Sanjidmaa
![](../assets/images/interviewees/990380.jpg)
Basic information
Interviewee ID: 990380
Name: Sanjidmaa
Parent's name: Naidansharav
Ovog: Sersmaa
Sex: f
Year of Birth: 1943
Ethnicity: Halh
Additional Information
Education: secondary
Notes on education: büren dund
Work: retired
Belief: Buddhist
Born in: Hanhongor sum, Ömnögovi aimag
Lives in: Hanhongor sum (or part of UB), Ömnögovi aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
family
cultural campaigns
work
collectivization
environment
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
childhood
secondary school experience
child education
urbanization
urban life
cultural campaigns
foreign relations
women's life
women's organization
family
collectivization
work - labor
power
democracy
privatization
funeral rituals
belief
religion
environment
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Саранцэцэг -
Заа сайн байна уу та?
Санжидмаа -
Сайн. Сайн байна уу?
Саранцэцэг -
Заа та өөрийгөө танилцуулахгүй юу? Одоо хүүхэд ахуй үеэ, ээж аавынхаа тухай одоо өөрийнхөө амьдралын тухай ярьж өгөхгүй юу надад?
Санжидмаа -
Заа, за баярлалаа. Юу манай ээж аав чинь малчин улсууд. Бага наснаасаа мал малласан, ер нь малчин байсан. Тэгээд би бол ээж аавын дараа яг байгаагүй, айлд өргөгдсөн, гараад л 45 хоноод л айлд өргөгдсөн тийм хүн байгаа юм. Тэгээд манай аавын эгчийн нэг ганц хүүхэд гаргаагүй хүүхэн байгаад тэр нь намайг өргөж авсан байсан.
Саранцэцэг -
Тэгээд таныг одоо.., уучлаарай тасалчихъя. Таныг одоо хүүхэд гараагүй байсан учраас гуйж авч ээ дээ? Тийм ээ?
Санжидмаа -
Тийм. Тийм. Гуйж өргөж авсан. Тэгээд тэрэн дээр хүн болж байгаад би чинь тэгээд хөдөө малчин мал дээр л байж байгаад л бага сургуульд орсон, бага сургуульд ороод 4 дүгээр ангийг 57 онд төгссөн. Тэгээд 8 дугаар анги, 7 дугааар анги тэр үед чинь 7 дугаар анги төгсөөд л сургуулиас гарсан даа. тэгээд сургуулиас гараад малчин байж байгаад тэгээд л сүүлд нь 1960 онд энэ дээр ирж суусан. Энэ өвгөнтэй нийлээд. Тэгээд 60 онд суугаад ирж суугаад, тэгээд жаран.., 63 оноос эхэлж эмнэлэгт ажиллаж эхэлсэн. Тэгээд эмнэлэгт ажиллаж байгаад 65 онд сувилагчийн курст суралцсан. Тэгээд сувилагчийн курст суралцаад тэгээд сувилагч болоод 65 оноос хойш тувтан сувилагч хийж байгаад 1986 онд Дорноговийн анагаахад дунд мэргэжилтний эчнээгээр дунд мэргэжилтэн төгссөн. Тэгээд л эмнэлгийн байгууллагад сувилагчийн ажлыг бол 28 жил л хийсэн дээ. Тэгээд 1991 онд тэтгэвэрт гарсан. Тэгээд одоо тэтгэвэрт гараад л одоо болтол тэтгэвэрт сууж байна. Тэтгэвэрт гарснаас хойш бол ажил төрөл хийгээгүй. Би 6 хүүхэдтэй гурван хүү, гурван охинтой. Тийм.
Саранцэцэг -
Заа аав, ээж ямар тань ямар хүмүүс байсан талаар ярихгүй юу?
Санжидмаа -
Манай аав ээж болвол бага наснаасаа..,
Саранцэцэг -
Хэн гэдэг хүн байв?
Санжидмаа -
Манай эцэг бол Найданшарав гэж хүн байсан. Юу бага наснаасаа мал маллаж өссөн тийм хүн байсан. За манай эх бол Цэвэлмаа гэж хүн байсан. Тэгээд тэр бол бас л бага наснаасаа малчин байгаад л тэгээд л манай ав ээж хоёр бол суугаад сууснаасаа хойш бол 11 хүүхэд арван нэгийг ч гаргаагүй, арван гурав дөрөв ч гарсан юм уу бас завсар нь гурав ч осолдсон юм гэнэлээ. Тэгээд одоо болвол арван нэг байсан юм. Тэгээд арван нэгээс чинь одоо гурав нь өөд болчихоод байж байгаа. Тэгээд одоо байгаа найман хүүхэд байж байгаа. Цугаараа ажил төрөлтэй, олон хүүхэдтэй, ач гучтай тийм улсууд. Одоо өвгөн улсууд, хөгшин улсууд л байцгааж байна даа. тийм.
Саранцэцэг -
Танайх ер нь таныг хүүхэд байх үед хэр их олон малтай айл байв? Бог голдуу юу? Бод голдуу юу?
Санжидмаа -
Манайх цөөвтөр малтай байсан. Тийм. Бог голдуу малтай байсан. Бод мал бол цөөхөн. Тэмээ гэхэд л нэг тав зургаан тэмээтэй, адуу гэхэд л нэг хориод адуу байсан юм уу, үгүй юм уу тэгээд л бог малтай байсан.
Саранцэцэг -
Та болбол одоо сумын бага сургуульд 4 дүгээр анги төгссөн. Аль суман дээр сургуульд сурсан бэ?
Санжидмаа -
Ханхонгор сумын одоо 4 дүгээр анги төгссөн. Тийм. Тэгээд энд эндэх арван жилд ирээд..,
Саранцэцэг -
Бага сургуулийн тухай амьдралаасаа ярьж өгөхгүй юу?
Санжидмаа -
Бага сургуульд болбол бага сургуульд болвол эхлээд би нэг, хоёр дугаар ангид бол энд аймгийн төвд энэ Далан энэ юун дээр сургууль байхад бол энэ манай тэр өргөж авсан нагац ахын авгай нь тэр үхэртэй, үхрийн ферм дээр ажилдаг байсан. Үхэр одоо үхрийн завод гэж байсан юм одоо тэр үед. Тэгээд энэ тийм сүүн завод дээр байж байгаад тэгээд сүүн заводоос эгчтэйгээ хоёул Далан гээд сургуульд явдаг байсан юм. Нэг, хоёрдугаар ангид тэнд байж байгаад. Тэгээд сүүлд нь гурав дугаар ангид бас энд аймагт сурч байгаад тэгээд дөрөв дүгээр ангийг Ханхонгор дээр дотуур байранд төгссөн. Ханхонгорт дотуур байранд тэгэхэд тэр үед чинь ер нь хүүхдүүд цөөн л байдаг байсан.Бид нар чинь нэг арван хэдүүлээ л дөрөв дүгээр анги төгсөж байсан. Тэгээд л дотуур байранд нэлээн байдаг байсан. Манай нэг дүү эрэгтэй дүү гадуур суугаад, надыг дотуур байранд өгөөд..,тэгэхэд чинь мал цөөтэй айлаас мах, мал сургуульд одооо мах тушаадагггүй, аа мал олонтой айл нь болохоор юу сургуульд мах тушаадаг байсан. Ноогдол өгдөг байсан байхгүй юу. Тэгээд манай дүү болохоороо мал олонтой нөгөө сургуульд байранд суухаар мал одоо махны ноогдол төлөх гээд би болохоороо цөөхөн малтай болохоороо төлөхгүй. Тэгээд надыг байранд суулгаад миний дүүг гадуур суулгаж байсан юм. Тийм. Тэгж л бага сургуулийг төгссөн дөө. Тэр үед чинь одоо форм морм ч гэж байдаггүй, дээлтэй, даавуун цүнх зүүгээд л, дүрдэг чирнель бариад л тэгээд л явж байлаа ш дээ.
Саранцэцэг -
Таны одоо ингээд санаж байхад таны хүүхэд ахуй үе бусад хүүхдийнхээс арай өөр байсан гэхээр юм бодогддог уу? Хүүхэд нас ш дээ.
Санжидмаа -
Хүүхэд нас ч одоо бусад хүүхдээс.., үгүй ижилхэн л байсан даа бид нар одоо цугаараа нэг нэг л зиндааны л цугаараа л нэг тийм бор, бүдүүлэг тийм л байсан, ер нь цугаараа л дотуур байранд байгаа хүүхдүүд. Одооныхтой адил тийм баян хоосны ялгаа гэж ерөөсөө байгаагүй. Бүгд л нэг жигд хөдөөний улсууд чинь тийм л байсан. Тийм.
Саранцэцэг -
Одоо ер нь тэр үеийн хүүхэд эцэг эх хоёрын харьцаа одооны энэ хүүхэд багачуудын эцэг эхтэйгээ харьцаж байгаа байдал нь ингээд харж байхад ер нь ялгаатай юм байна уу?
Санжидмаа -
Байлгүй яахав, байлгүй яахав. Тэр үед чинь бол эх эцгийн үгнээс гарна гэж байхгүй. Эх эцгийн үгэнд их орно. Эх эцгээсээ айдаг тийм байлаа ш дээ. Одооны хүүхэд бол ер нь барагтай бол эх эцгийнхээ үгэнд орохгүй байна, барагтай бол эх эцгийгээ одоо тоохгүй ч гэх юм уу хэрэгсэхгүй тийм болчихсон байна ш дээ одоо. Бараг нь эх эцгийгээ зарим хүүхэд чинь эх эцгийгээ захиргааддаг болчихсон байна ш дээ. Дээр үед чинь бол бид нарын үед бол юу байхав, эх эцгээс чинь айна, үгэнд нь орно.
Саранцэцэг -
Ахмад хүн л бол ер нь?
Санжидмаа -
Ер нь л ахмад хүнээс чинь л нэг хүн л нэг ширүүхэн юм хэлэхэд чинь тэрнээс чинь айж байдаг байлаа ш дээ. Одоо болвол бараг зүгээр нэг энгийн нэг хүүхдэд юм хэлэхэд бараг энэ өөдөөс хуц гэх нь шахуу л болчихсон байна ш дээ хүүхдийн хүмүүжил ерөөсөө хачин сул дорой, тийм хачин болчихсон юм одоо ямар болчихсон юм мэдэхгүй. Орчин ахуйдаа захирагддаг юм уу яадаг юм, тийм л болчихсон байх юм.
Саранцэцэг -
Одоо та Ханхонгор сумын одоо бага сургуульд сурахад 4 дүгээр ангид очиж байсан байна. Энэ наана энэ нэг, хоёрдугаар ангид өөр газар байж, сурч байхад тэр сургуулиудын хооронд ер нь ялгаатай өөр юм байх уу?
Санжидмаа -
Их ялгаатай юм бол их байдаггүй байсаан. Багш нарын сургалт заалт эд нар бол ер нь ижил байдаг байсан. Тийм, сурах бичиг нь ч тэр, сургалтын материал нь ч тэр тэгээд л тэр багшийн сургаж байгаа нь ч тэр нээх ялгаа байдаггүй байсан. Аймгийн төв сум энэ тэр бол ер нь нээх ялгаагүй л байдаг юм шиг надад л тэгж бодогдож байсан. Тийм.
Саранцэцэг -
Тухайн үед ер нь боловсролыг төр яаж удирдаж байсан гэж боддог вэ?
Санжидмаа -
Тухайн үед боловсролыг одоо үгүй ээ ер нь л захиргаадалттай байсан болоод тэр юм уу дажгүй л байсан байх. Багш нар чинь одоо хүүхдийгээ хүмүүжлийн талаар бол үргэлж сургаж хүмүүжүүлнэ. Тэгээд л зав чөлөө гарвал өнөө хүүхдүүддээ одоо муу сурлагатай хүүхдүүдтэй ч ажиллах юм уу тийм юм болвол их л байдаг байсан. Тэгэхээр ер нь боловсролын талаар анхаарч үзэх нь болвол дажгүй байсан л гэж боддог юм би бол. Тийм.
Саранцэцэг -
Тухайн үед одоо бага сургуульд зааж байсан хичээлүүдийн төрөл их олон байгаагүй л байх л даа. та одоо жишээлвэл хуучин бичиг монгол бичиг үзэж байв уу? Шинэ үсэг анх заалгаж байв уу?
Санжидмаа -
Үгүй. Шинэ үсэг л заалгаж байсан. Монгол бичиг ерөөсөө үзээгүй. Одоо ч гэсэн би монгол бичиг мэддэггүй юм ш дээ./инээв/
Саранцэцэг -
Хуучин монголоо сурч амжаагүй юу?
Санжидмаа -
Тийм. Амжаагүй.
Саранцэцэг -
Таны одоо суманд бага сургуульд сурч байхад сэтгэлд үлдсэн үзэж байсан кино, жүжиг тийм юм одоо санагддаг уу?
Санжидмаа -
Тэр үед чинь одоо “Сэрэлт” гэж кино гарч байсан даа. Өшөө ч тэгээд хаа нэг аймгаас нэг концерт монцерт очдог л байсан. Тийм. Тэгэхдээ нээх тийм сэтгэлд хоногшсон юм байхгүй юм шиг байна өө мартаад дүүрсэн юм шиг байна.
Саранцэцэг -
Танай аав ямархуу хүн байв?
Санжидмаа -
Манай аав чинь болвол ер нь болвол олон түмэнтэй найрсаг, эвтэй тийм л хүн байсан даа. тийм. Олон ч одоо хүүхдийнхээ одоо хүүхдүүдийгээ хүмүүжил энэ тэр.., тэгэхдээ манай ээж аав хоёр чинь бас их нэлээн олныг нь хүнд өргүүлчихсэн тэр амьдралын талаас тэгдэг байсан юм уу хүн тэгж хүүхдийг нь авъя гэдэг байсан юм уу нэлээн хэд нь хүнд өргөмөл тэр арван хэдэн хүүхдээс чинь тийм. Тийм л байсан.
Саранцэцэг -
Тэр үед чинь одоо наадам болдог байсан уу?
Санжидмаа -
Болно болно.
Саранцэцэг -
Болдог байсан уу?
Санжидмаа -
Болдог байсан.
Саранцэцэг -
Та хүүхэд байхад ер нь морь унадаг байсан уу?
Санжидмаа -
Унаж байсан.
Саранцэцэг -
Хурдны морь?
Санжидмаа -
Тийм. Хурдны морь унаж л байсан.
Саранцэцэг -
Хурдны морь унаж л байсан уу?
Санжидмаа -
Тийм. Тэгэхдээ би бол цөөхөн жил унасан. Нэг хоёр жил л унасан. Тэрнээс өөр унаагүй.
Саранцэцэг -
Аав чинь морь уядаг байсан юм уу?
Санжидмаа -
Манай аав уядаг байсан юм. Манай аавын морийг бол би унаагүй. Манай тэр аавын ах нь уядаг байсан юм. Тэр өвгөний морийг унаж байсан би. Тийм.
Саранцэцэг -
Айргийн тавд орж ирж байсан удаа байна уу?
Санжидмаа -
Үгүй үгүй үгүй.
Саранцэцэг -
Байхгүй юу?
Санжидмаа -
Байхгүй.
