Ragchaa


Basic information
Interviewee ID: 990359
Name: Ragchaa
Parent's name: Janjaadorj
Ovog: Hatigan
Sex: f
Year of Birth: 1947
Ethnicity: Halh

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: radio broadcaster
Belief: Buddhist
Born in: Songino sum, Zavhan aimag
Lives in: Bayangol sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
literature
work
foreign relations
belief
family


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Буяндэлгэр -

Өө...за за сонин юм байна ш дээ тийм ээ?

Рагчаа -

Сонин.

Буяндэлгэр -

Энэ жил чинь одоо радиогийн 75-н жилийн ой боллоо. Яг 9-н сарын хэдэнд болчихов...?

Рагчаа -

9-н сарын 3-нд хийсэн.

Буяндэлгэр -

3-нд хийсэн үү?

Рагчаа -

9-н сарын 1-нд хүүхдүүдийн, их дээд сургуулийн оюутнуудын эрдмийн баяр давхардсан учраас 3-нд хийсэн.

Буяндэлгэр -

Аа ха...тэгэхээр Монголын Радио 75-н нас хүрчээ. Тэгэхээр чи бол Рагчаа яагаад энэ мэргэжлийг сонгох болов оо? Энэ сайхан мэргэжлийг сонгоод бодвол энд их олон жил ажилласан байх. Одоо хэд дэх жилээ ажиллаж байна вэ?

Рагчаа -

43 дахь.

Буяндэлгэр -

Пөөх...43-н жил ажиллана гэдэг бол гайхамшигтай. Тэгээд үүнийхээ үүх түүхээс бас ярьж өгмөөр байх юм.

Рагчаа -

Ер нь бол би анх нэвтрүүлэгч болно гэж бодоогүй л явсан юм л даа. Би чинь өөрөө 16-н настай дагалдан жүжигчинээр миний амьдрал эхэлсэн. Тэгээд уг нь би дуучин болох гэж бодож явсан. Багаасаа бас сургуульд байхдаа дуулдаг. Аа...бүжиглэдэг, хөгжимддөг байсан. Тэгээд 16-н настай би иргэний үнэмлэх авчихаад, Монгол улсын хуулинд байдаг л даа. Ажил хийх эрхтэй Монгол улсын иргэн гэж. Ямар ч ажилд ордог урлагийн болон хөдөө аж ахуйн салбарт тэгээд тэр үйлдвэр дээр ч байдаг юмуу ингэж ажилд орох иргэн хүний эрх нь нээгддэг байхгүй юу. Тэгээд би 8-р ангиа төгсчихөөд тэр үед хүүхдүүдийг их үйлдвэр, хөдөө малчинаар их явуулж уриалга гарч байсан үе...

Буяндэлгэр -

Тэр чинь одоо хэдэн он бэ?

Рагчаа -

1963 он юмуу. Энэ 1963 он. Тэгээд би...их дээд сургуульд ороход надад бас их хол байсан. Тэгээд ерөөсөө урлагийн газарт л ажилд орьё гэж би өөрөө дотроо их боддог байсан юм. Урлагийн газар дуучнаар орно гэж бодоод. Тэгээд миний ээжийн төрсөн дүү нэг ах маань Улсын Филормонид хөгжимчин. Хөгжим Бүжгийн сургууль төгссөн ах байсан. Тэгээд тэр ах намайг нэг өдөр дагуулж яваад Цэргийн ансамбль гэдэг газар намайг дуучинаар шалгуулхаар авч явав аа. Тэгээд би багаасаа бас нэг тийм биеийн одоо галбир, нүүр царайны дүр төрх бол нэг тийм хүнд их тааламжтай харагддаг байсан байна л даа. Тэгээд Цэргийн ансамблийн хүүхнүүдийн хувцас гэдэг бол үнэхээр гайхамшигтай. Эмэгтэй хүний тэр гоо үзэмжийг их гоё гаргасан. Хөл мөлний тэр тэгш байхыг гоё тодруулж өгдөг. Тэгээд дээрээ тэр хувцас, цэргийн тэр ансамблийн хувцас дээр гоё малгай өмсдөг. Тэгээд тэр нь их гоё.

Буяндэлгэр -

Цэрэг хувцас нь биз дээ тийм ээ?

Рагчаа -

Цэрэг хувцас нь.

Буяндэлгэр -

Форм нь.

Рагчаа -

Форм нь. Тэгээд би тэрнийг манай нэг хүргэн ах энэ их хөөрхөн царай зүс, бие галбир хөөрхөн юм. Одоо цэргийн ансамбелийн хүүхнүүдийн хувцасыг өмсөхөд мөн гоё харагдана гээд хэлсэн чинь би хүүхэд болохоороо үгүй ээ би тэр гоё хувцасыг өмсөж үзэх юмсан. Би тэнд нэг дуучнаар шалгуулах юмсан гэж бодоод. Тэгээд ахдаа хэлсэн чинь ах намайг 16-н настай Цэргийн ансамбльд шалгууллаа л даа. Цэрэндорж гэдэг Цэргийн Дуу Бүжгийн Чуулгын уран сайхны удирдагч өндөр бор хүн байсан санаж байна. Тэр хүн намайг шалгалаа. Тэгээд дуу дуулууллаа. Төгөлдөр хууран дээр, аа...тэгээд төгөлдөр хуураа дараад энэ хэдэн өнгө дуугарч байна гэж асуулаа. Тэгээд л тэр хүн энэ одоо нас нь арай бага байна. Нэг 18-н нас хүрээд ир. Аа...энэ дуулах хүүхэд байна. Хоолойны өнгө их цэвэрхэн дуугарч байна гэлээ л дээ. Тэгээд одоо авахгүй нь гээд 16-н настай хүүхэд 18-н нас хүрнэ гэхэд надад бол энэ хорвоод ерөөсөө барагдашгүй их хугацаа санагдсан. Тэгээд өөрийнхөө авъяасаараа ингээд урлагийн газарт ажилд орох гэсэн хүсэл тэр ерөөсөө би хойшоо шантарч суугаагүй. Тэгээд ах маань за 18 хүрээд ир гэж байна. Одоо чиний нас бага байна гэж байна ш дээ гээд явчихсан. Ах намайг орхиод явчихсан. Тэгээд би жаахан сэтгэл гундуухан. Гэнэтхэн бодлоо би. Үгүй ээ энэ урлагийн газар хүүхэд авдаг урлагийн газар байдаггүй юм болов уу. Хүүхэд байхад хүүхэлдэйн жүжиг үзээд л байсан. Тэнд их гоё охин, үлгэрийн баатар хүү. Тэгж байсан нь гоё тийм одоо тогос шувуу. Аа...өдөө дэлгэчихсэн ямар гоё гоё үлгэрийн баатрууд гарч байсан бэ. Тэнд л хүүхэд авдаг байх гэж бодоод тэр өдрөө л ах явсан. Би салаад Хүүхэлдэй театр, хүүхэд ажилд авдаг газар хаана байдаг юм болоо. Драмын театр гэж Залуучуудын соёлын төв ордон дөнгөж нээгдээд удаагүй байсан байх. Шинэхэн байсан байх. Тэгээд тэнд очоод хаалга хаалга хараад явж байсан чинь нэг хаалганаас нэг тийм гозгор, бор хүн ингээд аягүй хурдан гараад ирэхгүй юу.

Буяндэлгэр -

Тэр үед яг Хүүхдийн театр чинь хаана байсан бэ?

Рагчаа -

Драмын Театр дотор байсан.

Буяндэлгэр -

Одоо энэ Драмын театрт уу?

Рагчаа -

Одоо энэ Драмын театр чинь Залуучуудын Соёлын Ордон гэж цоо шинэ тийм байлаа. Тэр драм чинь Үндэсний Дуу Бүжгийн Чуулга, Драм, тэгээд Хүүхэлдэй театр байсан. Тэгээд би тэр ахаас асууж байна. Ах энд Хүүхэлдэй театрын дарга нь хаана байдаг юм бэ гэсэн чинь намайг их сүрхий харлаа. Их сүрхий толгойноос хөл рүү, хөлнөөс толгой руу ингэж харж байсан аа. Яах гэж байгаа юм бэ гэсэн. Би шалгуулах гэж байна гэсэн. Тэгсэн чинь тэр Хүүхэлдэй театрын дарга Чойжамц гуай байсан. Хүүхдийн заяаг бол их тэнгэр бурханаас тэтгэдэг юм байна лээ. Би тэгж Хүүхэлдэйн театрт шалгуулаад маргааш өглөө 9-н цагт ир. Чамайг дагалдан жүжигчинээр авлаа. 300 төгрөгийн цалинтай гэсэн. Өөх...хүүхэд, би өөрөө хүүхэд тэгээд 300 төгрөгийн цалин авна гэхэд надад энэ дэлхийд ямар их мөнгө гэж тийм байдаг вэ гэж бодож байж билээ. Тэгээд л...

Буяндэлгэр -

Тэр үед чинь 300 төгрөг чинь их мөнгө байсан тийм ээ?

Рагчаа -

Их мөнгө байсан. Маш их мөнгө байсан. Тэгээд би тэнд ороход нэг ийм бөгтөрдүү нуруутай. Нилээн хэлэмгий нэг бор залуу, надаас нэг хэд ах юмаа. Тэр нилээн их байр сууриа олчихсон. Одоогоор бол байр сууриа олчихсон. Одоо тэр театр дотор нилээн их...тэр театрын даргын нилээн их үнэлгээг авчихсан хүн шиг санагдсан. Тийм хүн явж байсан чинь, тэр хэн байсан бэ гэхээр чинь аа...Төрийн шагналт Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн байсан. Тэгээд хүний амьдрал гэдэг чинь сонин байдаг юм л даа. Тэгээд Лхагвасүрэн тэнд бас дагалдан жүжигчин орчихсон.

Буяндэлгэр -

Их сонин юм.

Рагчаа -

Ёстой сонин. Тэгээд бригад явдаг юм. Тэгээд одоо тэр үеийн бригад явна гэдэг чинь хүүхэд насанд үнэхээрийн хүсэж мөрөөддөг. Автобусаар явна. Бүрхүүлтэй задгай машинаар явна. Тэр бол одоо тэр оргилуун хүсэлд бол юу ч биш ш дээ. Ядарна зүдэрнэ мэдэхгүй. Тэгээд ингээд явж байсан. Бригадаар явж байсан чинь хөдөөний дандаа хүүхэд, залуучуудад голдуу тоглоно. Ахмадууд ч гэсэн ирж үзнэ л дээ. Холимог концерт гэдэг концерттой бас явсан. Тэгээд Гэндэнпил гуай гэж бригад ахлаж явж байсан дарга нь баргил, бүдүүн хоолойтой байхгүй юу. Тэгээд Лхагвасүрэн бас дуу нь жаахан бүдүүн хоолойтой. Тэгээд тэр хоёр л ингэдэг байхгүй юу...”Анхаараарай ! Улсын Хүүхэлдэй театрын урлагийн бригадынхан ирлээ” гээд /инээв/. Өө...тэгсэн чинь би өөрөө татаад уначихдаг юм. Нөгөө хүүхэд байсан. Их инээд муутай. Хөөх яанаа...Гэндэнпил гуай Лхагвасүрэн хоёр ёстой нөгөө радиогоор ярьдаг нэвтрүүлэгч шиг дуугарах гэж ядаж байна гээд хөхрөөд байсан чинь яг нэвтрүүлэгч нь би өөрөө байсан байна лээ л дээ. Тэгээд их сонин. Хүүхдийг бол дандаа бурханаас ивээн тэтгэдэг. Би бол тэнгэр бурханаас ивээн тэтгэлэгтэй энэ театрт намайг дагалдан жүжигчинээр ороод. Тэгээд тэнд байж байхад би радио, жүжиг бичүүлэхгүй юу. Тэр үеийн жүжигүүд чинь одоо ч гэсэн радиогын алтан фондонд хадгалаатай байна. “Муурын байшинд” Маршакийн Пушкины “Алтан загасны үлгэр” одоо тэрнийг чинь сонсохгүй нэг хором...тэр зургаараа гарсан, зурагтайгаа гарсан тэр сэтгүүлийг харж баясгахгүй нэг хором байхгүй байлаа. Тэр бол хүүхэд байтугай томчуудын сонирхол татсан ёстой нэг чихэр бурам байлаа л даа.

Буяндэлгэр -

Чи одоо “Алтан загасны үлгэр”-ээсээ санаж байна уу?

Рагчаа -

Санаж байна.

Буяндэлгэр -

Санаж байгаа хэсгээсээ хэдийг хэлчихгүй юу?

