Chinbat

Basic information
Interviewee ID: 990326
Name: Chinbat
Parent's name: Davaa
Ovog: Borjigon-Shangai
Sex: m
Year of Birth: 1949
Ethnicity: Halh
Additional Information
Education: higher
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist
Born in: Galuut sum, Bayanhongor aimag
Lives in: [None Given] sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
military
democracy
politics / politicians
authority
NGOs
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Баасанхүү -
За 90-ээд оны тэр нийгмийн өөрчлөлт одоо цэргийн салбарт яаж нөлөөлсөн бэ?
Чинбат -
За би бол 1985, 86 оноос болуул цэргийн салбарт ажиллаж эхэлсэн, шууд тэр юунд Зүүнбаянгийн одоо девизийн 205-р ангийн штабын дарга хийж байсан л даа.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэгээд ч цэргийн салбарт өөрчлөлт бол анх эхлээд Горбачевын дэвшүүлсэн чинь одоо 1987, 89 оноос эхэллээ ш дээ. Тэгээд 89 оноос цэргийн салбарт бол орон тооны цомхотгол хийсэн маягаар офицеруудын ахлагчийг нь халсан. Армиудын анги салбарыг цомхотгож эхэлсэн.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэгээд 1988 онд одоо..., 88 онд батлан хамгаалах яамнаас Зүүнбаянгийн анги салбарууд одоо офицеруудын боловсон хүчин удирдлагууд очиж лекцээрээ хийж ингэж эхэлсэн л дээ. За тэгээд 1989 оноос бол ерөөсөө офицеруудыг халж эхэлсэн.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэр нь бол армид одоо санаа..., юугаараа халагдах сонирхолтой улсууд байна, өвчтэй бол өвчтэйгаар нь, гачигдалтай бол гачигдалтайгаар ингээд халж эхэлсэн.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
за тэгээд дамаа энэ цэргийн сургууль төгсөөгүй улсуудыг бол шууд одоо ер нь халж байсан даа. Тэгээд цэргийн сургууль төгсөөгүй хүн чинь..., тэр арми 1980 оноос чинь..., 82, 83 оноос чинь эхлээд л одоо боловсон хүчин дутагдаад баахан одоо курсээр салаа салбарын дарга нар мэргэжлийн боловсон хүчин офиц?р ахлагч нарыг бэлдэж эхэлсэн байхгүй юу.
Баасанхүү -
аанхан.
Чинбат -
тэр улсууд чинь очоод тэр анги салбар дээр ажиллаж байсан. Тэгээд тэр чинь нэг ер нь бага дэслэгч цолтой, ахлагч цолтой ийм улсууд ажиллаж байсан. Гэтэл тэр улсуудыг бол ерөөсөө 89 оноос эхлээд л шууд халсан л даа цэргийн сургууль төгсөөгүй ээ гэдэг нэрийн доор.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэгж ингэж өөрчлөн байгуулалт орж эхэлсэн. За тэгээд 89 оноос өөрчлөн байгуулалт орж эхлээд 1990 оны..., гаргасан чинь 90 онд юу болсон гэхээр зэрэг сайдын зөвлөлийн 187-р байхаа тогтоол гарч армид 20-оос дээш ажилласан улсуудыг тэтгэвэрт гаргана, 20-оос дээш жил ажилласан улсуудыг тэтгэвэрт гарга.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэр цэргийн сургууль мургууль төгсөх нь хамаа байхгүй. Ер ньт л 20-оос дээш л ажилласан бол тэтгэвэрт гаргана. 20-оос доош ажилласан уулсуудыг болуул сайн дураараа халагдъя гэвэл хална гэсэн ийм үзэл бодол давамгайлан гарсан тэр тогтоолоос хойш.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэгээд л 90..., тэр тогтоол гарсан чинь 90 он гарсан. Тэгээд 90 оноос хэлээд офицерууд тэгэвэрт гарч эхэлсэн тээ? 20 жил ажилласан л болуул тэтгэвэрт гарсан. Ахлагч нар ч тэтгэвэрт гарсан. Тэгээд тэр үед чинь одоо 25 жил хүрч байгаад 25 жил ажилласан улсууд тэтгэвэрт гарах ёстой ш дээ. гэтэл тэр үед бол бас их олон улсууд байсан учраас тэтгэвэртээ халагдаж байснаасаа болуул тэтгэвэрт гарсан нь илүү л дээ.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэтгэвэрийн цалинтай гарсан. Тэгээд би ч гэсэн тэр вугаар 23 жил ажилласан байсан. Тэгээд ер нь 1991 онд тэтгэвэртээ гарсан. 91 онд болуул надыг болуул бас яамын боловсон хүчнээс хүн очоод надыг Өвөрхангайд девиз дээр автын юунд нь яв гэсэн..., явна уу гэсэн санал авсан өгсөн.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
за би тэнд бол одоо хөдөөний анги салбарт бол би бараг 20 гаран жил ажилласан байсан. Тэгээд эргээд тийшээ явахад бол миний ар гэр амьдралд бол хүндээр тусч байсан. Явах боломж байхгүй байсан. Тэгээд одоо би бол тэтгэвэртээ гаръя гээд санал хэлээд тэгээд тэтгэвэртээ гарсан.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
за тэгээд би 1991 онд тэтгэвэрт гарахад одоо манайх зөвхөн..., би тэгээд хотод 89 онд хотод шилжээд ирчихсэн одоо Налайхын 238-д гадрын баталионы захирагч хийж байссан байхгүй юу. Тэгээд тэндээсээ бол тэтгэвэрт гараад. Ахиад бол одоо тэр ангиас 200-н хэдэн офицер ахлагч нар нэг л удаагийн тушаалаар одоо халагдаж тэтгэвэрт гарч байлаа. Тийм их цомхотгол явагдсан байхгүй юу. За тэгээд...,
Баасанхүү -
цомхотгож байгаа шалтгаан нь юу байх вэ?
Чинбат -
цомхотгож байгаа шалтгаан нь ерөөсөө л одоо армийг цомхон болголоо, зэвсэг техник одоо хэрэггүй боллоо, бараг арми ч ер нь бараг хэрэггүй гэж үзэж байсан ш дээ энэ ардчилсан холбооны одоо Бат-Үүл энэ тэр чинь бол. Тэгээд ер нь ардчилал манай оронд чинь өрнөж байсан. Зөвлөлтийн цэрэг армиуд манайд чинь байж байсан. Тэгээд Зөвлөлтийн цэргүүд чинь ерөөсөө ганцхан энэ 80..., 90 онд, 92 он, 91 онд..., 90 онд байхаа. 90 онд чинь л ерөөсөө манайд байсан Зөлөлтийн цэргүүдийг чинь ганцхан 6 сарын потор ч билүү нэг өвөл гаргачихсан ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
Тийм цомхотгол болсон юм армид.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэгээд ер нь бол армид... ер нь бол өөрчлөн байгуулалт гэж Горбачевын онол гарснаар манай оронд чинь ардчилал бий болж яана гээл ардчилсан холбооныхон жагсаад л энд тэнд болуул жагсаал цуглаан хийсэн. Улсуудын хооронд аманд бол ардчилалын тухай яригдсан ийм л..., тэгээ үймүүлсэн учраа олохгүй зарим нэг хэсэг байхад, учрыг олох гээд байдаг иймэрхүү байдалтай байсан.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
за тэгээд энэнээсээ болоод ч ер нь улс орны дотор ер нь тийм улс төрийн юм уу тогтворгүй байдалтай, үймээн шуугиантай ийм байдалд бий болсон байхгүй юу.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
за тэгээд 1989 оны 12 сард ардчилсан холбооны..., 12 сарын 6-нд шиг санагдаж байна анхны цуглаан болсон.
Баасанхүү -
аанхан.
Чинбат -
тэр цуглаан болж тэр цуглааны нээлтэн дээр чинь одоо энэ хэн энэ тэр Зориг энэ тэр үг хэлж. Ингээд ардчилсан хүний эрхийн өдрийн цуглаан болоод 89 оны 12 сарын 6-нд. Тэгээд 90 оныхоо 3 сарын 8-нд Сүхбаатарын талбай дээр нэг ингээд ажил тараад ингээд явж байсан чинь нөгөө тэр үед чинь эмэгтэйчүүдийн Мартын баяр болох гээд байж байдаг иймэрхүү байж байсан.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
гэтэл тэнд өлсгөлөн ардчилсан холбооны одоо ардчилалын долоон хүн гэж ярьдаг байхаа.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
нэг 7 хоног өлсгөлөн зарлаж. Тэгээд улс төрийн товчоо нь удахгүй огцорч, ингэж эхэлсэн. За тэгээд энэнээс хойш бол улс орны чинь амьдрал одоо юу гэдэг болсон гэхээр ерөөсөө л ардчилалыг одоо би болгоё, ардчилалтай байя гэсэн л ийм л уриа лоозон явагдаад ингээд ардчилал хийгдэж эхэлсэн ш дээ.
Баасанхүү -
ммхм. Таны хувьд одоо нөгөө эхлээд нөгөө хүмүүст ингээд ардчилал гээд ингээд яригдаад, эсвэл ингээд нийгэмд эсрэг хүмүүс жагсаад байгаа нь мэдэгдэж л байгаа ш дээ. Та дотроо дэмжиж байсан уу? Эсвэл дэмий юм даа гэж бодож байсан уу? Яаж хандаж байсан бэ?
Чинбат -
тэхдээ бол ардчилалыг болуул би үндсэндэ бол ер нь болуул тухайн үедээ яаж ойлгож байсан гэхээр ерөөсөө болуул нөгөө..., би нөгөө Маркс, Лениний онол гэж ярилаа ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
Макссикм, Ленинизм, Энгелсийг...,
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
одоо капиталын..., Капитал гэдэг зохиол байдаг ш дээ.
Баасанхүү -
тийн.
