Nergüi


Basic information
Interviewee ID: 990341
Name: Nergüi
Parent's name: Chültem
Ovog: Borogchin
Sex: m
Year of Birth: 1958
Ethnicity: Halh

Additional Information
Education: higher
Notes on education: technical labour instructor
Work: sum boss
Belief: Buddhist
Born in: Dashinchilen sum, Bulgan aimag
Lives in: Dashinchilen sum (or part of UB), Bulgan aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
family
repressions
cultural campaigns
work
democracy


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Хишигсүрэн -

За өнөөдөр 2009 оны 9-н сарын 11. За манай ажил дээр Булган аймгийн Дашинчилэн сумын засаг даргаар ажилладаг Ч.Нэргүй гэж хүн ирж ярилцлага өгч байна. За тэгээд Ч.Нэргүй гуайтай би зун 7-н сард эдний суманд ярилцлага хийж явж байхдаа тэр өдөртөө бид хоёр амжаагүй.

Нэргүй -

Аа ха.

Хишигсүрэн -

Аа...тэгээд ер нь ярилцлагаа Улаанбаатар луу ажлаар орсон үедээ цаг зав гаргаад хийе гэсэн тохиролцоотой байсан. За тэгээд тэрнийхээ дагуу ярилцлагаа хийж байна даа. За нэг...манай ярилцлагын эхний асуулт бол нэг, хүний өөрийнх нь амьдралын түүхээс эхэлдэг юм. Та нэг өөрийгөө танилцуулаад, хувийн түүхээ нэг ярьж өгөөч ээ.

Нэргүй -

За би Булган аймгийн Дашинчилэн сумын одоо малчин ард Чүлтэм гэдэг хүний 4 дэх хүү болон төрсөн. Дээрээ бол 2 ах, нэг эгчтэй тийм. Тэгээд бага насаа аав ээжийнхээ гар дээр өнгөрөөж бага сургуулиа 1-4-р ангиа Дашинчилэн, өөрийнхөө төрөлх Дашинчилэн суманд өнгөрөөгөөд 4-5-р ангиа зэргэлдээх Гурванбулаг суманд очиж 8-р анги төгсөөд 9,10-р ангиа Булган аймагт төвийн нэгдүгээр 10-н жилд..

Хишигсүрэн -

Аймгийн төв дээр.

Нэргүй -

Аа ха. Булган аймгийн төв дээр нэгдүгээр 10-н жилийн сургуулийг төгсөөд тэндээсээ 10-р анги төгсөнгүүтээ Улаанбаатар хотын техник мэргэжлийн сургуулийг төгсөж жолооч мэргэжилтэй болж байсан. Тэгээд Сэлэнгэ аймаг, Булган аймагт жолооч хийж байгаад цэрэгт явж цэргийн 3-н жил жолооч хийж байгаад төгсөж ирсэн хойно...халагдаж ирсэн хойно Улсын Багшийн Дээд Сургуульд суралцаж багш мэргэжил эзэмшисэнээр одоо ажлынхаа гарааг эхлэж Булган аймгийн Дашинчилэн сум Булган аймгийн Баяннуур сум зэрэгт ажиллаж амьдарч байгаад өнөөг хүртэл байж байна даа. Товчдоо, эхнэр гурван хүүхэдтэй. Эхнэр маань манай нутгийн хүүхэн байгаа. Багш мэргэжилтэй. Гурван хүүхэд маань гурвуулаа их дээд сургууль төгсөөд одоогоор тус тусын ажлаа хийгээд байж байна.

Хишигсүрэн -

Аа ха. Ер нь таны амьдарч байсан хүүхэд нас дунд сургуульд байх үе, хожим нь тэр цэрэгт явж байсан үе. Техник мэргэжлийн сургуульд байсан үе гээд энэ ажил амьдралын түүх болгонд Монголын нийгэмд том үйл явдал болж байгаа ш дээ. За том үйл явдал гэх үү. Тухайн үеийнх нь өнгө аясын илэрхийлсэн үйл явдал болдог. Тэгэхээр таны хүүхэд байх үетэй холбоотой ер нь ямар их тийм тод дурсамж үлдсэн байх юм бэ. Ямар үйл явдал болж байсан бэ. Одоо жишээлбэл таныг хүүхэд байхад нэгдэлжих хөдөлгөөн бол ялчихсан. Нэгдэлд мал малладаг айлын хүүхэд байсан таарах нь тийм ээ.

Нэргүй -

Аа ха.

Хишигсүрэн -

Тэгэхээр нэгдлийн малчин айл гэж айл ер нь ямархуу байдлаар аж төрж амьдрах уу малчин айлын өдөр дутмын амьдрал юу байсан бэ. Тэр нь яг хүүхдийн нүдээр яаж харагдах уу ийм юмыг 2-уулаа тодруулаад ярих уу?

Нэргүй -

За яахав дээ яг бидний бага ч би ч одоо 50-гараад явж байгаа хүн гэхэд энэ улсуудын дийлэнхи олонхийн хэлдэг шиг 2 нийгэмд дамжин амьдарч байна гэж хэлж болох юм. Бидний хүүхэд байх цаг үе юмуу. Эд залуу сайхан насанд бол одоо өнгөрсөн нийгмийн тогтолцоо буюу Социалист нийгмийн тогтолцоонд амьдарч байсан. Аа...энэ үед бол ерөөсөө Социалист системийн орнуудын байдлаар ерөөсөө нэгэн хэвийн амьдралтай. Ерөөсөө тухайн үед биеийнхээ хүчийг үнэлээд тэр хэмжээгээрээ одоо цалин хөлсөө аваад ингээд л явж байсан. Тэгэхэд бол тэр үед биднийг хүүхэд байх үеийн амьдралыг одоо үеийнхтэй харьцуулаад үзэхэд бол нэгэн хэв маягаар амьдарч байсан. Ерөөсөө хүнд бол хувийн өмч гэдэг юм байхгүй. Бүгд нийгэмд биеийнхээ хүчийг үнэлүүлнэ. Аа...тэгээд амьдралын нэгэн хэв шинжтэй. Ийм л байсан үе ш дээ. Харин одоо ингээд би бол энэ хооронд бол одоо ажиллаж байсан. Цэрэгт явж байсан энэ бүх байдлаа ингээд үзэхэд өнөө нийгэмтэй харьцангуй өөр байж ээ гэж боддог юм. Өнөөдөр бол харин 1990 оноос хойш бол нийгэм өөрчлөгдөөд энэ зах зээл ардчилсан нийгмийн тогтолцоонд Монгол орон танигдахгүйгээр өөр болсон гэж би өөрөө үздэг. Яагаад гэвэл энд чинь одоо Улаанбаатар хот гэдэг маань тухайн үедээ “Азийн цагаан дагина” гэж нэрлэгддэг байсан боловч одоо ерөөсөө нэг л хэвийн 5-н давхар байшингуудтай. Орос школьтой иймэрхүү байдалтайгаар байж байсан бол өнөөдөр техник, тоног төхөөрөмж эд нар ерөөсөө л Оросын техник тоног төхөөрөмж үйлдвэрлэл хөгжсөн улс байсан. Системийн орнуудын нэг хэвийн үйлдвэртэй ийм л улс байлаа ш дээ. Аа...хөдөө орон нутагт малчдын амьдрал гэдэг бол мөн ялгаа байхгүй. Өмч нь хязгаарлагдсан. Сумын малчин өрх гэхэд чинь 75 толгой малтай. Түүнээс илүү байж болохгүй гэж хязгаарлаад өгчихсөн. Сумын төвийн сэхээтэн, ажилчин улс бол 50 толгой малтай. Тэрнээс илүү байж болохгүй. Хэрвээ тийм байвал одоо авдаг. Тийм юм байсан ш дээ. Хүний хувийн өмч гэдэг бол хязгаарлагдмал одоо ийм байсан үе. Энийг бол бид нар бага байхдаа мэддэг юм. Аа...тэгээд хүн бол чөлөөтэйгээр сэтгэж, чөлөөтэйгээр хөдөлмөрлөх ажил бол бас хязгаарлагдал ийм байсан ш дээ. Хүн одоо жаахан гарын уртай улс байдаг юмуу. Жаахан наймаачин улсуудыг бол одоо дамын наймаачин, халтуурчин гэж нэр цол өгдөг. Тэгээд тэрүүгээр нь яасан ийсэн гээд дуудагддаг. Шалгагддаг. Тэр битгий хэл хэрэг төвөгт ордог хүртэл ийм байлаа ш дээ.

Хишигсүрэн -

Аа..хариуцлага тооцдог.

Нэргүй -

Тийм. Феодалууд гэж хариуцлага тооцдог.

Хишигсүрэн -

Хуулийн хариуцлага...

Нэргүй -

Тийм. Хуулийн хариуцлага энд байсан. Ийм жишээ бол өчнөөн олон улсуудад байсан. Үүний нэг тод жишээ бол одоо бүр би өмнөх үеийнхээ үүх түүхээс ярья л даа. Бараг нөгөө хэлмэгдүүлэлийн үе гэдэг чинь энэнтэй холбоотой байлаа ш дээ. Хүн чинь ганцхан Зөвлөлтийн үзэл бодлоос арай гадуур юм яриад сэтгээд. Жаахан тийм замаар явах гэдэг юмуу. Эсвэл жаахан хувийн сонирхолтой байсан улс бол тэр хэлмэгдэлтэнд өртөж байсан. Аа...миний одоо ээжийн маань аав тийм одоо эм барьдаг, маарамба хүн байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Нэргүй -

Тэгээд тэр хүн манай нутаг усныхан анддаггүй одоо багш “Цагаан багш” гэдэг одоо ийм хүн байсан. Тэр л одоо эм барьж, ард түмнийг эмчилж байсны төлөө одоо 1938 онд одоо ялын дээд хэмжээ авч цаазлуулсан хэлмэгдсэн байдаг юм. Тэгээд хожуу бас 1990 оноос хойш бол ер нь бол цагаадаад хэлмэгдэлийн одоо нөхөн олговор эд нарыг манай ээжийг амьд сэрүүн байхад өгч байсан л даа. Ингээд бодоод үзэхэд ерөөсөө урд нийгэм маань ямар байж вэ гэдгийг одоо бидний үеийнхэн бага сага мэдэхээр бидний хүүхдийн хүүхдэд бол энэ гайхал төрөхөөр. Яахаараа хүн ажил хийж, амьдралаа сайжруулахын төлөө явж байгаад амь насаа алддаг юм бэ гэж хэлэхээр ийм л үе байлаа ш дээ.

