Hishigdorj
![](../assets/images/interviewees/990370.jpg)
Basic information
Interviewee ID: 990370
Name: Hishigdorj
Parent's name: D
Ovog: Borjigon
Sex: f
Year of Birth: 1943
Ethnicity: Halh
Additional Information
Education: tusgai
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist
Born in: Züünbüren sum, Selenge aimag
Lives in: Sühbaatar sum (or part of UB), Selenge aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
collectivization
industrialization
foreign relations
cultural campaigns
work
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Эрдэнэтуяа -
За тэгээд хоёулаа нэгдлийн тухай ярьж эхлье.
Хишигдорж -
Тий нэгдэлжих хөдөлгөөний үед бол яахав гэхээр яг хүмүүсийн тэр санал тэр сурталчилгааг бүрэн айл болгоноор хүрч хүний ой тойнд нь ортол ардчилсан намд элсэх хүнийг яаж одоо яаж тэн дээр элсэх үү яахав гэдэгтэй хувьсгалт нам хүнээ яаж элсэхтэй адилхан нэгдэлжих хөдөлгөөнийг хүнд айлуудыг нэгдэлжих хөдөлгөөнд яахдаа иймэрхүү маягаар суртал ухуулгын ажлууд айлуудын дунд явж байсан үе байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Аанхаан
Хишигдорж -
Тэгээд аймаг нь сумруугаа, сум нь бригад багруугаа явдаг байсан тэгээд хүмүүс бол яахав анхан үедээ хүмүүс яасан ийсэн гэж зүгээр одоо тэрүүхэндээ элсэх юм бэ? Бас тийм үе гарч байсан үе байсан гэж байгаа. Малаа зарим нь өгөхгүй яах юм, зарим нэг нь өө энэ чинь нэгдэлжих юмандаа өгөлгүй яахав энэ олон малаа цөөлж хагасыг нь өгье өөрсдөө хэрэгцээнийхийг авч үлдье. Тэгээд сүүлдээ ухуулга сурталчилгаа сайн явсан юмуу ер нь тэгээд байгаа малтай хүн болгон 5-н, 5-н үхэртэй байсан тэрнээсээ нэг 2 саалийн үнээ бүгдийг тэр хөдөлгөөн аягүй сайхан эхэлсэн ш дээ. Тэгээд л нэгдэлжих хөдөлгөөн эхлээд ирэхээр чинь хүмүүс мэдээж нэгдэлийн дарга гэдэг чинь сонгогдоно биз дээ. Одоо нэг 40-н айлын мал байгаал тэр одоо Зүүнбүрэн дээр хаана ч байдаг юм жишээтэй тэр чинь одоо нэг нэгдэлийн даргатай, нэг орлогчтой, нэг санхүү барьдаг тэгээд нэг малын эмч байдаг юмуу тийм юутай тэгээл ерөөсөө тэрийг малуудаа жинхэнэ одоо үхэр малаа одоо сувиа нь сувиагаараа дээр үед хариулгатай тэгээл хүмүүсд оноогоод оноогоод өгчихдөг тэгээл тэндээсээ гэр бүлээрээ байж байгаа хүмүүсийг чинь яг тэр юунд нь бригадад нь саальчингаар ажлуулчихдаг. Тэгээл тэр хүндээ сарых нь хөдөлмөрийн хөлсийг авдаг. Тэр үед мөнгө бага байсан болохоор бага бага л юм хөөрхий амьтан тэгээл, тэр чинь их мөнгө байсан байгаа юм дээр үед. Тэгээл одоо нэгдэлжих хөдөлгөөн яваал хүмүүс ер нь ашигтай тэр нэгдэлжих бас хүмүүс их хөдөлгөөн өрнөсөн ш дээ. Ер нь сайн эхэлсэн ш дээ тэр чинь тэгээд явж явж байгаад нэгдэлжих хөдөлгөөн чинь одоо сүүлдээ тараад сангийн аж ахуй чинь одоо хэдэн оноос билээ, хэдэн онд сангийн аж ахуй болсон юм бэ дээ. 78, 9., 1977, 1976-н оны үед юмуу? Сангийн аж ахуй чинь нийлэх юмнууд нь нийлээд сангийн аж ахуй болоод 18, 19-н сангийн аж ахуй болоод Зүүнбүрэн, Зэлтэрийн сангийн аж ахуй гээд бүх юмнууд бүгд сангийн аж ахуй болоол тий тэгээд газар нуттаг юмнуудаа хуваагдах нь хуваагдаад. Цагаан толгой гэхэд тэндээс тэр гээд, бригад юунууд нь тэгээл социолист хөдөлгөөний бригад бүгд сангийн аж ахуйруугаа нийлээд тэгээл тараад яагаа биз дээ. Тэгээл сангийн аж ахуйтай 7-н сангийн аж ахуй чинь үйлдвэр янз бүрийн юмнууд чинь эхлээд юу яасан үе ш дээ тэгээл одоо юуны сангийн аж ахуй чинь одоо газар тариалан, атрын юу чинь 50-н, Зэлтэрийн сангийн аж ахуй чинь 1956-н онд билүү атар чинь анх нээгдсэн үе чинь, тэгэхээр атарын сангийн аж ахуй чинь тэгээл эхэлсэн ш дээ. Газар хаглаал одоо Энхтал манай хөдөө аж ахуй талаа манай Сэлэнгэ чинь голцуу хөдөө аж ахуй талаа авцан ш дээ ер нь газар тариалангаа...
Эрдэнэтуяа -
Аан за
Хишигдорж -
Тэгээд ихэнх нь тэгээл газар тариалан чинь тэгээл бүхэл сангийн аж ахуйнууд чинь бараг л одоо тариалангийн юу болоол тэр атарын юугаар чинь анх, анх атар эхлээд Зэлтэрээс эхлээ биз дээ. Тий анх эхэлсэн юм байна. Тэгээл наашаагаа
Эрдэнэтуяа -
Атар газар
Хишигдорж -
Атар газар эзэмшиж одоо ой гээд байгаа ш дээ. Тэр чинь Зэлтэр Ерөө хаана хаана билээ тэр хэд хэдэн газруудаас эхэлцэн ш дээ. Тэгээл сангийн аж ахуйн хөдөлгөөн яваал тэгээл сангийн аж ахуйнууд чинь байгуулагдаад, цэцэрлэг, сургууль одоо юу л байдаг юм тэгээд бүх юмнууд чинь эхэлж яасан ш дээ. Одоо ер нь сангийн аж ахуй юмнууд чинь одоо яг явдагаараа явж байна одоо тэгээл сангийн аж ахуйн одоо юу болчоод байгаа юм бэ нэг хаанах тийм яг сангийн аж ахуй гэдгээрээ бишээ одоо чинь юу гэж явж байлаадаа нэр нь өөрчилөгдөөд яваад байгаа ш дээ тэрнээс яг л тэр анх байгуулсан сангийн аж ахуйнууд чинь яваал байгаа ш дээ. Ганцхан нэр нь зарим нь өөрчилөгдөөд тэгээл сүүлийн үед одоо ингээд 1990-н он 1989-н онд эхлээд 1991-н оноос л тэгээл хувийн, хувьчлал болоол сангийн аж ахуй нь өнөө мал хуйгаа хүмүүс чинь барилга байгууламжаа ч хуваагдаад л мал хунар нь хуваагдаад, компани юунууд болоол тэгээл өнөө нэг юу хувьчлал чинь эхлээд л
Эрдэнэтуяа -
1990-н онд уу?
Хишигдорж -
Тий тий тэгээд хүмүүс чинь сүүлийн үед хүмүүс чинь хөөрхий тэгээл мад хунаргүй, юу ч үгүй энэ хүмүүс чинь яахав гээд л тэгэнгүүт 1994, 1995-н оноос эхлээд нөгөө нэг 10н мянга одоогоор бол 15-н мянган төгрөгний зээл гэж өгч байлаа ш дээ.
Эрдэнэтуяа -
За.
Хишигдорж -
Ажил хийдэг байсан хүмүүс чинь бас л одоо банкнаас зээл авдагтай адилхан гэрээ хийгээд л тэгээл тэр 10-н мянган 15-н мянган төгрөг чинь тэрүүгээр чинь ямар ч их юм авч байсан юм. Ихэнх нь мал аваал одоо энэ тэндээсээ тэгээл ерөөсөө хүмүүсийн амьдрал шал өөр албан гарзын хүмүүсүүд чинь бас зээл аваад, байшин хашаатай болох нь болоол, яг энэ юм чинь яг тэгж эхэлсэн ш дээ. Одоо энэ хувийн байшин орон сууц чинь, одоо энэ бүх юм чинь 10-н мянгаар чинь одоо энэ их сайхан байшингаа босгоод хашаатай болоол илүүгээр нь мал хунар авах нь аваад тэгээл яг тэр юу чинь болуул 10, 15-н мянган төгрөгний зээл гэдэг асуудал хүний амьдралд аягүй өөдрөг болсон үе байхгүй юу, тэгээл хүмүүс хувиараа юу хийх вэ? Хувиараа яг ийм байж байхад тэгж хүн өргөжүүлээд, малаа өсгөөд тэгээл тэрэндээ өөрсдөө компани болоол байгуулаал , ажилчинтай болоол, малаа хариулдаг, үнээгээ саадаг, гахайгаа малалдаг ингэж хүний амьдрал өөрчлөгдөж тэгээл яг 1990, 1991-н оноос эхлээд ардчилал гарч ирсэн биз дээ. Тэгээл яг тэрний үед чинь яагаад вэ гэхээр бүх албан газрууд, нам эвлэлийн байгууллагууд чинь яг тэр үед чинь бас л нөгөө намын дээр үеийн Сүрмаажавын үед л байсан бид нар намын хүмүүс байсан. бараг л албан газар дээрээ ардчилалыхан чинь хоор хоорондоо жаахан зөрчилтэй болж ирэхгүй юу
Эрдэнэтуяа -
За
Хишигдорж -
Манай хувьсгалт намыг л муулаал ингэж байсан джжр үед тэр үед яасан гэхээр чинь манай намын юу хатуу бороол ирэх үеэр чинь ном овоо тахих янз бүрийн юу чинь зогсооцон тэр битий хэл цагаан сарыг хамаагүй өргөн дэлгэр хийлгэхээ болиод хорьчихлоо ш дээ. Цагаан сарын өглөө бид нар чинь гэхэд бараг л өглөө шинэлгээгээ хийчээд Цагаан сарын өглөө ажилтай үе таарсан байхад Цагаан сарын өглөө ажил дээрээ бүртгүүлдэг үе байсан. тийм хатуу үе байсан. нам ингэж тэгээл ардчилал чинь дийлэх болоол хүмүүс чинь ардчилалд элсээд хөдөлгөөн болоод л ер нь намын гишүүд бид нарыг шүүмжилж хэлээл ерөөсөө тэгээл 2 юу болоол ирсэн үе шүү дээ 1994, 1995-н он чинь тэгээл эхэлсэн бужигнаал, тэгээл тэрнээс хойш дараагийн хувьчлалыг чинь одоо энэ үйлвэрүүдийг чинь одоо тэр үеийн хувьчлаал бас одоо би гэхэд жишээлэх юм бол гурилын үйлдвэрт яахад нэг юу будаа цех ч юмуу тэрийг нь авах жишээтэй ингээл тэгээл хэдэн ажилчин элсүүлж аваад модны үйлдвэр гэхэд чинь мөн адилхан паниар ч байдаг юм уу мөн адил нэг хэдэн хүн элсүүлж ингэж авч яваад л тэгээл жинхэнэ үйлдвэр нь ажилахаа болина ш дээ. Одоо дээр үед модны үйлдвэр чинь 1000 гаран ажилчинтай. Хамгийн сайхан баян, хамгийн сайхан мөнгө авдаг сайхан, сайхан юм хийдзэг юм хаа байлаа. Модны үйлдвэр байлаа 1000 гаран ажилчинтай. Аан наана шүдэнзний үйлдвэр гэж байлаа бас ямар хичнээн ажилчинтай анхны үйлдвэр гадаад, дотоодын жуулчин, аялалыхан чинь Монголд анх удаа шүдэнкний үйлдвэр байгуулагдсан гээд энд чинь ёстой өргөн хамаг юмаа модны үйлдвэр, шүдэнзний үйлдвэр, гурилын үйлдвэрийг үзүүлж эхэлж байлаа ш дээ. Сэлэнгэ чинь будаа тариа тэр үед их авдаг байлаа сангийн аж ахуйнууд чинь тэгээл гурилын үйлдвэр байгуулагдаад тэгээл энэ будаа тариа авч эхлээд тийм гоё хөдөлгөөн ихтэй байсан үе байгаа тэгээд яг хувьчлал болоод модны үйлдвэр ч татан буугдаад өнөө сайхан шүдэнзний үйлдвэр маань бас л хувьчлал нэг хүн аваад дампуурах нь дампуураад хэдэн ажилчид нь цалин авч чадахгүй. Энээ тэрээ болоод нэг 2-роо цуварсаар цуварсаар байгаад энэ үйлдвэрийн хамгийн сүүлд одоо энэ 1998, 1999-н онд Цогт-Очир аваад эргээд тэрнээсээ хойш тэгээл бүр байхгүй хаалттай. Барилга байшин нь заргадсан юмуу? Энд тэнд техник тоногдоод дууссан. Гурилын үйлдвэр бас сайхан явж байсан үе тэгээл нөгөө хувийн компани байгуулаал сангийн аж ахуй энэ тэр чинь хувьчлал юмнууд нь газар тариалангын юм гараад ирэх үе өнөө хүмүүс чинь тариагаа яахаар өнөө үйлдвэрийн чинь юм улсаас бид нар чинь үр тарианий хавар юм аваад өгчихдөг байсан ш дээ. Эргээл намар нь төлдөг. Тэр хойноос будаа тариа хаанаас авах уу юм нь үнэтэй.аа өнөө компани байгуулцан юм чинь мөнгө төгрөггүй хэцүү үед болохоор бүрэн хэмжээний юм авч чадахгүй байгаа хэмжээгээрээ тариад л хүмүүсээ заримыг нь цалинжуулж чадна, зарим үед цалинжуулж чадахгүй үе. Тэгээл гурилын үйлдвэр чинь авчраад тушаана. Гурилын үйлдвэр чинь жинхэнэ мөнгө төгрөг төсөв нь бас л хэцүү байсан үе байгаа юм байгайн. Эргээд сангийн аж ахуйдаа мөнгөө төлж чадахгүй үе гараад л тэгсээр байж байгаад сүүлдээ гурилын үйлдвэр бас л одоо тэгээд татан буугдаад одоо хүмүүс нь яаж чадахаа байгаад тэгээл тэр тус тусдаа жаахан жаахан салбар нээгээд, ийм ийм том үйлдвэрүүд чинь яг тэр үед л ингэсэн ш дээ. Тэгээд ер нь хүмүүсийн ярьдаг нь бол хувьчлал гэдэг юм явжийж ерөөсөө энэ үнийн өөрчлөлт энэ тэр гараад ингээд ийм болсон тэрнээс гурилын үйлдвэр, шүдэнзний үйлдвэр, модны үйлдвэр ажиллаж байсан бол манай энэ Сэлэнгэ энэ аймагт ажилгүйдэл гэж байхгүй байсан гэж тэгж ахмад тэр ажиллаж байсан үеийн одоо тэгж ярьдаг. За яахав тэгээд пүүс, компани тий ерөөсөө
Өөр хүн -
Ардчилсан холбооноос болсон гэж би шууд ярьдаг юм.
