Gelegbalbar


Basic information
Interviewee ID: 990369
Name: Gelegbalbar
Parent's name: Vanchigsambuu
Ovog: Zeerd Aduut Borjigon
Sex: f
Year of Birth: 1947
Ethnicity: Halh

Additional Information
Education: tusgai dund
Notes on education:
Work: retired, manager of cooperative
Belief: Christian
Born in: Mörön sum, Arhangai aimag
Lives in: Züünbüren sum (or part of UB), Selenge aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
education / cultural production
work
democracy
privatization
cultural campaigns


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Эрдэнэтуяа -

За за хоёулаа яриагаа эхлэе.

Гэлэгбалбар -

За би 1947 онд Архангай аймгийн Мөрөн сум гэдэг газар төрсөөн.

Эрдэнэтуяа -

Мнг.

Гэлэгбалбар -

Хүүхэд ахуй насаа ээж аавынхаа гар дээр малчин гаралтай, ээж аавын гар дээр өнгөрүүлсэн би. Архангай аймгийн Мөрөн суманд төрсөн.

Эрдэнэтуяа -

Мнг.

Гэлэгбалбар -

А тэгээд бага наснаасаа би ээж аавынхаа гараар хүмүүжиж явсаар байгаад сүүлдээ би 1952 онд 52 онд байна уу даа Мөрөнгийн дунд сургуулийг төгсөө л Өндөр-Улааны дунд сургуульд шилжиж ирсэн. Тэгээд Өндөр-Улааны дунд сургуулийг би 60 онд л дүүргээ л тэгээд 62 онд Сэлэнгэ аймгийн Орхон сангийн аж ахуйд манай ах эвлэлийн илгээлтээр ирсэн. Тэгээд би ахыгаа дагаад энд хүрээд ирсэн. Миний хүүхэд ахуй нас бол ердөөсөө л ээж аавынхаа удирдлаган дор, тийн, иймээ тиймээ илүү дутуу зан байхгүй яаж ээж аавынхаа төлөө хүмүүжиж яаж ээж аавынхаа ачийг хариулхав гэсэн тийм л бодолтой, тийм л хүмүүжиж өссөн. Тийн. Тэгээд би Орхон сангийн аж ахуйд ирээд Орхоны сангийн аж ахуйгаасаа Баруунбүрэнгийн 8 жилийн одоо хуучин 7 жил гэж байсан 7 жилийн дунд сургуулийг 63 онд төгссөн.

Эрдэнэтуяа -

За.

Гэлэгбалбар -

62 онд ороод 63 онд төгсөөд тэгээд би 63 оноосоо Алтанбулагийн ХАА-н техником руу шилжсэн.

Эрдэнэтуяа -

Анг.

Гэлэгбалбар -

Тэгээ л нөгөө Алтанбулагийн ХАА-н техникомд чинь тэр үед чинь очиход малчны сургууль гээ л хүүхдүүд маш их дургүй байсан сургууль соёлд явах маш их дургүй, ер нь л болж өгвөл ээж аавынхаа хажууд л одоо байж байх бодолтой, ээж аавынхаа хажууд л ачий нь хариулж тэдэнд л тусалж байж байх бодолтой.

Эрдэнэтуяа -

Аанг.

Гэлэгбалбар -

Сургууль соёлд явна ээ гэгээн минь наашаа цаашаа юм хийнэ гэдэг бодол ердөөсөө байдаггүй. Тийм байсан. Тэгээд би тэр малчны сургуульд чинь явахгүй гээд аавдаа ээждээ томорхоол ингээл бас эрхэлмээр аядаа л ингээ л байж байсан чинь аав минь намайг: -чи юу ярьж байгаан чиний ирээдүй шүү дээ, чи тэр сургуульд явахгүй бол ердөөсөө хүн болж хүзүү толгой зүүсний хэрэг байхгүй тийм учраас чи заавал явах хэрэгтэй гээд миний аав намайг хөтлөөд тэгээд энэ Сэлэнгэ аймгийн Бумцэндийн нэрэмжит 10 жил дээр ирж шалгалт өгдөгийн байна өө. Тэгсэн чинь би химийнх нь шалгалтыг онц өгчихдөг юм байна. Тэгээд нөгөө математик дээр нь 3 өгчихдөг юм байна.

Эрдэнэтуяа -

Аанг.

Гэлэгбалбар -

Тэр нийгмийн ухааны юун дээр нь болохоор онц өгчихдөг юм байна. За тэгээд л Алтанбулагийн ХАА-н техником руу чинь зүгээр гарч өглөө дөө.

Эрдэнэтуяа -

Аанг.

Гэлэгбалбар -

Тэгээд тэнд очоод яахав би 4 жил оюутны зөвлөлийн даргаар явлаа. Оюутны зөвлөлийн гишүүнээр явж байсан. Тэгээд тэнд байж байх хугацаандаа юу яалаа л даа. Бас зүгээр ч байсангүй ээж аав хоёрыгоо ачлана, тэрний хажуугаар бас надад степенд өгнө, би 4 жилд сайн сурлагатай гээд хоёр зуун хорин мянган төгрөг хоёр зуун хорин тэр үеийн чинь хоёр зуун хорин төгрөг чинь их мундаг мөнгө шүү дээ.

Эрдэнэтуяа -

Аанг.

Гэлэгбалбар -

Мөнгө хатуу байсан үеийн. Тэгээд би хоёр зуун хорин төгрөгний цалинтай байлаа. Сүүлдээ би хоёр зуун дөчин төгрөгний цалинд хүрч байлаа.

Эрдэнэтуяа -

За.

Гэлэгбалбар -

Цалин авч байлаа.

Эрдэнэтуяа -

Онц сураад.

Гэлэгбалбар -

Мнг. Яахав сайн сурлагатай. Оюутны зөвлөлийн гишүүнээр. Их л хүндлэгдэж явлаа даа. Тэр үед. Тийн. Тэгээд нэг шатар гэмгүйхэн тоглочихдог. Бас спортонд урлаг спортонд авъяастай,

Эрдэнэтуяа -

Мнг.

Гэлэгбалбар -

Тэгээд нөгөө шатрын бас нэг юугаараа секц мекцээрээ хичээллээд шатрын аймгийн идэрчүүдийн аварга, жаран хэдэн онд болов доо. Жаран хоёр онд аймгийн идэрчүүдийн шатрын аварга болдгийн байна. А тэндээсээ мандаж явсаар байгаад 65 онд техникомын шатрын аварга болдгийн байна. За тэгээд эмэгтэйчүүдийн аймгийн эмэгтэйчүүдийн шатрын аварга болдгийн байна. Тэр жилдээ ингээ л жоохон шатар матраар тоглодог, урлаг спорт хөөцөлддөг ийм л авъяастан явлаа. Оюутан ахуй цаг гэдэг бол хүний ердөөсөө мартагдашгүй хамгийн сайхан нандин цаг байдаг.

Эрдэнэтуяа -

Аанг.

Гэлэгбалбар -

Оюутан байх үедээ би бол одоо тэр дурсамжийг ярихад бол надад маш их одоо түүх болж үлдэхээр ийм байсан. Тийн. Их гоё хөдөлмөрч, ердөөсөө дайчин тэгээд одоотой адилхан, одооны хүүхдүүдтэй адилгүй практик хийнэ гээд бид нар чинь хавар намрынхаа ажлаар ингээд гардаг, сумуудад очдог, сумын бүх ажлыг нугалж өгдөг, сумын бүх юуг ердөөсөө эвлэлийн юугаар эвлэлийн илгээлтээр бүх л ажлыг хийж өгдөг,

Эрдэнэтуяа -

Аанг.

Гэлэгбалбар -

Ийм байсан. Бид нар тэгээд тэрнийхаа төлөө цалин хөлс нэхдэггүй, бид улс эх орондоо бүтээн байгуулалтыг хийж явж байсан тийм үе. Тийн. 67 онд би Алтанбулагийн ХАА-н техником төгссөн. Тийн. 67 онд би ХАА-н техникомоо төгсөөд Шаамарын Найрамдал нэгдэлд ирээ л тэгээ л тэндээсээ миний ажиллаж амьдрах гараа маань эхэлсэн. Тэгээ л яахав дээ тэр үед чинь одоо 400 төгрөгний, техником төгссөн хүн 400 төгрөгний цалинтай, а дээд сургууль төгссөн хүн 500 юм уу 700 төгрөгний цалинтай ийм байлаа. Тэгээд би яахав 400 төгрөгөөрөө болоо л хүн шиг амьдраад л яваад болоод ирсэн. Ингээд би 68 онд анхныхаа охиныг гаргасан. Тэгээд яахав хүний амьдрал гэдэг чинь өсч үржиж төлжиж, хүүхдээ гаргаж тэгээд үр хүүхдийнхаа сайн сайхан юмны төлөө л явдаг учраас одоо яахав, одоо бол дандаа л хүүхдийнхээ төлөө л

Эрдэнэтуяа -

Тэр анх таныг бага сургуульд ороход чинь ер нь та бага сургуульдаа яаж орж байсан. Тухайн үед ухуулга сурталчилгаа ч юм уу тэ а эсвэл эцэг эх чинь өөрсдөө аваачсан уу, эсвэл та өөрөө сурмаар байна гэж байгаад очиж юу яаж а тэр сургуульд орж байсан уу?

Гэлэгбалбар -

Өө сурталчилгаа байсан байсан. Ухуулга аягүй манай тэнд багийн Юмжав гуай гэж ухуулагч пягтруул тавиа л нэг гэрт ухуулга хийгээ л тэгээ л би энэ хүн шиг ийм болох юм сан гэж мөрөөддөг байсан.

Эрдэнэтуяа -

Аанг.

Гэлэгбалбар -

Тийн. Тэгээд тэр мөрөөдлийнхөө дагуу би сургуульд орсон.

Эрдэнэтуяа -

Аанг.

Гэлэгбалбар -

Тийн. Сургуульд ороо л ирсэн чинь манайх хөдөө Чогчны өвөлжөөнд аягүй хол бараг хорин хэдэн км шахуу газар хол явдаг.

Эрдэнэтуяа -

Аанг.

Гэлэгбалбар -

Би тэгээд тэндээсээ хорин хэдэн км газар өглөө үүрээр бараг үүрийн таван жингээр шахуу босоод 5 цагт шахуу босоод сургуульдаа явдаг тийм байсан.

Эрдэнэтуяа -

Аанг.

Гэлэгбалбар -

Тийн.

Эрдэнэтуяа -

Тийм идэвхтэй.

Гэлэгбалбар -

Аан. Идэвхитэй аягүй. Тэгээд хичээлээсээ хожигдох мааш их дургүй би. Хичээл таслах маш их дургүй. 1 цагийн хичээл тасалвал заавал нөхөж авдаг тийм байсан.

Эрдэнэтуяа -

Аанг. Ер нь тэр үеийн хүүхдүүд идэвхитэй л байсан юм байна тэ?

Гэлэгбалбар -

Идэвхитэй. Маш их идэвхтэй ерөөсөө. Өөрсдөө сурах бичиг гэж байхгүй, одоотой адилхан ийм юм байхгүй, оросын тоног төхөөрөмжөөр дандаа орос сурах бичгээр ирдэг. Тэрийгээ олж авах гэж тэд нар чинь бас л хэрэндээ хөөцөлдөөл хэрэндээ бас хөөрхөн хөөрхөн наймаа хийдэг тийм байсан. Жишээ нь одоо ангийнхаа хүүхдүүд юм уу дээд ангийн хүүхдүүдийн сурах бичгийг бид нар шилжүүлж авдаг. Дандаа хуучин сурах бичгээр өөрсдийгөө юу яадаг байсан цэнэглэдэг байсан. Тэр үед чинь сурах бичиг энэ тэр ховор байсийн ш дээ намайг. Дэвтэр их ховор байсан. Харандаа их ховор байсан.

Эрдэнэтуяа -

Аанг.

Гэлэгбалбар -

Баллуур маллуур гэж одоотой адилхан ийм тоног төхөөрөмж юу ч байхгүй байсан ш дээ хичээлийн хэрэглэл.

Эрдэнэтуяа -

Тэгээд яаж болж байсан?

Гэлэгбалбар -

Яахав тэгээ л одоо дээд ангийнхаасаа юу яаж авна. Мөнгөөр худалдаж авна. 1 төгрөгөөр ч юм уу, 2 төгрөгөөр ч юм уу.

Эрдэнэтуяа -

Хэрэглэсэн үү?

Гэлэгбалбар -

Аан. Хэрэглэсэн номы нь хуучин навс болсон тийм номы нь тэгээ л нааж ингэж юу яаж аваа л хэрэглэдэг. Тэгээл одоо хумбан цагаан буюу 11-ийн 11 гэдэг номерын үзэгтэй. Тэгээд тэрийг перо юун дотор мэрзээвтэр юм уу шилэн ийм юун дотор бэхэн саванд дүрж бичдэг.

Эрдэнэтуяа -

За бэхээ дүрж бичдэг.

Гэлэгбалбар -

Аан. Одоотой адилхан бал мал, үзгэн

Эрдэнэтуяа -

Соруулдаг үзэг мүзэг

Гэлэгбалбар -

Тийн. Соруулдаг үзэг. Өө тэр сумтай үзэг мүзэг, хумбан цагаан магаан юунууд чинь хамгийн сүүлд гарсан ш дээ одоо. Одоо тэгээд юу энэтэр чинь нилээн хойно, хэзээ хойно. Хичээлийн хэрэглэл маш их ховор байсан. Бид нар чинь цүнх ч байхгүй өөрсдөө даавуу таван хошуу оёол, даавуун цүнх хийгээ л ингээд үүрч явдаг. Даавуу цүнхтэй. Тэгээ л нөгөө нэг юугаа дандаа ингээд хямгадана хичээлийнхээ хэрэглэлийг. Тэгээд тэр шилэн юутай юу яахаар чинь бид хагалчихдаг.

Эрдэнэтуяа -

За.

Гэлэгбалбар -

Нөгөө шилэн савтай бэхээ хагалчихдаг тийм учраас шилэн савандаа ийм том гэр оёод одоо энэ утасны юу шиг иймэрхүү гэр оёод.

Эрдэнэтуяа -

Аанг.

Гэлэгбалбар -

Тэгээд тэрэн дотроо нөгөө бэхээ хийгээд ингээд ингээд үүрээд явдаг.

Эрдэнэтуяа -

Хөлдөнө бас.

Гэлэгбалбар -

Тийн. Тэгээд тэр цүнхэндээ дотроо тусгай ингээд хийдэг. Одоотой адилхан ийм гялгар уут муут энэ чинь юу ч байхгүй.

Эрдэнэтуяа -

Аанг. Гялгар уут муут гэж сураг байхгүй.

Гэлэгбалбар -

Тийн. Байхгүй. Хаяа нэг дэвтрийн цаасны гол цаас олдвол их юм. Тэгээд бараг олдохгүй. Дэвтэртээ аягүй хямгатай. Нэг хичээл нь юу яадаг, элементийн дэвтэр байлаа, элементийн дэвтэр олох гэж их зовно доо хөөрхий. Тийн. Эхлээ л “а” үсэг гээл бичих чинь элементийн дэвтэр байхгүй.

Эрдэнэтуяа -

Мнг.

Гэлэгбалбар -

Тийн. 3-р ангид орохоор бас тэр элементийн дэвтэр чинь хэрэг болдгийн. Ондоо арай ондоо. 1-р ангийнх нь болохоор бүүр жигүү ийм элементийн дэвтэр.

Эрдэнэтуяа -

Анх сурч байгаа учраас?

