Badamhand


Basic information
Interviewee ID: 990383
Name: Badamhand
Parent's name: Sanjaa
Ovog: Borjigon
Sex: f
Year of Birth: 1959
Ethnicity: Halh

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: retired
Belief: none
Born in: Türgen sum, Uvs aimag
Lives in: Songinohairhan sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: salesperson
Father's profession: teacher


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
childhood
family
authority
democracy


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)

construction soldier
employment criteria
collective
children's upbringing
childhood
schoolchildren's life
family
boss-worker relations
democracy
city life


Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Цэцэгжаргал -

Та өөрийхөө талаар товч танилцуулахгүй юу? Хаана төрж, өссөн?

Бадамханд -

Намайг Санжаагийн Бадамханд гэдэг. Би Увс аймгийн Түргэн сумын Хавцлын Боом гэдэг газар төрсөн. Улаанбаатарт 1976 онд орж ирсэн. Одоо цэргийн газар 22 жил ажиллаад тэтгэвэрт гарсан одоо тэтгэврийн эмэгтэй.

Цэцэгжаргал -

Социализмын жилүүдэд хүмүүсийн ажилдаа хандах хандлага ямархуу байсан бэ?

Бадамханд -

Аан, миний үед хүмүүсийн бол ажилдаа хандах хандлага бол үнэн сэтгэлээсээ ажилдаа ханддаг байсан. Яагаад гэвэл би энэ ажлыг хийх ёстой, социализм бол бид нарыг чи энэ ажлыг цагтаа хийж дуусгах ёстой, энэ ажил чиний чиний хийх ёстой л юм гэдгийг толгойд нь оруулсан байсан учраас ямарч ажлыг үнэн сэтгэлээсээ хийдэг байсан. Хэзээ ч хүнийг хуурдаггүй байсан хэн нэгэн хүнээс тусламж гуйдаггүй байсан яг өөрөө өөртөө оногдсон энийг хийх ёстой гэсэн юмаа яг цагт тухайд нь хэзээ ч цаг алдахгүйгээр хийдэг энийг л би дуусгаж байж энэ миний хийх ёстой ажил гэдэг ойлголт бид нарын толгойд сууцан байсан учраас хэд ямар ч үед оногдсон ажилаа тогтмол хийдэг байсан. Үр хүүхдээ ч бодохгүйгээр ингэж л тэр ажлыг тэр дуусгах ёстой цагтаа тэр хугацаандаа тогтмол дуусгадаг байсан. Тийм л чанартай хүмүүс социализмын үеийн хүмүүс байдаг шүү дээ.

Цэцэгжаргал -

Хүмүүсийн ажилдаа хандах хандлага хэрхэн өөрчлөгдөж ирсэн бэ?

Бадамханд -

Одоо яг тэр хэвээрээ одоо өнөөдөр би тавин нас хүрцэн ч гэсэн тухайн үед би ажилаа яаж хийдэг байсан яг тэр сэтгэлээрээ одоо ч гэсэн хорин настай залуучуудаас дутахгүй яг адилхан зэрэгцээл гүйгээл хийхийг хичээдэг. Гэтэл одооны залуучууд болохоор зэрэг бид нарын тэр үеийн залуу үеийх шиг хийж чадахгүй байгаа юм болов уу гэж би сэтгэл зовж явдаг. Яагаад гэвэл одооны залуучууд хойшоо суухдаа их дуртай бэлэнчлэх сэтгэлгээтэй бид нарын үед тийм бэлэнчлэх сэтгэлгээ гэж хэзээч байгаагүй. Яг л оногдсон ажлыг тухайн үед хэдийд хийж дуусга гэсэн байна тэрийг бол өдөр шөнийн хэзээд ч хамаагүй хийж дуусгаж байж би энэ ажлыг хийх ёстой ажилаа хийцэн гэж сэтгэлээр л явдаг байсан заавал дуусгах ёстой ерөөсөө ямар ч үед өдөр шөнийн ч бай, хүүхэдтэй хүүхэдгүй ч бай тэ тэр ажлыг өөрт нь оноож өгсөн бол энэ миний оноогдсон ажил учир энийг дуусах ёстой гэдгийг тухайн үеийн социализм гэж бид нарыг хүн болгон одоо бол одооний залуучуудаас социализмруу бурууг нь чихдэг бол тийм биш яагаад гэвэл хүн оногдсон ажилдаа эзэн болж байх ёстой гэдгийг тухайн үед сургасан тархинд нь суулгацан учраас тэр үеийн хүмүүсийн сэтгэл тэр тийм ямар нэгэн юманд тээршаадаггүй ажилдаа сэтгэлээсээ хийдэг байсан.

Цэцэгжаргал -

Социализмын үед хүмүүс яаж ажилд ордог байсан бэ?

Бадамханд -

Социализмын үед ажилд орох бас одоог бодоход бас зарим талд нь амархан ч юм шиг зарим талдаа хэцүү ч юм шиг тал байсан л даа. Яагаад гэвэл хүн болгон хүссэн сургуульдаа орж чаддаггүй байсан аа ажил хийе гэвэл ТМС-д ороод темсд техник мэргэжлийн сургууль гэж байсан тэрнээр мэргэжсэн хүмүүс их байдаг байсан учраас ажил чинь бол олддог байсан. Сургууль төгсцөн аа хэрвээ тухайн одоо ажлыг жолооч бол жолоочийг хийж чадна гэвэл ажил олддог байсан үе. Одоо бол дээд сургууль төгссөн ч ажил олдохоо больцон ш дээ. Социолизмын үед бол хүн сэтгэлээсээ хийдэг байсан учраас ажил олддог байсан. Бидний үед хүмүүс ажилд ороход голдуу л нөгөө мэргэшсэн хүмүүс байдаг байсан ш дээ. Техник мэргэжлийн сургууль гэж байдаг байсан техником гэж байдаг байсан их ховорхон тэр сургуульд орж чаддаг хүн бол бас их ховор байсан ш дээ. Ер нь гэхдээ техник мэргэжил олон байсан учраас мэргэжлийн боловсон хүчин элбэг байсан аан тэгээд албан газарт орход нээх тийм чамайг ажилд авахгүй чи дээд мэргэжилтэй биш байна гэж хэзээ ч байдаггүй. Тухайн хүний ажилдаа мэргэшсэн байдлыг нь хараад ямар ч ажилд ороод хийж чаддаг л бол ажил олддог байсан. Хэзээч хүний мэргэжлийг нээх чи боловсролынхоо үнэмлэхийг аваад ир гэж цинзүр тавьдаггүй чи яг тийм тийм шаардлагыг биелүүлсэн байжээж ажилд орно гэж байдаггүй. Би бол энгээл ерөөсөө юу барилгын текником төгсөөл батлан хамгаалах яаманд орсон батлан хамгаалах яамнаас барилгын цэрэгт намайг очиж байсан томилолтоор очиж байсан. Тэгээл томилогдоод л очсон би тэр байгууллагад хорин жил ажилласан. Ерөөсөө хаашаа ч яваагүй. Хэн ч намайг ийшээ тийшээ гэж аа би яагаад гэвэл ажилаа хийж чаддаг байсан байлгүй тухайн үедээ тийм учраас би тэндээ байж байгаад тэтгэвэрт гарсан. Ямар нэгэн одооных шиг төдөн нас 15 юу 35 настай хүнийг авна 25 настай хүнийг авна гэсэн тийм ажил төрлийн нөгөө насны ялгаа одоо цинзүр гэж байгаагүй. Ерөөсөө л хийе гээл би танай байгууллагад ийм ийм ажил хийгээд ер нь томилолт голцуу байдаг байсандаа тэр үед одооных чинь тэгээд л бараг хахуулруу л орчих гээл байна ш дээ. Мөнгөтэй л хүн сургуульд ордог болцон тэрнээс биш дээр үед чинь хэзээ ч тийм юм байгаагүй. Сургуулийн төгссөн тухайн ажлыг хийж чадий гэсэн сэтгэлээсээ ирж байгаа хүн бол үйлдвэрт бол мэргэжлийн хүн зөндөө орж байсан тэгээл тухайн үед мэрэгшээд л мэргэжлийн ажилтан болж байсан байхгүй юу.

Цэцэгжаргал -

Аахаан

Бадамханд -

Ер нь үйлдвэрийн ажил бол их элбэг байсан дөө. Ер нь үйдвэрийн ажлууд их элбэг байсан. Гутлын үйлдэр байдаг ч байлаа, энэ үслэг эдлэлийн үйлдвэр ч гэж байдаг байлаа, барилгын байгуулагууд л их ховорхон барилгын байгууллагаруу залуучууд их ордоггүй байсан ерөөсөө барилгын барилгачин гэж хамгийн муу хүн хийдэг юм шиг байдаг байсан би бол барилгын байгууллагад 22 жил ажилласан л даа цэргийн барилгын байгууллагад бол. Гэтэл барилгын байгуулага гэдэг чинь хүний хүн хийсэн юмаа харжил байгаа юм чинь хамгийн гоё мэргэжил л байхгүй юу. Аа зүгээр тухайн үед нөгөө техник мэргэжлийн сургуульд мэрэгшсэн хүмүүс их байсан учраас тэр гутлын үйлдвэр тэ үйлдвэрийн газруудруу ер нь голцуу ээрмэлийн үйлдэр гутлын үйлдвэр энэ тэрлүү хүмүүс их ордог байсан. Барилгаруу ер нь хошуурч давхидаггүй байсан дөө. Одоо бол харин барилгаруу их ордог болсон байна ш дээ. Тухайн үед чинь техник, техник мэргэжлийн сургууль техникум төгссөн хүмүүст бол ажил маш элбэг байсан ш дээ. Дарханы аан юу дарханд нэлээн хэдэн үйлдвэрүүд байлаа Улаанбаатар хотод ч гэсэн үйлдвэр комбинат хичнээн олон үйлдвэрүүд байлаа. Тэрлүү очиж үйлдвэрийн ажилчин бол монголд бол ажилчин ер нь бол улаанбаатарт орж ирээд хүн ямар нэгэн сур юу ТЕМС ч төгсцөн байсан ажил бол элбэг байсан ш дээ. Одоо бол дээд мэргэжилтэй хүмүүс бол худалдагч хийгээд л зогсож байна ш дээ.

Цэцэгжаргал -

Ажилд орох процесс хэрхэн өөрчлөгдөж ирсэн бэ?

