Ragchaa
![](../assets/images/interviewees/990359.jpg)
Basic information
Interviewee ID: 990359
Name: Ragchaa
Parent's name: Janjaadorj
Ovog: Hatigan
Sex: f
Year of Birth: 1947
Ethnicity: Halh
Additional Information
Education: higher
Notes on education:
Work: radio broadcaster
Belief: Buddhist
Born in: Songino sum, Zavhan aimag
Lives in: Bayangol sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
keepsakes / material culture
family
work
illness / health
literature
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Буяндэлгэр -
За өнөөдөр 2009 оны 9-р сарын 27-н. Соёлын Гавъяат Зүтгэлтэн, Радиогын ууган ажилтаны бараг нэг. Бараг нэг шүү дээ тийм ээ?
Рагчаа -
Алтан үеийн л уламжлал даа.
Буяндэлгэр -
Тийм. Алтан үеийн одоо...
Рагчаа -
Уламжлал.
Буяндэлгэр -
Уламжлалт нэвтрүүлэгч Рагчаатай 2 дахь удаагаа уулзаж байна. Тэгэхээр Рагчаа гавъяат авна гэдэг бол хүн болгон авчихаар эд биш л дээ.
Рагчаа -
Тийм ш дээ.
Буяндэлгэр -
Тэгэхээр гавъяат авч байх үед чамд ер нь юу бодогдож байв аа? Тэр их сонин байна.
Рагчаа -
Үгүй ээ ерөөсөө их сонин ш дээ. Энэ ард түмэн чинь түрүүлээд хүнд гавъяат өгчихдөг юм ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Рагчаа -
Намайг нэг урлагийн тоглолт дээр нэг хөтлөгч гавъяат гээд зарлачихсан чинь би зүгээр пал хийгээд унаадахлаа. Үгүй ээ яаж байгаа юм бэ би гавъяат биш ш дээ залруул. Үгүй ээ аваагүй юмуу, аваагүй юмуу гээд ингээд байж билээ /инээв/. Тэгээд энэ ард түмэн чинь яагаа ч үгүй өгчихдөг юм. Би уран бүтээлийн үдэшлэгээ гурван удаа хийсэн юм. 30,35-н жил тэгээд телевизийн нөгөө шүтээн нэвтрүүлэг гэдэг чинь их том л доо. Том хэмжээний нэвтрүүлэг байдаг юм. Тэр дээрээс л хүмүүс байна аа. Өө...энэ чинь хэзээний гавъяат байна. Ийм сайхан дуулдаг хуурддаг. Өгүүллэг, шүлэг уншдаг тэгээд одоо ийм сайхан нэвтрүүлэгч гээд. Тэгээд ард түмэн чинь бүр хэзээний өгчихсөн байдаг юм. Тэгээд би бас гурван удаа дэвшиж байж авсан шүү.
Буяндэлгэр -
Өө...тэгсэн үү?
Рагчаа -
Тэгсэн. Над шиг бас олон янзын юмнууд анхны дэвшилтээр аваагүй ш дээ.
Буяндэлгэр -
Анх хэдэн онд дэвшисэн бэ?
Рагчаа -
Аа ‘...’ гучин, Радиод ажилласны 35-н жил болж дэвшээд тэгээд дахиад тэр чинь яваад.
Буяндэлгэр -
35-н жил гэдэг чинь хэдэн он бэ?
Рагчаа -
Одоо энэ чинь ‘...’ миний ажилласаны 35-н жил л дээ.
Буяндэлгэр -
Аа ха. Чиний ажилласны.
Рагчаа -
Миний ажилласны 35-н жил гэхээр зэрэг...
Буяндэлгэр -
35-н жилийнхээ ойгоор тодорхойлогдсон юм байна тийм ээ?
Рагчаа -
Тийм тийм. 30-н жилээр тодорхойлогдоод. 30,35-аар тодорхойлогдоод тэгээд л одоо 37-ны жил дээр авсан л даа.
Буяндэлгэр -
Хэдэн онд вэ тэр...?
Рагчаа -
2006 он л доо.
Буяндэлгэр -
2006 он уу тийм ээ?
Рагчаа -
Аа ха. 37, 40-н жил шахуу ажиллаж байж авсан.
Буяндэлгэр -
Тийм байна.
Рагчаа -
Тэгээд яахав хүн их сандардаг л юм билээ. Урд өдөр нь мэдэгддэг юм. Ер нь бас би ингээд надад нэг өгчих юм шиг мэдрэмж төрөөд байсан юм. Ерөнхийлөгчийн зүүдлээд л надад нэг одон юм зүүж өгөөд байна гэж зүүдлээд байсан чинь. Тэгээд тэр зүүд ёстой мэргэн л юм байлгүй. Тэгээд урд өдөр нь утасдсан. Наадмын урд аа...6-нд зарлигын юу гарсан юм билээ. 7-нд зүүж өгсөн.
Буяндэлгэр -
Аа ха.
Рагчаа -
Сандардаг юм билээ. Тэгээд хүн чинь бас уйлдаг юм билээ. За тэгээд урд орой нь ирчихээд яг гавъяат авсан өдрөө бол уйлаагүй ээ. Тэр чинь муухай л даа. Тэр чинь тэгээд улсуудын дэргэд яагаад байхгүй. Тэгээд маргааш нь ёстой юу ч болоогүй юм шиг сайхан /инээв/. Баяртай сайхан л юм байдаг юм байна лээ. Төрөөр үнэлэгдэж, ард олноор алаг ташуулна гэдэг бол их том үнэлгээ байсан. Тэгээд намайг бол дахиад ажилла гэж надад хэлж байгаа юм шиг санагдсан. Тийм болохоор би ажиллаж байгаа. Залуучуудыг сургаж хэлэх юм их байна. Алтан үеийнхний дунд би өөрөө байсан. Тэр алтан үеийнхний алтан бамбар гэж би ярих дуртай л даа. Тэр алтан бамбарыг алтан чигээр нь алтан залуу үедээ хүлээлгэж өгч байгаа даа баяртай байна аа л гэж хэлдэг юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Рагчаа -
Миний залуу үе бол алтан явах ёстой шүү. Ахмадуудын алтан халаа ирж байгаа шүү гэж. Залуучууд маань энэ үгийг сонсоод их баярладаг юм билээ. Ямар гоё үг хэлсэн бэ гэж.
Буяндэлгэр -
Харин их гоё үг байна.
Рагчаа -
Тэгэхээр залуучуудыг их шүүмжилдэг ш дээ аа...ингэлээ тэглээ. Тэгэх дорхноо тэр алтан гэж. Ер нь тэгээд энэ диктор хүн эвгүй муухай хараал ч хэлэх эрхгүй ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Рагчаа -
Яагаад гэвэл энэ үгийг утгыг уран сайхан, яруу сайхнаар ярьдаг хүн нэг их муухай хараал хэлчихвэл муухай ш дээ. Тэгэхээр дандаа бухимдахдаа хэлж нэг эвгүй үг хэлж байж тайвшрал олдогыг их сайхан үг хэлэх ёстой. “Алтаар урс” гэж хараал их гоё. Би бол хэлэх дуртай үг нь “өө...новшоо чир” гэж. “өө...новшоо чир” л гээд байдаг ш дээ /инээлдэв/. Новшоо чирнэ гэдэг чинь бас /инээв/. Иймэрхүү юутай байдаг юм. Тэгээд сайхан сайхан. Миний араас их олон гавъяатууд ёстой нэг тариа будааны болсон түрүү шиг л гарлаа даа.
Буяндэлгэр -
Чамаас хойш чинь хэн хэн болчихвоо?
Рагчаа -
Их олон хүн...телевизийн, яг миний дараа бол Цэдэндамба гуай болсон ш дээ.
Буяндэлгэр -
Аа...Цэдэндамба гуай чиний дараа болсон уу?
Рагчаа -
Цэдэндамба гуай чинь миний дараа болж байгаа юм. Ёстой нэг Булган сүүлийн анхдагч нь Цэдэндамба гуай дээр унаад тэгээд Цэдэндамба гуайн дараа чинь...
Буяндэлгэр -
Амбсалаа чинь хэзээ авлаа?
Рагчаа -
Өмнө өмнө. Тэр чинь Амбалаа чинь аваад 10-н хэдэн жил болж байгаа. 15,16-н жил болж байгаа.
Буяндэлгэр -
Өө тэгвэл нилээн удчихаж тийм ээ?
Рагчаа -
Тийм.
Буяндэлгэр -
Нилээн удсан байна.
