Baasanjav
Basic information
Interviewee ID: 990459
Name: Baasanjav
Parent's name: Ganjuur
Ovog: Hatigan
Sex: f
Year of Birth: 1945
Ethnicity: Halh
Additional Information
Education: higher
Notes on education:
Work: retired / member of cooperative
Belief: Buddhist
Born in: Aldarhaan sum, Zavhan aimag
Lives in: Dulaanhaan sum (or part of UB), Selenge aimag
Mother's profession: artel worker / construction worker
Father's profession: boiler mechanic
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
childhood
education / cultural production
politics / politicians
relations between men and women
belief
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Эрдэнэтуяа -
За хоёулаа ярилцлагаа эхлэе.
Баасанжав -
За хүүхэд үеэсээ яах юм бол би чинь бас нэлээн дээр үеийн хүүхэд.
Эрдэнэтуяа -
Мнг.
Баасанжав -
45 онд төрсөн гэхэд дээр үеийн дайны дөнгөж төгсгөлийн дараа байсан. Тэхэд хөдөө төрсөн учраас сургууль цэцэрлэгээр болул цэцэрлэг ясль болул тэр үед байгаагүй. Тийм учраас сургуульд орохдоо л эцгийнхээ гар дээр өссөн. Аа нэгдүгээр ангид ороход болул Улаанбаатар хотод ирсэн. Тэгээд Улаанбаатар хотод ирэхэд болул яаж байсан гэхлээр сургуульд орж байсан. Сургуульд орохдоо сургуулиа мэдэхгүй.
Эрдэнэтуяа -
За.
Баасанжав -
Тийм учраас хамт нэг ангийнхаа хүүхэдтэй нэг байшинд 100 айлын 100 айл байдаг байсан нэг цагаан байшинд байдаг байсийн.
Эрдэнэтуяа -
За тэгээд 100 айлын цагаан байшин. Одоо нөгөө Улаанбаатар хотын биз дээ. одоо хүртэл байдгийн ш дээ нэг цагаан байшин.
Баасанжав -
Байдгийн байдгийн. Тэгээд манайх хаана байдгаа мэддэггүй байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Аанхан.
Баасанжав -
Тэхдээ 16-р сургууль гэж байдаг байсан.
Эрдэнэтуяа -
Аа тийн одоо яг тэр 100 айлын. Биш биш цагаан байшингаас чинь зүүн тийшээ байдгийн.
Баасанжав -
Биш тэр бишээ. Тэр 16-р сургууль гэж юу байна уу гэхдээр зэрэг 5 халуун ус гээд бүүр тэр урагшаа байдаг төмрийн завод мавод гэж байдгаасаа ийшээ. Би бас сайн мэдэхгүй байгаан. Тэр байхгүй болцон байгаа байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Одоо бол.
Баасанжав -
Эмнэлэг гэгээрлийн ордон гэж байсан. 1-р эмнэлэг билүү тэрний энэ зүүн талруу байдаг байсан.
Эрдэнэтуяа -
А тэгвэл
Баасанжав -
Тийн. Модон дүнзэн байшин байдаг байсан байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Одоо тэр таны хэлээд байгаа 16 чинь яг тэрний чинь зүүн талд одоо шинээрээ байгаа биз дээ. Тэгвэл өөрчлөгдсөн юм байна л даа. Аанг.
Баасанжав -
Тэр 16-р сургууль. Тийн. Би бас гоё түүх ярья. Тэр 16-р сургууль гэж дүнзэн байшингууд байдаг байсийн. Тэгээд тэр сургуульд орж байгаа байхгүй юу. Тэгээд сургуулиа мэдэхгүй 100 айлаас явахаар чинь аягүй их хол явна. Багшийн дээд байна ш дээ урагшаа явдаг байсан байхгүй юу. Тийн. Тэгээд явахаар чинь нөгөө хүүхдүүд чинь ээж аав нь яваад өгчихөөр чинь тэд нар чинь яагаа ч үгүй гараад явна. Сургуулиа олохгүй болохоор чинь нөгөөдүүлийг чинь дагаад явдаг. Тийм байсан. Тэгээд манай ээж болул Завханд артелд байж байсаан. Артельд ажилладаг байсан. Гутал улладаг тийм уран хүн байсан. Тэгээд яахав гэхдээр зэрэг энэ чинь гутал хувцас чинь их гоё хувцас байгаагүй. Манай ээж болохоор миний дүү намайг сургуульд орохоор надтай хамт дагаад орцон. 6 настай, би 8 настай орчихгүй юу.
Эрдэнэтуяа -
Тэгээд болдог байсийм уу?
Баасанжав -
Үгүй ээ дагаад ороод уйлаад орно орно гээд байхаар оруулчихаж байгаа байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Аанг.
Баасанжав -
Тэгээд нөгөөдөх чинь намайг дагаад надаас болоод байхаар манай ээж аав хоёр 4-р анги хүртэл хоёулаа нэг ангид явсан. Тэгээд 4-р ангидаа яасан чинь 3-ын ч хүрд мэдэхгүй байхаар шууд багштай яриа л тооны шалгалтанд нь муу гаргаа л улираачихаж, нэг л муу авчихвал улирчихдаг байлаа ш дээ тэр үеийн сургалт чинь болул. Тэгээд дүүтэйгээ нэг ангид байгаа л. Тэгээд хоёулаа чинь л явна ш дээ. Тэгээд бид хоёрт бол хоёуланд нь ижилхэн нэг цоохор юу сатин гэж байсан. Тийм юмаар дээл хийгээд өгчихсөн. Пальто мальто байхгүй ш дээ. Тийм цоохор сатинаар хөвөнтэй дээл хийгээд өгчихсөн. Нөгөөдөхийгөө өмсч очино. Тэгээд хамгийн гоё нь бид хоёрт цагаан ширээр савхин гутал уллаад өгчихсөн. Тэгээд нөгөө хүүхэд чинь дандаа юм хөшиглөж явдгийм уу яадгийн урд талынх нь өлмийгий нь цоорохгүй гээд ингээд гоё союз гээд одоонийхоор бол гоё оёдолтой гуталнууд нь байна ш дээ.
Эрдэнэтуяа -
Тийн.
Баасанжав -
Тийм гуталнууд оёод өгчихнө. Тэгээ л явахаар хүүхдүүд гутлы нь харахаараа бид хоёрыг их гоё гээд а дээлий нь харахаараа цоохор дээлт гээ л тэгээ л хоёр цоохор дээлт.
Эрдэнэтуяа -
Ха ха ха.
Баасанжав -
Тийм хочтой. Тэгээд тэгээ л явдаг байсан. Тэгээ л сургууль дээрээ очиж явдаг байсан. Тэгээ л тэр үед болул бид нар сурах бичиг маш их ховор. Оросд хэвлэдэг байсан гэж байгаан. Маш том том. Зураг нь одоонийхийг бодвол аймаар гоё том том “үсэглэл” гэсэн тийм ном. Тэгээд нэг гэрийн хоёр болохоор нь ном ховор болохоор дунд нь өгнө. Зүгээр л өгдөг байсан юм чинь. Тэгээ л хоёулаа бас тэр үед бас черниль гараагүй. Нэг хоёрдугаар ангидаа бид нар харандаагаар бичиж байсан байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Аа бас.
Баасанжав -
Тийн.
Эрдэнэтуяа -
Ер нь тэгээд харандаагаар бичүүлдэг байсан юм шиг байгаан тэр үед тэ. Тэгээд ч бичгийн хэв мэв гээд.
Баасанжав -
Тэгээд нэгдүгээр ангидаа тэнд сурч төгсч байгаад тэр 16-р сургууль яасан гэхлээрээ одоо зохиолчий нь мартчихаад байна. 6-р ангийн уран зохиолын номон дээр байдгиймаа. За ямар ном билээ. Тэгээд би Дулаанханд багшилж байхдаа уран зохиол зааж байхад. Тэгсэн чинь тэндээр болул яаж байсан гэхлээр тэр сургуулийн тухай гардаг байхгүй юу. Тэгээд манай тэр сургууль яадаг вэ гэхлээр ийм пийшинд галладаг байсан. Уурын зуух байхгүй. Анги ангидаа пийшэнтэй. Пийшинд нь одоо цэвэрлэгч нь ч байсан галч ч байна уу гал түлж тэгж юу яадаг байсан. Тэгээд нөгөө хүүхдүүд даарахаараа хөвөнтэй куртик муртиктэй ч байсан үе. Би тэрийг санахгүй байгаамаа мартчихсан. Цоохор дээлт, хоёр цоохор дээлт гээл тэгээ л суудаг байсан. Тэгээд нэгдүгээр ангиа төгсчихөөд биднийг 4-р бага сургууль гэж Сэлбийн гүүрний юунд 4-р сургууль гэж байдаг байсан баруун тал руу Багшийн дээдээс нэлээн ийшхэнээ. Тэр сургуульд оруулсан. Манай аав тэнд юу сантехникийн мэргэжилтэй хүн байсан. Тэгээд сантехникийн мэргэжилтэй болоод 4-р сургуульд механикаар ороод тэгээд тэнд очоод манай анги баахан хүүхдүүдийг яасан юу яагаад ангиараа шилжүүлэхийг бас дүүтэйгээ тэр 4-р сургуульд очиж байгаан шилжиж очоод. Тэгээд тэр сургуульд очсон чинь яасан гэхлээр анхны юутай паартай сургууль.
Эрдэнэтуяа -
Аяа яа яа. Шал өөр гоё ш дээ тэ.
Баасанжав -
Тийн. Нөгөө л галладаг зуухтай сургууль байсан чинь анхны паартай.
Эрдэнэтуяа -
Мнг.
Баасанжав -
Давхар, тэр дан дан дүнзэн байшинд байсан хүүхэд чинь давхар сургуульд орно гэдэг чинь том байгаа. 3 давхар.
Эрдэнэтуяа -
Аймаар дэвшсэн байна ш дээ.
Баасанжав -
Тийн. Аймаар дэвшсэн. Тэгээд дэвшээд 1 улирал явсан чинь яасан гэхлээр нэг өдөр бид нарыг чинь хүрч ирээ л. Зогсоогоо л юм хэмжээ л үзээ л ингээ л яваад байсан чинь бид нарыг анх форм өмсүүлсэн. Бор юмаар форм хийж өгсөн.
Эрдэнэтуяа -
Пөө хэдэн он байсан юм бэ тэхэд.
Баасанжав -
Тэгээд би 53 онд 1-р ангид орсон гэхэд 54 онд хичээлийн жил, 53, 4 оны хичээлийн жилд 1-р ангид ороод 54, 5 оны хичээлийн жилд 4-р бага сургуульд очиж орсон. Тэгээд 4-р бага сургуульд орчихоод тэнд ороо л бид нарыг чинь форм өмс гээл.
Эрдэнэтуяа -
Жигдрүүлээ л.
Баасанжав -
Жигдрүүлнэ гээл. Тэгээд та нар урт гонжгор гонжгор юм хийнэ гэж бодсон юм шиг байгаан.
Эрдэнэтуяа -
Аанг.
Баасанжав -
Тэгээ л тэдэн, метр тэдэн см урттай палаж өмсөнө.
Эрдэнэтуяа -
Аанг.
Баасанжав -
Тэгээд хар фаарчик өмс, цагаан фаарчик өмс гээд тэгээд бид нарыг чинь яасан гэхдээр зэрэг бүгдээрэнгий нь пионерт элс пионерийн галстук зүүж өгнө гээд тэр хэмжээгий нь заагаад тэгээ л яахав зарим улсууд чинь бас л тэр үед чинь юм хямдхан байсан болохоороо яахав гэхлээр бүгдээрээ ингээ л бор бор даалимбаар чинь аваа л хар даалимба юу яагаа л. Тэгээ л эсгээ л. хамгийн түрүүн манай дүү бид хоёр. Тэгээд тэр сургуульд очихдоо цоохор дээлээ өмсөхөө больчихсон байнаа бас. Аав маань уурын зуухны слесарь хийгээд, ээж маань барилгад ажиллаж байсийн.
Эрдэнэтуяа -
Мнг.
Баасанжав -
Тэгээд барилгад ажиллаад барилгаа ажилчин өндөр цалинтай байсан юм байлгүй. Тэгээд манай ээж аав хоёр чинь бид хоёрт пальто авч өгсөөн. Хоёулаа нөгөө пальтондоо баярлаж байгаа гэж. Хурдхан өвөл болоосой гээд. Шинэ пальто аваад өгчихсөн болохоороо. Пальтогоо өмсөх гээд. Тэгээд хавар намрын пальто байхгүй. Өвлийн пальто өмстлөө бол нүцгэн гүйхгүй болохоороо ноосон цамц энэ тэр өмсч байсиймаа. Би тэрнийг санахгүй хурдхан л өвөл болоосой гэж. Тэгээд манай ээж чинь хамгийн түрүүнд форм, уран болохоороо форм бид хоёрт оёж өгөөд. Хар фаарчикий нь эхлээд өмсүүлж байгаан ш дээ. баяр ёслолоор цагаан фаарчикий нь өмсөнө. Тэгж формтой болоод шууд пионерт элсээд тэгж байж байсийн. Ийм жишээтэй. Тэгээд тэр 4-р сургууль, тэгээд тэр 4-р сургууль паартай сургууль байшинд орсон форм өмссөн тэрүүгээрээ их бахархдаг.
Эрдэнэтуяа -
Анхны.
Баасанжав -
Анхны гэдгээрээ. А тэнд тэгээд миний багш одоо байдгийм уу үгүй юм уу мэдэхгүй. Буяннэмэх гэж багш байсан. А тэгээд тэр багшийгаа мартчихсан байгаамаа. Тэгээд Цэрэндэжид гээд нэг багш байсан. Тэгээд манайх их соёлтой байсиймаа манайх тэр үед том том таваг шиг. Ийм шугамын арадио ийм томоо томоор ханандаа хадчихдаг.
Эрдэнэтуяа -
Аан за. Ер нь айлуудад байсан юм шиг байгаан тэ?
Баасанжав -
Тийн. Тэгээд ингээд хоёр ийм юмтай. Тэгээд нэгий нь эргүүлээд чангалж юу яадаг байхгүй юу. Дуугий нь чангалаад багасгадаг. Тэгээд манайх л тийм шугамын радиотой. Манай аав тэгээд элдэв янз бүрийн юм хийдэг их гарын дүйтэй болохоороо нэг айлын хэмхэрхий тэр үед бол цоорсон одоогоор бол картон байсан байгаан нимгэн. Ингээд цоорцон тийм радио хогон дээрээс олж ирсэн байсан. Тэгээд ингээд цооронхой болохоороо паржигнаад байдаг.
Эрдэнэтуяа -
Аанг.
Баасанжав -
Тэгээд манай аав болохоороо тэрнийг аваачаад ингээд цаас энэтэр нааж байгаа л тэр үед чинь цавуу гэж байхгүй. Зүгээр нэг хавтгай л бор юм байдгийн. Шүлсээрээ ингээд долоож байгаад наадгийн. Санадгийн. Ингээд хавтгайгаар нь зузаан ингээд.
Эрдэнэтуяа -
Цавуу л юм даа.
Баасанжав -
Цавуу, 5см-ээр ингээд усанд буцалгадаг л юм байна лээ. Би тэрний нь мэдээд байна. Тэрнийгээ ингээд юу яаж байгаа л ингээ л долоож байгаа л наадаг л байсан. Тэгээд тэрнийг тэгж наагаад нөгөө хар юмыг чинь цагаан юм наачихаар муу юм болохоор будаж байгаа л усан будгаар будаж байгаа л тэгээд Цэрэндэжид гээд багш бага ангийн л багш байгаа байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Аанг.
Баасанжав -
А Цэрэннадмид гээд багш хоёр их гоё дуулдаг хоёр багш. Цэрэннадмид гэдэг нь Цэрэндэжид гэдэг нь аягүй гоё үсээ ингээд тойруулж самнадаг ингээд байдаг. Одоо тэр Цэрэндэжид гэдэг багш бол Улсын Гавъяат жүжигчин Дамдин, аварга бөх Дамдин.
Эрдэнэтуяа -
Тийн.
Баасанжав -
Циркийн жүжигчин. Тэрний авгай байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Аан за.
Баасанжав -
Тэгээ л том болохоороо тухайн үед тэр Цэрэндэжид багш шиг болох юмсан гэж их боддог байсан. Тэгээд тэр хоёр болохоороо манайх радиотой, 4-р сургуулийн хашаанд багш ажилчид нь байдаг байхгүй юу. Тэгээд манай аав уурын зуухны юм болохоороо паар маарийг нь байнга ажигладаг болохоороо тэнд хашаанд нь байдаг байсийн. Гэртэй.
Эрдэнэтуяа -
Ёстой ойрхон болцон байна ш дээ тэ?
Баасанжав -
Сургуульдаа ойрхон болчихсон. Тэр нөгөө уурын зуухаа анх тавьчихсан болохоороо бас нөгөө захирлаас дутахгүй байнга паар маар хөлдчихвий гэж хамгаалдаг байсан учраас. Тэгээд тэр Цэрэндэжид, Цэрэннадмид хоёр орж ирж тэр юу радиогоор их гоё дуу заадаг байсийн дээр үед.
Эрдэнэтуяа -
Аан.
Баасанжав -
Тэгээд тэр дуу заахад орж ирж манай радиогоор дуу бичиж авдаг байсан. Тэгээд тэр Дамдин гуайн хүү Баяраа одоо заан Баяраа байна ш дээ.
Эрдэнэтуяа -
Тийн. Баяраа заан гээд.
Баасанжав -
Тэгээд тэр Дамдин гуайн авгай Цэрэндэжид гуай энэтэр бол тэр 4-р сургуулийн хашаанд байсийн. Тэгээд тэгж явж байхдаа манай дүү бид хоёр чинь хоёулаа яагаад ч сурцийн нугардаг хоёулаа.