Бадамханд -

Тухайн үед чинь мэргэжлийн хүмүүс мэргэжлийнхээ дагуу л томилогдоод оччихдог байсан бол одоо бол сургууль төгсөөд яахын бэ үнэмлэх дээд мэргэжлийн дипломтой ч гэсэн тэр хүнд ажил олдохоо больцон байна ш дээ. Заавал нас харгалздаг. Тухайн үед хэзээ ч насны цинзүр тавьж байгаагүй. Ямар ч насны хүн хаана ч очоод ажилд орсон ажил хийж чаддаг байсан. Одоо бол 35 нас хүрцэн болуул тэ ажил хэрэггүй авахгүй ээ л гэдэг болцон. Би 43 настай тэтгэвэрт гарсан. Одоо би 50 настай 7 жил болж байна би тэгхэд хэзээ ч өөрийнхөө мэргэжлийн дагуу ажил хийж чадаагүй. Насаараа дандаа хязгаарлагддаг. Их хэцүү ш дээ. Тэгхэд чинь бид нарын үед чинь 50 настай хүмүүс чинь баатрууд болоод явжил байсан ш дээ. Өчнөөн өндөр ер нь хүн чинь нас нь жаахан ахих тусмаа ажил хийх тэр ажилдаа хандах хандлага нь арай илүү байдаг ш дээ залуучуудыг бодход сэтгэлээсээ хийдэг байхгүй юу. Аан залуучууд чинь болхоор тэр ядарлаа гэдэг үг хэлдэг болхоороо ер нь ямар ажилд очоод одоо ч гэсэн би хороонд ажилдаг л даа ажлынхаа юу гэртэй зүгээр сууж чаддаггүй болхоор 30.000 төгрөгний цалинтай хэсгийн дарга гээд ажил хийгээл явж л байдын дандаал 60,70 настай эмээ нар л байдаг. Яагаад гэвэл тэд нар чинь 9н давхрын оройд гарч л байна ш дээ. Яахын бэ хүн цэргийн танай хүүхдэд цэргийн зарлан ирлээ гээд аваачаад өгж чадаж байгаа байхгүй юу. Хүнд ерөөсөө л миний бодлоор бол ямар нэгэн хүн төгссөн сургууьдаа биш сэтгэлээсээ би энэ ажлыг хийе гэсэн сэтгэл байвал ямарч үед ямарч социализмын үед ч бай би социализмын үеийг хамгийн гол нь их бахархаж явдаг яагаад гэвэл ерөөсөө ямар ч хүнийг чи энэ ажлыг хий, хий гээл чамд үүрэг өгсөн л бол чи энийг хийх л ёстой сэтгэлээрээ хэзээ дуусхын тэ дуусах хүртэл нь чи энийг хийх л ёстой гэхдээ хэн ч тэрийг ирж чи энийгээ хийсэнгүй гэж загнадаггүй яагаад гэвэл нөгөө хүн чинь өөрөө сэтгээлээсээ хийж байгаа болхоороо л нэг нөгөө ажил нь дуусдаг л байхгүй юу. Аа одоо бол нэг нь хэлчих юм бол энэ чинь ардчиллын үе би эрх чөлөөтэй хүн би энийг өөрөө хийсэн ч яадын хэгээгүйч яадын гэсэн сэтгэлээр ханддаг болцон байхгүй юу. Тэрэнд л эмзэглэж явдаг. Тэр насаар нь хязгаарлах биш хүн ажил хийж чадаж байна уу чадахгүй байна уу надтай аваачаад 25настай залууг авчираад миний хажууд зоргсоох юм бол би арай илүү хийнэ гэж боддог. Яагаад гэвэл би тэр хүнийг бодход ажлын туршлага надад байна ш дээ. Амьдралын туршлага байна ш дээ. Гэтэл нөгөө хүүхэд чинь ядрана зүдрэнэ залуурана нойр хүрлээ гэж хэлнэ болуул 5цагт ирээд ажилаа хийж чадах тийм сэтгэлийн тэнхэтэй болцон байдаг үе байхгүй юу. Ер нь одоо бид нарын 50 нас гэдэг чинь жинхэнэ юмыг хийгээд юм хий 45-65 нас гэдэг чинь хүний хамгийн сайхан ажил үйлс хийдэг нас гэдэг ш дээ. Гэтэл манай монголд эсэргээрээ 35 нас болчоод байгаа байхгүй юу. 35 нас хүртэл тэгээд тэтгэвэрт гар гэж байгаа юм уу үх гэж байгаа юм уу мэдэхгүй.

Цэцэгжаргал -

Та ямар ажил хийж байсан бэ?

Бадамханд -

Би 22 жил армид ажилласан тэрнээс 20 жил нь барилгын цэрэгт яг барилга хүмүүсээр барилгын дотор мантаажын ажлыг хийлгэж явсан. Барилгын цахилгаан, сантехникийн ажлыг хийлгэж явсан. Сүүлийн 2 жил нь яахав шугамын ангид цахилгааны инжинерын ажил хийж байгаад тэтгэвэрт гарсан. Бид нарын үед бол одоо ингээл барьсан барилгуудаа хархад бол үнэхээр бахархадаг. Би бол бараг 200, 200гаран барилга дээр ажилласан юм байна лээ. Одоо ч хүртэл ингээл сая юуны найрамдал зуслангын ой гээл болж байхад чинь бахархаад бодож л байлаа тэрүүн дээр бол манай анги тэр чигээр нь ажиллаж байсан. Одоо энэ Хүүхэд залуучуудын соёлын төв байж байна, Засгийн газрын ордны өргөтгөл байж байна ерөөсөө бид нар манай барилгын цэргийн хүрээгүй газар байхгүй бид нарын очоогүй газар байхгүй байгаа байхгүй юу. Тэр үед бид нар хийдэг байсан гэхдээ цэрэгтэй байсан цэрэг удирддаг байсан ахлагч удирддаг байсан тэр хүмүүс тухайн үедээ хийдэг байсан манай цэргүүд цалин авч халагддаг л байлаа цэргээс. Аа гар хөдөлвөл ам тосдоно гэдэг шиг барилгын цэрэгт чинь цалин өгдөг байсан ш дээ. Тэгээд 3жил цэргийн алба хагаад гэртэй харихдаа тухайн үед мотоцикл 6000, 6000 төгрөгний үнэтэй байсан тэгээд мотоцикл аваад харьдаг залуучууд зөндөө л байдаг байсан. Одоо бол хэцүү болчиж. Ингэдэг байхгүй юу баригдсан барилгын цахилгаан сантехникийн ажлыг би хийлгэдэг байсан. Тэгээл ерөөсөө барилга баригдчихлаа л бол бид нарын ажил эхэлдэг. Хана, тааза ухаад эхлэнэ ховилоо ховилоо ухаал утсаа татна ш дээ. Яг тэр болгоныг чинь бид нар нөгөө цэргүүддээ зааж өгнө зурган дээрээ тайлбарлаж өгнө тийн тэгээд тэр тухайн барилга дотор хэдэн разитка тавихуу, хэдэн унтраалага тавихуу тэр өрөөнд хэдэн гэрэл тавихуу тэр болгоныг чинь бид нар нөгөө хүмүүсдээ ажилчиндаа юмуу тэр цэрэгтээ хэлж зааж өгөөл явдаг байхгүй юу. Тэгээл дараа нь тэр чинь нөгөө шавар будагных нь дотрынх нь ажлууд орно ш дээ. Аа тэгээд бид нар чинь болхоор аа би шавар будгын заслын ажилд орсныхоо дараа сантехникийнхээ мантаажыг хийлгэдэг байхгүй юу аа цахилгааны мантааж нь болхоор шаврынхаа цаана далд орно аа зүгээр сантехникийн мантаж нь болхоор дандаа ил явдаг. Тийм л ажлыг хийлгэдэг байсан. Цэргүүд ахлагч нараар. Тухайн үед цэргүүдтэй ажиллахад цэргүүд хамгийн гол нь нөгөө нэг эх эцгээсээ гараад дөнгөж 18 настай эх эцгийнхээ гараас гарсан хүмүүс болхоор тэр эмэгтэй хүнийг хархаараа ээж шигээ хүлээж авдаг ш дээ яг ээжтэйгээ харилцаж байгаа юм шиг. Тэгээд яг халагдаад явахдаа уйлаад ярьдаг байхгүй юу. Ёстой анх цэрэгт ирэхдээ нээрээ энэ эгчийн ангид очих юмсан, энэ эгчийн дор ажиллах юмсан гэж боддог байсан тэгээд ирсэн чинь та ёстой нээрээ дарга биш ээж шиг минь санагдсан эгч шиг минь санагдсан гээд эмэгтэй хүнийг бол аягүй сайхан хүлээж авдаг. Би армид бүр барилгын цэргийн цөөхөн эмэгтэй дарга нарын нэг л дээ. Тэгээд ер нь цэргүүд бол их хөөрхөн ш дээ яг л хүүхэд шиг хүн харицаж чадвал тэгээд энийг хий л гэсэн бол тэрийг яг хийдэг дуусгадаг тийм л хүүхдүүд байсан. Ахлагч нар ч гэсэн яагаад гэвэл цэргийнхэн ч гэсэн тушаалаар дарга юу тушаасан тэрийг тэр хүн чинь цаг хугацаандаа л дуусгахын төлөө байдаг тийм ч учраас барилгын цэрэг тухайн үедээ ер нь одоо байхгүй болцон л доо одоо ганцхан анги бий. Барилгын цэрэг гэдэг бол ёстой нээрээ социализмын үеэс бол нээрээ мөн ч олон жил 70 гаран жил болсон байгууллага шүү дээ. За одоо усдаж дуусаж байна. Цэргийн барилга гэж байхаа больчоод байгаа байхгүй юу. Тэгээд гол нь яахуу цэргээр юм хийлгэх чинь эмэгтэй хүн ажиллахад тийм хүндрэлтэй нөхцөл байдаггүй яагаад гэвэл нөгөө нэг бид чинь бас эрэгтэй хүнийг бодход харгис хатуу зан байхгүй ш дээ. Аль болох л ажилаа урагшлуулахын тулд ажилаа хийлгэхийн тулд нөгөө хүмүүсд чинь тайлбарлаж өгнө тэгж хий гэж хэлнэ аа яахав дээ аашлах үедээ аашлах юм байлгүй дээ тэгсэн мөртлөө голцуу л миний хүү миний дүү энийг ингээрээ гэж байгаад хийлгэчихдэг. Тийм болхоороо ажил аягүй их урагштаа явдаг байсан. Маш их урагштаа явдаг байсан.

Цэцэгжаргал -

Та хэрхэн энэ мэргэжлийг эзэмшиж, энэ ажлыг сонгосон бэ?

Бадамханд -

Би сургуульд, 80 онд сургууль төгсөөд батлан хамгаалах яаманд гучин хоюулаа очиж байсан. Тэгээд гучин хоюулаа очсон чинь 2 нь батлан хамгаалах яамандаа үлдээд 30 нь яг нэг төгсөлтийн 30 хүүхэд юун барилгын цэргийн удирдах газарт очиж байсан. Тэгээл тэндээсээ ангиудад хувиарлагдаал тэгээл тэр ангийн цэргийн ангид очцон. Тэгээл тэндээ тасралтгүй 22 жил ажлаал тэтгэвэрт гарсан. Нэг л байгууллагад хаашаа ч яваагүй.

Цэцэгжаргал -

Та ажилдаа дуртай байсан уу?

Бадамханд -

Дуртай байсан. Яагаад гэвэл манай ангид 20, би чинь барилгын техникумын цахилгааны техникийн анги төгссөүн л дөө анх 80 онд тэгхэд чинь манай анги 25 хүүхэд байсан одоо тэрнээс яг чин үнэнийг хэлхэд энэ барилгын мэргэжилээр явсан ганцхан би л байдын ш дээ. Би ангидаа эвлийн үүрийн дарга хийдэг байсан ангийн дарга хийдэг байсан тэгээд мэдэхгүй тэр үедээ бол би өөрөө тийм мэргэжил эзэмшсэн гэдгээ нээх их сайн мэддэггүй байсан. Тэгээд аав маань дээд боловсролын хороон дээр очоод миний охин дээд сургуульд орох байсын гээд гадаадын хүүхдэд хуваариа булаалагачихлаа гээд барилгын техникомийн цахилгааны техникийн анги авсан гэсэн чинь өө ёстой Линен багш юу гэж хэллээ гээд тэгсэн чинь нөгөө нэг орос орон дээр нөгөө нэг цахилгаанжуулалтыг нэмвэл комунизм болно гэдэг үгийг хэллээ миний хүү 2 жил ямарч байсан сурчих тэгээд чамд их сургуулийн хуваарь өгий гэж байна тэгээд их сургуульдаа орчих гэсэн тэгээл ерөөсөө юун их сургуульд орох нөгөө техникомоо төгсчөөд айлын авгай болчиж байгаа байхгүй юу. Тэгээд би хорин жил ажиллах хугацаандаа 4 хүүхэд төрүүлсэн. Гэхдээ би 4 хүүхэд төрүүлэхдээ 2 хоногийн дараа хүүхдээ төрүүлээл 5сараар хүүхдээ хараал ажилдаа ордог нийт 22 жил ажиллахдаа 2 жилийг нь хүүхэд харах ажилд зориулсан юмуу даа. Бусдыг нь ажилдаа л зориулсан.

Цэцэгжаргал -

Та социализмын дараа ажлаа сольсон уу?