Хишигсүрэн -

Хүн эмчилж байгаад тийм ээ?

Нэргүй -

Тийм. Хүн эмчилж байгаад.

Хишигсүрэн -

Аа...тэгэхээр танай ээж дурсаж ярьдаг байсан уу. Тэр аавынхаа тухай, аа...тэр хэлмэгдэх процесс, үйл явдал яаж явагдсан юм бэ. Бид нар бол тэгж байсан гэж яригдаад байгаа болохоос биш бодит яг юу болж байсан. Тэр хүнд яаж мэдэгдэл ирж байсан. Тэр мэдэгдэл хүлээж авсан үр хүүхэд нь ямар байдалтай байх уу, гэр бүл нь яах уу. Нутаг усныхан нь яаж хандах уу гээд маш олон юм болж байгаа ш дээ. Тэр тухай ер нь танай ээж ярьсан юм байна уу?

Нэргүй -

Тийм. Ер нь ийм байсан л даа. Манай ээж ярихдаа бол одоогоос 2 жилийн өмнө 83 насандаа өөд боллоо. Тэгээд ирэхэд бол бид нарыг хүүхэд ахуй байхад бол энэ 1990 оноос өмнө бол энэ талаар дурсдаг ч үгүй байсан юм. Таны одоо аав чинь ямар хүн байсан юм бэ. Энээ тэрээ гэхэд бол ерөөсөө хэлэхгүй. Би бол хүүхэд байхдаа их саваагүй хүүхэд байхдаа хөгшчүүдийн ярианаас сонсчихсон тэгээд тэрийг асууж лавлахаар чинь “дэмий ярьж байгаа юм” “хэрэгт оров” эд нар гээд тэгээд ам ангаадаггүй байсан юм. Аа...энэ 1990 оноос хойш болоод ирэхээр чинь яг энэ хэлмэгдэл цагаатгалын хуультай холбоотойгоор нөхөн олговор олгоод эхлэхээр чинь арга байхгүй бүх юм нь ил тод болж тэр битгий хэл бид нар асууж барьж тэр хэлмэгдэлд чинь өргөдөл бичихэд бол нарийн сайн мэдэж байсан л даа. Тэгэхэд чинь манай ээж чинь өвөөгөөс 16,17-н настай үлдэж байсан юмуу даа. Ааваасаа. Тэгээд нэг орой ирсэн чинь...тэр аавынх нь ах нь их том лам байсан юм байна л даа. Тэрнийг нь эхлээд аваад явчихсан. Тэр бол одоо тэр Түдэв гүний хүрээний том лам байсан. Тэр манай ээжийн аав бол яагаад тийм маарамба хүн байж байгаад хэлмэгдсэн юм бэ гэхээр чинь тэр нөгөө ахынхаа юугаар солиосонд юу явж том лам хүний дүү юм чинь энэ заавал эсэргүү байх ёстой гэсэн ийм одоо төрсөн ах дүүс учраас тэрнээс биш тэр хүн чинь эм дом барьж хүнийг эмчилдэг. Одоо тэр үеийн хэлмэгдүүлж байсан улсуудыг нь хүртэл хожим нь хэлж байсан л даа. Ерөөсөө тэр одоо манай ааваар ирээд л хүүхэд шуухдаа уйлагнахаар нь ирээд өөрсдөө эмчлүүлж бариад л байж байснаа арга байхгүйн эрхэнд ирчихээд ийм ийм юм болчихлоо. Дээрээс ингэж байна одоо ахын чинь нөлөөгөөр таныг барих гэж байна. Ийм учраас таныг яаж ч чадахгүй нь эгцэлж ч харж чадахгүй буруу зөрүү харж байгаад л тэгээд толгой дээгүүр нь дээлийг нь нөмөргөөд тэгээд туугаад гарч байсан гэж ярьдаг юм билээ. Тэгээд ерөөсөө манай ээж чинь одоо аавынхаа хөл гараас нь зуураад ингээд байж байхад тайвшируулаад л аавыг чинь яах ч үгүй. Очоод хэд хоног байцааж асууж юу лавлачихаад явуулчихна гээд аваад явсан чинь тэгээд ирээгүй. Дараа нь асуусан чинь бид мэдэхгүй ээ тийшээ явсан гэж хэлээд л тэгээд л яадаг. Тэгээд хожим нь архив үзээд ингэхээр чинь 1938 онд ялын дээд хэмжээг өгчихсөн байдаг. Ийм сонин юм их л болдог юм байна л даа тийм ээ. Харин...

Хишигсүрэн -

Танай ээж аав нь тайж эд нар гарал байсан уу. Ер нь жаахан тийм одоо юу гэдэг юм бэ гарал угсаа нь...

Нэргүй -

Ерөөсөө гарал угсаа нь бол малчин байсан. Малчин байж байгаад л тэгээд аав нь бол тэр ахынхантайгаа хамт хүрээ хийдэд сууж байгаад тийм дом барьдаг болоод маарамба болсон тийм хүн. Тэрнээс биш дээд үеээсээ тайж язгуур тийм юм байхгүй. Харин манай аавын тал бол яг нарийндаа яривал тийм тайж язгуур гаралтай хүн. Манай аав чинь яг ингээд удам угсааг нь хөөвөл, манай сум чинь Булган аймгийн Дашинчилэн сум гэдэг чинь кино байдаг ш дээ. Цогт хун тайжийн өлгий нутаг ш дээ тийм ээ. Тэгэхээр Цогт хун тайжийн одоо язгуур угсааны улс бол манай аавын үр удам байх ёстой юм байна лээ. Тэрнийг бол их хожуу ерөөсөө дээр үедээ бас тэгээд л хуучин юмаа дурсаж ярьдаггүй байсан улс чинь тэрнийг ярьдаггүй байсан. Хожуу олон юмаар бол илэрч байсан л даа. Тэрний чинь талын чинь үлдсэн, нууж хаасан юмнууд ч манайхан байж байгаад л одоо сүүлд нь бас нэг манай аав тэрнийг өөрөө дээл хувцас тийм язгуур угсааны юмыг бол арга үгүйн эрхэнд шатаасан гэж ярьдаг юм. Бас өшөө янз бүрийн тамга мамганы холбогдолтой, тиймэрхүү бичигний холбогдолтой тийм юм байсан гэж ярьдаг юм. Бүгдийг л одоо тэр хэлмэгдэлт 1930-н хэдэн оны үед шатаачихсан байгаа юм ерөөсөө. Тийм учраас л ер нь энэ үе бол биднийг ингээд яриад түүхэнд үлдэхэд бол ерөөсөө их л сонин айдас хүйдэсийн ч байдаг юмуу Монгол хүн удам угсаагаа мэдэхгүй болсон тийм ээ...

Хишигсүрэн -

Аа ха. Нуудаг болсон.

Нэргүй -

Тийм нуудаг болсон. Юмаа нуудаг болсон. Ийм л үе байгаа юм л даа. Эннээс чинь өмнө тэр битгий хэл яг язгуурын тэр юуг нь ингээд бичихэд манайхны нөгөө ургийн бичиг гэж байна ш дээ. Тэр ургийн бичиг нь яг манайханд хадгалагдаж байсан байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Нэргүй -

Тэгэхэд л тэр үед одоо 1938,1939 оны үед л ургийн бичгийг ил гарчихвал хэрэг төвөгт орно гэж айсанаас болоод тэрнийг шатаачихаж байсан байгаа юм. Тэр бол маш харамсалтай юм байхгүй юу. Хэрвээ тэр ургийн бичиг байсан бол хэдий үеээсээ ч хөтлөгдсөн юм билээ. Өдийд маш том түүх тийм ээ. Байж байхгүй юу. Ийм л юм байгаа юм.

Хишигсүрэн -

Аа...тэгээд танай аавын талд бол хэлмэгдэлтэй холбоотой юм болсон болов уу?

Нэргүй -

Манай аавын үед бол тийм хэлмэгдэлтэй холбоотой юм болоогүй.

Хишигсүрэн -

Тийм аавын аав одоо...

Нэргүй -

Яагаад гэвэл аавын тэр хамаатан...

Хишигсүрэн -

Аавын хамаатан...

Нэргүй -

Аавын хамаатан талаас нь тэр үед бол язгуур нэр нь тасарчихсан. Аа...нэг лам мам, янз бүрийн хуварга хүн бол байгаагүй. Тэгээд л бүх юмаа тэгж устгаж нууж өөрсдийгөө тэгж байсан байгаа юм. Яг тэр үеийнхээр...

Хишигсүрэн -

Аа ха аа ха. Аа...тэгэхээр тийм хүний удам угсаа гэдэг утгаар жирийн малчин ардаас ч юмуу жив жирийн хүнээс аа...тийм удам угсаатай гэдгээ мэддэг хүний одоо хэв маяг, хандлага одоо амьдрал нь одоо их баян байдаг гэдэг утгаараа биш л дээ. Ер нь тэрнийгээ мэдэрдэг хүн бусад улсуудаасаа ялгаатай байсан болов уу танай аав тиймэрхүү юм ярьж байсан уу? Эсвэл ерөөсөө яг Социализмын үеээсээ дууссан уу?

Нэргүй -

Ер нь бол тэгээд л манай аав чинь яг тэр үеээр л мэдэгдэлгүй яахав. Яг тэр үедээ ингээд яаж байсан тэр дээр үеийн улсууд нь алт мөнгө нь үе дамжаад ирсэн ингээд хэлдэг байсан учраас тийм том хүний үр удам гэдэг чинь нилээн хөрөнгөлөг.

Хишигсүрэн -

Аа ха.

