Odhüü
Basic information
Interviewee ID: 990381
Name: Odhüü
Parent's name: Luvsanbazar
Ovog: Hanan
Sex: m
Year of Birth: 1952
Ethnicity: Halh
Additional Information
Education: incomplete secondary
Notes on education: This most likely means 7 years of schooling.
Work: driver for city administrator
Belief: Buddha
Born in: Bulgan sum, Ömnögovi aimag
Lives in: Dalangadzad sum (or part of UB), Ömnögovi aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
authority
cultural campaigns
repressions
privatization
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
childhood
secondary school experience
military service
work - labor
worker
child education
secondary school
changes in personal hygiene
cultural campaigns
foreign relations
Chinese
repressions
collectivization
power
boss - worker relations
privatization
funeral rituals
belief
religion
envionment
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Саранцэцэг -
За сайн байна уу, та?
Одхүү -
Сайн сайн байна уу.
Саранцэцэг -
Та эхлээд өөрийгөө танилцуулахгүй юу, та аль нутгийн хүн бэ.
Одхүү -
За би Өмнөговь аймгийн Булган сумын харьяат хүн. 1952 онд төрсөн. Оршин сууж байгаа хаяг маань бол Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3-р багт оршин суудгаа.
Саранцэцэг -
Заа, эцэг эх чинь ямар улсууд байв, өөрийнхөө амьдралыг..,
Одхүү -
Манай аав болбол Мандал-овоо гарлын сайн малчин Гочоо гэдгийн хүү байсан. Лувсанбазар гэж хүн байсан. Манай ээж бол Даваацэрэн Намжилхорлоо гэж Булган суманд өсөж төрсөн, Булган сумын малчин гаралтай улс байсан.
Саранцэцэг -
Та сумын бага сургуульд сурч байсан уу, тээ?
Одхүү -
Тийм, Булган сумын бага сургуульд 1960 онд орсон. Тэгээд 60 онд ороод, 64 онд 4-р ангиа төгсөөд, аймгийн 1-р 10 жил одоо хуучнаар 1-р 10 жилд суралцаж, тэр үеийн одоо 7-р ангийн боловсролтой байдаг байсан даа. Тэгээд 7-р ангийн боловсролыг дүүргээд, 1967 онд ажилчин болсон. 15 настай ажилчин болж байсан, тэгээд л анх 16-р бааз гэдэгт ажилчнаар анх улс эх орондоо биеийн хүчээ үнэлүүлж ажилласан хүн дээ.
Саранцэцэг -
За танай тэр Булган сумын сургууль чинь 7 жилийн сургууль байжээ. Дотуур байртай байсан уу?
Одхүү -
4 жилийн байсан юм. Тийм, дотуур байртай байсан.
Саранцэцэг -
Та болбол гэрээсээ явдаг байсан уу?
Одхүү -
Гэрээсээ явдаг байсан. Дотуур байранд бол хөдөө малчны хүүхдүүд суудаг байсан.
Саранцэцэг -
Та тэр Булган сумын дотуур байрны талаар сонирхуулж ярихгүй юу?
Одхүү -
Заа, Булган сумын дотуур байрны талаар чинь.., манай ээж бол тэнд тогооч хийдэг байсан юм. Тэгээд тухайн үедээ тогооч байсан Гомбожав гээд өндөр настай буурай хүн тогооч байсан. Яахав дээ, тэр үеийн жишгээр л хүүхдүүдийг талх, боовхон тэгээд бас одоо бас арай бас нэг янз янзын юм холиод нийлүүлээд, тиймэрхүү янзтай хооллодог байсан, улсаас бол хоолыг нь өгнө.
Саранцэцэг -
Дотуур байранд байх хүүхэд бол олон уу?
Одхүү -
Цөөхөн дөө, цөөхөн. Тэр үед чинь хүүхдүүд чинь малчин холхон байдаг л хүүхдүүд л байсан ш дээ. Т эгээд л.., хамаатнууд байхгүй, сумын төв дээр таньдаг хүнгүй л хүүхдүүд л.
Саранцэцэг -
Дотуур байранд хүүхдүүд хүнс, түлээ түлш өгдөг юм уу?
Одхүү -
Аа түлээ түлш нь болохлээр за ар гэрээс нь түрүүхэндээ авч байсан юм билээ. Одоогоос нэлээн дээхнэдээ. Намайг сургуульд байхад бол сургуульд заг гээд түлчихдэг байсан. Одоо загийг нь сургууль зун намраар түүгээд авчихна. Тэгээд өвлийнхөө бэлтгэлийг хийчихнэ. Тодорхой нэгэн хэмжээгээр малчдаас яахав дээ, хүнсийг нь өгөөд, тэгээд хоол моолонд нь өгчихдөг тийм л байсан.
Саранцэцэг -
Дотуур байрны мах энэ тэр чинь нэгдлээсээ хангагдчих уу?
Одхүү -
Сумаасаа хангагддаг, хагас хэсэг нь. Хагас хэсэг нь яахав дээ, өнөө мал мах бэлтгэн нийлүүлдэг байсан ш дээ, малчид чинь. Тийм, мал мах нийлүүлдэг байсан юм. Хоол хүнсний хувьд бол тухайн үед хүүхдүүд өлсөж цангаад сүйд болдог юм байхгүй л байсан даа. Боломжийн хэрээрээ л идэж уугаад л, тэгээд тэр үед чинь одооных шиг их нарийн нандин хүнс хоолны хэрэглээ байгаагүй ш дээ. Яг л жинхэнэ монгол хоолоо л иднэ, одоо өрмөө иднэ. Туслах үйлдвэр мүйлдвэр чинь одоогийнх шиг цагаан идээ мэдээгээ нийлүүлээд, тийм л байсан. Дандаа л цагаан идээ голдуухан шиг, хоол болохдээр зэрэг махан хоол гурилан хоол, лавша/гурилтай шөл/, тийм л хоолтой л байдаг байсан.
Саранцэцэг -
Сумын төвд чинь одоо сумын контор, клуб, гээд л..,
Одхүү -
Сумын контор, сумын клуб гэж байсан, тэгээд л бага сургуультай, хүн эмнэлэгтэй, дэлгүүр хоршоотой, худалдаа бэлтгэлийн анги гэж байсан даа, тэрний харьяа дэлгүүртэй байдаг, тийм байсан. Тэр үед чинь сумын сум нэгдлийн контор л байдаг байлаа ш дээ. Тиймэрхүү. Намын үүртэйгээ. Одоо ухаан нь бас аа нэг албан газрууд байсан л даа, цаг уур энэ тэр гээд л.
Саранцэцэг -
Булган сум одоо энэ Даланзадгадаас чинь хэр хол юм?
Одхүү -
Одоо Даланзадгадаас хойд зүгт дээ. Яг 100 км-т. 100 км-т байдаг сум байна.
Саранцэцэг -
Заа ингээд 4 жилийн сургууль төгсөөд тэгээд дараа нь яасан гэлээ?
Одхүү -
Тэгээд л ажилчин болсон доо, би. Энд 7-р анги төгссөн, 67 онд. Тийм, Даланзадгадын төвд.
Саранцэцэг -
Тэр үед аав ээж чинь мал ахуй олонтой байв уу?
Одхүү -
Тийм олон мал ахуй байгаагүй, одоо өнөө нэгдлийн төвийн улс ирээд одоо манайхыг чинь 12 толгой малтай, одоо нэг 9 адуу байна уу, 8 адуу байсан, одоо морьд. Тэр нөгөө 12 ам бүлтэй айлд бол тэр чинь юу гэхдээр зэрэг өнөө одоо бодвол улсын байгууллагын хүн гэдэг дээр орчихсон, манай аав чинь жолооч, манай ээж болохдээр туслах үйлдвэрт оёдолчин хийгээд, сургуульд тогооч хийгээд, тэгээд тэр хөрөнгө мөрөнгийг нь 1959 онд одоо Шаваг гэж манай Булганы Сайхан суманд 7 км газар байсныг Шаваг гэж 2 азарга адуутай, 2, 3 зуугаад бог бодтой бүгдийг нь намар хурааж авчирсан, би нэг арван хэдтэй, 1959 онд. Тэгээд л манайх сум руу орж ирсэн. Одоо ухаандаа төрийн албан хаагч болчихсон. Тэгээд л одоо хөрөнгийг нь нийгэмчлээд тэгээд л манайх сум руу орж ирээд л тэгээд 1959 онд ирээд л тэгээд л бид нар сургуульд сураад л 64 онд аймагт ирээд 4-өө төгссөн, ах эгч нар чинь нэг нь 6-р анги 7-р анги, тэгээд ороод ирчихсэн байсан, тэгээд энд ирээд байранд суучихсан. Тэгээд 64 онд гэрээрээ нүүж ирсэн юм. Тийм л айл байсан юм.
Саранцэцэг -
За ингээд 7-р анги төгсөөд 14-р баазад ажиллаж эхэлжээ.
Одхүү -
16-р баазад.
Саранцэцэг -
За таныг ер нь яаж ажилд оруулав, танд баазад ажилд орохгүй юм уу гэж хэн хэлж өгөв?
Одхүү -
Үгүй ээ, ерөөсөө тэр үед чинь ер нь бараг хүн ажилгүй хүн гэж байгаагүй ш дээ. Ерөөсөө цалин хөлсний товчоо гэж байдаг. Цалин хөлсний товчоо гэж одооны бол энэ нийгэм хөдөлмөр хангамжийн газар цалин хөлсний товчоо гэдэг дээр очоод сургуулиас одоо гарсан хүүхдүүдийг шууд ажилд хуваарилдаг тийм байсан, тэгээд л шууд өнөө би өөрөө ч сонирхол их байсан даа, тэгээд л ингээд жолооч молооч ажилчин болно л гээд ажилчин болоод, 67 оны 6 сарын 14-нд жаахан хүүхэд л ажилчин болсон.
Саранцэцэг -
Тэгээд та юу хийх үү?
Одхүү -
Эхэн үедээ би чинь засварчин хийж байсан. Токарьчин засварчин хийж байгаад..,
Саранцэцэг -
Тэр үед чинь жолооны курс чинь жил мил байсан уу, үгүй юу?
Одхүү -
Тийм, тэгсэн жилээр байсан. Одоо ер нь бараг жил хагас явдаг байсан.
Саранцэцэг -
Тэр чинь одоо яадаг юм хот мот руу явж сурах уу, эндээ сурах уу?
Одхүү -
Үгүй ээ энэ чинь тээврийн яамны харьяа авто сургууль гэж одоо комбинатын том авто сургууль байсан юм. Тэгээд тэрүүнд суралцаж байсан юм. Өнөө албан газруудаас чинь дандаа тээврийн харьяа баазуудаас слесарууд жолооч болгодог байсан. Тэгээд өнөө дандаа олон жил слесарь хийчихсэн, одоо тэрүүгээрээ яг мэргэжих тийм боломжтой болчихсон тийм улсыг чинь сонгож суулгаад, тэгээд 74 онд ороод 75 ондоо төгссөн, жил гаран л явж дээ.
Саранцэцэг -
за. Тэнд одоо анх ажилтнаар ороход хэдэн төгрөгний цалин авах уу?
Одхүү -
Ерөөсөө ийм байсан юм. Би чинь анх өнөө ажилчин болчихоод анх дагалдан байсан байхгүй юу. Би чинь өнөө токарийн багштай, Сэнгэ гэж миний нэг сайхан багш байсан юм. Дэндэв гэж 2 багш байсан. Дагалдан хийгээд токарьчин хийгээд, тэгээд 150 төгрөгний цалинтай байсан юм, сард. Тэгээд 150 төгрөг гэдэг чинь их мөнгө байлаа ш дээ. Тэгээд 150 төгрөгөөр чинь одоо мэдэхгүй ерөөсөө тэгээд л ер нь хачин сайхан хувцаслачихдаг, тэр үед чинь юмны үнэ ханш нь ч ондоон байсан ш дээ, одоо бараг худлаа гэж хэлэх 48 төгрөгний пиджак костюм, үгүй ээ 50 төгрөгний сайхан оросын хар ботинк, үгүй ээ тэгээд л нэг л одоо арван хэдэн төгрөг хорин хэдэн төгрөгний сорочка морочка гэж байсан ш дээ. Тэгээд л анх цалингаа авчихаад өвөр дүүрэн юм түнтийгээд л, өнөө анх ажилчин болчихоод л байж байхад чинь. Тэгээд л ер нь хачин сайхан л байсан даа. Тэгээд би 6 сар дагалдан хийгээд л, тэгээд л дараад нь жинхэлж байсан. Жинхлэхээр чинь одоо тэр үеийн цалин бол 350-400 хооронд байсан ш дээ, тийм. Яг жинхлээд ажилчин болоод ирэхээр чинь. Цагтай, цаг нь болохдээр мөнгөөр тооцдог. Тийм байсан юм. Тэгээд би өнөө насанд хүрээгүй хүүхэд ажилчин гээд би чинь 7 цаг ажилладаг, тийм байсан, жаахан юм чинь, 14-тэй хүүхэд чинь одоо ямар юм байхав. Тэгээд л би чинь 4 жил, 3 жил одоо 3 жил гаран юм даа, ажилчин байж байгаад 1970 онд, цэргийн алба хаахаар явсан даа.
Саранцэцэг -
Хаашаа явав?
Одхүү -
1970 онд яваад 1973 онд УБ-ын Улаанхуаранд одооны тэр сайхан сайхан нэвтрүүлэг яваад байгаа 013-р анги гэдгийм ш дээ, тэрэнд алба хааж байсан юм.
Саранцэцэг -
Тэр үед цэргийн хугацаа чинь 3 жил байсан ?
Одхүү -
1080 хоног л байсан юм даа. 36 сар 1080 хоног байсан юм.
Саранцэцэг -
За за цэрэгт ямархуу байв даа?
Одхүү -
Цэрэгт яахав дээ, олон аавын хүүхэдтэй, цэргийн алба хааж байгаа хүн чинь эх орныхоо төлөө одоо тангараг өргөсөн хүн чинь яг л олныхоо жишгээр л явна ш дээ. Тэр үед чинь цэрэгт сайхан л байсан юм даа. Одооныхоос л ондоо л байсан шүү, тийм.
Саранцэцэг -
Юу сурав?
Одхүү -
Цэрэгт бол ерөөсөө миний сурсан юм бол жаахан өөрөө өөрийгөө аваад явчихдаг, олны дунд одоо амьдрах одоо тийм орон зайгаа олчихдог тийм л болсон. Тийм тэсвэр хатуужилтай, тэгээд яахав, гэрээсээ хол одоо ерөөсөө нэг сайхан л байдаг юм даа. Би хөнгөн шингэн ер нь тэгээд их сайхан даа, 3 жилийн цэрэг чинь эхний 1 жил яахав дээ, шинэ цэргээрээ 2 дахь 3 дахиа болохоор биеэ даагаад, тийм юмандаа гараад явчихдаг. Одоо сайхан даа, олон аавын хүүхдүүд.
Саранцэцэг -
Танайх юуны анги байсан, 013?
Одхүү -
013 холбооны анги байсан. Одоо тэр мундаг том хороо болчихсон.
