Avirmed


Basic information
Interviewee ID: 990332
Name: Avirmed
Parent's name: Ayush
Ovog: Hüühed
Sex: m
Year of Birth: 1940
Ethnicity: Halh

Additional Information
Education: secondary
Notes on education: büren dund
Work: retired
Belief: Buddhist
Born in: Sevree sum, Ömnögovi aimag
Lives in: Hanhongor sum (or part of UB), Ömnögovi aimag
Mother's profession: herder
Father's profession: [blank]


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
cultural campaigns
authority
privatization
NGOs


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)

childhood
secondary school life
child discipline
urban life
cultural campaigns
foreign relations
work - labor
team work
power
privatization
funeral rituals
belief
environment
police


Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Саранцэцэг -

Заа сайн байна уу, та?

Авирмэд -

Сайн. Сайн байна уу?

Саранцэцэг -

Би одоо таниас өөрийгөө танилцуулаачээ гэж хэлэх гээд байна. Та одоо таны нэрийг хэн гэдэг вэ? Таны аав, ээж ямар улсууд байв аа? Хүүхэд, ахуй үе чинь яаж өнгөрөв өө? Ер нь өөрийнхөө тухай ярьж өгөхгүй юу?

Авирмэд -

Миний нэр Аюушийн Авирмэд гэдэг хүн. Одоо овгийн овог бол би хүүхдийн Авирмэд болсоон одоо. за тэгээд би..,

Саранцэцэг -

Аль суманд, сумын хүн билээ та чинь?

Авирмэд -

Өмнөговь аймгийн Сэврээ сумын. Сэврээ сумын Бүйлсэн бригадын хүн.

Саранцэцэг -

Таны эцэг эх ямар улсууд байв?

Авирмэд -

Миний эцэг гэж тодорхой мэдэхгүй ээ. Эх Аюуш гэдэг. Дуламын Аюуш гэдэг байж байгаад 73 насандаа таалал төгссөн. Малчин хүн байсан юм. За би ч яахав дээ, ер нь 56 оноос эхлээд Сэврээ сумын худалдаа бэлтгэлийн ангийн манаачаас эхэлсэн хүн байгаа юм.

Саранцэцэг -

56 он гэхэд чинь та чинь хэдтэй байсан хүн бэ?

Авирмэд -

16-тай байсан. Хоршооны манаач хоёр жил хийсэн. Тэгээд 56, 57 оноос эхлээд Сэврээ сумын бага сургуулийн, сургуулийн ахлах тогооч болсон.

Саранцэцэг -

Заа сургуулийн ахлах тогооч?

Авирмэд -

Сургуулийн ахлах тогооч. Энэ сургуульд сургуулийн ахлах тогооч 3 жил хийсэн юм байгаа юм. Би тэгээд тогооч хийхэд зуныхаа амралтаар туйпуу цохиж, анх хөдөлмөрт эхэлсэн дээ. Туйпуу цохиод, дараа нь туйпуу түлдэг мэргэжил бас эзэмшээд, тэгээд тэгээд нэг 59 онд УБ хотод 3 сар шахуу хоёр сар шахуу тэнэж явж байгаад 59 оны 12 сарын 22нд нар буцах өдөр Өмнөговь аймгийн нийгмийн эрүүлээс хамгаалах хэлтсийн цагдаа анх орсон юм. 19 настай орсон. Би тэгээд цагдаад нэг таван жил цагдаа хийсэн.

Саранцэцэг -

Өмнөговьдоо ш дээ?

Авирмэд -

Өмнөговьд. Цагдаа хийж байгаад 59 онд 61 онд 60 онд бишээ, 64 онд иргэний гэр бүлийн байцаагч бага дэслэгч цолтой болсон. Тэгээд дараа нь тэрийг 4 жил хийсэн юм. Тэгээд 1968 онд 68 насанд хүрээгүй хэрэг хийх хүмсийн төлөөлөгч гэдэг тийм шинэ орон тоонд хүүхдийн хүүхэд хариуцсан төлөөлөгч болоод энийг 21 жил хийсэн. Тэгээд болоод хүүхдийн Авирмэд нэртэй болсон. Тэгээд энэ суманд 89 онд ирж 11 жил төлөөлөгч хийсэн. Өө 2002 оны 11 сард тэтгэвэрт гарсан. Тэгээд тэтгэвэрт гарсны 8 жил, энэ сумын ахмадын хороон дарга байж байгаад сая халагдсан. Дарга байж байгаад, сая халагдсан. Ингээд л өшөө ажилгүй иймэрхүү л ажлаар явж ирсэн.

Саранцэцэг -

Та хүүхэд ахуй сургуулийнхаа үеийн амьдралаас ярьж өгөөч?

Авирмэд -

Би сургуульд бол ерөөсөө 9 настай, 8 настай явсан юм. Сэврээ суманд. Тиймээ. Бага сургуульд.

Саранцэцэг -

Тэр үед таныг их дуртай явуулсан уу? Сургуульд дуртай оруулав уу?

Авирмэд -

Тэр байна ш дээ дуртай орно л доо. Тийм.

Саранцэцэг -

Гэр чинь сумаас хэр хол юм?

Авирмэд -

Өө хол. Хол.

Саранцэцэг -

Тэр үед дотуур байранд байж таарч?

Авирмэд -

Байранд байсан.

Саранцэцэг -

Айлд байгаагүй юу?

Авирмэд -

Айлд байгаагүй.

Саранцэцэг -

Танай төрөл байгаагүй юм уу?

Авирмэд -

Байгаагүй.

Саранцэцэг -

Заа дотуур байранд тэгээд яаж байж байв?

Авирмэд -

Дотуур байранд байранд л хэдэн хүүхдийг андахгүй л байдаг байсан ш дээ. Тэгэхдээ амьдрал хүнд л дээ. Гэхдээ яахав. Тэгэхдээ бол өлсөж үзээгүй. Нээх иймээ тиймээ юм болдог тэр үед бол багш нар чанга. Юмыг бас сургахын төлөө их хөдөлдөг тийм улсууд байсан юм. Настай улсууд багшилдаг байсан. Би тэгээд 4 дүгээр ангиас сургуулиас гарчихсан хүн байгаа юм.

Саранцэцэг -

Тэр нь ямар шалтгаанаар гарсан юм?

Авирмэд -

Ар гэрийн гачигдал. Эх маань малд ажиллах хүн байхгүй мал хуйтай. Тэгээд эхээ харахын үндсэн дээрээс сургуулиас гарсан.

Саранцэцэг -

Заа та тэгээд ямар ч байсан 4 дүгээр анги хүртлээ сумын бага сургууль дээр сурч байсан юм байна тээ?

Авирмэд -

Тийм.

Саранцэцэг -

Тэрнээс өмнө сургуульд орохоос өмнө танайх ер нь олон малтай байжээ?

Авирмэд -

Олон малтай байсан. Манайх зөвхөн ардын аж ахуйтан байхад сум нь бол зөвхөн ямаа нь 1000 хүрч байсан юм.

Саранцэцэг -

Танайх гадна талдаа бас нэг хөлсний нэг мал ахуйтай айл хунартай?

Авирмэд -

Байхгүй. Тийм юм байдаг байсан, тэр үед чинь тийим юм байхгүй.

Саранцэцэг -

Тийм юм ёстой байгаагүй юу? Тэгээд яаж хүч хүрж байв?

Авирмэд -

Аа тэгэхэд бас манай эхийн эгч гэж хүн байсан. Тэрэнтэйгээ хамт байдаг байсан. Тэгээд л нэг хэсэг тийм мал их өсч мөсч тэгээд Лувсан гэдэг айлын ерөөсөө .. байхгүй тийм хөвгүүн байсан юм гэнэлээ. Тэр тэр өвгөн байхдаа бол ямаа нь 1000 хүрч байсан юм гэнэлээ. Хоёр азарга адуутай, гуч дөчөөд үхэртэй тийм айл байсан юм гэнэлээ. Тэгээд тэрнээс хойш мал цөөрсөн л дөө. Аа манай эх Аюуштай байхад бол нэг дөрвөн зуун хэдэн малтай л байсан юм байгаа юм. Тэр ардын аж ахуйтай хүн. Тэгээд Зөөлөн ууланд амьдардаг. Тэр уул маань их том уул. Хад ихтэй.

Саранцэцэг -

Өвс бэлчээр сайтай юу?

Авирмэд -

Өвс бэлчээр хачин сайн. Эндэхийг бодвол ерөөсөө ургамал нь хачин гоё ургамал. Таана хөмөөл дээр үеийн ургамал бүх ургамал нь тийм шимтэй сайхан газар байгаа юм. Тийм. Тэгээд манай эгч надад тэр үед ийшээ бол манай цагаан идээ сайн юм, одоо.

Саранцэцэг -

Одоо Өмнөговийн чинь аль зүгийн хүн гэсэн үг вэ, гэж ойлгох вэ?

Авирмэд -

Ер нь энэ баруун одоо тэр хөтлөөс цаашаа гэсэн үг. Баруун тийшээ тийм цагаан ийшээ, цагаан идээ бол ийшээ л сайн юм. Тийм. Цагаан идээ манайх чинь тос багатай, дээр үед бол гүзээнд тос хийдэг, тэгэхэд бол тулманд эр ямааны тулам тэгээд үсэнд нь тосоо хураадаг. Суугаа хонь шиг тийм том тос хураачихсан. Тэгээд л тэрнээсээ өвөлжин, зунжин идсээр байгаад л хавар ч идсээр байгаад л яадаг. Хурууд, мурууд бол хэдэн уутаараа, шуудайгаараа хураачихдаг тийм айл байсан. Тийм.

Саранцэцэг -

Танайх тэмээтэй байв уу?

Авирмэд -

Тэмээтэй. Нэг далаад тэмээтэй байсан. Адуу адуу байдаггүй байсан, үхэр байдаггүй байсан сүүлийн үед. Би бол тэмээнд сайн. Тэмээ самнана. Адуунд муу.

Саранцэцэг -

Та тэгээд 4 дүгээр ангиас гараад наана ээж дээрээ ирээд, мал ахуйд нэмэр болох журмаар гэртээ иржээ?

Авирмэд -

Өө тэгэлгүй яахав. Одоо мал дээр.

Саранцэцэг -

Заа тэгээд тэндээс хэдэн жил тэгж байв гэрээр?

Авирмэд -

Би 51 оноос хойш би хөдөө гарсан юм. 56 онд хоршооны манаачаар орж ирсэн юм байгаа юм.

Саранцэцэг -

Аан хоршооны манаач хийдэг чинь 56 он байсан ш дээ тээ?

Авирмэд -

Тийм. Тэгээд 57 оноос эхлээд сургуулийн ахлах тогооч нэртэй 180, 180 цаасны

Саранцэцэг -

180 төгрөгний юу?

Авирмэд -

180 төгрөгний цалинтай.

Саранцэцэг -

Тэр үеийн хүүхдүүд ер нь ямархуу байдалтай байдаг байв? Мал ахуйд хэр их тусалдаг, ахмад улсуудийн үгийг одоо хэр их авдаг, хоорондын харьцаа ямар байдаг байсан бэ?

Авирмэд -

Хө тэр үеийнх тэр үеийн хүмсүүд хачин дуулгавартай. Ахмад хүмсүүдээс хачин айна. Ахмадын хэлсэн үгийг ерөөсөө нэг үгний өмнөөс сөрөх, сөргөх тийм хүүхэд байхгүй. Юу л гэнэ яг за л гэнэ ерөөсөө хэрвээ тэгж зөрчвөл ерөөсөө шууд алгадаад хаячихна шүү дээ ерөөсөө. Зарчим чанга. Ямар сайндаа нөгөө юун дээр гардаг уу дээ өнөө Дүлзэн хонь хариулж яваа хүүхдийг зоддог шиг хөдөө унтаж байвал ерөөсөө хэн нь хамаагүй барьж зодно шүү дээ. Та нар ингэж мал малладаг юм уу гээд л тэгэхдээ ерөөсөө ахмад хүмүүс ер нь бид нар чинь ахмад хүнээс хачин айдаг юу гэж загнах бол, юу буруу хийж байгаа бол гэдэг л байдлаас их ханддаг. Хачин даруулгатай.

Саранцэцэг -

Ер нь танихгүй байсан ч ахмад хүн юм хэлэхэд за л гэх үү?

Авирмэд -

Өө юун ёстой за л гэнэ. Одоо настай хүн хүрээд ирэхэд морь малтай хүн гэхэд чинь хүүхдүүд нь морь малыг нь уяж тавьж, өгч өглөө морийг нь барьж авчирч өгдөг байсан.

Саранцэцэг -

Айлд хүн ирлээ?