Хишигдорж -
Тий тэгээд хамгийн гол нь хувьчлал яваад энэ хүмүүс хувиараа эрхлэх аж ахуй байгуулаад ирэхээр хэдэн ажилдаг хүн нь байлаа гэхэд ерөөсөө хувийн юм болохоор ерөөсөө тэнд хувийн эрхэнд л тэр хүн мөнгө өгвөл авна. Өгөхгүй бол тэр хүн хоосон байж л байна. Ялихгүй юмнаас цалинг нь хасавал ийм юм болцон үе болоод ирэхээр одоо албан газарт ажилд орий гэхлээр одоо ер нь зүгээр голцуу л хувийнх болчихлоо ш дээ. Тэгээд ер нь цалин тэдэн төгрөгний цалинтай гээл яг гарцан бол тэрүүгээрээ яг гарцан ыол , өө би 170-н төгрөг авна тэгвэл ажилахгүй гэж болохгүй. 5-н цаас л олж байвал одоо яг л ийм болчоод байгаа үе байгаа байхгүй юу. Тэгээд төр захиргааны байгууллага тэгээл нэг тогтмол цалингаа аваад явдаг болохоос одоо бүх энэ юунууд чинь бүгд яачихлаа ш дээ. Одоо хүний эрхшээлд гэх юмуу даа.одоо хүний л юунд, хагас бүтэн сайнд хөөрхий минь ингээл бодоход чинь сүүлийн үед 2000-н оноос хойших хүмүүс ажилаад байж байгаа хүмүүс хөөрхий амьтан ажиллаж байгаа хүмүүсийн амьдрал хэцүү, ажил олдохгүй тэгээл өнөө нэг хэсэг чинь модны үйлдвэр дампуурж дууссаад яасан үед хөрөө рам ажилдаг улсууд чинь яаж байгаад одоо юу яалаа ш дээ. 1992, 1993-н оноос эхлээд хөрөө рам гэж ганц 2 хүн ажиллаж эхлээд тэр чинь явсаар явсаар нөгөөтөх нь өшөө өргөжөөд тэгээл нөгөө палк юмнууд гаргадаг. Банз гаргадаг болоол ингээл эцсийн эцэст ямар сайхан байсан юм Тужын нарс чинь хүн завсараар нь харахад юм харагдах зайгүй үе байсан. тэгээл сүүлийн 2003-н он хүртэл ингээл устгагдаал дуусч байгаа, ерөөсөө бүгд тэр үед хүмүүс яахав бас л рамтай газар 7, 8-н хүн ажилуулчихна. Өдрийн нэг 1000-н төгрөг ч байдаг юм уу. Олдог үе байхад манай одоо бас мөнгө төгрөг хөөрхий ар гэр залгуулж, одоо бүх юм хаагдаад одоо мөн л ажилгүйдэл хүмүүс нь ахиад эхэлж байгаа байхгүй юу. Тэгээд одоо энэ миний бодолоор бол сангийн аж ахуйг энэ хөдөө байгаа пүүс, компаниуд чинь одоо яахав сүүлийн үед харин мөнгө төгрөгний асуудалыг зээлээр овоо юм аваад, эд нар чинь өргөжөөд мал, ферм саалийн юу энэ тэр үнээ, өндөр үүлдэрийн үнээ аваад бас тэрнийгээ одоо тэгээд банк сүүүлийн үед л хүмүүсийн амьдралыг бүр дориотуулж банкуудын хүү нь өсөөд, банк эд нар чинь зээл өгөхөө болиол, орон байраар хүртэл зээл өгөөд л байдаг байхад чинь аваал байдаг байсан одоо бүр тэр битий хэл одоо ингээл эднийх ингээд байшингаа барьцаанд тавиад нэг 2 сая төгрөг ав гэхэд заргаддаггүй байшин юм чинь ийм юм чинь хэн юугаа тавих уу? Малтай улсууд нь малаараа нэг зээл авья гэхээр чинь 100-н толгой малаас дээш л өгнө үү гэхээс доош өгөхгүй. Ингээл ерөөсөө ажилгүйдэл энэ хүмүүс чинь ингээд л ажилгүй болоод байгаа байхгүй юу. Ямар ч дээд сургууль төгсөөд, сайхан дээд сургууль төгсөөд ирсэн хүүхдүүд одоо болтол ажилгүй байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо хүнд байдал ийм ийм байгаа, тэгээд одоо сүүлийн үед нам засгаас яахав ер нь нилээн юм шийдэгдээд жижиэ джнд үйлдвэр хөгжүүлэх тийм тал нилээн гарч байна л даа. Хүмүүс тэрэнд идэвхитэй яагаад зээлийн асуудал бага зэргийн зээлийг хөнгөвчилөөд, хүүг нь багасгаад өгөх юм бол ер нь бас хүмүүс одоо бас юм хийх гээд байдаг болж байна. За манай энд ер нь сайн ногоо тариад сайн ингэдэг хүн болуул бас ногоогоороо бол ардаа болгочихмоор юм байна. Аа тэгээд болгоё амьдрья юм хийе гэсэн хүмүүс болуул амьдарч чадаж байна бас тиймээ. Аа ер нь энэ джнд чинь бас тэгээд ер нь бэлэн байдалыг харах гээд ер нь бэлэн мөнгө байна уу гэсэн байдалтай, залхуу улсууд их байна. Тэгээд ажил олдохгүй байна ажил олдохгүй байна гэж байна. Ажил бол байна. Энд одоо нээлттэй өдөрлөг гээд байхад тэрийг чинь тэгээд зарим нь залуучууд голоод хийхгүй мөртлөө юу ч яадаг юм бэ? Бас ажил байгаа ш дээ. Тэрийг бас хийхгүй гэж манайхний тэр ухамсар доройтол юмуу юу юм ер нь тэгээд бэлэнчилэх гээд л одоо тэгээд сүүлийн үед жишээгээр чамаас сонсоход ер нь ээж аавыхаа тэтгэвэрээр ажилгүй сууж байгаа юмнууд хүүхдүүд байгаа ш дээ. Тиймээ янз бүрийн юм болоол ирэхээр л юм болохгүй өвчтэй зовлонтойгоос болоод өнөө муу ээж аав нь тэтгэвэрын зээл аваад явуулаал тэрнээс тэтгэвэр маань сүүлийн үед яахав ээ бид нарыг чинь 30-н хэдэн мянгыг авч 42 мянгаар тогтоод байсанаа бодвол одоо тэтгэвэрын бид хэд чинь доод тал нь 80 мянгыг аваал тээ ингээл зарим нь сүүлийн үед тэтгэвэрт гарсан улсууд чинь 130, 140-г аваал одоо нэг тэтгэвэр нэмэх сурагаар, ингээд ирэх юм бол тэтгэвэрын бид маань өөрсдийгөө болгоол, хүүхдүүд маань ажилтай байх юм бол бид нар бол болж байна. Улсаас өгч байгаа юм, улсад хөдөлмөр хийсэн хүмүүс чинь нэгээр бол болно. Тэхтэл яаж байна ихэнх залуус нь ямар ч дээд сургууль төгсөөд ирсэн ажил байхгүй. Ажил хийе гэсэн залуучууд нь одоо ингээл ямар ч ажилгүй болоол ирэхээр амьдрал улам л хүнд болоод байгаа юм.
Эрдэнэтуяа -
Тэр үед зээл гэж байсан уу? Социолизмын нийгмийн үед
Өөр хүн -
Байсан
Эрдэнэтуяа -
Зээл гэж байх уу?
Хишигдорж -
Одоо юунд уу? 1960, 1970-аад оны үед зээл гэж байдаггүй байсан.
Эрдэнэтуяа -
За.
Хишигдорж -
Тий, аа тэгээд банкны зээл гэдэг чинь мэдэхгүй ээ саяхан л гаргасан эд шүү дээ.
Өөр хүн -
Намайг бага байхад байсан юм
Хишигдорж -
Дээр үед үү?
Өөр хүн -
Тий байса. Манай ээж аав банкны юутай гээд тэгээл мал хуйгаа худалдаал, энэ шаттын гуанз гээд зөндөөл, гуанзанд тэгж шараа өгөөд л тэгээд нэг банкныхаа өрыг дарлаа ч гэх шиг тэгж ярьж байсан. байсан юм байна лээ.
Эрдэнэтуяа -
Аанхаан
Хишигдорж -
Дээр үед үү?
Өөр хүн -
Намайг бага байхад
Эрдэнэтуяа -
Яахав хувь хүмүүс одоо хятадууд, Хятадад л гэхэд хувь хүмүүсийн өр байсан байх л даа.
Хишигдорж -
Тий
Эрдэнэтуяа -
Ер нь Сэлэнгэд Хятад хүмүүс хэр байсан бэ?
Хишигдорж -
Өө Хятадын чинь юу ш дээ. Одоо манай энэ Шаамар, Алтанбулаг гээд бий ш дээ. Баруун Хихгт гээд тэгээд энэ Шаамар чинь гэхэд 1954, 1955, 1956-н оны үед чинь Хятадууд Шаамарт их байсан. Ер нь тэгээд үр хүүхдүүд нь одоо ингээд байна ш дээ. Том жижиг чинь дээр үеийн пүүс худалдаагаар байна ш дээ. Ногоо тарьдаг тэгээд тэр үед 1960-аад он гэхэд чинь Хятадуудыг чинь өнөө Улаан хувьсгал гарах үед эд нарыг чинь Хятадуудыг манай Монгол буцаалаа ш дээ. 1957, 1958-н оноос
Өөр хүн -
1956-н он гэхэд чинь үнэндээ Хятадууд байсан. Шүдэнзний үйлдвэрт юу яагаад айлуудад байр өгчихсөн. Тэгээд хүүхдүүдийг нь гэрийн авгай нар үүрээд, том том юм гэртээ авчирч наагаад шүдэнзнийхээ үйлдвэрт авчирч тушаадаг. Тийм юм байлаа ш дээ.
Хишигдорж -
Тэгээд сүүлийн үед, тэрнээс хойш тэгээд 1958, 1959-н оноос эхэлж явуулалаа гэхэд чинь 1963, 1964-н он гэхэд чинь бараг л явсан дөө. Тэгээд бид нар Хятадын Улаан хувьсгал эхэлж байсан үе биз дээ. Тэгээл тэр чинь бараг л манай Шаамарын Хятадууд чинь бүр нэг ер хүүхэд нь эндээ Монголжоод амьдраад, тэрний ганц 70, 80-н хужаа нар ганц 2 хужаа нар эндээ үхнэ гээл үлдсэн бусад Хятадаас орж ирсэн улсууд чинь ажилчид их авдаг байсан ш дээ. Хятадын тэр хүмүүсийг л их авдаг байсан. тогооч нь хүртэл Хятад болоод
Эрдэнэтуяа -
Яагаад?
