Tsesen
![](../assets/images/interviewees/990438.jpg)
Basic information
Interviewee ID: 990438
Name: Tsesen
Parent's name: Tsevegjav
Ovog: Hamaajav
Sex: f
Year of Birth: 1935
Ethnicity: Buriad
Additional Information
Education: higher
Notes on education:
Work: retired
Belief: nature
Born in: Altanbulag sum, Selenge aimag
Lives in: Altanbulag sum (or part of UB), Selenge aimag
Mother's profession: vodka factory bottle washer
Father's profession: vodka factory master, herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
family
education / cultural production
foreign relations
repressions
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Эрдэнэтуяа -
За хоёулаа эхлэе даа. Хүүхэд насаа.
Цэсэн -
Би 1935 онд Сэлэнгэ аймгийн энэ Алтанбулагт.
Эрдэнэтуяа -
Алтанбулагт
Цэсэн -
Алтанбулагт төрсөөн. Эмнэлэгт. Тэгээд 9 нас хүртлээ хөгшин ээж аав дээрээ өсч байсан. Манай хөгшин ээж аав хоёр энэ Гялаанд өвөлжилдөг байсийн. Малтай, хувийн малтай тэнд байсийн. Тэгээд 9 нас хүрээд энэ Алтанбулаг сумын 10 жилийн дунд сургуульд орж суралцсаан. Тэгээд хэдийдээ төгссөн байхнав.
Эрдэнэтуяа -
10-р анги төгссөн үү?
Цэсэн -
Тийн.
Эрдэнэтуяа -
Тэр үед 10 жил бий болцон байсан үе юм уу?
Цэсэн -
Байсийн. 10 жил.
Эрдэнэтуяа -
Алтанбулагт уу?
Цэсэн -
Тийн.
Эрдэнэтуяа -
Аанг.
Цэсэн -
Хүүшээ яанаа энийг чинь хамаагүй юм уу. Юу байсийн. 10 жилтэй байсийн. 2 давхар тийм гоё 10 жилтэй.
Эрдэнэтуяа -
Аанг. Манай энэ Алтанбулаг тэгвэл нэлээн хөгжилтэй.
Цэсэн -
Хөгжилтэй орон. Ер нь бусад сум бол аягүй гоё хот байсан ш дээ уг нь. Юугаараа болул.
Эрдэнэтуяа -
Юу юутай байсан тухайн үедээ?
Цэсэн -
Тухайн үедээ бол Сэлэнгэ аймаг байсан.
Эрдэнэтуяа -
Аймгийн төв нь гэх үү?
Цэсэн -
АЙмгийн төв нь. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг хот гэж байсийн.
Эрдэнэтуяа -
Аан за.
Цэсэн -
Алтанбулаг хот гэж байхад бол 10 жилийн дунд сургуультай, тэгээд юутай, намын хороотой, захиргаатай, консултай. Одоо энэ консулын байшин нь одоо хүртэл байж байна. тийн. Одоо яах гээд байгаам уу, буулгах гээд байгаам уу, яах гээд байгаам байж л байна. Тийм юутай.
Эрдэнэтуяа -
Үйлдвэр байсан байшин мөн үү, үйлдвэр байсан байшин мөн үү, тэр консул, бүүр цаана байгаа 2 давхар уу?
Цэсэн -
Биш ээ биш одоо яг засмал байгаа энэ талд. Хуучин нөгөө Цэдэндамбаа гэж байсийн ш дээ. Цэрэндамба гээд.
Эрдэнэтуяа -
Тиймээ тийм харин тэр 2 давхар.
Цэсэн -
Тийн. Тэр, тэр тэр. Тэр чинь хуучин консул байсийн. Тэгээд миний жоохон байхад бол юу байсан гэхээр архи пивоны үйлдвэр, архи хиамны үйлдвэр гэж байсан.
Эрдэнэтуяа -
За.
Цэсэн -
Тэнд бол миний ээж аав хоёр ажилладаг. Аль нь юунд манай аав бол Цэвэгжав гээд архины мастер, ээж бол яахав тэнд шил угаагчаар ингээд ажиллаж байсийн.
Эрдэнэтуяа -
Мнг.
Цэсэн -
Тэгээ л 10-р ангиа төгсөө л ерөөсөө тэнд чинь конкурс гэж юм авдаггүй. Шууд 10-р ангиа төгсөөд л хот руу аль өөрийнхөө дуртай сургуульдаа орно. Одоо би бол ХАА-н дээдэд орно гэж орсийн. Ээж, хөгшин аав ээж хоёр маань малтай болохоороо бас малыг яаж. Тэгээд би зоотехникийн ангийг төгссөн байхгүй юу. 4 жил хагасаар төгсдөг байсийн.
Эрдэнэтуяа -
Аан за.
Цэсэн -
Тийн. Тэгээд 1961 онд төгссөн юм уу даа.
Эрдэнэтуяа -
61 онд зоотехникийн ангийг уу?
Цэсэн -
Тийн.
Эрдэнэтуяа -
Аанг.
Цэсэн -
Тэгээд зоотехникийн ангийг төгсөөд Цэнхэрмандал суманд мал аж ахуйн машинт станц гэж байдаг байсийн. Тэнд зоотехникээр ажиллаж байгаад 61, 62, 63 онд байна, онд байна уу Зүүнбүрэнд юугаар ирсэн. Ерөнхий зоотехникээр ирээд тэнд ажиллаж байгаад одоо энэ хамгийн хоёрдахь хүүхэд гарсан байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Аанг.
Цэсэн -
Тэгээд юугүй хөдөө гадаа явж чадахгүйг минь харгалзаад би өргөдлөө өгөөд Аймгийн Эвлэлийн хороонд ХАА-н хэлтэст зааварлагчаар ажилласийн. Аймгийн Эвлэлийн хороонд. Тэгээд тэнд ажиллаж байсан чинь надыг энд хэдэн жил ажилласаан.
Эрдэнэтуяа -
Аанг.
Цэсэн -
Тэгээд тэнд ажиллаж байхдаа энэ Булган аймагт “Мал маллах сайхан” зөвлөгөөн болсон тиймээ.
Эрдэнэтуяа -
Аанг.
Цэсэн -
Тэнд орж тэнд оролцож байгаад дараа нь надыг юугаар мэргэжлийн дагуу энэ Алтанбулаг суманд юунд өгсийн. Алтанбулаг сангийн аж ахуй гэж болцон байсийн.
Эрдэнэтуяа -
Боловсон хүчнээр ирсэн үү?
Цэсэн -
Үгүй. Зоотехникээр ирсэн.
Эрдэнэтуяа -
Аан.
Цэсэн -
Тийн. Зоотехникээр ирсэн. Тэгээд би тэнд бас хоёр хүүхэдтэй юм чинь ажиллаж чадахгүй. Тэгээд юугаар яасийн. Намжаа дарга байгаад надыг юунд би ерөөсөө явж чадахгүй гэж контор чинь хуучин Булгарын завод гэж байсийн. Хоёр давхар. Тэнд хонтоор, тийн хилийн хажууд бүр. Одоо яг хил болчихлоо л доо. Тэнд хонтоор гэж ажиллаж байхад хонторт чинь цэвэрлэгч хийе ээ гэж хийж яаж байсийн.
Эрдэнэтуяа -
Аанг.
Цэсэн -
Тэгсэн чинь яаж чи цэвэрлэгч хийхэв юу яаг. Боловсон хүчин хий гээд. Тэгээд би боловсон хийсийн. Одоо энэ Долгорсүрэн ажиллаж байсийн ш дээ. Долгорсүрэнгийн ажлыг би авсан байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Аанг.
Цэсэн -
Тэгээд яалаа. Боловсон хүчин олон жил хийлээ дээ. Хэдэн онд би тэтгэвэрт гарчив даа.
Олон жил хийсээн, олон жил хийсэн.
Тэтгэвэрт гарахынхаа өмнө.
Хэдэн онд энд ирсэн юм бэ? Та. Зоогоор ирсэн юм байна тэ?
Тийн.
Ерөнхий зоогоор.
Тийн.
Эрдэнэтуяа -
61 онд төгсөө л ирсэн үү?
Цэсэн -
61 онд төгсөөд би юунд ирсийн. Цэнхэрмандал ажилд орсийн, 63 он, 64 он, 65 онд энд орж ирж үгүй ээ юу худлаа ярих нь хэдэн онд ирсийн. 69 онд ирсийн. Тийн. 69 онд ирсийн. Тийн, тийн. 69 онд ирсийн. Тэгээд би ерөөсөө тэтгэвэрт гартлаа боловсон хүчин хийж байгаад тэтгэвэрт гарсан байхгүй юу. Одоо хэдэн онд ч гарлаа даа.
Эрдэнэтуяа -
Ер нь улсад хэдэн жил ажиллав?
Цэсэн -
Одоо 61 оноос л харин тэтгэвэрт гартлаа л ажилласан ш дээ. Харин би харах уу?
Эрдэнэтуяа -
Тэр Найрамдлын Сангийн аж ахуй байсийм уу, нэгдэл байсийм уу тухайн үед? Ерөнхий зоо хийж байсан гэж байна?
Цэсэн -
Найрамдал нэгдэл, нэгдэл.
Эрдэнэтуяа -
Найрамдал нэгдэл байсан уу?
Цэсэн -
Нэгдэл байсан. Тийн.
Эрдэнэтуяа -
Анх яаж тийшээ томилогдож очиж, нэгдэл байсан уу?
Цэсэн -
Нэгдэл ер нь хэдэн онд гарлаа. Намайг л энд ирсэн хойно л нэгдэл гарсан. Би энийг мэдэхгүй юм. Яг нэгдэл болцон хойно нь ирсийн ш дээ.
Эрдэнэтуяа -
Аанг.
Цэсэн -
Миний явахад, миний 1966 онд Алтанбулаг татан буугдаж САА татан буугдсан ш дээ.
Эрдэнэтуяа -
Нэгдэл нь уу?
Цэсэн -
Биш.
Эрдэнэтуяа -
Сангийн аж ахуй нь уу?
Цэсэн -
Хот, Сүхбаатар хот гэж тиймээ, мөн үү? 66 онд татан буугдаад.
Эрдэнэтуяа -
56 онд биш үү?
Цэсэн -
Намайг ирэхэд САА, 56 онд биш биш биш.
Эрдэнэтуяа -
56 онд л гэж би.
Цэсэн -
54 онд биш үү.
Эрдэнэтуяа -
Би нөгөө нэг Очирданзан гуайгаас ярилцлага авсийн. Тэхэд 56 онд л гэх шиг болсон.
Цэсэн -
Тийн тэгэлгүй яахын. Би 66 онд чинь сургууль төгсчихсөн байсийн ш дээ. Тэхдээ 56 ондоо татан буулга, татан буугдаа л энэ САА байгуулагдсан.
Би 61 онд ирэхэд САА байсан байхгүй юу энд.
Эрдэнэтуяа -
Тийн. 56 онд гэж байсан байхаа. Очирданзан гуай дарга нь байсан гэж байсан надад эндхийн. Алтанбулагийн дарга байсан юм шиг байна лээ.
Цэсэн -
Очирданзан гэж.
Эрдэнэтуяа -
Нөгөө партизан.
Цэсэн -
Дуулсан нэр л байна.
Эрдэнэтуяа -
Өндөөр.
Цэсэн -
Одоо хаана байдгийн.
Эрдэнэтуяа -
Одоо Сэлэнгийн төвд байж байгаад нас барцан байна лээ энэ жил. Би ноднин авч байсийн.
Цэсэн -
Ярилцлага авсийм уу?
Эрдэнэтуяа -
Тийн. Очирданзан гуай. Тийн. Та тэгээд Найрамдал нэгдлийнхаа тухай яриач. Анх яаж ирж байв. Ер нь анх цаанаас томилсон юм уу, анх яаж анх Найрамдал нэгдэлд ирж байсан юм бэ?
Цэсэн -
За анх л Зүүнбүрэнгээс л Зүүнбүрэнд л ерөнхий зоогоор л томилогдож ирээ л Зүүнбүрэнгээс л юунд ирсэн байхаа. Хөөш, би Эвлэлийн Хороонд байж байгаад Найрамдал очилуу, эвлэлийн хороонд
Өөр хүн? -
Эвлэлийн хороонд байж байгаад л Алтанбулагт ирсэн байх.
Цэсэн -
Тэгвэл Найрамдалд очсон юм байна тэ, өө тийн тийн яг үнэн, юунд юунд ажиллаж байгаад 68 онд Зүүнхараад ажиллаж байгаад
Эрдэнэтуяа -
За. Зүүнбүрэнд үү?
Цэсэн -
Зүүнбүрэнд ажиллаж байгаад тэгээд манай ээж аав хоёр Найрамдалд ажилладаг байсийн. Тэгээд бас тэрнийгээ бараадаад тэгээд миний оронд хэн ирлээ дээ байз. Энүүхэнд ойрхон байна. Зүүнбүрэнд чинь.
Эрдэнэтуяа -
А таныг наашаа шилжихэд үү?
Цэсэн -
Тийн.
Эрдэнэтуяа -
Та зоотехникч хийж байсанаа яриач? Тухайн үеийн зоотехникч юу хийдэг байв? Ажил нь хүнд байсан уу тухайн үед ер нь.
Цэсэн -
Зүүнбүрэнд ажиллаж байсан. Миний дараа нэг залуу ирсиймаа. Таньдагийм аа таньдаг юм. Нэр нь одоо бүр одоо ерөөсөө юм санаж орж ирэхгүй байна. Мартчихаад байна.
Эрдэнэтуяа -
Аанг.
Цэсэн -
Тухайн үед яахав дээ мал аж ахуй, тэнд бол ажиллаж байхад хүндрээд байх юм нормын өөрийн мотоцикольтой байдаг байсан. Тэгээ л дунд, доороо болул зоотехниктэй, бригад бүр дээрээ. Малын эмчтэй, бригадын даргатай, тэд нартай л голцуу үүргээ өгөөл тэгээ л тэрний биелэлтийг шалгаж заримдаа өөрөө биечилж оролцох тийм ажлуудыг л голцуу хийдэг байсан.
Эрдэнэтуяа -
Мнг.
Цэсэн -
Голдуу удирдах юу хийнэ ш дээ би. Бид нар чинь одоо ингээд.
Эрдэнэтуяа -
Ерөнхийдөө л зохицуулж дээрээс нь аанханг.
Цэсэн -
Тийн. Дээрээс нь.
Эрдэнэтуяа -
Зааварчилгаа өгөө л.
Цэсэн -
Тийн. Зааварчилгаа өгөөл юмы нь очиж шалгаж, юу хийгдээгүй тэрний нь хийлгэж биелүүлэх тал дээр л ажиллана ш дээ. Тэгээ л Зүүнбүрэнд ажиллаж байсан, яагаад би миний оронд а тийн Амгаланбаатар бага хүүгээ гарахад л хоёрдах хүүгээ гарахад л дикритээ аваад л энд хүрээд ирсэн юм байна ш дээ би. Тэгээд л нөгөө 45 хоног гүйцэнгүүт л ажилдаа орохдоо л Шаамарт орсон. Тийм юм байна.
Эрдэнэтуяа -
Шаамарт аа?
Цэсэн -
Тийн.
Эрдэнэтуяа -
Алтанбулагт уу?
Цэсэн -
Шаамарт.
Эрдэнэтуяа -
За.