Бадамханд -

Солиогүй яг л нэг мэргэжлээрээ яагаад гэвэл энэ мэргэжилдээ дуртай ер нь миний нэг хэлэх дуртай үг байдгын хүн болгон социализмын социализм ерөөсөө аягүй их тийм дарангуй ч гэдэг юмуу нэг тийм сонин ярьдаг байхгүй юу. Надад ийм биш яагаад гэвэл энэ ажилд дуртай болоход нь социализм чинь хүнийг ажилаа хий чи энийг хийж чаднаа энэ чиний мэргэжил шүү гээд энэ тархинд нь суулгацан байдаг болхоор тэр үеийн хүмүүс нэг их ажилаа сольдоггүй байсан гэж би боддогы ш дээ. Надтай хамт ажиллаж байсан тэр 70, 80 инженер техникийн ажилчид байсан. Ер нь тэрнээс нэг нь ч ажилааа сольж гарч яваагүй бүгдээрээ л 20, 30 жил ажлаал тэтгэвэрт гарцгаасан. Социализмийн үеийн хүмүүс чинь ажилдаа үнэнч ш дээ хэзээ ч ажил сольж явдаггүй хэзээ ч ажлын байр өөрчилөгддөггүй байхгүй юу нэг л мэргэжил эзэмшсэн бол харин тэрийгээ яахуу өшөө дээш нь дэвжүүлэх талын юмнуудыг хийнэ л дээ. Мэргэжлээ л дээшлүүлнэ үү гэхээс ажилаа солихгүй ш дээ.

Цэцэгжаргал -

Та тухайн үед ажил амьдралаа яаж зохицуулж байсан бэ?

Бадамханд -

Би цэргийн газар ажилладаг эмэгтэй хүн би 4 хүүхэд төрүүлсэн гэхдээ би хүүхдүүдээ цэцэрлэгээр хүмүүжүүлсэн ой 6 сар, 1нас 6 сартай байхад нь цэцэрлэгт өгөөд л цэцэрлэгээр хүмүүжүүлээл тэгээл дараа нь сургуульд оруулаал ер нь гэхдээ би хэзээ ч ажилаас нэг удаа би амьдралдаа би 20 жил ажиллхадаа акт авч үзээгүй би тийм л байдлаар өсгөсөн нэг удаа ч би хүүхдүүддээ эм уулгаж үзээгүй тийм л ээж. Амьдралдаа нэг удаа миний хүүхэд ханиад хүрчлээ миний хүүхэд хатгаа тусчихлаа гэж акт авж үзээгүй. Би миний бие өвдчихлөө гэж акт авч үзээгүй 4 хүүхдээ хүмүүжүүлсэн. Миний 4 хүүхэд одоо 4 лээ дээд сургууль төгсцөн. Одоо хамгийн бага нь их сургуулийн 4 дүгээр курсд сурдаг. Хамгий тийн хамгийн том нь их сургууль төгсөөд одоо юунд хөх хотод сурч байна, бэр маань хөх хотод сурч байна. Тэрний дараагийх нь хүмүүнлэгийн ухааны их сургууль төгссөн. 4лээ их сургууль төгссөн. Хүүхдүүдийнхээ цэцэрлэгийн багштай нь байнга уулзана, сургуулийн ангийн багштай нь уулзана ер нь тэгээд амьдралаа зохицуулах боломж гардаг байсан. Эмэгтэй хүн гэдэг бол хичнээн цэргийн газар аж цаг цэргийн хүнд хэзээ ч олон цагаар ажлий гэж хэлэх эрхгүй байдаггүй. Гэхдээ тэр болгоныг зохицуулаж болдог байсан. Аа тэрэнд бол нөхрийн үүрэг их бий. Нөхөр ч бас станцад ажилдаг ч гэсэн бас оролцдог байсан. Тэгээд хадам ээж байсан учраас ер нь хүүхдүүдээ сургуульд орон ортлоо л ер нь тийм хүүхэдгүй хүн шиг л ажил хийсэн дээ. Ажлынхаа төлөө явсаар байгаад л. Аа тэгээд яахав хүүхдүүдийнхээ багш сургууль сурган хүмүүжүүлэх юунд нь амралтынхаа өдрүүдэд оролцолгүй яахав орой 6 цагт ажил тарна зарим үед чинь цэргийн хүн чинь 10,11,12 цагт ажиллана. Барилга ашиглалтанд өгөх үеэр болуул хонох өнжих үе ч гарна. Тэр үед бол гэр орны амьдралыг нөхөр хадам ээж 2л зохицуулдаг байсан.

Цэцэгжаргал -

Та ажиллаж байсан хамт олныхоо талаар та ярьж өгөхгүй юу.

Бадамханд -

Манай хамт олон барилгын цэргийн 158р анги гэж байсан тэр анги маань 2002 онд одоо дампуурсан гэхиймуу даа. Тэгээд одоо ч гэсэн тэр одоо хамт олон маань одооч гэсэн жилд барилгачидын баяраар ч юмуу тэ цэргийн баяраар ч юмуу жилд 2 удаа уулздаг. Сая ч гэсэн бид нар ахмадын баяраар уулзаж цэргийн амралтанд яваад одоо хамгийн дээд тал нь 70 настай хамгийн бага нь 50 настай би юм байна лээ. Бид нар тэгээд сая 45, 46 хүн уулзсан байнгын уулзаж ажил ерөөсөө ихэнх манайхан ихэнхи нь ажил хийж байна лээ. Тэр 75тай нь яахав ажил хийдэггүй байгаа гэхээр бусад нь бол бүгд ажилтай байна лээ. Бүгдээрээ л социализмийн үеийн бүтээгдэхүүн шүү дээ. Нэг ч ажилгүй хүн байхгүй байна лээ бүгдээрээ л тэр барилгынхаа дагуу ямар нэгэн барилгын компанид инжинер нь инженерээ хийгээд одоо сантехникч нь сантехникчээ хийгээд , гагнуурчин нь гагнуурчингаа хийгээд бүгд ажилтай л байна лээ. Сая очиж уулзхад аягуу сайхан харагдаж байна лээ. Бүгд ажилтай ерөөсөө ажилгүй хүн байхгүй байга юм чинь. Яахав хөл гар нь муутай ганц хоёр өндөр тийм өндөр настай 70 хэд мэдтэй гэж байна лээ тэд нар бол ажилгүй байна лээ. Тэрнээс биш одоо хамгийн доод тал нь 50 гэдэг чинь 50-65н хоорондох нь бол бүгд ажилтай байна лээ. Социализмийн үеийн л хүмүүс яг тэр боловсрол нь одоо өнөөдөр барилгын байгууллагад хэрэг болоод Зөвлөх инженер хийгээд явж байна. Барилгын компаны захирал хийгаад явж байна. Туслах ажилчин хийгээд явж байна. Голцуу л дарга нар явж байна лээ дээ. Тухайн үед чинь бид нарийн үед чинь өглөө 7цаг 20минутанд Сонсгол гэдэг юм хийдэг байлаа. Бүтэн 7 хоногийн одоо манай улс эх оронд ийм юм болж байна, ийм юм болж байна гээл сонсгол хийнэ ш дээ тэгхэд ерөөсөө ирээл бригад бригадаараа суудаг тэгхэд манай ангийн захирагч бол ёстой овог нэртэй нь дууддаг байсан. Бүх хүмүүсээ тэдний бригадийн тэр алга байна энэ алга байна гээл тэгээд л ерөөсөө өглөө 7.30д бид нар сонсголдоо ирж суучаал 8д хүртэл суучаал 8 цагаас ажилдаа яваал цэргийн хүмүүст бол цаг гэж байхгүй гол нь тэгсэсн мөртлөө би бол ингэдэг л байсан. Хичнээн ажилчид маань ажил ихтэй байлаа гэхэд хэрвээ нөгөө ажилчин ажилтай гээд л ажил дээрээ хонох шаардлагатай бол цэцэрлэгээс нь очиж хүүхдийг нь аваад гэрт нь хүргэж өгдөг байсан. Түлээ нүүрсээ станцаас авах шаардлагатай бол тэрийг нь би аваад машиний жолооч аваад өөрөө тэрийг нь аваад өөрөө тэрийг гэрт нь хүргэж өгөөд ажилчдынхаа ажил хийх нөхцөлийг нь хангадаг л байсан. Аа тэгээд одоо эхнэр нь одоо ээлжийн ажилтай байгаад хүүхдээ цэцэрлэгээс авж чадахгүй аав нь ажилтай болчих юм бол цэцэрлэгээс нь аваад гэрт хүргэж өгөөд за одоо танай нөхөр ийм ажилтай боллоо өнөө шөнө ирэхгүй шүү гээд хүртэл барилга дээр хонуулаад ажиллуулдаг тохиолдол бол зөндөө байсан. Яахав бид нар хичнээн ингээд хүнд хатуу хүтүү ажил хийдэг ч байлаа гэсэн бид нар чинь бас нэг одоо баяр ёслолын үеэр ч юм уу хагассайн тэр одоо барилга ашиглалтанд өгсөн үеэр бол ажилчидаа бид нар амралтанд авч явна тэ тэгээд нэг заал олж өгөөд тоглуулчихна аа тэгээд бас нэг концерт ч юмуу кино ч юмуу үзүүлчинэ. Тийм хамт олоныг одоо хамтач нийтэч байлгах талаас нь арга хэмжээ зөндөө зохиогддог байсан. Тэгээд тэр байтугай юуны “Унаганы тамганы” баярт хүртэл ажилчдаа аваачаад нэг өдөр салхинд гаргаал баярлуулчихдаг байлаа. Гол нь яагаад вэ гэхлээр зэрэг ажил ихтэй үед бол бид нар тодорхой хэмжээнд ажлыг цаг наргүй ажилсан ч гэсэн хэрвээ тухайн барилгыг хугацаанаас нь өмнө ашиглалтанд нь өгсөн нөхцөлд 7хоногийнамралтыг хүртэр цалинтай амралтыг хүртэл өгч 2 хониор ч бүр нэг хүн 2 хониор шагнуулж байсан тохиолдол байдаг юм ш дээ. Нэг бригадын 10 хүн чинь хоёр хоёр хонь ямаагаар хонь хониор ажлынхаа үзүүлэлтээс шалтгаалаад тэгээд тэр хүмүүсийг чинь баярлуулаад явхаар чинь аймар баярлаж байгаа юм чинь. Тэд нарыг чинь тэгээд эхнэр хүүхэдтэй нь хүртэл бид нар аваад баярлуулна. Зарим үед нь хүүхдүүдийг нь хүртэл аваал баярлуулна. Аав ээж нь ажилтай үед хүүхдийг нь хүртэл тусд аваад баярлуулаал амруулаал явдаг тийм тохиолдол байсан. Хамт олны уур амьсгал гэх юм бол манайх бол дэндүү нийтэч ер нь тэгээд манай барилгын цэргүүд одоо ч гэсэн холбоотой байдаг. Маш их нийтэч ерөөсөө юм л хийхийн төлөө ажил хийхийн төлөө ер нь тухайн үед барилгын цэрэг гэж үнэндээ монголын түүхэнд бол би нилээн л юм хийсэн байгууллага байдаг гэж боддог. Өөрөө ч тэнд удцан болхоороо ч тийм юмуу гэхдээ нүдэнд харагдаад байгаа болохоор зэрэг хэлхээс өөр аргагүй хүн чинь барилга гэдэг чинь хүний нүдэнд харагдаж байдаг юм болхоороо байнга хаа ч явсан энэ барилга дээр чинь би ажиллаж байсан шүү дээ энийг чинь би хийлгэж байсан шүү дээ гээд нэг хүн боддог байхгүй юу. Тийм болохоор барилга бол ямар ч үед хүний нүдэнд харагддаг л юм. Одооны барьж байгаа барилгыг хархаар зүрх өвддөг. Яагаад гэвэл тал тоосгоор барьдаг унах гэж байгаа энүүний ам уулзварийг нь уулзуулалгүйгээр барьдаг тэгээд тэр барилга нь нураад унадаг. Аа бид нарын үед хэзээ ч тийм юм байгаагүй хяналт шалгалт гэдэг бол маш их байдаг байсан. Ажлын чанартай хийж байна уу чанаргүй хийж байна уу гэдгийг хардаг үе байсан. Би дөнгөж сургууль төгсөөд 81 онд барилгын зургийн институуд гэж байхад одоо хэлийн цэргийн дээх хэлийн цэргийн удирдах газрын барилга гэж байгаа 5 давхар барилга байгаа тэр барилгын зураг 5 удаа өөрчлөгдөж байсан. Ямар нэгэн юмын хийхэд өө энэ болоогүй болоогүй байна гэж хэлээл өөрчилдөг тэгж л барилгад хяналт тавидаг шаардлага байсан тэгээд тэр зургийн институт гэдэг утгараа тухайн үед чинь ямар одооныхтой адилхан компьютер олон байсан биш сайн л бол тооны машин л байсан байлгүй нэг өрөөнд 18 унтраалага тавина юу разитка тавина гэхэд чинь өө энийг чинь хананых нь ачаалал даахгүй ингэж олнийг тавьж болохгүй гээл зураг нь өөрчлөгдөөл орж ирэх жишээний тийм л юмнууд хийгддэг байсан байхгүй юу.