Авирмэд -

Ирлээ, хонолоо гэхэд одоо тэр морьтой хүнийг чинь заавал ахмад настай хүнд бүгд одоо тэр л ямар л унаатай ирсэн, тэрийг нь одоо ойртуулж өгдөг тийм зарчимтай. Тэгээд бид нар тэр настай хүний дээр гарч суухгүй. Их дор ерөөсөө юу л байна тийм байдалтай.

Саранцэцэг -

Хүн бараг гаднаас орж ирэхэд хүүхдүүд гадаа гардаг уу?

Авирмэд -

Гардаг. Том хүний яриа чагнахгүй. Гар л гээд хөөгөөд явчихна, гадаа л байхаас тэр тэдний юу ярьж байгаа юуг бид нар сонсох эрх байхгүй. Одооных чинь эх, адаггүй ийм байхгүй л дээ.

Саранцэцэг -

Тэр үед ер нь гурил, будааны олдоц хэр байсан? Айл хүмсүүд ер нь гурил хийдэг байв уу?

Авирмэд -

Гурил будаа, гурил будаа гурил иддэг байсан. Гэхдээ гурил чинь хэмжээтэй.

Саранцэцэг -

Аа нөгөө аагантаар тараагддаг уу?

Авирмэд -

Аагантаар тараана тийм хэмжээтэй. Хар гурил, цагаан гурил гэж ялгана. Тэгдэг байсан. Тэгэхэд тэр үед бол юм чинь мөнгөний ханш өндөр юм ер нь хямд одоо ёотон гэхэд хоёр төгрөг, архи гэхэд хоёр төгрөг, гурил чинь нэг төгрөг байсан кг нь, 70кг-н гурил зүгээр 70 төгрөг л байсан. Тийм.

Саранцэцэг -

Тэр сургуулийн дотуур байранд байгаа хүүхдүүдэд одоо ар гэрээс нь хүнсний юм өгөх үү?

Авирмэд -

Хүнсний юм авдаг. Хүнсний юу авна, түлш авна. Түлш авна. Одоо заг түүж өгнө сургуульд.

Саранцэцэг -

Сургуульдаа өвлийн нөгөө түлш?

Авирмэд -

Тийм, тийм. Аа тэгээд юу махан хүнс авна. Тийм л юм авдаг байсан.

Саранцэцэг -

Та түрүүн ярьлаа ш дээ. Нөгөө сургуулийн ахлах тогооч хийж байсан. Тэр бол одоо байрны л хүүхдүүдийн хоол байх даа?

Авирмэд -

Байрны хүүхдүүдийн хоол. Би чинь тавин хүүхдийн хоол ганцаараа хийнэ. өшөө хүн туслах ч байхгүй. Хоёр хүн ... залгаа гурав.. ус татна, нойтон заг хагалж түүнэ, хөлдүү тэмээний мах цавчиж хоол хийнэ, өдрийн гурав хоолтой хоёр, гурван хоолтой. өглөө боовтой цайтай, тэр үед чинь нээх талх малх гэж байгаагүй ш дээ. Шөнө одоо шөнө сууж боовоо хийчихээд өглөө нь цай өгөхөд нь боов өнөө хүүхдүүдэд өгнө. Тэгээд үдэд хоёр хоолтой. Орой нэг хоолтой.

Саранцэцэг -

Хүүхдүүд тэгвэл өлсөх нь бага л байж. Хоёр, гурван хооллодог байсан юм бол?

Авирмэд -

Өлсөх нь бага. Одоо хоолны тэр юун чанар нь бол их өег байхгүй юу. Одоохтой адил идээд л өлсдөг тийм заваан юм, гурил будаа чинь өег гурилын чанар ч аль ч чанар их өег. Жинхэнэ одоо монгол гурил байдаг болов уу даа. боов моов чинь нэг цайнд тэр чинь нэг долоо, найман боов л өгнө ш дээ, тэгээд л цайтай өгнө ш дээ. Тэгэхэд чинь ерөөсөө тэр өдөржин ер өлсөөд байхгүй ш дээ. Хоолгүй бол яахав дээ тэгээд л долоон хоногт чинь янз янзын хоол хийнэ ш дээ. Би том ганжинтай, нээх том л ганжинтай гурван зуун ширхэг бууз л боож өгдөг байсан юм.

Саранцэцэг -

Нэг хүүхдэд зургаагаар бодож өгөх нь тийм үү?

Авирмэд -

Зургаагаар ч юм уу долоо тэгэхдээ том ийм том тэгж боож өгнө. Тийм.

Саранцэцэг -

Тэр хүүхдүүд нь өө юу асуух гэж байгаад мартчихваа? Заа хүүхдүүд тэгээд хооллодог байжээ.

Авирмэд -

Багш нар яг жижүүрлэнэ. Хоолны амт үзнэ.

Саранцэцэг -

Аан тийм. Тэгээд нөгөө хүүхдүүд тэр дотуур байранд байхад байшинд байдаг юм уу? Гэрт байдаг юм уу?

Авирмэд -

Гэр, гэр байдаг юм. Дандаа гэр байдаг юм. Дандаа гэр байдаг юм.

Саранцэцэг -

Тэр чинь нөгөө нэг таних айл байхгүй, хамаатан төрөл байхгүй хүүхдүүд нь дотуур байранд ордог ш дээ?

Авирмэд -

Одоо тийм л байсан л даа. тэгэхдээ тийм гадуур хүүхэд байналээ. Ер нь тэгээд дотуур байранд байсан нь хамаагүй дээр л дээ. Айлд байснаас.

Саранцэцэг -

Эцэг эхүүд тэгээд дотуур байранд үлдээчихээд явахдаа их л хүүхдийнхээ араас санаа зовдог байсан байх даа?

Авирмэд -

Өө санаа зовоно, байнга эргэж байна. Байнга эргэж тойрч бас л хувцас хунар нь урагдана, зарим нь наануу цаануутй бас, зарим хүүхдүүд нь бас нутаг гэр орноо санадаг, сэрдэг баридаг тиймэрхүү. Янз бүрийн өвчтэй хүүхдүүд их байна, зүүдэлж босдог хэдэн хүүхдүүд байна.

Саранцэцэг -

Оргох уу гэр лүүгээ хүүхдүүд?

Авирмэд -

Тэгэхэд харин хүүхдүүд оргодоггүй байсан. ер нь их л өлсвөл оргоно. Тийм. Тэгээд л би чинь ганцаараа тогооч хийнэ өө цэвэрлэгээ хийдэг, хэдэн боов өгч байж хүүхдүүдээр тавгийг нь угаалгадаг байсан. /инээв/ шагнал ч нэг тиймэрхүү.

Саранцэцэг -

Заа за таны амьдралд ер нь гүнээр нөлөөлсөн тийм юм ажиглагддаг уу? Сайн талаар ч бай, муу талаар ч бай?

Авирмэд -

Миний амьдрал одоо гүнээр нөлөөлсөн ч харин цагдаад багаа тэр би цагдаад ороод 31 жил болоход ямар нэгэн арга хэмжээнд ороогүй. Аа гэдээ бүх цол, бүх одон медалийг нь бараг авчихсан дөө. Хэдүүн цагдаа 41 жил болсон, улаан тугийн одон хоёртой, алтан гадастай, байлдааны одонтой, байлдааны одон .. морь хоёртой, дандаа хоёр хоёроороо хориод юм зүүчихдэг болсон. Тэгээд цагдаад байхад хүүхдийн алба хариуцсан үед хүүхэд гэдэг овогтой болсон. Ямар нэгэн тийм боржгон моржгон ч гэсэн овог байхгүй. Тэгээд хүүхдийн Авирмэд гэж Өмнөговьдоо алдаршсан. Тийм. Хүүхдийн эмхэтгэсэн ном хэвлэсэн. Манай бүх амьдралыг харуулсан ном хэвлэсэн. Тэгэхдээ хүүхдийн төлөөлөгч бол хамгийн гоё ажил. Хүүхэдтэй ажиллах их гоё, хүүхдийг өөртөө татна гэдэг бол их сонин. Хэрэг хийнэ.

Саранцэцэг -

Мэргэжлийн тэрэн дээр бас мэргэжлийн юм байна тээ?

Авирмэд -

Байлгүй яахав. Яг хүүхэдтэйгээ яаж хаьцах уу? Зөөлөн, даруу эсвэл зандрангуу хандах уу яаж ханрьцах уу ширүүлэх үү, зөөлөн хандах уу биенд нь халдаж харьцах уу ялангуяа хэрэг хийсэн хүүхэдтэй яаж харьцах уу гээд яаж үнэнийг нь хэлүүлэх үү, гэдэг чинь маш их тактик өндөр нарийн дуу авиа мэдрэмжээр тийм тэгээд нөгөө хүүхдийг чинь биенд нь халдаад эвтэйхэн яриахад ямар байх уу, халдахгүйгээр зүгээр ойрхон суугаад ... заа миний хүү тэгж байна, ингэж байна уу гэдэг талаар ярих уу тэр хүүхдээс л сэтгэл зүйг өөртөө яаж татах заа би хэрэг хийсэн хүүхдэд би энэ хүнд үнэн хэлэхгүй л юм бол болохгүй гэдгийг ойлгуулах, аа нэг хүүхэд зөрүүд хандвал ёстой чигтээ гүрийнэ. Ёстой худлаа хэлээд яричихвал худлаа хэлэх ч

Саранцэцэг -

Яг тэрийгээ?

Авирмэд -

Яг тийм, гүрийгээд байна. Манай нэг мөрдөн байцаагч нэг эмэгтэй нэг айлын гэр бүлийн хүнээс нь хүүхдийг нь зөрөөд.... хувцас хунарыг нь хамх авчихсан байхгүй юу. Дараа нь мартаар нөгөө эмэгтэй хүүхэд хутга тулгаж байгаад хувцсыг нь мулзалчихсан байхгүй юу. Тэгээд тэрэнд мөрдөнд сууж байсан. Тэгээд би тэр оронд хотод сарын курст яваад хүрээд ирсэн. Тэр хүүхэд хэвээрээ байдаг. Яагаад ингэсэн юм, тэгсэн тэр хоёр хулгайгаа Дорноговьд энэ хүүтэй хамт хулгай хийсэн юмаа гээд худлаа мэдүүлэг өгөөд сар бүтэн сууж байгаа юм. Тэгээд энэ чинь худлаа ш дээ. Тэр чинь Дорнодод чамтай нэг гэр бүл болсон байна гээд тэгвэл надыг суулгаад асуугаадах гэсэн чинь тэгсэн чинь би худлаа хэлсэн юмаа гэж байна. Тэгж гүрийсэн байгаа юм ш дээ. Эмэгтэй хүүхэд шүү дээ, эмэгтэй хүүхэд шүү дээ. Иймэрхүү л байдаг юм даа хүүхдийн асуудал. Тэгээд одоо болвол энэ хүүхдийн асуудлыг улс нээх онцгой анхаарахгүй байна дөө. Хүүхэд бол их зовж байна. Хойд эцгээрээ зодуулж байна эрэгтэй нь, эмэгтэй нь хойд эцгээрээ хүчиндүүлж байна. Ийм, ийм ийм асуудлууд бол газар авна одоо үед. Тэгээд л тэр

Саранцэцэг -

Тэгээд тэрийгээ хэлэх нэг байна, хэлэхгүй нэг байна?

Авирмэд -

Тэр хэлэхгүй нь бол дарчихаж, тэрийгээ голдуу л дарна ш дээ. Тиймэрхүү л байна. Тэгээд энэ аймгийн төвүүдийн төлөөлөгч гээд байдаг бид нар тийм л судалгаа их авдаг байсан. Тэрийг сана, төлөөлөөгч нараар одоо ийм ийм судалгаанаас хүүхдүүд ийм ийм зовиуртай хүүхэд байгаа шүү, ийм ийм байгаа шүү энийг хяна, бүр даалгавар өгдөг байсан. Одоо бол тэгж ажиллахгүй ээ.

Саранцэцэг -

Таны амьдралд ер нь ер бусын, бусдаас онцгой гэхээр зүйл бий юу?

Авирмэд -

Ер бусын амьдрал тусгай онцгой гээд ч байх юм юу байхав дээ.би чинь одоо орост нэг гурав удаагийн курст явсан,

Саранцэцэг -

Ажиллаж байх хугацаандаа?

Авирмэд -

Ажиллаж байх хугацаандаа.

Саранцэцэг -

Аль хотуудад явж байсан?

Авирмэд -

Москва, Шүүждал, Ленинград явж байсан.

Саранцэцэг -

Москва, Ленинград нэг нь?