Саранцэцэг -
Та одоо хүүхдүүд чинь зуны амралтаар гэртээ ирээд яг мал дээр яг жинхэнэ тусалдаг, тэгээд ер нь болвол хүүхдүүд ямар тоглоомоор илүү их тоглодог байв?
Санжидмаа -
Чулуун тоглоомоор л их тоглодог байсан тэр үед чинь. Чулуугаар ингэж гэр өрөөд л хонь нь энэ, адуу нь энэ гээд хонийг нь цагаан чулуугаар хийгээд л үхрийг улаан чулуугаар хийгээд л тэгээд л тэмээ гээд л нэг тийм ацтай энэ тэр чулуунуудыг чинь эгнүүлж тавиад л өнөө гэрийнхээ энд нь хонь нь, энд нь тэмээ нь гэх мэтээр тэгж тавьчихаад л тэгээд л тэр дугуйлсан дотроо авдар нь, ор нь гээд л чулуунууд тавиад л тэгж тоглодог байсан. Надыг тэгж тоглож байхад манай тэр нутгийн нэг өвгөн бас их гоё тоглоом өрж өгч байсан. Тэр л санаанаас ер гардаггүй юм чулуугаар.
Саранцэцэг -
Чулуугаар алаг мэлхий өрнө гэж юу тоглоом байдаг юм байналээ. Тийм юм тоглож байв уу?
Санжидмаа -
Үгүй. Тоглоогүй. Шагайгаар л алаг мэлхий сүүлд юу яаж тоглож байсан.
Саранцэцэг -
Тэр үеийн суман дээр одоо сургууль байсан. Өшөө юу байсан бэ?
Санжидмаа -
Өөв?
Саранцэцэг -
Өшөө суман дээр юу байсан бэ? Сургуулиас гадна өөр?
Санжидмаа -
Өшөө соёлын сургууль мургууль гэж ерөөсөө байгаагүй.
Саранцэцэг -
Аанхаан. Тэр дээр сумын контоор монтоор?
Санжидмаа -
Аан байлгүй яахав. Сумын контор гэж байсан, худалдаа бэлтгэлийн удирдах газар гэж байсан, тэгээд сумын одоо захиргаа гэж байсан, эмнэлэг гэж байсан тэд нар бол байсан.
Саранцэцэг -
Нийтлэг ер нь хүмсүүдийн амьдрал ямар ер нь байсан бэ?
Санжидмаа -
Нийтлэг ер нь улсуудын аж амьдрал тэр үедээ бол яахав дээ ерөнхийдөө болвол нэг л хэв янз нь нээх сайн ч үгүй, нээх муу ч үгүй тийм л байсан даа. ер нь тэр дотроос учиргүй энэ ийм баян юм байх гэсэн ч юм байгаагүй. Аа энэ нь учиргүй хоосон юм ч гэх юм болвол манай суманд бол мэдэгддэггүй л байсан.
Саранцэцэг -
Таны амьдралд одоо ямар нэгэн гүнээр нөлөөлсөн үйл явдал байдаг уу? Сайн талаар ч бай, муу талаар ч бай энэ болвол одоо миний амьдралд яалт ч үгүй л гарцаагүй нөлөөлсөн юм даа л гэж боддог?
Санжидмаа -
Тийм юм нээх байгаагүй.
Саранцэцэг -
Таны амьдрал ер нь бусдаас онцгой тийм содон гэхээр зүйл байдаг уу?
Санжидмаа -
Содон гэхээр юм байхгүй ээ байхгүй. Нэг л жирийн л айлын ижлээр хэдэн хүүхдээ өсгөж бойжуулаад л сургууль соёлд явуулдгийг нь явуулаад л тэгээд л хүмүүжүүлсэн.
Саранцэцэг -
Заа за. Танай одоо төрөл хамаатан садан дундаас хэлмэгдсэн, одоо өмнө хэлмэгдэж байсан гэнэлээ гэж сонсож байсан тийм юм байна уу?
Санжидмаа -
Байхгүй. Ерөөсөө байхгүй. Миний л мэдэх байдаггүй юм. Ер нь ч дуулдаагүй манай талаас.
Саранцэцэг -
Монголд нэг соёлын довтолгоон гэж явагдсан. Тэр соёлын довтолгооныг ер нь яг яаж явуулж байсан юм? Хүмсүүдэд хүмсүүдээс юу шаардаж байсан юм? Тухайн үедээ энэ соёлын довтолгоо яг улс оронд үнэхээр хэрэгтэй байгаагийн улмаас явуулсан уу?
Санжидмаа -
Тэр чинь ер нь бол улс орондоо тэр үедээ бол асар их хэрэгтэй байсан зүйл гэж боддог юм. Одоо ч гэсэн болвол би их л хэрэгтэй байх гэж боддог юм. Тэр соёлын довтолгооноор чинь улсуудыг одоо ахуй амьдрал ажил үйлс тэр л бүх тэр ариун цэвэр соёлжилтын талаар л гол нь энэ юу сурталчилгаа хийж юу биетээр одоо улсууд нь үзүүлж харуулж тэгж байлаа ш дээ. Тэгээд л тэр чинь соёлын довтолгооны үеэр чинь л бүх айлуудыг одоо тэдэн орны цагаан хэрэглэл л гэхэд 3 ээлжийнхээс доошгүй байлга гээд л тэрнийг чинь айл болгонд л хэвшүүлж байлаа. Заа тэгээд л энэ айлуудыг өнөө орлого зарлагаа хөтөлдөг тийм бол гээд л тэгж байлаа. Тэрнийг чинь айлууд их л хийж байсан. Манайх чинь бас нэг үе гайгүй ч тэр соёлын довтолгооны үеэр соёлт соёлч өрхийн юунд энэ тэр орж байлаа. Тэгээд надыг соёлч өрхөөр олон удаа шалгарсан гэж ахуй үйлчилгээ соёлжилтын нэг анхдугаар зөвлөгөөн гэж хотод болж тэрэнд нийтийн ахуйн нэг хэдэн улсуудтай би бас явж байлаа. Тийм. Тэгж соёлын довтолгоо чинь их л хэрэгтэй байсан гэж боддог юм. Жишээ хэлэх юм бол ингээд л айлын чинь одоо гэр хорооллоор яваад л ариун цэвэр дэгийн ажлаар бид нар чинь яваад л бүх айлуудын усны лаазуудыг нь цэвэрлүүлдэг байлаа. Бүр харж зогсож байгаад цэвэрлүүлнэ, угаалгана, арчуулна. Тэгээд л энэ цагаан хэрэглэлийг чинь яг үзнэ. Тэгээд хүүхдийн чинь одоо сургууль дээр очоод л хүүхдүүдийн чинь гутлын тайлуулаад л өрөөсөн гутлыг нь тайлуулаад л хумсыг нь үзнэ, хөлнийх нь хирийг үзнэ, ариун цэврийг нь үзнэ.Одоо бол ерөөсөө тийм юм байхгүй байна ш дээ. Ерөөсөө байхгүй. Одоо эмнэлэг мэмнэлэгийн ажил гэж ерөөсөө байхгүй болсон юм байна. Нийгмийн чинь бас сүүлийн үед бас ч нэг алдаг оног бишгүйдээ л явдаг л байсан. Тэгэхдээ тэр соёлын довтолгооны үе шиг тийм онц сайхан явж чадахгүй болсон доо сүүлд. Тэр чинь бол их л ашигтай байсан юм гэж боддог юм би. Тийм.
Саранцэцэг -
Аан тэр одоо соёлын довтолгооны комисс ирээд шаардлага тавиад явахад дараа ирэхэд тэр шаардлагыг нь биелүүлээгүй тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?
Санжидмаа -
Тэгэхэд бол сануулна, албан газарт нь мэдэгдэнэ. Танай албан газрын тийм хүн тийм айл одоо энэ залхаг заваан байна, тийм юмаа хийхгүй байна гэж албан газарт нь мэдэгдэнэ. Тэгээд тэр албан газар нь тэр хүнтэйгээ хариуцлага тооцдог тийм байсан.
Саранцэцэг -
Одоо жишээлвэл айл өрхөөр явдаг байж, албан байгууллагаар бас шалгах юм уу?
Санжидмаа -
Шалгана. Албан газраар чинь явна, айл өрхөөр явна. Албан газруудаар чинь яваад яахав албан газар тэр л өнөө контоор монтоорын ариун цэвэр үзнэ, ариутгалын бодис ариутгалын бодисыг бол яг тогтмол хэвшүүлж хэрэглэж сургаж байсан ш дээ. Тийм.
Саранцэцэг -
Одоо жишээлвэл яг ямар ямар салбаруудаар хамгийн их өөрчлөлт гарсан гэж бодож байна вэ?
Санжидмаа -
Тэр чинь одоо ер нь энэ соёлын байгууллага одоо сургууль..,
Саранцэцэг -
Боловсролын салбарт?
Санжидмаа -
Боловсролын салбарт л их явсан даа. Тэгээд л ер нь л албан газрууд бүгдэд нь явсан. Тэгэхдээ боловсролын салбарт бол илүү сайн явагдаж байсан гэж боддог юм би.
Саранцэцэг -
Аан тэр нь болохоор яасан гэсэн үг үү? Одоо жишээлвэл бичиг үсэг хоцорсон улсуудыг соёлын довтолгооны үеэр давтан..,?
Санжидмаа -
Тийм ямар зүгээр байх уу энэ соёлын довтолгоогоор чинь бичиг үсэг мэдэхгүй улсуудыг чинь бөөн бөөнөөр нь аваачиж бичиг үсэг заадаг байлаа тусгай багш гаргаад. Хөдөөгүүр ч гэсэн бас гэрийн багш гээд л явуулдаг байлаа. Тэр эд нар чинь бол тэр соёлын довтолгооны үеэр л хийж байсан ажлууд шүү дээ. /утас дугарав/ Энэ утас ав даа өвгөөн?
Саранцэцэг -
Улс оронд бол яг л хэрэгтэй хүн ардад бол нөлөөтэй л юм болж тийм ээ?
Санжидмаа -
Тийм нөлөөтэй юм болсон. Тэр бол ямар ч байсан нөлөөтэй юм болсон.
Саранцэцэг -
Эрүүл мэндийн салбарт ямар өөрчлөлт гарч байсан бэ?
Санжидмаа -
Эрүүл мэндийн тийм салбарт бол яахав дээ ер нь болвол тэр ахуйн соёлжилтын талаар бас л их одоо чинь одоо юу эрүүл мэндийн талаар чинь одоо жишээлвэл тасаг хэсэг гэхэд л одоо өдөрт өглөө болгон жижүүрийг чинь нарийн хүлээцээд л, тоосыг чинь ингэж хөвөнгөөр арчиж үздэг, тийм. Цагаан хөвөнгөөр арчиж үзээд л энэ дээгүүрхийг юмыг нь мөн л тэр л дөрвөлжин цагаан ортой байлаа, цагаан орны чинь төмрийг чинь ингэж арчиж үзээд л тэгдэг байсан. Тэгээд л тэрний чинь одоо тийм тоосгүй, цэвэрч одоо ариутгалын бодис тогтмол хэрэглэдэг тийм байлгахын тулд чинь л ажилчид чинь ёстой шөнө өдөргүй л ажиллана ш дээ. Одоо өдөр нь үйлчилгээ өвчтөнд өвчтөндөө эм эмчилгээ, эм тариа бүх юмыг нь хийчихээд шөнө нь болохоор чинь асрагчтайгаа нийлээд л сувилагч нь бүх цэвэрлэгээ үйлчилгээг хийдэг тийм л юм болгосон. Тийм.
Саранцэцэг -
Одоо жишээлвэл сайн байгаа улсуудыг урамшуулаад тийм зөвлөгөөнд хүртэл явуулж байсан юм байна ш дээ?
Санжидмаа -
Тийм.
Саранцэцэг -
Ер нь бол социализмын үед хүмсүүдийн ажилд хандах хандлага ер нь ямар байсан бэ?
Санжидмаа -
Сайн байсан ш дээ. Ер нь дээр үеийн улсууд чинь захиргаадалтын үе ч байсан юм уу, хүн чинь ер нь ажлыг болвол жинхэнэ өөриймсөг хийдэг, сэтгэлээсээ хийдэг. Тэгээд л тэр коммунист субботник гэдэг юмыг бол үргэлж хийнэ албан газрууд чинь. Одоо долоо хоногийн нэг өдрийг субботникийн өдөр болгоод л тэрэнд чинь одоо бүх нийтээрээ гараад л бүх л бүтэн одоо манай аймгийн энэ том цэнгэлдэх хүрээлэнг л гэхэд чинь суботникоороо барьж байсан ш дээ. Албан газруудад туйпуу ноогдуулаад л тэр туйпууг чинь албан газрууд хүндээ ноогдуулаад л тэгээд л хүн болгон очиж туйпуугаа цохиод л тэгээд л цэнгэлдэх барих мэтийн одоо тэр уг бол хачин их хийж байсан.
Саранцэцэг -
Субботник бол ерөөсөө үнэгүй хөдөлмөр ш дээ?
Санжидмаа -
Үнэгүй хөдөлмөр тийм. Тэр чинь бол..,
Саранцэцэг -
Амралтын өдөр хагас бүтэн сайн өдрөөр хийгддэг үү?
Санжидмаа -
Тийм. Тэр үед чинь одоо зургаан өдрийн ажлын өдөртэй байсан. Хагас сайн өдөр хагас ажилтай, бүтэн сайн өдөр бүтэн амардаг. Тэгээд л голдуу хагас сайн өдөр нь хийнэ дээ. Хагас сайн өдөр нь бүтэн хийгээд л субботникийг чинь. Тэгээд л энэ эмнэлэг гэхэд чинь л одоо энэ амбулаторын барилга барихад чинь л одоо 7 хоног болгон энэ тэр субботник хийдэг байсан. Тэрэнд чинь тэгээд л хүн бүх чинь ёстой идэвхитэй орно шүү.
Саранцэцэг -
Субботник бол таслахгүй?
Санжидмаа -
Тийм таслахгүй. Субботник тасалбал одоо зэмлэлд орно. Дээрээс дарга нар зэмлэнэ. Тийм учраас болвол тогтмол орохгүй л бол болохгүй. Тэгээд тэр үеийн улсууд бол ер нь захригаадалт гэдэг юм тийм сайн байсных юм уу, ер нь тэр хөдөлмөрт орох оруулсан хойноо нийгмийн идэвхи сайтай, чанартай хийдэг байлаа ш дээ, юмыг өөриймсөг одоо ингээд л харж байхад чинь болвол улсуудын зарим ажил бол ер нь цалгар, назгай тийм болсон байна ш дээ.
Саранцэцэг -
Ажилд орох процесс ер нь одоо одоог хүртэл яаж өөрчлөгдөөд байна? Тухайн үед ажлын олдоц нь хэр байсан юм? Ажилд орохдоо хүмсүүд ямар журмаар яаж ордог байсан юм?
