Bor
![](../assets/images/interviewees/990436.jpg)
Basic information
Interviewee ID: 990436
Name: Bor
Parent's name: Pürev
Ovog: Harchin
Sex: f
Year of Birth: 1947
Ethnicity: Halh
Additional Information
Education: elementary
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist
Born in: Buutsagaan sum, Bayanhongor aimag
Lives in: Sühbaatar sum (or part of UB), Selenge aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
collectivization
family
work
herding / livestock
keepsakes / material culture
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Эрдэнэтуяа -
За хоёулаа нэгдэлжих хөдөлгөөнөөс.
Бор -
4-р анги төгсөөд сургуулиас гараад, тэгээд тэрнээс хойш ердөө мал маллаж байгаад наашаа 80 онд ирсэн дээ. Тэгээд тэр хооронд чинь нэгдэл чинь нэгдэл байгуулагдаад нэгдэлжих хөдөлгөөн ялагдаж байсан. Тэр чинь нэгдэлд ороогүй хэдэн айл байж байгаад сүүлд ерөөсөө нөгөө бүх улсууд ороод сумын нэг 100 айл юмаа гэхэд 90 хэд нь орчихсон 7, 8 нь үлдсэн тийм үе д
Эрдэнэтуяа -
Таныг гарсны дараахан уу?
Бор -
Тийн. Нэгдэлжих хөдөлгөөн, нэгдэл чинь ерөөсөө 55, 6 оноос л нэгдэл, түрүүн хоммоон момоон гэж байсан гэсэн би мэдэхгүй ээ. Тэрнээс л эхэлсэн байхгүй юу. Тэгээ л 59 онд бүр нэгдэлжих хөдөлгөөн ялаа л. Тэгээ л бүх сумынхан чинь бүх нэгдэл болоо л. Тэгээ л нэгдэлд ажиллаа л. Нэгдлийн чинь малыг их л удаж нөгөө хувийн мал чинь зүгээр ингээ л таван хошуу мал чинь хэд хэдхэнээрээ байдаг байсан сүүлд нь нэгдэлжих хөдөлгөөн ялснаас хойш хонь ямаагаар нь, эр эмээр нь ялгаж суурилаад тэгээд би чинь 4-р анги төгсчихөөд. Манайх чинь эхний эр малын суурь болж манай аав эр малын суурь байгуулна гэж эр мал авч, тэгээд би эр мал хариулж малчин болж байлаа.
Эрдэнэтуяа -
Аанг.
Бор -
Тэгээд тэрнээс хойш эр мал ч малласан, эм мал чиг л малласан, тэгээд маллаж байх хугацаандаа би чинь тэгээд 14-төйгөөсөө хойш тэгээд мал маллаж байгаад 64 онд сумын Иргэдийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдож байлаа. Улсын аварга малчин үгүй ээ биш юуны сумын аварга малчин, аймгийн аварга.
Эрдэнэтуяа -
Та юу?
Бор -
Аанг.
Эрдэнэтуяа -
Пөөх хэдэн онд оо?
Бор -
64 онд.
Эрдэнэтуяа -
Пөө за.
Бор -
Тийн. Сумын аварга залуу малчин болж тэгээд юуны сумын Иргэдийн Төлөөлөгчөөр сонгогдож байлаа. Тэгээд нэгдэлд болул тэгээ л тэрнээс хойш ажил хийгээд өөрөө тусдаа айл гэр болоо л. Нэгдэлд байхад чинь ингэдэг байсийн. Ингээд ямаан суурь нь нэг, хонин суурь нь нэг. Дандаа эр, эм малынх. Эр ямаан суурь, эм хонин суурь, тэгээд тэмээний суурь, адууны суурь, тэгээд бас эр ямаа, эр хонь гээл тус тусдаа суурилцан.
Эрдэнэтуяа -
Яаж байгаан?
Бор -
Тус тусаар нь суурилаад хариулдаг байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Аан зөв.
Бор -
Нэг айл гэхэд чинь л эр хонь, ямаа гэхэд чинь 6, 700. А эм гэхэд чинь эм ямаа 300-аар, эм хонь чинь 500-аар суурилчихна. Тэгээд нөгөө зун саалийн цаг болохоор чинь энэ нөгөө хонь ямаагий чинь өнөө саана.
Эрдэнэтуяа -
Мнг.
Бор -
Саахаараа ингээд эр сувайгуудаа болохоор бүгдий нь нөгөө ялгаж аваад эрэгтэй, за айлын эрэгтэй улсууд нь тусдаа ингээд оторлоод явчихна. Зөвхөн саадаг малаа аваад ингэсхээд одоо жуулчны бааз маазийн ингээд бөөгнөрсөн айл байна ш дээ. Ийм айл шиг ингээд буучихна. Тэгээд тэр айлууд чинь буучихаар саалийнхаа цагаар малаа сааж өгчихөө л. А тэгээд бусад үед нь ёстой нөгөө соёлын довтолгооныхоо юмыг хийнэ дээ. Бүгдээрээ нэг айлаа тохижуулна. Ерөөсөө нэг өгөөд өнөөдрөөс өнөөдөр тэднийхийг өнөөдөр жишээ хэлэхэд өнөөдөр одоо энэ манайх гэж байхад чинь манайхыг өнөөдөр буулгаад угаахы нь угаагаад өнөөдөр багтахгүй бол маргааш хоёр өдрийн дотор угаах юмы нь угаагаад, оёх юмы нь оёод бүрээс мүрээсийг чинь бүгдий нь оёод янзлаад тэр олон айлын чинь улсууд бүх бүгдээрээ ингээд өргөн айлсалт гэж тийм юм болж байсан гэсэн.
Эрдэнэтуяа -
За.
Бор -
Өргөн айлсалт гэж лагерь шиг айлууд ингээд буучихаад тэгээд бүгдээрээ хамсарч одоо нэг өдөр нэг юмуу хоёр айл ингээд тохижуулаад тэгээд зундаа болул тэгээд бүх орон гэрийнхээ зохион байгуулалт, тохижилтоо хийчихнэ. Тэгээд бүх юм будахы нь будаад, угаахий нь угаагаад, шинээр оёж сэлбэхий нь оёж сэлбээд одоо тэгээд бүгдий нь одоо гэрийнхаа бүрээсийг оёдгийм уу, моды нь буддаг юм уу, тэгээд бүх юмы нь тэгж хийдэг байсийн. Нэгдлийн үед чинь тэгээд өдөр шөнөгүй ажиллаж явлаа даа. Тэгээд хуц ухнаа бол ялгачихна. Яг хонох цагтаа хононо. Хуц ухнаа болбул. Тэгж байж л тэр хавар чинь мал төллөө л ингээд ноос ноолуурын цаг гэж байна. Тэр нэгтгэхээр чинь малаа төллөх хугацааг яг барьж байж нөгөө ноосыг чинь хяргах цагийг тааруулахгүй бол бас болохгүй ш дээ тэр чинь. Ингээд нөгөө ноосоо авах болдог, нөгөө дээр үед чинь нөгөө одоо одоо ч малын ноосыг үнэхээр ашиглаж чадахгүй байна. Манай хөдөө чинь хөдөө бол ямар янзаар ашиглаж байдгийн манай нутаг руу одоо сайн мэдэхгүй юм. Тэр үед чинь ёстой ямар ямааны сахалны үсийг ч үлдээлгүй авдаг байсийн ш дээ. Янзын байсан ёстой. Малын ашиглах ашиг шимийг болул үнэн ёстой авдаг байсан. Жишээлэхийн гэхэд л одоо ингээд зун, зун хавар боллоо ингээд ямаа алаад идлээ гэхэд чинь одоо болул шид шид байна ш дээ. Тэр үед чинь тарз тааруулаад авчихна. Ерөөсөө малаас гарч байгаа юу чиг хаяхгүй. Тэгээ л ясыг нь ч авна, эврийг нь ч авна. Ерөөсөө тэр малаас гарч байгаа юмыг хаях юм ерөөсөө байхгүй. Одоо харин зах зээл болоод тэгдэг юм уу. Авч байгаа юм намайг харж байхад л ерөөсөө юмаа ашиглаж чадахгүй л байгаа юм шиг байгаан. Ерөөсөө малын ноос үсийг л манай Сэлэнгэд лав ерөөсөө ашиглаж чадахгүй байгаан. Ямаа бол тэгж явж байгаад ноосоо хаячихна. Хялгасаа хаячихна. Ноолуураа нэг юм салгаж аваад хаячихна. Тэгээд хонины ноосыг болул нэг юм авч л байх шиг байна. Үхрийн, үхэр адууны энэ хөөвөр мөөврийг ашиглаж байгаа юм ерөөсөө алга байна ш дээ. Хөдөө чинь болул ёстой бүгдэнд нь норм тавичихсан, тэр нормоо болул ёстой цаг хугацаа, бүгдээрээ хугацаатай ерөөсөө. 6 сарын 1 гэхэд л одоо тэр хөөвөр, адууны хөөвөр, үхрийн хөөвөр, адууны дэл, тэгээд ноолуур бүгд төлөвлөгөөтэй, биелсэн байх ёстой.
Эрдэнэтуяа -
6 сарын 1 гэхэд үү?
Бор -
6 сарын 1 гэхэд бүх төлөвлөгөө биелсэн байх ёстой.
Эрдэнэтуяа -
Пөөх. Бүгдий нь авч амжих уу?
Бор -
Бүгдий нь авалгүй яахав. Авдаг байсан ш дээ. ерөөсөө 5 сарын 15 гээд ямаа самнаад эхлэнэ. Тэгээ л 5 сарын 1 гэхэд, үгүй ээ 3 сарын 15 гээл ямаа самнаад эхлэнэ. Тэгээд 5 сарын 1 гэхэд чинь ерөөсөө ямааны ноолуур, 1-р ноолуурын хугацаа дуусна. Тэрнээс наана самнаж өгч нэгдэлд нэгдэл гэж байхад чинь нэгдэл чинь ерөөсөө тэр мөнгө гэдэг чинь нэгдэл маш их мөнгө хатуу байсан үед чинь ажиллаж байгаа, хөдөлмөрлөж байгаа хөдөлмөрчин бид нарт ч гэлээ мөнгө чинь ерөөсөө аягүй л, мөнгө чинь хатуу байсан үед чинь мөнгөний хэрэгцээтэй тийм үе шүү дээ. Тэхээр чинь ерөөсөө ноолуураа л унахаас нь өмнө 5 сарын 15-ны 5-наас хойш бол 1-р ноолуур гэж байхгүй болчихоор чинь нөгөө ноолуурын үнэ буучихдаг байхгүй юу. Тэгээд 5 сарын 20-ноос хойш чинь 6 сарын 1 хүртэл 2-р ноолуур гэж байхгүй болохоор чинь 3-р ноолуур гэхээр чинь 3 төгрөг 90 мөнгөөр ялгас шиг тийм юм авна. Тэрнээс арга ядарсан үед л төлөвлөгөө биелүүлэх гэж авч байна уу гэхээс биш бараг авч өгөхгүй ш дээ. Тэгж шамдаж ажилладаг байлаа. Нэгдэлд ажиллаж байхдаа болул. Тэгээд тэхэд чинь нэгдэлд 20 хэдэн жил ажиллаж байгаа л тэгээ л наашаа Сэлэнгийн Барилга конторт илгээлтээр Сэлэнгэд ирсэн. Баянхонгорын Бууцагааны хүн байгаам.
Эрдэнэтуяа -
Өө тийм үү?
Бор -
Тийн. Бүүр говийн хүн ш дээ.
Эрдэнэтуяа -
Мнг. Танай нэгдэл анх яаж байгуулагдаж байсан.
Бор -
Манай нэгдэл анхан Бууцагаан сумын Малчин нэгдэл гэж одоо бид нар Зөнөгөө гэдэг байсан даа. Далхсүрэн гэдэг хүн байсан гэсэн. Далхсүрэн гэдэг хүн Өөдөө гэдэг хүн, Цэвэлсүрэн гэдэг хүн тийм улсууд л санаачилж одоо нэгдэлийг чинь ямар юм гэж гаргаж байсан. Тийм улсууд л 10-аад айл л нэгдэж одоо нэгдэл байгуулагдаж, нэгдэл гэж ийм юм байгуулагдаж. Түрүү нь хамтрал гэж байгуулж байсан гэсэн. Тэгээд тэр ерөөсөө болоогүй унтарчаад. Тэгээд сүүлд нь нэгдэл гэж дахиж нэгдлийн хэдэн улс толгойлж нэгдэл гэж гарч ирээд тэгээд тэрэнд нь бүгдээрээ ерөөсөө нэгдэл байгуулсан чинь зөв юм байна гээл. Тэгээ л цуварч элссээр байгаад хамгийн сүүлд 59 онд тэгээд нэг хэдхээн айлыг ерөөсөө хүчээр нэгдэлжих хөдөлгөөн яалаа гээд элсүүлээл бүгдээрээ нэгдэл нэгдэлд нэгдлийн гишүүн болж байсийн. Нэгдлийн гишүүн гэдэг чинь бас тэрхэн үедээ сүртэй элсүүлж авдаг байсийн. Тэр нэгдлийн гишүүнийг чинь. Нэгдлийн төлөөлөгчдийн хурлаар оруулж: -энэ одоо хүн элсэнэ гэж байна. Энэ хүн хэрэгдэл чирэгдэл гаргаагүй. Нэгдэлд одоо нийгмийн тустай хөдөлмөрт гар биеэрээ оролцохдоо зүтгэлтэй ажиллана гэсэн. Бүгдээрээ эгнээндээ элсүүлж авах уу? Ингэж байгаад сүртэй элсүүлж авдаг байлаа ш дээ. Хэ хэ. Одоо ч тийм юм байхгүй л байх даа.
