү -
за.
Чинбат -
тэгээд одоо миний хүү одоо би одоо бичиг үсэг мэдэхгүй юм. Одоо та хоёр энэ юу гэсэн үг байна гээд нөгөө хуйлаастай цаасаа өгч л дээ.
Баасанхүү -
за.
Чинбат -
тэгсэн чинь нэг эрэгтэй нь уншиж чадахгүй, нэг нь уншсан байна. Тэгээд уншсан Чинбат гэдэг нэр байна гэсэн гэнэ лээ. Тэгээд нөгөө Чинбат гэдэг нэрийг нь ламаас нэр авах гэж явж байан хүн чинь ерөөсөө шууд цаашаа бас 10-аад километрийн зайтай хавах хоохон хахирган цаг юм чинь.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
эргээд буцаад явчихсан байгаа юм нөгөө өвгөн чинь. Тэгээд манайд буцаж ирээд аав ээжид одоо за наадхыг чинь ламаас нэрийг нь аваад ирлээ, Чинбат гэдэг нэр өглөө гэсэн юм гэнэ лээ. Тэгээд тухайн үедээ би чинь нэг ламаас нэр авчихсан одоо тийм л хүн бодоод байсан. Тэгээд би тогтсон.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэгээд ганцаараа тогтоод миний дараагийн хоёр дүү..., би ам..., гурвуулаа 3 эрэгтэй. Миний хоёр дүү нэг нь 13 насны дараа..., жилийн дараа 13- тай байхад нь нэг том дуүү минь, дунд дүү минь гарсан.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
бага дүү маань 15-тай байхад гарсан. Тэгээд бид гурвуулаа амьдарч эхэлсэн. Тэгээд яахав бэлэгшээд манай аав ээж ингээд нэрийг чинь ингээд олсон..., яасан..., өгсөн учраас ламаас хүү минь тогтлоо гэж баярлаж байсан. Тэгээд сүүлд нь тэр өвгөн таалал төгсөхийнхөө өмнө ч юм уу сүүлд нь хэлсэн байна л даа аав ээжид ингээд хээрээс олсон юм шүү гэж ингэж хэлсэн. Ийм учиртай юм гэнэ лээ. Тэгээд тогтсон
Баасанхүү -
сонин байна.
Чинбат -
сонин. За тэгээд яахав би бага насаа малчин айлын гэрт өнгөрөөсөн учраас болуул одоо би чинь аргалд...., ээж аавдаа одоо аргал түүж өгдөг байлаа багадаа. Тэгээд ус авна зуны цагт. Хонь хурга их хариулсан. Хурга хариулна. Одоо хурга хариулаад ингээд явж байхад чинь их сайхан ш дээ. За тэгээд сүүлд нь арай жоохон том болоод ирэхээр зэрэг тэр чинь одоо нөгөө би 5, 6..., 4 настай эхлээд би морь унаж сурсан юм гэнэ лээ.
Баасанхүү -
за.
Чинбат -
тэгээд аав маань надыг нэг хул морь Бямбаа гэдэг өвгөнөөс авч өгөөд. Тэгээд би тэр хул моринд..., номхон морь унаж тэгж морь унаж сурсан. Тэгээд би бол морь унах..., бага байхдаа бол морь унах нэлээн эзэмшихдээ сайн байсан л даа.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэгээд хүүхэд насандаа бол хурдан морь энэ тэр унаж ингэж явлаа. За тэгээд 1957 онд би 1-р ангид орох ёстой байсан.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
орохоор ингээд би чинь 8 нас хүрчихээд ингээд байж байсан чинь тэр үед хөдөө чинь сургуульд орох хүүхдийг багш нь..., бага ангийн багш нь явж бүртгэж одоо сургуульд хөөнө гэдэг юм байдаг байж.
Баасанхүү -
за.
Чинбат -
тэгээд ингээд оруулахад тэр үеийн малчин улсууд чинь одоо хүүхдээ мал маллуулах..., дамаа айлынхаа ганц бандийг болуул, нэлээн эрх өссөн бандийг бо л сургуульд өгөх дургүй байсан байна л даа. Тэгээд нэг өдөр 8..., 57 оны одоо 6 сарын үед юм уу тэр хавьд нэг зун нь зусаад байж тэр багш, Пүрэвээ гэдэг багш надыг бүртгэхээр ирж байгаа юм.
Баасанхүү -
за.
Чинбат -
тэгсэн чинь аав тэгсэн юм за чи чамайг одоо сургуульд одоо бүртгэхээр Пүрэвээ ирэх гэнэ.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
хэл ирчихсэн байна. Чи одоо ирэхээр зэрэг нь..., чамайг харахаар зэрэг, миний хүүг харахаар зэрэг чинь их том биетэй учраас сургуульд бүртгээд авчихна шүү гэсэн юм. Тэгээд чи миний хүү бидгий яагаарай..., харагдаарай гэхгүй юу.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэгээд нэг ингээд гадаа гарсан чинь Пүрэвээ багш морины шон дээр бууж байгаа харагдсан.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэгсэн чинь аав надыг ингээд ор..., нүүртэй ор байдаг байлаа.
Баасанхүү -
за.
Чинбат -
тэр орны хөндийд нүүрийг нь аваад оруулаад суулгачихсан надыг хэвтүүлсэн орон доогуураа.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэгээд нөгөө хоёрыг чинь..., багш ороод ирлээ. Нөгөө багш бүртгэлээ. Тэгээд би сонсоод сууж байсан чинь ер нь аав тэгж байна аа. За миний хүү дөнгөж 8 настай хүрэхтэй үгүйтэй хавчраа 8-тай хүүхэд.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
Пүрэвээ минь чи биднүүсийн амьдралыг мэднэ. Би одоо ганц хүүгээ одоо ийм жижиг байхад нь сургуульд оруулмааргүй..., ирэх жил өгье. Энэ жил одоо оруулмааргүй байна гэхгүй юу.
Баасанхүү -
аанхан.
Чинбат -
тэгсэн чинь нөгөө Пүрэвээ багш энэ яриаг сонсоод за ер нь таньдаг юм чинь одоо яахав дээ одоо ирэх жилд нь л одоо бүртгэх л болж байгаа юм шиг байгаа юм л даа.
Баасанхүү -
аанхан.
Чинбат -
тэгээд би ядаж байхад тэгсэн чинь би өөрөө бол сургуульд орох сонирхолтой байсан. Тэгээд нөгөө муу авдарын..., нөгөө орныхоо нүүрийг ингээд түлхчихсэн чинь урагшаа уначихсан.
Баасанхүү -
еэ хөө.
Чинбат -
тэгээд уначихлээр зэрэг нь гараад гүйгээд явсан. Гараад гүйсэн чинь худлаа яриад бай танай хүүхэд чинь хамгийн том хүүхэд байна ш дээ. Чи сургуульд орох дуртай юу хөө гээд ингээд тэгсэн.
Баасанхүү -
аанхан.
Чинбат -
орно орно гэсэн. Тэгээд Пүрэвээ багш аргагүй надыг бүртгээд надыг сургуульд оруулсан. Тийм юм хийж би сургуульд орж байлаа.
Баасанхүү -
сумын сургууль уу?
Чинбат -
сумын.
Баасанхүү -
аанхан.
Чинбат -
Баянхонгор аймгийн Галуут сумын тэр 3-р баг гэж байсан юм.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэр баг нь одоо хөдөө хэдэн гэр барьчихсан гэрийн сургууль. Ааваараа морь унасан..., морь унасан хүүхэд л ааваараа хүргүүлж сургуульдаа явж байлааг ш дээ.
Баасанхүү -
аанхан.
Чинбат -
тэгээд тэр бага нас маань тэгээд сургуулийн насандаа байхад бол би одоо сургуульд сурахад болуул яадаг байсан гэхээр би малчин улсууд чинь хүүхдээ сургуульд өгөөд зун нь ингээд..., намар ингээд сургуульд өгч байгаа ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
намар ингээд сургуульд өгөхдөө зэрэг л тэр чинь 9, 10 сар гээд доошоо манайхан нутаг уруудаж одоо өвөлжөө рүүгээ нүүдэг.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэгээд 9, 10 цагийн үед чинь нүүгээд явахлээр зэрэг л тэр чинь аав юм уу ээж илүү гэртэйгээ хоцорно, би..., надтай хоцорно.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
бусад хүнд ачаагаа ачаад ингээд илүү өөрийнхөө гэрийн орон сууцыг ачаад нуруу даваад явна.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэгээд тэр нь яаж байна вэ гэхээр надыг 11 сар хүртэл мориор ирж очуулна сургууль руу. Тэгээд л би чинь одоо октъябрын баяр гэж тэр үед юм болдог байсан ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэхэд чинь 1-ээс 4-р анги хүртдлээ би дандаа тэгж хаварт нь манайхан эрт өгсөөд ирнэ. Ер нь 3, 4 сарын эхээр хүрээд ирнэ. Тэгээд л хөдөө гараад мориороо ирж очно сургууль руугаа.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
намар болуул одоо тэгээд л 9 сарын 1-нд хичээлдээ ороод 11 сарын долоон молооноор чинь л би мориор ирчихдэг л байлаа ш дээ. тэгж л одоо бас сургуульд сурахад бол яахав мориор ирж очиж сургууль руугаа яахав жоохон хүндрэлтэй тал байдаг боловч тэгээд эргээд морио унаад давхиад явж байхад их сайхан гоё байдаг байхгүй юу.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэгж л би одоо сургуульд сурч яасан хүн л дээ. Тэгээд би 1965 онд 7-р ангиа төгссөн. Баянхонгор аймгийн галуут сумын 7-р ангийг төгссөн. 7-р ангийг төгсөхөд тэр үед юутай хүүхдүүд..., одоо мэргэжил олгох одоо техникумд явуулдаг байсан.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэгээд надыг 7-р анги төгсөх жил миний маань нас барсан. 12 сард нас барсан. Тэгээд 12 сард бас одоо би бас хөдөө гарч ээжийгээ харж хандаж асарч байгаад 1 сар гаран ээжийгээ асарч хандаад тэгээд ээж маань аргагүй хүн өвчний учраас нас барсан л даа.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэр үед бол бас л эмнэлэгийн үйлчилгээ бас хол байж. Тухайлбал одоо би боддог юм л даа. Одоо тэр үед миний ээжийг хэрвээ одоо энэ эмнэлэг хөгжсөн шиг операци хийдэг байсан болуул операци хийгээд ээж маань амьд гарах байсан байх гэж боддог. Тэгээд ээж маань залуудаа 40 хүрээд 40 насан дээрээ нас барсан 65 онд.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэгээд ээжийгээ би нэг 40-н хэд хоног асарсан. Тэгээд үнэхээр би тэрэндээ баярлаж явдаг одоо бодоод. Тэгээд ээжийгээ одоо үнэхээр..., ээж аавдаа ачыг нь хариулах юмсан гэж бодож явдаг байсан. Ачыг нь хариулж чадаагүйдээ би бас жоохон харамсдаг л даа. Гэлээ гэхдээ надаад одоо надад сэтгэлд үлдсэн нэг юм юу байна гэхээр ээжийгээ дээд зэрэгтэй асарсандаа л би баярлаж явдаг.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
за тэгээд энэ ч яахав үр хүүхэд болсон хүний хүүгийн одоо үзүүлэх л тийм одоо юу ш дээ тийм ээ? Тийм учраас тэрэндээ тэгж бодож баярлаж явдаг. За тэгээд юу яалаа. 7-р ангиа төгсөөд байж байсан.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэгээд би бол ерөөсөө 7-р ангиа төгсөхөд бол манай аав маань хоёр жижигхэн дүүтэй..., том дүү маань 5 нас хүрсэн. Одоо 13 дүү юм чинь. Жижиг дүү минь 2 ой хүрч байсан ийм хоёр жижгхэн хүүхэдтэй аав маань хоцорч байгаа юм.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэгээд би 7-р анги төгсөнгүүт ерөөсөө би хөдөө гаръя, мал маллая гэдэг ийм санаа байсан.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
гэвч миний авга ах..., нагац ах Авир гэдэг хүн аймаг дээр..., одоо сумын төв дээр нэгдлийн даргын жолооч хийдэг ийм хүн байлаа.
