Mainbayar
![](../assets/images/interviewees/990333.jpg)
Basic information
Interviewee ID: 990333
Name: Mainbayar
Parent's name: Adamsed
Ovog: Nanzad
Sex: f
Year of Birth: 1949
Ethnicity: Halh
Additional Information
Education: tusgai dund
Notes on education:
Work: retired, elementary school teacher
Belief: Buddhist
Born in: Hanhongor sum, Ömnögovi aimag
Lives in: Dalangadzad sum (or part of UB), Ömnögovi aimag
Mother's profession: official (negdel head)
Father's profession: worker (electrician)
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
education / cultural production
cultural campaigns
privatization
foreign relations
NGOs
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
childhood - student life
student discipline
secondary school
Young Pioneer organization
Youth League
cultural campaigns
foreign relations
personal life
father - mother
collectivization
work - labor
seheeten
intellectuals
democracy
privatization
funeral rituals
belief
environment
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Саранцэцэг -
Заа сайн байна уу?
Майнбаяр -
Сайн. Сайн байна уу? Заа би Өмнөд цэнхэр говийн Өмнөговь аймгийн үндсэн иргэн. Намайг Адамцэдэнгийн Майнбаяр гэдэг. Яагаад Майнбаяр гэхээр би 1949 оны 5 сарын 1-нд төрсөн юмаа. Тэгээд одоо олон улсын өнөө хөдөлмөрчдийн эвслийн нэгдлийн баярын өдөр төрсөн учраас Майнбаяр гэдэг нэр өгсөн юм байналээ л дээ. Тийм.
Саранцэцэг -
Тийм учиртай байх нээ?
Майнбаяр -
Тийм учиртай юм. Тэгээд би болвол одоо 62-той. Тэтгэвэртээ байж байгаа. Аа би УБ хотын багшийн сургуулийг төгссөн, бага ангийн баггш мэргэжлээр. Заа тэгээд өөрийнхөө мэргэжлийн ажлыг бол 26 жил хийсэн. Мөн энэ Өмнөговь аймгийн 1 дүгээр арван жилийн сургуульд багш байсан ер нь 38 жил багшилсан. Одоо тэтгэвэртээ гарсан. Аа энэ 38 жилдээ бол 26 жил нь бага ангийн багшийг хийсэн. Тийм. Зургаан удаа одоо анги төгсгөсөн байгаа юм. Аа 10 жил пионерийн ахлах удирдагч хийсэн. Тийм. Тэгээд пионерийн ахлах удирдагч хийж байх үед болвол одоо манай улсын их хурлын гишүүн Батэрдэнэ, аан бүлгийн дарга байлаа. Намайг пионерийн ахлах удирдагч хийж байхад улсын их хурлын гишүүн Баярсайхан бүлгэмийн зөвлөлийн дарга байлаа. Тийм.
Саранцэцэг -
Өөн тийм үү? Эд нар чинь юу билээ Өмнөговийн улсууд уу?
Майнбаяр -
Өмнөговь. Бүгд Өмнөговийнх. Тийм. Өмнөговийн нэгдүгээр арван жилийн сургуулийн онц сурлагатангууд байлаа шүү дээ. Тийм. За тэгээд миний ер нь амьдралдаа одоо нэлээн сайн сайхан төгссөн юм юу гэхлээр зэрэг бага ангийн багш хүн бол яахав дээ хүүхдийг болвол одоо иж бүрэн тэгш бүгдийг нь одоо сургах, уншуулах цагт хугацаанд нь уншиж, бичүүлж сургах ийм л зорилготой байдаг л даа. Тэгээд л эхийх нь оронд эх, эцгийнх нь оронд эцэг болж хүүхдүүдийг одоо амьдралын их сургуульд нь л одоо гарыг нь ганзганд хөлийг нь дөрөөнд хүргэхэд л анхлах одоо сурах дадлыг эзэмшүүлдэг л мэргэжил л дээ бага ангийн багш болвол. Аа би болвол бага ангийн багш байж байсан манай сургуулийн захиргаа шийдсэн юм байналээ л дээ. Пионерийн ахлах удирдагчаар тавьчихсан. Энэ пионерийн ахлах удирдагч гэдэг ажил бол хүүхэдтэй л ажилдаг. Хүүхэдтэй ажиллахдаа тэр хүүхдүүдийн бүр соруудтай нь, дандаа онц сурлагатангуудтай нь дандаа одоо тэргүүний авьяастай, спорт энэ талаар одоо хөгжсөн ийм л тэргүүний хүүхдүүдийг барьж, удирдаж, зохион байгуулж ажилдаг хүн байсан л даа. Энэ маань одоо хүнд байгаа асар их амьдралын их туршлага, хүүхэдтэй ажиллах эв дүй, хамт олныг удирдах энэ тэр нэлээн юм сурсан байхгүй юу энэнээс. Ер нь миний амьдралын хамгийн сайн сайхан юм бол эндээс л эхэлсэн. Тэгээд пионерийн ахлах удирдагч болчихоод юу хийхээ ч мэдэхгүй байсан л даа. Тэгээд л сүүлдээ манай нэгдүгээр манай энэ Өмнөговь аймгийн нэгдүгээр арван жилийн сургуулийн нэгдүгээр бүлгэмийн пионерийн ахлах удирдагчаар би ажиллаж байсан. Тэгэхэд болвол манай хүмүүжлийн эрхлэгч Шоовдор гэдэг багш байлаа. Тэр их туршлагатай, их мундаг хүн байлаа. Манай эвлэлийн хорооны дарга Баточир байна ш дээ одоо энэ УБ хотын өнөө Цогзолмаа гуайн юу чинь юу билээ эмэгтэйчүүдийн нэг байгууллага байдаг ш дээ. Тэрэнд нэг хэсэгт ажилладаг юм байналээ л дээ Баточир гээд. Тэр эвлэлийн хорооны дарга нь байсан юм. Тэгээд би пионерийн ахлах удирдагч нь тэгээд их мундаг мундаг улсуудтай ажиллаж байсан одоо бодоход бол. Тэр үед бол залуу ч байсан юм байна, тэгээд л ерөөсөө ажил гэдэг чинь хоёр гурван давхар байдаг байлаа. Одоо яг социализмын үед бол одоо тэндээс ийм төлөөлөгч ирнэ. Аа одоо улсын их хурлын юу гишүүн одоо өнөө манай төрийг удирдаж ирсэн Батмөнх гуай байна ш дээ. Тэр чинь одоо ирж манай бүлгэмийн хүндэт пионер болж байсан юм. Тэгээд л нам засгийн төлөөлөгчид том дарга нар ирэхээс гадна гадаадын зочид төлөөлөгч нар ирнэ. Тэгээд л тэд нарыг ирэхэд чинь шугам жагсаал хийнэ, өмнө нь одоо бэлдэнэ. Дан 5 дугаар анги юм уу, дан 7 дугаар анги юм уу, эсвэл дан 6 дугаар ангийн ингээд 5 бүлгийн хүүхдийг удирдана гэдэг чинь хэцүү ш дээ. Тэгээд тухайн үед чинь одоо багш нар чинь зарим идэвхтэйхэн багш нь тэр 5 бүлгийн чинь нэг багш нь л идэвхтэй бол тэр нь л зогсож байна уу гэхээс бүгдээрээ тавуулаа хүүхдээ хүүе хаая гээд зогсохгүй ш дээ. Тэгэхээр чинь 5 бүлгийн хүүхдийг удирдана аа. 5 бүлгийн хүүхдийг одоо удирдахын тулд хүүхэд болгон одоо цаашаа наашаа хараад шуугиж байхад тэд нарыг одоо яаж нэг хүн шиг болгох вэ гэдэг чинь маш их хүний ухаалаг эв дүй хэрэгтэй болж байгаа байхгүй юу махан хоолойгоороо хашгираад байх юм бол дороо хоолой сөөчихнө тиймээ тийм учраас би хамгийн сүрхий хүүхдүүдтэй ажиллахад бэрхшээлтэй юм эндээс эхэлж байсан миний хувьд болвол. Тэгээд л Какасын төлөөлөгчид, оросын одоо зарим хүмүүс тэгээд л ер нь газар газрын улс ер нь ирдэг байсан хүндэт пионерт элсээд л, тэгээд л тэрийг чинь шугам жагсаал хийгээд л хүндэт пионерт элсүүлнэ. Тэгээд л пионерийн танхимд орж ирнэ. Пионерийн танхимд орж ирээд л сууна өнөө хүүхэд нь дарга нартай уулзана тэд нараас санал сэтгэгдэлийг нь авна. Тэгээд л манай бүлгэмийн одоо танилцуулга манилцуулга сургуулийн танилцуулга энэ тэрийг үзнэ. Тэгээд нэг хүндэт дэвтэрт сэтгэгдэлээ бичдэг. Тэгээд тэд нарыг одоо ингээд сайхан пионерийн жагсаалаар бас цэцэг мэцэг өгнө тэр үед чинь. Тийм байлаа шүү дээ. Тэгээд бас нэг сайхан юм нь юу гэхлээр зэрэг тэр манай хүмүүжлийн эрхлэгч зохион байгуулсан юмаа тэр чинь УБ хотын 30 дугаар дунд сургуулийн одоо тэргүүний улсын тэргүүний пионерийн ахлах удирдагч Мандах гэж байгаа ш дээ. Одоо бараг тэтгэвэртээ гарчихсан байгаа. Тэр Мандахтай ингээд 30 дугаар сургуультай харилцаа холбоотой ажилласан байхгүй юу. Хүүхдийн байгууллагын ажлын туршлагаа ирж Мандахыг энд уриад тэгээд яриад би 30 дугаар сургууль дээр очиж туршлагыг нь судлаад тэгээд тэр бол одоо хүүхдүүдтэй ажиллах жинхэнэ одоо хүүхдийн комиссоор зохион байгуулагч ямар байх уу гэдгийг нэлээн ойлгосон байгаа байхгүй юу. Тэгээд бас олон улсын найрамдал зусланд бол хоёр гурван удаа очсон доо. Тэгээд тэнд очоод асар их юм сурсөөн. Тэнд чинь орос монгол багш нараас их юм сурсан. Бид нар өөрснөө улаан бүч зүүчихээд л яг хүүхэд шиг яг бүрээн дуугаар л бүх ажлыг зохион байгуулдаг ийм байлаа л даа. Тэгэхэд манай Өмнөговь 5 аймгийн пионерийн ахлах удирдагч төлөөлөгч нэг очсон юмаа. Найрамдал зуслан дээр. Тэгээд бид нарыг шууд ерөөсөө тавтай морил баатарчууд сүхбаатар хоёроор л том аялал хийдэг байлаа л даа. Хүүхдийн ерөөсөө тэр пионерийн ажил чинь маш гоё гоё ажлууд байсан ш дээ. Одоо бол тэрийг хиймээр байгаа юм. Одоо бол хүүхдүүдийг ингээд жагсаахад бол ингээд л ойжчихно одоо бие бялдар нь тийм муу болчихсон байгаа байхгүй юу. Тэр үед чинь бол ингээд хэдэн цаг зогсоогоод л ёстой дуу дуулуулаад л, илэрхийлэл уншуулаад л ингээд л байдаг байсан. Тийм. Тэгээд энэ болвол бас тэр цэрэгжилт нэг ёсны хүүхдүүдийг одоо бас бие бялдрын хүмүүжил, яруу сайхны ийм хүмүүжил их олгодог байсан байна л даа пионерийн ажил гэдэг чинь хөөе. Тэгээд одоо яагаад байчихсан юм би одоо ойлгодоггүй л юм. Тэгээд миний ерөөсөө залуу нас бол ерөөсөө л бөмбөрийн дуу, бүрээн дуунаар л өнгөрсөн юм л даа. Яг ид залуу үедээ би 10 арван жил пионерийн ахлах удирдагч хийсэн.
Саранцэцэг -
Тэр чинь ерөөсөө бүрээ үлээгээд л зүгээр бөмбөр дараад л явчихдаг ш дээ?
Майнбаяр -
Тийм.тийм. тийм. Тийм. Хоёр гурав хоногийн өмнө манай энэ түцэнд нэг залуу ирлээ л дээ. Би танихгүй байна. Та юу пионерийн ахлах удирдагч байсан ш дээ. Та улаан бүч зүүчихээд л нээх гоё эмэгтэй байсан ш дээ. Нээх би бүүр ёстой яг тэгэхэд жаахан хүүхэд байсан хэрнээ л та нэг ингээд шөнө зүүдлээд л нээх гоё байсан ш дээ гээд байгаа юм. Тэгээд одоо тэр томоо залуу байгаа байхгүй юу тэр. Би бол танихгүй байгаа байхгүй юу. Тэгдэг байхгүй юу. Тэгэхээр тэр хүүхэдтэй ажиллаж байгаа хүн гэдэг бол хүүхдийн тэр зүрх сэтгэлд ямар их хоногшдог гэдэг нь одоо бас харагдаж л байгаа байхгүй юу. Тэгээд тэр үед бол би бас социализмын үе байсан болоод ч тэр юм уу ерөөсөө аймар шударга, их зарчимч ийм байсан л даа. Тэгээд бас тэр хүүхдийн байгууллагын туршлага муршлагаас их сурч мэдсэн учраас бас хүүхдүүдийн сэтгэл санаанд нь нийцэж байсан байх гэж би бодож байгаа юм л даа.жишээлэхийн бол одоо бүлэг дундын ажил гээд л хийнэ бүлэг дундын ажил, өдөрлөг, өглөөлөг гээд л одоо энэ ажлуудын чинь албан газар хийдэг байлаа. Тэгээд л би тэр үед пянз тоглуулагчаа тэвэрчихээд л тэгээд 5 бүлгийн хүүхэд араас ингээд л тоос шороо мандуулаад л хүрээд ирнэ ш дээ. Тэгээд тэр албан газраа улаан буланд хийнэ тэр сургууль дээрээ хийхгүй тэнд чинь бөөн ажил давхцана гээд тэгээд албан газар болоод л пянз тоглуулагч барьчихаад л ингээд явдаг. Тэгээд хүүхдүүд аймар дуртай тэрэнд. Тэгээд бүжгэнд их дуртай. Пионерийн зусланд бас хүүхдүүдийг их авч явж байсан. Тийм.
Саранцэцэг -
Таны амьдралд ер нь ямар нэгэн гүнээр нөлөөлсөн үйл явдал байдаг уу?
Майнбаяр -
За ерөөсөө гүнээр нөлөөлсөн үйл явдал байлгүй яахав. Би одоо энэ хүүхдийн байгууллагад ажиллаж байх үедээ 1985 онд хүүхдийн дэд чуулганд төлөөлөгчөөр оролцсон. Хүүхэд нь дарга нартайгаа бас тэр төлөөлөгчөөр оролцоод энэ юунд Найрамдал зуслан дээр бас л одоо очиж 7 хоног очиж үзүүлэх сургууль энэ тэрд оролцож байсан. Саяхан одоо тэтгэвэрт бараг гарчихсан үедээ хүртэл одоо зүгээр бага ангид багшилж байх үед л бас хүүхдийн байгууллагын нэг чуулганд очоод л бас яг энэ Элбэгдорж гуайг ерөнхий сайд байх үед шүү дээ яг Их тэнгэрийн аманд бас хүлээн авалтанд очоод л оролцож байсан. Тэгээд ерөөсөө хүүхэдтэй ажиллаж байгаа хүн болвол ерөөсөө явахгүй газар байхгүй, уулзахгүй хүн байхгүй тэр нь их сайхан ш дээ. Тийм. Хүүхэд гэдэг амьтан чинь ерөөсөө тэр хүүхдийн тэр цоглог сайхан харц, тэр хөөрхөн дуу, тэр хөөрхөн бүжиг тэр бүхэн бүгд чинь л хүнийг ерөөсөө маш их сайхан эрүүл, тэгээд их сайхан гоё зөв энергитэй эрч хүчтэй тийм байлгадаг байхгүй юу. Тийм.
Саранцэцэг -
Таны амьдралд одоо ер бусын бусдаас онцгой гэх содон гэхээр зүйл байдаг уу?
Майнбаяр -
Аан байдаг юм. Би болвол ерөөсөө үеийнхээ улсууд дотор бол аймар залуу байдаг гээд байдаг юм. Миний шавь нар энэ тэр тэгдэг юм. Та ер нь ерөөсөө өтлөхгүй юмаа. Та чинь одоо тавин хоёр гуравтай гэхэд л та чинь жаран хоёр гурав гэхэд тавин хэдтэй ч юм шиг дөчин гуравтай юм шиг ч байх юм байна ш дээ гэдэг юм. Тэгээд л миний шавь нар чинь бүр хүүхэд гаргачихсан% хүүхэд тэвэрчихсэн, нэгийг дагуулчихсан, нэгийг тэвэрчихсэн энэ тэр явж л байгаа байхгүй юу. Тэгээд багш ямар өтөлдөггүй юм бэ? гээд намайг тэгээд байдаг байхгүй юу. Би тэгээд яагаад өтөлдөггүй юм бэ? гэхлээр над бас их сонин юм байдаг байхгүй юу би бол говийн хүн би бол Өмнөговь аймгийн Манлай суманд төрсөн. Тэгээд миний намайг яг өргөж авсан аав ээж минь бол настай улсууд байсан. Тэгээд их сайхан малч, их хөдөлмөрч ийм хүн байсан. Ингээд яахав их ган зудтай бороо хур нь юу ч орохгүй байхад л өдөр болгон малаа усалдаг байсан болохоор манай мал аягүй тарган байдаг байсан. Тэрийг би одоо бүр жаахан хүүхэд байхдаа мэдэрдэг байсан. Тэгээд би жаахан байхдаа бараг л хөл нүцгэн гүйдэг байсан. Тэгээд тэр говийнхоо сайхан халуун элсэн дээр хөл нүцгэн гүйдэг байсан учраас миний бие их эв эрүүл, сав саруул тийм байдаг байхгүй юу. Тэгээд би яг худлаа ярьж байгаа биш шүү би ердөө ингээд энэ манай энд нэг бариач ирлээ. Одоо энэ эмнэлэг дээр энүүхэн энд үзэж байсан байхгүй юу. За 1000 цаасаар үзнэ гэхээр нь би үгүй ээ ер нь үзүүлэе байз гээд давхиад очсон байхгүй юу тэгсэн чинь үзлээ. Тэгээд шууд ингээд судас барьдаг юм байна л даа. Тэгсэн чинь та одоо ямар сайхан эрүүл биетэй юм бэ? та танд нэг ийм л юм байгаа юм байна. Нэг тархины чинь судас жаахан нарийсалттай юм байна тэгээд нэг үе үе мөр, хүзүү рүү чинь хөшдөг үү? нэг тийм хааяа нэг даралт нь ихэсдэг юм уу? эсвэл нэг тийм л юм байна танд гэж байналээ. Тэр бол яг үнэн байхгүй юу хааяа хааяа ингээд даралт ихэснэ ингээд бөөр бас жаахан үрэвсэлтэй гэж их гараад байдаг байхгүй юу. Тэгээд л тэр бөөрний юугаар л тэгдэг юм шиг байналээ. Тэгээд тэрийг яг хэлж байналээ л дээ. Та бол зуу дотор ганц хүн байна. Зууд нэг ганц хүн өчигдөр нэг байсан. Өнөөдөр нэг байна. Үнэхээр сайхан эв эрүүл байна та биеэ яасан сайхан авч явдаг юм гэж тэгж хэлж байналээ л дээ. Тэгэхдээ би зүгээр эв эрүүл ч биш л дээ зүгээр өвчин байлгүй л яахав гэлээ гэхдээ яахав зүгээр үеийнхээ хүн дотроо бол тийм л байгаа байхгүй юу тийм тийм. Тэгэхээр би энэ энэ эрүүл байгааг юутай холбоотой гэхээр би тэр нутгийнхаа говь нутгийнхаа тэр сайхан нарны гэрэл, илч шингэсэн элстэй холбодог. Дандаа хөл нүцгэн гүйж байсантайгаа бас холбодог. Тийм. Би ер нь ажиллаж байх хугацаандаа акт аваагүй хүн шүү дээ. Тэр за яахав 38 жил багшлахад би тэнд акт хүүхэд л гаргасанаас өшөөгөөр бол акт аваагүй л хүн байхгүй юу. Тийм.
