Hishigee

Basic information
Interviewee ID: 990335
Name: Hishigee
Parent's name: Luvsandorj
Ovog: Borjigon
Sex: f
Year of Birth: 1943
Ethnicity: Halh
Additional Information
Education: tusgai dund
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist
Born in: Shaamar sum, Selenge aimag
Lives in: Shaamar sum (or part of UB), Selenge aimag
Mother's profession: died when interviewee was 2
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
childhood
education / cultural production
foreign relations
cultural campaigns
family
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Эрдэнэтуяа -
За одоо 2-лаа сургууль соёлын байгуулагын талаар ярилцья даа. Ер нь тэрүеийн социолизмын нийгмийн үеийн сургууль соёл гэж ямар байв, ямар хэмжээнийболовсролын байгууллагууд байв?
Хишигээ -
За тэгээд би өөрийхөө анх сургуульд орж байсан үеээсээ
Эрдэнэтуяа -
Аан тий
Хишигээ -
Аан би бол Сэлэнгэ аймгийн Шаамар сумын уугуул иргэн. 1951-н онд Шаамарсумынбага сургуульд анх орж байлаа. Тэр үед сургалтын арга хэлбэр байр орчин одооүетэй харьцуулбал өвөрмөц өөр байсан. Ганц ангид 2, 2-роороо смен маягаар нэг дорхичээлэлдэг. Нэг талд нь 1, 2-р анги хичээллэх нэг талд нь 3, 4-р анги хичээллэх жишээтэй.Тэгээд 2 багш заана. Тэгээд бие биенийхээ зааж байгаа хичээлд тэр болглон садааболдоггүй л байсан. Цөөхөн цөөхөн 10-аад хүүхэдтэ. 40 гаран хүүхэдтэй ингэж хичээллэжбайсан. Тэр үеийн сухах бичиг ч гэсэн хүрэлцээгүй байсан. Тэгэхдээ одоо багш нар болуулсургая хүмүүжүүлье гэсэн асар их бодлоготой ирээдүйг их харсан ийм байдлаар бид нарынбага сургуулийн суурийг тавьж өгч байсан. Ингээд 4-н жил Шаамарын бага сургуульдсуралцчихаад Сэлэнгэ аймгийн одоо энэ 10-н жилийн сургууль маань тэр үед 7-н жилийнсургууль гэж байсан.
Эрдэнэтуяа -
1-р 10-н жил үү?
Хишигээ -
Тий
Эрдэнэтуяа -
Аан
Хишигээ -
Тэнд очиж суралцаж байлаа. Тэгээд чинь одоо юц яасан энэ 111 гээд байна ш дээтий. Тэрний арын байранд хичээллэж байсан. Тий анх тэнд хичээллэж байсан. За ингээд 5-р ангид ороод суралцдаг юм тэр дунд сургуульд ороход арга хэлбэр багш нарын заах аргабарил арай боловсронгуй болж иржийн нөгөө бага сургуульд ирсэнийг бодох юм болхүүхдийн тоо ч бас нэмэгдэж ирж байна. За ер нь тэгээд ингээд сурах явцад ажиглаадбайхад хүүхдийн одоо хүмүүжилд асар их анхаардаг байсан. Хүүхдийн хүмүүжилднөлөөлөх их олон онцлог зүйл байсан. 1-рт хамгийн гол нь тэр аав ээжийн одоо хүүхдээхүмүүжүүлэх арга барил бол маш нарийн байжээ.
Эрдэнэтуяа -
Тэр үед?
Хишигээ -
Тэр үед
Эрдэнэтуяа -
Аанхаан
Хишигээ -
Тий тэр үеийн аав ээж нар ер ньхүүхдүүд чинь амьдралынхаа ЗЛхувийг гэр орондооөнгөрөөдөг учираас гэр бүлийн хүмүүжил асар их нөлөөтэй байдаг. Тэр хэмжээгээрээсуурийг нь сайн тавьсан хүүхдүүд бол цаашдаа их сургамжийг авах их ийм онцлогталтай1-рт. 2-рт олон нийтийн байгууллагууд гэж их олон юм байлаа. Сурагчдын зөвлөл,пионорын байгууллага, эвлэлийн байгууллага гээд одоо тэр бүхнийг чинь болуул шатдараалсан одоо их хүмүүжлийн асар их ажилууд явагддаг байлаа. Их их захтай. өмнөхангийхан дараагийн ангийхнаасаа эмээнэ, удирдлагуудаасаа эмээнэ. Тэд нарын зааварзөвлөгөөний дагуу явна. Багш нарыхаа үг сургамжийг ёсчлон биелүүлнэ энэ хэмжээгээрээ1-рт хүмүүжил их сайтай. Хүмүүжил их сайтай байгаа юм чинь цаашдаа сурах оролдлогоидэвхи харьцангуй тэр хэмээгээрээ тэр үеийн сурч хүмүүжиж байсан хүмүүсийнамьдралых нь зам бол нилээн дардан улс их орондоо тодорхой зүйлийг бүтээсэ. Эргээдхарах ул мөртэй тийм хүмүүс бэхжиж байсан юма. За би Бумбацэндийн нэрэмжит 10-нжилийн дунд сургуульд өөрөөр хэлбэл 1955-1961-н оныг дуустал суралцаад 1961-н онд 10-р анги төгссөн байдий. 10-р анги төгсөөд иргээд багшлаад багшлах явцадаа 1965-н онд шалгалт өгөөд ингээд багшийн сургуулийг төгсөөд тус сургуульд 42 жил ажилла. Манай сургууль бол асар их үүх түүхтэй энэ 70-н жилд бол маш олон хүмүүсийг сургаж хүмүүжүүлсэн ер нь их одоо тодорхой нэр бүхий их олон сайхан хүмүүс бол манай сургуулийг төгсөж гарсан тэгээд энэ сайхан сургуульд ажиллаж, амьдарс байсанаараа бахрандаг юмаа. За тэгээд ер нь миний бодоход ер нь хүүхдийн одоо би сая дээр хэллээ хүүхдийн хүмүүжлийн гол юм эцэг эхдээ 2-рт одоо тэднийг асран хамгаалагчид тэгээд багш нар, тэгээд уг хүүхдийх нь ерөнхий одоо суурь хүмүүжил мэдлэгтэй л холбоотой юм . энэ нь одоо сайн байна гэж хүүхдүүдэд янз бүрийн сургалтын явцад алдаа оноо гэж тэр болгон гарахгүй юмаа. Одооны энэ байдалтай харьцуулах юм бол өвөрмөц тухайн үеийн магтан сайшааж байгаа юм биш өвөрмөц өөр шүү. Одоо миний бодоход юуны өмнө тэд нарын өсгөж хүмүүжүүлэх аав ээжийн маань хариуцлага их сул байна. Өөрсдийх нь суурь хүмүүжил сул байна. Тэгэхдээ зэрэг аав ээжээс улбаалсан тэр хүүхдүүд яаж тийм орчиноос тийм сайхан хүмүүжилтэй. Хүмүүжилээ дагаад сурлагатай тийм хүн гарах вэ? За бас сургалтын чанар бас буурах хандлага гарч байнаа. Сүүлийн үед болуул ер нь л бас л нийгэмээ дагаад юмуу өнгө мөнгөн дээр аливаа юм тогтох гээд тухайн хүний жинхэнэ мэдлэг чадварыг бэхжүүлж чадахгүй жинхэнэ одоо мэдлэг чадвартай хүн нь дээшээ явж чадахгүй байхад мэдлэг чадвар муутай нэг нь янз бүрийн арга мэхээр ч байдаг юм уу одоо бас нэг гадгүй гэсэн өнгөцхөн үнэлгээтэй яваад байгаа юм эцсийн эцэст энэ хүнийг төлөвшихөд нь би буруугаар нөлөөлөөд байна уу даа гэж би боддогоо.
Эрдэнэтуяа -
Та ер нь 10-аа төгсөөд юуны багш болсон бэ?
Хишигээ -
Би багийн багш л болсон.
Эрдэнэтуяа -
Шууд уу? болдог байсан юмуу?
Хишигээ -
Болдог байсийн
Эрдэнэтуяа -
Ямар хүмүүс нь болох вэ? Арай онц сурдаг.
Хишигээ -
Тий 10-р ангийг төгсөөд ар гэрийн гацигдалаар багшлах болоод арай гайгүй л байсан юм байна даа. Би болуул Анагаахын дээдэд хувиартай байсан. Тэгээд явж чадахааргүй болохоор нь багшилсан. Багшлаад багшлах явцадаа тэр үед чинь шалгалт өгөөд дипломоо авчихдаг байсан. Гайгүй шиг сургууль тэгээд 1965-н онд дипломоо авчихаад багшилсан.
Эрдэнэтуяа -
Аан шууд шалгалт өгөөд л тэнцсэн үү?
Хишигээ -
Тий нэг жил сураад л олигтой сурвал тэгээд л дипломоо шууд авчихдаг байсан юм.
Эрдэнэтуяа -
Өөн за за тэгээд л багшилаад явчих уу?
Хишигээ -
Тэгээд тэгээл явцийн
Эрдэнэтуяа -
Ерөөсөө цаг алдаагүй юм байна ш дээ. Нэг ёсондоо
Хишигээ -
Тий цаг алдаагүй л гэсэн үг.
Эрдэнэтуяа -
Ер нь тэр бага насны хүүхдүүд сургуульд орон ортлоо та яаж өсөв, яаж өсөж хүмүүжиж байсан бэ?
Хишигээ -
Өөрийнхөө, би бол ингээд бага насаа аав, аавыхаа авга өөрийхөө авга ахтай бага насаа өнгөрөөсөн, миний ээж 2-хон настай байхад минь нас барлаа
Эрдэнэтуяа -
Өөн
Хишигээ -
Тэгээд би аавтайгаа аавын маань ах өвгөнтэй амьдарч байлаа. Аавын маань ах өвгөн хүрээ хийдэд шавилан сууж байлаа ингээд 1937-н онд эсэргүү гэгдээд баривчилагдлаа. Тэгээд энэ хооронд бол би 1943-н онд төрдийн. Одоо аав маань ээжтэй маань ханилж байхад би гараад ингээд аавтайгаа, ээж маань 2 настай байхад нас барчихаад амьдарч байтал ах маань тэр өвөө маань миний авга ах болох хүн маань одоо цагаатгагдаад гарч байлаа. 1945-н онд тэгээл ерөөсөө аавтайгаа, авга ахтайгаа тэр 2-хоо халамжинд өсөж хүмүүжсэн. Бага насны маань амьдрал тийм. Аан тэгээд тодорхой хэдэн малтай. Тэгээл эсэргүү гэгдээд хэдэн малаа хураалгасан байдий гэр орноо тий, тийн тэгээд буянт мал өсдөг юм болохоор ганц 2 малтай болоод тэр нь арвижиж дэвжээд, тэгээд малаа хариулаад тэгээл гэр доторхи ажилаа авга ах маань хийдэг аав маанв гаднах ажилаа хийдэг тиймэрхүү байдалаар л малчин хүний амьдрал, аж амьдрал тиймэрхүү л байдалаар өссөн.
Эрдэнэтуяа -
Тэр 2-лхнаа аавтайгаа байна ш дээ. Тэр чинь одоо ах чинь гарч ирсэнийхээ дараа гэр мэрээ тэр үзэж харах тийм асуудал байхуу?
