Tsend


Basic information
Interviewee ID: 990379
Name: Tsend
Parent's name: Avir
Ovog: Bayart
Sex: m
Year of Birth: 1937
Ethnicity: Halh

Additional Information
Education: secondary
Notes on education: büren dund
Work: retired
Belief: none
Born in: Manlai sum, Ömnögovi aimag
Lives in: Hanhongor sum (or part of UB), Ömnögovi aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
education / cultural production
collectivization
cultural campaigns
environment


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)

group
childhood
secondary school student life
urban life
cultural campaigns
foreign relations
men - women
family
collectivization
member of collective
work - labor
power
privatization
funeral ritual
belief
spirituality
environment
driving livestock


Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Саранцэцэг -

Заа сайн байна уу, та?

Цэнд -

Сайн, Сайн байна уу.

Саранцэцэг -

Заа таны нэрийг хэн гэдэг вэ, та өөрийгөө танилцуулахгүй юу?

Цэнд -

Заа миний нэрийг Авирын Цэнд гэдэг. Би 1937 оны 5 сарын 24-нд төрсөн. Булагт гэдэг газар төрсөн. Манлай сумын. 8 нас хүртлээ эцэг эхийн гар дээр хүмүүжиж, мөн малыг хойш нь урагш нь эргүүлж эцэг эхэд тусалж байгаад 1945 онд сургуульд орсон. Тэгээд 52 онд сургууль төгссөн. Тэгээд сургууль төгсөөд яахав дээ, аав ээжтэйгээ байсны улмаас аав ээждээ тусалж, мал маллаж ажил хийж байгаад, цэрэг мэрэгт ч яваагүй, ингээд 1959 онд 1958 оны 12 сард анх нэгдэлжих хөдөлгөөн анх бүрэн нэгдэлжиж тэр үед нэгдэлд орж ажиллаад, нэгдэлд байж байгаад 60 оноос бригадын нягтлан хийсэн. 3 жил бригадын тэгэхэд чинь анх бригад гэж байгуулагдаж анх хөл дээрээ тогтох гэж оролдож байсан үе л дээ. Тэгээд бригадын нягтлан 3 жил хийж байгаад үгүй ээ тэгээд өөрөө төвд байх бас өөрөө суурин суух сонирхол муутай ч байж л дээ, өөрийн чадал мэдлэг муу байж, өөрийн сонирхол муу байж л дээ, тэгээд тэрнээсээ болоод хөдөө хот руу шөнө ирээд хөгшиндөө тус болох гэж нэгдлийн ч олон малтай, дандаа ч ямаа ишиглүүлдэг байсан манайх, тэгээд ямаа ишиглүүлж байгаад 1968 онд тусгай айл гэр болж гарсан. Тэгээд амьдарч гараад яахав дээ, ямар ажил хийж байсан гэвэл нэгдлийн дандаа ишиг хурга эр хонь ямаа малладаг байсан. Тэгээд хонь ямаа маллаад нэгдэлд ажиллаж байгаад тэрнийгээ хавар болохлээр зэрэг улсын бэлтгэл мал гэж авдаг байсан. Тэрүүнд тэгээд төлөг шүдлэн ч гэсэн бэлтгэлд хурааж авдаг, улсын бэлтгэлд тушаачихаад тэгээд л яахав дээ, туслах бригад өвс хадлан хороо бууц тийм ажилд байж байгаад л хавар болохлээр дахиад л сувай мал авч малладаг. Тэгээд бид 2 яахав дээ, хоёулахнаа 700 ямаа ч маллаж л байсан, тэрнийг хоёулхан хүн авалгүй самнаж л байлаа. Үгүй ээ яахав дээ, би өдөртөө 25 ямаа самнадаг манай хүн гэр орны ажил хийнгээ 15, 16 ямаа самнадаг байсан. Тэгж байгаад 71 онд сувай малаа өгөөд адуу маллая гэж сонирхоод тэгээд 71 онд адуу авч маллаад, 80 оны хавар 4 сар хүртэл адуу малласан. 4 сар адуу маллахдаа адуу олон болчихоод мөн хоёулхан, хүүхэд тусд ороогүй хоёулхан, адуу 400 хүрчихсэн. Өнөөхийг дийлэхгүй, яаж нэг адуунаасаа салъя даа гэж байтал би нэг адуунд яваад хүрээд ирсэн, манай хүн гэрт байж байсан, тэгсэн тэр үед мал туугч гэж олддоггүй байжээ, олдоггүй байсан үе дээ. Хүн мал туух дургүй, мал туугч эрж явнаа, мал туух хүн олдоггүй ээ, гэж, сум нэгдлийн дарга ярьж байна. Тэгэхдээр зэрэг манай хүн нэг ёсондоо дэмий ам юм уу, 2 ёсондоо ч үгүй ээ сонирхоод ч энэ ямар тэгэх биш гэж бодсон уу, ...Манайх малыг чинь тууя гэж, тэгсэн нэг үг ч үгүй яваад өгч. Орой адуунд яваад хүрээд ирсэн, ингээд хэлээд явууллаа гэж. Тэгээд байж байтал өглөө нар гарахаас өмнөхөн үүдэнд 69 ирээд дуугардаг юм. гэрийн гадаа ч дуугарах шиг хүн ч ярих шиг, тэгсэн чинь ... за адууг чинь өгөх хүн аваад ирлээ гэж. тэгээд яахав дээ, адуунаас шөнө буусан байсан, тэгэхэд нэгдэл гэж сайхан даа, бэлтгэл мал ч туух хүн байхгүй, 1500-аад хонь хүн хариулж байгаа гэж байна, тэгээд яахав дээ, хүнд адуугаа өгөөд машин ирээд гэр бараа ч ачаад хаа буулгах уу, хаа аваачихав гээд л ачаад л явлаа, бид нарыг ч тэнд очоод барь гэнэ, тэнд оччихоод мөн л тэгээд эхэлж 80 оноос мал туусан. Мал туугаад 91 он хүртэл 11 жил, мал туугаад, тэгээд 11 жил мал туухдаа бид 2 яахав дээ, малын хорогдол ч үгүй тушааж байсан мөн тэгээд сум бригадаас одон авч тэр үед мөнгө гэдэг их, одооны мөнгөтэй адил юм биш. 300 цаас өгнө тэр чинь бол тэр үеийн мөнгө чинь мөнгө шиг байлаа. Тэгж амьдарч байсан. Тэгээд 55 насан дээрээ тэтгэвэрт орсон. Тэгээд тэтгэвэрт гараад яахав дээ, нэгдэл гэдэг айл нэг л биш гэж ярьсаар байгаад нэгдлийг тараачихсан. Нэгдэл тараачихдээр зэрэг нэгдлээс өмч хөрөнгөө аваад тэгээд хөдөө мал дээрээ байж байгаад тэгээд энд соёлын сургуульд манай хүүхэд ирэх болсон, тэгээд хүүхэд энэ соёлын сургуульд ёочингийн ангид ирээд, 2000 онд нүүж ирээд тэгээд энд ирчихээд эндхийн айл болоод байна. Тиймэрхүү л амьдралтай яваад ирсэн дээ. Шагнал авч онц юм болсон ч юм байхгүй, нэг ойн медалиуд авч л байсан. Би бас нэг залуу үедээ биеийн тамир гэж гайгүй золиг бас нэг 5000, 1500 км-т гүйдэг, бас бишгүйдээ яахав түрүүлчихдэг, сум аймгийн тэмцээнд тогтмол оролцдог, тэгэхэд ямар дасгал гэж хийх биш, гэнэтхэн за тийм спартакиад болно, тэрэнд яваарай л гэдэг. Тэгээд л яваад л уралдаж гүйдэг, тэр үед яахав дээ, нэг ийм хавтастай нэг ийм бичиг 5 цаастай л өгдөг, шагнал. Одоогийн энэ хүрэл, алт медаль бол бишгүй л авч байсан. Тиймэрхүү л амьдралтай яваад ирсэн. Тэгээд энэ хавар цагаан сараас өмнө мөсөн дээр халтирч ойчоод, ясаа бэртээчихээд одоо суга таягтай л ингээд явж байна. Тиймэрхүү л амьдралтай даа, хүү минь. Өшөө нэг сонирхуулахад туугчдын улсын 4-р зөвлөгөөнд хоёуланг нь явах бичиг хийсэн.Тэгээд өнөө мал ахуй дээрээ байх хүнгүй энэ хөгшнийг явуулж улсын 4-р туугчийн зөвлөгөөнд УБ хотод очиж зөвлөгөөнд оролцож тиймэрхүү л амьдралтай явж байна дөө.

Саранцэцэг -

Туугч гэхээр яадаг юм ?

Цэнд -

Туугч гэхлээрээ 5 сард улсын бэлтгэлийн мал авдаг байсан. Тэгээд улсуудын авч мал маханд аваачиж тушаадаг, хавар 5 сарын 15-нд мал мах аваад 10 сарын 1 энэ хооронд л тушаадаг. Өнө явдаг, тэгээд Баянөнжүүлээр яваад Алтанбулагийн гүүрээр хойшоо гараад аймгийн баруунтаагаас Эмээлтийн доод доогуур давж очиж өө хойгуур “Хүй 7 худаг”-аар очиж ордог тийм ч байсан л юм. Тэгж очдог, тэгж өнө явдаг байсан.

Саранцэцэг -

Өнө явна гэхлээр чинь замдаа хонож өнжөөд буудаллаад явдаг?

Цэнд -

Өө тэр чинь буух газраа сар ч болж байж мэднэ, ноос үсийг сум нэгдлээс хойноос очиж ноолуур хяргаж авна, тэгдэг байсан юм. Тэгээд бид 2т яахав дээ, хүн хүч хүрэлцээгүй гэхдээр зэрэг 3 хүний норм аваад хүн болгон 1500 мал хариуцаад тэгээд туудаг байсан. Тэгээд яахав 3 хүний цалин хөлс авна. Тэгж л амьдарч байсан дөө. Тиймэрхүү амьдралтай тэгээд. Аа харин тэр хооронд би жаран хэдэн онд Сөнөдийн Цагаан овоонд 67 онд билүү дээ, нэг адуу туусан. Тэр хамгийн хэцүү байсан. энэ хятадын хил дээр очоод бараг сар адуу хариулсан. Хоол хүнс ч байхгүй, оромж ч байхгүй, нэг 400-аад адуутай яваад Сөнөдийн цагаан овоо гэдэгт адуу туусан. Миний хол явсан нь тэр л байна даа. Тиймэрхүү л ажил хийж амьдарч байна.

Саранцэцэг -

Сөнөд гэсэн үү?

Цэнд -

Тийм, сөнөд гэж.

Саранцэцэг -

Сөнөдийн цагаан овоо гэж газар, газрын нэр?

Цэнд -

Тийм, газрын нэр. тэр үед улсын газар гэж байсан юм уу, их л олон барилгатай тийм л газар. Дандаа өвөрмонгол хятад иргэд явдаг тийм. Тиймэрхүү л ажил хийж амьдарч явсан даа.

Саранцэцэг -

Заа, таны амьдралд ямар нэгэн гүнээр нөлөөлсөн явдал байдаг уу?

Цэнд -

Байхгүй ээ, байхгүй.

Саранцэцэг -

Ерөөсөө тийм юм байхгүй юу?

Цэнд -

Байхгүй байхгүй. Хээ тий юмнаас болоод миний амьдрал тэгж үрэгдэж байсан, тийм юманд гачигдаж байсан гэх юм байхгүй ерөөсөө. Тэгээд одоо яахав дээ, одоогийн байдлаар бол хэнд ч амьдрал, ямарваа нэг юмны үнийн өсөлт байдлаас болоод амьдрал хэнд ч зарим үед хэцүүхэн л болж байна, тэрнийг бол нэг нарийн тоочоод хүн болгон мэдэж байгаа юмыг яриад байх онц шаардлага ч үгүй шив, хүн мэдэхгүй юм биш.

Саранцэцэг -

Таны амьдралд одоо бусдаас онцгой гэхээр юм байдаг уу?

Цэнд -

Байхгүй ээ, байхгүй. Одоо хүнээс илүү сайн явахад хүний атаанд ордог хүнээс доор явах хүнд муу хэлэгдэх гээд, дунд нь л дундыг баримталж явах нь л тэрэн шиг үнэн юм байсангүй амьдралд. Хүнээс дээр байх гэж байга нь энэ гэж нэг их сүрхий байгаад ч яахав, хүн муутай яваа нь энэ гээд царай алдаад ч одоо дундыг баримталж явсан нь ямар ч хүнд хамгийн ашигтай юм, тэр юм шиг байнаа. Тиймэрхүү л байна даа, хүү минь.

Саранцэцэг -

Заа та бага хүүхэд байхдаа малын захад ээж аавдаа нэмэр болоод байж байх үеийнхээ тухай ярихгүй юу? таны хүүхэд ахуй үе бусад хүүхдүүдээс онцгой.., ялгаатай юм?

Цэнд -

Үгүй ээ одоо яахав дээ, ялгаатай нь юу байхав. Наадмын морь уначихдаг тийм байсан даа. Моринд болбол ер нь морь булгихад барагтай морь булгихад нэг их өнхрөөд ойччихдог байгаагүй. Тэр бол яахав дээ, бага насны аав ээжид тусалж морь унаж эмнэг даага унаж байсны л ач тус байх. Тэрнээс өшөө ямар сургууль соёлд суугаад тэгвэл тогтдог юм гэсэн заавар байх юм биш, өөрийн авьяас чадвараар л яахав дээ, аав ээждээ туслахдаа болбол мал хариулдаг, малынхаа бэлчээрээс алгыг нь олж ирдэг, тиймэрхүү л байсан.

