Sühbaatar
Basic information
Interviewee ID: 990461
Name: Sühbaatar
Parent's name: Jambaa
Ovog: Hatigan
Sex: m
Year of Birth: 1940
Ethnicity: Halh
Additional Information
Education: tusgai dund
Notes on education:
Work: retired - head of Selenge's archery association
Belief: none - because of party work
Born in: Halh gol sum, Dornod aimag
Lives in: Dulaanhaan sum (or part of UB), Selenge aimag
Mother's profession: seamstress for military clothing industry
Father's profession: mechanic
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
industrialization
authority
work
democracy
privatization
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Эрдэнэтуяа -
Хоёулаа ярилцлагаа эхлэе. Анхны ажлын гараагаа анх ямар ажилд яаж томилогдож орж байв. Ямар шугамаар орж байв, томилогдсон уу?, өөрөө хүсэлтээрээ юу тэ?
Сүхбаатар -
Би 1958 онд Улаанбаатар хотын 3-р дунд сургуулийн 7-р ангийг төгсөж тэр үед БНХАУ-д үйлдвэрийн ажилчид авах мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх ийм одоо ажил улсын хэмжээнд зохион байгуулагдсан. За тэгээд 7-р ангиас аваад 10 жилийн боловсролтой, нарийн үйлдвэрлэлийн нарийн мэргэжилтэй болох ийм болзолтой анх 1958 оны 3 сарын 8-нд БНХАУ-д сургуульд явсан.
Эрдэнэтуяа -
Хэдэн жил.
Сүхбаатар -
Анх бол бид 3 жил гэж байсан. Гэтэл тэр үед бас манай хоёр улсын харилцаа тийм сайн биш байсан. А тэгээд нэг жил болсон. А энэ нэг жилийн хугацаанд болул одоо Хятадын Харбин хотод Мод боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр фанерийн үйлдвэрийн чиглэлээр суралцсан. За энэ болул мод бол, фанерийн үйлдвэр, зүсмэлийн үйлдвэр гэсэн ийм чиглэлээр 55 хүн манай тэр Харбин хотод миний суралцаж байсан газар суралцсан. За тэр үед болул шилний үйлдвэр, цаасны үйлдвэр, модны үйлдвэр гэсэн ийм 3 чиглэлээр хятадад одоо сургуулиудаас хүүхдүүд элсүүлэж явуулсан байсан. За цаасны үйлдвэр болул Жийлэн хотод хятадын. Шилний үйлдвэр болул Шанхай хотод, мод боловсруулах үйлдвэрийн чиглэлийнх нь болул Харбин хотод ингэж суралцсан. Ингээд анх 3 жилийн гэрээтэй яваад тэгээд хоёр орны харилцааны байдлаас болоод хугацаа наашлаад ингээд мэргэжлээрээ мэргэжлээ бол эзэмшсэн. А зүгээр боловсролын хувьд бол 10 жилийн боловсрол эзэмшиж чадаагүй ирсэн. А тэгээд хятадад нэг жил болоод фанерийн үйлдвэрийн мэргэжилтэй болж Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын Мод боловсруулах комбинат гэж тэхэд үүсгэн байгуулагдаж байсан. Манай модны нилээн томоохон үйлдвэр. А сүүлдээ болул 1000 гаруй ажилчидтай. Фанерийн үйлдвэр, зүсмэлийн үйлдвэр, байшингийн үйлдвэр, цаасны үйлдвэр гэсэн одоо засварын цех гэх мэтийн олон цех тасгуудтай ийм одоо том үйлдвэр байгуулагдсан. За анх 1959 онд үйлдвэрийг нээхэд тэр үед Намын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга байсан Цэнд гуай, манай улсад Хятад улсад сууж байсан элчин сайдын бүрэлдэхүүнтэй улсууд, төр засгийн удирдлагууд ирж үйлдвэрийг нээж ашиглалтанд оруулж байсан. А ингээд анх үйлдвэр ашиглалтанд орсноос хойш 10 гаруй жил, 15 жил яг тэр үйлдвэртээ ажилласан.
Эрдэнэтуяа -
За.
Сүхбаатар -
Үйлдвэрт ажиллахад тэр фанерийн үйлдвэрт анх эхлээд ажилчин байсан. Зүсэх машины, зүсэх машины өнөө модоор хуулга, хуулга хийж фанер хийдэг. Тэр машин дээр ажиллаж байсан. Дараа нь эд шалгагч байсан. Дараа нь одоо фанерийн заводын дарга болсон. Тэгээд Мод Боловсруулах Комбинатын эвлэлийн хороон дарга, МБК-ын Намын Хороон дарга гэдэг гэх зэргийн ийм олон тушаал ажил мэргэжлийн хувьд болул 15 жилийн хугацаанд болул ажилласан. За тэр үеийн МБКомбинат болул ерөөсөө л модон эдлэлээр улс эх орны хэрэгцээг хангах ийм гол нь зориулалттай байсан. Одоо фанерийн, тэхэд болул фанер хийж байсан. За байшин, нэг загварын байшин үйлдвэрлэж байсан. За цаасны үйлдвэр анх ажиллаад 180 тн цаас үйлдвэрлээд хаагдсан. За энэ цаасны үйлдвэрийн хувьд бол бас нөхцөл нилээд хүнд байсан. Тийм учраас одоо түүхий эд, материал их ховортойгоос болоод ингээд ерөөсөө л одоо тэр үеийн. Уул нь цаас нь болул юу ийн гэх дээр зэрэг баглаа боодлын, дэлгүүрээс авсан бараа материалыг одоо боодог ийм зориулалттай анх цаасны үйлдвэр эхэлсэн. А ингээд 180 тн цаас гараад ингээд үйлдвэр нь хаагдсан байгаан. Ер нь тэгээд юуны хувьд болул үйлдвэрийн хувьд ч гэсэн одоо МБК-д 20 гаруй жил ажиллаад тэгээд Дулааны цахилгаан станц нь хүчин чадал нь хүрэхээ болиод ингээд МБКомбинат болул бас хаагдсан. Тэхдээ МБК болул одоо олон ажилчинтай, олон залуучуудтай, тэр үедээ болул одоо Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын одоо гол залуучууд бол тэнд байсан. МБК болул одоо эхний үед бол өдөрт 2 цаг амардаг. А тэгээд ажилладаг. Ийм байлаа. А тэгээд дандаа Эвлэлийн Төв Хорооны илгээлтээр голдуу залуучууд нь ирсэн. А бид ч одоо түрүүлээд ирцэн учраас сүүлд нь ирсэн залуучуудаа хүлээж авах, тэднийг ажил мэргэжилд нь сургах, амьдрал ахуйд нь туслах ийм байдлаар одоо залуучуудаа хүлээж авсан. Ингээд болул 1000 гаруй ажилчидтай үйлдвэр байсийн. А тэгээд аймгийн хэмжээнд болж байгаа урлаг спортын арга хэмжээнд болул байнга оролцож байнга одоо амжилттай тэргүүн байр эзэлдэг. Одоо манай аймгийн гол тамирчид болул МБК-ын ажилчин залуучуудаас бүрдэж гардаг байсан. Тиим учраас одоо залуучуудын, хаа одоо залуучууд олонтой байна тэнд болул одоо ажлын амжилт, авъяас, спорт урлагийн амжилт болул бадарч байдгийг энэ жишээ харуулж байгаа. Тэр үед Эвлэлийн Төв Хороо бол залуучуудыг их анхаарч одоо ХАА-д илгээлтээр явуулж байлаа залуучуудыг. Үйлдвэр аж ахуйн газар илгээлтээр явуулж байлаа. А тэгээд 1968 онд юм уу даа. “Ган хөлгийн эзэд” гээд чуулга уулзалт хийж Эвлэлийн Төв Хороо зохион байгуулж МБК-ыг түшиглэж Улсын хэмжээний Үйлдвэр аж ахуйн газрын залуучуудын чуулга уулзалт хийж. Тэр чуулга уулзалтаараа Үйлдвэр аж ахуйн газар ажиллаж байгаа залуучууд одоо юун дээр анхаарахав, юу нь болж байна, юу нь бүтэхгүй байна гэдэг дээр одоо санаа оноогоо ярьж зөвлөж, уриалга гаргаж ингээд Үйлдвэр Аж ахуйн газруудынхаа үйл ажиллагааг эрчимжүүлэх энэ чиглэлээр одоо чуулга уулзалт хийж байсан. За мөн одоо Атрын анхны аян Сэлэнгэ аймагт 1959 онд зохион байгуулаж олон залуучууд ирж Зэлтэрийн САА, Орхоны САА, Ерөөгийн САА зэрэг САА-нуудыг болул тэр үед дандаа залуучуудын хүчээр, залуучуудын мэргэшсэн залуучуудаар бүрдүүлэж ингэж ажиллаж байсан. За ингээд ХАА-н залуучууд, Үйлдвэр Аж ахуйн залуучууд бол хоорондооо ажил мэргэжлийн туршлага солилцох, чуулга уулзалтууд хийх ийм ажлуудыг бол тэр үед чинь их хийж байсан. Ерөөсөө залуучуудын чөлөөт цагийг их анхаарч анхаардаг байсан л даа. Ер нь хагас бүтэн сайн өдөр болул ерөөсөө л урлагийн тоглолт юм уу, спортын тоглолт юм уу одоо ямар нэг урлаг спортын тоглолтууд, үдэшлэг, одоо үгүйгээр өнгөрдөг тийм юм байгаагүй.
Эрдэнэтуяа -
За.
Сүхбаатар -
Цаашлах юм бол залуучуудыг чинь одоо номтой нөхөрлөх, сонин хэвлэл ашиглах энэ талаар бол их анхаарч одоо залуучуудын дунд янз бүрийн одоо мэдлэг боловсролоо дээшлүүлэх талын уралдаан тэмцээнүүдийг болул тэр үдэшлэг уулзалтын хэлбэрээр явуулдаг байсан. Одоо тэр үед чинь “Авъяас сэргэлэнчүүдийн клуб” тоглолт гээд болж байлаа.
Эрдэнэтуяа -
АСА билүү?
Сүхбаатар -
Тийн. АСК-аа, АСК гэж байсийн ш дээ. Авъяас Сэргэлэнчүүдийн Клуб гэсэн утгаар, тэр клуб түшиглээд, тэр залуучуудад янз бүрийн хэлбэрээр одоо сэдэвт, төрөл бүрийн сэдвээр одоо хоорондоо, о тэр чинь Эвлэлийн үүрүүд, үйлдвэр аж ахуйн газар байна, цех тасаг бүр чинь Эвлэлийн үүртэй байлаа. Эвлэлийн байгууллагын шугамаар үүрүүдийн хооронд а тэгээд Үйлдвэр Аж ахуйн газруудынхаа хооронд ХАА, үйлдвэрийн залуучуудын хооронд тэр Авъяас Сэргэлэнчүүдийн Клубын шугамаар зохион байгуулж сэдэвчилсэн тоглолт хийх, уулзалт хийх, тэрүүгээрээ одоо янз бүрийн мэдлэг олж авах. Энэ талын юм бол их хийдэг байсан. За цаашилбал одоо ахмадуудтай их уулзалт хийнэ. Ахмадын уулзалт, чуулга гээд янз бүрийн юмнууд хийнэ. Ингээд одоо дээр үеийн, одоо тэр үеийн ахмадууд гол нь одоо ерөөсөө партизануудтай л их уулзана л даа. Одоо партизануудтай их уулзалт хийж байгаа явдал юу гэхээр эх оронч хүмүүжлийг залуучуудад олгоход их анхаарч ажиллаж байсан. Тэр үед болул одоо ХАА чинь анхны одоо залуучууд, анхны одоо атарчид байлаа. Үйлдвэрт одоо анхны Эвлэлийн Төв Хорооны илгээлтийн эзэд а энэ бол дандаа залуучууд. Ерөөсөө л одоо дарга нь ч залуу, ажилчин нь ч залуу. Одоо тэнд байгаа бүх хүмүүсүүд дандаа залуучууд байсан. Тийм учраас тэдэнд одоо ажил амьдралын туршлага суулгах, одоо амьдралын зөв тэгий нь зөв залах, энэ чиглэлээр их анхаардаг байсийм. Өөрөөр хэлбэл тэр үед чинь хүнийхээ төлөө их анхаарна. Хүнээ одоо боловсролтой болгох, мэргэжилтэй болгох, одоо сахилга баттай болгох, бие биенээ хүндэтгэдэг, ахмадаа хүндэтгэдэг, бие биенийгээ одоо бие биенийдээ нөхөрсөг харьцдаг энэ талаар бол их анхаардаг. Ийм байсан үе л дээ. Энийг гол нь залуучуудын байгууллага хийдэг. Эмэгтэйчүүдийн байгууллага хийдэг. Энэ Эвлэлийн байгууллага, Эмэгтэйчүүдийн байгууллагын хүч бол тэнд бол маш их байсан. Яахав үйлдвэр аж ахуйн газрууд болул төлөвлөгөө норм, тэр удирдлагын чиглэлээр хангалаа гэхэд тэр чөлөөт цагаар зохиох ажил, а тэр залуучуудад олгох хүмүүжлийн асуудлыг болул эмэгтэйчүүдийн шугамаар эмэгтэйчүүдэдтэй нь, залуучуудын юугий нь залуучуудтай нь ажиллаж тэгж одоо янз бүрийн одоо хүмүүжлийн ажил зохион байгуулж хийж залуучуудад их хүмүүжил их олгодог ийм байсан л даа. А тэгээд МБК-ын хувьд бол ерөөсөө одоо улсын хэмжээний нэг загварын байшин үйлдвэрлэх ажлыг их одоо олон жил хийсэн. Одоо Өмнөговь, Дорноговь одоо говийн аймгуудыг орон сууцаар хангах, тэр үед чинь өнөөх атар газар эзэмшиж байсан учраас САА-нуудад орон сууц ховор байсан. Тийм учраас тэр одоо САА-нуудад орон сууцаар хангах, тэгээд орон сууц бол 2 айлын орон сууц, 4 айлын орон сууц гээд ингээд бас тэр тухайн үеийнхаа байдлаас болоод одоо орон сууцыг болул ийм байдлаар үйлдвэрлэж хангадаг ийм байсан. За фанерийн үйлдвэр яахав фанер үйлдвэрлээд, одоо мебелийн үйлдвэрүүд одоо фанераар хангадаг. Ийм чиглэлээр ажиллаж байсан. За тэгээд би чинь МБКомбинатад байж байгаад Аймгийн Эвлэлийн Хорооны эвлэлийн байгууллагын хэлтсийн эрхлэгчээр хэдэн жил ажилласан.
Эрдэнэтуяа -
За.
