Tseren


Basic information
Interviewee ID: 990321
Name: Tseren
Parent's name: Tsedev
Ovog: Sharaid
Sex: m
Year of Birth: 1935
Ethnicity: Buriad

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: history professor
Belief: Buddhist
Born in: Serüün galtai sum, Hentii aimag
Lives in: Bayanzürh sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
industrialization
education / cultural production
travel
urban issues


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Ариун-Ундрах -

Сайн байна уу? Цэрэн гуай.

Цэрэн -

Сайн. Сайн байна уу?

Ариун-Ундрах -

Сайн байна аа. За хоёулаа энэ удаагынхаа ярилцлагыг эхэлье ээ.

Цэрэн -

Заа.

Ариун-Ундрах -

За тэгэхлээр түрүүчийн ярилцлаган дээр таны ажил амьдралын тухай дэлгэрэнгүй ярилцсан учраас өнөөдөр хоёулаа “Ажил” гэдэг сэдвээр жоохон ярилцъя гэж бодлоо.

Цэрэн -

За за.

Ариун-Ундрах -

За тэгэхлээр социализмын үед хүмүүсийн ажилд хандах хандлага нь ямар байсан бэ?

Цэрэн -

За социализмын үед чинь одоо нэг ийм социализмын үеийн зарчим гэж байлаа л даа, байдаг юм л даа. Ухаандаа хүн бүхэн одоо хөдөлмөрчин хүн тийм ээ? Чадлынхаа хэрээр хийж, аа хийснийхээ хэрээр авна гэсэн ийм зарчим байгаа юм. Коммунизмын үе болохоор бол ухаандаа чадлынхаа хэрээр ажиллаад, хэрэгцээнийхээ хэрээр авна гэж тийм ээ? Ийм нэг ялгаатай зарчим байгаа юм. Тэгэхлээр энэ зарчмыг л баримталж байгаа юм л даа. Социализмын үед бол ер нь одоо хөдөлмөрлөнө тийм үү? Хөдөлмөрлөснийхөө хэр хэмжээнд таарсан тийм л зүйлийг олж авах ёстой гэсэн тийм л юм байгаа юм л даа. Тэгэхлээр хөдөө мал дээр гэхээр чинь л ухаандаа малчин хүн чинь улсад бол ухаандаа ноос, малынхаа үс ноос тийм ээ? Сүү, тэгээд л энэ бүгдийг тушаана тийм ээ? Тэгээд тэр чинь ноогдол байна. Ухаандаа тийм биз дээ. Тэр улсаас ноогдуулсан тэр ноогдлыг л биелүүлэхийн төлөө бүх л хүч чадлаа дайчилж ажиллах ёстой. Ухаандаа хонины ноосыг бол хугацаанд нь авч дуусгах ёстой. Тэгээд л юу байдаг юм тэр бүх л зүйлүүдийг тэр хугацаанд л хийж дуусгасан байх ёстой юм л даа. Ийм л зарчмаар хөдөө ажиллаж байсан л даа. Жишээ нь сүү тосны завод гэхэд чинь л ухаандаа манайхыг л тэдэн литрийн тэр чинь үнээнийх нь тоо, малых нь тоогоор сүү ноогдуулчихаж байгаа юм. Аа тэгээд тэр сүүг чинь бол заавал тушааж дуусгах ёстой. Тэгээд тасаг эхэлнэ. Тэгээд тасаг эхлэнгүүт л сүүгээ тэр өглөө ч өгнө, орой ч өгнө. Ингээд л тэгээд л литрлэж өгөөд л ингээд л өгсөөр байгаад л дуусгах ёстой гэсэн л ийм. Тэр л өгөгдсөн үүргийг ер нь нарийн чанд биелүүлэх, гүйцэтгэх гэсэн тийм л зарчим байлаа л даа. Тэр үйлдвэрүүдийн хувьд бол тийм л байх л даа. Үйлдвэрийн ажилчин хүн бол бас тэгээд нэг чадлынхаа хэрээр ажиллаад л, норм төлөвлөгөөгөө давуулбал давуулаад л тийм ээ? Эсвэл нормоо хийгээд л тэгээд л ухаандаа цаг баримтлаад байх л нэг ийм л зарчим байсан даа. Ер нь гол зарчим бол.

Ариун-Ундрах -

Нөгөө ажлын чанар, бүтээмжийн хувьд ямар байдаг байсан бол?

Цэрэн -

Ажлын чанарыг бол ер нь их шаардаж байсан л даа. Ер нь ажлын чанар гэдэг маань цагтаа байх асуудал. Цагтаа одоо ирж, цагтаа явах. Тэгээд одоо ажлыг үр бүтээлтэй өнгөрүүлэх энэ асуудал бол байсан. Ерөөсөө энэ чинь бол ер нь чанартай бүтээгдэхүүн гаргах ёстой, сайн ажиллах ёстой гэдэг энэ зарчим бол байсан юм шүү дээ энэ чинь. Тэгээд аль болохоор л одоо чанартай юм гаргахын төлөө л ажиллаж байсан л даа үйлдвэрүүдэд чинь. Тэгэхдээ энэ чинь бол нөгөө их механикжиж чадаагүй учраас одоо гутал оёход чинь дандаа гараар гүйцэтгэж байсан зүйл шүү дээ. Гутал оёно гэдэг чинь гараар л оёж байсан байхгүй юу, зарим юмыг нь бол тиймэрхүү байсан л даа.

Ариун-Ундрах -

Таны бодлоор социализмын үеийн хүмүүсийн ажилд хандах хандлага нь ямар байсан бэ?

Цэрэн -

Ер нь хандлага бол яахав арай тийм дургүй, ер нь ажил хийх дургүй байсан гэж хэлж арай болохгүй болов уу гэж би санадаг юм. Ер нь хүн болгон л ер нь хөдөлмөрлөе, хийе гэсэн бодолтой байсан. Тэгэхдээ энэ чинь бол яахав нөгөө нэг юугаараа нөхөх байгаа юм л даа. Үйлдвэрийн ажилчин гэхээр чинь ухаандаа хийсэн зүйлийх нь бүх юуг одоо үнэлгээ өгөхгүй. Нөгөө нэг илүү өртөгийн онол гэж байдаг даа. Нэмүү өртөгийн онол гэж байдаг л даа К.Марксын. Аа тэр ажлын 8 цагт хийсэн тэр зүйлийнх нь тоо хэмжээгээр цалинг нь өгдөггүй учраас мөн үү? Зарим хэсгийг тэр нэмүү өртөгийн маягаар ч гэх юм уу даа тэгэж тэр цаанаа одоо ингээд аваад үлдчихдэг учраас хүмүүсийн сонирхол бас зарим талаараа бол тийм одоо сайн биш мөн үү? Тэр чинь одоо норм төлөвлөгөөг биелүүлээд л учиргүй их цалин өгдөггүй. Энэ чинь цалин гэдэг чинь бага байлаа шүү дээ. Мөнгө ховор, цалин бага байсан. Тийм учраас энэ чинь бас үйлдвэрт ажиллах хүн бол тэр болгон бас ч одоо тийм дуртай биш л байсан байх. Хөдөө чинь дандаа мал дээр малаа хараад л, өөрийнхөө малыг хариулаад л, малаа өсгөж үржүүлээд л, тэрнийхээ одоо бүх шим шүүсийг ашиглаад ингээд л байсан хэрэг л дээ. Тэгэхдээ ер нь ажилд дургүй, ажил хийхгүй байх юмсан гэсэн нэг тийм хандлага төдийлөн бас ч байгаагүй байх шүү.

Ариун-Ундрах -

Таны бодлоор одооны хүмүүсийн ажилд хандах хандлага нь яаж өөрчлөгдсөн бэ?

Цэрэн -

Одоо бол өөр болж л дээ. Одоо байдал өөр болж. Ёстой нөгөө чадлын хэрээр хийгээд, хийснийхээ хэрээр л авна гэхчээр шахуу л юм болж байна уу даа энэ чинь. Ер нь сайн ажиллавал тийм үү? Хүний амьдрал ахуй сайн байх ёстой. Тэр утгаар. Тэгээд энэ чинь нөгөө зах зээлд одоо шилжлээ тийм ээ? Монгол орон бол зах зээлд шилжчихлээ. Энэнтэй холбоотойгоор чинь зах зээлийн систем Монголд бол дэлгэрч байна уу даа. Тэгэхлээр энэнд чинь бол хүн амьдрахын тулд л өөрийнхөө юмыг л аль болохоор зах зээлд борлуулах, үйлдвэрлэн гаргах мөн үү? Тэр чиглэлээр л одоо ажиллаж байна даа. Тийм учраас ер нь ямар л юм байна. Ер нь хийх цалин гайгүй шиг л одоо юм бүхнийг л ер нь хувиараа ч гэсэн тэр, ер нь янз бүрийн шугамаар л одоо хийх ийм сонирхолтой байх шиг байна.

Ариун-Ундрах -

Социализмын үед хүмүүс ажилд яаж ордог байсан бэ?

Цэрэн -

Ажилд ч одоо яахав дээ. Тэр чинь эхлээд өргөдөл өгч байгаа юм л даа. Өргөдөл өгч байгаа юм. Би одоо ажилд орох гэсэн юм тийм юм. Тэр чинь дарга дээр л орно шүү дээ. Хичээлийн дарга байдаг юм уу? Үйлдвэрийн дарга байдаг юм уу? Тийм хүнд л өргөдөл өгөөд л, тэгээд л тэрнийг чинь бас хэлэлцдэг байсан юм байна лээ л дээ. Одоо ийм хүн ажилд орох гээд, ийм ажил байна. Энэнд ер нь авч болох нь уу? Үгүй юу? гэдгийг нь ярьж тэгэж л авдаг байсан юм байна лээ. Тэгээд тэр чинь бас яахав дээ нарийн шаардлага л тавьдаг байсан юм шиг байна. Ухаан нь ажил таслаж болохгүй гэдэг юм уу тийм үү? Ажлынхаа одоо цагийг бүрэн ашиглах тийм ээ? Тэр ажилдаа одоо өөрийн ажлын ёсоор хандах гэсэн энэ шаардлагууд байж л байсан. Ийм юм байсан.

Ариун-Ундрах -

Аа одоо бол ажилд орох процесс яаж өөрчлөгдсөн бэ?