Рагчаа -

... Ачит буурал өвгөн минь Айж сандрахын хэрэггүй Зорьж ирсэн хэрэг чинь Зовох юмгүй бүтнэ. Эрхт тэнгэртэй итгээд гэртээ харь өвгөн минь Эмгэн чинь одоохон эзэн хаан болно /Үлгэрийн хэсгээс уншиж үзүүлэв/. Би бол одоо бас нас нилээн явчихсан. 60 мар хүрчихсэн ш дээ. Аа...тэгэхэд тэр үеийн миний дуугарч байсан дуу хоолой гэдэг бол үнэхээр цангинасан, цоргилсон, хэл нь их хурц үнэхээр л загас тийм л байдаг байх гэмээр одоо алтан фондонд бичлэг байна даа. Аа...тэгээд би “Лусын дагина” гэж Орос ардын үлгэр, үлгэрийн жүжигийг радиод бичүүлсэн. Лусын дагинын тэр дүр надад оногдоод, гол дүр лусын хааны охин, эм загас шүү дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Рагчаа -

Тэгээд тэр их монлогитой дүр байсан. Тэгээд тэр монлогитой дүр чинь үг ихтэй. Тэрийг Алтангэрэл найруулгч бичээд. Тэгээд одоо нэвтрүүлгчийн дуу хоолой энэ хүүхдээс гараад байна. Нэвтрүүлэгч радиогоор ярих хүн тэр үед ховор байж. Олддоггүй байж. Тэр зурагт радио байхгүй байсан үе ш дээ. Тэгээд Алтангэрэл гуай нэг өдөр театр дээр жүжигчин Рагчаа хаана байна гээд надаас намайг асуучихсан явж байна. Би байна гээд тэгсэн чинь өө...чи байсан юмуу. Чи одоо нэвтрүүлэгчийн дуу хоолой гараад байна чамаас. Манайх одоо их олон хүн шалгасан тэнцэх хүн гарахгүй байна. Нэвтрүүлэгч хэрэгтэй байна. Чи нэвтрүүлэгч болохгүй юу гээд тэгэхгүй юу. Тэгээд тэр үед чинь би бас нөгөө теөтрт ороод 3-н жил болчихсон. Бас жүжигчин гэдэг гэдэг мэргэжлийн үнэмлэхийг Лодойдамба сайдаас шалгалтгүйгээр явчихсан. Одоо авъяас их тодорч байна л даа. Лодойдамба сайд одоо энэ Рагчааг урлагаас битгий гаргаарай. Драмд өг. Нэг бол Кино Үйлдвэрт жүжигчинээр өг гэж хэлж байсан юм байна лээ. Тэгээд...

Буяндэлгэр -

Авъяастай байж.

Рагчаа -

Найруулагч намайг гаргахгүй гэж. Өө...тэр авъяас их олон талаараа задарсан. Тэгээд би тэр үед дуулдаг байлаа. Эстрад концерт гэж хамгийн анхны гарч байсан концертонд би нэг алдарт дуучныг дуурайж, дуурайж дуулна гэдэг бол алдаршуулж л дуулж байгаа юм шүү дээ. Шоолж дуулж байгаа юм биш. Тэгээд тэр маань өөрөө их шилдэг номер болж байсан юмуу. Тэр үедээ.

Буяндэлгэр -

Одоо санаж байна уу тэрнийгээ?

Рагчаа -

Саналгүй яахав. Аа...Ардын жүжигчин Түмэндэмбэрэл эгчийг дуурайдаг байсан. Тэгээд л тэрнээс болоод Ардын амсамблей дуучнаар авах гээд. Ардын амсамблей бүжигчин бас дутуу бүжигчинээр авна гээд үгүй ээ энэ авъяас олон талаараа задрана гэдэг чинь...

Буяндэлгэр -

Чи чинь их гоё дуулдаг шүү дээ. Хүүе...нэг ганц бадаг дуу дуулчихаач. Дуртай дуугаа...хүн болгон нэг сүлд дуу гэж байдаг даа. Чиний сүлд дуу гэж ямар дуу вэ?

Рагчаа -

Зөндөө олон дуу байдаг юмаа.

Буяндэлгэр -

За нэг сүлд дуугаа дуулаадах хө.

Рагчаа -

Миний хамгийн анх радиод бичүүлсэн дуу бол “Үргэлж жавхаатай” “Шаавай төрж ээ” гээд 2 дуу байдаг юм. Тэр үед эстрад концерт болж байхад Цоодол гуай өөрийнхөө дууг дуулуулахаар намайг радио дээр дагуулж очиж бичүүлж байсан. Одоо тэр бичлэг дуу мөн хүүхэд хоолойгоороо алтан фондонд өнөө хүртэл байж байна. Одоо саяхан хэд хоногийн өмнө радиогын алтан сан фондноос явсан.

Буяндэлгэр -

Гайхалтай юмаа.

Рагчаа -

Гайхалтай. Тэгээд би яахав “Үргэлж жавхаатай”-г дуулчихаас...

Буяндэлгэр -

За тэг.

Рагчаа -

“Үргэлж жавхаатай”-г нь эмэгтэйчүүд их дуртай. Намайг тэр дуугаа дуулаач, “Шаавай төрж ээ”-гээ дуулаач гээд тэгдэг байхгүй юу /дуулж үзүүлэв/.

Буяндэлгэр -

Гоё дуу байна ш дээ.

Рагчаа -

Ийм уртай. Тэгээд би амьдралтай болчихсон. Ээж болчихсон. Нөгөө хөдөө явах гэсэн хүсэл мүсэл чинь хэцүү болдог юм л даа. Тэгээд хөдөө явна гэдэг чинь хэцүү тийм ээ. Хүйтэнд хөрнө даарна. Халуунд хална. Урлагийн бригадынхан чинь нэг их төлөвлөгөөтэй явдаг. Тэр төлөвлөгөөгөө хийж ирдэг байсан ш дээ. Тэгээд Соёлын яаманд тушаадаг байсан байх даа. Тэгээд энэ радиод нэвтрүүлэгч болохгүй юу гээд надад санал тавихад би их дуртай байлаа. Үгүй ээ ерөөсөө ярьдаг ажил хөдөө мөдөө явахгүй зүгээр юм биш үү гэж. Аа...гэтэл миний төрсөн ах надад бас дургүй байлаа. Үгүй ээ чи одоо шоронд орох гэж байгаа юмуу гэж. Үгүй ээ одоо радиогоор ярихаар яагаад шоронд ордог юм бэ гэж бодсон. Гэтэл радио анх нээгдэж байсан эхний үед бол дандаа хуучин Монгол бичгээр миний анхны нэвтрүүлэгч бол Рагчаа гуай шүү дээ. Радио бол их сонин Рагчаа нэвтрүүлэгчийн уламжлалтай. Би чинь одоо гуравдах үеийн Рагчаа нь ш дээ. Эмэгтэй Рагчаа байсан. Тэр Рагчаа гуай бол бурхан болоод удаж байна даа. Өндөр насалсан. Эрэгтэй Рагчаа гуайг бол чи мэднэ ш дээ.

Буяндэлгэр -

Мэднэ.

Рагчаа -

Тийм. Тэр чинь нэвтрүүлэгч байсан. Москвагын радиод байсан. Монголын зурагт радиод уран сайхны удирдагч байсан. Аа...би залуу Рагчаа нь бөгөөд гуравдах Рагчаа нь байсан. Нилээн хүчтэй. Гурвын тоо хүчтэй гэдэг биз дээ. Гурвын тооны хүчтэйгээр би одоо Монголын төрийн дээд шагналыг авчихаад ард түмнийхээ хайр ивээлд умбаад явж байна даа.

Буяндэлгэр -

Соёлын гавъяат зүтгэлтэн болсон.

Рагчаа -

Соёлын гавъяат болсон.

Буяндэлгэр -

Соёлын гавъяат зүтгэлтэн чинь хэдэн онд авлаа?

Рагчаа -

2006 он. Их Монгол улс байгуулагдсаны 800-н жилийн ойгоор их онцлог ойгоор авсан.

Буяндэлгэр -

Гоё юм.

Рагчаа -

Би энэ байгууллага дотроосоо ганцаараа авч орж ирж байлаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Рагчаа -

Булган сүүл гэдэг хүнд хэд байдаг юм бэ нада бол их олон байх шиг байгаа юм. Их олон гавъяатууд багц багцаараа төрсөн.

Буяндэлгэр -

Дараа нь...

Рагчаа -

Тийм. Тэрнээс хойш. Тэгээд л одоо өдгөө хүртэл явж байна даа. Аа...радиогын дараа бас Зурагт радио...

Буяндэлгэр -

За тэгээд радиод ингээд шалгуулаад...

Рагчаа -

Орчихсон ш дээ. Орчихсон.

Буяндэлгэр -

За орчихлоо...

Рагчаа -

Орчихсон.

Буяндэлгэр -

Тэр хугацаанд бол дикторын юунд бол чиний амьдралд янз бүрийн юм байсан даа.

Рагчаа -

Хүүхэд хоолойтой орж байгаа юм чинь.

Буяндэлгэр -

Тийм.

Рагчаа -

Би 19-н настай радиод орж байгаа юм чинь 16-н настай жүжигчин байж байгаад. Тэгээд 19-н настай орход чинь нөгөө дуу хоолой жижигхэн ш дээ. Одоо тэр мэдээллийн болоод улс төрийн нэвтрүүлэгт оруулахгүй ш дээ. Жаахан дуутай гээд. Тэгээд хүүхэд залуучуудын нэвтрүүлгийн намайг хөтлүүлэхээр голдуу авч байсан. Тэр үед чинь Зөвлөлтийн радиогын туршлага байлаа. Хүүхэд, залуучуудын нэвтрүүлгийг жүжигчидээр хөтлүүлж одоо тэр текстээс манайхан чинь текст унших гэж ярьж байна. Текстийг текстгүйгээр хөтөлдөг. Одоо бүгдээрээ хөтлөгч болчихлоо ш дээ. Дэлхий нийтээрээ. Тэгээд би тэр дээр Банзрагч найруулагч дээр дагнан ажилладаг байсан. Тэгээд сүүлд нь одоо яахав хүн чинь өснө, хөгжинө. Аа...Зурагт Радио нээгдлээ. Зурагт, Радиогын бас анхны нэвтрүүлэгч нь боллоо. Авхаалж сэргэлэнчүүдийн клуб гэж чи одоо мэднэ дээ. Бадрах найруулагчтай. Зурагтыг бол урлаг гэдгийг тайзан дээрээс баталсан нэвтрүүлэг шүү дээ. Тайзтай, үзэгчидтэй тэгээд залуучуудын авхаалж самбаа, авъяас чадварыг сорьсон. Үнэхээр сайхан нэвтрүүлгүүдийг хийж ард олонд хүрч байлаа даа. Тэгээд ер нь бол энэ ради телевиз бол хүнийг их ард олонд их нээлттэй их алдаршуулдаг юм л даа. Миний амьдрал бол 19-н настай ингэж орсон. Монголын Радио, Зурагт радио, Москвагын радио. Москвагын радиод мэргэжилтэнээр 5-н жил ажилласан. Тэр “Алтан Москва”-д очиж дэлхийн соёлтой танилцаж тэр Москвагын орос ах нартай хамт ажиллаж амьдарна гэдэг бол гайхалтай.

Буяндэлгэр -

Их сонин юмнуудаа ярьж байна.

Рагчаа -

Их соёл өгсөн.

Буяндэлгэр -

Тэр чинь одоо хэдэн оноос хэдэн оны хооронд вэ?

Рагчаа -

1972-1977 он.

Буяндэлгэр -

Аа ха.

Рагчаа -

Үнэхээр гайхамшигтай сайхан байсан. Тэгээд тэнд байж байхад чинь би агуу агуу том гайхамшигтай улсуудтай уулздаг байлаа. Тэр чинь нөгөө олон улсын радио нь байхгүй юу. Төв радио нь биш. Олон улсын радио нь байхгүй юу. Москва чинь 80-аад оны хэл дээр нэвтрүүлгээ цацдаг.

Буяндэлгэр -

Пөөх...

Рагчаа -

Байсан үе. Тэгээд агуу их эх орны 2-р дайныг ялалтанд хүргэхэд асар их гавъяа байгуулсан Ливитан гэдэг агуу нэвтрүүлэгчтэй цайны газар өглөө тэр буфетэнд цай ууна ш дээ. Өглөөний ээлжинд 8-н цагт очиж. Тэрнийг хүнийг харж тэр хүнийг харж баярлаж бахархаж. Эх орны дайнд бол Ливитаны гавъяа бол асар их гэдэг. Тэр хүний их сүр хүчтэй дуу хоолой. Тэр их сэтгэлгээ, тэр их хурц тод хэллэг. Орос хэл чинь их хурц тод хэллэгээрээ гайхамшигтай ш дээ. “Эх орны төлөө, Сталины төлөө” гэж хэн хэлсэн бэ. Ливитан хэлсэн байхгүй юу. Тэгээд би бас орос найруулагчдаа эд нар ярих л даа. Үгүй ээ одоо Ливитаныг яагаад телевизээр яриулахгүй байна гэхэд, телевиз гэдэг чинь их нарийн мэдрэмжтэй урлаг л даа. Яагаад гэвэл хүн болгон харж шүүмжилж байдаг. Ам нь том юм. Чих нь том юм одоо юу гэдэг юм бэ тийм ээ. Тэгсэн чинь Ливитаныг, Ливитан юу гэж зурагтаар гарах юм бэ. Тэр чинь мурий хамартай ш дээ гэж хэлж байсан. Би тэгээд бас заримдаа орос ах нарыг гайхдаг байхгүй юу. Тэр Ливитаны мурий хамартай ямар хамаатай юм бэ. Тэр хүний сүр хүчтэй дуу хоолой, тэр сүр хүчтэй хэллэгийг...дэлхийн 2-р дайнд агуу их гавъяа байгуулсан тэрнийг дэлхий харахыг хүсэж байхад орос ах нар яагаад хамраар нь далимдуулж гаргахгүй байгаа юм бэ би бас тэгж боддог байж билээ. Тэр гайхамшигтай хүн байсан. Өнөөдөр байхгүй болсон л доо. Тэгээд нэг ингээд лифт эд нар чинь Москвагын Олон Улсын Радио гэдэг чинь их том 10-н давхар. Тэрний бид нар 8-н давхарт нь ажилладаг байсан. 8-н давхар, 9-н давхар, 10-н давхараас эфир нь цацагддаг тийм байлаа. Тэгээд дөрөв дөрвөн лифттэй. Нэг лифтний юунд ингээд л дээшээ бичлэгрүүгээ орох гээд яараад зогсож байсан урдаас нэг их танил хүн гараад ирсэн. Нилээн нам нь тогтчихсон. Хүүе хүүе...хэн билээ гэсэн чинь нөгөө “Хаврын 17-н учирал” дээр тоглодог.

