Urtnasan


Basic information
Interviewee ID: 990378
Name: Urtnasan
Parent's name: Luvsan
Ovog: [blank]
Sex: m
Year of Birth: 1933
Ethnicity: Halh

Additional Information
Education: incomplete secondary
Notes on education: This most likely means 7 years of schooling.
Work: retired
Belief: Buddhist
Born in: Hanhongor sum, Ömnögovi aimag
Lives in: Hanhongor sum (or part of UB), Ömnögovi aimag
Mother's profession: herder
Father's profession: [blank]


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
education / cultural production
cultural campaigns
work
collectivization
funerals


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)

childhood
secondary school student life
cultural campaigns
personal life
father - mother
collectivization
work - labor
power
privatization
funeral rituals
environment
camel trade


Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Саранцэцэг -

Заа сайн байна уу та?

Уртнасан -

Сайн. Сайн байна уу?

Саранцэцэг -

Та өөрийгөө танилцуулахгүй юу? Та одоо аль нутаг төрсөн хүн бэ? Таны эцэг, эх ямар улсууд байсан бэ? Амьдралынхаа талаар ярьж өгөхгүй юу?

Уртнасан -

Заа. Манай эх, эцэг энэ Өмнөговь аймгийн одоо дээр үед энэ Аргалант гэж байсан юм. Энэ одоо бол байхгүй л дээ. Eр нь бол аль эртэд устсан. Аргалант сум гэдэг. Тэнд тэрний нутаг байсан юм л даа энэ уул нь. Тэгээд одоо бол Ханхонгор сумын нутаг л даа тэр чинь. Тэр Аргалант гэдэг чинь Хонгортой нийлчихсэн байхгүй юу.

Саранцэцэг -

Өмнө нь Аргалант гэж байсан юм уу?

Уртнасан -

Өмнө нь Аргалант гэж байсан юм дээр үед бүр дөчин хэдэн онд. Тийм. Одоо болвол Ханхонгор сумын нутаг Борхошуу гэдэг газар төрсөн хүн дээ би. Манай эцэг эх Лувсан гэдэг хүн байсан, аа манай эх Долгор гэдэг хүн байсан. Ингээд би тэдний 5 дугаар хүү болон төрсөн юм. Ингээд бага наснаасаа эхлээд найм, есөн нас хүртлээ мал маллаж, эх эцгийн гар дээр байлаа. Тэгээд түүнээс хойш одоо 44 онд юм даа. Бага сургуульд сууж 48 онд бага сургуулийг төгсөж, ингээд хэдэн мөн эргэн хөдөө гарч, малчин болж байлаа. Ингээд малчин байж байгаад энэ хугацаанд одоо багийн ажил гэх юм уу даа багийн ажил одоо багийн малын санитаарыг бас нэг хоёр жил хийлээ. Дараа нь багийн агентыг нэг хоёр жил хийлээ. Ханхонгор сумын 4 дүгээр багт. Тийм. Тэгээд түүний дараа 1957 онд УБ явж жолоочийн курст сууж, 58 оны эхэн дээр жолооч болж төгсөж гарч ирлээ. Жолоочийн..,

Саранцэцэг -

Нутагтаа ирэв үү?

Уртнасан -

Айн?

Саранцэцэг -

Буцаад нутагтаа ирэв үү?

Уртнасан -

Буцаад нутагтаа ирж Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Их шанхийн нэгдэлд албан томилолтоор тэнд очиж 1960 оны 6 сар хүртэл 58 оноос эхлээд 60 оны 6 сар хүртэл тэнд жолоочийн ажлыг тэнд хийж байсан. Ингээд тэндээсээ гараад эхийн бие муудсан учраас энд эмчлүүлэх шаардлага гараад энд аймгийн төвд ирж аймгийн нэгдсэн эмнэлэгт жолоочоор ажилласан, 60 оны 6 сард. Тэгээд эмнэлгийн жолоочийн ажлыг хийгээд 1982 он хүртэл эмнэлэгт жолооч хийлээ. Түргэн тусламжийн жолооч, нэгдлийн амбулатори гэх мэтчлэн за ачааны машин ч барьж байсан, тэр нь бол хамаагүй. Голдуу түргэний жолооч хийж байсан. Ийм ажилтай ингээд түүнээс хойш одоо биеийн байдал дуудлага энэ тэрд явж чадахгүй болж дийлэхгүй болж цэргийн барилгын цэргийн ангид очиж бас ноднин жил ажилласан жолоочоор. Тэгээд барилгын цэргийн анги нүүж манай энэ эндээс нүүж, Өмнөговиос нүүж юунд хот руу явсан. Тийм учраас би энд эмийн санд эмийн сангийн удирдах конторт жолоочоор ажиллаж байгаад 4 жил ажиллаад 59 онд бишээ 59 биш, хэдэн онд тэтгэвэрт гарсан юм бэ дээ заа байз хараадахъя 91 онд гарсан юм байна. 91 онд гарсан юм байна. Тийм. Энэ хугацаанд яахав дээ. Байгууллагын аварга, аймгийн хөдөлмөр соёлын аварга 3 удаагийн аварга энэ тэр болж байлаа. Аа мөн эрүүлийг хамгаалах яамны шагнал магналаар бол нэлээдгүй хэд шагнагдсан. Цэргийн байгууллагад ч бас байгууллагын аварга маварга хэдэн удаа хийсэн. Аймгийн хөдөлмөр соёлын аваргыг бол 3 удаа л хийсэн дээ. За тэгээд байгууллагын аварга бол хэд хэдэн удаа хийсэн. Тэгээд 91 оноос хойш тэтгэвэрт гараад энд сууж байна даа. одоо хүүхдүүдээ бараадаад тийм ажил хийхгүй сууж байна. Тэтгэвэрт одоо гарснаас хойш аа нэг Замын-Үүдэд очиж одоо нэг бие энэ тэр эмчлүүлж Эрээн мэрээн явж бие эмчлүүлж бас жаахан байсан Замын-Үүдэд. Замын-Үүдэд нэг долоо, найман жил боллоо. Тэгээд орон нутагтаа буцаж ирээд, ингээд хөгшнийг эмчлүүлж бас тэнд байсан юм. Тэгээд ирээд байж байна. Одоо болвол өндөр настныхаа тэтгэвэрт сууж байна.

Саранцэцэг -

Та чинь 43-48 онд бага сургуульд байсан. Бага сургууль чинь тэр Ханхонгорын бага сургууль уу? Сум дамжиж өөр сургуульд сурав уу?

Уртнасан -

Өө тэр Аргалантад эхэлж суугаад..,

Саранцэцэг -

Аргалантынхаа бага сургуульд уу?

Уртнасан -

Тийм. Анх эхэлж..,

Саранцэцэг -

4 жил үү? 7 жил үү?

Уртнасан -

Өө 4 жил. Тэгэхдээ хоёрыг нь Аргалантад, хоёрыг нь Хонгорт сууж төгссөн байхгүй юу. Өнөө сум устаад. Тэгэхээр л Хонгороороо явах нь зөв байх даа, тийм. Хонгорт төгссөн юм. Тэгээд энэ хугацаанд би аймгийн төвд оройн сургуулиар 7 дугаар анги төгссөн байхгүй юу. Тэгсэн. Энэ ажиллаж байх хугацаандаа. Тэр үед ч одоо ёстой соёлын довтолгоо гэж байх үед чинь хүн бүр ном сурах хэрэгтэй байсан. Тийм учраас би өөрийн биеэр одоо эчнээ гэдэг юм уу юу гэдэг юм дээ, за оройн сургууль тийм оройн сургуулиар 7 дугаар ангийг төгссөн юм. Тэгээд бүрэн бус дунд сургуультай болсон байхгүй юу.

Саранцэцэг -

Тэр нөгөө агентад агентаар 4 дүгээр баг дээр ажиллаж байх хугацаанд уу?

Уртнасан -

Үгүй ээ биш. Аймгийн төв дээр суусан хойноо.

Саранцэцэг -

Өө аймгийн төв дээр суусан хойноо юу?

Уртнасан -

Тийм.

Саранцэцэг -

Сүүлд юм байна?

Уртнасан -

Сүүлд. Тэр чинь хамгийн эхлээд ажилд орж байгаа нь малын санитаар, дараа нь агент хийж байгаа улсад ажил хийж байгаа нь тэр байхгүй юу.

Саранцэцэг -

Өө за. Тэр чинь ерөөсөө бага сургууль төгсөөд л очиж ажиллаж байгаа нь уу?

Уртнасан -

Төгсөөд л нэг хоёр гурван жил болоод л тэгээд тийм юм хийж байгаа хэрэг. Тийм.

Саранцэцэг -

Тэгэхээрээ бага сургууль ер нь ямархуу байв даа? Бага сургуулийнхаа талаар ярьж өгөөч надад?

Уртнасан -

Заа яахав бага сургууль болвол тэр үеийн бага сургууль бол одоотой адилгүй бас ном, дэвтэр ховорхон, үзэг, харандаа ховорхон. Ийм л сургууль байсан даа. Тэгэхдээ боломжийн байсан л даа. Амьдралын хувьд бол дайны дараа учраас бас тийм сайнгүй. Одоо байсан байгаа юм тийм, 45 оны үед чинь дайн болов доо. Тэгээд 48 он чинь одоо нэг одоо л нэг эрх биш нэг болох төлөвтэй болж байсан үе. Идэж уух юм ч их ховор. Одоо тийм үе байлаа. Бичиг, цаасны юм ховор зурдаг юм ховор. Бид нар анх сургуульд суухад болвол ер нь 44 онд анх сургуульд суухад болвол ерөөсөө нэг жаахан ийм гурав дөрвөн хуруу харандаа л олдоно. Харандаа олдоод тэрнийгээ одоо энгэрээсээ утсаар оосорлож зүүчихээд анх эхэлж сургуульд ороход чинь тиймэрхүү л юм явж байсан. Тэр үеийн дэвтэр бол одоо нэг тийм модны үртсээр хийсэн юм шиг нэг тийм дэвтэр байсан даа. Тийм ер нь гялгар цаастай нь тэр үед чинь их ховор хаад нэг байна. Тэр бол олдохгүй. Ном болвол одоо гурав дөрвөн хүүхдийн дунд дугуй болж хоцорсон ном дамжиж явна. Одоо их ховор. Тэгээд даалгавар өгөхөөр чинь одоо тэр хүүхэд номтой хүүхэд дээр очиж даалгавар хийнэ. Тэрнээс наана хүүхэд бүрд ном гэж байдаггүй тийм үе байлаа. Тэр дайны үеүд байсан учраас. Тэгж байсан. За тэгээд сүүлийн үед чирнелэн дээр нэгдүгээр ангиас гараад хоёрдугаар ангид орохдоо чернилэнд орсон. Черниль олддоггүй. Хорын харандаа гэж нэг юм байсан. Тэрний тэр нь олдохгүй. Тэрний гол хорын харандааны модыг нь хагалаад одоо бүрээс модыг нь хагалаад тэгээд нэг гол дээрээ ийм наалдаатай гол бал гол байна. Тэрийг нь хутгаар зорж чернилийн сав руу хийгээд тэгээд черниль хийнэ. Дөмөгхөн, нэлээн авхаалж самбаатай хүүхэд. Тэрнээсээ будлиухан нь болвол над мэтийх нь ер нь болвол нүүрсний хогонд орж цөгц барьж тэрэнд чинь цөгц мөгц их элбэг хог дээр хаядаг юм. Цөгц рүү эхэлж өвс гар дээрээ ингэж шигшиж гараараа шигшиж өвсний хог хийчихээд л тэгээд л тэрнийгээ хутгаж байгаад л бичээд байна даа дэвтэр дээр. Тийм одоо найруулаад.

Саранцэцэг -

Амархан арилах уу?

Уртнасан -

Өө арилалгүй яахав дээ, амархан даа. Уул нь өнөө цаад дэвтэр нь тийм нэг уудаг учраас байгаад байна. Тийм уудаг цаасархуу маягийн гэхдээ нээх уухгүй л дээ. Тэгэхдээ бол байна. Уудаггүй бол алга болно тэр. Тийм юм тэгж тийм үед л эхэлж сургуульд сууж байсан хүн дээ би. Тийм.

Саранцэцэг -

Таныг сургуульд явуулахад ер нь гэрт тэр малд туслуулах ч байдаг юм уу? Аав ээжид гар дор туслаж байх хүүхэд үлдэж байсан уу?

Уртнасан -

Хүүхэд манай эгч гэж нэг хүн байсан юм Цэвэгсүрэн гэж. Тэр үлдсэн.

Саранцэцэг -

Таныг тэгээд дуртай явуулав уу?

Уртнасан -

Өө дуртай явуулсан. Дуртай нь ч юу байхав дээ. Тэр үед чинь хөөдөг хөөлгө гэж байсан. Сургуульд суулгах гэж хөөдөг байхгүй юу.

Саранцэцэг -

Аан багаас хүн ирээд?

Уртнасан -

Өө тэгэлгүй яахав. Баг сумаас хүн ирнэ. Бүр сумнаас ч хүн ирнэ. Танайх одоо хүүхдээ сургуульд суулга.

Саранцэцэг -

Намар аваач?

Уртнасан -

Тийм. Намар аваач тэдэн сард аваачиж өг. Тэгж хөөлгө явна. Тэгээд хөөлгө явахаар бид нарыг хүргэж өгнө ш дээ. Тэрнээс биш тэгж тэгж сайн дураараа заа одоо одооныхтой адил тэгж хичээлд нь явуулна гэж юм байхгүй. Мал дээрээ байлгах гээд л байна. Тийм. Хөөлгөнд хөөгдөж суусан байгаа юм. Тийм.

Саранцэцэг -

Тийм байна. Аа тэгээд та тэр сумын бага сургууль дээр гэрээсээ сургууль тэр хоёрын хооронд яваад байв уу?