Цэсэн -
Шаамар нэгдэл “Хөгжлийн зам” гэж нэгдэл байсийн.
Эрдэнэтуяа -
За.
Цэсэн -
Тэнд тийн, тэнд зоо хийж байсан, тэнд удаагүй ээ би. Цөөхөн жил хийсээн. 2, 3 жил ч хийв үү үгүй юу. Тэгээд бас нөхөр дагаад хөдөө гадаа явж нялх хүүхэдтэй юм чинь хөдөө гадаа явж чадахгүй байгаад л юунд юугаар гарсийн. Эвлэлийн хороонд. Галиндэв гэдэг дарга байсан. Манайд ерөөсөө хөдөө аж ахуйн зааварлагч гэж ерөөсөө ганцхан тийм зааварлагчийн орон тоотой байсан. Тэнд очиж юу ажилла гээд. Тэгээд дундын зоодоо би ажлаа өгчихөөд тэнд ирж очиж ажил хийсэн. Дундын зоо нь Банди гэж байсийн.
Эрдэнэтуяа -
Тэгээд тэр тухайн үед, тухайн үед одоо жишээ нь юу яана ш дээ. Ажил солих ч юм уу тэ, нааш цаашаа явахад хэр хүндрэл байдаг байсан? Яаж явдаг байсан.
Цэсэн -
Өө хүнд байхгүй ээ, ерөөсөө.
Эрдэнэтуяа -
За.
Цэсэн -
Томилолтоо л өгчихнө, өөрөө л очоод юу яачихна, ер нь дор нь ш дээ ерөөсөө. Ганц хүүхэдтэй улсуудаа бас харж үзнэ. Тэхэд чинь дээр үед чинь бас хүүхэдтэй хүн ч тийм олон ч биш байсан. Ер нь тэгээд ер нь хүний амьдарлыг болул аягүй харж үздэгийн. Тэгээд 45 хоноод орно гэдэг чинь тэгээд цаана гадна талдаа хүүхэд харах хүн байхгүй бол чөлөө авья барья гэвэл ер нь татгалзахгүй өгдөг байсийн ш дээ. Тэгээд би ерөөсөө чадахгүй нь ерөөсөө гэж байсийн. Тэгээд тэр Эвлэлийн хороон дарга байрлаж надтай, манайд тийм орон тоо байгаа ерөөсөө хөдөө гадаа нэх явахгүй ээ, хааяа нэг явбал явуулна. Зааварчилгаа юмнууд гаргаж өгдөг. Тийм юмнууд, улсууд, хааяа надтай явж зааварчилгаа эд нар өгвөл өгнө. Нөгөө хөдөө мал дээгүүр явахад чинь тийм юм байна, энэ ингэж байна гэж яадаг байхгүй юу тэ. Тийн. Тийм л юу яаж байсийн. Тэхдээ л би Эвлэлийн хороонд нилээн хэдэн сар болсоон. Нилээн хэдэн жил болсон. Тэгээ л ерөөсөө энд ирээд л тэгээд тэтгэвэртээ гарсан ерөөсөө хөдлөөгүй. Хөдөө ч нэх их явдаг байгаагүй. Явна л даа. Тэхдээ юу яана. Явчихаад САА-н даргатай нь машинтай нь хамт явчихаа л тариа мариагаар яваа л улсуудаа эргэж тойрчихоо л тэгээд л энд ирээд л би контортоо л суугаад. Хавар намар нь илүү хөдөө явна гэхээс бусад үед нь болул, өвөл хааяа төлөлтийн үеэр нэг хөдөө явна. Төл мөл, хамгийн гол нь хүн хүчээр л ханган, САА-д ажиллаж байхад бол хамгийн гол хөр хүн хүчээр л хангаж өгөх ёстой байдгийн.
Эрдэнэтуяа -
Тэнцүү.
Цэсэн -
Тийн. Ерөөсөө мал дээр болул төл бойжуулна гэх юм бол дор нь төл бойжуулах хүнээ гаргах хэрэгтэй, газар тариалан дээр бол тэчнээн хүн хэрэгтэй гэвэл тэр хүнийг л гаргаж өгөх юм бол хүндрээд байх юм бол байхгүй. Тэгээд ер нь тэгээд тэнд ажиллаж байгаа улсууд чинь бол өөрсдөө яг юугаа хариуцсан. Бүр одооных шиг одоо чинь дуулгаваргүй болчихоод байгаа ш дээ. Тэр үед бол аягүй дуулгавартай, хүн юм хэлбэл л ер нь за доор нь даалгавараа биелүүлээд, тийм байсийн.
Эрдэнэтуяа -
Тэр ямар албан тушаалтай хүн хэлэх нь хамаагүй юу?
Цэсэн -
Хамаагүй.
Эрдэнэтуяа -
Бие биенийхээ хэлсэн үгийг л ер нь
Цэсэн -
Биелүүлнэ. Одоо, удирдаж байхад би ер нь удирдаж байхад л за хүн бригадын дарга нь ингэнэ ш дээ. Одоо манайд үтрэм дээр тэдэн хүн хэрэгтэй байнаа. Тэрнийг доор нь гаргаа л өгчих юм бол тэгээ л тэр чинь тэр нь ажлаа хийгээ л дор нь өөрснийхөө ажлыг доор нь гүйцээгээ л ер нь тэгжээ новширч байдаг юм байхгүй ш дээ. Тийм байсан ш дээ.
Эрдэнэтуяа -
Тэгээд л төлөвлөгөө нормтой байдаг.\
Цэсэн -
Төлөвлөгөөтэй, нормтой тэгээ л нормтой, юутай байдаг. Нөгөө сум САА-н нөгөө юунь аваргуудыг шалгарна. Тэрэндээ нормоо биелүүлэх гээд сая эрт ирнэ. Тийм байсийн ерөөсөө. Одоо ч болтол улсууд дайралдаад Цэцэн гуай аягүй шаардлага их тавьдагсан. Бид нар айгаад доор нь юмаа биелүүлээд. Сайхан байсан. Тийн. Дээр үед чинь.
Өөр хүн? -
Биднүүс чинь одоо дээрээс тушаал өгвөл бүгдий нь биелүүлнэ.
Цэсэн -
Тийн. Бүгдий нь хийнэ. Дарга нь шаардана.
Эрдэнэтуяа -
Тэгээд тэрэндээ тэгээд түүртэхгүй ээ?
Цэсэн -
Түүртэхгүй, түүртэхгүй ерөөсөө. Ёстой сайн хийнэ дээ харин.
Эрдэнэтуяа -
Тэр хүмүүсийн одоо албан тушаалтай ч бай, нас масны хоорондын хамаарал хамаагүй,
Цэсэн -
Хамаагүй ээ.
Эрдэнэтуяа -
Нэг нь нэг үг хэлэхэд дуулгавартай байдаг нь.
Аанг.
Цэсэн -
Бригадын дарга нь хэлбэл тэгээ л тэрнийгээ биелүүлж л орхино.
Эрдэнэтуяа -
Аанг.
Цэсэн -
Тэр нь ер нь юутай холбоотой байна. Тухайн үеийн.
Тухайн үед тэд нар бол хаашаа юм дээ. Их дуулгавартай тиймээ. Ажил явуулахад нэгнийгээ ямар ч гэсэн тэгээд ерөөсөө дээд талаа хүлээж авдаг, нэгийгээ хүндэлдэг, миний дээд талын нь л хүн гэдгийг хүндэлж байгаа байхгүй тэр.
Эрдэнэтуяа -
Тэрийг яаж сурч авч байв та нар?
Цэсэн -
Үгүй ээ анхнаасаа.
Эрдэнэтуяа -
Юунаас тэгж мэдэгдээд байна? Тийм хүмүүжил?
Цэсэн -
Нийгмээс л байлгүй. Одооны нийгэм чинь тийм юм байхгүй ш дээ. Хуучин би одоо өвгөндөө ярьдгийн. Дээр үед социализмын нийгэмд ёстой сайхан байсан. Амьдрал ч сайхан байсан.
Эрдэнэтуяа -
За. Өшөө юу юу нь сайхан байв?
Цэсэн -
Амьдрал сайхан байсан. Юм юм л сайхан тиймээ. Ажилтай, бүгдээрээ ажилтай, тэгээд л бүх л хүний хангамж бүгд байгаан ш дээ. Юу л авч эдлэе гэвэл эдэлж л байна. Тэгээд хамгийн гол тэдний чинь мөнгө олохын тулд л ёстой даалгавар биелүүлэхийн тулд л ёстой бүр бүгдий нь хийнэ ёстой бүр. Тийн. Оюутангууд ч ирж ажиллана. Одоотой адилхан тэгж мөнгө төлөхгүй. Төлөхгүй ш дээ. Өө ёстой хоолоо л идвэл тэгээ л бүгдий нь гүйцэх нь хийчихнэ мөн үү. Одоо энэ янз бүрийн хулгай мулгай, муу муухай юм бол ажилгүйгээсээ болоод байна ш дээ. Тийн. Тэр үед ердөө хулгай мулгай хийнэ мийнэ гэж дуулаагүй. Тийм юм бол байхгүй. Байхгүй. Тавьсан юм тавьсан чигээрээ л байж л байна. Бие биенийхээ юм авна гэж байхгүй. Одоо бол нэг модон хайрцагтай ийм мийм хувцас хийгээд тавьчихлаар одоо бол байхгүй болно ш дээ тэ. Тийм юм байхгүй байсийн нээрээ бол.
Эрдэнэтуяа -
Тэр.
Цэсэн -
Нийгэм сайхан байсан даа. Нийгэм улсыг хүмүүжүүлж чадсан байхгүй юу. Тийн.
Эрдэнэтуяа -
Мнг:.
Цэсэн -
Жинхэнэ хүнийг хүмүүжүүлж чадсан. Нэгдүгээрт. Хоёрдугаарт аав ээжийнхээ аягүй сургамж авдаг. Тийн.
Эрдэнэтуяа -
За.
Цэсэн -
Аав ээжийнхээ үгнээс гарна гэж байхгүй.
Эрдэнэтуяа -
Тэр цалин ер нь хүрэх үү?
Цэсэн -
Цалин хүрнэ.
Эрдэнэтуяа -
Тухайн үеийн хүмүүсийн улсын хүмүүст өгч байгаа цалин, тэр хүмүүсийн хөдөлмөрийг хэр их бодитой үнэлж өгч байсан? Хөдөлмөрт нь зохицсон, яг тохирсон цалин байж чадсан уу?
Цэсэн -
Яг л өөрий нь хийдэг хийдэг хөдөлмөрт чинь зохицсон цалин өгнө ш дээ.
Эрдэнэтуяа -
Аанг.
Цэсэн -
Ерөнхий зоо гэхэд чинь 800 гараа л авчихна. Тиймээ.
Эрдэнэтуяа -
Аанг.
Цэсэн -
Тэгээ л тэр юу чинь янз бүр. Нягтлан бодох чинь зарим нь ерөнхий нь 800, тэгээ л 750, тэгээ л хамгийн бага нь 400, тэхэд чинь юм их хямдхан байлаа ш дээ. Элсэн саахар гэхэд чинь.
Өөр хүн? -
Мөнгө чанга байсан л даа.
Цэсэн -
Аан. Мөнгө чанга байсан. Тэгээ л элсэн саахар гээл 200 төгрөгөөр гардаг байлуу. 4 цаас. 4 төгрөгөөр. Тийн. Гурил гэхэд л 70 төгрөгөөр л сайхан гурил авч идэж байлаа ш дээ. 75 төгрөг билүү. Тийм л байсан ш дээ. Тэгээд бол иддэг бол хүний иддэгийг л иднэ ерөөсөө. Бүх юм л. Дэндүү сайхан байсан.
Эрдэнэтуяа -
Мнг. Тэр одоо жишээ нь одоо бригадын дарга ч юм уу, тийм боловсон хүчин хэрэгтэй байна гэвэл та хаанаас олохов? Байгууллагаасаа олох уу, одоо жишээ нь өөр байгууллагын хүмүүсийг хувиарлах уу? Яаж олохов?
Цэсэн -
Үгүй үгүй. Дотроосоо яана.
Эрдэнэтуяа -
Аанг. Яаж зохицуулдаг байсан. Зохицуулж байснаасаа санаж байвал.
Цэсэн -
САА-д ажилласан, олон жил ажилласан энэ овоо хүн удирдаад явчихмаар хүн байна гэсэн хүнээ оруулж танилцуулна ш дээ.
Эрдэнэтуяа -
Аанг.
Цэсэн -
Тэгээд нөгөө мэргэжилтний зөвлөгөөн гэж байдаг.
Эрдэнэтуяа -
За.
Цэсэн -
Мэргэжилтний зөвлөгөөнөөрөө оруулаад тэгээд тэд нар өөрснийхөө санал хүсэлтээ тавина. Тэгээд зөвшөөрөгдвөл тэгээд тавичихна. Зөвшөөрөгдөхгүй бол энэ чинь юу яахгүй арай чадал хүрэхгүй дээ л гэвэл тэгээд яачихна ш дээ. Тэр битгий хэл манайх чинь тракторын жолооч хүртэл бригадын дарга хийж байсан ш дээ. Чадалтай, чадалтай улсууд байж л байсан даа. Бригадын дарга хийж байсан.
Эрдэнэтуяа -
Мнг.
Цэсэн -
Одоо Лхасүрэн байж байна.
Өөр хүн? -
Манай өвгөн ч нэг хэсэг бригадын дарга хийж байсан.
Цэсэн -
Тийн. Мал аж ахуйн бригадын дарга хийж байсийн. Бараг л сургууль төгсөөгүй тэгээд тэр чинь өөрийнхөө толгойгоор ажиллуулж удирдаад тэгээд дээр үеийн улсууд чинь дарга л үг хэлбэл тэгээ л тэрнийгээ заавал биелүүлээ л би одоо биелүүллээ гэдгээ заавал хэлнэ бүр. Ирэхэд нь биелүүлцэн нь л байна.
Эрдэнэтуяа -
Ер нь тухайн үеийн хүмүүс яг боловсролоор нь биш бас чадвараар нь үнэлж байсан юм шиг байгаан тиймээ?
Цэсэн -
Тийн. Чадвараар нь тиймээ. Ерөөсөө чадвараар нь үнэлж байсан тэр. Дээр үед бүгдээрээ их сургууль төгсчих тийм юу байгаагүй ш дээ. Байгаагүй, цөөхөөн хүн төгсөж байсан. Хамгийн их нь трактор комбайны жолооч нар л. Тэхдээ чадалтай хүүхдүүд байсан даа. Долоодугаар анги төгсчихсөн, бичиг үсгийн чадалтай, тийм юмнууд байж л байсан. Тийм л бригадын дарга нар байж л байсан. Манайд одоо зөндөө, зарим нь амьд сэрүүн байна, зарим нь ч Юндэндорж хүртэл бригадын дарга хийж байсан, Лхаасүрэн ч байж байна.
Өөр хүн? -
Нэг хэсэг САА-н орлогч хийж байсан биз дээ.
Цэсэн -
Тийн. САА-н орлогч хүртэл хийж байсан. Сэтгэл сайтай улсууд байна шүү. Боловсрол юм яахгүй. Тийн.
Эрдэнэтуяа -
Алтанд байсан гол юу нь том хамгийн том нь СААхуй л юм байна тэ? Хамгийн том байгууллага нь?
