Gejee
![](../assets/images/interviewees/990437.jpg)
Basic information
Interviewee ID: 990437
Name: Gejee
Parent's name: Puntsag
Ovog: Tsoros
Sex: m
Year of Birth: 1953
Ethnicity: Bayad
Additional Information
Education: tusgai dund
Notes on education:
Work: head of bag
Belief: Buddhist
Born in: Hyargas sum, Uvs aimag
Lives in: Shaamar sum (or part of UB), Selenge aimag
Mother's profession: cook
Father's profession: holboony monitor
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
environment
foreign relations
new technologies
politics / politicians
privatization
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
-
Гэжээ -
Би ч сайн мэдэхгүү байгаа байхаа. Нэг л мэдэхэд 30-н хэдэн оны хэлмэгдүүлэлт яваад өнгөрсийн гэж 36, 37 оны үед яваал байгаа болохоос биш
Эрдэнэтуяа -
Аахан
Гэжээ -
Одоо яг би чинь ах дүү нарын ажлаар ингээл сонсохоор миний талын 5, 6-н хүн одоо хэлмэгдүүлэлтэнд өртсөн байгаа байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Аахан
Гэжээ -
Улс даяар тэгж байхад, тэр чухам ямар хүн байсныг мэдэхгүй л дээ.
Эрдэнэтуяа -
За
Гэжээ -
Тэгээд одоо тэр зарим нь лам байсан гэжийгаа. Зарим нь одоо бүүр төрийн хүн ч байсан. Одоо энэ бүүр яамны сайд хүртэл одоо байжийсан.
Эрдэнэтуяа -
Танай хамаатан
Гэжээ -
Тийн. Хамаатан. Тэгээл ингээл хэлмэгдүүлэлтэнд өртсийн. За тэгээл тэрний болуул муу тал нь бол гүрнээд бол маш их байгаа байхгүү юу. Яагаад гэхлээр чинь одоо
Эрдэнэтуяа -
Аахан
Гэжээ -
Жишээлбэл, тэр хүмүүс чинь байхгүү нөхцөлд бол миний над болуул одоо бол төрөл садан нь дутуу байна. Одоогийн байдлаар дутмаг байна.
Эрдэнэтуяа -
Аахан
Гэжээ -
Эрэгтэй хүмүүс ялангуяа аав бол одоо төрөл садангүй болцон одоо, зөвхөн ээжийн талын төрөл саданг яагаад байгаа болохоос биш. Тэгээд одоо яахав дээ. Сүүлийн үед болуул саяхнаас одоо тэр хэлмэгдүүлэлтийг бол цайруулаал одоо нэг хэдэн төгрөг мөгрөг өгөөл бариал, сая сая төгрөг гээл юм яригдаж л байна л даа.
Эрдэнэтуяа -
Аахан
Гэжээ -
Тэгээл заримы нь болуул манайхан ингээл ах дүү нар хөөцөлдөөл авчийна. Зарим нь болуул бүүр сураггүй алга болцон. Тэгээл одоо тийм юм л яваал байна л даа. Тэхээр чинь одоо тэр хэлмэгдүүлэлтийн хувьд би ингээл одоо бодохлоор яахав дээ. Одоо тэр нэг л их сайнгүй. Одоо жишээлүүл, нэх сайн юм биш болсон гэж би одоо тэгж л ойлгоод байгаа байхгүй юу. Тэр болуул одоо тэр лам гэдэг ухагдахуунаа янз бүрийн одоо хэрэг зохиогоол одоо өөрийнхөө улс үндэстний аль гайгүй тийм толгойтой сэхээтэн одоо тэр лам ч гэсэн одоо тэр хүмүүсүүдээ бол бүгдий нь устгаад хаяцан.
Эрдэнэтуяа -
Аахан
Гэжээ -
Тэгээл жишээлүүл монгол орны хөгжилд болуул асар муугаар ингээд нөлөөлжийгаа байхгүй юу. Одоо тэр хүмүүс байсан болуул их одоо ихийг бүтээх байсан уу одоо яах байсан одоо тийм л одоо жишээ л байна л даа. Тийн.
Эрдэнэтуяа -
Аахан
Гэжээ -
Тийм л байна л даа.
Эрдэнэтуяа -
Тэр танай тэр юу хэлмэгдэлд өртсөн хүмүүсийн талаар танай хамаатан садан юу гэж ярьдийн?
Гэжээ -
Одоо яахав тэр хамгийн том лам нь бол одоо тэр том толгойлогч нь гэдийм уу даа. Тэр нэг том лам байсийм байна л даа. Тэхээр чинь тэр дүү лам нары нь одоо бүгдий нь бариад авцан.
Эрдэнэтуяа -
Танай хамаатан дүү лам нары нь уу?
Гэжээ -
Өө тийн одоо тийн. Манай миний л одоо тэр аавын талын л хамаатан улсуудыг одоо бариад аваад явцан байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Аахан
Гэжээ -
Тэгээд нөгөөдүүл нь тэгээл яахав дээ очоол тэгээл ганц нь ч эргэж ирээгүй. Тэгээл бүгдээрээ л тэр алуулж л дууссийм байлгүй дээ. Тэд нар одоо эргэж ирээгүй болохоор үхсэн л байгаа биз дээ. Тэгж л таараа.
Эрдэнэтуяа -
Аахан
Гэжээ -
Тэхээр чинь одоо тэр их сонин тийм юм байгаа байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Тэгээд аав чинь ер нь юу гэж ярьдаг байсийн? Аав чинь ер нь тэр талаар хэр мэдэхэв? Аав чинь бол ухаан орцон л байсан үе юм байна даа?
Гэжээ -
Аа тэгэлгүй яахав. Ухаан орцон. Одоо хүүхэд байх үеийн л юм шүү дээ.
Эрдэнэтуяа -
Аахан
Гэжээ -
Тэгэхэд чинь болуул ерөөсөө тэр юунаас бариал одоо тэр манай Увс аймгийн Хяргас сумд чинь Дэйжилэнгийн хүрээ гэж бас их том одоо тэр Баядын хүрээ гэж том хүрээ байсийм байна л даа.
Эрдэнэтуяа -
За
Гэжээ -
Хэдэн 1000-н лам ч шавилж суудаг байсийм. Тэгээд тэр лам нарыг бол ингээд бариал, одоо тэр би нэг сонссоноо ярьжийхад бол бүгдэд нь одоо зайдан морь унуулаад , хөлий нь доогуур нь холбоод. Одоо тэр гары нь ард нь хүлцэн. Тэгээд нөгөө нэгнийгээ хөтлөөд одоо тэгээд цуваал тэгээл аваал явжийсан гэжийгаа. Тэгээл сүүлд ингээл сонсоход бол тэр Улаангомд аваачаад тэгээл одоо тэр чинь тэгээл заримы нь буудна. Заримы нь бол дандаа одоо ингээл хонин холбоогоор ингэж одоо боож алдаг байсийн. Одоо ингээл сүүлд бол одоо тэр суурийн хүмүүсийг одоо ингээл барьж аваал. Алцан тэр яснуудыг болуул гуйж алахаар юм уу арай аймгийн төвөөс зайдуухан газар алчаад тэгээд яадаг байсан гэхлээр чинь шууд тэр бүүр хувхайраад яс яацан одоо сургууль мургууль сүүлийн үед бол барьцан мөн ихээр бол нөгөөхийг нь цэвэрлэж хаядаг барьдаг байсан гээл. Би тийм л юм дуулж байсан л даа.
Эрдэнэтуяа -
Аахан. Танай тэр хамаатан садан яг аавд чинь ярьжийхдаа яг хаанаас нь яаж авжийсан? Гэрээс нь ирж авжийсан юм уу? Ер нь яг танай аавы чинь яг ойр тиймээ хажууд байсан хүмүүс ер нь яг баригдсан уу? Тэд нар хаанаас баригдсийм. Хол явсан уу? Танай ааваас ер нь хамаатан гэх боловч
Гэжээ -
Тэр болуул бүгд одоо тэр нэг ёсны хүрээн дээрээ ингэж шавилж суудаг. Тэр ч одоо яахав шавилж сууна гэдэг чинь 1 жижиг гэр одоо хашаатай одоо яахав дээ. Тухайн үед чинь ямар байшин сав гэж байгаагүй. Одоо бүгд л одоо жаахан жижиг жижиг гэртэй одоо ингээл лам нар суужийгаа. Тэгээл гэрээс нь л шууд барьдаг байсан гэжийгаа.
Эрдэнэтуяа -
За
Гэжээ -
Тэгээл бариал , тэгээл нэгдсэн журмаар бариал тэгээл одоо яадаг байсийм байгаа биз бодуул. Одоо тэр улаа морь энэ тэрий нь одоо хаанаасаа ч яадаг байсийн. Тэгээл морь унуулаал, тэгээл аваал явдаг байсан гэжийгаа.
Эрдэнэтуяа -
Тэгээд олноор нь ер нь хомроглож л барьжийсан
Гэжээ -
Өө тийн. Олноор нь тэр чинь одоо яг тэр хүрээнд чинь болуул одоо тэр Увс аймгийн тэр чинь болуул яг Баядын 4-н сум байдаг байхгүй юу.
Эрдэнэтуяа -
За
Гэжээ -
Одоо тэр Малчин сум, Хяргас сум, аан Зүүнговь сум, Тэс сум гээд тэр 4-н сумын чинь л одоо нэг ёсны одоо тэр шашны том төв нь бол тэр Дэйжилэнгийн хүрээ гэж байдаг. Тэгээд одоо Хяргас дээр байсан.
Эрдэнэтуяа -
Аахан
Гэжээ -
Тэгээл тэндээр байсан . Тэндээр болуул одоо зөвхөн тэр Хяргасын лам нар биш шүү дээ. Тэр л одоо тэр Зүүнговийн, Малчины, Тэсийн одоо тэр бүх лам нар л тэнд л бүрдээл тэнд л бүгд суужийсан улсуудыг тэгээл бариад явцан гэжийгаа.
Эрдэнэтуяа -
Аахан. Ер нь голчлон зөвхөн лам нарыг барьж байсан уу? Бас нэг өөр улс мэргэжлийн ч юм уу
Гэжээ -
Одоо
Эрдэнэтуяа -
Тийм ажил хийж байсан улсуудыг барьжийсан гэж сонссон уу?
Гэжээ -
Аа сонссон.
Эрдэнэтуяа -
За
Гэжээ -
Одоо тэр чинь одоо зүгээр нөгөө их хошуу ноён гэж. Тухайн үед чинь одоо засаг захиргааны нэгж нь юу ч гэж байсиймаа.
Эрдэнэтуяа -
Аахан
Гэжээ -
Хошуу ноёны одоо ноён гэж байсийн. Одоо дарга ч гэж, хошуу ноёны хүү мүү
Эрдэнэтуяа -
Аймгийн засаг дарга юм даа. Одоогоор бол
Гэжээ -
Өө тийн. Нэг эсвэл сумын дарга, аймгийн дарга.
Эрдэнэтуяа -
Аахан
Гэжээ -
Эд хэдий чинь болуул бас буруутгаал одоо тэрний жишээлүүл, аав нь буруудажийхад хүүг нь дагуулаал барьдаг жишээ байдаг юм уу, одоо тэр дарга ингээл тэр хошуу ноён баригчийн асуудал бол түүний одоо ах дүү нарын хүмүүс, зүгээр энгийн хүмүүс , зүгээр одоо тэр лам ч биш, одоо тэр дарга ч биш, зүгээр одоо тэр малаа маллаад, хувийн амьдралаа яажийсан тийм хүмүүс бол бас л ижилхэн дарагдаал одоо тэр хамгийн гол нь нөгөө даргын хамаатан гэдэг ухагдахуунаараа, бишээ ноёны хамаатан гэдэг ухагдахуунаараа л тэгээл баригдаал явжийсан. Би тэгж л боджийсан.
Эрдэнэтуяа -
Тэр ер нь нөгөө нэг танай хамаатануудаас баригдсан улсууд цагаадсан л байх даа. бодуул
Гэжээ -
Өө цагаадсан цагаадсан.
Эрдэнэтуяа -
Аахан. Цагаадахад бас нөгөө нэг хэрэг мэрэгтэй нь нэг танилцдгийн ш дээ.
Гэжээ -
Одоо манай нэг
Эрдэнэтуяа -
Ер нь тэгэхэд нэг хэрэг ямархуу бичээстэй байсийн? Ер нь
Гэжээ -
Үгүй. Би одоо тэрий нь ёстой сайн мэдэхгүй байна. Тэр жаахан одоо манайх нэг ганцхан хүний юуг болуул цагаадуулж авсан байхаа.
Эрдэнэтуяа -
За
Гэжээ -
Мөнгө нь мөнгө одоо тэр
Эрдэнэтуяа -
Сая төгрөгийн
Гэжээ -
Цагаатгалын юунаас өгчийгөө юм байдийн ш дээ. 1 сая төгрөг өгчийгаа. Тэрийг л одоо манай нэг авга
Эрдэнэтуяа -
Нөхөн олговор
Гэжээ -
Тийн. Авга л одоо тэр нэг тийм юм авсийн. Тэгээд чухам тэрэн дээр нь болуул чухам ямар хэргээр ингээл тэр хэрэгт татсийн. Тэрийг нь болуул би өөрөө байгаагүй учраас сайн мэдэхгүй л байна л даа.
Эрдэнэтуяа -
Бусад нь яасийм бэ?
Гэжээ -
Бусад нь тэр
Эрдэнэтуяа -
Зөндөө олон хүмүүс баригдсан гэсийн ш дээ. Та 5, 6 гэж?
Гэжээ -
Тийн. 5, 6. Бусад нь болуул тэрүүнд ороогүй биз. Бид нар ч сайн хөөцөлдөж ингэж яагаагүй болохоос биш. Одоо бид нар чинь хамгийн гол нь болуул одоо тэр хүмүүсийг болуул өөгшүүлж гаргаж ирэх нь гол нь биш. Хамгийн гол нь би болуул ингээд хөөцөлдөх нь над хэрэггүй. Одоо энэ цагаатгалын юуны тэр заавар дээр болуул одоо очжийсон ш дээ. Одоо ингээл 3дахь, 4-дэхь үе дээрээ ороод ирэхээр болуул би бол хөөцөлдөж мөнгө авах тийм хуулийн заалт болуул байхгүй ш дээ. Тийм учраас надаас арай урд төрсөн улсуудад миний урд талын үеийн хүмүүсүүд хөөцөлдөж авна уу гэхээс биш. Би болуул 4-дэх үе рүүгээ орчихоор чинь зэрэг би болуул нээнт өнгөрсөн юмны араас хөөцөлдөөл надад бол ганц төгрөгийн ч ашиг байхгүй. Тэр чинь тэр нэг цагаатгалын мөнгө нь ч орж ирэхгүй болохоор зэрэг бид нар чинь ч бас хөөцөлдөхгүй байгаа ш дээ. Аатэр хэрэв хөөцөлдөхийм болуул тэр хүн цагаадсан ч юмуу, цагаадаагүй ч юм уу? одоо бид мэдэхгүй байгаа ш дээ.