Эрдэнэтуяа -
Аанг. Тэр хурал мурал дээр үү?
Бор -
Мнг. Тийн. Иргэдийн хурал дээр.
Эрдэнэтуяа -
Тэр талаар та яриач.
Бор -
А.
Эрдэнэтуяа -
Нэгбүрчлэн. Өргөдлөө гаргана.
Бор -
А тийн. Тэр чинь өргөдлөө гаргаад өгчихнө. Сумынхаа захиргаанд. Одоо нэгдлийн захиргаандаа. Одоо би нэгдлийн гишүүн больёо гээд. Өргөдлөө гаргаад өгчихнө. Тэгээд тэр өргөдлийг чинь багийн дарга нь тэрийг чинь дэмжээд тэгээд бригадын даргад, бригадын дарга нь дэмжээд тэгээд сум, сумынхаа захиргаанд өгөөд, сумын захиргаа иргэдийн хурлаар хэлэлцээд тэгээд элсүүлж авдаг байсийн.
Эрдэнэтуяа -
Тэгээд нэгдлийн гишүүдийн хурлаар орох уу?
Бор -
Тийн. Тэгээд иргэдийн хурал чинь нэгдлийн гишүүд чинь нөгөө иргэдийн хурал цуглана ш дээ. Тэрэнгээрээ хэлэлцүүлж тэгж элсүүлж авдаг байсийн. Тэр үед чинь төлөөлөгч, жилийн эцэст л төлөөлөгчид цуглаж хуралддаг байсийм даа. Тэрнээс иргэдийн хурал, одоо бол Иргэдийн хурлын төлөөлөгч, тэр чинь сумын депутат гэдэг байсийн. Сумын депутат нэг суманд л гэхэд 30аад хүн сонгогдоно.
Эрдэнэтуяа -
Пөө ямар их хүн юм?
Бор -
Тийн. Энэ одоо манай суманд гэхэд чинь л 6 баг. 6 багаас чинь 30-аад хүн гэдэг чинь 5, 5 хүн л сонгогдоно ш дээ. Нэг багаас. Тийн. Тэгээ л тэргээрээ оруулж л барага л хэлэлцдэг байсийм даа. Тэгээд тиймэрхүү л хүмүүжилтэй явж байгаа л 4-р анги төгсөөд мал маллаж, мал маллаж явсаар байгаа л 20 хэдэн жил мал маллаад хорин за байз 59 оноос хойш гэдэг чинь 30 жил мал малласан байнаа. Нэгдэлд болул.
Эрдэнэтуяа -
Та хаана юу яаж байсийн? Нэгдэлд элссийн. Хамгийн анхны нэгдэлд.
Бор -
Баянхонгор аймгийн Бууцагаандаа. Яг төрсөн нутагтаа төрсөн сумандаа л ерөөсөө, аав ээжийн гар дээр байж байгаад 16 хүрээ л нэгдэлд элссийн. Би нэгдлийн гишүүн болсон байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Тэндээ юу?
Бор -
Тийн.
Эрдэнэтуяа -
Аанг. Танай аав ээж нэгдлийн гишүүн болсон байсан уу?
Бор -
Манай аав ээж нэгдли йн гишүүн болсон. Манай аав ээж чинь 59 онд нэгдлийн гишүүн болоол би сургуулиас гараа л тэгээд ч яахав нэгдлийн гишүүн насанд хүрээгүй хонь хариулж явж байгаал 16 хүрээ л, 16 хүрэхээр чинь нэгдлийн гишүүний хүүхэд юм чинь тэртэй тэрэнгүй нэгдлийн гишүүн тэгээл. 16 нас хүрсэн юмуу шинээр нэгдлийн гишүүн нэмэгдэж байна гээ л хурал дайчнаар уншаал тэгээ л нэгдлийн гишүүн болгочихдог байсийн.
Эрдэнэтуяа -
Тэгээд тэр нэгдлийн.
Бор -
Тэгж нэгдлийн гишүүн болж байсийн.
Эрдэнэтуяа -
Аанг. Нэгдлийн гишүүн боллоо гэхэд тэр танайх бол хуучин малтай л айл байсан уу?
Бор -
Малтай айл байсан. Дээр үед чинь малтай айл ийм байсийн. Одоо манайх одоо 100 малтай айл байлаа гэхэд чинь 5 жилийн төлөвлөгөө хийчихдэг.
Эрдэнэтуяа -
Тэр нь юу гэсэн үгэв?
Бор -
Нөгөө одоо нэг 5 жилийн төлөвлөгөө, тэддүгээр 5 жилийн гавшгайч гэдэгтэй утга нь нэг юм даа. 5 жил, 5 жилээр юмаа төлөвлөөд өнөө жил 100 малтай байх юм бол 5 жилдээ болул 100 малынхаа л албан татвар гэж өгч байсан. Албан татвар, одоо албан журам, албан татвар гэж татвар өгнө. А албан журам гэж журам гэхээр чинь нөгөө ноосын ашиглалт, одоо өөрөөр хэлбэл хэдэн тэмээ байна хэдэн хийл ноос авч өгөх ёстойв. Тэмээний ноос гэхэд л эр ноосы нь, эм ноосий нь нэг тэмээний ноос чинь 5 хил байлаа гэхэд чинь эм ноос нь 4 хийл байдаг юм уу, эр ноос нь 1 хийл байдгийм уу тиймэрхүү маягаар албан журам гэж тийм юм хийдэг байсийн. Адуунд гэхэд чинь одоо дэл, 400гр дэл авна. 100гр сүүл авна гэдгийм уу, 200 гр сүүл авна гэдгийм уу, адууны чинь сүүлийг чинь арай бүгдий нь авч болохгүй ш дээ. Тэрийг чинь голоос нь тайрч бариа л өгдөг. Тийм байсийн. Тэгээ л тэдэн зуун гр хөөвөр авна гээл. Тэгээ л нэг жилд жишээ хэлэхэд ардын аж ахуйтан нэг өрх айл байлаа гэхэд чинь л тэрийг чинь 100 мал тоолуулсан бол 100 маланд чинь хэдэн адуу, хэдэн үхэр, хэдэн ямаа, хэдэн хонь байна тэрний чинь норм нь жишээлбэл хэлэхэд ямаа гэхэд чинь ямааны ноолуурыг жилдээ 250 грамаар нэг ямаанаас ашигланаа гэхэд чинь болул тэрүүгээр нь 20 ямаа байж байх юм болул тэгээ л тэргээр нь төлөвлөө л ингээл хийчихнэ. Тэргээр нь 5 жилдээ тэр хөдөлмөр бүтээл нь тэр. А тэгээд албан журмын мах гэж авнаа. Тэр махыг чинь бол эр малтай улсууд бол яахав гэхээр махаа даачихна. Эр малгүй улсууд болул хавар, хавар 5 сарын 15-аар нөгөө махаа авна. Адууныхаа махаа авна. Тэхээр нөгөө эм малтай улсууд чинь нөгөө юу яахгүй болохоор чинь саяын бинго гэхээр чинь ачуулна ш дээ. Эр малтай улсуудаасаа тэгээл мах нь илүү гарлаа бол тэгээл тэр хэдэн хийл махаа манайх руу гүйлгэ, манайх руу тэгж байж эр мал цөөтэй нь болул тэгээ л бас л хэцүү л байсан л даа тэр үед чинь. Тэгээ л одоо өөртөө юм байхгүй тэгээ л юм зохицуулна гэдэг чинь тэгээ л ёстой хэд хоног байж байгаад ацаглаал тэрнийгээ нэг тэгж өгдөг байсийн. Тэгээд өөрсдөө тэр махны нь мөнгийг өгнө. Тэр хүн чинь яахав тушаасан мөнгөө авна. Ацаглана гэдэг чинь хоёр талын авлагатай л байдаг байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Аанг. Тэгээд цаад улсууд нь мэдэж байсан уу?
Бор -
Мэдэлгүй яахав тэр чинь одоо.
Эрдэнэтуяа -
Төлөвлөгөө л
Бор -
Тийн. Төлөвлөгөө л гүйцэж байвал болоо ш дээ. Албан журам дутуу байх юм бол ёстой тэгээд нэхээд салахгүй тэр чинь. Одоо тэгээд албан журам гүйцэж л байвал тэгээд тэр үедээ болул тэгээд төлөвлөгөө хаагдаад л явчиж байсан юм чинь. Тэгээ л үхэр мал тушаасан улсаасаа болул илүү гарсныг нь манайхыг ингээд тэд тэдэн хийл мах гарлаа тэднийх рүү өгүүллээ л ингээ л хаагаа л явдаг байсийн. Харин нэгдэл болсноосоо хойш болул тэр чинь нөгөө таван жилийн төлөвлөгөөг хүнд, хамгийн гол нь тэр чинь нэгдэлд ерөөсөө төлөвлөгөөтэй малаа бүгдий нь өгч орж байсан байхгүй юу. Манайх л лав манай аав эд нар л лав тэгж байсан. Төлөвлөгөөтэй, төлөвлөгөө нь шахаж шаардагдаж 5 жилээр яачихна тэгээд нөгөөдөх чинь зунтай ч байна зудтай ч байна тэхээр чинь нөгөө төлөвлөгөөтэй мал чинь дутаж хорогдохоор чинь нөгөө албан журам нь яахгүй ш дээ. Хасахгүй ш дээ. Тийн. Өсөөд байвал яахав тэр харин олон малаас чинь тэгээд төлөөд яваад байна. Тэгээд 5 жилд болул тэр чинь өссөн малыг болул яахгүй, өсөөгүй хорогдсон байх юм бол тэр хий төлөө л явна. Ттйн. Тэрнийг 5 жилийн төлөвлөгөө гэдгийн. Тийм юм байдаг байсийн. Тэгээд албан татварын тэр чигээр нь төлөөд явна.
Эрдэнэтуяа -
Тэгээд шууд залгаа л нэгдэлд орсийм уу?
Бор -
Тэгээд тийн юмтай тоотой 5 жилийн төлөвлөгөө гэж юм гарчихаад энэ одоо хэцүүтэй юм тэгээ л тэр улсууд чинь зохион байгуулж нэгдэл бий болгоо л.
Эрдэнэтуяа -
Мнг.
Бор -
Тэгээ л бүх юмыг чинь тэгээд яахав хамтын хүчээр тэд нар чинь одоо дээр үед чинь одоо, эхлээд нэгдэл чинь үүсэхэд чинь цалин гэж ерөөсөө нэг хөдөлмөр өдрийн хөлс гэхэд чинь одоо тэдэн грамм ааруул, тэдэн грамм тос, өдөн грамм мах, төдөн грамм сүү ч гэдгийм уу одоо ингээд бүгдий нь граммлаад ингээд төдөн мөнгө. Тэр үед чинь. Тэдэн төгрөг гэж байхгүй ш дээ. Одоотой адилхан тэдэн мянган төгрөг гэж байх юм биш.
Эрдэнэтуяа -
Дандаа л бага хэмжээний.
Бор -
Дандаа л бага хэмжээний мөнгө, мөнгө, мөнгөөр тооцож яана. Тэгээд тэр цалингаа болул жилийн эцсээр л нэг удаа хоёр гурван шуудай ааруул ч байдгийм уу, нэг гүзээ тос ч байдгийм уу, нилээн хэдэн малын мах ч байдгийм уу, малын бог малын махан дээр бодын мах энтэр, тэгээ л ерөөсөө тэгээ л мөнгөө болул жилийн эцсээр нийлүүлж байгаа л мөнгөө авна. Мөнгө хатуу байхад чинь зуун хэдэн төгрөг авцан байхад чинь их л мөнгө авч байсан байх л даа. Зарим нь ч гурав дөрвөн зуу ч авч байсан байх. Тэгж мөнгөө авдаг байсан. Эхэлж л тэгж л нэгдэл байгуулагдаж байсийн. Тэгээд нэг сүүлд нь болул тэгээд тэгж нэг нөгөө нэг үйлдэхүүн, үйлдэхүүн өгнө гэж ярьж байсийн тэр мах шөлөө тэр өгч байхад чинь. Тэгээд сүүлд нь тэр нь больчихоод шууд ингээд мөнгөөр өгчихдөг болчихсон.
Эрдэнэтуяа -
Мөнгий нь өгөхийм уу?
Бор -
Шууд ингээд сүүлд нь тэхээр чинь тэгээд сүү одоо хэдэн хийл ааруул, тэдэн хийл тос, тэдэн хийл мах гэж ингэхээ больчихоод тэдэн хийл тариа мариа гэж өгдөг байсийм аа. Эхлээд нэгдэл байж байхад чинь. Сүүлд нь зүгээр сар сард нь ерөөсөө нэг хонь хариулахад төдөн мөнгө, нэг мал одоо ширий нь хилэхэд 50 мөнгө ч гэдгийм уу, 90 мөнгө ч гэдгийм уу тэгж хариулна. Тэгээд тэр чинь 500-аад хонь чинь одоо тэгээд тэр үедээ тэгээ л мөнгө хатуу байх үе.
Эрдэнэтуяа -
Тэгнэ ш дээ мөнгө хатуу байсан ш дээ.
