Möröngua

Basic information
Interviewee ID: 990358
Name: Möröngua
Parent's name: Medrelt
Ovog: Goval
Sex: f
Year of Birth: 1945
Ethnicity: Horchin
Additional Information
Education: higher
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist
Born in: Hürem banner sum, Inner Mongolia aimag
Lives in: Sühbaatar sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: [blank]
Father's profession: [blank]
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
literature
work
keepsakes / material culture
foreign relations
education / cultural production
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Буяндэлгэр -
За өнөөдөр 2009 оны 09-р сарын 20. Урлагийн гавъяат зүтгэлтэн, Монгол телевизийн ахмад ажилтан, Бүх Холбоотны Киноны Дээд Сургуулийг кино оператороор төгссөн. Монголд ерөөсөө 5-хан эмэгтэй оператор байдаг. Тэрний нэг нь. Өөрөөр хэлэх юм бол камермен гэсэн үг.
Мөрөнгуа -
Мэргэжлийн оператор.
Буяндэлгэр -
Тэгээд одоо 2 дахь удаагаа Мөрөнтэйгээ уулзаж байна. Миний одоо дотны найз. Маш их уран бүтээлтэй ийм хүн байгаа юм. Тэгээд 2 дахь удаагаа ярилцлагаа эхлэх гэж байна. Хүүхэлдэйн кинонд чинь одоо яг хэн хэн байна. Тэд нар нар чинь бүгдээрээ бас киноны дээд сургууль төгссөн улсууд тийм ээ?
Мөрөнгуа -
Хүүхэлдэй киноны мэргэжлийн хүн гэж ярих юм бол ерөөсөө Монголд яг тэрүүгээрээ мэргэшисэн хүүхэлдэй киноны зураач мэргэжлээр бол 1971 онд, 1964 онд одоо Буяндэлгэр гэж очиж байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Мөрөнгуа -
Одоо бид нартай хамт 1964 онд очиж байсан. Тэгээд Буяндэлгэр бол 1971 онд төгсөж ирээд ер нь хүүхэлдэйн кино нь дээр ажиллаагүй. Сүүлдээ 1983 оноос эхлээд тэднийх бол зурмал хүүхэлдэй кино хийж эхэлсэн. Нямдаваагын байгуулсан хүүхэлдэй кино, хүүхдийн киноны нэгдэл гэж байгуулсан юм. Кино үйлдвэр дотроо. Тэгэхээр Хүүхдийн киноны нэгдэл болохоор ер нь зурмал хүүхэлдэйн киног хийгээд нилээн хэдэн кино хийсэн шүү. Бас л тэгээд 1989 оны эцэс хүртэл бол нилээн хэдэн хүүхэлдэй кино, зурмал хүүхэлдэйн кино хийж байсан. Тэгээд тэрний дараа бол төгссөн хүн бол ерөөсөө Мягмар байгаа. С.Мягмар байгаа. Одоо Боролдой студийн захирал. Боролдойн Мягмар бол 1985 онд төгсөж ирж байсан байх аа. Дипломоо аваад. 1985,1986 билүү. Би хараадахъя тоогоо.
Буяндэлгэр -
Аа ха.
Мөрөнгуа -
Тэгээд 1980-н хэдэн онд бол 1990-н хэдэн онд бол Ганбаатар, Мандах гэж 2 залуу одоо Бүх Холбоотны Киноны Дээд Сургуулийн харъяа дээд курсийг, 2 жилийн курсийг одоо Хитрукийн одоо яг удирдлага дор төгссөн 2 залуу байгаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Мөрөнгуа -
Ерөөсөө л яг мэргэжлийн хүүхэлдэйн киноны хүмүүс гэвэл эд нар байгаа юм. Мандах, Ганбаатар бол найруулагчаар төгссөн. Буяндэлгэр, Мягмар 2 бол зураач...
Буяндэлгэр -
Зураачаар төгссөн үү?
Мөрөнгуа -
Тийм. Сүүлд нь Мягмарын хувьд бол найруулагч болсон доо. Тэгээд би операторын хувьд бол хүүхэлдэйн кинонд операторын хувьд хүүхэлдэйн ихэнхи кинонд ажилласан. 1985 оноос хүүхэлдэйн кино ялангуяа биет хүүхэлдэй кинонд амилуулах шаардлагатай тэнд бол ажилласан юм байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Мөрөнгуа -
Аа...тэгээд ер нь яг энэ анх хүүхэлдэйн Теле кино үйлдвэрийн дэргэд хүүхэлдэй киноны цех гэж, мульт цех гэж байгуулахад бол харин нилээн олон хүн байсан. Тэрний анхны зураач нь бол манай Дашиймаа байгаа, Болдсайхан байгаа одоо Төгөлдөр байгаа. Одоо энэ Кино Үйлдвэрийн хүүхэлдэй киноны зүггүй жаалыг одоо анхны туршилтын журмаар өөрөө бие ээ дааж хийж байсан. Тэр шилэн дээр зураад хийж байсан Төгөлдөр гэж байдаг юм. Тэрнээс гадна одоо шинээр төгсөж ирж байсан хүүхдүүд бол нилээд хэд байсан л даа.
Буяндэлгэр -
Аа ха.
Мөрөнгуа -
Аа...эндээс бол ер нь тасралтгүй ажиллаж байсан улсууд гэх юм бол яг тогтмол ажилласан хэдэн хүн байгаа Дашиймаа, Болдсайхан бол сүүлд нь сургуульд яваад бол сургуулиа дүүргэлгүй буцаад ирсэн. Тиймэрхүү мэргэжлийн хүмүүс л байгаа даа.
Буяндэлгэр -
Аа ха.
Мөрөнгуа -
Тийм.
Буяндэлгэр -
Одоо ерөөсөө энэ Ганбаа, Мандах 2-оос хойш бол ерөөсөө хүн төгсөж ирээгүй тийм ээ.
Мөрөнгуа -
Үгүй ерөөсөө ирээгүй. Ганбаа, Мандах хоёр чинь бол ерөөсөө 10 төгсөөд Кино Үйлдвэрт ажиллаж байгаад л өөрөө бие ээ даасан хэд хэдэн зурмал кино дээр ажиллачихсан байсан. Бие ээ дааж одоо бас ‘...’ ямар кино билээ. За байж зогсож бай.
Буяндэлгэр -
Одоо та нар чинь байна ш дээ. Би зах зухаас нь харлаа. Бараг одоо дэлхийн түвшинд хүрэхээр их сайхан мульт филм хийгээд байгаа юм биш үү?
Мөрөнгуа -
/инээв/ Дэлхийн түвшинд ч юу юм бэ /инээв/.
Буяндэлгэр -
Гологдохооргүй л юм хийсэн байна ш дээ /инээв/.
Мөрөнгуа -
Үгүй ээ яахав дээ. Ер нь бид нар чинь хүүхэлдэй кино тасалчихгүй гээд ямар ч хэлбэрээр одоо хийхэд бэлэн байгаа юм л даа. Бидэнд одоо Соёл урлагийн сангаас нэг 18-н сая төгрөг өгсөн юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Мөрөнгуа -
18-н нас төгрөгөөр бид нар...
Буяндэлгэр -
Одоо тэр Ариунагын сан байна ш дээ.
Мөрөнгуа -
Биш.
Буяндэлгэр -
Биш үү. Өөр үү?
Мөрөнгуа -
Соёлын яам, Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яам гэдэг биз дээ?
Буяндэлгэр -
Тийм.
Мөрөнгуа -
Тэр яаманд чинь улсын төсвөөс жил болгон Соёл урлагийн санд бараг 200-гаад сая төгрөг өгдөг байхгүй юу.
Буяндэлгэр -
Овоо юм байна ш дээ.
Мөрөнгуа -
Өөрөөр хэлбэл энд чинь бүх төрлийн урлаг орно ш дээ.
Буяндэлгэр -
Тийм.
Мөрөнгуа -
Театр, зураач, кино, хүүхдийн уран бүтээл, ном бүх юм орно. Тэдний одоо санхүүжүүлэхийн төлөө, тулд бол 200-гаад сая төгрөг улс өгдөг.
Буяндэлгэр -
Аа...тэрнээс 18-н саяыг та нарт өгсөн юм уу?
Мөрөнгуа -
Тэрнээс 18-н саяыг өгсөн юм.
Буяндэлгэр -
Бага л байна л даа. Тэгэхдээ яахав дээ оргүй дорхноо.
Мөрөнгуа -
Үгүй ээ яахав дээ 18-н саяаар бол бид нар бол зурмал хүүхэлдэйн киног бол хийхгүй. 10 минут ч хийхгүй.
Буяндэлгэр -
Аа ха.
Мөрөнгуа -
За тэгээд одоогийн яг дундажаар цалингаа аваад, гол нь зурмал хүүхэлдэй кино чинь хүн хөдөлмөр байхгүй юу. Хүн хөдөлмөр. Хүн зурна. Ерөөсөө гол нь зураач нартай юм нь явдаг байхгүй юу. Аа...тэгэхдээ зэрэг чинь зүгээр бид нар чинь одоо бол Оросын түвшинд зүгээр л одоо ярихад нэг секунт нь 314 доллар гэж ярьж байгаа ш дээ. Тэрнийгээ бол одоо зах зээлд орсон Орос орон бол энэ бол их бага мөнгөө гээд байгаа байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха.
Мөрөнгуа -
Секунт нь...
Буяндэлгэр -
Үнэн байх л даа.
Мөрөнгуа -
314 доллар гэхээр чинь чи бод л доо. 60 секунт чинь юу гэсэн үг үү?
Буяндэлгэр -
Тийм. Талийж өгнө ш дээ.
Мөрөнгуа -
10-н минутын кинонд бид нар ингээд бодоод байсан чинь юу вэ тэр чинь одоо секунт нь 300 гэж бодоход чинь 10 секунт нь чинь одоо 3000 ш дээ.
Буяндэлгэр -
Тийм. 30000 уу?
Мөрөнгуа -
300 доллар 3000, 10 секунт.
Буяндэлгэр -
Тэгэх үү? Аа тийм 10 секунт.
Мөрөнгуа -
100 секунтэнд одоо 30000 болно оо доо.
Буяндэлгэр -
Тийм тийм.
Мөрөнгуа -
100 секунт гэдэг маань 1 цаг 40 минутын л кино шүү дээ.
Буяндэлгэр -
Тийм.
Мөрөнгуа -
Тэднийх бол энийг бол өөрсдөө ярихдаа бол маш багаар авч байгаа бид гэж хэлж байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Мөрөнгуа -
Минут нь 60 гэж бод л доо. Минут нь 60. 60-н секунтад хэд байх уу?
Буяндэлгэр -
240.
Мөрөнгуа -
Тэгээд бодоход л секунтыг нь 300-н хэдэн доллараар үнэлж байна гээд бодоход л сая нэг төсөл хэрэгжүүлсэн л дээ. Улсын сангаас өгсөн. Тэрэнд ардын үлгэрээр цуврал хүүхэлдэйн кинонуудыг хийлгэсэн байгаа одоо явж байгаа ш дээ явж байгаа манайхаар. Тэгэхээр чинь хүүхэлдэйн киног одоо цэвэр улс санхүүжүүлж байж яг л өөрийн бодлогоо явуулах юм л даа. Дисней бол эхлээд гарч ирэхдээ мөнгө, яаж мөнгө болгох уу гэдэг талаас нь явсан. Одоо Том, Жерри, Микки майвус дэлхий даяар мэдэж байна шүү дээ. Тэгэхээр энэ хөөцөлдөж байгаа юм чинь хүн болгон үзээд, хүүхэд болгон үзээд тэрнийгээ дагуулаад одоо бүх одоо юмныг нь хийж байна. Дисней ланд, дэлгүүр хоршоо, кукаль мукаль бүх юмыг нь худалддаг ш дээ. Тэгж одоо олон хүний юу зах зээлд гарч байгаа байхгүй юу.
Буяндэлгэр -
Манайх ч гэсэн зах зээлд гаргах боломж бий гэж би бодоод байгаа юм.
Мөрөнгуа -
Манай зах зээлд гаргахад бол хэцүү л дээ.
Буяндэлгэр -
Хэцүү юу?
Мөрөнгуа -
Дэлхий дээр чинь зүгээр бид нар хүүхэлдэйн кино хийгээд худалдчих боломж байхгүй ш дээ. Манайхны хийсэн юмыг тийм ч амархан мөнгөөр худалдаж авахгүй ш дээ. Яагаад гэвэл одоо дэлхийн зах зээлийг хэн эзлэж байна вэ. Америк эзлэж байна ш дээ өнөөдөр.
Буяндэлгэр -
Тийм.
Мөрөнгуа -
Аа...телевизийнхээ программуудыг хэн хангаж байгаа юм бэ. Европын орнууд өөрсдөө хангаж байна ш дээ. Өөрсдийнхөө юмыг. Европын орнуудын энэ Франц, Унгар, Чех гээд ингээд ярих юм бол эд нар хүүхэлдэй киногоо телевизийн хүүхдэдээ зориулсан программаа хангахын төлөө. Зараад нэг их борлуулаад нэг их мөнгө олохдоо биш болж байгаа байхгүй юу.
Буяндэлгэр -
Хүүхдийн хүмүүжилд зориулж...
Мөрөнгуа -
Хүүхдийн хүмүүжилд зориулж л...
Буяндэлгэр -
Хөрөнгө зарж байна л даа.
Мөрөнгуа -
Тийм. Хөрөнгө зарж байна л даа. Тийм болохоор тэр байтгугай манайх шиг одоо 2 сая хүн амтай Литви, Латви байна. Баруун Европын орнууд байна. Жижиг орнууд байна. Тэд нар чинь цөмөөрөө голдуу яадаг уу гэхээр телевизээсээ телевиздээ зориулж улсын төсвөөс юм хийдэг байхгүй юу.
Буяндэлгэр -
Тэгэхээр арга байхгүй юм байна л даа.
Мөрөнгуа -
Тийм. Тэгэхээр улсууд бол ярьдаг байхгүй юу. Зах зээлд гарч болно. Мөнгөө олж болно гэж ярьдаг байхгүй юу. Өнөөдөр бараг 100-аад жил болж байгаа хүүхэлдэйн киноны тэр одоо нэг киног одоо хэдэн зуун хүн хийдэг. Бүр одоо үйлдвэр болчихсон улсыг бол давж гарна гэж байхгүй л дээ.
Буяндэлгэр -
Давж гарна гэж байхгүй л дээ.
Мөрөнгуа -
Тэд нар шиг юм хийнэ гэж байхгүй. Ганцхан өөрийнхөө...
Буяндэлгэр -
Өсвөр насны бяцхан хүүхдүүддээ зориулсан...
Мөрөнгуа -
Зориулсан одоо уран бүтээл хийдэг байхгүй юу. Тэр нь яадаг уу гэхээр өөрийн түүх соёл, өөрийн үлгэртэй одоо “Зандмишнь” гэж байна ш дээ. “Зандмишнь” студи 1976 онд бид нар очиход байсан одоо хүртэл байгаа гэсэн. Яагаад гэвэл тэр чинь кукил ээ хийдэг. Орой болгон гараад л нэг өвгөн тэднийх дээр үеийн “Зандмишнь” гэдэг өвгөн гэсэн. Яг тэрүүгээр явдаг байхгүй юу. Тэгэхээр яг хүүхэлдэйн киног зарж мөнгө олгоно гэж манайд бол байхгүй.
Буяндэлгэр -
Хэцүү юм байна.
Мөрөнгуа -
Өнөөдөр Орос орон чинь тэр том гүрэн чинь зараад киногоо хийж чадахгүй байгаа ш дээ. Тэгэхэд одоо Оросын тэр CD, кассет ямар борлогдож байна. Тэр кинонуудын ямар их фонд байна. Хэдэн мянгаараа фонд байна ш дээ.
Буяндэлгэр -
Оросын хүүхэлдэй гоё ш дээ би дуртай.
Мөрөнгуа -
Тийм. Тэгсэн мөртлөө л өнөөдөр бас энэ зовлонг амсаж байна ш дээ. Тийм учраас засаг нь тэд нарт одоо бүхэл бүтэн орос ардын үлгэрээр хийх 100 гаруй цуврал 10 минутыг хийх мөнгийг өглөө ш дээ. Төр засгаас нь. Тэрийгээ бид нарт минутыг нь 300-аар бодож байгаа энэ бол хямдхан гэж яриад байгаа ш дээ бас. Тэгэхээр улс орон өөрөө хичнээн хөгжиж жаахан хөл дээрээ босч мөнгөтэй болхоороо өөрийн хүүхдүүдэд зориулсан уран бүтээлд зориулж л мөнгө хаях л хэрэгтэй болж байгаа байхгүй юу.