Хишигээ -
Байгаагүй
Эрдэнэтуяа -
Тэр хүнд шавь орох уу?
Хишигээ -
Үгүй ээ үгүй тэрнээс чинь хойш тэгээл ерөөсөө
Эрдэнэтуяа -
Нам
Хишигээ -
Тий нам болчиж байгаа ш дээ. Өөрийнхөө тэр үед
Эрдэнэтуяа -
Хараар
Хишигээ -
Тий хараар цааш нь үргэлжлүүлэх боломж алга, бид нарт тэрийгээ өвлүүлэх боломж алга. Ерөөсөө л одоо хаагдмал байсан. Хэрвээ тэр хаагдмал байгаагүй бол бид нар одооч жаахан юмны зах цухтай байх байсан.
Эрдэнэтуяа -
Таныг одоо бага байхад ер нь хүүхдүүд за яахав 1943-н он гэхээр 10-н жилийн бага сургууль бол бараг л байгуулагдсан үе юм байна дөө
Хишигээ -
Тий
Эрдэнэтуяа -
Сургуулиар л
Хишигээ -
Тэгнэ ш дээ.
Эрдэнэтуяа -
Ер нь гэрээр шавь орж байсан хүүхдүүд байх уу?Ламд
Хишигээ -
Байхгүй ээ байхгүй
Эрдэнэтуяа -
Бараг л байхгүй байх
Хишигээ -
Тийм юм байхгүй
Эрдэнэтуяа -
Дан сургуулиараа
Хишигээ -
Сургуулиар
Эрдэнэтуяа -
Сургуулиар ороход чинь одоо та өөрөө явж очиж орж байсан уу? Ухуулга сурталчилгаа оруул энээ тэрээ гэж байсан уу?
Хишигээ -
Одоо нэг ухуулга сурталилгаа яваад орж байхыг сайн санадаггүй юм. Ер нь сурах ёстой л гэсэн байр суурь бий болцон байсан юм шиг байгаа юм.
Эрдэнэтуяа -
Хүмүүс дунд уу?
Хишигээ -
Тий би бол өөрөө бол маш их дуртай байгаад л яг энэ Шаамарт ч байгаагүй юм. Ерөөгийн 5, 6-р баг гээд 2 баг байсан юм. Тэндээсээ наашаа ирэх гээд машин олдохгүй 1, 2 хоночихоод би бүр уйлж байгаад одоо хичээл эхлэх гэж байна. Тэгээд нэг оросын машин таараад тэрэн дээр аавтайгаа сууж ирсэн. Шаамарын бага сургуульд орж ирсийн. Тий ямартай ч байсан тэр үед чинь бичиг үсгийн дугуйлан гээд их байсан. Ер нь л одоо бичиг эхлэл нь хангалттай тавигдсан байсан юм шиг байгаа юм.
Эрдэнэтуяа -
Хэдэн настай?
Хишигээ -
8-н настай
Эрдэнэтуяа -
Ер нь бүгд л 8-н настай ордог байсан уу?
Хишигээ -
Тэгж байсан даа 8-н болон түүнээс дээш настай орж байсан ш дээ.
Эрдэнэтуяа -
Аанхаан хамгийн том нь
Хишигээ -
Хамгийн том нь одоо манайд чинь Пүрэвээ гээд хүүхэд байсан. Бид нараас бараг 4 ах байвуудаа 12-тай орж байж.
Эрдэнэтуяа -
Том байна тээ.
Хишигээ -
Тий тий насны хувьд бол тэнцвэргүйдүү л байдаг юм. Тэгэхдээ бол сурах идэвхижил ихтэй. Тэр орчин морчин гэж Норжмаа дарга ярьж байна. Тэр одоо асар их юу шүү дээ хүнд шүү дээ. Өглөө тэр чернелийг чирээд ирэхээр чинь өнөөх чинь цаццан байна шүү дээ. Үлээж байгаад алгаа ингэж байгаад алгандаа хийж байгаад тэгээл өнөөхөө гэсгээж байгаад тэгээд өнөө муу үзэгээ тог тог хийж байгаад тэ:гээд л бичнэ шүү дээ. Шинэ чернель гээд бодохоор чинь одоо дэвтэрийн цаасыг баахан ураад тэрийгээ нөгөө нэг будагын харандаагаар будаал тэгээл ингээд гинж үлээгээд ингэж ингэж ийш нь хэлхээд одоонийх нь шиг цаана наана гэж байх биш. Тийн тэгэхдээ одоо тэр 86-р бичихэд ямар гоё бичигтэн болж байваа.
Эрдэнэтуяа -
86 гэдэг нь юу вэ?
Хишигээ -
Ноймор
Эрдэнэтуяа -
Аан үзэгний ноймор юм уу?
Хишигээ -
Тий
Эрдэнэтуяа -
Аан
Хишигээ -
Маш гоё ярих юм байхгүй. Ёстой гоё тий
Эрдэнэтуяа -
Тэр, танайх Ерөөд байсан гэж байна ш дээ. Та дотуур байранд байсан уу?
Хишигээ -
Ерөөд, Ерөөгөөс ирээд эхний жил нь айлд байж байгаад сүүлийн 3-н жил нь байранд байсан.
Эрдэнэтуяа -
Дотуур байрхыхаа талаар яриач, дотуур байр ер нь ямар байна.
Хишигээ -
Дотуур байр бол 17, 18-н хүүхэдтэй тийм байр
Эрдэнэтуяа -
Нийтдээ л үү?
Хишигээ -
Тий ердөөл тий цөөхөн цөөхөн хэдэн хүүхэд сууна. Гал зуухтай, коминдаттай, байрын багштай. Тийн тэгээл одоо аав ээжээс нь хол асарч хүүмүүжүүлж байгаа юм болохоор тэднээс бидэнд хандах хандлага сайн тийн. Хоол унд ахуйн нөхцөл ер нь их боломжийн. Хужаа тогоочтой байсан.
Эрдэнэтуяа -
Хужаа?
Хишигээ -
Тий
Эрдэнэтуяа -
Өөн за, тэгээд дандаа ногоотой хоол хийх үү?
Хишигээ -
Янз бүр л байна. Тийн янз бүрийг л хийнэ. Заяат гээд одоо ч хүүхдүүд нь Сэлэнгэд байгаа нь одоо сайн тогоочтой. Тэгээд бид нар гэр ороноо санаж байгаа болохоор тэгдэг байсан юмуу бүр бид нар өвөөгөө байж байгаа юм шиг л ханддаг байсан. Тийм байдан байсан.
Эрдэнэтуяа -
Өөн одоо тэр үеийн сургуульд голцлон юу заадаг байсан бэ? Ер нь та сургуульд орсоноор гол нь юу сурсан бэ?
Хишигээ -
Бага сургуульд ороод суурь боловсролыг л эзэмшилээ дээ
Эрдэнэтуяа -
Аанхаан
Хишигээ -
Уншдаг боллоо, бичдэг боллоо
Эрдэнэтуяа -
Тоо?
Хишигээ -
Тий тоогоо бодно бичнэ. Ер нь тэгэхдээ 1000-ийн дотор нэмж хасдаг үржүүлээд хууваадаг тийм чадварыг бага сургуульд тэр үед ямартай ч гэсэн эзэмшиж байсан.
Эрдэнэтуяа -
Аанхаан
Хишигээ -
Тий тэгээд одоо ер нь дээр үеийн хүмүүжлийн гол арга гэдэг чинь амнаас ам дамжсан аман ярианы хэлбэр байгаад л энэ нь л одоо аман зохиол хөгжсөн юм биш үү. Тэгээд одоо тийм ч байх ёстой юм ийс байх ёстой юм. Ёс жаягыг багаас нь бид нарт эзэмшүүлж чадаж байсан юм шүү. Тэр хэмжээгээрээ одоо тэгээд хойшоо болуул бусдад өвлөх юмтай гардаг байсан тий
Эрдэнэтуяа -
Аанхаан, сургах арга барил ямар байсан ер нь хүүхэдтэй ажиллах арга барил?
Хишигээ -
Тэр бол нэг их ганцаарчлах одоонийхтой харьцуулахад нарийн биш байсан.
Эрдэнэтуяа -
Тэгээл нийтэд нь заагаад
Хишигээ -
Тийн тий ш дээ 2 бүлэгт ингээл нэг дор байгаа юм чинь ямар л юу байх вэ дээ тийн, тэгээл одоо чи хоцорцон. Одоо болуул тийм хэлбэр нэг их биш байхаа бидний үед энэ л хоцорчих шиг боллоо гээд үлдээгээд ч юмуу ингээл ганцаарчилаад янз бүрийг байдлаар яадаг байсан тийм юм учир дутагдалтай байсан. тэгэхдээ л явцын дунд болуул эзэмших юмаа эзэмшээл гарч байсан.
Эрдэнэтуяа -
Аанхаан та ер нь 10-н жил төгссөн ер нь өөрөө юу яаж төгссөн үү? Бас хүн нөлөөлсөн үү? Бүр 10-н жил төгссөн байна ш дээ. 4 төгсөөд ч юмуу 7 төгсөөд яаагаагүй.
Хишигээ -
Аан, ер нь л одоо сурах 10-ийг л төгсөх ойлголттой байсан. тухайн үед чинь багш нараас ч тийи шаардлага тавьж байсан. тэгээд бас өөрийх нь юу байсан байх тэгээл ийм юм байсан байх. Тэгээл юм юм нийлээд тэр үеийнхэн нилээн сурлага хүмүүжилтэй байсан. ер нь дээд сургуульд орохгүй хүн гэж байгаагүй.
Эрдэнэтуяа -
Төгсөөл үү? 10 төгсөөл үү? 10 төгссөн хүн үү?
Хишигээ -
Тийн ш дээ. Тэгээл шалгалт өгөөд л ордог. Тэгээд оюутан боллоо гээл степендээр хангаад байраар хангаад л үнэ төлбөргүй сурч байна тийм нөхцөлийн дунд сурахаас хэр баргын л гачигдал зовлон янз бүрийн юмгүй бол хүн болгон л дээд сургууль төгссөн. Хэрвээ одоо тухайн үед сургуульд орж чадаагүй тохиолдолд болуул ар гэрийн гачигдал янз бүрийн юмнаас болж байсан байх тэрнээс биш одоотой адилгүй.
Эрдэнэтуяа -
Таны хувьд ямар ар гэрийн гачигдал, нөгөө олон малтай байсан уу үгүй юу?
Хишигээ -
Үгүй ээ үгүй аавтайгаа, аавыхаа ах өвгөнтэй амьдарч байсан гэж байсан тиймээ. Аавын маань бие муу байсан.
Эрдэнэтуяа -
Уул нь явсан бол гадаад ч гарах байсан юм билүү Оросруу ч сургуульд явахыг үгүйсгэхгүй.
Хишигээ -
Тий Анагаахын дээдэд хувиартай байсан.
Эрдэнэтуяа -
тэгээд цаашаа одоо тэр үед 21-н хүн Анаагаахын дээдэд орцон байлаа ш дээ
Хишигээ -
аанхаан
Эрдэнэтуяа -
цаашаа 1, 2-р курсдээ сурчаад Орос явж сургах гэсэн юм байх уу? Заавал төгсөх ёстой юу?
