Byambaa
![](../assets/images/interviewees/990373.jpg)
Basic information
Interviewee ID: 990373
Name: Byambaa
Parent's name: Sharav
Ovog: Doesn't remember
Sex: f
Year of Birth: 1941
Ethnicity: Buriad
Additional Information
Education: tusgai dund
Notes on education:
Work: retired
Belief: none
Born in: Mandal sum, Selenge aimag
Lives in: Sühbaatar sum (or part of UB), Selenge aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
cultural campaigns
illness / health
travel
literature
work
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
-
Бямбаа -
Соёлын довтолгооны үеэс анх юу анх оюутан байсан, сурагч байхаа үеэ эхэлж байсан
Эрдэнэтуяа -
Аанхаан
Бямбаа -
Тэгээд хүн эмнэлгийн техникум төгсөөд 1962 онд төгсөөд ингээд ажил төрөл ингэж байгаад соёлын довтолгоон гэдэг чинь эд явагдаж байсан үе байсан
Эрдэнэтуяа -
Аан за
Бямбаа -
Тэр тэгээл хөдөө ингээд Улаанбаатар хотод 2 жил ажилчихлаа аймагт ирээд соёлын довтолгоон үргэлжилсэн хэвээрээ дараагаар нь соёлжилтын үзлэг гээд соёлын довтолгооны үед айл болгон ариун цэвэр хувийн ариун цэвэр сахихын тулд айл өрх бүр аяганы алчууртай, ор дэрны цагаан хэрэглэлтэй байх ёстой. Орчиг үеийн, бүгдээрээ л дор дороо аяга халбагаа юу яах хэрэгтэй халдварт өвчинөөс урьдчилан сэргийлэхийн тулд ингэсэн тийм сурталчилгаа эмчийн хувьд бид нар хийдэг байсан. аан соёлжилтын үзлэг нь монголын эмэгтэйчүүдын хорооноос соёлжилтын үзлэгийг тэр үед, соёлын довтолгооныг ямар байдлаар яаж яаж одоо бол баталгаажуулж бүр сайн сайхан болгох хэрэгтэй. Одоо ийм учиртай гээд хуралын тогтоол шийдвэрээр элдэв янзын тэмдэглэл шалгадаг. Аан тэгээд тэр үзлэгийг тэр сумдуудад эмч нарыг томилж явуулж байсан.
Эрдэнэтуяа -
За
Бямбаа -
Тэр үед бол Баруун хараатад очсон. Баруун хараатад очоод хамгийн түрүүнд эмнэлгийн ажилчидынхаа орон гэр орчинг нь цэвэр нямбай байлгах талаас бид нар үзлэг хийж нэг өрхөөс нөгөө өрхөд нь хүртэл угаах цэвэрлэх юмыг өрх бүрт хэвшүүлж байх хэрэгтэй гэсэн тийм л ярилцлага бид нар ажил явуулж байлаа. Тэр бол 1986-н онд болсон асуудал шиг байгаа тэгээд Удвал даргын юугаар ихээхэн юунууд яасан аан сумын төвүүдэд, аймгийн төвүүдэд явагдаж ингээд нэгдэсэн дүнгээ гаргаж хурал яриагаа хийж байр эзлүүлж тэгж л байлаа. Аа тэгээд одоо бол шинэчлэл өөрчлөлт, ардчилал энэ тэр гээд тухай үедээ бол учир явдалаа хөгшин настай байсан болохоор аягүй эвгүй байсан. Ёстой иргэний дайн гарах гэж байгаа юмуу даа гэсэн байдалтай бид нар дор дороо ярьж тэгж ярьж хөөрч байлаа. Тэгээд соёлын довтолгоон гэдгийн учир явдал юу бүрэн төгс ойлгож амжаагүй байхад соёлын довтолгооны талаар сурталчилгаа нэвтрүүлэг энэ тэр явагдаж байна. Дарга нар нь өөрчлөгдөж бариад, байгаад баймаар дарга нар нь өөрчлөгдөөд, сэтгэл санаа эвгүй л байдаг байлаа. Тэр нь байж л байвал уул нь зүгээр юмсан заавал тийм байх ёстой юм байх даа. Хувьсгалт намыхан жаахан тэгээд байдаг явдалд ёстой зөвч юмуу буруу ч юмуу тэгээд нэг хэдэн жилийн дараа дүн нь гарах л байх л даа. Амьд байхад бид нар эцсийг нь сонсох л байх даа. Ингэж өөрчилөж шинэчилсэнээр яахав Их Хурал намын хороо гүйцэд захиргаа элдэв янзын хаяг адресс өөрчилөгдөөд бичиг үсэг хүртэл албан газрууд хүртэл хаяг өөрчилөгдчихлөө хуучин монгол бичгээ бичиж чаддаг хүн байхгүй заавал тэр шинэ үсэг шигээ болгох хэрэгтэй гээд хүн бүгдийг тэгж хэлээд тухайн үедээ бол бид нар чадах ядахаараа оролцож байсан ч гэсэн бүрэн төгс бичиж хийж чадахгүй ч гэсэн тодоррхой хэмжээгээр ойлгоод мэдрээд ингээд гудамж талбай хүртэл хаяг адресстай хог новшоо цэврэлсэн айл хашааг юу яагаад дор дороо хүнсний ногоо хүн бүр тарихаар бох хүмүүс дор дороо хувийн хашаатай улсууд хашаагүй бол туслах аж ахуй гээд бас байсан тэр үедээ албан газрууд хувиартай ногоо цагаагаа тариж хүнсээ бэлдэж ингэж юу яаж улсад тушаахаар тийм агентэд тушаахаар ч юмуу тиймэрхүү маягаар явагдаж байсан. за тэгээд баяр ёслол социолизмын үед баяр ёслол, янз бүрийн баяр ёслолын ууттай тийм ой баярын ууттай тэгээд бид нар ингэдэг байлаа. Тэр баяр ёслол болоход баярын жагсаал парад жагсаалд бэлтгэл хийнэ. Тэгээд тэр энэ тэрдээ бүх байгууллагаараа, тасаг бригадаараа энэ тэр оролцохгүй бол ажлынхаа ухамсарын асуудалыг бас их хатуу байлаа л даа. Тэгээд тэр тухайдаа бас даван туулж бие биеэ дэмжиж тэгдэг юм шүү ингэдэг юм шүү тэгж болохгүй шүү бие биенээ өөдөн татах маягаар бид нар ярилцаж хэлэлцэж байсан. социолизмын үед бид нар ажиллахад, сургууль соёл төгсөөд ажил хөдөлмөрт гарчихаад үйлдвэрчний эвлэлийн дугуйлан, эвлэлийн дугуйлан аа нам эвлэлийн гишүүд үйлдвэрчний дугуйланд бүгд хамрагддаг байлаа. Тэрний хажуугаар 2-дахь өдөр болгон лекц албан газартаа, 5- дахь өдөр бүр лекц 2- дахь өдөр болгон юу сонсгол энэ тэр хийдэг байлаа . тэр бүгдээ бүртгүүлж цаг алдах юм бол, ажлын цаг хоцрох юм бол 5, 10-н минутаар нийлүүлсээр байгаад нэг өдрийн ажил ажилаа хасуулах хатуу дэглэмтэй ийм л ажиллаж байлаа. Тэгэхдээ тэр хүүхдийнхээ, хүүхдээ сургууль цэцэрлэгт нь хүргэдэг. Цэцэрлэг яаашилд өгнө. Цэцэрлэгийн насны нь цэцэрлэгт өгнө, яаашил нь баруун талд байхад цэцэрлэг нь зүүн талд байхад 2 тийш нь тэр хооронд дараа нь ажилдаа явах гэж, ажлынхаа цагт багтах гэж ингэж амьжуулж л ингэж ажиллаж амьдарч өдий насыг насаллаа даа. Тэгээд их дээд сургуульд орох нь ороод, их дээд сургуульд ороогүй юм чинь улсад тодорхой хэмжээний ажил хийх мэргэжилтэй болох техникум ч юмуу ТЭМС ч юмуу тийм юмнуудаар ард түмэн бас үр хүүхдээ бас тийм хэмээжгээр бас сургууль соёлд ажиллуулжил байлаа. Ийм л хэмжээгээ бид нар ажиллаж байсан одоо бол би төр засгийг ажилыг муу гэж хэлэхгүй.ердийн хэмжээгээр хамгийн гол нь удирдлага гарлаа гэхэд ерөнхийлөгч байлаа гэхэд ерөнхийлөгчийн доод талын засаг дарга байлаа гэхэд доод талын гүйцэтгэх хүмүүсдээ тэр юу л гэсэг байна захирамж байдаг юмуу тэрийгээ гүйцэтгэдэг ард түмэнд зөв ойлгуулахад зөв сурталчилах хамгийн гол хүмүүс хөгшин настай улсууд за яадаг санжуу сайхан сайханыг үзчихвэл өнгөрсөн гэж бодохооргүйгээр ер нь тийм юмуу даа. Байгууллага дээр фонд нь дээр ганц ажилын бээлий ч нэмрэлий гэсэн тийм сэтгэлтэй. Нэг шуудай төмсөө ч гэсэн фондонд нь нийлүүлэх юмсан, дэмжих юмсан гэсэн байдалтай сурталчилах л хэрэгтэй. Сурталчилгаа л их муу байна гэж би ойлгодогдоо хичнээн ном сонин байлаа ч гэсэн тэр үедээ хүүхдүүд чинь телевизор үзүүлэхгүй юм чинь, ном хэвлэл захиалий гэхэд өндөр үнэтэй тэрийгээ захиалж чадахгүй. Телевизор харая гэхэд ач зээ нар суваг булаацалдаад харуулахгүй ээ. Тэгж ингэсээр байтал тэгээл одоо тодорхой хэмжээгээр нэгнийхээ амнаас нөгөөнийхөө аманд мэдээгээр сонсоод явж л байна. Тийм янз бүрийн Их Хуралын янз бүрийн хуралын тэмдэглэл, дугуйлангийн тэмдэглэл их нарийн чанд шалгаж, тийм тийм хурал болоод өнгөрлөө тийм асуудлыг та юу гэж ойлгож байна багаар орон тооны бус ч юмуу тийм улсууд явдаг байсан. одоо тийм юм байхгүй ш дээ. Одоо сүүлийн үеийн сонгуулиас хойш багийн дарга хэн болсон бэ? Сумын засаг дарга хэн бэ? Аймагийн засаг дарга хэн бэ гэхэд ерөөсөө үзэгдэхгүй байгаа юм чинь хамгийн гол нь тэр нь одоо тэр маань сонгогдсон тийм хүн өрсөлдөөд энэ маань сонгогдсон хөгшин настай хүний хувьд бол би бол бас сайн хийж чадахгүйг тэр тийм хүн гээд тэгэхдээ тэр сурталчилгаа явагдаж л байсан ном сонин гарч л байсан.