Хишигдорж -
Дээр үед мэдэхгүй яагаад тэр чинь тэгдэг байсан юм мэдэхгүй. Тэгээд авгай хүүхэд бүх юм тийм л байсан тэгээл яваад байсан тэгээд сүүлдээ Алтангийн баруун хягтад их олон хятадууд байсан гээд бас бүр багадаа орж ирээд үр хүүхэд нь яагаад яаацан тийм бүр өндөр настай нэг ганц 2 хятадууд нь үлдээд бусад нь бүгд ачигдсан гэсэн ш дээ. Тэгээл ёстой л харин ер нь 1965, 1966-н оноос ер нь маш сайхан цэвэршсэн ш дээ. Монголд бараг хятадууд байхгүй ёстой цэвэр Монгол, одоо дахиад эхэлчихлээ ш дээ. Одоо тэгээд бас Хятадтай суусан гээд тэрнээс 1990-н он хүртэл ёстой иаш сайхан цэвэрхэн үе байлаа ш дээ. Хятадууд байхгүй. Ганц нэг Өвөр монголдоо байсан улсуудын хүүхдүүд тэд нар настай улсууд байсан болохоос, жинхэнэ цэвэршчихсэн.
Эрдэнэтуяа -
Оросууд хэр байсан?
Хишигдорж -
Оросууд тэгэхэд манай Шаамарт 17,32.............. маш их сайхан одоо энэ хойд Хягтын наад талын юу шиг тийм сайхан өргөжсөн тийм сайхан байсан. аягүй бүр Орос сургуультай, орос сургуультай урьд нь манай Монгол сургууль юутай байсан. Бас тийм бас л тийм ногоо тарьдаг, Оросууд чинь хөгжилтэй, дуу бүжиг болсон оройд бужигнаан болсон тийм. Манай Шаамарын урдхан талд 505 гээд хоригдолууд байсан ш дээ. Тиймээ?
Өөр хүн -
Тий
Хишигдорж -
Одоо мөн хоригдолуудын амьдарч байсан зоорь, зөндөө хоригдолууд их байсан. Одоо энэ юуг барьж байсан үе ш дээ зам гүүрийг одоо энэ төмөр замыг барьж байсан.
Эрдэнэтуяа -
Аан
Хишигдорж -
Тийм үе байсан. тэгэхэд тэр Оросууд бас байсан. Одоо бүр Шаамарт бол бүр гоё гоё том дүнзэн байшин, нутгийн тэгээд сүүлдээ нүүсээл нүүсээр явсаар байж байгаад Оросууд чинь бараг л төврүүгээ орж ирэх нь ирээд зарим нь тэгээд сүүлийн үед 1980-н хэдэн онд чинь Оросууд чинь нутаг орон ах дүүсрүү нь явах зөвшөөрөл гараад тэгээд ихэнх нь тэгээл ах дүүсээ дагаад одоо энэ хойшоогоо гарах нь гараад явчихсан ш дээ. Одоо энэ Буурын голд л нэг цөөхөн хэдэн Оросууд байгаа байх
Эрдэнэтуяа -
Аанхаан.
Хишигдорж -
Одоо бараг Хятад байхгүй.
Эрдэнэтуяа -
Тэгээд Орос, Хятадаас манайд бүтээж өгсөн юм байна уу манай Сэлэнгэд
Өөр хүн -
Оросууд уу?
Эрдэнэтуяа -
Орос, Хятадууд ер нь аль аль нь
Хишигдорж -
Зүгээр нутгашсан оросуудаас бол дээхэн үед бүтээж байсан юм байсан юмуу
Өөр хүн -
Орос, Хятадаас үлдсэн юм нэг ч байхгүй
Хишигдорж -
Тий
Эрдэнэтуяа -
Аанхаан
Хишигдорж -
Аан харин
Өөр хүн -
өөрсдөө л хувьдаа л ашиглаж байсан байх
Хишигдорж -
тий тэгээд сүүлийн үед тэр Орос-Монголын харилцаа сүүлд энэ хувьсгал ялсанаас хойш засаг төр өөр болоод яахав тэрхэн үед цэргийн анги гэдэг чинь манай Монголын хамаг, цэргийн анги ирэхдээ ер нь энэ тэнд бүтээн байгуулалт, барилга байшинг бол бариад тэд нарыг дараа нь ардчилал гараад Оросуудын нөлөөгөөр тэрэн дээр манай Монголчууд харин сайхан байртай. Тэрийг өөд нь татсан бол эн тэндхийн аймгуудад сайхан л байртай болж үлдсэн байх. Тэрнээс айхтар тийм гоё тэгээд Оросуудын чинь ингээд манай Монголд ажиллахаар аягүй өндөр цалинтай бид нараас илүү өндөр цалинжуулдаг байсан. Хачин шүү тээ
Өөр хүн -
одоо Хятадууд бас тийм
Хишигдорж -
одоо Хятадууд бас л тийм өндөр цалинтай байгаад байгаа.
Өөр хүн -
Манайхан үйлээ барж 200, 300-н төгрөгний ажил хийхэд л, Хятадууд чинь 700, 800-н төгрөг аваад голж байна гэж байна ш дээ. Одоо энэ Дулаан хаанд байгаа залуу түрүүн надтай хамт Дарханаас ирэхэд надтай хамт сууж ирсэн нэг залуу тэнд ажилдаг гэж байнаа\. Монгол хүн цөөхөн байгаа. Тэгээд сав л хийвэл Монголыг халах гээд байдаг. Хяьадыгаа оруулах гээд байдаг.
Хишигдорж -
Тиймэрхүү хачин юм болцон байжээ. Тэгээд гадаадын Оросууд хөөрхий юм хийгээд өгөх нь чанартай. Юм ийхэд хамгийн чанартай, үнэнч, сайн цаг барьдаг.
Өөр хүн -
Хойд нь юугий чинь
Хишигдорж -
Энэ Орос
Өөр хүн -
Энэ хэдэн бөмбөгөр байшин чинь, энэ хэдэн байшинг чинь одоо энэ юу болчоод байгаа
Хишигдорж -
Одоо манай Монголыхон аваад л, тий Дорнын говь уу? Тэрний цаад талд тэр үе чинь одоо орос трест гэж байх үед чинь баахан жолооч нар байж л одоо жинхэнэ энд ирсэн барааг чинь баруун аймаг, холын холын Эрдэнэт, Хөвсгөл, Увс юунууд чинь одоо бараа аваачаад цааш нь татаж аваачаад өгдөг. Тэнд нэг хэсэг оросууд байсан үе ш дээ. Тэгээл оросууд наашаа цаашаа яваад л нүүгээд ирэх үед тэд нар татан буугдаад жолооч нар ажилгүй. Тэр үед тэнд ажилсан Монгол жолоочууд ч гэсэн бараг л баян байлаа дөө.
Өөр хүн -
Одоо энэ хэн хүртэл Доржготовых байна.
Хишигдорж -
Тий одоо эндээ Шатарын Пүрэвсүрэн эд нар тэр үедээ л жинхэнэ
Өөр хүн -
Пүрэвсүрэн энэ 2 байна.
Хишигдорж -
Аа одоо Пүрэвээ эд нар тэнд ажиллаж байсан. эд нараас илүү цалин өгдөг тансаг л улсууд байсан.
Эрдэнэтуяа -
Тэр нэгдэлжих хөдөлгөөний үед бас зарим айлууд эхлээд хүлээж авахдаа эсэргүүцэж байсан гэж байна ш дээ. Ямар айлууд нь эсэргүүцдэг?
Хишигдорж -
Ер нь их малтай ч хүн тэр дундаас
Эрдэнэтуяа -
За
Хишигдорж -
Цөөн малтай бид нар энүүгээрээ амьдарч, энийг чинь яахаал заавал тэрэнд чинь элсэх шаардлагатай биш , өөрийн хувийн юу гэж яригддаг байсан гэж байгаа
Эрдэнэтуяа -
Аанхаан
Хишигдорж -
Тэгэхээр хүмүүсийн яахав дээ хүмүүс чинь сүүл сүүлдээ нэг нэгэндээ ч юмуу нэг нь ийм гэсэн ухамсартай зарим нэг нь болуул бас яагаад, аан тэгээд хүмүүсээ бас ядахдаа чи энэ 20-н малыхаа чи нэг 5-ийг нь ч байдаг юмуу 5-н үхэр. 10-н хонь энэ бол цаашдаа бид нарт хэрэгтэй ш дээ. Энэ чинь хүмүүс нэг нэгнийгээ ингээд яадаг тэгээд хүмүүс чинь ихэнх нь ерөөсөө элссэн ш дээ. Тэгээд нэгдэлд элсэх чинь өөрөө одоо би гэхэд малаа аваад би тэдэн үхэл малтай танай нэгдэлд одоо очилоо гээд, яахав зарим нь тэгж очиж байсан. бүр тэдний гишүүн болоод. Аан манай аав ээж болоод ирэхээр одоо хөгшин настай болоод ерөөсөө энийгээ өгье гээд өгөөд бүр өөл малгүй айл байхгүй юу даа энэ баруун талд тэгэхээр малгүй Лувсандорж гээд айл байлуудаа манайд авгайтайгаа тэгээд тэр хүн чинь тэнд манай малаа үхэр, хонь, малаа, адуугаа тэр хүний нэрэн дээр энэ хүн танай нэгдэлд малаа гишүүн элсээд тэднийхрүү өгч байсан. тэгж болж байсан үе. Тэгээд тэр хүн нэгдэлийн гишүүн болж байгаа
Эрдэнэтуяа -
Танайх болоогүй?
Хишигдорж -
Манайх бол зүгээр ерөөсөө ээж , эгч настай болохоор би яахав ээ энэ өөрийхөө хувьдаа үлдсэн малтайгаа байя гээл тэгээд л тэр нэгдэл хөдөлгөөнд элсээд явчиж байгаа байхгүй юу тэгээл тэндээ нилээн олон жил ажилсан хөөрхий амьтан.
Эрдэнэтуяа -
Нэгдэлд үү?
Хишигдорж -
Сайхан байна ёстой нээрэн таны юугаар гээд бид нар сүйд болдог байсан бид нар дээр чинь. Сайхан ирнэ. Тийм үе байсан. тэрэнд элсээгүй тэр л тийм, элсээгүй тэр тийм хувиа бодсон энэ тэр гэсэн маргаан гардаггүй байсан. Ер нь тэгээд сүүлдээ нэгдэлд орохоор чинь янз бүрийн юманд орно. Одоо машин техник ирээд одоо газар тариалан янз бүрийн юм, өвс хадлан гээд хүмүүс чинь тэр нэгдэлрүү чинь орох их дуртай болж ажилтай улсууд чинь тэрлүү чинь харин их орж юу яадаг байсан үе
Өөр хүн -
Малаал маллана, хадлан өвс гээд байна. Тэр чинь өвөлжөө хашаа барих тэгээл дор дор нь цалин мөнгийг нь өгч байсан юм чинь
Хишигдорж -
Нэг хэсэг нэгдэлжих хөдөлгөөн чинь их гоё болж ирсэн тэгээд л сүүлдээ сангийн аж ахуй болоод тэгээд сангийн аж ахуй болоод ч яахав , сангийн аж ахуй болоод ч яахав сайхан байсан. ерөөсөө тэгээд гахай тахиа ерөөсөө бүх л юм үржүүлдэг болоод сангийн аж ахуй чинь ерөөсөө сүүлдээ сайн сангийн аж ахуй чинь тэгээд гадаадын хөрөнгө оруулал, одоо хөрөнгө оруулалт гэж сүүлд ярьдаг бас л нэг ойрхон мужуудтайгаа гэрээ хийгээд барилга байшинг чинь бас сайхан бариад тэгээд тохьжилт айхтал хөдөлгөөнтэй дарга нар бас сайхан л болгодог байсан.
Өөр хүн -
Анх нэгдэл чинь Норовоор эхэлсэн байхаа
Хишигдорж -
Тэгсэн ш дээ. Норов гуайг яг байж байхад би яг
Өөр хүн -
Цэргээс ирээд багийн дарга болсон юм чинь багийн дарга болоол нэгдэлийн дарга болцон юм
Хишигдорж -
Тэгээд Найрамдал нэгдэл чинь энд байж байгаад Шаамар чинь Найрамдал нэгдэл чинь байж байхад Шаамар сургууль комбинат гэж байсан. Одоо хол аймгуудаас тэр тракторын сангийн нэгдэлийн тэр трактор комбаны жолооч болох гэж бүр аймгуудаас бүр хувиартай. Одоо их дээд сургуульд ордог шиг тийм ТЭМС ирэхгүй юу
Эрдэнэтуяа -
Өө бүр за
Хишигдорж -
Бүр дээр үед Цаарам гэж анх байгуулагдаад Цаарам гээд
Эрдэнэтуяа -
Аан
Хишигдорж -
Тэгээд тэнд чинь сураад хэдэн сар байсан юм дээ. Хавар, намар нь ирээд хавар нь төгсөөд явдаг байсан. тэгээл баахан жолооч нар, тракторын жолооч , комбаны жолооч тэгээл тэр хүмүүс нь аймаг аймагруугаа буцаад тэгээд тэндээ нэгдэлтэй газар тариалангын ажил, тэр өвс хадлан, техникээ бариад ингээл байж байна. Тэгээл нэгдэл байж байхад чинь тэр чинь байсан ш дээ. Тэгээл сүүлдээ тэр чинь бүр сургууль комбинат болж өргөжөөд тээ
Өөр хүн -
Тий
Хишигдорж -
Тэгээл төрөл бүрийн мэргэжлийн юмнууд нэмэгдээд тэгээд одоо саяхан тэр чинь татан буугдсан байх даа. Тэр чинь 1990-ээд оны үед л татан буугдаж
Өөр хүн -
Тэндээ аж ахуйтай байсан хонь
Хишигдорж -
Тэгээд одоо эргээд Шаамарын дээд талд чинь сургууль комбинат гэдэг чинь Техник Мэргэжлийн сургууль болоод одоо тэр жолоо молоо
Өөр хүн -
Одоо тэр сургууль гэж байна уу?