Хишигээ -
Тэрийгаа төгсөөд л мэргэжлээрээ л ажиллаж байсанаас одоонийх шиг байгаагүй, тийм байгаагүй.
Эрдэнэтуяа -
Монголдоо хувиартай бол тэрэндээ
Хишигээ -
Тий гадаад хувиартай бол тэрлүүгээ явдаг. Ингээд явцын дунд тухайн нэг ахлах курсээсээ дунд хэсгээс эь явдаг гэсэн ойлголт байгаагүй.
Эрдэнэтуяа -
Тухайн үеийн багш нарийн талаар яриач та
Хишигээ -
Тухайн үеийн багш нар болуул их өндөр мэдлэгтэй, их боловсролтой тийм улсууд байлаа. Үнэхээр их сайхан байлаа. Одоо тэр үед байсан багш нараас одоо энэ Чойжамц гээд багш гээд байна. Бид нарын биен тамирын багш байлаа. Нанжид гээд багш байна. Бид нарын газарзүйн багш байлаа. Гармаа багш байна бага ангийн багш байна.
Эрдэнэтуяа -
Аанхаан
Хишигээ -
Дулмаа багш гээд өмнөх ээлжинд амараад ирсэн байна лээ. Энэ төмөр замын байраар байсан.
Эрдэнэтуяа -
Нөгөө нэг Ичинхорлоо
Хишигээ -
Тий одоо хувийн сургууль байгуулсан. Их сайхан сайхан багш нар байлаа. Тэгээл би чинь 10-р анги төгсөөд 10-р ангийн багш хийнэ гэдэг чинь их бэрхшээл байдаг байлаа. Ер нь яаж ч юм хийдэг байгаа юм. Тэгэхэд намайг 10-р анги төгсөөд бага ангийн багш болоход Гармаа багш багийн хичээлийн эрхлэгч байсан.
Эрдэнэтуяа -
Аанхаан
Хишигээ -
Тийн тэгээл тосож аваад зөндөө юсм зааж сургаж миний одоо багш болох гайгүй ажиллах нөхцөлийг бол Гармаа багш их хангаж өгч байсан. тийм болохоор би Гармаа багшийг хүндэлж дээдэлж явдаг.
Эрдэнэтуяа -
Их онцлог багш байна, хүүхдийн төлөө явий мавий тэ бас ерөөсөө хүүхдэд юм сургий ло гэсэн онцлог сэтгэлтэй ханддаг юм шиг байгаа юм. Тэр бас онцлог хүүхдэд юм сургах тулгуур болж өгдөг юм шиг байна лээ
Хишигээ -
Тийн ш дээ. Ер нь л бага ангийн сургуульд ямар байнатэндээс хүүхдүүдийн хувь заяа шийдэгддэг
Эрдэнэтуяа -
Сууриа?
Хишигээ -
Тий сууриа, суурийг тааруу тавьсан хүүхдүүд цаашаа них сайн болсон гэж ер нь байхгүй. Гайгүй явсан хүүхдүүд нь ер нь доошлоно гэж байхгүй. Ер нь багийн багштай хүүхдийн хувь заяа амьдрал юутай. Байшин барихад ч гэсэн суурийг нь муу тавьбал тэр яаж цаашаа дээшээ бэхжих вэ тэрэнтэй адил
Эрдэнэтуяа -
Та яагаад бага ангийн багш болох болсийн?
Хишигээ -
Би ер нь л бага ангийн багш болий гэж боддог байсан.
Эрдэнэтуяа -
Аанхаан
Хишигээ -
Тэр үед тэр нэг явцын дунд бол 1970-аад оны үед бага ангийн багшийн сонгон гэж тусгайлан явагддаг байсан.
Эрдэнэтуяа -
За.
Хишигээ -
Тий 1970, 1980-аад онд багийн багш онцгой их шаардлага нь дунд бэлдэх ёстой. Эндээс бүх юмны суурь тавигдана гэсэн ухамсарын дор, дээрээсээ боловсролын яамнаас ингэж яадаг л байсан. аан миний хувьд өөрөө л ер нь багийн багш болий гэж бодсон одоо зүгээр анхны сургуульд ороод багш болох их сайхан юм гэсэн хүслээрээ ч юмуу өөрийхөө зөн билгээр ч юмуу гэж тэгэж бодож байна. Тэгэхэд чинь хүнд өөрийн гэсэн тийм хүсэл бодол байгаагүй болуул тэр болгог болдоггүй л юм байна лээ. Би 5-н хүүхэдтэй тэгээл хүүхдүүдээсээ багш болгочий гэхээр бас болчий гэхгүй л байх жишээний тий тэгэхээр хүнд өөрийн гэсэн юу байдан юс шиг байна лээ.
Эрдэнэтуяа -
Энэ та сурагч байсан үеээ ярихгүй юу? Сурагч байхад одоо ямар за тэгээд жишээ нь онцгой хүүхдүүд байдаг ш дээ. Тийм ийм байвуу, ямар байв, ямар хүүхэд байв?
Хишигээ -
Би ер нь сурагч байхдаа нэг их тийм сонгуульт ажил хийж байсангүй нэг л дундаж байлаа даа
Эрдэнэтуяа -
Аанхаан
Хишигээ -
Тий бүлгэм дугуйлангаар явчихдаг. Хичээлдээ бол нилээн гайгүй, тий.
Эрдэнэтуяа -
Энэ дотуур байранд байхдаа одоо 7 хоног болгон харина гэхүү?
Хишигээ -
Тэгэхгүй. Тий ер нь 14 хоноод гэрээс хүн ирнэ. Улиралынхаа амралтаар харина уу гэхээс задгай хамаагүй харих гэсэн ойлголт байхгүй.зүгээр байрнаас хагас бүтэн сайнд цөлөөгөөр айл хунараар хононо гэх ойлголтгүй нилээн дэгтэй. Тэгээд 2 долоо хоног юмуу гэрээс хүн ирвэл байрын багштай уулзаад тэгээд чөлөө аваад гадуур гарчаад иргээд ирдэг тийм байсан.
Эрдэнэтуяа -
Аанхаан тэгэхэд харин та нарыг байранд байж байх үед нөгөө нэг соёлын довтолгоон эхэлсэн байсан уу?
Хишигээ -
Эхлээгүй байсан
Эрдэнэтуяа -
Тэгэхээр одоо юу нөмөрч унтдаг байсан бэ? Ор хөнжлийн асуудал ямар байсан бэ?
Хишигээ -
Ор хөнжлийн даавуу гээд хувиаасаа л юмтай байсан
Эрдэнэтуяа -
Даавуу хэрэглэдэг байсан юмуу?
Хишигээ -
Тий хэрэглэдэг байсан. хэрэглэдэг байсан. наанаасаа хөнжлийн дэвсгэртэй өгдөг байсан. Тэгээд төмөр ортой тиймэрхүү тэгээд байр тэр нэг хэдхэн хүүхдүүд чинь бас соёлч байр шалгаруулна. Бас хөөрхөн уралдаантай тийн бас цэвэр байхыг хичээнэ . тэгээд их эвтэй. Ноцолдоод зодолдоод байх янз бүрийн юм байхгүй.
Эрдэнэтуяа -
Эрт унтана, тоглоно гэх юм
Хишигээ -
Тогтмол цагтаа унтана
Эрдэнэтуяа -
Одоо ажил зохион байгуулна гэж байхуу байр нь дотроо ч юмуу?
Хишигээ -
Бараг л үгүй дээ. Нэг нэг даас өгчинө, нэг нэг бөмбөг өгнө тэрүүгээрээ нэг давтаад тоглоно, дундаа орно, тэгээд нөгөө даамаа хөлсөө гойжуулаад жаахан тоглоно нэг тиймэрүүл байна. Аруйн цэврийн үзлэг гээд байнга явагдана.
Эрдэнэтуяа -
Байрны хүүхдүүдэд үү?
Хишигээ -
Тий
Эрдэнэтуяа -
Юу юу шалгах вэ?
Хишигээ -
Хумс хуруу, биеийн ариун цэвэр тэгээд л хувцасыг нь тайлж байгаадз маш нарийн үзнэ ш дээ. Ганц нэг хүүхэдэд бас хуур янз бүрийн юм байх юм бол дор нь арга хэмжээ авна. Тиймэрхүү
Эрдэнэтуяа -
Байрны багш нь арга хэмжээ авах уу?
Хишигээ -
Тэгнэ. Нэгжилэгч гээд тусдаа хүн байсан. тэр цагаан хэрэглэлийг маань юмыг угааж өгдөг. Тий
Эрдэнэтуяа -
Сургуулиас гадуур тэ ер нь боловсрол эзэмшисэн үү?
Хишигээ -
Сургуулиас гадна үгүй дээ.
Эрдэнэтуяа -
Аанхаан ер нь сургуульд
Хишигээ -
Үгүй дээ ер нь сургуулиараа л юу яаж байсан.
Эрдэнэтуяа -
Ер нь таныг байхад кино театр гэж байсан уу?
Хишигээ -
Кино театр гээч юм чинь ер нь нилээн хожуухан бий болсон.
Эрдэнэтуяа -
Аанхаан
Хишигээ -
Тий тэгээд сугууль дээр кино гардаг л байсан юм шиг байгаа юм тэндээ л бид нар киногоо үздэг байсан. төмөр замын кулбд бас кино гардаг байсан. тэрийгаа үзнэ. Аан тэгээд нэлээн хожуу кино театр бий болсон. Сургуулийн номын сан нилээн ач холбогдолтой. Номын сантай, номын сан бол асар их номтой тэндээ ангиуд хувиартай. Тэр хувиартай өдрүүддээ ном их сайн уншина. Номыг асар их уншиж байлаа ш дээ. Одооний хүүхдүүд ерөөсөө ном уншихгүй бүр тэгээд номын амтанд орохоор чинь багш хичээл зааж байхад энэ чинь ингээд нэг хийгээл ингээл харагдахгүй гээд нуугаад нэг эхэлсэн номоо дуусгахсан гээд ямар их уншдаг байв. Тэгээд энэ зохиолууд чинь хичнээн уншаад ч яахааргүй уйдхааргүй тийм сайхан зохиол, зохиолууд байдаг байсан даа.
Эрдэнэтуяа -
Ном унших хүүмүүжлийг хаанаас авч байна. Хүүмүүжлийг?
Хишигээ -
Одоо тэр үед чинь
Эрдэнэтуяа -
Одооний хүүхдүүд ном уншихаас уншихгүй нь их
Хишигээ -
Тэр үед чинь номын сайн нөхөр, 5-н онцын эзэн энэ тэр бас хөөрхөн юу байлаа ш дээ. Олон нийтийн байгууллагуудаас явуулгаж байсан тэрэнд ч захирагдаж байсан байх өөрсдийг хувийн идвхижил байсан байх, Ямар ч байсан асар их ном уншдаг. Тэр уншсан номнууд чинь товчлолтой. Хэний номуу хэдэн хуудастай, гол баатар нь юу юу байв тиймээ, ач холбогдол нь юу вэ?тэрүүний чинь тэмдэглэлийг чинь үзээд, энэ тэндээс нь зохиол асуугаад л тэгээл 5-н онцын эзэн болох жишээний
Эрдэнэтуяа -
5-н онцын эзэн яах вэ?