Цэрэн -

Одоо ч ер нь тэгээд яг тийм маяг ч байна гэхэд хаашаа юм. Ер нь тэгээд энэ чинь ажлын мест л байвал, ер нь цалин гайгүй шиг ажлын мест л байвал ер нь хүн ороод байх шиг байна даа. Тэгээд бас цалин хөлс бага ийм нөхцөлд чинь бол ухаандаа бас хүмүүс дургүй л байх шиг байна. Одоо ажлын мест зарлаад байна ш дээ. Одоо байна гэж л телевизээр л яриад байна, радиогоор, телевизээр ч гэсэн. Тэгээд тэнд орохгүй байгаа байхгүй юу улсууд. Тэгээд ажилгүйдэл их байна гэж Монголд ярьж байгаа тийм ээ? Ажлын мест байхгүй байна гэж. Энэ чинь бас яг мест байхгүй ч гэсэн энэ чинь хаашаа юм. Ер нь ажил байна гээд байхгүй юу. Аа тэр ажлыг нь голоод, цалинг нь голоод ингээд орохгүй байгаа юм. Нэг тийм тал байх шиг байна. Түүнээс бол ер нь ажилд дургүйцээд байгаа юм байхгүй л байх л даа. Тэгээд энэ гадагшаа яваад байгаа энэ тэр чинь бол ухаандаа энэ за яахав ажлын мест байхгүй гэдэгтэй холбоотой л байх. Аа тэгэхдээ энэ чинь хамгийн гол нь цалин хөлс нь бага учраас амьдралд хүрэлцэхгүй байгаатай холбоотой гадагшаа их явж байна. Тэгээд ажил голж байгаа тал байгаа.

Ариун-Ундрах -

Аа социализмын үеийн цалин хөлс нь дунджаар ер нь хүний амьдралд хүрдэг байсан уу?

Цэрэн -

Ер нь үндсэндээ бараг болж байсан юм байх аа даа.

Ариун-Ундрах -

Аа та тэгэхлээр түрүүчийн ярилцлаган дээр дурдсан ч гэсэн одоо хоёулаа бас дахиад сануулаад ярьчих хэрэгтэй байх гэж бодож байна. Та өөрийнхөө ажиллаж байсан ажлуудыг танилцуулахгүй юу?

Цэрэн -

Би МУИС-ийг 1961 онд төгсөөд 62 он хүртэл улсын архивт зааварлагчийн алба хааж байсан. Тэгээд 62 оноос эхлээд 66 оныг хүртэл би 10 жилийн 18-р дунд сургуульд, энэ 11 жилийн дунд сургууль байсан. Энд багшилсан. Түүх, нийгэм судлалын багшийн ажил хийсэн. Энэ сургууль онцлогтой сургууль л даа. Оросод дунд сургуулиудыг 11 жил болгосон юм. Дунд сургуулиудыг болгож эхэлсэн. Тэгэхлээр манайх туршилт хийнэ гээд энэ 1-р 10 жилийн дунд сургууль, аа комбинатын 18-р дунд сургууль хоёрыг бол 11 жилийн туршилт, 11 жилийн дунд сургууль гэж ингэж нэрлээд ингээд энд 11 жилийн сургуультай болсон юм. Тэгээд энэнд би багшаар очиж байсан.11 жилийн сургалттай 18-р сургуульд. Энэ маань ямар учиртай юм бэ гэх дээр зэрэг сургалтыг үйлдвэрлэлтэй холбодог. Өөрөөр хэлбэл аж үйлдвэрийн комбинат гэдэг маань ерөөсөө гутлын үйлдвэр гээд л олон үйлдвэрүүд байгаа ш дээ энэ чинь. Тэр үйлдвэрүүд дээр бол очиж ухаандаа нэг 7 хоногийн 1 юм уу 2 өдөр нь очиж тэнд одоо тийм дадлага, ажилчдыг дагалдаад ухаандаа тэнд ажилладаг. Тэгээд энэ чинь бол сүүлдээ яав гэх дээр зэрэг одоо ажилчны зэрэг олгоно. Ухаандаа одоо тэддүгээр зэргийн ажилчны зэрэгтэй ажилчны үнэмлэх олгож 11-р ангиа төгсөнө. 11-ээ ч төгсөнө, аа тэр тийм ажилчны дадлага олсон тийм үнэмлэхтэй мөн үү? Тийм болж төгсөж байгаа юм. Ийм байсан юм. Энэ их чухал юм байсан даа. Тэгээд сүүлдээ энэ чинь нөгөө Мэргэжлийн сургууль гээд баахан гараад ирсэн ш дээ энэ чинь.

Ариун-Ундрах -

Аа тэрнээс өмнөх асуудал юм уу?

Цэрэн -

Тийм, өмнөх асуудал энэ чинь. Өмнөх асуудал ш дээ энэ чинь. Энэ чинь 62, 60-аад оны үеийн. Одоо энэ чинь бол тэр үеийн миний шавь нар гэх юм бол ухаандаа энэ улсын их хурлын дарга байсан нөгөө Тэрбиш, Энэбиш бил үү?

Ариун-Ундрах -

Энэбиш нь байх тэ?

Цэрэн -

Энэбиш байх аа, тийм Энэбиш, энэ Баасанжав энэ хотын намын хорооны дарга байсан, улсын их хурлын гишүүн байсан. Эд нар байгаа юм л даа. Тэгээд эд нар яг одоо тэр 11 жилийн сургууль төгссөн улсууд. Би тэгээд эндээс 67 онд би МУИС-д багшаар ирсэн. Тэгээд 82 онд энэ манай Техникийн их сургууль Поли техникийн их сургууль гэж байсан юм даа тэр үед. Энэ чинь 82 онд их сургуулиас салахад бид нарын хэсэг багш нар одоо энэ ТИС-д очсон юм. Поли техникийн дээд сургууль гэж байснаа болиод сүүлдээ Техникийн их сургууль нэртэй болоод, одоо бол Шинжлэх ухаан технологийн их сургууль гэж нэртэй болж байгаа юм. Тэгээд энд л багшилж байна даа. Ийм л багшийн ажил хийсэн. Би үндсэндээ 48 жил одоо ажиллаж байна уу даа.

Ариун-Ундрах -

Тэр 11 жилийн сургалттай сургууль бусад 10-р анги төгсгөдөг сургуулиудаасаа бас давуу талтай л байсан юм байна тийм ээ?

Цэрэн -

Давуу талтайгаар барах уу. Тэр чинь ингээд хэрвээ би ямар нэгэн дээд сургуульд орж чадахгүй бол мөн үү? Тэр нөгөө үнэмлэхээ бариад тэр одоо оёдлын үйлдвэрт байдаг юм уу? Тэр гутлын үйлдвэрт байдаг юм уу? Тэндээ очиж шууд ажилд ордог байхгүй юу ерөөсөө тэр чинь. Зэрэгтэй тэр чинь ухаандаа тэддүгээр зэрэг гэдэг ч юм. Яахав ажилчны доогуур л зэрэг байгаа байх л даа. Тэр зэрэг олгодог, зэргийн үнэмлэхтэй. Тэрнийгээ харуулаад л би одоо энд ажилламаар байна. Тэгээд тэр чинь тэнд ажиллаад хэдэн жил ажилласан, дадлага хийсэн. Үндсэндээ тийм ээ? Дадлагатай болсон, хийж чаддаг болсон. Аа тэгээд хүмүүстэй танил болчихсон. Тэгэхлээр тэр чинь тэр хүн үнэмлэхэ харуулаад би одоо энд ингээд ажилд ормоор байна аа гээд очиход бол тэр саад байхгүй болсон. Энүүгээрээ давуу болсон. Энэ үйлдвэрлэлийн сургалт л юм уу даа. Сургалтыг үйлдвэрлэлтэй холбож байгаа. Энэ их зөв л юм байсан. Тэгээд дараа нь ТМС гэж гарсан ш дээ. Энэ чинь л тэр юу байхгүй юу. Тэр л маягийн юм ш дээ. Тэр чинь ухаандаа мужаан болдог юм уу тийм үү? Барилгын одоо гоёл чимэглэлчин болдог юм уу? Юу байдаг юм. тэр бүхэнд чинь энэнээс бэлтгэдэг тийм л юм байсан ш дээ.

Ариун-Ундрах -

Аан тэгэхээр таныг анх багш болоод очиж байхад Монголд бол үйлдвэржилт их хэмжээгээр явагдчихсан байсан гэсэн үг үү? Тийм ээ?

Цэрэн -

Үгүй ээ ер нь Монголын үйлдвэрийн гол төв чинь аж үйлдвэрийн комбинат байсан. Ерөөсөө тийм. Тэнд чинь жижиг л олон үйлдвэр нийлсэн байгаа шүү дээ. Түүнээс Дархан бол сураг чимээ ч байгаагүй, Эрдэнэт одоо энэ юу ч байхгүй ш дээ энэ чинь. Ерөөсөө байгаа гол үйлдвэр чинь энэ ерөөсөө л аж үйлдвэрийн комбинат. Энэ чинь манай анхны үйлдвэрийн л голомт юм л даа. Энэнээс өөр юм байхгүй байсан. Яахав Налайх байж байгаа юм л даа, нүүрсний уурхай гээд тийм л юм байсан.

Ариун-Ундрах -

За та энэ олон жилийн турш багшийн ажил хийхдээ ажилдаа дуртай байсан уу?

Цэрэн -

Үгүй ээ дуртай. Би ерөөсөө угаасаа ер нь бага сургуульд байхаасаа эхлээд би ерөөсөө Монголын түүх, Газарзүй их сонирхдог байсан. Ер нь тэр маань явсаар байгаад тэгээд энэ түүхийн мэргэжлийг сонгож авахад хүргэсэн байх. Тэгээд би ерөөсөө түүхийн багш л болсон. Би багш л болно гэдэг ийм л зорилттой байсан, анхнаасаа тавигдсан. Тэр замаараа л одоо явж байна.

Ариун-Ундрах -

Юу, таныг дунд сургуульд байхад чинь түүхийн хичээлийг хэр дэлгэрэнгүй заадаг байсан бэ?

Цэрэн -

Дунд сургуульд чинь одоо яг энэ үед нийгмийн тухай мэдлэг гэдгийг чинь бол зааж эхэлж байсан юм. Тийм, нийгмийн тухай мэдлэг гэдэг хичээлийг орж эхэлж байсан. Энийг би одоо мөн ч .... очиж зааж байсан. Тэгээд түүх бол ерөөсөө бүх л түүх орж байсан. Ерөөсөө одоо эртний түүх, дундад зууны түүх, шинэ түүх, шинэхэн түүх, Монголын түүх. Ерөөсөө маш олон түүх орж байсан. Сургуульд бол ухаан нь 5-р ангид эртний дэлхийн түүх гээд л орж байгаа юм. 6-р ангид ороход дундад зууны түүх гээд л орж байгаа юм. Тэгээд цаашаа ингээд сураад л явчихна. Тэгээд дээр нь нэмэгдсэн юм бол нийгмийн тухай мэдлэг гэдэг хичээл орж эхэлсэн юм. Одоо ч заагдаж л байгаа л даа энэ чинь.