Эрдэнэтуяа -
Өө за.
Баасанжав -
Тэгээд тэр сургуулийн зүүн тал Сэлбийн гүүр хүртэл ингээд хужаагийн мухлагнууд байдаг байсийн.
Эрдэнэтуяа -
За.
Баасанжав -
Тэгээд тэр хужаагийн мухлагнууд нь яасан гэхлээр ногооных, тэгээд гуанз, махны мухлаг гээд мухлагнууд чинь дандаа хужаа нарын ганцхан дан одооных болул ТҮЦ-нүүд шиг ийм жижигхэн жижигхэн юмнууд тэр аяараа. Тэгээд гуанз хуушуурных ингээ л. Тэгээд ээж аав хоёр хоёулаа ажилдаа гараад явчихна. Манай дүү бид хоёр очоо л тэр мухлагаад гэрээ сайхан хоёулаа хамжиж цэвэрлэчихээд, тэгээ л тэр мухлагаар ороо л дуулна ш дээ. Тэгээд манай дүү болохоор бохь зажилна. Авч иднэ. Би болохоор бохинд дургүй. Яагаад уу гэхлээр ногооны мухлагаар одоо ороодох нь халуун ногоонууд л их үнэртдэг байсан байх л даа. Тэгээд хужаа нар их урт хачин тамхи татаа л шүд нь нээх их дорсойсон тэгээд нээх муухай үнэр үнэртсэн тэгээ л энэ муухай хужаа нар бохь зажил өөрийнхөө аманд зажилаал энэ бохийг чинь. Манай дүү болохоор дуулаа л бохь авна гээ л энэ хавтгай 10,000, 20,000 мянга мөнгө гээл бохь. Би болохоор авахгүй самры нь авч иднэ. Ногооны мухлагт нь орохоор. Нөгөө юуны мухлагт болохоор нөгөө маюур маахуур гээл тэгээл нэг ганц танд орхичихоол тэгээл хоёулаа дуулаал. Тэгж явдаг тийм. Тэр үеийн хүүхдүүд тийм л байсан. Тийм л хөөрхөн байсан. Тэгээл харин сургууль дээр тэгээд спортын мастер энэтэр байсан Туяа бол нас барцан, Гүндэгмаа энэтэр. Норов багш. Спортын мастер. Зурагтаар гараад байдаг байсан одоо байхгүй. Тэр 4-р сургууль анх гимнастикийн хичээл эхлүүлж байсан. Тэхэд манай дүү бид хоёр бас хоёулаа явж байсан.
Эрдэнэтуяа -
Идэвхитэй юм тэ?
Баасанжав -
Идэвхитэй явж байсан. Тэгээд явж яваад байхгүй тэгээд 4-р ангид ороход манай дүүг ерөөсөө хүрд мүрдээ цээжлээгүй байна энэтэр гээд манай дүүг шалгалтанд оруулаагүй улираачихаж байгаан. Тэгээд явж байхад болул 4-р гимнастиканд яваад нилээн сайн нугарч юу яадаг нилээн гимнастикан дээр хийдэг их сайн байсан хараацай зогсолт могсолтон дээр хийгээл. Толгой дээрээ зогсоно ингээд. Тэгээд сургуулиа төгсөөд Норов багштай хамт 4-р сургуулиа төгсөөд буцаад 16-даа очиж байгаагүй. 16-д очиход бол яахав ээ паар маар тавьдаг болцон гэхдээ давхар байшингүй. Тэнд 7 жилийг төгссөн. Тэхдээ би яасан гэхээрээ өө болоогүй 4-р ангид байсан чинь бид нарыг ингээл нэг хичээл дээр байсан чинь орж ирээд баахан улсууд орж ирээд нээх гоё алаг нүдтэй нээх гоё эгч орж ирээл тэгээл нэг тэр эгч л содон тусаад байгаан. Тэгээл бас хоёр гурван эрэгтэй хүмүүс байсан. Тэгээд тэд нар орж ирчихээл тэр, тэр, тэр гээл. Тэгээл юу яасан чинь цаанаасаа хэлсэн юм байлгүй дээ. Баасанжав бос, Даваажав бос гэдэг нь би Баасанжав, манай дүү Даваажав бос ингээл байсан чинь бид хоёрыг хоёулангий нь бид нарыг ингээл зогсоогоол тэгээл яачихаал формоо тайлаал форм тайлаал. Тэгээд манай ээж уран болохоороо бид нарт гараар ингээл майк хийгээл өгчихсөн. Майкл өмсөнө ш дээ. Тэгээл одооныхтой адилхан биш нэг гаагаа л гэж ярьдаг.
Эрдэнэтуяа -
Аанг. Уртавтар шоорторхуу юм.
Баасанжав -
Шоорторхуу юм тийм өмд байдаг. Дээр үед болул тийм бандааш шорт морт ч өмсдөггүй зүгээр л нүцгэн биеэн дээрээ урт урт шарваар, аймаар урт бүдүүн бүдүүн өргөн шарваар өмсдөг байсан ш дээ. Гэхдээ тэр үед хүүхдүүд чинь өргөн өргөн тэр даалимба чинь хичнээн см урт өргөнтэй байсийм дээ. Тэр чигээр нь урт халхагар халхагар юм. Тэгээд тэр шарваартай байсан. Нөгөөдөхийгөө тайлаал нөгөө урт урт шоорттойгоо зогсоол тэгээ л юу яагаа л байсан чинь л нөгөөдөх нэг эгч дүү хоёр гэхээр нь одоо бас манай дүү арай жоохон байсан юм байлгүй намайг үлдээчихэж байгаа байхгүй юу. Тэгчээ л ингээ л юу хоёр цагт эцэг эхийнхээ аль нэгтэй ир. Тэгээд юу яасан чинь яасан гэсэн чинь тэр гоё нүдтэй авгай Цогзолмаа гуай. Гавъяат жүжигчин, одоо ардын жүжигчин Сувдаагийн Цогзолмаа гуай.
Эрдэнэтуяа -
Аан за за.
Баасанжав -
Тэгээд бас нэг хүн байсан. Хоёр эмэгтэй хүн. Тэгээд нэг хоёр эрэгтэй хүн байсан чинь. Балет, сургууль Ташкентад сургуульд хүүхдүүд явуулах гэж тэнц хүүхдүүдийн бие галбирийг юу яаж бас уян налархай нугарч барьдаг тийм хүүхдүүдийг сонгож тэгж авч байсан.
Эрдэнэтуяа -
Аанг.
Баасанжав -
Тэгээд аав ээж эцгийнхээ аль нэгтэй ир гээд 2 цагт очсон чинь хар нялхаас нь тэнцүүлээд тэр Ташкентийн сургуульд явуулах гэж байхад чинь манай аав явуулаагүй.
Эрдэнэтуяа -
Яаж байгаан?
Баасанжав -
Ийм жоохон хүүхэд.
Эрдэнэтуяа -
Нялх хүүхэд хүний нутагт?
Баасанжав -
Хүний нутагт 5 жил сурна гэж байгаа байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Аангхан.
Баасанжав -
4-р ангийн хүүхэд чинь 8-тай орсон гэхэд чинь 12 настай л байгаа биз дээ тэ?
Эрдэнэтуяа -
Мнг.
Баасанжав -
5 жил сурна гэж байгаан. 5 жил сурна гэхээр чинь иймхэн жоохон хүүхэд. Тэгээд би айлын том нь.
Эрдэнэтуяа -
Аангхан.
Баасанжав -
Болохоороо намайг явуулахгүй гээд. Тэгээд Ташкентэд. Би тэнд явсан байсан бол Улсын Гавъяат жүжигчин, одоо Ардын жүжигчин Э.Оюун,
Эрдэнэтуяа -
За.
Баасанжав -
Батсайхан балетчин, Туул эд нартай явах байсан. Тэгж нэг хоцорч байлаа. Тэр бол эцгийнхээ
Эрдэнэтуяа -
Харамсалтай юмаа.
Баасанжав -
Харамсалтай юм байдаг байхгүй юу. Тэгээ л гимнастикт явж байгаад 4-р ангиа төгсчихөөд 16-д очлоо. 16-д очсон чинь тэгээд гимнастик яваад бас тэр нугарч бариад байж байсан чинь 16-д оччихоод нөгөө тэр сургуульд чинь бас тийм нэг дугуйлан мугуйлан тэр юм байхгүй, тэр ингээл хаяж байгаан. Бага анги гэдэг чинь бас нэг багштай байна гэдэг чинь нэг багш олон жил тэр ангиа авна гэдэг чинь энэ ямар ааштай, цаашаа яаж хөгжихөв гэдэг чинь бас сайн байдаг байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Аанг.
Баасанжав -
Тэгээл тэр 10 жил, 16-д очсон 5-р анги болцон бас багш нь монткерид энэтэр аваал ингээд 7 төгстлөө олон багш нар сольсон. Тэгээд юу яачихлаа. Тэгээд нөгөө спорт маань хаягдчихсан. Тэгээд 7-р ангиа төгссөн. Тэнд тэгээд тэмцээн уралдаан тэгж ингэж байгаагүй. Юугаа 7-р ангиа төгсөөл 2-р 10 жилд ирдэгийм байнаа.
Эрдэнэтуяа -
Өө та чинь ёстой 10 жил сайн сольсон байна ш дээ тэ?
Баасанжав -
Тийн. Тэгээд 2-р 10 жилд 8-р ангидаа ороо л тэхэд болул тэр үеийн бид нарын сургалт бол маш сайн байсан. Бас нөгөө ном энэтэр ховор. Зөвлөлтийн паспор тэгээл тэр шүлэг мүлгий чинь болул ёстой яг л цээжлэнэ. Тэгээд одоо бол шалгалт гарцан. Би 7-р ангид төгсгөхөд чинь 5-р ангидаа тэгээд бас багш муу байхад тэгээд тэр. 5-р ангидаа яаж байгаан. Их олон шалгалт авдаг байсан. Монгол хэл ам шалгалт өгнө. Математик амаар шалгалт өгнө. Тэгээд математикаар бичгээр өгнө. Ингээд 3 шалгалттай байсан. Тэгсэн чинь багш маань мэдэхгүй манайх бас лагерьт гарч байгаам л даа. Тэгээд манай аав 4-р сургуульд байсан юм чинь. Юунд оччихсон. 1-р 10 жилд оччихсон. 1-р 10 жилийн бас уурын зуухны механик.
Эрдэнэтуяа -
За.
Баасанжав -
Тэгээд 1-р 10 жилийн ажилчид Шадавлинд лагерьт гардаг. Тэгээд лагерь гарчихсан. Тэгээд сургууль тарчихсан ямар ч байсан шалгалт өгнө гэдгээ мэдэж байсан. Тэгээд нөгөө монгол хэлний шалгалт, нөгөөдөх 4 шалгалт цээж бичгээр нэг өгнө, амаар нэг өгнө, математик амаар өгөөд, бичгээр нэг өгөөд өө орос хэл 5 шалгалт. Тэгсэн чинь монгол хэлнийхээ шалгалтанд амаар, бичгээр монгол хэлний бичгээр, математикийнхаа шалгалтыг бичгээр өгчихөөд нөгөөдүүлийгээ мэдэхгүй. Тэгээд нэг өдөр яах гээд лагераас гүйгээд ороод ирсийн. Лагериас орж ирчихээд хашаан дотроо хашааныхаа хүүхэдтэй 1-р 10 жил юм чинь багш ажилчдын хашаа байсан. Ардаа хашаатай байсан тэндээ байсан чинь хүүхдүүдтэй тоглож байсан чинь манай ангийн 2 хүүхэд л чамайгий чинь хайгаад олохгүй байсан чинь ашгүй. -Яах гэж байгаан гэсэн чинь. -Үгүй ээ чи шалгалтанд орооч. -Юун шалгалт гэсэн чинь. –Монгол хэлний шалгалт амаар өгнө ш дээ. Монгол хэлний шалгалт өгчихсөн ш дээ. –Амаар өгнө ш дээ. Тэгээд бүүр ч мэдэхгүй зүгээр нэг нөгөө эрээн юбка мүбкатай байхдаа форм байхгүй, тэгээд яахав формтой байхдаа. Тэгээ л 4-р сургуулиас хойш чинь жилд сургуулиуд чинь ингээд тус тусдаа дараалсаар байгаад форм өмсдөг болчихсон.
Эрдэнэтуяа -
Аанг.
Баасанжав -
Тэгээд очсон чинь монгол хэлэндээ оччихоод билет сугалахаар очоод нэг хүүхдийнх нь формыг өмсөө л ороо л жижигхэн юм чинь хэнийх ч байсан ороо л шалгалтаа өгөө л хичээлдээ сайн байсан болохоороо тэгээ л онц авч байлаа. Тэгээд нөгөөдөр шалгалттай, тэгээд нөгөөдөр нь лагераас орж ирчихээд математикийн шалгалттай, нэг өнжөөд шалгалт өгдөг байсан мэдэхгүй. Тэгээд шалгалтаа өгөөд тэгээд 7-р ангид ороход чинь 7 шалгалт өгч байж, монгол хэл амаар, бичгээр, тэгээд алгебрь, юу газар зүй,
Эрдэнэтуяа -
Орос хэл аягүй бол.
Баасанжав -
Орос хэлээ өгөөд. Тэгсэн чинь Үндсэн хууль гэж орж байсан бид нарт. Үндсэн хууль.
Эрдэнэтуяа -
Пөө 7-р ангид ай.
Баасанжав -
7-р ангид. Би тэрнийг яагаад мэдэх вэ гэхлээр Үндсэн хуулийг Аварзэд гээд багш байсиймаа. Тэгээд тэр багш худлаа ерөөсөө ярьж болохгүй гээд. Тэгээд ном байхгүй бид нарт тэр үндсэн хуулийг яг л ярьж л байсан байгаан.
Эрдэнэтуяа -
Аанг.
Баасанжав -
Тэгээд тэрний нь бол бичиж авчихаа л тэгээ л сүртэй байсан. Тэгээд Үндсэн хуулийн шалгалт өгөхөд чинь самбарын энд нөгөө төрийн сүлд.
Эрдэнэтуяа -
Аанг.
Баасанжав -
Хадчихаад. Туг хадчихаад.
Эрдэнэтуяа -
За.
Баасанжав -
Тэгээд тэрний хажууд нэг ч хөдлөхгүй номхон зогсож байгаад шалгалтаа өгч байсан ш дээ.
Эрдэнэтуяа -
Аа за бас дэгтэй юу?
Баасанжав -
Дэгтэй.
Эрдэнэтуяа -
Хүүхдүүдэд юм сургаж л байсан байна тэ?
Баасанжав -
Сургаж байсан байгаа байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Сэтгэл сайтай тэ?
Баасанжав -
Тийн. Тэгээд та Монгол Улсын иргэн болсон байна. Монгол улсынхаа хуулийг мэдэж байх ёстой, номхон зогсож байгаад эх орноо хүндэлж байхад. Тэгээд номхон зогсож ингэж зогсож байгаад л үндсэн хуулийн шалгалт өгч байсан. Тэгээд тэд нарыг болул тийм маягаар болул тэгээд 7-р ангиа төгсгөөд болул мэдлэгжав нэртэй төгсөж байлаа. Их сайн, шалгалтаа мэдэхгүй яваа л тэгээ л онц өгөөд төгсч байсан. Тэгээд 7-р ангиа төгсөөд 2-р 10 жилд орсон.
Эрдэнэтуяа -
Мнг.
Баасанжав -
Тэгээд 2-р 10 жилд орчихоод юу яасан чинь 40 жилийн ойн гимнастиканд бас л нөгөө хүүхдүүдийг биеийн тамираар нь ороо л нөгөө хүүхдүүдийг чинь гимнастик энэтэр хийлгээл. 16 тоот тэр үед гарчихсан л байна лээ. Гимнастик энэтэр хийлгээл уян налархай хүүхдүүд мүүхдүүдийг л хөдөлгөөн нь арай өөр байсан байлгүй бас орчихлоо. Манай сургуулиас 80 хүүхэд аваад. Тэгээд спортын ордонд очоод спортын ордонд очоод очоод ингээд яасан чинь нөгөөдөх юундаа жагсаал яасан чинь –хүүе Баасанжав гээд Норовоо багш ингээл –чи чинь байж байдгийм уу? Гэсэн чинь багшийн үгийг алдаанд оруулдаг байхгүй юу. Тэгсэн чинь яасан чинь –байж байгаагий нь пагдаачихаад. Чамайгий чинь хөдөө мөдөө л явчихсан юм бодсон чинь өдийд ёстой гунхсан сайхан охин явж байхгүй юу. Тэр Туяаг хар. Спортын нэгдүгээр зэрэгтэй болчихсон. Зурагт мурагт гарахгүй болохоор чинь тэрийг би юугаа мэдэхэв. Тэгсэн чинь би 40 жилийн ойн гимнастиканд ингээ л яваа л байсан яваа л байсан манай би чинь бас гэртээ дүүгээ хардаг болчихоол. Тэгээ л манай тэр дүүг юу яацан төрөхдөөр нь лагераас ээж минь хүрч ирээд гэртээ дөнгөж оронгуутаа төрчихөөд тэгээд түргэн дуудаад яасан чинь төрөхдөөр нь очоод гураваар нь тэвэрч байгаад манай дүүг унагаачихсан байгаа юм чинь. Тэгээд ээжид хэлэлгүй тэгээд нүүр нь хөхөрчихсөн байна яагаад байнаа гэсэн чинь гэртээ төрчихөөд агаар дутагдахдаад гарахад нь манай дүү унасанаас болоод нугасанд нь юм орчихсон гэнэ гээд 5 нас хүрч байж дөнгөж суудаг болж байсан ш дээ. Тэгээд 8 нас хүрч байж дөнгөж явдаг болж байгаад тэгээд гэнэтхэн коом, тэгээд тэр дүүг харуулах гээд манай аав чинь Норовоо багш ирлээ гэсэн чинь яахын 4-р сургуульд манай аав ажилладаг байхдаа гимнастиканд явж байхад Норовоо багшийг таньдаг байсан юм чинь. Тэгээд ингээд ингээд ийм учиртай гээд чөлөөлөөд. Тэгээд би одоо Ташкентад сургуульд явуулж чадаагүй гээд аавдаа гомддог байлаа заримдаа. Тэгээд 40 жилийн ойн гимнастиканд оруулсангүй гээд бас гомддог байсан. Би нэг 3 удаа аав ээждээ гомддогийн. Тэгсэн чинь би тэгээ л 8-р ангиа яачихаа л 9, 10-р ангидаа дээд сургуулийн төгстөл би биеийн тамираар муухай би пагдгар бүдүүн.
