Ölziibayar


Basic information
Interviewee ID: 990374
Name: Ölziibayar
Parent's name: Ganjuur
Ovog: Avga Hariad
Sex: m
Year of Birth: 1945
Ethnicity: Halh

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: retired
Belief: Mönh Tenger
Born in: Shine-Ider sum, Hövsgöl aimag
Lives in: Sühbaatar sum (or part of UB), Selenge aimag
Mother's profession: seamtress who made nobles' deels
Father's profession: State Good Hunter


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
collectivization
herding / livestock
privatization
democracy
foreign relations


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Эрдэнэтуяа -

За тэгвэл хоёулаа нэгдэлжих хөдөлгөөнөөс эхлэе тэ? За нэгдэлжих хөдөлгөөний

Өлзийбаяр -

Нэгдэлжих хөдөлгөөн чинь хамгийн сүүлд 1957 оноос

Эрдэнэтуяа -

За

Өлзийбаяр -

Хөдөөний аймгуудын захын сумдаас сүүлийнх нь хамгийн сүүлчийнх нь явагдсийн.

Эрдэнэтуяа -

За

Өлзийбаяр -

Тэгээд энэ ерөөсөө нэг хүн ам тодорхой хэмжээний нэг өрх айл Хангай, Говь гэсэн заагаар одоо улс төрийн

Эрдэнэтуяа -

Аанхан.

Өлзийбаяр -

Тэгж Хангай

Эрдэнэтуяа -

Улс төрийн товчооноос бүр шийдвэр гарч байж яаж байсийм уу?

Өлзийбаяр -

Тийн ш дээ.

Эрдэнэтуяа -

За

Өлзийбаяр -

Тэгээд бүр зүгээр нэг хэн хүн хөдөлгөөн байгуулна гэж тийм юм байхгүй ш дээ.

Эрдэнэтуяа -

Аанхан.

Өлзийбаяр -

Тэгтэл чинь Хангайд нэг өрхөд 75 толгой мал,

Эрдэнэтуяа -

Аанхан.

Өлзийбаяр -

Говьд 150 толгой мал

Эрдэнэтуяа -

Аанхан.

Өлзийбаяр -

Тэхэд чинь манайх яахав нэг дунд зэргийн хөрөнгөтэй айл байсан.

Эрдэнэтуяа -

За

Өлзийбаяр -

За тэр зургаа долоон зуун мянган малтай тийм айл байгаагүй.

Эрдэнэтуяа -

Аанхан.

Өлзийбаяр -

Үгүйээ ерөөсөө тэрийг бол тэгштгэх журмаар байсан.

Эрдэнэтуяа -

За. Айл айлын малыг хөрөнгийг тэгшитгэх тэнцүүлэх oo?

Өлзийбаяр -

Тийн. Тэгшитгэх. Дундын дунд гээгүй яг л нэг хэмжээний малтай байлаа. Ийм яваа л тэгээ л. Саалийн хоёр үнээтэй нь хоёр үнээтэй, хоёр үнээ тугалтайгаа дөрөв гээ л ингээд л тоолох жишээний. 50 толгой мал 50 толгой, бодод шилжүүлснээр гэсэн ийм асуудал гарч байсийн.

Эрдэнэтуяа -

Мнг.

Өлзийбаяр -

Тэхээр чинь 7 хонь 1 бодонд тоологддог. 12 ямаа 1 бодонд тоологддог. Үхэр бол 1 бод, адуу бол 1 бод. Тэмээ 1 бод хагасаар бодогддог

Эрдэнэтуяа -

Аанг.

Өлзийбаяр -

Тэгээ л тэрүүгээрээ бодоо л 75 бол 75, 150 бол 150 л болно ш дээ.

Эрдэнэтуяа -

Аанг.

Өлзийбаяр -

Ийм байдлаар явна ш дээ. Энэ үед бол тэр хүн амьтан тийм гэнэт ийм шийдвэр гарч ерөөсөө л зуны 3 сар, намрын 1 сар, 4 сарын дотор хийгдсэн зүйл болохоор чинь хүн амьтан ч цочирдсон, энээ тэрээ болсон малыг тэгээд өгөхгүй барихгүй тийм асуудал гардаг л байсан.

Эрдэнэтуяа -

Мнг.

Өлзийбаяр -

Жишээлэхэд манай суманд чинь 600 хоньтой за яахав баримжааны тоо доо ямар тулгаад тоолох биш 40 үхэртэй, 3 азарга адуутай айлаас чинь тэднийх 4 л ам бүлтэй тэгээд бодохоор чинь хэд хэд нь үлдээд хэд нь нийгэмчлэх ингэхээр чинь нөгөө хөрөнгөжсөн улсууд чинь нэлээн тийм цохилт болж байсан.

Эрдэнэтуяа -

Мнг.

Өлзийбаяр -

Тэрүүнд яахав дургүйцсэн барьсан тэхдээ нээх жагсаал цуглаан болж тэр үед бол тийм ерөөсөө хөдөлгөөн тийм л байсан.

Эрдэнэтуяа -

Мнг.

Өлзийбаяр -

Тэр нэгдэл жих хөдөлгөөн үүсээд яасан гэхлээр зэрэг нэгдлийн дарга, сум нэгдлийн дарга гэдэг хүн албан тушаал давхар хашсан хүн. Тэгээд тэр хүн бол нэг хүнд тэдэн толгой малтай.

Эрдэнэтуяа -

Аанг.

Өлзийбаяр -

А тэгээд тэр чинь албан журам гэж байгаан. За нэг үхэрт одоо жилдээ тэдэн литр сүү. Албан журам гэдэг чинь албаар өгнө л гэсэн үг шүү дээ.

Эрдэнэтуяа -

Тэгнэ.

Өлзийбаяр -

Тийн тэгээд өгөхгүй бол тэрийг мөнгөөр ч гэсэн төлнө.

Эрдэнэтуяа -

Аа бас уу?

Өлзийбаяр -

Тийн. За тэр үед чинь одоо нэг шүдлэн ямаа 20 төгрөг, төлгөн хонь 30 төгрөг л байлаа шүү дээ. Тэгээд тэрүүгээр бодоод малы нь авна гэхээр тэр айл чинь сүүгээ л аргагүй өгнө. Тэгээд ноос үсний ноогдол гэж. Тэр ноос үсний албадыг өгөхгүй бол тэгээд бас л хууль эрхийн зүйд нийцсэн.

Эрдэнэтуяа -

Аанг.

Өлзийбаяр -

За энэнээс болж юунууд их бас гэрээг нэг тийм нугалсан хэтэрхий бас хүний амьдрал ахуйг хараагүй тийм юмнаас болж амьтан хүн хэлмэгдсэн гэхийм уу даа. Яахав хуулийн байгуулагад шилжсэн тийм юм гардаг л байсан. Энэ бол нэгдэлжих хөдөлгөөн яасан гэхдээр зэрэг малгүй айлыг малтай болгох, а нэг одоогоор бол нөгөө ядуу айлыг ажилтай болгох, тэр их нэгдлийн малыг чинь яачихаар зэрэг малгүй улсуудыг чинь мал хариулуулаад: -за чи нэгдлийн тэдэн мал хариул. За сарын тийм тэдэн төгрөгний цалин гэхгүй ш дээ, тэдэн төгрөгний хөдөлмөрийн хөлс авна.

Эрдэнэтуяа -

Мнг.

Өлзийбаяр -

За ингээд чи ажилтай болно гэхээр нэг хэсэг доод хэсэг чинь бас юу болж ирж байгаан ш дээ идэвхитэй. Ганцхан юу гэхдээр зэрэг тэрнээс хороовол гэдэг юм гарнаа даа хариуцлага тийм юм.

Эрдэнэтуяа -

Аан тийн аанг.

Өлзийбаяр -

Тэгвэл одоо хонь дутаавал өөрийн маллагааны муугаас хонь эр хонь дутвал эр хониор нь эм хонь дутвал эм хониор нь. Үгүй юу дутаана тэрүүгээр нь. Тэхээр тэр хүн чинь аргагүй нэгдлийн мал маллаж байгаа хүн чинь идэвхитэй л ажиллахаас энэ чинь ямар, а сайн ажиллахын бол хөдөлмөрийн хөлсд нь мал өгнө. Аа чи маллаж байгаа малнаас одоо 10 хонь чиний хөдөлмөрийн хөлс гэдгийм уу жилдээ, хэдэн хүн байдгийн 5 хүн бол 5 хүнд нь, 50 хоньтой бол тэгээд нэг улсууды чинь амьжиргааг бас нэг дээшлүүлсэн бас сайн тал нь тэнд байгаа.

Эрдэнэтуяа -

Мнг.

Өлзийбаяр -

Зүгээр саар тал нь болул оогт нөгөө мал маллагааны арга ажиллагаа сураагүй улсууд чинь малтай болоод орхихоор зэрэг хэдүй нүүдлийн аж ахуй, мал аж ахуйн орон ч гэлээ гэсэн тэр болгон чинь олон малыг яаж маллалдгав, яаж бэлчээдгэв, яаж цусалдгав, яаж өвсөлдгөв, яаж хадлан бордоогоо бэлдэхэв тэр чинь

Эрдэнэтуяа -

Мнг.

Өлзийбаяр -

Тийм юм гараад ирнээ дээ. Тэхээр зэрэг чинь нэгдлийн чинь үйлдвэрийн дэргэд туслах үйлдвэр гэж байгуулж байгаан.

Эрдэнэтуяа -

За

Өлзийбаяр -

Туслах үйлдвэр юу хийхээр гэхэв чинь нөгөө барилга байшингаа засна, өвс тоосы нь хадаж бэлдэнэ, а тэгээд тэр хаа хаа байдгийн. Дээр үед чинь машин техник ховор доо. Тэгээд гар хадуураар л өвс тэжээлий нь бэлдэнэ, хүчит тэжээлийг болохоор одоо сонгино, жууцай юу байдгийн хүнхээл гээд одоо мангир даа тэднийг зоодой хийнэ. Ерөөсөө ногоо ургахаас ногоог хадтал нь ингэж хадлан бордоогоо бэлдэж тэгээд тэрэнд нь зохих хэмжээний хөлс, хөдөлмөрийн хөлс өгч байснаараа нийт нэг тийм хөдөлмөр гэж юув, хөдөлмөрийн үр шим юу ийн гэж амтлуулсан сайн талууд нь байдаг байх.

Эрдэнэтуяа -

Мнг.

Өлзийбаяр -

Одоо тэрнээс цаашаа бас нэг орон байр гэдэг юм бий болж эхэлсэн. Тэгээд манайх чинь дандаа л гэр орон төв суурин гэдэг газар чинь нэгдлийн хонтоор гэдгийм уу, нэгдлийн улаан булан гэдгийм уу, ингээд соёлын төв, төв юм даа одоогоор бол. Оо мөн ганц нэг орон сууц гэдгийм уу, нөгөө эсгий гэрээсээ салж одоо боловсронгуй гэрт орох л арга хэмжээнд орж байсан.

Эрдэнэтуяа -

Аан.

Өлзийбаяр -

Тэхэд чинь одоо нэгдлийн гишүүдийн хүүхдийг бас нэгдэлд ороогүй хүн улсууд үлдэнэ ш дээ. Тэр чинь сайн дурын хэрэг гэжийсэн болохоор ганц нэг хүн. Нэгдлийн гишүүдийн хүүхдийг бүгдий нь дотуур байрандаа оруулна. Бас тэр хүнийг хүүхдийг боловсролтой болгох уу, үр хүүхдээ боловсролтой болгох арга хэмжээнд сургаж байна ш дээ.

Эрдэнэтуяа -

Мнг.

Өлзийбаяр -

Нэгдлийн ач тус бол тийм л энэ бол ерөөсөө яваандаа Сангийн аж ахуй гэдэг юмны эх суурь нь тавигдсан юм байхгүй юу. Тийм л юм үүссэн юм байгаам. Нэгдлийн тухай бол миний үзэж харсан бага насанд өнгөрөөсөн юм энэ л байна.

Эрдэнэтуяа -

Мнг. Таныг ер нь хэдэн настай байхад нэгдэлжих хөдөлгөөн анх эхэлсэн.

Өлзийбаяр -

Долоон настай байхад эхлээд, тэгээд нэг би чинь долоотой сургуульд орсон юм байгаам, гурван жил үргэлжилсэн юм дагаа даа. Тэгээд бүрэн болсон юм байлгүй дээ монгол улсад.

Эрдэнэтуяа -

Мнг.

Өлзийбаяр -

Гурван зуун арван хэдэн нэгдэл үүссэн гэж ярьдгийн байна лээ түүхэнд бичигддэг юм байна лээ. Би тэрийг яаж мэдэхэв дээ.

Эрдэнэтуяа -

Мнг. Ер нь нэгдэл анх үүсэж байхад хүмүүс ер нь нэгдлийн талаар хэр ойлголттой байдаг байсан?

Өлзийбаяр -

Тэр чинь ерөөсөө ухуулагч нар гэдэг чинь байсан. 10 гэрийн ухуулагч, 5 гэрийн ухуулагч

Эрдэнэтуяа -

Тэр нь тэгээд юу гэсэн үгэв? 5 гэр гэдэг нь 5 айл хариуцсан хүн үү?

Өлзийбаяр -

Айдаа

Эрдэнэтуяа -

За

Өлзийбаяр -

За тэгээд тэр нь сумын захиргаанаас даалгавар авсан одоо нэгдлийн тухай сурталчилгаа явуулах

Эрдэнэтуяа -

Аанг

Өлзийбаяр -

Одоо тэр сайн тал бүгдийг нь ярь гэсэн үг байх даа.

Эрдэнэтуяа -

Аанг

Өлзийбаяр -

Тэгээд тэрнийг хүүхэд биднийг ямар оролцуулах биш дээ.

Эрдэнэтуяа -

Аанг. Гаргаа, хүн орж ирэхэд юу та нарыг гаргачих уу?

Өлзийбаяр -

Биднүүдийг чинь том хүний үг чагналаа гээд биднийг чинь тийм аймаар дэгтэй байсан юм чинь.

Эрдэнэтуяа -

За

Өлзийбаяр -

Тэр улсуудыг үгийг гадаа мадаанаас л хальт мальт сонсоно уу гэхээс биш одоо тэр сайн талы нь л ярина ш дээ тэр ухуулагч нар чинь

Эрдэнэтуяа -

Аанг.

Өлзийбаяр -

Тэрнээс биш нэгдэлд орвол цөмөөрөө хөдөлмөрөө хамтарч хийнэ, хамтын байна, зохион байгуулалтанд орно гэсэн тийм талы нь сайн талы нь л

Эрдэнэтуяа -

Мхнг.

Өлзийбаяр -

Тийм л юм байсийм. Тэрний үр шим нь сүүлдээ нэгдэлжих хөдөлгөөнд бүх одоо нэг сумын ч байдгийм уу, багийн ч байдгийм уу, иргэдийн 70-80% нь нэгдэлд одоо эхний ээлжинд орж байсан. За сүүлийнх нь яахав тэгээ л шахагдаад л аргагүй эрхэнд нөгөө Жамц баян шиг л орж байсан байх.

Эрдэнэтуяа -

Мнг. Хүмүүс ер нь тэрийг хэр хүлээж авч байсан?

