Zembee


Basic information
Interviewee ID: 990334
Name: Zembee
Parent's name: Darisüren
Ovog: Bayajih
Sex: m
Year of Birth: 1936
Ethnicity: Halh

Additional Information
Education: elementary
Notes on education:
Work: retired
Belief: none
Born in: Hanhongor sum, Ömnögovi aimag
Lives in: Hanhongor sum (or part of UB), Ömnögovi aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
collectivization
travel
cultural campaigns
military
environment


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)

military service
childhood
secondary school student life
film - drama
urban life
cultural campaigns
foreign relations
collectivization
work - labor
power
auto transportation
privatization
funeral rituals
religion
environment


Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Саранцэцэг -

Заа сайн байна уу?

Зэмбээ -

Сайн сайн байна уу?

Саранцэцэг -

Заа та өөрийгөө танилцуулахгүй юу? Таныг хэн гэдэг вэ?

Зэмбээ -

За би Дарьсүрэнгийн Зэмбээ гэдэг хүн.

Саранцэцэг -

Аав ээжийнхээ талаар ярьж өгөхгүй юу? Нутаг орныхоо талаар ярьж өгөөч?

Зэмбээ -

Аав ээж малчин хүн байсаан. Аав Дамбий, ээж Дарьсүрэн гэж. Ийм хоёр хүн байсан. Гурван.., төрсөн 3 хүүхэдтэй. 2 эгч, би бага нь. Ингээд гурвуул байсаан.

Саранцэцэг -

Хэр олон малтай байв, танайх?

Зэмбээ -

Аа нэг бас нэг хоёр гурван зуугаад л малтай байдаг байсан. Бог голдуу. Бод ч байсан, холиотой.

Саранцэцэг -

Бага байхдаа мал их хариулж байв уу?

Зэмбээ -

Бага байхдаа мал хариулж байлаа. 8 нас хүртлээ мал хариулж байгаад энэ Ханхонгор сумын бага сургуулийг төгссөн. 4-р анги төгсөөд тэрнээсээ хойш 1957 он хүртэл мал маллаж байгаад цэргийн албанд явлаа.

Саранцэцэг -

57 онд чинь та хэдтэй явсан байх уу?

Зэмбээ -

21-тэй явсан би.

Саранцэцэг -

Тэр үед чинь цэргийн алба хэдэн жил байсан юм?

Зэмбээ -

3 жил байсан. Улаанбаатар хотод очиж Авто батальон гэдэг газар очиж тэнд очиж жолооч болж ирлээ. За тэгээд 1960 онд цэргээс халагдаж ирээд энэ тус нэгдэлдээ тэрэг барьсан. Нэгдэлд ачааны тэрэгтэй байлаа. Даргын тэрэг барьж байлаа. Заа тэгээд сүүлдээ сумынхаа эмнэлэгт түргэний машин хэдэн жил бариад, тэгээд тэтгэвэрт суусан даа.

Саранцэцэг -

Та ярилаа ш дээ. Цэрэгт яваад ирээд нэгдэлд тэрэг барилаа гэж. Таныг ирэхэд танай энэ Хонгор суманд ямар нэгдэл байсан юм?

Зэмбээ -

”Гэрэлт зам” гэж анх байгуулж байсан. “Өлзийт” гэж байсан байхаа анх. “Өлзийт” нэгдэл гэж байсийм. Тийм.

Саранцэцэг -

Аан, тэр үед чинь одоо дарга нар ямар машин унах уу?

Зэмбээ -

Тэр үед болбол дарга нар машин байгаагүй. Энэ Ханхонгор сум гэхэд л хоёр ЖИС-5 гэдэг машинтай байсан. ЖИС-5 гэдэг машин байсан.

Саранцэцэг -

Тэр Оросын машин юм уу?

Зэмбээ -

Оросын машин.Тэр ЖИС-5 машины нэгийг би барьж байлаа. Заа тэр үед чинь болбол ер нь сумын бүх үүргийг тэр 2 машин гүйцэтгэнэ ш дээ. Заа дарга ч унаад л явна. Түргэн дуудахад ЖИС-5 машинаа паржигнуулаад л явдаг байлаа. Даргад машин байхгүй, түргэнд машин байхгүй. Тэр цагаас эхлээд л ер нь түргэнд явлаа л даа.

Саранцэцэг -

ЖИС-5 чинь ачааны тэрэг юм уу?

Зэмбээ -

Ачааны тэрэг.Та нар ч бараг үзээгүй байхаа даа. ЖИС-5 машиныг болбол. Модон кабинтай. Тийм машин байдаг байсан юм. Модон кабинтай ЖИС-5, төмөр кабинтай ЖИС-5 гээд 2 янзын ЖИС-5 гээд машин байдаг байсаан.

Саранцэцэг -

Тэрийг барьдаг хүн нь ч цөөхөн байдаг байсан байлгүй?

Зэмбээ -

Аа цөөвтөр байсаан. Заа тэгсээр яваад би тэнд чинь ЖИС-5 машинтай байж байгаад “64” гэдэг машин авлаа. “64” гэж одоо сүүлийн үеийн машин даа. Таануус бол тэрнээс зах зухаас нь үзсэн байх.

Саранцэцэг -

”51” гэж би мэдэх юм байна?

Зэмбээ -

“51”-ийн л үеийн машин даа. Тэгээд сүүлдээ би эмнэлэгт Ханхонгор сумын хүн эмнэлэгт жолоочоор ажиллаад 12 жил ажиллаад, тэгээд л тэтгэвэртээ суусан даа. Тэгээд тэтгэвэртээ гараад хөдөө бас нэг арван хэдэн жил мал маллаж байгаад, тэгээд энд ирээд төвд орж ирлээ.

Саранцэцэг -

Та аавынхаа талаар дурсаж ярихгүй юу? Хэн гэж хүн байв? Мал ахуйд хэр их нүдтэй хүн байв? Хэр малчин байв?

Зэмбээ -

Аа аав яахав, сайн л малчин байсан, малчин л хүн байсан. 1956, 57 онд нэгдэлжих хөдөлгөөнд орж манайхан, тэгээд би малаа нийгэмчилчихээд аав ээжий дээрээ орхичихоод, тэгээд цэрэгт явж байсан. Тэгээд хүрээд ирэхэд аав ээжий хоёр мал маллаад л, эгчтэйгээ 3-уулаа нэгдлийн мал маллаад байж байсан.

Саранцэцэг -

Танайх хичнээн мал нийгэмчилсэн бэ, нэгдэлд?

Зэмбээ -

За нэг 300-аад малтай л байсан даа, тэрнээс нэг 75-г үлдээгээд бусдыг нь нийгэмчилсэн байна. Хувьд тийм тогтоочихсон нормтой байсан юм. Тэрүүнийг тушааж л тийм л малтай байсан. Тэгээд нэгдлийн мал хариулаад л байдаг байсан.

Саранцэцэг -

Тэр үед нэгдэлд хүмсүүд малаа өгөхдөө малаа нууж байсан гэж ярьдаг юм байналээ. Кинон дээрээс үзсэн л дээ. Та тийм юм мэдэх үү?

Зэмбээ -

Аа ер нь л болбол зарим нь өгөхгүй гэж их цааргална л даа. Аргагүй тийм, олон малтай ч юм уу, хэтэрхий малдаа өшөөтэй хүн гэж хэн байхав, малдаа хайртай улсууд бол их л бэрхдэг байсан, тийм. Тэгээд албан шугамаар шахуу юм чинь одоо тэгээд малыг чинь өгүүлэх гээд л шахаад л хурал хийлгээд суулгачихна. Тэгээд суучихад чинь тэгээд л хүмүүс өгье, өгье гээд л гардаг шахуу. Зарим газар тийм байсан гэнэлээ. Тийм, тэгж албан журмаар юу яасан.

Саранцэцэг -

Нэгдлийн гишүүн болъё гээд очиход чинь нэгдлийн гишүүнээр элсүүлэхэд заавал хурлаар орно биз?

Зэмбээ -

Оролгүй яахав, хурлаар ороод л, өргөдөл бичээд орно. Тэгээд харин тэгсгээд улсууд орчихлоор чинь зэрэг чинь тэгээд л орохоос өшөө аргагүй л болж байгаам л даа. Эхлээд 56 онд байгуулсан юмдаг даа.

Саранцэцэг -

Тэр огт малгүй айлуудыг яаж нэгдэлд элсүүлж байсан юм?

Зэмбээ -

Өө малгүй айлууд өө яахав, өнөө тэгээд тэнд одоо туслах үйлдвэрийн ажилчид гээд энэ төв дээр хэсэг ажилчид байсан юм, малгүй. Нэгдлийн гишүүд. Тэгээд л аян жин тээнэ, тэжээл бэлтгэнэ. Бүх ажил даа ер нь, тийм ажил хийдэг. Туслах бригад гээд бүр байгуулчихсан, тийм бригадтай байсан, тийм байдаг байсан юм. Тэнд ажилланаа.

Саранцэцэг -

Аа тэр өөрснөө нэгдэлд өгсөн малнаасаа буцааж хариулдаг юм уу, эсвэл хаа хамаагүй малнаасаа нэгдэл өгч маллуулах уу?

Зэмбээ -

Малыг чинь болбол ингээд сүрэг зохион байгуулалт гээд сүргэлчихнэ. Одоо жишээлбэл би дандаа эм хонь маллахад энд нэг хүн төлөг хургыг нь маллана, ямааг нэг хүн маллана, тэмээчин бол тэмээ, адуучин бол адуу маллана. Ингээд сүргэлчихдэг байсан юм, сүрэг зохион байгуулалт гэдэг юм хийнэ.

Саранцэцэг -

ер нь энэ Өмнөговь чинь одоо ямар мал нь илүү байдаг юм?

Зэмбээ -

Өмнөговь ч одоо ер нь хонь, тэмээ хоёр л давуу байсан юм даа. Одоо сүүлийн үед ямаа их болсон юм шиг байнаа даа. Ямаа бол хаа ч л их болсон байх шиг байна. тиймэрхүү л юм ярьцгаах юм байна ш дээ.

Саранцэцэг -

Нэгдлийн гишүүд тэгээд хөдөлмөр өдрийн хөлс гэж юм авах уу?

Зэмбээ -

Авна, өө яахав,тэгээд гийхгүй ээ, тэр нь. Одоог бодох юм бол инээд хүрэхээр юм чинь дээ. 100 хүрэхгүй л цаас авна. Мал маллаж байгаа хүн чинь ерөөсөө. Тэр чинь хөдөлмөрөө бодоод, ингүүлээд 30%-ийг үлдээгээд 80%-ийг нь өгдөг байсан юм гэнэлээ.

Саранцэцэг -

Үлдээнэ гэдэг нь яаж байгаа юм?

Зэмбээ -

Аа яахав нэгдлийн санхүүд үлдэж байгаа юм. Тэр чинь одоо жилийн эцсээр тооцоо хийгээд тэр айлд одоо ноос үснээс өгсүүлээд тэр одоо мал дутуу байна уу, төлбөр юу байна, тэрнийг суутгаад дутаагүй бол тэгээд тэр чигт нь өгдөг, 30%-иа. Ингэж өгдөг байсан юм.

Саранцэцэг -

Ер нь тэгээд энэ суманд ер нь нэгдэлд элсээгүй айл үлдсэн үү?Ер нь бараг ихэнх нь орж дууссан уу?

Зэмбээ -

Өө дуусалгүй яахав. Дууссан. За ер нь нэг тэр чинь ухаандаа 57 он..,

Саранцэцэг -

Нэгдэлд элсэхгүй гээд огтын цааргалаад байсан айл байсан уу ?

Зэмбээ -

Аа байсан.Бас нэлээн л удаж байж зарим нь орж л байсан. Их л цааргалж байж. Одоо байхгүй болцгоож дээ, нэг эртний хэдэн хөгшчүүл байсан юм.

Саранцэцэг -

Тийм үү, тэр үед тэгээд нэгдлийн талаар хэвлэл радио телевиз, радиогоор юм ярьдаг байсан уу? Хэвлэл мэвлэлээр хэр их мэдээлэл цацагддаг байсан бэ?

Зэмбээ -

Аа за ярьдаг л байсан байх

Саранцэцэг -

Тэр үед радио байсиймуу? 50-иад оны үед чинь ямар радио байсан юм?

Зэмбээ -

Байсаан, “Эх орон-52” гэж том юм байсан.

Саранцэцэг -

Зайгаар ажилладаг уу?

Зэмбээ -

Аа зайгаар ажилладаг.

Саранцэцэг -

Тэгээд айл болгонд байж чадах уу?

Зэмбээ -

Том том дөрвөлжин юм байдаг байсан. Тэр шүүгээний нүүр шиг том том дөрвөлжин 2 юм, нэг энэ сандлын дээд шал шахуу юм байдаг байсан. Багийн ухуулагч гээд өнөөхийгөө тэмээнд тэгнээд ачаад, анх ирчихсэн дороо танилцуулаад явж байсан. Одоо манай багт байж байгаа даа, тийм одоо ийм радио байдаг юм байна гэж, тэрийг сонсгох гээд, сонсоод үзээгүй мэдэхгүй юм чинь, хөдөөгийн улсууд. Тэгээд суманд л нэг юу өгдөг юм байна л даа. Тэгээд багт л нэгийг өгсөн юм байх даа. Манай багийн ухуулагчаар Чогсомжавын Чимиддорж гэдэг хүн тэрнийг ганзаглаад тэмээнд тэгнэчихсэн ингээд яваад, айлуудаар өнөөдөр манайд танилцуулж яриулж сонирхуулж өгчихөөд, маргааш нь тэр айлд очоод ингээд явдаг байсан. Одоо тэр ухуулагч энд энүүхэн хойно бий.