Авирмэд -

Шүүждал гээд тийм тосгон тийм. Тосгонд байсан юм, тэнд дадлага хийсэн юм.

Саранцэцэг -

Заа таны ер нь гэр бүл, хамаатан садан дундаас төрөл дундаас өмнө нь хэлмэгдэж байсан гэж тийм юмны тухай сонсож байв уу?

Авирмэд -

Энэ энэ Хөвсгөлийн нэг лам хэлмэгдсэн юм гэнэлээ. Тэгээд тэр нэг бичиг мичиг авч мани хүн энэ хэдэн онд харвад тэгээд өнөө бичгээ авч байгаад алдчихсан. Тэгээд олддоггүй юм гэнэлээ.

Саранцэцэг -

Тэр ямар хүн байсан юм лам хүн байсан юм уу?

Авирмэд -

Лам хүн байсан юм гэнэлээ.тэр үед их хөрөнгө, мөнгөтэй хүн байсан юм гэнэлээ. .. нь манайд бол тийм юм байхгүй ээ.

Саранцэцэг -

За монголд нэг соёлын довтолгоон гэж явагдаж байсан?

Авирмэд -

Тийм.

Саранцэцэг -

Тэр соёлын довтолгооныг ер нь яг яаж явуулж байсан талаар та надаа ярьж өгөхгүй юу?

Авирмэд -

Заа соёлын довтолгоон гэж ер нь их болдог л байсан л даа. Соёлын довтолгоон энэ манай аймагт бол ер нь ер нь хүмсүүдэд цэвэрч нямбай, бүх юмыг хамарсан тийм груп байдаг байсан, одооны нэг би чинь одоо тэр соёлын довтолгооноос нэг гишүүн явж байсан. Одоо нэг суманд арван хоёр явдаг, арван гурав дөрвөн хүн байх. Тэгээд би жаахан тэр соёлын довтолгооны урьдал бэлдэл гээд маш их тийм хөдөлмөр өгдөг байсан.

Саранцэцэг -

Өө заа одоо шалгалтын комисс ирэхэд?

Авирмэд -

Одоо энүүнээс өмнөх ийм ийм юм бэлд гээд тийм одоо тийм тийм юм бэлд гээд тусгай тийм удирдамж өгөөд тэр нь сарын тэдэнд одоо энэ групп/хэсэг/ очиж бүгдийг нь шалгана. Тэгтэл шалгагдахгүй хүн гэж байхгүй. Бүгд,

Саранцэцэг -

Тэр суманд байгаа бүх хүн үү?

Авирмэд -

Тэр сумын бүх хүн. Тэгээд очоод ерөөсөө бүгдийг нь цэргийн хүн шиг жагсаагаад тэгээд л албан газар газраар нь яагаад л тэгээд явчихна л даа. Тэгээд л бүх тэмцээн янз бүрийн юмыг тэнд хийнэ, хийнэ. Нэг суманд 7 хоног ажилладаг байсан.

Саранцэцэг -

Заа. 12 бүрэлдэхүүнтэй?

Авирмэд -

Тэгээд арван хоёр, арван хоёр арван тав зургаа ч юм уу, янз янзын бүрэлдэхүүнтэй явдаг байсан. Тэгээд энэ чинь замдаа залуучуудын холбоо эвлэлийн хороо, эвлэлийн хороог гол.. удирдана. Тэгээд тэнд иргэний хамгаалалтын юутай, эвлэлийн хамгаалалтын юугаар хамт хамт очдог байсан. Тэгээд цагдаагаас эргэж очоод л тэрэнд чинь ер нь орохгүй юм гэж байхгүй, бүгд одоо тэр л ариун цэвэр соёл тэр эмнэлгийн бүх юм үзнэ. Бүх айлыг үзнэ. Бүх айлын одоо дэвсгэр, цагаан даавуу алчуур малчуур тэр л гэр доторх тавилга мавилга одоо харж болох бүгдийг нь шалгадаг байсан.

Саранцэцэг -

Бүр тусгай тэмдэглэлтэй?

Авирмэд -

Тийм. Тусгай тэмдэглэлтэй. Тэр тэгээд бүгдийг чинь яагаад бүгдийг нь дүн гаргаад бүтэн долоо хоног бараг нэг суманд очиход ер нь тэр сум нь бүр цэгцрээд хог могийг нь цэвэрлүүлнэ, хэрэв хийгээгүй байвал бүгдийг нь цэвэрлүүлнэ. Бүх л хүнийг хөдөлгөнө. Тэнд бол орохгүй хүн гэж байхгүй. Тэгээд л байр майранд одоо тийм юманд ... бүх л юм тэрийг чинь бүгдийг нь хийлгэдэг. Нэг сумыг ерөөсөө иж бүрэн цэгцэлчихээд л явдаг тийм л ажил байсан.

Саранцэцэг -

Тэр одоо шаардлага тавиад явахад дараа ирэхэд шаардлага хангаагүй тохиолдолд?

Авирмэд -

Өө тэрэнд чинь ёстой тэр чинь бас тусгай арга хэмжээтэй, тэгэхэд чинь өнөө ариун цэврийн юун захирамж гэж том юунууд гарчихсан байхгүй юу, байдаг тэр үе чинь дандаа захирамжаар ажилладаг байсан ш дээ.

Саранцэцэг -

Аа тэр нэг урамшуулал гэж нэг юм байх уу?

Авирмэд -

Урамшуулал бас өө урамшуулал гэж бас байна аа. Шалгаад сайнуудыг нь одоо урамшуулна. Урамшуулна. Мууг нь мууг нь бол бас жаахан арга хэмжээ торгоно шүү дээ эрх, хэмжээнийх нь дагуу.

Саранцэцэг -

Өө мөнгөн торгууль?

Авирмэд -

Мөнгөн торгууль тавичихдаг тийм л байсан юм. Би заримыг нь бараг сумдаар явсан ер нь Өмнөговийн. Одоо энэ юунд одоо энэ Ханхонгороор явж байсан, Манлай, энэ Цэцээ энэ бүрэлдэхүүнээр тэр бүрэлдэхүүнд чинь ороод л жинхэнэ ажилладаг байсан юм даа. тэгээд л одоо хүүхэд мүүхдийн ахуй амьдрал одоо тэгээд л хэрэг зөрчил, ер нь юу байна ер нь зөрчил гаргасан улсуудыг архи уусан, архичин улсуудыг жичид нь тусдаа ах дүү төрөл саданг нь цуг төрөлжсөн зөвөлгөөн хийнэ. Архидаад байдаг, архи хэрэг яасан тийм төрөлжсөн зөвөлгөөн хийгээд байдаг.

Саранцэцэг -

Аан тэр тухайн үед одоо улс оронд яг энэ соёлын довтолгоог явуулах шаардлага байсан уу?

Авирмэд -

Байсан. Тэр бол их ашигтай.

Саранцэцэг -

Яг хүмүүсийн амьдралд яаж нөлөөлсөн бэ?

Авирмэд -

Хүүхдүүд нь хүмсүүд нь зарим нь энэ тал дээр ер нь ер нь тэрүүгээрээ ер нь нэлээн юу хүн хувьсаж ер нь энэ соёлтой байх талаас онцгой өөртөө ёстой жинхэнэ тусгаж авсан байх гэж боддог. Хүүхдийн алба хариуцсан, хүүхдийн чинь тусгай захирамж байдаг байсан бас. Хэрэг хийсэн энэ чинь арван гурваас дээших, арван гурван наснаас дооших хүүхдийн арга хэмжээний хууль байдаг байхгүй юу. Арван дөрвөөс эрүү татдаг ноцтой гэмт хэрэгт, арван арван гурваас дооших мооших насанд хүрээгүй хэрэг эрхлэх комисс гэж сумын нэгдлийн төлөөлөгчдийн хурлын юугаар чуулганаар хэлэлцүүлдэг насанд хүрээгүй хэлтэс гэж тусгай тийм комиссдолоон хүний бүрэлдэхүүнтэй комисс сум болгонд байна. Аймагт биш ш дээ тэр комисс чинь бол энэ хүүхдийн асуудал хэрэгжих асуудлыг бол тэр комиссын хурлаар бүр авч хэлцээд эх эцгийг нь 200гаар торгоно. Хөдөлмөр хүмүүжлийн сургуульд 2 жилийн хугацаагаар явуулна. Тийм арга хэмжээтэй энэ чинь техникийн тусгай сургууль гэж арван цагийн хичээл заадаг тийм тусгай сургууль энэ Зүүнхараад энэ Сэлэнгэд байсан. За энэ манай одоо бодоход Баточир Тулгын Баточир тэр тэр хөдөлмөр хүмүүжлийн сургуулийн орлогч захирал байсан юм байгаа юм. Тэгээд энэ хугацаанд би 20 хүүхдийг би тусгай сургуульд явуулсан. Тэр тусгай сургууль бол трактори, комбайны мэргэжилтэй болно, дархны мэргэжилтэй болно, улаан .. мэргэжилтэй болно. Тэгээд дархан, мужааны мэргэжилтэй,цхилгааны мэргэжилтэй тийм болно. Тэгээд хорин хүүхэд одоо үгүй ээ тэр сургуульд явсны баянд өнөөдөр аяга хоолтой, цайтай яваа х.... явж байгаа ш дээ. Ийм ийм байдаг юм.

Саранцэцэг -

Аа тэр одоо соёлын довтолгоон

Авирмэд -

Одоо бол тийм зорилго байхгүй. Энэ хүүхэд бол замбараа алдаж байна л даа. ер нь тэгээд их замаа алддаг бид нар ч бас манай хүүхдийн эрхэнд эвгүй хандаж л байсан байх л даа зүгээр.

Саранцэцэг -

Аа энэ соёлын довтолгооноор ямар ямар салбаруудад хамгийн чухал өөрчлөлтүүд нь гарсан бэ?

Авирмэд -

Өө соёлын довтолгоонд ер нь гол нь бол эрүүл мэнд

Саранцэцэг -

Эрүүл мэнд, боловсролын салбарт өөрчлөлт гарч байсан уу?

Авирмэд -

Эрүүл мэндийн салбарт жинхэнэ өөрчлөлт гарна. Ерөөсөө тэгээд боловсролын салбарт ч гэсэн ер нь тэгээд бүх албан газрууд чинь хууль эрхээ хэрэгжүүлэх талаас онцгой болж байгаа юм чинь. Тэр чинь зарлигтай, зарлигийг хэрэгжүүлнэ гэдэг чинь одоогыхтой хууль гараад л ер нь хаячихаж байн ш дээ. Аа тэгэхэд чинь зарлиг чинь ёстой мөн хуулиас чанга байсан байхгүй юу.

Саранцэцэг -

Таныг одоо комисс болоод явж байхад айл өрхөөр орохоос гадна, албан байгууллагаар шалгаж явах уу?

Авирмэд -

Явна. Албан газраас нь эхэлж шалгана. Тэгээд айл руу нь орно. Эхлээд албан газруудыг нь бүгдиййг нь шалгаад дараа нь айл руу нь ороод тэгээд бүх хөдөлмөрчдийг .. эмнэлэгтэй хамтраад ингээд бүгд үзээд явчихдаг, хамтраад явчихна.

Саранцэцэг -

Аа тэр боловсролын салбарт соёлын довтолгооны үеэр бичиг үсэг сургасан уу?

Авирмэд -

Сургасан байхаа, сургасаан сургасан. Тэрийг чинь Өмнөговьд сураад бичиг үсэгний асуудал чинь нэлээн их хүчтэй явсан ш дээ ер нь. Ер нь боловсролгүй хүн гэж байхгүй болгох талаасаа онцгой соёлын довтолгооноос өмнө нэлээн шахаж байсан. Тэгээд сүүлдээ соёлын довтолгоо чинь улам ч чанга болсон л доо.

Саранцэцэг -

Ер нь болвол социализмын үед боловсролын системийг төр яаж удирдаж байсан юм бэ?

Авирмэд -

Боловсролын системийг ер нь энэ системийг төр ер нь голдуу л гуля л даа зайлуул тусгай хууль байгаагүй, ер нь тэгээд энэ боловсролын яам хувьсгалын юугаар л шууд дээрээс л удирдлагатай байсан л даа. тэгээд.

Саранцэцэг -

Яамнаас шууд?

Авирмэд -

Яамнаас шууд. Тэгээд аймгуудын боловсролын хэлтсийн дарга нар шууд яадаг тийм байсан. Тэрнээс хууль гэж байгаагүй.

Саранцэцэг -

Одоо таны сурагч байх үеийг яръя л даа. Таны одоо сумын бага сургуульд сурч байсан үеийг одоо хожимноо яаж өөрчлөгдсөн байх юм, энийг та эргэцүүлж ярихгүй юу?