Цэсэн -
Тийн. Ерөөсөө САА. Миний урдах боловсон хүчин чинь Доёо чинь боловсрол бага боловсролтой л хүн байсан байна лээ ш дээ.
Өөр хүн? -
Тийм байна лээ.
Цэсэн -
Тийн. Хийж л байсан ш дээ. Боловсон хүчин.
Өөр хүн? -
Тэгээд хүний чадвар байсан байхгүй юу.
Цэсэн -
Чадвар, бичээчээ хийчихнэ, боловсон хүчингээ хийчихнэ. Би ч гэсэн машин цохож сурчихсан. Бичээч байхгүй бол доор нь бичээч юмаа цохоол дарга дээр ороо л тамга дараа л. Бичээч байхгүй байнаа гээд хүлээгээд байх юм бол байхгүй ер нь ерөөсөө. Бичээчээ өөрөө хийгээд сурчихна. Тэрнийгээ сурах гэж их оролдоно ш дээ. Орой үдшийн цагт суу суу гэж хэлэхгүй ш дээ. Өөрснөө л юмаа бүтээчихээ л тэгээ л.
Эрдэнэтуяа -
Хүмүүс их хариуцлагатай байсан байх.
Цэсэн -
Их хариуцлагатай. Юмандаа аягүй хариуцлагатай. Тэгж байж нийгэм, олон түмэн ард түмэн ажилтай, амьдралтай байсан.
Эрдэнэтуяа -
Гэхдээ тодорхой хэмжээний айдас байсан байнаа?
Цэсэн -
Байлгүй яахав.
Эрдэнэтуяа -
Хүмүүсийн дотор. Тухайн үеийн нийгэм айдас өгчихсөн байсан юм уу?
Цэсэн -
Нийгэм.
Эрдэнэтуяа -
Үгүй бол тэрийг ингэчихвий, тэгчихвий?
Цэсэн -
Үгүй ээ үгүй тийм юм бол байхгүй. Айдас ердөө байхгүй.
Эрдэнэтуяа -
Аанг.
Цэсэн -
Ганцхан шаардлага тавьдаг, шаардлага яахав ээ юмаа биелүүлдэг юм байхгүй ш дээ. Аргагүй л нэг улсын хөрөнгө юм даа гээд нэг мал эд нараас нь хааяа нэг тийм юм 10 хуруу тэгш хүн гэж хаа байхав. Малнаас нь нэг хоёр хулгай хийж иднэ үү гэхээс биш тэгж нэх яагаад байхгүй л дээ.
Эрдэнэтуяа -
Тийм хүмүүст ямар хариуцлага хүлээлгэхэв?
Цэсэн -
Байсан л даа. Яахав тэр чинь мал хулгай хийсэн бол тэгээ л хуулийн арга хэмжээ л, нэгэнт л улсын юм чинь шүүхэд нь л өгнө ш дээ. Шүүх тэрийг ямар арга хэмжээ авах байна уу тэгээ л эсхүл төлүүлэх байна уу? Эсвэл юунд нь аавынд нь явуулах байна уу? Тийм л арга хэмжээ авна ш дээ.
Эрдэнэтуяа -
Ер нь одоо ингээд бодоход хүмүүс хувийн өмчиндөө хайртай, тэр үеийн тийм хүмүүс улсын өмчид их хайртай байсан юм шиг байнаа?
Цэсэн -
Тийн, тийн. Улсын өмчинд. Тэр үед бол хувийн өмч нэх байгаагүй ш дээ.
Хувийн өмч одоо бидний байгаа орон сууц байшин, гэхдээ тэр үед хувийн орон сууцтай ч хүн байгаагүй.
Эрдэнэтуяа -
Хүмүүсийн ухамсарт тэрийг суулгачихсан байнаа тэ? Ер нь.
Цэсэн -
Тэгээ л бодоод үз л дээ. Ер нь байшинтай хүн цөөхөндөө. Тийн. Ерөөсөө анх Алтанбулагт ирж байхад чинь энэ хавьд ганцхан энэ байшин.
Эрдэнэтуяа -
За, энэ урд талын байшин уу?
Цэсэн -
Энэ урд талын байшин. Энэ талд жижигхэн, Гомбожав гуайнх партизан, энэ талд ганцхан нөгөө хэн их багшийн чинь ах хэн билээ. Жамъян. Тэр байсан. Энэ талд нөгөө мангаа Пүрэвсүрэнгийн аав Аюур гуайнх байсан. Тэгээд энэ ард нэг ч айл байгаагүй. Манайх энэ байшинг худалдаж авч энд анх бууж байсан байхгүй юу. Эвлэлийн хороо, анх ирж байхдаа.
Эрдэнэтуяа -
Мнг. Хүн ам багатай байсийм уу?
Цэсэн -
Бага, ерөөсөө хүн ам багатай. Голцуу орон сууцтай, энэ орон сууц чинь баригдчихсан байсан ш дээ.
Эрдэнэтуяа -
Тийм үү, хойно нурчихсан байгаа юу?
Цэсэн -
Үгүй ээ, үгүй.
Эрдэнэтуяа -
Эсвэл нөгөө 2, 3 давхартай нь уу?
Цэсэн -
Тийн.
Эрдэнэтуяа -
А наана хилийн наад талд байдаг уу?
Цэсэн -
Тийн.
Эрдэнэтуяа -
Ингээд тойроход байдаг уу?
Цэсэн -
Тийн. Тэнд л ихэнх нь орчихсон байсийн тэ.
Эрдэнэтуяа -
Одоо манайд чинь Алтанбулагийн техником гэж байсан?
Цэсэн -
Хуучин техникум байсан. Тэгээд энэ одоо нэг сайхан техником нураад дууслаа ш дээ. Тиймээ, тэр чинь одоо. Миний жоохон байхад бол техником бол тэр нэлээн хойгуур байсийн. Тэгээд тэр бол буугдчихлаа л даа. Сүүлд нь бол сүүлд нь 10 жилийн байшинд техником ороод байсийн. А орос сургуулийн байранд бол 10 жил ороод байсан. 10 жилтэй ч биш болсон 7 жилтэй болсон байсан байх тиймээ бидний үед. Сум болохоороо юу яасан. Тийн. Хамгийн гол нь тийшээ явчихсан чинь. Миний үед бол 10 жилтэй байсан. Надаас хойших бол САА-с хойш бол 10 жилийн оронд техником ороод орос сургуулийн байранд юу нь ороод. Монгол 7 жил гэж байсан байхаа.
Өөр хүн? -
Манайхыг жаран нэгэн онд нүүж ирж байхад чинь нээх урт хүрэн байшин техником гэж байсан. Тэгээд энэ жаран ес, далаад оны үед энэ том байрыг барьсан байхгүй юу.
Цэсэн -
Миний ирэхэд барьж байсан бариад ороогүй байсан болов уу, орцон байсан болов уу?
Өөр хүн? -
68 онд та ирсэн тэ? 68 онд ирсэн үү?
Цэсэн -
Би яг 70 онд ирсийн.
Өөр хүн? -
Аа тийм үү?
Цэсэн -
Тийн. Тэхэд тэгвэл 70 оноос хойш л орсон юм байна. Нэлээд хойно далан тав, зургаан оны үед орсон байхаа. Хуучин одоо энэ нурчихаад байгаа техником чинь. Аягүй хайран байшин.
Эрдэнэтуяа -
Энэ тэгээд Хяраан гэж байна ш дээ. Та Хяраанд төрлүү. Хаана төрсөн.
Цэсэн -
Би юу, би Алтанбулаг байна ш дээ.
Эрдэнэтуяа -
Эмнэлэгт төрсийм уу?
Цэсэн -
Эмнэлэг гэж байсан. Засмал замын цаад талд.
Эрдэнэтуяа -
За.
Цэсэн -
Биш. Засмал зам гэж худлаа ярих нь. Урагшаа Салдат даваа байна ш дээ.
Эрдэнэтуяа -
Наадам болдог уу?
Цэсэн -
Энэ Салдат толгой байна ш дээ. Энүүхэнд.
Эрдэнэтуяа -
За.
Цэсэн -
Тэрний чинь баруун талд.
Эрдэнэтуяа -
Ер нь бол Хярааных уу?
Цэсэн -
Миний ээж аав бол бүр Хярааных, бүр юунаас орж ирсэн. Миний ээж бол 16 настай хойноосоо орж ирсэн.
Эрдэнэтуяа -
Нөгөө нэг наана цаана зусдаг байсан, яаж орж ирж байсан. Танай ээж 16 настайдаа монголд.
Цэсэн -
Зүгээр, тэр үед гайгүй ороод ирцэн.
Эрдэнэтуяа -
Аанг. Ямар шугамаар орж ирж байсийн энд. Энд яах гэж орж ирсийн.
Цэсэн -
Зүгээр, тэр үед би.
Эрдэнэтуяа -
Малаа маллах юм уу?
Цэсэн -
Тийн. Малаа л яана гэж орж ирсэн. Тэр үед нөгөө цагаантнууд гэж байсан шиг байгаамаа.
Эрдэнэтуяа -
За.
Цэсэн -
Тэрнээс л зугатаж орж ирсэн болов уу гэж би боддогийн. Тийн. Тэрнээс л зугатаж орж ирэв үү гэж би боддогийн. Тэр оросууд ирж юмы нь дээрэмддэг байсан гэж байсийн.
Эрдэнэтуяа -
Аа оросд байхад нь уу?
Цэсэн -
Тийн. Тэгээд морьтой.
Орос чинь 2 хуваагдсан байгаа байхгүй юу. Цагаантан, улаантан гэж. Тэгээд цагаантнаасаа урваж орж ирсэн юм шиг байгаан.
Цагаантнууд нь мал луусы нь дээрэмдэж, авгай хүүхэдтэйгээ нөгөө орос тэрэг байна ш дээ. Дөрвөн дугуй тэргэн дээрээ суулгачихаа л тэгээ л ерөөсөө хар морь хөллөчихөө л юу яагаад байдгийн. Юм хум дээрэмддэг байсан гэж ээж л биднийг нэг ярьдаг байсан.
Эрдэнэтуяа -
Мнг. А тэрнээс зугатаж орж ирээ л.
Цэсэн -
Зугатаж л орж ирсэн.
Эрдэнэтуяа -
Аав чинь болохоороо?
Цэсэн -
Яагаав аав эднүүс адилхан ш дээ.
Эрдэнэтуяа -
А бөөнөөрөө л тэгж орж ирсийм уу?
Цэсэн -
Бөөнөөрөө ч биш л дээ. Тэхдээ бага, миний хөгшин ээж аав эд нар чинь юугаар орж ирсэн. Борхитайн уулаар орж ирсэн. Тийн. Борхитойн уулаар орж ирсэн манайхны. Миний ээж аав хоёр бол тэд нар тэгж орж ирсэн. Энэ юу байна ш дээ нөгөө. Гялаан нуур, Гялаан байна ш дээ. Гялаанд өвөлжөөд, тийн, Гялаанд өвөлжөөд тэгээд хойд талд нь нэг худагтай одоо айлууд зусаад байдаг даа. Ийшээгээ явахаар. Их шалбааг нуур байна ш дээ. Тэрнээс наагуур нэг бас л бага ногоон нэг буурь байдаг даа. Тэнд зусдаг байсийн. Тэхэд л манай ээж аав хоёр танилцаж суусан л юм байна лээ.
Эрдэнэтуяа -
Аа эхнээсээ бол тус тусдаа л ирсэн юм байна.
Цэсэн -
Тийн. 16 настай орж ирж байсан.
Эрдэнэтуяа -
Аан гэр бүлүүдтэйгээ орж ирээ л.
Цэсэн -
Тийн. Миний хөгшин аав ээж бол хоёулаа орж ирж байсан.
Эрдэнэтуяа -
Мнг.
Цэсэн -
Бүр ээжтэйгээ гурвуулаа орж ирж байсан. Тийн. 16 настай орж ирж байсан миний ээж бол.
Эрдэнэтуяа -
Аанг тийм байна. Аанг. Ер нь бол бодоход бас тэр дээр үед болохоороо энэ Алтанбулагийн одоо юу гэхийн хүмүүс гэх юм уу, ер нь хөдөөгүүр их байсиймаа даа. Энэ Хяраан мяраан энүүгээр байсан уу? Ер нь.
Цэсэн -
Энд ч байсан хөдөө ч байсан. Хөдөө чинь бол малтай болул бодвол морьтой л орж ирсэн юм байна лээ. Тэхдээ мал тууж орж ирсийм уу, яаж орж ирсийн. Тэгээ л хил хаасан гэсэн. Тэд нар орж ирээд удаагүй хил хаасан гэж байсан. Халь мульт л орж ирсэн юм шиг байна лээ. Бараг л зугатах шахуу л орж ирсэн юм шиг байна лээ. Тийн. Тэгээ л удаа ч үгүй хил хаасан гэж байсан.
Эрдэнэтуяа -
Яг хилийн наашаа цаашаа чөлөөтэй явуулахаа больчихсон юм байна тэ?
Цэсэн -
Больчихсон. Больцон больцон. Тийн.
Эрдэнэтуяа -
Уг нь дээр үед чөлөөтэй байсан юм байна тэ?
Цэсэн -
Чөлөөтэй байсан. Үгүй яахав дээ оргоод ирсэн цэргүүд байхгүй тэр юугаар штабаар баахан улсууд орж ирсэн байхгүй юу. Тийн. Орж ирсэн байдгийн ш дээ.
Эрдэнэтуяа -
Мнг. Тэгээд цагаантнууд наашаа хил давж орж ирэхгүй юу?
Цэсэн -
Ирээгүй, ирээгүй тэгээд монгол руу оруулаагүй биз бодвол. Яахав юмы нь дээрэмдэх гээд байхгүй болохоор яаж дээрэмдэхэв тэгээд. Тэндээ байгаа улсуудынхаа юмыг л дээрэмдсэн юм байгаа биз бодвол. Тийн. Цагаантнууд гэж байсан гэж ярьдгийн байна лээ. Ёстой хэцүү улсууд.
Эрдэнэтуяа -
Орос хоёр хуваагдсан байхгүй юу.
Цэсэн -
Тийм л байсан.
Тусгай яс үндэстэн биш. Орос дотроо нөгөө хувьсгалын үед хоёр хуваагдцан.
Эрдэнэтуяа -
Тэгээд яагаав нэг нь хаант засгийнх, нэг нь ард түмнийх гээд байдаг ш дээ тэ. Тэгээд цагаантан чинь хаант засгийнх нь байсан ш дээ тэ? Улаантан чинь хаант засгий нь унагаагаад.
Цэсэн -
Унагаагаад, тийн тийн тэгж гарч ирсэн.
Эрдэнэтуяа -
Аанг. Тэгээд энд суурьшсан. Ер нь энэ Чагта, энэ Хяраан мяраанийхан чинь буриадууд л байдаг юм шиг байна лээ.
Цэсэн -
Голцуу буриадууд байсийн.
Эрдэнэтуяа -
Дандаа л орж ирсэн юм шиг байгаан.
Цэсэн -
Дандаа хойноос орж ирсэн буриадууд. Тэгээд нэг Хяраан, Чагтаагаар эднүүс чинь дандаа орж байсан улсууд.
Эрдэнэтуяа -
Мнг. Тэр ер нь тэр үеийн, дээр үед одоо ингээд төрж байгаа улсууд байгаа ш дээ. Эмнэлэгт төрөх үү, гэр мэртээ төрөх үү?