Эрдэнэтуяа -
Тэр үед болохоороо
Бямбаа -
Тэр үед надад бол аль нэг нь гарч таараа тий харин хамгийн гол нь гүйцэтгэх ажил нь тэрнээс дооших албан тушаалыг хүмүүс гүйцэх дээшээ дээшээ асуудлаа явагдаж байгаад санал бодлыг нь авч хуваалцаж ингээд тодорхой нүүр нүүрэн дээрээ хэлэлцэж ярилцаж ингээд тэр нь болно энэ нь болохгүй гэж шийдвэрүүдыг дор дор нь өгч байгаасай л гэж би боддог. Одоо тэгээд хийхээсээ ярих нь их болчоод байна уу даа гэж бодож байна. Ийм л байна
Эрдэнэтуяа -
Тэр үед ер нь сонгох юм байхгүй байсан байх тээ. Шууд л томиглогдох уу?
Бямбаа -
Ер нь бол сонгуулиуд тэгээд тийм тийм хүний төлөө гээд саналаа өгнө гэсэн ганц 2 өрсөлдөж байгаа хүмүүс нь мэдрэгддэгүй байсан. баг дээрээ ирсэн тэр юунууд тэр хүн сонгогдох юм гэнэ лээ тэр хүний төлөө санал өгөх юм гэнэ лээ саналаа өгөхгүй бол тэгж тэмдэглэдэг юм саналаа өгвөл ингэж тэмдэглэдэг юм гэсэн тийм ойлголт байсан. одоо бол би 70 шахаж байна. Би ер нь тэгээд сонгуулийн хувьд хэн нь ч болсон хамаагүй надад сангаддагаа адилхан л хүн бол хүн шүү дээ тиймээ. Бодол юу яаж байгаа хэлжбайгаа юм нь биелэгдэх ч юм байна биелэгдэхгүй ч юм байна. Бүх асуудал нь тодорхой хэмжээний 4-н жилийн хугацаанд аа тэрнийгээ тушааж яваа хүн нь гүйцэтгээд ард түмэнд зөв ойлгуулах нь тэр бүх юмнууд нь биелэгдэх л ёстой.
Эрдэнэтуяа -
Соёлын довтолгоон ер нь яагаад ер нь хэрэгтэй гэж цаанаасаа үзэж байсан юм болоо?
Бямбаа -
Тэр тухайд бол соёлын довтолгоон гэж бол энэ тухайд бол хүмүүсийн эрүүл мэнд, ариун цэвэр, орчны ариун цэвэр, хувийн ариун цэвэр цэвэр байсанаар өвчлөлт гарахгүй тиймээ тэгээд тэрэн дотор соёлын довтолгоон дотор хүний эрүүл мэндийг үзэж элдэв янзын халдварт өвчин, нийгмийн халварт өвчин Заг, Тэмбүү, Заг хүйтэн гэсэн өвчинүүд байна ханиад томуу байна тиймээ тэр үед тийм юмнаас сэргийлэх гэж тэгж гарсан гэж бодож байна. Гэр орон ор дэрны цагаан хэрэглэл цэвэрхэн гэр орны эд хогшил аяга таваг, тогоо шанаг цэвэрхэн энэ тэр байх юм бол тэр чинь өвчин халдахгүй ш дээ хүн тэрнээс болгоомжилж бусадтай харьцахдаа энэ тэнд явж байхдаа тэр бүгдээс сэргийлсэн хувийн ариун цэврийн бэлтгэл сайн хангагдаж явж байх шаардлагатай л гэж байна. Тэгсэнээрээ бид нар өвчилөл бага байна тэгэхэд чинь нээрээ өвчилөл бага байсанаараа үхэл зовлон бага байна тиймээ тэгсэнээрээ үхэл зовлон бага байсанаар хүн амын өсөлт сайжрана тээ ажил хөдөлмөр хийх хөдөлмөрийн чадвар сайжрана гэж би тэгж л ойлгож байна.
Эрдэнэтуяа -
Соёлын довтолгоон гарахаас өмнө ямар байсан юм бэ?
Бямбаа -
Соёлын довтолгоон, тий энэ бүх зүйлүүдэд бол надад тухайн үедээ бага байсан учираас нэх дүгнэлт хийж мэдэхгүй байна. Тэгэхэд бол дандаа сангийн аж ахуй гэж байгаагүй ш дээ. Нэгдэл гэж байсан. нэгдэл гэж байгаад ерөөсөө нэг аймаг 18-н сум нэгдэл байхад тээ сум нэгдэл байхад 5, 6 сангийн аж ахуй болно, болоогүй тийм тал ажиглагддаг байсан 1948-1955-н он хүртэр Төв аймгийн Мөнгөн морьтруу бол сангийн аж ахуй болоогүй дандаа нэгдэл байсан. мал ахуй нь атраараа, өвс ургамал нь тэр чигээрээ атраараа аягүй сайхан тийм газар байхад 1948-н онд манайх эндээс нүүж очсон.
Эрдэнэтуяа -
Төв аймагт уу?
Бямбаа -
Тий Төв аймгийн Мөнгөн морьтод тэгэхэд байгаль эд нар нь сайхан, адуу мал тарган цатгалан ус байгаль нь маш сайхан гоё тийм газар очиж байсан. тэгээд би сургуульд ороогүй 6, 7-н настай очиж байсан. тэгээд тэндээс би 2-хон жил сургуульд суугаад Улаанбаатар хотод эрүүл мэндийн байдлаар юу яаж Улаанбаатарт 16-р сургуулийн 7-р ангийг төгсөөд 1962 онд Хүний эмнэлгийн техникум төгссөн. Тэгээд 2-хон жил ажилаад тэгээд Сэлэнгэ аймагт ирсэн юм даа. Аав маань нас барчихаад ээжтэйгээ тэгээд ээж маань 1979-н онд нас барсан. Сэлэнгэд ирж гэрлээд нөхөр маань аймгийн боловсролын хэлтэст боловсролын байцаагч 40 гаран жил ажиллаж байгаа. Сая 2009-н оны 7-р сарын 17-нд 81-н нас хүрээд нас барлаа.
Эрдэнэтуяа -
Хөө сайхан насласан байна ш дээ.
Бямбаа -
Тий, төрсөн ах нь байдаг
Эрдэнэтуяа -
Аанхаан
Бямбаа -
Манай нөхөр бол Сэлэнгэ аймгийн юуны Цагаан нуур сумын Ширэнгийн гол гэдэг газрын хүн дээ. Ах нь бол өөрөөс нь 10 ах Ардын Айрмын Улс төрийн хошууч генерал 92 настай хүн
Эрдэнэтуяа -
Хэн бэ?
Бямбаа -
Алтангэрэл, Дэндэвын Алтангэрэл гэдэг хүн
Эрдэнэтуяа -
Хаана байгаа бэ одоо?
Бямбаа -
Одоо Улаанбаатар хотод байдаг.
Эрдэнэтуяа -
Өөн тиймүү
Бямбаа -
Тий нас бархаас нь өмнө сар гарны өмнө ирж эргэчихээд явсан.
Эрдэнэтуяа -
Өөн за.
Бямбаа -
Тий тийм л байдаг.
Эрдэнэтуяа -
Энэ боловсролын байцаагч гэж юу хийдэг байсан юм бэ тэр үед?
Бямбаа -
Боловсролын байцаагч гэдэг хүн бол ийм юм хийдэг байсан. за сургууль цугаллаа тээ. Сургууриуд цугларлаа тээ бүх бүртгэл хүүхдүүд ингэж сургуулиудад дор дороо бүх сумдууд бүртгэж, бүртгээд утасаар буюу биеэр мэдээгээ аймгийн боловсролын төвийн, боловсролынхоо байцаагчид тоог нь нэгтэгдэг байсан. Тэр нэгдүүлэгч нь анги, бүлэг, эрэгтэй,эмэгтэй, нас, хүйс аягүй нарийн гаргана ш дээ. Бүр маш том цаас нь дээр чинь өөрсдөө шугамдаж юу яаана дүнгээ гаргаж өгнө. Тэгээд тэрнийг чинь баланслагдана гэдэг асуудал хэцүү юм байна лээ. Би бас шөнийн цагт гэрээ энэ тэр утасаар өгдөг байсан. тэгээд тоогоо зөрүүлээд биеэрээ тэр материалаа авчирч өгдөг. Тэр бүх юмнуудыг ер нь нийлүүлж нэгтгэж тэгээд улсад тодорхой хугацаатай байдий ш дээ. Сумад чинь аймагтаа өгөх, аймаг чинь улсдаа өгөх тодорхой хугацаатай тэрэнд чинь юу яаана. Аа тэгээд улирал тутам тээ улирал тутам 4-н улиралаар хичээлээлдэг ш дээ. Улирал тутам тэр нэгтгэлийг чинь хийнэ. Тэгээд сурлагаар нь жагсаана тэгээд сурлагаар нь жагсаагаад тэгээл ерөөсөө бас тэр чинь нэгтгэл хийж бас дүн гаргадаг. Тэгээд хагас жилээр нь, бүтэн жилээр нь сэхээгүй тийм ажилтай. Тухайн үедээ тооны машин гэж байгаагүй дандаа орос сампин, хятад ампин дээр тэгж л
Эрдэнэтуяа -
Санпин гэж гол
Бямбаа -
Тий сампингууд
Эрдэнэтуяа -
Ингээл ингээл
Бямбаа -
Тий
Эрдэнэтуяа -
Уул нь сурцан байхад гоё юм байнна лээ.
Бямбаа -
Харин тий тэгээл юу чинь тооны машинд хийхээр хятад сампинд хийхээр бүр хурдан
Эрдэнэтуяа -
Хятад сампин яаадий
Бямбаа -
Тий дандаа энэ талдаа 2 2 эрхтэй хийнэ. 2 эрхтэй нэг нь ингээд татахад 5 гэж гарна. Ингээд энэ талдаа бол 5-н эрх байна. 5 гэхдээр зэрэг энийгээ хаачихаад нэг эх нааш нь болгоод тэр бол сурахад гайгүй л юм шиг байна лээ. Би сурий гэж бодоочгүй. Сууахын зуурдгүй машин энэ тэртэй болоод
Эрдэнэтуяа -
Технологи хөгжөөд
Бямбаа -
Технологи хөгжөөд тэгээд тэр болгон машин дээр ажилдаггүй дандаа тийм тооцоо тоо бүртгэлийн ажил тийм эмнэлгийн газар ажиллаж байхад бага эмч хийж л байсан. тэгэхдээ тодорхой хугацаанд өөрхий мэргэжилээр эх баригчаа ихэнх жил хийсэн түргэн тусламжийн дуудлагын эмч 8-н жил хийсэн. Бусадыг нь юунд Улаанбаатарт 2 жил хийгээд бусад үлдсэн жилүүдээ 30-аад жил ажилахадаа 20-оод жил нь төрөх тасагт эх баригч эх бага эмч хийж байсан. ийм л ажил хийж гүйцэтгэж байлаа.
Эрдэнэтуяа -
Аанхаан та нарт одоо соёлын довтолгоон гарч ирж байхад зааварчилгаа өгсөн л байх л даа
Бямбаа -
Юунд?
Эрдэнэтуяа -
Соёлын довтолгооны талаар юу гэж зааварчилгаа өгдөг байсан?
