Gurjav

Basic information
Interviewee ID: 990337
Name: Gurjav
Parent's name: Erdenetuya
Ovog: Muj
Sex: m
Year of Birth: 1940
Ethnicity: Halh
Additional Information
Education: tusgai dund
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist
Born in: Bugat sum, Govi-Altai aimag
Lives in: Sühbaatar sum (or part of UB), Selenge aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
repressions
belief
collectivization
foreign relations
democracy
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Эрдэнэтуяа -
Та тэгээд хэлмэгдүүлэлтийн талаар яриач ээ?
Гүржав -
За баярлалаа таньд.Ажлын амжилт хүсье.
Эрдэнэтуяа -
За.
Гүржав -
Ажилд чинь.
Эрдэнэтуяа -
За баярлалаа.
Гүржав -
1937 онд одоо манай улсын хэмжээнд их өндөр хэлмэгдүүлэлт явж байсан тэр нь юу юм гэхдээр зэрэг одоо өндөр мэдлэг боловсролтой лам хуврагуудыг
Эрдэнэтуяа -
За
Гүржав -
Одоо бөөнөөр аваачиж устгаж байсан.
Эрдэнэтуяа -
Мнг?
Гүржав -
Тэхэд би бага шиг хүүхэд байсан. Манай ахан дүүс тэрний бас одоо их үзэж харуусч гашуудаж ах дүүгий нь тэнд орж аваачиж хэлмэгдүүлж. Манайх чинь Засагт хан аймгийн улсууд. Тэгээд Улиастайн амбаны газар гэж Засагт хан аймгийн аймгийн төв нь байсан байх. Одоогийнхоор.
Эрдэнэтуяа -
Аан?
Гүржав -
Тэнд аваачаад тэр манай Тонхил Зүйлийн бүрээ гэдгийн. 1000 ламтай хийд байсан байгаам.
Эрдэнэтуяа -
Пөөх том хийд байж тэ?
Гүржав -
Том хийд байсан. Тэр хийдийн лам нарыг баргий нь барьж юунд аваачсан гэсэн. Улиастайн амбаны газар.
Эрдэнэтуяа -
Улиастайн амбан уу?
Гүржав -
Тийн.
Эрдэнэтуяа -
Аанг.
Гүржав -
Тэндээс шүүх янз бүрийн юм ял оноогоод.
Эрдэнэтуяа -
Аанг.
Гүржав -
Тэнд бас хагасы нь одоо ажил янз бүрийн Загастайн даваа гэж том даваа байдгийн.
Эрдэнэтуяа -
Аанг.
Гүржав -
Завханы хойд талд.
Эрдэнэтуяа -
Аанг.
Гүржав -
Тэрнийг малтуулж засуулж байсан. Тэрнээс жаахан одоо бүүр дээгүүр цол хэргэм өндөртэй лам нары нь аваачиж одоо ингээд Улаанбаатарт авч ирээд дээр үед шар хадны эмнэлэгт шар солонго татаад улаан хадны энд улаан солонго татна гээд дуу байдаг ш дээ.
Эрдэнэтуяа -
За.
Гүржав -
Тэр чинь яаг хэлмэгдүүлэлтийн үеийн дуу ш дээ. Тэр улаан хадны энгэрт улаан солонго татна гэдэг чинь улаан орхимжтой улсуудыг тэнд аваачаад ингээд яахад зүгээр ингээд улааж байсан гэж байгаан ш дээ. Тэгээ л одоо тэр Улиастайн голын цаад талын юу руу аваачаа л ингээл аймаар ийм асгатай өндөр хажуу руу буудаа л цааш нь харуулаад байдаг. А шар орхимжтой улсууд нь.
Эрдэнэтуяа -
Тэгээд доодуул нь шар нь дээр билүү?тэр нь яадаг билээ.
Гүржав -
Тэгээ л бас л том албан тушаал лам өндөр мэдлэг боловсролтой лам нар байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Аанг.
Гүржав -
Тэднүүсийг аваачаал ингээд яаж байсан. Тэгээд тийм дуу гарч байсан гэсэн тийм түүх байдаг байхгүй юу. Тэгээд энд аваачиж алж байсан. Одоо өөр тэр үед чинь гучин долоон мянган лам хуврагыг устгаж байсан. 700 гаруй сүм хийдийг устгаж байсан. Тэр чинь түүхийн гайхамшигтай одоо хэлж барахгүй тийм дурсгалтай юмс байдаг байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Аанг.
Гүржав -
Тэгээд бүгдий нь устгаад тэгээд биднээс одоо нэг ёстоо ярихын болул шашин ч байхгүй, юу ч байхгүй үндэсний бахархал гэж хэлэх юм байхгүй болцон. Тийм л.
Эрдэнэтуяа -
Ганц хоёрхон л хийд байгаа байх тэ?
Гүржав -
Амарбаясгалан байна Улаанбаатарын,
Эрдэнэтуяа -
Эрдэнэзуу байгаа?
Гүржав -
Эрдэнэзуу энэ гурваас өшөө хэлэх юм байхгүй ш дээ.
Эрдэнэтуяа -
Тийн байхгүй болцон ш дээ.
Гүржав -
Тэгээд 700 гаруй сүм хийд устгагдсан.
Эрдэнэтуяа -
Мнг.
Гүржав -
Тийм түүхтэй юм байгаам.
Эрдэнэтуяа -
Мнг.
Гүржав -
Тэр одоо тэр баригдсан тэр бүх улсуудын алж байсан.
Эрдэнэтуяа -
Танай тэр нутгаас баригдсан улсуудаас амьд ирсэн хүн байдаг уу?
Гүржав -
Байнаа.
Эрдэнэтуяа -
За.
Гүржав -
Манай нутгаас одоо тэр Дамба гавж гэж маш их залуугаараа гавж болсон тийн нэг гэлэн хүн байсийн.
Эрдэнэтуяа -
За.
Гүржав -
Дамба гавж гэж.
Эрдэнэтуяа -
Сайн л хүн байна даа?
Гүржав -
Сайн хүн.
Эрдэнэтуяа -
Залуугаараа гавж болно гэдэг?
Гүржав -
Тийн. Гэлэгийн Дамба гэж тийм хүн байсан. Тэгээд тэр Зүйлийн хүрээн дээрээс яваад Улаанбаатарт ирээд Улаанбаатарт тэгээд тэр залуу хүн учраас тэр ажлын хийх чадвар сайтай байсан учраас одоо тэр хар бор янз бүрийн ажил хийж явж байгаад тэгээд сүүлдээ буцаж очсон. Тэгээд очиход болул мөн нутаг орныхон бол тэрнийг мөн үзүүлэх харуулах засал масал хийлгэх янз бүрийн юмаа хийлгэж барьсаар байгаад бүүр одоо далан хэд хүрээд авгай хүүхэд аваагүй, жинхэнэ лам хүн дээ. Тэр хүн айлаар явахдаа тустай өөртөө аягатай, аягаа ингээд бүсэндээ зүүчихээд явж байна.
Эрдэнэтуяа -
Мнг.
Гүржав -
Айлд ороод өөрийнхөө аягыг гаргаад цай уучихаад буцаад нөгөөдөхийгөө өөрөө алчууртай тустай биедээ явж байдаг. Алчуураар арчаад бүсэндээ аяганы ууттай тэрүүндээ хийчихаад тэгээд гараад, хоол идсэн ч тэгээд явж байдаг. Тэр хүнд тэгээд хүнд их тустай. Янз бүрийн одоо хүүхдийн одоо хамрын шуухинаа, уйлж барих тийм юманд бол тэр хүн арагшаан, утлага гэж арцыг хэлдгийн ш дээ.
Эрдэнэтуяа -
Арц уу?
Гүржав -
Арц. Арцыг өгч утуулдаг. Арагшаан өгч нүүр гары нь угаалгадаг, тэгээ л тэр хүүхдүүд зүгээр болчихдог. Тэр бас л эрдэм номын чадалтай сайн хүн байж байгаад тэгээд ёстой өөрийнхөө дураар явж байгаад нас барсан. Сүүлчийн одоо, хамгийн одоо одоо хэргэм цолтой тийм хүн манай нутагт. Би Говь-алтай аймгийн Бугат сум гэж одоогийнхоор.
Эрдэнэтуяа -
Мнг.
Гүржав -
Тийм. Тонхилоос тасраад яасан. Тийм нутгийн.
Эрдэнэтуяа -
Мнг.
Гүржав -
Одоо... үндсэндээ 70 хүрэх гэж байна даа... Ха, ха, ха
Эрдэнэтуяа -
Тэр юу гэж байна л даа. Хэлмэгдүүлэлтээс буцаад ирсэн гэж байна ш дээ.
Гүржав -
Тийн.
Эрдэнэтуяа -
Нэг хэсэг тэр чинь одоо Монголын төр шашин хоёр чинь одоо юу гэдгийн зөрчилтэй, зөрчилтэй гэхийм уу яахын.
Гүржав -
Юу зөрчилтэй байгаа учраас одоо манайд Ардын хувьсгал ялсан.
Эрдэнэтуяа -
За.
Гүржав -
Ялсны дараа болул лам хуврагууд одоо өшөө үзэл санаатай байна гэж тэднүүсийг чинь цэвэрлэх, тийм үйл ажиллагаа явагдсан байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Мнг.
Гүржав -
Тэгтэл тэр одоо лам хуврагууд одоо устгагдаж үндсэндээ тэр үеийн шашны сэхээтнүүдийг болул одоо юу ч үгүй устгасан л байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Мнг.
Гүржав -
Тэгээ л одоо шиний мэргэжилтэй боловсролтой янз бүрийн улсууд одоо бас нэг үе тасарч байгаан ш дээ. Тэр үеийн мэргэжлийн одоогоор сэхээтнүүд гэдэг чинь. Тэгээд дараагаар нь орчин үеийн сэхээтэний анги давхарга гарч ирсэн ийм учиртай.
Эрдэнэтуяа -
Мнг. Тэхээр чинь одоо нөгөө хэлмэгдүүлэлтийг боллоо ш дээ. Хэлмэгдүүлэлт.
Гүржав -
Мнг.
Эрдэнэтуяа -
Тэрнээс хойш шашин тэр хоёр зүгээр болцийм уу? Үгүй юу?
Гүржав -
Үгүй тэгээ л тэднүүсийг чинь хэлмэгдүүлээ л шашин гэдгийг чинь бурхан тахилаа улсууд чинь нуугаа л далд хийгээ л, бие биенээ яадгийн одоо нөгөө ногоон малгайтангууд гэж байна ш дээ. Тэр чинь нөгөө.
Эрдэнэтуяа -
Аа дотоод
Гүржав -
Дотоод явдлын яамны одоо мэргэжлийн улсууд.
Эрдэнэтуяа -
За.
Гүржав -
Нэг ёсны тагнадаг, туршдаг, өшөө үзэлтэй хүмүүсийг мэдээлдэг хүнтэй.
Эрдэнэтуяа -
Мнг.
Гүржав -
Тэднүүсийгээ барьж хорьж цагддаг. Тийм л улсууд байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Мнг. Тэхээр чинь хэлмэгдүүлэлтээс хойш бүр тэгээд шашин төр хоёр чинь хагаралтай болцон л юм байна тэ? Тэхээр чинь тэр хүний чинь тэнд энд тэнд үзээд явахаар чинь ингээд жоохон ховлого мовлого яаж байгаад буцааж бариулна мариулах асуудал гараагүй юу?
Гүржав -
Гараагүй. Ховлого ч, ховлого татдаг болул монголын тэр шашинтай холбоогүй ард түмний оюун ухаанд суугаад хөгжсөн тэр мэргэлэх, ховлого татах, одоо нэг морь алдлаа гэхэд нөгөөдөхийгөө олох, тийм чулуунууд таслах, шагай орхих, тэгээ л эрх ороох зэрэг янз бүрийн тэр чинь одоо мэргэ төлөгний тийм бас шинжлэх ухаан ш дээ тэр.
Эрдэнэтуяа -
Мнг.
Гүржав -
Том. Тийм улсууд нь бол бас байсан л байхгүй юу өв залгамжлаа л. Биднүүсийн үеийг аллаа гэхэд дараачийн үр хүүхдүүдэд нь тэр нь тогтоод үлдцэн.
Эрдэнэтуяа -
Мнг.
Гүржав -
За нэг тодорхой жишээ хэлье гэхэд манай нутагт одоо энэ Чойном гээл монгол хэлний багш байна.
Эрдэнэтуяа -
За.
Гүржав -
Их сургуульд доктор, доктор.
Эрдэнэтуяа -
Одоо байгаа юу?
Гүржав -
Одоо байгаа. Мэднэ биз дээ.
Эрдэнэтуяа -
Мэдэхгүй. Монгол хэлнийх болохоор чинь. Манайх чинь нөгөө газарзүйгийнх болоод явчихаар чинь. Яг нарийн багш нарыг мэдэхгүй ш дээ. Бүх багш нарыг болул.
Гүржав -
Шаравын Чойёмаа гэдэг багш байгаа. Тэрний аав бас баригдаад тэр энэтхэгтээ боловсрол эзэмшээд бөөр олон жил болоод энэтхэгээс хожуу нутагтаа ирсэн чинь энд хувьсгал гарцан.
Эрдэнэтуяа -
Мнг.