Цэсэн -
Эмнэлэгт ш дээ манайх. Эмнэлэгт төрнө ш дээ.
Хамгийн соёлтой сум бол энэ Алтанбулаг л байсан. Анх хувьсгал ялсан байхгүй юу. Тэгээд бүх юм эндээ төвлөрсөн.
Юундаа л төрж байсан. Яг эмнэлэг дээрээ л, би, бид манай хүүхдүүд бүгд, манай эгч эд нар бүгд эмнэлэгт төрсөн. Тэгээд, одоо нөгөө хэн байна ш дээ. Ренчингийн байшин байна ш дээ талиймар. Ренчингийн байшингийн яг ард манайх. Ренчингийн байшингийн хуучин Ренчингийн охин суудаг байсан нэг цэцэрлэгийн байшин гээд байсан. Тэрнийгээ буулгаад ар тийшээ барьчихсан байгаа биз. Тийн. Тэрний чинь яг юун тал, яг зүүн талд нь хэнийх, нэг ганц айл байсийн. Хэн гэж, худалч Даш гээд. Тийн. Тэрний зүүн талд манайх байсан. Одоо манай Аръяажавын, Аръяажавын гэнэ миний аавын барьсан байшин одоо Алтанбулагт, Сэлэнгэд байдгийн ш дээ. Тэнд барьцан. Бид нар чинь тийшээгээ нүүхдээ байшингаа аваад нүүцэн байхгүй юу. Нэгий нь зараад, нэгий нь тийш нь аваад явцан. Одоо хүртэл байдгийн. Тэгээд энэ Даваа даргын нас барчихдаг ш дээ. Тэрний охины нь, тэрний авгайн ээжийн ээж, тэр авгайн ээжий нь ээж настай хүн авсийн ш дээ. Бор хөгшин авсан. Тийн. Үгүй ээ үгүй манайх буулгаад Сэлэнгэд байж байхгүй юу бид нар чинь, тийн. Манай ээж аав чинь тийшээгээ очоод юунд малчингаар, саальчингаар ажиллаж байсан л даа. Найрамдал нэгдэлд. Хөгжлийн зам гэж байснаа Найрамдал боллуу яалаа даа. Найрамдал нэгдэл гэж болсийн. Тийн.
Эрдэнэтуяа -
Тэр нөгөө Найрамдал нэгдэл гэснээс зоотехникч чинь юу яадаг билүү, үхсэн мал зал байвал тодорхойлдог билүү, мөн үү тэр?
Цэсэн -
Малын эмч нь тодорхойлно.
Эрдэнэтуяа -
А малын эмч нь юм уу тэ?
Цэсэн -
Тийн.
Эрдэнэтуяа -
Нөгөө кино минон дээр чинь яадаг биз дээ. Нууна, үхсэн малаа нууж муух гээл яадаг билээ?
Цэсэн -
Яахав ээ тэр малын эмч бол үзээд акт тавина. Чухам юугаар үхсэн байнав, ер нь тэжээллэг муугаас үхсэн байна уу, тэжээллэг муугаас үхсэн байвал тэр малчин дээр акт тавьчихна. А өвчингөөр үхчихсэн байх юм бол тэгээд тэгээ л акт тавиа л тэр чинь ямар ч юу яахгүй ш дээ. Тийн. Зарим нь ямар хүн бүгд л сайхан байхгүй ш дээ. Эрээн цоохор янз бүр. Зарим нь маллаж чадахгүй өвөл тэ, осгоож үхэх юм уу, ядарч үхэх юм уу тийм юм бишгүй л гардаг л байсан.
Эрдэнэтуяа -
Мнг. Анх уг нь анх яаж сургуульд орж байв?
Цэсэн -
Харин ерөөсөө л би есөн, хөгшин ээж аав дээрээ байсан байгаа дээр нөгөө.
Эрдэнэтуяа -
Эмээ өвөө дээрээ гэсэн үг үү?
Цэсэн -
Тийн. Эмээ өвөө дээрээ. Тэд нар надыг явуулах дургүй. Малаа маллуулах гээд байдаг. Тэгээд ээж аав хоёр болул бид нарыг сургуульд оруулсан байх. Надыг дуудаж сургуульд оруулсан 9 настай. Би дүүтэйгээ хамт нэг ангид орсийн ш дээ. Тэгээд хоёулаа нэг арван жилд. Хоёулаа төгсөж байсийн. Тэр манай ээж чинь бас өөрөө нэг сургууль төгсөөгүй, харин манай аав бол монгол бичиг аягүй сайн мэддэг тийм байсийн.
Эрдэнэтуяа -
Яаж сурч байсан юм бол?
Цэсэн -
Хэн мэдэхэв. Одоо яагаад сурсийн. Аягүй гоё бичдэг. Ер нь монгол бичигтэй мэддэг. Биднийг бүгдийг сургуулиар явсан бид нарыг. Бид нар. Ерөөсөө бүгдээрээ их сургууль төгссөн. Тэгээд манай хамгийн том эгч Цэрэнцоо гэж байсан Худалдааны техником төгссөн. Тэр л техником төгссөн. Тэрний дараачийнх ах маань одоо Анагаахын дээд төгссөн. Одоо бүр насаараа ренгээний эмч хийж байгаад тэр өнгөрлөө. Тэрний дараачийнх нь Цэрэндулам гээд одоо бас их эмч байж байна хотод. Тэрний дараачийнх нь би ганцаараа зоо. Манай бага дүү. Би зоо, тэрний дараачийнх нь Цэрмаа тэр Анагаахын дээд төгсөөд Анагаахад багш хийж байсан. Одоо тэтгэвэртээ гарцан байна. Тэрний дараачийнх нь харин агроном, хойно Ленинградад төгссөн. Тийн. Манайхан чинь бүгдий нь сургуулиар явуулсан ш дээ манай ээж аав хоёр чинь. Аягүй, манай ээж чинь өөрөө сургууль соёл төгсөөгүй мөртлөө аягүй тийм юутай байсийн ш дээ. Заавал сургууль төгсөнө. 10-аа төгсөнө, та нар мал маллаж чадахгүй ээ гэдгийн. Мал маллаж чадахгүй ээ, тануус 10 хуруугаараа хоолоо олж тэжээнэ, тануус миний амьд дээр ямар ч гэсэн сургууль төгс гэдэг. Тэгээд төгссөн байхгүй юу бид нар. Бүгд тэгээд сургууль төгсөж.
Эрдэнэтуяа -
Тэр ер нь тухайн үеийн хүмүүс бас, зарим нэг улсууд хүүхдүүдээ ер нь сургуульд явуулах дургүй тохиолдол байсан юм шиг байгаан.
Цэсэн -
Байсаан. Байлгүй яахын тэр чинь.
Эрдэнэтуяа -
Гол шалтгаанууд нь ер нь ямар ямар шалтгаанууд байсан бол.
Цэсэн -
Яахав малаа л маллуулах гэж л тэр байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Хажуудаа байлгах гэж.
Цэсэн -
Тийн. Тэгээд жаахан өөрснөө, өөрснөө сургууль соёлд яваагүй, сургууль ч төгсөөгүй, тийм болохоор, тийм болохоороо юу яаж байхгүй юу. Малаар л хоолоо олж тэжээх юм шиг л бодоод байхгүй юу. Тийн. Тэрнээс бас мэддэгнүүд нь сургуульдаа явуулаад, мэддэггүйнууд нь малаа маллуулаад тэгээд зарим нь ч яахав дээ янз бүр ш дээ хүүхэд чинь. Эрээн цоохор, сайн ч сурдаг хүүхэд байна, муу сурдаг ч хүүхэд байна. Тийм юмнууд байна даа. Адилхан л хөдөөний хүүхдүүд бол байранд л байна ш дээ. Байртай байсан юм чинь.
Эрдэнэтуяа -
Оюутан, сурагчийн байрандаа.
Цэсэн -
Тийн. Сурагчийн байранд.
Эрдэнэтуяа -
Сурагчийн байранд яаж байхав. Нөгөө байр майр нь ямар байсан, хоол унд нь яахав. Төлбөр авах уу?
Цэсэн -
Төлбөр, төлбөр яасийм бэ?
Эрдэнэтуяа -
Мах зах авах уу?
Цэсэн -
Мах, мах л өгдөг байсан шиг санаад байдгийн.
Эрдэнэтуяа -
Ер нь тэр үед хүүхдүүдээ сургуульд явуулаа, сургуульд сурах ашигтай, тийм юутай гэсэн тийм ухуулга сурталчилгаа хэр явдаг байсан.
Цэсэн -
Хэн мэдэхэвээ тийм юм явдагийм уу? Бараг явдаггүй байхаа. Гэхдээ бол сургуулийн насны хүүхдүүдийг бол заавал шахаж оруулдаг байсан шүү.
Эрдэнэтуяа -
За.
Цэсэн -
Тийн.
Эрдэнэтуяа -
Жил болгон яваад уу? Байн байн яваад уу?
Цэсэн -
Тийн. Байн байн яваад сураглаад оруулаад юу яагаад. Багийн дарга эд нарт яагаад, аргагүй л сурч чадахгүй юмнууд нь үлддэг байх. Тэрнээс бол ер нь сургуульд их явж байсан шүү.
Эрдэнэтуяа -
Аанг.
Цэсэн -
Юм сурдаг хүүхдүүд бол.
Эрдэнэтуяа -
А ар гэрийн боломж муутай, гэр бүл цөөн мөөн, ам бүл
Цэсэн -
Тийн янз бүрийн хүүхэд байна ш дээ зарим нь ч одоо.
Эрдэнэтуяа -
Тэр үед төлбөр авч байсан биш тиймээ.
Цэсэн -
Тийн. Төлбөр авч байсан биш.
Хоол ундтай, ёстой сайхан байлаа шүү дээ.
Эрдэнэтуяа -
Хүүхдүүд оргоно.
Цэсэн -
Оргоно гэж байхгүй ээ. Би л оргож байна гэж дуулаагүй. Байгаагүй. Сургууль дээр арга хэмжээнүүд их зохиогддог ш дээ бүр. Концерт, ангиараа
Өөр хүн? -
Манай хөгшин чинь 4 төгсөөд талийгаач, 4 төгсөө л тэгээ л тооцооны нягтлан бодогч болсийн ш дээ. Одоо арга байхгүй толгойны арга ухаанаараа байсан байгаа байхгүй юу.
Цэсэн -
Заавал их сургууль төгсөхгүй, тэр үед чинь хамаагүй. Чадал л байвал тэгээ л хийнэ. Чи их сургууль төгсөөгүй байна гэж хэлэхгүй.
Эрдэнэтуяа -
Аанг. Гэхдээ хүн бүрийг ажилтай байлгадаг байсан байх тэ?
Цэсэн -
Тийн. Хүн бүгд ажилтай. Ажилгүй хүн гэж ердөө үгүй.
Эрдэнэтуяа -
Аанг. Тэр бас ямар бодлого хэрэгжүүлдэг байсан юм бэ? Ер нь гэртээ ажилгүй байвал яахав?
Цэсэн -
Үгүй ээ ажилгүй гэж байсийм уу? Ажилгүй хүн байгаагүй.
Эрдэнэтуяа -
Цаанаас нь хороо хориноос нь
Цэсэн -
Хоёр хүн байж байхад л нэх олон малгүй, малаа маллаад хүүхэд шуухадтай байвал нэг нь яваад үтрэм дээр ажиллаад л мөнгө олоол ирж байгаа юм чинь тэ. Тийн.
Ерөөсөө хэзээ ч ажилгүй хүн байгаагүй. Тэр чинь яагаад гээч. Тэр нийгэм чинь энэ улсууд ажилгүй байвал өлсөнө, хувцасгүй байна, ядрана тиймээ, ядуу амьдрана гэдгийг хүн болгон ажилтай л байж байж сайхан амьдрана гэж. Тэрийг бүгдий нь ойлгуулсан байхгүй юу.
Наад зах нь зүгээр одоо өвөл боллоо, одоо төл дээр очоод төл, хурга мурга бойжуулаал тэрнийхээ мөнгө төгрөгийг аваа л. Тэгээд улсаас хоолы нь даачихна. Тэгээ л айл чинь бас зүгээр байхгүй ш дээ. Хоол унды нь идээ л. Өгөхгүй байна, улс өгөхгүй байна гэж хэлэхгүй ш дээ. Малтай, дуртай улс чинь хонио гаргаа л идээ л байна ш дээ.
Эрдэнэтуяа -
Мнг. Соёлын довтолгооныг хэр мэдэх вэ?
Цэсэн -
Соёлын довтолгоо бол яахав дээ. Явж байсан, гэхдээ яахав дээ. Бас ч юм юм ховор, тэр үед чинь ийм гоё торго морго гэж байсан биш. Даалимбан, даалимбаар, ямбуу, тийн ямбуу л байсан. Тэгээ л тэрнийгээрээ бас яахав дээ сарын дараа, айл бүгдийн нэг бас хоёр орны ээлжийн хөнжлийн даавуутай, ээлжийн дэвсгэр даавуутай, нүүр гарын алчууртай тийм болгох гээд бас хэрэндээ тэр чинь айлд л хэрэгтэй байсан байхгүй юу. Айлд л хэрэгтэй л болж байгаан. Цэвэрхэн тиймээ. Соёлын довтолгоо явж байна. Танайх муу байна гээд хавчиж хашаад байх юм байхгүй ш дээ. Тийм л байсийн. Тэгээд юм өгдөг байсийм уу, үгүй байсийм уу, тэрнийг мэдэхгүймаа зүгээр.
Тэр соёлын довтолгоон гэдэг чинь сайн сайхан байлгана гэдэг чинь тиймээ, тэр айлын л ирээдүйд хэрэгтэй. Манай энд, за байз хэдэн оноос соёлын довтолгоон гэж явдаг байлаа. Нэлээд бараг 80-аад оноос за 76 онд манай Мулга гарсийм даа. Тэр үеэс л соёлын довтолгоон гэж явдаг байсан ш дээ.
3 дахь өдөр болгон айлаар ордог. Ариун цэврийн юу шүү дээ. Ариун цэврийн өдөр гээд байдаг ш дээ. Тэрнүүгээр л явна ш дээ. Тэрнээс биш байсгээ л өдөр бүгд яваад байхгүй ш дээ. Ариун цэврийн өдрөө тэгээ л. Юугаа хог могоо сайхан цэвэрлэчихнэ.
Тэр чинь өөрсөнд нь хэрэгтэй юм яваад байгаа байхгүй юу.
Одооных шиг ийм хогтой байгаагүй ердөөсөө. Хэзээ ч байгаагүй.
Миний муу өвгөн бол еөр дэндүү ажилтай байсийн ш дээ.
Эрдэнэтуяа -
Дарга цэргийн хоорондын харилцаа ямар байсан? Ер нь. Дарга гээд дарга, цэрэг гээд цэрэг байх уу? Ер нь.
Цэсэн -
Гайгүй ээ. Дарга бол өглөө л үүрэг даалгавраа өгнө. Шалгадаг юмаа л шалгана. Тэрнийг биелүүлэхгүй хүн гэж байхгүй ш дээ. Бид нар чинь бүгдээрээ биелүүлээд л сайн ажиллаад, бүгдээрээ л сайн ажиллахын төлөө л ажиллаж байгаа юм чинь.