Саранцэцэг -

Аав чинь их олон морь уядаг байсан уу?

Цэнд -

Аав яахав дээ жилд нэг наадам болоход чинь бас нэг 3,4 насны юм уячихна, тэр нь жил болтол цаг ямар байна, цагийн байдлаас болоод л 1, 2-г уяна. Тийм л байлаа. тэгээд хажуугийн өөрийн насны уяагүй морийг нь уначихдаг тийм л байсан. Би бол моринд нээх хүнд гологддоггүй байсан. Адуунд бол тийм байсан.

Саранцэцэг -

Аавынхаа талаар дурсаж ярих уу?

Цэнд -

за манай аав болбол яахав дээ, тэр Дэмбэрэл гэдэг Хөх-хадных гэж айл байсан юм гэнэлээ. Тэр болбол баян айл байж. Тэгээд тэднийх бол дээрийн хурал номонд ч байдаг юм уу, гадаад нүүж энэ Өвөрмонгол хаа ч явдаг юм, энд явж байгаад зарим нь сүүлд тавин хэдэн онд нүүж орж ирсэн юм.

Саранцэцэг -

Тэр яагаад нүүсэн юм болоо?

Цэнд -

тэр яахав дээ, өнөө хөдөлгөөн болж яалаа гэхэд л улсууд нээх гадаад нүүж дүрвэж, тэгээд тэр Дэмбэрэл гэдэг хүн өнөө Овоогийн хатирт гэдэг газар гэртээ байж. Манай эцэг өвгөн 11,12-той байсан юм гэнэлээ. Тэгээд л гэнэтхэн нэг өдөр 2 тэмээтэй х үн ирээд аа таныг барьж аваад явна гээд аваад явж байсан. тэгээд явж байсан юмаа, манай ах өвгөнийг. Тэр Дэмбэрэл гэдэг нь бол гадаад нүүгээгүй, байсан юм гэнэлээ. Тэгээд тэгж хэлмэгдэж тэгээд хэлмэгдлийн энэ хууль гарч юу яахад манай өвгөнд нэг сая цаас бас нэг хөөцөлдөж явж олгогдож байсан юм. Тиймэрхүү юм байгаам. Чухам ямар хүн байгаад явсан юм, лам хүн байсан юм уу, нэг ламын холбогдолтой л юм байсан байх л даа. Тэгээд манай өвгөн болбол 40 онд гэж байхад лам байсан юм уу, сая манай өвгөн чинь 96 хүрээд нас барлаа. Настай хүн байж байгаад нас барлаа. Сүүлийн үеийн энэ бурхан шажин дэлгэрч байх үед бас ч муу лам гэж хэлэгдээгүй, тийм ламын тоонд орж байсан сая 96 хүрээд өнгөрсөн. Манай эх болбол наян хэдтэй нас барсан. Тийм. Ээж бол амьдралдаа., манай ээж Ханбогд гарлын хүн байсан. манай эцэг бол жинхэнэ Манлай гарлын хүн. Тэгээд тэр хоёр амьд байхдаа хүний анх айл гэр болсноо ярьдаг юм, дээр үед чинь хүн нас барахад ханан дээр дамнаж аваачаад ярьдаг байсан юм, хөдөө тавьдаг, тэгээд тийм ханын мод цуглуулж эвлүүлж хана болгож айл гэр болж амьдарч байсан, ядуу амьдралтай байсан гэж ярьдгийм. Тэгээд намайг мэдээ орсон бага байх үед тийм ядуу байгаагүй юмаа. Хөөрхөн малын зүгтэй, олонгүй ч бас нэг 100-аад бог малтай, бас нэг азарга адуутай, 10-аад тэмээтэй л байсан. тиймэрхүү л амьдралтай байсан манай 2 хөгшин.

Саранцэцэг -

Тэр үеийн хүүхдүүдийн эцэг эх хоорондын харьцаа одоогийн хүүхдүүдтэй харьцуулашгүй биз?

Цэнд -

Тэр үеийн хүүхдийн харьцаа болбол хамаагүй өөр байсан. Одоогийн хүүхэдтэй дүйцэх юм байхгүй. Ямар ч хүнээс айдаг ичдэг, ямар ч хүний дэргэд тийм сайн муу юм ярьдаггүй, ухаан нь одоогийн энэ киногоор гаргаад байгаа юм шиг юм болбол тийм юмыг чинь үзнэ ч гэж байдаггүй, тийм юм ярина хэлнэ ч гэж байдаггүй, тиймэрхүү байсан. За тэгээд ерөнхийдөө болбол одооны хүүхэд дээр үеийн хүүхэд биднүүсийн сургуульд байх үеийн хүүхэд мэдлэг хүмүүжлийн хувьд бол хамаагүй өөр. Ерөнхийдөө бол дээр үеийн 4 төгссөн хүүхдийн мэдлэг, одоогийн 8 төгсч байгаа хүүхдийн мэдлэг барагтай л адил юм гэж би боддог юм. Тэгээд энэ миний буруу дүгнэлт юм уу, зөв дүгнэлт юм уу, мэдэхгүй. Үнэнийг хэлэхэд болбол би Манлайд байхдаа нэг хүн ирээд манайд ноос авч байлаа. тэгсэн дээр л зарим нь сампин барьчихсан, зарим нь тооны машин барьчихсан л бодоод байх юм. Тэгээд зарим нь тэдэн цаас боллоо л гэх юм, тэгэхлээр нь би ..Өө та нар чинь яачихсан улс уу, тэдэн цаас болно шүү дээ гэсэн, тэгээд ахиж бодож байгаад нээрэн тийм байна, та яаж хаанаа бодов гэж, үгүй ээ би яахав дээ, цээжээрээ л бодлоо гэж. одооны хүүхэд дээр үеийн хүүхдийн сурлага бол бүүр хоёр өөр. Харьцаа нь ч өөр болсон. Одооны хүүхэд бол ичих айхыг мэдэхгүй, настай хүн ч гж мэдэх юм байхгүй, тийм болсон цаг. Заа тэгээд хамгийн ийм болсон нь юунаас нөлөөлж байна вэ гэвэл надаас асуувал би болбол захиргаадалт гэж байхгүй болсон, дээр үеийн нэгдэл гэж байх үе захиргаадалт гэж хамгийн сайхан хүнийг ажил хийлгэдэг байж, юм сургадаг байж, одоо бол захиргаадалт гэж байхгүй. Аягүй бол чи тэгээ гэвэл захиргааддаг цаг бишээ гэх юм байгаа биз. Дээр үед чинь захиргаадалт нь хамгийн хэрэгтэй зүйл байсан. ажил хийлгэж ч байж, ажил сургаж ч байж. Юм мэдүүлж ч байж, иймэрхүү л байсан юм шиг хувьд бол бодогддог юм, зүгээр. Хүний дүгнэлт бол олон янз. Миний дүгнэлт бол иймэрхүү.

Саранцэцэг -

Дээр үед тэр Манлайн бага сургууль дотуур байртай байсан уу?

Цэнд -

Дээр үед намайг сургуульд сууж байхад дотуур байр байх нь байсан. байсан ч гэсэн гэрт амьдардаг байсан, гэр.

Саранцэцэг -

Олон хүүхэд байх уу?

Цэнд -

Өө бишгүй. Гэрт багтдаггүй ингээд дан төмөр орыг давхарлаж тавиад 2 давхар ор тавиад унтдаг. Зууханд нь заг түлдэг, муу ярих нь өнөө дээлээ унагаад зууханд түлчихдэг.тэгээд байрандаа нэг арван хэдэн хүүхэд, тэгээд би бас нэг тэр дээр үеийн чинь дээл байх нь өнгө тавиагүй нэхий дээл, одоотой адил энэ форм өмсөнө, аа тийм юм өмсөнө гэж байхгүй, ямар хувцастай байна, тэрүүнтэйгээ л хичээлд суудаг, тэгээд дээлээ шөнө зуухан дээр орон дээрээсээ унагаад түлчихэж л байсан. Тэгээд хүүхдийн байрны хүүхэд ямар юманд орж хоолоо иддэг байсан гэхлээр өнөө галладаг юу.., одоо нэг зоорь гэж байна шүү дээ, энэн шиг юман доогуур орж хоол ундаа иддэг, тиймэрхүү байж.

Саранцэцэг -

Яагаад гэртээ хоол ундаа идэхгүй байгаам?

Цэнд -

гэрт хоол хийх юу байхгүй өнөө гэрт хүүхдүүд нь багтахгүй юм чинь. Одоо өнөө байрны хүүхдийн хоол хийдэг ухаан нь нэг ёсны гуанз гэх юм биз дээ, юмны доогуур орж зоорин доогуур орж хоолоо идчихээд, тэгээд цайгаа уудаг, тийм байсан. намайг байранд байж байхад. Байр гэдэг чинь бол сүүлийн үед байсан.

Саранцэцэг -

Эцэг эхчүүд нааш нь хүүхдүүдээ сургуулийн дотуур байр юманд орхичихоод явахдаа их л санаа нь зовдог байсан уу?

Цэнд -

Одоо санаа нь зовдог л байсан байлгүй. Тэгээд тэр үед чинь мал хараа оролдох, цаг зав ч муу байна, тэгээд тэрнийг ч нэг санаанд ордог байсан юм уу, үгүй юу. Ордог байлаа гэсэн биднийг тэгж санадаг байлаа, зовдог байлаа та нарын төлөө гэж дурсах юм бол бас бид чинь өөдөөс нь улам эрхлэх юм болох юм байгаа биз.

Саранцэцэг -

Таныг сургуульд явуулахад дуртай явуулсан уу?

Цэнд -

Аа намайг сургуульд явуулхад дуртай явуулсан, тэгэхдээ бол намайг сургууль төгсчихөөд сургуульд явах гэхэд гачигдал тоочоод явуулаагүй. Би тэгэхэд сургуульдаа явсан бол ямар нэгэн дээд сургуульд орсон бол би болбол тоондоо бол ямар ч хүнээс дутахгүй, тэр үедээ сургуульд явсан бол хаа газрын нэг сампингийн ард сууж байх мэргэжил эзэмшихүйц мэдлэгтэй болж байсан юм. Сургуулиа бол би онц төгссөн. Сургуульд байхдаа бол би хичээл давтна, барина гэж байдаггүй байсан. Багшийн заасныг л сонсчихно, тэгээд өнөө дэвтрээ хааж авчраад гэрт тавьчихна, ямар сайндаа би бас тэр үедээ танхай хүүхэд байсан шиг байгаам, энэ аймгийн гэгээрлийн хэлтсээс очиж улсын шалгалт авдаг байсан. Тэгсэн улсын шалгалт авах гээд очиход нь билетээр авна л даа.асууна л даа. Билет сугалахад 3 билет сугалчихаад чи яг.., жаахан аманцар, хичээлдээ ямар шалгалтнаас айж байна, өө би хаанаас нь ямар ч хичээл асуусан айхгүй байна. Бардам хэлсэн чинь яасан их амтай юм, гэж. Тэгээд 3 билетэндээ онц авчихаад нэмэлт асуулт асууж байсан надаас, тэрнийг хариулж л байсан. тэгэхэд надыг бол ..за чи бол хичээлдээ сайн байна, сахилгагүй юм байна сахилгагүй тээд ямар.., том ангийн хүүхэд бага ангийн хүүхдээ дээрэлхдэг байсан юм байгаа биз, ямар сахилгагүйтлээ гээд хэрэг төвөг хийхэв. Тэгээд яахав чамайг сахилга батан дээр чинь онц өгье дээ, сурлагыг чинь дүгнэж гэж шалгалтын хүн тэгээд явж байсан. тэгж онц төгсч тэгж л байсан юм даа. Тэгж тиймэрхүү л амьдрал туулж, сайн ч юм үзээд байсангүй, муу ч юм үзээд байсангүй, онцгой юмыг нэг их үзэж байсангүй. Дунд зэргээр нь явсаар байгаад л өдий хүрчих шив дээ.

Саранцэцэг -

Манлай сумын дотуур байранд байхдаа та өлсөж байв уу?

Цэнд -

Үгүй ээ үгүй. Тэгэхэд чинь болбол юм элбэг, сургуулийн хамгийн гоё юм шүүмэг боов хийчихээд боовон дээр аваачаад сахар үрээд өгнө, тэр нь нээх гоё юм шиг л байдаг л байсан. Бодвол амтаар одоогийн сахараас өөр байдаг л байсан байх. Тэр сургуульд байхад бол өлсөх тийм юм байгаагүй. Тэгэхэд чинь цагаан идээ байдаг, хөдөө гэрээс цагаан идээ ирнэ, хуруудаа иднэ, өнөөхөө байрандаа идэж ууна даа тэгээд. Тэр өлсөх цангах юм байгаагүй.

Саранцэцэг -

Суманд бага сургуульд хичээл нь хэдэн төрлийн хичээл орж байсан?

Цэнд -

Өө тэр үеийн хичээл бол одоогийн хичээлийг бодвол төрөл нь цөөн. Нэг багш орно. Тэгээд л анги хэсээд л нэг ангийн багш ухаан нь 1 цаг хичээл заачихаад л өшөө багш ордоггүй байсан. Тэгээд л нэг заасан багш болбол тэр ангиа л тартал хичээлээ заадаг.тийм байсан.