Чинбат -
тэр энэ тэр..., би бол тэр зохиолуудтай бол танилцсан байсан.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
аан тэр зохиолуудын үзэл санааг бол одоо хэрэгжүүлэхдээ алдаа гаргаж байсан юм байна даа, энийг ойлгоогүй юм байна даа, тухайн цаг үедээ үзэл бодолдоо одоо нийцүүлж явж чадсангүй дээ.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
аан тэр өнгөрсөн зуунд бол 17, 18-р зууны үеийнх нь гарч байсан үеийн үзэл бодолтой нь одоо золилдоод тэрнээсээ сэргийлж өөрчлөлт хийж чадаагүй учраас ардчилал зайлшгүй болж байна даа гэж ойлгож байсан.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэгээд ардчилалыг хийх нь бол зөв гэж ойлгосон. Тэхдээ ардчилалыг хийхдээ бол арай нийгэмлэг хүнлэг, нийгмийн талдаа ард иргэдийн эрх ашгийг илүү хамгаалсан ийм байх байхаа гэж бодож байсан.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэгж ч хийнэ гэж ярьж байсан л даа.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэгээд тийм учраас бол тэр үед улсууд болуул ардчилал боллоо ингэж хийнэ гээд ингэж яасан. Тэгээд Монголын ард түмэн болуул ер нь нэлээн идэвхитэй хүлээж авсан ш дээ. Тэр өлсгөлөн зарлаад ингээд жагсаад яаж байхад. Тэхдээ шүүмжлэлтэй хандаж байсан тал бий.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэхэд бол одоо одоогийн..., тэр үеийн ардчилагчдын амлаж байсан амлалт одоогийн 20-оод жил болсны дараа ингээд эргээд харахад бол тэр амлалтаас нь шал өөрөөр явчихсан байхгүй юу. Яагаад вэ нийгмийн өмнө хүлээх хариуцлага гэх юм байхгүй болгочихсон хүнийг. Хүн чинь нийгмийнхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлагатай гэж.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэгтэл тийм үүрэг нийгмийн өмнө хүлээх хариуцлага байхгүй. Удирдагчдын, одоо ажиллагчдыг одоо удирдаж байгаа сайд нарын хариуцлага гэж алга болчихож.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
ерөөсөө сайд болох гээд, дарга болох гээд л одоо хүн болгон уралдаж байна ш дээ. Тэгээд уралдаад сайд болдог юм уу улсын их хурлын гишүүн болсныхоо дараа нөгөө амлалтаа мартчихдаг, өөрийнхөө хувийг боддог, ус орны эрх ашгийг түрүүнд тавих юм байхгүй. Тэгээд намын үзэл бодлыг түрүүнд тавиад байдаг. Энэ чинь одоо болохгүй ш дээ. тэгээд олон намын систем бол тэр тухайн үедээ нэг нам ноёрхохыг устгаад олон намын системтэй болсон гэж ярьдаг тийм ээ? Одоо бол олон намын системтэй болсон. Олон намын дарангуйлалд бид орчихоод байна ш дээ. Одоо бол олон намын дарангуйлал Монголыг дуусгаж байна. Нэг намын дарангуйллаас гараад олон намын дарангуйлалд орчихож.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
одоо намуудын одоо явуулж байгаа үзэл бодол болуул ерөөсөө тэр намынхаа эрх ашгийг хамгаалах, тэрнийхээ төлөө л яах гэж бодохоос биш яг мэдлийг иргэний, нийгмийн, улс эх орныхоо төлөө бас бодож байгаа юм ховорхон байна л даа. Бодож байгаа намууд одоо нэг хувьсгалт нам, ардчилсан нам хоёр гээд хоёр нам байна. Энэ хоёр бол яахав ерөнхийдөө олонхи болж байгаа учраас улс орныхоо төлөө бодлого явуулж байгаа нь арай давамгайлж байгаа байх.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
гэхдээ энэ улс орныхоо төлөө явуулж байгаа бодлогод алдаа их байна ерөөсөө бол. Ерөөсөө хувийн эрх ашгийг түрүүлж төрийн сайд дарга нар бодоод л ирсэн. Улс орны эрх ашгаа нэгдүгээрт тавих ёстой гээд манайхан ч ярьдаг. Дараа нь 2-рт намын эрх ашгаа тавь, 3-т ухвийн эрх ашгаа тавья гэж ярьдаг ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
одоо энэ ямар ч сайдын амнаас аягүй бол та яах вэ гэвэл энэ үг л гарна. Гэтэл бол яг амьдрал дээрээ очоод бол хувийн эрх ашиг нь дээрээ, намын эрх ашиг нь дээрээ, улс орны эрх ашиг нь бол хоёр гуравт орж багаа ийм л юм байна ш дээ гэж бодож байна.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
за тэгээд яахав би 1991 онд тэгээд ардчилал би болоод улс орон улс төрийн товчоо огцроод. Тэгээд анхны одоо бага хурал, улсын бага хурал байгуулагдахад үндсэн хуулийг шинэчлэх ажилд орсон ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэгээд ингээд 91 онд чинь энэ их хурал шинэчлэгдлээ ш дээ тийм ээ? Тэгээд би 91 онд тэр засгийн газрын тэр үед нь одоо..., одоо тэр үед чинь олон хүнийг одоо ажлаас халж байсан ерөөсөө цэргийн юм байхгүй ерөөсөө энгийн улсуудын ажлыг нь үйлдвэр аж ахуйн, олон үйлдвэр аж ахуйн газрууд халагдаж. Ажилчин анги гэж манай Монголд байлаа. Ажилчин анги гэдэг юм байхгүй боллоо ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
нийгмийн бүхэл бүтэн давхарга байхгүй болж байна. Тэгээд яасан олон үйлдвэрүүдийг нь хувьчлахыг нь хувьчлаад, зогсохыг нь зогсоож сул зогсоод ингээд үйлдвэрийн аж ахуйнууд дампуураад ингээд дууссан ш дээ. за тэгээд хувьчлал гээч юм..., хувьчлал гээч юм явагдсан. За тэрийг хувьчлал бол тухайн үедээ бол зах зээлийн юунд зөв л байсан байгаа юм. Гэхдээ тэр хувьчлалыг бол одоо ард түмэндээ ойлголт сайн өгөөгүй иргэндээ.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тухайлбал надад гэдэг юм уу одоо бидэндээ хувь хүндээ халдсан ойлголтыг тэр өөр нийгмээс шийнэ нийгэмд шилжиж ардчилсан нийгэм рүү шилжиж байхад энэ хувьчлалын асуудлыг ойлгуулах эдийн засгийн ойголтыг нь төрүүлж явагдаж чадаагүй. Дутуу ойлголттой байсан учраас хувьчлалыг бол ард түмэн амжилттай хийж засгийн газраа улс орон хийсэн ч гэсэн ард түмний амьдралд хувьчлал хэрэгтэй тусч чадаагүй ээ.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
үр дүнгээ өгөөгүй ээ. Одоо хэдхэн тооны мөнгөтэй улсууд нь гэдэг юм уу тухайн үеийн жоохон зальтай улсууд нь тэр ядуу зүдүү улсуудаас нөгөө хувьчлалын чинь эрхийн бичгийг чинь аваад одоо том том үйлдвэр аж ахуйн газруудыг хувьчилж аваад одоо хувийн л болгочихоод ингээд явж байна. Монопол үйлдвэрүүдийг би болгочихоод байна ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
одоо энэ нь ингээд эргээд энэ хувьчлалыг хэн гэдэг..., ард түмнээс одоо хэн ямар улсууд нь авчихаад..., жинхэнэ ард түмэн аваад ямар жирийн иргэн одоо хөрөнгөтэй чинээлэг болчихвоо гэвэл байхгүй л байна ш дээ. тэр үед харин ардчилалыг хийж хашиграж байсан одоо ардчилалын лидерүүд нь байна. Одоо архины үйлдвэрүүдийг, гурилын үйлдвэрүүдийг, мах комбинатыг, талхны үйлдвэрүүдийг одоо тэгээд аль улсын олигтой үйлдвэрүүдийг л хувьчлаад авчихсан. Одоо тэрний том сайдууд дарга нь бол улсын их хурлын гишүүн болцгоосон, бумтан саятангууд болчихсон л ингээд яваад байж байна ш дээ. Энэ чинь бол үнэндээ болуул тэр хоосон амлаад, тэгээд ард түмний өмнө өөрийнхөө төлөө эрх ашгаа түргүүндээ тавьсан улс төрчид л гэдэг чинь ингээд л аюулд оруулдаг юм байна ш дээ. Энийг бол одоо ардчилсан хувьсгалыг хийсэн нөхдүүд бол анхааралдаа авах хэрэгтэй одоо. Ер нь яг үнэндээ бол ардчилсан хувьсгал гэж ярьдаг л юм байна лээ ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
ардчилалыг хийсэн, ардчилалыг хийж байгаа одоо бид ардчилал гэдгийг зарим нь өмчлөх гээд байгаа юм байна ш дээ. Тэгтэл ардчилал гэдэг чинь бас 1999..., 90 онд эхэлсэн ч юм бас биш шүү дээ. манай оронд чинь 1911 онд ардчилсан хувьсгал хийсэн юм. Тэгээд тэрнээс чинь хойш ардчилал манайд бол байсан.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
Хуучин социалист нийгмийн үед бол бас сонгууль явж байсан. Тэхдээ бол сонгуульд нэг нэр дэвшсэн хүний л энийг сонгох ёстой гэвэл тэр лүү л ард түмэн хошуураад сонгочихож байсан болохоос саналаа өгөөд сонгуулиа хийж л байсан байхгүй юу. Тэхдээ бол тэр чинь бас ард түмэн өгөхдөө одооныхтой адилхан ард түмэнд авилгал өгөөд саналыг нь худалдаж аваад..., одоо саналыг нь худалдаж аваад мөнгө төррөгийг нь өгдөг чинь авилгал өгч байна ш дээ иргэнд.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
иргэнд авилгал өгөхөөр чинь нөгөөдөх чинь авдаггүй нөгөө саналаа худалдаад нөгөө хүний төлөө санлаа өгчихөж байна ш дээ. ингээд саналыг нь худалдаж аваад одоо ингээд улсын их хурлын гишүүн болоод ингээд төр бариад яваад байна. Энэ чинь болуул одоо бас буруу.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэгээд тийм учраас ер нь сонгуулийн систем болуул манайд бол ардчилал байгаагүй орон биш ардчилалтай орон байсан юм аа гэдгийг бас хэлэх хэрэгтэй. Тэхдээ бол ардчилалыг хийхээ одоо энэ 90 оны ардчалалыг зөв сайхан яг голдиролоор нь журам дэглэмтэй хийсэн болуул хариуцлагатай төр нь иргэнийхээ өмнө хариуцлага хүлээдэг, иргэнэ нь төрийнхөө өмнө хариуцлага хүлээдэг. Аан удирдаж байгаа сайд дарга нар нь тэр доод талынхаа улсуудын өмнө хариуцлага хүлээдэг байх юм болуул энэ ардчилал болж байгаа юм.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
хариуцлага хүлээж чадахгүй ш дээ одоо. Тэгээд л баахан юм яриад л одоо сонгууль ялчихсан. Эсвэл одоо одоо тэгээд л..., үнэндээ манай оронд явж байгаа сонгууль бол үнэхээр авилгал. Одоо би бол үнэхээр ерөнхийлөгч болсон одоо..., 90 оноос ч билүү хэд хэдэн одоо 3, 4, 5 удаагийн улсын их хурлын сонгуульд бол би идэвхитэй оролцсон.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
дандаа..., заримд нь одоо намын ажил хийж байсан. Заримд нь олон түмний юугаар сонгуулийн тойрог комисст орж ажиллаж байсан. Ингэхэд бол ерөөсөө сонгуулийн чинь ганц будлиулдаг юм одоо сонгуулийн ерөнхий хороог л шүүмжилдэг ш дээ. Сонгуулийн ерөнхий хороо будлиулаад байна энээ тэрээ гээд. Энийг чинь будлиулж байгаа юм чинь юу вэ, намууд будлиулж байгаа юм. Намуудаас нэр дэвшигч нар тэр юун дээр оччихоод..., тэр сонгуулийн тойрог дээр оччихоод тэрнийгээ ард түмнийг хуурч мэхлэж аваад ингээд будлиулж байна ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
сая ерөнхийлөгчинй сонгууль Элбэгдорж Энхбаяр хоёр хоорондоо л шударга ерөнхийлөгч шударга болсон, шударга ерөнхийлөгч гарсан гээд яриад байна ш дээ. Яг үндэс нь бол яг шударга болсон ш дээ. Үнэхээр ардчилсан намын нөхдүүд бол сонгуулийн болгон дээр ажилласан. Тойрог болгон дээр ажиллаад оюутан сурагчдыг чинь одоо үнэмлэхийг нь аваад л саналаа өгөх өдөр нь иргэний үнэмлэхийг нь өгөөд сонгогчийн үнэмлэхийг нь 5, 10 мянган төгрөг өгч оруулаад л тэгж саналыг худалдаж авсан ш дээ. Оюутнууд яахав зайлуул төгрөг мөнгө нь хүрэхгүй байгаа юм чинь тэрнийг нь өгч байж...,
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
ядуу зүдүү хоолгүй байж байгаа улсуудын ядууг далимдуулж ингэж..., за ардчилал нь нэг иймэрхүү болсон.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэгээд би 90 онд..., 91 онд тэтгэвэртээ гараад нэг сар хэртэй байж байгаад 6 сард би тэтгэвэртээ гарсан. 7, 8 сар хүртэл байсан байх, ажилгүй байсан. Тэгээд тэр үед чинь би чинь одоо 41-тэй л тэтгэвэрт гарч байгаа хүн чинь залуугаараа л гарна биз дээ. Тэгээд үнэндээ тэр үед чинь ажил хийхгүй бол одоо болохгүй байсан. Тэгээд мебель картоны Монро мебелийн үйлдвэрт харуулын даргаар орж ажилласан.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэгээд тэнд ажиллаж байхад бас зохион байгуулалттай бас 5, 10 цаас ааваад амьдралдаа нэмэр болгоод ингээд ажилласан л даа. Тэгээд Монро мебелийн үйлдвэрт ажиллачихаад ингээд явж байсан чинь..., би Монгол ардын хувьсгалт намын гишүүн байсан. Тэгээд энэ Октъябрь дүүрэг гэж байсан юм. Октъябрь дүүргийн намын хороонд бүртгэлтэй ингээд хувийн хэрэг мэрэг нь жилжсэн иймэрхүү байж байсан чинь нэг өдөр одоо 91 оны 8 сард шиг санаад байгаа юм..., үгүй 92 онд. 92 оны 1, 2 сард байхаа.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
намайг Монгол ардын хувьсгалт намыг гишүүн уулзаарай гээд л хуралтай гээд ингээд цагаан хоолойгоор хороо хороонд явж зарлаж байсан. Тэгээд би нэг ажилтай байж байсан чинь, нөгөө ажил дээрээ байж байсан чинь манай ээж намын гишүүн байсан. Алив чи энэ хуралдаа ирж зуухгүй бол болохгүй чөлөө авдаг юм уу яадаг юм хуралдаа ирж суу гэсэн. Тэгээд тэр үед чинь намын гишүүд гэдэг чинь их хариуцлагатай нийгмийн өмнө үүрэг хариуцлага ухамсарладаг хүмүүс байсан.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэгээд хуралдаа ирж намын үүрийн хуралд энэ одоо Сонгино Хайрхан дүүргийн 5-р хорооны намын үүрийн хурал нь одоогийн Чингис Соосэ сургууль гэж байна ш дээ.
Баасанхүү -
аанхан.
Чинбат -
энэ чинь авто сургууль гэж байсан. Энэ авто сургуулийн улаан буланд болж. Тэгээд энд намын үүрийн даргаа сонгох болсон байхгүй юу.
Баасанхүү -
аанхан.
Чинбат -
тэгээд тэнд нь намын үүрийн даргаа сонгосон чинь миний нэр сонгоод. Тэгээд би тэр хувьсгалт намын 126-р үүрийн дарга нь дарга нь болсон. Тэгээд яахав хорооны тэр үүрийн дарга болоод. Тэр үед чинь одоо албан газруудад намын үүр байдаг байсан бол хороон дээр намын үүр бий болсон.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэгээд миний анхны намын үүрийн даргаар ингээд улс төрд гэдэг юм уу юу гэдэг юм одоо тэгээд ажиллаж эхэлсэн дээ.
Баасанхүү -
аанхан. Нөгөө ажлаасаа гарсан ч гэсэн үү?
Чинбат -
нөгөө ажлаасаа тэртэй тэрэнгүй тэгээд ажиллаж байсан. Тэгээд тэндээ бол ажиллаад, эндээ намын үүрийн сонгуульт ажил хийгээд 92 оны улсын их хурлын сонгуулийн анхдугаар сонгууль болсон.
Баасанхүү -
за.
Чинбат -
за тэгээд тэр сонгууль болоход одоо Монгол ардын хувьсгалт намаас Жасрай гуай, Ганболд..., одоо энэ радио телевизийн дарга байсан Ганболд, Сугар хууль зүйн дотоод яамны дэд сайд байсан Сугар, бас нэг нь хэн билээ дээ бас ийм 4 хүн нэг мандаттай томсгосон тойорогтой 26-р тойрог гэж байсан улсын их хурлын. Тэр тойрогт нэр дэвшиж ардчилсан намаас Энхсайхан, Баатар хэн энэ тэр дэвшиж 8, 9 хүн сонгуульд оролцож байсан.
Баасанхүү -
аанхан. Сонгино Хайрхан дүүрэгт үү?