Ариун-Ундрах -

Та 11-р сургуульд багшаар очихдоо их залуухан очсон байна тийм ээ?

Цэрэн -

18-р сургууль. Залуухан. Дөнгөж сургууль төгсөөд л очиж байсан л даа.

Ариун-Ундрах -

Аа тэр үед ажиллах ер нь ямар байсан бэ?

Цэрэн -

Аа эхлээд бол хүнд л байсан. Ухаандаа ингээд бид нар боловсролын яамны томилолт аваад Улаанбаатар хотын боловсролын хэлтэс дээр очиж байгаа юм. Ванчиндорж гэж хэлтсийн дарга байсан. Тэгээд оочерлож байгаад орсон. Тэгээд тэр ямар учиртай явна вэ? гэсэн. Би ийм учиртай томилолт аваад ирлээ гэсэн. Тэгээд тэр их хатуу захиж байсан л даа. Энэ чинь одоо Монголын туршилт, Монголд одоо анх удаа хийгдэж байгаа 2 сургуулийн нэг ээ. Энэ чинь одоо маш хариуцлагатай. Одоо чи дийлэх юм уу? энэ тэр гэж аймар юм асууж байсан л даа. Хэрвээ дийлэхгүй бол шууд хална шүү гэж тэгэж тийм л одоо шаардлага тавьж байлаа л даа. Тэгээд яахав дээ очсон Вандан гэдэг захирал байсан. 11 жилийн 18-р дунд сургуулийн захирал Вандан гэж Архангайн хүн. Энэ багш дээр томилолт аваад орсон. Тэгсэн чинь мөн л тиймэрхүү юм хэлээд л, томилолтыг минь аваад л за гар, тэр цонх цэвэрлэ гэдэг байна ш дээ. Шууд л ердөө. Тэгээд одоо яах юм, би тэр 2 давхарт гараад цонх цэвэрлээд л ингээд ангиа янзлаад ингээд эхэлсэн. За тэгээд л яахав дээ. Би түүхийн хэд хэдэн багш байсан. Тэгээд би одоо дарга ухаантай болсон л доо. Секцийн дарга, тэгээд тэднийгээ даргалдаг. Тэгээд ахлах ангиудад би голдуу ордог байсан л даа. Монголын түүх, нийгмийн тухай мэдлэг энэ тэрийг ордог байсан. Тэгээд яахав дээ. Ер нь эхлээд хичээл заахад их хэцүү л байсан. Ер нь их тун хүндтэй юм байна лээ. Хэцүү тэр чинь программ энэ тэрээ нарийн барьж яахгүй бол тэгээд л болохгүй тийм нарийн ёс журамтай тийм хичээл заадаг. Тийм л байсан даа.

Ариун-Ундрах -

Таныг яг их сургуулийн түүхийн ангид сурч байхад чинь багшлах талаар ямар ямар хичээл ордог байсан бэ?

Цэрэн -

Заах арга гэж орж байсан. Монголын түүх заах арга гэж. Одоо энэ сүүлд доктор болсон доо Даваасүрэн багш, Г.Даваасүрэн гэж тэр багш бидэнд заах арга орж байсан. Түүх заах арга. Тэрний л дагуу бид нар ингээд энэ дадлагын ажлыг бол 72 дээр Баян чандманийн 7 жилийн сургууль дээр очиж хийж байсан. Тэгээд бид нар төгсөх жилээ дадлага хийсэн. Хагас жил шахуу хийсэн дээ. Тэгээд тэнд дадлага хийхэд л тэр л хичээл одоо тэр яаж заах уу тийм ээ? Тэр Даваасүрэн багш биднийг удирдаж явж байгаа юм. Тэгээд конспект яаж хийх вэ? Тийм ээ? Одоо энэ сэдвийг яаж заах уу? Ямар одоо үзүүлэн хэрэглэх үү? Тийм ээ? Энэ тэр гээд тэр чинь бүр нарийн юм байдаг юм л даа. Яаж хичээлийн процесс явагддаг юм бэ? Тэр бүхнийг чинь одоо хангаж байж хичээл заах номтой. Тэрний нь дагуу ингэж заадаг юм байна. Тэрнийг тэнд бол нэг дадлага олж авч байгаа юм л даа. Иймэрхүү юмыг ингэж заадаг юм байна гэдэг юуг чинь яг амьдрал дээр үзэж байгаа юм.

Ариун-Ундрах -

Аан тэгээд тэр 11 жилийн сургуульд анх багшлахад одоо конспектээ бэлдэх ч юм уу тиймэрхүү асуудлууд дээр бэрхшээл гарах уу?

Цэрэн -

Гаралгүй яахав. Тэр чинь олон түүхийн чинь конспект хийхэд их хэцүү. Тэрнийг чинь хийхгүй бол хичээлийг бол ерөөсөө одоо тэрэн дээр заавал гарын үсэг зурна. Тэр конспект юугүй бол оруулахгүй. Тийм учраас урьд өдөр нь бүх конспектыг бэлдээд хичээл ангиар батлуулсан байх хэрэгтэй. Ийм байсан. Тийм учраас их нарийн байлаа л даа. Тэгээд нөгөө олон хичээл заахаар чинь одоо нийгмийн тухай мэдлэг, Монголын түүх, за тэгээд 5-р ангид ч орж байлаа. Тэгэхэд чинь эх дэлхийн түүх гээд л тэр бүгдийн чинь конспектыг хийдэг байхгүй юу. Тэгэхэд яахав дээ ерөнхий л гол юмаа л бичнэ л дээ. Тэгэхдээ тэр чинь одоо бөөн ажил болохгүй юу. Тэр их хэцүү байсан. Тийм их бэрхшээлтэй одоо хүнд байсан л даа. Бүгдийг заавал тэгэж байх учраас тийм. Тэгээд яахав дараа дараачийн жилээсээ гайгүй л болж байгаа юм л даа.

Ариун-Ундрах -

Туршлага суучихаж байна уу?

Цэрэн -

Тийм. Хуучин бэлэн хийсэн юм байгаа юм чинь тэгээд тэрүүгээрээ дахин бичээд тэгээд явчих жишээтэй.

Ариун-Ундрах -

Аан таныг өөрийг чинь дунд сургуульд сурч байх үе, аа таныг өөрийг чинь дунд сургуульд багшилж байх үе хоёрын хооронд их ялгаа байсан уу?

Цэрэн -

Байсан, байсан. Байлгүй яахав. Дунд сургуульд бол сурч байхад яахав дээ тэр багшийн гар хараад зүгээр тийм ээ? Хэлснийг нь бичиж аваад, хариулаад ингээд явж байсан. аа Багш болохоор чинь одоо хүнийг сургах тийм ээ? Хүмүүжүүлэх. Сургалт, хүмүүжил хоёр зэрэг явагддаг байхгүй юу. Одоо дунд сургууль гэдэг чинь бүр их хэцүү, дээд сургуулийг бодох юм бол. Тэнд чинь одоо нөгөө бүр 1-р ангийн хүүхдээсээ авхуулаад л 11-р анги хүртэл том том ингээд л тийм шат дараалсан хүүхдүүд байдаг. Тэгээд л тэр чинь завсарлагаа болоход чинь тэгээд ерөөсөө 2 чих бол юм сонсохгүй ш дээ. Ерөөсөө битүү шуугиан болоод л явчихна. Тэгээд л ангид ороод яалаа ч гэсэн ерөөсөө мөн л одоо тийм чимээ, мөн л одоо ялгаа байхгүй үймүүлнэ ш дээ хүүхдүүд чинь, жижигхэн хүүхдүүд чинь том хүний үгийг тоохгүй үймүүлнэ. Тэгээд л тэдэнтэй чинь ёстой мөн л хэрэлдэх, зандрах явдал зөндөө л гардаг байсан. Тэр талаар их хэцүү л дээ дунд сургууль чинь. Байнга л одоо хэлж л яаж байхгүй бол ерөөсөө болохгүй. Аа дээд сургуулийн оюутан бол тэр болгон тэгэхгүй ш дээ. Ерөөсөө тийм ээ? Тийм л байгаа юм.

Ариун-Ундрах -

Таныг тэгээд анх багшаар очиж байхад нөгөө анги даана гэж ярьдаг ш дээ. Тийм юм байсан уу?

Цэрэн -

Байсан. Надаа 8-р анги өгсөн. 8б гэдэг ангийг надад өгсөн. Тэгээд тэр ангиа төгсгөсөн. Дараа жил нь одоо бас нэг 8 өгсөн, 9-р анги өгсөн юм байна. Тэгээд тэрнийг би 10-аар төгсгөсөн. Тэгээд л би их сургуульд ирсэн юм даа.

Ариун-Ундрах -

Аа тэгэхээр та олон жил багшилсан хүн учраас социализмын үеийн хүүхдүүдийн хүмүүжил нь ямархуу байсан бэ?

Цэрэн -

Хүмүүжил бол ер нь арай дэндүү тийм замбараагүй биш. Тийм нэг бүр задгай биш. Ерөөсөө одоо тийм ээ? Ер нь нилээн одоо тийм диктатурт баригдсан маягийн тийм. Эцэг эхүүд ч сайн барьдаг байсан юм шиг байгаа юм. Багш нар ч одоо сургуулийн багш болгон л одоо загнана, зандрана ингэж барина шүү дээ. Тийм учраас бол арай гайгүй байсан гэж би боддог. Тэгээд сүүлдээ л энэ чинь бол ер нь хамаа эх захаа алдаад л ер нь нэг тийм нэг замбараагүй л болох хандлага гарсан даа. Миний тэр үед бол гайгүй байсан.

Ариун-Ундрах -

Аа социализмын үеийн эх эцгүүд хүүхдүүддээ хандах хандлага, одооны эцэг эхчүүдийн хүүхэддээ хандах хандлага хоёр бас ялгаатай байх тийм ээ?