Рагчаа -
Тэгэхдээ ард түмэн их баярладаг юм билээ. Ерөөсөө уйлаад л надад баяр хүргэсэн одоо хүмүүсийн баяр хүргэлт бол 40 хүрчихсэн байсан ш дээ. 40 гараад тууж явсан ш дээ. Дандаа уйлах нь уйлаад л үгүй ээ яасан удаж байж өгөв дөө гээд зарим нь уйлдаг юм. За даа ёстой баяр хүргэе гээд баяртай зарим нь сайхан яадаг юм. Тэгээд л очсон айл болгон дээшээ дээшээ гээд л. Сайхан шүү тэгээд. Дандаа айлын хоолны дээжийг иднэ. Архины дээжийг хийлгэнэ. Харин хоймор голлож сууж болохгүй ээ би эмэгтэй хүн гээд /инээв/. Хөөрхөн хөөрхөн манай ард түмэн чинь бас. Хүнийг хүндлэж ард түмний сэтгэл зүрхэнд тийм сайхан оршиж өөрөө би өөрөө тэгж хөгжинө гэдэг үнэхээр сайхан юм аа л гэж боддог юм. Аа...гэхдээ ард түмэн чинь бас гавъяат авахгүй хүнд өгчихлөө гэж бас дургүйцлээ илэрхийлхээрээ лут юм байна лээ ш дээ.
Буяндэлгэр -
Тийм үү. Жишээ нь...? Үгүй ээ их сонин юм байна.
Рагчаа -
Одоо тийм. Энэ ёстой гавъяатгүй хүнд гавъяат өгчихлөө гээд. Хамгийн сүүлд Бат-Эрдэнэ гээд тэр нэг дуучинд. Тэрнээс илүү сайхан сайхан дуучид...ер нь Монгол орон бол дуу хуурын орон ш дээ.
Буяндэлгэр -
Тийм.
Рагчаа -
Энэ хөдөөний малчид хамгийн гоё задгай хоолойтой хүмүүс чинь хөдөө малчид байдаг байхгүй юу. Мал дээрээ байдаг малчид. Тэд нар бол задгай сайхан найр наадамдаа дуулсаар байгаад юун тэр тайзан дээр дуулдаг дуучдыг чинь дагуулахгүй дуулна ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Рагчаа -
Ер нь дуу хуурын удамтай юм билээ манай монголчууд чинь. Тэгээд одоо хамгийн сүүлд тэр Бат-Эрдэнэд гавъяат өгчихдөг ямар хачин юм бэ /инээв/ энэ чинь нэг хэдхэн дуу дуулсан зүгээр нэг гудамжинд шогшоод явж байдаг хүүхэд ш дээ ч гэх юмуу.
Буяндэлгэр -
Ард түмэн дургүйцэж байна тийм ээ.
Рагчаа -
Тэгж чамалдаг юм билээ.
Буяндэлгэр -
Чамлаж байна тийм ээ?
Рагчаа -
Яг авах хүнээ авчихаар баярлаад, уйлаад л янзын болдог юм билээ.
Буяндэлгэр -
Сайхан ард түмэн шүү тийм ээ.
Рагчаа -
Сайхан ард түмэн.
Буяндэлгэр -
Тийм.
Рагчаа -
Тэр сэтгэлийн илэрхийлэл нь ил ямагт үнэн тод, тод үнэн.
Буяндэлгэр -
Тийм байна.
Рагчаа -
Би чинь Москвад байхдаа бас нэг юм мартчихаж. Сүхбаатарын 80-н жилийн ой дээр сүхбаатар төрж хүү төрсөн ш дээ.
Буяндэлгэр -
Тийм үү?
Рагчаа -
Тэгээд би хүүдээ Ундарбаатар нэр өгсөн байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха.
Рагчаа -
Би хүүхдээ өөрөө нэр өгч. Одоо манай хувьсгалын жолоодогч, удирдагч Сүх жанжин гэдэг бол мөнгөн дээр хүртэл явж байдаг...
Буяндэлгэр -
Тийм.
Рагчаа -
Алдартай гавъяатай хүн шүү дээ. Тэр 80-н жилийн ой дээр миний хүү Москвад төрсөн ш дээ. Тэгээд Москвад явж байхад энэ тэндээс намайг ерөөсөө монгол гэж харахгүй л дээ. Дандаа казашка. Тэгээд лифт, дэлгүүрт эд нар явж байхад “асалам” л гэнэ. “Асалам моликон” л гэнэ. /инээв/ Намайг дандаа хасаг эмэгтэй гэж хардаг юм. Төрөх гээд очиход хүртэл “казшка студентка” гээд /инээв/ ингээд байдаг. Ерөөсөө Монгол гэж хардаггүй.
Буяндэлгэр -
/инээв/. Гоё юм байна.
Рагчаа -
Тийм. Сонин.
Буяндэлгэр -
Сонин юм байна.
Рагчаа -
Тэгж л би одоо хасаг эмэгтэй шиг хүний нүдэнд тусаад байдаг юм. Нэг юунд зураг авахуулаад. Цээж зураг хурдан авахуулах гээд байж байсан чинь задгай копейк байдаггүй.
Буяндэлгэр -
Аа ха.
Рагчаа -
Нэг хэдхэн копейк байсан даа. Тэр мөнгөний ханш сайн байсан үе ш дээ. 40 байсан уу, 30,40-н копейк байсан байх. Тэгсэн чинь нэг хасаг хүн ору ирээд “Азолон моликон” гэчихээд миний мөнгийг төлчихөөд гараад явчихсан /инээлдэв/. Би тэнд чинь хасаг биш ээ ч гэж хэлэхгүй асалам гэж хэлж байгаа юм биш үү.
Буяндэлгэр -
Зөв ш дээ хүн мэндлэж байгаа юм чинь.
Рагчаа -
Хүн мэндэлж байгаа юм чинь.
Буяндэлгэр -
Мэндэлнэ ш дээ тийм ээ.
Рагчаа -
Тийм. Тэгээд хасгаарааа дурь дурь гэж байгаад миний мөнгийг төлчихөөд гараад явчихсан. Хөөрхөн хөөрхөн. Дэлхий улс орны хүн зон ерөөсөө тийм л хөөрхөн юм билээ. Хөөрхөн амьдардаг.
Буяндэлгэр -
Чи ч ер нь нүүрийн буян ихтэй хүн дээ.
Рагчаа -
Үгүй ээ ер нь хаашаа юм бэ. Би хиймэл зангүй ш дээ.
Буяндэлгэр -
Тийм.
Рагчаа -
Ер нь байгаагаараа. Намайг их сайхан инээдэг гэж ярьдаг байхгүй юу. Тэгээд аль залуу телевизд, зурагтад байхад чинь ард олон чинь ямар сайхан шүдтэй юм бэ. Үгүй ээ энэ хацар дээрх мэнгэ нь энэ одоо мөн үү тавьчихвуу гээд. Хойно ингээд Москвад байж байхад энэ мэнгийг ингээд бааждагсан. Энэ чинь хиймэл юмуу. Хиймэл юмуу гээд их сонин /инээв/
Буяндэлгэр -
/инээв/
Рагчаа -
Хүмүүс эмэгтэйчүүд гэдэг чинь их сониуч зантай. Тийм янзын ард түмнүүд байдаг ш дээ хөөрхөн хөөрхөн. За энэ хэдэн зургаа ингэж хамж аваад...
Буяндэлгэр -
Би наад зургуудыг чинь татаад авна. Юу юу...тэр алтан үеийнхнээс чиний сэтгэлд үлдсэн юм байгаа даа. Тэрнээсээ бас нэг жаахан дурсамж яримаар байх юм.
Рагчаа -
Үгүй ээ одоо айна ш дээ. Тэд нар чинь аварга аварга акулууд юм чинь.
Буяндэлгэр -
Аа ха.
Рагчаа -
Телевиз байхгүй үед радио л одоо ард түмний оюун ухаанд гэгээрэл одоо сайн сайхныг өгдөг байлаа ш дээ. Баяр баясгаланг радио л өгдөг байсан юм чинь. Тэд нараас чинь айна ш дээ. Одоо тэд нарын хэмжээнд хүрнэ гэдэг бол их л хол байсан л даа. Тэгээд одоо сайхан даа сайхан.
Буяндэлгэр -
Тухайлбал чиний сэтгэлд хоногшисон хэн байна одоо. Жишээлбэл тэр маань тэгж байсан. Энэ маань ингэж байсан гэсэн.
Рагчаа -
Би тэр багшийнхаа тэр айхтар давалтыг бол айхтар давсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Рагчаа -
Аа...тэгээд Долгормаа гуай гээд нэг их сайхан диктор байсан юм аа.
Буяндэлгэр -
Тийм тийм. Дэмбэрэл гуайн авгай.
Рагчаа -
Тийм. Долгормаа гуай их эмх зэгцтэй. Бие ээ их гоё авч явна. Үс мүсээ үргэлж л засаад ингээд. Их тийм дэгжин алхаа гишгээтэй тийм хүн байсан. Төгсөө гуай гээд бас нэг...ер нь ахмадууд надад их сайн л даа. Би тэд нарын бас дургүйг хүргээгүйдээ бас баярладаг юм. Тэгээд энэ додносож бас аятайхан. Дотносох мөртлөө айна шүү дээ. Жаахан халирсхийгээд дөлсхийгээд ингээд явна ш дээ. Телевизд бол байхад Цэенханд гуай Хишгээ гуай хоёр бол түшигтэй сайхан ахмадууд байлаа.