Саранцэцэг -
Таны бага хүүхэд байх үеийн тэр хоёр хөгшинтэй хамт амьдарч байх үеэ дурсаж ярихгүй юу?
Майнбаяр -
Өө тэр бол одоо их сайхан дурсамж шүү дээ. Би ерөөсөө тэгээд л хурга ишигний хойноос их гүйдэг. Ерөөсөө дандаа гүйж байдаг хүүхэд байсан. Тэгээд манай эмээ ээж их ажилсаг, уран ийм хүн байсан. Над чинь гэхэд өлзий хээтэй дээл хийж өгдөг. Тэгээд уран олон ээжтэй миний энэ залуу Долгорсүрэн гэдэг энэ ээж маань ч их уран одоо их уран улсуудын дэргэд байсан хүн чинь юм хийж сурдаггүй юм байналээ ш дээ. Тэгээд сайхан хийсэн юмыг мэдэрдэг, аа тэгээд муухай хийсэн юмыг голж чаддаг тэгээд өөрөө хийж чаддаггүй тийм байдаг юм байналээ. Тэгээд манай өвөө бол олон сайхан зээрд адуутай, тэгээд морь унаад өвөөтэйгээ хамт явах их дуртай байсан. Намайг жаахан байхад бас ингээд ган ер нь намайг жаахан байхад газар дэлхий чинь их ногоон ингээд миний санаанд байдаг юм ш дээ. Ингээд саахалт хоёр айл байж байхад тэгэхэд би жаахан байсан юм шиг байгаа юм тэгсэн сургуульд суугаагүй байсан юм байналээ. Тэгээд одоо бодоход бол ерөөсөө энэ газар даян энэ хөрс чинь нов ногоон тэгж сайхан ногоон ургадаг байсан юм байналээ ш дээ. Тэгээд одоо бол тийм байхгүй ш дээ. Одоо бол ерөөсөө гантай, бороо аягүй орой ордог болсон дандаа наадмаас хойш ордог болсон. Сүүлд нь би багш болсон хойноо хэдэн хүүхдээ нялх хүүхдээ чирээд хөдөө гэртээ очихдоо Манлай суманд тэр наад бригадад байдаг юм. Тэгтэл 7 сар наадмаас хойш л бороо ордог юм шив дээ. Тэгж цаг сайжирдаг юм ш дээ. Тэгэхээр одоо болвол ер нь тийм байгаль дэлхий маань иймэрхүү л болчихсон юм байналээ л дээ.
Саранцэцэг -
Та бол яг Манлай сумын хүн юм байна ш дээ. Яг төрсөн газар чинь?
Майнбаяр -
Манлай сумын Бараанцав гэдэг газар төрсөн юм.
Саранцэцэг -
Бараанцав?
Майнбаяр -
Тийм.
Саранцэцэг -
Тэгээд энэ хоёр хөгшин хүүхэдгүй байж байгаад таныг?
Майнбаяр -
Хүүхэдтэй байсан юм. Яг юу манай тэр Долгорсүрэн гэдэг хүн 18 тай байсан юм байналээ. Тэгээд жирэмсэн байсан юм байналээ. Тэгээд нөгөө ээж нь сүрхий хүн учраас энэ одоо том юм жаахан юм юм хүүхэд нь бүтээ ч үү, үгүй ч үү гээд тэгээд манай ээж болохоор зэрэг цус багадалттай бие нь өвдөөд байсан юм байналээ. Тэгээд бас олон хүүхэдтэй байсан юм байналээ л дээ манай миний бүр яг төрсөн ээж маань Даариймаа гэдэг байсан юм. Манай аав Ишдорж гээд манай энэ аймгийн шүүхийн дарга байсан юм байналээ ш дээ. Тийм. Тэгэхдээ яг намайг өгч байх үедээ бол хөдөө л байсан юм байналээ л дээ. Тийм. Тэгээд тэр хөдөө байж байгаад намайг тэр үрчлүүлсний дараа энэ аймагт ирж шүүхийн дарга хийсэн юм байналээ.
Саранцэцэг -
Та тэгээд Манлай суманд байж байгаад сумын бага сургуульд сурахдаа хаана сурсан юм?
Майнбаяр -
Аа юунд Манлай суманд байж байгаад яг сургууль дөхөх болохоороо наад хоёр хөгшин чинь энэ залуу аав Адамцэдэв гуай залуу ээж Долгорсүрэн хоёрт нь өгсөн байхгүй юу би зүгээр өвөөгөө санаад үхэх гэж байсан шүү дээ. Тэгээд л хураалттай загны нөмөрт ингээд уйлаад суудаг байсан ш дээ. Өнөө өвөө өвөөдөө дасчихсан юм чинь. Тэгэхэд л манай өвөөгийнх чинь Манлайд байхгүй Булганд суудаг байсан юм. Нэг хүү нь Булганд малын эмч байгаад, тэгээд тэндээсээ шилжээд Булганд очсон байхгүй юу. Тэгээл манай энэ Адамцэдэн аав чинь Булган сумын сум нэгдлийн дарга байсан юм намайг сургуульд сууж байх үед нэгдүгээр ангид бол энд орсон юмаа. Тэгснээ тэгээд л хоёрдугаар ангид шилжээд л Булган сум руу явчихсан юм. Тийм.
Саранцэцэг -
Аа тэгэхдээ бол нэгдүгээр ангидаа та..?
Майнбаяр -
Аа тэгэхлээ бас их сонин ш дээ. Намайг байна ш дээ манай ээж ингээд хүүхэд байгаа шүү бушуу аваарай манай тэр эмээд тэгсэн гэсэн манай тэр эмээ хоёулаа үеийн юм байсан байна л даа. Тэгээд нэг өдөр одоо нутаг нь ойрхон байсан юм уу яасан юм тэгээд нэг өдөр хурганы уутанд хийгээд явуулчихсан гэсэн намайг тийм. Тэгээд хурганы ууттай хүрээд ирсэн гэж байгаа юм. Тэгэхэд өнөө хүүхэн нь төрөөгүй байсан байхгүй юу. Тэгээд би чинь яг жаахан байхдаа ингэний сүү хөхөөд тэгээд яг тэр жил намайг төрсөн жил чинь 49 оны зуут гээд ёстой бүр нэг түүхэнд тэмдэглэлтэй аймар зуд болсон юм байналээ ш дээ. Тэгээд тэр зуднаар чинь манайх нэг одоо тарган олон аттай байсан тэр олон тарган атаараа л Манлай сум руу тэр эмч дуудаад л үзүүлдэг жаахан байхдаа тийм жаахан нярай хүүхэд ингээд л хөл гар нь хайчны гуя шиг тийм байсан гэж байгаа юм эцэнхий туранхай. Тэгээд дандаа том хүний өвчнөөр өвдөөд л, хуруу нь ганцдаад л ганц хуруутаад л дараагаар нь нүдэнд нь юм унаад л, дандаа том хүний өвчнөөр өвдөж байсан гэж байгаа юм. Тэгээд тэд нар энэ хоёр хөгшин маань их сүрхий ч улс байсан. Малч, ажилтай ч улс байсан учраас мал хувинтайгаа цатгалан тэгээд л эмч дуудаад л тэр үед Манлай суманд бас их сайн эмч байсан юм гэнэлээ зайлуул одоо нэрийг хэлж би хааяа нэг тэгээд тэр эмчийн буянд тэгээд л хүн болсон юм. Тэгж байтал гурван сарын дараа охин нь төрсөн гэж байгаа юм. Тэгээд охин гаргасан. Дүү бид хоёр ихэр хүйс тэгээд өнөө залуу ээж Долгорсүрэнгийнхээ хөхийг хөхөөд л би чинь зүгээр бөөрөнхий цагаан юм болсон гэж байгаа юм нөгөө эхийн сүү хөхөөд. Тэгээд бид хоёр ихэр гээд өссөн байхгүй юу тэгээд хоёулаа ихэр уяатай үгүй ээ тэгээд тэр үед чинь болвол одоо аягүй их олон малтай тэгээд одоо говь нутаг чинь худагтаа усална. Тэр олон айл ингээд оочирлочихно. Тэгээд өдрийн бүтэн алга болдог байхгүй юу. Тэгээд л бид хоёрыг чинь уяад орхичихно. Тэгээд л дэргэд нь ингээд гүүний айраг эсвэл айраг ингээд тавьчихна. Тэгээд л тэр айргийг уугаад л, гүүний айраг уугаад л согтуу хэвтэж байдаг байсан гэж байгаа юм. Өдрийн бүтэн ямар сайндаа нөгөө ирэхэд нь би агсан тавьж байсан гэж юм ш дээ айрганд согтчихсон. Та нар ер нь надад хоол өгсөнгүй би өлсөж байна Уламбаярын махыг аваад би шороонд хаясан би усаа /инээв/ гэсэн гэж байгаа юм ш дээ. Тэр үеийн одоо малчидын хүүхэд одоо тиймэрхүү л байдалтай байсан юм шиг байгаа юм. Тийм. Тэр чинь сургуульд суухаас өмнө жаахан байсан байх гээд байгаа ш дээ. Тийм. Тэгээд харамсалтай нь миний тэр яг ихрийн өрөөсөн маань бид хоёр би багшийн сургуульд ороод тэр маань худалдааны техникумд ороод зүрхний өвчнөөр 19 настай нэг сайхан охин нас барчихсан юм. Тийм. Тийм.
Саранцэцэг -
Заа танайхан дундаас ер нь тэр таны төрөл хамаатан садан дундаас хэлмэгдсэн хүн байдаг юм уу? Тэр талаар сонсож байв уу? Манайхнаас тэр хэлмэгдэж байсан юм гэнэлээ, тэгж тэгж баригдаж явж байсан юм гэнэлээ ч гэдэг юм уу тийм юм сонсож байв уу?
Майнбаяр -
Намайг одоо намайг өргөж авсан өвөө чинь байна ш дээ ардын баатар Нанзад баатрын ахынх нь хүү шүү дээ. Тийм тийм. Тэгээд манай өвөө чинь их шударга ерөөсөө их хөдөлмөрч ийм хүн л дээ. Тэгээд тэр эмээ өвөөгийнхөө тэр их сайхан ажилсаг, тэр шударга тэр юуг нэлээн эзэмшсэн юм шиг байгаа юм хэтэрхий бас шударга бас одоо энэ сүүлийн үед чинь бол шударга ёс чинь бас өөрт их халгаатай болчихсон шүү дээ. Тэрийг бол ойлгомжтой биз дээ тиймээ? Нийгмээ дагаад бас хүний чинь араншин, зан хамаг юм бас их өөрчлөгдөж байна ш дээ. Тэр нь тэгээд бас эцсийн эцэстээ амьдрал ахуй, авдаг цалин, хийдэг ажил энэ тэр чинь бас нөлөөлж байгаа шүү дээ. Тийм. Тэгэхдээ хүн шударга л байх нь л зөв л дөө. Хүний амьд байхын ерөөсөө хууль бол шударга ёс шүү дээ. Шударга л байсан цагт бүх юм зөв тэнхлэгээр явдаг байхгүй юу. Тийм.
Саранцэцэг -
Заа монголд нэг соёлын довтолгоон гээд болсон ш дээ?
Майнбаяр -
Тэгсэн.
Саранцэцэг -
Тэр соёлын доволгооныг яг яаж явуулж байсан? Тухайн үед соёлын довтолгоон явуулах яг үнэхээр улсад шаардлага байв уу? Энэ одоо соёлын довтолгоо хүмсүүдийн амьдралд яаж нөөлөөлөв та тэр талаар?
Майнбаяр -
Өө тэр соёлын доволгоо бол сайн л юм байсан гэж би бодож байгаа ш дээ. Тэр чинь одоо тэр ерөөсөө соёлын довтолгоонд чинь одоо бандангаа сайхан угаачихдаг энэ тэр л байсан одоо миний бодоход бол бандан эд нарыг чинь угаадаг байсан, тэрийг чинь шалгадаг байсан байхгүй юу. Хүн хүрч ирээд тийм учраас манайх л бандан эд нараа нээх угаадаг энэ тэр л байсан болчихсон байсан. Ер нь манай Өмнөговь аймгийн хөдөрлөгч, их ажилсаг, их ухаалаг лут улсууд байдаг юм ш дээ. Тэр соёлын довтолгоон чинь Өмнөговь аймаг бүр шалгарч алтан гадас, хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор билүү шагнуулсан байгаа юм ш дээ. Тэгээд хэдэн ч удаа шагнуулсан юм Өмнөговь аймаг нэг нь лав соёлын довтолгоонд түрүүлсэн юм. Тэгээд харин сүүлдээ бол үгүй ээ тэгэхдээ тэр нь бас нөлөөлдөг байх одоо ингээд л ажиглаж байхад ер нь миний л очсон аймаг, хот ингээд бүх юман дотроос манай Өмнөговь аймаг их эмхтэй, цэгцтэй их сайхан зохион байгуулалттай байдаг юм ш дээ. Энэ одоо энэ төлөвлөлт нь ч байдаг юм уу, ерөөсөө удирдаж байгаа улсуусаа ч болдог юм уу ер нь их сайхан замбараатай сайхан байдаг юм ш дээ. Тийм.
Саранцэцэг -
Соёлын довтолгооны комиссынхон айлд орж ирээд ер нь юу шаардах уу?
Майнбаяр -
Өө бүр янз бүрийн юм аяганы алчуурыг чинь үзье гэнэ, аягыг чинь үзье гэнэ, бандан ганжинг чинь үзье гэнэ тээ одоо тийм тэр чинь бол одоо эцсийн эцэст эрүүл байх цаанаа хүний төлөө ажил учраас хэрэгтэй ш дээ. Харин ч одоо харин соёлын довтолгоон явуулах ёстой юм байгаа юм. Тэр чинь яагаад явж болдоггүй юм явуулах ёстой байгаа юм тэгээд одоо тэргүүний одоо өрх, тэргүүний байгууллага энэ тэр шалгаруулаад байхад болохгүй нь юу байгаа юм. Тиймээ? Одоо ч
Саранцэцэг -
Хөдөөгүүр ер нь ямар байсан юм, айлуудын амьдрал ямар байсан? Тэр үед үнэхээр соёлын довтолгооныг явуулаад тэнд амьдралд хүмсүүдийн одоо юм өөрчлөгдсөн үү?
Майнбаяр -
Өөрчлөгдөлгүй яахав. Хөдөөний улс ч гэсэн ерөөсөө өнөө соёлын довтолгоо гээд муухай хар алчуур эд нарыг чинь одоо хаячихдаг энэ тэр байлаа ш дээ. Манай эмээ хүртэл нэг сүрхий хар алчуур байсан чинь өө энэ нэг тостой юм сайхан шатна гээд л өнөө соёлын довтолгооныхон ирнэ үзнэ яршиг гээд л түлж ч байсан удаа бий. Тэгээд л шажигнаад л тостой юм чинь шатаж байсан байгаа юм /инээв/. Тийм.
Саранцэцэг -
Одоо жишээлвэл ингээд?
Майнбаяр -
Ер нь бол хэрэгтэй ш дээ. Ерөөсөө одоо чинь урьд нь одоо бол хүн бол ерөөсөө мөнгөтэй байх юмыг эрхэмлэхгүй ер нь хүн чинь эрүүл байхыг эрхэмлээд байгаа ш дээ. Тэгэхээр чинь соёлын довтолгоо тэр цэвэр сайхан байх тухай ажил үйлс болвол ерөөсөө хоцрогдохгүй хуучинсаг ч болохгүй гэж би бодож байгаа ш дээ. Тийм.
Саранцэцэг -
Одоо ингээд хүмсүүдийн комиссынхоны ирээд тавьсан шаардлагыг хүлээж авалгүй дараа ирэхэд одоо тэрийг нь биелүүлээгүй ч юм уу байхад ямар арга хэмжээ ноогддог байсан юм болоо?
Майнбаяр -
Үгүй ээ ер нь тэр үед чинь тэгээд л өнөө баг, сумаас энэ тэр төлөөлөгч яваад л үздэг ерөөсөө зүгээр машинтай тэрэгтэй хүн ирэхэд их сандардаг л байсан ш дээ. Чухам яаж яаж шийтгээд байсныг нь мэдэхгүй юм. Ер нь дээр үед бол харин өнөө нөгөө зурагтай сэтгүүл тоншуул “Тоншуул” ч гэдэг билүү юу гэдэг билээ зурагтай сэтгүүлүүд гардаг байсан ш дээ ном муу муухай юмны тухай гээд л шог. Шог хошин тийм хэвлэл чинь одоо бас байхгүй болчихсон ш дээ ер нь. Тэр чинь бас одоо ер нь хүнийг бас их хүмүүжүүлдэг юм шүү дээ.