Бор -
Тийн, тийн. Тэр чинь тэгээд чамлалтгүй мөнгө болдог л байсан л даа. Тийн. Тэгээд тэр үйлдэхүүнээ өгөхөө байчихаад зөвхөн яг мөнгөөрөө цалинждаг байлаа ш дээ. Тэр мөнгөөрөө цалинждаг байх үед л ээдээ наашаа гараад ирчихсийм даа тэгээд. Тэгээд мөнгөөрөө цалинждаг болоод тэр үйлдэхүүн гэдэг чинь хасагдаад нэгдэл мэгдэл чинь өргөжөөд нэгдэл бол сайхан болж байсан л даа. Сүүлдээ бүр нөгөө тэмээгээр нүүгээд явдаг улс чинь тэргээр нүүгээд сүүлдээ ч бүр янзтай сайхан болж байсан л даа. Олон, манай нэгдэл гэхэд чинь л 10-аад трактортой, 8, 9 гуч машинтай. Тэгээд 53 энэтэр гэхэд чинь 3, 4, эмнэлэг нь гэхэд түргэний тэрэгтэй,
Эрдэнэтуяа -
Танай нэгдэл үү?
Бор -
Тийн. Манай сум. Сум л гэхэд чинь эмнэлэгийн одоо их эмчийн салбартай болчихсон. 8 жилийн дунд сургуультай болчихсон. Бид нарыг бид нарыг, намайг 1-р, 4-р анги төгсөж байхад 4-р ангиас дээш сургууль байхгүй. Бага эмчийн салбартай, ерөөсөө сум дээрээ нэг бага эмчтэй, нэг сувилагчтай, нэг асрагчтай тийм эмнэлэг байгуулагдсан нэг тийм байсан байхгүй юу. Т эгээд сүүлдээ бас нэг сайхан л болсон л доо. Хоёр их эмчтэй, их эмчийн салбартай болоод тэгээд нэгдэлд ч нэг юу яагаад сургууль болул 8 жилийн дунд сургуультай болоод. Тиймэрхүү байхад нь л гарч ирсэн дээ би. Тэгээд наашаа энд барилгад илгээлтээр ирээд би ч барилга дээр ажиллаагүй гурилд гурилын үйлдвэрт ажилласийн. Манай хүүхдүүдийн эцэг барилгад ажиллаж байгаад тэгээд группт ороод нас барсийн, эртүү нас барсийм өө.
Эрдэнэтуяа -
Яагаад илгээлтээр наашаа явав. Тэндээ байж байхгүй яасийн?
Бор -
Тэндээ яахав дээ илгээлтээр манай хүүхдүүдийн эцгийн эцэг чинь энд ах дүүс нь байдаг байсан. Тэгээд ах дүүс рүү нь ойртох гээд, илгээлт, илгээлт гэж нэг юм гараад ирэхгүй юу. Тэхээр чинь суурин газар илгээлтээр очиж ажил хийж байсан, хүүхдүүдээ сургуульд оруулна. Тэгээд ах дүүгий нь бараадуулна тийм л зорилготой наашаа гарч ирсийм.
Эрдэнэтуяа -
Танайх ер нь хэр их малтай байсан?
Бор -
Тэндээ юу?
Эрдэнэтуяа -
Хуучин ер нь? Анх бүр нэгдэлд ороогүй байхдаа.
Бор -
Нэгдэлд ороогүй байхдаа манайх 3, 400-аад малтай байсан байхаа. Аав ээжтэйгээ байхдаа нэгдэлд элссэн юм чинь. Тэр багцааны л малтай байсан байх.
Эрдэнэтуяа -
Ер нь их үү тэр хэмжээний мах, мал тэр үед?
Бор -
Тэр үед эд хэмжээний мал одоо дундаж л мал байсан байх.
Эрдэнэтуяа -
Мнг. Юу их малтай айл их байдаг байсан уу?
Бор -
Зөндөө байсан юм чинь. Аягүй, малтай манай нутаг чинь малны орон байсан байхгүй юу. Мал аж ахуйн орон ш дээ. Манай нутаг болул ерөөсөө, ерөөсөө хадлан өвс авна гэж байхгүй зүгээр л бэлчээрийн мал аж ахуйтай. Тэгээд.
Эрдэнэтуяа -
Өвс ногоо байх уу?
Бор -
Ногоо болул ургана л даа. Тэгээд яахав зүгээр яахав бэлчээрээр зундаа болул ногоо идээд, өвөлдөө өвсөө идээ л ингээ л явдаг. Хангайгаас, хангай газар гарч ирж байж хадлан өвсөө бэлдэж авна. Тэгэхгүй болул манай тэр чинь говь газар юм чинь. Хадаад байх өвс байдаггүй байхгүй юу. Говь газар чинь ерөөсөө. Та нар очоод харах юм бол ёстой гайханаа, аймаар энэ чинь одоо мал нь юугий нь иддэг юм болоо гэмээр.
Эрдэнэтуяа -
Тэгнэ ш дээ. Ийм их өвсөн дундаас. Тэгээд юугий нь иддэгийн.
Бор -
Харин тийн. Үргэлж, үргэлж өвстэй газар чинь өвсөө л идэлгүй яахийн. Өвс модоо, мод л гэж байгаа, мод гэж ийм мод байх биш. Зүгээр нэг харгана, хожуул, тэсэг гээд манайхан чинь тустай нэртэй. Бударгана, мударгана гэсэн янз янзын нэртэй тийм модлог ургамалтай ш дээ. Их амт чанар сайтай тэр нь.
Эрдэнэтуяа -
Аанг.
Бор -
Тийм болохоор мал нь чигтэйхэн сайн таргална.
Эрдэнэтуяа -
Аанг.
Бор -
Тэгээд яахав дээ ирээ л. Ямар чиг л байсан мал болул ерөөсөө нэгдэл гэж өөрсдөөсөө маш их өссөн. Улам л өсөө л явж байсан. Мал болул.
Эрдэнэтуяа -
Тэгээд ер нь анх нэгдэл бол, танайх бол дөнгөж гарангуут нь шууд элссэн юм уу тэ?
Бор -
Манайх ерөөсөө нэгдэл гэж үүссэнээс хойш 5, 6 жилийн дараа элссэн байхаа. Би ч бага сургуульд байсан сайн мэддэггүй юм. 5, 6 жилийн дараа элссэн байх гэж бодоод байдгийн би. Тэгээд ямар ч байлаа гэсэн тавин 57 онд л манайх элссэн юм байгаам. Тэгээд 58 онд чинь би чинь нэгдлийн байранд байгаал нэгдлийн гишүүний хүүхэд гэж байгаал. Тэгээд 59 онд 4-р анги төгсөж байсийн. Манайх 57 онд л, 56 онд л элссэн байх даа тэхээр. 56 онд л элссэн.
Эрдэнэтуяа -
Юу, тэгээд одоо нэгдлийг байгуулж байхад чинь цаанаас улсаас байгуулсан юм уу, тэр 2, 3-хан хүн нийлээд байгуулчихдаг юм уу?
Бор -
Тэр ерөөсөө доороосоо санаачилж тэрийг дэмжиж байсан байна лээ тэр үед.
Эрдэнэтуяа -
За.
Бор -
Тэрнээс дээрээс тэр нэгдэл байгуулна гэж байгаагүй ерөөсөө манай сумын нэгдэл гэхээр чинь л тэр Далхсүрэн гуай, Өөдөө гуай, Цэвэгсүрэн гуай тэр 10-аад л хүн юм байна лээ ш дээ. Орон нутгийн, би тэр нэг намтар номон дээрээс тийм л юм байна лээ. Хэдхэн, 10-аадхан хүний санаачлагаар хийсэн ажиллагаа, нэгдэл үүсэж байгуулагдсан байна лээ. Тэр чинь тэгээ л сүүлдээ угаасаа, нэгдэл одоо хаанаасаа гаралтай байсийн бол тэр. Тэгээ л ерөөсөө сум сум тэгээ л нэгдэл байгуулаал, тэгээ л нэгдэлжих хөдөлгөөн ялна гэдэг чинь бүх сумуудад нэгдэлжих хөдөлгөөн ялаал. Тэгж л гарч байсийн байна лээ. Гэхдээ ерөөсөө улсын хэмжээнд одоо нэгдэлжих хөдөлгөөн ялж байсан байх л даа тэр. Чухам аймгууд одоо аймаг гэхээр аймаг дотроо болохоор жаахан нэг онгийн наана цаана ялж байдгийн юу гэхээс. Манайх л лав би ч бага байсан сумандаа байсан болохоор чинь 59 онд нэгдэлжих хөдөлгөөн ялж байсийн. Тэгээ л эхлээл нэгдэлжих хөдөлгөөн яллаа гээд бүгд нэгдлийн гишүүн боллоо гээд тэгээ л малаа суурилж эхлээ л нөгөө малаа ялгаа л. Тэгээд эр малаа эр малын суурь, эм малын суурь тэгээ л хонин суурь, ямаан суурь гэж тэгж гаргаж байсан байхгүй юу. Тэгээд тэмээ, тэмээ малладаг тэмээн суурь гаргаад, адуун суурь гараад тэгээд суурь мал гэдэг чинь одоо тэгээд нэг л хотолдог мал шүү дээ. Тэгж мал эхэлж байсийн.
Эрдэнэтуяа -
Тэгээд тэр анх нэгдэл гарч байхад хүмүүс та нарт яаж мэдэгдэж байсан. Тэр нэгдлийн тухай, ингэж нэгдэл байгууллаа шүү.
Бор -
Тэр нь одоо тэр үед би бага байсан юм чинь аав энтэр одоо тэр Цэвээнсүрэн гэдэг хүн энтэр л ингэж нэгдэл байгуулна, тэгээд нэгдэл байгуулахын ашиг тус нь юу ийн. Ямар журамтай байгуулахын одоо гэдгийг л. Тэр ч одоо өөрсдөө бас нэг одоогоор бол мөрийн хөтөлбөр шиг юм гаргаж өгч байсан байгаам. Тэр хэдэн улс нийлээд. За даа нэгдэл гэж байгуулаад бид нар хэд хэдэн ийм мал нийлүүлээд энэ нэгдлийн хөрөнгөө. А тэгээд нэгдэлдээ одоо тэдий га газар тэгж юу арвай тарьж өгнөө. Гэдгийм уу. Тэгж худаг гаргаж өгнөө. А тэгж хашаа бууцаа тохижуулнаа гэсэн тийм, тиймэрхүү мөрийн хөтөлбөр шиг тийм юм гаргаж байж тэрийг чинь одоо. Энэ тэгээд энэний хөлсийг нь өгнөө. Нэг өдрийн хөдөлмөр хөлс гэхэд чинь одоо төдөн мөнгө, тийм бүтээгдэхүүн байнаа гэсэн тийм юмыг яг одоо бид нар одоо ажил хийнэ гэхэд одоо болул мөрийн хөтөлбөр гэж ярихад төлөвлөгөө шиг юм гаргахад яг тийм юм гаргаж байж эхэлж тэгж байж нэгдлийг байгуулж байсан гэж байгаан. Тэгээд одоо нэг яг нэгдлийг байгуулахад нь одоо ямар юм хөрөнгөтэй байсан юм байгаан. Яаг нээх их шальтай хөрөнгөтэй байгаагүй байхаа. Байшинтай, 2 гэр мэртэй байсийм уу, тиймэрхүү багцаагаар тэгж эхэлж байсан байх. Би ч тэр үед жаахан байсан болохоор чинь сургуульд одоо нэг хоёрдугаар ангид байсан юм чинь ямар нээх их сайн мэдэхгүй л дээ.
Эрдэнэтуяа -
Та эцэг эхээс олуулаа юу?
Бор -
Би чинь 6-уулаа байсийн. 5 эрэгтэй дүүтэй.
Эрдэнэтуяа -
Пөө айлын том юм байна тэ?
Бор -
Аанг. Айлын том. Ганц эмэгтэй нь юм байгаам.
Эрдэнэтуяа -
Аанг.
Бор -
Манай аав одоо 45 оны чөлөөлөх дайнд явж байсан одоо амьд мэнд байгаа ахмад дайчин гэж.
Эрдэнэтуяа -
45 оны юу?
Бор -
Мнг.
Эрдэнэтуяа -
За.
Бор -
Тэгээд одоо ахмад дайчин, амьд мэнд байгаа. 49-д байгаа отгон дүүгийнд байдгийн.
Эрдэнэтуяа -
Аа тийм үү? Хэдэн настай хүн бэ одоо.
Бор -
Одоо 86-тай.
Эрдэнэтуяа -
Аанг. Хэр сайхан ярихав?
Бор -
Өө яринаа ярина, дайн майныхаа тухай л, алах юмны тухай, манай аав чинь улсын тэргүүний анчин. Тийм юм хумыг сайн ярина ш дээ.
Эрдэнэтуяа -
Өө за за за. Аанг.
Бор -
Морь унаанд хорхойтой, морь унана, морь мал уядаг байсан морь мал бас ярина.
Эрдэнэтуяа -
Аанг.
Бор -
Иймэрхүү яриатай хүн байгаа. Одоо тэгээд нас нь ч дээр гарч, яриа хөөрөө нь ч муутчихжээ. Яахав асуусан юмыг бол хариулаад байх байх. Ангийн тухай ярих юм бол сайн ярина шүү. Одоо энд 49 гэдэг чинь дулаан ш дээ. Одоо энэ. Отгон дүүгийнд байдгийн аав.
Эрдэнэтуяа -
Аан.
Бор -
Нэгдэлжих.
Эрдэнэтуяа -
Танайх ерөөсөө бүгдээрээ орж ирсэн юм байна тэ?
Бор -
Бүгдээрээ орж ирсэн. Бүгдээрээ наашаа.
Эрдэнэтуяа -
Бүгдээрээ л нэгдлийн гишүүн байсан уу танайхан?