Чинбат -
тийн Сонгино Хайрхан дүүрэгт. Тэгээд тэр сонгуулиар болуул би тэр энэ хорооныхоо намын үүрийн дарга байсан учраас хорооныхоо юунд одоо хувьсгалт намын ажиглагч нарын одоо намын гишүүдийг одоо идэвхитэй оролцуулах энэ тэр гээд би тэнд ажилласан.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэгээд тэр сонгууль маань 92 амжилттай 10..., 9 сард байхаа. 9 сард амжилттай явагдаж дуусч. Тэгээд улсын их хурлын гишүүн байсан Жасрай гуай улсын их хурлнын гишүүнээр сонгогдсон. Хэн хэн ч билээ..., хувьсгалт намаас 3 нь сонгогдож ардчилсан намаар 1 нь сонгогдсон.
Баасанхүү -
тэр 92 оны сонгуулийн талаар та ярьж өгөхгүй юу? яаж явагдаж байв?
Чинбат -
за 92 оны..., 1992 онд улсын их хурлын анхны сонгууль бий болсон.
Баасанхүү -
ардчилсан сонгууль...,
Чинбат -
ардчилсан сонгууль эхлэж явсан. Тэр 76 тойрогтой.
Баасанхүү -
аанхан.
Чинбат -
76 гишүүнтэй сонгогдоход..., тэхдээ тосгосон 26 тойрогтой байсан санаж байна.
Баасанхүү -
аанхан.
Чинбат -
тэгээд томсгосон тойргоор явагдаж Улаанбаатар хотод манай Сонгино Хайрхан дүүрэг улсын их хурлын 26-р тойрог гэж бий болж. Тэгээд тэнд одоо улсын их хурлын гишүүд нэрээ дэвшүүлж намууд нэрээ дэвшүүлж төрийг удирдах ардчилсан нам Монгол ардын хувьсгалт нам л олонхи байлаа.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
ардилсан нам болуул бусад социал димкрат нам, үндэсний дэвшил нам энэ тэр нэгдээд нэг нам болоод сонгуульд орж байсан юм нэг юу болж. Тэгээд яахав улсын их хуралд тэр үеийн улсын их хурлын сонгуульд Монгол ардын хувьсгалт нам олонхи болсон.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
улсын анхдугаар их хурал бүрэлдэж манай Сонгино Хайрхан дүүргээс Монгол ардын хувьсгалт намаас нэр дэвшсэн Жасрай гуай улсын их хурлын гишүүн болж улмаар ерөнхий сайд болж байлаа ш дээ. тэгээд тэр үед бол одо ардчилал улс оронд одоо ардчилалд орох гээд одоо төр засаг үймээн шуугиантай, нийгэм нь үймээнтэй тийм л байлаа ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тийм байсан учраас ядуурал бий болсон. Нөгөө өмчтэй өмчгүй улсуудын ялгарал би болсон.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
өмчтэй болох гэж нэг хэсэг нь тэмүүлж байхад, өмчтэй болох аргаа олохгүй нэг хэсэг улсууд байсан. Өмч хувьчлалыг буруу явуулсан, одоо бэлтгэлгүй явсан учраас цочирдсон байхгүй юу.
Баасанхүү -
аанхан.
Чинбат -
тэгээд л одоо яахав тэр үед чинь бас малыг нэгдэлчдэд малдчидад өгөөд..., өгсөн. Гэхдээ тэр үед бол энэ нөгөө мал маллаж сураагүй баахан улсууд чинь..., мал маллана гэдэг чинь бас их эрдэм ухаан шаарддаг ажил ш дээ. зүгээр л малчин хүнийг одоо эрдэмгүй боловсролгүй ийм гэж бодоод байгаа юм. Тэр малыг чинь болгоно өсгөнө хүмүүжүүлнэ..., одоо хүмүүжүүлэх юу байхав. Өсгөнө боожуулна, арвижуулна, тэгээд тэрний ашиг шимийг хүртэнэ гэдэг бол маш их ухаан зарж байгаа тийм аж ахуйч хүний ажил байхгүй юу.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
гэтэл олон тийм мал маллах ямар ч мэдэгдэхүүнгүй одоо малын..., авах чадваргүй улсууд чинь очоод нэгдэл дээр мал нийгэмчилсэн гээд нөгөө малаас чинь хуваагаад хуваагаад аваад ингээд мал авсан.
Баасанхүү -
зарсан байх тээ?
Чинбат -
зарсан. Тэгээд тэр мал болуул яахав дээ нөгөө вугүй мал маллаж чадахгүй улсууд чинь нэг жил юм уу хоёр жил мал маллаад тэгээд үрэхийг нь үрээд үхүүлэхийг нь үхүүлээд ингээд эргээд нийгэмд юу болсон ажилгүйчүүд, ядуурал ингээд л бий болж байсан даа. Тэгээд болуул тэр үед..., 91 оны чинь юугаар юу яасан ш дээ нөгөө урд нь нөгөө тэр 92 оноос чинь өмнө болуул Бямбасүрэн гуай ерөнхий сайд байсан ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэгээд Бямбасүрэн гуай чинь тэр юу..., засгийн газрын ерөнхий сайд байхдаа нөгөө алдарт 20-р тогтоолыг гаргаж. Тэр 20-р тогтоолоор мөнгөний ханш 2 дахин унаж, масштаб унасан шд.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
за тэгээд би бол одоо түрүүн нөгөө 90 онд тэтгэвэрт гарсан байсан. Би болуул 560 төгрөгний тэтгэвэр авдаг байсан.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
гэтэл тэр 560 төгрөгний тэтгэвэр чинь 2 дахин яачихаар миний мөнгө тэтгэвэрийн мөнгө бол амьдралдаа хүрэхгүй болчихож байгаа юм.
Баасанхүү -
аанхан.
Чинбат -
тэгээд би ч гэсэн л одоо тэр ядуурлын байдалд одоо өртөгчдийн нэг нь болж таарч байгаа юм.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
нийгэм хүнд байдалд хүрсэн. За тэгээд яахав дээ нэг ардчилал нөхцөл байдал гэдгийг чинь ийм болгоод. Тэгээд яахавдээ нийгэмд чинь тэр ардчилал ингэж бий болоод. Тэр үед чинь үнэндээ ард түмний ядуурал их болсон л доо.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
улс орны ядуурал бий болж. Тэгээд мөнгөний масштаб 2 дахиад уначихсан чинт бүүр ч хэцүү болоод картын бараанд орсон байхгүй юу. Тэгээд картын бараанд орж. Тэгээд картын бараа бол 92 онд чинь картын бараа болж байхад нь би тэр сонгуулийн үр дүнгээр надыг үндсэн хуулийн..., одоо жишээ нь хорооны засаг даргыг иргэд өөрсдөө сонгодог.
Баасанхүү -
аанхан.
Чинбат -
тэгээд тэрэнд хорооны засаг дарга нь одоо анх эхлээд үндсэн хуульд чинь хорооны засаг дарга нар чинь хамгийн бага албан тушаалтан мөртлөө үндсэн хуулиар үүрэг хүлээсэн албан тушаалтай ш дээ. Тэгээд тэр албан тушаалын үр дүнд одоо хорооны засаг даргат та нэрээ дэвшүүлж одоо оролц гэж намаас тэгсэн. Тэгээд би тэр хорооны иргэдийн хуралд одоо нэр дэвшиж би анх хорооны засаг даргаар Сонгино Хайрхан дүүргийн 5-р хороонд орж ажилласан.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
хорооны засаг дарга байсан. За тэгээд хорооны засаг дарга болж ажиллахдаа зэрэг бол одоо эргээд нөгөө хүнтэй ажиллах, олон түмэнтэй зохион байгуулах ийм л ажилд ингээд орж байгаа юм. Тэхдээ цэргийн байсан хүн болуул арай цаг эрт барьдаг, бас зарчмын шаардлага тавьдаг. Энүүгээрээ бол арай дөхөм байсан надад хүнтэй ажиллахад.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэгээд би хорооны засаг дарга болоод, тэгээд картын бараа мараа гэж энэ картанд одоо өрхийн улсуудад картых нь юуг хуваарилж өгдөг. За ядуу зүдүү улсуудад одоо нийгмийн халамж, нийгмээс хуваарилж байгаа тэр ядуурлыг бууруулахаас ирж байгаа гурил будааг хуваарилж олгоход болуул аль болох л үнэн шударга хийх юмсан гэж ингэж ажилласан.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэгээд ч би бол хорооны засаг дарга хийж байхдаа бас гайгүй ажиллаж байсан, сайн ажиллаж байсан гэж боддог.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэгээд анх болуул би үнэндээ хүний төлөө л их анхаарал тавьж ажилладаг байсан. Тэгээд тэр манай хороонд болуул ядуу улсууд их байдаг байсан, бий болсон. Тэгээд тэр ядуу улсуудад одоо эмнэлэгт үзүүлэх, бие биендээ туслах, одоо энэ хороондоо бол өндөр настай харж хандах улсуудыг нөхөрлүүлээд танилцуулаад бие биендээ туслаж бай, бие биендээ дэмжиж ажиллаж бай.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
болохгүй бол 1, 2 хөгшин нэг хашаанд 2 гэрт амьдарч байвал та хоёр нэг гэртээ орж амьдраач, тэгвэл одоо та хоёрын авч байга тэтгэвэр чинь зүгээр хэвтэртээ байж байгаа хөгшиндпөө туслах юм гэж ингэж ажилласан.
Баасанхүү -
аанхан.
Чинбат -
энэний үр дүнд манай хороонд Чимэд гэдэг хүн байсан, Нямдаваа гэж хоёр хөгшин байсан. Тэр хоёрыг бол одоо нэг хашааны...., хойд урд хоёр хашааны хөгшнийг нэг дор нь оруулаад Чимэд гуай гэдэг хүн болуул одоо бас их алдартай өндөр настан байсан л даа.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
яагаад алдартай байсан гэхээр зэрэг би тэр хүнтэй уулзаж ярилцаж байхад бол анх эхлээд одоо Чойбалсанг ерөнхий сайд байхад..., 37, 38 онд байхнээ дээ.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
багийн..., одоо Улаанбаатар хотын 1-р баг..., хороо ч гэдэг юм уу байсан гэж байгаа юм. Тэрний даргаар ажиллаж байсан хүн байна лээ. Тэгээд ажиллаж байхад нь тэр чимэд гуайг яасан тэр нөгөө эсэргүү хэрэгт баривчлаад шоронд хийчихэж.
Баасанхүү -
хммм.
Чинбат -
тэгсэн чинь нөгөөдөх чинь шоронд хоригдоод ингээд байж байсан чинь хорооны засаг даргатай нөгөө хөдөлмөрчид уулзах гэсэн чинь нөгөө хорооны..., багийн дарга байдаггүй ээ. Одоо яадаг билээ тамга тэмдэг байхгүй гээд ингээд иргэдээс гомдол ирдэг юм биз дээ. тэгээд Чойбалсан гуай дээр нэг хүн..., иргэн орж. Тэгсэн чинь наад хүнээ одоо та нар шалгаж байгаа юм бол..., эсвэл хэрэгтэй юм бол хурдан асуудлыг шийд. Хэргийг нь хүлээгээгүй хэрэг мэргийг нь бодохгүй байх юм бол тэр тамга тэмдгийг нь оруулаад тэр иргэдийг нь шоронд нь байхад нь уулзуулж бай гэсэн гэж байгаа юм.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэгээд тэр шоронд байж байхдаа тамга тэмдгээ столтойгоо оруулчихсан өрөөндөө оруулчихсан. Тэгээд улсуудтайгаа уулзаад тэндээсээ ирэгдийнхээ өргөдлийг цохдог тийм хороон дарга байлаа ш дээ гээд ярьж цөөхөн хүүрнэж байсан. Тэр надад их гоё сонин санагдаж байсан. Тэгээд тэр хүнээс ч бас туршлагаас нь нэлээн суралцсан. Тэгээд тэр Нямдаваа гэдэг хүн хоёрыг хооронд нь нэг гэрт байлгаад. Чимэд гуай болуул хэвтрийн, байнга хэвтрийн хүн учраас бол Нямдаваа гуай туслаад хоол ундаа хийлцээд хоёулаа их сайхан амьдарч байгүй байж байгаад тэгээд хоёлуу насан эцэс болсон доо. За манай хороонд..., тэгээд манай дүүргийн засаг дарга бол тэр үед энэ Монголын ахмадын хорооны дарга байгаа..., энэ чинь хэн билээ. Одоо энэ Монголын ахмадын хороон дарга байна ш дээ.
Баасанхүү -
өө хэн билээ...,
Чинбат -
мартчихаж.
Баасанхүү -
тэр хүн байсан юм уу тээ?
Чинбат -
тийн. Тэр манай дүүргийн засаг дарга байсан анхны. Тэр хүн болуул бас их хороодынхоо засаг дарга нарыг болуул их хүндэтгэдэг. Хороодын засаг дарга нар гэдэг болуул засаг даргын жинхэнэ гарт нь туслах улсууд.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тийм учраас бол та нар асуудлаа бидэн дээр шууд орж ирж тавьж бай.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
та нарын хэлсэн үгийг бид нар биелүүлэх ёстой. Манай энэ хороо дүүргийн албан тушаалтангууд бол хэлтсийн даргаас өгсүүлээд биелүүлж байх ёстой гэж ингэж ярьдаг.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
хийж ч чаддаг хүн байсан. Тийм учраас бол хорооны засаг даргуудыг асуудлыг тавиад шийдвэрлэх гээдороход бол дарга болуул заавал шийдэж өгдөг.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
шийдэж өгөхгүй болуул асуудлыг болуул өөр дээш нь аль нэгэн газар руу өөрөө их хэмжээнээс давсан асуудлыг өөрөө шийдэж өгдөг ийм дарга..., Цэндсүрэн дарга.
Баасанхүү -
аан.