Бямбаа -
Тэгээд яахав дээ соёлын довтолгооны үед бол яахав дээ томилолтоор явахад зааварчилгаа өгдөг л дөө. Тэгээд голчилон тийм тийм ажилуудыг юу яаана голчилж шалгана шүү. Тэгээд тэр нь ингээд дүгнэгдэнэ. Хурал яриа хийгээд айл өрхөө байр эзлүүлэж урамшуулалт энэ тэр сумаас тийм юманд гаргаж өгч байх хэрэгтэй гэж тэгж л байсан. тухай үедээ тэмдэглэл энэ тэр, дэвтэр энэ тэрийг чинь бүгд илтгэх хуудасаа өгдөг байлаа. Тэр хувийг нь биетээ авч үлддэг тийм л байсан сумдаа нэг нь үлдээдэг. Эрүүлийг хамгаалах газарт авчирч өгдөг тийм байсан. тэгээд миний тэр эх тэмдэглэл төрсөн улсуудын тэмдэглэл үер усны үеэр амбаарт сав энэ тэр баримт бичиг бараг байхгүй ээ.
Эрдэнэтуяа -
Нэг ч байхгүй юу баримт
Бямбаа -
Байхгүй ээ
Эрдэнэтуяа -
Нэг ч баримт байхгүй юу?
Бямбаа -
Цөөхөн хэдхэн юу байгаа тэгэхдээ миний нэг эх бариж авсан хүүхдийн бүртгэл юу 30-н хэдэн нас хүртлээ гадаад амьдарч байгаад төрсний гэрчилгээ байхгүй гээд тэр журнал, төрсөн хүний журналыг нь аваад явцан тэгээд Улаанбаатарт хаяг адрессаа өгөөд тэгээд юу яасан л даа. Ирэгний пасспорт байхгүй гэсэн чинь тэгээд ийм юм болчихлоо ээжтэйгээ ирж аваад явсан тэгээд Улаанбаатар хотоос та утасаар яриад аваарай гээд захиж үлдээсэн. Тэнд 10 гаран мянган хүүхэд эх барьж авсан. Дээд тал нь одоо 50 хүрчээд байгаа миний эх барьсан хүүхэд
Эрдэнэтуяа -
Пөө том байна ш дээ.
Бямбаа -
Миний эх барьсан хүүхэд 50 хүрч яваа тэгээд одоо тэдний хүүхэд эдний хүүхэд гээд таних юм алга зарим нь эмээ өвөө болчихоод байна ш дээ.
Эрдэнэтуяа -
Тэгнэ ш дээ. 50 хүрч байгаа юм чинь
Бямбаа -
Тий
Эрдэнэтуяа -
Одоо чинь 40-тэй эмээ өвөө болоод байна ш дээ.
Бямбаа -
Тий эрт болж байна ш дээ.
Эрдэнэтуяа -
Төрөлт эртсээд
Бямбаа -
Тий төрөл эртсээд. Жирэмсэлт олширч байна. Тэгээд ер нь голдуу бол залуу улсууд төрж байгаа ч гэсэн настай хөгшин настай хүн одоо 30-н хэдэн настай хүн бол хийсвэр хийж авахуулж байна ш дээ. Яагаап гэвэл хүүхдийн тархины даралт энэ тэртэй болчихдог. Төрсөний дараа цус алдалт
Эрдэнэтуяа -
Өөрөө төрөхөөр үү?
Бямбаа -
Тий
Эрдэнэтуяа -
Тиймүү
Бямбаа -
Хүүхэд нь том байх юм бол аарцагны хэмжээнд таарахгүй тэр хэмжилт нь тусгай хэмжилт авдаг байхгүй юу. Тэр энэ тэр нь тохирохгүй юм бол хийсвэр хийж авах санаатай болохгүй бол аягүй бол ус нь эрт гарах юм бол хүүхэд тосч байгаа хүнд харамсалтай ш дээ.
Эрдэнэтуяа -
Та тэгээд хэмжилт хийгээл мэдсэн үү?
Бямбаа -
Хэмжилт хийж л байгаа юм. Одоо тэр болгон би чинь 1989-н онд тэтгэвэрт гарсан ш дээ. Тэгээд 1989-н онд тэтгэвэрт гараад тэгээл одоо ямарч байсан нэг хүүхэд шуухад төрөх гээд байна өвдөх гэж байна яах гэж байна үзүүлье ингээд өвдөж байгаа нь зөв үү, буруу юмуу хэдэн хэр төрөх нь үү яах нь уу ийхнэ үү гэдгийг хэлээд өгдөг. Яах ийхийн зуургүй яваад орохын зуургүй төрчих юм бол тэрнийгээ боогоод авна. Тэгээд гэрийн нөхцөлд тухайн үедээ эх баригчын чадвар хярзан урагдалтгүй төрүүлэх төрүүлэхдээ байхгүй юу
Эрдэнэтуяа -
Оон тийм юутай
Бямбаа -
Эх баригчын чадвар тэрүүгээр хэмжигддэг байлаа ш дээ нэг үе одоо чинь тэгж хамаагүй том толгойтой хүүхэд энэ тэрийг хярзан энэ иэр нь өндөр байх юм бол урагдалт энэ тэр гардаг. Тэгж урагдахгүйн тулд тусгай хайчиллалт энэ тэр хийдэг.
Эрдэнэтуяа -
Тэр чинь одоо хярзан нь урагдалтгүй төрж байгаа хүн бараг байхгүй ш дээ одоо нэг юмуу 2 оёдолтой төрдөг тэр чинь хярзан л биз дээ.
Бямбаа -
Тэр тий м л дээ. Тэр хярзанг чинь шулуун гэдэсээр юц 2-ын хооронд чинь ингээд шулуун гэдэс хошногоруу урагдахыг хярзан урагдалт гэнэ. Тэрнийг чинь тэгж урагдуулахгүйн тулд хажуу талруу нь хайчилж тэгж төрүүлдэг л дээ. Яагаад гэхлээр дараагийн төрөлтийг их олон удаа төрөхөд 3, 4-н удаа тэр болгон дээр нь урагдалт энэ тэр болж сорижсон газраараа язарч урагдах явдал бага байдаг. Тэгэхээр сав нь нөгөө эргэжилтэй байршилтай саь доошилцон байна энэ тэр юу гаргахгүйн тулд хярзанг олон дахин урагдуулж төрүүлэхгүй байх чадвар
Эрдэнэтуяа -
Тэр үед төрөлт ямар байсан бэ?
Бямбаа -
Тухайн үед бол бид бол манайх бол нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт бол 10-хон ортой. Тэгээд 7 хонуулах байсан цус алсан байвал олон хонуулна ш дээ. Тэгж нэмж ор энэ тэр тавьдаг. Тэгээд тухайн үедээ орон дээр, төрөхийн ор л дүүрэн л хүнтэй байдаг.
Эрдэнэтуяа -
Ер нь яахав соёлын довтолгооны үед чинь бас тэрнээс өмнө манайх чинь өвчилөл ер нь янз бүрийн өвчтэй хүмүүс их байсантай холбогдуулаад төрөлт бага байсан уу? Сурагтай байдаг юм тэгээд тэрэнтэй уялдуулаад байна л даа би
Бямбаа -
Халдварт өвчний ер нь бэлгийн замын халварт өвчний хувьд блд үзүүлж харуулахгүй нууж байгаад бэлгийн замын халварт өвчинтэй байж байгаад, нууж байгаад төрчихдөг. Тийм хүмүүс байдаг байсан. тэрнээс яг үзүүлж байгаад жирэмсэн болчоод үзүүлж байгаад эмчид үзүүлж шинжилгээгээр тийм халварт өвчин гарсан байх юм бол жирэмсэн байх хугацаанд нь эмчилж байгаад эрүүлжүүлжийж төрүүлнэ ш дээ. Тэхгүй бол бэлгийн замын, гадны бэлэг эрхтнээ угааж арчилах сарын тэмдэг, жирэмсэн болоогүй байхад сарын тэмдэг ирэхийн өмнөхөтэй цэвэрлэгээ энэ тэр хийж маарганц энэ тэр угааж цэвэрлэж байх сарын тэмдэг дууссаны дараа угааж арчилах талаар тэр талаар бол эмэгтэйчүүдэд зөвлөгөө энэ тэр өгдөг байсан. Хөдөөнөөс ирж байгаа хүмүүс хэцүү хэцүү улсууд ирдэг л дээ. Тэр болгонд нь угаалаг цэвэрлэгээ энэ тэр хийж төрүүлж. Ийм байх ёстой цаашдаа ингэж цэвэрлэж байгаарай тэгж л байсан. тэрнээс биш заавал халдварт өвчтэй хүн тий цөөхөн л гардаг байсан. тэгээд дээр үед чинь 1950-н хэдэн онд чинь тусгай тийм пүүнкэрт машин энэ тэр явж үзлэг хийж нэгд нэггүй хүн хөдөө сумдын хүн айлуудад үзлэг хийж угаалга цацлаг тэр эмчилгээ энэ тэр хийдэг байсан. би муухан мэддэг юм. Малын өвчнийг бас тэгж өвчилдөг байсан.
Эрдэнэтуяа -
Ер нь харьцангуй их байсан
Бямбаа -
Их байсан их байсан. Тэр нь их л одоо бол одооний үеийн бэлгийн замын халдьарт өвчинөөр өвчилж байгаа хүн одоо Заг хүйтэн, яр тэмбүүгээр өвчилж байгаа хүн одоо ер нь бараг байхгүй дээ. Би байхгүй гэж хэлнэ. Тэгээд арьсны талын өвчин энэ тэр байж магадгүй харшил тийм загтнадаг барьдаг тиймэрхүү. Хамуу бол нэх байхгүй харшил хамуу байлаа гэхэд ер нь зүгээр суг, цавь энэ тэр зөөлөн газраар гардаг. Хос хосоороо тэгж гардаг байсан. одоо бол хамаагүй гардаг л гээд байдаг тэр болгон үзлэг энэ тэр хийж байсан биш тийм болцон шүү энэ тэр гээд. Тэр нь тэр болгон юу харшил байна уу хамуу байна уу гэдгийг эмч нар ялгах арга техник байгаа л байх л даа. Тэр болгон юу яах биш
Эрдэнэтуяа -
Гэхдээ ер нь энэ одоо энэ халдварт өвчин ер нь өвчилөл соёлын довтолгоон гарсанаар даргадсан уу?
Бямбаа -
Даргадсан.
Эрдэнэтуяа -
Аанхаан
Бямбаа -
Даргадсан гэж үздэг.
Эрдэнэтуяа -
Соёлын довтолгооноор ямар арга хэмжээ авч байсан?
Бямбаа -
Яахав тэгээд хүмүүсийг үзлэгт л хийнэ. Үзлэг хйинэ.
Эрдэнэтуяа -
Байнга уу?
Бямбаа -
Байнга өнөө 2,3-н удаа давтан үзлэг хийхэд эмч тэр хооронд шинжилгээ энэ тэр авахаар дунд тийм эмчилгээ хийнэ ш дээ. Тэгээл шинжилгээ аваал дахиад л ингээд авахад за одоо боллоо гээд. Эдгэрэхгүй өвчин биш л дэ. Тэрнээсээ болоод бэлгийн замын халдварт өвчин яар тэмбүү, заг хүйтэнээр өвчилсөн нөхцөлд бол үрийн хоолой юмуу өгсөх замаар тээ юу битүүлж барьсанаас болоод юу яачихдаг байхгүй юу жирэмслэхгүй болчихдог нэг тал нь
Эрдэнэтуяа -
Аан тэмбүү,
Бямбаа -
Тий нэг юугаар нарийсалтай болцон байж болно тээ. Тэгсэнээр савны гадна талд жирэмсэн болчихдог байхгүй юу жинхэнэ үр чинь очих газраа очиж чадахгүй. Тэгээд үрийн хоолой сав, өндгөвч 2-н хооронд тэгж савны гадна талаар жирэмслэлт болдог.