Баасанхүү -
за.
Чинбат -
ээжийн минь төрсөн дүү болох хүн.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэгээд тэр хүн болуул надыг одоо миний хүү одоо сургуульд яваа, одоо чамайг цааш нь 10-р ангид одоо оруулмаар байна. 10-т орохдоо чиний амьдрал чинь болохгүй байна. Чи техникумд яв гэсэн санал тавиад.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэгээд надыг төмөр замын техникумын автомеханикын ангид эслэлт авч ингэж ирүүлсэн түүхтэй.
Баасанхүү -
хот руу ирж байгаа тээ?
Чинбат -
тийн хот руу 65 оны 8 сард ирж байгаа юм л даа.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
ийм юм болсон. За тэгээд надыг бага байхад бол бас нэг сонирхолтой зүйл нь юу байсан гэхээр зэрэг 1951, 52 оноос л нэгэдлжих хөдөлгөөн хөдөө орон нутагт өрнөж байсан.
Баасанхүү -
аанхан.
Чинбат -
тэр бол социалист нийгмийн үед одоо энэ нэгдэлд мал маллаж байгаа улсуудыг одоо нэгдэлд орохыг шаардаж ингэж орж байсан. Тэгээд яахав тухайн үедээ нэгдэлд бол одоо бас олон малтай улсууд бол нэгдэлд ороход бол дургүй байсан.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
аан цөөхөн малтай тэр хамтын хөдөлмөрийн үр дүнг мэдэхгүй байсан учраас жоохон ойлгомж муутай байж.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
нэг хоёр жилийн дараа улсууд одоо 1953 оноос л орсон гэж ярьдаг юм манай..., тэгээд Баянхонгор аймгийн Галуут сумын Туяа нэгдэл гэдэгт манайх элсэж ороод. Тэгээд аав ээж хоёр минь элсэж орж байгаа ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэгээд нэгдэлд орохдоо болуул яахав бас манайх амины хэдэн цөөхөн малтай байсан учраас нэг 20-оод мал, 20-оод хонь ямаа, за нэг 4 тэмээ, бас нэг 4, 5 үхэр, за нэг 6, 7 морь адуу нэгдэлд нийгэмчилж өгөөд.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
нэгдлийн гишүүнээр орж байсан. Тэгээд тэр тухайн үед тэр нэгдлийн гишүүнээр орсны дараа нэг хоёр жилийн дараа ингээд ажиллаад ирэхэд бол үнэхээр хамтраад ажиллаж чадсан улсуудын болуул амьдрал дээшилж байсан тэр нэгдлийн гишүүний.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
мал маллах сайтай, малчин удамтай улсууд бол малаа маллаад үнэндээ нэгдэлд ороод амьдрал нь дэвжиж байсан, дээшилж байсан. Аан амьдрал нь одоо жоохон залхуувтар хамтын хөдөлмөрийн үр дүнг нь мэдпэхгүй ойлгодоггүй тийм улсууд бол амьдрал нь муу байсан.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
за тэгээд малаа болуул яахав тухайн үедээ нэгдэлд орсон улсуудчинь нэгдлийн одоо 500-аад хонь манай ээж авч байсан..., бог манай ээж аав хоёр маань аваад. Нэг 500 хонь гэдэг чинь олон хонь ш дээ.
Баасанхүү -
тийн.
Чинбат -
тэгээд тэрнийг чинь одоо 100 хувь..., тухайн үед нь 100 хувийг нь биелүүлж нэгдэлдээ өгдөг байлаа.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэгээд тэдний хөдөлмөрийн хөлс гэж авна. Тэгээд анхны хөдөлмөрийн хөлсөө нэгдэлд орсныхоо намар тэр 57 онд манай орсон юм даа.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэгээд тэхэд чинь би одоо 1-р ангид орчихсон л..., арай л ороогүй байсан. 56 он л юм байна даа. 56 онд..., 57 онд 1-р ангид орсон юм чинь 56 онд юм байх. 56 онд нэгдэлд ороод намар нь болсон чинь нэг өдөр намар би ээжийнхээ жижигхэн хүүхэд байсан. Хөдөө чинь одоо ээжийнхээ өвөрт л унтаж байна ш дээ. тэгээд шөнө ингээд ээжийн өвөрт ингээд унтаад байж байсан чинь нэг хүн ирээд хаалга.., морьтой хүн ирээд хаалга цохиод. Тэгээд яасан гэсэн чинь нэгдэлд орсны чинь хөлсийг нь, цалиг нь..., хөлсийг нь өгөх гэж явна гэж орж ирж байсан юм.
Баасанхүү -
за.
Чинбат -
тэгээд нөгөө морьтой хүн чинь өглөөгүүр үүрээр л орж ирж байгаа юм л даа. Тэр бригадын л тоо бүртгэгч тийм хүн байсан гэж байгаа юм. Тэгээд тэр хүн маань ээж аав хоёрт хөдөлмөр..., хөлсийг нь өгөхгүй юу. тэгээд хөлсийг нь өгсөн чинь тэр үед чинь 100 төгрөг чинь их төгрөг байлаа ш дээ. 100 төгрөг их тос хавтгай, бас их гоё үнэртэй тэр үеийн мөнгө чинь тийм. Тэгээд тэрийгээ ээж аав хоёрт өгсөн чинь нөгөөдхийг нь би өвөртөлж шөнө унтаж байгаад өглөө болосдоо нөгөөдхийг нь алга болчихгүй юу. Тэгсэн чинь өглөө дэрэн доороос яасан Сүхбаатарын зураг мурагтай их л сүртэй л мөнгө байсан. Тэгээд л баярлаж байсан. Тэгээд хөлсөө авснаас хойш ээж аав хоёр маань их баярлаж тэгж байлаа ш дээ. Тэрнээс хойш нэгдэлд ээж аав хоёр маань 60-н хэдэн он хүртэл ээжийг одоо таалал төгстөл нь нэгдлийн мал малласан даа.
Баасанхүү -
ммхм. Тэр танай нутагт 51, 52 оноос нэгдэлжих хөдөлгөөн эхэлсэн гэж байгаа тээ?
Чинбат -
тийн.
Баасанхүү -
танайх нэлээн хойно орсон байна ш дээ.
Чинбат -
тийн.
Баасанхүү -
энэ талаар та юу мэдэх вэ?
Чинбат -
яахав тэр 51, 52 онд яг л нэгдэлжих хөдөлгөөн болуул улс даяараа болуул 50-аад оноос эхэлсэн юм шиг байгаа юм.
Баасанхүү -
аанхан.
Чинбат -
тэгээд л энэ чинь анхны аймаг тэр ухуулга сурталчилгаа яваад. Тэрнийг чинь нэгдлийг чинь ойлгохгүй бас их зовлонтой байсан.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэгээд ер нь бол манай суманд болуул ер нь байгуулагдсан Туяа нэгдэл гэдэг нэгдэл бол 1955 оны сүүлээр л байгуулагдсан юм.
Баасанхүү -
аанхан.
Чинбат -
тэгээд 55 оны сүүлээр 56 оны эхээр манайх нэгдэлд орно гэдэг чинь бас дунд үед нь орж байгаа юм.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэгээд тэр үед болуул бас манай нутагт олон малтай байсан одоо нусгай Цэгмид энэ тэр улсууд байдаг юм л даа.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэр улсууд одоо нэгдэлд малаа өгөхгүй орохгүй гэж дургүйцэж байгаад тэгээд сүүлд нь орсон байдаг юм.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэгээд тэр үед чинь бас олон малтай ногоон Готов, ногоон Торов гэдэг улсууд байсан юм ах дүү хоёр.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэгээд нэлээн баян улсууд байсан. Тэгээд нэлээн сүүлд ороод сүүлд нь нэгдэлд орсон учраас нэлээн сайхан амьдарч байгаад тэгээд нэгдэл одоо тарсны дараа болуул зайлуул тарахаас өмнө л таалал төгсцгөөсөн байх л даа.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
ийм юм болсон.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
за тэгээд би 1965 онд сургууль техникумд ирээд техникумд элсэж орсон. Тэгээд техникумд орохдоо болуул манай тэр нагац ах Авир гэдэг хүн нэгдлийн даргын жолооч байан учраас манай суманд тэр намар нэг их үрхийн өвчин гарсан юм одоо Боом гарсан юм даа.
Баасанхүү -
аанхан.