Сүхбаатар -
За энэ хооронд болул яахав гэхдээр зэрэг аймгийн Эвлэлийн хороо чинь одоо тэр үед чинь ЗХУ-ын Комсомолын байгууллагатай, эвлэлийн байгууллагатай бол холбоотой ажилладаг. Залуучуудын одоо фестиваль, их наадмууд хийнэ. Манай аймаг чинь одоо 2 ч удаа Орос-Монголын залуучуудын 2-р их наадам, анхдугаар их наадам хоёрыг манай Сэлэнгэ аймаг хүлээж авч зохион байгуулж явуулж байсан. За энэ их наадмаар болул одоо урлагийн тоглолт, спортын тоглолт хийнэ. Тэгээд одоо Сэлэнгэ аймгийн түүхт дурсгалын газруудтай танилцах, тойрон аялал хийх ийм ажлыг бол залуучуудын дунд зохион байгуулж явуулж байсан. А тэгээд яахав хамгийн гол нь одоо залуучуудыг чинь сайн ажилласан залуучуудыг бол одоо сургууль соёлд явуулах, одоо 7-р анги төгсөөд, 10-р анги төгсөөд эвлэлийн илгээлтээр ирсэн залуучуудаа одоо сайн ажилласан, үйлдвэрийн төлөвлөгөө нормоо сайн биелүүлсэн ийм улсуудаа болул шагналын журмаар, мөн одоо Эвлэлийн Төв Хорооны илгээлтээр их дээд сургуулиудад оруулдаг. Их дээд сургуульд оруулахдаа тэр мэргэжлийнх нь дагуу. Үйлдвэрийнх нь чиглэлээр,
Эрдэнэтуяа -
Мэргэжил дээшлүүлэх.
Сүхбаатар -
Мэргэжлийн жинхэнэ одоо мэргэжилтэй болгох, үйлдвэрлэл дээр ажиллаж байсан тэр мэргэжлийн онолын талаар бэхжүүлэх, баталгаажуулах тэр чиглэлээр нь одоо дээд боловсролтой мэргэжилтэн, дээд боловсролтой инженер техникийн хүмсүүдийг бэлдэх ийм чиглэлийг болул баримталж явуулж байсийм байгаам. Тэр чанараараа болул тэр залуучууд маань болул тэр сургуулиа төгсөөд эргээд үйлдвэртээ ирдэг. Аймагтаа ирдэг. Тэгээд тэр мэргэжлийнхаа ажлыг хийхдээрээ зэрэг болул тэнд мэргэжлийн дагуу гологдол гэж байдаггүй. Тэр үед мэргэжлийг их онцгой анхаардаг байсан. Мэргэжлийг, мэргэжил эзэмшүүлэх, мэргэшүүлэх. Мэргэшүүлэх энэ дээр л их анхаардаг байсан л даа. Одоо болул энэ тал дээр их муу болчихоод байна ш дээ. Ерөөсөө одоо. Эрүүл, эрүүл мэндийн сайд гэхэд л одоо ямар ч эмнэлэгийн мэдлэггүй хүн, чагнуур барьдаггүй хүн чинь л сайд болчихоод явж байна ш дээ. Энэ болул үнэхээр одоо бас л одоо энэ тухайн нийгмийн бас л одоо доголдол л доо. Энэ болул одоо мэргэжилгүй хүн чинь мэргэжлийн салбарыг удирдана гэдэг бол хэцүү шүү дээ. Тийм учраас тэр мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх талаар бол нэгдүгээрт их анхаарч байсан байгаан. Хоёрдугаарт залуучуудыг төлөвшүүлэх талаар. Амьдралын талаар төлөвшүүлэх, ажлын талаар төлөвшүүлэх энэ асуудал дээр их онцгой анхаарч байсан. Энэ юу гэхдээр тэр үед чинь зохион байгуулалттай залуучуудыг гэрлүүлдэг. Хурим хийдэг. Одоо хуримыг бол бүгд зохион байгуулна. Залуучуудын Эвлэлийн байгууллага бол хуримыг болул гардаж хийдэг.
Эрдэнэтуяа -
За.
Сүхбаатар -
Тийн. Тийм байсан байхгүй юу. Тэр чинь яахав үйлдвэртээ олон залуучууд байна, эрэгтэй эмэгтэй олон залуучууд байна. Өөрөөр хэлбэл Эвлэлийн байгууллага судалгаа явуулдаг байсан. За хэн нь хэнтэйгээ дотно байна. Тиймээ. Тэр одоо үнэхээр одоо тууштай амьдрах улсууд уу үгүй юу. Зүгээр нэг үерхэж нөхөрлөж байна уу гэх юм энэ асуудлыг чинь нарийн судалдаг. Хоёр гурван жилээр судлана ш дээ.
Эрдэнэтуяа -
Хүн хүнээр дамжуулаад.
Сүхбаатар -
Аа дамжуулаад л тэр чинь эвлэлийн гишүүдээрээ дамжуулаад л ямар чамайг, та хоёр суух нь уу гэхгүй ш дээ. Бас л тухайн үедээ судалгааны арга барил байна тиймээ. А инггээд тэр улсуудаа одоо эвлэлийн үүрийн товчооны гишүүд байна. Эвлэлийн идэвхитэнүүд байна тэр. Тэднээрээ дамжуулаад нөгөө залуучуудаа судлана. А тэгээд нөгөөдүүлээ шалгаруулна. Ер нь энэ хоёр гэр бүл болчихоод тэгээд сүүлд нь хэдэн жил юм уу сар болоод салчих улсууд уу үгүй юу. Тэр чинь бас нэр хүндтэй. Тэр хуримыг чинь Эвлэлийн байгууллага хийнэ их ёс төртэй хийнэ. Би гэхэд л МБК-ын Эвлэлийн хороон дарга байхад 100 гаруй залуучуудыг хурим хийсэн.
Эрдэнэтуяа -
Хэ, хэ хэ,
Сүхбаатар -
Зохион байгуулсан байхгүй юу.
Эрдэнэтуяа -
За.
Сүхбаатар -
Тэр энэ чинь юу гэхдээр зэрэг залуучуудыг бас амьдралын дадлагатай болгох, гэр бүлийг хооронд нь бас бэхжүүлэх, а гэр бүлийн асуудлыг өндөрт өргөх, тэгээд тэр улсууд чинь бас үнэхээр амьдрах уу үгүй юу гэдгий нь одоо бас нилээн судлаж бас гэр бүлийн амьдрал зохиоход нь туслах. Тэр чинь зүгээр судлаад байхгүй ш дээ. Янз бүрийн байдлаар ойртуулах, танилцуулах, ажил амьдралд нь дэмжих янз бүрийн юмнууд хийнэ. Одоо жишээлбэл Шаамарын ТАА гэхэд л одоо шинэ гэр бүл болоод хурим хийхэд л нэг бүл зөгий өгдөг жишээтэй.
Эрдэнэтуяа -
За.
Сүхбаатар -
Тийн. Өнөө зөгийгөө үржүүлнэ. Тэр амьдралд нь хэрэгтэй болно ш дээ. Тэгээд зөгийнхөө балыг ашиглана. А тэгээд тугалтай үнээ өгнө. Хонь мал өгнө. Мод, манай үйлдвэр гэхэд л одоо гэрийн тавилга, мебель одоо өгнө. Заримд нь бүр орон сууц өгнө. Ингэж одоо залуу гэр бүлийг суурьшуулих тал дээр болул бодитой туслалцаа үзүүлдэг байсан.
Эрдэнэтуяа -
А нөгөө, ер нь бол залуучууд бол энд тэндээс ирсэн залуучууд.
Сүхбаатар -
Тэгэлхгүй яахав. Газар газраас л ирж байгаан. Тэр чинь бас залуучуудаа сууршилтай болгох тиймээ. Хоёрдугаарт чинь нөгөө нэг ажлын төлөө яваад байхгүй. Тэр улсуудын амьдралын ирээдүйг нь тэр үеэр бас давхар бодоод байхгүй юу тэр чинь. Тэрнээс чинь аймаг бүгдээс ирж байгаа юм чинь. Газар газраас Улаанбаатар, Эвлэлийн Төв Хороо чинь илгээлт гээд хаа л бол хаа. Одоо тийшээ явъя гэсэн бүгдэд нь л эвлэлийн илгээлт өгөөд. Эвлэлийн илгээлт нэр хүндтэй байсан тэр үед чинь. Нөгөө тэрийгээ эргэж харна, тэгээд хэдэн жилийнх нь дараа шагнаж урамшуулна нөгөө залуучуудаа. За шагнаж урамшуулах нь яахав. Анхан шатны эвлэлийн байгууллагын санаачлагаар одоо тэдний тодорхойлолтоор явж шагнаж урамшуулдаг ийм байлаа л даа.
Эрдэнэтуяа -
Тэгээд энэ нь бас тухайн үеийн удирдлага, удирдлагын бас онцлог байсийм уу даа. Тэ.
Сүхбаатар -
Тиймээ тийн. Ерөөсөө тэр үед чинь Аймгийн Намын хороо, Аймгийн Эвлэлийн хороо, аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөл гэдэг чинь тэр анхан шатныхаа байгууллагынхаа ажлыг их дүгнэдэг.
Эрдэнэтуяа -
Аанг.
Сүхбаатар -
Одоо сайн муугаар нь ялгана.
Эрдэнэтуяа -
Аанг.
Сүхбаатар -
Энэ асуудал чинь юу гэхдээр хүнийг бас идэвхижүүлэх, ер нь хариуцлага, тэр өөрөөр хэлбэл тэр үед чинь хариуцлагын тогтолцоо гэдэг юм маш их өндөр байдаг байсан байхгүй юу. Одооныхтой адилхан хариуцлагагүй байдал болул ер нь гарна гэж байхгүй ш дээ. Ялимгүй юманд дутагдал гаргахад л одоо тэр хүн дээр арга хэмжээ авах асуудал ярина, сануулна, хурлаар оруулна одоо Эмэгтэйчүүдийн зөвлөлийн хурлаар ч юм уу, Эвлэлийн үүрийн товчооны хурлаар ч юм уу, одоо нэг хоёр хүн хэрэлдчихсэн байхад ч юм уу, хоёр залуу зодолдчихсон байхад ч юм уу, ингэж оруулдаг. Тэгээд тэдэнд ойлгуулна, одоо зөвлөж өгнө. А тэгээд болохгүй бол арга хэмжээ авна. Шат дараатай. Анх зөвлөгөө өгнө, анхааруулна ингээд болохгүй бол арга хэмжээ авна. Зөвхөн ажилчдын төлөө биш амьдралынх нь асуудал дээр болул анхаардаг ийм байсан. А ажил хариуцаж байсан хүмүүсүүдийн ажлыг бол нарийн тооцно. Ерөөсөө одоо, одоо ингээд жишээ хэлэхэд тэр үеийн лекц, улс төрийн сонсгол гэж хийдэг байсийн. 7 хоногт нэг өдөр лекц хийнэ. 7 хоногт нэг өдөр улс төрийн сонсгол хийнэ. За улс төрийн сонсгол гэдэг нь юу гэхдээр зэрэг тухайн 7 хоногийн дотор олон улсын байдал ямарав, олон улсын асуудлын талаар, өөрөөр хэлбэл улс төрийн талаар улс төрийн сонсгол гэдэг нь тэгж явагддаг. Лекц нь болох дээр зэрэг одоо хүмүүсүүдийг ерөнхий ойлголт өгөх, мэргэжлийн чиглэлээр, нарийн мэргэжлийн улсуудаар одоо 7 хоног бүр лекц уншуулна. Нэг цагийн хугацаатай. Улс төрийн сонсгол нь 30 минут. Лекц нь 1 цаг ингэдэг. Тэхэд тэр лекц сонсголд очиж байгаа улсууд бол ерөөсөө ажилд ирж байгаа юм шиг л одоо гүйнэ шүү дээ. Одоо лекцнээс хоцорлоо, сонсголоос хоцорлоо гээл одоо шогшино. Одоо тэгээд тэр чинь хөхүүл хүүхэдтэй ч хүн байна. Одоо өндөр настай ч улсууд байна. А тэхэд чинь одоо цэцэрлэг, яслид хүүхдээ өгч байгаа ч хүн байна. Тэхэд чинь тэр бүх юм бол бүгдий нь зохицуулаад, тэрнээс өмнө хүүхдий нь авчихсан байна, яг л тэр цагтаа сонсголдоо очино. А тэгэхгүй бол хариуцлага тооцно. Улс төрийн сонсгол тасалсан. А самбар хүртэл нөгөөдөхийг чинь улаан цагаанаар, таван хошуугаар тэмдэглэнэ шүү дээ нэрнийх нь ард. Сонсгол тасалсан бол хараар, а сонсголд суусан бол улаанаар ингэж хүний хариуцлагыг тооцдог. Ингэхэд би лекц сонсголын тухай ярьж байна ш дээ. Гэтэл ажил дээр бол чанарын асуудал. Бүтээгдэхүүний чанарын талаар болул маш их өндөр шаардлага тавьдаг байсан. Гологдол гаргасан бол өнөөхий нь одоо төлбөр тавьдаг. Гологдлий нь засуулдаг. Энэ маань юух дээр зэрэг л хариуцлага. Хүний хариуцлага хичнээн өндөр байна. Сахилга бат төчнөөн сайн байна. А нийгмийн эзлэх, нийгмийн гишүүний хувьд тэр хүний одоо сахилга, дэг журам сайн байна. А тухайн хариуцсан ажлаа улсын өмнө хариуцах хариуцлага өндөр байна. Тэр чанараараа төлөвлөгөө тасрана гэж байхгүй. Үйлдвэрийн төлөвлөгөө болул биелж л байна. Норм төлөвлөгөө биелэнэ. Өмнөө тавьсан зорилго зорилтоо бол биелэнэ шүү дээ. Хашаа барь, малын хашаа барь л гэсэн бол төд хоногт барь гэсэн тэр хоногтоо л барина. Байшин орон сууцаар хангах ёстой юм бол хичнээн байшин барих ёстой тэр төлөвлөгөөтэй тэрийгээ л хийнэ. Тасалсан байвал тэр одоо цалингаас нь хасах, тэгээ л янз бүрийн зэмлэл байна л даа. Яахав тэр бол одооны яриагаар бол захиргаадаж байна гэж байгаан. Гэхдээ энэ болул ажил хийж байгаа улсуудад болул хариуцлагын асуудал. Тэр чанараараа болул хариуц хариуцлага өндөр. Ажил үйлдвэрийн газар гэхэд бүтээгдэхүүн, чанартай гардаг. А хамгийн сүүлд нь сахилга бат. Дэг журам сайн байдаг. Ер нь одоо тэгээд зэмлүүллээ, арга хэмжээ авахууллаа гээд даргыгаа өсөрхөж хонзогносон, одоо одооных шиг янз бүрийн байдлаар ил далд муу хэлэх, сэтгүүл, хэвлэлийнхэнд захиалга өгч муугаар бичүүлэх тийм юм бол байхгүй шүү дээ тэр үед чинь. Яахав тийм байна гээ л ингээ л зэмлүүллээ, зэмлүүллээ гээд тэр чинь гутаж байгаа юм байхгүй. Харин сайжраад дутагдлаа засаад өөрөө ажил дээрээ дутагдлаа харуулах ийм жишээтэй байсан байхгүй юу. Ер нь нийгмийн тогтолцоо бол бүхэлдээ тийм байсан. Тэгээд социализмын үед гэдэг маань ерөөсөө л одоо ерөөсөө материал техникийн баазыг байгуулна гэсэн ийм том зорилт байлаа ш дээ. Энэ зорилт маань юу вэ гэхээр хийх, бүтээх, одоо энэ том үйлдвэрүүд чинь тэр л үед байгуулагдсан шүү дээ. Улаанбаатар хотын Аж Үйлдвэрийн Комбинат гэдэг бол одоо тэр цагаан хаалганы тэр хавийн чинь районд тэр чигээрээ үйлдвэрийн газар байсан. Гутлын үйлдвэр, Нэхмэлийн үйлдвэр, Ноосны үйлдвэр, Сүлжмэлийн үйлдвэр гээд. Ингээл байж байсан. За Сэлэнгэ гэхэд л одоо Шүдэнзний үйлдвэр, МБК, Дулаанхааны Мод Дамжуулах Бааз, Зүүнхараагийн Модны үйлдвэр, Түнхэлийн Модын үйлдвэр гээд модны үйлдвэрийн гол үйлдвэрүүд бол Сэлэнгэд байсан байхгүй юу улсын хэмжээний. А тэгээд сүүлд нь Тосонцэнгэл гээд Тосонцэнгэлийн МБК гэж байгуулсан. Тэр баруун аймгуудыг орон сууцаар хангах зорилгоор Тосонцэнгэлийг байгуулсан. А тэгээл одоо Дорнод аймгийн Эрээний тэрэгний үйлдвэр гэж байна. Тэр бол модон тэргээр малчдыг хангах зориулалттай. Тэрэгний үйлдвэр. Одоо бүр дээр үеийн модон тэрэг хийж байсан байхгүй юу. Тэр бол дандаа буриадууд, буриадын сум л даа. Ийм байдлаар өнөө үйлдвэрүүдийг чинь чиглэл чиглэлээр нь төрөлжүүлцэн. Төрөлжсөн юм гэдэг чинь бүтээл сайтай, хангамж сайтай байсан. А гэтэл тэр үеийг одооныхтой харахаар харьцуулах юм бол одоо тэр л гадна дотны материал энэтэр болул энэ шиг ингэж орж ирэх юм байхгүй ш дээ. Дандаа эх орны бүтээгдэхүүн. Дандаа л эх орныхоо баялагаар. Одоо модоороо, төмрөөрөө өөрснөө юм хийдэг байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Тэгээд чанартай ч байсан.