Саранцэцэг -
Яг одоо соёлын довтолгооны үеэр ямар ямар салбаруудад өөрчлөлт гарч байсан бэ? Жишээлвэл боловсролын салбарт гэхэд чинь өнөө бичиг үсэг хоцорсон улсуудыг сургаж байсан гэж ярьдаг юм байналээ. Энэ соёлын довтолгооны үед хамрагддаг юм болов уу?
Майнбаяр -
Өө тэгэх байлгүй дээ. Тэр чинь одоо бас л хэрэгтэй ш дээ. Одоо ч гэсэн ерөөсөө бас энэ ямар ч одоо аймаг суманд бай амьдрал одоо ахуй тарчигхан айлын хүүхдүүд, за тэгээд цаашлах юм бол өнөөтөх эрхтэн юу согогтой ийм хүүхдүүд энэ тэр чинь одоо бас хамт олноосоо хоцроод сурч чадахгүй л байгаа ш дээ. Тэр бол нууц биш шүү дээ ер нь бол. Тийм хүүхдүүдийн судалгаа бол байгаа гарж л таарна. Тийм.
Саранцэцэг -
Юу социализмын үед ер нь хүмсүүдийн ажилд хандах хандлага ямар байв? Хүмсүүд ажилд орохдоо ямар журмаар яаж ажилд ордог байсан юм болоо? Ажлын олдоц хэр байсан бэ?
Майнбаяр -
Энэ соёлын довтолгоо гэдэг чинь яг одооны социализмын үе биз дээ?
Саранцэцэг -
Тийм. Социализмын үед ер нь хүмсүүдийн ажилд хандаж байгаа хандлага нь ер нь?
Майнбаяр -
Сайн байсан ш дээ. Сайн байсан ш дээ. Одоо бид нар чинь одоо бид нарын доод залуучууд бол шал өөр ш дээ. Ерөөсөө ингээд яг хүүхдийн төлөө бол ажиллахгүй ингээд харж байхад хүүхдийн төлөө бол ажиллахгүй тэгээд шуугиулаад л, тэгээд нээх сайхан цагийг гарздаад л тэр цагт чинь хүүхэд бичиж сууж байх ёстой, уншиж сурч байх ёстой, ярьж сурч байх ёстой байхгүй юу тэгэхэд одоо өдий төдий цаг нь за ингэчих тэгчих гэс хийгээд л тэгээд л нэг найз нь ирвэл өнөөхтэйгээ яриад л май май юм үзүүлээд л ингээд л цаг нөхцөөгөөд л ийм байдалтай байгаа байхгүй юу. Бид нарын үе бол тийм байдаггүй байсан. Яг цаг яс яг л цагтаа ордог, яг цагтаа гардаг хүний хүүхдийг хохироодоггүй тийм үе байсан. Яг социализмын үеийн улс гэдэг чинь ерөөсөө жигтэйхэн тийм шударгуу, тэгээд их ажилсаг, хөдөлмөрч ерөөсөө одоо тэгнэ шүү гэхлээр л за гээд л үсэрдэг тийм л улс байсан шүү дээ. Одоо бол залуучууд их өөр шүү дээ. За ер нь бол одоо сүүлийн үед ингээд гээд л ярихад зарим багш нар бол одоо ингээд л ерөөсөө ингэж байна ш дээ. Яг нэг дүн гарахынхаа урьдаар бол за нэг ундаа аваад ирвэл гурав гаргая тийм алив нэг 1000 цаас авчраад өгвөл яахав дээ дүнгийг чинь засая гэсэн маягийн ийм одоо сүүлийн үеийн залуучууд багш нарыг хараад байхад их авамгар бас хүүхдээс зүгээр л одоо тэр чинь үнэтэй мөнгө төгрөгөөр авсан юм байгаа ш дээ. Тийм. Тэгээд л яахав дээ зарим хүмүүс нь одоо том дэлгүүрийн одоо эздүүд, баян чинээлэг, зах зээлд гарчихсан мөнгөтэй улс байна л даа. Тэд нар бол яахав дээ багш нарт бол одоо арав хорь гучаар нь л өгч байна. Тэгээд өгдөг л байхгүй юу. Тийм. Аа тэгээд нэг тиймэрхүү тийм шударга биш ч юм уу, одоо хайшаа ч юм бэ дээ, нэг хүнлэг биш ч юм уу ийм юм бол сүүлийн үед их байж байгаа ш дээ манай боловсролын системд бол харагдаж байгаа. Ер нь тэгээд.
Саранцэцэг -
Одоо ер нь хүмсүүд ажилд орохдоо ямар журмаар ажилд ордог болсон байна? Одоо хүмсүүдийн байдал ер нь яаж өөрчлөгдөөд байна вэ?
Майнбаяр -
Бид нарын үед чинь бол одоо яг л ном ёсоороо л ордог байсан. Одоо болвол бас ер нь би бол яахав боловсролд ажиллаж байсан ер нь ямар ч байгууллагын дарга эрхлэгчид бол ах дүүгээ л авч байгаа ш дээ. Тэгээд ах дүүгээ авна аа гэдэг чинь одооны шударга, нөхөрсөг шүүмжлэл ер нь устаж байгаа ш дээ. Тийм. Нэг нэгнийгээ сайхан тойрон хүрээлэгч, дэмжигчид гэсэн сайхан нэрээр л тэгээд сайхан чив чимээгүй бүгдээрээ идэж уудаг ч юм уу, чив чимээгүй бүгдээрээ нэг нэг хүнийг мандуулдаг ч юм уу, нэг хүнийг дардаг ч юм уу иймэрхүү шударга биш эвгүй үйл ажиллагаа бол явагдаж л байгаа байхгүй юу. Тэр бол нууц биш.
Саранцэцэг -
Та болвол одоо жишээвэл багшийн сургууль төгсөөд ирэхэд томилолт аваад л энэ говийнхоо нэгдүгээр сургуульд ирж багшаар орж байв уу?
Майнбаяр -
Тэгсэн. Тэгсэн тэгсэн. Тийм.
Саранцэцэг -
Одоо жишээлвэл ямар ч сургууль төгсөөгүй улсууд ажилд оръё гээд очиход тухайн социализмын үед ажилд ороход бол ажил олддог байсан юм уу? Яаж хүмсүүд ер нь ажлаа сонгож ордог байсан юм бол оо?
Майнбаяр -
Өө ажил олдоно ш дээ. Ер нь бол тэр үед чинь мэргэжилтэнгүүд чинь нээх олон байгаагүй байхгүй юу. Тэгээд ер нь бол олддог л байсан л даа. Аа тэгэхдээ бол зүгээр одоо чинь болвол ажилд ороход хэцүү болчихсон биш үү. Ер нь мөнгөтэй харж байхад нэг шинэ багш хүрээд иржээ. Нэг шинэ хүн одоо манай байгууллагад орчихжээ гэхэд бол ард тал нь нэлээн мөнгөтэй ч юм уу, эсвэл их том даргын ах дүү ч юм уу, эсвэл манай байгууллагын удирдлагуудын ах дүү нь ч юм уу тийм л хүн байдаг байхгүй юу тийм. Тэгээд тийм улсууд чинь одоо жишээлэхийн болвол бас ажлын хялбарыг бас авч хийдэг л байхгүй юу. Тэр нь их сонин байгаа байхгүй юу. Тийм.
Саранцэцэг -
Ер нь бол социализмын үед боловсролыг төр яаж удирдаж байсан гэж боддог вэ? Сургуулийн одоо та болвол багш хүн ш дээ тэгэхээр сургуулийн одоо тэр боловсролын талаар ярихгүй юу?
Майнбаяр -
Одоо социлизмын үеийн үү? өө социализмын үеийн боловсрол бол яахав дээ тэр үед бол шавь төвтэй биш багш төвтэй сургалт явж байсан юм шиг байгаа юм одоо бодоход одоо бол шавь төвтэй тийм л боловсрол байх ёстой гэж үзэж байгаа ш дээ сүүлийн үед бол. Хүүхэд л оролцох тэр хичээлд багшийн оролцоо бага, хүүхэд л ерөөсөө их сэжүүрийг нь багш тавьж өгнө тэгээд л тэр дүгнэлт хийх тэр теоремыг батлах ч юм уу, тэр тодорхойлолтыг гаргахад бол хүүхэд гаргах ёстой байхгүй юу тийм. Аа тэгвэл социализмын үед бол харин яг шууд номноос нь уншуулаад, номыг нь цээжлүүлээд л тэгээд л дүгнэдэг байсан юм болов уу даа? Тэгэхдээ бид нарын үеийн хүүхдүүд маш чанартай боловсрол эзэмшсэн шүү. Хэдий тийм ч гэлээ гэсэн. Тэр бас их учир бий. Тэр яагаад тэгж байна гэхлээр багш нь багш шиг, сурагч нь сурагч шиг байсандаа л байгаа юм. Хүмүүжил дээр л холбоотой байгаа юм. Одоо бол чинь одооны хүүхдүүд чинь багшийг тоохгүй байна ш дээ. Зарим багш нар нь ч хүүхдээсээ дор байна ш дээ. Ядуу хүүхдийнхээ өмсөж зүүсэнд хаана нь ч хүрэхгүй тийм яажгий одоо гуталтай, хиртэй хувцастай индүүдлэггүй одоо ядуугаасаа болоод тэгээд л одоо үс мүсээ ч янзлахгүй за тэгээд л одоо орчин үеийн тэр орифлейм морифлеймийн сайхан зүйлүүдыг хэрэглэхгүй тэгэхээр чинь хүүхдүүд тоохгүй байна ш дээ. Тийм ээ? Тоохгүй байгаа байхгүй юу. Тэгэхээр багш нарын амьдрал ядуугаасаа бас их болж байгаа юм нэгдүгээрт. Хоёрдугаарт багш нарын мэргэжлийн энэ одоо боловсролд тэр цаана эзэмшигчид нь бас тийм сайн биш байдаг юм болов уу хичнээн их өндөр мэргэжилтэй гэлээ гэсэн ч хичнээн их сайхан залуухан хүн байлаа гэхэд л ямар нэг л ёс суртахууны доголдол бас харагдаад байдаг байхгүй юу тийм.
Саранцэцэг -
Та одоо жишээлвэл багш хийж байхад хэдэн төгрөгний цалин авч байв? Авч байсан цалин тань амьдралд хүрч байв уу? Багш нарын ер нь мэргэжил дээшлүүлэх сургалт юманд нь хэр их хамрагдаж байсан бэ? Ер нь тэрэнд ингээд явуулахад өөрөөсөө хувь зардал мөнгө гарах уу?
Майнбаяр -
Би бол нэг 400 төгрөгний л цалинтай байсан даа бага ангийн багш чинь одоо. Одоо 400 төгрөгний цалинтай байлаа нэлээн сүүлд тэтгэвэрт гарсан тулдаа одоо миний тэтгэвэр нэг 150.000. гэтэл зуун тавин мянган цаас нь үйлдвэрт ёстой ингээд өдөр шөнөгүй ёстой 900.000 цаасны цалинтай 900 цаасны цалинтай тэгээд л өдөр шөнөгүй юм оёдог хүн бол надаас бага тэтгэвэртэй байдаг юм байналээ. Тэгэхээр бас л их шударга бус байгаа биз дээ тиймээ би тэгэхэд тэр улс шиг тэгж их ядарч байгаагүй л байхгүй юу. Тийм бага ангийн багш гэдэг хүн чинь хэцүү хэцүү гэхдээ эвийг нь олоход бол их сайхан ажил шүү дээ гоё ажил. Тэгэхдээ бага ангийн багшийг хүн болгон хийчихдэггүй юм. Манайд нэг үсчин хүүхэн байсан. Хөөрхөн сайхан хүүхэн байсан. Тэр үсчинээ болиод багш болъё гээд бага ангийн багш хийгээд оролдоод тэгээд ер нь сүүлд нь бүр ерөөсөө арга буюу гарсан шүү. Тэгэхээр тэр мэргэжлийг эзэмшихгүйгээр, хүүхдийг хайрлахгүйгээр, тэгээд л шударга ёсыг баримтлахгүйгээр багшийн ажил хийнэ гэж ерөөсөө байхгүй л дээ. Тийм. Аа тэгэхдээ яахав дээ дөрвөн зуун төгрөг бол тухайн үедээ бол тэр чинь одоо бол мөнгө бол цаас болсон ш дээ. Аа дээр үед бол мөнгө чанга байсан үед бол бас яахав дээ бас болж л байсан. Манай нөхөр барилгын инжинер өндөр цалинтай 750.000 авдаг би 400-г авдаг бид хоёр тэгэхэд их залуу байж, мөнгө төгрөг цааш нь хийхийг мэдэхгүй байж, тийм ч боловсрол одоо олоогүй ч байсан юм уу, хайшаа ч юм тэгээд 48, 24-н чихэр таваглаад л гоёоны архи, цагаан архи ингэж гаргаад л хүн ирэхэд тэгж л тансагладаг байсан. Тэгээд л сүүлд нь том болоод хүүхдүүд маань өсөөд сургууль соёлд явсан тэгэхэд бид нар хүүхдээ сургуульд явуулах мөнгөгүй л байсан юм даг. Тийм. Тэгээд л яаж ийгээд л тэр нь явуулсан юм байлгүй дээ. Тэгээд л манай 5 охин тавуулаа л одоо сургууль боловсролтой л доо. Тэгээд би 38 жил багшлахдаа би ер нь юу хийж бүтээчихсэн юм бэ? би одоо өдий жил багшлаад би юутай болсон юм бэ дээ гээд бодоход би 5 охиноо л боловсролтой болгосон юм байналээ. Өөр юм байхгүй. Тийм.
Саранцэцэг -
Заа. Таныг одоо ажил хийгээд явж байхад бүр их шантарч байсан сэтгэл гутаж байсан, хэцүү одоо давж дийлэхээргүй юм тохиолдож байсан юм байдаг уу? Таны одоо хамгийн их бахархаж байгаа юм юу вэ? Хамгийн их жигшдэг юм юу вэ?
Майнбаяр -
Заа ерөөсөө ингээд л хамт олон дотроо ороод л ажиллаж байхад чинь одоо бас зарим зарим сонин хүмүүс байдаг ш дээ. Одоо нэг тийм атаархсан, одоо хүний энэ шударга сайхан хөдөлмөрийг үнэлэхгүйгээр үнэлдэггүй ч юм уу, тэгээд л одоо өөрснийгөө жаахан ингээд илүү ажилласан, ердөө монгол хүний зан ч юм уу даа ер нь нэгийгээ нэг арай дээр явахаар зэрэг хялайж хараад байдаг, тиймээ амжилтыг нь бууруулж элдэв юмаар дарах гээд байдаг, өө сэв эрдэг тийм юм байдаг ш дээ. Тэр бол их шударга биш их муухай зан л даа тэгтэл бол эмэгтэй хүнд голдуу эмэгтэйчүүдэд тэр дундаа зарим эмэгтэйчүүдэд бас байдаг л зан л даа. Тэгээд тийм авир ааш, тийм шударга биш юмыг би ерөөсөө үзэн яддаг л даа. Ерөөсөө тийм юмтай бол би эвлэрч чаддаггүй. Би одоо захирал, хичээлийн эрхлэгч энэ тэр байсан улсуудыг хүртэл ингээд л бас ямар нэг байдлаар сургуулийн юм хумыг завших, авах авч л байгаа байхгүй юу. Ер нь одоо тэгээд сүүлийн үед бол сургуулийн тэр өмч хөрөнгө чинь одоо нэг удирдаж байгаа хэдхэн хүн энэ тэр хуваагаад авчихдаг, заа тэгээд актлах нэрээр сайхан сайхан щкафыг авчраад гэртээ тавьчихдаг, том том сайхан хивсүүдийг нь авчраад давхарлаад тавьчихдаг энэ тэр болсон юм шиг байгаа юм ш дээ. Одоо бүр ч маф энэ тэрийн болчихсон ч юм уу, ерөөсөө тийм болчихсон юм шиг байналээ ш дээ. Одоо бол байгууллагын тэр ах дүү, төрөл садан олон одоо тэр улсууд бол одоо гол тэр юуг л одоо ашиглаж байдаг тийм ч юм шиг надад бас санагддаг юм. Тэр бол одоо улсын өмч хөрөнгийг идэж шимшигдүүлж байгаа гэсэн үг ш дээ ер нь эцсийн эцэст.
Саранцэцэг -
Одоо жишээлвэл сургуулийн захирал удирдах дээд албаны улсууд ер нь доод тушаалын улсуудтай ямархуу харьцаатай байдаг байсан бэ? Одоо тийм эрх мэдэлтэй дарга захирал улсуудыг харахад ер нь гадна төрх байдал, өмсөж зүүж, эдэлж хэрэглэж байгаа юмс нь жирийн хүмсүүдээс ялгаатай өөр харагдаж чадах уу социализмын үед?
Майнбаяр -
Яг социализмын үед бол ер нь гайгүй нь гайгүй байсан шүү ерөөсөө. Социализм гэдэг чинь ерөөсөө нам гэдэг чинь хувьсгалт нам гэдэг чинь хүнийг ерөөсөө чигтэйхэн их барьж идсэн юм шиг надад санагддаг юм ш дээ. Тэгээд социализмын үед чинь би чинь одоо бас энэ марксизм, ленинмизм за тэгээд л өнөө янз бүрийн оройн сургууль мургуульд их явдаг байлаа ш дээ бид нар чинь одоо мэргэжил дээшлүүлээд л мэргэжил дээшлүүлнэ гээд л. Тэгэхэд чинь л одоо тэр хичээлээс юу хичээлээ зааж өгчихөөд ажлын бүүр оройн цагаар л ингээд бүгдээрээ суугаад л юм бичээд л , шалгалт өгөөд л тэгдэг байлаа шүү дээ. Тэгээд яг тэр үед болвол энэ тэр нам гэдэг чинь одоо би хүртэл одоо хувьсгалт намын гишүүн элсэнэ шүү гээд л нээх боддог байсан байхгүй юу. Ямар хүн элсдэг юм нэг л намын гишүүн хүн нэг л өөр хүн байдаг юм байх даа энэ чинь одоо юу хийдэг хүн байдаг юм бол тэгээд би намд элсэе гээд өргөдөл өгөөд тэгээд би үнэндээ социализмын үед намд элсэж чадаагүй юм шүү. Тэгээд ч би хуьсгалт намд элсээгүй болоод тэр юм уу, ер нь тэгээд элсэж болдоггүй тийм сүрхий ч байгууллага байсан юм уу тэгээд би ер нь одоо хаширсан нам дэмждэг юм шүү дээ. Ардчилсан намд өргөдөл өгөөд тэгээд болсон шүү дээ. Ер нь би ардчилсан намыг шударгуу юм уу, бас арай зоригтой хийж байгаа ажил нь арай бас хүний төлөө тийм цоглог юм болов уу л гэж бодоод байдаг юм ш дээ. Намын хүн гэхээр л нээх нуршаа яриатай тэгээд л ажлаа сайн хийж ч байгаа юм уу, муу хийж ч байгаа юм уу мэдэхгүй тэгээд л тэгээд л тэр нам ч одоо ер нь за тэр гэр бүлийн хүн үймэлдэг хүн байдаггүй л гэсэн за тэгээд л ерөөсөө тэр нам чинь харин хүнийг их барьж байсан юм биш үү хувьсгалт нам чинь би тэгж боддог юм ш дээ. Тийм.