Саранцэцэг -

Сүүлд тэгээд ихэнх нь хэдэн оны үед радиотой болсон юм бэ?

Зэмбээ -

аа тэгээд л ер нь 60-аад оны эхээс л болсон доо. Ер нь одоо радио чинь 56,54,55 оны үед л явж байсан юм байна даа, тэр Чимиддорж гэдэг хүн.Тийм юм ганзаглаад.Тэгэхэд цэрэгт яваагүй жаахан залуу байсан, миний үеийн юм даа, тийм, манай багийн ухуулагч. Сүүлд насаараа нэгдлийн нягтлан хийж байгаад, одоо тэтгэвэрт гарчихсан өвгөн малчин бий. Тэр тэгээд ухуулагч хийгээд явдаг байлаа.

Саранцэцэг -

Та бол нэгдэлд жолооч хийж байсан хүн ш дээ. Жолооч хийж байхад хэдэн төгрөгний цалин авах уу?

Зэмбээ -

Жолооч ч яахав дээ, одоо 420 цаасны цалинтай даа. 3-р зэргийн жолооч. Тийм. Тэгээд яахав ачааны тэрэг бариад тээвэрт, тээврийн яаманд сүүлийн үед мөн нэг тн/км хөөж хөлс авна. За тэр нь яахав дээ, зайлуул, одоо баяжчихлаа даа, 1000 цаас авлаа л гэдэг байсан даа.

Саранцэцэг -

1000 төгрөг чинь тухайн үедээ их мөнгө шүү дээ, тиймээ?

Зэмбээ -

Тийм тээвэрт явдаг. Их мөнгө. Анх болбол ер нь бол 60-аад оны үед анх ирээд тэрэг барьж байхад 350 цаас авдаг байлаа. Тэгээд нэг жаахан нэмэгдээд, 420 болоод тэгдэг л байсан. Ер нь тэгээд нэг тогтмол цалин 420 л байсан юм дөө. Би эмнэлэгт байхдаа нэг 420 цаасны цалинтай, тэрэн дээрээсээ түргэний нэмэгдэл гэж нэг 80 цаас өгдөг байсан юм, одоо өгч л байдаг байлгүй, тийм юмтай нэг 500 цаас авдаг.

Саранцэцэг -

Та чинь тэр цэрэгт жолооч болоод төгсч ирэхэд хэддүгээр зэргийн жолооч болж ирэх үү?

Зэмбээ -

3-р зэргийн жолооч. Анхных чинь тийм байлаа. 3-р зэргийн жолоочийн үнэмлэх л өгнө. Цэрэгт ч анхан аймаг бүрээс 5 хүн авч байсийм. Тэгээд харин тэр 5-д нь ороод явчихсан. Тэгээд л цэргээс жолооч болж ирээд л

Саранцэцэг -

Жолооны курст сурна гэсэн үг үү?

Зэмбээ -

Аа тийм, автобатальон гэж жолооны курст. Тэрэнд сууж байсан. 107 гээд сүүлийн үед ярьдаг байлаа ш дээ. Эхний суурь нь л тэнд байсан байх. Тийм.

Саранцэцэг -

Нэгдэлд дөрвөн зуун хэдэн төгрөг авна гэдэг чинь их л мөнгө авч байсан юм байна даа?

Зэмбээ -

Аа дундаж цалинтай л байсан юм шүү дээ.

Саранцэцэг -

Холын тээвэрт явах уу?

Зэмбээ -

Аа холын тээвэрт их яваад гийх юм байхгүй. Хот орно, хангайгаас мод татна.

Саранцэцэг -

Аа мод татна? Нэгдлийн тэр бүх л ажилд?

Зэмбээ -

Аа бүх л ажилд. Одоо тэр л банзнууд, сургаагнууд эднүүсийг чинь бүгдийг хангайгаас татаж ирнэ.

Саранцэцэг -

Аль аймгаас татдаг юм?

Зэмбээ -

Өвөрхангайгаас. Батөлзий. Тэндээс л татна даа.

Саранцэцэг -

Аа танай Өмнөговь чинь нээрээ модгүй?

Зэмбээ -

Мод байдаггүй юм. Тэрийг чинь бүгдийг нь хангайгаас авчирдаг юм. Өвс тэжээл ганц нэг татдаг л байсан. Эрдэнэсант ингээд хойшоо явж татна.

Саранцэцэг -

Малын тэжээлд нэгдэл чинь юу бэлддэг юм бэ, нэгдэл чинь?

Зэмбээ -

За энд чинь одоо ер нь хадаад байх өвс ховор л доо, тэгээд л одоо тэгээд л байгаагаа л чадах чинээгээрээ хамж аваад л, цахилдаг голдуухан цахилдаг жаал овоо ахиухан ургадаг, тэгээд л бударгана мударганаасаа эхлүүлээд л, юу л байна тэрнийгээ л бэлдэнэ дээ.

Саранцэцэг -

Тэр үеийн сум нэгдлийн конторууд чинь юугаар галлах уу? Пийшинтэй биз дээ?

Зэмбээ -

Пийшинтэй. Заг гэдэг чинь хол эндээс. Тэндээс татаж ирнэ. Тэндээс загаа авчраад энэ “5 толгой”-оос нүүрс түлнэ.

Саранцэцэг -

Аа тухайн үед бас нүүрс түлж байсан юм уу?

Зэмбээ -

Тэр үед чинь одоо тэмээгээр хүртэл нүүрс авдаг байсан юм.

Саранцэцэг -

Хөөх, хэдэн кг ачих уу нэг тэмээнд ?

Зэмбээ -

200 кг ачна. Тэгээд л цувчихна ш дээ. Манай аав тэр нүүрс их тээж л байсан.

Саранцэцэг -

Олон тэмээ явах уу?

Зэмбээ -

Аа тэгээд л 20,30 тэмээ. Тэгээд л явцгаадаг байсан. 30,40 тэмээ ч явж л байна.Тэгээд явдаг байсан юм.

Саранцэцэг -

Одоо тэр үеийн нэгдэл, сумын төв гэхэд юу юу байх уу?

Зэмбээ -

Сумын төв яахав, сумын контор, сургууль, эмнэлэг, тийм. Бага эмчийн салбартай, бага сургуультай

Саранцэцэг -

Дотуур байр, сургуулийн дотуур байр гэж байсиймуу?

Зэмбээ -

Байсаан. Нэгдэл бас нэг байр барьчихсан байсан даа.

Саранцэцэг -

Хөдөөнөөс ирсэн байх айлгүй хүүхдүүд л дотуур байранд орно биз дээ?

Зэмбээ -

Аа тэгнэ, дотуур байранд орно.

Саранцэцэг -

Тэд бас дотуур байрандаа түлш мүлш өгөх үү?

Зэмбээ -

Өгнө, тусгай галчтай, үйлчлэгчтэй. Хоол хүнсний талаар дээхнэ үед бол яахав ер нь эх эцэг төлдөг байсан юм, аа нэгдэл байгуулснаас хойшоо гайгүй болсон байхаа. Биднүүсийн үед бол нэг тэмээ хөтөлж ирээд л хиллүүлдэг, мах өгдөг тийм байсан юм. Аргал түүж, заг түлшийг түүж авчирна. Тэмээгээр авчирна. Машин тэр үед ямар юм байхав дээ. Тийм байсан юм.

Саранцэцэг -

Таны одоо та чинь 36 онд төрсөн, 8 настай сургуульд орсон уу ?

Зэмбээ -

Тэгсэн.

Саранцэцэг -

За тэгэхлээр 44 он болж таарах нь, 44 оны тэр үеийн сургуульд орж байсан үеийг ярихгүй юу? Баг сумаас хүмүүс ирээд, ..За одоо танай хүүхэд энэ жил сургуульд орноо, 9 сард тийш нь хүргэж өгөө гээд, хэлчихээд явна биз?

Зэмбээ -

Заа тэгнээ, тэгнэ.Сургуульд бас суух сонирхолтой байсаан, бас 2 эгч сургуульд суучихаад, тэгээд ганцаараа. Уйлж л байсан санаанд байдаг юм. Тэр 2-г дагаж сургуульд явах санаатай. Тэгээд л ирсэн дээ.

Саранцэцэг -

Тэгэхэд бол танайх сумын төвөөс хэр хол байсан юм?

Зэмбээ -

Манайх нэг 40-өөд км зайтай л байсан.

Саранцэцэг -

Тэгэхээр явган тийшээ гүйчихнэ гэж байхгүй, тэмээгээр хүргэж ирнэ биз дээ?

Зэмбээ -

Тэмээгээр ирнэ, зуны цагт мориор, тэмээгээр. Хагас бүтэн сайн өдөр мориор явна.

Саранцэцэг -

Сумын бага сургууль хичнээн багштай байх уу?

Зэмбээ -

заа нэг 3,4 багштай л байдаг байсан байх.

Саранцэцэг -

Заа самбар мамбар юм байх уу?

Зэмбээ -

Аа байлгүй яахвээ, тэр үедээ л зохицсон л самбар байлгүй дээ. Зүгээр одооныхыг бодох юм бол ямар л юм байхав дээ. Тиймэрхүү юм байдаг л байсан.

Саранцэцэг -

Үнсэн самбарыг хэдийд хэрэглэж байсан юм бол?

Зэмбээ -

За тэр ч мэдэхгүй юмаа. Миний мэдэж байгаагаар шохойгоогоор л бичдэг, нэг тийм л самбар л байсан. Тэр үед ч юм ховор байсаан даа. Харандаа гэхэд л олдохгүй, дэвтэр олдохгүй, сурах бичиг тийм юм байхгүй ээ, бал харандааг чинь огтлоод огтлоод жаал жаал болгоод, энгэрээсээ зүүчихсэн, хаячихна гээд. Олдохгүй. Тиймэрхүү л байсан. Тун ховор байсан байгаам даа. Аав нэг Улаанбаатарт жинд яваад нэг аян жинд яваад, нэг харандаа балын харандаа авчирч өглөө, тэгээд багш нар өнөөхийг сонирхоод хоргоогоод багшид хүртэл ховор олддоггүй л байж дээ, надад 2 бал харандаа өгөөд л авч байсан юм. /инээв/ Хотоос ирсэн ховор бараа аав авчирсан байсан. Өнөөхийг чинь гайхуулаад ирээ биз дээ, бодвол.

Саранцэцэг -

Танай аав жинд явж байсан гэж ярилаа, тэр үед жинд явж байв уу, хүмүүс?

Зэмбээ -

тэгнээ. Дээр үед манай аав чинь тувт жинд явдаг байлаа.

Саранцэцэг -

Тэр яадаг юм, агентын бараа татаж авна уу, яаж байгаа юм?

Зэмбээ -

Эндээс ноос ачаад явчихна, ноосыг чинь машин тэргээр зөөнө гэж байх биш, ард түмний одоо, хувийн аж ахуйтан байхаас л эхлээд л манай аав бол аян жин тээсэн, ноосыг чинь ингүүлээд л, баглаад л пресслээд л, ингээд л аччихна тэмээнд. Олуул явна.

Саранцэцэг -

Нэг явахаараа олон хоногоор явах биз?

Зэмбээ -

Аа тэгнэ. Хорин хэд хоног л явдаг байсан байх. Тэгээд ирэхдээ чухам ёстой хэрэгтэй барааг чинь ачиж ирнэ дээ, гурил будаа, даалимба, эд бүгдийг ачиж ирнэ. Тэгдэг байсан.

Саранцэцэг -

Сургуулийн дотуур байранд ер нь гурилтай хоол өгдөг юм уу? Гурил тэр үед дөчин хэдэн оны үед ховор байсан байхаа?

Зэмбээ -

Аа тийм л байсан байхаа. Аа нэг гурилтай хоол, боов моов өгч л байсан байх даа. Боов булаацалдаж л байсан санагдана.

Саранцэцэг -

Сумын төв дээр талхан цех гэж байсан уу?

Зэмбээ -

Аа тэр үед чинь талх байдаггүй байсан. Бидний үед байхгүй ээ. Аа талх байхгүй. Тэр үед чинь талх малх чихэр жимс талх малх нарийн ширийн юм байхгүй. Цохио чихэр гээд том том, чулуу шиг чулуу шиг тийм юм байдаг байсан. Мөсөн чихэр ухаантай. Тийм л юм хүнд өгдөг байсан. Түүнээс ийм чихэр чинь бол тэр болгон олддоггүй л байсан.

Саранцэцэг -

Хүмсүүдийн хүнсний гол хэрэглээ юу байсан?

Зэмбээ -

Мах даа, мах л. Мах л голдуухан иднэ дээ.

Саранцэцэг -

Зуны цагтаа тэгээд мах идэх юм уу? Мал гаргахгүй болохоор?

Зэмбээ -

Цагаан идээ л иднэ.

Саранцэцэг -

Гурил их олдоц муутай, шар будаа цагаан будаа хаанаас орж ирдэг байсан юм?

Зэмбээ -

Өө хэн мэдэхэв, оросоос л орж ирдэг байсан байх. Дээхнэ үедээ болвол хятад руу сэм нэвтрэх гэж, сэмээрхэн одоо явж, одоо ухаан нь хууль зөрчиж байгаа байсан хэрэг байна л даа. Сэм яваад баригдаж гэнэ, сэм нэвтрээд тэгж гэж яртдаг байсан. Тэгэхэд нэг жаахан гурил, будаа тээж ирнэ. Тийм өшөө юм байхгүй. Заа зуны цагтаа болвол цагаан идээгээ идэж ууна, борцоо хийж авна.

Саранцэцэг -

Танай энэ Хонгор сумаар чинь хятадууд их байсан уу? Суурин хятадууд энэ Өмнөговьд хэр их олон байдаг байсан бэ?