Буяндэлгэр -

Тихнов.

Рагчаа -

Алдартай Тихнов жүжигчинтэй таараад юун хүн бэ гээд. Үгүй ээ мөн гайхамшигтай. Би өөрөө Зурагт Радиод байхад “Хаврын 17-н учрал”-ын тэр синхрон тайлбарыг чинь би өөрөө уншаад сууж байсан байхгүй юу. Тэгээд зүрхэнд их хоногшиссон их сайхан дүр. Өөрөө ч их сайхан төрсөн гоё хүн. Нас нь нилээн явчихсан одоо насны одоо тэр үрчлээ нь бол суучихсан мөртлөө хүний авъяас гэдэг чинь хүнд дандаа цог золбоотой дандаа асаж бадарч харагддаг байхгүй юу. Тэрүүгээрээ их гоё, үнэн гайхамшигтай байлаа. Үгүй тэр ингэж явсаар байгаад явсаар байгаад өнөөдөр тэгээд Монголын радиогын 75-н жилийн ойтой золгоод өнөөдөр би 11 дэх жилдээ бие даасан Гурван эрдэнэ гэдэг студид ажиллаж байна. Энэ бол нөгөө бурхан багшийн сургаал явуулдаг студи. Бурхан багшийн сургаалыг бол хэн болгон хүн хийчихэж болдоггүй юм л даа. Тэр чинь бясалгал, одоо мэдээ биш. Аа...тэрний шүүмжлэлтэй нэг текст биш. Тэр нэг спортын юу биш. Тийм болохоор зэрэг их тийм бясалгал талдаа. Их нигүүсэнгүй, энрэнгүй их гэгээлэг талдаа. Бурханлаг байна гэдэг чинь оюунлаг талдаа. Өнөөдөр бидэнд бас сайхан 14-р далай лам маань амьд бурхан байна. Далай ламын бүх сургаалыг би монголын ард түмний сонорт хүргэж байна. Их гоё л доо. Тэр чинь хөндий биш. Өөрөө амьд хүн учраас. Яг амьдралтай холбож тайлбарладаг. Бүх сургаалууд нь одоо хүний уур уцаар гэдэг юу юм бэ гэхэд л, хүний шунал гэдэг юу юм бэ гээд тэгэхэд л өнөөдрийн амьдралтай холбож тайлбарладаг. Тийм их сайхан сургаалтай хүн л дээ. За их ламтан Зода Ринбүчи байж байна. Еше ламтан байж байна. Бакула Ринбүчи байж байна. Тэгээд Ноён Хутагт Данзан Равжаа үнэхээр гайхамшигтай. Эндээ сэтгэл хөглөгдөж өөрөө их сайхан сэтгэл ариусаж, хүн дотоод сэтгэл нь сайхан ариусаад ирэхээр нүүрэнд их гэрэл гэгээ цацардаг. Тийм учраас хөгширөлт хүртэл бага байдаг юм. Аливаа юманд би одоо ер тэгж түвдэж, давчдах, сэтгэл давчдах юм байдаггүй ш дээ. Яахав дээ хүн өнөөдөр хоолгүй л байна ш дээ. Маргааш хоолтой хононо ш дээ. Өнөөдөр хүн уранхай хувцастай яваг л дээ. Ертөнц бүгдээрээ бүтэн хувцастай явж болохгүй байна ш дээ. Дэлхий ертөнцөөрөө маргааш гэхэд чинь хэдэн өдрийн дараа, хэдэн жилийн дараа бүтэн хувцастай явах өдөр ирнэ ш дээ. Ер нь хүн болж төрсөндөө л хүн баярлах ёстой. Тэр бол агуу. Агуу сайхан бол хүн болж төрөх. Тэгээд хүний ёсоор амьдрах энэ л гайхамшигтай сайхан байна даа. Ингээд явж байх.

Буяндэлгэр -

Гэхдээ байна ш дээ. За ингээд чи диктор болоод шалгаагдаад ирлээ тийм үү?

Рагчаа -

Аа ха.

Буяндэлгэр -

Эхлээд ингээд юм уншихад чинь хэцүү байсан уу?

Рагчаа -

Хэцүү байсан. Би бол жүжигчин байсан учраас тайзан дээр дуулдаг, бүжиглэдэг их олон үзэгчитэй харилцана. Алтан тайз гэж энэ аваргуудын яриад байдаг чинь агуу юм байна лээ. Алтан тайз гэдэг чинь хүнийг ёстой үзэгчидтэй нь нүүр нүүрээр нь харуулж харьцуулдаг учраас арай өөр. Ер нь нэвтрүүлэгчийн ажил хийхэд жүжигчин багш хоёр их ойр дөт гэж ярьдаг юм. Гэтэл намайг жүжиглээд байна гэж байсан. Нээрэн бас жүжиглээд бас болохгүй байхгүй юу. Одоо улс төрийн мэдээний юун дээр жүжиглэх маягаар хэлбэл инээдэмтэй биз дээ. Бас найруулагч нар хүнийг шүүмжилдэг юм шүү. Тэгээд алтан үеийн шүүмжлэлд дунд чинь оролгүй яахав дээ. Тэгээд тэрнээсээ хөтлөх нь, хүүхэд залуучуудын нэвтрүүлэг хөтлөх нь нэг өөр энэ радиог бол их олон төрлөөр уншдаг учраас хүнийг их олон хувилуулдаг юм. Тэр болгонд хувирч, үгийн урлаг гэдэг бол гайхамшигтай л даа. Радиог бол хүн ингэж хэлсэн байдаг юм. Манай нэг ахмад найруулагч “хүний оюун ухаанд ертөнцийн байгуулдаг” гэж. Үнэхээр оюун ухаанд ертөнцийг байгуулдаг. Тэрүүгээрээ их агуу юм даа. Тэгээд үгийн урлагийг бол хүний оюун ухаанд хүргэж тэр ертөнцөд хүнийг татан оролцуулна гэдэг бол гайхамшигтай. Нэг үе намайг залуу байж байхад, ажиллаж байх үед бол зурагт байхгүй ганц радио л одоо соёлын, ард түмнийг соён гэгээрүүлэх гол одоо урлаг байлаа ш дээ. Тэгэхэд радио их сургууль төгссөн гэдэг үнэмлэхийг хүртэл гардуулах бас олгох санал бас явагдаж байсан ш дээ. Тэрүүгээр зарим нь одоо тийм радио сонсоод мэдээллээс хоцордоггүй. Дуу хуураа сонсож сайхан баярлаж баясдаг. Хүний одоо сайхан хөрөг, найруулал одоо эссе тэмдэглэл. Үгүй ээ мөн олон сайхан бичлэгийн төрлүүд бий. Тэнд чинь ард түмэн баясана ш дээ. Өөрсдөө баясаж баярлана. Өөрсдөө тэр дунд амьдарна.

Буяндэлгэр -

Чи олон редакторуудтай ажилласан байх тэд нарынхаа талаар бас дурсаач.

Рагчаа -

Өө...гайхалтай, гайхалтай. Би энэ Амбасэлмаа эгчид бас их баярладаг юм. Би нэг Амбасэлмаа эгчид, намайг залуу байхад радиод байхад. Гадаад мэдээнд байсан юмаа. Гадаад мэдээ л уншиж таарсан. Нэг их олон алдсан. За байж загнаад сүйд хийх байх одоо яанаа гээд ингэсэн чинь ерөөсөө загнаагүй. Миний дүү энэ чинь болж байна аа. За энэ дээрээ л нэг юу яачих. Аа...түрүүчийн юу чинь их гоё болсон ш дээ гээд хүнд их гоё урам өгдөг. Аа...зарим редакторууд чинь их хатуу ширүүн л дээ. Аль учир нь олдохгүй. Одоо манай Гүнсэн гавъяат чинь айхтар тийм нэг дотогшоо хүн ш дээ. Хэр баргын юм сэтгэлд нь хүрнэ гэж байхгүй. Одоо яанаа Гүнсэн гуай одоо загнаж хангинана гэдэг л түгшүүр дандаа байх ш дээ. Телевизд, Зурагт радиод байхад Банзрагч, сахал Банзрагч гуай гэдэг айхтар хүн байлаа. За сахал Банзрагч гуай мэдээн дээр орж ирээд трупик ээ зуугаад суучих ч мөн хэцүү ээ. Тэрнийг давна гэдэг ч. Аа...би сайн багштай байсан миний багш Цэвээндорж багш.

Буяндэлгэр -

Аа.

Рагчаа -

Тэр чинь одоо Монголын Ливитан шүү дээ. Цэвээндорж багш намайг бол асар их тэвчээртэй, асар их үгийн мэдрэмж, үгийн урлаг гэдгийг ойлгуулсан хүн дээ. Гайхамшигтай сайн багшийн ач ивээлийг хүн бол ерөөсөө тэр дороо айж л байдаг юм. Айсан ч гэсэн хүнд бол оршдог юм байна лээ. Тогтдог юм байна лээ.

Буяндэлгэр -

Дикторын хичээл гэж орж байсан уу?

Рагчаа -

Байхгүй ээ байхгүй.

Буяндэлгэр -

Байхгүй юу?

Рагчаа -

Ерөөсөө тийм юм байхгүй. Бид нар гамм дасгал сүүлдээ уншиж байсан. Нэвтрүүлэгчдийг чинь дуулаачын хоолойгоор шалгаруулж авдаг юм ш дээ. Нөгөө Явуухулан найрагчийн ярих нь хүртэл дуу шиг дуулддаг гэдэг шиг.

Буяндэлгэр -

Аа ха.

Рагчаа -

Тэгэхээр эмэгтэй болохоор зэрэг альт, сапорон эрэгтэй болохоор басс, баритонн Дуурийн одоо нэр дуучид байна ш дээ.

Буяндэлгэр -

Тийм.

Рагчаа -

Тэд нарыг чинь одоо Пүрэвдорж гуай, Жаргалсайхан эд нар чинь “алив миний энийг” /дуурайж дуугарч үзүүлэв/ гээд дуугаргахад байна аа хүүе хэн ярьж байна гэж гайхдаг. Жирийн ярихад хүртэл хүнийг татах хөг эгшиглэнгээрээ татдаг юм. Дуучид бол дуулах л юм даа. Аа...нэвтрүүлэгч бол ярина гэдэг бол, үгийн урлагаар уран зураг сийлнэ гэдэг бол их ухаан сийлнэ. Ухаан сурж хэлэх болохоос биш үг хөөж хэлэхгүй ш дээ. Үгийг хөөж хэлэхгүй. Үг дотор ухаантай учир утгатай сайхан үгнүүд бол олон байдаг. Нэг өгүүлбэр дотор ганц утга учиртай үг бол 2,3-н л үг байдаг ш дээ. Бусад нь дагалдаж явдаг үг байдаг юм ш дээ. Гинжин хэлхээ шиг. Тэр 2,3-н ухаантай, учир утгатай үгийг хүнд хүргэсэн байхад тэр өгүүлбэр тэр текст тэр аяаараа хүнд бууна ш дээ. Ийм л урлагийг хүнд ойлгуулдаг юм гайхамшигтай. Аа...телевиз гээд, телевизийн нэвтрүүлэгч, радиогын нэвтрүүлэгч 2 ямар ялгаатай юм бэ гээд улсууд тэгдэг юм. Анх Зурагт радиогоог нээгдэхэд нэг өвгөн нүдээ аниад чагнахад яг л радио юмаа гэсэн гэнэ билээ . Зурагтыг /инээв/.

Буяндэлгэр -

Нээрэн л тийм байх /инээв/.