Чинбат -
одоны Монголын ахмадын хорооны дарга Цэндсүрэн ш дээ. Энэ хүн бол удирдах арга барил сайтай, хүнтэй ажиллаж чаддаг тийм хүн байсан. Тэгж шийддэг байсан. Тийм учраас ч одоо тэр үедээ байсан Сонгино Хайрхан дүүргийн хороодын засаг дарга нар бол иргэдтэйгээ их тулж ажиллаж чаддаг, иргэдийнхээ санал хүсэлтийг их барагдуулдаг, тэрний төлөө ч их юм хийдэг байлаа.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэгээд тэр үед болуул хог ачна гээд хороонд чинь хамгийн эхлээд..., хорооны засаг дарга бол ерөөсөө хог ачуулах, тэгээд иргэдийн одоо санал хүсэлтийг барагдуулах, иргэдийн одоо энэ тэрүүгээр туслаж дэмжих үүрэгтэй хариуцлагатай ажил ш дээ. Тэхэд болуул одоо чинь Цэндсүрэн дарга юу гэж хэлдэг байсан гэвэл хорооны..., ер нь дүүргийн засаг дарга ч бай хорооны засаг дарга ч бай эднүүс чинь бол одоо ард түмний та нар боол шүү дээ. Та нар ард түмний төлөө л ард түмний иргэдийн л өмнө ажиллаж байх ёстой. Тэгтэл дарга юм шиг өөрсдийгөө бодчихоод дарга сайдархаад ингээд ихэрхээд явдаг ийм улсуудыг хамаагүй ийм шүүмжлэлтэй ярьдаг байсан байхгүй юу. Тэгээд үнэхээр тийм. Одооны хороодын зарим хороодын засаг дарга нар бол иргэдийн боол байх нь битгий хэл ноён хаан нь болчихсон л юм шиг яасан байна ш дээ үйлчилж өгөхгүй. Тийм учраас бол одо үнэхээр энэн дээр бол..., хэрэгтэй л дээ.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
за тэгээд л ингэж ажиллаж байлаа. Тэгээд Цэндсүрэн дарга болуул юугаа..., хороодын засаг дарга нараа тэгж ажилладаг. Хороодын засаг дарга нар нь тэгж ажилладаг. Тэр үед бол Цэндсүрэн даргатаа би 2, 3 асуудлыг шийдүүлж анх..., ер нь хотын бусад засаг дарга нараас ч илүү түрүүнд асуудлыг шийдүүлсэн байх гэж боддог юм.
Баасанхүү -
аанхан.
Чинбат -
нэг нь бол одоо энэ хүмүүс одоо ядуу зүдүү улсууд иргэд нас барчих юм аа. Өгч байгаа тэтгэмж нь муу юм аа. Тэхдээ оршуулгынхаа зардалд хүрэхгүй юм гэж. Тэгээд Цэндсүрэн даргат асуудал тавьсан. Цэндсүрэн дарга анхных нь манай хорооноос таалал төгссөн улсуудад 3 сарых нь тэтгэвэрийг тэр юунд нь..., тэтгэмжинд нь шууд шууд авч өгүүлэх тийм бас нэг тогтоол гаргуулаад тэгээд өгүүлж байсан.
Баасанхүү -
аанхан.
Чинбат -
одоо бол зардал бол яахав дээ нэг 150 ч юм уу авч байгаа тэтгэвэрийн хэмжээнээс нэг дахин ч юм уу тэгээд өгчихдөг болчихсон юм шиг байгаа юм. Тэхдээ зэрэг л тэр чинь тухайн үед чинь нэг мянган төгрөгөнд яахлээр зэрэг нөгөө оршуулгын зардал ч хүрдэггүй л байсан байхгүй юу.
Баасанхүү -
мянган төгрөний?
Чинбат -
тийн бага байна ш дээ тэр чинь одоо. Тэгээд л ерөөсөө тэр юуны чинь үед...,
Баасанхүү -
90-н хэдэн онд л тээ?
Чинбат -
тийн энэ...,
Баасанхүү -
92, 93...,
Чинбат -
92, 93, 94 онд чинь тэр чинь тийм байлаа ш дээ.
Баасанхүү -
хммм.
Чинбат -
тэгээд яахав тэр мянган төгрөгний тэтгэвэртэй байсан улсуудын чинь 10 мянга, 6 мянга ч билүү энэ тэр гээд нэмэгдсээр байгаад одоо тэтгэвэрийн хэмжээнд хүрч ирсэн ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
иймэрхүү юм. За тэгээд нөгөө нэг асуудал байна л даа. Анх Цэндсүрэн дарга дээр би тэрнийг шийдүүлсэн. 2 дахь асуудал нь бол Чимэд гуай тэр хоёрыг тэгж зохион байгуулж чадсан.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэгэд тэр Чимэд гуай тэр хоёрын үлгэр жишээгээр бусдууд нь нэлээн..., 10-аад хөгшчүүл байсан. Хоорондоо тийм хоорондын хөршийн харилцаа марилцаагаа бүүр сэргээгээд ингээд бие биендээ туслаад ингэсэн нь бол их сайхан үр дүнд хүрч байсан.
Баасанхүү -
аанхан.
Чинбат -
аан нэг гэр оронгүй ядуу зүдүү улсуудад анх эхлээд гэр орныг чинь олгодоггүй байсан ш дээ. Тэгээд би анх Цэндсүрэн даргат гэр нэг Навцэцэг гэдэг хүнд юу өгөөчээ..., гэр аргалахгүй бол болохгүй нь гээд.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэгээд хүний гэрийг одоо тухайн үед нь бас нэлээн..., нэг хүн нөдөө явах гэж байхаар нь гэрээ зарна гэхээр нь Цэндсүрэн дарга одоо тэгээд л тэр хүний гэрийг худалдаж авч тэр эмэгтэйд өгүүлж байсан.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
7, 8 хүүхэдтэй ганц бие эмэгтэй байсан. Одоо тэр хүүхдүүд нь том болсон. Зарим нь ажил дээр гарчихсан. Надыг зарим нь таньдаг юм мэндлээд л явж байдаг юм.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
чухам ээж нь байдаг юм уу үгүй юу. Тэхэд 40 гарсан л авгай байсан. Тэгээд..., тэгэхээр бол тийм юмнууд анх эхлэж хийж чадсан гэж боддог. Хоёрдугаарт нь болуул би тэр үед нөгөө Германы жижиг дунд үйлдвэрийн зээлийг 2 хүнд олгуулж өгч чадсан.
Баасанхүү -
өө за за.
Чинбат -
нэг нь нэг талхны цех, нэг нь марожингийн цех одоо энэ энэ 5-р хорооны 2 иргэнд олгож өгч чадсан л даа.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэр бол бас л миний гайгүй иргэддээ тусласны шинж л гэж би ойлгодог. Тэгээд одоо тэднүүс маань үйлдвэр мүйлдвэр нь хөгжөөд овоо гайгүй л байж байсан. Одоо нэгэн багануур луу болоод явчихсан сурагтай байна лээ, Багануур ч гэнэ үү Багахангай руу явцан сурагтай байна лээ. Нэг нь бүүр хөдөө гараад аймаг дээрээ гайгүй марожингийхоо үйлдвэрийг үргэлжлүүлээд ажиллаж байгаа сураг байдаг юм байна лээ.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
энэ зэрэгт бол тэр нь бас л үр дүнтэй болж дээ л гэж боддог.
Баасанхүү -
тийм байна.
Чинбат -
тийн. Тэгээд Жасрай гуай ерөнхий сайд болсноос хойш бол Жасрай гуай бол одоо тэр үед чинь бол улс орны төсөв хүндэрсэн, улс оронд ядуурав бий болсон үнэхээр хэцүү байсан ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэгээд жасрай гуай тэтгэвэрээ тавих чинь хэцүү байсан. Тэгээд яахав Жасрай гуай өөр одоо нөгөө хонгилын үзүүрт гэрэл харагдах дөхөж байна гэж..., харагдуулна гээд амлалт гаргачихсан. Тэгээд үнэндээ бол 96 онд болуул Жасрай гуайн амлалт бол хэрэгжээд овоо нэг хонгилын үзүүрт гэрэл харагдаад, нийгэм овв тогтоод. Тэгээд юу..., тэтгэвэр тэтгэмжийг нь нэг тавьж өгөх боломжтой болчихоод, валютын нөөцтэй ч болсон байх. Ингээд нэг овоо байсан байхгүй юу.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
гэтэл 96 оны сонгуулиар ард түмний сонголт хийгээд ардчилсан холбоо төрийн эрхийг барьсан юм аа. Тэгээд манайх ардчилсан холбоо эвсэл гээд ардчилсан нам төрийн эрхэнд гарлаа ш дээ. За тэгээд ардчилсан нам бол төрийн эрхэнд гараад ардчилсан холбоо эвсэл уг нь цаашаа хэрэгжүүлээд овоо хөл дээр нь тогтоочихоор, улс орны хөгжлийг арай түргэтгэчихээр бол...,
Баасанхүү -
боломж байсан уу тээ?
Чинбат -
тийн боломж байсан. Гэтэл улс орны хөгжлийг ахиад 4 жилээр хойш нь татчихсан хөгжүүлж чадаагүй. Тэгээд төсөв хүндэрсэн тэр үед. Цалингаа тавьж чадахаа байсан албан газрууд.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэтгэвэрийн хөгшчүүл тэтгэвэрээ авч чадахаа байсан. Очерьлоод тэтгэвэрээ авахын тулд одоо Баянхошуу, одоо энэ толгойтын юунууд банкууд дээр чинь очоод очерьлож хононо ш дээ. Очерьлоод авч чадахгүй. Аягүй бол мөнгө байхгүй мөнгө нь дараагийн санхүүжилт иртэл хүлээж бай гээд. Тэгээд нийгэм 96 оноос 2000 оны сүүл болоход болуул энэ тэтгэвэр тэтгэмжээ ч авч чадахаа байсан байдал бий болсон.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
энийг болуул одоо тухайн үед нь засгийн эрхэнд байсан засаг төрийг барьж байсан ерөнхий сайд..., одоо ардчилсан намын дарга байсан одоо Элбэгдоржид л би холбож үзэх гээд байгаа юм.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
үнэхээр бол хариуцлагагүй зүйл хийсэн дээ л гэж боддог.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
За ард түмний сэтгэл тийм байдаг л юм байна лээ. Би бол одоо энийг худлаа гэж хэлээд яахав. Тэхдээ бол Элбэгдоржид хийсэн юм би л байх л даа, ардчилалын төлөө зүтгэж явсан юм бий л дээ.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэхдээ яг улс орны ерөнхий сайд байгаад асуудлыг шийдэж чадаагүй. Аан 92 онд улсын их хуралд их хурлын гишүүнээр сонгогдсон. Тэгсэн чинь өөрөө бол яасан улсын нууц задруулсан хэргээр улсын их хурлаас гарч байсан ш дээ.
Баасанхүү -
хөөх тийм үү?
Чинбат -
тийн тэгээд л хариуцлага хүлээх ёстой байсан. Гэтэл одоо би үнэндээ бол сая улсын их хурлын тойрогт нэр дэвшигч Бурмаа ярьж байна лээ. Одоо ерөөсөө болуул сонгуульд ингээд нэр дэвшээд гарахад хариуцлагатай байя, хариуцлага алдсан улсуудыг хариуцлагыг нь хүлээлгэж арга хэмжээ авч байя. Ахиад албан тушаалд тонгодоггүй баймаар байна гэж ярьж байна л даа.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
үнэхээр тэгж чадах бол сайхан л байна. Гэтэл тэгж чадахгүй байгаа. Тэгээд дэргэд нь өөрийх нь намын ерөнхийлөгч одоо хариуцлага алдсан, засгийн газраа 2 ч удаа ерөнхий сайд хийж чадаагүй. Тэгээд ийм ийм улсуудыг байж байхад л тэрэнд хариуцлага тоооцож чадахгүй байгаа чинь болуул бас итгэлгүй л байгаа. Ийм юм л болж байна даа.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
за тэгээд ядуурал бий болсны хар гай бол ерөөсөө 96 оноос 2000 онд ядуурал гүнзгийрч эхэлсэн.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
за тэгээд 96 онд бид..., би бол одоо 2, 3 хүнтэй тэр үед бол нийгэмд оролцож байсан. Би 96 оны сонгуулиар болоод дараа нь хорооны засаг даргаар сонгогдоход л надыг улст төрийн үүднээс хараад хорооны засаг дарга хувьсгалт намаас яасан хүнийг сонгохгүй ээ гээд. Ардчилсан намаас дүүргийн засаг дарга Равдандорж гэдэг нөхөр бий болоод.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
Ардчилсан нам сонгуулиас олонхийн санал авсан чинь хороодын засаг дарга нараар тэднүүсийг тавьж эхэлсэн. Тэгээд би хорооны засаг дарга болоогүй.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
за тэгээд болоогүй болохоор хор шар ч нэг их хөдлөө ч үгүй за яахав нэгэнт улс төрийн албан тушаал хариуцлагаа хүлээдэг бол хүлээгээд л явах л ёстой л юм байна даа л гэж бодоод больсон. Тэгээд 96 онд болуул яасан гэхээр зэрэг байдлыг хараад ингээд явж байхдаа талбай малбай дээр тэр үед чинь одоог бодвол иргэд их идэвхитэй байсан. Нийгэмд болж байгаа энэ өөрчлөлтийг их ажиглаж харсан, энийг гярхай шүүмжилж байсан.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
болохгүй байгаа зүйлийг нь ярьдаг байсан.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
улсууд иргэд бол хоорондоо чөлөөтэй ярьдаг айдаггүй байсан. Амаа..., яг ардчилалын энэ нэг буян гэх юм уу ардчилалын юунд бол одоо энэ нь бас нэг сайхан болсон л доо.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэгээд улсууд өөрийнхөө санал бодлыг зөрүүлж ярьдаг, улс орон болж байгаа болохгүй зүйлийг ярьдаг тийм байсан. Тэгээд тэр болохгүй зүйл нь юу байсан гэхээр ард түмэн Монгол орон ерөнхийдөө ядуурчихсан. Ядуурч байсан..., ядуурлын энэ одоо дарамт гэдэг юм уу ард иргэдийн нуруун дээр одоо нөмрөөд ирчихсэн. Тэгээд энэнийгээ бол хэлж чаддаг хүн бас гарч сэтгэглээгээрээ би ядуу хүн ч гэдэг юм уу, би ядуурлын эсрэг тэмцэнэ гэдэг юм уу ингээд ярьчихдаг хүн бас байдаггүй. Яагаад вэ гэхээр тэр үед чинь урд нийгэм нь ядуу хүн гэдэг чинь их муу муухай юм шиг, ядуурна гэдэг чинь өөрийнхөө арчаагүйд ядуурчихсан юм шиг бодоод тэрнийгээ хэлдэггүй байж л дээ.