Цэцэгжаргал -

Тухайн үед байсан барилгын цэргийн анги ямархуу үүрэг гүйцэтгэсэн, яг ямар зорилгоор байгуулагдсан бэ ?

Бадамханд -

Барилга барилгын цэрэг гэдэг чинь одоо 70 жилийнхээ ойг хийгээд одоо хэдэн жил ч болчихов доо гурван жил дөрвөн жил ч болчихуу даа ер нь барилгын цэрэг гэдэг чинь ингэдэг байсан ш дээ дээр үед гурван жилийн цэрэг гэж байсын социализмын үед сүүлдээ 90-ээд оноос хойш нэг жилийн цэрэг болцон ш дээ гурван жилийн цэрэг гэж байхад энэ манай Монгол оронд баригдаж байгаа хамгийн хүнд хэцүү том үйлдвэрүүд дээр барилгын цэрэг ажилладаг байсан энэ гутлын үйлдвэрийн барилга байх жишээний аа архи пивоны үйлдвэрийн барилга байсан одоо энэ засгийн газрын ордны өргөтгөл, энэ хүүхэд залуучуудын соёлын төв гээл тэ аа энэ юуны бөхийн өргөө энэ тэрийг дандаа барилгын цэрэг барьсан ш дээ. Ер нь Монголд байгаа барилгын байгууллагын одоо бараг шорон ч гэх юмуу хүнд хэцүүг нь хийдэг байсан хүмүүс нь барилгын цэрэг байсан. Барилгын цэргийн хүчинд монголд нилээн ч олон барилга байгууламж баригдсан одоо чиг байдаг гэж боддог. Тэгээд нөгөө нэг 90 оны хувьсгал гарч ирээд ерөөсөө барилгын цэргийг чинь ерөнхийд нь ангиудийг нь төөрүүлэд явсаар явсаар байгаад одоосүүлдээ нэг анги үлдсэн үү хоёр анги үлдсэн үү.

Цэцэгжаргал -

Тухайн үед цэргүүдийг бүтээн байгуулалтанд...

Бадамханд -

Өө хэргэлэдэг байсан. Бүтээн байгуулалтын ажилд бол цэргүүд бол ерөөсөө монгол орны өнцөг булан бүрт ёстой өнцөг булан бүрт явдаг байсан. Хаана л ерөөсөө барилгын бүтээн байгуулалт гээл зам зам хүртэл барихад цэргүүдийг оролцуулдаг байсан ш дээ. Хаана бүтээн байгуулалтын ажил байна тэнд барилгын цэргийн цэргүүд очиж ажил хийдэг байсан. Хугацаанаас нь өмнө хийдэг байсан. Ер нь хэзээ ч барилгын цэргийн очсон газар болгонд хугацаанаас нь хоцорч хийсэн гэсэн тохиолдол байдаггүй. Тэр байтугай энэ юуны 72-р хотхон гэж ярьдаг юм даа сансар, офицеруудийн ордны тэр хавьд байдаг юм тэрийг тэрний нэг уурийн зуухны ажлыг уурийн зуухны ажлыг 6 сарын хугацаанд хийдэг ажлыг 7 хоногийн дотор хийж л байсан тохиолдол байдаг юм. Тэгж сэтгэлээсээ юмыг чанартай хийдэг байхгүй юу тийм. Барилгын цэрэгт очсон хүмүүс чинь ер нь монгол орны аль ч дээд сургууль төгссөн хүн байж болно ш дээ. Ер нь гэхдээ яахав гол нь дандаа барилгын мэргэжлийн хүмүүс голцуу аа тэгээд дээрээс нь яахуу цэрэгт дээд мэргэжилтэй хүмүүс татагдаад ирдэг байхгүй юу. Тэгэнгүүт нь тэд нарыг 1 жил цэргээр байлгаад дараа жилээс нь юмуу нэг юм цэрэгт улираах маягаар цэргийн байгууллагад ажиллуулаж байгаад тэгээд тэр чинь нөгөө цолоо аваад дээд мэргэжил төгссөн хүн чинь дэслэгч цолоор явдаг юм ш дээ. Тэгээд цолоо аваад дахиад үлдэх тохиолдол байдаг. Ер нь голцуу дээд мэргэжлийн хүмүүс дандаа голцуу мэргэжлийн хүмүүс барилгын цэргийн удирдах боловсон хүчнүүд. Аан цэрэгт бол ямар ч мэргэжлийн хүмүүс ирээд тэгээл ерөөсөө бид нар тэрийг чинь курс сургууль барилгын цэрэг чинь дотроо курс сургууль гэж явдаг байлаа ш дээ мэргэшсэн . Тэгэээд бид нар тэр цэргүүдийг чинь аваад бас каринтинд байх хугацаанд нь тэд нарыг чинь мэргэшүүлнэ тэгээд заавал тэр цэрэгт ирсэн хойноо мэргэшдэг байсан байгаан. Тэгээд цэргээс халагдахдаа тэд нар чинь тодорхой хэмжээний барилгын одоо 1,2,3 зэргэтэй ч гэдэг юмуу зэрэг аваад явдаг. Тэгээд тэрүүгээрээ амжилттай явж байгаа хүмүүс зөндөө байдаг юм ш дээ.

Цэцэгжаргал -

Та яагаад заавал барилгын цэргийн ангид орсон бэ, Яаж энэ ажилд орсон бэ?

Бадамханд -

Үгүй ерөөсөө сургууль төгсөөд барилгын цэргийн ангид хуваарьлагдсан ганцхан хуваарь байна гэсэн тэгээд тэрийг нь аваад очсон. Тэгээл ерөөсөө нэг нэг одоо цэргийн ангид би ингээд яваад очлоо гэхэд чинь анх очоод техникчээр орж байгаа байхгүй юу. Цахилгааны техникчээр тэгхэд нэг инжинертэй нэг бригад нэг бригад гэж явдаг байхгүй юу тэгээд тэр бригад чинь 20-22 хүнтэй аа тэгээд тэр 20-22 хүн дотор чинь цэрэг бригад нь тусдаа байдаг аа би болуул ахлагч бригадтай байсан. 20-22 хүнийг удирдаал ажиллуулдаг. Тэгээд л тэр хүмүүсийг чинь аваал барилга дээр нь аваачаад л за одоо энэ барилгын дотор мантаажыг манайх энэ одоо энэ удаа хийнэ шүү. Нэг бригадад болуул сард ганцхан барилга байдаггүй. Зарим тохиолдолд 10 барилга ч байна. Яагаад гэвэл улирлын чанартай байдаг ш дээ бид нарын үед чинь өвөл барилга барьдаггүй байсан барилгын чанарт муу гээд хэзээч бид нар барилгаа хийдэггүй. Ерөөсөө өвөл болхоос өмнө барилгаа хийгээд дулаанаа авцан нөхцөлд бол цонх хаалгаа хаацан нөхцөлд бол бид нар тэр дотор ажил хийх эрхтэй. Хийдэг ч байсан. Одоо бол тэгээд өвлийн хүйтэнд хөлдсөн байхад чинь барилга бариад байж л байх юм. Тэгхээр барилга нь яаж ч чанартай байдаг юм. Бид нарийн үед маш их ажлын чанрын юу их тавигддаг байсан. Чанартай ч хийгддэг байсан.

Цэцэгжаргал -

Таны гол бахархдаг зүйл юу вэ?

Бадамханд -

Минийх бол бараг бахаргадаг зүйл болхоор би өөрөө барилгачин болсондоо баярл баярлаж явдаг. Яагаад гэвэл хаана ч очсон хаанахийн барилга дээр ч очсон сая цэргийн амралтаар яваал очиход би ярьж л байгаа юм чинь өө энийг чинь манайх хийж байсан гээд л очсон газар болгонд ингээд нэг барьсан газар болгонд нэг ингээд барьсан барилга харагдхаар зэрэг чинь хүүхэд шиг баярладаг юм ш дээ. Энийг чинь хийлгэж байлаа гээд л тэгээд засгийн газрын ордонлуу яваад орход чинь өө энэ тэрний гэрлийг хараал би энүүний чинь гэрлийг аваад офицеруудийн ордны гэрлийн мантажин дээр энийг хийгэж байсан ш дээ. Яг энүүний ижлийг л би 1 ширхэгийг нь 15000 төгрөгөөр аваад офицерүүдийн ордны гэрлийг сольж байлаа гээл ингээл бодох жишээний. Хаа явсан газраа барилгачин хүний нүдэнд дандаа харагддаг. Одоо би чухам яаж явж байгаад нөгөө томилот гэдэг утгаараа сургууль төгсөөд л барилгын цэрэгт хуваарьлагдаад л тэгээл тэр байгууллагадаа насаараа ажилчиж байгаа юм чинь.

Цэцэгжаргал -

Таны жигшдэг зүйл юу вэ?

Бадамханд -

Залхуурах тийм. Залхуурхад үнэн сэтгэлээсээ дургүй. Ажил хийхгүй хойшоо суудаг хүмүүсд ёстой дургүй. Сэтгэлээсээ энийг хийгээчээ гэд хүн үүрэг өгөхөд ярваадаг ш дээ хүмүүс тэрийг хархаараа миний огиудас хүрдэг. Ажил хийхгүй хойшоо хойрого хүнд болуул дургүй дээ миний ганц үзэж чаддагүй юм. Тэгээд орчин үеийн залуудын залхуутай гэдэг үгэнд ёстой дургүй. Ямар ч үед хүн чинь сэтгэлээсээ юу ч хийж болно ш дээ. Тэгхэд өнөөдөр би боддог юм. 50 настай би хийж болж байхад 25 настай хүүхэд миний хажууд бол залхуу хүрээд гээд зогсдог байхгүй юу. Тэгээд тэр хүн одоо хэний ээж болох юм хэний аав болох юм тэрэнд л эмзэглэж байна. Хожим нь ээж аав гэдгээ мэдэхгүй хүн л өнөөдөр залхуурч зосдог байхгүй юу. Өөрөө ажилсаг байжээж үр хүүхдээ сургана ш дээ. Тийм болхоороо би миний хүүхдүүдэд миний зан чанараас жаахан ч гэсэн авсан байх гэж боддог. Ямар ч үед цэвэрхэн байж чаддаг миний хүүхдүүд би тэрийгээрээ л бахархадаг. Тийм

Цэцэгжаргал -

Та өөрийнхөө хүүхэд насыг жаахан дурсахгүй юу?