Гэлэгбалбар -

Тийн. Аан. Биднүүс бол тэрийг ердөөсөө бэрхшээл гэж үздэггүй байсан. Ердөө сурч л байвал болоо. Тэр ямар л юу яана багш л амнаас нь юу гарна тэр бүхнийг л суръя гэсэн тийм мэрийлттэй тийм эрмэлзэлтэй сурдаг байсан.

Эрдэнэтуяа -

Анги дүүргэлт хэр их байсан?

Гэлэгбалбар -

Анги, хүүхэд их цугланаа, голдуу хөөрхий хөдөөний хүүхдүүд хоцорчихдог хичээлээсээ.

Эрдэнэтуяа -

Аанг.

Гэлэгбалбар -

Тийн.

Эрдэнэтуяа -

Хичээлдээ ирэхдээ юу?

Гэлэгбалбар -

Тийн. Яагаад уу гэвэл мал аж ахуй их хомсхон учраас юу яачихдаг, хоцорчихдог.

Эрдэнэтуяа -

Аанг.

Гэлэгбалбар -

Тийн.

Эрдэнэтуяа -

Ер нь тэр үеийн сургууль гол нь та сургуульд юу сурж авсан бэ? Ер нь юу заадаг байсан.

Гэлэгбалбар -

За ер нь хичээлдээ л их махруу. Ердөөсөө багшийн амнаас нь ямар л үг гарна тэр бүхнийг л сурья даа, тэр бүхнийг л юу яана даа гэж мааш их хичээдэг тийм байсан ердөөсөө тэр, ер нь их ч чармайлттай, тэгж явж байж л юу яахгүй бол ердөөсөө хичээл мичээлийг чинь уншина муншина гэж жигтэйхэн уншихгүй бол ердөөсөө тэгээд болдоггүй байсан.

Эрдэнэтуяа -

Аанг.

Гэлэгбалбар -

Тийн. Ер нь их жишээ нь би бол яг 7-р анги төгсөх жилээ би энэ Баруунбүрэнд байсан. Энэ Баруунбүрэнд чинь бид нар чинь хичээлээ уншаад бүүр уул хадаар гараад явдаг. Их олон төрлийн

Эрдэнэтуяа -

А чимээгүй орчинд.

Гэлэгбалбар -

10 хэдэн төрлийн хичээл гардаг. Сүүлд намайг одоо техникомд орсон хойно энэ тест мест гээд тест ч гараагүй байсан одоо тэр үед чинь зүгээр нөгөө нэг асуулт хариултын журмаар билет гэхэд чинь хичээлийн одоо, түүхийн хичээл байлаа гэхэд чинь л бараг зуун хэдэн асуулттай, нэг билет нь 3 асуулттай, тэгээд л ердөөсөө юу нь болохоороо сэдэв нь болохоороо зуу гаран хичээл хоёр гурван зуугаад хичээлийн сэдэв ингээд яваад өгдөг ийм байсан. Тэгээ л тэр болгоныг чинь бид нар бүгдий нь ингээд тэр нөгөө юу яасан авсан билетэн дээрээ тэмдэглэж аваа л тэгээ л ярьж өгнө дөө хөөрхий минь. Цээжээрээ ярина, уншина, хоорондоо хоршиж ярина. Ер нь их сайхан байдаг байсийн ш дээ бид нарын хичээл давталт бол дээд зэргийн ердөөсөө. Мааш их өндөр түвшинд их гоё байдаг байсан. Хамтраад хэдүүлээ ингээд, дөрөв тавуулаа нийлж хичээлээ хийдэг. А эсвэл ганцаарчилж хийдэг, эсвэл найз нөхөдтэйгээ гараад хийдэг ингээ л.

Эрдэнэтуяа -

Нэмэлт ямар арга хэмжээ зохиогддог байсан?

Гэлэгбалбар -

Яахав дугуйлангууд л их явагддаг. Тийн. Янз бүрийн дугуйлангууд. Тэгээд дугуйланд их сууна даа хөөрхий би чинь. Жишээлэхэд шатрын дугуйланд ч байх шиг жишээтэй, математикийн дугуйлан ч байх жишээтэй, эсвэл урлаг уран сайхны дугуйлан байх жишээтэй, тэгээ л дугуйлангуудад аягүй их явдаг байсан. Тийн. Ер нь тэгээд би 8-р ангиа, бишээ би чинь 7-р ангиа төгсөөд Алтанбулагийн ХАА-н техникомд очсийн ш дээ тэр үед.

Эрдэнэтуяа -

Аанг.

Гэлэгбалбар -

Тэр үед чинь 7-р анги төгсөөд техникомд хувиарлагддаг үе байсан юм чинь. Сурлага сайтай хүүхдий нь бүүр шилмэл хүүхдий нь 10 жилд өгөөд а тэрний удаах жоохон сайндуу хүүхдүүдий нь техникомд өгөө л

Эрдэнэтуяа -

Аанг.

Гэлэгбалбар -

Бөөр тийм нойл хүүхдүүдий нь мал аж ахуй дээр гаргадаг тийм байлаа ш дээ миний мэдэж байхын.

Эрдэнэтуяа -

Илгээлтийн эзэд гээд.

Гэлэгбалбар -

Аанг. Илгээлтийн эзэд гээд гаргадаг. Бас их сайхан юутай байлаа ш дээ.

Эрдэнэтуяа -

Зохион байгуулалт сайтай байсан уу тэ?

Гэлэгбалбар -

Сайтай байсан. Мнг. Би чинь 6-р ангид байхдаа тэшүүрийн, сургуулийн тэшүүрийн аварга байлаа, бас дууны аварга байлаа,

Эрдэнэтуяа -

Хөөх сайн

Гэлэгбалбар -

Тийн. Өндөр-улаан сумын. Тийн. Хамгийн их олон дуу мэддэг, хамгийн их дуу дуулдаг, тийм байлаа. Тэгээ л яахав дээ ер нь хүүхэд хүний авъяас багаасаа их тодорч хүний авъяас яах үед ер нь хүн болох багаасаа хүлэг болох унаганаасаа гэж яахав тийм тийм дуунууд нөлөөлсөн л байх. Тэглээ ч гэсэн тэрний хажуугаар хамгийн гол нь ээж аавын минь эрмэлзэл л надад хамгийн их урам өгдөг, хамгийн их сайхан юу өгдөг, тийм л үе байсан.

Эрдэнэтуяа -

Аанг. Тэр бүхний та яаж сурч авч байв? Хаанаас сурч авч байв? Дуу, танц, бүжиг юу байдгийн.

Гэлэгбалбар -

Олон түмний дундаас л сурч авна ш дээ. Хүүхдүүдийн

Эрдэнэтуяа -

Сургуулиас

Гэлэгбалбар -

Сургуульдаа сургуулиасаа л сурч авна. Өөр ердөөсөө тэнд нэг хүүхэд шинэ дуу дуулж байна сурч авна би. Тэнд нэг хүүхэд шинэ юм хийж байна би тэрийг сурж авна. Тэгээ л дандаа ерөөсөө ингээ л явж л ингэж нүдийг тайлж л юм үзэж л явж л тэгж сурч авна. Нэгд л явж л олж авч мэддэг тийм байсан. Тэгээд манай ээж их дууч хүн байсан. Их сайхан уртын дуу дуулдаг, сайхан байсан.

Эрдэнэтуяа -

Өө за.

Гэлэгбалбар -

Ээжийн минь тэр ч надад нөлөөлсөн байх гэж би боддог. Ээж маань их сайхан дуу дуулдаг тийм хүн байсан.

Эрдэнэтуяа -

Мнг. Ээж аавынхаа тухай та яриач?

Гэлэгбалбар -

Тийн. Миний аав ээж хоёр яахав малчин нэг нь Архангай аймгийн Өндөр-улаан суманд төрсөн. Дамдинсүрэн гэдэг хүний 3 дахь хүү болж төрсөн.

Эрдэнэтуяа -

За.

Гэлэгбалбар -

Ээж маань бол Мөрөн суманд төрсөн. А тэр Баянжаргал гэдэг ээж нь.

Эрдэнэтуяа -

За.

Гэлэгбалбар -

А аав болохоор Галсандэндэв гэдэг өвгөн байж байгаад нас барсийн гэнэ лээ. Би тэр Баянжаргал, Галсандэндэв хоёрыг өөрийн нүдээр Баянжаргалы нь бол муухан мэддэг.

Эрдэнэтуяа -

Аав, ээжийнхээ тухай ярьж байсан ш дээ?

Гэлэгбалбар -

Тийн. Аав ээжийнхээ тухай ярьж байсан. Манай аав, ээж бол Мөрөн суманд төрсөн, Мөрөн сумын Чогчоны өвөлжөө гэдэг газар төрсөн. Баянжаргал гэж ээжий нь бол би сайн мэднэ. Аавгаа өвгөн ааваа бол би сайн мэдэхгүй. Тэр маань намайг бага байхад нас барцийн гэнэ лээ. Тийн. Ээж маань болул яахав дээ их ажилч, их шургуу, их махруу юманд их санаснаа заавал хийдэг биелүүлдэг тийм хүн байсан, аав маань бас морь унаж их явдаг, тэгээд тоглоомонд их дуртай

Эрдэнэтуяа -

Аанг.

Гэлэгбалбар -

Тийн, бас их наргианч тийм хүн байсан. Тэгээ л аав ээж хоёрынхоо, би яахав аавынхаа наргианч занг бас заримдаа үе үе дууриасан юм шиг байдгиймаа. Аавыгаа дагаж явсаар байгаад би шатар сурцийн.

Эрдэнэтуяа -

Аанг.

Гэлэгбалбар -

Ээжийгээ дагаж явсаар байгаад дуу дуулаад тэгээ л яахав янз бүрийн юуг нь ээж аавыгаа хүн чиньь дууриаж хуулдаг ш дээ. Угаасаа л орчны хүмүүжил гэдэг чинь эх эцгээс л нөлөөлдөг учраас эх эцгийнхээ тэрийг би дууриасан л байдаг байх л даа.

Эрдэнэтуяа -

Тэр үеийн гэрийн хүмүүжил аягүй сайн байсан юм шиг байгаан.

Гэлэгбалбар -

Тийн. Маш сайн байсан. Гэртээ их мундаг, ер нь хэрэг хийвэл зэмлэдэг. Зэмлэхдээ одоотой адилхан тэр аймаар хачин хачин хараал үзүүлэхгүй шүү дээ. Тийн. Чи одоо тийм юмаа тэглээ ингэлээ. Тэрний нь уучихаар тийм юм бол ийм юм болно гэж ингэж хэлэх жишээний. Тийн. Нээх хараал ерөөл

Эрдэнэтуяа -

Үр дагаврыг нь ойлгуулдаг.

Гэлэгбалбар -

Тийн. Аанг. Үр дагаврыг нь сайн ойлгуулдаг тийм байсан.

Эрдэнэтуяа -

Аанг. Та ер нь нэгдэлжих хөдөлгөөний талаар хэр мэдэх вэ?

Гэлэгбалбар -

Мэднэ.

Эрдэнэтуяа -

Ярьж өгөөч?

Гэлэгбалбар -

Би нэгдэлжих хөдөлгөөний талаар бол ер нь яг нэгдэлжих хөдөлгөөн социализмын бүрэн төгс ялалт өөдөө урагшаа гэдэг энэ бүх юм чинь нэг юугаар гарсийн ш дээ. Нэг жилээр.

Эрдэнэтуяа -

Мнг.

Гэлэгбалбар -

Жараад оны үед ерээд, юу тавиад оны үед эхэлсийн ш дээ энэ чинь.

Эрдэнэтуяа -

Аанг.

Гэлэгбалбар -

Тийн. Тавиад оны үеэс эхлээ л ердөөсөө “Социализмын бүрэн төгс ялалтын өөд урагшаа” тэгээл ердөөсөө тэрний хажуугаар нэгдэлжих хөдөлгөөн, хамтрал, комун сангийн аж ахуй гээл бүгд байгуулагдаж эхэлсэн ш дээ.

Эрдэнэтуяа -

Мнг.

Гэлэгбалбар -

Тэжээлийн аж ахуй тэгээ л энэ тэр бүгд байгуулагдаж эхэлсийн ш дээ. Тэгээ л тэр үеэс яахав одоо тэр үе чинь л миний ёстой яг ирмүүн одоо хөдөлмөрлөх одоо гол одоо үе маань болоод эхэлж байгаам даа. Би тэгээд тэр Найрамдал нэгдэл гэдэг газар Шаамарын Найрамдал нэгдэл гэдэг газар анх эхлээд малын эмчээр ирсэн. Тэгээд би 2 нормын морьтой. Өглөө гараа л сууриа бүтэн тойрчихоо л орой орж ирдэг. Тийм байсан. Малчдаар яваа л малчдын өвчтэй мал бүх юуг одоо мал аж ахуйг эрүүлжүүлэх үйлс ажилд ингэж зүтгэсээр байгаад орой болоход л гэртээ орж ирдэг. Нормынхоо хоёр мал морийг Нарсан сүүл гэдэг газар Цэдэнпил гэдэг өвгөнөөр маллуулчихна.

Эрдэнэтуяа -

За.

Гэлэгбалбар -

Тэр өвгөн надад өглөө эмээллээд өгдөг, би морьдоод явдаг. Орой ирэхээр зэрэг надаас эмээл тийн тосоод авдаг. Тосч аваад эмээлий минь аваад морий минь аргамждаг ийм байсан. Тийн. Би яахав дээ өөрөө шууд гэртээ буучина. Заримдаа тэр өвгөн над дээр ирээд миний морийг аваад явдаг. Бас мал малладаг санитар хүн юм даа. Нэг ёсондоо манай мал аж ахуйн санитар хүн байсан. Би малын эмч нь байсан байхгүй юу бригадын. Тэгээд тэндээс миний ажлын одоо гараа эхэлсэн. Тэгээд сүүлдээ би аптекийн эрхлэгч, эмчтэй хавсарч хийж байсан.

Эрдэнэтуяа -

За.

Гэлэгбалбар -

Тийн. Их олон жилээ, мал ахуйг одоо эрүүлжүүлэх юунд, тэр үед чинь одоо сээвийн шинжилгээ гээд Германы хөрөнгө оруулалтаар бас их том арга хэмжээ авдаг байлаа ш дээ. Хүн бүрийг эрүүлжүүлж малы нь эрүүлжүүлвэл хүн эрүүл байна гэсэн утгаар малы нь одоо ям өвчнөөс, сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлж бөөн тарилга туулгалт янз бүрийн арга хэмжээнүүд авдаг байсан.

Эрдэнэтуяа -

Мнг.

Гэлэгбалбар -

Тийн. Тэр ажилд би маш их бие хүчээ дайчилсан. Сүүлдээ би явсаар байгаад миний ажил паразет өвчинтэй тэмцэх, цагаан хорхой одоо янз бүрийн арьсны гуурс, хамгийн хүнд нь гуурс байна. Тэгээ л ердөөсөө бүх л паразет, цагаан хорхойн нөгөө туузан цагаан хорхой ч байсан, хялгасан цагаан хорхой ч байсан тэр бүхний эсрэг тэмцэх тийм ирмүүн ажилд би бас гар бие оролцож явсан. Тийн. Тэгээд энэ бол энэ бүхэн бол одоо яахав дээ түүх л болж үлдэнэ. Тийн. Энийг бол хүн бараг ердөөсөө мэдэхгүй. Ийм байсан гэдгийг бол хүн үнэмшихгүй. Би биеэрээ туулсан учраас яахав түүх болж үлдэж юу яаж байгаан. Тэгээ л би ер нь одоо ингээд бодоод байхад бид нарыг одоо жоохон байхад ер нь юм болгон дандаа улсын мэдэлд байсан. Тэрнийхээ хэмжээгээр бас диктатуртай, тэрнийхээ хэмжээгээр соёлтой, тэрнийхээ хэмжээгээр бас юутай байсан. Заавар, зааварчилгатай байсан. Яахав бид бол нэг ёсондоо бол бид одооны энэ залуучууд чинь урдын юм ул болж одооны юм зул болсон цаг болсон ч юм шиг авирладаг нь надад их таалагддаггүй.