Цэрэн -

За ер нь бага зэргийн ялгаа байдаг биз дээ. Гэхдээ бол яахав дээ ер нь хүүхдэд тавих шаардлага бол ижил л байгаа байх л даа. Ер нь тийм. Тэгээд энэ ч бас юу л байх л даа. Энэ зах зээлд шилжиж байгаатай холбоотойгоор л энэ ер нь хоолоо яаж олж идэх вэ? Яаж одоо тийм аятайхан амьдрах вэ? гэдэг асуудлыг эцэг эхүүд их боддог болсон байх л даа. Тэр үед бол яахав дээ. Ер нь сургуульд бол бараг л заавал сургадаг гэдэг болсон шүү дээ. Ер нь 8 нас хүрлээ л бол сургуульд заавал явах ёстой. Ер нь сургах ёстой. Ер нь бараг л одоо сүүлдээ энэ чинь бол анги улируулж болохгүй гэдэг юм зарим талаар гарч байсан шүү дээ. Хуучин бол улируулчихдаг байсан. Миний бага сургуульд энэ тэр байхад чинь анги улируулдаг байсан. Одоо сүүлдээ энэ чинь анги улируулдаг чинь буруу юм байна гэдгийг гаргаад аль болохоор ер нь тэгээд нэг дэмжисхийгээд ч юм уу, болохгүй ч гэсэн тэгэж байгаад гаргачихдаг тиймэрхүү болсон л доо. Тийм юм сургах л юм байсан.

Ариун-Ундрах -

Аа ер нь нөгөө бүр муу сурсан сахилга бат муутай хүүхдүүдийг бол улираагаад дараагын доод ангид нь оруулах уу?

Цэрэн -

Доод ангид нь оруулдаг байсан юм. Тийм байсан. Сахилгагүй хүүхдүүд чинь бол сурлагагүй л байдаг л даа. Тэгээд тэр чинь ерөөсөө арга байхгүй улираахаас өөр арга байхгүй л ерөөсөө тийм улс байдаг. Сүүлдээ ер нь энэ улирахыг чинь их буруушаасан. Ер нь одоо энэ анги улируулдаг явдал их ерөөсөө багштай холбоотой байна гэж үзээд... Тийм учраас багш нар бол бас тийм хүн болгочихгүйн тулд ч гэдэг юм уу тийм үү? Янз бүрийн байдлаар ер нь нээрээ ч одоо буруу юм болов уу? гэдэг бас тийм юм байгаа л юм л даа. Тэр чинь улирахаараа бол сайн болно гэж байдаггүй юм байна лээ л дээ. Хүүхэд бол сайн болно гэж байхгүй. Харин улам бүр бусдыг уруу татдаг, улам одоо хэцүү болдог. Тиймээс буруу юм шиг байна лээ.

Ариун-Ундрах -

Аа дунд сургуулийн хүүхдүүдэд хичээл заах, оюутнуудад хичээл заах хоёр бас асар их ялгаатай юу?

Цэрэн -

Өө ялгаатай, ялгаатай байлгүй яахав. Тэр чинь цагийн хэмжээний хувьд ч ялгаа байна. Аа заах хичээлийн одоо хэмжээний хувьд ч одоо ялгаа байна. Дээд сургуульд чинь бид нар чинь лекц уншаад гарчихаж байгаа юм чинь. Дунд сургуульд тэгэхгүй ш дээ. Ер нь дэвтэр дээр нь заавал одоо юмыг бичүүлж авахгүй бол тэгээд тэр чинь бараг юм байхгүй л болчихож байгаа юм чинь. Ийм ялгаа байдаг.

Ариун-Ундрах -

Та анх яагаад их сургуульд багшлах болсон бэ?

Цэрэн -

Би тэнд байж байтал их сургуульд багшийн орон тоо байна гэдэг ийм асуудал гарсан юм. Монгол улсын их сургуульд. Тэгээд би энэ Содномгомбо багштай уулзлаа л даа. Энэ чинь ШУКО-ын тэнхим гэж байсан юм. Философийн тэнхим, ШУКО-ын тэнхим, хуулийн тэнхим, аа Монголын түүхийн тэнхим гэсэн ийм 4 тэнхим байсан байхгүй юу манайх чинь. Тэгээд...

Ариун-Ундрах -

Аа ердөө л энэ 4 юм уу?

Цэрэн -

Тийм энэ 4 байсан, тийм. Хууль чинь одоо 2 тэнхимтэй болсон байхаа сүүлдээ, 2 тэнхимтэй болсон санагдаж байна. Нэг тийм л юм байсан ш дээ манайх чинь ерөөсөө. Тэгээд л энэ чинь ШУКО гээд тэгэхэд чинь Коммунист намын түүх, шинжлэх ухааных нь .... хоёр хамаардаг. Аа философид бол яахав түүхийн материализм, юу хоёр хоёулаа нийлж хавсраад яваад байдаг. Аа Монголын түүх болохоор Монголын намын түүх, Монголын түүх гээд. За хуулийн тэнхим бол тэр хуулийнхаа бүх юмнуудыг яасан ийм л юмнууд орж байсан л даа.

Ариун-Ундрах -

Та тэгээд...

Цэрэн -

Сурганы тэнхим гээд нэг юм байсан юм байна. Бор багштай сурганы тэнхим гэж байсан юм байна. За ийм л юм байсан даа. Тэгээд би Содномгомбо багштай уулзаад би тэнд багшилдаг. Төчнөөн жил багшиллаа тийм ээ? Тэгээд би одоо энд танайд орон тоо байгаа гэж дуулаад ирлээ. Багшлах ийм сонирхолтой гэдгээ хэлсэн. Тэгээд надыг хурлаар оруулсан л даа. Энэ захирал чинь хэн байсан. За байз хэн билээ?... Лхамсүрэн багш байсан.

Ариун-Ундрах -

Их сургуулийн захирал тийм ээ?

Цэрэн -

Үгүй ээ их сургуулийн захирал нь Содном багш байсан юм.

Ариун-Ундрах -

Аан танай сургуулийн захирал нь юм уу?

Цэрэн -

Тэр Лхамсүрэн байсан. Нийгмийн ухааны факультетийн л захирал байхгүй юу даа. Лхамсүрэн гэж энэ намын дээд сургуульд багшилж байгаад ирсэн тийм манай Хэнтий аймгийн хүн юм байна лээ л дээ. Тийм хүн байсан. тэгээд бид нар тэр факультетийн зөвлөлүүдийн хурал болсон. Тэрүүгээр оруулж хэлэлцүүлээд, тэгээд одоо та эрдэм шинжилгээний ажил хийж чадах уу? л гэж баахан л юм асууж байсан л даа. Одоо энэ чинь эрдэм номын ажил хийдэг л газар. Тийм юм хийхгүй ер нь багш бол хэрэг байхгүй. Одоо Орос хэлний мэдлэг хэр өндөр вэ? гээд л тиймэрхүү л юм их асууж шалгааж байсан. Тэгээд багшаар авсан л даа. Тэгэхэд би дагалдан багш явж байгаад тэгээд л жинхлэсэн. Би Коммунист намын түүх зааж байсан даа. Түүхийн материализм, ШУКО хааяа зааж орж байсан. Энэ 3-ыг л зааж байсан.

Ариун-Ундрах -

Аан одоо тэгвэл тэр үед байсан ШУКО-ын тэнхим гэж байхгүй тийм ээ?

Цэрэн -

Байхгүй, улс төр судлалын тэнхим болсон. Энэ Ганболд гэдэг...

Ариун-Ундрах -

Энэ ШУКО гэдэг чинь шинжлэх ухаан коммунизмын онол ш дээ тийм ээ?

Цэрэн -

Тийм, шинжлэх ухааны коммунизын онол гэж байсан юм.

Ариун-Ундрах -

Аан тэгээд ордог хичээлүүд нь ч гэсэн бараг одоо орохгүй биз дээ? Түүхийн материализм энэ тэр гэж орохгүй тийм ээ? Одоо бол?

Цэрэн -

Орохгүй. Одоо ерөөсөө энэ чинь юу ш дээ. Энэ чинь 89-90 оны үе болоод л ингээд юу ороод ирсэн чинь л ерөөсөө энэ шууд ингэсэн ш дээ. Тэр их, дээд сургуульд үздэг хичээлийн программаас МАХН-ын түүх, аа ШУКО, Коммунист намын түүх энэ 3-ыг шууд сургалтын программнаас хассан. Тийм, шууд хассан. Хуучин бол МАХН-ын түүхээр чинь улсын шалгалт авдаг.

Ариун-Ундрах -

Хөөх.

Цэрэн -

Улсын шалгалт өгч төгсдөг тийм. Философиор улсын шалгалт өгдөг ийм байсан. за ШУКО бол зүгээр шалгалтаар ингээд одоо ийм байлаа ш дээ. Коммунист намын түүх мөн шалгалтаар. Ийм байсан. Ингээд энэ 3-ыг хасаж байгаа байхгүй юу. Тэгэхээр би коммунист намын түүх зааж байсан хүн чинь хичээлгүй болчихож байгаа юм. Тэгэхэд чинь ерөөсөө л тэр хичээлийг учиргүй олон багш нар зааж байсан. Гарамжав багш, Догсом багш, Гаваа, би, Нарандулам, Биндэрьяа гээд л бүр учиргүй олон багш зааж байгаа юм чинь. Тэр чинь одоо бүх поли ч цуг байсан юм чинь ингээд л тэр чинь учиргүй их бүх байраар ордог байсан. Тийм олон багштай ганцхан хичээл дээр чинь. Тэгээд бид нар бүгд хичээлгүй болчихсон. Тэгэх дээр зэрэг одоо яах вэ? гэдэг асуудал гардаг. Тэгэх дээр одоо Монголын түүхийг түүхийн улсууд учраас та нар Монголын түүх рүүгээ яв аа, Монголын түүхийг заа гэдэг. Тэгээд л Монголын түүхийн багш болж байгаа юм. Тэгээд энэ чинь их бэрхшээлтэй байгаа байхгүй юу. Би бол ухаандаа коммунист намын түүхийг бол бараг 20-иод жил заасан. Ухаандаа 67 оноос чинь 97 бараг 30 жил заачихаж байгаа байхгүй юу энэ чинь. Тийм үү? Үгүй юу? Тэгэхээр чинь тэрнийг би бараг цээжилчихэж байгаа юм. Тэр одоо коммунист намын их хурлуудын одоо тэгээд хуралдсан сар өдрүүд байдаг юм уу тэ? Тэгээд л энэ чинь холбогдох зохиол Маркс, Энгельс, Лениний зохиолууд байдаг юм. Энэ зохиолуудыг чинь ерөөсөө бараг би цээжээр мэддэг болчихсон. Тэгээд ер нь би боддог байсан л даа. Энэ түүхийг л зааж байна. Тэгээд энэ түүх заасаар байгаад л ер нь насны эцэс болох юм байна. Би ер нь энүүгээр л амьдрах болж байгаа юм байна даа гэж бодож, энэн дээр их мэрийж яаж авч байсан л даа.

Ариун-Ундрах -

Өөрийн болгож авсан уу?