Бадамханд -

Би Увс аймгийн Түргэн суманд төрсөн гэсэн. Гэхдээ Увс аймгийн аймгийн төвд би хүүхэд насаа үдэждээ. 16 нас хүртлээ байсан. Миний аав аймгийн кино театрийн анхны кино театрийн дарга байлаа. Аймгийн гүйцэтгэх захиргаанд ажилладаг байлаа. Увс аймгийн бараг баруун аймгуудын ихэнхийнх нь захирал байсан юм гэнэлээ. Захирал хичээлийн эрхлэгч байсан гэсэн. Би 1р ангид ороод анх 1-р ангид ороод үсэг заалгаж байснаа мэдэхгүй нөгөө дөнгөж 1р ангид орчхоод хичээлээ заалгах гээд аавдаа очсон чинь аав миний толгойруу гараараа тогшсон байхгүй юу тэгхээр нь ээжийнхээ урд очоод манай ээж аав 2 хоёулаа орондоо орсон байсан. Тэгээд ээжийнхээ өмнө очоод заалгах ээж бас загинахаар нь игээд ерөөсөө ээж аав 2нхоо өмнө явж байгаад үсэг заалгаж байснаа санадаг байхгүй юу. Миний амьдралд аягүй тийм дурсамж бичигтэй үлдсэн юм тэр байдаг юм. Тэгээд дараа нь би бага ангидаа ч тийм байждээ. Тэгээд л аа 8р ангидаа увс аймагт 2р 10жилийн билэгийн сургууль гэж ЗХУ-ын билэгийн сургууль гэж баригдахаар болоод ХАА-н сайд Жагварал сайд гэж байсан тэр хүн манай аймагт очихоор болоод би тэр хүнд цэцэг өгч байсан тэр хүнийг пионорт элсүүлж байснаа санах дуртай тэр хүнтэй авхуулсан зураг ч байдаг юм. Аа тэгээд Увс аймагт бас намайг 5дугаар ангид байхад ЗХУ-н баатар Судеэт гэдэг хүн манай аймагт очиж байсан би тэр хүнд бас аймгийн нисэх онгоцний буудал дээр цэцэг өгч байсан тэрийгээ бас сандаг юм. Аа тэгээд хүүхэд тэгээл би Улаанбаатарт 9р ангидаа орж ирээд Улаанбаатарт хотын 6-р 10жилд 9р ангид орж байсан даа. Тэгээд одоо энэ дуучин Жаргалсайхан манай ангийн хүүхэд байдаг юм. Нээх дуулдаггүй хүүхэд байсан чинь одоо ингээд дуучин болчих юм. Өөр чинь 9,10дугаар ангид нээх айхтар тийм нөгөө нэг 8 жил сурцан хүүхдүүдийн дунд би чинь ороол 2хон жил хамт сурж байгаа тэгсэн мөртлөө тэр хүүхдүүд намайг хэзээ ч хөдөөний хүүхэд гэж гадуурхаагүй хэзээ ч намайг үзэн ядаагүй би тэр ангид жижигхэн тийм хөдөөний бор охин орж ирж байсан тэгээд л сагс тоглодог бол адилхан л тэр шигшээд нь ороод тоглодог л байлаа. Сангийн аж ахуйд явж маш их хөдөлмөр зусланд явдаг байсан 9, 10р ангидаа. Сөгнөргийн пионор зуслан гэж байдаг байлаа манай 6р 10жилийн хөдөлмөр амралтын зуслан гэж байсан бид нар намар тариа ногоо хураалтанд явдаг байсан. Сургуулийнхаа тариа огоо хураалтанд бид нар хавар намар явдаг байсан намар жилд 2 удаа явдаг байсан. 4н удаа би явж үзсэн. Хүүхдүүдийг би тэрийг бас хүүхдүүдийн хүмүүжилд аягүй их хамт олныг нэгдүгээрт бүрдүүлдэг хоёрдугаарт хүнийг ажилсаг болгодог байсан болвуу гэж боддог юм. Одооны оюутануудад ч тийм юм алга байна ш дээ. Зусланд явах юм алга тийм.

Цэцэгжаргал -

Таны хүүхэд нас тухайн үеийн бусад хүүхдүүдийнхээс юугаараа ялгаатай бэ?

Бадамханд -

Тухайн үеийн ээ? За нээх ялгарах надаас бол их тухайн үеийн хүүхдүүдээс ялгарах юм байхгүй адилхан л сургуульдаа явна хичээлдээ явна гадаа дээсээ тоглоно нөгөө ханаар бөмбөг цохиол тоглоно тэгээл дарга цэргийн хүүхэд гэхгүй байрныхаа гадаа тоглоод суудаг. Тэр байтугай ядуу айлын бүр одооны хүмүүсийн ярьдагаар бол аймар үгээгүй ядуу айлын хүүхдийн арвайн гурилыг аяганд нааж иддэг гэдийг хүртэл би хамтарч идээл сууж л байсан. Яагаад гэвэл би тэрийг энэ ядуу айлын хүүхэд эдний хүүхэд заваан энээс өвчин авчина гэж хэзээ ч шижиглэж байгаагүй. Тэр хүүхдийг адилхан л өөртэйгээ адилхан санадаг би даргын хүүхэд энэ ядуу манай ангийн хамгийн ядуу хүүхэд гэж тэр айлын хүүхдээс шижиглэж байгаагүй. Аягатай цайндаа хар цайндаа арвайн гурилаа хийгээд аяганд нааж байгаад цайгаа угаал суужил байсан. Хэзээ ч тийм бие биенээсээ ялгадаг юм байгаагүй. Одоо харин баян хоосны ялгаагарч ирчихээд байна. Миний үед тийм баян хоосны ялгаа гэж байгаагүй ээ.

Цэцэгжаргал -

Таны амьдралын туршид ер нь хүүхдүүдийн амьдрал хэрхэн өөрчлөгдөж ирсэн бэ?

Бадамханд -

Миний үед чинь ээж аав ажлаасаа ирчээд хүүхдүүдтэйгээ л харьцана ш дээ. Миний хүү өнөөдөр юу идэв яав бараг л өлссөн цангасан шиг л ээж аавтайгаа тухайн үедээ л ээж аавдаа хийсэн хоолноос нь бараг хуваалцаад иддэг байсан үе. Аа бид нарын дараагын хүүхдүүд болхоор чинь цэцэрлэг соёлоороо, бид нар чинь тухайн үед цэцэрлэг гэж бараг байхгүй юм чинь гэрээрээ л хүмүүжнэ эмээ өвөөтэйгөө л хамт байна тэгээд эмээ өвөөтэйгөө өдрийг барна аа тэр чинь өөр хаачих вэ дээ үнээ тугалаа хариулна гэх жишээний л ажил хийнэ ш дээ. Өөр нээх бид нар чинь хийгээл өөрөө өөрийгөө хүмүүжүүлээд байх юм байхгүй сургуульдаа бол яахав сургуульдаа явна сургуулийнхаа номын санд цаг олдуул ороод суучина. Үгүй бол гэртээ ирээд маргаашийнхаа даалгаварыг хийсээр байтал л өдрийг бардаг байлаа ш дээ. Аа тэгээд жаахан орчинд орчилуугаа дөхөөд ирхээрээ зэрэг чинь нөгөө цэцэрлэгт яваад хүүхдүүд чинь цэцэрлэгээрээ хүмүүжнэ ээж аав нь хүүхдээ цэцэрлэгээс нь аваад иргэж ирээд нөгөө хүүхэд чинь өдөр нь цэцэрлэг дээрээ юу хийсэн бид нар тухайн үедээ л харицах шаардлага гарна ш дээ. Одоо жишээлбэл би хүүхдүүдээ цэцэрлэгээс нь ирхэд за өнөөдөр юу заав яамар хичээл заасан гээд л нэг өдөр хичээлээ зааана аа тэгээд дараа нь сургуульд ороод ирхээр нь зэрэг нөгөөдүүлыг чинь за миний хүү өнөөдөр багш нь ямар хичээл заасан ээж нь юуг нь зааж өгөх үү тухайн үед бид нар бид нарын үед бол хүүхэдээ хүүхэдтэйгээ оролцох оролцоо хүүхэдтэйгээ харьцах харьцаа бол арай жаахан дөхөм байсан. Хүүхдээ хүмүүжүүлэх боломж бол бид нар хүүхдийнхаа хүмүүжилд оролцох боломж байсан. Аа одоо сүүлийн үеийн хүүхдийн хүмүүжил болхоор чинь зэрэг их хэцүү болцон юм шиг л санагддаг юм ш дээ. Яагаад гэхээр тэр хувийн сургууль, хувийн цэцэрлэгүүд аягүй элбэг болцон тэгээл аягүй өндөр шаардлага тавьдаг гэтэл тэгээд одооны хүүхдүүдийн чинь хүмүүжил сэтгэл санааных нь байдал нь аймар өөр ч болсон юм шиг хүмүүс ойлгох ойлголт нь ер нь нилээн тийм юмыг оо хүүхдийн сэтэгхүйгээр ойлгохгүй дандаа том хүний сэтэгхүйгээр ойлгочоод дандаа л орчин үеийн тэр болох болохгүй юмруу ер нь кино үзсэн ч гэсэн буруу л кино үзчихнэ. Тэгэхэд чинь бидний хүүхдийн үед тэгэхгүй ш дээ. Хүүхэлдэйн кино үзчихнэ үлгэрийн ном аягүй их уншина маш их ном уншдаг байсан. Одооны хүүхдүүд ном уншихгүй ном уншдаггүй учраас юмыг сэтгэж боддоггүй. Дандаа л өөрийнхөөрөө бүх юмыг өөрийнхөөрөө. Хэрвээ бидний үед чинь үр хүүхэддээ ном уншуулж үлгэр уншуулж тэр үлгэрийн чинь бараг утгыг нь хүртэл тайлбарлаад өгнө. Одооны хүүхдүүд чинь ном нь илбэг байгаад одоо сайхан номнууд гарч ирээд байхад хэзээ ч ном уншихгүй тэгээд ээж аавыгаа үг хэлхээр зэрэг та нарын үеийнх бишээ бид нарын үеийнх та нарын үетэй адилхан биш гэж хэлдэг гэтэл бид нар өнөөдөр эх эцгийнхээ хэлснээр ном уншсанаар бид нар амьдралдаа юугаараа алдсын юугаа ч алдаагүй ш дээ. Гэтэл одоо эд нар чинь алдаад байна ш дээ. Архи пиво уух гээд л баарлуу явах гээд л дуу дуулах гээд л дуулж болно найз нөхөдтэйгээ наргиж болно тэрийг хэн ч зэмлэхгүй ш дээ. Ганцхан уншиж тархиа жаахан хөгжүүлээсээ л гэж боддог одооны хүүхдүүдийн уншдаг хардаг үздэг нь ховор болцон зүгээр л цэнгэ цэнгэхиийг л боддог болцон. Дээр социализмын үе гээл яриад байгаа яриад байгаа тэр үед чинь харин юм сургадаг үзүүлдэг ухамсарлуулдаг байсан үе байхгүй юу. Одоны хүүхдүүд жаахан ухамсар муутай. Ээж аавыгаа хоцрогдсон гэдэг утгаар нь дандаа ярьдаг болсон юм болвуу л гэж боддог ш дээ.

Цэцэгжаргал -

Та ер нь дотуур байртай сургуульд байсан уу?

Бадамханд -

Би дотуур байртай сургуульд байгаагүй. Би яагаад гэвэл ээж аавынхаа ээж аавынхаа гар дээр хүмүүжиж ерөөсөө аймгийн төвд байсан учраас гэртээ л байсан. Тийм

Цэцэгжаргал -

Социализмийн үед гэр бүлийн амьдрал хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Бадамханд -

Социализмын үед чинь одоо гэр бүлийн амьдралыг би боддын одоо бодхоор одооныхыг бодхоор би айдас хүрдэг юм. Дандаа л салсан саринсан 2 дахь 3 дахь авгайгаа авсан гэж ярьдаг. Социализмын үед би хэзээ ч хэнийг ч тэр эхнэрээсээ салсан гэнэ лээ тэр тэрэнтэй тэгсэн гэнэ лээ гэж амьдралын элдэв барааныг сонсож байгаагүй. Үнэнийг хэлхэд яагаад гэвэл би чинь бас юу 10 жил төгсөөд энэ чинь бас нэг тодорхой хэмжээний мэргэжил эзэмшээд явж л байна. Тэр хугацаанд өчнөөн л олон багш нар өчнөөн л олон найз нөхөдтэй өчнөөн олон ах дүүтэй байсан. Тэгэхэд хэзээ ч тийм тэд тэдний хүүхэд тэр салсан гэнэ лээ гэвэл нэг хүүхэд өнчрөнө ш дээ. Гэтэл тийм юм сонсоогүй одоо орчин үе нь ерөөсөө бүгд салалт дандаа салалт болцон тэгэхээр зэрэг бие биенийгээ мэдрэхгүй ойлгохгүй хамгийн гол нь эмэгтэй эрэгтэй 2 хүн чинь хоорондоо ярьж байж амьдралынхаа болох болхгүйг ярьжээж ойлголцож байж амьдрал элэг бүтэн бүрэн бүтэн явнуу гэхээс нөхөр нь авгайгаа ойлгохгүй эхнэр нь нөхрөө ойлгохгүй яваад байх юм бол амьдрал хэзээ ч ойлголцохгүй. Дээр үед чинь хүмүүс ний нуугүй ярьдаг байж ойлголцдог байж одоо бол хүмүүсийн амьдрал жаахан мөнгөн дээр амьдрал үүсчих гээд байгаа юм болвуу гэж боддог ш дээ.