Зэмбээ -

Суурин хятадууд манай энэ Өмнөговьд их цөөхөн байсан. Нэг үе бараг байхгүй болсон шахуу байсан юм. 2-хон хужаа л байдаг байлаа ш дээ. Өмнөговьд ер нь өшөө нээх их байгаагүй. Бор мужаан, Дүнээ гэж хоёр хүн саяхан байсан даа, тийм.

Саранцэцэг -

Эхнэр хүүхэдтэй юу, монгол?

Зэмбээ -

Монгол эхнэртэй. Тийм хүн байсан юм.

Саранцэцэг -

Өөр нээх оросууд моросууд байх уу?

Зэмбээ -

Заа орос хүн бол цөөхөөн. Заа ганц нэг байсан байхаа. Агаар зон эд нарт нь ганц нэг байсан юм уу даа. Тийм онигоо хүртэл байдаг л даа. Морь цоллосон хүн цоллож цоллож, агаар зонын эр эм хоёр, ..цоо.. гэж цоллож байсан.

Саранцэцэг -

Агаар зон гэдэг нь юу юм?

Зэмбээ -

Агаар зон гэдэг нь цаг уур /инээв/ тэгээд тэгж цоллож байсан гэсэн тийм үг байдаг юм. Тэгэхээрээ ганц нэг бас байсан байна.

Саранцэцэг -

Хятадууд тэгвэл цөөн л байж?

Зэмбээ -

Хятадууд цөөхөн байсаан. Миний мэдэхээс л лав нэг хоёрхон л юм байсан. Пийшин их сайхан барьдаг мужаан, Бор мужаан Дүнээ гэж өнөө хар тамхины хордлоготой болчихсон, Дүнээ наймаа гээд л зайлуул. Тэр чинь одоо кодейн гэдэг тариаг өөрөө хийчихнэ. Өнөө түрүүнийх нь хийчихсэн нь судсан дээр нь ингээд хар юм тогтчихсон өнөөхийг нь ховхолж хаячихаад л зүүгээ шахаад л, тэгээд л гялалзчихдаг тийм хүн байсан. Хар тамхи гэдэг чинь тийм их хортой сүрхий эд байсан байх нь байна ш дээ. Тэрийг чинь бол хэрэглэчихээр эрүүлжээд л явчихна. Өө нэг жаахан тасраад уначихаар л байхгүй дээ. Гөлийж хоцордог ийм улсууд байлаа, хөөрхий. Айлуудын пийшин албан газруудын пийшин барьж өгдөг, тийм хүн байсан. Заа тэгээд нэг жаран хэдэн оны үед УБ хотоос манай энд нэг дөрвөн хужаа авчирч, барилга бариулж байсан юм. Одоо энд нэг барилга нураачихсан байна дөө. Их л сайхан барилга барьж өгч байсан. Нэг дөрвөн хятад ирээд.

Саранцэцэг -

Сумаас албан журмаар уу?

Зэмбээ -

Аа тийм хөлс хүчийг нь тохироод. Нэгдлээс яваад авчирсан.

Саранцэцэг -

Тэгээд яагаад нураачихсан юм бэ?

Зэмбээ -

Байшинг нь уу? Өө байшин ч яахав дээ. Сүүлийн үеийн байшингууд гарч ирээд өмнө байсан нь хоцрогдоод нураад унасан.

Саранцэцэг -

Таны одоо амьдралд ямар нэгэн гүнээр нөлөөлсөн явдал байдаг уу? Сайнаар ч бай, муугаар ч бай энэ л одоо миний амьдрал яалт ч үгүй нөлөөлсөн юм даа гэж хожимноо бодож байхад тэгж бодогддог юм байна уу?

Зэмбээ -

Үгүй ээ тэгж бодоод байх юм байхгүй ээ. Юу байхав ээ дээ. Бишгүй сайхан амьдарч байсан би нэгдэлд. Тэрэг ч барьж байсан, сүүлийн үед даргийн тэрэг ч барьж байлаа, нэгдлийн дарга гэдэг чинь сүүлд тэрэгтэй болсон ш дээ, хөнгөн тэрэг чинь үзэгддэггүй байлаа.

Саранцэцэг -

Таны амьдрал одоо бусдаас илүү гэхээр юм санагддаг уу?

Зэмбээ -

Аа ямар юм байхав дээ. Одоо тэгээд 5 хүүхэдтэй. Хэдэн хүүхэд маань сайн сайхан бойжсон. Бүгдээрээ л одоо ажил амьдрал явж байна, хүүхдүүд. Нэг нь одоо байхгүй дээ. Тэрний хүүхдүүд нь одоо сургууль соёлоо төгсөөд ажилтай албатай ийм л байж байгаа. Одоо болж л байна.

Саранцэцэг -

Таны төрөл хамаатан садан дунд хэлмэгдсэн хүн гэж та сонсож байв уу?

Зэмбээ -

Ер нь сонсогдоогүй тийм юм байхгүй байх.

Саранцэцэг -

Танай энэ Өмнөговьд том хийд байдаг юм уу?

Зэмбээ -

Нэг одоо том хийд ч одоо хийдүүд ч одоо хаана мундахав.

Саранцэцэг -

Миний сонсож байснаас Дэмчигийн хийд гэж сонсож байсан юм байна?

Зэмбээ -

Аа Дэмчигийн хийд энүүгээр одоо хийдүүд байна. Тэр үеийн хурал номтойхон бас нэг сүм дугантай хэлмэгдэл үзсэн газар чинь Номгон суманд юм биз дээ. Номгон сум гэж бий энэ өөд. Тийм.

Саранцэцэг -

Одоо энэ танай одоо энэ Хонгороос хаашаагаа юм?

Зэмбээ -

Аа энэ бүр урагшаагаа бий. Хол бий. Аймгаас урагшаа.

Саранцэцэг -

Тэнд ямар нэртэй хийд байдаг юм бэ?

Зэмбээ -

Номгоны одоо тэр чинь ямар хийд гэдэг юм мэдэхгүй юм тийм хийд бий. Тэрний бол дуган эд нар нь гайгүй хэвээрээ, их нураагаагүй байсан юм. Тэгээд сүүлийн үед хэрэгсээд одоо сайхан болсон юм гэнэлээ. Тэгээд одоо зүгээр нэг тийм хурал хурлын газар ч юм уу, хийд нь ч тэр байсан юм уу, тийм юмнууд бол зөндөө бий. Заа манай суманд бол энүүхэн энд “5 ховоот” гээд “5 ховоот”-ын хийд гэж байсан. Олдохын хийд, Довын хийд, Цагаан суварганы хийд гээд энүүгээр тийм одоо ер нь нэг абгархуу хэлбэртэй шахуу тийм нэг бага бага хийдүүд олон байсан. Зөндөө байсаан.

Саранцэцэг -

Социализмын үед чинь одоо нөгөө шүтэх юм чинь хориотой байсан биз дээ?

Зэмбээ -

Аа ямар зүг байхав. Хориотой. Хориотой тэр чинь.

Саранцэцэг -

Хийдүүд ер нь үйл ажиллагаа явуулдаг байсан юм уу?

Зэмбээ -

Үйл ажиллагаа явуулахгүй л дээ. Тэрийг чинь ёстой бүгдийг нь нураагаад балгас балгас болгоод, нураагаад хаячихсан. Тийм.

Саранцэцэг -

Айлууд тэгэхдээ бурхан тахилаа аваад үлдчихсэн байдаг ш дээ. Ер нь танай энэ говийн айлууд тэрэнд ер нь хэр өртсөн бэ? Хүмсүүдийн юмыг бурхан тахилаа ил тавьчихсан байсан гэж ярьдаг юм байналээ. Та тийм юм мэдэх үү сонсож байв уу?

Зэмбээ -

Тэр үед бол хурааж байсан. Би одоо нэг багаа байхад ер нь хураагаад авч байсан. Тэр үед манай аав ээж л ярьдаг байсан. Банзрагч, Улаан Банзрагч гээд намын үүрийн дарга хувьсгалт хүн байж л дээ. Тэр хүн их хураадаг, авдаг хураадаг байсан гэж. Тэгээд манайх ч бол манай аав бас нэг уншлагатай лам, лам л маягийн хүн байсан юмаа. Тэгээд арай тэр юунд өртөөгүй л үлдсэн байдаг байсан юм байлгүй. Тэгээд нэг ном энэ тэр байсныг нь авчраад, энэ төв дээр далд хийчихсэн байсан. Тэгээд манайд ганц том гуулин бурхан байдаг байсан. Тэгээд л тэр юуны сургаар тэр болохгүй байна гэсний сургаар нэг манай аав нэг хадтай уулын энгэр дээр аваачаад нууж байна шүү, өнөө бурхнаа. Далд хийгээд тэнд тэгээд орхичих болтой юм. Тэгэхлээр нь..,

Саранцэцэг -

Таныг дагуулж явсан юм уу?

Зэмбээ -

Би харж байсан юм жаахан хүүхэд. Намайг юу гэж дагуулж явахав, нууж байгаа юм чинь. Тэгээд би харж үзчихээд тэгээд өнөөхийг чинь сүүлд би олж авчраад, энэ гэрийн цавагны завсраар хийчихлээ, нуугаад өнөөхийг чинь. Тэгээд нүүх болдог өнөө гэр буулгасан чинь өнөөх чинь гараад ирсэн нөгөө бурхан гараад ирсэн. Тэгээд аав яасан юм дахиж надад үзүүлээгүй, үгүй хийсэн тэгээд бурхны үе манайд тэгээд дуусах шиг болсон доо. Өшөө үлдсэн юм байхгүй ээ. Бурхан номны юм ерөөсөө байдаггүй байсан.

Саранцэцэг -

Цагаан сарын үеэр чинь хүмүүс нэг зул мул өргөдөг ш дээ. Тэр үеэр танай аав чинь судар мудар гэрээрээ тойруулаад л тийм юм үйлддэг байсан уу?

Зэмбээ -

Үгүй ээ тийм юм хийгээгүй ээ. Зүгээр ер нь болвол нэг тийм тангад ном гэж байхад болвол муухан шиг уншчихдаг байсан болов уу. Бас нэг агент хийгээд манай аав тэр тангад номоор бичээд тэгж л байсан байх юм.

Саранцэцэг -

Аан нэг хэсэг тэгвэл танай аав агент хийж байсан байх нь ээ?

Зэмбээ -

Агент хийж байсан.

Саранцэцэг -

Аан залуу байхдаа бодвол шавилж байсан юм байлгүй бодвол, ламд жижиг хүү байхдаа?

Зэмбээ -

18 хүрээд л тэгээд л агентынхаа албыг багийн агентынхаа албыг надад өгч байсан байгаа юм/инээв/ сум тэрнийг нь хийж байгаад л цэрэгт явсан. Багийн агент гээд одоог бодвол бараа туруу гэж ямар юм байхав дээ. Жаахан дөө, цай даалимба болсон тийм л юм цөөхөөн л юм дөө, гурил будаахан заа тэгээд тэмээнд ачаад явна. Агентад бас нэг жааахан хүндхэн ажил бол нөгөө ард түмний өвлийн хүнсний түүхий эд цуглуулах тэр жаахан хүнд дээ. Муу жаал хүү тэгээд явж л байлаа. Тэгж яваад л цэрэгт явж ирсэн.

Саранцэцэг -

Тэр агент чинь яадаг юм? Агент дээрээ хүрч ирж юмаа авдаг юм уу? Агент нь тараагаад явдаг юм уу?

Зэмбээ -

Агент дээрээ ирж ч авна тараана бас. Агентуудыг айл хэссэнгүй, бараа өгсөнгүй гэж их шүүмжилдэггүй тэгдэг байсан. Их л сайн үйлчилдэг байсан юм байнаа, тэр үеийн агент. Миний хувьд ямар юм байхав дээ, муу жаал хүү.

Саранцэцэг -

Заа тухайн үед чинь бас бурхан тахил юмаа аваад үлдчихсэн байдаг хүүхэд өвдөхөөр хүмсүүд чинь уншлагатай хүн авчраад, арц хүж унгатгаад, тэгээд уншуулж барьдаг ш дээ, тийм юм айлууд нууцаар хийдэг байв уу?

Зэмбээ -

За даа тийм юм ч нээх мэдэхгүй юмаа даа. Манай энд нэг тийм олигтой ламархуу хүн үлдээгүй юм байна шүү. Нуучихна л даа тэр чинь, нууна гэж жигтэйхэн.

Саранцэцэг -

Аа бас бие биендээ мэдэгдүүлэхгүй ш дээ?

Зэмбээ -

Тийм.

Саранцэцэг -

Мэдэгдвэл яах уу хэл аманд орох уу? Тухайн үед одоо лам авчраад, гэртээ ном уншуулсан байна гээд мэдчихвэл?

Зэмбээ -

Аа хэл аманд оролгүй яахав, тийм эсэргүү гэх ухааны юм л яваа л даа. болохгүй шашны сурталчилгаа явууллаа гээд тэгнэ.

Саранцэцэг -

Та нөгөө монгол нэг соёлын довтолгоо явж байсан гэдэг ш дээ? Тэр соёлын довтолгооны талаар мэдэх үү?

Зэмбээ -

Өө соёлын довтолгоон гэдэг чинь саяхан л явагдаж л байлаа л даа

Саранцэцэг -

Тэр соёлын довтолгооныг яг яаж явуулсан юм яг явуулах хэрэг байсан юм уу? Юу гэж боддог вэ, та энэ талаар ер нь?

Зэмбээ -

Үгүй ээ, тэр хэрэгтэй байсан байх гэж бодож байгаа шүү. Соёлын довтолгоон гэдэг чинь соёлжилт, ариун цэвэр энүүнээс авахуулаад л юм болно ш дээ. Одоо ер нь хүн бүгдийн л одоо ор дэр хөнжлийн даавуутай болгосон тэр чинь. Хирнээс нь сайн салгасан байх.