Эрдэнэтуяа -
Тэр та 53-н онд төрсөн гэхээр чинь 60-н оны, 60 гаруй оны хэлмэгдүүлэлтийг сайн мэдэх үү?
Гэжээ -
За тэрэн дээр болуул
Эрдэнэтуяа -
Яахав зүгээр Лоохууз
Гэжээ -
Тэрэн дээр болуул зүгээр энэ тухайн үед чинь бол би чинь том болцон байсан үе л дээ. Гэхдээ одоо тэр сонин дээр гарцан. Олон хэргээ дэврээгээд
Эрдэнэтуяа -
Аахан
Гэжээ -
Бид нар чинь болуул зүгээр сүүлд ингээл сонсожийход бол энэ намын бүгд хурал дээр одоо эсрэг саналтай байжийгаад улс орноо хөгжүүлэхдээ өөр замаар хөгжүүлье гэсэн тийм ухагдахуунтай тэр байтугай би сонсжийсон. Одоо аймгийн дарга нар хүртэл одоо 2 лоо 2 илтгэл бичиж орж иржийсэн гэж
Эрдэнэтуяа -
За
Гэжээ -
Жишээлүүл одоо нэг нь болуул одоо тэр Моохуур Сурмаажав эд нэрийн дэвшүүлж байсан зорилт одоо ингээд одоо ингээд дэвшигдээд байхийм болуул
Эрдэнэтуяа -
Аахан
Гэжээ -
Тэр талыг барьж хойшлох илтгэл гээд тэрийг нөгөө хуучин нөгөөх Цэдэнбал эзнийхээ үеийн хүмүүсүүд нь ялахын болуул тэрийгээ барьж ажилах юу гээл тэр юу
Эрдэнэтуяа -
Аан бас 2 илтгэл
Гэжээ -
2-дмол сэтгэлгээтэй. Одоо аль нь ялна.
Эрдэнэтуяа -
Яахаа мэдэхгүй.
Гэжээ -
Тийн. Аль талы нь одоо тийн
Эрдэнэтуяа -
Авах үгүйг нь шийднэ. Тэр үедээ л шийдэхийм байна.
Гэжээ -
Тийн. Шийдэхээр юм байна. Тийм л юм би сонсож л байсан.
Эрдэнэтуяа -
Тэгээд өөр юм байдагүү ээ?
Гэжээ -
Өөр сайн юм мэдэхгүй ээ. Одоо яахав дээ. Тэр сүүлд болуул одоо энэ янз бүрийн л хүмүүсүүдийн тухай ганц нэг хүмүүсүүдийн тухай сонин эвлэл дээр гардаг. Тэгээд л уншиж л байдаг л даа. Одоо тэгээл одоо тэр бас л одоо нэг уншаад байхад болуул нээрээн л үнэхээрийн тийм нэг намын хэтэрхий дарангуйлал байж л байна. Зарим нэг тийм янз бүрийн сэтгэлгээтэй сэхээтэнгүүдээ буруутгаж байсийм болуул сонин дээр маш их уншжийсан.
Эрдэнэтуяа -
Та ер нь хүүхэд байхаа яриач ээ? Ямар хүүхэд байв? Ер нь
Гэжээ -
За би чинь хүүхэд ахуй насанд чинь яахав дээ. Би чинь одоо хөдөөний л хүүхэд. Яг одоо өөрийнхөө төрсөн гэртээ өсөөгүй. Эмээ өвөө дээрээ ингээл өссөн. Эмээ өвөө маань одоо хөдөө мал дээр одоо 2-уулханаа одоо тэр эмээ өвөөгийнхөө дэргэд л одоо би тэгээл 3-дахь хүн нь болоол ингээл бид нар сургуульд ортлоо, сургуульд ортлоо байтугай бүүр 4, 5-р анги хүртлээ тэд нарынхаа дэргэд ингээл амьдарч байсийм.
Эрдэнэтуяа -
Аахан
Гэжээ -
Тэгээд сүүлдээ тэд нар маань ингээл дор нас хөгшрөөл одоо нас барсны нь дараа болуул яг одоо өөрийнхөөө ээжээсээ төрсөн гэр лүүгээ шилжчээд тэхэд бол өөрийн дүү нар маань одоо ингээл бас ингээл дүү нартайгаа дотно биш хүний хүн шиг харьцаал ингэж л одоо
Эрдэнэтуяа -
Цуг яагаагүй болохоор
Гэжээ -
Цуг хамт ингэж байж дасаагүй болохоор
Эрдэнэтуяа -
Өсөөгүй болохоор
Гэжээ -
Өсөөгүй болохоороо тийм л хүүхэд байлаа. Тэгээл дараа нь яахав дээ. Тэгээл дараа нь дүү нартайгаа ингээл дасаал. Би чинь одоо эхээсээ 10-уулаа. Хамгийн том нь би.
Эрдэнэтуяа -
Өө за за
Гэжээ -
Тийн.
Эрдэнэтуяа -
Аахан
Гэжээ -
Тэгээл тэр олон дүү нар гэдэг бол мэдээж том болсон хойноо орж ирээл тэгээл амьдарч байлаа.
Эрдэнэтуяа -
Ер нь хүүхэд гэснээс тухайн үед хүүхдийн эндэгдэл хэр их байсийм?
Гэжээ -
Ер нь харьцангуй одоо би сайн мэдэхгүй байна. Ер нь харьцангуй тийм их биш байсан байх аа. Бага байсан. Ер нь тэр үед чинь болуул ер нь айлууд чинь болуул нэг 4, 5-н хүүхэдтэй айл болуул ер нь цөөхөн хүүхэдтэй айлын тоонд орно ш дээ.
Эрдэнэтуяа -
Аахан
Гэжээ -
Ер нь тэр үед айлууд чинь болуул 7, 8, 9, 10-н хүүхэдтэй. Зарим нь болуул бүүр 10-аас ч илүү хүүхэдтэй тийм айлууд болуул байдаг л байсан. Тэгээл одоо тэдний хүүхэд эндэж, эдний хүүхэд ингэж эндэж гэсэн тийм юм цөөхөн дуулддаг. Ер нь тэгээд тухайн үед болуул төр засгаас чинь болуул нөгөө эх алдарт эх гэдгийг чинь тодруулдаг. Одоо алдарт эхийн 1-р эдэн,
Эрдэнэтуяа -
Одон
Гэжээ -
2-р одонтой эх гээл ингээл тэгээд л одоо тйим алдарт эхитйн одонтой эхчүүд их олон байдаг. Тэр бол их олон хүүхэдтэй л байсны шинж л дээ. Тийм байсан. Тэхээр ганц 2 хүүхэдтэй айл болуул их цөөхөн.
Эрдэнэтуяа -
Аахан
Гэжээ -
Дандаа олон хүүхэдтэй байдаг байсан.
Эрдэнэтуяа -
Ер нь анх яаж сургуульд орж байв? Сургуульд орохдоо юу сурч мэдэв? Тэгээд яаж төгсөв?
Гэжээ -
За би чинь 1953-н онд төрсөн. 1960-н онд би чинь сургуульд орно гэж мэдээгүй байсан. Би 7-н настай. Одоо чинь 1961-н онд сургуульд орно гэж бодоод байжийсан чинь одоо сургуульд эхэлцэн. 9-н сарын нэгэн эхлээд сургууль эхэлцэний дараа болуул одоо тэр үед чинь одоо хөдөө чинь бригад гэж нэгийм байдаг байсийм.
Эрдэнэтуяа -
Аан за
Гэжээ -
Тэгээд бригадын дарга хүрч ирээд одоо би сайн ойлгохгүй байна. Ямар ч байсан надыг сургуульд тэр одоо миний одооны ойлгож байгаагаар болуул тэр би тэр сургуульд суух хүүхдийн орон тоо дутсан уу, яасан. Тэгээл одоо би чинь яагаад муу хөгшин ээж минь над нэг хөх даалимбин дээл оёж өгөөд,
Эрдэнэтуяа -
За
Гэжээ -
Яг даалимбин тийм цүнх оёж өгөөд. Тэрний нүүрэн дээр нь ингээд улаан 5-н хошуу хийцэн. Нэг тйим тэгээд нэг хөх дээлтэй. Нэг хөх цүнх үүрцэн. Тэгээл морьтой анх эхлээл би чинь 7-н настай сургуульд орж байлаа ш дээ.
Эрдэнэтуяа -
Аахан
Гэжээ -
Тэгээл би 7-н настай сургуульд тэгж л оржийсон. Тэгээл одоо тэр би чинь бие жижиг хамгийн ур талд нь суугаал
Эрдэнэтуяа -
Аахан
Гэжээ -
Ингэж л явдаг байлаа.
Эрдэнэтуяа -
Аахан тэгээд?
Гэжээ -
Тэгээл анх нь анх тэгж сургуульд оржийсон. Тэгээл хамгийн ур талд нь хичээл эхлээл бараг 10 хоноцны дараа 7-н настай нэг тийм нөхөр л оржийлоо доо.
Эрдэнэтуяа -
Аахан
Гэжээ -
Хичээлдээ
Эрдэнэтуяа -
Ер нь тухайн үед чинь 7-н настай орно гэдэг чинь эртэд тооцогдожийсон байх аа?
Гэжээ -
Эртэд тооцогдожийсон.
Эрдэнэтуяа -
Найм майм тэрнээс дээш ордог байсийн?
Гэжээ -
Тийн. 8 одоо манай ангийхан чинь ядаж одоо ингээд бүүр хэзээ хөгширсөн хойноо насаа суух чинь нөгөөдүүл чинь маань 9-тэй, 10-тай. Зарим нь бүүр 11-тэй сургуульд оржийх чинь тэгэхэд чинь би 7-н настай тэгж орж байсан тэгээд яагаад тэгж орж байсан юм бүү мэд
Эрдэнэтуяа -
Дуртай байсан уу?
Гэжээ -
Үгүй ээ тухайн үед чинь од сарын оо дуртай гэж ярьдаг ,хүүхэд нас юм чинь дараа жил орно гэдэг тийм ухагдахуунтай бид нар чинь тэгээд
Эрдэнэтуяа -
Энэ тухайн үед ер нь одоо нөгөө нэг ингээд сургуульд сурсан тээ сургуульд сурахад ер нь тийм сургуульд ороход ч юмуу тийм онцлог юм тохиолдож байсан уу танд одоо нэг дурсч ярихаар дурсамжтай хөгтэй одоо юу байдийн тийм яаж орж байна энэ тэр гэсэн
Гэжээ -
Сурагч насны үед үү?
Эрдэнэтуяа -
Тийн
Гэжээ -
Харин миний түрүүчийн ярьдаг байшдээ одоо хамгийн сүүлд нөгөө анги дүүргэлт маань болцон хамгийн сүүлд очоод хамгийн урд талд хамгийн жоохон биетэй хамгийн урд талд очиж суугаад
Эрдэнэтуяа -
Аахан
Гэжээ -
Тэгж л тийм л тийм л маягаар сурч байлаа ш дээ тэр чинь одоо сонин байгаа биздээ.Хүүхдүүд ижилхэн яг 9 сарын 1нд эхэлж байсан бол бас ямарч байсын билээ одоо мэдэхгүй л дээ тэгээд
Эрдэнэтуяа -
Аахан
Гэжээ -
Одоо зүгээр сургууль эхэлчихээр болуул яг сургуульд байх үед бол тухайн үеийн сургуулийн сурагч нар одоо үеийн сургууль яахав дээ бас тухайн үед зааж байсан эрдэмтдийн хичээлийн тухайн хэмжээ болвол арай бага заах чадвар болуул маш өндар одоо багш нарын одоо байсан одоо болохоор чинь хэтэрхий ингээд техникжцэн учраас бас одоо хүүхдүүд заримы нь хүлээж авах эс авах янз бүрийн юмнууд байна л даа одоо
Эрдэнэтуяа -
Аахан
Гэжээ -
Тэр үед чинь болуул одоо жишээлвэл би чинь тухайн үед их сургуульд байж байхдаа одо энэ хичээлүүдээс газарзүйн хичээл л гэхэд нь л энэ далай тэнгис, улс орныг чинь бүгдий нь одоо ингээл газрын зураг дээр нэрлээл мэддэг байлаа.
Эрдэнэтуяа -
Аахан
Гэжээ -
Одоо ингээл хотуудыг чинь одоо биш одоо нэлээн дээхэн нь би чинь нэгдлийн дарга байх үедээ одоо нөгөө шүүлэг мүүлэг гээл. Тэхэд чинь хүүхдүүд чинь болуул далай тивээ ялгаж мэдэхгүй. Одоо бас мэдлэг муутай. Зүгээр одоо сонирхсон мэргэжлээрээ л хүн ингээд дагнацан. Одоо би болуул орчин үеийг болуул угаасаа ойлгоол байна л даа. Тэр дагнасан мэргэжлээрээ л одоо сайн мэргэщдэг болохоос биш. Одоо тэр тухайн үеийн хүүхдүүд бол овшин их мэдлэг авдаг байсийн одоо
Эрдэнэтуяа -
Ерөнхий л мэдлэгтэй л байхаас биш
Гэжээ -
Тийн.
Эрдэнэтуяа -
Аахан
Гэжээ -
Тийм байсан л даа.
Эрдэнэтуяа -
Тэр анх яаж одоо та ямар мэргэжилтэй билээ?
Гэжээ -
Би чинь хөдөө аж ахуйн механикч мэргэжилтэй.
Эрдэнэтуяа -
Аахан тэгээд ер нь
Гэжээ -
Талбулагийн техникумын одоо
Эрдэнэтуяа -
Хэддүгээр анги төгсөв? Яаж энэ мэргэжлийг сонгов? Хэн нөлөөлсөн гээд ийм энэ талаар яриач та?
Гэжээ -
Би ерөөсөө байна ш дээ хөдөө аж ахуйн механикч мэргэжлээ эзэмшээд
Эрдэнэтуяа -
Аахан
Гэжээ -
Одоо тэр ерөөсөө л уул нь бол энэ техникийн талын юутай байлаа. Сонирхолтой тэгээд одоо механикийн мэргэжил эзэмшээд, тэгээд механикийн ажлыг болуул ганц өдөр ч хийгээгүй.
Эрдэнэтуяа -
Яагаад?
Гэжээ -
Яагаад гэхээр, яасан гэхээр дандаа нөгөө сонгуультай. Тэхээр чинь эвлэлийн ажил хий гээл
Эрдэнэтуяа -
За
Гэжээ -
Эвлэлийн ажлы чинь би 10-н хэдэн жил хийчээл. Дараа нь багийн даргын ажил хийж байна гээл одоо тэгээл нөгөө бүх юунд л одоо дандаа нэг тийм бяцхан дарга сонгуульт ажил хийсээр байтал
Эрдэнэтуяа -
Аахан
Гэжээ -
Амьдрал маань одоо ингээл пэнсний насандаа одоо хүрчлээ.