Хишигээ -
5-н онцын эзэн гээд тэмдэг бий
Эрдэнэтуяа -
Оон тэмдэг юмуу тээ?
Хишигээ -
Тий тэмдэг. Үнэмлэхтэй.
Эрдэнэтуяа -
Тэрийг яаж авах вэ? Яг ямар шалгуураар
Хишигээ -
Сая хэллээ
Эрдэнэтуяа -
Ном уншсан байх ёстой.
Хишигээ -
Тий тэдээс тэдэн ном уншсан тий
Эрдэнэтуяа -
Оон уншсан номоороо юутай юмуу?
Хишигээ -
Аан тий тэр нь ухаандаа Дөлгөөн дон гэхэд тэдэг хуудастай хэн зохиосон, хэдэн онийх, гол баатарууд хэн хэн, ач холбогдол нь юу вэ? Гэх хэдэн асуулттай хойш хойш нь ингээл бичээд байдаг. Тэгээд тэр тэмдэглэлээ үзүүлээд тэндээс маань аль нэгнээс нь асуугаад үнэн уншиж уу эсвэл худлаа баахан юм бичээд ирж үү? Тэгээд шалгуулаад 5-н онц
Эрдэнэтуяа -
Та авсан уу?
Хишигээ -
Авсан.
Эрдэнэтуяа -
Нэг хүн нэг л удаа авах ёстой юм байна.
Хишигээ -
Тий ш дээ тэгнэ. Номын сайн нөхөр, 5-н онцын эзэн тийм юм их байлаа.
Эрдэнэтуяа -
Аанхаан. Ер нь одоо хүүхдэд зориулсан тэр үеийн юу гэхийн тэмцээн уралдаан ч юмуу кино жүжиг одоо юу гэх юм, жүжигчилсэн тоглолт одоо хүүхдэд зориулсан юм байх уу тэр үед?
Хишигээ -
Байн байн
Эрдэнэтуяа -
Аанхаан
Хишигээ -
Байна шүү одоо тэр уншиж байгаа, ялангуяа тэр уран зохиолын хичээлээр чинь уншиж байгаа зохиолууд, тодорхой зохиолын сэдэв зарлаад тэрүүгээрээ маргаан явуулна.
Эрдэнэтуяа -
Аанхаан
Хишигээ -
Тий театрчилсан тонлолт хийлгэнэ. Тий багууд болно. Багуудын хооронд тэмцээн болно. Багаараа байр эзлэнэ. Тийм болохоор хүүхдүүдийн идэвхижил сэргэнэ, тэрэнд хүн болгон идэвхитэй оролцохын мөрөөднө. Зургаар илэрхийлнэ, аман ярилцлагаар илэрхийлнэ, хэсэгчилсэн тоглолт байна, театрчилсан тоглолт байна тиймэрхүү
Эрдэнэтуяа -
Энэ ер нь улсаас боловсролын салбарт нөлөөлсөн юм байгаа байх. Ер нь ямар ямар нөлөө үзүүлж байсан, ер нь ямар бодлого хэрэгжүүлдэг байсан? таны бодож байгаагаар
Хишигээ -
Миний бодож байгаагаар болуул тэр үеийн боловсролын системын гол агуулга нь ер нь л одоо бүх нийтийг дунд боловсролтой болгох зорилт тавьж байсан юм шиг байгаа юм
Эрдэнэтуяа -
Аанхаан
Хишигээ -
Гэхдээ одоонийхтой адил байнга өөрчлөгдөж байсан тохиолдол ховор тийм болохоор тэрэндээ захирагдаад ч юмуу одоо тэр нь бид нарт таалагдаж л байсан юм шиг байгаа юм одоо үеийнхэнд таалагдахгүй байх л даа.
Эрдэнэтуяа -
Аанхаан
Хишигээ -
Тий тэр зорилгыхоо дагуул одоо ер нь нилээн сайн сургалт нилээн сайн дадлага чадвар, дадлага ч гэсэн тэр нь амьдрал дээр хэргэжиж байсан.
Эрдэнэтуяа -
Тэр тухйан үед багш болох сонирхолтой хүүхдүүд ер нь олон байсан уу? Цөөн байсан уу?
Хишигээ -
Байдаг л байсан.
Эрдэнэтуяа -
Аанхаан
Хишигээ -
Тий байдаг л байсан ер нь нилээн байсан шүү эхлээд болуул ер нь одоо өөрийхөө хүсэлд хөтлөгдөөд юмуу тэгээд одоо одоонийхтой адил ямар янз бүрийн мэдээлэл бага л байсан үе шүү дээ. Тиймээ тэгэхээр чин өөрийх нь хүсэл байсан байх. Одоо болуул мэдэхгүй тэгээд нэг их яг энэ бол миний хүсэл шүү багшийн мэргэжилийг сонгох сонголт тааруу байгаад байгаа болуул, тэгээл ед нь явж явж байгөөл энэ дээр буучихдаг юмуудаа гэсэн бодолын үзүүрээр эзэмшчихээд тэр нь бас нэг их цаашаа өгөөж нь ямар байдаг болоо гэсэн тийм бодол байдаг.
Эрдэнэтуяа -
Тэр үед хүмүүс, хүүхдүүд ч юмуу багш болий гэсэн тийм хүсэлд нь нөлөөлдөг юм байдаг байсан болуу?
Хишигээ -
Багш нарын тэр их үлгэр дууриал, тэдний тэр мэдлэг чадварлал одоо бид нарт аргаггүй энэ багш шигээ багш болох юмсан. Манай ангийн багш Самбуудорж маш сайхан багш байдаг байсан. гадаадад төгссөн.
Эрдэнэтуяа -
Сайхан гэдэг нь?
Хишигээ -
Одоо хүүхдэд их жинхэнэ хүүхдийн чин сэтгэлийг эзэмдэж чаддаг. Үнэхээр сайхан тий хүнд хандах хандлага сайтай. Эр хүн шүү дээ эрэгтэй багш, их сайхан тэр хичээлийг зааж, ерөнхий өөрийх нь байж байгаа биеэ авч явж байгаа, хүүхэдтэй харьцаж байгаа ноён нуруу аягүй сайхан ер нь заавал Самбуу багш шигээ багш болчих юмсан гэж боддог байсан. 8-р ангиас
Эрдэнэтуяа -
Тэр бас их нөлөөлдөг?
Хишигээ -
Нөлөөлнө ш дээ. Ер нь нэг тиймэрхүү юм байсан уу гэхээс одоонийхтойгоо адил мэдээлэл радио, зурагт гээл янз бүрийн юм байхгүй ш дээ.тий
Эрдэнэтуяа -
Энэ мэдэж байгаа гэсэнээс тэр үеийн багш сурагч 2-ын хоорондын харилцаа ямар байдаг байсан бэ? Ямар гэх юм бэ дээ
Хишигээ -
Одоонийхнийг бодох юм бол них их чөлөөтэй биш л дээ. Тийм чөлөөтэй биш, чөлөөтэй бишдээдээ одоо нэг тийм захирсан тушаасан айлгасан тийм байдалаар биш тэднийг багшийг гэсэн гүн хүндэтгэлтэй ханддаг байсанаас л байх тээх, одоо багш л юу нэж хэлнэ тэрнийг нь бол биелүүлэх ёстой тэгэх ёстой гэсэн тийм ухамсар бол толгойд нь бол гүн шингэсэн. Тийм л учираас тэдний хэлсэн ярьсан бүхнийг ягшитал биелүүлж явдаг тийм л байсан. тэр маань цаашдаа сурахад ч бай сурч гараад ажил дээр гараад ч бай үнэнхүү их нөлөө өгдөг юм байна ш дээ.
Эрдэнэтуяа -
Тэгээд бас эцэг эх багш 2 нилээн холбоотой байжийж хүүхдийг
Хишигээ -
Тий тэр үед эцэг эх хүүхдийн 3-лсан холбоо гэдэг ювмыг чинь маш өндөрт тавьж байсан юм.
Эрдэнэтуяа -
За.
Хишигээ -
Энэ 3 чинь 3-лаа их холбоотой байжий хүүхэд одоо сайн сурч сайн хүмүүжиж байна ш дээ. 1-рт одоо би түрүүн хэлж байлаа эцэг эх одоо өөрөө төлөвшсөн байх ёстой. Өөрөөл төлөвшөөгүй айл гэрийн хүүхэд цаашаа сайн хүмүүжэнэ гэж түүх байхгүй ямар сайн багштай таараад ч байхгүй. Яахав хүмүүжил нь хүмүүжил сайтай байгаад үнэхээр тэр хүүхэл толгой муутай байвал тэр болуул одоо эцэг эхийг тухайн хүүхдийг буруутгах юм алга. Цааш нь хөгжүүлэх бол багшийн үүрэг тиймээ. Аан ямар сайн толгойтой байгаад ч гэсэн хүмүүжил нь суугаагүй бол одоо тэрийг хүмүүжүүлэхэд, сургахад болуул дахиад тэрийг чинь сургана, нилээн даваа багшид оногддог. Тэнд одоо нилээн ажилгаа хэрэгтэй болдог зарим нь болуул сансанаар сайн сурдаггүй болдог. Тийм л болдог .эцэг эхүүд ч бас дуулгавартай байж байдаг одоо тэгэх нь байна шүү ингэмээр юм тэгэмээр юм гэхэд чинь маш дуулгавартай.
Эрдэнэтуяа -
Одоо хүүхдүүдэд бас нэг юу байсан юм шиг байгаа юм. Зуны даалгавар гээл аягүй, одоо ч бас өгөхөө больжээ тэр бас хүүхдийг зөв амраадаг ч юмуу
Хишигээ -
Тий ш дээ. Тэр бол хэлээд яахав одоо ямар ч хэрэгтэй байсан юм тухайн үед чинь тэдэн тарвагны арьс, тэдэн зурамны арьс, тэдэн эрвээхэй, тийм ургамал тэдэн навч, тэгээд тэчнээн тийм ном унш, эдэг шүлэг уншина, тэдэн оньсого цээжлэнэ гээд маш их юм өгдөг. Тэрийг нь ирэхээр эрвээхэй тэд, зурамны арьс тэд, тарвагны арьс тэд хаанаа ч тушааж байсан юм тушаах нь тушаадаг байсан чухам ямар бүтэгдэхүүн болж байсан юм. Тэгээл ямар ч байсан сургуулийн захиргаанаас өгсөн даалгаварыг ингэж биелүүлэх ёстой юм байна гэсэн нэг тийм юу байсан байх 1-рт. 2-рт тэр их үлгэр, шүлэг цээжлүүлээд байна гэдэг чинь хүүхдэд маш их юм өгч байсан.
Эрдэнэтуяа -
Аанхаан
Хишигээ -
Тэр одоо цээжлэх 1-рт хөгжиж байна тэрүүгээр хүмүүжиж байна.
Эрдэнэтуяа -
Тэр одоо арьсыг яадаг юм бол , та нар одоо тэр зурамны арьсыг олох гэж хэцүү байх даа.
Хишигээ -
Хүүхдүүдэд хэцүү л байсан байлгүй.
Эрдэнэтуяа -
Аав ээжээрээ олуулах уу?