Саранцэцэг -

Орж ирээд ямар шаардлага тавьдаг юм?

Зэмбээ -

Орж ирээд ариун цэвэр үзнэ. Хувийн ариун цэвэр үзнэ, аяга тавагны алчуур хоёр ээлжийнх байх ёстой, айлууд одоо гоожуур угаалтууртай бол хамгийн нэгдүгээрт долоон хоногт усанд орсон бүртгэл анкеттай болох, тэгдэг байсан. Халуун усан дээрээ бүртгэлтэй халуун усан дээр очиж үзнэ. Тулгаж үзнэ. Өө тэднийх ерөөсөө усанд ордоггүй хүн байна. Ороогүй байна, энэ сард усанд ороогүй байна. Тийм бүртгэл чинь тэрэн дээр илхэн байж байгаа. Тэр ер нь болвол бас хэрэггүй эд биш байхаа. Хэрэгтэй юм байсан байх л гэж бодож байгаа. Тийм. Хүн бүгд 2 ээлжийн даавуутай хүн бүр гар нүүрний алчууртай, тус тусдаа ийм аягыг чинь угаадаг тусгай ус мус бэлдэж өгнө, хатаагч матаагч гээд юм хийж өгсөөн, тэр чинь их юм хийсэн.

Саранцэцэг -

Тэр одоо комиссынхон ирээд шаардлага тавиад явахад дараа ирэхэд нь биелүүлээгүй бол яах уу? Торгож моргох уу?

Зэмбээ -

Заа торгож торгох нь гайгүй ээ. Шаардлага тавина, шалгаж үзнэ. Биелүүлнээ тэрийг чинь биелүүлэхийн төлөө тэрийг чинь бас захиргаадалт гэдэг чинь бас хэрэгтэй л байсан л даа тэр үед чинь бас.Тэр хүний хэлсэн үгийг биелүүлэхгүй,хэрэгсэхгүй явдаг хүн гэж байхгүй биелүүлнэ. Боломжийнхоо хэрээр л биелүүлнэ, хүн бүр тийм. Чи тэрийг хийгээрэй гэхэд тэрийг хийсэн ч яадаг юм хийгээгүй ч яадаг юм гэсэн бодолгүй байсан. Тийм үүрэг өгөөд явсан шүү, үүнийг чинь биелүүлэхгүй бол болохгүй шүү, гэсэн тиймэрхүү байсан л даа тийм ойлголт тийм ойлголт төрүүлчихсэн байсан. Цэвэр цэмцгэр хувцас хумс хуруугаа ав, тэр бүгдийг.

Саранцэцэг -

Боловсролын салбарт соёлын довтолгооны үеэр ямар өөрчлөлт гарсан бэ? Тэр бичиг үсэг хоцорсон улсуудаа бүлгэмээр сургасан гэж ярьдаг юм байналээ тэр соёлын довтолгооны үед хамрагдах уу?

Зэмбээ -

Тэр ч бол соёлын довтолгооноос өмний ажил юм. Бүлгэм гэдэг чинь. Ер нь тэр сургуульд суугаагүй тийм улсуудыг бүлгэмд тэр чинь их л юм сургаж байсан даа. Тэрийг чинь бүлгэмд тайлагдлаа гэж ярьдаг байлаа, ухаан нь төгслөө гэсэн үг юм. Тэрийгээ төгсөөд л тэрүүгээр нь бичиг юмаа авхаалжтайхан хүн бол цааш нь ахиулаад л лавшруулаад л тэгээд л ингээд л явдаг улсууд байсан. Сургууль соёлд суугаагүй хүмүүс зөндөө л байдаг байсан. Багахан шиг дарга нар хуучцуул хийдэг л улсууд байлаа. Манай суманд гэхэд л нягтлан, ерөнхий нягтлан хийчихсэн л явж байсан, сургуульд суугаагүй тийм хүмүүс.

Саранцэцэг -

Аа тэр бүлгэм чинь соёлын довтолгооноос өмнийн ажил юм байна. Улаан тариа гээд л нэг хэсэг баахан шуугиулж байсан гээ биз дээ, “Улаан тарианы хүүхнүүд” гээд л зохиол мохиол байдаг биз дээ, тэр чинь тэр соёлын довтолгооны үе биш юм уу?

Зэмбээ -

Улаан тариа гэж ч мэдэхгүй. Тэр чинь нэг л хүнд хийдэг байсан байх өө. Нэг л өвчнийг анагаахад тийм сайн тариа байсан гэж ярьдаг.

Саранцэцэг -

Хүмсүүдийг эрүүлжүүлэх урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах оросын мэргэжилтэн эмч нар явж үздэг байсан гэнэ, сүрьеэ хамуу эд нарыг оношлодог байсан гээд ярьдаг юм байналээ. Тэр чинь соёлын довтолгооны үед хамрагдах уу?

Зэмбээ -

Тэр соёлын довтолгооны үед ч ярьж байсан, тэрний өмнө үед ч явж байсан. Хамууг бол устгана. Арьс өнгөний өвчин мөвчинг устгадаг л байсан байлгүй. Тэр улаан тариа чинь тэр талын юм л жаахан намддаг байсан юм болов уу даа. Тийм тариа хийгдэж байгаа юм гэнэлээ гэж ярьцгааж байдаг, тэрийг чинь сайн мэдэхгүй юмаа.

Саранцэцэг -

Хүмүүсийн амьдралд бол яаж нөлөөлсөн соёлын довтолгоон?

Зэмбээ -

Хүмүүсийн амьдралд ч бол нөлөөлсөн байх гэж бодож байна шүү, би хөдөө хотгүй. Ялангуяа энэ ариун цэврийн тал дээр бол их л нөлөөлсөн дөө.

Саранцэцэг -

Тэр сумын төв дээр ахуйн үйлчилгээ үсчин гэж байсан юм уу, халуун ус мус хэзээ анх бий болж гарч ирэв?

Зэмбээ -

Халуун ус ч одоо нэг соёлын довтолгооны үеэр гарч ирсээн. Гараад ирчихсэн байсан. Халуун устай үсчинтэй тийм байлаа. Юм бүгдийг л одооо хийдэг л байсан. Гахайтай, тахиатай нэгдэл гэдэг чинь.

Саранцэцэг -

Өө туслах аж ахуй эрхэлдэг байсан юм уу?

Зэмбээ -

Байна. Байна.

Саранцэцэг -

Тэнд нь ямар улсууд ажиллах вэ?

Зэмбээ -

Аа зүгээр л одоо өнөө л нэг малгүй гээд орж ирсэн улсууд яасан бэ гээд тэд нар л ажиллана даа. Гахай маллана, тахиа маллана. Тийм.

Саранцэцэг -

Хүмсүүд тэгээд өндөг хэр их хэрэглэдэг байсан юм, хүнсэндээ ?

Зэмбээ -

Өө хэрэглэнэ ээ, хэрэглэнэ.

Саранцэцэг -

Энэ говиор чинь хүнсний ногоо хэр тарьдаг юм?

Зэмбээ -

Хүнсний ногоо тарина аа. Одоо бол бүр сайн тарьж байна улсууд.

Саранцэцэг -

Тэр үед 50-иад оны үед 60-аад оны үед хүнсний ногоо хэр их тариалдаг байсан?

Зэмбээ -

50, 60-аад оны үед чинь эхэлж тарьдаг, зарим газраа ч тарьдаг л байсан. Энэ аймгаас урагш устай, голтой задгайтай, хэдэн тариалангийн газар байдаг юм. Тэрэн дээр бол тарьдаг л байсан. Манай энд бол ус ховор. Одоо болвол сайн тарьж байна л даа улсууд.

Саранцэцэг -

Одоо бол яадаг юм хиймэл усжуулалт мусжуулалтаар уу?

Зэмбээ -

Сантай. Тийм юуны газар бий тариалантай газар. Малын тэжээл.

Саранцэцэг -

Аа танайх тэгвэл нэлээн өргөжсөн нэгдэл байжээ?

Зэмбээ -

Өө том нэгдэл байсан юм. Малын тэжээл энэ тэр хүртэл тарьдаг. “Ёлын ам” гээд газрын дэнж дээр малын тэжээл тарьна. Өө тэр л овъёос мовъёос мал иддэг тэжээлийн ургамал тарьдаг тийм их том талбай байсан юм. Усжуулалтын бүүр том системтэй. Тэр дээрээс урсаж орж байгаа усыг наана нь том сан болгочихсон. Тэрнээс нь доош турба тавьчихсан. Тэгээд л турбан дээрээ крантаа тавиад л усалдаг. Их сайхан юм байсан. Одоо тэгээд сүүлийн үед тэр байхгүй болсон байхаа даа, одоо чухам мэдэхгүй байна.

Саранцэцэг -

Тэр нэгдлийн сахайн хийж байсан юмнууд яагаад алга болчихвоо?

Зэмбээ -

Агноромч мэргэжилтэй Шархүү дарга гэж байсан. Мундаг байсан. Тэр хүн тэр газар тариалангийн ажлыг хөгжүүлсэн дээ. Манай суманд хамгийн их олон жил дарга хийсэн хүн байсан. Одоо байхгүй ээ хөөрхий талийгаач болсон. Тэр хүн тэр усжуулахын систем тэр юмнуудыг тэр өмнө Нарийн, Шавартай хэдэн газрыг тариалангийн юмнуудыг ер нь байгуулж өгсөн хүн тэр дээ. Агрономч мэргэжилтэй хүн байсан юм.

Саранцэцэг -

Танайд ер нь улаан буудай тарьдаг юм уу?

Зэмбээ -

Тийм юм байхгүй ээ. Тарихгүй. Идэшний ногоо л тарина.

Саранцэцэг -

Өмнөговь тухайн үед хийчнээн нэгдэлтэй байсан бэ? Хичнээн нэгдэлтэй байсан бэ, их олон нэгдэлтэй байсан уу? Энэ Өмнөговийн олон суманд сум болгон нэгдэлтэй байсан уу?

Зэмбээ -

Сум болгон нэгдэлтэй байсан. Анхан байгуулахдаа бол зарим нь хоёр нэгдэлтэй байсан. Хоёр ч нэгдэлтэй байсан, манайх сүүлдээ нэгдэж нэг нэгдэл сүүлийн үед сум болгон л нэг нэг нэгдэлтэй болсон байх. Нэг үе ч бас л нэгдлүүдийг байгуулж л байсан юм. Манай сум лгэхэд бол хоёр нэгдэлтэй л байсан. “Саруул зам” нэгдэл гээд “Туяа” нэгдэл гээд хоёр нэгдэл байсан.

Саранцэцэг -

Социализмын үед хүмүүс ажилд хандахдаа яаж ханддаг байсан?

Зэмбээ -

Ер нь болвол ажилд бол захиргаадалт ширүүн байсных гэх юм уу даа тэгж хэлвэл ч бас заяа нь гомдох байхдаа. Дуулгавартай л байсан л даа. Ер нь тэг л гэвэл дарга тэг л гэвэл гүйцээ, гэдэг л ер нь тиймэрхүү л байсан.

Саранцэцэг -

Ажлын олдоц ямар хэр байсан?

Зэмбээ -

Ажлын олдоц бол сайн байсан шүү. Ажил хийгээгүй, хөдөлмөрийн доод хэмжээ биелүүлээгүй тийм хүнийг бол албан журмын татвар гэж оноодог байсан. Чи яагаад ажил хийдэггүй юм, тэдэн цаас төл албанд гэж тэгдэг байсан. Тэгэхээр чинь одоо хөдөлмөрийн доод хэмжээг биелүүлээгүй гэж тэрнийг чинь биелүүлэхийн төлөө хүн бүгд заавал ажил хийдэг байсан. Ер нь бол ажил ч элбэг байсан шүү дээ. Ер нь тэр үед ажилгүй яваад байдаг тийм хүн байхгүй л дээ.

Саранцэцэг -

Аа тэгэхдээ тэр сум нэгдлээс бол бүртгэлтэй юм байгаа биз дээ, тэдний одоо тэр хүүхэд ажилгүй юм байна, тэнд ажиллуулъя?

Зэмбээ -

Аа байлгүй яахав.

Саранцэцэг -

Одоо ер нь хүмсүүдийг харж байхад ажилд хандах хандлага яаж өөрчлөгдсөн гэж боддог вэ? Тэр үеийн таны ажиллаж байснаас яаж өөрчлөгдөө байна энэ улсуудыг харж байхад?

Зэмбээ -

Үгүй ээ одоо улсууд ямар зүг байхав дээ. Хэвийн. Одоо ч болвол дээр үеийг бодвол одоо техникжсэн, цахилгаанжчихсан хүний гар хөдөлмөр нь хөнгөн болчихсон байна л даа. Одоо нэг барилга барилаа гэхэд чинь л ихэнхийг нь цахилгаанаар хийгээд хаячихаж байна. Тэр үед чинь одоо нэг энэ барилга барилаа гэхэд чинь өдий төдий хүн орно доо, тэр шаврыг чинь зуурах зөөхөд одоо чинь дандаа л юм цахилгаанаар тийм учраас ямар зүг байхав бүтээл нь. Өндөр болсон тэр хэрээр. Тэр үетэй адилхан ямар гараар төнхөж зуурч ингэж яах юм биш, хөдөлмөрийн бүтээл ямар зүг байхав, өндөр болсон.

Саранцэцэг -

Ажилд орох процесс ер нь яаж өөрчлөгдөж байна? Ажлын олдоц хэр болж?

Зэмбээ -

Олдоц чинь жаахан ховор гэж л ярих юм даа. Ялангуяа их сургууль төгсөөд хүүхдүүд чинь ажил олдохгүй юм л гэж ярих юм байна ш дээ. Тиймэрхүү тал байдаг л болтой юм.