Гүржав -
Тэгээд яах ч аргагүй энд ирсэн. Юм хум баригдаад хотод очоод ингэж явж байгаад тэгээд тэр их эрдэм чадалтай өндөр мэдлэг боловсролтой, шашны эрдэмтэн хүн байсан байгаам тэр. Тэгээд аймаг дээр байцаагдээд би Говь-алтай аймгийн шүүхд ажиллаж байсан. Тэгээд нэг архив янзалсан байхгүй юу.
Эрдэнэтуяа -
За.
Гүржав -
Нэг хуучин бичиг мэддэг нэг шүүгч Базаррагчаа гэж хүнтэй. Тэгээд яасан нөгөөдөх чинь сонин юм байвал та над ярьж өгөөрэй хуучин дандаа хуучин бичгээр биччихнэ.
Эрдэнэтуяа -
Мнг.
Гүржав -
Тэр нөгөө шүүхийн мөрдөн байцаагч. Тэгээд за Төгрөг сумын Шаравын Шарав, цагаан морьт Шарав гэдэг хүний хэрэг байна гээд тэхгүй юу.
Эрдэнэтуяа -
Мнг.
Гүржав -
Энэ яасан байна гэхээр нөгөө хүн чинь Төгрөгт байхдаа нэг улсууд юм үзүүлдэг харуулдаг байсийн байна л даа. Тэгээд нөгөө тэр үед чинь яахав дээ гурван төгрөг, таван төгрөг гэж байсийн ш дээ.
Эрдэнэтуяа -
Харуулах хүн нь үү. Хөлс нь үү.
Гүржав -
Үгүй ээ хөлс нь.
Эрдэнэтуяа -
За.
Гүржав -
Тэгээ л гурван төгрөг, таван төгрөг өгөөл нөгөө хүн чинь юмаа үзүүлж харуулаа д л.
Эрдэнэтуяа -
Мнгг
Гүржав -
Одоо өөрийнхөө өвчин зовлон янз бүрийн юм арилгадаг тийм л байсан юм байна л даа.
Эрдэнэтуяа -
Мнг.
Гүржав -
Тэгээд улсууд мэдээд. Тэгээд аймгийн НАХЯаманд ирж байцаагдсан.
Эрдэнэтуяа -
Мнг.
Гүржав -
Тэгээд нөгөө хүн чинь: -За хүүхдүүд минь би ердөө юу авна гэж, барьц авна гэж нэг гурван төгрөг авах, таван төгрөг авах, нэг гурван төгрөгний алчуур байдгийн ш дээ.
Эрдэнэтуяа -
За.
Гүржав -
Жаахан цагаан алчуур. Ийм алчуур авахыг барьц гэж хэлдэггүй юмөө. Над манай нутгийн улсууд ийм л юм өгдгийн. Би тэрний нь авдаг. Тэрнээс нь илүү тусыг нөгөө улсууддаа хүргэдэг.
Эрдэнэтуяа -
Аанг.
Гүржав -
Би цагийн сайнд явж байхдаа хоёр мянган лангийн барьц авч байсан.
Эрдэнэтуяа -
Мнг.
Гүржав -
Тэгээд нөгөө энэтхэгт явж байхдаа буцаад явж байх замдаа нээх ган болцон нэг тийм нутаг байсан юм байна л даа.
Эрдэнэтуяа -
За.
Гүржав -
Тэнд ирээд айлд цай унд уугаад яасан чинь нөгөө. Тэр Энэтхэг чинь бөөр дээр үеэс хашаа хороотой ногоо тарьдаг тийм. Манай хашаа одоо хашааны дотор одоо юу ч одоо борооны дусал байхгүй ингээд юу гардаггүй, ногоо гардаггүй ингээд ган болоод манай нутаг одоо хэцүү байна, мал ахуй үхэж үрэгдээд гээд ингэсэн байна л даа. Тэгээ л гараад нэг жаахан сан тавиа л дээр үеийн тийм сиймхий самбай гэж чи дуулсан уу гүй юу. Тийм юм дэлгэж тавьж байгаа л яг хашаанд нь ямар ч үүл будангүй байсан гэж байгаан жоохоон үүл гарч ирээ л доошилж уруудаж ирээ л тэнгэр дугараа л ингээ л мөндөр асгаал.
Эрдэнэтуяа -
Мнг.
Гүржав -
Мөндөр гэдэг чинь одоо хатуу тийм цасан ширхэг, мөсөн ширхэг тийм байдаг ш дээ.
Эрдэнэтуяа -
Аанг.
Гүржав -
Тийм юм нөгөө хашаа чинь дүүрээд ингээд зүгээр бараг метр шахуу тийм нөгөө хашаан дотор тийм юм болсон байгаам. Тэгээд нөгөө улсыг чинь мөн дор нь дуулаал нутаг хошууныхан чинь манай энэ ган тайлж өгөөч ламбугай та. Их чадалтай хүн байна. Аварч өгөөч. Шан хөлсийг тань харамгүй өгье гэсэн. Майхан барьж өг над гэсэн байгаам нөгөөдөх чинь. Тэгээд нэг майхан барьж өгсөн. Бас өөрөө ачаа хөсөгтэй явсан байгаам л даа.
Эрдэнэтуяа -
Мнг.
Гүржав -
Тэгээд майхан бариулээд. Яахав нөгөө номоо уншаад өдөр шөнө 7-н бороо оруулсан гэж байгаан. Тэгээд долоо дахь өглөөгөө яасан чинь нэг морьтой хүн хүрч ирээд: -Хөөе ламбугай та бороогоо одоо зогсоож өгөөч.
Эрдэнэтуяа -
- Мнг.
Гүржав -
Энд одоо хэцүү боллоо гээд гэсэн тэгсэн морь унаад ирсэн. Одоо морины өвдөг байна ш дээ.
Эрдэнэтуяа -
Мнг.
Гүржав -
Хоёр өвдөг нь шаварт шигдсэн, хойд хоёр хөл нь тохмоо хүртэл шаварт шигдсэн өдөр, шөнө 7-н бороо ороход нөгөө илд тушам газар тэгж бороонд
Эрдэнэтуяа -
Тайлагдсан байна.
Гүржав -
Тайлагдсан ган тайлагдсан гэж байгаан. Тэгээ л явна гэсэн чинь а таньд өргөл барьц өгнө хоёр мянга лан мөнгөтэй тэнцэх хэмжээний хорин тэмээ ачаа, хөсөг өгч байсан гэж байгаан. Тэхэд тийм иймийг миний хүү барьц гэдгийн би тэр гадаадын орноос тийм барьц авч ирж юу яаж байсан. Энэ таван төгрөг, гурван төгрөгийг барьц гэдгүйн гэж хэлж байсан. Тэгээд энэ ид шидтэй хүн байгаа биз дээ.
Эрдэнэтуяа -
Тийм байна. Тэгж ганы нь тайлдаг тэ?
Гүржав -
Тийн. Ганы нь тайлдаг. Тэгээд манай юунд ирээд аймгийн сэргийлэхэд ирээд мөрдөн байцаалт явуулахад: -Та одоо юу хийж чадахав гэхэд: -Би одоо бороо оруулж чадна өвөл, гэж байсан гэж байгаан.
Эрдэнэтуяа -
Аанг.
Гүржав -
Та одоо оруулах уу? Оруулна. Тэхдээ энэ хөдөө аж ахуй чинь хэцүү ш дээ. Тэхэд чинь энэ мал аж ахуй чинь бүгд нэгдэлжихсэн тийм байсан байгаа юм чинь. Одоо ингээд өвөл бороо оруулна гэхэд чинь хэцүү ш дээ. Тэгээ л хөлдөө л үхнэ. Айхтар болчино ш дээ. Тийм учраас одоо надыг сорьж бороо оруулаад яахав дээ гэж тэгж ярьж байсан гэж байгаан. Тийм захын хүн тэр. Тэрнээс илүү маш их өндөр мэдлэг боловсролтой, соёлтой,
Эрдэнэтуяа -
Зөндөөл байсан байна ш дээ?
Гүржав -
Тийм улсууд аваачаа л устгаж байсан байхгүй юу. Гайхалтай байгаа биз.
Эрдэнэтуяа -
Тэхэд манай Монгол улсын агаар одоо тэр байсан бол тэ?
Гүржав -
Тийм өшөө илүү соёлтой, одоо энэ дэлхийн одоо өндөр соёлд хүрэх зам зөндөө л байсан байхгүй юу. Тэр чинь саад гэсэн үг ш дээ. Тэгтэл одоо Япон, Солонгос гэхэд тэр шашин шүтдэг барьдаг, бороо яадаг барьдаг захын хүүхэд л хийдэг гэж байна ш дээ. Тэхэд чинь дээр үеийн гайхалтай шинжлэх ухаан байсан байгаан.
Эрдэнэтуяа -
Бороо оруулах эднэрийг уу?
Гүржав -
Тийн.
Эрдэнэтуяа -
Манайх чинь одоо даан хар аргаар хэрэглээд байгаа биз дээ.
Гүржав -
Тийн ш дээ. Тэр бол одоо тэгж ном уншаад бороо оруулах хүн манай монголд
Эрдэнэтуяа -
Байхгүй байхаа?
Гүржав -
Битгий хэл одоо энэ Энэтхэг, хятад мятадад ч алга л байна ш дээ. Дандаа буудаж байна. Тийн. Тийм.
Эрдэнэтуяа -
Төвдөд нэг цөөхөн байж магадгүй ээ?
Гүржав -
Магадгүй. Төвдөд бол байж мэднэ.
Эрдэнэтуяа -
Төвдөд бас нууцхан байж магадгүй.
Гүржав -
Тийн.
Эрдэнэтуяа -
Магадгүй шүү тэ?
Гүржав -
Тийн. Амиа борлуулаад байдаг.
Эрдэнэтуяа -
Тийн.
Гүржав -
Тэгээд одоо нутгийн улсууд ярьдаг байхгүй юу. Тэр хүний нөлөө их байдгийн. Төгрөг сум манай хоёр яг зэргэлдээ байдаг байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Аанг.
Гүржав -
Тэгтэл Мааньтийн хөтөл гээд нэг том даваа байдаг байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Аанг.
Гүржав -
Тэрнээс цаашаа манай Бугат руу орохдоор зэрэг зун, өвөл өвс ургамал нь маш их муу.
Эрдэнэтуяа -
За.
Гүржав -
- А наашаа Төгрөгийн нутаг руу ороод ирэхдээр зэрэг өвс ногоо гэдэг зүгээр. Тэр чинь аягүй их хад чулуутай газар ш дээ. Тэр бараг жижиг хад чулуунууд үзэгдэхгүй болтол тэгж ногоо ургаж байна. Одоо ч тийм. Тэр хүн нутаг орондоо тийм ид шидээ үлдээгээд ч үхсийм үү. Яаж мэдэхэв. Мэднэ ш дээ.
Эрдэнэтуяа -
Аанг. Тэгээд тэр хүн яасан?
Гүржав -
Үгүй тэгээл нас нь өндөр болоо л нас бараа л.
Эрдэнэтуяа -
А баригдаагүй юу тэ?
Гүржав -
Баригдаагүй байж байгаад тэгээл тэгээл. Тэхдээ харин тэр хөгшнийг нэг гандан одоо энэ манай энэ гандан байна ш дээ.
Эрдэнэтуяа -
Төв гандан уу?
Гүржав -
Төв ганданд багш хий гэсэн гэсэн. Одоо тэр дээр үед чинь л 1000 төгрөгний цалин өгье таньд, та энд хийдэд суугаач гэсэн би суухгүй ээ орон нутагтаа нас дээр гарсан. Орон нутагтаа очиж сууж байгаад нас барна, нутагтаа ясаа тавина гээд тэгээд нутагтаа очиж байж байгаад тэгээд яасан. Одоо тэгээд ганц хүү нь энэ Чойёмаа багш.
Эрдэнэтуяа -
Чоймаа?
Гүржав -
Чоймаа гээд.
Эрдэнэтуяа -
Чоймаа юу?
Гүржав -
Монгол хэлний.
Эрдэнэтуяа -
Сонс ч л Чоймаа бол сонс ч л байсан юм шиг байна. Ганц хүүтэй юм уу? Тэ.
Гүржав -
Тийн. Ганц хүүтэй юм.
Эрдэнэтуяа -
Тэгээд сайн л яваа юм байна ш дээ.
Гүржав -
Хө сайн яваа.
Эрдэнэтуяа -
Тэгээд хүүд нь юм байж магадгүй шүү? Ойр зуурын юм байгаа байхаа? За тэр бороо оруулах нь ч хаашаа юм бэ?
Гүржав -
Бороо оруулах уу.
Эрдэнэтуяа -
Өчнөөн олон жил сурсан хүн нь л бороо оруулна биз дээ?
Гүржав -
Тийн ш дээ. Тэр болул.
Эрдэнэтуяа -
Гэхдээ ойр зуурын юм байгаа байхаа?
Гүржав -
А тэр болул ойр зуурын юмыг болул цэвэр янзлана биз.
Эрдэнэтуяа -
Янзлана.
Гүржав -
Эцгийн нөлөө байна ш дээ.
Эрдэнэтуяа -
Байж л таараа, ойр зуурын юмыг зааж өгсөн л байгаа?
Гүржав -
8 төгстлөө л аавтайгаа хамт байсан гэж байгаан. Төгрөгт, тэр хүүхэд. Тэхэд чинь Чойёмаа чинь төвд хэлийг бараг хар нялхаасаа сурцан. Тэнд байсан гэж байгаан чинь. Аав нь заагаад өгцөн.