Саранцэцэг -
Аа тэгээд л шууд нутагтаа ирэв үү, халагдаад?
Одхүү -
Шууд нутагтаа хуучин ажиллаж байсан албан газрууд чинь шууд цэргээ гаргаж өгөөд, цэргээ буцаагаад авдаг байсан. Эргүүлээд л ерөөсөө тэр албан газраа л ирдэг.
Саранцэцэг -
Цэргийн алба чинь хөдөлмөрийн дэвтэрт ажилласан жилээр орох уу?
Одхүү -
Ажилласан жилээр орно.
Саранцэцэг -
За ингээд 74-75 онд жолоочийн курст явжээ. Цэргээс ирчихээд явжээ, тэ?
Одхүү -
Тийм, цэргээс ирчихээд явсан. Тэгээд л 74 онд жолооны курст ирээд 75 онд төгсч ирээд л хөдөө ажлын “69” унаж байсан. Одоо энэ Өмнөговь аймгийн Хөдөө Аж Ахуй/ХАА/ удирдах газрын дарга байсан, одоо аймгийн 3-р дарга даа, Бараат-уул гэж нэг сайхан ахмад байна, их сайхан мод тарьдаг, тэрний жолооч хийж байсан юм тийм, ХААУГазар гэж байсан юм даа, одоо нэгдлийн даргын зөвлөл гэж байсан юм даа, тийм. Бараат- уул гэж нэг сайхан хүний жолооч хийж байсан.
Саранцэцэг -
Ер нь одоо социализмын үед хүмүүсийн ажилд хандах хандлага ямар байсан бэ?
Одхүү -
Ер ажилд хандах хандлага бол маш сайхан байсан ш дээ. Цагтай, хязгаартай, хүн болгоныг одоо яг одоо .., дээр үед чинь захиргаадаж байна гэж ярьдаг байсан. Тэр бол одоо захиргаадалт гэдэг нь ч одоо би бас зарим талдаа яахав дээ, захиргаадалт гэдгийг зарим талдаа хүлээн зөвшөөрдөггүй. Хүнд зарчимч шаардлага тавьдаг байсан байхгүй юу, чи одоо тэрнийг яг тэр цаг тэр тухайд нь хий, одоо чамд тэр хөлс мөнгө чинь тэр, одоо 8 цагт л багтаах ёстой ш дээ, ажлын. Үгүй ээ тэгээд 8 цагт ажлын цагтаа яг хийх юмаа хийгээгүй байх юм болбол .. Чи яагаад 8 цагтаа хийгээгүй юм гээд, учиргүй тэгээд байх юм бол яахав тэгээд зарчимч шаардлага байхгүй юу, тийм. Захиргаадалт гэдэг нь юув гэхдээр би одоо ойлгоод байгаам. Ер нь ингээд 8 цагт хийх ажлыг л чи 5 цагт багтаа гээд ингээд одоо цаанаасаа тулгаад байх юм бол энэ бол захиргаадалт гэж болно. Энэ 2-н хооронд ялгаж салгахаар юм байх шиг байгаам. Зарчимч шаардлага ихтэй байсан ш дээ, энэ бол хөдөлмөрчин хүний өөрийнх нь одоо тэр одоо ажиллах орон зай, одоо амьдрах орон зай чинь энэ сая нийгэм эхлэхэд шал ондоо байсан ш дээ. Тухайн үед яг л тэр төлөвлөгөөтэй юмыг төлөвлөгөөнд нь хийнэ, хийх ёстой. Тэрийг нь хүн цагаар нь тооцоод өдөр хоногоор нь бодоод, илүү ч үгүй дутуу ч үгүй тааруулчихсан л юм байгаа ш дээ, тэр тухайн үедээ. Тэгээд тэрнийгээ л хийх ёстой. Тиймэрхүү л одоо хөдөлмөрийн зарчим явагдаж байсан ш дээ.
Саранцэцэг -
Ажлын олдоц одоогийнхтой адилгүй байсан уу? Ер нь ажилд орохдоо яаж ордог байсан юм? Нэг өргөдөл бичээд л танай албан байгууллагад ажилд оръё гээд л очиход ажилд яаж авдаг байсан юм, ямар журмаар?
Одхүү -
Үгүй ер нь тэр үед чинь ажилгүй хүн гэж байгаагүй ш дээ. Хүн болгон л ажилтай, үгүй ээ одоо манай энд нэг юм чи ингээд явж байхад сул дэл, тэр үед чинь архи уусан хүн байдаггүй, ховор байсан ш дээ, одооных шиг биш. Тийм хүн байж байхад эмэгтэй хүн байвал цэвэрлэгч сард 220 төгрөг өгнө, манаа хий чамд 240 төгрөг өгнө. Үгүй ээ тэр үед чинь 220 төгрөг чинь 70 кг-ын гурил гурван долоо хорин нэг, 70 кг-ийн 3 шуудай гурил авна шүү дээ, тиймээ. Нэг кг 2-р гурил кг нь 1 төгрөг байсан юм чинь 70 кг нь 70 төгрөг. Тиймэрхүү янзаар, ажилгүй хүн ер нь цөөхөн байсан шүү. Заавал ажилтай байдаг байсан. Одоо том том обьектууд байна, одоо нийтийн ахуй үйлчилгээ гэж байлаа, барилга гэж байлаа, усны аж ахуй гэж байлаа. одоо том том газрууд том системийн байгууллагууд, тус тусдаа тэнд чинь заавал хүн ажилтай. Яахав дээ, тэгээд өнөө ар гэртээ ажилтай ажил эрхэлдэггүй улсууд байх нь байсан л байх. Байсан л дөө. Тэр нь одоо яахав дээ, нэг олон хүүхэдтэй, одоо өнөөхөө өргөж тээхээс өгсүүлээд цэцэрлэг яслид оруулах, тийм байсан ш дээ. Цэцэрлэгүүд чинь хүүхдийг байнга л ер нь яслиас нь явуулчихдаг, хэдэн сартай байхад нь л. Бүр нялхаас нь л. Өлгийтэй байхад нь очиж хөхүүлчихээд л тэгээд л ажил дээрээ сууж хөхүүлчихээд л, ажлаа хийгээд л орой яахав дээ, эмэгтэй хүн чинь яслид хүүхдээ өгчихсөн бол 7 цаг ажилладаг байсан ш дээ. Тэгээд хүүхдээ авна, 24 цагийн цэцэрлэг гэж байсан юм, аваад хагас бүтэн сайн өдөр л хүүхдээ авдаг бусад өдөр нь яг тэнд байж байдаг. Тиймэрхүү байсан шүү. Тэгээд ажлын олдоц тэнд бол ер нь бол би байсан гэж боддогийм ш дээ. Ер нь бол яахав дээ, бас нэг нийгэм нь тийм юм, одоо янз янзын бас нэг хууль эрхийн актууд хөдөлмөрчин хүний бас нэг янз янзын юм зөрчигдөж байсан юмнууд бий л дээ. Байдаг ч гэж би бас боддог. Ямарваа нэгэн хэлбэрээр одоо тэр жишээлэхийн бол одо малчин хүн байлаа гэхэд л 2 нарны хооронд нүд хамар юмандаа шороо чихүүлээд л явж байхад л ухаандаа тэр говийн нэмэгдэл энэ тэр гэж байгаагүй малчин хүнд, одоо малаа маллаад явж байхад. Тэгэхэд цонхоор хараад сууж байгаа албан хаагчид нь говийн нэмэгдэл өгсөн жишээний юм байсан ш дээ. Бас нэг ялгавартай юмнууд. Тиймэрхүү л байсан.
Саранцэцэг -
Одоо үйлдвэрийн газар ажиллаж байгаа улсууд, ямархуу улсууд үйлдвэрийн газар ажилтнаар ордог байв, үйлдвэрт ажиллаж байгаа улсуудын цалин хөлс хангамж хэр байдаг байсан бэ?
Одхүү -
Үйлдвэрт ажиллаж байгаа улсууд бол одоо ерөөсөө яг ажилчин бэлдэхэд бол энэ чинь одоо ТМС гэж байлаа, орос янз янзын л байсан, барилгын ТМС гээд л, тэгээд л техникумууд манай улсад зөндөө тийм юм байсан ш дээ. Одоо л байхгүй болчихсон болохоос. Одоо хуучин ЗХУ-д чинь барилгын ТМС ингүүлээд, одоо үйлдвэр сургалт шүү дээ, одоо ухаан нь. Нэг ангиас л одоо 7-р анги төгсөхөд чинь өдий төдийгөөрөө явж байсан санал аваад л шууд тулгаад тулгаад л явж байдаг, чи яв чи яв гээд л тэгээд л мэргэжилтэй болоод л ирдэг байсан. Тэгээд л барилгын мэргэжилтэй болоод л одоо усны аж ахуйн техникум байна, янз янзын одоо сантехникийн мэргэжилтэй болбол одоо нийтийн ахуй байдаг юм уу, тэр бүгд чинь ирээд л ирээд л шууд авдаг байсан. Тийм жолооч болоод ирлээ гэхэд тэр ямар газрын харьяа байсан усны аж ахуй байсан уу, барилгын харьяа байсан уу, буцаад л буцаад л яг тэндээ л очно. Тэрнээс тэнээд л байдаггүй. Цаад газар нь хүлээгээд авчихдаг, гараад ажлынх нь байр нь яг бэлэн. Тэр тэр гээд ингээд бэлтгэсэн байдаг.
Саранцэцэг -
10 төгсч байгаа 8 төгсч хүүхдүүд илгээлт авна гэж ярьдаг.
Одхүү -
Аа тийм. Үгүй тэр яахав дээ, одоо тэр хүүхдүүдийг бас нэг энэ ажилчин ангийг л их бэлтгэсэн ш дээ. Ганц ажилчин ангийг бэлдээд л Монгол улс чинь тэрүүгээрээ маш их хөгжсөн ш дээ. Тэгээд одоо тэр их ТМС тэр л барилгын техникум одоо юу байдаг юм, ХАА-н техникум, цэцэрлэг яслийн техникум энэ бүгдийг монгол улс чинь яг тэрүүгээрээ дагнаад, одоо тэр барилга байшин сав, одоо тэр л худаг шуудуу ухах, ногоо цагаа тарихад чинь тухайн үедээ бол хангалттай байсан ш дээ гэж би боддогийм ш дээ, ер нь. Одоо чинь тэр 2 нийгэм ялгаатай шүү, түрүүний нийгэм одооны нийгэм. Нэлээд ялгаатай, ерөөсөө. Одоо чинь хийж чаддаг юмаа хийж чадахаа байчихсан байна ш дээ. Одоо ногоо тариад л идэж байсан, одоо болохоо байчихсан. Тариагаа тариад л ингүүлээд л монгол улс чинь өдий төдийгөөрөө 1985 онд 1986 онд энэ ч одоо зуу гаруй мянган тн будаа Монгол улс авч байсан ш дээ. Тийм их юм авч байсан. Үгүй ээ тэгээд монголын бүх элеватор дүүрчихсэн, тэр юув гэхдээр тухайн үедээ одоо жолооч механик одоо тэр комбайнч Сангийн Аж Ахуй/САА/-аас одоо тэгээд тэр их үр тариаг чинь Монгол улсыг чинь тэжээж байсан ш дээ. Тэгээд л одоо хийдэггүй биш, юмаа хийж байсан шүү,тийм. Түрүүний одоо янз янзын сайхан байшингууд байж л байна. Энийг чинь одоо орос монголгүй тэр барилгын техникум ТМС төгссөн хүүхдүүд оюутнууд чинь тэд нар л барьсан ш дээ. Гадаадаас ажилчин ирж байсан. Заа оросууд бол байсан даа. СОТ-2, СОТ-3 гэж байсан. СОТ-1 гээд л тэд нар яахав дээ, тусдаа барилгаа бариад л. Монголд өдий төдий хөрөнгө оруулалт хийгээд л явж байсан. Тэгэхдээ тухайн үед монголчууд өөрсдөө гадаадаас авсан юмныхаа хөрөнгө оруулалтыг хийчихээд эх орондоо хүрч ирээд гар хөдөлмөрөөрөө өдий төдий хөрөнгө оруулалт хийгээд л, өдий төдий барилга сав бариад л байсан шүү дээ. Бас ялгавартай юм ч бий. Сайхан цаг ч байсан гэж боддогийм ш дээ.
Саранцэцэг -
Ер нь одоо ажилчин хүн ажлынхаа хажуугаар, за одоо үйлдвэрийн ажилчин байлаа гэхэд тэр ажлаа өөрийн оногдсон нормт ажлаа хийхээс гадна хажуугаар нь ажил амралтын бусад ямар арга хэмжээнд оролцох уу?
Одхүү -
Яахав дээ, тухайн үедээ соёл амралтын сонин уншлага, лекц гээд л юмнууд байлаа ш дээ, 4 дэх өдөр лекц уншдаг, 2 дахь өдөр сонин уншдаг, нэг нь өглөө нэг нь орой болдог, тэрүүндээ явчихна, оройн сургууль гэж байсан, одоо тэр яахав дээ, 6-р ангиас 5-р ангиас гарчихсан хүүхдүүд байдаг ш дээ, тэрнийг оройгоор сургачихдаг. Оройн сургуульд 8-д суу, 9-д суу, 10-д суу, тэрнийгээ төгсөөд өдий төдий сайхан мэргэжил олоод авчихсан улс зөндөө л байдаг ш дээ. Яг тэрүүгээрээ сураад явчихдаг, ажилчин улсууд бол. Өшөө тэрүүгээрээ янз бүрийн илүү дутуу юм хийх зав зай нь ч бхайхгүй, бас тухайн үедээ улсад ажиллаж байгаад нэг модны өөдөс бариад юм хийх гэхээр хяналт шалгалт эд нар гээд тийм юм байсан шүү дээ. Ер нь бол юугаар юу хийх гээд байна гээд энээ тэрээ юм болдог. Тэр оногдсон юмаа 8 цагтаа ажлаа хийгээд л тэр хүний амьдрах орон зай нь тэр өдөртөө тэгээд л таарчихаж байгаа юм чинь. Илүү цаг бусад юм гарвал өөрийнхөө чөлөөт цаг юманд л зарцуулчихна ш дээ. Бүжиг танец гээд л юманд явдаг, сайхан байсан юмаа. Үлээвэр хөгжимтэй бүжиг танец ингээд л явдаг, хагас бүтэн сайн өдөр дандаа бөх барилддаг, теннис тоглодог, хойно нь бильярд тоглодог. Тиймэрхүү байсан. Тэгэхэд хүн ам чинь цөөхөн байсан юм. Одоо л 46000 болчихсон болохоос, тухайн үедээ бол арван хэдхэн мянга байсан. Барилга байгууламж ч цөөхөн байсан. Тийм байсан юм.
Саранцэцэг -
Үйлдвэрийн ажиллагсдын зэрэг дэвийг яаж ахиулах уу, жолооч нарт ч гэсэн зэрэг дэв ахидаг биз дээ?
