Norjmaa
![](../assets/images/interviewees/990445.jpg)
Basic information
Interviewee ID: 990445
Name: Norjmaa
Parent's name: Samdan
Ovog: Tsagaan Ovoo
Sex: f
Year of Birth: 1943
Ethnicity: Halh
Additional Information
Education: tusgai dund
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist
Born in: Züil sum, Övörhangai aimag
Lives in: Sühbaatar sum (or part of UB), Selenge aimag
Mother's profession: kindergarten teacher
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
childhood
education / cultural production
politics / politicians
work
cultural campaigns
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Эрдэнэтуяа -
За тэгээд 2-лаа ярилцлагаа эхлье даа
Норжмаа -
За
Эрдэнэтуяа -
Та тэгээд хүүхэд байсанаа яриад
Норжмаа -
За би бол ингэж бодож байна л даа. Хөдөө ер нь одоогоос социолизмын үеийн хөдөөний хүүхдүүдийн амьдрал, хөдөөний ээж аав нар ер нь үр хүүхэдтэйгээ ер нь л хүүхдийн төрсөн цагаас эхлээд яаж харьцаж яаж өсгөж хүмүүжүүлсэн тухай би бас ярихыг хүсэж байна л даа. би чинь одоо 1943-н онд төрсөн хүн шүү дээ.
Эрдэнэтуяа -
За
Норжмаа -
1943-т Өвөрхангай аймагт төрсөн. Тэгээд миний ээж аав чинь малчин л улсууд байсан.
Эрдэнэтуяа -
Аанхаан
Норжмаа -
Малчин улсууд байна гэдэг чинь ерөөсөө л хөдөөгийн хийдэг ажил нь, иддэг хоол нь, өмсдөг хувцас нь тэр малын л гаралтай бүх юнуудыг хэрэглэдэг байсан үе л дээ. Тэгээд хөдөө манай аав ээж чинь одоо ингээл би чинь дүүтэйгээ 2-лаа ойрхон 2 хүүхэд гарцан. Тэгээд манайх чинь маш их мал хуйтай байсан гэсэн тэгээд тэр мал хуйдаа, мал нь 5-н хошуу малтай. Тэгээд гол нь өөрсдөө малладаг хонь ямаа маллахаас гадна тэмээ Өвөрхангайд чинь бас тэмээ байсан юм байна л даа
Эрдэнэтуяа -
Аан бас
Норжмаа -
Тэгээд тэр ингэний сүү гэдгийг маш их хэрэглэдэг үе байсан байна.
Эрдэнэтуяа -
Аан за
Норжмаа -
Тэгэхээр тэр манай ээж аав чинь ингээл хөдөө мал хуйг чинь хариулах ёстой, малыг чинь байнга хариулагатай байдаг ш дээ хөдөөний мал чинь тэгээл өнөө ээж аав чинь 2-лханаа юм чинь хөдөөний айлууд чинь 2, 3- раа хэсэг хэсэг айл болоод саахалт болооод ингэж байдаг үел дээ. Тэгээд тэр айл саахалтын улсууд чинь биенийхээ мал хуйг таньдаг. Хол ойр алдсан тэнд явна тэднийх тэнд явна эднийх энд явна гэдгээ мэддэг. Бие биедээ дамжуулдаг хэлж өгдөг. Сурахаар нь андахгүй ерөөсөө хөдөөнийхөн ойролцоо улсууд чинь бие биенийхээ малыг таньдаг мэддэг тийм одоо анхааралтай, бие биендээ дотно харьцдаг тийм улсууд байсан юм байна л даа. тэгээд тэр үед миний амьдралд гэхэд бид 2 жижигхэн эмэгтэй хүүхэд, жаахан ойрхон мөртлөө манай ээж аав чинь нэг нь адуушаа аваал нэг нь хонио аваад нэг нь малаа аваад тэгээд явдаг. Зарим үед шуурага салхинд хонь мал нь алдагддаг гэхдээ би 3, 4-н настай байхдаа би өөрийнхөө болсон үйл явдлыг хэлэх гээд байна л даа. Тэгээд манай аав адуугаа алдаад өчнөөн олон хончихсон, адуугаа хайгаад яваад өгцөн тэгээд тэр хооронд өнөө үхэр мал нь одоо хөдөө алга болчихоод ирдэггүй байсан юм байна л даа. Одоо тэгэхдээ манайх чинь Өвөрхангайн айл мөртлөө Төв аймгийн урд талын суманд ирцэн байсан. тэгээд манайх хөдөө гэртэй 2 сайн нохойтой тэгээд өнөө аав адуугаа эрээд явцан болохоор ээж үхэрийнхээ хойноос явж таараа тэгээд явцан хойгуур манай дүү бид 2 2-лханаа үлдэнэ ш дээ. Тэгэхдээ манайх байнга ингэ саадаг байсан. тэгээд ингэний сүүг чинь хөдөө бол хөхүүр гээд хөдөө сүү хадгалдаг сав байдаг малын шир арьсаар хийдэг.
Эрдэнэтуяа -
Аан за.
Норжмаа -
Тэр хөхүүр гэдэг савандаа ингээ саагаад түүхий сүүгээ хөхүүрлүүгээ хийгээл байна. Тэгээл ерөөсөө тэрийг гарсан орсон хүүхэд, ээж аав өөрсдөө хутгачихаад хутгаад бүлчихээд ороод гараад байдаг тэрийг нь хүйтэнгээр нь уугаал тэр чинь одоо намар цаг дулаахан л байсан л даа. тэгээд ээж аав чинь яваад өгчихөөр бол шөнөжин 2 жижиг эмэгтэй хүүхэд одоо бол тэр 2 эмэгтэй хүүхдийг хонуулахгүй гээд айл хунартаа захиад сүйд тэгээд тэнд чинь айл байхгүй ганцхан гэрээрээ, 2 нохойдоо найдаал явчихдаг байсан манай аав ээж 2 малаа дагаад л 2 хүүхэдээ орхиод л тэгээд тэр хооронд нь бид 2 ч яахав дүү жижигхэн болохоор айж байна гэдэг гэнэ л дээ тэгэхээр дүүгээ авларынхаа тэнд суулгачихаад наад талд нь дээл овоолчихоод одоо би эгч нь болохоор дүүгээ хамгаалах гээд байна ш дээ айдасаас тэгээд 2 лаа идэж уух юм хөхүүртэй тэр ингэнийхээ ундаанаас уучихаад тэгээд идэх юм болохоор ааруул ээзгийнээс өөр юм байхгүй талх тариа байх биш, чихэр боов байхгүй. тийм болохоор ааруул ээзгий үстэй дээл дэлгэж тавьж байгаад дээрээс нь тарааж хаячихаад тэгээд дүүгээл унтуулах гэж байгаа юм байна л даа тухайн үед тэгж байсан. тэгээд нөгөөх нь жижигхэн юм болохоор ээзгий ааруулыг нэг нэгээр нь түүж идэж байгаад унтчихдаг баысан юм байна л даа. тэгэхээр нь өөрөө би чинь 3, 4-н настай хүн чинь томоо байж таарах нь тэгээд дүүгийнхээ хажууд суугаад бас л унтаж таараа тэгээд хоночихсон байгаа тэгээд тэр хооронд тэр манай 2 нохой сайн нохой байсан юм байна л даа сул байдаг. Тэгээд манай ээж шөнөжин яваад үхэр малаа олоод тэгээд нэг юм хар үүрээр санд мэнд сандарчил ирнэ ш дээ.
Эрдэнэтуяа -
2 эмэгтэй хүүхэд үлдээцэн
Норжмаа -
Тий 2 эмэгтэй хүүхэд орхицон тэгээд л сандраад л ирсэн чинь нөгөө 2-н босоогүй унтаж л хаалга нь онгорхой хөдөөнийхөн чинь хаалга түгждэггүй ш дээ. Өөрсдөө малдаа явсан ч хаалгаа хаачихаад уяагаар уячиаад одоо ч тийм байдаг юм байна лээ. Тэгээл тийм нөхцөлд чинь тэгээл хаалгаа цоожлохгүй 2 хүүхдээ орхиод явчихдаг. тэгээд нэг юм орой хүрээд ирсэн чинь өглөө хар үүрээр хүрээд ирсэн чинь өнөө 2 хүүхэд чинь дээлэндээ орчихсон тэр чинь намар дулаахан байхад үстэй дээл овоолж байгаад ёроолд нь хэвтээд унтчихсан тийм л үе байлаа тэгэхлээр тэр бол нэгдүгээрт социолизмын үе юм. 2- дугаарт хөдөөний амьдрал юм. Хөдөөний амьдрал тэр үед ханиад, бид нар ер нь миний дүү ч гэсэн тийм ханиад эд нар хатгаа тийм юм байгаагүй ээ. Хэрвээ авдаг байсан бол тэр хөл нүцгэн гүйгээл тийм хоол ундтай байгаа улс чинь одоогоор бол ямар ч өвчин авчнаа даа, авчиж болохоор байгаа биз.
Эрдэнэтуяа -
Тий
Норжмаа -
Ерөөсөө тийм ч юм авч үзээгүй жаахан байхдаа нэг чяцага алдсан юм гэдэг тэр нь яасан юм юунаас болсоны ч мэдээгүй ихэнхдээ ээжийнхээ мээмийг хөхдөг 3, 4, 5 хүртлээ мээмийг йнь хөхчихдөг. Тэгээл ээж хүрээд ирдэг 2-лаа мээмээ хөхчихдөг. Тиймэрхүү маягаар тэгж л өсч өндийж байсан байна л даа. тэгээд яахав тухайн үедээ ээж аав ирээл амьдрал ахуйгаа залгуулаал, хоол ундандаа залгаал тэгээд ер нь манаййх би сайн мэдэхгүй зун хүүхэд тийм мах зах иддэггүй байсан байхаа тэр манай ээж ярьдаг байсан ер зун бол хавар ногоо гараал ирэхээр зэрэг хөдөөний хүмүүс мал төхөөрдөггүй тэр бол цагаан идээгээрээ гол нь ааруул ээзгийгээрээ тэн дээрээ айраг, айрагаа ууна таргаа ууна, өрөм бяслагаа иднэ тэгээл болоо. Тэгээд мах иднээ гэдэг чинь өвөл, өвлийн сар гарахаар махыг хөлдөхгүй муудахгүй нөхцөлд нь бүр идэш болгож үүц болгож хадгалаад, хавар гэсэхээс нь өмнө үүцийг нь задалж идээд тэгээлс дуусгадаг тийм л үе байсан. тэгээд тэр махыг одоо, одоо болуул ингэж яриад байна л даа мах малыг одоо хорлохгүй байх, махыг бага идэх, цагаан хоолтой байх асуудалыг чухал гэж яриад байгаа юмаа тэр чинь тэр бол үнэхээр монголчууд тийм байсан юм шиг байгаа шүү дээр үеэс, тэр ганцхан манай нутаг ганцхан миний амьдрал биш л дээ ер нь хөдөөний монголчууд гэдэг бол цагаан хоолыг бол зундаа ер нь цагаан хоолтой байсан. Яахав хаяа нэг төрж амарцан хүмүүс шөл уудаг л юм байна л даа. Тэгэхээр нь тэр манай хөдөө ганц нэг хүн ярьдагыг мэддэг л байсан л даа. тэгээд тэр хүүхэд гарцан айлын түр амаржаад хонь төхөөрхөөр зэрэг гүзээний баасыг асгадаг ш дээ тэгэхээр өнөө улсууд үнэр нь маш сайхан санагддаг гэж байгаа. Гүзээ идэж байгаа юм шиг санагдаад байх юм, гүзээний баас гадаа гаргаад асгахаар чинь тэгж их махссан байдаг байхгүй юу. Тэгэхдээл идүүлдэггүй ээж аав чиьн идүүлэхгүй орой бол ер нь би бол ухаан ороод ер нь их том болтлоодоо орой унтахад чинь ээдмээ ид гэдэг ш дээ. хүүхэд ээдмээ идээ тэгээд ээдэм иднээ гэдэг чинь орой болгон сүүгээ хөөрүүлнэ. Сүүгээ хөөрүүлэхээр дээрээс нь жаахан тараг хийгээд өгнө дээрээс нь сүү хийнэ. Тэгээд тэрийг чинь улдаар таргыг нь хутга хутга сүүгээ хутга гэж байгаад халбага ч юмуу нэг модон халбагатай байна тэрүүгээрээ жаахан л хутгахад шар сүүтчихдэг. Шар сүүг нь ууна ш дээ асгахгүй шар сүүг нь уучихаад дахиад сүү хийчихээр ээдэхгүй тэгээд доороо бол ээдэм нь гараад шар сүүтэхгүй тийм болчихдог тэгж л хоололдог байсан даа.
