Yondon
![](../assets/images/interviewees/990430.jpg)
Basic information
Interviewee ID: 990430
Name: Yondon
Parent's name: Aldar
Ovog: Hasuud
Sex: m
Year of Birth: 1941
Ethnicity: Halh
Additional Information
Education: higher
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist
Born in: Sergelen sum, Dornod aimag
Lives in: Bayangol sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
education / cultural production
literature
urban issues
democracy
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
work employment criteria
collective
art worker
childhood
schoolchildren's life
movies
plays
city life
democracy
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Цэцэгжаргал -
Ярилцлага өгч байгаад их баярлалаа. Та өөрийгөө танилцуулахгүй юу?
Ёндон -
За би Халтарийн Ёндон гэдэг хүн. Би 1941 онд төрсөн... одоо ингээд бага насандаа бол эцэг эхийн гар дээр, мал дээр хүмүүжиж байсан. Тэгээд 1959 онд Улаанбаатар хотод одоо сургуульд ирээд. Тэр сургуульд сурч байснаа одоо энэ Үндэсний Дуу Бүжгийн Чуулгын бүжиг дэглээч Сэвжид...Үндэсний Дуу Бүжгийн Чуулгад 1959 онд ирээд тэгээд чуулгын бүжигчдийн эгнээг өргөтгөх хэрэгтэй болсон. Тухайн үед хөгжим бүжгийн сургуулийн төгсөлт хангалттай биш байсан учраас одоо бүжигчдийн мэргэжилтэй хүн их ховор байсан учраас дээд сургууль, техникумуудаар явж бүжигчид элсүүлсэн. Яг тэр үед би 19 настай Үндэсний Дуу Бүжгийн Чуулгад орж ажиллаад, тэгээд Сэвжидийн одоо гарын шавиар хорин хэдэн жил хамт ажилласан хүн дээ. Тэгээд би яахав бүжигчин байсан. Тэгээд ажлаас одоо гаран гартлаа, өндөр настныхаа тэтгэвэрийг аван автлаа энэ байгууллагад ажиллаж байгаад гарсан цэвэр урлагийн хүндээ, багаасаа урлагаар хүмүүжсэн. Одоо ч гэсэн би мөн бүжгийн багшийн ажлаа хийж л явна тасралтгүй.
Цэцэгжаргал -
Социализмын үед ер нь хүмүүс яаж ажилд ордог байсан юм бол?
Ёндон -
Социализмын үед бол ер нь одоо жинхэнэ мэргэжлийн тийм хүн бол их ховор байсан ш дээ. Тийм учраас одоо нэг сайн тал нь техник мэргэжлийн сургууль гэж байсан. Аа энэ сургууль байснаас бол хүүхдүүд янз бүрийн техникийн болон одоо янз бүрийн жижиг боловсролтой, аа гарын уртай чадвартай, тусгай дунд боловсролтой гардаг. Энэ нь одоо хүний бага эмч, малын бага эмч, тэгээд л ... барилгын техникч гэдэг юмуу, тиймэрхүү мэргэжил сургуулиуд их байсан л даа. Түүнээс гадна одоо энэ хойд ЗХУ гэж байхад манайхан нөгөө залуучуудыг 7-р анги төгсөхөөр нь их явуулдаг байсан ТМС-д. Энэ нь одоо тэр монголчуудыг жинхэнэ техник сэтгэлгээтэй болоход бол их чухал нөлөө үзүүлсэн л дээ. Тэрний суурин дээр одооны энэ, одоо... ахмад үеийнхэн нэлээд одоо боловсронгуй одоо... аж амьдрал төвхнүүлэх бүх талаар тх , ер нь мэдлэг боловсролын хувьд бол ... Тэр үехийхэн бол бүгд дээд сургууль төгсөж байгаагүй л дээ. Ихэнх нь техникум л төгсч байсан. Аа энэ нь бол их чухал үүрэгтэй байсан. Манайхныг ажиллаж сурах, амьдарч сурахад их л тус болж байсан. Тх
Цэцэгжаргал -
Социализмын үед ажилд ордог процесс нь ерөнхийдөө ямархуу байсан бэ?
Ёндон -
Ажилд ордог процесс бол яахав ямар нэгэн газар одоо мэргэжлийн ажлаар орох юм бол заавал одоо тусгай, цалингүй дагалдаж авдаг. Тэр үйлдвэрийн машин дээр зүгээр ноос нэхэгчээр орлоо гэхэд л тэр чинь их мэдлэггүй юм чинь. Тэрнийг чинь 1 сар юмуу 2 сар дагалдан гэж авна, тэгээд тэрнийгээ ороод нэг багш дааж авна. Тэгээд тэр машин дээр сургана, хүмүүжүүлнэ. Тэгэж байж авна. Тэрнээс шууд одоогийнх шиг ажил өгөөд л, тэгээд л цалин авна гэж байхгүй. Тухайн үед тэр дагалдан гэдэг чинь зарим нь жил хийдэг ч бий тхх. Тэр бололцооноосоо л болно. Би ганцхан энэ өөрийнхөө ажил юун дээр яръя л даа. Тухайн үед энэ урлагын мэргэжил гэдэг чинь их ховор л байсан л даа. Тэр дундаа энэ бүжгийн мэргэжилтэй хүмүүс их цөөхөн Монголд... Тийм учраас бидний үед бол дагалдангийн бүжигчнээр ороход 2-3 жил дагалдан цалинтай явж байж мэргэжлийн үнэмлэх авч байгаан шалгуур нь өндөр 2 юмуу 3 жил болж байж нэг улсын мэргэжлийн шалгалт ирнэ. Аа эхний тэнцэхгүй л бол дахиад 3 жил ингээд 6 жил явж байж мэргэжлийн үнэмлэх авдаг л даа. Тэр шалгуур нарийн тийм л байсан даа. Тухайн үед бол шалгуур өндөр тавина. Тэр үед бол одоо ажлын цаг таслах чинь ямар уу, авгай хүүхэдтэй юу, гэр бүлтэй юу, урьд нь юу хийж байсан, сургууль соёл төгссөн үү, архи уудаг уу, тамхи татдаг уу, энэ гэр бүлээс салсан уу гэдэг шалгуурыг их сайн тавьдаг байсан. Энэ нь бол их зөв л дөө. Ер нь тийм шалгуурыг маш сайн авна аа. Тэгээд тэр үед чинь намын байгууллага гэж одоо МАХН-ын байгууллага ганц намтай байсан. Нам бол одоо бүх юмыг удирдаж тэргүүлнэ, намын л одоо даалгавраар бүх ажил явагдана. Бүх одоо байгууллагын ажил тэр бүх л юм намын одоо, юугаар шийдвэрээр явдаг учраас намын байгууллагууд нь одоо ганц нам учраас ерөнхийдөө их дийлэнх хүчийг нь эзэлж байгаа юм л даа. Албан газрын бүх л юмыг эрх барих учраас тэр шалгуур нь өндөр байсан, намын талаасаа. Тэгээд тэр чинь ажилд одоо сайн уу, муу юу, гадаадад сургуульд явуулах уу яах уу энэ тэр гэдгийг чинь намын байгууллага л шийднэ ш дээ. Тийм учраас нам болуул их хүчтэй ажиллаж байсан. Аа ер нь жоохон тийм эрх мэдэл нь өндөр байсан л даа тх... Захиргаа нам 2 бол нийлээд. Олон намгүй учраас нэг л нам байсан. Тийм л байдаг юм даа.
Цэцэгжаргал -
Одоо тэгвэл энэ ажилд орох процесс, ажилд ордог шалгуурууд хэрхэн өөрчлөгдсөн бэ?
Ёндон -
Одоо бол тэр үед бол бид нар зүгээр ордог байсан. Одоо бол сургууль төгссөн мэргэжилтэн их олон болцон, ер нь сургууль төгсөөгүй хүн байхгүй болчихсон, за ингээд эхлээл ерөөсөө одоогоор бол ерөөсөө сургууль төгссөн хүнд маань ажил олдохгүй байгаа ш дээ. Тэгэхээр одоо ажлын шалгуур бол өндөр байгаа л даа. Өндөр дөө ерөөсөө сурсан боловсрол, хийж байгаа мэргэжлээр л авч байгаа даа одоо бол. Тэгэхээр адилхан одоо олон мэргэжлээр төгссөн хүнийг чинь мэргэжлээр тааруу төгссөн хүнд бол одоо ажил олдохгүй байна ш дээ. Тэгэхээр зах зээл нь бол сайн шийдэж байна гэсэн үг ш дээ. Тийм учраас шалгуур бол бас л өндөр тавигдаж байгаа юм л даа. 1-рт тэр хүний боловсрол, учир нь аа ажлын дадлага туршлага, ажлын одоо мэргэжлээ хэр сонгосон одоо мэргэжилдээ хэр вэ? гэдгийг л шалгуур болгож байгаа ш дээ. Тэрэнд л одоо үүрэг гүйцэтгэж чадахгүй бол ерөөсөө ажил хийх арга байхгүй л болж байна лээ. Тийм учраас одоо бол сайн байна. Яагаад гэвэл хүний одоо.. хүнд юм бодогдуулж байгаа юм л даа. Аа би нэг зүгээр нэг сургууль төгсөх биш аа жинхэнэ мэдлэгтэй боловсролтой болж төрөх юм байна шүү гэж одоо өөрт нь бодох, үр хүүхэддээ сургах, ах дүү нартаа хэлэх ийм л юмтай болж төгсч байгаа ш дээ. Одоо нэг хэсэг чинь ерөөсөө л шууд сургууль төгсөх л хэрэгтэй болоод арван хэдэн жил явчлаа ш дээ. Дээд боловсролтой л болчвол болчих юм шиг. Аа одоо тэгээд болчоод эргээд ажил олдохгүй байгаа чинь тэр хүний ажил хийх шалгуур болж байгаа. Тийм учраас би одоо одоогийн ажилд авч байгаа шалгуур бол сайн ялангуяа тэр дундаа төрийн биш хувийн хэвшлийн байгууллагууд л бүр өндөр шаардлага тавиж байгаа. Энэ нь бол их сайн хэрэг.
Цэцэгжаргал -
Социализмын үед ер нь хүмүүс эрхэлж байгаа ажилдаа хэрхэн ханддаг байсан бол?
Ёндон -
Аа энэ талаар бол сайн. Социализмын үед бол цагийн хувиар маш нарийн, дэг чанга, хариуцлага сайн ийм байсан. Тийм учраас ажил таслах, одоо тэгээл үзвэрийн ажилчид одоо ирэхгүй байх энэ тэр юм байхгүй ш дээ. Бүгд цагтаа цуглана юу шалгуур нь хатуу байсан л даа. Удирдлага нь чанга, хүмүүс нь их дуулгавартай. Тийм тэгээд ерөнхийдөө л харгис маягийн л удирдлагатай байсан учраас хүмүүс их чанга байсан л даа. Одоонийх болуул ер нь жоохон сулавтар байгаа ш дээ. Гэхдээ одоо гайгүй болж байна л даа нэг үе их задгайрсан ш дээ ажлын цаг ч гэж юу байлаа, ер нь хүний сахилга бат ч гэсэн хангалтгүй блосон. Одоо бол гайгүй болж байна. Аа социализмын үед их чанга байсан, дэг чанга.