Сүхбаатар -
Чанартай байна. Өөрснөө хийдэг учраас тэр чинь өөрөөр хэлбэл орчин үеийнхээр бол ориг тиймээ. Жинхэнэ одоо чанартай юмнуудыг хийдэг байсан байхгүй юу. Одоо энэ МБК гэхэд л Тужийн нарснаас модоо авна. Эндээсээ одоо шилж авна. Тэр битгий хэл биднүүс үйлдвэртээ мод зүсэж байхад мод нь нарсны тэр дундаас бууны сумны тугалга гардаг байсан байхгүй юу. Тэр маань түүхийг харуулж байна ш дээ тиймээ. Сэлэнгэ аймагт одоо эх орныг чөлөөлөх байлдаан болж байсан. Тэр үед гаминтай монголчууд байлдаж л байсан. Тэхэд тэр модон дотор сум орцон л байсан байна ш дээ. Тэр нь сүүлд нь гарч ирээл бидний зүсч байсан модноос гарч ирж хөрөөний ир мэр эмтэлдэг л байсан. Тийм л одоо тодорхой юу яадаг байсан байхгүй юу. Би чинь МБК-аасаа Дулаанхааны Мод дамжуулах баазад ирсэн. Тэгээд энд ирсийн. 73 онд. Тэгээд энд ирээд энэ Дулаанхааны Мод дамжуулах бааз гэдэг чинь өөрөөр хэлбэл Бугантаас бэлдсэн модыг Улаанбаатар хотын МБК-д дамжуулах, вагонд ачуулах 4м, 6м урттайгаар хөрөөдөөд тэгээд түүхий эдээр хангах ийм зориулалтаар байгуулагдсан газар байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Хэдэн онд юм бэ?
Сүхбаатар -
Энэ 1956 онд анх байгуулагдсан. Одоо Мод дамжуулах бааз бол. Эртний үйлдвэр шүү дээ энэ чинь. Тэгээд энд нэг 7, 8 жил ажиллаад. Тэгээд Бугант явсан. Өөрөөр хэлбэл би чинь мод бэлтгэх, дамжуулах, боловсруулах энэ гурван үйлдвэрийг болул бол гурвуулан дээр нь ажилласан. Тэгээд модын үйлдвэрийн ажилчдын ахуй амьдралын талаар бол их анхаардаг. Энэ чинь их хүнд нөхцөлтэй ш дээ ер нь. Улирлын чанартай, өвөл, зун их халуунд ажиллана, өвөл хүйтэнд ажиллана гэр орноосоо хол. Нөгөө нөхдүүд чинь дандаа сард нэг л удаа орж ирнэ. 1 эрэгтэй нь хоёр гурав хоноо л гарна. Тэгээ л бусад улиралд нь дандаа хөдөө. Анх болул энийг чинь нөгөө Булхай гэж үхрээр, үхэр хайнагаар 4м, 6 м-ийн модоо ууланд бэлдээд чирч доош нь цагаалж оруулж ирдэг. Тийм байсан. Гар ажиллагаатай. Гар ажиллагаатай байсан. Тэгээд сүүлдээ энэ чинь усаар мод туудаг.
Эрдэнэтуяа -
Харин усаар оруулдаг гэсэн.
Сүхбаатар -
Ерөө голоор. За Ерөө голоор усаар урсгах бол 1975 оноос эхэлж урсгаж ирсэн. Өөрөөр хэлбэл Ерөөгийн эхнээс авахуулаад голын эрэг дээр өвөл нь бэлдэж ингэж таабелдэж хураачихаад а тэгээд ус гэсэх дээр зэрэг өнөө модоо ус руу өнхөрүүлж оруулаад тэгээд усаараа модоо урсгадаг. А тэгээд ус ихэсвэл гол өөд гаргаад хаячихна. А ус багасах дээр зэрэг өнөө мод чинь үлдчихнэ. За тийм моднууды нь яадаг вэ гэх дээр зэрэг трактороор түрж усанд оруулаж урсгадаг. Одоо Араадандорж энэтэр чинь тийм ажил хийж байсан улсууд байхгүй юу. Тийм байдлаар дээрээс модоо бэлдэж ирж энэ мод дамжуулах бааз чинь энд вагонд ачдаг, ийм ажил хийж байсан. А тэгээд тэр үед чинь үйлдвэрийн ажилчдыг болул одоо улс онцгой анхаарч одоо нэгдүгээр зэргийн мах, дугаар гурил, өөхөн тос гэх мэтийн зүйлээр болул улс үнэгүй хангадаг. Ажилчдыг. Тийн. Үнэгүй хангадаг байсан. Хоол унд өөрөөр хэлбэл тэр чинь ууланд нэг гэртээ юм уу вагончикт юм уу байна. Тэгээд тогоочтой. Тэр тогооч бол нэгдсэн гал тогоотой. Хоол унды нь хийнэ. Нөгөө ажилчид бол өглөө наймд гараа л орой харанхуй болтол ажиллана. Ерөөсөө л одоо ийм л байдлаар үйл ажиллагаа нь явдаг. Ийм байсан. Тэгээд тэрэн дээр нэг одоо юу вэ гэхдээр зэрэг одоо Ходоодын хөдөлмөр хүмүүжлийн анги гэж байсан. Өөрөөр хэлбэл архаг архичид байна ш дээ. Архаг архичдыг энэ Сэлэнгийн Бугантад Ерөө мод бэлтгэлийн аж ахуйд тэнд төвлөрүүлж ажиллуулж байсан байгаам. Одоо архичдыг чинь одоо тэр гудамжинд гарчихсан архичид байна ш дээ. Тэднийг чинь зүгээр бас зүгээр улс тэжээгээд байгаагүй. Энд тодорхой бүтээл хийдэг. Өөрөөр хэлбэл хоолы нь улс өгдөг. А бүтээлий нь улс авдаг. Ийм байсан байхгүй юу. Өөрөөр хэлбэл би үнэгүй хооллодог гэлээ ш дээ. Тэр, тэднийг чинь үнэгүй хооллоо ч гэсэн тэд чинь цаанаа улсад юм бүтээж байна ш дээ. Гэхдээ бас цалингий нь өгнө тэдэнд. А тэгээд нөгөө архинаасаа гарах гээд эмчилгээ хийнэ. А тэгээд яахав хэсэг нь эмчилгээ нь үр дүнгээр гарч л байсан байх, ер нь ихэнх нь гардаг байсан л даа. Тэхдээ тэр чинь боловсон их өндөр боловсролтой улс ирнэ. Дандаа л дотоод гадаадын дээд сургууль төгсчихсөн. Сэхээтэн, одоо сэхээтнүүд. Тэгээд яахав бас л архинд орцон. Бас л амьдралын нэг доголдол юм даа тиймээ. Тэгээл архинаас өөрийгөө татаж авч чадахаа байсан. Тийм улсууд. Тэгээд тэднүүс чинь болул их ухамсартай. Ер нь одоо нэг янз бүрийн юм гарах нь гайгүй шүү дээ ерөөсөө. Ерөөсөө л. Тийм учраас тийм улсууд нэг хэсэг ажиллах хүчин байсан. Тэгээд өнөө тэнд чинь хүнд ажилтай учраас улсууд ирэхэд бас хэцүү л дээ. Тэр захын хүн ирээд ажиллаад байх ч үгүй. А ирээд ажилласан ч тэр ажлын шаардлага хангаж чадахгүй. Тэгээд нэг хэдэн сар ажиллаа л зүрх нь үхээд мохоод яваад өгнө. Үнэхээр хүнд ажилтай. Тийм учраас модны үйлдвэрийнхнийг чинь одоо хүнд хортой нөхцөл гээд дотор нь ангилаад тэтгэвэрт гарахад нь харж үзэж нэмэгдэл энэтэр өгдөг ийм байдалтай байсан. Тэгээд тэр үед бол ерөөсөө одоо энэ ажлын мөн чанар, улс орны зорилго одоо энэ талаар бол ухуулга, таниулга маш их хийнэ л дээ. Намын үүрийн шугамаар, Эвлэлийн шугамаар, Эмэгтэйчүүдийн шугамаар төрөл төрлөөрөө л залуучууд, Эвлэлийн байгууллага бол залуучуудад, Эмэгтэйчүүдийн байгууллага нь эмэгтэйчүүдэдээ, Намын байгууллага нь нийт хүмүүсүүддээ хөдөлмөрчидтэй хийх жишээтэй. Энэ болул тэр хүмүүсүүдийн төлөвшүүлэх, ажил төрлийн төлөө санаа тавих, а өмнөө тавьсан зорилгоо ойлгоход их ач холбогдолтой байсан. Одоо болул их зовлонтой ш дээ. Тэр бол санаан зоргын. Тэр хүн өөрөө хийвэл хийнэ, байвал байлгаж байна ш дээ. Энэ асуудлаар улс орны одоо эдийн засаг ямар байгаан, хэтийн зорилго юу байнав, эний чинь мэдэхгүй улсууд чинь ямар бүтээл гархав, ямар ойлголт байхав гэдэг асуудал бол одоо зүгээр ингээд ингээл бодож байхад болул өнгөрсөнтэй харьцуулаад байхад болул ийм байдал болул бодогдож байгаам л даа. Тэгээд тэр үед чинь удирдах ажилтнууд их өндөр шаардлагатай. Одоо намын үүрийн дарга албан бичиг боловсрууллаа, илтгэх хуудас бичлээ, жилийн эцсийн тайлан бичлээ. Ингээд аймгийн Намын хороонд өгнө. Тэгтэл аймгийн Намын хороо хэлбичгийн мэргэжлийн хүн авчраад бидний өнөө материалыг шалгуулна ш дээ. Үг үсгийн, дүрмийн алдаа юу байна. Зохиомж зохиомжийн алдаа юу байна гэдгийг чинь бүүр ингээд, улирал тутам ажил дүгнэнэ, улирлаар очиход зүгээр тэр самбар дээр өрцөн байна. Улаан эрээн л юм байна. Хариуцлагагүй хийсэн нөхдүүд бол. А гайгүй нь болул гайгүй л байна. Тэгээд нөгөөдүүлийг чинь дүгнэнэ ш дээ. За тэр нөхөр тэгсэн байна, энэ ингэсэн байна гээд. Ингээд шүүмжлээд байхад чинь хүн чинь бас нэг өөртөө дүгнэлт хийж ажлаа сайжруулах юм бодноо доо. Алддаг байсан бол алдаагүй бичих. Зохиомж муутай бичдэг байсан бол зохион бичлэгээ сайжруулах гэх мэтийн. Одоо тэгээ л цаасны хэмжээ норм чинь одоо дээрээ тэдэн см, урдаа тэдэн см гээд заацан. Тэрнээс хэтрүүлсэн бол одоо нөгөөхийг чинь дутагдал гээл ингээл нөгөө цуглаан дээр чинь ярина шүү дээ. Тэр нь юу гэхдээр тэр үед чинь одоо одооныхтой адилхан компьютер гэж байсан биш. Бичиг цаасыг чинь үддэг. Архивладаг. Тэгтэл өнөө урдаа 2 см, 3 см-ын зайтай юм чинь үдэх дээр зэрэг цаасы нь эргүүлэх боломжтой болноо доо. Гэх мэтийн тэр чинь цаанаа өнөөх маань уялдаа холбоотой. Ийм байдгийн байна л даа. Тиймэрхүү байдлаар бол тэр үед одоо ажиллаж байсан л даа. Тэгээд ерөөсөө одоо Бугантын Мод Бэлтгэлийн Аж ахуй бол 1926 онд байгуулагдсан. Одоо мод манай улсын модны анхны үйлдвэр. А энэ үйлдвэр болул одоо тэгээд олон сайчуудыг бэлдсэн. Энд хөдөлмөрийн баатар, гавъяатууд олон гарсан. Хөдөлмөрийн баатар Дашзэвэг байж байна. Гавъяат Чангас байж байна. Хөдөлмөрийн баатар Чулуунбаатар байна. Гэх мэтийн олон гавъяат, баатрууд гарсан. Ер нь одоо тэр үед бас хөдөлмөрийг дүгнэхдээ нарийн, их хатуу дүгнэнэ. Одоо баатар гавъяатууд өглөө гэхэд л одоо хамт олноос нь асууна. Дүгнэлт хийлгэнэ. За энэ хүний ажил ямарав. Энэ хүн амьдралдаа ямарав. Энэ хүн одоо зан араншин ямарав. Гэр бүлийн талаар тогтвортой юу үгүй юу. Тэр үед чинь гэр бүлийн асуудал хурц байсийн шүү дээ. За эхнэр сольсон хүн бол гавъяа шагнал авна гэж байхгүй. Эхнэрээсээ салсан хүн бол гавъяа шагнал авна гэж байхгүй. Ер нь одоо эхнэрээ, гэр бүлийн асуудалд орооцолдсон хүн бол тэр үед бол их өгсөн янз бүрийн асуудал байхгүй. Маш их хатуу байсан.