Буяндэлгэр -
Тийм юм байна.
Мөрөнгуа -
Тэгэхээр би бол юу гэж бодож байна вэ гэхээр энэ хэдэн залуучууд маань бүгдээрээ тараад алга болчихгүй сайн цагийн хүлээгээд байж байх болов уу гэж бодоод би ингээд зууралдаад байгаа юм л даа. Одоо ингээд тарж бутраад алга болчих юм бол хэцүү ш дээ. Эргээд босгоход хэцүү ш дээ.
Буяндэлгэр -
Хэцүү.
Мөрөнгуа -
Энэ ингэж хийх хүмүүс чинь босохгүй ш дээ. Найруулагч ерөнхий зураач өөрөөр хэлбэл тэр киноны мэргэжлийн сургууль төгсөхөөс гадна аль 80-н хэдэн оноос ажилласан хүмүүс байна ш дээ. Одоо Тунгаа эд нар байна ш дээ. Одоо 1990-ээд онд ажилласан Мөнхбат байж байна. Төгөлдөр ч гэсэн Болдсайхан ч гэсэн хэрвээ мөнгөтэй болоод ахиухан мөнгөтэй болчих юм бол эд нар чинь буцаад л ирнэ ш дээ. Тэгэхээр энэ киног чинь хийх хүмүүсийг нь одоохондоо байгаа дээр нь одоо ингээд тараагаад алга болгочихгүй юмсан гэж боддог байхгүй юу. Тэгээд би ядаж нэг улс орон маань 10-н жилийн дараа гэхэд төсөв өгдөг болох юмсан. Уралдаанд нь тийм ээ. Одоо зохиолт уралдаан зарлаад хэн хийж чадахад нь өгөөд...
Буяндэлгэр -
Тэр бол чиний гавъяа шүү нээрэн ингэж зууралдаад байдаг.
Мөрөнгуа -
Тийм л зорилготой л байгаа. Миний гол зорилго бол ерөөсөө тэр л байгаа байхгүй юу. Тэгээд энэ чинь хажуугаар нь телевиздээ байна гэдэг бол бас их том буян болж байгаа байхгүй юу. Телевизээр чинь энэ хэдэн залуучууд чинь үнэгүй байранд байна. Үнэгүй тог хэрэглэж байна. Энэ бол бас би телевизийнхэнд баярладаг байхгүй юу. Үе үеийн дарга нар аль нь ч гэсэн манайхыг хөөж байгаагүй ш дээ. 1994 онд Боролдой тарчихаад байхад л бас л эндээ шингээгээд л ганц нэг хүн авсаар байгаад бас л нилээн хэдэн хүнтэй болчихлоо ш дээ.
Буяндэлгэр -
Алтансүх бол харьцангуйгаар их буян хийсэн хүн байна ш дээ.
Мөрөнгуа -
Тийм ш дээ. 1994 онд ч тараад байсан студийг бүрдүүлсэн байхгүй юу.
Буяндэлгэр -
Тийм юм байна.
Мөрөнгуа -
Тийм юм байхгүй та нар энийгээ хийгээч ээ гээд. Тэгээд удаагүй Төрийн өмчийн хороо тараачихсан л даа.
Буяндэлгэр -
Уул нь бас алсын хараатай л байж.
Мөрөнгуа -
Тийм. Уул нь хэрэгтэй юу хэрэгтэй.
Буяндэлгэр -
Хэрэгтэй хэрэгтэй.
Мөрөнгуа -
Одоо аль ч телевиз ч бай Монголын Үндэсний Телевиз ч бай хүүхдэд зориулсан юмтай. Өөрийн гэсэн уран бүтээл, үзүүлдэг үлгэртэй, домогтой кинотой байх ёстой байхгүй юу. Гэхдээ яг одоо бидний байж байгаар бид нар чинь сайн л бол жилдээ нэг юм олж хийх үү үгүй юу. Завсараар нь их хялбар маягаар жаахан юм олсон ч гэсэн тэгээд нэг 10-н минутын ч бай, баримлаар ч бай нэг юм хийдэг л дээ. Одоо энэ чинь “Сүхийн цагаан морь”-ийг хийлээ. Одоо тэр юуны ‘...’ аа...юу билээ Чингисийн олон мэргэдийн хуралдай тийм ээ. Сүүлд...
Буяндэлгэр -
Аа ха.
Мөрөнгуа -
Одоо “Халиартай бин” гээд баримлаар заримыг нь хийнэ. Заримыг нь зургаар хийнэ. Заримыг нь кукилээр хийнэ. “Мазаалай” гээд, сүүлийн үед бид нар чинь одоо “Улаан залаат” гээд зурмалаар. Тэгээд юу... “Хөдөөний сонин” гэж зурмалаар нилээн хэдэн юм хийсэн л дээ. Ер нь бол харьцангуй хавтгай зурмал хоёроор хийгээд л байгаа юм л даа. Эсвэл биет кукелдээгээр. Одоо хийж байгаа юм чинь энэ чинь дэлхийн түвшинд яваад л “Баавгай дуулах уу” гэсэн чинь кукилээр хийж байгаа юм. Энэ дээр алдаа их бий. Одоо ингээд харах юм бол. Кукилээ шинэ аргаар турших гэж байгаад бид нар их алдсан. Манай зураач нар. Анхны хийснээр нь болохоо байгаад дахиж хийгээд дахиад нөгөө дүрээ дахиж хийгээд тэгээд одоо болохоор биетэй кукил хийж байгаа юм. Гэхдээ одоо кукил хийж байгаа арга маань одоо яг энэ кукил хийж байгаа улсууд маань залуучууд маань бол яг Орост очиж тэр биетэй кукил хийх туршлагыг үзээгүй улсууд байгаа байхгүй юу.
Буяндэлгэр -
Өө зайлуул дандаа зургаар яаж байсан уу?
Мөрөнгуа -
Тийм зураг дээр голлож байсан улсууд байхгүй юу. Тэгэхээр биет кукилийг хийнэ гэдэг бол тэрнийг чинь олон дахин хөтлөх тэр гарын ая даадаг бас өөрийн гэсэн дүртэнй. Тэрний чинь нүүр царай, хөдөлдөг амтай, явдаг хөлтэй. Хөдөлдөг гартай. Бөхийж тонгойдог үсэрдэг нуруутай тийм л байх хэрэгтэй байх ёстой байхгүй юу. Тэрнийг чинь хийх гэж эд нар чинь хэд дахиж хийлээ ш дээ.
Буяндэлгэр -
Аргагүй аргагүй.
Мөрөнгуа -
Тайз нь бас болж өгөхгүй хэд дахин хийгээд. Тэгээд тэр 40-н хэдэн минутын юм гэдэг бол бид нар чинь түүхэндээ ийм том юм хийж байгаагүй ш дээ. Нэг ёсны мюзикол ч юм шиг. Бас нэг дуутай хөөртэй яриатай хөөртэй жаахан хөгжилтэй болгохыг хичээсэн дээ.
Буяндэлгэр -
Харин их л хөөрхөн юм билээ.
Мөрөнгуа -
Тийм.
Буяндэлгэр -
Би зах зухаас нь ярихад.
Мөрөнгуа -
Тэгэхдээ бол бид нар энийг чинь анх зохиолыг нь аваад 20 минутыг нь хүүхэлдэйн кино болгох гээд зохиол өгсөн чинь автор нь бол зөвшөөрөөгүй юм. Очирбат гуай. Миний олж ирсэн мөнгө болвол би өөрөө зохиолоо мэднэ. Миний зохиолыг бол хамаагүй өөрчилж болохгүй. Ерөөсөө бүх юу байгаа юм гээд энэ чинь нэг ёсондоо хүүхэлдэйн жүжиг шиг ч юм шиг болоод байгаа юм л даа.
Буяндэлгэр -
Аа ха.
Мөрөнгуа -
Тэгээд мэдэхгүй дууссан хойно нь үзнэ дээ. Тэгээд л...
Буяндэлгэр -
За хүүхэлдэйн кинонд бол үнэхээр чиний гавъяа бол хэлж барашгүй ээ. Үүний хажуугаар чи маш их олон баримтад кино хийсэн ш дээ. Тэрнийг чи хүүхэлдэй кинонд дарагдчихаад тэр тухай ерөөсөө яригддаггүй юм.
Мөрөнгуа -
Тэгээд за ер нь 1970 онд төгсөж ирэнгүүтээ л бид нар чинь мэдээ, телевизийн мэдээ сурвалжлаганд чинь кино хальсан дээр л зураг авч байлаа ш дээ. Энэ кино хальс, 16 мм-ын одоо хальсан дээр зураг авч байснаа...16 мм-ын хальс дээр өнгөтэй ч авлаа. Негативаар ч авлаа. Эргэх хальс өөрөөр хэлбэл позитив хальсаар ч авлаа. Үгүй ээ мөн олон янзийн юман дээр туршисан л даа.
Буяндэлгэр -
Аа ха.
Мөрөнгуа -
Тэр хооронд ерөөсөө барилаа олохгүй байсаар байгаад манай энэ Теле кино үйлдвэр чинь маш олон хальс хэрэглэсэн ш дээ. Тэгээд Пүрэвжав дарга нэг удаа таарчихаад үгүй та нар ч мөн зовлонтой үед ажиллаа даа. Ёстой нэг туршилтын туулай гэхэд ч хаашаа юм бэ гэсэн ш дээ.
Буяндэлгэр -
Ээ...хөөрхий /инээв/.
Мөрөнгуа -
Үгүй ээ мөн олон янзын юман дээр ажиллаж олон янзын юман дээр зовж. 35 мм-ын хальсан дээр ажиллана. Хар цагаан дээр ажиллана. Энэ чинь өнгөтөөр ажиллана. Тэгээд хальсан дээр авна гэдэг чинь уул нь бас яг сурсан хүн л авах юм л даа. Өнөөдөр видео бол кноп дараад дүрс гарч байна ш дээ. Тийм учраас өнөөдөр бол харьцангуй, заримдаа бол авалтын чанар бол муудаж байна ш дээ. Тийм. Хальсан дээр авч сурсан хүмүүс чинь юмаа хэмнэж сурна. Мантож аа бодож авна. Тэгэхгүй бол өөдөөс чинь найруулагч маань шидчихнэ шүү дээ. Тэгээд тэр үеээс 1970-н оноос нэг 1985 он хүртэл бид нар чинь хүүхэлдэйн киноны студи байгуулагтал бид нар чинь телевизийн мэдээ сурвалжлага. Хажуугаар нь нөгөө манай Теле кино үйлдвэр чинь бүх төрлийн баримтат кино хийнэ шүү дээ. Баримтаа урдаар хөрөг хийнэ, кино концерт хийнэ. Тэгээд одоо энэ үргэлжилсэн олон ангит баримтат кино хийж байсан. Одоо энэ дээрээс бол хамгийн барьцтайг нь ярих юм бол Ардын Хувьсгалын 60-н жилийн ойд зориулсан 1981 онд бэлэн болгосон “Туулсан зам” гэж одоо бүр 9-н ангит бүрэн хэмжээний баримтат кино байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха гайхалтай.
Мөрөнгуа -
Энэ бол одоо үнэхээр бас нэг тодорхой хэмжээний хүмүүсийн хүч одоо тэр найруулагчийн ур чадвар, мэдлэг хугацаа шаардсан тийм одоо ажил байсан л даа. Тэр баримтат киног хийснээр бид нар чинь 60-н жилийн түүхээ. Яахав зарим үед Социализмын тэр үеийн байдлын харуулсан боловч 60-н жилийн тэр түүхээ баримт дээр байгаа материалаа цэгцлээд дунд нь бол одоо тэр үеийн байсан хүмүүсийн яриа партизануудын яриа, фото энэ бүх архивуудыг ашиглаж том кино хийлээ шүү дээ.
Буяндэлгэр -
16 дээр шүү тийм ээ?
Мөрөнгуа -
35...
Буяндэлгэр -
35 дээр хийсэн юмуу?
Мөрөнгуа -
35 мм-ын хар цагаан хальс дээр хийсэн байхгүй юу.
Буяндэлгэр -
Хөөх яая аа.
Мөрөнгуа -
Тэгээд өнөөдөр одоо тэр киноны чинь нэг, хоёрдугаар анги чинь зарим юман дээр бүтэн бүтнээрээ л явж байх юм байна ш дээ. Нэвтрүүлэгтээ ашиглаж байх юм байна ш дээ.
Буяндэлгэр -
Одоо манай тэр архивт байна уу?
Мөрөнгуа -
Байгаа. 7,8-р анги нь олдохгүй байгаа гэсэн. Хальс. Одоо видео дээр буулгачихаад байгаа ш дээ. Тэгээд хэрэглэдэг. Маш их хэрэглэдэг юм байна лээ ш дээ. Сүүлийн анги нь байхгүй байгаа гэсэн. 8,9-р анги нь олдохгүй байгаа гэсэн.
Буяндэлгэр -
Найруулагч нь хэн бэ?
Мөрөнгуа -
Түр зогсоочих би эндээс хараадахъя. Энэ юу болвол...энэ “Туулсан зам” баримтат кино бол яг үнэндээ бол ардын хувьсгалын 60-н жилийн ойг угтсан хамгийн том бүтээл.
Буяндэлгэр -
1960-н хэдэн он бэ?
Мөрөнгуа -
1981 онд дууссан байхгүй юу.
Буяндэлгэр -
1981 онд дууссан уу.
Мөрөнгуа -
9-н анги нь дууссан байхгүй юу. Би энэ киноны “Шинэ эриний эхэн” нэгдүгээр анги. “Лениний зааснаар” хоёрдугаар анги. “Өнөөгийн Монголын жавхаа” 9-р анги дээр ажилласан л даа. Найруулагч нь Хишигт байсан. Аа...нэг найруулагч нь Долгор нөгөө найруулагч нь Юндэндорж байсан. Тэгээд өөрөөр хэлбэл нэг оператор 3 гурван анги дээр ажиллаж байсан л даа. Тэгээд хамгийн гол нь энэ кино дээр юу байсан юм. Энэ кинон дээр орох одоо тэр үед чинь нөгөө нэг компьютер байхгүй болохоороо субтитер хийх, дээр нь нэр нь давхар гаргах. Одоо нөгөө архивын материалуудыг чинь одоо авах. Зарим кино үйлдвэрээс авч ирсэн материалыг шууд аваад хийдэг байлаа ш дээ. Одоо бүр 9-н ангийн улсуудын нэрийг одоо би хийдэг байсан юм.
Буяндэлгэр -
Бүр ингээд хослол зургийг...
Мөрөнгуа -
Нэг ёсны хослол зураг болж байгаа байхгүй юу.
Буяндэлгэр -
Телевизд нэг ёсондоо хослол зургийн анхны суурийг бол чи тавьсан юм байна ш дээ.
Мөрөнгуа -
Тийм. Хослол зургийн миний өмнө нэг хэсэг Чулуун хийж байсан юм.
Буяндэлгэр -
Тийм. Чулуун удаагүй л дээ хөөрхий.
Мөрөнгуа -
Тэгээд дараа нь би авсан юм. Тэгээд энэ хослол зургаар бол тэнд нэг мульт камер гээд нэг юм байсан юм. Нэг кейсим гээд. Өөрөөр хэлбэл давхар авах, хослол авах давхар дүрс авах гээд тэр бүх юмыг би авдаг байсан юм. Тэгээд тэр дээр бол би их ажилласан л даа. 9-н ангит киноны бүгдээрэнд нь нэг ангид нь өөрөөр хэлбэл 5-6-н бүлэг шүү дээ.
Буяндэлгэр -
Өөх...их том байсан байна ш дээ.