Цэцэгжаргал -
Та ер нь ямар ажил хийж байсан бэ?
Ёндон -
Би урлагын ажил хийж байсан, бүжигчин хийж байсан. Тэгээд би ажлын цагын тухай ярихад ийм байна л даа. Бид бол тухайн үед цаг ажлын цаг өдрийн 8 цаг гэж хийхгүй л дээ. Өдөрт 13, 14 цаг хийнэ. Өглөө очоол дасгал сургууль хийгээд тэгээл өдөр болтол нөгөө цаг завсарлаад дахиж эргэж цуглаж хийгээл орой тэгээд тоглолтонд ороол, өглөө 9д ирээд орой 9д л харьдаг байсан л даа.12 цаг л гэсэн үг л дээ. Тэр байтугай шинэ уран бүтээл гарах үеэр бид нар үүр цайлгадаг байсан. Одоо энэ АЖ Цогзолмаа гуай энэ тэр манай уран сайхны удирдагч байсан. Ерөөсөө тэр үед бол өө илүү цаг ажилчихлаа харъя, явъя гэдэг хүн байхгүй л байсан даа. Тийм одоо энэ Үндэсний Дуу Бүжгийн Чуулгын “Говийн дуу”, “Алтайн дуу” гээд алдартай концертууд анх гарч байхад бид нар ер нь их олон шөнө хоносон. Тэгэхээр бид нар тухайн үед бол илүү цагийн мөнгө авъя, илүү цаг ажиллаа гэдэг юм байгаагүй л дээ. Аа харин дараа нь бол мөнгөгүй амралтыг нь эдлүүлдэг л байсан. Тийм тэрнээс өдрийн цаг бол хамаагүй илүү цаг ажиллаж байгаа юм л даа.
Цэцэгжаргал -
Та яагаад одоо тухайн ажлыг сонгох болсон бэ?
Ёндон -
Би яагаад гэвэл... бага байхдаа энэ төвийн урлагийн тоглолт моглолт их тоглоно л доо. Хөдөө бригад мригадаар одоо тэр үед чинь машинтай л бригад явдаг байсан л даа. Тэгээд тэрнийг сонирхож байхад бүжиг л их таалагдаад байсын ерөөсөө хөгжим дуунаасаа бүжиг нь гоё юм шиг. Тэгээд би бүжиг хийе л гэж боддог байхгүй юу. Тэгээд сургуульд ороод бүжгийн дугуйлан мугуйланд ороод тэгээд байж байсан чинь одоо их нийтийн бүжиг тэгээд яахав концертийн бүжгүүд ганц хоёрыг сурж эхэлсэн. Тэгсэн чинь яг тэр үед шалгалт таарсан юм бүжигчин авна гээд. Тэгээд их олон хүүхэд очсон юм аа. Тэгээд би ганцаараа тэнцээд үлдсэн. Тэгээд орсон юм.
Цэцэгжаргал -
Таныг энэ тэр шалгалтанд ороход хэн нэгэн хүн зөвлөсөн үү? Өөрөө сонирхолоороо орсон уу?
Ёндон -
Зүгээр миний нэг найз л нэг нутгийн хүү цэргийн дуу бүжгийн чуулганд бүжигчинээр орцон байсан юм. Тэгээд нэг явж байсан чинь цэргийн хувцас өмсчихсөн. Чи яагаад цэргийн хувцас, цэрэгт орчихсон юм уу гэсэн. Үгүй үгүй цэргийн дуу бүжгийн чуулганд бүжигчин авч байна тэгээд тэрүүнд орлоо гэсэн. Тэгээд хүн авч байна уу гэсэн авч байна чи оруул ор гэхээр нь танай цэргийнхэн чинь дэг ихтэй яг цэрэг шиг үү гэсэн яг л цэрэг шиг. За ерөөсөө болъёо. Тэгээд байж байтал Үндэсний Дуу Бүжгийн Чуулгад Сэвжид гуай авч шалгаж байсан.
Цэцэгжаргал -
Та ер нь ажилдаа дуртай байсан уу?
Ёндон -
Би ер нь бол дуртай байсан. Тэгээд миний хамгийн дуртай байх шалтгаан нь энэ ажилд нөгөө сургууль төгсөөгүй бол хүнд ажил л даа. Тэгээд ахмад бүжигчид чинь бидэнд их туслана. Тоглолт, концертонд орно. Тэр үед зөвлөлтийн мэргэжилтэн ирсэн. Тэр багш авгай бол настай хүн. Москвагийн эрдмийн их театрт 30 жил ажилласан. Ирина Ивановна Олейна гэж тэр эмэгтэй бидэнд энэ одоо сонгодог бүжгийн дасгалыг зааж эхэлсэн байхгүй юу. Тэр чинь л одоо нөгөө жинхэнэ бүжигчин болгодог дасгал ш дээ. Тэгээд Үндэсний Дуу Бүжгийн Чуулгынхан чинь монгол бүжиг хийгээл сонгодог монгодог юм хийхгүй байсан. Тэр мэргэжилтэн бол 2 жил ажиллахдаа бид нарыг маш сайн болгож өгсөн. Тэгээл би одоо яг тэр хүнийг ирснээс хойш л тэр бүжгийн төрлөөр яг олж байгаа юм. Яг нөгөө дасгал үзсэн учраас тэгээл ерөөсөө яс махнаасаа дурлаж байсан л даа. Тэгээд тэрнээс хойш олон мэргэжилтэн ирсээн. Тэднээс нараас их юм сурсан. Тэгээд би мэргэжилдээ их дуртай. Надад бол сайхан мэргэжил өвлүүлсэн л дээ.тхх дуртай байдаг.
Цэцэгжаргал -
Та ажлынхаа хамт олны тухай ярихгүй юу?
Ёндон -
За би ажлын хамт олны тухай ярихдаа бол би эхлээд Сэвжид багшийгаа ярих гэж байна л даа. Манай Сэвжид багш бол одоо бид нарт ерөөсөө эцэг юмуу багш бол эцэг эх шиг тусалдаг хүн. Хүнийг одоо маш сайн ажиллуулна. Аа тэгэхдээ хүүхэд шигээ хайрлана бид нарыг. За бид нарыг одоо архи уулгахгүй тамхи татуулахгүй гэж их хөөцөлдөнө. Цалин малин буучихсан л бол харихгүй байгаал байна. Тэгээл манай ахмадуудын дотор ахмад улсууд бас нийлнэ архи одоо пиво ч юмуу авчрана л даа. Тэрнийг мэдчихээл ерөөсөө явахгүй, багш явах болоогүй юм уу гэхэд болоогүй би ажилтай байна л гээд байдаг тийм дэгэн дээр өссөн. Тэгээд их хатуу, ажлын цаг их хатуу барина. Би нэг ганцхан жишээ хэлье. Далан хэдэн онд бид нар 10 цагт цугладаг байсан юм. Тэгтэл бид нар хүн хожигдоод болдоггүй дасгалаас тэгэхээр нь 9 цагт болгочихож байгаа юм. 9цагт өө одоо бүгдээрээ л 9 дөө л ирнэ шүү гээл сайхан дасгал сургуулиа хийгээл яваад байсан чинь 7, 8 хоноод дахиад л зарим нь хожигдоод эхлэж байгаа юм. Тэгэнгүүт өглөө 8 цагт цугладаг болгож байгаа юм. Тэгээл 8 цагт дасгал сургуулиа хийгээд ингээл яваад байсан чинь нэлээн байж байгаад бас заримууд нь ингээл унтчаад байсан. Тэгтэл 7 цагт болгочихож байгаа юм өглөө. Тэгээд л 7д яваал эхэлсэн чинь бүгдээрээ одоо гүрийнэ шүү одоо ёстой хоцорч, таслаж болохгүй гээл тэгээл 3, 4 хоног явсан. 4, 5 хоног ч гайгүй явчлаа тэгж байтал хожигдоол эхлэж байгаа юм. Тэгэнгүүт л өглөө 6 цагт болгоод орхиж байгаа юм. Тэгээд 6 цагт болгоно гэдэг чинь өглөө 6-н радио дуугарч байхад л драмын театрийн жижүүр дээгүүр эмэгтэйчүүд энэ тэр чинь юбка мүбкээ тайлаал бариал гүйж байсан л даа. Тэгээл гайгүй болоод ирэнгүүт л 7д болгоод, 8д болгоод, 9д болгоод, тэгээд 10 цагтаа бууж ирж байгаа юм. Тэгээд биднийг болуул үнэхээр цэргийн улс шиг л дэглэж байсан л даа. Тэр нь бол бид нарт их ач нөлөө өгсөн. Бид тийм учраас ямар ч тийм бэрхшээлийг бол бид даван туулах чадвартай, энэ хүний л тусаар. Тэгээд бид нар дотор манай багшийн шавь нарт бол ерөөсөө янз бүрийн муу үйлтэй тиймээ ажилгүй, архичин тамхичин, тийм хүн байхгүй. Бид ийм л сайн багшийнхаа үйлийг ямагт өргөж явна шүү гэж одоо, хоорондоо тангараг өргөцгөөсөн улсууд. Тэгээд манай бүжигчид бүгд сайн, ямар нь ч гэсэн, ямар ч газар очоод ажилласан хэл ам гаргадаггүй. Тийм сайхан одоо уламжлалыг бид нар авсан. Тэгэхээр энэ хүн бол их лут хүн л дээ. Ажлын хариуцлага сайн учраас бид сайн байгаа юм ажилдаа.
Цэцэгжаргал -
Хамт олны талаар?