Саранцэцэг -

Социализмын үед өргөдлөө бариад ороход ямар ч хүнийг бол ажилд авчихна биз дээ? Заа зарим нь ч бол яахав, томилолтоор очдог байх.

Зэмбээ -

Тэгэхдээ ер нь голдуу томилолтоор л ордог байсан байх.

Саранцэцэг -

Та болвол жолооч болсон учраас шууд л ирээд нэгдэлдээ жолоочоор орчихсон уу?

Зэмбээ -

Тэгсэн. Жолооч ховор л доо. Ховор байжээ. Одоо болвол хүн болгон жолооч юм чинь. Тэр үед чинь бол ховор байсан. Цэргээс халагдаж ирчихээд хөдөө нэг гурав, дөрөв хонож байтал нэгдлийн нэг ЖИС-5 гэдэг машин давхиж очоод намайг авч байсан юм. Чамайг аваад ир гэж байна гээд. Тэгээд тавиад орж байсан. Таван толгойгоос нүүрс ачаад ир гээд л давхисан.

Саранцэцэг -

Тэр үед нэгдлийн дарга хэн байсан юм бэ? Таныг ажилд орж байхад?

Зэмбээ -

Хэн байсан Намжим гэж хүн байсан. Аваад ир гээд л давхиж очоод л Таван толгойгоос нүүрс ачаад хүрээд ир гэлээ хуучин барьж байсан жолооч нь. Би тэр жолоочтой “Тавантолгой” руу нүүрс ачих гээд л тавиад туучихсан. Замдаа муу ЖИС-5 машины рам нь хугархай юм байна, салаад ангайчихсан /инээв/ тэгээд орж ирж байсан байгаа юм.

Саранцэцэг -

Таван толгой чинь эндээс хэр хол юм?

Зэмбээ -

100км. Тэгээд л нэг тийм хоёр машины сэгтэй. Нэгийг нь хэдийг нь эвдээд хаячихсан. Нэгдлийн хашаан дотор л хэвтдэг байсан. Тэр рам хугархай машиныг нь би авч тэр нэг хашаан дотор байгаа машиныг нь УБ хотоос нэг жолооч ирж Цагаан гэдэг жолооч манай нутгийн хүн дээ, хөөрхий. Өндөр ширээтийн, тэр хүн ирээд болох гэж байсан байгаам. Чадалтай ч мундаг жолооч байсан. Тэгж л байлаа хөөрхий.

Саранцэцэг -

Нөгөө тэргийг нь хэн гэж хэн барьдаг байсан юм ?

Зэмбээ -

Тэр тэргийг нь Цагаан гэдэг хүн барьдаг л байсан юм.

Саранцэцэг -

Тэгээд ирээд үү, тэр хүн л барьсан юм уу ?

Зэмбээ -

Тэгээд л босгоод л тэгээд л барьсан. Наадхыг нь би барьсан. 2-хон машин. Тэгээд тэрний дараа сүүлхэн л тэгээд нэг 64 машин гэдгийг л хуучин ажиллаж байсан нэг жолооч, Цэвэгмид гэж жолооч барьж байсан даа. Саяхан болтол байсан. Тэгээд л нэг 3 машинтай болсон.

Саранцэцэг -

Таны ажил хийгээд явж байхад ёстой нэг шантарч байсан үе байна уу? Их хэцүү юмаа гэж бодож байсан, тийм юм тулгарч байв уу?

Зэмбээ -

Үгүй ээ тийм юм бол ямар юм тулгарах вэ. Залуу байхад ч одоо тэгээд хий гэснийг нь хийчихээд, жолоочоос өшөө нэг их тийм мэдэхгүй чадахгүй тийм учрыг нь олохгүй ажил хийсэнгүй дээ. Өөр мэргэжлийн ажил хийгээд байх ажил байхгүй учраас тэрүүнийгээ л тэгээд л яахав.

Саранцэцэг -

Тэр анх “5 толгой” руу явж байхад тэр нүүрсийг чинь хэн ачиж өгөх үү, та өөрөө арай очоод ачих юм биш биз дээ?

Зэмбээ -

Тэнд грушиктэй. Хэдэн хүн ачиж өгнө. Үгүй ээ яахав дээ, цуг ачилцвал ачилцаад, үгүй бол үгүй тэгээд л давхиад л ирнэ.

Саранцэцэг -

Таны одоо хамгийн их бахархдаг зүйл юу байна? Ажил хийж байх үед, ер нь одооч танд бахархдаг юм бий юу?

Зэмбээ -

За бахархаад байх юм байх ч юу байхав дээ, зүгээр. Ернь тэгээд л хийж яваа ажил л өөдрөг байвал сайхан л байсан. Эмнэлэгт байхад бол зүгээр ухаан нь нэг өвчтөн хүнд дуудлаганд яваад л өвчтэй хүнээ машин зашин нэг сааталгүй яваад л эмнэлэгт авчрах эмнэлгийн газар хүргээд өгчих тэгэхдээр зэрэг дотор сайхан даа, дотор. Ихээхэн муухан тэрэгтэй явахад чинь хүндхэн хүн аваад явахад чинь ер нь тэрэг ч донсолгоод байгаа ч юм шиг, унтармаар ч юм шиг ер нь тэгээд л явдаг байсан. Тэгээд л одоо нэг хүргээд өгчихдээр чинь зэрэг л аа нэг сайхан болно. Эмчтэйгээ жолоочтойгоо хоёулаа тэгээд л, сайхан болно доо. Тийм. Тэр үе бол их сайхан л байсан.

Саранцэцэг -

Хол одоо дуудлаганд явахад чинь хамгийн цаад тал нь хичнээн км зам туулж байж ?

Зэмбээ -

Заа манай сум чинь нэг 100 гаргаад л явчихна даа, ер нь.

Саранцэцэг -

Өвчтэй хүнийг авчрахад дуудлаганд бол нэлээн хэдэн цаг орох нь байна ш дээ?

Зэмбээ -

Одоо бол сайхан болжээ, одоо хүн бүгд гар утастай, тэгээд одоо машин харилцаатай. Тийм л болсон байна. Тэр үед чинь түргэн л яваад л давхиад ирнэ.Шөнө ирнэ, тийшээ дуудлаганд яваад ирээ л гэнэ, цагаан халаттай хүн өөдөөс дуудлагатай гээд гараад л ирнэ. Жижүүр, аа тэндээс дуудлага ирсэн, тэгээд л өнөөх рүү чинь л явна даа. ингээд л тэр сөхөөгүй л явдаг байсан. Тэр үед.

Саранцэцэг -

Шөнө одоо нойргүй дуудлаганд явах үе ч зөндөө биз дээ?

Зэмбээ -

Аа зөндөө. Хэзээ хэзээгүй л.

Саранцэцэг -

Бүр ойрын айлд бол заавал унаа тэрэг гэхгүй л явчихна биз?

Зэмбээ -

Тэр чинь төв дээр л юу юм гэхээс 5,10 км газар унаагаар л явдаг.Өшөө нээх унаа одоотой адилхан хөөе, энэ нөхрийн тэргийг гуйгаад түр явчихаад ирье гэх юм ховор учраас. Тийм техник ховор. Одоо чинь хувийн машин айл бүгдийн шахуу гадаа зогсдог болж.

Саранцэцэг -

Тэр үеийн дарга улсууд доод тушаалын улстайгаа харьцаж байгаа байдал ямархуу байдаг байсан бэ? Танай дарга нар тантай хамт ажиллаж байсан дарга нар хэр улсууд байв?

Зэмбээ -

Өө ер нь сайхан улсууд байсан. Одоо надтай ажиллаж байсан дарга нар хөөрхий байхгүй боллоо доо, бурхан болчихлоо. Би 2 даргын нэгдлийн 2 даргын тэрэг барьсан. Галсандорж гэж нэг сайхан дарга байсаан. Нэлээн шударга нэлээн гялалзуур, дарга байсан. Шархүү дарга гэдэг хүн бол их нуруутай айхтар зарчимч, шаардлагатай.

Саранцэцэг -

Аа нэг их тачигнаад байгаад байхгүй хэр нь их л сайхан хүн байсан даа, ер нь.

Зэмбээ -

Их л сайхан хүн байсан даа, ер нь.Сүрддэг, хүнийг загнаад байх юм байхгүй. Тийм л хүн байсан хөөрхий. Эмнэлгийн газрын хувьд бол нэлээн сүүлд их эмчтэй болсон шүү. Хамгийн анхны тийм эмч. Ер нь надыг ирэхэд л одоо энэ эмнэлгийг анх толгойлж байсан бага эмч Аян гэдэг хүн чинь байлаа даа, хөөрхий. Тэр чинь олон жил.., төгсч ирээд л тэгээд л өөд болсон л доо. Тэр хүн л байдаг байсан. Тэр хүнтэй ч мөн олон жил хамт явсаан даа хөөрхий. Нэгдэлд байх чинь ачааны тэрэгтэй, ЖИС-5 машинтай гараад л таржигнуулдаг байсан даа.

Саранцэцэг -

Хүнд одоо хэвтрийн хүнээ тэгээд ачаан дээрээ тавиад л орж ирэх үү?

Зэмбээ -

Одоо тэгэхээс биш одоо яахав дээ. Одоо тэгээд л тэгэхгүй л бол болохгүй, орхихгүй, тийм ч юм тааралдана, одоо тэгээд яаж ийгээд л нэг юм хажуудаа шахаж суулгачихаад л түшүүлээд л, тэгээд л пижигнүүлээд л орж ирнэ дээ, тийм байлаа хөөрхий.

Саранцэцэг -

Одоо ингээд дарга хүнийг гаднаас нь харахад за өмсөж зүүж байгаа эдэлж хэрэглэж байгаа юм байдаг юм уу, биеэ авч яваа байдал нь дарга гэж мэдэгдэхэр байж чадах уу, социализмын үеийн дарга нар?

Зэмбээ -

Аа мэдэгдэлгүй яахав, тэр чинь. Буурь суурь хувцас хунараас өгсүүлээд л. Амьдрал тэр үедээ дээгүүр цалинтай учраас аль болох дарга хүн үзэл сурталтай аятайхан явахаа бодолгүй дээ. Заавал онцгой л доо. Сайхан хувцаслачихна. Цэвэр хувцаслачихна.

Саранцэцэг -

Эрх мэдлээ хэрэгжүүлж байгаа байдал нь ямархуу байдаг юм? Заавар тушаал өгөх журмаар байдаг юм уу, зандарч тушаах байдлаар байдаг юм уу?

Зэмбээ -

Өө дөө, ажлын байдлаар л, хүний янзаар л болно доо.

Саранцэцэг -

Хүнийхээ байдлаар л?

Зэмбээ -

Хүнийхээ байдлаар л. Зад зандраад ажил хийлгэхээр хүн сүйд болно. Овоо аятайхан ярьж хөөрч л хийлгэдэг, тийм л байсан байх даа.

Саранцэцэг -

Одоо үеийн дарга нарыг харьцуулахад ямар санагдаж байна?

Зэмбээ -

Одоо үеийн дарга нарыг ч сайн мэдэхгүй юм даа. Дарга нартай ч харьцаад байх юм ч алга даа одоо. Тэтгэврийн улсууд ч одоо ер нь. Хөөрхий хийгдэж л байна, шаардаж л байна, тэгээд л. Одоо бол ширүүхэн шаардахгүй бол. Түүнээс төр солигдоод ирэхээр чинь ...хөөе та зүгээр байгаарай, захиргаадалтын үе чинь өнгөрсөн шүү гэж, залуучууд ингэдэг байсан юм. одоо болбол тэгэхээ бас байчихсан байнаа, бас ер нь. Хий гэснийг нь хийдэг. Яв гэсэнд нь явдаг болчихсон юм шиг байна. Нэг үе бол захиргаадалтын үе чинь өнгөрсөн шүү нөхөөр, гэх ухааны. Одоо тэгэхээ байж байнаа, ер нь тэгээд.

Саранцэцэг -

Социализмын үед тийм дарга улсуудад жирийн улсууд яаж ханддаг вэ?

Зэмбээ -

Өө дарга нараан бол хүндлэлгүй яахав. Хүндэлнээ. Одоо ч гэсэн хүндэлж үздэг, тэрүүн шиг хүндэлдэг л байсан. Тушаалыг нь биелүүлээд л.

Саранцэцэг -

Монголд нэг ардчилсан хөдөлгөөн гарсан, тэрний дараагаар хувьчлал гээч юм болсон. Анх хувьчлалыг яаж сонсов? Хувьчлал болох юм гэнэ гэж хэнээс яаж сонсов?

Зэмбээ -

Заа тэрний талаар ч мэдэх юм алга даа, зүгээр, хувьчлал гэдэг чинь ч яахав дээ, тэр, ардчилал гээч юмыг чинь анхан үүсэхэд төр эргэх юм гэнээ, юм ч болохоон байж байгаа юм байхаа гэж л ярьцгаадаг байсан. Тэгж байснаа л энэ эргэлээ л болтой л доо. Тэгээд л төр солигдоотох шиг л боллоо. Аа яаж гэнээ, яасан юм бол, ийсэн юм бол, сурдаг л байсан. Ер нь боломжийн хэлэлцээрээр өгчихсөн юм байхаа, гэж Батмөнх даргыг гэж, их буурьтай хандаж гэнэ гэж, тэр үеийн тэр даргыг чинь бас магтацгааж л байсан. Батмөнх гуай буурьтай хандсан байна гэж.

Саранцэцэг -

Хувьчлалын нэг цэнхэр, ягаан тасалбар гэж айлуудаар тараав даа?

Зэмбээ -

Аа тийм.