Эрдэнэтуяа -
Оройн хоол
Норжмаа -
Оройн хоол тэгээл болоо. Өглөө босохоороо хөдөөний ихэнх хүүхдүүд бол айраггүй айл гэж бараг байдаггүй байсан юмдаа айл болгон бүр доор ядуу байлаа гэхэд 3-н гүү барьчихна . 3-н гүү гэдэг чинь 5, 6-н ам бүлд зунжингаа айраг уугаад л зусчихдаг юм одоо ч гэсэн тийм 3-н гүү гэдэг чинь 2 цаг болоол саагаал хийгээд байна ш дээ ямар их олон гүүтэй айл зараалын айрагтай айл саамаа хөөрүүлээл саамаар бас жаахан үхэрийн сүү хийдэг ч юмуу ариусгаад бүлээл яадаг байсан тэрнээс тийм цөөхөн юутай өөрсдөө уудаг айл бол тэгэхгүй ш дээ. түүхийгээр нь хийж бүлсээр байгаад эсгээл тэгээл тэрийгээ ууна. Одоо бол тэр ээдэм идэх, зундаа цагаан хоолтой байх тийм юм бараг эмчилгээний юм болоод байгаа биз. Тийм юм идэж ууж байгаад өссөн бид нар бол нэх их архаг хууч одоо хөдөөнийхөнд бараг байхгүй. бидний үеийнхэн бол сургууль соёл гээл дамжаал хот хүрээ ороод томроод ирэхээр зэрэг тэр юмнууд нь аяндаа үгүйсжил байна л даа. үнэндээ идий барий гэсэн юмгүй. Тэгээд би бас ингэж бодоод байгаа юм л даа одоо чинь ер нь хүүхэд шуухадгүй элдэвийн нэр мэдэхгүй өвчин гараад л байна ш дээ. тэр гараад байгаа өвчин хоол унднаасаа ч болж магадгүй, ер нь элдэв дарсан ногоо сайн л тиймээ, дарсан ногоо сайн л гэх юм давстай хоол тэгсэн мөртлөөсөө давсыг татгалж л гэхийн тэгсэн мөртлөө дарсан ногоо хэрэглээд байл гэх юм. Тэр чинь одоо ямар ч утгаар юм. Гэхдээ яахав ногоог хадгалаад идэхэд зайлшгүй давслах хэрэгтэй болчоод байгаа юм. Давсалж л хэрэглэж байгаа тэгэхдээ тэрийг чинь хэмжээтэй хязгаартай идэхгүй бол дарсан ногоо болгоныг тэгж дураар идээд байх сонин биш л юм шиг байдий тиймэрхүү л байдаг юм.
Эрдэнэтуяа -
Тэгнэ л дээ.
Норжмаа -
Тий тэгээд хөдөө бол тухайн нийгэм ч тийм байсан юм байгаа биз ер нь хүүхдийн хүмүүжил эд нар чинь үгүй одоо би буруу ч ярих гээд байж магадгүй тэр үед чинь элдэв шалдав тоглоомоор тоглодог буу бариж тоглоол давхиад л байдаг эсвэл одоо бие биеийгээ архи дарс ууж байгаа агсан согтуу тавьж одоо хүүхдүүд чинь тэгж тоглох юм байна ш дээ. аав нь согтуу ирж байна гэнээ, ээж нйь тэгж байна гэнээ тийм тоглоом тийм юм байдаггүй ш дээ. хөдөөний хүмүүс архи ууна, уудаг ш дээ монгол архиа ууна. Аан хэрвээ одооний, одоогийн манайхны одоо цагаан архи уунаа гэвэл сархад ууна хаяа одоо өвөө нар ууна. Өвөө нар уухдаа ганц нэг найзуудаа авчирна сайхан хоол одоо тэр хөгшид хүүхдүүд нь бол өвөөдөө хоол бэлдэж өгнө, зочилно. Тэр үедээ ганц нэг хундагаар ууна найзуудтайгаа сууж ууна тэгж уудаг болохоос хэзээ тэгээд тойрч сууж байгаад бараг тавган дээрээ талх ч байхгүй рюмкэндээ тулгаад уугаад байдаг үе байгаагүй л дээ. тэр тухайн нийгмийн тэр орчины хүмүүсийн зан заншил, угаасаа уламжилж ирсэн ёс нь тийм л байсан юм байж л дээ. тэр бол маш зөв юм байжээ. Одоо бол тийм юмнуудыг сэргээх тийм юмнуудыг дагж мөрдөх асуудал үнэхээр хөдөө гадаагүй хэрэгтэй болчихоод байгаа. Одоо тэр миний үеийн тэр ингэний сүүг хөхүүрэнд хийгээд бүлчихээд уугаад байх юм байхүй болцон юм байна лээ. Бас тиймэрхүү би бас хөдөө дүү нар дээрээ очдог л доо. Тийм юм бол байхгүй тэгэхдээ бол айраг цагаа яг хуучинаараа бас ууна иднэ, айрагаа уучина. Эмэгтэйчүүд нь бас хөдөөд чь хуруу гаргаад айраг уугаал хожигдсон нэг нь дуу дуулаал гоё ш дээ тэр чинь.
Эрдэнэтуяа -
Аанхаан
Норжмаа -
Тийм сайхан бие биенийгээ наргиулдаг хөгжөөдөг. Одоо энэ манайхны энэ эмэгтэйчүүд хуруу гаргаж айраг уугаал тэгээл тэрэндээ хожигдсон нь шийтгэл ч болдог юмуу бас урамшил ч болдог юмуу тэр хөгжинө, цэнгэнэ, дуулна, инээдтэй онигоотой юм ярина гэдэг чинь одоогоор бол бас их гоё юм байгаа байхгүй юу тэр чинь бас л одоо орчин тойронд байгаа хүмүүснд хүмүүжилийн асуудал юм. Наргидаг, цэнгэдэг бие биенээ хүндэлдэг хамгаалдаг хайрладаг тэрнээс согтсон хүн болгон л агсам тавиад гараа зангидаад босч ирээд байдаг юм байгаагүй ээ. Одоо бол тийм юм зарим нэг гарч ирээл байдаг. Аюул гараал байх юм амь насанд ч хүрээл тийм нөхцөлүүд байж болохгүй. Тэр бол энэ зан заншилтайгаа л холбоотой. Тэгэд тэр залуу тэр сахалыг тийм настай хүмүүс хэрэглэж байсан үе байхгүй юу. 60 хүрч жаргаж уу 70 хүрч яаж уу ч билээ , 80 хүрч наргиж уу тийм юмнууд байна ш дээ тэрэнтэй л холбоотой. Залуучууп дурандаа архи уудаг, залуучууд хэний ч хамаагүй уудаг. Хүндлэх айх ичих юм байхгүйгээл архи дарсыг чөлөөтэй хэрэглэдэг болсон. Тэр чинь архи дарс гэдэг чинь угаасаа хэлгүй дайсан ш дээ. угаасаа хэн ч хамаагүй уугаад залгиж чаддаг, орчихдог орсон хойноо хоодод гэдэснээс авхуулаад багалзуурдаад эхэлдэг тийм араатай байхгүй юу тэрийг мэдсээр байж уудаг байхгүй юу. Тэр чинь бол ёс заншилтай л холбоотой, хүмүүжилтэй л холбоотой тэрүүнийг чинь зүгээр нэг хүнд хэлж болохгүй тэр нэг хүн ёс заншил мэдэхгүй гэж хэлж болохгүй. Тэгэхээр бүүр эх эцэгээсээ, удам угсааныхаа манайхан чинь ураг гэж юм яриад байгаа урагын бичигээ хөтлө, урагын бичигтээ удам угсаандаа ямар байсан байна манайх ямар байсан байна, тэднийх ямар байсан байна. Урагыг уламжилуулж судалж мэдэх асуудал чухал байдаг юм байна би одоо тийм юм боддог юм тэгэхдээ би хөтөлж чаддаггүй л дээ. Ер нь тийм хөтөлдөг хүнийг харж байсан. бүр ах дүүсээсээ за би гэхэд ээжээсжж тэдүүлээ миний одоо дараагийнх гэхэд ээжийн одоо тэдний хүүхэд шуухад гээл урагыг чинь салбарлуулаал хөтлөнө. Хүний судас шөрмөс шиг тэгээд тэдний ёс заншил ямар байж вэ? Тэдэнд архидаж тамхиддаг хүн байж уу? Согтуу хөлчүү хүн байж уу? Малчин саалчин байж уу? Аварга байж уу? Эрдэмтэн хүн байж уу тэрийг яг харж болдог юм байна. Яг ингээл харахад харагддаг юм байна. Тэгээл тэрийг чинь харсан хүмүүс гэдэг чинь хүүхдүүдээ тийм юмаа уламжлуулаал сургаал ирж чадах юм бол нэг өрхөд л нэг тийм өрхийн бичиг яваад байна гэж бодоход монголын олон айлын хүмүүсд уламжилал болгоод сургах боломж байгаа юм байна л даа. Байна л даа ерөөсөө тэгээд бид нар би өөртөө шүүмжлэлтэй хандахад чинь би тийм юм мэдээд байгаа мөртлөө тийм юм хөтлөхгүй л байгаа байхгүй юу. Тэгээд тэрийг чухам яаж хөтлүүлэх ёстой юм бэ? Одоо тэгэхдээ манайхан иргэний одоогийн ирэгний үнэмлэх харах нөхцөлд бол урагын овог гээд гаргацан л даа тиймээ.
Эрдэнэтуяа -
Тий
Норжмаа -
Тэр бол зөв юм шиг байгаа юм. Тэгээд тэрийг одоо ингээд даамжруулаад тэгээд урагын бичигээ хөтлө гэж яриад байгаа. Зарим нь хөтөлж байгаа, урагын баяраа хийж байна. Энэ бол зөв л дөө тэгээд тэрийг аймаг орон нутаг тэр зохион байгуулалттайгаар иргэдтэйгээ харьцвал тэр тухай тийм юм явуулах тухай, хөтлөх тухай хүмүүсийг сурвалжилаад, судлаад тэгээд одоо нэг судалсан хүнээ олондоо танилцуулаад одоо манай эдний урагынхан гэдэг чинь ийм улсууд байдаг юм байна. Одоо олонд танигдсан хүмүүс байна ш дээ. одоо Хишгээ багш байлаа гэхэд Хишгээгийн урагыг судалчихаад Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын сургуулиуд дотор Хишгээ багшыг танихгүй хүн гэж байхгүй ш дээ. Манай Хишгээ багшийн упам угсаа тэр аймгийн тэр суманд тэдэн онд өвөө, эмээ, эмээгийн эмээ ингээл улсууд ингэж ингэж хөгжсөн урагаараа, удамаараа ийм сайхан улсууд байдаг юм байна хүмүүсд ингээд ярихад чинь таньдаг хүнийг чинь хүн сонирходог байхгүй юу: ээ нээрээ тийм байна шүү манай Хишгээ багшийн чинь аав нь тийм хүн байсан юм байна ээж нь тийм хүн байсан юм байна тэгээл одоо хүүхдүүд нь ингээл ингэдэг юм байна. Эмээ өвөө нь тийм хүн байсан юм байна. Тэгээл тэр эмээ өвөө дотор чинь дандаа хүн шиг юм байгаад үхээгүй ш дээ. малчин ч байсан саальчин ч байсан, аварга ч байсан, дуучин ч байсан тий эрдэмтэн ч байсан. тэр чинь ямар эднийд төрсөн хүн заавал эрдэмтэн болох ёсгүй гэх юм байхгүй ш дээ. тэгээл тэр дотор чинь ингээл бүгдийг харахад чинь агсам согтуу тавиад архи дарс ууж амьтан хүн алж шудах тийм зориг тэвчээртэй айхтартай болцон улсууд ямар удамд байж уу гэдгийг харахад бас боломжын гармаар юм шиг харагдаад байгаа юм л даа. энийг ингээд судлаад хийгээд байвал болмоор юм шиг тийм байгаа юм. Социолизмын үе гэдэг чинь өөр үе л дээ нэг бүхэл бүтэн нийгэм юм тэр нийгмийн татвар, тэр нийгмийн хууль тэр үед өсөж хүмүүжсэн одоо бид нар чинь бүгдээрээ л тэр нийгмийн хүмүүс байна л даа. тэнд чинь алдаа ч байсан л байх л даа алдаа байж л байсан байж таараа одоо ч алдаа байгаа одоо энэ хүнлэг энрэнгүй нийгэмд тэгэхдээ тэр социолизмын үеийн нийгэм гэдэг чинь бид нарыг ямар ч гэсэн ёс зүйтэй хүмүүжүүлсэн байхгүй юу. Ёс зүй гэдгийг л тэдэнд ёс суртахууны хүмүүжил гэдгийг чинь үргэлж ярьдаг. Тэр ч байтугай аймгийн намын хороонд үзэл сурталын хэлтэс гэж байсан
Эрдэнэтуяа -
За
Норжмаа -
Үзэл сурталын хэлтэс гэдэг ажил чинь тэр л хүмүүсийн одоо боловсрол соёл одоо тэр л оюун ухааных бол Хишгээ багш бид нарт сургуульд 5-н хүмүүжил гээд байдаг биз дээ тиймээ тэр хүмүүжилээр хүүхдүүдийг хүмүүжүүлжх боловсролыхон сураглтанд байж байсан юм байгаа биз тийм юмаар хүмүүжүүлдэг тийм бүхэд бүтэн систем ажиллаж байсан байхгүй юу тэгэхээр чинь зэрэг аймгийн намын хороо, сумын захиргаанд тийм үзэл суртал хариуцсан хүн гэж байдаггүй ш дээ. тэгэхдээ үзэл сурталын ажил гэж хэрэгтэй зайлшгүй хэрэгтэй тэр хэрэгтэй гэдэг талаас нь би тэр татварыг нь бариулах гээд байгаа юм биш тэгэхдээ тэр дотор алдаа гарч байсан нь үнэн тэр үзэл сурталын дотор буруу зүрүү алдаа байсан л даа. тэгэхдээ тэр дотор чинь авах юм байсан л хүмүүжилтэй байна гэдэг чинь яадаг ч байсан хүмүүс ажил зохион байгуулаад хийхэд цагтаа хийдэг. Ойлгосон юмаа хүнээс юм хэлсэн хүнээс ойлгоод авчихдаг, бусдад дамжуулчихдаг. За хэрвээ үүрэг даалгавар өгөөд та энэ тухай энэ улсуудад ойлгуулахад өөр хэлэх юм бол дээр үеийн ухуулагч нар тэрнээс дээш бол улаач нар гээд одоо тийм хүмүүс байсан. сүүлрүүгээ буюу намын ухуулгач үзэл сурталын ингээд ажилдаг тийм улсууд байсан юмаа тэр үйл ажиллагаа бол жаахан дутаад л байгаа юм шиг байнгаа юм л даа. би бол тэгж л ойлгож байгаа тиймэрхүү маягтай байгаа юм. Тэгээд ер нь социолизмын үе гээд боловсрол гээд бодохоор социолизмын үеийн сургалт бас сайн гэж үздэг би маш сайн байсан. мэргэжилийг ч сайн олгодог байсан дадлагыг ч хийлгэдэг байсан. Төгсгөөд бол төр нийгэм бол хүнийг мэддэг байсан ямар ч байсан сургууль төгсөөд ингээл нэг цүнх бариад л баахан зураг авхуулчаад явдаг үе байгаагүй. Миний одоо бодоход сургуулиа төгсөөд л хувиар аваад л маш нэр хүндтэй сайхан хүлээж аваад л тэр сумын тэр газар тэнд очиж тийм юм хийнэ. Томилоод өгнө яваад очно, очиход чинь аймаг орон нутаг нь мэдчихсэн, хүлээж авна бид нар чинь одоо сайхан аав ээж нь бүрэн бүтэн, хүлээгээд авдаг хүмүүс нь байна, байхгүй хүн ч байна ш дээ. Өнчин өрөөсөн ч хүн байна, эргээд очиход орон гэргүй тийм хүн байна. Сургууль төгсөөд амьдрал ахуйгаа залгачихдаг үе байж л байна. Тэгээд тэр чинь бас тийм одоо боловсрол эзэмшүүлээд ажилд залгуулаад өгнө гэдэг чинь амьдралд нь одоо баярлаад өглөө гэсэн үг ш дээ. тэгээд тэр амьдрал бариулаад өглөө гэхэд чинь одоо бол бас хэцүү л дээ орон байрны асуудал тун бэрх болж байна ш дээ. тэр үед чинь хөдөө суманд хувиарлагдаад очиход чинь 5-н ханатай гэр бариад өгнө. Их байшин барилга чадахгүй л дээ. 5-н ханатай гэр барьж өгөөд л тугалтай үнээ өгөөл унааны морь өгөөд л тэгээл одоо чи одоо ийм ажилд ингэж хийнээгээд хамт олонд нь нийлүүлээд өгнө тэгээд одоо 17, 18, 20 гарсан охин ч бай хөвгүүн ч бай очиход чинь амьдралаа залгуулаад аваад явчих эрх нь олгогддог байхгүй юу. Тэгээл тэндээс чинь хүн чинь амьдрачихна биз дээ тиймээ. Оронтой болчихлоо монгол хүн юм чинь нэг унааны морьтой нэг саалийн үнээтэй тэгээл тэр чинь цаашаа цалин тэгээл очихоор чинь бид нарт тэтгэмж өгдөг байсан. албан газар очихоор чинь урьдчилаад 300-н төгрөг өгдөг тэгээл тэрүүгээр чинь эхлүүлээд ажилаа аваагүй хоолоо залгана ш дээ. орсон нөхцөлд нь цалингаа аваад л яваад өгнө
Эрдэнэтуяа -
Болж байна ш дээ.