Хишигээ -
Тий дамжуулжилж л олж ирнэ. Тэгээл эцэг эхийн хурал гээд л хийнэ. Тэн дээр аав ээж нарт нь хэлнэ. Тэгээл нэг зохиол ч юмуу зарим үед гараар бичдэг байлаа тэгээд өгдөг. Тэрийг нь аав ээжүүд ягшитал биелүүлээд л явуулдаг байсан. бид нар пионорын удирдагчид өгөөд тэгээд цааш нь одоо тушаагаад тэгээд хаашаа ч явж байсан юм.
Эрдэнэтуяа -
Биелүүлээгүй тохиолдол байх уу?
Хишигээ -
Ер нь ховорхон шүү. Бас нэг хааш яаашхан одоо аав ээжийх нь 31,53.......... улсуудын хувьд юу юм гэхээс ер нь ихэндээ л биелүүлээл ирнэ. За тэгээд тэрийг хурал цуглаан дээрээ тэр тэглээ тэр тэдийн өглөө энэ эдийг өглөө гээл урамшуулахыг нь урамшуулаад дор нь дүгнэдэг байсан.
Эрдэнэтуяа -
Энэ сургууль соёлын байгууллагын гадаад харилцаа ямар байсан юм бэ? Шифлэх гээд явдаг байсан л юм шиг байгаа юм. Намайг бага байхад энэ хойшоо Оросын сургуультай шифлэдэг байсан сураг сонсож байсан тэр талаар гадаад харилцаа ямар байсан?
Хишигээ -
Тэр 1970-1990-*ээд оны хооронд шифийн харилцаа нилээн сайн байсан ш дээ тий багш нарын хооронд ч гэсэн байнга туршлага судлана. Тэдний хичээл дээр бид нар байга очно, тэд ирнэ тэд нар бас хүүхдүүдээ туршлага судлах замаар спортоор хичээлээр янз бүрийн юмаар уралдаан тэмцээн их явуулдаг харилцаа их сайн байсан. тэрнээс бас үр нөлөөтэй байсан. ухаан нь теннис л гэхэд тодорхой хэдэн хүүхүүд явуулж тэднийхээс ирээд энд уралдаан зохиогоод, сагс ч бай харилцан туршлага судалж их явдаг байсан. тэгээл энэ ардчилалаас 1980-аад оноос юу яачуудаа
Эрдэнэтуяа -
Тасарцан.
Хишигээ -
Тий
Эрдэнэтуяа -
Та явж байвуу?
Хишигээ -
Явжийлаа
Эрдэнэтуяа -
Хаашаа?
Хишигээ -
Суруулиудтай манайх их шиф байсан. тий энэ наана Улаан-Үүдын сургуультай ч бас шиф байсан. энүүхэн энэ Хиагтын сургуультай шиф байсан. тэр сургуулиудтайгаа их явна.
Эрдэнэтуяа -
Яаж явах уу? Ямар байдлаар шиф харилцаа тогтоох вэ? Очиод ямар үйл ажиллагаа
Хишигээ -
Тэрийг бол одоо сургуулийн захиргааны удирдлагууд анх шифыг тогтоочихдог байсан юм шиг байгаа юм. Тэгээл энэ ээлжинд тийм багшийн туршлагыг судлана.
Эрдэнэтуяа -
За.
Хишигээ -
Тий тэгж хичээлийх нь туршлагыг судлана ч гэдэг юмуу. Эдний одоо хүүхдүүдийн спортын талых ч байдаг юмуу ч чиглэл чиглэлд тогтоогоод өгсихсөн тэр талаараа л, одоо бага ангийн хувьд чухам юу судлавал тухайн үед хэрэгтэй байна вээ гэдэг талаас нь
Эрдэнэтуяа -
Нэг багш туршлага судлах юмуу?
Хишигээ -
Тэгээд нийтээрээ олуулаал явдаг байсан . очиол энэ хэдэн багш туршлага судлана хичээлд нь суугаад л ганцаарчилж туршлага судлаад. Одоо хүүхэдтэйгээ яаж ажиллах юм, хоцрогдолтой яаж ажилдаг юм. Эцэг эхтэйгээ яаж ажилладаг юм.
Эрдэнэтуяа -
Туршлагатай багшийн хичээлд үү?
Хишигээ -
Тий тэд бас манайхан дээр ирээд хичээлд суугаад.
Эрдэнэтуяа -
Таныхыг судалж байсан уу?
Хишигээ -
Судалж байсан.
Эрдэнэтуяа -
Тэндээс ирж үү? Ер нь Оросттой л холбоотой л байсан юмаа?
Хишигээ -
Оростой холбоотой байсан. Дарханы хэдэн сургуультай 17, 23-тай холбоотой байсан. дархан энэ 2 – той л байсан даа. Сүүлд харин 1990-н он гараад Хүдэр тийшээ ганц 2 сургуультай холбоотой байсан. тэгээд явах нь цөөрөөд одоо бол бүр тийм юмгүй болсон.
Эрдэнэтуяа -
Ямар хугацаанд явах уу? Жилд нэг л үү?
Хишигээ -
Дарханруу бол жилд 2 байсан. намар нэг явчихдаг, хавар нэг явчихдаг. Ойрхон ч юм зам дагуу, хөдөө гадаанаас болохоор төвийн сургууль болохоороо байнга туршлага судлий гэж ирдэг байсан багш нар, байнга хичээлд суух тохиолдол гардаг байсан.
Эрдэнэтуяа -
Тэр үеийн захирал багш, эхлэгч багш ч юмуу тийм харилцаа ямар байсан хоорондын?
Хишигээ -
Ажил төрлийн хувьд болуул удирдлагууд багш нараас удирдлагуудтай харьцах харьцааны хувьд бол их нягтрал сайтай байсан. их л тэгж хягтрал сайтай байж нэгдсэн арга хэмжээгээр л тэд нарыг яахгүй юм болуул ер нь тухайн сургуулийн нэг хүнд ажилч өөдрөг байж чадахгүй юм шиг байна лээ. Жинхэнэ одоо хангаж өгч чадаж байсан. тийм ч учираас манай сургууль одоо аймагтаа л гэгдэж байсан шүү дээ.
Эрдэнэтуяа -
Аанхаан ер нь үү?
Хишигээ -
Тий би чинь одоо энэ сургуульд сурагч байгаад төгсөөд 42 жил ажиллаад 2003-н онд
Эрдэнэтуяа -
Тэтгэвэрт гарсан
Хишигээ -
Тэтгэвэртээ өмнө нь гарсан байсан
Эрдэнэтуяа -
Тэгээд ахиад үргэлжилж багшилж байсан.
Хишигээ -
Тий эргээд
Эрдэнэтуяа -
Ер нь бас тэр үеийн нийгмийн хүүхдүүдийн байгальтайгаа харьцах харилцаа зөв байсан юм болуу? Тэр хүмүүсийг эцэг эх нь яаж болгож байсан юм бол эцэг эх нь ямар байдлаар олгох уу та нарт? Гол нь хүмүүжил нь яг яаж олгож байна сонин байна л даа бас
Хишигээ -
Тэрийг чинь одоо янз бүрийн хэлбэрээр олгож байж аав ээжүүдийн олгож байсан арга, сургуулийн захиргаанаас авч нэгдсэн журамаар авч байгаа арга хэмжээ л гэхэд дор хаяахад л агиудад чинь мод тарихаас чинь өгсүүлээд хүүхэд бүхэн нэг нэг мод тарьдаг байлаа ш дээ. Тэрийгаа тарьдаг, усладаг, ургуулдаг
Эрдэнэтуяа -
Тэрийгээл хамгаална
Хишигээ -
Тий хэний мод одоо илүү сайн ургаж байга вэ гэдэг за тэгээд ангиудад танай анги энэ хэсэгт мод тарина шүү энийгаа ингэнэ шүү эсвэл одоо тарицан модыг танай ангийн мод энэ шүү ч гэх юмуу одоо ингээд өгөх жишээтэй. Тэгээд аялал экскурс гэж явагддаг байсан. энэ бол суралтын төлөвлөгөөнд, сургалтын төлөвлөгөөнд унших хичээл гээд тэнд бол орсон байдаг. Тэрүүгээр бас их юм олгодог байсан. дор хаяахад бол одоо энэ моднуудыг чинь нэрлэж чадна, навчнууд нь энийх энэ ийм, тэрнийх тийм тэгээд нөгөө байгалийн шинжлэл гээд хичээл ордог байлаа тэр тэрнээс чинь ач холбогдолыг нь ч ойлгуулдаг, арчилж хамгаалах тухайч мэдлэгийг бол сайн олгодог байсан. тэгээд бас эрэгтэй хүүхдүүд чинь хөдөлмөрийн хичээлээр бас модтой харьцаж байна. Ер нь л хүн гэдэг чинь газар шороо нь дээрээ бий болоол эцэст нь газар шорондоо замхарч байна тэгэхээр одоо байгарь дэлхийтэй анхнаас нь харьцуулах хэрэгтэй гэсэн ийм ойлголтыг өгчихөд бол бас жаахан сүсэг бишрэлтэй ч болох юмуу, зан заншилын ч юмтай болох юм шиг тий
Эрдэнэтуяа -
Тэгээд одоо би бодож байна тэр үед тийм хүмүүжил олж авсан хүн зөндөө л байгаа. Тэр хүмүүжилээ хаана хаясан болоод одоо тэгээд том жижиггүй. Тэр үеийн нийгэмд хүмүүжил олж авсан хүмүүс л байх шиг байх юм.
Хишигээ -
Тэр яахав тэгээд үе залгамжилж тэгээд ер нь хувь хүн болуул үр удамгүй хүн гэж байхгүй ш дээ. Цөм л үр удамтай байгаа тэгээд үр удамдаа л өөрийн, миний бодоход өөрийнхөө эд хөрөнгийгөвлүүлэхээс гадна өөрийхөө мэдсэн сурсан зан заншил, байгаль хамгаалах, хүнийг хүндлэх. Зан заншлуудын янз бүрийн хэлбэрүүдээс нилээн сайн өвлүүлж л өгвөл одоо юунаас илүү баялаг нь тэр юм болуу гэж боддий миний хувьд, хүн болгон хүн бүхэн бас нэг тэгж чадахгүй ч гэх юмуу тэрийг нь оошоохгүй ч гэх юмуу зарим нь одоо нарын байсан үе өөрдөө бидний үе нэг өөр гэсэн байдлаар ч хандах байна. Тийм биз дээ. Зарим нь болохоор нэээрээ тэгэх юм байна шүү, тэгээд аятайхан өвлөөд ингээд ингэх ёстой. Чи миний охин байлаа гэхэд надаас авчихсан байна чи дахиад хүүдээ хэлнэ хүү чинь цаашаа ингээд дамжих жишээтэй байж чадвал энэ бол алдагдахгүй л юм шиг байна. Тэрнээс биш бүгдээрээ үхэж үргэдсэн биш, сайхан байгаа хугацаандаа өвлүүлээл явах
Эрдэнэтуяа -
Тэр үед социолизмын нийгмийн үед та нар одоо хичээлдээ хэрэглэх хичээлийн хэрэглэхүүнийг өөрсдөө л хийх үү?
Хишигээ -
Өөрсдөө л хийнэ.