Чинбат -
тэгээд нөгөө боом гарчихлээр чинь сумын хэмжээгээр чинь одоо карентинтай.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
ерөөсөө онгоц ирж буугаад. Тэр үед чинь одоо АН2 гэдэг ногоон царцаа оноон гэдэг онгоц ирж сумын төв дээр буугаад л. Тэгээд тэр буусан улсуудыг чинь хлормин млормин одоо ариун цэврийн одоо ариутгал хийгээд л тэгээд тэр сумандаа бууна. Аан эсвэл сумаас гадагшаа явах гэж байгаа хүн бол яг тэр онгоцонд суугаад ариутгал хийгээд ингээд явна.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэхдээ сумаас гадагшаа явж байгаа улсыг бол хамаагүй явуулахгүй. Тэгээд яахав надыг бол техникум сургуульд явах гэж байгаа учраас явуулсан.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэгээд би тэр эхлээд ногоон онгоцонд ариутгал хийлгээд тэгээд суугаад аймгийн төв дээрээ буусан.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
сумын төвөөс аймгийн төв рүү 90 км. Баянхонгор аймгийн нааш нь Номгон хайрханы эхэнд байж байсан юм байхгүй юу.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
ийм байдалтай л байсан даа. Тэгээд яахав яасан гэхээр нөгөө сургууль техникумд онгоцон дээр ирчихээд онгоцноосоо..., тэгэхэд л анх онгоцонд сууж үзэж байгаа ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэгээд тэр царцаа ногоон чинь нөгөө газраас дээш агаарын..., арай бас нам өндөрт нисдэг байсан юм шиг байгаа юм.
Баасанхүү -
аанхан.
Чинбат -
тэгээд уул муулан дээгүүр ингээд явахлээр зэрэг чинь ингээд донсолно ш дээ. тэгээд ингээд донсоллээр дотор нь суучихсан улсуудын толгой нь эргээд бөөлжөөд л. Тэгээд би хүүхэд байсан учраас их л яадаг сонирхож байсан. Тийм сонин ирж байсан. Тэхдээ бол тэр онгоцонд сууж ирнэ гэдэг чинь их гоё сайхан санагдаж байсан. Тэгээд аймгийн төв дээр буугаад аймгийн төв дээрээс ах маань нөгөө нэгдлийн даргын жолооч байсан болохоор нэгдэлд тийм бас нэг хурал зөвлөгөөн болсон юм аа.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэгээд хурал зөвлөгөөнд даргатайгаа машинаар гарч ирж...,
Баасанхүү -
хот руу?
Чинбат -
хот руу.
Баасанхүү -
аанхан.
Чинбат -
тэгээд надыг Улаанбаатар хотод хүргэж ирж байлаа. Тэгээд би анх эхлээд энэ одоо 33-р дэлгүүр гэдэг чинь шилэн дэлгүүр байлаа ш дээ. тэгээд энэ Энхтайвны гүүрээр гарч байна энээ тэрээ гээд ингээд ярьдаг. Тэгээд Энхтайвны гүүрээр чинь ороод л хот дотор ингээд явахад их дэлгүүр гээд анх байгуулагдсан 7 давхар ч билүү 8 давхар дэлгүүр хамгийн өндөр нь харагддаг.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
хаа л явна нөгөө их дэлгүүр чинь машин дотор харагдаад. Нөгөө нэг их дэлгүүрийг чинь тойроодл давхиад байгаа юм шиг санагддаг. Тийм байлаа. Тэгээд манай тэр нэгдлийн даргын ахын хамаатан айл байшинд байсан. Сэхээтэн айл байсан.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэгээд тэднийд одоо ахтайгаа нэгдлийн даргатай гурвуулаа буусан. Тэгээд тэднийд үнэндээ байшинд анх эхлээд хүн чинь хөдөөний муу гэрээс байшинд сууж байгаа хүн чинь одоо их бэрэгдэг ш дээ. Тэгээд би чинь одоо үгүйдээ л дотор нь нөгөө жорлонд нь одоо соёлтой жорлонд ингээд бие засахад бие засч чадахгүй.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
яагаад гэвэл жорлонд чинь орчихлээр гадаа үүдэнд нь хүнд дуулаад ч байгаа юм шиг. За тэгээд хүндэрч баривал нөгөө үнэр танар нь үнэртэх ч юм шиг санагдаад ерөөсөө бие засч чадахгүй. Тэгээд яадаг байсан гэхээр би тэр айлаас хүндэрч барих..., орой болоод... орой болонгуут нь гараад..., тэр Гандангийн дэнжид чинь надын нэг жалга байсан байхгүй юу.
Баасанхүү -
аанхан.
Чинбат -
тэр лүү гүйчихнэ. Тэгээд тэнд очиж хүндэрчихээд л байшинд орж ирнэ ш дээ. Тэгээд нөгөө айлд бол ах бол энэ айлд байж байгаад техникцмд суралц гэсэн. Нөгөө айл ч гэсэн их дуртай байсан. Нэг бас л залуувтар улсууд байсан л даа.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
30 гаран насны л улс нэг хүүхэдтэй. Тэгээд хүүхдээ харж байдаг. Тэгээд би харж явж байгаад л ингээд сургууль соёлдоо яв гээд тэгсэн. Үнэндээ тэр байшинтай тэр айлд дасаагүй. Хөдөөний хүүхэд чинь тэгээд ийм цэвэр цэмцгэр орчинд очихлээр чинь буас дасдаггүй. Тэгээд идсэн ч нэг цаг хцгацаатай хоол ундаа идэж байга юм шиг санагдаад. Тэгээд Гандангийн дэнж дээгүүр чинь манай авга эгчийнд...., тэднийх бол чухам намхан одооны энэ нөгөө шавар байшинтай.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэгээд дотор хашаандаа бас гэртэй. Гэрт нь хэдэн хүүхдүүд нь байдаг байхгүй юу. Тэгээд тэр гэрт нь байдаг учраас би их идээшиж тэднийд орсон. Тэгж л одоо техникумаа сурч төгссөн дөө.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэгээд би техникумаа ингээд сураад би уг нь 69 оны..., 69 оны 6 сард төгсөх ёстой байсан.
Баасанхүү -
за.
Чинбат -
гэтэл би бол тэр үеийн одоо автобус бааз гэдэг энэ тэр дээр одоо дипломын ажлаа хийдэг байлаа. Дипломын ажил хийгээд сарын..., хагас жилээр 11, 12 сард гаргачихна. Тэгээд энэ баазуудаар тээврийн механикын ангид байсан учраас тээврийн одоо энэ юунуудын чинь диплом мипломыг бичнэ ш дээ. тэгээд тэрэнд яаж байсан чинь би хүн тээвэр гэдэг сэдвээр дипломын ажлаа хамгаалсан.
Баасанхүү -
за.
Чинбат -
тэгсэн чинь овоо гайгүй, ер нь овоо гайгүй хамгаалчихсан юм байна.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэгсэн чинь нэг өдөр тээврийн яамны боловсон хүчин манай сургууль дээр ирлээ. Одоо таануустай уулзана гээд тэгсэн. Тэгсэн чинь нэг 4, 5 хүүхдүүдийг хүлээж авч уулзсан дуудаад нэг нэгээр нь. Тэгсэн чинь миний нэр орчихож. Тэгээд надыг дуудсан. Тэгсэн чинь за чи дипломын ажлаа ер нь амжилттай хамгаалсан хүүхэд байна. Тэгээд хүн тээврийн сэдвээр хамгаалсан. Тэгээд чамайг бол ашиглалтын мэргэжлийг яах..., төгсөх ёстой байна. Ашиглалтын эдийн засаг..., ашиглалтын эдийн засагч техникч гэсэн тийм юу өгсөн л дөө. Тэгээд одоо надыг төгсөхөөс нь өмнө одоо хаяа хоёр хүн одоо ажлын шаардлага байна тээврйн яамны сайдын тушаалаар. Одоо тэр үед Дамдинжав гэж сайд байсан. Тэр сайдын тушаалаар..., Энэбиш гэдэг сайд.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
Энэбиш сайдын тушаалаар одоо та хоёрыг маргааш нь нөгөө тээврийн яаман дээр яваад оч, боловсон хүчин дээр яваад оч гэсэн. Яваад очсон чинь та хоёрыг..., нэгийг нь Өмнөговь аймагт, Ховдын нэг хүүхдийг Өмнөговь аймагт тээврийг удирдах газар, надыг Хэнтий аймгийн тээврийг удирдах газар томилсон байсан.
Баасанхүү -
аанхан.
Чинбат -
тэгээд л одо яахав дээ би чинь одоо явахгүй одоо ийм гачигдалтай гэсэн чинь чамайг сургуульд одоо ямар ч байсан очоод 6 сарын тайлан..., энэ хагас бүтэн жилийх нь тайлан тооцоог гаргаж өг.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэгээд энэний дараагаар бол 6 сард чамайг харж үзье гэсэн. Тэгээд бид Хэнтий аймагт шуудангийн тэргэнд суугаад л тэгээд очоод. Тэнд тээврийн товчооны нэг жижигхэн байр надаа гаргаж өгсөн баазын удирлаг тээврийг удирдах газрыхан.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэгээд тэр үед баазын удирдлага болуул тээврийг удирдах газрын дарга нь Лувсан-Иш гэдэг хүн байсан. Баазын дарга нь Намираг гэдэг хүн байсан. Тэгээд тэр хоёр бол надыг их сайн хүлээж авсан. Дөнгөж сургууль төгссөн, одоо юугаа ч мэдэхгүй шахуу, за яахав тийм л хүүхэд ш дээ. Тэгээд нэг 19-тэйл хүүхэд байх нь ээ дээ. 19-тэй..., тийн 19-тэй л байсан байна даа. Тэгээд нэг тийм хүүхэд хүлээж авч байсан. Тэгээд яахав нөгөөдүүл чинь бол яахав надыг баазыхан тэр тээврийг удирдах газрынхаа хажууд деспичерийн байрны хажуу талд нэг ийм жижигхэн өрөө гаргаж өгөөд. Тэр үедээ бол 200-ийн хагас цагаан ор гэж байсан. Тийм цагаан ор тавьж өгөөд. Цагаан орон дээрээ 180-ын адяал мадяалыг чинь дэвсдэг. 180-ын адяал чинь олдоггүй тийм үе байсан. Тэгээд яахав би тэр баазынхаа хашаанаас өглөө болуул ганцаараа тэр байрандаа амьдардаг учраас хажуу талын мухлаг байна.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэр мухлаг руугаа гүйж очоод сайхан жагасны дарш, загасны консерв кабалов гээд нэг загас байсан юм.
Баасанхүү -
за.