Санжидмаа -
Аан тэр болвол яахав тухайн үед бол ер нь за нас, хүйс юу бараг харгалздаггүй байлаа. Өндөр нам гэж харгалздаггүй байлаа, зүс царай гэж харгалздаггүй байлаа. Яахав ажилд оръё гээд л өргөдөл бичээд л, тэгээд тэр мэргэжил, ажил төрөл тэр юм нь таарч л байвал тэгээд орон тоо л байвал авч байдаг тийм байсан. Одоо бол тиймгүй болсон байна ш дээ одоо, одоо бол 40-өөс дээш настай хүнд болвол ажил олдохоо байсан байна ш дээ, хөгшин гээд. 40-өөс дээш настай 40-өөс одоо 50 хоорондох нас чинь бараг энэ ид ажлын улсууд байхгүй юу тэр үед чинь бол сайн хийдэг, хөдөлмөрч тийм байсан. Тэгэхэд чинь одоо болвол тиймгүй болчихсон. Дандаа залуучууд болчихсон. Тэгээд тэрнйх ч байдаг юм уу ажлын чанар, чансаа бол хариуцлага бол тэр дээр үеийнхтэй адил байхгүй болсон байна.
Саранцэцэг -
Дарга, цэрэг улсуудын хоорондын харьцаа ер нь ямар байсан бэ? Удирдах албан тушаалтай улсууд доод тушаалын улсуудтай ер нь яаж харьцдаг байв?
Санжидмаа -
Тэгэхэд болвол ер нь дажгүй л харьцдаг байсан ш дээ, ер нь дээр доор гэж ялгахгүй албан тушаалаар нь. Одоо эмч хүн энэ цэвэрлэгч юм гэхгүй. Адилхан л хэлэх ёстой юмаа хэлээд л, шаардах ёстой юмаа шаардаад л өгөх үүрэг даалгавраа өгөөд л тэгээд л явдаг байсан. Тэрэн дээр болвол ер нь нээх тийм хүний ялгавар ч гэх юм уу тийм юм байдаггүй байсан байх л гэж боддог юм би.
Саранцэцэг -
Ер нь болвол ингээд тийм дарга улсуудыг харж байхад шууд гадна төрх байдлаасаа ч юм уу? Өмсөж зүүж эдэлж хэрэглэж байгаа юмнаасаа энэ ерөөсөө дарга хүн байна даа гэж ялгарч харагдаж чаддаг байсан уу?
Санжидмаа -
Чадна чадна. Дарга хүн болвол заавал нэг өөр арай л тийм соёлтой тийм хувцасласан байна ш дээ. Тийм л байдаг байсан.
Саранцэцэг -
Аа тийм одоо эрх тушаалтай дарга улсуудад хандаж байгаа жирийн хүмсүүдийн хандлага ямар байдаг байсан бэ?
Санжидмаа -
Тэр бол яахав жирийн л хандлагатай байсан байх, тийм.
Саранцэцэг -
Тийм эрх мэдэлтэй улсуудын эрх мэдлээ хэрэгжүүлж байгаа байдал нь ямар байсан бэ?
Санжидмаа -
Тэр ч одоо..,
Саранцэцэг -
Ямар замаар эрх мэдлээ одоо тушаал заавар өгөх үү? Одоо захиргаадсан байдлаар хандах уу?
Санжидмаа -
Тэр чинь ер нь дээр үед чинь голдуу захиргаадсандуу л голдуу үүрэг даалгавар өгдөг байсан даа. тийм. Тэгэхдээ бол тэр ажилчдынхаа ахуй амьдрал, ар гэрийн амьдрал энэ тэрийг бол дажгүй л үзэж хардаг байсан. Одоо танай амьдрал ахуй ямар байна? Юу дутаж байна гэх мэтээр одоо ер нь болвол тэгж л хардаг байсан.
Саранцэцэг -
Одоо жишээлвэл та сувилагч хийгээд ингээд эмнэлгийн дунд мэргэжилтэн хүн байсан гэхэд одоо авч байгаа цалин таны амьдралд хүрч байв уу? Ажил амьдралаа ямархуу байдлаар зохицуулж ирэв ээ?
Санжидмаа -
Аан тэр үед чинь одоо одоог бодвол ер нь бага л цалинтай ер нь эмнэлгийн ажилчдын цалин бол бага шүү дээ одоо ч гэсэн бага. Тэгэхдээ бол яахав тэр үед чинь юу хямд байдаг байлаа. Ямар ч байсан тэр сарынхаа орлого зарлагад бол тэгээд л өрхийнхөө орлогоороо болоод л хүрээд л боломжийн л байгаад байдаг байсан. Нээх дутаад тэгж ер нь бүтэхгүй юм байна гэж байдаггүй л байсан. 285 зоос л авдаг байлаа ш дээ сувилагч чинь. Тийм. Тэгээд л тэрүүгээрээ болж л байсан. Тэр үедээ бол болж л байсан.
Саранцэцэг -
Одоо та ингээд өөрийнхөө яг мэргэжлийн дагуу ингээд ажлаа хийхээс гадна ажил амралтын ямар арга хэмжээнд оролцдог байсан бэ? Тухайн үед ер нь ажлаас гадна зохиогддог тийм ажлуудын талаар хэлж өгөхгүй юу?
Санжидмаа -
Ажлаас гадуур зохиогддог одоо гэнэтийн ажил одоо субботник ч юм уу, юу олон нийтийн ажил лекц, дугуйлан гээд л их явдаг байлаа ш дээ. Одоо ..,
Саранцэцэг -
Юуны дугуйлан байх уу?
Санжидмаа -
Тэр чинь одоо үйлдвэрчний эвлэлийн гишүүд бол үйлдвэрчний эвлэлийн дугуйлан гэж байдаг байлаа, намын гишүүд бол намын дугуйлан гэж байдаг байлаа. Тэгээд тэрэнд чинь одоо бүх ажилчдыг хамруулдаг байлаа. Тэр үед чинь одоо ер нь бүх л ажилчид үйлдвэрчний эвлэлийн гишүүн байлаа ш дээ. Тийм учраас бол үйлдвэрчний эвлэлийн дугуйланд болвол бүгд хамрагдана. Тэгээд 7 хоног болгон одоо дунд мэргэжилтний хичээл, дээд мэргэжилтнүүд үйлдвэрчний эвлэлийн хичээл дугуйлан гээд ингээд тус тусдаа заагтай бас. Бүгдийг нь бөөгнүүлэхгүй. Тэгээд хичээл заадаг дугуйлан 7 хоногт нэг удаа. Лекц гэж 7 хоногт нэг удаа албан газруудаар лекц уншдаг байсан улсууд ирж..,
Саранцэцэг -
Тэр нь ямар сэдэвтэй байх уу?
Санжидмаа -
Янз янзын сэдвээр уншина. Улс төрөөр уншина, эмэгтэйчүүдийн талаар уншина, аа болж байгаа орчин үеийн цаг үеийн байдлаар уншина, янз янзын юм энэ тэндээс лектэрүүд ч ирж уншина, албан газраасаа ч тэр дарга марга нар нь уншина. Тийм. Сонсгол гээд л хийдэг байлаа. Сонсгол дээр болвол өглөөд бас л тийм юм хийнэ. Тэгээд л тэр өнөө сонсгол дээр бол тэр албан газрынхаа одоо хийх гэж байгаа юм, хийсэн юм эд нараа ярьдаг тэгдэг байсан. Одоо бол тэр лекц, дугуйлан тийм юм бол байхгүй болсон юм шиг байгаа юм мэдэгддэггүй юм.
Саранцэцэг -
Би танд нэг намайг хүүхэд байж байхад манай ээж өглөө сонсголтой гээд л аягүй эрт явдаг байсан. Сонсгол дээр чинь одоо жишээлвэл юу ярьдаг юм?
Санжидмаа -
Тийм. Явалгүй яахав. Сонсгол дээр чинь одоо өчүүхэн минутын тийм одоо цаг үеийн байдал тийм юм ярина. Заа тэгчихээд дараагаар нь тэр албан газрын дарга одоо энэ 7 хоног тийм тийм юм хийнэ гэдгээ ярина. Аа өнгөрсөн 7 хоног тийм тийм юм хийсэн. Тэрнээс одоо тийм юм дутуу байгаа. Тэрнийг нь одоо тэгж хийнэ гэх мэтээр тийм юм эд нар ярьдаг байсан сонсгол дээр.
Саранцэцэг -
Та одоо яг өөрийнхөө хийж байсан ажил дээр хэр дур сонирхолтой байсан бэ? Таны одоо ажил хийж байх явцад одоо хэцүү шантармаар зүйл тохиолддог байв уу?
Санжидмаа -
Би бол сувилагч болоод тэр ажилдаа дуртай байсан. Дажгүй би чинь газар газар л ажилласан даа. Хамгийн олон жил ажилласан нь халдвартын больницад 7 жил ажилласан, хүүхдийн хэсэгт арваад шахуу жил ажилласан, бусдыг нь тэгээд л өшөө газруудаар ажилласан. Тэгэхдээ болвол бүгдэд нь дуртай л хийж байсан. Одоо хүүхдийн хэсэгт ажиллаа гэхэд чинь л ер нь хачин их ажилтай байлаа ш дээ. Тэгэхэд чинь унаа машин одоо хэдэн өрхийн дунд л нэг машин өгчихнө. Тэгээд л тэр хүрэлцэхгүй. Сувилагч нар бол дандаа явган явна. Хүүхдийг чинь одоо нэг сартай хүүхдийг чинь сард гурван удаа эргэнэ гэх мэтээр. Аа сараас цааш болохоор сард нэг юм уу хоёр удаа эргэнэ гэж тийм тогтмол юутай. Тэгээд тэр өрхөд хичнээн айл байна бүх айл өрхийн чинь нарийвчилсан судалгаа байна, тэгээд бүх ажлаа эмчтэйгээ хамтарч хийдэг байсан.
Саранцэцэг -
Заа. Таньд бол тийм хэцүү шантармаар бүүр нэг одоо яршиг яршиг энийгээ ч нэг болиод өөр ажилд ч ордог юм уу гэсэн санаа төрж байсан уу?
Санжидмаа -
Тийм юм бол төрөхгүй байсөөн. Төрөхгүй байсаар байгаад л тэгээд тэтгэвэртээ гарсан.
Саранцэцэг -
Таныг ер нь амьдралд тийм бахархдаг юм гэвэл юу байна? Жигшдэг юм гэвэл юу байна?
Санжидмаа -
Бахархдаг юм бол одоо өөрснийхөө үр хүүхдийг сайн сайхан хүмүүжүүлж одоо хоолонд хүргэж цөмийг нь айл өрх болгосон тэр л болж байна гэж боддог юм. Заа жигшүүртэй юм ч одоо хүүхдээ л буруу замаар хүмүүжүүлчихгүй байх юмсан л гэж их боддог. Тэгээд ер нь ах дүү, төрөл садан үр хүүхдүүдийг бас аль болохоор нэг аятай тухтай бас нэг зөв замаар нь байлгах юмсан гэж бас их хичээдэг.
Саранцэцэг -
Танай одоо таны ажиллаж байсан хамт олон, танай ажлын хамт олны тухай?
Санжидмаа -
Манай ажлын хамт олон бол за би халдвартад чинь 7 жил гаруйхан ажиллаад тэгээд тушаалаар байгууллагын даргын тушаалаар өрхөд очиж ажилласан. Өрх шинээр байгуулагдах болоод тэгээд болвол манайхан болвол их эвсэг, тэр үеийн улсууд чинь бол ер нь их эвсэг шүү дээ янзын эвсэг. Нэг болохгүй юм боллоо гэхэд л тэрэндээ бүгд очоод тусалдаг, хуримтлал ч гаргаж өгөх юм уу эдийн засгийн, аа болохгүй бол түлээ түлшгүй байвал түлээ түлш аваачиж өгөх юм уу, тэр үед чинь ер нь ажилчдын эв нэгдэл бол сайн байсан гэж боддог юм. Ер нь тусархуу, нийтэч тийм л нийтэч л байсан даа. тийм.
Саранцэцэг -
Социализмын үед эмэгтэйчүүдийн байдал одоог хүртэл яаж өөрчлөгдөж ирсэн бэ? Төрөөс ер нь эмэгтэйчүүдийг дэмжсэн ямар бодлого явагдаж байсан юм бэ?
Санжидмаа -
За социализмын үед бол эмэгтэйчүүдийн талаар бол бишгүйдээ л арга хэмжээ авсан. Ер нь болвол эмэгтэйчүүдийн зөвлөл, эмэгтэйчүүд одоо аймагт бол эмэгтэйчүүдийн зөвлөл гэж ажиллаж байлаа ш дээ. Тэр бол тодорхой ажил зохиодог эмэгтэйчүүдийн талаар сургалт, семинар явуулдаг. Заа тэгээд л мэргэжил олгох талаар их л юм хийж байсан даа. тийм. Одоо чухам яг мэдэхгүй юм. Яг одоо яаж ажиллаж байгааг болвол мэдэхгүй юм. Ажил хийхээ байчихаад би чинь одоо тэтгэвэрт гараад арван хэдэн жил болчихлоо. Хориод ч жил болж байна уу бараг.
Саранцэцэг -
Ер нь социализмын үед гэр бүлийг дэмжсэн бодлого гэж юм байсан уу?
Санжидмаа -
Байсан, байсан байлгүй яахав.
Саранцэцэг -
Тэр нь ямар бодлогууд яг хувь хүн дээр юм уу, гэр бүл дээр юм уу яаж тусдаг байсан юм?
Санжидмаа -
Тэр чинь одоо тухайн гэр бүлийн одоо аж амьдрал ахуйн байдалд нь л их нөлөөлдөг байсан байх. Тийм. Жишээлвэл одоо нэг нэлээн доогуурхан амьдралтай мэргэжилгүй тийм улсууд тийм гэр бүлээс одоо нэг хүүхдийн мэргэжилтэй болгох талаар авч үзэх энэ тэр чинь одоо тэр л эмэгтэйчүүдийн байгууллага, албан газрын үйлдвэрчний эвлэлийн эвлэл энэ тэр чинь их харж үздэг байлаа ш дээ. Тийм.
Саранцэцэг -
Ер нь болвол ингээд сонсож байхад үйлдвэрчний байгууллага чинь ажилчдын бас нэг амралт юу мунд бас..,?
Санжидмаа -
Тэгэлгүй яахав. Амралтын тэр бүх ажилчин, албан хаагчдын амралтын хуваарийг гаргуулна. Тэгээд тэр хувиараараа амарч байна уу үгүй юу, за хэн нь улсын амралтанд амрах уу, хэдэн сард амрах уу, тэр энэ тэрийг чинь бүх юмыг чинь үйлдвэрчний эвлэл нь хариуцдаг байсан даа. тийм. Албан газрууд дандаа үйлдвэрчний эвлэлийн хороотой. Тэр үйлдвэрчний эвлэлийн хороон дээр очно тэр бүх юмыг л зохицуулж, хийж байдаг байсан.
Саранцэцэг -
Аа тэр албан байгууллага дээр мөн эмэгтэйчүүдийн зөвлөл ажиллах уу?
Санжидмаа -
Ажиллана. Эмэгтэйчүүдийн зөвлөл гэж ажиллана. Тэгээд хөдөлмөр хамгаалал одоо юу номын ёсоор явж байна уу үгүй юу тийм.