Нэргүй -

Манай аав чинь ерөөсөө тэгээд 2 ах нь нэг эгч нь байсан. Тэд нар нь болохоор дээр үеээсээ авахуулаад мал ахуй сайтай ерөөсөө. Нилээн баян айлын ерөөсөө эрх танхил хүү байсан ш дээ. Залуу зандан насандаа манай аав чинь ер нь бараг халхын сайхан үнэтэй эмээл, морь гаанс эд нар худалдаж авч хэрэглэж байсан. Ерөөсөө тэр хавьд бол одоо тэр үеийн хөгшүүдээс ингээд ярихад бол манай аавыг чинь Момшин Чүлтэм гэж байсан юм. Момшин гэдэг нь хоч хэлж байсан байгаа юм л даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Нэргүй -

Момшин Чүлтэм гэж айлын ганц хүү одоо аргагүй нэг юмтай айлын хүү шиг ингэж байна гэсэн. Тэгээд ямар сайндаа тэр чинь маш үнэтэй гаансыг зуны халуунд аваачаад хүний үнэтэй тийм сайхан үнэтэй гаансыг өндөр үнээр худалдаж авчихаад ингээд ирж байхад нь ээж нь юм хэлж байгаагүй. Аа...энэ улсад энэ “Яармаг”-ын дэнж дээр 1947 онд түрүүлсэн жороо хүрэн морийг опоо 20 тугалтай үнээгээр худалдаж авчихаад ингээд очиж байхад нь ээж нь юм хэлээгүй. Дараа нь тэр морио 1951 онд Улс Хувьсгалын 30-н жилийн ойгоор улсад унаж ирж түрүүлж байсан одоо янз бүрийн ном, хурдан морины ном янз бүрийн сэтгүүл эд нар дээр бичээтэй байдаг юм. Тэгэхээр бас тэр талын юм харагдаж байгаа юм л даа. Тэгээд яг энэ Социализм яагаад нэгдэлжих хөдөлгөөн ингээд ялахад нэгдэлд ч одоо зохих хэмжээний юм өгсөн байгаа юм. Аа...ихэнхийг нь үрж, зараад тэгээд ерөөсөө биднийг гарахад манай аав чинь сумын төв бараадаад энэ хэдэн хүүхдүүдийг одоо номто болгоно. Сургууль, соёл хөөлгөнө гээд ингээд сумын төв дээр ирүүлж байсан юм даа. Тэгээд ерөөсөө л 1964,1965 оноос л сумын төвд ойр зуурын ажил хийж байгаад 2002 онд 85-н насандаа өөд болсон. Ийм сайхан хүн.

Хишигсүрэн -

Аа ха. Нутгийн ардууд бол тийм гарал угсаатай хүн гэдгийг хожим Социализмын үед мэдэж байсан уу? Хөгшчүүд тийм ээ. Хэрвээ мэдэж байсан бол тэр мэдэж байгаагынх нь илрэл бас байж болно ш дээ. Харилцааны тиймэрхүү юмыг та ажиглаж байсан уу?

Нэргүй -

Үгүй ээ ер нь бол тэр нутгийн яг тийм хөгшүүд эрт дээр үеийн юуг бол нарийн тасархай мэддэггүй байсан юм билээ. Ерөөсөө ганц нэгхэн тоотой хөгшчүүд хэлдэг юм. Ерөөсөө бол их...одоо энийг мэддэг хүн бол одоо саяхан нэг юугаа хийчихсэн. Манай сум тэр “Цогтын цагаан байшин”-гын сахиул Чойдор гээд 95 нас хүрч байгаа нэг хөгшин байгаа. Тэр хөгшин бол нарийн сайн мэддэг. Яагаад гэвэл нэг доорын хүмүүс эд нар. Тэгээд сүүлдээ бол тэр “Эрдэнэ хамбын хүрээ” гэдэг дээр шавилан сууж 2-уулаа. Тэр нь нилээн юу байсан учраас мэддэг тийм байсан юм билээ. Аа...ерөнхийдөө манай аавын бол тийм эрх танхи, бас нилээн чинээлэг үнэтэй юм хэрэглэдэг. Үнэтэй хурдан морь, жороо морь эд нар худалдаж авдагыг мэддэг улс бий л дээ. Жаахан надаас дээш 10-аад насны улсууд одоо энэ Дашдамба гуай эд нар гээд ярьж байсан. Манай тэр саальчин Дэмбэрэл гуай эд нар гээд иймэрхүү үе тэнгийн улсууд нарийн сайн мэднэ. Чүлтэм гэдэг бол өө...залуу насыг бол сайхан юмаар элбэг юмаар туйлж өнгөрөөсөн сайхан ганган хээнцэр залуу явсан гэдгийг бол одоо мэдэх хүмүүс бол бий л дээ. Одоо 60-аас дээш насны хүмүүс бол ерөнхийдөө яг өөрсдөө нүдээрээ хараагүй ч гэсэн. Ам дамжсан сургаар бол мэдэж л байгаа юм л даа.

Хишигсүрэн -

Аа ха. Аа...бид нар нэг та ч зах зухаас нь дайраад л өнгөрсөн байх. Монгол улс даяар соёлын довтолгоо гэж нэг том үйл явдал боллоо ш дээ.

Нэргүй -

Аа ха.

Хишигсүрэн -

Тэгэхээр яг таны хувийн чинь амьдрал яг таниар өөрөөр чинь эсвэл ажилтай холбоотойгоор соёлын довтолгоо ер нь яаж өнгөрөв. Тэр тухай 2-уулаа нэг жаахан ярих уу?

Нэргүй -

Аа ха. За тийм ээ тэр чинь одоо...

Хишигсүрэн -

/инээв/

Нэргүй -

Нэг 1960-н хэдэн оны үед ш дээ тийм ээ. Соёлын довтолгоо гээд тэгдэг нэг тийм сонин юм. Би бас тэрнийг чинь одоо бас бага байсан учраас бүр түүрхэн мэдэж байна л даа. Яг тодорхой сайн хэлж чадахгүй ш дээ. Ямар ч байсан айлуудыг л одоо байдаг. Ариун цэврийг нь байн байн сумын захиргаа, эмнэлгийн зүгээс шалгадаг. Сургуулийн хүүхэд, ажилчдыг одоо шалгадаг тийм ээ. Хүүхдүүдийг чинь одоо нусны алчуур, гутлын алчуур ч гэдэг юмуу. Миний мэдэж байгаагаар үздэг. Биеийг нь одоо хувцасанд нь янз бүрийн юм үздэг. Хуруу хумсыг нь үздэг. Энээ тэрээ. Тэр битгий хэл айлд чинь ороход чинь сонин юм тэнд надад ажиглагддаг юм. Тэр бага байхад. Нэг айлын авдаранд нэг хэвхээтэй, бараг хэрэглээгүй нэг 1-2 ор хөнжлийн даавуу. Нэг хоёр нүүр гарын алчуур байдаг. Ээж аавд ингээд асуухаар чинь тэрнийг хэрэглэхгүй. Тэгсэн мөртлөө байж байдаг. Яах уу гэхээр чинь үзлэг ирэхээр үзүүлдэг юм аа гэж. Тэр юу гэсэн ч үг байдаг юм бэ мэдэхгүй.

Хишигсүрэн -

/инээв/

Нэргүй -

Тэгээд өөрсдөө хэрэглэдэггүй. Нэг тийм. Аа...тэгээд аяганы алчуур гээд нэг тусдаа юм байна. Аа...хүн одоо сум орон нутаг, захиргаанаас орж ирвэл зөвхөн тэд нарт өгдөг гээд авдарныхаа ёроолд боогоод хийчихсэн 2-3 аяга байх жишээний ийм л инээдэмтэй сонин юм л байж байсан үе байна ш дээ. Тэгэхээр чинь тэр үед их сонин л юм байсан байгаа юм л даа.

Хишигсүрэн -

Аа ха. За за. Ер нь одоо жишээбэл таныг хүүхэд байхад ч юмуу яг соёлын довтолгооныхон улаан цайм танай гэрт ирээд шалгаж байсан юмыг та санаж байна уу?

Нэргүй -

Өө...тиймэрхүү юм байсан. Тэгээд тэрний саяны миний хэлдэг тиймэрхүү...

Хишигсүрэн -

Яг юу болж таарах уу /инээв/. Хүүхдүүдээ яах уу?

Нэргүй -

Ор хөнжлийн даавуу байна уу энээ тэрээ гэнэ. Хүүхдүүдийг очоод л эмэгтэй хүүхдийг бол чи яваад ир гээд үс гэзгэнд нь одоо шалгана. Хуруу хумсыг нь үзнэ. Аа...эрэгтэй хүүхдүүдийг бол нааш нь яваад ир гээд хувцасыг нь тайлж байгаад ингээд үздэг. Тэгээд л одоо янз бүрийн ээлжийн дотуур хувцас байна уу үгүй юу гээд ингэдэг. Тэр битгий хэл айлд ороод, айлд чинь ингээд чөлөөтэй ороод орны бүтээлгийг нь хуу татаад орны даавуу маавуу хөнжилийг нь дэлгээд үздэг. Нэг тийм сонин. Одоогоор бодоход бүдүүлэг ч гэх юмуу...

Хишигсүрэн -

Хүний эрх чөлөөнд халдаад байгаа ч юм шиг.

Нэргүй -

Хүний эрх чөлөөнд хэтэрхий халдаж байгаа ч юм шиг ийм юм байсан ш дээ. Тэгэхдээ тэр бол тухайн үедээ зайлшгүй тэгэхээс ч өөр аргагүй ч байсан юмуу гэж бодохоор үе байж л байдаг юм. Тэр үеийн маань юм одоотой адилгүй соёлгүй, бүдүүлэг учраас янз бүрийн асуудал их л байдаг. Ийм л байсан үе ш дээ.

Хишигсүрэн -

Аа ах. Одоо 2-уулаа ийм юм руу 2-уулаа сэдвээ жаахан өөрчилье. Ер нь одоо 1990 оноос өмнө та ямар ажилуудыг хийж байв. Аа...тэгэхээр ажил хийхээр ер нь та тэр ажлуудыг яагаад сонгож хийхээр болсон юм бэ. Яагаад тэр мэргэжлийг эзэмшив. Аа...тэр Социализмын гэж нэрлэгддэг тэр нийгэмд та ер нь ажилдаа яаж ханддаг байв. Ер нь хүмүүс нийтдээ ажлыг яаж хүлээж авч ханддаг байсан юм бэ. Аа...энэ ажилд хандах хандлага, ажлын харилцаа 1990 оноос хойш яаж өөрчлөгдөж байна уу гэдгээс 2-уулаа яриагаа үргэлжүүлэх үү?

Нэргүй -

Үгүй ээ яахав дээ. 1990 оноос өмнө бол би өөрөө анх хэлж байсан. 10-н жилээ төгсөөд жолооч мэргэжилтэй байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Нэргүй -

Аа...тэгээд жолооч хийж байгаад 4,5-н жил л...цэргийн 3-н жилтэйгээ нийлээд жолооч хийсэн. Тэгэхэд бол жолооч хийж байхад бол ерөөсөө энэ тэнд жолооч хийж байхад норм л хийдэг байсан үе ш дээ. Норм хөөгөөд л...

Хишигсүрэн -

Цалин бол нормтой холбоотой.