Ёндон -
Хамт олны талаар бол манай бүжигчид бол юу ш дээ, ёстой сайхан хамт олон шүү дээ. Дандаа ингээл хөдөө гадаа бригад явна. Бүжигчид л хэзээний л цуг. Хоолоо хамтарч иднэ, өрөөгөө одоо хамтарч хуваарилж авна. Аа хувцас мувцасаа дандаа эрэгтэйчүүд нь ачна. Эмэгтэйчүүдээр бол ерөөсөө ажил хийлгэхгүй. Тэгээл ерөөсөө бүх юмыг л эрэгтэйчүүд нь зохион байгуулна. Их нийтэч сайхан улсууд л даа. Ажлын зохион байгуулалт бол үнэхээр сайн байсан. Сэвжид багш ажлын зохион байгуулалтыг маш сайн хийдэг. Их төлөвлөгөө график их сайтай. Тийм учраас бид нар хүн бүгд одоо мэргэжлээ л эзэмшээд сайн хийх хэрэгтэй. Манай нэр их гардаг л юм. Бид нар чинь 1978 онд хэвлэлийн төв хорооны нэрэмжит шагнал энэ тэр авсан ш дээ. Бүжигээрээ тхх. Тэгэхээр үнэхээр сайн ажиллаж байсан. Тэр үеэс эхлээд. Ийм юм л даа тэр үед чинь социалист хөдөлмөрийн бригад гээд их юм болж байсан. Тэр үед өнөө урлагийн газрууд чинь дууны бригад, хөгжмийн бригад, бүжгийн социалист хөдөлмөрийн бригад энэ тэр гээд л тийм бригад бас л аа тэрний ч нөлөө байсан юм уу манайх бас 1 бригад болсон. Тэгээд бид нар их нөхөрсөг ажиллана аа. Ингээд данс гаргацан, хандивийн данс дундаа нээгээд тэгээд цалин бүгдээс хандив цуглуулна. За тэр нь болохоор зэрэг янз бүрийн гачигдал, үхэл зовлон болвол тэрэнд тэдэн төгрөг гээд бичсэн. Яг төрсөн улсууд нь одоо нас барах юм бол тэр хамаатан энэ тэр гээд бүр нарийн бичцэн. Аа хурим найр хийвэл тэр хүүхдийн үс авбал тэд гээд бүр мөнгөнийх нь тэр юуг нь гаргацан байдаг юм. Тэгхээр бүр өнөө нэг... өө тэрэнд тэдийг өгчиж, надад тэгээд тэдийг өгчиж байхдаа яадаг юм гэдэг тийм юм бол байхгүй. Яг ингээл хурлаар ингээд баталсан протокольд ингээд сөхөж үзээд л өө тэдэн төгрөг юм байна аа гэдэг. Ингэж ажиллаж байсан л даа. Тэгээд надад бол тэр үеийн улсууд их дуулгавартай байсан юм уу, их л сайхан санагддаг юм. Одоо ингээд тэр бүжгийн заланд хөгжим дуугараад, төгөлдөр хуурч одоо ингээл бүжгийн нот тоглоод тэгээл Сэвжид багш бүжиг хийлгээл. Тэгээд тэр бүжигчидийг чинь тараахгүй цаг болчоод байхад тараахгүй хөлс нь гоожоол ингээл дахин дахин хийгээл тэгээл багш бид нарыг дуудаж загнаал, буруу хийж байна гэж загнаал харанхуй болтол хийлгээл ингээл байж байгаа үе надад зүүд юм шиг санагдаад байдаг юм. Одоо надад хэзээ ч тийм гоё сайхан мөч ажлын мөч тохиохгүй л гэж би ойлгодог юм даа. Их л сайхан байдаг юм даа, байсан даа. Бүүр одоо бодоход тэгээл тэр байж байсан байдал манай нөгөө хамт олнууд чинь ингээл одоо нүдэнд харагддаг. Хөлс нь дусалцан ингээл палк түшээл ингээл хөлөө хөдөлгөөд зогсож байгаа нь. Аа тэр бол үнэхээр сайхан мөчүүд, сайхан үе л байсан юм даа миний амьдралд.
Цэцэгжаргал -
Та ер нь социализмын жилүүдэд ажил амьдралаа яаж зохицуулдаг байсан бэ?
Ёндон -
Гүй ээ яахав би бол одоо тийм нам мамын гишүүн биш зүгээр одоо өрхийн тэргүүн тэгээд үр хүүхэдтэй. Гэхдээ л зохицуулж чадаж байсан. Сайн багшийн одоо буянгаар, сургаалиар ч гэсэн ажлаа ерөөсөө цалгардуулж үзээгүй. Тхх чадаж байсан. Амьдралаа зохицууллаж чадаж байсан. Аа ар гэрээ ч бүгдийг нь зохицуулж чадаж байсан. Ажлаа ч хийж чадаж байсан тийм учраас одоо миний үр хүүхэд, ар гэр одоо бол сайхан л амьдарч байна. Анхнаас нь одоо зохицуулж чадсан учраас. Ямар нэгэн одоо саад бэрхшээл байхгүй. Манайхад бол ажлын одоо нөгөө урлаг дээр бол ажлын диктатур чанга гэж би ярилаа. Тэр үед бас нөгөө нэг орлогын төлөвлөгөө олно гээд урлагийн бригад их явна. Гэхдээ одоонийх шиг явахгүй 45 хоног л явна хамгийн бага нь. Тэгээд л 45 хоног Баян-Өлгийд бригад явж байхад одоо соёлын яамнаас утасдаад 90 хоног болсон шүү гээд. Дахиад 45 хоног. Тэгээд 3 сар явчиж байгаа юм. Тэгэхэд чинь залуу улсууд, гэр бүлтэй, хүүхэдтэй, ар гэр нь энд үлдэж байгаа юм. Тийм учраас манай тэр улсуудын ар гэр нь их бөх бат, сэтгэлийн өндөр хаттай. Урлагыг нь ойлгодог улсууд шиг байсан байгаа юм. Одоо манай ахмадууд бол ерөөсөө ар талдаа ерөөсөө ямар ч тиым санаа зовохгүй зохицуулж чаддаг байсан байна. Тухайн үед болуул яв л гэвэл тэгээд л явна. Эмэгтэйчүүд ерөөсөө хүүхдээ төрүүлээд 45 хоноол ажилдаа орно. Цэцэрлэгт өгөөд л одоо аргагүй эмэгтэйчүүд энэ тэр бүжигт тоо нь хүрэхгүй дээ. Тэгтэл ингээд өөрөө ингээд бие давхар болсон гэдэс нь мэдэгдчих гээд байдаг. Тэгээд л ингээл Сэвжид багш одоо наадахыгаа аргал тоглолтонд орно шүү гэхэд л ингээл бүсээр баадагнаж байгаал тэгээл тоглолтонд гардаг л байсан үе л дээ үнэхээр. Тухайн үед чинь хөгжим бүжгийн сургуулийн төгсөлт гээд манайхыг бүжигчнээр хангах, Үндэсний Дуу Бүжгийн Чуулга гэдэг чинь олон бүжигчинтэй байх шаардлагатай. Тэр тоог хангахгүй хангаж чадахгүй байсан. Сургууль төгссөн хүүхдүүд байхгүй. Тийм учраас дандаа тэр байгаа улсууд нь бололцоогоо тэгэж л шавхдаг байсан даа. Тхх тэрнийг би ерөөсөө мартдаггүй юм. Хүнд ш дээ ар гэрт нь ч хүнд л тусч байгаа. Гэлээ ч гэсэн тэгээл бүгдээрээ л энийг даваал гарсан. Одоо манайх олон алдартангууд төрсөн ш дээ. Гавъяат, ардынх гээд л манай бүжигчдээс чинь. Энэ үед тэдний ажлын ачаалал хүнд ч байсан ажлыг хийж чадаж байсан. Тэгээд гам хоногийн мөнгө гэж өгнө, цалин өгнө бидэнд чинь. Цалингийнхаа урьдчилгааг аваад явчихна. Тэгээд гэр орондоо хамаг мөнгөө авч очоол орхичихоод л явна ш дээ. Тэрнээс биш цалингүй явна гэж байхгүй. Гарцаагүй удах нөхцөлд бол албан байгууллагаас үлдсэн цалинг нь гэрт нь хүргэдэг байсан. Тийм учраас бололцоотой, боломжийн тийм.
Цэцэгжаргал -
Та социализмын дараа ер нь ажлаа сольсон уу?
Ёндон -
Солиогүй бүжгийн ажлаа солиогүй тхх. Би яг за байз юу л юм даа 90 он хүртэл би 90 онд яг ингээд сольж байхад, засаг солигдож байхад би Дорнод аймгийн театрт бүжгийн багш байсан. Тэгээд ирээд нөгөө юу яасан л даа өнөөдөх ажилласан жил болцон учраас одоо нөгөөдөх тусгай цалиндаа гарч байгаа ш дээ. Тэгэхдээ би давхар хувийн ажил хийж байсан бизнесийн ажил тхх. Аа гэхдээ сургууль эд нарт бүжгийн багш хийж л байсан. Би ч ажлаа хийж л явсан даа.
Цэцэгжаргал -
Яагаад та тэр сургуульд бүжгийн багш хийх болсон юм бэ? Энийг яагаад сонгох болсон юм бэ?
Ёндон -
Энэ бол яахав дээ одоо захирлууд л санал тавьж байгаа юм л даа. Монголд бүжгийн урлаг хөгжих аа энэ үнэхээр хөгжиж эхэлж байна. Бүжгийн мэргэжлийн хүн их цөөхөн байна. Жишээ нь манай сургуульд 2 хөгжмийн багштай 1 нь бүжгийн багш болгомоор юмуу тэгээд авахгүй яасан юм бэ? Гэсэн бүжгийн багш олдож өгөхгүй байна а л гээд байгаан. Одоо зөндөө сургуульд санал асууж байна бүжгийн багш байна уу ийнуу багшаа танд таних хүн байна уу л гэж байгаам. Тийм учраас бүжгийн мэргэжил их ховор байхгүй юу. Тийм учраас багшаар аягүй их дутагдалтай. Тэгээд энэ сургуулиудын одооны хүүхдүүд дандаа бүжигт сонирхолтой. Тэгтэл эцэг эх нь заагаад өгч чадахгүй, заагаад өгөх багш байхгүй. Ямар ч сургууль дээр очсон бүжиг сурах гэсэн, бүжгийн өлсгөлөн болцон байгаа. Тэрэнд очоод заагаад өгөх хүн байхгүйд би аягүй их санаа зовдог. Одоо хайран юмаа багшийн хүрэлцээтэй байсан бол энэ хүүхдүүд ингэхгүй. Одоо сүүлийн үед бол дуу хөгжим гэхээсээ илүү бүжгийг их сонирходог болсон байна. Биеийн хэлбэр галбираа засна гээд. Одоо бүжгийн багш ерөөсөө олдохгүй байна. Тийм учраас би сургуульд ажиллаж байгаа байхгүй юу. Одоо би бол Мон-Ген сургуулийн бүжгийн багшаар ажиллаж байгаа. Ер нь сургуулиуд санал тавьж байгаа л даа. Тэгээд манай бүжгийн улсууд хүрэлцэхгүй байна.
Цэцэгжаргал -
Социализмын жилүүдэд ер нь хэцүү зүйл юу байсан, амархан зүйл юу байсан бэ?
Ёндон -
Үгүй ээ одоо яахав дээ. Юу гэх юм дээ тэр чинь. Бас тийм захиргаадалтын үед гэж их хэцүү зүйл байсан л даа. Захиргаадалтын үе учраас хүнийг одоо хү цаг чинь л их үнэтэй болчоод байна ш дээ. Тэр цагыг чинь болуул одоо илүү дутуу юмаар одоо захиргаадалтын журмаар хурал зөвөлгөөн, тэгээл өглөө сонин уншлага цуглаан гэж явдаг байсан л даа. Тэр л хүний цагийг баллаж байсан л даа. Яг үнэндээ болуул. Одоо бол үнэхээр сайн болцон байна л даа ажлаа л хийвэл хийнэ аа гарцаагүй шаардлагатай бол нэмэлт цагаа хийнэ. Тэгээл яваад л өгч байна ш дээ. Аа тэр үед нөгөө олон цагаар ажиллахын гадна бас заавал хийх ёстой дугуйлан, заавал хийх ёстой хариуцлага гэж юм л хүнд их халтай байсан л даа хэцүү байсан л даа гэхдээ яая гэхэв бүгдэнд нь тохируулаад л бид нар чинь юмыг амжуулаад л ирсэн юм чинь тэр үедээ бол хүндрэлтэй л байсан . Одоо бодоход маш их хүндрэлтэй хэцүү байсан байна.