Өлзийбаяр -

Үгүй ээ тэр ерөөсөө нэг

Эрдэнэтуяа -

Эсэргүүцэх

Өлзийбаяр -

Тийм эсэргүүцэх юм би ерөөсөө мэдэхгүй байна.

Эрдэнэтуяа -

Аанг.

Өлзийбаяр -

Үзээгүй. Ёстой нөгөө нас гүйцэж үзээгүй. Зүгээр эсэргүүцэл дотроо юу гэж ярьдаг байсийн нөгөө бидэнд чинь тийм нэг айхтар зааг байна ш дээ том хүний яриаг хүүхэд чагнахгүй.

Эрдэнэтуяа -

Аанг.

Өлзийбаяр -

Томчууд ярьж байхад хоёр том эмэгтэй хүн ярьж байхад болул энэ насанд хүрсэн хүн ярьж байхад бол цаашаа яв! гүйцээ. Айлын хаяа маяа чагналаа энэтэр бидэр чинь бичигдээгүй хууль.

Эрдэнэтуяа -

Аанг.

Өлзийбаяр -

Бөөр тогтцон тийм

Эрдэнэтуяа -

Хүмүүжил л юм л даа тэ?

Өлзийбаяр -

Тийн.

Эрдэнэтуяа -

Аанг.

Өлзийбаяр -

Ах захаа хүндэлдэг, эхэс ахсаа хүндэлдэг,

Эрдэнэтуяа -

Аанг.

Өлзийбаяр -

Тэгээд ийм л юунд бөөр үе дамжсан л юунд орцон улсууд. Тэрнээс дэргэд нь орчихгоод, ам руу нь орчихгоод, хүний ам руу орчихгоод хойшоо гээд. Тэр цайгаа ууна уу, хоолоо иднэ үү, архиа ууна уу тэр бидэнд ерөөсөө. А ухуулагч хийгээд яриа хийгээд явлаа тэгж байна тэгж байна гээ л одоо аав эж ч байдгийм уу, ах дүү ч байдгийм уу хоорондоо л ярьж байна уу гэхээс биш одоо ер нь тэхээс болохгүй байна гэсэн ухуулагч нар чинь өндөр үүрэг гүйцэтгэж байсийн ш дээ.

Эрдэнэтуяа -

Аан. Аанг.

Өлзийбаяр -

Тэр нь мэдээжийн дээрээсээ одоогоор удирдамжтай л улсууд байхгүй юу. Тэгээд л өөрсдийн тэр яриа хэлээний авъяас ур чадвараараа голдуу байсан байх даа.

Эрдэнэтуяа -

Мнг. Ер нь тэр ухуулагч нар нэг л ирээд болох уу, тэгээ л өдөр болгон ирэх ёстой юу, хугацаатай ирдэгийм уу?

Өлзийбаяр -

За ямар ч байсан сард 1 ирдэг байсан байхаа.

Эрдэнэтуяа -

Аан аанг. Хэдэн хүн.

Өлзийбаяр -

Нэг л хүн ирдэг байсан.

Эрдэнэтуяа -

Аан тэгээ л яриа л

Өлзийбаяр -

Эмэгтэй хүн ч ирнэ, эрэгтэй хүн ч ирнэ.

Эрдэнэтуяа -

Аанг.

Өлзийбаяр -

А тийм багш ирж байна, тийм дарга ирж байна, тийм багийн дарга ирж байна, багийн ухуулагч тэр ирж байна, энэ чинь давхар алба хашина ш дээ. Одоо нэг сумын дунд сургуулийн багш байлаа гэхэд тэр багийн ухуулагч, дунд сургуулийн багш хүн тийм хүн за хэн ч гэдгийн дандаа нөгөө нэг боловсролтой улсуудаа тийм тэдэн цалин цөвтэй байсийн мэдэхгүй.

Эрдэнэтуяа -

Аанг. Тэр сар бүр ирж байгаа хүмүүс нь өөрчлөгдөх үү?

Өлзийбаяр -

Үгүй.

Эрдэнэтуяа -

Нэг л хүн ирээ л

Өлзийбаяр -

Тэр чинь нөгөө хариуцсан нэг л

Эрдэнэтуяа -

Таван айл, таван айл, тав арван айл гэдгээрээ юу?

Өлзийбаяр -

Тийн. Нэг л цөм байна ш дээ. Оо цөм том айлын ухуулагч бол хаяа дагуулж нөгөөдүүлийнхөө ажлын үр дүнг шалгадаг байсийм уу хаашаа юм. Тийм л юмсан. Асууж барих юм байна уу энэ тэр. Гадаа сууцан л энэ тоглож байгаа улс шиг л тэгээ л суулгацан ярьж байна ш дээ. Биднүүс чинь тэр хонь хурганы ажлаа л тэр цаагуур л үнээ тугалын албаа л хашиж явна ш дээ.

Эрдэнэтуяа -

Мнг. Тэр үед гэхдээ ер нь нээх зөрнө эсэргүүцнэ гэсэн юм бараг байдаггүй байсан болов уу?

Өлзийбаяр -

Байхгүй. Зүгээр далдуур тийм юм байсан үгүйг мэдэхгүй.

Эрдэнэтуяа -

Хоорондоо л ярихаас биш тэр ч дээшээгээ ч нээх юм гаргадаггүй байсан байх тэ?

Өлзийбаяр -

Өө байхгүй.

Эрдэнэтуяа -

Миний сонсож байхнээ?

Өлзийбаяр -

Би л тийм юм мэдэхгүй зүгээр. Тэгж худлаа нээх их тэгж эсэргүүцэж тэгж өргөдөл барьж байсан тийм юм байхгүй.

Эрдэнэтуяа -

Аанг. Тийм л юм шиг. Аанг.

Өлзийбаяр -

Тийн.

Эрдэнэтуяа -

Энэ танайх одоо яг хэдэн малтай байж байгаад нэгдэлд ороод яг хэдэн мал хувьд үлдсэн бэ?

Өлзийбаяр -

Манайх ч яахав дээ дунд зэргийн айл гэхэд би ч одоо эх эцгээс 10-уулаа байсан.

Эрдэнэтуяа -

Пөөх. Айлын

Өлзийбаяр -

За тэгээд би ч одоо дунд хүүхэд нь юм даа.

Эрдэнэтуяа -

Өө дунд руу л юм байна даа тэ?

Өлзийбаяр -

Тийн. Одоо бидний хамгийн том чинь одоо 80 хүрцэн байна. Доод талынх нь 57 хүрсэн байна. Тэгээд яахав дундаасаа мөнх бусыг үзсэн тийм юм байх л даа.

Эрдэнэтуяа -

Мнг.

Өлзийбаяр -

Одоо юу гэж нарийн ширийн юм бол мэдэхгүй. Хэ

Эрдэнэтуяа -

Аанг. Энэ ер нь одоо та жоохон байхад та хонь хурга юундаа л явдаг байсан байлгүй.

Өлзийбаяр -

Өө тэгнэ.

Эрдэнэтуяа -

Тэхэд өөрийн мал маллах, нэгдлээс мал маллах хоёр ер нь ялгаа байсан уу? Жоохон хүүхдэд.

Өлзийбаяр -

Нэгдлийн мал манайх мал

Эрдэнэтуяа -

Аваагүй юм уу?

Өлзийбаяр -

Нэгдлийн мал манайх маллаж байгаагүй.

Эрдэнэтуяа -

Яагаад? Малаа өгчөөд.

Өлзийбаяр -

Малаа өгчөөд өөрсөнд нь үлдсэн мал байна. Тэрнийгээ л өөрснөө маллана.

Эрдэнэтуяа -

Тэгээд нэгдлээс мал өгөхгүй юм уу?

Өлзийбаяр -

Өгөхгүй. Нөгөө малгүй айлууд чинь тараагаад нөгөө сүргээр таслаад нөгөө 600 хонь ч гэдгийм уу, 500 хонь ч гэдгийм уу, суурь болгоод суурь суурь хуваагаад өгчихдөг байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Аа тэрнээс та нарт буцаагаад маллуулахгүй юм уу?

Өлзийбаяр -

Өө тийм юм байхгүй.

Эрдэнэтуяа -

Бүр нэгдэлжих хөдөлгөөн одоо тэгээд ялаад ялаад дуусан дуустлаа тэгсийм уу? Сүүл рүүгээ мал ихтэй болохоор тэгж хувааж буцаагаад маллуулж байсан болов уу?

Өлзийбаяр -

Үгүй ээ. Мэдэхгүй.

Эрдэнэтуяа -

Өө би чинь буцаагаа л малы нь хураачаад дундаас нь тэр үед чинь суурь муурь гээд байсан. Суурь муурь гэдэг нь юу вэ? Тоо юм уу?

Өлзийбаяр -

Суурь гэдэг чинь ийм юм байхгүй юу. Зүгээр Хангайд, говьд хаашаа байсийн мэдэхгүй нэг 500-600 бог малыг нэг суурь мал гэдэг байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Аа за.

Өлзийбаяр -

Тэрий чинь одоо 3 айлд одоо өгөө л -за одоо нэг суурь гэнэ дээ. Тэгээд тэр

Эрдэнэтуяа -

Аанг.

Өлзийбаяр -

Тэрийг тэр 3 айл чинь нэг нь бас хоёр хүний нэг нь яваа л ахлагч гэдэг шиг. Ганц хүн явуул ахлагч гэдэг шиг

Эрдэнэтуяа -

Аанг.

Өлзийбаяр -

Тэгээд 3 айлын нэг чинь ахлагч нь. Тэр чинь тэр суурийг хариуцсан төлий нь авна, сүү цагаан идээгий нь авч нэгдэлд тушаана.

Эрдэнэтуяа -

Мнг.

Өлзийбаяр -

Тэгээд тэрний эцсийн юу гэхээр зэрэг тэр тушаасан хэмжээгээрээ малаа малласан хэмжээгээрээ хөдөлмөр өдрийн хөлс гэдгийг авна.

Эрдэнэтуяа -

Мнг.

Өлзийбаяр -

Тэр нь мөнгөн өртгөөр тооцогддог тийм л байсан байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Мнг. Тэгээд энэ нэгдэлжих хөдөлгөөн та нар одоо 100 малтай байлаа 30 малы нь үлдээгээд 70 малы нь авлаа ш дээ. 70 малны оронд тодорхой хэмжээний юм өгөх үү?

Өлзийбаяр -

Өгөхгүй юу гэж өгөхийн.

Эрдэнэтуяа -

Зүгээр л авчих уу?

Өлзийбаяр -

Тэгнэ ш дээ.

Эрдэнэтуяа -

Мнг.

Өлзийбаяр -

Лав л өгсөн юм би мэдэхгүй байх.

Эрдэнэтуяа -

Аа тэгээ л бүгдий нь хураагаа л авчина.

Өлзийбаяр -

Тийн. Тэгээ л одоо ингэнэ ш дээ одоо энэ хэн гэдгийн энэ хэнийд Доржийнд за чи суурийн ахлагч, за чи 2 малчин туслах малчин гэхийм уу даа одоо

Эрдэнэтуяа -

Аанг.

Өлзийбаяр -

Тэгээд хэлнэ ш дээ одоо –за одоо Өлзийбаярынхаас 50 хонь ирнэ гэдгийм уу, 50 адуу ирнэ. За чи адуучин шүү, чи тэдний 50 адууг аваарай. Тэгээд тэр чинь нэгдлийн тамгаар тамгалж тэгээд бүгдий нь яаж өгнө ш дээ.

Эрдэнэтуяа -

Мнг.

Өлзийбаяр -

За тэднийхээс 100 хонь ирнэ чи хүлээж авна шүү. Ингээ л жалга жалгаараа дугуйлж нөгөө айлд аваачаа л, тоолоо л тоолоо л. За энэ 20 хурга гэдгийм уу 20 төлөг гэдгийм уу 20 эм хонь гэдгийм уу тэгээ л өгчихнө. Тэгээ л тэр айлын чинь яасан данслаа л бодуул тэр үед нэгдлийн л санхүүгий нь л данстай болж яадаг байсан байх даа.

Эрдэнэтуяа -

Мнг.

Өлзийбаяр -

Им тамгалдаг байсан байх.

Эрдэнэтуяа -

Мнг. Тэр нэгдэл мал хураах гэснээс малыг ингэх үү? 30 толгой малыг танайд үлдээж байна ш дээ. Тарганы нь аваад жоохон тарга тэвээрэг муутайгий нь үлдээх тийм ялгалт хийж байсан гэж зарим нэг газар сонсогдож

Өлзийбаяр -

Тэр чинь яахав дээ хүн ер нь гайгүй юмаа авч үлдэх гэх л байх л даа. Тэхдээ тэр чинь еэ базарваань бас мэргэжилтэй одоогоор бол малын эмч байлгүй дээ, малын эмч мэмч ирж малы чинь авна ш дээ тэр доголдон сэглэн тийм юм бол авахгүй ш дээ. Нөгөө хүлээж авч байгаа айл ч авахгүй ш дээ. Өө авахгүй. Тоонд хүрээгүй байна танайхаас 30 хонь авахаас 27-ыг нь авлаа шүү, гурван хонийг нь нөхөж өгнөө. Тийм байсан байхгүй юу. Бас тэр чинь хатуу юм байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Өшөө бас л шилж сонгож байсан байна тэ?

Өлзийбаяр -

Тийн.

Эрдэнэтуяа -

Ихэнхий нь авчаад тэгээд өгсний нь авах хэрэгтэй тэ аая.

Өлзийбаяр -

Тийн.

Эрдэнэтуяа -

Нилээн бас чанга л

Өлзийбаяр -

Чанга, чанга

Эрдэнэтуяа -

Хатуу. Тэрний л ийм юм байна л даа.

Өлзийбаяр -

Тийн.

Эрдэнэтуяа -

Мнг. Малчид ер нь тэгээд нөгөө нэг кино минон дээр ч гардагийн малаа нуух асуудал яахав?

Өлзийбаяр -

Өө тийм юм бол байдаг байсийн. Зөндөө л

Эрдэнэтуяа -

Аанг. Хүмүүсээ нэгэнт тэр чинь тооллоготой мал нуухаар яахав.

Өлзийбаяр -

Тэр чинь ийм хараа. Малыг чинь ерөөсөө саяхан л яг

Эрдэнэтуяа -

Яс уу?

Өлзийбаяр -

Яс тоолж дөчин хэдэн сая толгой малтай. За ер нь хувьсгал үүсэхээс өмнө тийм цөөхөн толгой малтай, малыг чинь ингэж нэгбүрчилж тоолоогүй байхгүй юу. За танайх хэдэн эм хоньтой 100 ч гэдгийм уу. Хэдэн эр хоньтой 10 ч гэдгийм уу. Ингээд нийлэхээр чинь хэд болдгийн 120 ч болдгийм уу ингээ л аман тооллого хийгээд байсан болохоос шар халзан тэд, хар халзан тэд, одоо бор нүдэн тэд гэж тэгж байсан юм байхгүй.

Эрдэнэтуяа -

Аанг.

Өлзийбаяр -

Бор азаргатай адуу 10 бол 10, 100 бол 100 гэж байсан болохоос

Эрдэнэтуяа -

Аанг. За яахав хажуу хавирганых нь айлууд л мэдэх юм даа?

Өлзийбаяр -

Тийн.

Эрдэнэтуяа -

Яг зүсэлж тэ?

