Sosorbaram


Basic information
Interviewee ID: 990375
Name: Sosorbaram
Parent's name: Tegsh
Ovog: Görööchin
Sex: m
Year of Birth: 1922
Ethnicity: Halh

Additional Information
Education: elementary
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist
Born in: Tarialan sum, Hövsgöl aimag
Lives in: Shaamar sum (or part of UB), Selenge aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
illness / health
life in wartime
work
funerals
keepsakes / material culture


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Эрдэнэтуяа -

Мянган есөн зуун.

Сосорбарам -

Мянга есөн зуун хориод онд манай засаг Дамдины Сүхбаатар, Хорлоогийн Чойбалсан хоёрын юунаас дотоод гадаадын одоо дайсангууд, орон нутгийн одоо лам хуврагууд, энэ хүмүүсүүдээс яасан байгаам л даа. Энийг одоо ард түмнээ хоёр бүлэг нийлж одоо монголын түүх дурсамж тэгж л одоо энэ засаг төр МАХНам удирдаж, ингээд засаг төр анхан буй болсоон. За ингэхэд монголын ард түмэнд цөмөөрөө тэмбүү, яр тэгээд цагаан бурхан гэгдэж байсан салхин цэцгийг, тэрэнд кори гэж улаан бурхан гэгчээр энд нэрвэгдцэн, одоо ийм хүмүүсүүдээ одоо засаг төр маань хүлээж аваад ингээд бүх хүнийхээ төлөө явж ирсээн. Тэгээд монгол маань одоо энэ 70, 80 жилийн бөгсөд одоо ерээд, наяад оноос хойш одоо монгол маань бүх хүмүүс нь эрүүлжиж, одоо тэр хамар намаргүй болцон, нүүр ам нь цоохортсон ийм хүмүүс байж байгаад үхэж үрэгдээд дуусаад одоо цэвэр сайхан монгол хүн маань өсөж үржиж өндийж олон болж ирж байнаа. А ингээд ингээд явцын дунд болул ингээд яахав засаг төр маань одоо явцын дунд тэгээд одоо социализмын материал техникийн бааз байгуулна гэж эхлээд монголд маань 10 сангийн аж ахуй эхэлж байгуулсийм, засаг төр маань.

Эрдэнэтуяа -

За.

Сосорбарам -

За ингээд энийгээ үндсэндээ монголын ард түмэн чинь үхэр анжисаар, морин анжисаар ингэж байж юу хийж, ингэж одоо амьдарч эхэлсэн. Тариа будаагаа тарьж, а ингээд ингэж тариа будаагаа тарьж эхэлж амьдарч эхэлж байгаад аа ингээд монголын ард түмэн чинь уул уурхай, бүх л энэ юмыг чинь гадаадын хүмсүүд ухаж төнхөх гэхэд нь эний чинь төнхүүлэхгүй манайд чинь тийм хайрхан, ийм овоо ийм лус савдагууд дошгирно, ингээд газар гадаадын хүмсүүд ухуулахгүй настан буурлууд маань ингэж явж ирсийм.

Эрдэнэтуяа -

Мнг.

Сосорбарам -

А ингээд аа тэгсний дараагаар одоо энэ социализмын бааз чинь одоо цөмөөрөө яана уу гэхдээр цөмөөрөө нэг нэгнийхээ төлөө,

Эрдэнэтуяа -

Нийт нь нэгийнхээ төлөө.

Сосорбарам -

Нийт нь нэгийн төлөө,

Эрдэнэтуяа -

Аанг.

Сосорбарам -

Ийм үндсэндээ хүн болгоныг ажилтай болгож, хүн болгонд цалин хөлс өгч, өгч чаддаг, бүртэгдэг, тоолдог, тооцоотой хүнийг ажил хөдөлмөрт оруулсан ингэснийхээ үндсэн дээр монгол орон чинь хөдөө аж хөдөө аж ахуй үйлдвэрийн орон гэж байсан. ЗХУ –ын тусламжтайгаар ингээд Зөвлөлтийн улаан армитай хамжиж байж одоо орон нутгаа цэвэрлэж авсан ш дээ энэ чинь.

Эрдэнэтуяа -

Мнг.

Сосорбарам -

А ингээд бүх хүнийгээ ажил төрөлтэй болгож, ингээд цалин хөлсийг нь тооцдог, ингээд гадаад одоо бидэн чинь би нэг гучаад жил агент хийсэн хүн. Тэхдээр зэрэг энэ яс, бидний хог дээр хаяаад байгаа яс, эвэр, туурай, арьс ширээр бүгдий нь одоо тэр үед чинь Орос руу гаргаж байсан байгаам. Гахай, гөрөөс тэр ан амьтан, энэ бүгдийгээ гадаадад гаргаж байсаан. Тэр социализмын үед чинь.

Эрдэнэтуяа -

Мнг.

Сосорбарам -

За тэгээд өгсөөр байгаад одоо социализмын үед чинь хүн болгон ажилтай, хүн болгоныг ажил хийлгэж, хувийн үйлдвэрүүдийг хөгжөөгөөд одоо ахуй үйлчилгээ гэхэд л одоо оёдолчин, ард түмнээ одоо бүх юмаар тэгээ л хүүхэд багачуудыг чинь өөрснийхөө үйлдвэрүүд дээр хүмсүүдээ тусгай тусгайд нь хоршоолол гэсэн хоршоолол гэж байсан, хомун ч гэж байсан олон нэртэй байлаа л даа. Энэ үед чинь цөмөөрөө одоо ажилтай. Тэгээд том жижиг хүүхдийг чинь ажилд сургадаг, ингээд бүлгэм одоо ардын сургууль 30, 40 оноос л ардын сургуулиуд байгуулагдсан ш дээ. Тэрнээс урд бөлгөмөөр

Эрдэнэтуяа -

За.

Сосорбарам -

Тэгж байж одоо.

Эрдэнэтуяа -

Бүлгэм гэдэг нь

Сосорбарам -

Бүлгэм гэдэг чинь одоо хувийн хэсэг хот айлд одоо ном зааж,

Эрдэнэтуяа -

За нэг хүн.

Сосорбарам -

Үгүй ээ. Нэг багш.

Эрдэнэтуяа -

Аа нэг багш.

Сосорбарам -

Нэг багшийг явж сургуулаад,

Эрдэнэтуяа -

Нэг багшид хот айлын хүмүүсийг хуваагаад өгчихдөг юм байна тэ.

Сосорбарам -

Үгүй ээ. Үгүй ээ.

Эрдэнэтуяа -

Тийм тийм айл гээд.

Сосорбарам -

Үгүйээ үгүй. Тэднийг чинь бичиг үсэгт сургаж эхэлсэн.

Эрдэнэтуяа -

За.

Сосорбарам -

Ерөөсөө л бөлгөм гэж байгаал тэгээ л ардын сургууль байгуулагдахаар зэрэг хүүхдүүдээ ингэж голын хүмсүүд нь голынхаа бүх хүүхдүүддээ зааж сургаж ахмадууд чинь одоо сурахгүй яавал хүүхдүүдээ шилбүүрээр ороолгож хөөж байж ингэж байж хүүхдүүдээ зөв хүмүүжүүлж ингэж оруулж, ахмадуудынхаа үгэнд орж байх, тэгээд одоо аав ээжийнхээ хэлсэн үгнээс гарахгүй ингэж хүүхдүүдээ хүмүүжүүлж эхэлж. Тэхэд тэр үед чинь багийн дарга нар, сумын дарга нар гэтэл, дээх нь үед аравтын дарга нар гэж байсийн.

Эрдэнэтуяа -

За.

Сосорбарам -

За тэрнээсээ хойш одоо сум, багаар хуваарлигдаад одоо орон нутгийн засаг захиргаа үүсгэн байгуулагдаж ингэж явсан, аймаг хот ингээ л ингэж байгуулагдаж ирсийм аа. Тэгээд тэрний дараагаар яасан гэхдээр чинь морин станц гэдэг нэртэй гарч ирсэн. Эд нарын буурин дээр тэр яасан гэхдээр ард түмэнд өвс хадах станц гэж сумын фоонд гэдэг бол тухайн тэр өвсөө тарааж өгдөг, сумын фоонд, багийн фоонд гэж байж байгаад. Тэгээд одоо социализмын үеийн юу марксис лениний сургаал гэдгийг тууштай мөрдөж байсан үе л дээ. Тэхдээр зэрэг социализмын эдийн засгийн хууль гэж бас нэг тийм тусгай хуультай.

Эрдэнэтуяа -

За.

Сосорбарам -

Тэрний дагуугаа сайхан ажиллаж, ажил хийж тэгээ л бүх хүн ажилтай болдог. Тухайн үед мөнгийг нь орлогоороо зарлагаа нөхдөг тийм хувийн байгууллагууд буй болсон үе юм шүү дээ.

Эрдэнэтуяа -

За.

Сосорбарам -

За артел гэхэд чинь өөрийнхөө орлогоор зарлагаа нөхдөг. Ахуй үйлчилгээ гэдэг чинь за хувь нийлүүлсэн монгол транс гэдэг чинь хэсэг хүмсүүд хувиа нийлүүлж одоо алсаас одоо Хатгалаас, Улаанбаатараас байдгийм уу хувийнхаа хөсгөөр ердийн хөсгөөр бараагаа татаж амьдарч байсийн.

Эрдэнэтуяа -

Мнг.

Сосорбарам -

Энэ хугацаанд л одоо хүн болгонд чинь улс чинь одоо хөгждөг. Тэгээд одоо тэрний дараа үед чинь одоо сум орноосоо, сумаасаа, аймгаасаа улсын хэмжээнд тэгээд одоо депутат сонгогдож одоо бүх талаасаа цуглаж байж 400, 500-аад депутат нар цуглаж байж бүх орон нутгийнхаа хөгжүүлэх ийм ажил төрөл явагдаж эхэлж байсийн. Аа тэднийхээ дараагаар яах сүүлийнхээ, сүүлийн одоо яахав за нэг гучаад жилийн ажил эхлүүв дээ үндсэндээ ер нь одоо энэ ч ерөнхийлөгчийн Цэдэнбал дарга маш их үүрэг гүйцэтгэж байсан хүн.

Эрдэнэтуяа -

Мнг.

Сосорбарам -

Тэхдээр зэрэг одоо тэр хүний удирдлаган дор Төв Хороо, Сайд нарын зөвлөл гэж байсан. Тэгвэл тэр үед чинь хүн хүнээ боддог, малын бодлого мааш их нарийн явагдаж байсан үе. Тэхдээр зэрэг хүнийг нутгаас нь хөндийрүүлэхгүй, орон нутагт нь хөгжүүлэх тийм бодлого явагдаж. Тэхдээр зэрэг энэ чинь одоо ер нь аймаг сумаас хот руугаа нягтарч очсон улсыг хотын байдлыг хүндрүүлээд Сайд нарын зөвлөлийн тогтоол гараад одоо аймаг сумуудыг бүх хүмсүүдээ татаж ав,

Эрдэнэтуяа -

Мнг.

Сосорбарам -

Тэр мал чинь эзэнгүй болно. Тэр хүн чинь орон нутагтаа байг. Орон нутгаа хөгжүүл гэсэн социализм ийм замаар явж ирсиймаа.

Эрдэнэтуяа -

Аанг.

Сосорбарам -

За хоёрдугаарт нь одоо нэг нэгнийхээ төлөө гэдэг учраас одоо юмыг хамтаараа бүгдээрээ шийддэг, ард түмнээрээ шийдүүлдэг, багийн дарга, сумын дарга тэгж байж сайн хүнийгээ олж шигшиж одоо дарга нараа тавьдаг, сонгуулиар. За тийм л явж ирсээр байгаа л одоо сүүлийн үед ч одоо олон дээд сургуультай боллоо, олон аймгууд ч яалаа, ингээ л арав арван жилээрээ төгсөө л одоо явж байна шүү дээ энэ чинь.

Эрдэнэтуяа -

Мнг.

Сосорбарам -

Тэхдээр зэрэг тэр социализм тэр захиргаадалтын үед чинь болул тэгж явж ирээд, социализм гэдэг чинь захиргаад хүний эрх байхгүй гэдэг замаар л одоо энэ чинь тараалаа шүү дээ. Хүн одоо эрх байхгүй гэж. Чингисийн үеээсээ одоо түүхэн замналаасаа бол Чингис гэдэг хүн гадагш нь хүнээ тараадаггүй, дэлхийд. Дотогш нь хумж авчирч дотогш нь гэрлэдэг. Гадаад дотоодын хүнтэй сэтгэлтэй болж болно ш дээ тиймээ.

Эрдэнэтуяа -

Мнг.

Сосорбарам -

Байсан үе шүү дээ тэр үед. Гадаадын хүнийг их хямгаддаг. Улсын нууц, хувийн нууц, за тэгээд олон нууцууд бий ш дээ. Хоёр амрагийн нууц гээд олон янзын нууц бий. Энэ нууц чинь гадагшаагаа монголын аль байдаг сайн чанарын ухаан гадагшаа гарч байна гэдгийг одоо маш нууц гэдэг чинь тэндээр л социализм гэдэг чинь одоо тэрнийг л хатуу барьж байсан юм шүү дээ.

Эрдэнэтуяа -

Мнг.

Сосорбарам -

Аа тэгээд цааш нь ярья л даа. Тэгээд одоо ингээд яваад ирлээ. За тэхдээр зэрэг урдах нь ул, хойд дахь нь урд дахь нь зул, хойд дахь нь ул гэдэг гэгчийн замаар одоо яахав нэг юм нь нэрвэгдэчихээр нэгийгээ муу хэлж эхэлж байгаам л даа. Ийм учраас социализм ч тухайн үед үүргээ гүйцэтгэсэн. Бүх хүнээ эрүүл мэнд болгоод,

Эрдэнэтуяа -

Аанг.

Сосорбарам -

Тэгээд одоо чинь монгол хүн хамар нь унацан тэр үе чинь байхгүй, тийм ч учраас үр хүүхэд, эх эцэг, ах түмний ард түмнийхээ бүрэн явж ирснээс цөм монгол хүн чинь сая хүрэхгүй хүнтэй байсан чинь одоо хоёр саяд хоёр аравны долоон сая хүнтэй гэж саяхан одоо мэдээлж байна ш дээ. Тийм биз дээ хүү минь.

Эрдэнэтуяа -

Мнг.

Сосорбарам -

А гэхдээр зэрэг чинь хүн ард чинь одоо харин одоо ингээ л одооны улсыг яриад яахав дээ. Тэхдээр чамд харин хэлэхэд одоо одоо Ламбаа эрүүл мэндийн сайд байна ш дээ.

Эрдэнэтуяа -

Тийн. Ламбаа.

Сосорбарам -

Тэрийг Ламбаа, за тэхдээр ерөнхийлөгч шинээр гараад ирэвээ.

Эрдэнэтуяа -

Мнг.