Эрдэнэтуяа -

Мнг.

Гэлэгбалбар -

Тийн. Жишээ нь бид нар бол энэ бүх л юмыг бүтээгээ л ингээ л бүх л юмыг одоо социализмын бүрэн төгс ялалтын төлөө урагшаа ингээ л нэг одоо эс ширхэг бүрийг нүдлэн хамгаалъя гээ л янз янзын уриа гараа л ингээ л ажиллаа л хөдөлмөрлөө л ингээ л эхэлсэн. Гэтэл энэ хэдэн, энийг маань эд нар ингээ л дээрээс нь тийм ч юм, ийм ч юм гээд ингээ л үгүйсгээ л одоо тийм биш, ийм биш гээ л дур дураараа авирлаа л ингээ л жигтэйхэн хачин хачин авир ааш гаргаа л ингээ л надад жаахан таалагддаггүй юмаа зарим нэгэн юман дээр. Эгч чинь жаахан цагаан цайлган сэтгэлтэй, тэгээ л заримдаа одоо юу яачихдаг, илүү үг хэлчихдэг хүүхдүүдэд ингээ л илүү дутуу юм хэлчихдэг, тэгээд тэрнээс болоод одооны хүмүүс дургуй байдаг тиймэрхүү байдгийм байна ш дээ. Илүү үглэсэн гээл

Эрдэнэтуяа -

Энэ ер нь хүн. Одоогийн хүмүүсийн ч юм уу эсвэл ер нь одоогийн хүүхдүүдийн ийм байдал юутай холбоотой вэ?

Гэлэгбалбар -

Нийгэмтэй л холбоотой. Нийгмийн яг зөв хүмүүжил, зөв голдиролоор зөв юугаар нь аваад явчихсан бол одоо яг л одоо нөгөө биднүүсийн үе шиг социализмын бүрэн төгс ялалтын төлөө урагшаа гэдэг шиг одоо ингээ л улсын маань хөгжлийн төлөө урагшаа ингээ л явах жишээтэй тиймээ.

Эрдэнэтуяа -

Мнг.

Гэлэгбалбар -

Тэгэхэд чинь тийм юм байхгүй зүгээр надаа одоо ерөөсөө толгой тархи нь мэдэгдэхгүй бүр жигтэйхэн хүн болгон л дарга, хүн болгон л юу

Эрдэнэтуяа -

Ер нь тэр үед аягүй их уриа лоозон гардаг байсан юм шиг байгаан. Би нэг сонссон. Уриа лоозонгуудыг хүртэл намын гишүүн болж эхлэхэд цээжилсэн байх ёстой, шалгалт авдаг ч янз бүрийн л юм сонсогдох юм. Энэ талаар яриач?

Гэлэгбалбар -

За нам

Эрдэнэтуяа -

Энэ хүмүүст хүмүүжил өгдөг үү?

Гэлэгбалбар -

Харин тийн. За нам энэ эвсэл, мэвсэл янз бүрийн юм бол одоо яахав дээ туслах чанарын ер нь тэгээд нийгмийн одоо хөгжлийг харуулсан одоо нэг бодит юу жишээ юм л даа.

Эрдэнэтуяа -

Аанг.

Гэлэгбалбар -

Жишээ нь одоо би Хувьсгалт Намын гишүүн хүн. Хувьсгалт намаар хүмүүжээд одоо 20 гаран жил 30-аад жил болж байна.

Эрдэнэтуяа -

Мнг.

Гэлэгбалбар -

Эвлэлээс авахуулаад л би чинь Хувьсгалт намаар дамжиж явсаар байгаад одоо ингээ л Монгол Ардын Хувьсгалт Намын юунд явсаар байгаа л би бараг насны насаа барж байна. Тийн. Одоо ч гэсэн Хувьсгалт Намынхаа төлөө л явдаг. Үзэл бодлынхоо төлөө л явдаг. Тэхдээ нэг одоо юу гэх ч юм дээ одоо. Нэг намыг одоо муулаа л тиймээ, гоочлоо л тэгээ л элдэв шидээр нь хийсэн ажлыг нь үгүйсгээ л нэг хүний буруу явдлаас болоод тиймээ, нэг хүний буруу үйлдэл, буруу явдлаас болоо л тэгээ л нийт олныг хамруулаа л намы нь муулаа л ингээ л байх нь надад ердөөсөө таалагддаггүй.

Эрдэнэтуяа -

Мнг.

Гэлэгбалбар -

Тийн.

Эрдэнэтуяа -

Ер нь л тэр үеийн нийгэм яахав тэр үед ээ хийх юмаа бүтээсэн гэдэг утгаараа бол?

Гэлэгбалбар -

Тийн. Аан.

Эрдэнэтуяа -

Тухайн үедээ л юмаа бүтээсэн нам ш дээ?

Гэлэгбалбар -

Тийн. Ер нь бүх л юмаа бүтээж ер нь улсынхаа хөгжлийн төлөө явсаар байгаа л ирсэн өнөө ч гэсэн зүтгэсэн хэвээрээ л бас л явж л байна.

Эрдэнэтуяа -

Аанг.

Гэлэгбалбар -

Тэр бүхнийг ердөөсөө тийн, түүх түүхээрээ л байх ёстой. Тухайн нийгмийн түүх түүхээрээ л байх ёстой.

Эрдэнэтуяа -

Тэр үед би бас сонсож байсан нөгөө шашин шүтлэг ч юм уу тэ,

Гэлэгбалбар -

Аанг.

Эрдэнэтуяа -

Шашин шүтлэгийн зөрөөтэй байдлаас шашин шүтлэг шүтэхийг хориглож байсан ч юм уу бас нэг язгаарлаж байсан ч юм уу тэр байдал хэр байсан бэ?

Гэлэгбалбар -

Байсаан байсан. Намын үед бол Хувьсгалт намын үед бол шашин шүтэж болохгүй ээ та нар, шашин бол хүний мунхруулдаг албаны толгойг эргүүлдэг буруу номын буруу улсууд, буруу үйлдлээр яадаг гэж бас хэлмэгдүүлж байсан тал байсан байсан. Тийн. Тухайлхийн бол одоо лам нарыг хэсэг хэсгээр нь сүм хийдийг нь устгаа л хэсэг хэсгээр нь энэ ч лам явсан одоо ногоон малгайтны юу гэх жишээтэй тэ. Тиймээ. Одоо үе удам, энэ одоо болохгүй, энэ ч ердөөсөө буруу номтон гээд иймэрхүү явдал бидний үед бол шашин шүтлэг гэж байгаагүй. Одоо би төрсөн цагаасаа авахуулаал 47 онд төрсөн цагаасаа авахуулаа л өдий хүртэл би шашин шүтлэг гэж ердөөсөө мэдэхгүй яахав дээ хааяа нэг монголын одоо зарим нэгэн юугаар сүүлийн үед л одоо зурхай мурхай гандан тэгчилэн хийд ээ гэгээ минь ёстой янз бүрийн шашны уур амьсгал юу яагаа л одоо ч гэсэн би бас өөрөө юу яагаа л шашин машин орж ирээ л янз бүрийн урсгал мурсгал тэгээд юу яагаа л би хүртэл одоо бас христийн юунд юу яагаа л солонгосчуудыг дагаад есүсийн сүмд явж л байна.

Эрдэнэтуяа -

За. Таньд ямар байна.

Гэлэгбалбар -

Үгүй ээ яахав ээ яахав надад амьдралд маань урам өгөөл бас зарим үед зарим цухалдсан үед нэмэр болж л байна.

Эрдэнэтуяа -

Аанг.

Гэлэгбалбар -

Зарим нэгэн юман дээр. Нэмэр болж байгаа юм чинь. Амьдралд бас юу болохуйц нэмэр болохуйц бодогдоо л санаа дагаад ч тэгдэгийм уу яадгийн ердөө сайхан л байдаг. Солонгосчууд нөгөө өндөр хөгжилтэй болоод хөгжлийнх нь уу тэгээд юу яадгийм уу яадгийн ямарч байсан овоо л байна.

Эрдэнэтуяа -

Тэр ер нь одоо тэр шашин шүтлэгийг хориглодог ч юм уу тэ. Одоо тэр хориглох байдал тухайн үеийн хүмүүс хэр хүлээж авдаг байсан. Ер нь сайнаар ч хүлээж авсан бай, муугаар ч хүлээж авсан бай? Ер нь хүмүүст ямраар нөлөөлсөн гэж боддог?

Гэлэгбалбар -

Муугаар нөлөөлсөн муугаар нөлөөлсөн.

Эрдэнэтуяа -

За.

Гэлэгбалбар -

Тэр их гэмтэй, хүний хийж байсан юмыг үгүйсгэхээр хүн чинь дургүй нь хүрнэ ш дээ. Ард түмэн дургүй л байсан. Тун дургүй байсан.

Эрдэнэтуяа -

Юу гэж ярьцгаадаг байсан бэ?

Гэлэгбалбар -

Манай аав ээж хоёр жишээ нь дургүй л байсан.

Эрдэнэтуяа -

Аанг.

Гэлэгбалбар -

Одоо ингээ л шашин машин буураа манай буурай аав лам хүн байсийн дээр үед. Баянжаргалантын хүрээний лооромбо тийм хүн байсан байхгүй юу. Тэгээ л тэр хүнийгийг чинь юу яагаад л албан тушаалаас нь огцруулаад л ажил төрөлгүй болгоо л явуулцан чинь тухайн үед ээж маань өө ёстой хүмүүсийг ёстой хориод, энэ юу чинь одоо нам одоо бас буруу юм хийж байна ингээл ингэж ярьдаг л байсан манайх.

Эрдэнэтуяа -

Ер нь тэгээд танай аав ээж хоёр одоо тэгээд шүтүүлэхээ болилоо ш дээ. Тэрийгээ яаж зохицуулдаг байсан. Одоо зарим нь хэтэрхий хатуугаар ярихад эрсдэлтэй байсан л гэж ярихийн. Ер нь танай аав ээж хоёр яадаг байсан хүнд үзүүлэх ч юм уу нууц мууцаар тийм юм болж байсан уу тэ?

Гэлэгбалбар -

Болж байсан болж байсан. Дургүй л байсан.

Эрдэнэтуяа -

Яг яаж үзүүлдэг байсан. Өөр

Гэлэгбалбар -

Манай буурай аав чинь манай буурай аав чинь бас юу хүн ш дээ. Дооромбо гэдэг чинь нэг ёсондоо эмч байсан хүн байхгүй юу. Юм одоо анагаадаг, тархи мархи хөдлөхөд барих жишээний одоо. Судас шөрмөс барьж юу яах жишээний. Тиймээ хүмүүсийг одоо эмнэдэг тийм байсан. Тийм учраас тэрий нь үгүйсгэчихаар зэрэг дургүй л байдаг байсийн ш дээ.

Эрдэнэтуяа -

Аанг.

Гэлэгбалбар -

Дургуйл байдаг байсан.

Эрдэнэтуяа -

Анг.

Гэлэгбалбар -

Тэгээд манай аав чинь манай тэр буурай аавыг дуурайгаад бас их юу яадаг байсан. Хүн, хүмүүсийг тархи мархи хөдлөө л бөөлжиж бариад байхаар тархи мархий нь оруулчихдаг байсан.

Эрдэнэтуяа -

Аанг.

Гэлэгбалбар -

Тийн. Оруулчихдаг байсан. Бас гарын дүйтэй. Манай аав чинь өөрөө тахир дутуу хүн байсийн ш дээ хөөрхий. Одоогоор болул хөл нь нөгөө дээр үед онгоцны юунд явж байгаад цэрэгт явж байгаад онгоцны далавчин дээрээс харайгаад түнхээ мулталчихсийн гэнэ лээ. Тэгээд тийм суунга хүн байсийн ш дээ.

Эрдэнэтуяа -

Хазганадаг уу?

Гэлэгбалбар -

Тийн. Хазганадаг.

Эрдэнэтуяа -

Аан за за.

Гэлэгбалбар -

Тийм хүн байсийн ш дээ. Тэгээд өөрөө хөөрхий амьтан тэр зовлонг сайн мэддэг болохоор хүн амьтны ингээд толгой молгой бариа л янз бүрийн юугаар эмнээд ингээд өгчихдөг тийм хүн байсийн ш дээ.

Эрдэнэтуяа -

Аав чинь яаж байгаад яацан гэнээ тэр талаар яриач та?

Гэлэгбалбар -

Яахав манай аав одоо энэ юуны тэр одоо энэ дээр үед нисэх онгоц чинь эскадрел гэж нэртэй Зайсановын нисэх онгоцны эскадрел гэж нэртэй тийм том юу байсан юм байна лээ ш дээ. Захтай байсан юм байна лээ ш дээ энэ нисэх онгоц чинь. Одоо жишээ нь японы дайны дараагаар.

Эрдэнэтуяа -

Аанг.

Гэлэгбалбар -

Японд чинь бид нар чинь 39 оноос 45 оныг хүртэл бид нар чинь дайнтай, дажинтай гээ л юу яагаад байсийн ш дээ тэ. Аав тэр үед тэр дайны үед тэр нисэх онгоцны юунд цэрэгт татагдаад тийшээ очсон гэнэ лээ хувиарлагдаад. Тэгээд тэр далавчин дээрээс нь үсэрч буугаад насныхаа залууд түнх нь сунацийн гэнэ лээ.

Эрдэнэтуяа -

Аан. Аанг.

Гэлэгбалбар -

Тийн. Эвгүй үсрээд тэгээд одоо хөл нь гэмтсэн байх. Нэг ёсондоо ажлын фронт дээрээс л хөл муутай болцон байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Аанг. Тэгээ л тэр хүн ажлаасаа хасагдсан уу? Үгүй юу?

Гэлэгбалбар -

Тэгээ л цэргээс халагдаал хүрээд ирж байгаа юм чинь. Тэгээ л тэр групп мурупп гэж тэр үед ямар байсан биш. Юу ч байхгүй байсан юм чинь. Тэтгэвэр ч аваагүй ш дээ манай аав чинь тэгээд улс оронд тэнд ч очиж ажил хийгээ л энд ч очиж ажил хийгээ л, хоршоонд ч очиж манаач хийж явсаар байгаад хөөрхий амьтан насыг барсан. Тэгээ л аавыг тэтгэвэрт оруулах гэж би нэг нилээн хөөцөлдөөд чадаагүй ш дээ хөөрхий амьтан.

Эрдэнэтуяа -

Мнг.

Гэлэгбалбар -

Тийн.

Эрдэнэтуяа -

Хэлмэгдүүлэлтийн талаар та хэр мэдэх вэ?

Гэлэгбалбар -

Хэлмэгдүүлэлтийн талаар уу?

Эрдэнэтуяа -

Танайд ер нь хэлмэгдсэн хүн байдаг уу?

Гэлэгбалбар -

За ёстой мэдэхгүй юм даа. Яахав мэддэг улсууд нь мэддэг байхаа. Гэхдээ би бас боддогиймаа. Одоо ч гэсэн бага зэргийн юм байдаг гэж одоо ч гэсэн байдаг байх гэж боддогийн.

Эрдэнэтуяа -

За.

Гэлэгбалбар -

Би 1969 онд Зүүнбүрэн сумын Зүүнбүрэнд суманд ирээд 68 онд өвгөнтэйгээ суусан юм байгаамаа.