Эрдэнэтуяа -
Тэгвэл мундаг хүн байнаа?
Гүржав -
Тийн. Тэр мэтчилэнгээр тийм сайн улсад ч шашны талаар тийм байсан. За тэгээ л нэгдэлжих хөдөлгөөн одоо дараа нь бас өөрчлөлт ш дээ тэр чинь.
Эрдэнэтуяа -
Аанг.
Гүржав -
1955 он гэхэд нэгдэлжих хөдөлгөөн ялсан барьсан гээл янз бүрийн юм ярьдаг. Тэр чинь яасан гэхдээр зэрэг хувийн мал аж ахуй ихтэй, тийм учраас тэр улсуудын малыг одоо нэг ёсондоо тойруу замаар улсад яахын тулд аваад л нэгдэл, сангийн аж ахуй байгуулаа л ингээ л одоо нэгдэл, сангийн аж ахуйгаас өшөө хувийн аж ахуйтай юм байхгүй байлаа ш дээ.
Эрдэнэтуяа -
Мнг.
Гүржав -
Одоо бүр энэ 90-ээд он хүртэл.
Эрдэнэтуяа -
Мнг.
Гүржав -
Тэр чинь мөн нэг өөрчлөлт.
Эрдэнэтуяа -
Аанг. Ха ха
Гүржав -
Тэрний дараа нь юу гэхдээр 90-ээд он чинь одоо 89 он юм даа.
Эрдэнэтуяа -
Аанг.
Гүржав -
Тэгээд 90 онтой залгаж энэ ардчилал манай оронд байгуулагдаж дараачий нь үе шат тэгээд одоо хорин нэгдүгээр зуундаа орж байгаам даа?
Эрдэнэтуяа -
Тийн. 21-р зуунд 20-р зуун дуусчилаа л даа.
Гүржав -
Тийн.
Эрдэнэтуяа -
Аанг.
Гүржав -
Тийн. Тиймэрхүү л юм болоо д явж байх шив чухам. Энэ нийгэм чухам хэр ард түмэнд өгөөжтэй бас үр дүнтэй,
Эрдэнэтуяа -
Мнг.
Гүржав -
Амьдрал ахуйг дээшлүүлэхийн. Мэдэх юм байхгүй хараа л байж байна. Засаг төр солигдоо л байна. Амьдрал ахуй дээшилсэн юм алга. Ийм юм байж л байна.
Эрдэнэтуяа -
Мнг. Ер нь тэр үед хэлмэгдүүлэлтийн талаар та та хэдэн настай байсан гэнээ?
Гүржав -
Би бага байсан. Би чинь 40 оны хүн ш дээ.
Эрдэнэтуяа -
40 оны хүн гэхээр чинь төрөөгүй байсан үе байна тэ?
Гүржав -
Тийн. Тэхэд хөгшчүүд болул сүүлчийнх нь баригдаж л байсан ш дээ. Сүүлчийнх нь надыг байхад л бол хөдөө гадаа лам хувраг улсууд баригдаа л яваал тэгээд ирээгүй алга болж байсан. Одоо тэр...
Эрдэнэтуяа -
Ганцхан тэр гавж л буцаж ирсийм уу тэ?
Гүржав -
Аа тэр Дамба гавж гэдэг хүн л буцаж ирж байсан.
Эрдэнэтуяа -
Өөр хүн ирээгүй юм уу?
Гүржав -
Чойёмаагийн аав болул хожуу хойно ирээд дахиж татагдаад тэгээд буцаж ирж байсан. Одоо тийм хоёр хөгшин.
Эрдэнэтуяа -
Өөр буцаж ирсэн хүн байхгүй?
Гүржав -
Буцаж ирсэн хүн бол байхгүй. Хаачисын бүү мэд. Газар луу орсон юм шиг л алга болдог.
Эрдэнэтуяа -
Сураг дуулах нь? Энэ тэндээс ер нь одоо тэгээд оо юу яаж л дамжиж л сураг ирнэ биз дээ.
Гүржав -
Дамжиж л сураг тэр одоо жишээ нь Улиастайн амбаны газар тэр улсууд тэхэд чинь Говь-алтай гэж байгаагүйн.
Эрдэнэтуяа -
Аанг.
Гүржав -
Завханы
Эрдэнэтуяа -
АЙмгаараа явчдаг?
Гүржав -
Завхан аймгийн Улиастайн амбаны тэр газар цагдаа, мөрдөн байцаах газар очоо л тэндээсээ шийтгэгдээл наашаа цаашаа тэхэд чинь одоо машин тэрэг гэж юм байгаагүйм. Морин өртөөгөөр явдаг барьдаг тийм л байсан байгаан. Тэгээ л одоо хааш нь аваачиж хаясийн. Архангай руу аваачиж алж байсийм уу?, Завхандаа ч алж байсан гэдгийн. Тэгээ л нааш нь авчраад одоо энэ Улаанбаатарт ихэнхий нь хороож байсан байгаам.
Эрдэнэтуяа -
Танай ойр дотны гэр бүлийн за гэр бүлийн хүн, ойр хамаатан саднаас хэлмэгдсэн хүн байхгүй юм уу?
Гүржав -
Байхгүй. Зүгээр лам хувраг байсан улсууд бол манайханд бий.
Эрдэнэтуяа -
Аанг.
Гүржав -
Тэхдээ өмнө нь одоо
Эрдэнэтуяа -
Харлацан уу?
Гүржав -
Харлаад, гараад, авгай хүүхэд аваад зарим нь ч тэгээд үхэж үрэгдээд дууссан даа.
Эрдэнэтуяа -
Тэр тэгвэл бас нэг юугаар бодохнээ аягүй бол танай тэр лам хуврагууд урьдаас ингэнэ тэгнэ гэж мэдээд хар мар болсон юм биш биз?
Гүржав -
Мэднэ ш дээ.
Эрдэнэтуяа -
Мэдэх үү иймэрхүү үйл явдал болно гэж?
Гүржав -
Болно гэж мэдээлэгдэж байсан. Тэхдээ болул нэх дээшээ гараагүй, доогуур дамжаа гэдэг чинь одооныхоор болул 1-10 жилийн боловсрол тэндээ олдог. Тэгээ л тэр чинь нөгөө чойрын ном юуны ном гээ л тэр чинь тус тусдаа шинжлэх ухаанууд байгааш дээ.
Эрдэнэтуяа -
Мнг.
Гүржав -
Одоо цэвэр философи энтэр. Одоо хүн эмнэлэг, одоо эм дом барьдаг тийм тэгээд ингээд төрөлжөөд 10, арван борх хийж байгаан. 10 борх хийнэ гэдэг нь юу гэж байгаан гэхээр 10-р анги төгсөнө гэж байгаан. Тэгээд цаашаагаа мэргэжлийн ажилруугаа ороо л тэгээ л одоо мэргэжлийн өндөр мэдлэг боловсролтой болоод явчихдаг тийн. Эм барих нь эмээ барьдаг, тэгээ л янз бүрийн засал хийдэг нь заслаа хийгээд явчихдаг. Тийм л байсан байх.
Эрдэнэтуяа -
Тэр одоо нөгөө юу яалаа ш дээ? Таныг 40 онд төрсөн, та гэхдээ мэдэх боловуу? Яах бол одоо хэлмэгдэлтээс хойш шавь орох морох асуудал хэр байсан?
Гүржав -
Өө тэр бол байхгүй.
Эрдэнэтуяа -
Шууд хаагдмал уу?
Гүржав -
Шууд хаагдмал. Тэхэд болул одоо тийм лам ах дүү энэ тэр гэх бол хэлэх ямар ч эрх байхгүй ш дээ. Тэр ах дүү болул ингээл одоо хаачихна.
Эрдэнэтуяа -
Юуг?
Гүржав -
Гадны хүнд болул.
Эрдэнэтуяа -
Аанг. Танай нөгөө нэг тэр шүүхэд ажиллаж байсан гэж байна ш дээ. Тэхэд өөр хэлмэгдлийн тухай ямар мэдээлэл гарч ирдэг байсан?
Гүржав -
Яагаав бид сонирхож одоо тэр хүнийхийг одоо хүнээр уншуулж тэгж байх чинь одоо би хуучин муучин бичиг мэдэхгүй ш дээ.
Эрдэнэтуяа -
Аанг.
Гүржав -
Тэгээл одоо сонирхолтой юм байвал надаа одоо уншиж өгөөрэй юу юу байдгийн гээл. Тэхэд тэр хүн Шарав
Эрдэнэтуяа -
Гэдэг хүний
Гүржав -
Гэдэг хүний юуг одоо энэ Чоймоогийн аав гэж байсан. За одоо бас Вандан гэж нэг хувилгаан байсан гэж. Тэрний бүүр хойно нь ш дээ.
Эрдэнэтуяа -
За
Гүржав -
Тэр Вандан гэдэг хүн сүүлдээ Алтай сумад намын үүрийн дарга хийж байсан. Тэгснээ хувилгаан болоод, тэгээд байж байгаад баригдаад аймаг дээр ирээд тэгээд наашаа яваад тэгээд тэр шоронд ороогүй ш дээ. Хотод ирж жолооч болоод тэгээд тээврийн тэрэг барьж байгаад тэгээд нас барцийн. Тэр болул бас маш их онцгой тийм авъяастай хүн байсан.
Эрдэнэтуяа -
Мм. Тэгээд тэр улсууд уул нь юмаа өвлүүлэх л байсан тэ?
Гүржав -
Өвлүүлэх ямар ч арга байхгүй ш дээ. Мааш их болохгүй ш дээ.
Эрдэнэтуяа -
Яахав хажуу хавиргын нүднүүд төр түмэн нүдтэй
Гүржав -
Харна ш дээ.
Эрдэнэтуяа -
Гэдэг чинь тэр үед үүссэн байж магадгүй?
Гүржав -
Тийн ш дээ.
Эрдэнэтуяа -
Юм уу гэж би боддогийн болов уу гэж ш дээ.
Гүржав -
Тэгсэн л байх.
Эрдэнэтуяа -
Төр түмэн нүдтэй гэж? Тэ
Гүржав -
Тийн.
Эрдэнэтуяа -
Тагнуултай, янз бүрийн? Тагнуул гэснээс тэр 60 оны хэлмэгдүүлэлтийн талаар та хэр мэдэх вэ? Лоохууз, Шурмаажав гээд байдаг, Сурмаажав гээд байдаг?
Гүржав -
Өө тэр чинь саяхны шахуу юм байхгүй юу?
Эрдэнэтуяа -
Та тэрний талаар яриач, тэр талаар яриач?
Гүржав -
Лоохууз, Сурмаажав, Нямбуу гурав чинь одоо, одоо энэ зах зээлийн тухай л Төв Хорооны бүгд хурал дээр шүүмжлээл тэгээл тэндээр нь нөгөөдүүл нь нэг хэсэг нь зөв гэж, нэг хэсэг нь буруу гээл хурал завсарлаал эргээл хуралдахад л нөгөө гурав чинь асуудал буруугаар эргэцэн, ярьдгийн ш дээ, манай улсууд.
Эрдэнэтуяа -
За. Та нарт ямар мэдээлэл ирж байсан ер нь?
Гүржав -
Тэхэд болул ердөө Лоохууз, Нямбуу, Сурмаажав гурав намын эсрэг үйл ажиллагаа явуулсан. Ард түмний тархи толгойг төөрөгдүүлсэн. Намын эсэргүү.
Эрдэнэтуяа -
Мнг.
Гүржав -
Гэдэг л тийм л мэдээлэл ирээл тэгээ л тэр чинь одоо “Намын амьдрал” гээл сэтгүүл нэг тийм ном байсийн. Юу сэтгүүл маягтай юм гардаг.
Эрдэнэтуяа -
Мнг.
Гүржав -
“Үнэн” сонин. Тэгээ л “Залуучуудын үнэн” гээл бүүх сонин тэр хэдийг бичээгүй юм гэж бараг байдаггүй байсан. Хүн болгон л тэрнийг бараг одоо энэ сониныг аваал харахад л гарчиг нь дандаа Лоохууз, Нямбуу, Сурмаажав гэсэн л юм байдаг.
Эрдэнэтуяа -
Тэр гурвыг хэр ингэж одоо муу талаас нь ч юм уу бүх хүмүүст юу яаж байсан?
Гүржав -
Дандаа л муу талаас нь
Эрдэнэтуяа -
Аанг.
Гүржав -
Намын эсрэг үйл ажиллагаа явуулсан.
Эрдэнэтуяа -
Та нар хэр хүлээж авч байсан тэр үед?
Гүржав -
Үгүй ээ одоо тухайн үед.
Эрдэнэтуяа -
Үнэн л гэж ойлгож байсан?
Гүржав -
Тухайн үеийн намын үзэл суртлын үйл ажиллагааг л дагаж мөрдөж байсан улсууд чинь тэр ёстой буруу юм хийж дээ. Яасан муухай улсуудав гэж л бодож ярьж явдаг л байсан байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Аанг.
Гүржав -
Тэхтэл тэр энэ зах зээлийг тэр улсууд ойлгож мэдэрч байсан. Оюу толгой нь хөгжцөн тийм л улсууд байсан байх.
Эрдэнэтуяа -
Арай өмнөхөн л байгаа байх ш дээ?