Уртнасан -

Үгүй ээ. Манайх энэ Ханхонгорын ард одоо энэ юухан зүүнтэй хориод км-т гэр энд байдаг. Тэр Аргалант гэдэг сум чинь энэ урд энэ Хануулын урд өвөрт бас нэлээн зайтай байдаг юм. Тэр рүү одоо нэг л удаа хүргэж өгнө. Тэгээд жилд ганц удаа эргэнэ. Одоо унаа унаш манайх чинь уул нь их ядуу амьдралтай айл их тарчиг, ядуу амьдралтай тийм айл байсан юм. Тэгээд одоо зав байхгүй нэгдүгээрт хоёрдугаарт унаа унаш муутай. Хануулыг давж явна гэдэг бас их хэцүү, тойрох бас хэцүү, тийм учраас тэр давдаг даваа байдаг тэрүүгээр давна. Тэгэхгүй бол давахгүй. Тэгээд жилд ганц удаа л эргэнэ. Тэгэхдээ манай эх эргэж чадахгүй. Манай эгч л нэг юм хүнтэй бараадаж явж, очиж нэг эргэж байсан байгаа юм. Хоёр жил би Аргалантад сурахад ганц ганц л эргэсэн байранд. За нэг тэр үеийн байр ч одоо яахав дээ нэг байшинд л байсан даа. Өвөл гэрт ч байсан. Тэгэхдээ форм, хувцас гэж байхгүй ш дээ. Монгол дээлтэй одоо тийм л явж байсан даа. Монгол дээлтэй уранхай ч магадгүй, гутал ч одоо хажуугаараа ч гишгээтэй байж магадгүй. Их тийм юм ховор, асар ховор тийм үе байсан.

Саранцэцэг -

Аргалантын тэр сургуулийн дотуур байр гээд байгаа газар ер нь хүүхдүүд олон уу?

Уртнасан -

Аа хүүхэд бас нэлээн байсан.

Саранцэцэг -

Байх айлгүй хүүхдүүд л тэр..,?

Уртнасан -

Аан тэгэлгүй яахав. Тэгнэ. Сумын төв дээр чинь айл цөөтэй л дөө одоотой адилгүй цөөвтөр. Тэгээд л яахав дээ. Голдуу байранд л сууна. Тэгэхдээ байранд чинь одоо нэг ай хэдэн хүүхэд байсан юм нэлээн хэдэн хүүхэд л жагсаж байсан шиг санагддаг юм. Байрны хоолонд ороход чинь жагсаж ордог учир тавилантай. Тэгэхэд ер нь нэлээн хүүхэд жагсаж байсан юм байнаа нэг тавь, жаран хүүхэд жагсаж байсан байх л даа.

Саранцэцэг -

Өлсөж байв уу та байранд байж байхдаа?

Уртнасан -

Өө тэр үед чинь өлсөнө. Тийм.

Саранцэцэг -

Өдрийн хэд хооллох уу?

Уртнасан -

Ганцхан хооллоно. Өнөөдөр өдөрт нэг хоол иднэ. Маргаашийн үдэд нэг хоол иднэ. Тэрний хооронд өглөө нэг цайтай, орой нэг цайтай. Цайнд юу өгөх үү гэхлээр цагаан гурил байхгүй, хар гурил өгнө. Хар гурил гэдэг чинь одоо хоолны том цагаан халбагаар хуурсан хар гурил ингээд нэг дүүрэн хутгаад овойж байсныг нь ингэж нэг юмаар хусаад, тэгээд нэг тавганд хийчихнэ нэгийг. Нэгийг л иднэ. Тэгээд л аяганы хийц болно, тэр нь жаахан сахартай байна даа харин тэр гурил.

Саранцэцэг -

Цайндаа хутгаж идэх юм уу?

Уртнасан -

Тэгнэ. Цайндаа хутгаж иднэ.

Саранцэцэг -

Боов байхгүй, талх байхгүй?

Уртнасан -

Байхгүй байхгүй тийм боов хийдэг гурил мурил нь ч байхгүй ш дээ тэр үед чинь. Хар гурил гэж одоо малын тэжээ хивэг гэж байна ш дээ. Тэр хивэгнээс чинь өшөө бүдүүн шигшихэд цагаан юм гардаггүй тийм гурил байсан үе байхгүй юу. Тэгээд тэр тийм хар гурилаар чинь хоол хийнэ гэж бараг байхгүй сургууль ерөөсөө. Заа яахав нэг мэдэхгүй ээ 7 хоногт юм уу арай ч сард үгүй байх нэг юм уу хоёр гурилтай хоол өгнө. Зутан шиг юм байна даа хивэг элдээд, хивснийг нь ингээд одоо зутан шиг манай хулганы хоол шиг зутан шиг юм болчихсон тийм хоол. Одоо тэр л хамгийн дээд хэмжээний хоол доо. Тэгээд л мах тэр үед чинь байрны улсуудад хүүхэд суулгасан хүн чинь махтай ирдэг байсан байх. Мах л өгнө дөө. Тарган мах бас байхгүй ээ, эцэнхийвтэрхэн мах. Тэгээд нэг тийм гурилтай хоол өгнө иднэ. Тэгээд өглөө нэг халбага гурил, орой нэг халбага гурил тэгээд л болоо, өдрийн хоол ерөөсөө байна. Тэгээд дэлгүүрт очоод юм авна гэх юм бол байхгүй. Ерөөсөө дэлгүүрт идэх юм байхгүй ш дээ. Ганц цохио чихэр гэж нэг ийм цохио чихэр гэж ийм том том, ийм янз бүрийн хатуу чихэр байсан юм. Одоо ёотон доо. Бөөгнүүлсэн ёотон гэх юм уу даа. Тийм одоо цохио чихэр гэж тийм юм байсан юм. Тэрнийг л авч иднэ үү гэхээс өөр юм байхгүй. 10 төгрөгний шоколад гэж хавтгай өдий хэрийний улаан цаастай гучин гучин жил гээд ингээд ингээд хэрчсэн юм байлуу, улаан тийм юмтай нэг шоколад байсан. За тийм хоёр л юм байсан даа идэх юм дэлгүүрт. Ерөөсөө очиход өөр юм байхгүй.

Саранцэцэг -

Авъя гэсэн ч мөнгө байхгүй юу?

Уртнасан -

Мөнгө байхгүй. Ядуу учраас одоо мөнгө байхгүй. Тэр чинь уул нь гайгүй л дээ. тэр шоколадыг нь ямар үнэтэй байсныг нь мэдэхгүй юм. Тэр цагаан цагаан чихэр нь кг нь 5 цаас уул нь хямдхан л даа. Тэр үед чинь мөнгө бол мөнгө л байлаа. Тийм. Мөнгөөр чинь авах юм байхгүй учраас мөнгө байгаа л даа улсуудад. Мөнгө нь байгаа, тэгэхдээ олон биш, одоотой адил олон биш цөөн мөнгө нь. Ухаан нь нэг ямаа хүн зардаг юмаа гэхэд л одоо нэг арван хэдэн цаасаар зардаг юм уу, яадаг юм. Тийм л байсан үе дөө ерөөсөө.

Саранцэцэг -

Сургуулийн дотуур байранд мах өгдөг байж, түлээ түлш өгөх үү?

Уртнасан -

Түлээ түлш чинь сүүлийн үед өгдөг болсон юм билээ. Намайг сургуулиас гарсны хойно. Сүүлийн үед бүр одоо дөчин хэдэн онд түлш гэж өгдөг байсан юм. Сургуулийн түлш гэж тэр айл болгонд ноогдоно. Тэрийг бол би сургуулиас гарсан хойно сард тэгж аваачиж өгч л байлаа сургуулиас бүр гарчихсан хойноо. Тэр яг тэр үед бол бас нэг түлш авдаггүй байсан байх, манайх ер нь түлш гэж юм хэлж, ярьж байгаагүй.

Саранцэцэг -

Мах л авдаг байж дээ?

Уртнасан -

Мах л өгдөг. Өшөө юм бараг хоол байхгүй дээ.

Саранцэцэг -

Бага сургуульд та тэгээд монгол хэл, тоо өөр одоо ямар хичээл үзэж байв?

Уртнасан -

Хуучин монгол бас нэг ордог юм. 3 дугаар ангиас бил үү орж байсан байна. Тэгж байгаад тэгээд нэг 4-д 3-д анхныхаа анхны мэдэгдэхүүнтэй болоод 4 рүү очихоор чинь зэрэг энэ хуучин монгол одоо хэрэггүй ээ энэ болвол хоцорсон ном гэнэ хүрч ирж энийг үзэхгүй гээд хасаад хаячихсан. Тэгээд тэр хуучин монгол бичгийг гүйцэд сурч чадаагүй, хоцорсон байхгүй юу. Тэгээд зааж байгаад хаячихсан. Тэгээд шинэ үсэг нах эхлээд гарч ирчихээд заахад л бид нар л эхлээд заалгасан юм шиг байгаа юм. Тийм.

Саранцэцэг -

Тэр сумын тэр Аргалантын сумын төв дээр ер нь юу юу байх уу? Сумын контоор, одоо нэг..,?

Уртнасан -

Өө тэгэлгүй яахав. Сумын захиргаа гэж нэг контоор байна. Заа одоо хоршоо гэж ярина. Хоршоо байна, хоршоо гэдэг чинь бол бас том агент биз дээ одоо ноос үс авдаг энэ тэр тийм газартай, одоо худалдаа бэлтгэлийн анги гэж сүүлийн үед байсан даа. Тийм тэр чинь тэгэхдээ тэр үедээ хоршоо гэж байсан, анги гэж байгаагүй. Анги гэдэг чинь нэгдэл юу яасан хойно бий болсон асуудал. Тийм хоршоо байсан. Тэгээд тэр үеийн улсууд чинь ном үзэх гэж одоо бүлгэм гэж байсан. Бүлгэм гэдэг чинь одоо энэ шинэ үсгийг заадаг хүн болгонд. Том том улсууд шүү дээ, одоо хүүхдүүд биш. Бид нар чинь сургуулийн хүүхэд заалгадгаараа заалгана. Тэгээд тэр үед чинь одоо ноосыг ховдолно гэж байна.

Саранцэцэг -

Ховдолно оо?

Уртнасан -

Тийм.

Саранцэцэг -

Заа тэр нь яадаг юм?

Уртнасан -

Ховдолно гэдэг чинь бол ноосыг дампуулна гэж байхгүй, саванд хийнэ гэж байдаггүй. Ингээд урт урт мушгина. Тийм одоо урт өө эндээс энэ үүднээс ингээд мушгихад гадаа тэр зүүн байшин хүртэл ингэж мушгиад тэгээд ингээд эрчлээд, наана нь нэг хүн сунгаад ингээд эрчилнэ. Цаана нь нэг хүн ингээд модонд хийчихээд ирнэ. Тэгээд тэр чинь ингээд урт юм болчихсон. Нөгөөдөхийг чинь ингэж нэг нугалаад, буцаад нугалаад ингээд нэг хэдэн юм хийдэг юм бэ дээ метр гаруйхан юм байдаг юм уу, болгоод ингээд буцаагаад ингээд эрчтэй юм чинь ингээд буцаахаар тэр чинь бие биенийгээ тэврээд эрч нь ингээд явдаг байхгүй юу. Тэгээд тэр бүлгэмийн хүн улсууд сургуулийн хүүхэд хоёроор тийм юм хийлгэнэ дээ хичээлийн бус цагаар одоо. Тэгээд тэр яадаг байсан юм гэхлээр олны олон ноосыг тэгж мушгиад ингэж давхарлаж тавиад том дөрвөлжин юм болно оо доо ингээд давхарлаад ингээд тавиад байхнээ. Ийм том дөрвөлжин юм болгоод баглаад, дээсээр баглаад жингийн тийм жин тийм машин гэж байхгүй, тэмээгээр жин тээнэ. Тэр жингийг нь тэн хийнэ. Тэн гэдэг чинь талд нь хоёр талдаа ийм ингэж хооронд нь уяад тэмээн дээр ингээд ус 40 битонтой ус тохож байгаа юм шиг ингэж тавиад чагтлаад тэгээд тохомтой тэмээн дээрээ тэгээд ингээд УБ, Алтанбулаг ингэж явдаг байсан байхгүй юу. Тэгж явж өнөө хар гурилыг чинь олж ирнэ шүү дээ, тэр жингийн улсууд. Тэгээд ухаан нь хоршооны бараа шүү дээ тэр чинь. Одоогийн болвол дэлгүүрийн бараа гэсэн үг юм даа. тийм. Түүхий эдээ аваачиж Алтанбулагт аваачиж өгчихөөд Алтанбулаг гэдэг чинь Сэлэнгээс зүүн тийш ш дээ. Тэр хилийн боомттой байгаа газар. Тийм тэнд аваачиж өгчихөөд сар гаруй яваад ирнэ. Өвөл явна, уринд явахгүй одоо намар намар явна. Намар яваад өвөл ирнэ. Сар гаруй, хоёр сар ч юм уу яваад ирнэ тэмээгээр, бүүр урт одоо 20,30,40,50 ч байдаг юм уу тийм жингээр том тэмээнүүд ингээд айл бүрд ноогдуулаад тэмээ танайх тохомтой тэмээ нэг жинд явах, танайх тохомтой тэмээ хоёр гээд ингээд айлд ноогдуулна багаас, сум багаас ноогдуулна. Тэгээд тэрийг контоор өгнө. Тэгээд ухаан нь өөрт чинь өгнө. Заа манай тэмээг өөрөө хариуцаж аваарай гээд ингээд манайхаас өгч байна. Тэр хүн хэдэн ч хүний тэмээ авдаг юм аваад, мэдээж тэр чинь тэр аян жинд чинь бол гурваас дөрвөн хүн юм уу тэгж явна, дөрвөөс ч тав юм уу, нэг тийм нэг цуваа жингээр. Тэр жин чинь олон хэсэг явна. Ингэж хойно хойноосоо цуваад ухаан нь ингээд яг одоо юу гэх юм бэ дээ, бригад одоо зүгээр одоогоор яривал бригадархуу юм. Одоо ингээд хэд хэд компайнаараа ингээд хүн ингээд жин гэдэг чинь цувчихна. Зүгээр нэг хорь гучин тэмээ ачиж аваад ганц дангаараа явна гэж байхгүй. Дахиад хорь гучин тэмээ, дахиад тавин тэмээ өчнөөн үргэлж ингэж явна. Тэгэхдээ тус тусдаа хүн хүнтэй байхгүй юу. Хорь гучин тэмээ юм уу, дөчин тэмээ л нэг гурав юм уу дөрвөн хүнтэй, дараагийнх нь бас л нэг гурав дөрвөн хүнтэй. Тэгээд майхантай. Тэгээд ингээд цугтаа явдаг. Аян, жин гэдэг чинь тэгж хийдэг байсан. Тэгж явж одоо цай, даалимба, тамхи, хар гурил одоо тийм юм олж ирнэ. Тэр үед юм их ховор байсан учраас цайг нэг ногоон цайг ингэж дундуур нь нэг хуваагаад, дахиад талаа дундуур нь нэг хуваагаад, дөрвөн айлд өгнө багаас. Заа танайд цай, энэ талын тал цай ногоон цай шүү дээ. Тэгж өгнө аа тамхи гэдгийг бол тамхи татдаг хүнд таллаж өгдөг байсан л гэдэг юм. Би тэрнийг бол мэдэхгүй юм тамхи мамхи татдаггүй байсан болоод заримдаа. Заримдаа бүтэн өгнө. Тэгэхдээ яг голдуу л таллаж дөрөв ч хувааж өгдөг байсан гэж байгаа юм, улаан тамхи шүү дээ, одоо дүнсэн тамхи одоо дүнсэн тамхи гэж бичээтэй байгаа тэр чинь тэгдэг байсан. Заа тэгээд л хар гурил бол цагаан сар болоход 5 кг-г өгнө нэг айлд хуваарьтай. Тэрүүгээр цагаан сард шинэл гэж өгнө дөө. Заа нэг толгой ёотон байдаг юм уу үгүй юм уу тийм юмтай л өгнө. Хуваарьтай шүү дээ одоо өшөө юм байхгүй дэлгүүрээс очоод авчихна гэх юм бол байхгүй. Тэгээд л тэрүүгээрээ шинэлнэ. Хэдэн хавсай хийгээд тавичихна даа 5 кг гурил ч ер нь юу байхав дээ. Хар гурил шүү дээ нэг арзайсан хар юм хийгээд нэг хавсайрхуу юм боов хийгээд тавьчихна тэгж шинэлж байсан юм байгаа юм. Заа даалимба гэдэг юм ер нь мэдэхгүй юм. Ер нь жилд нэг хоёр даалимба нэг айлд өгч байсан юм уу үгүй юм уу боодолтой, даалимбыг чинь боодлын даалимба гэж байсан. Ингээд эвхээд эвхээд эргүүлээд яачихсан, хоёр бүстэй дээр нь аддрес наагаатай, одоо орос даалимба, боодлын даалимба. Тэрийг жилд нэг хоёрыг өгдөг юм уу үгүй юм уу, айлд ер нь ховор доо. Тэгээд л жингээс л жингээр л ирсэн бараа шүү дээ тэр чинь.