Цэрэн -

Тийм өөрийн болгож авч байсан. Гэтэл байдал тийм болчихсон. Тэгэх дээр тэр хичээлтэй холбогдуулсан надад бараг өчнөөн ийм ном байсан. Тэгээд тэр номыг чинь бүгдийг нь сүүлд устгасан ш дээ. Тэгээд одоо ямар ч хэрэггүй болчихож байгаа юм чинь. Одоо надад ШУКО-ын юм уу коммунист намын түүхийн нэг ч ном байхгүй. Дан Монголын түүх байгаа. Тэгээд тэгэж нэг хэсэг номоо устгав. Тэгээд одоо энэ Монголын түүх заана гэхээр чинь шинээр энийг чинь би зааж эхэлж байгаа юм л даа. Тэгээд энэ чинь их, дээд суруульд зааж байгаа. Тэгэхээр энэ чинь их өргөн хүрээтэй мэдлэг шаардаж байгаа байхгүй юу. Энэ чинь олон юм мэдэж байж, олон юм үзэж байж заах ийм шаардлага гарч байгаа юм. Энэ талаасаа бол их бэрхшээлтэй болсон. Дахиад л одоо Монголын түүхийн конспект бичиж эхэлсэн. Тэгээд олон одоо Монголын түүхийн ном үзэх хэрэгтэй болсон. Тэгсэн би Монголын түүхийг ерөөсөө бараг мартчихсан байсан байхгүй юу. Коммунист намын түүхийг цээжилчихсэн бараг. Тэгээд би хохирч байгаа юм л даа үнэндээ. Энэ талаасаа бол их бэрхшээл надад тулгарсан. Их хэцүү байсан. Бараг шинэ багш шиг болж байгаа байхгүй юу.

Ариун-Ундрах -

Аан жаахан өмнөх үе рүү нь ярихаар таны оюутан үеийг ярья гэж бодлоо л доо. Тэгээд анх яаж оюутан болж байсан бэ? Оюутан байсан цагаа дурсаж яриач?

Цэрэн -

Би Биндэрийн 7 жилийн сургууль төгсгөж ирээд энэ 2-р 10 жилийн 8-р ангид орсон юм. Тэгээд Сүхбаатарын нэрэмжит хуучин эрэгтэйчүүдийн 10 жил гэж байсан. Тэгээд 1-р 10 жил, энэ 10 жил энэ хоёр чинь салсан байснаа нийлсэн жил нь би ирсэн юм уу даа бараг. Юу салсан хойно нь ирсэн юм байна лээ. Тэгээд энд яахав дээ Долгормаа гэдэг багшийн ангид орсон. Тэгээд яахав Улаанбаатарын хүүхдүүдтэй. Манай нутгийн нэг ганцхан хүүхэд байсан. Яг би тэдний гэрт амьдарч байсан, айлд тэрэнтэйгээ цуг. Тэгээд яахав хүүхдүүд дор нь танилцаад л тэгээд энэ чинь 57 онд 10-р анги төгслөө л дөө. Тэгээд санал аваад л ямар ангид орох вэ? Юунд орох вэ? гэдэг л болоод эхэлсэн. Тэгээд түүхийн ангид орно гээд л санал авсан. Тэгээд л би ч хөдөө амралтаараа яваад өгч байгаа юм л даа. Зуны амралт болж байгаа юм чинь. Тэгээд намар хүрээд ирсэн. Тэгсэн чинь л их сургууль дээр бүртгэж байна аа. Одоо түүхийн ангид гээд л бүртгэж байна. Тэгсэн чинь шалгалт өгөх юм болоод явчихлаа. Тэгсэн чинь тэр ХААИС чинь манай мэдэлд байсан юм. Тэгээд Хөдөө аж ахуйн дээд сургууль дээр очиж шалгалт өгөх юм боллоо. Тэгсэн Наранцацралт гэдэг нүдэндээ шилтэй багш за нэг шижигнэсэн залуу багш нар биднээс шалгалт авах юм болоод тэр баруун талд нэг дан байшингууд байдаг юм. Тэнд л түүхийхнийг бүгдийг орууллаа шүү. Тэгээд л асуулт хэлээд л, тэгээд шалгалт өгөөд гарсан. Маргааш өглөө их сургууль дээр бэлэн бай л гэж байна. Тэгээд яасан чинь л нэр дуудаж эхэллээ. Тэгээд тэр нөгөө хурлаар орж байгаа юм. Элсэлтийн комиссын хурлаар орж байгаа юм. Тэгээд л яваад орсон. Тэгсэн чинь л түүхийн ангид л чи сурах юм биз дээ л гэж хэллээ. Бас л тиймэрхүү юм асууж байна. Сурч чадна биз дээ л гэж байна ухаандаа. Тэгээд л баахан юм асууж байгаад тэгээд л за батлах уу? л гэсэн. Батлая аа л гэсэн. Тэгээд л орсон. Тэгээд л маргааш нь билүү дээ. Маргааш өглөө нь ирсэн чинь л маргааш сургууль дээр бэлэн бай л гэж байна. Ирсэн чинь зэрлэг түүлгэдэг байна шүү, зулгаалгадаг байна шүү. Тэр хашаан дотор байгаа тэр хойд талаар нь байгаа зэрлэг зулгаалгалаа биднээр чинь. За тэгээд байж байсан чинь за тарцгаа л гээд тэгсэн. Маргааш ургацанд явна аа. Хувцас хунараа бэлдээд хүрээд ир, пүүгээ дэвсгэрээ аваад ир л гэж байна. Тэгээд маргааш нь хүрч ирээд л явж байгаа юм даа. Орхоны сангийн аж ахуйд л явлаа. Тэгээд Орхоны сангийн аж ахуйн тариа бригад дээр л очиж байна. Тэгээд тэнд яахав дээ бид нар нөгөө тариа будаа хураах л тийм л ажилд л дайчлагдсан даа. Тэгээд бидэнд их хэцүү байсан. Хөдөө нэг тэр үед чинь жаахан тохижилтгүй байсан л даа. Хөдөө нэг баахан одоо майхан платкатай. Тийм л газар бөөн оюутан л оччихсон. Тэгээд л зарим нь тэр тарианы ажилд оролцдог, комбайн дагадаг. Тэгээд л зарим нь вагон сүрэл хаддаг. Ухаан нь тийм юманд бид нар ноогдсон, нилээн хэсэг улсууд. Тэгсэн чинь тэр нэг ийм нойтон бургас өгч байгаа юм. нойтон бургасаар нөгөө гар ишлэх гэж байдаг ш дээ, гар хадуур. Тэрнийгээ ишлэ гэж байгаа юм, өөрснөө.

Ариун-Ундрах -

Хадуурныхаа ишийг хүртэл ишлэ гэх үү?

Цэрэн -

Тийм, өөрснөө ишлэ гэж байгаа юм. Бариул байхгүй ш дээ. Тэр чинь зүгээр нэг бургас, ийм хадуур хоёр л өгч байгаа юм. Тэгээд нэг ийм төмөртэй, тэрийг чинь ингээд бэхлэдэг. Тэгээд тэрний чинь ишийг хийгээд нөгөө ногоон юуг чин хадахаар өнөөдөх чинь хагараад уначихдаг. Тэгээд ерөөсөө нойтон бургас ямар юм байхав дээ. Тэгээд тэр чинь учиргүй өндөр ургачихсан байгаа юм чинь. Ийм өндөр ургасан байгаа юм. Тэгээд тэр хөдөө. Өглөө жишээлбэл хар цай уулгаад л, нэг талх өгөөд л, нэг иймхэн талх өгөөд л, тэгээд л машинаар аваачаад хаячихна. Өдөр нэг баахан 1 бетон ч бил үү, 2 бетон ч бил үү нэг шөл шиг юм ирээд булаалдаад дуусчихна нөгөө улсуудад чинь. За тэгээд ажилдаа явцгаа. Тэр чинь өдөрт тэдэн сот хад гэж байгаа ш дээ тэр чинь бас. Тийм нормтой, даалгавартай. Юу тэрнийг чинь ёстой хадах ямар ч боломж байхгүй. Тэгээд бид нар заримдаа унтаад өгдөг байхгүй юу тэр юуныхаа ёроолд. Гэдэс өлсөнө, ерөөсөө хоолонд цадахгүй л дээ. Тэгээд тэр баруун талд нь нэг хужаагын тосгон байсан. Тэнд очиж нэг 3 цаасны шар тослог тийм еэвэн байдаг ш дээ. Тэрнийг авч иддэг байсан. Тиймэрхүү маягаар л тэгээд л орой харанхуй болж байхад авчирна ш дээ, машинд суулгаад. Тийм байдлаар л сангийн аж ахуй явлаа. Тэгээд сүүлдээ тогооч боллоо. Тогооч боллоо. Тэгсэн чинь тогооч болсон чинь гараа түлээд авдаг юм байна. Яав гэх дээр зэрэг нөгөө өглөө эрт босоод бензин яаж яадаг байхгүй юу. Тэгсэн нөгөө бензин яаж байгаад гартаа .... Тэгээд гараа түлж аваад жаахан. Тэгээд гайгүй ээ, тэр зүгээр. Тэгээд тогооч хийж байгаад тэгээд л ирсэн. Тэгээд хойтон жил нь ч явсан, тэгээд 3-р курсдээ ч явсан. Тэгээд 4-т арай яваагүй. Ингээд сангийн аж ахуй явж байлаа. Сангийн аж ахуй бол их сайхан байдаг. Тэгээд одоо энэ их д зүгээр юм гэж би ойлгодог л доо. 1-рт энэ чинь тэр ангийн хүүхдүүд хоорондоо танилцчихдаг. Ухаандаа одоо түүхийн ангийнхан, хэлний ангийнхан гээд л ингээд танилцчихдаг. Тэгээд бас бусад ангийнхантай танил болно тийм үү? Тэгээд танил тал болно. Найзууд болцгооно тийм ээ? Тэгээд коллективтэй болох зүйлд их хэрэгтэй байдаг. 2-рт бол тэр эрүүл агаарт тийм ээ? Эрүүл агаарт одоо хөдөлмөр, ажил хийхэд бол хүний биеийн эрүүл мэндэд их сайн ийм байгаа юм. 3-рт бол яахав бас тэр чинь нэг хэдэг цаас мөнгө өгдөг байсан. Тэр хийсний нь хөлс гэж тэгээд бас нэг хэдэн цаастай ирнэ ш дээ. Тэгээд ийм ийм талын ач холбогдолтой байсан л даа. Тэгээд тэр цаанаа бол тэр чинь улсад хэрэг болж байгаа юм тийм үү? Улсын одоо тариа бэлтгэлийн ажлыг амжилттай хийхэд бид хувь нэмрээ оруулж байгаа тийм ээ?

Ариун-Ундрах -

Нэг явахдаа хэд хоногоор явах уу? Одоо нэг намар...