Саранцэцэг -
Эмэгтэйчүүдийн зөвлөлийн ажил гээд байгууллага дээр байгаа эмэгтэйчүүдийг хариуцсан тэр зөвлөл ер нь юу хийдэг юм?
Санжидмаа -
Тэр чинь тэр байгууллагын эмэгтэйчүүдийг энэ жил одоо хичнээн эмэгтэй байна. Тэндээс хичнээн дээд мэргэжилтэй, хичнээн дунд мэргэжил, хичнээн мэргэжилгүй байна. Тэр бүх юмыг чинь тэр эмэгтэйчүүдийн зөвлөл хариуцна. Заа тэгээд л тэр дотроосоо одоо эмэгтэйчүүдийн зөвлөлөөсөө тэр ямар хүн дээр одоо ахуй амьдралд нь ч юм уу, аа мэргэжил дээшлүүлэх тэр тал дээр нь одоо ямар хүн дээр тусалчихмаар байна, тэр энэ тэрийг чинь эмэгтэйчүүдийн зөвлөл бас их рольтой л байсан.
Саранцэцэг -
Одоо жишээлвэл сувилагч нар мэргэжил дээшлүүлэх сургалтанд явлаа гэхэд одоо төлбөр мөнгө үйлдвэрчний хорооноос ч байдаг юм уу гарч тэгж явж юу яах уу болох уу? Байгууллагаас зардлыг нь даагаад ч гэдэг юм уу?
Санжидмаа -
Өө тэр байгууллагаас тийм байгууллагаас гаргуулна, гаргуулдаг байсан. Жишээлвэл ирэх очихын зардалыг нь, хоолны мөнгийг гэх мэтээр тэр үед чинь тийм зардлыг нь байгууллагаасаа гаргаад явуулдаг байлаа ш дээ.
Саранцэцэг -
Социализмын үед ер нь хүмсүүдийг урамшуулах талдаа ер нь ямар байсан гэж боддог вэ?
Санжидмаа -
Урамшуулах тал дээрээ дажгүй л байдаг байсан гэж боддог байсан. Тэр үед ч дандаа байгууллагын аварга, хөдөлмөр соёлын аварга, аймгийн хөдөлмөр соёлын аварга энэ тэр гээд л бишгүй дээ л тийм юмыг бол гаргадаг, тэр хөдөлмөрийн талаар урамшуулал бол сайн явагддаг байсан гэж бодогддог юм.
Саранцэцэг -
Тухайн үед ер нь одоо жишээлвэл жирийн хүмсүүд гадаад оронтой харьцах боломж байсан юм уу социализмын үед?
Санжидмаа -
За тэр харин байгаагүй байхаа. Мэдэхгүй юм.
Саранцэцэг -
Тийм одоо байгууллагын урамшууллын шугамаар байдаг юм уу гадаад оронд зорчуулах..,?
Санжидмаа -
Аан тийм юм хаад нэг гарна, тэр болгон гарахгүй, тийм тэрнээс болвол ер нь огт гарахгүй байсан юм биш, гарна тэгэхдээ цөөн. Тийм.
Саранцэцэг -
Социализмын үед чинь одоо нөгөө гадаад эд бараа худалдаж авъя гэх юм бол хаанаас олж олох боломжтой худалдаж авах боломжтой вэ?
Санжидмаа -
Тэр ёстой мэдэхгүй.Одоо энэ гаднаас бол экспортоор орж ирсэн Монголд л орж ирсэн юмнаас л худалдаж авна уу гэхээс шууд гадаад яваад авчихна гэх юм нээх байдаггүй байсан болов уу тийм.
Саранцэцэг -
Одоо жишээлвэл би сонссон юм. Дарга нарын дэлгүүр гэж байдаг байсан тусдаа, өшөө орос дэлгүүрүүд Монголд их байсан гэж ярьдаг юм байналээ? Хятад тийм дэлгүүр, лангуу гэж юм байдаг байсан уу?
Санжидмаа -
Байхгүй байсан байхаа. Оросын дэлгүүр л гэж байдаг байлаа ш дээ. Оросын дэлгүүрт орох гээд л тамаа цайж байсан бид нар /инээв/ бараа авах гээд л.
Саранцэцэг -
Аа тэгэхээр ерөнхийдөө одоо Монголд байгаа дэлгүүрүүдэд байгаа дотоод үйлдвэрийн бараа голдуу байдаг юм уу, оросын үйлдвэрийн бараа байдаг юм уу?
Санжидмаа -
Хаана? Монголд уу? Өө дотоодын үйлдвэрийнх л их байна ш дээ.
Саранцэцэг -
Ихэнхдээ дотоодын үйлдвэрийнх байх уу?
Санжидмаа -
Тийм. Аан тэгнэ тэгнэ. Тэр үед чинь дотоодод чинь их сайхан сайхан юм үйлдвэрлэдэг байлаа ш дээ. Бүс, даавуу, адиаль мадиаль/одеяло/ гээд л тэгээд савхи тийм савхин эдлэлийг чинь одоо савхин үйлдвэр гээд л том үйлдвэр байдаг байлаа. Би тэр ахуйн соёлжилтын анхдугаар зөвөлгөөнд явахад савхины үйлдвэр, нэхмэлийн үйлдвэр, хивсний үйлдвэр энэ тэрийг очиж үзэж байсан. Асар том үйлдвэрүүд л байдаг байсан.
Саранцэцэг -
Үйлдвэрт голдуу одоо ямар хүмсүүд ажилд ордог байсан бэ? Үйлдвэрийг ажиллагсдын цалин хөлс хангамжийн талаар та сонсож байв уу?
Санжидмаа -
Тэрнийг бол нээх сонсоогүй. Тийм. Их л олон ажилчин ажилдаг юм байсан. Чухам цалин, мөнгө, хангамж энэ тэрийг нь бол мэдэхгүй юм байна. өөрөө ажиллаж байгаагүй юм болохоор.
Саранцэцэг -
Гадаад орон нутагт зорчих асуудал бол нэлээн юу байж тиймээ? Таны хүүхдүүдээс одоо жишээлвэл гадаадад сурсан хүүхэд бий юу?
Санжидмаа -
Байхгүй.
Саранцэцэг -
Танд одоо гадаадын улсуудаас найз нөхөд гэж байдаг байсан уу?
Санжидмаа -
Байхгүй.
Саранцэцэг -
Ер нь одоо Монгол оронд одоо Зөвлөлтийн иргэдээс гадна ямар улсууд ирж очдог, амьдардаг эд нар байдаг байсан юм бол оо мэдэх үү?
Санжидмаа -
Үгүй ээ ер нь оросууд л голдуу амьдардаг байсан ш дээ. Дээр үед нэг хятадуудын нэг авчирч нэг барилга марилга бариулж өгөөд л тэнд бас нөгөө харилцаа марилцаа муудсан гээд л гэнэт буцаагаад л явуулж байсан. Бид нарыг сургуульд байх үед байхаа даа бараг.
Саранцэцэг -
Би тэрийг нэг сонсож байсан юм байна. Танай энэ Өмнөговиор хятадууд байсан уу?
Санжидмаа -
Байсан, байсан.
Саранцэцэг -
Суурин хятад?
Санжидмаа -
Аа суурин хятад гэж ер нь байгаагүй байх. Тэр барилга барьж байх үедээ их олон хятадууд ирж энэ л одоо сумын захиргаа болчихсон энэ байшин энэ тэрийг чинь хятадууд л барьж байсан юм байгаа юм. Тэгээд л гэнэт хятадуудыг чинь буцаагаад л бүгдийг нь буцааж байсан надыг жаахан байхад. Харилцаа марилцаа нь муудсан гээд л .
Саранцэцэг -
Нэг бас баахан хятадуудыг гаргасан тухай л яриад байдаг юм байналээ. Тэр үеэр л гарсан уу?
Санжидмаа -
Тийм.
Саранцэцэг -
Энэ эхчүүдэд нэг олон хүүхэдтэй одон өгдөг ш дээ тээ?
Санжидмаа -
Тийм.
Саранцэцэг -
Тэр одонг дагалдаж мөнгө ирдэг юм уу?
Санжидмаа -
Ирдэг байсан. Тэгэхдээ..,
Саранцэцэг -
Нэг, нэгдүгээр зэргийн..,?
Санжидмаа -
Нэгдүгээр зэргийн одон 100 төгрөг, хоёрдугаар зэргийн одон 50 төгрөг л ирдэг байсан тэр үед чинь дээр үед чинь.
Саранцэцэг -
Тэр нь болохоор жил болгон өгдөггүй одон авахдаа л өгнө?
Санжидмаа -
Одон авахдаа л өгнө, тэгээд л болоо. Тийм. Тэгээд..,
Саранцэцэг -
Олон хүүхэдтэй эхчүүдэд хүүхдийн мөнгө гэж авдаг байсан уу?
Санжидмаа -
Аа хүүхдийн мөнгө гэж олгогддог байсан. Арван зургаан нас хүртэл нь тэр одоо жил болгон одонтой хүнд мөнгө өгдөг чинь саяхнаас эхэлж мөрдсөн ш дээ. Одоо болвол нэг 50000 цаас хоёрдугаар зэрэг одонтойд нь, нэгдүгээр зэргийн одонтойд нь 100000 цаас жилд нэг удаа өгч байгаа. Энэ чинь саяхнаас эхэлж мөрдсөн юм. Аа дээр үед бол ерөөсөө одон өгөхөд л 2 дугаар одонтой нь нэг цаас, 1 дүгээр одонтой нь өгөхөд 100 цаас дагалдаж ирдэг байсан.
Саранцэцэг -
Аа тэр чинь бол жил болгон өгдөггүй юм байна тиймээ?
Санжидмаа -
Тийм өгдөггүй байсан. Жил болгон өгдөг чинь саяхнаас эхэлж юу яасан юм.
Саранцэцэг -
Таны одоо амьдралын туршлагаас харж байхад Монгол дахь шашин шүтлэг хэр өөрчлөгдөж байгаа юм шиг санагддаг вэ?
Санжидмаа -
Шашин шүтлэг ч одоо сүүлийн үед л олон төрлийн шашинтай болж байна ш дээ. Тэрнээс ер социализмын үед бол тийм юм лав байгаагүй ганц л энэ шашнаа л шүтдэг байсан. Өшөө тийм иймээ тиймээ шашин хориотой ч байсан нэгд, одоо бол ёстой янз янзын юм л дуулдах юм байна ш дээ. Ямар шүтэж үзсэн биш.
Саранцэцэг -
Өмнөговьд ер нь том хийдүүд байдаг байсан уу?одоо өнөө..,?
Санжидмаа -
Өмнөговьд чинь том хийдүүд мэдэхгүй юмаа. Ганц, хоёр л байдаг байсан байх дээр үеийн хийдүүд бол. Тийм.
Саранцэцэг -
Яг социализмын үед үйл ажиллагаа явуулдаг тийм одоо лам олонтой ч байдаг юм уу, хурал ном хурдаг тийм хийдүүд байсан уу?
Санжидмаа -
Байгаагүй. Тийм. Сүүлийн үед л гарч ирсэн.
Саранцэцэг -
Ер нь болвол айлууд ингээд бурхан тахилаа ил ингээд гэртээ тавьдаг ш дээ?
Санжидмаа -
Аан тийм.
Саранцэцэг -
Тийм юм одоо байхыг зөвшөөрдөг байсан юм уу?
Санжидмаа -
Нэг үе чинь гаргаж ил байж байгаад тэгээд ёстой өнөө юуны үеэс чинь эхэлж л алга болгосон ш дээ. Өнөө бурхнуудыг чинь далд хийгээд л тэрний оронд жаазтай зураг мураг тавиад л тэгж эхэлсэн. Тэгж эхлэх үед чинь зарим улсууд нөгөө бурхан тахилаа авдрандаа хийгээд л зарим нь тэр овоо толгойнд аваачиж тавиад л тэгдэг л байсан, болсон байсан. Тэгээд энэ чинь сүүлийн үед харин одоо л дажгүй гаргаад тахиж шүтээд, лам хуврагтай болоод, үздэг хардаг хүнтэй болоод л байж байх шиг байна.
Саранцэцэг -
Таны хүүхэд байхад та санадаг юм уу? Одоо жишээлвэл танай ээж аав одоо зул өргөөд ингээд бас нэг хүн авчирч ном уншуулах ч юм уу тийм ?
Санжидмаа -
Аан зул мул өргөдөг байсан. Намайг жаахан байхад чинь надыг жаахан байхад л тэр бурхан тахилыг болвол далд хийсэн гэж байгаа юм. Тийм. Тэгээд манай тэр надыг өргөж авсан эхийг нас барж байхад авдараас цөгцнөөс, бурхан гаргаж авдран дээр тавьж зул өргөж байсан байгаа юм. Тэр далд л хийчихсэн байсан.
Саранцэцэг -
Нуучихаж?
Санжидмаа -
Тийм.
Саранцэцэг -
Тэгэхээр тэр үеийн улсууд бол ерөнхийдөө бурхан тахилаа далд байдаг хэдий ч сүсэглэдэг л байсан байж?
Санжидмаа -
Аан бас тийм сүсэглэдэг нэг нь сүсэглэдэг л байсан. Тийм.
Саранцэцэг -
Тийм байна. Монголд ер нь нэгдэлжих хөдөлгөөн хэдэн оны үед яаж нэгдэлдэлжиж байсан тухай та мэдэх вэ? Нэгдэлд гишүүнээр элсэхийн тулд ер нь ямар журмаар яаж элсдэг байсан юм бол оо? Өргөдлөө өгөөд очиход одоо нэгдлийн гишүүн болгоод авах уу? Аль эсвэл мал хөрөнгө заавал нийгэмчилж байж нэгдэлд гишүүн болдог юм уу?
Санжидмаа -
Нэгдэлд ороход чинь одоо нэгдэл чинь одоо хэдэн оноос тавин хэд 59 оноос л эхэлж бий болсон байхаа даа.Тэгээд нэгдэлжих хөдөлгөөнд ороход чинь мал малаа өгч ордог байсан, өргөдлөө өгөөд малаа өгөөд малнаасаа өгөөд тэгээд ордог байсан. Аа зүгээр тэр үед чинь огт ч малгүй хүн гэж ер нь байгаагүй байх л даа цөөнгүй заавал малтай байсан. Цөөнгүй малаа өгөөд л тэгээд л нэгдэлжих хөдөлгөөнд орж байсан.
Саранцэцэг -
Ер нь болвол тээгээд энэ нэгдэлжих хөдөлгөөний яг эхлэх үеэр хүмсүүд багаас хүмсүүд ирээд ч юм уу за одоо нэгдэлд орох хэрэгтэй байнаа ийм тийм ярьж ухуулдаг тийм юм та мэдэх үү?
Санжидмаа -
Өө мэдэлгүй яахав дээ. Тэгдэг л байсан надыг жаахан байхад. Тэгээд л тэр юу чинь нэгдэлд орох ёстой, нэгдэлд орвол энэ чинь тийм тийм ашигтай гээд л тэгээд л улсууд чинь тэрнийг нь зарим нэг нь ухамсарлаад л, зарим нэг нь бас нэлээн сүүлхэнд нь л орж байсан байх.