Авирмэд -

Өө одоо тэр үеийн сурах байр, нөхцөл нь хачин өөр л дөө.

Саранцэцэг -

Таны үеийн суралцах үеийн байдал, багш нар, хичээлийн программ, үзэж байсан хичээл?

Авирмэд -

Тэр үед чинь одоо хичээлийг маш хариуцлагатай жинхэнэ юмыг ойлгуулах талаас нь одоо чинь тэр үед чинь тэр үед чинь одоо хичээлийн дараа нь давтлага гээд байнга хийдэг байлаа шүү дээ. Одоо тийм юм байхгүй ш дээ. Давтлага хийнэ, орой тийм хичээлийн давтлагатай ийм юм үзнэ. Тэгээд л тэр чинь одоо бол чи осолдохгүй нэг цаг суугаад л гадуур тэнээд л тэгээд таарч байна ш дээ. Тэгвэл тэр ёстой заа өнөөдөр ийм хичээлийн давтлага тэдэн цагт давтлага хийнэ, орой бол за нэг ялангуяа муу сурлагатай хүүхэд бол заавал давтлагатай хийлгэнэ. Ер нь багш чинь яс барина ш дээ.

Саранцэцэг -

Ер нь хичээлийн хэрэглэл хомс л байсан байх даа?

Авирмэд -

Хомс байсан. Тэгэхэд чинь одоо зүгээр...өнөө бичих балгүй л материаллаг бааз бол байхгүй ш дээ.

Саранцэцэг -

Сургуулийн багш нар бол ямар мэргэжлийн багш нар байсан бэ?

Авирмэд -

Багш нар бол яахав дээ.

Саранцэцэг -

Нээх олон хичээл дээр олон багш нар орно гэж байхгүй нэг л багш?

Авирмэд -

Байхгүй. Нэг л багш. Тиймээ. Тэгэхдээ бол арав төгссөн хүүхэд багшилдаг байсан.

Саранцэцэг -

50-аад оны үеийг ярьж байна ш дээ тээ?

Авирмэд -

Тийм. 10 төгссөн хүүхэд 7 онц сурлагатай, долоо төгссөн хүн бол бас багшилдаг байсан. Багш мэргэжлээр багшийн хэмжээнд бэлтгэгддэг.

Саранцэцэг -

Одоо ер нь ингээд харж байхад таны хүүхэд байх үеийн эцэг эх хүүхдийн хоорондох харьцаа, одооны эцэг эх хүүхэд хоорондын харьцаа ер нь яаж өөрчлөгдөөд байна вэ?

Авирмэд -

Үгүй ээ тэр үед чинь эх эцгүүд хүүхдийнхээ төлөө бол жинхэнэ ажилладаг байхгүй юу. Одоо хүүхэд минь ямар сурч байна, яаж байна одоо одоо бол хамгамж нь хэтэрчихээд юм юм бэлэнчлээд мөнгөөр төлчихөөд байна ш дээ. Ер нь их сургууль эд нар чинь дандаа мөнгөө төлсөөр байгаад л тархиндаа юу ч байхгүй одоо нэг хийсвэр одоо цагдаагийн академи эд нарт суралцаад төгсвөл ерөөсөө осолдохгүй л архичин .. байна ш дээ.

Саранцэцэг -

Академи төгсөөд?

Авирмэд -

Академи төгсөөд. Одоо манайд энд төлөөлөгч, цагдаа хоёр байна төлөөлөгч, цагдаа хоёр тогтохоо байсан энэ суманд. Нэг Та.. гээд нэг дэслэгч ирсэн. Галаа ч түлж чаддаггүй, хоолоо ч хийж чаддаггүй авгайтай байж байгаад би өглөө босож галыг нь түлдэг, заримдаа хоолыг нь бас хийх гэж оролддог л байсан. Дараа нь нэг төлөөлөгч ирсэн. Тэр ёстой энэ манай дэлгүүрээс архи аваад л явчихдаг тийм төлөөлөгч байсан. Ерөөсөө одоо нэг төлөөлөгч хүн нэг зөрчил гарсан хүний чи ийм ийм зөрчил гаргаж байна, энэ чинь ийм хуулийн заалны иймд байдаг гэдгийг хэлж өгдөггүй. Юун зөрчил гарсан конторт аваачиж хэсэг зодож байгаад л явуулсан байна ш дээ. Тэгэхээр тэрийг чинь хүмүүс ад үзээд байна ш дээ. Би төлөөлөгч би төлөөлөгч байхдаа би нэг ч хүнийг зодоогүй, бороохоодоогүй, харин ч би өччихдөг байсан. Гарыг нь өчөөд л гараад явчихдаг байсан. Тэгж зодож модохыг хийдэггүй. Тэгээд би чинь хүүхдээ яг хуульд тэгж байна чи ийм хүн болгоноос би баталгаа авчихаад за чи тэр тэдэн удаа зөрчил гаргасан, одоо өдийд бол би дараахыг нь чангахан авна шүү гэж хэлэхээр хүн чинь бас ойлгодог юм байгаа биз дээ.

Саранцэцэг -

Одоо миний урьд хийсэн юмнуудыг мэдэж байгаа гээд одоо би дахиад тэгвэл тэгнэ гээд айх нь байна ш дээ?

Авирмэд -

Мэдэж байгаа. Тийм. Би хүүхдийн төлөөлөгч байхдаа энэ столны .. шиг тийм том хавтсанд хүүхдийн зураг эх эцгийн зургийг тавиад 15 газрын хоёрдугаар хороо аймгийн төвд хэсэг үйлчилдэг байсан. За тэр энэ асуудал дээр энэ энэ надыг битгий оруул гэж хүмсүүд гуйдаг болсон сүүлдээ. Долоо хоног бүтэн одоо хүүхдээ дагаж явдаг болсон. Муухан шиг итгэлийг оруулсан тиймэрхүү байдлаар ирж байсан. Хүний эрхийг бол эвгүй л хандчихсан байсан байх, тэгэхдээ тэр үе ёстой бол болж л байсан юм даа. иймэрхүү л юм байдаг юм.

Саранцэцэг -

Социализмын үед хүмсүүд ер нь ажилд хандахдаа хэр их?

Авирмэд -

Өө хачин. Одоо одоо энэ аймгийн төв байна ш дээ. Одоо энэ Өмнөговийн цэнгэлдэх хүээлэн байна ш дээ. Энийг чинь аймгийн аймгийн намын хорооны дарга хэн байсан юм намын хороон дарга Нямбуу байсан юм. Намын хороон дарга Нямбуу, аймгийн дарга нь Намхай байсан юм, хотын дарга нь Галсандорж гэж хүн байсан юм. Тэгээд энэ цэнгэлдэхийг одоо байж байгааг нь хойд талд сад байгаа ш дээ тэр чинь эрх зүйн сад байсан юм. Тэгээд зураг гаргахдаа хэлтэсийн садыг оруулаад ийм зураг гаргаад тэгээд яасан гэхээр бүх албан хаагчид, хүн болгонд 600 төгрөг цохиод тэрийгээ танай .. төлөөд тэгээд цөмийг нь зөөж тэгэхэд 30 хятад байсан. Нэг хятадад 6 хүн ажиллаад нэг цэнгэлдэхийг чинь бариулсан юм шүү дээ.

Саранцэцэг -

Тийм арга хэмжээ авсан юм уу?

Авирмэд -

Тийм тийм .. гэж байсан. Одоо .. бол үнэн сайтай одоо бол одоо тийм .. юм босгодог байсан үнэгүйгээр сүүлдээ бүр үнэгүй болсон ш дээ. Хүн чинь одоо тийм ... хүүхэд болгон том хүн болгонгуй ...тэрийгээ .. яг одоо биеийн тамирын заал одоо худалдааны төв чинь тэр биеийн тамирын заал байсан юм. Тэр чинь мөн .. боссон заал.... бүүр сүүлдээ буулгаад л худалдааны төв шинэчлээд тавичихсан ш дээ.

Саранцэцэг -

Хүмүүс ер нь социализмын үед яаж ажилд ордог байсан юм бэ?

Авирмэд -

Ерөөсөө ямар хүн ямар удирдлага ямар ажил хийх ёстой яс хийдэг байхгүй юу. За тийм ажил хийх үү тийм бол тэрийг чинь зарлиг ч чанга ер нь тэгээд хүмсүүдийн тэгэхэд чинь хүмсүүдийн ажлаас хойш сууна гэж байдаггүй ш дээ.

Саранцэцэг -

Ажлын олдоц бол сайн байсан уу?

Авирмэд -

Олдоц олдоц сайн. Тэгэхдээ ерөөсөө хар ажилгүйгээр юу л бол юу л хийдэг байсан юм чинь.

Саранцэцэг -

Та ер нь өөрийнхөө ажилдаа дур сонирхолтой байсан уу?

Авирмэд -

Үгүй ээ би ч яахав зүтгээд л байсан боловсрол нээх байхгүй ш дээ. Нээх сургууль соёл дандаа курсаар явсан хүн байгаа юм байгаа юм. Хуулийн ямар нэгэн ч мэргэжил байхгүй зүгээр цагдаагийн орост нэг хоёр гурван жил явсан цагдаагийн курст хотод гурав дөрвөн удаа явсан. Тэгээд л тэгээд л өөрийнхөө бор зүрхээр явсаар байгаад л цагдаад өчнөөн жил болчихсон юм байна, дээд сургууль төгссөн тийм юм бол байхгүй ш дээ. Хар бор ажлаар явсаар байгаа л.

Саранцэцэг -

Таны одоо ажил гэж хийгээд явж байх үед одоо бүр нэг шантармаар хэцүү юм тохиолдож байв уу?

Авирмэд -

Өө байлгүй яахав.

Саранцэцэг -

Яг тэр хэрэг дээр ч гэдэг юм уу? Тэр ажил дээр л би ёстой нэг одоо нэг больдог ч юм уу гэсэн бодол төрж байлаа?

Авирмэд -

Яахав тийм юм бол бага гарна л даа. бид нар чинь аль болохгүй юман дээр очно ш дээ. Хүүхэд хазсан, аваад зодсон, алаан хядаанд тулсан тийм юманд зөндөө очно л доо. Янз янзын юман дээр дандаа зуны халуунд жишээ нь аваарт орсон, халдахын .. шууд ороод л үзлэг хийгээд л тэгээд л явж байгаа юм чинь яах юм. Тэрэнд тэр ч одоо тэгж л оролцохгүй бол болохгүй ш дээ. Тэгээд би төлөөлөх хүн яг уулзаж байх ёсгүй цагдаа бол тангарагаа өгсөн юу цагдаагийн хүн бол ер нь ард түмнийхээ төлөө л зүтгэдэг тэрийг бол хүмсүүд зарим нь ойлгоно, зарим нь ойлгохгүй.

Саранцэцэг -

Таны одоо гол бахархдаг зүйл, таны хамгийн жигшдэг зүйл юу вэ?

Авирмэд -

Хамгийн жигшдэг зүйл чинь би бол архи уудаггүй. Тэгээд архийг л жигшдэг, архины архи тамхийг алийг нь ч хэрэглэж үзээгүй. Бахархах нь ч жаахан тийм ажилд дайчин хүн л сайхан санагддаг юм даа. ер нь тэгээд ямар ч байсан. Нэг хэрэг гарлаа би энийг яаж илрүүлэх үү гээд бодоод явж байгаа нэг сэжүүр нь бол байж байгаа тэрийгээ л олчихвол миний ганц санасан юм биелэгдлээ л гэж боддог сэтгэл нойртой хононо шүү дээ.

Саранцэцэг -

Та төлөөлөгч хийж байхдаа хэдэн төгрөгний цалин авдаг байв? Таны амьдралд хүрч байв уу цалин чинь?

Авирмэд -

Өө ер нь миний цалин чинь хэд өгч байлаа нэг 300, 350аад л байсан. 350-аад төгрөгний цалин байдаг байсан байх аа. Тийм л цалин авдаг байсан. Амьдрал ч яахав дээ тэр үедээ бол энэний ганц хөдөө гэр сайтай тэндээс их гурил, цагаан идээгээр ерөөсөө хөдөөнөөс бүгд хангаж хоёр гэрээрээ ёстой булхаад өгнө. Хүүхэд цөөхөн байсан. Тэгээд яахав би.

Саранцэцэг -

Заа нэгдэлжих хөдөлгөөний талаар та мэдэж байгаа юмнаасаа хэлж өгөхгүй юу?