Өлзийбаяр -

Тэрнээс ганцхан онцлог нь юу гэхээр одоо Өлзийбаяр гэдэг айл ямар им тамгатай, айл болгон ижил им тамга байхгүй. Жишээлэхэд манайх зүрхэн имтэй. Тэгээд одоо Ганжуурынх зүрхэн имтэй хоньтой.

Эрдэнэтуяа -

Аанг.

Өлзийбаяр -

Зураачийнхтай морьтой ч гэдгийм уу. Тэр хүн л а саран тамгатай адуутай ч гэдгийм уу. Бундан тамгатай адуутай ч гэдгийм уу.

Эрдэнэтуяа -

Аа нэг имээрээ яачихдаг юм уу?

Өлзийбаяр -

Тийн. Тэрийг бол нөгөө айл давхцуулдаггүй. Бүүр удмаа дамжсан тийм им тамгатай.

Эрдэнэтуяа -

Аан.

Өлзийбаяр -

Бүр чи чи үе дамжсан. Тэргээр чинь л тамгалчихна. Бүүр хурга ишгийг чинь гарангуут л нь одоо хавар ялаа шумуул эхлэхээс нь өмнө чинь л бүгдий нь засахыг нь засаад бүх малаа им тамгажуулаа л

Эрдэнэтуяа -

Аан ан.

Өлзийбаяр -

Чихийг имнээд тавичихдагийм даа.

Эрдэнэтуяа -

Манайх зүгээр яахав жоохон байхад хайчилчихдагийн.

Өлзийбаяр -

Тийн. Тэр чинь байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Хайчилчихдаг өрөвдөлтэй ш дээ.

Өлзийбаяр -

Өрөвдөлтэй л дээ зүгээр.

Эрдэнэтуяа -

Тийн тэгээд бас тэгээд яахав дээ малын өмнөөс

Өлзийбаяр -

Тийн тэгж л тэмдэглэдэг байсийн. Тэрнээс өөр юм бол байхгүй.

Эрдэнэтуяа -

Аанг.

Өлзийбаяр -

Тийм учраас хэний мал хэнд байна гэдэг нь ойлгомжтой ш дээ. Хэний мал нь энэ ууланд үлдцэн байна ойлгомжтой ш дээ.

Эрдэнэтуяа -

Аанг.

Өлзийбаяр -

Тэрий чинь эрж хайгаад нээх шүүх цагдаа болоод яваад байх юм байхгүй ш дээ.

Эрдэнэтуяа -

Мнг. Тийм л юм байна л даа.

Өлзийбаяр -

Тийн. Ууланд хоёр үхэр байна им нь ямар имтэй байна. Им гэдэг маань чихэнд нь тэмдэглэсэн тэмдэг ш дээ. Утас уяж чангалсан тийм юм байна уу. Даавуутай юм уу, улаан даавуутай юм уу. Шар даавуутай юм уу, зүрхэн имтэй юм уу, ухан имтэй юм уу, цуурхай имтэй юм уу гээд ингээд тэр имнүүд чинь ондоо ш дээ. Хойноосоо ухам, урдаасаа ухам гээд чихий нь ингээд өм өм хайчлаад хайчихдаг.

Эрдэнэтуяа -

Хайчлаад хаячихдаг тэ?

Өлзийбаяр -

Тийм л байна. Тийм учраас тэр нуусан барьсан хүн одоо сүүлдээ нуун дарагдуулсан барьсан гээд сахилгын арга хэмжээнд ордог чинь тийм л байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Аанг. Одоо тэгээд хэцүү ш дээ олон малтай хүн чинь. Ер нь бодохнээ жоохон ахиухан малтай ч юм уу, тийм улсууд нилээд хожуу ч эсвэл жаахан эсэргүүцэх хандлага гаргаж байсан болов уу гэж боддогийн. Хэр үнэн баталгаатай вэ?

Өлзийбаяр -

Тэрийг чинь эсэргүүцээд яахын тэр чинь ерөөсөө бараг тэр үед гарсан үг боловуу гэж боддог.

Эрдэнэтуяа -

Аанг.

Өлзийбаяр -

Баян хүн нэг сувраганд хоосордог баатар хүн нэг суманд үхдэг гэсэн.

Эрдэнэтуяа -

Аан.

Өлзийбаяр -

Яагаад вэ гэхээр чинь зэрэг нөгөө баян хүнд чинь зарцлагдаж байсан нөгөө малы нь маллаж байсан улсууд чинь тэр олон малы чинь маллаж байх хүн байхгүй болчихоор чинь тэр баян ч юу байхав дээ хэдэн малтай хүн чинь өөрөө ганцаараа малыг хүчирхээ байчихаар чинь аргагүй эрхэнд шахагдаж байгаа биз дээ. Тэхээр зэрэгтэй чинь зэрэг зуд турхан болно цаг агаарын гэнэтийн аюул осол болно, тэгээд тэрий чинь сэргээж чадахгүй болохоороо зэрэг чинь тэр малтай хүн чинь ёстой нэг ганц шуурганд малгүй болж болохын ш дээ.

Эрдэнэтуяа -

Ямар, наад зүйр цэцэн үгээ дахиад хэлдээ та? Баян хүн нэг шуурганд баатар хүн нэг суманд аан?

Өлзийбаяр -

Тийн.

Эрдэнэтуяа -

Гоё үг юм байна тэ? Хэ, хэ, ёстой гоё үг юм байна ш дээ. Тэр нэгдлийн гишүүн болно гэсэн юм байх уу?

Өлзийбаяр -

Байнаа.

Эрдэнэтуяа -

Та нар яаж элсэж байсан. Одоо тэгээд малаа өгөөд нэгдэлд

Өлзийбаяр -

Оо бид нар бол аав эж л яах болохоос биш биднүүд одоо нэгдлийг

Эрдэнэтуяа -

Танай аав ээж нэгдлийн гишүүнд яаж элсэж байсан? Ер нь нэгдлийн гишүүнд яаж элсдэг байсийн бол?

Өлзийбаяр -

Мэдэхгүй одоо. Ямар ч байсан өргөдөл бичдэг байсан.

Эрдэнэтуяа -

Аа за.

Өлзийбаяр -

За одоо тэр “Жаргалын зам” нэгдлийн гишүүнээр оруулж өгнө үү гэдгийм уу даа. Одоо нэг тиймэрхүү утгатай.

Эрдэнэтуяа -

Аанг.

Өлзийбаяр -

Тэгээд одоо гишүүн болголоо гээд нэгдлийн гишүүдийн бүх хурлаар батлана ш дээ. Нөхөр Дулмааг одоо нэгдлийн гишүүнээр элсүүлэх үү, элсүүлье ээ за 100 хувь баталлаа, тэр үед чинь 99 мөс гэж байдаггүй ш дээ.

Эрдэнэтуяа -

100 хувь л уу?

Өлзийбаяр -

100 хувь баталлаа л гэнэ ш дээ. Тэгж элсүүлдэг байсийн. Тэрнээс үнэмлэх одоо иргэний үнэмлэх мүнэмлэх шиг

Эрдэнэтуяа -

Гардуулж мардуулаад уу?

Өлзийбаяр -

Тийм юм байхгүй.

Эрдэнэтуяа -

Аанг. Хурал мурлаар тэгээд

Өлзийбаяр -

Тийн тэгээд хамт олны хурлаар шийдэж байгаа юм чинь.

Эрдэнэтуяа -

Тэгээд яадаг ийдэг чанар

Өлзийбаяр -

Аа тийн тэгнэ ш дээ одоо. Хавчиг харамч тэгээд одоо юу гэдгийн зан суртахууны доголдолтой, ааштай амтай ч гэдгийм уу, тийм юм бол тэр нэгдлийн гишүүдийн хурлаар ярина л даа. Тэхдээ нөгөө хүүхэд юу хоёр гэдэг

Эрдэнэтуяа -

Зааган дээр

Өлзийбаяр -

Зааган дээр л биднийг чинь зүгээр нэг л улаан булангийн хаалга үүдээр л нэг наашаа цаашаа аав ээжтэйгээ уулзах гэж, юм асуух гэж, сургуульд орцон хойно бол дэвтэр харандааны мөнгө авах л гэж ингэж цухалзаж л хальт мульт сонсоно уу гэхээс биш, аав ээж хоорондоо яриад за нэгдлийн гишүүд тэглээ тэглээ, а нэгдлийн би анчин боллоо гэдгийм уу адуучин боллоо, тэгээд тохоон томилогдлоо

Эрдэнэтуяа -

Мнг.

Өлзийбаяр -

Тэр чинь одоо нэгдлийн гишүүдийн зөвлөл юм даа.

Эрдэнэтуяа -

Аанг.

Өлзийбаяр -

Одоо удирдах зөвлөл гэдэг шиг тийм юм байсийн. Тэнд нь одоо сумын дарга, сумын нарийн бичгийн дарга, сумын намын дарга, за одоо ер нь эднүүд л гол үүрэг гүйцэтгэнэ. Дээр нь одоо тэгээ л сумын эмч, сумын сургуулийн захирал ч гэдгийм уу тэгээд

Эрдэнэтуяа -

Жоохон албан тушаалтан, тухайн сумын

Өлзийбаяр -

Тэгдэгийн. За тэгээд одоо сайн малчин, хэн хэн ч гэдгийн одоо улсын сайн малчин гэж цоллож байсан тэр ч гэдгийм уу, тэгээд тийм л бүрэлдэхүүнтэй байна ш дээ. Сайн малчин, саальчин одоо мянган литр сүү тушаасан. Сарлагийн үхрээс зургаан зуун хэдэн литр сүү

Эрдэнэтуяа -

Саальчин гэж одоо тусдаа нэг юу гараад тэгээд зөвхөн үхэр саах хүнийг хэлэх үү? Тэ?

Өлзийбаяр -

Тэгнэ.

Эрдэнэтуяа -

Аанг.

Өлзийбаяр -

Тэр чинь үхрийн сүү л авна ш дээ. Тэрнээсээ одоо хонины монины сүү цагаан идээ л авна.

Эрдэнэтуяа -

Аанг.

Өлзийбаяр -

Тэр өрмий нь авна. Ааруул хурууды нь, норм тогтоогоод өгцөн. За чи одоо, танайх энэ жил нэгдэлд тэдэн хийл ааруул,

Эрдэнэтуяа -

Аан.

Өлзийбаяр -

Өгнө шүү тэгээ л нэгдэлд тэр албан журмын нөгөө нэг үнээний сүү гэдгийм уу чи энэ жил 60 литр сүү өгнө шүү. Тэгээд 5 үнээтэй хүн байхын бол юу гэдгийн 300 литр. Тэрийгээ завод гэж зохион байгуулчаад тэндээр чинь үнээгээ аваачиж саагаад сүүгээ тушааж дуусталаа тэнд үнээнийхээ сүүг тушааж байгаа л тэгээд сүүгээ тушаагаад яахаараа зэрэг хүрээд ирнэ. Тэр нь 6 сараас тэгээд 9 сар хүртэл байна даа. 6 сар 7 сар хоёр улсууд бараг сүүгээ тушаачихдаг байсийм өө.

Эрдэнэтуяа -

Аан.

Өлзийбаяр -

Тэр чинь зүгээр хот айл шиг болно ш дээ. Завод байгуулна гэдэг чинь.

Эрдэнэтуяа -

Одоо нөгөө нэг юу юү юунд гарна зусланд гарах юу билээ?

Өлзийбаяр -

Тиймээ, зусланд гарч байгаа

Эрдэнэтуяа -

Зусланд гарч байгаа нэртэй, айлууд нь гарчихдаг

Өлзийбаяр -

Нөгөө юун дээр өө золиг доо нөгөө бага ангийн багш билүү

Эрдэнэтуяа -

Шинэ үсгийн багш уу?

Өлзийбаяр -

Өө шинэ үсгийн багш билүү тэрүүндээр гардаг нөгөө Хүрлээ цөцгийнд нүүрээ буддаг яг л тийм аргаар хийдэг байсийн ш дээ.

Эрдэнэтуяа -

Аанг

Өлзийбаяр -

Тэр үхрийн тэр үнээний сүүг чинь аваад цөцгий хийнэ, цохино.

Эрдэнэтуяа -

Аанг.

Өлзийбаяр -

Тэрий чинь нөгөө том төмөр савны дор гал түлээд тэнд ус халаагаад тэгээд сүүгээ хийгээд тэрийгээ бүлээтгээд тэгээд гар эргүүлдэг машинаар машиндаад шөнө өдөргүй ажиллана шүү дээ тэгээд тэрнээс гарсан цөцгийг чинь боловсруулаад тэгээд одоо энэ масло гээч юмы чинь хийнэ ш дээ.

Эрдэнэтуяа -

Аан.

Өлзийбаяр -

Сум чинь том том ийм модон боошикнуудтай. Тэрүүнд цөцгий нүдэж маслуудыг чинь хийгээд

Эрдэнэтуяа -

Аанхан.

Өлзийбаяр -

Оо тэр чинь гялгар цаас маастай ирнэ ш дээ. Өө боошик хийдэг хүн нь нөгөө суманд чинь нөгөө туслах үйлдвэрт боошик хийдэг хүн тустай байна, боошикны бүс хийдэг тустай байна, тэхээр хүн болгон нэг ажилтай

Эрдэнэтуяа -

А модон нэг тийн.

Өлзийбаяр -

Том, том модон тагтай.

Эрдэнэтуяа -

Тийн.

Өлзийбаяр -

Тэгээд тэрүүнд яагаа л тэрүүнд одоо аль сум гэдгийн Хангай сум гэдгийм уу юу гэдгийн тэр чинь одоо аймагт хүнсний үйлдвэрт тэчнээн тонн цөцгий өгнө гэдгийм уу тэрий чинь Зис-5 машинаар ачаад явдаг тийм л байсан.

Эрдэнэтуяа -

Ер нь ухуулагчаас гадна телевиз радиогоор ч юм уу ямар нэгэн өөр байдлаар сурталчилгаа явах уу?

Өлзийбаяр -

Үгүй.

Эрдэнэтуяа -

Зөвхөн ухуулга. Яахав юм хөгж, техник хөгжөөгүй ч юм уу даа тэ?

Өлзийбаяр -

Яахав дээ тэр үед бөгтөр 52 гээд нэг хүлээн авагч байдаг байсан.

Эрдэнэтуяа -

За.

Өлзийбаяр -

За тэр ч нилээн л юмтай айлд байна даа тэгээд

Эрдэнэтуяа -

Аанг.

Өлзийбаяр -

Тэрэн дээр чинь яахав нэг хотын нэвтрүүлэг сонсох гэж хачинюм болно доо.

Эрдэнэтуяа -

Нөгөө нэг

Өлзийбаяр -

Бөгтөр одоо тийм

Эрдэнэтуяа -

Радио юу?

Өлзийбаяр -

Тийн нэг ийм дөрвөлжин юм.

Эрдэнэтуяа -

За.

Өлзийбаяр -

Тэгээд тэр акумляторийн хоёр шонтой юугаар тэгээд нэг юм залгаад акумлятор нь суучихвал тэгээ л хөөрхий дугархаа болино доо.

Эрдэнэтуяа -

Аанг.

Өлзийбаяр -

Цахилгаанаар ажиллана гэдэг чинь сүүлийн үе юм ш дээ.