Рагчаа -

Нүдээ аниад сонсоход яг л радио. Гэтэл харахаар чинь зэрэг, нүдэндээ харсан болгон асар их мэдрэмжийг хүнд өгнөө дөө. Тэр биеээ авч явах соёл. Тэр текстийн соёл маш их олон соёлуудыг хардаг байхгүй юу. Тэгээд хувцаслалт үсний засалт гэдэг чинь өөрөө бараг топ модель болчихож байгаа юм биш үү. Тийм. Тэр болгон дээр өөрийн мэргэжил. Их олон юмыг зэрэг авч явч хүний нүдэнд харуулна. Аа...радио болохоор зэрэг тэгээд нүдээ аниад сонсохоор зэрэг чинь тэгээд л /инээв/. Ертөнц тархин дотор эргэлдэнэ шүү дээ. Ийм сайхан шүү дээ.

Буяндэлгэр -

Чиний одоо энэ олон 43-н жил хийсэн гэхэд чиний сэтгэлд хоногшисон нэвтрүүлгүүд байгаа даа. Тэр нэвтрүүлгийн би жишээ нь ингэж хийж байсан. Тэрэнтэй хамт хийж байсан гэсэн сайхан дурсамж бол байгаа даа.

Рагчаа -

Байлгүй яахав байлгүй яахав. Тэр олон хүний хөрөг нэвтрүүлгүүд гэдэг чинь гайхамшигтай ш дээ. Тэр хүний амьдралд орчихоод гараад ирдэг. Их олон хөдөлмөрийн баатрууд, их олон гавъяат алдартнууд энэ үйлдвэрээс төрж байгаа малчдаас төрж байгаа тэр болгоныг чинь дотор нь орж ард түмэнд хүргэж. Өөрөө дотор нь амьдарлаа ш дээ. Тэр гэж хэлэх ёстой юу...одоо Намхайнямбуу Хөдөлмөрийн баатраас өгсүүлээд аа...тэгээд Гүнжинлхам Хөдөлмөрийн баатраас өгсүүлээд л, Цэнд-Аюуш гээд Хөдөлмөрийн баатар байсан. Өө...гайхамшигтай сайхан. За тэгж байснаа, бидний одоо нэвтрүүлэгчийн ганц одоо сэтгэл хөглөж, ганц авъяас чадварын дээд хэмжүүр нь болохоор төр ёсны үйл ажиллагаа. Төрийн наадам байдаг юм ш дээ. Тэрнийг чинь одоо тэгээд л Төв цэнгэлдэх хүрээлэн 15000 хүний суудалтай чив чимээгүй. За тэгсэн ингээд наадам талбай дээр чинь одоо жагсаал болдог байлаа ш дээ. Зурагт нь ч адилхан, радио нь ч адилхан. Тэгээд нөгөө үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийнхөн чинь так так...нөгөө хөгжим чинь ямар сүр жавхлантай гоё эгшиглэнэ. Хүмүүсийн сэтгэл ямар сайхан баяр цэнгүүнд умбаж одоо наадмын үйл ажиллагаа эхэлдэг байлаа даа. Одоо прад явахгүй удаж байна даа. Одоо бидний наадам бол Төв цэнгэлдэх хүрээлэнд л шууд эхэлдэг болж дээ. Тэгээд ингээд хөтлөөд, текстийг нь уншаад явж байхад хамгийн их сэтгэл догдолуулдаг юм хүүхдийн жагсаал байдаг юм ш дээ.

Буяндэлгэр -

Тэгнэ.

Рагчаа -

Хөөх...нөгөө форм хувцас аа өмсчихөөд, яралзаад, цэцгээ барьчихаад л ингээд аа... гээд хүүхдүүд гараад ирэхээр чинь нүднээс нулимас урсана ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Рагчаа -

Тэгээд манай Жанцан гээд нэвтрүүлэгч “ий, ий...” /уйлахыг нь дуурайж үзүүлэв/ гэчихээд ингээд нулимсаа цаашаа хийгээд микорфон нээгээд явах чинь зөндөө ш дээ. Тэгээд хамгийн баяр бахархалтай юу бол энэ радио гэдэг маань төрийг ард түмэнтэй холбогч гүүр. Мэдээллийн том ертөнц. Одоо үед бол мэдээлэлгүйгээр хүн амьдрахгүй болж байна ш дээ. Хоолгүйгээр хувцас муутайгаар энэ тэр амьдрахад болж байна ш дээ. Гагцхүү хүний оюун ухааны гол тэжээгч нь мэдээлэл тийм ээ. Тэгээд энэ Төв цэнгэлдэх хүрээлэн чинь мөн сүр жавхлантай даа. Үнэхээр гоё доо. Шууд транслецийн албан ёсны хөгжим байна ш дээ. Тэр чинь “да да да...” гэж эндээс чихэвчээр сонсогдоод л тэр стадион чинь чив чимээгүй. Ялаа нисэхэд ч дуу чимээ гардаггүй ш дээ. Тэгтэл “анхаараарай ! Манай микорфон Төв цэнгэлдэх хүрээлэнд байрлаж байна, Ардын хувьсгалын их ойн баяр наадмын шууд сурвалжлагыг Монголын Үндэсний Олон Нийтийн Радиогоор дамжуулан нэвтрүүлэхэд бэлэн боллоо” дээр төрийн гурван өндөрлөг сууж байгаа. Гайхамшигтай. Тэр их авъяас чадварын их том шалгуур байдаг юм. Аа...тэнд одоо хүн жаахан дутмаг ард олонд хүрэх юм бол айж сандраад тэвдээд, бүдрээд байдаг юм.

Буяндэлгэр -

Түгдэрэхгүй. Одоо их дуу хоолойгоо тохируулж уншихад та нар сургууль их хийдэг байсан уу? Яаж тэрнийг сурсан бэ. Тэр чинь их амаргүй ш дээ.

Рагчаа -

Үгүй ээ тэгээд анхны...

Буяндэлгэр -

Хуудас текст унших гэж л бөөн түгжээ болдог байсан. Одооны хүүхдүүд ч харьцангуйгаар сайн болчихсон байна гэж би бодоод байгаа юм. Бидний үеийнхээс...

Рагчаа -

Тийм ш дээ. Тийм.

Буяндэлгэр -

Тийм.

Рагчаа -

Одоо цаг үе цаг үеээрээ явахаас биш яахав. Аа...зүгээр диктор гэдэг нэвтрүүлэгч гэдэг дуу хоолой бол жаахан дутмаг л байгаа юм. Гэхдээ одоо яахав тэд нар хөтлөгч өө хийгээд сэтгүүлчээ хийгээд л явах ёстой. Ер нь анхаарлаа их төвлөрүүлэх ёстой. Өөртөө тушаах ёстой ш дээ. Өөртөө их том тушаал өгч байж би энэ Монгол орон даяар дуугарч байна. Монголын ард түмэн, олон сая үзэгчид, сонсогчид сонсож байна. Их том тушаал өгнө ш дээ. Хүний амьдрал чинь янз бүрийн үйл явдал таарна ш дээ. Гутамшигтай хэцүү үйл явдал, ээж ааваасаа хагацах, үр хүүхдээсээ хагацах тэр чинь бол надад таарсан зовлон болохоос биш Монголын ард түмний зовлон биш. Би бас ийм зовлонг туулсан. Зурагтад байхдаа л тууллаа. Тэгэхэд би өөртөө асар их тушаал өгдөг. Энэ бол юу ч болоогүй юм шиг байх ёстой. Энэ бол ажил, ард түмнийг хохироож болохгүй гэж л явдаг юм даа.

Буяндэлгэр -

Телевизээр анх гарахад хэцүү байсан уу?

Рагчаа -

Хэцүү биш. Яагаад уу гэхээр би өөрөө жүжигчин хүн учраас. Аа...ер нь жүжигчин биш тайзтай харьцаагүй хүмүүс гарахад хэцүү. Их сандарна ш дээ. Их сандарч, тэвдэж байгаа нь илүү их харагдана. Одоо тэгээд алтан тайз гэдэг бол хүнийг ингэдэг. Би одоо тайзан дээр гарах, хөтлөх...олон төрлөөр хөтлөж байна л даа. Урилга их ирдэг. Хурим хөтлөнө, алдарт ээжийг хөтлөнө. Насны найр хөтлөнө. Аа...тэгээд нөгөө алдарт эхийн одон модон авсан юу хөтлөнө. Бүх л төрлийн. Шинэ жил хөтлөнө. Тэгэхэд надад бол тайзан дээр гарахаас айж сандрах юм огтоос байдаггүй. Тэр бол нөгөө багаасаа нөгөө тайзан дээр одоо нүүр хагарна гэдэг юмуу. Ард олны шалгуур гэдэг бол том шалгуур цензур байхгүй юу. Тэр том цензурээр орчихсон учраас.

Буяндэлгэр -

Одоо энэ хооронд бол байна ш дээ. Чи бол хэдэн мянган хуудас юм уншисан байх аа?

Рагчаа -

Өө...тэр ёстой их олон хуудас гардаг юм билээ. Тэр нэг багцаагаар нэг ингэж яахад ер нь...би багцаагаар нэг яахав дунджаар яахад байна аа. Миний гавъяатын одоо тэр тайлан биш одоо юу юм даа...

Буяндэлгэр -

Тодорхойлолт.

Рагчаа -

Хийсэн бүтээлийн жагсаалт. Тэр дээр л яахад ер нь 500 гаран мянган хуудас, 100 мянган хуудас гэхэд ямар их байх вэ. Үгүй ээ энэ чинь одоо сая хүрэх нь байна ш дээ гэж бодож байж билээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Рагчаа -

500 гаран мянган хуудас л одоо гардаг юм билээ. Тэгээд бид чинь баяр ёслолын үеээр, үдэш оройн цагаар ажил дээрээ л сууж байдаг улсууд ш дээ. Тэгээд хэдэн удаагийн баяр наадмыг үзээгүйгээ хүртэл харахад ер нь...юу баяр наадмаар гэртээ байгаагүйгээ харахад их олон сар гардаг юм билээ.

Буяндэлгэр -

Тэгнэ ш дээ /инээв/.

Рагчаа -

Олон сар гардаг юм билээ. Тэгээд хүн өөрөө тэрнийгээ мэддэггүй л юм билээ. Хичнээн орой би оройтож унтсан бэ гэхэд чинь их л олон жил гардаг юм билээ.

Буяндэлгэр -

Ажил хэдэн цагт тарах уу та нар бол...?

Рагчаа -

Аа...би бол одоо чөлөөтөөр болоод байна л даа.

Буяндэлгэр -

Өнгөрсөн хугацаанд ингээд ихэнхи 43-н жил ажилласан гэхэд чи одоо хичнээн жилийг нь одоо жишээлбэл хүмүүс 6-н цагт ажил тараад явдаг бол радиогын диктор...

Рагчаа -

/инээв/ Орой 6-н цагт ажилдаа ирнэ ш дээ. 6-н цагт ажилдаа ирэхийн тулд тэр чинь 4-н цагаас эхлээд бэлдээд ирэх ёстой. Тэр чинь цагаа тулгаж ирэхгүй ш дээ. Тэгээд тэр чинь 11-т тарна гэдэг чинь ингээд бүтэн 6,7-н цаг болчихож байгаа юм. Харих гэсээр байтал 12 цаг өнгөрөөгөөд 9,10-н цаг ч болно.

Буяндэлгэр -

Машин хүргэж өгөх үү?

Рагчаа -

Машин хүргэхгүй үе байсан ш дээ анх. Тэгээд сүүлийн үед хүргэж өгдөг болсон. Олон хүн хүргэнэ. Тойрч хүргэсээр байтал ажил тарчихаад тойрч хүргэсээр байтал гэртээ цаг гарны дараа л очно ш дээ. Тэр чинь нисээд ганцаараа шувуу шиг оччих биш. Тэгээд л олныхоо жишгийг дагна ш дээ. Тийм юм телевизд ч байлаа. Радиод ч байлаа. Аа...одоо бол би одоо нөгөө хийдгээ хийчихсэн чөлөөт иргэн байна л даа. Аа...тэгээд чөлөөт студитэй явж байна л даа.

Буяндэлгэр -

Хөгтэй явдал их л гарч байсан байх даа?

Рагчаа -

Хөгтэй явдал гарна шүү.

Гаднаас хүн орж ирэ -

Гавъяат сайн байна уу?

Рагчаа -

Сайн байна. Би энд нэг яриа өгч байна хө /инээв/ за за. Манай хүүхдүүд байна. Дандаа тэгж хүндэтгэдэг юм /инээв/. Ер нь энэ программын хөтөлбөр гэдэг маань өөрөө аяндаа гараад явбал их том программаар явдаг их олон цагаар явдаг болохоор аа...бид чинь хурдан тод хэллэгийг хүртэл энэ хөтөлбөрт орчихдог юм байна гэж би боддог байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Рагчаа -

Нэг задгай концерт гэж ярьдаг юм бид одоо тэр дуулж тэр хуурдана хөгжимдөнө энэ тэр гээд тэгээд надад дээр нэг ийм юм таарахгүй юу. Жанцанцоо хуурдаж, хэсэг шанзчид шанздана /инээв/ хэлэхэд мөн хэцүү дээ.