Чинбат -
тэр их амттай, тэр нь хямдхан. Тэр нь ч төгрөг хэдэн..., 20 мөнгө байсан юм уу. Тэрүүгээр бараг нэг 10, 20 авчраад тавьчихно, дэлгүүрээс тэр үед нэг кл мах аваад тавьчихна. Тэгээд тэр чинь бол ганц бие хүнд хичнээн л олон иднэ ш дээ. тэгж би амьдарч байсан.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
за тэгээд 69 оны 6 сард болсон чинь тээврийн яамны боловсон хүчнээс чамд юу..., өргөдлийн чинь хариу ирсэн байна гэж манай тээврийг удирдах газрын баазын боловсон хүчин хэлсэн.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэгээд тэр юу гэсэн өргөдөл байан бэ гэсэн чинь би өргөдөл өгсөнөө мэдээгүй. Тэгээд энэ одоо боловсон хүчин дээр орсон чинь манай одоо аймаг дээр Баянхонгор аймаг дээр бадйаг манай нэг ах тэр одоо нагац ах Авир гэдэг хүн маань өргөдөл..., Ойдов энэ тэр гэсэн улсууд маань өргөдөл бичээд.
Баасанхүү -
за.
Чинбат -
ийм гачигдалтай учир Баянхонгор аймагт шилжүүлж өгөөч гэсэн өргөдөл бичсэн байна яамны сайдад.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
гэтэл яамны сайд тэрийг үзээд Чинбатыг гачигдлын учир 69 оны 11, 12 сард шилжүүл.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэр болтол нь наана чинь өөр эдийн засагч төгсөж очихоор хуваарилаж өгөхгүй бол одоо ажил болохгүй ээ гэсэн ийм өргөдөл ирсэн байсан.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэгээд боловсон хүчин надаа өгсөн. Тэгээд танилцуулсан. Тэгээд тээврийг удирдах газрын юунаас нь аваад үзчихээд. Тэгээд би ер нь л..., тэгээд тэр яахав дээ тэгээд л одоо 11, 12 сар хүртэл ажиллахаар л болж байгаа ш дээ би. Тэгээд ингээд ажиллахаар болоод байж байсан чинь 69 оны 6 сард Халх голын 30 жилийн ой боллоо.
Баасанхүү -
за.
Чинбат -
Халх голын 30 жилийн ой болсон чинь Монголын залуучууд овутнуудын анхдугаар тойрон аялал Халх голд зохион байгуулагдсан. Тэгсэн чинь аймгуудаас шалгарсан одоо сайн тэргүүний ажилтай залуучууд Хэнтий аймгаар дайраад Халх гол руу аялалаа хийлээ. Тэгээд тэр Халх гол руу аялалаа хийх гээд ингээд явж байхад нь би бас аймагтаа гайгүй ажиллаж байсан юм байлгүй миний нэр орчихсон байсан.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэгээд би тэр аялалд хамрагдаад явсан цаашаа. Тэгээд Хэнтий аймгийн төв дээр бол тэр улсууд их сүрхий, их ёслол хүндэтгэлтэй хүлээж авсан. Яагаад вэ гэхээр Хэнтий аймгийн төв дээр одоо морьт механикжуулсан дивизийн бригадын анхны суурь нь тавигдаж байсан юм байна лээ. Тэгээд одоо 10-р бааз гэдгийг тээврийг удирдах газраас хойшоо Хэнтийн энэ зүүн хойно нь баахан танк одоо эвдэрхий машин энэ тэрийн сэг байдаг юм л даа.
Баасанхүү -
аанхан.
Чинбат -
тэгээд Халх голын нисгэгч, халх голд одоо Зөвлөлтийн баатар Грицевиц гэдэг нисгэгч дайсны онгоцыг шууд одоо мөргөөд...,
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэгээд одоо 2 дахь удаагаа ч билүү тийм баатарлаг гавъяа байгуулсан учраас Орос..., Зөвлөлт холбоот улсын баатар болж байсан юм байна. Тэгээд тэр хүний шарил нь тэр Хэнтийгийн Өндөрхааны сангийн аж ахуйн тэр хавьд байсан. Тэр хөшөө юуг нь авч Хэнтий аймгийн урд одоо нэг танктай хөшөө бий.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэрний тэнд авчирч ирж оршуулаад тэр хөшөөг нээж.
Баасанхүү -
аанхан.
Чинбат -
тэгээд Зөвлөлтийн одоо армид явж байсан, одоо Халх голын дайнд явж байсан баатрууд, улсууд Оросууд, за Монголын одоо баатар Нянтайсүрэн гуай энэ тэр оролцож байсан. Тэгээд Халх голоор явж одоо тэр 90 баатрын хөшөө гэдэг чинь анх нээгдсэн.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэгээд тэнд 90 баатрын хөшөөг нээж үзэж байлаа. Тэр 90 баатрын хөшөөн дээр одоо анхны Сүрэнжав гуай, одоо ардын яруу найрагч Сүрэнжав гуай анх эхлэж тэр 90 баатар гэдэг...,
Баасанхүү -
90 баатрын дууль...,
Чинбат -
90 баатрын тухай 90 баатрын дууль шүлгээ уншиж танилцуулж байсан ийм түүхтэй юм.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэгээд би энд эхлээд оролцсондоо бас баяртай байдаг юм. За тэгээд тэр тойрон аялалд явчихаад буцаад явж байсан чинь зэвсэгт хүчний тэр тойрон аялалыг хариуцаж явсан Чойжил засварын..., машин техник нь эвдэрчихвэл одоо..., зэвсэгт хүчний 011-р ангийн засварын бригад батальон дагаж явсан юм байна.
Баасанхүү -
за.
Чинбат -
за тэр батальон бол яахав нөгөө цуваанд яавж байгаа машинууд эвдэрвэл засч янзалж өгнө. Аан шатахуун машинааар..., дутуу шатахуунуудыг нь цэнэглэж өгөх энэ бензин шатахууныг түгээлт мүгээлтийг нь хийж явсан байхгүй юу.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэгээд буцаад явж байсан чинь тэр би бас баазаа тээврийн удирдах газраа аймгийн тээврийг удитрдах газраас явж байсан чинь тэр улсуудтай танилцаад. Тэгээд танилцсан. Тэгсэн чинь нөгөө 2, 3 л улсууд байсан одоо тэрний нэрийг нь мартчихаж. Одоо ганцхан Баатарчулуун хурандаа дэд хурандаа байсан. Тухайн үедээ бол би цэргийн цолыг нь мэдэхгүй ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
дэд хурандаа цолтой хүн байсан юм байна лээ. Тэр бол ангийн дарга нь учраас тэр засвар үйлчилгээний баазыг хариуцаж явсан хүн байх нь. Тэгээд аймаг дээр хүрээд ирсэн чинь нөгөө Баатарчулуун хурандаагийн чинь..., дэд хурандаагийн чинь машиных нь дугуй хагарчихсан.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэгээд сэлбэг хэрэгсэл байхгүй хэцүү болж.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэгээд баазын удирдлага дээр орж ирж одоо нэг дугуйны туслалцаа үзүүлээс гэж орж ирсэн юм байна. Тэгсэн чинь баазын дарга одоо тэр одоо эдийн засагчтай тэр асвилт хариуцсан нөхөртэй Чинбаттай уулз гэсэн байна л даа. Тэгээд би тухайн үед нь тэр даргатай уулзаад машинд нь одоо актлагдсан даргын машины норм гүйцээд дугуйг нь акталчихдаг.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
актлаад складанд хийчихдэг. Тэгээд жилийн эцсийн тооллого болохоор зэрэг чинь нөгөөдөх акталсан дугуйнуудаа хараад актлаад устгал хийдэггүй байхгүй юу.
Баасанхүү -
аан.
Чинбат -
тэгээд одоо тэр одоо шинэ хаймар өгвөл болохгүй. Тэгээд одоо яахав тэр үед ингээд нөгөө даргын тэрэгний актлагдсан дугуйнаас нэг 2 дугуй авч өгч нөгөө хүнтэй танилцсан.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэгсэн чинь нөгөө хүн чинь явахдаа бол тэгсэн. За чи их автын мэргэжлийн ийм хүн байна.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
чи цэрэгт яв, би чамайг дарга болгоно гэсэн. Тэр үед нь би үнэндээ..., би тэгээд ч Пүрэвдорж гээд инженер байсан. Бид хоёрыг тэгсэн.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэр за тэр дарга болох нь ч яахав би цэрэгт явахгүй гэж бодож байсан. Шалавхан одоо нутаг руугаа явж дүү нараа харьж дүү нараа асрах юмсан даа л гэж бодож байсан.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэгээд цэрэг рүү явсан даа. Тэгээд байж байсан чинь нөгөө 9..., тэр чинь 6 сард тэгээд яваад. Тэр үед чинь цэрэг 6 сард татдаг байсан юм.
Баасанхүү -
аанхан.
Чинбат -
намар 8 сар гаргаад 8 сарын 20-оор татдаг юм.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэгээд намайг 8 сарын 20 болчихоод л байж байсан чинь цэрэг татлага болоод 69 оны цэргүүдийг татаад. Тэгээд аймаг дээр цэргийг ингээд татаж байсан. Тэгсэн чинь манай тэр инженер Пүрэвдорж хоёулаа хэдэн залуучууд нийлээд хэдүүлээ цэрэгт явъя гэж ярьдаг юм.
Баасанхүү -
за.
Чинбат -
тэхлээр нь би бодлоо, одоо нэлээн бодлоо. Тэгсэн чинь нээрээ ч одоо энд хүний нутагт ажил хийгээд ингээд яваад байдаг аавдаа туслаж чадсан юм байхгүй. Нээрээ ч залуухан байна эртхэн шиг бас нас яваагүй дээр нь эртхэн шиг цэрэгт явах нь зөв ч юм уу гээд нөгөөдүүлтэй санал нийлсэн. Тэгээд нэг өдөр 8 сарын 19-нд шиг санаад байгаа юм аа. Хэдүүлээ шууд очоод үсчин дээр очиж үсээ авхуулчихаад ирж байна. Үсийг нь авчихдаг байсан юм чинь. Үсчин дээр үсээ авхуулчихаад цэргийн комиссоор орсон чинь тэгээд залуу хүн чинь тэнцсэн.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэгээд тэнцсэн. Тэгсэн чинь тухайн үед аймгийн..., одоо Хэнтий аймгийн намын хороон дарга нь Лхагвасүрэн гэдэг хүн байлаа. Тэр аймгийн намын үүрийн..., намын одоо товчоо хуралдаад.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тусгай мэргэжилтэй дээд сургууль төгссөн, хөдөө аж ахуйн дээд сургууль төгссөн, ер нь тэгээд тусгай мэргэжил тэхникум их сургууль төгссөн улсуудыг шууд ажилд чөлөөлдөг юм байна л даа. Тэгээд чөлөөлсөн. Тэгээд чөлөөлөх гэсэн чинь би одоо чөлөөлөгдмөөргүй байсан.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
би явмаар санагдсан. Тэгсэн чинь цэрэгт явъя даа гэж миний шийдсэн чинь надад бол тэр нутагт хорогдох юм байхгүй. Яахав сайхан л байсан. Яахав ажил төрөл хийгээд бас..., би чинь 450 төгрөгний цалин эхэлж аваад, дараа нь 630 төгрөг авдаг байсан. 630 төгрөг гэдэг чинь тэр үед бас л боломжийн цалин байсан тэхдээ ганцхан хүүхдэд бол тийм ээ?