Нэргүй -

Ерөөсөө тогтмол...

Хишигсүрэн -

Тэгэхээр жолоочын норм гэдгийг задлаад та хэлээч. Ерөөсөө улсууд мэдэхгүй ш дээ. Би ч мэдэхгүй ш дээ. Жолооч хүн норм хийнэ гэж яадаг юм бэ?

Нэргүй -

Үгүй ээ жолооч хүний норм хийнэ гэдэг чинь би бол тэр үед...тээврийн жолооч гэдэг бол нэг өөр. Тийм. Тээврийн жолооч гэдэг бол ерөөсөө сардаа гэхэд чинь энэ 1-р бааз, 5-р бааз гээд хотын томоохон авто баазууд байсан. Тэгэхэд чинь ерөөсөө тогтчихсон норм байсан байгаа юм л даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Нэргүй -

Нэг жолооч гэхэд чинь сард 1 удаа богинын иресэнд явна. Богинын иресэнд явна гэхээр чинь ойрхон. Ерөөсөө эндээс Улаанбаатараас одоо Төв аймаг байдаг юмуу. Энэ одоо манай Дашинчилэн чинь Улаанбаатараас 220 км ш дээ. Одоо энэ хүртэл нэг явдаг. Энэ бол богино ирес. Аа...дундын ирес гэхээр чинь цаашаагаа Архангай, Өвөрхангай гээд ингээд л одоо зүүн тийшээ бол Хэнтий ч байдаг юмуу ингээд явдаг. Аа...тэгээд алсын ирес гэхээрээ сардаа заавал нэг удаа Увс, Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай гэж ингэж явсан. Ингэж явж чадсан хүн бол төлөвлөгөө нормоо биелүүлж байна гэсэн үг. Ерөөсөө тогтмол. Хэрвээ энийгээ явж чадаагүй улсууд бол ерөөсөө төлөвлөгөө нормоо биелүүлээгүй. Алт нэг нормоо тасалсан гээд юу нөгөө шагнал магнал, цалингаас нь хасдаг. Ийм байсан. Би бол жолооч хийж байхдаа хотод байгаагүй. Зүгээр төсвийн байгууллага гэж хэлдэг улсын байгууллага. Холбоо, аймгийн нийтин ахуй үйлчилгээнд хийж байсан л даа. Тэгэхэд ерөөсөө бид нарыг чинь өдрийн 8-н цагийн ажилтай. 8-н цагаараа ажиллана. Аа...гэхдээ бас тэр үеин онцлог нэг юм бол...одоо бол бид нар чинь 7 хоногт хагас сайн, бүтэн сайнд бүтэн амарч байна ш дээ. Тэгдэггүй. Хагас сайнд нь хагас ажилладаг. Ямар сайндаа тэр Социализмын үед чинь ярьдаг байлаа ш дээ. Бүтэн амардаг өдөр бүтэн сайн гэдэг. Хагас амардаг өдрөө хагас сайн гэдэг.

Хишигсүрэн -

Тэгээд уламжлаад...

Нэргүй -

Уламжлаад тогтчихсон. Тийм учраас тэр үед чинь ерөөсөө ингээд өглөө 8- цагаас ажил эхлээд өдөр, орой 17-н цагт ажил яг тардаг. Ийм цагтай байсан ш дээ. Тэгээд тэр үед чинь ингээд норм хийнэ гэхээр чинь тэр хүн ерөөсөө тэр байгууллагын ажил...би жолооч гэхэд ерөөсөө өнөөдөр ажилтай ч бай юманд явсан ч бай. Яваагүй ч бай тэр ажил дээрээ машиныхаа дэргэд л байж байна. Тэгээд ажлын цаг тарлаа явлаа. Тэгэхээр чинь нөгөөдөх чинь бас залуу цагт бол хайран сайхан хүний хийж бүтээх цаг ингээд хий дэмий өнгөрч байсан байгаа юм л даа. Тэгээд одоо бол бүх боломж бол байна ш дээ. Тэгээд тэр дээр чинь цалин тогтмол. Аа...ерөөсөө дунд мэргэжлийн хүн бол 450 төгрөгийн цалин авна. Дээд мэргэжлийн хүн бол 700000-н төгрөгийн цалин авна. Юуг 700 төгрөгийн цалин авна. Тийм учраас тэр хүмүүсийн чинь хооронд сайн муу гэж ялгагдахгүй.

Хишигсүрэн -

Аа ха.

Нэргүй -

Тэр хүн чинь юмаа хичнээн сайн хийдэг. Хичнээн чадалтай байлаа ч гэсэн тэр цалингаа л авна. Хичнээн нэг арга саам хийгээд цаг хийдүүлээд яваад үр дүнгүй байлаа ч гэсэн тэр цалингаа л авна. Ингээд одоо бол нэг ийм юм яриад байгаа юм л даа. Тэр үед чинь янз бүрийн үйлдвэр, үйлчилгээний газар тэгээд нэгдэл ингээд ярьж байхад харин одооноос ялгаатай нь ажилгүй хүн гэж байхгүй байсан юм шиг байгаа юм тэр үед. Ер нь байхгүй байсан л даа. Хүн ямар нэгэн ажил хийдэг. Тэр битгий хэл ерөөсөө хүн чинь жилдээ 185 хоногийн хөдөлмөр өдрийн хөлс гэж хийдэг. ТЭр 185 хоногийн хөдөлмөрийн хөлс хийгээгүй хүн бол хөдөлмөрөөс зайлсхийсэн гээд арга хэмжээ авагддаг тэр битгий хэл яланд явдаг тийм байсан ш дээ. Хөдөөний улс чинь мал маллана. Мал маллаж болохгүй бол улсууд нь бас одоо нэг тийм улсууд байгаа юм л даа. Тэд нар нь нөгөө мал туйвар гээд явчихдаг. Тэгээд жилдээ нэг мал туугаад ирсэн хүн бол тухайн жилийнхээ хөдөлмөр хөлсийг хаалгадаг ийм байсан юм одоо миний санаанд байж байна. Тийм. Тэгэхээр чинь ямар нэг ажилтай байсан болохоор чинь...Тэгээд л ер нь бас нэг сахилга бат бол одоог бодвол арай өөр байсан ш дээ. Ерөөсөө тэр үед чинь чөлөөтэй биш. Хүний сэтгэх, хөдөлмөрлөх, хийж бүтээх бол нэг л тийм чөлөөтэй биш санагдаад байгаа юм л даа. Тэгээд дараа нь бол би цэрэгт явчихаад цэргийн юунд ч яахав Өмнөговийн хил дээр цэргийн алба хааж байсан. Цэргээс ирээд ингээд яг ажиллаад ингээд байж байгаад сургуульд ер нь явья гээд дээд сургуульд орох нь ер нь хэрэгтэй юм гээд. Тэр үед чинь дээд сургуульд орно гэдэг чинь амар байгаагүй ш дээ. 10-р анги төгсөж байгаа хүүхдүүдийг чинь аваачаад улаан шугам гээд татчихдаг. Нөгөө сурлагаар нь жагсаагаад ингээд тавьчихдаг. Аа...тэгэхээр чинь ялангуяа бид нар шиг хүүхдүүд бол ерөөсөө бас ний нуугүй хэлэхэд чинь сурсан сураагүй ч гэсэн одоо сэхээтэний хүүхдүүд нөгөө дарга нарын хүүхдүүд байвал ер нь бараг нөгөө автоматаар сайн ч бай муу ч бай онц сураад л нөгөө дээгүүр бичигдчихдэг. Тэгээд малчин айлын хүүхдүүд жаахан тийм хүүхдүүд тэдний доор нь бичигдээд л үнэнхүү нэг гоц авъяастай үнэхээр гоц авъяастай хүүхдүүд бол тэд нартай арга байхгүй нөгөө даравч далдайна. Булавч бултайна гэдэг шиг гарч ирнэ үү гэхээс зүгээр нэг дундажийн үе тэнгийн хүүхдүүд бол тэгээд дарагдаад ингээд явдаг байсан үе ш дээ. Ингэхээр чинь дээд мэргэжил гэдэг бол их ховор байлаа. Тэр тусмаа гадагшаа явж сурна гэдэг бол маш их ховор үзэгдэл байлаа. Тэгээд тийм учраас одоо тэр үеийн бас нэг сайхан сайхан гоц авъяастай одоо сэтгэн бодох чадвартай өндөртэй хүүхдүүд бол ерөөсөө энгийн амьдарлд яваад л. Магад ч үгүй тэр үед хөдөөний хүүхдүүд бол хөдөөнөө ажилладаг. Хотын хүүхэд бол хотдоо ажилладаг гэсэн. Нэг даргын хүүхэд дарга байх ёстой. Малчны хүүхэд малчин байх ёстой гэсэн шиг. Тиймэрхүү жишээ юм байж байсан үе ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха. Ер нь одоо бол та багшийн мэргэжилтэй багшийн ажил хийж байсан хүн. Сумын засаг дарга хийж байна ш дээ. Үндсэндээ та ажлаа сольсон байна. Одоо ямар шалтгаанаар таны ажил ингэж удирдлагын байгууллага...удирдах ажилд орохоор шилжив. Ер нь тэр шалтгааныхаа тухай яриач.