Норжмаа -
Тэгээл амьдрал залгана. Дутуу юм гэж ерөөсөө байхгүй.
Эрдэнэтуяа -
300-н төгрөг их мөнгө байсан уу?
Норжмаа -
Пөөх их мөнгө байлгүй яах юм. Тэр чинь одоо бага тушаалтай улсуудын сарын цалин байхгүй юу тэрнээс ч их байна тэр үед чинь бага тушаалтай улсууд чинь 180-220 н төгрөгний цалинтай байсан шүү.
Эрдэнэтуяа -
Тэр үедээ бага
Норжмаа -
Тэр үедээ бага мөртлөө хэл гурил 1-р гурил 7-н төгрөг юу билээ төгрөг 30-н мөнгө байлуу, тэр чинь тэхлээр талх гэхэд чинь төгрөг 40 юмуу, цагаан будаа 2 төгрөг 20-н мөнгө, мах одоо нилээн үнэтэй бол дээр үед чинь тийм байсан гэсэн ш дээ нэг хонь гэдэг чинь 50-н төгрөг байсан гэж байгаа, мал их байсан юм шиг байгаа юм. Тэр мал монголын мал маш их байсан тэгэхдээ хүн цөөн байсан учираас мал их одоо бол их байгаа ш дээ. тэгэхдээ мал хичнээн, мах чинь хичнээн үнэтэй билээ тэрэнтэй харьцуулахад бас сонин тоо гарна.
Эрдэнэтуяа -
Тийм байна.
Норжмаа -
тэр үедээ бол хүн цөөхөн тэгэхдээ мал нь их байсан. Юм ховор байсан даалимба, даавуу, тамхи, тариа эд нар чинь ховор байсан гэсэн.
Эрдэнэтуяа -
Сонголт ч багатай.
Норжмаа -
Тий сонголт ч багатай. Тэгээл нэг хүн явж явж нэг тэмээ тэгэхдээ яахав хүний нөгөө ариун сэтгэл нь сайхан болохоор явж явж олоод ирсэн гутаг орондоо ирчээд архи уух үнээр эдний юмыг авчий гэж бодохгүй санаатай. Аваал ирсэн бол хөөрхий амьтан муу ганц дүнсэн тамхи өгье энэд ганц цай өгье, нэг боодол даалимба өгье гэдэг болохоос биш боодол даалимбаа 5-н төгрөгөөр, 10-н төгрөгөөр өгчих одоо бол тэгнэ ш дээ. Ер нь л өгнө дөө одоо бол эрээнлүү явж явж 5-н төгрөгний ботинк аваад ирвэл 10-н мянгаар л өгнө ш дээ.
Эрдэнэтуяа -
Тий
Норжмаа -
Тэр чинь одоо тухайн нийгмийн харьцаа тийм болчихоод байхад яах юм бэ?
Эрдэнэтуяа -
Нийгэмээ дагаад
Норжмаа -
Нийгэмээ дагаад тэр бүх юм өөрчилөлттэй явдаг юм байна тиймэрхүү л маягтай. Социолизмоос авах юм байна бидний үеэс авах юм байна одоо үеэс ч авах юм байна хаях ч юм бас байна. Тий тэгэд энийг зохицуулах төр хэрэгтэй. Одоогийн төр ч зохицуулж л байна тэгэхдээ аливаа шинэ юм гэдэг чинь хэцүү л байдаг юм байна л даа. зохицуулж байгаа хүмүүс ямар тэр сургуулийг төгсөөд ирсэн биш ерөөсөө нийгэм дундаа хөгжөөл хүн гэдэг чинь хүн дундаа хөгжиж явдаг юм байна л даа. ямар сургууль төгсөөгүй боловсролгүй мөртлөө айхтар сэтгэхүйтэй хүн байдий ш дээ би одоо нэг жишээ хэлмээр байна л даа. тэр манай Адьяа сургууль төгсөөгүй хөгшин байдаг байхгүй юу бид нартай хамт гимнастик хийдэг. Бичиг үсэг мэдэхгүй гээд байгаа тэгсэн мөртлөө бид хэд монгол бичиг заалгахгүй юу 10 хоног хүнээр эхлээд ерөөсөө харандаагаа ч барьж чадахгүй үзэгээ, үсэгийнхээ толгойг буруу харуулчаад л суугаад байдаг байсан байхгүй юу яг 10 хоног дуусаад шалгалт өгсөн чинь тэр нь шиг гоё бичдэг хүн байхгүй. аймаар үсэглээд уншдаг болчихсон, бичдэг. Бид нар маань арай чүү нэг юм шалгалтаа өгч чадаж байгаа юм чинь ерөөсөө тэрийг чинь тэр хүний толгой тун саруухан байгаа тэгэхдээ 70 гарцан хүн шүү тэр чинь 70 гарцан мөртлөө тийм мундаг оюун сэтгэхүй сайтай юм байх нь байна ш дээ. Тэгэхээр энэ төрийн бодлого хэрэгтэй л вм шиг байгаа биз одоо бол сайхан болсон доо. Ахмадууд гээд орхихоо больсон, халамжын хуулинд ч ахмадын тухай орчиж тийм болохоор ахмадуудыг чинь төр л бүх талаас нь хардаг. Хууль нь ч сайхан болсон дээр үеийн тийм хууль байгаагүй, дээр үеийн ахмадууд бичиг үсэггүй тэгээл үлдчихдэг л байсан байхгүй юу зүгээр л өөрийнхөө хар ухаанаар
Эрдэнэтуяа -
Хийх юмаа үлдээцэн
Норжмаа -
Өөрсдийнхөө хийх юмыг өөрсдийнхөө гараар хийгээл бүтээцэн хүнээс хараад байх юм байхгүй. мэргэжил дутаад ч байх юм байхгүй тэгээд нэх дадлага дутаад ч байх юм байхгүй тэгээл болчихдог. Тийм л үе байсан. тэгээд ер нь социолизмын үеэ гээд дураад ярихад бол олон юм байна л даа.
Эрдэнэтуяа -
Аанхаан
Норжмаа -
Газар нутаг байна, хамт олон байна
Эрдэнэтуяа -
Хамт олон гэсэнээс та яаж анх ажилд томилогдов, анхны ажил
Норжмаа -
Би бол Багшийн сургууль төгссөн байхгүй юу
Эрдэнэтуяа -
Ямар мэргэжилээр?
Норжмаа -
1963-н онд Багшийн сургууль төгсөөд бага ангийн багш болоол би энэ одоо Нисэх гээд байгаа ш дээ одоо энэ Дээд нисэх гээд байгаа ш дээ
Эрдэнэтуяа -
Хотод уу?
Норжмаа -
Тий хотын тэнд би хувиарлагдаж ирээд тэнд ажилд орсон доо. Намайг очсон чинь шууд нэг өрөө байр өгсөн. Нисэх чинь бас хангалт сайтай ш дээ, нисэхийнхэн чинь маш гоё тэгээл нэг өрөө байр өгөөл тэгээд манай тэр хичээлийн эрхлэгч Даваажав гэж авгай байсан тэгээл нөгөөх чинь өөрийнхөө хүүхэд авч байгаа юм шиг би танихгүй ш дээ тэрийг чинь тэгээл нэг өрөө байранд сургуулийнхаа хажууд ороол тэгээл шууд хичээлдээ ороол тэгсэн мөрьлөө хүүхдүүдтэйгээ тоглоол, нөгөө сургууль төгссөн хүн чинь хүүхдүүдтэйгээ тоглоол бас бага залуухан байсан юм байгаа биз тэгээд би тэнд жил гаруй 2 дохь жилдээ орохын жил нөхөр хүнтэй болох эх үүсвэр тавигдаал тэгээл хотруу шилжиж байсан 1963-н он тэгээд хотод очиод юунд Улаанхууранд очиод тэр 21-р цэцэрлэгт ажил хийж эхэлсэн. Сургууль яахав гэртэй ч ойр болоод
Эрдэнэтуяа -
За
Норжмаа -
Нөхөртэй болоод хүүхэдтэй болоод
Эрдэнэтуяа -
Тэндээ тусдаа гараад
Норжмаа -
Тэндээ тусдаа гараад
Эрдэнэтуяа -
За
Норжмаа -
Тэгээд айл орон болж байгаа юм. Тэгэхээр чинь тэр чинь цэргийн газрын хүнтэй нийлсэн учираас цэргийн газар байр өгнө. Тэгээд тэнд чинь айл орон болохоор чинь цэргийн газар байр өгөөд тэр чинь тэр худалч хүнд тусгай хангамжинд орчиж байгаа юм. Тэгээл цэрийн газраас хоол ундаа авна тэр нөгөө манай нөхөрт чинь одоо хоол унд бүгдийн нь өгнө ш дээ. Мах зах оочиргүй дугааргүй тэндээс авна. Тийм хангаммтай байсан тэнд чинь тэгээл амьдрал залгаал явчиж байгаа байхгүй юу. Тэгээл тэнд чинь бол
Эрдэнэтуяа -
Та анх сургуульд орсон үеэ яриач
Норжмаа -
Өөрийнхөө юу, анх ингэж байлаа 1952 онд сургуульд орж байан
Эрдэнэтуяа -
За
Норжмаа -
1952 онд Төв аймгийн Баянцогт суманд тэр үед чинь хөдөө сумын сургууль гэдэг чинь галладаг
Эрдэнэтуяа -
За
Норжмаа -
Том поошигон томоо том бараг газраасаа сургуулийн тааз хүрсэн том том поошигон зуухтай анги болгон тэгээд тэр поошгин зуух чинь яндантай байж таараа ш дээ галлаж байгаа юм чинь
Эрдэнэтуяа -
Аан тэгнэ.