Одхүү -
Өө зэрэг дэв тухайлбал 1, 2-р зэргийн жолооч гэж байсан ш дээ. Эхлээд 3-р төгсч байгаа юм дараад нь 2-оор явна, дараад нь 1-ээ авна. 45 хоногийн курс гээд ингээд курсээр явчихдаг, курс хийж байж ахиад шалгалтаа өгч байж тэгээд л одоо зэрэг ахиулж, тэгэхдээ тэр чинь маш ширүүн лут байсан ш дээ. Одооных шиг нэг хорин хэд хоног, тавин хэд хоног сураад нэг үнэмлэх авдаг биш, яг шалгаад дахин дахин давтаад, багш нар лут байсан юм чинь ерөөсөө. Тэгээд мэргэжлийн ажилчингууд болбол зэрэглэлтэй, одоо 1,2-р зэрэгтэй, 5-р зэрэгтэй, тэр чинь яг өнөө шатлал шатлалаараа ингээд л мэргэжлийнхээ зэрэг одоо удирдах байгууллагадаа шалгуулаад л, тэгээд л яваад байна. Тэгээд л зэрэг дэвээ авдаг. Зэрэг дэв нь дээшээ явах юм бол цалин мөнгө нь илүү.тийм. Цалин нэмэгддэг. Тийм байсан.
Саранцэцэг -
Таны ажиллаж байсан газар хамт олон ямар улсууд байв, дарга нар ямар улсууд байв?
Одхүү -
За миний ажиллаж байсан газар бол сайхан дөө. Ер нь тээврийн байгууллага гэдэг чинь үнэндээ сайхан газар байсан. Тэгээд одоо биднүүсийн үед чинь Донхор гэж байлаа, Жогдор гэж байлаа, намын үүрийн дарга нь ..,
Саранцэцэг -
Жогдороо?
Одхүү -
Чогдор гэж байсан даа, зайлуул. Намнандорж гэж байлаа. Цэрэндорж энэ тэр гээд дандаа удирдах улсууд байлаа. Сүүлдхэн болохдээр зэрэг одоо Мижид дарга гэж байлаа, тэгээд л хойшоогоо болохдээр зэрэг хэн гэж байлаа, Юндэнбазар гэж байлаа. Тэгээд л дараад нь одоо манай инженер байсан Түмэнбаяр гэж байлаа. Дашдондог гэж байлаа. Олон дарга нар солигдсон доо. Тэгээд 16-р бааз гэдэг чинь одоо үйлчилгээний нэг хэсэгтэй, дотроо. Үйлчилгээний хэсэг нь одоо шуудан, хотуудын ажил хот дотор, аймаг дотор бас цагийн тэргүүд авдаг, энэ багт гээд. Ачаа тээвэр гээд гараад явчихна, улсын тээвэр өнөө зүүн тийш өвсөнд явна. Тэгээд гараад ингээд явчихна. Энэ чинь намайг 1967 онд ирэхэд “30” гэдэг тэрэг чинь ирээгүй байлаа ш дээ. Тэгээд л 1968 он байхаа, нэгдэл дундын үйлдвэр гэж байсан даа, одоо. Тэр нэг 2 ногоон тэрэг авч, манайх бааз 37 -00 оос 37 -04 хүртэл цэнхэр тэрэгтэй хоёр “53”, 37-56, 37-57 анхан оросын сайхан ЗИЛ-130 Оросоос авчирч байсан юм. Тэгээд тэрнээс хойш хөгжөөд, өнөө муу хар 64 маань тэрнээс өмнө “64”,”51” байсан юм. Дээр нь “А-69” “Б-69” ирээд тийм байсан. Сүүлдээ “УАЗ-469” эд нар чинь ирээд л, тэгээд л автобустай болоод л тэгээд л машин тэрэг сүүлийн үед 30 машинаар тээвэр хийж байсан даа, сүүлдээ бол. Тэгээд эндээс “5-толгой”гоос нүүрс ачна, “5 толгой” эндээс 100 км, цаашаагаа Түмэнцогт гэж байна, хамгийн хол, тэндээс өвс ачна. Тэгээд л сум бригадад өвс буулгаад л явна даа. тийм байсан. Тэгээд манай бааз чинь одоо хөдөлмөрийн сайчууд их олонтой. Хөдөлмөрийн баатар Цэгмид гэж байна. Одоо тухайн үеийн Ардын Их Хурлын депутат манай бригадын ахлагч бид нар чинь “Саятан бригад” гэж 13-уулаа нэг сайхан улс байлаа. 12,13-уулаа.
Саранцэцэг -
Аан, та “саятан бригад”ынхаа тухай ярьж өгөхгүй юу?Тэр чинь яадаг бригад уу?
Одхүү -
Тийм тэр чинь саятан бригад чинь 5,5 жилээр одоо тэгээд төлөвлөгөө аваад явчихдаг, тийм байсан. Тэгээд одоо санал нийлсэн улсууд бригадын ахлагч хүн бол хүнээ сонгоод л авчихна, тэгээд л манайх чинь залуучуудын гавшгайч бригад гэж байсан юм чинь, дандаа тэр үед чинь далан хэдэн он, наян хэдэн онд чинь дийлэнх нь залуучууд, гучин хэдтэй л улсууд л байсан. Дандаа л залуучууд. Мнай ахлагч чинь Ардын Их Хурлын Депутат байсан Цэрэндорж гэж нэг сайхан өвгөн бий дээ. Одоо 80 хүрэх гэж явна даа зайлуул, өндөр настай. Тэгээд тэрний бригадын хүн байсан. Бид нар чинь сайхан байсаан, тэгээд одоо Баатар Цэгмид гэж хөдөлмөрийн баатар Цэгмид гэж тэгээд л одоо Монгол улсын хурц арслан Дэмүүл гэж байна, Монгол улсын начин Шоовдор гэж байна, одоо манай бааз дээр. Одоо тэгээд яахав дээ, тэр одоо “Онц тээвэрчин, Осолгүй манлай” бол бий л дээ, олон бий, ер нь бол.
Саранцэцэг -
тэр “Осолгүй манлай, онц тээвэрчин” гэдэг нь цол уу?
Одхүү -
Дандаа цол.
Саранцэцэг -
”Саятан бригад” гэдэг нь км-ээр хэлээд байна уу?
Одхүү -
тн/км-ээр. Сая тн/ км хийж байж одоо саятан болдог, тийм. Нэр авдаг тийм байсан.
Саранцэцэг -
Одоо жишээлбэл тэр саятан бригадад ороогүй жолооч нараас ямар ялгаатай байх уу?
Одхүү -
Үгүй ээ яахвээ, тэр тухайн үедээ бол одооныхоор бол яахав дээ, нэг үйлдвэрлэлийн нэг тасаг хэсэг л гэсэн үг гэдэг юм уу тухайн үед. Дотроо том байгууллага дотроо 12 дотроо тэчнээн мянган тн-ыг нь бид нар хийнэ, тийм тийм ачаа зөөнө, тэчнээн шатахуун бензин хэмнэнэ гэсэн одоо тийм үүрэг даалгавар авдаг, тухайн үед.тэгээд л эндээс чинь яваад л, залуу улс тэгээд л яахав дээ, цаг залуу байсан, нас залуу байхад цагийг ч тоодоггүй байж, хүйтэн нойтныг чинь. Ер нь тоодоггүй байсан юм даа. Манай бааз чинь ер нь сайхан байсан даа. Сүүлдээ л өмч хувьчлал болоод л, 1992 оноос эхэлж ер нь задран бутрах нь ингээд л ийм болоод л сүүлд нь алга болсон доо.
Саранцэцэг -
Одоо бааз байхгүй?
Одхүү -
Байхгүй
Саранцэцэг -
Таны одоо яг жолооч хийгээд явж байх үед бүрнэг шантарч байсан үе байна уу? Бүр нэг сэтгэл алдарч байсан үе?
Одхүү -
Үгүй ээ, тийм юм байгаагүй шүү. Даваад л гарч байсан.Одоо бид нар энэ ямар сайндаа 1987 онд мундаг зуд болсон юм. 10 сарын 10-дын үеэр цас ороод л тэр чигээрээ дарсан ш дээ. Манай аймагт чинь 87 онд. Тэгээд бригад хамт олноороо яваад, энэ Өндөр шилийн нутаг гэж байдаг юм, Дундговийн нутаг руу тасаг байдаг байхгүй юу, тэр лүү нэг 500 м орчим байсан байх даа тийм холхи байдаг байхгүй юу, хөндий. Тэр ингээд битүү шуурчихсан байж байгаад тэр арван хүн л ээлжилж дайрч байгаад л шөнийн бүтэн ухаж байгаад л тэр хөндий одоо Тасын тасархай гэдэг юм даа, тэрийг одоо мөрлөөд гараад явж байсан. Нойр хоолгүй л тэгээд л өвлийн хүйтэн зуд муданд чинь бид нар чинь ингээд хучаад л унтаад байх арга байхгүй ш дээ. Явж л байвал тэгээд л тууж л байдаг. Тийм байсан юм.
Саранцэцэг -
За танд одоо ерөөсөө бүр нэг жигшдэг юм юу вэ, бахархдаг юм юу вэ?
Одхүү -
Заа би бахархдаг юм бол ерөөсөө тухайн үеийн нийгмийн хөдөлмөрчин хүн өөрсдөөрөө л их бахархдаг байсан дөө. Одоо тухайн үед нийгэмдээ жолооч хүн гэдэг чинь одоо бас тогтвортой аятайхан мэргэжил байсан ш дээ, тэр болгон хүн чинь тэгээд жолооч болоод явчихна гэж яг санасан хэр нь зарим нь бүтдэггүй улс байсан л байх. Тэгэхдээ бол би яахав нялх багаасаа тэр байгууллагад нь орж тогоонд нь ороод явчихсан, тэрүүндээ дадчихсан болохлоор бахархаж л явахаас арга байхгүй.
Саранцэцэг -
Ер нь социализмын үед эрх дархтай, эрх мэдэлтэй хүн гэвэл ямар хүнийг хэлэх үү?
Одхүү -
Ер нь эрх мэдэлтэй хүн тухайн үедээ бол удирдлагууд л эрх мэдэлтэй байсан юм. Дарга улсууд. Тийм эрх мэдэлтэй байсан.ер нь одоо тэр чинь дээр үед чинь ер нь Ардын Хянан Шалгах /АХШ/ гэж юм байсан юм.
Саранцэцэг -
Хороо юу?
Одхүү -
АХШ-ын газар л гэдэг байсан юм даа.Одоо Монгол улсын АХШ-ын дарга марга гээд Цэдэн мэдэн гээд л ийм дарга нар байдаг байсан. АХШ гэдэг маань одоо их эрх мэдэлтэй газар байсан гэж боддог, ер нь бол тухайн үед. Тийм жаахан юм, хүн чинь аргагүй ш дээ, одоо хөдөлмөр хийж яваад алдаж онохыг тэр гэхэв.тэгээд л АХШ –хороогоор арга хэмжээ авахуулдаг, тэр нь их муухай хүнд тусдаг. Тийм байсан. Одоо нам 2 чинь л их хүнд байсан ш дээ. Тэгсэн мөртлөнгөө намын гишүүн хүн тодорхой нэгэн хэмжээгээр зөрчил гаргасан байхад намаасаа хөөгдөөд хоцроход намгүй хүн болбол тэр чигээрээ мулт явдаг ч юм уу, одоо арга хэмжээ нь нэлээн хүнд тусдаг одоо, одоо нэг МАХН-ын гишүүн хүн одоо зөрчил гаргаад, ямарваа нэгэн хэрэг төвөгт орооцолддог юмаа гэхэд намаасаа хөөгдөөд үлдэх батлан даалт маалт гээд гардаг, өөр хүн бол тэгээд л тэр чигээрээ л одоо ямар шийтгэл байдаг юм, тэрнийгээ л хүлээгээд л явж байдаг. АХШ байгууллага маань ард түмний төлөө үйлчилдэг байгууллага байсаар юм гэж боддог байсан юм би тэр үед. Тэгээд яг тэрнийхээ эсрэг үйлчлээд байдаг байсан юм. Дамаан хөдөөний малчдад бол аягүй хүнд тусдаг, одоо өнөө хэд гурван мал нь зуданд үхвэл ер нь үхдэг л байсан юм, тэгэхдээр зэрэг зуданд үхүүлчихсэн байна гээд АХШ-аар оруулаад шүүх прокуророор оруулаад шоронд явуулаад арга хэмжээнд оруулаад ингээд л.
Саранцэцэг -
Албан журам дутаасны төлөө бас шоронд ч явж байсан гэж ..,?
Одхүү -
Тийм одоо өнөө албан журмын үе чинь биднүүсийн аав ээжийн үе ш дээ. Албан журам л тэр л одоо ямар сайндаа одоо..., нэгдэлжих хөдөлгөөний үе ш дээ. Одоо эр малд хүртэл хуц ухнад хүртэл сүү оноодог байсан гэж ярьдаг ш дээ, хуц ухнаас сүү гарах биш, тэр чинь одоо, тэгээд л төлүүлж байсан гэж ярьдаг.
Саранцэцэг -
Албан журам бас ард түмэнд нэлээн хүнд тусч байсан шиг байгаам?
Одхүү -
Тийм, хүнд тусч байсан ш дээ.Тухайн үедээ бол малчдыг чинь цалин эд нар чинь хачин бага байсан ш дээ. Одоо ер нь нэг үгүй ээ ер нь нэг 50 төгрөг, 60 төгрөг байсан байх шүү. Одоо яахав дээ нэг төл малыг нь бөөн мөөнд оруулаад явчихдаг, бод малтай улсууд бол харин арай илүү ботго тором одоо тиймэрхүү юмандаа арай илүү байсан юм шүү. Бог малтай улсууд чинь бол хямдхан байсан ш дээ ерөөсөө. Хөдөлмөр хөлс нь тухайн үедээ тун л тэгээд л ер нь агент магент байх юм бол өр зээлтэй, ер нь тийм л улс байсан ш дээ.
Саранцэцэг -
Социализмын үеийн дарга нар доод тушаалын улстайгаа харьцаж байгаа байдал ямар байх уу, одоо дарга нарыг харахад гаднаас нь ингээд харж байхад за одоо өмсч зүүсэн байдал нь, ер нь биеэ авч явж байгаа байдал нь за энэ ч нэг удирдах албан тушаалын дарга хүн юм даа гэж харагдах уу?