Эрдэнэтуяа -
Нэг хүний үгээр, урам өгч алдаг гэж тэ?
Баасанжав -
Нэг үг хүнийг алдгийн байна лээ. Гэхдээ болул юу болул сургуульд бол маш сайн байсан. Бид нар бол тэр 8, 9, 10 маравдугаар ангид болул Гоогл моогл ингээл том том зохиолчид Пушкин мушкин, Лермонтов эднарыг чинь бол Белов меловыг чинь ном байхгүй. Манай багш нар чинь яг дээд сургуулийн оюутан шиг орж ирж тэр хичээлээ бид нар чинь аймаар хурдан бичиж авдаг. Тэгээ л тэр үед яриа л яадаг байсан. Номын санд бол маш сайн сууна. Номын санд бол маш сайн сууна. Нацагдоржийн тэмдэгтэн байлаа. 5 онцын эзэн байлаа. Тийм тийм юм. Тэр үеийн хүүхдүүд бол. Тэгээд бид нарын үед чинь бас юу байсан. Багшийгаа хүндэл гээд. Багш хараагүй байхад тээр тэр гудамжаар багш ирж явахад чинь өнгөрөн өнгөртөл нь номхон зогсоол хажууд ирэхээр нь ёслоол өнгөрдөг тийм байсан. Хүндэтгэлийн хувьд болул намайг л хүндэтгэхгүй харчихвий дээ гээд тийм ойлголттой байсан. Тийм тийм юмнууд бол юу байсан. А сургалтанд болул маш чанартай байсан. Маш одоо тийм ч учраас болул тэр үеийн хүүхдүүд би бол юу тоогоо бол маш сайн боддог хүүхэд байсан. Тэгээд би 8 жилд оччихоол тэгээл 8-р ангиасаа эхлээл одоо халтуурны болж эхэлсэн. Яасан гэсэн чинь манай нэг хамаатангийн хоёр баньд 8-р ангид орцон байсан. Тэр хоёр хоёулаа монгол хэлдээ маш муу. Тоондоо маш сайн. Тэхээр нь гурвуулаа одоо найз болчихож байгаа юм чинь. Би тэр хоёр монгол хэлий нь бичиж өгнө. Тэр хоёр тоогий нь бодоол үсэгт хариугий нь гаргана. Тэгээ л би нөгөө хоёрт чинь тоон хариугий нь гаргана. Тэгж явж байгаад би 8-р ангиасаа хойш тооны төрлийн хичээлдээ муу болчихсон. Тэгээд би хүүхэд юм бас тал бүрээсээ хичээлээ жигд давтаж байвал өөрт хэрэгтэй юм байна гэж бодсон. Гэхдээ бол би тэтгэвэрт гартлаа энэ Дулаанханы сургуульд, за тэгээд 10-р ангиа төгсөөд юу яаж байгаан. Намайг Иркутскэд хими технологийн ангид оруулах гэсэн. Тэгээд би 8-р ангид ороод хими үзээд, 7-оосоо төгсөөд ирэхэд би химидээ бол маш сайн хүүхэд байсан. Тэгсэн чинь Маралмаа гээд нэг багш байсан чинь ингээ л хаашаа харж байгаан бич чи гээл намайг тэгдгийн. Ингээ л харахлаар зөв биччихсэн нөгөө нэг том жижиг томыгоо өндөр нам биччихээл биш гээл. Тэгээ л Маралмаа багш намайг тэгж юу яасны хүчинд би бол химидээ аягүй сайн. Тэгээд хүүхэд чинь монгол хэл-уран зохиолын багш болно гэсэн нөгөө химийн багш намайг ингээд улам сайн болохоор нь сайн болгох гээд багш чинь ингээд жаахан дүнгээр хавчаад байдгийн байна л даа. Тэхээр нь зөрөөд энэ чинь багш л миний мууг үзэх гэж байна гээд нөгөөдөхий чинь эсрэг үзээгүй, заагаагүй юмы нь заагаа л улам ном ингээ л уншаал тэгээ л би юу хими технологийн инженерийн ангид ор гэхдээр нь бас л манай ээж аав хоёр чинь дүүгий нь харуулна гээл явуулаагүй. Тэгээд 3 удаа намайг нэг сайн, өөр гоё гоё мэргэжил эзэмшүүлсэн бол та хоёр намайг тэгсэн дээ гээл тэгээ л би аав ээж хоёртоо заримдаа гомдоол уйлдаг байсан ч багш болсондоо харамсдаггүй юмаа. Тэхдээ эцэг эхүүд бол бас нэг хүүхдийнхээ юуг бас нэх
Эрдэнэтуяа -
Жоохон дэмжээд өгвөл?
Баасанжав -
Дэмжээд төгсүүлэх талдаа болул муу байсан юм болов уу гэж боддогийн.
Эрдэнэтуяа -
Тийм боломж олон удаа олдохгүй ш дээ. Ер нь тэр үеийн эцэг эхүүд ямархуу ханддаг байсан. Таны мэдэж байгаагаар.
Баасанжав -
Миний мэдэж байгаагаар бол тэхэд бол би болул яаж байна уу гэхдээр зэрэг ажилчны хүүхэд.
Эрдэнэтуяа -
Аанг.
Баасанжав -
Ээж маань болул тэгээд яахав тэгээд яаж байгаад барилгын ажлаас төрж барьчихаад барилгын ажлаас яачихаад сүүлд нь манай ээж Засгийн газарт цэвэрлэгч хийсэн л дээ. Тэгээд тэтгэвэрт гартлаа цэвэрлэгч хийсэн. А манай аав бол насаараа уурын зуухаар явсан. Тэхэд болул би бол ажилчины л хүүхэд байхгүй юу. Тэгээд сурлага энэтэр сайн байхаар манай ангид бол сурлага сайн энэтэр хүүхдүүд байхад, ер нь томчуудын хүүхдүүд болул гадаад мадаад явчихдаг. Сургууль соёлд орчихдог байсан шиг санагдаад байгаан.
Эрдэнэтуяа -
Аанг.
Баасанжав -
Тэхэд болул би нэг ажилчны хүүхэд гэхэд бол сурлага сайн л байсан байгаан. Тэгээд би тийм боломжийг бас ар гэрээрээ бас боловсролын түвшингээрээ байдгийн болов уу гэж хүүхдүүдийг бол.
Эрдэнэтуяа -
Эцэг эхийн боловсролын түвшин доогуур учраас яахав цаашаа юм бодохгүй.
Баасанжав -
Тийн. Ирээдүйг нь бодохгүй.
Эрдэнэтуяа -
Өнөө маргааш.
Баасанжав -
Өнөө маргаашаа.
Эрдэнэтуяа -
Гэхдээ тухайн үеийн нийгэм ч юм уудаа тэгээд. Нийгмийн үзэл суртал гэхийм уу.
Баасанжав -
Давхарга.
Эрдэнэтуяа -
Тэгээд хүүхдүүдээ харуулах ч гэхийм уу тэ?
Баасанжав -
Тийн. Тэгээ л намайгий чинь яасан чинь болоогүй ээ тэгээд би чинь бас хүнд нэх тусархуу юу билээ дээ нэг. Шалгалтан дээрээ юу яачихдаг юм байнаа. Хүүхдэд хэлээд өгчихсөн намайг хөөгөөд гаргачихсан. 10-р ангийн физикийн шалгалтан дээр байхаа. Гар гээд. Үнэндээ тэгдэг дүрэм юм чинь тэ. Яацан тэгээд яахав тэгээд муу тавь, манай багш болохоороо манай хамгийн сайн хүүхэд ш дээ. Сайн хүүхэд ш дээ, энийг яагаад унагаж байгаан. Тэгээд яахав дээ муугий нь тавиагүй хөөгөө л гаргаж байхгүй юу. Тэгээд гаргачихаад яасан чинь дараагаар нь тэгсэн ш дээ Ядам гээд багш байсан чинь –танай аав хаана ажилладагийн. –манай аав 1-р сургуульд механик хийдэг гэсэн чинь –тийм үү. Чи заавал сургууль дээд сургууль төгсөх ямар албатай юм. Би тэр багшид хачин санагдсан. Чи үйлдвэрт ажиллахгүй юу. Тэгээд би том хүний хүүхэд байсан бол намайг болул шалгалт өгөхгүй ч байсан тэгшилчих байсан байх гэж боддогийн. Үйлдвэрт ажилла гээд. Тэгээд манай багш хүрч ирээд харин манай, тэгээд сүүлд нь –тэгээд аав чинь хаана ажилладагийн гэсэн чинь, -манай аав механик хийдэг. Тэгээд ярьсан чинь албаар тэр багш 1-р сургуульд ажиллаж байгаад механик гэж хэн гэдгийн, Ганжуур гэдгийн гэсэн чинь –өө Ганжуур гуайн хүүхэд юм уу. Тэгээд намайг үйлдвэрт ор гэж байсан хүн чинь тэгээ л ганц хоёр юм асуусан болоо л сайн тавиад гаргачихаж байсийн. Тэхээр л бас тийм алаг үзэл байдаг байсан байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Байсан байна тэ тухайн үеийн давхаргын.
Баасанжав -
Давхаргын юм байсан л байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Мнг.
Баасанжав -
Тэгээ л би сүүлд нь бол Багшийн дээдэд тэр Иркутскэд яваагүй тэгээл тэр Багшийн дээдэд бол шууд химийн ангид явж очоо л орцон. Намайг яв гээл тэр юу Боловсролын яам гэж, Гэгээрлийн яам гэж байсан байгаа тэнд очоод юу яачих маргааш очоод юу яалаа дэлгүүрээр оруулаад. Ийм маягаар 10-р ангиа төгсөөд Багшийн дээдэд 4 жил сураа л, тэгээ л хотын сургуулиудад ажиллаж байгаа л, хотын сургуулиуд бол нэг л түвшин нээх юу энэтэр байхгүй, олон ч багш нартай байлаа, олон ч хүүхэдтэй байлаа. Харин би Дулаанханд ирээд хөдөөгийн сургуулиуд бас ч хүүхдүүдтэйгээ харьцахад ойрхон цөөхөн байдаг болохоороо, хотод болохоороо зарим багш нар бол ерөөсөө танихгүй ш дээ. Тийм л байдаг байсан. Бие биенээ танихгүй, орой ээлж мээлжээр яачихна, бага дундаараа ялгарчихна. Тэгээд би Дулаанхаанд ирчихээд намайг ирсэн чинь 8-р анги өгнө дөө гэсэн. Өө яахав яахав хамаагүй өгсөн ангий чинь авна. Хэдэн хүүхэдтэй юм гэсэн чинь 17 гэдгийн. Гайхаж байгаа юм чинь. Тэр чинь би Дулаанхан, хотод ирэхдээ манай анги 37 хүүхэдтэй, дандаа л 40 гарсан, 40 гарсан хүүхдүүд. Тэгээд миний нэг барил болул хүүхдүүдийг нэг зөнгөөр нь тавьчихдаг. Миний ангийн хүүхдүүд бол хөдөлгөөнтэй сахилгагүй юм шиг. Тэгсэн мөртлөө бол сэтгэхүй их сайтай, ажилсаг тийм хүүхдүүд байдаг. Тэгээ л Дулаанхаанд наашаа ирэх гэж байхдаа би тэгж байсан хичээлийн эрхлэгчид. –за та манай ангийг битгий тараагаарай. Сахилгагүй ч гэсэн манай анги сурлага сайтай шүү. Та нар. Тэр 6ж гэдэг ангийг, манай анги нь болохоороо бүр 6е анги байгаа юм чинь. 6ж бол дөчин хэдэн хүүхэдтэй анги гэхэд их муу анги шүү. Тэрийг тараагаарай. Манай ангийг суурилаарай гээд захиж захиж явахад багш нар чинь өөрийнхөө ангийг тараахгүй гээд манай ангийг тараацан.
Эрдэнэтуяа -
Байхгүй ангий нь тараацан.
Баасанжав -
Тэгээ л би 1-р улиралаар яваад очиход манай ангийг тарцан энд тэнд. Тэгээд манай хичээлийн эрхлэгч харуусч байсан ш дээ. Ёстой чиний үгийг дагаагүй. Багш нарын үгэнд орсон чинь танай анги ёстой сайн байсан. Тэгээд би Дулаанхаанд ирээд анхны анги нь 17 хүүхэдтэй 8-р анги төгсгөөд.
Эрдэнэтуяа -
Мнг. Анх яаж Дулаанхаанд ирсийн.
Баасанжав -
Дулаанхаанд яахав гэхээр манай өвгөн бага ангийн багш байж байгаад.
Эрдэнэтуяа -
За.
Баасанжав -
Тэгээд дунд ангийн багш болохгүй юу.
Эрдэнэтуяа -
Мнг.
Баасанжав -
Дунд ангийн багш болоод яахад чинь нөгөө нэг дипломных нь юугий нь өгчихөөд хавтсий нь өгөхгүй явуулчихдаг.
Эрдэнэтуяа -
Доторх хавсралты нь өгөхгүйгээр хавтсий нь өгчихсөн.
Баасанжав -
Тийн. Хавтсий нь өгчихдөг.
Эрдэнэтуяа -
Аанг.
Баасанжав -
Тэгээд дипломоо авах гээд. Хоёрдугаарт манай өвгөний эгч нь энд байсан байхгүй юу. Тэгээд зуныхаа амралтаар хүрээд ирсэн чинь Дулаанхаанд химийнх нь багш нь зүгээр курс төгссөн нэг багш байж байгаад цэрэгт явчихсан. Хөдөлмөрийн багш нь болохоороо аав нь нас барцан олон төвд явчихсан шилжих гэж байсанаа манай хадам эгч энд ажилладаг байж байгаал амрахаар ирсэн чинь манай хоёр дүү. Тэгээд бид хоёрыг авья гээд байдаг байсан байхгүй юу. Манайд ирээч гээд. Тэгээд нөгөө хадам ээжийг бид хоёр асардаг. Хамт байсан. Тэгээд хавар нь нас барчихсан байсан чинь одоо та хоёр яа. Ээж харахгүй өнгөрчихсөн юм чинь хүүхдүүд чинь жижигхэн байна. Агаар салхинд гар энэтэр гээд. Тэгээ л амралтаар ирсэн чинь ёстой энэ Сүхбаатар дарга чинь намын дарга байж байгаад Идэр гэж дарга баазын дарга байж байгаад эгч тэнд нь нарядчик байж байгаал манай дүү нар ирсээн. Ийм мэргэжилтэй ирсээн сургууль дээрээ аваач. Манай өвгөнийг дагуулж яваа л аймагт очоод ярьцан байгаа юм чинь.
Эрдэнэтуяа -
Мнг.
Баасанжав -
Тэгж бид нар Дулаанхаанд. Тэгээд Дулаанхаанд ирснийхээ намар би чинь химийн кабинетийг чинь байгуулаал. Үелэх, цахилгаан үелэх системийг чинь байгуулаал тэгээл 80 ондоо би юу яаж байсан хөдөлмөрийн аварга багш болж байсан. Тэхэд чинь юу Дулаанхаанд ирээ л багш нарын баяр гэж тэмдгэлдэгийг мэддэггүй байсан. Багш нарын баярыг тэмдэглэж байсан.
Эрдэнэтуяа -
Хотод тэмдэглэдэггүй юм уу?
Баасанжав -
Үгүй ээ, хөдөө л байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Аанг. Хөдөө юу?
Баасанжав -
Хөдөө тэмдэглэж мэдэхгүй. Багш нарын баяр тэмдэглээл. Монгол хэлнийхээ багш нарыг яагаал багш нараа ингээ л ангидаа хүлээж аваал, эцэг эхтэйгээ яриал ингээ л багш нараа тэмдэглээл. Багш нарын баяр тэмдэглээл. Ярилцлага марилцлага аваал. Тэгээ л 8-р анги төгсч байгаа юм чинь тэгээ л анхны монтажийг хийсэн.
Эрдэнэтуяа -
Пөөх, хөдөөд. Аангхан.
Баасанжав -
Тийн.
Эрдэнэтуяа -
Ер нь хөдөө гэх юм л даа. Одоогоор, тэр үедээ.
Баасанжав -
Монтаж хийсэн байна лээ л дээ. Хийцэн байсан. Гэхдээ бид нар болул хонхны баяр гэдэг, монтаж, хонхны баяр л хийлгэж байсан. Тэгээд тэрний дараа. Өө бишээ. Анх ирсний дараа бол хонхны баяр хийгээгүй юм байна. 2 дахь ангидаа 4-р ангиас нь авсан ангиа. Тэхэд чинь хонхны баяр хийхэд чинь хонх байхгүй. Хоёр гуравхаан хүүхэд жинхэнэ хонх эгч нар нь дээд сургууль төгссөн. Тэгээд 3 төгрөгөөр, 3 төгрөг ч их л үнэтэй байсан.
Эрдэнэтуяа -
Тэр үед л их үнэтэй байсан.