Буяндэлгэр -
Цэенханд гуай Хишгээ гуай хоёр чинь 2-уулаа радиод байсан ш дээ тийм ээ?
Рагчаа -
2-уулаа радиод тэгээд телевизд бүгдээрээ л диктор гэдэг мэргэжил чинь очихоос арга байхгүй болсон үе л дээ. Одоо бол хөтлөгчид гээд...сэтгүүлч хөтлөгчид гээд захаас аван байна ш дээ.
Буяндэлгэр -
Тийм.
Рагчаа -
Тэгээд би өөрөө залуу байсан болохоор зэрэг тэр хоёр чинь надаас нилээн эгчмэд улсууд одоо нүдний шилтэй уншаад байхаар нь. Үгүй ээ энэ нүдний шилтэй яаж уншдаг байна аа гээд гайхаад байсан чинь нэг өдөр өөрөө /инээв/ шилтэй уншдаг. Нүд бүрэлзээд. Арга байхгүй ёстой нүд бүрэлзээд ингээд янзын болоод явчихаж байгаа юм чинь тийм ээ.
Буяндэлгэр -
Тийм.
Рагчаа -
Нүд ингээд угаараа хөшөөд текст их харахаар зэрэг. За энэ яаж байна аа гэсэн чинь харин шил зүү гэдэг тушаал ирсэн байсан ш дээ /инээлдэв/. Хүн өөрийгөө мөнхийн залуу явах юм шиг санадаг.
Буяндэлгэр -
Мэдэхгүй байхгүй юу тийм ээ.
Рагчаа -
Мэдэхгүй байхгүй юу. Бүр гайхаад тэр хоёрыг хараад яаж ингэж шилтэйгээ болж байна аа гэж /инээв/ гээд байсан чинь харин тэгдэг байна ш дээ.
Буяндэлгэр -
Хишгээ гуай чинь одоо хэдэн жил болсон бэ? Их удаж байна шиг байна?
Рагчаа -
Хишгээ гуай яахав одоо нэг Телевиз Радиогын Дээд Сургуульд нэг дамжааны хүүхдүүдийг л хариуцаад байгаа ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Рагчаа -
Аа...нэг хөтлөгчийн дамжаа гэж нэг сар ч явдаг юмуу 45 хоног ч явдаг юмуу. Тийм юуг л хариуцаад бас сэтгэлтэй. Сэтгэлтэй. Сэтгэлээрээ гүйгээд л байгаа. Одоо нас өндөр болж байна.
Буяндэлгэр -
Одоо 70 гарч байгаа байх аа?
Рагчаа -
70 гарчихалгүй яахав. 74,75 хүрч байгаа. 74,75-тай.
Буяндэлгэр -
Бас хөнгөн байна шүү.
Рагчаа -
Бас яг мэдээ уншина гэдэг бол бас байхгүй л дээ. Тэр чинь настай болсон шүд ам хэллэг суларсан. Шүд муудсан ш дээ.
Буяндэлгэр -
Нас ахихаар зэрэг хүний интинаци их өөр болно биз?
Рагчаа -
Өөр болно. Их тийм удаан хэлнэ. Чирч хэлнэ. Нас насаараа ш дээ. Тэгээд тамхи татдаг эмэгтэй дикторууд бол дуу нь бүдүүрчихдэг юм.
Буяндэлгэр -
Тийм үү?
Рагчаа -
Тийм.
Буяндэлгэр -
Яасан сонин юм бэ?
Рагчаа -
Эмэгтэй дикторууд одоо тамхи татаад байвал тамхины юу бол дууг нь ингээд бүдүүрүүлчихдэг юм билээ. Тэгээд манайд бол Билгээ их бүдүүн дуутай. Балжир гуай сүүлрүүгээ их тамхи татдаг байсан. Аягүй бүдүүн дуугараад л тэгээд энэ одоо эрэгтэй эмэгтэй нь мэдэгдэхгүй сонсогдоод байна гээд манай Цэвээндорж багш эд нар тэгдэг байсан. Тэгдэг ш дээ. Тамхи бол хоолойнд хортой. Дууны өнгийг бол бүдүүрүүлдэг. Аа...эрэгтэйчүүд болохоор тэртээ тэрэнгүй баргил хоолойнд болоод байгаа юм шиг байгаа юм. Гэхдээ л муу л даа. Муу л гэдэг юм.
Буяндэлгэр -
Хоолойгоо чи их гамнах уу?
Рагчаа -
Би одоо бурханаас надад бас их сайхан олон жил унших заяа өгч. Одоо бол энэ хүмүүс надад их урам өгч урам хайралдаг л даа. Дууны өнгө яг тийм хөг эгшиглэнтэй хэвээрээ. Хэллэг нь тод. Тэгээд тэр нөгөө нэвтрүүлгийнхээ өнгө аяс, агуулгын бол яг үнэн гайхамшигтай сайхан хийж байна гээд урмын үг их ирнэ л дээ. Тэгэхдээ хоолой гамнах гэж байнга боогоод эд нар явахгүй юм аа. Тэр талдаа хамаагүй л ингээд Монголынхоо агаарт явчихдаг ш дээ. Сүүлдээ энэ утааны юу гэж жаахан ханиадаг болж байгаа шүү. Энэ утааны харшил бол бас ярьдаг хүнд бол мэдэгдэж эхлэж байна. Би 2 жил ханиасан. Энэ жил би яана даа гэж бодож байна ш дээ.
Буяндэлгэр -
Айраг би бас архаг боринхиттой л доо. Айраг өдөрт өглөө орой гурав өрөөний температурт байлгаж байгаад зөгийн балтай уухад их сайн юм билээ. Тэгээд хоолой сэрвэгнэх, архаг боронхит эд нар. Минийх одоо 2,3-н жил уугаад зүгээр болчихсон шүү.
Рагчаа -
Тийм үү?
Буяндэлгэр -
Тийм.
Рагчаа -
Ямар гайхамшигтай юм бэ.
Буяндэлгэр -
Тийм.
Рагчаа -
Мэдмээр юм байна.
Буяндэлгэр -
Тийм. Чи бол айраг уухад зүгээр ээ. Ер нь энэ Монголын ард түмэн чинь намар болохоор сайхан айраг нь ч их сайхан болдог их шингүүртэй. Тэгээд айраг ууж сайхан дуулах их сайн гэдэг ш дээ. Хоолойд.
Рагчаа -
Тийм.
Буяндэлгэр -
Аа...манай Зундуйн Дорж та нар хоолойгоо сайхан тунгалаг мөнхийн байлгая гэвэл сайхан найран дээр айраг уугаад дуулцгаа.
Рагчаа -
Үнэн үнэн.
Буяндэлгэр -
Задартал сайхан дуул гээд тэгдэг сэн.
Рагчаа -
Дуулах ч бас хүний өнгө тонед сайн.
Буяндэлгэр -
Сайн.
Рагчаа -
Тэгээд айраг уугаад дуулах чинь их сайхан.
Буяндэлгэр -
Тэр чинь нэг ёсондоо эмчилгээ дасгал болж байна.
Рагчаа -
Тийм дасгал болж байна. Манай ард түмэн бас сайхан сайхан уламжлалууд бас бий шүү.
Буяндэлгэр -
Тийм. Телевизийн найруулагч Бадрахтай хэр удаан ажилласан бэ?
Рагчаа -
Би...
Буяндэлгэр -
Тэрнийг дурсах хүн бас ховор болж ээ. Би эмзэглээд байдаг байхгүй юу. Бадрах чинь их олон юм санаачилсан. Их авъяастай ёстой билэг танхай хүн байлаа ш дээ.
Рагчаа -
Үнэн гайхамшигтай авъяаслаг найруулагч байсан.
Буяндэлгэр -
Тийм авъяаслаг сайн найруулагч байсан одоо анхны хүн. Тэрнийг дурсах хүн байхгүй болчихоод байна. Үр хүүхдүүд нь ерөөсөө дурсахгүй юм. Тэгээд би бас нэг харамсаад байдаг байхгүй юу.
Рагчаа -
Бадрахын нэрэмжит найруулагчын шагнал гээд явдаг байлаа. Нэг ганц, хоёр, гурван жил явсан уу. Одоо бүр тасарчихлаа ш дээ. Тас үсэрчихлээ. Уг нь тэрнийг байлгаж байвал зүгээр юмсан. Би тэр “АЗК”-ыг хөтлөж байхад 30-н хэдэн дугаар хөтөлсөн. Тэгээд сүүлдээ гарашчихдаг юм даа.