Сосорбарам -

За Элбэгдорж. За тэхдээр зэрэг би энд ороод Хөвсгөл аймгаас энд ирчихээд одоо дуулж байхад одоо энэ жирийн нэг ажилчин хүн одоо энэ Сэлэнгэ аймгийн Холбооны шуудангийн тэрэг барьдаг Алтангэрэлийн авгай Сүнжидмаа гэдэг охин өвчин тусвал сая долоон зуугаад мянган төгрөгөөр эмчилгээ хийлээ. Аа энэ одоо аа энэ Улаанбаатар хотын одоо төрийн зайран Бямбадорж гэдэг хүн энэ ээж модны тахилгад ирлээ. Хориод одоо шавьтайгаа. Энийг тахилаа. А тэгээд энүүгээр тэр хүнтэй уулзлаа. Доголонгүй байсан хүн доголон болцон. Та яагаад ингээд доголчихваа гэсэн чинь а энэ хүн өө би хөлд яс ургаад зургаан сар гаран хэдэн ч мянга гэвээ тийм мөнгөөр эмчлүүллээ гэж ярьж байнаа. Тэхдээр зэрэг одоо, одооны одоо хүн амын ардчилал, хүний төлөө гэж яриад байгаа ш дээ тийм биз дээ, хүний эрх гэж байгаа, хүний төлөө гэж байгаа, тэгвэл одоо мөнгөөр нь эмчлүүлэх явдлаа одоо цаашид ард түмнээрээ хэлэлцүүлээч ээ түүхэн уламжлал одоо 70, 80 жил болоход мөнгөөрөө эмчлүүлэх нь эмчлүүлж байсан. А тэхдээ энэ одоо одоо ард түмний байдал мал нь үнэ хүрэхээ байсан, мах нь үнэ хүрэхээ байсан ард түмний гар дээр мөнгө байхгүй, энэ үед энийгээ болиоч ээ гэж л хэлмээр байна. Тэхдээ энэ ард түмнээрээ хэлэлцүүлж өгөөч ээ, за миний хүү энийг л дамжуулж өгөөрэй. За даа тэр ерөнхийлөгч одоо байна. Урд нь яагаад болоод байсан тэр мөнгө одоо юу руу орчихож байгаа юм бэ? Ард түмнийхээ л төлөө юм бол ард түмнийхээ төлөө л одоо энийг тэр мөнгөөр авч ард түмний мөнгөөр авч мөнгөгүй нь одоо бид нар бол ингээ л операци хийлгэхгүй үхэх нь байна ш дээ тэ. Газар дээрээ. Одоо түрүүчийн ингээ л тэр яаж байсан хойд уламжлалаа хараачээ нэгдүгээрт. Хоёрдугаарт энэ ард түмнээ улам ядарч доройтож мөнгөгүй байхад нь энийгээ ард түмнээрээ хэлэлцүүлж мөнгөгүй эмчилж өгөөч гэдгийг л ная гарсан өвгөн л. Намайг Тэгш овогтой Сосорбарам гэдгийм. Чи бичээд ав яахав.

Эрдэнэтуяа -

Дараа нь бичиж авна. Ер нь анкеты нь

Сосорбарам -

За яахав ийм л гол сэдвий нь би ярьчихая. За

Эрдэнэтуяа -

Аанг.

Сосорбарам -

Тэхдээ өшөө ч зарим юм хагас дутуу ярьсан байх л даа. Уул гол цөм нь болул одоо

Эрдэнэтуяа -

Тэр одоо нөгөө янз бүрийн өвчтэй байсан гэж байна ш дээ.

Сосорбарам -

За тийм.

Эрдэнэтуяа -

Соёлын довтолгооны л үр нөлөө байх тэ.

Сосорбарам -

Үгүй ээ үгүй. Эхлээд л Оросын ард түмний тэр чинь нийгмийн халдварт өвчин байхгүй юу.

Эрдэнэтуяа -

За.

Сосорбарам -

Нэрвэгдсэн үе байхгүй. Тийм л учраас гадаад дотоодын олон янзын амьтан орж ирээ л. Тэгээд л дандаа л бэлгийн замаар халдварладаг өвчин байхгүй юу. Аюултай өвчин. Тэр нэрвэгдсэн үед л тэр ямар үед байсан гэдгийг л сайн хэлж өгөхгүй юу.

Эрдэнэтуяа -

20 оноос өмнөх үе үү.

Сосорбарам -

21 оноос өмнөх үе. Үгүй ээ одоо ингээд эрүүл мэндийнхээ төлөө явсаар байгаа л тэгээ л харин би мөнгөгүй эмчилж тусалж байсан ард түмнээ одоо тэр мөнгөтэй операцид /хамгийн гол санаа нь ингэж л хэлээд байгаа юм байна л даа. Урьд нийгэмд сая одоо сонгууль болоол эмчилгээ үнэтэй болчихлоо гээд ойлгож байгаа юм байна л даа. Аав бол тэгж л байна л даа. Энэ өмнө нь төлбөргүй явагдаад л. Өөрөө хагалгаа хийлгэсэн хүн л дээ 1-р эмнэлэгт очиж. Үнэгүй л хийлгэж байсан. Тэр харин хаачихваа л гэж хэлээд байхгүй юу./

Эрдэнэтуяа -

Аанг.

Сосорбарам -

Одоо үнэтэй болоод. Улам хөгжөөд байдаг. /өөрөө болохоор 3 давхар хагалгаанд нэг өдөр орсон юм/ тийн. Тийм л учраас энэ чинь тэрийг л одоо болиулаач ээ. Одоо үүцээ задалж байна гээл одоо “Тавантолгой” юу юу ч гэнэ дээ. Тэгж олон ураны үйлдвэр ч гэнэ үү, энийг байгуулаад мөнгө орж ирнэ, одоо манайх чинь жилд л одоо төсөв чинь мөнгөн орлого нь нэмэгдээд байна ш дээ манай улс. Одоо сангийн сайдын мэдээлж байгаагаар.

Эрдэнэтуяа -

Аанг.

Сосорбарам -

Тэхдээр зэрэг энийг л одоо ард түмнээ яахав авдаг ёстой тэр их олон хүнтэйгээ л, хөдөө гадааныхаа хүмсүүдийг л ер нь хүний мөнгөөр хагалгаа магалгаа хийхээ л улс л даагаач ээ гэдгийг л /50 хувилаач ээ гээч/ тийн. Тийм л ядарсан юм бол. Тэхдээр зэрэг манайхан ядраагүй байна шүү дээ. Айлын гадаа л машинууд. Одоо морио унахаа болиод мотоциклоор явж байна. Тэхдээ хонь малынхаа цувдай дотроо идэхээ больж байна ард түмэн чинь. Одоо доодсоо идэж малаа өсгөдөг байсан бол шилж идээд зуданд цөмөөрөө үхэх болж байна шүү дээ үнэн дээ л.

Эрдэнэтуяа -

Тэр юуны үед та яг хэдэн онд төрсөн бэ?

Сосорбарам -

1920-иод онд л төрсөн.

Эрдэнэтуяа -

Хорин, яг оноо мэдэх үү?

Сосорбарам -

А мэдэлгүй яахав. 1927 онд төрсөн.

Эрдэнэтуяа -

Аанг. Та хэлмэгдүүлэлтийг хир мэдэх вэ?

Сосорбарам -

Мэдэхгүй.

Эрдэнэтуяа -

Танайхаас хэлмэгдсэн хүн байхгүй юу?

Сосорбарам -

За яахав би уул нь мэднэ л дээ. /Өөрийнх нь өвөг эцэг баривчлагдаад явсан хүн ш дээ./ Манай ээжийн маань аав

Эрдэнэтуяа -

За.

Сосорбарам -

Гөрөөчийн Галт захирал гэдэг хүнийг шууд барьж аваачаа л тэгээ л музейд тавьсан байсан. Хамгийн харгис түшмэл байсан гээ л.

Эрдэнэтуяа -

Музейд ээ?

Сосорбарам -

Тийн.

Эрдэнэтуяа -

Зургий нь.

Сосорбарам -

Үгүй ээ. Ногоон сүм. Одоогоор хувьсгалын музей гэж байсан.

Эрдэнэтуяа -

За тийн.

Сосорбарам -

Тэнд тэгээд хатаагаад. Тусгай /тэгээд юу яагаагүй цагаатгалын юугаар хориод оны өмнөх болохоор цагаатгалын юунд ороогүй. Тэгээд энэ улсууд юу ч олж аваагүй. Энэ дээр болул та ярих хэрэгтэй байхгүй юу. / тийн.

Эрдэнэтуяа -

Аанг. Тэр талаар та яриач.

Сосорбарам -

Тэндээр одоо яахав дээ.

Эрдэнэтуяа -

Анх яаж барьж байв. Ер нь юу гэж хэлж барьж байсан.

Сосорбарам -

Тэр ч одоо яахав. Ерөөсөө л тэр чинь /том охиных нь хүүхэд байхгүй юу/ тэхдээр зэрэг хоёр хүүгий нь барьж аваачсан, бөөн юмы нь хураасийн. Одоо юухэв дээ тэгээд.

Эрдэнэтуяа -

Аанг.

Сосорбарам -

/феодал гээл өөрий нь бариа л хөрөнгий нь хураагаал бариад явсан юм байна лээ л дээ./ Тийм л учиртай. Тэхдээр зэрэг яахав энэ олноороо тодроод бичигдсэн юмыг юугэхэв дээ. Мэдэв үү. Тэхдээр зэрэг миний өвөг эцэг л яасан. Тэхдээ тэдний хүүхдийн хүүхдүүд тэгээд бид л явж л байна л даа.

Эрдэнэтуяа -

Мнг.

Сосорбарам -

Гэхдээ одоо би ч гурав дахь үедээ орчоол явж байгаа тэр айлын. Тэгээд охиноос нь гарсан хүүхдээ гэхдээр зэрэг би өөрөө гурав дахь үе нь байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Мгнг.

Сосорбарам -

Тэхдээр зэрэг би өөрийнхөө доошхи үеийг яахаас биш худлаа үнэн юм хэлээд хэрэггүй ш дээ. Тэхдээр зэрэг, тийн. Тэгж ярьж тийм л гэж ярьж өөрснөө л ярьж байхы нь би. Тийн. Тийн. Тэгээ л аваачаа л сүүлээр нь 2 хүүхдийг нь 2 баньды нь барьж аваачсан

Эрдэнэтуяа -

Дараа нь.

Сосорбарам -

Дараа нь тэгээ л эргээгээ л тавьсан юмыг нь хураагаа л явцийн байна лээ.

Эрдэнэтуяа -

Эрчүүдийг нь барьсан юм байна ш дээ.

Сосорбарам -

Тийн.

Эрдэнэтуяа -

Тийн байна. Дандаа эрчүүдийг нь барьсан юм байна.

Сосорбарам -

Тийн. Эрчүүдийг нь бариал.

Эрдэнэтуяа -

20 оноос өмнөх юм байна л даа.

Сосорбарам -

/20 оноос өмнөх, 24 онд баригдсан юм гэнэ лээ/ Үгүй ээ үгүй. Сүүлч нь 20 хэдэн оноос /24 онд баригдсан гэнэ лээ. Би бүр яг архиваас нь очиж аймаг орж / сүүлийнх нь гучаад гучаад онд л одоо янз бүрийн хөдөлгөөн боллоо шүү дээ. /Их хурлын депутат байсан л даа. Тэхдээ би тэр архиваас шүүлгэхгүй юу. Одоо нөгөө цагаатгалын юутай холбогдуулаад. Тэгсэн чинь архивт материал нь байгаагүй ээ. тэгээд энэ хүмүүс хохирч байгаа байхгүй юу./ тийн.

Эрдэнэтуяа -

Тэгвэл цагаатгагдаагүй юм байна ш дээ.

Сосорбарам -

/цагаатгагдаагүй, 37 оноос хойш гарсан ш дээ тэр цагаан номд чинь/

Эрдэнэтуяа -

Аан. 37 оны хэлмэгдүүлэлтээс хойш гарсан юм байна тэ? Өмнөх нь бол ороогүй.

Сосорбарам -

Ороогүй ээ ороогүй. /ганц нэг хүн ингээ л үлдчихсэн юм байна лээ. Тэгээд материал байхгүй болохоор хэцүү ш дээ./ Тэр тэгээ л яачихсийн. Сүүлийн үеийн энийг ингэж тэмдэглэж байгаам. Ард түмэнд хандах, түрүүчийнх болул одоо нэгэнт өнгөрчихсөн юмыг одоо яахав.

Эрдэнэтуяа -

Тэр талаар уул нь өшөө дэлгэрүүлээд яривал сайн л байна. Яг юу болж байсан талаар би ч юм уу, одоо ер нь одоо хэдэн оноос хойш юм тэр талаар мэдэхгүй ш дээ. Би ми бол бүр ч мэдэхгүй. Социализмын үеийн, жоохон хүүхэд байж байгаа л зах зээлийн нийгэм рүү ороод яацан.

Сосорбарам -

Тиймээ тийн,

Эрдэнэтуяа -

Тэгээд уул нь тэрийг яривал өшөө илүү мэдээлэл сайтай л байна.

Сосорбарам -

Үгүй тэр яахав,

Эрдэнэтуяа -

Мэдэхээ өшөө сайн дэлгэрүүлээд яривал.

Сосорбарам -

Тэрнийг чинь одоо тулгамлагдчихээр зэрэг

Эрдэнэтуяа -

Зүгээрээ,

Сосорбарам -

/аав болул яахав тэр тухайгаа сайн ялгаж ойлгохгүй л байх шиг байна./ тийн. /ингэж л байгаа та бол социализмын үеийн нийгэмд амьдарсан хүн./ Амьдарсан хүн. /Та тэр нийгмээ ялгаж ярьж өгвөл сайн байнаа л гэж байна ш дээ./ тэр үед яахав дээ би хэлж байна ш дээ.

Эрдэнэтуяа -

Та ер нь анх яаж бичиг үсэг сурч байсан.

Сосорбарам -

Харин би бүлгэмэнд сурч байсан монгол бичгээрээ л

Эрдэнэтуяа -

Бүлгэмэнд хэдэн настайгаасаа

Сосорбарам -

Үгүй ээ яахав би ч одоо 11-тэй сураа болов уу.

Эрдэнэтуяа -

За. Аанг. Яаж анх орж байв.

Сосорбарам -

Үгүй ээ үгүй. Харин яахав дээ.

Эрдэнэтуяа -

Цаанаас шаардав уу, яав.

Сосорбарам -

Үгүй ээ үгүй харин.

Эрдэнэтуяа -

Бүлгэм байгуулаад.

Сосорбарам -

Бөөнөөр нь айлуудыг хот айлаар нь, багийн дарга нь одоо урдын улс чинь ийм төвлөрсөн юм байхгүй байсийн ш дээ.

Эрдэнэтуяа -

Аанг.

Сосорбарам -

Тэхдээр гол горхинд, нэг гол гэхэд нэг голын эхэнд, нэг голын эхэнд нөгөө олон салаа голууд цөм айлтай. Тэгж гол голоор нь тэгж суулгаад тэгээд сумынхаа төвд аваачиж нэгдсэн багш нарыг сургаад,

Эрдэнэтуяа -

Мнг.

Сосорбарам -

Тэр багш нараараа курсэнд 30, 40-өөд хоног хичээл заачихаад л тэрүүнгээр нь буцаад дахиад дараачийнхаа хүүхдэд заалгаа л, дараачийнх нь тэрний бүлгийн багш нь хийж тэгж сургаж байсийн.

Эрдэнэтуяа -

Мнг.