Цэцэгжаргал -

Төр засгаас гэр бүлийн тухай ямар бодлого баримталж байсан бэ?

Бадамханд -

Социализмийн үед чинь ер нь жаахан тийм жаахан хатуу талдаа байсан гэх юм уу даа. Тийм одоо чи тэрэнтэй суу гэж хэлэхгүй ч гэсэн нэгэнт л гэр бүл болсон л бол тэр гэр бүлийг та 2 хоёулаа сайхан авч явах ёстой хэзээ ч үр хүүхдээ та нар өнчирүүлэх ёсгүй аа энэ нэгэнт л та 2 эхнэр нөхөр болсон л юм чинь та 2 нэг хүүхэдтэй ч бай 2 хүүхэдтэй ч бай энэ хүүхдүүдийн сургалт, хүмүүжил, эрүүл мэнд бүх юмыг л та 2 авч явах ёстой энэ айлыг та нар сайхан авч явах ёстой гэдгийг тархинд нь суулгацан байсан учраас социализмын үед чинь салалт сарнилт амьдралын тийм янз бүхрийн асуудал бол гардаггүй байсан. Одоо бол дэндүү элбэг болчиж.

Цэцэгжаргал -

Гэр бүлийг хөхүүлэн дэмжих талаар ямар нэгэн бодлого баримталдаг байсан уу социализмын үед ?

Бадамханд -

Социалзмын үед чинь яахав нээх ингэдэг байхгүй юу сайхан амьдралтай тээ үр хүүхдээ сайхан хүмүүжүүлсэн хүмүүсийн үлгэр дууриаллыг бол албан байгууллагууд бол ерөөсөө ярьдаг. Тэр лекц гэдэг юман дээр л их ярьдаг байлаа ш дээ. Чи хүүхдээ тэгж хүмүүжүүсэнгүй чи ханиа тэгэж хайрлах ёстой гэдгийг бол тэр лекц гэдэг лекц сонсгол гэдэг юм байнга байдаг л байсан учраас тэр гэр бүлийн тал дээрхи асуудал аягүй их яригддаг байсан. Тэдний амьрал тэгсэн тэдний хүүхдүүд тийм сайхан болвсролтой явж байна хүн ханиа хайралвал тэгэж явдын байна гэдгийг дандаа ярьдаг байсан учраас тухайн үед хүн чинь эхнэрээ нэг загнасан бол маргааш нь нээрээ загнаж болохгүй нь нөхөртөө өнөө өглөө уурлаад гарсан бол хөөрхий амьтанд уурлаж болохгүй юм байна ш дээ би ууралсан ч гэсэн аягатай цайг нь зөв хийж өгөөд гарах ёстой юм байна шүү гэдгийг албан байгууллага нь тэр лекц сонсгол гэдэг дээр маш их ярьдаг хэлдэг ухамсарлуулдаг байсан.

Цэцэгжаргал -

Гэр бүлийг дэмжиж байсан төр засгийн бодлого яаж өөрчлөгдөж ирсэн бэ?

Бадамханд -

Тухайн үед чинь гэр бүлийг дэмжихэд тийм одооных шиг тийм мөнгө амалдаггүй байсан л даа. Гэхдээ хамгийн гол нь нөгөө нэг аа одоо хүүхэд гаргах насны одоо эрэгтэй эмэгтэй хүмүүсээс татвар авдаг байсан ш дээ. Хүүхэдгүйн татвар гэж яагаад гэвэл гэр бүлтэй болох ёстой тэр 2 хүн. Хүүхэд гаргахгүй явж байнаа чи гэсэн дохио л байсан байх гэж би боддог юм. Яагаад гэвэл одоо 25 одоо тухайн үед би яг насыг нь сайн хэлж мэдэхгүй байна аа. Тэгээл яг 25аас дээш болвуу гэж бодож байна гэр бүлгүй хүмүүсээс хүхэдгүйн татвар гэж авдаг байсан. Тийн

Цэцэгжаргал -

Хэдий хэмжээний ямар татвар авах уу ?

Бадамханд -

Тэр яг хэмжээг нь би санахгүй байна аа ямар ч байсан цалин цалин нь буухад хүүхэдгүйн татвар гэж тогтмол авдаг байсан. Тэрийг бол би яг манай эгчээс авдаг байсан байхгүй юу. Тэгэхээр зэрэг гэр бүлийг дэмждэг байсан болвуу? Яагаад гэвэл тэр чинь 25 нас хүрчээд гэр бүл болоогүй явж байгаа байхгүй юу. Тэгхээр хүүхэдгүйн татвар гэдэг чинь улс эх оронд тэр хэмжээгээрэээ мөнгө ордог л байсан байлгүй бодвол. Тийм

Цэцэгжаргал -

Тэр бодлого өнөөдөр яаж өөрчлөгдөж ирэн бол?

Бадамханд -

Одоо болхоор тэр татвар чинь байхгүй ш дээ. Тэр татвар авдаг чинь байхаа больчоод одоо бол эсэргээрээ гэр бүл болсон хүмүүсдээ 500 мянган төгрөг гэж байгаа ш дээ. Аа яахав хамгийн гол нь би ингэж боддог юм манай монгол чинь цөөхөн хүн амтай юм болхоор хүн амынхаа бодлогоор л 500мянган төгрөг гарч ирж байгаа байх. Гэр бүлийг жаахан бэхжүүлэх гэсэн утгаараа тэ. Аа тэхгүй энийг болхоор зарим ухаан мөчиг залуучууд болхоор буруугаар ойлгоод ерөөсөө хайр сэтгэлгүйгээр зүгээр гэр бүл болчоод батлуулчаад 500 мянган төгрөг авчаад салаад явж байгаа тохиолдол зөндөө байна ш дээ. Дээр үед хэзээ ч тийм салалт гэдэг юм байгаагүй шүү дээ. Би бол тэрүүн дээр баттай хэлнэ ер нь салалт ховор байсан гэдгийг. Одоо бол энэ 500мянгаас чинь болж харин салалт гараад байгаа юм бишүү.

Цэцэгжаргал -

Энэ бодлогуудыг хүмүүс яаж хүлээж авч ирсэн бэ?

Бадамханд -

Аа тухайн үед тэр хүүхэдгүйн татвар гэж авхад хүмүүс тэрийг ойлгодоггүй байсан. Энэ яагаад гэвэл цалин дээрээс баахан мөнгө авчихлаа л гэж боддог гэтэл тэр үед чинь манай монголын хүн ам чинь сая ч хүрээгүй байсан үе шүү дээ. Тийм болхоороо зэрэг гэр бүлийг арай жаахан тогтвор суурьшилтай одоо хүн амаа өсгөх гэсэн бодлогоор тэр татварыг авдаг байсан байхаа л гэж бодож байна ш дээ.

Цэцэгжаргал -

Социализмын үед эрх мэдэлтэй хүн гэж ямар хүнийг хэлдэг байсан бэ?

Бадамханд -

Социализмын үед чинь эрх мэдэлтэй хүн гэдэг чинь одооных шиг ингэж яригддаггүй байлаа ш дээ. Яагаад гэвэл хүн чинь өөрөө өөрт оногдсон ажлыг хийдэг байсан учраас тэр эрх мэдэлтэн гэдэг ухагдахуун байгаагүй. Зүгээр дарга цэрэг одоо удирдлага гэдэг утгаараа л яригддаг байсан болхоос биш эрх мэдэлтэн гэдэг яриа байгаагүй.

Цэцэгжаргал -

Байгууллагын дарга цэргийн хоорондын харилцаа ямархуу байсан бэ?

Бадамханд -

Удирдах удирдуулах ёсыг л мэддэг байсан үе хэн нь хэнийгээ дарга нь цэргийгээ ойлгож мэддэг мэдэрдэг. Цэрэг нь даргыгаа энэ миний дарга шүү гэдэг утгаараа энэ надад үүрэг өгсөн би энийг биелүүлэх ёстой аа дарга нь болхоор би чамд үүрэг өгсөн шүү чи энийгээ хийх ёстой захриргаадах аргаар биш тэр үед захиргаадалт байгаагүй дарга цэргийн бие биенээ ойлгогдох одоогийнхоор бол баг болж ажиллах чадвар арай илүү байсан үе.

Цэцэгжаргал -

Тухайн үед дарга хүмүүс яаж эрх мэдлээ хэрэгжүүлдэг байсан бэ?

Бадамханд -

Би болхоор их сайн даргын удирдлага доор ажиллаж байсан гэж боддог. Тийм ч учраас тэр хүний хүнтэй ажиллах хүнийг удирдах арга барилыг амьдралдаа хэрэгжүүлж явсан гэж боддог. Манай дарга бол би дарга гэдэг утгаараа хэзээ ч хүнтэй харьцдаггүй. Тухайн хүнд хийх ёстой ажлыг нь ухамсарлуулж өгдөг танайх өнөөдөр энэ ажлыг хийх ёстой шүү танайх энэ сард энэ ажлыг хийх ёстой шүү гэдэг ерөнхий одоо ажлынх нь ерөнхий байдлыг л танилцуулна. Тэгээд цэрэг нь тэрийг за дарга ийм үүрэг өгсөн юм чинь энийг дуусгах ёстой тийм юугаар явж байсан. Аа тэгээд хүнээ сайн мэддэг байсан хэзээ ч тушааж захиргааддаггүй байсан учраас тэр хамт олны эв нэгдэл маш сайн байсан.

Цэцэгжаргал -

Дарга, ажилтан 2 хоорондоо ер нь юугаараа ялгардаг байсан бэ?

Бадамханд -

Үгүй тэгээд манайх чинь барилгын цэрэг учраас хүмүүс чинь маш өндөр цалитай болхоороо зэрэг ажлынхаа хувцыг тайлаад гараад явхад даргаасаа хэзээ ч ялгагдахгүй тийм л хүмүс байсан. Яагаад гэвэл дарга нь тэр хүнийг хайрлаж чаддаг учраас даргыгаа хэзээ ч дарга ирлээ гэж хажуунаас нь айж эмээх явдал байдаггүй. Ажлынхаа местнээс гараад явуул адилхан л эрэгтэй бол эрэгтэй эмэгтэй бол эмэгтэй хүнтэйгээ харьцаал гараад явдаг тийм одоо одоогийхний эрх мэдэлтэн шиг айдаг хулчийдаг ч юм уу тэ бие биенээ хүндэлдэггүй тийм байдал байгаагүй.

Цэцэгжаргал -

Ажлын байран дээр дарга цэрэг хүмүүс хоорондоо яаж ялгардаг байсан вэ?

Бадамханд -

Аа ажлын байран дээр бол яахав дээ тэртээ тэрэнгүй тэр чинь нэгэнт бид чинь цэргийн хүмүүс юм чинь дарга хувцаараа ялгагдана ш дээ мэдээжийн хэрэг тийм ээ. Аа хувцасаараа бол нэгдүгээрт ялгагдана аа. Хоёрдугаарт гэхэд нөгөө нэг хэн ч гэсэн даргаа таних л юм чинь аа тэр өгсөн үүргийг л биелүүлээд явж байх ёстой болхоос дарга орж ирж байхад тэрийг орж ирлээ гээд ажилаа хаяад босоод явх юу байхгүй ш дээ. Ханаа нүдээд зогсож байгаа бол нүдэж л байна ш дээ. Дарга орж ирээд хажуунаас нь хараад гараад явхаас биш тэр хүний ажлыг нь саатуулах эрх байхгүй юм чинь. Барилга чинь тиймээрээ л ялгаатай.

Цэцэгжаргал -

Эрх мэдэлтэй дарга хүмүүст жирийн хүмүүс ямархуу ханддаг байсан бэ?