Буяндэлгэр -
30-н хэдэн дугаар гэдэг чинь их олон дугаар юм байна ш дээ тийм ээ?
Рагчаа -
Тийм 30-н хэдэн дугаар хөтлөөд би 32 уу 33 хүрсэн гэж бодож байна.
Буяндэлгэр -
Тэр чинь хэдэн он бэ?
Рагчаа -
Тэр чинь 1967 он ш дээ. Телеввиз 1967 онд нээгдээд л тэгээд өвөл нь “АСК”-аар уран сайхны нэвтрүүлэг эхэлсэн байхгүй юу. Тэгээд тэнд яахав хөтлөгч өө бол ирж байсан юм билээ. Жүжигчин, тайзан дээр гарахад бас тийм зрительтэй харилцадаг тийм харилцаатай жүжигчин хэрэгтэй байна гэсэн чинь би л таарчихсан юм билээ. Намайг аваад л хөтлөх санал тавиад л. Тэгээд Бадрах найруулагч дээр их олон юман дээр хамтарч ажиллаж байсан л даа. Үнэн авъяас гэдэг бол гайхамшигтай л даа. Ер нь бас ууртай үедээ ууртай ш дээ найруулагч нар чинь.
Буяндэлгэр -
Аа ха.
Рагчаа -
Тэгээд Бадрах найруулагч чинь нөгөө нэг бидний ажилж байхад чинь нэг их том 20-н хэдэн кг-ын голтой нэг том хальс эргэдэг байлаа ш дээ.
Буяндэлгэр -
Тийм.
Рагчаа -
Тэр хальсны голоор хүн рүү шидсэн гэдэг юм. Техникч рүү.
Буяндэлгэр -
Тэр чинь БМЗ гээд БМЗ-гийн хальс гээд ийм том бүдүүн.
Рагчаа -
Тэр нь ажлаас л болж тэгсэн гэсэн. Бадрах найруулагч ёстой хөөх...толгойг нь оносон бол нам авах байлаа гэж ярьж байсан.
Буяндэлгэр -
Ёстой ална шүү.
Рагчаа -
Тэгээд айхтар ууралдаг. Энэ олон удаагийн нэвтрүүлэг хамтарч хийж байхад надад ёстой уурлаж байгаагүй. Тэгээд би сэтгэлд нь хүрч байсан юм болов уу даа гэж өөртөө боддог ш дээ. Ер нь хүнийг айхтар...уурлахаараа тэр техникч рүү тэгсэнийг нь би дуулаад л айдаг л байхгүй юу. Ер нь хамт ажиллаж байхад зарим найруулагч нар үгээр доромжлоод л одоо зарим найруулагч нар үгээр доромжлоно ш дээ. Тийм юм ерөөсөө хэлэхгүй шүү. Нэг гоё тийм сайхан урсгал нүдний харцтай. Нүдний харцаараа юмыг удирддаг гэж би хардаг байсан. Тийм /санаа алдав/ сайхан хүн байсан. Тэгээд надад ёстой ширүүн үг хэлж байгаагүй. Би тэгээд сэтгэлд нь ойр хүрч дээ л гэж боддог юм. Аа...нэг их магтаж аа...одоо нэг их дөвийлгөөд л ёстой гайхамшигтай гэж хэлээгүй. Сайн боллоо, сайхан боллоо гээд нуруу муруу гар мар дээр алгадана. Залуучууд болсон хойно яахав тэгээд гүйлдэцгээгээд л тийм л байсан. Харамсалтай тийм ээ?
Буяндэлгэр -
Харамсалтай хөөрхий амьтан. Хүнийг их загнадаг байсан л даа. Би ч мэднэ л дээ. Харааж загнах хүнээ бол харааж загнана шүү. Тэгвэл чи сэтгэлд нь хүрч л байсан байна л даа.
Рагчаа -
Тэгсэн байна. Тэгсэн болоод намайг их загнахгүй байсан байх.
Буяндэлгэр -
Тийм. Тэгээд бас эмэгтэй хүнийг сайхан эмэгтэй хүнийг элдвээр хэлээд байх ч бас залуу хүнд эвгүй л байдаг байх л даа.
Рагчаа -
Тийм. Хэлэх үе зөндөө байсан ш дээ хэлээгүй ш дээ.
Буяндэлгэр -
Тийм /инээв/.
Рагчаа -
Одооны эмэгтэй хүнийг бол эвгүй муухайгаар хэлэх юм зөндөө л байна ш дээ. Ерөөсөө тэгж хэлээгүй. Гэтэл би Батбаяртай нэг зураг авлаа. Батбаяр чинь найруулагч ш дээ. Тэгээд дикторуудаар цагаан сарын нэвтрүүлэг хийгээд. Би жаахан ингээд дуугаа дуулаад цасан дундуур модон дундуур явсан чинь би жаахан хурдан явчихаж л дээ. Нэг их муухай хашгираад Батбаяр ёстой ямар ямар юм яачихсан юу вэ чи хурдан явчихлаа гээд тэгсэн тас буугаад. Өө...яршиг л байна ш дээ. Чамд хэн загнуулж тэгж байдаг юм бэ гээд /инээлдэв/ гэдийж байгаа юм бишүү. Бас тийм юу бий шүү. Бас энэ найруулагч нар бодохгүй юм. Батбаяр надад энийг хэлээд байхдаа яахав дээ. Бусад хүндээ л хэлнэ биз. Рагаа чи арай юу чинь хурдан яваад байна шүү арай жаахан аажуухан яв. Хурдаад байна л гэчихнэ биз.
Буяндэлгэр -
Тийм.
Рагчаа -
Нэг их аймар орилж хашгираад тэнд чинь аймар үг эд нар над руу хэлсэн ш дээ /инээв/. Тэгээд одоо яахав дээ ажил юм даа. Дараа нь бол дахиж яваад бол сайхан л болчихсон байна лээ. Тэр бичлэг нь надад бий л дээ /инээв/. Телевиз радио чинь дандаа хүнийг өөрийг нь мөнхөлж байдаг болхоор мөнхөлсөн юм юунууд сайхан сайхан юмнууд байна аа байна.
Буяндэлгэр -
Одооны хүүхдүүд байна ш дээ тийм ээ?
Рагчаа -
Аа ха.
Буяндэлгэр -
Бас л санаанд хүрэхгүй байгаа юм аа. Юунаас болж байна аа?
Рагчаа -
Энэ одоо би, бидний үе чинь их аа...яг Монгол аргаар өссөн улсууд ш дээ. Бууцан дээрээ унаж, эсгий өлгийндээ өлгийдүүлж, сүүлээ хөхөж. Тэр сүүл хөхсөнтэй л холбоотой бидний миний л энэ юу бол өгүүлэх эрхтэний зөв байрлал, хоолойны энэ цэвэр тунгалаг эд нарт бараг тэр их нөлөөлсөн байх гэж боддог юм. Тэр сүүл чинь хэг их айхтар тос биш юм гэнэ билээ ш дээ. Тэгээд мах биш. Тэгээд Японы эрдэмтэд энэ сүүлний тос мосыг ёстой агуу гайхамшигтай гэж магтсан байна гэж байна лээ. Арьсыг төлжүүлдэг. Нялх хүүхдийн арьсыг төлжүүлэхэд бол үнэн гайхамшигтай гэдгийг нь бүр нотлож батлаж бичсэн байна гэж хүн ярьж байна лээ. Тэгээд одооны хүүхдүүд чинь резин хөхөөд байна ш дээ. Резин хөхсөнтэй холбоотой. Хэл яриа яриаг их эвдэж байна. Тэгээд тагнайны дотор тал чинь их хонхорхой болчихдог. Тэгээд их хийтэй ярина. Энэ соскийг бол аль болохоор энэ резинэн соскийг хүүхдэд хөхүүлэхгүй л байвал зүгээр юмсан. Тэгээд одоо тэрнийг чинь амандаа хийж зажилсаар байгаад бүх юмыг ингэж зажилж ярьдаг. Хачин хачин дуу авиатай төрж байна ш дээ. Би тэгж л бодож байна.
Буяндэлгэр -
Их сонин дүгнэлт байна.
Рагчаа -
Сонин дүгнэлт бидний үед чинь тийм юм байхгүй.
Буяндэлгэр -
Чи бол их сүрхий ажигласан байна.
Рагчаа -
Тийм.
Буяндэлгэр -
Би чамайг тагнай нь их хонхорхой гэхээр тагнайгаа үзлээ. Бид нарын хонхорхой чинь тийм хонхорхой биш юм байна тийм ээ?