Баасанхүү -
аанхан.
Чинбат -
тэхээр зэрэг би энийгээ нэхэж чаддаггүй. Тийм учраас бид хэд бол уулзалдаад энэ Монгол улс оронд ядуурал бий болжээ. За одоо төрийн бус байгууллага байгуулаад энэ ядуурлын эсрэг тэмцэх нь зөв юм аа. Тэгээд Монголын ядуучуудын нийгэмлэг гэдэг нийгэмлэгийг 96 оны 7 сард байгуулаад.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэгээд 7 сараас 7сар, 8 сар, 9 сар, 10 сар хүртэл явж байна.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
энэ гурван сард чинь..., тэгээд тэр үед чинь ер нь нийтэд ард түмний дуу хоолойг яаж хамгийн сайн хүргэж нийгэмд мэдрүүлдэг юм юу байсан, жагсаал цуглаан байсан.
Баасанхүү -
за.
Чинбат -
тэгээд 10 сарын 28-нд анхныхаа цуглааныг хийсэн.
Баасанхүү -
хаана?
Чинбат -
ялалтын талайд.
Баасанхүү -
аанхан.
Чинбат -
за тэр ялалтын талбай дээр одоо тэр ядуучуудын нийгэмлэгийн тэргүүн нь Баатар гэж манай хорооны дарга байсан Баатар гэдэг хүн.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэгээд би, тэгээд нэг хэд хэдэн хүн, нэг 10 гаран хүн нийлсэн. Тэгээд нөгөө 10 гаран хүмүүс чинь зарим нь бол талбай дээр явж байгаад юм ярьж бие биентэйгээ танилцаад ингээд үзэл бодол нэгдэж байна.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэгээд нийлээд 10 сарын 28-нд цуглаан зохион байгуулсан. За тэр цаглаанаар ямар шаардлага тавьсан бэ гэхээр зэрэг тэр үед бол орон гэргүй улсууд орц хонгилд олон хүн орсон.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
траншейнд их олон хүн орсон. Тэр траншейнд байж байгаа улсууд яахав дээ өвлийн цагт осгож үхэж байсан. Осгоод үхдэг хээр газар. Тэгээд одоо тэр үед чинь одоо урд нийгэмд чинь осгоод үхчихсэн хүн гэдэг ховорхон байлаа ш дээ. тэхээд бол тэр 96 онд чинь нэг жил л гэхэд 105 ч билүү 110 хүн ч билүү осгоод урд жил нь үхчихсэн, дараа жил үхэхэд бэлэн болчихсон ийм л байхгүй юу.
Баасанхүү -
орон гэргүй болоод тээ?
Чинбат -
тийн орон гэргүйгээс болоод, ядуугаасаа болоод.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
аан нөгөө нэг асуудал нь яахав гэхээр зэрэг нөгөө ядуу зүдүү улсууд гэдэг чинь нөгөө хүүхдүүд маш их тэнэмэл болсон. Хүүхдүүд анх одоо өнчин өрөөсөн, ер нь л айлын хүүхдүүд ингээд..., хүүхдүүдээ харж хандаж чадахаа байсан.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
нөгөө жоохон өлсөж цангахаараа тэгээд нөгөө хүүхдүүд чинь нөгөө траншейний хүүхдүүд гудамжны хүүхдүүд ингээд гарч эхэлсэн. Энэ байдал бол нийгэмд одоо аюултай юм аа. Тийм учраас одоо энийг арилгах нь зөв юм гэж бодоод тэгээд ядуучуудын нийгэмлэг гэж байгуулаад. Тэрүүгээрээ анхныхаа уриаг засгийн газарт тэгж тавьж байсан. Ямар санал тавьж байсан гэхээр одоо заримыг нь бол санаж байна. Юу гэж тавьж байсан гэхээр энэ орон гэргүй траншейнд байж байгаа улсуудыг хонуулдаг байртай болгоё.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
энэ траншейний хүүхдүүдийг сургууль соёлд оруулъя.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
халамжийн байгууллагууд бий болгоё. За ерөөсөө улс төрийнхөө талаас аваад үзэх юм бол энэ ядуурал гэдэг чинь Монгол оронд бодит байдал бий болчихлоо.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
ядуурал Монгол оронд бий болчихлоо. Энийг засгийн газрынхаа тэргүүн, төрийнхөө тэргүүний хувьд хүлээн зөвшөөрөөчээ. Хүлээн зөвшөөрсөн болуул одоо энэ...,
Баасанхүү -
арга хэмжээ...,
Чинбат -
арга хэмжээ аваачээ гэж. За тэгээд ингэж шаардлага тавьсан учраас нөгөө шаардлагыг чинь аваад Энхсайхан 11 сард байхаа анхан дэлхийн хандивлагчдын одоо ядуурлын эсрэг юуг нүхтэд одоо семинар, 2, 3 өдрийн семинар зохион байгаалж. Дэлхийн ядуурлыг буурууулах газраас одоо тэрг семинарыг удирдаж явуулж ядуурлыг арилгах хөтөлбөртэй бий болж.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
Энхсайхан ерөнхий сайд байсан учраас Монгол оронд ядуурал бодит байдал бий боллоо гэдгийг хүлээн зөвшөөрсөн байхгүй юу.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
энүүгээрээ биднүүсийн тэр тэмцлийн үр дүн бас үр дүнд хүрч байсан юм аа гэж би хэлэх гээд байгаа юм. Тэгээд ер нь болуул..., тэгээд тэр 96 оны 10 сарын 28-нд тэгж тэмцэл хийгээд. Тэгээд тэрнийхээ дараа ерөнхийлөгч байсан Очирбат гуайтай орж уулзсан л даа.
Баасанхүү -
өө за.
Чинбат -
тэгээд Очирбат гуай болуул үнэндээ болуул яг туйлбартай арга хэмжээ авч өгөөгүй. Тэхэд бас биднүүсийн..., одоо тэхэд би ямар арга хэмжээ авхуулахыг шаардсан гэхээр зэрэг энэ ядуураар ирж байгаа хөрөнгө мөнгө улс орнуудаас, хандивлагч орнуудаас их ирж байна.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
энийг жинхэнэ эздэд нь..., жинхэн тэр ядуусуудад нь хүргэе. Тэгээд ядуу хүн гэж ямар хүнийг хэлэх юм бэ энийг нь олъё.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
ядууралд зарцуулж байгаа хөрөнгө мөнгөн дээр хяналт тавья, иргэний хяналт тавья. Одоо төчнөөн сая 250 сая ч билүү, 60 сая ч билүү ядууралд зарцуулсан гээд, одоо ч гэсэн тийм байна ш дээ.
Баасанхүү -
тийн.
Чинбат -
одоо дүүрэг дээр ч хотод ч ядууралд зарцуулаад байна гээд л тэгээд байна. Үгүй тэгтэл яг тэр чинь тэр хүн дээрээ очиж орж байгаа ч юм уу, өгч байгаа ч юм уу, яг ядуурлын мөнгөнд очсон ч юм уу үгүй юу шалгалт байхгүй байна ш дээ. Хяналт байхгүй олон түмний хяналт байхгүй. Тийм учраас бол одоо ядуурлаас одоо гарахгүй л байж байна ш дээ Монгол. Тэрэнд хяналт тавьчихсан болуул, тэрэнд чинь иргэний хяналтаар ядуурлын тэр хөрөнгө мөнгөн дээр чинь тавьчихаад ингээд байж байх юм бол нөгөө ядуурал чинь арилж байгаа ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
энэ хүн чинь..., тухайлбал одоо би гэдэг Чинбат гэдэг бие хүн би ядуурлыг бууруулах газраас хөрөнгө авчихсан болуул тэрнийг чинь тэр байгууллага чинь та жинхэнэ ядуу хүн байна танд төгрөг өгчихөж, тэчнээн сая төгрөг өгчихөж ч гэдэг юм уу, та энүүгээрээ ядуурлаас гарчихсан уу үгүй юу гэхэд би хэлэх үгтэй сууж байна ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
хэлэх үгйтэй хийсэн ажилтай байна ш дээ. Гэтэл чинь одоо бол тэгэхгүй. Тэр хүн ямар ч хүнд өгч байгаа нь мэдэхгүй. Өгчихөөд нөгөө өгсөн хөрөнгөний үйл ажиллагаа хэрэгжиж байна уу үгүй юу байхгүй. Аан гэтэл тэр хүнд хэрхэн зарцуулж ядуурлыг чинь арилгахын тулд маш их хөрөнгө орж ирж байгаа ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
энэ хөрөнгийг чинь одоо үр ашиггүй зарцуулаад тэгээд ядуурлаас гарч чадахгүй л байна ш дээ. Одоо бол Монголд ядуурал байна уу гэхээр байж л байгаа. Арилсан уу гэвэл арилахгүй л байж байна. За тэгээд энэ ядуучуудын нийгэмлэг ингээд гараад ингээд тэмцээд ядуурлыг арилгах тухай ингээд гараад ирсэн чинь хойноос нэг их олон төрийн бус байгууллагууд гараад ирсэн. Яасан гэхээр одоо халамжийн газар, хүүхдийн халамжийн газар л гэнэ, ажилгүйчүүдийг халамжилдаг газар л гэнэ, ядуурлыг арилгадаг газар, ядууралд яадаг яадаг ингээд л баахан юм гарч ирж. Гэтэл тэднүүс тэр ядуурал гэдэг нэрээр нөгөөдөх бизнес хийдэг улсууд бизнес хийгээд л ашиг олоод ингээд явж байна ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
энэ бол үнэхээр гутамшиг байхгүй юу. Тэхээр зэрэг одоо бол ерөөсөө энэ ядууралд зарцуулж байгаа хөрөнгө бол багадаагүй ээ одоо бол.
Баасанхүү -
аанхан.
Чинбат -
энэ их талдаа л байгаа. Харин ганцхан энийг хянадаг шалгадаг, зөв юмандаа зарцуулж уу, зарцууулж одоо энэ төсөв барьж байгаа нөхдүүд, өнөө ядуурлын хөрөнгө барьж байгаа эрх бүхий албан тушаалтнууд зөв юманд нь зарцуулж уу гэдгийг хянаад буруу юманд зарцуулж гэвэл ядууралд нь зарцуулаагүй бол тэр нөхрийг төлүүлээд арга хэмжээ авч байх юм болуул ядуурал арилна ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
ийм л үзэл бодолтой явдаг.
Баасанхүү -
тэр тухайн үедээ нөгөө ядуучуудын нийгэмлэгийн одоо гишүүн ч гэдэг юм уу үйл ажиллагааны хүрээ нь хэр хурдан тэлсэн бэ?
Чинбат -
тэр үнэхээр хурдан тэлсэн.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
бид 96 оны 7 сард байгуулагдсан гэлээ ш дээ. 7 сард байгуулагдаад 10 сарын 28 гэхэд жагссан.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
жагсаад анх эхлээд жагсахад бол 1000 гаран хүн гишүүнээр элссэн байсан.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
хөдөө гадаанаас харин дуулаад тэнд элсэх юмсан гэсэн, орох юмсан, тэгээд тэмцэх юмсан гэсэн улсууд их байсан. За тэгээд анхныхаа юуг..., шаардлагыг засгийн газар аваачиж радио телевизээр мэдэгднэ үү гээд шаардлага тавьсан. Ерөнхийлөгчтэй уулзсан байсан учраас нэг хэсэг улсууд хардаг байсан.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
одоо энэний талаар арга хэмжээ авах нь уу гээд. Аан тэрний шаардлага тавьснаас хойш орой болгон шахуу радио телевизээр ярьдаг байлаа ш дээ. юу гэж ярьдэг гэхээр одоо тэчнээн хүнийг одоо хоноглох байртай болголоо хонуулж байна. Тэчнээн хүнд хоол, өдрийн хоол өгдөг боллоо, ийм ийм байгууллагууд ярилаа гээд ингээд.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
дараа нь 96 онд..., 97 онд болохоор ахиад л нөгөө засгийн газар чинь тэгж тийм арга хэмжээ авч байна гээд ярьдаг.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
энэ бол яг ярьж байгаа л болохоос бас яг ажил дээрээ тэр нь хэрэгжихгүй л хяналтгүй л байгаад байгаа байхгүй юу.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэгээд 96 оны 3 сарын 8-нд бид ялалтын талбайд ахиад 97 оны 3 сарын 18-нд..., 96 онд бол ардчилсан холбоо сонгуульд ялчихсан, сонгууль..., төрийн эрх барьж байгаа. Тийм учраас бол бид шаардлагаа эхлээд тавьчихаж биелүүлэх нь үү үгүй юу. Тэгээд дараа нь он гарсны дараа болуул байдлыг хараад байсан чинь шаардлага биднүүсийн тавьж байгаа шаардлага биелэгдээгүй.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
яагаад вэ гэхээр нийгэмийн эрүүл мэндийн тухай хууль гарна, нийгмийн даатгалын тухай хууль гарна. Энэ хуулиуд гараагүй. Гарлаа ч гэсэн эрүүл мэндийн одоо амбулаториор үзэж байгаа үзлэгнүүдийг чинь бүгдийг нь төлбөртэй болгочихсон бас жишээлбэл.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
за тэтгэвэр тэтгэмжин дээр зарлага гаргаад нэмлээ гэхэд хэдэн хувиар нэмнэ гэсэн 0,7 хувь алагтай цоотой. Хамгийн бага авч байгаа хүнд нь илүү юм өгөөд, их тэтгэвэр авч байгаа хүнд бага нэмдэг. Ингээд алаглуулж өгдөг байлаа ш дээ. Тэгтэл тэтгэвэр гэдэг чинь юу юм бэ нэг л..., одоо харин ноднин улсын их хурлаас тэтгэвэрийг нэмэгдүүлэхдээ нэг л кофицентоор нэгэн жигд нэмж байна гэсэн ийм юу..., нэг тоон дээр.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэрнээс өндөр авч байгааг нь одоо 270 мянган төгрөгийн тэтэгэвэр авч байгаа хүнд болуул нэг хувиар нэмчихээд 108 авч байгаа хүнд нь 10 хувиар нэмэхгүй нь байна ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэгтэл бол тэр урд нь болж тэгж гарч байсан. Тэр чинь бол одоо буруу байхгүй юу. Яагаад вэ гэхээр нийгэмд ажиллаад өөрийнхөө үр шимээр ажиллаад тэр тэтгэвэрийнхээ хэмжээг тогтоолгоод тэр хүн өндөр авах нь тэр хүний эрх. Бага авч байгаа бол тэр хүн бага л ажиллаж байсан байна ш дээ оруулж байсан хувь нэмэр нь.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
энүүгээрээ үнэлэгдэж байгаа байхгүй юу. Тийм учраас тэтгэвэрийг бол одоо тэгж өндөр авсан бага авснаар нь биш нэг л кофицентоор нь нэмэгдүүлж байх нь зөв. Одоо 5 хувь бол бүгдээрээ л 5 хувь, 10 хувь бол бүгдээрээ л 10 хувь.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
аан харин тэр тэтгэвэрийнхээ доод хэмжээ, цалингийн доод хэмжээг бол яаж засгийн газар нэмэгдүүлж авч явах нь шалгадаг асуудал байж байгаа байхгүй юу тийм ээ?