Бадамханд -

За одоо юу гэж ер нь дарга ороод ирлээ ажил хийж байгаа нөхцөлд бол дарга орж ирлээ гэж тэр хүн даргын өмнө очоод номхон зогсох ч юмуу даргадаа одоо юу яах юм байхгүй л дээ. Яагаад гэвэл тухайн ажилчин хүн ажилаа хийж байхад тэр хүнийг хариуцсан нэг бригадын дарга ч юмуу тэр хүн нь очоод ажилаа танилцуулах л байхгүй юу. Оо даргаа тэр чинь цэргийн хүн чинь очоод ёслоно тэгээд манайх ингээд өнөөдөр хийх ёстой одоо 5 метр утас, 10 метр утас,50 метр утас мантаажлах байсан бол тэрийгээ хийгээд дууслаа одоо манайх энэ өрөөний мантааж дуусаж байна гэдэг маягаар одоо тухайн тэр бригадыг удирдсан хүн нь орж ирсэн даргадаа танилцуулах маягаар хэлээл танилцуулаал гаргана. Тэрнээс биш дарга ороод ирлээ тэр манай дарга энэ ингэцэн тэр даргийг манай дарга яах гэж энэ хэдийдээ манай дарга болцын яах гэж манай дарга болцын гэсэн тэр хүний албан тушаалыг үгүйсэгэсэн байдал байдаггүй тодорхой хэмжээгээр нэгэнт томилогдоод тухайн үед чинь дандаа томилгоогоор ирдэг байсан учраас хэзээ ч хүний албан тушаалын тийм барицах ч юмуу үзэн ядах ч юмуу бие биенийгээ ойлголцохгүй тохиолдол гарж байгаагүй.

Цэцэгжаргал -

Социализмын үе, өнөө үеийн дарга цэрэг 2-ын харилцаа харилцаанд ямар ялгаа байна вэ?

Бадамханд -

Байлгүй яахав. Социализмийн үед чинь хүмүүс чинь хүнээ удирдаж чаддаг ажилаа мэддэг хүн хүнээ удирддаг л байсан байхгүй юу. Тийм болхоор тэр хүн нэгэнт ажилаа мэддэг хүн үүрэг даалгавар өгч байхад тэр хүн хийхийг л бодно гүйцэтгэхийг л бодно. Гэтэл одоо чинь ажлаа ч мэдэхгүй хүн дарга болчихоол тэгээл би дарга гэсэн шиг цээжээ дэлдээд хүнд тодорхой юм тайлбарлаж өгч чаддаггүй. Тухайн үед миний дарга бол энэ ажлыг ингэж хийнэ гэдгийг мэддэг даргатай байсан учраас тэр хүний өмнө бид нар тэр хүнээс даргаас дутахгүй хийхийн төлөө зүтгэхээс өөр аргагүй байсан. Одоо бол ажилаа мэдэхгүй даргатай болцон хүн бол тэр хүний албан тушаалыг нь ямар нэгэн байдлаар доромжлох доромжил л гарч ирдэг. Яг одооны байдлаар. Тийм

Цэцэгжаргал -

Эрх мэдлийн талаарх ойлголт социализмийн үед ямар байсан бэ ? Одоо яаж өөрчлөгдсөн бэ?

Бадамханд -

Бид нарын үед чинь эрх мэдэлтэнгүүд гэж тэгж тодорхой хэмжэгээр ямар нэгэн юманд шунах шунахайрах тэ би энэ эрх мэдлийг ашиглаад нэг байшинтай болчих юмсан барилга бариж байгаад нэг илүү өрөөтэй болчих юмсан гэсэн тийм бодол хэзээ ч байгаагүй. Тухайн жилд хийх ёстой ажлаа энэ хүмүүсээр яаж гүйцэлдүүлэх үү хэдэн хүнийг тавьж хаана нь яаж энэ ажлыг хугацаанд нь барагдуулах вэ гэдэг бодолтой дарга нар л байсан аа одооны дарга нар болуул энэ ажлыг хэдэн хүнээр хийлгээд дундаас нь 5төгрөг хожих уу 10 төгрөг дандаа ямар хожоо гарах уу гэдгийг хайдаг дарга нар л элбэг болцон яг одоо яг орчин үеийн дарга нарын бодол бол тийм болцон. Аа бид нарын үед хэзээ ч тийм юм байгаагүй. Хийх ёстой ажлаа л хийлгээд л явж байсан болхоос үнэндээ цалигараа л амьдардаг болхоос биш өшөө илүү дутуу нэг өрөө байр илүү бариулаад тэрийгээ л би авчих юмсан гэсэн тийм бодолтой дарга нар байгаагүй. Авч ч байгаагүй. Одоо бол 2, 1, 2, 1, 2 барилгын хөрөнгөөр 3 барилга бариулчаад өөрсдөө нэгийг нь аваад үдчих юмсан гэсэн бодолтой дарга нар олон болчоод л байна.

Цэцэгжаргал -

Таны амьдралд ямар нэгэн гүн нөлөө үзүүлсэн үйл явдал байдаг уу?

Бадамханд -

Намайг 6-р ангид байхад манай хөдөө цэргийн ансонбал их очиж тоглож байсан. Концерт тоглосын тэгээд одоо энэ юуны баян хуур хөгжим тоглодог Тэрбиш гэдэг хүн очиж хөгжим тоглож байхад нь баахан эмэгтэйчүүд ирж дуулж байсан, бүжиглэж байсан. Тэгээд би бодож байсан. Яавал цэргийн хүн болдын болоо яагаад энэ эмэгтэйчүүд ийм гоё цэрэг хувцас өмсөөд тэгээд миний ойлголт болхоор зэрэг нэг бол дуучин бүжигчин байдаг юм байна нэг болуул эмч байдаг юм байна гэдэг ойлголттойгоор би амьдарч байсан. Тэгээд гэв гэнэт юу манай нэг эгч Улаанбаатар хотод явж ирчээд юу Улаанбаатар хот ёстой гоё гээд Улаанбаатарын бүх л амьдралыг яриал бүр марожин хүртэл ярьж байгаа байхгүй юу. Тэгээд би бодож байсан амьд яваа насандаа Улаанбаатар гэдэг газрыг үзэх юмсан гэж би 15настайдаа яриж байсан. Гэтэл би 16настайдаа улаанбаатарт орж ирээд одоо өнөөдөр би 34 жил амьдарч байна. Тэгээд гол нь хамгийн сонирхолтой нь би сургууль төгсөөд цэргийн газар хуваарьлагдаж цэргийн хүн болсон тэрэндээ би бахархаж явдаг. Миний мөрөөдөл биелцэн юм болвуу би бага хүүхэд насандаа цэргийн хүн болох юмсан гэж мөрөөдөж явтал гэв гэнэтхэн санамсаргүй байдлаар цэргийн байгууллагад хуваарьлагдаж очоод тэр ч байтугай цэргийн байгууллагад насаараа ажиллаад одоо өнөөдөр тэтгэврийн хүн болоол явж байна ш дээ. Энийг л би миний амьдралд хүн мөрөөдөж явуул мөрөөдөл биелдэг юм гэдгийн л бас нэг тодорхой жишээ болох юм болов уу.

Цэцэгжаргал -

Таны амьдрад ер бусын бусдаас онцгой гэх ямар нэгэн юм байдаг уу? Таны бусад хүмүүсээс ялгарах гол онцлог юу вэ?

Бадамханд -

Гол онцлог гэх юм юу байхав дээ би чинь одоо 43 хан настай тэтгэвэрт гарсан хүн шүү дээ. Тэгхэд миний үеийн 43 настай энгийн байгууллагад ажилласан эмэгтэй бол хэзээ ч тэтгэвэрт гарахгүй ш дээ. Тэгхээр зэрэг эмэгтэй хүн цэргийн байгууллагад ажиллаж болдог юмаа цэргийн насанд нас хязгаарладаггүй юмаа тэ хүн болгон цэргийг их хэцүү гэдэг шүү дээ. Гэтэл цэрийн байгууллагад ажиллахад чинь цэргийн байгууллага чинь бас эмэгтэй хүнийг бас харж үздэг юм байна ш дээ тэ 20 жил ажиллаад тэтгэвэрт гарж болно амарч болно яагаад гэвэл миний тэр 20 жил энгийн газрын 30 жил ажилласан хүний ажилласан хэмжээнд тохирох хэмжээний ажлыг би хийсэн байдаг байхгүй юу. Тэгэж тэтгэвэрт гаргадаг юм байна лээ. Тийм болхоороо би хэрвээ би цэргийн энгийн байсан бол одоо ч тэтгэвэрт гараагүй л явж байгаа ш дээ. Гэтэл би тэтгэвэрт гараад 7 жил болцон байхгүй юу. Тийм болхоороо би цэргийн байгууллагад орж ингэж ажилласнаараа бахархах юм уу даа. Миний амьдралд гарсан өөрчлөлт гэхиймуу. Тийм

Цэцэгжаргал -

Тэтгэвэрт гарснаараа ер нь таны амьдрал яаж өөрчлөгдсөн бэ?

Бадамханд -

Тэтгэвэрт гарснаар миний амьдралд одоо сайхан юм болоогүй л гэж бодно яагаад гэвэл хаа явсан газраа тэтгэвэрийнх гэдэг нэр сонсож явдаг хаана аль нэгэн газар очоод ажилд орох гэхлээр зэрэг 43хан настай тэтгэвэрт гарчаад би ажилд орий гэхээр намайг ажилд авахгүй л байсан. Өө та тэтгэвэрийнх тийм болхоор насаар нь биш хүний чадвараар нь хүнийг ажилд аваачээ л гэж би хэлмээр байна. 60 настай хүн ч ажил хийж чаддаг байхгүй юу. Гэтэл тэгээд дандаа насаар ажилд хязгаарлаад байдаг чинь л манай монголын түүхэнд их сонин юм гарч ирэх гээд байна. Дээр үед чинь 65 настай 60 настай хүмүүс ажил хийгээд болдог л байсан ш дээ. Чанартай ажил хйидэг л байсан ш дээ.

Цэцэгжаргал -

Таны амьдралд ардчилал яаж нөлөөлсөн бэ?

Бадамханд -

Миний амьдралд ардчилал нээх айхтар нөлөөллийг би олж харахгүйл байгаа. Яагаад гэвэл ардчилалаас би айдаг гэхиймуу эсвэл ойлгодоггүй ч гэхиймуу яагаад гэвэл хэтэрхий ардчилал гэдэг утгаараа бүх юмыг утгагүй болгодог юм хүний хийсэн юм болгоныг дандаа л чөлөөтэй байвал л ардчилал байдаг юм шиг буруугаар ойлгосон. Хүн болгон ер нь ялангуяа залуучууд тэ ардчилалыг буруугаар ойлгоцонд нь би эмзэглэж явдаг байхгүй юу тийм болхоороо зарим үедээ би ардчилалыг яадаг юм дургуй хүрдэг ч гэхэд одоо хаашаа юм дээ. Зарим үедээ үнэхээр ойлгохыг хүсдэггүй. Хүн чинь юмыг хийж байж сэтгэлээсээ ямар нэг юмыг оролдож байж тэр ажил чинь бүтэнэ ш дээ. Гэтэл ардчилал чөлөөтэй байх ёстой би өөрөө энэ чинь ардчилал ч бай ардчлалын орон шүү дээ гэж хэлээд хүн болгон ажлаас хойшоо суугаад байвал хэн ажил хийх юм бэ. Ардчилал гэдэг чинь хүмүүс хэтэрхий тийм чөлөөтэй байдалруу уруу татцан тэгээд ардчилал гэдгийг манайхан буруу ойлгочоод буруу яваад байна ш дээ.

Цэцэгжаргал -

Ардчилал таньд юу авч ирнэ гэж туайн үед бодож байсан бэ?