Бор -
Тийн. Нэгдлийн гишүүн. Дүү нар ч яахав бага байсан юм чинь одоо тэгээд, манай чинь 2 дүү л нэгдлийн гишүүн болж чадаагүй байсан байх. Бусад нь болул бүгдээрээ л нэгдлийн гишүүн болж байсан байх. Тэндээс одоо манай сумын дарга хөдөлмөрийн баатар Жамсран гэж хүн байлаа.
Эрдэнэтуяа -
Мнг.
Бор -
Явуулахгүй гэж их хөөсөн дөө. Хэ, хэ. Тэгээд илгээлт гэдэг чинь яриад шийдчих л юм бол тэгээд ямар баатар байсан ч тэгээд явуулчихаж байсан юм даа тэгээд. Энд ирээд яахав дээ тэгээд их муу ч явсангүй, их сайн ч болсонгүй. Тэгээд яахав дундуур шиг л явж байна даа. Яахав Гурилын үйлдвэрт ажиллааад би яахав ажлы нь хийхийг нь хийж явсан. Ямар ч л байлаа гэсэн. Би 3 удаагийн улсын, юуны үйлдвэрийн 3 удаагийн аварга болсон. 70 жилийн медаль авсан. 2 таван жилийн гавшгайч авсан. Нэгдэл энэ, энд ирээд болул би олон хүүхэдтэй эх болсон, гайгүй ажиллаад гайгүй л үйлдвэртээ.
Эрдэнэтуяа -
Та ер нь хэдэн хүүхэдтэй юм?
Бор -
Би чинь одоо 6 хүүхэдтэй. 7 хүүхэд байсийн. Тэгээд 7 хүүхэдтэй байж байгаад 1 хүүхдээ яачихаад.
Эрдэнэтуяа -
Том болсон хойно уу?
Бор -
Том болсон хойно. Авгай хүүхэд авсан хойноо. Одоо нөгөө хэн ш дээ. Баярсайхан.
Эрдэнэтуяа -
Аан аан.
Бор -
Гаанжуур гуайн.
Эрдэнэтуяа -
Аан тэр юм уу?
Бор -
Гаанжуурын. Тийн ш дээ. Тэр чинь манай бэр ш дээ. Том хүүгийн.
Эрдэнэтуяа -
Аан тэр үү?
Бор -
Тийн.
Эрдэнэтуяа -
Аан тэгээд том хүү чинь нас барцан юм уу тэ?
Бор -
Тийн.
Эрдэнэтуяа -
Тэгээд одоо 6 хүүхэдтэй.
Бор -
Одоо 6 хүүхэдтэй. Одоо.
Эрдэнэтуяа -
Одоо хүүхдүүд том болцон уу тэ?
Бор -
Том болцоон. Одоо Отгондаваа л танай ангийн.
Эрдэнэтуяа -
Бага нь тэр.
Бор -
Бага нь Отгондаваа. Одоо Отгондаваа л үлдчихээд одоо тэр. Бүгдээрээ л тусдаа гарцан.
Эрдэнэтуяа -
Борлогдохгүй байна уу?
Бор -
Отгондаваа юу?
Эрдэнэтуяа -
Тийн. Хэ хэ хэ. Нэгдэлжих хөдөлгөөн ялж байхад ер нь та нарт сурталчилгааг яаж хийдэг байсан?
Бор -
Сурталчилгаа бол яахав дээ. Соёлын довтолгоо явж байсан тэр үед чинь одоо тэгээд тогоо могоо нэрэхгүй одоо тэгээд янз янзын юм болж байсан даа. Тогоо нэрлээ бол торгоно моргоно гээ л.
Эрдэнэтуяа -
Аан.
Бор -
Зураг мургийн нь аваад. Тэр 60-аад оны үед байхаа. 60-аад оны үед чинь тогоо нэрүүлэхгүй, ёстой нээрээ нэгдлийн цагаан идээ борлуулж авна гэсэн мөртлөө тогоо нэрүүлэхгүй гээд ёстой нээрээ тогоо нэрүүлэхгүй хуйхалдаг байлаа ш дээ. Тогоо нэрсэн айлуудыг торгоно гээд.
Эрдэнэтуяа -
За.
Бор -
Бүрхээр мүрхээрийг чинь хурааж авна гээд. Хэн мэдэхэв тэр үед чинь ямар торгуультай байсийн.
Эрдэнэтуяа -
Танайх нэрж байсан уу?
Бор -
Хүүе яаж нэрэхэв тэрийг чинь.
Эрдэнэтуяа -
Нэрж байхгүй яасийн.
Бор -
Яаж нэрдэгийн тэр чинь нэгэнт л зөвшөөрөхгүй байгаа юм чинь нэрэх юм бол. Зөвшөөрөхгүй байгаа юм чинь. Баригдах юм бол алуулна ш дээ. Баригдахгүй болул ч яахав тэгээд нууц мууцаар нэрдэг л байсан байх даа.
Эрдэнэтуяа -
Аан бас нэрж мэрж болдоггүй байсан юм уу?
Бор -
Харин тийн. Сүүлдээ ч яахав хамаагүй болсон л доо. Эх нь эхний нэг хэсэг хоёр гурван жилд бол. Тэр ч одоо тэр засаг захиргааны шаардлаганы тэр үед явж байсан үзэл суртлын л асуудал байсан байгаамаа.
Эрдэнэтуяа -
Аанг.
Бор -
Намын хороон дарга хэн билээ. Нэг хүн ирж байсиймаа. Тэр л нээс болцон гээ л хөгшчүүл тэгдэг байсан. Хэн мэдэхэв. Тэхэд чинь залуу байсан болохоор яаж мэдэхэв.
Эрдэнэтуяа -
Тэр яацийн?
Бор -
Тэр л одоо тогоо нэрүүлэхгүй гэж тийм хууль тэр засаг захиргааны тэр тийм шаардлага гаргаад байсан шиг байна лээ. Хэн билээ. Тэгээд тэр л ээ тэр тогоо нэрэхгүй байсан ч хоёр жил болж чадсан юм уу үгүйм уу? Тэгээд тогоогоо нэрж л байсан ш дээ. Тиймэрхүү юм явагдаж л байлаа. Тэгээд яахав дээ тэр үе болул тэр үед ингээд цаг цагаараа, ул нь болул хөгжиж хөгжсөн л дөө бас. Нэг үеэ бодох нээ. Ер нь л амьдрал болул хөгжсөн юм бол ард түмний амьдрал болул нэгдэл байгуулагдсанаас хойш бол.
Эрдэнэтуяа -
Нэгдэлжих хөдөлгөөнд орохдоо одоо 500, за 300 малтай айл 300-гий нь өгөх үү.
Бор -
Төлөвлөгөөтэй мал энэтэрийг бол гэхдээ төлөвлөгөөтэй малаа өгөхгүй ч орж болж байсан тэр чинь. Зүгээр яахав албан журам оронд төлөвлөгөөтэй албан журмаасаа л хасч, албан журам, албан журмаасаа хасагдах гэж л тэгж төлөвлөгөөтэй, малаа төлөвлөгөөгий нь өгч байсан байхгүй юу. Малаа өөрсдөө заавал төлөвлөгөөтэй малаа өгч байсан байхгүй юу. Тэрнээс зүгээр өөрийнхөө, саналаараа л өөрийнхөө хэдэн мал нийгэмчилж өгнө үү тийм л байсан байхгүй юу. Тэхдээ манайх болул харин төлөвлөгөө төлөвлөгөөтэй малаа өгчиж байсийн. Тэгээд нэг цөөхөөн малтай үлдээд тэгээд сүүлд нь тэр нэгдэлд ороогүй юм уу, тэр олон малтай улсаас суутгаж авч байсийм уу, нэгдэлд ороогүй хүнээсээ авч байсийм уу, манай аав л нэг ишигтэй ямаа, хургатай хонь энэтэр тууж ирсээр байгаал тэгээл нилээн нь хэдэн хувийн малтай болчихож л байсан. Тэгээд хувийн мал чинь сүүлдээ нэг бас нэг 70 одоо, бас нэг бүс бүсээр одоо бүс гэж ярьдгийн. Хангайн бүс 50 малтай, говийн бүс бол 70 малтай байна гээд. Тэгээд нэг 70 малтай, 70-аас дээших малы нь энэ жилийн эцсийн тооллого хийгээд бас нэг илүү гарсны нь авдаг байсийн бас. Нэг баланс барина гээд нөгөө. Танайх адуу тэдтэй байна адуунаас чинь илүү гарсан байна гээд хэдэн адуу өгөхөв гээд ингээд балансаа ингээд төдөн төгрөг өгнө гээд тэхдээ ч нэгдэл зүгээр авч байгаагүй тэрийг чинь баланс барина гээд мөнгө өгдөг байсийн.
Эрдэнэтуяа -
Аа зөрүүг нь авахдаа юу?
Бор -
Малаа авна ш дээ. Малаа өгөөд тэгээд оронд нь мөнгө авахгүй юу.
Эрдэнэтуяа -
Аа тэр одоо 300 малаас чинь та нар бол эхлээд бол сайн дураараа өгдөг байсийм уу үгүй юм уу?
Бор -
Тийн. Тэр чинь эхлээд нэгдлийн гишүүн гээд нэгдэлд орохдоо төлөвлөгөөтэй одоо төлөвлөгөөтэй одоо 5 жилээр төлөвлөгөө хийсэн.
Эрдэнэтуяа -
Тийн.
Бор -
Төлөвлөгөөтэй малаа өгье гэсэн нь өгөө л. Өгөхгүй төлөвлөгөөтэй малаа өгөхгүй төлөвлөгөөтэй малаа талы нь өгнө гэсэн нь өгнө. Талы нь өгөөд тэр бол өөрсдийнх нь асуудал чөлөөтэй.
Эрдэнэтуяа -
Тэгээд сүүлдээ тоо заачихсан юм уу?
Бор -
Сүүлд тэр тоо заачихсан болул сүүлдээ тэр нэгдэлжих хөдөлгөөн ялсан хойно, нэгдэлжих хөдөлгөөн ялчихаад бүгд нэгдлийн гишүүн болцон хойно тэгээд хувийн нэг хэдхээн мал энэ нэгдлийн малыг л маллаж байвал энэ дотор манай тэдний мал байгаа гээд. Тэгж байгаад бас болоогүй ээ сонин. Нэг хэсэг мал нь зүсгүй болцийн. Хувийн мал гэж ерөөсөө байхгүй.
Эрдэнэтуяа -
Зүсгүй ээ?
Бор -
Зүсгүй. Зүсгүй болчихоод хувийн мал гэж байхгүй, дансаар танайх төдөн ямаа, төдөн ямаатай юм байна. Танай хонь одоо хэнийд, хэний суурь дээр бий гэж үзэхэв гээд хонь ямаагаар нь ялгасан чинь.
Эрдэнэтуяа -
Мгнг.
Бор -
Танайх тэдэн ямаатай, за энэ хотонд чинь тэдэн ямаа чинь байгаа шүү. Тэрийг зүслэхгүй. Тийм зүсгүй малтай хоцорч байсийн бас.
Эрдэнэтуяа -
За.
Бор -
Сүүлд нь тэр чинь жаран, 67 оноос билүү дээ хувийнхаа малыг зүсэлж ав гэж байж бас за энэ манай амины мал шүү гэж бас нэг тэмдэг мэмдэг, будаг мудаг тавьж тэмдэглэж нөгөө хувийн мал нөгөө тэгж зүстэй малтай болж байсан. Нэгдэлд чинь. Тийн. Ерөнхий тоотой нэг хэсэг явсийн. Нэгдэлд байгуулагдахад янз янз юм болж байсийн дөө.
Эрдэнэтуяа -
Хувийн мал олширч тухайн заасан тооноос өсгөх ёсгүй юм байна ш дээ.
Бор -
Тийн 50-иас дээш гарчих юм болул одоо эхлээд чинь 50 гэж байсийн, сүүлд нь тэгсэн чинь өө энэ Бууцагаан сум болул говийн бүсд орох юм байна гээд 70 болгосон байхгүй юу. 70-аас нэг өрхөд 70-аас илүү гарчих юм болул тэр чинь нэг өрхөд 70, нэг амд, нэг өрхөд 75, нэг амд 25 гэчихэж байгаа байхгүй юу. Тэгээд тэр чинь 2 өрх, 2 ам бүлтэй айл байх юм болул тэр чинь нэг өрхөд 70,
Эрдэнэтуяа -
75.
Бор -
75, нэг хүнд чинь тэхээр чинь хэд байх билээ.
Эрдэнэтуяа -
Хэдэн юу, хүндээ хуваах юм уу?
Бор -
Тийн. Нэг айлаас чинь 7 ам бүл, 5 ам бүл гэж үздэг байхгүй юу.
Эрдэнэтуяа -
За. Цаанаасаа бүр дунджлаад уу?
Бор -
Тийн.
Эрдэнэтуяа -
За.
Бор -
Тэгээд 5 ам бүл чинь 1 хүн гэж 15 хүн. Тэгээд 2 ам бүлтэй айл байх юм бол 30, 30-аас дээш мал гарвал бас өгнө ш дээ.
Эрдэнэтуяа -
Тийм үү?
Бор -
Тийн.
Эрдэнэтуяа -
Өө бүр ам бүлээрээ явчихдаг юм уу?
Бор -
Ам бүлээр нь заагаад. Тэгээд одоо хамгийн одоо
Эрдэнэтуяа -
Тэгээд 10 ам бүлтэй бол яахав. 150 мал яах уу?
Бор -
10 ам бүлтэй болул одоо үгүй 70-аас дээш хэтрүүлэхгүй.