Цэрэн -

Өө ерөөсөө, тэгээд л ерөөсөө 8 сарын 20-н хэднээс гараад л ерөөсөө 10 сарын 10 хүргэнэ ш дээ. 10 сарын 10 хүртэл явна. Заримдаа 20 хүргэнэ. 20-нд ч ирж байсан удаа бий. Ер нь тэгээд тэрнээс цааш бол арай яахгүй ээ. Тэгээд бид нарын орыг чинь цэргүүд залгадаг байсан юм. Ардын цэрэг залгаж авдаг тийм байсан. Тэр чинь цас ороод л хүйтэн болж байгаа юм л даа. Их зутрана ш дээ. Сүүлдээ энэ чинь 9 сар гараад л 9 сарын одоо 20-д ингээд болоод ирэхээр чинь цас орж эхэлнэ. Тэгээд л одоо бороо орно. Тэгээд тэр үед чинь шавар ус гэж жигтэйхэн. Нөгөө ус чинь хөлддөг болчихсон. Өглөө чинь зүгээр гутал бол зүгээр ингээд ерөөсөө гэсгээж өмсөхгүй бол хөлдсөн байна ш дээ. Ерөөсөө тэр шал нойтон юм чинь. Тэгээд тэрнийг чинь гэсгээж, галын юунд барьж байж байгаад тэгээд өмсөөд тэгээд тэр чигээрээ гараад л явна. Бас бэрхшээлтэй л дээ тэр чинь. Даарна, өлсөнө. Сүүлдээ ч яахав гайгүй болсон шүү. Ер нь сайжирсан ерөөсөө сангийн аж ахуйнууд. Тэр миний анх бидний очиж байхад их муу байсан. Сүүлд багш болоод ингээд ангиудыг аваад явж байхад бол шал өөр болсон байгаа юм чинь. Хамаагүй сайжирсан байгаа юм. Амьдрал их гоё болсон байгаа юм. Оюутнууд ч гэсэн одоо нөхцөл нь их сайхан болчихсон. Тийм болсон байгаа юм.

Ариун-Ундрах -

Энэ оюутнууд сангийн аж ахуй явдаг асуудал хэзээнээс эхэлж дууссан бэ?

Цэрэн -

Үгүй ээ ер нь энэ чинь миний л оюутан байхад л ерөөсөө ингээд явж л байсан. Тэгээд сүүлдээ энэ юунаас эхлээд больчихлоо ш дээ.

Ариун-Ундрах -

Ардчилал уу?

Цэрэн -

Тийм энэ 89-90 оноос л больчихлоо ш дээ.

Ариун-Ундрах -

Аан тэгэхээр тэр үед оюутан байсан хүмүүс бүгд л сангийн аж ахуй явсан гээд л яриад байдаг ш дээ тийм ээ? Тэгэхээр тэр үед Монгол энэ ургац тарих тал дээрээ их шаргуу ажиллаж байсан байна тийм ээ?

Цэрэн -

Тэгэлгүй яахав. Ерөөсөө энэ чинь бол нөгөө атар эзэмших юу гарчихаад л энэ чинь атар эзэмшинэ гэж асар их хэмжээний газар хагалж, асар их тариа будаа тарилаа ш дээ энэ чинь. Ямар сайндаа энэ чинь Монголын хүн амын хэрэгцээг бүтэн хангаад, өшөө илүүдэл бүтээгдэхүүн гаргаж Оросод худалдаж байсан ш дээ энэ чинь манайхан. Тийм хэмжээнд хүрсэн байхгүй юу манай одоо газар тариалан чинь. Ухаандаа Хятадаас тийм төмс ногоо авчирсан юм ерөөсөө байхгүй ш дээ. Энэ чинь төмс ногоогоор ерөөсөө шууд хангадаг ийм болсон байсан. Тэгээд сүүлдээ энэ нөгөө юу маань болиод, одоо хувьчлал гэдэг чинь явагдаад л одоо сангийн аж ахуйн машин техникийг нь бүгдийг нь хувааж аваад жижигхэн жижигхэн газар аваад л одоо ингээд л юм тарьж байна гээд л... Тэгсээр байгаад энэ тариа нь үгүй болсон ш дээ. Тэгээд энэ хувьдаа ингээд хувьчлаад явчихаар чинь бол ухаандаа хувийнхаа тэр өөрийнхөө жижигхэн юмыг бол тэгээд өөрөө бие даагаад авчихдаг юм байна л даа. Тэгээд тэгээд явчихсан. Тэгээд нөгөө нэгдмэл байсан юмыг чинь ингээд тараагаад хаячихсан юм чинь тэгээд ерөөсөө хүчингүй болоод, тэгээд ерөөсөө тийм далайц нь буурчихгүй юу. Тэгсээр байгаад энэ газар тариалан чинь уначихаж байгаа юм. Тэгээд тийм учраас нөгөө хүүхдүүдийг авахгүй. Хүмүүс чинь өөрсдийн хүчээр авна гээд тэр жижигхэн юутай юм чинь хувийнхаа юугаар тэрүүгээрээ авчихдаг. Тэгээд нөгөө оюутнуудыг чинь авахаа болиод тэгээд ерөөсөө тасарсан юм энэ чинь.

Ариун-Ундрах -

Та тэгэхээр оюутан байхад өөр сонирхуулаад ярихаар зүйл юу байна?

Цэрэн -

Оюутан байхад бол яахав дээ ер нь оюутан байхад сайхан л даа. Үнэхээр одоо 10 жилийн хүүхдийг бодох юм бол чөлөөтэй л байгаа юм л даа. Үнэхээрийн чөлөөтэй. Одоо амьдралынхаа асуудлыг бүгдийг нь таньж мэдэж байгаа юм ухаандаа. Яг гэр орондоо байдаг юм бол өөр л байх л даа. Харин би Улаанбаатарт гэр орноосоо хол ингээд айлд байж байгаа ийм нөхцөлд бол ухаандаа ер нь яаж амьдрах вэ? Одоо би яаж энэ сургуулиа төгсөх үү? гэдэг асуудал тавигдаж байгаа юм. Сургуулиа одоо амжилттай төгсөх хэрэгтэй. Тэгээд энэ багшийнхаа ажлыг хийх ёстой. Цалинтай залгаж авах хэрэгтэй байна гэдэг л ийм л бодол байгаа юм л даа. Тэгэхлээр энэ зорилгын үүднээс л оюутан байхдаа санаж ажиллаж явсан л даа. Аа тэгээд яахав дээ энд янз бүрийн юм байна. Ухаандаа концертонд ор гэж ч шахдаг явдал байлаа. Концертонд одоо шинэ жилийн концерт ч гэдэг юм уу юу гэдэг юм. Тэгээд л би чинь ямар дуунд байдаг биш дээ. Тийм юманд явж байсангүй. Харин 10 жилд байхдаа концертонд явдаг байлаа. Хоор дуун дээр очиж дуулна ш дээ. 2-р 10 жилд байхдаа. Их сургуульд тийм юманд явсангүй. Тэгсэн би бол биеийн тамир спортод сонирхолтой байхгүй юу. Тэр дундаа хөнгөн атлетик сонирхдог юм л даа. Тэгээд их сургуульд оронгуут чинь биеийн тамирын хичээл орж байгаа байхгүй юу. Биеийн тамирын хичээлийг бол тэр хөдөө аж ахуйн их сургуулийн зааланд аваачиж хийлгэнэ. Бид нар явгаар очиж байгаа ш дээ. Ерөөсөө тэр үед чинь тийм автобус байхгүй ш дээ. Явгаар очоод явгаар ирнэ. Тэнд очиж биеийн тамирын хичээл хийгээд л ирж байгаа ш дээ. Тэгээд л хагас жилээр шүүлэг авдаг юм байна аа. Одоо энэ МУ-ын гавъяат Гомбосүрэн багш, Ишдорж гээд бас гавъяат болсон л доо сүүлдээ. Хөдөө аж ахуйн дээдийн багш байсан юм. Тэр багш. Тэгээд хэдэн багш л одоо суугаад л тэгээд л нөгөө нэг хэдэн тоот ч билээ албан тоот гимнастик хийлгээд л энүүгээр л авдаг юм байна. Тэгсэн чинь би ороод хийх гэсэн чинь байдаггүй шүү. Ерөөсөө өнөөдөхийг нь чаддаггүй. Хэд хэд үзээд л за дахин өгнө өө л гэж байна. Гар гэж байна. Унаж байгаа байхгүй юу. Биеийн тамир дээр унадаг юм байна аа. За ингээд байж байж нэг юм өглөө тэрнийг нь. Нөгөө гимнастикаа л одоо өдөр шөнөгүй л давтаж байгаад аягүй их гоё хийдэг болоод тэгээд өгчихлөө. Тэгсэн хавар бас нэг тийм гүйлт хийлгэж тэгэж байгаад дүн гаргадаг юм байна аа. Тэгсэн чинь бас тэр хөдөө аж ахуйд аваачаад л энэ Зайсан толгойг тойруулах юм боллоо шүү.

Ариун-Ундрах -

Өө за.

Цэрэн -

Тийм. Анги ангиараа л гүй гэж байна. Тэгээд л Зайсан толгойг чинь л яахав тэр нөгөө хавар болж байсан. Сайхан дулаахан байсан. Тэгээд л марш л гэсэн. Гараад л гүйлдчихсэн, тийшээ л. Тэгсэн чинь Бат-Ёндон гээд манай нэг нөхөр байсан, энэ Өвөрхангайн юм. Тэр л миний өмнө гүйгээд байна аа. Эхэнд тэр явж байгаа юм. Би 2-т явж байгаа юм. Тэгээд ойрхон яваад тэгээд л Зайсан толгойгоо ч тойрлоо доо. Тэгээд юу байхав дээ. Зайсан толгойн хойно ирээд л тоолсон чинь юу байхав хамгийн түрүүнд гүйгээд орчихгүй юу би. Тэгсэн чинь Гомбосүрэн багш тэгэж байна. Энэ нөхрийг хөнгөн атлетикийн секцэнд ав гэж би наанаа гээд тэгэхгүй юу. Тэгээд хөнгөн атлетикийн секцэнд хойтон жил авав аа. Тэгээд би хөнгөн атлетикийн секцэнд яваад би улсын 1-р зэрэгтэй ш дээ. Хөнгөн атлетикийн 2 алтан медальтай, 1 хүрэл медальтай.

Ариун-Ундрах -

Аа яа яа.

Цэрэн -

Тийм тамирчин боллоо. Ийм л юм хийж байсан даа би.

Ариун-Ундрах -

Аа оюутан болоод мундаг тамирчин болсон байна ш дээ тэ?