Саранцэцэг -
Багш нарт одоо ажил амралтын арга хэмжээ их хэр байна? Ажлаас гадуур ер нь ямар ажил үйл ажиллагаа зохиогддог байсан юм бэ?
Майнбаяр -
Яг хувьсгалт социализмын үед нам би чинь одоо бас тэр одоо энэ ахмад багш нарыгаа бодвол би чинь залуу багш шүү дээ. Тэгээд бид нарын миний багшийн багш энэ тэрийн үед бол бас их өөр л байсан байх. Бид нарын үед бол бас энэ эвлэлийн хороо гэж байсан ш дээ. Залуучуудын байгууллага. Залуучуудын байгууллага байсан учраас бас их цоглог сайхан ажил зохион байгуулагддаг байсан шүү астар энэ тэр гээд л тэр чинь хүнийг хөгжүүлэх, тэгээд бас их ажил ажил үүргийг нь сайн болгох энэ тэр бас дөхөм хөшүүрэг болж байсан байх аа. Би лав их залуу байхдаа астарт бүр албан хүчээр орчихоод л ёстой хачин театрт жүжиглэж, бүжиглэж, дуулж, паалж тэгж л байсан юм байгаа юм. Тэгэхээр би орж байхыг бодоход бас хүн болгон л байгууллага болгоноос ингээд оруулчихна арав ч бил үү арван тав ч билүү тэгээд л нэг хачин их юм бэлддэг зурдаг, бичдэг, зүгээр жигтэйхэн их юм байсан шүү дээ. Тийм.
Саранцэцэг -
Тэр одоо жишээлвэл байгууллага дээр байгаа үйлдвэрчний байгууллага ер нь ямар үйл ажиллагаа явуулдаг юм бэ? Эмэгтэйчүүдийн байгууллага эмэгтэйчүүдийн зөвлөл гэж байдаг байсан гэсэн. Тэр талаар ярихгүй юу?
Майнбаяр -
Эмэгтэйчүүдийн байгууллага бол харин ер нь ажил нь надад бас таалагддаг л байсан л даа. Үйлдвэрчний байгууллага бол харин би сайн мэдэрдэггүй юмаа. Тийм. Ер нь одоо ч ер нь одоо ч байдаг л гэсэн. Бид нараас цалингаас л аваад байдаг байсан болохоос биш ер нь яг би бол одоо харин яг сониноос би багшийн сургууль төгсөөд багшийн сургуульд байхдаа хөөрхий минь мөнгө төгрөгний боломжгүйгээсээ ч болсон уу, яасан хоёрдугаар бүлгийн цус өгдөг байсан. Тийм. Тэрэнгүүрээ хичнээн ч цус өгсөн байсан юм бэ дээ. Тэгээд л 180.000 цаас аваад л хоёр 24-н чихэр аваад л тэгээд л сансарын гуанзад хоол идэх толон аваад л тэгээд л 200 гр цус өгдөг л байсан юм байгаа юм. Би хэдэн ч удаа өгдөг байсан юм байгаа юм. Тэгээд тэр донорт цус их сайн өгсөн гээд намайг сонгинын сувилалд амраасан юм байгаа юм 7 хоног тэгээд би хүрч ирээд бас улсын амралтанд тэгж амраагүй ш дээ. Их сонин байгаа биз. Хүүхдүүд нялх тэгээд ер нь манай өвгөн дандаа хөдөө гадаа барилга барина тэгээд ерөөсөө за юун амрах тэгээд нялх хүүхэдтэй тэгээд л би ерөөсөө дандаа л хоёр хөгшин дээрээ оччихдог хөдөө. Миний амралт тийм л байсан юм. Тэгээд үнэхээр очиход л ямаа юм уу, нэг хонь гаргаж байдаг байж билээ/инээв/ малтай улсууд чинь их сайхан юм эрүүл агаарт тэгээд л сүүгээ уугаад л тэгээд л миний дүү хүүхэд чацага алдсан нэг тураалд орсон юмнууд л очно очоод л ёстой хөдөө бондоогоод ирдэг байсан /инээв/ ажил гээд хүүхдүүдээ хаячихсан зүгээр. Одоо социализмын үед чинь ерөөсөө тэгдэг байсан ш дээ. Ажил гээд юун тэр акт макт авах хүүхдээ нүд өвдсөн нүдэнд нь эм дусаагаад л тэгж аваачаад л яслид нь өгчихнө. Тэр яслид чинь миний хүүхдүүд чинь бүгд яслид би чинь өөрийн төрсөн эх эцэггүй болохоор хэндээ аваачиж харуулах вэ дээ тэгээд дандаа ясли, цэцэрлэгээр өссөн. Тэгээд цэцэрлэгийн энэ чинь гүнзгийрээд сайхан сайхан хоол моол өгнө л дөө. Гэхдээ тэгээд олон юм болохоор зэрэг тэгдэг юм уу, бас ариун цэвэр бас их сайн биш болоод тэгдэг юм уу яг мөлхөөгийн ангид орохоороо л заавал дезинтритнэ. Тэр аймар тэгээд миний нэг охин яг үхэх гэж байсан ш дээ дезинтритээд жаахан юм гаргачихаад л суугаад байдаг би хаячихаад цоожилчихоод ажилд яваад байна, яваад байна яа үхчих вээ гэж яасан ч боддоггүй юм. Манай өвгөний ээж нь ирээд эвий энэ хүүхэд минь нүд нь ч ийш тийшээ хөдлөхөө байчихаж хоёр гурав хоногоос энэ яасан ч тэсэхгүй ээ гэж байсан юм гэсэн гэж байгаа юм ш дээ. Тэгж одоо ажилдаа улаардаг тийм байсан ш дээ ерөөсөө хүүхдээ хаячихна. Юу төрчихөөд л 42 хоноод л ажилдаа орно. Тэгээд л өлгийтэй нь ингээд орхичихно пальконьтой пальконоо ингээд түгжээд өлгийтэй орхичихно. Тэгээд бараг заримдаа хөхүүлэхгүй ш дээ. Тэгээд л 3 цаг хичээлийг чинь гүйгээд л хүрч ирэхэд чинь өнөө манай говьд чинь шороон шуурга тавина. Шороо тавиад өнөө польконы үүдийг нь нээчихсэн өнөө өлгийтэй хүүхдийн нүүрэн дээр нэл элс болчихсон хөөрхий байж байдаг шүү дээ тэгж л ажил хийдэг байсан юм бид нар. Ер нь бол бас их сонин шүү. Одоо бол тэгэхгүй одооны залуучууд бол хэзээ ч тэгэхгүй тийм
Саранцэцэг -
Монголд нэгдэлжих хөдөлгөөн одоо яаж өрнөж байв аа? Хүн хувь хүн нэгдэлд элсэхдээ ямар журмаар элсдэг байв? Нэгдэлжих хөдөлгөөний талаар тэр үед мэдээлэл хэр их цацагддаг байсан бэ?
Майнбаяр -
Заа нэгдэлжих хөдөлгөөнд чинь ороход малаа өгдөг байсан тээ? Тэгэхэд манайхан Булган суманд байдаг байсан манай тэр өвөө чинь Гомбо гэдэг хүн байсан л даа өвөө маань. Тэгээд Булган суманд үхэр ч малласан, хонь ч малласан. Тэгээд манайхан ингээд нэгдэлжих хөдөлгөөнд орохдоо тэр Булган сумын дэм бригад гэж тэр дэм бригадад миний л бодох толгойд бүүр ингээд сүргээр туух тийм хонио л өгсөн шүү дээ. Тэгэхэд манай миний тэр өвөө эмээ энэ тэр одоо Булган сумын нэгдлийн ямар ч хувьцаа юу ч аваагүй ш дээ. Тийм. Тэгээд манайх шилжээд тэгээд л явчихсан. Тэгээд л сүүлд нь энэ чинь мал хуйгаа өгсөн улсууд эргээд юм аваад л байсан. Мөнгө төгрөг янз бүрийн юм аваад л байсан. Тэгэхэд юу ч аваагүй. Ёстой суурь хонио туугаад л аваачиж өгч байсан юм байгаа юм. Тэрийг бол би бол мэднэ өвөөтэйгээ хамт бүр элстэй бутан дундуур туугаад л, үүрэглээд л хоёр морьтой туугаад л аваачиж өгч байсан юм. Тэгэхэд тэрний хөлсөнд юу ч аваагүй. Манай өвөө ингэдэг байсан юмаа. Өөрөө их малч хүн байсан байхгүй юу. Тэгээд өнөө мал бэлтгэл гээд мал авдаг байлаа ш дээ ерөөсөө нэгдэл чинь хүнээс тэр хичнээн толгой малтай байна тэндээс нь л төдий кг за одоо нэг ноогдол гээд л тэгнэ, тэгээд махны ноогдол гээд л нээх тарган хонио эр үхрээ энэ тэр өгдөг байлаа ш дээ. Тэгээд л манайх манай өвөө байнга өгдөг хэдэн жил ч өгсөн юм бэ дээ ер нь тэр чинь малч хүн байсан юм чинь тэгээд л тэгээд тэгдэг байсан шүү. Үгүй ээ энэ энэ их мал оросууд орост л өгдөг юм шиг байгаа юм. Энэ оросууд одоо ер нь ханаж цадна гэж алга аа ерөөсөө энэ монголын олон энэ их малыг одоо яадаг юм бэ? ерөөсөө гээд л тэгдэг сэн. Тэгдэг байж билээ тэгээд нээрээ сүүлд нь бодож байхад нээрээ техникийхэнд их өгдөг байсан юм байналээ л дээ манай монголчууд чинь орост. Тийм.
Саранцэцэг -
Өө бас тийм учир байх нь.
Майнбаяр -
Тийм учир байгаа юм шиг байгаа юм. Тийм.
Саранцэцэг -
Тэр үед ер нь их олон малтай айлууд малаа нийгэмчлэхгүй гэж нууж байсан гэсэн яриа тийм юм сонсож байв уу?
Майнбаяр -
Өө тэр сэргэлэн мэргэлэн нь нууж байсан байх өө. Нууж тэр битгий хэл зарим малчид энэ тэр нь тэднийх тийм юмтай ийм малтай эднийх ийм малтай тэр жалганд тэр хойд хонхортоо байгаа гээд хэлдэг байсан гэсэн ш дээ. Нэг нэгнийгээ матдаг байсан монгол хүн болохоороо байсан юм шиг л байгаа юм ш дээ /инээв/
Тийм.
Саранцэцэг -
Нэгдэлд элсэхийн өмнө айлаар одоо багийн ухуулагч сумаас хүн ирж одоо нэгдлийн тухай ярьж ухуулдаг байсан гэсэн юм мэдэх үү?
Майнбаяр -
Тийм юм хэлж ярьдаг байсан байх аа. Би тэгэхдээ яг ярьж барьж байгаа нь надтай ерөөсөө таараагүй ээ мэдэхгүй тэрийг тийм.
Саранцэцэг -
Одоо жишээлвэл би нэгдэлд оръё гэхэд огт малгүй хүнийг одоо нэгдэлд яаж элсүүлэх вэ?
Майнбаяр -
Мэдэхгүй. Ёстой тэрийг одоо яаж элсүүлж байсан юм. Хүний малыг өгдөг байсан юм биш үү. Тэр хурааж авсан малнаасаа өгдөг байсан юм биш үү. Тээ? Би л тэгж ойлгож байсан байх.
Саранцэцэг -
Ер нь одоо нийтлэг хүмсүүд ер нь нэгдэлжих хөдөлгөөнийг яаж хүлээж авсан гэж боддог вэ та?
Майнбаяр -
Нээх сайн ч хүлээж аваагүй байх аа. Манай өвөө эмээ хоёр энэ тэр хэрэлдэж бариад байсан байх. Тэгэхээр зэрэг өгөх өгөхгүй зүйл болсон л байх л даа.тийм тийм тийм тийм юмаа өгнө ийм хонио өгнө, тийм малаа өгнө энэ тэр гээд байсан юм уу яасан юм зөрөлдөж байсан удаа байдаг юм байдаг юм ш дээ. Тэгээд би бас тэр олон сайхан хонио тууж аваачаад л тэгээд л ямар ч нэг төгрөг ч авахгүй тэгээд л тоолуулаад л тэгээд л цааш нь аваад явчихаж байсан болохоор надад бас эвгүй санагдаж байсан.
Саранцэцэг -
Аа тэр амин хувьд нь тоо толгойн мал далан толгойн мал гэдэг ч бил үү үлдээсэн гэж ярьдаг юм байналээ?
Майнбаяр -
Өө нэг 100н толгой мал үлдээсэн ш дээ. Нэг үе тийм тийм тэрийг манай өвөө тэрийг чинь тэгдэг байсан ш дээ. Энэ засгийн бодлого буруу байнаа хүн ерөөсөө тэр малаа өсгөх хэрэгтэй байхгүй юу. Яг 100 толгойд бариулна аа гэдэг чинь хагасыг нь идэж уу устга ал гэсэн л үг шүү дээ энэ их буруу гээд ярьдаг байсан. Тийм. Тэгээд манай өвөө их малч учраас малаа яг 100 толгойд барих дургүй л байсан юм шиг байгаа юм. Тэр хүн бол өсгөсөн бол 200, 300 хүрэх байсан юм уу тийм л байсан юм шиг байгаа юм л даа. Тийм тийм.
Саранцэцэг -
Аа нэгдэл ер нь хэр их өргөжсөн бэ? Сүүлд танай өвөө одоо жишээлвэл нэгдлийн гишүүн болжээ, малаа нийгэмчлүүлчихжээ. Ер нь тэрнээс ашиг тусыг нь хүртсэн юм байна уу?
Майнбаяр -
Харин байхгүй манай өвөө харин. Тэрэнд би өөрөө харамсдаг байхгүй юу сүүлд нь намайг ингээд ажиллаж байхад л өнөө малаа нийгэмчилсэн улсууд чинь эргээд нэг хувьцаа ч гэнэ үү юу ч гэлээ нэг юм авсан юм байналээ ш дээ. Аваад л байсан тэгэхэд манай хоёр хөгшин юу ч аваагүй хүүхдүүд нь ч аваагүй тийм тэр.
Саранцэцэг -
Т а ер нь ер нь хувьчлалын талаар анх юу гэж сонсов оо? Одоо юу нэг ягаан, цэнхэр тасалбар тараасан даа тэгж мэгдэг үү? Аль эсвэл хувьчлалын тухай яаж зарлаж байсан юм бэ улс орон даяар хувьчлалыг?
Майнбаяр -
Өө одоо сүүлд нь нэг яасныг уу?
Саранцэцэг -
Тийм. Ардчилсан хөдөлгөөн?
Майнбаяр -
Өө тийм. Тэр ч нэг юм өгсөн л өө. Тэрнийг нь үнэ цэнэ сайн сайхныг нь ч мэдрээгүй байсан тэгээд л манай өвгөн л тэр хувьцаануудыг аваад л хоршоо байгуулсан юм байгаа юм. Тэгээд л тэр хоршоо хоршоо нь тэгээд л сүүлдээ дампуураад л тэгээд л.
Саранцэцэг -
Танай нөхөр үү?
Майнбаяр -
Тийм.
Саранцэцэг -
Өөрсдийнхөө хамаатан төрөл улсуудыхныг нийлүүлж үү?
Майнбаяр -
Тэгэлгүй яахав нэг муу хэдэн хүүхдүүдийнхээ минийхийг энэ тэр аваад тэгээд нэг машин тэрэг энэ тэр авсан юмаа. Тэгээд яахав дээ тэр нь тэгээд л тэрийг нь хүн цааш нь худалдаж аваад л тэгээд л бид нар ч ашигласан юм байхгүй, бид нарын хуувьцаа ч байгүй ямар сайндаа хүүхдүүд оюутан болсон хойно би хувьцаагаа хэрэгтэйг нь мэдээд хөөе чи тэр хүүхдүүдийн хувьцаа яасан ийсэн дээрээ тулж байсан. Тэгээд л бүгдийг нь хэрэглэчихсэн л байсан.
Саранцэцэг -
Аа тэрнээс биш одоо хувьцаагаа нэг үйлдвэрийн газар мазар өгөөгүй өөрснөө бас юм хийж үзье гэсэн юм байна л даа?
Майнбаяр -
Өө үгүй үгүй тэгсэн юм хоршоо байгуулсан байналээ. Хоршоо байгуулах дөхсөн юм байналээ. Тэгээд л нэг хоршоо байгуулаад л барилга байшин барилгын хоршоо манай өвгөн чинь барилгын инжинер байсан юм чинь тэгээд л хоршоо байгуулж ажиллаж байгаад л сүүлд нь олон улсууддаа цалин малин өгөөд л тэгээд л техник тоног төхөөрөмж эд нараасаа болоод л тэгээд л дампуураад л тэгээд л сүүлдээ больсон байсан ш дээ. Тийм тийм.
Саранцэцэг -
Ер нь энэ хувьчлал хүйсийн ялгаатай эрэгтэйд нэг өөр, эмэгтэйд нэг өөр гэсэн юм ажиглагдсан уу?