Гүржав -
Өмнөхөн. Одоо тэхэд яасан л бол манайх энэ ерэн он шиг биш энээс хэдэн одоо тэр чинь жаран нэгэн оны хишиг буян бишээ жаран хэдэн оны үе юм шиг байгаан. Тэхэд чинь одоо гуч дөчөөд жил болчино гэдэг чинь ямар ч л байсан энэнээсээ шал өөр болцон л байж таараа ш дээ.
Эрдэнэтуяа -
Арай гайгүй дээшилцэн үү?
Гүржав -
Дээшилцэн байна.
Эрдэнэтуяа -
Мнг. Нэгдэлжих хөдөлгөөний талаар та хэр мэдэх вэ?
Гүржав -
Үгүй ээ нэгдэлжих хөдөлгөөн чинь л одоо хувийн аж ахуйг нийгэмчлээл одоо бүх, нэг ёсны тэр үеийн баячуул гэсэн үг ш дээ малтай ахуйтай амьдрал сайтай улсуудын малыг сайн дураар нийгэмчлүүлээл. Нэгдэл, сангийн аж ахуй болгоол.
Эрдэнэтуяа -
Мнг.
Гүржав -
Тэгээ л нөгөө одоо малгүй улсууд нь нөгөөдөх малы нь маллуулаад л. Зохих хэмжээний жаахан хөлс хүч өгдөг. Хөдөлмөрийн. Тийм л юм болсийн ш дээ.
Эрдэнэтуяа -
Мнг.
Гүржав -
Тэгээд тэрүүгээрээ ёстой нэг хоногийн хоол залгаж явж байгаа л тэгээ л одоо энэ юутай нийлцэн.
Эрдэнэтуяа -
Танайх малтай л байсан уу?
Гүржав -
Малтай л байсан.
Эрдэнэтуяа -
Та мал малладаг л байсан уу?
Гүржав -
Малладаг. Бага байхдаа маллаж л байсан.
Эрдэнэтуяа -
Аанг. Нэгдлийн, одоо та жоохон байхдаа бол өөрийнхөө л малыг малладаг байсан байна ш дээ?
Гүржав -
- Малладаг байсан.
Эрдэнэтуяа -
Өөрийнхөө малыг маллах, нэгдлийн малыг маллах хоёр ер нь ялгаа юундаа байна?
Гүржав -
Байлгүй яахав.
Эрдэнэтуяа -
Ер нь ялгаа гарах уу?
Гүржав -
Ялгаа гарахгүй яахав.
Эрдэнэтуяа -
За.
Гүржав -
Жишээ нь би өөрийнхөө малыг маллаж байгаад нэг хонь чононд өгчие гэхэд өөрсдөө төлнө гэж байхгүй ш дээ.
Эрдэнэтуяа -
Мнг.
Гүржав -
Нэгдлийн мал хариулж байгаад нэг хонь үхэх өвчнөөр үхэхийн бол эмчид нь үзүүлж байж акт авна.
Эрдэнэтуяа -
За.
Гүржав -
Тэр өөртөө холбоотой.
Эрдэнэтуяа -
Мнг.
Гүржав -
А чононд өгөхийн болул алдаж үрэгдүүлэхийн болул нөгөөдөх чинь над төлбөр болоол явчихна ш дээ. Тэр чинь яаж гэхээр маш их өндөр хариуцлагатай болж байна гэсэн үг. Тэгээд малыг дутаахгүй байхын төлөө одоо бүх л үйл ажиллагаа. Тэгээл ноос, үс, ноогдол, тэр чинь албан журмын ноогдол өгдөг байсийн ш дээ. Жишээ нь 500 хониноос 85 хувийн 100 хониноос 85 хурга бойжуулна. Бойжуулахгүй болул тэр нөгөө хөлснөөс чинь суутгаад авчихна. За.
Эрдэнэтуяа -
Хорогдсон юуны юу?
Гүржав -
Хорогдсон.
Эрдэнэтуяа -
Төлийн тоогоор уу?
Гүржав -
Хорогдсон төлийн тоогоор. За тэгээд 100 хониноос одоо 97 хувий нь онд оруулна гэхэд чинь цаана нь нэг долоон найман хувь гэхдээр чинь 500 хониноос 20-иод хонь хорогдуулна. А тэрнээс илүү хорогдуулахын болул бүр төлөвлөгөөтэй тэрүүгээр чинь төлөгдөнө л гэсэн үг ш дээ. Тийн тийм өндөр хариуцлагатай.
Эрдэнэтуяа -
Мнг.
Гүржав -
Хариуцлага оногдож байна гэсэн үг л дээ. Хувийн аж ахуй болул тийм юм байхгүй ш дээ.
Эрдэнэтуяа -
Мнг.
Гүржав -
Өөрийнхөө малыг төлнө гэж байхгүй ш дээ. Алдаж үрэгдүүлж, чоно нохойд...
Эрдэнэтуяа -
Тэр талаараа давуу талтай юу?
Гүржав -
Тэр талаараа
Эрдэнэтуяа -
Ялгаатай юу?
Гүржав -
Ялгаатай. Хариуцлага өндөртэй.
Эрдэнэтуяа -
Аанг.
Гүржав -
Тийм л байсан. Тэгээд тэр үйлдвэрлэлийн даалгавар гэдгийн. Тэр төл бойжуулах, ноос үсий нь тушаах тэр чинь. Тэр үйлдвэрийн даалгаврыг чинь одоо 100 хувь биелүүлэхгүй бол болдоггүй. Дутсан болгон дээр бас хөлс мөнгө үнэлгээгий нь ингээд тааруулаад суутгаад авчихдаг.
Эрдэнэтуяа -
Аан бас.
Гүржав -
Тйн.
Эрдэнэтуяа -
Аанг. Ер нь бас хөлстэй нь ярьдаг тэ?
Гүржав -
Хөлстэй нь л ярина.
Эрдэнэтуяа -
Аанг.
Гүржав -
Тэгээд тэхээр чинь нөгөө хөлсөө авахын тулд л ажиллахаас хөлсөө авахгүй болул одоо тэр хүний мал үрэгдүүлж хийж байх тийм эрх байхгүй ш дээ.
Эрдэнэтуяа -
Аанг. Хүмүүс тэгээд нэгдлийн талаар юу гэж ярьдаг байсан?
Гүржав -
Одоо одоо шууд л хэлэхэд улсууд тэгж ярьдаг байсийн ш дээ. Нийгмийн малтай бол салах арга байхгүй. Дагаж явж байгаад л учраа олохоос.
Эрдэнэтуяа -
Аанг.
Гүржав -
Тэрнээс хувийн мал бол орхичихоос болохгүй бол нэг цасаар шуураад болохоо байлаа гэхэд хаяачихаад гэр лүүгээ давхиж ирээд хоноход бол тэр үхэж үрэгдэхэд тэр хүн хариуцах юм байхгүй ш дээ.
Эрдэнэтуяа -
Аанг.
Гүржав -
За нөгөөдөхийг чинь нийгмийн мал ингээд хаяхын бол тэр хүн яланд орно.
Эрдэнэтуяа -
Аанг. Шууд шорон.
Гүржав -
Шорон. Хариуцлага хүлээнэ.
Эрдэнэтуяа -
Аанг.
Гүржав -
Тийм л байна.
Эрдэнэтуяа -
Аанг. Аяа яа. Бас хариуцлага тэ?
Гүржав -
Хө юу ярьж байгаан. Аймаар өндөр хариуцлага.
Эрдэнэтуяа -
Тэгээд хариуцлагаас гадна тэгээд би зүгээр боддогийн заавал хүнийг нам тэ цаанаасаа бас тэгж шаардлага тавьдаг боловч тэр үеийн хүмүүсийн ухамсар сайн байгаа байхгүй юу? Тэрийг ерөөсөө өөрийн хариуцлага гээ л хүлээгээд авцан бүүр.
Гүржав -
Тэгэлгүй яахав тэрийг чинь тэгж л ойлгохгүй бол тэр чинь бас болохгүй ш дээ. Тэнд хэвшил дасал болцон. Тэр чинь олон жил тэгээд явцан болохдээр зүгээр л одоо өөрснөө шууд л өглөө босоод хонио бэлчээгээд явна гэдэг чинь тэгээд нийгмийн амьдралд зохицуулагдаж байгаа янз бүрийн юмыг хүн болгон л дагаж мөрдөөл явж байх ёстой. Тийм л нэг ёсны бичигдээгүй орон нутгийн хууль. Үйлчилж байна гэсэн үг. Тэрнийг дагаж мөрдөж байна л гэсэн үг.
Эрдэнэтуяа -
Мнг. Ер нь таныг бол 40 онд төрснөөс хойш нэлээн том болсон хойно нэгдэлжих хөдөлгөөн явагдсан байна.
Гүржав -
Тийн ш дээ. Би арван хэдтэй байсан.
Эрдэнэтуяа -
Анх яаж ухуулга сурталчилгаа явагддаг байсан бол? Ер нь нэгдэлжих хөдөлгөөн яаж нэгдэлжиж эхэлсийн?
Гүржав -
Өө тэр чинь сум, баг, аймгаас төлөөлөгч нар ирээл хурал хийгээл одоо ингээд нэгдэлжих хөдөлгөөн өрнөж байна, сайн дураараа нэгдэлд орох хэрэгтэй, гэсэн аймаг сумын төлөөлөгч нар аймгаас төлөөлөгч ирнэ сумад
Эрдэнэтуяа -
За.
Гүржав -
Сумаас нөгөө аймгийн төлөөлөгчтэй чинь сумын төлөөлөгч чинь багт очиж багаас ингэж айлаа хуваарилж аваал яваал ингээд ухуулга сурталчилгаагаа хийгээл, хурал хийгээл тэгээл тэндээс чинь одоо орьё барья гэсэн нь нэгдээл, ороол нэгдэл байгуулаал тэгээл ажилладаг л байсан. Гэхдээ нэгдэл болул хөрөнгө чинээ муутай, маш их жижиг юмнаас эхэлж явж байсан.
Эрдэнэтуяа -
Мнг.
Гүржав -
Үе байгаам.
Эрдэнэтуяа -
Мнг.
Гүржав -
Амьдрал ахуй ядуу, харин тэгээд бүүр хөл дээрээ тогтоод энэ жар мараад оны үед болул сайн нэгдэл нь аягүй сайн байсийн ш дээ. Мөнгөн орлоготой, мал ажиллагсад дээрээ өсгөчихдөг, улсууд айлууд нь нэлээн амьдрал ахуй нь дээшилчихсэн. Тэр чинь тэр удирдаж байгаа одоо сум нэгдлийн дарга, тэгээ л тэр чинь ерөнхий нягтлан бодох, эдийн засагч нар гээл мэргэжлийн одоо асуудлаа шийддэг улсууд байсан.
Эрдэнэтуяа -
Мнг.
Гүржав -
Тэр улсуудын л одоо хийж байсан, зохион байгуулж байсан ажлын үр дүн. Тийм л сайн нь сайн, муу нь болох дээр зэрэг нэгдэл нь алдагдалтай, зуданд малаа үхүүлцэн, хурал цуглаан болно.
Эрдэнэтуяа -
Мнг.
Гүржав -
Тэр болгон одоо дандаа хурлын илтгэл, дахлаатанд орж муу хэлүүлж явдаг тэр тийм нэг муу нэр дуулчих юм бол нэг бүтэн жилдээ тэр сум, орон, баг бригад муу хэлэгдэнэ.
Эрдэнэтуяа -
Мнг.
Гүржав -
Дараа жилийн ажлын амжилт өөдтэй болоод ирэхийн бол тэгээ л одоо сайнаар яригдана уу гэхээс тэр ердөө нэг жилдээ юу яадаггүй сайнаар дуулдаггүй л явсан.
Эрдэнэтуяа -
Мнг. Сум нэгдлийн дарга гэдэг хүн сумын дарга, нэгдлийн дарга нэг хүн байдаг уу? тэ.
Гүржав -
Албан тушаал нэг.
Эрдэнэтуяа -
За.
Гүржав -
Нэгдлийг хариуцсан одоо ихэнх цалингаа нэгдлээс авна. Тэр үед чинь одоо нэгдлийн даргынх чинь нэг 1000 төгрөгийн цалин авна. Нэгдлээс.
Эрдэнэтуяа -
За.
Гүржав -
Орлогоосоо болно. За захиргаанаас сум сумын дарга гэдэг нь захиргааны төсвөөс сар болгон 200 төгрөг. Тэгээд 1200 төгрөгний цалинтай. Байх жишээний.
Эрдэнэтуяа -
Өндөр байна шүү. Тэр үедээ бол өндөрт тооцогдоно?
Гүржав -
Өндөр байлгүй яахын. Тэр үед чинь 1000 төгрөгний цалин авна гэдэг чинь ховор байна ш дээ.
Эрдэнэтуяа -
Аанг.
Гүржав -
Дээд мэргэжлийн сэхээтнүүд гэхэд чинь 650-г авдаг л байлаа ш дээ.
Эрдэнэтуяа -
Мнг. Та хаана ажилладаг байсан өөрөө?
Гүржав -
Би Говь-алтай аймгийн нягтлан бодох олон жил хийсэн. Хөдөө аж ахуйн нэгдэлд байсан. Төсвийн газар байсан. Тэгээд Сэлэнгэд ирээд Сэлэнгэд бас одоо нягтлан бодох, энэ хоёр аймагт нягтлан бодох хийж байгаа л тэтгэвэрт гарсан.