Авирмэд -

Тэрийг нээх сайн мэдэхгүй. Нэгдэлжих хөдөлгөөнд Сэврээд байж байгаад л манай хөдөөгөөр энэ Баяндалайд ирчихсэн байсан юм. Манай .. энүүгээр дээгүүр нисээд л аймагт ирчихсэн. Энэ нэгдэлжих хөдөлгөөн нэгдэлд бол.

Саранцэцэг -

Танайхан нэгдэлд мал нийгэчлээгүй юм уу?

Авирмэд -

Өө тэр нийгэмчилгүй дээ тэр чинь Баяндалайгаас баяндалайд Сэврээгээс Баяндалайд орохдоо мал нийгэмчлээд орсон байхгүй юу.

Саранцэцэг -

Тэр үед нэгдлийн нөгөө нэг малчнаар байгаагүй юу ээж чинь?

Авирмэд -

Малчнаар байсан л даа, байсан л даа. Тэгэхдээ би хөдөө байгаагүй л дээ.

Саранцэцэг -

Тэгэхээрээ та хөндий байна?

Авирмэд -

Хөндий байна. Огт хөндий байна. Тийм.

Саранцэцэг -

Таны одоо хүүхэд бага ахуй үе чинь хүүхдүүдээс ялгаатай гэмээр юм санагддаг байсан уу таньд?

Авирмэд -

Айн?

Саранцэцэг -

Таны хүүхэд ахуй үе бусад хүүхдийнхээс ялгаатай юм байсан уу?

Авирмэд -

Ялгаатай юм ер нь өө яахав дээ хүүхэд ахуй тэр үеийн хүүхдүүд бол ерөнхий би чинь голдуу хөдөө байсан болохоор тэгээд малд л их дуртай хүн байсан л даа тэгээд ажилд их сайн. Ерөөсөө хөдөөний ажилд сурсан хүн чинь тэгээд мал маллана,хонь хариулна, хөдөө бол хөдөө байхад бол ер нь янз янзын л ажилд дайчлагдана л даа.

Саранцэцэг -

Ер нь одоо тэгээд л зарим айлууд чинь ардаа хүч хүрэхгүй хүүхдүүдээ авч үлдэх юм ч зөндөө л байдаг юм байна лээ ш дээ?

Авирмэд -

Өө тэр чинь зөндөө. Ердөө захаас аваад ер нь ч шалтаг хэлж байгаад л тэгээд аваад үлдэнэ ш дээ. Тийм.

Саранцэцэг -

Заа социализмын үд ер нь гэр бүлийг дэмжсэн бодлого гэж юм явагдаж байв уу? Гэр бүлийг дэмжсэн ямар нэгэн тийм халамж юм төрөөс байдаг байсан уу?

Авирмэд -

Байдаггүй байсан. Байхгүй. Би чинь иргэний гэр бүлийн байцаагч бас байсан. Тэгэхэд.

Саранцэцэг -

Гэр бүлийн талаар бол ер нь их тааруу?

Авирмэд -

Тааруу, ерөөсөө гэр бүлийг дэмжинэ, барина тийм юм бол байхгүй. Салъя л гэвэл салаад л тэгээд л салчихдаг байя гэвэл байж л байдаг. Тэрийгээ зүгээр гэхдээ тэр гэр бүлийг баталгаажуулах ажил бас хийгдэж байсан юм шиг байгаа юм. Ер нь баталгаатай болгох талаас нь их хийгдэж байсан юм.

Саранцэцэг -

Тэр гэр бүл болоогүй улсууд чинь улсад нэг цалингаар тодорхой хэмжээний татвар төлдөг байсан гэж сонссон?

Авирмэд -

Татвар төлдөг байсан. Залуучуудаас авдаг байсан юм. 18 нас хүрээгүй гэр бүлийн улсад тэтгэвэрээс нь авдаг байсан юмаа, цалингаас нь авдаг байсан юм. Энэ чинь хэдэн хувь билээ бас авдаг байсан юм.

Саранцэцэг -

Эрэгтэй эмэгтэй хүмсүүдийн байдал төлөв ер нь социализмын үед байж байснаас ер нь яаж өөрчлөгдөж байгаа вэ?

Авирмэд -

Социализмын тэгэхдээ ер нь эрэгтэй эмэгтэй хүмүүс одоо миний бодлоор ийм л байна. Одооны залуучууд эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд ер нь гэр бүл болох ер нь хэн хэн нь бие биенээ тоохоо байсан юм уу, ер нь нэг тийм хайр сэтгэлийн жинхэнэ гэр бүл болохгүй, хөнгөмсөг гэр бүл болоод тэгээд л төдхөн салаад л тэгээд яагаад л байна. Жинхэнэ өөрөө хүн хайр дурлалаараа жинхэнэ одоо боловсон гэр бүл болох тэр талаас ялангуяа эрэгтэйчүүд нь эмэгтэйчүүд нь эрэгтэйчүүдээ тоохоо байчихсан. Эрэгтэйчүүд нь барагтай эмэгтэйг тоохоо байчихсан тийм л байдалд орчихсон юм болов уу л гэж боддог юм.

Саранцэцэг -

Одоо харж байхад?

Авирмэд -

Тийм одоо харж байхад. Ер нь тийм л хоорондоо зөрчилтэй байдаг юм уу яадаг юм.

Саранцэцэг -

Би одоо таниас эрх мэдэлтэй улсуудын талаар асууя л даа. социализмын үед эрх мэдэлтэй хүн ямар байсан бэ?

Авирмэд -

Социализмын эрх мэдэлтэй хүн энэ дарга нарууд л гоолдуу том эрхтэй байсан л даа ер нь. Ямар сайн намайг аймгийн намын хорооны захиргааны гишүүн тусгай дэлгүүр гэж тийм дэлгүүр байсан юм. Дарга нарт үйлчилдэг, дарга нараа авгай үйлчилнэ, бусад хүн орох эрхгүй. Тийм л байсан юм.

Саранцэцэг -

Энэ эрх мэдэлтэй дарга улсууд ер нь гадаад байдал,биеэ авч явж байгаа байдал, өмсөж зүүсэн, эдэлж хэрэглэж байгаа юмс жирийн хүмсүүдээс ялгаатай харагдах уу?

Авирмэд -

Аа бас ялгаатай. Арай өөр харагдана. Идэж уусан юм нь ч бас арай өөр. Тэд чинь бүр зориудын юу яачихдаг хамгаалттай эд нартай тэгээд барагтай хүнийг оруулахгүй промсок/пропуск-нэвтрэх бичиг/той хүн орно, промсоггүй хүн бол орохгүй. Арын хаалгадаж байж ганц хоёр юм авахыг бодно тэр болгон олдохгүй тийм л байсан.

Саранцэцэг -

Аан тэр эрх мэдлээ хэрэгжүүлж байгаа байдал нь одоо ямар байдлаар хэрэгжүүлдэг байсан бэ?

Авирмэд -

Заа эрх мэдлээ хэрэгжүүлэх талаар ер нь заримд нь хатуухан л хандаад байдаг байсан юм даа. зүгээр энд манай аймагт чинь Хорхой дарга байсан. Өнөө улсууд голдуу би чинь Хорхойд хатгуулчихсан гэцгээж явдаг юм ш дээ. Тийм. Ажлаас халагдчихсан Хорхойд хатгуулчихсан. /инээв/ ярьдаг байсан. Одоо энэ Дарьжав гээд барилгын дарга байсан, Харанхуй Халтар гээд байсан нэг юм эрчмийн дарга байсан. Тэгээд намын хорооны товчоогоор хэлэлцүүлээд хоёулаа намаас хасуулаад ажлаас халагдсан гэж байгаа юм. Тэгэхээр Дарьжав яаж халагдсан гэхээр энэ Сэврээд нэг баахан барилга барьсан байгаа юм л даа. тэгсэн өнөө барилгатай нь радиатортай нь ийм юу тавь гэж Хорхой дарга Дарьжавыг дуудсан гэж байгаа юм. Тэгсэн Хорхой чи ямар үндэстэй юм бэ ийм үнд.. хийдэггүй юм гээд хэрэлдчихсэн юм гэнэлээ. Тэгээд тэгээд өнөө ажилчдаа цуглуулж заа нэг тав хоногийг дараа хусагдана аа. Дүү чинь нэг хат олонтойгоо цай уучихъя гээд явсан тэгээд 5 хоногийн дараа товчоогоор аваад ажлаасаа хусагдан гэж байгаа юм. Тийм халагдсан тэгээд барилгын дарга, барилгын яамны сайд Телехан байсан гэж байгаа юм. Шөнө 12 цагт шууд гэр рүү нь утасдаад за би энэ аймгийн намын хорооны товчоогоор ороод ажлаас халагдчихлаа гэсэн. Тэгсэн Телехан сайд ...заа чи хичнээн хүн алсан гэсэн тэгэхээр нь ...би хүн алаагүй ээ, ийм учраас ингээд халагдлаа гэсэн. өө тэгвэл 1 дэх өдөр онгоцоор хүрээд ир ээ. Тэгээд аваачаад уулзаад Телехан сайдын орлогч болгоод, энд үлдсэн гэж тэгж байсан юм.

Саранцэцэг -

Аан тэгж халагдаж байсан юм уу?

Авирмэд -

Тэгж халагдаж байсан юм. Тийм. Тэгээд ер нь Хорхойгоо байхад олон намын дарга халагдсан. Нэг л зөрөлдчихвөл тэгээд л халагдаад л явчихдаг.

Саранцэцэг -

Ер нь одоо жирийн улсууд дарга улсуудад хандахдаа ямархуу байдлаар хандах уу?

Авирмэд -

Жирийн улсад дарга хүн үү? Жирийн улсууд бол ер нь тэгээд ямар ч албан дарга ч бай, цэрэг ч бай ямар ч ажилд нэг зантай л байхаар байгаа юм дарга улсууд ерөөсөө. Жирийн ард түмэнд нэг ханддаг, өшөө жаахан тушаалтай нэгэнд долигнодог зан бол ямар ч ажил хийхэд хэрэг байхгүй, ялангуяа цагдаагийн ажилд бол. Нэг зантай л байх хэрэгтэй. Дарга хүн ч арга хэмжээ авчихдаг, жирийн хүнд ч адилхан арга хэмжээ авчихдаг тийм л байх хэрэгтэй. Дарга нарт нь долигноод, ард түмэнд нь ширүүхэн хандаж байвал тэрэн шиг адгийн юм байхгүй ээ би тэгж боддог юм. Даргад зөрчил гаргасан бол адилхан л арга хэмжээ авч байх ёстой.

Саранцэцэг -

Ер нь болвол одоо хурал хуйн дээр ингээд жирийн хүн босоод даргыгаа улайтал шүүмжлэх тийм юм гарах уу?

Авирмэд -

Аан социализмын үед сайн шүүмжилдэг байсан. Ёстой улайтал, уйлтал шүүмжилдэг байсан. Тэр үед чинь тэгж шүүмжилдэг улсууд байсан. Зарим нь шүүмжлүүлсэн ч би ч бас нэг цагдаад байж байгаад нэг шалгалтаар нэг даргын асуудлыг тавьчихсан чинь тэрнээс хойш 18 жил ахмад цол зүүлээ ш дээ. Цол.

Саранцэцэг -

Бас нөлөөлж байна?

Авирмэд -

Нөлөөлж байна. Зууж байна тийм. Тэгээд яахав 90 онд хошууч болоод 97 онд дэд хурандаа болоод халагдсан зүгээр. 18 жил ахмад явсны хэрэг дараа нь бүх юмаа авчихсан.

Саранцэцэг -

Заа тэгээд ер нь болвол тэгж шүүмжиллээ гэхэд дараа нь халтай ч байдаг, халгүй ч байдаг болтой юм шиг байна, дарга нарыг шүүмжилэхэд?

Авирмэд -

Тийм янз янз. Шүүмжлэлд зарим нь халтай, зарим нь халгүй байж байдаг монголд. Тийм.

Саранцэцэг -

Монголд ер нь одоо монгол дахь шашин шүтлэг ер нь хэр өөрчлөгдсөн гэж боддог вэ? Таны олдоо хүүхэд байх үед хүмсүүд, айл улсууд одоо бурхан тахил юмаа ил тавьж чаддаг байсан уу? Тэр үед хураадаг байсан уу?

Авирмэд -

Өө бүх юм хаалттай. Тийм бүх юм. Бурхан, тэр бурхан шашин, элдэв янзын м ялангуяа одоо тэр ч байтугай тархи толгой баридаг хүнийг чинь тэр үед чинь хавьтуулдаггүй байсан. Бүх юм нь хаалттай. Хэрвээ тийм юм дуулсан бол нийгмийг аюулаас хамгаалах яаманд шууд мэдээлээд л эрүүгийн хариуцлаганд татдаг байсан.