Майнбаяр -
Ерөөсөө ажиглаагүй ер нь тэр хувьцаа бизнес сайн сайхан би ерөөсөө мэдрээгүй ээ. Өгөх нь өгч л байсан тэгээд л сүүлдээ тэгээд л тэгээд тэр хоршоо моршоотой болоод манай амьдрал нээх сайжирсан ч юм байхгүй хэвийн л байсан. Тийм.
Саранцэцэг -
Одоо жишээлвэл зарим хүмүүс чинь том үйлдвэрийн газар, объект эд нар худалдаж авсан. Ийм улсууд одоо ямар замаар одоо тийм юмтай болов оо? өмч хөрөнгөтэй болсон гэж боддог вэ та?
Майнбаяр -
Аан ерөөсөө үгүй ээ ер нь яг зах зээлийн үед л яг зах зээлд ороод л хувьдаа нэг юм авчихсан тэгээд л байсан улсууд л ер нь хөрөнгөтэй болчихсон юм шиг байналээ ш дээ. Тэр дундаа яг одоо ингээд юуны төсөвт газар ажиллаж байгаа улсууд бол юу ч үгүй л хоцорсон ш дээ. Тийм. Яг л өнөө дөрвөн хананы дунд л одоо хүүхдэд ном заадаг багш одоо хаашаа явах юм. Би бол одоо одоо бол зарим багш нар яваад л байдаг юм л даа хүүхдээ хаяад л тэр хүүхдүүдийнх нь сурлага муу л байдаг юм. Би бол нэг ч явдаггүй байсан. Явах ч бололцоо ч байдаггүй байсан, мөнгө төгрөг ч байдаггүй байсан. Тэгээд л явдаггүй л байсан л даа. Тэгээд ч хүүхдүүдэд бас нэг улирал ингээд л хорин хэд хонох арван хэд хоног ингээд л хаячихад чинь бага ангийн хүүхдүүд бол ерөөсөө өнгөрдөг байхгүй юу. Тиймээ хэд хэдэн багш ороод л тэгээд л хүний хэлж ярьж байгааг тоохоо байдаг байхгүй юу. Тийм. Олон багш нар ороод бие хаа нь сонин болчихсон гээд л хүүхдийг тэгдэг ш дээ. Ер тэгээд дүжирчихдэг байхгүй юу хүүхэд чинь. Тийм.
Саранцэцэг -
Заа эмэгтэйчүүдийг дэмжсэн бодлого гэж байсан уу? Социализмын үед ер нь гэр бүлийг дэмжсэн бодлого эмэгтэйчүүдийг дэмжсэн бодлого гэхээр юм юу санагдаж байна?
Майнбаяр -
Ер нь их байгаагүй байх аа. Ер нь их байгаагүй байх аа. Би л нээх мэдрэхгүй юм байна ерөөсөө. Харин ч сүүлийн үед нь арай дээр болсон юм биш үү. Тийм. Бас нэг ажлын байр энэ тэрийг сургалт мургалт сүүлийн үед явдаг болсон юм биш үү. Зүгээр бид нарын үед бол байхгүй ш дээ ерөөсөө. Тийм.
Саранцэцэг -
Ер нь хүмсүүдэд нээх наалдсан юм?
Майнбаяр -
Байхгүй ээ. Байхгүй. Би л мэдэхгүй.
Саранцэцэг -
Социализмын үед ер нь одоо ингээд жирийн хүн гадаад орнуудтай харьцах боломж байсан уу?
Майнбаяр -
Байхгүй байсаан. Хил хаалттай байсан ёстой сайхан.
Саранцэцэг -
Монголд одоо ер нь зөвлөлтийн иргэдээс өөр гадаадын ямар орны иргэд ирж очдог ч юм уу амьдардаг ч юм уу байсан бэ?
Майнбаяр -
Манай Өмнөговьд бол хужаа нар байдаг байсан ш дээ. Оёдолчин гоё исгүүрчин зарим нь бол монгол нөхөртэй их сайхан улсууд байсан ш дээ. Тэгээд ер нь.
Саранцэцэг -
Их олон байсан уу?
Майнбаяр -
Өө намайг жаахан байхад намайг ер нь сургуульд гурав дөрөв дүгээр ангид тавдугаар ангид эд нарт байхад чинь бүр ингээд хужаа нарын тусгай сууц байдаг байсан ш дээ. Ингээд эрээн том том наатай тэгээд эрээн даавуугаар ингээд хуччихсан тэгээд л байдаг байсан юм. Тэгээд л гэнэтхэн л тэр хужаа нарыг бүгдийг нь эх орон руу нь явуулсан ш дээ. Засгийн бодлого энэ тэр байсан юм уу яасан юм. Тийм.
Саранцэцэг -
Одоо ер нь Өмнөговьд хужаа нар бий юу?
Майнбаяр -
Одоо байхгүй тийм байхгүй.
Саранцэцэг -
Танд одоо тийм гадаадын найз нөхөд байсан уу танай гэр бүлд ч юм уу?
Майнбаяр -
Манай өвгөн чинь ажлаасаа ирсэн гээд Москва хоёр удаа явсан ш дээ. Тийм. Тэгээд миний хувьд чинь болвол олон улсын найрамдал зуслан дээр Зувью гээд орос багш байдаг байсан. Тэгээд одоо байнга очиход очих болгон дээр л байж байдаг байсан. Зөвлөх багш энэ тэр байсан юм уу хайшаа юм. Тийм. Тэгээд бас манай энд гадаадын Америкийн багш нар сүүлийн үед их ирсэн ш дээ. Сүүлд ирсэн л дээ тэд нар чинь. Орос багш эд нар байдаг л байсан л даа. Тийм.
Саранцэцэг -
Орос хэлийг ер нь монгол багш нар л голдуу заах уу?
Майнбаяр -
Орос хэлийг би багшийн сургуульд орохдоо орос багшаар заалгадаг байсан орос хэлийг тийм. Аан зүгээр энд хүүхдүүд маань бол монгол багшаар л голдуу заалгадаг л байсан л даа. Би ер нь 1 дүгээр арван жилийн сургуульд байхдаа бол монгол багшаар л орос хэлээ заалгадаг байсан л даа. Тийм. Орос хэл бол сайхан хэл шүү дээ. Ер нь одоо оросоор ярихад бол зөндөө ярьж байхад хэдий тэр тийм юм хэлж байна даа гээд хэлэхгүй ч гэлээ гэсэн зөндөө олон мэддэг үгнүүд л яригдаж байдаг байхгүй юу. Тэгээд би ер нь оросын ард түмэнг их сайхан хүмүүс л гэж боддог юм ш дээ. Ер нь хүүхдүүдээ ч бас зөвлөлт хүнийг аа орос хүнийг хүндэлж бай л гэж би хүүхдүүдээ хүмүүжүүлдэг л байсан. Тийм. Манай сургууль ч бас дэлхийн сургууль учраас гээд л ч бас. Тийм тийм.
Саранцэцэг -
Ер нь одоо тэгээд монголчууд гадаад хүмсүүдтэй харьцахдаа ер нь ямар гэж боддог вэ?
Майнбаяр -
Ер нь зүгээр ш дээ. Сайн ш дээ, найрсаг юу байгаагаа өгөх гэнэ, юу байгаагаа үзүүлнэ найрсаг тийм. Намайг оюутан байхад яг багшийн сургуульд байж байхад бол энд чинь оросын цэргийн анги байсан ш дээ. Тэгээд л орос цэргүүдтэй энэ тэр бүжиглэдэг байсан бид нар. Тийм улаан булан эд нарт.
Саранцэцэг -
Ер нь танай ер нь салбар салбарт л орос мэргэжилтэнгүүд ажилладаг гээд л ярьдаг юм байналээ л дээ. Танай Өмнөговьд оросын одоо байр юм уу оросын дэлгүүр ч юм уу тийм юм байдаг уу?
Майнбаяр -
Байдаггүй юм. Байхгүй. Байхгүй. Тийм.
Саранцэцэг -
Гадаад эд бараа ер нь худалдаж авъя гэвэл хаанаас авах уу?
Майнбаяр -
Өмнөговьд уу?
Саранцэцэг -
Тийм.
Майнбаяр -
Байхгүй шүү ер нь. Байхгүй шүү. Байхгүй байсан. Гэхдээ социализмын үед бол Их дэлгүүр гээд байдаг байсан. Тэр их дэлгүүрт ер нь юм их ховор байжээ. Хачин ховор байсан ш дээ. Бүүр одоо намайг ингээд яг төрсний дөрөө бол мах ч олддоггүй байсан ш дээ ерөөсөө оочирлочихно үдээс өмнө бүтэн оочирлоод тэгээд нэг муу эцэнхий мах тэгээд л өнөө худалдагчийг нь танихгүй бол тэгээд л бүр хамгийн мууг нь аваачаад тавьчихна. Намайг ингээд төрчихөөд байж байхад энэ чинь одоо саяхан л юм байна ш дээ зах зээлээс өмнөхөн энэ чинь одоо бүр аймар хувхай юу ч үгүй болж байсан ш дээ. Тэгээд миний нэг охин одоо ингээд нэг ямааны мах авах гээд нялх юм чинь, бага ангийн жаахан охин ш дээ. Тэгээд нэг ямааны мах авах гэсэн чинь улсууд шахаад өнөөхдөхийг чинь түлхээд тэгээд нэг мах авчаад ингээд даахгүй ингээд уйлж байсан гэж байгаа юм. Тэгээд би гэртээ нялх хүүхэдтэй байж байсан. Тэгээд нэг юм танай охин уйлаад бариад гээд нэг юм яаж ийж ч нэг хүн амьтан авчирч өгсөн гэлээ яасан гэлээ мах авч байсан байгаа юм. Тэгэхэд тэр ерөөсөө их ховор байсан. Худалдагч нар нь дандаа арын хаалга арын хаалгаар гуяуд нв гуянууд нь явна. Гуяаг авч иднэ гэж ерөөсөө өдрийн од тэр гуя авсан хүн ч одоо ер нь хачин сонин юм байгаа юм ш дээ. Тэгээд мэргэжилтний дэлгүүр гээд байдаг байсан. Тэр бас яг арын хаалганы л дэлгүүр байсан юм байналээ. Дарга нарын тэгээд л тэр аймагт одоо хамгийн том лидер байгууллага байгууллагын лидерүүд энэ тэр л орж юм авдаг. Тэгсэн манай өвгөн гадаад явах гэсэн чинь одоо шинэ костюм пиджак байдаггүй ээ, өнөө үстэй дээл байдаггүй ээ тэгээд би юм олддоггүй юу ч байхгүй юм чинь тэгээд өнөө гадаад явах хүнд нь цохолттой юм өгдөг байсан цохож өгнө. Тэгээд өнөө цохолтыг нь аваад
Саранцэцэг -
Та хэнээр цохуулах вэ?
Майнбаяр -
Өө тэр одоо бөөний худалдаа бэлтгэлийн даргаар л одоо тэр байгууллага одоо энэ нөхөр тэр одоо москвад 45 хоногийн мэргэжил дээшлүүлэх юманд явна гээд юм өгдөг юм байна. Тэрийг нь аваачиж үзүүлээд тэгээд ордог тэгээд ороход тэр бөөний бараа баазад бол асар их юм байсан. Тэгэхэд тэрийг ард түмэнд өгдөггүй л байсан байгаа байхгүй юу. Тэгээд л сүүлд нь бол ингээд яаж байхад бол тэр бөөний бараа баазын тэр бараануудын хариуцсан хариуцсан улсууд нь ердөө хувьцаагаар өөрсдөө авчихсан байгаа юм ш дээ. Тийм. Тэгэхэд чинь одоо тэнд бид нарт олддоггүй халуун сав, бид нарт олддоггүй 45-н гутал, өнөө бид нарт олддоггүй юм чинь тэнд л байсан ш дээ. Тэгээд л би цохолтоор нэг костюм пиджак, нэг дулаан юу үстэй дээл авч өгч байсан байгаа юм. Хамаг мөнгөө шавхаж тэр л тийм. Тийм сонин байгаа байхгүй юу.
Саранцэцэг -
Та одоо жишээлвэл нөхрийгөө гадаад явж байхад тэгээд хувцасыг нь ямар ч байсан цохуулаад олоод өгчээ. Хэдэн төгрөгтэй явуулж байв? Хил гаргахад одоо жишээлвэл?
Майнбаяр -
Өө ёстой манай муу өвгөн бараг мөнгөгүй шахуу бид хоёр чинь хур баян биш, бид хоёрын ээж аав би чинь өргөмөл юм болохоор тэр муу хоёр хөгшин дээр бол очоод л юу хичээл сургууль тарахаар зэрэг бол хоёр хөгшин дээрээ хэдэн хүүхдээ дагуулаад л хүрээд очно. Өвгөн маань өдөр шөнөгүй ажилтай. Ёстой тэр үед чинь нээх дандаа л намын хороон дээр дуудаад л намын хороон дээр дуудаад л тэр сүрхий л юм байгаа болтой. Тэгээд л ерөөсөө энд чинь барилга бариулаад л хүрч ирээд хувцасаа ч солихгүй сэврээ рүү яваад л сэврээгээс чинь ирээд л ингээд л ерөөсөө гэртээ хонодоггүй л хүн байсан шүү дээ. Хөөрхий минь тэгээд залуу насандаа тийм их өндөр ачаалалтай байсан хүн ш дээ. Аа улаан шороо нүүж байхад л энэ ТМС-н барилгын яг суурийг тавьж байсан юм байгаа юм. Би төрчихөөд нэг нялх хүүхэдтэй цонхоороо ингээд л хараад байхад л ингээд л тэгш шороо тавиад байх юм тэгээд л барилгын суурийг нь тавьж байгаа нь тэр. Тийм л хүнд ажил ш дээ барилгын инжинерийн ажил гэдэг бол. Тийм. Тэгээд л хүйтэнд ч, халуунд ч барилгын талбай дээр зогсож байхгүй бол өнөө барилгачид нь барилгаа буруу өрчихнө ахиад буулгах болно тэгэхээр зэрэг зардал гарна хуруугаа хавчина, лав л хоёр гурван барилгачин л хуруугаа аваад л манай өвгөн 200 төгрөгөөр торгуулж байсан юм. Би тэрийг бол сайн мэднэ. Өө хөрөө рамд л хуруугаа авчихдаг юм. Ажил тэгээд ерөнхий инжинер дээр нь бууна ш дээ. Хөдөлмөр хамгааллын байцаагч Шартолгой ч гэлүү ямар юм ч гэлээ УБ хотоос нэг сүрхий хүн ирээд торгууль тавьчихна /инээв/ тэгээд л тэр нь бол бид нарын амьдралд нөлөөлнө ш дээ. Тээ?
Саранцэцэг -
Танай нөхөр жишээлвэл барилгын инжинер хүн байлаа гэхэд хэдэн төгрөгний цалин авах вэ?
Майнбаяр -
750 тэр чинь их их цалин ш дээ. Өндөр цалин ш дээ. Тэгэхэд манайх болвол өвлийн хүнс ерөөсөө авдаггүй байсан. Дандаа ингээд л кг-н мах авахад л мөнгө нь хүрдэггүй байсан байхгүй юу. Ерөөсөө өвлийн хүнс айлууд чинь хүнс авна гээд л нээх их юм болдог ш дээ. Тэгэхэд манайх хүнс авдаггүй байсан. Тийм.
Саранцэцэг -
За танай нөхөр тэгээд гадаадад мэргэжил дээшлүүлж ирсэн. Аа дотооддоо бол техникийн их сургууль төгссөн юм уу тиймээ?
Майнбаяр -
Монгол улсын их сургууль /МУИС/ тийм тийм МУИС-н иргэний барилгын инжинер гэсэн тийм мэргэжил эзэмшсэн юм байналээ.
Саранцэцэг -
Одоо бол нас барчихсан?
Майнбаяр -
Өө нас барчихсан зайлуул. Ажил нь айхтар хүнд байсан юм дөө хөөрхий. Дандаа ингээд тооны машин шөнийн бүтэн тооны машин ингээд л тачигнуулаад л цалингаа боддог байсан ш дээ. Өнөө юу цалин ордог юу цалин орохоос өмнө гүйцэтгэл гаргана гээд л тэгдэг байсан тийм.
Саранцэцэг -
Ардчилсан хөдөлгөөн монгол оронд өрнөсөн 90-ээд оны үед. Энэ ардчилалын үед одоо та тэтгэвэртээ гарчихсан байв уу?
Майнбаяр -
Гараагүй ажиллаж байсан.
Саранцэцэг -
Аан яг ажиллаж байсан үе үү? Тэр үед хүмсүүд ер нь ардчилалаас нийтлэг яг юу хүлээж байв хүсэн хүлээж байв? Ардчилал одоо таны өдөр тутмын амьдралд нөлөөлж чадсан уу? Ардчилалын үр нөлөө гэх юм бол юу хэлэх вэ та?
Майнбаяр -
Үгүй ээ ардчилал бол ер нь бас хүнийг ер нь яаж амьдрах уу, яаж амь зуух уу гэдэг бол чөлөөтэй болсон юм биш үү би тэгж боддог юм ш дээ. Тийм их сайхан боломжийг олгосон юм болов уу гэж. Хүн ямар ч авьяастай байж болно тиймээ сайхан зурдаг байхад сайхан зураад л тэгээд л мөнгөө олдог. Сайхан дээл оёдог хийдэг байхад л хүний дээл хийгээд л мөнгөтэй болчихдог, амьдардаг тийм болсон юм биш үү. Аа социализмын үед чинь тийм байгаагүй шүү дээ. Харин ч тийм юм байвал бүр төрийн бараг эсэргүү маягийн л юм ярьдаг байсан байхгүй юу. Тийм. Тэгэхэд их өөр ш дээ. Ардчилал бол хүнд ер нь их ухамсар толгойд нь бол амьдрах, ажил хийх, амь зуух бас их тийм эрч хүчийг өгсөн юм болов уу гэж бодоод байсан ш дээ би. Ухаан жолоогүй хүн амьдралын төлөө зүтгэсэн ш дээ ардчилалаас хойш бас яах уу ардчилал бол бас тэгэхдээ ардчилалын бас дутагдалтай юм байгаа л даа. Яагаад гэвэл хувьчилж авна гэдэг чинь засгийн, улсын их эд хөрөнгыг хайртай ард түмэн хэрэглэх их юмыг цөөхөн хүн хувьдаа хямдхан авчихсан юм шиг байгаа юм. Тиймээ? Тийм юм байгаа л байх. Тэгэхдээ тэрийг бол сэргэлэн, овсгоотой, танил талтай байгууллагын удирдлаганд ажиллаж байсан энэ тэр хүмсүүд бол голдуу тийм хүртсэн юм биш үү гэж би бас боддог юм ш дээ. Зүгээр мань мэтийн дор тушаал албанд ажилладаг улсууд юугаа идэх вэ дээ. Юугаа ч авахав тийм.