Эрдэнэтуяа -

Аанг. Тэгээд тэр

Өлзийбаяр -

Тэрүүгээр нэх одоо мэдээлэл авч байсан болохоос одоо юу гэдгийн Архангайд тэчнээн нэгдэл байгууллаа гэдгийм уу, тэчнээн хүн нэгдлийн гишүүн боллоо гэдгийм уу, нэг ерөнхий тийм юм улсаас явж байгаа болохоос орон нутгаас байна уу тэр бол байхгүй.

Эрдэнэтуяа -

Аанг. Тэр дээр үед гэх ч хаашаа юм за тэр үед тэ одоо энэ сүү цагаан идээг боловсрууллаа, тэр хөргөгч мөргөгч байхгүй болохоор тэгээд бас л том технологоор хар ухааны би тэгж боддогийн. Тэрий чинь яаж муутгахгүй байхав, дараагийн юмыг ингэж хийх үү гэхүү тэ?

Өлзийбаяр -

Мундаг.

Эрдэнэтуяа -

Одоо шиг хөргөгчинд

Өлзийбаяр -

Тэрий чинь одоо ерөөсөө юу ш дээ. Зөвхөн цөцгий л хийнэ гэхэд чинь бүр цөцгий л хийнэ гэхэд чинь бүр цөцгийжсэн мэргэшсэн хүн

Эрдэнэтуяа -

За.

Өлзийбаяр -

Аймгийн хүнсний үйлдвэрт одоо, одоогоор бол курст сууж байгаам даа.

Эрдэнэтуяа -

Аан.

Өлзийбаяр -

Тэгээд ирнэ. Өө тэгээд гялгар цаас юм даа гялгар цаас ч юу байхав тийм нимгэн цагаан цаас байдаг байсан. Тос нэвтэрдэггүй тийм цагаан цаастай модон боошикнуудтайгаа тэгээ л ирээ л нөгөө сүүний завод чинь суманд нэг ч байдгийм уу, хоёр ч байдгийм уу тийм тэдэн дээр чинь ажиллах нөгөө цөцгий хийх, машин эргүүлэх залуу гэдэг чинь бас мэргэжил сурна ш дээ. Булчингаа сунатал эргүүлнэ ш дээ.

Эрдэнэтуяа -

Аа тэр аймаар, манайх бас ингэж эргүүлдэг байсан ш дээ.

Өлзийбаяр -

Тийн.

Эрдэнэтуяа -

Ийшээ нь нэг цэхэр сүү гардаг тэ?

Өлзийбаяр -

Тийн. Нэг тийшээ шингэн сүү гэдгийм

Эрдэнэтуяа -

Мнг.

Өлзийбаяр -

Сүүлд нь яахав боловсронгуй болоод нэгдэлч гэсэн сүүлдээ хөгжөөд тэр шингэн сүүгээр чинь ээдэмцэр хийсэн ш дээ.

Эрдэнэтуяа -

Ээдэмцэр ээ?

Өлзийбаяр -

Тийн. Казин цавуу хийж эхэлсийн. Ээдэмцэр гэж.

Эрдэнэтуяа -

Тэр нь юу вэ?

Өлзийбаяр -

Казина цавуу гэж одоо модны цавуу.

Эрдэнэтуяа -

Цавуу юу? Аан.

Өлзийбаяр -

Казина цавуу.

Эрдэнэтуяа -

Тэр, би бас дээр хүмүүсээс асууж байсан чинь ингэж байсан. Албан татвар байдгийн ш дээ. Нөгөө ноогдол

Өлзийбаяр -

Аа тийн.

Эрдэнэтуяа -

Тэрэнд нөгөө юу байдгийн цөцгий мөцгий юмаа өгчихөөр өөрсдөө бараг тараг мараг сүү мүү ууж чадахгүй, ааруул ээзгийгээсээ олигтой идэж чадахгүй тэгээд нөгөө цөцгий цохисон шингэн сүү

Өлзийбаяр -

Аа тийн.

Эрдэнэтуяа -

Тэхэд тэрүүгээр ааруул хийж иднэ. Даагдахын аргагүй хатуу ааруул, тэгээд өөрсдөө мэрээд явдаг байсан нөгөө албан татвараа өгөхийн тулд.

Өлзийбаяр -

Тийн тийм юм байна л даа.

Эрдэнэтуяа -

Хэцүү л байдаг байсан гэсэн.

Өлзийбаяр -

Тийм юм байсаан, байсан.

Эрдэнэтуяа -

Аанг.

Өлзийбаяр -

Тэхдээ тэр юу ш дээ. Бүх хүн тийм байсан гэвэл бас үгүй ш дээ.

Эрдэнэтуяа -

Айл болгон, малын тоо моо тэ?

Өлзийбаяр -

Тэхдээ тэрчинь бас малын тоо мал маллах дургүй, зөвхөн цай сүү яагаад одоо тэр үед чинь эмэгтэйчүүд энэ тэр чинь одоо нэг тийм хаашаа ч гэхийм дээ тийм нэг залхуу, биеийн амрыг харсан,

Эрдэнэтуяа -

Тийм хүмүүс байдаг уу?

Өлзийбаяр -

Авгай хүүхдүүд зөндөө байх шүү дээ.

Эрдэнэтуяа -

Өө байх уу?

Өлзийбаяр -

Тийн. Тэгээд тэдний чинь хүчээр гэртээ аваачиж буулгаад нөгөө амьтны сүү сааль зөөлгөөд, саалгаад тэгээд тэднүүд чинь хийчаад, тэднүүд чинь ар талын орлого гэж юм алга байна ш дээ.

Эрдэнэтуяа -

Аан.

Өлзийбаяр -

Хүнсний орлого гэж юм байхгүй.

Эрдэнэтуяа -

Аанг.

Өлзийбаяр -

Одоо тэгээд ногоо цагаа тарина гэх юм биш.

Эрдэнэтуяа -

Аанг.

Өлзийбаяр -

Тэхээр нөхдүүд яахав гэхдээр зэрэг одоо аргагүй л нөгөө заводын сүү гэж ярьж байгаагий чинь сүүгээс чинь өөрснөө цай сүлж уух, сүүгээр гол урсдаг байсийм шүү дээ. Шингэн сүүгээ хүн авахгүй.

Эрдэнэтуяа -

Тэрий чинь одоо тослоггүй, ямар ч юугүй болцон л

Өлзийбаяр -

Үгүй ээ яахав тэрийг тэгээд тэрүүгээрээ ааруул мааруул хийгээ л тэгээ л тэр нэг айхтар хатуу цахирдсан яс шиг юм мэрдэг л байсан даа биднүүс ч завгүй мэрж л байсан.

Эрдэнэтуяа -

Хэ хэ

Өлзийбаяр -

Тэр бол худлаа биш. Тэхдээ өлсөж үхэхгүйн тулд тэгж хийж байгаа юм биш. Тэднийг чинь тэр хүний малын сүү сааж яасныхаа хэмжээгээр хөдөлмөрийн хөлс авна ш дээ.

Эрдэнэтуяа -

Аанг.

Өлзийбаяр -

Тэхдээ улирлын чанартай өгдөг болохоор тэр хоёрын хооронд чинь жаахан хугацаа алдаж байгаа байх л даа.

Эрдэнэтуяа -

Аанг.

Өлзийбаяр -

А зүгээр ан гөрөө авлаж шуу хийдэг хэдэн малтай улсууд бол мэдээжийн ш дээ. Орсон барьсан асуудал байхгүй.

Эрдэнэтуяа -

Мнг. Энэ нэг юу одоо энэ ферм дээр гарлаа ш дээ. Тэгээ л нэг айлд нэг үнээнээс хэдэн литр сүү юм баримжаа ч алга л байна л даа нэг ноогдол сүү. Хүрдэггүй ч юм уу? Ус холих молих асуудал гарах уу?

Өлзийбаяр -

Тэрийг чинь тэр сүү хүлээж авч байгаа хүн чинь хэмжээтэй, одоогоор болул борометр

Эрдэнэтуяа -

А тослог үздэг үү?

Өлзийбаяр -

Тийн. Цэвэр сүү байна уу?, устай сүү байна уу гээд борометр чинь сүү рүү нь ингээд хүн болгоны нөгөө хоёр арвын бетонтой ч байдгийм уу, хоёр хувинтай ч байдгийм уу сүү бариад ирэхээр чинь үзнэ. Тэгээд тэр чинь зохих хэмжээний температур заана.

Эрдэнэтуяа -

Аанг.

Өлзийбаяр -

А энэ болж байна, энэ устай, авахгүй ш дээ. Тийм учраас цэвэр юмаа өхгүй бол тэр хүн чинь нормдоо хүрэхгүй ш дээ. Тийм учраас ус холино барина гэдэг асуудал бол

Эрдэнэтуяа -

Тэгээд а ус, за яахав айхтар цэхийтэл холихгүй л байх, гэхдээ ус холисон юм шиг шингэн сүүтэй айл байх уу?

Өлзийбаяр -

......

Эрдэнэтуяа -

Тиймэрхүү талын юм?

Өлзийбаяр -

Малаасаа болж байгаам.

Эрдэнэтуяа -

Тийн. Тийм малтай айл байвал хэцүүдээ бас?

Өлзийбаяр -

За тэхдээ ямарч байсан малаас гарсан сүү бол

Эрдэнэтуяа -

Ялгагддаг уу?

Өлзийбаяр -

Ус хийсэн сүү бол байдаггүйм.

Эрдэнэтуяа -

Ха ха. За, за тэр үед бас но мо гардаг байсийм болов уу?

Өлзийбаяр -

Үгүй ээ тэр үед яригддаг л байсан юм. Тэр үед шинэ жил болоо л нөгөө ёолко тоглоход чинь одоо ярьж алдана ш дээ одоо тэдний тэр авгайн өгсөн сүүнээс ус гарсан гээл муу нэртэй луу данстайгаараа нөгөө л чоно гуайг чинь марзан Шонхор гэдэг байсийм даа хоёр алиалагч

Эрдэнэтуяа -

За

Өлзийбаяр -

Тэр чинь доромжилж бариа л одоо тэр Цэвгээ хүүхэн сүүндээ ус хольж байна ч гэдгийм уу, одоо тэр Доржийн чононд одоо нөгөө тэчнээн хонийг алдаж, идүүлсэн байна нэгдлийн хонь, тэгж л нөгөө суртал ухуулгын ажлаа хийдэг байсан болохоор хүн болгон тэгж баалуулах өөр үзэж харах юм байхгүй юм чинь. Тэр чинь бас л жигшээх ч гэхийм уу, хүмүүжлийн ч гэхийм уу, тийм арга хэмжээ явдаг, тэгээд тэрүүнд тэгж баалуулж байх хэцүү шүү дээ. Тэгээд монгол хүн бол нээх их ч баалуулах дуртай улс биш шүү дээ.

Эрдэнэтуяа -

Аанг. Тэр нөгөө яагаав “Хүргэн хүү” кинон дээр гардаг бил үү? Гардагийн ш дээ. Хазгар өвгөн тэрэнхүү байдлаар шоглочихдог гэж үү?

Өлзийбаяр -

Тийн.

Эрдэнэтуяа -

А тэгж л бас хүмүүст бараг юу ухуулга л өгчиж байна гэсэн үг байна тэ?

Өлзийбаяр -

Тийн. Ухуулга л тийн. Ийм юм хийвэл тануудын буруу ийм байна, ингэвэл тануудыг муушааж буруушаадаг юм байна. Ийм үлгэргүй юм болдгийн байна. Ингэж тийм юмаа нэгдэлдээ, улсдаа улс гэж ярихгүй дээ одоо нэгдэлдээ өгөх тэр чинь мэдээжийн улсад л өгөх юм чинь.

Эрдэнэтуяа -

Нэг ийм юм сонсож байсан л даа

Өлзийбаяр -

Тэгээд тэр нэгдлийн чинь хураагаад авсан цагаан идээг яахав гэхээр чинь одоо өвөл боллоо ш дээ тэр нөгөө хөдөлмөр хөлс авахаар болохоор чинь за нэг шанага ээзгий тэдэн төгрөг ч гэдгийм уу, хөдөлмөр хөлсөнд нь нөгөө ядарсан барьсан нөгөө айлуудад чинь тэр чинь ааруул тэчнээн хийл ээзгий ч гэдгийм уу, тэдэн хийл өрөм тос, хиллээд хиллээд улсуудад чинь тараачихаар тэднүүд чинь цагаан идээтэй болчихож байгаам. Нөгөө өөрсдий нь хийсэн юмы нь эргээд хөдөлмөрийн хөлс болгоод бодоод өгчихдөг байсийн.

Эрдэнэтуяа -

Аан.

Өлзийбаяр -

За одоо сайн ажилласанд нь одоо морь бол морь, гүү бол гүү, үнээ бол үнээгээр шагнана бас. Тэхдээ яахав хамт олны хурлаар яриа л хэлэлцээ л тэгээ л одоо морио өгдгийм уу, гүүгээ өгдгийм уу, үхрээ өгдгийм уу өгдөг байсан. Тэгээд нөгөө улсууд чинь сайн хийх юм бол урамшууллын юм даа.

Эрдэнэтуяа -

Мнг.

Өлзийбаяр -

Тэр чинь хөдөлмөрийн л тэгж үнэлж байсан байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Аан.

Өлзийбаяр -

Тийн хөдөлмөрийн амт шимтий нь л өөрсдөд нь мэдрүүлж байсан байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Тэгж их хүмүүст урам зориг өгдөг байсан юм биш үү?

Өлзийбаяр -

Идэвхий нь өрнүүлж

Эрдэнэтуяа -

Тийн.

Өлзийбаяр -

За би энийг хийх юм бол одоо

Эрдэнэтуяа -

Ингэхийн байна.

Өлзийбаяр -

Хоолтой болно, цагаан идээтэй болно, өрөмтэй болно гэдгийм уу, махтай болно тэгээ л мал эднийг чинь нядлаад л нөгөө дандаа л юунд нь тооцож өгдөг байсийн ш дээ хөдөлмөрийн хөлснөөс чинь суутгаж авна шүү, за нэг үхрийн мах гэдгийм уу, хонины мах гэдгийм уу, нэг ямааны мах гэдгийм уу,

Эрдэнэтуяа -

Аан.

Өлзийбаяр -

Тэхээр чинь тэр хүн чинь өвөл идэх идэштэйгээ болно. А нөгөө мал хариулж байгаа улс яахав асуудал гараад ирнэ биз дээ тэхээр чинь хөдөлмөр хөлсөнд нь тэднийг чинь бас зохих хэмжээний хэдэн төгрөг өгөхөөр зэрэг тэрүүгээрээ өөрснөө тарган малаа худалдаж авч иднэ үү, тэр чинь нормтой идэш тосоо авчихаар зэрэг чинь өөрснөө тэрүүгээрээ цагаан идээгээ хийгээд авна уу, яана тэдэнд бол ёстой далай шиг сүүтэй ч болж болно ш дээ.

Эрдэнэтуяа -

Мнг.

Өлзийбаяр -

Идэвхтэй л өгөх юмаа эрт хийгээл зохих журмаар нь, тэрнээс тогооны өрөм хийж тушаахгүй ш дээ.

Эрдэнэтуяа -

Мнг.