Саранцэцэг -
Ерөнхийдөө хүмүүс нийтлэг ер нь нэгдэлжих хөдөлгөөнийг яаж хүлээж авсан бэ? Олон малтай айлууд бол дургүйцэж хүлээж авсан уу, ямархуу байдалтай хүлээж авсан?
Санжидмаа -
Өө янз янзын л байсан. Тийм. Малын олон цөөнөөр ч ялгаатай байсан байх, тэгээд хүмсүүдийн ухамсар зан үйлээс ч бас ялгаатай л байсан байх, янз янз л хүлээж авч байсан даа.
Саранцэцэг -
Олон малтай айлууд ер нь мал залаа нууж байсан гэж сонсож байв уу та?
Санжидмаа -
Өө тэгж байсан гэдэг юм. Тийм. өнөө нэг өрхөд одоо тэдэн толгой мал үлдээнэ энэ тэр гэсэн тэгээд бусдыг нь нэгдэлд нийгэмчилнэ гэсэн байхгүй юу. Тэгээд тэр нь толгойн тооноос арай илүүг авч үлдэх гэж бусдад өшөө үр хүүхэд рүүгээ тасдах ч юм уу, одоо тэгж ам өрхөө тасдах жишээлвэл бид хоёр нэг ам өрх байснаас хоёр айл болгоод хуваачих гэх мэтээр ингэж юу малаа авч үлдэх гээд тэгж байсан л гэдэг юм.
Саранцэцэг -
Том хүү мүүгээ гэр тусгаарлах нь байна ш дээ, одоо жишээлвэл?
Санжидмаа -
Аан тийм.тийм.
Саранцэцэг -
Тэгэхээр овоо хэдэн мал үлдэнэ.
Санжидмаа -
Тийм.
Саранцэцэг -
Тэр үеэр одоо яг энэ нэгдэлжих хөдөлгөөний талаар хэвлэл мэдээллээр аа одоо хэр их мэдээлэл цацагддаг байсан юм? Тухайн үед хэвлэл захиалга гэдэг юм байсан уу?
Санжидмаа -
Дээр үед чинь бараг байгаагүй дээ хэвлэл.
Саранцэцэг -
Хэвлэл бараг байдаггүй байсан уу?
Санжидмаа -
Байдаггүй шахуу байдаг байсан байх.
Саранцэцэг -
Нэгдлийн гишүүдийн амьдрал хэр сайжирсан бэ, нэгдэлд орсноороо?
Санжидмаа -
Чухам анх үеийг нь мэдэхгүй юм даа, сүүлийн үед бол дээшилсэн шүү дээ. Тийм.
Саранцэцэг -
Нэгдэл нөгөө хөрөнгө мөнгөтэй болоод овоо болоод ирэхээр үү?
Санжидмаа -
Аан тийм. Чухам анх үедээ чухам улсууд энэ аж амьдрал аль хэр дээшилж байсныг нь мэдэхгүй юм. Сүүлийн үед бол дээшилсээн дээшилсэн. Сайн л болсон.
Саранцэцэг -
Одоо таны мэдэж байгаагаар нэгдлийн ямар нэгдэл гэж байсан?
Санжидмаа -
Манай Хонгор гэхэд чинь л “Саруулзам” нэгдэл гэж эхэлж юу яалуу даа. Тэгсэн байхаа. Тэгээд Өлзийт нэгдэл гэж нэр мэрээ өөрчилж л байсан. Тийм. Тэгээд..,
Саранцэцэг -
Хэр томорсон одоо?
Санжидмаа -
Өө томролгүй яахав, өнөө хоёр гуравхан баг нийлж байгаад сүүлд дөрөв таван баг болоод ингээд нийлүүлээпд нэг нэгдэл болгоод энэ Далан гэж нэг сум жижиг сум байсныг чинь Хонгор нийлүүлээд томруулаад хэдэн багтай болгоод, том нэгдэл болгоод нэрийг нь энэ тэр өөрчилж л байсан.
Саранцэцэг -
Нэгдэл чинь одоо хажуугаар нь тэр малаас гадна газар тариалан эрхэлдэг байсан юм уу? Малын тэжээлийн юм хум тариалдаг байдаг ч юм уу?
Санжидмаа -
Манай энд ч ер нь тийм юм бараг байдаггүй байсан даа.
Саранцэцэг -
Өө тийм үү?
Санжидмаа -
Тийм.
Саранцэцэг -
Туслах аж ахуй, хүнсний ногоо тариалах ч байдаг юм уу, тийм?
Санжидмаа -
Аан байхгүй байхгүй тийм сүүлийн үед л байсан уу гэхээс эхэн үед бол тийм юм байгаагүй. Ер нь л малаар л мал аж ахуйгаар л юу яадаг байсан, тэрнээс газар тариалан бол хангайдаа болвол хийж л байсан байх л даа, тийм. Энэ манай энд бол тийм юм газар тариалан ногоо могоо болвол байхгүй юм даа сүүлийн үед бий болсон.
Саранцэцэг -
Танай энэ аймгийн энд мал нийгэмчилж байсан уу?
Санжидмаа -
Нийгэмчилэлгүй яахав, нийгэмчлээд л нэгдэлд орж байсан.
Саранцэцэг -
Нэгдлийн гишүүн болж байсан уу?
Санжидмаа -
Тийм.
Саранцэцэг -
Нэгдлийн малчид байсан байна?
Санжидмаа -
Тэгэлгүй яахав.
Саранцэцэг -
Сүүлд одоо Монголд чинь хувьчлал гээд нэгдэлд малаа нийгэмчилж байсан улсуудаас мал хөрөнгө тасдаж өгсөн ш дээ. Танайх юм олж авсан уу?
Санжидмаа -
Хөдөөнийхөн бол авсан л байх. Тийм. Тэгэхэд би төвд ирчихсэн байсан.
Саранцэцэг -
Аан танд бол юм оногдоогүй?
Санжидмаа -
Үгүй.
Саранцэцэг -
Ер нь болвол хувьчлалаар танд таны өдөр тутмын амьдралд нөлөөлсөн тийм юм гарав уу?
Санжидмаа -
Нээх үзэгдээгүй ш дээ. Мэдэгдээгүй.
Саранцэцэг -
Хувьчлалын одоо нөгөө нэг тухай яаж сонссон та?
Санжидмаа -
Хувьчлалын цэнхэр тасалбар, ягаан тасалбар гэж өгч байсан. Тэрнийг л одоо нөгөө хувьцаа худалдан авдаг газруудад нь худалдаж өгч хэдэн цаас л авч байсан. Тэгээд сүүлдээ ч тэр нь олдохоо байгаад тэгээд л өнгөрсөн. Тэр болвол нээх тоймтой юм болж чадаагүй.
Саранцэцэг -
Хувьчлал ер нь тэгээд хүйсийн ялгаатай нөлөөлсөн юм ажиглагддаг уу, танд?
Санжидмаа -
Үгүй. Тэр чинь ер нь хүн болгонд л хүүхдээс наагуур том хүнд л хувьчлал гэж ягаан цагаан ягаан цэнхэр тасалбар өгч байсан байгаа юм.
Саранцэцэг -
Үйлдвэрийн газруудыг одоо жишээлвэл авчихсан ч хүн байх юм. Энд тэнд чинь том том объектууд албан газар байх юм?
Санжидмаа -
Тэрнийг чинь ч тэр албан газруудаар тийм тийм юм болж л байсан байх. Бид нарт тийм юм нээх мэдэгдээгүй.
Саранцэцэг -
Тэд нар одоо жишээлвэл ямар замаар худалдаж авсан гэж та хувьдаа боддог вэ? Бид нар чинь одоо ижилхэн..,?
Санжидмаа -
Тэр чинь.., би ингэж боддог юм хэд хэдэн хүн нийлээд, тэр хувьцаагаа нийлүүлээд бөөгнүүлээд, тэр үйлдвэрээс арай их арай ахиу юм авч байсан юм болов уу л гэж боддог юм ш дээ.
Саранцэцэг -
Та болвол сүүлийн тэр тасалбаруудаа зүгээр л тэр биржид өгснөөс биш одоо нэг том үйлдвэрийн газар өгөөд тэрнийхээ ашгаас нь хүртээд сууна гэдэг тийм юм бол байхгүй?
Санжидмаа -
Тийм. Үгүй үгүй үгүй. Байхгүй. Нэг тасалбараа нэг хоёр үйлдвэрт өгөөд нэг хоёр гурван удаа нэг тэрний ашиг гэж хэд хэдэн цаас аваад л тэгээд л байхгүй болсон. Тэгээд л эндэхийн хөрөнгийн бирж чинь устаж үгүй болоод тэгээд жижиг тасалбараа хураалгачихсан байсан чинь сүүлд нь авах гэж яваад олдоогүй. Тэгээд л өнгөрсөн. Эндхийн биржийнхэн чинь алга болоод зарим нь яасан ч яасан ч юм идэж уусан юм уу яасан юм, тэгээд л устаж үгүй болсон ш дээ, манай энэ.
Саранцэцэг -
Монголд ардчилсан хөдөлгөөн гарсан ш дээ 90-ээд оны үеэр. Тэгээд тэр ардчилсан хөдөлгөөн гарч байх үеэр та тэтгэвэртээ гарчихсан байсан уу?
Санжидмаа -
Тэтгэвэрт тийм. Аан тэгсэн.
Саранцэцэг -
Ер нь бол одоо ингээд хүмсүүдийг ажиллаж байх нь хүмсүүд ардчилалаас ер нь юу хүлээж байсан бэ?
Санжидмаа -
За янз янзын л юм хүлээж байсан байх. Тийм.
Саранцэцэг -
Таны хувьд одоо жишээлвэл?
Санжидмаа -
Ардчилсан чинь бас ололттой сайн тал ч бий, муу тал ч бий гэж боддог юм. За энэ захиргаадалтыг хэт задгай тавьсан гэж боддог юм би нэгд, тийм учраас одоо энэ ажил боловсон хүчин, мэргэжил мэдлэг одоо хариуцлага муудсан, задгайрсан. Ажил задгайрсан гэж болно. За тэр газар энэ тэр хувьчилсан бас сайн талууд бий л дээ. Тийм. Тэд нар нь бол сайн л талтай энэ нь бол илүү юм.
Саранцэцэг -
Энэ ардчилсан хөдөлгөөний жагсаал цуглаан болоод телевизороор гараад байсан. Тэр үеэр ер нь бол энэ хөдөлгөөнд эрэгтэй хүмсүүд давуу оролцож байсан уу? Эмэгтэй улсууд давуу оролцож байсан уу?
Санжидмаа -
Эрэгтэй улсууд л давуу оролцож байсан байх.
Саранцэцэг -
Яг одоо таны өдөр тутмын амьдралд сайнаар нөлөөлсөн гэх юм уу, одоо энэ нь ч нэг тааруухан байсан даа гэх юм гэвэл юу байна ардчилалаас?
Санжидмаа -
Ардчилалаас уу? Ардчилалаас чинь одоо тэр захиргаадалтыг л алга болгосон тэр л муу тал нь гэж би бодоод байгаа юм. За сайн тал нь бол бас бий дээ бий. Юм хувьчилж эзэнтэй болгосон. Хөрөнгөтэй, газартай, орон сууцтай энэ тэртэй болгосон чинь бас л ардчилалын л нөлөө ш дээ. Тийм.
Саранцэцэг -
Аан юу ардчилал гарсны дараагаар Монголд ТББ их олширсон ш дээ. ТББ-тай харьцаж байсан туршлага байна уу? Ер нь энэ ТББ гэдэг чинь Монголд ямар ач холбогдолтой байдаг юм бэ?
Санжидмаа -
ТББ-тай харьцаж байсан тийм юм бол байхгүй. Тийм байхгүй тэтгэвэрт гарчихсан байсан тэгээд л би чинь ерөөсөө тэтгэвэрт гарчихаар чинь зүгээр сулдаа болох юм байна ш дээ. /инээв/
Саранцэцэг -
Социализмын үед одоо жишээлвэл ямар одоо шинэ техник технологи илүү бүр өмнө байж байгаагүй байж байгаад орж ирээд үгүй ээ мөн ямар сайхан юм бэ гэж санагдаж сэтгэлд үлдсэн юм байна уу? Одоо жишээлвэл ингээд л радио телевизор байдаг юм уу? За мал аж ахуй газар тариалангийн машин, техник хэрэгсэл байдаг юм уу? Онгоц байдаг юм уу, одоо компьютер ч байдаг юм уу гээд?
Санжидмаа -
Тийм одоо энэ техникийн талаар л хөгжингүй үсрэлтэнд орсон гэж боддог юм би. Одоо л энэ гар утас интернэт мэнтернэтийн бүх юм чинь одоо хөгжлөө ш дээ. Энэ л сайхан талтай гэж боддог юм. Одоо тийм..,
Саранцэцэг -
Социализмын үед холбоо ямар байсан?
Санжидмаа -
Холбоо чинь муу байсан даа муу байсан. Тийм. Одоо чинь чухам хөдөөний малчин хүртэл гэрээсээ утсаар ярьж байна ш дээ. Тэр чинь одоо социализмын үед байгаагүй л ажил шүү дээ. Утсаар ярих гэж яадаг байлаа нэг сум руу ярих гээд л за тэгж хэлээрэй, за сонслоо, за одоо юу гэж хэлэх үү гэж дамжуулж ярьдаг байсан ш дээ. Тэр болвол одоо хөгжингүй болоод өөрснөө шууд ярьдаг болсон. Техникийн талын үсрэлт л их сайн болсон гэж боддог юм.
Саранцэцэг -
Таны одоо бага байхад тийм кино гарч байсан байж. Одоо ингээд л сүүлд харж байхад ер нь яаж өөрчлөгдөж байна? Энэ кино?
Санжидмаа -
Онцгүй л. Дээр үеийн кинонууд чинь бол ёстой жинхэнэ амьдрал дээр зохицсон ч гэх юм уу тийм гоё гоё кино байдаг байлаа. Одооны кинонууд бол тэгээд нэг л онцгүй болчихсон байна ш дээ. Дандаа л голдуу хайр дурлал ч юм уу, салсан нийлсэн тэгээд л нэг л өсвөр үеийнхэнд бол нэг хүмүүжил өгөхөөр тийм юм байхгүй болчихсон юм шиг л санагдаад байгаа юм.
Саранцэцэг -
Одоо би таниас байгаль орчны талаар асууя л даа. Одоо хүүхэд байхад таны амьдарч байсан одоо сум орон нутагт байгаль цаг уурын байдал ямар байсан? Одоо ингээд л ийм настай болчихсон байхад ямар болсон, яаж өөрчлөгдөж байгаа харагддаг вэ?