Сосорбарам -

Тэгээд одоо шинэ үсэг ч гарсан тэгээд монгол бичиг чинь хаягдаад л цуг зааж ч эхэлж байсан заримдаа,

Эрдэнэтуяа -

Аанг.

Сосорбарам -

Тэгээд одоо 30 биш 40 онд л одоо энэ ардын сургуулиуд чинь одоо энэ 10 жилүүд байнаа,

Эрдэнэтуяа -

Тийн.

Сосорбарам -

Энэ хөдөөний

Эрдэнэтуяа -

Тэдний эх тавигдаж байсан.

Сосорбарам -

Тэгээд 39 онд л ерөөсөө бүлгэм байсан чинь татан буулгаад ардын сургууль хэтээсэээ ардын сургууль байгуулагдаж эхлээ л тэгээ л бүх одоо монгол улсын чинь хүүхдүүд ардын сургуульд хичээл заалгаж эхэлсэн дээ.

Эрдэнэтуяа -

Аанг.

Сосорбарам -

Тийн. Тийм л эхлэлтэй байгаа юм. Тэхдээр зэрэг тэр үед чинь яахав тэгээ л өнөө социализмын үед чинь яахав тэгээд тэр нь цуг дамжаа л яахав тэгээд ахисаар ахисаар тэгээ л одоо яахав дээ тэгээ л одоо сүүлийн үед одоо сангийн аж ахуй гэж 10 сангийн аж ахуй улсад эхэлж байгуулагдсан юм. Үр тарианы, тэгээд нөгөө нээх анжисаар үхэр тарьдагийг чинь техник авчраа л техник оруулж ирж л тэгээ л газар тариалангийн эхлэл чинь тэр үеэс эхэлсэн байхгүй юу. Тэгээд сүүлд нь нээх сангийн аж ахуйд зээлийн хөрөнгөөр техник авч өгөө л тэгээ л тэрнийхээ нөхөн төлбөрөө хийгээ л тэгээ л энэ эдийн засгийн бодлого гэдэг чинь одоо механикий нь одоо оросд сургаа л инженер, механикаа оросд явуулж сургаа л тэр техник мехникээ эзэмших, тэр жолооч нарыг чинь одоо оросд төгсөж ирж байсийн ш дээ. Тэгээд тэр хүмсүүдээр чинь

Эрдэнэтуяа -

Ер нь манай мэргэжилтнүүд оросд яасан уу?

Сосорбарам -

Орос мэргэжилтэнгүүд хүрч ирж байж дагуулж сургаж байсийн.

Эрдэнэтуяа -

Аанг. Дагалдаж байгаад.

Сосорбарам -

Оросууд чинь ирж газрыг нь хагалж өгч, тариагий нь тарьж тэгээд монголчууд чинь тэрийгээ дагалдаж байж л тэр газар тариалан чинь одоо сангийн аж ахуйг чинь хөл дээр нь зогсоож өгсөн ш дээ.

Эрдэнэтуяа -

Аанг. Оросын үр нөлөө ер нь их байсан уу?

Сосорбарам -

Тэхгүй яахын. Одоо энэ байшин барилга, энэ бүгдийг чинь улыг нь тавьж өгсөн орос ах нар шүү дээ.

Эрдэнэтуяа -

Мнг.

Сосорбарам -

Ер энэ л байна. Ерөөсөө оростой, орос монгол хоёрыг чинь устгах гээд Герман чинь 2 дахин дайн гаргасийн биз дээ. Нэгдүгээр дайнг Герман гаргасан, дэлхийн хоёрдугаар дайныг чинь ч Герман гаргасан. Тийм л учраас орос монгол, орос чинь монголд юмаа багтааж ядсандаа өгөөгүй хоёулаа цуг амьдарсан, дэлхий дээр одоо энэ хоёр чинь хувьсгал хийсэн орон шүү дээ.

Эрдэнэтуяа -

Мнг.

Сосорбарам -

Тэхдээр зэрэг энийг оросыг Ленин удирдаж байх үед нь 14 улс, герман энийг Ленингийн байгуулсан оросыг устгана гэж дэлхийн 14 улсын кремлийн дайн хийсийн.

Эрдэнэтуяа -

За.

Сосорбарам -

Тэгээд дийлээгүй.

Эрдэнэтуяа -

За.

Сосорбарам -

Тэгээд одоо дөчин хэдэн онд чинь одоо нэг улсыг долоо хоног, франц гэхэд л 7 хоног герман чинь довтолж байж эзэлж аваа л 172 дивиз, 200 гаран 220-оод км өргөн фронтоор дээрмийн юу хийгээ л 4 жил гаран цус урсгасан дайн хийсэн ш дээ хүү минь.

Эрдэнэтуяа -

Мнг.

Сосорбарам -

Тэгж л одоо энэ, тэгээд одоо Орос Монгол чинь хоёулаа хамтарч дэлхийн хоёрдугаар Германыг ялалтыг дарж устгасан тийм

Эрдэнэтуяа -

Юу одоо нөгөө 45 оны дайн байдгийн ш дээ.

Сосорбарам -

За тийн.

Эрдэнэтуяа -

Тэр он дайн болж байхад Монголын амьдрал ер нь ямар байв? Яг тэр талаар яриач?

Сосорбарам -

Монголын амьдрал

Эрдэнэтуяа -

Урд нь ямар байсан, дайн болж байсан үед?

Сосорбарам -

Тэр үед чинь яахав дээ, ер нь манайх чинь мянга есөн зуун

Эрдэнэтуяа -

39 оны Халхын голын дайн.

Сосорбарам -

А тэр чинь одоо тийм, тэр чинь болул одоо гэхдээ тэр дайны чинь үед Монгол чинь бүх агт морио, хурдан морио ч өгсөн одоо бээлийгээ ч одоо бүх л юмаа бэлэглэж байсан. За тэр хоёрдугаар дайнд чинь.

Эрдэнэтуяа -

Аанг. За

Сосорбарам -

Тийн. Тэгээд монгол морины чадал гэсэн дуу одоо дуулсан уу миний хүү. Монгол морины чадал гэдэг дуу тэр дайны үед ч гарсан. Хурдан морьдоо бэлэглэсэн энэ одоо кино мино гарч байна уу үгүй юу.

Эрдэнэтуяа -

За.

Сосорбарам -

Тэр чинь одоо тэгж одоо

Эрдэнэтуяа -

Баримтат кино үзэж байсан.

Сосорбарам -

Аа тийн. Тэр тийм учраас л одоо цус урсгахад Халхын голын дайнд ч тулалдаан ч ЗХУ-ын улаан арми ирж байж ялалт хийсэн. Монголын улаан арми хоёр.

Эрдэнэтуяа -

Мнг.

Сосорбарам -

Тэгж байж л энэ хоёр чинь одоо дэлхий дээр одоо капитлизмын нийгэм шүү дээ, манайх болул феодалын нийгмийн урсгалтай байсан үе. Тэхдээр зэрэг энэ чинь хоёулаа хамжиж цуг явсныхаа үндсэн дээр л одоо хоёулаа сайхан хөгжсөн. Тэхдээ тэр үед чинь одоо Англи гэдэг чинь Ази тивд чинь 10 хэдэн орон тэд юуны орон байсийн ш дээ. Англи тэр улсаар л дэлхийг одоо англи хэл манай монголыг цөм англи хэлийг ноёрхож байна ш дээ. Айхтар чадалтай. Зүүн еврод жижигхэн ногоон будаг дэлхийн зураг дээр байдаг биз дээ миний хүү. Тэр чинь одоо тийм чадалтай орон байсан байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Мнг.

Сосорбарам -

Тэгээ л одоо монгол улс чинь монгол, кирилл, одоо тэгээд шинэ үсэг гарч ирж тэгээд шинэ үсэг чинь багш нар заагаад л тэгээ л одоо цөмөөрөө шинэ үсэг тайлагдсан тэр социализмын үед чинь цөмөөрөө л шинэ үсэгт тайлагдсан байлаа шүү дээ.

Эрдэнэтуяа -

Аанг.

Сосорбарам -

Тэгээд цөм одоо тэгж одоо монгол чинь цөмөөрө номтой болж дэлхийд бусд гаргасан биз дээ.

Эрдэнэтуяа -

Аанг.

Сосорбарам -

Тийм л явж ирсийм даа. Тэгээд цөмөөрөө төлөвлөгөөтэй, эдийн засаг төлөвлөгөөт эдийн засагтай байсан.

Эрдэнэтуяа -

Аанг. Тэр төлөвлөгөөт эдийн засгийн талаар сайн бүр задруулж задаргаагий нь яриач. Ер нь ямар учиртай юм байсийн.

Сосорбарам -

Төлөвлөгөөт эдийн засаг гэдэг маань харин би хэлсэн шүү дээ. Одоо жишээ нь агент гэхэд л 70 гаран төлөвлөгөөтэй.

Эрдэнэтуяа -

За.

Сосорбарам -

Гэхдээр зэрэг гахай, гөрөөсний мах тэдэн хийл, чонын арьс, үнэгний арьс,

Эрдэнэтуяа -

За. Яс мас гээд

Сосорбарам -

Яс, яс тэдэн хийл, идэшний тос, техникийн тос

Эрдэнэтуяа -

За.

Сосорбарам -

Тэр техникийн тосоор чинь саван үйлдвэрлэж байсан гээл, эвэр туурайгий нь авч одоо янз бүрийн товч мовч үйлдвэрлэж байсан гээл

Эрдэнэтуяа -

Тийм үү, манай монголд уу?

Сосорбарам -

Үгүй ээ оросд.

Эрдэнэтуяа -

Оросд биз дээ. Орос руу гаргаж байсан биз дээ.

Сосорбарам -

Орос руу гаргадаг байсан байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Аан. Тийм байхаа.

Сосорбарам -

За махчин шувуу, хөтүү, ятуу, сойр гээ л за тэгээ л мах иддэг амьтны мах болгоныг гадаадад төлөвлөгөөтэй. Агентууд тэгээд шагналт цалин агентууддаа өгнө.

Эрдэнэтуяа -

За.

Сосорбарам -

Тэр төлөвлөгөө биелүүлсэн.

Эрдэнэтуяа -

За.

Сосорбарам -

Тэр үед л би агент хийж байсан хүн шүү дээ. Би нэг 30 гаран жил агент хийсийн.

Эрдэнэтуяа -

Аанг. За агент хийнэ гэхээр хөдөөгүүр тэгээд тэр юмнуудаа цуглуулаад л явах уу? Айлуудаар.

Сосорбарам -

Үгүй ээ үгүй. Тэр ч баг багаар агенттай.

Эрдэнэтуяа -

За.

Сосорбарам -

Нэг гол нэг агент гэхэд л тэр чинь бараагаа авчраад л одоо

Эрдэнэтуяа -

Зарна,

Сосорбарам -

Зараад л өнөөх түүхий эдийг чинь явж /ердийн хөсгөөр явдаг байсийн/ тийн.

Эрдэнэтуяа -

Морин тэргээр.

Сосорбарам -

Морин тэрэг, үхэр тэргээ хөтлөөд л явна шүү дээ.

Эрдэнэтуяа -

За. Мөд явахгүй биз дээ. Хол хол буудаг айлууд чинь.

Сосорбарам -

Үгүй ээ үгүй. Яахав очоод ганзаглаад ирнэ. Холы нь ганзаглана, ойры нь бөөгнүүлж байгаад тэрийгээр очоод сумынхаа төв рүү аваачиж Худалдаа Бэлтгэлийн ангид тушаадаг.

Эрдэнэтуяа -

За.

Сосорбарам -

Ингэж л байсийм даа. Тийн. Хийснийхээ хирээр цалингаа авдаг. Би ч тэгээд агентийн цалин 1000 төгрөг, төгрөг 100 төгрөгөнд 3 төгрөг, 1000 төгрөг борлуулвал 30 төгрөг авч байсан үе.

Эрдэнэтуяа -

Аанг. Өндөр цалинтай байсан байна ш дээ та бол.

Сосорбарам -

Өө тийн. Яахав тэр үед

Эрдэнэтуяа -

Тухайн үеийн 1000 төгрөг өндөр цалин. Хүмүүсээс сонсоод байхад нэг 500-с 700 төгрөг л авч байсан гэдгийн байна лээ.

Сосорбарам -

Тийм шүү дээ. Тэхдээ юу л даа. 100 төгрөгөнд 3 төгрөг гэдэг чинь тэр яахав

Эрдэнэтуяа -

1000 төгрөг яахад 30 төгрөгний урамшуулалтай.

Сосорбарам -

Үгүй ээ тэхдээ тэр чинь тиймээ тийм. Тэхээрээ 70 мянган төгрөгний үндсэн хөрөнгөтэй байгаам. Нэг агент.

Эрдэнэтуяа -

За.

Сосорбарам -

Тэрнээс хэтэрдэггүй.

Эрдэнэтуяа -

Тэрэндээ багтааж нөгөө төлөвлө, цаанаасаа төлөвлөж өгсөн бараа бүтээгдэхүүнээ авч цуглуулж авах ёстой юу?

Сосорбарам -

Тийн. Тэрүүнгээрээ л одоо тэрнийхээ борлолтоос юугаа аваачиж тушаагаал

Эрдэнэтуяа -

Багтах уу, таарах уу?

Сосорбарам -

Үгүй ээ, ачаа,

Эрдэнэтуяа -

Дутах уу?

Сосорбарам -

Би бол дутааж байгаагүй.

Эрдэнэтуяа -

За.

Сосорбарам -

Би бол гайгүй

Эрдэнэтуяа -

Хэрэнд нь тааруулаа л.

Сосорбарам -

Үгүй ээ үгүй. Би болул тооцоонд алдаж төлбөрт орж байгаагүй, 30-аад жил хийхэд. Шүүх мүүхийн хаалга татаагүй.

Эрдэнэтуяа -

Аан за. Сайн тооцоотой хүн байсан байна ш дээ.

Сосорбарам -

Би тооцоонд сайн хүн л дээ уул нь.

Эрдэнэтуяа -

Аанг.

Сосорбарам -

Тэхдээ юу юм гэхдээр зэрэг одоо ийм байхгү й юу. Хонины арьс гэхэд чинь давсалсан нэхийг авахад дээд талынхыг 5 төгрөг 40 мөнгөнд авч байсийн.

Эрдэнэтуяа -

За.

Сосорбарам -

За үхрийн ширийг авахад ширийг нь 250 төгрөгөөр үнэлж авч байсийн.

Эрдэнэтуяа -

Нэг шир үү.

Сосорбарам -

Нэг ширний хийлий нь.

Эрдэнэтуяа -

Аан за.

Сосорбарам -

Давсалчихсан.

Эрдэнэтуяа -

250 төгрөгөөр үү?

Сосорбарам -

Нэг хилий нь.

Эрдэнэтуяа -

Тийн. 250 төгрөг юм уу?

Сосорбарам -

2 төгрөг 50 мөнгө

Эрдэнэтуяа -

2 төгрөг 50 мөнгө үү. Тийм байхаа. 250 гэхээр нь гайхаад байхгүй юу.

Сосорбарам -

Би тэгж хэлчихэв үү. 2 төгрөг 50 мөнгө.

Эрдэнэтуяа -

1 хийлийг нь үү.