Мөрөнгуа -
Тэр чинь их том хэмжээний бүрэн хэмжээний байсан юм чинь. Энэ кинон дээр ажилласанаар бид нар их юм сурсан юм. Их юм сурсан юм. Тэгээд бид нар чинь одоо төгсөөд удаагаа байсан болоод ч тэр юмуу улс орныхоо түүхийг муу мэдэх юм. Ер нь бас яг үнэн хэрэгтээ бид нар чинь хойно сурсан болохоор чинь түүхээ мэдэхгүй байлаа ш дээ. 10-н жил төгсөөд л төгсөөд л явчихсан. Эннээс бол бид нар их юм мэдэж авсан л даа. Ардын хувьсгалын тухай түүх, 1930-н хэдэн он, 1960 хэдэн он. Ер нь тэгээд хувьсгалын үе. Эсэргүү болж байсан үе. Эргээд бодоход чинь зарим юм эсэргүү гэж байсан хүмүүс маань одоо бас л хэлмэгдсэн л улсууд байсан байна ш дээ.
Буяндэлгэр -
Тэр үед бол бид нар эсэргүү л гэж ойлгож байсан.
Мөрөнгуа -
Тийм. Бид нар чинь эсэргүү гээд л ойлгож байсан. Тэр үед чинь мэдэж хэрэг бослого энэ тэр бол айхтар юм болж байсан ш дээ. Аа...тэрний давалгаанаар хэлмэгдсэн улсууд бол маш их байсан юм байна ш дээ. Энэ том ялангуяа энэ хутагтууд, лам нар бол их хэлмэгдсэн юм байна ш дээ.
Буяндэлгэр -
Тийм их хэлмэгдсэн.
Мөрөнгуа -
Одоо манай бүх хутагтууд чинь тэгээд л хэлмэгдсэн юм байна ш дээ. Сүүлд одоо бид нар өөрчлөн байгуулалтын дараа ном уншаад эргээд харахад бол одоо тэгээд бас л их сонин юм байна. Ингээд түүхийг бол эргэж харахад бол нийгэм гэдэг чинь Социализм бол бас өөрийнхөө юманд тааруулж л бүх юмаа хийдэг юм байна л даа. Үзэл суртал бол их давамгайлж байсан мэдээжийн хэрэг. Тэгээд тэрнээс чинь бид нар улс орныхоо түүхийг их мэдэж байсан боловч бас юун дээр алдаж байж юун дээр яаж болж гэдгээ сүүлд нь тунгааж бид нар ойлгож байна ш дээ. Хэрвээ өөрчлөн байгуулалт байгуулалт болоогүй бол таг чиг тэр чигтээ өнгөрөх байлаа ш дээ. Бас л бид нар их юм авсан л даа. Ер нь манай ардын хувьсгалын анхны түүх бол их сонин байхгүй юу. Тэр Богдын засгийн газрын үеийн сургууль соёл тэр бүгдийг бол бид нар их сонирхож байлаа. Маш их сонирхож байсан. Ялангуяа 1912 оны байдлаар бол Монгол орон ямар байсан юм бэ. Үнэндээ бид нар хичнээн муу хэлсэн ч гэсэн үнэндээ манайх чинь юу вэ 10-н хэдхэн сая малтай. 400000-хан хүнтэй. Үнэн хэрэгтээ нээрэн үнэхээрийн сөнөж байсан орон юм байна ш дээ. Тэгээд Социализм яасан энэ хүн ам өнөөдөр бараг гурван сая хүрнэ гэдэг чинь бас...
Буяндэлгэр -
Их том ололт.
Мөрөнгуа -
Тэрнийг бас бид нар хамаагүй бас...
Буяндэлгэр -
Үгүйсгэж болохгүй.
Мөрөнгуа -
Үгүйсгэж болохгүй. Яасан ч гэсэн.
Буяндэлгэр -
1921 онд хувьсгал ялахад чинь 630000 гаруй хүн байсан гэж байгаа ш дээ.
Мөрөнгуа -
1910-н хэдэн онд чинь 400000 хэдэн хүн байсан гэж байгаа ш дээ.
Буяндэлгэр -
Тийм. Тэгээд 1921-н онд нэг 630000 хэдэн мянган хүн байсан гэж байгаа. Тэгээд бодохоор аймар байгаа ш дээ.
Мөрөнгуа -
Тэгээд бодоход чинь өвчиндөө баригдсан бас л хэцүү л байлаа ш дээ.
Буяндэлгэр -
Хэцүү байсан, хэцүү байсан.
Мөрөнгуа -
Тэгээд бид нар чинь эргээд харахад чинь түүх гэдэг чинь бол бас их л сонин юм.
Буяндэлгэр -
Ах нар бол тэр дээр асар их үүрэг гүйцэтгэсэн. Яагаад гэвэл нөгөө улаан тариа тарьж элдэв бусын өвчнийг чинь хуу устгасан байгаа ш дээ.
Мөрөнгуа -
Тэр түүхийг одоо архивын материалыг сууж байхдаа. Би чинь нөгөө 1979 онд архив би чинь хуучин бичгээр уншдаг болохоор уншдаг хүн цөөхөн. Ерөөсөө хичнээн удаа байсан бэ улсын архивт. Тэр 100-н жилийн түүхтэй материалыг чинь эргүүлэхээр чинь тэр нарийн тоосонд бид нар одоо маскагүй сууж байсан байна лээ ш дээ.
Буяндэлгэр -
Мэдэхгүй.
Мөрөнгуа -
Тэрнээс болоод би алерги аваад астамтай болсон ш дээ. Миний юм чинь тэгээд эхэлсэн ш дээ. Тэгээд эхний жилдээ мэдэхгүй. Залуу юм болохоор нус гойжиж байна, ханиад хүрч байна гээд яваад байсан чинь сүүлдээ нөгөөдөх алерги болоод астам болоод дууссан ш дээ. Одоо хүртэл нөгөө өвчин нь зовоож байна ш дээ намайг. Тэгээд тэр 1910-н хэдэн оны...бид нар “Туулсан зам” дээр ажиллаж байхдаа би бас боддог юм. Тэр үед найруулагч нар маш их хариуцлагатай байж. Ширхэг баримт, тэр кинонд орсон нэг ширхэг баримтыг бид нар архиваас ухаж жинхэнэ баримтыг нь олж авдаг байсан ш дээ. Ямар нэгэн бичгийг зүгээр харуулахгүй. Одоо ингээд Сүхбаатар гэхэд яг гэхэд л яг тэр бичгийг нь ухаж байгаа олдог байсан ш дээ. Овоолоостой юм байсан. Энд нэг ийм хавьцааны юм байна гэхэд тэрнийг нь эргүүлж бид нар хуудсыг нь олж сонинг нь гаргаад зургийг нь авдаг байлаа ш дээ. Үнэхээр тэр найруулагч нар чинь тэр үед нямбай ажиллаж байсан байна. Ялангуяа Хишигт гуай эд нарыг боддог юм. Их нямбай ажиллаж байсан байна лээ.
Буяндэлгэр -
Зохиолч нь одоо Ширэндэв гуай эд нар байсан уу?
Мөрөнгуа -
Тийм. Тэд нар чинь их олон том том зохиолчид орсон ш дээ. Түдэв гуай, Ширэндэв гуай, Сумъяа гуай, Маам гуай...
Буяндэлгэр -
Ичинноров гэж байсан.
Мөрөнгуа -
Ичинноров гуай. Ерөөсөө маш их. Манайд бол тэр үеийн түүхийн бүх томчууд л оролцлоо шүү дээ энэ чинь.
Буяндэлгэр -
Тийм.
Мөрөнгуа -
Тэгээд нэг харамсалтай юм нь дараа нь тэгээд Жаланайжав эд нарыг чинь хэлмэгдүүлээд болохоо байлаа гэсэн ш дээ.
Буяндэлгэр -
Тийм. Хэлмэгдүүлсэн.
Мөрөнгуа -
Тэрнийг дагаад тэр үед орж байсан нилээн хэдэн хүний яриаг нь “Туулсан зам” киноноос бүр хасуулсан ш дээ.
Буяндэлгэр -
Хм.
Мөрөнгуа -
Бүгдийг нь хасуулсан ш дээ. Тэр одоо тэр үед хэн хэн байсан юм бэ?
Буяндэлгэр -
Хэн хэн байсан юм бэ Жаланайжав гуай...
Мөрөнгуа -
Жаланайжав гуайн үеээр хэний дүрсүүдийг хасуулж байлаа одоо бодоход. Арай ч Ширэндэв гуайг хасуулаагүй байхаа.
Буяндэлгэр -
Ширэндэв гуай чинь бас хэлмэгдсэн ш дээ. Бас хэлмэгдсэн байхгүй юу.
Мөрөнгуа -
Тэр билүү?
Буяндэлгэр -
Тийм. Яг Жаланайжав гуайтай хамт байна уу үгүй юу ямар ч байсан хэлмэгдсэн байхгүй юу мань хүн чинь.
Мөрөнгуа -
Одоо Долгор байхгүй. Долгорын киноноос нилээн хэд хасагдаж байсан. Тэгээд бодоход Ширэндэв гуай байсан байхгүй юу. Үлдээсэн. Долгорын киноноос хасагдахыг бодоход Долгортой л холбоотой. Тэр кинонд орсон дандаа нөгөө киногоо эхэлдэг байлаа ш дээ. Томчууд эхлээд түүхээ яриад сенхорон аваад тэгээд явж байлаа ш дээ. Партизанууд их олон хүн байсан тэр үед чинь.
Буяндэлгэр -
Аа ха.
Мөрөнгуа -
Одоо тэр партизануудын ярианууд бол тэнд их олон партизаны анхны Эрүүл мэндийн сайд Пунцаг гуай гээд одоо Дашзэвэг гуай “Үхэр буу” Дамдин гэж яагаав...
Буяндэлгэр -
Тийм.
Мөрөнгуа -
Алмасыг судлаж тухай их бичдэг.
Буяндэлгэр -
Тийм.
Мөрөнгуа -
Тэд нар эд нар байсан үе ш дээ. Их олон, партизанууд их олон байсан тэр үед. Тэдний яриаг аваад үлдсэн. Одоо эргээгээд би хамгийн харамсалтай нь боддог байхгүй юу. Одоо энэ хийсэн баримтад кино Теле кино үйлдвэрийн маш олон баримтад кинонд бий, их олон хөрөг ч бий. Тэрнээс эргэж одоо материал ашиглаж нэвтрүүлэг хийдэг залуучууд маань байхгүй болчихоод байна ш дээ.
Буяндэлгэр -
Мэдэхгүй байна ш дээ.
Мөрөнгуа -
Тийм.
Буяндэлгэр -
Архивын материал гэж ийм материал байна гэсэн юм уул нь бол байх стой ш дээ. Тэрнийгээ тэндээсээ ашиглаж мэдэхгүй. Уул нь бол архивт бол нилээн юм байгаа юм байна ш дээ.
Мөрөнгуа -
Тийм ш дээ.
Буяндэлгэр -
16-гаар байгаа, 35-аар байгаа тийм ээ?
Мөрөнгуа -
Тэгээд одоо бид тэр үед 35-ын хар цагаан хальс дээр чинь өө...нилээн олон кино хийсэн ш дээ.
Буяндэлгэр -
Тийм. 16 мм, 35 мм-ын хальсанд дээр бүгдийг нь хийж байсан.
Мөрөнгуа -
Ээ...яг, эхлээд 35 дээр хийж байсан юм.
Буяндэлгэр -
Өнгөт үү? Хар цагаан уу?
Мөрөнгуа -
Дан өнгөтөөр ч хийнэ. Манай Теле кино үйлдвэр чинь хар цагаанаар хийнэ. Өнгөтөөр бол нилээн хэдэн кино хийж байсан.
Буяндэлгэр -
Манайх чинь Орва-гаар хийж байсан уу? Оросын нөгөө...
Мөрөнгуа -
Оросын кино. Тийм юуны...ДС, ДС нь гадаа авдаг. Нөгөө нь ямар билээ. Оросын кинон дээр л голдуу хийж байсан даа. Сүүлд нь Орва авсан.
Буяндэлгэр -
Аа ха. Орва чинь нилээн сүүлд байхаа тийм ээ?
Мөрөнгуа -
Орва чинь нилээн сүүлд.
Буяндэлгэр -
Тийм байх.
Мөрөнгуа -
За энэ чинь баримтад кинонуудыг нь хараадахая /тэмдэглэлээ харав/.
Буяндэлгэр -
Өөр бас зөндөө баримтад кино хийсэн дээ чи.
Мөрөнгуа -
За энэ баримтад кино дээр чинь би чинь 1973 онд дууны сайхан эгшиг гэж Дугаргарамжав гуай бид хоёр хэнтэй...Юндэндоржтой хийж байсан. Бас 35-ын хальс дээр. Энэ кино бол Банзрагчын дуулсан дуунууд байхгүй юу.
Буяндэлгэр -
Дуучин Банзрагч уу?
Мөрөнгуа -
Тийм. Одоо энэ манай архивт байхгүй. Кино үйлдвэрт бол негатив нь байгаа. Одоо тэгээд энний позитив нь байхгүй болчихсон. Нэг хэсэг өөрчлөн байгуулалтын дараа ер нь их замбараагүй болсон доо. Юу алга болсоныг мэдэхгүй байна. Энэ дуучин Банзрагч явдаг байсан юм манай эфирээр одоо бол байхгүй. Одоо “Туулсан зам”-ын сүүлийн 2 анги бол 2-уулаа тэр чигээрээ байхгүй. Тэгээд Ардын зураач Ядамсүрэн гуайн тухай хийж байсан 1975 онд. Тэгээд “Монгол дархан” гэж өнгөтөөр хийж байсан. Ядамсүрэн гуайн тухай 1975 онд хийж байсан.
Буяндэлгэр -
Хөрөг маягийн юм байна ш дээ тийм ээ?
Мөрөнгуа -
Тийм. Одоо байгаа.
Буяндэлгэр -
Одоо байгаа юу тэр...?
Мөрөнгуа -
Энэ Ядамсүрэн гуайн тухай бол байх ёстой. Энэ хүний тухай юм хийнэ гэхэд тэр үеийн зураг нь одоо байна ш дээ. Ямар ч бай энэ чинь өнгөтөөр хальсан дээр хийсэн өнгө нь жаахан муудсан юм байгаа л байхгүй юу. Тэгээд энэ Дарханы Барилга Трейстийн тухай Хөдөлмөрийн баатар Тэгшжав, Ичинхорлоо гэж барилгачид байсан ш дээ. Тэрний тухай “Сэтгэл нийлвэл гар нийлнэ” гэж баримтад кино хийж байсан. Энэ бол Долгортой бид хамтарч хийж байсан. Тэгээд энэ кинонууд чинь манай фондонд байхгүй. Тэгээд “Он дараалал” гэж хийж байсан. “Он дараалал” гэж хийж байсан. Тэгээд “Найрамдалын эриний тулгын чулуу”-г хийж байсан. “Дамдины Сүхбаатар” гэж хийж байсан. “Монгол зургийн дээжис” гээд л хийж байсан. Одоо ингээд сүүлд видео руу орж байгаа юм л даа. “Тал нутгийн хүүхдүүд” гээд Ц.Дамдинсүрэн гуайн тухай байсан. Видео 8-аар чинь. Нэг хэсэг хальс ерөөсөө байх гүй боллоо ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Мөрөнгуа -
Тэгээд ёстой тааралдсан видео камераараа баримтад кино хийдэг байлаа ш дээ. Одоо харин овоо мэргэжлийн юм руу шилжээд байгаа байхгүй юу. Тэр үед чинь юун...юугаар ч хамаагүй хийж байлаа ш дээ.
Буяндэлгэр -
Ер нь хэдээс хэдэн минутны юм байх уу? Одоо энэ баримтад кинонууд чинь...?
Мөрөнгуа -
Энэ “Дууны сайхан эгшиг” жишээлбэл энэ бол 30-н минутынх байх ёстой. “Ардын зураач” чинь 20 минут байх ёстой. За “Монгол дархан” бол харин...энэ дандаа 35. Энэ чинь өнгөтэй. Манай байгууллага оролцож байсан юм байна. Телевизийн 10-н жилийн тухай кино юм шиг байгаа юм. Энэ 1977 онд гарч байсныг бодоход.
Буяндэлгэр -
Аа ха.
Мөрөнгуа -
“Туулсан зам” чинь бол хар цагаан. Тэгээд зарим үед энэ дээр чинь “Найрамдалын эриний тулгын чулуу”-гаас эхлээд “Дамдины Сүхбаатар” “Монгол зургийн дээжис” чинь хөрөвдөг. Одоо позитив 16 мм-ын хальсан дээр. Тэрний одоо боловсруулалт нь жаахан муу юм. Өнгө мөнгө жаахан тааруухан юм. Зүй нь бро яг одоо номоороо бол 16 ч бай 35 ч бай негатив дээр л хийх ёстой байхгүй юу.