Санжидмаа -
Байгаль орчин чинь одоо дээр үед үнэхээр гоё байсан. Цаг сайхан байдаг байлаа. Ургамал ногоо их ургадаг байлаа. Зун, намар, өвөл, хавар гэдэг чинь ёстой бүрэн улирлаараа дүүрэн дүүрэн байдаг байлаа. Одоо чинь ер нь бараг энэ худалч хүнд хоёрхон улиралтай болчихоод байна ш дээ. Тэгээд л одоо чинь тэр дээр үед гарч байсан тэр ургамал ногоо чинь ер нь байхгүй болчихсон. Одоо ер нь тэгж гардаг газар гэж байхгүй болчихсон байна ш дээ. Жишээлвэл одоо манай энэ Хонгорын нутагт л гэхэд л энэ чухам ямар их дэрс, ногоо ургаад л чухам дотор нь майхан шавчихсан байхад үзэгдэхгүй, энэ тэр морь тавьчихсан байхад ногоон дотор нь үзэгдэхгүй энэ тэр байдаг байлаа ш дээ энэ голуудаар чинь. Тэгэхэд чинь одоо тэнд бол ерөөсөө ургамал байхгүй болсон ш дээ. Тэгэхээр л одоо тэр цөлжилт гэдэг юм л жинхэнэ болж байна л гэж бодогдоод байгаа юм. Тэгээд одоо ус ус гэж энэ хувьчлалаар нэг муу талын юм бол энэ хамаг байдгийг маань бас устгасан нь их муу. Одоо том том үйлдвэрүүдийг нь устгалаа. Энэ бүх хөдөөгүүр байсан одоо өрөмдмөл худагнуудаа устгалаа. Энэ бол хөдөөнийхөнд бол асар их хүнд цохилт болж байна. Одоо жаал ногоо гарсан газар нь нэг худаг гаргачихсан байсан. Тэрнийг нь устгачихсан одоо тэгээд усгүй болчихсон. Тэгэхээр чинь одоо тэнд усгүй газар чинь яаж мал байхав дээ. Тэгээд л байхгүй болж байгаа юм. Тэгээд л өнөө газар чинь цөлжөөд л одоо усгүй тийм л болж байх юм байна ш дээ.
Саранцэцэг -
Малыг нь нийтэд нь өгсөн юм мөртлөө бэлчээр одоо худаг худгийг нь өгөөгүй юм уу?
Санжидмаа -
Тийм худгийг нь өгөөгүй өгөхгүйгээр л тийм. Өгөөгүй тэгээд л нэг албан байгууллага ч авдаг юм уу, нэг хувь хүн аваачаад л өнөөхийг чинь эвдэж сүйтгээд л авчихсан. Тэгээд л өнөө худаг чинь ажилгүй болчихсон. Одоо тийм газар бол ерөөсөө хааяагүй байна дөө хааяагүй байна.
Саранцэцэг -
Ер нь болвол Өмнөговь чинь нэг их том гол урсаад байдаггүй ш дээ тээ?
Санжидмаа -
Тийм. Байхгүй.
Саранцэцэг -
Байхгүй ш дээ?
Санжидмаа -
Байхгүй.
Саранцэцэг -
Жижиг голдуу одоо нуур цөөрөм байдаг байх тиймээ?
Санжидмаа -
Цөөрөм ч цөөтэй ер нь Өмнөговь чинь. Голдуу л гар худаг шүү дээ манай энд чинь тийм. Тэгээд энэ ус чинь цөлжилтөөс болдог юм уу яадаг юм, энэ худагны ус хүртэл ховордож байна гээд л малчид ярих юм байна ш дээ.
Саранцэцэг -
Аан ус нь багасаад уу?
Санжидмаа -
Тийм ус нь багасаж байна л гэж ярих юм.
Саранцэцэг -
Байгаль цаг уур их өөрчлөгдөж байгаа юм байна.
Санжидмаа -
Аан тийм.
Саранцэцэг -
Одоо танай нутагт ер нь газар усны нэр өөрчлөгдсөн газар бий юу? Одоо таны мэдэж байгаагаар өмнө нь нэрлэж байснаасаа шал өөрөөр нэрлээд байгаа газар?
Санжидмаа -
Байхгүй байх өө. Гайгүй байх мэдэгддэггүй юм. Би ч нээх газар газар явах биш дээ тэгэхдээ.
Саранцэцэг -
Бүр нэг сайхан болжээ гэхээр юм санагддаг уу? Ингээд ийм сайхан болгоод ингээд хамгаалаад ингэчихдэг үгүй ээ мөн сайхан юм гэж?
Санжидмаа -
Үгүй ээ.
Саранцэцэг -
Ерөөсөө тэгж санагдахгүй байгаа юу?
Санжидмаа -
Тийм. Би ч нээх гадуур энэ тэндхийн сум мумаар явдаггүй юм ш дээ. Тийм болохоор нээх мэддэггүй юм. Ер нь л нээх дуулдаж мэдэгддэггүй юм.
Саранцэцэг -
Та одоо сүүлд сувилагчийн курст Дундговьд сурч байсан уу?
Санжидмаа -
Юу Дорноговьд.
Саранцэцэг -
Дорноговьд уу?
Санжидмаа -
Тийм. Мэргэжил дээшлүүлэхээ Дорноговьд сурсан. Зүгээр сувилагчийнхаа курсыг бол энэ аймагтаа сурсан. Энд сувилагчийн курс хийдэг байсан юм. Тийм. Тэгээд тэрэнд сураад 2 сарын курс сураад тэгээд сувилагч анх болсон. Аа мэргэжил дээшлүүлж дунд мэргэжилтэй болж дипломжсон юм. Тэрнийгээ Дорноговийн анагаахад очиж дипломжсон.
Саранцэцэг -
Тэр чинь хэдэн он билээ?
Санжидмаа -
86 онд дипломжсон.
Саранцэцэг -
Тэгэхээр чинь та бага эмчээр гэсэн үг үү?
Санжидмаа -
Тийм бага эмчийн нэг дипломтой болж аваад..,үгүй ээ зүгээр эмчилгээний гээд л тийм. Дунд мэргэжилтэй дипломжоод байгаа. Одоо сувилагч нар чинь үнэмлэхтэй байсан ш дээ. Тэр чинь дунд мэргэжил шиг тийм дипломтой болсон байхгүй юу.
Саранцэцэг -
Тэр нь одоо хичнээн сарын сургалт байх уу тэгээд?
Санжидмаа -
Тэр чинь бүтэн жилийнх байдаг юм. Тийм.
Саранцэцэг -
Та Дорноговьд сурч байхад одоо жишээлвэл таны тэнд сурах зардал мөнгийг та хувиасаа төлөх үү?
Санжидмаа -
Үгүй ээ.
Саранцэцэг -
Байгууллагаас төлөх үү?
Санжидмаа -
Байгууллагаасаа төлж байсан тэр үед.
Саранцэцэг -
Тэнд очоод хаана байрлах уу?
Санжидмаа -
Тэндхийн байранд байрлаж байсан бид нар сургуулийн байранд.
Саранцэцэг -
Олон хүн явсан гэсэн үг үү эндээс?
Санжидмаа -
Энд аймаг аймгаас ирдэг байсан. Эндээс бид нар нэг гурав дөрөв л явлуу даа тэгсэн. Тэгээд л Сүхбаатар аймгаас ирж байсан, Дорноговь өөрөөс нь байсан. Хотоос бас хэдэн хүн байсан. Налайхаас байсан, Хэнтийгээс байсан, говийн хэдэн аймгуудаас л очиж байсан.
Саранцэцэг -
Тэгэхээр Дорноговь чинь нөгөө анагаахын сургуультай учраас ойрхны аймгуудаас бас ирдэг юм байна хот руу явалгүйгээр?
Санжидмаа -
Тийм аан тийм тэгж тийм тэр чинь эчнээ юм байгаа юм. Тэгээд жилийн эцэстээ тэгээд хавар нь очиж 45 хоног хичээллээд тэгчихээд даалгавар авч ирээд намар нь очиж тэгж ирчихээд, тэгээд хавар нь очоод бас хичээлд бас нэг сар суугаад тэгээд шалгалтаа өгдөг байсан.
Саранцэцэг -
Ер нь одоо сувилагч болоод сувилагч болно гэхэд чинь одоо хэдэн жил 4 жил сурах уу? 3 жил сурах уу?
Санжидмаа -
Аан тэнд бол 2 жил сурдаг байсан. Одоо бол чухам мэдэхгүй.
Саранцэцэг -
2 жил сураад төгсөөд, тэгээд дараа нь мэргэжил дээшлүүлэх гэдэг юманд яваад, аа тэрний хажуугаар бас цаг зуурын богино юм уу урт юм уу сургалтууд байх уу?
Санжидмаа -
Аан тийм тийм сувилагчийн курс гэж байна. Тэр сувилагчийн курсээр бид нар чинь сувилагч болсон байхгүй юу. Үнэмлэхтэй, тэгээд тэрнийгээ одоо дунд мэргэжлийн болгож дипломжсон юм.
Саранцэцэг -
Одоо жишээлвэл би сувилагч байлаа гэж бодъё. Хүүхдийн тасагт ажиллаа гэхэд хүүхдийн сувилагчийн нарийн мэргэжил одоо курс ч юм уу ямар нэгэн юманд сурч байж тэнд ажиллах уу? халдвартынх байлаа гэхэд тэнд яаж ажилладаг байсан юм?
Санжидмаа -
Тэр чинь дээр үедээ бол тийм юм байгаагүй. Одоо болвол нарийн мэргэжлийнх болчихсон. Тийм тийм. Сүүлд нарийн мэргэжсэн юм. Түрүүн болвол сувилагчийнх бол аль ч юунд ажиллана. Аль ч тасаг дээр ажиллана.
Саранцэцэг -
Таны одоо ажлын талаар би асууя л даа. Үнэхээр сувилагч хийгээд ингээд олон жил сувилагчаар ажиллахад хамгийн одоо хэцүү бэрхшээлтэй юм гэхээр ч юм уу одоо бахархалтай ч байдаг юм уу, таны ажлын онцлог юу вэ, сувилагч нарын ажлын онцлог юу байх вэ?
Санжидмаа -
Сувилагч нарын уу? Тэр олон хүнд өвчтөн асарч сувилаад эмчилээг нь хийгээд тэгээд тэр хүн сайжраад эдгэхээр за тэгээд л хүүхэд бол судас энэ тэр нь олдохгүй байхад судсыг нь олж хатгах тэр л сайн тал нь даа мэргэжсэн жинхэнэ мэргэжсэн байгаа юм.
Саранцэцэг -
Одоо хүүхдийн судсыг оролдоход бол хэцүү л байх?
Санжидмаа -
Хэцүү хэцүү,тийм.
Саранцэцэг -
Одоо тэрэн дээр ажиллаад байнга хатгаж хүн судас олж хатгаж байгаа улсууд бол тэрэнлээ мэргэшинэ тиймээ?
Санжидмаа -
Аан тийм мэргэшинэ мэргэшинэ.
Саранцэцэг -
Тийм л байдаг байх л даа?
Санжидмаа -
Тийм.
Саранцэцэг -
Сувилагчийн курс төгсөөд одоо шалгалт өгч байж л тэр юу яах юм байгаа биз дээ?
Санжидмаа -
Аан тэгнэ тэгнэ.
Саранцэцэг -
Одоо жишээлвэл сувилагчаар ажиллаад илүү цагаар ч юм уу ажиллах тийм нэмэгдэл цалин хөлс гэдэг юм байх уу?
Санжидмаа -
Аан байлгүй яахав. Тэр чинь илүү цагийн мөнгө үгүй ээ илүү цагийн мөнгө гэж олдоно. Жижүүр энэ тэр хийхэд чинь илүү цагийн мөнгө олдоно хагас сайн, бүтэн сайны мөнгө гэж олддог юм.
Саранцэцэг -
Мэргэжил дээшлүүлээд ирэхэд?
Санжидмаа -
Тэрэн дээр бол нэмэгдэл байхгүй.
Саранцэцэг -
Цалингийн нэмэгдэл огт орохгүй юу?
Санжидмаа -
Үгүй. Сувилагчийн л цалин авна.
Саранцэцэг -
7 дугаар анги төгсөөд та нэг хэсэг мал дээр байсан гэсэн ш дээ?
Санжидмаа -
Мал дээр нэг хэдхэн жил байсаан.
Саранцэцэг -
Өө хэдхэн жил байсан юм байна?
Санжидмаа -
Тийм тэгээд л..,
Саранцэцэг -
Та ямар мал дээр байсан бэ, мал хариулдаг байсан юм?
Санжидмаа -
Манай хүргэн ах адуу малладаг байсан юм. Нэгдлийн олон адуу.
Саранцэцэг -
Хичнээн тооны адуу маллах уу нэг мал адуу чинь?
Санжидмаа -
Одоо 200-гаад юм байсан байлгүй дээ, тийм.
Саранцэцэг -
Өө за. Та тэднийхээр байсан юм уу?
Санжидмаа -
Тийм. Тэр манай одоо тэр овоглосон Сэгсмаа гэж хүний чинь нөхөр нь нэгдлийн адуучин байсан юм. Тэднийхэн нэгдэлд тэгээд манайх л гэсэн үг л дээ.
Саранцэцэг -
Тэгээд та тэнд байхдаа юун дээр нь голдуу тусалж ажилладаг юм? Одоо жишээлвэл гүү саах уу?
Санжидмаа -
Гүү саана, адуунд явна. Янз янзын л юм хийнэ ш дээ хөдөө чинь. Хийхгүй юм гэж байхгүй. Тэгээд л тэрний чинь хажуугаар амьтны цөөхөн бага малтай, тэр бага маланд ч явна. Хөдөөний бүх л ажил юунд л бол юунд нэг юм хийнэ ш дээ.
Саранцэцэг -
Та тэгээд тэр малчин болоод наашаа орж ирэхдээ эмнэлэгт ажиллаж байсан юм байналээ ш дээ тээ?
Санжидмаа -
Тийм.
Саранцэцэг -
Эмнэлэгт ер нь танийг хэн яг одоо дамчилж оруулж өгсөн юм бэ? Та өөрөө сайн дураараа эмнэлэгт яваад орчихсон юм уу? Аль нэг хүн..,?
Санжидмаа -
Аан үгүй манай найз хамаатан одоо ор ор эмнэлэгт дээр гээд тэгээд эмнэлэгт нэг орон оо, карт картны бичээчийн орон тоо байна. Тэнд ор гээд тэгээд картанд орж байсан эхэлж. Тэгээд картанд нэг 3 жил болоод сувилагчийн курст суусан юм.
Саранцэцэг -
Аан зөв зөв. Тэр нэгдсэн эмнэлэгт ажилд оруулж өгсөн хүн нь танай найз юм байна тийм үү? Аймгийн төв дээр орж ирсэн гэсэн үг ш дээ, тийм үү?
Санжидмаа -
Аанхаан, тийм.
Саранцэцэг -
Одоо жишээлвэл хөдөө малчин байж байгаад аймгийн төв дээр орж ирэхэд ер нь сэтгэгдэл ямар байсан? Та хэнийдээ байсан юм?
Санжидмаа -
Энэ өвгөнтэй суугаад л айл болоод л юу яасан юм.
Саранцэцэг -
Суугаад тэгээд наашаа орж ирсэн юм уу тээ?
Санжидмаа -
Аан тийм.
Саранцэцэг -
Энд орж ирсэн хойноо гэр бүл болсон юм уу?
Санжидмаа -
Тийм. Үгүй, суугаад тэгээд энд ирсэн юм.
Саранцэцэг -
Заа би таниас одоо хотын тухай асууна аа. Монголд монгол болвол ингээд л нүүдэллээд л, малчид бол нүүдэллээд л ингээд явдаг нүүдлийн ард түмэн. Одоо хотын та чинь сая хот ороод ирсэн ш дээ.