Хүн болгон өөрөө өөрийнхөө төлөө амьдарч байна гэдгийг л ойлгуулсан байхгүй юу тэр чинь. Өнөөдөр улсууд чинь одоо улсууд чинь ойлгохгүй ш дээ. Дарга намайг ажил хийлгэх гээд байна. Тиймээ. Тийм учраас тэр үед чинь .
Тэр хачин одоо чинь удирдвал удирдах, удирдуулах зарчим байхгүй нөгөө чөлөөтэй гэдгээр. Тийн. Хачин болцийн байна лээ. Хүнд үг хэлэхийн арга байхгүй. Чи энэ хогоо цэвэрлээчээ яагаачээ гээд, гудамжинд чи яагаад хогоо хаяаад байгаа юм бэ муухай ш дээ, наад хогоо шуудай муудайнд хийгээд хаяаачээ гэх эрх байхгүй шүү. Тэрийг чинь бол дээр үед чинь тэгж хогоо хаях ч үгүй. Дээр үед чинь нэлээд миний жоохон байхад, сургуульд байхад л юунууд явдаг байсийн. Морин тэрэгтэй хужаанууд явдаг байсан. Поожигтой. Миний жоохон байхад.
Эрдэнэтуяа -
За.
Цэсэн -
Тэгээд л тэрэндээрээ хогоо ачаад өгчихнө. Жорлонгий чинь хуу ухаад доошоо хаячихна. Байхгүй.
Эрдэнэтуяа -
Жорлонг уу?
Цэсэн -
Тийн.
Эрдэнэтуяа -
Хужаа нар?
Цэсэн -
Хужаа нар.
Эрдэнэтуяа -
Пөө. Аанг.
Цэсэн -
Тийм байсийн ш дээ. Морин тэрэгтэй.
Эрдэнэтуяа -
Аанг.
Цэсэн -
Одоо бол хужаа нар монголыг эзэлж байна ш дээ. Одоо, манайх тэнд байхад л өвөл ухчихдаг юм жорлонгоо тэнд.
Эрдэнэтуяа -
Аа өвөл. Гэхдээ хужаа нар ухах уу, өөрсдөө ухчих юм уу?
Цэсэн -
Хэн.
Эрдэнэтуяа -
Та нар.
Цэсэн -
Үгүй ээ хужаа нар.
Эрдэнэтуяа -
Хужаа нар уу?
Цэсэн -
Хужаа нар аваа л мөнгий нь аваад явна ш дээ. Модон, томоо модон боошигтой бүр.
Эрдэнэтуяа -
Аа тэрийг тэр юу яагаа л өвөл хөлдчихсөн байхад нь ухчихдаг юм уу? Хужаа нар олон байсан уу?
Цэсэн -
Цөөхөөн. Тэхдээ бараг нилээн. Манайхыг 61 онд ирж байхад баруун хэсэг тэр чигээрээ хужаа нар байсан. Үгүй ээ үгүй тэхдээ настай хужаа нар дандаа. Дээр үед орж ирсэн. Настай хужаа. Одоо энэ дөөтөө Дэлгэрмаагийн аав, Догоо гуай эд нар чинь байсан. Гэзэгт наймаа,
Эрдэнэтуяа -
Тэр тухайн үед одоо ер нь хүүхдүүд одоо нөгөө 10 жил төгсөөд ч юмуу, 4-р анги төгсөөд ч юмуу, 7-р анги төгсөөд ер нь бүгд заавал дээд сургуульд орно гэсэн ойлголт байгаагүй юм байна ш дээ тэ?
Цэсэн -
Байгаагүй. Байгаагүй, сурч чадахгүйнууд нь ээж аав дээрээ очоод малчин болчихно, зарим нь ч яахав энд тэнд цэвэрлэгч хийчихнэ, сувилагч болно. Техником ч энд байсийн ш дээ. Малын техникомд орчихно. Манайх ч техником, миний.
Эрдэнэтуяа -
Ажлынхаа хамт олны тухай яриач. Тухайн үеийн нэг ажлын хамт олон гэж ямар байв. Одоотой ер нь ялгаа нь юу байна?
Цэсэн -
Манай ажлын газар байна ш дээ. Би өөрөө конторынхоо ямар ч хүнийг загнаж байна яадаггүй ш дээ. Тэгээд Жигжид дарга тэгсэн байгаан. Энэ конторын ажилчин яасан эвтэй, манайхан чинь голцуу эмэгтэй улсууд ш дээ. Ийм, тийм хов жив ерөөсөө ярихгүй юм. Цэсэнгийн юу гэж хэлнэ үү за гэж байх юм. Бүр тийм байсийн ш дээ манайхан. Өө надыг тэгж байна, энэ тэгж байна, тэгээд дарга дээр орж тийм юм ердөө ордоггүй байсан. Манайд ерөөсөө гол хэлж байгаа улсууд одоо ч энд зөндөө байж л байна одоо. Хамт ажиллаж байсан. Бүр хов, энэ одоо тэгж байна, тэр одоо ажил таслаад тийшээ явчихлаа, ийшээ явчихлаа ерөөсөө ёстой юу ч байхгүй.
Би ямар сайндаа хэдэн хүүхдээ ингэдгийн. Би 68 хүртлээ ховонд хэзээ ч ороогүй шүү. Та нар хэзээ ч битгий ороорой.
Ёстой байхгүй. Жигжид дарга тэгж хэлж байж билээ. Би танууд чинь ёстой нээрээ дандаа хүүхнүүд. Тэгээ л одоо жигтэйхэн хов жив яриад л бүр орж ирдэг улс юм байхдаа гэсэн чинь үгүй шүү гээд нэг бид нарыг хурал хийлгэж байхад яасан сайхан хамт олон бэ, танай конторынхон гэж байсан даа. Жигжид дарга чинь хэнээс ажил авлаа. Чойжамцаас авлуу. Намжаа даргаас. Тийн. Намжаагаас Чойжамц дарга аваад Чойжамц, тийм үү. Хойдох Лхамжав дарга чинь хэдийд байсийн. Олон даргын нүүр үзсээн би ч бас. Жигжид дарга л их удсан даа. Үгүй ээ бишээ. Намжаа дарга л их удсан.
Эрдэнэтуяа -
САА-н дарга юм уу тэ?
Цэсэн -
Тийн. Намжаа даргыг байхад л би ирж байсан.
Эрдэнэтуяа -
Тухайн үеийн даргыг хэн сонгохов?
Цэсэн -
Урдаас нь л томилно.
Эрдэнэтуяа -
Цаанаас нь томилох уу?
Цэсэн -
Яамнаас юм уу, Төв Хорооноос л гэж ирж байгаа. Төв хорооноос л ирж байгаа байхаа.
Эрдэнэтуяа -
Аанг. Ер нь төр засгаас тухайн үеийн гэр бүлийг дэмжих ч юм уу, гэр бүлд анхаарал хандуулсан тийм бодлого хэрэгжүүлдэг байсан уу ер нь?
Цэсэн -
Тийм юм ерөөсөө байхгүй байхаа. Тийм юм байхгүй. Дэмжүүлэх ч хүн байхгүй дээ лав. Ийм тэтгэвэр өгөөч, ийм мөнгө өгөөч гэж орж байсан улсуудыг би мэдэхгүй юмаа бүр. Бүгд ажилтай юм чинь.
Эрдэнэтуяа -
Тэр хүүхдэд мөнгө төгрөг өгдөг одоо тэр ээжийг одон модонгоор шагнах магнах биш үү ер нь.
Цэсэн -
Тэр байсан. Тэд нар чинь юу билээ. 4 хүүхэдтэй хүн хүүхдийн мөнгө гэж авч байсан.
Эрдэнэтуяа -
За. Аанг.
Цэсэн -
Тэгээд 4 хүүхдээс эхлээл хэдэн нь л хүүхэдтэй бол хүүхдийн хэд авч байсан юм дээ. Овоо л хэдэн цаас авдаг байсийн. Тэхдээ тэр сар мард авдаггүй байсан. Одонгийн мөнгө гэж авдаг байсан. Одонгийн мөнгө гэж ганцхан одонгоо авахдаа л авч байсан. Аа тийм үү.
Эрдэнэтуяа -
Тэр үеийн цэцэрлэг ясли аягүй их хариуцлагатай байжээ? Тэр эцэг эхгүй хүүхдийг тэр тэгж эцэг эх шиг нь өдөржин харж, 45 хоногтой хүртэл очино биз дээ.
Цэсэн -
Ерөөсөө 45 хоноо л яслид. Одоо энэ манай Дооёо байна ш дээ. Энэ чинь 45 хоногтой хүүхэд авдаг байсан гэж байгаан. Туслах багш. Одоо бол жаргалтай 3 настай хүүхэд авч байгаа ш дээ.
Эрдэнэтуяа -
3 настай хүүхэд, тэгээ л пампарисы нь бараг солиулаа л.
Цэсэн -
Манай одоо яслийн барилга буулгаад, аймаг буухад буулгаад Сүхбаатарын тэр урд хороолол байна ш дээ. Тэнд сургууль болгочихсон байна лээ ш дээ. Бага сургууль юм уу хаашаа юм тийм юм. Байшингий нь хараад таньсийн. Тэгээд асуусийн. Тэгсэн Алтанбулагаас нүүлгэж ирсэн. Тийн. Хороололд.
Эрдэнэтуяа -
Та аав ээжийнхээ тухай яриач? Өшөө дэлгэрэнгүй.
Цэсэн -
Миний ээж аав хоёр л бол яахав дээ анх энд орж ирээ л хоёулаа хөдөө хөгшин, хөдөө л хоёулаа гэр бүл болсон юм байна лээ. А тэхдээ манай аав бол их бичиг үсэг сайтай, тийм хүн байсан. Тэгээд юунд насаараа тэр архины заводад ажиллаж байсан. Одоо буучихаад байна л даа. Тиймээ. Тийн, архины завод буучихаад байна. Тэгээд тэрнээс тэгээд архины заводад мастер хийж байсан. Тэгээд сүүлдээ тэр архины завод чинь яагаад сүүлдээ энд одоо 10 жил байнаа, одоо 10 жилийн байр шиг санаад байна. Жаахан тэрний зүүгээр юм уу, жоохон тэр хавьд л нэг юу нэг колбасаны юу нэг үйлдвэр байсийм даа бүр. Яг тэр хиам, архины үйлдвэр чинь эндээ ирээд, анх яагаад. Манайх чинь, манайх чинь байна ш дээ. Би бөөр мэддэгийн. Архины завод дээр байсан байхгүй юу. Тэгээд би архины завод дээр байж байгаад сая санаанд орлоо. Гэрээсээ оргоод 3 настай л байсан гэж байсан. Тэгсэн чинь нээх ээжийнхээ малгайг өмсчихсөн. Тэгээд энэ бөмбөгөр оройтой клуб байна ш дээ энд Гэндэнгийн урд талд. Тэр чинь манай театр байсан байхгүй юу. Тэнд явж байхад хүн хараад таньсан байгаам. Тийн бөмбөгөр оройтой театр байсийн ш дээ. тийн. Бишээ биш яг Ренчингийн урд байсан одоо шатчихсан. Шатчихсийм уу яасийн тийм. Театр байдаг байсийн.
Эрдэнэтуяа -
Тэгээд хүн олж өгсийм уу? Таныг.
Цэсэн -
Тэхэд л би хөгшин аавындаа л хүргэгдэж очсийн байна лээ. Тэгээд их гоё малгайгий нь өмсчихөө л.
Эрдэнэтуяа -
Аанг.
Цэсэн -
Тэхэд манайх тэнд байсан. Манай ээж юу хийж байсийн. Шил угаагч.
Эрдэнэтуяа -
Аанг.
Цэсэн -
Тэгээд сүүлдээ тэр чинь ДӨрвөлжин сүмийг шатаж байхад нэг муу мэддэг юм би. Цэргүүд явган гүйлдээ л. Одоо тэр юу байна ш дээ. Ямар баар билээ одоо. Замын ар талд одоо Шуудан банк дор нь байдаг. Тэр хавьд чинь нэг гал команд байсан ш дээ. Тийн. Бүр томоо гал каманд бүр. Том цэргийн, аймгийн төв болохоор том гал команд байсийн.
Эрдэнэтуяа -
24 оны ялалтын дараа.
Цэсэн -
21 оны.
Эрдэнэтуяа -
21 оны.
Цэсэн -
Тэр одоо ХАА-н граж байна ш дээ. Одоо склад нь байна ш дээ. Тэр чинь ангийн үс, ангийн үс гэж дээр үед байсийн.
Эрдэнэтуяа -
Аан, мнг, одоо энэ яг тэр үеийн барилгуудаас яг ямар ямар барилгууд нь одоо байна. Яг хэвээрээ ч юм уу?
Цэсэн -
Яг хэвээрээ бол байхгүй.
Эрдэнэтуяа -
Ерөнхийдөө ямар ямар барилгууд байна?
Цэсэн -
Нурах дээрээ хүрсэн консул байна тиймээ. Тийн.
Эрдэнэтуяа -
Тэр нь консул юм уу?
Цэсэн -
Тийн. Хуучин консул байсийн.
Эрдэнэтуяа -
За.
Цэсэн -
Тэгээд сүүлдээ бол юу болсийн. Намын захиргаа, намын дарга нарын байр болоод байсийн. Контор биш, байр, орон сууц. Одоо яг намын контор ч одоо байж байна энд. Намын контор чинь одоо юу яацан бууцан. Бууцан Намын хороо чинь ингээд яг захиргаа байна ш дээ. Захиргааны ард, урд. Саяхан буусан ш дээ. Тэгээд тэрний урд залгаад ингээд ийм тахир байнаа. Тэр ингэсэн тахир, тийн ингэсэн тахир байгаа. Ингэсэн тахирын энэ нь бүр сүүлийн үед баригдсан. Ингэсэн нь бол хуучин юу аймгийн захиргаа байсан. Тийм ойрхон. Одоо тэр банк чинь одоо юу яачихаад байна. Одоо шилгүй болсон байгаа биз банк.
Эрдэнэтуяа -
Ийм ийм барилгууд л байна уу?
Цэсэн -
Тийн.
Эрдэнэтуяа -
Музей сүүлд байгуулагдсан уу?
Цэсэн -
Музей чинь бүр
Эрдэнэтуяа -
Одоо энд нэг жижигхэн байшин байлаа ш дээ. Нөгөө хэний Сүхбаатарын музей байсан.
Цэсэн -
А тийн хуучин, хуучин сургуулийн байр бишээ. Орос сургуулийн байр байна. Одоо тэр Сундуйгийн энэ талд махны мухлаг энэтэр байсан. Аптек байна. А тэр хэн байна ш дээ. Мистер гээд. Талх барьдаг. Тэрний чинь байр, Ёндон гуайх байж байна. А холбоо байна. Холбоогий нь жаахан өөрчилцөн болохоос биш тэр цэнхэр байр чинь яг холбооны байр. Тэгээд өнөө сараалжин 2 давхар болгочихсон байгаа биз. Ийм жижигхэн юу хийгээд.
Эрдэнэтуяа -
Энэ ер нь Алтанбулагт .
Цэсэн -
Одоо тэгвэл түүхт дурсгалаас нэлээд хэдэн юм байгаа юм байна ш дээ.
Эрдэнэтуяа -
Алтанбулагт хэр олон улсын гадаад хүмүүс байсан вэ? Хятадууд байсан гэж байна тэ? Оросууд их байсан байхаа.