Баасанжав -
Тэрүүгээр төмрөөр хонх зороод надаа байдаг байсан чинь хүүхдүүд тоглоод алга болчихсон байна лээ. Ингээд 3 төгрөгөөр төмрөөр хонх хийж энгэртээ зүүж хонхны баяр маяр тиймэрхүү юмыг их яадаг байсан. Ийм маягаар бол яасан. За тэгээд 80 онд, ийм маягаар юу яасан. Дулаанхаанд ирснээрээ бол би муудаагүй. Депутат болж үзсэн. Сургуулийнхаа хорооныхоо хөдөлмөрийн аварга хоёр гурван удаа болсон. Аймагт бол олимпиадад бол их орж байсан. Ийм. А тэгээд 80 оноос эхлээд Эмэгтэйчүүдийн зөвлөл, хорооны дарга байсан. Тэр үед болул энэ Дулаанхаан чинь “соёлч хороо” болсон. Тэр чинь бол АСТ гэж явуулдаг байлаа. Сар болгоны 4-р 7 хоногт Дулаанхааны чинь тосгоноос бүүр тэр үед чинь одоо тэр соёлч гэдэг дээр айлуудын чинь аяганы алчуур, хичнээн халбагатай, хичнээн сэрээтэй байнав, орны цагаан хэрэглэл 3 байх ёстой гээл. Тэгж явж үзэж байсан ш дээ.
Эрдэнэтуяа -
Та айлуудаар явдаг зөвлөлд нь.
Баасанжав -
Явна.
Эрдэнэтуяа -
Аанг.
Баасанжав -
Тэгээд шалгана, байсхийгээд үзнэ. Тэгээд яахав дээ. тэр үед чинь бөөс тэгээд ч байсан.
Эрдэнэтуяа -
Аанг.
Баасанжав -
Хүүхдүүд аягүй их бөөстэй гарна. Тэгээ л би чинь химийн кабинеттай. Бэлтгэл өрөөтэй, өрөөндөө бөөстэй гарсан хоёр гурван хүүхэдтэй тэр үеийн үсний шүүр 5 төгрөгөөр ээжийн нь дуудаж байгаад салаанд хувиарлаж байгаад үсний шүүр 5 төгрөгөөр худалдуулж аваад үсий нь ёстой зад угаагаад шүүрдүүлээд тэгж цэвэрлэж тийм байсан бид нарын үед бол. Тэгээд одоо болул яахав юу гараад одоо энэ ардчилсан хувьсгал гараад болул юм бол эрх чөлөөтэй болсон байна. Би болул одоо би бас их зөрүүд хүн ш дээ. Дээд сургуульд намайг сурч байхад бас л сурлага сайн байсан. Намайг багшилж байсан манай ангийн дарга. Намд элсүүлчихгүй юу. Үгүй би ямар хөгшин хүн юм уу. Намд элсэхгүй гээл. Тэгээд 63 онд дээд сургуульд ороол 67 онд төгссөн. Тэгээд дээд сургууль төгсөө л ирсэн хүмүүсийг чинь намын идэвхитэн гээл яваад бай гээл. Тэгээд хотод чинь тэр олон бишгүй. Дулаанхаанд ирсэн чинь намын гишүүнд элсүүлнэ гээд. Тэгсэн чинь Цэндсүрэн багш намайг идэвхитэн байгаад байсан чинь –за дүрмээ уншаарай гээд надаа нэг юм авчирч өгөөд нөгөөдөхий нь эргүүлээд харж байгаад л орой нь хүрч ирээл уншаалаад л шагайсан чинь зөвшөөрөл аваал уулзаадахъя гээл –өнөөдөр чамайг элсүүлэхгүй гэнэ. –яасан гээл ингэсэн чинь – юу илгээлтийн эздийг элсүүлнэ гэнээ гэсэн.
Эрдэнэтуяа -
За.
Баасанжав -
Тэгээд 8-р анги төгсөөд ажилд гарч байгаа хүүхдүүд. 10 марав төгсөөд сургуульд ороогүй хүүхдүүд чинь баазад ажиллаад тэд нарыгаа элсүүлнэ гээд нэг буцаачихлаа. Тэгсэн чинь дараагаар нь юу яагаад л байсан чинь бас л нэг л за өнөөдөр намын хуралтай шүү гээл тэхээр нь тэхээр нь дүрмээ өгнө ш дээ. Дүрэм тийм ховор байдаг юм байсан юм байгаа биз. Нэг улаан юм, энд тэндээс нь жаахан гарч байгаа л тэгээ л яваа л очоол хувцас хунар бас бэлдээ л очсон чинь. Бас л ингээ л шагайсан чинь юу яаж байна. –хаа гэхээр нь айгаал зогсож байсан чинь бас л гуйсан юм байлгүй. Өнөөдөр бас л элсэхгүй гэж байна. –Яасан гэсэн чинь. Малчин залуучуудыг элсүүлнэ гэнээ.
Эрдэнэтуяа -
Хэ, хэ, хэ.
Баасанжав -
Тэгээ л тэгнэ. Тэгсэн чинь малчин залуучуудыг элсүүлсэн чинь Шаамар маамарынхан ирдэг байсийн байгаа биз. Мал маллаж байгаа улсуудыг элсүүлж байгаа юм байгаа биз. Цаанаас нь зааж өгнө. Тэгээ л малчин залуусыг. Тэгээ л хоёр буцчихлаа. Гурав дахь нь болсон чинь. Намынх нь хурлаар элсүүлэх гэж байсан чинь тэгсэн чинь би мэргэжил дээшлүүлэх шалгалтанд явчихаад тэгээд тэхээр нь би ерөөсөө элсээгүй. Яршиг тэгж өө над шиг амьтан ерөөсөө юу яахгүй юм байна. Наадахад чинь элсэхгүй. Би тэр би ерөөсөө хамаа намаагүй бодож санах юм байхгүй хэлчихдэг шүүмжилчихдэг. Аягүй бол наадахыг чинь нэг бол хурлы нь таслаад юм уу нэг бол нэг хүнийг хэлээд шоронд орчихож байхаа гээд.
Эрдэнэтуяа -
Аанг.
Баасанжав -
Би тэгсэн чинь хувьсгалт намыг шоронд хийдэг гэж одоо. Аа мэдэхгүй айхтар юм л болбол ажлаас нь хална, цалингий нь хасна гэдэг тэгдэг л юм байна лээ яршиг. Тэгээд би намд элсээгүй ш дээ.
Эрдэнэтуяа -
Ер нь тэр үеийн хүмүүс бараг бүгдээрээ л намын гишүүн байсан юм шиг байсан юм шиг байна лээ ш дээ тэ? Үгүй ээ тэгээд зарим нэг улсууд байгаагүй юм байна лээ.
Баасанжав -
Үгүй. Би тэгээд элсээгүй. Намайг нэг ингээ л байж байсан чинь Баасан багшаа гээл нэг хүн хүрээд ирлээ. Намын дарга нь ч өөр хүн байсан. Сүхбаатар дарга бас намд яасан чинь –та чинь намын гишүүн биш юмуу? –бишээ биш. Би энэ Дулаанхаанд ирээд 3 элсэх гээд буцсан одоо элсэхгүй, хөгшин болсон хойноо элсэхгүй гээд. Та гуай хэдтэй юм. – өө одоо 37 хүрч байна намаар яадгийн. Тэгээд би элсээгүй ш дээ. Тэгээ л явж байсан чинь нэг мэдсэн чинь одоо Жамбалтүдэв захирал байсийн. Тэгсэн чинь л жижүүр хийж байхад Баасан багшаа цээж зураг байна уу гээл. Тэхээр нь байгаа гээл юм хуман дээр л наах гэж байгаа юм байлгүй гээд цүнхээ ухаж байгаа л өгөөд явуулчихсан. Тэгээ л байж байгаал. Мартчихаж. Тэгээл ажил төрлийн яриа хийж байхад ширээн дээр нь баахан улаан юмнууд байна. Тэхээр нь ийм олон хүн шагнамааргүй юмаа. Нөгөө одонгийн юу шиг л юм. Тэгээл гайхсан. 10-аад юм. Тэгээл байж байсан чинь ажил төрлийн ярианаас өмнө хэдэн хүнд батлах гардуулаадахья гэсэн чинь МАШНамд элсүүлчихдэг байгаадаа.
Эрдэнэтуяа -
МАШНам гэдэг нь?
Баасанжав -
Яагаав. Эрдэнэбатын нам.
Эрдэнэтуяа -
Монголын Ардчилсан.
Баасанжав -
Бишээ. Залуучуудынх чинь юу билээ. Монголын Шинэ МАШ.
Эрдэнэтуяа -
За МАШНам л юм байна тэ?
Баасанжав -
МАШНам л гэдгийн. Залуучууд болохоор МАСЗХолбоо тийм юманд. Тэгээд тийм юманд элсүүлчихдэг юм байна. Тэгээ л яахав. Нэг сонгууль болоод 2004 оны сонгууль болсон. Ардчилсан намтай нэгдэж байна гээд, тэгээд нэг мэдсэн чинь саяхан шиг болсон чинь манай хадам ах билүү нэг бичиг баримт юу ухаж байсан чинь юуны ардчилсан намын үнэмлэх. Үгүй ээ энэ хэнийх юм гэсэн чинь. Минийх гэж байна. Үгүй ээ энийг хэзээ бичсэн юм гэсэн чинь. Өлзий ах хүрч ирээл таньд бичсэн гээд.
Эрдэнэтуяа -
Ер нь тэр үед намын гишүүн байгаагүй болохоор жоохон шахалт ч юмуу, хавчлага байсан уу?
Баасанжав -
Байсан.
Эрдэнэтуяа -
Аанг. Ямархуу байдлаар илэрдэг байсан.
Баасанжав -
Яаж байсан гэхээр ямар сайндаа би Баянхараатад түрүүн ээжид чинь ярьж байлаа ш дээ. Баянхараат руу нэг жил ажиллаад. Жавхлантын намын даргын авгай хими биологийн багш гээд ирж байгаа байхгүй юу. Тэгээд тэр болул яахав эчнээгээр дээд сургууль төгссөн багш л байна лээ л дээ. А тэгсэн чинь яасан гэхээрээ нөхрөө дагаад ирсэн. Тэгээд яахав хавар сургууль тарах, нэг улирал дутуу байхад ирчихгүй юу. Тэгээд ганцхан улирал расписаан зохицуулаад яадгийн гээд монгол хэл-уран зохиол заалгачихсан. Тэгээд хойтон намар нь болсон чинь мэргэжлийнхаа хичээлийг заана.
Эрдэнэтуяа -
За.
Баасанжав -
Тэгээд намар манай өвгөн бид хоёрыг чинь Баянхараат яв гэхээр нь бид хоёр явахгүй. Тэгээд би Баянхараатад явахгүй гэдгийг өвгөн бид хоёрыг амраад ирэхэд манай өвгөний нэг эгч нь Баянхараатад нөхөр нь Баянхараатын САА-н дарга байсан байхгүй юу. Авна гээд байдаг. Тэгээд яахав дээ энд хэд хоног тэр ахындаа наадмаар очиж 14 хоног гээд очсон чинь ус ч байхгүй, юу ч байхгүй. Тэгээд манай өвгөныг болохоороо захирлаар нь тавина гэж байгаан. Тэгсэн чинь сургуулийнх нь байшин барьж байгаан. Бага сургууль гээд жоохон юм байсан нь зарим анги нь ороод. Гэрт хичээл хийнэ гэж байгаа байхгүй юу. Тэгээд ус байхгүй тэнд. Тэнд чинь ус нь аягүй хол. Зөөврийн устай. Мод ерөөсөө байхгүй. Тэгээд үгүй би энд ирэхгүй. Хотоос би яасан ч ирэхгүй. Ус ч байхгүй. Чи тэгээд хичээлийн эрхлэгч, захирал гээд болчихно. Хүүхдүүдээ цуглуулаад морь малтай, САА чинь энд тэндгүй явчихдаг. Хүүхдүүдээ юу яачихдаг. Үгүй. Чи тэгээд тэнээд явчихна. Угаасаа чи бид хэнхэг улс. Бид нар чинь хэнхэг шүү. Өглөө гараа л орой ирж байдаг улсууд чинь. Тэгээд цэцэрлэг ясли нь ингээд нөгөө гэрт. Давхар, дан байшинтай. Давхар байшингууд нь баригдаж байгаа. Тэгээд би ирвэл Дулаанхаанд л ирнэ гээд. Тэгж байсан. Тэхэд чинь намайг Баянхараатад яв гээл 90 онд Баянхараат руу хөөгдөж байгаан. Тэгээд яасан. Намын гишүүн биш. Намын дарга. Авгай гээл. Тэгээл энд ажилгүй үлдэж байгаа юм чинь.
Эрдэнэтуяа -
Тэгээд яаж үлдсэн.
Баасанжав -
Тэгээд яах юм бэ хүүхдүүд манай нөхрийн ажил нь байгаа юм чинь. Ингээд орхичихоод би тэнд очсон чинь Мядагмаа багш гээл ахмад багш нар эд нар чинь сайн багш нараа явууллаа гээл. Хөгшин болсон энэ чинь 40 гарчихсан улсуудыг чинь хоёр тусад нь байлгана гэдэг чинь юу гэсэн үгэв. Дөчин хэд гэдэг чинь 90 он гэдэг чинь 45 онд төрсөн хүн чинь 45 настай, манай өвгөн надаас 2 ах гэдэг чинь 47-той тийм хөгшин улсууд чинь хоёр газар амьдарна гэдэг чинь хэцүү л байгаа биз дээ. Тэгээ л юу яагаал байж байсан чинь манай сургуулийн хичээлийн эрхлэгч юу яагаал. Тэхэд чинь тэгээл би юу яахад чинь энэ сургуульд байнаа. Орос хэл, биеийн тамир хоёр хичээл л зааж үзээгүй. Анги зөв хувааж дуу зааж байлаа. Зургийн хичээл зааж байсан. Ээжийг чинь дикрит авахад чамайг гаргах гээд дикрит авахад энэний анги 8-р анги за юу. Миний анги хөдөлгөөнтэй сахилгагүй хүүхдүүд. Тэгсэн чинь манай ангид хичээл орох хүн олдохгүй байгаан. Баасан багшийн анги сахилгагүй. Орохгүй гээд. Тэгээд ээжийн чинь ангийг эрх зүй, түүхий нь, газарзүйг нь би авч байгаан ш дээ. Өөрийнхөө ангийн хичээлийг. Тэгээл энэ сургуульд болул би геометр зааж үзээгүй. А юу биеийн тамир зааж үзээгүй. Орос хэл заагаагүй. Бага ангид зааж байсан. Тэр түүх энэтэрийг ээжийн чинь оронд зааж үзсэн. Дуу хөгжим зааж ямар сайндаа ангийнхан дээрээ орж ирээд –за энэ сургуулийн хамгийн хөгшин багш нь хэн бэ. Би. Шүдгүй нь хэн бэ? Би. Шүдгүй байсан. Шүдээ хийлгээгүй. Ингээд байсан юм чинь. Би. Тэгээд хамгийн авъяагүй нь хэн бэ? Би. Тэгээд сонин байгаа биз. Багш нь дуу заах гэж байгаан ш дээ. Тэгээд дуу заахад уурлаж байсан би. Дуу заахгүй, дуу дуулж мэдэхгүй. Ямар хамаатай юм заа чи. Хэн заадаг юм. Цаг чинь хүрэхгүй байхад. Манай хичээлийн эрхлэгч дуу заах гэж. Тэгээд ангийнхандаа ороод хэлэхэд үгэнд орохоор уурлачихаад л тэгээ л ангидаа орохоороо яаж заана даа гээд. Манай ангийн хүүхэд ингэж байгаан ш дээ. –өө яадгийн багшаа, тэр чинь амархан. –яаж гээл тэгсэн чинь: -та ангид нь ороод за юу хэн хэн дуу мэдэхэв гээл асуучих. Тэгээд гараа өргөхөөр нь тэгээд хүүхдийг дуулуулаад л тэгээд хүүхдүүдийг заалгая заалгая гэхээр нь. Тэгээл ёстой маргааш нь би хамгийн түрүүнд өөрийнхөө ангид орж байгаа байхгүй юу. Манай анги 7-р анги байсан. За дууны хичээл орно. Хэн дуу заахав гэсэн чинь манай ангийн хүүхэд: -би дуу заана гээд “Ботго тормын захад бөөн бөөн юугаа тойроод.
Эрдэнэтуяа -
Бөөн бөөн юу билээ дээ.
Баасанжав -
Тийн, тийн. Тэр дууг зааж. О нөгөөдөх чинь за чи наад дуугаа сайхан самбар дээр биччих. Нөгөөдүүл чинь бичээд. Тэгээд би самбар дээр бичүүлж байгаа чинь дараа нь 2 анги орж ирэх байхгүй юу. Самбар дээр сайхан бичүүлчихээд нөгөөдүүл чинь манай ангийнхан чинь дороо сурчихаж байгаан.
Эрдэнэтуяа -
Аангхан.
Баасанжав -
Дараагийн цаг нь юу орохов гэсэн чинь Бямбаа багш орно ш дээ шугам зураг орно гээд. Манай өвгөн байгаа байхгүй юу. Тэгсэн чинь яадгийн чөлөөтэй гээд хэлчих. Хэн чөлөө өгсийн. За багш чөлөө өгсийн юманд явуулсийн гээд хэлчихгүй юу гэсэн чинь за гээд. Оноо хасчихана гээд байхаар нь өвчтэй чөлөөтэй гээд. Оноо баалаар дүгнэдэг ангид.
Эрдэнэтуяа -
Аан за.
Баасанжав -
Дэвтэртээ.
Эрдэнэтуяа -
Аа нөгөө тас мас авуул нэг хүүхдээс, нэг хүүхэд тасалбал тэдэн оноо гээд.
Баасанжав -
Тийн -5 оноо гээд. Тавьдаг байсан.
Эрдэнэтуяа -
Намайг бас хүүхэд байхад тэгж тавьдаг байсан шүү.