Саранцэцэг -

Шашин бол шүтэж болохгүй?

Авирмэд -

Шашин бол шүтэж болохгүй. Тэгээд тэр бурхан, элдэв янзын ном судар үзсэн, өдөр судар үзүүлэхийг хорьчихсон. Хавьтуулахгүй байсан. Харин тэр чинь одоо л харин ардчилсан хүчин ялж бүх юм задгай, хэт задгай болж байх шиг байна аа. Зарим нь замбараагүй болоод, зарим нь ч тахин шүтэх юм ном уншдаг нэртэйгээр бизнес янз янзын юм хийгээд яваад байх шиг байна.

Саранцэцэг -

Цагаан сарын үеэр зул мул өргөх, тийм юм болохгүй юу?

Авирмэд -

Аа тэр нь бол зул мул өргөнө л дөө. Тэрийг бол хориглохгүй.

Саранцэцэг -

Социализмын үед ер нь үйл ажиллагаа явуулж байсан хийдүүд бий юу?

Авирмэд -

Байлгүй яахав. Социализмын үед үйл ажиллагаа явуулж байсан хийд байхгүй. Тэрийг бүгдийг нь устгачихсан, устгаад татдагийг нь татаад, ардчилсан хувьсгал гарснаас хойш энэ хийд мийд чинь сая л бий болж байгаа юм. Тэрнээс түрүүнд ёстой энэ ном судар мэддэг, жолооч молооч янз бүрийн ажил хийдэг улсууд чинь одоо л лам болчихсон бүх янз янзын ном уншаад л явж байх юм. Тэр үед чинь хав дараатай байсан.

Саранцэцэг -

Ардчилсан хувьсгал явагдсаны дараа нь монголд хувьчлал явагдсан тиймээ, хувьчлалыг та анх яаж сонсов?

Авирмэд -

Хувьчлал их яахав дээ зүгээр нэгдлийн мал хувьд гарч, яахав хүмсүүд малтай нэгдлийн мал гэж бахйгүй өөрөө өөрсдийнхөө малтай л болсон юм нэг онцлог бол. Тэрнээс өөрснөө л малаа маллаад л өөрснөө л бүх юмаа яаж байгаад л тэрэнд хувьчлалын нэгдлийн малын хөлс энэ тэр гэж тийм юм ярихаа байсан.

Саранцэцэг -

Одоо нэгдэлд байсан мал байна, ХАА-н техник хэрэгсэлүүд байна, одоо байшин барилга контор энэ бүхэн ер нь яаж хувьчлагдсан гэж боддог вэ?

Авирмэд -

Энэ бол замбараагүй. Одоо энэ нэгдэлд байсан, одоо энэ нэгдлийн дарга, тэр л аж ахуй хувьдаа л аваад явчихсан шүү, шууд хэлэхэд.

Саранцэцэг -

Зарим улсууд бол хамаагүй ихийг өөрөө авцгаасан? Бүүр ерөөсөө илт?

Авирмэд -

Үгүй ээ ер. Машин, гэр мэр ерөөсөө тэр л энэ хөдөөгийн багууд чинь янзын тохилог болсон, тэрийг чинь бүх хөрөнгийг нь энд авчирч байгаад л бүгдийг нь хуваагаад л хуваагаад л авчихсан. Бидний мэт нь тэр чинь арван мал өгсөн нэртэй байхгүй ш дээ. Өшөө юу ч өгөөгүй ш дээ.

Саранцэцэг -

Тэр нэг цэнхэр, ягаан тасалбар тараасан даа, тэрний ашгийг хүртэв үү та?

Авирмэд -

Алийг нь ч хүртээгүй.

Саранцэцэг -

Танайд уул нь ам бүлийн тоогоор хуваарлисан уу?

Авирмэд -

Хувиарласан байсан. Тэгээд энэ хүүхдүүд байсныг нь ямар компанид гэнэ үү шилжүүлж аваад л явсан тэгээд л юу ч үгүй хаана очсоныг мэдэхгүй сүүлдээ мэдэхээ ч байсан.

Саранцэцэг -

Тэрний хувьцаа ашиг машиг гэж юм олдоогүй юу?

Авирмэд -

Олдоогүй. Огт олдоогүй.

Саранцэцэг -

Тэр одоо жишээлвэл тэр одоо их хэмжээний юм олж авсан хувьчлалаар өөрийн болгож авсан улсуудад юу нөлөөлсөн гэж боддог вэ?

Авирмэд -

Тэр яахав дээ. Өмнө нь нэг хэсэг хөрөнгө авсан улсууд л.

Саранцэцэг -

Тэр албан тушаал нөлөөлөв үү? Эрх, мэдэл нөлөөлөв үү?

Авирмэд -

Албан тушаал, эрх мэдлээрээ л өөрснөө бүх юмаа авчихсан. Танил тал тэр ард түмэн тэр хувьчлалаас нэгдлээс тийм юм авчихлаа гэсэн тийм юм байхгүй одоо энэ байсан нэг байшинд арваад хүн байна. Нэг байшинд арваад хүн хувьчлалтай нэртэй байшин үлдэж л байгаа юм. Энд бол Бор гээд нэг нөхөр бий эдийн засагч. Бүх хөрөнгийг бараг авчихсан дөө. Одоо энд сая Тамгын газрын дарга байж байгаад тэтгэвэртээ гарсан. Тэр бол нэгдлийн хөрөнгийг сайн идсэн. Гэр ч авсан, машин ч авсан юм тэгээд энэ айл болгонд нэгдийн мал байдаг байсан өөрийнх нь өмчид мал байдаг л гэсэн.

Саранцэцэг -

Социализмын үед одоо шинэ техник технологи гэвэл хамгийн сэтгэлд тод үлдсэн санагдаж байгаа юм гэвэл юу байна?

Авирмэд -

Социализмын үед үү?

Саранцэцэг -

Аан. ХАА-н техник хэрэгсэл байдаг юм уу? Аль эсвэл таны ажиллаж байсан шинээр орж ирж байсан, нэвтэрч байсан гэхээр юм санагддаг уу?

Авирмэд -

Социализмын үед чинь шинээр нэг их тийм нээх яагаад байх юм ч ховор доо. Бид нар одоо төлөөлөгч хүнд унаа л их хэрэгтэй байдаг. Унаа чинь олдохгүй ш дээ. Одоо хүртэл унаа олддоггүй. Торгуулын мөнгөөр энэ дарга нарын машиныг унаж хүнээ хөөцөлддөг байсан. Тэгээд торгуулынх нь мөнгөнөөс бензинийг нь өгнө өгөөд л, аваад л тэгээд л бензинийг нь аваад л тэгээд л тэгээд л аль болохгүй газар л явна. Тэгж л унаажиж асуудал хөөцөлддөг байсан.

Саранцэцэг -

Танай энэ Өмнөговьд одоо ямар нэгэн үйлдвэрийн газрууд бий юу?

Авирмэд -

Байхгүй. Одоо энэ суманд эсгий үйлдвэр гээд нэг хэдэн хүн ажилладаг юм. өшөө үйлдвэр байхгүй.

Саранцэцэг -

Социализмын үед ямар хүмсүүд үйлдвэрт ажилд ордог байсан бэ? Социализмын үед үйлдвэрийн газарт ажилладаг улсууд?

Авирмэд -

Аа тэр уурхай, үйлдвэрийн газар ч одоо нийтийн ауй үйлчилгээ гэж байсан юм. Тэнд л бүх юунууд орж ажилладаг байсан. Одоо тэр чинь байхгүй ш дээ. Нийтийн ахуй үйлчилгээ гэж огт байхгүй. Бүгдийг нь хусаад хаячихсан, юу ч байхгүй. Одоо манай энэ хөгшин нийтийн ахуй үйлчилгээнд худалдагч хийж байсан. Тэгээд бараа марааг нь хамт татдаг байсан юм. Тийм.

Саранцэцэг -

Танай энэ Өмнөговь нутаг таны хүүхэд бага байх үеэс яаж өөрчлөгдсөн бэ? Өмнөговийн байгаль орчин аж өөрчлөгдөж байна?

Авирмэд -

Ер нь энэ байгаль орчин миний бодлоор энэ Таван толгой нүүрс энэ нэг л хүний гарт зохицуулж байна, орчихоод байна уугэж бодоод байдаг юм. Бат-эрдэнэ л одоо бүх юмыг энэ Таван-толгой бүх юмыг чинь нааш цааш нь нүүрсийг чинь зөөгөөд л байгаа ш дээ. Бид нарт бол их үнэтэй нүүрс. Гадаадад бол аль муу нь бид нарт өгөөд сайн нь Хятад руу л яваад байна ш дээ. Энэ бол араай хэтэрч л байгаа юм шиг байдаг юм. Тэгээд одоо энэ ардчилсан хүчний ялсан энэ аймгийн дарга чинь ардчилсан хүчний юу тэр тэр л Бат-эрдэнэ- ий командад бүх юмыг тэр Батэрдэнэ тэндээс удирдаж байдаг ийм л байдаг. Тэгээд энэ уул уурхайн юунууд чинь тэгээд дарга нарын л юунд дээгүүр томчуулын юунд орчихоод тэгээд бид нарт наалдаж байгаа юм бага л байна ш дээ.

Саранцэцэг -

Ер нь анх ардчилсан хөдөлгөөн гарчбм айхад нийтлэг хүмсүүд ер нь ардчилалаас юу хүлээж басйан бэ?

Авирмэд -

Уг нь бол ардчилал бүх юманд ялангуяа ард түмнийхээ төлөө, амьдралын төлөө бид нарт их туслах байх гэж бодож байсан. Ардчилал тэгж туслаагүй ээ. Ард түмэн бол ер нь амьдрахад бэрх болж ирсэн шүү ер нь.

Саранцэцэг -

Ер нь тэгээд ардчилсан хөдөлгөөн ард түмний амьдралд яаж нөлөөлсөн гэж боддог вэ?

Авирмэд -

Ард түмний амьдралд нээх зүгээр ер нь малчин хүмүүсийг бол малаар хувийн малтай болж авсан. Заа бусад нь тэгээд бусад одоо ажиллаж байсан улсууд хоосон л үлдэж байгаа юм чинь дээ. За зүгээр жаахан зальтай аргатай нь бол янз янзын хулхи аргаар баяжаад эхэлсээн. Нэг хэсэг нь баяжих, нэг хэсэг нь ядуурах болж ирсэн л дээ ер нь.

Саранцэцэг -

Яг таны өдөр тутмын амьдарад нөлөөлсөн, яг танд наалдсан юм байна уу ардчилсан хөдөлгөөн?

Авирмэд -

Надад наалдсан юм бага.

Саранцэцэг -

Таны одоо ойр төрлимйн хамаатан дундаас хүүхдүүдээс байдаг юм уу тэр жагсаал хөдөлгөөн юманд оролцсон хүн бий юу?

Авирмэд -

Үгүй, байхгүй. Аль нь ч байхгүй.

Саранцэцэг -

Ер нь тэгэхдээ ардчилсан хөдөлгөөн хүйсийн ялгаатай нөлөөлсөн юм ажиглагдсан уу? Эрэгтэйд нэг тийм байлаа, эмэгтэйд нэг ийм өөр байлаа гэж?

Авирмэд -

Аан байгаа юм. Байгаа.

Саранцэцэг -

Аа яг одоо хөдөлгөөнд оролцож байгаа байдлыг харахад эрэгтэй хүмүүс давуу байсан уу? Эмэгтэй хүмүүс давуу байсан уу?

Авирмэд -

Эрэгтэй хүмүүс. Эрэгтэй хүмүүс ялангуяа залуучууд илүү орж байгаа юм тийм тийм. Ер нь тэгээд залуучуудыг харж байхад мэдлэг нимгэнүүд нь ардчилал руу хэлбийгээд байна уу гэж боддог юм.

Саранцэцэг -

Аа бас учир юмыг нь сайн ухаж ойллгож чадахгүй?

Авирмэд -

Аан ухаж ойлгож чадахгүй. Зүгээр л одоо чинь зарим улсууд манай МАХН/Монгол Ардын Хувьсгалт Нам/-н намын дарга байсан өнөөдөр ардчилсан хүчинд хазгар ч гэсэн таягаа тулаад л тууж байна ш дээ. Нам, эвлэл МАХН чи намын гишүүн манлай хэсэгт байж байна гээд надад дарга хийж явсан.тэгсэн өнөөдөр ардчилалд орчихсон хоёр хөл нь хазгар ч гэсэн таягаа тулаад ардчилал руу зүтгээд л явж байна. Янз янз л байна л дөө.

Саранцэцэг -

Социлизмын үед жирийн хүмүүс гадаад оронтой харьцана гэдэг боломж байсан уу?