Эрдэнэтуяа -

За.

Гэлэгбалбар -

69 онд Зүүнбүрэн суманд ирээд тэгээд Зүүнбүрэн суманд чинь би аптекийн эрхлэгч, бод бригадын эмч, гахай бригадын эмч гээд их олон ажлыг хийдэг байсан. Мааш их олон ажлыг нэг дор хавсарч хийдэг байсан. Тэгээд аягүй их олон ажил. Одоогоор бол гахай бригад тусдаа, бод бригад тусдаа, бригадын дарга нь тусдаа, эмч нь тусдаа бараг тийм нэг хүн л дөрөв таван хүний ажлыг хийдэг тийм байсан тийн. Тэгээд яахав би тэндээс гахай бригадаас тэтгэвэрт гарсан л даа. Тэгдээ л бас зарим нэгэн талаар хэлмэгдүүлэлт байсаан байсан.

Эрдэнэтуяа -

За.

Гэлэгбалбар -

Ажлаас нь хавчиж албан журмаар ч гаргах юм уу тиймээ?

Эрдэнэтуяа -

Тэр талаар та тодруулаач.

Гэлэгбалбар -

Тодруулах юм байна байна.

Эрдэнэтуяа -

Аанг.

Гэлэгбалбар -

Би чинь 2000, 2000 онд гахай галуу хоёрыг нэгтгээд бүр байхгүй болгоод хаячихдаг юм бүр устгаад.

Эрдэнэтуяа -

За.

Гэлэгбалбар -

2000 онд шүү дээ одоо энэ зах зээлийн үед.

Эрдэнэтуяа -

Аанг.

Гэлэгбалбар -

Энэ зах зээл чинь хэлмэгдүүлж байна хэлмэгдүүлж байна гэж яриад л юу яагаад байдаг. Тэгсэн мөртлөө ээ гэгээ минь монгол оронд ардчилал мандаж байна мандаж байна гэсэн мөртлөө нэг хэсэг хүмүүсийг хэлмэгдүүлээд бүүр ажил төрөл чгүй, юу юучгүй болгоод хаяцийн ш дээ.

Эрдэнэтуяа -

Мнг.

Гэлэгбалбар -

Жишээлэх юм бол Ардын Хянан Шалгах Хороо гэж байж байсан. Тэрийг бүр үндсээр нь ингээд устгачихсан ш дээ. Дөнгөж гараад ирэнгүүтээ.

Эрдэнэтуяа -

За.

Гэлэгбалбар -

Энэ юу чинь. Тэр чинь бас л том хэлмэгдэл шүү дээ одоо.

Эрдэнэтуяа -

Аанг.

Гэлэгбалбар -

Тиймээ. Их том хэлмэгдэл шүү дээ тиймээ. Ардын Хянан Шалгах хороо байснаараа бид их дэгтэй дэглэмтэй их намбатай байсан одоо тэр байхгүй болохоороо дураараа авирлаж, дураараа аашлах гэж юу яагаа л хамгийн түрүүнд Ардын Хянан Шалгах хороог устгаад хаячихаж байгаа юм. Тэгээд тэрэн шиг 18 аж ахуйн нэгж байсан тэр 18 аж ахуйн нэгжийг бүгдий нь аваачаад ингээд хооронд нь цомхтгохы нь цомхтгоод, устгахы нь устгаад баахан ажилгүй улсууд гарсан ш дээ. Тэгээд ажилгүй улсууд гарсан нь яахав би нэг 8 хүүхэдтэй юмаа. 8 хүүхэд гаргасанюм чинь олон хүүхдээр нэг юу гаргаж байгаан. Тогтоол гаргаж байгаан.

Эрдэнэтуяа -

За.

Гэлэгбалбар -

Олон хүүхэдтэй эхчүүд чинь 45 настай тэтгэвэрт гаргана гээд. Тэгээ л тэрүүнд ороо л би чинь бас л нэг хэлмэгдэлд орчихож байгаа юм чинь. Тэгээд одоо би чинь өөрийнхөө насны тэтгэвэрийг авч чаддаггүй ш дээ. Наян нэгхэн мянган төгрөг авдагийн ш дээ. 20 жил ажилласан гээд. Тэрнээс хойш би

Эрдэнэтуяа -

Тэтгэвэр авч чадаагүй?

Гэлэгбалбар -

Тийн. Тэтгэвэрээ авч чадаагүй ш дээ би. Гүйцэд авч чаддаггүй ш дээ би. Хортой хүнд нөхцлөөр хөөцөлдөөд ч авч чадаагүй.

Эрдэнэтуяа -

Та одоо нөгөө 1960 он юм уу, жаран хэдэн он юм уу хэлмэгдүүлэлт гэж байдаг юм байна лээ ш дээ. Лоохууз, Сурмаажав гэсэн? Тэр хэлмэгдүүлэлтийн талаар яриач. Хэр мэдэх вэ?

Гэлэгбалбар -

Тэр үед яахав дээ ёстой нөгөө нэг миний хэлдгээр бэл хөрөнгөтэй хүн л бас нэг тийм хэлмэгдэлтэнд орж байсан байх даа.

Эрдэнэтуяа -

Үг ээ ил хэлж болохгүй.

Гэлэгбалбар -

Тийн. Үгээ ил хэлж болохгүй. Одоо хүний урдаас элдэв шидийн чамайг одоо би ингэж шүүмжилчихвэл ийм болчих болов уу гэсэн тийм юуны одоо үзэл суртлын л хэлмэгдэлт байхгүй юу. Тэрийг бол би буруу л гэж үздэг. Тийн. Тухай үед тэр хүмүүс хэлдэг үгээ хэлж л байг. Ил тодоор тавьж л байг. Тэрийг одоо зөв зүйтэй гэж хүлээж авахын оронд шууд тэгж нухчиж аваачиж дардаг бол буруу л байх.

Эрдэнэтуяа -

Та нарт тэр талаар юу гэж тайлбарлаж тавьдаг байсан зурагт радиогоор ч юм уу.

Гэлэгбалбар -

Өө тэр Лоохууз, Сурмаажав, Нямбуу эд нар бол жишээ нь ингэж улс төрийн улс нийгмийн төлөө ингэж ингэж юу гаргалаа, ингэж ингэж эсрэг ажиллаа гэж хэлдэг л байсан бид нарт лекц сонин уншлага тийм юман дээр ярьдаг л байсан ш дээ. Бид нар тухайн үедээ үнэхээсээ тэд нар юм сэдэж юм гаргаж ирэх л гэсэн улсууд байсан байна. Тэрийг тэр нухжаж яахнав дээ л гэсэн бодолтой байсан.

Эрдэнэтуяа -

Мнг. Хүмүүс тэгээд ер нь гэхдээ тэр үеийн тайлбарт хэр итгэдэг байсан?

Гэлэгбалбар -

Итгэнэ ш дээ. Бид нар чинь өглөө болгон аягүй зарчимч, нийгмийн төлөө аягүй идэвхтэй байсан ш дээ. Бид нар чинь тэр үеийн хүмүүс чинь итгэж л таарна ш дээ тухайн үед бол аймаар итгэдэг байсан.

Эрдэнэтуяа -

Аанг. Тэгээ л ер нь тэгээ л зарим талаараа одоо бодох нь үгүй ч байж магадгүй л дээ. Мунхруулга ч юм уу, хүмүүсийн тархийг угаах гэж хэлдгийн ш дээ. Одоогийн хэллэг.

Гэлэгбалбар -

Аанг.

Эрдэнэтуяа -

Тийм байдлаар мэдээлэл явдаг байсан болов уу?

Гэлэгбалбар -

Тэр үед үү?

Эрдэнэтуяа -

Тийн.

Гэлэгбалбар -

Намайг амьдарч байх үед үү, социализмын нийгмийн үед үү?

Эрдэнэтуяа -

Тийн.

Гэлэгбалбар -

Ээ дээ ер нь бараг

Эрдэнэтуяа -

Өөрсдийн талаар л уу?

Гэлэгбалбар -

Тийн. Ээ дээ ер нь бараг ховор доо.

Эрдэнэтуяа -

Аанг.

Гэлэгбалбар -

Тийн. Сайхан ш дээ социализмын нийгмийн үед бол бид нар чинь их хүмүүжилтэй, их шудрага сайхан байсан ш дээ. Одоо хүний одоо хүний нандин чанар гэж байдаг ш дээ тэ хүний нандин чанар гэдэг юм бол эвдрээгүй, их сайхан байсан үе ш дээ. Тийн. Ер нь тийм юм бол ховор доо. Яахав ээ ганц нэг дэгэн догонтой, ганц нэг өө сэвтэй юм байсан л байх даа.

Эрдэнэтуяа -

Мнг.

Гэлэгбалбар -

Тэхдээ ер нь ээ дээ бараг ховор доо. Ёстой ховор доо.

Эрдэнэтуяа -

Аанг.

Гэлэгбалбар -

Тийн.

Эрдэнэтуяа -

Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын харилцаа ямар байсан бэ?

Гэлэгбалбар -

Их соёлтой ш дээ бид нар чинь хоорондоо.

Эрдэнэтуяа -

За.

Гэлэгбалбар -

Бие биенийгээ хүндэлдэг, бие биенийгээ юу яадаг, тэр чинь одоо эр нөхөр, эхнэр хоёр бие биенийгээ яаж хүндэлдэгэв яг л тэрэн шиг нийгмийн дунд бие биенийгээ хүндэлдэг тийм л байсан ш дээ. Их хүндэлдэг найрсаг сайхан сэтгэлтэй, одоо ч гэсэн биднүүсийн тэр сэтгэл ерөөсөө арилдаггүй. Одоо жишээ нь одоо энэ одоо зөвхөн энэ одоо путкэн дотор аваад ярья л даа тэ. Бид нар бүгдээрээ наймаа хийх гээд байж байна ш дээ. Тэхэд чинь бидний юмыг миний юмыг энэ хүүхдүүд зараад өгчих жишээтэй. Намайг өргөөд даахгүй бол энэ хүүхдүүд өргөөд өгөх жишээтэй тиймээ ингээ л энэ чинь хүнлэг сайхан сэтгэл ш дээ тэ. Энэ их юм бол нийгэмд хамгийн одоо их байгаасай л гэж боддог. Ер нь их байгаасай тэгвэл ер нь хүн ер нь хүн чанараараа л их явах юм байна гэж боддог.

Эрдэнэтуяа -

Мнг. Тэр үед ер нь бол элбэг л байсан байх тэ?

Гэлэгбалбар -

Элбэг, элбэг. Бөөр элбэг.

Эрдэнэтуяа -

Сургадаг ч байсан юм шиг байгаан тэ?

Гэлэгбалбар -

Тийн. Би бол сүүлийн үед нэг юу яалаа л даа. Одоо энэ ардчилал хөгжиж юу яаснаар бол хүүхдүүдтэйгээ нийлээд бас нэг яахав дээ миний л одоо овсгоо самбаа л гэдгийм уу даа, хүүхдүүдтэйгээ нийлээд хоршоо байгууллаа.

Эрдэнэтуяа -

Мнг.

Гэлэгбалбар -

Тэгээд нөгөө хүүхдүүдийнхээ нэрээр хоршоогоо нэрлээд Барууншагшаа нэртэй хоршоотой тэгээд тэр хоршоогоороо юм хийх гээл ингээд явж байна. Газар тариалан, мал аж ахуй хосолсон загвар аж ахуй болох гээд. Японы төсөлд ороо л ингээд явж байна. Ингээ л гадны хэд хэдэн орноор Японы энэ төсөлд ороод хамрагдаад л явлаа даа би. Вьетнамаар орлоо, юугаар орлоо, Өвөр монголын Хөх хотоор орлоо, хойшоо Хиагт гарлаа тэгээ л ер нь ингээ л явж байхад чинь гадны хүмүүс гэхэд чинь ар монголынх гэхэд чинь Ар монголынхон гээл бурхан бумбын орныхон ээдээ мөн сайхан шүү гээл ингээл Хөх хотын Өвөрмонголчууд тэхээр ёстой аягүй гоё санагдаж байгаа юм чинь надад. Өвөрмонголчууд, энэ буриадчууд чинь аймаар биднүүсийг их хүндэлдэг юм байна ш дээ. Тэр бурхан бумбын орнууд улсууд ёстой, ээ хамгийн сайхан улсууд гээд биднүүсүүдийг чинь бараг бидний үр хүүхдээс илүү шахуу хүндэлж байгаан ш дээ. Тэхэд зарим нэгэн үр хүүхэд тиймээ, эцэг эхээ хүндлэхгүй байх жишээтэй. Тэр бол надад их таалагддаггүй ээ.

Эрдэнэтуяа -

Мнг. Ер нь одоо нөгөө нэг тэр үед ярьдаг юм байсан. Одоо эмэгтэй хүн гэрийн дотрохоо, эрэгтэй хүн гэрийн гаднахаа гэдэг ч юмуу тэ. Эмэгтэй хүн одоо наад зах нь үхэр малаа ч мэддэг юм уу тэ, саалийн үнээгээ ч юм уу?, одоо “Хүргэн хүү” кинон дээр гардаг ш дээ тэ? Тийм байдалд хэр байсан?

Гэлэгбалбар -

Өмчийн ноёрхол уу?

Эрдэнэтуяа -

Аанг.

Гэлэгбалбар -

Өмчийн ноёрхол байсаан байсан.

Эрдэнэтуяа -

Эцгийн эрхт ёс, эхийн эрхт ёс юмуу? Тэ.

Гэлэгбалбар -

Тийн. Байсан байсан. Нэг үе байсаан байсан.

Эрдэнэтуяа -

Аанг.

Гэлэгбалбар -

Одоо бол эхийн эрхт ёс эхэлсэн нийгэм болоод байна шүү дээ.

Эрдэнэтуяа -

Тийн.

Гэлэгбалбар -

Дээр үед бол эцгийн эрхт ёс эдэлсэн эхэлсэн тийм нийгэм байсан. Одоо тэр гуайнх, энэ гуайнх гэж гуайлаад энэ хүнийхаа юугаар байдаг. А тэгтэл одоо энэ зах зээлд шилжсэнээр эмэгтэйчүүд л голдуу орон гэрээ авч явж, эмэгтэйчүүд л голдуу хар, эр нөхрөө үр хүүхдээ тэжээж явж байна л даа одоо. Хараа л байхад ер нь тийм л болсон цаг байна.

Эрдэнэтуяа -

Бүх юмаа?

Гэлэгбалбар -

Тийн. Бүх юмаа эмэгтэйчүүд л зохицуулдаг цаг болсон байна л даа. Хараад байхад.

Эрдэнэтуяа -

Аанг.

Гэлэгбалбар -

Яахав ээ би зах зээлийг их муулахгүй ээ. Ер нь ч монгол орон ийм юманд орох ёстой.

Эрдэнэтуяа -

Мнг.

Гэлэгбалбар -

Нийгмийнхээ хөгжлийг дагаад заавал ийм юманд орох ёстой, шаардлагатай.

Эрдэнэтуяа -

Мнг. Яг хугацаандаа орсон уу?

Гэлэгбалбар -

Орсон. Харин ч орсон. Тийн. Би тэгж боддог. Тийн. Яг хугацаандаа орлоо гэж боддог. Хугацаандаа яг орлоо болж боллоо гэж боддог. Тэгсэн мөртлөө энэн дотор бас эрээнтэй бараантай бас юм их байнаа. Тийн. Жишээ нь одоо монгол орны баялагийг Их хурлынхан дээгүүрээ одоо мааш их ухаж онгичиж энд тэндээс нь одоо наймаа бизнес хийж байна. Энийг би буруу, буруу даа л гэж бодож байна. Энэ яваандаа монголын ард түмэн одоо улсын хараат болоод нэг газрын колони болчихвий дээ л гэж айж байна.