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэгээд тийм юм чинь яахав дээ дээр үед чинь бас зах зээлд шилжээгүй байлаа. Социализмын тийм л үе байлаа ш дээ. Тэгээд тэр цэргээсээ яасан чинь, шууд одоо яасан чинь аймгийн товчоонд намын бовчоогоор чөлөөллөө гээд ингэхээр зэрэг чинь л за би одоо төлөөлөгдчих юм даа одоо яана даа гэж бодоод байж байсан чинь цэргийн татлагын комиссоор Жуков гэдэг хурандаа очсон байсан батлан хамгаалах яамны.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
ийм сонин нэртэй. Тэр нөгөө..., би яагаад тэрнийг сонирхож байсан гэхээр нөгөө Халх голын дайнд Жуков марш командлаж байсан гэж ярьж байсан.
Баасанхүү -
тийн.
Чинбат -
тэр аялалд ордог байсан учраас Жуков генералын нэрийг мэдэж байсан. Гэтэл Монголын армид бас Жуков гэдэг хурандаа байдаг юм байна гэж гайхаж байсан байхгүй юу.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэгээд би бас Орос хүн юм болов уу гэж бодож байсан чинь Монгол хүн байсан. Тэгээд тэр намын хурал дээр тэр хурандаа хэлсэн тэр Жуков хурандаа. Юу гэж ярьсан бэ гэхээр ер нь бол арми ингээд сайн дураараа алба хаах гээд явж байгаа нэрээ өгсөн ийм цэргүүдийг та нар орчихоод комисст тэнцчихээд байдаг та нар албан тушаал, сургууль соёлоор чинь чөлөөлж авдаг чинь та нар буруу.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
хэрвээ энэ дотроос одоо энэ чөлөөлөгдсөн хүүхдүүдээс сайн дураараа би явна гээд одооцэргийн машинд суугаад явах юм бол бид аваад явчихна. Тэгээд авч яваад очоод анги салбарт хуваарилна гэсэн байхгүй юу. тэгээд тэр хурандааг тэгж хэлэхээр нь би их зоригжсон. Би ерөөсөө явсандаа явчих юм байна. Яагаад вэ гэхээр манай тээврийг удирдах газраас цэргийн ачлагын машинууд нь гарч байсан. Жолооч кабен доор нуугдчихад би орчих л юм байна гэж ойлгосон. Тэгээд би цэрэг татлаганд тэгээд маргааш нь 8 сарын 20-оор..., 20-нд доо Хэнтий аймгаас ачигдаад тэгээд цэрэгт ирсэн. Тэгээд цэргийн албыг 69 онд хааж ирж цэргийн карентин дээр энэ Харусан тохой дээр ирэхэд л яасан гэхээр зэрэг Хэнтий аймгийн цэргүүд ирж үү гээд нэг том шинель минель өмсчихсөн том хурандаа ирсэн.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
дарга л ирсэн. Тэгээд тэр нэг хүн ирээд цол молыг нь ч мэдэхгүй. Тэгээд инээд жагсчихсан. Хэнтий аймгаас 300, 400..., 450 ч билүү 300-н хэдэн ч билүү 300-аас л ямарч байсанолон цэрэг. 450 гэж байсан шиг санагдаад байна. Тийм цэрэг татагдаж ирж байсан 69 оны 8 сард.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэгээд ингээд хувиараар ангиудад хуваарь ингээд сонсоод байсан чинь ерөөсөө миний юу..., миний нэр гарахгүй хоцроод байсан. Тэгээд би ерөөсөө яасан чинь яахлээрээ миний нэр гардаггүй юм бол доо гээд гайхаад карентин дээр 2 хоносон. 2 хоносон чинь надыг авдаг хүн байдаггүй.
Баасанхүү -
хммм.
Чинбат -
тэгсэн чинь нэг тэр цэргийн карентинийх нь дарга нь өглөө нь машинтай 69-тэй давхиад ирдэг, орой болохоор яваад өгдөг гэртэй, тусгай гэртэй нэг дарга байсан. Тэгээд тэрэнтэй нь уулзъя гэж бодоод очсон чинь харин нөгөөдөх чинь нөгөө 011-р ангийн засварын батальоны захирагч одоо хурандаа..., дэд хурандаа Баатарчулуун гэдэг хүн байсан.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэгсэн чинь нөгөөдөх чинь..., нөгөөдөхөд чинь би одоо ингээд хэнтийгээс ингээд энд ирсэн. Тэгээд надыг хуваарилж авсан анги алга гэсэн чинь үгүй юу ярьж байгаа юм нөхөр минь манай ангид..., би ангидаа авсан ш дээ. Чи нөгөө Хэнтий аймагт надад нөгөө Дугуйны сэлбэг гаргаж өгдөг Чинбат мөн биз дээ гэсэн.
Баасанхүү -
аанхан.
Чинбат -
мөн байна гэсэн. Тэгээд нөгөө Пүрэвдоржийг маань асууж байх юм. Тэгээд Пүрэвдорж чинь ирээгүй юм уу гэсэн. Ирээгүй гэсэн. Тэгвэл та хоёрыг..., танайхыг харин Хэнтийгийн тээвэр удирдах газраас л хүн ирвэл би авна гээд хэлчихсэн. Тэгээд тэр цаадуул чинь манай ангид хуваарилчихсан байна гэсэн.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэгээд би 011-р ангид цэрэгт ирсэн.
Баасанхүү -
011..., одоо нөгөө...,
Чинбат -
засварын анги...,
Баасанхүү -
аан засварын салаа юм уу тээ?
Чинбат -
армийн засварын батальон байсан.
Баасанхүү -
аанхан.
Чинбат -
авто засварын батальон.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэр одоо автын бүх буу зэвсэг тэгээд бүх л зүйлийг л засна л даа, тийм батальон. Тэгээд тэнд ирээд би болуул яасан гэхээр би тэнд техникийн хэрэг хөтлөгч шинэ цэрэг болонгуутаа..., манай техникийн орлогч нь дэд хурандаа Жүлтэм гэдэг хүн байсан.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэгээд тэр бол Халх голын байлдаан майлдаанд явж байсан. Нэлээн алдартай дарга нар юм байна лээ л дээ манай тэр хуучин дарга нар. Тэгээд нөгөөдүүл чинь надыг нөгөө Баатарчулуун хурандаа чинь надыг тэр юунд өгсөн дөө..., техникийн орлогчийн бичээчээр.
Баасанхүү -
аанхан.
Чинбат -
техникийн орлогчийн бичээч хувийн хэрэг хөтөлдөг. Нөгөө авто машиныг техникийг чинь одоо ажилласан цаг магийг нь хөтлөөд тэрүүгээр нөгөө запас сэлбэгийг нь тооцдог. Тэр нөгөө л эдийн засгийн бас нэг Хэнтийнхээ албатай адилхан шахуу албан дээр очиж..., ажил дээр очиж байгаа. Тэхдээ би цэргээр очсон.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэгээд тэнд болуул карентин тухай тэр үед чинь цэргийн 3..., 45 хоног карентилдаг байлаа. Карентилаад тусгай сургууль мургууль хийлэгдэг. Би яадаг вэ гэхээр зэрэг тусгай сургуульд өглөө..., өглдөө ирээд..., тэр техникийн орлогч нь тэгсэн. Өглөө жагсаад ажилд хуваарилагдахаар техникийн орлогч дуудсан гээд хэл наад жагсаалын даргадаа. Тэхдээ чи ирж бай.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэхээр ирэнгүүт нь би конторт нь очоод конторыг нь цэвэрлээд. Тэгээд карентин болуул харин сургалтынхаа яг тэр цэргийнхээ сургалтаас арай жоохон бие амар гэх юм уу даа.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
ийм маягаар 45 хоногийг өнгөрөөсөн дөө.
Баасанхүү -
та чинь одоо нөгөө 8 сард цэрэгт явчихсан. 12 сард нөгөө гэртээ харих байсан ш дээ тээ?
Чинбат -
тийн.
Баасанхүү -
тэгээд гэрийхэндээ цэрэгт явж байгаагаа яаж дуулгав? Гэрийхэн чинь яаж хүлээж авсан бэ?
Чинбат -
гэрийхэндээ ерөөсөө дуулгаж чадаагүй.
Баасанхүү -
аанхан.
Чинбат -
би ерөөсөө цэрэгт..., тэгээд л 8 сарын 80-нд очоод л явах болчихсон юм чинь өөрөө санаачлаад. Тэгээд цэрэгт явчихсан, хүрч ирсэн. 9 сар, 10 сар болсон. Нөгөө шинэ цэрэг кэрентин дээр ирчихээд л тэхдээ аав руугаа захиа бичсэн. Тэгээд аав маань дуулчихаад өө одоо өчнөөн олон жил сургуулиар явчихаад тэгээд нөгөө ирэх гэсэн чинь ирсэнгүй одоо. Яахаараа тэр цэрэгт явсан юм бэ гээд их бухимдаж байсан гэж манай ах дүү нар ярьдаг юм.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэгээд би тэр 8 сарын 20-оор чинь цэрэгт ирчихээд техникум төгссөн, их сургууль төгссөн хүүхдүүдийг сургуульд..., гадаадын цэргийн сургуульд бүртгэж байсан.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
бүртгэж одоо шалгалт авсан даа.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэгээд би бас энэ нэг цэргийн сургуульд одоо онгоцны одоо Налайхын нисэхийн онгоцны сургалтанд бүртгүүлсэн нисгэгч болъё гээд.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэгээд ингээд бүртгүүлээд эрүүл мэнд энэ тэрээр шалгалтанд очиж тэнцсэн. Урүүл мэндээр тэнцээд одоо Налайхын нисгэгч..., 137-д нисгэгч байсан одоо манай аймгийн..., би тэр нэг 7-а, б хоёрт төгссөн.