Эрдэнэтуяа -
Бас нөгөө нэг нь намын гишүүн биш бол уу?
Сүхбаатар -
Яахав ээ намын гишүүн биш, тэрэн ч хамаагүй. Яахав дээ намд орох нь орно. Нам чинь сайн дурын л байгууллага юм чинь. Заавал хүн бүгд намд байх албагүй.
Эрдэнэтуяа -
Ороогүй байлаа гэхэд шагнал урамшилд
Сүхбаатар -
Тэр бол хамаагүй.
Эрдэнэтуяа -
Ерөнхийдөө доошлогдох уу?
Сүхбаатар -
Тийм юм бол байхгүй. Ер нь шагнал үнэхээр сайн хүн бол тэр юуны гэсэн нь хамаа байхгүй. Тэр үед бол юу яаж байсан юм бол байхгүй. Тэрийг харгалзах юм бол байхгүй. Ер нь Намын гишүүд дээрээ хатуу л даа. Ер нь шалгуур бол их өндөр. За хүүхэд нь одоо муу сурч байна гэхэд л сурсан л байвал шагналд орохгүй.
Эрдэнэтуяа -
Аймаар уялдаа холбоотой?
Сүхбаатар -
Тийн. Бүх юм нь хоорондоо уялдаа холбоотой тэд нар чинь. Одоо тэгээ л тэгж л шалгаж, тэгж л явуул бас үр дүн илүү болдог гэдэг нь амьдрал дээр харагддаг л даа ернь. Ер нь тэгээд тэр чинь тийм байдал чинь олон талын ач холбогдолтой байхгүй юу. Тэр чинь ажлын хариуцлага байна, гэр бүлийн хүмүүжлийн асуудал байна, гэр орондоо анхаарах анхаарлын асуудал байна. А тэгээд нийгэмд хандах хандлага байна. Бие биендээ тавих шаардлага байна. Гэх мэтийн олон юмнууд бол нөлөөтэй байгаан. Тэр бол харахад бол их сахилга хариуцлага тооцож байгаа юм шиг харагдаж байвч эцэстээ бол цаанаа улс орны хэмжээнд том хэмжээгээр аваад үзэх юм болул тэр чинь ерөөсөө л асар их ач холбогдолтой. Тэр чанараараа бол их юм бүтээж байсан, юм хийж байсан ийм байдал байгаам л даа. Тэгээд ерөөсөө хүний ажлыг дүгнэнэ гэдэг бол ерөөсөө их сайн дүгнэнэ. Ер нь сайн нь муу, сайн муугаар нь ерөөсөө тэрийг чинь одоо тэр яг хүн бүр дээр л өөрөөр хэлбэл хүн бүр дээр л ажиллаж байгаа байхгүй юу. Намын гишүүд намын байгууллага нь намын гишүүдтэйгээ, эвлэлийн байгууллага нь эвлэлийн гишүүдтэйгээ, эмэгтэйчүүдийн байгууллага нь эмэгтэйчүүдтэйгээ, захиргаа ажилчинтайгаа. Тэгээд бүүр ингэж ажиллаад нөгөө байгууллага чинь эргээд хоорондоо зөвлөнө ш дээ. За Дорж ямар байна. тиймээ. Олон талаас нь дүгнэхээр чинь тэр чинь нэг юм гарнаа даа. Сайн ч юм байна, муу ч юм байна. За энэ нь сайн юм байна, энэ нь муу юм байна. За эний нь анхааруулаад ингээд энэ нөхөрт шагнал өгье. Эсвэл энийг ингэж анхааруулаад дэвшүүлье. Дарга болгоё, мастер болгоё, бригадын дарга болгоё ч гэдгийм уу. Бүр бригадын даргаас эхлээл авч хэлэлцэнэ шүү дээ. Зүгээр нэг тэнд байгаа хэдэн хүний л за энийг бригадын дарга болгочихье гэж ярихгүй. Ингэж хүн дээр анхаардаг байсан байхгүй юу. Энэ олон нийтийн байгууллагууд чинь зэрэг анхаараад ирэхээр чинь энэ олон байгууллагын чинь анхаарлын гадна гарна гэж байхгүй байгаам л даа. Тэр чинь ерөөсөө заавал л уялддаг. Тэгээд хоорондоо уялдаа холбоотой болчихож байгаам. Тэгээд юм нь чанартай чансаатай болчихож байгаам. Тэгээд ийм л байдлаар ажиллаж байсан.
Эрдэнэтуяа -
Тэгээд энэ бодоход тэр үеийн хариуцлага байна ш дээ. Тухайн хүнд хариуцлага авч байнаа гэдэг чинь ухамсартай хүлээж авах чадвартай байнаа даа?
Сүхбаатар -
Байлгүй яахав.
Эрдэнэтуяа -
Одоо тэгээд уул нь хариуцлага аваад байгаам л даа.
Сүхбаатар -
Хүлээж авахгүй байгаан ш дээ тайлбар тавиад.
Эрдэнэтуяа -
Ер нь бол хариуцлага нэг л олон байна ш дээ.
Сүхбаатар -
Яг нэгдсэн тогтолцоо байхгүй л байгаа байхгүй юу. Хариуцлагын. Дээрээ байхгүй байгаа байхгүй юу өөрөөр хэлбэл. Засгийн газарт алга, Их хуралд алга, ерөнхийлөгчид байхгүй. Энэ гурав, төрийн гурван өндөрлөг чинь хариуцлагаа гурвуулаа зэрэг хариуцлага тооцоод эхлэх юм бол энэ чинь хариуцлага гэдгийг тогтоод ирнэ ш дээ.
Эрдэнэтуяа -
Тэгээд хүмүүст итгэл үнэмшил өгөөгүй.
Сүхбаатар -
Тийн. Итгэл үнэмшлий нь өгөөгүй. Тэр хүмүүсүүдтэй хариуцлага тооцоогүй. Ажил гэдэг чинь одоо дураараа л ажил гээд байна ш дээ. Дураараа ажилла гээд байгаа юм чинь дураараа л байна биз дээ тэр чинь. Гэтэл чинь ардчилал гэж одоо ардчилал гэдэг чинь одоо энэ ардчилалыг би муу хэлэхгүй. Ардчилал бол одоо хүмүүсүүд чөлөөтэй болсон. Одоо гадаад дотоод явдаг болсон. Дуртай ажлаа хийдэг болсон. Энэ бол сайн хэрэг. Гэхдээ энийгээ тогтолцоо, хариуцлагын тогтолцоо бий болгох хэрэгтэй байхгүй юу. Тэр нам нь намаараа, эвлэл тэр юу байдгийн олон нийтийн байгууллага тиймээ, тэр нь гишүүдтэйгээ тооцдог байх хэрэгтэй. Одоо ч тооцох хэрэгтэй. А төр засаг нь тооцно. Тэгтэл төр засаг нь өөрснөө энэ хариуцлагаас нь хариуцлагын тогтолцоо байхгүй байна ш дээ. Их Хурлын гишүүн гэдэг хүн чинь одоо нэх л Их хуралд сонгогдож байгаа бол яаж байсан ч дурны хэрэг байна ш дээ. Идэж байна уу, доромжилж байна уу гулялж байна уу одоо тэр болул дурны хэрэг болчихоод байна ш дээ одоо бол. Одоо бол жишээлбэл Гүндалайд л арга хэмжээ авна гээд л 7 удаа прокурор дээр очлоо гээд байгаан. Бодол доо. Тэхэд чинь одоо яахын. Гүндалайд бол асуудал чадахгүй байна ш дээ. А тэгээл хуулийн байгууллагаар арга хэмжээ авах дээр зэрэг чинь дээрээс нь юм уу доороос нь нөгөө хуулийн байгууллагаа шахаад байдаг. Ямар нэгэн байдлаар. Тэхдээр зэрэг эцэст нь энэ нөхдүүд чинь хуулийн байгууллага хариуцлагагүй байна гээд хэлээд байдаг. Гэтэл хуулийн байгууллагын чинь хуулийн байгууллагуудыг чинь одоо дан ний нуугүй ярихад бол дарамтанд байгаа байхгүй юу. Одоо Их хурлын нэг гишүүн хариуцлага алдлаа гэхэд л хуулийн байгууллагад өглөө гэхэд л Их Хурлын, нам нь ч юм уу, тэр бүлэг нь ч юмуу нөгөө нөхрөө хамгаалахын тулд л тэр хуулийн байгууллагуудад дарамт үзүүлээд байна ш дээ. Ямар нэгэн байдлаар.
Эрдэнэтуяа -
Тэгээд өөрсдөө хуулий нь батлачихаад.
Сүхбаатар -
А тэгээд өөрснөө хуулиа батлачихдаг. Хуулиа батлахад бас их учир байна. Одоо энэ Их Хурлын гишүүд дотор бизнесүүд их орж байна ш дээ тиймээ. Тэд чинь өөрсөндөө ямар нэгэн ашигтай хууль батлаад байгаа байхгүй юу. Ерөөсөө л байна гэхийг байлаа гээд л өөрчилөхөд тэр чинь шал өөр болноо доо тиймээ. Тэгтэл дандаа өөрсөндөө ашигтай хууль батлаад байна. Одоо ноос ноолуурын хууль гээд. Ноосны ноосыг татвараас чөлөөлнө гэж байна ш дээ.
Эрдэнэтуяа -
Тийн.
Сүхбаатар -
Энэ чинь дандаа ноосны ажил хийдэг бизнесмүүд чинь тэр Их хуралд байна ш дээ. Тийм учраас тэд чинь тухайн хуулийг батлахдаа тэрний чинь цаана сүлбээтэй хүн олон байгаа ш дээ. Тиймээ. Тэхээр тэр хэрэггүй л болж ббайна ш дээ. Энэ ийм учраас ерөөсөө л эцсийн эцэст хариуцлагын тогтолцоо гэдэг юм байхгүй болчихоод байна. Энийг бий болгоогүй байсан цагт болул одоо сахилга дэг журмын талаар бол ярихад үнэхээр хүнд. Нэгдүгээрт. Хоёрдугаарт сонгуулийн систем буруу манай. Сонгуулийн систем. Одоо мөнгө зараа л байна ш дээ. Мөнгөөр л санал, одоо сүүлийн 2, 3 сонгууль бол ерөөсөө л мөнгөөр л.
Эрдэнэтуяа -
Мөнгө амлаа л.
Сүхбаатар -
Мөнгө амлахаас гадна бүр мөнгө өгөөд тиймээ, өнөө сонгогчидыг худалдаж аваад байна ш дээ. Ингэхдээр зэрэг чинь чанартай хүн яаж гархав гарахгүй ш дээ. Их Хуралд чинь одоо үнэхээр өндөр мэдлэг боловсролтой, мэргэжилтэй, эх орноо, ард түмнээ гэсэн тийм л хүн Их хуралд гарч байж мөн хариуцлагын тогтолцоо өнөө ард түмнийхаа төлөө сэтгэл санаагаа зориулах ёстой байхгүй юу. Тэгтэл байхгүй. Тийм юм маш цөөхөн байна ш дээ одоо. Харин энэ жилийн өнгөрсөн сонгуулиар хэдэн овоо залуучууд гарч ирсэн. А гэхдээ нөгөөдүүл чинь олонхидоо цөөнх болоо л хоцорч байна ш дээ. Тэрний чинь нөгөө гаргасан дэвшүүлсэн саналыг чинь баталж өгөхгүй л байгаа биз дээ цаана. Тэхээр энэ болул ерөөсөө л одоо хариуцлагын тогтолцоо, социализм гэдгийг чинь одоо захиргаа захиргаадалт гэж муулахын зэрэгцээгээр тэнд дотор чинь авах юм их байсан байхгүй юу. За тэр үеийн хүн чанарын, хүний мөс чанарын асуудал одоо байхгүй. Өөрөөр хэлбэл одоо их мөнгө хүнийг эвддэг байхгүй юу. Их мөнгө хүнийг эвддэг. Тэхээр одоо болул ерөөсөө л бүх юм мөнгөөр явагдаж байна ш дээ. Мөнгөөр л. За дээрээ ч бай, доороо ч бай тиймээ. Ерөөсөө л одоо мөнгө. Хөдөлбөл мөнгө өнөө хөдөлбөл хөлс, зогсвол зоос гэдэг чинь одоо ерөөсөө л мөнгөн дээр хэмжигдээд байна. Тийм учраас ерөөсөө энэ мөнгө гэдэг чинь хүмүүсүүдийг эвдээд байхгүй юу. Яавал энэнээс нэг ахиухан хэдэн цаас салгачихав. Энэд яавал нэг чанар муутай юм өндөр үнээр өгчихөв гэдэг ийм наймааны арга байнаа даа. Энэ чинь өнөө хүний чинь мөн чанарыг муугаар нөлөөлөөд байгаан ш дээ.
Эрдэнэтуяа -
Энэ яагаад ийм болчихов?