Норжмаа -
Тэгээд тэр поошгин зуухандаа гал түлээд ангиуд хичээллэдэг би болохоор зэрэг тийм сургууль дээр очиод 4-н 4-р ангитай тийм сургууль байдаг юм. Тэгсэн мөртлөө 2 багштай 2 багш нь 2, 2 ангиараа хүүхдүүдээ хичээл заадаг.
Эрдэнэтуяа -
2-хон багштай юмуу?
Норжмаа -
2-хон багштай нэг захиралтай тийм л байсан манай сургууль тэгээд тэрэндээ тухайн үедээ нилээн сайн сургууль байсан модон байшинтай гэр мэргүй. Байшинтай тийм тэгээд өнөө анги нь болохоор 2-хон л ангитай болохоор өөр өөр хэлэх юм бол манай анги нөгөө анги 2 чинь дундаа ганцхан самбартай
Эрдэнэтуяа -
Аан
Норжмаа -
2 талдаа бичдэг. Энэ тал нь нөгөө энэ тэл энэ тал нь энэ тал нэг багш заана ш дээ 1, 2-р ангийг ингээл 3, 4-р ангид чинь бас тэгээл самбарыг нь 2 талд тавина тийм хөлтэй самбартай тэгж заадаг байсан. тэгэхэд чинь бол 2 ангийн хүүхдүүд суугаад , хүүхдүүд чинь олон суурьтай доод тал нь нэг ангид 25 ,26-н хүүхэд нэг ангид
Эрдэнэтуяа -
Пүүх
Норжмаа -
Нэг ангид чинь зөндөө олон тэр анги дүүргэлт зөндөө их ш дээ
Эрдэнэтуяа -
Аанхаан
Норжмаа -
Тэгээл тэр хичээл эхлээд л суухад чинь миний багш бол хүүхдийг чимээ гаргахгүй ш дээ. чив чимээгүй сургуулийн хүүхдийн форм бол 1952 онд эмэгтэй хүүхдүүд ногоон дээлтэй цэнхэр эмжээртэй тийм дээлтэй байсан. эрэгтэй хүүхдүүд бол тийм хөх дээлтэй хар эмжээртэй хөх дээлтэй байсан. Тэгээд хүүхдүүд за яахав тухайн үедээ форм биш байсан байх л даа
Эрдэнэтуяа -
Аанхаан
Норжмаа -
Даавуун цүнхтэй хүүхэд болгон даавуун цүнхтэй, даавуун цүнхэн дээрээ улаан 5-н хошуутай.
Эрдэнэтуяа -
За
Норжмаа -
Тэгэхээр чинь их мундаг болж байгаа биз дээ. улаан 5-н хошуу хадна гэж бас үзэл сурталын ч юм байгаа
Эрдэнэтуяа -
Улаан 5-н хошуу ямар учираас хаддаг байсан бэ?
Норжмаа -
Улаан 5-н хошуу гэдэг чинь бүр зориуд хүүхдүүдийг манай сургууль лав тэгдэг байсан улаан 5-н хүшуу цүнхэн дээрээ наана гэдэг намын бодлого явж байна ш дээ.
Эрдэнэтуяа -
За
Норжмаа -
Тийм байгаа биз дээ. бас тийм маягаар ойлгуулдаг тийм болохоор заавал 5-н хошуу заавал хадна.
Тэгээд бүгдээрээ тийм цүнхний ямар ч хамаагүй даавуун цүнхтэй л тэр чинь ээж аавынхаа ураас шалтгаална ш дээ. зарим нь тор шиг юм барьцан явжийн зарим нь ч үүрдэг, онгойдог, хаадаг, товчилчихдог тийм маягтай ч юм бариж л байна янз янз тэгээл сургуульд ороод тэгээд тэр үед чинь одоо хүүхдүүд дотуур байранд сууна. Миний ээж аав би гэхэд миний ээж аав чинь айлын тавиул мал гэж бие биедээ малаа өгөөд зарим хүүхдүүдийнхээ сургуулийн тэнд хүүхдээ хараад нэг хэсэг нь малаа аваад хөдөө нүүгээд явчихдаг байхгүй юу тэгээд нүүгээд явчихаар зэрэг манай ээж аав хөдөө явчихна бид нар байранд сууна. Байранд суухаар хүүхдийнхээ хоол ундыг бэлдэнэ. Манайх гэхэд 2 хүүхэд сургуульд сурахад чинь нэг үхэр нэг адуу 2,3-н хонины мах
Эрдэнэтуяа -
Өгөх ёстой юу?
Норжмаа -
Өгдөг л байсан. чухам тэгж өгөх ёстой юмуу ерөөсөө тэгж хэд хэдэн айл тэгж өгч байсан. манайх лав тэгж өгдөг байсан. тэгээд нэг тогоочтой, тогооч гэдэг маань хоолоо ч хийчихдэг ногоогоо ч арилгачихдаг туслах байхгүй. Тийм тогоочтой нэг цэвэрлэгч юмуу тэр юмаа цэвэрлэж байдаг нэг бэлтгэгч тийм юутай гал зуух тийм л ажилтай. Тэгээл хичээлдээ суугаад өнөө юун дотор чинь том поошиг нь дотор чинь гал түлнэ. Хүүхдүүд өөрсдөө түлнэ, асахгүй ш дээ.
Эрдэнэтуяа -
Хүүхдүүд яаж түлэх вэ?
Норжмаа -
Яаж түлэх юм тэр чинь тэгээл одоо нэг юм өглөө нэг юм халаагаад л өгдөг юм шиг байгаа юм. Тэгээл хичээлдээ сууна өнөө самбараа арчуурыг нь норгох хэрэгтэй болно. Багшийн шохой зөндөө хэрэглэнэ, шохой байсан юм чинь тэгээл өнөө багш хичээлээ заагаад л самбараа арчина, арчих гэхлээр юу байхгүй самбарын алчуур хуурай болохоор бужигнаад байдаг ш дээ тэгэхээр нь нэг нь гарч гүйгээд баахан цас авчираад нөгөө поошиг нь дээр асгана, зуухан дээрээ тэгэхээр чинь ус тунаад л ингээл хайлаал маналзаал эхэлдэг . тэгэхээр нь дээрээс нь самбарынхаа алчуурыг норгож аваад тэгээд л самбараа арчаад л тэгээд 2 талдаа ганцхан нэг анги тэгээд хичээлээ хийчихнэ. Тэгээд хичээл заахад чинь багш манаа хийчихээд манай 1-р ангийн хүүхдүүд 1-р ангийн хүүхэд 2-р ангийн хүүхдэд заажил байна. Одоо бол хүүхдүүд бие биетэйгээ яриад инээлдээд
Эрдэнэтуяа -
Тий
Норжмаа -
Тэгэхгүй ш дээ. тэгээл манай анги манай ангиараа
Эрдэнэтуяа -
Сууж л байна
Норжмаа -
Сууж л байна, завсарлахад тэгээл завсарлаал өөрсдөө тэгээд 3, 4-р анги ялгаа байхгүй бас завсарлаал, суугаал хичээллээд л тиймэрхүү маягаар бага сургууль тэгээд хичээллэдэг байсан. би тэгээд дунд сургуульруугаа юуруу шилжцэн л дээ. тэгээд бага сургуульд чинь тэгж хичээллээд тэнд чинь тэгэхдээ бидний тэр тоглодог, биен тамирын хичээл гэж байна. Бөмбөг байхгүй, бөмбөг олдохгүй ш дээ. тэгээд манай багш нэг хаанаас ч олж ирсэн юм одоо тэр үед бид нарт хэлж өгөхдөө герман цагаан гэж хэлж өгч байсан, ганцхан бөмбөгтэй. Ганцхан эдий дайны одоо нэг юуны бөмбөг шиг гадуураа үстэй тийм ганцхан бөмбөгтэй. Тэрийг чинь хамгаална гэж чигтээхэн
Эрдэнэтуяа -
За
Норжмаа -
Тэгээд тэрүүгээрээ лавтай тоглох гээд байдий ш дээ. Та нар лавтай тоглох гэж мэдэх үү?
Эрдэнэтуяа -
Нөгөө нэг гүйтэг маатаг шиг гүйгээд 2 тийшээ гүйгээд байдаг уу?
Норжмаа -
Тий 2 талд нь 2 хэсэг хуваачихаад
Эрдэнэтуяа -
Нэг нь дотроо орлоо гээд
Норжмаа -
Нэг нь одоо хэсэг нь орж зогсож байтал онох гээд л тэгээл нэг тиймэрхүү юм лавтай тоглох
Эрдэнэтуяа -
Аан за.
Норжмаа -
Тийм л юм тиймэрхүү маягаар тоглоно. Тэгээл тэрийг чинь тэгж тоглоол, ерөөсөө тоглоом тэр л байсан. тэгээд яахав алчуур хаядаг байсан. Тиймэрхүү тоглоомоор хүүхдүүд тоглоно. Тэгээд хичээл бол ер нь тэгээд программынхаа дагуу л явагддаг байсан байх тэр чинь сургууль төгсч ирсэн багш. Манай багш лав нөгөө ангид байсан. манай ангийн багш Доржсүрэн гээд байсан тэгээд тэр багш маань хичээл заагаад бид нар тэрэндээ сураад л тэгээд явдаг байсан. Тэгээд хүүхдүүд, байрны хүүхдүүд бол хоол иднэ. Тэр үед чинь цуйван гэдэг хоол мэддэггүй байлаа.
Эрдэнэтуяа -
За
Норжмаа -
Тэр цуйван гэдэг хоолыг манай тэр тогооч багш, тогооч багш гэдий ш дээ хүүхдийн цэвэрлэг дээр нь тэр болохоор цуйвангаа хийхдээ гурилаа яагаад элдчихээд тэгээд бууузны жигнүүр нь дээр дугуйгаар нь жигнэчихээд хэрчээд өгдөг байсан юм билээ бид нарт
Эрдэнэтуяа -
За
Норжмаа -
Бас тэн дээр гурилаа тэгж хэрчисэн гурилаа цуйван нэг өгөөд, сахар нэг хийгээд талх шиг өгөөд 2 хоол болгоод өгчинө, өнөө жигнэсэн гурилаа
Эрдэнэтуяа -
За
Норжмаа -
Тиймэрхүү маягаар хоолоо иддэг. Тэгээл яахав дээ ихэнхдээ хөдөөний хүүхдүүд бол будаатай шөл ууна тэр чинь гэр орноос нь ирж байгаа болохоор ясыг нь чанаад шөлөнд нь байрны хүүхдүүдийн хоол бол ер нь одоо бас боломжийн.
Эрдэнэтуяа -
Гайгүй юу?
Норжмаа -
Гайгүй, тэгээд хүүхдүүдийн байр гэдэг ховор ш дээ. аргагүй тэр мал хуй дагаад явсан ээж аавынг хүүхдүүдийг авна уу гэхээс бас тэгж барагтай хүүхэд авахгүй. Ойролцоохон гэртэй морьтой малтай тэмээгээр явдаг хүүхдийг авахгүй ш дээ. Өвлийн хүйтэнд тэр чинь тэмээ унаад л одоо бол манайх төвөөс хороолол хүртлэх айлуудын хүүхдүүд авахгүй ш дээ байранд яаж авах вэ дээ. Энэ чинь одоо авах боломж байхгүй тэд нар чинь одоо бол машин таксигаар л давхиад л ирнэ. Би чинь морьтой гараад л туучихна байгаа унаагаараа л тэгээд тэднийдээ очиод ойрхон ойрхон тэрүүхэн хавийнхаа тэр дотуур байрны хашаа тойруулаад уячихна.
Эрдэнэтуяа -
Алдана гэж байхгүй
Норжмаа -
Хүн авахгүй. Тэр мань хүний унаа гээд л номхон юмнууд байна ш дээ. тэр чинь хамаагүй догшин шүрүүн тарган цатгалан байж болохгүй ш дээ.
Эрдэнэтуяа -
Хүүхдүүд явах юм чинь
Норжмаа -
Тий хүүхдүүд явах юм чинь тиймэрхүүл янзтай байсан. Тэгээд яахав дээ тэр тухайн үедээ бага сургууль төгсөөд л тэгээд би биокомбинатын 10-н жилд ирж байсан.
Эрдэнэтуяа -
Аанхаан
Норжмаа -
Биокомбинатын 10-н жилд 4-р ангид ирээд, би 3-аа тэнд төгсөөд тэгээд манайх тэнд шилжих болооод тэгээд тэнд ирж байсан. Тэр бол яахав хотын сургууль болчиж байгаа юм чинь бараг хотын харьяа болж тэгээд тэр чинь 1958, 1959-н он болчиж байгаа юм чинь нилээн одоо юу яаж ч байгаа юм л даа. Шал өөр болно би тэгээд 1959-н онд 7-р анги төгсөөд 1959-н онд 7 төгсөөд тэр чинь техниккумд хувиарлачихдаг байсан юм.
Эрдэнэтуяа -
Аан за.