Санжидмаа -
Тийм.
Саранцэцэг -
Хотын амьдрал ер нь ямар болж байна вэ? Хотын амьдралаас танд одоо таагүй юу санагдав? Таатай юу санагдав? Хот ороод ирэхэд?
Санжидмаа -
Хот ороод ирэхэд үү? Таагүй нь одоо би өвөл ч энэ тэр орж л байсан ер нь хот тэр утаа гэж нэг сүрхий юм хэцүү байна хотод. Заа тэр машины утаа угаар гэж хэцүү байна. Тэр л хэцүү байна даа. заа тэгээд хотод бол байшин барилга янз янзын гоё гоё байшингууд бол их барьж байна. Тэгэхдээ таагүй юм нь зам талбай таагүй байна. Нарийн байна, бөглөрөл их байна. За нэг юм гараад л явна бараг өдөржин явж байж ажлаа бүтээж байж ирэх юм байна ш дээ. Өнөө бөглөрөлтэй болоод явж болохгүй. Тэр нь л таагүй байна.
Саранцэцэг -
Тэрнээс өмнө та хэзээ хот орсон бэ сая яваад ирэхээс өмнө?
Санжидмаа -
Ноднин орсон. Өө явна явна. Би чинь өнөө Замын-Үүдэд байхад байс гээд л суудлаар хот орчихоод л буцдаг байсан. Тийм.
Саранцэцэг -
Нэг хэсэг Замын-Үүдэд байсан юм уу?
Санжидмаа -
Змын-Үүдэд 8 жил байсан юм бид хоёр чинь.
Саранцэцэг -
Заа яасан юм тэнд?
Санжидмаа -
Тэнд манай хоёр охин тэнд байдг юм. Би бас бие мие өвдөөд тэгээд манай нэг эмч охин тэнд байсан байхгүй юу.
Саранцэцэг -
Замын-Үүдэд?
Санжидмаа -
Тийм. Тэгээд тэрнийгээ бараадаад эмчлүүлэх гэж гол нь тийшээ очсон юм. Тэгээд цаашаа бас Эрээн явж эмчлүүлсээн. Бишгүй эмчлүүлсэн. Хотод ч бас нэг Солонгосын ардын эмнэлэгт бас хоёр ч удаа эмчлүүллээ. Тийм. Тэгээд л хотод зөндөө орж л байлаа даа. Тэгээд өвөл бол ерөөсөө хот орох аргагүй юм байналээ хэцүү, хэцүү.
Саранцэцэг -
Утаа мутаа гэж жигтэйхэн?
Санжидмаа -
Тийм. Утаа нь ханиалгаж цацаад л тийм.
Саранцэцэг -
Та урагшаа Эрээн явж байсан юм байна тээ? Эрээнд очиход ямар санагдаж байв?
Санжидмаа -
Эрээнд очиход гоё санагдаж байсан. Ямар сайндаа би..,
Саранцэцэг -
Хэдэн хоног вэ тэр?
Санжидмаа -
Өө би чинь 2001 онд л Эрээнд чинь манайх нүүж очсон манайх. Замын-Үүдэд, Замын-Үүдэд тэгээд л тэр тэгж оччихоод л тэгээд л нэг сар болоод юм уу хоёр сар ч юм уу хэдэн сар болоод л Эрээн ордог байсан. Тэгээд хүүхдүүд дагаад л гардаг байсан. Тэгээд ямар сайндаа би хүүхдэд тэгж байхав Эрээнд оччихоод зун оччихоод хөө энд чинь л байгаад баймаар юм зүгээр ямар ч гоё юм, тэр зам талбай цэцэг ногоо үгүй ээ мөн гоё оо, тэр нээрэн тэр тэр л хүүхдийн одоо парк тоглодог талбай энэ тэр шөнө ч байсан, өдөр ч байсан үгүй ээ мөн гоё үнэхээр гоё. Тэгэхэд чинь одоо 8 хан км-т байгаа Замын-Үүд чинь л хөгжиж чадахгүй байгаа юм ш дээ. Тийм.
Саранцэцэг -
Та тэнд одоо ямар эмнэлэгт нь очиж юугаа үзүүлэв? Эмчилгээ нь танд хэр таарав зохив?
Санжидмаа -
Өө хувийн эмнэлэгт очсон би. Тийм. Эрээний..,
Саранцэцэг -
Монголчууд ер нь хэр их очдог юм?
Санжидмаа -
Аан очдог юм очдог юм. Мөнгө төлнө өө төлнө. Мөнгө төлнө. Тэгэхдээ би бол хэвтэж эмчлүүлээгүй очиж үзүүлээд л эмчилгээ заалгаж аваад л наана нь ирж хийчихээд л буцаж очиж үзүүлдэг байсан.
Саранцэцэг -
Аан хэвтээгүй?
Санжидмаа -
Тийм хэвтээгүй.
Саранцэцэг -
Хятад улс бол одоо монголчуудыг хүлээж авч үзэхдээ хэр найрсаг ханддаг юм? Ер нь яг одоо сэтгэлээсээ хандаж байна гэж боддог уу?
Санжидмаа -
Дажгүй л байдаг юм ш дээ тэр Эрээний эмч. Нэг л эмч дээр очдог байсан би. Тэр бол дажгүй л хүн байсаан. Тэр эм тангийн үйлчилгээ энэ тэр гайгүй дажгүй л юм байсан.
Саранцэцэг -
Одоо жишээлвэл эм мэм тэндээс одоо эмчилгээгээ бичүүлээд эмийг нь авъя гэхэд үнэ төлбөр нь их өндөр байх уу манайхтай харьцуулахад?
Санжидмаа -
Аа манайхтай харьцуулахад ч нээх тийм учиргүй өндөр биш юм шиг байналээ, ойролцоо л юм шиг байналээ. Юань юу хоёроо монгол мөнгө хоёроо харьцуулахад бол тийм гайгүй л юм шиг байгаа юм. Арай ч хямд юм шиг байдаг юм харин монголд байгаа тариануудаа ижил тариа тэнд Эрээнд байгаа тариа хоёр ижил төрлийн тариа мөртлөө Эрээнээс авахад арай хямд тийм байдаг юм. Чухам чанар нь мэдэгдэхгүй юм даа.
Саранцэцэг -
Тэгэхдээ тэр тариа мариа жишээлвэл яг тийм хятад тарианууд байх юм уу?
Санжидмаа -
Тэгнэ.
Саранцэцэг -
Тэгээд дандаа хятадын өөрсдийнх нь?
Санжидмаа -
Тийм тийм өөрсдийнх нь үйлдвэрээс үйлдвэрлэсэн, хятад бичигтэй тарианууд байдаг. Тийм.
Саранцэцэг -
Одоо жишээлвэл тэр эмч дээрээ үзүүлээд ингээд ярихад юугаар хэлмэрчилж яаж яах юм?
Санжидмаа -
Хажууд нь хэлмэрч байдаг юм.
Саранцэцэг -
Өвөрмонгол уу?
Санжидмаа -
Тийм Өвөрмонгол. Тэгээд тэр нь орчуулаад юу яагаад өгнө. Тэгээд нөгөө монгол байнга очоод байхаар тэр эмч чинь бас ойр зуурын монгол хэлтэй. Тийм. Монгол хэлтэй. Тэгээд наана нь бас тэр өвчин энэ тэрийг бол орчуулах орчуулагчтай байдаг юм. Тэгээд тэрэнд нь хэлж орчуулаад л, тэгээд л тэр орчуулагчаа дагуулж яваад л хажуудах доторх аптекаас нь эм тангаа аваад л яаж хийх, яаж уухаа заалгаж аваад л тэгээд л гардаг байсан.
Саранцэцэг -
Одоо жишээлвэл тэр орчуулагчид бас тусгай төлбөр төлдөг юм уу? Зүгээр үйлчилгээний төлбөр гээд хийдэг юм уу?
Санжидмаа -
Үгүй. үйлчилгээний төлбөр гэж тэр эмч авдаггүй байсан.
Саранцэцэг -
Хувийн эмнэлэгт нь төлбөр төлнө биз дээ, үзүүлж байгаа юм чинь?
Санжидмаа -
Үгүй. Тэр эм тариа нь авч эм тариа энэ тэр хийлгэвэл юу яана мөнгө төлнө. Тэрнээс нэг үзүүлээд гарахад бол мөнгө төлдөггүй юм. Тийм. Тийм л эмнэлэг байсан ш дээ миний очиж эмчлүүлж байсан. Би ч зүгээр олон эмнэлгээр очрргүй. Гэхдээ тийм л юм шиг байсан. Шүдний эмнэлгээр нэг очиж шүд энэ тэр үзүүлж байсан. Үзүүлэхэд бол мөнгө авахгүй. Тэгээд ломбодож эмчилгээ хийвэл мөнгө авч байсан.
Саранцэцэг -
Танд одоо ингээд Эрээнд очоод ингээд үзүүлээд явж байхад сэтгэлд хүрээгүй юм гэвэл юу вэ?
Санжидмаа -
Нээх хүрээгүй юм байхгүй ш дээ.
Саранцэцэг -
Байхгүй. Бүгдээрээ сэтгэлд нийцэж байсан?
Санжидмаа -
Тийм. Сайхан цэвэрхэн бол цэвэрхэн. Үйлчилгээ бол хангалттай л гэж бодогдож байсан.
Саранцэцэг -
Оношлогооны хувьд одоо тэнд жишээлвэл аа гэрэлд харуулах ч байдаг юм уу, зураг авахуулахад ч байдаг юм уу тэгэхэд хэр их манайхтай харьцуулахад үнэтэй байдаг юм бэ?
Санжидмаа -
Зураг мураг авах нь бол арай үнэтэй юм шиг байналээ.
Саранцэцэг -
Та бол жишээлвэл юугаа үзүүлсэн?
Санжидмаа -
Зураг хөлний зураг авахуулж байсан би. Тэгэхэд тийм хөлний зураг эд нар бол гарахын хувьд дороо хурдан гарна. Тэгээд янзын гоё тод гарна. Тэгэхдээ үнийг нь бол харьцангуй харин илүү тийм юм байсан. Тэгээд хүн сүүлд нь ярьж л байсан. Тэр хүн сүүлд нь ярьж л байсан Хөх хотын харъяаны нэг эмнэлэг буй болсон гээд. Тэрний эм төлбөр болвол арай өндөр юм л гэж ярьцгааж байсан. Би очоогүй тэрэнд. Тийм.
Саранцэцэг -
Тэнд Өвөрмонголууд Эрээнд их байдаг байх тээ?
Санжидмаа -
Тийм.
Саранцэцэг -
Тэр Өвөрмонголууд ер нь монгол хүмүүстэй ижилхэн одоо юутай ярих уу? Аялга юм нь одоо өөр байх уу арай?
Санжидмаа -
Өөр аялга энэ тэр нь.
Саранцэцэг -
Монгол үгс энэ тэр хэлж байгаа байдал нь өөр үү?
Санжидмаа -
Өөр хятад тал руугаа. Аялгуу энэ тэр нь шал ондоо.
Саранцэцэг -
Гэхдээ монголчууддаа арай элгэмсүү байж чадах уу?
Санжидмаа -
Гайгүй л юм шиг байдаг юм ш дээ.
Саранцэцэг -
Тийм үү?
Санжидмаа -
Тийм.
Саранцэцэг -
Заа. Тэгвэл Хятад орны талаар Эрээн хотын талаар зөндөө сонслоо. За хотын амьдралын талаар та юу гэж боддог вэ? Хотод очоод амьдаръя гэвэл та ер нь чадахаар санагдав уу?
Санжидмаа -
Өө чадахгүй юм шиг санагддаг юм. Би чинь хотод очихоороо ингээд л нэг 7, 8 хоноо үгүй юу толгой молгой өвдөөд л даралт маралт ихдээд байдаг юм, чадахгүй л гэж бодоод байдаг юм. Дуу чимээ ихтэй, хэцүү шүү дээ хотод чинь /инээв/.
Саранцэцэг -
Хотод тэгээд танд ёстой энэ нэг амар юмаа гэж таатай байхаар юм байсан уу? Үгүй ээ энэ нээрээ сайхан юмаа, хотод чинь энэ л сайхан юм гэж?
Санжидмаа -
Нээх бодогдохоор юм байгаагүй дээ. Хэвийн.
Саранцэцэг -
Өмнө очиж байснаас хот ер нь өөр болоод л байгаа юу?
Санжидмаа -
Өөр болоод л байгаа.
Саранцэцэг -
Очих болгонд л өөр санагдаж байна уу?
Санжидмаа -
Аан тэгж байна. Машин тэрэг тэр л бүх юм байшин барилга янз янзын одоо ч олон давхар орон сууцнууд хааяагүй бариад л шавааралдуулаад л очих болгонд л ондоо болох юм даа.
Саранцэцэг -
Танай хүүхдүүдээс хотод байдаг юм уу?
Санжидмаа -
Манай хүүхдүүдээс байдаг юм. Нэг хүү байдаг юм. Одоо хоёр хүү байгаа, нэг охин байгаа хотод.
Саранцэцэг -
Өө 3 хүүхэд нь тэнд байгаа юм уу?
Санжидмаа -
Тийм.
Саранцэцэг -
Тэд нар одоо юу хийх үү хотод?
Санжидмаа -
Нэг нь төмөр замд ажилладаг юм. Төмөр замд бишээ 4 дүгээр цахилгаан станцад.
Саранцэцэг -
Юу хийдэг юм?
Санжидмаа -
Төмөр замын тийм төмөр замын техниккум төгссөн юм. Тэгээд төмөр замд ажиллаж байгаад одоо нэг нярав хийж байгаа юм тэр дагуу тэндхийн.
Саранцэцэг -
Заа 2 охин нь?
Санжидмаа -
Нэг хүү нь ч хотод өвчтэй, групид байгаа юм, ажилгүй. Нэг хүү нь албан газар даргын тэрэг барьдаг юм, хувийн албан газар.
Саранцэцэг -
Тэгээд 3 хүүхэд нь байгаа юм байна та чинь тийшээгээ?
Санжидмаа -
Тийм. Одоо нэг хүүхэд Замын-Үүдэд байгаа. Тэр манай Замын-Үүдэд байсан охин Солонгос явчихсан юм.
Саранцэцэг -
Өө тийм үү?
Санжидмаа -
Тийм. Ажиллахаар одоо 3 жил л болох гэж байна даа. Одоо тэгээд ирэх л байх. Ирээд буцах юм уу яах юм мэдэхгүй. Нэг том охин хотод биш Замын-Үүдэд байгаа. Тэгээд л энд нэг ганц хүү л байгаа одоо.
Саранцэцэг -
Одоо юу?
Санжидмаа -
Тийм. Аан та хоёр бол эндээ ингээд хоёулахнаа?
Саранцэцэг -
Тийм. Хоёулахнаа эндээ. Хүү нь тусдаа?