Цэсэн -
Оросууд бол төвд нэх байгаагүй. Хөдөө их байсан. Одоо энэ.
Эрдэнэтуяа -
Хөдөөгүүр үү?
Цэсэн -
Тийн. Юунд. Хяраанд.
Эрдэнэтуяа -
За. Оросууд нь тэ?
Цэсэн -
Оросууд, деревенгийн оросууд гээд бүр тэр чигээрээ юу байна ш дээ нөгөө голын. Одоо нөгөө хэн байна ш дээ Хүрлээгийнх байна ш дээ. Хүрлээгийн гармын Хүрлээгийн байгаа тэрүүнгээр тэгээд тэр жаахан урагшаагаа явахаар чинь тэр модон дотор одоо оросуудын газар тэр чигээрээ байж байгаа. А Ивцэгт бол нэг хэсэг байсийн. Тэгээд бас деревэнгүүд.
Эрдэнэтуяа -
Аанг.
Цэсэн -
Байсийн. Тэгээд тэрнийг би сайн бас мэддэггүй юм. Тэхдээ деревэнгүүд бол их байсийн. Оросын энэ юуг оросуудын байрыг сайн мэдэж байна.
Эрдэнэтуяа -
Аанг.
Цэсэн -
Бид нар очиж өндөг авч иднэ. Ноосоо аваачиж өгч өндөгөөр сольж иддэг байсийн.
Эрдэнэтуяа -
Оросууд ноосоор юу хийхэв?
Цэсэн -
Оймс, оймс, байргаа барина.
Эрдэнэтуяа -
Аанг. Энэ тэр оросод чинь бас л нөгөө нэг цагаантнуудаас яаж л ирсэн улсууд уу үгүй юу? Сүүлд орж ирсэн үү бүр.
Цэсэн -
Үгүй ээ тэрнийг би сайн мэдэхгүй. Тэр бол баахан л оросууд байдгийн.
Эрдэнэтуяа -
Аанг.
Цэсэн -
Хойноос л орж ирсэн оросууд. Хужаа нар болул яахав дээ. Баруун Хиагтаар хужаа нар байсан л даа.
Алтанбулаг чинь тэр чигээрээ л хужаа байсан ш дээ.
Эрдэнэтуяа -
Аанг.
Цэсэн -
Сүүлд л.
Эрдэнэтуяа -
Гамин гэдэг билүү? Аанг.
Цэсэн -
Оросын хил чинь бүүр Бүрхтэй уулын цаагуур ш дээ. Манай хил бол.
Одоо тэгээд Бүрхтэй уулыг чинь Орос авчихсан гэж байна лээ ш дээ.
Нааш нь татчихаад байвал, одоо тахилгатай уул ш дээ. Бид нар, хил татчихсан байгаан ш дээ. Одоо Хиагт орох дээр зэрэг бүр хуучин торон хашаанууд байж л байдгийн. Тийн. Бид нар хэдүүлээ.
Эрдэнэтуяа -
А тэгсэн мөртлөө шинээр наагуур нь.
Цэсэн -
Одоо хэдэн жил болоо л наагуур нь татчихдаг юм. Яадгийн хээл хахууль авдаг юм уу, яадаг юм дандаа нааш нь татна.
Тороо шинээр тавихдаа шонгий нь энүүгээр татчихдаг байхгүй юу. Ёстой 5 алхам нааш нь, ёстой сөөм газар гэгчээр ингээд авна.
Тэгж л татаж байгаа биз дээ. Одоо энэ хятад бүр илүү авч байдаг биз. Одоо энэ талынх бас ийшээгээ бас л наагуур болчихсон юм байна лээ. Одоо бүр энэ наагуур болчихсон юм байна лээ.
Энэ Бүрхтэй чинь бүүр наагуур нь, хормойгоор нь татдаг байсийн ш дээ. Тийн.
Эрдэнэтуяа -
Энд нэг Сүхийн гол гэлүү?
Цэсэн -
Тийн.
Эрдэнэтуяа -
Тэрний ямар ч байсан ээж, цаагуур нь байдаг байсан гэсэн. Тэгсэн чинь яг голоор нь хуваадаг болоод наагуур нь ч болцон гэлүү? Голоор нь хуваадаг ч байсан гэл үү, ямар чиг л байсан.
Цэсэн -
Сүхийн голоор юу яадаг байсийн.
Эрдэнэтуяа -
Наашаа цаашаа гэж явдаг байсан юм шиг байгаан тэ. Одоо бүр наагуур нь орцон юм шиг байна лээ ш дээ.
Цэсэн -
Харин тэгээд газар аваад байгаа юм чинь манайх мэдэхгүй энэ юунууд чинь юу ч мэдэхэв дээ. Тийн. Шал тэнэг. Мөнгө авдаг байх өө эд нар.
Авч байгаа, авч байгаа. Одоо энэ монголын газрыг чинь дуусч байна ш дээ.
Одоо тэр юу руу Мойлт гуу руу очиж болохгүй байна гэж байна ш дээ.
Эрдэнэтуяа -
Яасан гэж байна?
Цэсэн -
Оросын хил, орос орцон байна гэж байна л ээ. Чөлөөт бүс гээд. Чөлөөт бүс гээд татчих юм тэгээд манайхан чинь орохгүй юм байна ш дээ тэ.
Эрдэнэтуяа -
А тэгээд Мойлт гуу руу очиж мойл түүж болохгүй юу?
Цэсэн -
Болохгүй болохгүй.
Эрдэнэтуяа -
Аа тэрүүгээр үү. Чөлөөт бүс гэдгээр л хязгаарлачихсан л байгаа юм байна одоохондоо бол тэ?
Цэсэн -
Тийн. Гэхдээ чөлөөт бүсийг наагуур болчихоор тэгээд сүүлд нь орос л авна л даа тэрнийг.
Эрдэнэтуяа -
Аанг. Өөр гадаад улсууд байсан уу ер нь?
Цэсэн -
Өшөө гадаад хүн байгаагүй ээ.
Эрдэнэтуяа -
Энэ ер нь яг за Алтанбулагийн хувьд тэ энэ гадаад харилцаа ямархуу байсан Оростой? Ер нь ямархуу гадаад харилцаатай байсан. Туслалцаа муслалцаа, наашаа цаашаа орж гарах?
Цэсэн -
Том улсууд л промск аваад гардаг л байсан байх. Бид нар тэр үед гаргадаггүй байсан юм чинь.
Эрдэнэтуяа -
Хилээр үү?
Цэсэн -
Сүүлд л юугаар гардаг болсон ш дээ. Хойшоо.
Эрдэнэтуяа -
Хэдэн оноос?
Цэсэн -
Хэдэн оноос гардаг боллоо энэ чинь.
Эрдэнэтуяа -
Энэ ардчилал уу?
Цэсэн -
Үгүй ээ үгүй. Ардчилалаас өмнө өмнө. Ардчилалаас өмнө. Ардчилалаас өмнө гардаг байсан. Хөөе, хөөе хөөш.
Эрдэнэтуяа -
Режав гуай аа?
Цэсэн -
Хэдийдээ хойшоо гардаг боллоо.
Эрдэнэтуяа -
Хил давж болдог боллоо...
Эвлэлийн хороо гэж ямар байгууллага вэ?
Цэсэн -
Эвлэлийн хороо залуучуудын байгууллага.
Эрдэнэтуяа -
За. Тэрийг ямар үйл ажиллагаа явуулахав?
Цэсэн -
Бүх л залуучуудын талаар, тэгээд ер нь бүгдэнд нь ажиллана ш дээ ингээд.
Эрдэнэтуяа -
Тэр, Эвлэлийн хороо гэснээс та Хувьсгалт намын гишүүн байсан уу?
Цэсэн -
Одоо ч хэвээрээ байна.
Эрдэнэтуяа -
Аанг. Тухайн үед яаж болж байсан. Хувьсгалт намын гишүүн.
Цэсэн -
Дээр үед бол 3 үеийн түүхээ бичээд л тэгж л ордог байсийн ш дээ.
Эрдэнэтуяа -
Аанг.
Цэсэн -
Одоо чинь бол зүгээр л овог нэрээ, төрсөн оны нь бичээд л намын, даатгалтай, гурван, хоёр хүний даатгалтай, хэдэн хүний даатгалтай билээ. Хоёр хүний даатгалтай. Би энийг авсан бол бүх юмы нь хариуцана. Ажил мажилдаа ямар байнав. Ажилдаа муу байвал надыг намд элсүүлэхгүй. Бас ажил мажилтай байна, ажилдаа сайн ажиллавал чи сайн ажилла гэж хэлж өгнө.
6 сарын дагалдан, орлогчоор нь.
Эрдэнэтуяа -
Аанг.
Цэсэн -
Тэгээд дараа нь жинхэлнэ.
Эрдэнэтуяа -
Тэгээд тэр чинь шалгалт малгалт авдаг байсан юм биш үү?
Цэсэн -
Аймаар, улс төр, янз бүрийн юмнаас асууна. Бүх юмнаас.
Эрдэнэтуяа -
За.
Цэсэн -
Бүх юмнаас.
Эрдэнэтуяа -
Та яаж орж байсан?
Цэсэн -
Бас л өгөө л орж байсан.
Эрдэнэтуяа -
Юу асууж байсан. Санаж байна уу?
Цэсэн -
Өө янз бүрийн юм асууна ш дээ. Гадаад дотоодын байдал ч асууна. Ер нь ахуй амьдрал ямар байна. Аймаг малаа хэдэн толгойгоор өсгөв. Хонио хэдэн толгойгоор өсгөв.
Эрдэнэтуяа -
Буриадууд уу?
Цэсэн -
Үгүй ээ үгүй.
Эрдэнэтуяа -
Буриадуудын дүрвэлт гэнээ.
Цэсэн -
Би бол насаараа намд элсээгүй хэлмэгдээд явж байна ш дээ.
Эрдэнэтуяа -
Аа танай аав хэлмэгдсэн юм уу тэ?
Цэсэн -
Тийн.
Эрдэнэтуяа -
Аанг.
Цэсэн -
Ерөө, Хүдрийнхэн хэлмэгдсэн гээд яриад байхгүй юу? Манай энд хэлмэгдэл байхгүй.
Эрдэнэтуяа -
Аанг.
Цэсэн -
Хүдэр, Ерөөгийнхөн бол.
Эрдэнэтуяа -
Ерөөд бол би бас нэг хүнээс юу яаж байхад бол хэлмэгдэлт болж байсан юм шиг байна лээ. Нилээд хүчтэй явж байсан юм шиг байна лээ. Буриадууд бол. Танайд яагаад энэ хавиар гайгүй байсан юм болоо. Мэдээгүй байсан юм болов уу?
Цэсэн -
Мэдэлгүй яахав дээ. Гэхдээ гайгүй байсийн. Ерөөсөө би мэдэхгүй юмаа.
Эрдэнэтуяа -
Аанг.
Цэсэн -
Хэлмэгдүүлэлт бол манай л лав аав эд нар л яагаагүй. Ороогүй л юм даг. Ажилтай болохоор нь тэгсийм уу хэн мэдэхэв. Мэдэхгүй.
Эрдэнэтуяа -
Тэр би бас нөгөө нэг гэр бүлийг дэмжих талаар нэг бодлогыг юу гэж ойлгодгийн мөн үү биш үү нөгөө. Юу билээ. Гэрлээгүйн татвар билүү юу билээ.
Цэсэн -
А байсан байсан.
Эрдэнэтуяа -
Гэр бүлгүйн татвар билүү юу билээ. Тийм юм авдаг байсан гэсэн.
Цэсэн -
Хүүхэдгүй, хүүхэдгүйн татвар. Хүүхэдгүйн татвар гэж авдаг байсан.
Эрдэнэтуяа -
Аанг. Тэр бас нэг хөшүүрэг л юмаа даа. Гэр бүлтэй болгох ер нь.
Цэсэн -
Тийн. Гэр бүлтэй болж, тэр ч бас зүгээр л юм шиг байгаан тиймээ.
Одоо нөгөө нэг ингэж байгаан ш дээ. Гэрлэсэн гэр бүлд мөнгө өгнө гэдэг ш дээ. Мөнгө өгнө гэж зарлаагүй бас одоо ард түмнүүдийг айл гэр болгох гэсэн утгатай юм байгаа байх.
Эрдэнэтуяа -
Татаж мөнгө, татвар авч л байсан уу?
Цэсэн -
Татвар авдаггүй ш дээ.
Эрдэнэтуяа -
Хүүхэдгүйн татвар гэж авч байсан гэсэн?
Цэсэн -
А тийн хүүхэдгүйн татвар гэж өгдөг байсан байх. Тийн.
Эрдэнэтуяа -
Мнг.
Цэсэн -
Тэгээд суугаад насаараа хүүхэд гарахгүй ч улсууд байсийн ш дээ тэ. Байлгүй яахав дээ.
Эрдэнэтуяа -
Ер нь төрөөс ямар нэгэн арга хэмжээ авлаа гэхэд хүмүүс ер нь шууд л хүлээж авна. Эсвэл бодол модлоо илэрхийлэх юм байх уу? Тухайн үед.
Цэсэн -
Тухайн үед хэлэх юм байна ш дээ.
Эрдэнэтуяа -
Аанг.
Цэсэн -
Өөрийгөө зөв бурууг нь хэлнэ, буруу бол буруугаа хүлээгээд сайн ажилтнаар ярина. Голдуу л намын гишүүд нилээд чангадуул байдаг байсийн.
Би чинь 69 онд орлогч болж байсийн. 70 онд жинхэлж байсийн. Талиймар Доржсүрэн гуай одоо энэ Далантай гуай хоёр намайг батлан даалтаар авч байсийн.
Эрдэнэтуяа -
Мнг. А хоёр хүн батлан даалтаар орох юм байна тэ? Хувьчлалын талаар та, хувьчлалд ер нь юм хүртсэн үү хувьчлалаас.
Цэсэн -
Хувьчлал гэж юу билээ.
Эрдэнэтуяа -
Яагаав нөгөө юу билээ? Тасалбар масалбар.
Цэсэн -
Өө ёстой юу ч хүртээгүй.
Эрдэнэтуяа -
За тэрний талаар бодлоо илэрхийл.
Цэсэн -
Шал дэмий юм байна лээ. Одоо одоогоос одоо тэр нэг худлаа амласан сая таван зуун, тэр бол ёстой хэрэг байхгүй. Ёстой буруу. Манайх хувьчлал дээр бол юу авсан тиймээ. Тэгээд ганц ч төгрөг аваагүй. Тэр одоо тэр тэд нар л өөрснөө идэж уугаад явсан юм байгаа биз.
Манайх л лав өгсөн газраасаа нэг улаан мөнгө ч аваагүй ш дээ.
Нэг ч, ганц ч төгрөг аваагүй манайх.
Эрдэнэтуяа -
Мнг. Танайх анх нэгдэлжих хөдөлгөөн гэж байхад мал өгсөн үү?
Цэсэн -
Үгүй. Байгаагүй. Нэгдэлжих хөдөлгөөн гэж манай юу чинь байгаагүй ш дээ.
Манайх бол юундаа өгч байсан. Би бол Өвөрхангайд Уянгад байхдаа өгч байсан. Тэр чинь одоо жаран.
Манайх бол тэр нэгдэлжих хөдөлгөөнд оролцож байхад малтай тийм юм байгаагүй. Сүүлд л хамаагүй сүүлд юм. Манайх дандаа миний ээж аав хоёр чинь дандаа энд ажиллаж байсан. Жараад оны үед чинь байхгүй.