Саранцэцэг -
Яг одоо ардчилал эрэгтэй хүнд, эмэгтэй хүнд гэж хүйсээр ялгаатай нөлөөлсөн юм байдаг уу? Тэр ардчилсан хөдөлгөөн, цуглаан гарч байхад бас хүйсийн ялгаатай тэр цуглаанд оролцож байсан юм харагдсан уу?
Майнбаяр -
Үгүй байхаа.
Саранцэцэг -
Эрэгтэй нь ч арай илүү гэдэг юм уу? Эмэгтэй хүн давуу эрэгтэй хүн нь арай илүү тэр хөдөлгөөн жагсаал хөдөлгөөнд орж байсан ч гэдэг юм уу?
Майнбаяр -
Би тийм юм ерөөсөө мэдэхгүй юмаа. Ардчилал энэ чинь ер нь монголын ард түмэн ер нь их баяртай хүлээж авсан юм биш үү. Би тэгж л боддог юм ш дээ тийм.
Саранцэцэг -
Хүүхэдтэй ажиллаж байсан хүний хувьд би таниас одоо хүүхдийн тухай асууна аа. Таны бага хүүхэд байх үед хүүхэд эцэг эх хоорондын харьцаа ер нь ямар байсан бэ? Одоо энэ хүүхдүүдийг харж байхад ер нь хүүхдүүдийн эцэг эх хоорондын харьцаа ер нь яаж өөрчлөгдсөн гэж боддог вэ?
Майнбаяр -
Бид нарын үед бол хүүхэд эх эцгийнхээ үгэнд нэлээн сайн орж байсан юм шиг байгаа юм. Заа тэгээд хүүхдүүдийн бол чөлөөт цагаа бас сайхан эзэмшдэг байсан юм уу гэж би бас боддог юм. Тэгээд ер нь эх эцгийнхээ үлгэр дууриалалаар хүүхдүүд маань их өсөж, хүмүүжсэн юм уу даа гэж боддог юм ш дээ. Аа сүүлийн үед бол хүүхдүүд бол эх эцгээ эх эцэг нь хүүхдээ тоохгүй, хүүхэд нь ч эх эцгээ тоохгүй ингэж нэг ёстой гудамжны хүүхэд гарсан энэ тэр чинь одоо энэнтэй л холбоотой юм болов уу гэж боддог юм. Архидалт ардчилалаар хойш архидалт асар их байсан. Энэ ардчилалд бас нэг хар толбо болох юм бол архидалт байгаа ш дээ. Одоо архидалт их байна ш дээ энэ чинь. Архи одоо ингээд шинээр ингээд ажилд орсон залуу хүнийг одоо тэр ахмадууд бол шууд ингээд л ууланд явъя, зугаалгаар явъя гэж байгаад л архи ууж сургаж байгаа ш дээ. Тийм. Би энэ зуслангийн 80 жилийн ойд оролцож тэнд илэрхийлж шугам жагсаал хийж бэлдэж ир гэж урилга өгөөд тэгээд би тэнд явсан юм. Тэгэхэд одоо манай энэ шинээр байгуулагдсан 4 дүгээр сургуулийн хэдэн би уг нь охидууд байна гэж бодсон чинь багш нар байсан байгаа юм. Бага ангийн багш нар. Тэгсэн чинь одоо тэд нарыг ерөөсөө эрхлэгч нь явсан байхгүй юу. Тэгээд эрхлэгч юм чинь шууд ерөөсөө архиар согтоогоод л өнөөдүүл нь согтоод л, уйлаад л, бүр газар тийчлээд л тэгж байсан ш дээ. Тэгээд би арай хэтэрч байна аа та нар ингэж байхдаа яахав гээд л би бас тэгж байсан ш дээ. Тэгээд тэр чинь одоо буруу биз дээ ер нь бол залуу хүнийг тэр дундаа охин хүнийг, эмэгтэй хүнийг тэгж архиар шахаж тэгж илий балай болтол нь эвгүй байдалд ортол нь архидуулна гэдэг бол буруу л байхгүй юу. Тэгээд одоо одоо ч тийм юм их байгаа ш дээ. Ер нь хаа ч ямар ч албан газар бол зугаална нь л гэвэл архидалт шүү дээ ер нь.
Саранцэцэг -
Одоо ингээд хүүхдүүдээ сумын төв дээр орхидог. Сумын төв дээр орхиод сургуулийн дотуур байранд юм уу, танидаг айлд нь ч юм уу үлдээгээд явж байгаа ш дээ. Тэгэхээр эцэг эхүүд хүүхдийнхээ ер нь хүүхдийнхээ араас хэр санаа зовж байв аа одоо дүгнэхэд?
Майнбаяр -
Яасан гэнэ ээ?
Саранцэцэг -
Сургуулийн хүүхдүүдээ ингээд бүүр хөдөө байж байгаа айл чинь нөгөө сумын төв дээр хүүхдээ сургуульд өгнө өө?
Майнбаяр -
Аан тийм тийм.
Саранцэцэг -
Тэгэхээрээ ингээд л дотуур байранд үлдээгээд л, үгүй бол нэг танидаг хамаатныдаа үлдээгээд л явж байгаа ш дээ?
Майнбаяр -
Тийм тийм тийм.
Саранцэцэг -
Тийм тэгэхээр одоо эцэг эхчүүд хэр их араас н санаа зовох уу?
Майнбаяр -
Зоволгүй яахав дээ. Хөөрхий минь тэр чинь хэцүү ш дээ. Ер нь би л бага ангийн хүүхдүүдийг ингээд сургаж байхад хөдөөний хүүхдүүд их хэцүү. Эх эцэг нь ерөөсөө ирэхгүй. өнөө тавьсан шаардлагыг биелүүлээгүй байгаа хүүхэд л хөдөөгийн малчны хүүхэд байдаг байхгүй юу. Тэгээд л тэр малчны хүүхдүүд чинь ах дүүгийнхдээ суудаг юм. Тэгээд тэр ах дүү нар чинь зарим нь байна, зарим нь байхгүй хоолтой өдөр байна, хоолгүй өдөр байна. Заримдаа тэд нар чинь цоожилчихоод гэртээ оруулахгүй ингээд хичээлээ тарчихаад л өдрийн бүтэн гэрийнх нь гадаа сахиад л бүр сүүлдээ шөнө хоёр чулууны хооронд унтаж байсан хүүхэд хүртэл байгаа ш дээ. Тийм. Тэгээд л хөдөөний хүүхдүүд чинь малчны хүүхдүүд чинь одоо төвд их суух сонирхолтой. Яагаад уу гэхээр аймгийн төвийн сургалт бол илүү байдаг хөдөөнийхөөс. Тийм учраас бас хүүхдээ боловсролтой болгоё гэж бодолгүй л яахав адилхан л ард түмэн юм чинь. Тэгээд л хүүхдээ ингээд авчрах гэхээр чинь хүүхдийн одоо тэгээд манай төвд малчдын хүүхэд зөндөө л суудаг байсан. Тэгээд л өнөө хүүхдүүд нь даалгавраа хийхгүй айлд байгаа хүүхэд чинь юу ходоодондоо хийх юм байвал зол юм чинь юун даалгавар хийх манатай. Тэгээд манай ангид нэг хүүхэд байдаг байсан. Яах аргагүй хөдөөний хүүхэд. Тэгээд зураг хамгийн анхны өдөр зураг зуруулсан. Тэр их хөөрхөн дэгдээхэй зурсан юм байгаа юм. Тэгээд ер нь зураг зурж чаддаг хүүхэд ер нь сурдаг юм ш дээ ерөөсөө. Сурдаг байхгүй юу. Тэгээд ямар ч байсан сурах л хүүхэд юм байна даа гэж бодсон. Тэгээд тэгсэн чинь тэр хүүхдийг би даалгавар хийхгүй ер нь тэгээд хоцрогдсон л доо ард талдаа даалгавар хийхгүй яваад байхаар чинь хоцрогдоно ш дээ. Тэгэхээр нь гэртээ авчраад, унд өгөөд, унд хийж өгөөд тэгээд нэг пирааник өгчихөж байгаа юм. Тэгээд л дараагаар нь хичээлийг нь яс хийлгэдэг байсан. Бага ангид байхад нь. Тэгээд харин тэр хүүхэд маань сүүлд нь харин 10 дугаар ангиа төгсөөд багшийн дээд сургуульд ороод багш дээд мэргэжилтэй багш болсон гэсэн ш дээ. Тэгэхээр хүүхдийг голж болдоггүй юм байна. Хүүхэдтэй яг л ингээд л ажиллах юм бол үр дүнд хүрдэг юм байна. Тэгээд л одоо чинь бол хөдөөний хүүхдийг бол хүн тэгж ажиллахгүй хаяна ш дээ. Хэн тэгээд л одоо одоо зах зээлийн үед бол хүний хүүхдийг тэгж тэжээгээд л унд хийж өгөөд л тэгээд л хичээлийг нь хийлгээд сууж байдаг хүн тэр болгон байхгүй ш дээ. Тийм тийм. Тийм сонин байгаа байхгүй юу.
Саранцэцэг -
Тийм байна шүү нээрээ.
Майнбаяр -
Би ер нь тэр битгий хэл ангийнхаа хүүхдийг хөдөөний хүүхдийг үнэхээр их хэцүү байхаар нь тийм эрэгтэй залуутай ийм айлд ч охин суудаг юм за тэгээд л бас хооронд эв түнжин муутай зодолддог, хэрэлддэг айлд ч одоо хөдөөний хүүхэд суудаг юм. Тэгэхээр би зарим тийм бололцоогүй хөдөөний хүүхдүүдийг нь гэртээ авч сууж байсан байгаа юм. Тэгээд гэртээ аваачихаар тэр хүүхдийн сурлага хачин сайжирна. Яг гэртээ байхаар чинь би яг яс хичээлийг нь хийлгэж байгаа юм чинь өөрөө зааж байгаа юмаа мэднэ, би өөрийнхөө гэсэн даалгаврыг мэднэ, тэгээд тэрийг чинь хийлгэж байгаа байхгүй юу, тэгэхээр нэлээн бас сайн болдог байхгүй юу хүүхэд маань.
Саранцэцэг -
Тэгэхээр одоо бас эцэг эхийн нөлөө тэр байгаа орчны нөлөө гэдэг бол асар их?
Майнбаяр -
Асар их. Ёстой асар их. Одоо ингээд л хувцасаа угаахгүй тас хар юм явж байхад нь би гэртээ суулгахаар цэмцийсэн цагаан яг .. гоё болдог байхгүй юу. Тийм. Хүний хүүхдийн хувцасыг нь яг угааж өгнө, усанд оруулна бүр тийм хэцүү ш дээ бас хүний хүүхэд суулгана гэдэг чинь. Тийм. Их л хариуцлага ноогддог юм л даа. тэгэхдээ хүүхдийн сурлага бол эрс сайжирдаг юм байналээ. Тийм.
Саранцэцэг -
Та бол пионерийн ахлах удирдагч их олон жил хийсэн ш дээ. Тэгэхээр пионерийн байгууллага гэдэг чинь одоо ямар учиртай байгууллага юм? Баатарчууд гээд байдаг пионерийн гишүүн болдог дараа нь эвлэлийн гишүүн болдог энэ талаар та ялгаж салгаж хэлж өгөхгүй юу?
Майнбаяр -
Аан одоо бага бүр яг нэгдүгээр ангийн хүүхэд одоо жишээлвэл энэ зургаан настай долоон настангуудыг баатарчууд гэдэг байхгүй юу аа тэгээд тэрнээс дээшихийг 3 дугаар ангидаа пионерт элсдэг байсан юм л даа социализмын үед чинь тэгээд пионерт элсэхийн тулд тэр хүүхэд маань сурагч хүний дүрэм, пионерийн тангараг, чин эрмэлзэл чин үнэнийг бүгдийг нь цээжилнэ. Тэр болвол бас хүн болж төлөвших, хүнийг хүндэтгэх, аа тэгээд эрдэм ном сурахын ач тусын тухай л одоо хүүхэд бас нэлээн гүнзгий ойлгож авна. Гэтэл одоо бол тийм юм байхгүй ш дээ. Тийм юм байхгүй учраас сурах бол хэрэгтэй юмаа би бол ийм байх ёстой юмаа. Биеэ одоо өнөө боловсруулах биеэ тэгшлэх талаар бол нэлээн дутмаг байгаа байхгүй юу. Багш нь одоо дандаа тэрийг бич, тэрийг бод, тэрийг унш л гээд байгаагаас нусаа ингэж нийдэг юм, настай хүмүүсийг ингэж хүндлэх ёстой энэ тэр гэсэн нээх их бас хэлэх нь ч хэлдэг л байх тэгэхдээ бол тийм их нарийн бүр ингээд толгойд нь ортол бол хэлэхгүй л байгаа ш дээ. Пионерийн байгууллага, баатарчуудын байгууллага гэдэг бол яг тэрийг нь хүүхдүүдэд төлөвшүүлээд тэгээд тэрийг нь улаан бүчийг нь зүүгээд пионер болгоё гэсэн тэгээд л тэр бүрээ бөмбөрийн дуунаар жагсаад явах юмсан гэсэн тийм эрмэлзэлтэй хүүхдүүд чинь болвол яадаг байсан байхгүй юу үнэхээр түүнийг цээжилдэг байсан байхгүй юу. Цээжлээд л тэгээд л орж ирээд л пионерийн удирдагч ёсолно. Пионерийн удирдагч ёсолно. Тэгээд л хэлэх юмаа хэлнэ. Тэр чинь бас их ном ёстой. Хүнийг хүндлэх их сайхан зохион байгуулалттай, хувь хүний зохион байгуулалт аягүй өндөр болж байгаа байхгүй юу. Одоо бол ерөөсөө тийм юм байдаггүй. Тэр хүүхдийн байгууллага маань бас хүүхдийг тэр цэрэг эх орны хүмүүжлээр л хүмүүжүүлэх бол ерөөсөө орхидогдохгүй л гэж боддог юм даа. Одоо ингэж байгаа ш дээ. Одоо саяхан ш дээ одоо ерөөсөө энэ шугам жагсаал илэрхийлэл энэ тэр чинь одоо хийгдэхээ байчихсан үед. Саяхан одоо хоёр гуравхан жилийн өмнө манай энэ Буянтын пионерийн зуслангийн Өмнөговь аймгийн говийн хүүхдүүдийн амардаг пионерийн зуслангийн 80 жил болсон байхгүй юу. Тэгээд тэр 80 жилийн ойд шугам жагсаал илэрхийл тавьж өгөөч гээд намайг гуйсан байхгүй юу тэгээд үгийг нь би бас өөрөө бичсэн. Тэгээд л тэр чинь яг ингээд л долоохон хоногийн зайтай болчихоор чинь хэнийг гуйхав өөрөө хийж байгаа байхгүй юу. Тэгээд л ямар нэгэн үүрэг даалгавар, хариуцлага хүнд бас асар их хариуцлага шаардлага их бий болгодог л байхгүй юу. Хэд хэдэн ном үзэж байгаад л тэгээд л өмнө нь манай улс шугам жагсаал илэрхийлэл хийж байсан юм болохоор тэр эд нараа бодож байгаад л хийсэн л дээ. Тийм. Тэгээд сайхан боллоо л гэсэн. Ер нь тэр ой нь их сайхан л болсон л доо. Тэгээд миний л бодоход бол ерөөсөө тэр би хэдэн хүүхэд сонгож авсан юм. Нэгдүгээр сургуулиас тэд нар чинь ерөөсөө тэгээд би бөмбөрт хорин хүүхэд авсан байхгүй юу тэгсэн чинь тэр хүүхдүүд ёстой нээрээ хаалгаар ингээд чихэлдээд ингээд товч нь под хийтэл ингээд тасраад ойчиж байсан ш дээ. Тэгэхээр тэр бүрээ бөмбөр тэр улс төрийн ажил, пионерийн ажил, хүүхдийн байгууллагын ажилд хүүхэд ямар дуртай байгаа нь мэдэгдэж байгаа юм. Тэгэхэд тэр хүүхдүүдийг би бага ангийн хүүхдүүд аваагүй ш дээ. Дунд ангиас 7, 8 дугаар ангийн хүүхэд авсан ш дээ. Тэгэхэд тэд нар тийм дуртай байгаа байхгүй юу. Өнөө бөмбөрийн даралт зааж өгсөн байхгүй юу.тэгээд ангид бүгдээрээ цуглар гээд л ингээд цугларуулаад л ингээд л авсан би оръё би оръё би оръё гээд л ингэж ингэж л тэгээд л би бас нэг аятайхан хувцлаад ирэх нэг бас нэг нүүр царай нь аятайхан шигийг нь л авч байгаа байхгүй юу. Тэгтэл тэд нар тэгж чихэлдэж орж ирж байгаа байхгүй юу. Тэгээд би бол үнэхээр хүүхдийн байгууллагын ажил пионерийн ажил энэ болвол үнэхээр хүүхдэд үгүйлэгдэж байгаа юм байна л гэж би ойлгосон. Их сонин санагдаж байсан. Товч нь под хийтэл үсрээд ингээд тасраад үсэртэл тэгж чихэлдэж орж ирж байгаа юм. Бөмбөр заалгана гэж. Тэгээд би бөмбөрийн гурав, дөрвөн марш зааж өгөөд л тэгээд л тэрнээсээ шилж байгаад л тэгээд л энэ Гэгээрэл сургуулиас ч орсон, манай сургуулиас ч орсон, 3 дугаар сургуулиас ч орсон. Тэгээд л бөмбөр шугам жагсаал хийсэн л дээ. Тийм тийм.
Саранцэцэг -
Аан тийм үү? Эвлэлд элсдэг ш дээ.
Майнбаяр -
Тийм.
Саранцэцэг -
Эвлэлийн гишүүн болоход одоо хэддүгээр ангиас яаж элсүүлэх вэ? Ямар журамтай байх уу?