Хишигдорж -
Байгаа Техник Мэргэжлийн сургууль болцон одоо бараг тийм юмнуудаас эднийх ажилуулж байх шиг байна. Шаамар дээр тэр улсаас бас яагаад. Нэгдэлийн үед бас сайхан л үе байсан тэр чинь. Одоо Техник Мэргэжлийн Сургууль болоод нөгөө үйлдвэр юу нь болохоор сарын өнөө ноднингоос эхлээд 40-н мянган төгрөгний степендтэй болсон. Тэр чинь 10—р ангийн гэрчилгээтэй.
Эрдэнэтуяа -
Одоо бүр ТЭМС-ийн хувиар чинь олдохгүй байгаа юм биш үү? Арын хаалга
Хишигдорж -
Тий тэгээд дээр нь 11 төгссөн тий тэгээд дээр нь мэргэжилтэй хэрвээ онц сураад ингэх юм бол урилгаар дээд сургуульд орох жишээтэй. Ийм болцон сайхан л болцон
Эрдэнэтуяа -
Өө за за сайхан л болцон юм байна ш дээ. Овоо ш дээ тээ нэг юмаа ингээд хөгжүүлээд байвал
Өөр хүн -
Тий Мэргэжил сургуулийг чинь техникумыг чинь дахин гаргах гэж байгаа юм биш үү
Хишигдорж -
Одоо гарна, одоо сургуулиуд нэмэгдэж тийм л үе байлаа.
Өөр хүн -
Би нэг дүүгээ хүүхэд гаргалаа гээд үглээд байсан чинь энэ хэнээс Пэрлээ нэг юм оруулсан
Хишигдорж -
Тэгээл ерөөсөө одоо энэ 1991, 1992 оноос эхлээд энэ ардчилал гарах үед тэрнээс хойш үйлдвэр чинь байхгүй. Ерөөсөө юм болоод ирэхээр чинь ажилын байр гээд байх юм байхгүй болж эхэлсэн. Ер нь ажиллах хөдөлмөрийн насны хүмүүс их гардаг байлаа. Тэгээд 20-р тогтоол гэж гараал тэр үед чинь 4-н хүүхэдтэй хүнд чинь 50 хүрцэн байх юм, 4-н хүүхэдтэй 30-н хэд дөчин хэдтэй тэтгэвэрт гараад нэг хэсэг бид нарыг чинь баллаж өгсөн ш дээ.
Эрдэнэтуяа -
За
Хишигдорж -
Тэгээл тэр үеийн чинь юугаар л одоо хөөрхий амьтан одоо дөнгөж 50 хүрээгүй хүүхнүүд ажилгүй тэтгэвэрт гарцан, тогтоолгоцон гээл цалингынхаа хувьчилалыг яацан хөөрхий амьтан. Одоо бол явсаар явсаар нэг цалин нэмэгдээд
Эрдэнэтуяа -
Анх бол бага л байсан байх
Хишигдорж -
Юу бага байдий анх бид нар чинь би л гэхэд 1990-н онд олон хүүхэдтэй гээд 50 хүрээд гарахад би чинь 450-н төгрөгөөр гарч байсан.
Эрдэнэтуяа -
Бага уу?
Хишигдорж -
Бага байхгүй яах юм.
Эрдэнэтуяа -
За
Хишигдорж -
Тэгээд тэр үед чинь цалин сард 600, 700-г авдаг байхгүй юу. Тэгэхээр тогтоолгое гэхээр 600-аас дээш болохоор бага тогтоое гэхээр нь доод тал нь 600 төгрөг гэдгээр нь санхүүгээр бүртгэл хийж өгөөд тэгэхэд л би 450-н төгрөг тэгээд тэрний дараа нэг хэдэн сар ажиллаж бүх ажилчдын цалин энэ юунаас хойш ерөөсөө 150-н төгрөгний цалинтай хүн чинь 300 болгоол, аа бид нарын өнөө 450-н төгрөгийг чинь 900 төгрөг болгоод нэг хэсэг тэгж аваад л тий тэрнээс хойш нэх нэмгэдсэн юм байхгүй. Бага багаар 0 хэдэн 2 арваны хэдэн хувиар нэмгэдсээр явсаар байгаад тэгээд 12, 13-н мянган төгрөг болоод сүүлдээ 20 гарч бодоод тэгээд сүүлдээ 33 бололуу тэгээд нэмгэдсээр нэмгэдсээр 40-н хэдэн мянга дээр нэг хэсэг удлаа ш дээ. Үгүй яадах даа тэтгэвэрыг 60-н мянга болгооч тэгээч ингээч гээл тэгсээр байгаад хэдэн хувь нэмгэдээд хүмүүсийг чинь тэтгэмж нэг 60-н хэдэн мянга болоогүй юу 61, 62 мянга тэгээл сүүлийн үед хүмүүсийн чинь өндөр цалинтай хүмүүс тэтгэвэрт гараад л бид нар 62 мянга авч байхад нөгөө сүүлд гарсан хүмүүс чинь өндөр цалин нэмгэдээд гарсан хүмүүс чинь 80, 90-н мянгыг аваад зарим нь 100 гарч аваад л тэгээд л 1995-н оноос өмнөх гарсан тэтгэврийн бид хэд хохирч байгаа байхгүй юу. Яг үнэнд авдаг цалингаараа, эд нар бол өндөр юуныхаа юугаар юу яачихаар бид нарыг 10% нэмгэдлээ гэхэд бид нар яахав 70-н мянга болийлдоо тиймүү тэгэхэд нөгөө 70, 80 гарсан хүмүүс чинь 80, 90, 100 болоол түрүүлээд л яваад байдаг бид нар тэгээд хэдхэн, энэ дээд л тэтгэврийн хүмүүс гомдол санал гаргаж байдаг юм байна.
Эрдэнэтуяа -
Нээрэн 1995-н оноос өмнөх
Хишигдорж -
Тий 1995-н оноос өмнөхийг ерөөсөө энийг өөрчилж өгөөчээ гэсэн саналууд өндөр настанаас их гараад байгаа. Энэ чинь л яг ижил биш болоод байгаа. Иймэрхүү иймэрхүү юмнууд сүүлийн үед яаж байгаа
Эрдэнэтуяа -
Соёлын довтолгоон яагаад гарах ёстой гээд үзээд гарсан бэ?
Хишигдорж -
Соёлын довтолгоон гэдэг чинь одоо манай Монголчууд чинь дээр үеэсээ голцуу монгол гэртэй тэгээл хөөрхий дээр 27, 28, 30-аад оноы үед хөнжил гэж байхгүй үед байсан
Эрдэнэтуяа -
За.
Хишигдорж -
Дээл нөмрөөд л дэвсгэр даавуу тийм үе тэгэхдээ Монголчууд тэр дээр үеэс маш цэвэрхэн биеэ сайхан авч явдаг. Гэр орон нь маш цэвэрхэн үе байсан. тэгээд сүүлийн үед хүмүүс мэдээж одоо бас нэг өөрчлөлт үзэл санаа, цаанаасаа улс ороноос өөр болоод ирэхээр тэр сургууль цэцэрлэг юмнууд чинь мэдээж хөнжил дэвсгэр даавуутай болоол тэгээл сүүлдээ ард түмэн соёлжих хөдөлгөөндөө ороол ер нь ийм ариун цэвэр тэр үе тэгэхэд одоо 1958,1959 он 1962, 1963-н оны үед чинь гэхэд хүмүүсийн байхад толгойг нь элэхэд чинь хуурастай байдаг үе байсан. ийм байхгүй байна гээд тэгээд соёлын довтолгоон чинь эхлээд тэгээл ерөөсөө толгой тархины чинь тэр битий хэл ажил дээр өглөө зарим үед гэнэт гэнэт хувцас хунар левчикыг чинь шалгадаг байлаа ш дээ. Ариун цэвэрч \ийм байж болохгүй. Тэгээл хүмүүс айл болгоныг чинь соёлын довтолггон чинь ерөөсөө эмнэлгийн шаардлага өгөөд л тэгээл айл болгоныг нэг нэг дэвсгэр юутай байсан бол сүүлд нь 2 ээлжийн, дандаа 2 ээлжийн дэвсгэр даавуу тэгээл 2, 3-н ээлжийн нүүр гарны алчуур хүн болгон нүүр гарны алчуур, хүн болгон амаа шүдээ угаадаг сойзтой болгоод, айл айл чинь даавуугаар хүүдий хийгээд ингэж тавь гээд л загварчилж тэгээл дугуйлан дээр чинь сурталчилж өгөөд л тэгээл айл болгон тэгээд л айл болгон бүгд тэгж эхэлсэн. Тэгээл ерөөсөө хүн болгон, айл болгон ийм цэвэрч бай. Аяга тавгаа ингэж угааж бай, ингэж хатааж бай ерөөсөө тийм юм юугаар яагаад тийм хөдөлгөөнөөр эхэлцэн сайхан болж эхэлсэн. Хашаа нь доторх хог нь гоё, монгол гэртэй айлуудыг чинь дотор хөшиг хийлгээд л тэгээл ерөөсөө тэр жил болгон өнгө засвао будгыг нь хийлгээд монгол гэр шиг гоё юм байдаггүй байлаа. Тэгээл тэн дээр чинь өнөө айлууд 10-н айлын дунд юмуу нэг гудаманд ч байдаг юм уу тэнд бол соёлч айл өрх тэгээл гэр оронгоо гоё болгосон, хашаагаа гоё будсан тэгэхээр хүмүүс чинь ерөөсөө аль болох айл айлаасаа гоё цэвэрч байхын тулд соёлын довтолгоон чинь өрсөлдөөнтэй тийм гоё тэгээд тэр хүнийг чинь ингээд ийм хүн ингээд тэр хүний тэр баг хороо хэсэгтээ ингээд ингэсэн гэж яриад л, аа хэрвээ албан газрууд чинь бас тэр шалгалт 3- дахь дэхь өдөр эмнэлэг явна ш дээ. Тэгээл албан газрын байгууллага доторх хог новш, гаднахи хог новш байх юм бол бүр ийм 4-н 2 дугуйтай ч юмуу юун дээр том гахай модоор сийлээд
Эрдэнэтуяа -
За
Хишигдорж -
Тэгээд тэр байгууллага л муухаы өнгө үзэмж гаднах хог новш доторхи хог новшоо цэвэрлэж дуустал тэр айл, албан газарт тэр гахай хаяж явдаг байлаа ш дээ. Тэр айл хэзээ гоё юмаа цэвэрлээд дараагийн гахай очих айлд хувиарлагдсан айлд аваачиж өгдөг. Тэгээл дараа бол тэр албан газар чинь тэр гахайтай айл, цэвэрч айлд ааиад гахай авахыг бодохгүй ш дээ. Тэр жишээтэй хүртэл хүн соёлын довтолгоон гэдэг чинь аль болохоор хүнийг идэвхижүүлдэг тэгээд ямар нэгэн тэр үед албан газар, байгууллагуудыг чинь байр эзлүүлдэг байлаа ш дээ. Тэгэхэд чинь одоо тэр үед муу дүн үзүүлээд гахай авч янз бүрийн юмаар чинь байгууллагыг чинь хойш нь ухрааж ажилчны төлөвлөгөө нормыг биелүүлээд л байдаг, байгууллага нь ингээл байх жишээтэй. Тэгж байж соёлын довтолгоон гэдэг юм чинь хүн болгонд тийм нэгдмэл юутай. Хүн болгон, байгууллага болгон хэн муухай байж хэн гахай чирч тэгж их сайхан хөдөлгөөн эхэлсэн. Тэгээл соёлын довтолгоон чинь бараг сүүлдээ соёлын довтолгоон болоол тэгээл ариун цэврийн өдөрлөг болоол тэгээл хүн хүмүүс чинь өөр өөрсдөө биеэ даагаад л тэгээд яваад л багууд баг гэж байгууллагдаад л багийн дарга гэж байгуулаал багийн дарга нь айл өрхүүд дээрээ ажилаад л 7 хоногт нэг удаа юмуу 2 долоо хоногт нэг удаа юмуу хогонд гаргадаг. Тэгээл нөгөө эмнэлгийхэн чинь явдаг юмаараа явдаг. Сүүлд янз бүрийн юм болоол ирээд ирэхээр чинь сүүлийн үед чинь 3-дахь тэр юм нь явахаа болиод татганаж үлдсээр байгаад одоо тэгээд ирэгээд хог новшдоо болж эхэлсэн байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Аанхаан
Хишигдорж -
Тэр хөдөлгөөн яг эмнэлгийн үзлэг шалгалт тэр юмнууд ингээд байгаад байгууллагуудаас хороо хэсэг одоо тэнд нь их хогтой байна гээд ингээд яваад байсан болуул хороо хэсэг айл амьтан чинь гудманд танай энэ 2 айл чинь маш ихтэй байна гахайг чирээд ингэж ирсэн бол хүн юу гэж хогоо хаяж хэн тэр жалга хогтой байх вэ дээ. Тэр л сүүлийн үед ингээд замраад энэ хог новш гэдэг асуудал, соёлын довтолгоон гэдэг айлд үнэн үр дүнтэй байсан үе байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Хүмүүс ер нь хэр хүлээж авч байсан бэ?