Эрдэнэтуяа -
Анх тэгээд яаж яг хэн тэр аан тэр механикийн юуг зөвлөсөн. Яаж оржийсон. Тэр талаараа яриач?
Гэжээ -
Тэр үед чинь одоо зөвлөх байхгүй. Бид нар чинь одоо ингэдэг байлаа ш дээ. Одоо ингээл 8-р анги төгсөөл одоо нэг хэсэг нь болуул техникумд явдаг. За нэг хэсэг нь болуул
Эрдэнэтуяа -
Сургууль төгсөөд. За яахав та нөгөө өөрийнхөө төгссөн мэргэжлээр ажилаагүй гэжийнэ ш дээ тээ? Тэгээд яажийгааад өөр мэргэжлээр ажилах болуу? Анх тэр түүхээсээ яриач?
Гэжээ -
Ийм л дээ. Би чинь хамгийн гол нь сургуульд байхдаа маш цэвэр бичигтэн байлаа. Бичгийн хэлбэр их сайтай.
Эрдэнэтуяа -
Аан за. Эрэгтэй мөртлөө
Гэжээ -
Тийн. Тэгсэн чинь одоо янз бүрийн юман дээр хүмүүс чинь одоо нады чинь ингээл юм их бичүүлээл одоо ингээл
Эрдэнэтуяа -
Аахан
Гэжээ -
Одоо би чинь одоо зүгээр ингээл дэвтэр цаасан дээр юм бичихээсээ илүү нөгөө шрифтээр одоо тухайн үед чинь одоо шрифт гээд нэг юм байдаг байсийм. Одоо фламстар мламстар янз бүрийн юм одоо бол бичдэг юм чинь өнгөрсөн
Эрдэнэтуяа -
Одоо шрифтээр гээл дармаллархуу тээ?
Гэжээ -
Одоо тийм дармал чинь янз бүрийн самбар, плакатууд ийм юмнуудыг маш их хийдэг, бичдэг. Анги дотроо бас гарын дүйтэй. ингээд байсан чинь тэр маань одоо над миний хийж байгаа амьдралыгодоо шал ондоо өөрчлөөл. Тэгээл би чинь дандаа нөгөө эвлэлийн ажил. эвлэлийн ажил гэдэг чинь гэдэг чинь тухайн үед чинь янз бүрийн самбар мамбар гаргана. Одоо тэгээд нөгөө залуучуудтай чинь тэр уулзалт, үдэшлэг, янз бүрийн юм хийдэг. дандаа тэр талын юм хөөгөөл. Би чинь одоо яг эвлэлийн ажлыг болуул би чинь 13, 14-н жил, арван гурав, дөрвөн жил хийгээд. Дараа бол энэ Улаанбаатарт хоршооллын дарга хийж тийм ажил хийгээд хоршооллоо удирдаж, одоо тэгээл сүүлийн хэдэн жил нь бол тэгээл багийн засаг дарга гээд ийм ажил хийгээл. Ерөөсөө л дандаа тийм сонин тийм хүн амьтныг л удирдах барих тийм л ажил хийсээр байж л нас маань одоо. Хамгийн гол нь тэр гарын жаахан ур дүй маань л бичгийн ур дүй маань л одоо надыг болуул мэргэжлийн ажил хийлгээгүй. Дандаа сонгуульт ажил хийгээл. Тэгээл ингээл явжийгаа.
Эрдэнэтуяа -
Анх яаж ажлын саналаа хүлээж авсан?
Гэжээ -
Анх би чинь одоо цэрэгт очоод
Эрдэнэтуяа -
Аа цэрэгт бас явсан?
Гэжээ -
Тийн. Цэрэгт явсаан.
Эрдэнэтуяа -
Хүн болгон явах ёстой юу?
Гэжээ -
Тэр үед чинь хүн болгон явдаг тийм хуультай байлаа ш дээ.
Эрдэнэтуяа -
Аахан тэгээд?
Гэжээ -
Тэгээд цэрэг чинь бас нэг бичиг хэлбэр сайтай. Тэр үед чинь одоо надыг цэрэгт би чинь 72-75-н онд би чинь цэргийн алба хаасан хүн шүү дээ.
Эрдэнэтуяа -
За
Гэжээ -
Тэр үед чинь чинь цэрэгт явдаг хүмүүс чинь болуул сэхээтэн хүмүүс нэх цэрэгт явахгүй. Дандаа одоо хөдөөний одоо 7, 8-аасаа сургуулиас гарцан ч юм уу, ажилчин юм уу, тодорхой ажилгүй тийм хүмүүс л голдуу цэрэгт явдаг байлаа л даа.
Эрдэнэтуяа -
Аан за
Гэжээ -
Тэгээд би чинь өөрөө саналаараа цэрэгт явъя гэж бүүр дурласааар байж, цэрэгт яваад тэгээд цэрэгт яваад очсон чинь одоо нөгөөх тэр чинь болуул тасаг, салаа, хэсээл тийм зохион байгуулалт нь салаа нь дотроо тасаг дотроо бас би чинь бас сургууль төгсөөн хүн чинь боловсролтой хүний тоонд орооол тэгээд ингээд яажийсан. Тэгээд нэг өдөр нады чинь ингээд дуудаад тэр чинь биш нээрээн цэргийн тангараг өргөөгүй байх үед одоо дуудагдаад одоо нады тухайн үеийн офицерууд одоо их сонирхоод одоо ингээл. Тэгээд одоо би чинь тэр үед чинь болуул карентинд орцон цэргүүд чинь конспект хөтлөөд бас хичээл хийдэг байлаа ш дээ. Одоо
Эрдэнэтуяа -
Аан за аа бас
Гэжээ -
Тэгчээд одоо миний конспект монспектыг нөгөөдүүл чинь хараад одоо цэвэр бичигтэн гайгүй сайн одоо бичгийн авъяастай байдлыг л бас харсийм байгаа биз. Тэгэнгүүт нады чинь эвлэлийн ажил хий гээл. Яагаал тэгээл би чинь эвлэлийн ажилтай болцийн.
Эрдэнэтуяа -
Тэндээсээ?
Гэжээ -
Тэндээсээ цэрэгт байгаал тэгээд шинэ цэргийн 3-н жил эвлэлийн ажилтан байлаа. Цэргээс халагдаж ирээл хөдөө болуул мөн л эвлэлийн ажилтан байлааа. Тэгээд бүүр тэндээсээ одоо энд бүүр энэ манай нэг хамаатны хүн энчээ байсийн хамт амьдрая гээд энэ хүн бол үгүй чи сургуульд 10-н жил милээ барих ёстой. Нийлээл 14 зургуулаа нийлээл
Эрдэнэтуяа -
Та энэ Увсаас цэрэгт явсан уу тийм ээ?
Гэжээ -
Би чинь Увсаас цэрэгт орсон.
Эрдэнэтуяа -
Тэгээд энэ Шаамарт яаж явжийгаад ирчэв?
Гэжээ -
Энд манай нэг аавын маань хамаатан одоо би нөгөө түрүүчийн ярьсийн ш дээ. Нөгөө хамаатнууд.
Эрдэнэтуяа -
Аахан
Гэжээ -
Тийм хүн над ингэсэн байхгүй юу. Ганцаараа энчээ байгаад байсан. Нөгөө тэр хүн маань би бас хүний нутагт ганцаараа ингээл байгаад байна. Чи над дээр хамт ирээд ингээд амьдраач гээл. Одоо надад санал тавьсан байхгүй юу. Тэгээл би чинь одоо тэндээс одоо шилжүүлэг хийгээл. Одоо тэгээл энэ Сэлэнгэ аймгийн Шаамар сумд ирээл би чинь одоо 1979-н онд ирсэн байхаа.
Эрдэнэтуяа -
За
Гэжээ -
Тэгээд 79-н оноос одоо 30-н жил
Эрдэнэтуяа -
76 юу?
Гэжээ -
79-өөс
Эрдэнэтуяа -
Аан 79 юм уу? Аахан
Гэжээ -
79-өөс одоо 2009 гэдэг чинь 30 уу?
Эрдэнэтуяа -
30-н жил
Гэжээ -
Одоо 30-н жил ингэж амьдарч байна. 30- жил чинь би чинь бол 10-н жил нь болуул эвлэлийн дарга. 10-н жил нь болуул энэ багийн дарга. 10-н жил нь болуул энэ юунд хоршоолол гээд зах зээл эхлээл энэ 90-н оны үеэс тэгэхэд чинь би одоо хоршооллын дарга хийгээд, хоршоолол гээд анхны хоршоолол одоо манай сургууль одоо зах зээлийн үед татан буугдаад багш ажилчдаа нааш цааш болгоол өөрийнхөө хөрөнгийг нөгөө хуваарилсан. Бидэнд чинь болуул хэсэг нөхөдтэй нийлээл хоршоо байгуулаад тэрний хоршооллын даргаар нь би ингэж солиол. Тэгээл одоо хүнсний ногоо тариулдаг хоршооны дарга болооод тэгжийгаад л 2000 оноос юуны дарга болсон.
Эрдэнэтуяа -
Буцаад багийн дарга
Гэжээ -
Багийн дарга болоол. Тэгээл ингээл амьдрал маань ингээл явжийна даа.
Эрдэнэтуяа -
Тэр ер нь таныг анх Шаамарт ирэхэд тиймээ, Шаамарын энэ Шаамар нутгийн зохион байгуулалт ямар байв? Амьдрал нь гол юун дээр тулгуурлдаж байв?
Гэжээ -
За ингээд яг надыг ирэхэд чинь болуул манай Шаамар чинь болуул одоо энэ юунд тэр үед чинь болуул манай Сэлэнгэд чинь болуул тэжээлийн хоёр аж ахуй байсан байхгүй юу.
Эрдэнэтуяа -
За
Гэжээ -
Тэр үед чинь болуул мал аж ахуйн тэжээлийн бааз л бий болгох л одоо зориулалттай хоёр аж ахуй нэг нь Хөтөлийн тэжээлийн аж ахуй, нэг нь Шаамарын тэжээлийн аж ахуй. Энэ чинь бол бүх хүмүүс нь болуул трактортай. Бараг эрэгтэй, эмэгтэйгүй трактор барчина.
Эрдэнэтуяа -
За
Гэжээ -
Тэгээл одоо энэ одоо зун нь одоо 7 сарын 5, 6-ны үед чинь болуул хадланд гарна. Одоо яг 11-н улсын баяраар бол нэг орж ирээл тэгээл одоо 11-н сар хүртэл бид нар чинь орж ирдэгүйм. Бараг эзгүй шахуу байдийн. Бүгдээрээ трактор бариал, хадлан хадаал явчина. Тэгээл хадланг нь болуул одоо энэ будааны машнууд чинь
Эрдэнэтуяа -
Аахан
Гэжээ -
Одоо будаа тээвэрлэж явчаад. Будаанаас буугаад өвсийн тээвэрт орно ш дээ. Тэгээл одоо баруун аймгууд одоо тэр дандаа л баруун аймаг, говийн аймгуудаар чинть эндээс бэлдсэн өвсий чинь бүгдий нь тээвэрлэнэ. Тиймэрхүү л амьдралтай. Одоо тэгээл миний хувьд бол би чинь нөгөө техник мэргэжлийн сургуулийн хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны дарга байсийм чинь одоо дандаа нөгөө нэг сангийн аж ахуй одоо өнөө бид нарын чинь мэргэжилтэй ажилчин бэлтгэх ажилд чинь жинхэнэ гар бие оролцож, тэгээд бид нар чинь элсэлтээ болуул дандаа голцуу баруун аймгуудаас авна. Одоо Ховд, Увс, Хөвсгөл, Архангай, Завхан гэсэн иймэрхүү баруун аймгуудаас одоо трактор, комбайчны мэргэжил сонирхожийгаа хүмүүсүүдийг чинь элсэлт хийж авчирна. Авчраад бид нар чинь нэг жил сургаадл тэгээл мэргэжил эзэмшүүлээл. Тэгээл хаэвар нь болуул сангийн аж ахуйнуудад чинь хуваарилаад. тэр үед чинь одоо төлөвлөгөөт эдийн засгийн үе гэдэг чинь их сонин байлаа л даа. Одоо хүн болгон ажилтай байдаг.
Эрдэнэтуяа -
Аахан
Гэжээ -
Одоо ингээд техник мэргэжлийн сургууль төгссөн бүх хүүхдүүдийг чинь одоо сангийн аж ахуйнуудаас чинь машин хүрч ирчээл
Эрдэнэтуяа -
За
Гэжээ -
Одоо жишээлүүл Ерөөгийн сангийн аж ахуй гэхэдл 30-н хүүхэд л гэхэд 30-н хүүхэд нь бид нар цуглуулна. Одоо Увсд жишээлүүл 10-н хүүхэдхэрэгтэй л гэхэд Увс руу 10-н хүүхэд ачуулах гээл. Ингээл бүх хүүхдүүдийг хуваарилаал хуваарилаал явуулдаг. Ганц ч хүүхэд хуваарьгүй үлддэггүй. Бүгдий нь хуваарилаал ингээл явуудаг ийм л байсан. Тэгэхээр чинь одоо бол зүгээр л бас тэр үеийг дурсажийгаа юм биш. Одоо бол яг бодоод байхад энэ их дээд сургууль төгсөжийгөө хүүүхдүүд чинь сургууль төгсөөл тэр овсгоотой нэг нь болуул
Эрдэнэтуяа -
Ажилтай болно.
Гэжээ -
Ажилд орно. Овсгоогүй нэг нь болуул тэгээл зүгээр ямар ч мэргэжилгүй хүн шиг тэгэээл тэр сургуультөгссөний үр дүн харагдахгүй. Одоо цэвэрлэгчээ ч юм уу, угаагчаа ч юм уу, худалдагчаа ч юм уу одоо юмаа хийгээл одоо эмэгтэй хүүхдүүд нь айлын эхнэр болоол ийм маягаар л одоо ингэээл. Тэр үед чинь болуул тийм юм байхгүй. Хүүхдүүдийг ямар ч байсан ингээл
Эрдэнэтуяа -
Ер нь айлын ямар баян ч бай ядуу ч бай, айлын эхнэр ч бай, ганц бие ч бай бүх л хүн ажилтай ямар ч хүн ажилдаа эрмэлзэлтэй л байдаг байлгүй.
Гэжээ -
Ер нь сонирхсон хүмүүс болуул ажилтай байдаг байсийн. Ер нь одоо бас нэг бүүр огт одоо ажиллах сонирхолгүй хүмүүс болуул ажилгүй л байсан байх л даа. Одоо
Эрдэнэтуяа -
Амьдралын боломжтой нэг нь ч ажилгүй л байсан байх тээ?