Рагчаа -
Биш. Тийм юм байхгүй тийм. Одоо тэр хатуу сүүлийн үеийн соскны тэр хатуу гэж яана. Би тэр охиндоо хөөрхөн зээдээ битгий тэг резин үмхүүлээрэй гэсэн ашгүй тэр нь ерөөсөө үмхэхгүй байгаа гэсэн /инээв/. Тэр их муу. Хүүхдийн сэтэгхүйд ч гэсэн. Үргэлж л манай дүүгийн нэг хүүхэд соск нь ар талд нь байж байхад урд талдаа ирээд /инээв/. Ард нь унжчихсан. Нөгөө уяатай соск нь ар талд нь байхад урдаа л ингээд /инээв/ ардаа унжчихсан байна ш дээ /инээв/.
Буяндэлгэр -
Тийм.
Рагчаа -
Тэгж хүртэл сэтэгхүйд нь нөлөөлж байна ш дээ. Тэр ээжийн мөөм биш ш дээ. Ээжийнхээ мөөмийг хөхөөд таашаал аваад тоглоод инээж хөхрөөд явах ёстой ш дээ. Тэгэхэд чинь тэр мөөмөө салгачихаад нөгөө резинээ хийчихдэг. Тэр нь сэтэгхүйд нь тийм муу нөлөөтэй.
Буяндэлгэр -
Тэр ходоодонд ч муу байх аа?
Рагчаа -
Муу ш дээ. Тэр чинь хоосон хөхөөд л тагнайгаа дотогш нь хөнхийлгээд байгаа юм чинь.
Буяндэлгэр -
Тагнай их хонхорхой учраас өөрөө хэлэх юм их хийтэй ярьж байна гэсэн үг үү?
Рагчаа -
Их хийтэй ярьж байна. Тэгээд ерөөсөө их зуунга. Маш зуунга.
Буяндэлгэр -
Харин зуунга яриад байдаг хүүхдүүд байдаг.
Рагчаа -
Маш их эсэгчүүр. Тэгээд их зууж...
Буяндэлгэр -
Амаа ангаахгүй зууж ярьдаг улсууд бас би боддог байхгүй. Энэ яасан зууж ярьдаг хүн бэ гэж боддог юм.
Рагчаа -
Тийм тийм. Тийм юмнаас л их холбоотой байна даа. Тэгээд одоо яахав дээ одооны хүүхдүүд чинь хаашаа юм бэ дандаа бэлэн. Бидний үед чинь агаар салхин даа их гардаг цагаан идээгээ их иддэг байсан ш дээ. Одоо бол цагаан идээ гэж хүүхдүүд чинь бараг орой унтахдаа таргаа ууж унт, хөөрүүлсэн сүүгээ ууна. Тэр бол сайхан гоё байна ш дээ. Хоолойнд хүртэл гоё цэвэр тунгалаг байлгаж чадаж байна ш дээ. Би тэгж боддог юм аа.
Буяндэлгэр -
Тэр сүү тараг уудаг чинь сайн шүү тийм ээ?
Рагчаа -
Аа ха гайхамшигтай. Тэр бол Монголын бас нэг ардын сайхан уламжлал, хоол хүнсний хүний нойрны эрүүл мэндийн гайхамшигтай. Зун эд нар чинь хүүхдүүд нэг их мах идэхгүй ш дээ. Томчууд л мах иддэг болохоос биш. Энийг идчихвэл хамар чинь өтчихнө гээд. Яанаа хамар өтдөг юм байхдаа гээд /инээв/. Тэр чинь хүүхдийг хүмүүжүүлэх нэг гоё том арга байна ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Рагчаа -
Тэгээд нөгөө таргаа сүүгээ ааруул өрмөө идээд л. Сайхан шүү тэр бас. Тэгээд өвөл болохоор зэрэг хоолондоо орно ш дээ. Тэрнийг бас дэлгэрүүлмээр байгаа юм. Ингээд хоолны дэг. Тэр цагаан идээ хэрэглэх. Ааруул чинь одоо маш их сайн гэж нотлогдоод бичигдээд байна ш дээ.
Буяндэлгэр -
Тийм үү?
Рагчаа -
Энэ аман доторх микровуудыг устагдаг гэж байна ш дээ. Юун тэр Blenda-a-med энэ тэр оо мооноос хамаагүй илүү үйлчилгээтэй юм биш үү. Тийм сайн үйлчилгээтэй энэ тэр гэж ярьж байна ш дээ. Эсгэлүүн. Тэгээд хатсан чанар нь одоо ямар ямар үр нөлөөтэй байдаг юм бэ тийм байдаг байна ш дээ. Гайхамшигтай юм байна.
Буяндэлгэр -
Энэ одооны хүүхдүүд хөтлөгч сэтгүүлч гэж байна ш дээ. Тэр нэгдүгээрт тэр өлгийтэй байхаас эхлээд тэгж чиний тэр хэлж байгаа юм хамаатай юм байна. Тэрийг чинь хүмүүс ерөөсөө хэлдэггүй юм. Хэлэхээргүй юмыг чи хэлчихлээ. Сүрхий ажигласан байна.
Рагчаа -
Би нэг ярилцлаганд хэлчихсэн юм аа.
Буяндэлгэр -
Хэлсэн үү тийм ээ?
Рагчаа -
Хэлсэн. Телевизээр хэлж байсан.
Буяндэлгэр -
Их сайн ажигласан байна. Хүн мэдэхгүй байгаа тийм.
Рагчаа -
Нээрэн тийм байж магадгүй шүү гэж боддог юм.
Буяндэлгэр -
Харин тэгж бодохоор юм байна. Би ерөөсөө тэгж санаагүй. Тэгээд энэ сүүлийн үеийн хүүхдүүд аягүй их шулганаж байсан. Одоо би энэ зарим орчуулгын киног үзэж чаддаггүй байхгүй юу. Нэгдүгээрт их шулганах юм. Хоёрдугаарт үгийнхээ төгсгөлийг их залгиж байна. Энэ юунаас болж байна вэ?
Рагчаа -
Тэгээд ерөөсөө школ муу л байна ш дээ. Гамм дасгал уншихгүй байна ш дээ. Яг дуулаач шиг одоо тэгээд гамм дасгалыг унших ёстой ш дээ. Эгшиг долоон гийгүүлэгчээ “Аа, Ий, Оо, Уу...” гээд амьсгалаа авчихаад ингэж хийдэг сайхан дасгалууд байгаа ш дээ. Дикторын. Тэгээд “До, Рэ, Ми, Па...” гээд Паа гээд дээд өнгөндөө соль гээд доошоо яваад. Тэгээд хурдан тод хэллэгээ хэлнэ ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Рагчаа -
Гучин хоёр цагаан лонхоо тоолно ш дээ. Тийм юмаа хийхгүй байна ш дээ. Тийм юмаа хүүхдүүд хийгээд ирэхээр ерөөсөө эрс өөр болдог ш дээ. Тэгээд үгийн төгсгөл дандаа нэг юугаар ингэж хийхгүй гээд. Тэрнийгээ бас сайн. Школ муу л байна. Муу л сурч байна. Муу сургаж байна ш дээ. Над дээр ирээд хүүхдүүд дасгал хийгээд ирэхээрээ сэргэдэг ш дээ. Бүр таван мэдэрхүй чинь сэргэдэг дасгал хийдэг байхгүй юу. Хөлс гарна ш дээ. Хөлс гараад хөөх багшаа ямар гоё юм бэ. Би бүр эрс өөр болчихсон ш дээ. Намайг бүр өөр болчихлоо гээд магтаад тэгдэг ш дээ.
Буяндэлгэр -
Тэр дасгалаа тэгээд өдөр болгон хийх ёстой юу тийм ээ?
Рагчаа -
Өглөө болгон. Ер нь нэвтрүүлэгт орохоосоо өмнө хийдэг байх хэрэгтэй. Ярьдаг улсууд энэ өгүүлэхийнхээ эрхтэнг үргэлж хөдөлгөдөг байх хэрэгтэй. Эд нар чинь зүгээр амаа жимийчихээд унтаагаараа ирж байна ш дээ. Унтаагаараа ирээд л энэ хэл мэлийг чинь ургаш нь болгоно хойш нь болгоно ингэж дугуйлна. Нөгөө тий ш нь дугуйлна. Энэ өгүүлэхийн эрхтэн бүгд бүх юуны булчингууд унтаа байгаа ш дээ. Тэрнийг сэрээх хэрэгтэй ш дээ. Тэрнийг чинь бүгдийг нь зөөллөж өгөх хэрэгтэй ш дээ. Тэгээд гамм дасгалаа уншихаар зэрэг чинь хамаг мэдэрхүй нь сэргэнэ ш дээ.
Буяндэлгэр -
Гамм дасгал гэдэг чинь хөгжмийн гамм уншихыг хэлж байна уу?
Рагчаа -
Хөгжмийн гамм уншина. Эгшиг долоогоор гамм уншина.
Буяндэлгэр -
Аа...эгшиг долоогоор гамм уншдаг юмуу. Би ерөөсөө тэрнийг мэдэхгүй юм байна.