Цэрэн -

Тийм. Би ер нь хөдөө бага сургуульд байхаасаа эхлээд гүйдэг байсан юм. Тэгээд хөдөө бол ямар биеийн тамирын багш гэж байхгүй. Тэрнийг хөгжүүлж дэмжих тийм юм ерөөсөө байхгүй. Биеийн тамирын хэрэглэл гэж ерөөсөө байхгүй. Юм өшиглөх бөмбөг ч байхгүй ш дээ. Тэгээд ерөөсөө одоо волейвол гар бөмбөг тоглох бөмбөг ч байхгүй. Ямар сайндаа бид нар адууны хүйтэн хомоол өшиглөж байгаа юм чинь. Гараад л завсарлгаагаар чинь хөдөө тэрнийг өшиглөнө ш дээ. За тэгээд хөдөө яахав энэ Дадалын бага сургуульд байж байхад багш хавар чинь хөдөө аваачиж гимнастик хийлгээд тэгээд уралдуулдаг байхгүй юу жагсааж байгаад. Тэгээд түрүүлсэн хүнд дэвтэр харандаа өгнө гэж байгаа юм. Тэр чинь бараг 1 км шахуу газар гүйлгэж байгаа байх шүү. Тэгээд би түрүүлж ирж байгаа байхгүй юу. Тэр олон хүүхэд дунд чинь. Тэгэхэд чинь тэгээд надыг дэвтэр харандаагаар шагнахаар нь аймар их баярлаж байгаа юм чинь ёстой. Дэвтэр харандаа тэр болгон олддоггүй байсан байхгүй юу. Тэгэж байлаа. Тэгээд ер нь би дуртай байсан даа. Биндэрийн сургуульд ирээд ч гэсэн би янз бүрийн тэмцээн, уралдаан болж байхад тэрэнд дандаа л би түрүүлдэг байсан, гүйлтээр бол. Дадалын бага сургуульд байсан чинь нэг сертификатархуу юм болсон юм аа. Тэгээд л яахав бас нөгөө гүйлт болоод би түрүүлчихгүй юу. Тэгсэн чинь надад манай захирал нэг юу бичиж өгч байгаа юм. Энийг нэг 3-4 хуваасан шиг ийм юм байгаа юм. Тэгээд энэн дээр Дадалын бага сургуулийн рекорд гэж бичсэн байгаа юм. Үзгээр бичиж байгаа ш дээ энэ чинь. Машин ч байхгүй тэр үед чинь.

Ариун-Ундрах -

Аан та рекорд эвдээд байгаа юм уу тэ?

Цэрэн -

Дадалын бага сургуулийн рекорд, гүйлтэнд түрүүлсэн учраас рекорд болж байхгүй юу. Тэгээд миний тэр бага хүүхэд байх цагийн тэр биеийн тамир спортыг хөгжүүлсэн бол би энэ өшөө цаашаа ахих байсан байхгүй юу. Тэгээд тийм бололцоо байхгүй, том болчихсон. Тэгээд би их сургууль төгсөн төгстлөө их сургуулийн шигшээд байсан. Энэ их сургуулийн шигшээ чинь бол багшийн дээд хоёр нийлээд улсын “Соёл” нийгэмлэгийн шигшээ болдог байсан. Соёл, хөдөлмөр гээд 2 нийгэмлэг, төмөр замын “Замчин” нийгэмлэг гээд 3 нийгэмлэг байсан юм. “Алдар” 4 байсан юм байна. Тэгээд “Соёл” нийгэмлэг чинь хүчтэй, дандаа бүх сургуулиуд бүгд хамаардаг. Тийм учраас бол тамирчид ихтэй байсан ухаандаа. Тэгээд манайх хүчтэй тийм байсан даа. Тамирчид сайтай. Тэгээд “Соёл”-ын шигшээд явдаг. Тэгээд зун болохоор чинь сертификатанд бэлдэнэ гээд л байрлачихдаг тиймэрхүү л байсан.

Ариун-Ундрах -

Оюутан байхад ямар ямар хичээл ордог байсан бэ?

Цэрэн -

Оюутан байхад ерөөсөө түүхийн анги учраас түүхийн ерөөсөө бүх хичээл ордог байсан. Ерөөсөө одоо эртний дэлхий дахинхы түүх, дундад зууны түүх, шинэ түүх, шинэхэн түүх, өрнөдийн түүх, дорнодын түүх гээд л тэгээд энэ чинь ерөөсөө учиргүй олон. Дан түүх орно, ерөөсөө тийм. Тэгээд энэнд нэг хэцүү юм нь юу байдаг гэх дээр зэрэг ерөөсөө энэ бичих хийх юм түүхийн энэ юу чинь их хэцүү. Тэр талаараа их хэцүү. Одоо бичих, унших юм бол маш их. Тухайн үед Маркс, Энгельс, Лениний зохиол чинь Орос хэл дээр байлаа. Тэгээд Монгол хэл дээр бараг юм байхгүй ерөөсөө. Тэгээд жижигхэн төрийн тухай ч гэдэг юм уу нэг Лениний одоо тийм жижигхэн боршурууд байхаас биш том нөгөө хичээлийн холбогдолтой том том зохиолууд чинь бол дандаа Орос хэл дээр байж байдаг. Тэгээд энийг чинь нөгөө бид нар чинь орчуулна гэж ална шүү дээ. Словарь бариад л нухаад л байна, нухаад л байна. Тэрнийг орчуулж ирэхгүй бол одоо тэгээд л нөгөө багш нар дүн тавьж өгөхгүй. Тэгээд л асууна, барина гээд л одоо ингээд байнга тийм юм байсан. Тийм учраас бол бүр их хэцүү байсан. Сүүлдээ одоо энэ чинь бүх зохиол чинь бүгд Монгол хэл дээр болсон ш дээ. Бүр санаа амар. Тэгэхэд л нөгөө оюутан үзэхгүй уншихгүй болсон байгаа байхгүй юу.

Ариун-Ундрах -

Байгаад байхад нь л үзэхгүй тэ?

Цэрэн -

Байгаад байхад л үзэхгүй. Тийм байхад чинь бид нар тэгэж үзэж байсан л даа. Ерөөсөө тэгээд л энэ сэтгэл судлал, тэгээд л дээр нь философи мөн үү? Бүгд орно. Стимат, диамат бүгдээрээ орно. Диалектик материализм, түүхийн материализм тийм ээ? Энэ бүгд орно. Тэгээд л өнөө заах арга, төр эрхзүйн онол гэж ордог байсан. Ийм л юм үзнэ дээ. Дандаа түүхийн чиглэлийн. Түүхийн анги бол хүнд анги уг нь, дэндүү хүнд анги. Ерөөсөө үзэх юм маш ихтэй. Гүйцэгдэхгүй ерөөсөө.

Ариун-Ундрах -

Аан та тэгээд тэр түүхийн чиглэл дотроосоо Монголын түүхийг их сонирхсон уу?

Цэрэн -

Тэр үед Монголын түүхэд сонирхолтой байсан л даа уг нь. Тэгээд анх би тэр их сургуульд ирсэн чинь коммунист намын түүхээс өөр орон тоо байхгүй гээд ингээд коммунист намын түүх рүү л орсон юм даа.

Ариун-Ундрах -

Аан та өмнөх ярилцлаган дээр дунд сургуульд дотуур байранд байсан тухайгаа ярьсан ш дээ тийм ээ? Аан энэ оюутан байхдаа бол дотуур байранд байж үзсэн үү та?

Цэрэн -

Үгүй, айлд байсан.

Ариун-Ундрах -

Аан нөгөө байсан айлдаа л байсан уу?

Цэрэн -

Тийм. Байсан айлдаа л, манай эгч хотод ирчихсэн байсан. Тэгээд би энэ ахындаа байдаг байсан.

Ариун-Ундрах -

Аан та тэгээд 8-р ангидаа сурахаар Улаанбаатарт ирэхдээ анх Улаанбаатарт орж ирсэн үү?

Цэрэн -

Тэгсэн. Ерөөсөө л тэр чинь 1954 онд шүү дээ. 54 онд анх Улаанбаатарт тэгэж орж ирж байгаа юм.

Ариун-Ундрах -

Анх Улаанбаатарт ирэхэд ямар байсан бэ?