Сосорбарам -

Аан тийн. Тэхдээр зэрэг 20, 30-аад болоод явчина ш дээ. 20, 30 хийл гэхдээр зэрэг тэгээл, одооны 5000 төгрөгтэй тэнцэх нь 5 төгрөг 20 мөнгөний жишээний одооныхоо харьцаатай бол их л ойрхон очиж байгаам л даа.

Эрдэнэтуяа -

Аанг.

Сосорбарам -

Тэхдээр зэрэг тэрийг чинь элсэн чихэр 4 төгрөг,

Эрдэнэтуяа -

За.

Сосорбарам -

Цай 10 төгрөг,

Эрдэнэтуяа -

За.

Сосорбарам -

Гэж сүүлийнхээ одоо тамхи 10 төгрөг. /цагаан будаа 2 төгрөг 20 мөнгө/ 1 боодол ийм урт оросын заан 1 төгрөг 20 мөнгө. Ширхэг нь 20 мөнгө байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Аанг. Тийм байна.

Сосорбарам -

Боодол сахар гэдэг маань 500 грамм сахар маань 2 төгрөг 50 мөнгө, тавган дээр ингээд боодлоор нь авчраад таваг таввьж байсан үе чи мэдэх үү.

Эрдэнэтуяа -

А ёотон уу?

Сосорбарам -

Ёотон. Одоо тийм, подушкин чихэр 1 ширхэг нь

Эрдэнэтуяа -

Мөсөн чихэр ч гэлүү ямар чихэр ч гэлээ хүн бүхэн дуртай байсан?

Сосорбарам -

Аа тийн. Тэр чинь яахав дээ гадаадаас орж ирж байсан.

Эрдэнэтуяа -

Ямар чихэр гэлээ дээ?

Сосорбарам -

Шар чихэр. Тийн. Шар чихэр гэдэг нь бол давс шиг яацан тийм.

Эрдэнэтуяа -

Нэг том?

Сосорбарам -

Тийн. Үргэлж үргэлжээрээ тийм чихэр байсийн.

Эрдэнэтуяа -

Аанг.

Сосорбарам -

Тэхдээр зэрэг 1-р гурил чинь төгрөг 60 мөнгө,

Эрдэнэтуяа -

За.

Сосорбарам -

2-р гурил нь 1 төгрөг,

Эрдэнэтуяа -

Аанг.

Сосорбарам -

Хил будаа 80 мөнгө, за ийм л байсийм даа хүү минь.

Эрдэнэтуяа -

Манай ер нь Монголын ард түмэн одооноос ч яахав эрт дээр үед чихэр, гурил будаа ч юм уу тийм хэр хэрэглэдэг байсан, ер нь махаа чанаж идээд л шөлийг нь угаагаад л байдаг уу?

Сосорбарам -

Үгүй ээ үгүй. Хувин

Эрдэнэтуяа -

Гурил будаа идэх үү?

Сосорбарам -

Идэлгүй яахын. Хөөе манай тариалан гэхэд л үхэр анжисаараа тэр хувийн чулуун тээрэмтэй байсийн.

Эрдэнэтуяа -

За гурилаа тээрэмдээд.

Сосорбарам -

Гурилаа тээрэмддэг.

Эрдэнэтуяа -

Мнг.

Сосорбарам -

Тэрнээсээ гурилыг нь худалдаж авдаг.

Эрдэнэтуяа -

Аанг.

Сосорбарам -

Тэрнээсээ сайхан арьс шир, өөх, шар тос мос ааруул юмаараа л одоо авдаг.

Эрдэнэтуяа -

Аанг.

Сосорбарам -

Тэгж авч байсийн. Тэгж л одоо амьдарч байсан үе. Тэхдээ газрын баялаг, цагаан төмс, ямаахан, гичгэнэ, мэхээр ийм зүйлүүдийг малтаж байгалаасаа их иддэг байсийн.

Эрдэнэтуяа -

Аанг.

Сосорбарам -

Одоо тэхэд чинь өнөөх ёстой чихрэн байгалийн ургацнаас

Эрдэнэтуяа -

Мнг.

Сосорбарам -

Цагаан ямаахан гэдгийг иддэг байсийн. Гичгэнээ иддэг байсийн.

Эрдэнэтуяа -

За.

Сосорбарам -

Мэхээр гэдэг юм байсийн.

Эрдэнэтуяа -

За.

Сосорбарам -

За тэгээ л мөөсхөн царван марван гээд ургамалууд зөндөө л дөө. Мөөг олон янзын ургамал.

Эрдэнэтуяа -

За.

Сосорбарам -

Цагаан мөөгий нь идэж байсийн.

Эрдэнэтуяа -

Аанхан. Тэр болгоныг хоол хүнсэндээ хэрэглэнэ.

Сосорбарам -

Тэгнэ ш дээ. Тэрийг л хоол хүнсэндээ хэрэглэж тиймээс л одоо урт насалж байсан өвчингүй байсан юм чинь бурхан минь.

Эрдэнэтуяа -

Аанг.

Сосорбарам -

Тэгээд одоо малынхаа доод талын иднэ, дээд хэсгийг нь идэхгүй. Ийм л байсан.

Эрдэнэтуяа -

Аан онд орохгүйг л иднэ?

Сосорбарам -

Тийн. Ерөөсөө л хоттой малынхаа доод талаас нь идэж байсан. Ийм л үед дээ.

Эрдэнэтуяа -

Ммнг. Тэгээд тэр чинь бас тэр үед нөгөө зундаа мах идэхгүй, зундаа цагаан идээ мидээгээр л болгож байсан гэж байгаа тэ?

Сосорбарам -

Тийм тийм.

Эрдэнэтуяа -

Өвөлдөө л мах иднэ.

Сосорбарам -

Үгүй үгүй тэр ч яахав дээ өвөл борц хийж авч байгаам.

Эрдэнэтуяа -

За.

Сосорбарам -

Тэрнээсээ зундаа иднэ.

Эрдэнэтуяа -

Аанханг.

Сосорбарам -

Тэхдээ юу юм гэхдээр зэрэг өнөөх зун чинь одоо хурга, ишиг, хонь ч бай юу ч бол муудаад тэрнийгээ цохиод авахгүй юу.

Эрдэнэтуяа -

Аанг.

Сосорбарам -

Тэгж байсан үе. Аа бүр үхэхээс нь өмнө бушуухан мал хуй янз бүрийн юм болоод явчихвал тэрийгээ одоо аянга маянга бууна шүү дээ

Эрдэнэтуяа -

Мнг.

Сосорбарам -

Тэрийгээ голоороо тарааж иддэг, тийм тийм байсийм даа.

Эрдэнэтуяа -

Юу, танайх малтай байсан уу?

Сосорбарам -

Өө би хөдөөний, малтай. Ерөөсөө л

Эрдэнэтуяа -

Та нэгдэлжих хөдөлгөөний талаар хэр мэдэх вэ?

Сосорбарам -

Мэднэ ш дээ.

Эрдэнэтуяа -

Нэгдэлжих хөдөлгөөнд яаж явагдаж байв, танайх ер нь мал хуйгаа өгч байв уу?

Сосорбарам -

Өгч байсан. 3 удаа өгсөн малаа.

Эрдэнэтуяа -

За тэр талаар нарийвчлаад дэлгэрүүлээд, 3ланг нь тус тусад нь дэлгэрүүлээд яриач?

Сосорбарам -

За нэгдэл бол анхан одоо хоршоолол байгуулагдлаа гээл

Эрдэнэтуяа -

Хэдэн онд байсан бол?

Сосорбарам -

За энэ бол яг 54 онд эхлэж

Эрдэнэтуяа -

Аа за хоршоолол байгуулагдлаа гээд.

Сосорбарам -

54 онд хоршоолол байгуулагдаад анхныхаа малыг яахав 100-аад хонь, 10-аад үхэр,

Эрдэнэтуяа -

Ер нь танайх мал ихтэй байсан юм байна шүү тэ?

Сосорбарам -

Өө яахав ээ боломжийн л

Эрдэнэтуяа -

Тэр үеийн л дундаж.

Сосорбарам -

Аа тийн. Тэр үеийн л дундаж л малтай байсан. Ингэж нийгэмчилж байсийнмаа.

Эрдэнэтуяа -

Аанг.

Сосорбарам -

Тэгээд дараачийнх нь болул яахав өсөж торниж хөгжсний дараагаар яахав энэ тоо тогтоосон юм. Одоо юу газар говийн газар 70 толгойгоор, хангай газар 30 толгойгоор гэж нэг тоо тогтсон юм. Тэрэнд захирагдаж үхэр тэд, хонь тэд, адуу тэд гэж нэг тоо тогтоосийн. Тэрүүгээр хоёрдахийг нь өгөөд, гуравдахийг нь бол төр засаг маань мөнгөөр худалдаж авсийн.

Эрдэнэтуяа -

За.

Сосорбарам -

Ийм л гурван янзын нийгэмчилгээ хийсэн юм.

Эрдэнэтуяа -

Мнг.

Сосорбарам -

Тэгээд нэгдэлд ороогүй говийнхон бол 70 гээд, нэгдэлд ороогүй улсууд болул 70 толгой малтайгаа л завсардаад нүүгээд, аминчлахын нүүгээд

Эрдэнэтуяа -

Нэгдлээс мал авахгүйгээр үү?

Сосорбарам -

Үгүй ээ үгүй. Нийгэмчилэхгүй, малаа өгөхгүй гээд, нэгдэлд орохгүй гээд завсарлаад ингээд явчихгүй юу. Тэгээд сүүлд нь

Эрдэнэтуяа -

Аль нэг газар харьяалагдахгүйгээр

Сосорбарам -

60 онд одоо зарласийн.

Эрдэнэтуяа -

Мгг.

Сосорбарам -

Монгол улс бүрэн хоршоолж чадлаа гээд.

Эрдэнэтуяа -

Мнг.

Сосорбарам -

Тэхдээ юу гэж зарласийн гэхдээр хөдөө аж ахуй, мал аж ахуйн орон байсан болон үйлдвэр нь дийлээд үйлдвэрийн орлого нь дийлэхдээр зэрэг малы нь орлого нь дийлж байх үед орлогоорооо улс хөгжиж байсан болул

Эрдэнэтуяа -

Одоо үйлдвэрлэл

Сосорбарам -

Үйлдвэрлэл нь дийлээд, малы нь ашиг нь багассаар яваа тэхээр малынхаа юун дээр болул хөдөө аж ахуйн орон гэж мал хөдөө аж ахуйн орон гэж зарлаж байсан бол үйлдвэр нь дийлдэж үйлдвэр хөдөө аж ахуйн орон гэдгээр 60 онд зарласан ш дээ. Монгол улс чинь.

Эрдэнэтуяа -

За.

Сосорбарам -

Тэгээд одоо үйлдвэрийн хөгжлийн үе суурь нь тавигдаад монгол улсын үйлдвэрлэлтийг дэмжсэн.

Эрдэнэтуяа -

Аанг. Үйлдвэрлэлтийн явцын талаар яриач? Ер нь яаж хөгжсийн.

Сосорбарам -

Үйлдвэрлэлтийн хөгжил

Эрдэнэтуяа -

Хамгийн анхны үйлдвэр?

Сосорбарам -

Хамгийн анхны үйлдвэр одоо юу. Улаанбаатар хотын аж үйлдвэрийн комбинат гэдэг одоо

Эрдэнэтуяа -

34 онд байгуулагдсан уу?

Сосорбарам -

Аан тийн. Тэр чинь одоо гутлаа хийдэг, юм болгоноо, арьс шир ширээ боловсруулдаг, тэгээ л тэгээл дараа нь Дархан хотыг байгуулаад тэнд эхэлсэн байх.

Эрдэнэтуяа -

Мнг.

Сосорбарам -

Хундаамы нь тавьж Дархан ч одоо хоёрдугаар хот шүү дээ.

Эрдэнэтуяа -

Мнг.

Сосорбарам -

Тийм биз дээ.

Эрдэнэтуяа -

Мнг.

Сосорбарам -

Дархан хотын суурийг тавиад, тэнд чинь тэгээ л тэгж эхлээ л Дархан чинь олон үйлдвэртэй болсон шүү дээ сүүлд.

Эрдэнэтуяа -

За.

Сосорбарам -

За цэргийн ангиуд ч тэндб айсан. Одоо тэгээд олон үйлдвэр чухам алийг нь сайн тэнд чинь цементийн үйлдвэр, цагаан воокны үйлдвэр,

Эрдэнэтуяа -

Аанг.

Сосорбарам -

Тэгээ л тэгээ л арьс ширний үйлдвэр, нэхий дээлний үйлдвэр, тэгээ л ийм их олон хивсний үйлдвэр, тэгээд их олон үйлдвэр Дархан хотод маань буй болсон шүү дээ.

Эрдэнэтуяа -

Мнг.

Сосорбарам -

Ийм л одоо хөгжиж хөгжлийн маань эхлэл. Тэгээд одоо яахав Дорнодын мах камбинат гэж махаа борлуулж яаж одоо Дарханы мах камбинат,

Эрдэнэтуяа -

Мнг.

Сосорбарам -

Одоо энүүгээр дамжиж л одоо гадаад руу, дотооддоо махаа боловсруулж гадагш нь хямд үнээр зарах гэж байсан махыг дотооддоо боловсруулж арьс ширээ тэгж л байж одоо социализмын хөгжилд чинь тэгж байж л явж эхэлсэн шүү дээ. Тэгээ л явж эхлээ л одоо яахав одоо ийм ардчилал анх гарч ирлээ ш дээ. Тэгээд ардчилал маань гарч ирээд тэгээд явж байгаа л тэгээ л ардчилалын маань, яахав дээ социализм 30-аад сангийн аж ахуй болсийн ш дээ. Чи одоо мэдэж байгаа юм байгаа биз дээ хүү минь.

Эрдэнэтуяа -

Би сайн мэдэхгүй ш дээ.

Сосорбарам -

Тэхдээ социализм

Эрдэнэтуяа -

Нийтдээ монгол улсад

Сосорбарам -

Монгол улс чинь тэгээ л социализмын үед чинь аймаг болгон гурилын үйлдвэртэй, Хөвсгөл аймаг гэхэд баруун аймгийг хангаж байсан.

Эрдэнэтуяа -

Аанг.

Сосорбарам -

Тариалан сангийн аж ахуй гэдэг чинь анхны 10 сангийн аж ахуйн нэг нь. Тэхдээ 13000 га эргэлтийн талбайтай, тэгээд гурилаараа юуг хангаж байсан. Завхан тэгээ л баруун хэдэн аймгийг хангаж байсан. Өөрийнхөө аймаг сумаа хангачихаад цааш нь илүүдлийг нь тэгээд одоо ингэж сангийн аж ахуй нь улсад тушаагаад гадаадад одоо буудайнаасаа гаргаж байсан гэсэн. Тэрнийгэ бол сайн мэдэхгүй ээ, гурилаа гаргаж байсан гэдгийн байсан, тэднийг бол хөгшин чинь сайн мэдэхгүй ээ. тэхдээ тэр үед л одоо тэгээд тэр үйлдвэрүүд чинь яагаад л 90 онд тэгээ л хувьчилж байна гээд, малы нь хувьчилж байна гээд бүх юм хувьчилчих дээр чинь одоо нээх явах нь яваад, өнөөх л сангийн аж ахуй гэдэг чинь 100 гаруй машин тэрэгтэй, дандаа тариагаа хураадаг 21 комбайнтай, 40-өөд трактортой байсан. Ингээ л нэг хүн дээр худалдаж авангуутаа л

Эрдэнэтуяа -

Мнг.