Эрдэнэтуяа -
За тэр талаараа яриач
Хишигээ -
Хүнддээ хүнд тэгээл одоо багшийн сургуулийн тэр юунд сурч байх хугацаанд Цэвэгжав гээд гавьяат багш байсан тэр ингээл бид нарыг сарлагтай чихэрийн цаас цуглуулаад ир гэх жишээтэй.
Эрдэнэтуяа -
За.
Хишигээ -
Тий нэг тийм чихэрийн цаас цуглуулаад ир гээд тэрийг нь цуглуулахын тулд гудманд хаанаас тэр цаас байж байх вэ дээ. Тэр чихэрийг чинь аваад авчирах жишээний. Жишээ нь тэр нь багшийн сургуульд гэхэд яадаг байсан гэхээр сарлагтай чихэрийн цаас цуглуулаад тэрүүгээр нэг наамал шиг юм хийгээд хүүхдийн тоогоор өгч гэж байгайн. Тэрийг нь наагаад тэгээл хүүхдийн тоогоор өгнө гэхээр чинь тэр их чихрийн цаасыг олдохгүй байх жишээтэй тэр мэтчилэн л хэрэгтэй хэрэггүй зүйлээр багийн багшийн, цэцэрлэгийн багшийн гарын авлага тараах материал хийх гэж маш хүнд байсан ш дээ. Дандаа л нэг зураг хөрөг тэгээл нэг байгалийн юмыг болуул биет боргоцой байна, навч, чулуу дандаа нэг цуглуулга тиймэрхүү юмнууд одоонийх шиг ийм сайхан бэлэн юм гэж ердөөч байхгүй. Тэгээл зурагын хичээл гэхэд чинь одоо өөрсдөө зурьяа зурж чадахгүй хүнээр нэг зуруулна. Тий аав ээжийгээ ашиглах юмуу, эсвэл хүнээр зуруулна бүх л юм гараараа өөрсдөө хйидэг байсан. бэлэн юм гэж ерөөсөө байхгүй.
Эрдэнэтуяа -
Ер нь хамгийн хэцүү зүйл нь юу байсан бэ? Хамгийн хэцүү хйисэн зүйл нь юу вэ? Одоо бодож байхад
Хишигээ -
Тэр хийж байсан юмнуудаас уу?
Эрдэнэтуяа -
Тий сонирхолтой нэг, хамгийн сонирхолтой нь ч юмуу хамгийн хэцүү нь ч юмуу?
Хишигээ -
Үгүй одоо бид нарыг чинь тэр үед чинь бүх юм байлаа ш дээ. Биен тамирын хичээлээр
Эрдэнэтуяа -
Пүүх
Хишигээ -
Тий
Эрдэнэтуяа -
За.
Хишигээ -
Тэр мэхнүүдын тухай тэгэхээр чинь одоо бид нар яах юм. Өнөөхийгөө яаж заах билээ, зурагыг нь хаанаас олох юм бэ, энэ чинь юу гэсэн эх нь байдаг юм бэ одоо тэрийг чинь эрэн сурвалжилна шүү дээ. Тэгж байх жишээний. Тэгээд одоо надад хичээл заахад тэр биен тамирын хичээл нь тэр бөхийн юм ер нь тун хэцүү байсан санагдаад байдаг юм. Өөрөө ядаад барилдаад ингэж ингээд барилдах ёстой, ингэдэг ингэж ороох ёстой, ингэж яах ёстой гэсэн юм байхгүй ш дээ. Тэр мэтчилэхгээр аа бусадыг нь яах вэ гарын дор юмыг нь өөрсдөө гүйцэтгээд байх, тэр хэмжээгээрээ багшийн ажил болуул завсар зайгүй үргэлжилдэг 300-н хэдэн төрлийн ажил байх юм гэнэлээ нарийвчлаад үзэхээр
Эрдэнэтуяа -
Пүүх
Хишигээ -
Тий
Эрдэнэтуяа -
Аймаар гэхдээ тэр үед багш нар бүр юу гарсан байх даа шүлэг Багш та аймаар олон мэргэжилтэй. Юу юу ч билээ
Хишигээ -
Гомбосүрэн багшийн найраглал тий үнэн шүү
Эрдэнэтуяа -
Тий тэр үед л гарсан байх
Хишигээ -
Тий ш дээ. Үнэн тэгээл одоо дор хаяахад чинь бид нар багш болох зам дардан байсангүй хамуу гээд л юм байлаа танай ангид 3-н хүүхэд хамуутай байна шүү. Тэгвэл бид нар хамууг нь цэвэрлэнэ ар гэр нь цэвэрлэж өгөхгүй бол өөрсдөө цэвэрлэж магадгүй толгой тархинд нь ганц нэг хуурас үзэгдэвэл танай анги хуурстай анги тэд байна шүү дээ. Одоо ёстой юм юмруул орно ш дээ. Ганцхан нэг тараах материал хийх ёстой би конспетээ бичих ёстой. Би хүүхэдтэйгээ ажиллах ёстой гээд суугаад байхгүй. Бүх юманд оролцоод явдаг байсан тэр хэмжээгээрээ шүлэг бол тйимэрхүүл байсан.
Эрдэнэтуяа -
Аан одоо тэр толгой тархийг шалгана ариун цэвэрийг шалгана гэсэн юм байх уу?
Хишигээ -
Байлгүй яахав
Эрдэнэтуяа -
Бүх хүнийг шалгана?
Хишигээ -
Шалгана ш дээ.
Эрдэнэтуяа -
За
Хишигээ -
Шалгана
Эрдэнэтуяа -
Цаанаас комисс уу? Сургуулиас шалгах уу?
Хишигээ -
Тий сургуулиас шалгана
Эрдэнэтуяа -
Ариун цэвэр
Хишигээ -
Тий
Эрдэнэтуяа -
Хүүхдүүд тэгээд хэр байдаг байсан бэ? Тэр үеийн
Хишигээ -
Хэцүүхэн үедээ хэцүүхэн л байсан. тий ёстой л нөгөө соёлын довтолгоон энэ тэрээс чинь өмнө хэцүүхэн нэг нь хэцүүхэн байсан. хэцүү үе их байсан. тэр бүхэнтэй зууралдаж байсан.
Эрдэнэтуяа -
Соёлын довтолгоон хэдэн оноос гарсан бэ?
Хишигээ -
Соёлын довтолгоо чинь 1970-н он гараад гарсан байх даа. 1960, 1970-н оныг дамнасан ч билүү тиймэрхүү. Соёлын довтолгоон, соёлжилтын онцлог гэдэг чинь маш их далайцтай ажил болж байсан шүү одоо чинь ямар ч юу байхгүй ингээл хогондоо дарагдаад хогныхоо салхиныхаа юугаар бүр байхгүй ш дээ. Тэгээл зөвхөн гэр орон хашаа төдийгүй бүүр тэр орчинг айл өрхөөс тэдэн метрийн зайд цэврлэсэн байх ёстой. Одоо ингээд энд 10-н айл байлаа гэхэд бид нар чинь одоо 30, 30-н метр ч байдаг юмуу 50, 50-н ч метр ч байх юмуу тэнд байгаа орчныг чинь одоо хамгаалаад, цэвэрлэж байх шаардлагатай. Одоо болуул ингээд л байшингийнхаа үүдэнд хаячихаад байвал болчихоод байх шиг байна.
Эрдэнэтуяа -
Ер нь бага насны хүүхдүүдийн амьдралд, хүүхэд насныхан амьдралд ер нь өөрчлөлт гарсан уу? Одоо ямар байна тэр үед ямар байсан?
Хишигээ -
Гарсан гарсан. Тий тэр 1970, 1980-н онд чинь одоо хүүхдүүд нилээн амьдрах орчин нь нилээн цэгцтэй л байж дээ. Одоо болуул яахав энэ компьютер, телевизор өнөө нэг тоглоод байдаг юм чинь мэтчилэн
Эрдэнэтуяа -
РС билүү
Хишигээ -
РС тий зарим талаараа бас хэрэгцээтэй юм авдаг л байх. Буруу ташаа мэдээлэл ихтэй. Буруу талруу нь татагдах бага насны хүүхэд ялангуяа татагдаж буруу хүмүүжилрүү орчих, орчихдог тийм тал бий болж дор хаяахад. Одоо нүдний хараа биеийн өсөлт хөгжилтөнд нөлөөлөх жишээтэй. Тэр үед бол тэр хаагдмал байсан нэг бодлын дардан байсан байна ш дээ. Цаашаа явах ахуйн хувьд ч гэсэн ялгаа гарсан тэр үед бол бүгдээрээ нэгэн жигд тий, бүгдээрээ жигд. Бага сургуулийхаа үед тийм даалимбан дээл өмсч байсан. дунд сургуульд явахад форм бүгдээрээ л форм өмсч. Дорж өнөөдөр тийм цамц өмсөөд ирж, Дулмаа тийм ботинк өмсөөд ирж тэгж бие биенээ илүү харах, дутуу ч харах юм алга ерөөсөө л тэгээл сурахдаа бүх юмаа зориулж байсан. одоо болуул тэрнээс өөр өвөрмөц болсон.
Эрдэнэтуяа -
Ялгаварлан гадуурхах юм байхгүй юу? Хүүхдүүдээ ер нь
Хишигээ -
Байхгүй ш дээ яаж байхын
Эрдэнэтуяа -
Жигд
Хишигээ -
Жигд хүүхдүүдийн хувьд ч жигд, аав ээжийн хувьд ч жигд
Эрдэнэтуяа -
Миний тэр бодоход тэр яг жигд формт хувцас гэдэг бас сурагч хүүхдүүдийг бас бие биенээс нь ялгаварлан гадуурхах юмнаас их хамгаалдаг юм шиг байгаа юм.
Хишигээ -
Тий ш дээ.
Эрдэнэтуяа -
Ядуу ч бай, баян ч бай яг л нэг ижил хувцас өмсвөл өөр байхгүй юм чинь тэгэхээр тэр их зөв юм шиг байгаа
Хишигээ -
Зөвөөр барах уу 1-рт үзэл бодлын хувьд жигд төлөвшүүлж байна. 2-рт их цог золбоолог байна. Одоо энэ хужаагийн хачин хачин янз бүрийн юм өмсөөд цог жавхааг нь барж байгаа юм шиг санагддаг. Одоо нэг цүнх гээл бөхтөг бөхтөг гээл тэгээд аливаа хэрэглэж байгаа юм бүхэн дээ. Тэгэхгүй гэхээр чинь манай нөхцөл бас иймэрхүү байх жишээтэй.
Эрдэнэтуяа -
Тийм л болчоод байна л даа. Ер нь таны төгсөгсөн шавь нараас хамгийн лаг тийм юу яваа нь ямар хүүхдүүд байна?
Хишигээ -
Байна даа.
Эрдэнэтуяа -
Ямар ямар мэргэжил?
Хишигээ -
Одоо тэр Их Хуралын гишүүн Дамба-Очир гээд байна.
Эрдэнэтуяа -
За
Хишигээ -
Тий энэ хүүхэд багадаа сурлага сайтай л хүүхэд байсан.