Саранцэцэг -

Тийм тэрийгээ л одоо хувиарлах уу?

Уртнасан -

Хувиарална.

Саранцэцэг -

Хэр их ирснээс л хамаарах нь байна?

Уртнасан -

Их, бага ирснээр нь л хувиарлана ш дээ. Тийм. Тэгж өгдөг тийм үе байсан. Амьдрал их ядуу дорой одоо яахав баян хүн нь баян байсан.Малтай хүн бол баян л байсан байх. Манайх бол цөөхөн малтай л даа. нэг 10-аад тэмээтэй, хорь хорь гаруй гучаад ямаатай, арваад хоньтой тийм л нэг чөдрийн морьтой тийм л айл байсан. Миний тэр сургуульд сууж байхын мал болвол тэр. Гэр болвол их ядуу нэг жуул нэг ханатай гэртэй одоо цоорхой, гэр бүрээс ч байхгүй цоорхой ноос, үс чинь одоо албан журмын ноос гээд аваад явчихна ш дээ. Малын ноосыг чинь бол байлгахгүй. Энэ одоотой адил айлын гар дээр хүнд нь тэр ноос байлгана гэж байхгүй. Танайд 15 хонины чинь ноос тэдэн кг ноос төлөх ёстой гэсэн албан бичиг ирнэ. Одоо төлөвлөгөө гэсэн тийм юм бараг ирнэ. Тэгээд хэдэн хонины ноосыг чинь хяргаад тэрэнд өгчихнө ш дээ, эсгий хийнэ гэж байхгүй. Тийм. Тэгээд гэр болвол манай гэр болвол тийм байсныг би одоо санадаг юм. Ингээд бүр сайхан нь бол их амархан мэднэ юм ш дээ цоорхой энэ талын туурганууд цоорхой энэ талдаа харин цоорхой байхгүй байсан надад ... энд талд салхин доод талд гээд цоорхой байна. Тэгээд өвөлд чинь ингээд үүр цайхад чинь болвол бүүр ингээд сайхан гэгээ татаад, энэ цоорхойнуудаар гэгээ татаад, тэгж тэгээд л бас нэг тийм байсан байгаа юм.

Саранцэцэг -

Зуух гэж байгаагүй байх?

Уртнасан -

Байхгүй, тулгатай.

Саранцэцэг -

Тулгатай задгай гал түлдэг..,?

Уртнасан -

Задгай гал түлж байна. Тийм байсан.

Саранцэцэг -

Хөө, тортог бол жигтэйхэн?

Уртнасан -

Өө тэр бол хар. Өө бөнжийчихнө. Доошоо ингээд молцоглоно ш дээ. Ярих юм байхгүй. Тэрнээс одоо өөр яалтай билээ. Дандаа л хар дотор талын цаваг нь их хар байна. Гадна талын дээвэр нь бол гайгүй. Тийм. Дотор талын бүрээс нь пад хар байна даа. Тэгэлгүй дэ, хөө тортогтой тэгэхэд чинь одоо одооны энэ хаалга байсангүй. Самбаран хаалга гэж самбарнаасаа наашаа нээгддэг одоо давхар хаалга гэж ярьдаг даа, давхар хаалганы наад талын хаалга тийм хаалгатай ерөөсөө. Тэгээд үүдтэй. Цаанаа хаалга байхгүй ш дээ. Үүд сөхөөд одоо ингээд тэр чинь тийм үүдтэй тийм байлаа. Тийм. Тийм үе байсаан тэр үед.

Саранцэцэг -

Танай хажуугаар айл саахалт байдаг хичнээн айл байв?

Уртнасан -

Одоо тэр үед үү? Өө тэр үед байсан л даа ганц хоёр. Настай улсууд байсан голдуу үхээд барагдаж дээ. зөндөө айлууд байсан.

Саранцэцэг -

Танайх айлын мал малладаг байв уу? Олон малтай айлын мал?

Уртнасан -

Өө сүүлийн үед маллаж байсан манай бурхан эх. Сүүмэн Дагваа гэдэг айлын тэмээг ботголуулж эмнэг голдуу тэмээтэй түүнийг нь сургаж, сааж сургана, одоо уяж хүлж сургана. Ботгыг нь номхотгуулна тэгж өгдөг байлаа. Дарьзав гэдэг ганц бие хөгшин байсан. Тэдний тэмээг бас олон тэмээтэй номхруулж, эмнэгийг нь сургаж ботголуулж, сааж тэгж сургаж өгч байсан. Тэрнийг бол би сайн мэддэг юм.

Саранцэцэг -

Хүн бүл хүрэлцэхгүй тэгээд олон малтай айлууд чинь хаяандаа айл буулгаад бас нэг?

Уртнасан -

Тийм. Тэгэхдээ манайх бол яг хаяандаа биш ойрхон л байдаг айлуудын малыг нь тасдаад олон малтай юм чинь тасдаад манай руу өгчихгүй юу манайх цөөхөн учраас тийм манайх чинь одоо арваад тэмээ байсан юм уу үгүй юм уу, арваад тэмээ л байсан байх. Ботготой нь ачиж нүүдэг айл байсан юм. Тийм тэр үед. Ат гэж байхгүй манайд. Тэгээд нүүгээд явахаар ботготой нь нүүгээд ачаад явахаар эхийг нь ачихаар ботго буцаж зугтаагаад нутаг руугаа явдаг тэгдэг байсан байгаа юм. Нэг бас аюул байсан байгаа юм. Би зөндөө л тэгж ботго хөөөцөлдөж байлаа.

Саранцэцэг -

Нутаг руугаа гүйчихдэг юм уу?

Уртнасан -

Тийм. Буцаад гүйчихнэ. Нөгөө эхээ танихгүй. Ачаа ачихаар чинь.

Саранцэцэг -

Эшш чааваас даа?

Уртнасан -

Тийм байсан.

Саранцэцэг -

Сумын бага сургуульд байхад хичээлийг олон багш заахгүй нэг л багш заана биз?

Уртнасан -

Нэг л багш заана. За тэр үед чинь яахав хичээл цөөн дөө. Тоо, хэл бичиг за тэгээд монгол бичиг байлаа нэг л багш заана. За тэгээд зураг, биеийн тамир, дууны хичээл байна, байдаг байлаа. Тэр чинь тэр л багш гүйцэтгэнэ өшөө багш гүйцэтгэхгүй.

Саранцэцэг -

Та сургуулиас өөр гадуур ямар боловсрол эзэмшсэн бэ?

Уртнасан -

Сургууулиас гадуур чинь одоо боловсрол эзэмшсэн юм ч байхгүй дээ. Жолоочийн ажил хийсээр байгаад, өөр тийм боловсрол эзэмших зав, чөлөө байсангүй. Жолооч хүн гэдэг чинь болвол тэгээд явсаар байгаад таардаг эд. Тэгээд л сүүлийн үед дандаа түргэний жолооч хүний амины төлөө явж байгаа болохоор чинь зарим шөнө 5 шөнө дараалан дуудагдаж алсын дуудлаганд явна ш дээ.Тэгж л байлаа. Одоо энэ эмнэлэгт мэдэх ганц хоёр хүн бий л байх.

Саранцэцэг -

Ер нь тэр үеийн боловсролыг төр яаж удирдаж байсан бэ?

Уртнасан -

Яахав дээ, Монголын хүн амыг бичиг үсэгтэй болгох гэж сайхан л удирдаж байсан байх. Нэг талаар нөгөө талаар миний ганц боддог нэг бодол байдаг юм.Хуучин монгол бичгээ устгасаныг л соёлоо устгасан уу гэж л тухайн үед төрөөд байдаг байсан даа. Тэр хуучин монголыг болиулчихсан байгаам.

Саранцэцэг -

Шинэ хуучныг хослуулаад л аваад явж байсан бол?

Уртнасан -

Аан, аваад явж байсан юм уул нь. Тэгтэл энэ одоо дээрээсээ одоо нарийн ярьвал одоо Цэдэнбалыг тэгсэн гэдэг юм хэн мэдэх юм тэгсэн ч юм уу, үгүй ч юм уу. Ямар уулзсан биш. Хуучин монгол хэрэггүй ээ, шинэ үсэг гараад ирчихээр одоо хуучин монгол хэрэггүй гээд ингээд хуучин монголыг хаяулчихсан байхгүй юу. Тэрнийг би бас боддог юм, ер нь одоо ч боддог юм. Соёлыг одоо үндэснийхээ соёлыг хаячихсан юм уу даа л гэж бодоод байдаг юм.

Саранцэцэг -

Ер нь таныг тэр сумын бага сургуульд байж байхад кино юм ирж үзүүлдэг байв уу?

Уртнасан -

Аан кино гэдэг юм тэр үед болвол одоотой адил тийм дуутай муутай юм бол тэр үед байхгүй. Одоо диа филм гэж байсан юм уу даа, зүгээр дуугүй тэгэхдээ тэр ч яг диафилм арай биш л дээ диафилм гараад л тэр үед бас нэг тийм жар жар жар гээд ингээд тэр аппараттай дуугардаг эргүүлдэг юм байсан. Дуугүй тийм юм л үзүүлээд байдаг шиг санагддаг юм хаад нэг. Би бас үзэж байгаад унтаж ч хоцорсон удаа бий, тэр сургуульд бага сургуульд байхдаа жаахан байхдаа нэгдүгээр ангид байсан юм уу, хаад нэг тийм юм ирдэг байсан. Одоо би тэгээд сүүлд нь боддог юм нэг бодлын диафилм юм уу гэсэн шиг юм бодогдож байсан.

Саранцэцэг -

Хажууд нь одоо дуугүй дүрс үзүүлээд, хажууд нь ингээд хүн чангаар тайлбарлаад ярих уу?

Уртнасан -

Тийм. Харин тэгнэ. Хүн одоо тэрнийг нь хэлнэ. Тэр чинь одоо тэгэхгүй бол ямар ч үгүй л нэг зураг гараад байна ш дээ. Тийм тиймэрхүү л юм гардаг байсан.

Саранцэцэг -

Таны амьдралд ер нь ямар нэгэн гүнээр нөлөөлсөн үйл явдал байдаг уу?

Уртнасан -

Заа ер нь одоо сайн тал, муу тал гээд ярихад бол гүнээр нөлөөлсөн юм одоо юу байхав дээ зайлуул. Одоо манай гэр бүлийн хүн сууж бид хэд хэдэн хүүхэдтэй бид хоёр. Энэ л одоо амьдралын сайн сайхныг залгуулж, манай хөгшин одоо бид хоёр сайхан байна даа. Одоо гүнээр нөлөөлсөн юм ч одоо энэ л байдаг байх. Би энэ залуу байх хугацаандаа л энэ хүнтэй суусан. Тэгээд л одоо болтол байж байна даа далан хэд хүртлээ. Тийм. Энэ л одоо гүнээр нөлөөлсөн юм энэ юм болов уу даа. Өшөөгөөр бол яахав дээ би улс эх орондоо ажил хийх ёстой хүний үүргийн асуудал байдаг учраас ажил хийсэн, хөдөлмөрлөсөн, бас чадлынхаа хирээр одоо эх орныхоо төлөө ажиллая гэж үнэхээр бодож байсан л даа. Энэ л одоо миний одоо ач гавьяа юм даа. Тэгээд энэ яахав, миний сайхан хань ханийн буян юм даа. Би бас сайн ажиллаж байсан удаа байна, ханийн түшиг бол их юм хүнд. Тэгээд онцоор нөлөөлсөн юм ч одоо энэ л байх шив дээ. Өөр ч одоо онцоор нөлөөлсөн иймээ тиймээ болсон юм бол алга даа.

Саранцэцэг -

Таны амьдралд ер нь ер бусын, бусдаас онцгой гэж бодогддог юм байдаг уу?

Уртнасан -

Заа миний амьдралд уу?

Саранцэцэг -

Тийм.

Уртнасан -

Миний амьдралд болвол одоо онцгой гэх юм ч одоо онцын юмгүй юм уу даа нээх их.

Саранцэцэг -

Танай ер нь гэр бүл, хамаатан одоо төрөл улсууд дундаас хэлмэгдэж байсан гэж яригдаж байсан хүний тухай сонсож байв уу?

Уртнасан -

Заа мэдэхгүй юм, манай хөгшний талаас чухам юу байдаг юм бол манай талаас ч бол байхгүй ээ. Хэлмэгдсэн гэж ер нь сонсоогүй юм байна. Манай эцэг бол их дээр үед өнгөрчихсөн юмаа. 50 онд өнгөрчихсөн, намайг жаахан байхад. Тэр хүнээс би жаахан байсан учраас юм асууж чадалгүй өнгөрчихсөн. Ийм л юм. Тэгэхээр хэлмэгдэл байсан, үгүйг чинь би огт мэдэхгүй.