Буяндэлгэр -
Тэгж байж позитив болгох уу тийм ээ?
Мөрөнгуа -
Тэгж байгаад позитив гаргахаар чанар хамаагүй сайжирдаг байхгүй юу. Шууд позитив бол бас аюултай ш дээ. Яахав дээ энийг чинь тэр үед хэцүү байсан даа. Улсууд чинь тэр нарийн мэргэжлийн юмнуудыг чинь ойлгохгүй болохоороо тэрнийг чинь бас явахгүй. Сүүлдээ харин яг 1980-н хэдэн онд манай инженер Алтанцэцэг байна ш дээ.
Буяндэлгэр -
Тийм.
Мөрөнгуа -
Негативаар кино хийнээ гэж аппаратыг нь авч ирээд, буулгах төхөөрөмжийг нь авч ирээд байтал өөрчлөн байгуулалт болоод тэгээд хэрэггүй болоод тэр нь тэгээд хааччихсан юм бэ. Хаашаа явсан юм бэ. Тэр чинь их үнэтэй аппарат авч ирсэн ш дээ. Гэрэл сонгодог. Негативаар хийдэг. Угаадаг. Тэгээд тэр гэрлүүд нь...
Буяндэлгэр -
Хаанаас орж ирсэн юм бэ? Оросоос уу?
Мөрөнгуа -
Үгүй ээ тэр чинь одоо Швед үү, Швейцарь уу их л...Гевертынх үү? Геверт чинь одоо хаанахынх уу?
Буяндэлгэр -
Хайран юм.
Мөрөнгуа -
Тэгээд л байхгүй. Тэгээд одоо хэн авч байсан юм бэ. Яасан юм бэ. Тэр дууны тоног төхөөрөмж яг комоор нь авч ирсэн ш дээ. Жинхэнэ негативаар бүх юм хийхээр...
Буяндэлгэр -
Хм. 35-ынх уу, 16-ынх уу?
Мөрөнгуа -
16. 35-аар ч унших байсан. Тэр аппарат нь хүртэл бид нар халуун обраводик хийнэ гээд одоо жинхэнэ дэлхийн түвшингээр бид чинь негатив дээр юм хийнэ гээд тэгээд л байхгүй. Тэгээд дууссан ш дээ.
Буяндэлгэр -
Нөгөө шилжилтийн үеээр ардчилал гараад шилжилтийн үеээр.
Мөрөнгуа -
Тийм. Тэрнийг тэгээд хэн нь авсан юм бэ. Бодвол Кино Үйлдвэрийн Солонго авсан байх аа даа. Би бол бодохдоо. Тэр чинь 1994 онд баахан юм шилжүүлээд авсан ш дээ. Манайхаас. Бүгд хааччихсан юм бэ.
Буяндэлгэр -
Харин тийм баахан юм Кино Үйлдвэр лүү явсан гээд бас нэг бөөн юм болоод л байсан юм. Тэгээд хайран юмнуудыг алга болгочих гэж.
Мөрөнгуа -
Тийм. Тэгээд тэр үнэтэй техник аппаратуудыг ашигласан ч юм байхгүй одоо хаана байгаа юм бэ бүү мэд. Тэр алблексууд байна. Одоо манайх чинь сенхироно орплекс бол хоёр том дэлхийн стандартын аппарат ш дээ.
Буяндэлгэр -
Одоо ч гэсэн хэрэглэдэг гэж байна ш дээ.
Мөрөнгуа -
Хэрэглэнэ ш дээ.
Буяндэлгэр -
Баруун Германы...
Мөрөнгуа -
Тэр чинь дэлхийн стандарт юм чинь. Тийм байхгүй юу.
Буяндэлгэр -
Дэлхийн стандарт Баруун Германы аппарат.
Мөрөнгуа -
Тэр чинь одоо дуугүй авдаг, дуутай авдаг, сенхироно авдаг аппарат байсан байхгүй юу. Тэгээд одоо яахав дээ. Өөрчлөн байгуулалтын дараа чинь хэн юу хийж байгааг нь яаж байгааг нь мэдэж байгаа ч амьтан алга. Дарга нар нь байн байн солигдоод л ерөөсөө. Хаана юу байгаагаа мэдэх ээ больчихож байгаа юм чинь.
Буяндэлгэр -
Тэрийг чинь хэн билээ Солонго аваад Свердловскийн кино студид бүгдийг нь худалдсан гэж би сонссон би зүгээр дам яриа бол сонссон үнэн худлыг нь мэдэхгүй. Тэр үг ортой байж магадгүй л юм.
Мөрөнгуа -
Би бол сонсоогүй. Тэр чинь мэргэжлийн аппаратууд юм чинь.
Буяндэлгэр -
Хайран юм тийм ээ?
Мөрөнгуа -
Хайран юм. Манайх чинь дахиад эргээд амьдрахгүй юм шиг л болсон ш дээ. Тэгсэн чинь одоо эргээд бодоход одоо өнөөдрийн энэ залуу уран бүтээлчид чинь ярьж байна ш дээ. 16-ын негатив хальсаа авъя гэж ярьж байна ш дээ. 16-ын негатив хальс үнэхээр чанартай байхгүй юу. Тийм сонирхолтой залуучууд бий болж байна ш дээ.
Буяндэлгэр -
Одоо ойлгож эхэлж байна.
Мөрөнгуа -
Одоо уран бүтээл хийж байгаа хүүхдүүд чинь тийм юм ярьж байна ш дээ. Гэвч кино хальс үнэтэй. Кино аппарат чинь маш их үнэтэй ш дээ бас.
Буяндэлгэр -
Тэгнэ ш дээ.
Мөрөнгуа -
Процесс чинь ингээд негативаар аваад дахиж угаагаад позитиваар хувилаад энэ чинь их үнэтэй процесс байхгүй юу. Тэрнийг одоо мэдэхгүй. Манайх бол босгохгүй байх аа. Одоо урагшаа явж Бээжин рүү угаалгаж байна ш дээ. Голдуу негативүүдээ. Одоо бол босно гэж би нэг их найдахгүй байна.
Буяндэлгэр -
Улсаас л хөрөнгө гаргаж, мөнгө хаяж босгоно уу гэхээс биш хувь хүн бол босгож чадахгүй л дээ.
Мөрөнгуа -
Одоо босохгүй. Одоо хамгийн гол нь энэ кино хальсан дээр сурсан цөөхөн оператор болчихоод байна ш дээ. Бид нар бол хөгширчихлөө бид нар 65 хүрч байна ш дээ. Авахгүй ш дээ. Одоо бид нар авахгүй ч үгүй. Одоо залуучууд чинь яаж байгаа юм бэ. Сая одоо энэ Маш хальсан дээр Маш оператор байна ш дээ.
Буяндэлгэр -
Тийм хальсан кино хийсэн гэж яриад л байна лээ.
Мөрөнгуа -
Тэрнийг нэг үзэх юмсан. Их сайн кодак дээр хийсэн гэж байна лээ. Одоо энэ дээр дөрөөлөөд манайх хальсан дээр хийдэг болох ёстой байхгүй юу. Хальсан дээр хийсэн реклам, хальсан дээр хийсэн кино гэдэг чинь юун видео.
Буяндэлгэр -
Шал өөр л дөө.
Мөрөнгуа -
Бид нар болдогсон бол хальсан дээр л хиймээр байна. Даанч тийм боломж үнэхээр алга байна ш дээ. Бид нарт. Тэр чинь бүхэл бүтэн процесс, технологи явж байгаа байхгүй юу. Киноны. Тэгээд яахав дээ сүүлдээ бид нар чинь энэ тэндэхийн янз бүрийн захиалгат баримтад кино хийнэ. Ойн кино хийнэ. Хүн, ялангуяа оператор ч бай, уран бүтээлчид ч бай одоо хүлээгээд суугаад байх юм бол зэвэрнэ шүү дээ.
Буяндэлгэр -
Тэгнэ.
Мөрөнгуа -
Оператор хүн ч гэсэн 2 сар зураг авахгүй бол 2 сарын дараа камер аваад зураг авах юм бол тэгээд гар чинь салганаад авч байгаа план чинь мантожлахад хэцүү болно шүү бараг. 2 жил битгий хэл. Түүн шиг байнга авч, байнга хөдлөж авсан дүрс харж байх ёстой байхгүй юу.
Буяндэлгэр -
Авах тусам л хүн чинь юм сураад байна.
Мөрөнгуа -
Тэгэхгүй яахав. Тийм учраас энэ улсуудыг чинь байнга ингээд хийлгэж байх ёстой байхгүй юу. Тэгэхгүй байгаа юм. Тийм учраас одоо энэ залуучууд чинь дан кино дагнаж хөөж байгаа улсууд байна. Одоо бас болж байна ш дээ. “Үхэж үл болно” тэр дээр хэсэг залуучууд ажиллаж байна. Тэнд чинь видеон дээр авсан. Тэгэхдээ тэд чинь бас нэг алхам сурлаа. Одоо хальсан дээр гэж ярьж байна ш дээ. Улсууд.
Буяндэлгэр -
Ярьж эхэлдэг нь бас их олз.
Мөрөнгуа -
Тийм. Тэр бол их том алхам ш дээ. Одоо ядаж хальсан дээр аваад тэр урагшаа явж угаалгаж болно ш дээ. Арай хямд. Бид нар бараг өөрсдөө бүх юмаа босгосноос бараг л хямд даа. Улс одоо тэрнийг босгоод бид нар хэдэн хальс угаах уу. Аа...тэгэхдээ Монголд өнөөдөр хэрвээ 16 мм-ын өнгөтэй негатив авдаг, позитив авдаг хальсаар тийм халуун угаалганд угаадаг обравсктай болох юм бол бас их сонин байхгүй юу. Манай хөрш одоо Буриад чинь байхгүй. Эрхүүд байхгүй байхгүй юу. Өөрөөр хэлбэл хүнийхийг авч боловсруулдаг одоо нэг ёсны жишээлбэл Беларус гэхэд л тийм одоо лабротаритай.
Буяндэлгэр -
Хм.
Мөрөнгуа -
Тэгээд нөгөө хажууд нь байдаг Украйн их олон республик, хуучин холбооны байсан улсууд чинь тэднийд ирж угаалгадаг гэж байна ш дээ. Тэр чинь өөрөөр хэлбэл Америкийн технологи байхгүй юу. Тэрнийг чинь Оросууд ч хийгээгүй. Хэн ч хийгээгүй тэр халуун обравскийг чинь. Тэгээд улсууд тэрнийг чинь хийдэг байхгүй юу. Тэндээ байнга ажилдаг юм билээ. Бид нар очиж үзэж байсан.
Буяндэлгэр -
Сайхан юм аа.
Мөрөнгуа -
Тийм. Тэгээд бид нар чинь яахав дээ нэг 1970-1985 оны хооронд бол бас сурвалжлага мэдээнд бол их явж байлаа ш дээ. Хөдөө гадаа явна. Үнэндээ бол эмэгтэй хүнд операторын ажил тийм ч зохимжтой ажил биш шүү дээ. Бид нар чинь үнэн хэрэгтээ хүүхдээ асарч бас гэр бүлдээ нэмэр болж гэрээ харж байхын оронд гэрээ хаяаад л хөдөө явж байдаг байлаа ш дээ. Тэгээд энэ бас...
Буяндэлгэр -
Цаггүй ажилладаг байсан.
Мөрөнгуа -
Цаггүй хэцүү. Тэгэхэд Туяа бол одоо дуустал л явлаа шүү дээ. Оператор Туяа. Би бас харьцангуй 1985 оноос хүүхэлдэйн кино гэдэг юманд яваад 1970-н хэдэн оноос жаахан жаахан ер нь тогтвортой ажилтай болсон. Гэхдээ л бас л их л суудаг байсан л даа. Тэгсэн чинь тэр үед чинь уран сайхны зөвлөлд тэдэнд үзүүлнэ гэх юм бол тэр чигтээ яс байлаа ш дээ.
Буяндэлгэр -
Шөнө өдөргүй суудаг.
Мөрөнгуа -
Тэрнийгээ гаргах ёстой.
Буяндэлгэр -
Шөнө өдөргүй суугаад л тэрнийхээ төлөө явдаг.
Мөрөнгуа -
Тийм. Тэгээд тэр чинь нэг ёсондоо зүгээр юм. Уул нь бол сайн ш дээ. Цаг барьж юмаа цагтаа өгнө гэдэг чинь бас шахаж ажиллаж байж л хүн юм гарна шүү дээ. Тэгээд ингээд сул тавьчих юм бол тэгээд яваад л байна шүү. Тэгээд бид нар чинь анх юуны хальсан дээр зураг авчихаад негитав хальсан дээр авчихаад Оросын хэдэн нэг пентафлекс...юун араплекс байдаг чинь сүүлд.
Буяндэлгэр -
Араплекс чинь Баруун Германых биз дээ?
Мөрөнгуа -
Тийм. Эхний үед чинь энд тэндийн нөгөө бэлгэлсэн аппараттай, баадуутай аппараттай. Яагаав нөгөө мэдээнд явж байсан. Санаж байна уу чи?
Буяндэлгэр -
Санаж байна тийм.
Мөрөнгуа -
Чи бас мэднэ ш дээ.
Буяндэлгэр -
Тийм.
Мөрөнгуа -
Тэр чинь одоо негативаар угаагаад зүгээр хийсэн модон рам дээр эргүүлээд нөгөөдөхөө хатаагаад тэгээд мэдээнд оруулж бас негативаар хардаг монтаж дээр гараар татаж аваад нэг юм наагаад...
Буяндэлгэр -
10-ын хувинд эд нар угаадаг байсан юм.
Мөрөнгуа -
Тийм тийм.
Буяндэлгэр -
Ганчимэг угаадаг байсан ш дээ тэрийг чинь.
Мөрөнгуа -
Тэгээд нэг өөрийн почектой. 16 мм-ын. Тэгээд одоо хийж байлаа ш дээ. Тэднээс л эхэллээ ш дээ манай Теле кино үйлдвэрийн чинь түүх. Тэгээд цаашаа явсаар байгаад уул нь өөрчлөн байгуулалтаас өмнөхөн бол одоо хальсан дээр овоо жигдэрч ирсэн чинь байдаггүй ээ. Тэгээд видео гараад ирсэн чинь цөмөөрөө хальсаа үзэн ядаад.
Буяндэлгэр -
Видео нь амар байна л даа.
Мөрөнгуа -
Видео амар зовлонгүй. Тэгээд ерөөсөө цөмөөрөө хальсанд дургүй байгаа юм чинь. Тэгээд ерөөсөө видео руу л хошуурчихсан даа. Тэгээд одоо эргээд кино хийдэг уран хийдэг улсууд бол еэ...хальс гэж байгаа. Аягүй их ярьж байгаа ш дээ. Наадах зах нь зүгээр нэг одоо мульт филм дээр ч гэсэн дээ би ингээд одоо бол манайх видеогоор авч байгаа. Видеогоор авчихаад тэрний оронд кино хальс тавих юм бол 75-ын дуран тавихад ар өвөр хоёр чинь хоорондоо сайхан зөөлөрнө ш дээ. Одоо бол тэгж чадахгүй ш дээ. Видео чинь бас жинхэнэ мэргэжлийн үнэтэй аппарат биш бол бас олигтой биш шүү дээ.
Буяндэлгэр -
За за их баярлалаа. Энэ одоо 30,40-н жил чамтай одоо уран бүтээл хийж байсаг олон сайхан уран бүтээлчид байгаа даа. Тэд нараасаа одоо сэтгэлд хоногшисон тэр хүмүүсийнхээ тухай дурсахгүй юу?
Мөрөнгуа -
Тэгээд одоо хамгийн бид нарын операторын групп чинь үндсэндээ 10 гаруй хүн байлаа шүү дээ. Энэ 10 гаруй хүн чинь ерөөсөө л телевизийн бүх мэдээ сурвалжлагыг хийдэг байсан. Үнэхээр их ачаалалтай ажилладаг байсан л даа. Тэгээд одоо манайд надтай хамт хойно киноны сургуульд сурч байсан Дугар аа гуай байна. Дугаргарамжав гуай байна. Дугаргарамжав гуай чинь одоо манай оператор группын дарга байсан. Бид хоёр чинь бас 2 ч юуны баримтад кинон дээр хамт ажиллаж байсан. Энэ бол үнэхээр сайн хүн байсан даа. Түшигтэй, ажиллахад их түшигтэй. Өөрөө их ноён нуруутай. Ахмадуудаас ярихад. Түүнээс гадна Хишигт гуай байна. Энэ ерөөсөө Теле кино үйлдвэрт байсан хэдэн ахмад маань Хишигт гуай Чүлтэм гуай, Авгаанрэнцэн, Дашдондог гуай гээд энэ хэдэн ахмадууд байсан. Тэгээд дараа нь бид нар төгсөж ирж байгаа юм л даа. Эд нартай ажиллахаар.