Нэргүй -

Үгүй ээ яахав энэ бол хувь хүний л асуудал юм л даа. Би ч одоо хүүхэд байхаасаа жаахан нийгмийн идэвхитэй ч гэдэг юмуу. Бас бусдыгаа удирдан зохион байгуулах их сонирхолтой байсан. Ийм ч учраас тухай үедээ 10-р анги төгсөөд бас өөрийн сонирхсон мэргэжилээ авч чадаагүй учраас жолооч болоод ТМС аваад жолооч болчихож байсан. Хожим нь өөрийнхөө зорьсон зорилгийг биелүүлэх гээд ингээд явж байгаад тэгээд цэргээс ирчихээд багш болсон. Тухайн үезээ багш гэдэг бол ерөөсөө хэн ч юу яасан сайхан мэргэжил ш дээ. Тэгээд багшийн ажил хийж байхад чинь тэр үед чинь нөгөө өөрийн хэлдэгээр нөгөө л удирдах. Бас би чинь сургууль төгсөж очингуутаа өөрийнхөө суманд анх л Багшийн Дээд сургууль төгсөөд хожим ч орсон байгаа юм. Хичээлийн эрхлэгч болж очоод. Тэгээд удирдах ажил хийж байгаад ингээд байж байгаад л нэг Үйлдвэрчний хороон дарга гэж юм юугаар орох боломж олдсон. Сонгуулиар. Тэгээд байж байтал 1990 онтой залгачихсан юм л даа. Тэгээд 1990 оноос явж байхдаа энэ ардчилал гэдэг юмыг ерөөсөө зүйтэй юм гээд энэ ардчиллыг бол 1989 оноос хойш л дэмжиж ингэж явсан. Тэгээд тэр ардчилалд орсоны юун дээр л ерөөсөө энэ сум орноо өөд нь татая. Ерөөсөө сум орондоо өөрийнхөө сурсан мэдсэнээ нээе зориулая би. Нэгэнт би ийм замаар явсан юм чинь сум орноо удирдах ажил хийгээд сум орноо хөгжүүлэх тийм чадвар байвал тэрнийгээ сорьж үзье гэж бодсоор байгаад би чинь сумандаа 1998 оноос 2000 он хүртэл Тамгын газрын даргыг нь хийлээ. 2000-2005 он хүртэл Засаг даргын орлогчыг нь хийлээ. Тэгээд 2005 оноос улс төрийн шалтгаанаар ажлын байрны цомхтгол гэдгээр ажлаасаа гарчихаад 3-н жил хэртэй хувиараа юм хийж байгаад саяны өнгөрсөн сонгуулиар бас улс төрөөр засаг дарга болж байгаа ш дээ. Засаг дарга гэдэг бол улс төрийн албан тушаал.

Хишигсүрэн -

Аа ха.

Нэргүй -

Бид чинь одоо улс төр гээд чөлөөтэй улс төр гээд л хүн болгон ярьдаг ийм чөлөөтэй нийгэм байгаа учраас л айх эмээх юм байхгүй чөлөөтэй ярьж байна. Юу уг нь бол тийм улс төр гэж юу ч байдаг юм бэ. Ерөөсөө дарга л гэж мэднэ үү гэхээс биш улс төр гэдгийг мэддэггүй тийм л байсан үе ш дээ. 1990 оноос өмнө тэгээд магад ч үгүй даргаа шүүмжилсэн. Сум орныхоо удирдлагыг янз бүрийн юм ярьсан бол тэр чинь арга хэмжээ авагддаг бас л нөгөө хэцүү байдлаар явчих гээд байдаг ийм л байсан ш дээ. Үгүй дээ л гэхэд албан тушаал эрхлэх ахиж дэвших юм байдаггүй. Ийм үе. Ийм учраас би өнөөдөр танайтай бас ингээд ярилцлага өгөөд ингээд чөлөөтэй ингэж байгаад бас нэг янз бүрийн юм, урдах хойдох үеийнхээ юмыг тухайн нийгмийн байдлыг одоо шүүмжлэлтэй талаас нь ингээд хэлж байна гэдэг бол энийг бол ардчиллын буян л гэж хэлэх гэж байна.

Хишигсүрэн -

Аа ха. Одоо 2-уулаа яг ардчилал руу орно. Яг 1990 оны үйл явдал боллоо, Монгол улсад тогтолцооны өөрчлөлт гарлаа ш дээ. Систем солигдсон яг тэр үед ардчиллыг яаж хүлээж авч байв. Орон нутгийн түвшинд улсууд тэр мэдээллийг яаж хүлээж авч яаж хандаж байсан юм бэ. Хотынхоноос ялгаатай нь юу байв. Би бол таныг Ардчилсан Намын одоо ардчилсан хүчний төлөөлөл болоод тэр үеээс хойш явсан гээд ойлгоод байгаа ш дээ.

Нэргүй -

Аа ха. Тийм.

Хишигсүрэн -

Тэгэхээр яагаад тэр улс төрийн идэвхитэй сонголтыг хийсэн бэ. Яг эндээс л яриагаа эхлэе.

Нэргүй -

Тэрийг бол ингэсэн юм. Яг тэр үед чинь би Баяннуур суманд багш байж байгаад тийм. Тэгээд хавар 1989 оны хавар 4-н сард энэ багш нарын мэргэжил дээшлүүлэх институт дээр энэ Арслантай гүүрний хойно байсан байх.

Хишигсүрэн -

Багш нар ирдэг байсан ш дээ. 5-н жил болоод.

Нэргүй -

5-н жил болоод нэг ирдэг байсан. Тэрний 5 дахь жилийнхээ яг юунд орж ирээд мэргэжил дээшлүүлэх гээд 3-н сарын бөгс 4-н сарын эхээр ирчихсэн байхад яг эд анхны Ардчилсан холбооны жагсаал цуглаан хийж Зориг одоо эд чинь...

Хишигсүрэн -

4-н сард нэг айхтар цуглаан болсон ш дээ.

Нэргүй -

Тийм. 4-н сард эхний том жагсаал ш дээ. Тийм. Тэгэхэд би яг энэ хот ороод ирсэн байсан юм. Тэгээд л ерөөсөө өөрөө сэхээтэн хүний хувьд тэгээд залуу хүний хувьд бас нэг өөрөө би чинь өөрөө чөлөөтэй ийм хүний хувьд бол тэрнийг бол нилээн анхаарч тэр жагсаал цуглаанд нь Сүхбаатарын талбай дээр хонууд өнжүүд байж. Ганц нэг улсуудтай сонирхож уулзаж эд нар. Ингэж байсан. Тэгээд ерөөсөө тэр цуглааныг үзчихээд энэ тэрүүгээр явж байгаад тэгээд очоод л Баяннуур суманд хөдөө орон нутагт янз бүрийн юм болж байгаагүй байхад би чинь одоо Баяннуур суманд одоо анхны хөдөлмөрчдийн цуглаан гэдгийн хийж байлаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Нэргүй -

Би яаж хийлгэж байсан гэхээр чинь тэр үед чинь энэ техник хэрэгсэл байхгүй Холбооны эрхлэгч гээд Жаргалсайхан гээд нэг залуу байсан. Тэрнийг хэлж байгаад хэдүүлээ энд нэг ийм цуглаан хийе гээд. Тэр цуглаан нь ямар учиртай байсан гэхээр тухайн Баяннуурын Тэжээлийн аж ахуйн удирдлагууд нь төрийн албан хаагчдын хооронд жаахан зөрчилтэй юм үүсээд ирэнгүүт нь гудамж шонгын модон дээр цагаан хоолой гэж төмөр хоолой тавьчихаад доор нь нэг өсгөгч аятай нэг холбооны юм тавьчихаад тэгээд нэг хэдэн хөдөлмөрчдийг цуглуулаад шүүмжлэлтэй ингэж хандаж байлаа. Тэрнээс эхлээд миний улс төрийн үйл ажиллагаа бол нилээн идэвхижсэн л дээ. Тэгээд...

Хишигсүрэн -

Одоо та очоод хөдөө цуглаан хийхэд улсууд яаж хүлээж авч байв. Тэрэнд одоо бэрхшээл байсан уу. Ер нь их татаа дэмжлэгтэй байв уу. Анхны тэр өөр үзэл бодол, хандлагыг сурталчилаад арай түрүүлж ойлгоод л хүнтэй уулзаж байгаа ш дээ. Яг тэр үеийн нэг дурсамжийг сэргээгээч...?

Нэргүй -

Үгүй ээ тэр үед бол тэгэхэд бол юу байсан л даа.

Хишигсүрэн -

Эсэргүүцэл хэр байв?

Нэргүй -

Эсэргүүцэл, улсуудын айдас хүйдэс хэцүү байсан л даа. Тэгээд бол хүн бол цуглаж өгөхгүй. Тэгээд тэрнийг би яагаад багш байгаад тийм цуглуулах юм олдсон юм бэ гэхээр чинь би тэр сургуулийнхаа Үйлдвэрчиний хорооны дарга гэдгийг давхар хийдэг байсан. Үйлдвэрчиний эвлэлийн цуглаантай гэчихээд үйлдвэрчиний нэрээр хийчихсэн юм.

Хишигсүрэн -

Аа ха /инээв/.

Нэргүй -

Тэгээд үйлдвэрчиний нэрээр хийнгүүтээ бас тэр үед чинь би явж байгаад аймгийнхаа Үйлдвэрчиний Эвлэлийн холбоонд хандаад нэг иймэрхүү хөдөлмөрчидийн жагсаал цуглаан хийх гэж байна гээд ингэж байна гээд. Тэгээд тэр дээрээс болоод. Тэгэхээр чинь тэрийг улсууд Үйлдвэрчиний эвлэл гэдгээр урд нь байсан учраас бол нэг их эмзэг ойлгоогүй. Гэхдээ би өөрөө болохоор чинь тэр үйлдвэрчиний эвлэлийн нэрийг барьсан болохоос биш хотод одоо энэ юуг мэдчихээд өөрөө нилээн сайн судалчихаад очсон болохоор тэргээр л одоо зорилго бол өөр байсан тийм ээ. Эднийг нэг хоёр ингээд цуглуулчихая гээд ингээд. Тэгээд тэр цуглааныг хийхэд бол тухайн сумынхаа удирдлагуудтай бол бас хэл амаа ололцож байсан л даа. Энэ болж байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Нэргүй -

Тэгээд би чинь одоо тэнд байж байснаа би чинь 1991 онд...

Хишигсүрэн -

Тантай одоо жишээний тэр сумаас хичнээн хүн яг зорилго нэгдээд одоо яг одоо юу гэдэг юм бэ удирдах ч гэдэг юмуу санаачлагыг авч байгаа тэр улсуудын тоонд хэдэн байсан бэ?

Нэргүй -

Яг тийм удирдлага талаас бол би улсуудад ийм тийм гэж хэлээгүй.

Хишигсүрэн -

Ерөөсөө ганцаараа л...