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэхээрби бас..., тэгээд ядуурал яахав 97 оны 3 сарын 8-нд биднүүс цуглаан зохион байгуулсан ялалтын талбайд. Тэгээд 3 сарын 8-нд цуглаан зохион байгуулчихаад байж байсан чинь тэнд Монголын ямар юм билээ бас нэг төрийн бус байгууллага цуглаан байгуулаад өлсөглөн мөлсөглөн зарлачихсан байсан.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэгээд тэр болуул ерөнхийдөө бас..., бас л нийгмийн эмзэг хэсгээр нь хамарсан. Тэгээд тэр талбай дээр яахад том асар ингээд хатгачихсан. Асрын доод талд..., улсууд нь их зохион байгуулалт их муутай. Тэгээд өлсөглсөн зарлачихсан гэсэн мөртлөө тэр дотор байгаа улсууд нь бол хоол унд идсэн, ийм ийм сонин байсан байхгүй юу. Тэгээд бид явж тэрнийг нэлээн судалсан.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэгээд ерөөсөө ингээд нөгөө гишүүд бусад улсуудтайгаа хэлэлцээд ерөөсөө цуглаан зохион байгуулъя, засгийн газарт шаардлага тавья гэсэн. Тэгээд 3 сарын 9-нд анхны цуглаанаа..., бас 2 дахь цуглаанаа зохион байгуулаад засгийн газарт шаардлага тавьж байсан.
Баасанхүү -
аанхан.
Чинбат -
засгийн газар, их хуралд одоо шаардлага тавьсан л даа. Тэгээд хүргүүлсэн чинь..., хүргүүлээд. Тэгээд тэрнээс хойш нөгөө шаардлагынхаа хариу мариуг авахгүй болхоор зэрэг нөгөөдүүл чинь 3 сарын 14-нд билүү 3 сарын хэдэн билээ..., Амьдралын баталгааны төлөө гэдэг цуглааныг бас зохион байгуулсан.
Баасанхүү -
за.
Чинбат -
за тэр Амьдралын баталгааны төлөө цуглаан үргэлжилсээр байгаад яасан..., өлсгөлөн зарлахаар болсон.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
одоо нөгөө тэр Амьдралын баталгааны төлөө гэдэг нь яагаад амьдралын баталгаа..., тэгээд ядуурлыг арилгах нь бүүр том болчихоод тэгж байна ш дээ аргаа ядахдаа амьдралынх нь баталгааг хангаж өгөөчээ энэ улсуудын гэж. Идэх хоолтой нь болгож өгөөч, автобус унааных нь мөнгийг заримыг хөнгөлдөгийг нь хөнгөлж, хэрэглэдэгийг нь хэрэглэж төлүүлдэгийг нь төлүүлж өгөөчээ гээд ингээд шаардлага тавиад. Эрүүл мэндийн даатгал маатгал янзалж өгөөч гэсэн асуудал хүнд байсан учраас Амьдралын баталгааны төлөө гэсэн цуглаан энэ ялалтын талбайд зохион байгуулж гэр барьж. Энэнийхээ яг урд талаар Амьдралын баталгааны төлөө гэсэн цуглаан зохион байгуулж байсан юм.
Баасанхүү -
аанхан.
Чинбат -
тэгээд тэр маань үргэлжилж ерөөсөө тавьсан шаардлага маань биелэгдэхгүй болохоор өлсгөлөн зарласан. Тэгээд тэр өлсгөлөнг зохион байгуулахдаа болуул дээд улсуудын өөрсдийнх нь санал хүсэлтийг аваад ингэсэн чинь 40 гаран хүн өргөдөл ирчихсэн байдаг юм.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
за тэгээд хэнээс нь болуул..., өлсгөлөнгөө зохион байгуулахдаа бол яг хуулийн шаардлагын дагуу үнэхээр шударга, үнэхээр зөв зохион багуулж оруулъя.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
эрүүл мэндээ үзүүлье. Эрүүл мэндээ үзүүлсний дараа ходоодоо цэвэрлүүлье, тэгээд ингээд 24 цагийн дараа өлсгөлөндөө сууя. Өлсгөлөн суухдаа бол өлсгөлөнд суугчдын бас эрүүл мэндийг бодъё.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
яаж эрүүл яаж байхав гэхээр өлсгөлөнд сууж байгаа хүн болуул өлсгөлөндөө шууд..., нэг л газар сууна ш дээ, тэр газар нь сууна. Тэр хүнд яах эрх байх вэ гэхээр гарч бие засах эрхтэй.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
унтах эрхтэй, нөгөө усаа ерөөсөө бихэртэй ус уух ёстой. Тэгээд бид бол чихэртэй ус байгаагүй дээ зайлуул тэгээд хар цай. Эхний үед бол нэг олон түмнээс хандваар элсэн чихэрийн мөнгө энэ тэр өгнө. Тэр үед бол төрийн бус байгууллагад ч гэсэн ерөөсөө мөнгө төгрөг байхгүй л өөрсдийнхөө юугаар л орж байлаа ш дээ.
Баасанхүү -
аанхан.
Чинбат -
за тэгээд яасан чинь нөгөө улсуудыг чинь ингээд зохион байгуулсан чинь 30, 40-өөд хүний өргөдөл ирчихээд. Тэгээд нөгөөдөх чинь их олон хүн болох юм байна л даа. Тэднүүс болуул ер нь тэгээд юмаа ойлгочихсон, асуудлыг ойлгосон үнэхээр тэмцэхийн төлөө улсууд бол өөрсдөө ирээд л өдөрт л 10 гаран хүн ордог байлаа.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэгсэн чинь эхний үед нөгөө чиргүүл партизаны урт одоо пүүлэн чиргүүл авчирч тавьсан. Мөнхөө гэдэг жолооч манай тэргүүлэг ч гишүүн байсан. Тэр их удирдаж тэрийг зохион байгуулж байсан. Тэгээд тээр нь айлаас авчирсан эсгийн тавиад, тэгээд хөнжил гудас авчирч тавиад, тэгээд өлсгөлөнд эмнэлэгт үзүүлээд өдрийн цагт нь сулгаад шөнийн цагт нь унтуулаад байж байсан. Тэгсэн чинь 2 чиргүүл дүүрсэн. 14 хоногийн дотор л 2 чиргүүл гараад явчихсан. Тэгээд байж байсан чинь одоо энэ 5 сарын 2-нд..., 95 оны..., 97 оны 5-р сарын 22-нд..., 3 өдөр..., 5 сарын нэгний өдөр бид ялалтын талбай дээр байж байсан өлсгөлөнгөө Сүхбаатарын талбайд оруулсан.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
байрлуулсан. Яагаад вэ гэхээр зэрэг тэрийг загийн газар хүлээж авахгүй байсан. 3 сараас чинь 5 сар хүртэл чинь бас нэг 2 сар гаран хугацаа байна тийм ээ?
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
2 саран хугацаанд хүлээж авахгүй, засгийн газар хүлээж авахгүй олон түмний анхаарлыг хөндийрүүлж байсан. Тийм учраас ялалтын талбай дээр байх нь зөв гэж шийдвэрлээд.
Баасанхүү -
аан Сүхбаатарын талбай дээр...,
Чинбат -
Сүхбаатарын талбай дээр шилжиж өлсгөлөн байрласан.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
за тэгээд тэр Сүхбаатарын талбай дээр шилжээд байрлачихаад байсныг 5 сарын 1-нд яагаад жилжсэн гэхээр эв санааны нэгдлийн бүх улсад дэлхий нийтийн эв санааны нэгдлийн өдөр.
Баасанхүү -
5 сарын 1-н үү?
Чинбат -
тийн.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
эв санааны нэгдлийг илэрхийлэх эрхтэй өдөр гэдэг үүднээс бид тэнд Сүхбаатарын талбайд очсон байхгүй юу. Тэгээд 5 сарын орой 1-ний орой өнгөрөөд 5 сарын 2-ний орйодоо өлсгөлөн байгаа тэр улсуудыг хүлээж ав гэсэн засгийн газар.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
ерөнхий Энхсайхан хүлээж авъя гэсэн. Тэхдээ 5-хан хүнийг хүлээж авна.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэхээр зэрэг өлсгөлөнд сууж байгаа 5-ийг авна бусдыг нь авахгүй гэсэн. Тэхээр зэрэг нь бид асуудлыг..., энэ өлсгөлөнд сууж байгаа 5 хүнийг нь авна..., та нар 5 хүнээ сонгож оруул гэхгүй юу. Тэхээр нь би бол..., бид бол 5 хүнээ сонгож оруулахгүй ээ.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
энэ нийгэмлэгийн удирдлага гэж байна, зохион байгуулагч гэж байна, үйлдвэрчний байгууллага гэж байна, чөлөөт эв санааны нэгдэл гэдэг чөлөөт үйлдвэрчний хороо байна.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
энэ улсуудын удирдлагад бол орно биз саналд тавьж үндсэндээ Баатар гэдэг хүнийг..., ядуучуудын нийгэмлэгийн тэргүүнээр Баатар байсан, эв санааны нэгдлийн үйлдвэрчний хорооны дарга гэдэг нь би байсан. Лхагвасүрэн гэж бас нэг зүтгэлтэн байсан тэр нийгэмлэгийн.
Баасанхүү -
аанхан.
Чинбат -
тэгээд бид гурав дээрээс нь 5..., өлсөж байсан улсуудаа 5 хүнийг сонгоод авч байсан. За тэгээд тэр тавьсан асуудлын дагуу асуудлыг шийдвэрлэж өгөх гэж ярилцаад тэгээд тэр өлсгөлөнг маргааш нь билүү хотын засаг дарга байсан Наранцацралт тэр хэлэлцээрийн шөнө 10 цагийн үед орсон. 12 цаг, 1 цаг гээд тарсан байх. Тэгсэн чинь маргааш нь тарахдаа болуул тэгж хэлсэн өглөө нь бид ард түмэнд өлсгөлөн зарлалаа гэдгээ хэлсэн, хэлээд зарласан.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
одоо маргааш өглөө бол бид ард түмэнд өлсгөлөнгөөсөө боллоо..., өлсгөлөнг яасан гэхээр засгийн газрын энэ арга хэмжээ авна гэж амласан. Энэнийх нь дагуу бид бууя.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
ард түмэндээ хэлээд бууна гэж ингэж хэлээд хэлсэн байхгүй юу.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
ингэсэн чинь тэгэлгүй яахав гэж байсан. Тэгээд маргааш шөнө нь..., тэр шөнийн 3 цаг болж байсан 4 цагийн үед ирээд нөгөөдүүлийг чинь та нар удирдлагуудтай чинь тохиролцоод байхад та нар юундаа энд байж байдаг юм гээд цагдаа тараачихсан.
Баасанхүү -
хммм.
Чинбат -
ийм л юм болсон. Тэгээд яахав тэр үед авч байсан асуудал нь энэ байна л даа. Ерөнхий сайд засгийн газраас авч байсан арга хэмжээнд авсан арга хэмжээний тухай ийм бичиг бидэнд ирүүлж байсан юм. Энэ Монгол улсын засгийн газрын хэрэг эрхлэх газар дугаар 300 гэж байна. Тэгээд 1997 оны 5 сарын 3-нд Монголын ядуучуудын нийгэмлэгийн удирдлагат хариу өргүүлэх тухай...,
Баасанхүү -
аанхан.
Чинбат -
тэгээд та бүхнээс нийслэлийн ялалтын талбай дээр өлсгөлөн зарлаж байгаа хүмүүсийг төлөөлж 97 оны 5 сарын 2-нд Монгол улсын ерөнхий сайдад тавьсан асуудлыг хүлээн авч анхааралтай шүүж судлаж үзсэн гээд.