Эрдэнэтуяа -
Тэгээд та хоёр ер нь хувьчлалаас юу авсийн. Ер нь юм авч, юу ч аваагүй юу, тасалбар авсан, өшөө нэг нэг юм авсан уу?
Цэсэн -
Өшөө юм аваагүй. Юу өгсийн. Өгсөн юм байгаам уу?
Та хоёр өгсөн үү үгүй юу?
Эрдэнэтуяа -
Тасалбар? Ягаан тасалбар, цэнхэр тасалбар байсийн ш дээ.
Цэсэн -
Төлөг мөлөг өгөөд байсан авсан уу, үгүй юу.
Бид хоёрт ямариймаа өгдөгийн. Төлөг мөлөг.
Эрдэнэтуяа -
Тэтгэвэрт гарсан байсан гэдгээрээ яасан юм болов уу?
Цэсэн -
Үгүй ээ гараагүй байсан.
Эрдэнэтуяа -
Тэтгэвэрт үү? Та чинь 86 онд тэтгэвэрт гарсан юм уу.
Цэсэн -
Хувьчлал гарцан байсан. Үгүй ээ 86 онд гарсан тэхээрээ би юу яагаагүй.
Эрдэнэтуяа -
Хувьчлал чинь ер нь 90 он гараад гарсан даа.
Цэсэн -
Юу ч аваагүй бид хоёр.
Эрдэнэтуяа -
Хөөцөлдөж байсан уу?
Цэсэн -
Үгүй ээ хөөцөлдөөгүй.
Эрдэнэтуяа -
Анх ер нь яаж сонсож байв та хоёр хувьчлалын талаар?
Цэсэн -
Хувьчлал уу? Яасан нь тэр хоёрыг мөнгө авах гэсэн чинь мөнгө өгдөггүй юм байна лээ ш дээ. Мөнгө өгнө гэсэн биз дээ тэр чинь. Тэгээд тэрнийг чинь би хүүхэддээ өгцөн юу ч өгөхгүй а нэгий нь а тийн одоо санаж байна. Нэгий нь Агар амгалан гэдэг нэртэй ногооны аж ахуй байсан ш дээ. А нэгий нь Спирт Бал Бурам, хөөш, Талын ягаанд өгөөгүй ээ. Тэрнийгээ юунд өгөөд Адъяад өгөөд мөнгий нь олж авах гэсэн чинь юу ч олж аваагүй Нэхий дээлт, хувааж өгсийн ингээд.
Эрдэнэтуяа -
Аанг. Анх ер нь ойлголт байсан уу, хувьчлал ер нь.
Цэсэн -
Байхгүй ээ, байхгүй.
Эрдэнэтуяа -
Тасалбар масалбарын талаар?
Цэсэн -
Мэдэхгүй ээ би л мэдэхгүй юм байна.
Байсан ш дээ.
Байсийм уу, би л мэдэхгүй юм.
Одоо ингээд нэг үйлдвэрт өгдөг за юу.
А тийн мөнгө өгнө л гээд байсан. Тийн, ашиг нь мөнгө өгнө гээд байсан. Тэр одоо хаачсан болов оо. Юу ч өгөөгүй. Агар амгалан хэвээрээ юм болов уу, Нэхий дээлт ч яахав алга болчихсон.
Эрдэнэтуяа -
Дарханы нэхий дээл үү?
Цэсэн -
Тийн.
Эрдэнэтуяа -
Одоо Дархан нэхийг рекламдаа л байх юм байна лээ.
Цэсэн -
Спирт бал бурам, Зүүнхараагийн. Мартчихаад байна шүү. Одоо хэдэн жил болов оо. Мартчихаад байна шүү.
Эрдэнэтуяа -
Одоогоор халзан Ганболд билүү юу билээ.
Цэсэн -
Аан.
Эрдэнэтуяа -
Халзан Ганболд билүү.
Цэсэн -
Тийн.
Эрдэнэтуяа -
Тэр л мэдэгдэл хийж байсан гэсэн УИХ-ын гишүүн байсан. Ардчилалын талаар. Бүх хүнийг өмчтэй болгоно гээд анх зарлаж байсан гэсэн.
Цэсэн -
Ёстой хэрэг байхгүй.
Эрдэнэтуяа -
Тэр социализмын нийгмийн үед сүсэг бишрэлийн талаар яриач.
Цэсэн -
Аан.
Эрдэнэтуяа -
Ер нь шашин шүтлэг, төр хоёр ямар харилцаатай байсан?
Цэсэн -
За бүр үнэндээ хэлэхэд шашныг би ерөөсөө шүтэж үзээгүй. Ёстой үздэггүй.
Эрдэнэтуяа -
За, яагаад?
Цэсэн -
Итгэдэггүй. Харин би юундаа итгэдэгэв гэхээр өөрийнхөө төрсөн нутгийг л энэ саяын би хэлж байна. Бурхитэйн уул. Хутаг өндөр, өвгөний өвгөнийхөө Хөхтэйн хаан гэж байдгийн.
Эрдэнэтуяа -
За.
Цэсэн -
Одоо би эндээс эндээсээ эхэлчихэе. Юу, авгийн ээж, ээж мод, юу юу билээ дээ юу, ямар, бишээ өө золиг дандаа.
Эрдэнэтуяа -
Уул юм уу?
Цэсэн -
Уулаа, уул. Энүүхэнд байгаа Сүхбаатарын наана. Хэн билээ. Хөөш. Энд чинь нэг ямар уул байдаг билээ. Наана, наана. Яагаав Сэлэнгийн зам дээр. Авгай мод биш ээ. Яагаав нээх өндөр.
Эрдэнэтуяа -
Баянхаан уу?
Цэсэн -
Баянхаан бишээ, биш. Байз, байз Их овоо, Их овоо тийн. Их овоо, Бурхтэйн хаан, Хутаг өндөр, өвгөний нутгийн Хөхтэйн хаан,
Эрдэнэтуяа -
Чагатай,
Цэсэн -
Чагатайн хаан, Буурал овоо гээд өвгөний нутаг. Тэгээд Гүн нуур. Тэгээд хүүхдийн минь байдаг газар Богд уул, Дулаанхаан дандаа хаануудаа биз дээ. Бүрэнхан, Товхонхан, Чингис хаан гээд. Тэгээ л өргөдгийн би. Тэрнээс бол би одоо 74, 5 хүрч байна. Гандан дээр нэгч очиж үзээгүй. Нэг ч арц уугиулж үзээгүй. Юу ч хийж үзээгүй ш дээ.
Эрдэнэтуяа -
Зул ч уу?
Цэсэн -
Зул ч хийж чаддаггүй.
Эрдэнэтуяа -
Танай аав ээж шашин шүтлэгтэй байсан уу?
Цэсэн -
Үгүй, ерөөсөө юу ч байхгүй.
Эрдэнэтуяа -
Буриадууд ер нь шашин шүтлэг багатай юу?
Цэсэн -
Ер нь багатай байх.
Эрдэнэтуяа -
Эсвэл танайхан л шашин шүтлэг бага уу?
Цэсэн -
Манайхан ерөөсөө байхгүй байсан юмаа.
Эрдэнэтуяа -
За.
Цэсэн -
Ер нь өвгөн тэхдээ эднийхэн бол хэрвээ Хөхтэй хааны одоо Алтай байна ш дээ. Хөхтэй хааны цаад талд Алтай гээд байдгийн. Орос талдаа.
Эрдэнэтуяа -
За.
Цэсэн -
Тэнд байж байгаад тэнэгээрээ хойшоо, тийн Алтайгаас хойшоо тэгээд юугаар орж ирсэн. Хүдрээр орж ирсэн айл байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Аанг. А тэгээд Хүдэрт байж байгаад аав нь баригдчихсан.
Цэсэн -
Тийн. Аав нь баривчлагдсан. Хэлмэгдсэн.
Эрдэнэтуяа -
Тэгээд яасийн бол? Танай нөхрийн аав.
Цэсэн -
Тэгээд тэнд үйлдвэр, шохойны юунд ажиллаж байгаад өрөөсөн нүдээ шохой оруулаад. Баригдаад тэгээд өрөөсөн нүдээ сохлохгүй юу.
Эрдэнэтуяа -
Хэлмэгдээд буцаж ирсэн үү?
Цэсэн -
Ирсэн.
Эрдэнэтуяа -
Буцаж ирсэн үү? Хэдэн жилийн дараа ирсэн.
Цэсэн -
Манай аав чинь уг нь партизанд явж байсан хүн байхгүй юу.
Эрдэнэтуяа -
За.
Цэсэн -
Партизаны цэрэгт. Тэгээд хэлмэгдээд, баригдаад явахад ээж хэлсэн байхгүй юу. Хэрэг хийгээгүй байж юугий нь явдаг юм гээд явахгүй газар баригдаж яваа л юун партизан мартизан энд шоронд яагаа л.
Эрдэнэтуяа -
Хэдэн жил?
Цэсэн -
10 жилийн дараа.
Эрдэнэтуяа -
Аанг. 10 жилийн дараа ирсэн үү?
Цэсэн -
5 жил яваад.
Эрдэнэтуяа -
Мнг.
Цэсэн -
Битгий хэлээрээ гээд тэгсэн гээд. Бичиг үсэг мэддэггүй хүн байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Аан аанг. Тэгээд одоо цагаатгасан уу?
Цэсэн -
Цагаатсан.
Эрдэнэтуяа -
Аанханг. Нөгөө мөнгө төгрөг юм авсан уу тэ?
Цэсэн -
Яагаав нөгөө сая төгрөг л аваа биз дээ.
Эрдэнэтуяа -
Тийн. Сая төгрөг л өгөөд байгаа ш дээ?
Цэсэн -
Тийн. Тэр хэн авсийн. Санжаа гээд, шар Санжаа гээд байсийн ш дээ. Тэр хурааж авсан юм байна лээ.
Эрдэнэтуяа -
Хаанахын? Энэ Алтанбулагийнх юм уу?
Цэсэн -
Алтанбулагийнх.
Эрдэнэтуяа -
За.
Цэсэн -
Шар Санжаа, одоо Баасанжав багш гэж байсан ш дээ. Чи мэдэж байна уу? Яагаав 10 жилд Баасанжав гээд багш байгаа юу. Тийн. Одоо нэг хүү нь жоохон ярваа юм явдаг ш дээ.
Эрдэнэтуяа -
Хорвоогийн юу? Аа тийн. Баасанжав гээд нээрээ тийн.
Цэсэн -
Авгай нь нөгөө машинд дайруулаад контортой яасан.
Эрдэнэтуяа -
Контортойгоо яасан гээд
Цэсэн -
Тийн. Тэрний чинь аав Санжаа гэж байсийн.
Эрдэнэтуяа -
За.
Цэсэн -
Шар Санжаа. Тэр хураасийн. Тэгээд ерөөсөө өөдөлсөнгүй ш дээ тэр.
Эрдэнэтуяа -
Хүүхэд нь үү?
Цэсэн -
Үгүй ерөөсөө тэр айл өөдлөөгүй тэгээд. – тэр яасийн цагдаа магдаа байсийм уу?
Эрдэнэтуяа -
Хэн?
Цэсэн -
Тэр яахав дээ хэлмэгдлийн үед тийн, юм хурааж байсан юм байна лээ.
Эрдэнэтуяа -
Ногоон малгайт луу?
Цэсэн -
Тийн. Шар Санжаа гээд. Тийн. Тэр хэнийг танина ш дээ чи. Хүү нь бас нэг шар хүү байсийм. Авгай нь гээд бүр амаараа дүүрэн алтан шүдтэй. Яг аптекийн хашаанд байсан. Миний ирэхэд байж байсан даа.
Эрдэнэтуяа -
Тэр шар Санжаагийн хүү юу?
Цэсэн -
Биш ээ. Хөх Нараа. Хөх Нараа хорих ангийн дарга байсан. Тэр хоёр л их хураасан юм байна лээ.
Эрдэнэтуяа -
Тэр тэгээд хөрөнгөө яасан гэсэн юм сонсогдож байсан уу? Яаж байсан юм болов оо?
Цэсэн -
Үгүй ээ аваа л явдаг юм байгаа биз. Хэн мэдэхэв.
Эрдэнэтуяа -
Манай л лав эмээ юу яасийн гэсэн.
Цэсэн -
Лав л эдний ээж нь ярьдаг байсийн. Авдар ухаад л хурга дотор гаргасийн гэнэ лээ. Аавын хурган дотор юм уу. Ингэж харчихаад аваад ингэж харж харжчихаад аа цус гэдгийн байна лээ. Тэгээд бас өөрсдөө л авдаг байсан байх.
Эрдэнэтуяа -
Харж шалгаж авч байна гэхээр үү?
Цэсэн -
Тийн. Тэр өөрснөө л авдаг тийн. Өөрснөө л авдаг байсан байх. Тэр авгай нь бол Хөх Нараагий чинь авгай нь бол амаараа дүүрэн алтан шүдтэй байсан. Бид нар тэхэд жоохон байсан даа. Бид нар очиж гүйж очиж харж байсийн.
Эрдэнэтуяа -
Алтан шүдий нь үү?
Цэсэн -
Тийн. Ерөөсөө ингээд. Улсууд тэхэхгүй юу. Ингээ л шар. Тэгээд бид нар яахав тулга байна ш дээ. Одоо ч чихэрт байдаг ш дээ. Тэрүүнгээр алтан шүд хийгээд.
Эрдэнэтуяа -
Мөнгөн шүдтэй?
Цэсэн -
Мөнгөн шүд болгоод. Тийн.
Эрдэнэтуяа -
Чихрийн нэг хатуулаг. Одоо школадны цаасархуу юм байгаа даа.
Цэсэн -
Тийн, тийн. Тэгээд алтан шүдий нь очиж харж байсийн. Амаараа дүүрэн алтан шүдтэй байсийн. Хөх Норовоо чинь хорих анги гэж энүүхэнд байсийн ш дээ. Том анги.
Эрдэнэтуяа -
За.
Цэсэн -
Тэр ерөөсөө
Эрдэнэтуяа -
Алтанд уу?
Цэсэн -
Алтанд. Томоо хорих анги байсийн ш дээ. одоо тэрнийгээ яг хаана байнав гэж би мэдэхгүйм.
Яагаав энэ шүдэнзний үйлдвэр гэж байсан ш дээ. Энэ одоо нэг эвдэрсэн улаан жанчивын цоорхой нүх, тал балгас байна ш дээ.
Бишээ, биш биш. Бишээ. Хорих анги чинь бүр, энд нэг ч айл байгаагүй. Тэр клуб гэж байна ш дээ. Одоо Ренцэнгийн байна ш дээ. Тэрнээсээ тэрүүнгээр чинь энэ урдуур нь улсуудыг юу яагаад. Дээлий нь нөмөргөөд суугаад явдаг байхгүй юу. Тэгээд бид нар жоохон байхдаа үзэх гээ л урдуур нь гүйж очдог байсийн.
Эрдэнэтуяа -
Мнг.
Цэсэн -
Тэгээд л хорих ангийн яг мэддэг томоо хашаатай, торон хашаатай. Бүр мэддэгийн бүр бүр манай Алтанбулагт байсийн хорих анги чинь бүр.
Эрдэнэтуяа -
Тэгээд одоо энэ Дамдинсүрэн манаачийн одоо тал балгас биш юм уу?