Норжмаа -
Тий тэгээд техниккумдаа хувиарлагладаад 1963-н онд 4-н жилээр төгсөөд
Эрдэнэтуяа -
Аанхаан
Норжмаа -
Тэгээд л явж байсан .
Эрдэнэтуяа -
Ер нь хотын сургууль хөдөөний, орон нутгийн сургууль ялгаа байсан уу? Юундаа ялгаа байсан?
Норжмаа -
Байсан л байх л даа. хотын сургууль гэхийг бодоход тэр хаанаас л тийм үгүй тэр форм нь хаашаа юм байсан юм сайн мэдэхгүй ээ. Тэр чинь бас гастук гээд юм зүүнэ тэр бол бүгд байсан.
Эрдэнэтуяа -
Аан улаан
Норжмаа -
Улаан гастук, гастук зүүдэг пионорын гишүүн болохын тулд бас шалгаруулана ш дээ. зүгээр хүүхэд болгонд зүүж өгдөггүй ш дээ. Онц сурдаг, идэвхитэй оролцдог , хичээлийн бэлтгэл их сайн ханддаг даалгавар сайн хийдэг тийм хүмүүсийг пионорын гишүүнд элсүүлнэ.
Эрдэнэтуяа -
Аан за
Норжмаа -
Элссэний дараа гастук зүүнэ. Тэгээд одоо тэр үед чинь зүүдэг гастук олддохгүй. Даалимба байна ш дээ
Эрдэнэтуяа -
Аан тий
Норжмаа -
Тэр чинь зузаан ш дээ нилээн зузаан тийм юмыг чинь гурвалжилаад зүүнэ ш дээ чигтэйхэн том болно ш дээ. аймаар том зузаан болно одоо тийм тэрүүнийг чинь аятайхан гоё зүүхийн тулд нилээн гайгүй авхаалжтай самбаатай ээж аав сайятын нь олоод ирнэ. Арай нимгэн
Эрдэнэтуяа -
Аан за.
Норжмаа -
Саты чинь арай нимгэн, сатын гастук ер нь нилээн бүлгийн дарга хүн зүүнэ ш дээ бас ээж аав нилээн сайн за нилээн сайн бол сүүлрүүгээ 1955-н он гэхэд чинь одоо энэ орос гастук гээд панс, панс гэдэг нимэгхээн тийм юм тэр чинь бол ярих юм байхгүй. ёстой үнэхээр сайн одоохоноор бол манайхнаар компаны захиралын хүүхэд гэдэг байх. Тийм одоо гоё тэр чинь бол гоё ш дээ. Гастук зүүнэ гэдэг маш гоё тэгээл яахав тэрчээ тухайн үедээ тэр чинь бас хүмүүжил юм даа. Пионороор яваад, эвлэлээр яваад намаар ороод тэгээд ингэж залгадаг л байсан байх
Эрдэнэтуяа -
Заавал тэгж дамжих ёстой юмуу?
Норжмаа -
Заавал дамжих ёстой. Заавал дамжих ёстой ер нь одоо намар түүхээ бичээд за эвлэлд элсэхэд чинь пионорын гишүүн тэдэн онд элссэн заавал элссэн л гэдэг юм даа. тэр чинь одоо дүрэм ямар байсан юм бол эвлэлийн гишүүн пионорын гишүүнээс эвлэлийн гишүүнд орох ёстой. За тэгээд намын гишүүнд элсэнэ гэхэд чинь намын гишүүн гэдэг чинь маш их шалгаруулалт давж байж элсдэг байсан ш дээ бид нар чинь, намын гишүүнд элсэхийн тулд орлогчоор явах ёстой.
Эрдэнэтуяа -
За
Норжмаа -
Орлогчоор орохоос өмнө одоо намд 2-с 5-н жил болцон хүн одоо намайг дагалдуулж одоо сургаж, миний одоо ажлын бус цагаар л одоо улс төрийн боловсрол мэдлэг эзэмшүүлэх, дадлага туршлага эзэмшүүлэх, дадлага туршлага өгөх тэр одоо улс оронд болж байгаа үйл явдалыг танилцуулах, эх бүгд хуралын материалуудыг танилцуулах энэ бүгд хуралын материалын заасан юмыг хэрэгжүүлэхэд яаж оролцох ёстой юм гэдгийг сургах тийм батлан даалтанд байх тэрийгээ овоо болж байна: за Норжмаа бол болж байна одоо энэ намд орлогчоор шүү тэр чинь бас
Эрдэнэтуяа -
Аан орлогч гишүүн
Норжмаа -
Орлогчоор элсэхийн тулд би тэгээд байна ш дээ.
Эрдэнэтуяа -
За
Норжмаа -
За энийг бол намд орлогчоор элсүүлж болох юм байна ингээд намын үүртэй ярихаар хурал хийгээд намайг орлогчоор тийм явсан орлогч бэлтгэлээр тэгж явсан тийм үүрэг даалгавараа сайн биелүүлсэн тэчнээн даалгавар өгсөн тэдийг нь биелүүлсэн ийм байсан гээд ингээд намайг танилцуулаад өгнө ш дээ. Тэгэхээр намайг орлогчоор авна би дахин нэг жил орлогчоор явна.
Эрдэнэтуяа -
За орлогч юу хийх вэ?
Норжмаа -
Орлогч болохоор яг намын гишүүн шиг л байна.
Эрдэнэтуяа -
За
Норжмаа -
Орлогч намын гишүүнд одоо үг хэлэхгү зүгээр л сонсогчоор л оролцоно за тэгээд тэр материал, боловсрол дээшлүүлэх одоо тэр хурал зөвлөгөөний матераиал яах суралцах ажил төрөл дээрээ одоо амжилт гаргах, тэр чинь орлогчын хувьд би чинь бүх юмаараа би чинь тэргүүлэгч байх ёстой ш дээ. аймаг орон нутгаас ч юмуу одоо тэр тухайн минмй байгууллагаас зохион байгуулж байгаа бүх ажилд оролцох ёстой үр дүн гаргах ёстой. Тэгээд ийм учираас одоо орлогчоор намын үүр чинь тийм байсан ш дээ. орлогчоор орж байгаа хүмүүсийн ажлын үзүүлэлт овог нэртэй тийм тийм ажил энэ тэгж тийм
Эрдэнэтуяа -
оролцсон
Норжмаа -
ийм ажилд тэгж оролцсон хурал зөвлөгөөн тэгж тасалсан тэчнээн хуралд тэгж оролцсон үг хэлсэн, үг нь үр дүн тийм байсан бүүр самбараар тэгээд намайг дараагийн жил би бол намын үүр одоо жинхэнэ гишүүнээр элсэнэ. Би бол цэргийн газар элсэж байсан.
Эрдэнэтуяа -
нөхөрөө дагаад уу?
Норжмаа -
Тий тэгээд тэнд очцон юм чинь намын гишүүнд элсээд одоо намын анхан шатны үүрээр орчихоод одоо хамгийн дээд газраар орсон би Батлан хамгаалах яамны товчооны гишүүдээр орж байсан. тэгэхэд чинь 9-н генерал суудаг байсан.
Эрдэнэтуяа -
Пөө за
Норжмаа -
9-н генерал сууж байгаад одоо намайг намд энэ хүнийг элсүүлж болох уу үгүй юу гэж хэлэлцдэг байсан шүү тийм үе байсан.
Эрдэнэтуяа -
Хүн тус бүр дээр үү?
Норжмаа -
Тий генерал болгоноос асууна ш дээ надаас тэр чинь их сонин ш дээ тийм нарийн за энэ ер нь ерөнхий боловсрол нь ямар вэ?, мэргэжил нь ямар вэ?, мэргэжилдээ яаж ажилдаг байсан юм бэ?, хүмүүжил нь ямар вэ?, хүн чанар нь ямар вэ? Мэдлэг өнөөдрийн мэдлэг ямар вэ?, улс төрийн бодлогыг яаж сурталчилдаг байсан байна, яаж сурвалжилсан байна, өгсөн үүрэг даалгаварыг яаж биелүүлдэг байсан. Тэр чинь хөлс туслуултал асуудаг байхгүй юу, бараг зарим нэг нь тэнцэхгүй ш дээ тэнцүүлэхгүй л гэж байгаа юм шиг л тэгж их асуудаг. Одоо энэ бүгд одоо бол би мартцан тэр үед чинь нэгдэлжих хөдөлгөөн хэдэн онд ч гарч байсан гэх шиг, нэгдэлжих хөдөлгөөний үед айл улсууд яаж орж байсан ч гэх шиг тэрийг одоо би сайн мэдээд байдагй юм. Тэгж асуудаг байсан нэгдэлжих хөдөлгөөн чинь 1900
Эрдэнэтуяа -
Бүр ороход уу?
Норжмаа -
Тий харин 1959-н онд
Эрдэнэтуяа -
Мэдэж байх л ёстой юм байна тээ
Норжмаа -
Мэдэж байх ёстой байхгүй юу тэрийг чинь аль түрүүний орлогч болохоос өмнө би чинь бэлтгэгдсэн хүн байхгүй юу
Эрдэнэтуяа -
Аанхаан
Норжмаа -
Тэрнээс эхлүүлээд би бэлдэж орж ирж байгаа хүн байхгүй юу тэр чинь тэгээд би чинь 1-р курсээ төгсөөд 2-т орсон 3-дахь дээрээ жингэлэх гээд яваад байна ш дээ тэгж асуудаг байсан. тийм юмнуудаар шалгалтанд ороод тэгээд одоо боломжийн за болох юм байна тэгээд би намынхаа улаан батлахыг аваад гарсан нөхцөлд бол бид нар бол жинхэнэ одоо тухайэ үедээ бид нар миний үеийнхэн бол МАХН-д элснээ гэдэг бол ямар ч байсан амьжиргааны нэг эх үүсвэртэй боллоо л гэж үздэг байсан. Болдог ч байсан яагаад тэгж хэлээд байгаа юм гэхээр намын гишүүн юм чинь ажилд шалгаруулж хүмүүсийг авах намд элссэн үү, намын гишүүн байсан уу? Гэж асуудаг байсан.
Эрдэнэтуяа -
За
Норжмаа -
Намын гишүүн бус байсан хүнийг бол барагтай бол ажилд авахгүй. Намд гишүүн байсан хүн гэж нилээн хатуу замаар нухалтанд ороод ирсэн тухайн өгөх ажилд хариуцлагатай хандаж чадах хүн юмаа энэ. Энэд ямар ч үүрэг даалгавар өгсөн заавал дээд мэргэжилтэй хүн гэхгүй ш дээ намд чинь. Намын гишүүн өгсөн үүрэг даалгаварыг цаг тухайд нь биелүүлэх чадвартай, идэвхитэй, боломжтой энэ хүн бол байх ёстой энэ хүнийг энэ ажилд тавина. Тийм байсан учираас намд элсэнэ гэдэг чинь тийм онцгой
Эрдэнэтуяа -
Чанга
Норжмаа -
Чанга ч ордог. Тэрэнд орохын тулд их ч бэлддэг, хүмүүжил ч их авдаг тийм ач холбогдолтой зүйлүүд байсан. Тэгээд би бол намд 40-н жил болж байна л дээ. намын 40-н жил гэдэг бол миний амьдралын бүх туух сайн байсан, саар саар ч юу байхав дээ ямар хэрэг төвөгт ороод, хэл яриад ороод байсан биш өөрийн гэсэн өнөөдрийг хүртэл ингээл амьдралаа аваад явж байгаа нь намын л ач тустай холбож үздий ш дээ би. Би энэ дунд чинь боловсролоо дээшлүүлж байсан үр хүүхэдээ өсгөж байсан одоо яахав хувь заяа бол тэр бурханаас намайг жаахан ганцааранг минь зүтгүүлцэн тэрэнд ч бас шантралгүй явж чадаж байлаа. Тийм болохоор чинь тэр миний анхан шатны тэр тавьж өгсөн тэр хамт олон хүмүүсийн шахалт шаардлага өгсөн үүрөг даалгаварыг нь биелүүлж чадлаараа биелүүлж байсан тэр хэмжээний үнэлгээнүүдээс болж өнөөдөр бас нэг ингээд өдий зэрэгтэй боломжийн яваад байгаа юм байхгүй юу. Тэгэхээр би чинь намдаа ер нь намд шүтэнэ гэдэг чинь тухайн нэг хүний ч юм биш л дээ. тэгэхдээ нам гэж ганцхан тэр хувьсгалт нам гээд ингээд байгаа юм биш ш дээ. ерөөсөө тэр засгийн бодлогыг л дэмждэг зөв талаас нь ойлгодог тэгэхдээ хувьсгалт нам гэдэг чинь Монгол улс гэдгийг хөл дээр нь тогтооход л босгож байсан ганц нам МАХН шүү дээ.
Эрдэнэтуяа -
Аан тий
Норжмаа -
Тиймээ
Эрдэнэтуяа -
Тиймдээ бараг
Норжмаа -
Одоо бүр тэгж л хэлж болно ш дээ. тэрнээс 1921-н оноос манжын дарлал 200-+н жил дарлагдсан монгол орон гэдэг чинь Улаанбаатар ерөөсөө нохой хогоор дүүрцэн ерөөсөө ихэнх тэр дотор чинь эмэгтэйчүүдийнх нь 60% эрэгтэйчүүдийнх нь 20% нь үлдчихсэн яр тэмбүү өвчтэй болчихсон Улаанбаатар хот гэж бараг тийм юм байгаагүй нөхцөлд монгол улсыг манжын тэр дарлалаас чинь гарсан л байхгүй юу. Хувьсгалт намын удирдсан зохион байгуулсан Сүхбаатар, Чойбалсан нарын удирдсан тэр бүлгэмийн үйл ажиллагаа гарч байсан л байхгүй юу, тэрийг бол худлаа гэх аргагүй ш дээ.