Цэцэгжаргал -
Амархан зүйл нь юу байв?
Ёндон -
Амархан зүйл болуул яахав дээ бүх л юм аа одоо яаж мөнгө олох вэ? Хэдэн төгрөг олох вэ гэж санаа зовох юм байхгүй байсан. Авах ёстой цалинтай учраас тэр нь хугацаандаа ирчихнэ. Тэгээл тэрэндээ авах хэрэгтэй юмаа тэрэндээ амьдраал амьдралаа зохицуулаад л нэг их баян биш, нэг их ядуу биш тэгээл амьдраад байсан даа. Ер нь болуул амьдралын хувьд бол нэг их сайн байгаагүй ш дээ. Гэхдээ юм нь бэлэн байсан л даа. Дэлгүүрт юмны үнэ хямдхан, бараа элбэг. Аа цалин бол яахав тэгээл оногдсон цалиндаа л тохируулж амьдрана ш дээ. Тэгээд болж л байсан.
Цэцэгжаргал -
Таны одоо гол бахархдаг зүйл юу вэ?
Ёндон -
Би ерөөсөө л яг энэ мэргэжлээрээ л бахархдаг. Ерөөсөө хамгийн сайхан одоо бодоод байхад бид бүжигчид хамгийн сайхан мэргэжил байсан байна. Ёстой яндашгүй гайхамшигтай сайхан мэргэжил байсан. Тэгээд бас ховор мэргэжил байсан юм шиг байгаа юм. Би энэнд л баярлаж явдаг юм. Одоо маш их тэр ингээл нэг газар ингээл бүжиг мүжиг заахад их сайхан хүлээж авна. Их баярлана хүн баярлаж байгаа. Би зүгээр нэг одоо монгол хэлний багш бол зүгээр хичээлээ заачаад л гараад явна. Баярлалаа багшаа л гэнэ. Аа энэ бүжгийн багш бол заагаад өгөхөд их ховор сонин юм заасан шиг хүүхэд хүлээж авч байгаа юм ш дээ. Тэгэхээр маш их баярладаг их сайхан мэргэжил учраас би их бахархдаг.
Цэцэгжаргал -
Таны жигшдэг зүйл юу вэ?
Ёндон -
Жигшдэг зүйл залхуу хүнд л их жигшинэ. Худлаа хэлдэг залхуу хүнд л их жигшинэ дээ. Ерөөсөө худал хэлэх , хүнийг дандаа хуурах тийм л одоо ажлаа дандаа одоо дутуу дулимаг хийдэг хүнд л дургүй дээ. Маш их эмх цэгцтэй, тэгээд их одоо юу гэх юм дээ ямар ч ажилд одоо их түргэн шуурхай ханддаг, хүнтэй харьцахдаа их зан харьцаа сайн, сэргэлэн, юмыг ойлгохдоо хурдан. Аа ямар ч эмх цэгцтэй шиг юманд ханданацийг л харна. Яагаад гэвэл тэр бүжигчид хувцсаа маш сайхан хамгаалж явдаг ш дээ. Ерөөсөө ингээд бөөгнүүлээд шиднэ гэж хэзээ ч байхгүй, яаж сандарч дараагийн бүжгэнд гарсан ч гэсэн эвхэж сандал дээрээ тавина, яг л хувцасны нуглаасаараа нугарцан байдаг ш дээ. Өлгүүрт хийхгүй хэзээ ч явахгүй. Одоо ингээд хажууд ингээд цамц ингээд шидсэн байвал би өөрийн эрхгүй аваад ингээд эвхээд сандлын ард тавьдаг ш дээ өөрийн мэдэлгүй. Яагаад гэвэл бид нар тийм үрчийсэн юм хардаггүй, үздэггүй байхгүй юу. Тоглолтын хувцас шиг санаад л тийм учраас маш их нямбай болдог юм ш дээ.
Цэцэгжаргал -
Урлагын хүмүүст хандах хүмүүсийн хандлага ер нь ямархуу байсан бэ?
Ёндон -
Тухайн үед урлаг ч сайн ойлгодог байсан л даа. Урлаг бол нэг хэсэг дээд цэгтээ хүрч байсан. Хандах хандлага бол сайн. Аа энэ боловсон хүчин бол цөөтэй л байсан. Одоо энэ ингээл зах зээлийн үед нээх баахан хамтлаг гээд л тоймгүй олон гарч байна ш дээ. Болсон болоогүй гээд л одоо Жишээ нь жинхэнэ хоолойны олон өнгын зөв шийдлээр дуулж байна уу үгүй юу, тэр нь хамаагүй болцон ш дээ. Хамтлаг бол хамтлаг. Тухайн үед бол тийм нарийн одоо мэргэжлээр юм чинь ховор байсан ш дээ. Жинхэнэ мэргэжлийн. Аа сайн дурын юм байна уран сайханч тэр нь одоо бол их элбэг болсон. Аа тухайн тийм цөөн байсан учраас цөөн хэдэн юмаа хүмүүс аягүй сайн үнэлдэг байсан. Чанартай урлагын бүтээлүүд гардаг байсан байна. Тэрнийг чанартай гүйцэтгэдэг байсан байна. Чанартай гаргадаг байсан байна. Тийм учраас үзэгчид сайн хүлээж авч байсан байна.
Цэцэгжаргал -
Тэр урлагын байгууллагад боловсон хүчин их бага байсан гэсэн. Боловсон хүчний хангалтыг яаж хийж ирсэн бэ?
Ёндон -
Үгүй ээ яахав тухайн үедэ бол Зөвлөлтөд бол хүүхдүүд сургуульд явуулдаг байсан. Нэг хэсэг их сайн явуулсан ш дээ. 11 наснаас нь ЗХУ д сонгодог бүжгийн охид хөвгүүдийг бөөн бөөнөөр нь 2, 3 анги явуулаад л дуурь бүжгийн театр босоод ирсэн. Тэгээд сургалтанд бид нар тийм бүрэн бүрэлдэхүүнтэй сургууль төгссөн хүүхдээр бүжгийн жүжиг тавигдаж байгаагүй ш дээ. Тэгээд л одоо Жамъяндагва багш нь төгсч ирээд л шинэ боловсон хүчин тэгээл өчнөөн олон хүүхдүүд 20, 30-аад хүүхэд төгсч ирээл тэгээд “Хунт нуур” г тавиад эхэллээ ш дээ. Энэ бол хангалттай. Аа бусад одоо тийм бүжгийн мэргэжилтэн дасгалжуулагч , юмуу тиймэрхүү юман дээр бас цуг явж байсан. Тэр чинь ингээд лимиттэй байдаг байсан байна. Одоо энэ жил 2 дуу хөгжмийн багш авна ч гэдэг юмуу тийм байсан. Тийм учраас маш хангалт муутай байсан. Тэгээл хөдөө аймгийн театрууд чинь ерөөсөө л мэргэжлийн бүжгийн багш байхгүй. Дандаа л театр чуулгад ажиллаж байсан боловсон хүчингүүд л очдог байсан. Тийм учраас тэгээл манай яахав дотооддоо урлагын сургууль л хөгжмөөр хангана, бүжигчидээр хангана. өөр сургууль байдаггүй байсан. Тийм учраас гадаадын сурсан мэргэжилтнээр бол их хомс байсан л даа.
Цэцэгжаргал -
Тухайн үед одоо ингээд урлагын мэргэжлийн сургууль байгаагүй үед урлагын байгууллагад ажилладаг хүмүүсийг ер нь яаж сонгон шалгаруулж авдаг байсан юм?
Ёндон -
Ерөөсөө л авъяасыг нь хараад л шууд дагалдангаар аваад, тэгээд тэнд ажиллаж байгаа хөгжимчид, бүжигчид, дуучид тэр л зах захаас нь ингээл бүгдээрээ багшлаад сургачихна шүү дээ. Шахаж өгнө шүү дээ. Тэгээд одоо энэ одоо бол бүгд сургууль төгссөн. Аа тэгвэл одоо Ардын жүжигчин Самбуу байна одоо жишээлбэл Өлзий-Орших байна. Эд нар дууны сургууль төгссөн үү, үгүй ш дээ. Тэгтэл яасан тухайн үед авъяастай сайхан хоолойтой ороод л ирсэн. Тэгээл тал талаас нь мэргэжлийн олон улсууд шахаад ирэхээр тэгээл зүгээр тааруухан сургууль төгссөн улсуудаас илүү л болоод гараад ирж байгаа юм. Тэр чинь хүний авъяас тийм л байна.
Цэцэгжаргал -
Таныг бага байхад ер нь хүүхдүүд яаж боловсролтой болдог байсан бэ?
Ёндон -
Сургуульд сурна, ЕБС-д. Тэгээд за жишээ нь бол хөдөөний амьдралаас ярихад хөдөөний хүүхдүүд чинь малчдын хүүхдүүд тэгээд сургууль соёлд явахад хэцүү. Ойр зуурхан нь бол морь малтай явна. Тэгээд нийтийн байр гэж байлаа. За нийтийн байранд хүүхдүүд сууна. Аа гэхдээ жоохон хүүхдүүд болохоор гэр орноо их санана, оргоно гүйнэ, орондоо шээнэ тийм юм их л байгаа ш дээ. Аа гэхдээ тухайн үеийн дотуур байрны юу хоол унд, амжиргаа нь бас сайн байсан байна. Одоо малчдаас мал авж хүүхдүүдийн юунд авдаг. Улсаас төсөвтэй, хоол унд нь бол сайн байсан. Одоо ингээд нэг хөдөөгөөр явж байхад бол хоол унд энэ тэрийн байдал бол хүндхэн л байдаг юм байна лээ. Тхх тийм байсан тэгээл хөдөөний амьдралаар л гарч ирж байгаа нь тэр л дээ.
Цэцэгжаргал -
Та сурагч байсан талаараа дурсахгүй юу?
Ёндон -
Би намайг сургуульд байхад л яахав дээ намайг нэг удаа ингээд 1-р ангид очиход цөөхөн хүүхэдтэй гэрт сургуульдлаг байсан гэрүүд барьсан сургууль гээд, байшин нь хүрэлцэхгүй. Тэгээд гэрт ингээд самбар гээд дөрвөлжин хар мод тавьсан шохой гээд нэг цагаан юмаар бичиж байсан. Аа тэгэхэд би бол 1-р ангид орохдоо уншчихдаг байсан. Яагад гэвэл тэр үед хөдөөнийхөн нөгөө 1949 оны үе юм чинь хөдөөнийхнийг одоо бичиг үсэгжүүлнэ гэж нөгөө сүүний ферм мерм дээр бичиг үсгийн багш гаргачихаад л тэгээд тэр саальчин эмэгтэйчүүдэд хичээл заадаг. Тэр нь ёстой нөгөө үнсэн самбар дээр тэгээл үнс түрхээд л тэгээл бичдэг. Тэгээл эцэг эхчүүд яахав цаас өгчихнө эцэг эхчүүд яахав юун дээр бичнэ дэвтэр дээр багш нь бол самбар дээр бичдэг. Тэгээд тэрнийг би ээжийгээ дагаж явсаар байгаад сурцан байхгүй юу. Тэгээд дараа жил нь сургуульд ороход уншдаг байсан. Тэгэхдээ хүнд л байсан даа хөдөөний хүүхдүүдэд суралцхад тхх. Дэвтэр , цаас ховор үзэг ховор, черниль энэ тэр гээл мэдэхгүй ш дээ харандаагаар бичдэг байсан. Тэр үед л би орж суралцсан юм даа.