Цэсэн -
Бишээ тэр чинь том баанк байсан байхгүй юу. Баанкнууд одоо мөнгөний склад байсийм уу гэж улсууд хэлдгийн байна лээ. Дээр үед гадаадын юугаар одоо тийм.
Эрдэнэтуяа -
Хөрөнгө оруулалтаар.
Цэсэн -
Хөрөнгө оруулалт өөрөөр хэлбэл хөрөнгө оруулалт тийм гадаадын эзэнтэй тийм том банк байсийн гэж ярьдаг юм байна лээ. Энэ юу байсан ш дээ. Манай контор байсийн ш дээ. Тэр чинь булгарын завод чинь бас нигр авгайтай байсан ш дээ. Охин нь гээд одоо бүр аягүй урт бүдүүн гэзэгтээ ээ хоёр унжуулсан. Ганц нигр байсан байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Алтанд байсийм уу тэ?
Цэсэн -
Ганц нигр бүдүүн авгай байсийн. Тэгээд тэр нигр авгай чинь үзэгдэхээ л байсан. Баригдаад явлаа гэж улсууд дуулддаг юм байна лээ. Нээрээ юм уу, худлаа юм уу. Бариад явсан л гэдгийн байна лээ. Би бас жаахан байсан, 4, 3, 4-р ангид байхын үеийн.
Эрдэнэтуяа -
Алтанд ямар ямар үйлдвэрүүд байсан? Хэр өөрчлөгдсөн цаашаа хөгжиж мөгжөөд.
Цэсэн -
Одоо ер нь үйлдвэр байхгүй ш дээ. Ерөөсөө үйлдвэр байхгүй.
Яаг хараа эх орны дайн болоод баримтаар байлдаад за юу. Тэгээд аймаг нүүсэн байхгүй юу. Эхлээд байна ш дээ архины завод гэж байсан.
Эрдэнэтуяа -
За.
Цэсэн -
Архины завод, галобсоны цехтэй, талхны газартай, а булгарын завод, өшөө юу байлаа. Юутай ангийн үстэй, ангийн үс гэж байсийн ш дээ. Тийн. Манай эгч ажиллаж байсийн. Одоо энэ яг ХАА-н гражийн наад талын тал байсан чинь. Лав тав байна. Өшөө талхны цехтэй байсийн. Мистер гээд орос.
Өөр хүн? -
Одоо тэр Ёндон гуайн байшин.
Цэсэн -
Тийн. Тэр чинь өөрий нь байшин. Ах дүү охидууд нь байгаа ш дээ. Хүрэн байшин.
Эрдэнэтуяа -
Энэ САА хэдэн онд татан буугдсан юм бэ?
Цэсэн -
56 онд гэлүү.
Эрдэнэтуяа -
Алтанбулагийн САА биз дээ? Хаанахын.
Цэсэн -
Нэгдэл байж байгаад САА болсон байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Тийн тэгээд САА нь хэдэн онд.
Цэсэн -
Аймаг байж байгаад САА болохгүй юу. Сангийн аж ахуй болсийн.
Эрдэнэтуяа -
Тэр САА нь хэдэн онд татан буугдсан юм?
Цэсэн -
Манайд чинь 61 онд ирэхэд.
Эрдэнэтуяа -
САА юу?
Цэсэн -
Аймаг чинь Төв аймагтай нийлээд тараад явчихсан.
Эрдэнэтуяа -
САА юу?
Цэсэн -
САА болоогүй энэ чинь аймаг.
Үгүй ээ үгүй дараа нь яагаав дээ Алтанбулагийн САА гээд.
Яалаа гэждээ миний тэтгэвэрт гарахад САА байсан ш дээ.
Эх үүсвэр нь.
Эрдэнэтуяа -
Аа эх үүсвэр нь үү?
Цэсэн -
Одон тэмдэгт Сэлэнгэ аймаг гэж байсийн. Тэгээд Төв аймагтай нийлэхэд хамаг юмы нь ачаад явахад юу ч эргэж ирээгүй ш дээ.
Тийн ш дээ. Төв аймагтай нийлүүлээд л хамаг юмы нь яагаад явцан юм биш үү.
Тавин хэдэн онд л САА болсон байх. Тийм үү. Манай эгч чинь Өвөрхангайгаас Өвөрхангайн Уянгаас 60 онд манай эгч ирсэн байхгүй юу.
59 онд байхаа. Магадгүй. Би ерөөсөө ирээгүй болохоороо мэдэхгүй байна. Сургуульд байсан болохоороо ерөөсөө мэдэхгүй байна. Ирэхээ байцан, манайхан байшингаа нүүлгэж аваад Сэлэнгэ рүү явцан юм чинь. Тэгээд манай ээж аав хоёр бол юу руу Шаамар яваад Шаамарын “Хөгжлийн зам” гэж нэгдэл байхад тэнд орцийн.
Эрдэнэтуяа -
Танай ээж аав хоёр уу?
Цэсэн -
57 онд билүү тавин хэдэн онд юмуу тэр онд л САА болсон юм шиг байгаан. Хамгийн эхний САА Алтанбулаг. Сэлэнгийн СААхуйнуудын. Хамгийн эхлээд нэгдэл гэж байхад ганцхан хамгийн эхэлж Алтанбулагийн САА үүссэн.
Эрдэнэтуяа -
Алтанбулагийн САА юм уу, Найрамдлын САА юм уу. А Найрамдалын САА сүүлд байгуулагдаад Найрамдал нэгдэл гэж анх байгуулагдаж байсан юм шиг байна.
Цэсэн -
Хамгийн, ерөөсөө.
Эрдэнэтуяа -
Анх л САА байхад.
Цэсэн -
Монгол улсад бүр хамгийн түрүүнд Алтанбулагийн САА гэж анх орсон байгаан.
Эрдэнэтуяа -
Энхталын САА биш үү?
Цэсэн -
Биш, биш. Өөр тийшээгээ. Зарим тэхэд чинь Цагааннуур.
Эрдэнэтуяа -
Найрамдал, Цагааннуур юм байна лээ.
Цэсэн -
Тийн.
Эрдэнэтуяа -
Юу яаж байгаад, нэг жил байж байгаад САА болцон юм шиг байна лээ сүүлд нь.
Цэсэн -
Ер нь тэгээд яг ярих юм бол бүр монгол улсын аймгууд дотор бүр Сэлэнгэ аймаг л түрүүлж САА болсон ш дээ. Нэгдэл сүүлдээ байж л байсан. Намайг 61 онд нүүж ирж байхад манай Өвөрхангайд нэгдэл гэж байж л байсан. Сүүлд л САА болсон. Тэгээд Төв аймагтай нийлсэн юм. Төв аймаг чинь аймгийн төв болоод байсан.
57 онд билүү 69 онд биш 57 онд байна уу 60-аад оны үед л байна уу тэгж л.
Эрдэнэтуяа -
Таны амьдралд ямар нэгэн гүнээр нөлөөлсөн үйл явдал бий юу?
Цэсэн -
Гүнээр гэж.
Эрдэнэтуяа -
Одоо, одоо жишээ нь хэлж байна л даа би таньд ойлгуулах үүднээс. Одоо чинь танай аав хэлмэгдлээ тиймээ? Тэхэд одоо сэтгэлд гүн шарх үлдсэн тэ амьдралд, нэг ажилд орлоо тэ тэр маш их амьдралд нөлөөлсөн сайнаар нөлөөлсөн одоо нөгөө амьдралын суурь болж өгсөн ч гэж хүмүүс ярьдгийн ш дээ. Тухайн ажил ч юм уу тэ? Тийм байдлаар таны амьдрал ямар нэгэн ийм өөрчлөлт гаргасан үйл явдал байдаг уу?
Цэсэн -
Ёстой нэг муу талаар ерөөсөө гараагүй юмаа.
Эрдэнэтуяа -
Сайн талаараа?
Цэсэн -
Сайн талаараа болул яахав манай ээж аав эд нар болул бүх хүүхдээ л бүгдий нь дээд боловсролтой л болгож өгсөн л дөө. Одоо бүгдээрээ л хийдэг ажлаа хийгээд тэтгэвэртээ сууж байна. Бүгдээрээ тэтгэвэрт гарчаад сууж байна одоо.
Эрдэнэтуяа -
Мнг.
Цэсэн -
Тийн. Бүх хүүхдүүд нь ч одоо бүгдээрээ сайн явж байгаа. Тийн.
Эрдэнэтуяа -
Мнг. Таны амьдралд ер бусын ба бусдаас онцгой гэх зүйл бий юу?
Цэсэн -
Ер бусын гэдэг чинь юу байхав.
Эрдэнэтуяа -
Одоо жишээ нь эцэг эхээс өвлөж ирсэн захиа, дурсгалтай эд зүйлс, одоо юу байдгийн таны нандигнаж хадгалж явдаг. Энэ л.
Цэсэн -
Байлгүй яахын ёстой бүр хөгшин ээжийн элдсэн арьс одоо хүртэл над дээр явдгийн ш дээ.
Эрдэнэтуяа -
За.
Цэсэн -
Байна ш дээ.
Эрдэнэтуяа -
Аанг.
Цэсэн -
Цай нүдэж байсан уур нь байж байна. Өшөө юу байдаг билээ. Ээжийн минь оёж өгсөн хантааз одоо бүр шинээрээ би ч өмсөөгүй тэгээ л тэр чигээрээ.
Эрдэнэтуяа -
Хадгалаа л.
Цэсэн -
Хадгалцан.
Эрдэнэтуяа -
Аанг.
Цэсэн -
Дээр үед оёсон. Хургаар, хурганы арьсаар.
Эрдэнэтуяа -
Танай эцэг эхийн бичсэн захиа занаа ч юм уу, ер нь бичиг тийм цаасан дээр буулгасан юм хум байдаг уу одоо? Гараар ч юм уу?
Цэсэн -
Байхгүй, байхгүй.
Эрдэнэтуяа -
Аанг. Энэ танай нөхрийн
Цэсэн -
Аан.
Эрдэнэтуяа -
Танай гэр бүлийн хүний нөгөө аав нь хэлмэгдэж байсан гэж байна ш дээ.
Цэсэн -
Тийн.
Эрдэнэтуяа -
Тэгээд сүүлд нь цагаатгалын сая төгрөг авсан байх. Тэрний нөгөө нэг хөөцөлдөж байхад ямар хэргээр ямар ял шийтгэл ингээд хүлээлгэж байсан гээд нэг тийм юу байдгийн ш дээ.
Цэсэн -
Тэрнийг Аръяажав ах нь амьд сэрүүн байхдаа хөөцөлдсөн.
Эрдэнэтуяа -
Хөөцөлдөж авсийм уу?
Цэсэн -
Авчихаад тэгээд бүгдэнд нь хувааж өгсөн. Ах нь одоо тэр юуны Засгийн газрын төлөвлөгөөний комиссын мал аж ахуй хариуцсан, мал аж ахуй хариуцсан төлөвлөгөөний комиссын дарга байсийн.
Эрдэнэтуяа -
Аанг.
Цэсэн -
Алтангэрэл гэж.
Эрдэнэтуяа -
Аанг.
Цэсэн -
Тэр л юугаа мөнгөө аваад хоёр дүүдээ өгч байсийн.
Эрдэнэтуяа -
Аа би бас нөгөө тэрний шийдвэр, мийдвэр тийм юм байдаг бол үзүүлээчээ гэх гэсийн?
Цэсэн -
Байвал тэр ах дээр л үлдээсэн.
Эрдэнэтуяа -
Байх гэж үү. Аанг. Та ер нь улсаас ямар шагнал урамшил хүртэж байв?
Цэсэн -
Би чинь одоо шагнал гээд юу байхав. Ойн медалиуд, сая юу өглөө нэг. Намын ямар тэмдэг гэж байлаа.
Аа тийн. Хүндэт тэмдэг.
Хүндэт тэмдэг. Нэг юу, хүндэт тэмдэг авсан байх, нэг нь ямар тэмдэг байлаа.
Эрдэнэтуяа -
Ойн хүндэт медаль уу?
Цэсэн -
Бишээ, биш. Намын, намын тэмдэг гээд. Ахмад зүтгэлтэн гээд.
Эрдэнэтуяа -
Аанг.
Цэсэн -
Шагналыг чинь тэр үед чинь барагтай хүн авдаггүй, төлөвлөгөө нормоо биелүүлсэн.
Ер нь тэгээд албан тушаалын улсууд чинь шагнал өгөөгүй ш дээ. Өгч байгаагүй ш дээ.
Эрдэнэтуяа -
Гүйцэтгэгч улсуудад л ер нь.
Цэсэн -
Энэ хараа ийм албан тушаалын улсуудад бараг шагнал өгөөгүй ш дээ. Бидэн чинь саальчин, малчин, тариаланч эд нар л ёстой.
Эрдэнэтуяа -
Үр дүн нь харагдаж байдаг?
Цэсэн -
Яг харагдаж байдаг. Үр дүн нь харагдаж байдаг. 5 жилээр ч юм уу 3 жилээр үр дүн нь гараад ирнэ. Эд нар чинь. Ажлын үзүүлэлт нь. Тэгээ л шагналаа тодорхойлоод л урагш нь явуулчихна. Тэгээ л эд нар чинь шагналаа авна.
Би чинь одоо сумын 3 удаагийн аварга, аймгийн 1 удаагийн аварга. Бид одоо малчин, саальчин, барилгачин бүр ерөөсөө тийм л улсууд маш их шагнал авч байсан. Тэгээд миний муу өвгөн 40, 30 жил нягтлан хийгээд энгэрээ цоолоогүй амьтан ш дээ.
Ерөөсөө өгдөггүй байсийн юм чинь. Өгдөггүйн ш дээ. Ойн медалиуд л өгөө л. Сая л нэг хаан хатан болж, одоо дарга нар их авдаг биз.
Одоо ер нь авахын байна ш дээ. Аягүй их авах юм байна ш дээ зурагтаар харж байхад. Бид нар ерөөсөө тийм авдаггүй. Одоо аж ахуйн дарга нарыг аягүй бол асуувал ерөөсөө байхгүй л байгаа. Амьд байсан улсууд. Ер нь дээр үед дарга нар.
Лхамжав дарга л сая ахмад зүтгэлтэн тэмдэг л авч байна ш дээ. Тэгээд тэгж байхад л юу авахын энэ чинь. Насаараа САА-н дарга хийлээ. Зүүнбүрэнд хийлээ, энд хийлээ, одон медаль авбал авах л байсан.
Үгүй ээ үгүй дээр үед чинь албан тушаалын улсуудад чинь шагнал өгдөггүй байсийн. Одоо ёстой хамгийн их авч байгаа нь манай хөгшин талийгаачид 40 жил нягтлан хийсийн ёстой энгэрээ цоолоогүй дээ хөөрхий амьтан. Тэгээд одоо эд нар чинь юу ч байхгүй.
Чи боддоо эд нарт юу ч байхгүй. Юу ч байхгүй. Дандарваанчиг насаараа хийсэн бараг. Үгүй ээ тэгээд бас л муухай байхгүй юу. Ойн мойн медаль өгч болно ш дээ. Тийм ээ. Одоо энэ Алтанбулагийн чинь 270 жилийн ой мой болоо л байсан ш дээ.
Эрдэнэтуяа -
За, за ярилцлага өгсөнд маш их баярлалаа.
Цэсэн -
За, за за.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.