Баасанжав -
Тэгээд Мөнхцэцэг 1 цагийн чөлөөтэй гээд чухал ажилтай учраас би өгчихөж байгаан ш дээ. Тэгчихээл нөгөө Мөнхцэцэгийгээ дараагийн ангийг орж ирэхээр дуулуулчихаа л дараагийн ангиас аа чи сайн сурсан байна гээл. Чи дараагийн хичээл дээр энэ дуугаа зааж өгөөрэй за гээл.
Эрдэнэтуяа -
Тэгээ л сэргэлэн байна ш дээ тэ?
Баасанжав -
Тэгж юу яасан ш дээ. Тийм маягаар. Сурч байсан. Овсгоотой байж л байсан. Тэгээд би бас өөрийгөө бас яагаад ингэж байна гэхлээр энийг яриад байна гэхээр миний багш сайн байсан байгаа байхгүй юу. Тийм учраас би 8-р ангиас эхлээд тоогоо бодож үгүй гээд байхад чинь 7, 5-7 энэтэр дээр нөгөөдөх жил болгон шалгалт авдаг байсан энэтэр чинь юу л гарч ирж байгаан. Тэгвэл одоо болбол шалгалтууд цөөхөн болчихжээ. 10-р ангид жишээ нь.
Эрдэнэтуяа -
Шалгалт нь тэгээд цөөхөн дээрээ чанаргүй.
Баасанжав -
Чанаргүй болчихсон байгаа байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Тийн. Нүд хуурсан тийм юм хийгээд байна ш дээ.
Баасанжав -
Тэгээд одоо бол математикийн багш тэгээд тэгж байсан ш дээ. Курсийн багш орж ирж байна. Би бас тэгээд жоохон, курсийн багш орж ирээд шалгалт авч байгаа байхгүй юу. Тэгээд манай өвгөний ангиас орж ирж шалгалт авч байгаан. Би тэхэд ассисент нь сууж байгаан. Тэгээд нөгөө юу яачихаад, би 2 вариантын дагуу нь бодчихож байгаа байхгүй юу. Бодоод тавьчихаж байгаан. Тэгсэн чинь үзье багшаа гэхэд нь –үгүй, чи өөрөө бод. Үзүүлэхгүй байгаа байхгүй юу. Тэгчээд хойтон жил нь жинхэнэ мэргэжлийн багштай болж байж Баасан багш минь тоо сайн бодох юмаа. Би квадрат тэгшитгэл мэгшитгэл энэтэрийг бол маш сайн бодно. Харин зарим юмнуудыг бол мартчихаад байна. Логирифм энэтэрийг мартчихсан байна лээ. Танкс манкс гэж яваад тэр биз. Яахын 8-аас дээш ангийн хичээлийг бодлого энэтэрийг чинь. Тэгээд тэрийг би тэгж боддогийн.
Эрдэнэтуяа -
Хүүхдийн ер нь суурь сайн байх хэрэгтэй тэ?
Баасанжав -
Тийн. Суурь л сайн байх юм болул маш сайн байгаа юм чинь.
Эрдэнэтуяа -
Тэгээд ер нь одоо бодоход тэр үеийн хүүхдүүд, багш нарын аягүй хүүхдэд хичээлээ заах, адилхан хандах хандлага аягүй сайн байсан юм шиг байна лээ тэ?
Баасанжав -
Үнэнч, шудрага, сайн байсан.
Эрдэнэтуяа -
Тийн. Аягүй сайн л заалгана гэсэн тэ?
Баасанжав -
Тийн.
Эрдэнэтуяа -
Анх таныг Дулаанхаанд ирж байхад Дулаанхаан ямар байв. Та ер нь яг ямар сэтгэгдэлтэй угтаж байсан.
Баасанжав -
Анх Дулаанхаанд ирэхэд болул нөгөө би чинь болул нөгөө хотод дотор, яахав нэг энэ жижигхэн ухаан ч юм уу, сургууль орохынхоо өмнө манай дүү л энийг чинь би нэг 7 настай орж ирээ л 8 настай сургуульд орж байсан. Тэгээ л, тэгээл юу яаж байгаа юм чинь. Гучин хэд, гучин гурван настай Дулаанхаанд ирж байна гээд бод л доо. 7 настай хотод орж ирээд, хорин хэдэн жил байчихсан. Яахав лагерь дээр нэг юу яадаг. Тэгээд энд ирэхэд болул маш гоё байсан. Байгаль нь болул, тэгээ л бүх төрлийн жимс мимстэй. Тэгээл би тэгдэг байсийн. Цэцэг энэтэр таслахаар аягүй дургүй. Та нар энэ, би бас энэ хүүхдүүдийг ярьдгийн, намайг ирэхэд бол 62-оос энэ хүртэл алхахаар ерөөсөө ингээ л ерөөсөө энэ аршаан хүртэл яахад чинь болул төмсний улаан гээл энүүгээр чинь нил ургадаг байсан байхгүй юу. Тэгсэн чинь тэгээл аршаан дээр хүмүүс ирнэ. Түүгээд зулгаагаад аваад явчихна. Яргуй, нөгөөдөх дэгд мэгд энэтэрийг чинь. Тэгээ л хүүхдүүдийг яахаар яадгийн. Тэгээ л би биологийнхоо хичээлийг заахад л төмсний улааны чинь хонхорцгийг ингээл нэг хонхорцгийг ингээд тоолуулахад чинь хоёр зуун хэдэн үр гардгийн ш дээ. Төмсний улааны хонхорцгийн төмсөн дотор чинь.
Эрдэнэтуяа -
Пөө.
Баасанжав -
Одоо тэгж заадаг багш нар байгаам уу, үгүйм уу. Төмсний улааныг чинь.
Эрдэнэтуяа -
За.
Баасанжав -
За энэ хачин хачин дуу дуулаад байхаар нь “Намайг хайрлахгүй болул би шонгийн модноос дүүжилж үхнэ” гэж дуулах л юмаа гэдэг байлаа манай хүүхдүүд. Нөгөө нэг анх энэ рок
Эрдэнэтуяа -
Хип, хоп, поп гээд юу байдгийн.
Баасанжав -
Тийн. Ямар сайндаа шонгийн модоор гитар хийгээ л ямрийм, ямрийм. Манай бага, одоо энэний аав л шонгийн модоор гитар хийгээд шоронд орж үхээд гээд дуулдаг юм байна. Тэгээ л дуунуудыг их гуйвуулдаг л юм байлгүй. Тиймэрхүү жишээний. Тэгсэн чинь манай өвгөн нэг тэгж байсийн. –за нэг хэдэн хүрз бэлдэж авахгүй бол удахгүй энэ Хятадын боол болох юм шиг байнаа гээл тэгдэг байсийн. Тэгээл заримдаа бол зөгнөж хэлж байсан юм шиг ямар хачин юм дээ гээл. Хэдэн байгаль сүйтгэнээ, хонхор руу орж хашаатай болж аваад жоохон ногоо тарьж авахгүй бол болохгүй нь гээд. Тэгээд тэрийгээ үгий нь нөөж ахуйхан газартай авч ногоо тарьж байсан бол болох байж дээ гэж бодогддогийн. Манай өвгөний хэлж байсан үнэн байна даа гэж. Яагаав Бал даргынхаа үед өөхтэй мах идэж сайхан явжээ явж байлаа гэж тэгж ярьдаг. Тэгээд зарим үед бол тэр юуны үед бол хяналт, шалгалттай байсан. Тиймээ. А бас нэг диктатур юм шиг боловч тийм юу яаж байсан нь болул зөв гэж би боддогийн. Одоо бол бас дэндүү бас задгайрчихсан байна. Дэндүү бас юу яацан. Ардчилсан гэдэг үүд үүднээсээ нэг бас юу яагаад байдаг. Тэхдээ болул ардчилалын буян бас байна.
Эрдэнэтуяа -
Байлгүй яахав дээ.
Баасанжав -
Байна. Одоо ингээд юм яриад сууж байхад болул, тэр үед болул үнэндээ оо хэдэн, бид хэд юу яаж чи хамаагүй ярьж шоронд орно шүү гээл. Тэгдэг байсан. Тэгэх юм бол, одоо болул бас айлд хамаагүй тэгж ярих юм болул нээрээ тэр матаад шоронд, үнэн болул би бол бас ярьж боддогийн. Ингээд нэг байшин барьж байгаа манай ангийн нэг хүүхдийн ээж. Өө байшин барих гэсэн чинь аймгаас чинь шалгалт ирээд ингээд юу яагаад байна гэцэн нэг манайхыг нэг хашаа барьчихаад өвөлжиж байсан чинь манай өвгөн байхгүй байсан. Та хоёртой уулзах гэсэн.
–яасан гэсэн чинь.
- хэдэн мод байгаа юмаа, танай өвөлжөөнд хадгалж байгаад яая.
–яасан өөртөө хадгалж гэсэн чинь.
-байшин барих гэсэн чинь юу яацан хяналт шалгалт ирээд хаанаас авсан, яагаад авсан, хулгай хийсэн үү гээд байхын. Аягүй хэцүү юм байна. Одоо болул чөлөөтэй л байшин барьж байна ш дээ. Янз бүрийн хяналт шалгалт байхгүй. Орон сууцтай болж чадаж байна. Нөгөө авгай маань надад тэгээд ярьж инээж байхгүй юу. Тэгээд зарим талаараа болул дэндүү диктатуртай байсан ч юм шиг. Зарим талаараа болул зөв ч юм шиг. Тийм л байхын. Би болул социализмын үеийг би бас зөв гэж боддог. Сайн явсан зарим талаараа. А зарим талаараа бол дарангуйлал ихтэй, хүнийг хяхаж боосон тийм байсан. Бас дэндүү бэлэнчилсэн. Би болул тэр манай ако монголчуудын ако маш сайн. Даанч тэхдээ, тэр үед ч тэр энэ үед ч тэр би бол одоо сая энэ чуулга уулзалтанд явж байхад Бат-Үүлтэй уулзахдаа хэлж байсан. Та нар ИХ-ын гишүүд байж манайд Дулаанхаанд төмөрлөгийн үйлдвэр бий. Би ганцхан жишээ хэлмээр байна. Энэ яаж байна гэхдээр зэрэг хужаа нар бараг 3 сая шахуу төгрөг авч байна. Тэхэд махаа идээд хамгийн хүнд ажлы нь хийж байгаа тэр зам дээр ажиллаж байгаа улсууд их өндөр цалин авлаа гэхэд 250 мянган төгрөг авч байгаа. Тэхэд чинь тэр ирсэн хужаа нар чинь зарим нь бөөр шоронгийн хоригдол энэтэр тийм хүмүүс ирдэг гэсэн. Тэхчээд манай дэлгүүрийг зүгээр дээрэлхэж юу яасан ийм байх юмаа. Энэ болул бас ардчилал гэж юу яасан ч гэсэн бас гаднаас хүмүүсийг авмааргүй байна. Монгол одоо мэргэжилтэй ажилчин ажилтангууд байна. Үйлдвэрлэлүүдээ устгаж хаячихаад тэгээд хэдэн баячуудыг юу яачихаад гээд баахан тэр хүнийг шүүмжилчихсэн ш дээ. Одоо энд болул байна ш дээ, хотод очоод дүүгийндээ очоод лагерь луу очиж гарсан чинь Шадавлинд би юу яаж байсан манайх Дээд сургууль төгстөл Шадавлинд тэр 1-р 10 жилийн хашаанд хамт байхаасаа эхлээд Шадавлингийн зусланд гараал манайх тэгээ л дээд сургуулийг төгсөөл 67 онд төгсөөл жаран, далан он хүртэл манайх манай аавынх тэнд байсан. Тэгээд одоо болул тэр Шадавлинд болул ерөөсөө дандаа л том том том хауснууд болцон. Тийн. Тийм болцон байгаан. Тэгээ л томчуул нь баяжаал ерөөсөө, тэгээл ядуучууд, баян хоосны хоёр ангийн ялгаа гарч байгаан. Бид нарын түүхэн үед гэхэд л тэр Америк чинь ажилгүйдэл ихтэй, ядуучууд ихтэй гээл байдаг байсан. Тэр бол монголд яг л ирцэн байна. Тэгээд нийгэм алгасана гэдэг чинь бас л сайхан л гэж боддог байсан бид нар. Одоо капитилизмийг алгасаад социализмд орцон. Тэхдээ бол капитилизмийн зах зухыг нь үзсэн бол манайд сайхан том том үйлдвэрүүд хөгжчихсөн байгаа байсан. Хоёр гүрний дунд байгаа тул тэгээд хоёр гүрний дунд алинд нь ч шилжсэн нь мэдэгдэхгүй явж байгаал хоёулангий нь юунд. Хятадыг бол их ойшоож үзэхгүй, орос орос гэсээр байгаад юу яацан гэж бас боддог. Тэгээд та нар өөрснийхөө хувьд юу яана биз.
Эрдэнэтуяа -
Анх таныг, одоо хорин хэдэн жил хотод амьдарчихсан гэж байна. Хотын соёл арай л өөр байсан байлгүй. Ер нь одоо хөдөө гэхиймуу даа хөдөө ирэхэд ямархуу байв. Ялгаа ер нь хэр байв соёлын ялгаа, хотжилтын ялгаа, амьдралын ялгаа.
Баасанжав -
Өө байлгүй яахав. Хотод болул энэ чинь бас ч гэж дэлгүүр хоршоо энэтэр болул юу яаж, тэгээл биднүүс болул өөрсдийнхөө идэх уух хоолыг гараа л ороо л дэлгүүрээс авчихдаг. Хотод хүрч ирчихээд би бас нэг шуудайгаар нь гурил авдаггүй зөвхөн 10 хийл гурилтай хүрч ирчихээ л гурилаа дуусаад дэлгүүрт очоод 10 хийл гурил авъя гэсэн чинь гурил өгдөггүй. Тэгсэн чинь хөдөөнийхөн чинь яаж байна уу гэхээр шуудай шуудайгаар нь, бөөн бөөнөөр нь аваачаад тавьчихдаг. Тэгээд цалингаа буухаар одоо энэ цалин дээр гурил авдаг ч юм уу яадаг ч юм би мэдэхгүй. Бид нар чинь болул яаж байна уу гэхээр бүх юмаа одоо хувцсаа ч авна, хоол ундаа ч авна, ариун цэврийн юмаа ч авна. Мөнгөнүүдээ ингээд юмнууд нь бэлэн. Тэгээд хот хөдөө чинь болул яаж байна гэхээрээ тийм биш. Мөнгө нь одоо хаашаа ч юм дээ. Нээх ялгаа, ямар сайндаа манай өвгөн юугаа хийж энэ хөдөө ирсэн юм бэ? Ядаж хиам ч байхгүй, өндөг ч байхгүй.
Эрдэнэтуяа -
Хэ, хэ, хэ
Баасанжав -
Тэгж байсан. 5 төгрөгтэй байхад сайхан хоол идчихнэ, энд чинь 5 төгрөгтэй байхад юу авч идэх юм бэ? Тийм ялгаатай байсан байхгүй юу. Тэгээ л Дулаанхааны дэлгүүрт ирчихээ л яаж байна уу гэхээр зэрэг хуурай өндгийг чинь аваа л, мах ховор. Бид нар чинь хөдөө болул мах элбэг гэж бодож байгаа байхгүй юу бид нар чинь. Тэгсэн чинь мах ховор. Дулаанхаанд чинь болул зун мах олдохгүй. Тэгээ л энэ Сүнжээ багш чинь зөндөө гахайтай энэтэр байсан. Тэгээд гахай махайныхаа махыг алаа л хямдхан даа хийл нь 5 төгрөг мөгрөг тэгээ л үнэтэй л байсан. Тэгээ л би чинь 10 төгрөгтэй байхад чинь их л юм авдаг байсан. Тэхээр болул хот хөдөөгийн ялгаа тийм л байгаа байхгүй юу. Дэлгүүр хоршоонд ч ганцхан дэлгүүртэй, тэнд нь бараа нь чиг л байдаг, юу нь чиг л байдаг, идэш ууш нь ч байдаг, хүнс нь ч байдаг сонголт багатай. Тэгээд авчирчихаар нь бөөн бөөнөөрөө авчихдаг. Тэгээ л тийм юуны ялгаа бол байсан. Тэгээд яахав амьдралынх нь юу нь бол мөнгө нь бол элбэг л байдаг байсан байх даа. Хотод болул бас юу хөгжсөн байсан. Тэхдээ бол энд чинь халуун ус мус ч байхгүй тэ. Тийм л байсан. Ямарсайндаа би нэг гол дээр очоо л усанд орж байсан чинь яахын нөгөө сурцан хүн чинь левчик бандааштайгаа усанд орчихгүй юу. Тэгсэн чинь манай өвгөн хөш халдаатаа өмсөөд ир. Халаадаа ингээд нөмөрсөн чинь харцан байгаа юм чинь. Өө нөгөөтэхтэйгээ юм угааж байгаад. Тэгсэн чинь баазын ажилчид ажил тараад ирцэн тэгсэн чинь зүгээр цүл цал гээл ажлынхаа комбинзон момбинзонтойгоор гутлаа тайлаад үсрээд үсрээд орчихож байгаан. Тэгчээд би ангийнхандаа хүүхдүүдэд ярьж байсан за хүүхдүүд минь та нарт ялангуяа энэ төгсөх ангийнханд би их ярьдгийн ш дээ. За та нар ийш тийшээ их явна. Усанд орохдоо усны хувцастай, халаадтай бай. Усанд орохдоо та нар болул нийтийн халуун усанд ор. Түүш гэдэг юманд битгий орж бай. Түүшинд ороход гадаадынхан болул их юу байдаг. Тэнд чинь болул одоо ёстой янз бүрийн өвчтэй хүмүүс л ордог. Тэндээс чинь янз бүрийн өвчин халдаж магадгүй. Том ангийнханд болул нөгөө анатоми үзэхдээ тэмбүү мэмбүү яана, янз бүрийн өвчингүүд яана. А нийтийн халуун усанд болул хүмүүс чинь ёстой өөрсдийнхөө биеэрээ л ордог. Ингээд би Дулаанхаанд ирлээ. Намайг ингээд яаж байсан. Бас чиг ч би сүүлд нь би гол дээр байнга очихоороо унтлагынхаа хувцсыг өмсчихөөд тэгээд юмаа угаадаг байлаа ш дээ. Тэгээд намайг Дулаанхаанд ирснээс хойш чинь энэ Цэрэндолгор дарга, тэр эвлэлийн үүрийн дарга марга гээл боловсон хүчин мүчинүүд нь орос дэлгүүр лүү усны хувцас захиалж байсан ш дээ. Халаад захиж өмсөж байсан. Тэр тэгээд тийм л байхгүй юу хотын хүн.