Эрдэнэтуяа -
Хөдөө аж ахуйн нэгдэлд ажиллаж байсан, нэгдэлд ажиллаж байсан?
Гүржав -
Нэгдэлд ажиллаж байсан.
Эрдэнэтуяа -
Хөдөө аж ахуй гэдэг нь нэр юм уу?
Гүржав -
Нэр.
Эрдэнэтуяа -
Аан.
Гүржав -
Одоо жишээ нь ингэдэг байхгүй юу. Говь-алтайн Бугат сумын “Социализмын зам" нэгдэл гэж.
Эрдэнэтуяа -
Бугат сумын.
Гүржав -
Тийн. “Социализмын зам” нэгдэл. Тэгээд тэр нэгдэл тэр сумын одоо мал ахуй бүх юм нэгдэлд л байна. Тэгээд тэр орлого ихтэй нэгдэл бол бас олон мэргэжилтэй боловсон хүчин авч ажиллуулах нэг тийм юутай, цалин мөнгө пүнлүү нь өөр.
Эрдэнэтуяа -
Аанг.
Гүржав -
Орлогоосоо болно. Орлого муутай нь болуул тэгээ л цөөхөн мэргэжилтэнгүүд л байх жишээтэй байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Мнг.
Гүржав -
Тийн. Манай нэгдэл бол их баян том нэгдэл байсан. Тав зургаан нягтлантай, тэгээд эдийн засагчтай, орлогч даргатай, тэгээ л машин техник гэхэд чинь 50, 60-аад машин трактор юмтай, хязгаарын сум гэхэд. Тийн. Ийм байсан. Манай сумын дарга сум нэгдлийн дарга сайн ажилладаг. Орших гэдэг хүн хөдөлмөрийн баатар болсон.
Эрдэнэтуяа -
Өө за.
Гүржав -
Тэр болул үр дүнтай сайн ажилласан. Нэгдлээ одоо арван хэдэн жил өндөр орлоготой, малын ашиг шим ийг маш сайн ашигласан, улсдаа тэргүүний тийм нэгдэл байсийн.
Эрдэнэтуяа -
Мнг. Танай хөдөө аж ахуйн нэгдэл үү?
Гүржав -
Тэр Говь-алтайн Бугат сум.
Эрдэнэтуяа -
Аанг. Аа тэрүү
Гүржав -
Социалимзын зам нэгдэл. Тийн. Тэгээд дарга нь одоо ер нь баруун аймгаас анхны хөдөлмөрийн баатар болсон доо манай сум нэгдлийн дарга. Оршихын Ядамхүү гэж.
Эрдэнэтуяа -
Өө за за за.
Гүржав -
Их сургуулийн түүх, юу монгол хэл-уран зохиолын анги төгссөн.
Эрдэнэтуяа -
Тэгээд нэгдлийн дарга болоод?
Гүржав -
Тэгээд нэгдлийн дарга болоод. 25 жил маш их өндөр үр бүтээлтэй ажилласан.
Эрдэнэтуяа -
Нэгдэл тэгээд яг нэгдлийн үйл ажиллагаа нь юу юм бэ?
Гүржав -
Мал аж ахуй,
Эрдэнэтуяа -
За.
Гүржав -
Газар тариалан.
Эрдэнэтуяа -
Газар тариалан бас эрхлэх үү тэ?
Гүржав -
Эрхлэнэ ш дээ.
Эрдэнэтуяа -
За
Гүржав -
Малынхаа тэжээл мэжээл
Эрдэнэтуяа -
Аанг.
Гүржав -
Янз бүрийн юм яана. Тэгээд нөгөө бүтээгдэхүүн.
Эрдэнэтуяа -
Аан за.
Гүржав -
Ноос, ноолуур, тэгээ л бүх төрлийн малын ноос, төлөвлөгөөтэй, тэгээд төл бойжилт нь нөгөө одоо 100 эхээс өчнөөн төл авсан тэрүүгээр бас одоо өндөр үзүүлэлт аймаг орондоо авна.
Эрдэнэтуяа -
Мнг.
Гүржав -
Мал өсөлт. Тэр л орлого. Хөдөлмөрийн хөлс. Малаа одоо үхэл хорогдолгүй онд оруулах.
Эрдэнэтуяа -
За
Гүржав -
Төлөө 100 хувь бойжуулсан хүн бол тэгээл одоо ашиг шим өндөр л байна ш дээ. Цалин хөлс.
Эрдэнэтуяа -
Тэр үеийн нийгэм за нэгдэлж, за нэгдэл дээр ч яахав. Ажиллах хүмүүсийн хөдөлмөрийг хэр бодитой үнэлдэг байсан бэ? Цалин нь хэр бодитой байдаг байсан бэ л гэсэн үг? Ер нь.
Гүржав -
Тэр бол ер нь одооныхтой харьцуулахад ер нь хангалттай биш шүү дээ.
Эрдэнэтуяа -
Бага талдаа?
Гүржав -
Бага талдаа. Ердөө л бага. Тэхдээ тэр үед болул мөнгө үнэ төгрөгний ханш хатуу чанга байсан учраас жишээ нь 200 төгрөгний цалин юм уу 180 төгрөгний цалин авна гэхэд чинь хүн тэрүүгээрээ амьдраад яваад байдаг байсийн ш дээ.
Эрдэнэтуяа -
Аанг.
Гүржав -
Тэр үед чинь. Юм бол хямдхан. Одоохтой адилхан юм бол тэр үед байхгүй.
Эрдэнэтуяа -
Мнг.
Гүржав -
Одоо гурил гэхэд чинь 1 хийл гурил 1 төгрөгний үнэтэй. 1-р гурил. За 2-р гурил гэхэд бас л тэрнээсээ хямд. Тийм л байсан ш дээ. Тэхэд чинь тэхэд 70-ын гурил гэж байлаа. 70 хийлийн.
Эрдэнэтуяа -
70 төгрөг үү?
Гүржав -
70 төгрөг. Тэгээ л тэрийг чинь хүн 70 төгрөгөөр нэг шуудай гурил аваал яахад чинь нилээд хэдэн ам бүлтэй айл гэхэд чинь нилээд хэдэн хоног идчийнш дээ бараг сар шахуу. Цөөхөн бүлтэй айл болул бараг 2 сар шахуу 70 хийлийн гурил идэх жишээтэй тиймээ.
Эрдэнэтуяа -
Мнг.
Гүржав -
Байсан.
Эрдэнэтуяа -
Мнг. Ер нь хүн хувь хүн нэгдэлд элсэхдээ ч юм уу? Малчин юм уу нэгдэлд элсэхдээ ер нь яаж элсдэг байсан?
Гүржав -
Өөрийнхөө саналаар юм уу.
Эрдэнэтуяа -
За
Гүржав -
Сайн дураараа. Тэгээд одоо би 300 хоньтой, ямаатай гэхэд тэрнийхаа, тэр чинь хувь тогтоогоод өгчихдөг байсийн ш дээ. Говийн бүсд 75, хангайн бүсд 50. Тэгээд тэр 50 дотор чинь адуу тэдэн хувь, одоо бод, адуу тэмээ үхэр гурвыг бод бод гэж ярина. Хонь ямаа хоёрыг бог гэж ярина.
Эрдэнэтуяа -
Мнг.
Гүржав -
Бог тэчнээн, бод тэчнээн гээд заагаад өгчихнө. 75 гээд.
Эрдэнэтуяа -
Тоогий нь?
Гүржав -
75 гээд тийн. Тэгээд тэр 75-гаа авч үлдээл илүү гарсан 300-аасаа 75-ыг хасах дээр хэдэв?
Эрдэнэтуяа -
225.
Гүржав -
225. 225-гээ нийгэмчилнэ. Тэхэд тэр малын хөлс хүч гэж, мөнгө төгрөг гэж авахгүй. Зүгээр шууд л тэр нийлүүлчинэ.
Эрдэнэтуяа -
Мнг. Тэгээ л өөр шаардах юм байхгүй юу?
Гүржав -
Өшөө шаардах юм байхгүй.
Эрдэнэтуяа -
Одоо тэгээд хурал мурлаар ороод байдгийн ш дээ.
Гүржав -
Аа яахав хурлаар орно.
Эрдэнэтуяа -
За
Гүржав -
Орохдоо тэхдээ бас сахилга хариуцлага энэ хүн тийм ажил хийж байсан, ийм ажил мал маллаж байсан тэхдээ одоо сайн малчин байсан, муу малчин байсан, залхуу хойрго байсан гэсэн тийм олон улсууд хурал хийгээд нөгөөдөхийг чинь шүүмжилж янз бүрийн юм хэлнэ ш дээ.
Эрдэнэтуяа -
Анг.
Гүржав -
Жишээ нь надыг: – Оо чи залхуу, хадлангаа хийдэггүй ч гэдгийм уу, малаа аажуу бэлчээдэг ч гэдгийм уу, аа чи архи дарс уудаг ч гэдгийм уу? Ажил хийдэггүй гадуур тэнэдэг ч гэдгийм уу, надыг чинь тэгээл одоо баална ш дээ.
Эрдэнэтуяа -
Аанг.
Гүржав -
Тэхээр нөгөө улсууд чинь одоо тэр үедээ залуу улсуудыг заримыг нь оруулахгүй гэж хойшлуулах жишээтэй.
Эрдэнэтуяа -
Оруулахгүй гэх юм байх уу?
Гүржав -
Байна ш дээ.
Эрдэнэтуяа -
За.
Гүржав -
Энэ одоо хүмүүжилгүй, хариуцлагагүй хүн хойшлуулна гээд. Дахиад хөөцөлдөж тэр чинь нэг хурлаар орж хойшлогдсон хүн гэдэг чинь дараа нь засрана ш дээ.
Эрдэнэтуяа -
Мнг.
Гүржав -
Тэгж байж тэрэнд орох ёстой.
Эрдэнэтуяа -
Мнг.
Гүржав -
Тийм л үе шат дараалсан ажил төрөл явж байгаан.
Эрдэнэтуяа -
Хүн бүр л нэгдэлд орох ёстой юу?
Гүржав -
Хүн бүр орох ёстой.
Эрдэнэтуяа -
Ер нь тэр үед за юу? Таны бодлоор ч юм уу, нэгдэлд орсны давуу тал юу вэ?
Гүржав -
Хамтын бүтээл гэж байна.
Эрдэнэтуяа -
За.
Гүржав -
Одоо жишээ нь би хадлангаа хадья гэхэд хамт олноороо яваад хадлангаа хадчихна.
Эрдэнэтуяа -
Мнг.
Гүржав -
Хонио ноослоё гэхэд чинь баг бригадаараа нийлээд хонио хайчлаад, одоо бодын ноос авна гэхэд чинь мөн баг бригадаараа нийлж очижхоно. Энэ давуу талууд байна. Тэхгүй зүгээр нэг тал руу мухардуулчихаад л нөгөө хэдэн хонио өөрөө ноослоно гээл ингэхийн бол бүл цөөтэй жишээ нь нэг айл орон байлаа гэхэд чинь хүүхэдтэй нэг авгай гэртээ л байна ш дээ.
Эрдэнэтуяа -
Мнг.
Гүржав -
Гадуур яваад малаа яана гэх арга байхгүй.
Эрдэнэтуяа -
Мнг. Тийм л юм байна л даа тэ?
Гүржав -
Тийн.
Эрдэнэтуяа -
Аанг. Одоо тэгээд 300 мал авчаад ингээд 75 толгой гэхээр 225-ы нь хураагаад авчиж байна ш дээ.
Гүржав -
Тийн.
Эрдэнэтуяа -
Тэр чинь ер нь баргийн хүн малаа зүгээр ингээд зүгээр өгөхийн зүгээр гэж?
Гүржав -
Зөв зүгээр өгнө.
Эрдэнэтуяа -
Зүв зүгээр өгөх юм уу?
Гүржав -
Одоо хариу авахын юм байхгүй.
Эрдэнэтуяа -
Зүв зүгээр өгөхөөр энэ чинь бас нуух муух асуудал байх уу бас малаа? Аль эсвэл 25-ы нь аваад үлдчихвэл.
Гүржав -
Аа тийм юм болул байхгүй. Зүгээр хүрч ирээ л малы нь тэр чинь нөгөө жил болгон мал тоолно ш дээ.
Эрдэнэтуяа -
Мнг.
Гүржав -
Тооллогын одоо товчоон гэж байдгийн тэндээр нэрий нь бичээд бүх малы нь биччихсэн.
Эрдэнэтуяа -
Мнг.
Гүржав -
Тэгээл тэрний нь хараад малы нь яагаал яачихна ш дээ.
Эрдэнэтуяа -
Томы нь?
Гүржав -
Зүгээр ганц нэг улсууд наана цаана, нааш нь цааш нь болгох юм бол байсан л байх.
Эрдэнэтуяа -
Мнг.
Гүржав -
Тэр жаахан зальтай зайтайхан шиг тийм.
Эрдэнэтуяа -
Юу яахаас нь өмнө алах ч юм уу тэ? Алаад нөгөө нэг мөнгө болгочих юм байх уу тэ?
Гүржав -
Тэр, манай тэр баруун талд болул тийм ямар ч арга байхгүй.
Эрдэнэтуяа -
Мнг.
Гүржав -
Мөнгө болгох. Төв хот суурин газруудад болул болно ш дээ. Мөнгө болгож.
Эрдэнэтуяа -
Аанг.