Саранцэцэг -

Ээжийнхээ тухай дурсаж ярих уу та?

Уртнасан -

Заа манай ээж ч одоо уул нутаг нь болвол Мандаловоо чигийн хүн юм гэнэлээ. За Шарнуудынх гэж айл байсан юм уу даа, бүүр удам судар нь тэр Шарнуудын долоон шар хүүхэн гэдэг байсан юм гэнэлээ урд. Тэгээд тэр долоон шар хүүхний нэгнээс нь л гарсан хүн манай эх байсан юм байна даа гэж ярьдаг юм даа. Одоо манай эх чинь одоо ер нь эхээс гурвуулаа байсан гэдэг юм. Нэг нь энэ хязгаарын цэргийн алба гэж бас дээр үед одоо хувьсгалаас өмнө шахуу хувьсгалын эхэлж байх үед ч юм уу, эхлэхээс өмнө ч юм уу тийм алба цэргэнд татагдаж, цэргийн алба л байгаа юм, тийм юманд татагдаад явсан, тэгээд тэр чигтээ байхгүй болчихсон юм гэсэн. Одоо дайнд үрэгдсэн байдаг юм уу, дайн байсан юм уу, юу байсан юм тэрнийг нь мэдэхгүй юм. Аа нэг нь болвол одоо энэ Арслан Дэмүүл гэдгийн аав энэ Гомбо-Аюуш гэдэг хүн бий. Манай эхийн төрсөн ах.

Саранцэцэг -

Гомбо-Аюушаа?

Уртнасан -

Тийм. Манай эхийн төрсөн ах байгаа юм. Тэгээд ингээд л хоёулахнаа байгаа юм. Аан тэр долоон шар хүүхний чинь есөн хүүхэд байгаа юм байналээ л дээ. Тэр долоон шар хүүхний чинь одоо Дундговиор л голдуу байсан даа. Одоо тэр чинь байхгүй л дээ одоо Сэвэл, Майнзав өшөө хэн хэн ч билээ, тийм улсууд байсаан. Би бас уулзаж, учирч байсан тэр үед. Тэр цөм нас барсан. Аа манай эхийн нэртэй ч Долгор нэртэй ч хүн байсан. Тэгээд дандаа нэг тийм шар авгайчууд л байсан санаад байдаг юм. Багахандаа л би уулзаж, учирч явсан. Тэгээд тэр бол одоо байхгүй, цөм байхгүй. Тэдний нэг хөгшний нэг хүү энэ Дундговийн Өлзийтөд байсан юм гэсэн. Тэр бас байхгүй гэсээн. Одоо байхгүй гэж дуулдсан. Хүү нь юу байхав дээ одоо болвол өвгөн, өвгөн. Тэр бас байхгүй болчихсон. Тиймэрхүү л байх юм. Тэгээд л яахав дээ, манай эх болвол уулаасаа их ядуу, тарчиг амьдралтай айл байсан юм билээ, тэр одоо долоон шар шарнуудынх л гэж ярьдаг байсан гэж байгаам. Тэгээд манай эх, эхийн эх одоо их ядуу хүн байсан юм билээ. Манай тэр нагац ах одоо Арслан Дэмүүлэнгийн аав Гомбо-Аюуш хүн, нохой Түвдэнжав гэдэг хүний адууг маллаж, амь зууж байсан гэж байгаа юм. Тийм. Манай эх бол гэртээ байсан юм шиг байгаа юм. Тэгж яваад яаж байгаад манай эцэгтэй нийлсэн юм мэдэхгүй юм. Манай эцэг бол уул нь Нэр ван хошууны хүн гэсэн юм уул нутаг нь бол. Тэгээд яаж ч явж нийлдэг юм. Тэгээд тэр нохой Түвдэнгийн адуу маллаж байх хугацаанд арьс нэхий цуглуулсаар байгаад, тэр манай нагац ахад нэг эх нь нэг дээл хийж өгсөн юм гэнэлээ. Тэгээд тэр үед чинь өнгө дээл гэж..,

Саранцэцэг -

Өнгө татаагүй дээл?

Уртнасан -

Өнгө татаагүй нэхий дээл. Хургаар эмжээд хормой мормойг нь. Тэгж хийдэг байсан байхгүй юу. Тэгээд шинэ хурган дээл тэгж хийж өгөөд, тэр адуунд явуулчихсан одоо тэр нохой Түвдэнжав гэдэг айлын зарц байхгүй юу. Адуу малладаг зарц. Тэгээд яваад, адуунд яваад хэд хаа ч явдаг юм адуу мал уралдуулаад тэгээд явж байгаад айлд очиж даалуу тавиад мөрийнд дээлээ тайлж өгчихөөд нүцгэн шахуу ирж байсан юмаа гэж лавтай мэдэх хүн тэгж ярьдаг юм. Тэгээд ингээд дээл байхгүй. Сольж өмсөх дээл байхгүй. Ерөөсөө ганц дээл нэхий цуглуулаа байгаад эх нь нэг дээл хийж өгснийг л өмсөөд явсан байхгүй юу мөрийнд өгчихөөд ирсэн л гэж тийм нэг сонин домог шиг юм байдаг юм. Тэр үнэн юм гэнэлээ. Тийм. Тэгж ярьдаг юм. Тэгээд их ядуу амьдралтай энэ Мандаловоо зүгийн л хүн байсан юм байналээ л дээ манайх. Манай эх амьд сэрүүндээ за хамаг ах дүү чинь Мандаловоод бий шүү гэж одоо энэ Өмнөговийн Мандаловоо сум энэ хойд руу байдаг, бий шүү гэж хэлсэн л дээ. Тэгээд би сураглаж л байсан. Манай нэг бурхан болсон эгч бас тэнд байсан юм. Тэгээд тэр л гайгүй судалж юу яаж байсныг харин бичиж авч амжаагүй байтал манай эгч харвалт болоод өөд болчихсон л доо. Нэлээн хэдэн жилийн өмнө. Тэгээд одоо мэдэх хүн бараг байхгүй байгаа. Энд нэг садан төрлийн нэг хүн байдаг юм. Энэ зүүнтэй тэр бас сайн мэдэхгүй юм байналээ. Би бас асууж, удам судрыг нь асууж байсан юм. Сайн мэдэхгүй. Ер нь болвол шарнууд гэсэн тийм удамтай л юм. Тэгээд тэрэнгүүрээ ч овоглочихсон юм байгаа юм бас.

Саранцэцэг -

Заа монголд одоо соёлын довтолгоог ямаршуу янзаар явуулж байсан юм болоо? Ер нь яаж хүмүүсийн амьдралд нөлөөлөв? Тухайн үед одоо соёлын довтолгоог яг явуулах үнэхээр шаардлага байсан уу? Та энэ талаар хэлж өгөхгүй юу?

Уртнасан -

Соёлын довтолгоо гэдэг юм болвол одоо бас сайн талтай. Заа хүмүүсийн соёлыг дээшлүүлэх одоо тэгээд ариун цэвэр бүх л юм орж байгаа тэрэнд чинь одоо юу байдаг юм одоо бүг юм л орно. Соёлын довтолгоо гэдэг юм тухайн үедээ болвол одоо болж л байсан гэж боддог юм би. Тэгэхдээ хэцүү л дээ, соёлын довтолгоо бол хэцүү. Үнэхээр юм чанга. Одоо үгүй наанадаж л их олон лоозон цээжлүүлдэг. Одоо арвич, хямгач, улсын хөрөнгийг одоо хамгаалах энэ тэр гээд л тэгээд юу юу ч гэдэг билээ, тэр лоозонгууд дэвшүүлсэн, их олон лоозонгууд их цээжлүүлсэн. Тэрнийг нь цээжилнэ, хүн бүр. Хүн бүр цээжилнэ. Тэгээд тэрнийг ямар нэгэн одоо шалгалт малгалт ирэхэд асуудаггүй хүн гэж ерөөсөө байхгүй. Бүгд лоозон асууна. Тийм учраас хүн бүрд мэдэж байх шаардлагатай. Намын гишүүд нар бол одоо тэр л лоозонг болвол одоо бүр намын эвлэлийн гишүүд гээд л байлаа, бүгд мэдэж байна. Заа тэгээд л сургуулийн хүүхэд хөгшин залуугүй дээ одоо энэ гэрийн ямар нэгэн ажлын тийм одоо эмч, сувилагч юу байдаг юм одоо гэх мэтчилэнгийн, дарга цэрэг бүгд л мэдэж байх ёстой. Аа тэр үед бол сайн юм байлгүй яахав. Одоо тэр соёлын довтолгоогоор чинь айлуудын гэр барааг одоо сайхан болгоно шүү дээ. Одоо танайх энэ гэрээ дотор талынх нь утааг нэг сайхан угаагаад, зосоор будчих, энэ чинь довтолгооны асуудал. Танай ариун цэвэрт холбоотой гэх мэтчилэнгээр одоо олон юм бий дөө. Бас юу гэдэг юм сэтэрхий аягатай байхгүй, бүтэн аягатай байх ч юм уу гэх мэтчилэнгийн тийм сурталчилгаанууд ч явагдана. Одоо тэгээд ариун цэрийг сахина. Соёлын довтолгоо гэдэг чинь бол ариун цэврийг маш сайн сахина. Тэр бол бас тухайн үедээ бол нөлөөтэй л юм байсан. Тэгэхдээ муу юм тэр тийм муу юм бол тэрнээс болж муу юм болно гэж байхгүй. Тэр бол хүнийг сургана, одоо тэр олон лоозонг цээжлүүлнэ гэдэг чинь улсын хөрөнгийг хайрлана, хамгаална гэсэн тийм лоозонгууд байна ш дээ. Тэрнээс биш одоотой адил ингэж асгаж цутгана, хамаагүй захиргаагүй байна гэж байхгүй. Дандаа тийм юмнууд лоозогноно. Одоо нам, төрийн байгууллага юу байдаг юм захиргааны байгууллага тийи юм одоо бүр тэндээсээ юутай сурвалжтай цаанаасаа. Тэр улсаас цаанаасаа удирдлагатай. Тэгээд тэр чинь болвол ард түмэндээ нарийн хүрдэг ийм эд байлаа. Тэр бол хүний амьдрал ахуйд болвол муу юм бол байхгүй, сайн нөлөө үзүүлнэ. Эрүүл энх явахад ариун цэврийг сахиж байна гэдэг чинь болвол эрүүл энх явахад соёлын довтолгоо гэдэг чинь бүхэл юм хамарч байгаа даа. тийм. Ариун цэвэр одоо бичиг үсэг одоо одоо юу байдаг юм одоо, бүхэл юм хийж байсан. Тэр бол тухайн үедээ яг тэр цагтаа бол болж байсан ажил байх гэж боддог юм.

Саранцэцэг -

Яг одоо айлд орж ирээд соёлын комиссын, соёлын довтолгооны комиссынхон орж ирээд юу юу шаарддаг юм бэ?

Уртнасан -

Өө их олон юм шаардна. Манайх тийм юманд шалгуулж байсан. Хөгшин бид хоёр тэгэхэд чинь олон хүүхэдтэй айлд орно доо. Тэр соёлын довтолгооны комисс чинь зүгээр нэг жирийн нэг хөгшин, өвгөн хоёр дээр орохгүй ш дээ. Одоо их олон хүүхэдтэй, сургуулийн ч байдаг юм уу юуны ч байдаг юм, тийм улстай тэр яам маамнаас чиь ирсэн улсууд ордог юм байналээ. Үгүй ээ ер оролгүй яахав дээ, орж ирээд л одоо тэр одоо гэр доторх тохижилт, ариун цэвэр одоо хамгийн наад зах нь л гоожууран угаагуур гээд л тэгээд гар нүүрийн алчуур гэхэд л хүн бүрийн нэг нэг, тиймээ. Заа тээгээд өшөө юу байдаг юм хлорамин гар угаадаг, гутал арчдаг гутлын гишгүүр, аан одоо хаалганы бариуланд хлораминтой марль ч байдаг юм уу гэх мэтчилэнгээр. Заа тэгээд л өшөө олон юм бий дээ. Аяганы алчуур, тогооны алчуур ийм ийм юмнуудыг бүгдийг нь шалгана шүү дээ. Ор дэрний цагаан даавуу хэдэн ээлж үү, хүүхэд хэдэн ээлж үү тус тусдаа юу, аа томчуул нь хэдэн ээлж үү, хөнжил хэдтэйв, дэвсгэрийн даавуу хэдтэйв гэх мэтчилэнгээр нарийн шалгана.

Саранцэцэг -

Бүртгэж авна?

Уртнасан -

Бүртгэж авна. Тэгээд тэр соёлын довтолгооны тэр комисс чинь тэгээ биз дээ айл болгоноор орохгүй л дээ. Тийм олон хүүхэдтэй мүүхэдтэй тийм айлаар энд тэнд энд тэнд л ороод яваад байна. Одоо тиймэрхүү юманд би орж л байсан. Яамнаас хүн ирж, нэг өдөр тэр үед чинь лагерладаг байсан юм. Одоо нүүгээд зун нүүгээд энэ амбаараа орхиод гэр хойшоо энэ энэ хойгуур чинь тал байлаа л даа энэ урд хойд талгүй. Тэгээд тэр тал дээр очоод байр байраараа ингээд хэсэг хэсгээрээ буучихна бүр хувиартай. Тэгээд байдаг байсан юм. Тэгээд энэ жорлонгийн уснаас чинь өгсүүлээд учиргүй юм үзнэ л дээ. Тэнд байж байсан чинь харин гэнэтхэн гадаа машин чавхдаад хүрээд ирсэн. Тэгээд хашаа байхгүй, дандаа гэр задгай. Юу байдаг юм бол гэсэн чинь эрүүлийг хамгаалах газрын дарга эрүүлийг хамгаалах яамнаас яваа шалгалтын улсууд аваад ордог юм. Тэгээд яахав дээ орж ирж баахан юм асууж, их ч олон юм асуухгүй л дээ, тэгээд наана нөгөө аймгаас яваа эрүүлийг хамгаалах газраас ганцаараа газрын дарга явна гэдэг чинь байхгүй, бас ариун цэврийн одоо станцаас л одоо тэр олон хүн явдаг юм чинь. Тэр л хэдэн хүн хүрч ирээд би бас яваад.., тэгээд би яахав дээ тэгээд шалгаад л өнгөрсөн биз тэгсэн чинь соёлын довтолгооноор тэргүүний айл гэж бас гарч л байлаа. Тийм юманд бас орж л байлаа. Тийм.