Эрдэнэтуяа -
Өө тэр чинь ёстой ямар балай юм.
Бор -
Харин тийн. Тийм байсан байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Аанг.
Бор -
Тэгээд одоо захиргаадалтын үед л тийм юм явагддаг байсан байгаам. Харин тийн. Тэгээд тоог 70-аар тогтоосон. Тэгээд 5 ам бүлтэй гэж байхад дунджаар 5 ам бүлтэй гэж үзээд 70-аар тогтоосон. А 5-аас доош ам бүлтэй байх юм болул тэгээд амын 15-аар нь тооцчихно.
Эрдэнэтуяа -
Тэгээд нөгөө хүмүүс юу яадаг байсан юм байна ш дээ. 100 муу болонгуут нь өрх тусгаарлуулаад малаа нэр дээр тавьдаг мавьдаг байсан гэдэг чинь тэр үед.
Бор -
Тийн, тийн. Тэгж л тэр одоо том хүүхдээ өрх тусгаар болголоо нэг өрх гээл ингээ л.
Эрдэнэтуяа -
Малаа тоолуулдаг тэрний өрхөн дээр. А тэгж тоолуулдаг нь зөв юм байна ш дээ. Тэгж байж тийм байна л даа.
Бор -
Тийн. Тиймэрхүү юм гарч байсан л даа. Тэрнээс биш тэр чинь мэдээж энэ чинь амын 15 гээд заачихаар чинь 2 ам бүлтэй айл байна, 3 ам бүлтэй айл байна тэхэд чинь 7 малтай байхад болохгүй ш дээ. Тэгээд илүү малы нь балансы нь бариулчихдаг байсан байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Хүмүүс ер нь хэр хүлээж авч байсан.
Бор -
Өө тэр үед чинь нийтийн жишиг юм чинь хүлээж авахгүй гээд яадгийн. Хүлээж аваа л бүгдээрээ л ерөөсөө тэгээд тэднийх тэдэн мал, эднийх. Хамгийн гол нь яахав дээ нөгөө чөлөөтэй юм чинь нөгөө малаа зарах хүрэх нь чөлөөтэй юм чинь тэгээд цаанаасаа тоогий нь тааруулчихдаг л байсан. Тааруулчихаа л байдаг байсан бараг. Ганц нэг илүү гарвал
Эрдэнэтуяа -
Зарж үрж болно.
Бор -
Өө тэгэлгүй яахын зарна ш дээ, зарна. Идэхийг нь иднэ.
Эрдэнэтуяа -
Юу. Нэгдлийн малтай хольж сольж болох уу? Арай тарганы нь өөртөө аваад, нэгдлийн мал өөрийнхөө малыг.
Бор -
Тийн. Тэр чинь болохгүй л дээ. тэхдээ
Эрдэнэтуяа -
Зүсгүй байхдаа.
Бор -
Зүсгүй байхдаа болул тэр чинь ямар юмаа зарах юм байхгүй ш дээ. тэр чинь нөгөө нэгдлийн мал маллах, нэгдлийн малан дотор миний тэдэн мал байгаа л гэхээс тийм мал гэж байхгүй юм чинь ямар юмаа зарахийн. Зарах марах тийм юм ерөөсөө байхгүй.
Эрдэнэтуяа -
Илүү гарангуут нь яачихаж болохгүй юу?
Бор -
Байхгүй. Зүсгүй малыг чинь мал зүсгүй байхад тийм юм байхгүй байсан.
Эрдэнэтуяа -
Тааруулж.
Бор -
Мал зүсгүй байхад тэгээд тааруулах ч юм байхгүй.
Эрдэнэтуяа -
Балай юм байна тэ.
Бор -
Тийн. Мал зүсгүй байхад чинь тааруулах ч юм байхгүй. Тэр амд төдөн мал гэж байхгүй байсан юм чинь.
Эрдэнэтуяа -
Алж идэж болох уу? Зарим хүмүүс ингэж байсан. Одоо эхнэр нь төрөх гээд байхад чинь алж идэх эрхгүй сумынхаа төв рүү зөвшөөрөл авах гээд явж байсан?
Бор -
Тэр чинь зүсгүй байхад тэгж байсан. Одоо тэдний авгай төрлөө. Шөлний хонь хэний дээрээс авахав. Тэгдэг байсийн. Тэгсэн одоо манай ээжий чинь төрж байхад чинь одоо манай энэ Амгалансүрэн, Амгалансүрэн дүү эд чинь гарч байх үед чинь яг тэгж байсан үе байхгүй юу тэр чинь.
Эрдэнэтуяа -
Аанг.
Бор -
Тэхдээ Нямаа эд нарыг гарах үед чинь болул арай үгүй ээ, өөрсдөө мал зүстэй болцон байсийн. Тэхэд чинь Амгалансүрэнг гарчихсан байхад чинь яг тэр юуны суурь дээр хэний суурь дээрээс очиж шөлний хонь цохиулж авъя гээд явдаг байсийн. Тэр үед чинь захиргаадалтын үед чинь заримдаа ч сайхан, заримдаа ч хэцүү байсан шүү бас. Хэцүү нь их байсан ш дээ. Хэцүү байсан. Гэхдээ ч яахав дээ тэр үедээ болж л байсан доо. Болоо л байсан.
Эрдэнэтуяа -
Ер нь тэгээд нэгдлийг эсэргүүцэж байсан жоохон тийм юм байдаг уу?
Бор -
Эсэргүүцэж эсэргүүцэж байсан хүн байхгүй байсан байхаа.
Эрдэнэтуяа -
Их малтай улсууд.
Бор -
Их малтай улсууд ч гэсэн нэг л дороо малаа өгсөн юм чинь харин л сүүлдээ л одоо тэр маш их одоо тэр малтай хүн ерөөсөө нэг 70-аад оноос хойш нэг тиймэрхүү юм болчихсон юмаа бас. Малчин болул малчин ер нь малчин айлын хүүхдүүд бол сумын төвд, яахав сургуульд л явна уу гэхээс биш сумын төвд ажил орж ажил хийхгүй. А тэр сумын төвд нь болул туслах үйлдвэр бригад байдаг тэнд барилга барьдаг, тэр хашаа хороо янзалдаг, тийм улсууд бол тэрийгээ хийнэ. Тэгээд сумын албан хаагч нарын гэр бүл бол тэр сумын төвд ажил хийнэ. Тэрнээс хөдөөнөөс орж ирээд одоо нэг өвөл хүүхэдтэйгээ суугаад өвөлжлөө гэхэд чинь тэр хооронд чинь сумын төвд ажил хийхгүй тийм сонин зохион байгуулалттай тийм жинхэнэ буруу зохион байгуулалт тэндээ байгаа байсийм. 70-аад оноос хойш.
Эрдэнэтуяа -
А малчин хүүхэд малаа л маллах юм байна тэ.
Бор -
Малчин хүн болул ерөөсөө малаа л маллана. Өөр тэр сумын төв дээр ажил хийхгүй. Тийн. Хэн мэдэхэв талын малчин. Манай тэнд л лав тийм байсийн ерөөсөө. Туслах малчин гэж яахав нөгөө тус мал төллөх үеэр төлчин мөлчин гэж гаргадаг байсан байхгүй юу.
Эрдэнэтуяа -
А зүгээр үйлдвэрийн ажилчдаас уу?
Бор -
Мнг. Тийн тэрийг чинь яахав сүүлд. Тийн. Төлчин явуулдаг л байсан. Хэцүү ш дээ.
Эрдэнэтуяа -
Үгүй ээ тэхдээ тэр чинь аймаар аймаар төлөвлөгөө заадаг байсан юм биш үү.
Бор -
Харин тийн.
Эрдэнэтуяа -
400 юунаас чинь хэдэн хувьтай билээ?
Бор -
Тийн. Одоо тэр чинь одоо юу мал төллөж авчихаад тэр чинь одоо ерөөсөө төлийг 100% бойжуул гэж ярина уу гэхээс биш 70%, 80% бойжуулна гэж байхгүй ш дээ. Тийн, тийн. 90-ээс л дээш хувь байх юм бол яахав дээ нэг гайгүй. 100% мувь 100 гаргаад бойжуулдаг л байсийм даа. 100, зарим ихэр михэр. Тийн ихэр михэр олонтой төл чинь тийн ихэрлэж барихаар чинь, тийн, бойжуулчихдаг л юм даа. Цаг сайхан байх үед болул. Цаг хүйтэн муу байх үед болул ямаа бол тэр ишиг авах ч үгүй. Тэгээд тийн. Манайх болул ямаатай төлийг бол авдаг л байсан. Яахав дээ. Ямар ч л байлаа гэсэн 90-ээс дээш авдаг л байсан.
Эрдэнэтуяа -
Ер нь нэгдлийн давуу тал чинь юу юм бэ?
Бор -
Нэгдлийн давуу тал нь тэр үед болул давуу талтай байсан байхөө.
Эрдэнэтуяа -
За.
Бор -
Одоо үхрэнд тухайн үедээ болул ерөөсөө бүх юм эмх цэгцтэй болцон нэгдэл одоо ерөөсөө бүх юмаа даацан хариуцсан болохоор чинь яахав хүн болул сүүгээ саагаад өгчихнө. Тэгээд тэр чинь ашиг шимий нь сүү, сүү ямаа гэхэд чинь ямаанаас 10, 10 литр, жилдээ 10 литр ч юмуу 15 литр сүү гэхэд чинь тэр сүүгий чинь чухам саалийн хугацаанд 2 сарын хугацаанд л. Би 100 ямаатай айл байлаа гэхэд л 100 ямааныхаа сүүг нэг ямаанаас 15 литр сүү гэж байхад чинь 305 литр сүүг л юуны хугацаанд өгчихсөн байх юм болул.
Эрдэнэтуяа -
Саалийн хугацаанд.
Бор -
Саалийн хугацаанд 2 сарын хугацаанд л өгцөн байх юм болул тэгээд цааших болул хувь хүний өөрийн ашиг. Тэр сүү мүү болул даваа тал нь болул тэндээ л байсан байх. Тэгээд тэндээс чинь бид нар цагаан идээг ёстой, сүү гэж давахгүй гэж байхгүй. Тийн. Гэхдээ манай тэнд бол үхэр мүхэр байхгүй л дээ манай говь руу тийм байсийн. Тэгээд ерөөсөө ямаа, ямаа бол сайн байсан дөө. Ашиг шим нь болул. Ноолуур болул эртхэн шиг самнах юм болул ноолуур гүйцэхгүй гэж байдаггүй л байсан. Одоо ч болул гэсэн ноолуур авах гэж дээ авчих л юм даа.
Эрдэнэтуяа -
Тэр саалийн хугацаанд сүү сааль өгч байна ш дээ. Зарим айлууд чинь одоо нормт хугацааныхаа сүү сааль нормыг биелүүлж чадахгүй өөрсдөө ч бараг сүү сааль ууж чадахгүй байлаа майлаа гэж ярьдгийн. Тэр хэр үнэний ортой юм бэ?
Бор -
Мэдэхгүй ээ. Тэр бол ерөөсөө тэр саалийн хугацаанд нь сүү саалиа өгч чаддаггүй гэдэг нь ерөөсөө арчаагүй улсуудаас л болж байсан байх. Тэрнээс бол тэр ямаатай айл бол саалийн хугацаанд, тийн. Саалийн хугацаанд сүү сааль манайд тэнд тэгж ацаглана гэж байхгүй л дээ. Саалийн хугацаанд сүү саалиа өгч чадахгүй байна гэж болул ерөөсөө байхгүй. Тэр чинь ерөөсөө.
Эрдэнэтуяа -
Түүхэнд байхгүй юу? Аая.
Бор -
Түүхэнд байхгүй гэж хэлэхгүй. Ямар ч байлаа гэсэн зүгээр нэг бараг байхгүй асуудал.
Эрдэнэтуяа -
Аанг. Ер нь хийчих нь.
Бор -
Ер нь хийчнэ шүү. Ямаа болул ашиг сайтай ш дээ. Манай тэнд.
Эрдэнэтуяа -
За тэгээд сүүгий нь авна, ноолууры нь авна.
Бор -
Мн. Тийн. Ямарсайндаа хялгасы нь аваад сахлы нь хялгасыг хүртэл аваад ямаанаас чинь 260 грамм ноолуур, 200 гр хялгас. Заримдаа нөгөө хялгасыг чинь унаж бариад л хаягдчихаар хялгас нь гүйцэхгүй яагаа ч үгүй хяргаад хаячихсан тийм байдаг байсийн.
Эрдэнэтуяа -
Тэр хялгасыг чинь одоо тэгээд яанаа.
Бор -
Хялгасыг чинь тэгээд тэр чинь хялгас чинь юун үнэтэй гэсэн юу вэ би шуудайнд хийгээ л ачаа л явна ш дээ. Хялгас хаана авдаг байсийн. Хотод л авдаг байсан байлгүй. Ерөөсөө ямар ч байсан үхрийн хөөвөр мөөвөр манай нутагт чинь авахгүй юм гэж байхгүй ш дээ. Адууны хөөвөр авна, үхрийн хөөвөр авна. Ямар сайндаа одоо чинь сайхан баялаг их хаях юмаа ерөөсөө.
Эрдэнэтуяа -
Одоо ч олигтой юмаа хэрэглэж чадахгүй л байна л даа.
Бор -
Ерөөсөө чадахгүй байна.
Эрдэнэтуяа -
Аддууны дэл сүүл, үхрийн хөөвөр мөөвөр чинь үнэд орохоо байцан байна ш дээ.