Эрдэнэтуяа -
Аанхаан
Хишигээ -
Тэгэхдээ бүр бас онцгой ч байгаагүй. Тэгээл гавьяат эмч байна. Алдар цуутай бас бус хүүхэд байна
Эрдэнэтуяа -
Аанхаан
Хишигээ -
Тий
Эрдэнэтуяа -
Тантай холбоотой юу?
Хишигээ -
Холбоотой. Дамба-Очир бас 70-н жилээр ирээд
Эрдэнэтуяа -
Явсан. Аанхаан гэр бүлийн талаар ер нь ямар арга хэмжээ өөрчлөлтүүд юу гэх юм бэ дээ. Дэмжих тийм арга хэмжээ
Хишигээ -
Гнр бүлийн асуудалыг дэмжих талаар төрөөс бас тодорхой бодлогууд авч байсан байгаа юмаа. Энэ ямар хэлбэрүүд байна вэ гэхээр жишээлбэл одоо ер нь гэр бүл бат бөх байх үндсэн суурийг сайн тавьж өгч байж. Одоо адгалаад л сургууль төгсөөд л нэг хос гэр бүл ирлээ гэхэд чинь одоо гэр бүлтэйгээ хамгийн түрүүнд байх сууриар хангах, ажилын нөхцөлөөр хангах тиймээ, явцын дунд гэр бүлийн дунд салалт, сарнилт янз бүрийн асуудал болоход зүгээр нэг салчихлаа сарничихлаа гээд л шууд одоонийхтой адил ингэж байсангүй. Яагаад байна вэ харьяа тэр байгууллага нь тухайн 2-ыг халамж залуу хосыг, халамжлан хүмүүжүүлэгч нь тэгээд одоо шинэ тутам ирж байгаа улсуудад бол заавал халажлан хүмүүжүүлэгч байдаг юм дээ. Нэг хүнд олон хүн ирсэн байх юм бол нэг хүнд халамжлуулах ёстой хүн нь 2 ч байх юмуу цөөхөн байвал нэг ч байх юмуу тэр хүнээрээ дамжуулаад ингээд харьяа байгууллагадаа энэ 2-ыг салгахгүй байх талд нь, гэр бүлийг нь бэхжүүлэх талд нь ийм арга хэмжээ аваад сануулга өгна, хурлаар оруулна. Энэ бүхэн чинь бас нэг дохио болно. Аа тэгээд тэр тухайн хос болж байгаа хүмүүсүүд бол жинхэнэ сэтгэлээрээ нийлж байсан.
Эрдэнэтуяа -
Тэр үеийн уу?
Хишигээ -
Тий тэр үеийн хүмүүс бол жинхэнэ сэтгэлээрээ нийлж байж одоонийх шиг ингээд 500-н төгрөг авахын тулд ч юмуу аль эсвэл зүгээр нэг
Эрдэнэтуяа -
Баян ч
Хишигээ -
Тий ийм юм биш, тэрээдээ их онцлог байсан. тэгээд одоо олон хүүхэдтэй эхчүүдийг урамшуулах, шилдэг тэргүүний гэр бүлийг тодруулах тэдний үлгэр дуурайлалыг аймаг орон улс даяар туршлагыг нь дэлгэрүүлэх энэ бүхэн чинь бусдад болуул гэр бүл ийм байх ёстой юм байна их нөлөө өгч байна. Тэгэхэд одоо нэг байгууллага байлаа л гэхэд одоо тэгээд тэнд чинь хичнээн одоо дотор сайхан гэр бүл байна. Эд нарт одоо ямар сайхан чанарууд байна хэнийх одоо хүүхэдээ сайн хүмүүжүүлж, хэнийх одоо цэвэр цэмцэгэр байна. Айлчин гийчинээ сайхан халуун дулаан уур амьсгалтай байна уу гэх мэтчилэн одоо бүр ялгаатай энэндээ жаахан анхаармаар байна. Тэрийг жаахан тэгмээр энийг нь ингэчихвэл яасан юм. Тэрнээс биш зүгээр нэг тэр тийм энэ нь ийм юм гээд ам дамжсан яриагаар биш. Бүр биечлэн хандаж байсан. тэрэндээ их онцлог нь байсан гэж боддог.
Эрдэнэтуяа -
Тэр үед хүүхдүүдийг одоо сургуулиас ямар нэг ажилд татан оруулах ямар ажил явагддаг байсан.
Хишигээ -
Тэр үед одоо хүүхдүүдийг ялангуяа энэ юу яаж байсан ш дээ хичээлээс гадуур олон нийтийн ажил их явагддаг байсан. зуны амралтаар хөдөлмөр зуслангууд их бий боллоо тэн дээр чинь хүүхдүүд маш их ажилана. Сургууль гэхэд сургуулийн туршлагын талбайтай тэн дээрээ хувиартай ажилаад, анги ангиудын хувиартай ажил за тэгээд олон нийтийн цаг зуурын ажилууд төмс ногоо хураах одоо энэ манай аймаг чинь төмс хүнсний ногоогоороо ч асар их юм. Тэн дээр чинь маш их ажиллаж эн дээр чинь хүүхдүүдийн ажиллах сэтгэл нь өрнөж, нэгдэл нягтрал нь сайн болдог их ашигтай. Оюутан болоод ч гэсэн мөн иэр хэмжээгээрээ одоонийхтой адил ингээд өөр өөрийгөө борлуулаад л байдаг биш. Тэр үеийн ерөөсөө ганц зарчим том ч бай жижиг нь ч бай Нэг нь нийтийн төлөө гэсэн зарим нь дээр л тулгуурлаж хаашдаа хүн хүнийхээ төлөө гэж байсан даа. Тэрүүгээрээ л юмыг бүтээдэг байсан. ажиллаж байгаа хэсэг нь ч тийм л юу нь дээр тэрнээс биш тухайн үед ажиллаж байсан ачаалаал асар хүнд байсан ш дээ. Тухайлбал хэн нэгэн хүн хүүхэд гаргалаа гэхэд чинь 45 хоноод 46 дахь хоног дээрээ ажилдаа орно. Тэгээд 46 дахь хоног дээрээ багш байсан бол багшийхаа консдектыг бичээд хичээлээ заагаад л байж байна. Эмч бол эмч халаадаа өмсөөд хүнээ үзээд байх жишээтэй. Тий
Эрдэнэтуяа -
Тэгээд нөгөө хүүхдүүдээ яашилд өгнө?
Хишигээ -
Өө яашилд өгөх нь өгнө тэгээд л яаж ийгээд болоол байсан. тэгээд тэр хооронд чинь ямар их ачаалалтай. Тэгээд бүгд хурал энэ тэр юм хийнэ, тэрийг ч тэгж товчил, тэндээс тийм шалгалт ирнэ гэж байна. Тэгэх гэж байна гээд юм юм. Хүн чинь одоо тийм л хяналт шалгалт хичнээн их байна тухайн хувь хүний чинь одоо хариуцлага өндөржөөд тэр чинээгээрээ бүтээл нь арвижаад байдаг юм байна ш дээ. Аан тиймэрхүү таван төгрөг авчил байгаа юм чинь болно гэсэн ухамсар нэг ч хүнд байгаагүй. Тэр нь л их онцлог сайхан.
Эрдэнэтуяа -
Тэр миний бодоход саяны нэг нь нийтийн төлөө гэж байна ш дээ. Хүүхдэд бас нэг тийм юм олгохын тулд нэг уриа лоозон цээжлүүлдэг байсан уу
Хишигээ -
Тий ш дээ.
Эрдэнэтуяа -
Тэр талаар яриач?
Хишигээ -
Тэр одоо хүн бүр бага балчираасаа эхлэн туйлын арвич хямагч тэгээд тэрийг орос дээр нь ч цээжлүүлээд монгол дээр ч
Эрдэнэтуяа -
Хүүхдүүдийг үү?
Хишигээ -
Тий
Эрдэнэтуяа -
Хүүхэд гэлтгүй юу?
Хишигээ -
Гэлтгүй ш дээ. Одоо бүр ингээд бичээд бичээд хадцан тэрийг зүгээр нэг уншаад байхгүй. Тэрийг бүр махчилан биелүүлдэг. Бага балчираасаа эхлээд туйлын арвич хямагч гээд одоо энэ нь юу вэ гээд бүр ингээд мах цусанд нь шигээж цээжлүүлсэн 1-рт яг тэрийгээ хэргэжүүлсэн. Одоо нэг тийм байх ёстой гээд хэлчих бүр тийм байлгаад байгаа 2 чинь зөрөө байна ш дээ. Хэлсэнээ хэргэжүүлнэ гэдэг чинь тэгж л их хэлсэн юмыгаа хэгэгжүүлж чаддаг тийм л үе байлаа. Нийгмийх нь онцлоэ байсан юмуу
Эрдэнэтуяа -
Хүүхдүүдээс шалгалт авах уу?
Хишигээ -
Авна ш дээ. Энэ л хэмжээний одоо энийг чинь нэг хэмжээний энийг чинь нэг их хэсэгчилсэн тийм юм байхгүй гэхэд ерөнхий одоо суурь боловсролыхоо хэмжээнд байх тухайн хичээлээр стандартын шаардлага хангаж байна уу үгүй юу гэдгийг яг л бас авч байсан байх, өшөө ч их нарийвчилж авч байсан юм шиг байнаа юм. Нарийвчилж аваад үр дүнг нь тооцож байсан юм шиг байгаа юм. Тооцсоныхоо хирээр тооцоондоо түшиглээд багш бол их үнэн уйгагүй ажиллаж байсан. уйгагүй ажилана. Одоо илүү цагаар ажиллаа би танай хүүхдэд ингэж их ажиллаа гэж ерөөсөө хариу нэхэж байгаагүй шүү дээ. Үнэнхүү бие сэтгэлээ зориулж явсан тийм үе.
Эрдэнэтуяа -
Таны амьдралд ямар нэг гүнээр нөлөөлсөн үйл явдал байдаг уу? За яахав гүн дурсамж үлдээсэн ч байж болно тэр сайхан дурсамж, аа эсвэл одоо жаахан нэг шарх ч юмуу за сөрөг талаараа ч дурсамж үлдээсэн байэ болно. Аан эсвжл тухайн нэг үйл явдал таны амьдралд бас нэг том өөрчлөлт, жижиг ч байсан өөрчлөлт гаргасан байж болно. Ийм байдлаар ямар нэг өөрчлөлт гарсан уу?
Хишигээ -
Тийм ч нэх онцгой юм байхгүй дээ.
Эрдэнэтуяа -
Аанхаан
Хишигээ -
Тий ер нь л нэгэн хэвийн
Эрдэнэтуяа -
Та ер нь улсаас ямар шагнал урамшуулал хүртэж байсан бэ?
Хишигээ -
За би улсаас чинь одоо Боловсролын тэргүүний ажилтан тэмдэг авч байсан.
Эрдэнэтуяа -
Аанхаан
Хишигээ -
Тэр тухайн 5-н жилийн гавшгаачийг авч байлаа. Тий тэгээл үйлдвэрчний эвлэлийн 13-р их хуралд оролцож байсан.
Эрдэнэтуяа -
За
Хишигээ -
Тий тэгээд бас бус юмнууд авч байсан даа. Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас авсан.
Эрдэнэтуяа -
Хөөх Алтан гадас чинь их том ш дээ.