Одхүү -
Ер нь яг тэр үеийн удирдлагын улсууд чинь одоо бас нэг жаахан мэргэжилтэй нь бол яахав дээ сургууль соёлыг нь төгсөөд ирсэн улсууд нь болбол яг тэр үүргийнхээ дагуу бол сайн сайн дарга нар байж л байсан. Хүнээсээ бас шалтгаална ш дээ. Дарга гэдэг албан тушаал чинь бас мөнгө хоёр чинь хүнийг бас янз янз болгодог байх шүү. Ааш занг нь хачин хачин болгоно шүү дээ. Ер нь одоо зарим нэг жаахан тийм боловсрол дутуухан шиг хүнийг хүчээр авааачаад, намын одоо анхан шатны сургууль гэдэг байсан юм даа хотод байсан юм, намын нэг тийм юмсанд аваачаад хийчихээд байлгаж байгаад л ингээд л нэг дарга болгочиход чинь гэдийж зогсоод л, түлхүүрний оосор гартаа эргүүлээд л, сонин сонин юм болно шүү дээ. Мөнгөтэй хүн дарга гэдэг цол хоёр бол хүнийг хачин хачин болгодог. Аа яг сайхан даргаараа байдаг хүн бол даргаараа л байна. Харахад бол сайхан ш дээ, зарим дарга. За ер нь тэр талын хүн мөн юм, харьцаа нь хүртэл ондоо. Сайхан даруу хүнд тулган шаардаад байх ч үгүй, тэгсэн мөртлөө хуулийн дагуу зохистой юмыг нь тухайн үед нь тэр хүнд ойлгуулдаг. Тийм дарга нар байсан. Зарим нь ч одоо бас ширүүхэн ширүүхэн улс байсан, тийм одоо учиргүй дээгүүр хараад л ингээд л алцайсан байх жишээтэй. Нэг тиймэрхүү. Гадна байдлаасаа л энэ хүнд дарга зохисонгүй, энэ хүнд зохих юм байна гэдэг чинь ерөөсөө хүнд харагддаг л юм байлээ л дээ, энэ болбол.
Саранцэцэг -
Хурал хуйн дээр жирийн хүмсүүд даргыг улайтал шүүмжлэнэ гэж байх уу?
Одхүү -
Одоо юу?
Саранцэцэг -
Социализмын үед?
Одхүү -
Социализмын үед тийм юм байхгүй, байхгүй. За одоо тэгээд шүүмжлэхгүй, одоо тодорхой нэгэн шүүмж гэдэг чинь ер нь .., улайтал шүүмжлэх юм байгаагүй шүү дээ.
Саранцэцэг -
Жирийн хүмсүүд дээд албан тушаалын улсуудад ер нь яаж хандах уу? Их хүндэтгэлтэй хандах уу, ямар байх уу?
Одхүү -
За яахав тийм удирдах удирдуулах зарчим гэж байгаа ш дээ. Яг тэрнийхээ дагуу л явна л даа. Тэгээд л учиргүй ингүүлээд л дарга хүн байж байхад чинь бас тэр 1-рт тэр ажилчин хүн учраас тэр хүнээ удирдаж байгаа хүнээ бас, тэр удирдуулж байгаа удирдаж байгаа хүний чинь ёс зүй гэж нэг юм байна ш дээ, тодорхой нэгэн. Яг тийм юмандаа л хандаад явна. Тэрнээс биш аа дарга нь гээд л хойно урд нь гүйгээд байх тийм улсууд байсан л байх л даа.
Саранцэцэг -
Заа би одоо танаас соёлын довтолгооны талаар асууя.Монголд одоо соёлын довтолгоон гэж явагдаж байсан гэж сонссон л доо. Тэгээд энэ соёлын довтолгооныг яг яаж явуулж байваа, тухайн үед улс оронд СД-ыг явуулах үнэхээр шаардлага байв уу, та энэ талаар хэлэхгүй юу?
Одхүү -
Үгүй ээ тухайн үед тэр СД-ыг явуулах шаардлага байсан. Тэр тухайн үед чинь тэр дээр үед чинь хамуу томуунаас өгсүүлээд л, хачиг хувалзанд бариулахаас өгсүүлээд л, жигтэйхэн юмнууд л байсан шүү дээ, ер нь болбол. Тэгээд ер нь СД болбол их нөлөөгөө өгсөн гэж боддог шүү. ямарваа нэг жишээлбэл нүүрээ угаадаггүй хүн, хумсаа авдаггүй хүн миний буян гэж тэр чинь ямарюм байхав дээ, тухайн үед сүсэг бишрэлээр л тэгж л байсан биз. Гэлээ гэхдээ бол тэгж явсн хүнийг ахуйн соёлтой л холбогдолтой байлаа ш дээ. Ухаандаа нийгэм чинь тодорхой нэгэн хэмжээгээр өөрчлөгдөөд л яваад л байсан л даа. тэр чигээрээ л одоо бөөс хуурсандаа баригдаад л, үс унгасандаа баригдаад л явах юм бол бас тэр чинь бас сонин, бас тэр нийгэмдээ бас нэг нэг эвгүй үзэгдэл шүү дээ. Тэр бол их нөлөөгөө өгсөн. Монгол улсад бол нөлөөгөө өгсөн гэж боддог, тэгэхдээ бол монголд бол нөлөөгөө өгсөн гэж ярьдаг. Гэхдээ бол тийм юм байсан л байх л даа, төрөлхийн одоо тийм хайрстай сайрстай хүнийг угаагаад хаячихсан, халуурч үхэхээ шахаж дахиж тийм юмаар цэвэрлэхгүй гэж л байсан юм гэнэлээ. Тийм өвчин ч байсан юм уу, сайр байгаад халуурсан ч юм уу, одоо тэрийг нь сайн мэдэхгүй юм даа. Тэгэхдээ бол нөлөөгөө өгсөн, тэр бол. Айлд чинь тодорхой нэгэн хэмжээгээр үгүй ээ нэг л аяга шаазан угаахаас өгсүүлээд, тэгж бас нэг ёс зүйтэй л болоо ш дээ. Дээхнэ үед чинь гараараа аягаа угаана гэж байхгүй, долоож байгаад хүнд өгчихдөг байсан л гэж ярьдаг л байсан ш дээ. /инээв/ үр нөлөөгөө өгсөн. Нөлөөгөө өгсөн эд гэж боддог юм.
Саранцэцэг -
Одоо жишээлбэл айлаар орж ирсэн соёлын комиссийнхон юу юу шаарддаг юм?
Одхүү -
Тодорхой нэг тийм удирдамж өгчихсөн юм билээ. Одоо яг тийм юм байх ёстой. Орны даавуу тэр гар нүүрний алчуур тийм тавих л шаардлага л даа. Юмыг эмхтэй цэгцтэй байлгах, одоо ухаандаа хувцас хунар чинь хэдэн ээлж үү ч гэх юм уу, үгүй ээ яахав удирдамж өгчихөөд тэр дагуу л шалгаад явж байсан. Тэр үед ч нэг цамцаар, нэг дээлээр нэг хэсэг жил болж байгаа юм чинь. Ер нь бол, тухайн үедээ бол. Яг даавуу маавуу одоо тэгэхэд даавуу тодорхой нэг үнэтэй, цалин мөнгөгүй хүнд бол 5м-тэй даалимба 5,60 байдаг байлуу, өнөө нэг дээл хийдэг даалимба бүс нь тийм ш дээ. 5 төгрөг 60 мөнгө чинь тэр үед чинь овоо их мөнгө ш дээ. Одоо 1 мөнгөөр л наймаа хийдэг байсан ш дээ. Одоо 1 мөнгө 2 мөнгө 2 мөнгөний үзэг 11 мөнгөний дэвтэр гээд наймаа хийдэг байсан үе ш дээ. Тэгэхээр мөнгө чинь их үнэтэй байсан ш дээ. Одоо 1 мөнгөөр наймаа хийнэ гэвэл хачин юм болох юм байгаа биз дээ.
Саранцэцэг -
Одоо тэр комиссийнхний тавьсан шаардлагыг биелүүлээгүй үед ямар арга хэмжээ ноогддог юм, торгууль нооггддог юм уу, яадаг юм?
Одхүү -
Үгүй ээ тэр мөнгөн торгууль ноогддоггүй байсан байх, бас нэг одоо тэр хуурал мурал дээр яадаг, ёлка/шинэ жил/ болоход ярьж хэлнэ, ёлка болоход дурангаар одоо хүнийг шүүмжилдэг, өнөө одоо алиалагч чинь дурандаж ..Пээх тэр хар юутай хэн бэ, одоо хэн нь ч танигдахгүй хар юм байна, тогооны хөө шиг гэж, тэгж одоо олны нүүрэн дээр тэгж шүүмжилж байсан. Тийм, тиймэрхүү арга хэмжээ их явж байсан. Тэгж учиргүй нээх мөнгөн торгууль энэ тэр тавиад л одоо тийм юм байгаагүй юм шиг байгаам. Тийм.
Саранцэцэг -
Одоо жишээлбэл эрүүл мэндийн, боловсролын гээд ер нь л соёлын довтолгооны үеэр хамгийн их өөрчлөлт гарсан салбарууд нь юу вэ?
Одхүү -
Үгүй ээ эрүүл мэнд соёлынн довтолгооны үеэр нэлээн өөрчлөлт гарч байсаан. Ер нь бол. Тэр чинь одоо тусдаа байшин савтай, үгүйдээ л одоо өмсдөг зүүдэг одоо хамгаалалын хувцас халат малат нь хүртэл одоо ёс ёсоор л байсан ш дээ.Сургууль маань тийм байгаагүй л дээ, сургууль тэр үед хүүхдүүд тэр үед довтолгоонд орсон гээд л одоо формын хувцас гэж байгаагүй ш дээ. Эрэгтэй хүүхдүүд нь цэнхэр дээлтэй, эмэгтэй хүүхэд нь ногоон дээлтэй, бахиалтай, формын хувцас нь тийм байсан.
Саранцэцэг -
Таны сургуульд байх 50-иад оны үед бастийм байсан уу?
Одхүү -
тэгсэн ш дээ. 3-р ангиас, 4-р ангиас л хилэн форм өмсч ирсэн, за ер нь 62 оноос эхэлсэн юм байна ш дээ.Даавууун улаан таван хошуутай цэнхэр даалимбан цүнхтэй явж байлаа, сургуульд. 62 оноос эхэлж бор хилэн форм, эмэгтэй хүүхдүүд нь нэг фартуктай эхэлж байсан даа.
Саранцэцэг -
Та тэгвэл дээлтэй сурагчийн үе юм байна л даа?
Одхүү -
Дээлтэй сурагч
Саранцэцэг -
Таны дээлтэй сурагч байхад галстук эд нар зангидаж байсан уу?
Одхүү -
байсан. Галстукийг чинь зангидаад пионерийн гишүүн ёсолдог энэ тэр байсан.
Саранцэцэг -
Заа. Таны төрөл хамаатан садан дундаас хэлмэгдсэн хүн гэж сонсч байв уу?
Одхүү -
Миний төрөл хамаатан дундаас хэлмэгдсэн хүн гэж байсан. Одоо тэр Данзанрэнцэн гэж аймгийн дарга байсан, Данзанрэнцэн гэж өвгөн бий. Одоо Өндөр Бүд гэж хүний манай эмэг эх чинь 15-уулаа байсан байхгүй юу. Өндөр Бүдийн 15 хүүхэд, тэр 15 хүүхдийн Данзанрэнцэн гэдэг нь Архангайд аймгийн дарга байж байгаад баригдаж, өдий төдий олон хоног шорон оронд сууж, тэгээд сүүлд нь суллагдсан юм даа. Тэгээд л зөв л удирдлага явж байсныг буруу гэж мушгиад хэлмэгдүүлээд, өдий төдий олон жил сар жилээр шорон оронд сууж зовж байсан гэж ярьдгийм. Одоо хонины мах идээд л ингүүлээд л байцаадаг, тэгээд л хонины мах тэр хүний идэхэд дотор нь харанхуйлж байсан гэж ярьдаг, тэгээд мөрдөнгийн хооронд явж байсан нэг тос даасан малын тойг хэвтэж байсан гэнэлээ, тэрнийг гэнэт сөхөрч ойчингоо л аваад тэгээд шорон луугаа аваад ороход нь өнөөхийг чинь цэвэрлэж амандаа хүлхэж тэгээд тэрийгээ яг 14 хоног хүлхэж байсан гэдэг. Хүлхээд л яваад барагдаж байсан гэж. Одоо хүн чинь өлсөхийн хэрэнд тийм юм байгаад байдаг байна.
Саранцэцэг -
За. Тэр хүний хэрэг тэгээд сүүлд нь цагаадсан уу?
Одхүү -
Цагаадсан. Тэгээд одоо өнөө зөв хүн байсан юм байна гэж нэр төрийг нь сэргээгээд тэгээд хөөрхий минь өөд болсон доо.
Саранцэцэг -
Тэр тэгээд хэдэн оны үе байсан бэ?
Одхүү -
За даа мянга есөн зуун гучин хэдэн оны үе ш дээ 37, 38 оны л үе байх. Одоо төрсөн хүүхдүүд нь Баатар гээд л байна, Нина гэж байна, Үсника одоо энэ Эрдэнэтэд бий дээ. Энэ хүүхдүүд нь үр садуууд нь бий дээ ач гуч нар нь. Манайхаас тэр хүн тэгж цагаадаж, Архангайн дарга байхад нь
Саранцэцэг -
Сууж байгаад шоронд сууж байгаад гарч ирсэн л юм байна?
Одхүү -
Гарсан л юм.
Саранцэцэг -
Буцаад ажил юманд орж чадсан юм болов уу?
Одхүү -
Үгүй ээ ер нь тэрнээс хойш ажил мажил ер нь үгүй дээ. Тэгээд улс эх орон хэрэглэдэг байсан юм байлгүй, алга болчихдог байсан юм гэнэлээ. Тэгээд хайшаа ч явсныг нь мэдэхгүй, тэгээд л алга болдог. Өдий төдий сараар явж байгаад л ирдэг. Хайшаа явж байна гэхээр асуухаар хэлдэг ч үгүй, тийм хүн байсан юм гэнэлээ. Тэгэхлээр одоо улс эх орны ямар нэг юманд явдаг ч байсан юм уу? Яадаг ч байсан юм.
Саранцэцэг -
Та ер нь сонсож байв уу? Хэлмэгдсэн улсуудын талаар шүүх хуралдаан болж байсан гэж улсууд ярьдаг байсан уу? Улсууд ярьдаг байсныг сонсож байв уу?
Одхүү -
Хэлмэгдүүлээд лам нарыг үгүй хийж байсныг уу? өө сонсолгүй яахав. Тэр одоо манай энэ хүнийг чинь тэр нагац ах нөгөө хэн ах чинь .., жолооч байсан юм гэнэлээ аймгийн мөрдөнд. Тэгсэн аваачаад .., хэн гэдэг билээ дээ өнөө Мандаловоод байсан юм. Аа тийм Оргой тэгсэн одоо хэлмэгдсэн лам нарыг аваачаад л барьдаг юм байна л даа. Тэгээд л бариад л ингүүлээд л тэгэхэд нэг тэрэгтэй, жолооч байсан юм гэнэлээ. Тэгээд шөнө гурав дөрвөн цагийн алдтай хаалга түжигнээд л байдаг, тэгээд л өнөө лам нарыг чинь ачиж аваад л явдаг. Одоо “Ламын ганга” гэж энэ баруун хойхно байдаг “Гүн гуу” хоёрт л аваачаад буудчихдаг байсан гэсэн. Тэгээд тэрнээсээ болоод төрөлхийн унадаг, татдаг одоо солиотой болоод наян хэдэн оны эхээр билүү дээ нас барлаа ш дээ. Тэгээд эрэмдэг зэрэмдэг байж байгаад. Тэр бол тэр юмнаас болоод л хэлмэгдсэн хүн. Сэтгэл санаа юугаар тэгж хэлмэгдээд, айж цочирдоод, тэр жолооч нь байсан байхгүй юу. Өнөө лам нарыг авч ирээд л бууддаг. Тэгээд тэр Оргой гэдэг хүн тэгж хэлмэгдээд, одоо тэгээд Мандаловоогийнхоо гоёо моёохон наашаа цаашаа явж байгаад, тийм солиотой, мэдрэл өвчтэй байж байгаад нас барсан.