Саранцэцэг -

Хичээлийн сурах бичиг юмны олдоц нь хэр байсан? Харандаа үзэг?

Цэнд -

Аа тэр үед сурах бичиг гэж байдаггүй байсан. Дэвтэр харандаа болбол дэвтэр бол олдоно, дээр үеийн хор харандаа гэж байсан юм, хор харандааг ингээд юу ч үгүй модыг нь авчихаад голыг нь аваад, нухаад усанд хийгээд чернил хийдэг байсан юм. Тэгж чернилээр бичдэг байлаа.

Саранцэцэг -

Бэх бол олддоггүй байж ?

Цэнд -

Өө үгүй үгүй. Тэгээд багш нар болбол хичээл заахдаа ингээд номоо барьчихаад уншаад л цээж бичиг хийлгүүлж байгаа юм шиг хэлээд байна. Бид нар өнөөхөө жирийтэл бичиж өгнө дөө. Тэгээд дэвтэр гэхэд л тэр үеийн хичээлийн дэвтэр 12 хуудастай л дэвтэр байна, тэр үед чинь 24,36 тийм дэвтэр байгаагүй.дандаа 12 хуудастай. Тэрэн дээр л бичээд тэгээд өнөө 12 хуудастай дэвтэр чинь ухаан нь хичээлээ бичихэд чинь бараг ихэнхийг нь явчихна. Тэгдэг байсан. Тэгэхэд бол ном хэвлэл тийм юм байгаагүй.Хаа гэж сонирхолтой юм нь бага сургуульд 4-р ангийг хүртэл аа өнөөдөр би та нарт сонин юм үзүүлнэ, сумын клубт очоорой гэдэг, за тэр нь юу гэхлээр хүлээн авагч, ухаан нь байсан юм байна, одоо бодоход нэг дөрвөлжин юмаар юм яриулж дуулуулж, тэр л нэг сонин байдаг. Чухам хүлээн авагч байдгийг нь мэдэхгүй, тэгж 4-р ангид тэгж. Заа тэр нь хааяа нэг, заа нэг улиралд нэг удаа. Тэгж байсан.

Саранцэцэг -

Тэр сүүдэр гээд дуугүй кино гарах уу?

Цэнд -

Аа тэр бол байдаггүй. Гардаггүй байсан, бага ангид байхад. Бага ангид байхад хамгийн хөгжилтэй хөгжим юу байсан юм бэ гэвэл Биктрол гэж дөрвөлжин хайрцагтай, дундаа дугуй пянзтай, хажуу талаас нь ийм дэгээ шиг юм аваачиж хатгаж, тийм биктрол гэдэг юм тэрнийг нэг хааяа нэг сонсоход жигтэйхэн гоё юм шиг санагддаг байлаа. Одоо бол тийм биктрол байдаг ч юм уу үгүй ч юм уу?

Саранцэцэг -

Дууны хичээл гэж ордог юм уу?

Цэнд -

Аа орно орно. Дууны хичээл гэж орно, түүхийн хичээл гэж орно, тэгээд биеийн тамир энэ тэр гээд ордог байсан. Дээр үеийн түүхэн хичээл чинь болвол бүүр хувьсгалын түүх, хувьсгал эхлэхээс аваад заадаг байсан. Дээр үеийн хувьсгалын түүхэнд Бодоо, Данзан энэ тэрийн чинь түүхийг бол бүгдийг нь заадаг байсан юмаа. Тэгээд энэ Сүхбаатар, Чойбалсан бүгдийг нь заадаг байсан юмаа. Одоо чуам сургуульд тийм Бодоо, Данзан, Чойбалсангийн түүх байдаг ч юм уу үгүй ч юм уу, энэ хүүхдийн хичээл үзэж байхад тийм юм сонсогдохгүй л юм байналээ. Тиймэрхүү л хичээл заалгаж байсан.

Саранцэцэг -

Өглөө хичээлдээ орчихоод, өдөр хичээл завсарлаад, дараа нь юу хийдэг юм та нар?

Цэнд -

Аа үдээс хойш бол яахав дээ. Хичээлээ давтаад л тэгээд л бас л хүүхдүүдийг тэр үед чинь матка цохино гэж нэг тоглоом хойноо даавуун бөмбөгөөр дотор нь хөвөн янз бүрийн юм чихээд бөөрөнхий бөмбөг болгож хавтгай модонд ингэж цохиж хоёр хэсэг баг болж тоглодог тийм юм л тоглодог байлаа. Тэгээд тэр нь яахав дээ үдээс хойш.., тэр үед пионерийн байгууллага гэж бүлгэм гэж байна үдээс хойш пионерийн ажил гэж нэг юм болдог. Одоо тийм пионерийн ажил гэж байхгүй болж, пионерийн ажил чинь болвол сургуулийнхаа үүдэнд жагсчихаад пионерийн бүлгийн дарга ротын дарга, салаан дарга энэ тэр гээд дарга нартай тэрэнд очиж, одоо цэргийн ёс шиг очиж рапортолдог, тийм байсаан. Тэр нь л ухаан нь үдээс хойшийн бас нэг программ болж байгаа юм. Тиймэрхүү л сургуулийг төгсөж байлаа.

Саранцэцэг -

Та нар нөгөө сургуулийн дотор байранд түлээ түлээ түлшинд явдаггүй юм уу?

Цэнд -

Үгүй, үгүй. тэр чинь түлээ түлшийг болвол эх эцэгт сургуулийн хүүхдүүд эх эцэгт танайх тэдэн кг заг сургуульд өг гэж бэлтгэдэг. Тэрнийг нь бэлтгэж өгдөг. Сургуулийн хүүхдүүд хоол хүнсэнд бол тэр үед зээр гэдэг юм элбэг байж. Та нар тэдэн хил мах өг, тэгэхлээр нь зээр алж өгнө, ухаан нь одоо танайх нэг хүүхдэд тэдэн хил/кг/ мах өг ч гэдэг юм уу. тэгэхэд бол мах, махан хоол их элбэг байж, тэр махаар тэгж хангадаг байсан. Тиймэрхүү тэр гал тогооны юу, одоотой адил нэг хүнээс худалдаж авдаггүй, нэг хүүхдээс ухаан нь нэг хүүхэд байранд суулгалаа гэхэд хэдэн хид ч мах авдаг байсан юм б дээ. Тэгж мах өгдөг, түлээ түлш тэдэн хил заг түүж өг гэнэ, заг түүдэг тийм байсан юм. Тэгж галзуухаа санхүүжүүлдэг өшөө санхүүлжүүлдэг юм байхгүй, тэгдэг тийм байсан.

Саранцэцэг -

Манлайн тэр сургууль чинь 7 төгсгөдөг байсан уу, 10 төгсгөдөг байсан уу?

Цэнд -

4 төгсдөг байсан юм. Цэцэд 8 төгсдөг байсан юм. Цэцийд. Манлайгаас нааш, аймгийн төвөөс 100 км. Манлайгаас нааш 126 км. Тэнд очоод 8 төгсдөг.

Саранцэцэг -

Тэнд байхдаа яасан, та бас дотуур байранд байв уу?

Цэнд -

Тэгсэн, ер нь би гэрээр суугаагүй. Сүүлдээ ч би болбол сургуульд суугаад юу яахлээрээ том болохлээр гэр орноо санах ч үгүй тэгээд нэг ёсондоо хатуужил суучихдаг, догь суучихдаг тиймэрхүү л байсан.

Саранцэцэг -

Зундаа бол гэртээ ирээд л мал дээр?

Цэнд -

Зундаа бол гэртээ би чинь бол мал юугаан за ер нь миний чадахгүй ажил гэж байгаагүй, ямар ч малыг саачихдаг, ямар ч малыг мөн усалчихдаг, тийм байсан. За ер нь тэгээд мал маллах, дамаан бүүр ямаа самнахдаа хэнээс ч дутдаггүй ямаа самнадаг, үхэрч саачихдаг, хонь ч саачихдаг, тэмээ ч саачихдаг, малыг саахад бол эмэгтэй хүнээс дутдаггүй. Тиймэрхүү л байсан.

Саранцэцэг -

Таны одоо мэдэж байх үед бүлгэмийн сургалт гэж байсан уу?

Цэнд -

Байна, бүлгэмээр сургана гэж байхад бол хүүхэд байгаагүй. Зүгээр манай эх эцэг хоёрыг бүлгэмд суу гэж, бүлгэмд тайлагдана гэж, цаана аваачиж нэг 14 хоног ном заалгуулаад тэгээд нэг заалгаад ирсэн юмыг нь үзэж байхад нэг А үсэг, цагаан толгойн 35 үсэг заадаг байж. Тэгээд тэрнийгээ нэг амь оруулж үсэг холбуулаад за бүлгэм төгссөн гэж бас нэг гэрчилгээ шиг юм өгөөд ухаан нь боловсролтой болсон гэж үздэг байсан юм байх. Тэгж байсан юм. Тэрнээс хүүхдийг бүлэгт суулгана гэж байгаагүй. Тэгээд тэр эх эцэг, тэр үеийн сургуульд суугаагүй улс хэдэн настай хүн байх уу гэхлээр 40 хүрч байсан гучин хэдтэй тиймэрхүү л хүн бүлгэмд сургаж байгаа нь энэ гэж. Тиймэрхүү.

Саранцэцэг -

Тэр бүлгэмийн багш нар нь 4,7 төгссөн хүүхдүүд л байна биз?

Цэнд -

Заа тэр чинь бас тийм юм байсангүй. Дээр үеийн нэг өвгөн манай суманд байсан өвгөн, өвгөөн хүн бүлгэмийн багш гэж, тэр заадаг. Тэр нь яахав дээ, бас арай наадуулаа бодвол цагаан толгойн 35 үсэг мэдчихдэг, нэг ном сонин түг тагхан уншчихдаг, тийм хүн байсан шиг байгаам. Сүүлд одоо намайг мэдээ орсон байхад нэг өвгөн байж байсан, нэг тиймэрхүү хүн л бүлгэмийн багш байж гэж тэгж бодогдож байсан

Саранцэцэг -

Бүлгэм чинь бичиг үсэг хоцорсон улсуудаа бүгдийг нь нэг гэрт цуглуулж байлгаж байж заадаг юм уу, аль эсвэл гэр гэрээр нь очиж..,

Цэнд -

Үгүй ээ тэр чинь ухаан нь юу яадаг юм байна, ухаан нь хавар зуны үед анх эхлээд нэг 10 хүнд зааж байгаад тараачихаад, дараа нь ахиад бас нэг 10 хүнд заана, ээлжилж тэгж байсан. Тэгж хүн цуглуулж байсан. Тэр очсон хүн бол яахав дээ, сумын төв дээр байгаад заахад бол тэнд айлаар байж байгаад тэр 10 хоногтоо номоо бичиг үсэг тайлагдаад, бичигтэй хүн болоод ингээд гардаг л байсан юм. Тиймэрхүү дээ. Одооны энэ бодох юм бол цэцэрлэгийн насны хүүхдэд юм зааж байгаа юм гээд явуулын багш явдаг, хөдөөгүүр. Тиймэрхүү л юм байна, тэгэхдээ тэр явуулын биш зүгээр суман дээр очиж хэд хоног байж байгаад тараадаг иймэрхүү л байсан юм даа.

Саранцэцэг -

Заа. Тэр үеийн боловсролын системийг төр яаж удирдаж байсан гэж бодож байна?

Цэнд -

заа тэр үед боловсролыг Гэгээрлийн Яам гэж байж. Гэгээрлийн Яам л удирдаж байсан юмдаг уу даа боловсролыг. Тийм. Яамны удирдлаган доор. Ернь тэр үеийн багш нарын мэдлэг хүмүүжил бол бүр сайн байж. Одооны ажиж байхад одоо тэр зүгээр яахав дээ, зарим нь бол Багшийн сургууль төгссөн гэхэд арын хаалгаар ч авдаг юм уу, тэр үеийнх бол тийм байсангүй ээ, сургуулиа төгсөөд бүүр гүн мэдлэгтэй болоод шалгалтаа сайн өгдөг тиймэрхүү байсан. Тэр үеийн багш нар бол сайн байсан. Намайг сургуульд ороход нэг өвгөн багш хэл заагаад 2-т ороход надаас 18,19-тэй хүү очиж 2-р ангид хичээл заасан. Тэр болбол ёстой сургууль төгсөөд шинэ багш очиж байж. Тэр багш болбол 4-р анги төгстөл заасан. Тэгээд сүүлийн үед ч би тэр багштайгаа 4-р анги төгсөхдөө багшийндаа суудаг тийм байсан. Тэр болбол жинхэнэ сургууль төгссөн багш байсан.

Саранцэцэг -

Тэр үед 10 төгссөн хүүхдүүд яаж хуваариа авдаг байсан бэ?