Рагчаа -
“Аа, Оо, Өө, Ээ, Ий, Үү...” гэж уншина. Тэгээд хамаг энэ хамар мамар бүх юмыг сэргээх дараа нь “Ом, Эм, Ам...” м үсэгтэй хэлнэ. Дараа нь “Ар, Ор...” гэж байна. Хамаг эд эрхтэнүүд сэргэж доргино ш дээ. Тэгж хийлгэдэг ганц дасгалынх нь багш би л байна даа. Тэгж уруул, өгүүлэхийн эрхтэнээ хөдөлгөхгүйгээр зүгээр амаа жимийтэй унтаж унтаж тэгээд орж ирэхээр чинь тэрийгээ яаж одоо зөв хэлэгдэж, яаж өгүүлэхийн эрхтэн зөв ажиллах вэ дээ. Ажиллахгүй байгаа л байхгүй юу. Ажиллуулахын тулд тэр дасгалуудыг хийж байх хэрэгтэй. Хийх ёстой байхгүй юу.
Буяндэлгэр -
Одоо юунд бол заах уу? Радио Телевизийн Дээд Сургуульд.
Рагчаа -
Заадаггүй юм шиг байна лээ. Энэ нэг ганц хийлгэдэг хүн бол бидний үед бол Жанцан байсан. Жанцан энэ чинь Зөвлөлтийн радиогын дикторуудын гамм, техникийн дасгалууд байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха.
Рагчаа -
Тэрнээс л улбаалж жишээ авч гарсан юм. Өөрсдөө ч зохиочихсон ч юм биш. Их гоё болдог ш дээ. Тэгээд олон хоолойгоор ингээд гамм дасгалаа уншаад ирэхээр чинь тэгээд нэг амьсгаагаар 32 цагаан лонхыг тоолохоор чинь амьсгал янзын гоё задарна ш дээ.
Буяндэлгэр -
Тэр ч хэцүү шүү.
Рагчаа -
Өө эхлээд хүүхдүүд чинь 10-н хэд хүрээд л нугараад унадаг. Тэгээд 20 хийгээд. Зарим нь бол 34,35 хүрнэ ш дээ.
Буяндэлгэр -
Пөөх.
Рагчаа -
Бүр хамгийн сүүлд дуугүй гаргана ш дээ. 33,34,35 гэж амьсгаагаа гаргана /дуурайж үзүүлэв/. Тэгж бүр шахаж гаргаж байж хүргэнэ ш дээ. Шивнэж хэлж байгаад.
Буяндэлгэр -
Сонин юм байна.
Рагчаа -
Тийм. Сонин ш дээ.
Буяндэлгэр -
Одоо нэг минутанд жишээ нь хэдэн үг унших уу?
Рагчаа -
Өгүүлбэр гэдэг чинь хэдэн өгүүлбэр ч биш дээ.
Буяндэлгэр -
Тийм үү. Үг гэж ярих уу?
Рагчаа -
Тийм үг. Үгээр бол нэг амьсгаанд нэг гайгүй сайн уншигдвал нэг 20 орчим л байдаг юм даа. 17,18 орчим л үг байдаг юм даа. Яахав дээ нэг хурдан мэдээний хэмжээгээр уншвал. Аа...түүнээс биш бусад юунуудыг бол утгын, үгийн утга санааны пауз, өргөлт гэдэг талаасаа бас тэгж их хурдан зүгээр нэг амьсгаа нь дуржигнаад хэлж болохгүй л дээ. Тэр чинь утгаараа үгийн юу чинь өргөлт мөргөлттэй хэлэгдэнэ. 2 үгийг ч нэг амьсгаанд ч хэлж болно. Яг шууд цагаан уншилтаар уншиж хүргэнэ гэдэг чинь мэдээ л байдаг юм.
Буяндэлгэр -
Тийм үү?
Рагчаа -
Мэдээний уншилтаар л нэг амьсгаанд олон үгийг хурдан тод хурдан хэлэх ёстой. Хэлэгдэж уншигдах ёстой.
Буяндэлгэр -
Уран зохиолын юм уншихад хэцүү юу, уран зохиолын юм уншихад хэцүү юу? Хүүхэд залуучуудын юм уншихад хэцүү юу?
Рагчаа -
Үгүй ээ ингээд олон жил ажиллахаар аль алинд нь ороод л ингээд хувилаад хувилаад явчих их гоё байдаг юм. Өөртөө мэдрэмжтэй. Хүүхэд залуучуудынх болхоор хөнгөн. Сэтгэл нь одоо хүүхэд, сэтгэлээрээ хүрэх ёстой ш дээ. Сэтгэлээрээ хүүхэд, залуучуудын сэтгэл рүү орно. Аа...улс төр лүү болоод ирэхээр арай нэг жаахан даацтай нухацтай. Төрийн юуг хэлж байна гэдэг талаасаа. Тэгээд мэдээ мэдээлэл болохоор чинь зэрэг нилээн хөнгөн. Хөнгөн талдаа ороод явчихна даа. Шуурхай гэдэг талдаа. Шуурхай шуурч унших талдаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Рагчаа -
Гэхдээ л нөгөө үгийн чинь утга санаа, үгийн өргөлт төгсгөл чинь хамт л явна шүү дээ. Цөмөөрөнг нь л нэг амьсгаанд л нэг өнгө тоноор нэг төгсгөлөөр явчихаар чинь хүмүүс хүлээж авахгүй ш дээ. Тэнд чинь жинхэнэ уран чадвар харагдах юм даа. Уран чадвар харагдах юм.
Буяндэлгэр -
Тайзан дээр уншихад хэцүү юу? Радиогын студид уншихад хэцүү юу, телевизийн камерын өмнө уншихад хэцүү юу?
Рагчаа -
Бүгдээрээ ялгамжтай.
Буяндэлгэр -
Ялгаатай юу?
Рагчаа -
Ялгамжтай ш дээ.
Буяндэлгэр -
Ямар ямар мэдрэмж төрөх үү?
Рагчаа -
Тайзан дээр гэхэд би бас өгүүллэг уншдаг л даа. Зрительтэйгээ харилцана ш дээ. Тийм. Тайзан дээрх уншилт гэдэг бол яг өөрөө амьдаараа аа...үзэгчиддээ хүргэж байгаа гэдэг чинь бас нэг л өөр аа...санаагаар өөр нэг шугмаар уншигдах ёстой. Яг жүжигчиний хэмжээгээ байх нуу. Аль эсвэл диктор яг юугаараа хэлэх үү. Яг өөрийнхөө мэргэжлийг ашиглаад. Одоо сайхан өнгө тонетой хоолой, сайхан хурц тод хэллэгээрээ зөөлөн хэлэх үү. Аа...жүжигчид болохоор хашгирах гээд байдаг юм. Дэндүү жаахан...амьсгаагаа том том аваад л. Бид бол микрофонтой харилцаад сурчихсан болохоор амьсгаагаа мэдэгдэхгүй авна ш дээ. Тэр тусмаа хүнд байна аа. Дэндүү ойр хүрдэг. Тайзнаас. Аа...радио гэдэг бол микрофон чинь л хүн ш дээ. Тэр микрофонтойгоо л одоо сэтгэлээсээ ярина ш дээ. Тэнд их чанга хашгирч хэлэх одоо нэг их дээгүүр өнгөөр явах энэ тэр гэдэг чинь бас нэг тааламжтай бус ш дээ. Аа...телевиз болохоор зэрэг үзэгчид гэсэн үг. Үзэгчидтэйгээ одоо микроцоныхоо тусламжтайгаар сэтгэлээсээ, зүрх сэтгэлээс гэж.
Буяндэлгэр -
Камернаас чи айдаг уу? Телевизийн камераас...?
Рагчаа -
Ер нь ч нэг улаан гэрэл асчих ч айхтар шүү. Эхний үед. Одоо гэрэл мэрэл асдаг юу ч бараг байхгүй болж дээ. Жижигхэн юу асдаг болчихсон байна лээ. Ер нь эмээх л юм бол хүнд байдалд орно ш дээ. Аль болох л өөрийгөө тайвшируулж айхгүйгээр би хөтлөгч би энийг хийж чадна. Би энийг олон түмэнд хүргэж чадна гэдэг юугаар өөрийгөө цэнэглэх ёстой ш дээ. Тэгэхгүй бол ээдээ яадаг билээ. Би энийг чадахгүй байх аа л гэчих юм бол тэгээд хойшоо ухарна ш дээ. Тэгэхээр чинь л тэр санаа чинь хүнд хүрнэ ш дээ. Тэгэхээр л энэ их хулчгар байна зайлуул аягүй айж эмээж байна аа гээд харагдана ш дээ /инээлдэв/. Телевиз бол аягүй тодруулна ш дээ. Телевиз бол хүний юуг асар их тодруулна. Харин радио бол харагдахгүй гэдэг талдаа их сандарч байгаа нь мэдэгдэхгүй л дээ. Аа...харин үгээ чухам яаж хүргэж, яаж сэтгэж, яаж хэлж байна. Тэрүүгээрээ л болно доо.