Нэргүй -

Өөрөө үйлдвэрчиний эвлэл гээд улсуудыг цуглуулаад л ерөөсөө одооны үйл явдал ингээд болохгүй байна гэсэн утгаар ерөөсөө таниулах маягаар л ерөөсөө намдуухан. Тэгэхгүй бол ерөөсөө тэр үед улсуудыг бодож байхад бол улсуудыг за ингэж байна. Хотод тийм цуглаан болж байна ингэж байна ч гэдэг юмуу. Ийм тийм гээд ингээд яваад үзэхэд бол аягүй бол улсууд ирэх ээ байх тийм өнгө байсан л даа. Тийм учраас зүгээр нэг өөрийн үзэл бодлоо ингээд яагаад иймэрхүү юмтай цуглаан хийгээд одоо нэг ёсондоо тэр цуглааныг дотор Соёлын төвд байдаг юмуу. Дотор нэг өрөө тасалгаанд хийх ёстой цуглааныг л гудманд гаргаад хийчихэж байгаа нь гол асуудал болчихож байгаа юм л даа. Тэрүүгээрээ л хэлбэрээрээ л цуглааныхаа хэлбэрийг арай өөрчилчихсөн. Тэгээд тэр маань ч ингээд яахав ерөнхийдөө тохиролцоонд хүрээд ерөнхийдөө аль аль талаасаа ойлголцоод ингээд болчихсон юм байгаа юм. Тэгээд тэр суманд байж байсан чинь тэрний дараагийн жил нь 1991 онд би тэнд байж байгаад Дашинчилэн суманд шилжих болоод тэгэхдээ мөн Үйлдвэрчиний ажлаар тэнд очих болоод тэгээд бас тэнд очиход чинь ерөөсөө энэ ардчилсан юу бол хотод л бужигнаад байсан болохоос биш энэ тэнд төв суурин газар ингээд явж байсан бол хөдөө суманд тийм цуглаан муглаан хийх юм байгаагүй ш дээ. Тэгээд ерөнхийдөө хөдөө орон нутагт ингээд хийгээд байж байсан чинь 1993 онд нэг улс даяар нэг, та нар мэдэж байгаа даа. Багш нарын ажил хаялт гэж сүртэй юм болсон ш дээ.

Хишигсүрэн -

Тэгсэн.

Нэргүй -

Нөгөө цалин хөлсөө голоод тийм ээ. Тэгэхэд яг би Дашинчилэн суманд очсон хойноо багш болчихсон байсан. Бас сургуулийн Үйлдвэрчиний хороо, Сумын үйлдвэрчиний хороо бас давхар ингээд байж байсан чинь ерөөсөө тэр юуг багш нарын ажил хаялтыг дэмжье гээд. Тэгээд ерөөсөө энэ хоттой холбоо бариад өөрөө нэг хотод Мөнхчулуун гээд нэг орос хэлний багш байсан юм. Энэ хотын унаган хүүхэд. Тэрнийг хот руу явуулаад. За чи хотод очиж багш нарын холбоотой хаана байдаг юм бэ тэр зохион байгуулж байгаа улсуудтай уулзаад чи тэнд ямар байна мэдээлэл байвал тэгээд утас мутасаар яриад тэгээд төвийн төлөөлөл болоод ажил. Би хөдөө талыг нь зохион байгуулна гээд. Тэгээд тэнд манайхан 7 хоногийн багш нарын ажлыг зохион байгуулсан юм байгаа юм. Тэгсэн чинь яг ажил зохион байгуулаад явж байх яг тэр жил чинь яг ажил хаялт зохион байгуулаад байж байхад одоо энэ Ерөнхий аудитор байгаа Жавзмаа дарга энэ чинь манай нутгийн хүн ш дээ. Энэ яг хотод байж байгаад Булган аймгийн Засаг даргаар одоо томилогдож очдог юм. Тэгээд томилогдож очиход эндээс нь одоо чиглэл өгсөн юм шиг байгаа юм. Булган аймгийн Дашинчилэн сум багш нар ажил хаячихсан байгаа. Танай нутгийнх юм чинь тэрнийг чи таслан зогсоо гэж. Тэгээд би түрүүн би хэлж байсан даа. Миний мэргэжил бол жолооч, цэрэгт явахаасаа өмнө жолооч байсан, машин барьж байсан гэж хэлсэн ш дээ. Булган аймгийн Ахуй үйлчилгээний дарга энэ Жавзмаа дарга байсан юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Нэргүй -

Аа...тэгэхэд би эдний Ахуй үйлчилгээнд усны тэрэг барьдаг байсан юм. Тэгээд шууд надтай очоод уулзсан л даа. Очоод уулзаад. Дуудаж уулзаад. За чи бид хоёр чинь дарга цэрэг хоёр байсан. Одоо дарга нь ингээд Булган аймгийн даргаар ирлээ. Тэгэхэд манай сум. Миний одоо өссөн сум миний багш нар ажил хаячихсан гээд өөр газар хөдөө орон нутат ийм юм байхгүй байна. Одоо наадахаа зогсоочих гээд сумын төвд клубт ингээд хөдөлмөрчидтэй уулзаад багш нарыг суулгаад ингэчихсэн. Тэгэхэд харин тэнд авууштай нь манай багш нар ажил хаялтаа зогсоохгүй гэсэн шийдвэр хэвээрээ байсан. Яагаад гэвэл бид нар нэгэнт эхнээсээ ингэсэн. 3 хоночихоод ажил хаялт заралчихаад 3 хонож байна. Нэгэнт энэ дээрээсээ багш нарын асуудлыг яриад цалин хөлс нэм гээд дээр ажил хаялт зохион байгуулж байгаа хорооныхон шийдвэр гаргаагүй тохиолдолд бид зогсоох боломжгүй юмаа гээд. Тэгээд тэрийг чинь Жавзмаа дарга уулзаад ганцаарчилаад 2-уулаа дарга, жолоочийн хувьд учраа олоё. Чи наадах аа зогсоочих. Чамайг л одоо зогсоо гэвэл энэ багш нар чинь зогсох гээд байна. Чамайг зогсохгүй гэвэл энэ багш нар чинь чамайг харчихаад байна гэж. Тэгээд би нэгэнт эхэлсэн ажлаа эцсийг нь үзмээр байна. Яахав дээрээс ямар шийд ирэхнүү гээд. Ингээд 7 хоног ажил хаялт зохион байгуулж байлаа. Энэ бол ингээд ярихад л энэ ардчилалд би өөрийгөө оруулж байсан бас нэг хувь нэмэр юм. Тэр үедээ бас энэ нийгмийг шинэчлэх, хөдөөгийн ард түмнийг бас нэг сэтэгхүйг нь өөрчлөх энэ тал дээр бас нэг зохих хэмжээний хувь нэмрээ оруулах байх гэж бодож явдаг юм. Энэ чанараараа ч би өнөө хүртэл би бас нэг ардчиллынхаа төлөө явсан. Ардчилсан Нам, Ардчилсан Холбоо энэ дотроо дээгүүрээ бас тодорхой хэмжээнд танигдаж бас өөрийн гэсэн байр суурьтай орон нутагт...

Хишигсүрэн -

Намын байгууллага зохион байгуулаад удирдаад бас л багагүй л бэохшээл туулж л..

Нэргүй -

Өө...тийм.

Хишигсүрэн -

Ер нь танай сум ерөнхийдөө сонгууль энэ тэр болохоор санлаа ямар байдлаар өгдөг байсан бэ?

Нэргүй -

Үгүй ээ манай сум чинь гайгүй ш дээ. Ер нь 1992 он за 1996 оноос хойш гэдэг чинь 1996 онд УИХ-ын сонгуулиар чинь манайх чинь нэр дэвшигч, их хуралд нэр дэвшисэн Дашпүрэв гэдэг хүнийг 56 арваны хэдэн хувиар гаргаж ирсэн.

Хишигсүрэн -

Аа ха.

Нэргүй -

Тэгээд тэр нь Булган аймагт тэр Дашпүрэв гэдэг хүн Булган аймгаас УИХ-д гишүүн болж байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Нэргүй -

Тэгэхэд чинь Булган аймаг хойд тойрог, урд тойрог гээд 2 тойрогтой байсан. Хойд тойргоос нь Ямааранзын Эрхэмбаяр гэдэг хүн Ардчилсан Намын нэр дээрээс нэр дэвшээд бас Булган аймаг чинь 2 их хурлын гишүүн нь 2-уулаа Ардчиллаас 1996 онд УИХ-д сууж байсан ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Нэргүй -

Тийм. Тэгээд л яахав тухайн цаг үе нь ч өөр байсан байх. Нөгөө манай 2 нэр дэвшигч тэд нар маань ч өөрсдийн бас үйл ажиллагаатай холбоотой байсан байх. Тэгээд 2000 яасан. Мөн орон нутгийн сонгуулиар гэхэд чинь 20 сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 20 төлөөлөгч байхад Ардчилсан Намаас 9 суудалтай Хувьсгалт намаас 11 суудалтай ингээд 2 хүний зөрөөтэй тэнцвэртэй маягтай ингэж орж байсан. Тэгээд тэрэн дээр бас өөрөө Иргэдийн Хурлын даргад нэр дэвшээд тэнцвэртэй байдлаар ингээд яаж байгаад тэгээд сонгогдож чадаагүй үлдэж л байсан л даа. Тэгээд тэрнээс хойш явж байгаад үе үеийн юугаар бас гайгүй нааштай л яваад байсан л даа. Тэгээд харин одоо энэ 2008 оны орон нутгийн сонгуулиар харин манайх чинь Ардчилсан Нам 16 суудалтай, Хувьсгалт Нам 5 суудалтай болж ингэж бид сумандаа анх удаагаа Ардчилсан Намын нэрээс одоо сумыг ирэх дөрвөн жил удирдах эрхийг авч ард түмнийхээ итгэлийг хүлээгээд ингээд ажиллаж байна даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Нэргүй -

Ийм учраас энэ хооронд нэгэнт ард түмнийхээ итгэлийг эвдэхгүйн төлөө би түрүүнд хэлж байсан сум орноо хөгжүүлж сум орондоо сурсан мэдсэн өөрийнхөө юу чаддагыг одоо сорьж үзье гэсэн үүднээс одоо бас нэг тодорхой юм хийе гэж бодитой ажил хөөцөлдөөд бас нэг томоохон томоохон юмнуудыг барьж аваад ингээд явж байна л даа.

Хишигсүрэн -

Аа ха. Ер нь тухайн үедээ таны нөгөө юу гэдэг юм бэ. Та ямар хүн учраас...

Нэргүй -

Аа ха.

Хишигсүрэн -

Одоо ардчиллыг ингээд сонирхоод талбай дээр очоод л танд өөрт чинь хувийн ямар онцлог байсан учраас тэгж, за яахав идэвхитэй гэдэг онцлог байна ш дээ. Идэвхитэй бол Хувьсгалт Намын гишүүн ч идэвхитэй тийм ээ?

Нэргүй -

Тийм.

Хишигсүрэн -

Аа...тэгээд ямар онцлог байсан бэ? Та ер нь тэр ардчиллаас юу хүлээж байсан бэ? Таны тэр хүлээлт одоо өнөөдөр хэр дүүргэгдэж байна тийм ээ...

Нэргүй -

Аа ха.