Хишигдорж -
Авна авна. Эхлээд ерөөсөө яахав дээ 2 хөнжлийн даавуутай байж байх үед хүний амьдрал хэцүү бас бий ш дээ. Энийг чинь одоо хэцүү юм байна гээл ярьдаг л үе байсан айлуудаар ороход тийм байх тэгээд тэрнийг чинь сүүл сүүлдээ ойлгоод тэр битий хэл сүүлдээ бүр соёлын довтолгоон чинь юм нэмгэдээд хүүхэд, хүүхдийн хүүхэд, том хүнийг унталгын хувцастай болгосон ш дээ.
Эрдэнэтуяа -
Хөө за.
Хишигдорж -
Эрээн даавуугаар
Эрдэнэтуяа -
Аанхаан
Хишигдорж -
Сайхан загвар гаргаад ийм гээд тэгээд ерөөсөө унталгын хувцас үзнэ. Тэгээд оройд ерөөсөө хүүхдүүд чинь бүгд унталгын хувцастай.
Эрдэнэтуяа -
За
Хишигдорж -
Одоо цэцэрлэгийн хүүхэд чинь 2, 3-н ээлжийн юутай, хөгөө шүлсний даавууг нь
Эрдэнэтуяа -
Аан урдаа энгэрэвч
Хишигдорж -
Урдаа хийдэг, нусны алчуур нь 2, 3-н ээлж тэр айлын чинь хүүхдийн юм өлгөцөн. Тэгж шалгадаг байсан. аягүй журамтай. Тий тэгээд ерөөсөө гараа угаалга тэр хүмүүсийн саван сойз бол яг тавьдаг юмаараа тавиал, аяга шаазангаа хатаагаад л тэгээд тэр хоолны шүүгээг угааж цэврэлдэг ямар байна. Эмч нар үзнэ. Тэгээд хүн чинь цэвэрч нямбай, хүүхдээсээ эхлээд цэвэрч нямбай болж эхлээд шал шавараа тэгээд л айл болгон чинь хлормин гээд байдаг. Тэгээл янз бүрийн гэдсэний өвчин, янз бүрийн маажуур тэр үед чинь тэр хлорминтой айл айл ингээд ав гээд, аваал норгоол бариулдаа ингээжд хийдэг. Одоо бол барал л байхгүй болж байна. Аан жорлон болгонд тэр юмнуудыг чинь нөгөө шохой муухай ялаа батганаас хамгаалсан.
Өөр хүн -
Айлуудаар явдаг
Хишигдорж -
Одоо байцан. Тэрийг чинь жорлондоо хийвэл ялаа батган
Өөр хүн -
Одоо тэр гуур гэж байдаг байсан. хийгээгүй л байна. Тэр чинь одоо их сайн гэж байна малд.
Эрдэнэтуяа -
Одоо ерөөсөө хачиг гэж байхгүй болцон юмуу, хачиг бага болцон юмуу?
Хишигдорж -
Үгүй яахав хачиг гайгүй тэгэхдээ тэр ямар тариа билээ тэрийг хийхээр хачиг байж чаддаггүй, үхчихдэг юмдаа тэрэнд
Өөр хүн -
Хачигны тариа гээд хөдөө
Эрдэнэтуяа -
Тэгсэн дээр мал бүр аймаар болгодог тээ хачигнууд
Өөр хүн -
Аймаар болно.
Хишигдорж -
Тэгээд тэр юу чинь хөдөлгөөн өрнөснөөр хүмүүсийн соёлтой болох юу нь эхэлсэн.
Эрдэнэтуяа -
Аанхаан
Хишигдорж -
Монгол гэртэй айлууд бол ямар гоё хөдөөнийх бол бүр хичнээн гоё сайхан суудаг болцон үеэс эхэлсэн ш дээ. Сайхан хөдөөнийх ч адилхан. Тэр үед ажиллаж байсан дарга нар тэр үед яаж байсан хүмүүсийн ажил юугаар дүгнэгдэх, юу хийчвэл юунд хэрэгтэй үнэнч ажилдаг байсан тэр дарга цэрэг нар юмыг сайхан санаачилж хийдэг байсан. тэгээд бид нар чинь сайхан дэгэнд одоо яаж байна ажлын 5-н өдөртэй болцон байхад ер нь олигтой үр бүтээлтэй хийсэн юм харагдахгүй байгаа зарим газар. Тэгэхэд бид нар 7 хоногийн 6-н өдөр ажилдаг тэгээд 2 цагт буудаг байсан. тэгээд 2 цагт ыуудаг байсан бол тэр өдрийн төлөвлөгөө нормоо биелүүлээгүй юмуу эсвэл юмаа хийж дуусаагүй бол дуусжийж тараадаг. Тэгээд дуусаагүй блд бүтэн сайн өдөр эргэж цуглаад юмаа хийдэг. Тэгэхэд чинь иллүү цаг ажиллаа гээд маргаан гардаггүй байсан. за тэгээд зарим үед чинь идэвхитэй амралт гээд бүтэн сайн өдөр, хөдөө өвөл цасны баяр гээл авад л явна. Тэнд чинь хүн бүр идэвхитэй оролцоно оролцоогүй хүмүүсийн цалин мөнгө бүх тасгийх нь юмтай яадаг тийм хатуу үе байсан тэр дэг одоо болтол байх л юм бол хүмүүсийн чанар нь хүртэл гарч байгаа бүтээгдэхүүний чанар нь хүртэл сайжирах л ёстой юм байгаа юм. Тэгээд тэр хяналт байхгүй учираас ер нь тэгээд одоо тэгэхэд чинь одоо энэ мах нь дээр бодоод үзэхэд сүүлийн үед махыг чинь дээр үед 1, 2, 3 дугаартай байлаа. 1-р мах гэхэд чигтээхэн тарган 2-р мах жаахан өөх махтай 3-р мах нь бүр туранхай. Бүр ингээд тамгатай. Тамгыг нь тэгж харж яаж авдаг . одоо тэгээд муу мах ч адилхан 3000- хэд ерөөсөө шинжилгээ юм байхгүй. Хүнд жинхэнэ өнөө юу нь дээр нь өвчтэй малаа алчихсан юмуу, үхсэн мал ч байна. Тэгээд тийм болцон байна. Тэгэхэд чинь дээр үед чинь эмч нар үзэж шалгаад дор нь шинжилгээнд өгөөд маш сайхан байсан үе одоо тэр мэргэжил хяналтын алба гэж байжил байна. Тэр өдөр тутам гарч байгаа юмыг гэнэт гэнэт шалгаад ингэх юм бол их юм гарна.
Эрдэнэтуяа -
Хүмүүс тэгээд тэр үед хүмүүсийн ажилд хандах хандлага ямар байсан бэ? Арай илүү байсан юм болуу
Хишигдорж -
Хамаагүй хариуцлага өндөр, хариуцлага өндөр пээ ер нь цагийг өглөө бол 8-н цагт ажил цугласан байх юм бол ажил цулахын 10-н минутын өмнө заавал очиж бүртгүүлдэг байсан. аан харин 8-н цагт цугалдаг байдаг 8-с нэг юмуу 2 минутыг яг бүртгэнэ ш дээ. За 2 минут хоцорсон
Өөр хүн -
Хаалга нь дээр хадуулсан
Хишигдорж -
За тэгээд тэрийг чинь нэгтгэсээр байгаад цалингаас хасах хугацааны нэг өдөр хасахгүй гэсээр байтал уралдаан тэмцээн шалгалтаас нь цалингийн 15% байсан бол 10% болох жишээтэй. Тэгж хоцорсон бид нарыг залуухан байх үед чинь өнөө хүүхэд шуухад оройтоод цэцэрлэг яагаад оройтдог юмуу. Өглөөний сонсох юмаа заримдаа ажилаа бас тэгэхэд чинь коридорт зураад
Эрдэнэтуяа -
Юуг?
Хишигдорж -
Хөөе ажлын цаг болцон байна. Та босоорой гээл
Эрдэнэтуяа -
За
Хишигдорж -
8-н цаг болцон байхад, унтаж байгаагаар зураад, коридорт наагаад нэрийг нь тавиад. Тэгж ишлүүлж байсан үе байхгүй юу
Эрдэнэтуяа -
Аанхаан
Хишигдорж -
Тэгэхээр чинь одоо хүүхдүүд өглөө яаж байхад хүүе та ингээд ажилаасаа хоцорвол таныг ингээд зурагтай чинь гарцан байна ш дээ энэ тэр гээд хүүхдүүд энэ тэр, дүү нарын хүүхдүүд ирээд тэр чинь шоолоод, ингээд та гарцан байна ш дээ. Тэгэхээр чинь хүн коридорт өөр таньдаг найз нөхөдүүд мэднэ ш дээ. Тэгээд хүн хэн тэгээд бичүүлээд хэн тэгэх вэ тэгээл хүний идэвхи цаанаасаа, тэгж явдаг үе байлаа.
Эрдэнэтуяа -
Бодлоготой тээ?
Хишигдорж -
Аягүй тэр чинь хүний мууг үзэх гэж байгаа
Өөр хүн -
Өнөөх юунд гаргацан тэр маань тэртээх уулын цаана явж байна нөгөө хэн маань хоцорсон юу яасан хүүхдүүдийг чинь шоолж байсан. одоо тийм юм байхгүй бид дээ.
Хишигдорж -
Байхгүй, ерөөсөө тэгээд л ер нь муу дүн авдаг дунд дүнтэй улсууд чинь их хэцүү үе байлаа ш дээ. Юм юман дээрээсээ тэгээд ангийн хувийг бууруулсан гээл одоо бас их яадаг үе байсан багш нар ер нь юмыг л, юм гэдэг үйлдвэрээс гардаг оёдол байсан бол чанартай оёдол гардагтай адилхан хүмүүсийн ажил чанартай байсан.
Өөр хүн -
Тий харин
Хишигдорж -
Тиймээ
Эрдэнэтуяа -
Социолизмын үед ажил орох процесс ямар байсан бэ?
Хишигдорж -
Үгүй ажил бол элбэг байсан.
Эрдэнэтуяа -
Аанхаан
Хишигдорж -
Бас гайгүй үе байсан. ажилгүй хүн бүгд явна.
Өөр хүн -
Цэрэгт яваад ганц сар болоогүй 14 хоноод ажил ор гэж байгаа
Хишигдорж -
Тий
Эрдэнэтуяа -
Аанхаан
Хишигдорж -
Аан 14 хоногийн дотор одоо би жишээлэх юм бол энд нэг ажилд орцон байхад за нэг чадахгүй байх юм бол, яаршиг би ажилаасаа халгадья гээд халгадчихана ш дээ. Би одоо, дараа нь ерөөсөө өөрөө нэг ажилд орохоор төлвөлчихсөн байсан болуул тэрийг 14-н хоногтоо ажилд ороогүй 20 хоногийн дараа орсон бол тэр өмнөх ажилсан жил одоо тасалсанд тооцдог л хатуу үе байсан.
Эрдэнэтуяа -
14-н хоногийн дотор ажилд орох
Хишигдорж -
Ажилд орох ёстой тийм хугацаатай үе байсан. тий тэгээд цэргээс ирээд өнөө улсууд чинь ирээд заавал тэр юундаа бүртгүүлнэ албан хороо захиргаандаа бүртгүүлнэ. Тэгээл эд нарыг чинь ажил төрөл хаана байна хувиарлаж өгнөө, ялангуяа цэргээс ирсэн хүмүүсийг одоо хорих лаагарт байж байгаад ирсэн хүмүүсийг хулгайч байсан юм билээ ингээд шоронд орцон гэлээ тэр үед чинь болуул тэр хүмүүсийг гадуурхаж болохгүй. Албаар тэр хүнийг чинь албан газарт нэг нэг хүнийг хүртэл хувиарлаж ажил хийлгэдэг тийм сайхан үе байсан. одоо болуул энэ хулгайч тэр тэгдэг тэр зодоонч тэгээд хүн алаад орсон юм гэлээ гээд хүн бол тэгнэ. Тэгвэл тэр үед албан шахалтаар энэ хүнийг ажилд тэр хүн чинь тэр надий авсан гээд үнэн гоё сайхан хөдөлмөрийн аварга ч болно сайн ажиллаж байгаа байхгүй юу тэр хүмүүс
Эрдэнэтуяа -
Аанхаан
Хишигдорж -
Тэр ялгах юм дээр үед байгаагүй. Одоо бол чухам авахгүй биз тийм юм юугаа хийдэг юм.
Эрдэнэтуяа -
Та социолизын дараа ажилаа сольсон уу?