Гүржав -
Тийм жаахан аргатай, зальтай, овсгоотой улсууд болул тийм юм хийж л байсан байх. Тэр үеийн хөдөөний улсууд чинь тийм овсгоо, авхаалж самбаа гэж байхгүй ш дээ. Зүгээр л нэг хөдөөний ардууд хүн юу гэж хэлнэ тэрний нь дууриагаал явж байхаас нэг жаахан тийм ухаарах сэхээтэй тийм одоо сэхээ тэн тийм юу бол байхгүй байсан ш дээ.
Эрдэнэтуяа -
Мнг. Бүгдээрээ ижил л юм даа тэ? Малчин.
Гүржав -
Тэгээ л бүгдээрээ ижил малчин. Одоо дээр үеийн улсууд чинь ямар гаралтайв, одооны ч ямар гаралтайв гэдэг малчин гаралтай л гэдгийн ш дээ.
Эрдэнэтуяа -
Мнг.
Гүржав -
Тэр улсууд бол зүгээр нэг мэдлэг боловсрол одоо авхаалж самбаа шаардаж яах юм юу ч байхгүй л байсан.
Эрдэнэтуяа -
Мнг. Одоо нөгөө нэгдэлжих хөдөлгөөн гар
Гүржав -
Мэдээлэл болуул байхгүй. Зүгээр л одоо хүн очсон хойно юм хэлэхээс түүнээс биш одоо сонин хэвлэл гээд тэр чинь нээх гараад байх юм байхгүй байсан. Тэгээл одоо болул янз бүрийн юм байна ш дээ. Зөвхөн утсаар ярина гэхэд чинь ийшээ утсаар ярьчихаж байна ш дээ.
Эрдэнэтуяа -
Радио гэж байх уу?
Гүржав -
Аан.
Эрдэнэтуяа -
Радио
Гүржав -
Байхгүй. Хожуу ш дээ тэр чинь.
Эрдэнэтуяа -
Мнг.
Гүржав -
Радио чинь.
Эрдэнэтуяа -
Мнг. Тэхээр нэгдэлжих хөдөлгөөн дөнгөж гарахад чинь анх гэрээр л ухуулга хийдэг байсан байна тэ?
Гүржав -
Гэрээр.
Эрдэнэтуяа -
Радио, телевиз мелевиз, за телевиз нь ч арай болоогүй байх. Радио мариодоогоор явна гэсэн ойлголт байхгүй.
Гүржав -
Радио мариодоо юу ч байхгүй.
Эрдэнэтуяа -
Ялсан гэдгийг л телевиз, радиогоор хэлсэн байх?
Гүржав -
Тэгсэн л байх.
Эрдэнэтуяа -
Аягүй бол. Хүмүүс яриад байдаг юм байна лээ. Радиогоор зарлаж байсан гээд. Тэгээд хэдэн онд ялсан бэ?
Гүржав -
Нэгдэлжих хөдөлгөөн жинхэнэ ялсан чинь одоо 55 онд л гэж байсан ш дээ.
Эрдэнэтуяа -
Мнг. 55 оноо?
Гүржав -
Тийн.
Эрдэнэтуяа -
Ялсийм уу?
Гүржав -
Нэгдэлжих хөдөлгөөн ялсны цаг үе.
Эрдэнэтуяа -
Тэр үеийн нийгэмд манай монголын гадаадтай харилцах харилцаа ямар байсан бэ? Гадаад харилцаа.
Гүржав -
Тэр үед чинь одоо орос л манайхантай харьцаж байснаас өшөө юм байхгүй ш дээ. Хятад мятад чинь дээр үед харьцаж байсан дээр үед чинь энэ юунаас яаж байсан бүх дэлхийн улс орны юунд тэр одоо хил гаалийн юм гэж байдаггүй цөм нааш цаашаа чөлөөтэй явж байсан байхгүй юу. Одоо хятадаас, манайхаас орос руу явах тэгээл энэ юу болоол хувьсгал ялаал хил хязгаар чинь ингээл хаагдцан. Хятад руу ч орох эрх байсан ш дээ манайд чинь. Хятадаас бараа таваар авах юм ч байхгүй.
Эрдэнэтуяа -
Тэр
Гүржав -
Байвал тэр одоо оросын л юм байна.
Эрдэнэтуяа -
Дан ганц. Өөр гадаадын юм байхгүй юу?
Гүржав -
Юу ч байхгүй. Манай тэр нутгийн хөгшчүүл чинь хятадын цай ууж байсан.
Эрдэнэтуяа -
За.
Гүржав -
Хятадын дүнсэн ногоон их сайхан тийм амттай тийм тамхи татдаг байсан.
Эрдэнэтуяа -
Мнг.
Гүржав -
Тэгээл оросын тамхийг татна гэхээр чинь гашуун, сэвс амттагдаад байхын гээл. Оросын тамхийг чинь манай хөгшчүүл тэгээл ярьдаг байсан. Тэгээл сүүлдээ ёстой хүчээр дасаал оросын цай уугаад сурцан, оросын тамхи татаад сурцан.
Эрдэнэтуяа -
Нөгөө гүрж ногоон цай юу?
Гүржав -
Тийн. Өө тийн. Орос цай.
Эрдэнэтуяа -
Хуучин хятад цай ямар цай байдаг байсийн?
Гүржав -
Хятадын цай бол маш их амттай,
Эрдэнэтуяа -
Ямар цай?
Гүржав -
Бас л ногоон, юу. Бүүр дээр үеийн хятад цай надыг нэлээд сайн мэдээ ортол цайны одоо тэр худалдаа наймаа чинь маш их явдаг байсийн ш дээ.
Эрдэнэтуяа -
Аанг.
Гүржав -
Тэгээл хятад цай, хятад тамхи хэрэглэнэ. Одоо нанжин гахай гөлөм, шар гөлөм, ногоон гөлөм, энэ тэр хөх гөлөм энтэр чинь угалзтай. Хятадаас л ирдэг байсийн ш дээ. Тэнзэн ташуур гэдэг чинь. Тэгээд манай агентад байж л байдаг байсан ш дээ. Надыг жаахан байдаг байхад. Тийм жаахан том болоод хэрэгцээтэй юм хэрэглэх болсон чинь нөгөө юмнууд чинь байхгүй. Одоо тэгээд нүдний гэм болцон л байгаа юм чинь.
Эрдэнэтуяа -
Тийм л байна л даа тэ?
Гүржав -
Тийн. Одоо тэгээд хятададаа хийдэг байлгүй.
Эрдэнэтуяа -
Орос бараагаа авч чаддаг байсан уу та? Орос бараа марааны дэлгүүр бас тусдаа мусдаа оруулахаасаа оруулахгүй нь их байдаг байсан юм биш үү?
Гүржав -
А тэрийг чинь одоо ер нь бас оросын эмнэлэгтэй бас ховордуу. Сүүлдээ бас элбэгшсэн дээ бас.
Эрдэнэтуяа -
Аан. Тэхдээ ховордуу гэж үү?
Гүржав -
Ховор.
Эрдэнэтуяа -
Хятадын бараа их байсан байх тэ манайд.
Гүржав -
Хятадын бараа дээр үед бол ёстой.
Эрдэнэтуяа -
Хятадын пүүс компаниуд их байсан гэдгийн.
Гүржав -
Тийн. Хятадын наймаачид л байхгүй юу. Тэр чинь ёстой орж ирээл юмаа өгчихөөл тарваганы арьс аваад явчихна, улсууддаа зээлээд бөөр цаашаа наашаа яваад түншүүдтэй болцон. Ардуудтай танилццан. Тэгж наймаа хийдэг байсан байгаан. Намайг одоо мэдээ орж байхад чинь.
Эрдэнэтуяа -
Хувь хүмүүс?
Гүржав -
Дандаа хувь хүмүүс.
Эрдэнэтуяа -
Хувь хүмүүс нөгөө манай монголын хувь хүмүүс орос морос руу чөлөөтэй гарах асуудал байх уу?
Гүржав -
Тэхэд үү?
Эрдэнэтуяа -
Тийн.
Гүржав -
Үгүй яаж байхийн. Тэхэд чинь байхгүй ш дээ.
Эрдэнэтуяа -
Томчуул л явах уу? Амралт мамралтаар?
Гүржав -
Явахгүй.
Эрдэнэтуяа -
Орос руу юу?
Гүржав -
Дарга нар л явдаг байсийн байгааж. Яахав ногоон паспорт гэдгийм уу юу гэдгийн тийм юмтай л улсууд явдаг байсан байх.
Эрдэнэтуяа -
Ногоон паспорт нь ямар паспорт юм?
Гүржав -
Яахав дээ тусгай зөвшөөрөл л байгаа. Одоо ч гэсэн байгаа биз.
Эрдэнэтуяа -
Одоогийн гадаад паспортыг ногоон паспорт гээд байгаа юм уу?
Гүржав -
Биш, тусдаа ногоон паспорт гэж. Одоо улс төрийн товчоо гэхэд чинь одоо нөгөө нарийн бичгийн даргаар дээш албан тушаалын улсууд. Төв хорооны гишүүд, захиргааны гишүүд гэхчилэн одоо энэ томчуудыг л ярьж байгаан ш дээ. Тийм улсууд л явна ш дээ. Сайд дарга нар.
Эрдэнэтуяа -
Тэр паспортаар уу?
Гүржав -
Тийн. Тэгээд Намын Төв Хорооны гишүүн, орлогч гишүүд, Их хурлын гишүүд, тэр үед чинь тийм юм өчнөөн одоо гурван зуун хэдэн сумаас гурван зуун хэдэн төлөөлөгч оролцдог байлаа л шдээ. Одоогоос өмнө чинь. Сум болгон нэг депутаттай.
Эрдэнэтуяа -
Мнг.
Гүржав -
Тэхдээ жилд 4 удаа хуралдана.
Эрдэнэтуяа -
Одоо энэ депутат УИХурал юмуу тэр чинь одоо.
Гүржав -
УИХурал гэсэн үг.
Эрдэнэтуяа -
Тэр гурван зуун депутаттай хуралдсан уу?
Гүржав -
Тийн.
Эрдэнэтуяа -
Хөөх ямар олон депутаттай юм тэ?
Гүржав -
Тэхэд чинь Төв Хорооны орлогч гишүүд гэхэд чинь бараг бас өчнөөн олон. 150-аад байх. Орлогч гишүүд гэхэд чинь 40, 50-аад хүн байх жишээтэй. Тэнд Намын Төв Хорооны бүгд хурал болно ш дээ.
Эрдэнэтуяа -
Мнг.
Гүржав -
Тэхэд тэр улсууд чинь ердөө тэр асуудлыг шийддэг тийм л улсууд байхгүй юу. Нам төрийн ажлын тэр л Их хурлын гишүүд нь төрийнхөө ажлыг намынхаа ажлыг тэр төв хорооны гишүүд.
Эрдэнэтуяа -
- Мнг. Тэр одоо нэгдэлжих хөдөлгөөн гарлаа ш дээ. Танайх ер нь нэгдэлжих хөдөлгөөнд яаж элсэж байсан?
Гүржав -
Бас л одоо юугаараа орж байсан, сайн дураараа.
Эрдэнэтуяа -
За. Сайн дураараа гэж цаанаасаа орж гэж байж.
Гүржав -
Ор. Энэ одоо улсууд ухуулга хийнэ ш дээ.
Эрдэнэтуяа -
За.
Гүржав -
Жишээ нь одоо за ингээд одоо танай багийн төчнөөн айлууд сайн дураараа ингээд орж байна. Чи ямар саналтай байна. Олонхийн олонхи нь болул сайн дураараа нэгдэлд орж байнаа, чи ер нь бараг л одоо хожидох болж байна шүү гэж л над ярина ш дээ.
Эрдэнэтуяа -
Мнг.
Гүржав -
Тэхээр би бас бодож байгаад: -би одоо амьтан ороод болж байхад би ганцаараа үлдээд ч яахав дээ гэсэн бодолтой орно ш дээ.
Эрдэнэтуяа -
Мнг.
Гүржав -
Тиймэрхүү л яаж байсан.
Эрдэнэтуяа -
Мнг. Тэхээр нэгдэлжих хөдөлгөөнийг эсэргүүцэж байсан улсууд?
Гүржав -
Мэр сэр байнаа.
Эрдэнэтуяа -
За. Ямар улсууд?
Гүржав -
Одоо хөрөнгө чинээтэй тийм улсууд эсэргүүцэж байсан улсууд байдаг л юм.
Эрдэнэтуяа -
За.
Гүржав -
За тэрүүнд харин тийм ял зэм тулгаж байсан юм бол байхгүй. Тэгээл аяндаа нөгөө олныхоо юунд ороол тэр нөгөө хамтынхаа ажил хийгээд ирэхлээр ганцаараа ганцаарддаг байхгүй юу. Тэгээд олон нийт дундаа ороод явчихдаг.
Эрдэнэтуяа -
Мнн. Тийм л юм байна л даа тэ?
Гүржав -
Тийн. Ганц нэг үлдсэн тийм улсуудаа хавчина ш дээ. Албан журмын ноогдол оногдоочихно ш дээ. Бүх малд. Жишээ нь 1000 мал хилдээр тавиад мах өглөө гэхэд чинь тэндээс чинь юу авахгүй ш дээ. Махны мөнгө. Нэг хэдэн цаас авна, нөгөөдөхөө татвар. Жишээ нь 1 хонинд 5 төгрөг. 1 ямаанд 3 төгрөг. Тэмээнд 10 төгрөг, үхэрт 8 төгрөг гэх жишээтэй.