Хишигсүрэн -

Ямар байдалтай байна.

Нэргүй -

Үгүй ээ ер нь ийм нэг...

Хишигсүрэн -

Хүмүүсийн амьдрал одоо яг бодитойгоор ардчиллын үр дүн ямар байдлаар тусч байна. Яг танд өөрт чинь яаж мэдрэгдэж байна вэ. Жаахан тодруулвал.

Нэргүй -

Ер нь би өөрөө түрүүн хэлж байсан л даа. Би хүүхэд байхаасаа чөлөөтэй бас яадаг өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлчихдэг нэг ийм байсан. Дээр нь бас би нэг яг ний нуугүй хэлэхэд хүүхэд байхаасаа түрүүн нэг хэлж байсан боловч бас нэг янз бүрийн хөгшчүүдээс ээж ааваасаа биш гадна талаасаа ийм тийм гэсэн тэр хэлмэгдэлийн талын юмыг, хүнийг ингэж байсан гэсэн талын юмыг их бага хэмжээгээр сонсож байсан учраас тэр бол хүүхэд байхад надад нөлөөлж байсан байгаа юм. Тэгээд би сургууль соёлд байхдаа ер нь хэлье гэснээ хүнд хэлчихдэг. Хүний чинь бас нэг унаган тийм зан чанар байна ш дээ. Өөрийн гэсэн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлчихдэг бас нэг хэлье гэснээ хэлчихдэг. Би ч бас өөрөө нэг тийм нилээн шударгадуу. Бас буруу юмыг одоо нөгөө дутагдлын хажуугаар дуугүй өнгөрч чадахгүй гэдэг шиг тэр чанартай тиймэрхүү байсан энэ чанартай юм шиг байгаа юм. Тэгээд бас өөрөө бас нилээд тийм саваагүй юм юманд үсчисэн юм юманд оролцсон ийм хүүхэд байсан учраас тэр чанар чинь нилээн нөлөөлж бас тийм ээ. Ерөөсөө бидний энэ нийгэм маань нэг хэв шинжинд орсон, ерөөсөө чөлөөтэй биш ийм байна гэдгийг бас нилээд янз бүрийн байдлаар үзчихсэн ингээд түүх нилээн сонирхсон ийм учраас ерөөсөө ингээд л 1989 он, 1985 онд Оросын передстройка гээд өөрчлөн байгуулалт тийм ээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Нэргүй -

Тэрнийг нилээн идэвхтэй уншиж сонин монин дээр одоо өөрийнхөө хэмжээгээр уншиж судлаж байсан тэр үеийн одоо сэхээтэн хүний хувьд бол ингээд энэ бүх юмнууд бас нэг тодорхой хэмжээний бас нэг ойр дотны улсууд эд нартай ярьж хөөрч байгаад ингээд үзтэл ерөөсөө энэ нийгэм буруу юмаа. Энэ Социализм гэдэг бол ерөөсөө буруу яваад байгаа юм байна. Ерөөсөө барууны үзэл бодлыг нилээн сонирхож байсан л даа. Одоо манайд гэхэд чинь одоо энэ Монгол дээд сургуулийн захирал одоо “Тул” нийгэмлэгийн юу гээд Намжаагийн Дашзэвэг ч гэдэг Дагдан, одоо энэ Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга байсан Батхишиг гээд одоо энэ Технологийн их сургуулийн захирал Цэрэнсодном гэсэн тэр үеийн сайхан сайхан чадалтай боловсролтой залуучууд Батдорж эд нар гээд гадна дотны сургууль төгссөн. Ийм багш нартай чинь уулзаж учирдаг. Бас нэг үгээ солилцдог. Сангийн Аж Ахуйд цуг явдаг. Тэгээд бас эдний зүгээс...

Хишигсүрэн -

Ажиллаж байгаад орсон учраас нэг үе юм шиг байсан...

Нэргүй -

Тийм. Ажиллаж байгаад орсон учраас нэг үеийн байхгүй юу. Нилээн хөгшин би чинь одоо 25-тай Багшийн Дээд Сургуульд орж байсан хүн ш дээ. Тэгээд үзэхээр чинь нилээн үе тэнгийн нөгөө багш нартайгаа үеийн юм шиг. Нилээн төлөвшичихсөн тэд нартайгаа хүүхэд гэж байхгүй. Иймэрхүү иймэрхүү юмнууд надад тийшээ ороход нилээн нөлөөлж байсан л даа. Тэгээд ерөөсөө өөрөө ч тэр үед яагаад л. Тэгээд бас нэг ийм юм байдаг ш дээ. Энэ одоо ч ингээд харахад чинь сэтгүүлчид байна.

Хишигсүрэн -

Аа ха.

Нэргүй -

Аа...нэг уран бүтээлчид байна. Ялангуяа энэ ардчиллыг ярихдаа ерөөсөө юу ярьдаг ш дээ. Уран бүтээлчдын нөгөө анхдугаар зөвөлгөөн гэдгээс үүсэлтэнй гэж л ярьдаг ш дээ.

Хишигсүрэн -

Тийм.

Нэргүй -

Тэгэхээр иймэрхүү чөлөөтэй сэтгэлгээтэй чөлөөтэй улсууд чинь энэ нийгмийг арай соргогоор харж өөрчлөж байсан. Харж байсан. Би мөн ялгаагүй тэд нартай адилхан тийм мэргэжлийн хүн учраас бас нэг тэр сэтэгхүй тэрэнтэй нэг төстэй байсан юмуу даа гэж одоо өөрийгөө эргээд бодож байхад тийм байгаа. Тэгээд энэ хооронд бол бид нар ардчиллыг дэмжсэнээр бол нилээд юм алдаж тэр үедээ бас хохирч байсан үе бий л дээ. Жишээ нь би багш хүн л гэхэд чинь багшаа хийгээд л явж байсан бол би өдийд авдаг цалингаа аваад хүүхдүүдтэйгээ ингээд яваад хийх боломжтой байсан. Тэгэхэд ардчиллын төлөө явснаар би энэ амьдралынхаа өнгөрсөн хугацаанд би 10-н жил ажилгүй явсан байхгүй юу.

Хишигсүрэн -

Энэ 20-н жил.

Нэргүй -

Тийм. Энэ 20-н жил. Ардчиллын 20-н жилийн яг 10-н жилийг нь ажилгүй явсан байгаа юм. Тэгэхээр чинь тэр хооронд чинь 10-н жилийн багшийн цалин гэдэг чинь хаашаа билээ. Тэр хооронд амьдрал ахуй яах уу гэдэг чинь тийм ээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Нэргүй -

Тодорхой юм ойлгогдоно ш дээ. Гэхдээ тэрнийг бол би авгай хүүхэддээ юу гэж хэлдэг үү гэхээр чинь өнөөдрийн миний идэх хоол ямар байх нь хамаа байхгүй ээ. Ирээдүйд үр хүүхдийн маань амьдрал, ирээдүйд Монгол улсын маань ирээдүй ямар ч байсан өөрчлөгдөх ёстой энийг бол энэ ардчиллынхан хийх ёстой гэж. Энд л одоо үнэмшил болгоод энний төлөө л явсан. Тэгээд энний үр шим бол гарч байна ш дээ. Хэзээ Монгол улс ийм сайхан чөлөөтэй өргөн уудам харилцаатай одоо Монгол улс чинь энэ их сайхан өндөр гоёмсог байшингууд энэ тансаг хэрэглээ. Одоо манай Очирбат гуай анхны ерөнхийлөгч байж байгаад шинэ жилийн ёолкноор “тансаг шинэ жил” гэж хэлж шүүмжилэгдэж байлаа ш дээ.

Хишигсүрэн -

Тийм.

Нэргүй -

Одоо тэгвэл тэр чинь тансаг гэдэг чинь хүн шүүмжлэгдэх биш тийм ээ. Энгийн хэрэглээ энгийн юмс болчихлоо ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Нэргүй -

Энэ гоё машинуудыг чинь би мэдэхгүй. Жолооч хүний хувьд сонирхож байхад ингээд хүнээс асууж байсан л даа. Ер нь Монголд ерөөсөө энэ дэлхийд үйлдвэрлэгдсэн маркуудаас орж ирээгүй тийм маркийн машин байдаггүй юм гэнэ билээ гэж. Ингээд л ярьж байсан. Тэгээд л одоо энэ компьютер, энэ гар утас, энэ интернет гэдэг юмуу энэ видео камер гэдэг юмуу энэ юмнуудыг чинь одоо бид мэддэггүй л байлаа ш дээ. Бид хэзээ мэдэж байсан юм бэ. Энэ одоо сүүлийн нэг 10-н жилд л одоо энэ чинь ерөөсөө 10-н жилийн юм ш дээ. Тэгэхэд 1921 оноос хойш одоо 1990 он хүртэл 70-н хэдэн жил явахад Монгол улс ямар байлаа даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Нэргүй -

Фото зургийн аппарат гэхэд бид чинь гараар нэг угаадаг “Зенит” оросын нэг аппарат л хальстай аппарат пленктой аппарат тэрнийг л мэднэ ш дээ. Тэгээд тэрнийхээ зургийг угаах гэж би бас бага хүүхэд байхдаа, сургуульд байхдаа фото зураг сонирхоод аваад нэг найзтайгаа угаадаг байлаа. Тэгэхэд чинь харанхуй өрөөнд л нэг 2 савтай ус тавьчихаад тэрэндээ нэг хальсаа угаагаад л зургаа угаагаад л гэрэл цохиулаад л байдаг байлаа ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Нэргүй -

Тэгэхэд чинь иймэрхүү. Бидний үеийн чинь соёл одоо тэгээд тийм л байлаа ш дээ. Машин техник гэвэл нөгөө оросын одоо миний мэдэхийн ЗИЛ-130, 53, УАЗ-469...

Хишигсүрэн -

Даргын жаран ес...

Нэргүй -

Тийм. Тэрнийг нь даргын жаран ес гэдэг.

Хишигсүрэн -

Цэргийн 66.

Нэргүй -

Цэргийн 66 гэсэн ерөөсөө ийм л Оросын техник байсан ш дээ. Өөр ямар техник байсан ш дээ. Тэгээд жижиг тэрэг гэвэл москвич гээд...

Хишигсүрэн -

Тэр нь Улаанбаатарт л байдаг /инээв/.

Нэргүй -

Тэр нь бол Улаанбаатарт л байдаг ийм /инээв/ л үеийг тууж өнгөрүүллээ ш дээ тийм ээ.