Санжидмаа -
Хэдэн хүүхэд нөгөө байр авч өгсөн юм. Бид хоёр нутаг орноо санаад бас нутагтаа ирмээр санагдаад тэгээд ирье гэсэн тэгээд хүүхдүүд энд байр авч өгсөн юм. Тэгээд энд сууж байгаа юм. Одоо тэгээд эндхийн хүн болоод нутагшчихсан, нутагтаа ирээд.
Саранцэцэг -
Тийм байна. Угийн эндхийх юм болохоор. Танд ер нь одоо өөрт ийм аягүй дурсгалтай зүйл байдаг уу хадгалчихсан энэ надад аягүй дурсгалтай юм байдаг юм? Тийм юм байна уу танд?
Санжидмаа -
За юусан билээ дээ тэр чинь. Бодоод байя бодоод байя. Нээх санагддаг санаанд орж өгөхгүй л байна шүү.
Саранцэцэг -
Санаанд орж ирэхгүй л байна уу?
Санжидмаа -
Тийм.
Саранцэцэг -
Ээж, ааваас үлдсэн ч байдаг юм уу тийм юм байдаг юм уу? Үгүй бол өөрийн энд тэнд явж байгаад авсан ч байдаг юм уу? Үгүй бол хүүхдүүдийнх нь юунаас дурсгаад үлдээчихсэн ч байдаг юм уу? Тийм юм санагдахгүй байна уу?
Санжидмаа -
Санагдахгүй байна.
Саранцэцэг -
Заа. Би таниас одоо юуны тухай асууя. Монголчуудын одоо нас барсан улсуудаа дурсдаг арга барилын талаар асууя. Аа оршуулгын зан үйл ер нь дээр үед таны мэдэж байснаас ямар байсан? Одоо сүүлд ер нь яаж өөрчлөгдөж байна вэ? Та талаар ярихгүй юу?
Санжидмаа -
Дээр үед чинь бол оршуулгыг дандаа и задгай тавьдаг байлаа ш дээ. дандаа хөдөө ч юм уу хөдөө л гоолдуу тавьдаг байсан дээр үед чинь. Нэг аятайхан гоё газар л олж тавьдаг байсан. Тэгээд л шууд ил аваачаад л тавьдаг байсан. Тэгээд л сүүлд нь хайрцаглалгүй зүгээр шууд газрын хөрсөнд булж байлаа.
Саранцэцэг -
Өө бас нэг хэсэг тэгсэн юм уу?
Санжидмаа -
Тийм. Тэгээд сүүлд нь хайрцагладаг боллоо. Бунхан хийдэг боллоо хөшөө хийдэг боллоо. Тэгж байна. Одоо тэгээд сүүлийн үед бас нэг чандарлаж байгаа юм шүү дээ. Тэрнийг чинь одоо би бас үзээ ч үгүй, мэдэх ч үггүй юм чандарлаж байгаа л гэж дуулддаг юм.
Саранцэцэг -
Одоо жишээлвэл ингээд монголчууд чинь хүн нас барахаар лам авчирч аль зүгт гаргах уу? Хэдэн цагт гаргах уу гээд асуудаг тиймээ?
Санжидмаа -
Аан тэгнэ. Яг тэр бол ерөөсөө яг..,
Саранцэцэг -
Социализмын үед мөн л адилхан яг тэгдэг байсан уу?
Санжидмаа -
Тэгэлгүй яахав. Тэр чинь бас тэр л тэр үедээ тэр орчиндоо байсан нэг үздэг хардаг хүнээр чинь өдөр судар асуугаад л аль сайн өдөр нь гаргахаар байна хааш нь гаргахаар байна, тэрнийгээ тогтоож байж гаргадаг байсан. Тэр зан үйл бол ерөөсөө хаягдахгүй л яваад байгаа ш дээ.
Саранцэцэг -
Одоо жишээлвэл нэг алтан хайрцаг нээлгэнэ гээд л ярьдаг юм байналээ?
Санжидмаа -
Аан тийм.
Саранцэцэг -
Тийм алтан хайрцаг нээлгэдэг барьдаг юм нь одоог хүртэл хадгалаастай байгаа..,?
Санжидмаа -
Одоо хүртэл хадгалаатай байгаа юм тэр чинь. Тийм.
Саранцэцэг -
Одоо чандарлана гээд хотын улсууд бол тэр хоёр ч газар тийм чандарладаг газар байгуулчихсан байна гээд л тэнд чандарлуулдаг юм байналээ л дээ. Тэрийг бол очиж үзэж байсан. Энд болвол ерөөсөө тийм байхгүй юу тээ?
Санжидмаа -
Байхгүй, байхгүй.
Саранцэцэг -
Одоо бол энд зүгээр л юу яаж оршуулах уу?
Санжидмаа -
Тэгнэ, хайрцаглаад л тэгээд л газар газрын хөрсөнд хийж оршуулна. Нэг үе чинь бас газрын хөрсөн дээрээ тавиад дээгүүр нь тойроод туйпуу өрөөд ийм бунхан хийдэг байлаа ш дээ. Тэгж ч тэгээд л дээр нь нэр усыг нь хийгээд л.
Саранцэцэг -
Тэр оршуулгын зан үйлд ингээд архи мархи хэрэглэдэггүй байсан гэж дээр үед ярьдаг юм байналээ. Тэрнээс гадна оршуулгын газрыг их олон хүн цуглуулж юу яадаггүй байсан. Нэг нэгэндээ чихэнд нь ингэж тэр хүн зөөлнөөр тэр хүн өнгөрч гэнээ гэж хэлээд тэгээд ингээд сэм бараг л ингээд ..,?
Санжидмаа -
Тийм нэг айлын хүн нас барахад чинь тэр оршуулганд чинь нэг тав зургаан хүн унаа тэмээгээр ч юм уу авч яваад л оршуулчихаад ирнэ. Тэгдэг л байсан. Тэгээд л ирээд нэг цай май уудаг л байсан байх лав.
Саранцэцэг -
Одоо бол тэгээд л дайлж майлж ..,?
Санжидмаа -
Одоо харин зарим улсууд чинь нэг нийтийн зоогийн газар энэ тэр аваачиж, цай уулгаад тэгдэг болчихсон байна бас. Тийм.
Саранцэцэг -
Аа тэр араас нь тэр ном уншуулж муншуулдаг гэдгийг та ер нь юу гэж ойлгодог вэ?
Санжидмаа -
Тэр тэр л улсын шүтлэг юм даа, тийм.
Саранцэцэг -
Та бол өөрөө шүтлэгтэй юу?
Санжидмаа -
Өө би яахав энэ бас бурхан тахилаа бас шүтэж л байдаг юм. Шүтээд л байна.
Саранцэцэг -
Та одоо жишээлвэл цагаан сараар ингээд юу яадаг ш дээ хүмсүүд чинь засал хийлгэнэ гээд..,?
Санжидмаа -
Аан тэгэлгүй яахав. Хийлгэнэ хийлгэнэ. Хийлгэнэ хүүхдүүдийнхээ засал энэ тэрийг хэлж өгнө. Хүнээс асууж тэгээд хүүхдүүддээ хийлгэ гэж хэлнэ. Тэрнийг бол яг хийлгэнэ ёстой жил болгон.
Саранцэцэг -
Нөгөө нэг зул өргөдөг ш дээ, зарим нэг зул өргөдөг өдрүүд, сарууд гээд байдаг ш дээ?
Санжидмаа -
Аан тийм.
Саранцэцэг -
Тэр үеэр та зул өргөдөг үү?
Санжидмаа -
Би бас нэг Ганданд эндхийн ганданд шинийн найман, 15-нд очоод байх санаатай байдаг юм. Заримдаа ч чаддаггүй юм заримдаа ч очиж гандандаа мөргөчихөөд сахил авчихаад, мөргөл авчихаад залбирал авчихаад тэгээд ирдэг юм.
Саранцэцэг -
Энэ дээр бас гандан байдаг юм уу?
Санжидмаа -
Бий, бий. Байлгүй яахав аймагтаа гандантай.
Саранцэцэг -
Олон ламтай юу?
Санжидмаа -
Цөөхөөн. Тийм 7, найман л лам сууж байдаг юм ш дээ. Дандаа залуу жилийн эхэндээ нэг хот орвол ордог юм. Цагаан сараас хойх нь тийм. Тэгвэл орно. Ороогүй сая очихдоо ороогүй. Жилийн эхэн дээр цагаан сарын дараа орвол гандан дээгүүр заавал ордог юм.
Саранцэцэг -
Ер нь болвол улсууд дээр үеэсээ ингэж юу яадаг байсан юм уу ном мом уншуулдаг байсан юм уу? Хэдэн оноос юм, энэ ардчилал гарсны дараагаар хүмүүс хамаагүй юм шүтдэг болсон ш дээ. Тэрний өмнө нь ингэж ном мом уншуулж засал хийлгэх, үгүй бол цагаан сарын юугаар ингэдэг байсан гэж байсан уу?
Санжидмаа -
Үгүй үгүй үгүй байх. Тэр үеэр чинь нуугдмал байлаа ш дээ бараг нь дээр үед чинь одоо тэр бурхан шашин далд хийснээс хойш чинь нэг хэсэгтээ бурхан шашны талаар ном зом уншуулах хүнээр мэргэлүүлэх энэ тэр чинь ер нь хориотой нэг хэсэг байлаа ш дээ.
Саранцэцэг -
Тэр үеэр бол ёстой засал гэж хийдэггүй байсан байх тээ?
Санжидмаа -
Байхгүй, байхгүй байхгүй байсан. Одоо л бид нарын бид нарын үе чинь тийм хоёрын хооронд завсардмал үе болчихоод байгаа юм ш дээ. Одоо болвол одооны хүүхдүүд чинь бид нараас илүү шүтэж байна ш дээ, энэ залуучууд чинь. Тийм. Дандаа ном уншуулна, тэгж ч мэргэлүүлнэ, ингэж ч хүнд үзүүлнэ гээд л тийм.
Саранцэцэг -
Гадны нэг баахан шашны урсгалууд орж ирэх юмаа. Телевизороор ч яриад байх юм. Та тэрийг ер нь юу гэж санадаг вэ?
Санжидмаа -
Тэрнийг бол хэрэггүй л гэж боддог юм. Өөрийнхөө л шашинг шүтэж байвал болоо. Тэр гадны шашнууд бол хэрэггүй. Олон шашин орж ирвэл муу л юм гэсэн дээр үеийн түүх номонд тэгж л заадаг байсан юм гэсэн. Тэгэхээр хэрэггүй байх л гэж боддог юм.
Саранцэцэг -
Одоо жишээлвэл таны хандаж байсан лам нар өөрийн одоо Буддын шашинд таны хандаж байсан лам нараас таныг ингээд мэргэлээд яг одоо танд нөлөөлж байсан юм байдаг уу? Үнэхээр сайн боллоо шүү нээрээ тэр хүнд үзүүлэхээр тийм байсан гэж?
Санжидмаа -
Яг яг нээх онц тэгж нөлөөлчихсөн ч байдаггүй л юм.
Саранцэцэг -
Та жишээлвэл одоо биеэ өвдөөд ингээд үзүүлж эмчлүүлэх болдог урагшаа ингээд Эрээн мэрээн явъя гэхэд ламаас асуух уу?
Санжидмаа -
Үгүй шууд л явчихна ш дээ /инээв/.
Саранцэцэг -
Лам мамаас асуугаад тийшээ явбал ямар байна ч гэдэг юм уу, тэр эмчид үзүүлбэл миний бие дээрдэх нь үү ч гэдэг юм уу?
Санжидмаа -
Мэдэхгүй, тэгдэггүй юм. Байхгүй.
Саранцэцэг -
Танд одоо ингээд хүүхдүүддээ хойч үедээ захиж хэлмээр ер нь тэгж бодогддог юм байдаг уу?
Санжидмаа -
Үр хүүхдүүддээ байлгүй яахав. Үр хүүхдүүддээ би төрдөө үнэнч яв, түмэн олондоо нэр хүндтэй яв гэж л их захидаг юм. Хүнд буруу санаж болохгүй засаг төрдөө буруу санаж болохгүй, тийм юу ч сурсан эрдэм гэж л их захидаг юм даа. мэргэжил хүнд илүүдэхгүй. Ямар ч мэргэжил байсан сурч байх хэрэгтэй гэж л хүүхдүүддээ их захидаг юм даа хүний, өөрийн хүүхдүүдэд.
Саранцэцэг -
Та одоо жишээлвэл өөрийн ач, гуч гэхээр хэд байх уу танд?
Санжидмаа -
Ач гуч чинь одоо 11 болоод байна ш дээ.
Саранцэцэг -
11-ээ?
Санжидмаа -
Тийм /инээв/
Саранцэцэг -
Өнөр өтгөн болж байгаа юм байна та?
Санжидмаа -
Өнөр болж байна, өнөр болж байна.
Саранцэцэг -
Цагаан сараар бол бүгд ирж золгоно биз дээ?
Санжидмаа -
Бараг нь ирнэ дээ. Ойр ойрхон зарим нь ч бас ирж чадахгүй.
Саранцэцэг -
Холынх нь уу?
Санжидмаа -
Холынх нь. Тийм, зарим нь тийм ажилтай төрөлтэй болохоор ирж чадахгүй сүүлд энэ тэр ирдэг юм. Сая бол саяын өнгөрдөг цагаан сараар манай 3 охин ирсэн. Тэгээд энд байгаа хүүтэй 4 байсан. Нөгөө 2 юм ирж чадаагүй.
Саранцэцэг -
Та чинь 6 ш дээ?
Санжидмаа -
Тийм.
Саранцэцэг -
Яг та хоёр дээр байдаг ач гуч байдаггүй юм байна?
Санжидмаа -
Байхгүй, байхгүй. Бид хоёр тэр бага охиныхоо хүүг л Замын-Үүдэд харж байсан юм. Тэгээд одоо тэр их охин харж байгаа юм тэнд сургуульд 7 дугаар ангид.
Саранцэцэг -
Аан тэнд 8 жил болоод ирэхэд үү?
Санжидмаа -
Тийм. Тэгэхдээ тусдаа гэртээ байсан л даа бид хоёр бас хоёулахнаа наана хашаа байшинтай байдаг байсан. Тэгээд л ирж очоод л байдаг юм.
Саранцэцэг -
Танай одоо тэр Солонгос явсан охин чинь хэзээ ирэх юм?
Санжидмаа -
Одоо 3 жил нь энэ 11 сард дуусах байх. Тэгээд 11 сард ирээд л чадвал дахиад нэг 2 жил сунгуулдаг юм гэнэ үү дээ. Тэрнийгээ сунгуулах санаатай л юм гэсэн. Тэгээд чадвал бас нэг магистраар сурах санаатай юм гэнэлээ. Тэрнийгээ одоо л ирж энэ сунгалтаараа хөөцөлдөх юм гэсэн ш дээ.
Саранцэцэг -
Аан тэр нөгөө Солонгост өөрийнхөө мэргэжлийн эмчийн чиглэлээр сурах..,?
Санжидмаа -
Аан тийм.
Саранцэцэг -
Заа за. Таныг их сонирхолтой сайхан ярилцлага өгсөнд баярлалаа. Урт удаан наслаарай.
Санжидмаа -
Заа баярлалаа. Та нарт ч гэсэн их баярлалаа.
Саранцэцэг -
Заа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.