Сосорбарам -

Тэр чинь яагаав дээ гурилын сүүлийн жилүүдэд чинь одоо 1000 гаран төгрөг болсон ш дээ.

Эрдэнэтуяа -

Мнг.

Сосорбарам -

Тэгээд одоо харин яахав одоо яахав дээ үүсгэвэр нь тэгж л эхэлсэн. Тэгээд сүүлд нь одоо энэ 2000 гарсан хойно одоо энэ Баяр гэдэг хүн сайд болж энэ жил “Атрын 3-р аян” гэдэг чинь гарч ирж л одоо тэгээ л гурилын маань үнэ хямдарч, буурч өөрсдийгөө хөрсөн ч энэ Сэлэнгэчүүд одоо асар их баясгалантай хүлээж авсан байгаа

Эрдэнэтуяа -

Одоо ер нь гайгүй байх. Гурилын үйлдвэр ашиглалтанд орж байх шиг байнаа тэ. Энэ жил ажиллах юм шиг байна.

Сосорбарам -

Тийн. Тэгэх юм гэнэ лээ. Одоо энэ цасанд дарагдчих шиг байна.

Эрдэнэтуяа -

Харин тиймээ.

Сосорбарам -

Улсын хэмжээнд далан хэдэн хувьтай гэж яригдаж байсан. Одоо 51 хувьтай байхдаа ноднин нөгөө тариа хүлээж авлаа гэж нөгөө өө хэнсэн

Эрдэнэтуяа -

Нөгөө нэг Бадамжунай юу?

Сосорбарам -

Бадамжунай чинь тэгж мэдээлсийн ш дээ.

Эрдэнэтуяа -

Аанг.

Сосорбарам -

Тэхдээ энэ чинь тэр болул 30, 40 центр авч байгаа юм байна ш дээ гагаас.

Эрдэнэтуяа -

Мнг.

Сосорбарам -

Тэгээд одоо хагас нь налсан бас нэг 20, 30 хувийн хорогдолтой л авч байна гэж байсан одоо энэ ч яахав ээ удахгүй хайлаад авах л байх л даа.

Эрдэнэтуяа -

Мнг. Энэ социализмын нийгмийн үед тэрнээс өмнө ч байж болно. Таны мэдэх хэмжээнд. Монголын шашин шүтлэг гэж ямар байсийм бэ? Төр шашин хоёр ямар харилцаатай байв.

Сосорбарам -

Шашинг их хааж байсан үе.

Эрдэнэтуяа -

За ер нь хэдэн оноос хойш хаав? Тэр хаасан оноос нь өмнө шашин шүтлэг монголд ямар байсан.

Сосорбарам -

Шашин шүтлэг бол маш их юм байсан л даа.

Эрдэнэтуяа -

За.

Сосорбарам -

Одоо маш сайн, одоо энэ овоо, уул хадаа тахидаг, энэ чинь болул яасан

Эрдэнэтуяа -

Мнг.

Сосорбарам -

Сүүлийн үед өнөөх өнөөх барьж аваачиж алж нядлаж сүйд хийснээс хойш бүх шашин чинь дуган хийд чинь хаагдаад, сүм хийдийн өдий төдий хөрөнгийг юу ч мэдэхгүй юмнууд чинь аваачаад шатаасан.

Эрдэнэтуяа -

Мнг.

Сосорбарам -

Ийм аюулд учраад тэрнээс хойш шашин хаагдсийн. Тэгээд яахав нууцгай ном сонингоо, номоо уншаад одоо бүлгээр, хэсгээрээ нууцаар

Эрдэнэтуяа -

Хүн хар үзэж өгөөд.

Сосорбарам -

Өө хүрээ хийдээр нөгөө юугаа орой хангайгаа тахидаг, ийм байсан үе ээ.

Эрдэнэтуяа -

Мнг.

Сосорбарам -

Тэрнээс хойш шавилан суух явдал бүрэн хаагдсан. Тэр чинь бол сургуулийн хүүхдээ сургах, шашин, шашинг одоо тэгээ л хаалттай нууц байсан үе. тийм учраас түүхэн судар номонд уул хадандаа аваачаад залчихсан. Ийм л учиртай байна л даа энэ чинь. Тэгээд яахав ардчилал гарч ирсэн сайн тал ч бий. Шашныг болул шашин төрийг хосолсон ийм ийм эхэд Богд хаанд эзэнд тийм эрх ямба олгосон. Тэгээд сүүлд нь яахав засаг төр биеэ даагаад гэсэн л дээ энэ чинь. Тийм л явцтай гэж би ойлгосон миний ойлгоц тийм л байна даа.

Эрдэнэтуяа -

Мнг. Тэр ер нь нөгөө нэг анх тэр юу яасан гэж байна ш дээ. Шашин шүтлэгийг хорьсон гэж байна ш дээ. Тэрнээс ер нь хорьсоноос хойш хүмүүс бас нууцаар энэ тэр юм үзэж өгнө биз дээ айлуудаар.

Сосорбарам -

Өө өгөлгүй яахав.

Эрдэнэтуяа -

Тэгээд тэр үзэж өгч байгаа айл хүмүүсийг матах тийм асуудал гарах уу?

Сосорбарам -

Гайгүй ээ, тийм юм болул харин тэгж харин ард түмэн чинь тэрнээсээ салангуутай хүртэл яваал зууралдсаар яваад ардчилал гэдэг чинь гарч ирээ л шашин шүтлэг улам нээлттэй болгож тавьсан. Тийм л учиртай. Тэрнээс урд нь болул хаалттай яахав хэмжих хэмжээ чуултай тийм л байсан л даа. За өшөө асуух юм байна уу?

Эрдэнэтуяа -

Тэр хэлмэгдүүлэлт болохоос өмнө тэ 37 оноос өмнө, шашин шүтлэг яахаас өмнө нөгөө лам багшид шавь орох асуудал ер нь байв уу?

Сосорбарам -

Тэр яахав одоо энд бий ш дээ. Тэр бол тасраагүй ш дээ ер нь.

Эрдэнэтуяа -

Тэр үед ер нь ямар байсан? Яаж ламд шавь ордог байв?

Сосорбарам -

Үгүй ээ тэр үед ч яахав дээ энэ хадаг бариад л багш гэж таны нэрийг цээрлэж явна гээ л тэгээ л

Эрдэнэтуяа -

Таны нэрийг цээрлэж явнаа?

Сосорбарам -

Тийн. Багш гэдэг нэрээ цээрлэнэ.

Эрдэнэтуяа -

Багш гэдэг гэж л дуудах юм уу тэ?

Сосорбарам -

Тэгнээ тийн.

Эрдэнэтуяа -

Аа өөр жинхэнэ нэр, өөрийнх нь нэрийг хэлэхгүй.

Сосорбарам -

Хэлэхгүй ээ, хэлэхгүй. Одоо ч гэсэн тэр ш дээ тэ. Сургууль дээр нь багш нь үгүй ээ яахав тэр багш тэгж явсан л гэж ярьдаг болохоос багшийгаа бол багш биз дээ. Гарсан ч тэр багш маань тэгж байна, гудманд хүүхдүүдтэйгээ тэгж ярьдаг биз дээ.

Эрдэнэтуяа -

Аанг.

Сосорбарам -

Тэхдээр зэрэг тэр багш гэдэг нэр бол ерөөсөө “Гурван эрдэнэ” гэдэг ном байдгийн. Тэрэн дотор багш, аав, ээж гурав тийм ном зохиол ч бий ш дээ.

Эрдэнэтуяа -

За.

Сосорбарам -

Тэгээд багш гэдэг нэр алдар бол багш чигээрээ л дуусах ёстой.

Эрдэнэтуяа -

Аанг.

Сосорбарам -

Тэрнийг болул энэ монголчууд түүхнээсээ багш гэдэг тэр нэрийг солих учиргүй ерөөсөө.

Эрдэнэтуяа -

Тэгээд тэр хүмүүс ер нь хэр их тэр одоо ламд шавь орох асуудал байсан. Ер нь яагаад ламд шавь орох тийм дуртай байсан юм бэ?

Сосорбарам -

Тэрүү? Тэрэнд багш гэдэг хүн болул ерөөсөө тэр хүний дааж авч явж ер нь өвчин үгээгүй, сайн сайхан амьдруулахын төлөө, амьдралд нь ерөөсөө л тэр хүн хэлж ярьснаар нь л тэр хүн лүү явж байсан. Эрдэмтэй номтой хүнд л багш хийнэ шүү дээ. Эрдэм номгүй хүнийг багш гэхгүй ш дээ. Ямар ч байсан тэр хүн ямар л эрдэмтэй байна тэр ангийн талын ч багш байж болно, номын талын ч багш байж болно, худалдаа наймааны ч багш болно ш дээ.

Эрдэнэтуяа -

Аанг.

Сосорбарам -

Тэхдээр зэрэг өөрөө тэр хувь хүн юугаар нь шүтэж багш гэхэв гэдгийгээ л сонгоо л тэгээл багш гэх шүү дээ.

Эрдэнэтуяа -

Аанг.

Сосорбарам -

Одоо болул эрдэмт номын сургаал хүүхэд багачуулыг сургаж байгаа одоо хооронд нь хэлж байгаа багш байна ш дээ.

Эрдэнэтуяа -

Мнг.

Сосорбарам -

Тэрэн шиг одоо өвчин үрээгүй даатгаад чиг тэр янз бүрийн засал хийдэг, янз бүрийн арга зам хийдэг ийм эрдэмтэй бол тэр багш л бас байгаа ш дээ.

Эрдэнэтуяа -

Мнг.

Сосорбарам -

Тийм л замаар багш хийдэг тэгж л гарч ирсэн тийм л түүх уламжлалтай.

Эрдэнэтуяа -

Та хэддүгээр анги төгссөн.

Сосорбарам -

Би 4 төгсч чадаагүй.

Эрдэнэтуяа -

Яагаад? Бие өвдөөд.

Сосорбарам -

Би өвчин тусаад.

Эрдэнэтуяа -

Яасан?

Сосорбарам -

Өө би өөрөө хүнд өвчин туссан юм.

Эрдэнэтуяа -

Аанг.

Сосорбарам -

Тэгээд одоо эмчлүүлж явсаар байгаад хичээлээ таслаад тэр дунд тасарчихсан юм.

Эрдэнэтуяа -

Аанг.

Сосорбарам -

Ээж маань ганцаараа, аав байхгүй хэдэн муусайн дүү нартайгаа тэгээ л хөдөөний хүн болсон байхгүй юу. Тэгээ л бүлгэмэнд суугаа л тэгж байж л нэг монгол бичигтэй болж сүүлийн үед бүлгэмээр өөрийгөө дайчилж байж шинэ үсэгт тайлагдсан.

Эрдэнэтуяа -

Аанг.

Сосорбарам -

Ийм л хүн дээ би.

Эрдэнэтуяа -

Аанг. Тэгээд яаж байгаад агентад оров? Тэрнээсээ яриач, яаж анх ямар ажил хийж байж ажил хөдөлмөрийнхөө гарааг эхлэв?

Сосорбарам -

Би цэрэгт явж ирээ л

Эрдэнэтуяа -

За.

Сосорбарам -

Тэгээ л хань ижилтэй болоо л авгай хүүхэд авсан, тэгээд намайг надаар агент хийлгэнэ гээл ард түмэн багийн хурал хийгээл сонгоцон.

Эрдэнэтуяа -

За.

Сосорбарам -

Тэгээ л сонгохдоор зэрэг тэгээ л агент хийгээ л эхэлсэн.

Эрдэнэтуяа -

Аанг. Ер нь яаж сонгодог юм тэгээд?

Сосорбарам -

Үгүй ээ яахав. Одоо агент хэнээр хийлгэхэв, яахав гээ л цуглаа л хурал хийгээ л

Эрдэнэтуяа -

Тэгсэн чинь ямар ямар шаардлага хангав? Юу юу гэж

Сосорбарам -

Агент хийх хэнээр хийлгэхэв гээ л багийн дарга маань тэгтэл өө Сосорбарамаар хийлгэнэ л гэсэн тэгээ л салахгүй 2 газар би Хөвсгөл аймгийн Эрдэнэбулганд одоо төрсөн, тэнд агент байсан, тэгээд дараагаар нь Тариалан суманд очиж хийсэн авгайн нутагт, тэгсэн чинь надаар агент хийнэ л гэсэн. Тэгээд 30-аад жил, мал тоолж явж байсийн. Гадагш нь гаргадаг. Тэгээд тэр улсуудыг нь бараагаар хангах, тэгээ л хүнс юмаар хангах, тийм тийм ююманд л одоо зарагдаа л, бас тэгээд яахав тэр үед багийн ахлах ухуулагч гэдэг нэртэй явсиймаа. Би яахав биеэ дайчилж ном их уншдаг, сэтгүүл сонин захиалж уншдаг л хүн байсийм л даа. Тэгээд яахав анхан тэгж л одоо намд итгэж л тийм даалгавар өгсний үндсэн дээр өөрийгөө дайчилсаар байгаа л одоо. Тэгээ л тэр үүрэг гүйцэтгэсээр яваа л 20-оод жил фермийн дарга гэж явсан. Агентаа давхар хийж байсан би. Тэгээд яахав нэг 12 хүүхэдтэй хүн.

Эрдэнэтуяа -

За.

Сосорбарам -

Өсгөсөн. Гэртээ

Эрдэнэтуяа -

Өө сайхан олон хүүхэдтэй юм байна ш дээ.

Сосорбарам -

Тийн. 14 аяганд юм хийхэд 2 ажил хийх шаардлагатай болсон.

Эрдэнэтуяа -

Аанг.

Сосорбарам -

Тэгээ л фермерийн даргатай, агенттай хоёр ажил давхар хийж байсан хүн л дээ би. Аль алийг нь тэгээд хориод хүний цалин хийдэг, хагас сард тэдний ажлуудыг дүгнэж хийж тэгээд дээр нь шалгалт малгалтанд тэгээд яахав ямар ч байсан 3-ын баллтай л эх орны алтан гурав баллтай л тиймэрхүү л явсийн би.

Эрдэнэтуяа -

Аанг.

Сосорбарам -

Тэгээ л тийм л учраас олон түмэн, өөрөө хэрэг төвөг, өршөөлд ороогүй, шүүх прокурорын үүдэнд очоогүй, тэгээд тэтгэвэртээ гараа л тэгээ л одоо ингээд явж байгаа хүндээ би.

Эрдэнэтуяа -

Мнг. Тэр социализмын нийгмийн үед ч юм уу, эсвэл бүүр анх таныг төрснөөс хойш тэ хүн оршуулна, ер нь оршуулга гэж ямар байсийн бэ? Хүнийг яаж хөдөөлүүлдэг ч юм уу одоо оршуулдаг байсан бэ?

Сосорбарам -

За тэр хүрээ хийдтэй байхад бол сансар авах гэж юм байсийн байна лээ.

Эрдэнэтуяа -

Сансар авах аа?

Сосорбарам -

Тийн. Сансар авах гэж. Тэрийг одоо түргэн одоо алга болгодог гэхүү дээ.