Авирмэд -

Бага байсан.

Саранцэцэг -

Гадаад орнууд руу явуулдаг, зорчдог?

Авирмэд -

Аа тэр нь хаалттай байсан. Бараг цөөхөн. Тэр нь өнөө паспорт маспорт янз бүрийн юм их хөөцөлдж байж арай чүү явдаг л байсан. Зүгээр албаны журмаар бол гадаад явдаг л байсан л даа. Тэрнээс хувиараа нээх явдагггүй л байсан.

Саранцэцэг -

Гадаад хүмүүстэй харьцаж байгаа байдал монгол хүмүүст ямар вэ?

Авирмэд -

Гадаадтай хүмүүстэй монгол хүн харьцахдаа одоо бол харин харьцаа эрх биш сайжраад байгаа л юм шиг байдаг юм зүгээр. Түрүү үед бол тийм юм бага байсан дөө ер нь.

Саранцэцэг -

Монголд Зөвлөлт Хятадын иргэдээс гадна өөр орны иргэд амьдардаг байсан уу? ирж очдог ч юм уу?

Авирмэд -

Аа ирж очдог байсан. Хятадаас энэ өмнө хятадаас нэг их хүн ирдэггүй байсан шүү. Тийм ирдэггүй. Манайд чинь жаран хоёр, жаран нэгэн онд энд нэг гучин хятад байсан. Тэгж байгаад л барилгын хятад байсан. Тэгээд тэр чинь 62, 63 оноос шууд татаж аваачсан. Ерөөсөө хятад ирдэггүй байсан. Заа одоо бол энэ хятад хятадууд зөндөө орж ирээд, янз янзын юм хийгээд л явж байна даа. Газар ухаад л, лиценз миценз аваад л яваад байх шиг байна.

Саранцэцэг -

Орд, газруудыг эзэмших зөвшөөрлийг бас авдаг болсон уу?

Авирмэд -

Тийм.

Саранцэцэг -

Ер нь одоо социализмын үед гадаад эд барааг худалдаж авъя гэвэл олдох уу?

Авирмэд -

Гадаад эд бараа бол оросын бараа олддог байсан. Хятадаас нээх их бараа ирдэггүй байсан юм чинь. Тэр үед чинь оросын бараанд л дасчихсан улс шүү дээ бид чинь.

Саранцэцэг -

Түрүүн ярьлаа ш дээ нөгөө дарга нарт зориулсан дэлгүүр байдаг байлаа гэж. Тэр дэлгүүрт байгаа бараа жирийн дэлгүүрийн бараанаас хамаагүй өөр үү?

Авирмэд -

Хамаагүй өөр. Тийм. Хангамж нь тусгай юмаар авдаг байхгүй юу худалдааны шугамаар тусгай авдаг байсан.

Саранцэцэг -

Тэгэхээр тэр дэлгүүрт жирийн иргэд орохгүй юу?

Авирмэд -

Орохгүй ээ. Пропусктай орно./ нэвтрэх бичиг/ тийм. Дарга нарын гэр бүл дарга нар тусгай пропусктай хүн орно.

Саранцэцэг -

Монголд одоо энэ ТББ их олон болсон. Та энэ ТББ-тэй харьцаж байсан туршлага бий юу? ТББ-дыг та монголд хэр их ач холбогдолтой гэж та боддог вэ?

Авирмэд -

ТББ одоо энэ л ахмадын холбоо, ахмадууд эмэгтэйчүүд, үйлдвэрчний эвлэл эд нар чинь их ашигтай байгаа юм ш дээ. Хүндээ тулж ажиллаж энийг чинь харж хандах одоо ерөөсөө энэ одоо энэ сумын удирдлага энэ тэр чинь бараг харахгүй ш дээ би энд 8 жил ажилласан, чи нэг тийм юм амжуулчихлаа гэж хэлэхгүй, би ч өөрөө харин хөөцөлдөж их юм хийсэн. Өнөөдөр ажил хийж явсан нь буруудаад намайг саяхан халана лээ, засаг дарга нь өөрснөө сууж байгаад. Та настай болжээ, одоо ажлаас шууд халаад л яаж байналээ. Энд би өргөө өргөө босгосон хүн, ахмадын өргөөг. Чийрэгжилтийн тасаг, өнөө настангуудын хөл гарны дасгал, аймгийн даргад асуудалд тавьж байгаад гаргуулчихсан. Батэрдэнэ ИХ-н гишүүн Батэрдэнэ надад караоке, телевизор өгсөн. Тэрийгээ энэ 4 багт 4 багт энэ эсгий үйлдвэрт өдөрлөг хийхэд хамт эсгий авч тавьсан. Одоо энэ өргөө бол миний гэр байгаа юм. Одоо би өгөхгүй. Тэр бол Пэлжээ гээд манай нэг эцгийн хамаатан байсан. Тэр анх босгоод л шавыг нь тавиад л итэгээд тэр өвгөн нас барчихсан. Одоо тэгээд гэр нь үлдсэн юм би тэригй нь өргөө болгоод дэмжиж тохижуулсан. Одоо энэ засаг дарга нь одоо надыг ажил хийхгүй байна, одоо боллоо гээд шууд хөөж би өргөөг нь өгөхгүй нэлээн үзэлцэнэ гэж бодож байгаа. Эд нар бол нарийндаа тэр чийрэгжилтийн тасгийг, телевизыг нь өөрснөө авч бизнес хийх гээд л байгаа юм, гол нь тэндээ байгаа юм. Тамгийн газар бүрэлдэхүүнд бүртгэж авна гэж байгаа юм. Би өгөхгүй, бүртгүүлэхгүй.

Саранцэцэг -

Та ахмадын хорооны даргаар хэдэн жил ажилласан юм?

Авирмэд -

8 жил.

Саранцэцэг -

Одоо танай энэ Ханхонгор суманд хичнээн ахмад байх уу?

Авирмэд -

Энд 270 ахмад байдаг юм. Тийм. 300 гаруй байсан, таалал төгсөөд зарим нь шилжээд хорогдсоор байгаад 270-аад ахмадууд байна.

Саранцэцэг -

Танай энэ ахмадын хороо чинь аймгийн ахмадын хороотой холбоотой ажилладаг юм уу?

Авирмэд -

Холбоотой ажиллана. Тэрүүний удирдлаганд ажиллана. Тийм. Тэндээс шууд удирдана. Тэгэхдээ бид нар ажлаа бол өөрснөө төлөвлөөд л явна л даа. ерөнхий тэндээс бол ахмадын хороо бол тийм тийм ажил хий гэсэн чиг өгнө тэрийг нь үндэслээд бид ажлаа явуулдаг юм.

Саранцэцэг -

Одоо жишээлвэл санхүүжилт нь хаанаас орж ирэх үү ахмадын хорооны?

Авирмэд -

Санхүүжилт гэж байхгүй ш дээ. Байхгүй.

Саранцэцэг -

Хөрөнгө мөнгө нь?

Авирмэд -

Хөрөнгө мөнгө нь ахмадуудаасаа хандив. Эхлээд 5000 авч байгаа юм. Дараа нь 10000 болсон. Зарим нь өгнө, зарим нь өгөхгүй.

Саранцэцэг -

Сардаа юу?

Авирмэд -

Жилдээ 10000 цаас. Тэрийг чинь өгөхгүй ш дээ. Идэж уучихаад л тэгээд яваад өгнө.

Саранцэцэг -

Тэгэхээр санхүүжилтийн асуудал бол хүндрэлтэй юм байна?

Авирмэд -

Хүндрэлтэй. Сум бол иргэдийн зөвлөлийн хуралд хэл ам хийж байж 300000 цаас тусгадаг юм. Тэр нь юу ч болохгүй л дээ. Тэгс гэж ингэс гэж байгаад л байчихна.

Саранцэцэг -

Та одоо өөрийнхөө хамгийн их ажилласан цагдагийн байгууллага, тэр хамт олныхоо тухай ярьж өгөхгүй юу надад? Одоо ажлын онцлог байдал?

Авирмэд -

Аа манай цагдаагийн байгууллага, цагдаа цагдаа ч одоо хүний төлөө л ажилладаг улсууд шүү дээ. Хэн хохирч байна? Хэн хүнийг хожиж байна. Одоо хохирч байгаа хүний л төлөө л жинхэнэ ялангуяа хулгай зэлгийд юмаа алдчихсан дээрэмдүүлж байгаа, тэгээд л зодуулж байгаа өшөө одоо ер нь ялангуяа тийм бага насны хүүхдүүдийг хүчирхийлж байгаа тийм тийм юмыг л их ялангуяа хүүхдийн алба бол ер нь дагавар хүүхэд, дагавар охин, дагавар хүүхдийн амьдарал хүнд байгаа ш дээ. Одоо энд чинь манай янз янзын юм гарна ш дээ. Төрсөн эцэг нь охинтойгоо суучихсан тийм хэргэг гарна, завхарсан завхарсан тийм юм их гарна. Хойд эцэг нь охинтой суучихсан, эхтэй нь суучихсан, охинтой нь байж байдаг тийм хэргүүд зөндөө. Дээд тал нь 12 жил, 15 жил авсан. Энэ суманд бол хулгайн хэрэг ялангуяа бодын хулгай маш их. Энэ суманд бол нэг айлын 13 ат нэг шөнө хөөгөөд явчихсан байсан. Хөөцөлдөж байгаад ойн дээр нь Номгон сумаас хоёр хүн бариад авсан, мөн л байналээ.нэг гэр бүлийн 7 хүн нийлж 28 тэмээ, 2 адуу, 2 хоньтой бүлэглэж хулгайлж байсан хэрэгт татсан. Тэгээд өөрийг нь ач зээ нараа 4 ачаа мөн хэрэгт татсан. Тэр 15 жил чанга авсан.

Саранцэцэг -

Одоо жишээлвэл энэ Ханхонгор сумын цагдаагийн байгууллага гэхэд хичнээн хүн ажиллах уу цагдаагийн байгууллагад нь?

Авирмэд -

Энд үү? Төлөөлөгч, цагдаа хоёрхон л хүн байдаг юм.

Саранцэцэг -

Унаа юм байх уу?

Авирмэд -

Унаа юм байхгүй. Нэг мотоцикл л байдаг байсан юм. Одоо эд нар бол бид анрын үе шиг юм хөөцөлдөхгүй. Хэрэг гарлаа. Нэг хөөцөлдсөн болж байгаад л хаячихна. Олдохгүй байнаа, чиглэл алга. Цааш нь тэр юмаа алдсан хүний эзнийг олоод, тэр хохирсон хүний хохирлыг гаргуулах юм байхгүй. Дандаа хахуулиар явчихаж байна.

Саранцэцэг -

Цагдаагийн.., одоо жишээлбэл цол ахидаг ш дээ. Цол ахидаг журам нь ямар байдаг юм бэ?

Авирмэд -

Ажил, хэрэг илрүүлэлт л байгаа ш дээ. Төлөөлөгч хүн бол зөвхөн хэргийг нь шийдвэрлүүлнэ. Аа цагдаа бол хэв журмаа хариуцна 2 заагтай. Төлөөлөгч нь тусгай албаны хүн тийм учраас нэг хэрэг гарлаа тэрнийг ер нь яаж илрүүлэх үү цагдаатай ерөнхий байгууллагаас яг цагдаадаа юмаа ярихгүй ш дээ. 2 заагтай. Цагдаа бол зөвхөн хэв журмын асуудлаа л яахаас төлөөлөгчийн асуудалд хавьтахгүй. Одоо бол..,

Саранцэцэг -

Тэгэхээр хэрэг илрүүлэлтийн байдлаас цол ахидаг юм байна?

Авирмэд -

Тэгнэ. Хэрэг илрүүлэлт, ажил хоёроор тэр л урьдчилан сэргийлэлт, урьдчилан сэргийлэх ажил гэж одоо хэлэх, зөвлөх тэр ажлыг сайн зохион байгуулах, дор дор нь арга хэмжээ аваад л байвал тэгээд л

Саранцэцэг -

Урьдчилан сэргийлэх арга хэмжээ гэдэгт нь юу ордог юм?

Авирмэд -

Одоо ийм улсууд л хэрэг гарч байна, ийм юмнаас урьдчилан сэргийлж, ийм юмнаас анхаарая архи дарс уухад ийм ийм хор холбогдолтой, энийг хууль зүйг нь хэлж ярьж ийм юманд орвр ийм шийтгэл авна шүү гэж хэлдэг тийм юм хийхгүй байна ш дээ. Тэрийг чинь хийгээд байвал заавал хэрэг гарч байх зүйл биш шүү дэээ тэр чинь. Хэрэг бол. Нэг хэрэг хийх гэж байсан хүн аа нөгөө төлөөлөгч ингэж хэлж байсан шүү би энийг чинь хийж болохгүй юм байна шүү гээд буццад явчихыг хэн байя гэхэв болно ш дээ. Урьдчилан сэргийлэх арга огт хийгдэхээ байсан.