Эрдэнэтуяа -
Тэр ер нь манай тэр үеийн хүмүүс өвчлалтийн талаар хэр мэдлэгтэй байсан?
Бямбаа -
Тухайн үедээ эмч нар хөдөө гадаа үзлэг хийж явахдаа байна ш дээ тээ тэр нийтэд нь бүрэн бүтэн хамруулж чаддаггүй. Ямар ч байсан 60, 70%-д нь хамруулж ярьж ойлгуулсан байх л даа. Тэгээд одоо юу төрөх эмэгтэйчүүдийн хувьд бол залуучуудын хувьд бол тэр сурталчилгаа, телевиз, ном хэвлэлээс одоо зөндөө л их балкад тарааж байна ш дээ одоо өрхийн эмч нар чинь. Мөн тэр өрхийн эмчийн хэмжээгээр сумын эмч нар өгчил байж таараа. Байсхийгээд семинар энэ тэр болдог тэрүүгээр дааж очсон тэр юмнууд нь авч явжил байгаа тэр бакцинжуулалт, коор, салхин цэцэг хүүхдийн өвчилөлтэй тийм юмнууд өгчил байгаа. Тэгээд хүүхдүүд сургууль, тэр ханиад томуу амьсгалын замын халдварт өвчин гээд байна ш дээ. Ханиад томуу тэр нусхай гээд байдаг ш дээ. Намар хавар 2 л ихсэнэ ш дээ. Яг цуглралтаар хаана нь ч бай ах дүү хамаатай садан өөр газар нутаг ингээд тэгээд ялаа батгантай, шумуултай газар энэ тэр жаахан л загтанж бариал нөгөөтөх нь хөхрүүлцэн тийм юунууд зөндөө ирдэг байх л даа. Тэр нь тэр чинь дор нь арга хэмжээ авна тэгээд сургууль цуглангуут бага ангийн хүүхэд том жижиггүй 10-н жилийн хүүхдүүд дунд эмч урьдчилан сэргийлэх үзлэг хийж байна гэж дуулддаг. Тэгээд ханиад томуу хүрэхгүйн тулд том ч байсан жижиг ч байсан насанд хүрсэн хүн ч байсан амны хөндийн эрхтэн л цэвэрхэн байх юм бол. Амны хөндийн эрхтнээ цэвэрхэн байлгахын тулд яахав хорхойтсон шүд, шүдний буйл улайх нь амны хөндийн бохирдолт тэр энэ тэрийгээ зайлах, тэрнийг бохирдолт улайхаас өрөвсөлөөс сэргийлсэн 2 янзын уусмал байдаг юм билээ тэрийг ямар ч эмчээс асуусан ямар ч аптекаас асуусан тэрнийг өгнө.
Эрдэнэтуяа -
Ам зайлах
Бямбаа -
Ам зайлах тий. Яаж хэрэглэх тухайгаа гадна тал хаяг нь дээр нь бичээтэй байдаг шүү дээ. Тэгээд хүүхдийн шүд ингээд ялихгүй хорхой идэх гэж байгаа юм байна гээд тэгээд орхиж болохгүй. Заавал зайлуулж байх хэрэгтэй унтахын өмнө, тэгээд гарыг нь сайн угаалгах хэрэгтэй. Бохир гарын өвчин гэдэг тэгээд шар өвчин гээд байна ш дээ тэр чинь бохир гарын өвчин хүүхдэд л тэрийг хэвшүүлж байх хэрэгтэй. Хоол унд идэхийн өмнө, хоол унд идсэний дараа амыг нь зайлуулах, гарыг нь угаалгах гадаа тоглож байгаад гуталых нь ул сайн арчих тоос шорооноос сэргийлэх тэгээд ингэж болохгүй гэр оронгоо цэвэрлэх хог новш ширхэг чихэрийн цаас ч бай аан энийг аваад хогийн саванд хийчий энэ тэр гээд хүүхдийн, хүүхдийг хүмүүжүүлж сургахаасаа тээ хамгийн гол асуудал хүмүүжил. Хүмүүжил сайн байх юм бол
Эрдэнэтуяа -
Хүмүүжлийг ер нь яаж олгодог байсан манай ард түмэн?
Бямбаа -
Ээдээ ер нь малтай ахуйтай тийм хөдөө нөхцөлд бол хүүхдийнхээ хүмүүжлийн талаар бол нэх харьцаж чадахгүй. Тэр тухайд бол тухайн үед бол юу яаж чаддаггүй байх гэж мал ахуй, чоно нохойгоос сэргийлэх тэгээл энд тэнд хавар, намар бол ерөөсөө тэр хүүхдүүдтэйгээ харьцах тийм завгүй л байсан байх гэж боддий. Тэгэхдээ төвийн хүүхдүүдийг бодох юм бол хөдөөний хүүхдүүд их даруухан тэгсэнээрээ хүмүүжлийн, сургалтын талаар хэлэхэд их хүлээцтэй юм шиг санагддаг юм надад.
Эрдэнэтуяа -
Аанхаан
Бямбаа -
Харьцангуйгаар даа ялангуяа эмэгтэй хүүхдүүд бүр илүү аятайхан ойлгоод мэдээд, юм лавлаж асууж байх жишээтэй тийм юм даа гэж боддий.
Эрдэнэтуяа -
Та нарыг соёлын довтолгоон яаж байхад сургалтанд хамруулж байсан уу?
Бямбаа -
Соёлын довтолгооны үед чинь бас юу яасан ш дээ нээрээ сумдад хөдөө чинь хүүхдүүдийг сургуульд өгөхгүй мал ихтэй айлууд чинь хүүхдээ нууна тэгээл ерөөсөө хэлж яриал, тэгэхэд чинь эвлэлийн гишүүн гэж байхад эвлэлийн гишүүд гэж хөдөө айлуудаар явуулж тэгдэггүй юм ингэдэггүй юм. Сургууль гэж ийм юм байдаг юм. Ном сонин үзнэ гоё гоё ном уншдаг болно. Өөрөө бичдэг болно, тоо мэддэг болчихвол малаа тоолж мэддэг болдог. Танайх хэдэн тугалтай вэ, хэдэн хурагатай болсон, хэдэн хоньтойв бичиж чаддаг болдог байхгүй юу. Эвлэлийн гишүүний хувьд тусад нь тийм юманд явуулж байсан манай нөхөр тэгээд бүгдийг хамруулж байсан. тэрний хажуугаар бас хүүхдүүдийг бас дугуйлан нэг хатгамал, нэхмэл тийм бас их хийлгэдэг байсан. тэгээд одоо хатгамлын одоо нэг сургалтнууд явагдаж байна ш дээ. Эсгийгээр юм хийх, чихмэл хийх тэр л тийм л хэмжээнд хүрсэн байна гэж би ойлгож байгаа.
Эрдэнэтуяа -
Тэр соёлын довтолгооны үеэр бас хүнсний ногоо хэрэглүүлэх талаар юу яаж байсан гэж байна ш дээ
Бямбаа -
Тий тэр хүнсний ногооны тухай нэг иймхэн жижиг программ өгсөн ш дээ.
Эрдэнэтуяа -
За.
Бямбаа -
Надаа нэг байсан эргээд олдохоо байсан. жижигхээн тэрэн дээр чинь бол айл өрхүүдэд бүр болохоор болохоор хэмжээний сурталчилгаа өгч байсан ш дээ. Хүнс ногоо яадаг тэгээд айлууд нь хувийн хашаатай айлууд нь юу яаж байсан. ногоо цагаагаа тарьж байсан. тэгэхдээ л бусад аймгуудыг бодвол Сэлэнгэ аймаг бол гэтэл байна шүү дээ 18-н аймаг 3-н хот дотор амьдралд бол соёлын довтолгоон, соёлжилт гээл шинэчлэлт өөрчилөлт боллоо, ардчилал боллоо гэхэд л амьдралтай газар Сэлэнгэ гэх юм. Яагаад гэвэл хүн ингээд яваад ирэхээр ямар нэгэн айлд ингээд урагшаа хойшоо явах гэж байгаа ч юмуу ингээд хүн яваад ирэхээр байна ш дээ мах байхгүй хоол хийх юм байхгүй одоо яанаа энэ тэрээ гэхгүй. Нэг хашаа байшинтай айлд яваад орохоор зэрэг тахиатай ч юмуу гахайтай ч юмуу ногоогоо тарьцан ч байх юмуу. Ухас хийж гараал ногоогоо хуураал тэгээл өндөгтэйгээ шараад өгчихнө. Хоол ш дээ тэр чинь тэр чинь бол одоо дээд зэргийн хоол тийм ногоогоор хийсэн хоол чинь энэ хүүхдүүдийн хөдөлмөрийн хичээл байна ш дээ. Нэг 10-р ангийн хүүхэд зөвхөн ногоогоор хийсэн ямар сайхан амттай хоор хийх бол багш нь үзээд онц сайн дүн тавьж байсан. тэгээд үнэмлэх нь 1800-н төгрөг нэг порц хоолыг тэгэхлээр одоо 18-н аймаг 3-н хотын цэргийн ангийн нэг жолооч хүн Улаанбаатар хотод манайхны хотын талыг жолооч байсан юм. Эцсийн эцэст социолист шинэчилэлт өөрчилөлт ардчилал гэсний дараа хамгийн их амьдралтай газар Сэлэнгэ байгаа. Ямар ч айлд орсон хувийн хашаа байшинтай айлд орсон тахиатай нь тахиатай, гахайтай нь гахайтай ногоо тариагүй айл гэж байхгүй. Тийм л сайхан үлдэнэ дээ. Бусад аймгууд чинь ердөө мэдэхгүй гэж тэгж байсан юмаа. Одоо тэр хүн байхгүй байхаа тэгж хэлж байсан нь үнэн л дээ. Ямар ч айлд орсон тиймэрхүү л байгаа
Эрдэнэтуяа -
Одоо нөгөө соёлын довтолгооныг ингээл та нар сурталчилаад явна ш дээ та нар ер нь ямар хугацаанд яаж яаж сурталчиж байсан 7 хоногт тэд ч юмуу тээ, хэр их явж байсан.
Бямбаа -
хөдөөд бол тээ
Эрдэнэтуяа -
Аанхаан
Бямбаа -
Хөдөөд бол бид нар хол хол ганц нэг айлуудад л очно ш дээ. Барааны барааны газар тий аан Улаанбаатарт бол сурагч байхад энэ тэр чинь юугаар ганц нэгэн айлуудаар явна тэгээд хэцүү ш дээ Улаанбаатар чинь аймаар айл болгон чинь нохойтой. Тэгээд хогоо цэвэрлээрэй гэсэн тэгж л өнөө юуныхаа Улаанбаатарт бид нар тэгж бага сургуульд байхад тэгж айхтар явуулж байгаагүй ээ. Тэгээд юундаа энэ Анагаах, хүний эмнэлгийн техникум төгссөнөөс хойш бол тэгээд тодорхой хэмжээгээр эмнэлэг хийгээд ажил сурталчилгаа явуулж байсан л даа. Тэгээд орчиныхоо хогыг цэвэрлэх тэгээд хууль дүрэм энэ тэр тийм тийм юмаа одоо асуудал болоод өнгөрлөө. Тэгэхэд чинь шугам радиотой байсан. одоо юун шугамын радиотой, FM-ээр бид нар юм олж сонсохгүй юм байна лээ. Тэгээд одоо тэр болгон одоо телевизортой ч айл байхгүй ш дээ.