Эрдэнэтуяа -

Мнг.

Гэлэгбалбар -

Яагаад вэ гэвэл бид чинь дээр үед одоо тухайн үед Хувьсгалт намын үед одоо ганц улсад өртэй байлаа ш дээ.

Эрдэнэтуяа -

За.

Гэлэгбалбар -

Нэг улсад. Оросод их өртэй байлаа ш дээ. Тэгээд одоо Оросын тэр их өрийг Энхбаяр таглалаа шүү дээ. Тиймээ. Тийн. Гэтэл одоо яаж байна бид нар тэ. Тив дэлхийд өртэй болсон. Ээ дээ тэр тив дэлхийн өр яваандаа явсаар байгаад монгол орныг минь юу хийчихэв дээ гэж санаа минь зовж байна.

Эрдэнэтуяа -

Мнг.

Гэлэгбалбар -

Үр хүүхэддээ ярьж хэлдэг юм тэр л байна.

Эрдэнэтуяа -

Энэ та ер нь анх яаж ажилд орж байсан бэ? Ажлынхаа хамт олны тухай яриач?

Гэлэгбалбар -

Өө сайхан, сайхан. Би бол анх эхлээд би 68 онд 67 онд Найрамдал нэгдэлд ирээд эмчээр ажиллалаа. Тэгээд намайг ажиллаж байхад Дагвадорж гээд малын их эмч, Пүрэвжалхай жал гээд зоо техникч, 2 хүн байлаа ш дээ. Дээд мэргэжилийн. Тэгээд тэр хоёрын удирдлаган дор 3 бага эмч, 3 зоотехникч ажилладаг байсан.

Эрдэнэтуяа -

Аан за.

Гэлэгбалбар -

Тийн. Тэгээ л хэдүүлээ хамтраал. Тэгээ л тэр морь унаад л давхидаг чинь тэндээс л эхэлсэн байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Аанг.

Гэлэгбалбар -

Тэгээд ингээд хөдөөгүүр айлаар хаяа томчуултайгаа явна даа. Нөгөө ерөнхий зоо моотойгоо, малын эмч энтэртэйгээ айлаар ордог байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Мнг.

Гэлэгбалбар -

Морьтой хэдүүлээ ингээ л ороол. Анх эхлээл малын эмч дөнгөж төгсөөд, сургууль төгсөөл ирсэн хүнийг чинь нөгөөдүүл чинь чадах гээд л өөрсдөө түрүүлж юм хумаа идэж уучихаад намайг гадаа үзлэг хийгээл орж ирээл гар нүүрээ угаагаал цай уугаал суухаар ингээ л атгаар ингээ л өрөм, ааруул, боорцог хийчихнэ. Хийчихдэг байхгүй юу аяган дотор. Ичиж үхэхээ дөхнө. Анх эхлээд суурьт очиж байгааг хэлэх үү, гарч чадахгүй ёстой бүр гаръя гарч чадахгүй, хөлс нь гоожоод ёстой баларч өгдөг ш дээ ёстой. Тэр бүр санаанаас гарахгүй. Тийн, тийм хамт олонтой. Тэгээд л бид, сайхаан, сайхан. Хамт олон гэдэг ер нь сайхан хүмүүжүүлдэг хүнийг.

Эрдэнэтуяа -

Үргэлж дэмждэг тэ?

Гэлэгбалбар -

Сайхан, сайхан. Сайхан хамт олонтой байсан байсан тухайн үедээ. Тийн. Одоо ч гэсэн хамт олон байна байна.

Эрдэнэтуяа -

Аанг.

Гэлэгбалбар -

Тийн. Хоршоо гэдэг чинь бас л нэг айлын гэр бүл юм чинь. Тэгээ л хоршооны минь. Саяны ирдэг энэ зөгийн бал авчирч өгч байгаа эдний ээж нь одоо миний төрсөн эгч хүн байдгийн ш дээ. Долгор гээд. Тийн. Хэний, Жамбын Долгор гээд.

Эрдэнэтуяа -

За.

Гэлэгбалбар -

Миний төрсөн эгч шиг хүн.

Эрдэнэтуяа -

За тэгээд зөгийний аж ахуйтай юмуу?

Гэлэгбалбар -

Үгүй. Тэднийх мал аж ахуйтай. Мал аж ахуйтай зүгээр.

Эрдэнэтуяа -

Зүүнбүрэнд үү?

Гэлэгбалбар -

Тийн.

Эрдэнэтуяа -

За.

Гэлэгбалбар -

Зөгийн балын яахав би эдний хүүхдүүдэд дандаа бизнес хийдэг байхгүй юу. Одоо энэ саяны Ганбаа гэхэд л дандаа турээстүүдэд ажилладаг жуулчлал жуулчны байгууллагад ажиладаг дандаа л ийшээ тийшээ явж байдаг. Тийн. Тэгээд нэг хүүхэд нь болохоор хойшоо урагшаа дандаа наймаа хийдэг нэг охин нь болохоор. А нэг хүү нь болохоор дандаа мал аж ахуйн юугаар дандаа эднийх ердөөсөө дандаа энэ зах зээлд дандаа зах зээлийн юунд орцон. Дандаа ингэж наймаа хийдэг, наашаа цаашаа явдаг тийм.

Эрдэнэтуяа -

Аанг.

Гэлэгбалбар -

Тийн. Тэгээд л тэр нар яахав наймаа хийж юу яагаа л нөгөө их хэмжээгээр зөгийн бал энэтэр авцан байхгүй юу.

Эрдэнэтуяа -

За.

Гэлэгбалбар -

Үйлдвэрээс нь очоод аваад ирсэн, оруулаад ирсэн байхгүй юу. Тэгээд энэ.

Эрдэнэтуяа -

Аа зөв зөв.

Гэлэгбалбар -

Тийн.

Эрдэнэтуяа -

Мнг.

Гэлэгбалбар -

Хамт олон гэдэг чинь хүний өөд нь татдаг. Хамт олон гэдэг чинь хамгийн сайхан юм.

Эрдэнэтуяа -

Тэр үеийн хүмүүсийн ажилд орох процесс ямар байсан?

Гэлэгбалбар -

Өө томилолтоор дандаа явдаг байсан.

Эрдэнэтуяа -

За.

Гэлэгбалбар -

Би бол одоо эвлэлийн илгээлт, юуны томилолтоор, эвлэлийн томилолтоор.

Эрдэнэтуяа -

Аанг.

Гэлэгбалбар -

Тэгээд ажилд орсон. Тэгээ л томилолттой амьтан мундаг. Дипломат. Бүрэн эрхтэй. Тийн.

Эрдэнэтуяа -

Томилолтоо үзүүлээд л ажилд орох уу?

Гэлэгбалбар -

Тийн. Томилолт, дипломоо үзүүлээд л томилолтоо үзүүлээд л тэгээд л ажил бэлэн. Ажил бол яг хаана л бол хаана хүлээж байдаг.

Эрдэнэтуяа -

Мнг.

Гэлэгбалбар -

Ажилгүй яадаг билээ, ийдэг билээ гэж байхгүй. Хаана л бол хаана ажилд ордог.

Эрдэнэтуяа -

Ажилд бол санаа зовохгүй оюутнууд.

Гэлэгбалбар -

Үгүй. Ердөөсөө тийм санаа зовно, ээ гэгээ минь ажилдаа юу яана, одоо ажил олдохгүй яадаг билээ, ийдэг билээ гэж өнөөтэй адилхан тэгж юу яах зовлон ердөөсөө байхгүй.

Эрдэнэтуяа -

Мнг.

Гэлэгбалбар -

Шууд л ердөөсөө ажилдаа хаана л бол хаана ердөөсөө тэнд ажиллаа гээд тэгээд ер нь хаана л хэрэгцээтэй газар тэнд томилолтоор очино. Тийм гоё үе байсан ш дээ.

Эрдэнэтуяа -

Мнг.

Гэлэгбалбар -

Тийм учраас ердөөсөө одоотой адилхан сургууль төгсөөд ажилгүй яадаг билээ, ажил олдохгүй нь гээд ингэж зовох юм ердөө байдаггүй.

Эрдэнэтуяа -

Мнг. Ер нь тухайн үеийн ажилд орох процесс, одоогийн ажилд орох процесс 2 ямар ялгаатай байнаа?

Гэлэгбалбар -

Бүх юм нь ялгаатай. Тийн. Эрс тэс ялгаатай. Бид нарыг сурч байхад чинь бид нарт цалин төлдөг байлаа улс тэ. Хоёр өөр, тэмээ ямаа шиг хоёр байхгүй юу. Тэхэд одоо оюутнуудаас төлбөр авч байна. Тэ, ээж ааваас нь мөнгө, дандаа л татаас авч байна ш дээ. Тэгээ л ээж ааваас нь татаас аваал, ээж ааваас нь юу яагаал ард талын нөгөө асар их хэмжээгээр мөнгө төгрөг ингээ л юунд унагаагаа л ингээл оюутан сургах гэж бид нар чинь үйлээ үзэж байна. За тэгээ л тэгж, тэгж нэг юм сургах гэж хэдэн сая төгрөгний цаана гарч арай чамай гэж дөрөв, таван жил сургаа л төгсдөг. Ажлын мест байхгүй. Тийн, тийн.

Эрдэнэтуяа -

Хамаг мөнгөө барцан.

Гэлэгбалбар -

Тийн. Хамаг мөнгөө байхгүй. Нэг баахан гуйлгачин юу яадаг.

Эрдэнэтуяа -

Мнг.

Гэлэгбалбар -

Хэцүү юмаа одоо ажил байхгүй. Одоо манайд дээд сургууль төгссөн охин Экологийн дээд сургууль төгссөн охин бүр ёстой улсын сургууль төгссөн ш дээ. Одоо ажил байхгүй. Гэртээ 2 хүүхэд гаргаад. Хүүхэд гаргацан. Эмэгтэй хүн бол хүүхэд гаргах ажилтай. Эр хүн бол гудманд гараад архи уух ажилтай. Өөр ажил байхгүй, ийм болчоо л байна.

Эрдэнэтуяа -

Мнг.

Гэлэгбалбар -

Тэхээр энэ нийгэм жоохон тиймэрхүү одоо, ямар ч гэх юмдээ одоо. Юу гэж хэлэх юм дээ тиймээ. Бас нэг доголдолтой л болчихдээ гэж би боддог.

Эрдэнэтуяа -

Мнг. Юуны нөлөө вэ?

Гэлэгбалбар -

Энэ бол яахав дээ тухайн одоо

Эрдэнэтуяа -

Нийгмийн

Гэлэгбалбар -

Нийгмийн доголдол, тухайн одоо улсын л одоо зохион байгуулалт муу байгаа л гэж хэлмээр байна.

Эрдэнэтуяа -

Мнг. Одоо энэ

Гэлэгбалбар -

Удирдлага муугаас ч юм уу тиймээ.

Эрдэнэтуяа -

Энэ ардчилал гарлаа ш дээ.

Гэлэгбалбар -

Мнг.

Эрдэнэтуяа -

Ардчилал гарахад ер нь нийгмийн хувьд өөрчлөлт гардаг байж. Ер нь таны амьдралд ямар өөрчлөлт, ингээд орвонгоор нь эргүүлсэн үү, ямар өөрчлөлт гарч байсан?

Гэлэгбалбар -

За өөрчлөлт бол гарсаан гарсан.

Эрдэнэтуяа -

Аанг.

Гэлэгбалбар -

Тийн. Хамгийн гол нь байна ш дээ. Бид нар бол одоо манай өвгөн бол мааш их дипломатч их коммунист хүн шүү дээ. Одоо социалист үзлээр хүмүүжсэн, социализмийг их эвлэрч, биширдэг тийм хүн.

Эрдэнэтуяа -

Аанг.

Гэлэгбалбар -

Өвгөний хувьд бол ердөөсөө хөөрхий амьтан, бид хоёр чинь одоо гэр дотроо хоёр эсрэг тэсрэг хоёр нэг бүл дотор байдаг ш дээ.

Эрдэнэтуяа -

За.

Гэлэгбалбар -

Би болохоор зэрэг тийм нийгмийг дагаж хөгжиж одоо наймаа хийх ч юм уу, хүүхдүүдээ дээш татаж ингэж явах овсгоотой хөдлөх гэсэн тийм эрмүүн хүсэлтэй. Өвгөн болохоор өрөнд орчихно, гэдийгээд хойшоо суугаад юм хийхгүй зүгээр хэвтэж байх тийм л. Тэрнээсээ болоод бид хоёр чинь хоёулаа эсрэг тэсрэг болчихдог ш дээ заримдаа. Энийг би нийгмийн буруу л гэж боддог. Яагаад гэвэл нэг хэсгийг нь болохоор тийм үзэлтэй болгоцон. А нөгөө хэсгийг нь болохоор зэрэг тийм овжин одоо юм болгонд тэмүүлдэг, юм болгоныг үздэг хардаг, тийм болохоор энэ нийгэм бас нэг зохион байгуулалт муу байна даа л гэж боддог. Тийн. Би чинь одоо зах зээлд орсноосоо хойш бас их дураараа тэгээд нөгөө эхнэрийн эрхт ёс гэдгээр л далимдуулаад л би чинь одоо их юм хийж байна ш дээ одоо. Хоршоо байгуулчихлаа, дээрээс нь би “Гэгээлэг” трейд гэдэг компаниас хоёр, нэг 75, 2 комбайн хөдөө аж ахуйн бүх юутай нь аваад газар тариаланг шууд авчихсан. Манайх бол 127, 28 га талбайтай, тэгээд тэндээ тариа тарьдаг ш дээ манайх.

Эрдэнэтуяа -

Өө за.

Гэлэгбалбар -

Тэгээд би төсөлд орцон. Төсөлд хамрагдаад төслөөс надад гоё хүлэмж бариад өгчихсөн. Дээрээс нь нэг сайхан янз бүрийн өвс хаддаг агрогаттай, төмс тарьдаг агрогаттай тийм сайхан техник өгчихсөн. Тэгээ л би чинь одоо хөдөө аж ахуйн нэг том үйлдвэрлэгч байгууллага болчоод ингээд явж байна.

Эрдэнэтуяа -

Сайн яваа юм байна ш дээ тэ?

Гэлэгбалбар -

Сайн яваа сайн яваа би.

Эрдэнэтуяа -

Хөдөө аж ахуй бол сайн. Ёстой юм хийж байгаа юм байна.

Гэлэгбалбар -

Тийн. Их юм хийж байгаа бид нарын хувьд бол.

Эрдэнэтуяа -

Мнг.

Гэлэгбалбар -

Тийн.

Эрдэнэтуяа -

Анх яаж ер нь ийшээ орсон.

Гэлэгбалбар -

Би юу?

Эрдэнэтуяа -

Тийн.

Гэлэгбалбар -

Яахав энэ би ингэсэн юмаа. Нэг тэр нэг одоо энэ хүмүүсийн би чинь уул нь гахай, галуу хариуцсан галуу бригадын дарга байсан ш дээ. Миний тэтгэвэрт гарахаасаа урьд. Тэгээд миний гахай, галууг аваачаад нэг эдийн засагч аваад л бүүр юу ч үгүй орвонгоор нь сөнөөгөөд хаячихсан. Тэрүүнд би мааш их харууссан.

Эрдэнэтуяа -

Мнг.

Гэлэгбалбар -

Ээ дээ би тэрийг аваал байж байсан бол өдийд ёстой хөл дээр нь босгочихгүй юу гэж бодоол аймаар их харууссан тэрэнд.