Эрдэнэтуяа -

За.

Сосорбарам -

Хүн чинь одоо төрөхдөө тооноос чоноос шилжиж ирж хүн болно тиймээ?

Эрдэнэтуяа -

Тооноос оо?

Сосорбарам -

Тийн. Тооноос чоноос

Эрдэнэтуяа -

За.

Сосорбарам -

Тийм биз дээ. Ээжийн хэвлийд тоо байж байгаад хүний дүрс болоод чоно болно тэ.

Эрдэнэтуяа -

Мнг.

Сосорбарам -

Тэгээд хүн болж гарч ирнээ.

Эрдэнэтуяа -

Тийн.

Сосорбарам -

Тэгээд үхэхээрээ одоо тоононд шилжинэ шүү дээ.

Эрдэнэтуяа -

Аанг.

Сосорбарам -

Ийм үесийг чинь тэр шашин энийг чинь тооныг түргэн алга болгож байх тийм ном дэг журамтай байсан юм байхгүй юу байна л даа. Тэр сансартай газар тавьдаг тийм учиртай. Тэхдээр зэрэг ил тавьдаг байсан.

Эрдэнэтуяа -

За.

Сосорбарам -

Тэр түргэн алга болно.

Эрдэнэтуяа -

За.

Сосорбарам -

Тийм л тийм л одоо үес явж эхлээд ерөөсөө л хүн амьтан явахгүй эзгүй цөл газар л аваачиж задгай оршуулж тэгж түргэн алга болгох тийм л журам дэгтэй байсийн.

Эрдэнэтуяа -

Аанг.

Сосорбарам -

Миний мэдэхээс хойш. Сүүлийн үед одоо тэнд одоо чулуун шаваг тавьдаг хүүхэд нь эргэж очиж дээж доож юмаа өргөдөг ийм зарчимтай байсан. Тийн маанийн зургаан үсэг гэдэг юмаар эх болсон зургаан зүйлийн хамаг амьтны тусын төлөөс маанийнзургаан үсэг гэж зургаан үсэг байдгийн.

Эрдэнэтуяа -

За.

Сосорбарам -

Тэрийг төвдөөр бичиж чулуун дээр сийлж аваачиж тавьдаг байсийн. Буян хийж байгаа байдал.

Эрдэнэтуяа -

Аанг. Аа тэр дөнгөж ил тавьсаны дараа суурь нь дээр нь тэгж тавьдаг байсан юм байна тэ?

Сосорбарам -

Үгүй ээ үгүй. Ерөөсөө цуг л

Эрдэнэтуяа -

Аа цуг тавьчихдаг юм уу?

Сосорбарам -

Одоо бол хөшөө гэж ярьж байгаа.

Эрдэнэтуяа -

Аанг.

Сосорбарам -

Тийм ээ.

Эрдэнэтуяа -

Тийн.

Сосорбарам -

Тэхэд тэр үед чинь одоо хөшөө гэж болдоггүй болж байсийн. Олс ч байсийм уу, ер нь ямар ч байсийн тэгж л тавьж байсийн.

Эрдэнэтуяа -

Мнг.

Сосорбарам -

Аа дээдэс, лам хуврагыг болул их дээр уулын энгэрт нар ээвэр газарт аваачиж шавь нар нь дамнуургаар аваачиж уулаад аваачиж тавьж байсийн.

Эрдэнэтуяа -

Мнг.

Сосорбарам -

Тэгэж оршуулж байсийн.

Эрдэнэтуяа -

Мнг. Тэхдээ бүр газарт уу? Үгүй биз дээ ил л тавина биз дээ.

Сосорбарам -

Үгүй ээ ил л тавина ерөөсөө.

Эрдэнэтуяа -

Аанг.

Сосорбарам -

Ерөөсөө. Тэр газрыг бохирдуулахгүй.

Эрдэнэтуяа -

Мнг.

Сосорбарам -

Энэ чинь нэг ёсондоо газрынхаа хөрсийг бохирдуулж байгаа хэрэг ш дээ.

Эрдэнэтуяа -

Мнг.

Сосорбарам -

Оршуулга бол. А харин яахав хайрцаг юутай тэгээд барилгын үнэтэй цэнэтэй материал орж байгаа. Ийм юм шүү дээ. Эдийн засгийн тал дээр бол одоо бол. Тэхдээр зэрэг одоо бол ерөөсөө олон хүн цугларсан газар чинь үхэл төрөлт бас их буй болж байгааш дээ. Одоо хоногт зуу гаран төрөх тасагт ирж байна гэж мэдээлж байна ш дээ тиймээ.

Эрдэнэтуяа -

Тийн.

Сосорбарам -

Одоо хичнээн ч хүн нас барж байж үхэх, төрөх хоёр яг ижил явагдаж байгаан ш дээ ерөөсөө. Тийм л учраас сүүлийн үед энэ оршуулга чинь одоо улам л юу гэх юм дээ боловсронгуй боллоо гэдгийм уу?

Эрдэнэтуяа -

Мнг.

Сосорбарам -

Тийм л замаар энэ одоо чандарладаг нь хаашаа байдгийн. Тэр нь бол зөв ч юм шиг санагдаж байгаа.

Эрдэнэтуяа -

Аанг.

Сосорбарам -

Гэхдээр зэрэг мөнгөгүй хүн бол яаж яахав дээ.

Эрдэнэтуяа -

Оршуулгын ажилд өөрчлөлт гарсан уу? Хэзээнээс ил тавихыг больсон юм бэ?

Сосорбарам -

Ер нь сүүлийн үед л одоо

Эрдэнэтуяа -

Хэдэн оноос вэ?

Сосорбарам -

Одоо энэ сум, аймаг, хотууд энэ л буй болсноос хойш л далд ойрхон оршуулах болсноос тэгж нохой зуугаа л ирнэ тэр ч тийм л учраас далд оршуулга эхэлсэн гэж би боддог.

Эрдэнэтуяа -

Мнг.

Сосорбарам -

Энийг бол яахав дээ.

Эрдэнэтуяа -

Аа нохой шувуу янз бүрийн амьтан.

Сосорбарам -

Аа тийн. Хүн сэг зэмд муухай ш дээ.

Эрдэнэтуяа -

Аанг.

Сосорбарам -

Тийм л учраас л газарт хийдэг болсон байх л гэж би таамагладаг юм.

Эрдэнэтуяа -

Аанг.

Сосорбарам -

Тэрнээс биш тэдэн онд тэгээд тэгээд тийм зарлиг ном бол гаргаагүй байхаа гэж бодож байна.

Эрдэнэтуяа -

Аанг.

Сосорбарам -

Тэрнээс л цээрлэж л одоо далд оршуулдаг болсон байх л гэж би одоо өөрөө боддогийн шүү хүү минь. Тэрнээс тэрнийг бол мэдэхгүй.

Эрдэнэтуяа -

Мнг.

Сосорбарам -

Миний үед болул тэгж одоо хөдөө болул тархай бутархай ард түмэн байхдаа ил оршуулаа л түргэн алга болгох, тэгээ л одоо сүүлийн үед бол сүнс, хүний сүнс гэдэг юм хүний шинжлэх ухаантай холбогдож шашны үед сүнс бий гэж байсийн.

Эрдэнэтуяа -

Мнг.

Сосорбарам -

Тэр хүнд сүнс бол бий. Тэр сүнс нь үр хүүхдийнхээ нэгэнд очиж төрдөгийн төрнөө гэж л түргэн одоо тэр л цогцондоо хорогдуулахгүйн тулд л түргэн алга болгох л тийм л одоо замаар л ил тавьж байсан учиртай юмаа.

Эрдэнэтуяа -

Мнг. Тэр дээр үед гэхийм уу даа. Байгаль орчин тэ

Сосорбарам -

Тийн.

Эрдэнэтуяа -

Ямар байв? Хэр байв тэгээд тэрийгээ хамгаалах ямар арга хэмжээ, ёс заншилтай байсан?

Сосорбарам -

За тэхдээр зэрэг ахмадууд маань энэ овоо, энэ уул тэр үед чинь тамхи татдаг хүн их ховор байсан.

Эрдэнэтуяа -

За.

Сосорбарам -

Тэхдээр зэрэг хүн болгон тэр дээр үед миний үед түймэр ердөө гарч байгаагүй. Одоо сүүлийн үед одоо энэ тамхи дэлгэрснээс л яасан одоо хэн нэг хүн юмыг хайрлаж мэдэхгүй, энэнээс л одоо хүн гэдэг амьтан хамаг байгаль, уул хадаа сайхан юмыг шатаагаад дууслаа ш дээ.

Эрдэнэтуяа -

Мнг.

Сосорбарам -

Энэ тамхи л их аюултай хортой. Тэхдээр зэрэг манай монголчууд чинь одоо хэдэн малчид нь одоо үе уламжлалаа авч явсан эдний удмаа үхээд дуусч байна, үе уламжлалт одоо байхгүй болж. Тэхдээ одоо монголын түүхэн уламжлалтыг одоо кинонд эрдэмтэн мэргэд маань энэний талаар хэлж сургах, бичлэг, ном бичиж гаргаж баймаар байна л гэж хэлмээр байна даа хүү минь.

Эрдэнэтуяа -

Мнг.

Сосорбарам -

Ер нь бодоход. Тэрнээс одоо уул нь мэдэж байж юу яана. Тэхдээ тэр ер нь түүх уламжлалаасаа одоо их муу байнаа одоо. Одоо дандаа гадаадын кинонууд. Тэхдээ түүхэн уламжлалаа харин Багабанди ерөнхийлөгч одоо телевизорээр сургамжийн сайхан үгнүүд хэлж байгаам ш дээ. Энэ харин баяр хүргэмээр санагддагийн би. Багабанди ерөнхийлөгчиддөө.

Эрдэнэтуяа -

Титэм үг гээд үү?

Сосорбарам -

Аа тийн одоо. Мааш сайхан шашдир судрын айхтар одоо сургамжууд байдгийн.

Эрдэнэтуяа -

Мгнг.

Сосорбарам -

Хуучин одоо Чингисийн үеийн одоо зан үйлд одоо

Эрдэнэтуяа -

Мнг.

Сосорбарам -

Тэр ч одоо хаандаа авгай авч өгөхөд одоо 11 шинжээр, одоо сумын дарга гэхэд л 8 шинж бүрдүүлж байж тэгж түшмэдүүдээ тэр дарга ноёдуудаа сонгож тавьж байсан ийм уламжлалтай удам судартай бол тийм байгаам.

Эрдэнэтуяа -

Аанг.

Сосорбарам -

Тэхдээр з эрэг энэнээсээ хойч үедээ одоо сургаж өгч байгаачээ тэр төр засаг маань эний талаар одоо улс та бүхэн ч гэсэн ийм том судалгаа явуулж байгаа учраас энийг л одоо эрхэмлээч. Үндэснийхээ зан заншил, үндэснийхээ монгол чинь хойд үе маань үндэснийхээ уламжлал түүх зан чанараа мэдэхгүй болчихлоо.

Эрдэнэтуяа -

Мнг.

Сосорбарам -

Энэний талаар би их сэтгэл зовж байна. Энийг л одоо цааш нь дамжуул. Хойд үедээ сургамаар байна.

Эрдэнэтуяа -

Байгалийн?

Сосорбарам -

Байгалийг болул хүн болгон хайрлаж байсан. Одоо тэрнээсээ

Эрдэнэтуяа -

Тэгээд тэр чинь тэгээ л янз бүрийн сургаал, ёс заншил байсан юм шиг байгаан, сүү дусааж болохгүй л гэнэ, муухай бохир оруулж болохгүй ч юм уу? Тэ

Сосорбарам -

Тийн тийн.

Эрдэнэтуяа -

Тэгж хамгаалдаг байсан уу?

Сосорбарам -

Тэгэлгүй яадгийн.

Эрдэнэтуяа -

Тэр ёс заншил өвлөгдөөгүй?

Сосорбарам -

Өвлөгдөхгүй байна.

Эрдэнэтуяа -

Юунаас болоод байна?

Сосорбарам -

Одоо ер нь аав ээжийнхээ үгэнд ордог хүн байна уу? Үгүй байна. Тэрийг уламжлалд сургаагүй л байхгүй юу. Тэрнийг одоо дээж доожоо өргөдгийг одоо сургаагүй байна.

Эрдэнэтуяа -

Мнг.

Сосорбарам -

Хотынхон бол тэр бүрэн хувцсаа өмсөөд толгой дээрээ юмаа өмсөөд тэгээд энэ наранд нарны гэрлээр амьдарч байгаан ш дээ бид.

Эрдэнэтуяа -

Мнг.

Сосорбарам -

Нарандаа өргөнө, тэгээд төрийнхөө сүлдэнд өргөж, “төр нь тэгшхэн бол түмэн олон нь амгалан байх болтугай” гэж өргөх ёстой. Уул хангай маань ургац, хурцаа өгөөч байгаль дэлхий тэгээд уран байгалиа баяжиж ингэж байж л бид сайхан амьдарч байна ш дээ. Тэхдээр зэрэг энэ л одоо энийгээ залбирч хүн болгон шүтсэнээс л энэ байгаль дэлхий чинь янз бүрийн эрсдэлтэй байхгүй байсан. Одоо чинь байдаг газры нь төнхөөд л энийг чинь тэгээ л янз бүрийн хортой шинж их гарч байна ш дээ.

Эрдэнэтуяа -

Мнг.

Сосорбарам -

Тэхдээр зэрэг машин гэхэд л өдий төдий хортой хий, тэгээд агаарын онгоц чинь 110 гаруй машины 1 онгоц нисэхэд л тийм хор гаргана гэсэн дээр үед гадаад дотоод сэтгүүл их монголчууд чинь орж ирж уншигдаж байсийн. Оросын сэтгүүл гэхэд чинь л тэгээ л тэр бүхэнд дээр нарийн юм бичигдэж байсийн. Тэр тасарчихлаа. Одоо ерөөсөө сүүлийн үед. Тэр сэтгүүлийг захиж уншиж байж би олон тэгж уншиж байж л өөрийгөө дайчилж байж л тэгээ л та бүгдээс юм сурч байж л хүн чинь одоо явна шүү дээ. Өдрийн сонинг өдөрт нь уншихгүй болул хоцорч байна гэж Ленин тэгж сургасан байдгийм л даа.

Эрдэнэтуяа -

Мнг.

Сосорбарам -

Тэхдээ тэр чинь эрдэмтэн, 100 жилд 1 эрдэмтэн сод хүн төрөх ёстой л доо. Түүх бол тэгж сургасан байдгийн. Тэхдээр зэрэг Ленин бол суут хүн. Өөрөөр Ленин чинь болул их баян хүний тансаг хүү шүү дээ. Тэхдээр ажилчин анги хүн болгоныг л хоолтой болгоно гэж л зорьсон хүн шүү дээ Ленин чинь. Тэхдээр зэрэг тэр хүний хэрэг маньсий нь хаяад амьдралдаа хэрэглэх юмсыг нь өөртөө хэрэглэж байх ёстой биз дээ. Аль ч нийгэмд. Тэхдээр зэрэг зах зээлийн нийгэм гээл одоо гараад ирлээ. Энэ улс ард цуг л сурч байж өөрөө цуг явахгүй болул хүн амьдрахгүй ш дээ. Тийм биз дээ. Залхуураа л хэвтээд байвал монголчууд “залхуугийн гадаа зомголгүй, идэмхийгийн гадаа идэшгүй идэхиймгүй” гэж хүүхдүүддээ сургаж байсан байхгүй юу. “Хайртай үрээ хал дол үзэж халамжтай сурга, хайртай морио хазаартай өвслүүлж, идүүлж сургаа” гэж сургаж байсийн.