Өлзийбаяр -

Зөөхий өрөм хийгээд өгнө тэрий нь зөөхий гэж ярина. Холисон тос өгч болно, тэрий нь хиллээ л за одоо Доржийнх 600 хил тос өгнө гэдгийм уу, 60 хил тос өхийн бол тэрийгээ өгөөл үлдсэнийг нь бол юугаа хийж иднэ ёстой луувангаа иднэ үү, лаагаа иднэ үү ерөөсөө хамаа байхгүй. Тийм л байсийн.

Эрдэнэтуяа -

Энэ

Өлзийбаяр -

Албан журам гэдэг чинь тэр л байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Аанг. Нэгдлийн дарга яаж сонгогддог байсан бэ? Цаанаасаа юу?

Өлзийбаяр -

Томилолтоор.

Эрдэнэтуяа -

Цаанаасаа хүрээд л ирэх үү тэ?

Өлзийбаяр -

Тийн.

Эрдэнэтуяа -

Хэр их солигдохов? Жоохон нөгөө нэгдэл мэгдлийн мал

Өлзийбаяр -

Миний мэдэх чинь би ч одоо суманд 10-р анги төгсөө л явсан. Тэхэд нэг 7 жил болоход 2 л хүн солигдож байсан байх даа.

Эрдэнэтуяа -

7 жилээ?

Өлзийбаяр -

Мнг. Миний мэдэх л тэр байна даа. Тэрнээс өмнө одоо солигдож байсан нь мэдэхгүй юм.

Эрдэнэтуяа -

Энэ нэг та бид хоёр ярьсан л даа. Нэгдэл, сангийн аж ахуй чинь ер нь өмнө нь урьд тал нь бараг нэгдэл гэж

Өлзийбаяр -

Суурь нь уу?

Эрдэнэтуяа -

Тэгээд энэ яахав дээ зарим улсууд бас ярьж байдгийн. Нэгдлийн шугамаар хүмүүсээс мал авлаа ш дээ. Үнэгүй байдлаар.

Өлзийбаяр -

За.

Эрдэнэтуяа -

Тэгээд уул нь тэр бол ер нь бүх нийтийн өмч хувийн өмч гээл байгаа тэ нэгдлийн гишүүдийн өмч гээд байгаа боловч сүүл рүүгээ сангийн аж ахуй байдлаар

Өлзийбаяр -

Тэгээ л ерөөсөө

Эрдэнэтуяа -

Яг улсын болгочихдог.

Өлзийбаяр -

Тийн. Тэгтэл л хөрвөсөн юм байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Харин тийн тэр талаар та мэдэх юмаа дэлгэрүүлж яриач.

Өлзийбаяр -

Тэр чинь одоо би оюутан сурагч болоод тэгээд 7-р ангиа төгсөөд сургуульд явцан хүн чинь 7-р анги төгсөөд би чинь одооны барилгын коллежид 4 жил суугаа л тэгээл сангийн аж ахуй болох эх үүсвэрий нь би сайн мэдэхгүй ээ.

Эрдэнэтуяа -

Аанг.

Өлзийбаяр -

Ер нь тийм болсон гэдэг нь ойлгомжтой л байсан.

Эрдэнэтуяа -

Аанг.

Өлзийбаяр -

Тэр нөгөө нэгдлийн малын суурин дээр чинь сангийн аж ахуй үүсээд, сангийн аж ахуйгууд чинь газар тариалан мал аж ахуй хосолсон ийм л болцон.

Эрдэнэтуяа -

Аан.

Өлзийбаяр -

Дээр үеийн нөгөө сангийн аж ахуйн эх үүсвэр болох яасан гэхээр мал аж ахуйн станц гэж байгуулагдсан байхгүй юу. Тэр яадагав гэхдээр морин шимээсикээр бүх өвсий нь хаддаг бэлддэг нэг ийм одоо хэсэг ч гэхийм уу, бригад ч гэхийм уу байгуулагдаад гараад ирсэн юм чинь тэр чинь одоо нөгөө морин василка чинь өөрөө дугуй нь эвдэрнэ, морь мал гэмтэнэ тэхээр зэрэг чинь яахав гэхээр ганц нэг техник хэрэгтэй болоод ирэхдээр зэрэг чинь яахав дээ тэр чинь нөгөө трактор марактор хэрэгтэй болоод ирэхдээр чинь зэрэг ерөөсөө энийг чинь бас малын тэжээл хэрэгтэй болоод ирэхээр яах хэрэгтэй нөгөө улсын бодлого техникчуулэх хэрэгтэй болоод.

Эрдэнэтуяа -

Аанг.

Өлзийбаяр -

Техникжээд ирэхдээр чинь зэрэг зөвхөн тэдний өвс хадсан хэмжээгээр тогтоогоод байна гэвэл худлаа ш дээ.

Эрдэнэтуяа -

Мнг.

Өлзийбаяр -

Тийм учраас яахав гэхдээр зэрэг чинь тэжээлийн аж ахуй, сангийн аж ахуй болоод гараад ирнэ. Тэжээлийн аж ахуй гэдэг нь юу гэсэн үгэв гэхдээр чи ч одоо мэдэж байгаа даа энэ Шаамарын тэжээлийн аж ахуй дандаа өвс хадлан бэлддэг, тийм сангийн аж ахуй болоод гараад ирсэн.

Эрдэнэтуяа -

Мнг.

Өлзийбаяр -

Бүх л одоо тэр 18 аймаг, зохих хэмжээний газруудыг өвсөөр хангадаг. Тийм болно. А малтай хэсгүүд нь яасан гэхдээр зэрэг газар тариалан хослоод гараад ирдэг. Тэр чинь нөгөө л сүрэл мүрэл, өвс хадлангий чинь бас нэг хэсэг юмы нь нугалаадахсан. Тэхээр тэр чинь газар тариалан хосолсон болоод ингээ л нөгөө нэгдэл чинь сүүлдээ улсын болоо л

Эрдэнэтуяа -

Мнг. Хувийн өмч

Өлзийбаяр -

Дундын өмч биш, а тийн хувийн өмч юм даа тэр чинь нэгдлийн

Эрдэнэтуяа -

Нэгдлийн гишүүдийн хувийн өмч юм уу?

Өлзийбаяр -

Дундын өмч гэж ярьдаг байсийн. Тэр нь болиод л улсын өмч болоод тэгээд сангийн аж ахуйн нөгөө л сангийн аж ахуйн малчин болоол тэгээ л мал маллаал өсгөсөн малнь юундаа ороо л өсгөж чадаагүй нь яахав нэг сангийн аж ахуй болохоор яахав нэг өнөө тийм албан журам хувийн малны ноос үсний асуудал алга болоод гараад ирсэн.

Эрдэнэтуяа -

Аан ан.

Өлзийбаяр -

Нөгөө сангийн аж ахуйн малаас чинь авах ёстой ноос, үс, хялгас хөөвөр юу байдгийн тэрий нь аваа л тэгээ л улсад өгдөг. Тэрийгээ аваад бүрэн улсад өгсөн болул тэгээл болдог. Хөөвөр хялгасныхаа бас л төлөвлөгөөтэй байна шүү дээ. Төлөвлөгөөгөө дутаа бол худалдаж авдагийм уу, мөнгөн төлөөсөөр төлдөгийм уу, тийм л байна. А тэгээд ноосоо улсад тэгчээ л ингээ л ажиллавал ерөөсөө сангийн аж ахуйн эх үүсвэр чинь тэгж тавигдсан.

Эрдэнэтуяа -

Мнг. Ер нь сангийн аж ахуй бол мал аж ахуй газар тариалан, газар тариаланг л хажуудаа нэгтгээл тэгээ л улсын

Өлзийбаяр -

Тийн. Газрыг бол ашиглаагүй байсан газарт чинь үр тариатай болоо л тэгээ л сангийн аж ахуйн малд тийн тэгээ л атрын сангийн аж ахуй гээл

Эрдэнэтуяа -

Аанг.

Өлзийбаяр -

Ерөө гээ л.

Эрдэнэтуяа -

Хамгийн ойрхон газар тариалан эрхэлж байгаа нэгдэл хоёрыг хооронд нь нэгтгээд л нэгтгээл үндсэндээ

Өлзийбаяр -

Тийн. Баруунбүрэн чинь Баруунбүрэн сум Бүрэн нэгдэл гэж байсан хамгийн сүүлд тэгээ л Баруунбүрэн чинь Баруунбүрэнгийн сангийн аж ахуй болоо л Орхонтуул чинь Орхон сангийн аж ахуй талдаа Орхон сангийн аж ахуй болоо л жишээлэхэд зүгээр Сэлэнгэ аймаг гэхэд л

Эрдэнэтуяа -

Аанг.

Өлзийбаяр -

Тэгээ л гараад ирсэн. Тэгээд малнууд чинь Орхон сангийн аж ахуйн мал за яахав тэр хоорондын үүлдэр угсаа сайжруулаад л одоо эрдэмтэн мэргэд олон болсон цаг болсон болохоор тийм үүлдрийн Орхон үүлдрийн хонь гэдгийм уу, илүү нугаламтай хонь гэдгийм уу, тэгээ л гараад ирсэн. А тэгтэл хөдөө Завхан мавхан юунууд чинь сангийн аж ахуй байхгүй байдгийн гол нь тэр ш дээ нэгдлийн малтай.

Эрдэнэтуяа -

Нэг хэсэг чинь монгол улсын чинь малын 200саяд хүргэнэ гээл бөөн юм болж байсан тэр үед. Тэгсэн гэсэн. Чойбалсан гуай юм уу даа.

Өлзийбаяр -

Мэдэхгүй ээ тэгж байсан гэнэ лээ. Тэр чинь одоо 52 оноос

Эрдэнэтуяа -

Тэгээд үүднээс нэгдэлжих хөдөлгөөн байгуулсан байж болох л юм. Хар ухаанаар бодоход

Өлзийбаяр -

Болох л юм.

Эрдэнэтуяа -

Хар ухаанаар л бодоход.

Өлзийбаяр -

Тийн. Тэр мал аж ахуйн Самбуу гуайн бичсэн “Мал маллах ухаан” гэж Ж.Самбуу гуайн бичсэн ном байсан тэрүүн дээр байдаг шиг санаж байна.

Эрдэнэтуяа -

Аанг.

Өлзийбаяр -

Тэр мал дөрвөн эмч болсон малчин хүний ухаан сангийн аж ахуйн малчин хоёрын ухаан зөрчилдөж байгаа байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Аанг.

Өлзийбаяр -

Нэгдлийн малчин, сангийн аж ахуйн малчин одоо мал маллах арга ухаан зөрчилдөж байгаа тухай тодорхой бичсэн байдаг.

Эрдэнэтуяа -

Аанг.

Өлзийбаяр -

Санаж байна. Тэхээр чинь тухайлбал энэ ш дээ. Нэгдлийн гишүүн Хүрээт гэж малчин байсан. Тэр нэгдлийн гишүүн хүн.

Эрдэнэтуяа -

Аанг.

Өлзийбаяр -

А тэгтэл сангийн аж ахуйн малчин одоо энэ Найрамдлын сангийн аж ахуй гэж байсан Цэрэндорж гэж байсан. Тэр сангийн аж ахуйн аварга малчин.

Эрдэнэтуяа -

За.

Өлзийбаяр -

Энэ хоёр хүний сангийн аж ахуйн малчин болохоор чинь мэдээжийн өвс тэжээл юм хум гэхдээр чинь техникийн хүчээр тиймээ, бас өвөлжөө хашаа гэхэд чинь одоо мод чулуугаа зөөхөөс ахуулаад л хашаа хорооны материал зөөхөд чинь техникийн хүч. Нэгдлийн юу чинь одоо тэр Хүрээт гуай чинь хэдэн морь тэрэг байдгийм уу, үхэр тэргээ хөллөөд одоо гарч байхад энэ хоёрын чинь мал маллаж байгаа арга ухаан чинь шал ондоо ш дээ.

Эрдэнэтуяа -

Мнг.

Өлзийбаяр -

Тэгээд тийм юмны л зөрөө байсан. Тэгээ л тэгсэн мөртөө л малын тарга хүч нь одоо илүү ч байдгийм уу, сайн ч байдгийм уу чанарлаг ч байдгийм уу, тийм л байсан байгаан.

Эрдэнэтуяа -

Одоо энэ нэгдэлжих хөдөлгөөн, сангийн аж ахуйтай нийлсээр арай илүү хөгжсөн үү.

Өлзийбаяр -

Аа хөгжсөн. Одоо тэгээ л

Эрдэнэтуяа -

Арай сүүлийн үеийн технологитой

Өлзийбаяр -

Тийн. Гэрэл цахилгаантай болоо л адгийн наад тал нь янз бүрийн мэдээллийн радио мариадо чинь ядаж нэг эвлэг болоо л.

Эрдэнэтуяа -

Мнг.

Өлзийбаяр -

Ингээ л эхэлсийн ш дээ. Аа одоо сангийн аж ахуй болул хөгжлийн үедээ ороо л энэ хувьчлалаас урьд бол мэдээж шүү дээ бол. Ирж байгаа техник хүртэл боловсронгуй болоо л кабин нь задгай байсан бол бүрхээгтэй болоо л. Дотроо радиатортой байсан бол тавиад явдаг байсан бол шууд ярьдаг машинаар бол ингээд хөгжөөд ирсэн тэр ч яахав техникийн дэвшил улс нийгмийн хөгжлийн нь л цар хэмжээгээр. Тэр үсрэнгүй хөгжил бол яахав сангийн аж ахуйн хувьд бол илүү түлхүү хөгжсөн л дөө атрын матрын 1-р аян маян болсон. Тэгээ л яахав газар тариалангийн бүс нутгийн сангийн аж ахуй чинь ерөөсөө хамгийн эхэлж Сэлэнгэ, Төв аймаг хоёрт л байсийн ш дээ. Тэрнээс бусад аймгуудад чинь сангийн аж ахуй гэж олон юм байгаагүй ш дээ.

Эрдэнэтуяа -

Мнг.

Өлзийбаяр -

Завханд болохоор Тэсийн тэжээлийн аж ахуй гэж миний түрүүний ярьдаг өвс бэлддэг. Хэнтийд болохоор Батширээтийн юу Хэнтийн Батширээтийн сангийн аж ахуй гэж байлуу за байз би тэрийг сайн мэдэхгүй байнаа. Тэгээ л энэ чинь Хэрлэнд ч болохоор Хэрлэнбаян-Улааны Атар тэжээлийн аж ахуй гээл нэг нөгөө л малдаа л бэлдэх тийм нэг сангийн аж ахуйнууд, тэдний мал байсан болохоор тэрнээс бүх л одоо Хөвсгөлд чинь Тариалангийн сангийн аж ахуй ...сангийн аж ахуй гэж хоёр л сангийн аж ахуй яг л гол усаа дагаа л нөгөө үржил шимтэй өвс усаа дагаа л бусад суманд нь тэр сангийн аж ахуй гэж байгаагүй ш дээ. Архангайд чинь Өндөр-Улааны сангийн аж ахуй гэж байгаагүй ганцхан Түгшрүүлэхийн сангийн аж ахуй л гэж байсан ш дээ. Өвөрхангайд болохоор Хархорины сангийн аж ахуй гэж байсан болохоос тэр бусад нь Уянга муянга тэр тэнд байхгүй. Баянхонгорын Баацагааны сангийн аж ахуй гэж Баацагааны тэжээлийн аж ахуй л гэж байсийн ш дээ.