Гэжээ -
Ер нь тэгээд тэр үед чинь болуул одоо тэр захиргаадалтын үеэр ядуу хүн гэж байлгахгүйн тулд л одоо жишээлүүл, одоо нэг ядарсан нөхөр байхад чинь л одоо нэг том дарга нь албан газраа үүрэг өгөөл энэ нөхрийг болуул авч ажиллуул ямар нэгэн орон тоо цэвэрлэгчээ ч юмуу юу ч байдийм нэг орон тоо гаргааал ажиллуулдаг л тийм л байсан үе л дээ. Бас нэг иймэрхүү үйл ажиллагаа бол тэр нийгэмд чинь бол бас сайн ч тал байсан. Муу ч тал байсан. Одоо сайн тал нь гэх юм бол хүн болгоныг ажилтай байлгадаг байлаа гээд сайн сайн юмнууд байна л даа.
Эрдэнэтуяа -
Аахан өшөө?
Гэжээ -
Муу гээд бодохийм бол одоо хэтэрхий юм болуул ингээд удирдлага одоо нэг 2-хон хүний юунд төвлөрцөн учраас одоо юмыг бол их ачаалдгийм. Одоо тийм ургальч үзэл гээд тийм олон хүний санааг тийм авч үздэггүй. Юмыг дандаа тулгасан нэг намын тийм систем гэдэг чинь тиймэрхүү л одоо муу талтай юм байлээ л дээ.
Эрдэнэтуяа -
Аахан
Гэжээ -
Одоо нэг лоозон тавихад л одоо тэр жишээлүүл одоо өмч хөрөнгийн тухай л нэг лоозон гарахад тэрийг хүн болгон мэджийх ёстой. Албан газрын хаалга болгон дээр тэрийг хадцан байх ёстой гэх ухааны иймэрхүү тийм юмнууд байдаг л юм байлээ л дээ.
Эрдэнэтуяа -
Лоозон гэж ер нь юу байна?
Гэжээ -
Одоо уриалга юм даа.
Эрдэнэтуяа -
За
Гэжээ -
Одоо өмч хөрөнгөө хамгаалах тиймээ социлзмийн төлөө гэдэг юм уу, одоо юу ч гэдийм уриалсан янз бүрийн тийм л юмнууд л байдаг.
Эрдэнэтуяа -
Тэрийг одоо хүмүүст уншуулж, цээжлүүлсний ач тус нь ямар байдаг байсийн. Тэр ер нь ямар үр дүн гарна гэж тэр үед та нарт ер нь тайлбарладаг байсан?
Гэжээ -
Би бол бодоход болуул одоо жишээлүүл би хагас дутуу л мэдээл байна. одоо би чинь болуул тэр лоозонг болуул их олон албан газар ингээл надаар бичүүлж авчийсан. Одоо хүн болгон бага балчраасаа эхэлнэ. Арвич хямагч одоо ямар ямар чанар ч байдаг билээ. ингээл нэг ёсны үгийн утга нь болуул хүнийг арвич, хямагч, хөдөлмөрч бай гэсэн тийм ухагдахуунтай л байсан л юм. Чухам яг тэрийг одоо хүн болгон мэдээд шүлэг тийм ам уншлага шиг цээжлээд бол тэр чинь хүнд хэрэгжих нь арга хэлбэр нь бол буруу байсийм болов уу даа. Одоо өөр хэлбэрээр одоо өөр хэлбэрээр арвич хямагч байх талаас нь ингэж яадагийм болов уу гээд илүү ойлгомжтой.
Эрдэнэтуяа -
Ер нь таныг энэ Шаамарт амьдраад 30-н жил болох хугацаанд Шаамар сумын байгаль орчин тээ ер нь яаж өөрчлөгдөв нэг мөсөн солигдов уу эсвэл яаж өөрчлөгдөв?
Гэжээ -
Аан тэрий чинь байрын хувьд маш их өөрчлөгдсөн .Одоо жишээлүүл энэ ой модны хувьдболуул маш их өөрчлөгдөж байна одоо жишээлүүл та нар чинь юугаар ирж байгаа байх энэ хотын хар замаар яваал ирж байгаа байх
Эрдэнэтуяа -
Аахан
Гэжээ -
Тэгэхэд чинь бол энэ хар зам чинь ер нь болуул рөөсөө л дээгүүр нь битүү модных нь оройгоор бараг нийлцэн түнээл шиг юм харанхуй шахуу юман доогуур ингээд яваад өнгөрдөг байсан байхгүй юу
Эрдэнэтуяа -
Аан за
Гэжээ -
Тэгсэн одоо болуул зүгээр л сийрэгхэн одоо тэр алсын юмнууд харагдсан ой нь болуул шатаад түймэр утаа гараад янз бусын ариулахуй юмнаас л болж байгаа л даа . Тэгээд өнөө ой шатаад шатсан ойгоо цэвэрлэж байна гэж тэр лүүгээ дайраад тэрнийхээ далиманд нөгөө шатаагүй ойгоо хяргаад нэг хэсэгтээ одоо энэ зах зээл эхлээд зөвхөн энэ Шаамарынхан ч биш ер нь манай энэ Сэлэнгийн модтой газрын хүмүүс болуул ер нь нэг хэсэг болуул мал хуйгаа хайр найргүй зайлж одоо яг энэ зах зээлийн хэцүүхэн үед болуул тэгээд тэр нь болууул амьдралд нөлөөлсөн юм бол бага тухайн үед л одоо тухайн үеийнхээ цаг үеийнхаа л шаардлагыг хангаад болуул айл гэрийн хэрэгцээг хангаал одоо гурил будааны л хэрэгцээ хангаж байснаас биш одоо тэр мод хийгээд тухайн үед мод руугаа дайраад одоо манайхнаас тод хийгээд хэн хүний амьдрал сайхан болчлоо одоо энэ хүний амьдрал сайхан болчлоо гээд одоо жишээлэгдэх юм алга л даа. Энэ яахав бүгд л одоо машинтай нь машинтай, одоо машингүй нь нөгөөдүүлээ яагаад кровей мровей аваал урдуур дайраад л ирсэн. Тэгээл яахав дээ. Аваачаал одоо тушаагаал нэг 5, 10-н төгрөг болгоол гурил будаа янз бүрийн юм залгуулжийснаас яг тэр хүний амьдралын одоо тэр ирээдүйн юунд бол тусалцаа үзүүлсэн юм ойгоос бол байхгүй.
Эрдэнэтуяа -
Аахан
Гэжээ -
За зүгээр одоо голын голдиролын хувьд ч гэсэн одоо жишээлүүл тэр тухайн үед чинь голын ус чинь арай тунгалаг байсан шиг одоо бол ингээл Орхон гол маргааш анд гарна л даа. Тэр одоо голын ус чинь бол тунгалаг биш булингартай. Одоо жишээлүүл сав одоо тэр тухайн үедээ урсажийсан газраасаа шал ондоон газраар урсах ч юм уу тээ. Ер нь байгаль гэдэг чинь дандаа тэгж хувьсаж өөрчлөгдөжийдөг юм. Одоо бид нар ч харжийл байна. Тийм тийм юм байна.
Эрдэнэтуяа -
Ер нь нутаг усны өөрчлөгдсөн нэр, байгалийн одоо өөрчилж өгсөн нэр
Гэжээ -
Одоо нэрний хувьд ярихад бол би бас энэн дээр маш их шуналтай ханддийм. Яагаад гэхлээр би чинь болуул багийн дарга болцон. Газар нутгийг чинь одоо тэднийх тэнд өвөлжийгөө. Эднийх энд өвөлжиж байгаа гээд хэлэхийм байхгүй. Оор шиг ерөнхий нэг чиглэлээр нь ингээд нэрлэдэг. Цацын нуга ч юм уу, одоо энэ
Эрдэнэтуяа -
Нарсан юу билээ?
Гэжээ -
Хөндийр ч юмуу, Нарсан сүүл гэдэг ч юм уу ингээл яриал байдаг.
Эрдэнэтуяа -
Тийн. Яг тэрэн дундаа ямар ам ч юм уу?
Гэжээ -
Тэрэн дундаа бол ямар толгой ч юм. Ямар ам ч юм. Ямар ч одоо гуу жалга байгаа юм одоо тэрийг нь болуул бид нар сайн мэдэхгүй. Нутгийн хүмүүс нь болуул тэгээд одоо ялангуяа энэ баруун тийшээ болуул ер нь довцог болгон нь, гол болгон нь нэртэй байдаг байхгүй юу. Тэгсэн чинь манай Сэлэнгийн нутагт ороод ирсэн чинь Сэлэнгийн одоо жинхэнэ уугуул газар усаа мэдддэг. Түүхээ мэддэг хүмүүсүүд нь бол маш их ховор.
Эрдэнэтуяа -
Аахан
Гэжээ -
Дандаа одоо энэ баруун талаас амьдралынхаа мөрийг хөөгөөд ирсэн улсууд ингээл суурьшцан. Ямар үүх түүхтэй нутаг уу, одоо бүүр ингээд нөгөө шашин шүтлэгийнхээ өнцөгт болуул, одоо жишээлүүл одоо мод огтолдог газар одоо баруун тийшээ бол байдаг байхгүй юу. Эндээс чулуу авч болно. Эндээс мод авч болно гэж ярьдаг. Одоо эндээс болуул одоо мод чулуу авахад болуул бас их тийм юутай энэ тэр гэж бас их ярьдаг байхгүй юу. Одоо ингээд болдгүү амьдралд болуул муу сөрөг нөлөөлнө гээл энд чинь бид нар учры мэдэхгүй юм чинь ёстой хаанаас ямар ч мэдэхийм байхгүй. Тэхээр чинь тэр болгоныг заадаг тийм нутгийн хүн байхгүй болохоор чинь бас тийм сэтгэлд бас нэг жаахан сэвтэй байдаг байхгүү юу.
Эрдэнэтуяа -
Аахан
Гэжээ -
Жишээлбэл, энэ үзэгдэжийгаа урд араас чинь одоо мод огтлоод авчиж болдог юм уу үгүй ч юм уу, одоо манай нутагт чинь болохоор өө энэ орчноос гээд л модоо огтлоход болуул аягүй муу амьдралд одоо муу байдаг гээл ярьдаг. Иймэрхүү л жишээнүүд байдаг.
Эрдэнэтуяа -
Энэ тэгээд бас нэг талаараа тэрийг одоо өвлүүлэх ч юм уу тээ, тийм юм бас дутагдалтай байна уу даа?
Гэжээ -
Маш дутагдалтай байна. Одоо жишээлүүл
Эрдэнэтуяа -
Тэр одоо юутай холбоотой байна аа?
Гэжээ -
Хамгийн гол нь одоо тэр энд чинь болуул яг энэ Шаамарын хувьд бол голцуу энэ Шаамарт зүгээр амьдардаг болохоор, бусад одоо манай Сэлэнгийн бусад сумуудад ямар байдгийг бас сайн мэдэхгүй байна л даа. Энд чинь болуул яг нутгийн уугуул энд өсөж төрсөн тийм ахмад хүмүүс болуул бараг байхгүй болцон. Одоо тэр үүх түүхий нь бид нар мэдэхгүй юм. Одоо бараг л Би чинь одоо багийн дарга хийж байна. Хүн амын үндсэн судалгаанууды нь гаргаад явжийхад бол одоо яахав залуучууд болуул одоо яахав энд ирсэн улс болуул сүүлийн үед болуул одоо Сэлэнгийн Шаамараас энд их ирээд байгаа .
Эрдэнэтуяа -
Аахан
Гэжээ -
Дунд талын насны хүмүүс болуул бүгд одоо үндсэн захиргаа болуул одоо тэр Увсых, Ховдых , Хөвсгөлийх, Завханых ,Орхоных гээд одоо газар болгоны захиргаанууд явжийдаг байхгүй юу. Аа тэрэн дунд чинь ингээл яг Шаамарын уугуул хүнийг салгахад болуул одоо энд чинь тод хуруу дарамаар одоо нэг 10-н хэдхэнээр хэмжигдэнэ. Яг Шаамарын уугуул. Нөгөөхүүд нь болуул жинхэнэ үүх түүхээ мэддэг тийм улсууд нь бас байхгүй. Одоо тэр нутаг орныхоо нарийн юмнуудыг мэдэхгүй яг тийм хүмүүсүүд л байдаг. Энэнээс л одоо их шалтгаалж байна гэж үзээд байна.
Эрдэнэтуяа -
Ер нь бол партизан мартизангууд чинь ер нь их байдаг л юм шиг л байгаамаа. Сэлэнгэ чинь бас овоо өлгий нутаг ш дээ?
Гэжээ -
Тийн ш дээ одоо
Эрдэнэтуяа -
Янз бүрийн л юмны өлгий нутаг.
Гэжээ -
Тийн одоо манай ер нь Сэлэнгэ чинь болуул одоо ёстой олон хүмүүсийн өлгий нутаг. Одоо хувьсгалын өлгий. Бүх юмны өлгий л дөө.
Эрдэнэтуяа -
Тийн. Нутаг ус байгаль ч сайхантай.
Гэжээ -
Байгаль сайхантай. Тэгээл хамгийн гол нь болуул би боддогийн одоо тэр ямар шалтгаанаар одоо Сэлэнгийн уугуул одоо ердөө Улаанбаатар хотод иржийхад чинь болуул Сэлэнгийн хүмүүс болуул Улаанбаатар хотод маш их байдаг.
Эрдэнэтуяа -
Аахан
Гэжээ -
Тухайн үед болуул одоо энэ Сэлэнгэ аймгийн энэ ийм сайхан хөгжлийн эхлээгүй гүүрийн урдхан талд болуул одоо нэг хэсэг хүмүүс болуул хот суурин газрыг маш их сонирхож ,бараадаж тэгээд л ийшээ нутгийн гол хүмүүсүүд нь болуул Улаанбаатар хотод суурьшцан юм байна лээ. Тэгээд дараа нь яахав дээ. Энэ сайхан нутаг энэ сайхан газры чинь улсын бодлогоор ашиглах болоод ирсэн чинь нэгэнтээ Улаанбаатар ороод суурьшсан хүмүүс чинь гарч ирэхгүй. Тэхээр чинь л одоо баруун талын энэ тал, улсаас өгсөн янз бүрийн илгээлтээр тухайн үед чинь намын илгээлт, эвлэлийн илгээлт гээл олон нийтээр хүн амьтныг чинь дуудаж цугларуулах тийм арга хэрэгслүүр байлаа л даа. Тэр илгээлтээр одоо ингээл авчраад ингээл одоо суурьшуулаад тэгээд одоо ирэнгүүтээ тэгээл одоо бүтээн босголтын ажилд чинь дандаа тэр илгээлт милгээлтийн хийсний хойно
Эрдэнэтуяа -
Тэд нар ирээл суурьшсан. Ерөнхийдөө
Гэжээ -
Сууьшаал одоо ингээл
Эрдэнэтуяа -
Сүүлдээ суурьшаал
Гэжээ -
Одоо жинхэнэ
Эрдэнэтуяа -
Бараг одоо уугуул нутаг хүн шиг л
Гэжээ -
Одоо жинхэнэ уугуул хүмүүс болоол. Одоо залуучуул бол жинххэнэ уугуул залуучууд гарч ирж байна. Аав ээж нь яах вэ илгээлтээр ирцэн. Одоо энд төрж өссөн хүүхдүүд чинь Одоо Шаамарт төрсөн. Тэгээл одоо Шаамарын уугуул хүмүүс болоол ингэж л бодожийно. Тэгж л ойлгоод байгаа.