Эрдэнэтуяа -

Мнг.

Сосорбарам -

Тэхдээр зэрэг “эрхийг сурахаар бэрхийг сур” гэж байдаг. Олон сургаалууд бий. Бүхэл бүтэн баймгай том судар байдгийн. Би бас тэрнийг бас гарчигладаг л хүн л дээ. Ийм л учраас яахав чамтай хүүхэд, охинтойгоо тэгж л, болох болохгүй юм ярьж л сууна л даа.

Эрдэнэтуяа -

Мнг. Ер нь ардчилалын талаар та яриач?

Сосорбарам -

Ардчилал болул зөв, гаралт нь болул энэ оюуны их өндөр мэдлэгтэй улсууд. Миний бодлоор болул ардчилал бол зөв уул нь. Гэхдээ үүсэл боловсролтой байнаа. Манай энэ одоо ардчилалынхан болул онолын хувьд өөрсдөө их хөгжсөн. Тэгээд 6 тэр 4 далайн өнцөг буланд сууж байгаа хөгжилтэй орны юм сурч мэдэж ирсэн байна.

Эрдэнэтуяа -

Мнг.

Сосорбарам -

Тэхдээ зарим хуулбарлах гээд байна. Тэр газар нутаг чинь далайн зах, усны цэлгэр, манай Ази тивийн гол зүрх нь Монгол юм. Ази тивийн гол хойморт нь завилаад суусан хүний шинжтэй нутагтай, тэгсэн мөртлөө Хөвсгөл аймаг болул бүүр чиг гол хойморт нь байгаа.

Эрдэнэтуяа -

Мнг.

Сосорбарам -

Тэхдээрээ зэрэг тэр газрын юмыг чинь энд сайныг нь авч сургахаас биш хуулбарлахад болохгүй ээ гэж би боддогийн. Тэхдээр зэрэг одоо ингээ л найман наснаас болул одоо 6 наснаас ингээд яваад өгнө. Одоо хөдөө аж ахуйгаа мэдэхгүй ш дээ. Одоо малаа яаж өсгөдгийн, яаж өсгөж, яаж явж, яаж мал байдгийн, одоо тариа будаагий чинь яаж байна, одоо ногоогоо яаж тарьж байна, төлөөрөө мал хийж, үр хүүхдээрээ хүн хийх шиг одоо байхгүй юм буй болгож байна ш дээ.

Эрдэнэтуяа -

Мнг.

Сосорбарам -

Ногоо цагаа иймхэн нүдэнд үзэгдэхтэй үгүйтэй үрнүүд аваачиж шороонд булж байна, тэгж байж л хичнээн шуудай торноор нь юм авч байна шүү дээ. Ийм хөдөлмөр мэдэхгүй байхаас л одоо манай хууль тогтоомж гарч байгаа юм чинь дандаа хагас дутуу гараад л, цоорхой болоод л байгаа юм чинь үр нөлөө энэнээс л өв тэгш л одоо одоо боловсролтой болохыг энэ одоо ноёд түшмэд, хатагтай нар нь одоо өөрийгөө дайчилж л өөрийгөө дутуу дулимагийг л сураач л гэж л “сур дахин сураач” гэж л одоо энэ ноёд хатагтайнуудад л тийм л санаа өгмөөр л санагдаж байна.

Эрдэнэтуяа -

Мнг. Анх ер нь хувьчлал гарч байхад та юу гэж бодож байв, юу хүлээж байв?

Сосорбарам -

Би юу ч хүлээгээгүй.

Эрдэнэтуяа -

За. Анх хувьчлал гарснаасаа хойш хазайв уу, яав? Үр нөлөө нь юу байв?

Сосорбарам -

Өө энэ яахав хүнийх гэдэг гадаадад Монголчуудын түүхэнд нэг ийм юм бий.

Эрдэнэтуяа -

За.

Сосорбарам -

Монголчууд даарч гэрээ сиймхий, даарсанаасаа болж тарахгүй, гэдсээ өлссөнөөс тарна гэсэн байдгийн. Тийм томьёо бий.

Эрдэнэтуяа -

Мнг.

Сосорбарам -

А тэр юу гэсэн гэхдээр зэрэг яахав монголдоо орлого багатай амьдарч чадахгүй болоод гадагшаа тарлаа гэдгийг ингэж ойлгож байгаан би.

Эрдэнэтуяа -

Мнг.

Сосорбарам -

Хоёрдугаарт яахав хүний эрхийн талаар ө тэхдээр зэрэг хувьчлаад тараасан өдий төдий сайхан хөрөнгийг чинь архи дарснаас өгөөд устгаад одоо өнөөх л хуучин байрандаа орцон явна шүү дээ зарим нь. Зарим нь болул сайхан өөд нь татаад улам л сайхан амьдарч байна. Ингэхдээр зэрэг болул ер нь бүх юмыг л ард түмнээр хэлэлцүүлж байж л одоо хувьд нь явах ёстой. Одоо сүүлийн үед ардчилалын үед алдсан юм их олон бий л дээ. Тэр болгоныг тооцоолж байх. Өөрснөө ойлгож байгаа биз.

Эрдэнэтуяа -

Мнг.

Сосорбарам -

Тэхдээ хамгийн нэгдүгээрт бол хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг л муу хувьчилсанаас л гурил 1000 гаран төгрөг болсон хил гурил. Энийгээ одоо нөхдүүд ойлгож л байгаа. Энэ одоо үйлдвэржүүлэх гээд л одоо улам ярьж байна энэ үйлдвэржүүлэлтийг л хувьчилсанаас л алдсан. Ардчилалын тал болул. Сайн тал бий бий байлгүй яахав. Алдаж онож байж л тэнцвэрээ олно ш дээ.

Эрдэнэтуяа -

Аанг.

Сосорбарам -

Ажил хийсэн хүнд алдаа заавал байна. Тэрийгээ зөв сэтгэн бодож л ямар ч том нь ч байдаг, жижиг нь ч байдаг, би ч байдаг, чи ч байдаг, хогоо шүүрдээд цоорхой гарцан байвал хэсэг хог хоцорноодоо тэрэн шиг л одоо алдаж онож байгаа. Тэхдээр зэрэг ээжээс гараад бүх юм мэдэж сурцан байдаг уу? Тийм л учраас хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг л сайн судлаач, онолын талд асар их өндөр болжээ. Энэ дээр л баяр хүргэмээр байна. Алдаад байгаа хөдөө аж ахуйнхаа салбарыг л тэр одоо орлого нэмэгдээд байхад ард түмэн нэмэгдэхгүй байгааг сэтгэн бодох чадваргүй болчихжээ нэг л тойрогт эргэж байна. Энийг л сайжруулмаар байна гэж хэлмээр байна би. Ерөөсөө одоо энэ дарга ноёдууд цөм аль нь чиг сэтгэн бодох чадваргүй, би одоо хэдэн онд сургуулиа төгссөн байдгийн одоо төгсөж байдгийм уу, сэтгэн бодох чадвар баяжуулж чадахгүй байнаа, ингэж л би хэлмээр байна. Сураач дахин сураач гэж хэлмээр санагдаж байна. Ноёд хатагтай нар. Зөвхөн сурсан чинь болул цоорхой байна, өрөөсгөл байнаа. Чөдөртэй морь мэддэг юм бол өрөөсөн хөлд нь чөдөрлөөд тавьцан гурван хөл нь хөлөгтэй нэг хөл нь сул явнаа.

Эрдэнэтуяа -

Тийн.

Сосорбарам -

Ийм л мэдлэгтэй байнаа манай удирдаж байгаа хүмсүүд. Аль чиг шатандаа.

Эрдэнэтуяа -

Мнг.

Сосорбарам -

Энийг л одоо бие дайчилж сурч, сураагүй юмаа ахин сураачээ гэж л одоо зөвлөмөөр байна. Энийг л миний хүү одоо энийг л ёстой яг олон түмний судалгаанд юу гэж ирэхнэв тэрэнтэйгээ харьцуулж үзээрэй. Тэгээд яахав надтай ярилцлага хийж байгаа учраас.

Эрдэнэтуяа -

Хувьчлалын талаар та яриач?

Сосорбарам -

Хувьчлал харин энэ харин буруу хувьчлал хийсээн. Хөөш, сангийн аж ахуйн хориод, гучаад комбайныг нэг хүн дээр төвшрүүлцэн чинь буруу.

Эрдэнэтуяа -

За.

Сосорбарам -

Хувьчилах ёстой юмаа хувьчлаагүй бүгдий нь хувьчилсан алдаа. Үйлдвэрийн хувьчилана гэдэг чинь буруу алдаа байхгүй юу. Тэхдээ хамт олноороо хэлэлцүүлж байж, тухайн орчинтой нь энэ орчинд болул Сэлэнгийн энэ орчингий нь энэ орчинтой нь ярилцаж байж хувьчлах ёстой байхгүй юу. Тиймээ, орон даяар нэг хувилбараар хувьчилдаг чинь буруу байхгүй юу. Алдаа.

Эрдэнэтуяа -

Мнг.

Сосорбарам -

Тэр хувьчлах нь зөв л дөө. Хүнд юм өгөх нь зөв. Тэхдээ орчин орчинд нь тэхдээ Улаанбаатарын орчин Сэлэнгийн орчин хоёр чинь шал өөр биз дээ хүү минь. Одоо говийн аймгийн орчин хангай газрын орчин хоёр чинь хоёр өөр шүү дээ.

Эрдэнэтуяа -

Мнг.

Сосорбарам -

Тэнд орчинд нь тохируулж л хувьчлал хийх байхгүй юу даа. Тэрнийг л алдсан. Үйлдвэрийнхий нь үйлдвэр дээр хийж байж хувьчлах ёстой байхгүй юу. Тэгээгүй алдсанаас л энэ хүмсүүд чинь ажилгүй ядуурал чинь ингээ л үргэлжлээд байгаа юм. Энэ дээр л одоо ардчилал алдсан. Тийм л учраас одоо хэл ярианд ороод л ингээ л өөрсдий чинь боловсрол нэг л тойрогт байна. Энийг л энийг засахын тулд яахав өөрснөө дайчилж сур дахин сур гэдгийг л тэгж байж л энэ чинь одоо ойлгогдоно шүү дээ. Сэтгэн бодох чадваргүй байнаа. Тийм л учраас нэг тойрогт байна гэж шүүмжлээд байна.

Эрдэнэтуяа -

Мнг.

Сосорбарам -

Ойлгов уу хүү минь.

Эрдэнэтуяа -

Ойлгож байна.

Сосорбарам -

За тэрнийг л чи одоо тэгж л одоо би хэлнэ.

Эрдэнэтуяа -

Та хувьчлалд яаж оролцсон?

Сосорбарам -

Би

Эрдэнэтуяа -

Юм авч чадсан уу?

Сосорбарам -

Би хувьчлалд юм, хүүхэд авснаас би өөрөө аваагүй.

Эрдэнэтуяа -

Аанг.

Сосорбарам -

Би тэр ч байтугай тэтгэвэрээ хагас тогтоолгосон хүн.

Эрдэнэтуяа -

За.

Сосорбарам -

Би мал аж ахуйгаараа тэтгэвэрээ тогтоолгож 81000 төгрөг авч байгаа биз дээ.

Эрдэнэтуяа -

Аанг.

Сосорбарам -

Би агентаа 30-аад жил хийснийгээ би тэтгэвэрт оруулаагүй.

Эрдэнэтуяа -

Яагаад?

Сосорбарам -

Яахын улсын хөрөнгөнд тэгж шуналж байж. Тэр надад 20 мөнгөний юугаа юугаар л амьдрах бололцоо байна шүү дээ. Би илүү мөнгө авч баяжихыг хичээдэггүй хүн. Тийм шунал байхгүй.

Эрдэнэтуяа -

Агентэд 30 жил ажилласан хүн тэтгэвэр тогтооход арай өндөр байхгүй юу?

Сосорбарам -

Өндөр байна. Байхдаа үндсэн би мал аж ахуйн хүн. Тэхдээр зэрэг улсынхаа, хамт олны хөрөнгөнөөс би тэгж шулах гэж идэх гэж би боддоггүй хүн.

Эрдэнэтуяа -

Аанг.

Сосорбарам -

Тийм л учраас миний агент хийсэн ч тэр улс ард түмнээс асуухад үнэнтэй, хувьчлал хийхэд ч би тэрнийгээ тэтгэвэртэй оруулаагүй ч миний дансанд байж л байгаа ш дээ.

Эрдэнэтуяа -

Мнг.

Сосорбарам -

Би тэгж тийм л бодолтой явдаг хүн.

Эрдэнэтуяа -

Мнг.

Сосорбарам -

Би өөрөө баяжихыг хичээдэггүй. Шунал бага байх ёстой. Шунал ихдэхдээр шулам болно гэсэн үг. Гэнэт цадвал насанд, гэнэт баяжвал насанд, гэнэт цадвал гэдсэнд гэмтэй гэж бас тэр сургаалууд байдгийм даа хүү минь. Тэхдээр зэрэг би одоо тийм шуналгүй хүн. Би хүнтэй хэрэлддэггүй хүн. Би уурладаггүй хүн. Ийм л онцлогтой. Би тэр олон жил хүнтэй ажиллахад нэгтэй нь ч хэрэлдэж яваагүй. Нэгтэй нь ч зодоон хийж яваагүй. Хүүхдийн даахь дээр ч нэг ч барилцаж аваагүй. Тавиад жил амьдраад манай хүүхдийн эх, одоо тэгээд, би 73-ныхаа жил дээр ханиа алдсан. Ийм л одоо, өөрийнхөө байдлыг тодруулвал ийм л хүн би. Тэгээд одоо би зүгээр л хүнтэй яг адилхан амьдарч явна. Тэр улсаас өдий төдий мөнгө одоо ингээл идвэл идэх л байсан. Би тэгж одоо шуналгүй. Шунал их муу. Одоо манай энэ дээд ноёдууд, хатагтай нар чинь хоёр гуравхан баантай л гэнэ, тэчнээн сая төгрөгний хөрөнгөтэй л гэж,

Эрдэнэтуяа -

Аанг.

Сосорбарам -

Дуулдах юм. Энэ чинь болул энэ одоо хамгийн гол нь болул шуналтай байна. Монголчууд нэг томьёо байдгийн. “100 жилийн насгүй, 1000 жилийн хөрөнгө хурааж байнаа” гэсэн. Тийм томьёо бий энэ судар номонд байдгиймаа хүү минь.

Эрдэнэтуяа -

Мнг.

Сосорбарам -

Энэ л их буруу юм шүү дээ ерөөсөө. Өөрснөөсөө мэдлэгийнхээ хэмжээгээр өөртөө дүн хийж ингэж л бодож явдагийм даа хүү минь одоо.

Эрдэнэтуяа -

Мнг.

Сосорбарам -

Иймэрхүү юм тодруулья яахав.