Эрдэнэтуяа -

Мнг.

Гэлэгбалбар -

Тэгээд би ерөөсөө өө би ердөөсөө яадгийн би хөдөөгийн нэг аж ахуйн нэгж байгуулаад ердөөсөө би ямар ч хамаагүй ердөөсөө яадгийн ямар хамаатай юм ердөөсөө нэг юм байгуулаад яалаа орлоо зах зээлд. Тэгээд би зах зээлд өөрөө би юу яагаа л хоршоо байгуулаад л хоршооны дүрэм өөрөө шинэчилж зохиогоод л тэгээд орцон ш дээ.

Эрдэнэтуяа -

Мнг.

Гэлэгбалбар -

Тийн. Өвгөн маань тэрэнд тусалсан л даа. Хоршоо байгуулахад өөрийнх нь унасан газар, угаасан ус. Манай өвгөн чинь тэр хувьсгалын үйл ажиллагаанд оролцсон тэр Билэгсайхан гэдэг хүний хүү шүү дээ.

Эрдэнэтуяа -

За.

Гэлэгбалбар -

Тийн. Тэгээд би өвгөнийгөө мөнхжүүлээд ер нь нэг Японы төсөл мөсөлд ороод бас нэг сум орондоо аюултгүй юм хум хийгээд байгаа юм чинь бас нэг сайхан юм бичдэг юмуу гэж бодоол явдаг юм. Бас нэг өөрөө чадахгүй би өөрөө.

Эрдэнэтуяа -

Аанг.

Гэлэгбалбар -

Тэгсэн мөртлөө материалууд надад 100% байдаг.

Эрдэнэтуяа -

Аанг.

Гэлэгбалбар -

Би өөрөө тэрийгээ гаргаад юм бичиж чадахгүй. Тийм юутай бодолтой тэгж явдаг хүн ш дээ би одоо. Тийн.

Эрдэнэтуяа -

Их юм боддог юм байна даа.

Гэлэгбалбар -

Тэгэлгүй яахав. Эднүүсийн л ирээдүй ш дээ. Яахав бас. Хүүхдүүд л одоо сайн явбал болоо л гэж хүүхдүүдийн төлөө их юм хийе бүтээе гэж уул нь одоо бодож явдгийн.

Эрдэнэтуяа -

Аанг.

Гэлэгбалбар -

Тийн. Тэгээд би хоршооныхоо танилцуулгыг чамд өгчье.

Эрдэнэтуяа -

За тэгье.

Гэлэгбалбар -

Энэ манай хоршооны танилцуулга байгаам. Энэ надтай холбогдох утас энэ, миний утас энэ. Энэ манай хоршооны захирлын утас.

Эрдэнэтуяа -

За. Би энийг очиж байгаад сайхан уншинаа.

Гэлэгбалбар -

Энэ нөгөө миний хүлэмжийн. Энэ манай агроном. Би хүн агроном түрээсээр ажлуулдагийн. Энэ японоос ирсэн трактор байна сая өгсөн. Энэ япон барьж өгсөн хүлэм. Тэгээд энэндээ энэ ногоонуудаа тарьж орж ирж байгаа. Тэр одоо дарсан огурций, би бас нэг шинэ сортын огурций гаргаад Вьетнам сортоор Вьетнам явж үр олж ирээд л тэрийгээ нутагшуулаад 3 жил болж байна. Одоо тэр огурций.

Эрдэнэтуяа -

Аан за за за.

Гэлэгбалбар -

Тийн. Тэгээд сая тэр огурцийнд шинжилгээ өгсөн.

Эрдэнэтуяа -

Аанг.

Гэлэгбалбар -

Тэгсэн чинь онц үнэлгээ аваад тэгээд тэр юу яаж байгаа нь тэр байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Аан.

Гэлэгбалбар -

Би чинь юм хийх гээ л бүтээгээд яваа хүн байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Аанг. Сайн юм байнаа. Ер нь социализм гарснаас бишээ, ер нь зах зээл гарснаас хойш ажилд орох ер нь ажилд орох ямар хүндрэл гараад байна.

Гэлэгбалбар -

Энэ хүн санаачилвал юм хийж болдог л юм байна лээ.

Эрдэнэтуяа -

Аан.

Гэлэгбалбар -

Хүн өөрөө санаачилга гаргаад хөөцөлдөөд л, эрмэлзээд ингээд хүн, хүн чинь бас нэг зорилго байдаг ш дээ тэ. Зорилгодоо хүрэхийн төлөө ингээ л зүтгээд байвал хүн ер нь хүрдэг л юм байна лээ. Би бол маш их дайчин хүн шүү дээ. Тийм юмыг заавал тэгж хийнээ л гэвэл хийчихдэг.

Эрдэнэтуяа -

Мнг.

Гэлэгбалбар -

Тийм дайчин хүн ш дээ. Ер нь тэгээд хүн эрмэлзээл тэгээд зүтгээл зориод л байвал зорьсон юм бүтээ л байна.

Эрдэнэтуяа -

Ер нь санаж явахад бүтнэ гэдэг.

Гэлэгбалбар -

Аанг. Бүтдэг л юм байна лээ. Бүх юм бүтдэг л юм байна лээ.

Эрдэнэтуяа -

Тэр ер нь одоо ардчилал гараад тэ.

Гэлэгбалбар -

Аанг.

Эрдэнэтуяа -

Одоо ардчилал гарахад та ер нь тийм одоо ардчилал гараад ер нь надад ийм юм өгчих болов уу, за яахав ардчилал гараад нийгэмд ийм өөрчлөлт гарчих болов уу гэсэн тийм хүлээлт байсан уу? Ер нь анх ардчилал яг гарлаа гэдгийг яаж мэдэгдсэн. Уриа лоозон гарч байсан уу, зурагт радиогоор ярьж байсан уу? Ухуулга сурталчилгаа явж байсан уу?

Гэлэгбалбар -

Өө бөөн л тэмцэл болсон ш дээ. Монголын ард түмэн чинь 99 онд чинь бөөн л энд тэндгүй цуглаан, энд тэндгүй юм, энд тэндгүй л бужигнаан болоод л бөөн юм болж болж сүүлдээ жинхэнэ л ардчилал гарч эхэлсэн дээ. Нэг хүний дарангуйлал байхгүй болсон, нэг хүнийг шүтэх нь тэ байхгүй болсон ер нь тэр нь бол над яахав ээ ардчилал гарч ирснээрээ сайн юм бол их байдаг.

Эрдэнэтуяа -

Аанг.

Гэлэгбалбар -

Тийн. Жишээ нь биднүүсийн мэлмий нүдийг нээж өгсөн. Одоо биднүүсийг зах зээлд өөрийнх нь хөдөлмөрөөр өөрийнх нь хүч чадлаар өөрөөр нь юм хийлгэе гэсэн тийм юм юу бол үнэхээсээ тэр бол одоо маш их одоо ардчилалын ганц ололт тэр.

Эрдэнэтуяа -

Аанг.

Гэлэгбалбар -

Тийн. Энүүгээр далимдуулаад зарим нэг хүн болохгүй болохгүй юм хийдэг байсан. Тэрийг бол буруушааж байна. Жишээ нь одоо ганц одоо жишээ дурьдъя.

Эрдэнэтуяа -

Аанг.

Гэлэгбалбар -

УИХ-ын сонгуулиар болдог. Сонгууль болгоноор шоудаад л ээ гэгээ минь хүн болгоны гар дээр мөнгө тавиад л энд тэндгүй аяга шаазан гаргаа л ухуулах хуудас муудас гаргаа л, ингээ л сонгуульд гарахын тулд л ёстой зүгээр бүх л юмаа зарцчихдаг.

Эрдэнэтуяа -

Мнг.

Гэлэгбалбар -

Хүмүүс. Зарим нэг нь аз таараад гардаг, зарим нэг нь аз таараад гардаггүй ийм юм байдал юу яадаг. А тэгээ л бөөн юм амладаг ард түмэнд. Тэрийгээ ард түмний төлөө хийдэггүй. Гарч ирснийхаа дараа өөрсдийнхөө төлөө хийгээд байдаг. Энэ бас их муухай. Жишээлэхийн бол Их Хурлын гишүүн одоо Сангийн сайд байгаа Баярцогт. Аа гэгээн минь анх эхлээд Сэлэнгэ аймгийн тэр юунд Их Хурлын гишүүнээр гарч ирэхдээ түмэн юм амласан Сэлэнгийн ард түмэнд. Аа Сэлэнгийн ард түмэн амьдралтай болно, Сэлэнгийн ард түмэн хөдөлмөртэй болно, төмрийн хүдрийг гаргаж юу яах хэрэгтэй гээ л ингээ л бөөн юм болоо л уухай болоод л жигтэйхэн болоо л сайхан сайхан хөхөө шиг донгодож донгодож гарч гарсан. Тэгсэн чинь эцэс сүүлд нь төмөртэйн хүдрийг өөрийнхөө мэдэлд болгоод өөрөө гардаад өөрөө тэрүүгээр ингээд хөлжөөд яваад байна. Энэ нь бас их буруу байна нэгдүгээрт. Хоёрдугаарт энэ урд талын Оюу толгой байна ш дээ тэ. Авах гээ л хөөцөлдөөд л бөөн хэрүүл маргаан бөөн юм болцгоогоод л. Энэ бүгд бол маш их буруу. Буруу сэтгэхүй, буруу үйлдэл. Тийн. Ард түмний юм ард түмэндээ л байх хэрэгтэй тэр чинь. Улсын баялаг гэдэг чинь ард түмний өмч ш дээ.

Эрдэнэтуяа -

Мнг.

Гэлэгбалбар -

Тэрийг ард түмэнд л хүргэх хэрэгтэй. Ганц хоёр хүн монополь эрх эдэлж болохгүй.

Эрдэнэтуяа -

Мг.

Гэлэгбалбар -

Тэр ах дүүсээрээ хань ижлээрээ тэгж монополь эрх эдэлж болохгүй.

Эрдэнэтуяа -

Мнг.

Гэлэгбалбар -

Энийг би зориуд хэлье гэж бодож байнаа.

Эрдэнэтуяа -

Мнг. Ер нь ардчилал гарч ардчилал эрэгтэй, эмэгтэй хүмүүст ялгаатай хандсан чюм уу тийм юм байх уу?

Гэлэгбалбар -

Ардчилал гарснаараа сайхан сайхан юм амласан ш дээ. Тэгээд тэр амлалтаа биелүүлэхгүй байна ш дээ. Жишээлэхийн юм бол одоо 8 хүүхэд гаргасан хүнд одоо бараг л сая төгрөг жилд өгнө гэсэн тэр одоо байхгүй, одоо болтол юу ч байхгүй.

Эрдэнэтуяа -

Аанг.

Гэлэгбалбар -

Өгдөг зуухан мянган төгрөгөө өгөхтэй үгүйтээ өгнө. Тэгсэн мөртлөө ямаанд аваачаад ноолуурын юу гээд мөнгө гээд зөөндөө мөнгө өгч байгаан. Тэрийгээ тэр эх хүнд өгөх хэрэгтэй ш дээ. Тэгээд эх хүн хүүхдээ өсгөж хүүхдийнхээ төлөө тэмцэж байгаа тэр олон сая төгрөгийг ямаанд өгч байхаар эх хүндээ өгөх хэрэгтэй ш дээ.

Эрдэнэтуяа -

Аанг.

Гэлэгбалбар -

Ямаанд юу гэж мөнгө төлөөд байгаан.

Эрдэнэтуяа -

Аанг.

Гэлэгбалбар -

Тийн. Ямаанд аягүй их мөнгө төлдгийн ш дээ эд нар чинь.

Эрдэнэтуяа -

Аанг.

Гэлэгбалбар -

Тийн.

Эрдэнэтуяа -

Тэр бол буруу

Гэлэгбалбар -

Тэрийг болиулах хэрэгтэй. Буруу. Тэрийг харин тэр эх хүнд нь сая төгрөгий нь өгчих хэрэгтэй, гар дээр нь яадгийн тэр эх хэдэн хүүхэдтэйгээ ч гэсэн нэг өдөр ч гэсэн нэг л наймаадаа ч гэсэн хандив болгоод юу яаг л даа. Төрөөс оруулж байгаа, тэр олон хүүхдийг хүмүүжүүлж байна, тэд чинь одоо жишээлэх юм бол би 8 хүүхэдтэй, миний 8 хүүхдээс бараг нэг баг болох болчоод байна ш дээ. Тэднүүсийн амьдралыг жоохон өөд нь татчих хэрэгтэй ш дээ. Тэднүүдэд нэг юм аваад өгчих хэрэгтэй ш дээ. Ямаанд өгч байгаа мөнгөө.

Эрдэнэтуяа -

Мнг.

Гэлэгбалбар -

Нэг үйлдвэр бариад өгчихгүй юу. Одоо жишээлэхэд юу ч байдгийн тэ. Жижиг дунд үйлдвэрч юм уу эсвэл бүүр өгчихвөл ч яадгийн. Юм хийж байгаа улсуудыг дэмжээд юм өгцөн ч бараг хилсдэхээргүй болох юм. Тийм л саналтай байна.

Эрдэнэтуяа -

Энэ социализмын үед та ер нь хэр гадаад гардаг байсан. Гадаад явах боломж байх уу?

Гэлэгбалбар -

Би Хиагтаас өөр ердөөсөө гарч явж үзээгүй. Тэгээд би зах зээлд орсноор харин Вьетнам үзчихлээ бүр онгоцоор яваад. Японы зардлаар. Иймэрхүү хотыг тэр чигээр нь үзчихлээ японы зардлаар. Тийн улсын зардлаар болоош дээ. Япон улсын зардлаар шүү би.

Эрдэнэтуяа -

Энэ юу.

Гэлэгбалбар -

Төслийн шугамаар.

Эрдэнэтуяа -

А төслийн шугамаар

Гэлэгбалбар -

Аанг. Төслийн шугамаар.

Эрдэнэтуяа -

Энэ социализмын нийгмийн үед тэ хүмүүс ер нь жирийн хүмүүс хэр гадаад руу гарах, гадаадтай харилцаа тогтоох ч юм уу тэ тийм боломж байдаг байсан.

Гэлэгбалбар -

Байхгүй байхгүй хөөрхий. Ёстой байдаггүй байсан.

Эрдэнэтуяа -

Аанг.

Гэлэгбалбар -

Тийн. Ёстой нэг эмээлээс өөр өндөр даваа давдаггүй, эхнэрээсээ өөр хүн таньдаггүй тийм байсан.

Эрдэнэтуяа -

Аанг.

Гэлэгбалбар -

Тийн. Тэрийнийгээ мэлмийг нээж өгсөөн өгсөн. Тэр мэлмийг ардчилал нээж өгсөн тэрнийг. Тэрэнд бас баярладаг юм яахав. Ардчилал, ардчилалд бол авах юм сайхан байдагаа их юм байдаг. Гэхдээ авсан, тэр юмыг зөв л гольдролд нь оруулж зөв л яах хэрэгтэй. Буруу тийш нь гажуулж, буруу тийш нь юу яаж болохгүй. Одоо энэ бол зүйн тогтнол зүй ёсны хэрэг байхгүй юу. Ардчилалд ингэж орж хүмүүсийг ингэж одоо өөрсдийнх нь хийсэн хөдөлмөрөөр ингэж үнэлж тиймээ, ингэж байлгана гэдэг чинь бас сайхан. Энэ бол одоо манайд бас сайн сайн хүмүүс байна л даа.

Эрдэнэтуяа -

Мнг.