Эрдэнэтуяа -
Тогтсон тоотой юу?
Гүржав -
Тогтсон тийм тарифтай. Тэрүүгээрээ татвараа арваад өгцөн. Бүх малаас. Тэгээ л тэр чинь нөгөө махаа өгөө л яахаар чинь нөгөө махнаас чинь үнэ хямдхан ш дээ.
Эрдэнэтуяа -
Мнг.
Гүржав -
Нэг 60, 70-н мянга. Нөгөө олон малын чинь юуг яагаад ирэхээр чинь татвараа өгч хүрэхгүй шахуу. Одоо мал махаа тушаачихаад гэр лүүгээ буцахдаа нэг одоо 5 төгрөг 90 мөнгөний нэг тийм печень байсийн. Тэрнээс 1 хийлийг авлаа. 2 боодол сахар авлаа бусды нь татварт өглөө гээл улсууд ирдэг байсийн ш дээ хөгшүүл. Тэндээс орлого...
Эрдэнэтуяа -
Одоо тэгээд ямар ч алаад яалаа гээд?
Гүржав -
Нөгөө хоршоонд өгч байгаан ш дээ. Малаа албан журмын. Тэгээд тэрний үнэ гэдэг чинь тэр татвараа өгч хүрэхгүй шахуу л тийм юм болоод байдаг юм ш дээ. Тийм дарамттай. Шахалттай. Хувь улс. Тийм учраас нэгдэлд орохдоор татвар байхгүй. Нөгөө үлдсэн 75-д хариулж байгаа малд ялгаа гарч байгаа биз.
Эрдэнэтуяа -
Тийм байна. Аан ан. Ийм учиртай.
Гүржав -
Тийн. Тэгээд ер нь ийм дуртай ч байсан дургүй ч байсан орохоос өөр арга байхгүй.
Эрдэнэтуяа -
Тийм л юм байна л даа.
Гүржав -
Тийн.
Эрдэнэтуяа -
Зарим нь шахалтаар?
Гүржав -
Шахалтаар орно ш дээ.
Эрдэнэтуяа -
Нэг сонсч байсийн. Тийн. Би. Монголд гэлүү ганцхан хүн ороогүй байдаг гэсэн.
Гүржав -
Хөвсгөлд
Эрдэнэтуяа -
Завхан аймгийнх гэлүү?
Гүржав -
Хөвсгөлд нэг хүн ороогүй үлдцэн байдгийн гэж нэг хүн над ярьж байсан.
Эрдэнэтуяа -
Танай Завхан аймгийн нэг аягүй баян ёстой. Аягүй баян нэг хүн байдаг гэнээ? Тэгээд тэр зөрөөд ороогүй гэж ярьдгийн байна лээ. Нэг хүн.
Гүржав -
Тийм үү?
Эрдэнэтуяа -
Нэг хүн надаа ярьж байсийн. Тэр бүр ерөөсөө зөрөөд ороогүй гэсэн. Тэгээд тэрийг оруулж чадаагүй гэсэн. Тэр үлдсэн гэсэн. Тэгвэл Хөвсгөлд дахиад нэг байдгийн байна тэ?
Гүржав -
Хөвсгөлд нэг байдаг гэж.
Эрдэнэтуяа -
Яагаад ороогүй гэж байна?
Гүржав -
Ердөө л би орохгүй гээл тэр татварын төлөө л тэгээ л яваад байдаг. Тэгээд нөгөө ах дүү нь бас түшиг тулгуур сайтай. Тийм л улсууд байсан юм шиг байгаам тэр. Тэгээд ганцаарддаггүй. Ах дүүгээрээ дэмжлэг туслалцаа мал ахуйгаа яагаа л. Татвараа төлөө л, малаа өсгөө л. Явж байдаг.
Эрдэнэтуяа -
Тооцож үзсэн байх л даа?
Гүржав -
Үзэлгүй, үзнэ ш дээ.
Эрдэнэтуяа -
Яаж өсгөхөв, нэгдэлд ороод адилхан мал нь өснө. Адилхан л малаа өсгөхийн төлөө явна.
Гүржав -
Тийн.
Эрдэнэтуяа -
Өөрийнхөө малыг адилхан малаа өсгөхийн тэр хоёр ялгаа байхгүй. Хэд нь татвартаа өгөөд хэд нь үлдэхэв гээл. Бүх юмаа л тооцоолж үзсэнийхээ үндсэн дээр.
Гүржав -
Тэгэлгүй яахав.
Эрдэнэтуяа -
Үгүй гээл гүрийх юм бол?
Гүржав -
Тэр чинь бас л овсгоотой, сэргэлэн улсууд л тэгж хийнэ ш дээ. Түүнээс ч ер нь нэг жирийн хүн тэр ажлыг чинь хийгүй ш дээ.
Эрдэнэтуяа -
Аанг.
Гүржав -
Тин. Нилээн сэргэлэн одоогоор болохийн бол одоогийн зах зээлийг мэдэрсэн тийм л хүн тэр тооцоо судалгааг хийнэ ш дээ.
Эрдэнэтуяа -
Мнг.
Гүржав -
Тэр ашигтай ажиллах вариантай олж авна.
Эрдэнэтуяа -
Мнг. Таныг нэгдэлд байхад та ер нь нэгдлээ хэр гүнзгий байгуулагдаад удсан байхад нь орсон.
Гүржав -
Өө би чинь байгуулагдаад бараг 20 гаруй 30-аад жил болцон хойно нь нэгдэлдээ нягтлан хийж байсийн юм чинь.
Эрдэнэтуяа -
Тэхэд нэгдэл хэр ашигтай ажиллаж байсан. Танай нэгдэл.
Гүржав -
Юу манай нэгдэл болул.
Эрдэнэтуяа -
25 жил. Байгуулагдсан нэгдэл байсан биз дээ.
Гүржав -
Тийн. Манайх болул маш их ашигтай.
Эрдэнэтуяа -
Ер нь нэгдэл ашигтай юу?
Гүржав -
Манай нэгдэл болул одоо дансандаа ихч тэр үеийн арван дөрөв, тав сая төгрөгний байнгын үлдэгдэлтэй. Банкнаас зээл авч тариа ногоо, хөлс хүч тавина гэсэн тийм юм байдаггүй. Тийм л аймагтаа бараг ганцаараа шахуу тийм нэгдэл байсийн. Биднүүс болул одоо тайлан баланс нөхөхөд бол банкны зээл гэж юм яахгүй ш дээ. Цэглээ л хаячихна. Аваагүй юм чинь. Түүнээс биш тэр банкны зээлийн тооцоо хийнэ гэдэг чинь зээл төлнө хүүгий нь төлнө, аймаар бас их ажилладаг энэ чинь бас нэг нягтлан ажиллах шахуу болдог тийм тооцоотой судалгаатай.
Эрдэнэтуяа -
Танайд хэдэн нягтлан ажилладаг байсан.
Гүржав -
Манайд чинь 5, 6-н нягтлан байсан.
Эрдэнэтуяа -
А тус тусдаа та юугий нь хариуцаж байх уу?
Гүржав -
Би үндсэн хөрөнгө хариуцдаг байсан.
Эрдэнэтуяа -
Үндсэн хэдэн төгрөгний хөрөнгөтэй байсан?
Гүржав -
өө үндсэн хөрөнгө нэг тав, зургаан сая төгрөгний тэр үеийн хөрөнгөтэй.
Эрдэнэтуяа -
Одооныхоор бараг таван тэрбум ч хүрнэ шүү.
Гүржав -
Хүрнэ ш дээ.
Эрдэнэтуяа -
Тэ?
Гүржав -
Мал ахуй, төсөв, хонь ямаа, таван хошуу мал орно.
Эрдэнэтуяа -
Аанг.
Гүржав -
Тэндээр
Эрдэнэтуяа -
Барилга?
Гүржав -
Барилга байшин, тоног төхөөрөмж, тэгээ л машан тэрэг, трактор, хөдөө аж ахуйн өвс хаддаг барьдаг, боодог янз бүрийн переслэгч энтэр гээд бүгд л орно ш дээ.
Эрдэнэтуяа -
Мнг. Тийм л юм байна л даа тэ?
Гүржав -
Тийн.
Эрдэнэтуяа -
Мм юу таны амьдралд ямар нэгэн гүнээр нөлөөлсөн үйл явдал бий юу? Сайн талаараа?
Гүржав -
Нийгэмд үү? Нийгмээс үү?
Эрдэнэтуяа -
Тийн. Нийгмээс ч байж болно. За бараг нийгмээс юм даа?
Гүржав -
Над болул нийгмээс.
Эрдэнэтуяа -
Өөрчлөлт гаргасан ч юм уу? Бага зэргийн өөрчлөлт байж болно эсвэл зүгээр бас нэг дурсамж ч үлдээсэн.
Гүржав -
Нийгмийн өөрчлөлт болул над би болул мэргэжлийн ажил хийж байсан болохоор их нэг тийм муу над үр дүн болул юм байхгүй.
Эрдэнэтуяа -
Мнг.
Гүржав -
За харин. Наашаа Сэлэнгэд ирсэн. Наашаа 87 онд ирсийн. Говь-алтайгаас.
Эрдэнэтуяа -
Мнг.
Гүржав -
Энд ирж байж байгаад 90 оны хувьсгал одоо ардчилал үүсэхэд энд их Ардчилсан холбоогоор явж манаргаж явдгийнмаа.
Эрдэнэтуяа -
За.
Гүржав -
Эхлээд ардчилсан холбоо байгуулалцсан.
Эрдэнэтуяа -
За.
Гүржав -
Энэ Сэлэнгэд.
Эрдэнэтуяа -
Хэдэн онд.
Гүржав -
Одоо энэ Алтангэрэл манай юунд байсийн. Трест, бөөний бараа баазын нягтлан байсан байхгүй юу. Тэгээ л би удирдах газар. Манай тэнд бас Дэмбэрэлдорж гээд залуу бид 2 яваад. Зарим одоо улсууд та хэрэгт орох гэж барих гэж байна гээл. Тэгээ л явж байгаад Ардчилсан холбоо байгуулагдаад, дараа нь нам байгуулагдаад тэрнийхаа их хурал муралд оролцож яваад одоо хөлөө олцоон. Манай тэр юунууд. Ардчилсан нам боллоо. Сэлэнгэ аймаг болул ардчилалыг аягүй дэмжинэ. Энэ жил их, ноднингийн сонгуулиар гэхэд чинь манай гурван их хурлын депутатын 2 нь манайхаас гарсан.
Эрдэнэтуяа -
Бат-үүл хэн хоёр уу?
Гүржав -
Бат-үүл, Цогт
Эрдэнэтуяа -
Нэг нь хэн билээ?
Гүржав -
Баярцогт.
Эрдэнэтуяа -
Баярцогт гишүүн.
Гүржав -
Сангийн сайд. Тийн. Одоо сая ерөнхийлөгчийн юу болоход манайхаас Сэлэнгэ бас ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан ш дээ. Аймгийн хэмжээгээр. Ийм сайхан хамт олонтой болж байгаа. Би ардчилалд явснаас.
Эрдэнэтуяа -
Та ер нь Хувьсгалт Намын гишүүн байсан уу?
Гүржав -
байгаагүй.
Эрдэнэтуяа -
Яагаад?
Гүржав -
Яахав тэр үед тэр чинь болзол их өндөртэй. Намын гишүүнд орно. 1 жил орлогч гишүүнээр явна. Тэгээд муу байхын болул хасна. Тийм хатуу шалгууртай ш дээ.
Эрдэнэтуяа -
Мнг.
Гүржав -
Тэгээд ажлын үзүүлэлт болул маш их өндөр байх ёстой. Би тэртэй тэргүй ажлаа хийгээл явж байгаа юм чинь. Намтай ч байсан намгүй ч байсан ажлаа хийгээ л явж л байсан юм чинь.
Эрдэнэтуяа -
Мнг.
Гүржав -
Намын болул би сонирхдоггүй байсан.
Эрдэнэтуяа -
Юу гэснээс ардчилалын ер нь та яагаад дэмжих болсийн? Уриа лоозон нь юу байсийн ардчилалын?
Гүржав -
Ардчилалынх болул юу байсийн ш дээ. Дэлхийн нийтийн зах зээл, эдийн засаг руу шилжиж байгаа тэр чухал үе. Тэгээд манай энэ улс төр, нийгэм бол тэр үед их одоо гүнзгий хямралтай, одоо нэг ярихын бол том хана хэрэмний цаана байгаа юм шиг, ард түмнээсээ хөндий тасархай, хэдэн цөөн дарга нар, өндөр эрх мэдэлтэй тийм үе байсийн ш дээ.
Эрдэнэтуяа -
Аанг.
Гүржав -
Бүр хэнд ч ойлгомжтой.
Эрдэнэтуяа -
Аанг.