Цэнд -

Заа тэр үед чинь хуваарь одоо гээд байх юм байсангүй. Яахав дээ, ямар сургуульд сонирхолтой сонирхлын дагуу ордог байсан. Намайг сургууль төгсөөд ямар сургуульд явах уу гэхэд би нягтлангийн сургуульд явуулахгүй гэж манай эх эцэг элдэв хоёроор хэлээд тэр үед ч яахав дээ, багийн дарга нэгдэл мэгдэл гэж байсангүй, бас хуйвалдаж ярьж байгаад, тэгээд сургуульд ч явуулаагүй, тэгсгээд сургуулиас гарчихсан. Тэр үедээ ч харамсалтай л байсан, сүүлдээ ч яахав дээ, ажил амьдрал гээд л

Саранцэцэг -

Танайхан голдуу ямаа голдуу хариулдаг хүмүүс байжээ, аав ээж чинь..,

Цэнд -

Тэгсэн, ямаа голдуу. Сүүлийн үед нэгдэлд болбол манай өвгөн хөгшин 2 нэгдэлд ямаа маллаж, манай миний дараагийн дүү ямаачин байгаад тэгээд олон ямаа жилд нэг 400 гаруй ямаа ишиглүүлдэг нэгдэлд, тийм байж байгаад улсын аварга малчин болж байсан юм, манай дүү. Тэгээд улсын аварга малчин болж нэр авч, төл бойжуулалт нь сайн малчин гэж байсан.

Саранцэцэг -

Ямааны маллагаа хониноосоо ямар байдаг юм б дээ?

Цэнд -

Хониноосоо ямааны маллагаа хүнд, хүнд олон ямаа чинь ишиглэх төллөх болохоороо 400 ямаа гэхэд чинь нэг шөнө 70,80-аараа ишиглэнэ. 70,80 ямааны ишиг гэдэг чинь тэрэнд нь ихэр 20,30 гарна. 70,80 ямаа чинь 100 гарч л ишигтэй тэрэнд чинь хяналт тавина гэдэг маш хэцүү. За тэр ишгийг яахав дээ, гарахдээр ишгийг тавихдаа андуураад байдаггүй. Нэг их төөрөлдөөд байдаггүй, байсан. Тэрнийг чинь бол тэр үеийн өөрийн ухааных ч байсан юм уу. тиймэрхүү. Гэтэл бол хамгийн хүнд нь ямаа, за тэгээд ингээд ямаа чинь ноолуур самнах гэж ажил ихдэнэ, төл бойжиж гүйцээгүй, ноолуур самнана гэдэг чинь дээр үеийн нэгдэл гэж байхад тэдэн арын тэдний дотор ноолуур тушаа гэдэг, за тэгээд ноолуурыг болбол 1-р ноолуур тушаа энэ тэр гэдэг тийм байсан, тэгээд төл ноолуур зэрэгцэх нь хамгийн хүнд. За тэгээд төл ноолуур 2 өнгөрөөд ноос өнгөрөөд ирэхээр сааль гээд сүрхий юм болно. Нэг ямаанд 15 л сүү оногдоно, нэг эм ямаанд.

Саранцэцэг -

Тэгээд хүрэх үү?

Цэнд -

Аа хүрнэ. Өнөөхийг нь төлөх гэж их сүрхий ажилтай. Аа ямаагаа саагаад сүүгээр нь ч өгч ч байж мэднэ, хувинд айраг хийгээд нэрнэ, тогоо нэрнэ, шар тосыг нь айргийг нь шар тос авна, тэр цагаан идээг бол бас маш их өгдөг. Тэгээд хувин айраг бүлж шар тосыг нь авахад чинь 3000 ингэж байж шар тос гаргана, тэр болбол гэрт бүлэхэд бол халууцах, гар өвдөх хоёр тийм л юм санаанд ордог юм.Тэгээд л бүлүүлдэг тийм л байсан. Тиймэрхүү л их ажилтай, ямаа болбол. Ямааны ажил хүнд, ашгийн хувьд бол ямаа бол яахав дээ, сааль сүүгээ бүрэн өгчихдөг, ашиг их, сүү цагааг нь гүйцээчихвэл өвөлд идэх цагаан идээтэйгээ болно. Тэр нь их ашигтай. Тийм л байсан юм даа.

Саранцэцэг -

Ер нь болбол нэгдэлжих хөдөлгөөн монголд яаж өрнөж байсан бэ, одоо нэгдлийн гишүүн болоход хурлаар ороод өргөдлөө өгч байж нэгдлийн гишүүн болдог юм уу, ямар журмаар нэгдлийн гишүүн болгох уу?

Цэнд -

Анх болбол нэгдэл байгуулагдахдаа ухаан нь санаа нийлсэн 10 хүн нэгдэл байгуулъя гэж хувийнхаа малаасм жишээ нь 100 малтай айл байлаа гэхэд 20,30,40,50-г нь өгөөд ингээд нэгдэл болж байсан. За тэгээд сүүлд бүгд нэгдэлжих хөдөлгөөн өрнөлөө гээд 58 оны 12 сард гэнэтхэн хуралдаад нэг хүн уриалга гаргаад нэгдлийн гишүүн болъё гээд уриалга гаргаад нэгдэлд ороогүй хүн цөм нэгдэлд орж тэгээд нэгдэлд орохдоо тэр үед ямар байсан гэхлээр нэг айлд өрхийн хүний 15 толгой мал үлдээгээд, бусдыг нь нэгдэлд нийгэмчилнэ гэж ийм тогтоол гарч, ухаан нь 2 ам бүлтэй айл 30-хан мал авч үлдээд бусад малаа нэгдэлд өгч тэгж авч байсан юм. Тэгээд сүүлдээ тэр нь арай өөр болсоор байгаад өрхөд 75 толгой мал нэгдэл гэж байхад нэг өрхөд 75 толгой мал оногддог байсан.

Саранцэцэг -

Тэр чинь богоор юм уу?

Цэнд -

Тэр чинь бог ч байж болно, ямар ч мал байж болно.Ухаан нь 10 адуу, 10 тэмээ ч байдгиймуу, тэгээд 75 гэсэн тоондоо л захирагдаж байх ёстой.

Саранцэцэг -

Тэр ер нь нэгдэлд мал нийгэмчилж байх үеэр малаа нуудаг байсан тохиолдол гардаг байсан уу?

Цэнд -

Тэр барагтай манай суманд гараагүй. Ер нь гарч байгаагүй. Тэднийх малаа тэгж дарагдуулж нууж байсан юм гэнэлээ, гэж ер нь гараагүй.

Саранцэцэг -

Ер нь бол их цааргалж сүүлд элссэн нэгдлийн гишүүн болсон, сүүлд малаа нийгэмчилсэн улсууд байсан уу?

Цэнд -

Тэр сүүлд малаа нийгэмчилсэн айл бол ерөнхийдээ 58 оны 12 сард л бүгд нэгдэлд орсон. Тэр өмнө ороогүй байсан айл бол бөөнөөрөө бүгд ороод.

Саранцэцэг -

Ер нь бол нийгэмчлэх малгүй тийм айл яах уу?

Цэнд -

Малгүй айл ч байсан нэгдэлд ороод нэгдлээс мал аваад маллачихна. Нэгдлийн мал авч маллаад малаа сайн малласан бол тэр үед ухаан нь хөлс хүчтэй гэж ухаан нь нэг эм ямаа хариулна гэвэл тэдэн мөнгө гэсэн тарифтай, тэрүүгээр хөлсийг нь би өнөө бригадын нягтлан байсан болоод би тэрийг.., ухаан нь 10 малтай айл байсан бол 3 төгрөг 50 мөнгөний хөлс нэг ямаанд хөлс өгөх жишээтэй, тийм байсан. Тэгээд тэр үед чинь мөнгө мөнгө шиг байсан болохоор болоод л байсан.

Саранцэцэг -

Нэгдлийн гишүүдийн хөдөлмөр өдрийн хөлс гэж жилийн эцэст бодож өгдөг ноогдол ашиг гэдэг нь ямар юм байх уу?

Цэнд -

Ухаан нь одоо цалин гаргаж нэг 100 цаасны цалинтай хүн байж гэхэд 70 хувийг нь өгдөг байсан юм, хөдөлмөр өдөрт, 30% нь үлддэг байсан юм. Тэгээд 30% нь үлдэхлээр нь зэрэг жилийн эцэс болохдээр зэрэг сүү сааль бүх юмыг нь гүйцээгээд л 30 % г нь өгдөг байсан. Сүү сааль ноос үс нь дутуу бол тэрнээс нь суутгадаг, ухаан нь хил ноос дутуу бол тэрнийхээ үнийг тэр 30%-иас нь суутгаж аваад цаадхыг нь өгдөг байсан юм. Тэгээд үйлдвэрийнхээ даалгавар бүх юмыг биелүүлсэн хүн бол за яахав тэр үед чинь мөнгө ч бага байсан үе, 2000 гаруй цаас 2000 цаас авдаг тэгэхээр ..Аа тэднийх мөн их мөнгө авч дээ гэж тэгдэг, тэгдэг байсан юм.

Саранцэцэг -

Тэр мөнгөн төгрөгөөр олгогддог юм уу, бас цагаан идээ мидээгээр орлуулж өгөх үү?

Цэнд -

Аа мөнгөн төгрөгөөр. Тэгэхдээ л нэгдэл болбол нормын мах гэж өгдөг байсан. Ухаан нь нэг хөдөлмөр өдөрт ухаан нь тэдэн хил мах гэдэг юм уу, айлд бол жилд мах бол их оногдож байдаг.Ямар ч байсан манайх жишээлбэл одоо хоёулахнаа айл гэр болоход нэгдлийн мал маллаж байх үедээ болбол нэг айлд 4,5 бог малын мах, нэг бүтэн тэмээний махтай оногдож байдаг. Хөдөлмөр өдрийн махны норм. Тэгдэг, өгдөг байсан нэгд.

Саранцэцэг -

Тэр нэгдэлжих хөдөлгөөн одоо яг ид өрнөж байх үед одоо мэдээлэл хэр цацагддаг байсан бэ?

Цэнд -

Аа тэр мэдээлэл энэ тэр цацагдах нь гайгүй, тэр үед чинь хүлээн авагч гэж байсангүй, зурагт гэж байсангүй, хааяа нэг хүлээн авагч л жаран хэдэн оноос л хүлээн авагчтай болж. Би бригадын тоо бүртгэгч байхдаа нэг жижиг зай ордог хүлээн авагч суманд ирж гэж очиж авч, тэрнийг авч тавьж, улс амьтан цуглаж тэрийг сонсож тэр чинь ер нь жаран хэдэн онд л эхэлж, тэрнээс өмнө тавин хэдэн онд бол тийм юм байгаагүй.

Саранцэцэг -

58 оны 12 сар гэхэд ихэнх улс нэгдэлжээд дууссан юм байна.

Цэнд -

58 оны сүүл гэхэд бүх нэгдэлжих хөдөлгөөн дууссан

Саранцэцэг -

Нэгдэл цаашдаа ер нь хэр сайн өргөжсөн бэ?

Цэнд -

Нэгдэл болбол өргөжсөн.Цагтаа бол нэгдэл шиг гоё айл байгаагүй. Өвөл болохлээр чинь нормын цагаан идээ гээд өгдөг. Тийм байсан юм. Нэгдэл бол сүүлдээ бүүр дутах юм байгаагүй. Ард түмэндээ бол одоо тариа муудаж тийшээ нүүе тэгье гэхэд машин давхиж ирээд л нүүлгэдэг хүүхэд цөөн ухаан нь биднүүсийн нэг нь өвдлөө гэхэд зутарлаа гэхэд хүн ирээд туслалцаад өгнө. Тэр үед чинь нэгдэл шиг сайхан юм байгаагүй.Тэгээд сүүлд нь нэгдэл нэг л биш гэж байгаад тэгээд тарсан.

Саранцэцэг -

Хадлан тэжээл бэлтгэх, хашаа хороо, бууц гээд бүх л ажилд нэгдлийн гишүүд хамтаараа хийнэ биз?

Цэнд -

Хамтаараа хийнэ. Ухаан нь ингээд л машин ирээд л айлаас хүн татаад л өвөл болоход бууц хөлдчихнө, туслах бригадынхан гээд л суманд ажилчид байна, тэд ирээд л бууц ховхлоод л, хороо бариад л, ингээд л өгдөг.

Саранцэцэг -

Туслах үйлдвэрийнхэн дотор артелийнхан орох уу?

Цэнд -

Артель гэж байгаагүй.

Саранцэцэг -

Өө артель гэж байгаагүй юм уу. Туслах бригад чинь туйпуу цохино, хашаа хороо барина..,

Цэнд -

Туйпуу цохино хашаа хороо барина, барилга барина. Сумын контор барина. Манай Манлай сум бол тэр зүүнтээ ууландаа барилга барьдаг нэг их сайхан чулуу гардаг тийм газартай, хавтгай чулуутай, тэрнийг л зөөж авчраад л барьдаг. Тэр чулуу болбол энэн шиг ийм ийм хавтгай, хавтгай чулуу гарна, ухаан нь бол тоосгоноос ч хөнгөн чулуу гардаг тийм газар байдаг байсан.

Саранцэцэг -

Тэрүүгээр байшин барина өшөө юу барих уу?

Цэнд -

Аа малын хашаа хороо барина, пүнз барина, айлын бууцан дээр чинь агуулах барина, тэжээлийн агуулах, өвс хийх сав, тэжээл хийх сав барина, тийм байлаа. Нэгдэл чинь одоо тэр хороо бууц өвөлжөөний бууцан дээр байсан бүх тохийг барьж өгдөг байсан.

Саранцэцэг -

Ер нь болбол нэгдэлд элсэхээс өмнө тэр багийн ухуулагч гэдэг хүн хэр явдаг байсан, айлуудаар?