Сүхбаатар -
Одоо нийгмийн асуудал ш дээ ерөөсөө л эцсийн эцэст. Хүн гэдэг чинь тухайн нийгмийн бүтээгдэхүүн л байхгүй юу. Социализмын үеийн бүтээгдэхүүн биднүүс байна. Тиймээ. А зах зээлийн үеийн бүтээгдэхүүн та нар. Тиймээ. Одоо энэ залуучууд байна. Одоо энэ хорин хэдтэй, гучин хэдтэй залуучууд болул ерөөсөө цэвэр зах зээлийн үеийн бүтээгдэхүүн. За нэг 40-өөс дээш насны хүмүүсүүд болул социализмын үеийн бүтээгдэхүүн. Тэр үед би сая ярилаа. Тийм дэг журамтай байсан тиймээ. Тэр дэг журмаар хүмүүжцэн байхгүй юу. За тэгвэл одоо энэ зах зээлийн, би зах зээлийг буруутгахгүй гээд байгаан ш дээ. Ганцхан энэний зохион байгуулалт дэг журманд л анхаархаар юм байгаан. Энэ сайхан олон үйлдвэрүүд ажиллаж байсан тиймээ. Тэр үйлдвэрүүд бүгд байхгүй болсон. Бүгдий нь хувьд шилжүүллээ гээд. Энэ буруу замаар л явсан байхгүй юу. Өнөө ногоон тасалбар, цэнхэр тасалбар гээл ярьдаг биз дээ тиймээ. За энүүгээр л баахан улсуудыг чинь тэр үед чинь одоо, одоо энэ Да Ганболд гээд Улаанбаатар хотын Гүйцэтгэх Захиргааны.
Эрдэнэтуяа -
Төмөр замын, Цахилгаан Түгээх Сүлжээний.
Сүхбаатар -
Бишээ биш. Улаанбаатар юуны.
Эрдэнэтуяа -
Халзан Ганболд уу?
Сүхбаатар -
Халзан Ганболд, Да Ганболд, Дагвадоржийн.
Эрдэнэтуяа -
Аанг.
Сүхбаатар -
Энэ чинь одоо тэр үед тэр комиссын дарга байсан байхгүй юу. Монголыг ерөөсөө нэг цэгээс эхлэнээ. Одоо энэ ногоон цэнхэр тасалбараар л одоо монгол улс баяжина. Хүн бүгд хөрөнгөжинө. Гэж ингэж гарч ирсэн байхгүй юу. А гэтэл энийг чинь тэр үед ойлгуулж чадаагүй байхгүй юу олон түмэнд. Биднүүс чинь тэрийг ойлгохгүй. Ард түмэн ойлгохгүй.
Эрдэнэтуяа -
Сайн ухуулга сурталчилгаа, ухуулга.
Сүхбаатар -
Тэрний ач холбогдлыг сурталчилж чадаагүй л байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Аанг.
Сүхбаатар -
За энэ чинь ийм учиртай юм тиймээ. За энэ тасалбарыг авбал одоо энийг аваад 7000 тасалбараар одоо, одоо спиртийн үйлдвэрт энийг хувьцаагаар өгнөө. Энэ хувьцааг өгснөөрөө спиртийн үйлдвэрийн ашгаас нь жил тутамд авч байнаа гэдгийг л хүн бүрт ойлгуулж чадаагүй байхгүй юу. Ерөнхийдөө л ерөөсөө энэ ногоон тасалбараар хоёр тасалбараар л одоо хүн бүгд баяжина. Улс орныхоо хэмжээгээр нэг зэрэг. Бүх хүн адил төвшинд амьдарнаа гэсэн. Ийм л нэг ерөнхий ухуулга таниулга хийгээд явцан. А гэтэл тэр үед нь яасан гэхдээр зэрэг л дээхнэ байсан тодорхой албан тушаал хийж байсан мэргэжлийн одоо сэхээтнүүд а тэрнийгээ төвд байгаагаа ашиглаал тэгээ л одоо баахан үйлдвэрийг газруудыг хувьчилж байгаа нэрийдлээр хувьдаа авцан байхгүй юу. Тэгээл хувьдаа аваад нөгөөдүүл чинь яахын. Хувийн юм бол хувийн юм тиймээ. А тэгээд нөгөө ашиг гарлаа. Гарцан ашгаа өгдөггүй л байхгүй юу. Өнөө үйлдвэр чинь. Манай энэ жил ашиггүй ээ. Ашиггүй ажилласаан. Танууст ноогдол ашиг байхгүй ээ. гэж хэлээд ингэхээр яахын. Одоо тийм л юм байлгүй гээл өнөө цаад нарийн учир утгы нь ойлгохгүй байсан улсууд чинь нэг хэсэг тэгээд явцан байхгүй юу. Тэгээд ерөөсөө одоо энэ ядуурал гэдэг юм чинь тийм л хэмжээнд орсон. Социализмын үед чинь ерөөсөө ажилгүй хүн гэж байгаагүй.
Эрдэнэтуяа -
Ямар нэгэн байдлаар.
Сүхбаатар -
Ямар нэгэн байдлаар ажилтай. Үгүй ядаж цэвэрлэгч хийнэ. А тэр бололцоогоор бүрэн хангасан байхгүй юу. Цэцэрлэг, ясли, сургууль бүрэн ажиллаж байсан. Эмэгтэй хүн гэхэд л одоо төрөөд 45 хоноод ажилдаа орно. Хүүхдий нь авна.
Эрдэнэтуяа -
Яслид.
Сүхбаатар -
Бүр хууль. 45 хоноод ажилдаа орохгүй бол ажилгүй. Эхний 56 хоног жирэмсний, эхний 56 хоногоо эдлэнэ. А тэгээд хүүхдээ гаргана. А дараачийн 45 хоногт нь хүүхдээ өсгөнө. Өсгөх ямар хамаатайн 45 хоног юу шалихав дээ. Тэгээд цэцэрлэг яслид өгнө. Ажлаа хийнэ. Ажил гэдэг бол ерөөсөө л одоо амьдралын эх үүсвэр. Тэр үед чинь ийм гуйлгачин гэж байсангүй. Ер нь монголд гуйлгачин байгаагүй ш дээ. 21 оноос өмнө бол байсан. 21 оноос хойш болул одоо энэ 90 хэдэн он хүртэл болул гуйлгачин монголд байгаагүй. Яагаад, яаж байхын. Ажилгүй хүн байхгүй юм чинь тийм биз дээ. бүх хүн ажилтай. А тэгээд бүх хүн ажилтай байхаар архи уухын архи уух арга байхгүй.
Эрдэнэтуяа -
Зав гарахгүй.
Сүхбаатар -
Зав гарахгүй тиймээ. Хулгай хийх боломж байхгүй. Амьдрал нь бололцоотой юм чинь юу гэж хулгай хийхийн. Одоо тэгвэл ажилгүй болцон учир
Эрдэнэтуяа -
Амьдрах.
Сүхбаатар -
Амьдрахын эрхэнд хулгай хийж байна. Өөрийгөө одоо зугаацуулж цагаа нөхцөөхийн тулд архи ууж байна. Ийм л байдалтай болчихоод байхгүй юу. Тэхэд энийг чинь л өөрчлөх асуудал манай өнөөгийн удирдлагын одоо толгойд байх ёстой юм л даа. Гэтэл энийг болул мэдэхгүй дээ биш лээ ерөөсөө л хэдхэн баячууд өөрөөр хэлбэл дээр нь хэдэн баячууд байна. Тэр хэд чинь монопол эрх барьж бүх юмыг л гартаа авахгээд байна ш дээ. Одоо Женко Баттулга байна ш дээ. Баянгол зочид буудлыг авцан. Мах импекс, мах комбинатыг авцан. Гурав дөрөв юуны чихэр боовны үйлдвэрийг авцан. Гурав дөрвөн газар авцан байхгүй юу. Тэгээд нэг хүн л ийм юм аваад байна ш дээ. А тэгээл энэ уурхайнууд байна. Нефтийн колонкууд, нефьтийн газрууд баазууд байна ш дээ. Энэ чинь одоо хэдхэн хүний л юм байгаан ш дээ ерөөсөө эцэст. Тэгтэл одоо жинхэнэ өнөө ажилчин маань ард маань ард түмэн яаж байна гэхдээр одоо ядуураа л байдаг. Өнөө хоногийн хоол байхгүй л болж байдаг. Үр хүүхдээ өсгөх боломж байхгүй байдаг. Тэхээрээ энэ хүүхдэд мөнгө өгнө гээл байгаа энэ. Хүнд мөнгө өгнө гээд байхын оронд л ажлын байртай, ажилтай болгочих хэрэгтэй байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Харин уул нь тэгмээр, санаагаар болдог бол.
Сүхбаатар -
Ажилтай болгочих юм бол энэ улсууд чинь юу гэж тэгж засгаас мөнгө нэхэх юм бэ? Засаг одоо тэр талаар зовлон байхгүй ш дээ. Тэхээр энэ манайх өнөө зах зээлийнхаа юунд чинь шилжилтээ буруу хийчихээд байгаа байхгүй юу. Хамгийн гол нь хүнд юмаа ойлгуулах л асуудал хүнд их хэрэгтэй байдаг юм байна л даа ерөөсөө л одоо байдлаас ажиглаад байхад. Зах зээлд орж болноо энэ болул нийгмийн хөгжлийн шаардлагын дагуу дэлхий нийтээр ийм болчихсон. Энэнээс болул ухрах газар алга тиймээ. Тэгээд би нэг жишээ хэлье л даа. 20 жил, ардчилал ялаад 20 жил боллоо.
Эрдэнэтуяа -
Тийн.
Сүхбаатар -
А тэгвэл 20 жилийн дотор одоо Кувейт ямар болсон байна тиймээ. 15 жилийн, 15 жилийн дотор л Кувейт гэдэг чинь хачин улс болцон. Зурагт мурагтаар хараал би одоо ямар очиж үзсэн биш. Ерөнхийлөгчийн айлчлал майлчлалаар харахад л. Энэ чинь яасан гэхэд л ерөөсөө л өнөө нефтийн баялаг орно шүү дээ тиймээ. А тэр бүх юуг л ард түмэнд тэнцүү хуваачихсан байхгүй юу. Эхлээд. Тэгэхлээр ард түмэн нь амьдрал нь зэрэг дээшилнэ биз дээ. Тэнд одоо ядуу хүн гэж байхгүй. Ер нь хүнд ажлаа өөрснөө хийдэггүй гэж байна ш дээ. Дандаа өнөө манайхан шиг одоо мөнгө төгрөгний төлөө явж байдаг улсууд, гадны монгол, хятад ч байдгийм уу юу ч байдгийн ийм улсуудаар л тэр хүнд хүчир ажлаа хийлгэж байдаг. Өөрснөө болул тансаг. Сайхан амьдралтай. Өө тэгээл өнөө шонхор шувуу мувуугаа наадуулаал, тоглоод ингээл явж байдаг. Ийм, 15 жилийн дотор шүү дээ. Тэхээр юм зөв замаа олоод эхлэх дээр зэрэг чинь хөгжил нь тийм түргэн байдаг. Эрээнийг хардаа. Эрээнд явж очиж байсан биз дээ. Эрээн явж байсан биз дээ. Очоогүй юу.
Эрдэнэтуяа -
Сонсож байхнээ нилээн хэдэн жилийн дотор ерөөсөө Эрээний хилийн наана цаанах нь ямар болсон гээл харагддаг гэсэн. Наанаас нь.
Сүхбаатар -
Би 58 онд л хятад явахад Эрээн чинь ерөөсөө л Жийлэн нэртэй. Жийлэн нэртэй төмөр замын өртөө байсан байхгүй юу.
Эрдэнэтуяа -
За.
Сүхбаатар -
Хятадын нэг өртөө. 2 жижигхээн байшинтай. А наанаасаа төмөрзамаар очоод цаанаасаа нарийн төмөр зам дээр вагоноо шилжүүлдэг. Тэхэд шөнө очсон. Биднүүсийг нөгөө вагоноос буулгаад нэг вагонд оруулчихгүй юу. Тэгээд нэг цемент ачсан вагонд оруулчихсан. Өө ханиад татаа л хачин юм болоо л тэгээ л явсан. Тэхэд ерөөсөө хоёр жижиг хоёрхон жижигхэн байшин байсан. 58 онд шүү дээ.
Эрдэнэтуяа -
Аанг.
Сүхбаатар -
Тийн. А тэгээд сүүлд нь яасан гэхдээрзэрэг энэ чинь төрийн бодлого зөв байгаагийн шинж байхгүй юу. Эрээнийг яагаад хөгжүүлэв. Монголын баялагийг авахын тулд л хөгжүүлсэн байхгүй юу хятад. Алсын бодлого. Тэгээд улсын чинь аливаа улсын чинь хар хайрцагны бодлого гэж байнаа даа. Тэр бол улс орноо хөгжүүлэх хамгийн хэнд ч хэлдэггүй зөвхөн дотооддоо мэдэгдэж байдаг тийм бодлогыг чинь хар хайрцгийн бодлого гэж байгаам л даа. А гэтэл Эрээн яагаад хөгжив гэхээр монголын ноос ноолуур, одоо нефть, нүүрс, алт одоо юу байдгийн тиймээ энэ баялгийг чинь мэдэж байна ш дээ. монгол чинь. Тэр битгий хэл биднийг тэр ажиллаж байх үед чинь монголын одоо МАХН-ын үүрийн дарга нарын одоо сумын, үйлдвэрийн дарга нарын нэр хятадад байж байсан гэж байгаан ш дээ. Бидний нэр бүгд байна гэж байгаан. МБК-ын Намын үүрийн дарга Сүхбаатар гээл. Тэр овогтой тэр тэдэн настай. Тэр аймгийн харьяат гээд бүгд байж байна гэж байгаан. Тэр чинь яахав гэхдээр зэрэг судлаж байж тэр улсуудыг чинь ашиглах нь байна ш дээ. Ямар нэгэн сул талтай хүн байвал ашигладгийм уу, аль эсвэл давуу эрх мэдэлтэй хүний нь ашигладаг юм уу тийм бодлого явуулах гэж байхгүй юу цаана нь. Тийм нарийн ханддаг байхгүй юу улс төрийн бодлого гэдэг чинь. Тэхээр Эрээнийг чинь яахав гэх дээр зэрэг энэ баялагийг ашиглахын тулд одоо тэр Эрээн хотыг чинь байгуулцан. 12 жилийн дараа очсон л доо би Эрээнд. Тэхэд ерөөсөө Эрээн бол юу Улаанбаатарыг дагуулахгүй. Юу Улаанбаатарыг дагуулахгүй байгаа юм чинь. Тэгээд гудамж талбай нь өргөн. Тэгээд цэвэр цэмцгэр гэж жигтэйхэн. Хачин цэмцгэр байсан. Энэ дээр би сонирх хятадыг ярьж суучихаад сонин жишээ хэлье л дээ. Одоо жараад оны өмнөх хятадууд байна ш дээ. Ерөөсөө л ийм цэнхэр хувцастай.
Эрдэнэтуяа -
За.