Цэцэгжаргал -
Та сургуульд ер нь голцуу юу сурсан бэ?
Ёндон -
Би яахав хамт олонтой байж сурлаа. Тэгээд багш сурагч гэдэг ийм ялгаа гаргаж. Багш надад бас их таалагддаг байсан. Багш гээл сайхан хүн байдаг юм байна гээд багшийн одоо ач гавъяаг тэндээс олж мэдээд би шууд 8-р анги төгсөөд багшийн одоо сургуульд орж ирсэн байхгүй. Тэгээд багшийг их шүтдэг. Надаас одоо сургуульд орж шүтсэн юм бол багш хүн байсан тхх. Аа харин тэгээд чуулга руу орцон л доо. Аа одоо бол адилхан л даа. Тэр үед чинь бага сургууль ерөөсөө л монгол хэл, цэвэр бичиг, тоо тэгээд үг хөгжил, хөдөлмөр гээл иймэрхүү хичээл л орно зураг орно тийм. Биеийн тамир ч бараг л орохгүй дээ. Яахав бага ангидаа болуул 1 багш тавиал дунд сургуульд жоохон байхад ч тэр юм уу 5, 4-р ангид ирэнгүүт л нөгөө 5-р ангид оронгуут л нөгөө янз бүрийн багш нар ороод эхлэнгүүт л их сонин байсан л даа. Тэр үед чинь одоогийн энэ нийгмийн ухаан, байгалийн ухаан хичээлүүд яг л байдаг л байсан л даа. Харин орос хэл нэлээн хожуу орж эхэлсэн тхх. Бүх хичээлүүд нь бол яг л тэр чигээрээ л явж байгаа одоо бол. Нэг их өөрчлөгдөөгүй бага дунд ангийн сургалт.
Цэцэгжаргал -
Боловсролыг төрөөс яаж удирдаж ирсэн юм бэ социализмын жилүүдэд?
Ёндон -
Өө социализмын жилүүдэд чинь боловсролыг бол сайн удирддаг байсан ш дээ. Жишээ нь сурах бичиг энэ тэрийг чинь бол тусгай шинжлэх ухааны академитай хамтарч эрдэмтэд хэлний одоо математикийн мэргэжлийн улсууд хийгээд тэгээд одоо олон давхар хяналтаар оруулаад тэгээд хэвлэж хүүхдүүд рүү хүргүүлдэг байсан. Тэр нь үнэхээр сайн байсан. Одоо болхоор ингээд сургууль бүрд янз янзын, математикийн янз янзын хүний зохиолыг үзээд ингээд тараад явчиж байгаа юм л даа. Тухайн үед бол бид нэг л системтэй, монгол дотор нэг л хүрээ байсан учраас систем сайтай тхх тийм л байсан даа. Одоо бол надад тэгж санагддаг дэндүү олон сурах бичиг дэндүү олон зохиолч гарч ирчээд байгаа юм шиг санагддаг. Зарим нь хэрэгтэй ч байгаа хэрэггүй ч юм байгаа. Аа тухайн үед бол бүгдийг нь ингээл яг л нэг л байгалийн ухаан одоо гадаадын орчуулага тэр л номыг хэрэглэдэг байсан. Тэр нь зүгээр байсан байна лээ. Одоо тухайн үед бол яах уу боловсрол бол их олон арга хэмжээ авсан дөө гол нь ингээл ЗХУ –н юуг л хардаг байсан зөв бодлого бол их бий одоо бага дунд боловсрол тэгээд дээд сургуулийн боловсролыг чинь тусгай сурах бичиг бүх юмнуудыг нь гаргасан юм чинь их сайн явж байсан л даа. Би бол боловсролын болон ер нь тэгээд боловсролын тухай хуулинд зөндөө л засгийн газрын тогтоол могтоол гардаг байсан ш дээ энэ чинь . Арга хэмжээ бол сайн авч байсан л даа. Тэгээд тэр үеийн төгсч байсан одоо багш нар өөрөөр хэлбэл их сургууль багшийн дээд сургууль төгсөж багш нар чанартай сайн багш нар гарч байсан. Тэгээд дээрээс нь нэгдсэн бодлого сайн авч байсан сургалт бол сайн явж байсан. Тхх үнэхээр чанар сайн Их дээд, дунд сургууль ч аль нь ч сайн байсан даа.
Цэцэгжаргал -
Боловсролын салбарт төр яаж нөлөөлсөн юм бол?
Ёндон -
Өө сүүлийн үед бол одоо яахав дээ өөрчлөлт бол гарч байна л даа. Энэ одоо техник хэрэгсэл чинь дээхэн үед байгаагүй ш дээ. Тэгэхэд боловсрол дээр л хамгийн эхэлж нэвтэрч орж ирсэн ш дээ. Одоо энэ янз бүрийн техник үзүүлэнгүүд, юуны физикийн кабинет мабинет, химийн кабинет энэ тэр чинь одоо манайд тийм юм байхгүй ш дээ тоног төхөөрөмж. Энэ бол ЗХУ-с ирж сүүлийн жилүүдэд бол ерөөсөө кабинетийн системтэй болгосон ш дээ. Энэ бол том өөрчлөлт гэж бодож байна. Аа одоо бол бүр компютержиж эхэллээ л дээ сайхан байна.
Цэцэгжаргал -
Таныг бага байхад ер нь кино театр, жүжиг хэр их тоглодог байсан бэ?
Ёндон -
Ховор ш дээ. Кино мино их ховор шүү дээ. Тэгээд л яахав одоо аймгийн сургуульд байж байхад чинь хүүхдүүдийг 7 хоногт 1 удаа сургууль дээр кино үзүүлнэ. Аа тэгээл яахав өөрсдөө л бүтэн сайн өдөр аймгийн кино театерт кино үзнэ. Тэгээл суудал олддоггүй л юм даа. Тийм л байсан тхх. Энэ ганц 1 аймаг гэхэд л ганцхан кино театртай ш дээ. Сумд бол кино театер байхгүй. Аймгийн кино театер нь тэмээтэй ч юм уу, үхэр тэрэгтэй ч юм уу сумдаар ингээл өвөл цастайд чинь 1 кино тавиад явахад чинь тэгээл хавар болтол дахиж кино ирэхгүй ш дээ3, 4 сар. Тэгээл кино хүлээгээд л зогсож байна шүү дээ. Кино ирлээ гэхэд л тэгээл тэр сумын клубын гадаа пад пад гээд мотоор асаал эхлэнгүүт чинь тэгээл одоо бөөн баяр болж байгаа юм ш дээ сум нийтийн баяр болж байгаа өнөө орой одоо тэд тэдэн цагаас гээр. Тэгээл нөгөө сумын клуб чинь өвлийн хүйтэнд хүүхдүүдийг чинь чихээд л ерөөсөө газар суулгачихна. Өнөө 2 гаргахгүйн тулд. Тэгээл ард талаар нь томчууд суугаад тэгээлл дээгүүр нь чихээд ингээл үздэг байсан. Сайхан байсан даа кино үнэхээр гоё санагддаг байсан. Яагаад ингэж дуугараад, хөдлөөд , яваад байдаг юм бол гэж л хүүхэд байхдаа боддог байсан юм тийм тхх. Аа кино бол ховор тухайн үед ховор ш дээ ерөөсөө. Урлагын бригад энэ тэр төвийн урлагийн бол тийм одоо 40, 50 оны үед чинь ирэхгүй ш дээ. Зүгээр аймгийн театер чуулга нь л тойрхоос биш тхх.
Цэцэгжаргал -
Та хүүхэд байхдаа кино, жүжиг үздэг байсан уу?
Ёндон -
Үзэлгүй яахав байнга л юм л олдуул үзнэ. Олдохгүй л болохоос биш.
Цэцэгжаргал -
За ямар кино, жүжиг их гоё санагддаг байсан бэ? Тухайн үед...
Ёндон -
Одоо юу ш дээ өнөө зөвлөлтийн энэ гарч байсан нөгөө юу энэ тэр их гардаг юм аа Чапаев тэгээл их гарнаа. Тэгээл Чапаев энэ тэрийг их үзнэ дээ. Үздэг хэдэн кино нь ердөө хэдэн кино л байдаг юм.
Цэцэгжаргал -
Тухайлбал?
Ёндон -
Тийн Чапаев тэгээл нөгөө нэг аа ямар хүн билээ? Нөгөө нэг одоо “Ёстой хүний тууж” тхх энэ 2 л их гарна даа. Өөр нээх кино солигддоггүй байсан ш дээ. Монгол кино гээд байх юм бараг байхгүй. “Цогт тайж ” хааяа нэг ирвэл ирнэ. Тэгээл өөр монгол кино бараг байхгүй ш дээ. Тийм л байсан даа.
Цэцэгжаргал -
Таны хүүхэд байхдаа үзэж байсан тэр кино, жүжгүүд танд ер нь ямар нөлөө үзүүлсэн бэ?
Ёндон -
Хөөх миний... тэр хүмүүжүүлэлгүй яах вэ. Тэр “Ёстой хүний тууж” муужийг чинь үзээд бараг дайнд явах юмсан гэж хөлөө хугалж нисэх юмсан л гэж бодож байгаа юм чинь. Үнэхээр одоо тэр сайхан баатарлаг дайчин уламжлалыг чинь ёстой нэг хүмүүжүүлж байгаа ш дээ. Чапаев ч гэсэн хараа эх орноо хамгаална гэж юу байдгын гэдгийг чинь л тэр хүүхэд байхаасаа тэрийг л санаж бодож явж байгаа ш дээ хамгийн анх үзсэн учраас. Тийм учраас эх оронч болж өсч байгаа юм чинь хүүхэд. Тхх эх орны төлөө л гэж тхх. Юу ш дээ үгүй яахав дээ миний тэр үед чинь одоо тэгээл хүүхдийн хамаагүй жүжиг үзүүлэхгүй ш дээ. зүгээр хүүхдийн одоо жүжиг мүжиг, куклын янз бүрийн юмнууд л үзнэ ш дээ. Тэгээд одоо бардам туулай энэ тэр гээд л гадаадын сайхан тэр нарт чинь л одоо их хүүхдүүд их дуртай хамгийн үзэх дуртай. Тэр аймгийн театерынхан тоглоно. Хүүхдийн юм яриад бид нард чинь том хүний насны юм тоглохгүй, тэгээл тиймэрхүү юм л их сонирхоно ш дээ. Гадаадын жүжигнүүд тхх. Тэгээд тэр жүжиг юу ш дээ 70 худалч 70 худалчийг үзээд одоо тэгээд одоо нөгөө юу Маршлын байга нас энэ тэр гээл тэгдэг байсан юм аа. Тэгээл тэр үед чинь Чойбалсан чиг ерөнхий сайд байсан. Тэгээд “Маршлын бага нас” жүжгийг үзээл Чойбалсанг л магтдаг байж дээ тийн. Ийм хүн болох юмсан, тэгээд хүрээнд мах энэ тэр үүрч байсан гэхээр. Хүрээнд мах үүрч сайд хийвэл ямар хүн болох бол гээд л хоорондоо ярьдаг л байсан даа.