Баасанхүү -
аанхан.
Чинбат -
тэгээд энэ асуудал дээрээ бол ингэсэн байна л даа, энэ дэвшүүлэн тавьсан зорилтууд нь Монгол улсын засгийн газрын зорилго тэмцэж байгаа ерөнхий зорилтын хүрээнд дэвшигдсэн асуудлууд байна гэж, биднүүсийн тавьсан асуудлыг ингэж..., бас нэг талдаа...,
Баасанхүү -
өөрсдийнхөө ажилд...,
Чинбат -
өөрсдийнхөө ажил болгочихсон. Манай засгийн газар нь ард түмнийхээ ахуй амьдралыг дээшлүүлэхийн тулд өөрөөсөө хамаарах бүхнийг хийж багаа бөгөөд цаашдын эдийн засгийн эрс шимтгэл хийж улс орны чадамж бололцоог дээшлүүлэхийн хэрээр нийгмийн иглэлийн энэ ажил..., чиглэлийн эрчимтэй ажил хийх болно гэдгээ тэмдэглээд явж байгаа юм. За энэ ингэж байна л даа эрс шимтгэл хийж гэж байгаа юм..., эрс шимтгэл хийж нийгмийн асуудлыг шийдвэрлэх болно гэж байгаа байхгүй юу.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэр эдийн засгийн нийгмийн эрс шимтгэлийн асуудал гэдэг нь юу вэ байсан гэхээр нөгөө л тэтгэвэр тэтгэмжийн чинь нэмэхгүй байх, аан зарим зүйлүүдийг одоо эмнэлэгийг үзлэг үйлчилгээнээс өгсүүлээд л сургалтын төлбөр мөлбөр гэдгийг нэмэгдүүлсэн ийм юмнууд авсан байхгүй юу.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
энэ нь улам ард түмний амьдралд туйлдуулан ядууруулж байсан болохоос тэр ард түмний амьдралд тусч чадахгүй байсан. Тэрнийг нь ард түмэн тэсч хүлээж чадахгүй байсан байхгүй юу. Одоо тэр нийгмийн амьдралынхаа хувьд, тэр байж байгаа орлогынхоо хувьд хүлээж чадахгүй байсан.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тийм учраас энэ ингэж хөрсөн дээр унаж байсан юм аа гэдгийг л биднүүс өөрсдөө харалган бодлогоор харсан учраас энэ тэмцэл өрнөж байсан.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэгээд ингэж байна та нөхөдтэй Монгол улсын ерөнхий сайд Н.Энхсайхан..., өө энэ чинь 4-р сарын 10-нд уулзалтаа хийсэн байна ш дээ. 4-р сарын 10-нд бас яасан шүү..., урьд хүлээн авсан болон тэрийг тавьсан асуудлуудад шаардлаганд анхааралтай хандаж санал хүсэлтэнд хариу өгсөн билээ. Уг уулзалтын явцад ерөнхий сайд ядуурлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад тавих олон түмний хяналтыг сайжрулах гэж байгаа юм.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
энэ ажил та бүхний оролцуулах бололцоотойг тэмдэглээд хөтөлбөрийн хүрээнд энэ хавар хэрэгжүүлэх иймийг амласан ажил өрнүүлэх оролцохыг та бүхнээс хүсье гэсэн. За тэгээд энэ нөгөө нэг би нөгөө ядуурлыг ирж байгаа хөрөнгө мөнгөнд хяналт тавья гэсэн ш дээ.
Баасанхүү -
тийн.
Чинбат -
энэ санааг бид тавьж байсан.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
зөвшөөрч байна гэсэн. Яг нөгөө ядуурлыг бууруулах газар ингээд засгийн газар зөвшөөрч байгаа. За одоо биднүүсийн статусыг хийгээд өг, танайтай гэрээ байгуулна, гэрээ байгуулахдаа бас шалгуур үзүүлэлтийг хангаж ирсэн байх ёстой гээд. Тэгтэл тэр чинь дөнгөж байгуулагдсан ийм төрийн бус байгууллагат чинь хөрөнгөнийх нь бололцоо байсангүй. Харилцах..., үгүй дээ л харилцах тогтмол албан утас байсангүй.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тогтмол контор байсангүй.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
энэ бүх шаардлагыг чинь одоо бид яасан тэр ядуу нийгэмлэг чинь боломж байгаагүй. Энэ нөхцөл боломжуудаас хойшилсон нэр зүүгээд байгаа байхгүй юу.
Баасанхүү -
хммм.
Чинбат -
тэгж ингэж асуудлыг хоёрдуулж тавьж байгаа учраас бид тэрнийг хэрэгжүүлэх боломж байгаагүй. Уг нь бол нүүрэн дээрээ бол хүлээн зөвшөөрөөд байна даа. Ингэж л хуурсан байхгүй юу. Хууралт л байгаад байгаа юм.
Баасанхүү -
хммм.
Чинбат -
за тэгээд..., за тэгээд ингэж байгаа юм аа..., та бүхний энэ удаа тавьсан асуудлууд тодорхой тайлбаруудыг хийх нь зүйтэй гэж үзэж байна тэр бидний тавьсан асуудлууд.
Баасанхүү -
аанхан.
Чинбат -
тэгтэл 1-рт хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг Монгол улсын ерөнхийлөгч санаачлан боловсруулж улсын их хуралд өргөн барьсан энэ хуулийн төслийн хэлэлцэх хууль гаргах нь улсын хурлын бүрэн эрхийн асуудал юм гэж байгаа юм. Тэгтэл одоо хэдэн онд билээ хэвлэлийн эрх чөлөөний хууль чинь бүүр сүүлд гарсан ш дээ. хэвлэлийн эрх чөлөөний тухай хуультай болгож өгөөчээ гэдэг саналыг...,
Баасанхүү -
гаргачихсан гээд...,
Чинбат -
гаргаж өгөөчээ гээд тавьж байсан байна ш дээ 95, 97 онд тийм ээ?
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
гэтэл чинь 97 онд ингээд тавьж байсан санал чинь одоо 2001 онд билүү 2000 онд билүү хууль нь гарч байлаа ш дээ. Тэгтэл ингэж ард түмний тавьсан саналыг хойш нь татаж байгаа учраас энэ чинь хэрэгжихгүй л байхгүй юу. тэр үед нь гаргачихсан бол хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль гарчихсан болуул хэвлэлээр чинь ард түмэн чөлөөтэй байна ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тухайлбал бид Монголын одоо бусад сонин хэвлэлүүдээр яахад чинь билний тавьсан санал хүсэлтийг юмнууд чинь..., эсвэл энэ баахан өндөр мөнгө нэхдэг, эсвэл нөгөө биднүүсийн тавьсан зэмлэлүүдийг гаргадаггүй яриулдаггүй л тийм л үе байлаа ш дээ. за энэ бол нэгдэх асуудал байлаа. Энэ бол яах аргагүй хэрэгжсэн зүйл.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
зөв л асуудал байсан байгаа биз тээ?
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
за иргэний эрүүл мэндийн даатгалын хуульд орсон өөрчлөлтүүдтэй холбогдуулан эмнэлэгийн зарим тусламж үйлчилгээг төлбөртэй болгох арга хэмжээ авч байна гэж. Төлбөргүй болгох ёстой юмыг чинь төлбөртэй болгоно гэж байгаа. За тэгээд шинжилгээ үйлчилгээний жагсаалт, тарифийг тогтоосон эрүүл мэнд нийгмийн хамгааллын сайн сайд, сангийн сайдын одоо 97 оны 3-р сарын 18-ны өдрийн ийм тоот тушаалын энэ оны 4-р сарын 25-ны өдрийн тоот тушаалыг өөрчлөн шинжиллээ гэж. Үйлчилгээний жагсаалт тарифийг шинчлэн тогтоосон мөрдөж байна. Энэ тушаалаар иргэний хүсэлтээр хийх цус, шээс, биохими зэрэг шинжилгээ 300 төгрөгөөр тогтоогдсон. Харин эмчийн заавраар хийгдэх шинжилгээ үүнд хамаарагдахгүй юм аа гэж. Ийм..., энэ чинь одоо мянга гаран төгрөг байсан байхгүй юу. Гэтэл 300 төгрөгөөр тогтоосон. Одоо бол энэ чинь яг тэгж одоо шинжилгээ бол үнэгүй хийгдэж байгаа биз.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
энэ одоо бас л зөв л санал байсан байгаа юм хоёр дахь санал.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
за гурав дахь санал нь улсын их хурал засгийн газраас одоогоор 1,06,27 даатгалын хуулийн төслийг өргөн бариад байгаа нийгмийн даатгалын тухай болон нийгмийн даатгалын сангаас олох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулиудад зохих нэмэлт өөрчлөлтүүд оруулан..., оруулсан хуулиудыг батлаад...,
Баасанхүү -
хуулиуд балагдан...,
Чинбат -
батлагдан одоо мөрдөгдөж байгаа тул хууль татан авах тухай ойлголт байхгүй ээ гэж байгаа юм. За тэхээр энэ эрүүл мэндийн тухай энэ нийгмийн даатгалын тухай хуулиудыг болуул ийм эрүүл мэнд нийгмийн даатгалын тухай хуулийд биш ээ. Ерөөсөө нийгмийн халамжийн багц хуулиуд байх ёстой юм аа. Ийм шаардлага тавьсан байхгүй юу.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэгээд одоо энэ шаардлагын чинь хойш нийгмийн халамжийн багц хуулиуд батлагдаж гарсан.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
ингээд 3 дахь санаа бас зөв байгаа юм тээ?
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
за тэгээд энэ тэтгэвэрийн зөрөө мөрөөний энд бичсэн байна л даа. За 4-дэх санаа ажлын байр нэмэгдүүлэх. Ажилгүйдлийг багасгах, ядуурлыг бууруулах гол арга мөн гэж байгаа юм.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэгээд тэр дунд үйлдвэрийг хөгжүүлэх, ажлын байрыг бий болгох. Гэтэл энэ нь бол зөв санал юм аа гээд ингэж авч хэлэлцэж энэ дээр бас арга хэмжээ авч байсан. Тэгээд бид бол бас зөв л санал тавьж байгаа биз.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэгээд энэ..., тэгээд ингэж байгаа юм аа. Тэгээд за ингээд ингээд энэ ажлын байр, ажилгүйдлийг, ядуурлыг бууруулах гол арга зам нь Монгол улсын иргэдийг гадаад орнуудад хөдөлмөр эрхлүүлэх асуудал бол..., асуудлыг бид дэмжиж байгаа бөгөөд иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах үүднээс тэднийг хоёр талын харилцан тохиролцсон гэрээгээр ажлуулах эрхзүйн орчинг бүрдүүлж нэгдсэн зохион байгуулалтанд оруулахад гол анхаарлаа тавьж байна гэсэн. За тэр үед яасан, гадаадад ажиллах нахцөл гаргах хэрэгтэй юм аа. Тэхдээ нийгмийн асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Тэгээд тэрэнд үүрэг тавьж санал өгч байсан хүний хувьд юу гэж санал тавьж байсан гэхээр гадаадад ажиллах хүч гаргахдаа гэрээгээр, засгийн газрын гэрээгээр гаргаж байж.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
эндээс тэртэй тэрэнгүй зам зардлаа төлөх боломж алга байна тэр хүнд. Тэхээр зэрэг нийгмийн хамгааллын яамны хажууд нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны хажууд юм уу засгийн газрын ажлын байрны төсөл хэрэгжүүлэх газар тэр хүний зам зардлыг нь өгөөд гаргачихаж байгаач. Виз мизнийх нь мөнгө өгөөд төлбөрийг нь засаг төрөөс төлчихөж байгаач.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэгээд тэр хүнийг очоод ажилласных нь дараа 2, 3 сарын дараа нөгөө төслөө эсвэл жилийн 3 жилийн дараа ирэхэдэ нь цалингаас нь суутгаад авчихаач гэсэн ийм санаа хэлж байсан дэвшүүлж байсан.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
одоог хүртэл тэр хэрэгжихгүй л байна.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
одоо бол гадаадад ажиллах санааг авчихсан мөртлөө нөгөөдхийг чинь одоо бусад бизнесийн байгууллагууд авчихаад гадаадад..., нөгөөдөх хүн маань ядуурлаасаа л гарах ёстой байтал улам харин ядууралд ороод гарж байгаа ш дээ одоо. Яаж гарч байна вэ гэвэл энд гадаадад гарахын тулд байраа байшингаа зараад, машин техникээ зараад мөнгө төгрөгөө төлөөд явчихаад нөгөө төлбөрөө баахан мөнгийг чинь нөгөө зуучлал гаргаж байгаа улсуудад 1000, 1500, 2500-аар өгч л байна ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
доллар өгч байна. 2500 долларыг чинь тэгж л бүрдүүлэхээс Монголд 2500 доллартай хүн тэр үед байхгүй байсан ш дээ тийм ээ?