Хишигдорж -
Би ерөөсөө 1960-1965-н онд хүртэл яг мэргэжилээрээ өөрөө зөгийчин болно гэсэн юугаараа Хөдөө Аж Ахуйдаа зөгийчин
Эрдэнэтуяа -
Зөгийчин
Хишигдорж -
Тий одоо бараг анхны юу яалаа даа
Эрдэнэтуяа -
Аанхаан
Хишигдорж -
Тэгээд зөгийчин 5 жил хийгээд 1965-н оноос одоо энэ аймгийн эвлэлийн хороонд зохион байгуулагч ажил хийгээд тэгээд энд чинь би чинь 1965-1978-н оныг дуустал хийгээл тэгээл намрын даалгавар гээд одоо 1975-н онд хувьсгалт намд элсээд тэгээд намын даалгавараар энэ холбооны боловсон хүчин намын үүрийн юугаар энд ирээл тэгээл 1978-н оны 11-н сард ирүүдээ тэгээд би 1990-н он хүртэл холбоонд ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Тэгээл тэтгэвэрт гараад 2, 3-н жил амарч байж байгаад энд баг дээрээ хэсгийн дарга хийгннд сүүлдээ багийн даргаар 2005-н онд ороод л тэгээд л тэтгэвэрч авдаг , тэтгэвэрээ хийгээд энд багийн ажил 2005-н он хүртэл хийгээ биз дээ. Тэгээл яг одоо суусан даа. Тэгээл миний 8, 9-н жил багийн дарга хийсэн юмыг бол нэг бол би нийгмийн даатгалын дэвтэр аваад байсан тэр маань бас ажилсан жил тэтгэвэр дээр маань хэдэн цаас нэмчиж байгаа юм. Тэгээл би чинь улсад 44-н жил ажил хийсэнээр гарчиж байгаа юм. Тэгээл бас 5, 6-н жил
Өөр хүн -
50-тай гарсан юмуу 55-тай гарсан юмуу?
Хишигдорж -
Би 50-тай гараагүй ээ нөгөө олон хүүхэдтэй гээд. Тийн тэгээд тэгэхэд чинь хэдэн жил сонгуулийн юу хийцэн юм чинь 6000, 7000-н төгрөг нэмжил байгаа ш дээ. Тий ерөөсөө 2, 3-хан байгууллагад ажилаад тэтгэвэрт гарсан. Голцуу дандаа удирдах ажил хийгээд
Өөр хүн -
Чамайг явсанаас хойш даргатай даргагүй нь мэдгэдэхээ байсан. Би даргыг чинь 4-н жил барааг нь хараагүй.
Хишигдорж -
Харин тий намайг явсаны дараа хөөрхий амьтан манай хөдөөний малчид эд нар ерөөсөө Хишигээ дарга маань явцан бид нар өнчирч байна гэсэн гэлээ, мөн Хишигээ дарга маань байхдаа малын эмчээ авчираад, малын эмчээ ч авчираад ёстой л нээрээ сайхан байжээ. Бүр тарилгыг чинь зүгээр шөнө өдөргүй хийгээд л бид нар чинь бөөн хүчээ аваад л хэдэн хэсгийн дарга нар ачиж аваад л шөнө одоо 2, 3-н гар чийдэн бариад л шөнө ч гэсэн тарьдаг байсан. тэр тарилгыг нэгийг нь ч хоцроохгүй. Бүр хамгийн түрүүнд хөдөөдөө гардаг байсан би, тэгээл одоо өнчирч байнаа гээл тэгжийн гээл эм тариатай. Одоо чухам хийх нь хийдэг байгаа байх одоо залуу улсууд ардчилалын үед чинь одоо тэгээд өнөөх л ардчилалынхаа юугаар өрсөлдөөн болоол тэгээл тэнд гарсан хүмүүс голцуу залуучууд ажилгүй байсан хүмүүсийг ажилтай болгоод л тавьчихна. Яг жинхэнэ бид нартай адилхан ухагдчихсан улсууд биш бид нар тэр 1960-аад оноос энэ юу яаталаа 1990-н он яаталаа 1990-н оныг дуустал ажилсан хүмүүс чинь ер нь өнөө нэг тийм хүн ярихаар хэнхэг гэдэг тиймээ тэрэн шиг бид нар чинь үнэнч хүний төлөө ажилаад сурцан хүмүүс яг тэр зан заншил чинь хэдий ийм янз бүрийн хөдөлгөөн гарсан ч тэр бид нарын хийсэн үнэнч юм чинь арилна гэж байхгүй. Юм хийсэн ч чанартай юм хийчий үнэнч хийе хүнд нэг аятайхан. Хүний нэг болохгүй байгаа юмыг болгоод өгчих юмсан гэдгийн төлөө явдаг болчихоод байгаа ш дээ. Ерөөсөө л одоо сүүлийн хүн яахав дээ аягүй бол авилгал энэ тэр гэдэг чинь одоо ер нь нэг ажилд орох гэсэн бол бүр нэг хэдэн төгрөг чулуудаад л, багш болох гэсэн бол захиралд нь сургыг нь дуулахад хэдэн төгрөг чулуудаад л багш болчиж байгаа тийм сураг энэ тэр гарч байх юм байна ш дээ.
Эрдэнэтуяа -
Аанхаан багшаар ажилд орцон
Хишигдорж -
Тий тэгэхэд чинь бид нар тийм юм байхгүй
Эрдэнэтуяа -
Ер нь одоо, одоо ер нь ажилд орох процесс ямар байна.
Хишигдорж -
Хүмүүс чинь одоо 40 гарцан хүмүүсийг хөншин гээд ажилд авахаа болчихлоо ш дээ.
Эрдэнэтуяа -
За
Хишигдорж -
За тэгээд одоо ажил хийеээ гэхэд чинь төр захиргааны юугаар гэхээс одоо гурилын үйлдвэр гэхэд чинь Алтан тарианы болтой энэ чинь ер нь хүнийг шилж авч байна. Бараг бас тийм хамаагүй хүн авахгүй.
Эрдэнэтуяа -
За
Хишигдорж -
Ингээл цөөхөн болж байгаа. За тэр ямар буудай билээ тэнд яахав дээ хөөрхий
Өөр хүн -
Буудай сан
Хишигдорж -
Бууудай сан нь хэдэн хүн яахав харин 10 20-н хүн авдаг юмуу өөр хаана ажилаж байгаагаас дандаа хувьчилал болчихлоо ш дээ. Эмнэлгийн байгууллага эмнэлгийнхандаа дандаа мэргэжилийн олон жил ажилласан тийм улсууд нь байж л байна. Одоо төр захиргааны байгууллага бол мэргэжилийнхээ л хүмүүсийг ингэчинэ. Тэгээл өөр бусад нь дандаа хувийн бараг л одоо захиргаа өөр нэг газар ороход ер нь бид нарт 42, 43-тай гэвэл бараг л худлаа үнэн шалгалт авсан болж байгаад унгаагаад
Өөр хүн -
Манай энэ бандийг хот мотгүй яваад ажилд авахгүй байна ш дээ.
Хишигдорж -
Тэгээд байна ш дээ. Тэгээл энэ чинь ажилгүйдэл тийм маягаар
Эрдэнэтуяа -
Би байжил байхад гээч
Хишигдорж -
Тийм л болчихоод байгаа ш дээ. Одоо ажилгүйдэл маш их болчихоод байна. Ер нь маш их болж байна ялангуяа сургууль төгссөн хүмүүс бол үнэндээ бол ажилгүй
Өөр хүн -
Одоо үнэндээ гэж ярьхад чи бичихгүй биз энэ адчилал гараад байхгүй болгоод ажилтай байсан хүмүүс ажилгүй, албан газрыг хувьд нь гаргаад тэгээл одоо шүдэнзний үйлдвэр, гурилын үйлдвэр наад зах нь ингээл ийм том том албан газар өдий төдий олон газар байхад манай энэ хүртэл хасгадчихаад
Хишигдорж -
Одоо янз бүрийн луйвараар ерөөсөө энэ хүнийг манай сан тавих гэж байгаа жишээтэй гээл ингээл саяын сонгууль ч гэсэн тэгж л явлаа ш дээ.
Эрдэнэтуяа -
Манай танайхаас гээл
Хишигдорж -
Тий тэгээл бараг хоорондоо хөгшин залуу гэхгүй л зодолдох гээд л байна ш дээ.
Өөр хүн -
Баахан мөнгө авчраад тараагаад гарчиж байгаа юм бишүү . Тэгж дуулдаад байх юм байна ш дээ. Тэр нь үнэн л юм байна лээ
Хишигдорж -
Тэр яахав дээ.
Эрдэнэтуяа -
Манай Сэлэнгээс ардчилсан нам гарсан юм биш үү
Өөр хүн -
Тэгсэн ш дээ.
Хишигдорж -
Харин тий гэж байна.
Өөр хүн -
Тэр чинь 3-р сарын 15-нд улсаар тэр телевизээр гарч байсан. 3р сарын 15-нд Ногоон намын юугаар Элбэгдорж Солонгос явсан юм байна лээ. Тэгээд одоо ямар юмаа тариа мариа үржүүлнэ гээд Ногоон намын нэр нь дээр баахан хичнээн сая мөнгө авсан гэнээ
Хишигдорж -
Үнэн юм гэсэн
Өөр хүн -
Тий Бүр тэгж ярьжил байсан
Хишигдорж -
Одоо тэгээд нэгэнт гарцан хүн
Өөр хүн -
Тий тэгээл өнгөрөө
Хишигдорж -
Өрөө ямар нэг аргаар дарах юм дарах л байх даа.
Өөр хүн -
Тий улсын юмаар л дарна ш дээ. Тэр өөрт нь ямар юм байх вэ? Худлаа газар би юучгүй хүн ядуу хүн трестын байранд байгаа
Эрдэнэтуяа -
Хэн Элбэгдорж уу?
Хишигдорж -
Тий
Эрдэнэтуяа -
Ер нь социолизмын нийгэмд шашин төр 2 ямар харилцаатай байсан?
Хишигдорж -
Ер нь тэгж нэх айхтар хол байгаагүй ш дээ тээ
Өөр хүн -
Байгаагүй ерөөсөө л бараг дээр үеийхээрээ бараг нууцаар болбол их шүжгэлж бид нар чинь манай ижий чинь тэгж байсан арай тасраагүй. Шашингаа бүр тасдаагүй, улс төрийн талаар бол тасалсан л даа. Байхгүй сүм хийдийг чинь баллаад хаячихсан тий
Хишигдорж -
Хэдэн онд билээ
1986, 1987-н оноос энэ Арвай хийдийг чинь бид нар хамаагүй очиж яахгүй бас нэг хэцүү юунд орсон ш дээ.
Өөр хүн -
Бас нэг хаагдсан
Хишигдорж -
Тий шашин шүтлэгийг тэр битий хэл авгай мод эд нарыг чинь бүр цэргийн хүн аваачиж байгаад шатаалгаж байгаагүй юу. Цэргийн хэлтэсээс
Эрдэнэтуяа -
Ааанхаан
Хишигдорж -
Тэгээд
Эрдэнэтуяа -
Яагаад?
Хишигдорж -
Тэнд мөргөж хүн их шүтэж байна гээд
Өөр хүн -
Мухар сүслэг гээд
Хишигдорж -
Тэгээд шатаасан мөртлөө манайхан чинь нэгэнт шүтчихсэн юм болохоор манайхан чинь нуугдан барин дарга нар харчихвий гэж очиж мөргөж барьдаг байсан ш дээ. Харин энэ ардчилал гарч ирсэнээс хойш шашин шүтлэгийн юм харин энэ талыг бол харин авууштай илэн далангүй болгосон юм даа.
Өөр хүн -
Тэгсэн
Хишигдорж -
Тиймээ илэн далангүй болгосон
Өөр хүн -
Ер нь юм болгоныг илэн далангүй болгоо биз дээ
Хишигдорж -
Хамгийн гол нь илэн далагүй болгосон.
Эрдэнэтуяа -
Ардчилал ер нь хэдэн онд яаж гарч ирж байсан юм бэ?
Өөр хүн -
1991, 1990-н онд гарч ирсэн
Хишигдорж -
Тий ш дээ 1990-н оноос эхлээд л тэгээд л явуулга явуулгаар ийм ийм хэртэй байж байгаад л тэгээд л эхэлсэн ш дээ. Тэгээл хүн амьтаныг бага багаар ингээд хүмүүсийг уусгаж залуучуудыг ингэж элсүүлж ингэсээр байж байгаад
Эрдэнэтуяа -
Аанхаан
Хишигдорж -
Аймаг аймагт л ийм гарцан байсан юм шиг байгаа юм. Тэгээд тэд нар чинь хүрээгээ өргөтгөөд ийм одоо ингээд одоо энэ ёстой хувьсгалт намын ийм ийм одоо энэ социолизмын ийм юмаар бид ажиллаж, бид нар бол өөрийг хүсэл сонирхолоор бид нар ерөөсөө ингэж ажилах ёстой. Ийм байх ёстой гээд янз бүрийн юмаар хийгээл тэгээл нөгөө ухуулга чинь явсаар байгаад нөгөө залуучууд чинь жаахан ухамсар муутай ч байдаг юмуу ер нь энэ хөдөлгөөнд орчихвол нээрээ нээрэн ч чөлөөтэй болох юмуу гэсэн байдлаар тэгээд хүмүүс чинь эхэлцэн ш дээ. Тий тэгээд сүүл сүүлдээ яахав гэхээр яагаад ирэх үеэр өнөө ахмад үе хувьсгалт намынханаа жаахан зөрөлтэй болоод ирсэн байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Аанхаан
Хишигдорж -
Яг л хөдөлгөөн тэгж эхэлсэн ш дээ. Тэгээл аймаг сумын захиргаа, намын байгууллагуудыг чинь шүүмжлээд ёстой худлаа үнэн шүүмжилж лууйвардав гээд тэгээд нэг хэсэг чинь аймаар байсан шүү.
Эрдэнэтуяа -
Тэгээд энэ ардчилалыг гарах үед таны амьдрал ер нь ямар байсан?