Цэцэгжаргал -
Та гадаадад сурч байсан уу?
Ёндон -
Би сурч байгаагүй ажиллаж л байсан. Зүгээр л урлагын тоглолтоор явж байсан. Тхх Европын орнуудаар.
Цэцэгжаргал -
Таныг анх одоо хотод нүүж ирэхэд хотын амьдрал ер нь ямархуу байсан бэ?
Ёндон -
Намайг 59 онд хотод ирэхэд би сургуульд ирж байсан болохоор хотын амьдрал одоо хүн их шуугисан надад бо их л сайхан санагдсан. Машин хөдөлгөөн ихтэй, хүн ихтэй, дэлгүүр хоршоо ихтэй, үзвэр ихтэй. Тухайн үедээ бол УБ их сайхан хот байсан л даа. Намайг ирэхэд одоо энэ Энхтайвны гүүр энэ тэр босцон байсын. УИД босч байсын, Биеийн тамирын ордон босч байсан юм. Тэгээд цэвэрхээн сайхан аа тэгсэн хэрнээ автобус их цөөхөн. Тэгээд энэ ялалтын талбай гэдэгт одоо энэ нөгөө нэг хамартай тийм дөрвөлжин автобус ирээд л зогсоно. Амгалан явна, 5 буудал явна гээд. Тэгээл орой 9 цагийн үед л хамгийн сүүлчийн автобус явна. Бөөн хүн ирээл бөөн автобус ирээл тал тал тийшээ алга болчихно. Тэрнээс биш нөгөө такси макси гэж байхгүй юм чинь. Тэрлүү суу гэж юм ирэхгүй ш дээ юу ч байхгүй, машин ч байхгүй. Тэгээл хот чив чимээ байхгүй, хааяа л нэг 69 ч юм уу давхиал гарна хааяа нэг ачааны машин давхиал гарна. Тэгээл агаар гэж их сайхан, яг л хөдөө газар шиг сэнгэнэсэн сайхан сэрүүн агаартай. Энэ туулын шинэ усны урсгал их сайхан чийглэг ийм л байсан даа. Тэгээд явц дундаас одоо 40мянгат, 50 мянгат бариад л 61 он гэхэд л Улаанбаатар их гоё болж эхэлсэн л дээ. Одоо энэ драмын театер энэ тэр баригдаад тэгээд машин техник ч нэмэгдэж ирсэн. Тэгж байтал одоо энэ 24 гээд оросын дөрвөлжин хар машин ирсэн. Урьд нь бол форд гээд бөөрөнхий жижиг тэрэг дарга нар унадаг. Тэгээл 69 л байлаа ш дээ. Тэгээл ачааны машин төв замаар бол ачааны машин явах эрхтэй оо юу цөөхөн учраас тээвэр цөөхөн учраас. Тэгээд л сүүлийн үед хүмүүс нь ихдээд эхэлсэн. Шугамийн автобус хүрхээ болиод сүүлдээ чиглэлтэй болсон одоо улаан тэгээл автобус нь хүнээ дийлхээ больж байсан автобус хүлээгээл их удна. Дүрээд л явчихна. 30, 40 минут хүлээж байж нэг автобусанд чихэлдэж ордог болсон. Тэгээд бүүр энэ одоо ингээд ирэнгүүт л бүр хотын хүн чинь сая гараад эхлэнгүүт одоо ингээд зах зээл болоод унаа их болонгуут унаа нь ч элбэг болчихож, хүн нь ч элбэг болчихож. Тэгэнгүүт бодоод байхад Улаанбаатар хотын маань гудамжний замуудыг аягүй нарийхан хийсэн юм байна лээ. Маш их өргөн хийх ёстой. 3, 4- 4,5 эгнээгээрээ зөрөхөөр. Тэгсэн одоо энэ 40 мянгатын ард талын зам энэ тэр чинь бол ерөөсөө одоо нарийдчаад ачааллаа дийлэхгүй болчоод байна ш дээ. Тийм учраас нөгөө одоо 200 гаруй машин гэж байна сая гаруй хүнтэй гэж байна. Тэгхээр нөгөө одоо 40, 50 жилийн өмнө байсан улсууд яахад чинь дийлэхгүй байна л даа. Тийм болж эхэлцэн.
Цэцэгжаргал -
Та ер нь хотыг юу гэж ойлгодог вэ?
Ёндон -
Би хот бол одоо хүний амьдрах хамгийн сайхан орчин гэж ойлгодог. Ерөөсөө тэгээл ямар ч цэвэр сайхнаараа ч гэсэн, төлөвшилтөөрөө ч гэсэн хүн зоны одоо байдал тэр одоо хөл хөдөлгөөн тэ бүх юмаараа л маш сайхан тийм соёлжсон юу л байх ёстой байх байх л ёстой. Гэхдээ манайх өнөөдөр бол гайгүй л байна. Хотжилт бол маш суурьшсан, соёлжсон газар байх ёстой. Тэгэхдээ европын одоо олон мянган зуун жил болсон хотуудыг бол гүйцэхгүй л дээ. Гэхдээ манайх УБ хот шинэ хот гэхэд саявтархан байгуулагдсан хот гэхэд бол сайхан хот цэвэрхэн хот тхх. Их юутай хүн ард нь сайхан сэтгэлтэй, хоттой одоо хүн амьтан нь хоттойгоо амьдарч дасч сурсан. Аа ганц хамгийн сүүлчийн үеийн ганцхан л энэ утаа угаарын хувьд л хэцүү тийм тхх. Түүнээс биш сайхан хот хотын хувьд бол.
Цэцэгжаргал -
Манай хот бусад суурин амьдралтай улсуудын хотуудаас юугаараа өвөрмөц онцлогтой гэж та боддог вэ?
Ёндон -
Өө энэ бол юу л даа аа энэ одоо ах нарын ч барьж өгсөн гээд тэр юм уу европын хотууд энэ тэртэй болуул тийм олон жилийн тэр суурьшил иргэншлийн юуг л даах аяыг даахааргүйгээр хийгдсэн тхх. Тухайн үедээ л бас нэг алсын хараагүй хийгдцэн учраас тийн. Аа тухайн үедээ бол нүүдэлчин монголчуудад сайхан хот л байсан. Одоо бол ингээл том хотын дэргэд хот биш шүү дээ тэ. Тийм учраас ер нь алсын одоо хэтийн төлөвлөлт тааруу дутуу л харсан л даа миний түрүүчийн ярьдаг тэр зам барилга аа тэлж хийх ёстой байсан. Одоо тэгээд төв рүүгээ тэмүүлээл тэмүүлээд байдаг улам зайгүй л болоод байдаг болоод байна ш дээ. Энэ бол тухайн үедээ бол нүүдэлчин монголчууд бол болж байсан би хэлж байна ш дээ 50, 60 онд бол болж байсан. Одоо бол ачаалал ихдчээд байгаа.
Цэцэгжаргал -
Танд ер нь хотын амьдрал таалагддаг уу?
Ёндон -
Таалагдана зүгээр зүгээр. Манай хотын манай Улаанбаатар чинь нэлээн хотожцон байна ш дээ. Сүүлийн үед одоо их цэвэрхэн болсон байна. Одоо эдлэж хэрэглэж байгаа юмаа зөв эзэмшдэг болцон байна. Техникт их суралцаж, манай хүүхэд залуучууд их теникжээд техникжцэн байна юмтай сайн харьцаж байна энэ бол зүгээр л байна.таалагдаж байна сайн тхх соёлжилттой болсон.
Цэцэгжаргал -
Онцгүй зүйл нь юу байсан бэ?
Ёндон -
Онцгүй зүйл юу байхав дээ одоо өнөө гудамжны хог агаар 2 л байна. Одоо өөр юу байхав дээ. Хог хаягдал бол манайх маш муу. Боловсруулж чадахгүй ил задгай хаяна аа нөгөөдөх дулааныхаа юуг асуудлыг шийдэж чадахгүй учраас нүүрс утааны бохирдол ихтэй ийм л байна. Бусад нь бол зүгээр.
Цэцэгжаргал -
Та ардчиллын үед ер нь юу хийж байсан бэ? Ардчилах үйл явцад оролцсон уу?