Саранцэцэг -

Танайх тэрийг авав уу?

Зэмбээ -

Тэрийг чинь авлуу үгүй билүү. Би чинь одоо тэр тэгэхэд чинь одоо би улсын байгууллагад ажиллаж байсан. Эмнэлэгт ажиллаж байсан болохлоор тэр одоо нэгдлийн бүх хөрөнгө мөнгийг хувьчилж тарааж, өгсөн юмнуудад бол оролцоогүй л дээ. Төрийн байгууллагад ажиллаж байсан. Одоо төрийн байгууллага одоо энэ эмнэлэг эднүүс ямар юмаа хувьчилж юугаа хувааж өгөө аж даа. Байдаггүй л байсан.

Саранцэцэг -

Тухайн үед нэгдэлд малаа нийгэмчилж байсан улсууд хувьчлалаар буцааж мал эд нар хэр олж авцгаасан бэ?

Зэмбээ -

Тэр үед чинь хувь тогтоосон бас нэг хувь тогтоодог байсан юм. Улсын байгууллагад ажиллаж байгаа над мэтийн хүн. Одоо нэгдэлд мал хөрөнгөө нийлүүлсэн, нэгдэлд ажиллаж байсан хүнд болбол жинхэнэ одоо нэгдэл дээрээ тогтмол ажиллаж байсан хүнд бас нэг арай өөр хувьтай, тэгж өгч байсан, тийм. Хувь тэнцүүлсэн юу гэж, тэрүүгээр мал авсаан, тэр бол мал авсан.

Саранцэцэг -

Нэгдэлд чинь одоо өшөө газар тариалангийн ч байдаг юм уу, одоо контор склад ч байдаг юм уу, машин тэрэг юмнууд нь яаж хувьчлагдсан бэ? Тэр талаар юм олж мэдэв үү?

Зэмбээ -

За тэр талаар яахав дээ, машин техникийг бол ер нь барьж байсан жолоочид нь голдуухан тэгээд өгчихсөн шүү. Би эмнэлэгт байсан учраас тэр юманд хамаарахгүй, машингүй үлдсэн. Заа бусад жолооч нар бол бараг л машинтай болсон. 30-тай ч хүн байсан, сисчертэй ч хүн байсан, 69-тэй ч хүн байсан, УАЗ-тай ч хүн байсан, бүгд л авцгаасан.

Саранцэцэг -

Ер нь тэр хувьчлал эрэгтэй эмэгтэй хүйсийн ялгаатай нөлөөлсөн юм байдаг уу?

Зэмбээ -

Аа тэрэн дээр болбол тийм юм байхгүй.

Саранцэцэг -

Аа хүйсээр бол нөлөөлөөгүй. Зарим улс чинь бүр их том том газар авсан ш дээ, үйлдвэрийн газар мазар. Тэр ямар замаар олж авав?

Зэмбээ -

Өө тэр мэдэхгүй, тэрнийг чинь ёстой мэдэх юм алга. Тэрийг бол ёстой..,/инээв/

Саранцэцэг -

Харин малыг малчдад нь буцааж өгснөөр зарим малчид бол малжсан байхаа?

Зэмбээ -

Аа тэгэлгүй яахав.

Саранцэцэг -

Гэтэл зарим улсууд чинь юм аваад ч юм нь юм болж чадаагүй?

Зэмбээ -

Тийм ч юмнууд бий.

Саранцэцэг -

Нэгдэл одоо жишээлбэл танай энэ нэгдэл нэлээн том нэгдэл байсан, тоолбол зөндөө л юм байсан байх даа, тэр юмнууд хэр их тэгш аятайхан хуваарилагдсан гэж боддог вэ?

Зэмбээ -

Заа тэр ч яахав, зөвхөн тэрнийг болбол нарийн мэдэхгүй юм даа. Нэгэнт төрийн юунд ажилаж байсан болохдээр, тэрнийг сайн мэдэхгүй.

Саранцэцэг -

Социализмын үед шинэ техник технологи гэвэл гайхшруулахаар юу орж ирж байсан бэ, одоо онгоц байдаг юм уу, одоо юу байдаг юм, телевиз зурагт байдаг юм уу, аль эсвэл хөдөө аж ахуй газар тариалангийн техник хэрэгслүүд байдаг юм уу, таны одоо санаж байгаагаар тэр үед одоо өмнө байж байгаагүй, үгүй ээ мөн сайхан байлаа гэхээр бодогдох юм юу байна?

Зэмбээ -

Заа тэр талаар ч одоо ер нь ..,

Саранцэцэг -

Танайх одоо жишээлбэл анх хэдийд одоо радиотой болж байв? Хэзээ та анх онгоцонд сууж үзэв? Онгоц гэдэг юмыг хэдийнээс мэддэг болов?

Зэмбээ -

Заа онгоц гэдэг юмыг чинь ч одоо ер нь 70-аад онд л сууж үзсэн дээ.

Саранцэцэг -

Энэ сумдууд руу чинь нисдэг байв уу? Ямар онгоц нисдэг байсан юм?

Зэмбээ -

Энэ сумууд дээр бол нэг их буухгүй ээ. Баруун сумдаар юм байдаг юм уу, үгүй юу. онгоцонд нэг их сугаад би гийгээгүй дээ, ер нь болбол харин би 60 онд 1960 оны 11 сард цэргийн албанаас халагдсан. САА-д будаа зөөнө гэж, Дарханы САА-д будаа зөөнө гээд ингээд нэг хэдэн цэрэг жолооч нар явуулчихсан, өнөө оны цэргүүд халагдаад явчихсан, тэгээд Өмнөговиос жолооч тэр үед би ганцаараа байсан байна. Тэгээд тэр хүнийг яахав, цэргүүд бүгдээрээ халагдаад явчихсан, онгоцонд суулгаж явуулж байсан. ногоон онгоцонд сууж байсан. Хамгийн анх тэгж онгоцонд сууж байсан юм байна. Үгүй ээ мөн сайхан л юм болж байсан. /инээв/

Саранцэцэг -

Ёстой сайхан санагдаж байв уу?

Зэмбээ -

Аа ямар зүг байхав. Онгоцонд суухад янзын байлгүй яахав.

Саранцэцэг -

Одоо өөр санагдаж байгаа юм байна уу? Хотод чинь та сумаас дөнгөж хот орж ирж байгаа залуу хүн, хот ямар санагдаж байсан?

Зэмбээ -

Үгүй ээ хот ямар зүг байхав, сайхан л даа. Одоог бодвол юу байхав бага л байсан. Аа тэр үед чинь ямар зүг байхав сайхан л байсан. тэр үед чинь машинд сууж үзээгүй байж байгаад явж байсан 57 онд, тэгээд л. Машинаар очсон. Цэргүүдийг машинаар ачаад л.Машинд сууж үзээгүй шахуу байж байгаад л.

Саранцэцэг -

Өмнөговиос хэд хонож хот руу орох уу?

Зэмбээ -

Тэр чинь цэргийн улс байсан болохоор жаахан шударгахан явсан байх даа. Дундговь дээр хоночихоод маргааш нь шөнө л хот орж байсан санагдана. Харанхуй газар явж байгаад л жигтэйхэн гэрэлтэй газар очиж, тэгж л явж байсан байгаам.

Саранцэцэг -

Цэрэгт байж байхад таны амьдралд юу их сурч мэдэв, яав?

Зэмбээ -

Үгүй ээ, яахав дээ, би нэг хөдөөний хүн оччихоод л, 4-р анги төгссөн, нэрээ тавихтайгаа болчихсон, үгүй ээ яахав,

Саранцэцэг -

Аа гэхдээ бол 4-р ангийн боловсрол чинь тэр үед бичиг заах хэмжээний боловсрол шүү дээ?

Зэмбээ -

Аа тэгэлгүй яахав, үгүй ээ бас эрхбиш л байсан юм байлгүй. Өнөө тавин хэдэн цэрэг л цөөхөн цэрэг л авдаг байсан байлгүй, тавин хэдэн цэрэг л жагсааж зогсоож байгаад л, аа нэг цэргийн дарга хүрч ирээд л ямар ч цол нь байсан юм бүү мэд, аймаг сум овог нэрээ бичээд ир л гэсэн тэрнээс нэг 5 хүн жагсааж аваад л яваад өгсөн. Тэгсэн тэр нь 5 жолооч, 5 хүн яасан, аймаг бүрээс 5 хүн бэлдэж жолооч болгож явуулсан. Тийм. Өшөө нээх жолооны сургууль мургууль тийм юм байхгүй, цэргээс ирсэн улсууд жолооч болсон улсууд л юу яадаг байлаа.

Саранцэцэг -

Цэргийн хүнсний хангамж тэр үед сайн байсан уу?

Зэмбээ -

Өө зүгээр байсан.

Саранцэцэг -

Цэргүүд хэр их оргодог байсан?

Зэмбээ -

Үгүй ээ. Хотод ер нь цэрэг оргодог юм уу. Би мэддэггүй юм, цэргийн алба 3 жил хаасан хэрнээ л. Цэргийн ангиас цэрэг оргочихож гэнэ, манай ангиас цэрэг оргож гэнэ гэж дуулддаггүй байсан шүү. Дуулддаггүй л байсан. Цэрэг орголоо гэж дуулддаггүй л байсан. Тийм. Анхан яахав дээ, очсоны дараахан цэрэг хүн болбол яахав, ер нь бол одоо зэрлэгдүү байх юм, ногоо могоог чинь идэж үзээгүй улсууд чинь, ногоотой хоолыг чинь идэж болохгүй, тэр нь бас жаахан хэцүү сайхан байсаан би. Тэгж байгаад л сурчихна даа, хөөрхий. Сайхаан, сайхан цэргийн амьдрал сайхан. Сайхан байсаан би. 3 жил 3 сараар. Дарханы САА гэдэг чинь нэг жил бас САА гэдгийг үзэж бас будаа зөөж явлаа. Сайхан байлаа.

Саранцэцэг -

Тэр үеэр чинь тариа их сайн тарьдаг байсан, манай улс чинь, тэгээд нөгөө цэргүүд оюутнуудыг их дайчилдаг байсан байх тээ? Илүү нэмэгдэл хүч гэж?

Зэмбээ -

Тийм, оюутнууд цэргүүд их очно. Комбайн гээд нэг юм ирж байсан, урт хүзүүтэй. Будаа хураадаг. Комбайн дагах гэж нэг тийм ажилтай байдаг байсан. Шанаганых нь доор машинаа зогсоогоод л яваад байна. Тэгээд л гоожсоор байгаад л гүүзүү дүүрнэ, тэгээд л давхиад л явчихна. Нөгөөдхөө аваачиж асгачихаад л дахиад л гүүзүүгээ дүүргэнэ, тэр их сайхан байсан. Тэр их сайхан байсаан, САА явах, залуу байхад чинь.

Саранцэцэг -

Та тэнд тэгж намар тариа хураалтан дээр намар нэг л хэсэг ажилласан уу ?

Зэмбээ -

Тэгсэн нэг намрын тариа хураалтан дээр.

Саранцэцэг -

Заа өшөө танай энэ Өмнөговьд чинь ямар үйлдвэрийн газрууд байдаг юм б дээ? Гурилын үйлдвэртэй юу, модны үйлдвэр мүйлдвэр бий юу? Өмнөговь ер нь ямар үйлдвэртэй юм?

Зэмбээ -

Заа тэр үйлдвэрүүдийг чухам нарийн мэдэхгүй байнаа. За гурилын үйлдвэрүүдийг нэг хэсэг байгуулаадах л гэж байсан юм. Одоо чухам эндхийн гурил гэж гарч ирж байгаа юм мэдэгдэхгүй л байхгүй л юм шиг байна. Байхгүй болсон байхаа.

Саранцэцэг -

Би танай Өмнөговийн талаар сайн мэдэхгүй л байна л даа. Тэр үеийн үйлдвэрт ажиллаж байгаа улсуудын талаар та мэдэх үү? Ямар улсууд голдуу үйлдвэрт ажилд ордог байсан юм болоо? Үйлдвэрийн ажиллагсдын цалин хөлс нь ямар байдаг байсан бол?

Зэмбээ -

Заа тэрнийг бол мэдэхгүй ээ, нарийн мэдэхгүй. Тийм. Одоо болбол жаал жаахан хөөрхөн юм хийж байгаа улсууд бол байна л даа. Эсгийний үйлдвэр, туйпууны үйлдвэр гээд л. Тийм. Хувийн тийм үйлдвэрүүд. Сайхан туйпуу цохиод, тоосго үйлдвэрлээд.

Саранцэцэг -

Социализмын үед жирийн хүмсүүд гадаад орнууд руу явна гэдэг юм байсан уу?

Зэмбээ -

Заа тэр ч болбол байхгүй ээ. Байхгүй.

Саранцэцэг -

Тэр ч одоо нэг шагнал урамшлын байдлаар зарим хүнийг нэг жуулчны шугамаар явуулдаг байсан уу ?

Зэмбээ -

Заа тийм тэгж л явуулдаг байсан.

Саранцэцэг -

Заа гадаад улсуудаас монголд зөвлөлтийн иргэдээс гадна өөр орны иргэд та сонсч байв уу?

Зэмбээ -

Сонсоогүй ээ, тийм юм. заа нэг нутгийн болчихсон 2,3 хужаа л байсан даа. 2,3 л юм байсан байхаа даа, тиймэрхүү.

Саранцэцэг -

Гадаад эд бараа олж авъя гэвэл олдох уу, тэр социализмын үед?

Зэмбээ -

Өө тэр чинь одоо ер нь Оросын бараа л ирдэг байсан, Монголд. Мэдэхгүй юм даа, одоо ер нь.