Эрдэнэтуяа -
Соёл, соёл авчирч байсан байна тэ?
Баасанжав -
Тийн. Тэгчихээл хойшоо гадаадад явахдаа зориуд юу яаж байсан гэж байгаан юм чинь хүүхдүүд. Шоорттой, хөвгүүд нь та нар шоорттой, майк өмсөөд тэр үед чинь бас нэг 70 хэдэн онд чинь бас нээх юу байгаагүй юм чинь. Орос дэлгүүрээс л тэр усны хувцас мувцас чинь олддог тийм байсан. Тэгээд гадаадад л ТМС энэтэрт явахаараа та нар тэгж явж байгаарай, хамаагүй яаж болохгүй шүү. Гудамжинд бас хамаагүй цэр энэтэрээ хаяж болохгүй шүү. Тэгдгийн шүү гээл. Тэгж бас хичээлээрээ аягүй их хүмүүжүүлдэг байсан.
Эрдэнэтуяа -
Дээрээс нь тэр тухайн үеийн хүүхдүүд юунаасаа болдгийн аягүй тийм ухамсартай, юмыг хүлээж авах чадвар тэ, сахилгагүй байж болноо, сахилгагүй, дүрсгүй байсан мөртлөө юмыг аягүй тусгаж авахдаа аягүй сайн байсан юм шиг санагддагийн. Тэр бас юутай холбоотой байнаа?
Баасанжав -
Тэр болул эцэг эхийн, ахмадыг хүндэлдэг. Ахмадыг хүндэлдэг, эцэг эх нь болул өөрснөө тэгж яасан. Бид нар тэгж байсан. Одоо бол ш эмээ энэ амбасын үеийн юм ярьж байна. Тэр үед чинь байхгүй ш дээ гээл тэгж байгаан ш дээ. Тэхэд нь бид нар ингэж юу яаж байсан гээл. Яг амьдралыг өөрснөө дагуулж сургадаг. Байсан тэрүүгээрээ л гэж би боддог ш дээ. Би бол тэгж л боддог. Эцэг эх нь юу яагаад. Тэгээл дээрээс нь бол ажилсаг хүний хүүхэд л ажилсаг байдаг. Тэгж боддог.
Эрдэнэтуяа -
Тэр үеийн жендерийн асуудал. Одоо одоогоор бол эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын харилцаа тиймээ? Нийгэмдээ, гэр бүл дотроо ч юм уу тэ. Ямархуу байсан ер нь. Ялгаа байсан уу, байхгүй байсан уу? Өөрчлөлт мэдэгдэж байсан уу ер нь.
Баасанжав -
Тэр үед болул бас нээх их тэгж эрэгтэй хүн би л бол боддогийн. Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн ялгаа болул нэг нь өрхийн тэргүүн, нэг нь гэрийн эзэгтэй гэдэг талаасаа болул өөрснийхөө үүргээ гэж үзцэн. Эрэгтэй хүн болул орон гэрээ авч явна. А үр хүүхдээ юу яана. Эх хүн болул гэр ахуйгаа гэр орноо сайн авч явна гэдэг талаа бол. Тэр үүргээ болул маш сайн юу яадаг байж. Мэдэрдэг байсан гэж боддог. Тийм учраас яаж байна уу гэхээр болул ээж аавынхаа сургаалыг нэгдүгээрт дагадаг байсан байна. А хоёрдугаарт болул бас нэг юунд боловсрол дээр болул бас алдсан. Яасан гэхээрээ. Эмэгтэй хүүхдүүдээ л боловсролтой болгоё. Эрэгтэй хүүхдүүд бол аа энийг хөдөөнийхөн болул малчин болгоно биз, нэг ажилчин болно биз. Тариалан талбайтай бол нэг ногоогоо тариа л байна. Трактороо л бариал явж байна биз. Ингээд нэг маш сайн яасан мөртлөө нэг тийм. А тэхэд хотынхон болул боловсрол эзэмшүүлэх гэж маш.
Эрдэнэтуяа -
Эр, эмгүй.
Баасанжав -
Эр эмгүй боловсрол эзэмшүүлэх гэж байна. Хэлээд явсан ялангуяа гадаадад бол их явуулдаг байсан гэж боддог. Хөдөөнийхөн болул би яагаад энийг мэдэрч байна уу гэхээрээ ингээ л 8-р анги төгсгөөл ТМС-д яв гэхээр явахгүй. Явахгүй гээд явахгүй. Үгүй гээл байдаг байсан. Тэгээ л энэ 10 жилд яв гэхээр чинь өө яршиг гээл энэдээ энэ баазад ажиллах гээл байхаар чинь бас нэг цаашид боловсрох талаар. Тэгээд эмэгтэй хүүхэд болохоор явуул явна, тэгээд жаахан явж байгаал гэр орноосоо хол. Тэгээд нэг биеийг нь даалгаж сураагүй юм шиг хөдөөнийхөн.
Эрдэнэтуяа -
А хүүхдүүдээ.
Баасанжав -
Гэрээсээ хол явуулж үзээгүй л байхгүй юу. Гэрээс нь л явуулахгүй. Хажуудаа л манай, миний намайг нэг хоёр гурван удаа миний ээж аав хоёр нэг намайг нэг өөр ч мэргэжилтэй, өөр ч тэгээд нөгөө Норов багшийн хэлдгээр варианы шил шиг пагдаачихаад гэж хэлдэг нь надаас бүр ерөөсөө гардаггүй. Би одоо ч гэсэн намхан улам жижигхэн болоод байна. Яг тэрэн шиг л байгаа байхгүй юу. Тэгээд эцэг эхүүд болул бас тэр ахуй амьдрал руу гаа өөрснөө зарах гээд өөрийнхөө гар хөл юу яах гээд бас нэг боловсрол руу нь анхаараагүй юм болов уу. Тэрнээс бол авгай, нөхөр, нөхөр нь авгайгаа зодож байсан тийм юм бол байхгүй. Одоо ингээд чамайг, би болул өвгөнөөрөө ёстой хэзээ ч хог шүүрдүүлж үзээгүй. Ус татуулж үзээгүй. А тэхдээ би харин өглөө босдоггүй байсан. Ёстой их унтамхай. Хичээлээсээ ч бол яахав. Энэ хоёрын аавыг гаргачихсан ч байсан. Ээж нэг хотоос ирчихээд: -миний хүү. За за чи яахав төрсөн юм байгаа. Чи эрэгтэй хүнд маам тэхэд унтаж байсан. Үнсээ асгаад галаа түлчихээд, цай майгаа чаначихаад ажилдаа явахад унтаж байсан чинь эр хүнээр үнсээ битгий асгуулаарай миний хүү. Муу шүү. Хог шүүрдүүлж болохгүй ингээд. Тэгээд би урд талд нь болул яахав дээ хоёулаа зэрэгцээд бас л би нөгөөдөх хүүхдүүдээ цэцэрлэгт үс гэзгийг нь самнаж өгөх гээл яаж байхад чинь манай өвгөн чинь халуун тогоо могоо байх биш. Галаа түлээ л юу яана. Адилхан л хөдөлдөг. Тэгш эрхтэй ш дээ. Тэ. Хэн түрүүлж ирсэн нь юмаа хийгээл. Тэгээд манай өвгөн болул ажилд сайн байсан. Тэгээд би болул тэр аав ээж хоёрынхоо үгийг бол тэгж бас эр хүнийг хог шүүрдүүлж болохгүй, үнс асгуулж болохгүй, угаадас асгуулж болохгүй. Одоо бол хамаагүй. Тэгээд ер нь эр хүнийг болул шүтдэг, цайныхаа дээж, хоолныхоо дээжийг, би бол тэрийг яадаг. Тэхэд одоо бол яадаг манай эд нар чинь бөөр хамаа байхгүй. Тэгээ л нэг гэрийн эзэн гэж байж байгаа, байхгүй юм хуманд явцан бол яахав гэсэн ч. Байж байх үед нь бол би нэг дээжий нь өгчихөд яадгийн бэ гэж эд нарт хэлдгийн. Тоохгүй. Тэгээд юу жендерийн асуудал гэдэг дээр бол одоо бол эмэгтэйчүүд нь л их хөдөлмөрч болцон байх шиг байхын.
Эрдэнэтуяа -
Гэр орноо авч яваа байдал?
Баасанжав -
Тийн. Авч явж байгаа байдал. Дээр үед болул эрчүүд нь л их авч явж, эмэгтэйчүүд нь болул дандаа л нэг юу ахуйн үйлчилгээ талдаа. Ингээд яасанч дэлгүүрийн худалдагч эмэгтэйчүүд л байгаа биз дээ. Ахуй үйлчилгээнийхэн эмэгтэйчүүд л байгаа биз дээ.
Эрдэнэтуяа -
Артелийнхан бас.
Баасанжав -
Тийн. Ахуй үйлчилгээ гэдэг чинь артел, оёдол орчихно. Дандаа эмэгтэйчүүд. Анагаах чинь ихэнх нь эмэгтэйчүүд байгаа. Тэхээр тэр юугаараа жендер нь уламжлагдаад ирчихсэн юм уу яасийн. Тэрнээс болул ер нь л ингээд Хөдөлмөрийн баатар эмэгтэйчүүд миний хүүхэд байхад ч гэсэн миний залуу үед ч гэсэн бол эмэгтэйчүүд Хөдөлмөрийн баатар эмэгтэйчүүд бол ховорхон төрж байсийн ш дээ. Дандаа л эрэгтэйчүүд. Одоо болул цөөхөөн настайчууд, миний мэдэхийн юу байна уу гэхээс биш эмэгтэйчүүд л сайн ажиллаж юуг авч явж байна. Гэсэн мөртлөө энэ гэр ахуй, ажил хөдөлмөр, зах мах, дэлгүүр хоршооны тэгсэн мөртлөө л удирдлаган дээр болохоороо дандаа эрчүүд нь яваад, эмэгтэйчүүдийг бол юу яахгүй байна ш дээ. Энэ ИХ-д ч тэр. Юунд ч гэсэн тэр. Энэ дээр бол одоо бол алдагдаж байна гэж бодож байгаа. Тэхдээ дээр үед ч гэсэн жендер дээр бол эмэгтэй элчин сайд гэж байсан. Сонсоогүй.
Эрдэнэтуяа -
Ер нь таны мэдэж байгаагаар боловсролыг яаж хэрхэн удирддаг байсан. Таны бодлоор. Сайн удирддаг байсан уу, муу удирддаг байсан уу? Хэр зөв удирддаг байсан. Ямар ямар арга хэмжээ голчлон анхаарч авдаг байсан.
Баасанжав -
Бид нарын үеийн тэр боловсрол ч боловсрол болул сайн байсан. Бид нарын үед бол. Ерөөсөө цаанаасаа л боловсролы нь яаж ч сонгож өгсөн албан тушаал энэтэр болул цаанаасаа сонгогдоод ирэхэд бид нарын тэр үг даалгавары нь болул дагаал явж байдаг байсан. Сонгууль гэсэн тийм юм байсан. Мэдэхгүй. Баасан юу яагаа л. Хүмүүсийн зураг авчраал өгчихдөг. Нөгөөдөхий нь сонгоол хаячихдаг байсан. Тэхдээ тэндээр болул нээх алдаад байсан ч юм байхгүй нээх их гавиад байсан ч юм байхгүй. Нэг автомат байсан. А боловсролын түвшинд болул бид нарын үед болул ээжийн чинь үед болул сайн байсан гэж боддог. 72 оноос байна уу 7 настай сургуульд орж эхлэв үү. Тиймээ. Ерөөсөө 7 настай, 6 настай бас 80 хэдэн онд бол боловсрол бол алдаа аягүй их гарсан. Яагаад би тэгж байна уу гэхдээр зэрэг 75%-тай онц сургадаг болгочихсон. 75%-тай онц сурна.
Эрдэнэтуяа -
За.
Баасанжав -
Яаж байна уу гэхдээр зэрэг 3 сайнтай байхад онц сурч байсан. Онц гардаг байсан. За юу.
Эрдэнэтуяа -
За. Бусад нь онц байвал.
Баасанжав -
Тэгээд бусад нь онц, 3 сайнтай байхад онц. 75 % гээл бодохгүй юу даа. Хэдэн хичээлийн 75%-иар онц, 75%-иар сайн, 75%-иар дунд, нэг муутай байхад дунд л гарчих жишээтэй. Тийм тийм боловсролын системд бол сүүлийн үед аймаар алдаа гарсан. Би учрыг нь ойлгодоггүй. Онц сурч байна, онц сурч байна л гэнэ. Тэгээд улираахгүй гээд. Хүүхдийг улирааж болохгүй гээд дэвшүүлчээд байсан. Тэгээд л автоматаар болул аймаар хачин сургууль бол нэг хэсэг явцан. Одоо болул мэдэхгүй ямар болж байгаан.
Эрдэнэтуяа -
Хүүхдийн сэтгэхүйд бас нэг юм хийсэн л байхдаа тэр. Жоохон хайнга хандах, тэгээд.
Баасанжав -
Тийн.
Эрдэнэтуяа -
Аанг.
Баасанжав -
Тэхээр чинь онц сурлагатан гээл, нэг л муу авчихвал тэгээл муу л гардаг байсан.
Эрдэнэтуяа -
Тэр үед.
Баасанжав -
Тийн.
Эрдэнэтуяа -
Аанг.
Баасанжав -
Нэг хичээл дээр шалгалтан дээр нь манай хүүхэд муу байнаа хүрд мүрдээ цээжилэхгүй мэдэхгүй байна. Тэгээд тоон муу гараа л миний дүү улирч байсан. Миний хүүхэд байх үед а би чинь багш болсноосоо хойш болул нэг муу байхад л муу гардаг байсан. Тэхэд чинь гурван дундтай, дөрвөн дундтай сайн сурна гэдэг чинь ямар байхав тэ. Тэхэд чанар муудаж байгаа биз.
Эрдэнэтуяа -
Муудахын шинж тэ.
Баасанжав -
Муудахын шинж тэмдэг. А хоёрдугаарт одоо бас сүүлийн үеийн юунд бол нээх олон хэвлэлийн компаниуд гараад, нээх олон сурах бичиг болцон. Хэвлэл гэж юм. Тэгээд тэр сурах бичгүүдийг хараад байхад жоохон жоохон юмны зөрөөтэй, хойно урд нь наагаад нээх олон компаниуд ямар ч ном мом нээх том. Тэгээл ерөөсөө юу байхгүй. Нэг нэгээр нь салгаад ном гэхэд хэцүү юм. Боловсролыг бол би муу л байна гэж боддог. Тэр анхаарч байхад. Тэгээ л одоо нэг тестээр шалгалт авна гэдэг чинь хаашаа ч юм мэдэхгүй. Тэгээ л ингээд яахаар заримдаа би ч өөрөө ингэж тестээр шалгалт авахад би өөрөө эргэлзээд байгаа юм чинь. А нь ч зөв юм шиг, Б нь ч зөв юм шиг. За алигуур нь ч байсан энүүгээр нь тавьчие гээд ингээд тайлбарлахад нэг тоог хэдэн ч аргаар бодож болно гэдэг шиг байна ш дээ. Хэдэн ч аргаар бодоод хариугий нь гаргачихаж байх юм бол тэр зөв л байгаа байхгүй юу. Тоон дээр гэхэд. А өгүүлбэр, үржигдэхүүний байрыг солиход үржвэрийн чанар хувирахгүй ээ гэдэг шиг байх ёстой байхгүй юу. Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар хувиргүй ээ. Тэгж л маш олон аргаар бодож байж тэр хариу гаргаж авбал хүүхдийн сэтгэхүй хөгжиж байгаа байхгүй юу. Тэхээр болул би болул одооны боловсролыг бол ойлгохоо больчихсон. Сонирхохоо ч больсон.
Эрдэнэтуяа -
Мнг. Уламжлалт арга нь арай илүү байна уу?