Буяндэлгэр -
Ер нь дийлэнхи нь бараг 70% нь Бүх Холбоотны Киноны дээд сургууль төгссөн улсууд байсан байх аа тийм ээ?
Мөрөнгуа -
Тийм. Ерөөсөө мэргэжлийн найруулагч операторууд нь ерөөсөө 1970-н оноос л цуваад эхэлсэн л дээ. Тэгээд ерөөсөө л 10 гаруй хүмүүс л оператор найруулагч гээд киноны сургууль төгссөн хүүхэд. Ер нь телевизийн гол мэргэжлийн хүмүүс чинь Теле кино үйлдвэрт байсан юм бишүү. Найруулагч оператор нь.
Буяндэлгэр -
Тийм тийм.
Мөрөнгуа -
Цөөхөн хүн юунд байлаа ш дээ. Тэгээд телевизд. Ганц нэг хүн.
Буяндэлгэр -
Тийм
Мөрөнгуа -
Тэгээд ерөөсөө төгсч ирсэн хүн болгоныг Теле кино үйлдвэрт өгөх нь учиртай байсан юм. Яагаад гэхээр Теле кино үйлдвэр чинь уран бүтээл хийдэг байсан. Телевизийн баримтад кино, концерт хийх тэр одоо янз бүрийн шинжлэх ухааны баримтад кино хийх. Бүх л төрлийн фиствальд явуулах кино хийх. Бүгдийг нь Теле кинон дээр хийдэг байсан байхгүй юу. Тийм учраас гол мэргэжилтнүүдээ Теле кинон дээр төвлөрүүлдэг байсан юм.
Буяндэлгэр -
Бас их зөв бодлого байж.
Мөрөнгуа -
Тийм. Тэр чинь зөв бодлого байсан. Яг өнөөдөр манайд тийм хүчтэй ажилчихаар групп байхгүй байна ш дээ. Операторуудын. Одоо телевизд баримтад киноогоор хангах гэдэг бол их том асуудал юм шүү дээ. Тэр дээр одоо тусгай групп байх юм бол тэд нар чинь хийгээд яваад байх юм бол энэ чинь 10-н жилийн дараа ямар олон баримтад кинотой болох уу. Телевизээр явдаг өөрийн гэсэн баримтад кинотой болно шүү дээ. Эсвэл кино концерт байх юмуу тийм ээ. Тийм юм авч үлдэх ёстой байхгүй юу. Урын сангийн бодлого л доо нэг ёсондоо. Тэр үеийн телевизийн урын сангийн бодлого гэдэг чинь их том байлаа ш дээ. Жилдээ төлөвлгөөгө хийдэг. Таван жилийн төлөвлөгөө хийдэг. Тэгээд урын сангийн бодлого гэдэг бол өнөөдөр бүр юу ч үгүй алдагдсан шүү дээ. Мөнгөгүй л гэсэн халхавчин доор юу ч хийхээ больсон ш дээ. Харин энэ зун тэр Ариунаа харин хүүхдийн “Дэггүй анги” ч гэлээ уран сайхны кино...
Буяндэлгэр -
“Хэцүү анги” ч гэлүү.
Мөрөнгуа -
“Хэцүү анги” ч гэлүү кино хийж байгаа юм билээ. Тэр одоо ямар ч байсан тэгээд хийчих сайн байна л даа. Тэгээд бид нартай анхны хүүхэлдэй кино хийхэд Хишигт гуай бид нартай ажиллаж байсан. Хоёр, гурван хүүхэлдэй кинон дээр Хишигт гуай найруулагчаар ажиллаа шүү дээ. Тэгээд бидэнд бол маш их түшиг болж байсан хүний нэг дээ. Тэгээд одоо бас манай зураач одоо энэ Топ мебелийн захирал байсан Төрбат байна. Анхны хүүхэлдэй кинонд зураг авах студийг тоноглож өгч байсан хүн шүү дээ. Одоо аппаратыг нь нэг нэг кадраар авахад зорилсан камерыг нь бэлдэж өгөөд тэр студийг нь хүүхэлдэйн киноны зураг авах студийг нь бэлдэж өгөөд...
Буяндэлгэр -
Одоо Төрбат уу?
Мөрөнгуа -
Тийм. Тэгж Төрбат чинь зоож өгч байлаа ш дээ. Тэгж Дашиймаа байна, Болдсайхан байна. Одоо монтажчин Туул байна. Одоо Мөнхбаатар гэж инженер байсан аягүй сэтгэлтэй. Одоо эд нар бол Дашиймаа маань тэгээд ажиллаж байгаад нас барсан даа. 1990-н хэдэн онд нас барчихсан. Ийс сайхан хүмүүстэй ажиллаж байсан. Үнэхээр сайхан хүмүүстэй ажиллаж байсан л даа. Ажлын төлөө гэсэн сайхан зүтгэлтэй. Тэгэхгүй байсан бол анхны тэр хэн ч мэдэхгүй юман дээр ажиллахад хэцүү байлаа ш дээ. Мэдэхгүй. За тэгээд...
Буяндэлгэр -
Олон сайхан улсууд байсан даа та нар хамт ажиллаж байсан тийм ээ. Уран бүтээлийн санаа нийлсэн. Ажлын төлөө гэсэн гэр орноо тэр чигээр нь орхиж зөвхөн ажлын төлөө ажиллаж байсан улсууд олон бий дээ хөөрхий.
Мөрөнгуа -
Тэгээд одоо энэ телевиз чинь яг киноны сургууль төгссөн мэргэжлийн оператор л Монгол кинонд нэг байдаг юм. Бямбаа гэж эмэгтэй байдаг юм. Аа...телевизд бол 4 байдаг байхгүй юу. Одоо энэ мэдээнд байгаа Байгалмаа, Туяа, Тунгаа би.
Буяндэлгэр -
Нөгөө Доржсүрэнгийн Тунгалаг.
Мөрөнгуа -
Тийм. Доржсүрэнгийн Тунгалаг. Нөгөө хэний нисгэгч аав нь хэн билээ? Туяагын чинь...
Буяндэлгэр -
Санахгүй байна.
Мөрөнгуа -
Тийм.
Буяндэлгэр -
Одоо багшилж байгаа ш дээ Туяа чинь тийм ээ?
Мөрөнгуа -
Тийм. Гавъяат нисгэгч аавтай. Эд нар цөмөөрөө Радио Телевизийн Дээд Сургуульд багшилж байгаа л даа. Одоо яг тэр киноны сургууль төгсөөд тэтгэвэртээ гарсан улсууд бол багшилж байгаа. Донров тэнд багшилж байна. Бусад нь ч одоо өөр өөр сургуулиудад багшлаж байна. Тэгээд бид нар чинь одоо үнэн хэрэгтээ төгсөөд бараг 40-өөд жил болж байна. Мэргэжлийн юутай болохоор хүүхдүүд хэлэх юм зөндөө л байна.
Буяндэлгэр -
Зөндөө байгаа. Ялангуяа чи бол зураг авахад маш их пракитк хэрэгтэй ш дээ. Ер нь оператор гэдэг чинь практик юм билээ ш дээ. Тэр чинь ерөөсөө практик л юм билээ. Яахав онолын юм заалгүй л яахав.
Мөрөнгуа -
Тийм.
Буяндэлгэр -
Зураг авах болгонд тэр чинь юм сураад л яваад байдаг юм шиг байгаа юм.
Мөрөнгуа -
Харин тийм.
Буяндэлгэр -
Дадлага сурдаг тийм юм шиг байгаа юм. Тэгээд та нар чинь бүгдээрээ Бүх Холбоотны Киноны Дээд Сургууль гэдэг чинь дэлхийд алдартай сургууль шүү дээ.
Мөрөнгуа -
Үнэхээр сайхан сургууль.
Буяндэлгэр -
Үнэхээр сайн сургууль, сайхан ч сургууль.
Мөрөнгуа -
Тэр киноны сургуульд бид нар чинь одоо 10 төгсөөд юу ч мэдэхгүй очиж байсан улсууд шүү дээ. Ер нь телевизийнхэн их сонин ш дээ. Телевизд бол ажиллаж байгаад явсан хүн бараг ховор байдаг байхгүй юу. Телевиз чинь 1967 онд анх мэргэжлийн оператор найруулагч, дууны оператор, инженер бэлтгэнэ гээд ерөөсөө л 1960-н хэдэн оноос эхэлсэн ш дээ. Тэгээд надаас өмнө бол радиогын сурвалжлагч бол олон байсан. МГУ-д бол их олон байсан ш дээ. Аа...1960-н хэд оноос эхлээд бол инженерүүд, найруулагч, опеарторууд сургасан байхгүй юу.
Буяндэлгэр -
Бас Социализмын үед чинь төлөвлөгөөтэй их сайн бэлдэж байсан шүү.
Мөрөнгуа -
Яг одоо өөрөөр хэлбэл та нар төгсөж ирээд энэ телевиздээ ажиллана шүү гээд бид нар чинь тэр үед Радио Хорооны Жаланайжав даргаас томилолт өвөртлөөд явж байлаа шүү дээ.
Буяндэлгэр -
Та нар сонин юм. Одоо чи жишээлбэл яагаад операторын мэргэжлийг сонгох болсон юм бэ? Чамайг цаанаас нь оператор бол гэсэн юмуу. Чи өөрөө сонгосон юмуу?
Мөрөнгуа -
Үгүй ээ нэгдүгээрт би өөрөө оператор гэж юуг мэдэхгүй байхгүй юу. Мэдвэл аягүй бол сонгохгүй байлгүй дээ. Яагаад гэвэл оператор чинь үнэн хэрэгтээ ингээд очоод харахаа чинь дан бие томтой, эрчүүд байна ш дээ. Одоо манай ангид жишээ нь 2 орос эмэгтэй. Нэг нь би байсан ш дээ. Би өөрөө хариугүй жижигхэн.
Буяндэлгэр -
Тийм.
Мөрөнгуа -
Үнэхээр одоо аппаратаа даадаг юмуу үгүй юмуу гэмээр. Тэгээд яадаг юм бэ 1964 онд төгсөөд явсан чинь бид нар хувиараа аваад. Ерөөсөө хувиар өгччихөж байгаа юм чинь. Чи гадаадад, чи Орост чи Германд гээд тэгээд Дээд боловсролын хороон дээр очсон чинь Энэбиш гуай байсан санагдаад байх юм.
Буяндэлгэр -
Энэбиш гуай байсан юм. Тэр үед та нарын үед Энэбиш гуай байсан юм.
Мөрөнгуа -
Одоо бодож байхад Энэбиш гуай байсан.
Буяндэлгэр -
Энэбиш гуай байсан. Хар Жадамба эд нар байсан.
Мөрөнгуа -
Тэгсэн чинь бид нар алтан медальтай сургууль төгссөн шууд намайг МОНЦАМЭ-д хувиаралчихдаг байхгүй юу. МОНЦАМЭ юу байхав дээ радио тэр чинь МОНЦАМЭ радиогын хороо гэж.
Буяндэлгэр -
Мэдээлэл Радиогын Улсын Хороо гэж байсан юм.
Мөрөнгуа -
Тийм. Тэдний боловсон хүчинд ерөөсөө намайг явуулчихаж байгаа байхгүй юу. Хувийн хэрэгтээ нь тэгээд л очсон чинь баахан улсууд л ерсөөсөө тэнд л байж байсан. Тэнд чинь ажиллаж байгаа Пүрэвээ гуай надтай хамт явж байсан ш дээ. Тэр үед бол манай нэр дээрээс Радиогын их олон сэтгүүлч сурч байсан юм. Би Оюунаа. Оюун гэж байсан ш дээ. Одоо Бадамдоржийн Оюунаа гэж.
Буяндэлгэр -
Одоо өөд болчихсон.
Мөрөнгуа -
Тийм. Тэр бид хоёр явж байсан юм нэр дээр нь. Тэгээд би операторт очдог. Оюунаа сэтгүүлээр очсон юм. Тэгээд киноны сургуульд очоод бид нар чинь 10 төгсөөд очсон. Тэр киноны сургууль гэдэгт чинь 10 төгссөн хүн бараг байдаггүй юм билээ ш дээ. Дандаа кинонд ажиллаж байсан эсвэл уран бүтээлийн газар хийж байсан. Эсвэл өөр сургуулиас тэрнийг сонирхоод киноны сургуульд орно гэж үнэнгээсээ тэмүүлсэн тийм хүмүүс ирдэг юм байна ш дээ. Тэгээд бид нарыг чинь 1964 онд очиход бэлтгэлд гээд шууд суулгачихаж байгаа юм чинь. МГУ-ын. МГУ ч биш юмаа. Дотроо бас бэлтгэлтэй байсан юм. Тэгээд л манай багш ийм жаахан хүүхэн одоо яаж оператор болно чи өөр ангид орох уу гэсэн. Тэгээд бид нар чинь бас ар гэртээ их холбоотой байх л даа. Зөвлөх хүн байхгүй. Бор зүрхээрээ явчихсан улсууд чинь. Тэр Энэбиш гуай чинь шууд ороход чинь л за чи онц сурсан хүүхэд үү одоо чи кино оператор болно. Гоё ш дээ зураг аваад л гээд..
Буяндэлгэр -
/инээв/.
Мөрөнгуа -
Тэгээд гоёыг нь бодоод явчихаж байгаа юм чинь. Тэгээд нэгдүгээрт хойшоо Москва явна гэж их боддог байсан юм. Яагаад ч юм бэ.
Буяндэлгэр -
Бид нарын үед тэгж боддог байсан юм. Би ч гэсэн тэгж боддог байсан. Өөр хот одоо бараг мэддэг ч байсан...
Мөрөнгуа -
Мэдэхгүй юм бишүү.
Буяндэлгэр -
Мэдэхгүй ч байсан юмуу. Мэддэг нь л Москвагын их сургууль гэж мэддэг байсан юм шиг байгаа юм.
Мөрөнгуа -
Кремль мэддэг.
Буяндэлгэр -
Тийм.
Мөрөнгуа -
Ерөөсөө “Алтан кремль” гжэ ярьдаг. Тэрэндээ болоод л хойшоо явчихсан юм шиг байгаа юм одоо бодоход. Тэгээд бид нар чинь онц төгссөн хүүхэд ганцхан Орос хэлний шалгалт өгөөд л явчихдаг байсан юм. Тэгээд орос хэлний шалгалтаа өгөөд л явчихаж байгаа юм чинь. Тэгээд очсон чинь багш нар нүд нь орой дээрээ гарч байгаа юм чинь. Ийм жаахан хүн оператор болох юмуу гээд. Юу ч дуугарахгүй. Би бол ингээд одоо ерөөсөө сурах ёстой л гэж бодож байгаа юм л даа. Үүрэг авчихсан юм болохоороо. Тэгээд бид нартай очсон энэ Заяа байна. Доржпалам гуайн Заяа байсан юм намайг очиход. Тэр чинь Олон улсын гадаад хэлний сургуульд шилжиж байгаа юм. Энэ Нарантуяа бас сүүлд нь очсон гэж байгаа ш дээ юунд сүүлд төгссөн.
Буяндэлгэр -
Аль Нарантуяа...?
Мөрөнгуа -
Одоо Радиод байж байгаа. Тэр чинь бас найруулагчаар очсон хүн байна ш дээ. Тэр чинь зарим улсууд нь шилжээд явчихдаг юм байна. Тэр чинь ээж нь аав цөмөөрөө боловсролтой юуг мэддэг хааш нь шилжүүлэхийг мэддэг. Бид би гэдэг хүн чинь яахав дээ. Юу ч мэдэхгүй юм чинь. Ээж чинь “А” үсэг байхгүй юм чинь. Гэрийнхэн чинь надад хэлдэг ч хүн алга. Тусалдаг ч хүн байхгүй.
Буяндэлгэр -
Кино оператор гэж юу ч юм даа хөөрхий.