Эрдэнэтуяа -
Тэр үед үү?
Бямбаа -
Соёлын довтолгооны үед сайн сайхан ажиллаж амьдарч байсан хувийн аж ахуйтай. Ажиллаж амьдарч байсан бол хөгшчүүл бараг... тийм нөхцөлд амьдарч байсан айлын хүүхдүүд бол одоо яаж амьдрах вэ гэдэг ухаанаа олчихсон. Хичнээн олон хүүхэд тэжээсэн, цөөхөн хүүхэд тэжээсэн хувийн аж ахйтай байсан үхэртэй малтай байсан, худагтай устай байсан түлээ мод ингэж хагалж хөрөөдөж байсан хүүхдүүд энэ тэр одоо бол яаж юу яахав. Аа тэр Техникум, ТЭМС гэдэг чинь бол амгийн хэрэгтэй сургууль байсан. яагаад гэвэл хамгийн сурлага муутай, хамгийн сахиллаггүйг нь цэрэгт явуулаад, хамгийн сурлага муутайг нь ТЭМС-д өгдөг байсан. тэгэхэд чинь одоо бол юуны үед шинэчилэлт ардчилалын шинэчилэлт өөрчилөлтын үед жинхэнэ амьдрах ухаанаа олох мэргэжил сантехник, нарийн мужаан хүнсний талын юу байна тээ эд нар чинь хүүхдүүд бол одоо үнэхээрийн тийм юманд үнэхээр хийнэ хийх юм бол хоол зөөгчын тухай л ярьж байна. Тогоочийн... эрэгтэй эмэгтэйгүй тэгээд тэд нар чинь тэгээд одоо ёстой амьдрах ухаанаа олох ёстой мэргэжил насаараа хоолоо олох мэргэжил гэж би боддог. Ёстой хадаасаа ч зөв барьж чаддаггүй мэргэжилгүй хүн бол тээ. Өндөр настай болоод ирэхээр би гэхэд нэг удаа юу яаачаад хаалганы мод ингээд дорсойчоод нэгийг нь наадахаа хадаачээ гээд байхад хадаж өгөхгүй байгаад байхлаар нь өөрөө босоод нэг хадаас бариад, хадаасны толгоы онож цохиж чадахаа байцан байна лээ ш дээ. Энэ тэнд нь цохиод эсвэл эрхий хуруугаа цохиод ийм л болсон байна лээ.
Эрдэнэтуяа -
Ер нь соёлын довтолгоон гарсанаар хүмүүс ер нь хэр нөлөөлсөн бэ?
Бямбаа -
Сайн нөлөөлсөн гэж боддог.
Эрдэнэтуяа -
Ямар байдлаар нөлөөсөн бэ?
Бямбаа -
Ерөөсөө юу яахад хошин шог гээл байна ш дээ. Дээр үед алиа Данзан гуай гээд байсан ш дэ одоо тэр хошин шогийн энэ юу жүжиг энэ тэр хоорондоо тэмцээн явуулах жүжиг, концерт энэ тэр дундуур чинь инээдмийн явах талаар тоглолот энэ тэр явуулдаг байсан ш дээ. Бид нарыг чинь тэр үед шүүмжилж заваан байсан айлуудыг шүүмжилж нэрийг нь хэлэхгүйгээр тэддүгээр багийн тэддүгээр хэсэг ч гэдэг юмуу. Тэддүгээр хорооны тэддүгээр хэсгийн тэдэн тоот ч гэж хэлэхгүйгээр зүгээр тийм байсан ийм байсан. тэгж байх ёстой ингэж байх ёстой энэ тэр гээд:. Аан тэгээд соёлын довтолгооны үед чинь ерөөсөө юу яахгүй тэр ажиллагаанд залуу мэддэг л хүн бүхэн л сурталчилгаа энэ тэр яадаг байхгүй юу тэгэхгүй бол ерөөсөө юу яахгүй ш дээ. Ганц нэг хүн яваад дийлэхгүй ш дээ. Тэгээд намын гишүүд ч цөөхөн байсан. эвлэлийн гишүүд гэхэд л сургууль соёлын хүүхдүүд л тиймэрхүү л юм байсан ш дээ. Тэр үед нь шаардаад л тэгээл урлаг уран сайхан элдэв шалдав юмнуудыг чинь зүгээр дундуур нь сурталчилах журамаар алиа, хошин шоу тиймэрхүү юмнууд ямар сайндаа л алиа Данзан гуай та дүлий өвгөн болоод Содном гуай, соёлын довтолгоон довтолж байна уу гэхэд үгүй энэ хүүхдүүд чинь энэ өндөр байшин дээр гарцан чинь шат өөд чинь довтолж л байа л даа гээл тэгдэгсэн. Тэгээд довтолоод юу олж байна даа гэхэд үгүй юу олох вэ дээ хэцүү юм байна. Тэгж байгаа жишээтэй би нэг хальт сонсож байсан юмаа. Одоо бол юу байх хэрэгтэй хүн бүхнийг л одоо хүүхэд залуучуудыг хүмүүжлийн талаар нэг сайн юу яаж эцэг эхтэйн очиж, багш нар сурагчид эд нар чинь эвгүй эвгүй юмнууд юу яах юм байна ш дээ. Бие биенийгээ шоглох, дээрлэхэх тийм тоогоо ойлгохгүй бол тэгээд тэр чигээр нь хаячихна. Тэгээд юуг нь ойлгохгүй байгаа юм гээд багш нар нэг нэгэнгүй хүүхэдтэй ярилцах хэрэгтэй л дээ.
Эрдэнэтуяа -
Юу гэж сурталчиж чадах вэ ер нь та нар ?
Бямбаа -
Бид нар уу
Эрдэнэтуяа -
Ер нь юу юу шаардлага тавьж байсан вэ? Соёлын довтолгооноор ямар ямар шаардлага
Бямбаа -
Үгүй тэгээд яахав дээ ямар ч л байсан л би бага эмч болсоноороо л өвчилөхгүй л байх хэрэгтэй өвчилөхгүй байсанаараа л эрүүл саруул байна эрүүл саруул байсанаараа та нар одоо ингээл юу яана ш дээ үр хүүхэд элдэв шалдав юмандаа сайн сурталчилаад л юу яах хэрэгтэй ш дээ. Тэгээд өвчин эмгэггүй л байвал аяндаа ажил хөдөлмөртэй болно. Өвчин эмгэгтэй хүнийг ажилд авахгүй. Ажил хөдөлмөр байхгүй бол цалин мөнгө байхгүй. Тэгээд юугаараа амьдрах вэ хэдий чинээ ,хэдий хугацаанд яаж эцэг эхээрээ ингэж юу яалгах эцэг эх чинь ажил төрөлөө гүйцэтгэж чадахгүй тэгээл эцэг та нар яаж амьдрах вэ худлаа хэлж хулгай хийвэл шоронд орно тээ тийм учираас хулгай хийж худал хэлэх ерөөсөө болохгүй. Тийм л юм юу яадаг байсан.
Эрдэнэтуяа -
Одоо тэр ор хөнжлийн даавуу, оо сойз, саванг та нар сурталчилах уу?
Бямбаа -
Тэгнэ.
Эрдэнэтуяа -
Тэр талаар ямар ямар шаардлага тавих вэ?
Бямбаа -
Метрийн даавуу байна ш дээ төгрөг 50-н мөнгө байсан.
Эрдэнэтуяа -
За
Бямбаа -
Хамгийн доод хэмжээ нь 60-н сантиметр өргантэй эрээн даавуу чинь
Эрдэнэтуяа -
За
Бямбаа -
Заавал цагаан даавуу байхгүй юу тий тэгээл тэрнийг чинь дэрны уут юутай хээтэйн ингээд тэгээд тодорхой хэмжээгээр тэгээд дараагаар нь байгууллагаас агентуудаас... дараа цалин мөнгө нь дээрээс юу яагаад тэгээл ингээл ээлжинд 3-н ээлжинд байдаггүй юмаа гэхэд 2 ээлжийн байх шаардлагатай. Одоо хүн амьтан орж ирэхээр чинь бас нэг хөнжил гудас хэрэгтэй болно. Тэр энэ тэрээ цэвэрхэн байлгах хэрэгтэй болно. Тэгээл энэ юунд 1964-н онд Сэлэнгэд ирэхэд би Цагаан тохойн нэг тал манай сургууль юутай байсан байхгүй юу шиф байсан байхгүй юу тэгсэн чинь хүрээд ирсэн чинь газрын дарга шинэ төгсөлтөө авах гээд явцан байсан. тэгээд газрын дарга шинэ төгсөлтөө авах гээд явцан хойгуур нь аймгийн ариун цэвэр станцын дарга нь оролж байсан. тэгсэн чинь надийг ариун цэвэр халдвар судлалын станцад хүргэж өгөөд ариун цэвэр станцын авгайн сургуульд орцон, ариун цэвэр станцад орон тоо байгаа тэнд ажил гээд тэгээд тэнд чинь би очихгүй ээ заавал энэ талд очно тэгж хэлж чадахгүй байсан ш дээ. Тушаал бол тушаал тэгээл Сэлэнгэд ирэхэд чинь морьтой хүн харгадхааргүй тийм зэрлэг хогондоо баригдцан аймгийн төв тийм байсан. тэгээд адгын наад зах нь дээд зах нь 300-н төгрөг 100, 50-н төгрөг тэгээл бүх үйлдвэр, цайны газар, гуанзуудыг бүгдийг нь ажилчдын эрүүл мэндийн үзлэгт хамруулдаг тэгээд тэгсэнээрээ тэр бэлгийн замын халдварт өвчтэй улсууд гарч байсан. уушигны сүрьетэй улсууд гарч байсан. тэр энэ тэрийг бүгдийг нь ажилаас нь чөлөөлж, албан газарт нь хэлээл тэгээл эрүүл мэндийн дэвтэр авхуурах талаар шаардлага тавиад, хугацаа өгдөг. Хугацаа өгөөгүй бол торгуулын хуудас бичиж өгөөд тодорхой хугацаа тавьчихаад тэгээл тэгж байж амьтныг эрүүлжүүлж байна. Тэгээл албан газруудыг чинь, том том албан газруудыг чинь шууд юу яана ш дээ. Тэгээд үзлэг энэ тэр хийгээд тэр орчныгоо
Эрдэнэтуяа -
Том албан байгууллагт ямар үзлэг хийх вэ? Юу юу үзэх вэ?
Бямбаа -
Жишээлэх юм бол зам анги гээд байна ш дээ.