Гэлэгбалбар -

Тийн. Тэгээд Бат-үүл чинь гараад биднүүст энэ зах нээж өгөөд биднүүсийн ногоог заруулаад ингээд сайн юм бас нэг ажил ш дээ. Болж л байна ш дээ хөөрхий амьтан.

Эрдэнэтуяа -

Мнг.

Гэлэгбалбар -

А энэний хажуугаар бас нэг дагавар нь явж байгаан. Тэр нь юу вэ гэвэл Зүүнбүрэнгийн нэр дээр төсөл хийгээд төслөөс мөнгө идэх гээд бас явчихна. Тэр бас л буруу. Буруу зөв хоёрыг чинь ард түмэн чинь шүүн тунгаана ш дээ. Аягүй тунгаана ш дээ.

Эрдэнэтуяа -

Ямар төсөл?

Гэлэгбалбар -

Аа мэдэхгүй, ямариймний төсөл гэлээ. Мянганы сорил морил гэлүү, тийм юугаар бас нэг арван сая төгрөгний төсөл хийсэн Дэлгэрцэцэг гэнэ үү, Дэлгэржаргал гэнэ үү нэг юм түрүүн тэр Зүүнбүрэнд явж л байна лээ. Бид нар бас тэдэнд дургүй л байсан. Манай хүлэмжин дээр байсан. Тухайн үедээ.

Эрдэнэтуяа -

Мнг. Ер нь социализмын нийгмээс хойш тэ

Гэлэгбалбар -

Мнг.

Эрдэнэтуяа -

А одоог хүртэл ер нь байгаль орчин хэр өөрчлөгдөв?

Гэлэгбалбар -

Өө ёстой байгаль ёстой сөнөж байгаа ш дээ. Түймэрт идэгдээд дууссан, мод нь бараг тайрагдаад дууссан. Хулгайч их болсон, хулгайн анчид ч их болсон. Ан ч байхгүй болсон. Байгаль экологи ёстой аймаар яаж байгаан ш дээ. Эн тэрэнгүй ухаж төнхөө л. Тэнд алттай гээл, энд алттай гээл онгоцоор яваа л дээгүүр яваал гадны баахан улс хөлсөлж авчраал ингээл ёстой бүр хачин хачин ийм юм аягүй их явагдаж байгаа ш дээ буруу үйлдэл. Энийг одоо бүгдий нь зогсоох хэрэгтэй.

Эрдэнэтуяа -

Аанг. Энэ

Гэлэгбалбар -

Энэ улсын бодлоготой л холбоотой. Улсын нууц, улсын стратеги буруу явагдаж байгаа учраас л одоо энэ бүх юмнууд одоо бүгдээрээ ингэж байна л гэж би боддог.

Эрдэнэтуяа -

Энэ хувьчлал гэж гарлаа ш дээ.

Гэлэгбалбар -

Тийн.

Эрдэнэтуяа -

Хувьчлалын талаар та яриач? Хувьчлал ер нь яг яаж гарч байсан.

Гэлэгбалбар -

Хувьчлал сайн ч тал бий, саар ч тал бий хувьчлал.

Эрдэнэтуяа -

Аанг.

Гэлэгбалбар -

Тухайн үед яахав эзнээ олж хувьчлаагүй нэг хэсэг аягүй сөнөсөн, эзнээ олж хувьчлаагүй явдлаас болж. А эзнээ олоод хувьчилсан нэг нь бол хөл дээрээ зогссон их сайхан байгаа.

Эрдэнэтуяа -

За.

Гэлэгбалбар -

Тийн. Эзнээ олоод хувьчихвал ёстой зүгээр юм байна лээ. Тэрний хувьд бол би тэгж л ойлгодог.

Эрдэнэтуяа -

Аанг. Ер нь хувьчлал анх юу гэж гарч ирж байв? Та нарт ер нь ухуулга сурталчилгаа хийсэн үү, гэнэт нэг өдөр гарав уу? Яав?

Гэлэгбалбар -

Хувьчлал бол ердөөсөө юу яасан л даа. Энэ ардчилалтайгаа л ердөөсөө нэг өдөр л хүн бүрд арав, арван мянган төгрөгний цэнхэр тасалбар өгөө л, ягаан тасалбар нь гурван мянган төгрөгний болоо л. Цэнхэр тасалбар бол маань 7000 төгрөгний болоол ингээд л нэг баахан хувь тараана гээд л. Хүн зүгээр юм өгч байхад дургүй хүн юу байхав.

Эрдэнэтуяа -

Аанг.

Гэлэгбалбар -

Бүгд л авахыг бодно ш дээ. Тэгээд яахав зөв юм, цөөхөн юм ашгүй дээ улсын өмчийг хуваагаад хувьчлаад өгөх нь гэсэн хэдий боловч цаана нь бас л муу үр дагавартай, бас л муу нөлөөтэй бас л явагдлаа.

Эрдэнэтуяа -

Аанг.

Гэлэгбалбар -

Тийн. Жишээ нь одоо хувьчлал гэснээс би ер нь би хувьчлалыг ингээд гараад ирэнгүүт нь би бас яахав дээ юм юманд л дандаа олби огтоно шиг явдаг хүн чинь баахан хувьцаа аваад л

Эрдэнэтуяа -

Аанг.

Гэлэгбалбар -

Хүрд гэдэг компаний хувьцааг зуун наян хэдэн мянган төгрөг тэр үеийн зуу хэд, наян хэдэн мянган төгрөг гэдэг чинь одоогийн юугаар яавал бараг л тэрбум шахуу нэг тэрбум шахуу төгрөг шүү дээ.

Эрдэнэтуяа -

Аанг.

Гэлэгбалбар -

Тийн. Тэгээл цуглуулаал аваад байсан чинь сүүлдээ нөгөөдөхийг маань нэг хүн 40 сая төгрөгийн бооцоонд авах гэж байна гэж 4 сая төгрөг, 8 сая төгрөгөөр авлаа гэж хэлээд 4 сая төгрөгөнд нь нэг 75 өгөөд, 4 сая төгрөгий нь бэлнээр нь өгнө гэж хэлээд худлаа хэлээд хуураад аваад явчихваа байдаггүй.

Эрдэнэтуяа -

Өө яанаа.

Гэлэгбалбар -

Тийн. Тэгээд одоо цэнхэр тасалбар нь над одоо болтол явж л байгаа. Хогийн цаас болоод явж л байна. Тэгээд одоо би хөрөнгийн бирж дээр очоод Содхүүтэй уулздаг юм. Энийг одоо яанаа гээд. Тэгсан манай хажууд зохицуулах зөвлөлийн санхүүгийн хэлтсийн хяналтын алба байгаа ш дээ та тэрэнд өргөдөл бич. Тэгээд би одоо хөдөө явах ажилтай болохоороо тийм зав маань гарахгүй, тэгээд тэр болгон хөөцөлдөж чадахгүй тэгээд одоо багц юу хувьчлалын юу байж л байна. Хөх тасалбар, ягаан тасалбар.

Эрдэнэтуяа -

Хулхидуулцан байна ш дээ.

Гэлэгбалбар -

Тийн. Хулхидуулцан. Тийн.

Эрдэнэтуяа -

Уул нь та хүмүүсээс тэр тасалбаруудыг нь худалдаж авсан юм байна тэ?

Гэлэгбалбар -

Тийн. Худалдаад авчаад байхгүй юу 180 мянган төгрөгөөр худалдааж авсан байхгүй юу. Жишээ нь энэ ингээд явж байна гэхэд энийг 7000 төгрөгний хувьцаа хийнэ. Нэгий нь 6000 төгрөгөөр худалдааж авсан байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Аанг.

Гэлэгбалбар -

Тэр үед чинь 6000 төгрөг гэдэг чинь хатуу мөнгө шүү дээ тэ?

Эрдэнэтуяа -

Аанг.

Гэлэгбалбар -

Тийн. Тэгээд одоо ингээд хулихдуулчихаад байна.

Эрдэнэтуяа -

Аанг. Тэгээд ер нь гэнэт энэ одоо энэ арван төгрөг, нэг төгрөгний л молоко л байлаа ш дээ тэ?

Гэлэгбалбар -

Тийн.

Эрдэнэтуяа -

Ямар байдлаар ингээд 100 хэд болтлоо өөрчлөгдсөн юм бэ?

Гэлэгбалбар -

Энэ одоо мөнгөний ханш асар муухай унаж байна. Монгол улсын мөнгөний ханш, улсын одоо ганц одоо санхүү юуг барьж байх юу нь одоо тогтвортой үйл ажиллагаа нь бол мөнгө, санхүү байдаг.

Эрдэнэтуяа -

Мнг.

Гэлэгбалбар -

Мөнгө байдаг. Тэгээд мөнгөө ингээд унагаагаад байхаар би одоо учрыг нь олохгүй мэдэхгүй. Мөнгө асар их мөнгө муутай, ханш муутай, энэ бол их буруу байх л гэж миний хувьд бодож байна.

Эрдэнэтуяа -

Мнг.

Гэлэгбалбар -

Тийн.

Эрдэнэтуяа -

Ер нь ямар хүмүүс энэ хувьчлалын үед одоо арай илүү юмтай болж, илүү хөрөнгөтэй болж үлдэж чадсан бэ?

Гэлэгбалбар -

За яахав дээ. Одоо жишээ нь овсгоотой хүн нэгдүгээр, хоёрдугаарт эдийн засагч хүн, гуравдугаарт ня-бо хүн. А дөрөвдүгээрт захирал, дарга байсан хүн.

Эрдэнэтуяа -

За.

Гэлэгбалбар -

Ийм хүмүүс л одоо их өмч хөрөнгөтэй, их овсгоотой хөдөлж, их юм хийсэн. Дээр үед одоо сангийн аж ахуйн дарга ч байсийм уу тиймээ?,

Эрдэнэтуяа -

Аанг.

Гэлэгбалбар -

Сумын дарга ч байсийм уу, за эсхүл юу ч байсийм уу, эдийн засагч байсийм уу тийм улсууд л их овсгоотой хөдөлж тийм их юм хийсэн даа. Би тэгж л боддог юм.

Эрдэнэтуяа -

Мнг. Ер нь хувьчлалд хүйсний ялгаа гаргасан уу? Эрэгтэй, эмэгтэй хүмүүс арай илүү ч юм уу?

Гэлэгбалбар -

Үгүй, тийм юм байхгүй.

Эрдэнэтуяа -

Аанг.

Гэлэгбалбар -

Тийн ердөөсөө хүн толгойтой болгон адилхан. Адил л бүгдээрэнд нь адил эрхээр байсан ш дээ. Хувьчилсан ш дээ. Адил эрхээр олгосон ш дээ.

Эрдэнэтуяа -

Тэхээр энэ захирал, нярав ня-бо гэхээрээ албан тушаалаараа л

Гэлэгбалбар -

Тийн, албан тушаалаараа л яг яг. Албан тушаалаараа тэгээд яваад өгсөн.

Эрдэнэтуяа -

Хувьчлалын үед хохирсон улсууд байна уу?

Гэлэгбалбар -

Байлгүй яадгийн. АХарин Сэлэнгэд зөндөө юу юу ч үгүй болсон улсууд зөндөө байгаан ш дээ.

Эрдэнэтуяа -

За.

Гэлэгбалбар -

Жишээ нь би мал аж ахуйн мэргэжилтэй хүн би төрөөс автомат шифресс авч хэрэглэдэг байсан, би төрөөс би юу авдаг байсан. Машин тэрэг хүртэл унаа л хөлсөөд явах ёстой байсан. Тэр бүхэн надад байхгүй, нэг автомат шифресс над үлдээгүй ш дээ. Би тэр чигээрээ дан биеэрээ л өөрөө юу яагаа л хувьчлал юу яагаа л тэгээл гарцан.

Эрдэнэтуяа -

Багш нар байна.

Гэлэгбалбар -

Тийн багш нар байна.

Эрдэнэтуяа -

Эмч нар байна.

Гэлэгбалбар -

Ганц үзэггүй гарсан хүн байна, ганц чагнуургүй гарсан хүн байна ш дээ, зөндөө байна. Тэр бол

Эрдэнэтуяа -

Тийм улсууд л ерөнхийдөө хоцорсон юм уу даа тэ?

Гэлэгбалбар -

Тийн. Тэр улсууд чинь юу ч үгүй хоцорсон байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Ямар нэгэн хөрөнгөтэй ажилладаг байсан улсууд тэгээд

Гэлэгбалбар -

Тийн. Тэд нар нь болохоор тэр тэрийг яахав зарим нь хувьчилж аваад зарим нэг нь залхуу нэг нь хувьчилж чадаагүй архинаас худалдаад уучихсан.

Эрдэнэтуяа -

Аанг.

Гэлэгбалбар -

Уугаа л ер нь архин далайд их урссан шүү дээ монголчууд.

Эрдэнэтуяа -

Аанг.

Гэлэгбалбар -

Сүүлийн одоо жаран далан, наян хэдэн онд улсууд архин далайд их умбасан ш дээ.

Эрдэнэтуяа -

За.

Гэлэгбалбар -

Тийн.

Эрдэнэтуяа -

Юунаас болоов?

Гэлэгбалбар -

Ай мэдэхгүй. Ер нь янз янзын юмнаас л болсон байх. Сэтгэл санааны доголдолоос ч болсон байх, юм юмнаас л болсон байх. Өмч хувьчлалаас ч болсон байх, тэр чинь дандаа нөгө ө социализмын үед “бүрэн төгс ялалтын төлөө урагшаа” гээл улсаас мөнгө цаас авч байсан улсууд чинь гэв гэнэтхэн юу юу ч байхгүй гудманд гараад ирэхээрээ сэтгэл санаагаар унаа л архи дарс уугаал нэг хэсэг нь болохоороо тэгээд л сэтгэл санааны хувьд хямраал, нэг хэсэг нь болохоороо ингээ л орон гэр нь идэж уух юмгүй болохоор чинь хэн ч гэсэн хямрана ш дээ тэ?.

Эрдэнэтуяа -

Аанг.

Гэлэгбалбар -

Тэгээд тэр тэр янз бүрийн юмнаас болоод жоохон юу яасан байхаа. Би тэгж боддог юм. Тэгээд архинд их ороо л тэгээ л архины хажуугаар тэгээд нөгөө айхтар, айхтар наймаанууд нь гарч ирээд л. Тэгээд тэр 18 чингэлэг спирт орж ирж л монгол орныг ёстой нэг баллахаа дөхлөө.

Эрдэнэтуяа -

Мнг.

Гэлэгбалбар -

Тэр би одоо бодоо л байдаг юм. Манай өвгөн хяналтын албанд их олон жил ажилласан. Би боддогийн. Хэрвээ хяналтын алба байсан бол тэр 18 чингэлэг спиртыг дорнь гаргаад монгол орон ёстой спирт уулгадаггүй, архи уулгадаггүй болгох байсан байж магадгүй гэж боддогийн. Тэгээд тэр орж ирж монгол орныг балласан ш дээ.

Эрдэнэтуяа -

Орж ирсэнюм уу?

Гэлэгбалбар -

Тийн. 18 чингэлэг спирт орж ирж монгол орныг түйвээгээд л энэ монголын ард түмэн чинь архинд орчихлоо ш дээ. Тэр ардчилалын чинь үеэр л.

Эрдэнэтуяа -

Хятадаас орж ирээд?

Гэлэгбалбар -

Хятадаас ч орж ирсийм уу, би тэрийг Германаас орж ирсэн гэж боддогийн.

Эрдэнэтуяа -

Аа германаас.

Гэлэгбалбар -

Энэ мобикомын энэ хэн энтэртэй л холбоотой байх гэж боддогийн. Сайханбилэг, хэн энэтэртэй л холбоотой байх гэж боддогийн.