Хишигээ -
Тий
Эрдэнэтуяа -
Тэр үеийн гэхдээ нийгмийн төр засгийн урамшуулал хүдтэй л байсан байх даа
Хишигээ -
Хүндтэй.
Эрдэнэтуяа -
Одоо ч дээ. Одоо тэгээд хичнээн Алтан гадас хичнээн ч үнэд хүрч байгаа бол
Хишигээ -
Хэлээд яахав
Эрдэнэтуяа -
Хэнийг нь ч гэхэв
Хишигээ -
Сайхан үнэ хүнд нь буураад
Эрдэнэтуяа -
Төрийн шагнал нэртэй л болохоос
Хишигээ -
Тий тэр үед чинь зүгээр Боловсролын тэргүү н авна гэхэд чинь бас 1, 2, 3-н жил хойшлоол одоо энэ хүний амжилтаас урдуур орох юм байна. Энийг одоо нэг жилийн дараа болгоё ч гэх юмуу тиймэрхүү л чин үнэнч шалгуурт орж
Эрдэнэтуяа -
Яг шалгуураараа
Хишигээ -
тий шалгуураараа л орж байсан.
Эрдэнэтуяа -
Сургуулиас бишээ, төрөөс энэ багш нарыг бам ингээд урам зориг нэмэх тээ, ажиллах хүчийг нэмэх талаар ер нь бодлого хэргэжүүлдэг байсан уу? Арга хэмжээ авдаг ч юмуу?
Хишигээ -
Бодлого болуул шат шатандаа гайгүйл байсан. одооний энэ үетэй харьцуулах юм бол одоо тэр даввтан курс ч байдаг ч юмуу, давтан сургах, туршлага судлуулах, гадаад дотоод явуулах олон янзын хэлбэрүүд байсан ш дээ. Тэрүүгээрээ бас урам зориг нэмэгдэж, ажиллах хүчээ сэлбэж чадаж байсан. тий цалин хөлсний хувьд ч гэсэн бас хамгийн их одоо юу тавьсан газар чинь боловсролын байгууллага ш дээ.
Эрдэнэтуяа -
Цалин хэр хангалттай?
Хишигээ -
Хангалттай.
Эрдэнэтуяа -
Аанхаан
Хишигээ -
Тий, миний хувьд болуул бас нэг жаахан учир дутгадалтай явдаг нэг юм болохоор бид нар чинь ингээд би ухаан нь 1961-н онд ажилтай боллоо гэж бодоход чинь төгсөөд ажилсан гэхээр чинь 1962 оноос тэгэхэд чинь ингээд 1991-н онд тэтгэвэртээ гардаг. 1991-н онд 5 ба түүнээс дээш хүүхэдтэй гэхээр чинь гарчиж байгаа ш дээ. Тэгээд гаргаад яахав дээ. Эргээд сургуульд ажилах уу гэхээр нь эргээд ажилаад би 2003-н онд гарч байгаа юм. Тэгэхэд чинь ажилсан жил цөөтэй тэр хэмжээгээрээ авдаг тэтгэвэр гэхэд маш өчүүхэн байдаг ш дээ.
Эрдэнэтуяа -
Аан ажилсан жилээрээ юу?
Хишигээ -
Тий тий тэгэхэд юуных вэ гэхээр засаг төрийн л нэг бодлого ш дээ. Тэр чинь одоо нэг 25-н жилээс дээш ажилсан. 5-н хүүхэдтэй хүмүүсийг нэг хэддүгээр тогтоол билээ тэрүүгээр тэгж гаргаж байсан. тэгээл одоо тэр чинь нэмэгдээд нэмэгдээд одоо би 101000 төгрөг авч байгаа ш дээ улсад 42 жил ажилсан. За яахав сүүлийн 1991-2003-н он хүртлэх 11-н жилийн бас л нөгөө ашигийн татвар төлөөд явсан ш дээ. Тэрнээс гэхэд чинь тэрийгээ төлөөд ороо гэхэд чинь 3000 төгрөг өгч байна. Тэрэнд чинь тэгэхээр тэр болуул маш их хохиролтой байгаа биз.
Эрдэнэтуяа -
Хохиролтой байна.
Хишигээ -
Энэ ч одоо асуудал гээд яригдаж л байдаг юм бид нар тэгэхэд чинь бид нараас хамаагүй бага ажилаад орсон нүн 27, 28-н жил ажилсан хүмүүс 140-н хэдэн мянгээр тэтгэвэрт гараал одоо 200-аад мянган төгрөг авч байна.
Эрдэнэтуяа -
Яагаад? Зүрүү байгаад байна тээ, бодлгын зөрөө
Хишигээ -
Тий бодлогын л зөрөө
Эрдэнэтуяа -
Ганц 2 тоон дээр л ингээд зөрөхөөр дээшээ доошоо
Хишигээ -
Төрийн л одоо бас нэг тийм юу ч гэх юм бэ дээ. Бодоггүй тогтоол гаргана гэж юу байхав нэг тийм юм гарсан. Тэрүүгээр бид нар хамрагдаад орчихдогийн
Эрдэнэтуяа -
Тэгээл энэ юу 1991-2003-н онд ажилсан юу чинь ажилсан жилдээ орох уу?
Хишигээ -
Ажилсан жилд ордоггүй, зүгээр шимтгэл тушааж байсан болохоор энэдээ тодорхой хувь тогтооно гэж бичцэн байгаа байхгүй юу. Тогтоол бас байгаа юм. Тэгээд тэрүүгээр чинь яахаар 3000 хэдэн төгрөг 11-н жилд ноогдож байна лээ.
Эрдэнэтуяа -
Тийм бага байхдий яахав дээ
Хишигээ -
Тий
Эрдэнэтуяа -
Яадаж 30000 бол яахав дээ. Ачнөөн 10 хэдэн жил ажилчаад
Хишигээ -
Харин тий арай харамсалтай байгаа биз.
Эрдэнэтуяа -
Ер нь та нарын бам 1960-н хэдэн оноос хийсэн нийгмийн даатгалд төлсөн мөнгө их байгаа
Хишигээ -
Их байлгүй яахав
Эрдэнэтуяа -
Тэгээд 100 хэдэн мянган төгрөгөөр чинь тэтгэвэр авахаар чинь
Хишигээ -
Харамсалтай байгаа биз
Эрдэнэтуяа -
Бага л байна. Ерөнхийдөө харамсалтай байна.
Хишигээ -
Тий том юу
Эрдэнэтуяа -
Бага байна ш дээ. Харьцангуй бага байна бусадтай харьцуулахад. Таны амьдралд ер бусын ба бусдаас онцгой гэх зүйл бий юу?
Хишигээ -
Байхгүй дээ. Байхгүй
Эрдэнэтуяа -
Ер нь таньд хадгалаж явдаг дурсгалтай эд зүйл байдаг уу?
Хишигээ -
Байхгүй ээ
Эрдэнэтуяа -
Аав ээжээс ч өвөлж ирсэн ч юмуу?
Хишигээ -
Байхгүй, аа хэрвээ одоо манай тэр авга ах юм хумаа хураалгаагүй байсан болуул нилээн юм байх байсан юм шиг байна лээ.
Эрдэнэтуяа -
Аанхаан
Хишигээ -
Тий, тэгээл юуч үгүй хураалгачихаар чинь гэр оронд нь ёстой голомтонд нь гогд ургахгүй болтол нь хураана гэж байгаад хураасан гэдэг юм билээ
Эрдэнэтуяа -
Голомт нь?
Хишигээ -
Гогд ургахгүй болтол нь хураана гэнэ ээ. Тэгэхээр чинь юу ч үгүй болгож байгаа ш дээ. Тэгээл тал дээр хаягдаад ханхай гэртэй үлдээл авга ах маань шоронд яваад тэгээл хэдэн жилийн дараа би төрж байсан.
Эрдэнэтуяа -
Аав чинь ганцаараа бас л чанга байсан байх даа
Хишигээ -
Чанга байлгүй яахав. Манай аав бол ерөөсөө хань ижил гэж аваагүй.би ч тэр 2 хөгшинтэйгээ л насыг барсан.
Эрдэнэтуяа -
Тэгэхээр ер нь аав чинь ахтайгаа 2-лахнаа байсан юмуу тээ. Тэгээл ах нь хамаг хөрөнгөө хураалгасан
Хишигээ -
Юу үлдэх вэ дээ.
Эрдэнэтуяа -
Яаж амьдарч байсан юм бол
Хишигээ -
Яахав тэгээд
Эрдэнэтуяа -
Ярьдаг байсан уу таньд?
Хишигээ -
Хүнд байдаг байсан гэдэг, үнэхээр хүнд байсан. яахав тэгээд нэг ганц 2 малтай болоол буянт мал жил жилээр жаахан өсөө биз. Тэгээл тэрэн дээрээ амьдралаа залгуулаад явж байсан. миний бага нас нилээн хүнд байсан. ер нь хүндхэн байсан. тэгээд эхгүй хүний амьдрал бас яаж сайн байхав тиймээ. Тэр хэмжээгээрээ хүнд бас ухаарал, их одоо хүнд бодож санах юм хүнд бий болдог юм байна лээ. Өсөхийн жаргалыг жаргалд бүү бод гэдэг шиг бас зовж өссөн
Эрдэнэтуяа -
Тэр ч тийм шүү өглөөний наранд бүү бод
Хишигээ -
Аан тэгж л их боддог.
Эрдэнэтуяа -
Тухайн үед танай ээж ямар учираас нас барсан юм бэ?
Хишигээ -
Манай ээж
Эрдэнэтуяа -
2 настай гэхээр
Хишигээ -
Зүрх муутай л хүн байсан юмуу даа. Намайг төрүүлсэнээс хойш ер нь л нэг өөдлөхгүй нуруу нь л их өвддөг хүн байсан гэсэн. Тэр үед бүдүүлэг цаг дөө. Чухам одоо ямар ч өвчин юм,
Эрдэнэтуяа -
Юугаараал ламаараа л нэг очвол, лам залвал
Хишигээ -
Тий
Эрдэнэтуяа -
Тэгээл тэр үед чинь
Хишигээ -
Ламууд байхгүй, тий
Эрдэнэтуяа -
Байсан ч гэсэн ч хийхээсээ хийхгүй нь их
Хишигээ -
Орон шорондоо явчихсан. Тийм үе байсан.
Эрдэнэтуяа -
Яахав эмнэлгийн байгууллага арай хөгжөөгүй байсан.
Хишигээ -
Тий ш дээ бүдүүлэг, тэр нэг юу залахаас өөр юм бахйгүй тийм үе байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Аахнаан тэр үед юм хөгжөөгүй байсан болохоор хүмүүсийн эндэгдэл их байсан байх
Хишигээ -
Их байсан юм шиг байгаа юм. Тун их байсан юм шиг байгаа юм. Одоотой адил үхэл зовлон янз бүрийн асуудалд чинь нийтээрээ хандана гэсэн юм байхгүй. Бүр энэ айлд муу юм шүгэлчихлээ гэсэн байдлаар ханддаг цаанаа тийм юм үзэж байгаа хүмүүс нь аягүй хүнд байдаг байсан шиг байгаа юм.
Эрдэнэтуяа -
За за ярилцлага өгсөн таньд маш их баярлалаа.
Хишигээ -
За баярлалаа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.