Эрдэнэтуяа -
За
Бямбаа -
Ажилчны соёлын ордны наана байдаг. Тэнд чинь зам анги гэдэг газар чинь янз бүрийн машины эд анги, элдэв шалдав хуучин муучин юмнуудыг эмх замбараагүй. Тэгээд зэрлэг энэ тэр нь баргидчихсан, хашаа нь жаажийж маажийгаад энэ бүгдийг зэрлэг хог могоо цэвэрлээд, энэ машин техник эд ангийг төрөлжүүлж хурааж тэгээд хог могоо цэвэрлээд, ачиж хогийн цэг дээр аваачиж хаясан байх хэрэгтэй. Тэгээд контнор албаны өрөөгөө энэ тэрийг хаалга үүдийг нь жаажийжсаныг засах нь өнгөлж будах, намар болохоор намрын бэлтгэл ажилыг хангалттай сайн хийсэн байх шаардлагатай. Хугацаа өгөөд тэгээд юу яасан чинь 3 хоногийн хугацаа өгсөн чинь хэвээрээ байсан дараа нь очиход 3 хоногийн хугацаа өгөөд хэвээрээ байхаар нь торгуулынхаа хуудасыг бичиж өгөөд даргад нь тэгээд дахиад 3 хоногийн хугацаа өгөөд энэ мөнгө төгрөгөө тушаачихсан, тавьсан шаардлагыг хийж гүйцэтгэсэн байгаарай. Одоо дахиад 3 хоногийн дараа ирнэ гэхэд гүйцэтгэж байсан тэгэхдээ хангалтгүй байсан. тэгээд арай дээр болсон байсан л даа. Тэгээд цаашид 7 хоног дутам нэг өдрийг товлож субботник хийж, цэвэрлэгээ энэ тэр хийвэл гэж тогтоохгүй юм бол та нар бол ерөөсөө яахгүй. Тэгээл нэг удаа цэврэлчихсэн одоо намао цэврэлчихсэн бол хавар болгочихно. Тэгээд хавар цэврэлсэн бол намар болчихно. Тэгээд аягүй бол тиймэрхүү хэмжээнд тэгээд 7 хоногийн өдөр сугалж аваад цэвэрлэгээ хийж байх хэрэгтэй. Тэгээд цаашдаа хэдийнээс ийм коммунист субботник гээд гэрдэг болсон байхгүй юу. Коммунист субботник гээд
Эрдэнэтуяа -
За
Бямбаа -
Тэр нь Лениний 4-р сарын 22-нд
Эрдэнэтуяа -
За.
Бямбаа -
Тэр субботникоор албан газрууд их сайн цэвэрлэгээ хийдэг байсан.
Эрдэнэтуяа -
Орчин тойрон.
Бямбаа -
Тий орчиныхоо цэвэрлэгээг тэгээд машин цэвэрлэгээнээс гадна тэгээл тохьжилт энэ тэр гээл хийдэг байсан. тэр хэмжээгээрээ байгууллагын хооронд байр эзлүүлдэг тийм л байлаа даа. Хэдэн онд ч билээ хэн дарга ч билээ төвөөс ирээд зөвхөн хог, хот 2-оо ялга гээдз тийм шаардлага тавиад тэгээд тэр үеэс хойш цэвэрлэгээны ажил сайжирсан ш дээ. Тийм л байна даа.
Эрдэнэтуяа -
Тэр ер нь хүмүүс соёлын довтолгооныг хэр хүлээж авч байсан бэ?
Бямбаа -
Хүлээж авалгүй яахав. Ингээд юу яаж байхад байна ш дээ. За орж ирээд ингээд бид 4 орж ирж байхад чинь соёлын довтолгооны улсуудаас явж байна гэхэд айдаг. Та нарт ямар хамаатай юм гэж одоо бол тийм эсэргүүцэл энэ тэр хэлнэ гэж байхгүй. За хувцасаа тайл энүүгээр чинь үзье гэхэд тийм юм байхгүй ш дээ. Тэгээд хүмүүс чинь ингээд үзүүлж харуулаад ингээд юу яана та тэгээрэй та инээрэй ингэж болохгүй шүү ингэж болохгүй шүү гээд хүн хүн л яана биз сайн хүлээж авна. Аа тэр хүнээ сайн нүдэлж авсан цагт, хүүе яадаг билээ нөгөө ариун цэврийн хүн явж байна гээл хүн бүхэн чинь шив шув хийгээд зүгээр яана ш дээ. Тэрнээс одоо айх ийх юм юуч байхгүй ш дээ. Тэгээл одоо чинь хогоо хамаагүй хаяна. Цэвэрлэх ёстой юм чинь цэвэрлэгчтэй юм чинь гэсэн тийм ойлголттой. Үгүй энэ юун дээрээ ингээд одоо ингээд зах дээр байж байхад цэвэрлэгч нар гайгүй сайхан цэвэрлээд сүүлийн үед гайгүй сайн байгаа ш дээ. Тэгээд энэ хогоо ингэж хаяж байгаа. Цэвэрлэгч л цэвэрлэнэ биз. Чи цэвэрлэх ёстой юм чинь та, сувилагч битий ингэж замбараагүй хая л даа та нар гэхэд чи цэвэрлэх ёстой юм чинь чи цалин мөнгийг нь авч байгаа юм чинь гэж хэлж байгаа байхгүй юу. Тэр бол буруу ш дээ. Тэгж хэлсэн хүн гэр орондоо, орчин тойрон, гэр орондоо тээ үр хүүхдийн дунд ямар шаардлага тавьж яаж ажилдаг тухай бол мэдээж хэрэг замбараагүй л байж таараа
Эрдэнэтуяа -
Тэр юу одоо энэ айлуудаар явж байгаа эрүүл мэнд эмнэлгийн бүх хүмүүс байгаа ш дээ. Тэд өөрсдийх нь янзын цэвэрхэн байгаа биз, тэгж байж үлгэр жишээ болох уу?
Бямбаа -
Тэгэлгүй яахав
Эрдэнэтуяа -
Аанхаан, энэ ер нь одоо шаардлага хангаагүй айлууд байгаа ш дээ. Байгууллаг, за байгууллага торгууль тавьж байна гэж байна. Шаардлага хангаагүй айлыг яадаг вэ?
Бямбаа -
Шаардлага хангаагүй айлудыг
Эрдэнэтуяа -
Шаардлага биелүүлээгүй
Бямбаа -
Тухайн үед бид нар бол юу яадаг байлаа л даа. Нэг байгууллагын улсууд тиймээ ингээд ингээд тааралдаатай албан газар нь хэмнээд тээ та нар тэр айлынхаа ариун цэвэр, эрүүл ахуйн талаар хамтарсан, хамт олноороо тээ юу яах хэрэгтэй сайжруулах хэрэгтэй. Хэд 3-н төгрөгний цалин мөнгө байгатай. Мал амьдрал, олон хүүхэдтэй улсууд чинь ганц нэг дэвсгэр даавуу авах чадваргүй айл байдаг ш дээ.
Эрдэнэтуяа -
Аанхаан
Бямбаа -
Тэр нь тэрийгээ бодолцоод та нар бас хямд үнийг тээ тийм юмнууд энэ тэрээ юц яагаад бас нэг ээлжийн даавуутай болох жишээтэй гэсэн тийм л шаардлага тавина. Тэгэхгүй бол танай тийм байсан гэж албан газарт нь хэлэхгүй бол болохгүй ш дээ. Олон хүүхэдтэй улсууд чинь хэцүү ш дээ. Идэж уух юмнаас өгсүүлээд, хоосон нойтон хонож байгаа тэр байтугай зүгээр сайхан хүмүүс энэ тэр явж байна. Гэрт нь очиход идэж уух юм байхгүй, шөнөжингөө архидаж согтуураад тийм айлууд зөндөө л байдаг байсан. би тэр бүгдтэй нь тааралдаж байгаагүй. Явий ч гэсэн 2 хөл өвдөөд явж ч чадахгүй тийм битгий байгаасай би тийм байдаг юм шүү та нар идэж уух юм байгаа тийм ч заваан ийм ч заваан гэж айлын хүүхдүүд айлуудыг тэгж хэлж болохгүй шүү гэж хүүхдүүддээ хэлдэг. Яагаад гэвэл та нар эцсийн эцэст тээ та нар хэдэн жилийн дараа өөрсдийн чинь амьдрал ямар ч байх юм билээ дээ. Өөрсдөө ариун цэвэрч байж байгаад ядахаа хиргүй яв. Тэгжийж, онгорхой цоорхойгоо оёсон шиг яв. Онгорхойгоо цоорхойгоо оёцон байхад энэ яасан аятайхан хүүхэд вэ энэ чинь овоо ш дээ. Энийг чинь хэн оёсон юм гэхээр би өөрөө оёсон юм гэхээр зэрэг пээ одоо хар нялхараа ийм байгаа юм чинь одоо том болохоороо гайгүй хүүхэд болно доо гэж л хүн дүгнэнэ үү гэхээс биш чи оёоод байхдий яаадий гэж чамд урдаас чинь хэлэх хүн нэг ч байхгүй. Би тэгж л хүүхдээ юу яадаг
Эрдэнэтуяа -
Өөр ер нь ямар жигшүүлэх одоо тэр соёлын довтолгооноор шаардлага хангаагүй айлуудыг бас жигшүүлэх арга хэмжээ авч байсан гэсэн ш дээ. Одоо жишээ нь өлгөх ч байдаг юмуу тээ аанхаан
Бямбаа -
Онгоц мэлхий ёсөн шидийн юм самбар гаргачихдаг
Эрдэнэтуяа -
За.
Бямбаа -
Тэрэн дээр чинь бичнэ.
Эрдэнэтуяа -
Онгоц, мэлхий гэдэг нь юу гэсэн үг вэ?
Бямбаа -
Хамгийн муу хүн нь гахай
Эрдэнэтуяа -
За
Бямбаа -
Хамгийн муу, шаардлага огт хангаагүй, хамгийн заваан байсан нь онгоц юу гахайн дээр, хамгийг сайныг нь овоо тэргүүн гэснийг нь юу онгоцонд тэгээд дараа дараачийх нь юу байдий нэрийгнь бичээд тавина.
Эрдэнэтуяа -
Аанхаан
Бямбаа -
Тий, аан албан газруудыг юу яачихна. Төмөр пайз хаалганд нь зүүгээд тавьчихна.
Эрдэнэтуяа -
За
Бямбаа -
Цоожлоод тавьчихна. Өлгөдөг байлаа ш дээ.
Эрдэнэтуяа -
Муухай гээд үү, гахай
Бямбаа -
Гахайн зураг ч юмуу юуч юм тэрнийгээ албан газрын дарга ойглодог тэрнийгээ мэддэг, айлын хашаанд ч гэсэн тэрнийг чинь зулгаагаад ч авч чадахгүй юу яаж ч болохгүй. Эвдсэн байх юм бол төлүүлнэ.
Эрдэнэтуяа -
Хариуцлага тооцно.
Бямбаа -
Тий тийм л байлаа.
Эрдэнэтуяа -
Тэрнээс ер нь их ичдэг байсан байхаа
Бямбаа -
Тэгэлгүй яах юм тэгээд нөгөө хүүхдүүдийг нь хажуу хавирагын айл уу, анги сургуулийн хүүхдүүд шоолно. Ирээд тэр чинь уйлаад унана тэр манайхыг тийм гэсэн гээд яриал байна. Хүүхэд шоолоод байна ш дээ энэ тэр гээд
Эрдэнэтуяа -
Аанхаан хүүхдүүд нь
Бямбаа -
Тий тэгээд юу яана ш дээ тэгээд өөрсдөө хүүхдүүд чинь тэрнийгээ цэвэрлэх, түлээ модоо эмх цэгцтэй хураах, зомголоо түүж цэвэрхэн байх талаас нь хүүхдүүд хүртэл өөрсдөө санаачилдаг байхгүй юу. Тийм л байна даа.