Саранцэцэг -

Тэр соёлын довтолгооноор одоо айл болгоныг номын сантай байлгах, хэвлэл захиалдаг болгох эд нар гэсэн тийм юм явж байсан уу?

Уртнасан -

Өө байна. Байна байна. Номын сан гэдэг юм болвол айл болгонд байх ёстой. Тэр шаардлага бол яг тавигдана. Номын сандаа хэдэн номтойв? Түүндээ уран зохиолын ном хэд үү? Тэгнэ. Тийм. Тэгээд одоо хууль дүрэм байна уу? Тогтоол, шийдвэр тийм юмыг нарийн шалгана шүү дээ. Тэр харин байнга байна шүү. Тэр болвол тэр соёлын довтолгоо чинь ордоггүй юм гэж ер нь бараг байхгүй.

Саранцэцэг -

Тэр бичиг үсэг хоцорсон улсуудыг тэр соёлын довтолгооны үеэр сургасан уу бас?

Уртнасан -

Аан тэгсэн байх. Тэр мэдэхгүй улсуудыг одоо гэрийн сургалт гэдэг юм уу, юу ч гэдэг юм бэ дээ. Тийм юм ч хийсэн үү яасан, тэгээд л ер нь татаж аваачаад л. Ер нь л соёлын довтолгооны үед чинь одоо ном мэдэхгүй хүн их ховор болчихсон байсан л даа. Одоо сургуулийн хүүхдүүдийг шахаад суулгачихна. Тэгээд настай улсууд л байна уу гэхээс..,

Саранцэцэг -

Нөгөө бүлгэмийн сургалт энэ тэр чинь..,?

Уртнасан -

Нөгөө бүлгэмийн сургалт энэ тэрээр чинь сурчихсан ш дээ тэр улсууд.

Саранцэцэг -

Бүлгэмийн сургалт чинь тэр юунаас өмнө үү? Соёлын довтолгооноос чинь?

Уртнасан -

Өмнө өмнө өмнө. Өмнө байлгүй яахав. Тийм.

Саранцэцэг -

Аан тэр эрүүл мэндийн салбарт ер нь яаж өөрчлөлт гарсан бэ? Эрүүл мэндийн салбарт урьдчилан сэргийлэх энэ тэр..,?

Уртнасан -

Аан тэр одоо өөрчлөлт байлгүй яахав. Заа байз 60 оноос юм уу даа. Сүрьеэ, арьс өнгөний диспансер гэж явдаг байлаа, явлаа. Тэр одоо эрүүлжүүллээ дээ ер нь. Сүрьеэгийн одоо хэд хэдэн машинтай бүр группээрээ одоо морин хөсөгтэй, тусгай төсөв хөрөнгөтэй ингэж явдаг байсан юм. Явсан юм эхлээд, 60 оноод үед явсан юм уу даа эхэлж. Тэгсэн юм байх аа даа 60-аад оноос юм уу 61 оноос явсан. Тэр бол хүнийг эрүүлжүүлсэн, хүн бүгдийг үзсэн. Рентгений одоо аппарат энэ тэртэй бүр ачаад сүрьеэ болвол одоо. Заа арьс өнгө болвол одоо серологийн/цусны/ лаборанттай за тэгээд л олон янзын сувилагч мувилагч эмч зөндөөнтэй цус шинжилнэ, одоо тэр үед одоо тэмбүү гэж ярьдаг байсан. Тийм юмтай улсуудыг болвол дор нь эмчилнэ. Сум руу татна, ухаан нь Хонгорын 4 дүгээр багийн Дорж гэдэг хүн байх юм бол яг тэрнийг татаж Хонгор дээр аваачиж яг эмчлүүлнэ. Тэр өвчнийг устгана. Аа сүрьеэтэй хүн байх юм бол тэрнийг одоо сүрьеэгийн тасаг гэж энэ дээр чинь байдаг байхгүй юу тэр рүү авчирч эмчлүүлнэ гэх мэтчлэнгээр. Заа тэгээд тэр чинь одоо бас л өнөө ариун цэвэр бүх л юмтай холбоотой доо тэр үзлэг чинь. Тэгээд хэдэн жил явсан юм. Тийм хэдэн жил явсан

Саранцэцэг -

Нэг явчихаад ч болчихгүй?

Уртнасан -

Өө үгүй. Хэдэн жил үргэлжлээд улсын хэмжээнд явагдсан байх тэр ерөөсөө нийтдээ. Тэрүүгээр хүн их эрүүлжсэн байхгүй юу, ерөөсөө мундаг эрүүлжүүлсэн. Тэгээд тэр сүүлдээ тэр диспансер буурсан. Буугаад бас би нэг буурсан хойно нь нэг тэргийг нь авч барьж л байлаа энд, буугаад тэргийг нь эмнэлэгт өгчихөөд явчихгүй юу. 64 гэдэг машин байлаа, 66 ГАЗ-63 гэдэг машин байлаа, 51 гэдэг машин байлаа, 69 байлаа тэр үед чинь. Тэд нарыг бүгдийг нь байгууллагад өгчихөөд явчихсан байхгүй юу, голдуу.

Саранцэцэг -

Тэгэхэд нөгөө гадаадын мэргэжилтэнгүүд ажиллаж байсан уу?

Уртнасан -

Аа явж байсан. Гадаадын мэргэжлийн хүн гэж орос ч хүн байдаг юм уу ямар ч хүн байдаг юм, тийм хүн явж байсан шүү, сүүлдээ явж байсан. Тэр бригадаар бригад гэдэг юм уу даа, сүрьеэгийн бригад, арьс өнгөний бригад гэж тэгж хоёр тийм бригад явсан юм. Тэр хүнийг эрүүлжүүлэхэд гол нөлөө үзүүлсэн байх гэж боддог юм би ер нь, эрүүлийг хамгаалахын талаар.

Саранцэцэг -

Тэр комиссынхны шаардлагыг дахиж ирэхэд тавьсан шаардлагыг нь захьсан юмыг нь биелүүлээгүй байхад ямар арга хэмжээ ноогдох уу?

Уртнасан -

Үгүй ээ тэрийг нь харин сайн мэдэхгүй юм. Тэр..,

Саранцэцэг -

Мөнгөн торгууль ноогдох уу?

Уртнасан -

Тэр үедээ яаж байсан юм бол доо. Одоо тийм юманд өөрөө хавьтаагүй мэдэхгүй болохоор сайн мэдэхгүй байна. Тэр шийтгэлтэй л байсан байх. Арай ч шоронд ч ордогггүй байсан байх тэр, торгууль тавигддаг л байсан байх. Тийм. Тэгээд заавал татаж эмчлүүлнэ тэр хүнийг тэрнийг бүр хатуу шаарддаг тийм л юм байсан. Тэгж л эрүүлжүүлсэн байх гэж боддог юм би ер нь.

Саранцэцэг -

Социализмын үед ер нь хүмүүсийн ажилд хандах хандлага ямар байв? Ажлын олдоц хэр байв? Ажилд яаж ордог байв?

Уртнасан -

Социализмын үед бол одоо ажил болвол олдно оо. Хүн бүр ажилтай.

Саранцэцэг -

Ажилгүй хүн ер нь ховор уу?

Уртнасан -

Ажилгүй хүн байхгүй. Ерөөсөө байхгүй. Сургуулийн хүүхэд одоо юу байдаг юм, ганц хоёр хүн байна уу л гэхээс ажилгүй хүн байхгүй. Хөдөөний хүн бол малаа маллана, төв дээр болвол одоо ямар нэгэн ажил хариуцна. Тэгж тэгээд ажилгүй хүн одоо.., одоотой адил олон янзын сул хүн гэж байхгүй. Ямар нэгэн ажил хариуцна. Энэ бол их сайн байсан юмаа, социализмын үед. Тэр их онцлогтой сайн байлаа.

Саранцэцэг -

Ажлын олдоц бол гайгүй олдоно?

Уртнасан -

Аан ажлын олдоц болвол одоо зөндөө. Ерөөсөө хүн ажил хийхгүй байх юм одоо нэг бодлын гэдэс тэжээх арга байхгүй гэсэн үг. Тэгэхээр ажил бол элбэг. Хүн хийж л өгдөг юм бол, хийж л байдаг юм бол ажил бол байна. Одоотой адил ажил голоод, өө би тэр барилгын ажил хийхгүй, өө би тэр манаач хийхгүй тэгэх юм бол байхгүй. Хүн ерөөсөө тэгээд тухайн үед бол одоо ямар л ажил байна, тэрнийг хийнэ. Хий гэнэ хийнэ. Тэр хүний ухамсар их өөдрөг байлаа тэр үед, одоотой адилгүй. Хүний ухамсар өө энэ чинь намайг ажил хий гэж байна, би чинь ажил хийхгүй бол горьгүй гэдэг ийм ухамсар би төрдөө ажил хийх ёстой гэсэн тийм ухамсар бол хүн бүгдийн толгойд шингээтэй байсан үе юм. Тийм учраас хүн болгон ажилтай, ажилгүй хүн гэж бол байгаагүй ээ.

Саранцэцэг -

Ажилдаа хандахдаа?

Уртнасан -

Ажилдаа хандахдаа бол хойрго хандана гэж байхгүй. Хачин хариуцлагатай хандна. Одоо ёстой л өнөө эрх үүрэг гэдэг юмаа мэддэг юм шиг хандна хүн ажлын хариуцлага бол лут. Одоо ухаан нь за зүгээр юу гэдэг юм за нэг жолооч байх юм бол одоо бүх юм нь тэрэг бэлэн яг нэг юманд яваад ирэхэд тэр сааталгүй явж ирэх ийм хариуцлага тэр хүнд ноогдоотой байдаг учраас тэр бол тэрийгээ заавал биелүүлнэ. За манаач хүн байх юм бол би унтахгүй, энэ улсын хөрөнгийг харах ёстой гэсэн одоо ийм хариуцлага тэр хүний тархинд байна, шингээтэй байна гэсэн маягийн тэр ямар л ажил байна. За нэг сувилагч байдаг юм уу гэвэл би хүний судас тариаг хийхдээ алдахгүй хийх ёстой, хэрвээ алдах юм бол энэ хүн нэг биш хоёр хатгана тиймээ гэсэн одоо тийм учраас нэг л хатгах ёстой гэсэн тийм ажлын хариуцлага ер нь бүх хүнд болвол тийм ажлын хариуцлага бол лут, сонор сэрэмжтэй тийм одоо их өндөр байсан юм, одоотой адилгүй.

Саранцэцэг -

Ажилд оръё гээд өргөдлөө бариад очиход ер нь ямар ч ажилд авна биз?

Уртнасан -

Авна. Орон тоондоо тэр хүний мэргэжил энэ тэр нь л таарч байдаг юм бол авна. Авна.

Саранцэцэг -

Үйлдвэрийн газар ажиллаж байгаа улсууд ихэвчлэн одоо ямар улсууд ордог вэ? Үйлдвэрт ажилд ажилтнаар ордог вэ?

Уртнасан -

Заа үйлдвэрт ч одоо тухайн үйлдвэрийн байдал л мэддэг байх тиймээ.Барилга үйлдвэр гэж байна,одоо гар үйлдвэр гэж байна тиймээ, заа гар үйлдвэрт бол одоо эмэгтэй хүн юм л оёдог л байвал одоо эмэгтэй хүн орно, заа барилга үйлдвэр гэдэг болвол одоо ямар ч хүн орно тэр бол тэрэнд барилгад бол хийдэггүй ажил гэж байхгүй. Хүн хийж л дийлдэггүй ажил болвол зөндөө байна. Шавар зуурахаас эхлүүлээд элс шороо зөөхөөс өгсүүлээд дээш нь доош нь зөөх ч байдаг юм уу тиймээ, одоо тэр үед чинь одоо нэг суурин кран энэ тэр гэж зуйван цөөвтөр байлаа л даа, гэхдээ байсан л даа. Тэгэхдээ л одоо шавар шорооны ажил янз бүрийн юм голдуу байдаг учраас тэрэнд болвол хүн ямар хамаагүй хүн ордог байлаа. Тэгэхдээ ер нь барилгын ажил хэцүү хийхгүй, чадахгүй гээд байгаа хүн байхгүй, хийж л байна.

Саранцэцэг -

Та болвол одоо жолооч их олон жил хийсэн. Жолоочийн курс тухайн үед нэг жил байсан юм уу?

Уртнасан -

Жил байсан, нэг жил байсан.

Саранцэцэг -

Та анх 58 онд тэр Цогтцэций сумын Ихшанхайн нэгдэл гэдэгт орж байсан юм уу?

Уртнасан -

Тэгсэн. Тэнд жолоочоор орж, ерөөсөө ганц тэрэгтэй.

Саранцэцэг -

Ер нь одоо таны ажил хийгээд явж байх үед одоо их хэцүү шантармаар зүйл тохиолдож байв уу?

Уртнасан -

Заа ер нь шантармаар юм ч одоо жолооч хүнд бол таарна л даа. Одоо хүн амьтангүй газар ганцаараа явж байгаад хөдөө цасан шуурганаар тэрэг мэрэг нь эвдрэх, одоо даарах хөрөх, хөдөө хонох, өнөө тэргэндээ ноцолдоод. Ийм ийм бол шантрах үе бол байж л байсан шинэ жолооч байхад заа тэгээд сүүлийн үед болвол жаахан хашир жолооч болоод ирэхээрээ бол тэрнийгээ бол би энийг одоо сайн хийхгүй бол би одоо хөдөө хонож үхэх юм байгаа юм гэдэг юм уу одоо хөдөө хонож хөлдөж үхнэ ч гэдэг юм уу цангаж үхнэ ч гэдэг юм уу ийм юм мэддэг болсон учраас тэр ажлын хариуцлага мундаг өндөр. Ямар ч байсан тэрнийг тийшээ яваад ирнэ, ямар ч байсан чадна гэсэн тийм л бодолтой тэрэгтэй байсан л даа ер нь. Би ер нь тэр тэргийг байнга оролдож байдаг, тэгээд одоо миний тэргэнд бол тэр л тийм байх бусад нь бол үгүй дээ, сайн даа гэдэг ийм бодолтой явдаг байсан. Тэгээд л ер нь нээх суугаагүй дээ. Анх эхлээд залуухан, шинэ жолооч байхад нэгдлийн жолооч байх энэ тэрд байх энэ тэрд шантрахаар юм таарч л байсан л даа. Дугуй мугуй хагараад давхраараа хагараад цасан шуурганаар хөдөө тэрэг унтарч хоцроод Дундговиос наана энэ тэр хөдөө хонож л байсан цаснаар. Тэр ч бас л хэцүү л юм шиг байсан. Тэгэхдээ тэрийг бол шантраагүй би миний мэргэжлийн ажил учраас хийх хэрэгтэй гэдгийг бол миний тархинд шингээстэй байсан учраас сурах хэрэгтэй гэдгийг нөлөөлж байсан л даа. Тэр тухайн үеийн улсууд бол одоо мэргэжил эзэмшсэн бол тэрнийгээ хийсэн шиг хийе гэдэг тийм одоо үзэл санаа тархинд нь шингээтэй байсан учраас тэр байх л даа.