Сүхбаатар -
Бүх хүн. Хөгшин залуу, эрэгтэй эмэгтэй адилхан. Хөвөнтэй бол хөвөнтэй, үстэй бол үстэй. Зуны бол зуны дандаа бүгд ийм цэнхэр хувцастай байсан. Бүгд ижил байсан. Тэхэд Хятадын хөгжил муу байсан л даа. Бас л тааруу байсан. Тэр чинь хөгжлөө дагаа л явж байна ш дээ. Тэхэд өнөөдрийн хятад юув. Хятад, монгол европыг ялгах арга байхгүй. Тэр Эрээнд очоод хятад залуучууд, хятад охидууд явж байгаа, дугуйтай ч явж байна, машинтай ч явж байна, явган ч явж байна, хүүхдээ тэврээд ч явж байна тэр бол ерөөсөө гоё хачин гоё болцон байхгүй юу. Юу тэр 60-аад оны үеийн тэр пөөнөгөр цэнхэр хувцас энэтэр байхгүй болчихсон байхгүй юу. Энэ чинь улсын хөгжил ш дээ. Бодлого зөв бол улс гэдэг чинь амархан хөгждөг байхгүй юу. Тэхээр манайхан чинь яриа л байгаан ш дээ. 2500-хан хүн юу байхав ээ. Дор нь хөгжүүлчихнэ гээл. Тэгтэл чинь одоо миллиард гаруй хүнтэй хятадтай л хэд дахин дор болчихоод байгаан ш дээ. Тэхээр яахав дээ улс бага байх тусам хөрөнгө мөнгө бага байх нь ойлгомжтой. А гэхдээ бодлого нь зөв байвал ерөөсөө байхгүй. Тэгээд одоо би 12 жил очоогүй болоод ноднин би явсан. Эрээн бүр би тэр үед юу яаж байсан дэлгүүрүүд байхгүй. Наймаа хийж байсан. Бүгд юу яагаад дандаа давхар байшингууд болчихсон. Ганцхан юуны том дэлгүүр гэж байсийм байгаам тэр л үлдсэн байгаам. Тэндотор болул одоо би 12 жилийн өмнө явсан газраар бол мэдэх юм алга. Тэгээд хятадууд чинь яадаг вэ гэхлээр хогоо овоолоод байнаа газар хонхойлчихоо л тэр нөгөө барилгын хог могнуудаа хаяад байна ш дээ. Тэгээ л сайхан тэгшлээл тэгээл дээр нь барилгаа барьчихдаг. Эрээн болул одоо танигдахын аргагүй. Тэгтэл манай улс яагаад энэ 10 хэдэн жилийн дотор хөгжиж болдоггүйн. Улаанбаатар яаж байна. Азийн цагаан дагина нэртэй байсийн ш дээ манай Улаанбаатар чинь. 60, 70-аад оны үед чинь. Тэгсэн Утаан Улаанбаатар гээд нэрлээд байна ш дээ манайхан чинь. Утаа Улаанбаатар л гээд байгаа биз дээ. Тэхээр энэ чинь юу гэж байна гэхээр одоо энэ утааг арилгахад болул их боломж байгаам л даа. Бодлого зөв болох юм бол. Ерөөсөө гэр хороололыг л барилгажуулах хэрэгтэй байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Тийн. Уул нь санаа нь тэгээд байгаан.
Сүхбаатар -
Үгүй ээ тэхдээ энэ чинь.
Эрдэнэтуяа -
Зөв бодлогоор аажим явах гээд.
Сүхбаатар -
Аажим гэхээс гадна тэрний төлөө баахан мөнгө аваад тэрний дундаас ашиглачихаад байхгүй юу даа. Одоо утаа байгуулахад чинь тэдэн тэрбум төгрөг өглөө. Одоо тэрнээс дандаа өөр юманд зориулсан гээл сүүлийн үед сонин хэвлэлд бичээд байна ш дээ. Тэхээр гэр хороололд болул нээх олон олон давхар байшингийн хэрэг алга. Ерөөсөө л 5 давхар байшингууд л барьчих. Зүгээр нэг хэмжийн байдлаар. Тэхэд чинь 5 давхар байшин чинь одоо 5 давхар байшин чинь нөгөө хоёр юм уу дөрвөн подезьтой. Одооны гэр хорооллын чинь нилээн хэдэн айл тэрэнд орноо доо. Тэр чинь талбай бол байна ш дээ. Газар нутаг байна, талбай байна. тэгээд ард түмэнд ойлгуулаад за Улаанбаатар маань хэцүү боллоо. Та минь бид ингээд одоо тануусыг орон сууцтай болгоё оо. Танай энэ газрыг чинь авъя аа. Энэ дээр чинь байшин бариад тануус эргээд орноо. Гээд ингээд хэлэхэд бол жилийн дотор л байшин барина. Одоо энэ юм элбэг байгаа нөхцөлд бол. Барилгачид их байна одоо. Энэ 10 давхар 10 хэдэн давхарыг чинь бараг жилд барьж байна ш дээ. Тэхэд чинь тэр дүүрэг дүүргээрээ зохион байгуулаад тав таван миний бодлоор бол би тэгмээр санагдаад байдгийн. Тав таван давхар байшин бариал одоо энэ гэр хороололын чинь эхний ээлжинд бол 50% нь барилгажуулчихна ш дээ. Тэхэд чинь хотын утаа 50 хувь буурна биз дээ. Одоо утаа бага гардаг зуух л гэнэ. Түлш л гэнэ. Үгүй ээ энэ чинь ямар нэгэн хэмжээгээр утаа гарнаа даа тэр чинь. Гарна шүү дээ. тэхэд л одоо энэ сонин монин дээр бичээд байгааг харахад бол манай энэ Улаанбаатарын уур, цахилгаан станцууд болул маш бага юу гардаг юм байна лээ ш дээ. Утаа. Хэдхэн хувь нь арван хэдхэн хувь нь л эзэлж байгаа юм байна лээ. Бусад нь гэр хороолол. Тэгээд дандаа нүүрс түлнэ. Одоо амьдрал нь хүрэхгүй улсууд болул машины папришка түлж байна гэж байгаан ш дээ. Тэхээр чинь яаж яахав. Утаа гарахаас арга байхгүй ш дээ. Тэхээр энэ юмны хөгжил гэдэг чинь их зөв бодлогоор л явахгүй бол болохгүй байгаа юм л даа. Тийм учраас энийг манай эрдэмтэд эд нар их зөв л юм гаргаа л санаачлаа л дэвшүүлээл байх юм. Дээр нь зохион байгуулж байгаа өнөө төр захиргаа нь тэрий нь дэмжээд зөв гольдиргонд оруулаад ингээд явах юм бол үнэхээр байхгүй байгаа юмаа. Тэхээр яахав хөгжил гэдэг бол тодорхой үеэр одоо тэр хөл гараа олтол бол тийм хөгжлийн хоцрогдол байдаг л гэдгийм байна лээ. Тэр л жамаараа явж л байгаа байх л гэж бодож л байгаам л даа. Одоо архи ч гэсэн ялгаагүй. Одоо 90-ээд оны үед 90 хэдэн оны үед болул архи бол найгүй байсийн ш дээ. Архи уулт бол ерөөсөө. Одоо богооноор явахад чинь болул ихэнх нь согтуу. Тэгээ л богоон дотор зодолдоно, богооны цонх хагална, одоо Дарханд юмуу, Зүүнхараад зогсоход чинь гаднаас нь чулуугаар шидээд нөгөө богооны цонхнуудыг яйруулна ш дээ. Тэгвэл одоо харьцангуй архи болул багасчихсан гайгүй. Багасчихсан байна, чанартай болж байна. Одоо өнөөх гооно, наак энэтэрийг чинь уугаа больсон байна ш дээ. Ер нь одоо бүүр нэг найгаа алдсан траншейнийх ууна уу гэхээс ер нь одоо энэ залуучууд болул цэвэр үйлдвэрийн ийм архи уунаа гэж ярьж байна ш дээ. Энэ бол бас л нөгөө хөгжлийнхөө юугаар явж байна л даа. Ингээд яваандаа болул архигүй болох. Архийг болул хязгаарлах боломж байна ш дээ. Одоо энэ архиа багасгаад архины градусыг багасгаж болж байна. А тэгээд архиа багасгаад пиво болгож болно ш дээ. Шар айраг, тэгвэл энэ чинь бага градустай. Хүн согтоод сүйд болоод байх нь гайгүй. Одоо Чех болул ерөөсөө цай ууддаггүй газар гэж байгаан ш дээ. Хэдэн жилийн өмнө л одоо биднийг 60_, 70 оны үед л ярьдаг байсийн ш дээ. Чехаас пиво ирдэг, хачин гоё амттай амттай пиво байдаг. Ерөөсөө эр эмгүй л пиво уудаг байсан. Тэгвэл Чех архичин болчихгүй яагаан. Улс гүрнээрээ. Тэгээгүй л байна ш дээ. Тэхээр ийм нэг зохицуулалтын юм а хөгжлийн бодлого нь ийм юмнууд л доголдолтой дутагдалтай байгаан.
Эрдэнэтуяа -
Тухай үед тэр үед бодлого бол ер нь дээрээсээ.
Сүхбаатар -
Бодлого бол дээрээ нарийн барьдаг байсан байхгүй юу. Одоо ингээд л ард түмнээс санал авна ш дээ. Тэр саналыг чинь дээр нь очиж хэлэлцдэг. За ийм ийм санал гарч байна. Эний нь яахав. Ажил болгодог л байсан байхгүй юу. Одоо энэ баахан л Их хурлын гишүүд уулзалт хийгээ л явж байна. Баахан юм л бичиж авч байна. Аа анхаараал авч байна гэж байна. Цаанаа очоод байхгүй. Тэрийг хэрэгжүүлж байгаа юм байхгүй өнөө өөрснийхөө яавал баяжихав, яавал хөрөнгөжихөв гэдэг л юм л яваад байна ш дээ. тийм учраас энэ бодлогын байдлаас болоод 20 жилийн хугацаа гэдэг бол бага юм биш юм байна гэдгийг бол хөгжсөн орны жишээ харуулаад байна. Би тэр Куваатыг хэллээ. Эрээнийг хэллээ ш дээ. А гэтэл 20 жилийн дотор Улаанбаатарыг ядаж Эрээн шиг болгож болох л байсан ш дээ. А тэгвэл Замын-үүд дээр одоо Замын-Үүдийг Эрээныг гурав гурван жилээр ээлжилж наймаа хийдэг хийлгэдэг байж болно ш дээ. Тиймээ. Нэг гурван жилд нь Эрээнд хийдэг, нэг гурван жилд нь Замын Үүдэд хийдэг. Тэхийн болул хятадууд чинь өнөө нэг Замын-Үүд дээр наймаа хийхийн тулд нөхцөлөө сайжруулна биз дээ. Иймэрхүү юмыг хүртэл бодмоор юмнууд бодогдоод байгаа юм л даа. Тийм тийм юмнууд. Одоо тэгээд Эрээн дээр байгаа хятадууд чинь ерөөсөө нээх тохилог байртай гэр нь дотроо ш дээ. Шөнөжин наймаа хийчихнэ. 12, 1 цаг болж байхад очоол хаалгы нь цохихтол л бэлэн орж ирээ л наймаагаа хийгээл. Хуучин бол гадаа гудамжинд нэг дан байшингууд, наартай. Гадаа байдаг байсан байхгүй юу. Тэхээр хүний төлөө анхаарна гэдэг юм манай дээр одоо бол дутагдаад байгаам. Хүнээ анхаарахгүйгээр, хүнээ хөгжүүлэхгүйгээр улс хөгжинө гэж ерөөсөө байхгүй.
Эрдэнэтуяа -
Аанг. Тухайн үеийн ер нь ажилчдыг за үйлдвэрт яахав, ер нь ажилчдыг ажилд авахдаа юун дээр нь анхаардаг байсан. Ямар процессоор ажилд шалгаруулж авдаг байсан?
Сүхбаатар -
Ер нь яахав тэр чинь өнөө боловсон хүчин гээд ажил хариуцсан хүн байна л даа.
Эрдэнэтуяа -
Мнг.
Сүхбаатар -
Тэр боловсон хүчний зөвлөл гэж байна. А тэгээд ажлын тодорхойлолт авчирна. Цагдаагийн бичиг авчирна, ингээд тэр тодорхойлолтон дээр үндэслээд тэгээд тэр хүмүүстэйгээ одоо уулзаж ярилцаад л тэгээ л ажилд авна. Тэгээд болзол тавина. Одоо чи сайн ажиллана шүү. Бид одоо ингэж анхаарна. Орон сууцаар хангана, хоол ундыг чинь бэлдэж өгнө. Энэ болул цалингаас чинь суутгана ч гэдгийм уу. Тэгээд юмнуудаа ярина. А тэгээд хэрэв энэ одоо ажил тасалсан юм уу, архи дарс уусан юм уу, ямар нэгэн байдлаар сахилгагүйтэх, ийм одоо манай дотоод журмыг зөрчих юм болул одоо тэгээд баяртай. А нэг ажлаас гарсан хүнийг нөгөө газар авахгүй. Тэр бас зөв байсан.
Эрдэнэтуяа -
Доголдол гаргасан.
Сүхбаатар -
Доголдол гаргаад яасан бол. Тодорхойлолт авчир гэнэ ш дээ. Тодорхойлолтон дээр нь биччихээр тэгээд яахын. Тэгээ л авахгүй ш дээ. Тэр их ач холбогдолтой байсан. Тэхээр хүн ажлаас гарах л юм бол над ажил олдохгүй гээд. Тэр үед чинь ажилгүй хүн гэж байгаагүй учраас. Тэр ажилгүй болохоос бүр сүнсээ зайлтал айдаг л байсан байхгүй юу. Тэр үед чинь. Тийм учраас бас ажлын уялдаа холбоо гэдэг юм байна, байгууллагууд нь. Одоо бол тэгэхгүй ш дээ одооб ол. Эндээс ажлаас халагдлаа гэхэд л танай үйлдвэрт очоо л орчихно ш дээ. Танайх ямар ч шалгуургүй авна. Цалингаа яриа л авчихна. А тэгээл шаардлага хангахгүй бол халаа л хаячихна. Тэгээд дараа нь тэр хүн яаж амьдрахна уу, тэр байгууллага, компани, үйлдвэрт бол пад байхгүй. Хуучин бол тийм юм байхгүй байхгүй юу. Тэр хүний амьдралын асуудал болул улсын эрх ашгийн үүднээс заавал улс анхаарах ёстой. Байгууллага анхаарах ёстой. Тэр чанараараа тэр хүнийг чинь шахалт үзүүлж, тухайн үедээ энэ чинь өнөө захиргаадалт гэж хэлдэгтэй адилхан захиргаадаад байгаа юм шиг байтлаа хэрэг дээрээ тэр хүний төлөө л.
Эрдэнэтуяа -
Хүн рүүгээ чиглэсэн.
Сүхбаатар -
Үйлчлээд байгаа байхгүй юу эцсийн эцэст.
Эрдэнэтуяа -
Тэр гэмт хэрэгтнүүд гээд, одоо яахав дээ гэмт хэрэгтэн ч юм уу, хэрэгт орж байсан, шоронд орж байсан тэр улсууд ер нь ямар ч байсан ажилтай байсан юм шиг байгаан. Тэр аль салбар луу.