Буяндэлгэр -

/инээв/

Рагчаа -

Маш хэцүү. Одоо “Ш”, “С” үсэгнүүд чинь хэлэхэд хэцүү. Жанцанцоо гэдэг хүн чинь хэлэхэд бас хэцүү. Хэсэг шанзчид шанздана гэж байгаа шүү. Би тэр дээр ерөөсөө...

Буяндэлгэр -

Хөгжимдөнө гэчихгүй. Шанздана гэж байдаг.

Рагчаа -

Шанздана гэж байгаа юм. Энэ бол хурдан тод хэллэг л дээ. Нөгөө хэл яриагаа хурдан тод болгох гэж байгаа манай ардын нэг хурдан тод хэллэгүүд байдаг ш дээ.

Буяндэлгэр -

Тийм.

Рагчаа -

“Эр хар төлөг тураалаар үхдэггүй” “эр хар төлөг тураалаар үхдэггүй” би шавь нараараа энэ хурдан тод хэллэгийг хэлүүлдэг юм.

Буяндэлгэр -

Чи нэг сайхан хурдан хэллэг хэлээд өгөөч. Юу юу байхав жишээлбэл саяныхаа жишээнээс авахуулаад.

Рагчаа -

За энэ “Эр хар төлөг тураалаар үхдэггүй, эр хар төлөг тураалаар үхдэггүй” байна. “Ар дээр арван таван тарган тарвага, ар дээр арван таван тарган тарвага” байна. За энийг чинь дуржигнатал хэлнэ ш дээ. Нэг амьсгаагаар. Халтрахгүй, түгдрэхгүй хэлнэ. За тэгсэн “эргэн дээр илээ, хэрээ, галуу гурав, эргэнэг дээр элүүр хайлуур, хусуур гурав” одоо ээрээд уначихна даа. Ерөөсөө хэлж чадахгүй /инээв/. “Бамбар барьсан Балбар бөмбөр балбана, Бамбар барьсан Балбар бөмбөр балбана” Б үсгийн юутай.

Буяндэлгэр -

Аа...үсэг үсгээр байх уу?

Рагчаа -

Үсэг үсгээр байдаг юм ш дээ.

Буяндэлгэр -

Ямар сонин юм бэ?

Рагчаа -

Тэгээд үсэг үсгээрээ хурдан тод хэллэгүүд чинь явчихдаг юм ш дээ. Цагаан толгойн дарааллаараа. Дарааллаараа тэгээд явчихдаг байхгүй юу. Тэгээд энэ дээр ч манай шавь нар ёстой нугараад уначихна даа /инээв/. Хэл нь ажиллахгүй дээ. Ёстой нэг янзын гоё шүү.

Буяндэлгэр -

Ер нь байна ш дээ тийм ээ. Уншиж байгаа юмныхаа төгсгөлийг залгихгүй, тодорхой шулганахгүй хэлэхийн тулд бэлтгэл хийх их хэрэгтэй юу?

Рагчаа -

Үгүй ээ ер нь цаанаасаа байна ш дээ хийх энэ ажлыг хийх заяатай төрчихсөн хүнд нэг их бэлтгэл байдаггүй. Одоо манай гавъяат соёлын гавъяат Чулуунбат эд нар чинь хуруу, хуруу гаран, 2 хуруу зузаан текстийг чинь нэг ингэж харчихаад л тэгээд орно ш дээ. Маниус би ч гэсэн одоо тийм л болж байна. Энэ мэргэжил чинь сүүлдээ нэг гарт орно гэж тийм болдог юм байна л даа. Аа...энэ залуучууд бол бэлдэх ёстой. Эд нар бол тийм бэлтгэлгүйгээр шууд унших юу байхгүй. Би тэгээд боддог юм. Энэ авъяастайгаа холбоотой юм болов уу гэж. Би анх намайг төрөхөд ээж минь ингэдэг байсан гэнэ билээ. Энэ одоо нэвтрүүлэгч гэж юуг олон жил хийх энэ хурц тод хэллэгийг бол төрөхөөсөө л төрчихсөн байхгүй юу. Төрлөхөөсөө тэр авъяасууд нь цогц төрчихсөн юманд бол ердөө хэцүү биш. Тэр чинь аяндаа хөтлөөд аваад явчихдаг юм. Нэг одоо эд шид аваад явчихаж байгаа юм шиг. Тэгсэн чинь ээж маань намайг “энэ яасан тар тур хийсэн яасан турилаах шиг хачин хэлтэй хүүхэд вэ” турилаах тар тар гэдэг биз дээ. Тэр нь нөгөө Р үсгийг одоо хатуу дуудлагатай үсгийг хэлэхэд Р үсгийг хүмүүс ерөөсөө бараг хэлж чадахгүй Л гээд хэлчихдэг ш дээ. Тэр нь их төрлөхийн л тийм байж л дээ.

Буяндэлгэр -

Их тод сайн хэлдэг байж л дээ.

Рагчаа -

Тод хэллэгтэй.

Буяндэлгэр -

Аа ха.

Рагчаа -

Тийм. Тэрүүгээрээ их сайн байж. Тэгээд би сургуульд байхдаа бас Зүүнхараагийн бага сургуульд байхад Дашдооров багшийн ангид ордог юм.

Буяндэлгэр -

Зохиолч уу?

Рагчаа -

Тийм ш дээ. Дашдооров багш чинь бага ангийн багш байсан.

Буяндэлгэр -

Өө за.

Рагчаа -

Хөдөөнөөс нүүж ирээд одоо нүүдэл хийж нүүж орж ирдэг 1955 онд аянчин дагаад л нөгөө хүүхдээ сургуульд оруулах гээд. Аав минь өөд болчихоод. Тэгээд хэдэн мал руу явсан чинь миний ээжийн сэргэлэнгээр ингэж явж байна ш дээ. Ээж одоо сэргэлэн бус бид нэг ийм л заяатай гэсэн бол өдийд нэг хөдөөний мал дагасан л хүн байх юмуу.

Буяндэлгэр -

Эхээс хэдүүлээ вэ чи...?

Рагчаа -

Эхээс би одоо 10-уулаа 5 дахь ш дээ би.

Буяндэлгэр -

Хөөх олуулаа юм байна ш дээ.

Рагчаа -

Тийм ш дээ. 10-ын 5 дахь нь ш дээ би.

Буяндэлгэр -

Хөөх их олуулаа юм байна ш дээ.

Рагчаа -

Тийм. 10-уулаагын 5 дахь охин ээжийнхээ энгэрт эхийн алдрын одон 2-р одон зүүсэн хүүхэд би байна даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Рагчаа -

Ээжийгээ бас би баярлуулсан гэж ээж минь надад хэлдэг юм. Тэгээд юу ч баазахав дээ. Ээжийгээ баярлуулна гэж. Ер нь дэлхийд нэг их байдаг юмуу даа. Тэгээд Дашдооров багшийн ангид ороод нэгдүгээр ангийнхаа төгсгөл хавьд байхаа би гэнэтхэн ингээд шууд уншдаг болчихсон ш дээ. Юу гээч юм бэ нэг юм нээгдэхээр чинь. Хүүхдүүд үсэглээд л буруу уншаад нөгөө багш чинь укаскаараа тас хийтэл толгой руу нь цохиод л тэгсэн чинь би ингээд нэг орой гэртээ уншихаа ингээд давтаж байсан чинь шууд торохгүй уншаад эхэлсэн би өөрөө нэг их баярлаад нэг их инээж билээ. Тэгээд унших хийчихээд дандаа онц, дандаа онц та нар энэ Рагчааг хар чи яасан муу тэнэг толгой вэ шап хийтэл нь дандаа ороолгоод. Шууд уншчихдаг болчихсон ш дээ. Тэр одоо ямар юм нээгдэхээрээ тийм байдаг юм бэ. Ер нь миний мэргэжлийн ажил бүр хүүхэд байхаасаа нээгдчихсэн юм шиг байна лээ. Тэр шиг одоо тэгээд л ард талд түгдрэх, сандрах юм бий л дээ. Тэгээд одоо юу байдаг юм бэ шинэ хүүхдүүд чинь нэг их сандардаг ш дээ. Тийм юм тун бага шүү. Тэр цаанаасаа л тэр авъяас чадвар нь бүх талаасаа бүрэлдчихсэн тийм байдаг юм байх аа гэж боддог ш дээ.

Буяндэлгэр -

За энэ 40-н хэдэн жил юм уншихад чиний сэтгэлд хоногшисон тэр үгүй ээ мөн сайхан текст байсан шүү. Тэр үгүй ээ мөн сайхан зохиол байсан шүү гэх ийм юм зөндөө байгаа даа?

Рагчаа -

Зөндөө байгаа.

Буяндэлгэр -

Тухайлбал...?

Рагчаа -

Зөндөө байгаа. Үгүй ээ би тэр Хөдөлмөрийн баатар Намхайнямбуугын тэр юуг уншаад манай сумынх л даа. Их шүтэж байж билээ. Тэр хүний хөргийг уншаад, тэр хүн өөрөө их сайхан ярина. Тэр текст нь сайхан бичигдээд. Тэр манай Жанчив бичсэн байсан даа. Текст нь сайхан бичээд тэгээд тэр хүний яриа өөрөө ороод ингээд явахаар өөрөө уяраад ирсэн. Янзын гоё. За би нэг Олон улсын хүүхдийн баярын өдөр боллоо. 2000 нэг....1997,1998 он юмуу. Тэнд би 16-н нэвтрүүлгээс шалгараад нэг нэвтрүүлэг шагналт байранд орсон.

Буяндэлгэр -

Аль энэ Намхайнямбуу гуайн нэвтрүүлэг үү?

Рагчаа -

Биш ээ өөр. Эннээс сүүлд. Олон улсын уралдаант нэвтрүүлэгт орсон.

Буяндэлгэр -

Аа ха.

Рагчаа -

Олон улсын хүүхдийн өдрөөр тэр 16-н шалгарсан нэвтрүүлгээс нэгдүгээр байранд орохгүй юу. Тэр “Нар дагасан хайр” гэсэн нэвтрүүлэг байсан. “Нар дагасан хайр”.

Буяндэлгэр -

Тэр хэний зохиол юм бэ?

Рагчаа -

Тэр Жанчивын зохиол байсан. Хүүхдийн зохиол Жанчив. Аа тэгээд тэр нөгөө юу нь болохоор эхний текст нь Цэдэндамба гуайн текст байсан байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Рагчаа -

Тэр яасан гэхээр нөгөө тахир дутуу хүүхэдтэй ээж Японоос тусламж гуйгаад тэгээд тэр хүүхдээ хөл оруулах гээд Япон руу явуулсан юм байна лээ. Одоо эхийн сэтгэл үрд л байхгүй юу даа. Хүүхэд нь явж чадахгүй. Том болчихсон хүүхэд тэргэтэй. Тэгээд тэнд очоод хөл ороод ирсэн юм билээ.

Буяндэлгэр -

Ха.

Рагчаа -

Тэгээд тэр “Нар дагасан хайр”.

Буяндэлгэр -

Тэр одоо хэдэн он бэ?

Рагчаа -

1997,1998 он. Тэр 16-н нэвтрүүлгээс нэгдүгээрт шалгараад би тэр тестэнд өөрөө их уяарсан. Ямар өрөвдмөөр юм бэ эх хүн ингэж хүүхдийнхээ төлөө сэтгэл гаргаж өөрөө уйлж тэгээд хүүхдийгээ гоё болгочихоод хүрээд ирсэн байна ш дээ. Хөл дээр нь явдаг болгочихоод хүрээд ирсэн байна ш дээ. Эх хүний тэмцэл гэж ёстой агуу. Тэгээд би тэр “Нар дагасан хайр” гэдэг нэвтрүүлэгтээ дуртай. Одоо ч гэсэн миний сэтгэл санаанд байна. Гайхамшигтэй. Тэгэхэд чинь одоо 300000 төгрөгийн шагнал авсан. Аа... юу надад 30000 төгрөг өгөөд би баахан улсуудыг дайлж билээ. Энүүгээр байсан улсуудыг.

Буяндэлгэр -

Аа ха/инээв/

Рагчаа -

Онгироо юм даа. Нөгөө нэвтрүүлэг нэгдүгээр байранд орчихсон. Тэнд нэг үнэхээр баярлаж билээ. Гэхдээ би өөрөө их уяраад. Тэр ээжид их уярсан.

Буяндэлгэр -

Гайхалтай.

Рагчаа -

Тийм юм зөндөө ш дээ. Сайхан ээжүүдэд уярах, сайхан эмэгтэйд уярах. Гэр бүлээ авч явж байгаа хөдөлмөр дээрээ амжилт гаргаад баатар болсон эмэгтэйчүүд зөндөө ш дээ.

Буяндэлгэр -

Одоо Гүнжинлхам...өөр хэн билээ?

Рагчаа -

Цэнд-Аюуш гуай байна.

Буяндэлгэр -

Цэнд-Аюуш баатар эд нарын тухай ер нь сэтгэлд чинь юу байна. Эд нар чинь тухайн үед маш их мандаж байсан улсууд ш дээ.