Саранцэцэг -

Та одоо жолооч хийгээд явж байхад хэдэн төгрөгний цалин авч байв? Ажил амьдралд тань одоо өөрийн чинь авч байсан цалин хүрч байсан уу?

Уртнасан -

Заа яахав дээ. Би чинь одоо тийм их мундаг цалин авч байсан удаагүй одоо, тогтмол л цалинтай тэрэг барьсан. За нэгдэлд бол 350 цаасны цалинтай тэрэг барьж байсан. Аа тэгээд яахав дээ энд ирээд бол нэг 350 авч байсан л даа хэдэн жил л тэгж авсан. Аа амьдралд яахав тэр тухайн үеийн юмны ханш одоо хямд байсан л даа. Тухайн үедээ болж л байсан. Тэгээд яахав дээ сүүлийн үед би бас жолоочийн курст чинь одоо сүүлд хоёр ч дахин явсан байгаа юм. 45 хоног 45 хоногоор зэрэг ахиж нэгдүгээр зэргийн жолооч болж, тийм.

Саранцэцэг -

Анх жолооны курс төгсөхөд бол..,?

Уртнасан -

3 дугаар зэргийн жолооч байна. Тийм. Тэгээд сүүлд нь хоёрдугаар зэргийн жолооч болно, тэгээд сүүлд нь 5 жил ажиллаад, нэгдүгээр зэргийн жолооч болно курст явж. Тэгж жолоочийн курсэд чинь би 3 явсан хүн л дээ. тэгээд арван хувийн нэмэгдэл өгдөг юм. Хоёрдугаар зэрэг болохоор цалин арай нэмэгдэнэ гэсэн үг. Тийм. Аа нэгдүгээр зэргийн жолооч болохоор 20 хувийн нэмэгдэл өгнө. Тэгэхээр бас арай нэмэгдэнэ. Тэгээд болвол амьдралд бол сүүлдээ болвол хүрч байсан л даа. Тухайн үедээ бол хүрч л байсан. Ер нь тэр үеийн 100 цаас чинь их юм болдог байлаа л даа. тийм. Тампуу гурил аваад тампуу гэдэг чинь одоо одооны нэг 25 кг энэ тэрийн юм биш шүү дээ 75 кг-н тампуу гурил аваад, дээр нь татах тамхиа идэх ёотонгоо, ногоон цайгаа заа өшөө юу байдаг юм чихэр жимс ч одоо долоо, найман цаасны л үнэтэй байна шүү дээ. тийм. Тийм юмаа авдаг. Тэгээд хүрдэг 100 цаас чинь одоо. Тэгэхээрээ эндээ бол амьдрал бол боломжийн л байсан тухайн үедээ.

Саранцэцэг -

Таны одоо хамгийн их жигшиж явдаг зүйл юу вэ? Одоо бахархаж явдаг зүйл юу вэ?

Уртнасан -

Заа миний жигшдэг юм одоо архинаас л их жигшдэг хүн дээ. Би бол насаараа архи уугаагүй хүн, төрөлхийн. Архинаас их жигшдэг, архи уусан хүнд их дургүй. Одоо нэг мөсөн жигшдэг хүнд архи нь одоо архинаас л жигшинэ дээ, би ч одоо жигшихийн хувьд болвол. Заа бахархаж явдаг юм за яахав дээ хөөрхий, нэгдүгээрт миний мэргэжил бахархдаг юм, хоёрдугаарт миний хань бол энэ үр хүүхдүүдээрээ бахархаж явдаг юм ийм юмаар л бахархана даа. За яахав засаг төрдөө бахархаж явна өө, засаг төрийг болвол би хэзээ ч ийм тийм гэж санадаггүй явж байдаг хүн.

Саранцэцэг -

Социализмын үед эрх мэдэлтэй хүн гэвэл ямар улсууд байсан бэ?

Уртнасан -

Заа даа социализмын үед ч эрх мэдэлтэй хүн за даа дарга нар л байсан байх даа. Нягтлан, дарга хоёр. Нягтлан бол их эрх мэдэлтэй ш дээ. Бүх мөнгийг барьж байдаг учраас, ийм л хоёр хүн байдаг байсан юм уу л гэж боддог юм ер нь.

Саранцэцэг -

Ер нь одоо ийм эрх мэдэлтэй дарга улсууд ер нь доод тушаалын, доод албан тушаалын улсуудтайгаа харьцах харьцаа нь ямар байв? Тэр улсуудын эрх мэдлээ хэрэгжүүлж байгаа байдал нь ямар байв? Эрх мэдэлтэй улсууд жирийн хүмсүүдэд яаж ханддаг байв? Дарга цэргийн хоорондын харьцааны тухай ярьж өгөхгүй юу?

Уртнасан -

Дарга цэргийн одоо харьцаа гэдэг чинь одоо хүнээсээ шалтгаална. Тухайн хүнээсээ шалтгаална. Нөгөө дарга маань ямар янзын харьцаатай дарга байна, одоо зөв удирддаг, зөв чиглэлээр удирддаг дарга за яахав буруу нь юу юм зүгээр, одоо их захиргааддаг гэдэг юм уу юу гэдэг юм одоо хувийн чанарын одоо юу гэдэг юм бэ дээ одоо, тэр л хүнээсээ шалтгаална даа. Тийм тийм удирдаж байгаа хүнээсээ хувь хүнээсээ л шалтгаална. Тэр ажлыг ямар яаж удирдахаа өөрөө мэднэ. За ширүүн ч хүн байна, зөөлөн ч хүн байна, сайн ч хүн байна, олон янзын хүн байдаг юм байналээ л дээ, дарга нарт ер нь.

Саранцэцэг -

Таньтай одоо хамт ажиллаж байсан дарга нар ямар улсууд байв? Ажлын хамт олны хувьд ямар улсууд байв?

Уртнасан -

Заа яахав тэр үеийн ажиллаж байсан дарга нар ч одоо олон дарга үзсэн л дээ эрүүлийг хамгаалах газар чинь хорь гаран жил болсон. Их л олон дарга үзсэн. Заа сайн дарга гэвэл би энэ эрүүлийг хамгаалахад бараг л ганц дарга л үзсэн дээ. Түмэндэмбэрэл гэж нэг мундаг хүн байсан. Энэ хойд чигийн л хүн, аль аймгийн ч хүн байсан юм, одоо нас барчихсан л даа одоо бол байхгүй. Тэр их мундаг хүн байлаа. Юмыг шуурхай шийднэ, зөв шийдвэр гаргана, өөрөө их ажилсаг, субботник гарахад л одоо куртка өмсчихөөд л хогийн хүрз барьчихсан л сав барьчихсан, тэр л хүмүүс дотор явж байдаг. Тэгэхээр чинь одоо тийм хүнийг газрын дарга тэгээд явж байхад чинь за больдог юм уу даа өнөөдрийн суботникийг яая даа хийх үү, болих уу гэх юм байхгүй. Одоо тэгээд тэр хүний үндсэн ухамсар их өндөр үгүй Түмэндэмбэрэл дарга ирнэ гэж байхад чинь бид нар чинь одоо хийхээс өөр алга үгүй ээ энэ дарга одоо ингээд яваад байхаар чинь яаж хийхгүй байхав, даргийг одоо юу яатал хийгээд байхаас өөр замгүй гээд л гялалзаад байдаг. Тийм одоо их мундаг, их сайхан харьцаатай мундаг хүнтэй их сайхан харьцаатай, тийм хүнийг загнаж захиргаадах тийм юм байхгүй. Аа харьцаа сайтай, хүн чанар нь их мундаг ажлын хувьд бол мундаг хариуцлагатай, яг л тийм дарга байсан. Заа яахав Долгорзанд гээд л дарга л байлаа. Одоо Дэжид гээд л дарга байлаа, эрүүлийг хамгаалах газрын дарга. Заа олон л хүн байсаан. Сүүлийн үед ч хэн ч боллоо доо. Зөндөө л хүн байсан. Тэгээд л миний ганц итгэдэг юм тэр Түмэндэмбэрэл дарга л байсан даа. Хүнд яг хариуцлагатай шийд хэлдэг хүн. За чи өнөөдөр гар, Өвөрхангай ороод заа нэг тийм хүн аваад ир. Аа тэгэхдээ нөгөөдөр ч гэдэг юм уу маргааш гэдэг юм уу оройн 5 цагт манай үүдэн дээр байна шүү гэж хэлж байгаа юм, цэргийн хүн шиг ингэж. Тэгээд л тэрнийг нь яг биелүүлээд л ирэхэд ёстой ёстой сайн байна гээд л инээгээд л, хариуцлагатай ёстой ийм л байх ёстой гээд л. Тэгээд би бүр цагийг нь тааруулж ирнэ л дээ. Ухаан нь тэгээд надыг л их юманд зарна, заа 5 цагт л контоорын үүдэнд бай гэсэн, заа даа яг 5 за арай болоогүй байна, заа за ингэж нэг жаахан зогсож байгаад нэг тамхиа татчихаад яг 5 болоход л контоорын үүдэнд тэргийг нь тавьчихаад даргын хаалга тогшоод л орно. Заа яваад ирлээ гээд л дарга тэгэхэд чинь л одоо их сайхан. Би ер нь нэг тийм ер нь нэг тийм ажилд одоо юу гэдэг юм, шамдамгай гэдэг юм уу, хариуцлагатай яг өөртөө ноогдсоноо бол цаг тухайд нь биелүүлдэг. Тийм хатуу хариуцлага өөртөө хүлээсэн тийм хүн байсан. Одоо ер нь заа яахав, энэ Дорж дарга тэгж л байна даа. Би яахав тэгж байгаад болно гэх юм бол байхгүй. Яг тэр хэлсэн л бол хэлсэн, ерөөсөө яг. Яв л бол явлаа, гүйнэ гэвэл гүй ерөөсөө яг шулуун, ачааны тэргээр би дуудлаганд хүртэл явж байсан удаа байгаа шүү. Болиниц/эмнэлэг/ын дарга яв гээд үгүй ээ тэгээд 60, 53-аар ч одоо дуудлаганд явж байсан шүү би, Манлай энэ тэр руу.

Саранцэцэг -

Манлай сум чинь одоо хол уу?

Уртнасан -

200-н хэдэн км. Хоёр зуун хорин хэдэн км. Тэгээд төрөх өвчтэй хүн аваад ирж л байсан байгаа юм. Тэгээд хүний заавал өгсөн үүрэг даалгаврыг бол цаг тухайд нь яг цаг тухайд нь л биелүүлдэг. Би ер нь хачин хариуцлага одоо юу гэдэг юм бэ дээ, миний тийм нэг одоо чанар ч гэдэг юм уу рефлекс ч гэдэг юм уу, юмыг тийм цагт нь заавал хийдэг, цагаа өнгөрүүлэхгүй. Одоо ингээд гэртээ юм оролдох юм болвол би нэг юм барьсан бол тэрнийгээ засаад л дуусгаж байж салдаг, тийм л хүн дээ ер нь.

Саранцэцэг -

Одоо ер нь ингээд хүмсүүдийг харж байх нь тэр ажилд орж байгаа байдал нь яаж өөрчлөгдсөн байна уу? Ажилд хандаж байгаа байдал нь яаж өөрчлөгдсөн байна уу?

Уртнасан -

Одоо чинь болвол ажилд орох нь болвол их ховордож. Яагаад вэ?гээ. Хүнийг насаар зааглачихсан учраас. Одоо орох арга алга. Аа ажлын хариуцлага болвол одоо сул болж. Одоо 35 хүрдэг юм уу үгүй юм уу хүнийг чинь хөгшин гээд л ажлаас халаад хаячихаж байна. Энэ бол буруу үзэл юм гэж ойлгодог юм, харин ёстой. Хүний эд ажил хийх насыг хөгшин гээд хасаад хаячихаар тэр хүн чинь юугаараа амь зуух уу, тэр хүний амьдралыг бол бодохгүй байна. Заа хоёрдугаарт цалин авах мөнгө болвол ажлын туршлага, дадлага их муу байдаг юм ер нь. Би өөрийнхөө биеэр туршиж байгаа юм тэрийг. Тэгээд одоо тэр гуч гарч байгаа хүн, гучин хэдтэй хүн энэ тэр чинь бол одоо ёстой л өнөө ажлын дадлага, туршлага бүх л юм суусан. Одоо эд ажилладаг нас нь залуу одоо хөл гар нь эрүүл ийм улсууд байж байгаа байхгүй юу, эд ажилладаг нас. Тэрэн дээр нь одоо хөгшин гээд халаад хаяхаар чинь одоо тэгээд л ажилд орох хандлага байхгүй олж байгаа гэсэн үг биз дээ. Дандаа залуучууд, юу гэдэг юм өнгө зүс сайтай ч гэдэг юм уу, тийм улсуудыг авдаг. Тэр улсууд бол ажлын дадлага маш муу байна гэж бодож байгаа юм. Тэр талаар бол ийм л юм.

Саранцэцэг -

Заа монголд одоо нэгдэлжих хөдөлгөөн өрнөсөн. Ер нь болвол нэгдлийн гишүүн болоход ямар журмаар нэгдлийн гишүүн болж байв? Хувь хүнийг нэгдэлд элсүүлэхдээ ер нь ямар журмаар элсүүлдэг байсан юм бол?