Ёндон -
Би хөдөө ажиллаж байсан. Ардчилах үйл явцад оролцоогүй зүгээр сураг дуулсан. Гудамжинд ингээд л одоо холбооны байр байшин дээр бичиг сачиг наачижээ нэг л хурал боллоо болоол их хачин байнаа. Одоо төв хороо мороог огцор могцор гээд ингээд байна гэж тэгхээр энэ юу хонхын Цогтсайхан одоо бид нар бүр нэг гэрт амьдарч байсан их дотно улсууд л даа. Яг тийм ах дүү биш хэрнээ бид нар амьдралын эрхээр нэг дор амьдарч байсан. Тэгэхэд Цогтсайхан 6 настай хүүхэд бичиг үсэг уншдаг байсан. Тэгэнгүүтээ бага Ильич гэж нэрлэдэг байхгүй юу. Ахыгаа 1-р ангид явхад нь дагасаар байгаад уншаад сурцан. Тэгээл ээж нь алий Ёндоон нааш ир аа та 2 нааш ирээ энэ юм уншдаг ш дээ тэгээл сонин аваад уншихад л ингээд нүдээ жоохон анивчиж байгаад тэгээд л уншиж эхэлнэ. Тэгээд яагаад ийм багаараа уншдаг болцон юм гэсэн чинь нөгөө ахыгаа дагаж хичээл номыг нь цуг хийсээр байгаад уншдаг болсон. Тэгхэд Цогтсайхан 6 настай байсан. Хонхы Цогтсайханыг мэддэг учраас хонхны Цогтсайхан наян хэдэн онд сургуульд хойшоо явж ирээл амралтаар Ёндон ахаа бид нар баахан залуучууд хөдөөны 7, 8 хүн зугаадах гэсэн юм 3 хоног та нэг ахмад хүн явахгүй бол болохгүй. Одоо бид нар гол усанд ороод цохичуул яах билээ гээд тэгээд намайг авч явсан би ажлаа чөлөөлөөд 3 хоног тэд нартай удирдах л гэж явхад залуус тэгэхэд л надад ярьсан байхгүй юу. За Ёндон ахаа амьдрал нэг л бишээ, яав ? гэсэн чинь монгол нэг л бишээ . Яацан бэ? Гэсэн чинь энэ одоо ерөөсөө монгол улс хөгжихгүй байна аа одоо энэ улс төрийн товчоо хэрэг алгаа, Цэдэнбал дарга хэрэг алгаа, МАХН бол хэрэг алгаа гэнгүүт л би айж байгаа юм чинь. Юу ярьж байгаа юм чи шоронд орох юм яриад гэтэл –үгүй ээ тийм биш Ёндон ахаа энэ ерөөсөө монгол улс шал өөр болчихжээ. Хүний эрхэнд байна та биш хүний эрхэнд амьдарч байна, хүний захиргаанд амьдарч байна ингэх ёсгүй, бид эрх чөлөөтэй болох ёстой. Эрх чөлөөт нийгэмд. Тэгээд яах юм? Гэсэн үгүй өшөө бас нэг салбар нам байгуулах хэрэгтэй бид гээд. Өө за битгий дэмий юм яриад бай гээд тэгээд, тэгээд өнгөрсөн байхгүй юу. Тэгээд дараа нь дахиад нэг дараагийн жил нь хүрээд ирсэн чинь Ёндон ахаа бид одоо ингээд удахгүй жилийн дараа сургууль төгсөнө 2 жилийн дараа. Бид нэг хэсэг залуучууд монголыг өөрчилнө өө. Монголын аа одоо юу хувьсгалт намыг л бид нар устгана, арчина, өөр нам гаргаж ирнэ гээл ингээд байдаг юм. Би бүр гайхаад байхгүй юу. Та нар одоо шоронд орох л юм хийгээд байгаа юм биш үү гэхэд. Үгүй ээ нэг юм болно доо харж байгаарай. Одоо ирэх жилээс бид нар төгсөж ирээд нэг юм хийнэ л гээд байгаан тэр жил нь би дорнотод л байсан тэгхэд л лав тэр бичиг сачиг наагаад эхэлцэн байгаам. Тэгтэл манай нэг аа хонхны Цогтсайханы найз Жаргалсайхан гэж нэг аа цахилгааны инжинер залуу байдаг юм. Тэрний авгай нь Отгонцэцэг гээд Цогоо бол тэднүүд маш их сайн найзууд. Байнга л тэднийд орж гарж цуг явдаг. Тэднийд баахан жонхуу зууруулаад нэг шөнө тэгээд өвөл 12 сард тэгээд том саванд жонхуу зуураал Насантогтох гэж бас нэг залуу одоо солонгост ажиллаж байгаа. Тэр Цогоо могоо нэг анги. Тэр автобусны жолооч хийдэг байхгүй юу. Толгойтод автобус нь явж шугамд явж байхад нь сонссон чинь 12 цагт яг Жагаагынд хүрээд ир автобустайгаа яаж ийж байгаад автобусаа аваад ир гээд хэлсэн чинь аваад ирсэн байгаа юм. Тэгэнгүүт жонхуу дүүрэн жонхуу зуураад л шөнө баахан ийм бичигтэй гараал явцан байгаа юм. Тэгтэл нөгөө Отгоо авгайтайгаа 2лаа эд нар одоо юу л хийж байгаа бол ямар аймар юм бэ гээд үлдсэн байгаа юм ард нь. Одоо хожим ингээл цагдаа сэргийлэх дуудаад танайд баахан жонхуу монхуу чанасан уу гэвэл тэгсэн л гэхээс өөр яахав дээ. Тэгээд л сууж байсан чинь дараа нь Цогоо могоо баригдаал тэр сэргийлэхэд баригдаал дуудагдаал наасан уу? Гэсэн наасан гээд үнэнээр нь хэлэхэд нааж болно та нар жоохон замбараатай байгаарай номтой байгаарай одоо хамаагүй ингэж болохгүй энэ тэр гээд явуулсан байгаа юм баахан хүмүүс. Тэрийг би дуулсан байхгүй юу. Тэгээд дараа нь би ажлаар ингээд яг тэр суулт муултнаас өмнөхөн ирсэн чинь хотод ирсэн чинь манай жонхуу монхуу байсан гээл бөөн юм болж байгаа юм чинь. Наад жонхуу монхуугаа хийгээд наа тэгээд ийм болсон байхгүй юу. Тийм учраас би урьдчилан мэдцэн учраас улаанбаатарт ингээл би бол хувьсгалт нам мамд элсээгүй байсан. Яагаад элсээгүй вэ гэвэл тухайн үед нөгөө намын чинь нөгөө даалгавар аюултай их байсан. Тэгээд манай ахмад бүжигчид ярьдаг байхгүй юу. Бүжигчдээ намд л элсэхгүй шүү намд л элсэх л юм бол хөдөө аймгийн багшаар явуулчихна. Хөвсгөл яваад тэр Дундговь яваад ир энэ тэр гээд ерөөсөө УБ хотод суулгахгүй гэж байсан учраас манайхнаас нэг нь ч элсээгүй байхгүй юу. Бүгд тэгээд Сэвжид багш нам элсээ гээл өөрөө намын гүшүүн би дааяа гээл батлан даалтанд Сэвжид багш 2,3 хүнтэй. Одоо элсэнэ шүү гэхэд за л гэдэг. Тэгээл яг орлуулхаар л багшаа дараа болий гэсээр байгаал ерөөсөө тэгээл хөөрхий насан халитал нь бид нар элсээгүй ш дээ. тийм учраас нөгөө шинэ үе гарч ирэхэд бол би хуучин намын гишүүнийг ч гэсэн тоохгүй зүгээр хүлээж авцан их аятайхан хүлээж авсан. Тэгээд ер нь тэгэх нь ч зөв юм уу гээд. Тэгээд ингээд гудамжинд суулт муулт хийгээд л ингээд тэнд телевизээр харуулаад л нэг л аймшигтай санагдаад эхлэж байгаа юм. Одоо ерөөсөө ингээд болж байгаа ч юм уу арай л ширүүлчих шиг боллоо юу улс төрийн товчоо мовчоог огцор гэдэг чинь юу гэсэн ч юу бэ гэж бодоод. Тэгэж байтал Дорнод аймгийн намын хороон дээр бас нэг хэсэг улсууд өлсгөлөн зарлаад эхлэж байгаан. Тэрийг би одоо гайхаж байгаа юм л даа одоо ийм айхтар юм болдог юм уу гээд л тэгээд л би хүлээж авсан л даа. Тэгээл би тэр жил нь төгсөөд ирсэн, тэгээд ардчилалд би бол их сэтгэлтэй тхх. Аягүй тийм сэтгэлтэй.
Цэцэгжаргал -
Ардчилалын үед таны амьдрал ямархуу байсан бэ? Ардчилал гарснаар яаж өөрчлөгдсөн бэ?
Ёндон -
Амьдрал ерөөсөө л тэгээл ардчилалын өмнө бид нар хоёр идэхгүй хоосон хонохгүй л байсан. Одоо мөнгө одоо гарцаагүй хэрэгтэй бол ингээл санхүү дээрээс очоол цалингаас аваарай гээл хүнээс мөнгө гуйгаал тэгээл цалин буухаар өгчөөд жаахан өртэйхэн шиг л тэгээд явдаг байсан. Хувцас хунар бол зүгээр энгийн нэг хувцас. Аа ардчилалаас хойш бас бид нарын амьдрал дээшилсэн. Ерөөсөө ямар ч гэсэн тэгээл хоосон хонохгүй одоо ингээд хувцас хунартай, хүүхдүүдээ ажилтай, хоолтой, аа хүүхэд бол ингээд машин унчихдаг. Бас машин энэ тэртэй манайх бол нэг машинтай байх жишээтэй ч юм уу. Аа хоёр хүүхэд маань хоюулаа ч машинтай болчихож одоо ийм л болчихоод байна л даа. Тийм учраас маш их юм авчирч өгсөн бид нард. Даанч бид нарт хамгийн харамсалтай нь зах зээлийн мэдлэг л байгаагүй учраас бас эхний үеийг нь ашиглаж чадахгүй л дээ.
Цэцэгжаргал -
Анх ардчилал гарч байхад ер нь таны амьдралд юу авч ирнэ гэж та бодож байсан бэ?
Ёндон -
Би юу? Би ямар ч гэсэн нэг эрх чөлөөтэй болно гэдгийг л мэдэрч байсан. Яагаад гэвэл бид нар ингээд ардчилалын ингээд одоо яг гараагүй үед байна ш дээ. гадуур ингээл за байз нэг талхны мөнгө байхгүй яанаа энэ хойд дэлгүүрийн үүдэн дээр нэг цагаа зарчих юмсан гээд дэлгүүрийн үүдэн дээр цаг зарж чадахгүй байсан ш дээ. Одоо 30 төгрөгөөр гэхэд л тэр хүн авна ш дээ мэдээж би тэгтэл 2,3 талх аваад л ирнэ ш дээ. Тэгхэд л 30 төгрөгөөр өгч чадахгүй байсан үе ш дээ айна тээ. Аа ардчилал ингээд чөлөөтэй болчихлоо ш дээ. Одоо ингээд өнөөдөр талхгүй гэвэл өө яршиг яршиг ерөөсөө энэ цагаа аваачаад ломбарданд авчираал хажуу талын дэлгүүрт ороол би аа 20000 төгрөг аваал гараад ирнэ ш дээ. Тэр нь хамаагүй ашигтай тхх. Ер нь их юм авяирсан шүү миний амьдралд тхх.
Цэцэгжаргал -
Эрэгтэй, эмэгтэй хүмүүст ардчилал өөр өөр нөлөөлсөн үү?
Ёндон -
Нөлөөлсөн л дөө. Нийгэм солигдож байгаа учраас хүний сэтгэхүй бас айхтар солигдсон. Ажилтай улсууд ажилгүй болж эхэлсэн. Жаахан нас нь явж байгаа улсууд ажлаас түрэгдэж эхэлсэн. Энэ үед бас эрэгтэйчүүд нь голцуу одоо архи ууж эхэлсэн л дээ тамхи татдаг. За ажлын байр олдохгүй, тэгээд хоолгүй учраас гуталч аа энэ үед бол эх ээ эхнэрүүд бол тэд нарыг дагаж архи уугаагүй л дээ гүрийсэн тхх. Хүүхдээ тэврээл ажил хийсэн, хүүхдээ тэврээл худалдаа хийсэн тийм учраас эмэгтэйчүүдэд хүнд туссан. Эхчүүд их олон айлыг авч явсан шүү ардчилалд харин тэр зарим тэр ажилгүй эрчүүд нь ойлгоод хоюулаа нийлээд одоо ажил хийгээд сайхан амьдарч байгаа улс ч байна. Тэр чигтээ гудамжинд гарсан эрэгтэйчүүд зөндөө л байгаа ш дээ тхх. Эмэгтэйчүүдэд бол их хүнд туссан л даа айл гэрийн хамаг мууг үүрнэ ихэнхи нь эмэгтэйчүүд дээр л туссан л даа. Яагаад гэвэл овсгоо самбаатай эмэгтэйчүүд чинь. Хэрийн юманд халтираад архи уугаад тамхи таатаад байхгүй ш дээ. аа эрэгтэйчүүд чинь их халимтгай учраас архи ууна, найзтайгаа нийлнэ хийх ажил байхгүй болсон чинь дэмий сэлгүүцэх архи уух тамхи татах нь л их болсон. Тийм учраас эмэгтэйчүүд хохирсон шүү.
Цэцэгжаргал -
Ардчилал дахь эрэгтэй эмэгтэй хүмүүсийн оролцоонд ямар ялгаа байсан бэ?
Ёндон -
Байгаагүй. Аа ер нь бол яг оролцохын хувьд бол эрэгтэйчүүд нь илүү оролцоно доо одоо оролцхын хувьд бол оролцоно. Одоо харин эмэгтэйчүүд нь их оролцдог болцон байна тхх. Тухайн үед бол эрэгтэйчүүд сайн оролцож байсан. Одоо бол эмэгтэйчүүд нь сайн оролцож байна.