Рагчаа -

Маш их хөдөлмөрч. Тэд нар бол эх орны төлөө, хөдөлмөрийн төлөө л төрчихсөн юм билээ. Тэр чинь нөгөө савхи үйлдвэрлэдэг.

Буяндэлгэр -

Тийм.

Рагчаа -

Савхин эдлэлийн Монгол ганц савхин цамц би өөрөө Монголдоо байж олж авах гэж зүдрээд чаддагүй байлаа ш дээ. Тэр чинь хичнээн гарын үсэг дамжиж явж. Гадна талын харуул нь буутай харуул байгаа ш дээ. Харуулууд оруулахгүй ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Рагчаа -

Тэгээд тэнд бол ёстой цаг наргүй ажилладаг. Нэг жилд л одоо 4,5-н хүний ажил хийнэ гэдэг чинь юу гэсэн үг вэ. Эмэгтэй хүн. Гэртээ харьдаггүй шахуу байсан байна лээ ш дээ. Хүрч ирээд л ингэдэг. Нэг хүн нэг өдөр 4-н хүний ажил хийнэ гэж яахыг хэлдэг юм бэ гэж би асуусан. Одоо бид нар найзууд л даа. Гүнжээ эгч намайг дүү шигээ гэдэг. Тэгсэн чинь ингээд орж ирээд л одоо тэр яарайсан олон оёдлын машинууд тэнд чинь 100 гарангаараа ажилладаг биз дээ. Нэг цех гэхэд. Тэгэхэд л хүн нь ирээгүй өвчтэй юу л нүдэнд нь торж харагддаг гэсэн. Тэгээд л тэнд дамжаад дамжаад ажиллачихдаг.

Буяндэлгэр -

Машин машин дээр үү?

Рагчаа -

Машин машин дээр суугаад л хүний оронд. Хүний орны юуг...өөрийнхийгөө хийчихээд хүнийхийг хийгээд л өөрийнхийгөө хийчихээд нөгөө ирээгүй хүнийхийгээ хийнэ. Тэгж 4,5-н хүний ажил хийдэг байсан байна лээ. Ямар их ядардаг байсан болоо тэнд. Тэр чинь монголын нэр. Монголын нэрийг гадаадад гаргадаг байхгүй юу. Савхи тийм үнэтэй байсан. Би тэрнийг их үнэлдэг ээ. Тэгээд ар гэрт нь нөхөрүүд нь ээж нь амьд байсан. Бүгдээрээ ээж нь амьд байсан. Ээж нь л хүүхдийг нь өсгөөд л хүүхдээ гаргаж орхичихоод тэгээд ажил дээр. Тэгж баатар болсон хүн. Хөлсөө гоожуулж байж баатар болсон. Тэр Дашням баатар гээд баатарын тухай ярьсан.

Буяндэлгэр -

Тэр чинь юуны баатар билээ?

Рагчаа -

Тэр чинь нөгөө бризент оёдог байсан билүү? Нэхмэлийн үйлдвэр, сүлжмэлийн юу гэдэг юм тийм одоо бризент одоо малчдын гэр бүрдэг...

Буяндэлгэр -

Гэрийн бүрээс юмуу?

Рагчаа -

Гэрийн бүрээс бризент гэдэг чинь зун бороо нэвтэрдэггүй. Тэгээд өвөл болохоор зүрэг чинт дулаанаа их хадгаладаг их хатуу. Хатуу материал. Тэгээд Дашням баатрыг хүн болоод тэр найзууд нь болоод тэр ажлынх нь магтаж байсан. Өөрөө их гонзгой өндөр нуруутай хүн. Ингээд татахад метр гаран гарангаар нь татдаг. Нэг ч оёдол хазгай байдаггүй. Үгүй ээ мөн гайхамшигтай авъяас аа.

Буяндэлгэр -

Ха.

Рагчаа -

Хүр гээд л ингээд татдаг. Тэгж байж баатар хийж байна ш дээ энэ чинь. Хичнээн хүний ажлыг нэг жил давуулан хийж байж. Гурав, дөрвөн хүний ажлыг тэгж хийж баатар болдог юм билээ. Хөөрхий одоо ядарч явж байгаа баатрууд их байна. Гүнжээ эгч нилээн их ядарч байгаа би их өрөвдөж байна.

Буяндэлгэр -

Хөдөлмөрийн баатруудыг тусгай харж хандмаар юмаа манай төр засаг.

Рагчаа -

Үгүй ээ одоо байр гэдэг маань үнэтэй болчихсон. Мөнгөөрөө л худалдаж авна ш дээ. Үнэгүй байр гэж нэг ч байхгүй гэсэн ш дээ. Одоо яахав сар болгон 200000 төгрөг өгдөг л дөө. Тэтгэвэрт гарсан...

Буяндэлгэр -

Одоо энэ хөдөлмөрийн баатрууд чинь байргүй байна уу?

Рагчаа -

Байргүй байна. Байртай байхдаа үедээ тэр Гүнжээ эгч бол оёдолын цех байгуулаад хүүхдүүдийг сургаад. Тэгээд нөгөө байраа зараад тийм юу болгоод байргүй болчихсон юм билээ.

Буяндэлгэр -

Цех болгочихсон уу?

Рагчаа -

Цех болгоод тэр цех нь энэ зах зээлийн үед дампуурчихгүй юу. Хүүхдүүд нь ч байхгүй. Тэгээд нэг склад шиг юманд сууж байгаа. Склад шиг юмнаасаа хөөгдөөд байгаа юм биш үү.

Буяндэлгэр -

Хэцүү байна шүү.

Рагчаа -

Тийм. Харамсалтай. Гундуу амьдарч байгаа нь зөндөө их байна.

Буяндэлгэр -

Хүүхдүүд нь яасан юм бэ?

Рагчаа -

Хүүхдүүд нь яахав дээ ээждээ, аавдаа байр аваад өгчих чадалтай хүүхэд хэд байдаг билээ Монголд.

Буяндэлгэр -

Байхгүй.

Рагчаа -

Тэгээд төрөө харж байгаа. Төр нь тэгээд бас байр үнэгүй өгчих юу байхгүй л байна ш дээ. Баатрууд ингэж хөлсөө дуслуулсан баатруудыг бас 50%-ыг нь хөнгөлмөөрөө тийм ээ?

Буяндэлгэр -

Тийм.

Рагчаа -

Тийм юмыг төр одоо харж байгаа байлгүй дээ.

Буяндэлгэр -

Гундуу явж байгаа баатрууд их байх шиг байгаа юм аа.

Рагчаа -

Тийм байна.

Буяндэлгэр -

Хөдөлмөрийн баатрууд, гавъяатууд энэ тэр бол зөндөө байх шиг байгаа юм.

Рагчаа -

Тийм.

Буяндэлгэр -

Би бас дотроо боддог байхгүй юу. Эд нарыг бас төр засаг зохих хэмжээгээр харж үзэх хэрэгтэй юм гэж боддог.

Рагчаа -

Тийм. Гэхдээ яахав одоо бол мөнгө өгдөг болсон л доо. Сар болгон нэг гавъяат бол 150000 баатар 200000 төгрөг авдаг. Тэрүүгээрээ жаахан дэм хийж байгаа байх аа. Саяханаас өгдөг болсон ш дээ.

Буяндэлгэр -

Энхбаяр байхдаа л өглөө ш дээ тийм ээ?

Рагчаа -

Тэгсэн.

Буяндэлгэр -

Энхбаяр хөөрхий 2 дахин оруулаад...

Рагчаа -

Тийм ноднин 7-н сараас хэрэгжиж эхэлсэн.

Буяндэлгэр -

Их хуралд 2 дахин оруулж байж арай хийж батлуулсан.

Рагчаа -

Тэгсэн. Арай хийж батлагдсан. Тэгээд нэг эмнийхээ мөнгөтэй болоод байж байгаа байх. Бие нь тааруу энэ тэр зөндөө байна ш дээ өрөвдмөөр.

Буяндэлгэр -

Эмнийхээ мөнгөтэй болж.

Рагчаа -

Эмнийхээ л мөнгөнтэй болсон.

Буяндэлгэр -

Далайд дусал юм даа.

Рагчаа -

Тийм юм тийм юм.

Буяндэлгэр -

Бас оргүй дорхноо тийм ээ?

Рагчаа -

Тийм. Тийм байна даа. За тэгээд бурханы нэвтрүүлгээр дагнаад өдгөө хүртэл явж байна даа.

Буяндэлгэр -

Бурханы нэвтрүүлгийн редактор нь хэн юм бэ?

Рагчаа -

Рэгзэнгийн Чулуунцэцэг, найруулагч Мягмарын Цэнгэл.

Буяндэлгэр -

Аа ха. Чулуунцэцэг гээд хятад хэлний мөн үү?

Рагчаа -

Хятад хэлний шар. Олон Чулуунцэцэг байгаа. Хар нуу л гэнэ, шар нуу л гэнэ хөх нь үү гэнэ.

Буяндэлгэр -

/инээв/ Танайх тийм олон Чулуунцэцэгтэй юмуу?

Рагчаа -

Тийм ш дээ. Гурав дөрвөн ч Чулуунцэцэг. Гурван Чулуунцэцэгтэй.

Буяндэлгэр -

Аа...би бол мэдэхгүй юм байна тийм ээ?

Рагчаа -

Тийм. Шар нь. Шар Чулуунцэцэг.

Буяндэлгэр -

Би бол Хятад хэлний Чулуунцэцэгийг санаж байна. Өөр бусдыг нь сайн мэдэхгүй байна.

Рагчаа -

Хятад хэлнийх ш дээ 2-уулаа. Бор Чулуунцэцэг чинь бор гэдэг юм тэр одоо урд Бээжинд байгаа.

Буяндэлгэр -

Аа.

Рагчаа -

Хятад хэлнийх, нөгөө шар Чулуунцэцэг бас хятад хэлний анги төгссөн. Тэгээд энэ Гурван эрдэнэ студи бие ээ даасан студид явж байна.

Буяндэлгэр -

Анх Лхагвасүрэн гаргасан уу үгүй юу?

Рагчаа -

Лхагвасүрэн гараагүй юмаа. Чулуунцэцэг гараад Лхагвасүрэн хамтарч байсан юм. Тэгээд Лхагвасүрэн гараад жаахан хамтарч байгаад Лхагвасүрэн чинь юу студи, Улаанбаатар радиог санаачилж гарсан хүн ш дээ.

Буяндэлгэр -

Аа ах.

Рагчаа -

Улаанбаатар радиогоос бас л үзэл санаа нийлэхгүй хүмүүсүүдтэй гарчихаад байж байхдаа манай студитэй жаахан хамтарч байсан. Одоо сонинтой “Ариусахуй Бясалгахуй” сонинтой болоод гарсан.

Буяндэлгэр -

Тэр сонин нь их гүйлгээ сайтай юм шиг байгаа юм.

Рагчаа -

Сайтай. Гүйлгээ сайтай.

Буяндэлгэр -

Ер нь их сайн юм шиг байгаа юм.

Рагчаа -

Маш сайн сонин. Бүр интернэтээр цацагддаг гадагшаа гардаг сонин.

Буяндэлгэр -

Аа ха.

Рагчаа -

Тэрнийгээ дагнаад гараад явчихсан Лхагвасүрэн.

Буяндэлгэр -

Охинтойгоо хийдэг гэсэн тийм ээ?

Рагчаа -

Охин мохинтойгоо хүү мүү, хүргэнтэйгээ хийдэг. Дажгүй ажлын байр майртай.

Буяндэлгэр -

Хойно 5-н болохдоо янз бүрийн юм их үзэж сонссондоо тэр тухай бас сонсмоор байх юм...? Одоо сэтгэлд чинь хоногшисон.

Рагчаа -

Үгүй ээ одоо тэгээд л бид чинь хийдэг ажлаа хийчихээд л. Их олон орноор явсан даа. Ленинградын цагаан шөнө эд нар гэдэг бол Москвагын л нэг тойрог юм чинь. Тэгээд л цаашаа нөгөө Польш, Чех, Герман, Унгар, Австари гээд гараад явчихдаг юм биш үү. Хүн чинь нөгөө суусан цэцнээс явсан тэнэг дээр гэдэг биз дээ. Явсан газар болгоноос чинь их сайхан соёл, өөр орны амьдрал хэл Латви, Литвээр хүртэл явж байлаа ш дээ.

Буяндэлгэр -

Чи хувиараа явсан уу?

Рагчаа -

Хувиараа хувиараа. Бид нар чинь амралтаараа...

Буяндэлгэр -

Амралтаараа юу сайхан юм.

Рагчаа -

Дөчин хэд хоног амарна ш дээ. 50-иад хоног амарна ш дээ. Тэгээд тэр л надад асар их үлдсэн сайхан юм тэр дээ. Тэгээд тийм одоо сайхан сайхан хүмүүстэй таарна. Людмила Зиконь гэж агуу гоё дуучин эмэгтэйтэй таарч байлаа. Гайхамшигтай. Гайхамшигтай юмнууд бол зөндөө ш дээ. Тэгээд орос ах нартай ажиллана гэдэг бол үнэхээр ажил хэрэгч, хүнлэг маш их тийм хүнлэг хүмүүс байдаг ш дээ. Маш их амжиргаатай. Хүнийг их хүндэтгэдэг. Оросын ард түмнээс авах юм их байна ш дээ. Гайхамшигтай сайхан.