Уртнасан -

Заа нэгдэлжих хөдөлгөөн гэдэг чинь одоо 59 оноос л болсон юм болов уу даа гэж боддог юм. 58 онд 59 оноос юмаа., 58 онд юм уу тэгж бий болсон юм. Заа яахав дээ анх эхлээд нэг хэдэн хэдэн хүн нийлээд, цөөхөн цөөхнөөрөө нэгдэл гээд нэг нэр зүүгээд, бас нэг дотроосоо нэг дарга сонгоод тэгээд л байж байсан юм. Тэгсэн чинь одоо тэрэнд чинь дуртай хүн их ховорхон. Дуртай хэдэн хүн л тэрнийг байгуулчихсан, байгуулчихаж байгаа юм эхлээд. Тэгээд дараагаар нь нэмэгдсээр байгаад бас нэлээн томорч бас том болоод, тэгээд нэг тэр нь болвол цаанаасаа улсаас нэгдэлжих хөдөлгөөн гээд гаргаад байсан байгаа юм. Тэгээд нэгдэлдэлжих хөдөлгөөнд одоо орох хэрэгтэй. Энэ бол улс даяар явагдаж байгаа ажил гэж ингэж ухуулга хийдэг юм байнаа. Тэгээд яадаг юм гэхээр малаа өгнө. Аа хувьд нь хувьдаа малтай үлдэнэ бас. Одоо хэдэн хувь ч гэдэг юм одоо малынхаа хэдэн хувь байдаг юм тэгж өгнө гэж ингэж хэлдэг юм байна, ингэхээр улсууд нэг хэсэг улсууд заа нэг ядуухан тэгээд тэр чинь цалин авна. Мал малласан хүн чинь цалин авна шүү дээ. Тэгэхээр чинь дор бүрнийх нь дуултай үгүй шахуу зүгээр орчихож байгаа юм. Одоо цөөн малтай гэсэн үг шүү дээ дор бүрнийх гэдэг чинь. Заа баяачууд болохоор зэрэг малаа хайрлаад..,

Саранцэцэг -

Нэгдэлжих хөдөлгөөний үеэр мал нийгэмчилж байх үед хүмсүүд малаа нуудаг байсан талаар та яриа сонсож байв уу?

Уртнасан -

Аан сонсож байсан. Бас одоо дөмөг хайртай малаа ч байдаг юм уу одоо нуудаг, хаадаг одоо баян улсууд болвол одоо их олон малтай хүн бол хагасыг нь аваад үлдчих гэж одоо илүү тэр чинь толгойн тоотой үлдэж байгаа мал.

Саранцэцэг -

Хувьд үлдэж байгаа мал?

Уртнасан -

Тийм. Тэгнэ тэгнэ тэгэхдээ дал гэж тогтооно нэг айлд. Хүний 70 биш 70 толгой нь өрхийн. Тэгэхээр чинь өнөө олон малтай байсан улс чинь 70 толгой мал үлдлээ гээд тэрнийгээ бусдыг нь өгчихнө гэхлээр чинь бас хүний одоо бодол байдаг байх л даа. Цөөхөн малаар яаж амь зуух уу ч гэдэг юм уу юу гэдэг юм, тэгээд одоо нууж хааж одоо азарга адуу байдаг юм уу, одоо хэдэн ат ч байдаг юм уу , энэ говьд бол гэх мэтчилэнгээр бол авч үлдэж энэ тэр байсан удаа бий. Гэхдээ сүүлд нь эдийн засгийн тоо гэж явна. Тоогоор тэр мал чинь илүү гараад ирвэл бас нийгэмчилнэ дахина. Тэгнэ. Тэр нэгдэл чинь одоо анх жижиг байж байгаад сүүлдээ овоо томроод бүр нэгдлийн төв энэ тэр гэж бий болоод, одоо сум нэгдэл гэж бий болоод явчихсан л даа. нөгөө сум чинь. Тэгэхээр өнөө эдийн засгийн тоо яваад ирэхээр чинь 70 толгой малаас илүү байвал одоо тэрнийг нийгэмчилнэ нэгдэлд. Тийм учраас одоо нууж хааж байсан мал чинь ил гараад ирнэ шүү дээ, сүүлдээ бараг. Тэгээд одоо хувьд нийгэмчилнэ дээ. Тэр нь бас нэг тийм жаахан албан журмын маягтай байсан юм байна даа тэр үедээ гэж боддог юм. Сайн дурын үндсэн дээр болвол бас илүү аваад үлдчихэж бас болно л доо. Тэгтэл тэр чинь албан журам шахуу 70 л байх ёстой гээд байхаар чинь одоо тэрэндээ захирагдах гээд албан журмынх бас бий л байхгүй юу нэгдэлд. Ийм л учир явдалтай. Тэгээд баахан будлиан гарч ирэх нь дээ баахан будилж байгаад сүүлдээ ч болвол улсууд гайгүй болсон л доо. Яагаад үү гэвэл цалинтай, хөдөлмөр өдрийн хөлс гэж бий. Тэр чинь болвол ухаан нь мал төллүүлсэн хүн бол их юм авна, малаар ер нь. Заа одоо дан хурга маллана ялгана, төрөлжүүлнэ нэгдлийн малыг. Дан хурга, дан ишиг байдаг юм уу тиймээ. Заа одоо тэгээд дан эм ямаа төллөх эм хонь гэх мэтчилэнгээр байна. Тэгээд ухаан нь төрөл төрлөөрөө өөр өөр цалин хөлстэй. Төллөх мал авсан хүн бол одоо их цалин хөлстэй. Аа жижиг одоо тэр одоо хурга борлон төлөг ч байдаг юм уу, тийм мал малласан хүн бол арай өөр цалинтай гэх мэтчилэнгээр. Заа эр сувай мал маллаж байгаа нь бас арай хөлс нь бага байх тийм жишээтэй. Тийм харьцангуй өөр өөр болохоороо тэгээд хүн чадлынхаа хэрээр одоо хүн их ховор л доо хөдөө чинь, өнөө малыг чинь бөөгнүүлчихээр зэрэг хүн их ховордоод явчихаж байгаа байхгүй юу мал ахуй. Тэгэхээр ухаан нь би нэг 70 толгой малтай хүн гэхэд одоо хөгшин бид хоёр за тэнхээтэй байж гэж бодоход за нэг төллөх хоёр зуун хонь авъя гэдэг юм уу ингээд одоо бүүр сайн дураараа нэгдэл дээр очоод за би авъя гэдэг юм уу багийн дарга одоо юу бригадын дарга тиймээ баг гэж байхгүй, бригад бригадын даргад хэлнэ. Тэр чинь болвол сүргийг зохицуулна шүү дээ бригадын дарга чинь одоо, тэр л баг одоо юм бол байгаа л даа. Тэгээд багийн айлыг бүгдийг нь тэр хүн зохицуулах байхгүй юу тэр хүн бас. Өнөө малаа хааш нь хэнд өө нэг хүн ингээд төллөх малтай одоо 200 төллөх малтай байж байгаад бие нь өвдөөд эмчилгээнд явах болдог, тийм болвол шилжүүлэх хэрэгтэй болно. Шилжүүлэхээр чинь хэн авах уу хэнд өгөх үү гэдгийг тэр бригадын дарга мэднэ гэх мэтчилэн орон нутагтаа болвол. Тэгэхээр чинь ухаан нь..,

Саранцэцэг -

Тэгэхээр хөдөлмөр өдрийн хөлсийн хөлсийг сар тутам олгодог юм уу, жилийн эцэст нэг олгодог юм уу?

Уртнасан -

Сард. Ер нь сард голдуу л олгодог байх. Тийм. За улирлаар ч олгож байсан удаа бий байх. Жилд ч арай үгүй байхаа. Сар сард л тэгээд л улирлаар удаан хугацааны улирлаар олгоно. Тэгээд бөөн мөнгө авна л даа. Тэр үед чинь мөнгө болвол бөөн мөнгө гэдэг чинь одооны тэдэн зуун мянга эдэн зуун мянга гэж ярихгүй шүү дээ. Заа нэг тэдэн зуун төгрөг тэдэн мянган төгрөг гэж л ярина.

Саранцэцэг -

Аа тэр хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэгдэлжих хөдөлгөөний талаар хэр их мэдээлэл цацагддаг байсан бэ?

Уртнасан -

Хэвлэл мэдээллээр үү?

Саранцэцэг -

Аанхаан.

Уртнасан -

Аан тэр болвол тухайн үедээ зөндөө гарна. Гарна.

Саранцэцэг -

Яг нэгдэлд элсэж байх үеэр хүмсүүдийг ухуулж ярьдаг байсан уу?

Уртнасан -

Өө тэгэлгүй яахав.

Саранцэцэг -

Хүмсүүдийн ингээд гэрээр очоод?

Уртнасан -

Тэгэлгүй яахав. Тэгж байж тэр нэгдэлжих хөдөлгөөнийг бий болгож байгаа юм чинь. Одоо цалин авна тиймээ нэгдэлд орвол, заа хамтын хүч байна, за өвс тэжээлээр дутвал одоо манай нэгдэл хангаж өгнө, тиймээ үнэ төлбөргүй за хороо усыг чинь янзалж өгнө, юу байдаг юм одоо тэгээд одоо янз янз бүрийн юм одоо тусална, тэгээд цалин авна. Тэгэхээр одоо нэгдэлд орох нь зүйтэй энэ болвол улс даяар явагдаж байгаа учраас та үлдэх арга байхгүй, ор ор гээд ийм ийм л юм ярина шүү дээ. Тэгээд тэр үндсэн дээр улсууд чинь ухамсарлаад нэг хэсэг нь орно, нэг хэсэг нь албан шаалтаар орно эхэлж байхдаа болвол. Тэгээд сүүлдээ болвол тийм юм байхгүй болчихоор бүх юм нэгдлийн болоод явчихна л даа. Тэгэхээр чинь нэгдэл одоо орсон хүн чинь болвол их учиртай л даа. Учиртай болно, малын тэжээл авна, тэгнэ үнэ төлбөргүй авчирч буулгаж өгнө.

Саранцэцэг -

Хашаа хороо эвдэрсэн ч?

Уртнасан -

Хашаа хороо эвдэрвэл засаж өгнө. Өнөө хамтын хүчээр, багийн одоо тэр нэгдлийн хүчээр хөрөнгө мөнгө нь тэндээс гарна банз мод нь тэндээс гарна гэх мэтчилэнгээр. Тэрний төлсөн мөнгийг бол нээх төлөөд байх юм байхгүй. Тэр чинь нэгдлийн малыг л мал хашиж байгаа хашаа, хороо болохоос биш тэр манай малыг хашиж байгаа эд биш шүү дээ гэх мэтчилэнгээр тийм тийм юм нар бас хүн чинь учир явдалтай, холбогдолтой. Тэгээд нэгдэлжих хөдөлгөөн бүрэн ялагдсанд баярласан байхгүй юу.

Саранцэцэг -

Нэгдэлд ер нь таны ажиллаж байсан нэгдэл одоо жишээлэхэд хэр их өргөжив? Цаашдаа ер нь туслах аж ахуй юмуу тийм юмтай болж амжсан уу?

Уртнасан -

Нэгдэл бол өргөжсөн, сүүлдээ болвол хөгжсөн. Хөрөнгөтэй болсон, нэгдэл мундаг их хөрөнгөтэй одоо, одоо мөнгөн санхүү юу гэдэг юм одоо.., тийм хөрөнгөтэй болсон. Аа тэгээд туслах үйлдвэрүүдүүд гэж тусдаа гарна. Зөндөө байна, туслах үйлдвэрүүд бол байна. Саалийн үйлдвэр ч байдаг юм уу одоо тусгай үржлийн мал ч байдаг юм уу, тийм үйлдвэрүүд тусгай юмнууд бол зөндөө гарна. Тийм юм бол байсаан. Зөндөө байсан.

Саранцэцэг -

За монголд нэг ардчилсан хөдөлгөөн үүссэний дараагаар хувьчлал гэж явагдсан даа.

Уртнасан -

Заа тэгсэн.

Саранцэцэг -

Хувьчлалаар одоо жишээлвэл их бага тасалбар гээд л цэнхэр, ягаан тасалбар ч гээд тараасан айлуудад.

Уртнасан -

Заа тэгсэн, тараасан.

Саранцэцэг -

Тийм тасалбар авав уу? Ер нь хувьчлалын тухай анх яаж сонсов? Ер нь хүний амьдралд энэ хувьчлал нөлөөлсөн юм уу?

Уртнасан -

Аан энэ хувьчлал болвол мэддэг хүндээ бол нөлөөлсөн юм шиг байгаа юм, заа мань мэтийн улсуудад бол нээх нөлөөлсөн ч юм байхгүй. Нэг хоёр янзын тасалбар өгсөн л дөө. Тийм одоо ямар ч янзын юм байлаа нэг, хэдэн ч цаасны үнэтэй долоон зуун цаасны үнэтэй ч юм байл уу нэг нь, нэг нь нэг 300 бил үү хэд билээ нэг тийм цаасны үнэтэй. Тийм байсан. Тэгээд тэрнийг инь ямар юм учрыг нь мэдэхгүй бас хэсэг хадгалсаан. Ямар ч учир, утга байхгүй. Одоо хоршоонд аваачаад наймаа хийчих арга байхгүй. Аваачаа өгчихдөг газар байхгүй, байгаад л байдаг. Үгүй ээ энэ ер нь яах юм бол гээд л ингээд хэрэгтэй энэ чинь одоо та нарын хөрөнгө, та нарын хөрөнгө гээд л ингээд байгаад байдаг. Цаанаасаа бол тэгж ухуулга хийгээд ямар ч үндэсгүй юм. Тэгж байтал нэг одоо биржийн газар гэж нэг юм бий болсон л доо. Хувьчлалын биржийн газар тэгээд тэрэнд болвол хувьчлал авна гэж зарласан байгаа юм. Тэгээд тэрэнд бид хоёр аваачиж өгсөн удаа бий. /Заа их баярлалаа/ тэгээд нэг ашиг авдаг юм гэж бас нэг ашиг авлаа бил үү аваагүй байх өө дөө бараг. Ашиг авч байлуу бид хоёр? Үгүй байх өө, нөгөө өгөөд л ашиг авдаг л юм гэсэн, тэгээд тэр ч ер нь хойно ч үзэгдэхээ байсан. /тэр утас чинь дугарлаа/ тэгээд ер нь тэгээд тэр хувьцаа зарим ч ягаан тасалбар нь үлдэж цорсон уу үгүй юу, тэр нэг арай ногоон өнгөтэй томыг нь өгөөд л жижгийг нь тэгсгээд л үлдсэн. Ер авах ч газаргүй тэгж байтал өнөө биржийн газар ч байхгүй болсон Өмнөговьд. Тэгээд л өнгөрсөн. Тэр хувьцаа бол мэддэг хүндээ арай ашигтай байсан юм шиг байгаа юм.

Саранцэцэг -

Тэр одоо хүйсийн хувьд хувьчлал эрэгтэй, эмэгтэй хүмсүүдэд ялгаатай нөлөөлсөн юм ажиглагдсан уу?

Уртнасан -

Заа ер нь болвол тийм юм нээх их тэр үед үү?

Саранцэцэг -

Тийм.