Мөрөнгуа -
Манай ээж чинь юу ч мэдэхгүй тас харанхуй хүн юм чинь тэгээд орчихсон байхгүй юу. Тэгээд бэлтгэл төгсчихсөн. Орчихсон. Тэгээд яах юм бэ сурна ш дээ.
Буяндэлгэр -
Үгүй ээ та нар ч бэлтгэлд суулгасан байна. Намайг чинь шууд очоод нэгдүгээр курс суулгачихсан ш дээ. Бэлтгэлд суух хэрэггүй. Чи нэгдүгээр курст ор гээд. Үгүй ээ мөн тэр үед чинь...
Мөрөнгуа -
Яагаад гэвэл фото зураг авч чадахгүй бол тэр сургуульд чинь орж хэрэггүй байсан байхгүй юу. Нэгдүгээр ангидаа шууд фото компесици үзээд явчихдаг байхгүй юу. Чи тэр дээр шалгалт өгөхгүй бол цаашаа явахгүй ш дээ. Тийм учраас эхний нэг жил чинь фото аппарат барьж сурах, хальстай харилцаж сурах асуудал байлаа шүү дээ. Лаброторио мэдэж сурах. Хальсаа угааж чадах. Зургаа буулгаж чадах. Бид нар чинь эхний жил хагас бол дандаа фототой ажиллаж тэгээд 2-ынхоо эхнээс бол кинонд орж байсан ш дээ.
Буяндэлгэр -
Аа нарын сургалт мөн сайхан юм даа.
Мөрөнгуа -
Аягүй сайн сургалт. Үнэхээр...
Буяндэлгэр -
Та нарын төлөө тийм ээ. Өөрөөр хэлэх юм бол тухайн үед Социалист орнуудаас ирсэн оюутнуудад маш их анхаарал тавьдаг байсан байгаа юм.
Мөрөнгуа -
Бид нар бол хөөрхий хойтон жил нь Туяа, Тунгаа, Долгор гээд очиж байгаа юм. Тэрний хойтон жил нь Сувдаа очсон билүү. Тэгээд тэрний хойтон жил Сараа ч очсон билүү. Ерөөсөө телевизийнхэн бол дандаа 10 төгсөөд очоод байгаа байхгүй юу. Аа...киноныхон бол дандаа ажиллаж байсан дандаа архагууд очиж байгаа байхгүй юу. Тэд нар чинь шаггүй. Мушк тоглоно. Хааяа нэг 100 гм татна.
Буяндэлгэр -
100 гм татна /инээв/.
Мөрөнгуа -
Бид нар чинь ангайсан улсууд. Өрөөнд нь мушка тоглоод байж байхаар нь орохоор миний дүү гарч бай гарч бай гээд хөөгөөд гарчихаж байгаа юм чинь.
Буяндэлгэр -
/инээв/ Жаахан хүүхдүүд юм чинь.
Мөрөнгуа -
Тийм л байсан ш дээ. Тэгэхээр яахав дээ зураг аваад л бид нар чинь үүрээр 4-н цагт босно. Би нэг очоод нэгдүгээр курстээ нэг Тамара гээд нэг охинтой. Би ерөөсөө анх очоод оросуудтай нэг өрөөнд орсон. Манай ангид ангийн нэг охин нэг өрөөнд орсон. Тэр хөдөө Видовскийн охин байхгүй юу. Тэгээд үүр цүүрээр босоод фото зураг авахаар явна даа. Ёстой их явдаг байсан. Пээх...ёстой. Өглөө 4,5-н цагт босох бол юу ч биш шүү дээ. Тэгээд хотын хол явна. Обранцов эд нар ойрхон ойрхон юу байдаг юм бэ бүгдийг нь явна.
Буяндэлгэр -
Нөгөө метрогоор автобусаар явах уу?
Мөрөнгуа -
Үгүй элетричикээр голдуу явна.
Буяндэлгэр -
Элетричикээр явах уу. Пөөх...хотын зах руу гардаг байж.
Мөрөнгуа -
Тийм хотын зах руу явдаг байсан. Тэгээд баяр ёслол болно. Улаан тайлбай дээр зураг авна. Тэгээд манай тэр киноны зургийн үнэмлэх аягүй тийм хүчтэй байсан л даа. Хаана ч очсон оруулдаг. Улаан тайлба дээр үйл явдал болж байхад үнэмлэхээ үзүүлээд л ордог байсан байхгүй юу.
Буяндэлгэр -
Ямар гоё юм бэ
Мөрөнгуа -
Манай хажууд том космос кино театр бол киноны сургуулийн үнэмлэхийг үзлээ бол билетгүй ч гэсэн оруулчихна ш дээ.
Буяндэлгэр -
Ямар гоё юм бэ.
Мөрөнгуа -
Аягүй их тийм хүндтэй сургууль байсан. Оросын хэмжээнд ганцхан байсан. Үнэхээр одоо тэр сургуулийн чинь тэр ерөнхий уур амьсгал бид нарыг оператор болгосон л доо. Тэгэхгүй бол одоо бид нар чинь үнэхээр юу ч мэдэхгүй байлаа ш дээ. Кино гэдгийг юуг мэдэхгүй байж оператор болно гээд явж байсан улсууд шүү дээ. Тэгээд тэр киноны сургуулийн уур амьсгал бид нарыг одоо кинонд дуртай болгосон. Кино үзэх дуртай болхоороо бас нэг суръя гэж боддог юм байна ш дээ. Тэгээд үзсэн хичээлээ тэгээд л аль болохоор өгөхийг боддог. Тэгээд сүүлд нэг Боловсон хүчин Халтар гуайг санаж байна уу?
Буяндэлгэр -
Тийм санаж байна.
Мөрөнгуа -
Тэр нэг хурал дээр ярьсан гэсэн ш дээ. Сүүлд энэ телевизд ажиллаж байгаа улсуудыг явуулдаг болсон ш дээ. Тэгээд тэрнээр нь дутуу ирдэг улсууд аягүй их байдаг байсан. Тэгээд 10-н жилээс авъя гэсэн чинь авахгүй байсан. Тэгсэн чинь Халтар гуай бүр хурал дээр хэлж байсан гэсэн. Явж явж манай нийтдээ явсан 10-н жил төгсөөд явсан энэ залуучууд чинь харин их тогтвор суурьшилтай сайн ажиллаж байгаа шүү. Тийм учраас 10 төгссөн хүүхдүүдийг бол нэг их чамлаад хэрэггүй гэж хэлж байсан гэж байна шүү. Нэг хурал дээр тэгж хэлж байсан гэсэн.
Буяндэлгэр -
Халтар гуай чинь ноён нуруутай хүн байсан даа.
Мөрөнгуа -
Тийм. Тэгээд бид нар хамгийн гол нь үнэнч байсан даа. Хамгийн гол нь хийж байгаа юмандаа зүтгэдэг. Үнэн сэтгэлээсээ хичээдэг. Одоо шалгалтаа ч бай өгөөд л байдаг. Ер нь төгсөхдөө бараг оператор аа сурсан юм биш үү. Эхний гурван жил бол тэгсээр байгаад там тум явсаар байгаад. Тэгээд сүүлийн нэг 2 жил бид нар чинь овоо мэргэжлийн болоод.
Буяндэлгэр -
Идэвхтэй болж байгаа.
Мөрөнгуа -
Тийм. Одоо гуравдугаар курсээсээ. Манай киноны сургууль чинь хаа очиж харин тэр кино, гэрэл тавьж зураг авах эд нар чинь гуравдугаар курсээсээ явдаг байхгүй юу. Өнгөт кино сушени гээд. Тэгээд одоо яг киноны хальсаар эд нар бол гурвын төгсгөлд эд нар авдаг. Тэр чинь бас их юу юм. 2,3-н жил бид нар чинь ингээд фото мото гэж явсаар байгаад студи дотор, павилон дотор зураг аваад. Үнэхээр тэр киноны сургуулийн тэр сургалт, хангамж материал хангамж дандаа үнэгүй тийм юм байдаг юмуу. Одоо ерөөсөө бүх юм үнэтэй болсон гэсэн ш дээ. Тэгэхдээ одоо бол техникийн багж нь маш их хөгжсөн гэж байна. Гадаадын оюутан бид нарын үеээс илүү болсон гэж байна шүү дээ.
Буяндэлгэр -
Сургалт сайн.
Мөрөнгуа -
Тийм.
Буяндэлгэр -
Сайн учраас очиж байна ш дээ.
Мөрөнгуа -
Сайхан сургууль. Үнэхээр бид нар шиг тас харанхуй очсон улсуудыг мэргэжилтэй болгоод бэлэн улсууд орж ирлээ ш дээ.
Буяндэлгэр -
Тийм.
Мөрөнгуа -
Бид нар бол киноны сургууль төгсөөд орж ирэхдээ бол өөрөө их даруу байсан болохоос биш. Жинхэнэ мэргэжилтэй улсууд орж ирж байсан байхгүй юу.
Буяндэлгэр -
Та нар гайхалтай улсууд орж ирж байсан.
Мөрөнгуа -
Төгсөөд л баримтад кинонд ажиллаад л ерөөсөө л бүх юмыг чадна гэсэн хүмүүс орж ирсэн. Тийм мэргэжлийн боловсон хүчин бэлдэж өгч байгаа байхгүй юу. Бид нар юу ч мэдэхгүй улсууд тэрнийг мэдэж байгаа юм чинь суурьтай хүмүүс бол их юм авна даа гэж би боддог байсан байхгүй юу.
Буяндэлгэр -
Үнэн үнэн.
Мөрөнгуа -
Би Кино үйлдвэр юмуу ямар нэгэн тодорхой юун дээр ажиллаж байгаад очсон бол өөр их юм авах байсан болов уу гэж боддог байхгүй юу.
Буяндэлгэр -
Чамлалтгүй. Та нарын хэн нь ч гэсэн бол ерөөсөө чамлалтгүй ажилласан. Үнэхээр гайхалтай юмнууд хийсэн. Чи бол ерөөсөө чамлах юм байхгүй.
Мөрөнгуа -
Тэгээд яахав дээ тэр үед чинь бол цаг их сайхан байсан л даа. Багш нар их сайхан байсан. Тэгээд би нэг хоёрдугаар курсээ төгсчихөөд нэг хар цагаан хальсан дээр кино сушени авах гээд павилонд зогсож байсан юм. Өө...дээшээ харсан чинь тэр чинь одоо ерөөсөө анхны кино сушени авахад чинь аппаратны техникч гээд өгчихөж байгаа юм. Тэгээд хажууд нь гэрэлтүүлэгч гээд 2 хүн өгчихөж байгаа юм.
Буяндэлгэр -
Ямар гоё юм бэ.
Мөрөнгуа -
Аа...тэгээд данхайсан 3-н залуу зогсож байгаа ш дээ. Би студид ороход. Тэрний өмнө чинь яахав дээр жүжигчидийн зураг мураг авч байсан л даа. Тэгээд хөдөлгөөнтэй кино зураг авна гэдэг чинь фото авахаас шал өөр юм байна ш дээ.
Буяндэлгэр -
Тэгнэ ш дээ.
Мөрөнгуа -
Тэгээд л би чинь ангайгаад л павилондоо орчихоод ангайгаад зогсож байсан чинь нөгөө манай нөгөө оператор Баатар ах байна ш дээ.
Буяндэлгэр -
Тийм. Өөд болчихсон тийм ээ?
Мөрөнгуа -
Тийм өөд болчихсон.
Буяндэлгэр -
Тэр чинь их сайн гэж ярьдаг байсан ш дээ. Нэг өндөр туранхай бор залуу байсан.
Мөрөнгуа -
Их сайн. Сурч байхдаа хүртэл аягүй сайн. Мэргэжилдээ аягүй сайн байсан.
Буяндэлгэр -
Маш их авъяастай гэж ярьдаг байсан юм.
Мөрөнгуа -
Тэгээд орж ирсэнээ яасан Мөрөшкө яасан. Миний дүү яасан. Яаж тавих аа мэдэхгүй байна уу. Чи үзсэн номоороо тавил даа гэж байсан /инээв/.
Буяндэлгэр -
Иш хөөрхий дөө...
Мөрөнгуа -
Тэгэхээр нь би одоо тэр дээр павилоны дээд талд зоодог байхгүй юу. Маш өндөр. Бүр тэр дээр зоочихно. Тэгээд тэр тэр гэрэл чинь одоо ингээд тэр чинь зурах гэрэл чинь байна. Тэр чинь контор гэрэл чинь байна. Тэр нөхөг гэрэл чинь байна. Энийгээ л тавиад л тэгээд хүнээ хөдөлгөхгүй юу. Тэгээд би тэгж байгаа юм л даа. Хөдөлгөвөл дэлгэцнээс гараад явчихна ш дээ тэр чинь бас тэгж бодоод байгаа байхгүй юу. Тэгсэн чинь үгүй юм байна. Тэр гэрэд чинь нөгөө цуваад тавьчихсан юм болохоороо хөдөлгөөнтэй, фанаграм хийсэн ч гэрэл дотроо байж л байхаар юм байна. Тэрнийг чинь гэрэлтүүлэгч дагаад өгсөн ч болдог юм байна. Зарим үед. 2,3-н гэрэлтүүлэгч байгаа юм чинь. Гэрэлтүүлэгч байна. Аппаратаа хариуцсан хүн байна. Тэгээд Баатар ах анхны сужет авч байхад орж ирж билээ хөөрхий. Тэгээд нэг тавьж өгчихөөд маргаашнаас нь эхлээд би 7 хоног авч өгч байгаа юмаа. Тийм. Тэр хэдэн метр явсан сужений юм бүү мэд ээ. Хар цагаан хальсан дээр л ямар ч байсан үзсэн номоороо зураг тавьж гэрэл тавьж зураг авч байгаа нь тэр байхгүй юу. Тэгээд л манай багш одоо Роман Никлович Илин гэж хүн байсан л даа.
Буяндэлгэр -
Аа ха.
Мөрөнгуа -
Тэр багш бол их онолын хүн. Өөрөө оператор эд нар хийж байгаагүй. Маш олон номтой. Их олон операторын тухай бичсэн их тийм онолын хүн байхгүй юу. Тэгээд багш телевизээр их лекц уншдаг хүн. Өөрөөр хэлбэл телевизийн оператор телевизийн юугаар их уншдаг хүн л дээ. Өөрөө их бичдэг хүн байсан юм. Тэгээд Роман Никлович чинь миний багш байсан. Тэгээд хажууд нь нөгөө манайх чинь нэгдүгээр курстээ групп хуваагдчихсан байсан. Бид нар баримтынх нөгөө талд уран сайхных энэ Балжинням эд нар чинь уран сайхных Галпирин багштай. Бид нар чинь Роман Никлович Илиных. Хажууд нь Канторов гэж одоо байгаа байх аа. Телевизд багш. Одоо энэ Чүлтэм гуай эд нарт багшилж байсан. Тэр ирж телевизийн баримтад киноны тухай бас лекц уншдаг байсан. Тэгж анхны сужетыг бид нар авч билээ. Тэрнийг үзчихээд багш маань тэгж байсан. Болж байна, молодец гэж байгаа юм. Одоо оператор болно шүү гээд гараад явж байгаа юм.
Буяндэлгэр -
/инээв/
Мөрөнгуа -
Хөөрхий. Одоо бид нар чинь багштайгаа кино хальсаа негатив дээр авна. Дараа нь позитив дээр буулгуулна. Тэр лабротори гэдэг чинь ээ...бурхан минь томчууд очоод миний энэ нь ингэж буруу буучихсан байна. Та нар ингэж валлыг нь ингэж гаргасан байна. Дээд цэг нь ингэж гэдэг чинь бөөн технологи байхгүй юу. Тэрнийг чинь уул нь бид нар үзчихсэн. Тэгээд бид нар тэгж хэрэлдэж чадахгүй ш дээ. Ийм өнгөтэй гарчихсан байна. Тийм өнгөтэй гарчихсан байна. Хар цагааныг нь чинь бид нар байхгүй шүү дээ. Лаброторит өгчихөөд таг. Гарахыг нь хүлээгээд үүдэнд нь позитив аа авъя гээд суудаг тийм байлаа ш дээ.
Буяндэлгэр -
/инээв/ тэгнэ ш дээ.