Цэцэгжаргал -
Ардчилалын үр нөлөө юу байна вэ?
Ёндон -
Ардчилалын үр нөлөө? Өө ерөөсөө маш их үр нөлөөтэй. Үгүй одоо үр хүүхэд маань энэ юмыг хайрлаж, гамнаж сурах, юмны үнэ цэнэ мөнгөний үнэ цэнийг бол мэддэг болсон ш дээ. аа социализмын үед чинь одоо бид нар одоо ерөөсөө юмны үнэ цэнэ мөнгийг чинь мэддэггүй байлаа ш дээ. Ерөөсөө тэгээл бүх юм улсын мөнгөөл бүтээд л байдаг. Тэр ханан дээр ингээл будгаар зураал хаячихна тэрэнд улсаас мөнгө гаргаал аа будчихдаг учраас аа одоо бол үгүй ш дээ. Нарийн тооцоотой өө энийг чинь ингээл бид нар ингэдэг юм бид нар буддаг юм гээл нөгөө хувийн өмчтэй болцон учраас хувийн хэвшилүүд их гараад ирсэн учраас юмны үнэ цэнийг их ойлгосон шүү дээ. Их шал өөр болсон. Зах зээлийн эдийн засгаар бол бүх хүний оюун санаа ч өөр болсон. Аа ахуй амьдралын тэ арчаа ч сайжирчихлаа ш дээ. Тооцоогүй ажиллана гэж байхгүй болчихлоо ш дээ. бүх юм тооцоотой болчлоо энэ нь бол их ашигтай. Одоо манай үр хүүхдүүдэд их л хэрэг болно тхх.
Цэцэгжаргал -
За таны амьдралд ямар нэгэн гүн нөлөө үзүүлсэн үйл явдал байдаг уу?
Ёндон -
Айхтар ноцтой тийм алдаа дутагдал гарсан юм байхгүй. Аа зүгээр одон медалиар шагнуулах, одоо их баярлаж бахархах юм байлгүй яахав би одоо Соёлын тэргүүний ажилтан болж байлаа, хөдөлмөрийн хүндэт медаль авч байлаа хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон нөгөө Сүхбаатарын одон тэрнийг авч байлаа. Тэр бол сайхан тэгээд өөр тийм ноцтой тийм хохирохоор юм бол гараагүй. Тэгэд яахав би түрүүн хэллээ л дээ. яг за тэр үйл явдал нь ч юу юм ерөөсөө л миний ажилласан энэ мэргэжил энэ сонгосон мэргэжил бол миний амьдралийг шал өөрөөр эргүүлсэн. Хэрэв би тэр анхныхаа багшийн сургуульд ороод багшлаал явсан бол тэгээл 30 жил ч юмуу багшлаал тэгээд нэг багш өвгөн л нэртээ байж байгаа даа тэ. Аа тэгэхэд би 70 хүрчихээд одоо хүүхдэд бүжиг заагаад өөрөө бүжгийн хөдөлгөөн хийгээд яваад байгаа байхгүй юу тийм учраас ийм сайхан гэгээлэг одоо мэргэжлийг эзэмшиж авсан нь миний, миний амьдралын насан туршдаа хэзээ ч мартахгүй гэгээн үйл явдал байхгүй юу тхх. Яагаад гэвэл ямар сайхан мэргэжилэв тэ. Би зүгээр хөгжимчин болсон бол ийм гоё болно гэж боддоггүй байсан. Хөгжимөө тоглоод л ингэ эл пултний ард сууж л байна. Хүүхдэд хөгжим заана. Аа бүжиг нь бол дэндүү гоё юм байна. Тансаг урлаг. Тийм учраас би тансаг мэргэжил эзэмшижээ их ховор мэргэжил эзэмшжээ л гэж өөрийгөө боддог юм аа тэрүүндээ л би миний ганц баяр баясгалан тэнд л оршиж явдаг юм.
Цэцэгжаргал -
Таны амьдралд ер бусын бусдаас онцгой зүйл юу байв?
Ёндон -
Үгүй ээ одоо тэгээд юу байхав дээ байхгүй дээ. Бусдын л адил байсан. Аа зүгээр яахав би нэг монголын бүжигчид байсан ш дээ тийн мэргэжлийн бүжиг дэглээчдийн болон бүжигчдийн гэж байсан мэргэжлийн анхдугаар уралдаан тэрүүнд би бүжиг дэглээд 3-р байрын шагнал авч байсан. Тэр нь бол одоо надад сайхан шагнал л даа. Их олон улсууд л одоо сургууль соёл төгссөн мэргэжлийн олон улсууд орж ирж бүжиг дэглэсэн. Аа тэр дундаас тэгээд 3-р байранд орно гэдэг бол надад их л сайхан санагдсан надад л их баярлаж явдаг юм маань тэр. Соёлын яамнаас монголын бүжиг дэглээчдийн нөгөө бүжигчдийн анхдугаар уралдаан гэж 86 онд явуулсын. Тэгээд тэр уралдаан нь болхоор дандаа мэргэжлийн бүжиг дэглэгч орно. Мэргэжлийн бүжиг дэглээчид орно. Мэргэжлийн багууд орно бүжигчид нь мэргэжлийнх байна. Сайн дурийнх биш. Тэгж явагдсын тэгээд дуурийн театерт 2 өдөр үргэлжилчээд тэгээд би тэрэнд нь 3-р байр эзэлж байсан юм. Тэр нь дотроо төрөлтэй гоцлол бүжиг, олон хүний бүжиг, цөөн хүний бүжиг. Би цөөн төрлөөр нь 2-р байр эзлэж одоо энэ улсын гавъят жүжигчин Зоригт моригт байна ш дээ эд нар миний бүжгийг хийж байсан. Тэгээд намайг Сумъяа сайд дуудаад аа та одоо ийм ийм ажилтай хүн би нэг их сайн мэдэхгүй бүжигчин байсан хүн үү? Сэвжидийн шавь уу? Тийм. Аа тэгвэл одоо Дорнод, Булган, Дундговь 3 аймаг бүжгийн багш нэхээд байна та явж өгөхгүй юу гээд тэгээд би дорнод явсан юм. Тэгээд би тэнд томилолтоор 3 жил ажиллаад тэгээл зах зээлтэй залгаал ажилласан даа. Би бүжгийн багш болсондоо нэг зүйлд бахархаж явдаг яагаад гэвэл байна ш дээ би Доргодын театерт “Бурхдын дуулал” гэж бүжгийн жүжгийг дэглэсэн байхгүй юу. Тэгэхлээр юу л дээ тэр олон бүжгийг дэглэгчид бүжгийн жүжигтэй байхгүй л дээ. зүгээр бүжиг хийгээл явуулдаг. Аа тэгээд би бүр 2 цаг 30 минутын тэр бүрэн хэмжээний бүжгийн жүжиг дэгэлсэндээ л би их баярлаж явдаг юм. Тэр бол Бурхдын дуулал гэж нэртэй зураач нь бол төрийн шагналт Үржнээ, хөгжмийн зохиолч нь боол Урлгийн гавъят зүтгэлтэн Боролдой тэгээд би Үржнээ бид нар л либредийг нь бичээд тэгээд 18, 9 бүжигчдэд тавьсан. Бүтэн 2 цаг гардаг Бурхдын дуулал. Яагаад гэвэл ганцхан сонин юм байна аа монголын ингээд сүмд тоглодог цамыг яг тайзан дээр бүжгийн жүжиг болгож буулгасан байхгүй юу. Тэгээл тэр 10 хангал, Лхам мам, Чойжин сахиус бүгд гардаг тийм бүтэн тийм цамыг яг тайзны бүжиг болгоцон байхгүй юу. Тэгээд 2 цаг 30 минутанл ингээд Бурхдын дуулал нэртэй гараад УБ хотод ирж тоглож байсан бид нар. Нөгөө нэг намрын болдог нөгөө алтан намраар ирж байсан. Би харин тэрүүндээ их баярлаж явдын шүү тийн тхх. Хүн болгон тэгж бүжгийн жүжиг дэглээд байхгүй ш дээ. тийм учраас би бурхдын дуулал гэж тэр тэгээд өөрөөр хэлбэл монголын цамыг шашны цамыг л тайзан дээр бүрэн бүтнээр нь гаргасан л гэсэн анхны л хүн. Тэрэндээ би бахархаж явдаг юм. Тэр байдаг юм даа. Би юу яадаг юм хараа би тэрэн дээр яг цам чигээр нь биш ингээд үйл явдалжуулсан байхгүй юу. Яагаад гэвэл нэг янзага алж байгаа хүнийг одоо ингээд тэнгэр бурхнаас одоо ингээд гэсгээгээд тэгээд ингээд гэнэт татаад унаж байгаа. Тэгээд сүнс нь яваад өгч байгаа авгай нь ирээд бурханд одоо өдөр шөнөгүй мөргөөд тэгээд ингээд сүмд Майдар сан тавьж байхад ирж мөргөөд байжаагаа нүглээ наминчилж ингэж байгаа. Аа тэгээд тэр дотор байнаа тамыг бол би тэр бүжгийн жүжиг дээр маш сайн харуулсан гэж боддог юм. Яагаад гэвэл ингээд халуун тогоо ингээд буцалж байгаа халуун тогоо ингээл эрлэг номун хааны ордон ингээд байжээдаг тэр нь нөгөө халуун тогооны наана нь очиж байдог тэр нь тэгээд үхсэн бүх хүний сүнс ирж байгаа. Тэгэнгүүт л ингээд эрлэг номун хаан ялгаж байгаа байхгүй юу. Хүн алсан хүний амийн хэрэг хийх юм бол халуун буцалж байгаа тогооруу шидээд, зүгээр нэг хэргээр үхээд ирснийг нь тийшээ яваад байдаг өөр юм руу авч яваад байдаг байхгүй юу. 2-рт Мам гээд нөгөө нэг дэлэн хөхөө унжуулцан тийм цам л байдаг. Хөхөө унжуулцан. Хөх нь ингээд бүр доор ингээл элэг юундаа хүйсэндээ хүрч байдаг 2 хөхтэй тийм мам шулам. Өөрөөр хэлбэл орж ирээд тэр одоо нөгөө бу аа улаан сахиус бурхныг тэ, улаан сахиус бурхан чинь эрэгтэй хүн ш дээ. Тэрнийг өдөөл орилоод байгаа байхгүй юу ингээд. Тэгээд тэр тэндээс тэр тэрийг л одоо улаан сахиус дарж байгаам тэр мамыг. Тэр бол ингээд яг ингээд их юутай их үйл явдлыг нь сайн гаргаж өгсөн. Тэр мам гэж юу байдгын бүгд мэдэхгүй ш дээ. Шулмас эм шулмас гэсэн үг ш дээ хөх дэлэнгээ унжуулцан нүцгэн гүйж байдаг тийм тхх. Тэрийгээ гаргаж ирсэн. Тийм сонин сонин юм байдаг юм.
Цэцэгжаргал -
За сонирхолтой ярилцлага өгсөнд баярлалаа.
Ёндон -
За баярлалаа
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.