Буяндэлгэр -

Тухайлбал чамд одоо бодитойгоор одоо чиний амьдралд нөлөөлсөн, өгч байсан зөвөлгөө эд нараас сэтгэлд хоногшисон юмнууд байгаа даа.

Рагчаа -

Мэргэжилтэн гэж бид нар байдаг байсан байхгүй юу. Тэгээд л мэргэжилтэн гэдэг утгаараа надад мэргэжлийн хувьд зөвөлгөө өгөх юм байхгүй л дээ. Би тэнд чинь Монголоос ганц суудаг эмэгтэй нь юм чинь. Үгүй ээ тэгээд л хамтарч...би Москвад байж байхдаа төрсөн ш дээ.

Буяндэлгэр -

Аа...

Рагчаа -

Хүү төрсөн ш дээ.

Буяндэлгэр -

Өө за.

Рагчаа -

Тэгж ажиллаж байхдаа. Тэгээд би Монголынхоо хуулиар 45 хонуулаад хүүхдээ явуулаад ажилдаа орсон доо. Тэгээд одоо сайхан даа. Ах нар ирээд баяр хүргээд л цэцгийн баглаа өгөөд л үнэн гайхамшигтай. Их хүндлэлтэй байсан. Тэнд байж байхад. Олон олон орны манай студитай адилхан ингээд Турк хэлнийхэн байж байх жишээтэй. Ингээд Чех хэлнийхэн байж байх жишээтэй. Ингээд Солонгос хэлнийхэн байж байх жишээтэй. Бүгдээрэнтэй нь сайхан байлаа. Бүгдээрэнтэй нь сайхан эвсэг. Соёлтой сайхан мэндэлнэ. Сайхан ш дээ. Үнэн гоё ш дээ Москва нээрэн ажиллаж амьдрахад. Тэгээд их олон орноор явж хөл тавьлаа. Энэ бол алтан Москвад мэргэжилтнээр очсоны мартагдашгүй дурсамж юм даа. Өөрөө ч Москвагын оюутан ш дээ. Тийм биз дээ?

Буяндэлгэр -

Би Ленинградынх.

Рагчаа -

Ленинградынх билүү. Ленинград тэр гайхамшигта. Петр хааны ордоноор зочлоод л тэр дунд чинь тэр үеийн амьдралаар нь орчихоод гараад ирж байгаа юм бишүү. Гайхамшигтай.

Буяндэлгэр -

Ленинград гоё шүү үзэх юм ихтэй.

Рагчаа -

Үнэн гайхамшигтай. Тийм. Тийм байлаа даа.

Буяндэлгэр -

Аа ха. Манайх чинь тэнд хэдэн хүн байсан бэ тэр үед чинь...?

Рагчаа -

Эмэгтэй хоёр, эрэгтэй хоёр байсан. Сүүлдээ Энхтайван дэвшил гээд монгол хэлээр Хятад руу явдаг юманд хүртэл эрэгтэй эмэгтэй байдаг байсан. Бид нар олуулаа байдаг байсан. Одоо бүгд хумигдаад ганц Монгол хэлнийх л байх шиг байна. Монгол хэлэнд ганцхан эрэгтэй, эмэгтэй л байх шиг байна.

Буяндэлгэр -

Одоо хэн хэн байна вэ?

Рагчаа -

Гантигмаа явсан ш дээ. Миний шавь.

Буяндэлгэр -

Өө за.

Рагчаа -

Гантигмаа явсан. Одоо тэнд эрэгтэйгээс Лхагвасүрэн гэж их удаж байна. Лхагвасүрэн гуай. Тэнд бараг Оросын иргэн болчихсон юм шиг байна. Орост сургууль төгссөн юм тэр чинь.

Буяндэлгэр -

Аа ха. Чи тэр үед хэн хэнтэй хамт байсан бэ манайхаас...?

Рагчаа -

Би тэнд Цэцгээ байсан, Жанцан байсан, Доржсүрэн би.

Буяндэлгэр -

Аа манай хуучин хэд байж тийм ээ?

Рагчаа -

Тийм.

Буяндэлгэр -

Радиогын хэд.

Рагчаа -

Тэгсэн.

Буяндэлгэр -

Дандаа сайхан гоё ш дээ.

Рагчаа -

Аа ха.

Буяндэлгэр -

Өнөөдөр байна ш дээ. Социализм, одоо ардчилал гараад энэ хоёрын ялгаа их мэдрэгдэж байна уу?

Рагчаа -

Мэдрэгдэнэ.

Буяндэлгэр -

Яаж мэдэгдэж байна вэ?

Рагчаа -

Коммунизмыг байгуулна гээд Социализмын үед чинь одоо Орос ах нарыг дагаж байлаа ш дээ.

Буяндэлгэр -

Тийм.

Рагчаа -

Тэр Коммунизм нь Ардчилал байж л гэж би боддог ш дээ. Аа....ер нь хүн шинэлэг байх ёстой. Шинэчлэх ёстой. Хүн байнга өөрөө өөрийгөө хүртэл шинэчлэж явах ёстой. Энэ Далай багшийн сургаал дээр хүртэл байж байдаг байхгүй юу. Амьдралдаа нэг удаа ч гэсэн байраа шинэчил гэж. Та байраа гурван удаа засвар хийсэн ч таны хуучин байр шүү дээ гэж. Тэгэхээр тэр агуу үг байхгүй юу. Бүх юм хамааралтай. Би шинэчлэлийг зөвшөөрдөг. Тэр нь хэн байх нь хамаагүй. Тэр нь жинхэнэ ард түмэнтэйгээ үзэл санаа нэгтэй явах ёстой. Ард түмнийхээ амьдралыг өөд нь татах ёстой. Тийм учраас тэр хуучин үзэл бол шинэчлэгдэх ёстой гэж боддог ш дээ.

Буяндэлгэр -

Хариуцлага их байсан биз?

Рагчаа -

Асар их. Туйлын хариуцлага байсан. Үнэн сонины тэргүүн өгүүллийг шууд өглөө сонин дээрээс авч ирээд 9-н цагт шууд уншдаг байлаа ш дээ. Тэгээд шууд уншихад тэр бол асар нэр төрийн хэрэг байлаа. Ёстой дикториский матерство тэнд гардаг байсан юм. Тэнд нэг үг үсэг алдаж тэвдэж унших юм бол...тэнд алдаад эд нар байдаг. Санаатай санамсаргүй гэж бий л дээ. Манай нэг диктор бас интернационализм мандтугай гэдэг үгийг имперлизм мандтугай гээд Үнэн сонин тэргүүн нүүрэн дээр хүрээд ирсэн. Тэр аяаар нь уншисан.

Буяндэлгэр -

Ха.

Рагчаа -

Үнэн сонины алдаа байсан бөгөөд аа...диктор хүн боловсролгүй байна гээд арга хэмжээнд орж байсан. Тийм л айхтар цензурээр явж байлаа ш дээ. Аймар байгаа биз. Аймар байсан шүү. Үнэн сонины тэргүүнээс чинь айлаа гээд яахав. Өглөө гарсан юм чинь уншихаас өөр арга байхгүй ш дээ.

Буяндэлгэр -

За чи хүүхэд залуучуудын нэвтрүүлгийг уншиж байж. Тэгээд тэндээсээ юу яасан уу? Уран сайхны нэвтрүүлэгт орсон уу?

Рагчаа -

Орсон. Уран зохиолын нэвтрүүлэгт орно, зохиомжид орно. Радио гэдэг бол их олон дүр бүтээдэг ш дээ. Радио обраци, тэгээд эмэгтэй гэхээр зэрэг би жаахан охиноос авахуулаад заримдаа эрэгтэй хүүхдийн дуу хоолой гаргаж үгийг нь хэлнэ. За тэгж байснаа авгай болно. Тэгж байснаа нэг залуу эмэгтэй болно. Тэгж байснаа эмээ болно. Харин нэг удаа намайг нэг найруулагч шулам болоодох гэлээ. Үгүй ээ тэр жүжигчинээ авч ирж шулам болгохгүй юу. Диктор хэзээ ч шулам болдоггүй. Болоогүй ш дээ /инээв/. Дикторын тэр гоё хоолойгоор шулам болгох гэнэ ээ. Үгүй би болохгүй. Тэр театрын жүжигчнээ авч ирээд шулам болгохгүй юу. Тэд нар л сайн шулам болох байх. Диктор болдоггүй юм гэсэн.

Буяндэлгэр -

Тэгсэн чинь /инээв/ яасан жүжигчинээ авч ирсэн үү?

Рагчаа -

Өө тэгсэн чинь би болоогүй байхгүй юу. Би болоогүй гээд. Би жүжиглэж чадна л даа. Гэхдээ диктор болохгүй гээд надад нэг ёсзүй байна ш дээ.

Буяндэлгэр -

Зөв зөв.

Рагчаа -

Тэгсэн чинь Батцэрэн гавъяатыг шулам болгосон чинь янзын шулам болсон байна лээ /инээв/.

Буяндэлгэр -

Жижигхэн Батцэрэнг үү?

Рагчаа -

Тийм. Жижигхэн намхан Батцэрэн гавъяатыг /инээв/...

Буяндэлгэр -

Тийм.

Рагчаа -

Тэр чинь ёстой “ки ки ки...” гээд ёстой аймар шулам болчихсон байна лээ /инээв/ ёо...за яахав яахав би л болоогүй юм чинь гээд би. Эд нарыг амарчилдаг л байхгүй юу. Театраас жүжигчин гэхээр мөнгө гэнэ. Тэгээд өгөх мөнгө нь карманд ч байхгүй. Байгууллагад нь ч байдаггүй юм байгаа биз. Түүнээс бусад бүх дүрийг би зөвшөөрнө. Тэгээд одоо муур болно, үнэг болно. Тэгж байснаа шувуу болно. Болжмор эд нар болно ш дээ.

Буяндэлгэр -

Радиогын их олон жүжиг байдаг байсан тийм ээ?

Рагчаа -

Олон жүжиг байсан.

Буяндэлгэр -

Тэр бас ямар ямар жүжиг байсан бэ? Би бас багадаа радио жүжиг сонсож байсан байгаа юм шиг байгаа юм. Муурын байшин байна. Алтан загасны үлгэр байна. Лхамсүрэн гуайн “Хүрэн морь” байна.

Рагчаа -

Чи “Усан нүдэн гүнж цурхайт загасны тушаалаар” гэдгийг яасан уу?

Буяндэлгэр -

Тийм.

Рагчаа -

Тэрний усан нүдэн гүнж чинь би ш дээ.

Буяндэлгэр -

Тийм үү?

Рагчаа -

Тийм ш дээ.

Буяндэлгэр -

Цурхай загасны тушаалаар гээд.

Рагчаа -

Аа ха. Тэгээд уйлахаар тэр чинь тайзан дээр юун дээр тоглохоор тэр чинь их хөөрхөн л дөө. Нөгөө гүнжийн юу руу чинь гуурс шиг юм. Тэр үед хаанаасаа ч олдог юм бэ. “Ай...” гээд уйлахад нь 2 нүднээс нь ус олгойддог байхгүй юу /инээлдэв/. Тэгэхээр хүүхдүүд үзэж байсан юунууд чинь /инээв/ хөхрөлдөөд л...мэлхийний махтай хуушуур иднэ гэдэг тийм гүнж байх уу. Ёстой аягүй хэцүү би тэнд тоглож байлаа ш дээ.

Буяндэлгэр -

Аа...

Рагчаа -

Хөөрхөн ёстой хөөрхөн. Тэгээд одоо Цэвээндорж багшийн уншисан тэр Аюуш баатар байна. Одоо тэр хүсэлтээр гээд тэнд юу нь явж байв. Дамдинсүрэн гуайн нэг аа...юугаар шүлгээр. Уул үүл хоёр билүү. Тэрүүгээр яасан.

Буяндэлгэр -

“Зугаацахаар мордсон нь” билүү.

Рагчаа -

Тийм. Тэрүүгээр яачихсан.

Буяндэлгэр -

“Зугаацахаар мордсон нь” Дамдинсүрэн гуайн.

Рагчаа -

Тэрнийг Цэвээндорж багшийн уншисанаар. Тэрийг сонсогчид хүссэн байна. Тэгээд өчигдөр уржигдар хуулж байна л даа юун дээр. Хөөх...Цэвээндорж багш л дуугараад байна аа. Үнэхээр гайхамшигтай. Үг хэлж байгаа тэр хурц тод. Тэр сэтгэл. Гайхамшигтай.

Буяндэлгэр -

Цэвээндорж гуай чинь одоо лут хүн байсан даа.