Бор -
Харин тийн. Хонины ноос, адууны дэл сүүл ойрын хоёр гурван жилдээ жаахан авч байх шиг байна. Тэрнээс тэр би лав энэ Сэлэнгэд ирснээсээ хойш ерөөсөө нэг хэсэг ерөөсөө ямааны ноолуур авч байна. Хөдөө болул хөдөө бол тэр хөдөө аж ахуйн нэгдэлд чинь болул ямааны ноолуур хамгийн үнэтэй бүтээгдэхүүн байхгүй ш дээ ноосон дотор. Тэхэд чинь энэ Сэлэнгэд наяад онд чинь ирэхэд ерөөсөө ямааны ноолуур хөглөж явж байгаа л хаягдаа л ямар сайндаа манай хадам ээж үгүй одоо ноолууры нь унжчихсан ирэхээр нь авлаа гээд тэгдэг байсан ш дээ.
Эрдэнэтуяа -
Гол нь юу Сэлэнгэд ирэхэд гол нь юу байдаг байсан вэ? Ямар түүхий эд байдаг байсан бэ? Гол нь.
Бор -
Манай энд Сэлэнгэд мэдэхгүй. Би чинь 80 онд ирсэн юм чинь түүхий эд ашигладаг түүхий эд нь одоо энэ сүү цагаан идээ, сүү л байсан. Энд ямар юм байхэв дээ одоо.
Эрдэнэтуяа -
Аанг.
Бор -
Манай нутагт одоо сүүгээ болул зундаа ашиглана. Тэгээ л ноосыг цаг цагт нь ашиглаа л тэгээд төлөвлөгөө биелэхгүй байна гэж байдаггүй байсийм дөө. Нэг талын төлөвлөгөө бол. Манай Баянхонгор аймгийн Бууцагаан сум гэдэг чинь бол сум нэгдлийн дарга нар ёстой хөдөлмөрийн баатар хүртэл болж байсан юм чинь. Сумын ажил сайн байж байж л дарга нь хөдөлмөрийн баатар болно биз дээ. Сайн биелүүлдэг байсан манай Бууцагаан сум болул.
Эрдэнэтуяа -
Энэ ер нь одоо энэ нэгдлийн мал маллах за юу, хувийн малтай байхдаа өөрийнхөө малыг маллах хоёрын ер нь ялгаа юундаа байна. Байх уу? Ялгаа.
Бор -
Ялгаа байлгүй яадгийн тэр чинь. Мал маллаж байгаа хүнд бол ялгаа байхгүй. Аль чиг л мал би болул одоо ямар чиг л мал байлаа гэсэн зүгээр одоо ингээд өөрийнхөө хэдэн үхэртэй байхад чинь чи ингээд тугалтай үнээ тавьчихад чинь би бол адилхан л маллана. Харин мал маллахад ялгаа байхгүй. Тэхдээ ялгаа нь гэвэл энэ хувийн хөрөнгө, энэ нь нэгдлийн хөрөнгө л байхгүй юу. Тэрийг чинь мал маллагаанд ялгаа гэж байхгүй ш дээ. Мал маллахад яг ижилхэн.
Эрдэнэтуяа -
Мнг. Одоо ашиг шимийн үгүй ээ ашгийн хувьд гэхийм уу даа. Ер нь өөрийн малтай байгаад маллахад ямар одоо.
Бор -
Өөрийн малтай байгаад маллахад бол өөрийн мал бол хамгийн гол нь, хамгийн гол нь болул өөрийн юм гэдэг чинь өөрийн гэсэн утгаараа. А тэр маллаж байгаа хөлсний мал болул хөлсний мал бол хөлсөө авна. Маллагаа нь болул ижил. Ашиг шимий нь болул одоо тэр авч өгөх ёстой газар нь авч өгнө. Өөрөө болул өөрийнхийгөө өөрсдөө бол ашиглана ш дээ. Зүгээр нэг идэж уугаад суугаад байна уу, мөнгө төгрөг болгоод байна уу одоо бидэнд л гэхэд чинь одоо саалийн сүүний хэдэн үнээтэй бол сүүгээ зарахыг нь зарж л байна. Идэж уухийг нь идэж ууж байна тийм л байхгүй юу. За зүгээр энэ нэгдлийн мал байхиймаа гэхэд болул нэгдэлд хичнээн литр сүүний төлөвлөгөө норм өгсөн байна. Төлөвлөгөө нормыг нь өгчихлөө бол тэгээд илүүдэл сүү бол шууд л бас л адилхан ш дээ энэ. Өөрийнхөө сүүг ашиглаж сүүлд нь тэгээд бүгдий нь өөрөө ашиглаж явсан. Хамгийн гол нь төлөвлөгөө гэдэг чинь тэрэндээрээ л байгаан. Норм, нормтойдоо нэг үхрээс жилдээ одоо 400 литр сүү авна гэдгийм уу, 200 литр сүү авна гэдгийм уу тэрний нь өгчихлөө болул тэгээ л одоо 15 хоногийн 1 хүнд 15 үнээ гэж нормлодог байсийн. 15 үнээний сүүний нормыг л хангачихсан, биелүүлцэн л байхын болул тэр тэрнээс хойших сүү болул үнээг одоо хэдий нь сааж авч байна уу, хэдий нь тавьж өгч байна уу тэр бол тэр хүний асуудал. Маллаж байгаа хүний асуудал. Тэр чинь одоо хариулгынхаа хөлсийг авна, тэр сүүгээ сааж өгсөн сүүнийхаа хөлсийг авна. Цалингаа авна.
Эрдэнэтуяа -
Цалин ямархуу хэмжээний авч байсан.
Бор -
Өө тэр бага авдаг байсан. Гэхдээ бид нарын үед чинь арай л нэмэгдсэнээс, гэхдээ л нэг мал одоо сардаа нэг төгрөг хүрч байсийн болов уу.
Эрдэнэтуяа -
Нэг төгрөгөө?
Бор -
Тийн. Тийм л байсан байх. Тэр чинь одоо мөнгө хатуу байсан юм чинь. 300 мал маллаж байхад чинь 300 төгрөгийг чинь хааш нь хийх юм дээ. Хангалттай л байсан үе ш дээ.
Эрдэнэтуяа -
Тэгээд нөгөө цагаан идээ мидээ, ойр зуурын юм гараад ирэхлээрээ.
Бор -
Тийн. Тийм л байсан юм чинь.
Эрдэнэтуяа -
Тэр үед мал ашигтай л байсан байх л даа.
Бор -
Аягүй ашигтай. Юун одоо энэ одооны энэ та нарын ингэж явж байгаад одоо 200 ч юм уу 300 мянган төгрөг. Тэхэд чинь бид нар чинь хорь гучин. Бид нар чинь одоо тэхэд чинь одооны энэ ажил гээд явна. 200-аад мянган төгрөг авч байлаа гэхэд чинь. Бид нар чинь тэхэд 100, 100 төгрөг байж байхад чинь л болул чанарын хувьд болул 100 төгрөг бараг илүү байсан байхгүй юу. Тийм мөнгөний чанар тийм байсийн. Одоо тэгээд мөнгөний чанар буучихаад байна л даа. Одоо тэгээд энэ хямралын дараагаас л хямрал нь одоо тэгээд бүр улам л ахиа л шөнө хоногоор буугаад байхын энэ чинь одоо. Сүүлдээ одоо юу болдгийн. Одоо улам л хэцүү болоод байх шиг байна ш дээ.
Эрдэнэтуяа -
Малгүй хүн нэгдэлд элсэж болох уу?
Бор -
Бололгүй яадгийн болно ш дээ. Хамаагүй ш дээ. Өөрийнхөө
Эрдэнэтуяа -
Адилхан малтай хүн элсэнэ, малгүй хүн
Бор -
Тийн. Нэгдэлд чинь малгүй хүн ч элсэнэ. Ямар сайндаа л тэр нэгдлийн гишүүний хүүхэд бол ямар малтай байдгийн. Малгүй л хүн элсч байгаан ш дээ. Тэр чинь тэгээд би тэр тухайн үедээ л тэр орон нутагтаа одоо ямар л юу байсан байна тэргээрээ л тэр үеийнхаа шаардлагаар тэр жишгээр элсчил байсан байх.
Эрдэнэтуяа -
Нэгдлийн гишүүний хүүхэд автоматаар нэгдлийн гишүүн болох уу?
Бор -
Болохгүй. Автоматаар гэдэг чинь юу гэсэн үг юм.
Эрдэнэтуяа -
Шууд нэгдэл, ерөөсөө л насанд хүрсэн тохиолдолд нэгдлийн гишүүн болно гэсэн юу авах уу, шууд.
Бор -
Болно. Гишүүн болно. Өөрөө л нэгдлийн. Тийн. Хүсэхгүй бол болох шаардлагагүй.
Эрдэнэтуяа -
Аанг.
Бор -
Нэгдлийн гишүүний хүүхэд одоо тэгээд сургуульд яваад одоо долоодугаар анги төгсөөд тэгээд ингээд оюутан болоод одоо эмч боллоо, багш боллоо гэх юм бол тэр нэгдлийн гишүүн байх шаардлагагүй ш дээ. Улсын ажилчин тэр чинь малчин, нэгдлийн гишүүн малчин, улсын юу гэдэг чинь байгууллагын ажилчин гэдэг чинь шал хоёр өөр. Хоёр өөр байхгүй юу ерөөсөө. Одоо чиг л гэсэн энэ төрийн байгууллага гээ л, хувийнх л гээ л иймэрхүү маягийн нэгдэл чинь. Өөрсдөө нэгдэл гэдэг чинь өөр. Улсын байгууллага гэхээрээ өөр. Улсын байгууллага болохоороо нөгөө ҮЭ-дээ хамаарагдаад явчихдаг. Нэгдэл чинь болул үйлдвэрчний эвлэл ордоггүй. Бид нар чинь нэгдлийн гишүүн байж байгаад нөгөө Үйлдвэрчний гишүүн болж чадаагүй байсан чинь тэр байхгүй юу. Тэгээд нөгөө нэгдлийн гишүүдийн тэтгэвэр бага тогтож байсан юм чинь. Тэгээд одоо сүүлд нь яахав дээ одоо нөгөө тэгшитгэл хийгээд одоо ижил болцийн л юм байна лээ. Тэгээд нэгдлийн гишүүн чинь тэтгэвэр тогтоолгоход чинь ерөөсөө дээд талын хүн нь 80 төгрөгний тэтгэвэр тогтоогдож байлаа ш дээ. Ерөөсөө 150 төгрөгний тэтгэвэр тогтоогдож байсан хүн байсийм уу. Мэдэхгүй. Ерөөсөө хэн ч байхгүй цөөхөн байсан байх. Тэр чинь одоо нөгөө юунд байсан юм байхгүй болохоор чинь. Шимтгэл төлж байсан юм байхгүй болохоор чинь. Тэгж байсийн. Одоо болул тэрний яахав дээ сүүлд нь зохицуулцан юм байна лээ л дээ тэр нь. Зохицаалаад тэр үед нь тийм байснаа тэгээд бага тэтгэвэртэй байсныг сүүлд нь энэ чинь ерөөсөө болохгүй байна. Одоо болул зохицуулаад тэтгэвэр нь ижил болцийн л юм байна лээ.
Эрдэнэтуяа -
Танайх 64 онд сумын аварга малчин болж байсан гэсэн тэ?
Бор -
Мнг.
Эрдэнэтуяа -
Тэр талаараа яриач?
Бор -
Үгүй ээ одоо тэрнийг чинь.
Эрдэнэтуяа -
Ямар ямар шаардлага хангаад яаж болж байв?
Бор -
Тэр талаар чинь ярихаар чинь одоо сүү, сүү цагаан идээнийхаа төлөвлөгөөг биелүүлээд тэгээд ноолуур, ноос одоо бүх л юмныхаа төлөвлөгөөг биелүүлж байж. Тийн. Манайх чинь нэг ямаа ямаан суурь байсийн. 300 ямаа. Тэгээд 300 ямааныхаа одоо сүү саалийг нь ашиглах ёстой сүү саалий нь ашиглаж өгөөд, төлөө бүрэн бойжуулаад, нөгөө ноолуур, хялгас бүх одоо ашиглах шаардлагатай бүх юмы нь давуулан биелүүлээд а тэгээд өвөлжөө хашаа, өвөлжөө хороо нь болул цэвэр цэмцгэр одоо өвөлжилтийн байдал хангачихсан тийм байж байж л аварга болно ш дээ. Тэгж л аварга болж байсан.
Эрдэнэтуяа -
Аав чинь уу? Та юм уу?
Бор -
Өрхөөрөө, сумаараа аварга малчин.
Эрдэнэтуяа -
Танай гэрийнхэн үү?
Бор -
Тийн. Сумын аварга малчин болж байхгүй юу. Би сумаараа сумын аварга төлчин болж байсан. Тэгээд Иргэдийн Хурлын төлөөлөгч.
Эрдэнэтуяа -
Аварга төлчөөн. Хэдэн хувь? Хэдэн жил хэдэн хувь авч байсан?
Бор -
Ерөөсөө тэр чинь сумын аварга бол нэг жилдээ л хийчихнэ ш дээ. Тэгээ л дараа жил нь болох юм бол аймаг руу, аймгийн аварга болно улсын аварга болно.
Эрдэнэтуяа -
Аймаг руу яагаад ороогүй юм? Аймгийн аваргад.
Бор -
Аймгийн аваргад тэгээд төлөвлөгөө мөлөвлөгөө нь биелээгүй юм уу яасийн сайшаал ирээгүй л юмдаг.
Эрдэнэтуяа -
Аанг. Хэдэн оноос тогтмол цагаан сар хийдэг. Үгүй ээ. Хэдэн оноос тогтмол цагаан сар хийдэг байсан.