Баасанжав -
Илүү. Өгөөжтэй өгөөжтэй. Дүрэм задалчихсан юу яасан бүр сайн. Одоо болул би охиноо математикийн ангид орж байгаа миний үеийн номын санд очихоор тэр үеийн математикийн 7-р ангийн математикийн ном, алгебрийн ном эд нарыг 5-р ангийн алгебр математикийн ном эднарыг байвал авъя гэж бодож байгаа. Тэр номнууд бол маш сайн. Ялангуяа тэр 80 хэдэн оны 7-р ангийн алгебрийн номыг хараад байхад болул ер нь шалгалтан дээр ирдэг л байсан. Одоо ирж байгаа юм уу үгүй юм уу мэдэхгүй. Одоо ч мэдэхгүй янз бүрийн юмнууд оюутангуудаар яагаа л, компьютерээр хэвлүүлээл тэгээ л тестээр шалгаж байдаг. Мэдэхгүй. Тэгээ л ерөөсөө бол яаж байна уу гэхээр ямар ч сургууль юу яасан энэ номыг авахгүй бол болохгүй, энэ номыг үз гээл дээд сургуулийн оюутангууд чинь баахан үнэтэй номоо багш нар нь юу яагаал. Тэгээл баахан ном канондаад л багш нар чинь ингээ л өгөөл. Тэгээд Боловсролын Яамнаас ч бай багш нар авилгал авч болохгүй гээл бид нар нэх авилгал энэтэр авдаггүй. Одоо болул ерөөсөө гар утас өгөхийг чинь багш нар ер нь төгс 8-р анги, 10-р анги төгсгөж байгаа. Энэ хөдөөний сургууль бол тийм юм байхгүй л дээ. Төгсч байгаа багш нар бол энийг чинь бараг бэлэг гэж үзэхгүй байгаа. Надаа нэг хүн утас авчраад өгөх юм бол ёстой бөөн баяр болно би л бол. Тэрийг би яагаад тэгэхэв гэхээр одоогоос 10 гаруй жилийн өмнө 10-аад жил болох гэж байгаан. 7 жилийн өмнө дүүгийндээ очсон чинь багш нарын баяр болох гэж байгаа гээд. Тэгсэн чинь манай дүү хүүхдэдээ 10 мянган төгрөг өгч байна. Яах гэж байгаан гэсэн чинь. Багш нарын баяраа тэмдэглэх гэж байгаан. Тэгээд яахав дараа нь үлдсэнийг нь өгнө гээд. Яах гэж байгаан энүүгээр гэсэн чинь “багшдаа бэлэг” авах гэж байгаан. Үгүй чи 10 мянган төгрөг өгчихөөд дахиж дараа үлдэгдэлийг нь ээжээсээ ав гэдэг чинь юу гэсэн үгэв гэсэн чинь. Мэдэхгүй ээ 20 мянган төгрөг цуглуулж авах гэж байгаан. Үгүй тэгээд 20 мянган төгрөг гэдэг чинь хотын анги чинь, за яахав 30-аар бодьё гэхэд чинь 150 мянган төгрөг цугларнаа. Тэр их юмаар багшдаа бэлэг л авч өгөх гэж байгаа юм байх даа. Би бол тэрийг бол тэрүүнд орохын юм бол сургуульд нь хэрэгтэй тэр ном, дэвтрий нь одоо би сургуулийн 50 жилийн ойгоор юу авч өгмөөр юм дээ. Сургуульд нь үлдчихээр юм авч өгөх юмсан гэж боддог байхгүй юу. Тэхэд чинь багш нар бол. Тийм л байна. Юу авч өгдөг юм билээ. Тэхэд дараа нь орой ирэхэд нь танай анги багшдаа юу авч өгч байна. Манай анги багшдаа ноднин алтан л тийм л одоо нөгөө кулонтойгоо, ээмэгтэйгээ, бөгжтэйгээ тийм л юм авч өгсөн. Тэд чинь хаанахых уу. Монголынх уу гэсэн чинь гадаадынх л гэж байгаан. Тэгээл тэгээл тэрий нь тэгээд тэр чинь үнэтэй байх уу, өөр юм авч өгсөн үү гэсэн чинь. Өө тэгээ л бас л цахилгаан хэрэгсэл авч өгсийм уу тийм л жишээтэй байхгүй юу. Тэхээрээ боловсролын хууль болул одоо хэрэгжихгүй байна л гэж үзнэ. Өө бидний үед тэгсэн бол ааль хэзээ авилгал авсан гээд явчихна.
Эрдэнэтуяа -
Багшлах эрхээ хасуулцан байна.
Баасанжав -
Хасуулцан. Би, би бол бас ангиа, манай ангийнхан аягүй хөдөлгөөнтэй. Аягүй хөдөлгөөнтэй байдаг юм чинь би ангийнхандаа бол хамаагүй ярилцдаг. А хоёрдугаарт болул би бол бас яадагав гэхээрээ хооронд нь би сайн хүүхдүүдийг хооронд нь өрсөлдүүлж, тэгээд тэр сайн хүүхдэдээ тааруухан хүүхдээ дүү нь, чиний эгч чинь нэгэндээ тусал гээд ингээд өрсөлдүүлээд байвал өрсөлдөөнтэй байдаг байхгүй юу. Тэгж л ажиллавал зүгээр юм шиг байдгийн. Тэгж л ажилладаг байсан. Одоо болул мэдэхгүй. Хүүхдүүдийг өрсөлдөж байгааг олж мэдэх юм алга,
Эрдэнэтуяа -
Боловсролын байгууллага, за боловсролын байгууллагаас гадна байж болно. Ер нь дарга цэргийн хоорондын харилцаа тэ, эрх мэдэлтэй хүн, эрх мэдэлгүй хүн одоо дарга ажилчин хүн хоёрын хоорондын ялгаа, өдөр тутмын амьдралд ч юм уу, өөр бусад зүйлээр ер нь хэр их ялгаатай, мэдрэгддэг байсан. Ер нь ялгаа байдаг байсан уу? Тэ.
Баасанжав -
Бид нарын үед болул тэр дарга цэргийн ялгаа мэдэгдэхгүй. Яг ингээл албан ажлаараа болохын юм болул жишээлэхийн юм бол надаас дүү Магсаржав гээд хичээлийн эрхлэгч би дандаа эрхлэгчээ гэж дууддаг байсан. Тэгчээд сүүлд нь за уучлаарай миний дүү. Надаас хамаагүй дүү байхгүй юу. Миний дарга, эрхлэгчийнх нь бас эвгүй санагдаж байж магадгүй гээд эрхлэгчийг чинь албан тушаал хамаа байж уу багш нь чамайг хүндэлж байгаа шүү. Тэрнээс болул чи намайг та гэж надтай бол чи дүүгийн ёсоор та гэж харьцаарай, а албан тушаал бол хүндэтгэх ёстой. Тэр хүний албаны ажлын, миний удирдах хүн шүү гэдэг талаас нь болул тэгж л тайлбарладаг. Одоо болул мэдэхгүй. Авилгалаар гэдгийм уу, юугаараа байдгийн бас л өөр харьцаа байдгийн болов уу гэж би боддог нэгдүгээрт. А хоёрдугаарт бол ерөөсөө ямар олон шат, орон тоо, мөнгө хэмнэнэ гэсэн мөртлөө л нээх л олон шаттай юм. Юмыг хялбарчилаад байна гэсэн мөртлөө мэдэхгүй. Орон тоогий нь хасахгүй нөгөөдөх энэ захирал байсийн өөр яачихад захирлаас нь арай нэг өөр ажилд л ингээд томилоод л албан тушаалуудыг олон болгоод байгаа юм шиг санагддаг. Тэгээд удирдах, удирдуулах зарчим болул бидний үед болул маш сайн байсан. Шүүмжлэл маш сайн байсан. Чадахгүй болул чадахгүйгий нь хэлээд зад шүүмжилчихээ л тэгээ л маргааш нь болул инээлдээл байж байна. Энэ намайг шүүмжилсэн шүү гээд дарамтлаад, цалингий нь хасаа л ажлаас нь хална гэсэн юм бол байхгүй. Одоо бол мэдэхгүй ээ, дороо л халагдчих байх гэж би боддогийн ш дээ. Тэхдээ ах дүү төрөл төрөгсөдийгөө авцан улсууд бол хамаагүй зүгээр л байх даа. Одоо чинь бас тийм болчихоод байна ш дээ.
Эрдэнэтуяа -
Тэхээрээ тэр үеийн үзэл бодлоо илэрхийлэх юу хаагдмал гэсэн нь гайгүй ч юм уу нэг талаараа.
Баасанжав -
Нэг талаараа бол гайгүй.
Эрдэнэтуяа -
Шудрага.
Баасанжав -
Шудрага. А тэхдээ бол зарим шудрага хүнийг бас одоо хааж боодог юмнууд бас байсан.
Эрдэнэтуяа -
Аанг. Тэр нөгөө юу 60 оны хэлмэгдүүлэлт, та тэрнийг мэдэх үү? Нөгөө нэг Лоохууз.
Баасанжав -
Лоохууз энэтэрийг. Тийн.
Эрдэнэтуяа -
Тэрийг хэр мэдэхэв?
Баасанжав -
Өө тийн тэрийг чинь сонин энэтэр дээрээс ч уншиж л байсан. Тэхдээ болул бас залуу байсан болохоороо тэрийг бас сайн мэдэхгүй. Манай аав л их сонин уншдаг хүн байсан. Тэгээл Лоохууз энэтэр гээл юм гараал байдаг байсан. Тэр болул тэр сэхээтнүүд бол тэр үеийн нийгмийн юу бас юу яаж гарч байсан ш дээ. Тиймээ. Сэхээтнүүдийг юу яах гээд. Тэхэд чинь тэд нарыг үнэхээр хэлмэгдүүлсэн гэж би бол түүхээс тэгж л боддог. Нөгөө нэг хүнийг тахин шүтдэг. Нэг хүний дарангуйлал. Тэхэд чинь Цэдэнбал чинь хичнээн ч олон албан тушаалтай байсийн. Одоо би мартчихаж. Нөгөө албан тушаалуудыг чинь Сайд нарын Зөвлөлийн дарга, ямарийм, ямарийм ч билээ. Одоо би ч гэсэн энэ хүүхдүүдийг чинь “хүн бүр бага балчираасаа” гээл лоозон моозонгий чинь одоо зарим нь орос монгол хэл дээр уншуулаад л тэр тийм. Тэрүүгээрээ нэг талаараа бол нээрээ ч социализмийнхаа өмч хөрөнгийг хайрлаад хамгаалаад байгаа юм шиг. Тэгсэн мөртлөө одоо ингээл янз бүрээр бодоод тэгээд хаячихдаг. Тэхдээ л болул бас удирдуулах удирдуулах зарчим одоо бол байсан, шудрага байсан. Тэхдээ шудрага хүмүүсийг бол бас юу яаж байсан юм бол бий. Тэр чинь бол нэг хүнийг тахин шүтэж байгаа юу, цаанаасаа тэгээд бол бас л аппаратаараа өөрийгөө тойрон хүрээлэгчид байсан л байгаа байхгүй юу. Би тэрийг мэддэгийн. Хэн гуай чинь Нямбуу гуай чинь бас 1-р 10 жилийн хажуугаар гардаг байсан болохоороо би энийг бол мэддэг байсан. Тэхдээ бол нарийн сайн ойлгодоггүй л байсан.
Эрдэнэтуяа -
Юу, тэр үеийн шашин шүтлэг.
Баасанжав -
Өө шашин шүтлэгийн хувьд болул мэддэггүй байсийн ш дээ. Яагаад уу гэхдээр зэрэг би яагаад мэдэж байна гэхээрээ цагаан сар мар гэж бид нарыг 1-р ангид 52, 53 он, 53, 54 оны бишээ 52, 53 оны хичээлийн жил юм уу даа. Нэгдүгээр ангид би яг байсан байхгүй юу. Тэгээд би нар яасан чинь ингээ л нэг орой хичээл дээр ингээл захирал, хичээлийн эрхлэгч нар ороод ирснээ үсээ ингээ л гарга ингээл урагш нь болго эмэгтэй хүүхдүүд гээл. Ингээл үсээ урагш болгосон чинь улаан лент үсэндээ зүүсэн хүүхдүүдийн лентийг авахуулахгүй байгаа байхгүй юу. Тэгээл шар, цагаан магаан, цэнхэр мэнхэр ингээд ленттэй хүүхдүүдийн үсий нь тайлуулаад захны даавуунуудыг бүгдий нь авахуулаад л ёстой эмэгтэй хүүхдүүдийг. Тэгээл авахуулчихаа л. За нөхөр Сталин нас барсан.
Эрдэнэтуяа -
За.
Баасанжав -
Гэж байсан. Сталин нас барсан гашуудал илэрхийлж байгаан гээл. Тэгж юу яаж байсан байгаан. Тэгээл тэрийг яагаад мэдсэн гэхээр бас цагаан сар болох гэж байсан билүү. Тэгээд цагаан сар болох гэж байсан чинь тэгээл цагаан сарыг болиулаа л малчны баяр болгоо л. Тэгээ л бурхан мурхан, би бас тэрийг яагаад мэдэхэв гэхээр манай өвөө, аавын хамгийн том эгчийнх нь нөхөр нь мундаг лам хүн байсан. Бүр ингээд хоригдож байгаад Засгийн газрын ордон мордон барьж байсан тийм хүн байсан байхгүй юу. Тэгээд тэр хөгшин болохоороо ирэхээрээ бид нарыг чинь ингээл ирээ л үнсээ л үлээгээл, толгой молгой үлээгээл нулимаал энэтэр, шижиглээл би тэгээд. Тэгээд тэр ах ирэхээрээ хааяа л ах дүү нараараа ирж очоо л байдаг байсан. Тэгээ л цагаан сар хийхээ больцон, тэр бид нарт нэг жижигхэн сахиус гээд нэг юм хүзүүнд минь зүүж өгдөг байсан. Тэгээд сургууль дээрээ зүүж болохгүй ш дээ. Тэгээ л орныхоо толгойноос уячихаа л явж байна. Тэгээ л гэртээ ирэхээрээ зүүчихээ л. Сургуульдаа явахаараа аваал. Тэгээ л сүүлд нь тэр нь хаачихсан мэдэхгүй. Манайд гоё бурхан байсан чинь алга болчихсон. Тэгээл нөгөө бурхант аав чинь намын гишүүн байсан болохоороо бурхантай айл байж болохгүй гээд ийм нэг, одоо болул тэр Алтангэрэл мэрэл нь ч юм уу ямар ямар ч номнууд байсийн. Ийм нэг юутай номнууд байсийн. Тэрий нь тэгээл би мэддэг юмаа. Ээж аав хоёр чинь бүтэн сайн өдөр л амардаг байсан юм чинь тэр үед чинь нэг. Гандан явна гээ л хоёулаа цалин буугаа л гандан явж байна гээл. Хадаг мадаг болоо л яваал байдгийн. Бурхан, номнуудаа тэр ганданд аваачаад тавьчихсан байх гэж боддогийн. Тэгээл тэр шашин шүтэж байдгийг мэдэхгүй. Тэгээд ч би өөрөө нөгөөдөх хими биологийн багш болохоороо нөгөө хичээлээрээ бурхан гэж байхгүй, юун тэр лам, лам мунхруулдаг гээл утгашилаараа ингээд үзүүлээд тэгээл энэ чинь чөтгөртэй болцон гэдэг чинь биш. Хус мод чинь өөрөө фосфор ихтэй байдаг. Олон жил өвөлжөөгөө хүмүүс чинь ялзрахаас нь болоод хус модоор хийдэг болохоороо удаад фосфор нь их болоод ингээд шөнө гэрэлтэж харагддаг. Тэрний өвөлжөө ингээд бугтай болчихож энэтэр гэдэг. Би өөрөө дандаа тэгээл ярьдаг. Тэгчээл хүн чинь. Би ямар сайндаа ээж аав хоёр шиг дэл хүн амьтан авчаал би нөгөө оюутан байсан. Оюутан байсан. Үгүй ээ худлаа оюутан биш юм байна. Дээд сургууль төгсчихөөд Дулаанхаанд ирснийхээ хойтон жил нь семинарт очихгүй юу. 14 хоног нь хэд болсон сүүлдээ сар явдаг байсиймаа. Семинар дутуу гээл. Ээж аав хоёр надад ном уншуулж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь юу яасан чинь яг хичээлээ тараа л очсон чинь ээж цайгаа уу гээл. Нойр хүрээл. Үгүй ээ шалгалт өгцийн байнаа. Урд шөнөжингөө ном уншиж юмаа яачихаал юмаа янзалчихаал өглөө эрт шалгалт өгнө гэж уншчихаал нойр хүрээд байна гээд. Гуанзанд орчихсон гээл очоод унтсан чинь ээж тэгэхгүй юу. Хүн ном мом унших гэж байхад сонсохгүй юм уу, суухгүй юм уу чи гэсэн чинь нөгөө хүн нь яахав яахав унтаг унтаг. Энэ бид хоёр таарахгүй юм байнаа. Гээд тэгсэн байхгүй юу. Тэгээд би унтаад өгчихөж байгаан ашгүй. Ээж аав хоёроосоо айгаад суугаас гээд ухааны юм бодоод байсан чинь унтаг унтаг наадах чинь гэхээр нь ашгүй дээ гээл унтаад өгсөн. Тэгээд юм мэддэг хүн бол уул нь тэгээд нөгөө охиныгоо нэг алдчилаа. Оюутан байгаа нэг охин нь ээж нь дөнгөж төрөөд. Нас барчихсан. Тэгээл нэг хүүхэн бид хоёр энэ жил 11-р анги төгсөөд математикийн ангид орсийн. Тэгээд тэрийгээ алдахад л би яах гэж энэ шашин машнийг ингэж юу яаж байв. Жинхэнэ үнэнчээр хичээлээ заадаг байсан бол хичээлээ заахаа больчихож байгаа юм чинь. Үнэнчээр заахгүй ном момноос аваад хичээл энэтэрээ тэгээл тэгээд байсан. Тэгээд шашин шүтлэг болул нэг хэсэг би болул харин юу ч байсан ардчилсан хувьсгалаар болул их гарч ирсэн. А тэгээд гарч ирээд яахав энэ болул бас юм мэдэж байхад зүгээр юм уу гэж бодсон нэгдүгээрт. Хоёрдугаарт бол бас дэндүү бас энэ шашин шүтлэгийг чөлөөтэй гэчихээр би бол гадаадын янз бүрийн шашин шүтлэгт аягүй дургүй. Тэр л юуг шүтээд бас ял эдлээд, амиа хорлоод гэхээр ерөөсөө аягүй эмзэглэдэг. Дэндүү одоо буруу яаж байна. Би бол энэ бусад шашнуудыг бол юу яадаггүй. Хүндэлж үздэггүй. А буддын шашиныг болул үнэн байж магадгүй. Биологийн талаасаа өөрөө бас биологи энэтэр судласны үндсэн дээр ингээл даралты нь үзчихнэ. Энийг мэдэж байна гэдэг чинь юу байдаг байхгүй юу. Тэхээр бол би шашин бас зүгээр. А хайран сайхан юугаар 32 оны цагаан түүхт дурсгалын зүйлээ сүйтгээд хаячихаар нь би бол тэрийг харамсдаг. Манай тэр ах тэгж байхгүй юу. Тэр аавын хамгийн том эгчийнх нь би тэрийг тэрнээс хойш жоохон шүтлэгтэй болчихсон. Яасан гэсэн чинь. Манай том охин 68 оных. Багшийн дээдийг төгсөөд Завханд хөдөө заавал хувиарлаж дипломынхоо юуг олж ирдэг. Завханых болохоороо ах дүү нарлуугаа явуулж байгаан. Боловсролын хэлтэст нь хамаатан нь байдаг. Тэгээд яваад яахад тэгээд би тэнд төрчихөөд ирж байгаан. Төрчихөөд намайг төрсний дараагаар аваачиж аваад тэгээд энд хотод очиж байгаа байхгүй юу. Тэгээд яасан чинь манай хүүхэд чинь зөв зүгээр ирээд цэцэрлэгтээ явж байсан хүүхэд чинь, тэхэд аавыг очоод намайг очоод авахад надаа үнсээ л ах маань аав очиж үнсээ л үнэрлүүлээл үлээлгэнэ гээл одоо ч манайд байдгийн аршаан нь бий. Хүүхдүүд алга болгочихсон байна лээ. Үнсэн черниль үлээлгэж өгсийн. Манайх одоо дороожны доор лаазанд хийчихсэн байгаа. Тэгээд энийг ариутгаж аваарай. Хүүхэд шуухадтай ийш тийшээ юманд явахад өвдөж зовоход утуулчихаж байгаарай гээд аршаан нь алга болчихсон. Тэгээд яасан тэгээд аав бид нарыг тэгээд надад тэгж байна. За энэ хүүхэд чинь 1 насан дээрээ их орооно шүү. Сайн анхаараарай. Өнгөрчихөж ч магадгүй, маш сайн анхаараарай. Тэгээд мартчихгүй юу. Тэгээл юу яасан чинь цэцэрлэгтээ явж байсан чинь хордлого авахуулчихсан. Пөө ёстой хамаагүй ингээд мөлхөөд юм түшээд явдаг байсан хүүхэд чинь сууж чадахаа больтол нь хордлого авахуулчихсан. Тэгсэн чинь юу манай нөгөө өвгөн ах тэр ах хүрч ирчихээд аавыг загнаад намайг загнаад. Хөгшин зөнөг чи эх хүн байж яав. Хэлээ биз дээ энд чинь. 1 насан дээрээ юу яасан гэж. Би захиад явуулаа биз дээ. Хаа байна миний өгсөн аршаан. Хаа байна тэр элсэн чихэр гээл. Байгаа байгаа гээл гаргаал ирсэн чинь. Угааж өгөхгүй юу та нар. Аршаанаараа арвилаад, тэгээл усанд нөгөө архинаас нь жаахан дусаагаад нүүр гарыг нь угаагаал тэгээл нөгөө саахараас нь жоохон ам руу хийгээл тэгээл нөгөө хүүхэд чинь нөгөө ах чинь ууж байсан хундагатай архинаасаа миний нүүр лүү нэг тургиж үлээчихээл манай охины нүүр лүү нэг тургиж өгөөл за одоо наадах чинь маргааш үд хүртэл унтчихна. Шөнө ч унтдаггүй зогсоо зайгүй чацга алдаад шингэн алдаа л хордлого авчихсан байсан хүүхэд чинь тэгээ л маргааш нь үд болтол унтаал тэхэд тэр тэгээд зарим тийм юу байсан чинь том лам байсан байна лээ. Ардын юугаар. Тэгээд би тэрнээс хойш жаахан гайгүй.