Саранцэцэг -
Танай эхнэрийн төрөл үү?
Одхүү -
Үгүй ээ одоо нээх садан болох уу? Садан болно ш дээ. Манай энэ эхнэрийн садан болно тийм. Түүх юун дээр бол манайх чинь манай аймгийг чинь одоо 47 хийдтэй, 4200 гаруй ламтай байсан гэж номон дээр байдаг юм ш дээ. Тэгтэл одоо тэр лам нар чинь лам нарын чинь ихэнх нь лам ерөөсөө байгаагүй ш дээ. Тэгэхээр зэрэг Монгол улс чинь 500000 гаруй хүн амтай гэчихээд сүүлд нь 300000 гаруй мянган хүн шавилан сууж байсан гэдэг ш дээ түүхэндээ. 300000 гаруй ламын одоо ярих нь бол хорин хэдхэн мянгыг нь алаад цаад хэдийг нь хэлмэгдсэн гээд л байгаа юм. Гурван зуун хэдэс хорин хэдхэнийх нь амь насыг нь хороогүй л гэж боддог ш дээ, миний хувийн бодол ш дээ. Ямар сайндаа манай энэ баазанд байсан Довчин гэж мужаан өвгөн байсан юм. Хүү нь их эмч Ядмаа гэж байсан даа. Тэр тэгдэг байсан ш дээ тэр өвгөн. Манай энэ урд голд явж байсан байж байсан юм гэнэлээ. Тэр айлд ном уншаад л яахав дээ нэг юм уншаад л сууж байсан юм байж, 16-тай хүүхэд байсан юм уу 17-той хүүхэд байсан юм уу, тэгээд сууж байсан бариад явчихсан гэж байгаа юм.Тэгээд өнөө яг хядалтын үеэр алааны үеэр том том лам нар том том лам нар байж байсан. Өглөө гурав дөрвөн цагийн алдтай л хаалга түжигнээд ирэхлээр өнөө лам нар чинь бие биенийхээ араар ингээд ордог байсан гэж байгаа юм, тэгээд л нэрийг нь дуудаж аваад л явдаг. Тэгсэн арван хэд хоносон юм гэнэлээ муу Довчин гуай одоо залуу хүүхэд. Тэгсэн нэг хүн орж ирээд энэ хүүхэд ямар юмаа хийж яваа хүүхэд үү гээд тэгсэн ..Аа энэ өмнөөс бариад ирсэн, чи холд гээд хөөгөөд явуулсан, ямар ч юм асуугаагүй, арван хэд хоног тэнд хориод зүгээр хорьж байгаад баахан лам нар авч явахыг нь харуулаад л, тэгээд л одоо тэнд тийм тийм сайхан лам нарыг аваад л тэгээд л тэр чигээр нь аваад л явж байсан. Манай энэ эхнэрийн ээж 12, 13-тай л байсан гэсэн, энүүхэн дээр энэ Мухар эрэг гэдгийн тэнд тэр 37 оны хэлмэгдлээр 27 онд төрсөн юм чинь 37 онд 11-тэй хүүхэд байж л дээ, яг одоо энэ юуны зам юм даа, морин өртөөний зам юм даа, тэрний тэрүүгээр ингээд л шаргал юм ороод ирж байсан гэж ярьдаг. Нөгөө лам нар туугаад, өнөө Шилүүстэйн лам нарыг туугаад явж байсан, хөөө..орхимж морхимж шаргалтсан улаан шар юм л ирж байсан гэж. Тэгээд хэдэн лам зайдан ингээд мордуулчихсан, хоёр хөлийг нь дор нь баглаад холбоод уячихсан, явж чаддаггүй хэдэн хөгшин лам нарыг зайдан тэмээн дээр мордуулчихсан, өнөө бөгс нь холгоно биз дээ зайдан тэмээн дээр, орилоод л явж байсан гэж. Үгүй ээ, тэр лам нар бол одоо яахав дээ тэгээд, хөгшрөөд одоо тэгээд л тухайн үеийн цаазанд л явчихсан
Саранцэцэг -
Та сая Шилүүстэй лам нар гэж ярилаа. Өөр ямар томоохон хийдүүд байдаг байсан бэ?
Одхүү -
Байна, байна одоо энэ Сангийн далайн хийд гээд мундаг том хийд байгаа. Тэгээд яг цаад тал нь болохдээр зэрэг цаана нь болохдээр зэрэг Эхэн загийн хийд гэж мундаг том хийд байсан. тийм. Одоо Байшинтийн хийд гэж баруунтаа байсан. Энэ өмнөөш Балга усны хийд гэж байсан, тэгж байсан.Том том хийдүүд зөндөө байсан. Одоо тэгээд байхгүй ганц нэг байшин савтай байгаа нь л Сангийн хийд л байна ш дээ, бусад нь юу ч байхгүй
Саранцэцэг -
Таны ажиллаж байх үед ер нь үйл ажиллагаа явуулж байсан хийд байгаагүй юу?
Одхүү -
Байгаагүй.
Саранцэцэг -
Бурхан тахил юмаа ил тавьчихсан газар байгаагүй юу?
Одхүү -
Байгаагүй юм, нуучихдаг байсан. Нууцаар одоо ном энэ тэр уншдаг энд чинь ном энэ тэр уншдаг лам байсан ш дээ. Жамбаа чойдор гэж. Тэгээд бид нар тэрэн дээр аваачиж, тэр үеийн улс чинь сүсэг бишрэл гэж байлгүй яахав дээ, тэгээд тэрийгээ их нуудаг хаадаг тийм байсан юм. Одоо ямар сайндаа тавин хэдэн онд юм гэнэлээ, манай аав л ярьдаг байсан, Дагдан гэж хүн байсан. одоо хүүхэд нь Адьяа гэж байдаг. Тэр аваачаад ингүүлээд овоо тахьдаг байлаа л даа. Тэгээд овоо тахьсан чинь Дагдангийн таана гэж их гоё таана ургасан нэг их гантай жил, тэгээд их бороо орж их таана ургасан, тэгсэн чинь таана ч ургаад дууссан айлууд нь ч идээд дууссан, тэгсэн чинь намар нь шоронд хийгээд хаячихсан. Ном уншсан, овоо тахисан хэрэгтэй шоронд хийгээд, 6 жилээр шорон явж байсан гэдэг.
Саранцэцэг -
Тэгвэл бас их нарийн их хяналттай байсан юм байна?
Одхүү -
Тийм, ер нь манай аймаг чинь л ер нь аймаг аймгаас илүү байсан шиг байгаам. Ер нь илүү шүү дээ, ер нь янз янзын юм болоход. Одоо арай илүү л давамгайлж л өртөгддөг, одоо тийм уламжлал хаашаа ч юм б дээ. Одоо лам хувраг байснаа болиод сүм хийдээ одоо ингээд л хойшоо явахад чинь янз янзын хийдийн туурь муурь лам нар одоо тэр Өвөрхангай Архангайгаар нил ингээд л байдаг байсан ш дээ. Будаа тарианы үеэр тэрүүгээр явж байхад.
Саранцэцэг -
Таныг хүүхэд байхад танайд бурхан тахил шоголтой судар ном энэ тэр байдаг байсан уу?
Одхүү -
Судар ном байсан. тийм. Тэр нь бол авдранд. Гаргаж тавьдаггүй байсан. Манай тэр жинхэнэ манай эмэг ээж өвөө аав хоёр бол бурхан тахилаа нэг орой л хойшоо Авдрантын нуруу гэж байдаг, тэр лүү л орой гэгээ тасарсан хойно явж өглөө ирж байсан, хүний нүднээс далд. Тэгэхлээр их хол газар явсан байх, орой явсан хүн өглөө ирж байсан. Тэр хол Авдрантын нуруунд аваачиж л тавиад л, тэнд л нуусан. Тэрний наана манайд жижигхэн жижигхэн шогол ном байсаан, манайд. Тийм.
Саранцэцэг -
Ер нь одоо хүүхэд өвдлөө гэхэд ном мэддэг хүн авчирч уншуулах ч юм уу, арц хүж унгатгадаг тийм юм нууцаар айлууд хийлгэдэг байсан юм бол уу?
Одхүү -
Байсан, тухайн үедээ байсан шүү. Мэр сэр байсан. Их нууц.Тэр нэлээн өдөр судар учир явдлаа харж байж яахгүй бол тэр чинь тэгж хамаагүй уншуулдаггүй л байсан.
Саранцэцэг -
Таны бага үед цагаан сар тэмдэглэдэг байсан уу?
Одхүү -
Үгүй ёлка л байсан. Энэ чинь 1952 оноос эхлээд цагаан сараар өөд болсон гэдэг ш дээ. Яг тэрнээс хойш чинь л ёлкаа тэмдэглэдэг болсон. Сая ерэн хэдэн оноос эхлээд л цагаан сар болж байгаа болохоос дандаа ёлкаар цагаан сараа тэмдэглэчихдэг байсан ш дээ. Төвийнхөн болохлээр ёлка тэмдэглээд, малчдын цагаан сар гэж байсан юм, малчид нь болохоор цагаан сараа хийдэг. Тийм, одоо ухаандаа 2 шинэлнэ гэсэн үг байхгүй юу. Бид нар ёлкаар шинэлээд хөдөө айлууд малчин айлууд цагаан сараар шинэлчихдэг байсан.
Саранцэцэг -
Ер нь одоо Монгол дахь шашин яаж өөрчлөгдөж байна, таны харж мэдэж байгаагаар?
Одхүү -
Монгол дахь шашин төр энэ чинь одоо бидэнд ч одоо яахав, өвөг дээдэс дээр үеэс эхлээд л Будда шарын шашнаар л явж л дээ Монгол улс. Тэгтэл шашин болбол их хөгжихийг би бас нэг их манайд чинь янз янзын шашин хөгжөөд байна ш дээ, Есүс месүс гадны одоо нөлөөтэй шашны урсгал, олон шашин хөгжсөн улс бол хөгждөггүй гэж, дандаа шашин шашнаа дагаад явчихдаг, одоо шашин их байхад улс гэр хөгжөөд байх нь хаашаа л бол. Хөгжихгүй л гэж боддогийм ш дээ. Тэгэхдээ бол шарын шашин одоо янз янзын шашныг ярьж байгаа улс байдаг л юм, би энэ Будддагаа шинжлэх ухааны үндэстэй гэж боддог. Яагаад вэ гэхдээр зэрэг ингээд одоо энэ радиогоор ч ярьж л байх юм, нар тэднээс тэдэн минутанд тэгнэ гэж зурхай дээр хүртэл хэлчихсэн л байх юм, одон гариг тийм өөрчлөлт тэгж болно гээд тэгэхлээр энэ чинь бас одоо мөн астрономийн холбогдолтой юмтайгаа харьцаж л тийм тоо гаргасан юм байгаа биз дээ, тэгэхлээр шинжлэх ухааны үндэстэй харин наадуулыг нь бол мэдэхгүй ээ. Би нэг олигтой яадаггүй ш дээ. харин бөө мөргөл байх юм бол тодорхой нэгэн хэмжээгээр бөө мөргөлийг бол учир жанцантай эд гэж бодоод байдгийм ш дээ. Яг тэр одоо жинхэнэ бөө хүн гэж байсан юм гэнэлээ, дээр үед. Манай өвөг дээдсүүд ч ярьдаг л байсан. Одоо энэ манай Булган сум чинь одоо 2 сүрхий мундаг бөө байсан юм гэнэлээ. Сүүлд нь ч одоо байсан даа, Зулзаган Аюуш гээд сайхан буурал байсан. Тэд нар бол жинхэнэ бөө байсан.
Саранцэцэг -
Тэдгээр бөөдүүдийн тухай юу гэж яриа сонсч байсан?
Одхүү -
Үгүй ээ ер нь болбол одоо бороо ороод байхад хажуудах хүн нь нороод байхад эрхээ барьчихаад л ингээд яваад байхад зэрэгцээд яваад байхад өөрөө бороонд нордоггүй байсан гэж. Агваанмолом гэж тэр бөөг бол тэгдэг, тэгж ярьдаг. Тэгээд яг ингээд бөөлж байхад завилж сууж байхад л суудал дээрээсээ хөндийрөөд байдаг байсан гэж. Тэгээд манай өвөг дээдсүүд чинь тэр Агваанмолом гэдэг хүнийг мундаг сүрхий шүтдэг, тэгээд тэрнээсээ одоо үе залгамжилсан бөө нь болохдээр зэрэг Зулзаган Аяа гэж нэг сайхан бөө хүүхдүүд нь бий дээ, энүүгээр. Чимиддорж энэ тэр гээд манай баазад байсан жолооч, тийм хүн байсан. Тэр бол мундаг хүн байсан. Ер нь л өвчин зовлон ээрсэн тийм болоход чинь манай аав ээж энэ тэр чинь очоод юм асуучихдаг, ярьж хөөрдөг, бас харьцаатай байсан шүү ер нь, тухайн үед. Сайн байсан л гэж боддог шүү би, сайн юм байна гээд л жинхэнэ бөө гэж тодорхой нэг хэмжээгээр үнэлээд байдаг шүү. Одоо чинь жинхэнэ бөө байдаг ч юм уу, үгүй ч юм уу, жаахан бор цаасанд явчихаад байдаг тал бас байна уу, үгүй юу гэж боддогийм ш дээ.
Саранцэцэг -
төрд нөлөөлж байгаа шашны нөлөө гэвэл та юу гэж боддог вэ?
Одхүү -
Төрд нөлөөлж байгаа шашны нөлөөг бол одоо өнөө Бодоогийн хэлдгээр ...шашин гэдэг чинь энэ ардын нам гэдэг чинь хэн юм, ардын намын модон тамгыг би сийлсэн юм, төр шашин 2-г хэн хослуулж чадах уу, би чадах уу гээд одоо Бодоо тэгж байдаг, кинонд. Тэгээд тэрнийг яг хослуулна, удирдна гэдэг нь хаашаа юм, гэлээ гэхдээ бол шашны нөлөө бол байх нь байх л байх л даа. Төртэй шашин хамаагүй хутгалдаж болохгүй л гэж би боддогийм ш дээ. Бас нэг тийм сайн биш байх, төр шашинтайгаа хутгалдвал нөгөө Чаушевский яалаа, тэр чинь өнөө 24 намтай, 17 шашны урсгалтай байж байгаад сүүлд нь буудуулж амь насаа алдаж байсан шүү дээ. Анхны ардчилал гарч байх үед өнөө задран бутрах үед тийм байсан ш дээ, өрөөнд нь байхад нь буудаад хаячихсан. Тэр одоо хамаагүй шашин одоо оролцсоноос болж тэгсэн юм байх шиг байгаам шүү, тэгэхлээр төр лүү нэг их янз янзын шашин тийм ч шашны урсгал ийм ч шашны урсгал одоо тусгаар тогтносон улсын төр лүү шашин хутгалдаад байх нь сонин биш л байх даа. Энэ бол байж боломгүй л гэж би боддогийм ш дээ.