Бор -
Одоо намайг сургуульд байж байхад болул дандаа энэ ёолкоороо цагаан сар хийдэг байсийн.
Эрдэнэтуяа -
Хэзээ? Яагаад тэгж хийдэг байсийн?
Бор -
Хэн мэдэхэв яагаад тэгж хийдэг байсийн. Би малчны цагаан сарыг чинь биднүүдийг бага байхад болул яг цагаан сараараа хийдэг байсийн. Тэгээд биднүүдийг сургуульд орох үед юугаар хийдэг болцийн. Шинэ жилээр хийдэг болцийн. Цагаан сар хийхээ больцон байсийн. Тэгээд малчдын ....мэдэхгүй ээ, мэдэхгүй. Тэхэд чинь би сургуульд ороогүй байсан юм чинь. 55 онд сургуульд орсон юм чинь би.
Өөр хүн -
Нэгдэлжих хөдөлгөөн байна ш дээ тэ. Миний ойлголтоор болул тэ. Нэгдэл хувьцаа гэж байна ш дээ тэ?
Бор -
Хэзээ? Үгүй ээ үгүй.
Өөр хүн -
Аблигаци гээд.
Бор -
Тийн. Аблигаци гээд. Хөдөө бол тийм юм өгч байгаагүй. Хөгжөөгүй.
Өөр хүн -
Зөвлөлтийн улаан армид морины тусламж гэж өгч байсан алтан бичигтэй 2 үнэмлэх аавын үнэмлэх гэж байгаа юу? Тийм юм танайд байдаг уу?
Бор -
Тийм юм байхгүй.
Эрдэнэтуяа -
Тусламжийн юм авч байсан уу?
Бор -
Мэдэхгүй ерөөсөө мэдэхгүй. Авч байгаагүй байх.
Эрдэнэтуяа -
Хамгийн дээд тал нь та танайх хэдэн мал малладаг байсан?
Бор -
Манайх чинь одоо тэгээд хамгийн дээд тал нь 600, эр хонийг болул 500, 600-аар суурилж байсан. Тэгээд 600 эр хонь хариулж байсан. Тэгээд сүүлд нь тэгээд эм малын суурь болоод ямаа. 300 ямаа, 300 ямаа төллүүлнэ. Тэгээ л 300 ямааныхаа ашиг шимийг авна. Тэгээд одоо ноолуур ноос авна. Хялгасы нь авч өгнө, сүү саалийг нь сааж өгнө. Төлий нь бойжуулна. Хариулна. Тийн. Тэгж л хийж байсан. Тэгээд сүүлдээ ч ямаа хонио ялгахаа байчихаад хонь ямаан холимог суурь болж байсан сүүлдээ. Нэг 70-аад оноос хойш бол холимог суурь болгочихсон. Эхлээд чинь
Эрдэнэтуяа -
Хамаагүй юу?
Бор -
Тийн.
Эрдэнэтуяа -
Тэхдээ нөгөө эр эмээр нь ялгах уу?
Бор -
Эр эмээр нь ялгана л даа. Эр эмээр нь ишиг хургаа өдийд ялгачихаж байгаан ш дээ дээр үеийн тэгж байсийн. Ишиг хургийг чинь суурилаад одоо ингээд ялгачихна. 8 сард л ишиг хургыг чинь ялгачихна.
Эрдэнэтуяа -
Энэ хүмүүс одоо ингээд нэг нэгдэлд орлоо ш дээ. Тэхэд нөгөө их малтай айлууд малаа нуух асуудал байх уу?
Бор -
Малаа нуух асуудал байгаагүй байхаа. Би ер нь малаа нуусан, тэднийх мал дарсан байна гэсэн юм ярьж л байдаг байсан. Тэр л одоо нууж байсан хэрэг байх даа. Жишээгий нь хэлэх юм бол нэг 10 хоньтой байхад 8 хоньтой ч гэдгийм уу. Тиймэрхүү талын юм байсан байхөө.
Эрдэнэтуяа -
Танайх нуугаагүй юу?
Бор -
Өө манайх юу гэж дээ. Угаасаа нуухаар тийм мал байхгүй юм чинь. Юугаа нуухийн.
Эрдэнэтуяа -
300 мал чинь их биз дээ?
Бор -
3, 400 мал чинь тэр чинь тэр үед чинь намайг жоохон байх үед чинь энэ аав ээж л тэгээд нэг өмчилчихсөн юм чинь ямариймаа нуух юм. Нуух юм байхгүй юм чинь. Төлөвлөгөөгөөр нийгэмчилчихсэн юм чинь. Миний мэдэхийн төлөвлөгөөгөөр нийгэмчилж байсан юм чинь. Ямар юм нь нуух юм байхав. Төлөвлөгөөгөөр нийгэмчилчихээд нэг өссөн хэдэн юм байсан. Тэр нь багадаад манай аав ямар сайндаа хонь ямаа олж аваа л худалдаж аваа л тууж ирж байсан. Тэхээрээ төлөвлөгөөтэй малаа нийгэмчилж байсан байхаа.
Эрдэнэтуяа -
Тэр нөгөө хуц ухна тавьж байсан гэж байна ш дээ? Тоотой тавихуу? Тэдэн
Бор -
Тэгэлгүй яахав. Тийн.
Эрдэнэтуяа -
Яг ямар тоотой тавьдаг байсан. Яаж тавих уу тэрийг?
Бор -
Тэр чинь ерөөсөө 25. 25 хээлтэгчид нэг эцэг мал.
Эрдэнэтуяа -
За. Тэр тоогоор нь тавьчих юм уу?
Бор -
Тийн. Тэр тоогоор нь тавина.
Эрдэнэтуяа -
Бүгдээрээ хээлтүүлж чадахийм уу?
Бор -
Чадалгүй яахав тэр ёстой. Бүгдээрээ хээлтэнэ. Бүрэн хээлтэнэ.
Эрдэнэтуяа -
Хэн хариуцахав?
Бор -
Хэн хариуцдаг билээ.
Эрдэнэтуяа -
Зоотехникч?
Бор -
Зоотехникч, зоотехникч ч байдаг л байсан. Зоотехникч тэгээд хуц ухна элбэг юм болохоор чинь яахав дээ тэр чинь тэгээд 25 хээлтэгчид нэг эцэг мал гээ л. тэгээ л 500 хонь байхымаа гэхэд тэр чинь одоо тэгээд хэдэн хуц тавимаар байна тэгээ л тавина. 300 ямаа гэхэд чинь хэдэн ухна оногдож байнав. 20-иод хуц ухнаар тавьчихдаг байсан ш дээ. Тийн. Тэгдэг л байсан. Ишиг ямаа чинь л хэцүү дээ. Ёстой өдөр шөнөгүй.
Эрдэнэтуяа -
Яадгийн?
Бор -
80, 90-ээрээ ишиглэнэ ш дээ. Ямаа чинь их аягүй.
Эрдэнэтуяа -
Ихэрлэх дуртай юу тэ?
Бор -
Ихэрлэх дуртай тэгээд ямар сайндаа өө ямаа олон ямаа ишиглэж байхад чинь ёстой хэцүү дээ. Өө манай нутаг чинь бол говь газар чинь тэмээтэй хонь хариулна. Ишиг хурганы уут аваад явна. Тэмээний чинь ингээд хоёр тал руу нь ганзагалана, хоёр бөхнөөс нь хоёр тийшээ зүүнэ. Нөгөө ишгээ хийгээд, орой ирээд ишгээ таних гэж хөглөж өгнө дөө.
Эрдэнэтуяа -
Ха ха ха. Яаж таниулахав?
Бор -
Үгүй ээ тэгээд таньдаг л байсийм даа. Тэгээд тав танигдахгүйгий нь болохоор тэгээд яахав пайз майз, даавуу маавуу хөл гарт нь уячихаа л ирнэ дээ. Тэгээ л таниа л ялгаа л байдаг байсийм даа ямар ч байсан. Ёстой хэцүү. А тэгээд ойролцоох дулаацсан үед болул манай нутаг чинь харин чоно нохой гэж байхгүй болохоор ойролцоохон шиг хотныхоо ойролцоохон шиг эхэд нь хөхүүлж мөхүүлхэн шиг. Тэгээ л ишиг чинь дорхноо л ишиг чинь нэг 10 хэдэн хоногоос сэргэдэг мал юм чинь тэгээд яахав.
Эрдэнэтуяа -
Ер нь сэргэлэн тэ?
Бор -
Ер нь их сэргэлэн ш дээ ишиг чинь одоо нэг. Гайгүй шиг дөнгөж нэг 4 хонуулчих юм бол тэгээ л чих нь соотоогоод ирэх юм болул ишиг чинь тэгээ л осолдохгүй ш дээ ер нь. Тэгээ л, тэгээл.
Эрдэнэтуяа -
Нэгдэлжих хөдөлгөөн болж байхад танайд бол гурав дөрөвхөн хүн яасан болохоор ер нь нэгдэлжих хөдөлгөөний талаар хэвлэл мэдээллээр юу гэж ярьдаг байв?
Бор -
Мэдэхгүй ээ. Хэвлэл мэдээлэлээр юу гэж ярьдаг байсийн мэдэхгүй. Жаахан хүүхэд байсан юм чинь би юу мэдэхэв. Би дөнгөж 4-р анги байсан юм чинь би тэр нэгдэлжих хөдөлгөөний талаар томчуул л одоо яриад нэгдэлд элсэх нь дээр юм байна гээд аав энэтэр яриа л байсийн. Тэрнийг болул ёстой ямар ч л байсан зөв л гэж л зөв тийш нь бодож л бүгдээрээ нэгдэлд элсэн энэ нэгдэлжих хөдөлгөөн ялсан байх.
Эрдэнэтуяа -
Аанг. Тэгээд сүүлд нь танай аав маав ярьж байхнээ нэгдэлд элсэн жоохон тиймхэн байж, үгүй байж гэж нэгдлийн талаар юу гэж ярьдаг байсан?
Бор -
Өө зүгээр нэгдлээс болул элссэн нь зөв байна гэж нэгдлийг болул дэмжиж л байсан л даа. Дэмжиж ирсэн. Сүүлдээ л харин хэт, тэр юу яахад л жаахан буруу тийшээ бодож байсан. Буруу байна гэж ярьцгаадаг байсан л даа. Ер нь нөгөө малчин л малчинаараа, тэр тариачин нь тариачинаараа, барилгачин барилгачинаараа, албан хаагч албан хаагчаараа тэр нөгөө хооронд нь нөгөө ажил сольж хийлгэхгүйн үүд дээрээс энэ нэгдэл ерөөсөө хэцүү юм нэгдлийг бараадаж ерөөсөө ашиг олж амьдрахгүй юм байна гэж. Амьдрахгүй болох нь гэж тэгж нэгдлийг жаахан үзэж байсан л даа. Тэгээд тэр дургүйцдэг 2, 3 жил нэгдлийн мал дагаж ерөөсөө малаас өөр юм хийлгэхгүй ийм юм болохоор чинь одоо хэдэн хүүхдүүд ийш тийшээ ч явж чадахгүй юм байна гэж тэгээд наашаа илгээлтээр ирж байсийн манайх чинь.
Эрдэнэтуяа -
Аа тэндээс.
Бор -
Тэгээд илгээлт илгээлтээр тэгж байсан байхгүй юу. Тэгээ л илгээлтээр ирээд эндээс чинь энд 10-аад жил болсны дараа чинь одоо тэгээд энэ нэг хувьчлал гэж юм байгуулагдаа л энэ шинэчлэл өөрчлөлт чинь гараа л. Тэгээ л нэгдлийн мал чинь буцаж эзэндээ очиж нэгдэл гэж байхгүй. Манайд чинь нэгдэл мэгдэл гэж байхгүй. Хуу хувийн аж ахуйтан. Тэгээ л хувийн аж ахуйтан болчихоор чинь бас нэг буруу тал байж байгаамаа тэр. Хувийн аж ахуйтан болцон чинь нөгөө цөөхөөн малчид байсан чинь тэр малы нь ерөөсөө бүгдий нь тэр малчидадаа хуваарил, юу яагаад хувьчлаад өгчихсөн. Хувьцаанд хувьчлаад өгцөн. Тэгээд ерөөсөө өгцийн байна лээ. Наашаа тэгээд малчин байсан бид нарт болул тэр мал зал оногдоогүй уг нь болул одоо тэр энэ хувьчлалын ашиг тусыг мэдэхгүй учраас одоо хоцорцийн болов уу гэж бодоод байдгийн би.
Эрдэнэтуяа -
Аанг.
Бор -
Тэгээд бид нарт болул одоо энэ хүний газарт болул уг нь болул манай аав энэтэрт болул төлөвлөгөөт малаа биелүүлж байсан улсад болул оногдох байсийн байна лээ. Тэгээд би ч олж авч чадаагүй л дээ. Тэр бол оногдох л байсийн байна лээ. Тэгээд одоо тэрнээс болоод оногдож авсан ч юм байхгүй. Тэхдээ сая чинь хэдэн онд билээ дээ. Зуд болдог чинь. 99 он.
Эрдэнэтуяа -
99 онд биз дээ. Нэг хэсэг аймаар зуд болсон. Баянхонгорт биз дээ.
Бор -
Баянхонгорт чинь. Саяхан нэг зуд болсон. 2000.
Эрдэнэтуяа -
Одоо бас гантай байна гэж сонссон.
Бор -
Тийн. Энэ жил гантай байна гэсэн. 2000 хэдэн онд билээ дээ зуд болоод ерөөсөө.