Гүржав -
Ард түмэн бол яах юм бол байхгүй. Тэгээд тэр нэг хэсэг залуучууд гарч ирэхэд бид Сэлэнгээс анх эхэлж цөөхөн улсууд орж тэрнийг дэмжиж явж ирж ардчилалд залгасан. Одоо харин ардчилалд бахархах юм бий. Миний. Их хурлын гишүүдтэй болж байна. Ерөнхийлөгч яалаа. Тэгээд одоо хүмүүсийн ухамсар, хүмүүсийн ойлгоц ч гэсэн ардчилалыг мэдрэх, ойлгох тэр тал руугаа одоо явж байх шив дээ. Манайхны Их Хурлын гишүүд гэхэд одоо 2 тал болоод хэрэлдээд байх жишээтэй. Энэ хэний ч нүдний өмнө ил байна ш дээ. Сайн ч юм хийж байгаа юм алга, баахан хэрэлдээл сууж байдаг тийм л юм болоод байна ш дээ.
Эрдэнэтуяа -
Мнг. Сайн юм гэснээс та ер нь тэгээд ардчилал гарахад ардчилалаас юуг хүлээж байсан?
Гүржав -
Сайхан амьдрал, чөлөөтэй нийгэм л хүлээж байсан. Тэрнээс биелэсэн юм малыг одоо сан сангийн аж ахуйн малыг тарааж малчидад өгсөн хүн. Ардчилал гарснаас. Орон сууц одоо хувьд очлоо. За гадаад паспортаа авч гадаадад зорчдог явдаг үндсэндээ манай монгол чинь дэлхийгээр нэг тарж байх шив дээ. Дэлхийн хаана л бол хаана монгол улсууд явж л байна ш дээ. Одоо паспарттай чөлөөтэй яваал. Энэ болул одоо цаг үеийн том өөрчлөлт гэж бодож явдаг.
Эрдэнэтуяа -
Аанг.
Гүржав -
Бас зохих хэмжээний зах зээлийн нийгэм үр дүнгээ өгч байнаа л гэж боддог.
Эрдэнэтуяа -
Ер нь ардчилал гарснаас таны таны өдөр тутмын амьдралд өөрчлөгдсөн үү? Ардчилал гарахаас өмнө таны амьдрал ямар байсан, ардчилал гарснаас таны амьдрал ямар болсон?
Гүржав -
Би ардчилалаас өмнө болул ажлаа хийгээ л явж байсан. Ардчилал гараад 60 хүрээд би тэтгэвэртээ гарцан.
Эрдэнэтуяа -
Аанг.
Гүржав -
- Тэгээд яахав тэтгэвэрийнхээ мөнгийг аваа л явж байгаа юм чинь би одоо тэрүүнд ороод над сайраад би одоо сайн болцон тийм одоо юм байхгүй. Тэрнээс болоод, ардчилалаас болоод муудчихлаа гэсэн юм байхгүй. Тэхдээ ардчилалын анхынхыг хяхаж байсан хавчиж байсан. Одоо энэ шүүх прохорынхон хянаж байсан шалгаж байсан юм байдгийн гэнэ лээ. Манай нэг найзын нөхөр одоо нэг цагдаад найз нь байсан гэнээ. Тэгсэн чинь танай ардчилалынхан 70-ын шуудайгаар 2 материал шуудай материал манай сэргийлэхэд байгаа шүү гэж хэлж байсан. Тэгээд бас айж байсан гэж одоо Ганболд ч билүү хэн ч билээ.
Эрдэнэтуяа -
Тэгээд гайгүй юу?
Гүржав -
Тэгээ л гайгүй ш дээ.
Эрдэнэтуяа -
Өлсгөлөнд нь оролцож байсан уу? Та.
Гүржав -
Оролцоогүй, манай нөхдүүд өлсөж л байсан Сэлэнгэд.
Эрдэнэтуяа -
Аанг. Ямар юу тавьж өлсөж байсийн?
Гүржав -
Өө яахав дээ бас л нөгөө Улс Төрийн Товчооны үйл ажиллагаа, тэгээ л нөгөө шүүх засаглал, цагдаа энтэрийн үйл ажиллагааг одоо сайжруулах тийм л зорилт тавьж байсан. Тэр чинь эхлээл Улс Төрийн Товчоог яахад чинь төвд яагаа л хөдөө бас дэмжээ л. Манай Сэлэнгэд яагаа л, Хөвсгөлд яагаа л ийм юм болж байсийн ш дээ.
Эрдэнэтуяа -
Аан ан.
Гүржав -
Сэлэнгэ, Хөвсгөл 2-т өлсгөлөн зарлаж байсийн.
Эрдэнэтуяа -
Тэгсэн тэ. Сонсож байсан. За ардчилал нөгөө нэг 1990 оны өмнө чинь жендерийн асуудал тэгш бус байсанш дээ.
Гүржав -
Аан.
Эрдэнэтуяа -
Жендерийн асуудал тэгш бус байсан ш дээ.
Гүржав -
За тийм.
Эрдэнэтуяа -
90 оны өмнө. Тэхээр яг ардчилалд оролцож байгаа хүмүүс бас эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хооронд тийм ялгаатай байдал байсан уу? Ардчилалд оролцож байхад.
Гүржав -
- А байхгүй байсан.
Эрдэнэтуяа -
- Бүгд л жигд үү? Мнг. Та ардчилалд юунд нь болж дэмжээд байна. Одоо хүртэл гишүүн нь үү тэ?
Гүржав -
Одоо хэр нь гишүүн нь.
Эрдэнэтуяа -
А дөнгөж гарахад нь л элссэн үү?
Гүржав -
Дөнгөж гарахад нь Ардчилсан холбооны гишүүн байсан. Одоо тэгээд Ардчилсан намаа байгуулсан. Намынхаа гишүүн, холбооныхоо гишүүн байж л байдгийн.
Эрдэнэтуяа -
Мнг. Алдаагүй.
Гүржав -
Зах зээлийг л мэдэрсэнээс одоо.
Эрдэнэтуяа -
Ардчилалын үр нөлөө юу вэ? Сайн тал, муу тал нь.
Гүржав -
Сайн тал байлгүй яахав.
Эрдэнэтуяа -
Байна уу? Муу тал гэж байна уу? Ер нь?
Гүржав -
Муу тал одоо удирдаж байгаа улсууд алдаа гаргаж буруу зөв юм хийх юм бол байна ш дээ.
Эрдэнэтуяа -
Аанг.
Гүржав -
Тэрнийгээ засаж явж байгаа. А буруу юмаа засаж байгаа зөв юмаа сайжруулж байгаа л гэж бодож явдаг.
Эрдэнэтуяа -
Мнг. За за. Таны амьдралд ер бусын ба бусдаас онцгой гэх зүйл бий юу?
Гүржав -
Байхгүй.
Эрдэнэтуяа -
Нандигнаж, хадгалж явдаг, юу байдгийн тэ. Байхгүй юу?
Гүржав -
Байхгүй.
Эрдэнэтуяа -
Байхгүй юу тэ? Та улсаас ямар шагнал урамшил хүртэж байсан?
Гүржав -
Улсаас шагнал урамшил, яахав нэг ойн медаль гэсэн юм яадаг л юм. Түүнээс биш өшөө болул гавъяа шагнал байхгүй.
Эрдэнэтуяа -
Ойн медаль гэдэг чинь нөгөө нэг Ардын Хувьсгалын юу?
Гүржав -
Тийн. 70, 80, 40, 50 гэсэн юм байдаг ш дээ.
Эрдэнэтуяа -
Аанг. Социализмын өмнө, үгүй ээ социализмын өмнө 90 оны өмнө ажил, ажлын байраа солих, 90 оноос хойш ажлын байраа сольж байсан уу?
Гүржав -
Үгүй.
Эрдэнэтуяа -
Сольж байгаагүй юу?
Гүржав -
Сольж байгаагүй.
Эрдэнэтуяа -
Юу 90 он гараад хувьчлал болж байна ш дээ.
Гүржав -
Тийн.
Эрдэнэтуяа -
Хувьчлалаар та нөгөө танайх нэгдэлд мал өгсийнш дээ. Тэр малаа олж авч чадсан уу?
Гүржав -
Аваагүй.
Эрдэнэтуяа -
Яагаад? Хөөцөлдөөгүй юм уу?
Гүржав -
Хөөцөлдөөгүй.
Эрдэнэтуяа -
Яагаад?
Гүржав -
Би нөгөө тэнд байж байгаад наашаа явчихсан.
Эрдэнэтуяа -
Хөвсгөлөөс үү?
Гүржав -
Алтайгаас наашаа энд ирчихсэн тэр тийм юм ер нь зүгээр улаан тасалбар.
Эрдэнэтуяа -
Аа тийн.
Гүржав -
Цэнхэр тасалбар тэр хоёрын юу, ягаан тасалбар, жижиг ягаанаар нь нэг орон сууц авсан. Тэгээ л одоо тэр л өөрчлөлт юм даа. Орон сууцтай болсон.
Эрдэнэтуяа -
Я ягаан тасалбараар нь яаж сууц авсийн?
Гүржав -
Жижиг ягаан. Тэр нэг хорин хэдэн ширхэгээр нь.
Эрдэнэтуяа -
Цуглуулаад уу?
Гүржав -
Цуглуулаад.
Эрдэнэтуяа -
Нэг орон сууц уу?
Гүржав -
Орон сууц болсон.
Эрдэнэтуяа -
Хэдэн өрөө?
Гүржав -
2 өрөө.
Эрдэнэтуяа -
Аан зөв зөв.
Гүржав -
Гал тогоотойгоо 3 өрөө.
Эрдэнэтуяа -
Аан. Ардчилал, би зүгээр ардчилалын бас нэг яг ардчилал гарсаар нэг гол үйл явц нь хувьчлал байсан ш дээ.
Гүржав -
Тийн.
Эрдэнэтуяа -
Хувьчлал ер нь таны бодлоор яаж явагдсан бэ?
Гүржав -
Хувьчлал болул одоо гайгүй л явагдсан гэж би тэр хувьчлалаар чинь юу авсийн ш дээ.
Эрдэнэтуяа -
БАйр авсан?
Гүржав -
Байр авсийн ш дээ.
Эрдэнэтуяа -
Ер нь бол тэр ягаан цэнхэр тасалбарыг ашиглаж чадаагүй хүмүүс зөндөө байдгийн байна лээ?
Гүржав -
Би ягааны нь тэгж орон сууц болгосон.
Эрдэнэтуяа -
Та хаанаас мэдээлэл авч чадав?
Гүржав -
Яахав энд нэг брокорын пүүсүүд гээд л нэг юмсүүд байсийн.
Эрдэнэтуяа -
Аан.
Гүржав -
Байгуулагдаж байсийн. Тэднүүсээс мэдээлэл авдаг байсан.
Эрдэнэтуяа -
Мнг.
Гүржав -
Тэгээд а харин тэр цэнхэр тасалбарыг болул юу ч болгож чадаагүй одоо тэгээ л Улаанбаатарын хивс, юу юу ч билээ тийм юманд өгсөн тэгээ л тэр.
Эрдэнэтуяа -
Худлаа.
Гүржав -
Худлаа болоо л хаачсийн бүү мэд.
Эрдэнэтуяа -
Аанг. Хувьчлалаар та тэгвэл юмтай болж чадсан л хүний нэг юм байна тэ?
Гүржав -
Тийн ш дээ.
Эрдэнэтуяа -
Ихэнх нь яахав юу яаж байсан мэдээлэл дутмаг байж байсных байж магадгүй л юм.
Гүржав -
Тийн.
Эрдэнэтуяа -
Хаанаас яаж хандахаа мэдэхгүй. Тэ.
Гүржав -
Тийн. Хаана яаж хандах яахыгаа мэдэхгүй.
Эрдэнэтуяа -
Тийм байна.
Гүржав -
Мэдээлэл хомс байснаас.
Эрдэнэтуяа -
Ард, хувьчлал ер нь хүмүүст ялгаатай хандсан уу? Одоо нэг нь ялгаатай өмч авсан ч юм уу? Тэ.
Гүржав -
- За ихэнх нь дарга хийж байсан улсууд л тэр одоо кампани илүү юу ашигласан даа.
Эрдэнэтуяа -
Мнг.
Гүржав -
Түүнээс бусад улсууд болул бид мэтийн болул тэгээ л зүгээр л сайхан ажлы нь хийж явж байгаал тэгээ л тэтгэвэртээ гарсан улсууд ш дээ.
Эрдэнэтуяа -
Аанг.
Гүржав -
Дарга нар улсууд бол.
Эрдэнэтуяа -
Арай илүү.
Гүржав -
Илүү. Сүүлийн үеийн кампани болсон улсууд чинь ердөө ажилчдадаа юу байхгүй. Орлого байхгүй гэж тараагаа л тэгээ л өөрснөө үлдсэн байшин барилгаа, машин тэргээ зараа л баяжаа л явцан улсууд зөндөө л байна ш дээ. Уучлаарай. Хамгийн гол нь юугүй.
Эрдэнэтуяа -
Хариуцлага тооцохгүй.
Гүржав -
Тооцох арга байхгүй ш дээ. Нэгэнтээ хувьчлаад авчихсан. Тэгээд ажилчдадаа тараацан. Орлого байхгүй. Тэгээд өөрснөө үлдсэн юмаа зараад баяжцан. Энэ сангийн аж ахуйн ихэнх одоо дарга байсан улсуудын иймэрхүү журмаар баяжцан баян л улсууд байна ш дээ.
Эрдэнэтуяа -
За за ярилцлага өгсөнд.
Гүржав -
Баярлалаа.
Эрдэнэтуяа -
Баярлалаа.
Гүржав -
Өөрт чинь баярлалаа. Ажлын их амжилт хүсье.
Эрдэнэтуяа -
За баярлалаа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.