Буяндэлгэр -
Чи одоо телевизд камерын өмнө гараад их тэвдэж байсан сандарч байсан тийм үе ер нь байдаг уу?
Рагчаа -
Ер нь бол гайгүй ш дээ.
Буяндэлгэр -
Гайгүй. Чи тэгвэл ер нь их зоригтой юм байна.
Рагчаа -
Энэ бол нөгөө тайзан дээр нүүр хагарсны л юу байхгүй юу. 16-н настай. Тайзан дээр нөгөө үзэгчидтэй харилцаж байсан харилцаа чинь телевизтэй адилхан л байхгүй юу даа. Гэхдээ л бас камер урдаас ингээд ирэхэд ч бас...
Буяндэлгэр -
Эвгүй юу /инээв/?
Рагчаа -
Бас л жаахан дотор юм хэлнэ шүү. Аа...тэгээд тэрнээс аль болохоор л загас шиг л наадах ёстой л доо. Тэр камерныхаа урд. Ёстой загас усандаа сэлж байгаа юм шиг сайхан наадах л учиртай л даа.
Буяндэлгэр -
Ганц шүлэг уншчихаач. Дуртай шүлгээ ч юмуу? Сүлд дуугаа ч юмуу?
Рагчаа -
/инээв/ Шүлэг би энэ бурханы итгэл гэж дөрвөн мөрт байдаг юм. Энэ манай нэвтрүүлгийн толгой. Үргэлж энэ сайхан хөгжимтэй их уянгалаг сайхан хөгжимтэй явдаг юм.
Буяндэлгэр -
Танай тэр нэвтрүүлэг чинь яг юу гэсэн нэртэй вэ?
Рагчаа -
Гурван эрдэнэ студи.
Буяндэлгэр -
Гурван эрдэнэ студийн...?
Рагчаа -
Диктор л байна. Бурханы сургаал явна..
Буяндэлгэр -
Бурханы сургаал.
Рагчаа -
Буддагын сургаал явна. Тэгээд ганц будда бурханы шашинтанууд 14-р далай ламаас өгсүүлээд тэгээд одоо хутагт хувилгааны сургаалууд явна даа.
Буяндэлгэр -
Аа ха.
Рагчаа -
Тэгээд энэ итгэлийг би уншчихая.
Буяндэлгэр -
За тэг.
Рагчаа -
Энэ итгэлийг уншисаар байгаад Монгол Улсын гавъяат болсон хүн дээ.
Буяндэлгэр -
Тийм үү?
Рагчаа -
Тийм. Энийг сонссон хүний ажил үйлс их бүтэмжтэй их өөдрөг, жавхаатай жаргалтай явдаг юм гэнэ билээ. Энэ бол шүлэг биш сургаал.
Буяндэлгэр -
Сургаал юм байна тийм ээ?
Рагчаа -
Тийм.
Хамаг амьтан жаргалан хийгээд жаргалагын шалтгаан лугаа төгөлдөр болтугай.
Хамаг амьтан зовлон хийгээд зовлонгын шалтгаанаас хагацах болтугай.
Хамаг амьтан зовлонгүй амгалангаас үл хагацах болтугай.
Хамаг амьтан ойр хол, уурлах тачяах хоёроос хагацаж орших болтугай.
Ум дарий дударий дүүрий сухай, ум муни муни маха муни шагжа муни сухай
Буяндэлгэр -
Бурхан багшийн сургаал уу?
Рагчаа -
Бурхан багшийн сургаал ногоон дарь эхийн тарни.
Буяндэлгэр -
Их гоё юм байна. 7 хоногт хэдэн удаа явдаг юм бэ?
Рагчаа -
4-н удаа явдаг ш дээ. Үгүй ээ 6-н удаа явдаг юм.
Буяндэлгэр -
Хэд дэх хэд дэх өдөр явдаг юм бэ? Сүүлийн үед радио сонсохгүй байгаа телевиз үзсээр байгаад...
Рагчаа -
2 дахь, гурав дахь, тэгээд 4 дэх. Хагас сайн бүтэн сайн.
Буяндэлгэр -
Хэдээс явдаг вэ?
Рагчаа -
Өглөө явдаг юм. Тэгээд янз бүрийн цагтай. Орой 7 хэдээс ч мэднэ. 15 хэд, 16 хэд. Өглөөний 10.30, 09.30 гээд.
Буяндэлгэр -
Хөгшчүүд бол их сонсож байгаа даа?
Рагчаа -
Их сонсдог юм.
Буяндэлгэр -
Хөдөө орон нутаг эд нао бол их сонсоно биз?
Рагчаа -
Их сонсоно.
Буяндэлгэр -
Захидал их ирэх үү?
Рагчаа -
Ирнэ.
Буяндэлгэр -
Юу гэж ирэх үү? Жишээлбэл юу гэх вэ?
Рагчаа -
Үгүй ээ одоо их сайхан сургаалууд сайхан юу явууллаа үнэхээр одоо бас сонсоод их биширч суулаа гэсэн юм ирнэ. Зарим нь хөдөөнөөс ирчихээд өө...нэвтрүүлэг Рагчаа бараг бурхан бодьсадва гээд мөргөхөө шахдаг юм ш дээ.
Буяндэлгэр -
/инээв/
Рагчаа -
Хөөх... би чинь зүгээр хүн ш дээ /инээв/. Бурхан бодьсадва чинь тэр мөнх тэнгэртээ л байдаг биз дээ. Дуу хоолой нь их гоё байна. Их гоё тийм хүний зүрх сэтгэлд хүрдэг гэнэ. Үг, үг хэллэг нь. Энүүгээрээ л хүмүүст тааламжтай сайхан байдаг юм байна л даа. Ер нь тэгээд ингээд хаана ч очоод ярихад хөөх...ямар сайхан дуу хоолойтой юм бэ. Ямар сайхан хурц үг хэлтэй юм бэ л гэдэг ш дээ. Өнөө Рагчаа чинь одоо энэ байна ш дээ. Эд нар гээд. Зарим нь бүр барьж авах гээд л байдаг юм /инээлдэв/.
Буяндэлгэр -
Аа...нөгөө нэг микрофоны цаанаас дандаа сонсдог.
Рагчаа -
Дандаа сонсдог.
Буяндэлгэр -
Тэгээд чамайг ингээд бодит дүрийг чинь хараагүй учраас бодит дүрийг чинь хараад бясдаг байх нь.
Рагчаа -
Янзын бясана. Зарим нь болохоор зурагтаар л хараа гээд. Одоо ингээд амьдаар нь харлаа энэ тэр гээд...
Буяндэлгэр -
/инээв/ их гоё юм байна.
Рагчаа -
Би бас нэг нилээн нууцлаг гарч ирж ирсэн юм билээ. Тэмдэглэлийн дэвтэр мэвтэрээс...Нацагдоржийн нэг дөрвөн мөртийг хэлье.
Буяндэлгэр -
За тэг. Дашдоржийн Нацагдоржийн уу?
Рагчаа -
Тийм тийм. Энэ их тааламжтай гоё дөрвөн мөрт байдаг юм. Энэ их түгээмэл бус аа. Би нэг сонингын юунаас хайчилж аваад тэгээд өөрийн одоо хэлдэг ганц дөрьөн мөрт болгочихоод байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Рагчаа -
Хүний амьд мэнд орших гэгч юутай баясгалантай.
Энэ дэлхийн наран доор жаргах гэгч юутай тааламжтай.
Эрүүл сайхан найр наадмыг өнгөрөөх юутай сайхан.
Энэ бие ээ тордон өсөх юутай жаргалтай.
Эдүүгээ байгалийн хувирах гэгч юутай түргэн.
Эмгэн болж ааваас өвгөн болж өтлөх гэгч юутай сонирхолтой. Дашдоржийн Нацагдорж гар бичмэл.
Буяндэлгэр -
Их гоё хэлсэн байна.
Рагчаа -
Ёстой.
Буяндэлгэр -
Их гүн ухаантай тийм ээ?
Рагчаа -
Янзын гоё.
Буяндэлгэр -
Хэдхэн юун дотор энэ бүх амьдралыг багтаасан.
Рагчаа -
Энэ бүх ертөнцийн амьдралыг...хүн хөгширлөө гээд гуних биш сонирх гэж байгаа байхгүй юу. Юутай сонирхолтой.
Буяндэлгэр -
Тийм.