Мөрөнгуа -
Тэгээд л гарсан хойно нь би одоо боддог юм. Хэн монтажилж өгснийг би одоо санадаггүй юм аа. Ямар ч байсан монтажлаад курсын анхны ажлаа өгч байснаа л санадаг юм. Тэгээд багш их сайн байна. Харин их гэрэл гэгээ чинь сайхан таарсан байна гээд. Тэгээд дараа нь бид нар хуримын ордонд нэг баримтад кино авсан юм. Тэгсэн чинь найруулагчтай авсан чинь ангийнхан инээдэг байсан гэсэн. Аягүй инээлдсэн гэсэн. Яагаад гэвэл орж ирж байгаа тэр хуримын тэр Мендолсоны хөгжим явдаг ш дээ.
Буяндэлгэр -
Тийм.
Мөрөнгуа -
Тэгэхэд цаанаас ингэж орж ирдэг ш дээ. Тэгээд тэр парыг чинь тэр олон парыг чинь шилж авна ш дээ. Тэр шилсэн парууд нь амьтаны инээд хүргэсэн юм шиг байгаа юм. Тэгээд Роман Никлович тэрнийг үзчихээд найруулагч нь нөгөө ангидаа үзүүлсэн юмуу даа. Тэгээд чи их гоё типаци шилж авсан байна ш дээ гэж надад хэлж байсан байхгүй юу. Тэд ангийнхан их хөхрөлдөөд байсан гэсэн. Тэгээд бодоход яахав дээ өөрөө оператор мөртлөө бас нэг харах ёстой юм л даа. Нүдтэй байх ёстой.
Буяндэлгэр -
Билгийн хараатай байх.
Мөрөнгуа -
Тийм билгийн хараатай байх ёстой. Тэр бол их чухал энийг бол онож харж авах ёстой юм байгаа юм. Телевизийнх бол бас кино үйлдвэрийнхийг бодвол бас их онцлогтой ш дээ. Бид нар чинь өдөр шөнөгүй муу ч бай сайн ч бай аваад л байна. Авч л байгаа ш дээ. Тасралтгүй авч байгаа ш дээ. Телевизийн яг одоо энэ одоо нэг 10-н минутын сурвалжлага юу байна. Нэг өдөр аваад л нөгөөдөх өө монтажлаад гаргачихдаг байсан биз дээ. Тэгэхэд одоо баримтад киног чинь одоо сар хийнэ биз дээ.
Буяндэлгэр -
Кино үйлдвэрийнхэн бол тэгнэ.
Мөрөнгуа -
Бөөн юм болно биз дээ ёстой нээрэн. Тэгээд телевиз бол шуурхай. Юмыг түргэн авна. Түргэн хийнэ. Тэрүүгээрээ хүнийг их юм сурган шүү.
Буяндэлгэр -
Хүнийг сургана.
Мөрөнгуа -
Тэнд бол бид нар их юм сурч байгаа ш дээ. Алдаж онож байж. Алдана ононо гэж зөндөө ш дээ. Загнуулна бид нар чинь анх төгсөж ирчихээд анх төгсөч ирчихээд бидний чинь...би чинь ирээд хүүгээ гаргаад 1971 онд том хүүгээ гаргаад. Тэгээд 1971 онд ажилд орж байгаа юм. 1971 онд ажилд орж байгаа юм аа. 1972 оны эхээр чинь би ирж ажил хийж байгаад тэгээд сүүлд нь хүүхдээ гаргаад дахиж ирээд. Тэгээд 1972 оны эхээр байхаа. Цагаан сарын үеээр анхны холын томилолт авч байгаа юм. Бусад нь бол хот дотор ойр ойрхон л явдаг байлаа ш дээ. Жирэмсэн юм чинь. Тэгээд л Баянхонгор тэр Шинэ жинст, Хуучин жинстээр л явсан юм шиг байгаа юм. Одоо бодоход. Тэгэхэд одоо 16 мм негатив хальстайгаа л явж байгаа ш дээ.
Буяндэлгэр -
Ямар аппарат байсан бэ?
Мөрөнгуа -
Тэр үед чинь юу ирчихсэн байсан. SP ирчихсэн байсан.
Буяндэлгэр -
Ирчихсэн байсан уу.
Мөрөнгуа -
Тэгээд нөгөө хэн чинь...Рагчаа гуай ерөнхий найруулагч байсан юм. Өө...тэр чинь цагаан сарын өмнө Баянхонгорын тэр юунд очиход салхи шуурга гэж ерөөсөө хүн тогтохын арга байхгүй. Би чинь нөгөө найруулагч Төмөртогтох гуайн суганд нь аппаратаа зоочихоод тийм нэг хөлтэй явж байгаа юм. Тэр чинь хөл ч олдохгүй ш дээ. Бид нар чинь хэцүү байгаа юм. Цөөхөн хөлтэй. Тэгээд тэрүүгээр нь зоочихоод сугаар нь зургаа аваад байгаа юм даа. Өөр арга байхгүй.
Буяндэлгэр -
Хэн тэр их өндөр хүн л дээ. Өндөр хүүхэн байсан.
Мөрөнгуа -
Тийм. Ёстой аймар салхитай. Хөдөө ингээд Жанар гуайнд Жанар баатар сүүлд нь бодоход нөгөө тэр сурвалжлага чинь явсаны дараа цагаан сараар чинь Жанар гуай чинь баатар болох байсан байна лээ. Хөдөлмөрийн баатар. Тиймэрхүү юм их болдог ш дээ. Урд талд нь дандаа нөгө хүнээ сурвалжлаад тэр чинь баатар болох байсан юм байна. Цагаан сараар орж ирж. Тэгээд Жанар баатрын тэр сурвалжлагыг хийж анхны хол явсан сурвалжлага даа хөөрхйи. Тэгээд ирсэн чинь хөөх...ёстой Рагчаа ерөнхий найруулагч чинь толгой тархигүй загнадаг юм аа. Ингэж авдаг юмуу. Киноны сургууль төгссөн хүн ингэж авдаг юмуу. Хөдлөж байна гэнэ. Салгалж байна гэнэ.
Буяндэлгэр -
Тэр салхин дунд.
Мөрөнгуа -
Нэг ч их аймар ч салгалаагүй л дээ. Тэр чинь нөгөө ноос моос нь хийсээд л үс мүс нь хийсээд л юу ш дээ. Тэгээд бид нарыг чинь загнаад л тэгээд орсон л доо. Нэвтрүүлэг бол яг цагаа тулахаар энэ нөгөө нэвтрүүлэгэндээ явж байгаа юм. Тэгж нэг анхны холын томилолт авч ирээд үхтэлээ загнуулж билээ. Чи ингэж авдаг юмуу. Ингэж сургууль төгссөн юмуу гээд л /инээв/...
Буяндэлгэр -
Рагчаа гуай чинь хөөрхий нэг их удаагүй ш дээ.
Мөрөнгуа -
Удаагүй хөөрхий амьтан.
Буяндэлгэр -
Тийм.
Мөрөнгуа -
Тэгээд тэр үед чинь дандаа тэгдэг байлаа ш дээ. Одоо бид нар чинь Дампил нөгөө нэг хадлангын бригад, барилгын нөгөө хэн билээ Хэрлэнгийн бригад...
Буяндэлгэр -
Хэрлэн баатрын бригад.
Мөрөнгуа -
Тийм. Одоо тэр Ногооннуур хэн билээ. Дандаа бид нар ингээд очоод сурвалжлага хийгээд ирээд тэгээд үзүүлээд бас нэг авах ёстой юм байвал дараа нь тэгээд хөдөлмөрийн баатар болдог. Бас тийм үг байлаа ш дээ бас. Нэг бодоход бас сайхан юм л даа. Энэ чинь оператор байна гэдэг чинь үнэхээр явж явж телевизд бол их сайхан л даа. Энэ тэнд их олон хүнтэй танилцана. Олон газраар явна. Улс төрийн амьдралд орно. Одоо ерөөсөө юу болж байгааг сайн мэднэ. Бид нар засгийн газрын ордонд болж байгаа үйл явдалд очно.
Буяндэлгэр -
Чи Рагчааг гуайг нэг удаа индэр дээр гарч тоглуулсан билүү. Яасан билээ. Тэр чинь ямар хурлаар билээ?
Мөрөнгуа -
Тэр чинь бас 1972 оны сүүлчээр байхгүй юу. 12 сард нөгөө кино хальсан дээр бас л негатив хальсан дээр зураг авч байсан үе шүү дээ. Нөгөө негатив хальсаа очоод нөгөө их хурлын нээлт үдээс өмнө очоод аваад хаясан чинь нөгөөдөх нь...
Буяндэлгэр -
Тэр чинь хэддүгээр хурал байсан юм бол. Намын хурал байсан уу?
Мөрөнгуа -
Үгүй тэр чинь чуулган тийм байсан юм. 11-н сард заавал хуралддаг байсан юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Мөрөнгуа -
Оны эцсээр. Чуулган чинь жил болгон 11-ын сард...
Буяндэлгэр -
Аа... Ардын Их Хурлын...
Мөрөнгуа -
Ардын Их Хурлын депутатуудын чуулган болж байсан юм.
Буяндэлгэр -
Аа чуулган болж байсан юмуу.
Мөрөнгуа -
Аа ха. Тэр чуулганы урилга одоо байгаад л байсан чинь одоо хаана явдаг юм бол. Тэгээд байсан чинь яг явах болсон чинь би урд өдөр нь юмаа бэлдээгүй л байхгүй юу. Яагаад бэлдээгүй дээ ш биш юм байгаа юм. Хальсны тооцоо хийгээгүй гээд Дорж гуай хальс өгөхгүй. Хальсны тооцоогоо хийж байгаад дараагийн хальсаа авдаг байхгүй юу. Тэгэхээр нь би маргааш нь ирээд тооцоо хийгээд хальс авна гэсэн чинь чуулганд яв гэдэг байна ш дээ. Тэгээд яах юм бэ Агваанренцэн гуайгаас хальс аваад очоод чуулганы нээлт авсан чинь нөгөөдөх нь зураг авчихсан гахай махайны зураг авчихсан. Тэд нар хэн нь анд яваад зураг авсан юм бэ. Тийм зурган дээр их хурлын чуулган давхар авчихгүй юу.
Буяндэлгэр -
Нөгөө авсан хальсаа өгчихөж.
Мөрөнгуа -
Тийм. Тэр чинь их аюултай ш дээ.
Буяндэлгэр -
Тийм аюултай аюултай.
Мөрөнгуа -
Дипраци нь мэдэгдэхгүй. Буцаагаад хураачихсан. Тэгээд тэгж байсан чинь Ухнаа гуай чинь ажил дээрээс ярьж байна. Дуудуулаад ла дамжуулаад л хөөш... Мөрөн чи юун зураг аваад байна гэж байна. Чуулган авч байна аа гэсэн. Чиний зурган дотроос гахай л давхиад л байх юм гэсэн /инээв/
Буяндэлгэр -
/инээв/
Мөрөнгуа -
Ухаа алдчихаж байгаа юм чинь би. Үгүй ээ одоо их хурлын чуулганыг гахай давхиулчихаад бранк болгочих юм бол би одоо хөөгдөнө биз дээ. Тэгээд би бас нээрэн яана энэ чинь юу болдог билээ. Тэгсэн чинь хөөрхий Баттөр дарга байсан юм. Ухнаа дарга байсан юм. Ухнаа дарга нилээн бачимдангуй байна. Тэгсэн чинь тэрийгээ дараа нь ярьж байгаа нь Баттөр дарга хэлсэн гэж байгаа юм. Та битгий уурал аа наад Мөрөн чинь залуу улсууд дөнгөж төгсөж ирээд удаагүй улсууд чинь тийм ээ. Та тайван бай. Дахиад авчихна л биз дээ. Гэсэн гэж байгаа юм Баттөр. Тэгээд би чинь 11 хүртэл чуулганаа дахиж авсан байхгүй юу. Өөрөөр хэлбэл тэнд чинь хамгийн том нь Рагчаа гуай үг хэлсэн байсан юм. Тэгээд тэр хооронд чинь нөгөө малчин тариачин, одоо энэ Гунгаадорж гуай эд нар байсан юм аа. Их хурлын депутат байсан юм. Тэр чинь Сэлэнгийн ямар сангийн аж ахуйн дарга нь байлаа даа.
Буяндэлгэр -
Тийм байх
Мөрөнгуа -
Тэгээд хэд хэдэн улсуудыг үдээс өмнө үг хэлсэн улсуудыг зургийг нь зогсоогоод авчихаж байгаа юм. Гуйгаад.
Буяндэлгэр -
Тэр чинь нөгөө немо авдаг байсан тийм ээ.
Мөрөнгуа -
Хоосон зааланд зогсоож байгаад. Тэр чинь немо авдаг тулдаа аврагдаж байгаа юм. Сенхироно авсан бол өнгөрч байгаа юм. Тэгээд хамгийн сүүлд нь яг тэр үед чинь хэний...Хэний чинь Даржаа гуай чинь Лувсан гуайн туслах байсан юм. Би яг тэр жил Лувсан гуайн 60-н насны ойн зургийг гэрт авч байгаад Даржаа гуайтай...Даржаа гуай намайг мэддэг байхгүй юу. Тэгээд Чойжил дарга бас надад хэдэн хүн авч ирж өгч байгаа юм. Чойжил дарга чинь бас чуулганд сууж байгаа ш дээ. Би хэлсэн юм. Чойжил даргаа үдээс өмнөх 11-н цаг хүртлэх чуулган чинь байхгүй гэж байна ш дээ гээд. Бас их л айж байгаа ш дээ. Чойжил дарга ерөөсөө уурлаагүй ш дээ. Хөөрхий амьтан. Уг нь загнана ш дээ. Тэр үе хэцүү үе байсан ш дээ. За хэн хэн үг хэлсэн билээ гэсэн. Тийм тийм хүн гэсэн. Чойжил дарга 2 хүн олоод ирдэг байна ш дээ. Одоо ганцхан Рагчаа гуай үлдсэн чинь за чи өөрөө Рагчаа гуайгаа өөрөө олж ир гэж авч байна.
Буяндэлгэр -
Хамгийн хүнд хүнийг нь.
Мөрөнгуа -
Тийм. Манай оператор бранк болгочихлоо та дахиж зогсох уу гэж хэлэлтэй нь биш. Тэгэхээр нь би Даржаа гуайг бариад авч байгаа юм. Тэгээд би тэгсэн юм. Даржаа гуай та Рагчаа гуайг аваад ирээч гэсэн юм.
Буяндэлгэр -
Рагчаа гуай чинь тэр үед Улс Төрийн Товчооны гишүүн байсан уу?
Мөрөнгуа -
Товчооны гишүүн байсан юм. Тийм.
Буяндэлгэр -
Тэгээд Хөдөө аж ахуйгаа хариуцсан хүн байсан.
Мөрөнгуа -
Тийм. Хөдөө аж ахуйгаа хариуцаж байсан байхгүй юу. Тэгэхээр хэн Даржаа гуай чинь хөөрхий дөө. Бид нар чинь нүүр тулж байсны ашиг нь гарч байгаа байхгүй юу хөөрхий. Аваад ирж байна аа. Тэгээд аваад индэр дээр зогсоочихсон. Хэн ч байхгүй байна. За хүүхээн би одоо тэгээд юу ярих уу одоо тэгээд бранк хийчихсэн юм биз дээ гээд /инээв/ индэр дээр зогсож байгаад нөгөө дуу авахгүй болохоор тийм юм яриад зогсоод байгаа юм. Тэр үед яриа анзаарсан хүн бол байна ш дээ. Рагчаа гуай улаан цайм инээгээд байгаа байхгүй юу.
Буяндэлгэр -
/инээв/
Мөрөнгуа -
Үг хэлж байгаа биш. Тэгээд Ухнаа даргаас өөр хэн ч мэдээгүй байхгүй юу. Тэгсэн чинь сүүлд нь Галдан дарга чинь программын дарга байсан ш дээ. Галдан гуай тааралдчихаад яана гэнэ Мөрөн гахай авч авчихаад Рагчаа гуайг индэр дээр зогсоосон гэлүү гээд /инээв/
Буяндэлгэр -
/инээв/
Мөрөнгуа -
Тэр чинь их том асуудал ш дээ. Бид нар чинь...хамгийн гол нь тэр үед дарга нар их сайхан байсан юм билээ. Залуучуудад их сайхан ханддаг байсан юм билээ. Одоо бол чи мал юмуу тэнэг юмуу гэж хараана даа.
Буяндэлгэр -
Сүйд болж байгаа.