Сүхбаатар -
Тэрийг чинь ерөөсөө шоронгоос гарах дээр зэрэг чинь цагдаагийн байгууллага аваад тэгээд цагдаагийн байгууллага чинь байгууллагуудтай ярьдаг байхгүй юу. За ийм мэргэжлийн хүн байна, за ийм хэргээр шоронд орсон хүн байна. За энийг танайх авчих. Ажиллуул. А энэ хүн харин хариуцлага алдах юм бол өөрөө хариуцлагаа хүлээнэ биз. Тэгээд шоронгоос гарангуут л завсар өгөхгүй ажилд оруулдаг байхгүй юу. Шоронгоос суллагдлаа тиймээ тэхдээр зэрэг цагдаа хүлээж авна. Тэгээд үйлдвэр аж ахуйн газруудтайгаа яриад за ийм хэргээр ирсэн ийм хүнийг танайх авч нэгдүгээрт хүмүүжүүлнэ, хоёрдугаарт ажилтай болгоно. Давхар үүрэг өгнө ш дээ. Зүгээр л нэг юу яахгүй. Ингээд хамтарч ажиллая. Тэгээд цагдаа тэр байгууллага хоёр хамтарч ажиллана. Тэгээд тэр хүнээ ажилд авна. Тэгээд ажилтай болцон хүн чинь яахийн хэрвээ дахин хэрэг хийх, хэрэг төвөгт орох нь бага болчихно ш дээ. Ер нь ясны тийм хэрэг хийдэг ясны тийм шоронгоор явдаг улсууд цөөхөн байдаг гэж байгаам л даа. Өнөө шорон гарч ирээд яах дээр зэрэг ажил хийж байсан би ерөөсөө наранд чинь ажиллаж чадахгүй юм байнаа нарсандаа л очьё. Бүүр улаан цайм тэгээд, тэгээд өөрөө зүгээр байж байхад чинь өө энэ нарсандаа очих гэж байгаан энийг шоронд хийчихье гэж хэлэхгүй биз дээ. Тэхээр өнөө нөхөр чинь ямар нэгэн байдлаар хэрэг хийнээ. Тэгээд явдаг тийм цөөхөн хүн байсан байгаан. Цөөхөн хүн байсан тийм. Ө тэгээд шорон ч гэсэн хүмүүжүүлнэ. Хүмүүжлийн ажил маш их хийдэг. Өнөө ажил хийлгэхийнхээ зэрэгцээгээр тэр хууль дүрмээ сурталчилна гэж жигтэйхэн. Нөгөө улсууд чинь. Шорондоо бас хүмүүжүүлээд байхгүй юу тэр чинь. А энэ хэрэгтэн, энэ ялтан, энэ ийм гээд загнаад байхын зэрэгцээгээр тэр хүндээ тэр хууль дүрмийг чинь маш их сурталчилдаг, таниулдаг тийм байсан байгаан. Тийм учраас тэр чинь бас давхар хүмүүжил аваад одоо бол хийдэг л байх л даа. Гэхдээ л одоо тэр ямар хэмжээгээр байдгийн ер нь одоо хүнтэйгээ л ажиллахаа больцон байгаам. Ерөөсөө л эцсийн эцэст. Хүн гэдэг амьтан чинь зоргоороо байгаад байвал их чөлөөтэй амьдралд амьдрана гээд байдаг. Тэр нь өөрийгөө жолоодоод чөлөөтэй амьдрана гэдэг хүн бас нээх илүү биш юм шиг байгаан. Ямар нэгэн байдлаар монгол хүний хувьд бол чиглүүлдэг, залдаг одоо их нарийн биш гэхэд ерөнхийдөө нэг чиглүүлээд байх нь алсын удирдлага тийм юм хэрэгтэй юм шиг байгаам л даа ерөөсөө.
Эрдэнэтуяа -
Тухайн үеийн ажилд орох процесс одоогийн ажилд орох процесс ер нь хэр ялгаатай байнав?
Сүхбаатар -
Хамаагүй ялгаатай. Одоо бол яах юм бэ ерөөсөө авья, орьё л гэвэл орж байна гарья л гэвэл гарч байна ш дээ. Тэр үед чинь авахдаа нэг хурал зөвлөгөөнөөр нилээн сайн ярьж байж авна. Гарах дээр хүрвэл бас сайн ярина ш дээ. Ер нь болул гаргахгүйг бодно шүү дээ. Ер нь л гаргахгүй. Тэгээд ер нь ярьж хөөрсөн бол ойлголцоод бас эргээд ажил төрөлдөө орох юм бишгүй л байна л даа. Өөрөөр хэлбэл хүнтэйгээ л ажиллахаа больцон байхгүй юу. Эрх чөлөө тиймээ, эрхээ эдэлж байна гэдэг үүргээ биелүүлдэггүй. Үүрэг нь байхаа больцон одоо ерөөсөө. Эрх гэдэг болул тэнгэрт хадчихсан. Хүн ална, хүрээ тална уу тэр нь хамаагүй хамаа байхгүй. Тийм л байгаа байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Тэр үеийн үйлдвэрийн ажилчдын онцлог юу вэ? Бусад салбарынхнаас ч юм уу? Тэ. Ер нь онцлог гэж байх уу?
Сүхбаатар -
Байгаа байлгүй яахав. Чиглэл чиглэлээрээ одоо ХАА гэхэд л ХАА-н үйлдвэрлэл чинь одоо улирлын чанартай. Байгалийн эрхшээлд байна тиймээ. Тийм учраас тэр тариагий чинь хавар 5 сарын 15 –нд тариад, 8 сарын 20 хорьдоор хурааж эхлэнээ. Энэ хооронд одоо байгалийн бэрхшээлээс одоо байгалийн хүндрэлд орохгүйн тулд одоо цасанд даруулна, бороо орно, мөндөр цохино энэ мэтийн юм байна ш дээ. Энэ чинь цаг агаараар мэдээлээд байнаа. Тиймээ одооных шиг, дээр үеийн цаг агаар чинь ийм нарийн байгаагүй л дээ. Бүдүүн баргаар. Алдаж онодог л байсан. Гэхдээ тэр байгалийн бэрхшээл эрсдэлээс хамгаалахын тулд цагтай их уралддаг. Ажилдаа үнэнч өөрөөр хэлбэл. Чин сэтгэлээсээ л ажилладаг байхгүй юу. Одоо бол яахав дээ. Хоног өнгөрөөгөөд 5 цаас авч байна. Санаанд таарвал аваад ажиллая, санаанд таарахгүй бол хаячихаад өөр газар очино. Эсвэл одоо ажлаа хийж байх хооронд нөгөө байгууллагаасаа хулгай хийнэ. Нөгөө юмнаас нь авч зарна. Тийм сэтгэл байхгүй. Болчихоод байгаам. Тэр үед бол ерөөсөө одоо чин сэтгэлээсээ ажилладаг. Ерөөсөө л ямар ч сахилгатай ч хүн байна, сахилгагүй ч хүн байна залуу ч бай хөгшин ч бай чин сэтгэлээсээ, за би энэ ажлыг үнэхээр хийнэ шүү гэж хийдэг байсан байхгүй юу. За үйлдвэрийн ажилчид гэхэд л үйлдвэрийнхээ төлөө. Тэр үйлдвэрийнхээ бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, үйлдвэртээ одоо шинэ юм санаачилж хийх, одоо бага цагт их бүтээл хийх, тэр үед чинь одоо 1 жилд чинь 3 жилийн ажил, 5 жилд чинь 10 хэдэн жилийн ажил хийдэг байсийн ш дээ.
Эрдэнэтуяа -
Мнг. А нөгөө төлөвлөгөөтэй.
Сүхбаатар -
Тийн. Төлөвлөгөөтэй. Тэрнээсээ илүү давуулдаг. Одоо 5 жилийн гавшгайч, 6, 7, 8 жилийн гавшгайчид гээд байна ш дээ. Энэ чинь дандаа хугацаанаасаа өмнө 10 хэдэн жил, 20 хэдэн жилийн ажил хийдэг. Ерөөсөө нарийн төлөвлөгөөтэй байсан байхгүй юу. За үйлдвэрийнх ч адилхан, ХАА-нх ч адилхан за тийм юм хийнэ гээд. Өнөө хийх ажлы нь заагаад өгчихдөг. Тэгээд тэрнийгээ хийхийн тулд өнөө их сайн ажилладаг ажлын арга техникээ мэддэг улсууд нь их олон жилийн ажил хийдэг болцон. Жирийн ажилладаг улсууд нь нормоо хийгээд л. Төлөвлөгөөгөө таслаагүй л ингээ л явдаг. Төлөвлөгөө тасалдаг хүн бол одоо хурлаар орно, тоншуулд гарна, самбарт бичнэ. Одоо янз бүрийн юмаар зэмлүүлнэ шүү дээ. А зэмлэл шийтгэл хоёр адилхан. Сайныгаа ч магтаад л таван хошуу тавиа л явна, муугаа ч муулаа л хар юмаар хар гурвалжингаар тэмдэглээ л явна. Ингээ л өнөө тааруухан чинь шүүмжлэгдсээр байгаа л сайныхаа эгнээнд ороо л, жигд. Бүх хүмүүс жигд л ажиллаж байсан. Тийм байсан.
Эрдэнэтуяа -
Таны ер нь ажлынхаа бахархдаг зүйл юу вэ?
Сүхбаатар -
Яахав дээ ер нь одоо би болул яахав эвлэлийн ажил ч хийлээ, намын ажил ч хийлээ захиргааны ажил ч хийлээ тэр үед болул би боддогийн. Бид ч бас хатуухан шаарддаг өнөө ажлын төлөө л шаардаж байгаан шүү дээ. Өөр юм байхгүй тийм учраас шаардлага тавихын тулд өөрөө өөрөө их хичээнгүй ажиллах хэрэгтэй юм байгаан. Өөрөө дутагдал гаргахгүй байх хэрэгтэй. Тиймээ. Хүнд одоо ашиглагдахгүй байх хэрэгтэй. Тийм учраас одоо өөрийгөө их дайчилна. Юм унших хэрэгтэй байна. Тэр үеийн нэг шаардлага болул ямар ч одоо удирдах ажилтан хүн бүх талын мэргэжил эзэмшинэ. За багшийн анхны мэдэгдэхүүн байна, анагаах ухааны анхны мэдэгдэхүүн байна, эмнэлэгийн ажил яах ёстой юм тиймээ, үйлдвэрийн мэдлэгтэй, ХАА-н мэдлэгтэй, тэр одоо ямар ч одоо сумын намын хороон дарга гэхэд олон талын юу байна шүү дээ. Салбар байна ш дээ тиймээ. Суман дээр чинь ХАА байна, үйлдвэр байна эмнэлэг байна, сургууль байна. Тэхээр тэр бүгдтэй ажилладаг учраас тэр бүгдийн анхны мэдэгдэхүүн олго гэдгийг болул удирдах ажилтнуудад шаарддаг байсан. Тэр их хүнд хүнд ач холбогдол өгч. Одоо багш хүндтэй гэхэд л багш хүний мэдэх хэмжээнд л ярина шүү дээ. Ажлы нь шалгана, зааварчлана. Зөвлөгөө өгнө. За эмч хүнтэй юм уу сувилагч хүнтэй уулзлаа гэхэд тэр хэмжээний юм мэдэж байж л тэр хүнтэйгээ ярина. Тэр хүндээ зааж зөвлөнө. Тэр хүний алдаа оноог нь олж харна. Тийм одоо шаардлагыг болул одоо боловсон хүчинд өндөр тавьдаг байсан. Миний нэг зүгээр одоо юу байдаг болул эвлэлийн ажил гэдэг хүнд их мэдлэг өгдөг. Залуучуудын байгууллагын ажил. Одоо ч залуучуудын байгууллага байж л байна. Их өндөр шаардлага тавьдаг. Олон талын ажиллагаатай. Би ерөөсөө л одоо үйлдвэрийн ажилчин байж байгаа л тэгээ л МБК-ын эвлэлийн үүрийн дарга болоод л эвлэлийн хороон дарга болоод тэгээд намын үүрийн дарга болоод тэгээд аймгийн намын хороо, эвлэлийн хороо ингээл явсан л даа. Энэ болул би өөрөө боловсролтой хүн биш. Энэ маань болул ерөөсөө л одоо эвлэлийн байгууллага олгосон ажлын арга барил, хүмүүжил ажилд тавих санаачлага тэрийг чинь л одоо эвлэлийн байгууллага өгсөн. Тийм учраас эвлэлийн байгууллагыг одоо хүндэтгэж явдаг. Залуучуудын байгууллага, одоо ч гэсэн залуучуудын байгууллага залуучуудын талаар болул залуучуудын байгууллагууд болул юм хийхэд бол болохгүй юм байхгүй хийдэг л байх л даа.
Эрдэнэтуяа -
Эвлэлийн байгууллага гэж тухайн үед нилээн том нэр хүндтэй байгууллага байжээ?
Сүхбаатар -
Маш их нэр хүндтэй. Ерөөсөө одоо гол ажлыг чинь нугалж байсан байгууллага. Одоо эвлэлийн илгээлтээр ХАА, ХАА чинь дандаа залуучууд. Барилга дандаа залуучууд. Үйлдвэр дандаа залуучууд. За армид очсон залуучуудыг хүртэл тэр үед дандаа барилга дээр ажиллуулж байсан ш дээ цэргүүдээ. Тэр чинь одоо цалингүй ажиллаж байгаа. Маш одоо хэмнэлттэй, цалин мөнгө гэж байхгүй ш дээ. За тэгээд эвлэлийн илгээлтээр очсон залуучуудыг эвлэлийн илгээлтийг чинь одооны бараг одон медаль шиг хүндэтгэдэг. Эвлэлийн байгууллагынхаа нэр хүндийг хүндэтгэдэг, эвлэлийн байгууллагынхаа залуучуудад ханддаг. Ерөөсөө л одоо үйлдвэр аж ахуйн газруудын гол ажиллах хүчийг болул бэлтгэж байсан байгаан. Аргагүй ш дээ дандаа залуучууд юм чинь . тийм учраас эвлэлийн байгууллага гэдэг чинь одоо мундаг нэр хүндтэй байсан. Залуучууд ч эвлэлийн байгууллага хүндэтгэдэг, эвлэлийн байгууллага нь ч залуучууддаа итгэл найдвараа өгдөг. Тэгээд янз бүрийн шагнал урамшил, хурал зөвлөгөөн, уулзалт чуулга уулзалт гээл, атарчдын зөвлөгөөн, ган хөлгийн чуулга уулзалт, монгол зөвлөлтийн залуучуудын их наадам гэх мэтийн төрөл бүрийн олон хэлбэрийн ажлууд зохион байгуулдаг. Тэрүүгээрээ залуучуудыгаа урамшуулна, тэгдэг л байсан.