Саранцэцэг -

Аан, ихэнх нь орос бараа юу, манай үйлдвэрийн монгол бараа гэж байсан юм уу?

Зэмбээ -

Монгол үйлдвэрийн бараа ч эрхбиш байсан л байх л даа, гутал хувцаснаас өгсүүлээд. Тэгэхдээ сайхан даавуу энэ тэрийг бол нэхдэг байсан байх шүү, Монголд.

Саранцэцэг -

Монголд чинь арьс ширний үйлдвэр гэж байсан савхин гутал мутал үйлдвэрлэдэг байсан уу?

Зэмбээ -

Хийнээ, хийдэг байсан. Цагаан ултай гутал гэж. Эсгий гутал хийнэ, эсгий хийнэ.

Саранцэцэг -

Аа тэгэхдээ бол гадагш нь гаргадаг юм нь хэр байсан юм бол? Дотооддоо ямар ч байсан хэрэгцээгээ хангадаг л байсан байх.

Зэмбээ -

Энэ их түүхий эдийг бэлдчихээд гадагш нь гаргадаг л байсан байх. Бүх түүхий эд чинь одоо дуртайгаа очоод дуртайгаа авчихна гэх юм байхгүй. Нэгдсэн журмаар л цуглуулчихна. УБ хот руу л сүүлийн үед тээврээр чинь л нэгдэл гэж байх үед чинь түүхий эд ачаад л хот л ордог байсан. Тэгээд тэр их юмыг аль аль улс руу явдаг юм, гадаад л явдаг байсан байх, тэр их юмыг дотооддоо борлуулдаггүй байсан биз.

Саранцэцэг -

Танай энэ Өмнөговиос чинь нүүрс хот руу ачаалах уу?

Зэмбээ -

Үгүй ээ, ачдаггүй. Ер нь бол яахав дээ, их цуваа гарч их хэмжээгээр ачиж тэгж мэдэгддэггүй л байсан шүү дээр үед бол. Чухам одоо яаж байдаг юм, мэдэхгүй юм. Урагш нь л зөөгөөд байдаг юм шиг байна, одоо. Тийм. Хятад руу харин сайн зөөдөг болтой юм шиг байна.

Саранцэцэг -

Ер нь одоо монгол улсууд гадны улстай хэр их найрсаг харьцаатай вэ?

Зэмбээ -

За тэр ч бол мэдэхгүй юм даа. Ямар нэг их эвдрээд байдаг, тиймэрхүү юм гайгүй л байх. Дээхнэ үед бол их л найрсаг, Орос Хятад хоёртой их л сайхан байдаг байсан. Одоо 56,57 оны үед чинь одоо тэр намайг цэргийн алба хааж байхад чинь одоо монгол орныг чинь ёстой “Өөхөнд боодолтой бөөр” шиг гэж ярьдаг байлаа ш дээ. 2 талдаа их сайхан найрамдалтай орнуудтай. Хүчирхэг оронтой. Монгол яах юм, юунаас айх юм. Ёстой сайхан тайван байдаг. Тийм л байдаг байсан.

Саранцэцэг -

Аа та чинь 61 онд халагдаад ирсэн гэхээр мэдэхгүй байж магадгүй юм байна. Тэр 70-аад онд байна уу, 60 оны төгсгөл юм уу, баахан хятадуудыг монголд байсан хятадуудыг албан хүчээр гаргасан гэнэлээ гээд л, тэгдэг юм байналээ. Тэрийг дуулсан уу?

Зэмбээ -

Мэдэхгүй юмаа. Гаргасан юм гэнэлээ л гээд сонсч л байсан.

Саранцэцэг -

Та тэр үед та хотод байгаагүй байх л даа?

Зэмбээ -

Халагдсаан. Тийм байна.

Саранцэцэг -

Энэ хавьд олон хятад байгаагүй л юм байна л даа?

Зэмбээ -

Манай эндээс тэгж хөөгдөж туугдаад байхаар олон юм байгаагүй байхаа. Тийм.

Саранцэцэг -

Одоо ер нь танай энэ таны бага залуу байх үеэс өгсүүлээд одоо харж байхад энэ байгаль орчин яаж өөрчлөгдөж байна ?

Зэмбээ -

Байгаль ч болбол ер нь баахан л өөрчлөгдөж байх шиг байна шүү.

Саранцэцэг -

Та одоо хүүхэд байх үеэсээ л энэ Өмнөговьд амьдарч байсан, энэ нутгийн хүн ш дээ. Таны одоо хүүхэд байхаас хойш яаж өөрчлөгдөөд сайн өөрчлөлт нь юу байна, муу өөрчлөлт нь юу байна?

Зэмбээ -

Заа ер нь энэ чинь одоо бороо хур гэдэг юм орохоо байчихсан юм байна. Урд чинь бороо чинь олон төрлийн нэртэй байсан. Зүс бороо, янзган зүс, азарган зүс гээд л дуутай бороо гээд л. Одоо бол зүс бороо гэдэг юм ойрын хэдэн жил орсонгүй. Халуун зүс асгаад л сайхан байдаг байсан. Бага байхад гарч чавхдаад л, халуун зүс бороо ороод л, зүсрээд л, аав ээж нар хувцсаа тайлаад гар гээд л, нэгдүгээрт биеэ угаадаг байсан биз, 2-рт тийм л байсан байх. Их сайхан бороо ордог, жигтэйхэн сайхан байдаг байсан. Одоо ч байхгүй. Бороо хур ч одоо байгаль цаг уурын л юм даа, хөөрхий. Одоо нэг л дуу цахилгаантай чухам л сүйдэлчихмээр юм л, газарт наалдсан юмгүй л юм ордог байж дээ, хөөрхий. Улсууд байгаль газраа ухаж сүйдэлж байгаа болохоор л тэгж байгаа гэж ярих юм даа, хөөрхий. Тийм нөлөө байдаг л байлгүй дээ.

Саранцэцэг -

Өвс ногооны байдал тэгээд бороо орохгүй болохоор чинь муудахаас яахав дээ, тээ?

Зэмбээ -

Муудахаас өшөө яахав.

Саранцэцэг -

Хөрсний байдал яаж өөрчлөгдөж байна?

Зэмбээ -

Хөрс ч одоо ургамал олигтой ургахаа байчихсан. Малчид тэгээд байна, гардаг ургамалууд одоо ихэнх нь байхгүй болчихож, одоо байсан нь шим тэжээл муутай, зэрлэг гэж зарим хадлангийн газрууд, тиймэрхүү юмнууд л жаал жаал гардаг болсон байна. хадлан гарахаа байчихлаа, болохоо байлаа.

Саранцэцэг -

Танай энэ рүү хүнсэнд хэрэглэдэг ямар ногоонууд ургадаг юм ?

Зэмбээ -

Энд хүнсэнд хэрэглэдэг чинь одоо хөмөөл гээд байдаг юм, сонгино бий, гоёо, сулхир, тэгээд л. Ер нь бас нарийн яавал байдаг юм.

Саранцэцэг -

Тэр нь одоо гарц нь багасчихсан уу?

Зэмбээ -

Аа гарц багасчихсан байх

Саранцэцэг -

Энэ зун ер нь зуншлага хэр байна?

Зэмбээ -

Байхгүй. Муу. Ёстой муу даа. Хур муу. Манай сум ч гэж, манай аймаг ер нь нийтдээ муу юмаа. Энэ чинь урагшаа хил залгадаг руугаа хүртэл муу байна гэнэлээ. Хур бага орсон.

Саранцэцэг -

Хотоор л их бороо хур ороод байх юм байна ш дээ. Шөнөд бороо ороод л маргааш нь нар гараад л,захиалгатай юм шиг л байх юм байна ш дээ. ?

Зэмбээ -

Тэрнээс чинь л жаал наашаа ирээсэй гээд л цай сүүнийхээ дээжийг өргөх юм, ер байхгүй л юм байна ш дээ. Тун орох дургүй./инээв/Хангай минь ээ, бороо хурнаасаа хайрлаач гээд л, өглөөд л цай сүүнийхээ дээжийг өргөцгөөх л юм байна ш дээ. Байдаггүй дээ.

Саранцэцэг -

Одоо тэгээд өвс гарахгүй болохоор өвөлдөө яанаа, нөгөө малын тэжээл..,?

Зэмбээ -

Хэцүүднэ л дээ. Айлууд ч нүүж л байна, нүүгээд олигтой хүрэх газар байхгүй ээ. Өөр аймаг руу, Дундговь, Дорноговь руу нүүнэ ш дээ.

Саранцэцэг -

Ер нь бол муу өвс ногоо гарсан жилд хаанаас өвс ногоо татаж авдаг юм?

Зэмбээ -

Энэ хойноос, хангайгаас авна даа. Бодоод л зориод л, тэжээл бэлдсэн, хаа хаана байна, хэлэлцээр хийгээд л татдаг юм билээ. Дарга мэргэжилтэнгүүд яваад л хэлэлцээр хийж ирчихээд л, сүүлд нь татдаг болтой юм.

Саранцэцэг -

Та одоо сүүлд малаа нийгэмчлээд цэрэгт явсан ш дээ, тэрнээс хойш л малгүй байгаад байна уу?

Зэмбээ -

Би ч одоо 95 онд шиг байна даа. Заа нэг төр солигдоход чинь эрэгтэй хүнийг 55-тай тэтгэвэрт гаргаж байсан юм. Тэрэн дээр би яг таараад нас 55 хүрээд, ажилласан жил хүрээд, тэгээд 55-тай тэтгэвэрт гарсан. Тэрүүнээс хойш одоо нодлин хүртэл хөдөө байлаа даа, мал маллаж. Нэг хэсэгтээ. Хувиараа нэг хэдэн малтай болоод яахав, мал малын захтай л байлаа. Бод мал гэхээр малгүй ээ, морь тэмээ гэвэл унаанаас цаашгүй л, бог малтай, жаахан үхэртэй тэгээд байлаа.

Саранцэцэг -

Тэгээд малтай байхад ч өвс ногоо нь муу байвал хэцүү л юм байна л даа?

Зэмбээ -

Хэцүү

Саранцэцэг -

Ер нь өвлийг давахад хэцүү л юм байна?

Зэмбээ -

Би ч одоо бас нэг хэдэн мал гайгүй шиг болгоод үзлээ. Аа тэгсэн чинь нэг бараад ч үзээдэхлээ, бараг барж үхүүлээд. Тэгээд байх юмаа. Тийм л байдаг юм байналээ.

Саранцэцэг -

Сүүлийн хэдэн жил ер нь өвөлжилт хэр байсан бэ, энэ Өмнөговиор?

Зэмбээ -

За ер нь тааруухан даа, ер нь. Тэмээ голдуутай. Нэг жил сайхан байчихаад бол тэмээ гэдэг амьтан бол 2 жилийнхээ тарга хүчийг авчихдаг амьтан юмаа. Говьд бол. Сайн таргалсан тэмээ бол ер нь 2 жилдээ ер нь ажирдаггүй амьтан юм шиг байна.

Саранцэцэг -

Би сая сонслоо, тэмээ таргалахаараа бөх нь ингээд босоо байдаг гэнээ, тарган тэмээ чинь. Тэгэхгүй туранхай бол 2 тийшээгээ ингээд уначихсан байдаг гэнэ, бөх нь. Би чинь нөгөө тэмээгүй газрын хүүхэд болохоор мэдэхгүй л дээ. Сая ингээд ирж явтал замд зөндөө тэмээ таарлаа. Бөх нь ингээд дээшээ босоо байна. Тэгэхээр тарган юм байна гэж бодлоо?

Зэмбээ -

Тэр чинь одоо шим тэжээлээ тэр бөхөндөө хураагаад, тэгээд л ууц нуруу чинь ингээд л халбайгаад л, янзын болж байгаа юм даа. Тэгээд л эцээд л цуцаад л явсаар байтал л өөх чинь барагдана. Өөх барагдаад сүүлд нь мах нь барагдана. Ясандаа тулахараа л 2 бөх нь шалчийгаад явчихна. Тэмээ гэдэг амьтан чинь одоо ер нь 60 хоногийн өл даадаг гэсэн үгтэй юм, эрдэмтэн улсууд хэд хонодгийг нь үзэх гэж тэмээг туршсан юм байна. Ерөөсөө өвс өгөхгүй, ус л тавьчихдаг, тэгээд төмөр хашаанд хашчихсан. Тэгээд байгаад байхад чинь л сар гаруй болоод дэд эрдэмтэн Лувсан нэгийг тэгж үзсэн юм гэнэлээ. Хүн өвс өгчих гээд болохгүй байсан гэж байгаам. Өрөвдөөд нөгөөхийг чинь.

Саранцэцэг -

Одоо зудыг чинь хар зуд, цагаан зуд гэж яриад байдаг биз дээ, тэгээд цас орохгүй бол хар зуд болох нь байна ш дээ?

Зэмбээ -

Тийм, хар зуд болно. Манай говьд ч дээ, цас орохгүй байвал дээрээ дээ, энэ жилийн хувьд. Цас орох юм бол яахав дээ, нэг жаал хоолны юугаа дарчихна. Тэгээд паг.

Саранцэцэг -

Танай энд чинь тэмээний юу.., гэж уралдаж муралдаад байдаг билүү? Уралддаг тиймээ? Тэр нь яадаг юм, энэ говийн тэмээтэй аймгууд нийлж бүсийн тэмцээн болдог юм уу, танай Өмнөговь хийдэг юм уу?

Зэмбээ -

Аа бүсийн тэмцээн болно. Аялал хийнэ. Хойшоо яваад Өвөрхангай, Дундговийн нутгаар явдаг юм. одоо ингэж аялал хийдэг болчихсон юм байна, бүсийн тэмцээн. Тэмээн поло нэртэй, сүүлийн үед л гарсан. Тэмцээн юм даа. Заан маан унаад тоглодог, тоглоом байдаг байхаа. Тийм төрөл. Гоёоо, гоё. Тэмээний уралдааныг үзэхэд гоё ш дээ.