Эрдэнэтуяа -
Энэ Шаамарт одоо нөгөө юу яалаа ш дээ. Юу асуух гэжийгаад мартчив аа? Аа бараг анхны нэгдлүүд үүсссэн нэг бараг нутаг ч байх гэж би боддийн.
Гэжээ -
Тийн ш дээ.
Эрдэнэтуяа -
Тийн. Ер нь таныг ирэхэд хэдэн нэгдэл байв? Сангийн аж ахуй байв уу? Тэгээд ер нь удирдлага нь ямархуу байв аа? Тэр үеийн нэгдлийн удирдлага ер нь ямар байв?
Гэжээ -
Би чинь юу ш дээ. Би чинь 79-н онд ирсэн.
Эрдэнэтуяа -
Тийн. Тэгэхэд нэгдэл байсан уу?
Гэжээ -
79-н онд ирэхэд чинь бол манай Сэлэнгэ
Эрдэнэтуяа -
Сангийн аж ахуй болцон байсан уу?
Гэжээ -
Аймагт бол ерөөсөө ганц ч нэгдэл байхгүй.
Эрдэнэтуяа -
Бүгдээрээ сангийн аж ахуй болциймуу?
Гэжээ -
Бүгд сангийн аж ахуй болцон. Аа тэхэд чинь болуул өөр бусад аймгуудад болохоор чинь зэрэг бүгд хөдөө аж ахуйн нэгдэлтэй.
Эрдэнэтуяа -
Аахан
Гэжээ -
Одоо зарим нэг аймгууд л ганц, 2 сангийн аж ахуйнуудтай. жишээлүүл Увсд одоо ганцхан Баруун турууны сангийн аж ахуй гээд одоо хөвсгөл аймагт бол энэ юуны тариалангын сангийн аж ахуй гээл манай баруун аймагт чинь ганц хоёрхон сангийн аж ахуй, гэтэл сэлэнгэд бол нөгөө сум нь аж ахуй байгаа гэтэл сэлэнгэ аймагт чинь болуул одоо арван долоон сум нь арван долоолуулаа сангийн аж ахуй болцон, одоо тэр дотроос болуул Хүдэр, Шаамар хоёр нь тэжээлийн аж ахуй бусад бол дандаа үр тарианы сангийн аж ахйунууд ш дээ. тэр чинь одоо бусад аймгуудын чинь болохоор тэр сангийн аж ахуйнууд чинь их цөөхөн дөндөө нөгөө нэгдлүүд урьд байсан ш дээ. тэгээд одоо яахав тэр сангийн аж ахуйн дарга нар чинь болохоор тэр дандаа одоо хөдөө тэрийн чинь удирдлага болуул бүгд дотроосоо биш дээрээс томилолтын дарга нар байдаг байлаа. одоо хөдөө аж ахуйн яамнаас болуул одоо томилогдсон. тэгээл одоо тэр сангийн аж ахуйн даргаар тэр яамны томилогдсон хүмүүс л ирж тэр дарга хийдэг тийм л байлаа.
Эрдэнэтуяа -
энэ бас нэг юм асуух гээд байна л даа би. сангийн аж ахуйтай байсан үе тэ. тэгэхэд нөгөө энэ сумын дарга ч юмуу одоо нөгөө сумын засаг дарга, одоо багийн дарга ер нь удирдах ажиллагаа нь ямар байдалтай байсан юм бэ?
Гэжээ -
одоо сангийн аж ахуй дарга сумын дарга биш... сум сангийн аж ахуй... тэр үед чинь болуул одоо энэ юуны оронд одоо энэ сумын дарга нар нь одоо энэ юугаа удирддаг байлаа ш тэ сум сангийн аж ахуйн дарга гээд сумаа ч удирдана сангийн аж ахуйгаа ч удирдана.
Эрдэнэтуяа -
м хн яа сумаас удирдана сангийн аж ахуйгаач удирданаа?
Гэжээ -
тийм
Эрдэнэтуяа -
аахан
Гэжээ -
одоо чинь болохоор тийм юм байхгүй ш тэ.одоо хэрвээ аа сангийн аж ахуй удирддан, сангийн аж ахуй гэж бол байхчгүй. содоо нөгөө том том аж ахуй нэгж нь одоо бол компани манпани пүүс болцон
Эрдэнэтуяа -
аахан
Гэжээ -
нөгөөдүүл маань тусгай удирдлагатай, сумын дарга бол сумын даргаа л хийнэ. түүнээс биш одоо тэр өөр өөр ажил удирдана гэж байхгүй ш тэ. тэр үед чинь болохоор одоо нэглийн дарга чинь нэгдэл чинь болохоор одоо сангийн аж ахуй чинь болохоор улсын байгууллага, одоо хөдөө аж ахуйн нэгдэл гэдэг чинь хоршоололын байгууллага. тэр үед чинь одоо хоршоололын байгууллага гэдэг чинь одоо нөгөөх хамт олноосоо удирдлага сонгодог одоо жишээлбэл одоо бас хуралдаж байгаад нэгдлийн зөвлөлийн гишүүд хуралдаж байгаад оо нөхөр Доржоор болуул одоо ингээд нэглийнхээ даргыг тавья гэж болно. аа сангийн аж ахуй тийм юм байхгүй. одоо нөгөө юунаасаа одоо яамнаасаа болуул сангийн аж ахуйн даргаар томилж ирэнгүүтээ сангийн аж ахуйн дарга нь болуул сумын дарга болоол ингээл явна. ингээл явдаг ийм л систем байсийн.
Эрдэнэтуяа -
Ер нь тухайн үеийн эвлэлийн гишүүн гээл байлаа ш дээ тээ.
Гэжээ -
Аа тий
Эрдэнэтуяа -
Тэр гэдэг ер нь удтрдах ажил мөн үү. тухайн үеийн?
Гэжээ -
Эвлэлийн зөвлөлийн гишүүн ш тээ
Эрдэнэтуяа -
Тий
Гэжээ -
Зүгээр одоо нэг о..
Эрдэнэтуяа -
Эвлэлийн гишүүн байна гэж яахуу. одоо эвлэлийн гишүүн хүн ямар байх ёстой ийн. эвлэлийн гишүүнээр элсэхийн тулд яах ёстой вэ?
Гэжээ -
Тухайн үед болуул бидэнд чинь.. Би чинь одоо эвлэлийн дарга байсан учраас наад чинь одоо маш их дэлгэрэнгүй өгөхөөр хариулт байх чинь
Эрдэнэтуяа -
За
Гэжээ -
Одоо бидэн чинь эдлэлийн гишүүн болох одоо тэр залуучууд дундаас чинь болуул арай нөгөө нийгмийн идэвхи сайтай , одоо сурлага хөдөлмөр сайтай, янз бүрийн тийм залуучуудыг болуул -даар эвлэлийн эгнээг одоо өсгөж ингэж л одоо маш их яадаг хамгийн гол нь бол юул даа тэгчихаад бол одоо эвлэлийн байгууллагын чинь бол нөгөөх одоо лоозгонодог бас нэг түрүүчийн лоозон гэгчээр болуул нөгөөх намын одоо нөгөөх монгол ардын хувьсгалт намын дайчин хүчин бэлтгэл, бэлтгэл хүчин гэж одоо нөгөө түүний залгамжит.. Намын бэлтгэл хүчин гэдэг ухагдахуунаар бол нам бол бас эвлэлийг шахдаг бас тийм байсан. Тийм лоозонтой юу яадаг байлаа ш тээ.Эвлэлийн гишүүдий чинь
Эрдэнэтуяа -
Аахан
Гэжээ -
Тэгээд болуул эвлэлийн гишүүн болгохын тулд тэр чинь одоо тэр нөгөөх дүрмийн одоо цээжлэнэ, эвлэлийн дурэм.
Эрдэнэтуяа -
За эвлэлийн дүрэмээ тийм бүгдийн?
Гэжээ -
Оо ер нь бас сайн оо
Эрдэнэтуяа -
Тодорхой хэмжээгээр мэдэж байх ёстой байх
Гэжээ -
Мэдэх ёстой. улс орны одоо энэ хууль, эдийн засгийн байдалаас мэдэж байх ёстой. ер нь бас том шалгууртай тэгээд одоо тэрийг чинь ингэж яваад бас товчооны гишүүнд сууж байгаад одоо тэгээд нөгөө нөхдүүдийг чинь асуулт масуулт асуугаад одоо энүүг эвлэлд элсүүлэх үү яахуу одоо гээд одоо зарим нөхдүүдийн болуул оо за энэ нөхөр бол их сахилгагүй нөхөр байн больё гээд одоо ингээд татгалздаг ч юмуу, одоо энэ болуул тэргүүний сайн залуу байна, одоо энийг элсүүлье гээд ингээд элсүүлдэг. тэгээд одоо эвлэлийг гишүүдийн чинь одоо тэр мэдлэг одоо чадварыг нь одоо ингээд юу яахын тулд жил болгон одоо ингээд шүүлэг явна.
Эрдэнэтуяа -
Аахан
Гэжээ -
Одоо ингээд янз бүрийн сэдэвээр одоо тэр олон улсын байдал одоо энэ цаг үеийн одоо энэ улс орны цаг үеийн ажлын байдал одоо тухайн хүнийх нь өөрийнх нь эрхлэж байгаа ажлынх нь янз бүрийн одоо тэр байдлуудаас ингэж одоо шалгалт шүүлэг явдаг, тэгээд одоо тэр үед чинь жил жилд дүрэм нь одоо
Эрдэнэтуяа -
За
Гэжээ -
Ийм маягаар болуул одоо эвлэлийн гишүүдтэй чинь ажиллаж байлаа ш тэ. тэгээд одоо тэндээс болуул одоо онцгой сайн яасан залуучуудыг чин болуул намын гишүүн болгох. тэр үед чинь бол ганцхан нам одоо тэр монгол ардын хувьсгалт нам гэж ганцхан нам л байлаа ш тэ .
Эрдэнэтуяа -
Тэгэхээр нам нам л гэж ярьдаг байлаа ш тэ
Гэжээ -
Тий одоо тэр ганц нам л гэж ярьдаг. Тэгээл тэр нам намруу нь одоо шилээд намд элсүүлэхийн тулд чинь болуул эвлэлийн байгууллага нэг батлан даалт хийхийн нэгийн болуул намын гишүүн хийнэ. Тэгээд нөгөө хүний чинь болуул бас тодорхой бус хугацаатай шууд одоо намын гишүүн болчлоо гээд элсүүлэхгүй одоо тэгээд бас нэг жил юмуу зургаан сарын хугацаатай тийм одоо тийм орлогч гишүүн гэдгиймуу нэг тийм юугаар ингэж явж байгаад тэгээд дараа нь болуул одоо тэр намынхаа намынхаа хурлаар одоо тэгээд нөгөөх хүний чинь нөгөөх намын гишүүн болж байна гэдгийн нь хүлээн зөвшөөрүүлнэ. Одоо тухайн үед бол тэр турштлтын хугацаанд болуул жишээлүүл архи дарс уудаг ч юмуу Одоо төлөвлөгөө нормоо биелүүдэггүй ч юмуу аа янз бүрийн одоо гэмт хэрэг хийдэг ч юмуу ингэчих юм бол одоо тэр байх юуг нөхөр бол одоо ингээд. Тэгээд намын гишүүн болгохгүй одоо нэг тиймэрхүү одоо тийм байдаг байсан л даа.
Эрдэнэтуяа -
Тэгээд ер эвлэлийн гишүүн байсны ер нь давуу тал гэж юу байхав? байлаа гээд
Гэжээ -
За яахав одоо
Эрдэнэтуяа -
байхгүй байсан хүмүүс бас яахуу, байгаа улсууд яахуу ер нь ?
Гэжээ -
Ер нь тухайн үед чинь болуул янз бүрийн шагнал урамшуулал энэ тэр ингээд тодруулахад болуул тэр хүний хөдөлмөрийн амжилт гаргийш дээ одоо жишээлүүл жишээлүүл би одоо зүгээр ажиллаж байхад болуул одоо намын гишүүн нэг хүн зүгээр намын гишүүн бус нэг хүн ингээд хоёр хүн ингээд жишээлүүл компаны жолооч байлаа гэж бодоход бол одоо жишээлүүл намын гишүүн хүн нь болуул урьдаж одоо шагнал магналд тодорхойлогдох ч юмуу
Эрдэнэтуяа -
Оо бас
Гэжээ -
Тийм одоо тэгээд тийм юм байлаа ш тэ тэгээд одоо жишээлүүл одоо бас хэд хэдэн жишээ бас харж байхад бол тэгээд тухайн үед болуул намын гишүүн байж байгаад байсан хүн чинь болуул яахав одоо янз бүрийн хэрэг төвөгт орооцолд.. ордоггүй хүн гэж байхгүй л дээ. Одоо янз бүрийн санамсаргүй одоо санаандгүй байдлаар одоо янз бүрийн зөрчил гардаг. Тэр чинь бол одоо намын гишүүн хүн одоо ингээд тийм юманд орооцолдлоо гэхэд чинь болуул одоо намын байгууллага нь болуул одоо энэ нөгөө нөхрийг болуул одоо батлан даалтаар гаргаж авч одоо одоо тэр янз бүрийн одоо ял зэмгүйгээр одоо нэг удаа өнгөрөөдөг ч юмуу одоо
Эрдэнэтуяа -
Тэгээд өөрөө нөгөө хүмүүжүүлнэ гэдгээр
Гэжээ -
Оо хүмүүжүүлнэ гэдэг ухагдахуунаар одоо тиймэрхүү юмнууд байдаг байлаа л даа. тийм л одоо янз бүрийн чангалан энэ тэр янз бүрийн тийм тийм одоо давуу талууд байсан.
Эрдэнэтуяа -
Ер нь нам намын гишүүн болохын тулд заавал эвлэлийн гишүүнийг заавал дайрах ёстой юмаа?