Рагчаа -

Үнэхээр гайхамшигтай. Билэг танхай. Тийм. Тэгээд харин нэг хэцүү нь би үнэн хэцүү шалгуураар орсон. Ингээд намайг шууд мэдээнд орчихоор зэрэг намайг хөөрхөн гээд, хайртай гээд...

Буяндэлгэр -

Аа ха .

Рагчаа -

Өө...тэр хайр майрнаас нь айгаад зугтчихна. Би нөхөр мөхөртэй. Тэгээд багш юм чинь яах юм бэ. Ширээн дээр хамт суухаар ингээд нэг гараараа бүсэлхийгээр барьчихаад нэг гараа гуян дээгүүр илнэ дээ. Илнэ. Тэгж байхад нөгөө мэдээ уншиж байхад нүд нь ингээд дагачихна ёо /инээлдэв/. Тийм шалгуураар орлоо. Өнөөдрийн энэ залуучууд тэгэх юмуу? Тийм айхтар шалгуураар орж байлаа ш дээ. Тэгээд багшийг яах юм бэ. Үнэн хэцүү нүднээс нулимс гоожоод /инээлдэв/ нүдээ аваасай гэж бодоод. Хурдан дуусаасай гэж бодоод. Минут явахгүй ямар хэцүү /инээв/

Буяндэлгэр -

Аймар их дарамтанд байсан байна шүү?

Рагчаа -

Тийм. Тэгэхэд эд нарыг би та нар...би ийм шалгуураар Цэвээндорж багшийн юунаас гарч байлаа ш дээ та нар нээрэн өнөөдөр жаргалтай юм аа та нар дороо л пээпийчих юм /инээв/. Ингэж байлаа ш дээ /санаа алдав/.

Буяндэлгэр -

Цэвээндорж гуайн талаар янз бүрийн билэг танхай дурсамжууд байдаг юм аа. Тэрнээс сэтгэлд чинь байна уу? Надад Баатарчулуун гуай эд нар нилээн дээр ярьж байсан санагдаад байна.

Рагчаа -

Өө...тэр ерөөсөө их хурал болно ш дээ. Тэддүгээр их хурал 18-р их хурал, 13-р их хурал гээд энэ тэр гээд. Их хурлын материал чинь ингээд радиод ирнэ. Хөөх...3,4-н хуудас илтгэл. Тэр илтгэлийг чинь шууд явна ш дээ. Тэгээд тэр илтгэлийг чинь шууд уншиж л байна. Дундуур нь Лхасүрэн гуай гээд операторыг ард талд 25-р дэлгүүр гэж байсан даа. Одоо ер юу болчихсон юм бэ дээ?

Буяндэлгэр -

Гутлын дэлгүүр байгаа.

Рагчаа -

Тэгээд трэ дэлгүүрээс архи аваад ир гээд явуулчихна.

Буяндэлгэр -

Мөнгөө өгөөд явуулчих уу?

Рагчаа -

Мөнгөө өгөөд явуулчихна. Архи аваад ир яв гээд. Нэг ч алдахгүй тэр дунд. Ямар гайхамшиг гэж тэр вэ. Ирж явахад нь цаг гаран болно. Одоо уншиж л байна. Тэгээд уншиж дуусчихаад л архиа уучихаад пад гээд явахгүй юу /инээлдэв/.

Буяндэлгэр -

Сайн уудаг байсан байх тийм ээ?

Рагчаа -

Ууна. Сайн ууна. Нэг 100 гм эд нар уучихаад уншихад бол алдана, тэвдэнэ гэж байхгүй. Янзын гоё цараатай. Их цараатай ш дээ. Хаашаа л бол хаашаа сэлж байгаа юм шиг. Ер нь ард түмэн хаана ч очсон тэр үед чинь зурагт байхгүй байсан үе л дээ. Цэвээндорж л гэдэг байсан. Цэвээндорж ороод ирлээ л гэвэл дээрээс бурхан буугаад ирчихсэн юм шиг л байдаг байсан. Манай ээж хүртэл тийм байсан ш дээ.

Буяндэлгэр -

Үнэхээр Монголын Ливитан байсан шүү.

Рагчаа -

Ливитан байсан. Үнэхээр гайхамшигтай. Тэгээд тэр хүний шавь болж тэр хүнээс би их тэвчээрийг үзсэндээ өнөөдөр баярлаж л байна. Тэр нулимас гоожуулж /инээв/ ямар хэцүү юм бэ ядахдаа гар нь ядахдаа нүд нь /инээв/. Тэгж байгаад зурагт руу очиж байж гайгүй болсон ш дээ.

Буяндэлгэр -

Зурагт чинь одоо өөр ямар нэвтрүүлэг байсан юм бэ? За мэдээ уншдаг байсан тийм ээ?

Рагчаа -

Мэдээ байна. Тэгээд залуучуудын нөгөө юуг хөтлөнө. Сүүлдээ “Авхаалж сэргэлэнчүүдийн клуб” чинь “АЗК” болсон ш дээ.

Буяндэлгэр -

Тийм.

Рагчаа -

“Авъяастан Залуучуудын Клуб” болоод. Төрөл бүрийн авъяастай мэргэжлийн залуучууд ордог болсон ш дээ. “АСК” нь “АЗК” болоод. Тэгээд яахав дээ тэгээд янз бүрийн нэвтрүүлгүүд гарна даа. Баярын мишээд гээд. Баярын мишээл чинь баяр болохоор л хэдэн дикторууд нь сууна даа. Тэгээд сүүлдээ мэдээ нь дагнасан даа. “Цагийн хүрд” гэж байлаа. “Цагийн хүрд”-ээр дагнаад.

Буяндэлгэр -

Бичдэг байсан тийм ээ?

Рагчаа -

Бичдэг байсан. Бичдэг байсан. Сүүлд заримдаа бичдэг. Голдуу бас шууд явчихдаг байсан ш дээ. Бэгзсүрэн гээд нэг оператор байж байгаад энэ мэдээнд сүлдээ редактор болов тэгсэн чинь юуг нь билээ хасчихсан чинь, нэг өгүүлбэр хасчихсан чинь. Нөгөө текстэнд багтахгүй байхгүй юу. Орж ирээд намайг мэдээний дундуур дагнаад. Бас нээрэн хэцүү шүү. Хэцүү үеийг ч мөн туулсан шүү. Ямар хаяаад босолтой нь биш дээ. Ёстой үнэн хэцүү. Сахалт Банзрагч гуайгаас эхлээд.

Буяндэлгэр -

Банзрагч гуай их загнадаг байсан уу?

Рагчаа -

Үгүй ээ тэр трупк ээ бариад ингээд суучихаар..

Буяндэлгэр -

Нэг их загнадаггүй байсан байх аа. Ер нь жаахан ширүүн хүн байсан тийм ээ.

Рагчаа -

Ширүүн ширүүн.

Буяндэлгэр -

Тийм.

Рагчаа -

Ерөөсөө таалагддаг юм байдаг юмуу. Дандаа л таалагдахгүй. Таалагдахгүй нь л их байна. Хөөрхий амьтан тэгээд яагаа ч үгүй өнгөрчихсөн дөө.

Буяндэлгэр -

Их хатуу улсууд байсан л даа тэд нар чинь.

Рагчаа -

Тийм. Айхтар чанга.

Буяндэлгэр -

Тэгээд бид нар чинь залуу байсан болохоор их айдаг байсан.

Рагчаа -

Тийм. Их чанга байсан. Одооны эд нар бол алган дээр л бөмбөрч байна ш дээ. Хэн ч юу ч хэлэхгүй тэгээд л. Болж ч байгаа юмуу. Болохгүй ч байгаа юмуу. Хүнээс асуух ч үгүй. Одоо бол дикторууд байхгүй болж гэж энэ сонсогчид их өгүүлдэг юм аа. Тэр их муу байна. Энэ их муу байна. Энэ телевизийнх нь муу байна гээд тэгдэг. Сэтгүүлч болгон хөтлөгч байгаа шүү дээ. Тэнд чинь сонгодог хоолой, хэллэг хамаагүй ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Рагчаа -

Яахав зүгээр нэг их дултрай бөөрөнхий хэлтэй нь ч хаашаа байдаг юм. Зүгээр нэг өгүүлэхийн эрхтэн зөв байрлалтай л байх ёстой. Тийм болоод та нар ингээд нэг...сонгодог мэргэжил нь диктор байхгүй юу даа. Сонгодог мэргэжлийг л үгүйлээд байна ш дээ.

Буяндэлгэр -

Жинхэнэ одоо сайхан дуу хоолойто тийм дикторыг одоо үгүйлээд байна тийм ээ?

Рагчаа -

Аа ха.

Буяндэлгэр -

Та нар шиг диктор өгүүлээд байна л даа.

Рагчаа -

Тэгдэг юм. Одоо яахав тэр чинь төрөхгүй байна. Одоо манай шавь нар эд нар тааруухан л байна.

Буяндэлгэр -

Чи бол олон шавьтай юу?

Рагчаа -

Олон шавьтай. Одоо шавь болж ирж байгаа хүүхдүүд зөндөө.

Буяндэлгэр -

Одоо чиний шавь нараас аль вэ?

Рагчаа -

Миний шавь нараас Гантигмаа байна. Тэр хэн Ганбаатар байна.

Буяндэлгэр -

Ганбаатар гэж хэн...?

Рагчаа -

Телевизийн.

Буяндэлгэр -

Аа...Ганбаатар.

Рагчаа -

Бүтгэр.

Буяндэлгэр -

Мэдээ уншаад байгаа.

Рагчаа -

Тийм.

Буяндэлгэр -

“Цагийн хүрд” уншаад байгаа.

Рагчаа -

Тийм. Гантигмаа чинь бүр Дарханд байхдаа 10-р анги төгсчихөөд ирж багш шавь болж байлаа даа. Би тэнд үгийн утга учир, тэр гамм дасгалыг бол заасан. Үгийн урлагийн талаар. Тэгээд одоо энэ Болорчимэг байна. Тv9-д байна. Бусад энэ арилжааны телевизд байгаа байгаа.

Буяндэлгэр -

Хүүхдүүдийг яаж шалгаж авч байна ер нь. Одооны хүүхдүүд байна ш дээ хэллэг нь жаахан шулганадаг. Шулга дуу хүүхдүүд их байна уу үгүй юу?

Рагчаа -

Байна.

Буяндэлгэр -

Үгийн баялаг их муутай.

Рагчаа -

Муутай. Муутай. Одоо ерөөсөө дандаа буруу ярина. Монгол үгийнхээ санг бол дандаа нэг буруутгаж одоо “баяртайцгаа” гэж ярьж байна ш дээ. Юу гэсэн үг юм бэ.

Буяндэлгэр -

Юу гэнэ ээ, юу гэж байгаа юм бэ?

Рагчаа -

Одоо олон...Монгол үгээ ингэж өөрсдөө баллаж байна ш дээ. Баяртай л гээд одоо 3-уулаа байж байхад баяртайцгаа гэж байна л даа. “Баяртайцгаа”.

Буяндэлгэр -

Баяртай гэж байгаа юмуу?

Рагчаа -

Бүгдээрэнтэй нь л одоо хамтруулж байгаа юмуу хаашаа юм бэ. Одоо юм болгоныг л хайраа хайраа гээд байх болж. Ингэж болохгүй ш дээ. Юм болгон дээр үгийг одоо энэ толилуулах үг, сонордох үг. Нөгөө хүндэтгэлийн үгүүд нэрлэсэн үгүүдийг мэдэхгүй байна ш дээ. Аягүй хол. Одоо зарыг сонордуулж болохгүй ш дээ. Зарыг толилуулж болохгүй ш дээ.

Буяндэлгэр -

Болохгүй тийм.

Рагчаа -

Зар бол зар юм чинь сонсвол сонс чорт сонсохгүй бол сонсохгүй л биз. Тэр тольдох, сонордуулах...тольдох гэдэг чинь телевиз талдаа. Тэр урын сангаа толидоно ш дээ. Алтан сан хөмрөгөө толидоно ш дээ. Аа...радио дээр бол толидох юм хэзээ ч байж бологүй. Үзэгчид талдаа. Аа...сонордох гэдэг талдаа. Сонордоно гэдэг чинь ерөнхийлөгчийнхээ тэр одоо ард түмэндээ хандсан тэр юуг сонордоно ш дээ. Аа...алтан сан хөмрөгөөсөө бас сонордон, тольдож болно. Энэ үгийнхээ утгыг утга учрыг ерөөсөө мэдэхгүй дандаа нэг талхны хэлээр ярьж байна. Зүгээр нэг гал тогооны хэл. Үгээ их муухай хэрэглэж байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Рагчаа -

Тийм. Дандаа нэг “юутай вэ, юутай вэ...” гээд тэр чинь юутай вэ гээд нэг үзүүртэй юмаар хүнийг хатгах биш. Монголчууд чинь жилийн дөрвөн улирлаараа мэндчилдэг шүү дээ. “Сайхан зусаж байна уу” “сайхан намаржиж байна уу, өвөлжиж байна уу, хаваржиж байна уу” “амар байна уу” гэхэд л одоо цэлийнэ ш дээ.

Буяндэлгэр -

Юутай холбоотой байна?

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.