Хишигдорж -
Өө тэр үед чинь бид нарын амьдрал зүгээр дажгүй байсан. би чинь ажиллаж байсан үе байлаа. Тий манай хүн цагдаад ажилдаг байлаа
Эрдэнэтуяа -
За
Хишигдорж -
Хүүхдүүд маань бараг 10-р анги төгсөх үе байсан, бага байсан. Тэгээл тэгж байсан тэгээд тэр үед болуул энд гарчихлаа гээд нээх тийм юу яагаад байх юм байхгүй байсан. тэгээд явсаар байгаад 1994, 1995-н оны үед л цэцэрлэг янз бүрийн юм чинь байж байгаад орон тоо цомхотгож хаяаад бэр мэр маань ажилгүй болох үе болоол тэгж л эхэлсэн. Тэрнээс эхний үед гайгүй ээ. Ажилтай яг юугаар, тэгээд цомхотголд цэцэрлэг яаашилууд чинь яаашил чинь татан буугдаад, тэгээд л орон тооны цомхотгол гээд тэгээд хүмүүс чинь зарим нэг нь шахагдаал яаахий гарч тэгээд л ажил олдохгүй. Тэр үеэс тэгээд тэгж эхэлсэн байхгүй юу
Эрдэнэтуяа -
Ер нь ардчилал гарсанаар таны амьдралд ер нь нөлөө үзүүлсэн үү?
Хишигдорж -
Өө надад мэдэхгүй би энэ ардчилал гараад надад нэх нөлөө үзүүлээгүй
Эрдэнэтуяа -
Муугаар сайнаар
Хишигдорж -
Нэх муу юм болооч байгаа юм алга. Нэх чигтэйхэн сайн юм болоод байгаа юм алга.
Эрдэнэтуяа -
Ер нь ардчилалын үр нөлөө юу байна.?
Хишигдорж -
Ардчилал яахав дээ юмыг тэгээд нэг, мэдэхгүй ер нь ардчилал гарсанаар энэ янү бүрийн үйлдвэр энэ алт мөнгөний гадаадын хөрөнгө оруулалттай тэгж ингэж яаачаал энэ нь ингэж баллаж хаяаад бид нарт тэгж хүртэж байгаа юм юу байгаа юм. Хэдэн хувь тэр юу л яаж байгаа биш. Яг л ер ьн эцсийн эцэст ярих юм болуул бид нарт амьдралд хохирол үүсжил байгаа байхгүй юу. Ажил олдохгүй энэ үр хүүхэд чинь ёстой л тэтгэвэрын бид хэдийн юугаар яаж байна ш дээ.
Өөр хүн -
80-н мянган цаас хаанаа ч хүрэхгүй ш дээ.
Хишигдорж -
Яалгүй ш дээ одоо ингээд гэрээр дүүлэн ажилгүйчүүд байна. Тэгээл яаж байна өнөө сайхан сарын 160-н төгрөгний степендтэй сурдаг байлаа оюутанууд улсаас мөнгөтэй. Тэгээд одоо яаж байна байхгүй тэгээл одоо оюутны төлбөр 600, 700-н мянга дээд тал нь сая төгрөг хүрч байна. Ингээд ард түмэн чинь хэцүү байна. Ардчилал гарч ирсэнээр ерөөсөө л юм хумыг чинь бүгдийг нь болгоод хаячихаа биз дээ.
Эрдэнэтуяа -
Аанхаан
Хишигдорж -
Болиулаал тэгээл сүүлд нь хувийн сургууль гарч ирээл тэгээд л мөнгө төлбөртэй юм гарч ирээд л зэрэгцээд л олон сургуулиуд юу яагаад л нэг нэгнээсээ тэгэнгуут өндөр зэрэг дугаартай, өндөр том багш нар цалинжиж байгаа учраас ийм гээд үнээ нэмээд тий тэгээд 160-н төгрөгний степендтэй хүүхдүүд чинь сурч байхад чинь бид нар хэзээ нэх мөнгө төгрөг юу яаж байлаа. Тэгээл өгөөл мах шөл юмыг нь аваачаад л өгдөг үе байсан болохоос биш одоо яаж байна доод талых нь ноднингоос эхлээд 120-н мянга хувь байшин нэг өрөө юу яахад
Эрдэнэтуяа -
Харин тий
Хишигдорж -
Тэгэхээр чинь нэг юунд сар болгон бас авахгүй бүр 6-р сарын 1-н сургууль тартал мөнгийг нь хотынхон чинь бөөнөөр нь авдаг ингээд бүр сүйрч байхгүй юу
Эрдэнэтуяа -
6-н сар мараар нь
Хишигдорж -
Сүйрч байна сүйрч байна
Тэгээл ёстой доройтол, дуусаад бид нар чинь яаадий хүүхүүдийг нь яах вэ ач гучаа яахав гээл ёстой тэтгэвэрын зээлыг чинь 4, 5-н сараар нь аваад өгөхөөс яах юм. Тэгээл тэрэнд чинь мөнгө төгрөггүй болоол ирж байгаа биз дээ яахав нөгөө олон хонь малтай айл болуул яахавдээ тэрнээсээ унагаад, бид хэд чинь юугаа яах вэ дээ. Тэгээл ер нь ганц нэг ажилтай хүүхэд байвал тэрийгээ алив ээж нь давсгүй болчихлоо, махгүй болчихлоо гэвэл тэр хэд маань хөөрхий амьтан нэг юм. Ийм л үе байж байгаа иа хэцүү
Эрдэнэтуяа -
Ер нь тэр социолизмын нийгмийн үед эрх мэдэлтэй хүн гэж ямар хүн байсан бэ?
Хишигдорж -
Тэр үе чинь эрх мэдэлтэй хүн чинь тэр удирдлага удирдаж байсан дарга цэрэг нар эрх бүхий тийм тушаал шийдвэр гаргадаг байсан. бид нар бол тэд нарыг л дагадаг үе байлаа. Тэрнээс бид нар дураараа тэгнэ шүү, тэгэх ёстой гэх юм байхгүй.
Өөр хүн -
Албан газрын дарга юу гэж л хэлнэ тэрүүгээр чинь л явжил байна шүү дээ.
Хишигдорж -
Тий аан харин хурал цуглаан юман дээр болуул хүмүүс чинь харин хурцаар хэлдэг байсан тиймээ
Өөр хүн -
Тий
Хишигдорж -
Тэрийг харин хүлээж авна. Тэгээд ийм ийм юм тэгж арга хэмжээ авна. Ийм байна гээд тэгж байж байхад чинь тэр хүмүүс аваад дараа нь нэг багийн нэг юман дээр юмуу дээр үед тэгэхэд чинь за энэ хүн тэгсэн шүү тэр бригадаас тийм асуудал гарсан нэг тракторыг нь ингэсэн ч байдаг юмуу тэрийг харин дараагийн хурал дээр ард түмэнд хэлдэг байсан. одоо бол шүүмжлээд авсан мөрийн хөтөлбөрын хийсэн ажил гээд тайлгандаг байсан. дээр үед бас тэгдэг байсан тээ. Бөөр одоо нэг трактор нэг чиргүүлтэй юм гээд сангийн аж ахуй энэ тэр чинь хурал хийхэд чинь санал шүүмжлэл аймаг орны хурал дээр гарахад бол тэр бол дараагийн хурал дээр нь авсан арга хэмжээ санал шүүмжлэлийн дагуу авсан арга хэмжээ, ажилд энэ хэрэгцээ одоо ийм хэвших юманд оруулах зүйл байхад энийг хэвшүүлж ажилсанаар энэ үр дүнд хүрлээ гээд тэгж тайлгандаг үе байлаа.
Эрдэнэтуяа -
Ер нь эрх мэдэлтэй, эрх мэдэлгүй хүмүүмийн хоорондын харилцаа ер нь өдөр тутамд яау, ялгаа гарч байсан уу?
Хишигдорж -
Үгүй тэнд чинь одоо яг жишээлэх юм бол одоо нэг хадлангийн бригад ажиллаа ш дээ. Тэрэн дээр чинь бригадын дарга л одоо ажиллаж байгаа хүмүүсийг тэр л зохион байгуулна ш дээ. Одоо тэр юм тэчнээн одоо өнөөдөр бүр тэр талбайг дуусгах жишээтэй. Тиймээ
Эрдэнэтуяа -
Аанхаан
Хишигдорж -
Тэгэхээр нөгөө хүн чинь яахав дээ нэгэнт дарга өгч байгаа юм чинь хаглана ш дээ. Тэхтэл тэр хүн өдөртөө биелэгдэхгүй орж ирнэ ш дээ. Гүйцэхгүй үе байна. Тэгэхээр энэ юунаас болов яав гэх жишээтэй тэгээл ороогоод яагаал яахад чинь техникд нэг шалтгаан байна. Хувь хүнээс болсон шалтгаан байна. Тэгээд юунаас болов чиний хувиас юу болов гэхээр тэр техникд өглөө гарахад өөрөө бэлэн байдалд биш өөрөө үзээгүй гар гэхэд энэ улсууд гаргана ш дээ. Тэгээл тэр өдрийн төлөвлөгөө норм яах юм тэрнээсээ болж жаахан цалин өгөх юуныхан хөдөлмөрийн хөлсийг нь үнэлэхэд тиймэрхүү л зөрчил гардаг үе байсан. би трактор засаад гарах байсан чинь та тийм юм олж өгөөгүй учраас миний ажил ингэж байгаа гэсэн зөрчил хоорондоо гарна ш дээ. Заавал гарна.
Эрдэнэтуяа -
Алс нь хүлээцтэй байсан.
Хишигдорж -
Хүлээцтэй тэгээл тэрийг нь техникийг нь тийм тийм байна гэж аваал тэр ажилаа явуулахын тулд, аан болвол тэр удирдлагууд чинь дээр үед болуул өөр өөрсдийхоо юмыг ашиглаж , өөрсдийн нөөцөө шах, өөрөө энийг болох талаас нь ажилуул тэрнээс энэ эвдэрцэн ингэж тавихдаа биш инийг дахиад өөр ямар аргаар орлуулаад ч юмуу өөр юмаар сэдээр хийчихээр энийг хөдөлмөрт оруулчих юм байна уу тийм шаардлага тавьдаг байсан. тэгээд хийдэг юм шүү улсууд чинь юм гаргана шүү.
Эрдэнэтуяа -
Ер нь манай гадаад харилцаа ямар байсан бэ?
Хишигдорж -
Тэр үед үү?
Эрдэнэтуяа -
Тий
Хишигдорж -
Гадаад харилцаа тэр үед чинь одоо ямархуу байсан юм дээ. Гадаадаас тийм тусламж нэх айхиар аваад сүр болоод байсан, техникийн талыг л авдий. Тэгж техникийн талын юм авдаг байсан. тэр үед чинь хятадаас тийм юм орж ирдэггүй байсан.
Өөр хүн -
Хятад чинь одоо саяханаас л ийм болоо биз дээ.
Хишигдорж -
Оросоос л трактор, комбан энэ юмнуудыг чинь тэндээс л авдаг байлаа. Тэр талаар тусламж сайн өгдөг байсан үе шүү. Үрийн будаа энэ тэрийг чинь голцуу эхнийх дандаа гадаадаас авдаг байлаа.
Эрдэнэтуяа -
Эхний ээлжинд
Хишигдорж -
Тий ерөөсөө л аваал эргэн төлөх юмаа хийж эргэж төлөөл
Өөр хүн -
Бас нөгөө нэг хэвэг мэвэг, няцалсан будааг чинь Оросууд чинь хойш нь зөөж авч байлаа ш дээ.
Хишигдорж -
Оронд нь
Өөр хүн -
Тий оронд нь тэгээл хонь маллуулж байгаа биз дээ хэдэн жилийн өмнө
Эрдэнэтуяа -
Хувьчлал ер нь яасан юм бэ? Хувьчлал ер нь яаж явагдаж байсан юм бэ?
Хишигдорж -
Хувьчлал чинь одоо тэгээл одоо тэр чинь одоо үйлдвэр албан газар бүх юм тийм л юм явж байсан юм байгаа биз дээ.
Эрдэнэтуяа -
Манай Сэлэнгэд хувьчлал яаж явагдаж байсан бэ?
Хишигдорж -
Хувьчилал одоо Сэлэнгэд чинь сум, сангийн аж ахуй эд нар чинь чухам яаж явагдаж байсан юм болдоо. Бид нарыг зүгээр энд чинь бид нар чинь нөгөөл холбоо сүүлдээ л тийм одоо яам эд нар чинь тусгай хаяг нь өөрчлөгдөөд, тасгууд чинь нэгдээд л зарим нэг нь салаад л ийм болж байсан үе. Голцуу энэ үйлдвэрүүд чинь хувьчилалд чинь тарагдаж байсан үе байсан юм билээ. Тэрнээс өөр нэг тийм онц өөрчлөгдөөд гарч байсан юмуу
Эрдэнэтуяа -
Ер нь та хувьчилалд яаж оролцож байсан.
Хишигдорж -
Өө би хувьчлалд, хувьчлалын юу гээд юу яадаг байлаа ш дээ өгдөг байлаа ш дээ.