Саранцэцэг -

Социализмын үед гэр бүлийг дэмжсэн бодлого гэж байв уу? Гэр бүлгүйн татвар төлдөг гэж би сонссон юм байнаа? Гэр бүлгүй хүн болбол татвар төлдөг цалингаасаа?

Зэмбээ -

Төлнөө, төлдөг байсан юм. хүүхэдгүй хүн төлнө.

Саранцэцэг -

Бага л мөнгө л авдаг л байсан байх л даа?

Зэмбээ -

Аан багахан л авдаг л байсан байлгүй. Тэр үедээ бол бага л мөнгө л өгдөг л байсан байлгүй.

Саранцэцэг -

Гэр бүлийг дэмжсэн өшөө ямар бодлого явагддаг байсан бэ?

Зэмбээ -

Заа одоо мэдэхгүй дээ, хүү минь. Тэрэн дээр ч мэдэх юм алга, шинэ гэр бүл боллоо гээд л нэг их дэмжээд тэгээд байдаг юм юу л байсан бол. Сайн мэдэхгүй байнаа.

Саранцэцэг -

Заа ямар ч байсан 4-ээс дээш хүүхэдтэй бол хүүхдийн мөнгө., ?

Зэмбээ -

Хүүхдийн мөнгө авнаа.

Саранцэцэг -

Аа эхчүүд нэг одон авдаг байсан байх?

Зэмбээ -

Эхчүүд одон авна. 4-өөс дээш хүүхэдтэй хүнд мөнгө өгдөг.

Саранцэцэг -

Аа гэр бүлийн талаар тогтворгүй хүнд харин ёстой арга хэмжээ авдаг байсан гэж сонссон юм байна? Ер нь урамшуулал шагнах гэж байсан бол шагналаас хасчихдаг, энэ нөхөр гэр бүлийн талаар тогтворгүй гээд, эхнэр нөхрөөсөө салсан гэж. Аа тэр хурал дээр, Үйлдвэрчний хурал дээр нэлээн сайн донгодуулдаг байсан гэсэн, та тийм юм мэдэх үү? Ер нь гэр бүлийн талаар тогтворгүй хүнийг үзэхгүй биз дээ?

Зэмбээ -

Ер нь жаахан хасдаг юмнаас жаахан хойш нь яадаг л байсан. Жишээлэхийн болбол хөдөлмөрийн баатарт нэр дэвшээд явсан 2 авгай байсан, Дэжээ, Цэе гэж манай суманд 2 авгай байсан. Тэгээд Цэе гэдэг нь нэг хархүнээсээ салсан. Нэг тийм будилаан байсан. Тэгээд тэрүүнд нь “Сүхбаатарын одон” өгөөд, нөгөөдөхөд нь “Хөдөлмөрийн баатар” өгсөн юм.Тэгж ярьдаг байсан.

Саранцэцэг -

Тиймүү, тэр хоёр ямар салбарт ажиллаж байсан юм?

Зэмбээ -

Малчин улсууд байсан юм. Одоо ч бий дээ, Дэжээ баатар гэж бий дээ. Хөдөлмөрийн баатар Дэжээ гэж хүн. Сүхбаатарын одонт Цэе гээд. Тэгж л ярьдаг байсан. Тэр чинь тийм Сүхбаатарын одонтой хүн байсан юмаа. Мундаг малчин хүн байсан. Одоо байхгүй ээ, хөөрхий бурхан болсон.

Саранцэцэг -

Таныг одоо бага хүүхэд байхад суман дээр кино мино хэр их гардаг байсан бэ? Таны одоо сэтгэлд үлдсэн кино мино, тод санагддаг юм байдаг уу?

Зэмбээ -

За би ч бага сургуульд байхад чинь нэг кино үзлээ.Тэр үед чинь дуугүй тийм зураг гарч байсан. Дуу оруулж чадаагүй байсан байх л даа. Тийм юм байсан. За тэгээд тэрнээс хойш болбол яах вэ, кино болбол яахвээ, кино болбол бас соёлжилттэй л холбоотой байсан байх. Киноны бүртгэлтэй, орлоготой, бүгд төлөвлөгөөтэй байлаа л даа. Төлөвлөгөө гэж нэг юм байлаа ш дээ, заавал биелүүлнэ. Тэднүүсийг чинь биелүүлэхийн тулд соёлын төвийн киноны орлого биелүүлнэ, тэдний гэр бүл тэднийхээс кино үзээгүй байна, сарын.., тийм хүн үзээгүй байна гэсэн бүртгэлтэй байдаг байсан юм.

Саранцэцэг -

Тэр ямар кино гардаг юм?

Зэмбээ -

Монгол кино ч гарна, гадаад кино ч гарна даа, янз янз л. Орос кино ч гардаг байсан. Монгол кино л голдуу гарна.

Саранцэцэг -

Сүүлд тэр дуу муутай кино чинь хэзээ орж ирсэн юм? Эхлээд тийм дуугүй дүрс гардаг байсан уу?

Зэмбээ -

Тэр ч болбол их дээр үеийн юм даа. Бага үеийн.

Саранцэцэг -

Аан сүүлд болбол төлөвлөгөөгөөр сургуулийн хүүхдүүд очиж үздэг барьдаг болсон юм байна. тээ?

Зэмбээ -

Урд чинь төлөвлөгөө гэдэг юмаар л их барьдаг байлаа ш дээ.

Саранцэцэг -

Жолооч нарт төлөвлөгөө өгнө гэхээрээ яадаг юм?

Зэмбээ -

Аан тэр чинь тн/км гүйцэтгэнэ гэсэн тийм төлөвлөгөө бий. Байна.

Саранцэцэг -

Тэрийгээ гүйцэтгүүлэхгүй бол яадаг юм?

Зэмбээ -

Гүйцэтгүүлэхгүй бол ажил муу. Цалингаас ч нэг хасаад юм болохгүй зүгээр, ерөнхийдөө муухан нэртэй донгодоод л байна. Донгодуулаатай л байдаг. Төлөвлөгөө биелүүлээгүй.

Саранцэцэг -

Заа би одоо танаас хамгийн сүүлийнхээ асуултыг асууя л даа.Монголд ер нь нас барсан улсуудаа яаж оршуулдаг байсан бэ? Оршуулгын энэ зан үйл одоо яаж өөрчлөгдөж ирсэн бэ? Таны бүр хүүхэд ахуй үед, одоо тэгээд залуу байх үед, одоо харж байхад?

Зэмбээ -

Заа дээр үед ч намайг бага байхад ер нь ил л аваачаад тавьчихдаг байсан. Газраа үзээд л хонхор далдшуухан газар л, тэгээд л сайн бол даавуугаар бүтээгээд л, тэгээд л нутаглуулчихдаг.

Саранцэцэг -

Ямар нэг жишээлбэл, тийш нь харуулж тавина, гарыг нь дэрлүүлнэ, одоо, цагаан даавуугаар орооно барина гэсэн журам юм байх уу ?

Зэмбээ -

Аа байлгүй яахав, тэр чинь.Хойд гурван зүг рүүгээ л баруун хойд руугаа л голдуухан. Хажуу тийш нь тавьж байгаад л тэгээд л чулуу юм уу, бүлтэйхэн нэг нь ногоон цай ч юм уу дэрлүүлээд л, тэгээд нэг юмаар бүтээгээд л тавьчихдаг байсан. Тэгээд л орхичихдог. Тэгээд шувуу хүрч ирээд л бутаргаачихдаг, тиймэрхүү л хэлбэртэй л нутаглуулдаг байсан.

Саранцэцэг -

Нөгөө тасын дуудлага уу?

Зэмбээ -

Тийм. За тэгээд сүүлдээ ч яахав, оршуулгын газрыг нэг газар зохион байгуулалттай болгосон. Тэрэн дээрээ аваачаад нийтийн оршуулга, тэрэн дээрээ аваачаад оршуулдаг сав хийгээд. Булж оршуулна. Тэрэн дээрээ цементээр цутгаж дээр нь хүн өөрснийхөө санааны хэрээр хөшөө адрес тийм юм хийнэ, тэгдэг байсан. Сүүлийн үед чинь төмрөөр хайс хүртэл хийдэг байлаа. Заа сүүлийн үед ч тийм юм хийхээ байсан юм байна даа. Одоо ер нь дур зоригынхоо юугаар л оршуулчихдаг болсон юм байна. Одоо монгол хүн монгол хониныхоо ноосонд байх нь зүйтэй гээд л монгол эсгийд боогоод л, оршуулдаг болсон байна, одоо нэг хэсэг нь. Тийм, эсгийгээр өлгий хийгээд л. Өлгийдөөд л тэгээд л оршуулдаг болсон юм байна. Тиймэрхүү юм харагдаж л байх юм, янз янз юм даа.

Саранцэцэг -

Хайрцаглахгүй гэсэн үг ш дээ, ороогоод л?

Зэмбээ -

Хайрцаглахгүй ороогоод л хөрсөнд нь хийчихдэг юм байна. Зарим нь ч хайрцаглаад байж л байх юм. Тиймэрхүү л болтой юм шиг байна даа. Одоо нэг их цементээр яагаад хийгээд байхаа байсан юм байна. Нэг үе бол нэг их төмөр хайс майс, олон янзын л юм хийдэг байсан. Тэр нь ч одоо зарим нь ховхлоод урагшаа Хятад руу тээгээд тэгээд ер нь болохгүй юм шиг байна гээд ер нь хийхээ ч байж. Хийлгэхээ ч байсан болтой юм. Тэр нь ч зөв юм шиг байна даа. Тиймэрхүү байдалтай л нутаглуулдаг юм шиг байна даа.

Саранцэцэг -

Сүүлд тэр чандарладаг барьдаг гээд л юу яасан байналээ, газар бий болчихсон байналээ? Чандарлана гээд л тэгээд тэр чандраас нь гэр бүлийн улсуудад нь үлдээдэг болтой юмаа, нэг тийм юм шинээр гарсан л байна?

Зэмбээ -

Тиймэрхүү юм мэдэхгүй юмаа, үзээгүй мэдээгүй. Мэдэхгүй юм даа. Тэгээд л одоо тэр саяхан хотод орж явсан тэр ажилд орсон тийм ажилд очсон хүмүүс чандруулдаг тусгай машин гэрэл гэгээ болсон гэж гоё ч гэмээр юм уу, хайшаа ч гэмээр юм машин хүрч ирэх юм гэж тэгж ярьж байналээ. Энэ одоо ямар янзын ямар машин хүрээд ирэв гэсэн чинь одоо өнөө чандруулдаг машин гэж. Тэгж ярьж байх юм. Зарим нь чандруулдаг, зарим нь зүгээр аваад явдаг л юм байна. Тиймэрхүү юм харагдаж байлаа гэж, хотод нэг оршуулганд очоод ирсэн хүн ярьж байналээ. Би бол мэдэхгүй юмаа.

Саранцэцэг -

Энэ Монгол дахь ер нь шашин яаж өөрчлөгдөж байнаа, таны бага байх үеэс? Одоо чинь их олон шашны урсгал орж ирдэг болчихжээ, танай энэ сум орон нутгаар тийм юм явна уу?

Зэмбээ -

За миний бага байх үед ч болбол шашин чинь устдаг дээрээ бол дээд цэгтээ хүрчихсэн байж л дээ. Ер нь тэгээд шашны талаар дуугарсан хүн байх юм болбол аваачаад хийчихдэг шахуу хэлэх эрх байхгүй. Хэлэхийг ч хүсдэггүй тийм болчихсон байна. тэгээд нөгөө хувьсгалын тогоонд чанагдана гэсэн нь болчихсон жинхэнэ улаан хувьсгальч улсууд байсан байхгүй юу, тийм. Одоо болбол олон байнаа, дураараа. Мэддэг ч юм байдаг л болтой, чаддаг ч цаана нь юмнууд зөндөө л байх шиг байна. Сайн ч юмнууд байдаг л байх, саархан ч юмнууд байдаг л байнаа даа, хүнүүдийн ярих нь. Би ч одоо сонин юмнуудыг нь сайн мэдэхгүй болохоор нэг их сүсэглэл төрдөггүй тийм л хүн л дээ. мэдэхгүй юм.

Саранцэцэг -

Одоо энэ хүүхдүүдийн байдлыг харж байхад том хүнтэй харьцаж байгаа байдал таны бага үетэй харьцуулахад ямар байна? Хүүхэд эх эцгийн хоорондын харьцаа хүмүүжил яаж өөрчлөгдөөд байна?

Зэмбээ -

За хүүхдүүд ч бойжчихсон өөрөө хүүхдүүдгүй л байна, зүгээр л харж байхад л хүүхдүүдийн хүмүүжил яахав дээ, хэвийн явагдаж л байдаг л байх л даа. Нэг их танхайраад ч байгаа юм гайгүй л юм шиг л харагдах юм байна ш дээ.

Саранцэцэг -

Таны одоо өөрийн хүүхдүүд хаана амьдарч байна? Одоо эндээ хамтдаа явцгаадаг юм уу?

Зэмбээ -

Өө энэ 2 нь аймагт бий, аймаг дээр байдаг юм. Хөдөө нэг малчин байдаг юм. Энэ аймгийн төв дээр байдаг юмаа, 4 хүүхэд.

Саранцэцэг -

За таныг сонирхолтой сайхан ярилцлага өгсөнд баярлалаа. Танд эрүүл энхийг хүсье.

Зэмбээ -

За баярлалаа.

Саранцэцэг -

Хоёулаа ярилцлагаа өндөрлье.

Зэмбээ -

Заа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.