Цэрэн -

Улаанбаатарыг би жигтэйхэн том, одоо гэрэл гэгээтэй гялалзсан сайхан хот байх юм л гэж ойлгож ирсэн байхгүй юу. Манай хөдөө Дашцэрэн гээд нэг Орос хэлний багш байсан юм. Тэр хөөрхий ер нь ахлах ангиудад зааж байсан юм уу? Яасан юм. Байсан юм. Тэгээд тэр багш бидэнд нэг яриа хийдэг юм байна. Тэгсэн чинь та нар одоо ингээд л энэ 7-р ангиа төгсөөд л тэгээд та нар бол Улаанбаатарыг үзнэ, аймгийн төв жигтэйхэн сайхан, одоо гэрэл гэгээ гялбаад л. Ухаандаа Улаанбаатар гэхэд чинь л одоо шалан дээр хэвтэж байгаа зүү чинь харагдана шүү дээ гэж байгаа юм. Ингээд бүр шал заагаад л тэгдэг байна. Хачин сайхан ш дээ нөхөд минь гээд л. Тийм учраас та нар сайн сураад тэр Улаанбаатар руу очих ёстой. Зүү харагдана гэхээр чинь тэгээд гайхаад байгаа юм л даа. Тэр одоо ямар сайхан байдаг юм байна гэж. Тэгээд л Хэнтий аймагт л анх машин ЗИС-5 машинаар ирэв ээ хөөрхий. Тэгсэн чинь тойны байшин гэж нэг эсгий гэр маягийн тийм буудал юм даа. Аймгийн буудал, их нохой бөөстэй тийм буудалд орууллаа. Тэгээд л тойроод л ингээд л нөгөө пүүгээ дэвсгэрээ тэрэн дээр тавиад л. Пүүгээ дэвсгэр ч юу байхав дээ. Зүгээр л нэг идэх уух юмтай, хувцас хунартайгаа л явж байгаа юм чинь. Тэгээд тэнд байлаа. Тэгээд аймгийн төвөө сонирхож гардаг юм байна. Тэгсэн чинь одоо энэ аймгийн 2 давхар модон байшин байхгүй юу, улаан дүнзэн байшин. Тэгсэн чинь харсан чинь 2 давхар байшин байна шүү. Энийг хаагуур нь ордог юм бол гэж бодоод хэ хэ хэ гайхаж байгаа байхгүй юу би чинь. Энэ ер нь яаж ордог юм бэ? Энэ 2 давхарт нь яаж гардаг юм бэ? Гаднаас нь харсан ерөөсөө юу ч байхгүй байгаа байхгүй юу. Тэгэхээр нь хаагуур нь ордог юм бол доо гэж бодоод тэр лүү л давхиад орлоо. Тэгсэн чинь харин шат байдаг юм байна л даа. Энүүгээр гардаг юм байна гэж ойлголоо. 2 давхар байшин тэгэж үзлээ. За тэгээд наашаа Улаанбаатар явах гэсэн машин байдаггүй. Ерөөсөө нөгөө Дорнотоос ирээд л тэнд зогсчих юм. Тэгээд нөгөө онгоц энэ тэр байхгүй байсан юм чинь. Ерөөсөө ЗИС-5 машин л шууданд явж байсан. Тэгээд л яасан чинь манайхан машин хайгаад л байна. Ерөөсөө манай нутгийн нэг машин хүмүүс ирээд байгаа юм. Биндэрийн хүмүүс ч байгаа юм, манай Сэрүүний голдуу хүмүүс ерөөсөө одоо манайхан байсан даа бүгдээрээ. Тэгээд ирчихээд машин хайгаад байна аа. Тэгсэн чинь оройхон болж байсан чинь л нэг Оросыг л олоод ирлээ шүү. Тэгсэн чинь Цэнхэр мандалын Орос байна л даа. Нөгөө Цэнхэр мандалд ажиллаж байсан. Цэнхэр мандал чинь тэр үед нөгөө Оросууд ажиллуулж байсан ш дээ. Нил Орос байсан. Тэгсэн тэр хулгайн тээвэр хийж ирж байгаа юм байна. Тэгээд тэрэнтэй ярьжээ манайхан. Та Улаанбаатар хүргээд өгчих, мөнгийг нь өгье гэж. Тэгсэн чинь оройхон болгоод явна гэсэн байгаа юм тэр. 100, 100-аар явна гэж байгаа юм. Тэгээд нээрээ л үнэхээр оройхон тэр буудлын тэнд хүрээд ирсэн нөгөөдөх чинь байж байна. Тэгээд яахав дээ барьсан барьснаа бариад л машин руу нь үсрээд үсрээд л гарч байгаа юм чинь. Тэгээд л Улаанбаатар руу шөнөжингөө туулаа даа. Одоо юу ч байгаа юм мэдэгдэх ч юм алга, харагдах ч үгүй. Тэгсэн чинь Цэнхэр мандал, Цэнхэр мандал гээд хүүхдүүд орилоод эхэллээ. Тэгсэн чинь харсан чинь л өө ер жигтэйхэн ерөөсөө, өдөр шиг ерөөсөө. Цэнхэрийн гол дээр ирсэн чинь л ерөөсөө өдөр шиг байна. Тэр хойд уул чинь ингээд шатлаад л ингээд ерөөсөө нил гэрэл одоо ингээд л ерөөсөө. Тэгээд машинууд чинь сүлжээд л зүгээр одоо ингээд ялраад л зүгээр. Тэр төв юу хоёрын хооронд л ингээд л ерөөсөө хачин юм байна аа. За мөн ч одоо их гоё байна аа. Мөн их гайхаж байна би ч тэрнийг. За Улаанбаатар ч хачин юм байгаа гэж бодоод л. Цэнхэр ийм байхад Улаанбаатар гэдэг чинь хачин юм байгаа л гэж бодсон чинь яг үүрээр өнөө юун дээр орж ирдэг юм байна. Баяндаваан дээр л орж ирлээ. Үүр одоо цайж байна даа. Тэгээд л наашаа давхиад л юу байхав дээ дорхноо л ороод ирлээ. Тэгээд л ирээд л яасан чинь өглөө бараг нар битүү шахуу даа. Энэ арслантай гүүрийн, сэлбийн гүүрийн 21-р сургуулийн ар талд, арслантай гүүрийн урд талд тэнд нэг гүүр бий дээ. Одоо ч байгаа. Тэр гүүрний урсгалд сэлбийн голын зүүн талд буулгачихдаг юм байна. Бүгдийг нь 100, 100 цаас аваад л нөгөө Орос яваад өглөө ерөөсөө. Тэгээд л яасан чинь яахав дээ энэ голын баруун талд таньдаг айл байсан юм байна. Тэнд ирээд л.... Тэгсэн чинь хойшоо энэ хуучин циркийн чигт ирж байгаа юм. Тэднийх тэрний хажууд байсан. Тэгээд хоёулаа Дамдинжав тэр нөхөртэй л нөгөө жаахан идэх юмаа үүрээд л, хувцсаа үүрээд л тэгээд л тэднийд очиж байгаа юм. Тэгсэн чинь нөгөө л муруй тахир гудамж мудамж хачин хачин юмнууд тааралдаад л ингээд, эсгий гэртэй айлууд ингээд л байх юм. Өнөө гоё юм чинь хаанаа байдаг юм бэ? гэж байгаа юм л даа би. Аа ийшээ би, ийшээ төв рүүгээ байдаг юм гээд тэгэж байна. Тэгээд л тэнд гэрт оччихоод л, тэгсэн яахав дээ модон ийм хашаа эсгий гэрт л байна. Тэгээд өнөө хувцсаа солиод л за Улаанбаатарыг ч сонирхоно гэж бодоод л гарч өглөө дөө. Гараад л ганцаараа гүйсэн гэж байгаа юм ерөөсөө. Ирэх замаа сайн мэдэж байгаа гэж бодоод нэг гудамж тойроод одоо яг энэ Дашчойлин хийдийн зүүн талд нэг тийм л байсан юм чинь. Нэг хашаа тойроод ингээд гүйсэн чинь яг машинтай мөргөлөө шүү. Яг тоормозлосон. Надыг бүр ёстой, надыг бараг барьж аваад зодчих дөхсөн тэр хүн. Би тэгээд л машин руу орчих дөхлөө. Учиргүй айлаа ерөөсөө, ээ бурхан минь. За тэгээд цаашаа... Тэгээд л одоо өндөр хоршоо хүрсэн байгаа юм л даа. Өндөр хоршоо гэдэг чинь одоо дүрслэх урлагийн музей шүү дээ.

Ариун-Ундрах -

Аан.

Цэрэн -

Энэний дэргэд л оччихсон байгаа юм. Явсаар байгаад. Өө тэгсэн тэнд бөөн Хятадын морин тэрэг, жууз тэрэгнүүд л одоо сууваа сууваа л гэж байна. Сууваа сууваа л гэж байна.

Ариун-Ундрах -

Аан нөгөө хүн суулгаад явдаг уу?

Цэрэн -

Тийм, хүн тээдэг морин тэрэг. Такси байхгүй байсан байхгүй юу тэр чинь. Тэр үеийн такси чинь тэр байсан байхгүй юу. Тэгээд л тэрлүү би нэг жаахан явсан чинь өө нил хужаа мухлаг мах зарчихсан баахан юм байна. Тэгээд Ард кино театрыг харлаа даа. Ард кино театр гэж бичээстэй байна. За театр нь энд байдаг юм байна. Өндөр хоршоо гэдгээр нь орлоо. Ингэж л Улаанбаатартай танилцсан. Тэгээд маргааш өглөө нь босоод л 2-р 10 жилд, 2-р 10 жил чинь одоо их сургуулийн урд талд шүү дээ. Энэ Хүмүүнлэгийн ухааны их сургууль байгаа.

Ариун-Ундрах -

Тэр 2-р 10 жил байсан юм уу?

Цэрэн -

Тэр чинь 2-р 10 жил шүү дээ. Энд л ирлээ дээ. За мөн ч сайхан байна аа. Ямар гоё сургууль вэ? гэж бодож байлаа. Тэр чинь арга байхгүй ш дээ. Тэр чинь ордон гээд баруун талд нь байна, тэр хэвлэх үйлдвэр байна, талбай байгаа юм тийм ээ? Элдэв-Очир театр байгаа юм. Аа тэр талбайн баруун талын одоо захиргааны байшин байсан, Ленин клуб урд талд байсан, зүүн талд тэр дуурийн театр энэ хэд л байсан даа. Тэр дуурийн театраас хойш нөгөө их сургуулийн оюутны байр энэ тэр гээд тийм намхан юмнууд байсан юм. Энэ хэд л байсан. Ерөөсөө байгаа нь. Тэгээд энэний чинь баруун тийш ерөөсөө юу ч байхгүй ш дээ. Ардаас чинь баруун тийш ерөөсөө энэнээс цааш тэгээд төмөр зам хүртэл ерөөсөө юу ч байхгүй. Дандаа айл байсан ш дээ энэ чинь. Тэгээд урагшаа бол Ленин клубээс урагшаа юу ч байхгүй. Энэний чинь урдуур нарийн төмөр зам Налайхаас орж ирээд ингээд урагшаа комбинат явдаг байсан юм. Аа тэр төмөр замын урд талаар хэсэг айлууд, тэгээд ерөөсөө өөр барилга байшин байхгүй. Гадаад яамны байшин байсан юм байна. Энэ одоо байгаа энэ байшин байсан. Тэгээд тэр цаад талын тэр эмнэлэг энэ тэр чинь ерөөсөө байгаагүй л дээ. Тэр зүүн талд одоо тэр баруун тийшээ харсан нөгөө хуучин эмнэлэг чинь юу билээ? Тэр эмнэлэг байсан. За өөр ер нь юм бараг байгаагүй дээ. За хотын намын хороо гээд энэ дуурийн театрын зүүн талд нэг 2 давхар улаан байшин байсан. Аа багшийн дээд байсан юм байна. Ер нь тэгээд байгаа барилгууд нь ер нь энэ л байсан ш дээ. Ерөөсөө л миний ирэхэд бол байгаа барилга л энэ л байсан. Тэгээд нөгөө гэрэл гэгээ гэдэг юун харанхуй юм шиг байгаа юм чинь ерөөсөө.

Ариун-Ундрах -

Цэнхэр мандалд их гэрэлтэй байсан гэсэн үү?

Цэрэн -

Юун зүйрлэхийн аргагүй ш дээ. Тэнд чинь тийм байж байгаад энэ Улаанбаатарт ерөөсөө юу ч байхгүй байгаа байхгүй юу. Ёлтойсон ёлтойсон ганц ганц чийдэн энд тэнд нэг асаж байна. Ийм юм байгаа юм. Тэр гэрэл юу ч байхгүй ерөөсөө ийм байсан. Ийм л хот байсан даа. Тэгээд хог новш болсон. Тэгээд л одоо сонин юм юу байхав дээ хөөрхий минь хэцүү юм байсан. Одоо шал өөр болж л дээ. Ийм болсон байх шив дээ.

Ариун-Ундрах -

За баярлалаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.