Эрдэнэтуяа -
Тэгээд яаж баригдсан бэ?
Баасанжав -
Аан.
Эрдэнэтуяа -
Яаж баригдсан бэ?
Баасанжав -
Яахав нөгөө нэг 32 оны ламны хуврага, лам гээд лам нарыг чинь зогсоо зайгүй барьдагаар нь бариал авцан. Тэгээд яахав тэр хүн чинь өөрөө бас гарын дүйтэй хүн байсан юм шиг байсийн байна лээ. Тэгээл ордон мордон барихад чинь цонх монхны янз бүрийн юм тийм нарийн марийн юм хийж байгаад тэгээд чөлөөлөгдсөн. Гарын дүйгээрээ, тэгээд Зүүнхараа мараагүй явсан юм шиг байна лээ.
Эрдэнэтуяа -
Таны амьдралд ер бусын буюу онцгой гэх зүйл бий юу?
Баасанжав -
Юуны.
Эрдэнэтуяа -
Таны амьдралд ер бусын ба бусдаас онцгой гэх зүйл бий юу? Хадгалж явдаг, дурсаж явдаг. Ер нь танд хуучны шагнал урамшил ч юм уу тэ, уралдаан тэмцээнд оролцож байсан ч юм уу одоо эсвэл нөгөө соёлын довтолгооны үед хэрэглэж байсан анкетууд ч юм уу үнэлдэг байсан гээл жишээний тиймэрхүү бичиг баримт юм байгаа юу? Эсвэл аав ээжийн чинь ч юм уу?
Баасанжав -
Хаячихаж ээ.
Эрдэнэтуяа -
За.
Баасанжав -
Тийн. Яахав дээ зөндөө олон бичиг баримт байсан. Жааз аягүй ихтэй байхдаа жаазныхаа ард хийгээл байдаг байсан сүүлд нь. Тэгээл одоо энэ охидууд чинь том болохоор цагаан сар мараар нэг ирээд юу яахаараа хамаг юмыг минь онгичоол.
Эрдэнэтуяа -
Цэвэрлэж байна гээл.
Баасанжав -
Цэвэрлээл шатаагаа л хаячих юм байна ш дээ. Миний 5 онцын тэмдэг мэмдэг гээл юмнууд, “Сайн нөхөр” мөхөр энэтэр гээл “Сайн нөхөр” гэдэг чинь бүр нэг, хоёр, гурав гэж байгаад тэгээд Нацагдорж тэмдэг авдаг байсан. Тэр байхгүй ш дээ. Нэг баярын бичиг гээд гарын бичсэн юман дээр даанч тийм юмнууд бол үнэндээ байхгүй. Сүүлийн үеийн одон медаль тийм л юм байна.
Эрдэнэтуяа -
Таны амьдралд ямар нэгэн гүнээр нөлөөлсөн үйл явдал бий юу? Одоо жишээ нь сайнаар ч байж болно, муугаар ч байж болно тэ? Гүн шарх үлдээсэн байж болно. Гүн гуниг үлдээсэн байж болно. Гүн эсвэл амьдралд чинь өөрчлөлт томоохон. Эерэгээр. Тэрүүгээр ч юм уу өөрчлөлт гаргасан тийм үйл явдал байдаг уу?
Баасанжав -
Би болохоор яахав дээ. Өвгөн, охин хоёроо алдсандаа л жаахан харамсдаг. Тийн. Би нээрээ жаахан байсан болул охиноо тэгээл Өлзий ахын манай дэрсхэн хоёр охин байхгүй юу манай нөхрийн эгчийнх нь охин.
Эрдэнэтуяа -
Аанг.
Баасанжав -
Тэр жил манай охин ирсийн. Тэхэд бол эмч бол танай охин дажгүй ээ зүгээр төрнө. Өлзийбаяр гуайн охин тааз багатай яаж төрнө дөө гээл. Тэрний төлөө зовоо л байсан. Охиндоо нэг ч зовоогүй.
Эрдэнэтуяа -
Аанг.
Баасанжав -
Тэгээ л өвдөөл би Дархан яваад ирсэн, өвдөж байна гэсэн. Тэгээл өвдөө л 12 цаг болгоол. Одоо дөхөж байгаа байх гээл очсон. Очоо л үзүүлээ л тэгээл зүв зүгээр төрчлөө гээ л намайг цай шөл хийгээд ир гээд цай шөл хийгээд буцаа л очсон чинь нөхөр нь хот явчихсан үүрээр ирнэ гээл хүүхдүүдээ яагаал тэгээ л намайг очиход чинь муудлаа гээл түргэн мүргэн дуудаа л тэгээл уулзуулаал аймгаас эмч ирлээ сайхан боллоо цай шөл хийгээд ир гэхээр нь буцаал цай шөл хийгээд очсон чинь нас барчихсан байсан ш дээ манай охин. Тэгээд тэр болул ёстой манай гэрийн сор байсан тэр охиноо алдсандаа би их харамсдаг.
Эрдэнэтуяа -
Зүрхний хүндрэл гэж янз бүр байдаг юм шиг байгаамаа.
Баасанжав -
Тийн.
Эрдэнэтуяа -
Тэгээд цус алдалттай?
Баасанжав -
Тийн. 1000-д нэг тохиолддог өвчин гээд тэгээд цус алдалт ш дээ.
Эрдэнэтуяа -
Тэгээд цус алдалт чинь гадуур цус алдалт бол ингээд дарж болдог гэнээ. Ямар нэгэн аргаар.
Баасанжав -
За.
Эрдэнэтуяа -
Дотуур цус алдалтыг хаана нь байгаагий нь мэддэггүй. Ингээд дарж марж болдоггүй. Цус алдалтыг нь зогсоож чаддаггүй гэнээ. Тэхээр аягүй хэцүү, аягүй хүнд, хүнд хүндрэл байдаг. Гэнэт хүнд тохиолддог гэсэн. Ёстой л таны хэлдгээр цай шөл аваад ирэхийн хооронд цус алдаа л нас барцийн байна тэ. Төрөхийн хүндрэл. Зүв зүгээр төрсөн хүн тийм юм хүмүүст тохиолдож л байсан даа.
Баасанжав -
Ямар сайндаа миний цагийг аваад орсон байхгүй юу. Үүрээр нөхөр нь ирсэн байхгүй юу. Цагаа үзээ л энэ чинь юу яагаа л тэгээл тэрэнд болул би аймаар харамсаж байсан. Охиндоо нэгд. Тэгээд яахав өвгөнөө нас барахад яахав ээ даралт ихтэй олон жил өвдөж байсан болохоороо бас 14 хоног семинарт сурч байчихаа л хоёрхон өдөр, хоёрхон өдөр л тухтай ч ярьж чадахгүй байж байгаал өвгөнөө даралтаар алдчихсан байхгүй юу. Тэгээд миний нэг надад бол 3 үхэл бол аймаар том харамсал төрдөг. Тэгээд би заримдаа би ямар хачин хүн бэ гэж боддогийн. Тэгсэн чинь би тэтгэвртээ гарцан байсан. Тэгээд 2 зээ охиноо нэг дор алдчихсан. Яасан гээч. Тэтгэвэрт гарчихсан байсан чинь химийн багш нь юу яагаад цагаар хими заахгүй юу. Хими заагаа л яасан чинь би үнэн санаанаас тэрнээс хойш би ерөөсөө хичээл заахгүй сургуульд. Заая гэхээр дургүй хүрээд байдгиймаа. Тэгсэн чинь химээр яасан чинь түлшний шатах гэж үзээл тэгээд нөгөөдөх чинь ёлко болох гэж байсан. 12 сарын 28-нд хүүхдүүдийнхээ дунд гал нь гээд ингээд шатах хий схем зураад галын пийшингийнхээ дэргэд хөх дөл асч байна. Энэ нь бол жинхэнэ угаарын хий. Ийм үед харж болохгүй гээл яриал, одоо энэ хүйтэн нойтон болж байхад. Би хоёр гурван хоногийн өмнө би тэр хичээлийг заагаал 28-нд сургуулийн ёлко хийгээл тэрийг үзээл утсаар яршиг хаячихаж магадгүй гээд зээ охиноороо явуулчихаал цайны газар орж байна, Оогий ах Дарханд аварга болсонгэнэ. Шагнал авах гээд ёлкоо тэмдэглээд, Гэрлээгийн ёлко болох гэж байгаа гэнэ тэгээд явсан гэнээ гээл ярьж байсан. Тэгээл унтаж байсан чинь гэнэтхэн унтаж байсан чинь хаалга нүдээд л байх шиг. Тэгээ л хаалга нүдэж байгаа юм болов уу гээл гараа л яасан чинь хэн бэ гээд хаалгаа онгойлгосон чинь, гадаа гэрлээ асаасан чинь машины гэрэл асчихсан байж байна. Ганбуушаа гээд дуудахаар нь манай баньд байдгийн дуудаж байна. Би байнаа Ганбаа бишээ гэсэн чинь өө Баасан багш уу гээл. Тэгээл яваад очсон чинь хүүхдүүд угаартчихсан үхчихлээ гээл тэгэхгүй юу. Тэгсэн чинь хэн! Гээл би тэгсэн чинь Орхон Долзой энэтэр. Тэгээл би ерөөсөө сонсоогүй. Юу гэснээ мэдэхгүй. Тэгээ л ухаан балартчихсан байгаа юм чинь. Тэгээ л гэртээ орж ирээ л дулаахан хувцаслаарай гээл тэгээл нэг нимгэн юм өмсөж байснаа больчихоо л давхар ноосон өмд өмсөөл ноолууран цамцаа гаргаа л яагаал Ганбаа би явах уу, явалгүй яахав гээд манай охин нөхөр нь төмөр замд ажилладаг байсан. Аварга гээд том охин нь манайд байсан байхгүй юу. Тэр өдөр нь ёлко нь хийгээд бэлгий нь явуулаад бэлэг хүнээр өгүүлээрэй гээд ёлконд нь явуулаад манайд байж байсийн. Том охин нь. Тэгээд манай охин болохоороо 2 ойноосоо өнгөрч байгаа охин нь цэцэрлэгт явна гээд 62-с цэцэрлэгт хүүхэд зөөж чадахгүй яршиг гээд Орхонд нь нэг эгч байдаг байхгүй юу. Нөхрийнх нь. Тэгээд тэрний Орхоны цэцэрлэгт ойрхон, хүүхэд нь цэцэрлэгт явмаар байна гээд ёлкондоо явмаар байна би ёлоконд тогломоор байна би гоё палааж өмснө гээд нөгөөдөх рекламуудаар харчихаад. Рекламд тоглоод, реклам харчихаад гоё палааж өмсөөд цэцэрлэгт хүнээс бэлэг авмаар байна гээд эгчдээ хэлээд тэнд цэцэрлэгт оруулаад тэгээд англиар шүлэг уншиж байгаад хоёр хоногийн дараа ёлконд орно гээд хувцас хунары нь аваачиж өгөөд юу яагаад, тэгээд яасан 7-р ангийн баньд 4-р ангийн охин хоёртоо эгч нь нөхрий нь яагаад очиж би дүүдээ шагнал авч байхад нь би бэлэг өгнө гээд Дархан луу яваад өгцөн. Тэгээд манайд байсан хоёр хүүхэд нь хичээлээ хийж байхад нь манай охин пийшингээ дандаа хаадаг байхгүй юу. Пийшингий чинь хаачих уу гэсэн чинь тэг тэг гэсэн. Тэгээд пийшингээ хаачихсан чинь ухаан алдаад тэгээд хоёр ойноосоо өнгөрч байгаа охин нь өлгийтэй хэдхэн сартай охин хоёр нь газар дороо нам. Нас барцан байсан. Тэгээд тэр айлын хоёр хүүхэд чинь амь нь тэмцээд тэр хойд өрөөнөөсөө гал тогооныхоо ингээд гар хуруугаараа пийшиндээ очоод яасан, манай охин ухаангүй. Тэгээд ерөөсөө нөхрийнх нь ах нь миний шавь. Ганзориг эмч. Юуны эмч ш дээ. Одоо мэс заслын.
Эрдэнэтуяа -
Аймгийн тэ?
Баасанжав -
Тийн. Тэрний дүүтэй суусан байхгүй юу. Тэндээс ёстой Сэлэнгээс энэ Орхон хүртэл 20-хон минутанд давхиж очсон байгаа юм чинь. Тэгээ л бид нар очиход чинь ухаангүй тэгээ л юу яасан ш дээ. Тэгээ л очоод чинь 7 цаг болж байхад очоод маргааш нь өдөр нь 1, 10 цаг өнгөрч байхад ухаан орсон. Ээж нь манай охин. Тэгээд би бол тэрнээс хичээлийг үнэн санаанаас заахгүй гээл тэгдгийн тэгсэн мөртлөө голы нь олоол ойлгуулаал хэрэгтэй хэрэггүй амьдралд хэрэгтэй юм миний гуниг.
Эрдэнэтуяа -
Тэрүүхэн тэндээ юм бодоод юм гаргачихаж тэ. Юун юу манатай жоохон хүүхэд. Хайран хүүхдүүд.
Баасанжав -
Тийн. Тэгсэн ш дээ. Тэгээд миний хэцүү үеүд бол энэ 3 үхэл байдгийм даа. Ээж ааваа алдсан тэгээд яахав дээ насны юм 70 гарах нь 70 гарч байгаа улсууд чинь их л.
Эрдэнэтуяа -
Өө юм аа бүтээнэ.
Баасанжав -
Тийн.
Эрдэнэтуяа -
Хийдгээ хийцэн улсууд.
Баасанжав -
Яахав ээ баярлаж байгаа юм бол яахав ноднин уржнан болох юм даа нэг жил Боловсролын Тэргүүн, Багшийн гавъяа одон хоёрыг 2 дахиж авсан. Тэгээд одоо бол яахав ногоо могоо тарьж байна. Хашаандаа манайх чинь 200 гаруй үхрийн нүдний модтой. Одоо салгах юм бол 300 гаруй болно. 60-аад чацарганы модтой одоо салгаж барина. Ингээд ногоо цагаа тариал амьдралдаа эрх чөлөөтэй байгаам даа.
Эрдэнэтуяа -
За за. За ярилцлага өгсөнд баярлалаа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.