Эрдэнэтуяа -
Ер нь соёлын довтолгоон гарсанаар одоо эсэргүүцэх айл өрх ч юмуу тээ тийм юм байсан уу?
Бямбаа -
Үгүй ээ яагаад гэхлээр чинь удирдах, удирдуулах тээ
Эрдэнэтуяа -
Аанхаан
Бямбаа -
Захирах, захируулах гэдгийн зарчим дээр ерөөсөө нэг тийм юм байгаагүй. Тий ер нь тэгж юу яаалаа ингэж хэрэлдээд ингэж хүлээж авсан гэсэн юм би ерөөсөө сонсоогүй ээ.
Эрдэнэтуяа -
Тэр ёс нь захирагдаад сурцан уу? Нэг үг хэлээл хууль уу?
Бямбаа -
Тий тэгэлгүй яахав. Тэгж байж л одоо өдий болтол энэ ариун цэврийн ингээл сувилал янз бүрийн юм ингээл хөгшин настай хүмүүсээ хүндлээл бид нараас болохыг нь аваал болохгүйг нь хаяаал ингэж байна ш дээ. Соёлын довтолгоон эхэлсэнээрээ эдий хүрлээ гэж боддог оо. Аа тэр шинэчлэлт өөрчилөлт элдэв юмны талаар бол ардчилалын талаар бол зөв л гэж бодож байгаа. Тэр үеэс эхлээд соёлын довтолгоон, соёлжилтын үзлэг явагдсанаараа тэрүүгээрээ янз бүрийн байр суурь эзэлдэг ингэж сайн сайн байлгах талаас хүн бүхний амнаас хүн бүхний амнаас сайн сайхан байлгах талаас ингээд сурталчилж байгаа хүмүүс тодорхой хэмжээний
Эрдэнэтуяа -
Ер нь та нар айлуудаар соёлын довтолгооны сурталчилгаа юм хийгээл явлаа ш дээ. Хэцүү юу ер нь
Бямбаа -
Явах уу?
Эрдэнэтуяа -
Тий
Бямбаа -
Явах хэцүү яагаад гэхлээр чинь гудамжинд ёстой үхэр малтай айлууд, айл болгон нохойтой, хаалга үүдээ тайлж өгөхгүй
Эрдэнэтуяа -
За
Бямбаа -
Тэгээл хүүхэд шуухадууд нь хаалаг үүдээ тайлсан ч гэсэн нохой нь бариж идчих гээд ёстой зарим айлууд чинь шөнө энэ тэр явна ш дээ.
Эрдэнэтуяа -
Яагаад?
Бямбаа -
Яагаад гэвэл орой энэ тэр ирж яана тэгээл болохгүй бол ажил дээр нь очно ш дээ. Тэгээд ийм ийм учиртай ингээд ингээд юу яах гэсэн юм танайд орж чадсангүй ээ. Ийм юм юу яаж байгаа ш дээ. Албан газрыханыг хүртэл юу яадаг байсан ш дээ соёлын довтолгооны юунд чинь явуулдаг байсан ш дээ.
Эрдэнэтуяа -
Оон заавал эмч нар биш үү?
Бямбаа -
Тий
Эрдэнэтуяа -
Одоо ямар ямар байгууллагыг явуулдаг байсан юм бэ?
Бямбаа -
Байгууллагаас уу ер нь албан газруудад байна ш дээ ардын эргүүл гэдгээрээ явдаг байсан ш дээ.
Эрдэнэтуяа -
За.
Бямбаа -
Ардын эргүүл гэдэг чинь манай эмнэлгийн байгууллага гэхэд чинь цөөн цөөнөөр гудамж талбайнуудаар юунууд согтуу гөлчүү янз бүрийн энэ зохисгүй асуудлыг цагдаагийн байгууллагуудад өгөх барих тиймэрхүү юмнуудаар юу яадаг байсан. Ардын эргүүл гэдэг бол их сайн үйл ажиллагаатай юм байна даа гэж боддог байсан. одоо бол ардын эргүүл энэ тэр явуулбал бариж авч зодох байхаа тээ. Одоо бол бариж, албан газруудад ноогдуулчихдаг газар газрыг
Эрдэнэтуяа -
Албан байгууллагт тухайн өдрийг заагаад өгцөн
Бямбаа -
Тий заагаад өгцөн. Тэгээд семенараа авчихаад орой нь бид нар явж юу яана тэгээд эргээд буцаж очоод тийм тийм зөрчил гарсан тэгсэн согтуу хүн байсаныг нь гэрт нь хүргэж өгсөн. Эсэргүүцэл хийгээгүй болохоор эсэргүүцэл хийсэн бол цагдаа дуудаад өнцөн гээл. Тэгээд согтуу энэ тэр байгаад агсан согтуу тавиад урдаас эсэргүүцнэ тийм хүмүүс байна ш дээ. Тэр хүн ингээд өвлийн цагт хавар намар осгож үхнэ ш дээ тээ. Миний эрүүл мэндийн төлөө юу яалаа гэж тийм ухамсар байдаггүй юм байна лээ. Тий тэрнийг хуулийн байгууллага ойлгох байх гэж бид нар тухай үедээ боддог байсан даа.
Өөр хүн -
Дуудаад явахгүй байгааг нь цагдаа хүн дуудаад өгдөг байсан. аа тэгээгүй зүгээр үгэнд орох юм бол гэр оронд нь аваачиж унтуулна. Одоо энэ аюулгүй байдлыг хангах
Эрдэнэтуяа -
Тэр соёлын довтолгооны үед ч юмуу өмнө ч юмуу ер нь усанд орох тийм газар байсан юмуу манайд?
Бямбаа -
Халуун усны газар гэж хөдөө сумдад чинь байдаг л даа. Тэр болгон халуун усанд яаадаггүй. Дулааны улиралд голд ордог л байсан байх. Халуун усанд яаж та нар ордог байсан тэр үедээ л төмөр түмпэн тэрэн дээ л юу яадаг. Тэгээл угааж барьдаг. Ялангуяа тэр сургуулийн хүүхэд энэ тэрээ сумын хүүхэд энэ тэр чинь бас юутай ш дээ. Усанд ордог газартай байсан. тэгж л юу яадаг байсан хөдөө сумдад ч бас байсан. тусгай тийм газартай байсан. тэр хөдөө сумандаа айлууд чинь бас сайн угаа гэж харин тэр үед чинь Вок гэж байгаагүй саван хангалттай байсан.
Эрдэнэтуяа -
Вок байхгүй юу
Бямбаа -
Вок байгаагүй эдийн саван
Эрдэнэтуяа -
Барааны саван уу?
Бямбаа -
Тий эдийн саван, нүүр гарын саван хангалттай байсан. яагаад гэвэл түүхий эд гээд хуучирсан тос байна ш дээ. Боорцог хайрсан
Эрдэнэтуяа -
Тий
Бямбаа -
Тэрнийгээ түүхий эдэд тушаадаг. Ясаа агентад тушаадаг. Тэрэнд чинь бас мөнгө өгдөг. Тэгээд идэш хийсэн арьсаа агентад тушаадаг. Тэр өөх тос тушаасанаараа нөгөө саванг чинь саванг үйлдвэрлэдэг. Саван болгодог аан бэлэн саван байвал тохирсон мөнгөнд нь саван өгдөг байсан. вок гэж дээр үед байсан биш, хужираар тээ хужир хийж
Эрдэнэтуяа -
Хужираар нээрэн толгойгоо угаадаг байсан
Бямбаа -
Толгой угаадаг.
Эрдэнэтуяа -
Гэж нэг ярьж байсан шүү.
Бямбаа -
Тий, их голын усанд чинь бороо орж байгаа үед усыг нь тосч юу яадаг байсан. Голын юуны уул уулын том голын мөсыг хайлуулж угаах их сайн болдог байсан.
Эрдэнэтуяа -
Аан үс үү
Бямбаа -
Тий толгой угаахад үс энэ тэр аягүй гоё тэр үед шампунь, вок цэвэрлэгээний юм байгаагүй тэр хужир л их сайн байсан. одоо хужиртай газар байхгүй. Одоо Буурын голд хужир байдаг байсан байхгүй болсон байна лээ. Маш их байдаг байсан ш дээ.
Эрдэнэтуяа -
Юу хүмүүс тэгээд нөгөө соёлын довтолгоон хэрэгтэй гээл үзүүлээл нэвтэрүүлж байна ш дээ. Ер нь хүмүүсд хэр нөлөөсөн бэ?
Бямбаа -
Тэгээд нөлөөлсөнөөрөө өдий дайтай орсон гэж бодож байна даа.
Өөр хүн -
Хөдөө бол их нөлөөлсөн ш дээ......
Бямбаа -
Тий
Өөр хүн -
Соёлын довтолгоон гэдэг юм чинь гараад 1950-н хэдэн онд бид нарын үед....
Бямбаа -
Агентуудад их...
Эрдэнэтуяа -
Тэр таны амьдралд ямар нэгэн гүнээр нөлөөлсөн үйл явдал бий юу?
Бямбаа -
Тэр үед үү?
Эрдэнэтуяа -
Аанхаан, ер нь амьдралын хугацаанд чинь ямар нэгэн гүнээр нөлөөлсөн үел явдал
Бямбаа -
Миний хувьд уу?
Эрдэнэтуяа -
Таны хувьд өөрчилөлт гаргасан тэр тухайн үйл явдалаас болж амьдралд чинь өөрчилөлт гаргасан гүн шарх үлдээсэн, гүн дурсамж үлдээсэн тээ тийм үйл явдал бий юу таньд
Бямбаа -
Би бол аавтайгаа, ээжтэйгээ, ахтайгаа 4-лээ эхээсээ 13-лаа гарчихаад 2-хон хүүхэд үлдсэн юм байна лээ.