Майнбаяр -
Эвлэлийн гишүүн чинь одоо найм, ес, арав дугаар ангийн хүүхдүүд элсдэг юм ш дээ ер нь бол. Ахлах ангийн хүүхэд элсэнэ. Эвлэлийн гишүүн гэдэг чинь мөн л одоо яг тэр хүнд залуу хүнд одоо ямар байх ёстой вэ гэдгийг бас л ойлгуулдаг сайхан байгууллага ш дээ. Тэгээд эвлэлийн гишүүн хүн бол өнөө сар болгон нэг хурал хийнэ. Ярьж сурна. Хүний өмнө ярьж сурна гэдэг чинь асар их эрдэм ш дээ. Цаашдаа ном эрдэм сурахын их үүсвэр шүү дээ. Тэгээд л намайг багшийн сургуульд байхад бид нарыг бүр ахлах ангийн оюутнууд юм яриулдаг байсан юм. Тэгээд л аймар их шөнийн бүтэн бэлдэж байгаад л юм ярьдаг байсан байгаа юм. Тэгэхээр тэгээд л олон улсын байдал, одоо тэр тухайн тэр үеийн тэр цаг уурын байдал эд нарыг чинь ярьна ш дээ. Тийм. Тэгээд л ярьдаг байсан. Тэгээд би чинь бас ухуулагч хийж байсан л даа бага ангийн багш байхдаа. Тэгээд л энэ цаг уурын байранд чинь ухуулагч хийгээд л тэгээд л нэг хэдэн пионеруудыг аваад л тэд нар маань миний нүүр болно. Тэгээд л бүрээгээ үлээгээд л бөмбөр хэд дарахаар зэрэг л улсууд хүүхдүүд давхиад л гараад ирнэ ш дээ, бужигнаад л хүүхдүүд бол хамгийн хурднаар давхиад ирнэ. Тэгтэл улсууд эд нар нь үүдээ нээгээд л ингээд харна. Тэгээд нөгөө ухуулга хийх гэж байгаа юм байна гээд л хүрч ирээд л сууцгаана. Тэгээд л айлын гадаа одоо тийм зураг ч байгаа надаа /инээв/ тэгээд ухуулга их хийдэг байсан.
Саранцэцэг -
Тэр ямар сэдвээр ухуулга хийдэг байсан юм бэ?
Майнбаяр -
Тэгээд сүүлдээ бүр албан газар бид нарыг бас лекц уншуулдаг байлаа. Тэгээд л лекц мекц унших өөрөө их дуртай байсан ш дээ.
Саранцэцэг -
Ямар ухуулга хийх үү? Ямар сэдвээр ухуулга хийдэг байсан бэ?
Майнбаяр -
Өө ерөөсөө янз бүрийн байдлаар. Цаг үеийн байдлаар ч ухуулга хийнэ, аймаг орны яг болж байгаа үйл явдлын тухай ч ухуулга хийнэ, аа ер нь болвол одоо тэгээд л гадаад дотоодын байдал, олон улсын байдлаар ч ухуулга хийнэ. Тэгдэг байсан ш дээ. Хүүхдийн хүмүүжлийн талаар ухуулга хийнэ. Жишээлэхийн бол одоо яг нэгдүгээр ангид орж байгаа хүүхдийг яаж одоо хугацаанд нь уншуулж, бичүүлж сургах уу, яавал хүүхэд хурдан унших уу, яавал уншиж чадахгүй ингээд с, а, м гээд тус тусад нь хэлээд байдаг юм гэдгийг чинь одоо яг учрыг нь ойлгуулж хэлж өгнө. Тэр чинь одоо их ховор лекц шүү дээ. Хүн болгон мэддэггүй байхгүй юу. Тийм. Гийгүүлэгч үсгийг дуутай хэлдэггүй юм аа. Гийгүүлэгч үсгийг ерөөсөө маш огцом анираар хэлдэг юмаа. Аа тэгээд манай монголчууд чинь болохоор зэрэг хүүхдээ уншуулах гэхээр гийгүүлэгчийг нь аймар чанга дуутай хэлээд л энэ чинь с шүү с шүү с гээд л улам чанга хэлээд л тэгээд л хүүхдээ зодож байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ чинь сургалтанд бол яг эсрэг байгаа байхгүй юу. Тэгэхээр энийг чинь ойлгуулж хэлнэ ш дээ. Би багшийн сургуульд байхад манай багш Өлзийханд гээд гавьяат багш байсан. Тэр багш их сайхан багш байдаг байсан. Тэгээд тэр багш маань яавал хурдан унших вэ гэдгийг үсэглүүлэхгүйгээр яаж хүүхдийг хурдан уншуулах вэ гэдгийг тэр багш маань заадаг байсан байхгүй юу. Тэгээд би сурсан учраас би хүүхдээдээ тэр л багшийнхаа хэлсний дагуу хүүхдүүдээ уншуулж сургадаг байсан, манай ангийн хүүхдүүд ер нь ерөөсөө аль ч ангийнх нь хүүхэд ч сайн байсан дөө ер нь бол. Сүүлийн үеийнх нь хүүхдүүд ч сайн байсан. Бүгд л их, дээд сургуульд ордог байсан. Тэгээд л ер нь унших, ярих талдаа их сайн байсан л даа манай ангийнхан. Багш нь ер нь аль талдаа сайн байна тэр талдаа л сайн байдаг байхгүй юу өгөөж нь. Тийм. Тэгнэ ш дээ. Тэр багш тоондоо хачин сайн бол тэр ангийн хүүхдүүд бүгд тоочин. Тэр багш монгол хэл талдаа их сайн, их сайхан бичдэг ингээд л сайхан ярьдаг энэ тэр байвал тэр талдаа хүүхдүүд тийм болдог л байхгүй юу. Тийм.
Саранцэцэг -
Заа тийм байна шүү нээрээ. Монгол дахь одоо таны одоо амьдралын туршлагаас харж байхад монгол дахь шашин шүтлэг ер нь яаж өөрчлөгдөж ирж байна вэ? Төрд ер нь яаж нөлөөлсөн бэ энэ шашин?
Майнбаяр -
Намайг жаахан байхад л бол энэ шашин шүтлэгийг чинь хоридог байсан тиймээ?
Саранцэцэг -
Тийм.
Майнбаяр -
Тийм. Бүр хоридог л байсан. Би бүр жаахан байхдаа сургуульд суугаагүй байхдаа манай өнөө эмээ өвөө маань ингээд л малаа услах гээд л өдрийн бүтэн алга болчихно. Тэгээд би тэр Уламбаяртайгаа хамт хоёулаа яг чацуу юм чинь хоёулаа уяатай байсан юм. Тэгээд л бас нөгөө уяа муяагаа тайлдаг юм уу яадаг юм манай айл, манай айлынх их бурхантай айл байдаг байсан. Тэгээд өнөө бурхнаар нь тоглочихсон. Бүгдийг нь уудлаад, гаргаад энэ тэр тоглочихсон. Тэгээд орой нь зодуулж байсан юм байгаа юм. Нэг үед улсууд тэр бурхандаа тийм их сайн байсан юм. Тэгсэн сүүлдээ тэр бурхан шүтсэн, шашин шүтсэн улсуудыг чинь үзэн яддаг сонин монинд хэлдэг уншлага муншлаганд ярьдаг энэ тэр байсан юм шиг байгаа ш дээ. Тэгээд ерөөсөө тэднийх тэгж байж гэнэ гээд л нэг л юм гарвал одоо зүгээр л нэг л их том болгоод л ярьдаг байсан юм шиг байгаа юм. Тэгээд л сүүлдээ бол шашин шүтэх чинь одоо үндсэн хуульд бол тэгш эрхтэй шашин шүтэх эрхтэй гээд заасан ш дээ. Тэрнээс хойш бол нэлээн өөр л болсон л доо. Гэхдээ монголчууд бол шашин шүтнэ ээ шүтнэ. Хүн болгон л одоо лам руу явна, хүн болгон л нэг жаахан амьдрал нь жаахан хэцүүдүү болоод л, авах орлого нь багасаад л, үр хүүхэд нь хэрэг төвөгт ордог ч юм уу, хэл аманд ордог ч юм уу, өөрсдийнх нь ажил бүтэхгүй бол лам, үзмэрч гээд л явдаг шүү дээ. Тэр бол ямар ч хүнд бол байдаг л даа. Тийм. Тэгэхдээ тэр явж байгаа тэр их очсон хүн нь л их үнэн хэлдэг байх хэрэгтэй юм байгаа юм л даа тийм.
Саранцэцэг -
Аа яг таныг хүүхэд жаахан хүүхэд байхад бол бурхан тахилаа ил тавьчихсан байж байдаг байж?
Майнбаяр -
Тэгдэг байсан. Бид нар тоглодог байсан.
Саранцэцэг -
Социлизмын үед хүмсүүд тэгж ил юмаа ном судар байх юм бол тэрийгээ ил тавиад тахил махил өргөдөг тийм юм байсан уу?
Майнбаяр -
Сүүлдээ байчихсан бүр үзэгдэхээ байчихсан наадах чинь ерөөсөө. Бүүр далд хийчихдэг, ерөөсөө бүүр устгачихсан, ерөөсөө музей зузейд өгчихсөн энэ тэр байсан ш дээ. Тэгээд сүүлд дахиад сэргэсэн ш дээ шашин чинь. За харин одоо энэ сүүлийн үед энэ ардчилалаас хойш бол бүр Есүсийн юу их яаж байгаа ш дээ. Шүтэж байгаа ш дээ гадны шашинг их шүтэж байгаа ш дээ. Тэгээд Есүст бас авах юм их байгаа байхгүй юу. Ерөөсөө энэ Есүс шүтдэг орны ард түмний соёл, иргэншил за тэгээд л ер нь хүн болж төлөвшихийх нь юу бол илүү байхгүй юу. Манай монгол монгол хүүхдүүд чинь бол одоо ерөөсөө 10 дугаар ангиа төгсөөд л бараг архи уугаад л эхэлж байна ш дээ. Тэгтэл чинь бол Есүс шүтдэг улсууд архи уудаггүй л байхгүй юу. Тэрүүгээрээ сайн, сайхан л байгаа байхгүй юу. Ер нь эцсийн эцэст бол архи уухгүй архийг бол бас ухаан алдатлаа уудаггүй байх юм бол ямар ч орны ард түмэн ер нь их л сайхан ололт болно л гэж боддог юм ш дээ. Монголчууд одоо хамгийн аймар юм бол энэ архидалт л байх ерөөсөө тийм. Энэ одоо ерөөсөө багасахгүй байгаа шүү. Одоо нуугдмал их байгаа ш дээ ерөөсөө маш их архидаж байгаа. Ерөөсөө архинаас болж одоо хичнээн сайхан чадвартай, мэдлэгтэй улсууд бол одоо амьдралгүй болчихсон ш дээ. Тэгээд тэд нарын үр хүүхэд яаж хохирч байгааг бол ярих юм байхгүй ш дээ ерөөсөө. Тийм.
Саранцэцэг -
Социализмын үед одоо шинэ техник, технологи гэвэл одоо өмнө нь байж байгаагүй үгүй ээ мөн сайхан юм гэмээр дуу алдмаар тийм юм юу орж ирж байв аа? Заа ХАА-н газар тариалангийн машин техник хэрэгсэл ч байдаг юм уу, аль эсвэл вагон, онгоц анх орж ирсэн нь байдаг юм уу, зурагт анх үзэж байсан нь байдаг юм уу? Ямар нэгэн шинэ сайхан таны хувьд одоо гайхаж биширч байсан юм байна уу?
Майнбаяр -
Аан энэ зурагт ашиглалтанд орох бас их сайхан ш дээ.
Саранцэцэг -
Өнгөт зурагт?
Майнбаяр -
Өө тийм одоо эхлээд хар юм хар их байсан ш дээ. Тийм. Тийм. Тэгээд манай өвгөн л хүүхдүүддээ л зурагт авч өгнө гээд л тэгээд л тэр чинь одоо бас тэгээд л тэр үед чинь бас ард түмний амьдрал бас их муу байсан юм шиг байгаа юм л даа. тэр зурагт эд нар чинь нэг л их үнэтэй юм шиг надад санагддаг байсан ш дээ. Тэрийг яаж авна даа гэж л боддог байсан чинь л манай өвгөн нэг өдөр л энэ 5 айл юу 5 худалдагчтай дэлгүүр гээд нэг байдаг байсан. Тэнд л зурагт байсан. Тэгээд л нэг хар зурагт авна гээд л хоёулаа очсон бид хоёр чинь. Тэгсэн чинь нэг зурагт аваачаад л залгаад үзсэн чинь л учиргүй утаа уйгаад л хүүе яанаа гээд л тэгсэн чинь байчихаад л дахиад нэг зурагт шууд авангуутаа за энийг авна аа гээд л шууд залгаа ч үгүй л авчихсан. Тэр нь их сайхан гардаг, их удаан л ашиглагдсан байгаа юм. Хүүхдүүддээ авч өгсөн. Тийм.
Саранцэцэг -
Та анх одоо хэзээ онгоцонд сууж үзсэн?
Майнбаяр -
Би чинь ер нь оюутан байхдаа нөгөө ногоон онгоцонд суугаад л хөлдөж үхэтлээ шахаад л ирдэг байсан ш дээ. Тийм.
Саранцэцэг -
Хүйтэн юм уу тэр?
Майнбаяр -
Хүйтэн ш дээ. өвлийн хүйтэнд цастай л бол аймар хүйтэн ш дээ ногоон онгоц чинь. Тийн тэгээд л наймын хувин эд нар тавьчихсан тэгээд л өнөөхдөө бөөлжиж барина /инээв/ сүүлдээ оюутан болсон хойноо ч тэгээд л ногоонд ч суусан, цагаанд ч суусан дөө. Тийм. Цагаан онгоцонд суугаад л тэр чинь өмнө нь онгоцонд суугаад үзчихсэн байсан юм л дөө. Тэгээд л аавтайгаа хамт жаахан дотор мухайрахаар нь би шууд яваад л жорлонгийнх нь өрөөнд ороод л толинд нь хараад зогсчихоор ерөсөө яаж ингэсэн ч дотор муухай оргидоггүй ш дээ. Тийм. Тийм л байсан ш дээ.
Саранцэцэг -
Та ер нь гадаад орон руу зорчиж байсан уу?
Майнбаяр -
Үгүй ээ.
Саранцэцэг -
Танай хүүхдүүдээс ер нь гадаадад сурч байсан уу үгүй юу?
Майнбаяр -
Манай хамгийн том охин Москвад нэг жил сурсан юм. Англи, орос хэлний багш. Одоо дэлхийн зөнд ажиллаж байгаа. Дандаа гадаадынхантай харьцдаг. Тийн Канадуудтай. Юу Япон, Шинэ-Зеланд нэг нь хаанах билээ 3 орноос тэтгэж Сонгино хайрхан дүүргийн хүүхдүүдийн ахуй амьдралыг сайжруулах, тэр юуг хариуцаж байсан, одоо бүүр дээр дээшээгээ албан тушаал нь дээшээгээ болсон гэсэн. Тэр шалгалт өгөөд өшөө л дээшээ болсон гэсэн. Одоо чухам тэр дэлхийн зөнд л ажилладаг юм. Канадуудыг дагаад Булган аймгаар явж явж саяхан ирсэн гэсэн. Тийм.
Саранцэцэг -
Та сүүлд хот орсон уу ер нь?
Майнбаяр -
Орсоон. Би чинь одоо.
Саранцэцэг -
Хэдэн онд орсон юм?
Майнбаяр -
Өө сая одоо энэ өвөл шинэ жилийн өмнөхөн хот ороод манай нэг охин төрөөд тэгээд нэг сар хиртэй хүүхдийг нь жаал өсгөж бойжуулаад тэгээд ирсэн ш дээ. Яг шинэ жилийн үеэр л ирсэн дээ. Энэ жил бас л дахиад л явна даа. тийм.
Саранцэцэг -
Танд одоо хотоос таалагддаг зүйл нь юу вэ? Таалагддаггүй зүйл нь юу вэ? Хотод ер нь хотын амьдрал ер нь та сууршина гэвэл чадахаар байна уу?