Цэнд -

Заа би тэр нэгдэл эхлэхээс өмнө бас багийн ухуулагч гэж байсан. Тэгэхэд чинь бол сум багийн дарга нар их явна, багийн ухуулагч гэж суман дээр очиж 7 хоногийн семинарт сууна, тэр семинарт сууж тэр семинаараас юу заана, тэрний дагуу ярина, хөдөө багийнхаа айлуудаар явна, тийм тийм юм болж байна, тийм тийм юм боллоо, гэж өнөөхөө таниулж, тийм байсан багийн ухуулагч.

Саранцэцэг -

Одоо тэр нэгдлийн ашиг тусыг л ярина биз дээ?

Цэнд -

Заа тэрний ашиг тус ч гэж юу байхав, багийн ухуулагч гэж байхад нэгдэл гэж байгаагүй юм. Тэр чинь 58 оноос урагш байсан юм чинь. 58 оноос хойш болохдээр зэрэг тэрийг нь бригадын дарга нар явж тэд л айлуудаараа хязгаар нутагт тийм ажил явагдаж байна тэгж байна гэдгийг таниулж байсан, бригадын дарга нягтлангууд айлуудаараа явж байсан. Одоогоор бол сум нэгдлийн дарга нар айлуудаар явдаг ялгаагүй юм даа.тиймэрхүү л байдаг байсан.

Саранцэцэг -

Монголд нэг соёлын довтолгоон явсан даа?

Цэнд -

Заа тэгсэн

Саранцэцэг -

Тэр СД явуулах шаардлага улсад тэр үедээ байсан юм бол уу? Яг ямар журмаар явуулж байсан юм, хүмсүүдээс юу шаардаж байсан юм?

Цэнд -

Заа тэр СД гэхэд бол тэр үед хамгийн чухал юм байсан. 1-рт болбол тэр үед дээр үеийн айлууд өнөө ариун цэвэр гэдгийг мэдэхгүй шахуу, ухаан нь дээр үеийн бохироороо л байна, тэр СД шиг хэрэгтэй юм байсангүй. Ухаан нь усанд ордоггүй хүн усанд орж хувцсаа сольдоггүй хүн хувцсаа сольдог болж, ер нь тэгээд СД гэдэг чинь хамгийн чухал юм байсан. Тэр үед одоо малтай хүн ..заа танайд СД-ны шалгалт ирнэ гээд шалгалт ирэхийн ...за гар нүүрийн чинь алчуур хаа байна гэсэн чинь авдраа уудалж уудалж баадангаас цоо шинэ алчуур гаргаж үзүүлж, тэгсэн юм байдна. Тэрнийг чинь ухаан нь айлыг аягаа угаалгадаг болгож, нар нүүрээ угаадаг гар нүүрийн савантай болгож, ухаан нь орны цагаан даавуутай болгож, хөнжлийн даавуутай болгож тэгж байсан. Тэрний түрүү үед чинь болбол хөнжлөө нөмрөөд үстэй дээлээ нөмрөөд унтдаг байсан. СД бол хүнийг эрүүлжүүлэхэд ашиг тусаа өгч байсан.

Саранцэцэг -

Гудас гэж байсан юм уу?

Цэнд -

Заа тэр үед өнгөтэй гудас гэж байсангүй. Ширдэг ухаан нь эсгий ширээд тэрэн дээрээ унтдаг,

Саранцэцэг -

Аан, эсгий ширдэг байж, зарим нь ч эсгий ширдэггүй бол адсаган дээр унтдаг уу?

Цэнд -

Заа тийм барагтай айл байсан бас.

Саранцэцэг -

Шалтай байсан юм ууу, монгол гэр чинь?

Цэнд -

Байхгүй байхгүй.

Саранцэцэг -

Зуух?

Цэнд -

Би бол задгай галд хүмүүжсэн.Задгай галд байж байгаад дөчин хэдэн онд манай өвгөн УБ хотод жин гэдэгт яваад зуух авчирч тавьж хачин сайхан юм шиг байдаг, тэгж байсан.

Саранцэцэг -

Задгай гал түлэхээр чинь одоо гэрээр нэг утаа биз дээ?

Цэнд -

Өө тэр утаа бол тортог гэж ярих юм байхгүй, утаа гэдэг чинь нэг бөнжийсөн юм,

Саранцэцэг -

Заа нөгөө СД-оор тэр арилсан уу?

Цэнд -

Тэр арилсан. Заа тэгээд дээр үеийн айлд ингээд хүрээд очиход гадаа нь очиход гэрийнх нь хүн харагдаж байдаг байсан, бүрээс нь цоорхой. Гал нь улалзаж, тэгээд гэрт нь ороход жигтэйхэн дулаахан. Тэр дулаан юуных байж вэ гэвэл тэр утааных байж. Гэрийн бүрэээс гэж нэг хөөтэй хар навтас. Заа тэрнийг болбол тэр СД байхгүй болгосон. Цагаан бүрээс гэж тэр үед байсангүй. Ховор ч байсан байх даа.Дотуур гадуур цагаан бүрээс СД-оор болж тэгж байсан. СД чинь бол хүнийг ариун цэвэр аж ахуй амьдралыг нь дээшлүүлж хамгийн нэмэр болсон нь СД.

Саранцэцэг -

Яалт ч үгүй л одоо нөлөөлж?

Цэнд -

Аа нөлөөлсөн.

Саранцэцэг -

Аа тэр СД-гы үеэр тэр бичиг үсэг хоцорсон улсыг бүлгэмээр сургасан юм уу үгүй юу?

Цэнд -

Тэр үед чинь хаа очиж бичиг үсэг мэдэхгүй хүн ховор байж, зүгээр яахав дээ, СД-ны үед нэг 70,80-тай болсон тийм хүн мэдэхгүй хүн байх нь байсан л байх. Байсан ч болсон тийм олон байсангүй.

Саранцэцэг -

Хэрвээ одоо СД-ныхон шаардлага тавиад дараа ирэхэд нь биелүүлээгүй хэвээрэ байж байвал яах уу?

Цэнд -

За тэр чинь үүрэг өгөөд явна. Ухаан нь одоо дараа ирэхэд тийм юмтай болсон бай, тийм юм хийсэн бай, тийм юм бэлдсэн бай гэж үүрэг өгнө. Үүргийнхээ дагуу шалгана.

Саранцэцэг -

Үүргийг нь биелүүлээгүй сууж байвал торгууль тавих уу?

Цэнд -

Үгүй. торгууль тавихгүй, бараг тэрнийг нь биелүүлэхгүй хүни байсангүй ээ тэр үед.ер нь их мэрийдэг. За тун их үүргийг нь биелүүлээгүй хүнд торгож байгаа нь тэр, мэлхий авчирч тавина.

Саранцэцэг -

Зураг юм уу?

Цэнд -

Зураг.Томоо мэлхий. Авдран дээр нь тавьчихна. Хүн чинь тэрнээс жигшээд юу яахгүй байхыг бодно. Тэгдэг байсан юм.

Саранцэцэг -

Заа тэгвэл хүний соёлжилтонд айл хүмсүүдэд их нөлөөлж байжээ, тэр албан байгууллагаар явдаг байсан юм уу?

Цэнд -

Ямар зүг байхав явна, тэр чинь албан байгууллага чинь болбол бүгд хийчихнэ. Тэрнийгээ бэлдээгүй албан байгууллага хувь хүнийг шалгаад яахав дээ. эхлээд тэрнийгээ бүрэн хийж биелүүлж үлгэр жишээ болж байж л тэгэхгүй бол тэрнийгээ биелүүлээгүй бол юу гэж хэлэхэв дээ.

Саранцэцэг -

Аа тэгээд СД-оор сайн байсан сайхан болсон айлыг урамшуулна биз?

Цэнд -

Аа үгүй үгүй. Тэднийх сайн болж тийм шагнал өгч гэж ерөөсөө дуулдаагүй. Сайн байна л гэсэн дүн л өгдөг байх. Одоо жишээ нь шагнал урамшил байхгүй. Ухаан нь “соёлч айл” гэсэн нэг гарчилгээ хавтас л өгдөг байсан. өөр урамшил байхгүй.

Саранцэцэг -

Социализмын үед хүмсүүдийн ажилд хандах хандлага одоотой харьцуулахад ямар байсан?

Цэнд -

Тэгэхэд бол сайн байсан юм. Тэр чинь социализмын үед захиргаадалт гэж сайн юм байсан. Хүнд одоо жишээлбэл за тийм юм хий, үгүй гэх хүн байсангүй. Юм хийчихдэг тэрнийхээ дагуу.тэнд хүрээд оч, тэрнийг хийгээрэй гэхэд тэрнийг биелүүлэхгүй хүн байсангүй. Социализмын үе гэдэг бол хүнийг хүмүүжүүлж байсан. Ямарваа нэгэн хүнийг хүмүүжүүлж байсан үе.

Саранцэцэг -

Одоо жишээлбэл ажлын олдоц хэр байсан, одоо жишээлбэл айлд ажилгүй нэг хүн байгаад байвал ямар нэг хэмжээгэр л тэр хүнийг ажилтай болгоно биз?

Цэнд -

Заа тэр үед ажилгүй хүн гэж байсангүй. Нэгдлийнхээ малыг малладаг, туслах үйлдвэрт ороод ажил хийдэг, ажилгүй хүн гэж байсангүй ээ. Социализмын үед болон нэгдлийн үед ажилгүй хүн гэж байсангүй ээ, нэгдэл тарснаас хойш ажилгүй хүний тоо их болсон. Тэгэхэд тэр үед бол ажилгүй хүн байтлаа ажил хийлгэе гэхээр хүн олддоггүй байж. Ухаан нь ажилгүй хүн байхгүй болохоор. Бүгдээрээ л ажилтай малтай хөрөнгөтэй, тэгэхэд одоо нэг хүнд 400 ишиглэх ямаа олдох жишээтэй, сувай мал болбол 500 оногддог тийм байсан. Тэгэхлээр л хүн, ажилгүй хүн гэж байгаагүй юм шиг байгаа юм.Ажилгүй хүн гэж байсангүй ээ.

Саранцэцэг -

Социализмын үед ажилд орохдоо ямар журмаар ордог байсан?

Цэнд -

Заа тэгэхэд хүн нэг тийм ажилд орох юмсан, тийм юм хийх юмсан гээд байдаг ч юм уу, үгүй ч юм уу. Ухаан нь одоо энэ аймаг дээр нэг тийм ажилд оръё гэдэг шиг би тийм ажилд оръё тэгье гэх юм байхгүй байна. Ер нь цөм хувиндаа ажилтай болохоор өөрийнхөө л ажлыг гүйцэтгэж байсан болохоор ажилгүй хүн гэж байсангүй. Улс нийгэмдээ зүтгэж байсан.

Саранцэцэг -

Одоо энэ хүмсүүдийг харж байхад ажилд орох нь ямар болж уу, ажилд хандах нь ямар болж уу?

Цэнд -

Одоогийн байдлаар уу? Одоогийн байдал ажилд орох нь муу байна. Нэг хүнийг аваачаад нэг залууг аваачаад ажилд оруулна, цалин бага, ажил нь хүнд юмигээд л хаячихна. Ийм болчихоод байгаа юм. Заа хүү минь цалин нь хэдий болоод бага юм б дээ, гэхлээр 120,130 мянга юм , 120,130 мянган цаасны цалин голно гэдэг чинь дээр үед сар мал маллаад 70,80 цаас авч байсан. Тэгэхэд одооны 120,130 мянган цаас яахав дээ, ханш нь унасан ч гэсэн боломжийн л байсан. Тэгэхэд одоо цалин голоод ажилд орохгүй байна. За тэгээд орохоороо ёоо ёоо ажил нь хүнд юм, ядарчихлаа, ийм болчихсон цаг юм одооны залуучуудыг чагнаж харж л байхад. ...ажил хүнд юмаа, ядарлаа гэдэг, урд чинь залуу байхад юу ядрах барих тэрнийг мэдэхгүй өнөөхний төлөө л зүтгэж, ажиллаж байсан.

Саранцэцэг -

Та бригадын нягтлан хийж байхад хэдэн төгрөгний цалин авдаг байв?

Цэнд -

250 төгрөгний цалин авдаг байсан.

Саранцэцэг -

Ер нь тэгээд ажил хийгээд явж байхад хэцүү шантармаар зүйл тохиолдож байв уу?

Цэнд -

Байхгүй байгаагүй. Яахав дээ, анх эхлээд мал туугаад хүнд байдаг бол уу гэж бодож байсан, мал туух шиг жаргалтай юм цаг сайханд байгаагүй. өөрийн эрхээр явна. Дуртай газраа буучихаад дуртай газраа хоночихоод ногоотой газраа буучихаад нэг нуурын зах дээр майхан шаачихаад, хонио гадаанаа байлгаад байж байх шиг жаргал байдаггүй байсан. За хамгийн хэцүү хүнд юм юу байсан бэ гэвэл адуутай байхад адуу хөвөрлөх, адууны хөөвөр авах тэр л хүнд байдаг. Адууг дандаа хүлнэ, хүлж байж хөөвөр хяргаж авна, тэр яахав тамир их зарна. Заа өнөөхийг услахад 20 л ховоогоор ус татдаг адуу услахад. Тэр л яахав дээ, хөлгүй болгож байсан юм, тэр л жаахан тэр үедээ хүнд байсан юм уу, тэр үедээ бол нэг их мэдэхгүй л байсан юм, одоо л бодоход хөлгүй болоход л их нөлөө өгч байж. Өшөө нээх тийм ч юм ингээд ийм ч юм ингээд гэх юм байгаагүй, 700 ямаа самнахад бид 2 хоёулахнаа самнахад сум нэгдлийн дарга хүрч ирээд ...Ямаагаа самнаж байгаа юу, яаж байгаав ч гэж шаардахгүй, явж байдаг. Тэгж байна гэж дүгнэчихээд болж байна гэж.