Саранцэцэг -
Монголд одоо нэгдэлжих хөдөлгөөн яаж өрнөв өө, хувь хүнийг нэгдэлд элсүүлэхэд ямар журмаар элсүүлдэг байсан бэ, нэгдэлжих хөдөлгөөнийг хүмүүс яаж хүлээж авав?
Одхүү -
Нэгдэлжих хөдөлгөөнийг.., одоо манай ээж чинь анхны нэгдэлжих хөдөлгөөнд орж байсан юм гэнэлээ, тэгээд өнөө хойно нь блокны үйлдвэр байсан, “Ундрах” гэдэг нэгдэлтэй анх байгуулж, тэгээд Булган сумын тэгээд цаашаагаа Туяа нэгдэл гэж тэнд байгуулагдсан. Тэгэхдээ өнөө хөрөнгөө хураалгасан байхгүй юу. хураалгах юу байхав дээ, нийгэмчлэнэ гэж байсан ш дээ. хуруулгах л шүү дээ. тэгээд хөрөнгөө хураалгаад тэгээд тодорхой нэг нь болохдээр зэрэг тэрнийг зөвшөөрдөггүй байсан байна л даа. Одоо зөвшөөрдөггүй мал хуйгаа өгдөггүй, тэрэн дээр нь ёстой жинхэнэ өнөө татварын дарамтыг хийж байсан байна, За хусран үнээнд хүртэл сүү ноогдуулж, эр малд хүртэл сүү ноогдуулж тэгж шахаж байсан. Тэгж байж нэгдэлжих хөдөлгөөн чинь тэр олон хүний хөрөнгийг нэг дор бөөгнүүлж, нэгдэл гэж бий болгосон юм чинь. Манайх чинь 3 удаа хөрөнгө оруулсан байдаг юм, хамгийн сүүлд 1959 онд энэ дотор бий дээ, хаа байна, архиваас авсан юм. Миний мэдэхийн 2 азарга адуутай жигтэйхэн тийм айл байсан байхгүй юу, намайг хүүхэд байхад. Тэгээд тэрнээс өмнө 2 өгсөн байгаам ш дээ. Тэгэхээр хэд гурван мал байсан юм шиг байгаам. Бас бололцооны тэр арван хэдэн ам бүлийг тэжээгээд байхаар мал манайд байсан л байхгүй юу. Тэгээд хамгийн сүүлд 1959 онд манайх тэгж аваад л, тэгээд л Булган сум руу манайх орж ирсэн. Нэгдэлжих хөдөлгөөн бол заримд нь тугал нь эвгүй туссан. Тусгал нь эвгүй байсан, өмч хөрөнгийг нь авчихаар ямар олиг байхав дээ, за хүсэлтээ өгөөд ингээд ингээд яачихъя гэдэг нь бол яахав тэгээд л сум нэгдэл чинь ажил мажилд аваад л, тэгээд л яадаг. Сайн дураараа малаа өгчихлөө, одоо тэгэхлээр нэгдэл чинь тэр хүнийг бодох юм байгаа биз дээ, тэгээд одоо туслах бригад гээд тийм юманд оруулаад ажилчин болгоод, тэгээд барилга шавар, оёдол моёдол, тэгээд манай аймагт чинь нээх майхан хийдэг тийм байсан, тийм юманд орчихсон, туслах ажилтан тогооч могооч хийдэг, сургуулийн тогооч могооч байсан. Тийм байсан. Тэгээд жаахан хөрөнгөө харамласан юм уу, харамлах юу байхав дээ, тэр чинь хүн ч харамлалгүй л яахав дээ, өдий төдийгөөр нь өсгөсөн тэр улсуудад нь их дарамт өгч байсан гэж ярьдгийм. Одоо ухаан нь их дарамталдаг тоогоор нь л авдаг, сүү саалийг бол яг авдаг, эр малд хүртэл тийм юм оногдохоор тэр бол дарамт шүү дээ. Эр малаас ямар сүү гарна гэх биш тэр чинь, охин малаас л гарна.
Саранцэцэг -
Нэгдэлд элсэж байсны хувьд бол ямар ч байсан нэгдэлд малаа нийгэмчилж байж элсэж байсан юм байна, огт малгүй айл яаж нэгдэлд элсэж байсан юм болоо, малгүй айл юугаа өгч нэгдэлд элсэх юм болж байна?
Одхүү -
Үгүй ээ сайн дураараа элсэж байсан. Өө сайн дураараа л нэгдлийнхэн чинь дарга нар нь очиж хэллээ л бол өргөдөл чирэгдэл болоод л элсдэг, ямар сайндаа л манай энэ нутагт Нацаг гэж өвгөн байсан, тэгээд “Ундрах” нэгдэл гэдэг дээр давхиж очоод л тэр яахав дээ, олон удаа хууль цааз сонссон хүн байж л дээ, хүн байсан юм, тэгсэн чинь чи хулгай хийдэг, чи ерөөсөө мал хөрөнгө байхгүй чи хэрэггүй юм байна гэсэн чинь ..Энэ чинь Ундрах биш Унтрах нэгдэл байна даа гэж хэлчихээд давхиад явчихсан, хойтон жил нь унтраад алга болчихсон/инээв/ тэгээд цаана сүүлд Туяа нэгдэл гэж бий болж байсан. Тийм, мал хөрөнгөгүй хүн байсан. Яахав дээ, өөрийнхөө хүсэлтээр өгчихдөг байсан байхгүй юу.Өргөдлөө өгөөд л тэгээд л нэгдэлд элсдэг тийм л байсан.
Саранцэцэг -
Тэр мал нийгэмчилж байх үеэр малаа нуудаг байсан гэж яриа сонсч байв уу?
Одхүү -
Аа нуудаг байсан, гэдэг. Айлууд чинь мал залаа тоолдог байхгүй юу. Тэгээд л тооноосоо дардаг. Тэр чинь мал дараад хэрэгтэн болдог байсан ш дээ, тэгж ярьдаг юм. Мэдэгдэх л юм бол хэрэгтэн болдог одоо, шорон моронд ордог, байсан гээд л ярьдаг юм. Малаа дараад одоо тэдэн бод ч гэдэг юм уу эдэн бод ч гэдэг юм уу, одоо тэрийг чинь мэдээлдэг хүн байна ш дээ. Тэднийх малаа тийш нь гаргачихсан, тэдэн үхэр тийш нь гаргачихсан, тэдэн тэмээ тийш нь гаргачихсан гээд тэглээ гэдэг тийм улсууд байдаг байсан. Өө тэд нар очоод л мэдээлээд л , тэгээд малаа дардаг улс байсан юм гэнэлээ.
Саранцэцэг -
Яг одоо нэгдэлжих хөдөлгөөн өрнөж байх үед айлуудаар явж ухуулга мухуулга хийдэг байсан тухай мэдэх үү?
Одхүү -
Тэр анхандаа заавал нэгдэлд оруулна гэж ухуулга мухуулга сайн хийж байсан гэдэг ш дээ. Тэр чинь багийн дарга одоогийн багийн дарга шүү дээ, айлуудаар яваад л байнга ухуулга хийгээд л явчихдаг, багийн ухуулагч нэртэй улсууд. Ерөөсөө ингэнэ, төр засгийн бодлого ийм байна, төрийн бодлого л гэж байсан ш дээ, тухайн үедээ. Нам төрийн бодлого ийм байна, одоо нам төрийн бодлогоос та нар зайлсхийх хэрэг байхгүй, одоо тэгвэл тэгнэ гэж одоо тэр л тухайн үеийн тогтоол шийдэрийг уншаад явдаг тийм байсан. Тэр тухайн үед бол мэдлэг боловсрол муу сургуульд соёлд суусан улс цөөн байлаа ш дээ. Гарын үсэг зурдаг нь хүртэл цөөн байсан юм чинь нэг юм таамгаар л зарим нь зурдаг л байсан болохоос. Бичиг мэддэгггүй тэрнээсээ айж сүрддэг, тэгээд л орохоосоо өөр аргагүй л болж таарна ш дээ. Хууль цааз уншаад унахдээр чинь зэрэг.
Саранцэцэг -
Заа тэгэхлээр жаахан олон малтай улсууд бол тааруухан л хүлээж авсан байх?
Одхүү -
Тааруухан л хүлээж авсан гэхдээ зарим нь бол шууд шууд өгч байсан гэдэг юмаа. Хүч хүрэхгүй ш дээ, одоо тэгээд л нөгөө нас ахичихсан 2 хүн чинь өдий төдий мянган малтай байх юм бол яаж гүйцэх юм тэр чинь. Урт хөлийн мал гэж байна, богино хөлийн мал гэж байна алийг нь гэхэв, за яршиг, нэгдэлдээ өгчихье гэдэг. Түвэг гээд өгчихдөг байсан.
Саранцэцэг -
Танай эцэг эхийн хувьд бол буцааж мал авч маллаагүй л юм байна л даа. Тиймээ? Малаа өгчихөөд л тэгээд л өөр ажил хийгээд л явцгаасан юм байна л даа.
Одхүү -
Тийм. Тэгээд өөр ажил хийгээд л явцгаасан.
Саранцэцэг -
Хөдөлмөр өдрийн хөлс гэж нэгдлийн малчид авна биз дээ?
Одхүү -
Авнаа, мах сүү ноосны ноогдол гээд байгаа ш дээ. Тэрнийгээ давуулан биелүүлчихвэл яана, гэхдээ бол харьцануй бага байсан шүү. Бага, маш бага байсан юм. Нэгдлийн гишүүд энэ малчдын цалин маш бага байсан ш дээ. Зах зээлээс өмнө чинь их бага байсан ш дээ. Одоо нэгдэлд байсан настайчуулыг харахад чинь тэр одоо 30,40 жил мал маллачихаад, маш багаар тэтгэвэр тогтоогдсон улсууд байж байгаа ш дээ. Тун бага байсан.
Саранцэцэг -
Туяа нэгдэл сүүлд хэр өргөжсөн, санхүү хөрөнгө мөнгөний хувьд тогтворжиж чадсан уу?
Одхүү -
Туяа нэгдэл чинь үржил ферм, үржил станц гэж байсан юм, энийгээ дагаад бол яг энэ станцаа дагаад бол их хөгжсөн ш дээ. Одоо үржил ферм гэж. Одоо Донын ямаа гэж гавьяат Цэрэнсоном гэж хүний үйлдвэрлэсэн Донын ямаа гэж байдаг юм. Ноолуурын чиглэлийн. Тэрүүгээрээ бол сум нэгдэл их өргөжиж ер нь бол яг тэрүүгээрээ л энэ чинь мал аж ахуйн машинт станц /МААМС/ гэж байсан юм. Тэгээд тэгэхэд чинь одоо 1959 онд байна даа, 59 онд юм уу, 60 онд юм уу, өнөө 59 он байхаа, нээх олон ийм гоё гоё байшингууд хужаа нар байсан ш дээ, энд хүрч ирж барьсан юм. Одоо трактор комбайн момбайнтай газар тариалан эрхлэнэ гэж жигтэйхэн юм авчирсан байсан. МААМС гэж энэ Булганы чинь наана, тэрэн дээр чинь Булган чинь байшин савтай, их хөөрхөн хөгжсөн ш дээ. Тэрнээс чинь Туяа нэгдэл чинь бага сургууль байна, гуанз нь байна, тэр дэлгүүр анги гээд нэг юм бий, үгүй ээ өшөө юм байгаагүй л юм байна ш дээ. Тэр конторын нэг ганц дан байшин, өөр юм байхгүй. Тэгээд тэр чинь хөгжөөд л ирэхлээр зэрэг залуу малчны сургууль гээд байшин бариад эхэлсэн. Одоо энэ ТМС-ийн эх үүсвэр, тэр анх тэнд бариад эхэлсэн, тэгээд тэр МААМС чинь тэнд бий болоод, үржил ферм бий болоод, тэгээд хөөрхөн байшин савтай тийм болсон юм.
Саранцэцэг -
МААМС гэдэг чинь юу хийдэг газар уу?
Одхүү -
Одоо л .., одоогоор САА л юм даа. Тухайн үедээ бол. МААМС гэдэг нь малаа үржүүлчихдэг, газар тариалан эрхэлчихдэг, одоо тийм юм бий болгоно гээд өдий төдий трактор, Цэндхүү гэж байсан даа, нэгдэл дундын дарга байсан, тэр чинь анх тэндхийн дарга болж, тэр МААМС-ын дарга болж, тэгж байгаад сүүлд нь 60 онд билүү, 61 онд билүү, наашаа “100 мод” гэдэг рүү нүүлгэж яваад л тэгээд л тасраад алга болсон. Тэгээд станц нь үлдсэн юм. үржлийн станц л үлдсэн юм.
Саранцэцэг -
Одоо танай Өмнөговьд Донын ямаа байдаг юм уу?
Одхүү -
Заа даа, бий дээ, цөөхөн бий. Тэр үржил ферм гэж Булган сумын “Хандгайт” бригад дээр. Цөөхөн л бий. Уул нь бол донын ямаа чинь хачин хөгжиж байсан ш дээ. Донын ямааг хүн муу л гээд байдаг юм, үгүй миний бодлоор бол гайгүй л юм шиг санагдаад байдаг юм.
Саранцэцэг -
Монгол ямаанаасаа ноолуураараа ямар уу?
Одхүү -
Ноолуур нь ихтэй байна, тэгээд бас нэг хар өнгөтэй болохоор нарны илчлэг өөртөө татаж хүйтэн нойтонд бол бас тэсвэртэй баймаар ч юм шиг, тиймэрхүү байдгийм ш дээ. Мах нь хатуу л гээд байдгийм, хэнмэдэхэв, ер нь. Мэддэггүй ш дээ, ер нь. Ямар ч байсан ноолуур нь илүү.
Саранцэцэг -
Өмнөговь ер нь ямаа голдуу байдаг юм уу, тэмээ голдуу байдаг юм уу?
Одхүү -
Ямаа голдуу байсаан. Одоо ямаа голдуутай. Ер нь бол тийм. Ямаа голдуутай ш дээ. Одоо зах зээлийн үед чинь ноолуурын үнэ их болчихоод тэгээд хүн дандаа ямаа ямаа гээд л. Одоо сүүлдээ ямаагаа туурай нь хурц туурга урдаг гэдэг шиг, одоо муу хэлээд л эхэллээ ш дээ. Одоо ямаа хэрэг алга гээд л. Үгүй ээ тэгэхэд чинь би радиогоор сонсоход үгүй ээ 40 сая ямаатай айл байсан гээд л яриадах шиг л болсон доо, одоо. 50 сая хоньтой айл байна гээд л, одоо Австри Австрали эд нар чинь тэгж ярих юм байна ш дээ. Ямаа ч одоо бий дээ, бий, голдуу.
Саранцэцэг -
Заа, хувьчлал гэж явсан ш дээ, энэ саяны малаа нийгэмчилж байсан улсууд буцаж мал олж авсан уу?