Эрдэнэтуяа -
Пөөх
Бямбаа -
Тэгээд бусад нь яахав дээ 2-доо хүүхдүүд нь эргэж тэр эмчилнэ, эмч гэж байхгүй. Эмч энэ тэр гэж байхгүй юм чинь тэгээд халуурч бүлээрээд лам энэ тэр юу яагаад 2-ыг нь л би сайн мэддэг юм. Тэгээд би соёлын довтолгооны үед энэ тэр чинь манай аав чинь тодорхой хэмжээгээр чинь бас Төв аймгийн Мөнгөн морьтод очиж морин станци гэж байгуулаад тодорхой ажил гүйцэтгэж байсан л даа. Тэгээд яахав хорт хавдараар нас барсан юмаа. Ээж маань үлдцэн би бас тэгээд баруун талын гар, хөл мэдээгүй болчихоод тэгээд бас нэг өвчин эргүүлээд ээж аавыгаа их зовоож байсан. тэгээд сургуулийн 2 жил завсардсан байхаа тэгээд хагас дутуу багш нар энэ тэртэй харьцаад тэгээд тодорхой хэмжээгээр тэр сургууль соёлоо би 17-н настай 7-р анги төгссөн. Тэгээд 4-н жил сургуульд тэгээд 17-тойдоо 7-р анги төгсөж тэгэхдээ Улаанбаатарт төгссөн. Тэгээд очсон газрын агаар ус таарахгүй байна гээд тэр хооронд аав маань нас барсан ах маань айлын хүргэн болсон. Хол газар явчихсан ээж маань ганцаараа үлдцэн айл аймгийн улсууд нь харж үзэж тэгж л байсан. тэр тухай үедээ нилээн олон үнээ малтай байсан. цөөхөн үнээтэй л дээ. 30 гаран үнээ саахад манай 8-н үнээ тэр саасан үнээний хэмжээний сүүтэй. Тэгээд албан журамын сүүгээ тодорхой хугацаанд нь саалцаж тушаагаад өшөө дээрээс нь ацаг гэдэг юмыг авч хэд 3-н, яахав одоо танайх их хэмжээний малтай мөртлөө албан журамынхаа сүүг тушааж чадахгүй. Барахгүй байгаа хугацаанд нь тэгээд тэднийхаас төдөн литр сүүг чинь хийж өгье өө гээд мөнгөөр тооцоолж үнээгээ сааж
Эрдэнэтуяа -
Манайх одоо 100-н литр сүү дутсан байлаа танайх хийгээд би танайхад мөнгө өгөх юмуу
Бямбаа -
Тий
Эрдэнэтуяа -
Оон тэрийг ацаглах гэдэг юмуу
Бямбаа -
Ацаг гэдий, ацаг аваад ингэж юу яагаад төдий тэр хэмжээгээрээ юу яагаад дээл хувцасаа өөрөө намар сургуульдаа явахад дээл хувцас хунар оёж байж тэр сургуулийн хичээл эхэлтэл тэгж юу яана. Тэгээд намар болохоор гэр, одоо гэр мэрээ барихаар бүрээс барих тэрэнд туслах тэгээд оосор бүчийг нь янзлэх тэгээд энэ чинь одоо өвөл хавар ингээл буулгаж авчаал дарчаал, намар гаргахад чинь аймар болцон байдаг ш дээ. Аргал хоргол шиг зарим нь хугарч бариал тэнд нь муусай хуучин хувцас хунараараа нөхөж бариал энэ тэнд нь шидээл тэгээл тэрэнд нь хагас дутуу тусалж өгөөл намар чинь тэгээл өвсөө хадаал тэжээлийнхээ өвсийг хадаал, амьтан ах дүү нар чинь хэд хэдэн айлууд нийлээл өвөлдөө хавардаа юу яах өвс тэжээлээл бэлдээд авчихна. Тэгэхэд чинь ямар өөр тэжээл гэж байсан биш тэгээл өвөлжөөндөө ямар нэгэн аргаар ээж маань амьтан хүнтэй хамжиж дэмжээл болоол тэр хоорондох хугацаанд миний бие өвчилж тэгээд гэр оронгоо маш их санадаг байсан. тэгээд Мөнгөн морьтийн сургуульд байхдаа сургуулиас хүртэл оргоод морь унаад, шөнө тэгээл тэгж явж байсан удаа байдаг юмаа. Тэгээл энэ тэнд улаан нүд энд тэндгүй чоно улиал
Эрдэнэтуяа -
Аанхаан
Бямбаа -
Чоно улиад л, тэгсэн чинь сургуулийн захирал араас морьтой зөндөө олон чулуу өвөртөлчихсөн юу хүн авах гээд ирвэл урдаас нь шидэх гээд тэгээд өвөрт байсан чулуу нв дуусчихгүй юу тэгэхлээр нөгөө буцаал нөгөө захирал нь аваад явж байгаа юм чинь сургуульруугаа тэр л аягүй хэцүү байсан. тэгэхдээ сургуулийн дотуур байранд байгаагүй айлд байдаг байсан. тэгэхэд ерөөсөө юу яаагаагүй тэрнээс нэх гэр оронгоо санаж, хичээлдээ муудаж байгаагүй ш дээ. Хичээлдээ бол гайгүй байсан. тэгээд хичээл хийхэд л хамгийн хэцүү, сургуулийн байр хүйтэн хичнээн юу яалаа ч гэсэн. Нөгөө шилэн чирнельтэй нөгөөтөхдөө дүрнэ. Нөгөөтөх нь хөлдчихнө. Тэгээл бичнэ гартаа атгаад л байна тэгээл нэг юм бичмээл аядана. Дэвтэр тоотой хэдэн юутай. Зарим үед чинь дэвтэрийн цаас олдохгүй ш дээ. Цайны бор цаас байдий ш дээ.
Эрдэнэтуяа -
За
Бямбаа -
Тийм цаасыг олж авч хичээлээ бичнэ ш дээ. Тэгээл бас хэцүү байсан шүү. Тэгээд зуныхаа амралтаар цаас цуглуулна ш дээ. Улаанбаатарт харин дэвтэрээр дутгадаагүй ээ тийм л юу яасан. Өлсөхийг юман чинээ бодохгүй. Энийг чинь мэдэх юмсан сурах юмсан гэж, тэгэхэд чинь багш нар чинь үнэхээр сайн ерөөсөө тэр загних барих чи тийм ийм нэг ч чичилдэггүй багш байгаагүй. Сургах гээл тэгээл тоглож наадаал хүүхэд юм чинь тэгээл 7-р анги төгсөөл Хүн эмнэлгийн техникумд ороод 4-н жил суралцаад тэгээд 4-н жил суралцаж байх хугацаанд мухар олгойны хагалгаа хийлгэж байгаа юм би чинь. 3-р курс төгсөөд хүүхэд гаргачиж байгаа юм би чинь 1966- н оны 6-р сарын 1 өвдөг хүрсэн цастай ээжийгээ тэр зуныхаа амралтар Улаанбаатарт нүүлгэж ирээд айлын хашаанд буулгацан. Тэгээд ээжтэйгээ амьдарч тэгээд Ерөөгийн сангийн аж ахуйд өвс хадах дарааагийн жил нь Ерөөгийн сангийн аж ахуйд будаа буулгах, будаа нь дээр 49 хоног явсан бид нар чинь. Хасбазар дарга тэгэхэд байсан. пөө ёстой бид цас ортол явсан. Тэгээд ёстой тэр үед шинэ хятадууд ирсэн үе байсан. шинэ хятад тогоочтой би мах иддэггүй маханд муу
Эрдэнэтуяа -
Та юу
Бямбаа -
Тий бас нэг Цагаан гээд эмэгтэй хүүхэд байсан. тэр хүүхэд бас мах иддэггүй гээд тэгээд шинэ хятад тогооч хоол хийдэг байсан юм чинь тэр тогооч их гайхдаг байсан. хүүхдүүд ядараад цохиулаад турсан байхад чинь бид 2 3-н ээлжээр өдөр шөнөгүй ажиллаж байсан 21-р баазын чинь машин оччихсон будааг чинь өдөр шөнөгүй буулгаж байгаа юм чинь тэр хооронд чинь тэр гоё гоё машинууд чинь том том машинууд чинь бариад сурчиж байгаа юм чинь жолооч нар чинь нойргүй үүрэглээл хэсэгхэн хугацаанд тэгээд ямар ч гэсэн хүрэх замаа хүртэл будаа гаргачихна. Яг буулгах болохтоор би өөрөө буулгана гээл кабиндаа 2 хүүхэд суулгачихаад ингээл тэгээд машин бариад сурчиж байгаа юм. Будаа нь дээрээ хэдэн хүрзтэй хүүхэд суулгачина. Очоод будаа буулгахаар будаа буулгана тэгээл тэр үед ёстой ажиллаж байсан жолооч нар тэр баазынахан их сайн улсууд байсан. ганцхан зовоож байсан юм бол хувцас л тэсэхгүй. Тэгээд Ерөөгийн голын эрэг дээр чинь байрлачихсан усанд ороол тэгээд ёстой өнгөтэй л юм байвал тэгээл мөнгө төгрөг байвал хоол бэлэн байвал тэгэл болчиж байгаа юм чинь их тоглох зав чөлөө ч олдохгүй. Харин бороо хур гайгүй байсан тулдаа л юу яасан тэгээл 49 хоног дотор бид нар тариагаа хурааж дуусаад тэгээл ажиллаж байх хугацаанд бол ерөөсөө тэгж нэх айхтар бэрхшээлтэй юм байгаагүй. Яаж ийж байгаад гүйцэтгэх юмсан гэсэн тийм бодолтой л ажилдог байсан. ийм л байна даа.
Эрдэнэтуяа -
Таны амьдралд ер бусын ба бусдаас онцгой гэх зүйл бий юу? Дурсгалтай зүйлс
Бямбаа -
Яахав дээ манай байгууллага бол намайг авхаалж самбаатай, юмыг их лавтай хүнд хүн төрлөө гэхэд хярзанг нь оёлоо гэхэд урагдээгүй юм шиг цэвэрхэн оёдог тийм цэвэрхэн, санаачилагатай үнэхээрийн мэргэн дахиад төрөхөд ёстой төрөөгүй хүн шиг болгочий гэсэн сэтгэлээр оёдог байсан. их сайн мэргэжилээ их сайн эзмэшсэн, хярзангын урагдалт багатай чинь чадвартай эх барих гэж тэгж л эмч нар байгуулага үнэлдэг байсан. тэрүүгээрээ ч би юунд Монголын эмч нарын 4-р их хуралд төлөөлөгчөөр оролцож байсан. эмч нар маань намайг андахгүй. Одоо хамт ажиллаж байсан эмч нараас надтай хамт ажиллаж байсан эмч нараас байгаа. Би одоо одоо байгаа нь 3-н хүү 2 охинтой. Хамгийн бага маань эх эмч Болормаа гээд хамгийн том маань бас 50 хүрч байна Улаанбаатарт байдаг юмаа. Айл гэр болсон 2, 3-н хүүхэдтэй 1 охин маань РЦНК-д байдаг юм. Нэг хүү маань жолоочийн мэргэжилтэй тодорхой нэх ажилгүй авгай нь жаахан тийм бие муутай. Нэг хүү маань нилээн хожуу гэрлэсэн одоо хүү нь 3-р ангид орно, охин нь энэ жил сургуульд орно ингээд 4-лээ амьдарч байгаа. Нэх айхтар дутагдаж гачигдах байгаа зүйл байхгүй. Тэр хүүхдүүдээс маань одоо ер нь тэр банкны зээл энэ тэр янз бүрийн юм бас мэргэжилгүй болохоор аягүй хэцүү ажил олдохгүй тэр л их хэцүү тэгээд өөрөө нэх юу яагаад байх юм байхгүй. Улсаас бол гавьяа шагнал гээд байх юм байхгүй. Монголын эмч нарын эмнэлгийн эрүүл мэндийн газрын тэргүүний ажилтан тэмдэг л өгсөн. Тэрнээс 5-р 5-н жилийн гавшгайч алдарт эхийн 2-р одон байгаа тэгээд өөрийнхөө тэгтгэврийн мөнгөөр болгоол байгаа. Аа хүүхдүүд бол биеэ дайчилаад одоо хаана юу байна ажил төрөл хийж байна. Хэд 3-н төгрөгөө тэгээл сайхан зохицуулж амьдрах хэрэгтэй гэсэн тийм юм байдаг. Тэгээд тэр тал дээр хатуу шаарддаг.
Эрдэнэтуяа -
За ярилцлага өгсөн танд маш их баярлалаа
Бямбаа -
За баярлалаа
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.