Эрдэнэтуяа -

Мнгэ.

Өлзийбаяр -

Тэхээр зэрэг би чинь бүгдээрээ сангийн аж ахуй болцон гэж бас хэлж болохгүй л байх даа.

Эрдэнэтуяа -

Тийм байна тэ?

Өлзийбаяр -

Тийн.

Эрдэнэтуяа -

Мнг.

Өлзийбаяр -

Өмнөговьд бол нэг ч сангийн аж ахуй байхгүй ш дээ. Дорноговьд нэг ч сангийн аж ахуй байхгүй ш дээ.

Эрдэнэтуяа -

Тийм байна. Энэ нэгдэлжих хөдөлгөөнд малаа өгсөн иргэд хувьчлалд гарснаар малаа авч чадсан уу? Хувьчлал гарахад.

Өлзийбаяр -

За тэр чинь ч дээ. Үр хүүхэд нь л авсан байх.

Эрдэнэтуяа -

Өгсөн болов уу?

Өлзийбаяр -

Тэрнээс хүн аваагүй.

Эрдэнэтуяа -

Яахав нөгөө зарим нэг

Өлзийбаяр -

Манай л одоо миний л өөрийн мэдэхийн бусад улсыг бол би мэдэхгүй. Манай ах эд нар бол өөрсдийн насаараа л жолооч хийсэн хүн аймгийн төвд л байсан. тэр миний аав ээж тэр Жаргалын зам нэгдэлд өгсөн малыг буцааж авсан шиг л байна лээ. Тэхэд л аваачгүй байх тэр нь яадгийн тэр нэгдлийн гишүүд тэр гишүүд байсан улсаа хуваадагийм уу яадгийн тэр хувьчлалаар аваа л дууссан байх.

Эрдэнэтуяа -

Мнг. Уул нь

Өлзийбаяр -

Байхгүй.

Эрдэнэтуяа -

Дансалж авсан дансалж авсан л байгаа ш дээ тэ? Тэр дансалж авсан л байгаа ш дээ тэ? Уг нь тэр дансалж авсан дансных нь бичиг мичиг байвал буцааж бичгий нь үзэж олгоно гэсэн зарим газар ч яахав тэр бичиг сачиг нь олдоогүй, шатсан тэр анхны байр нь шатсан ч юм уу

Өлзийбаяр -

Өө тийм юм зөндөө болсон байх.

Эрдэнэтуяа -

Янз бүрийн л юм ярихын байна лээ.

Өлзийбаяр -

Лав л манайхны удамд л өгсөн юм алга, авсан л хүн байхгүй даг.

Эрдэнэтуяа -

Тэхээр илүү гарсан тэгээ л өөр хүний л гараар орсон.

Өлзийбаяр -

Тийн. Тэрнээс хойш чинь юу 57 оноос хувьчлал 2000 он өнгөрсөн хойно тэр 20, 30 жилийн өмнөх юм нээрээ 10 адуутай ч байсийм уу, 5 адуутай ч байсийм уу тийм данс алга.

Эрдэнэтуяа -

Мэдэхгүй ш дээ тэ?

Өлзийбаяр -

Мэдэхгүй. Тэгээд хувьчлалын тэр тасалбараараа тэгээ л самбаатай нэгний нь хоол болсон байлгүй дээ.

Эрдэнэтуяа -

Мнг.

Өлзийбаяр -

Тэр малууд чинь үхээд үрэгдээд үндэс угсаа нь дуусаа ш дээ.

Эрдэнэтуяа -

Мнг. Энэ манай ер нь нийгмийн харилцаа яг ямар байсан бэ? Хүмүүсийн хоорондын харилцаа, нийгэм тэр үеийн нийгэм гэх юм уу даа? Ерөнхийд нь л асууя.

Өлзийбаяр -

За яахав дээ нэг. Одооны яриагаар бол ерөөсөө нам төвтэй л байгууллага байсан.

Эрдэнэтуяа -

Тийн. Нэг намын.

Өлзийбаяр -

Тийн. Ерөөсөө л нам.

Эрдэнэтуяа -

Аанг.

Өлзийбаяр -

Нам юу гэж одоо шийдвэр гаргана тэр хууль. Тэрийг ерөөсөө хүн сохроор л биелүүлнэ.

Эрдэнэтуяа -

Аанг.

Өлзийбаяр -

Тэр асуудал зөв үү тэр нь буруу, энэ нь сайн энэ нь тийм байснаас чинь тэгээд бүүр тэгээд нэгдэлжих соёлын довтолгоо нөгөө хуучин нийгмийн нэг ёс заншлыг өөрчилж социалист нийгмийн эх загвар луу оруулж байсан бол ерөөсөө сүүлд нь явсаар байгаа л энэ чинь нэг л хүний удирдлаганд байгаа нэг намын л тийм жагсааланд оруулцийн. Тэр үгийг чинь би ч үг дуугүй биелүүлж байсан. Бусд улсууд ч биелүүлж байсан.

Эрдэнэтуяа -

Мнг.

Өлзийбаяр -

Тэгээд төлөвлөгөөт эдийн засаг гэдэг юм ерөөсөө бүгдийг барьж байсан байхгүй юу. Тэр төлөвлөгөөт эдийн засгийг чинь барьж байсан юм гэхээр нөгөө л нам төвтэй улс төрийн товчоо ш дээ.

Эрдэнэтуяа -

Аан.

Өлзийбаяр -

За баталсан төлөвлөгөөт эдийн засгийн юу гэхээр зэрэг чинь за энэ жил 1000 малтай болно. 1000 тонн тариа авна. Энийг одоо Доржийн сангийн аж ахуйд тэдий нь эний нь тэдий нь тэгж биелүүлэх ёстой.

Эрдэнэтуяа -

Аанг.

Өлзийбаяр -

Үгүй бол хариуцлага тооцноо. Гүйцээ.

Эрдэнэтуяа -

Аан.

Өлзийбаяр -

Товч бөгөөд тодорхой юм бол ерөөсөө л энэ.

Эрдэнэтуяа -

Хариуцлага өндөртэй.

Өлзийбаяр -

Хариуцлага өндөртэй.

Эрдэнэтуяа -

Шаардлага өндөртэй, хүмүүсийх нь хариуцлага ч өндөр юм.

Өлзийбаяр -

Тийм. Тэгээ л

Эрдэнэтуяа -

Тийн.

Өлзийбаяр -

Сайн хийсэн нь яахав шагнаж урамшуулдаг л байх. Шагнаж урамшуулахад ганцхан доголдолтой юм юу байсан гэхээр чи намын гишүүн үү биш үү гэдэгт л байсан.

Эрдэнэтуяа -

А тэр зүгээр том шалгуур болдог байсан юм шиг байгаан. Тэ.

Өлзийбаяр -

Өө өндөр шалгууртай.

Эрдэнэтуяа -

Тэр чинь тэгээд нэг хүнийг сонс би нэг хүний сонссон. 3 удаа хөдөлмөрийн баатарт нэр дэвшээд чадаагүй гэсэн. Намын гишүүн биш гэдгээр.

Өлзийбаяр -

Өө тийн. Намын гишүүн байсан нь жаахан заазлагдаж байсан. За бас нэг одоо бидний өвөг мөвөг байсан нөгөө лам дор шашны шашин намын хоорондын зөрчил юм даа.

Эрдэнэтуяа -

Аан.

Өлзийбаяр -

Ийм нэг намархуу байсан. Энэ нөхрийг чинь баатар болгох чд ээ. Хаашаа юм тэ.

Эрдэнэтуяа -

Аанг.

Өлзийбаяр -

Хоёрт муу гэдэг хүн бол муу чигээрээ айдаг гэсэн нэг тийм муухай үзэл суртлын зэвсэг байсийн.

Эрдэнэтуяа -

Аан за.

Өлзийбаяр -

Одоо яахав дээ би алдаж эндээд орон шоронд орцон байж болно, тэгээд би хэргээ хүлээгээд хийдэг ажлаа хийгээд гэмшээд цагаадаад нөхрийн ажил дээр өмнө нь яг шийтгэгдэж явсан нь бол тэгээд тэр урамшуулал, шагнал гавьяа зүтгэлийн хойд талд хэзээ ч оногдохгүй. А наагуурах ерэн ес мэс бол болно доо.

Эрдэнэтуяа -

Яг төрийн, төрийн одон медаль чинь тэгээд аягүй өндөр үнэлгээтэй

Өлзийбаяр -

Тийн. Өндөр үнэлгээтэй, өндөр урамшуулалтай тэгээд авдаг хүн нь хэн бэ?

Эрдэнэтуяа -

Тийн. Яг хүнд олж өгдөг.

Өлзийбаяр -

Яг хүнд нь биш яг намын гишүүнд нь

Эрдэнэтуяа -

Яг намын гишүүнд нь юм даа тэ?

Өлзийбаяр -

Тийн.

Эрдэнэтуяа -

Яг намын гишүүнд нь.

Өлзийбаяр -

Тэр одоо чи намын гишүүн байлаа жоохон охин тиймээ.

Эрдэнэтуяа -

Аанг.

Өлзийбаяр -

Би чамайг насаараа ажилчин.

Эрдэнэтуяа -

Намын гишүүн биш байлаа.

Өлзийбаяр -

Насаараа ажиллаад миний хийсэн бүтээсэн юм хэдэн зуун жилийн ажил давхар хийсэн байна. Надад тэгээд баярын бичигнээс дээшээ байхгүй. А чи нэг нэг жилийн дотор одоо яахав миний хийсэн нэг жилийн хийсэн ажлын нормыг давуулан биелүүллээ тэгээд 110-аас дээш гэдгийм уу, 150 ч гэдгийм уу тэхэд чи хөдөлмөрийн баатар болно.

Эрдэнэтуяа -

Мнг.

Өлзийбаяр -

Тийм л юм байгаам.

Эрдэнэтуяа -

Мнг. Тийм л юм байна л даа.

Өлзийбаяр -

За яахав энэнд бас бусармаг юмнууд яригддаг л юм тэр бол яахав.

Эрдэнэтуяа -

Мнг.

Өлзийбаяр -

Хаана ч тийм хар сүүдэртэй юм байдаг юм чинь.

Эрдэнэтуяа -

Мнг. Ямар ч нийгэмд үү?

Өлзийбаяр -

Тийн.

Эрдэнэтуяа -

Аанг.

Өлзийбаяр -

Сайхан хүн шагналын дөрвөн авдар гэдэг шиг. Тэр утгаар хэлж байгаам шүү.

Эрдэнэтуяа -

Аанг. А ер нь эрэгтэй хүн, эмэгтэй хүний хоорондын харилцаа тэр үед ер нь ямар байсан?

Өлзийбаяр -

За даа ер нь эцгийн эрхт ёс маягтай байсан шүү.

Эрдэнэтуяа -

Тэр үеийн нийгэмд үү?

Өлзийбаяр -

Тийн.

Эрдэнэтуяа -

Одоо бол гайгүй эрх тэгш болцон байна уу?

Өлзийбаяр -

Одоо эхийн эрхт ёс нь давамгайлцан.

Эрдэнэтуяа -

Яагаад?

Өлзийбаяр -

Яагаадав гэхээр эрчүүд нь болохоор зэрэг чинь

Эрдэнэтуяа -

Уугаад

Өлзийбаяр -

Нөгөө шилэн бүрээ үлээгээд,

Эрдэнэтуяа -

Аа

Өлзийбаяр -

Залуучууд нь яахав гайгүй шиг залуучууд нь гадагшаа явчихна, амьжиргааны өөрийн өртөг өндөр болцон учраас хэдэн бор юмны төлөө л давхиад алга болцон. Хэдэн хуучин ажил хийж байсан улсууд мань мэт нь тэтгэвэрт гарах нь гараад тэгээд хазгар доголон болох нь хазгар доголон болоод хараа нүд нь муутах нь муудаад яацан. Тэхээр зэрэг чинь амьдралын хэрэгцээг хэн хангаж байна гэхээр зэрэг чинь гэрт ч ижил нь, гадаа ч ижил эмэгтэйчүүд үүрч байгаа байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Мнг.

Өлзийбаяр -

Тэхээр зэрэг нэгэнт үүрч байгаа хүн чинь давуу эрх эдлэхгүй яах юм бэ. Чи цалингаа яасан гэхээр зэрэг чинь нөхөр чинь цаашаа жоорлоцон таван төгрөг, юу яагаад, юунд хураалгаад ингээд худлаа үнэн хэлж байгаад жоорлоцон юм чинь тэгээд баригдах л тийшээгээ хандана ш дээ.

Эрдэнэтуяа -

Мнг.

Өлзийбаяр -

Тэхээр зэрэг чинь эмэгтэй улс давамгай эрх эдлэхээс биш яахын.

Эрдэнэтуяа -

А тэр үед.

Өлзийбаяр -

Тэр үед чинь тэхгүй, тэр үед чинь яахав гэхээр чинь зэрэг энэ олсон мөнгийг чинь яахав дээ эний нь хоолондоо, эний нь хувцсандаа, эний нь ингэнэ, ингэнэ ингэнэ, ингэж зарцуулья, ингэе за чи энүүнгээр дээл хийдгийм уу, чи энүүгээр гутал ав, олсондоо гутал аваад ирлээ, хүүхдүүддээ цамц аваад ирлээ гэдгийн. Тэр үед. Тэр чинь эцэг хүний жинхэнэ аж ахуйн даргын албаа гүйцэтгэж байсан бол одоо чухам даргын албыг чинь эмэгтэйчүүд гүйцэтгэж байна ш дээ.

Эрдэнэтуяа -

Тийн. Тэ?

Өлзийбаяр -

Тийн.

Эрдэнэтуяа -

Аанг.

Өлзийбаяр -

Тэгээд яасан гэхээр сүүлдээ улсууд нь залхуурцан.

Эрдэнэтуяа -

За.

Өлзийбаяр -

Эрчүүд бол тийм тэр дундаасаа залхуурцан.

Эрдэнэтуяа -

Аанг.

Өлзийбаяр -

Яасан гэхээр зэрэг чинь олон янзын тэтгэвэр, тэтгэмж гарцан. Хүн ерөөсөө бэлэн мөнгөний сонирхолд орцон.

Эрдэнэтуяа -

Аан.

Өлзийбаяр -

За ингэж байгаад үгээгүй ядуу одоо хүний хаанаас гэдгийн тусламж өгнө, хаанаас гэр өгнө гэдгийм уу тиймээ, хаанаас будаа гурил өгнө, хийх сонирхол алга ш дээ.

Эрдэнэтуяа -

Мнг.

Өлзийбаяр -

Өдий өдий юмнууд нь болохоор зэрэг зарим нь нэг л тийм эрх чөлөө гэдгийг хэтэрхий анаархил байдлаар эдлээд байна ш дээ.

Эрдэнэтуяа -

Аанг.

Өлзийбаяр -

Би үг хэлэх эрхтэй, би идэх эрхтэй, би уух

Эрдэнэтуяа -

Нэг л их эрх ярьсан уу?

Өлзийбаяр -

Оо тийн. Эрхээ 1-рт тавьдаг, үүрэг хариуцлага гэдэг юм байхгүй болцон байна ш дээ. Тэгээ л одоо тэр авгайд тархидуулахаас биш яадгийн. Болохгүй бол тэгээ л гэр бүлийн нөгөө салалт үүсдэг л байх даа.