Саранцэцэг -

Өдөр шөнөгүй л хөдөлмөрлөх юм, самнахад 2 удаа юу?

Цэнд -

Шөнө ч арай самнахгүй юм, самнахад нэг удаа, хавар л.

Саранцэцэг -

Тайрахдаа 2 уу?

Цэнд -

Тэр үед бэлтгэлийн малыг хяргадаггүй байж. 4 сарын 1-нээс эхлээд л 5 сарын 15-ны дотор л ямааг самнаад дуусгана. 700 ямаа яахав дээ, нэг 45 хоногт л 700 ямаа самнаад дуусгана. Тэгээд ноолуураа тушаана.

Саранцэцэг -

Ноолуур нь тэгээд хүрэх үү, өгдөг хэмжээндээ?

Цэнд -

Аа хүрнээ, хүрнэ.

Саранцэцэг -

Нэг ямаанаас чинь хэдэн ноолуур ирэх билээ?

Цэнд -

Аа нэг ямаанаас 350-400 дон, тэнгэхэд чинь бол дон ямаа монгол ямаа гэж байдаг, дон ямаанаас бол 450г ноолуур авна. Монгол ямаанаас бол 350 г авна.

Саранцэцэг -

Дон ямаа их байсан уу?

Цэнд -

Ер нь Өмнөговиор дандаа Дон ямаа байсан. Дон ямаа самнахад маш хэцүү. Ноолуур нь ингээд нитгэрчихээд хөвсийсөн юм болчихоод тэр нь бол маш хэцүү самнахад.

Саранцэцэг -

Тэр чинь нөгөө эрлийзжүүлсэн?

Цэнд -

Тийм эрлийзжүүлсэн. Ноолуурын чиглэлийн. Тэрнийг бол тэгээд л өдөрт 25-г самнадаг л байсан, наанадаж. Аа тэгээд сайн самнавал 27,28 хүргэчихдэг байсан даа. Тэгэх нь ч ховор байсан байхаа. Тэгээд хөдөө чинь хажуугаар нь тогоогоо барина, мал ахуйдаа шогшино тэгэхгүй бол ч 40 гаран ямаа самнах л байх. Тэгэхээр чинь 40 гаран ямаа самнахад чинь 10 хоногт 400, гурван зуун хэдийн самнах байх. Тэгдэг л байсан.

Саранцэцэг -

Хүүхэд жаахан байхад ажил амьдралаа зохицуулахад хүнд байв уу?

Цэнд -

Өө яахав дээ, хүүхэд баг жаахан байхад жаахнаасаа эхлээд манай хүүхэд 6 настай хүүхэд тэмээ унаад хонь хариулаад явна, хонь хариулж яваад өвлийн хүйтэнд тэмээтэй явж байсан чинь хөдөө орсон бууранд даруулаад орсон буур нөгөө тэмээтэй нь наалдчихдаг юм байна, тэгээд орсон буур хүрхрэхээр адилхан хүрхрээд л хөөс болчихсон тэгж хүүхэд тэгж 6 настай хүүхэд тэгж, тэгсэн нэгдлийн хонь маллаж байсан, хонь хариулж байсан чинь нэг өдөр хонио орхичихоод таваргаад ирлээ ...Яав чи гэсэн, ...эр хонь хургалчихлаа гэж. Тэгсэн амьтан эр мал гээд л авчрахаар андуураад л хүйсийг нь яагаад эм хонь өгчихдөг юм байна, эм хонь нь хээлтэй байж байгаад хургалчихаж. Тэгээд эр хонь хургалчихлаа гээд, таваргаад ирж л байсан. Тэгээд хүүхдийг чинь жаахнаас нь малд явуулаад сургачихад чинь зөв л.

Саранцэцэг -

Малд бас нүдтэй болдог байлгүй?

Цэнд -

Аан малд ч нүдтэй болно, тийм. Ёстой өвөл дулаан хувцас хийж өгөөд нүүрийг нь жаахан ингээд цухуйлгаад хонинд явуулчихна, тэгээд. Хонь хариулаад л ирдэг болдог юм.

Саранцэцэг -

Та ч гэсэн бас багаасаа л ..,

Цэнд -

Би болбол ерөөсөө багаасаа даарна гэж мэддэггүй, тэгээд би ер нь 5 хүртлээ малгай бүчилж үзээгүй. Даардаггүй. Дээр үеийн 42-н малгайны ар дээр нь 2 бүчийг нь зангидчихаад л, тэгэхэд чинь чих чинь ил л явдаг. Тэр чих хөлднө мөлднө мэддэггүй байсан. Одоо бол тийм юм юу байхав, аа юм л бол чих. Илчгүй болчихдог юм байна. Тиймэрхүү л байсан юм.

Саранцэцэг -

Таны одоо хамгийн жигшиж явдаг зүйл байдаг уу?

Цэнд -

Заа миний хамгийн жигшиж яьдаг зүйл гэвэл юу байхав гэхдээр хулгай хийхгүй юмсан, худлаа хэлэхгүй юмсан л гэж боддог. Бусдаар одоо хүнээс юм гуйх болбол яахав. Худлаа хэлэхгүй хулгай хийхгүй байх юмсан л гэж боддог.

Саранцэцэг -

Одооны энэ улсууд ажилд орохдоо ямар журмаар ордог юм б дээ, танил тал харж орж байна уу, нас хүй юм голоод байна гэдэг, хөгшин хүнийг ажилд авахгүй?

Цэнд -

Заа одоо тэр ингэдэг юм байна. Улсууд ярьж байх нь энэ телевизээр явж байгаа зарын дагуу явж байна гээд айсант очдог, заа нас хэд үү, одоо 50тай, 40тэй гэвэл цаашаа ябваа, 35-с дээш насны хүн авахгүй ээ, авахгүй. Аа тэгээд35-аас нааш насны хүн болохлээр хүнийг нуруу туруу, зүс царай их хардаг болсон цаг юм гэж би ойлгодог юм. Тэгж хэлж ч байгаа хүн байна. Манай эндээс аймагт ажилд орох гээд очсон хүн нас хэд вэ гэсэн, дөчин хэдтэй гэж. Аа ябваа, нэг янзын үг элсэн гэсэн, тэгээд л аль ч үгүй тэгээд.

Саранцэцэг -

Танай одоо гэр бүл хамаатан садан дундаас хэлмэгдсэн хүн байна уу?

Цэнд -

Байхгүйээ.

Саранцэцэг -

Ардчилсан хөдөлгөөн Монголд өрнөөд тэрний дараагаар хувьчлал гэж нэг том юм боллоо, хувьчлал гэдгийг анх хаанаас яаж сонсов, тэр хувьчлалын цэнхэр ягаан тасалбар гээд юмыг авав уу, ашиг юм хүртэв үү? Таны амьдралд нөлөөлөв үү?

Цэнд -

Өө үгүй үгүй. тасалбар аваагүй, нөлөөлөөгүй.

Саранцэцэг -

Нэгдэлд малаа нийгэмчилсэн улст буцаж мал өгсөн гэсэн, тэрийг авав уу?

Цэнд -

Аа тэр бол нэгдэл тарахдаа болбол мал өгсөн шүү.

Саранцэцэг -

Ер нь одоо малыг хувьчлаад эздэд нь тарааж өглөө гэдэг малчдын амьдралд нэмэр болсон юм байна уу?

Цэнд -

Заа нэмэр болсон. Бишгүйдээ. Нэмэр болох нь болсон харин сүүлийн үед зарим улс малаа зарж үрэх нь үрээд зуданд үхүүлээд малгүй болсон ч хүн байна, зарим нь өсгөөд явж байгаа ч хүн байна, одоо харж байхад. Тэгээд цаг гэдэг сүүлийн хэдэн жил өөдлөхөө байлаа, тэгээд цагийн байдлаас л болох юм даа, мал гэдэг амьтан чинь. Заа тэгэхлээр амин хувийн болчихдээр өвс тэжээл нь үнэд орчихдог өвс тэжээл нь олдохгүй, нэгдэл гэж байхад бол өвс тэжээл гэдгийг чинь машинаар нь авчраад л буулгачихдаг, тийм байсан үе. Сүүлийн үед бол тэр ховор болж. Тиймэрхүү л байх шив дээ.

Саранцэцэг -

Одоо энэ нэгдлийн чинь мал гэж байна, тэр газар тариаланд нь хэрэглэж байсан ехник хэрэгсэл ч байдаг юм уу, одоо энэ конторын барилга марилга склад, бусад өмч байнаа даа, тэр одоо яаж хуваарилагдсан юм бол?

Цэнд -

Аа тэрнийг ч яахав дээ, ер нь тэгээд малчдад оногдсон юм бол ховор, ерөнхийдөө бол тэр үеийн нэгдэлд ажиллаж байсан дарга нягтлан, аж ахуйнууд хувааж аваад дууссан. Тэгэхээр албан тушаал эрх мэдэл тэрүүгээрээ л алга болж байгаам. Ухаан нь тэр үед чинь бригад гэж байхад тэр үед чинь банк гэж байсангүй, бригадын дарга аж ахуй, нягтлан тийм юмнууд нь тэрүүгээрээ хувааж аваад хаагуур орсон бүү мэд. Тэрнийг чинь нэхэх ч хүн байсангүй, тэгж бутарч байсийм. Тэгээд тэрүүгээрээ ч бид нар илүү юм болоогүй, аваагүй улс нь ч дутуу юм болоогүй, тэгээд болж л байна.

Саранцэцэг -

Энэ хувьчлал хийхдээ хүйсийн ялгаатай эрэгтэйд нэг өөр эмэгтэйд өөр нөлөөлсөн ялгаатай юм байна уу?

Цэнд -

байхгүй байхгүй. Тэр бол ам өрхөөр ш дээ. Нэгдлийн гишүүн л бол хүний тоогоор.

Саранцэцэг -

Одоо ингээд харж байхад таны амьдралаас харж байхад Монгол дахь шашин шүтлэг яаж өөрчлөгдөж байна?Шашин төрд яаж нөлөөлж байсан, одоо ямар болчихоод байна?

Цэнд -

Заа дээр үед бол шашин шүтлэгийг бол үзэж чаддаггүй л байж, социализмын үед. Тас хориотой л байж. Бараг цай өргөсөн хүнийг бол бараг аваад явах нь холгүй л байж.Одоо болбол энэ шашин шүтлэг гэдэг юм орон даяар их дэлгэрч. Заа дэлгэрэхдээ бол юм мэддэг нэг хэсэг байна, юм мэддэггүй нэг хэсэг байна. Зарим нь мөнгө олохын төлөө худлаа үнэн хөөцөлдөж байна.Үүний хажуугаар жишээлбэл одоо нэг юм айлд байж,тийм юмыг нь л авчих юмсандаа гэвэл нэг хүнд хэлээд лам ч байдаг юм уу, холын хүнд. Заа тэднийд тийм юм байдаг юм, тэднийд очоод танайх тийм юмтай тийм юмнаас болоод гайтаад байна, тэрнийгээ л үрэн таран болго гэж хэлэхдээр зэрэг аа энэ их мэддэг хүн ирж, гэхдээр зэрэг за та энийг л аргалж үз гээд өнөөхөө бариад өгчихдөг, тэгж хүний юмыг салгаж байгаа хүн ч байна. Одоо ч байна. Зарим нь бол үнэнээсээ хүний төлөө гэсэн хүн ч байна. Зарим нь бол өөрийнхөө юм олохын төлөө ч хүн байдаг л юм шиг байна. За тэгээд одоо ухаан нь жишээлбэл, би хүнээс тэгж явж асуудаг ч үгүй, ухаан нь өөрөөс чинь нэг юм асуулаа, хүн нэг юм хариулна. Тэр хүнээс нэг асуулаа, нэг юм хариулна, хоорондоо зөрнө. Тэгэхлээр бол мэдэж байгаа гэх нөхцөл алга. Тэгэхээр мэддэг л хүн бол хоорондоо нийлэх нь бол яав. Заа тэгээд одооны энэ улсын худлаа ярих нь их. Тэнд бугтай, тэнд чөтгөртэй. Тэнд ч амьтан явж болохоо байж. Тэр чинь бол хүнийг мунхруулах л гэсэн арга. Тиймэрхүү л юм байна тэгээд одоо яахав дээ.

Саранцэцэг -

Одоо гадны шашны урсгал гээд л яриад байх юм, телевизээр ч зөндөө гарах юм, танай энүүгээр?

Цэнд -

Аа манай энд ч яахав дээ, юуны шашин ямар юм билээ, Христийн шашин гэжнэг 2 гэр бариад, энэ манайхаар ирээд над ч юм хэлдэггүй юм, энэ нэг хөхө өвгөн яасан ч миний үгэнд орохгүй гээд .., арай л энэ хөл чинь маргааш гэхэл эдгэнэ гэж ярьдаггүй л байх. Тэгээд манай хүн бол бас тэрнийг ч тоохгүй, тэлний ярьж байгааг. Тэр болбол ёстой үхсэнийг босгоод ирэх, уулзуулчих люм ярих юм. Тэр болбол худлаа л асуудал.