Эрдэнэтуяа -
2002 онд гэдэг бил үү 3 онд
Бор -
Бараг. Нэг айл гэхэд чинь л бараг мянга тав, зургаан зуугаад, 2000 шахуу малтай болоод байгаа айл байгаа ш дээ. Тэхэд чинь тэр айл ерөөсөө мал нь үхсээр байгаад 50, 60-аад малтай үлдэж байсан гэж байгаан. Одоо тэр саяын, за байз, энүүхэнд байна. 2000 оны үед 2002 онд билүү 2000, 2000 энэ үеэр чинь их зуд болсийн ш дээ. Бууцагаанд л лав нөгөө тэгээд бүх малаа барцийн. Ерөөсөө үхэртэй айл бол ерөөсөө байхгүй, морьтой айл байхгүй, өө нэг хориод хорин хэдэн юм, гуч дөчөөд юм, хамгийн дээд тал нь 2000-аад малтай байсан айл л 400-аад малтай үлдсэн гэж байгаан. Хоёр гуравхаан айл гэсэн тэр нь. Тэгээ л ерөөсөө 7, 800, 5, 600-аад малтай байсан айл болул 40, 30, тэгээд нэг 3, 400-аад малтай байсан бол нэг хорин хэд, хорин хэд тийм малтай үлдсэн гэсэн. Тэр тэгээд тэр их малнуудаа нэгдлийн мал байсан болул арай л өөр байх байсан байх л даа. Тэгээд нэгдлийн ашиг тус нь болул тэндээр л байсан болов уу гэж бодоод байдгийн би. Нэгдэл харин тэхдээ нэг ерөөсөө тэр чинь алдаа болул ерөөсөө улс төрд байгаа л юм чинь нөгөө одоо тэгээд тэр алдаагий чинь нөгөө өөр компанийх нь Цэдэнбалын алдаа болгоол хийгээд байгаан ш дээ тэр чинь. Тэгээ л яриад байгаан ш дээ. Яриа, тийм утгатай л яриа гараад байдаг ш дээ. Тэр чинь нэгдэл яг тэгж алдаж байсан байхгүй юу. Тийн. Юу яаж. Малчин айл болул малчин, тэр малчин болул малаа л маллаж явах ёстой, тэгээд тэр малаа яаж маллана тэгээд сумын төв рүү орж ирж болохгүй. Сумын төв дээр малчин айлын хүүхэд сумын төвд өөр ажил хийхгүй. А сургууль төгсөөд ирсэн болул одоо арга байхгүй мэргэжлынхээ дагуу ажил хийнэ. А сургууль төгсөөгүй зүгээр хөдөөнөөсөө орж ирээд тэр сумын төв дээр ажил хийнэ гэж байхгүй. Тийм болгочихсон байсан байхгүй юу. Тэр л одоо буруутай байсийм даа. Тэр л харин нэгдэлд алдаатай тал тэр л гарсийн байгаам яг л миний мэдэх манай нутагт болул тийм.
Эрдэнэтуяа -
Танайх наашаа орж ирэхдээ өөрийнхөө нөгөө хувьд байсан тоотой малаа яасан? 70 билүү? Зарчихаад ирсэн үү?
Бор -
Зарчихаад ирсэн. Тэндээ зарчихаад айл дээр тавихыг нь тавьчихаад ирсэн.
Эрдэнэтуяа -
Малтай ирвэл яах байсан бэ?
Бор -
Малтай ирсэн бол яахав дээ.
Эрдэнэтуяа -
Тэгээд сүүлд яаж малтай болсон бэ?
Бор -
Сүүлд нь яадгийн энэ үйлдвэрт ажиллаж байгаад тэтгэвэртээ гараа л саалийн үнээтэй болоо л. Тэгээ л малтай болохгүй юу.
Эрдэнэтуяа -
Тэгээ л өсөө л?
Бор -
Тийн. Мал ч өслөө тэгээд. Өсөөд манайх чинь зүгээр нэг, хоёр гурав дөрөв, гурав дөрөвхөн ямаатай, ганц хургатай хоньтой байсан чинь тэгээл ганц нэг юм нэмж амьтан хүнээс аваа л тэгээ л өсөө л 100 гаран малтай манайх чинь.
Эрдэнэтуяа -
Одоо юу?
Бор -
Тийн. Болсийн. Тэгээд сүүлд нь нөгөөд нэг бог малаа зарчихсөөн. Одоо бог мал байхгүй л одоо бод малтай, хэдэн үхэртэй. Үхэр мүхэр мал чинь тэгээд одоо өсгөе гэвэл өснө л дөө. Өсгөе гэвэл өсгөнө, өсгөхгүй гэвэл тэгээд үгүй хийнэ биз дээ хүний дур юм чинь.
Эрдэнэтуяа -
Таны амьдралд ямар нэгэн гүнээр нөлөөлсөн үйл явдал бий юу?
Бор -
Тэгээд муугаар нөлөөлсөн үйл явдал гэвэл одоо нэг хүү хүүхдээ алдаж байлаа. Тэрнээс их айж цочиж байсан. Хүү, нэг дүүгээ бас нөгөө барилга дээрээс унагаж алдаж байсан. Тэрнээс их айж цочсон. Тэр л муугаар нөлөөлж тархи толгой мангар юм шиг болсон болов уу гэж бодоод байдгийн.
Эрдэнэтуяа -
Дөнгөж ирснийхээ дараа дүүгээ алдсан юм уу?
Бор -
Тийн. Ирсэн жилээ, ирсэн өвлөө.
Эрдэнэтуяа -
Барилгаас яагаад уу?
Бор -
Барилгаас, барилга дээрээс Зэлтэрт барилга дээрээс унаад.
Эрдэнэтуяа -
Аанг.
Бор -
Тэгээд нас барчихаж байсийн. 5 эрэгтэй дүүтэй.
Эрдэнэтуяа -
Тэхэд хэний арга буруугүй буруу байж байсан?
Бор -
Мэдэхгүй тэгээ л одоо хэний ч буруу болсон юм байхгүй. Тэгээ л хөдөөнөөс ирээ л. угаасаа би хүний буруу болгох гэхээр чинь одоо хүн хэрэгт хийчих юм бол тэгээд угаасаа ч өнгөрчихсөн юм чинь. Тэгээ л өөрийн юм юм хийж үзсэн юм уу хайшаа юм. Тэгээ л өнгөрчихөж байсан ш дээ. Аваар осол чинь хэцүү, хамгийн хүнд юу яах юм болул хамгийн хэцүү нь л аваар осол л. Ёстой нэг цөм цөм доош нь авдаг юм чинь аваар осол. Хамгийн хэцүү юм нь аваар осол л гэж боддогийн.
Эрдэнэтуяа -
Таны амьдралд ер бусын ба бусдаас онцгой гэх зүйл бий юу?
Бор -
Байхгүй ээ.
Эрдэнэтуяа -
Дурсгалтай зүйлс байна уу?
Бор -
Тэгээд дурсгалтай зүйл гэхээр юу байдгийн бол. Хамгийн дурсгалтай зүйл бол одоо тэр энэ энд ирээд одоо дурсгалтай сайхан явж байсан нь болул одоо хүүхэд шуухдаа сургуульд оруулчихаад өөрөө одоо энэ үйлдвэрт сайхан ажиллаад одоо үйлдвэрийн аварга маварга болоод сайхан хамт олноороо дэмжүүлээд явж байсан маань сайхан байсан байх. Юу яаж байсийн. Хамт олон их сайхан. Энэ дурсгалтай гэвэл одоо манай нутгийн нэг хамаатны хүн туувар тууж Дарханд ирчихээд тэгээд наашаа энд нэг хүүхэд нь Алтангийн техникомд сурсан байсан чинь сурах гээд ирцэн байсан. Хүүхэдтэйгээ уулзачихаад буцаад Дархан луу явж байгаад аваарт орчихоод тэгээд тэхэд манай хүүхдүүдийн эцэг одоо групптэй бие нь муу байсан. Тэхэд нөгөө аваарт ороод нас барцан чинь хүргэж өгөх хүн байдаггүй тэгээд би явж байсийн. Тэхэд миний хамт олон надад 500 төгрөг, тэхэд чинь 500 төгрөг их мөнгө ш дээ. 500 төгрөг би зүгээр баримт бичээд би санхүүгээс аваад явчихаж байсийн. Ирээд ирсэн чинь би ерөөсөө хамт олны чинь тусламж шүү гээд ёстой миний цалинг, миний нормтой ажлыг бүгдий нь манай цехийнхэн хийгээд, тэгээд миний цалинг гаргаад өгчихсөн, зүгээр тэр 500 төгрөгөө болул шууд үйлдвэрээс чинь хамт олны чинь тусламж шүү гээд зарцан байсан. Тэрэнд ёстой миний хамгийн баярлаж явдаг дурсгалтай юу болул тэрнийг л би ёстой манай үйлдвэр, манай бригадынхан чинь их сайхан хүн ш дээ ёстой. Манай хамт олон сайхан дэмжсэн. Тэндээр би гэр бүлийн хүн өвчтэй, хүүхдүүд жижиг, тэхэд чинь намайг аваар осолд тэр хүн тэгж өнгөрчөөд 1000 гаран км газар онгоцоор, Дарханаас онгоцоор яваад шууд Бууцагаан дээр бууж байсан ш дээ. Тэгээд бас тарваган тахал бас ядахнээ тэнд нь гарчихсан. Тэгээд тэр онгоцоор, Бууцагаанаас нааш ногоон онгоцоор Баянхонгор дээр буугаад Баянхонгороос наашаа нөгөө цагаан онгоцоор юунд Улаанбаатарт буугаа л тэгээд би хүүхдүүдийнхээ эцгийг бие аягүй муу байсан юм чинь. Хотод ирээд хэвтчихсэн байхад хотод ирээд нэгдсэн 1 дээр ирээд асуусан чинь ирээгүй байна гэнэ. Тэгээд оройноо гараад шөнөдөө хүрээд ирж байсан. Бие их муу байсан. Тэхэд хүрч ирээ л би одоо яахав нөгөө нормын ажил хийдэг хүн чинь одоо цалин байхгүй. Тэгээд би 500 төгрөгний өр тавьчихаад явсан одоо бараг 2 сарын, сар хагасын цалин өгнө гэж бодож байсан. Миний хамт олон тэр 500 төгрөгийг ерөөсөө шууд үйлдвэрийн хамт олон 500 төгрөгийн тусламжийг надад гаргаж өгөөд дээр нь нэмээд манай цехийн хамт олон миний нормтой ажлын өдрийн төлөвлөгөө нормтой 500 шуудай хийх нормтой, тэр норм төлөвлөгөөтэй ажлыг бүгдий нь манай цехийнхэн оёод хийгээд цалин болул би ерөөсөө яг өөрөө ажилласан цалин бэлэн, цааш нь би хамт олон одоо тэр би хамт олонтой байх ийм байдгийн байна гээд би тэгээд нээх их дурсаж баярлаж явдгийн. Миний хамгийн дурсгалтай үйл явдал бол одоо тэр л юм байгаам. Сайхан хамт олонтой байх сайхан доо.
Эрдэнэтуяа -
Гол нь ажлын хамт олон чухал.
Бор -
Тийн, тийн. Хамт олонтой байх чинь улсад сайхан ажил хийгээд сайхан хамт олонтой явах их л сайхан гэж бодож явдгийн. Тийн. Тэрэнд л баярлаж явдгийн. Зоригоо дарга болоод энэ манай цехэд цуг ажиллаж байсан ажилчид, одоо санхүү мүүгийнхэн гурилын үйлдвэрийн одоо Шинэчулуун эд нарт их баярлаж явдгийн. Сайхан харж явж байсан Шинэчулуун, одоо манай хүүхдүүдийн эцэг чинь бас цуг ажиллаж байсийн. Нас бартлаа цуг ажиллаж л байсийн. Тэгээд яахав сайхан хамт олонтой байх сайхан байсан. Тэгж л бодож баярлаж явдгийн. Хамгийн дурсгалтай баярласан юм бол тэр л байгаам даа. Энэ чинь одоо ёстой нөгөө яана, яаж явахад тэмээгээр тусалснаас ядарч явахад тэмээ,
Эрдэнэтуяа -
Тэнүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал гэж.
Бор -
Тийн. Тэвнээр тусалсан дээр тэр чинь л яг үнэн үг байгаа юм даа. Тэхэд чинь тэр тэр л хамгийн сайхан баярлаж байсан үйл явдал даа миний.
Эрдэнэтуяа -
За ярилцлага өгсөнд маш их баярлалаа.
Бор -
За за, би ч баярлалаа. Энэ надаас ярилцлага авсанд. Багаасаа хүүхэд байхаасаа үзсэн амьдралаа ярьчих шиг боллоо. Одоо тэгээд нэгдэлд тэгж ажиллаж байсан, үйлдвэрт ажиллаад улсын байгууллагад ажиллахад чинь одоо сайхан л юм байна лээ дээ. Тэгээд нэгдэлд ажиллаж байхад чинь тэгээд нэгдэл чинь одоо тийм захиргаадалтын үед тийм хатуу дэглэмтэй байлаа гээд яриад байгаа чинь тэр байхгүй юу. Тэрнийг л тэр одоо сүүлийн үед чинь эхлээд нэгдэл нэгдлийг чинь янзын сайхан юу яаж дэмжиж гарч ирсэн мөртлөө сүүлд тэгж буруудсан л байхгүй юу. Тийн. Нэг буруу алхам хийсийн. 70-аад оны үеэс тийм буруу алхам хийсийн. Би тэгж боддогийн.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.