Баасанхүү -
аанхан.
Чинбат -
Сүхээ гэдэг хүүхэд байсан. Тэр маань тэнцчихсэн тэнд явж байсан.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэгээд хоёулаа тэнд карентинд ороод бас нэг хэд хоног сургалтанд явсан юм.
Баасанхүү -
аанхан.
Чинбат -
тэгээд нөгөө карентинд орчихсон байсан чинь аав маань ирсэн. Хамгийн бага дүүг минь хөтлөөд дагуулаад ингээд надыг иргэх гээд ирсэн. Тэгээд аавыг ирэхээр зэрэг л аавтай уулзаад. Та одоо яахав дээ аав нь одоо тэгээд л..., чи ч одоо 3 жил болно, би ч одоо 3 жил чамайг хүлээхэд хэцүү л байна. Тэхдээ яахав одоо цэрэгт явчихсан юм миний хүү албаа хаагаад л тэгээд 3 жилээ дуусгаад яа даа..., оч доо нутагтаа гэж ингэж хэлсэн. Тэгээд 3 жил дуусгана гээд ингээд байж байсан. Тэгж аав тэгж хэлэхээр зэрэг би ааваа ерөөсөө ахиад хойшоо сургуульд цэргийн сургуульд явахаар ингээд бүртгүүлээд ингээд тэнцчихсэн байгаа ш дээ гэсэн байхгүй юу.
Баасанхүү -
аанхан.
Чинбат -
тэгсэн чинь аав маань ерөөсөө юм яриагүй. Тэгээд маргааш нь манай анги дээр хүрч ирсэн. Анги дээр хүрч ирээд ангийн даргатай чинь уулзъя гэсэн. Тэгээд ангийн даргатай уулзах гээд аавыгаа оруулчихсан.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
ангийн даргаас тэр Баатаржав хурандаатай л аав маань уулзсан, ярилцсан л байх л даа. Тэгээд ярилцаж ярилцаж байгаад гараад хүрээд ирсэн. Тэгээд л аав маргааш нь нөгөө нутаг буцах ёстой байсан.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
за даргатай чинь уулзлаа. Би ярих зүйлээ ярьчихлаа одоо би нутаг явахгүй яая..., мал..., хөдөө бас хэдэн малтай. Тэгээд нөгөө жижиг дүүг минь дагуулаад нутаг явлаа гээд буцаад явсан.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэгээд буцаад явсны дараа нэг 7 хоносон уу үгүй юу байж байсан чинь нөгөө цэргийн юуны карентин дээр..., сургалтын карентин дээр байгаа ш дээ би чинь.
Баасанхүү -
тийн.
Чинбат -
тэр карентин дээрээс дуудаж байна анги дээр. Гүйгээд хүрээд ирсэн чинь дарга дуудсан гэнэ, Баатаржав хурандаа дуудсан гэнэ. Баатаржав хурандаа дээр орсон чинь за Чинбат минь чамайг сургуульд явуулахгүй ээ.
Баасанхүү -
хммм.
Чинбат -
яагаад вэ гэхээр чи гачигдалтай хүүхэд байна. Чи одоо тэр онгоцны сургууль чинь бас 3 жил ш дээ. 3 жил сургаад дахиад одоо алба хаасны дараа тэгээд 4 жил болчих гэж байна даа. Тэгвэл одоо чи одоо ингээд ингээд аав чинь үнэхээ гачигдалтай ийм гэж ярьсан. Тийм учраас чамайг энэ сургалтанд чинь явуулахгүй. Тэгээд л би гарчихсан сургуулиас, цэргийн сургуулиас.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэхдээ чамайг бол амьдралыг чинь харж үзнээ гээд тэгж байсан. За тэгээд бол 69 он өнгөрөөд 70 он болж байгаа юм. 70 оны 7 сард байхаа амайн анги дээр батлан хамгаалах яамны нэг..., тэгээд би чинь тэр..., тэгээд одоо аргагүй юунаасаа чөлөөлөгдчихсөн.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэгээд Баатар..., 69 он дуусаад 70 оны 7 сард батлан хамгаалах яамны боловсон хүчнээс улсууд ирж юу яасан..., уулзсан.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
дээд сургууль төгссөн, техникум төгссөн улсуудтай. Тэгээд би болуул одоо дээд сургууль төгссөн хүүхдүүд нь болуул бараг офицерууд болоод явчихсан байсан. Техникум төгссөн байсан би 2, 3-уулаа үлдсэн байсан. Тэхдээ 3 хүн ирж үзээд уулзаад. Тэгээд тэр яамны боловсон хүчин бол юу гэсэн гэхээр надыг бол Хэнтий аймгийн 10- бааз тээврийг удирдах газар ингээд ингээд шилжилтийн чиглэлээр ажиллаж байсан хүн байна. Тийм учраас шинэ анги байгуулагдаж байгаа. Шинэ ангид чамайг мэргэжлийн чинь дагуу томилол явуулна гэсэн.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэгээд тэр маргэжлийн дагуу гэсэн чинь ардын армийн 144-р ангид замын анги байгуулагдаж байсан юм байна лээ зам засдаг.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
Дархан, Сэлэнгийн замыг засахаар Орос, Монголын ангиуд..., зэвсэгт хүчний ангиуд Дархан, Сэлэнгийн зам...,
Баасанхүү -
төмөр зам уу, засмал зам уу?
Чинбат -
засмал замыг.
Баасанхүү -
за.
Чинбат -
шинэчлэн одо капитал засвар хийсэн байхгүй юу.
Баасанхүү -
аанхан.
Чинбат -
тэгээд 70 оныхоо 10 сард билүү дээ тэр чинь тэгж гараад л. Тэгээд 10 сард миний офицерийн тушаал гараад. Тэгээд 10 сард би..., тухайн тэгээд тухайн тэгээд 10 сар болоход чинь би цэргийн ангидаа бас нөгөө хэл хөтлөгч мөтлөгч болоод, тасгийн дарга марга болоод, салааны орлогч гээд бага зэргийн одоо ахлах түрүүч цолтой болчихсон байсан.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэгээд цэрэг ахлах түрүүч цолтой хувцастайгаа шууд одоо Баянчандмань руу техникийн орлогч бас жүлтэм гэдэг хүн техникийн орлогч морлогч..., нөгөөдөх чинь нэг өдөр анги дээрээс аваад явсан биднүүсийг.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэгээд 66-д суугаад тэр Дарцагтын ам гэдэг газар очиж байлаа. Дарцагтын аманд очсон чинь гэр барьчихсан.
Баасанхүү -
ммхм аль аймгийн нутаг билээ тэр?
Чинбат -
Төв аймгийн Баянчандмань сумын нутаг тэр Баянчандманиас урагшаа нэг километр газар ингээд нөгөө уулын өндөр аманд, уулын орой дээр шахуу байгаа Дарцагт гэж нэрлэнэ тэнд.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
анхны 144-р анги байгуулагдаж. Тэгээд тэнд нь одоо байгуулагдсан чиньбиднүүсийг хэдэн сургууль төгссөн дандаа техникум дээд сургууль төгссөн улсууд очсон л доо.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэгээд тэднүүс маань юу болсон гэхээр зарим нь салааны дарга, автын, зарим нь хүндийн механик энэ тэр гээд одоо тэгээд..., за зарим нь ч одоо тэгээд улс төрийн ажил..., төгссөн нийгмийн ухааны анги энэ тэр төгссөн нь улс төрийн орлогч энэ тэрэээр очиж байсан байх.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэгээд бид хэд бол анх 3 офицер тэр авто..., тэр хар замын батальоны авто рот гэж байгуулагдаад тэнд очиж байсан юм. Тэгээд тэр ротод нь би ашиглалтын даргаар томилогдож очиж байсан юм. Тэгээд тэнд 70 оны 10 сард ч очиж байгаа юм чинь ерөөсөө яаж чадаагүй, гэр орондоо дуулгаж чадаагүй. Тэгээд л тэнд байж байсан.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэгээд ажлаа хийгээд байж байсан чинь 70 оны..., тэр чинь 71 он болж байна. 71 оны цэргийн баяр болсон. Цэргийн баяраар л одоо 70 оны 11 сараас чинь 71 оны 11 сар гэдэг чинь жил шахуу ажилласан байх нь ээ. Тэгээд л юу болсон..., жил ч биш юм аа тий мээ 70 оноос чинь 71 оны..., 70 оны 10 сар гэдэг чинь 70 оны 10 са, 11, 12, 1 сар, 2 сар, 3 сар зургаан сар л юм байна ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
6 сар ажиллаж байсан чинь цэргийн баяр тэмдэглэсэн нөгөө анги маань. Тэгээд тэгэхэд чинь анх нөгөө офицерууд болчихсон юм чинь цалинд хүрчихсэн тэгээд их гоё байлаа. Тэгээд тэр 71 онд чинь бас армийн 50 жилийн ой болсон.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
манай анги болуул нөгөө амралтаа авсан одоо Улаанбаатараас, 22-ийн товчооноос одоо тэр Баянчандмань хүртэл бол замыг манай анги хариуцаж засчихсан.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэгээд цэргийн баярын өмнө чинь бас амжилттай ажилласан учраас нөгөөдхөө хүлээлгэж өгч. Тэгээд Цог генерал очиж хүлээж авч, тэгээд нээлтээ хийж. Тэгээд цэргийн баяраар ардын армийн 50 жилээр сайн ажилласан учир 50 жилийн ойн медалиар анх удаа шагнагдсан.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэгж одоо одон медаль чинь..., за энэний байдлаас л эхлээд би одоо цэргийн амьдралд орсон офицер болоод.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэгээд би ардын армийн одоо тэр үед социалист нийгмийн үед чинь би зэвсэгт хүчинд алба хааж байсан. Тэр үед бол одоо бас хүйтэн дайны үе байсан. Тэгээд тэр цэргийн улсуудад их өндөр шаардлага тавьдаг.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
ийм байлаа. Тэгээд тэр үед нь бол одоо..., тэр үед одоо би одоо чинь цэргийн ангид ажиллаад одоо бол..., өглөө бол 7 хагас гэхэд л оччихсон байна. 8 цагт ажил эхэлнэ, 7 хагас гэхэд оччихсон байна. 7 хагас гэхэд очоод офицер ахлагч нар бүгдээрээ жагсчихсан байна. Анги удирдан хүлээж аваад үүрэг даалгавар өгөөд урд өдрийх нь ажлыг зүгнээд, дараагийн өдөр нь ажил гаргана.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
аан би бол сүүлд нь тэр хар замын батальоноосоо 72 онд наашаа энэ хот руу шилжиж ирсэн. Одоо яасан..., тэгээд тэр 72 ондоо бас тэр хооронд чинь би бас офицер болонгуутаа аавыгаа дүү нарыгаа бас өөр дээрээ авчихсан.