Гэжээ -
Тухайн үед болуул бас бас тэгж ч болохгүй юм. одоо зарим хүмүүс бол одоо /үү тэр машин зарим хүмүүс болуул шууд одоо ингээд одоо юунаасаа ер нь бараг л ер нь дайрч байсан даа. Ер нь эвлэлийн гишүүн байж байж л намд элсдэг л одоо эвлэлээр хүмүүжих ёстой заавал хүмүүжих ёстой л гээл тэгээд одоо энэ жил жилийн чинь намар бол одоо жишээ нь одоо бол яаж байна ш дээтэр үед чинь болуул энэ улс төрийн сургууль гээд одоо бас явуулдаг байлаа ш дээ. Одоо намын улс төрийн сургууль, эвлэлийн улс төрийн сургууль үйлдвэрчиний улс төрийн сургууль гээд тэгээд нөгөөх гишүүдий чинь одоо бүр сургуулийн сурагчын оройн цагаар одоо энэ чинь хүмүүжлийн ажлын нээлт гэж их том юм болдог байлаа. Тийн ингээд одоо тэр улс төрийн сургуулийн нээлтээн давхар хийгээд тэгээд одоо жишээлүүл зохион байгуулаад нэг жил болгон болуул заах хичээлийн сэдвүүд нь ирдэг тэгээд заах багш нар нь болуул ингээд яадаг нөгөөх тэр үедээ л болуул тэр нам нь бол намынхаа гишүүдийг эвлэл нь бол эвлэлийнхээ гишүүдийг, үйлдвэрчиний байгууллага бол үйлдвэрчиний гишүүдийн дунд болуул ингээд одоо тэр улс төрийн сургууль гэж нэг тийм юм болдог. тэгээд одоо тэнд чинь янз блрийн. тэгээд тэр сургууль маань хавар хүртэл ер нь хавар болуул нөгөөх сургуульд хамрагдсан нөхдүүдээсээ болуул бас шалгалт аваад тэгээд одоо бас тодорхой тэр манлайлал одоо манлайлал гэж ярина л даа. Одоо тэр манлайлалыг нь дүгнэж барьж одоо юу яадаг тийм л юмнууд байдаг байсан.
Эрдэнэтуяа -
Ер нь намын гишүүн байхгүй улсуудыг шахаж хавчих уу?
Гэжээ -
Арай гайгүйээ: одоо яг тийм юм бол би яг сайн мэдэхгүй байна. Одоо яг намын гишүүн бус хүмүүс тэгээд янз бүрийн юмаар болуул хамгийн гол нь тэр миний түрүүчийн хэлдэг янз бүрийн тэр ажлын амжилтын юун дээр болуул ямарч байсан тэр намын гишүүн хүн бол яг тэр урьтаал одоо түрүүлээл одоо тэгнэ. Түүнээс биш за намын гишүүн бус байлаа гээд тэр хүний чинь одоо тэр янз бүрийн одоо өөр байдлаар болуул яагаад гэвэл ажигдагдаж байгаагүй.
Эрдэнэтуяа -
Социализмын үед ер нь манай монгол улсын гадаад харьлцаа тэр дундаа энэ Шаамарын гадаад харьлцаа ямар байсан?
Гэжээ -
За яахав одоо ингээд тэр үед чинь болуул одоо энэ социалист системийн орнууд гээд одоо энэ нэг ёсондоо нөгөөх
Эрдэнэтуяа -
Эдийн засгийн харьлцан зохицодлдох зөвлөл гэж нэг юм тэр үедээ байсан юм байна лээ тээ.
Гэжээ -
За юу ш тээ. эдийн засгийн харьлцан зохицолдох зөвлөлийн орнууд гэдэг одоо социалист системийн орнууд гэж ингэж одоо ярьдгийн. одоо энэ тэр чинь болуул ерөөсөө ингээд бас нөгөө нийгмийг одоо тухайн үед чинь л юу нийгмийг уралдуулж одоогийн одоо тэр л одоо каптлист нийгэм социалист нийгэм хоёрыг л хооронд нь уралдуулж байсан одоо тийм хэлбэр вм боловуу гэж бодож явдаг
Эрдэнэтуяа -
Аан заа
Гэжээ -
Аа тэгээд одоо тэр системийн тэр систем систем дотроо болуул одоо тэгээд жишээлүүл одоо игээд эдийн засгийн харьцан туслах зөвлөлийн гишүүн орнууд гээд ингээд тэр гишүүн орнуудын хэмжээнд одоо бүр хамгийн том жишээ аваад ярьхад бол энэ дандаа социалист тийм орнууд тэр орнууд нь яахав ингээд хуралдаад монгол оронд болуул ингээд олон үйлдвэр мүйлдвэр барья монгол орныг үйлдвэржүүлье гэсэн бодлого явуулаад. Одоо түүний жишээ нь энэ дархан хот. дархан хотын одоо жишээлүүл мах комбинат нь бол болг.. биш унгарынх,одоо нэхийний үйлдвэр нь бол болгарынх, одоо байшин үйлдвэр комбинат нь бол оросынх, аа цхаилгаан станц нь хааных ч билээ дээ ингээд нөгөөх тэр системийн орнууд бүгд одоо нэг нэг үйлдвэр одоо барьж өгөөд одоо тухайн үед тэгээд одоо тэр дархан хот бий болж байсан байхгүй юу. Одоо тэр чинь одоо тэр мэтчилэн одоо жишээлүүл одоо монгол орны мал сүргийг эрүүлжүүлэхийгн тулд одоо тэр сиевийн орнууд гээд одоо тэр мөн л одоо социалист системийн орнууд чинь одоо ингээд хамтраад одоо дандаа одоо энэ малд чинь бол одоо нөгөөх шүлхий, нөгөөх агаарын янз бүрийн тийм празит өвчиний эсрэг одоо тийм юу хийж нөгөө эмчилгээ хийж одоо тэр сээвийн сиевийн орнууд гэж одоо ярьдаг байсын. Сэүз л гэж ярьдаг. одоо тэгээд энэ бүх малууд чинь одоо хонь ямаа тэмээ ер нь иэнд хамрагдахгүй мал гэж байхгүй л дээ. Бүх айлын малыг нь ингээд нэг бүрчлэн данслан нөгөөх нөгөөх малын тоо толгой дансыг нь харж байгаад тэгээд бараг нэг мал ч дутаалгүй авчирж байгаад бүгдий нь одоо сорил тавьдагийг нь сорил тавиал, тариа хийдгийг нь тариа хийгээл одоо ингээл янз бүрээр ингээл, цус авахы нь цус аваал ингэжийгаал тийм мэтчилэнгээр тэр тэгээд одоо түрүүний би одоо бодоод байдийн. Одоо тэд болуул ерөнхийдөө тэр юугаараа ингээл гольдролоороо зөв яваад байсан болуул одоо тэр буруудах юм нь хаанаа байсийм бэ? би сайн мэдэхгүй. тэгсэн болуул жишээлүүл одоо нэг орныг ингээд яахад болуул монгол орон дангаараа одоо ямар юмаа голлож үйлдвэрлэдэг. Одоо жишээлүүл Орос нь одоо юугаа хийх, одоо тэр Болгар, Чех нь юугаа хийх вэ гэсэн одоо тийм
Эрдэнэтуяа -
Хуваагаад бараг авчдаг
Гэжээ -
Бас тийм чиг байсан болуу гээл нэг тийм л буян боддийн ш дээ одоо.
Эрдэнэтуяа -
Энэ ер нь Шаамарт бас гадаад харилцаагаар ер нь юм хөгжсөн үү? Тэгээд
Гэжээ -
Одоо хөгжилгүй яахав дээ. Шаамарын чинь одоо энэ засварын газар гээл одоо энэ Шаамар сумд чинь засварын газар гээл Буриадуудтай маш их дотно харилцаатай. Буриадууд чинь одоо энэ түрүү нь би ярьжийсан Буриадын одоо энэ олон аймгууд одоо Буриадын
Эрдэнэтуяа -
Аа Чит, одоо Хиагт гээл
Гэжээ -
Хиагтын аймаг, Читийн аймаг л гэж ярьдаг л даа.Энэ аймгуудтай чинь манай нөгөө юунууд чинь Сэлэнгээс ингээд жаахан байж байгаад бүгд ингээд юутай шифийн холбоотой
Эрдэнэтуяа -
Аахан
Гэжээ -
Тэгээд нөгөө юу болохоор одоо ингээд харилцан нэг нэгэндээ айлчлан, одоо нөгөө янз бүрийн салбараар ороол
Эрдэнэтуяа -
Одоо нөгөө амралт байдлаар ч юм уу
Гэжээ -
Тийн одоо нөгөө амралт байдлаар ч юмуу, нэг нэгнийхээ одоо туршлагаа судлах одоо тэгээд одоо жишээлүүл манай Шаамар чинь болуул тэр үед болуул их олон юмаараа улсад болуул ер нь улс одоо улсад бол маш их танигдсан сум байсан байхгүй юу. Юу гэхээр Монголд анхны алим ургуулцан
Эрдэнэтуяа -
Аан заа
Гэжээ -
Монголд анх зөгөө үүсгэсэн
Эрдэнэтуяа -
Юу?
Гэжээ -
Зэгээ зэгээ, зөгийн аж ахуй үүсгэсэн . Одоо тэгээд, за тэгээд манай энд чинь бас нэг гайхамшигтай юм нь болуул би түрүүн ярьсан залуу боловсон хүч гэж мэргэжилтэй ажилчидыг бэлтгэж авчирчаад яахав ингээд нөгөө тухайн жилд гэр болсон бүх хүмүүсүүдийг бол нэгдсэн хурим хийдэг хуримын тосгон гэж Шаамар бол хуримын тосгон гээд одоо тэгээд одоо тэхэд чинь яадаг гэхлээр манай энэ Шаамарын тэжээлийн аж ахуйд чинь сүр Ухнаа гэдэг хүн байлаа
Эрдэнэтуяа -
За
Гэжээ -
Тэгээд одоо ингээд ажил буунгуут тэр хүн чинь яадагав гэхлээр хоёр гурван машин аваад одоо ингээд Буриад руугаа нөгөөх шиф тосгон руугаа явна тэнд очоод яахав гэхлээр нөгөөх гэр ахуйн модон эдлэл тухайн үед мэбэл хэрэглэл гэдэг чинь их ховор юм байлаа ш дээ мэбэл шкаб одоо гэр ахуйн мэбэл хэрэглэл тэр чинь одоо жишээлүүл жилд гуч юмуу гучин хэд хорь юмуу хорин хэдэн залуучууд тухайн үед л одоо тухайн жилд л одоо гэр бүл болсон тийм залуучуудыг чинь одоо тэчнээн залуу одоо гаргасан гээд тэр хэмжээгээр нь юуг нь авцараад тэгээд энд чинь одоо тэр байры нь бариулаад нөгөөх бэлэн байран даар нь нөгөөх тавилгы нь тавьчаад, нөгөө жинхэнэ нөгөөх гэр бүл болсон залуучуудыг чинь авцараад одоо тэр нөгөө бэлэн гэрт нь оруулж
Эрдэнэтуяа -
Суулгаал
Гэжээ -
Тэгээд л жинхэнэ нөгөөх сумаараа нөгөөх хуримы нь тэмдэглэдэг. Одоо хурим хийж
Эрдэнэтуяа -
Аахан
Гэжээ -
Одоо нөгөө залуучуудыг чинь албан ёсоор ингэж яаж өгдөг. Гэр бүл болгож
Эрдэнэтуяа -
Яахав хүнд бас ажилах урам, сайн ажилах сонирхолтой байх
Гэжээ -
Тийн.
Эрдэнэтуяа -
Ажилд үлдэх тийм бүх юмы нь
Гэжээ -
Тийн ш дээ. Хамгийн гол нь болуул, хамгийн гол санаа нь бол одоо ер нь амьдрал дээр болуул ийм юм л даа. Эмэгтэй хүн гэдэг чинь, эмэгтэй хүн болуул тэр болгон эрэгтэй хүнийг тэр одоо тэр чинь машнаас харайж буугаад л, одоо тэр трактор мрактарыг чинь ингээл засаад яваад байна гэж байхгүй ш дээ.
Эрдэнэтуяа -
Аахан
Гэжээ -
Хамгийн гол нь болуул одоо эмэгтэй хүмүүсүүдий чинь ингээл нисэлт хийлгээл, ингээл авч явж сургах , эмэгтэй хүнийг трактарчин болгоол ингээл аялуулах энэ чинь болуул яахав эмэгтэй хүн чинь болуул, за яахав зарим нэгш нь онцгой шалгарсан нь нь болуул тав, арван жил, хорин жил трактор барьсан хүн сайн л олон байгаа л даа. Гэхдээ бол ер нь ерөнхийдөө ингээл хараад л байхад хоёр жил, гурван жил бариал хүүхэдтэй болоол тэр чинь ингээл яачихаар чинь зэрэг тэр хүүхэдтэй хүн чинь хүүхдээ хаяаал явалтай биш. Тэхээр тухайн үед болуул удирдлагын бодлогод юу байсан гэхлээр тэр олон залуучуудыг чинь одоо охин эмэгтэй хүнгүй болуул нөгөө залуучууд чинь суурьшихгүй ш дээ. Одоо тэгээл нөгөө чинь хаа хамаагүй явчина.
Эрдэнэтуяа -
Аахан
Гэжээ -
Одоо тэр нөгөө чинь амьдрал ахуй гээд явчина. Тэхээр олон залуу механикжуулагчдыг чинь барьж авахын тулд болуул заавал одоо
Эрдэнэтуяа -
Гэр бүл болгож
Гэжээ -
Гэр бүл болгож ингэж суурьшуулж ингэж төвлөрүүлж, суурьшуулж
Эрдэнэтуяа -
Тогтворжуулж л байгаа юм байна даа тээ?
Гэжээ -
Аан тогтворжуулж ингэж л барьж байсан бодлого байгаа байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Аахан тийм ийм байна.
Гэжээ -
Тийм ийм байна. Тэрнээс
Эрдэнэтуяа -
Ер нь социлзмын нийгмийн үеийн дарга цэргийн хоорондын харилцаа ер нь ямар байв аа?
Гэжээ -
За
Эрдэнэтуяа -
Айх ичих, одоо нэгнийгээ дарлах ч юм уу тээ. Дарга гээд хэтэрхий тушаангуй, захирангуй байв уу?
Гэжээ -
Ер нь одоо яахав дээ.
Эрдэнэтуяа -
Та бараг дарга зөндөө хийжийлаа бараг
Гэжээ -
Юу юм л даа. Одоо тэр зүгээр нэрээ дарлаж айлгах талын юм бол одоо яг тэр сэтгэхүйгээр ерөөсөө ярьж болохгүй. Хамгийн гол нь бас тэр хүнээ хүндлэх тэр юм болуул одоо
Эрдэнэтуяа -
Хүндлэх дээр л тулгуурлаж харилцаал
Гэжээ -
Ер нь тулгуурлаж л ингэж харилиж байснаас биш. Одоо бас ингээд нөгөө кинон дээр гардаг
Эрдэнэтуяа -
Албан тушаалаа ашиглаж уу?
Гэжээ -
Кинон дээр гардаг шиг одоо нөгөө Гитляр шиг л бүх юмы чинь л гар зангаал ингээл одоо ерөөсөө ингээл одоо нугачин дараад одоо дээрэлхээд байдаг ийм тийм байхгүй л дээ.