Бадамханд -

Би анхнаасаа ардчилалыг ойлгохгүй. Одоо ч ойлгохыг ч хүсдэггүй. Би социализмын бүтээгдэхүүн болхоор тэр үедээ л хүмүүжцэн тэр үеийн хүмүүжлээрээ л дуусгах. Миний гэр бүлийн амьдралд ер нь ардчилалаас нээх өөрчлөлт гараад байсан юм байхгүй бид манай нөхөр бид 2, 4 хүүхдээ өсгөдөгөөрөө өсгөөд л хүмүүжүүлдэгээрээ л хүмүүжүүлээл бид 2т тийм хувийн компани ч юмуу тэ ийм юм байхгүй хоёулаа л улс байгууллагад ажиллаал улсад ажиллаал тэгээл би тэтгэвэрт гарсан аа армид бол тэртэй тэргүй ардчлалаас болж тэтгэвэрт гаргасан юм биш угаасаа л армид эмэгтэй хүн 18жил ажиллаад л тэтгэвэрт гардаг байсан бол 20 жил ажиллаал тэтгэвэрт гардаг 2 жил харин нэмэгдцэн тэглээ гээд армид нээх тийм ардчлалаас болж өөрчллөгдсөн юм өрөөсөө байхгүй. Яагаад гэвэл хийдэг ажлаа л хийгээд явж байгаа учраас ардчилал ардчилал гарч ирлээ гээд бид нар чөлөөтэй бид нар илүү цаг ажилчихлаа гэж хэзээ ч хэлаж байгаагүй нөгөө л социализмийн үед ажлаа хийдэг байсан бол өглөө 8 цагтаа очоод орой 10 цагт тарж л байсан ч бид нар тэр цагтаа тараал явдаг. Тэр Арми гэдэг чинь ардчилалын чинь юмыг нээх айхтар хийгээд байдаггүй шүү дээ. Тушаалаар бид нар бүх юмаа хийдэг ажлаа хийгээл тухайн үедээ хийгээл болчихдог.

Цэцэгжаргал -

Эрэгтэй эмэгтэй хүмүүст ардчилал өөр өөрөөр нөлөөлсөн болов уу?

Бадамханд -

Өөр өөрөөр нөлөөлөгүй байхаа. Тухайн хүний ухамсараас л шалтгаалсан байх. Ардчилал гэхдээ би боды эрэгтэйчүүд нь бас арай жаахан илүү буруу ойлгоцон юм болуу ардчилал гээд ерөөсөө бүх л юм чөлөөтэй гэдэг утгаараа одоо бараг авгайгаараа гэрийнхээ ажлыг хийлэгчихээд өөрөө архиа уугаад явах жишээний болчоод байна. Тэгхээр би эрэгтэйчүүдийг арай жаахан бурхуу ойлгооод байгаа юм болвуу гэж боддог ш дээ. Зах зээлд ер нь эрэгтэй эмэгтэй хүмүүсийг 2 өөрөөр нэрлэн яагаад гэвэл зах зээлийн үед дандаа эмэгтэйчүүд нь ажил хийдэг болцон эрэгтэй хүмүүс нь ер нь болжил өгвөл хоошоо суудаг болсон юм биш үү? Хаана хаана хүйтэн зах дээр очсон ч л эмэгтэй хүмүүс байж л байна. Ер нь тэгээл зам дээр ч гэсэн эмэгтэй хүн л хог цэвэрлээд зогсож байгаа шүү дээ. Эрэгтэй хүн хог цэвэрлээд зогсохгүй тэгхээр зэрэг харин зах зээлийн үед чинь эмэгтэй хүмүүс нь мөнгө олхийн төлөө амьдралынхаа үр хүүхдээ тэжээж өсгөхийн төлөө явдаг болчоод байгаа юм биш үү эмэгтэй хүндээ арай илүү жаахан ажил нь олдоод байгаа юм болов уу бас мөнгө олох боломж нь олдоод байгаа юм болов уу эрэгтэй хүмүүс чинь уухынхаа төлөө идэхийнхээ төлөө ямар ч хийсэн ажил байхгүй ш дээ.

Цэцэгжаргал -

Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн улс төрд оролцох оролцоо ер нь ямархуу байсан бэ? Ардчилалд оролцох оролцоо?

Бадамханд -

Ардчилалд ингэдэг л юм байна лээ л дээ. Эрэгтэй эмэгтэй хүмүүс эмэгтэй хүмүүсийн оролцоо нь болхоор зэрэг энэ нөгөө нэг боловсролтой хүмүүсийнхаа дунд бол эмэгтэй нь арай жаахан цөөхөн юм уу гэмээр тэ аа гэтэл ардчилалыг дэмжээд байгаа манай ардчилалыг дэмжиж байгаа гээд ингээд ярьж байгаа хүмүүс нь болхоор зэрэг ардч аа ингээд хараад байхад дандаа амьдралд нь болохгүй тэ амьдралд нь юм нь дутагдсан тийм жаахан амьдралыг ядуу хүмүүсийг аваачаад мөнгөөр тэр хэдэн сэтгэлбийлг нь худалдаад авчихсан ардчилалыхан. Тэгээд бид нар ардчилагчид гээд л ардчилалын сард 12000 төгрөг өгдөг би ардчилсан намын гишүүн гэдэг утгаараа явдаг. Дандаа ядуу хүмүүс явж байгаа юм чинь гэр хороололд. Би тэрийг яагаад хэлж байна уу гэхээр зэрэг сая сонгуулийн үеэр би гэр хороололд ажилласан. Дандаа ядуу хүмүүс байгаа байхгүй юу. Тэгээд хог цэвэрлээд явж байгаад би нэг 50 гаруй настай эмэгтэй хүнээс асуусан. Тэгсэн чинь одоо сонгууль болох гэж байна ш дээ аль намыг дэмждэг юм дээ гээл зүгээр санамсаргүй амаар тавиад үзсэн чинь ардчилсан нам гээд өө тиймүү гээд тэгсэн чинь би ардчилсан намын гишүүн. Та тэгээд жилд та тэгээд ажил хийдэг үү гэсэн үгүй гэж байна тэгээд яадаг юм гэсэн би жилд 12.000 төгрөг өгдөг. Тэгээд нэг удаа цагаан сараар 30.000 төгрөгөөр бид нарыг хүлээж авдын. Тийм болхоор манай гэр хорооллийн баянхошууны хойд талын гэр хорооллийнхон бүгд ардчилсан намын гүшүүнээр элсцэн. Хөөрхий амьтан жилд бид нарыг 1 хүлээж авдаг ш дээ. Тэгээд ардчилал гэдгийн утга чинь тэгээд алдагдаад байгаа байхгүй юу. Мөнгө л өгдөг гэдэг утгаар нь.

Цэцэгжаргал -

Таныг анх хотод орж ирэхэд хотын амьдрал ямархуу байсан бэ?

Бадамханд -

Намайг анх би чинь 75, 76онд орж ирсэн ш дээ. Хотын амьдрал чинь яагаад гэвэл ажилтай хүмүүс нь ажлаа хийгээд л амьдардаг учраас хотод нээх тийм дутагдаж гачигдах ер нь гуйлгачин гэдэг юм харагддаг байсан юмуу ? Траншаний амьдралтай хүмүүс гэж харагддаг байсан юмуу. Байдаггүй л байсан. Аа ардчилал гэдгээс чичнь болоод хөдөөний хүмүүс чинь хотруу орж ирээд одоо энэ траншаагаар чинь дүүрээд орон гэр байхгүй ер нь эцсийн эцэст аа залхуу хүмүүс л ядуучуудын эгнээрүү ороод байна ш дээ. Тэгээл өдөөс нь нэг юм хэлхээр ардчилал, би ардчилсан нийгмийн хүн гэдэг утгаараа ардчилал чинь зарим хүмүүсийг залхуу болгоод байна, зарим хүмүүсийг арчаагүй болгоод байна, зарим хүмүүсийг ааштай болгоод байна ш дээ.

Цэцэгжаргал -

Хотын амьдралын юу нь таньд таатай санагддаг вэ?

Бадамханд -

За яахав Хотын хүмүүсийн амьдрал ерөнхийдөө жаахан соёлжцон юмуудаа амьдрал нь тиймээ аа тэрнээс биш бүх хүмүүс хотруу орж ирж бүх хүн монголын бүх хүмүүс нь хотдоо суугаад байх нь надад их таалагддаггүй. Ганцхан яахав тэр соёлтой байгаа тэр сайхан орчиноо хөдөөд хот хөдөөнийхөө ялгааг гаргаж чадах юм болуул энэ хүмүүс чинь хот ороод шигээд суугаад байхгүй ш дээ. Би бол хотын амьдралын сайханд нь болж орж ирээгүй зүгээр мэргэжил боловсрол эзэмший гэж орж ирээл тэгээл Улаанбаатрын иргэн болоол одоо ингээд л шингэчих шив дээ.

Цэцэгжаргал -

Хотын амьдралын юу нь таньд онцгүй санагддаг вэ?

Бадамханд -

Аа энэ бөөгнөрөл хог 2. Хэтэрхий манайх нөгөө хот хөдөөгийн ялгаа гэдэг юм намайг социализмын үед хот хөдөөгийн ялгаа арилгана гэж маш их ярьдаг байлаа түүхийн хичээл дээр ордог байлаа. Тэгээд хамгийн гол нь хотын энэ хот дотор байгаа энэ сайхан амьдралыг хөдөөд бий болгочихвол хөдөөний хүмүүс чинь хотруугаа орж ирэхгүй гэж түүхийн хичээл дээр заадаг байлаа. Гэтэл одоо нөгөө тэр сайхан амьдралаа хотдоо байлгаад байхаар чинь хүмүүс хотруу орж ирээд энд нэг аа задгай тамхи зараад зогссон ч нөгөө мөнгө олоод байгаа болхоор хүмүүс орж ирээд хөдөө чинь мөнгө нь байхгүй учраас тийм юм зараад зогсох газар алга байна ш дээ. Тэгээд тэрийг л зохицуулаж өгвөл нам засаг нь төр засаг нь зохицуулаж өгвөл энэ хотын амьдрал энэ шигүү амьдрал энэ айхтар хог, энэ айхтар утаа 2чинь алга болох байх.

Цэцэгжаргал -

Манай монголын хотууд бусад суурьшмал амьдралтай улсуудын хотуудаас юугаараа онцлог гэж бодож байна?

Бадамханд -

Одоо нээх айхтар ялгаа байхуу? Ер нь ерөнхийдөө бас монголын хүн ам өсөөд манай хот бол ерөнхийдөө тэр дэлхийн нийтийн том том хотуудтай ойролцоо хотууд болж ирж байна ш дээ. Тэгээд нөгөө зах зээл ардчилал гэдэг утгаараа нөгөө Монголын хүн ам гадаадын хүмүүс чинь монголд чөлөөтэй орж ирдэг болцон болхоор ер нь монгол дэлхийн хотуудаас нэг их дутхааргүй л болсон байх гэж бодож байна ш дээ улаанбаатрыг. За хот гэхээр чинь уг нь яахав улаанбаатарыг монгол улсын нийслэл гэдэг утгаараа соёлтой хүмүүс нь ажилтай амьдралтай хамгийн гол нь эх орныхоо бүх өнцөг улан бүрийн хүмүүсийн амьдралыг амьдралаас арай жаахан давуу мэргэжилтэй боловсон хүчин нь хотод төвлөрдөг байх л даа. Аа тийм утгаараа хүмүүс нь нөгөө амьдралыбн сайхныг нь хараад хотруугаа жаахан нягтаршаад байдаг юм болов уу гол нь тэрнээс биш тэр аймгийн төвийг чинь яагаад хот болгож болдоггүй юм. Тэрийг чинь сайхан нийслэлтэйгээ адилхан боловсон хүчнээ аваачаад тэнд гол нь хүмүүс тэнд очоод цалин хөлс тэр амьдрах орчноосоо нөхцөл тэр хотыг чинь байгуулж чаддаггүй юм болов уу тэрнээс биш ганцхан монголд улаанбаатарлуугаа хот байгуулий гээд зүтгээд байх шаардлагагүй л гэж санагдаж байна. Дархан, Эрдэнэт шиг багануур шиг тэр хотыг яагаад улаанбаатартай адилхан хот болгож болдоггүй юм хүмүүсийн амьдралыг тийшээ чиглүүлээд тэнд бөөгнөрөөл ер нь хүмүүсийн бөөгнөрөл бараг хот болчоод байгаа юм бишүү. Миний бодлоор бол бараг л тийм л юм болчоод байна.

Цэцэгжаргал -

Социализмын үеийн хүмүүсийн ажил хөдөлмөр, хүүхэд нас, гэр бүлийн талаар сонирхолтой ярилцлага өгсөнд баярлалаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.