Одхүү -
Авсан. Тийм, өргөдөл чирэгдэл өгөөд л авсан, бид нар болохдээр зэрэг одоо тэгээд манай өвөг дээдсүүд ч байхгүй юм, мэдэх хүн байхгүй болохдээр зэрэг, тэгээд тэрнийг авъя ч гэж нэг их бодсонгүй, хөөцөлдөөд явбал авах л байсан л байх л даа. Сайн хөөцөлдөх юм бол.
Саранцэцэг -
Танайх болбол аваагүй юу?
Одхүү -
Аваагүй. Би ямар сайндаа авдаг юм уу гээд архиваас хамаг юмаа цуглуулчихаад байж байсан чинь одоо хаа байна, энэ дотор л бий. Тэгсэн манай эгч эд нар заа яршиг яршиг төвгийн нэмэр гээд, би ямар сайндаа ишигний худаг барьсан хүн гэхэд л өдий төдий мал авчихаад л байж байхад чинь өдий төдий урт малынхаа хөлийг өгсөн улс чинь үр удам нь байж байхад чинь үгүйдээ нэг өнчин ишиг олоод авчихад яагаад болдоггүй юм, үзчихдэг юм уу гээд тэгснээ заа яршиг яршиг гээд. Сүүлдээ мал нь өсөх л байсан байх гэж боддогийм.
Саранцэцэг -
Ер нь та хувьчлалын талаар та анх яаж сонсов? Хувьчлалын ягаан цэнхэр тасалбар гээд л тараагаад явсан, тэрний талаар ярихгүй юу?
Одхүү -
Хувьчлалын цэнхэр ягаан тасалбарыг чинь хүн болгонд өгсөн ш дээ ер нь бол. Тухайн үед ам бүлийн тоогоор өгсөн. Тэгээд л тэр компанид өглөө, энэ компанид өглөө гээд тал тал тийш нь тараагаад тухайн үед яг тэр хувьчлал гэдгийгээ Монгол улсын хүн амын мэддэг хүн цөөхөн л байсан ш дээ. Яг тэр одоо хувьчлалыг хийх, хувьчлалын одоо тэр гаргасан хуулийг хэрэгжүүлэх хэдэн хүн л сайн мэдэж байсан болохоос бусад нь бол мэдэж байгаагүй ш дээ. Ухаанаа олохгүй, тэр байтугай гэрээ түрээсийг хүртэл ухаанаа ойлгодоггүй, одоо яаж гэрээ түрээс хийх үү, тэр чинь төлөвлөгөөт эдийн засгийн үед байсан улс гэдэг чинь тийм юм гэнэтхэн ороод ирэхлээр мэдэхгүй л байсан ш дээ. Тэгээд тэрэн дээр нь ажилчин одоо доод тушаалын улсууд бол их алдсан ш дээ. юмаа бол их алдсан. Авах ёстой юмаа аваагүй. Яг мэдэж байсан улсууд бол аваад хуулийн цоорхой гаргасан л байхгүй юу. Хуулийн цоорхойгоор тэгээд л гоожоод л, тэгээд сүүлд нь мэдээд эхлэхдээр зэрэг хувьцаат компани болгож хүний хувьцаа авчихаад, сүүлд нь аваачиж хязгаарлагдмал компани болгож өөрийн талын болгож аваад, албан газар буулгаад хаячихаж байгаа тийм компанийн захирал зөндөө л байгаа ш дээ. Наад улсууд нь юу ч үгүй л хоцорсон ш дээ. Тэгээд хуулийн цоорхой гаргаад хуульчлал нь иргэн хүний юм даа, миний бодлоор жаахан буруу л явагдсан л гэж бодоод байдгийм ш дээ.
Саранцэцэг -
Зарим улсууд бол маш том том үйдлдвэрийн газар обьект худалдаж авсан ш дээ. Энэ бол ямар замаар худалдагдсан байх уу?
Одхүү -
Ерөөсөө тэр тасалбар гээд байгаа өмч хувьчлал бий ш дээ, тасалбар одоо тэрэнд гээд хувьцаа тэр хөрөнгө оруулалт оруулчихсан л байхгүй юу. Өгсөн юмыг, улсаас өгчихсөн юмыг худалдаж авчихаад одоо ухаандаа тэр компанид нийлүүлнэ гээд нийлүүлчихнэ ш дээ, тэрийг нь аваачаад л 49:51, 51% нь та нарынх, одоо би таануусын төлөө үйлчилнэ, ингээд баахан юм гаргачихсан ш дээ. Тэгээд өнөөх улсуудаасаа дараад нь ингэж шимж аваад л өнөө хувьцаагаар худалдаж өөрийн болгож авсаар байгаад өөрөө 51–г эзэмшээд л, 49-г нь наанаа үлдээгээд Хягаарлагдмал Хувьцаат Компани болгоод хаячихгүй юу, тийм. Тэгэхлээр зэрэг тэр чинь хувьдаа гараад явчихаж байгаа юм чинь, нөгөө талдаа эсрэг талдаа гараад явчихаж байгаа юм чинь. Өөрийнх нь талд гараад явчихна ш дээ. Тэгээд л сэгсрээд хаячихна ш дээ. Тэгээд тэрийг нь мэдэхгүйгээр өнөө одоо бол ахиад тийм юм тараах юм болбол ярихгүй ш дээ. Ёстой хийж байгаад үзэхээс өшөө аргагүй болно.
Саранцэцэг -
Яг одоо хувьчлалд хүйсийн ялгаатай нөлөөлсөн юм ажиглагдав уу?Эрэгтэйд нэг эмэгтэйд нэг өөр гэсэн?
Одхүү -
Үгүй ээ одоо хувьчлалд тийм ч юм байхгүй ээ. Хамгийн гол онцлог нь юув гэхдээр одоо нэг тэр нэг хувьчлалын үеэр байна ш дээ, одоо тэр нэг хөдөлмөр эрхлэх, тухайн үед зовж байлаа ш дээ, тэгэхэд залуу улсуудыг ажлаас нь чөлөөлөөд, тэтгэвэрт оруулж нэг их юм болсон ш дээ. Нөхөн олговор гэж нэг юм, 37настайгаас нь эхлүүлээд манай хүн чинь тийм юм болсон ш дээ. 37 настайгаас эхлүүлээд л нөхөн олговорт, үгүй ээ тэгээд л тэр чинь 50 нас хүрч байж одоо тэтгэвэрт орж байгаа юм чинь, 37-оос 50-н хооронд чинь үгүй ээ мөн олон жил байгаа биз. Үгүй ээ тэр хүн чинь улс эх оронд биеийнхээ хүчийг үнэлүүлээд, өөрөө хөдөлмөр хийгээд явж байх юм бол тэрнээсээ илүү орлого л олох байсан ш дээ. Шууд аваачаад тийм тэрэн дээр одоо бас алдсан шүү.
Саранцэцэг -
Яг одоо таны өдөр тутмын амьдралд нөлөөлсөн юм бий юу?
Одхүү -
За одоо хувьчлалаар одоо нөлөөлсөн юм байна л даа. Хувьчлалаар нөлөөлнө гэдэг чинь одоо хүн өөрөө өөртөө эзэн болж бас одоо юмандаа эзэн суух тийм юм байгаам ш дээ. Өөрөө юм хийлээ ч гэсэн тэрийгээ бодолтой хийнэ ш дээ. Түрүү үед бол аа яахав тэгээд тэгс ингэс гээд л дуусна л даа. Тэгэхлээр чинь одоо чинь хүнийг чинь зах зээлд чинь ер нь хөдөлгөж байж л үгүйдээ хүнтэй аятайхан ярьж байж юмаа олж авахыг л бодно ш дээ. Тэрэн дээр бол тийм өөрчлөлт гарч байна ш дээ. Хүн ч одоо тийм ш дээ нэг албан газар очиж ажил хийнэ гэхэд л усыг нь уувал ёсыг нь дагана гэж үг байдаг, энэ ямар янзтай харьцана уу, би яг тийм байдлаар хариу барина гэхгүй л бол болохоо байсан ш дээ. Үгүйдээ гэхэд л тийм орон зай ажиллах нөхцлийг олоод авчихна ш дээ.
Саранцэцэг -
Таны ажиллаж байсан баазаас хувьчлалын үеэр оногдсон юм байхгүй юу, тэрнээс өмнө үгүй болсон байсан уу?
Одхүү -
Хувьчлалаар яг өмч хувьчлал болоод яг тэр хувьцаат компанид хувь нийлүүлсэн улсууд байгаа. Тэгээд нөгөө улсууд нь.., бид нар дундаас нь тасарсан байхгүй юу, тэгээд нэг Дархан гээд нэг хоршоолол бий болсон байсан, тэр болохдээр зэрэг бүх тэрэгнүүдээ барьж байсан эзэнд нь өгчихөөд, тэгээд биеэ даагаад гараад явчихсан. Сүүлд нь байсан юу болбол одоо компани болбол за яахав дээ, ер нь тэгээд эргүүлээд эзэнд нь мөнгөөр худалдсан ш дээ тэр үед. Тэгэхлээр зэрэг тэр чинь ямар юмаа хувьчлал байх юм, байшингийн өрөөсөн тал гэхэд л нэг байшингийн нэг тал нь арван хэдэн кв.м гэхэд 1 кв нь гэхэд миний юм гээд сууж байх хүн байсан л байх. Тийм юм байхгүй л байхгүй юу. Хувьчлалын нөгөө тасалбарыг худалдаж аваад л, нөгөө талдаа эргүүлээд л, тэгээд хүнээ өдий төдийгөөр нь хохироочихсон байгаа юм.
Саранцэцэг -
Та болбол одоо жишээлбэл гэрийнхээ ам бүлийн тоогоор авсан хувьчлалаа хаана өгсөн юм?
Одхүү -
Энэ “Баян-уул” хувьцаат компанид. Ийш тийш нь тараасан тэрийг чинь, зарим нь одоо тэгээд л алга болоод л, ашиг олоогүй. Яахав тэгээд л тэр чигээр нь, яахав дээ нэг хэдэн хил/кг/ барааны зөрүүнд л өгч дээ.
Саранцэцэг -
Тэр хувьчлалын үеэр хотоос баахан хүмүүс ирж хувьцааны тасалбарыг худалдаж аваад байсан сураг байсан?
Одхүү -
Тийм, тэр чинь тэр хувьцааг худалдаж аваад тэр чинь одоо яг тэр хувьцааг худалдаж аваад л, тэр том том компани юмнуудыг худалдаж авсан улсууд чинь хүний гар хөл явуулаад л, тэдийг олоод ир, зөндөө явсан. Ялаангуяа хөдөө одоо 10 хүүхэдтэй айл байлаа гэхэд чинь өдий төдий байгаа ш дээ, 30 ягаан тасалбартай байх жишээтэй, тиймээ. Арван хэдэн тийм цэнхэр тасалбартай байхад л тэрнийг нь худалдаж авчихаад л ямар ч юмгүй л явчихдаг. Манайд нийлүүлчих манайх авъя, май энэ 3000 ав, цэнхэр тасалбарыг нь 5000-р авъя гэхээр тэр үед чинь мөнгө ховор байсан, тэг л гээ биз. Тэгээд л аваачаад л өөрийнхөө юманд аваачаад л нийлүүлчихнэ ш дээ. Манайд хувьцаа нийлүүлсэн, манайх хувьцааг нь худалдаж авсан гээд л. Тэгэхээр өмч хувьчлал бол жаахан буруу явсан л даа. Тийм.
Саранцэцэг -
Социализмын үед өмнө нь байгаагүй шинэ техник технологи гэвэл юу нэвтэрч байсан бэ?
Одхүү -
Үгүй ээ өмнө нь байж байгаагүй техник технологи гэдэг ч одоо тухайн үедээ одоо ер нь..,
Саранцэцэг -
ХАА-н машин техник хэрэгсэл гэдэг юм уу, өөр одоо ахуйн талаар ч байдаг юм уу?
Одхүү -
Газар тариалан ХАА, тээврийн юманд бол шинэ тэрэгнүүд их ирж байсан ш дээ. Их байсан. Дамаан энэ Оросын тоног төхөөрөмжүүд бол их ирж байсан. Оросын тоног төхөөрөмж бүх юмыг чинь манайх чинь авч хэрэглэж байлаа ш дээ. Тэгээд оросын тоног төхөөрөмж техникийг чинь манайхан чинь одоо морь, тэмээ шиг болгоод л уначихаж байна ш дээ, яг монголчлоод л энэ тэр. Тухайн үедээ Монгол чинь Оросын юугаар нэлээн хөгжсөн шүү.
Саранцэцэг -
Яг тэр үед оросын мэргэжилтэнгүүд гэж ирж ажилладаг байсан уу?
Одхүү -
Ажиллаж байсан. Байна байна, тээврийн салбарт ч байсан, усны аж ахуйн салбарт гадаадын мэргэжилтэнгүүд ирдэг байсан.
Саранцэцэг -
Ер нь одоо монголчуудын гадаадуудтай харьцаж байгаа байдал нь ямар уу?
Одхүү -
Үгүй ээ, гадаадтай харьцах нь тэр үедээ бол хүндэтгэлтэй байсан. Одоо орос мэргэжилтэн гэхэд бол тэрнийг бол их хүндэтгэдэг, одоо тусдаа байр сууцтай одоо бол тийм. Улсаас юмыг нь бааз байгууллага ч юм уу юмыг нь хангадаг орон сууцтай, тийм байсан. Ахуй хангамж юм нь өөр тийм байсан. Тэр мэргэжилтэнгүүдийн буянаар чинь одоо бид нар одоо манай мэргэжилтэнгүүд их юм сурсан ш дээ. Тэр тухайн үед чинь эмнэлэг ч юм уу, барилгын салбарт ч байдаг юм уу, орос мэргэжилтэнгүүд байхад чинь гадаадын инженер технологи улсуудаас чинь их юм авч үлдсэн ш дээ оросуудаас. Заримдаа оросуудыг муу хэлээд л байдаг, оросын яг тийм юманд яваад идэж уух юмыг нь уугаад, техник юмыг нь хэрэглээд дууссан юм чинь бас нэг жаахан тиймэрхүү л байдаг ш дээ. Үгүй ээ, энэ ч одоо монголыг үр сад хэн хүн гэж үзсэн юм, Цэдэнбалын авгай Филатова л хүн гэж үзэж цэцэрлэг, ясли, сургууль үнэгүй л барьж өгсөн ш дээ. Монголын үр садыг хүн гэж тоосон өшөө хэн байгаам, байхгүй ш дээ. Үнэгүй барьж өгсөн ш дээ. Дандаа л оросуудын техник технологи сургууль мургууль нь хүртэл школа нь хүртэл дандаа л оросуудынх байсан ш дээ. Тэрүүгээр л одоо эзэмшсэн шүү дээ. Тэгэхдээ бас тухайн үедээ одооны үетэй харьцуулахад буруу юм байсан л байгаа байх л даа. Одоо ер нь техникийн мэдлэг боловсрол бол хойд гүрэнтэй л холбоотой. Төр засгийн удирдлагууд хүртэл дамжаад л гарсан ш дээ.
Саранцэцэг -
Жирийн улсууд гадаад оронтой харьцах боломж нь хэр байдаг байсан?