Эрдэнэтуяа -
Аахан
Гэжээ -
Хамгийн гол нь болуул ер нь зөвхөн тэр дарга, цэргийн хоорондын харьцаа ч биш, ер нь хоёр гурван насны хоорондын зөрөөтэй хүмүүс гэсэн ч одоо жишээлүүл нэг хоёр, гурван насны ах хүнээ бараг ах зах гээд хүндэлдэг. Одоо тэрнийхээ дэргэд болуул хэлэх хэлэхгүй үг гэж байна. Тэр чинь хүндлэлийн талын юмнуууд бол харьцаа бол нэлээн үүссэнээс биш аа зүгээр одоо тийм арай тийм дарга цэрэг гэдэг ухагдахуунаар шал хоёр ондоон өнцгөөс болуул бас тийм харьцдаг нь болуул байгаагүй л дээ. Бид нар мэр сэр тийм юм байсан ч байж болох л байх л даа. Тэрийг бол үгүйсгэхгүй. Гэхдээ бол яг миний туулжийсан, миний ажилажийсан тэр орчиндоор бол тийм юм байгаагүй.
Эрдэнэтуяа -
Ер нь байгаагүй гэхэд болох л юм байна.
Гэжээ -
Тийн бараг байгаагүй гэхэд болно.
Эрдэнэтуяа -
Аахан
Гэжээ -
Хамгийн гол нь ер нь тэр хүнлэг юм болуул зүгээр орчин үед болуул ингээд, одоо орчин үед зүгээр одоо үед ингээд харахад болуул манай залуучууд бол бас муу хэлжийгаа юм биш. Ер нь тэр одоо яг энэнтэй уялдуулаад ярихад бол хүнийг хүндлэх тэр талын юм бол зарим тийм боловсролтой тийм залуу хүмүүст байна. Зарим нэг одоо тийм хүмүүст болуул одоо тэр бол үгүйлэгдэжийгаа тийм юмнууд байна л даа. Одоо хүнээ
Эрдэнэтуяа -
Одоо энэ ер нь юутай холбоотой ийм байдал үүссийн?
Гэжээ -
Энэ одоо хүний одоо тэр орчин амьдарчийгаа орчин гэхээр чинь орчныг одоо нийгэмээ бид нар буруусгах биш ер нь тэгээд ер нь хамгийн гол нь болуул хүүхдийг болуул багаас нь эцэг эхийн одоо хувилбарлаж байгаа сургууль сургажийгаа тэр байдал болуул бас л яажийгаа юм уу, тэгээд дэндүү эсвэл хүний эрх гэж хэтэрхий тавьснаас болж, зарим хуурамч залуучуул бий болоол ер нь бараг чөлөөтэй гэсэн тийм юм ойлгожийгаа юм болуу. Би олон янзаар л одоо би яг тэгжийнэ гэж хэлж чадахгүй л байна л даа.
Эрдэнэтуяа -
Энэ арчлал ер нь яаж гарч ирэв? Та ер нь арчлалын талаар яриач? таны бодол?
Гэжээ -
За зүгээр би болуул арчлалыг болуул маш их дэмжийгаа. Ерөөсөө
Эрдэнэтуяа -
За
Гэжээ -
Одоо анх эхлээл одоо арчлал гэж байж байхад бол барг энэ арчлалын тухай болуул их сайн ойлгоод ер нь арчлал бол ер нь их хэрэгтэй юм байна. Тустай юм байна гээд зүгээр бол одоо бол арчлалыг муулжийгаа юм биш. Гэхдээ арчлал бол хэрэгтэй юу? маш их хэрэгтэй. Аа гэхдээ бол арчлал бол жинхэнэ зөв нөгөө нэг анхны гарч ирсэн санаагаараа болуул
Эрдэнэтуяа -
Хазайчаад байна гэж үү?
Гэжээ -
Одоо болуул хазайсан. Тэр үед болуул нийгэм нь тийм одоо жишээлүүл одоо дарга, дарга хүмүүсүүд нь болуул тусгай хангамжтай. Өндөр цалинтай малинтай гээл одоо ерөөсөө анх шүүмжилжийсэн шүүмжлэлийн юмнууд нь болуул байдгийм л даа.
Эрдэнэтуяа -
Аахан
Гэжээ -
Ер нь бараг л энэ их л тус тусгай хангамжийн дэлгүүрүүд
Эрдэнэтуяа -
Эрх тэгш
Гэжээ -
Эрх тэгш байх ёстой энэ тэр гээл энэ тэр ийм л тэхээр чинь одоо болуул тэрнийхээ төлөө биш одоо ижилхэн л одоо нөгөөх
Эрдэнэтуяа -
Хуучин байдалдаа орцон. Эргээд орцон
Гэжээ -
Эргээл ерөөсөө
Эрдэнэтуяа -
Шүүмжилж байсан байдалдаа эргээл орчож байгаа
Гэжээ -
Шүүмжилсэн баймж байдлаа одоо нөгөө шүүмжилж байсан юм нь бол эргээд өөрсдөө нөгөөх шүүмжилж байсан юм нь болуул эргээл өөрөө одоо хэрэгжүүлээд, өөрөө одоо эдлээд явуулаад байхаараа болуул одооны энэ гэхдээ энэ арчлалын нийт хүмүүсүүдийг ярьжийгаа юм биш. Зөвхөн тэр дээд удирдлагад байгаа хүмүүс болуул одоо тэр ярьснаа л одоо хөдөө орон нутагт бол зүгээр ний нуугүй ярихад бол одоо 2 намыг аль алийг нь шүүмжилж байна ш дээ. Хувьсгалт намы нь ч шүүмжилж байна. Арчилсан намыг ч шүүмжилж байна. Гэхдээ тэр намы нь шүүмжилжийгаа биш. Намын удирдлагад байгаа тэр дээгүүр байгаа тэр нөгөөх жинхэнэ нөгөөх бодлого боловсруулж хэрэгжүүлжийгаа энэ хүмүүсүүдий нь одоо шүүмжилжийгаа эд нар бол хоорондоо эвссэн байна. Одооо ард түмнийгээ тоглож байна. Амласнаа биелүүлэхгүй байна. Анхны тэр юмнууд нь одоо хэрэгжихгүй биелэхгүй байна .Тийм шүүмжлэл л их гарч байгаа. Тэрнээс биш зүгээр хувьсгалт нам уу ардчилсан нам уу тэр нам бол хамаа байхгүй ш дээ. Хамгийн гол нь муу хэлэгдэж байгаа юмны эзэдүүд нь байна л даа
Эрдэнэтуяа -
Та ер нь ардчилалаас хэр их юм хүлээж байсан. Таны хүлээж байсан юм хэр биелэгдэв?
Гэжээ -
За зүгээр хүний эрх эрх чөлөөний талаар тавьж байсан, дэвшүүлж байсан зорилгууд нь хэрэгжиж байна. Одоо ингээд хэрэгжиж байна. Аан зүгээр гарч ирээд явцын дунд бол явж байхад хэд хэдэн юман дээр нь сэтгэл дундуур байгаад байгаа байхгүй юу, жишээлүүл өмч хувьчлал байж байна. Өмч хувьчлал бол одоо зүгээр энэ нөгөө хүмүүс чин тухайн үед тэр өмч хувьчлалыг болуул монгол орны монголын бүх иргэдэд тэр өмч хувьчлал гэдэг өмчтэй байхын ашиг тусыг мэдэхгүй. Өмч гэж чухам юу гэдгийг сайн мэдэхгүй. Ойлгуулаагүй байжийгаад хий дэмий задлаад, эд нар чинь өөрсдөө мэддэг учраас нөгөөх хэлбэр нь болуул хувьцаа гэж нэг хачин юм гаргажийгаад
Эрдэнэтуяа -
Аахан
Гэжээ -
Хувьцаагаар нөгөө хүмүүс чинь эргээд нөгөө янз бүрийн хэлбэрээр ингээд авцан. Одоо жишээлүүл Шаамарт чинь тухайн үедээ олон кампани, аж ахуйн нэгжүүд үүсээд одоо хувьцаа гаргаж ирсийн. Одоо бүгдий нь явцын дунд дампуураад одоо болуул тэр үеийн өмчөөс болуул авч хүртжийгаа одоо жишээлүүл, одооны л одоо энэ Улаанбаатар хотын том кампаниуд эзэмшижийгаа хүмүүсүүд болуул тэр жинхэнэ тэр өмчин дээр суурилж л өмчтэй болж юу яажийгаа болохоос биш, одоо зүгээр ард иргэд болуул одоо өмчтэй болсийм байхгүй ш дээ.
Эрдэнэтуяа -
Аахан
Гэжээ -
Одоо нэг цэнхэр цаас өгсөн. Одоо хэрэгтэй ч юмуу, хэрэггүй ч юм шиг байжийтал чинь гэнэт одоо хувьцаагий чинь буцаагаал одоо худалдаад л одоо хэдэн төгрөг эдэн төгрөг бараг л манай энд чинь болуул ганц 2 шуудай гурил мурилаар худалдаал худалдаал буцаагаал авцан. Тэгээд нөгөөх тэр үнэт цаасны чинь ашиг тусыг чинь бид нар мэдэхгүй. Тэгээл нэг хүмүүс чинь ингээл тэгээл одоо иймэрхүү маягаар ингээл яажийгаад янз бүрийн юмнууд байна л даа. Одоо аа зүгээр одоо тэр үнэт цаас бол одоо жишээлүүл Шаамарт одоо ингээд харахад бол зүгээр одоо судалгаагаар болуул юу яадагийн. Ажилгүй хүн гээл эд нар чинь одоо бүгд ер нь их олон хүн гарч ирнэ л дээ.
Эрдэнэтуяа -
Аахан
Гэжээ -
Аа зүгээр яг ингээл бид нар чинь ажлын байр гаргачаал за гээд ингээд ажилла гээд яахад болуул ажиллах хүн олддоггүй байхгүй юу. Тэхээр бас тэр нэг ёсны ажилгүй ч юм шиг, ажилтай ч юм шиг. Тэхэд бол энэодоо арчилалын ач тус нь одоо юу вэ? гэхээр чинь хүн болгоныг хөдөлмөрч болгоцон. Одоо жишээлүүл
Эрдэнэтуяа -
Хувийн аж ахуйтан болгоцон
Гэжээ -
Тийн одоо та нар хар л даа. Манай энд чинь болуул малгүй айлууд байна. Гэхдээ болуул энэ чинь
Эрдэнэтуяа -
Бүгд ногоо тарина
Гэжээ -
Бүгд ногоо тарьжийна. Энэ Улаанбаатар хотод борлуулна. Эд нар чинь. Тухайн үед чинь болуул одоо биднийг тэр нөгөөх төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг тэр юуны үед социлизмийн үед байхад чинь болуул одоо бид нар чинь ногоо тарьдаг ганц 2-хон л айл байснаас биш. Ер нь хүн болгон тарьдаггүй байлаа ш дээ. Ач тусы нь мэдэхгүй.
Эрдэнэтуяа -
Аахан
Гэжээ -
Тэхэд чинь одоо хүн болгон хөдөлмөрч. Одоо би ажиллажийж, би амьдарна гэдэг хүний ухамсарт болуул арчилал болуул маш их том юм суулгаж өгсөн. Тэгээ одоо хэрэгтэй ашигтай одоо тэгж л ойлгоод байгаа ийн ш дээ.
Эрдэнэтуяа -
За. Хувьчлалын талаар та яриач. Хувьчлал бас ер нь яаж гарч ирэв? Ер нь бас арчилалын бас нэг үр нөлөө нь ер нь хувьчлал байх аа тээ? Бас нэг
Гэжээ -
Тийм л дээ. 1.00.49 Тэр
Эрдэнэтуяа -
Гол хийсэн зүйл нь гэхийм уу?
Гэжээ -
Одоо би ингээд яг энэ хувьчлалын тухай ярья л даа. Энд чинь болуул манай энд чинь ингээл том сангийн аж ахуй байлаа.
Эрдэнэтуяа -
Аанхан
Гэжээ -
Одоо тэжээлийн аж ахуй энийг чинь олон жижиг хэсэгт хуваагаал, хуваагаал олон тийм жижиг кампаниуд үүсгээд одоо тэжээлээ авч байх. Ингээд одоо хувьчлал маань одоо нөгөөх юу маань задраад одоо үнэмлэхүй нь ингээл задраад брагад салаадаар ингэж нэгдэл болоод
Эрдэнэтуяа -
Аахан
Гэжээ -
Ингэж одоо байгууллагууд ингэж салжийсан. Нөгөө хувьчлалын юугаар л болуул тэгээд тэндээр болуул зарим нэг овсгоотой сайн ажилсан нь болуул ингээд улам сайн хөгжөөд
Эрдэнэтуяа -
Аахан
Гэжээ -
Ингээд одоо кампани болж үүсээд аа муухан ажилажийсан нв болуул нөгөө наад юунууддаа идэгдээд одоо дампуураад ингээд ор алга болоод ингэж хувь хүний хувьд болуул одоо жишээлүүл бидэнд чинь болуул одоо тэр хор ч юу байхав дээ. Яахав дээ нөгөө их бага хувьцаа гэж бичүүлээл тээ тэгээл нөгөөдөх дээрээ хувьцаагий чинь ингээд авчина. Өнөөдөхөөрөө болуул одоо манай энэ айхтар энэ өмч хувьчлалын энэ арчилалын одоо энэ нэг болуу гэж санаа нь их зөв болууч одоо бас нэг тэр дунд болуул жоохон тийм юутай болсон асуудал бол тэгээл энэ өмч хувьчлал. За тэгээд энэ дээр болуул яасан гэхлээр одоо сургуулийн багш нар одоо эмч нар одоо тухайн үеийн одоо төсөвт байгууллагын ажилчид эд нар маань хувьчилалаар ямар ч юм авч чадалгүй өнгөрч байгаа.
Эрдэнэтуяа -
Яагаад?
Гэжээ -
Тэр чинь юу ч авч чадахгүй ш дээ.
Эрдэнэтуяа -
Төрийн өмч дээр ажиллаж байсан болохоор
Гэжээ -
Тий аан энэ сангийн аж ахуй, нэгдэлд ажиллаж байсан хүмүүс юу яахаар чинь бүх хөрөнгө задлаад, одоо жишээлбэл одоо энэ сангийн аж ахуйн хөрөнгөөр баригдсан орон сууцанд байгаа хүн болуул
Эрдэнэтуяа -
Орон сууцаар
Гэжээ -
Орон сууцаа хувьчилаад авчихсан. Одоо трактор барьж байсан хүн болуул трактороо хувьчилаад авчихсан. Машин барьж байсан жолооч бол машинаа хувьчилаад авчихсан. Аан мал маллаж байсан малчин малаа хувьчилаад авчихсан. Тэгтэл одоо сургуулийн багш ямар сурагчын карт бариад гүйлтээ биш, одоо юм бичдэг самбараа барьж аваад явалтай биш тэр чинь одоо авахгүй ш дээ. Задраагүй юм чинь
Эрдэнэтуяа -
Аанхаан
Гэжээ -
Эмч гэхэд л ямар эмнэлгийн ор бариад гүйлтээ биш тийм хувьчилал бол тийм болцон байхгүй юу тэгээд нэг ёсондоо бол тухайн үеийн сэхээтэн хүмүүс болуул дунд зэрэгдээ хөдөө аялаж байсан сэхээтэнгүүд ямар ч тийм өмчийн юугүй. Одоо тэр хувийн өмчгүй тэгээд тэр чинь их бага ямар нэг хэмжээгээр
Эрдэнэтуяа -
Өмчтэй үлдсэн
Гэжээ -
Өмчтэй үлдээд, одоо жишээлбэл улсын орон сууц, орон сууцанд суугаад трактор бариад ингэж байсан тракторын жолооч гэхэд чинь орон сууцтай ч болоод трактор ч болоод нөгөө задарсанд малаас малтай ч болоод ингээд үлдэж байгаа байхгүй юу. Тэгэхэд чинь болуул манай энд тийм хачин юм болцон байхгүй юу. Одоо түгээр болуул бас ингээд тухайн үеийн тэр хуучиний юугаар бол одоо болтол сайхан амьдарч байгаа хүмүүс байна. Орон сууцтай одоо машин трактортой болчихсон. Зүгээр одоо тэр үед чинь нөгөөтөхөөс арай ондоо бид нар чинь одоо болуул сургууль соёлын газар ажил хийлээ бас цалин ч өндөр ингээд бас тухайн үед бид нар амьдарч л байсан. одоо болуул амьдралыг харахад бид нар доогуур ч байна. Бид нар чинь хөрөнгө авч гарч ирээгүй. Тэгээл бид нар зөвхөн цалин дээрээ л ингээл амьдраад цалин одоо тийм маягаар бас нэг тийм ажиглагдаж байдаг юм.