Эрдэнэтуяа -
Тасалбар
Хишигдорж -
Тасалбар өгдөг байлаа ш дээ. Өө бид нар чинь хүн болгон авч байсан. тэгээд тэрийг нь аваад хаанаа өгөх юм гэхээр зарим нь үйлдвэрт ч өгсөн, гурилын үйлдвэрт ч өгсөн эн тэнд гараад өгцөн үе байдаг.
Өөр хүн -
Цагаан тасалбаруу хөх мөх үү
Хишигдорж -
Тий тий тэрийг нь байжил байдаг байсан. Нэг газар өгчий, энийг нэг газар өгчих юмсан гэж ярьдаг байсан сүүлдээ тэр хувьчлалын үед чинь хүмүүс хувьчлалаар чинь бас юм авдаг байлаа. Одоо чи гэхэд тийм юм байлаа гэхэд тэдэн төгрөгөөр авий гээл бэлэн мөнгөөр. Тэр үед л нэг мэдэхэд өвгөн хүүхдүүд байсан бид 2 юм л яасан юм бол тэр яаа гэсэн чинь тэгээд тэнд өгчихсөн ш дээ тэгээл өнгөрсөн ш дээ. Одоо болоод ирэхээр чинь хувьчлалд байсан ягаан тасалбар энэ тэрээ мөнгө тэр үйлдвэр тэнд өгсөн чинь одоо болтол тэр Говь компани өнцөн чинь ингээд өгөхгүй байна гээд яригдаад байгаа. Тэр уг нь цаашдаа тэр хүний явагдаж өгчил хувь нь явжил өнчил байх ёстой. Ер нь ашигтай
Эрдэнэтуяа -
Ер нь тэр юугаар одоо үйлдвэр нь явжил байгаа ш дээ.
Хишигдорж -
Тий тэгэхээр тэр өгч байсан үе ашигтай л байсан юм шиү байгаад байгаа
Эрдэнэтуяа -
Аанхаан
Хишигдорж -
Бас хэдэн төгрөг жилдээ ч юмуу авчих жишээтэй тийм байсан
Эрдэнэтуяа -
Аанхаан тийм л байна л даа. Ер нь хувьчилал хүмүүсд ер нь ялгавартай хандсан уу?
Хишигдорж -
Мэдэхгүй тэнд нэх ялгавартай ёстой мэдэхгүй юм байна. Ялгавартай хандаж байсан юмуу?
Эрдэнэтуяа -
Ямар улсууд нь арай илүү юу хувь хөрөнгөтэй үлдэж чадсан бэ?
Хишигдорж -
Үгүй ер нь л одоо нилээн л сэргэлэндүү байдаг, юмыг цааш нь аваад явчих янзын нилээн тооцоотой нарийн тоцоотой тийм хүмүүс авч байсан.
Эрдэнэтуяа -
Тооцоотой
Хишигдорж -
Тооцоотой, ер нь тиймээ тэр юунд нь би энийг хийчвэл би ер нь ингэнэ, тэгчихвэл тэгнэ. Тэгээл тэр сэргэлэн улсууд юм байгуулаад тэр хувьчлалаар чинь юм хийчиж байна ш дээ. Тэр яагаан тасалбар чинь хүнд бас хэрэгтэй юм байсан юм шиг байна лээ. Одоо энэ том том хот гэдэг чинь хувьчлалын юмаар чинь жижгхэн хөөрхөн юм байгуулцан хүмүүс байна ш дээ.
Эрдэнэтуяа -
Аанхаан
Хишигдорж -
Тэгээл зарим нэг нь ч яахав бүр сар болгон хувьчлалынхаа юмыг хуваагаад өгдөг газар байна . тэр чинь тэгээд манай хөдөөд бол бараг тэгээд бараг тарцан байхгүй юм шиг байна лээ. Манай энд, манай энэ төвд л мэдэхгүй. Гурилын үйлдвэр анх юундаа бол хөөрхий бас яг ажиллаж байх үедээ өгч байсан сураг байна лээ. Тэгээд одоо бүр байхгүй. Тэгээл одоо энэ Алтан тариа чинь хотын харьяа болчиж байгаа биз дээ. Тэгэхээр хөөрхий тэд нарт хүртэх юм байхгүй байхаа. 10-н сард л нэг хэдэн өндөр настан хүлээж авч их баярлуулсан байсан сая Алтан тариа, энэ гурилын хуучин ажилчид 50 гаран хүн
Эрдэнэтуяа -
Аан буцааж уу?
Хишигдорж -
Тий , яахав энэ 10-н сарыг өндөр настан гэж хүлээж авсан.
Эрдэнэтуяа -
Аан
Хишигдорж -
Тий хүлээж авсан. Тий тэгтэл эд нар мартаагүй Алтан тарианынхан авсан гээд баярлацгаасан ирж байсан.
Эрдэнэтуяа -
Болоо ш дээ тээ
Хишигдорж -
Тий, жил болгон авч байх юм гэнэ лээ
Эрдэнэтуяа -
Өө за за
Хишигдорж -
Нэг 25-н шуудайн гурил нэг ийм том цай бас нэг ийм гоё юутай ааруул хадагтай өгөөд тэгээд бүр хүлээж авч цайлж ундалсан байна л ээ
Эрдэнэтуяа -
Алтан тариа чинь бас том дөө тээ
Хишигдорж -
Тий үйлдвэр ингээд дампуураад бид нар ингээд хаягадцан гээд өндөр настангууд та нар сайхан юмаа юмандаа яваал гэдэг байсан. одоо бид нар чинь авах газартай болсон гээд баярлачихсан явж байна лээ.
Эрдэнэтуяа -
Тэгнэ ш дээ. Энэ таны амьдралд хувьчлал ер нь нөлөөсөн үү?
Хишигдорж -
Үгүй надад нөлөөлөөд байсан юм ер нь мэдэгдэх юм алга
Эрдэнэтуяа -
Байхгүй
Хишигдорж -
Байхгүй
Эрдэнэтуяа -
Таны амьдралд ямар нэг гүнээр нөлөөлсөн үйл явдал байна уу?
Хишигдорж -
Муугаар уу?
Эрдэнэтуяа -
Сайнаар ч бай Муугаар ч бай гүн шарх үлдээсэн ч юмуу гүн дурсамж үлдээсэн эсвэл амьдралын чинь ингээд өөрчилсөн ч тээ
Хишигдорж -
Өө ер нь өөрчилсөн юс надад ер нь байхгүй ээ. Яг л байгаа юугаараа байна. Нэх одоо бүр онцгойлоод гарсан юм байхгүй. Одоо тэгээл хэдэн хүүхэд маань ажилтай болцон бол энэ үед ийм өөрчлөлт болжээ. Одоо ажил нь олдохгүй болохоор ямар өөрчлөлт байх вэ. Сургууль төгсөж ирсэн хүүхэд нь хүртэл ингээл нэг олигтой ажил төрөлгүй болохоор нэх өөрчлөгдсөн юм байхгүй. Тэгэхдээ ерөөсөө гуйлагчин болчоод яваагүй завсар чөлөөгөөрөө хүүхдүүд амьдарч 5, 10-н цаас олох гээл адагын наад зах нь хил гараад ч гэсэн нэг удаа бараа зөөгөөд яаачий гэсэн бодолтой байгаа болохоор чинь тэрнээс биш манайх ийм болцон гэсэн юм алга. Яахав тэгээд нэг өнөөдөр 10, 15-н мянгын зээл тавина. Аваад ажил хийж байхдаа тэгээл энэ байшин хашаа яахав энд баригдана иймэрхүү болцон байна энийгээ тэгээл яахав дээ хүүхдүүд цааш нь нэмээл хасаад ингээл явжил байгаа болохоос тэр чинв бас тэр үед үр нөлөө байгаа юм шүү. Тиймээ
Эрдэнэтуяа -
Байлгүй яахав
Хишигдорж -
Байлгүй яахав бид нарын цалин нэг 400, 500-н төгрөг авч байгаа юм чинь юу болох юм бэ идэж уух юм тэгэхээр чинь тэр үеийн бас бид нарт аягүй нөлөө байж байгаа юм чинь тэгээл модоо авна юу зээл авцан хүмүүс чинь уулнаас мод, гууиалинг нь өгчихдөг. Зөвшөөрөлыг нь л авчихвал тэр чинь бас нэг нөлөөлдөө бас ингээд би чинь ийм байшин хашаатай болно гэдэг чинь тэрний л бас үр нөлөө байгаа. Тэр цалингийн одоогоор ярих юм бол цалингийн зээл өгсөн. Тэгээд цалин дээрээсээ ч юмуу бөөнөөр ч хамаагүй төлцөн. Тэр чинь бас тийм юмны өөрчлөлт байгаад байгаа .
Эрдэнэтуяа -
Таны амьдралд ер бусын ба бусдаас онцгой гэх зүйл бий юу? Хадгалж явдаг дурсаж явдаг.
Хишигдорж -
Онцгой гэх юм юу дурсаж явах вээ дээ. Бурхан тахил, ээж аав маань байхдаа өгдөг газар нь өгөөл, бүгдийг нь шүтэж байгаа юм алга байхгүй л болж байгаа. Ерөөсөө тэгээд үнэтэй эд л энэ чинь хэрэгтэй цаанаа энэ мөр бүтэн гэсэн юм байхгүй. Тэр үед манай ээжийн ээж энэ тэр байхдаа ёстой л тэр 1950-н хэдэн он чинь хойд уул, хадны завсараар хийгээд. Өгөх лам хувраг жаахан юм уншдаг хүнд, ном бурхан тахилуудыг аваачаад эд нар ер нь яваандаа эдэлж явж, зөв л эхэлсэн юм байна лээ.
Эрдэнэтуяа -
Аанхаан
Хишигдорж -
Одоо тэгээд Үлдсэнээс ерөөсөө бүр миний ээж ээжийн ээж бүр дээр үеэс уламжилсан Алтангэрэл байдаг юм
Эрдэнэтуяа -
За
Хишигдорж -
Энэ л явж байхад яахав байдий. Тэр жижиг Алтангэрэл л надад хадгалагдаж байдий. Хүүхэд шуухтаа ханиад томуу хүрээд болмоор бол ачаа дух нь дээр ингэчээд, гэрийг нэг 3 тойрчоод нэмэр боддог юмуу үгүй юу тэрийгээ уламжилж яагаад намайг нүд анихад том охин минь аваал, том охин минь залгуулаал явах байхдаа тэрийг. Зарим үед нь өгдөг газар нь сайхан аваачаад өгцөн нь дээр юм байна дөө. Сүүлийн үеийн залуучууд тэрийг авч явж чадах юмуу гэж боддий. Тэр бол үе дамжигдсан юм. Хамгийн гол нь тэр л надад байна.
Эрдэнэтуяа -
Алтангэрэл чинь ховор байгаа юм биш үү
Өөр хүн -
Ховор
Хишигдорж -
Тэр л надад байдаг юм.
Эрдэнэтуяа -
Яг бүр эх нь үү?
Хишигдорж -
Тий яг л дээр үеийнхаа өнөө шар юугаар
Эрдэнэтуяа -
Аанхаан
Хишигдорж -
Тэх одоо энэ
Өөр хүн -
Энэ тэнгэрийн сум буудаг ш дээ
Эрдэнэтуяа -
Тэнгэрийн сум гэж юу вэ?
Хишигдорж -
Одоо яагаав аянга
Эрдэнэтуяа -
Оо аянга уу?
Хишигдорж -
Тий
Эрдэнэтуяа -
Оо тэрийг тэнгэрийн сум гэдэг юмуу?
Хишигдорж -
Дээр үеийнхэн чинь тэнгэрийн сум гэж ярьдаг байхгүй юу аянгыг
Өөр хүн -
Сум буучихлаа тэнд тас гээд явчихлаа
Хишигдорж -
Тэгээл яагаав тэр газар чинь газар нь хагараад л хачин болцон байдаг
Өөр хүн -
Морь мал, хонины толгой хуухилчихсан юм шиг ингээл бүгд 4-н хөл нь сарвайгаад аймаар юм байна лээ. Манай нэг айл байхад хөдөө байхад одоо энэ Дунгаа заан гээд байна ш дээ. Энэ тэмэр утсаар цэрэвхийх уяанд хийх муу ш дээ
Эрдэнэтуяа -
Цэрэв гэж юу юм?
Өөр хүн -
Яагаав энэ уяаатай
Хишигдорж -
татдаг барьдаг одоо энэ юмнууд
Өөр хүн -
Цэрэв гэж цаана чинь татцан
Эрдэнэтуяа -
Одоо энэ хэц үү?
Өөр хүн -
Хэц
Эрдэнэтуяа -
Аан төмөр утсаар хэц хийх муу юмуу?
Өөр хүн -
Муу муу одоо юм угаагаад тавьсан ч гэсэн муу ганц мод бас босгох муу тэр буудаг гэж байгаа ш дээ тэр тэнгэр чинь. Тий тэгээд 2 морийг нь нэргэчихсэн ш дээ уяан дээр нь тэгээл улсууд очсон чинь тэнгэр тас хийгээд, хоосон яндан зууханд гадаа байх муу гээд дээр үед утаатай бол зүгээр гэдэг юм байна лээ. Гадаа галалсан яндангууд одоо гозойгоод байж байгаа биз дээ
Хишигдорж -
Байлгүй яаадий
Өөр хүн -
Тий
Зуны сараа марааны чинь
Эрдэнэтуяа -
За за ярилцлага өгсөнд маш их баярлалаа
Хишигдорж -
Баярлалаа баярлалаа
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.