Эрдэнэтуяа -

Ер нь хувьчлалд ирэх, тэгш бус оролцсон тийм хүмүүс байдаг уу? Ер нь хувьчлалаас юм авч өшөө та аваагүй байж тэ,

Сосорбарам -

Би аваагүй.

Эрдэнэтуяа -

Өшөө авах байсан мөртлөө авч чадаагүй хүмүүс байсан уу?

Сосорбарам -

Мэдэхгүй. Ээ авсан байх.

Эрдэнэтуяа -

Байгаа, юунаас болж тэгж авч чадаагүй байна.

Сосорбарам -

/тэр олон янзын шалтгаан байсаан. Жишээлбэл тэр Шаамарт гээд судлахад байна ш дээ. Яагаад хувьчлалд ороогүй вэ гэхдээрээс бичиг баримт бүрдүүлээгүй гэсэн. Жишээлбэл энд тэнд завсардаж үлдсэн гэх мэтийн хүмүүсийг... яг хөдөө аж ахуйн мал дээрээ байсан хүмүүсийг давуу эрх гэж байсийн ш дээ өмч хувьчлал чинь одоо яг хариуцаж байсан хүн нь болохоороо давуу эрхээрээ гэдгээрээ хүмүүс ихэнх хөрөнгөө авцан. Тэгээд цаана нь үлдээгүй гэх мэтээр хуваарилсан хүмүүстээ тухайн үед алба хашиж баййсан дунд шатны хүмүүсээс шалтгаалаад хоёр гурван шатаар ийм хүмүүс үлдсэн юм байна лээ. Тийн. /

Эрдэнэтуяа -

Аанг. Гэхдээ одоо зүгээр нэгдэлжих хөдөлгөөн сангийн аж ахуйг байгуулахад малаа өгсөн хүмүүс байгаа ш дээ.

Сосорбарам -

Тийн.

Эрдэнэтуяа -

Тэгээд одоо өөр тийшээ нүүгээд явчихсан ч юм уу маллаж байгаад, тэр улсууд авч чадсан уу?

Сосорбарам -

Аваагүй.

Эрдэнэтуяа -

Авч чадаагүй юу.

Сосорбарам -

Аваагүй. Тийм улс бас л үлдсэн.

Эрдэнэтуяа -

Яг л сүүлд нь мал дээрээ байсан улсууд авсан.

Сосорбарам -

Байсан улсууд л таван шараа авсан. Одоо жинхэнэ хөрөнгөө нийлүүлж өмчлөл, хувьчлалд нийлүүлж байсан улсууд бас үлдсэн. Нийгэмчилгээнд орсон хүмүүс.

Эрдэнэтуяа -

Аанг.

Сосорбарам -

Үлдцэн. Ийм гэх мэтийн хоёр гурван шалтгаанаар үлдсэн байсан.

Эрдэнэтуяа -

Аанг. Таны амьдралд ямар нэгэн гүнээр нөлөөлсөн үйл явдал бий юу?

Сосорбарам -

Үгүй. Би өөрөө 81 жил, өөрөө зохих хэмжээний малтай, зохих хэмжээний малтай тэгээд өөрөө би байнга хөдөлмөр хийдэг хүн.

Эрдэнэтуяа -

Аанг. Малтай.

Сосорбарам -

Малтай. Би өөрөө байнга одоо ч хөдөлмөр хийдэг. Арвай будаагаа ажиллана, модоор одоо балт сүхний иш хийдэг. Аа тэгээд эмээл хийвэл хийчихдэг, захиастай, ингээд хотроо гарвал янз бүрийн хоол хүнсээ хийж идээ л ингээ л ингээ л сууж байдаг хүн би.

Эрдэнэтуяа -

Мнг.

Сосорбарам -

Одоо хашаа хороогоо байнга засч янзалж байдаг.

Эрдэнэтуяа -

Аанг.

Сосорбарам -

Хүүхэдтэйгээ хадлан өвсөндөө явчихдаг.

Эрдэнэтуяа -

Аанг.

Сосорбарам -

Ийм л ажилтай өвгөн байна.

Эрдэнэтуяа -

Аанг.

Сосорбарам -

Би одоо тэгж мөнгө төгрөгөөр дутсан юм байхгүй. Хүүхдүүд маань эсэн мэнд, амар мэнд явж байна төр засагтаа ажиллаад. Ингээ л одоо болоо ш дээ.

Эрдэнэтуяа -

Мнг. Таны амьдралд ер бусын ба бусдаас онцгой гэх зүйл бий юу? Одоо хадгалж явдаг, аав ээжээс өвлөж ирсэн захиа, юу байдгийн тэ? Өв хөрөнгө, жижигхэн ч гэсэн өв зүйл байдгийн ш дээ бас? Тиймэрхүү ч юм уу, эсвэл юу байдгийн нэг тийм онцгой гэж боддог тийм юм байдаг уу?

Сосорбарам -

За над аав, ээжийгээс уламжлаж үлдсэн юм болул одоо даллагын уут гэдэг юм л бий надад.

Эрдэнэтуяа -

Аанг.

Сосорбарам -

Тэрнийгээ л хамгаалж явдаг, тэгээд ном судрууд бол байгаа. Одоо ч гэсэн ном судар явж байгаа.

Эрдэнэтуяа -

Тухайн үеийн даллага ер нь даллагын уут ямар учиртай байсийм бэ? Анх ямар учиртай бий

Сосорбарам -

Тэр болул тэр хүний, тэр айлын, бүх л буян хишиг нь тэр уутандаа тогтож байх, тэгээд тэр айл ёстой хаших малтай, одоо идэх хоолтой эрүүл мэнд сайн сайхны төлөө л тэхдээр зэрэг даллага олон янз бий л дээ. Малын даллага гэж байдгийн, мөнгөний даллага гэж байдгийн, хүний даллага ч гэж байна. Их олон янзын тэр буян хураах хурааж байх ийм тэгээд таван өнгийн хадаг байх ёстой. За ийм л учиртай юм даа. Таван өнгийн хадаг

Эрдэнэтуяа -

Айлд.

Сосорбарам -

Айлд байх ёстой. Тэр чинь тав, тав, таван өнгө гэж таван эрдэнэ гэж есөн тогол таван эрдэнэ гэж байдгийм л даа. Тэр жишээтэйгээр л одоо ийм л юм шүтэж яах ёстой. Тэгээд бурхантай бол тэр бурхандаа, айлын гол хойморт байдаг толь жааз нь хүртэл бурхан болно ш дээ. Хүн “эхийн санаа үрд үрийн санаа чулуунд” гэсэн нэг сэтгэлгээ хүний хомс гол сэтгэлгээнд л одоо ямар чигт байгаагаар л тэр хүний аж амьдрал одоо явах ёстой. Тэхдээр зэрэг долоон од бий яа тэнгэрт

Эрдэнэтуяа -

Мнг.

Сосорбарам -

Тэр 7 одын ямарт нь төрсөн байнав. Тэр төрсөн одын төөрөг, гарсан өдрийн гараг гэж дуулаа биз дээ миний хүү

Эрдэнэтуяа -

Ммнг.

Сосорбарам -

Тэр зүгээрээ болно тэхдээр. Сэтгэл хүний миний юм гэдэг ялгаатай сэтгэл байж болохгүй.

Эрдэнэтуяа -

Аанг.

Сосорбарам -

Урднаасаа монголчууд тэгж явж ирсэн. Бүх юмыг өөрийн юм. Малын бэлчээрт хүний мал байхад миний юм гээд чоно нохой идчихэнэ гээд тэгж л одоо хүүхдэдээ сургаж байсийн.

Эрдэнэтуяа -

Мнг.

Сосорбарам -

Одоо тэрний оронд одоо орчин үеийн тийм монголчууд уламжлал алдагдсанаас л одоо их муу юм тэгээд нөхөр лүүгээ мэс бариад дайраад байдаг болсон байна. Тэхдээр хүний чанар маш хүмүүжил боловсрол байхгүй.

Эрдэнэтуяа -

Аанг.

Сосорбарам -

Хүн гэдэг чинь адилхан л хүн шүү дээ. Хүнтэй зүйрлэх эрдэм байхгүй гэж байгаа шүү дээ. Дэлхий дээр хүнтэй зүйрлэх юм байхгүй гэж одоо ч тэгж байна дээр үед ч тэгж байсан. Тийм л учраас хүнтэй хүн хайртай байж адилхан хүн хүндээ хайрлаж хамгаалж, тэхдээ буянт малаа хаа байсан хулгай, нохой, чоно нохой идчих юманд гаднаа авчирч л байх ёстой.

Эрдэнэтуяа -

Мнг.

Сосорбарам -

Ийм л сэтгэлгээтэй, үр хүүхдээ хүмүүжүүлж хойч үеэ ингэж л хүмүүжүүлэх шаардлагатай байгаам даа одоо ер нь. Хүний чанар доройтсоноос хар амиа хичээх гээд, хар амиа хичээхэд хамт олонгүй бол хар амиа яаж хичээх вэ? Хамт олныхоо хүчинд л одоо ингэж амьдарч байгаан ш дээ бид нар.

Эрдэнэтуяа -

Мнг.

Сосорбарам -

Чи ч гэсэн хамт олон нэг ангийнхаа хүүхдийн хамт жигтэйхэн сайн байгаа, хамт ажиллаж байгаа ажилчиддаа ахлагч нартайгаа хамт найрсаг, илэн далангүй яриа хөөрөө ярьж байгаагаас л ажил чинь явж байгаа тийм байгаа биз дээ.

Эрдэнэтуяа -

Аанг.

Сосорбарам -

Тэхдээр зэрэг хүнээ хайрладаг, хамт олонч сэтгэлгээтэй, явцуу сэтгэлгээ гэж би ярьдаг хүн л дээ. Нийгэмсэг сэтгэлгээ, явцуу сэтгэлгээтэй би ярьдаг хүн л дээ уул нь. Тэхдээ хамтарч сэтгэлгээтэй байж байж л сайн сайхан амьдрах ёстой. Хамтаараа цөмөөрөө. Энийг л гол барих ёстой юм даа.

Эрдэнэтуяа -

Мнг.

Сосорбарам -

Гэж л бодож явдаг юм даа хөгшин чинь. Тэгж би энэ үр хүүхэд, ач гуч нарт хэлдэг.

Эрдэнэтуяа -

Мнг.

Сосорбарам -

Тэхдээр зэрэг “эрхийг сурахаар бэрхийг сур”, даарч сур, амьдралд дардан зам байхгүй ээ. Нарийнтай, өргөнтэй дардантай тийм замаар явж байж амьдрана. Тэхдээрдээ дардан зам гэдгийг чинь одоо далхвандан, лхам гэдэг хоёр бурхан даасан байдгийм аа гэж хэлдгийн би. Тэрийг л сайн шүтэж ингээс айлаас энд ирэхэд л замаар явж ирнэ. Тушаа юм чинь замтай л байгаа ш дээ. Одоо ингээд л хот хүрээ явна замаар явна, ийшээ гараад л явна нарийн, өргөн, бүдүүн замаар явна. Зам гэдгийг чинь сайн шүтэх ёстой юм ш дээ. Тэгээ л одоо яахав уул ус, онгон байгаль орчноо шүт гэдэг чинь байгаль гэж ярьдаг болж байнаа хүмсүүд. Одоо яахав. Тэр чинь бүдүүвчилсэн хэрэг шүү дээ. Нарийсаад ирэхдээр зэрэг сайн таван тансаг бүрдсэн цайг гэхэд л таван зүйлийн юмаар бүрдэж л цай болоод л бидэн чинь дээж доожоо өргөдөг учир нь энэ дээ л энэ.

Эрдэнэтуяа -

Ус?

Сосорбарам -

Ус, сүү,

Эрдэнэтуяа -

Идээ?

Сосорбарам -

Идээ.

Эрдэнэтуяа -

Давс?

Сосорбарам -

Хужир.

Эрдэнэтуяа -

Аа хужир.

Сосорбарам -

Хужир байгаан.

Эрдэнэтуяа -

Давс орох уу, хужир орохуу?

Сосорбарам -

Аль аль нь ороод тав болно ш дээ.

Эрдэнэтуяа -

А тэгээд тав болж байна уу тэ?

Сосорбарам -

Тэгээд тав болж байна. Хөөе давсыг бага хэрэглэх хэрэгтэй.

Эрдэнэтуяа -

За. Хужир сайн уу?

Сосорбарам -

Хужир ч их сайн. Тэхдээ нөмгөн ийм хувцастай явснаас л монголчууд элэгний өвчин, ходоодны өвчнөөр их үхэж байна ш дээ.

Эрдэнэтуяа -

Мнг.

Сосорбарам -

Монголчууд чинь бүсээ чанга бүслэх ийм ёстой, чанга бүслэх гэхээр чанга бүслэнэ. Сулхан бүслэх тэхдээр суудлаасаа шалтгаална. Ингээд завилж суух явдал, одоо ингээд ширээн дээр суух явдал суудал байхгүй болсон.

Эрдэнэтуяа -

Мнг.

Сосорбарам -

Нөмгөн хувцас өмсөөд, бүсээ чангалж бүслээд ходоод элэгний өвчин ойрын жилүүдэд их үхэж байна ш дээ. Одоо давс чинь 99 хувь нь муу юмтай, ганцхан сайн юмтай. А хужир чинь 99 нь сайнтай, ганцхан муутай. Элэг цул, дотоод цулын өвчин ер өвдөхгүй ийм учиртай байгаамаа. Гэхдээ монгол анагаах эмийн сударт бий энэ бол. Ийм л учраас бас дээдсийн маань ахмад буурлуудын маань сургасан сургаал, бичсэн ном судрыг л одоо манай эрдэмтэн мэргэдүүд энэнээсээ яаж, ард түмэн, хойч үедээ сургах талаас л одоо бодолцмоор байж байна гэж л ахмадын хувьд л. Түрүүн ч би бас хэлсэн.

Эрдэнэтуяа -

Мнг.

Сосорбарам -

Одоо өрөөсгөл боловсролтой. Тэхдээ өөрсдийгөө дайчлан дахин сураач өв тэгш сураач, хийсэн юмнууд чинь цоорхой болоод байгаа чинь эндээ л байна гэж л их л шүүмжилж хэлсэн дээ хүү минь.

Эрдэнэтуяа -

Мнг.

Сосорбарам -

Одоо бол ийм сургаалууд байдгийн. Ингэхдээр зэрэг хүнсний тал дээр хүн үндэсний аюулгүй байдал, хүнсний аюулгүй байдал гээд лоозон дэвшээд байна ш дээ. Энийг чинь л одоо хоцорсон эрдэм мэдлэгийг л нөхөж авах талаар л манай одоо дандаа л 50-иад насны улсууд л ажиллаж байна. 60 хүрсэн нь болул тэтгэвэртээ гараад явчихаж байна. Ингэх дээр зэрэг эд маань боловсрол жоохон дутуу дулимаг болоод л манай ард түмний өв тэгш сайхан амьдрал дутаад явахгүй байгаа чинь энэ дээ л байгаам шүү дээ гэж л. Би одоо тэгж л гол нь шүүмжлэлтэй ярьчихлаа даа хөгшин чинь.

Эрдэнэтуяа -

За за. За сайхан ярилцлаа. Ярилцлага өгсөнд маш их баярлалаа.

Сосорбарам -

За

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.