Саранцэцэг -

Ер нь болвол хууль хүн бүрт жигд үйлчилдэг байсан гэж та хэлэх үү социализмын үед?

Авирмэд -

Жигд үйлчилдэг байсан. Тэгэхэд бол одоо хууль гэж байдаггүй, дандаа зарлиг зарлигийг яинь яс баридаг байхгүй юу. Одоо бол хууль замараагүй болсон байна. Жигд үйлчлэхээ байсан. Ер нь тэгээд хэрэг хийсэн бол мөнгөтэй хүн бол тэгээд л гараад явчихаж байна ш дээ. Хүн алсан ч, хулгай хийсэн ч, арын хаалга сайтай бол тэгс гээд л би чинь арван гурван атын хэргийг илрүүлэхэд Номгон сумын нэгдлийн дарга наад хэргийг чинь үйлдсэн хүнийг цаана нь хамгаалдаг хүн бий шүү гэж байсан. Би ч тэр хүнийг нь мэдсэн л лээ. Би тэр хүнийг нь мэдчихээр дараа нь дугарахгүй болсон байсан, надтай дугарахгүй болчихсон. Тэгээд яахав чамайг хамгаална,хамгаалж байгаарай гэж хэлж байсан. Тэгээд дургүй нь хүрсэн байна. Тэр нь илэрсэн. Шүүх дээр очоод 13 ат хулгайлсан хүнийг 3 жил 6 сарын ял аваад явуулчихаж байгаа юм ш дээ.

Саранцэцэг -

Ер нь хуулиараа бол?

Авирмэд -

Ер нь хуулиараа бол арван дор хаяж 8 жил авах ёстой. Тийм л байгаа юм ш дээ.

Саранцэцэг -

Танд одоо өөрт чинь хамгийн дурсгалтай гэдэг зүйл байдаг уу? Энэ л одоо миний хамгийн дурстгалтай гэж бодогддог тийм зүйл?

Авирмэд -

За даа хамгийн дурсгалтай зүйл гэдэг чинь одоо яахав дээ Дорнод Хэнтий аймагт би нэг хүүхдийн төлөөлөгчдийн бүсийн зөвөлгөөнд орсон нэг альбом байдаг юм. Тэрэнд зөвөлгөөний бүх зурагнууд байдаг юм. Амарболд сайд эд нар бүгд байж байдаг юм. Тэгээд би тэрийгээ дурсаж явдаг юм.

Саранцэцэг -

Ер нь бол та Оросод курс хийж байсан, ер нь энэ хотуудыг харьцуулж байхад манай улсын хот чинь юугаараа онцлогтой юм, юугаараа өөр юм бусад суурьшмал газруудын хотуудаас, юугаараа өөр байна гэж боддог вэ?

Авирмэд -

Манай оросынх бол засмал нь гэхэд хачин өргөн. 8 эгнээ зэрэгцээ явна. Тэгэхэд чинь манайх чинь одоо 3 явдаг юм уу4 явдаг юм уу ийм хавчиг тэгээд барилга марилга нь ч харин одоо овоо барилгатай болж. Намайг явж байхад Монголд ороод ирж байхад хэдхээн нэг багийн төв шиг бараг тиймэрхүү байсан. Орос чинь зах нь харагдахгүй юм тийм. Тэгэхдээ орос бол ямар ч хүнтэй харьцана, хүмсүүд нь харьцаа сайн. Тийм гадаад, дотоод гэхгүй хэнийг хэн нь ч монголд харьцаа бас онцгүй шүү.

Саранцэцэг -

Ер нь одоо танд хотын амьдралаас ерөөсөө таалагддаггүй зүйл гэвэл юу байнаа? Таалагддаг зүйл гэвэл юу байна?

Авирмэд -

Хотын амьдрал бол ер нь хотын амьдрал ч яахав дээ ер нь хотод ч би нээх сонирхдоггүй юм даа. би ч одоо очоод уйдчихдаг хүн л дээ. Тийм.

Саранцэцэг -

Таны хүүхдүүдээс хотод амьдардаг хүүхэд байна уу?

Авирмэд -

Байна. Би хотод 4 хүн бий.

Саранцэцэг -

4 хүүхэд үү? Та хамгийн сүүлд хэзээ хот орсон?

Авирмэд -

Би энэ жил ороогүй. өө биш энэ хавар орсон 3 сард орсон. Хот ороод Хужиртын амралтанд байж байгаад, хөл өвдөөд хөлдөө шавар тавьж байгаад ирсэн. Тэгэхэд л орсон. Манай дээрээсээ хоёр дах хүү Бадамсүрэнгийн бие төлөөлөгч Банзар гэж хүн байдаг юм. Засгийн газрын ордонд суудаг юм. Тэгээд аа нэг хүү хотод байдаг юм. Нэг хүү нь цагдаагийн академид сурдаг, одоо эчнээгээр суралцаж байгаад энэ төмөр замд цагдаа хийдэг юм. Нэг хүү нь барилгад байдаг юм. Аа бас нэг нь яахав дээ нэг хувийн юу хөөцөлдөөд яваад байдаг, нэг хүү нь Оюу толгойн автын инженер хийдэг, хоёр охин, гурван охин нь аймаг дээр байдаг. Нэг нь цэргийн ангид тогооч, нэг нь холбооны ангид морзчин, нэг нь хувиараа амьдардаг.

Саранцэцэг -

Хөгшин та хоёр энд ээ?

Авирмэд -

Би хоёр эндээ нэг ачтай байдаг юм. Тэр нь одоо энэ сургалтын төвд жолооны ангид байдаг юм. Тийм одоо том болж л байна. Жаахан хэнз талдаа болоод.

Саранцэцэг -

Одоо би таниас сүүлийнхээ асуултыг асуух гэж байна. Монголд ер нь нас барсан хүмүүсээ оршуулдаг арга барил яаж өөрчлөгдөж байна вэ? Дээр үед яаж оршуулдаг байсан юм? Оршуулгын зан үйлийн тухай ярьж өгөхгүй үү?

Авирмэд -

Дээр үед чинь нас барсан хүмүүсээ ил оршуулдаг байсан манай энд бол.аа сүүлийн үед бол далд хийдэг болсон юм.

Саранцэцэг -

Тэгэхээр танай энэ Өмнөговийг харахад том том уул харагдахгүй юм байна ш дээ. Тэгэхээр зүгээр хаана тавина гэсэн үг үү? Зүгээр тал дээр аваачаад тавьчих юм уу?

Авирмэд -

Зүгээр тал дээр. Аймгийн чинь зүүн урд талд оршуулгын газар байдаг вмаа. Энэ сумынх бол энэ баруунтаа толгод завсар байдаг юм тийм. Одоо дандаа газар ухаж оршуулж байгаа. Дээр үед чинь ил тавьчихдаг байсан.

Саранцэцэг -

Аа тэгэхлээр одоо авсалж оршуулж байгаа?

Авирмэд -

Авсалж, хайрцаглаж оршуулж байгаа. Дээр үед чинь цементээр хөшөө мөшөө босгодог байсан, одоо бол тийм юм байхгүй.

Саранцэцэг -

Одоо бол яах уу?

Авирмэд -

Зүгээр ерөнхий хашлага хийгээд элсээр ингээд овоолоод зүгээр дээд талд нь зүгээр нэг жаахан хөшөө хийгээд яачихдаг болсон. Элс бол цаашаагаа оготно, зурам ухсан ч гэсэн элс нь чигжээд сэндийрээд байдагггүй тийм ашигтай тэгээд элс бол ус барагтаа нэвтрэхгүй ш дээ, шингээнэ. Нэвтрээд цаашаа нээх юм болохгүй ш дээ. Тийм.

Саранцэцэг -

Одоо бол нийтийн оршуулгын газар танай суман дээр бол нэг үү? Аймгийн төв дээрээ тэгээд нэ хоёр байдаг юм уу?

Авирмэд -

Суман дээр оршуулгын газар 2, 3 ч байдаг юм. Янз янз л даа. аймгий төв дээр чинь бас 3 газар байдаг байх. Нэг нь энэ зүүн талдаа, нэг нь тэр уул өөд оршуулдаг юм, зарим нь энэ наад тал руу оршуулдаг л юм. Манайхан чинь янз янз зарим нь энэ уул өөд оршуулна энүүхэн голдуухан энэ тушаа л оршуулаад байдаг юм.

Саранцэцэг -

Аа сүлд нэг чандарладаг гээд яриад байгаа?

Авирмэд -

Аа манай энд чандарладаг газар байхгүй.

Саранцэцэг -

Аа хотод бол хоёр ч газар байдаг гэсэн. Та тэр талаар сонссон уу?

Авирмэд -

Сонссон. Чухам яадгийг нь сайн мэдээгүй. Чандарлаад чухам яадгийг нь сайн мэдэхгүй. Чандарлаад үнсийг нь хайрцаглаж өгдөг гэж л дуулсан.

Саранцэцэг -

Би тэр талар бас одоо энэ хүмсүүдээр яриулж байхад сонсож байна л даа. тийм байдаг юм байна гэж. Одоо хойч үеийн хүүхдүүд залуучуудад хэлж үлдээмээр, ер нь санаж явбал илүүдэхээргүй ..,?

Авирмэд -

Монгол зан заншилаа л хэвшүүлж баймаар байна. Ерөөсөө мэндлэхээс эхлүүлээд монголын одоо чинь юу байна гэж асууж байна ш дээ. Юу байна гэдэг чинь утга нь хулгай хийх юм юу байна гэсэн утгатай. Амархан сайн байна уу? Сайхан намаржиж байна уу? Онд тавтай орж байна уу? Гэсэн монгол хэллэг хэрэгтэй байна. Одоо одоо ямар ч дарга байсан, ямар ч хүн байсан ..Юу байна?гээд л өнгөрч байна ш дээ. Тэр чинь нэг ёсондоо хулгай хийх юм юу байна, ...юм байхгүй ээ гэсэн тийм л үг. Энэ мэндчилгээнээс эхлүүлээд монгол хүн жинхэнэ зан заншлыг энэ залуучуудад ялангуяа их мэдүүлэх, хүнтэй харвцах, хүнтэй яаж яах уу, дээр үед чинь ахмад хүнийг хүндлэх асуудал ер нь хаягдсан байна ш дээ. Дайрчих нь холгүй. Цохиод авах нь холгүй. Ахмад хүнийг үн хэлэхэд зарим хүүхдүүд ...хуц... гэх нь холгүй л байх юм байна ш дээ. Тэгээд ер нь энэ боловсролтой энэ сургуульд төгсөөд байгаа улсууд чинь толгойдоо ер нь бага л юм тусгаж аваад байх шиг нэг дипломтой, осолтгүй дипломтой тэр нь толгойд байгаа юм тун ховор. Ийм л байх юм. Сургалт нь ч тийм байдаг юм уу тэгээд ер нь гол нь архи, пиво уусан л цэнгээн хөөсөн л залуучууд, эрэгтэй эмэгтэйгүй, ялангуяа эмэгтэйчүүд илүү архи, пивонд дуртай байгаа юм ш дээ. Энэ яахааараа тийм байдаг юм. Миний хамгийн дургүй ажил чинь тэр байхгүй юу.

Саранцэцэг -

Аан. Таны одоо ганц жигшдэг юм чинь архи уу?

Авирмэд -

Би чинь архи уухгүй, тамхи татахгүй, чихэр иддэггүй хүн. Миний хамгийн их иддэг юм мороженое /зайрмаг/

Саранцэцэг -

Таны дуртай юм уу?

Авирмэд -

Тийм. Яблоко ч /алим/ идэхгүй.

Саранцэцэг -

Архины хэрэглээ бол багасахгүй мх л байна л даа.

Авирмэд -

Юм л бол төрсөн өдөр. Төрсөн өдөр болсон, ямарваа нэг ой болсон хэзээний л архи уух л, учрах л тийм л юм болчихсон байна ш дээ.

Саранцэцэг -

За таныг сайхан сонирхолтой сайхан ярилцлага өгсөнд баярлалаа. Таньд эрүүл энхийг хүсье.

Авирмэд -

Заа их баярлалаа. Замбараагүй юм их л ярих шиг боллоо. Буруу ч юм уу зөв ч юм уу мэдэхгүй ээ мэдэхгүй.

Саранцэцэг -

Заа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.