Эрдэнэтуяа -

Социализмын нийгэмд болохоор уу?

Өлзийбаяр -

Тэр чинь ганцхан анкетэнд урамшуулалын системд үг байсан байхгүй юу? Гэр бүлийн талаар тогтвор суурьшилтай юу гэж, тэрүүндээрээ одоо авгайгаасаа салсан гэвэл нөхөр бүх тэр урамшлын юмнаас байхгүй болно ш дээ.

Эрдэнэтуяа -

Том бодлого байхгүй юу наадах чинь гэр бүлийг тогтвортой байлгах тэ?

Өлзийбаяр -

Тийн. Тэр чинь тийм байсан байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Тэр үеийн бодлого зарим зарим нь зөв ч юм шиг.

Өлзийбаяр -

Оо зөв юм байлгүй яахав.

Эрдэнэтуяа -

Байсан л даа. Ер нь ямарваа юманд авах ч юм бий, хаях ч юм байгаа л даа.

Өлзийбаяр -

Байлгүй яахав.

Эрдэнэтуяа -

Аанг.

Өлзийбаяр -

Гарын ар өврийн нөгөө араар нь алгадуулах уу, өврөөр нь алгадуулах уу хуультай гэдэг шиг тийм юм байдаг л даа.

Эрдэнэтуяа -

Аанг.

Өлзийбаяр -

Тийн. Ардчилал гэдэг юмны улс төрийн шуурганд нь биш эрх эрх чөлөө гэдэг шуурганд нь ер нь залуу хөгшингүй гүнзгий дэвтсэн учраас энэ нийгмийн ийм хариуцлагагүй иргэнүүд бий болчоод байгаам.

Эрдэнэтуяа -

Аанг.

Өлзийбаяр -

Одоо яахав дараа нь зарим улсын хэлдгээр гадаадын янз бүрийн үзэл суртлын кино үзсэнээс ингэж. Ер нь монгол хүн чинь оюуны чадвар нь их өндөр, сайн юмыг сурахаасаа өмнө саар юмыг ерөөсөө мөнгө яаж хүүлхэв, мөнгийг яаж үйлдвэрлэж чадахав, ер нь ямар сул байдал, яаж мөрийтэй тоглоомонд хүн хожиж байна, ямар юм хийчихвэл яаж, яаж компьютерийг ашиглаж болж байна, яаж хүн вэб сайтыг ашиглаж болж байна, яаж хүний дансыг улаалгаж болж байна, ямар компанийг бууруулж болж байна, ямар юмыг маф гэж болж байна, ямар юм магад тэгээд төрийн толгойд гаргаж болж байна ийм юманд дэндүү авъяаслаг оролцож. Оролцсон ч юу байхав дээ одоо.

Эрдэнэтуяа -

Орчихоод байна.

Өлзийбаяр -

Үе шимэнд нь дэвтчээд байгаам.

Эрдэнэтуяа -

Аан.

Өлзийбаяр -

Тэрнээс энэ чинь ингэж байсийн ш дээ одоо. 90 онд чинь яахав нөгөө ардчилал үүсээ л ингээ л гарч ирээ л жагсаал цуглаан болоо л Улс Төрийн Товчоог чинь одоо огцруулж барь ингээ л Бат-Үүл чинь огцрохгүй бол би бие зулын гол болгож та нарыг ингээ л хажуудаа 20 литрийн канистортой бензин тавьчаа л ингээд өлсгөлөн зарлачихаа л Улс Төрийн Товчоо буугаа л байхад л аймгууд өлсгөлөн зарлаад эхэлсэн ш дээ. Энэ нь Хөвсгөлд зарласан, Сэлэнгэд зарласан, Хөвсгөлд 17 хүн нийлсэн өлсгөлөн зарласан Хөвсгөлд 28 хүн зарласан, өнөө цэнхэрийхэн гэж ярьдаг ш дээ Хөвсгөл, Сэлэнгийнхэн одоо ардчилалыг их дэмждэг одоо юу гэхийм дээ. Тэхдээ энүүнд чинь гол нь юу гэхээр зэрэг чинь дэмий огцруулаад бид оронд нь болох боломжтой юм байна гэсэн ийм яахуу тэртэй тэргүй ухуулга сурталчилгаа болул гараад ирнэ л дээ.

Эрдэнэтуяа -

Аанг.

Өлзийбаяр -

Тэхдээ тэрэнд яасан улсууд чинь за ингээ л өлс гээл тэр Машдэлгэрийг байхад чинь манай сургуулийн багш Лхамсүрэн гэдэг хүн байсан юм даа. Өлсгөлөн зарлачихсан байсан тэгж байсан. Би ардчилалыг бүүр 90 оноос дэмжиж байсан.

Эрдэнэтуяа -

Мнг.

Өлзийбаяр -

Идэвхтэй ч болж байсан. Бараг энэ ардчилалын гишүүн ч болж үзсэн байх.

Эрдэнэтуяа -

Аан аанг.

Өлзийбаяр -

Чи тэрнээс юу хожсон, юу алдсан бэ, би юу ч хожоогүй, юу ч алдаагүй.

Эрдэнэтуяа -

Мнг.

Өлзийбаяр -

Би хувьчлалаар юу ч аваагүй.

Эрдэнэтуяа -

Мнг.

Өлзийбаяр -

Гэхдээ л чөлөөтэй үг хэлэх, чөлөөтэй шүүмжлэх эрх олж авсан. Би чинь одоо социализмын үед амнаасаа болж олон шагналаас хасагдаж байсан.

Эрдэнэтуяа -

Аанг.

Өлзийбаяр -

Шагналын зүйлийг намын гишүүддээ л өгдөг та нар. Өөр одоо энэ хоёр гараараа үйлдвэрлэл явуулж байгаа энэ ажилчин хүнд хүртээж болдоггүй яасан ингэж аваа л Намын Хорооны Товчооны хурлаар ороол донго няс аваа л хэ, хэ одоо юу гэхийм дээ. Миний үзэл бодол бол хүнийхтэй тэгш ялгаварлахгүй тийм намчирахгүй тийн хүн юм хийж хөдөлмөрлөж чадаж байгаа хүн хүний ажилчныхаа төлөө. Би инженер техникийн ажилчныхаа төлөө шагнуулах гэж үзээд байгаа хэрэг ш дээ. Тэрнээс миний энгэр дээр Алтан гадас хатгаад өгөөч гэж байгаа юм биш. Тэгээд тэр чинь буруутсаар яваа л тэтгэвэрт гарсан. Яахав дээ тэр чинь улс амьтан яах вээ дээшээ дээш тушаал дэвш ч энээ тэрээ болсон л байх.

Эрдэнэтуяа -

Мнг.

Өлзийбаяр -

Тэр чинь юмны хажуугаар овлигогүй улс байдгийн ш дээ одоо.

Эрдэнэтуяа -

Мнг.

Өлзийбаяр -

Ардчилал анх гараа л өлсгөлөн энэ тэр яацан байхад чинь одоо одооны мань мэтийн хөгшчүүл чинь хутга шөвөг барьцан, цөмий нь хүйс тэмтрээд өгье, эх захгүй төр улсынхаа өмнө хөшиглөж байдаг гээ л ингээл байдаг. Сэлэнгэд бол өлсгөлөн зарласны дараагаар чинь Очирбат ерөнхийлөгчийг байж байхад чинь нөгөө Бээжингийн оюутны юуг дарангуйлсантай адилхан болгох гэж байна. Тэр нь яасан гэхээр зэрэг сүүлд аймгийн засаг дарга болж байсан Алтангэрэл эднар чинь өлсгөлөн зарлаад

Эрдэнэтуяа -

Аан за.

Өлзийбаяр -

Яацан байсийн. Тэгээд энэ кинотеатрт хурал хийдгиймаа. Хурал хийгээд ингээд яасан чинь яахав дээ тэр хүн бол бас төрийн удирдаж байгаа хүн тийм үг хэлэлгүй яахав дээ. Төмөр, төр төмөр нүүрээ харуулна шүү гэсэн байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Аанг.

Өлзийбаяр -

Тэглээ гэж Улаанбаатарт чинь танкан дээр Очирбат гуайг чинь ингээд түрүүлгий нь харуулж зураад одоо гар хоёр гар хөлөөс нь цус гоожиж байгаагаар одоо төмөр нудрага харуулах гэж байна гэж ингээд тэгээд ач охин нь уйлаад ярьж байсан ийм юм байдаг ш дээ. Юманд нэг улс төрийн нэг тийм туйлшрал, нийтийн хийрхэл тийм юм гардаг байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Мнг.

Өлзийбаяр -

Үгүй ээ энэ ардчилал бол хүний л одоо чөлөөтэй тэр сэтгэх, чөлөөтэй бодох одоо та нар ингээд дээр үеийн юмыг чөлөөтэй бичих ийм л болгосон юм чинь сайн юм байгаан.

Эрдэнэтуяа -

Мнг.

Өлзийбаяр -

Бидний үед чинь намын гишүүн бол юун эрдмийн зэрэг мэрэг, тэр дисиртат мисиртат бичих юм, чи зүгээр байгаарай. Тэгээд бараг энэ худалдаж авна ш дээ. Хичнээн шинэ санаачлага гаргана одоо энгийн хүнийг яачихаар зэрэг шоглодог болно ш дээ. Намын гишүүн. Залхуу хүн шинэ юм гаргадаг гэж.

Эрдэнэтуяа -

Мнг.

Өлзийбаяр -

Тэгсэн мөртөө өөрсдийн нь намын гишүүд нь одоо нэг харуулын эрэг ч юм уу, хоёр дахин хэмнэсэн юм яач хуучин хоцрогдсон юм яаж яасан, шинэ санаачлагач, тэргүүний ажилтан, энийг л жаахан эсэргүүцдэг тэгж л эсэргүүцэл гол нь гарч ирсийн ш дээ. Ялгаатай. Ширээ сандал ч яг тийм байсан ш дээ. Одоо ингээ л албан тушаалд чинь би нэг байгууллагын ерөнхий инженер байтугай дарга болуул болох л байсан. Тэгээд ажилласан дадлага туршлага л за яахав боловсрол нэг институт, нэг коллеж, нэг дээд сургууль төгссөн ч байлаа тасралтгүй л орчин үеэсээ хоцрохгүй суралцаж байсан нь өөртөө минь олон нийтдээ тийм байсан.

Эрдэнэтуяа -

Мнг.

Өлзийбаяр -

Болдоггүй нь юув.

Эрдэнэтуяа -

Мнг.

Өлзийбаяр -

Нам бус. Хэ, хэ. Манай авгай ч тийм юм байсан.

Эрдэнэтуяа -

Аанг.

Өлзийбаяр -

Аягүй мундаг ажилсаг хүн. Одоо тэгээд бид хоёр чинь ийм тэтгэвэрт гарцан хоёрыг чинь ач зээ нархан юуг сургуулийн сургалтын төлбөрийг төлөх гээ л мөн хувиараа талх тариа хийгээ л гурил боов, хэрчсэн гурил мурил хийгээ л таван төгрөг олоо л одоо тэгээд нэмэр болж байна ш дээ. Одоо сургалтын төлбөр өндөр болчихоор чинь хүүхдүүдэд тэгж л нэмэр болж. Тэрнээс өө 60 гарцан бид 2 зүгээр хэвтэж байвал хэвтэлгүй дээ. Сууж байх хэмжээний тэтгэвэр тэтгэмжээрээ болоол байна. Хоёр биендээ болж л байна ш дээ.

Эрдэнэтуяа -

Энэ тэр үеийн манай гадаад харилцаа ямар байсан бэ?

Өлзийбаяр -

Гадаад харилцаа хүнээс, нийгмээс улс төрөөс нь суралцах тийм л юм их чиглэгдэж байсан. А яахав аль ч улс нийгэмд одоо тэр залуучуудын үс өнгө гарч ирж байгаа янз бүрийн нийгэм соёл, урлагийн урсгалууд энэтэр, одоо хөхүүлэн дэмжсэн эх орондоо нэвтрүүлэх гэсэн ийм юмнууд бол байх шүү дээ. Сураад ирэх. Адгийн наад тал нь л янз бүрийн зураг, нүцгэн шалдан хүний ч зураг ч байдгийм уу, энэ чинь бол зүгээр урлагийн талаасаа байгаадаа, хүний гоо сайхны талаасаа бол, тэхгүй бол энэ нөхөр чинь ерөөсөө нөгөө хөрөнгөтөн нийгмийн бурангуй үзлийг яах гэж байна гээд ха, ха ха

Эрдэнэтуяа -

Анг.

Өлзийбаяр -

Тийн. Тийм байсан. Зүгээр гадаад харилцаа бол зүгээр тийм нэг хүний удирдлаганд нэг хүний санасанд л, хүний чөлөөтэй нийгэмдээ үр ашигтай юм сэтгээд, тэрий нь хийхэд нь тусалж дэмжиж тийм муу байснаас ийм ардчилал манайд үүссэн гэж боддог шүү. Тэрнээс зүгээр л өөрөө л муу болцон муу коммунист нийгэмд орох байсан тийм юм биш. Ганцхан тэрний чинь алдаатай зүйл тэр байхгүй юу. Намын дарга үг хэлсэн бол хууль. Аль ч байгууллагын.

Эрдэнэтуяа -

Лоозон моозон гаргацан байдаг биз дээ?

Өлзийбаяр -

Өө тэгэлгүй.

Эрдэнэтуяа -

Гаргацан байдаг биз дээ ш яахав гаргадгийн гэсэн ш дээ хэлсэн үгээр нь.

Өлзийбаяр -

Оо тэгэлгүй яахав.

Эрдэнэтуяа -

О юу гэдэг билээ. Цээжилцэн байх ёстой мостой гээд.

Өлзийбаяр -

Тэгнэ ш дээ одоо орос хэлээр, сүүлийн үед яахав дээ орос монгол хэл дээр одоо нэг “хир буртаггүй нандин хайрлаж байхыг” гэдэг ш дээ тийм үг энэтэрийг чинь орос хэл дээр, монгол хэл дээр цээжилдэг ш дээ. Тэр чинь юм чинь ерөөсөө бөөр хөгжиж хөгжиж байгаад унах болохоороо зэрэг бүр тийм үнэ цэнээ алдаад ирэхлээр зэрэг чинь юм дуурайдаг юм байна л даа.

Эрдэнэтуяа -

Аанг.

Өлзийбаяр -

Энийг дуурайж, энийг яана гээд махчилаад яахаар зэрэг тийм учраас л тэр л одоо Лоохуузын хэрэг, Сурмаажавын хэрэг, Дамбын хэрэг, Цэндийн хэрэг энэтэр гээл Улс Төрийн товчооноос

Эрдэнэтуяа -

60 оны тэ?

Өлзийбаяр -

Тийн. Тэднүүдээс гарсан юу гэхээр зэрэг энэ байдал чинь буруу байна, энэ дээр нь хөгжих нь дээр байна ингээ л ингэхээр чинь зэрэг Улс төрийн товчоо чинь

Эрдэнэтуяа -

Хэлмэгдүүлэлт

Өлзийбаяр -

Тийн хэлмэгдүүлэлт. Тэгээд одоо манай Тангадын Галсаны хэлсэн үг бий ш дээ. Хоол идэхийн өмнө хүнд инээж харж бай гэж. Тэр их утгатай үг байсан байгаан.