Саранцэцэг -

Дээр үед социализмын үед бурхан тахил шоголтой судар ном ил залаад цөгцөнд зул, арц хүж унгатгаад байж байвал яах уу?

Цэнд -

Аа тэгэх юм бол хурааж аваад явна. Тийм юм байсангүй,

Саранцэцэг -

Гэхдээ л хүмүүс хадгалаад аваад гараад ирсэн байдаг ш дээ?

Цэнд -

Аа хадгалаад л авдрандаа залчихна л даа, за тэгээд цагаан сар болоход яахав одоо цагаан идээ бурхандаа тавьж байгаа нэртэйгээр идээ хийгээд авдран дээр тавьчихна даа, жаазны өмнө тавьчихаад л байдаг байсан. Ямар сайндаа манайд..,

Саранцэцэг -

Социализмын үед овоо тахиж байсан уу?

Цэнд -

Үгүй үгүй.

Саранцэцэг -

Зул өргөх үү цагаан сараар?

Цэнд -

Цагаан сараар яахав дээ, битүүнд хүн амьтан явахгүй бол ганц нэг зул өргөнөө. Битүүнээс хойш үгүй. нэг сум нэгдлийн дарга манайд ирээд манай хөгшин нэг цай өргөж л дээ, цайныхаа дээжийг. Тэгсэн чинь ...Аа Чулуун чинь бас цай өргөдөг байхнээ гэж. Тэгсэн арай тэгж болохгүй гэж хэлж чадсангүй. Яваад өгч, тэгээд. Тэгээд ер нь дээр үед чинь бол.., за тэгээд ерөнхийдээ бол тэр бурхан шашныг дээр үед буруутгаж мөн монголынхоо хэрэгтэй юмыг их устгаж байж. Ном ч байсан ухаан нь тэр мөнгөн хэрэглэл их устгаж байж л дээ. тэр ч бас буруу зүйл ч зөв зүйл ч байсан л байлгүй дээ.

Саранцэцэг -

Аа тэр мэргэлүүлдэг үзүүлдэг харуулдаг хүнээр үзүүлэх хүүхэд өвдвөл авчирч нэг тарни уншуулах ч байдаг юм уу, тийм юм нууцаар ..,?

Цэнд -

Аа тэр бол байсангүй. Тэрнийг нууцаар л яана уу гэхээс тэрнийг угшдаг тийм хүн ч ховор. Хэрвээ тийм ном мэддэг хүн байвал тэр хүн яаран тэгж уншиж өгдөггүй байж. Хэл аманд орно, тэр хүн бол хэлдэггүй. Нууц, өөртөө л яахав дээ, өөртөө л ашиглана уу гэхээс, өргөн түмэнд хүргэдэггүй.

Саранцэцэг -

Заа за. Социализмын үед эрх мэдэлтэй хүн гэвэл ямар хүн байсан?

Цэнд -

Заа эрх мэдэлтэй хүн гэдэгт яахав дээ, заа ер нь эрх мэдэл тэр нь эрх мэдэлгүй байсан гэх юм хайшаа юм, тэр нь эрхтэй гэсэн ч юу юм ер нь удирдлагууд бол бүрэн эрхтэй, ард түмнээ захирах тушаах бүрэн эрхтэй л байж. Малчид болвол яахав санал хүсэлтээ тавих эрхтэй байжээ. Тэрнээс өөр эсэргүүцэх барих юм байсангүй.

Саранцэцэг -

Одоо жишээлвэл дарга улсуудыг ингээд харж байхад одоо өмссөн зүүсэн байдал нь, эдэлж хэрэглэж байгаа зүйлс гадаад төрх байдал биеэ авчявж байгаа нь заа энэ нэг дарга хүн гэж харагдахаар байж чадах уу?

Цэнд -

Тэр үед үү?

Саранцэцэг -

Социализмын үед.

Цэнд -

Өө тэр үед чинь бол хүний боловсрол өөр байж. Ухаан нь одоо яахав тэр үед костюм пиджак өмсөх нь ховор, монгол дээлтэй. Монгол дээл л голлон өмсдөг. Аа тэгэхдээ бол тэр хүн яриа төрх өөр байжээ, хүнтэй харьцах харьцаа.. тэгээд мэнд мэдэхэд аятайхан мэддэг хүн айлд хүрч ирээд нэг байдлаа хэлвэл ярих хүртэл яриа нь хүртэл өөр байдаг, тэрүүгээ л ялгагддаг. Тэрнээс өөр хувцас хунар, энэ боловсон хүн гэж нээх боловсон хувцсаар ялгарч байдаггүй.

Саранцэцэг -

Ер нь жирийн хүмсүүд дарга улсуудад хандахдаа ямар байдлаар хандах уу?

Цэнд -

Заа дарга улсуудад хандахдаа бол яахав дээ заа нэг тиймэрхүү юм гачигдаж байна, тиймэрхүү хүч дутагдаж байна гэж ячрина уу гэхээс өөр бол нээх тиймгүй. Манайд одоо нэг тиймэрхүү туслалцаа хэргэтэй байна. Тэдийгээр нүүхэд.., өшөөгөөр нээх тийм хүсэлт тавих нь бол өөрийнхөө амьдралын тухай л нэг ярина уу гэхээс өшөө тийм юм ярьдаггүй байжээ.

Саранцэцэг -

Эрх мэдлээ хэрэгжүүлэх арга зам нь дарга нарт нээлттэй байсан байх тиймээ?

Цэнд -

Нээлттэй. Ухаан нь бол жишээлвэл нэг нэг хүсэлт тавиад манайх одоо нэг тиймрэхүү байна, одоо манай хүн минь нэг тийм өвчтэй байна, рашаан сувилалд яваад эмчлүүлэе гэдэг хүсэл тавиад явахад тэр дарга болвол рашаанд явуулж өгнө, рашаан сувилалд явуулна, эмчлүүлнэ. Оронд нь туслах хүн аваачиж өгөөд тэр хүнийг эмчлүүлдэг. Тэрэн дээр бол хүнийхээ төлөө их анхаарч үздэг байсан.

Саранцэцэг -

Ер нь социализмын үед жирийн хүмсүүд гадаад оронтой харьцах тийм боломж нь хэр байдаг байсан?

Цэнд -

Хаа даа тэр нь нэг чухам нэг их тэгж гадаад оронтой харьцдаг байсан юм уу? лав л хөдөөгийн сум лав харьцдагггүй. Сум аймагтайгаа харьцана уу гэхээс тэгж гадаад орон луу харьцах тийм юм байгаагүй ээ.

Саранцэцэг -

Шагнал урамшуулын шугамаар, аялал жуулчлалын шугамаар явна уу гэхээс биш гадаад оронд зорчих нь хэр байсан?

Цэнд -

Үгүй. Орон нутагт л ухаан нь амралт эд нарт явуулна уу гэхээс ухаан нь одоо рашаан сувилалд явуулж байсан уу гэхэсээ гадаад мадаад явуулж байсангүй.

Саранцэцэг -

За монголд чинь орос иргэд байсан байх, хятад ганц нэг иргэд байсан байх, ер нь өөр орны иргэд амьдардаг ирж очдог эд нар байсан юм уу?

Цэнд -

За ер нь ховорхон. Оросоос өшөө нэг хятад хүн цөөн байна. Ер нь хятад ховорхон. Ганц нэг өвгөн хятад байсан. Затэгээд яахав дээ тарваган хүн гээд ганц нэг байна. Бид нарыг мал туугаад явж байхад тарваган хүн гээд нэг өөдийхөн юм, жаахан юм явдаг байсан. Хятадын хүн байхдаа хятадын шойтон гэж дээр үеийн тэр одоо яадаг ч байсан юм эмэгтэй хүн хүн дагаад явчихна гэж хөлийг нь нялхад нь тэгж хатаадаг байсан юм уу. Мал туугаад явж байхад нэг бас нэг хятад хүүхэн явж байгаад жаахан салхи гарахаар суугаад өнөө хөл шивээд хатаачихсан. Тэгээд салхи гарахаар зэрэг суугаад авдаг тийм хүн үздэг байсан. Тарваган хүн гэж тэр үед үздэг байсан. Тэгээд оросууд тэр үед байсан даа. хятад болвол ганц нэг өвгөөн хужаа байдаг байсан. Хятад хүн ховор.

Саранцэцэг -

Ер нь одоо социализмын үед гадаад эд бараа олж авъя гэхэд олдох уу?

Цэнд -

Заа гадаад эд бараа чинь орос бараа л байхаас өөр байхгүй.

Саранцэцэг -

Хятад бараа ховор уу?

Цэнд -

Байхгүй, байхгүй. Хятад бараа гэж мэдэхгүй. Сүүлийн үед л ухаан нь 70-аад он 80-аад оны үед хятадын гурил, вьетнамын ёотон гэж үзэгддэг байсан. Хятадын гурил гэж 25 кг-ын гурил цагаан хавтагтай гурил ирдэг байсан. Вьетнам ёотон гээд цайнд хийхээр зэрэг буцалдаг цагаан ёотон ирдэг байсан. өшөө нээх тийм юм ирдэггүй.

Саранцэцэг -

Одоо таныг хүүхэд байх үеэс эхлээд харж байхад энэ байгаль цаг уур яаж өөрчлөгдөж байна даа?

Цэнд -

Байгаль цаг уур маш өөрчлөгдөж байна. Намайг бага байхад нэгдэлд мал маллаж байх үеийн цаг агаар бол ухаан нь жишээ нь бороо орж магадгүй гэх үе байна, бороо орохоо больж одоо дахиад одоо жишээлвэл үүл байна даа жаахан чийг хийх нь үү гээд үүл энэ тэрийн байдлыг харахад тэр бол маш өөр. Цаг уур сайн юм нь муу болж, муу юм нь сайн болж цаг уурын байдал гэж би ойлгодог юм. Ухаан нь одоо жишээлвэл цаг сайжрах нь ээ, маргааш нөгөөдрөөс бороо орох нь дээ гэх юм бол орохоо байна. Заа энэ ч мөд бороо орох шинжгүй юм байна, нээх ч үүл алга гэх нь осоол аваартай тийм юм орох болж. Цаг агаарын байдал маш өөр болж. Байгалийн салхи болоо гэхэд дан өмнөөс 365 хоногийг тооцоолоод тэмдэг юм бол 3 ны 2 хувь нь дан зүүн өмнөөс салхилах болж салхины байдал их өөр болж, тэгэхээр би байгалийг их өөр болж гэж дүгнэдэг. Ургамлын байдал бол байгалиасаа бол олон янз. Жишээ татахад энэ зүүн хойноос түүгээд байсан хөмөөл гэж нэг амттай ногоо байдаг шүү дээ. Тэр хөмөөл амт нь арай өөр ааг нь. Тэгэхэд энэ баруун хойноос түүгээд ирсэн хөмөөл амтгүй. Тэгэхээр газрын шим, борооны шим усны шим байдаг юм уу өөр өөр. Заа тэгсэн Маннлайгаас мал авчраад энд идэж уухад амт нь өөр. Тэгэхэд эндхийн хүн хүрч ирээд манайд Манлайгаас ирсэн мах идэхэд ямар сайхан амттай юм, амт нь өөр юм. Тэгэхээр байгалийн гарц олон янз байдаг юм байна. Заа тэгээд байгалийн гарц олон янз гэхээр орсон хурын шимээр болж байна гэж би ухаардаг юм. Аргагүй л энэ хурын шимээс дамжиггүй. Ногоо тарьсан ч усалгаанаас болдог шиг, хурын шимнээс болдог гэж боддог. Иймэрхүү л байна даа хүү минь. Гэхдээ ямар би их юм мэдэх биш. Би өөрийнхөө бодол санааг санадаг юмаа хэлэхэд.

Саранцэцэг -

Газар усны нэр өөрчлөгдсөн газар байна уу танай энэ нутгаар?

Цэнд -

Заа энэ хавьд чухам байдаг юм уу, үгүй юм уу мэдэхгүй. Манай жинхэнэ нутагт бол байхгүй.

Саранцэцэг -

Социализмын үед бүүр нэг сайхан шинэ технологи гарч ирлээ. Өмнө нь байж байгаагүй ийм сайхан юмтай болоо гэж гайхаж байсан юм байна уу таньд?

Цэнд -

Заа нэг их гайхаад байсан юм нь юу юм. Заа тэр соёлын довтолгоо л хүнд хамгийн ашигтай байсан юм нь тэр.

Саранцэцэг -

Одоо жишээлвэл радио телевиз юм уу эсвэл таны анх үзэж байсан онгоцонд сууж байдаг юм уу вагон байдаг юм уу тийм юмнаас ?

Цэнд -

Аа яахав дээ. Вагонд ч би сууж л байсан, онгоцонд сууж л байсан. За тэгээд улсын хөгжил бол сайхан л болсон цаг. Дээр үед чинь болвол сум аймгийн хооронд нэг муу ногоон онгоц явдаг байсан. Хөлдөөж алахаа шахсан хүйтэн онгоц явдаг байсан. Тэрнийг бодох юм бол онгоцны юмнууд болвол өөр л болсон байна. Заа вагон гэж яахав дээ бишгүй л сайхан унаа. Би вагонд нэг ганц удаа л суусан.

Саранцэцэг -

Радио ер нь хөдөөд хэдийд дэлгэрч байсан бэ?