Одхүү -
Заа одоо ер нь шууд харьцдаг юм байгаагүй ш дээ. Одоо ухаандаа одоо юу ч байдгийм, одоо хужаа гэхэд л хужаагийн Хятад гэхэд л энэ урагшаа Хөх хотын нэг тийм юу байдаг, сум ч байдаг юм уу, юу ч байдаг юм, одоо нэг аймагт ч юм уу одоо тийм юмтай харьцана гэж байхгүй ш дээ. Зүгээр харин Оростой бол байсан ш дээ. Тийм хөршийн харьцаатай, эд нар тийм юм бол байсан юм.
Саранцэцэг -
Ер нь монголд зөвлөлтийн иргэдээс гадна өөр ямар орны иргэд ирж очдог, амьдардаг энэ тэр байсан бэ? Хятад иргэд одоо хэр олон байв?
Одхүү -
Хятад чинь байгаагүй, хятад чинь цөөхөн юм байсан ш дээ. Үгүй ээ миний мэдэх л ер нь за ер нь элчингийн хэдэн хүн байдаг байсан байх даа, одоо Хятадын 2 гудмаас авахуулаад Уртцаганы хавиар нэг хэдэн хужаа байдаг байсан байх даа. Тэрнэээс өөр хужаа гэж байхгүй ш дээ. Оросууд бол байсаан. Оросын цэргийн анги гээд л учиргүй байлаа.Оросын одоо барилгын СОТ 1,2,3 гээд л байсан. тэр байлаа. Өшөө унгар мунгар Дархан, Сэлэнгэ эд нараар унгар, чех цөөхөн мэргэжилтэнгүүд байсан. Бусад нь бол оросууд байсан.
Саранцэцэг -
Гадаад эд барааг тухайн үед олж авах боломж нь хэр байсан?
Одхүү -
Гадаадын эд бараа чинь тухайн үед бол ирж байсан ш дээ.
Саранцэцэг -
Орос голдуу бараа байсан уу?
Одхүү -
Тийм. Энэ СЭВ-ийн орнууд байна ш дээ, тэд нарын чинь бараанууд ирдэг байсан. Одоо л хужаагийн бараа их байхаас тэр үед чинь үнэ нь ч хямд чанар нь ч сайн байсан ш дээ.
Саранцэцэг -
Хятад барааг хэр олж авдаг байсан?
Одхүү -
Байхгүй, хятад бараа байдаггүй байсан. Хоргой моргой чинь олддоггүй, хоорондоо яахдаа энэ пүүсүү оросын юу байдаг юм, хоорондоо гурвалжин нэг дээлний юм л хоорондоо өгөлцөж авалцдаг тийм л байсан, гарын бэлэг гээд. Сайхан чихрүүд бол байсан, хятад бараа байгаагүй.
Саранцэцэг -
Ер нь суурин байсан хятадууд голдуу юу эрхэлдэг байсан юм бэ?
Одхүү -
Газар тариалан л байх. Би тэгж боддог юм. Газар тариалан эрхлээд л жууцай мууцай дарсан, үгүй ээ тэгээд л өнөө одоо яг энд тэнд ингээд суугаад ажилласан хятад гэж байгаагүй ш дээ. Энд Бор мужаан гээд нэг хужаа байсан юм, үгүй ээ тэр чинь пийшин мийшин бариад л явдаг. Өшөө нээх тийм хүн байгаагүй дээ, Зочоо гэж нэг тийм авгай байсан, тэр бол оёдолчин байсан. Аа хар багад л байсан. Аан өшөөгөөр энэ хот мотоор чинь хувийн л юм эрхэлдэг байсан байх. Ер нь төрийн улсын байгууллагад байдаг хужаа байгаагүй байх.
Саранцэцэг -
60-аад оны сүүл, 70-аад оны эхээр юмаа даа, таны цэрэгт байсан үеэр юм уу, хятадуудыг баахан гаргасан гээд л яриад байдаг юм билээ.
Одхүү -
Тийм, өнөө Хятадын соёлын хувьсгал гэдгээс чинь болж энд нэг барилга барьж байсан хэдэн хятад мятад байсан тэднүүсийг гаргасан ш дээ.
Саранцэцэг -
Та ер нь гадаад орнууд руу явав уу?
Одхүү -
Үгүй. Зах зээл болсноос хойш зүгээр баруун Шивээ овоогийн цаана Ганц мод л нэг орсон доо.
Саранцэцэг -
Аа танай энэ Өмнөговиос шууд урагшаа хил гарчих уу, тээ?
Одхүү -
Урагшаа гарчихна, хил гараад явчихна.
Саранцэцэг -
Таны хүүхэд байх үеэс ингээд харж байхад ямар байгаль цаг уур ямар өвс ногоотой байсан бэ? Одоо яаж өөрчлөгдөөд байна?
Одхүү -
Хачин болоод байгаа. Харьцангуй ондоо байгаа ш дээ. Намайг чинь хүүхэд одоо бага байхад бүр үргэлж бороо ордог, солонго татаад л, үгүй ээ тэгээд л ногоо чинь одоо халуунд л бол одоо шөнөд л ургаад байдаг санагдаад байдаг, нээх сайхан дулаахан шөнө тийм. Бид нар чинь дандаа л голдуу хөл нүцгэн, тэр үед чинь гутал мутал байхгүй, бороо мороо орно, алж идсэн ямааныхаа арьсыг нуруун дээгүүрээ яачихаад, үхрийн баасанд хөлөө дүрчихээд л, малын захаар туучихдаг байсан ш дээ. Ургамал одоо ургахаа байсан, тэгээд таана чинь таана хөмөөл чинь одоо хорин гучин см, 24 см ургаж хүхэд мүүхэд намар болохдээр өдийд чинь аваад л явчихдаг, Хонгорын тэрүүгээр таана түүлгэж малчид чинь хэрэглэдэг. Таана ургахаа байчихсан ш дээ, ерөөсөө. Тэгээд одоо ер нь цөлжилт л гэж яриад л цөлжилт ч болно гээд яриад л байна, газар шороо ухсанаас гээд л яриад байгаа. Энэнтэй холбоотой байдаг л байлгүй, биднүүсийн амьдарч байгаа бөөр алаг бөмбөрцөг чинь нэг юм хэлээд байна уу, үгүй юу. Би нэг тэгж бодоод байдаг шүү. Энэ уур амьсгал өчигдөр өнөөдрийг хар хэзээ ингэж байсан юм, бүүр налгар намар бараг л ногоо хэнзэлсэн үел байдаг байсан ш дээ. Намар дахиад л бороо орно, ногоо хэнзэлчихсэн дороос нь. Тэгээд л байж байдаг байсан. Одоо Булганаас чинь нааш ингээд л явахад чинь одоо хүүхэд байсан даа, 7 сарын 11-нд наадамд ирэхэд мал зээр хоёроос их юм ногоо гэдэг чинь ингээд л төө төө хачин тийм л юм байдаг, одоо чинь тийм юм байхаа байчихсан, бүүр байхгүй. Дандаа хогийн ургамал л байх юм, тийм. Байгаль маань ч ер нь нэг цаанаасаа л нэг юм хэлээд байна гэж бодоод байгаа юм ерөөсөө.
Саранцэцэг -
Танай Өмнөговь чинь аягүй олон орд газруудтай юмаа. Тэгээд одоо энэ мэнэтэй холбоотой юм уу, хүмүүс юу гэж ярьдаг юм?
Одхүү -
Ер нь голдуухан шиг л хүний нөлөө ихтэй байна л гэдэг. Ер нь бол эдээрээ оролцсон хүн яадаг билээ нэг үг байдаг ш дээ, яг л тэр. Эх орноороо хамаагүй оролдоод, бас нэг юм хэлнэ шүү дээ. одоо тэгээд л усны эхэн дээр л өдий төдий алт мөнгө угаана, угааж л байна, одоо Онгийн гол гээд л нэг сайхан гол байлаа, Улаан нуур гэдэгт цутгадаг байлаа ш дээ. Тэр чинь одоо Орхоноос л эх авдаг голын салбар ш дээ. Одоо тэгээд л байхгүй болчихсон. Энд тэндхийн булаг шанднууд чинь байхгүй татарчихсан.
Саранцэцэг -
Ер нь сайн өөрчлөлт гарч байгаа юм энд тэнд байх юм уу?
Одхүү -
Байна, байна. Цаг уурын уу? Байна байна. Одоо ингээд л ердийн нүдээр харахад л одоо баруун уул руу ингээд л харж байхад хүрэнтээд л униартаад л байж байдаг ш дээ, одоо чинь байхгүй, одоо чинь байхгүй шаргал, нэг шар туяатай л байх юм. тийм. Ер нь нар хүртэл гарах нь зун хачин байгаа ш дээ. Гараад л ингээд л халуун төөнөдөг, ерөөсөө нэг тийм. Энэ байгаль дэлхийн л одоо энэ холбогдолтой. Үгүй ээ одоо алт ингээд л ухаж л байна л даа, алт ухаад л газар шороогоо хөндөөд л байна, энэтэй холбоотой нь холбоотой. Үйлгүй холбоотой.
Саранцэцэг -
Танай нутагт чинь газар усны нэр өөрчлөгдсөн газар гэж байх юм уу?
Одхүү -
Газар усны яг нэр өөрчлөөд одоо одооны үгээр байгаа орон зайг нь өөрчлөгдсөн тусдаа нэр өгчихсөн газар нээх байхгүй. Хуучин нэрээрээ л байгаа. Тийм. Оюутолгой бол Оюутолгой, Тавантолгой Тавантолгойгоор, Зайрмагт бол Зайрмагт. Тэгэхээр ингээд байгаа. Монгол хойч үедээ яаж ч амьдрах юм, дандаа л одоо лиценз өгчихсөн, би одоо ингээд л өнөөдөр хүний нутаг дээр л байж байгаа хүн шиг л байна ш дээ, хүний газар шороон дээр амьдраад байгаа юм шиг л, юуны ярихад радио зурагтаар харахад л одоо ингээд лиценз өгчихсөн, одоо тэнд өгчихсөн, энд өгчихсөн гээд л. Үгүй ээ одоо тэгээд хэзээ ч ашиглах гээд байгаа юм, ашиглах үе нь мөн ч юм уу, биш ч юм уу.
Саранцэцэг -
За одоо би танд сүүлийнхээ асуултыг тавих гэж байна. Монголчуудын нас барсан хүмүүсээ дурсдаг арга барил яаж өөрчлөгдөв өө? Ер нь одоо оршуулгын зан үйл дээр үед ямар байсан, одоо яаж өөрчлөгдөөд байна вэ?
Одхүү -
Үгүй ээ дээр үед чинь манайхны буурай өвөг дээдэс бол одоо хайрцаг саванд нь хийдэггүй, газар нутагт нь шороонд нь тавьдаг. Шөнө ч бай, үүрээр ингээд аваад явдаг, тэгж л байсан. одоо чинь орон зай, оршуулгын энэ юм чинь хэцүү болсон байна ш дээ. ер нь л газар шороогоо ухаад л ингээд л тавьдаг, үгүй ээ одоо ил тавих ч одоо биш дээ, тийм л болчихсон. дурсахдаа бол яахав дээ, тэгээд л ер нь яг тийм одоо дээр үеийнхтэй харьцуулах юм алга л даа, дээр үеийнх чинь болбол одоо тэр газраараа явдаггүй, тийм. одоо яг тэр омгийнхон овгийхон байна ш дээ, яг тийм газраа тавина эд нар гэж, тэндээ л байж байх ёстой, тэгэхэд бол дандаа ил, байгаль орчноо бузарладаггүй, аваачаад л тавьдаг, хүн чинь байгалийн нэг муу өчүүхэн л амьтан ш дээ, амьтан учраас тэр байгаль дээрээ л яг л байгаагаараа шингээд л алга болох ёстой л эд л юм шүү дээ. Одоо чинь тэгэхгүй аваачаад л тэр чинь болдогсон бол нээрээ ч нэг тийм одоо энэ оршуулгын хийж байгаа үйлийг хараад байхад тэр нэг зуух мууханд хийдэг гэж яриад байна ш дээ, чандарлана гээд байна ш дээ. Одоо тэр нь л одоо энэ хөгжиж байгаа нийгэмдээ энэ бол одоо хүн төрөлхтөндөө бол арай л илүү л байх. Одоо илүү дээр үеийнхээрээ тавина гэх юм бол ил тавьчихдээр зэрэг тэр жил энэ манай баруунтаа Алтан уул гээд байдаг юм, тэгсэн хүн ил тавьчихсан л байсан. Бас эвгүй л юм харагдана лээ. Үгүй ээ ерөөсөө өглөө очихдээр ойрхон байгаа юм чинь хэдэн өдөр болохдээр зэрэг бараг босоод суучих нь шахуу тэр чинь ингээд хөөгөөд, шөрмөс мөрмөс хамаг юм нь босоод, тэгээд нэг цүндийсэн тийм, тэгээд нохой шувуу хүн олон бужигнаж байдаг газар бол одоо шувуу иднэ хагална ч гэж байдаггүй, түнтийсэн юм, тэгээд тийм юм олон байх юм бол хэцүүднэ ш дээ. Дээр үед чинь болохдээр зэрэг хүн ам их цөөхөн байна, газар нутаг нь ч их байсан байна, хол аваачаад тавьчихдаг, ганц нэг л тийм юм байсан байна, одоо чинь хүн ам шигүү болсон, нас баралт ч их болж, харьцангуй их байна ш дээ. Тэр болгоныг ил тавиад байна гэвэл хачин юм болох юм байгаа биз дээ. Тийм болно.
Саранцэцэг -
Танай энэ Өмнөговьд нийтийн оршуулгын газартай юу?
Одхүү -
Тийм, одоо энд чинь байна. замбараа байхгүй, энэ доор ч байна, дээр ч байна, өмнө ч байна, Хонгорын тэр өөд ч байна, нээрээ одоо тийм л байдаг ш дээ. Тэгээд одоо дээхнэ үед бол манай өвөг дээдсүүд бол манай эхийн талынхан болохдээр Бурхант гэж байдаг юм, Булганаас зүүн хойно байдаг, тэрүүнд аваачиж тавьдаг байсан юм байналээ. Байгаль дэлхий хамаг юмаа аргадаад, тэрүүндээ өргөл барьц бариад, тийм одоо янз янзын өргөл барьц барьдаг байсан байгаль дэлхийдээ. Тэгээд тэнд аваачаад тавьдаг байсан, манай эцгийн талынхан болохдээр Агар тайж гэж энэ Ханын эцсийн хойд ар руу өвөг дээдсээ тавьдаг, одоо ч гэсэн мөрдөгдөөд тэндээ аваачаад аавын талынхан тийш нь аваачаад тавьдаг настан буурайнуудаа, сүүлийн үед тавигдаагүй. Тийм байсан юм гэнэлээ. Одоо чинь тэгээд л хамаагүй л болж дээ.
Саранцэцэг -
Заа таныг сонирхолтой сайхан ярилцлага өгсөнд баярлалаа. Танд эрүүл энхийг хүсье.
Одхүү -
Заа баярлалаа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.