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
ийм л юм хийж байгаа байхгүй юу. Тэгээд энэ асуудалд би энэ ядуурлыг гадаадад ажилах хүчний асуудлаар болуул их асуудал бий л дээ. одоо бол энэн дээр болуул бид бас ахиад санаачлага дэвшүүлж тавьсан. Ноднин уржнангаас эхлээд гадаадад ажилах хүчтэй эрх ашгийг хамгаалах үйлдвэрчний хороо байгуулагдсан.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
үйлдвэрчний хороо нь яах ёстой гэхээр зэрэг хөдөлмөрийн яамтай хамтарч ажиллах ёстой. Нөгөө ажлын байрны хяналт тавих тухай хуулиудад дээр нь тусгагдаад орчихсон байгаа юм. Гэтэл хөдөлмөрийн яамны нэг мэргэжилтэн нь болохоор тэр асуудлыг шийдэж өгдөггүй. Яагаад вэ, тэнд гадаадад ажиллах хүчин гаргах байгууллагатай гэрээг төрийн нэг түшмэл нь ямар нэг эрх ашгаараа холбогдчихсон байгаа юм. Яагаад вэ гэвэл эсвэл төрийн байгууллага нь тэр ажиллах хүч гаргаж байгаа компанийн удирдах зөвлөлийн гишүүн юм уу, удирдах зөвлөлийх нь дарга нь юм уу болчихсон байх жишээтэй.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
эсвэл тэр байгууллагат гаргаж өгснийхөө..., нөгөө ажилчид гаргаж зөвшөөрлийг нь өгүүлснийх нь төлөө тэнд авилгал авдаг юм уу. Тийм учраас бол тэнд үйлдвэрчний байгууллагат яг ажиллах сонирхол алга байна ш дээ. аан сайд нь бол одоо харин энэ гадаад хөдөлмөрийн яамны сайд Ганди бол овоо зөвшөөрөөд байгаа юм, яриад байгаа юм. Ярьж байгаа байдлаас нь харахад үйлдвэрчний байгууллаг бол байж байх ёстой, ажиллаж байх ёстой гээд. Ингэтэл яг тэр эрхзүйгээр ингээд ажиллах гэхээр зэрэг нөгөө байгууллагууд нь өө танайх олон нийтийн байгууллага ш дээ, танайх энд ажиллахгүй ш дээ гээд ярьж байна ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэхээр энэ бол их хүнд асуудал. Тэхээр одоо бол гадаадад одоо нэгэнт одоо манайх ингээд гараад олон ажилагсдаа..., гадаад орнод Монгол хүн..., Монгол ажлаагүй гадаад орон гэж байхгүй байна ш дээ. энэ одоо ажиллаж байгаа улсуудын эрх ашгийг хамгаалах ёстой. Үйлдвэрчний байгууллага л хамгаалж чадна.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэгээд тэр төр засгаас илүү хяналт тавьж байна. Тэр төр засгаас илүү тэр гадаадад ажиллаж байгаа улсуудад туслаж чадна ш дээ, дэмжиж чадна. Тэр улсуудыг эргүүлээд одоо 10, 20-оод жил ажилласан, зарим нь 10 гаран жил, 5, 6 жил ажилчихсан өндөр мэргэжилтэй болчихсон байна ш дээ. ажлын чадвартай болчихсон байна ш дээ. Одоо Монголдоо татаж ирж ажиллуулах хэрэгтэй байна ш дээ. Одоо Монголд өдий төдий ажлын байр бол байж л байна. Мэргэжил боловсрол дутуу гээд хүн авахгүй гадны хүн аваад байж байна ш дээ. Тэгтэл тэрнээс чинь Хятадаас илүү, тэр Солонгосоос чинь илүү ажилладаг улсууд манай мэргэшчихсэн улсууд гадаадад байж л байна ш дээ. Гагцхүү энд хараад байна гэхээр нөгөө ажилладаг ажлын байр, цалингийх нь хүртээлийг хараад байна ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тийм ээ? Тэднүүс чинь өшөө хөдөлмөр зохион байгуулалтанд ажиллаад сурчихсан, цагийг бариад сурчихсан энэ улсууд чинь гадаадад байгаа тэр улсуудаа одоо Монгол орон өөрийнхөө орон луу татах цаг нь тулчихжээ гэдэг дээр л бид одоо бас санал тавьж ажиллаж байгаа.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
энийг тэгж ч ажиллуулах болно.
Баасанхүү -
ммхм. Таны амьдралд хамгийн гүн гүнзгий нөлөөлж байсан үйл явдал юу вэ?
Чинбат -
ямар...,?
Баасанхүү -
одоо нэг үйл явдал ч юм уу тохиолдох нь одоо тэгээд цаашдаа таны аьдралд нөлөөлсөн өөрчилсөн ч юм уу тийм юм тохиолдож байсан уу?
Чинбат -
яахав дээ миний амьдралд хамгийн өөрчилсөн тохиолдсон зүйл бол анх эхлээд бол би ер нь болуул..., би бол миний амьдралыг өөрчилсөн хүн бол би тэр нагац ахыгаа гэж боддог.
Баасанхүү -
аанхан.
Чинбат -
яагаад вэ, би өнчин өрөөсөн хоцорсон, 2 өнчин дүүтэй одоо тэгээд сургуулиасаа гаръя гэсэн бодол..., би хөдөө мал маллана, эсвэл би нэг агрономи мал зүйч болно доо тэгж байгаад л гэж би боддог байсан.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
гэтэл тэр ах маань надыг шууд миний хүү болохгүй гэж байгаад төмөр замын техникумд оруулж өгсөн. Тэрнээсээ болоод би 1,13,37 32 чиглэлээр..., энэ бол би амьдрал өөрчилсөн гэж боддог.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
энийг бол бүүр их том өөрчлөлтийг тэр хүн хийж өгсөн. 2 дахь асуудал бол цэргийн дарга байж байгаад..., офицер байж байгаад ажлаа өөрчлөөд тэтгэвэрт гарахад үнэхээр хүнд байсан. Цэргийн хүн гэдэг чинь олон энгийн хүнтэй танил байхгүй. Хэнийг ч танихгүй.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
энд ирээд..., тэндээ болуул удирдах ажил хийгээд яахав болоод олон түмэнтэй болоод яваад байсан. Энд өөр хамт олны дунд цэргийн хүн орж ирж байна ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
огт танихгүй хамт олонд орж ирж байна ш дээ энгийн болоод.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэхээр зэрэг надыг хүлээж авах газар байхгүй, мэдэх юм байхгүй. Тэгээд арга буюу тэгээд ингээд явж байхад цэрэгт ажиллаад бас нэг хүн удирдах ч юм уу ямар нэгэн байдлаар ажиллаад сурчихсан учраас бол мебелийн үйлдвэрт харуулын юугаар орохдоо зэрэг бол тэднийх бол харин миний ажлыг өндөрөөр үнэлж байсан.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
энэ болуул бас би өөрийгөө тэр хамт олондоо мэдэгдүүлэх боломж бүрдэж байсанд бас удирдах ажил хийж байсан нь бас өөрчлөлт гэж бодож байсан.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
3 дахь өөрчлөлт бол ерөөсөө хорооны засаг дарга хийгээд би үнэндээ бол тэр ёстой энгийн амьдралын хар барааныг ойлгосон.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
яагаад вэ гэхээр тэр хорооныхоо иргэдтэй тулаад ингээд ажиллаад ирэхээр тэр амьдрал дунд янз бүрийн асуудал байна. Тэдний төлөө ажиллахад бол маш их юм сурсан. Тэднээс хорооныхоо иргэдээс ч маш их юм сурсан. Тэдэнтэй ч би ажиллаж сурсан. Тэр бол одоо...., одоо бол ингээд ажигладаг юм. Одоо бол ер нь болуул энэ Улаанбаатар хотод одоо зөндөө олон хороотой байж байна. Нэг хороо чинь одоо аягүй бол зарим нь бага шиг аймгаас олон хүн ам бүлтэй байж байна ш дээ. Бага шиг аймгаас илүү аягүй бол хөрөнгөтэй ч байж магад. Бизнесийн тал дээр ч бас гайгүй л байгаа. Гэтэл хороон дээр ерөөсөө төсөв хөрөнгө байдаггүй юм аа энэ Улаанбаатар хотын хороодууд чинь. Засаг дарга л...., хорооны засаг дарга л гээд нэг том нэртэй л юм яваад байгаа болохоос ямар ч төсвийн мэдэл байхгүй, ямар ч төсөв хөрөнгө хуваарилагддаггүй. Хорооны засаг даргууд өрөөгөө засчих, хажуу талынхаа хүнд туслалцаа өгчих, ядуу иргэндээ бариад одоо энэ төсвөөсөө өөрийнхөө нөгөө урчгал засвар хийх хөрөнгөнөөсөө 5, 10 төгрөг яаж байгаад ядуу хүндээ тусалчих юм уу эсвэл нэг ажлын багаж аваад өгөх ийм эрх мэдэл байхгүй ш дээ. тийм учраас бол хороо хөгжихгүй. Хороо хөгжихгүй болохлээр хот хөгжихгүй.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
хот хөгжихгүй болохоор улс хөгжихгүй тийм ээ?
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэхээр зэрэг хотыг хөгжүүлье гэвэл хороог төсөвтэй болгомоор байгаа юм. Төсвтэй , төсвөө зарцуулдаг. Хороог бүүр их яриад байх юм бол одоо энэ одоо манай сайхан гудамж гээд нэг хотоо ерөнхийлөгч агсан Энхбаярын дэвшүүлсэн зорилт байдаг юм байна л даа. Сайхан..., манай сайхан гудамж гэсэн. Тэр бол зарим хороодод хэрэгжээд байгаа юм. Тэрнийг нь бол хотоос төсвийг нь гаргаж өгөөд ингээд хэрэгжүүлээд байна ш дээ. тэхээр энэ гэр хорооллыг чинь бол..., гэр хорооллыг чинь бүгдийг нь одоо төсөвтэй болгож өгөөд...,
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
за үгүйдээ бол нэ..., 20 одоо манй 5-р хороо, 6-р хороо гээд ингээд төсөв гаргаж өгөөд. Төсвийн зарцуулалтан дээр засаг дарга нь хяналт тавиад. Төсвийг яг нөгөө төсвөөр нь хорооныхоо тохижилт мохижилтыг хариуцдаг менежер маань хорооныхоо гудамжнуудыг зургийг нь гаргачихаад энэ гудамжийг энэ жил ингэж толхижуулна гээд ингэнэ гээд дан тэр хүн тэр ажил дээр ажиллах юм бол хороо тохижно.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
одоо зун болохоор одоо хорооны айлууд одоо байшинтай айлууд гэхэд л байшинтай байшингийн чинь урд талаар мод зод алга байна ш дээ. Тэхлээр тэр менежэр хүн тэр төсөв рүү тэр айлуудад юуг нь..., газрыг нь засуулаад ядахдаа хэдэн мод авах мөнгөтэй бол энэ модыг нь авч өгөөд мод тариулвал хорооны тэр айлууд тэр орчиндоо цэцэрлэгт ногоон хүлэмжтэй байж болно ш дээ тийм ээ?
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
гудамжны энэ айлууд ч гэсэн дээ. Одоо манай одоо гэр хороололыг бүгдийг нь л..., улаанбаатар хотыг байшин бариад байя л гэж яриад байна ш дээ. Монголчууд бүгдээрээ...., Монголчууд бүгдээрээ олон давхар байшинд орж чадахгүй ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
хөссийг нь..., яагаад гэвэл барилга өндөр өртөгтэй. Барилга өндөр өртөгтэй. Барилга өндөр өртөгтэй учраас мөнгө..., тэрнийг авч чадах чадвар алга тийм ээ?
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэгээд тэр олон давхар байшингийнч хэрэг алга байна ш дээ. Тэгээд олон давхар байшинд ингээд л шааварлдаад. Одоо энэ гэр хороололд яах вэ гэхээр гэр хорооллыг одоо харин энэ жижиг одоо өөрсдийнхөө хүчээр барьчихсан барилгуудын дэд бүтэцтэй нь холбоод өгчих юм бол зам талбайг нь гудамжинд нь тавьж өгөөд, одоо дулаан халаалтых нь шугамыг нь тавьж өгөөд, усыг нь холбоог өгчих юм болуул энэ байшингууд чинь хаа ч гологдохгүй.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
ийм жижигхэн одоо нэг 2 өрөөтэй, эсвэл нэг 4 өрөөтэй нэг найм наймын харьцаатай юм уу зургаа дөрвийн харьцаатай ийм хөөрхөн хөөрхөн байшингууд барьчихсан байна ш дээ. Энэ чинь гологдохгүй ш дээ. энэ чинь 10 жил 20 жил байж л байна ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэгээд Улаанбаатар хот..., тэрнийг яах гэснээс харин гэр хорооллынхоо тэр жижиг барилгуудыг нь дэмжээд хороо хороонд нь зохион байгуулаад ингээд өгөх юм бол гэр хороолол харин хотоосоо түргэн хөгжчих байх шүү.
Баасанхүү -
таны амьдралын бусад хүмүүсийхээс ялгагдах онцлог зүйл юу вэ?
Чинбат -
за даа миний амьдралд мол бусад хүүмүүсийхээс нэг онцлогдоод байх юм ерөөсөө байхгүй. Би бол жирийн л нэг малчний хөвгүүн малчин ардаас төрсөн малчны хүү. Харин малчин ардын хүү өдий зэрэгтэй сэхээтэн болоод сэхээтний давхаргад орчихоод, тэгээд тэтгэвэрт гарчихаад одоо зах зээлийн чинь бас олны дунд хөл алдчихгүй шиг өөрийгөө болон хэдэн хүүхдүүдээ авгайгаа аваад ингээд аваад явж байгаадаа би болж байна л гэж бодож байна.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
тэрнээс би бол нэг их илүү дутуу тэрнээс нэг тэр их хөрнөгтэй болох юмсан гэж би боддоггүй. Ер нь л бол олныхоо нэг их дээр гараад амьдраад байх нь юу юм бэ, дунд, алтан дундажтай яваад байхад..., доошоо орчихгүй шиг алтан дундажтай яваад байхад хорвоогоо тэгээд дуусна ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
хамгийн гол нь үр хүүхдээ боловсролтой болгох юмсан, ажлын байртай болгох юмсан, ажил хийж сургах юмсан. Ер нь бол үнэндээ одоо манайхан чинь дээд өндөр боловсролтой болоод байна гэдэг чинь ерөнхийдөө болуул цагаан гартай болоод багаа юм.
Баасанхүү -
ммхм.
Чинбат -
ажилд сургахгүй, ажилд сургахгүй болгох вий гэсэн санаатай л яриад байгаа юм.
Баасанхүү -
за баярлалаа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.