Эрдэнэтуяа -

Хоол идэхийн өмнө

Өлзийбаяр -

Хүний урдаас инээж харж бай гэж. Уурлаа л хоол идсэн хоол нь шингэдэггүй. Тийм хоол идэхийн болул тийм сайхан. Тэр үеийн улс төрийн нийгмийг битүү утгаар хэлсэн байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Аан.

Өлзийбаяр -

Хүний урдаас зүгээр ширүүн хараа л чи сур, чи боловсрол, чи Германаас очиж юм сурч ир, чи Оросд очиж сургуульд яваад юм сурч ир. Оросд сурч байсан оюутнууд энэ ганзгын наймаа хийхийг л сурсан ш дээ. Тэгж ирсэн монгол хүний сэргэлэнгээр америкийн юунд өмдний ярликийг аваа л орос женсин дээр хадаа л зарж байсан ш дээ.

Эрдэнэтуяа -

Аанг.

Өлзийбаяр -

Энэ чинь ажил ш дээ. Тэгээд ч үйлдвэрий нь хийж байсан хүн буянгийн Жаргалсайхан байж л байна. Хэ хэ. Тэхээр зэрэг чинь тэр чинь хүний тэр сэтгэн бодож байгаа юм санаж байгаа юм нь чөлөөтэй болгохгүй болохоор зэрэг хүн чинь буруу л юм руу ашиглаад байгаа биз дээ. Зүгээр тэрний Жаргалсайхан буруутгаж байгаа юм биш. Тэр үеийн оюутнууд хэний ч амьдралд байсан зүйл.

Эрдэнэтуяа -

Анг. Та ер нь

Өлзийбаяр -

Юм мэдэхгүй соёлтой орны хэл ус мэдэхгүй, соёл мэдэхгүй хүн нохойны хоолыг ч билээ иддэгийн шүү. Би, биднийг Германд дадлагаар явж

Эрдэнэтуяа -

Аанг.

Өлзийбаяр -

Тэгээ л одоо биднийг чинь их олон хэл сур гэдгүй тэр үед ч. Орос хэл сурсан байхад л одоо болоо л орос номыг орчуулаад л ажилдаа хэрэглэдэг хүнд болоо л байсан. Германд очоо л яаж байна биднүүд сааданд орчихоол хямдхан хоол байхаар нь аваал цохичоол.

Эрдэнэтуяа -

Мнг.

Өлзийбаяр -

Хоёр шил пиво уучаа л. Тэгээ л орой дадлагаар хүн дадлагаар авч яваад 60 ажилчин авч яваа юм чинь болохгүй ш дээ. Тэгээ л нэг хоол идчихээ л орчуулагчаасаа сурсан чинь нохойны хоол идчихаа л

Эрдэнэтуяа -

Ха ха яанаа.

Өлзийбаяр -

Тэхээр чинь юу дутдагийн тэ. Ойлгомжтой байгаа биз. Боловсрол дутаж байхгүй юу. Би хэл мэддэг бол тэрий чинь тэгэхгүй ш дээ. Өө нөгөө нэг монгол хүний тэр үеийн хүн таван төгрөг гэр орондоо л авчаачиж өгөхийн тулд яаж байсан гэхээр зэрэг хямдхан юм идчихээ л тэгээ л үлдсэний нь нөгөө ганц хүүхдэдээ ботинк ч болул авч харих гэж байгаа ёоз нь.

Эрдэнэтуяа -

Мнг.

Өлзийбаяр -

Тэгээ л сүүлд нь гавъяа гарч байгаа нь тэр шуугих нь. Нохойны хоол идчэхээд тэгээд хор болоогүй ээ. Хэ хэ. Тэгээд энийг юуг хэлээд байна гэхээр боловсрол, мэдлэг боловсрол дутуу байх ч бас тийм

Эрдэнэтуяа -

Аюултай,

Өлзийбаяр -

Аюултай, ичгэвтэр зүгээр энийг яагаад хэлээд байгаам гэхээр хойд үеийнхэн боловсролтой, мэдлэгтэй байх хэрэгтэй, тийн.

Эрдэнэтуяа -

Таны амьдралд ямар нэгэн гүнээр нөлөөлсөн үйл явдал байдаг уу? Сайн, муу аль нь ч байж болно. Гүн сэтгэгдэл. Шарх ч байж болно. Дурсамж ч байж болно.

Өлзийбаяр -

Гүн харамсалтай юм

Эрдэнэтуяа -

Өөрчилсөн ч байж болно.

Өлзийбаяр -

Залуугаараа нас барсан дүү нараа яахад л нэг тийм хүнд болдгийн.

Эрдэнэтуяа -

Аанг.

Өлзийбаяр -

Цуг хурал номонд явж байгаад нэг нөхрөө мөнх бусыг үзэхэд л их хэцүү байж байсан.

Эрдэнэтуяа -

Аанг.

Өлзийбаяр -

Дурсамжтай юм яахав дээ. Боловсролын тэргүүн авахад дурсамжтай байсан байх.

Эрдэнэтуяа -

За.

Өлзийбаяр -

Барилгын тэргүүн авахад дурсамжтай байсан байх.

Эрдэнэтуяа -

Та чинь ямар олон юуны тэргүүнтэй юм бэ?

Өлзийбаяр -

Тэр ч яахав дээ. Тэрнээс илүүтэйг авчих байсан болов уу даа. Мэдэхгүй.

Эрдэнэтуяа -

Авах байсныг үгүйсгэхгүй ш дээ тэ? Намын гишүүн болсон бол өнөөдөр хөдөлмөрийн баатар гээд сууж байхыг үгүйсгэхгүй тэ?

Өлзийбаяр -

За тэр баатар нь ч юу юм дээ нэг.

Эрдэнэтуяа -

Тэр үед чинь хүмүүс чинь

Өлзийбаяр -

Гавъяат хавьцаа санжигнавал санжигнах л байсан байх.

Эрдэнэтуяа -

Та тэгээд яагаад юу болоогүй юм?

Өлзийбаяр -

Юу?

Эрдэнэтуяа -

Намын гишүүн болж болохгүй байсан юм уу?

Өлзийбаяр -

Болохгүй юм болсийм аа.

Эрдэнэтуяа -

Аанг.

Өлзийбаяр -

Нээг болох гэж үзсийн.

Эрдэнэтуяа -

Аанг.

Өлзийбаяр -

Сэлэнгэд ирсэн үедээ. Тэгээ л нөгөө үзэл бодлоосоо л болцийн. Чуулган дээр шүүмжлээд хаяцийн.

Эрдэнэтуяа -

Аа тэгсэн чинь. Тэгээд ерөөсөө бүр Хувьсгалт намын гишүүн байлгахаа болисийм уу?

Өлзийбаяр -

Больцийн.

Эрдэнэтуяа -

Аан. Тэхээр чинь тэрий чинь тэгээ л ёстой сохрын газар сохор, доголонгийн газар доголон явж байсан уу та?

Өлзийбаяр -

Тэр чинь одоо хийсэн өмч хөрөнгөтэй л холбоотой юм л даа.

Эрдэнэтуяа -

Аанг.

Өлзийбаяр -

Хэн нь болохоор үнэгүй хоол идэж явдаг, хэн нь болохоор зэрэг хармаагаараа хоол идэж явдгийн гэсэн утгатай юм хэлцэн байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Мнг.

Өлзийбаяр -

Орон нутгаас намын дарга, Намын хорооны нарийн бичгийн даргын гүйцэтгэх захиргааны дарга, одоо аймгийн гүйцэтгэх захиргааны товчооны гишүүн, намын хорооны товчооны гишүүд аль ч сум, сангийн аж ахуйд очиход чинь тусгай өрөөнд ороо л үнэгүй хоол зооглож байдгийн. Ийм хэний мөнгөнөөс зооглоод байдгийн, биднүүд болохоор кармаандаа байгаа томилолтын хэдэн бор юмаараа идэж байдаг. Буудалд үнэгүй байрлачихаа л явж байдаг, дээд зэргийн буудал люкс мюксд байдаг. Энийгээ боливол яадагсанж гэдэг ухаантай юм аваад хаячихсан байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Мнг. Тэгсэн чинь тэгээд. Цаанаасаа таныг дуудаж муудаж яасан уу?

Өлзийбаяр -

Өө тэгэлгүй яахав.

Эрдэнэтуяа -

Аанг.

Өлзийбаяр -

Би ууг нь орлогч, орлогч жил болдог байхгүй юу. Орлогчийн юуг тавьчаад тэгээд Намын хорооны нарийн бичгийн дарга дуудаж оруулаад: -за чамайг Намын хорооны товчооны гишүүдийн, захиргааны гишүүдийн хурлаар оруулна. Энэ удаа орлогч болохоос түдэглзлээ. Гүйцээ. Тэгээ л биеийн тамир мандтугай. Тэгээ л 90 он залгасан ш дээ. Хэ хэ.

Эрдэнэтуяа -

Үгүй ээ одоо хэлэхгүй гээд ч яахав дээ. Одоо нэгэнт хэлье гэснээ л

Өлзийбаяр -

Тэр чинь нэг л юу л хэлээ л нэг л өмч хөрөнгө л хайрлах

Эрдэнэтуяа -

Наадах чинь одоо хүртэл тийм байгаа гээч.

Өлзийбаяр -

Тийм л дээ. Байгаа л даа.

Эрдэнэтуяа -

Сая бас яриад байгаан. Дарга нар нь болохоороо 20 мянгад бүрэн хоол иддэг, бид нарын томилолт 6500 гээ л бод л доо. Бид нар 6500-р буудалдаа хононо, хоолоо идэх үү. Дарга нар чинь дарга нарын томилолт 20000, яамны томилолтын ажилчид 20, 30 мянга байна гэж байгаа байхгүй юу. Хэд дахин бага. Биднүүс тэгээд ам амандаа л

Өлзийбаяр -

Энэ чинь жоохон юм шиг мөртөө бодмоор юм байдаг байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Тийн. Цаанаасаа бурхан тэнгэр дахиад эхнээс нь эхлүүлдэггүй л юм бол.

Өлзийбаяр -

Үгүй ээ үгүй энийг бүр тэр одоо энэ чинь ерөөсөө л авилгал гэж их том юм яриал банкаас нь хэдэн сая төгрөгийн тухай юм яриад байдаг болохоос биш жинхэнэ авилгал чинь эндээс эхлээд байгаа байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Тийн ш дээ.

Өлзийбаяр -

Аятайхан биетэй бүсгүйчүүлээр үйлчилгээ хийлгэж

Эрдэнэтуяа -

Аанг.

Өлзийбаяр -

Хоол унд үнэгүй зооглуулж,

Эрдэнэтуяа -

Аанг.

Өлзийбаяр -

Үгүй ээ одоо санасан бүгдий нь яаж. Тэгээд хөөрхий амьтай амьтныг амьгүй болгож дотор нь чулуу хийж болгож өгөөд байхын.

Эрдэнэтуяа -

Мнг.

Өлзийбаяр -

Тэр чинь бас л зохих хэмжээний л. Мөнгөөр тооцох юм бол гуч дөчин мянга ч байдгийм уу, тавь жаран мянга л болно ш дээ.

Эрдэнэтуяа -

Аанг.

Өлзийбаяр -

Тэгсэн мөртөө тэгээд адилхан л үйлчлэх ёстой ш дээ.

Эрдэнэтуяа -

Тийн.

Өлзийбаяр -

Энүүгээр юу болж байна гэхээр зэрэг л нөгөө л ширээ сандлынхаа дээр баттайхан суух эх үүсвэрийг тавиад байна ш дээ. Ил далд яадгийн, авгай хүүхдэд нь бэлэг дурсгал өгдгийм уу, алт мөнгө өгдгийм уу, ээмэг бөгж өгдгийм уу тийм л юм хийж байна ш дээ.

Эрдэнэтуяа -

Аанг.

Өлзийбаяр -

Зүгээр нэг байгууллагын жишээ авъя л даа. Ингээд тэтгэвэрт гарах болоод одоо улсуудыг тэтгэвэрт гарахад жаахан зурагт хуудас өгөөд одоо тэтгэвэрт гарлаа тэр зохих хэмжээний хуулийн дагуу 10 сар ч бай 5 сарын цалингий нь урьд ингээд гаргаж байгаа байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Мнг.

Өлзийбаяр -

Тэхэд чинь байгууллагын нягтлан бодох хүний төсвийн газрын шүү. Нягтлан бодох нь одоо тэр байгууллагынхаа ой боллоо гэж биш, нөгөө эмэгтэйчүүдийн баяр боллоо гэж алтан ээмэг бөгж өгч байгаан ш дээ. Яаж байгаан. Тиймээ. А тэр тэтгэвэрт гарч байгаа эмэгтэй хэн ч байдгийн тэрүүнд яадгийн тэгүүл алтан ээмэг бөгж хоёр өхөд.

Эрдэнэтуяа -

Тийн. Адилхан.

Өлзийбаяр -

Адилхан. Тэр чинь нөгөө төсвийн мөнгөөр гараа угаадаг энэ чинь зөвхөн эндээс эхлээд байгаа байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Доороос л

Өлзийбаяр -

Тийн. Тэр чинь нягтланд тэгж өгч байгаа юм чинь дээд талынхаа эрх тушаалын ширээ сандал ганхуул байх хүнд юу өгөх нь ойлгомжтой шдээ.

Эрдэнэтуяа -

Тийм л дээ.

Өлзийбаяр -

Энийг л уг нь та нар шиг улс хэвлэл мэдээллээр за ярьж санаа бодлоо нэгтгэж л ингэж л явмаар юм байгаам даа.

Эрдэнэтуяа -

Мнг.

Өлзийбаяр -

Тэхгүй юм даа. Би авилгатай тэмцэх газар бол ийм л юмыг олж тэмцэж анхнаас нь цаазлах хэрэгтэй байхгүй юу. Урд тал хойд тал тэгэх юм бол доод тал нь хасагдахаар зэрэг дээд тал нь хүн чинь тэртэй тэргүй хасагдаж эхлэнэ ш дээ. Доод тал суурь нь ийм юм болчихоор чинь яахын.

Эрдэнэтуяа -

Тийм л байна л даа. Таны амьдралд ер бусын ба бусдаас онцгой гэх зүйл бий юу?

Өлзийбаяр -

Юу байхав дээ. Таван хүүхэд маань тавуулаа сургууль соёл төгссөн. Энэ л одоо онцгой юм болж байгаа юм бол уу даа. Мөн гадаад дотоод явах нь явж ирэх нь ирж, суух нь сууж эд минь болж л байна. Тэрнээс одоо онцгой өөр болж дээ гэсэн юм ноднин болсон. Манай муу хөгшин манлай ээж болгосонд нэг тийм баярлууштай онцгой юм бол.

Эрдэнэтуяа -

Мнг.

Өлзийбаяр -

Хөөрхий минь одоо хүйтэнд нь норж, халуунд нь халж хэдэн хүүхэд өсгөхдөө эрдэм авъяас үзүүлсэн амьтан.

Эрдэнэтуяа -

За угийн дуусч байна. Ярилцлага өгсөн таньд маш их баярлалаа.

Өлзийбаяр -

За за ажлын өндөр амжилт, эрдмийн их уурхайдаа амжилт гаргаарай

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.