Эрдэнэтуяа -

Аа тэд нар оруулж ирсийм уу?

Гэлэгбалбар -

Тийн. Энэ Гүндалай малай энэ хэд л германаас л. Германаас чинь тэр үед чинь ёстой мундаг их үнэ төлдөг байлаа ш дээ.

Эрдэнэтуяа -

Мнг.

Гэлэгбалбар -

Би тэднүүсийг л оруулж ирсэн байх гэж боддог юм.

Эрдэнэтуяа -

Архины үйлдвэр монголд унацан байсан үеэр үү?

Гэлэгбалбар -

Тэгээ л архины үйлдвэр тэрний чинь хажуугаар зөндөө байсан ш дээ. Унасан байсан. Хувьчлалд ороод унасан. Ганц үйлдвэртэй байсан ш дээ манайх чинь. Ганц.

Эрдэнэтуяа -

Хувьчлалд ороод уу?

Гэлэгбалбар -

Тийн. Бүүр байхгүй сөнөсөн байсан үе байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Аанг.

Гэлэгбалбар -

Тийн. Тэрүүгээр далимдуулаад тэр 18 чингэлэг спирт гэдэг чинь нэг ёонгос чинь хэдэн тонн байдаг билээ. Тэгээд бодоо ч дээ. Тэхээр зэрэг асар юу байгаа биз дээ тэ? Бараг л тэгж 18 чингэлэг спиртэндээ умбуулж байгаад монгол орныг

Эрдэнэтуяа -

Энэ соёлын довтолгооны талаар та яриач?

Гэлэгбалбар -

Хөө соёлын довтолгоон чинь их сайхан ш дээ.

Эрдэнэтуяа -

Аанг.

Гэлэгбалбар -

Хүмүүсийг их цэвэрч нямбай байлгана, тэр хэлмэгдэл биш л дээ. Тэр чинь нэг ёсондоо нийгмийн өөрчлөлт байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Аанг.

Гэлэгбалбар -

Жинхэнэ одоо соёл

Эрдэнэтуяа -

Сайн талыг

Гэлэгбалбар -

Тийн сайн тал байхгүй юу. Тэрэнд чинь ёстой хамгийн сайхан, тэрэнд чинь би ёстой жинхэнэ хамрагдаж явлаа. Тэрний чинь ач гавъяагаар монгол орон чинь одоо хир буртгаасаа саллаа, өт хорхойноосоо саллаа, тэрний чинь буянгаар бөөс гэдэг юм чинь байхгүй болсийн ш дээ монгол орон.

Эрдэнэтуяа -

Мнг.

Гэлэгбалбар -

Тийн. Хамуу гэдэг юм байхгүй болсон. Тэгээ л ердөөсөө ариун цэврийг дээд зэргээр сахидаг. Мундаг байлаа шүү дээ.

Эрдэнэтуяа -

Аанг.

Гэлэгбалбар -

Саалийн хувингий нь хүртэл угаалгадаг их гоё байлаа ш дээ.

Эрдэнэтуяа -

За.

Гэлэгбалбар -

Тийн. Их сайхан байсан ш дээ. Одоо

Эрдэнэтуяа -

Хүмүүс ер нь ямар ямар шаардлага тавьдаг байсан? Хэн, хэн явахав? Хүмүүс шалгадаг байсан юмуу?

Гэлэгбалбар -

Өө долоо, долоо хоногоор чинь тэдний тийм, тийн одоо жишээ нь ингээд би саальчин хүн байлаа гэхэд саалийнхаа халаадыг угаагаад, тэр гуай одоо саалийн халаад нь шавар шаварт хутгагдсан юу шиг болчихож гээ л шоглоод л ингээд зураг мураг гаргаа л. Тэгээ л тэрний чинь.

Эрдэнэтуяа -

Халаады нь өлгөчихсөн.

Гэлэгбалбар -

Аанг. Халаады нь өлгөцөн ингээд л байж байх жишээтэй.

Эрдэнэтуяа -

Аанг.

Гэлэгбалбар -

Тэхээр чинь хүн чинь тэрий чинь хараад жигшинэ шүү дээ.

Эрдэнэтуяа -

Мнг.

Гэлэгбалбар -

Тийн. Жигшинэ. Тэгээд өө энэ чинь болохгүй юм байна гээл тэрнээс чинь хүн чинь аятайхан биеэ авч явах талаар бас ажил хийнэ шүү дээ.

Эрдэнэтуяа -

Мнг.

Гэлэгбалбар -

Тийм байсаан. Тэр бол хамгийн сайхан үе.

Эрдэнэтуяа -

Аанг.

Гэлэгбалбар -

Тэрийг бол би үгүйсгэхгүй. Маш зөв, тухайн нийгмийн үед, тухайн одоо хөгжлийн үед зөв алхам хийж байсан гэж би боддог.

Эрдэнэтуяа -

Мнг. Энэ 21-р зуун гарлаа ш дээ.

Гэлэгбалбар -

За тийм.

Эрдэнэтуяа -

Хүмүүсийн амьдрал ер нь яаж өөрчлөлт гарсийн, яаж нөлөөлсөн, одоо ямар ямар салбарт чухал өөрчлөлт гарсан, ямар ямар салбарт өөрчлөлт гаргасан.

Гэлэгбалбар -

Өөрчлөлт гаралгүй яахав ээ. Үйлчилгээнд ажилладаг хүн бүхэн л ердөөсөө цэвэрч нямбай байхын тулд л хичээдэг болсон ш дээ. Жишээлбэл гуанз байж байна, хүн эмнэлэг байж байна, сургууль байж байна, цэцэрлэг, ясль байж байна, тэгээд энэ худалдагч нар тиймээ, энэ үйлчилгээнд ажилладаг үсчин мүсчин, зурагчин, гуталчин юу байдгийн тэр бүхэн чинь бүгдээрээ л одоо соёлын довтолгоонд л одоо орчноо цэвэр байлгах, агаарыг сайхан байлгах, бүх юмаа цэвэр нямбай байлгах халаад юунаасаа, малгайнаасаа өгсүүлээд л ингээд бүгдийг нь сольдог байлаа ш дээ. Тийн. Хоёр гурван ээлж болгоо л.

Эрдэнэтуяа -

Аанг.

Гэлэгбалбар -

Индүүдээд л өмсдөг тийм байлаа шүү дээ. Тэгээд тэд нар чинь тухайн нийгмийн үед үсрэнгүй хөгжил бас гарч л байна тэ.

Эрдэнэтуяа -

Аанг.

Гэлэгбалбар -

Гарч байгаа л гэж бодож байна.

Эрдэнэтуяа -

Тэр одоо нэг өөрчлөлт гарлаа ш дээ.

Гэлэгбалбар -

Мнг.

Эрдэнэтуяа -

Тэгээд одоо тэр шаардлага хангаагүй айл өрхүүдийг тэ ер нь ямар шийтгэдэг ч юм.

Гэлэгбалбар -

Хүүе. Зөндөө шийтгэдэг юм байхгүй юу.

Эрдэнэтуяа -

За.

Гэлэгбалбар -

Гахай тавина. Зараа тавина. Сайн юу яасан юун дээр нь одоо хогин дээр аваачаад гахай тавицан байх жишээтэй. Гахай чинь одоо, сүүлд нь гахай тавицан чинь манай тэргүүний гахайчин сүүлд нь одоо нөгөө нэг хүнсний юунд юу яагаа л одоо нөгөө гахай махайгий чинь өсгөж үржүүлэх хэрэгтэй, энэ мал аж ахуйд тустай гэмтэй, туслах аж ахуй гээ л гараад ирсэн чинь нөгөө гахайчин аварга гахайчин аварга нөгөө шувуу маллагч улсууд чинь бас юу тавьдгийм даа, гомдол тавьдгийм даа. Өө миний гахайг муухай хогон дээр тавилаа энэтэр гээд. Тэгээд гахай тавихаа больцон ш дээ. Тэгээд нөгөө зараа мараа

Эрдэнэтуяа -

Ха ха ха

Гэлэгбалбар -

Эсвэл матар затар тавих тийм жишээний юу, зэмлэл хүлээлэгдэг байсийн ш дээ. Тийн. Сайн тэргүүлсэн одоо тэргүүний тийм аан цэвэрч нямбай улсуудад нь болохоор онгоц, монгоц, эсүүл шувуу мувуу, тагтаа магтаа тахиа тэр тагтаа магтаа тавих жишээний тийн. Урамшуулал олгодог байсийн ш дээ.

Эрдэнэтуяа -

Аанг. Тэр нь хүмүүст ичгэвтэр ч юм уу

Гэлэгбалбар -

Аанг. Зарим

Эрдэнэтуяа -

Тэр талаараа шийтгэл болдог байсан юм шиг байна тэ?

Гэлэгбалбар -

Тийн.

Эрдэнэтуяа -

Аанг. Таны амьдралд ямар нэгэн гүнээр нөлөөлсөн явдал бий юу?

Гэлэгбалбар -

.............

Эрдэнэтуяа -

За сайн талаараа, аав ээж байж болно.

Гэлэгбалбар -

Мнг.

Эрдэнэтуяа -

Муу талаараа байж болно. Амьдралд чинь томоохон өөрчлөлт гаргасан байж болно. Амьдралд чинь томоохон толбо үүсгэсэн байж болно тэ?

Гэлэгбалбар -

Мнг.

Эрдэнэтуяа -

Одоо юу гэдгийн, баярламаар үйл явдал болж байсан тийм.

Гэлэгбалбар -

Одоо яахав яахав. Ер нь миний хувьд бол зах зээлд ороод амьдралд маань сайхан өөдрөг сайхан явж байгаа. Тийн. Би болж байна. Хэдэн хүүхдэдтэйгээ хоршоо байгуулаал бас ингээл энэ дайтай яваал. Энэ улсынхаа хөгжил соёлтой танилцаал, та бүхэнтэй ингээл ярилцлага хийгээл ингээл явж байгаа энэ бүхэн бол одоо бас л сайшаалтай.

Эрдэнэтуяа -

Мнг.

Гэлэгбалбар -

Тийн. Гэсэн ч бас хүний амьдралд чинь эрээнтэй бараантай байдаг юм чинь зарим нэгэн тохиолдол гаралгүй л яахав тэ. Хүний амьдралд чинь сайн муу хоёр л нийлж байж дүйдэг шүү дээ. Тийн. Сайн ч тал байна, муу ч тал байна, аль аль нь л зэрэг хосолж явж байж хүний амьдрал гэдэг чинь түүх болж үлддэг юм шүү дээ. Яахав ээ яахав болж байна болж байна. Ерөнхийдөө бол болж байна. Сайхан болж байна. Зах зээлд ороод л ингээд өнөөдөр одоо ардаа ингээ л зөндөө ногоо тарьсан ингээл энийгээ зараал хөдөлмөрчдөд эрүүл хүнсээр үйлчлэх гээл. Ингээ л байж байгаа чинь сайхан ш дээ. Сайхан л сайхан л юм. А энийг бол яахав ардчилал бидэнд олгож өгсөөн. Энэнд би талархаж явдаг. Тийн.

Эрдэнэтуяа -

Та улсаас ер нь ямар шагнал урамшил хүртэж байсан?

Гэлэгбалбар -

За би чинь Алдарт эхийн 1, 2-р одонтой. Ардын хувьсгалын 50, 60, 70, 80 –н жил гэж баахан медалиуд байдгийм аа биднүүст. Өвгөн настай, ээ гэгээ минь эд нар улсын хөгжлөөс хоцорцийн, үхэх гэж байгаам гээд хардаггүй юмаа бидүүсийг харж үздэггүй байдаггүймаа. Бид нар чинь бас тухайн хэмжээний зохих ёсны шагналууд өгдөгийн шүү. Өгдгийн. Тийн. Үйлдвэрлэл хоршоололын 80 жилийн ойн медаль байна.

Эрдэнэтуяа -

Мнг.

Гэлэгбалбар -

Тийн. Тэгээд л надад хөдөө, Хүнс Хөдөө Аж Ахуйн яамны Тэргүүний ажилтан байна.

Эрдэнэтуяа -

Мнг.

Гэлэгбалбар -

Эвлэлийн төв хорооны тэргүүний ажилтан мажилтан гээд янз бүрийн шагнал урамшил байнаа, байна.

Эрдэнэтуяа -

Мнг.

Гэлэгбалбар -

Хувьдаа тохирсон.

Эрдэнэтуяа -

Улсдаа их юм хийж бүтээсэн.

Гэлэгбалбар -

Тийн. Яахав. Хэр хэмжээгээрээ

Эрдэнэтуяа -

Тэр үеийн шагнал их нэр хүндтэй, чанартай

Гэлэгбалбар -

Тийн. Чанартай байсан. Тийн.

Эрдэнэтуяа -

Мнг.

Гэлэгбалбар -

Сүүлийн үед л доош доошоогоо ороод юм шагнал нь шагнал биш болчихоод байгаан ш дээ. Тэрнээс тухайн үедээ бол сайхан л шагнал байсан.

Эрдэнэтуяа -

Мнг. Таны амьдралд ер бусын ба бусдаас онцгой гэх зүйл бий юу?

Гэлэгбалбар -

Байлгүй яахав.

Эрдэнэтуяа -

За.

Гэлэгбалбар -

Тийн. Би одоо Вьетнам яваад ирнэ гэдэг чинь миний амьдралд өөрчлөлт гарч байгаа л гэсэн үг ш дээ.

Эрдэнэтуяа -

Аан.

Гэлэгбалбар -

Тийн. Вьетнам хаа хамаатай Вьетнам орныг үзээд бас халуун орноор аялаад 14 хоног яваад ирнэ гэдэг чинь миний одоо дурсамж. Хамгийн одоо амьдралд өөрчлөлт бас гарч байгаа л гэсэн үг ш дээ. Тэгээд тэрийг би үзсэнээрээ юуг үзсэн гэвэл зүгээр яахав хоршиж ажиллавал иймэрхүү үр дүнд хүрдгийн байна. Хоршоо байгуулбал ингэдгийн байна, хоршоололыг талаар явж үзсэн.

Эрдэнэтуяа -

Мнг.

Гэлэгбалбар -

Вьетнам явж. Тийн.

Эрдэнэтуяа -

Мнг.

Гэлэгбалбар -

14 хоног сургалтанд яваад ирсэн.

Эрдэнэтуяа -

Мнг.

Гэлэгбалбар -

Танилцах аялал.

Эрдэнэтуяа -

Тэгээд Хөх хотод.

Гэлэгбалбар -

Тийн. Бас Хөх хотод 14 хоног яваад бас сургалтанд яваад ирсэн. Тэр Хөх хотын ХААИС-ийн хүлэмжний аж ахуй ямархуу байдалтай байдгийн, ШУТСургууль нь ямархуу амьдралтай байдгийн. Тэр бүгдээр орж үзсэн үзсэн.

Эрдэнэтуяа -

Аанг.

Гэлэгбалбар -

Тийн.

Эрдэнэтуяа -

Ер нь бас зах зээлд гарсан нь зарим талаар сайн тал байсан нь л байна таны хувьд.

Гэлэгбалбар -

Байсан байсан. Сайхан. Тийн.

Эрдэнэтуяа -

Мнг. За за хоёулаа тэгээд сайхан ярилцлаа. Таньд ярилцлага өгсөнд маш их баярлалаа.

Гэлэгбалбар -

За би ч гэсэн та нарт баярлалаа яахав. Цаг зав гаргаж энэ их ажлын хажуугаар ярилцлага авч юу яасанд баярлалаа.

Эрдэнэтуяа -

Таньд бас баярлалаа. Энэ их ажлаараа надад зав гаргасанд зориод. Тийн за.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.