Уртнасан -

Тэр үед болвол одоо тийм юм ховор байсан дөө. Гайгүй.

Саранцэцэг -

Нэгдэлд малаа нийгэмчилсэн улсууд буцаад хувьчлалын үеэр нэгдлээс мал өгсөн үү?

Уртнасан -

Өгсөн.

Саранцэцэг -

Аа бусад одоо газар тариалангийн техник, хэрэгсэл байдаг юм уу одоо сумын контоор монтоор гээд нэгдлийн одоо хөрөнгө гээд бүртгэгдчихсэн зөндөө олон юмсуудыг яаж хувьчлагдсан яаж буцааж олгосон талаар та сонссон уу?

Уртнасан -

Заа ер нь тэрнийг бол би тодорхой мэдэхгүй. Ер нь 80 хувь сумын төв дээр байсан ойр зуурын улсууд нь нэг жаал зугаа юм авсан юм шиг байгаа юм. Тэгэхдээ хувиартай хойно нэг тийм тийм байна. Одоо хогийн сав ч гэдэг юм уу шанага манага ч гэдэг юм уу, одоо тэр чинь нэгдэл гэдэг чинь том гуанз муанзтай, их том буудал зочид буудал муудалтай юм байлаа ш дээ. Тийм юм одоо юу байдаг юм одоо ор дэр ч байдаг юм уу тиймэрхүү юмнууд хувьчилсан юм шиг байгаа юм улсуудад. Тэгэхдээ нэг дутмагхан дульмагхан сургуулийн багш нар, заа өшөө чинь эмнэлгийнхэн ч байдаг юм уу тийм улсуудад болвол ер нь хувьчлал их муу явагдсан юм уу гэж ярьдаг юм байналээ хүн. Би ч мэдэхгүй юм нээх энэ аймгийн төвд байдаг болохоороо мэдэхгүй. Тэр малчдад болвол малыг бол өгсөөн. Өгөх нь бол яриа байхгүй өгсөн. Тэгэхдээ чухам төд өд гэсэн зааг байсан юм байлгүй дээ тэрнийг нь бол мэдэхгүй юм сайн. Тэрнийг бол мэдэхгүй. Тэгээд ерөнхийдөө бол нэгдлийн тэр их хөрөнгө одоо нэгдлийн удирдлагын чиглэлд л байсан, тэгээд л яасан нь одоо мэдэгдэхгүй энэ тэр болсон гэж хүн ярьдаг юм байналээ. Тэр чухам их л юм байсан даа тэр чинь болвол. Их юм байсан гэдгийг бол би мэдэж байгаа. Тэр чинь зочид буудал энэ тэр гээд л нэгдэлд чинь үгүй дутуу юм гэж байхгүй, ерөөсөө бүх л юм байсан. Тэгээд тэр болвол ер нь ямар янзтай хувьчлагдсан нь бол тодорхойгүй юм ярьж байдаг юм байналээ. Би бол мэдэхгүй юмөө сайн.

Саранцэцэг -

Та болвол одоо эмнэлэгт ажиллаж байсан. Тэгэхээр нөгөө эмнэлгийн байгууллагад бол хувьчлалд өртөж айхтар юм тараасан юм байхгүй ш дээ?

Уртнасан -

Байхгүй.

Саранцэцэг -

Тэгэхдээ л бол одоо хувьчлалаар танд оногдсон, таны амьдралд өдөр тутмын амьдралд нөлөөлсөн гэхээр юм санагддаг уу?

Уртнасан -

Тийм юм бол бараг байхгүй, юу байхгүй.

Саранцэцэг -

Заа одоо би таниас хамгийн сүүлийнхээ асуултыг асууя. Тийм. Монголчууд одоо нас барсан улсууддаа дурсдаг арга барил дээр үед ямар байсан бэ? Одоо яаж өөрчлөгдсөн бэ? Оршуулгын зан үйл одоо яаж өөрчлөгдөж байна вэ? Та талаар хэлж өгөхгүй юу?

Уртнасан -

Заа даа дээр үед чинь одоо нас барсан одоо улсуудыгаа, ахмад настай энэ тэр улсуудыгаа ил тавьдаг байлаа. Тийм далд энэ тэр булдаг ёс байхгүй одоо тэмээгээр ачаад машин гэж байхгүй тэр үед чинь одоо тэмээгээр ачаад явна. Заа хангайд болвол одоо тэрэг мэрэг гээд үхэр тэрэг мэрэг байсан байх, манай говьд чинь бол тэмээн тэрэг энэ тэр ч гэж бараг байхгүй. Тэмээнд ачаад, хомон завсар хийгээд аваад явчихдаг, би тэрнийг харин үзсээн үзсэн, хэд хэд үзсэн. Хомон завсар хийгээд аваад явчих юм байналээ.

Саранцэцэг -

Тэмээнд ачихаар чинь одоо юун дээр..,?

Уртнасан -

Тэмээн дээр чинь хом гэж тэмээг хомноно шүү дээ. Ингээд хомноно. Хом гэдэг чинь бамбай гэж нэг хоёр талд нь хоёр зузаан юм байдаг юм шатандаа, ингэж хавчдаг, дотор талд нь шат нь гадуураа ингэж байх. Тэгээд энэ чинь тэмээний бөхөөс хоёр бамбайг нь өөд нь ингээд илүү илүү гаргаад холбочихно тэмээгээ. Тэгээд нөгөө нас барсан хүнээ энэ тэмээний бөхнөөс дээр байгаа энэ зайнд хийнэ. Тэгээд хийгээд тэгээд аваад явна. Тэгээд чухам аваачаад тэр тавих газраа болвол бодвол тэмээгээ тэгээд хүлчихнэ шүү дээ тэр чинь одоо татлагаар татаад ингээд дээгүүр нь ингээд хүлчихээд аваад явна. Сул тавьчих юм бол ойчилгүй дээ. Тэгээд л аваачиж тэр оршуулдаг газраа аваачиж тавиад тэр чинь хүн нэг оршуулдаг газар гэдэг чинь арай өөр, тийм хонхорхой маягийн нар өөдөө харсан амтай гэдэг юм уу тийм хонхорхой маягийн хааш хаашаа уул овоо харагдахааргүй тийм газар тавьдаг байхгүй юу. Тийм газар аваачиж тавина. Тэгэхдээ бодвол толгойг нь хойш нь харуулаад тавьдаг юм гэж дуулсан, би бол өөрөө тэгж явж үзээгүй болохоор мэдэхгүй байна. Тэгээд яадаг ч гэлээ нэг гарыг нь ташаан дээрээ тавиад нэг гарыг нь яадаг ч гэлээ тэгээд хааш нь ч харуулаад юм хавтгайгаар нь тавиад орхидог. Тэгээд тэр цөөхөн хоногийн дараа алга болчихдог. Тэр яс үс нь бутардаг юм уу яадаг юм шувуу мувуу, нохой гахай юу байдаг юм бэ дээ аваад идээд уугаад дуусдаг. Заримдаа нэг хүний гавлын яс энэ тэр л байдаг. Сүүлийн үед хамгийн сүүлд нь үлддэг юм хүний гавлын яс л үлддэг байсан болов уу гэж боддог юм. Тэгээд явж байхад тийм юмнууд зөндөө харагдаж байдаг байсан юм. Тэгж оршуулдаг байсан юм. Заа одоо болвол түүнээс хойш бол социализмын үед болвол өөрчлөгдлөө л дөө. Анх бол дандаа тэгж хувьсгалын эхэнд үүсч, үүсэхээс өмнө энэ тэр болвол дандаа тэгж оршуулж байсан. Хэсэгтээ тэгж явж байгаад, сүүлдээ социализмын үе болоод ирэхээр зэрэг одоо хайрцагладаг, хүнийг хайрцаглаад тэгээд газар ухаад, тэгээд одоо бүр тийм оршуулгын тусгай хашаа, газар бий болгоод, ухаан нь нэгдлийн оршуулгын газар ч гэдэг юм уу, багийн оршуулгын газар ч гэдэг юм уу тусгай тийм хашаа, одоо ухаан нь туйпуу тоосгоор ч байдаг юм уу, чулуу мулуугаар ч байдаг юм уу за хороо шиг ийм одоо хашаа шиг юм уу томоо зайтай, хашаа шиг юм бариад тэгээд тэрэн дээрээ аваачиж оршуулдаг, тэнд бол хайрцаглаад газрыг нь ухаад, тэгээд газрын гүнд булдаг тийм байсан. За сүүлийн үед бол баахан цементлэж хөшөө мөшөө тавьдаг боллоо нэг хэсэгтээ. Заа чухам одоо болвол тэр хөшөө мөшөө нь тавигдаж л байгаа байх, тэгэхдээ хайрцаглаж одоо заримыг нь ч хайрцагласан, зарим нь ч хайрцаггүй, эсгийд ороогоод тавьчихаж байгаа ч харагдаж байгаа юм. Одоо энэ сүүлийн үед янз бүр л юм. Тэр хүнийхээ наад улсуудын санааны асуудал байгаа юм. Өө манайх өнөө одоо талийгаачийг хайрцаглаж сайхан газрын гүнд оршуулна аа гэвэл нэг өөр, өө манай талийгаач эсгийд боогоод газрын гүнд булчихна аа гэвэл өөр хэрэг, тэрнээс бол ил тавих юм байхгүй ийм л болж яасан. Аа тэгээд одоо одоо орчин үед бол энэ сүүлийн бүр ардчилалын үед бол харин нас барсан хүнд тийм нэг оршуулгын зардал гэж өгсөн болсон байна. Одоо хэдэн цаас ч өгдөг юм, гайгүй хэдэн цаас өгдөг юм гэсээн. Тийм юм би бол үзээгүй зүгээр хүн тэгж ярьж байхыг нь.., оршуулгын мөнгө гэж өгдөг гэж зуу гаруй мянган цаас ч байдаг юм уу хэд ч байдаг юм тийм мөнгө өгдөг болсон юм гэнэлээ. Тэгж л оршуулдаг юм шиг байгаа юм. Одоо тэгээд сүүлийн үед бол дандаа машин тэргээр өнөө тэмээ мэмээ гэж юм байхгүй ш дээ, одоо чинь дандаа машин тэргээр л явж оршуулж байна. Оршуулгыг бол их хүндэтгэж байна л даа оршуулгыг. Тэр нь сайхан юм л даа. тэр яахав нас барж байгаа хүндээ бол барсан хүндээ бол ямар юм мэдэгдэх үү, үлдэж байгаа хүндээ болвол бас сайхан л юм.

Саранцэцэг -

Танд одоо миний ийм асуулт асуух болов уу гээд бодож байсан, энийг нэг хэлэх юмсан гэж байсан юм байвал хэлэхгүй юу?

Уртнасан -

Заа ер нь /миний утсыг аваадах даа хөгшөөн, Баяраа байх аа даа/ тийм юм ч одоо за тэрнийг асуучих бол уу гэсэн юм ч одоо надад ямар юм байхав дээ, одоо би чинь одоо түүх намтраа бараг ярьчихлаа.

Саранцэцэг -

Хойч, залуучууддаа хэлж захимаар нэг л хэлмээр санагддаг юм байна уу танд?

Уртнасан -

Өө залуучуудад бол хэлэхэд бол нэгдүгээрт, одоо ухамсар их суулгаж өгмөөр байна гэж ер нь нэг боддог юм. Энэ залуу үеийн хүмсүүд ухамсраараа их доогуур болж цорж гэж бодож байгаа. Ер нь л одоо засаг төрдөө бол одоо ер нь тийм л юмыг хүний тархинд одоо сургуулийн хүүхэд байхаас нь эхлүүлээд ч юм уу цэцэрлэгийн хүүхэд байхаас нь эхлээд тийм юмыг сайн суулгаж өгөхгүй бол энэ одоо их хэцүү одоо болчихож гэж бодоод байгаа юм. Энэ ардчилсан хувьсгал гарч ирэнгүүтээ нэг захиргаагүй одоо захиргаадалт гэж байхгүй гээд захиргаагүй болгоод нэг хэсэг хүмүүсийг дураар нь болгочихсон. Тэр явсаар байгаад сүүлдээ одоо болвол их эвгүй байдалд орж гэж бодож байгаа юм. Тийм учраас хүний тархинд тэр цагаас хойш хүний тархинд юм хийсэнгүй л дээ ерөөсөө, одоо бид нар бол социализмын үед тэр өнөө лоозон моозон шиг тийм юм тархинд хийж байсан бол тэр улсууд тиймгүй болох байх сайн болох учиртай, тийм юм байхгүй болж цорсон юм л хэлвэл өөдөөс чи захиргаадах гэж байна уу гэсэн маягийн юм хэлээд байхаар чинь хүн хүн ч болж чадахгүй хүлээж авдаг хүн байхгүй болж цорсон. Тэгээд цааш нь бодож үзэхэд архи гэж нэг хэцүү юм байна. Энэ архийг л багасгууштай. Ерөөсөө хамаг хэрэг архинаас л болж байна гэж би бодоод байгаа. Тийм л хоёр юмнаас л энэ Монгол улс хөгжихгүй байна уу даа гэж би боддог юм. Миний хувийн бодол энэ. Нэгдүгээрт хүний тархинд юм хийж өгөхгүй байна, хоёрдугаарт архи, за гуравдугаарт гэвэл ажил. Мэдээж ажилгүй хүн архи уухаас өөр ажилгүй. Би одоо архи л ууж байвал одоо болж байна гэсэн нэг тийм юм төрчихдөг юм шиг байгаа юм. Өнөө энэ толгойд юм байхгүй учраас л тийм бодол төрчихөөд байна уу гэж би бодоод байгаа юм. Ийм л гурван юм гол юм даа одооны ерөөсөө. Залуучууд болвол одоо архи уухгүй, хоёрдугаарт тархиа их цэнэглэж авах хэрэгтэй байна. Энэ улс эх орноо хөгжүүлэх талын л юм бодох нь зүйтэй байх ер нь гол нь. Одоо тэгж л улс орон хөгжиж байвал өөрснөө хөгжиж байна гэсэн үг шүү дээ. Улс орон хөгжихгүй болвол өөрснөө хөгжихгүй байна л гэсэн үг гэж бодоод байгаа юм.

Саранцэцэг -

Заа таныг сонирхолтой сайхан ярилцлага өгсөнд баярлалаа.

Уртнасан -

Заа зүгээр.

Саранцэцэг -

Танд эрүүл энхийг хүсье.

Уртнасан -

Заа их баярлалаа. Танд ч бас ажлын амжилт хүсье.

Саранцэцэг -

Заа баярлалаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.