Мөрөнгуа -
Тийм. Тэгээд тэр үед чинь хараа тийм чухал юмыг чинь бранк болгочихоод байхад нэг ч дарга загнахгүй байгаа ш дээ.
Буяндэлгэр -
Их нуруутай хандсан байна тийм ээ?
Мөрөнгуа -
Санаатай биш...
Буяндэлгэр -
Тийм. Санаатай биш байхгүй юу.
Мөрөнгуа -
Чойжил дарга чуулган дээр явж байсан. Галдан гуай мэдсэн. Бүгдээрээ мэдсэн мөртлөө хэн ч юу ч дуугараагүй ш дээ. Хэн ч юу ч дуугараагүй. Тэгээд заримдаа ч манайхан чинь инэээдэмтэй. Бас хошуу хүргэдэг юм билээ ш дээ. Нэг удаа би бас ордон дээр Цэдэнбал дарга хэнд одон гардууллаа. Тэгэхэд чинь ордон дээр орплекстэй дундаа авдаг. Тэр орплексийг чинь Дашдондог гуай барина. Би барина. Чүлтэм гуай барина. Ээлжилж барьдаг байхгүй юу. Ордон дээр ордог хүн дуу багатай гэж авдаг байхгүй юу. Сүүлдээ тэгдэг болсон юм. Тэгсэн чинь би нэг удаа нөгөө аппаратыг аваад зураг авах гэсэн чинь. Гурван дурангын хоёр нь фокусгүй. Би ганцхан дурангаар л авч байгаа юм л даа. Дуусан дуустал кноп дараад л тэр шагналыг нь дуусан дуустал бараг ганцхан планаар авсан байхгүй юу. Тэгсэн чинь Зантав дарга нэг литучик дээр ирчихсэн. Тэрнийг хэн авсан. Тэр шагналыг хэн авсан. Ганцхан дурангаар авсан байна лээ гэж. Зантав дарга яаж мэдэх вэ дээ тэрнийг...
Буяндэлгэр -
Яаж мэдэх вэ дээ.
Мөрөнгуа -
Нэг нь хошуу хүргэсэн байхгүй юу бас.
Буяндэлгэр -
Тийм байна.
Мөрөнгуа -
Тийм юм байсан л байхгүй юу. Өөрөөр хэлбэл Мөрөн тэгж авсан байна гэж тэрнийг чинь ажиглачихсан байна ш дээ.
Буяндэлгэр -
Дарга нар бол мэдэхгүй ш дээ. Тэрнийг нэг дурангаар ч авсан юмуу.
Мөрөнгуа -
Гурван дурангаар авна уу хэн мэдлээ. Тэгсэн чинь Зантав дарга жигтэйхэн. Зантав дарга хэзээ оператор болчихсон юм бэ энэ чинь одоо нэг дурангаар авсан уу хоёр дурангаар авсан уу Зантав дарга ер нь яаж мэддэг юм бэ гээд.
Буяндэлгэр -
Тэгээд танайхаас л хүн хэлсэн байна л даа.
Мөрөнгуа -
Тэгээд би өрөөндөө орж ирээд тэгэхгүй юу. Хүүе Зантав дарга хэзээ оператор болчихсон юм бэ одоо нэг дурангаар авсан уу хоёр дурангаар авсан уу Зантав дарга ер нь яаж мэддэг байна гэж.
Буяндэлгэр -
Тэгэхээр танайхаас л хүн хэлж байхгүй юу.
Мөрөнгуа -
Үгүй ээ ер Зантав дарга дуран мэддэг болж гэнэ гэж би бас зүгээр байхгүй тэгж хэлж байгаа байхгүй юу. Яагаад миний нэг дурангаар авсаныг Зантав дарга мэдчихээд хэлж байдаг юм бэ. Тэгээд би дуудахгүй байна л даа. Хэн ч дуудаагүй. Тэгээд сүүлд нь хэлсэн байх л даа. Намайг дуудсан бол би хэлнэ ш дээ. Аппаратаа зас гэж хэлнэ ш дээ. Хоёр дуран жаахан сул боох ёстой. Авах юм бол би бүр хэрэгт орно ш дээ. Тэгээд л тийм...Ер нь бол тэгээд л тэр мэдээ сурважлаганд явж байхад их будлиан их гарна л даа. 1983 оноос эхлэж манайхан чинь нэг их айхтар боллоо ш дээ. Цэдэнбал даргыг чинь тушаалаас буухаас өмнө их хэцүү болсон ш дээ. Ордонд ордог улсуудыг шалгаад л дахин дахин шалгаад л аягүй чанга болж эхэлсэн юм. Тэгээд тэр чинь 1983 онд чинь яг намын орлогч байлуу даа. Өө...би намын гишүүн биш би ордонд орохгүй гээд бас хэрэлдэж бйаж билээ. Аягүй чанга байж билээ.
Буяндэлгэр -
Тэгсэн тэгсэн.
Мөрөнгуа -
Тийм.
Буяндэлгэр -
Ордонд хамаагүй хүн оруулах аа больсон.
Мөрөнгуа -
Тийм.
Буяндэлгэр -
Манайд бол ганцхан Бааскаг л оруулдаг байсан ш дээ.
Мөрөнгуа -
Айхтар чангарсан ш дээ. Тэр үед бас тэгж л байсан. Тэгээд би яахав 1985 он хүртэл явсан л даа. Яг мултын групп байгуулагдаад явсан л даа. Сурвалжлаганд явна, кинонд явна. Хөөрхий дружба аппаратаа аваад явна. Родина аваад явна. Конусаа аваад авна. Хэцүү л байсан л даа. Одоо бодоход бас хэцүү л байсан юм шиг байгаа юм. Тэгэхдээ яахав тэгээд хүн хийнэ гэвэл болдог юм билээ л дээ. Ганцхан юманд жаахан сэтгэлээсээ үнэнгээсээ ханддаг бол болох л юм байна лээ.
Буяндэлгэр -
Ер нь мэдээний зураг авахад байна аа. Дарга нар ч гэсэн оператор ч гэсэн мэдээг боол байна ш дээ хүн болгон авна, оператор болгон авна гэж ойлгоод байдаг байхгүй юу. Би ч бас нэг нэг биш удаа та нартай олон оператортой ингээд явж байхад их удаан хөдөлгөөнтэй хүн чинь момент алдчихдаг байхгүй юу.
Мөрөнгуа -
Тийм.
Буяндэлгэр -
Би нэрийг нь хэлээд яахав. Манай хэд хэдэн операторууд бол мэдээ авч чаддагүй байхгүй юу._
Мөрөнгуа -
Тийм.
Буяндэлгэр -
Яагаад гэвэл яг тэр моментийг нь алдчихаад тэгээд өнгөрсөн хойно нь бараг хэрэгцээгүй юмыг нь аваад байдаг байхгүй юу.
Мөрөнгуа -
Мэдээ...
Буяндэлгэр -
Мэдээ авна гэдэг чинь маш их авахаалж самбаа хэрэгтэй байдаг байхгүй юу.
Мөрөнгуа -
Мэдээ гэдэг чинь тэр үеийн мэдээ...
Буяндэлгэр -
Дахин давтагдахгүй.
Мөрөнгуа -
Тийм. Тэр үеийн мэдээг чинь хальсан дээр авдаг байлаа ш дээ.
Буяндэлгэр -
Тийм.
Мөрөнгуа -
Бид нар нэг бабинтай. Нөгөө бабин чинь 30 метр хальстай. Тэр 30 метр хальс чинь өөрөөр хэлбэл 2 минут хагасын л хальс байгаа ш дээ. Чи мэдээ авч байхад касетаа бид нар сольж амжихгүй ш дээ. Хэр баргийн юман дээр.
Буяндэлгэр -
Тийм.
Мөрөнгуа -
Зүгээр л ялангуяа шагнал гардуулж байгаа Цэдэнбал дарга хүнтэй уулзаж байна ч гэх юмуу. Сольж амжихгүй ш дээ тэр чинь. Онгойлгоно. Аппаратаа тэр чигээр нь онгойлгож дахиж хальсаа хийнэ. Цэнэглэнэ. Тэгэхээр чи тэр 2 минут хагсынхаа кассетан дотроо мэдээгээ багтаах л ёстой байхгүй юу. Яг үйл явдлаа авах ёстой байхгүй юу.
Буяндэлгэр -
Авах ёстой. Шаардлагатай юмнуудаа авах ёстой.
Мөрөнгуа -
Плануудаа авах ёстой байхгүй юу.
Буяндэлгэр -
Авах ёстой плануудаа авах ёстой байхгүй юу.
Мөрөнгуа -
Өөрөөр хэлбэл оператор гэдэг чинь хамгийн гол үүрэг нь юу юм бэ. Монтаж ш дээ. Телевизийн оператор хүний гол үүрэг нь юу юм бэ. Монтажтай авна. Үйл явдлаа бүрэн авна. Хамгийн гол нь тэр шүү дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Мөрөнгуа -
Тэгж л байх юм бол чи хальсан дээр чинь мэдээжийн хэрэг дүрс чинь гарч таараа. Дүрсээ гаргах ёстой гэрлээ тааруулах ёстой. Ямар гэрэл авч тэр болгон явахгүй. Заримдаа нэг гэрэл асаана. Одоо бол видео аваад байна ш дээ. Одоо бол видео бол анх явж байгаа хүн бол...би одоо хүртэл видеонд ороод хэдэн жил болчихлоо ш дээ. Нэг мэдээ авахад л хөөрхөн их авдаг болсон байна лээ. Эхний үед би видеогоор авахад чинь дандаа дутуу авдаг байсан байна лээ ш дээ.
Буяндэлгэр -
Хальс шигээ...
Мөрөнгуа -
Хальс гэж бодоод. Тэгээд одоо бол энэ видео камераар бол болсоноос хойш нэг талаараа буруу. Хүүхдүүд бол энэ чинь их авдаг хэцүү авдаг. Тэр нь монтажиндаа их халтай.
Буяндэлгэр -
Хамаагүй авч байна уу?
Мөрөнгуа -
Яарсан үед бол тэр олон дүрсийг чинь яаж шилж авах юм бэ.
Буяндэлгэр -
Аа ха.
Мөрөнгуа -
Одоо ч гэсэн мэдээ чинь бол хамгийн шуурхай ажил шүү дээ. Манай телевизүүд бол хар л даа. 6-н цагийн мэдээ, 3-н цагийн мэдээ, 5-н цагийн мэдээ тэр мэдээ болгоныг чинь чи 1 минутын мэдээнд 5-н минутын юм авч ирж өгөөд тэр монтажчингаа зовооно биз дээ. Яарч байгаа хүнд хэцүү биз дээ. Тийм болохоор тэрийг чинь оператор гэдэг чинь хамгийн гол юм тэр байдаг байхгүй юу.
Буяндэлгэр -
Та нарын чадал бол шал өөр байсан. Бараг монтажаараа ерөөсөө таг таг гээд кадар кадраараа их сайн авдаг байсан ш дээ.
Мөрөнгуа -
Тэгж авахгүй бол болохгүй л дээ. Монтажлагдахгүй бол бид нар чинь тэгээд алуулна ш дээ. Ер нь тэгж сургасан л даа. Ер нь тэгж сургана даа. Бид нар чинь өөрөө тэр киноны сургуулийн оператор гэдэг чинь ганцхан зураг авахыг сурахгүй ш дээ. Одоо бол жаахан өрөөсгөл болоод байгаа ш дээ. Монтажийг бол бид нар дээд зэргээр үзэж байлаа ш дээ. Монтаж үзнэ ерөнхий найруулга үзнэ. Сцинарь үзнэ. Зохиол гэж юу юм бэ гэж үзнэ. Бид нхар чинь их тийм өргөн хүрээтэй юм үзэж байлаа ш дээ. Тэр чинь бас их хэрэг болдог юм байна ш дээ. Одоо бид нар тэр үеийн манайхны операторууд чинь хэн нь ч гэсэн зохиол бичвэл бас нэг ойлгочихдог. Текст бичвэл ойлгочихдог. Юунаасаа болох уу яах уу гэдгийг мэддэг.
Буяндэлгэр -
Та нар чинь өөрсдөө найруулагчаа хийчихнэ, зохиолоо биччихнэ ер нь...
Мөрөнгуа -
Тэгээд заримдаа хийнэ дээ. Одоо Туяа эд нар бол насаараа хийлээ ш дээ. Явлаа ш дээ. Хүнгүй ч зурган даа ч явчихна. Тэгээд нэг редактортой явчихна. Тэгээд ер нь телевиз гэдэг чинь редактор оператор хоёрын гололсон л юм шүү дээ.
Буяндэлгэр -
Тийм.
Мөрөнгуа -
Яг үнэн хэрэгтээ найруулагч юун дээр хэрэгтэй вэ гэхээр уран сайхны юман дээр л их чухал хэрэгтэй ш дээ. Уран сайхны юун дээр суугаад өөрийнхөө санааг оруулдаг. Зүгээр хүний авсан юмыг 10 минутын юмыг зүгээр байгаагаар нь монтажилсан хүнийг найруулчихаж гэж хэлэхгүй ш дээ. Өнөөдөр найруулагч гэдгийг бас нэг өрөөсгөл ойлголттой байхгүй юу даа. Чи хүний хөдөө явж явж авч ирсэн юмыг авчихаад би найруулагч гээд суухад хэцүү байгаа байхгүй юу. Өөрөө зурганд яваагүй мөртлөө зурганд очоод суудаг хүн хэцүү байгаа байхгүй юу.
Буяндэлгэр -
Харин Амбалаа надад нэг ярьж байсан. Амбалаагаас би нэг ярилцлага авсан л даа. Хөдөө явсан бүх юмаа би өөрөө яадаг байсан гэж.
Мөрөнгуа -
Тийм ш дээ.
Буяндэлгэр -
Тэр чинь нөгөө мэддэг учраас...
Мөрөнгуа -
Явсан хүн л сууна ш дээ.
Буяндэлгэр -
Надтай хамт найруулагч явсан ч гэсэн бүх текст ямар дүрсэн дээр юугаа хэлэх вэ гэдгээ би мэддэг байсан учраас би өөрөө бүгдийг нь яадаг байсан гэдэг чинь үнэн л байгаа юм л даа.
Мөрөнгуа -
Тийм. Тэр текст гэдэг учир чинь одоо үнэхээр зүгээр нэг хавар болоод төл харуулаад л төлийн тухай сурвалжлага явж байхад л цаана нь шувуу ирээд л энэ тэндээс нүүдлийн шувууд ирээд буучихсан байхад бид нар шохоорхоод авчихсан байхад тэр текстэн дээр бичиж чаддаг хүн байна. Бичиж чаддаггүй хаядаг хүн бас байна ш дээ.
Буяндэлгэр -
Үнэн үнэн.
Мөрөнгуа -
Тэр чинь их юутай байхгүй юу.
Буяндэлгэр -
Холбож бичиж өгөх. Тэр малтайгаа шувуугаа холбож бичиж өгөх. Тэр малтайгаа тэр шувуугаа холбож өгөх.
Мөрөнгуа -
Тийм байхгүй юу.
Буяндэлгэр -
Тэр хавар одоо юу гэдэг ч юм бэ урин шувуу ирлээ ч гэдэг юмуу тэрнийгээ холбож өгөх.
Мөрөнгуа -
Тийм. Бас их чухал ш дээ.
Буяндэлгэр -
Тэр чинь бас редкатор, сэтгүүлчийн авъяас чадвар хэрэгтэй байгаа юм.
Мөрөнгуа -
Тийм ш дээ. Тийм учраас бид нар чинь бас янз янзын редактор, найруулагч нартай явж байлаа л даа. Телевиз бол өнөөдөр яг тийм яг уран сайхны талаар бол явдаг найруулагч бол ховор байна ш дээ. Бас цөөхөн байна ш дээ. Санаа гаргаад...найруулагчын санаа гаргаад тэгээд хүний юун дээр хэдэн тэгээд л хэдэн юу холбочихоод найруулагч гэж явдаг хүн зөндөө л байна ш дээ.
Буяндэлгэр -
Ерөнхийдөө л тийм болчихоод байх шиг байгаа юм.
Мөрөнгуа -
Тийм. Тийм учраас одоо энэ Радио Телевизийн Сургуулийн хүүхдүүдийн чанарт бол анхаарах хэрэгтэй байхгүй юу. Тийм учраас техникичиский баз, техникийн баазыг бүрдүүлж өгөх хэрэгтэй л дээ.
Буяндэлгэр -
За за сайхан боллоо тийм.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.