Баасанхүү -
аанхан.
Чинбат -
тэгээд авчирсан. Тэгээд аав маань бас 72 онд нас барсан, 60 гарсан насандаа. Тэгээд аавыгаа таалал төгссөний дараа би гэр бүлтэйгээ урд нь цэрэгт..., оюутан байхдаа танилцсан байсан. Тэгээд гэр бүл маань анхныхаа хүүхдийг гаргасан байсан. Тэгээд хүүхэдтэй сэтгэгдлээ бичээд Улаанбаатар хотод шилжиж ирсэн.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
Улаанбаатар хотод шилжиж ирэхээр нөгөө ардын армийн 026-р анги гэж авто тээврийн батальонд ирсэн. За тэгээд авто тээврийн батальоны захирагч нь бол тухайн үедээ хурандаа Аюуш гэдэг хүн байсан. За тэр бол армид их алдартай хүн. Хүнийг ажиллуулж чадна. Их зарчимч шаардлагатай, өндөр шаардлагатай тийм хүн. Хуйнайн Аюуш гэдэг хүн байлаа.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
одоогоор бол ажил, хүнийг удирдаж зохион байгуулах ажил хийлгэхдээ бол гарамгай.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
армид нэртэй ийм ийм хурандаа. За тэр хурандаатай би 6, 7 жил одоо тэр хүний команданд ажилласан.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэрнээс болуул би одоо цэрэг, одоо жинхэнэ офицер байх, тэгээд цэргийн хүний шаардлага, тэрнээс их хатуужил туршлага, хүнтэй яаж ажилладаг арга барилыг одоо суралцаж авсан. За тэгээд энэ хооронд бол би мэргэжил дээшлүүлэх, оицерийн мэргэжил дээшлүүлэх курс мурс сургалтанд бол нэлээн явсан л даа.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэгээд иймэрхүү маягаар ингэж ажиллаж байсан. Тэгээд цэргийн энэ ангидаа ажилласныхаа дараагаар цэргийн нэгдсэн дээд сургууль гэж хүртэл байлаа.
Баасанхүү -
за.
Чинбат -
1978 онд цэргийн нэгдсэн дээд сургуулийн тэр хангалт үйлчилгээний батальон байсан. Тэрүүний дадлагын багш гэдгээр томилогдон очиж нэг жил гаран ажилласан.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
за тэгээд тэнд ажиллаж байсан чинь армийн одоо зэвсэг техникийг одоо шинэчлэн өргөтгөн зохион байгуулах гэж бас нэлээн девиз юунууд өргөтгөж ардын армийн 5-р арми гэж байгуулагдаж өргөжиж байсан. Тэгээд надыг тэгээд өргөжиж байх үед нь одоо Зүүнбаянгийн девизийн авто батальоны штабын даргаар томилож явуулсан.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэгээд би Зүүнбаянгийн девизийн тэр 205-р ангид штабын даргаар ажилласан. Тэгээд ингэж ажиллаж байхдаа бол бид яахав армид улсаас өгсөн үүрэг даалгаврыг амжилттай биелүүлж байсан. Дараа нь миний удирдаж байсан тэр ажиллаж байсан анги болуул тухайн девиз ангийн одоо ард талыг тээврээр, хүнс хоолоор хангахад онцгой үүрэг гүйцэтгэж байсан. Ер нь бол тэр тухайн үед ажиллаж байсан ард талын анги болуул ер нь тэр үед бол..., байлдааны бэлэн байдалтай байгаа мот буудлагын ангиуд бол яахав ээ. Яадаг вэ гэхээр тухайн үүргээ биелүүлэхийн тулд бэлэн байдалтай байсан.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
бид бол өдөр шөнөгүй бэлэн байдалын..., тэр ангиудын бэлэн байдлыг тээврийг дээр нь хангаж байсан. Түлш, нүүрс, мах энэ тэрийг тээвэрлэдэг байсан.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэгээд өөрсдөө байлдааны бэлэн байдалд хээрийн сургууль, одоо команд штабын сургуулиудад үргэлж оролцож ажиллаж байсан. Тэрүүгээрээ болуул ар талын ангиуд бол хамгийн их ачаалалтай, хамгийн их юуг нь биелүүлж байсан. Одоо ч гэсэн тийм байх гэж боддог.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
ар талын ангиудыг одоо нөгөө байлдаанд орчихсон..., ар талын ангиудыг..., анги салбарт ажиллаж байсан улсуудыг байлдаан болж байсан ард талд ажиллаж байсан юм гэнэ лээ гээд ингээд ярьдаг. Тэгээд ар талд ажллаж байгаа хүн болуул..., байлдаанд орж байгаа хүн бол байлдаанд ороод л урагш нь тэр дайсныг устгах, давшилдах байлдах ажиллагаанд орно. Тэр бол гарцаагүй хийнэ.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэхдээ бол ар талд байж байгаа хүн, ар талын анги салбарт ажиллаж байгаа хүн болуул яахав нөгөө өвчтэй улсуудыг зөөнө, өвчтөнгийг нь асарч хамгаална. Тэгээд шатахуун биезин түлш, сум галт хэрэгсэл бүх зүйлээр нь хангахад л байнга бэлэн байдалд өдөр шөнөгүй ажилладаг.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тийм учраас ар талын анги салбаруудад ажиллаж байгаа улсуудыг бол одоо их үнэлж хөдөлмөрийг нь зөв үнэлэх нь зөв юм байгаа юм ш дээ гэж би боддог.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэгээд одоо бол би..., тэр үед бол цэргийн байсан болоод цэргийн командаар ажиллаж байсан болохоор тэр чинь бид бол яахав дээд командлалын тушаал шийдвэрийг хүлээж авч хэрэгжүүлэх, доороо байгаа улсуудыг удирлагаар зөв хангах хүмүүжүүлэх. Дамаа цэргийг цэрэг эх оронч үзлээр хүмүүжүүлэх, цэргийн сургалтанд бэлдэх, бие бялдарыг нь хүмүүжүүлэх гээд их ажил хийдэг байсан.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
за тэгээд тухайн үедээ бодоо болуул..., одоо тэр надыг армид тэгээд ажиллаж байхад бол цэрэгт явсан..., цэрэгт яваад 3 жил болоод ирсэн цэрэг болуул үнэхээр хат суугаад эр хүн шиг болоод хүмүүжээд гардаг байсан.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
би бол одоо тэгээд армид ажиллаж байгаад цэрэгт..., одоо ч гэсэн би армид яваад цэрэгт явсан хүн, цэрэгт яваагүй хүн хоёр эрчүүдийг бол хооронд нь ялгаж чадна. Үнэхээр цэрэгт явсан, тэр цэрэгт яваад ирсэн хүн бол амьдралын их сургуулийг төгсөөд хаттай болчихсон ийм байдаг юм.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэгээд одоо болуул одооны цэргүүд болуул одоо яахав тайван цаг ирж, олон улс даяарчлагдаж байна, зэвсэгт хүчин их хоорондоо хамаагүй байлдаад байхгүй тийм цаг үе байна ш дээ тийм ээ? Гэлээ гэхдээ бол энэ тиррорист халдлагаас хамгаалахын тулд бол цэрэг дайны бэлтгэл бол цэрэг улс орныг хамгаалах тэр хүч бол хэрэгтэй л байна л даа.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
манай армид чинь одоо энийг сахиулах юунд бол амжилттай л ажиллаж байна манай дайчид. Энэнд бол одоо бас ийм учиртай юм байгаа юм даа гэж л би ойлгож явдаг даа.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
за тэгээд яахав энэ хооронд чинь одоо би гэр бүлтэйгээ 72 онд жинхэнэ гэр бүлээ батлуулсан. 71 онд..., бид нар чинь ер нь залуу байхдаа бол техникумд л анх 1967 онд л анх танилцаж байсан ш дээ. Тэгээд тэрүүнээс хойш болуул хоёулаа үерхэж нөхөрлөж байгаад л 72 онд л гэр бүл болсон.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
гэр бүл болохоос өмнө 72 онд тийм хүүхэд маань гарсан ийм түүхтэй. Тэгээд энэнээс хойш 7 хүүхэдтэй. Одоо хүүхдүүд маань хүмүүжиж өсөөд одоо сургууль соёл төгсөөд одоо гайгүй л болж байна. Одоо үр ач нар маань, зээ нар маань л одоо энд одоо өсч байна. Одоо цэцэрлэгт шиг л энд.
Баасанхүү -
тэр цэргийн салбар яг нөгөө нэг энгийн бусад ажлын салбаруудаас арай өөр ш дээ тээ?
Чинбат -
тийн.
Баасанхүү -
энэ онцлог нь ямар вэ? Та ярихгүй юу?