Рагчаа -
Түүнээс биш хөгшин болчихлоо гээд доошоо ингээд байх биш өөрийгөө сонирхох хэрэгтэй ш дээ. Ямар сонин юм бэ тийм ээ. Би залуудаа ийм байсан чинь ийм болчих юм гээд. Энэ чинь асар их дээшээ хөтөлсөн. Их гоё. Энийг хэн хэлсэн Нацагдорж хэлсэн байгаа юм.
Буяндэлгэр -
Гоё юм. Би бол наадахыг чинь ерөөсөө сонсоогүй юм байна.
Рагчаа -
Сонсоогүй. Энэ ерөөсөө хүмүүс сонсоогүй байдаг юм. Би өнөөдөр тэр ахмадын баяр дээр энийг хэлсэн чинь өө...бас их хөхрөлдөж байна /инээв/.
Буяндэлгэр -
Чи чинь их гоё дуулдаг ш дээ.
Рагчаа -
Аа...дуулах гэдэг бол надад их хэцүү биш ээ.
Буяндэлгэр -
Тийм гоё дуулдаг ш дээ.
Рагчаа -
Тэгээд яахав дуучин болж явах ёстой байсан юм. Тэгсэн бол өдийд ардын жүжигчин байх ёстой байсан юм бэ гээд зөндөө хүмүүс тэгж сэтгэлийн урам хайралдаг юм. Тэгээд л багаасаа энэ нэвтрүүлэгчийн албанд орчихсон чинь гарч чадахгүй байсаар байтал нэг мэдэхэд 25 жил 35,40 гээд явчих юм байна ш дээ.
Буяндэлгэр -
Олон жилт болсон. Гайхалтай гайхалтай.
Рагчаа -
Нээрэн тийм.
Буяндэлгэр -
Гоё гоё.
Рагчаа -
За би нэг дуу дуулчхая. Одоо намайг айлд очиход хүн бүхэн намайг дуулдаг гэдэгт тааламжтай байна. За нэг дуулаадах гэж. /инээв/ Одоо дуучин аятай л найранд уригдаад дуулж байх аятай юм шиг байна.
Буяндэлгэр -
Тэр чинь гоё ш дээ.
Рагчаа -
/Дуулж үзүүлэв/
Буяндэлгэр -
/алга ташив/ Чи нээрэн дуучин байсан бол өдийд нээрэн хэнээс ч дутахгүй байна шүү гайхалтай.
Рагчаа -
Ард түмэн ард түмэн.
Буяндэлгэр -
Үгүй ээ гайхалтай.
Рагчаа -
Дандаа тэгж онгироож байдаг юм. Ард түмний энэ онгироодог юугаар тэгээд л шувуу шиг нисэж явж байгаад нэг өдөр далавчаа хугалчихвал яанаа /инээв/.
Буяндэлгэр -
Гайхалтай нээрэн. Хэний дууг мэдэх үү чи?
Рагчаа -
За.
Буяндэлгэр -
Тэр бас би бас тэрэнд их дуртай. “Зүүдэнд ирсэн ижий” Сэрчмаагын...
Рагчаа -
Тийм тэр их сайхан дуу тэгэхдээ би одоо яг...
Буяндэлгэр -
Тэр их гоё дуу би тэрэнд их дуртай.
Рагчаа -
Тийм үү?
Буяндэлгэр -
Тийм. Тэрнийг нэг аялаад өгөөч.
Рагчаа -
Ёстой би ёстой мэдэхгүй байна. Их сайхан дуу л гэж бодогдож байна.
Буяндэлгэр -
Тийм. Их сайхан дуу. Зүүдэнд ирсэн ижийг тэр их гоё дуу.
Рагчаа -
Тийм тийм. Тэр Сэрчмаад өөрт нь их таарсан дуу.
Буяндэлгэр -
Тийм.
Рагчаа -
Хүний дуулсан дууг дуулахаар их хэцүү байдаг юм ш дээ. Тэр хүн нүдэнд харагдаад байдаг юм. Уг нь ян хүн дуулаагүй дуу дуулвал яг миний дуу л байгаа байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха. Өөр бас ямар сүлд дуу байна вэ?
Рагчаа -
Өө...сүлд дуу юу байхав зөндөө дуу байна зөндөө дуу байна.
Буяндэлгэр -
За дахиад нэг дуулчих.
Рагчаа -
/инээв/
Буяндэлгэр -
Одоо нэг ганц дуу гоё дуу.
Рагчаа -
За.
Буяндэлгэр -
Тэгээд 2-уулаа зургийг чинь татъя.
Рагчаа -
За тэгье. Миний цаг ч бүр алиа алдлаа.
Буяндэлгэр -
Цаг эрт байна аа. Дөнгөж 7.30.
Рагчаа -
Харин тийм би нэг газар очих байсан. За одоо оройтож байх шиг байна аа. За ямар...?
Буяндэлгэр -
Чи дуртай дуугаа дуул.
Рагчаа -
Ардын уу?
Буяндэлгэр -
За нэг ардын дуу дуулчих.
Рагчаа -
Ардын гэхээрээ...
Буяндэлгэр -
Нийтийн дуу ч болно. Чи өөрийнхөө л тааламжтай...
Рагчаа -
Би уран бүтээлийн үдэшлэгтээ ийм дуу дуулсан чинь хүмүүс их дуртай байсан. Тийм бэсрэг уртын дуу юм аа. Бэсрэг уртын дуу гэхээрээ нилээн тийм урт амьсгалтай дуу л даа. “Ширээ нуур” гэж. Чи мэдэх үү?
Буяндэлгэр -
Дуулсан юм байна. Гэхдээ яг аяыг нь бол мартчихаад байна.
Рагчаа -
Энэ дуугаа дуулаач гэж тэр үдэшлэг дээр байсан одоо ч хүмүүс их хүсдэг юм. Энэ бараг ардын дуу юм билээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Рагчаа -
“Ширээ нуур” гэдэг нь. Ширээ нуур Монголд их олон байдаг гэсэн. Аймаг болгонд л Ширээ нууртай юм биш үү /дуулж үзүүлэв/.
Ширээ нуурын захад нь ээ хө
Ширэнгэн яагаад ургана аа аа вэ
Сэрвүү холын чамтайгаа хө хө
Сэтгэлээ ээ юундаа аа дасна аа вэ
Буяндэлгэр -
Гоё дуу байна. Би энийг сонсоогүй юм байна. Үгүй ээ сонсож л байсан байх.
Рагчаа -
Ширээ нуур гээд.
Буяндэлгэр -
Гоё дуу байна. Үг мүг нь үнэн гоё юм.
Рагчаа -
Үнэн сайхан. Энийг ардын хөгжимтэй дуулахаар ёстой нээрэн...
Буяндэлгэр -
Уйлмаар дуу байна ш дээ.
Рагчаа -
Амтагдаж байгаа юм даа. Ам...гэж байсан /тамшаалж үзүүлэв/. Би ардын хөгжмийн хамтлагтай дуулсан юм энэ “Ширээ нуур”-ыг.
Буяндэлгэр -
Нээрэн хөгжимтэй бол энэ алаад өгөх юм байна.
Рагчаа -
Янзын гоё.
Буяндэлгэр -
Үг мүг нь янзын гоё юм.
Рагчаа -
Нэг ийм дуу дуулсан. Тэр Жанцанноровын багшийн ая юм гэсэн. Жамъянсүрэн гэсэн үү Ажилчдын Соёлын ордонд их олон жил хөгжмийн багш хийсэн юм гэсэн. Тэр хүн надаар их баярлаж миний дууг Рагчаа гавъяат дуулсан гэж тэгж сонин дээр ярилцлага өгсөн байна лээ. Тэгээд энэ бас их сайхан байлаа.
Буяндэлгэр -
Сэтгэлд нь хүрсэн байна л даа.
Рагчаа -
Сэтгэлд нь хүрсэн тийм. “Буурлын өндөр даваа” гэдэг дуу.
Буурлын өндөр даваанд хө
Борооны будан татна даа.
Бумбан ягаан цэцгүүд нь хө.
Борооны усанд сэргэнэ дээ.
Сувдан дэлтэй халиун буга нь хө.
Сувагтай сүрэг болдог доо.
Сураглан сураглан суудаг нь хө
Сүүгээ өргөсөн ээж үү дээ
Буяндэлгэр -
Аа...энэ бас гоё дуу байна. Би ёстой сонсоогүй юм байна.
Рагчаа -
Сонсоогүй ээ чи сонсоогүй.
Буяндэлгэр -
Тийм би сонсоогүй байна.
Рагчаа -
“Буурлын өндөр даваа” гэж сайхан дуу.
Буяндэлгэр -
Тийм үү. Гоё дуу байна.
Рагчаа -
Тийм.
Буяндэлгэр -
Ер нь сонсоогүй дуунууд их байдаг юм байна тийм ээ?
Рагчаа -
Зөндөө зөндөө, зөндөө ш дээ.
Буяндэлгэр -
Тийм юм байна.
Рагчаа -
Аа ха. За больё найзаа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.