Эрдэнэтуяа -
Тий үнэн түүх
Норжмаа -
Тэр чинь жинхэнэ одоо аваад үлдэх юмсан гэдэг түүх чинь тэнд үлдсэн л байхгүй юу. Тэгээд тэрэнтэй тэрсэлдээд маргалдаад худлаа манай монгол хэзээч тийм байгаагүй гэж хэн ч маргахын аргагүй. Үнэхээрийн МАХН-ыг удирдан жолоодлог байсан юмаа тийм учираас тэрэн дунд нь өсөж хөгжсөн бид нар ч гэсэн өдийд хэлэх үгтэй намынхаа тухай би хаана ч магтана. Тэр дундаа чи яагаад ингээд хэлээд байгаа юм би өөрөө тэнд чинь боловсрогдсон би тэр тогоонд нь боловсрогдсон, чанагдсан тэр тогооноос амьдралаа олж авсан. Энэ өүгд хүүхдүүд ч залгуулаад явж байгаа тэгээд тэр нэг миний урагц нь надтай холбоотой тийм одоо сайхан үүх түүхтэй юм л даа. тэгээд сургууль гэдэг чинь тэгж эхлээл
Эрдэнэтуяа -
Аанхаан
Норжмаа -
Одоогоор бол иймэрхүү маягаар төгсч байгаа юм байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Аанхаан, та тэгээд хэддүгээр анги төгссөн бэ?
Норжмаа -
7-оо төгсөөд
Эрдэнэтуяа -
7-оо төгсөөд
Норжмаа -
Техникумд ороод, техникумыг 4-э жилээр төгсөөд тэгээд тэрнээс хойш чинь өшөө олон юм төгсч байлаа ш дээ.
Эрдэнэтуяа -
За.
Норжмаа -
Цэргийн дээд сургуулийн тэнд чинь улс төр нийгмийн одоо намын ажилтаны дээд курс гээд юм байдий 3-н жилээр
Эрдэнэтуяа -
За
Норжмаа -
Тийм юм төгсөнө тэгээд намын ажилтан болсон би чинь өөрөө
Эрдэнэтуяа -
За.
Норжмаа -
Тэгээд Батлан хамгаалах яамны харьяа тэр Улаан Зүүнбаянд батлахтай урд хилийн тасагын эрхлэгч гэж оффицорын орон тоотой тэнд ажиллаж байсан. тэгээд тэндээ ажиллаж байгаад тэр тэнд чинь сонгууль явдий
Эрдэнэтуяа -
За
Норжмаа -
Зүүнбаян хот гээд байсан юм. Одоо бий л дээ. тэр хотын намын хорооны даргаар ажиллаж байсан юм. Тэгээд тэндээсээ аргагүй гаж хөдлөөд талийгаач хүүхдүүдийн эцэг өнгөрсөн учираас Сэлэнгэд ирсэн. Сэлэнгэ бол миний нутаг биш л дээ. Одоо би Сэлэнгэд ирээд 30-н жил болж байна. Сэлэнгэ тэгэхдээ миний нутагаас илүү одоо дотноссон газар бол миний хүүхдүүдийн өсч миний хүүхдүүд чинь, чи манай хүүхдүүдийг таньдаг юмуу үгүй юу
Эрдэнэтуяа -
Алтанхүү багшийг л мэднэ.
Норжмаа -
Алтанхүү чинь 3-н настай Сэлэнгэд ирж байсан байхгүй юу
Эрдэнэтуяа -
Пөөх
Норжмаа -
Одоо 32-той ш дээ. одоо 30 жил болж байна ш дээ, тэгэхээр чинь тэр чинь одоо миний нутаг шиг болсон газар бол Сэлэнгэ аймаг л байгаа. Би бол төрсөн нутагаа ингэж сайн нарийн
Эрдэнэтуяа -
Сэлэнгэ сайхан ш дээ.
Норжмаа -
Сэлэнгэ сайхан нутаг
Эрдэнэтуяа -
Аанхаан
Норжмаа -
Хамт олны нутаг, ажил амьдралын нутаг
Эрдэнэтуяа -
Аанхаан, та саальчин хүн байсан гээд байсан
Норжмаа -
Би саальчин байгаагүй ээ.
Эрдэнэтуяа -
Саальчин биш үү?
Норжмаа -
Биш
Эрдэнэтуяа -
Нэг тэргүүний аан Буянсэд гуай юм бол уу?
Норжмаа -
Буянсэд саальчин байгаагүй ш дээ. байсан юмуу?
Эрдэнэтуяа -
Таныг гээгүй юмуу? Үгүй ер нь би тэгвэл худлаа сонссон юм байна.
Норжмаа -
Худлаа сонссон, би бол саальчин байгаагүй.
Эрдэнэтуяа -
Тэгээд харин бага ангийн багш гэхээр саальчин яаж байсан юм болоо
Норжмаа -
Саальчин бол байгаагүй.
Эрдэнэтуяа -
Тэргүүний л гэх шиг болсон юм. Аа лаг юм байна даа гэж бодож
Норжмаа -
Би тэгэхдээ олон жил бага ангийнхаа багшийг, би боловсролын байгууллагт 5, 6-н жил 5-н жил ажиллахад нь бага ангидаа нэг жил ажилаад 4 жил зэрэгтэй цэцэрлэгт ажилчихаад тэгээл эргүүлээд цэргийн
Эрдэнэтуяа -
Аанхаан
Норжмаа -
Тэгээд цэргийн газраа тэгээд 10 гаруй жил тэр юундаа цэргийнхээ газар яваад л тэгээд сүүлд нь Сэлэнгэ аймагт ирээд сумын эхлээд аймгийн тамгын газар байсан ш дээ. Аймгийн захиргаанд зохион байгуулагчаар ажилаад дараагаар нь сумын захиргаанд очиод очиод орлогч даргаар ажилаад 1990-н онд тэтгэвэрт гараад тэгээд одоо ингээд явж байгаа юм. Төрийн байгууллагт бараг 20 шахам жил ажилчиж байгаа юм. Цэргийн байгууллагт 10-аад жил боловсролын байгууллагт 6-н жил ажилчиж байгаа юм.
Эрдэнэтуяа -
Аанхаан
Норжмаа -
Тэгээд нэг 30 гаруй жилтэй тэтгэвэрт гарч байгаа юм.
Эрдэнэтуяа -
Аан аанхаан, ер нь тэр үед бас улс ер нь хүмүүсийг ажилтай байлгахдаа нэг ажилаас нь нэг ажилд нь тогтвортой байлгах талаар аягүй их арга хэмжээ явуулж
Норжмаа -
Явуулна ш дээ. Тий тогтвортой байлгах талаас нь тэр одоо кинонд ч гэсэн гардаг ш дээ тэр ажлыг тогтвортой байлгана гэдэг тухайн үеийн тэр хүнд итгээд ямар сайндаа өнөө нэг би нэг түүхий эдийн хэрэгсэлээр ямар юмны ч нягтлан гэлээ нэг тийм юм хийж л байдаг тэр ажилд нь байлгахын тулд янз янзын курс семинар зөндөө явуулдаг байсан байхгүй юу. Тэгээд 45 хоногийн 3-н сарын тийм курсууд явуулаад л хүмүүсийг чинь ажилд нь баталгаатай тогтвортой байлгаад байдаг. Дээр одоо энэ төв хороонд байсан улсууд чинь сургууль бага анги төгсөөгүй гээд шууд курсээр явж байгаад ингэцэн тэгээд дээшээ доошоо, гадаад дотоод сургуульд яваад ингэцэн улсууд зөндөө байдаг ш дээ. тэгээд хүнийг чинь их халамжилж хамгаалаад итгэлтэй найдвартай улсуудыг чинь мэргэжилээр нь жаахан жаахан курс хийлгэж ахиулаад тэгээл явуулчихдаг байсан. Тэндээ ч амжилт гаргадаг л байсан
Эрдэнэтуяа -
Ер нь курс аягүй их тэр үед байсан юм шиг байна тээ.
Норжмаа -
Тий курс зөндөө
Эрдэнэтуяа -
Мэргэжил дээшлүүлэх курс гээд ерөөсөө янз бүрийн курс
Норжмаа -
Тий одоо тэрийг чинь залгаад ТЭМС гээд их байсан ш дээ. одоо бол сургалтын мэргэжилийн сургалтын төв гөөд байдаг ш дээ.
Эрдэнэтуяа -
Мэргэжил Сургалт Үйлдвэрийн Төв гээд
Норжмаа -
Үйлдвэрийн төв гээд одоо тэр бол чигиээхэн хэрэгтэй байгаа биз. Социолизмын нийгмийн үед тийм юм зөндөө байсан.
Эрдэнэтуяа -
Аанхаан
Норжмаа -
Аан одоо энэ зах зээл гарангуут тэрийг нь алга болгоод хаясан чинь мэргэжилийн ажилчид олдохоо больсон. Тэр үед чинь бид нар, бид нар ч гэсэн куст явдаг байсан ш дээ. Би аймгийн захиргаанд ирчээд улсын архивын курст би 45 хоногийн курст явж байсан намайг захиргаанд байхад архив бичиг баримтыг одоо тэн талын мэдлэг олж авахаар тэгээд тэнд чинь курсд сураад байна гэдэг чинь цаад талд нь зааж байгаа хүн мундаг улсууд байдаг байхгүй юу жинхэнэ мэргэжилийн улсууд тэр чинь улсаас тэр чинь ямар төлбөр мөнгө төлөх биш бид нар чинь очоод л тэрэнд чинь зөв зүгээр сууж байгаад хүрээд ирнэ одоо бол төлбөр төлөөл тэрийгээ дийлэхгүй явж ч чадахгүй байна ш дээ. тэгээд тийм юманд чинь сугаад ирэхэд чинь би аймгийн захиргаанд зохион байгуулахад зохион байгуулагч архив бичиг хэрэгийн мэдлэгтэй ингээд л болоол байж байдаг байхгүй юу. Бичиг хэрэгийн мэдлэгтэй байна гэдэг чинь тэрийг чинь зүгээр нэг бичиг бичихийг хэлэхгүй ш дээ. бичиг хэрэгийн боловсрол гэдэг чинь тэрийг чинь одоо эхлээд эмхэлж цэгцэлхээс эхэлдэг байхгүй юу. Эхлээд л одоо бичиг баримтын, бичиг хэрэгийн хэлтэсийнхэн ямра юм хийж байх ёстой юм. Тэндээс гарч ирж байгаа бичиг баримт ямар чанартай гарч ирж байгаа юм. Тэрийг эмхэлж цэгцэлэхэд ямар юм бүрдсэн байжийж архивтах ёстой юм. Ямар хугацаатай хадгалах ёстой юм. Хэдэн жил хадгалах ёстой юм. Энэ бичиг баримт одоо тэр хортой цаасыг хүртэл шалгаж мэддэг л байсан. тийм хорон дээр бичсэн юм хичнээн жил хадгалагдаж чадвартайг мэдэж чаддаг. Тийм курст заадаг л байсан байхгүй юу. Одоо заадаг л байх л даа. Тийм юманд хүртэл суулгадаг л байсан тэгэхээр курсууд явна, курсуудэд сууна гэдэг чинь бас тодорхой хэмжээний боловсрол өгдөг байсан юм. Тэр чинь их юм өгдөг байсан. тэрүүгээрээ ч одоо манайхны тэр үеийн дарга нар, тэр үеийн улсууд гэдэг чинь бол одоо хүний ээж аав ч гэж одоо бас тэгж их заадаг байсан юмуу. Ер нь сайн юм заадаг байсан. тэд нар ч гэсэн өөрсдөө тийм шалгаруулалтанд ороод ирсэн хүмүүс байдаг. Тийм учираас дараа дараагийн улсуудадаа хүмүүс чинь ингэж ярьдаг байсан: одоо би бичиг хэрэгийн эрхлэгч байлаа гэж бодоход би дараагийн би бол тэндээ байнга байхгүй нь ойлгомжтой. Тэгээп би дараагийнхаа хүнийг бэлдэж л явах ёстой.