Цэнд -

Радио чинь болвол нэг 67 найман оноос л ганц нэг үзэгдэж байсан. Тэгэхэд болол ховор. Тэднийх нэг дөрвөлжин хайрцаг авчирсан юм гэнэлээ. Хайрцаг нь дугардаг юм гэнэлээ гэж ярьдаг, тэрийг чинь болвол дөрвөлжин хайрцагтай болсон юм гэнэлээ л гэж ярина шүү дээ. Радио ч гэж мэдэхгүй. Тэгээд тэрнийг улсууд цуглаж ярихыг сонсож тэгдэг л байсан.

Саранцэцэг -

Та хамгийн сүүлд хот руу хэзээ очсон?

Цэнд -

Заа би чинь хот руу хамгийн сүүлд хэдэн онд орлоо доо. Энд ирсэн хойноо 2003 онд, 2004 онд байлуу даа.

Саранцэцэг -

Хот тэгээд ямархуу санагдав танд?

Цэнд -

Хот чинь болвол бид нарын мал туугаад явж байх үеийг бодвол хөгжчихсөн байналээ .Тэр үед явж байсан газраа болвол энэ дээр бууж майхнаа шааж байсан гэх мэдэхээ байсан байналээ. Тэр бүү хэл буудаг айлаа олоход үгүй ээ энэ чинь хаана нь байдагсан билээ хотын хөгжил болвол байшин барилга бол их болсон юм байналээ. Машин тэрэг ч явж болохын эцэсгүй болсон юм билээ. Хотын хөгжил, хотын хүн ам ч нэлээн олон болсон юм байна. Бид нарыг хотод мал тууж орж ирж байхад чинь хүн ам ч цөөхөн тэмээ морьтой ч бай хот дундуур яваад болж л байсан. Одоо болвол одоо тэр тэмээтэй морьтой хүн хотодп явахгүй ээ /инээв/. Машин багтахгүй юм чинь юун тэмээтэй хүн. Хотын хөгжил бол өөр болсон юм байналээ.

Саранцэцэг -

Социализмын үед гэр бүлийг дэмжсэн бодлого байсан уу?

Цэнд -

Тэр байсангүй. Гэр бүлийг дэмжсэн бодлого чинь болвол саяхнаас л болж байгаа болохоос биш тэр үед чинь гэр бүлийг дэмжих нь битгий хэл торгож байсан. Хүүхэд гаргаагүй хүнээс татвар авдаг байсан, хүүхэдгүйн татвар. Тэр чинь джмжих нь бүү хэл торгодог байсан. Хүүхэдгүй ухаан нь одоо энэ хөгшин хүүхэдгүй байх юм бол хүүхэдгүйн татвар гэж цалингаас суутгаж авна аа. Гэр бүл болоогүй бол татвар авна. Тэр үед тэр талаар анхаарч байсангүй.

Саранцэцэг -

Аа тэр эхийн одон өгдөг, хүүхдийн мөнгө өгдөг эд нар чинь бол хэзээ гарч ирсэн юм?

Цэнд -

Аа тэр бол сүүлийг үед гарч ирсэн юм. Дээр үед тийм юм байсангүй ээ.

Саранцэцэг -

Ер нь гэр бүлийг дэмжээд тэр нь амьдралд нөлөөлөөд байсан юм байхгүй юу?

Цэнд -

Байхгүй. Тэр үед бас байсангүй. Сүүлийн үед л гарч ирсэн.

Саранцэцэг -

Та энэ ТББ-г юу гэж боддог вэ?

Цэнд -

Заа ТББ чинь одоо тэгээд бодоод байх ч юм алга, бодохгүй байх ч юм алга.

Саранцэцэг -

Энэ монголын амьдралд ач холбогдолтой юм уу? та энэ ТББ-тэй харьцаж байв уу?

Цэнд -

Үгүй ээ үгүй.

Саранцэцэг -

Та энэ ахмадын холбоонд юунд гишүүн биш үү?

Цэнд -

Холбоо молбоонд гишүүн биш. Тэгээд энэ төрийн байгууллагад ажиллаж байсан хүн бол нэр хүндтэй юм. Нэгдэлд ажиллаж байсан хүн бол нэгдлийн тэр үед ажиллаж байсан хүн ахмад ч байсан, тэрнийг харъяалах харъяа алга. Ухаан нь энд ахмадын настны баяр болоход төрд ажиллаж байсан хүн албан байгууллага нь ухаан нь эмнэлэгт ажиллаж байсан бол эмнэлэг хүлээж авч байна. Зархигаанд ажиллаж байсан бол захиргаа хүлээж авч байна. Тэгсэн чинь өнөө нэгдэлд ажиллаж басйан хөгшчүүл нь тал дээр наана нь хэвтэж байх юмаа. Тэрнийг харъяалах байгууллага алга. Тэрнийг уул нь харъяалах байгууллага байх юм бол бас настангуудтай ажилладаг л байгаа юм шиг байгаа юм. Тэгэхээр тийм байгууллага алга. Тэр нь жаахан харамсалтай тийм.

Саранцэцэг -

Ер нь ингээд эрэгтэй эмэгтэй улсуудын байдлал төлөв яаж өөрчлөгдөж ирсэн бэ? Таны залуу цагт эрэгтэй эмэгтэй улсууд ямар байсан? Одооны энэ залуучуудыг харж байхад яаж өөрчлөгдөөд байна?

Цэнд -

Бидний залуу байхад болвол тэр хүнээс ичих айх, нуух хаах болвол сайн байсан. Одооны энэ залуучуудыг харж байах тийм нууж хаах юм байхгүй. Ухаан нь ний нуугүй хэлэхэд эцэн эхийнхээ дэргэд сая танилцаж байгаа эрэгтэй эмэгтэй хоёр үнсэлдээд л тэврэлдээд л байж байна. Тэр чинь одоо ер нь тэр чинь одоо нэг их.., заа тэрнийг сурталчилж байгаа энэ телевизын гадаадын кино энийг үзэж байгаа юм чинь одоо тэгэхээс ч өөр арга алга. Бид нар энэ киног үзэхэд заримдаа бүр дургүй хүрэхээр юм гарах юм. Одооны хүүхдийн хүмүүжлийг ганц уруу татаж багйаа юм нь энэ гадаадын кино юм гэж би ойлгодог юмаа. Бид нарын үед чинь ухаан нь одоо нэгэнтэйгээ танилцахад гэрт уулзах нь ховор гадаа л малын бэлчээрт уулчихаад давхиад явчихна. Тийм л байсан. Одоо бол тийм юм хаа байхав дээ. Тэр болвол яахав энэ киноноос болж байна гэж бодоод байна. Үгүй ээ тэнд тийм юм болоод байсан хойно энэ нэг их нуух юм байхгүй юм байна гэж ухаарахаас ч яахав дээ гэж боддог юм би.

Саранцэцэг -

Хот орж байхад танд хамгийн таагүй санагддаг юм нь юу байсан?

Цэнд -

Заа хот орж байхад таагүй санагдсан юм чинь заа нэг онц ч юм байхгүй ээ. Ер нь тэгээд хотод байхад хүнсний захын байдал жаахан ариун цэвэр нь муухай юм байна гэж за хүнсний захын ариун цэврийн юу нь муухай юм байна гэвэл шорлог гэж нэг юм хийж байна. Тэр болвол ариун цэвэрт онцгой юм шиг харагдаж байгаа юм. Заа тэгээд нэг хувийн гуанз байна. Заа тэгээд тэр нь жаахан онцгүй баймаар юм болов уу гэж санагдаж байсан. Өөр ч юм энэ нь муу юм байна гэж санагдаагүй ээ. Гэхдээ хүний хэлж байгаагаар..,

Саранцэцэг -

Ёстой таатай сайхан юм гэж санагдаж байсан юм байна уу?

Цэнд -

Заа яахав дээ таатай сайхан юм гэдэг чинь тэр хүнсний зах дээр л захуудаар бол тийм юм байхгүй юм өө. Зүгээр яахав дээ дэлгүүрээр явахад сайхан юм нь сахйхан юм санагдах л бол захад бол хээ энэ нь сайхан юм гэж санагдах юм бол байхгүй. За зах мах ч байсан ариун цэврийн байдал нь онцгүй л юм шиг харагдах юм билээ. Би хот ороод мах шөлнөөс аваагүй ч харахад л тийм юм байналээ, тиймэрхүү л байсан.

Саранцэцэг -

Та хот руу мал туугаад мах комбинадад аваачиж өгдөг байсан ш дээ? та хотод үйлдвэрийн газар ажиллаж байсан залуучуудыг мэдэх үү? Ихэвчлэн ямар улсууд голдуу үйлдвэрт ажилладаг үйлдвэрийн цалин хөлс хангамж хэр байсан гэж сонссон бэ?

Цэнд -

Заа цалин хөлсийг нь ямар судлах биш мах комбинатад малаа тушаахад малын эмч нар тэр пүүлэгч мал хүлээн авагчид бол ёстой малчдынхаа төлөө зүтгэдэг боломжийн улс байсан. Тэд нараас чинь ямар цалин авдаг байсан уу гэж асуух биш тэр пүүлэгч гэдэг ажилчид нь тэд болвол бид анарт туслаад дэмжээд мал хуйг бол эвдээд өгдөг, тэр болвол дажгүй улс байсан.

Саранцэцэг -

Тэр олон малыг тушаахад олон хонох уу?

Цэнд -

Үгүй ээ. Тэр малыг чинь тушаахад сайн л бол хашаанд оруулаад иих удаан болоход цаг хүрэхгүй. Пүүлээд л, хилээд л цааш нь аваачаад л уячихна. Тэгээд л цаашаагаа цахилгаан шатаар дээшээ явж нядалдаг л болтой юм харагдаж байсан. Тэгээд бид нар малаа л өгчихвөл тэднийг яаж нядалдаг байна гэж үзэх шаардлага байхгүй, цалин хөлс нь ямар байдаг юм гэж асууж сураглахгүй. Цалин хөлс нь ямар авдаг уу гэхэд хэлэх л биз.

Саранцэцэг -

Заа одоо би таниас хамгийн сүүлийнхээ асуултыг асуух гэж байна л даа. монголд нас барсан улсуудыг дурсдаг арга барил яаж өөрчлөгдөж ирэв? Та түрүүн ярьсан нас барсан хүнээ ханан дээр тавиад ил оршуулдаг байсан гэж ярьсан?

Цэнд -

Аа тэр яахав. Сүүлийн үед болвол хэрэгсүүр гэж хүн тавидаг нэг тийм газартай. Тэр нийтийн газартаа хайрцаглаж хийдэг байсан. Тэр нь бас ариун цэвэрт их ашигтай. Дээр үед чинь болвол ил тавььчихаар өнөө хүүрээс нь айлын гадаа нохой зууж ирээд ойр байхаар тийм явдал устсан. Тэр нийтийн оршуулга гэдэг бол хамгийн зохистой ариун цэвэрт зохистой тийм бөөн газар тавьдаг нь ашигтай байжээ. Тийм л талтай даа.

Саранцэцэг -

Одоо тэр сүүлд нь чандарлаж байна гээд ярьдаг болж?

Цэнд -

Аан тэгж яриад байгаа юм.

Саранцэцэг -

Одоо нөгөө цементлээд хашаа машаа босгож том хөшөө зоодог байсан нь тэрийгээ больж гээд ярих юмаа. Танай одоо энд жишээлвэл Хонгор суманд нийтийн оршуулгын газар гэж бий юу?

Цэнд -

Нийтийн оршуулгын газар гэж бий. Одоо чинь цементлээд одоо чинь нэг их цементлээд өндөрлөөд тэгээд байхаа байсан. Нүх ухаад, тэгээд хайрцаглаж саванд хийгээд шороо элсээр чигжиж дээр нь хонин цагаан чулууаар овоолоод ингээд орхидог. Заа яахав дээ хөшөө яахав чулуун дээр нэр адресыг нь тавьдаг тийм байсан. өшөө нээх тийм юм тавихаа байж. Одооны сүүлийн үед нэг ноднин уржнангаас өлгийдөж тавих зан орж байна.

Саранцэцэг -

Тэр нь яадаг юм?

Цэнд -

Эсгийнд хүүхэд манцуйлж байгаа юм шиг эсгийнд өлгийдөж тавиад хайрцаглахгүй өлгийдөөд тэгээд газарт булаад тэгж хийх нь их болж. За тийм л одоо нэг их хашлага хийгээд цемен цутгаад тэгэхээ байчихаж.

Саранцэцэг -

Заа за. Танд залуу үедээ хэлж захимаар сургамжтай, хэлье дээ гэж бодож байсан тийм юм байвал хэлж болно оо?

Цэнд -

Үгүй ээ одоо энэ залуучууд бол яахав боловсон зөв хүмүүжээд эх орныхоо төлөө хичээж зүтгэж явах нь чухал байна. Эрдэм номоо шамдан суралцаж, эх орныхоо төлөө үнэнч зүтгэж явбал өөрт нь амьдралд нь хэрэгтэй юм шиг надад бодогддог юм. Өшөө нээх хэлээд байх юу байхав.

Саранцэцэг -

Заа за. Таныг сонирхолтой сайхан ярилцлага өгсөнд баярлалаа.

Цэнд -

Аан ярилцлага авсанд баяралалаа.

Саранцэцэг -

Заа танд эрүүл энхийг хүсье.

Цэнд -

Урт насалж удаан жаргаж яваарай.

Саранцэцэг -

Заа баярлалаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.