Хишигсүрэн -

Тийм.

Нэргүй -

Тэгэхэд сүүлийн 10-н жил чинь ийм сайхан боллоо энэ бол одоо яах арга байхгүй ардчиллын ач буян. Ардчиллыг анхнаас нь дэмжиж ингэж одоо хүртэл ингэж ингээд явж байгаагын хувьд ардчиллыг аль болох магтаж хир хүргэхгүй байх талаас нь боддог юм.

Хишигсүрэн -

Хир халдаахгүй байх...

Нэргүй -

Хир халдаахгүй талаас нь боддог юм. Одоо ингээд он гаргаад одоо ардчиллын 20-н жил болох гэж байна. Ирэх онд 2010 онд чинь одоо Ардчилсан Нам...одоо Ардчилсан нам гэж хэлэхгүй байгаа юм л даа. Монголд олон намын үүсч тогтсоны 20-н жилийн ой гээд болох гэж байна. Энийг бол тэгш ойг бол бодвол манай дээд нөхдүүд нилээн өргөн дэлгэр хийх байх. Дээр нь нэг баяртай юм бол энэ ардчиллын 20-н жилийн ойн босгон дээр ардчилсан ерөнхийлөгчтэй боллоо. Тийм учраас манай энэ ардчилсан ерөнхийлөгч Элбэгдорж бол бас Монголын ирээдүйг сайн сайхан болгох талаас нь бодитой юм хийх байх гэж дэмжиж явдаг.

Хишигсүрэн -

Бодож хүлээж байдаг.

Нэргүй -

Бодож явдаг. Хүлээж байдаг ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха. Ер нь ардчилал гарч ирээд ардчиллын одоо үр нөлөө ардчиллын хандлагыг хүлээж авч байгаа хүмүүсийн хандлага хүйсээрээ ер нь ямар ялгаатай вэ. Эрэгтэй эмэгтэй хүнд энэ ардчилалд хандах хандлага ардчиллаас олж авч байгаа тэр нөгөө үр ашиг чинь ялгаатай байна уу ер нь ялгаагүй байна уу. Та юу гэж боддог вэ?

Нэргүй -

За ёстой тэр хүйсийн хувьд ямар байгаа би одоо судлаач биш одоо...

Хишигсүрэн -

Ер нь та өөрийнхөө /инээв/...

Нэргүй -

Ёстой мэдэхгүй.

Хишигсүрэн -

Өөрийнхөө туршлага дээр сум орон нутагтаа ингэж үзэхэд ямар байна.

Нэргүй -

Мэдэхгүй. Ерөнхийдөө бол ерөөсөө наадах чинь байдаг л даа. Ерөөсөө энэ ардчиллын чинь яг дуу хоолой болж энийг чинь дэмждэг нь ерөөсөө эр хүйстэй нь л арай давамгайлдаг л даа. Тэгж байгаад л өөрийн гэсэн юутай тэгээд тэр ер нь нэг юун дээр чинь энэ ардчиллын буруу биш юм л даа нэг нийгмээс нөгөө нийгэмд яах одоо бид нар ч гэсэн үзэж байсан нэг нийгмээс нөгөө нийгэмд шилжихэд одоо ёсзүйн хувьд ч янз бүрийн юм яриад л ингээд л юм чинь бас бага байхдаа алдаа нь их байдаг энэ шиг алдаж оносон юм их бий. Дээр нь одоо энэ нөгөө улсуудыг шүүмжлэлтэй хандаад ардчилал гэдгийг яриад байгаа юм чинь бас энний чинь төлөө явж байгаад алдсан оносон ч ерөөсөө 20-н хэдтэй сайхан залуучууд энийг чинь ерөөсөө үүсгэн байгуулаад одоо 40-50-тай гаран насны улсууд л явж байна ш дээ. Манай энэ хэд улсуудад бол хамгийн залуу нь л бидний үеийн...ахмад нь л бидний үеийн улсууд ингэж байсан үе бий ш дээ. Тэгээд байсан одоо энэ үеийн чинь ингээд бодоод үзэхэд сүүлдээ нийгэмд нэг ийм юм байгаа юм л даа. Ядуурал ажилгүйдэл нилээн их байна уу. Энэ л одоо Монголын эмзэг зүйл энэ болоод байна. Энэ ядуурал ажилгүйдэл гэдэг бол энийг бол бодохдоо зарим нэг амьдралаа авч явж чадахгүй залхуу одоо нэг тийм улсууд нь болохоор ардчилалд буруу өгөөд байгаа юм. Гол нь ардчиллын буруу биш өөрсдөө яаж зүтгэж яаж яах уу гэдэгтэй нэгт холбоотой. 2-рт хувийн өмч ерөөсөө байгаа байж байгаад гэнэт хувийн өмчтэй болохоор манай дээд давхаргын буюу жаахан сэхээлэг хүмүүс бол хэтэрхий хувийн өмчрүү түрээд орчихсон л доо. Улсын том том үйлдвэрүүдийг чинь одоо ингээд л хувьчлаж аваад л нэг хүнийг хэт хөрөнгөлөг туйлшираад л тэр бол манай томчуудаас эхэлсэн ш дээ. Дээр нь бол яах уу гэхээр чинь энэ банк санхүүгийн тогтолцоо гэдэг чинь ерөөсөө нэг л тогтолцоотой байсан юм чинь хэтэрхий олон банк санхүүгийн байгууллага ингэж гараад тэрэндээ нөгөө ялгаагүй түрүүн миний хэлдэг дээдсийн хүрээлэн рүү нь ороод л нилээд олон банк дампууруулсан одоо ч гэсэн саяхан 2,3-н жилийн өмнө нилээд олон банк санхүүгийн байгууллага хадгаламж зээлийн хоршоо дампуураад ирэхээр чинь тэр чинь дампуураад ямар голын усанд урсаад явчихаж байгаа биш. Салхинд хийгээд явчихаж байгаа биш тэрийг чинь зориудын зохион байгуулалттай нэг хэсэг улсуудын завшаан болж нилээд олонхи нь хохирч үлдэж байна ш дээ. Иймэрхүү иймэрхүү алдаатай одоо юмнууд байгаа энэ дээр бухимддаг хэсэг юм байгаа. Тэгэхээр би түрүүнд хэлж байсан өнгөрсөн нийгмийн үед бол одоо тийм хөдөлмөр эрхэлдэггүй хүн гэж байдаггүй. Албадан хөдөлмөр эрхэлдэг ийм бас нэг дектатуртай ч гэдэг юмуу даруулгатай ч гэдэг юмуу ийм байсан юмнаас чинь гэнэт өөрчлөгдөөд эхлэхээр чинь одоо манай хөдөө ч тэр хотод ч тэр биеийн хялбар аргаар амьдрах гэсэн нэг хэсэг гарч ирж байна. Аа...дээр нь энэ амьдрал энэ нийгэмдээ хөлөө олж одоо амьдрал энэ нийгэмдээ хөлөө олж чадахгүй нэг хэсэг нь одоо гуниж гутрах тийм ээ. Архидалт, архинд орох янз бүрийн гудманд гарах иймэрхүү юмнууд бол байна л даа. Энэ бол нийгмийн шалгуурыг л одоо хир дааж чадаж байна гэдгээс хамаарч байгаагаас биш энэ нийгэмдээ буруу биш. Хүссэн хүсээгүй манайх одоо дэлхий дахинд Социалист систем ингээд задраад байж байхад чинь манай Монгол улс яах юм бэ. Яах ч арга байхгүй нөгөө голын ус голдирлоо дагадаг шиг энийг дагаж л таарна ш дээ. Тэгээд дээр нь манайх чинь 2 том хөршийн дунд байгаа жижиг буурай орон ш дээ. Гэхдээ яах уу манай Монгол чинь эрт дээрээсээ дэлхийн талыг Эзэн Богд Чингисийнхээ үед эзлэж байсан шиг 2 сая гаруйхан хүн байж маш их оюуны гентэй , бие бялдарын маш их потенцальтай тийм ээ. Одоо 2 сая гаруй улс гэдэг чинь тив, дэлхийн тэмцээнээс медаль аваад л 200 сая хүнтэй улс олимпийн аваргатай болж чадаагүй байхад 2,3-хан сая хүнтэй улс чинь 2,3-н олимпийн аваргатай болчихлоо. Сая дэлхийн аварга гээд л болж байна. Одоо эннээс чинь дэлхийн аваргын алтан медалийг нь аваад л ирж байна. Одоо 2,3-н тэмцээнд яваад л манай Сэрдамба, Мөнх-Эрдэнэ гээд манай боксийнхон маань хүрэл медалийн болзолыг хангачихаад өнөөдөр одоо мөнгөн медалийн төлөө тоглох гэж байна ингэхээр Монгол хүн гэдэг бол ийм агуу улс. Аа...тэрний агуу нь юу байна гэхээр хүнийхээ бие физологид байдаг байх. Сайхан байгал, цаг агаартай байна ш дээ. Ийм учраас Монголчууд бол яах арга байхгүй сайхан улсаа гэж би одоо бахархаж явдаг даа. Тийм ч дээрээс одоо Монгол хүн болж төрсөнөөр, ийм сайхан байгал дэлхийд өсөж төрсөнөөрөө бахархахгүй байхын аргагүй л байгаа юм даа.

Хишигсүрэн -

Аа ха. 2-уулаа ярилцлагынхаа энхний хэсгийг өндөрлөөд жаахан завсарлага аваад эхлэх үү?

Нэргүй -

За за.

Хишигсүрэн -

За завсарлага авахаас өмнө би нэг ийм юм асуучих уу. Ер нь таны амьдралд тийм гүнзгий нөлөө үзүүлсэн үйл явдал байна уу?

Нэргүй -

За нэг их тэгээд ч онцлоод ч байх юм байхгүй дээ. Тэгээд ерөөсөө Монгол хүний дундажын амьдралтай жирийн нэг сэхээтний амьдралаар л явж байна ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Нэргүй -

Тийм. Тэр амьдралаар л явж байгаа учраас надад бол гүнзгий тийм нөлөөлөөд ч юмуу эсвэл нэг их дээшээ...

Хишигсүрэн -

Таныг өөрчилсөн ч гэмээр юмуу?

Нэргүй -

Өөрчилсөн гэмээр тийм юм бол хэлээд байхаар юм алга байна.

Хишигсүрэн -

Аа ха. За за. 2-уулаа эхний яриагаа завсарлаад дараагийн яриагаа жаахан байж байгаад үргэжлүүлье.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.