Эрдэнэтуяа -
Аан
Норжмаа -
Дараагийн бичиг хэрэгийн эрхлэгчийг тэгээл халамжлаал хүмүүжүүлээл хамтруулаад бас өөрийнхөө юмыг заагаал сургаал ингээл би тэрийгээ хамтарч тэр хүнтэйгээ ажилжил байх ёстой. Ямар нэг хэмжээнд намайг ч өөр юманд тавьж болно. Би ч бас өөр юм бас жийж болно. Тэгэхэд миний дараагийн хүн бэлэн л байдаг. Одоо нэг хүн ажилаас халгадчихаад дараагийн хүн нь алга л болчихдог биз дээ. нөгөөд нь тавих хүн байхгүй, таарах хүн байхгүй, мэргэжил нь таардаггүй за боловсрол гээд сүйд болдоггүй юмаа гэхэд мэргэжил нь таардаггүй, ажил төрөл нь таардаггүй, өөрөө сонирхол
Эрдэнэтуяа -
Дадлага туршлаггүй
Норжмаа -
Өөрөө сонирхолгүй одоо ингээл болдоггүй ш дээ. Бид нарын үед чинь дараагийн хүнээ бэлдэж л байсан. Ерөөсөө бэлдэж бай гэсэн даалгавартай тэр чинь боловсон хүчний бодлого гээд бүр боловсон хүчний тасагтай байсан тэгээд тэд нар чинь бүр тэр тэрний дараагийн хүмүүс бэлтгэгдэж л байдаг. Хамтраад хийж л байдаг тэгэхдээ үргэлж л чамайг дагуулаад ингээл заахгүй ч гэсэн
Эрдэнэтуяа -
Хувиа хичээсэн юм байхгүй биз дээ.
Норжмаа -
Байхгүй ш дээ.
Эрдэнэтуяа -
Одоо тэгэхэд өөрийгөө бодоол дараагийн хүнээ бэлдцэн байхад би хэзээ хусагдах болоо би халгадчих болуу гээл бараг юм заахгүй ш дээ.
Норжмаа -
Айгаад заахгүй ш дээ.
Эрдэнэтуяа -
Өөрөө юмаа мэдэж байвал ганцаараа л юмаа мэдэж байя аягүй бол дайрна
Норжмаа -
Манайхан одоо ингэж яриад байгаа
Өөр хүн -
Одоо бол сонголтын зарчим дээр биш
Норжмаа -
Тий тийм болцон
Өөр хүн -
2 талын юм байдаг юмуу өөр замаар
Норжмаа -
Сонголт нь өөр болцон
Өөр хүн -
Мэдлэг чадвараараа сонголт хийж
Эрдэнэтуяа -
Тий тэгж яадаг байсан. Одоо арай өөрөөр ханддаг болцон.
Норжмаа -
Одоо чинь үл ялиг жижиг юм ярихад ингээд яриад байх юм байна ш дээ. нөгөө багийн дарга нар солигдоод байх юм байна ш дээ.
Эрдэнэтуяа -
Аан тий
Норжмаа -
Тэгээд багийн дарга нар солигдохоор чинь тэр багийн дарга чинь хийж байсан ажилаа дараагийнхаа хүн өгдөггүй гэнээ. Бүгдийг нь хамаад аваад явчихдаг тийм одоо яадаг юм
Эрдэнэтуяа -
Үргэлжлүүлж хийнэ гэсэн юм байхгүй.
Норжмаа -
Тэрнийг чинь хүн харна ш дээ, харж болно биз дээ. Хараад яахав би ч гэсэн гайхам сайхан юм хийдэг л юм гэсэн тэр чинь зүгээр сууж байгаа хүн байгаа биз дээ.
Эрдэнэтуяа -
Аанхаан
Норжмаа -
Өөрөө, тий тэгсэн чинь тэрийгээ өгдөггүй юм гэнэ. Тэгээд ерөөсөө хамж яваад ерөөсөө шатаахыг нь шатаагаад шуудайлаад аваад явчихдаг. Би 2 ч багийн даргыг тэгж сонсож байна.
Эрдэнэтуяа -
Аанхаан
Норжмаа -
Тэр чинь юу гэсэн үг юм бэ? Тэр чинь одоо тэгэхээр чинь зэрэг юун хүнээ бэлдэх ирсэн хүнээс зугтаагаад явчихаар чинь шал дэмий юм сонсогдож байгаа биз.
Эрдэнэтуяа -
Аанхаан
Норжмаа -
Эсвэл өөрөө юу ч хийгээгүй байж байгаад байсан юмуу үгүй тэр чинь юу ч хийхгүй гэж байхгүй дээ. дээр төр захиргаа байхад хийхэл ёстой тэгээд өгдөггүй гэж байгаа тэгээл аваад лалга болчихдог. Одоо өнөө хэнийг тэгээл байгаа өнөө Очир
Өөр хүн -
Аюуш
Норжмаа -
Аюушыг
Өөр хүн -
Яаж байгаа юм өгөхгүй тэчнээн хоног өгөх болохоороо хамаг юмаа аваад явцан.
Норжмаа -
Тэгсэн тэр манай сумын хороон даргын ажил өөрчилөгдсөн чинь тэр шинэ дарга ирцэн тэгээд бид хэд уулзаж суугаад нэг цаас байна уу гээд би ингэсэн чинь байхгүй ээ.үгүй чи чинь ямар учиртай юм ганцхан хавтгай цаасгүй юмуу чи ажилаа аваагүй юмуу гэсэн бүгдийг аваад явсан гэжүү. Аваад явсан байхгүй. Тэрүүгээр яадаг юм мэдэхгүй одоо аваад л явсан. Мэдэхгүй аваачаад гал малаа түлдэг юмуу яадаг юм. Тэгээл алга болгочиж байгаа юм чинь
Эрдэнэтуяа -
Ямар ч архив гэж байхгүй юу тэдэн онд тийм юм хийж байсан?
Норжмаа -
Үгүй яаж байх юм тэрэнд чинь архив байхгүй ш дээ. Нөгөө архив бичиг баримт эргээд судлах сурталчилах юм байхгүй ш дээ. жил одоо сумын ахмадын хороог одоо өнөө 2009, 2000-н оноос сумын ахмадын хорооны ажилыг үзнэ гэх юм бол чамд юу ч олдохгүй юм байна ш дээ.
Эрдэнэтуяа -
Байхгүй.
Норжмаа -
Байхгүй юу ч байхгүй, шуудайд аваачаад хаяцан.
Эрдэнэтуяа -
Ер нь тийм юм байна л даа.
Норжмаа -
Тий манай баг ч ялгаа байхгүй тэгсэн гэсэн манай Хишигдорж, манай Хишигдорж одоо энэ хэнийг ажил авах гээд ирж байхад
Эрдэнэтуяа -
Бэр нь биз дээ энэ уул нь одоо Ганчимэг чинь Ган хэн билээ
Норжмаа -
Ганчимэг л дээ.
Эрдэнэтуяа -
Ганцэцэг ч билүү
Норжмаа -
Ганчимэг, Хишигдоржын бэр биш шүү дээ.
Эрдэнэтуяа -
Тийм үү өө би бэр нь гэж сонссон
Норжмаа -
Биш ээ биш, аан Хишгийн авгайг яриад байна. Манай Хишигдорж
Эрдэнэтуяа -
Аан тэрний юу үздэг Хишгээ
Норжмаа -
Мэргэн Хишгээгийн бэр байсан байхгүй юу
Эрдэнэтуяа -
Аан бэр юмуу, аан би Хишигдорж гуай бэр гээд ойлгоцон тэгээд одоо бэртэй
Норжмаа -
Тэгж байгаад манай Хишигдорж чинь бүх юмаа аваад явцан гэж байгаа чи одоо яаж байгаа юм бэ гэсэн би үгүй ямар танихгүй биш чи бид нар тэр хэдэн цаасаар үгсэнээ хийдэг юм чи тэрийг авдаг. Юунд орхиход яадаг байнаа
Өөр хүн -
Тэгээл манай багийнхан ингэдэг байсан юм байна гээл нэг л хамт олны
Норжмаа -
Тэгээд тэр чинь залуу хүн ш дээ. тэгээд тэр чинь бас нэг өө энэ хөгшчүүл чинь ингэдэг юм байна одоо ерөөсөө жаахан хэл амтайхан шиг хүн бол тэгнэ ш дээ: ингэдэг л юм байхчүүлээ ямар хамаатай юм. Тэгээл тэд нар чинь махаа идэж байгаа юм чинь сүүлд нь судалгаа хийх гээд тэр чинь манай багийг чинь хороо чинь олон айлтайг хэлэх үү тэр олон танихгүй тэгээд тийм залуухан хүүхэд явна гэхээр хэцүү ш дээ. тэгсэн чинь нээх тийм сонин юмаас хийгээд байгаа юм л даа. тэр бол бас их сонсоод байхаар асуудал биш л дээ та нарт сонсогдоод мэдэгдээд энэ бол яриа дунд л дэмий яриж байгаа болохоос
Эрдэнэтуяа -
Аанхаан
Норжмаа -
Мэдээд байхаар ч асуудал биш
Эрдэнэтуяа -
Тэр соёлын довтолгооны талаар та хэр
Норжмаа -
Соёлын довтолгоон гэдэг чинь миний мэдэж байгаагаар бол юу байсан ёстой айл өрх болгоныг шалгадаг байсан тэр чинь айлуудыг чинь өрх өрхөөр нь бас шалгаруулдаг байсан.
Эрдэнэтуяа -
За
Норжмаа -
Тэр чинь сосёлын довтолноон ажил эмэгтэйчүүд голцуу хариуцана. Тэгээд тэр соёлын довтолгооны үр дүнтэй ш дээ тэр чинь маш их ашигтай юм байхгүй юу. Соёлын довтолгооноос болоод бүх айлууд ямар ч байсан цагаан хэрэглэлтэй болсон, гар нүүрний алчууртай болсон, аягатай болсон дээр үед чинь айлууд чинь ер нь л одоо цагаан хэрэглэл гэж байдаггүй байсан ш дээ. Дээл нөмрөөд л унтчихдаг тэгээл гар нүүрний алчуур дундаа л нэг л юм байдаг. Соёлын довтолгоонд хүн болгонд юутай гар нүүрний алчууртай 2-3-н ээлжийн цагаан даавуутай болго.
Эрдэнэтуяа -
За.
Норжмаа -
Тэгээд тэр 2-3-н ээлжийн цагаан даавуу гэдэг чинь бүр дор хаяхад 2 ээлжтэй болцон байдаг шүү.
Эрдэнэтуяа -
Нэг айлын нэг хүн үү?
Норжмаа -
Нэг хүн тэгэхээр чинь сайн байгаа биз дээ.
Эрдэнэтуяа -
10-н хүн гэхэд 20-н даавуутай байх
Норжмаа -
Тэгэхгүй яах юм
Эрдэнэтуяа -
Пөөх
Норжмаа -
Байна ш дээ тэгэхгүй яахав байх ёстой. Тэгэхлээр юу ч үгүй юмыг тийм юмтай болгоно гэхээр чинь сайн довтолсон байгаа биз дээ. гар нүүрээ ганцхан алчууранд арчина гэхээр 5-н хүн 5-н алчууртай болно гэхээр чинь болж байгаа биз дээ. Тэгээд тэнд чинь бас аяга, аяганууд гэдэг чинь хамгийн хэрэгтэй ш дээ. Аяга халбага байна тийм юмнуудтай болгосон гэж байгаа тэгээд соёлын довтолгоон чинь бас олон юмнууд бий л дээ. Өнөө амьжиргаан дээр л гэхэд саван сойз 1-рт бол гэдэг байсан. Тэгээд тэр чинь сойзоо хийдэг савангаа хийдэг тэр чинь даавуугаар хийчэхдэг байсан. Зарим нэг уран хүүхэн чинь хээ угалз урлаад хийнэ зарим нэг нь эрээн даавуугаар хэмжээ хязгааргүй тэгээд хийчихнэ. Тэгээл юм хумаа эмхэлж цэгцлэх одоо цэвэр байлгах хөнжил даавуу, хөнжлийг манай миний мэдэж байгаагаар хөнжилүүдийг чинь дээр нь хүүхнүүд чинь дээр нь их юм оёдог байсан ш дээ.
Эрдэнэтуяа -
Аанхаан
Норжмаа -
Хээ угалз хатгаад цагаан даавуугаар тэгдэг тэр дотор хөнжилөө хийж тавина. Тийм байсан ш дээ. тэгээд чинь тэр хөнжил мөнжил чинь хар болно гэж байхгүй ш дээ. тэр хээтэй гуатай тэр уутанд чинь хийгээд давхарлаад одоо ээж чинь тэгж байсан юмуу бүр энэ орон дээр хураачихдаг тэгээд эрвээхэй ууттай нь минийх энэ цэцэг мэцэгтэй нь тэрнийх гээд хөнжилөө мэддэг. Хөнжилөө сольж нөмрөхгүй тэр нь их ач холбогдолтой байсан. тэгээл ер нь цэвэрлэгээ гэж мундаг хийнэ тэр чинь шал шавхайгаа угаана хавар болгон гэр орноо будна шунхдана
Эрдэнэтуяа -
Аанхаан
Норжмаа -
Соёлын довтолгооны ач тус үр дүн байсан байхгүй юу. Чи бол энүүнийг мэдэж л байгаа даа. танай гэр орон ч хийж л байсан байх ээж чинь тэгээд иймэрхүү юм чинь соёлын довтолгооны ач холбогдол гэдэг чинь монгол улсыг нэг талаас нь нүдийг нь нээсэн байхгүй юу ард түмнээ тодорхой хэмжээгээр нэг тэр орчинд таарах нөхцөлыг нь бүрдүүлж өгсэн тэр орчин тийм л юм нэхэж байсан нийгэм байсан.