Майнбаяр -
Хотод одоо өөрийн гэр оронтой болвол ч чадалгүй дээ. Би ер нь тэр нэг зохицож, дасахдаа их амархан ш дээ ерөөсөө. Ер нь ч тэгээд хүүхэдтэй ажиллаж байсан хүн чинь аймар амархан баярлана, аймар амархан гомдоно бас их уйламхай тэгээд их сонин болдог юм ш дээ. Тэгээд ер нь их тийм юу ерөөсөө нэг тийм өөдрөг, цоглог талдаа ш дээ. Би чинь хотод очоод л ерөөсөө өмнө нь нэг хашаа байшинтай байсан. Тэрийгээ зараад уг нь тэрийгээ зарахгүй байсан ч болох л байсан л даа. зарахгүй байвал яахав дээ намайг өнгөрсөнөөс хойш миний хүүхдүүд хувааж аваад л идэх л байсан байх л даа. Би ингэж бодогдоод ерөөсөө нээх их мөнгөтэй байж үзээгүй байхгүй юу тэгээд л дандаа л нэг сар эргэдэг хэдэн төгрөгтэй ерөөсөө тэр зах зээлд ороогүй ерөөсөө их мөнгөтэй байж үзээгүй яадаг юм ерөөсөө амьд байхдаа мөнгөтэй байж үзье байз өнөөдөхийг 6 сая 500.000-д зараад тэгээд л манай нэг охин Австра явъя Герман явъя гээд л байсан тэгээд л тэрнээс хойш зарчихсан юм аа бас их дургүй байсаан. Тэнд байшингийнхаа хойно, өмнө ногоо тарьдаг байсан байхгүй юу. Тэгээд л зургаа, долоон янзын ногоо тарина. Тэгээд нээх гоё, тэгээд ус, газар хоёрт нь би аягүй их сайн, хайртай байсан байхгүй юу. Тэгээд үнэхээр зарахгүй гээд байсан чинь манай охин зараад би одоо Австра явна ч гэнэ үү яана ч гэнэ үү тэгнэ. Тэгээд шаардсаар байгаад заруулчихсан юм л даа. тэгээд өнөө мөнгийг чинь хүүдээ нэг сая-г нь өгчихөөд л бусад мөнгийг нь аваад хотод очив оо. Хотод очоод хамгийн том охиныхоо тэнд юу мянган барааны дэлгүүрийн урд талын хороололд байдаг байхгүй юу арван гурван давхар тэрний 9 давхарт нь байдаг юм манай том охиных. Аа нөхөр нь цэргийн дарга. Тэгээд нөхөр нь мэргэжил дээшлүүлэх гээд одоо нэг тав зургаан жилийн өмнө Солонгос бүтэн жил явсан юм. Тэгээд одоо энэ хавар солонгосчууд урьсан шүү дээ ирж амар гээд хүүхэдтэйгээ, эхнэртэйгээ ирж амрах заваа солонгос яахав хараг эд нар тийм. Тэгээд л тэнд байдаг байсан байхгүй юу. Тэгсэн чинь би сая юу гэж ярьж байлаа. Орон сууц аан тийм тийм очоод хажууд нь нэг өрөө хөлслөөд өө тэгээд ёстой нэг 7 хоногт л 500.000-г аваад байлаа энэ банкинд хийчихээд л. Тэндээс эндээсээ ингээд л аваад байсан байхгүй юу. Өө ёстой нэг мөнгөтэй хүн ямар байдгийг үзэв ээ. Бас их сонин юм байналээ ш дээ. Би бас бодсон байхгүй юу. Ер нь яагаад их мөнгөтэй хүмүүс ийш тийшээ яваад л наймаа хийгээд л ингээд л шинэ машин авчраад л унаад л чигтэйхэн чигтэйхэн болоод байгаа байхгүй юу би ерөөсөө тэгж үзээгүй. Ерөөсөө хэдэн 4 дөрвөн хананы дунд хэрэлдсээр байгаад насыг өнгөрөөсөн байхгүй юу. Үгүй ээ энэ чинь ерөөсөө би яагаад хэдэн төгрөг ерөөсөө үрж болдоггүй юм, амьд байхдаа хэдэ төгрөг сайн үрье үрье гэж бодоод тэгээд л 7 хоногт 500.000-г нь аваад л алтан ээмэг бөгж аваад л, савхин дээл хийлгээд л, тэгээд л өнөө өвөр монголын гуанзанд ороод л, тэгээд л өнөө саун массажанд ороод л, тэгээд л тэр өнөө гоё будагтай усан уусмалд ороод л, үгүй ээ мөн мөнгөтэй хүн ямарыг үзүүллээ. Сар тансаглаад тэгээд л өнөө мөнгө чинь ер нь бараг дөхөж байгаа юм чинь. Тийм. Тэгээд нэг 500.000 үлдсэн үү яасан тэгээд л тэрийг нь сүүлд нь оюутан моюутандаа өгөөд л таарсан ш дээ. Тэгээд хоолны мөнгөгүй болсон ш дээ /инээв/. Тэгээд сүүлд нь энэ охиныдоо 2 жил байж байгаа. Манай охин чинь мэдрэлийн эмч тэгээд одоо 3 сарын мэргэжил дээшлүүлэх гээд хотод байж байгаа. Одоо яг эгчийнхээ дэргэд бас өрөө хөлслөөд байж байгаа байхгүй юу. Би энэ банди нь хүүг нь би авч байгаа байхгүй юу одоо хичээлд нь тусалж байгаа юм, даалгаварыг нь хийлгэж байгаа юм. Тэгээд л гоё л байдаг юм байналээ мөнгөтэй байх чинь бас. Тэрийг үзсээн амьд байхдаа.
Саранцэцэг -
Та машин уная, машин авъя машин унаж үзье гэж бодоогүй юу?
Майнбаяр -
Өө би бол боддог юм. Ер нь бол за чи хачин их мөнгөтэй боллоо. Тэгэхээр чи яах уу? Гэж би нэгдүгээр сургууль багшилж байхдаа нэг юун дээр билээ надаас асууж байсан юмаа нэг акт билүү ямар юм билээ тийм тэгэхэд машин авна гэж хэлж байсан юм байгаа юм. Тэгээд машин аваагүй ээ. Одоо бол боддог юм. Би одоо машин авна гэж боддог ш дээ. Би бол машин авна машин унаж л байгаа, нэг мэдэхэд л машин унаад явж байна гэж бодож байгаа ш дээ.
Саранцэцэг -
Та жолооны курсад сурсан уу?
Майнбаяр -
Сураагүй. Тэгэхдээ сурна өө. Тийм. өнөө мөрөөдөхөд мөнгө төлөхгүй гэж /инээв/ мөрөөдөхөд мөнгө төлөхгүй гэж үү?
Саранцэцэг -
Таны одоо бага байх үеийн байгаль цаг уурын өөрчлөлт, одоо ер нь ямар болсон бэ?
Майнбаяр -
Аа тэр бол одоо ерөөсөө тэр хүүхэд байхад чинь одоо нов ногоон тал байдаг байлаа ш дээ. Ингээд л хурга ишигээ хариулаад л явж байхад чинь ер нь тэр Манлай суманд байдаг байсан даа манайхан Манлай сумаас наашаа Рашаант, Бунхаг гэдэг газруудаар байсан. Тэгэхэд тэр газрууд чинь нов ногоон байдаг байсан. Ер нь Манлай сумын тэр нутаг чинь хачин их үндэслэг шүү дээ. Бороо л сайн орох юм бол янзтай ургана, даанч бороо ордоггүй л байхгүй юу. Тийм. Тэгээд л тэр угалзын араас л хааяа нэг үүл гарч ирээд л бүр наадмаас хойш л нэг бороо орно. Тэрнээс наана бол орохгүй.
Саранцэцэг -
Газар усны нэр өөрчлөгдсөн нэр та мэдэх үү? өмнө нэрлэж байснаасаа өөрөөр нэрлээд байгаа юм ажигласан уу?
Майнбаяр -
Би ерөөсөө тийм юм ажиглаагүй ш дээ. Тэгэхдээ би 7 дугаар ангид байхдаа Булган суманд байхдаа манай эмээ гадаадад польшуудад польшуудын экспедиц монголчуудын экспедиц энэ манай аймгийн Баян заг тэмээн шавар гээд байгаа ш дээ. Өнөө динзааварын өндөг, яс олддог газар. Тэнд хайгуул хийсэн байхгүй юу. Тэгсэн манай өвөө тэр монголчуудын 5 монгол байсан юм. Тэрэн нь тогооч хийдэг байсан юм. Тэгээд би хамт эмээтэйгээ хамт байдаг байсан байхгүй юу. Тэгээд элсэн дээр гэрээ барьчихсан. Тэгээд хажуу талд нь асартай, майхантай тэрэнд нь монголчууд нь байдаг. Ингээд саахалт хэрийтэй өнгө өнгийн майхантай польшууд нь байж байдаг байсан байхгүй юу. Тэгэхэд их гоё шүү дээ. Одоо тэгээд тэр үед чинь бас их л элстэй байсан. Одоо бол юм их өгөршиж байгаа ш дээ. Би л одоо ингээд багшилж байхад жил болгон гурван сайхан ууландаа зугаалдаг, бид нар бүгдээрээ ингээд идэвхтэй амралт хийдэг байсан. Хичээл эхлээд л 9 сараас 9 сарын 18, 9-ны үед л явдаг байсан байх одоо эд нар явна л даа, явах гэж л байгаа байх, аягүй бол явчихсан ч байна уу? Одоо энэ тэнгэрийн муухайд явахгүй л байгаа байх л даа, ер нь хагас бүтэн сайн өдөр дандаа л явдаг юм. Тэгээд л явахад бид нар чинь эрхлэнэ, тоглоно, айрганд хуруудна тэгээд л тэгээд л явна. Тэр хооронд чинь өнөө багш хүний амьдрал чинь тийм хангалуун биш шүү дээ. Тог, цахилгаанд асар их мөнгө өгнө. Тийм учраас би ингээд л яг ингээд л багш нарыг явахын өмнө хоёр хоёр шуудай аваад явдаг байхгүй юу. Тэгээд л тэр хоёр шуудай яг байж байх үедээ чөлөөгөөр багш нарыгаа сайхан унтаж барьж амарч байх үед нь давхиж очоод л ууланд очоод л түлээ түүдэг байхгүй юу. Түлээ түүгээд л ингээд амыг нь боогоод тавьчихдаг. Яг явахын өмнө бас нэг хоол унд идээд нэлээн ингээд назгай байдаг байхгүй юу тэр үед бас ингээд бүгдээрээ нийлж дуулж, эрхэлж, тоглож байхад нь бол ганцаараа давхиад бол эвгүй ш дээ тээ тэгээд яг тийм үеийг нь ашиглаад л тэгээд нэг шуудай бас түлээ түүдэг байхгүй юу. Тэгээд би бол ерөөсөө сүүлийн үед ерөөсөө янзын өгөршиж байгаа ш дээ. Одоо ингээд л манай энэ гурван сайхан уулын чинь одоо ингээд л наад талд бид нарын одоо дээр нь гарахуйц ингээд намхан уулан дээр ингээд л очиход чулуунууд ингээд бутарна. Хуруугаар ингэхэд бутраад л жижиг жижиг жижиг ингээд л бутраад л аймар чулуу нь тэгж өгөршиж байгаа юм чинь ургамал, мод бусад юм нь яаж өгөрших үү гэдэг нь бол тодорхой ш дээ. Тэгээд л одоо тэр шар оготнууд чинь ингээд л нил ингээд л нүх ухчихсан. Ингээд тэгэхээр л тэр тэрнээс ингээд бодоход бол одоо энэ чинь 2 гурван жилийн 2 жилийн өмнө билүү хачин сайхан байлаа манай энд янзын гоё, ёстой ерөөсөө ойрын арван хэдэн жил тийм гоё байгаагүй. Өдий ногоотой Дүнгэнээгийн аманд бид нар ландтай яг наадмын дараа бүгдээрээ зугаалсан. Аймар гоё байсан. Тэгээд л одоо яг нэг тийм үе ёстой тэр хэдэн жилдээ ганц байсан. Одоо тэгээд энэ жил бол гандах нь л дээ. Тийм. Ер нь бол үхэр жил 1949 оны миний төрсөн жил бол хачин их гантай жил байсан гэсэн ш дээ. Одоо бас л үхэр жил гантай л болох нь л дээ. Одоо бороо ороогүй, одоо орсон ч ногоо ургахгүй ш дээ хүйтэрчихээр ургахгүй. Тийм. Тэгээд ер нь болвол одоо үнэхээр энэ ганцхан аймагт ч биш, манай говьд ч биш ерөөсөө дэлхийн хэмжээгээр ерөөсөө энэ байгалийн дулаарал болоод, тэгээд цаг уур өөрчлөгдөж одоо 4 улиралтай байсан бол хоёрхон улиралтай болж байгаа ч юм шиг энэ тэр одоо мэдрэгддэг болчихсон байна ш дээ. Манай өвөө овоон дээр гараад малаа дурандаж байхдаа хэлж байсан байгаа юм. Намайг 8 настай байхад ийм цагаан сахалтай өвөө заа хүү минь орос хятад хоёр нь яагаад монгол үгүй болно оо аа хавар хавар намар юу билээ хавар намар хоёр нь шахаад зунгүй болно оо гэл үү тэгж хэлж байсан шүү тэгж. Тэгээд тэр чинь л одоо яг болоод байгаа ш дээ. Манай өвөө тэгж хэлдэг л байсан юм.
Саранцэцэг -
Заа би таниас одоо хамгийн сүүлийнхээ асуултыг асуух гэж байна. Ер нь одоо монголчууд нас барсан гэр бүлийн хүмүүсээ дурсдаг арга барил яаж өөрчлөгдөж ирсэн бэ? Оршуулгын зан үйл дээр үед ямар байсан бэ? Одоо яаж өөрчлөгдөж байна вэ?
Майнбаяр -
Бүүр дээр үед бол хүнийг ерөөсөө төрсөн биеэр нь ингээд тавидаг байсан байгаа юм. Ил тавидаг байсан байгаа юм. Тэрийг яагаад мэдэрч байна уу гэхээр би жаахан байхдаа ингээд хониндоо явдаг. Манайхаас ийш ингээд хүүт хонгор гээд нэг хонхор байдаг. Тэр аягүй их ногоо ургадаг байхгүй юу. Тэгээд л мал дандаа тийшээ явчихна. Тэгээд би өнөө Уламбаяртайгаа хамт хоёулаа ингээд тоглоод л тэгээд л хүний ясаар ингээд тоглоод байсан байгаа юм даа тэр үед бол жаахан сургуульд суугаагүй хүүхдүүд юм чинь. Тэгчихээд нэг өдөр би хонинд яваад өнөө хүний толгойг ингээд бурантагаар нь ингээд яагаад тэмээний бөхнөөс ингээд яачихаад хонио туугаад тэр их жаахан байсан юм шиг байгаа юм. Ирсэн чинь манай эмээ чинь Дэдээ минь манай эмээг Дэжид гэдэг хүн байсан юм. Тэр хүн маань намайг чинь загнаад тэмээнээс чинь татаж буулгаад зодоод, алгадаад тэгээд өнөө ясыг чинь авч хаяад тэгээд намайг ариулаад л арц хүж уугиулаад л юм хум дотроо амандаа уншаад л энэ тэр тэгж байсан байгаа. Тэр үед бол тэр дээр үед бол хүн тэр ингээд нүцгэн тавьж тийм зан үйл байсан юм байналээ л дээ. Тэгээд л сүүлдээ болвол одоо бас хувцас хунар өмсгөдөг тэр битгий хэл одоо авс, хайрцаг, сав эд нарт хийдэг болсон юм байналээ. Тэгээд тэр социализмын үед одоо юм ч элбэг байсан. Ингээд авсанд хийгээд хувцастай, авсанд нь хувцастай хийгээд тэгээд оршуулаад тэгээд бетоноор дээр нь ингээд бүүр тэр нүхийг ямар ч амьтан ухахааргүй ингээд бетондоод тэгээд хайрс хийдэг өндөр ийм байсан байгаа юм. Тэгээд тэр бол ерөөсөө л жаран хэдэн оны үе л тэгж байсан юм шиг байгаа юм. Одоо тэгээд сүүлийн үед бол байчихсан. Тэр их юм хаа байхав. Зах зээл дээр юм үнэтэй болсон. Ард түмний амьдрал доройтсон энэ тэр нь бол энэ зан үйлээс бас харагдаж байгаа байхгүй юу. Одоо болвол ер нь хувцас өмсгөхөө больчихсон. Ерөөсөө л өнгийн тэр одоо ямар өнгөтэй байдаг юм эд материал нөмөргөдөг, эсвэл ороодог болсон байгаа. Аа тэгээд зарим улсууд бол яахав хуучны үзэлтэй ч байдаг юм уу, эсвэл тэр бурхан багшийнх нь хэлснийх нь дагуу ч байдаг юм уу эсгийнд боож оршуулдаг болсон байналээ. Голдуу за тэгээд ер нь болвол одоо тэр дээр нь тэгж их цементэлдэг, хайрс хийдэг энэ тэр бол байхгүй шүү. Одоо харин аймар том чулуу тавидаг толгойнд нь тэгээд л ерөөсөө газар усандаа шингэх нь амархан гээд шууд ерөөсөө ухсан шороогоор нь ингээд өндөрлөөд ингээд орхидог. Ийм л болж байгаа юм байналээ ш дээ. Тийм. Бүр хангайдаа бол бас яг нүцгэн тавидаг уламжлал бараг устсан байналээ. Хотод очсон чинь манай манай хамгийн бага охин хятад хэлний ангид байдаг юм тэрний ангийн би өнгөрсөн өвөл хотод очиход тэрний ангийнх нь хүүхдийнх нь эгч нь хачин сайхан боловсролтой хүн байсан юм байналээ гадаад дотоод явдаг их сайхан 28 хүрсэн сайхан хүүхэн нөхөр аваагүй хүүхэд гаргаагүй тэгээд юу япон ороод японоосоо бээжин ороод одоо тэрний өмнө америк явсан гэж байгаа юм. Тэгээд ингээд явж ирээд ирсэн чинь шарлачихсан байсан гэсэн гэж байгаа юм. Тэгээд тэр шар нь хүндэрчихсэн байсан байхгүй юу тэр газар газрын ямар ч юм идэж уудаг юм тээ? Тэгсэн чинь өө ёстой ямар заваан юм бэ яагаад шарлачихдаг юм бэ яаж би одоо 7 хоног үгүй ээ одоо 7 хоног л одоо хэвтээд эмчлэхэд одоо эдгэнэ гэсэн байгаа юм эмч. Тэр чинь өнөө том хүн болохоор эмч нар ч одоо идэвхтэй эмчилгээ хийнэ л гэсэн юм шиг байгаа юм л даа. тэгсэн чинь л яаж 7 хононо оо гээд л энэ тэр гээд байсан гэж байгаа юм. Тэгээ л эмнэлэгт хэвтэхдээ комоор нас барчихсан тэр. Тэгсэн чинь тэрний ээж нь өнөө удган. Ерөөсөө энэ Хөвсгөлийнх юм байналээ. Тэгээд тэр найз удгандаа хэлээд одоо яаж оршуулах уу гэсэн чинь яг тэр өнөө тас шувуунд өгдөг тэр уламжлалаараа тэгээд л ингээд өндөр хадан дээр ингээд цагаан юмаар нөмрөөд л ингээд хөрсөн дээр тависан гэж байгаа юм. Тэгээд тэгж байтал ингээд хоёр гухван тас шувуу ингээд л хүрээд ирсэн гэнэ. Тэгээд л хүрээд ирэхээр зэрэг явсан гэж яриад байгаа юм. Тэгэхээр зэрэг хойд зүгийнхэн, хангайхан бол ер нь тэгээд монголчууд бас бүүр уламжлалт түрүүчийнхээ ёс заншилд орж байгаа юм уу гэж л ийм л дүгнэлтэнд орж байгаа юм л даа. Ер нь бол энэ чинь амьдрал, нийгэм нь тэгээд л одоо бүх юм нь л тийм л болж байна л даа. Эцсийн эцэст хүмсүүдийн ухамсар ч бас их сайжирсан ш дээ. Хүн болвол тэр алтан шороондоо л шингэх ёстой. Ер нь тэгээд хайрцаг саванд байхад хойд төрөлдөө ороход саадтай байдаг энэ тэр гэсэн бас нэлээн ойлгоцтой болчихсон байна тээ ард түмэн бол тийм л юм шиг байгаа юм.
Саранцэцэг -
Заа таныг сонирхолтой сайхан ярилцлага өгсөнд баярлалаа. Танд эрүүл энхийг хүсье.
Майнбаяр -
Заа баярлалаа.
Саранцэцэг -
Урт удаан наслаарай.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.