Чинбат -
цэргийн салбар болуул ерөөсөө л тэр өгөгдсөн үүргээ биелүүлж байлдааны бэлэн байдлыг хангах, улс орныгоо ард түмнийгээ энх амгалан байлгахад л зориулагдаж байна ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэр хүйтэн дайны үед чинь. Гаднаас одоо тэр үед чинь хүйтэн дайны одоо Вьетнамд одоо Хятадууд байлдаад л, Оросын одоо юу руу..., Даманы арал руу бас Хятад юуны талгаралтууд болоод л. Тэгээд ер нь болуул их хүйтэн дайны хүнд үе байсан ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэр үед бол цэрэг болуул байртай байнга бэлэн байдалд эх орноо батлан хамгаалахын тулд л ардын цэрэг байлаа. Тэхэд бол маш нарийн зүйл байсан. Тэр үед бол одоо тэр үед ажиллаж байсан офицерууд бол..., офицер цэргийн улсууд бол өглөө бол одоо ерөөсөө 6 цагт босоод тэгээд 7 хагас гэхэд ер нь анги дээрээ оччихно.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
за тэгээд тухайн үедээ одоо ангийн удирдаж байгаа ангийн штабын дарга гэдэг хүн болуул ерөөсөө тэр байнгын бэлэн байдалтай. Тэр ангийн юу удирдаж, тэр ангийн бэлэн байдал, тэр ангийн цаашдын хувь заяа бол штабын даргаас бол салшгүй холбоотой. Хамгийн хүнд ажил. Тэхдээ тэнд бол хүнтэй ажиллаж сурах, хүнийг улирдаж зохион байгуулах ажлыг бол штабын дарга болуул сурдаг.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэрүүгээрээ одоо би бахархдаг. Бт одоо ямар ч ажлыг сургууль төгссөн улсуудыг ингээд харахад ажил зохион багуулаад, хүнийг удирдаж байгаа..., хүнийг удирдана, хүнийг зохион байгуулж ажилд оруулна, нэг хам олон нэг сэтгэлгээтэй байлгана, нэг хамт олныхоо төлөө урдаа тавьсан зорилгоо биелүүлхийн төлөө нэг зорилгод чиглүүлнэгэдэг бол их ухаан ур чадвар шаарддаг хүнд.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэгж байж урдаа тавьсан нэг зорилгоо биелүүлнэ ш дээ. Зорилго биелүүлж чадахгүй байвал, тэрийг чиглүүлж чадахгүй байвал, тэрнийг удирдаж чадахгүй байвал штабын дарга хариуцлага хүлээхээс өөрцгүй, муу ажиллаж байна л гэхээс өөрцгүй. Тэгээд тэрэнд тийм юм сурдаг юм. Цэрэгт чинь олон..., одоо цэрэг хүнтэй ажиллаж байгаа хүн болуул ерөөсөө..., одоо манайхан чинь яадаг шүү дээ мянгат малчин боллоо..., одоо мал маллаж байгаа улсууд ярьдаг ш дээ.
Баасанхүү -
тийн.
Чинбат -
мянгат малчин боллоо, 2 мянган малтай боллоо гавъяатай ажиллаж байна гээд. Энэ улсуудын хөдөлмөрийн бүтээл байгаа мал маллахад.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэхдээ бол мянган мал мянган л сэтгэлгээтэй ш дээ тийм ээ? Гэтэл мянган хүнтэй ажиллаж байсан хүн илүү 4, 5, 10 ч хувиар илүү сэтгэхгүйтэй ажиллана ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
нэг хүнээс чинь одоо 10 сэтгэхгүй гарна даа, 10 янзын зан араншин гарна даа. Тэр бүгдийг удирдан зохион байгуулж удирдана гэдэг бол үнэхээр хэцүү.
Баасанхүү -
ммхмн.
Чинбат -
тийм учраас бол тэрэнд болуул одоо удирдлагын одоо удирдаж байна, одоо дарга болж байна, сайд дарга нар яалаа л гээд байна ш дээ. Тэр хүнтэй ажиллаж байгаа улсуудыг чинь бас тийм урдаг эзэмшиж байж...,
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
одоо цэрэг гэхэд чинь л одоо би бол нэг мянган цэрэгтэй байж үзээгүй. За 300..., нэг 80 хэдэн онд бол нэг 300 цэрэгтэй. Офицер ахлагч нийлсэн нэг 500 гаран хүн удирдаж байсан.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
гэтэл тэр үед хүнийг чинь удирдахад нэг гарт төвлөрүүлнэ гэдэг чинь хэцүү ш дээ. тэр улсуудыг чинь одоо нийгийн судалгаа хийнэ. Тэр улсуудыг чинь одоо..., шинэ томилогдоод очсон офицерууд л оиход тэр чинь үгүй дээ л одоо эхнэр хүүхэдтэйгээ танилцах, эсвэл залуу улсууд чинь нөгөө эхнэр хүүхэд рүүгээ очих гээд, аав ээжээ асарна гээд асуудал гардаг.
Баасанхүү -
ммхм
Чинбат -
гэтэл тэр улсууд чинь зарим нь огт сэтгэлд нь багтаагүй бол удирдахдаа үгээ хэлэхгүй ш дээ нөгөө хэлэхгүй ш дээ нөгөө офицерууд чинь. Аан энэ штабын дарга гэдэг хүн байна, энэ ангийн захирагчгүй бол үгээ хэлэхгүй. Үнэн учраа хэлэхгүй. Аан яг тэр хүний сэтгэл зүйд орох юм бол яг үнэн учраа тэр удирдаж байгаа даргадаа ирээд хэлдэг байхгүй юу. Цэрэгт ч ялгаа байхгүй тээ?
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэхдээ зэрэг бол би бас гайгүй хүн тэр армийн юугаар бол хүн удирдаад бас нэг хүний сэтгэлд таараад ажиллачихдаг болжээ гэж л би ойлгосон. Тийм л аргат сурсан даа ах нь.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
за тэгээд яахав тухайн үедээ бол цэргийн хүн болуул арай энгийн улсуудыг бодвол харьцангуй цалин өндөр байсан. Тэгээд тэр үед чинь мөнгөний ханш гайгүй байж. Тэгээд яахав тэрэндээ тэр үедээ ажиллаж байхад хоёр идэхгүй хоосон хонохгүй гэдэг шиг нөгөө авч байгаа цалингаараа хоол ундандаа л хүрч байвал илүү дутуу одооных шиг баяъя даа гэдэг сэтгэлгээ юм уу тийм байсангүй л дээ.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэгээд л одоо тэр хоол ундандаа хүрээд л үр хүүхдээ сургаж хүмүүжүүлээд л мөнгө хангалттай байж байгаа юм чинь хүрээд л тэгээд би явж байсан. Тэгээд тэр социалист нийгэмд тэр чинь бас тэр нэг тиймэрхүү байсан. Би тэхдээ бол социалист нийгмийг бол манайхан болуул муу нийгэм юм шиг одоо тайлбарлаад байна ш дээодоо энэ ардчилсан..., социалист нийгэм бол одоо муу нийгэм энээ тэрээ гээд. Гэтэл бол одоо философи гэдэг юм уу одоо улс төрийн сэтгэлгээний хувьд бол социалист сэтгэлгээ, одоо коммунист..., коммунисть замд хүрнэ гээд байна ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
энийг бол би хамгийн зөв хамгийн энэрэнгүй сайхан нийгэмд хүрч болох сэтгэлгээ байгаа юм. Гэхдээ манайхан тэрнийгээ бол анх эхлээд авч хэрэглээд ирэхдээ болуул одоо 1919 оны үеийх..., за 19- зууны үед 19, 17, 16-р зууны үед одоо энэ Марксист үзэл санаа гэдэг чинь гарч ирсэн ш дээ.
Баасанхүү -
аанхан.
Чинбат -
17 онд, 1917 онд ленин октъяабрын хувьсгалыг хийж байсан байна л даа.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэхэд тэр үеийн сэтгэлгээгээр одоогийн энэ 1960-аад он, 70-аад оны сэтгэлгээнд ажиллаж болохгүй л байхгүй юу даа. Тэр үеийн юм заавал тэр үеийн тэр нээсэн тэр том онол практикт бол одоо шүүмжлэлтэй хандаж засахыг нь засч орчин цаг үетэйгээ зохицуулж явах ёстой л байхгүй юу. Тэхээр манай тэгж чадаагүй учраас энэ социалист нийгэм муу гэж нэрлээд байгаа юм.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
одоо бол аль ч оронд ардчилсан орнуудын хаана ч байсан ингээд үзээд байхад хамгийн энэрэнгүй одоо гайгүй хөгжиж яваа нээрэн үнэхээр аятайхан талд орж байгаа энэ юу социалист сэтгэлгээнд л байна. Америк я ялгаа байхгүй одоо ардчилсан орон л ингээд..., Америкт коммунист нам байж байж л байгаа ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
америкт социалист сэтгэлгээ байж л байна ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэнд нийгэмдээ давуу илүү юу гэдэгтээ л байна тийм ээ? Тэгээд манайхан нэг тийшээ туйлшрах юм. Тэр нь их хэцүү юм. Манайх одоо нийт улс төрчид ч юм уу, манй Монгол хүний зан заншил ч юм уу нэг тийшээ туйлшрахаараа их хялбар туйлширдаг. Ямарваа нэгэн юм чинь сайн муу хоёр талтай тийм ээ?
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
ардчилсан нийгэмд ч сайн юм байна, муу юм байна. Социалст нийгэмд ч сайн юм байн, муу юм байна тийм ээ?
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэхдээ сайныг нь голдуу авч байх ёстой л байхгүй юу бид нар тийм ээ?
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэгтэл урдах юмныхаа сайныг нь хаяад л одоо ардчилалд орлоо сайн болно гээд ингээд зүтгээд байдаг. Яг ингээд л ороход бол муу юм бас байсан л байна ш дээ тийм ээ? Тийм учраас болуул социалист сэтгэлгээ болуул бас..., би тэгээд хүнийхээ, дамаа хүнийхээ зан араншинтай..., зүгээр юм уу гэж боддог.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
социалист нийгмийн үед болуул бас Монгол хүн хүн чанартай байсан, хүний төлөө ажилладаг байсан. Одоо нэг хүн одоо өвдөөд ингээд одоо хэвтчихэд бол тэр нэг хүнийг эдгээх юмсан гэж боддог. Бүрэн эдгээх юмсан гэж сэтгэдэг байлаа тээ? За би болуул одоо цэрэг байхад аль болохоор одоо цэргээсээ тэр олон аавын хүүхэд олн янзын араншин гаргана. За зарим нь чөлөөгүй явна, оргоно, босно, зодно бие биенийгээ, зодолдоно.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэгээд оны ялгаа гээч юм их гаргана энээ тэрээ..., тэрийг чинь удирдаж байгаа офицерууд гаргахгүй ш дээ. чи оны ялгаа гаргаад тэрнийг очоод дээрэлхчихээрэй, тэрнийг очоод зодчихоорой гэсэн юм байхгүй ш дээ. Цэргүүдийн олон янзын ухамсраас л бий болж байгаа зүйл.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэрнийг гярхай олж харж яах юм болуул удирдагч хүний үүрэг.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэгээд тэр зөрчлийг гаргуулахгүй байх нь болуул тэр удирдаж байгаа хүнээсээл хамаарна. Тийм усраас хүн чанар бол социалист нийгмийн үед бол илүү байсан. Одоо болуул жоохон тийм л байгаа даа.
Баасанхүү -
ммхм за баярлалаа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.