Эрдэнэтуяа -
Аанхан
Норжмаа -
Ард түмэн бүх юмтай байх ёстой, чөлөөтэй ярилцдаг байх ёстой, хурал зөвлөгөөнд оролцдог байх ёстой тэр чинь бас тийм байсан юм. Баг хуралдана яриа хийнэ тэр чинь эмэгтэйчүүдийн зөвлөл, эвлэлийн байгууллага олон байгууллага байсан ш дээ. Тэндээс зохион байгуулсан ажилд нь оролцоно тэгээд дүн гаргана тэгээд дүн гараад байр эзлүүлэнэ одоо тэр чинь бол сургуульд бол ингэдэг байсан одоо хүүхдүүдийг сурлагаар нь байр эзлүүлдэг байсан. Гахай онгоц гээд тэр нь шиг айл өрхийг туг нь дээр маш тэр хүний сайхан айлыг туг нь тавина. Тэгэхдээ тэр үеийн урамшуулал гэдэг чинь тийм юман дээр гарчихаад сонсоол ард түмэн хамт олондоо танилцуулахад бараг л шагнал нь болчихдог байсан. Хүн сэтгэхүй гээд тийм гоё жигдэрч байсан байна ш дээ. тэгээд зүгээр манайхан бол бараг сонин дээр гарцан ч тоохгүй дээ. Ээ сонин дээр л бичцэн байна лээ. Тэгээд тэрэнд тийм хүмүүжил олгоно гэдэг чухал болоод байгаа байхгүй юу. Хамгийн гол чухал юм нь бол хүнд хүнлэг зөв хүмүүжил олгох гэдэг чинь бүх тал дээр байгаад байгаа юм. Яриа хэлэндээ ч байгаа юм, хувцас хунартаа ч байгаа юм, хамт олон дундаа ярилцлага ч байгаа юм, эдэлж хэрэглэж байгаа юмандаа ч байгаа юм тэгээд ерөөсөө эмх цэгцэндээ ч байгаа юм ерөөсөө тэгээд эх эцэгүүд дээрээсээ эгч ах нар ингээл тийм эмх цэгцтэй доошоо ингээл буугаал байхад дараанийх нь үргэлжилээд тэгээл тийм зөөлхөн явчидаг байх тэрнээс нээх мундаг нэг нэг мундаг сайн хүмүүжиж дараагийнхаа тийм болгоно гээд зүтгээд байдаг ерөөсөө явахгүй юм байна одоо ер нь хараад байхад тийм ш дээ ер нь
Эрдэнэтуяа -
Аанхаан
Норжмаа -
Ер нь дээрээсээ намуухан зөөлхөн эхнээсээ л эмхтэй цэгцтэй аятайхан болчих юм бол дараагийн улс нь заасан заагаагүй яваад өгнө.
Эрдэнэтуяа -
Замаар нь яваад
Норжмаа -
Тий замаар нь яваад одоо ингээд гутал бол гутал маажиг юм өмсчихөөд гүйгээд байхгүй ш дээ. захисон л бол энийг ч яадаг юм тэгж болохгүй ш дээ.
Эрдэнэтуяа -
Аанхаан
Норжмаа -
Өөрийнхөө юмыг өөрөө хэрэглэдэг ариун цэвэртэйгээ холбоотой, өөрийнх нь гоо зүйтэй холбоотой тэгээл одоо орчин нь хүнд харагдах тэр царай зүс тэр юмтай чинь холбоотой тэгээд тийм юмнуудыг чинь эхнээсээ сайхан суурыг нь тавиад өгөөд байх юм бол ер нь хөдөөний хүмүүс ингэдэг гэж байгаа ш дээ. хүүгээ одоо хүнтэй суулгах бэртэй болох, охиноо хадамд гаргах хүргэнтэй болох гэдэг чинь манай дээр үед бол удамыг нь хардаг. Удамыг нь хараад за энэ Норжмаагийн удамд бол ер нь одоо яахав баян цатгаланг нь хардаггүй ч гэсэн авир араншин, хүмүүжилийг нь хардаг. Эднийхэн бол гайгүй юмаа, боломжын юмаа эднийд ер нь миний охин бэр ороход боломжын гэж ингэж хүнийг судалдаг байх нь байна ш дээ.
Эрдэнэтуяа -
Энэ ардчилал, хувьчилалын талаар та ер нь яриач
Норжмаа -
Ардчилал, ардчилал гэдэг бол ер нь ийм л байна л даа. Ер нь одоо нийгэм ингэж өөрчилөгдөх ёстой юм байна, зайлшгүй өөрчлөгдөх шаардлагатай юм байна л даа. Тэгээд тэрийг бас шаардлагатай гэдгийг нь улсууд ч мэддэг юм байна. Мэдэхээс ч яахав төрийн томчуул мэддэг л юм байна. Чухам яаж ямар замаар өөрчлөх вэ гэдгийг мэдээгүй байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Аанхаан
Норжмаа -
Би бол тэгж ойлгодог би бол ардчилал, хувьчилалыг чинь зүгээр л нэг ард иргэн тэр дундуур л явж байгаа хүн шүү дээ. Би ямар судлаач биш, зөв бурууг нь шалгагч биш тэгэхэд ардчилал, хувьчичлал гэдэг бол манайх одоо ингээд араас нь харахад 20 жил болцон ардчилал гэхэд ийм сонин будлиантай булингартай ийм сонин дээр доороо орсон байж болохгүй. Тэгэхээр өнөө хүмүүжил л одоо алдагдсан гэж үзээд байгаа байхгүй юу тэгээл ерөөсөө ардчилал гэдгийг чинь ерөөсөө эхэлсэн цагаас нь аятайхан зөөлхөн, зөөлхөн явуулбал заавал тэгж оволзоол бүгдийг нь хувьчилж хаяаад, бүгдийг тасдаж хаяад байх шаардлага байхгүй л юм гэж би үзэж байна. Тэрнээс бол энэ олон сайхан оросын үеп чинь ямар сайхан үйлдвэрүүд байлаа. Шивроооны үйлдвэр, нэхмэлийн үйлдвэр байсан, гуталын үйлдвэр байсан ерөөсөө бүх үйлдвэр байсан ажилжил байсан болжил байхгүй юм тэгэхээр бүгдийг нь хувьчилчж байгаа юм гээл одоо энэ хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж байна тэднүүдийг чинь тэр их үнэтэй сайхан худагнууд бүгдийг нь тасдаж хаяад, устгаад хаячихдаг энэ бол ахдчилал биш л байхгүй юу. Тэр ардчилал гэдгийг чинь зайлшгүй байх ёстой юм байна маш их судалж маш зөв ардчилал үүсэгсэн хүмүүстэй харьцуулж үзэж байж зөв зөөлөн замаар дээд хүмүүсийнхээ үгийг сонсож байж хийх ёстой юм байсан юм. Тэгэхдээ бол улс төрийн товчоо гэдгийг мэдээгүй байсан ардчилал гэдгийг мэдэж байсан байхгүй юу
Эрдэнэтуяа -
Аанхаан
Норжмаа -
Өөрчлөх замруу нь орж л байсан байхгүй юу тэгэхдээ бол тэр улсууд дараагийн хүмүүсдээ ойлгуулж чадаагүй, дараагийн залуучуудад тэрийг чинь бас ийм юм хийж байна тийм юм хийж байна тэрийг одоо залуучууп ингэж оролцох ёстой бид нар ийм ийм юм хийнэ гэдгийг чинь илчилж гаргаж тавьж чадахгүй тэгээл бас мэдрэмж ч муу байсан юмуу тэгсийгээд л явж байгаад алдцан л байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Аан
Норжмаа -
Тэгээд тэр дундуур нь гадна дотны хүмүүс чинь мэдээлэл аваал тэр дундуур оволзоол хаясан чинь эцэст нь очиод ийм байдалд хүрчихлээ ойлгоод байгаа тэгэхдээ ардчилал бол буруу биш зөв явах ёстой, байх ёстой ганцхан гол нь одоо иэр эрх мэдэгч нарыг хоорондоо би зохицоосой гэж ойлгоод байдаг юм. Заавал нэгийгээ үгүйсгээд ингээд байхааргүй ер нь аливаа юманд байна ш дээ зөв ч юм ярина буруу ч юм ярина тэгэхдээ буруу зөрүү юм ярихдаа сайн мэдлэгтэй хүн байж болно ш дээ.
Эрдэнэтуяа -
Үгүйсгэхгүй ш дээ
Норжмаа -
Үгүйсгэхгүй ш дээ суурь мэдлэг сайтай тийм хүмүүсийг эргэцүүлэх ёстой. Мэдлэггүй мөртлөө туршлага сонссон юм ихтэй хүн байж болно ш дээ. тэр тийм үр дүнд хүрсэн ингүүлэг ингэдэг юм байна лээ гэдгийг тийм улсыг сонсож чаддаг байх хэрэгтэй. Тэгэхээр одоо чинь ардчилал гэдгээр чинь овтой зальтай хөдөлгөөнтэй улсууд ямар ч их хожив тиймээ мань шиг юугаач мэдэхгүй толгой нь эргэсэн юугаач мэдэхгүй явж байгаад ингээл танай ээж бид нар хөл алдчиж байгаа байхгүй юу дунд нь ерөөсөө авсан ч юм байхгүй. Хүнд өгөхөө мэдэхгүй хүнээс авахаа мэддэггүй тэгж цовхчуулаад нааш цааш нь болгохоо ч мэддэггүй. Болгоцон улсууд нь хожчихоод тэгээл мань бол толгойгоороо зарцуулсан болоод явж байгаад тэгэхээр ардчилал бол байх ёстой ч гэсэн зөв замаа сонгож явж чадаагүй л юмаа гэж хэлэх гээд байгаа юм. Яваан дундаа болох л байх л даа 20 жил болоод одоо ингээд дампуураад дээр доороо ороод байгаа явдал бол эх үүсвэр буруу тавгидсанаас болоод байгаа юм.эх үүсвэр сайн тавгидаад яах юм бол өдийд монгол орон ийм байх ёсгүй байсан юм байга лээ дээ. Сайхан байвал байх л юм байна лээ. Ийм их баян орон тэгээд манай төрд чинь сайхан нэр хүндтэй улсууд гарч ирж байна ш дээ. Тэр хүмүүсийг дэлхий нийтэд хүндэлж байна Монгол улсыг сурталчиж чадаж байна тийм сайхан улсуудыг чинь ажил төрөлийг нь хүндлээд, үнэлээд, хуваалцаад, хүлээлцээд байх юм бол ер нь одоо Монгол орныг мэдэхгүй орон байдаггүй гэж байна ш дээ гадаадад
Эрдэнэтуяа -
За
Норжмаа -
Иракад цэргүүд хэд дахин явчиж байна
Эрдэнэтуяа -
Тий тээ
Норжмаа -
Монгол гэдэг чинь хүн дэлхийг бүх улсуудад байна гэж байна Монгол хүн тэгээд монгол улсаа ярьдаг , шүтдэг хэлээрээ ярьдаг тэр орон нутаг байгаа мөртлөө тэр өөрийнхөө баяр ёслолыг албан ёсоор тэмдэглэдэг тийм улсууд зөндөө байна тэгэхээр чинь монголыг мэдэхгүй байхдий яадий одоо харин энд тэнд очихоор чинь би Монгол гэхээсээ илүү Чингисийн Монгол гэнгүүт ерөөсөө Чингис гэдэг хүн бол түүхэндээ дэлхийг бүрэн эзэлж байсан хүн байна ш дээ тиймээ та нар мэдэж л байгаа ш дээ. Тэгэхээр чинь тэр хүн дэлхийд гарцан байхад Чингисийн Монгол гэдэг чинь дэлхийн бүх оронд байгаа юм байна л даа. хэдэн зуу мянгаараа байна гэж байна ш дээ одоо бараг 10-н сая бараг байгаа ч юмуу. Одоо улсууд тэгж мэдээлж байна ш дээ. Тийм Монголчууд гадаадад байна тэрэнтэй чинь уулзаж хөөрч Монгол ёс заншилаа мэдүүлэх гэж би одоо Монгол хүн байгаа юм гээд яаж ч чадахгүй тэр юунд Африк орнууд би бол Монгол угсаатан, Монгол цустай байх ёстой тэгээд одоо амьдрал ядуу ийш тийшээ яриж чадахгүй болцон тийм юмнууд зөндөө л байна
Эрдэнэтуяа -
Ер нь Монгол угсаатан дэлхий дээр тархах нь ч тархсан байгаа юм шиг байна лээ.
Норжмаа -
Тий бүх дэлхий даяар тархсан байна гэж байгаа байхгүй юу
Эрдэнэтуяа -
Таны амьдралд ямар нэгэн гүнээр нөлөөлсөн үйл явдал бий юу? Сайнаар муугаар, гүн шарх үлдээсэн, гүн өөрчлөлт гаргасан
Норжмаа -
Одоо тийм айхтар юм үлдээсэн юм байхгүй байхаа даа. Тийм юм байхгүй байхаа
Эрдэнэтуяа -
Таны амьдралд ер бусын ба бусдаас онцгой гэх зүйл бий юу?
Норжмаа -
Тийм юм байхгүй ээ.
Эрдэнэтуяа -
Дурсгалтай эд зүйлс
Норжмаа -
Тийм юм байхгүй.
Эрдэнэтуяа -
За ярилцлага өгсөн танд баярлалаа.
Норжмаа -
За зүгээр зүгээр та нар ч гэсэн энэ ажил төрлөө судлаад тодруулаад сайн амжилт гаргах ёстой.
Эрдэнэтуяа -
За
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.