Эрдэнэтуяа -
Та ер нь хувьчилалд яаж оролцсон хүн бэ?
Гэжээ -
Ах нь хувьчилалаас юу ч авч чадаагүй
Эрдэнэтуяа -
Яагаад?
Гэжээ -
Одоо би болуул одоо НИК гэдэг компанид хувьцаагаа ингээд
Эрдэнэтуяа -
Нөгөө 10000, 3000-н мянга гээл үү?
Гэжээ -
Одоо эхний нэг 3, 4-н жил би чинь 6-н хүний хувьцаа байсан байхаа тэгээд нэг жил болгон 6-н хүний хувьцаа гэдэг чинь нэг хувьцаа нь хэд ч билээ нэг юутай
Эрдэнэтуяа -
Аанхаан
Гэжээ -
Тэгээд ноогдол ашиг гээд авсан чинь нэг 30-н хэдэн мянган төгрөг 3-н жил авлуу тэгээл нэг одоо сүүлд нь ашиггүй байдаг юмуу бүү мэд ямар ч байсан тэр ноогдол ашиг гэж юу ч байхгүй. Зүгээр одоо надад ямар ч хэрэгцээгүй тийм хэдэн цаас үлдэж байгаа
Эрдэнэтуяа -
Аахаан
Гэжээ -
Хэрэв одоо нөгөө ном голдироороо, одоо жинхэнэ одоо энэ хөрөнгын бирж маань нөгөөдүүлийнхээ ингээд шаардаад энэ байгууллага ашигтай ажиллаж байна уу, ашиггүй ажиллаж байна уу гэдгийг одоо ингээд цэнзүүрдээд хэмжээд ингээд за одоо жинхэнэ танай хувьцаа эзэмшигчид орох хувь хөрөнгө ийм байна энэгүй болуул нэг хувьцаандаа тэдэн төгрөг өгдөг гэсэн тийм шаардлага байдаг ч юмуу үгүй ч юмуу би сайн мэдэхгүй л дээ. Ямар ч байсан одоо тийм зүгээр одоо за ямар ч байсан ингээд би олон хүнээс, за ноогдол ашигаа тогтмол өгдөг одоо тийм сайн ялгаатай компани болуул байдаг юм болуул зүгээр ингээд харахад
Эрдэнэтуяа -
Одоо ч яахав зарим нэг одоо хүртэл байлээ
Гэжээ -
Улаанбаатар хотын тэр хэдэн зочид буудал тиймэрхүү газрууд болуул одоо тэгээд
Эрдэнэтуяа -
Өгөөд байгаа
Гэжээ -
Өгөөд байгаа. Зарим энэ аж ахуй чинь болуул
Эрдэнэтуяа -
Бодохнээ ер нь тэгээд тэр үед тэр хувьцааг хүмүүсд өглөө тээ тэрийг ингэж ашиглаж чадаагүй нь бас юутай холбоотой вэ? Хүмүүс бас мэдээлэл бага байсан уу?
Гэжээ -
Ашиглаж чадаагүй
Эрдэнэтуяа -
Боловсрол бага байсан уу?
Гэжээ -
Ерөөсөө тэр чинь их олон шалтгаан байсан
Эрдэнэтуяа -
За
Гэжээ -
1-рт тэр чинь хүмүүсийн бол эдийн засгийн бодлого энэ болуул хэрэгтэй юм гэдгийг зарим хүмүүс ойлгоогүй.
Эрдэнэтуяа -
Манайд тийм хэргэлдэггүй байсан учираас
Гэжээ -
Хэргэлдэггүй байсан учираас одоо шинэ юм байсан учираас одоо хүмүүс тэгээд 1-рт, 2-рт нөгөө одоо болуул тэр чинь мэддэггүй нь жишээ юу гэхлээр одоо хүртэл тэр борлуулж чадаагүй үхүүлцэн хувьцаанууд байгаа ш дээ. Батлагаажуулаагүй ямар нэгэн компанид өгч одоо ингээд компаны хувьцаа болоогүй. Зүгээр нэг эрхийн бичиг тэр чигтээ
Эрдэнэтуяа -
За.
Гэжээ -
Одоо ингээд үхчихлээ одоо болуул тэр хэнд ч хэрэггүй цаас одоо тухайн тэр 1990-н оны үед л болуул компаниудад өгчихсөн бол хэрэгтэй байсан. тэгэхээр зэрэг мэдлэг муу 2-рт мэдээлэл их муу өгсөн хүмүүсд болуул одоо ингээд энэ хувьцаа болуул ингээд ийм юм хэрэгтэй энийг болуул одоо1991-н оныг хүртэл 1991-оос хойш хэрэггүй юм болчихно. Тэр чинь одоо тийм нилээн л одоо тийм хүн амьтанд сурталчилсан сурталчилгаа их муу байсан.
Эрдэнэтуяа -
Аанхаан
Гэжээ -
Олон талын л юмнууд байна. Тэгээд хүмүүс болуул
Эрдэнэтуяа -
Аанхаан
Гэжээ -
Одоо хамгийн гол нь тэр эдийн засгийн мэдлэг ерөөсөө тэр мэдэхгүй болохоор хэцүү
Эрдэнэтуяа -
Хувьчилалд ер нь оролцож байгаа улсуудаас одоо зарим нь хоосон үлдсэн гэж байа зарим нь өмчтэй үлдсэн л гэж байна? Ер нь ямар улсууд багш эмч нараас гадна тээ ер нь ямар улсууд нь бусдаасаа илүү өмчтэй үлдсэн бэ? Албан тушаалаараа ч юмуу, хүйсээрээ ч юмуу, арга залиараа ч юмуу
Гэжээ -
Хамгийн гол нь байна ш дээ тээ
Эрдэнэтуяа -
Албан тушаалаараа ч юмуу, хүйсээрээ ч юмуу одоо арга залиараа ч юмуу
Гэжээ -
Би бол ингэж боддог. Хамгийн гол нь тухайн үед болуул удирдах тушаалын ажил хийж байсан хүмүүс арай давуу эрхтэй. Юмны сор болсон юмнуудыг аваад одоо жишээлбэл машин байлаа гэхэд арай шинэлэг авдаг юмуу, шинэлэг трактор авдаг юмуу орон сууц авлаа гэхэд арай гайгүй орон сууцыг нь авдаг юмуу. Одоо байгууллагын удирдах зөвлөл арай давуу эрхээрээ дээр байсан хүмүүс нь одоо арай хувилдаж байна гэж хэлэх юмуу тэд нар бол хамгийн түрүүнд мэдээлэл авч байсан нөхдүүд
Эрдэнэтуяа -
Аанхаан
Гэжээ -
Одоо жишээлбэл Шаамарын тэжээлийн аж ахуй задралаа гэхэд тэр мэдээлэл танайх өмчөө зөдлөөд ингээд хуваа гэж мэдээллийг бол тэр дарга нарл очсоноос хойш тэр доодуулыг зүгээр тэр тракторын жолооч болуул мэдээл эхлээд тэр хөрөнгөө хуваахдаа бол одоо дээгүүрээ тэр нягтлан, эдийн засагч, дарга тэр хүмүүс чинь болуул хоорондоо ярьж байгаад одоо өсчөө задлья ингэж ингэж тэр хүмүүсийн дурны асуудал болж байна ш дээ. Тэгээд тодорхой ингээд ажилчинаасаа ч болдог даргаасаа ч болдог янз бүрийн бүсээс ороод комисс байгуулаад одоо энэ энчээ ингэж задлья гээд дундаа ярьж байгаад ингэсэн бол задрах л байсан байх л даа. Тэгээгүй учираас жишээлбэл одоо хамгийн ... сайтай том тэрэгийг нь дарга нар хуваагаад авах ч юмуу
Эрдэнэтуяа -
Аанхаан
Гэжээ -
Янз янзын юм байдаг юм. Бас зүгээр одоо яахав наад хүмүүс нь тэртээ тэргүй л одоо нэрийн төдий одоо нэг үхэр л гэсэн болуул зүгээр нэг өөрсдөө бол өндөр шимтэй малыг нь өөрсдөө аваад л одоо жишээлбэл тракторын жолооч
Эрдэнэтуяа -
Арай тэр үедээ эрчимжүүлж байсан ч юмуу тээ, аанхан
Гэжээ -
Тий
Эрдэнэтуяа -
Та тухайн үед удирдах албан тушаал хашиж байсан биз дээ.
Гэжээ -
Би чинь сургуулийн газар эвлэлийн хорооны дарга хийж байсан би чинь одоо
Эрдэнэтуяа -
Сургууль соёлын байгууллага, эмнэлэгийн газар ажиллаж байсан улсууд ер нь их өмчтэй болж чадаагүй. Танд эрт мэдээлэл ирээгүй юмуу эрт
Гэжээ -
Яаалаа гэж
Эрдэнэтуяа -
Хувьчилал ер нь анх та нарт яаж мэдэгдэж байсан бэ?
Гэжээ -
Одоо хувьцаа бол тэртээ тэргүй улс орон даяар юу яагаад эрхийн бичиг өгч, хүн болгонд ерөөсөө нэг төрсөн хүүхэд хүртэл авч байсан байхгүй юу. Аан зүгээр энэ өмч задрах юм болуул одоо тэр сургууль бидэнд бол мэдгэдсэн юм бол юу ч байхгүй. Бид нар бол сурагаар одоо энэ тэжээлийн аж ахуйн өмч нь хуваагдаж байгаа юм гэнээ тэгээл одоо бид нар чинь харж байхад эндээс чинь нөгөө жишээлбэл тракторын жолооч Доржид болуул 10-н хонь нэг үхэр ч гэдэг юмуу
Эрдэнэтуяа -
Аанхаан
Гэжээ -
Тракторын орон сууцтай ийм маягаар бүгдийг нь хуваацан байхгүй юу тэгээд тэр
Эрдэнэтуяа -
Таны амьдралд ямар нэг гүнээр нөлөөлсөн үйл явдал бий юу?
Гэжээ -
Жишээлбэл ямар хэлбэрээр
Эрдэнэтуяа -
Сайнааар ч нөлөөлж байсан юм болно муугаар ч нөлөөлж байсан юм болно. Тухайн үйл явдал болсоноос хойш таны амьдрал гэнэт өөрчилөгдөөд, амьдрал чинь одоо амьдралыг чинь арай өөрчилсөн ч юмуу одоо тээ. Одоо нөгөө орвонгоор нь эргүүлэх гэж бас ярьдаг ш дээ. Тийм юм эсвэл бас нэг жишээ болгоход аав чинь хэлмэгдлээ тэгтэл одоо тийм гүн хар толбо ч юмуу гүн шарх тийм юм үлдээсэн ч юмуу ямар нэгэн тийм үйл явдал бий юу?
Гэжээ -
Тйимэрхүү юм Арай гайгүй ээ надад тийм би чинь ерөөсөө бараг урсгалаараа одоо амьдрал бол хэвийн л, нэг хэвийн гэхдээ болуул нэг хэвийн гэж ярьж болохгүй л дээ. Анх эхлээд аав ээжийн минь тааруулж өгсөн гэр тэрнээс хойш хувийн орон сууцтай болоол тодорхой амьдарч дахиад одоо юм чинь нэг доороо байна гэж ямар юм байх вэ дээ. Түүнээс биш орвонгоороо ингээд амьдрал ингээд өөрчилөгдсөн эсвэл сайнаар ч юмуу муугаар тийм үйл явдал байхгүй ээ.
Эрдэнэтуяа -
Таны амьдралд ер бусын ба бусдаас онцгой гэх зүйл бий юу?
Гэжээ -
Байхгүй ээ. Одоо нийтийн жишэгээр л амьдар байгаа. Одоо болуул тэрнээс биш нээх онцгойроод байх ч юм байхгүй, доошоо ороод байх ч юм байхгүй. Одоо хамгийн гол нь миний амьдралын гол юу болуул ерөөсөө л би бас янз бүрийн зах зээл эхлээд янз бүрийн юм болоол ажилгүй байсан хамгийн гол нь ажилтай цалинтай байгаа болуул ерөөсөө ингээл бас нэг зах зээл гэдэг бас зах зээлийн үед чинь янз бүрийн орон тоогоор цомхотггож болно. Янз бүрийн юм болж болно. Одоо мэргэжилээрээ тэнцэхгүй гарч болно янз бүр л байдаг. Одоо миний хувьд бол одоо ямар нэгэн хэмжээгээр алба хашаад одоо би чинь ямар ч гэсэн ажилсаар байгаад пэнсэндээ гарах юм 40 гаран жил улсад ажилсан нэртэй.
Эрдэнэтуяа -
Та олон жил ажиллаж байгаа юм байна ш дээ. 40 гаран жил
Гэжээ -
40-өөд жил
Эрдэнэтуяа -
Аанхаан, тэгэхдээ ер нь тэтгэвэрт гарахад ажилсан жилээрээ тооцож байгаа юу? Яаж тооцож байгаа вэ? Тэгээд яг 40 гаран жил ажилсан гээд тэтгэвэрийн хэмжээ нэмэгдэх үү ?
Гэжээ -
Нэмэгдэнэ ш дээ. Энэ чинь нөгөө бусад ажилсан 25-с дээш илүү гарсан жил тутамдаа 1,5% -ийн юу авна ш дээ. Юу билээ 1,5-н
Эрдэнэтуяа -
За ярилцлага өгсөнд маш их баярлалаа.
Гэжээ -
Би одоо баярлалаа. Миний одоо санаа бодолын тухай, миний туулж байсан амьдралын тухай ингээд надаас асууж байсанд маш их баярлалаа
Эрдэнэтуяа -
За.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.