Эрдэнэтуяа -
Тэр үеийн дарга цэргийн хоорондын харилцаа ямар байсан.
Сүхбаатар -
Өө байлгүй яахав.
Эрдэнэтуяа -
Өдөр тутмын амьдралын хувьд тэ?
Сүхбаатар -
Байна, байна. Ер нь бол тэр үед бол даргын үгнээс гардаг хүн бол ер байгаагүй. Дарга бол тэр хүнийхаа төлөө их анхаарна. Тухайн үед ажил хий гээд шаардаж байна тэ. Тиймээ. Гэхдээ ажлаа хийлгээд тэр хүн амьдрал нь ямар байгаан, өвчин зовлон тусвал эмнэлэг мэмнэлэгт үзүүлж харах, одоо авгай хүүхэд нь өвдвөл тэр талаар нь холбогдох байгууллагатай, эмэгтэйчүүдийн байгууллага юмуу, залуучуудын байгууллага ч юм уу, үйлдвэрчний байгууллага ч юм уу яриад тэд нартаа дэмжлэг туслалцаа үзүүлэх. Дарга бол дарга, ажилчин бол ажилчин. Дарга бол дарга, цэрэг бол цэрэг. Яг л тийм байсан. Ер нь тэр энэ хүн ажил хийхээс ёстой, энэ хүн намайг удирдах ёстой гэдэг ухамсар тэр үеийн бүх хүмүүст байсан. Тэр чинь нийгмээрээ тийм болчихсон байхгүй юу. Ерөөсөө бидний сайных ч биш. Ерөөсөө л нийгмээрээ. За өнөөдрийн нийгэм ямар вэ гэхээр зэрэг дарга ч дарга, дарга бид хоёр адилхан ш дээ. Адилхан хүн ш дээ. Чиний хэлснийг би хийж чадна ш дээ гэх л ийм байдлаар хандаад байгаа байхгүй юу. Одоо энэ Их хурлын гишүүдэд дуртай хүн нь нэр дэвшээд байна ш дээ. Энэ чинь одоо ерөөсөө л одоо дарга нарын нэр хүнд унасантай л холбоотой байхгүй юу. Үгүй ээ энийг чадаж байхад би яагаад чадаж болдоггүй юм. Тийм учраас одоо Их хуралд чинь чанар муутай, чадвар муутай улсууд орцон учраас нөгөөдүүлтэй нь барьцаад үгүй ээ энэ хийгээд чадаж байгаа юм чинь би яагаад чаддагүй юм гээл одоо, Жавхлан Мавхлан нэр дэвшээ л цохиж явна шүү дээ одоо. Жавхлан бол одоо яах юм бэ. Дуугаа дуулаа л, дуугаа дуулаал ард түмнээ баясгаа л явж байх хэрэгтэй байхгүй юу. Одоо Батбаяр ч яахын одоо бөхөө барилдаа л, бөхөө хөгжүүлээд л явж байх хэрэгтэй байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Нэргээ гаргачихсан болов уу?
Сүхбаатар -
Тийн. Нэрээ гаргачихсан одоо монголд одоо сайхан бөх төрүүлээ л явж байх хэрэгтэй байна ш дээ. Ингэж, дээр үед болул ийм чиглэлээр чиглэлээрээ явдаг байхгүй юу. Чиглэл чиглэлээрээ. Тэрнээс биш одоо энэ даргын хийсэн би хийж чадна, би дарга болно гээд тэмцэлддэггүй байсан байхгүй юу. Тийм учраас тэр чинь одоо тухайн тухайн салбартаа одоо үнэмшилтэй, итгэлтэй, ажилладаг, сэтгэлээрээ ажилладаг тэгээд тэр үед нь тэр салбарууд нь одоо амжилт олдог жигд ийм л байсан байхгүй юу. Одоо юмыг нураахад бол амархан байдаг. Босгоно гэдэг хэцүү байна. Одоо ардчилалын үед л тэр л бүгдийг хувьд шилжүүлээд л тэр бүгд үйлдвэр аж ахуйн газрууд бүгд хаацан. Байхгүй. Одоо тэгээд энийг чинь босгож чадахгүй өнөө ноосоо боловсруулж чадахгүй байна. Ноосны үйлдвэрүүд нь байж л байна ш дээ. Байр нь байж л байна. Байшин нь байж л байна. Тэхэд тэрүүгээр дүүрэн хятадууд болчихоод жоохон жоохон юм хийгээл гүйгээд гүйгээд явж байна ш дээ.
Эрдэнэтуяа -
За албан тушаалын хувьд тийм байж, эрх мэдэлтэй хүн эрх мэдэлгүй хүн хоёрын амьдралд ер нь хэр ялгаа байсан. Одоо жишээ нь хүмүүсийн сонсож байгаагаар эрх мэдэлтэй хүмүүс чинь хүүхдүүдээ гадаад явуулах ч юм уу тэ. Ийш тийшээ ингээд явуулчихаж байна. За ингээд за тэгээд мэдэл муутайхан хүн бол тэгээ л хүүхдүүд нь нэг илгээлтээр ийш тийшээ явдаг ч юм уу зарим хүний ярианаас сонсоход тиймэрхүү байдлаар ч юм уу, өдөр тутмынх нь амьдралд нь ямархуу байдлаар нөлөөлдөг байв?
Сүхбаатар -
Тэр үед бол эрх мэдэлтэй хүн, ажилчин хүн хоёрын ялгаа бол бага байсан. Яагаад гэвэл хяналт шалгалт их. Доороосоо ч хянана, дээрээсээ ч хянана. Одоо ажилчин хүн гэхэд л одоо Намын үүрийн дарга өөрийнхөө хүүхдийг сургуульд явуулчихлаа. Гэтэл тэр ажилчин тэрний хүүхдийг авсангүй ээ гээл одоо дээш нь мэдээ бичнэ ш дээ. тэхэд л дээрээ аймгийн Намын хороо ирээ л би буруутан нь биз дээ. Тиймээ, тийм учраас тэр ар өврийн хаалга тийм юм бол тэр үед одоо байгаагүй. Одоо сургуулийн хүүхэд одоо намын үүрийн даргын хүүхэд явлаа гэхэд л тэр сурлагаараа л явна. Тэр үед чинь Намын үүрийндарга битгий хэл өнөө сургуульд хүүхэд хувиарладаг байхгүй юу. Өөрөөр хэлбэр төгсөлтийн шалгалтын комиссийн дарга нь намын үүрийн дарга байдаг байхгүй юу тэр үеийн. Тэгээл одоо, одоо ингээл бодоход тэр үед чинь хүүхдээ ер нь дуртай сургуульдаа оруулж болноо доо. Яг өнөөдрийн жишээгээр авахад бол. Хэрэв тэх л юм бол ажил амьдралгүй болох жишээний. Тэхээр одоо тэгж ажилгүй амьдралгүй болохыг хүн бодохгүй дээ. Тэр үед шалгалт их байсан дээр дооргүй. Дээрээсээ ч байсан, доороосоо ч байсан. Хяналт их байсан. Тэр нь бол ил тод. Одоо ил тод гэсэн мөртлөө л ил тод биш л байгаа ш дээ ерөөсөө яг юун дээрээ болул. Тийм учраас тэр болул ерөөсөө ялгаа бол байхгүй. А тэхдээ нэг онцлог нь юу бол тэр үед дарга нарт өндөр шаардлага тавина. Ажилчинд их анхаарал тавина. Тэр болул их нөлөөлж байсан байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Аанг. Дарга нарт ямар байдлаар өндөр шаардлага тавихав?
Сүхбаатар -
Дарга нарт яахын ерөөсөө л ажилчны ажил амьдрал нь муу байвал тэр дарга ажил дээр байх уу үгүй юу. Гэдэг л асуудал ярьдаг байхгүй юу. А ажилчны амьдрал муу байх юм бол тэр даргыг солино. А солиод ажилгүй хаяхгүй. Тэр үеийн онцлог нь. Ажлаас халлаа тэр одоо өндөр тушаалыг доош нь шат бууруулаад ажилд өгнө. Ажилчин хүнийг арга хэмжээ авлаа тиймээ, а тэгвэл зэрэг бууруулаад ажлаа өгнө. 6-р зэргийн токорьчин байлаа гэхэд 5-р зэрэг юмуу, 4-р зэрэг болгож ажил дүгнэнэ. Хамгийн гол нь тэр үеийн чинь онцлог нь юу байсан ажлаас халж болно гэхдээ ажилгүй орхихгүй. Онцлог нь тэр л байсан байхгүй юу. Тийм учраас ажилгүй хүн байхгүй байсан байхгүй юу. Одоо бол тийм биш байна ш дээ. Нэг газар ажиллаа, ажил байхгүй бол за явдаа байх тооцоо дууслаа гээ л тэгээ л цаанаа ажил байхгүй юм чинь ажилгүйчүүдийн тоо нэмэгдэхээс өөр арга байхгүй ш дээ. Тийм учраас одоо ажилгүй хүн байдаггүй, ер нь ажилчныг ямар нэгэн байдлаар дарамтлах, шахах ийм байдал болул удирдах ажилтанд байх үндэс байхгүй. Гаргах л юм бол нийгмийн, амьдрал юм чинь байдаг л байсан л даа. Тэгээ л ажлаас нь даргы нь хална, солино. Тэр даргын халж солилоо ч гэсэн дараа нь дарга байсан бол ажилчин болгоо л ажил өгнө. Ажилгүй хаяхгүй. Тийм л байсан.
Эрдэнэтуяа -
Ер нь Дулаанхаан тосгон гэхиймуу даа тэ тэрний онцлог юу вэ? Анх та Дулаанхаанд 73 онд ирсэн тэ?
Сүхбаатар -
Тийн.
Эрдэнэтуяа -
Тэхэд ямар байсан.
Сүхбаатар -
Яахав энэ болул 56 онд байгуулагдсан үйлдвэр ш дээ. Гол нь юу вэ гэхдээр зэрэг бол энэ чинь энэ чинь ерөөсөө Дулаанхаан бол юу гэхдээр зэрэг бас нэг бахархах юм Бумцэнд гуайн төрсөн нутаг байхгүй юу. Улсын Бага хурлын дарга. Бумцэнд гэж байсийн ш дээ. Партизан Бумцэнд гэж. Тэрний төрсөн нутаг. Одоо энэ аршааны наад талд би намын дарга байхдаа өндөрлөж босгосийн. Гэрийн буурь нь байсийн. Том жижиг хоёр гэрийн буурь. Тэр төрсөн гэрий нь буурь гэж байгаан. А тэрэн дээр нь өндөрлөг босгоод тэр үед болул бас одоо энэ ахмад үеийн, хувьсгалт дайчдын уламжлалаар залуучуудыг их хүмүүжүүлнэ гэж ярьдаг үе байсан л даа. Бүр ингээд жим гарцан. Машин зам, явган хүн яваад бүр жим гарцан байгаан. Байсийн. Одоо бол бүр тэр эдгэцэн байна лээ. Одоо энэ 30-аад үеийн насны залуучууд манай Дулаанхааны 20 хэдтэй, 30 хэдтэй залуучууд болул мэдэхгүй байгаан. Тэр одоо юун ч өндөрлөг юм гэдгийг мэдэхгүй байгаа байхгүй юу. Тэхээр юм гэдэг чинь өнөө түүхээ мэдэхгүй болохоор чинь бас их харамсалтай болоод байгаам л даа. Тийн. Одоо зөвхөн ганцхан жишээ хэлэхэд л Бумцэнд гуайн төрсөн нутгийн төрсөн нутагт байгаа залуучууд энэ нутгийнхаа нэр хүндтэй хүнийг мэдэхгүй л байна ш дээ. Тийм жишээтэй. А яахав Дулаанхааны юу гэхээр анх энэ чинь ерөөсөө ямар ч юм байгаагүй. Уул, доод талд нь Дулаанхаан, Ерөө гол байсан. Тэр үед болул маш их могойтой байсан гэж байгаан. Могой гэж най байхгүй. Бараг гишгэх газаргүй байсан байна лээ. А тэгээд яахав энэ алс нь бас алсын бодолтой л байсан юм байна лээ. 56 онд энийг байгуулахад яваандаа Ерөө голоор мод урсгана гэсэн хэтийн бодлого байна ш дээ. Тэрийг түшиглэж энд төмөр зам тавьсан. Салаа төмөр зам нааш нь тавиад энэ үйлдвэрийг байгуулсан. Анх болул хоёр гэртээ л эхэлсэн байгаан. Тэгээд энд чинь үйлдвэр байгуулаад ингээд модоо зөөдөг Улаанбаатарыг модоор хангадаг ийм л газар байхгүй юу. Ерөөсөө л зориулалт нь ийм. Ингэж байгуулагдсан. Тэгээ л энэ чинь одоо Дулаанхаан хороо гэж байсан. Анх. Тэгээд сүүлд нь одоо Шаамар сумын 3-р баг гээд Дулаанхаан тосгон болоод байгаан. Одоо дамжуулах бааз, мод гуалин дамжуулдаг газар л байсан байхгүй юу ерөөсөө л. Тэгээд энэ ерөөсөө л юм дамжуулах хувь тавилантай газар байна л даа. Одоо болохоор хүдэр дамжуулж байна ш дээ.
Эрдэнэтуяа -
Энд төмөр замаар уу?
Сүхбаатар -
Одоо ийшээ хүдэр төмөр зам тавиад.
Эрдэнэтуяа -
Төмөртэйн орд руу.
Сүхбаатар -
Төмөртэйн орд руу. Тэгээд одоо Төмөртэйн ордноос ийшээ одоо ийшээ салаа төмөр зам тавьчихсан. Одоо богооноор хүдэр ирж байна ш дээ. Одоо хоногт чинь 130 богоон хүдэр ачиж байна.
Эрдэнэтуяа -
Одоо явж байгаа юу?
Сүхбаатар -
Явж байгаа ш дээ.
Эрдэнэтуяа -
Больцон гээгүй юу?
Сүхбаатар -
Үгүй үгүй явж байгаа. Бүр машин замаар машин нь болиод богооноор зөөж байгаа байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Ямар газар. Хятад уу?
Сүхбаатар -
Энэ Гонкгонгийн хөрөнгө оруулалтаар л гэнэ лээ.
Эрдэнэтуяа -
Хятад л юм байна л даа.
Сүхбаатар -
Тийн. Монгол захиралтай юм байна лээ. Үгүй ээ тэгээд яахав дээ. Одоо энэ манай том том компаниуд чинь дандаа л хятадын хөрөнгө оруулалттай юм байна тэ.
Эрдэнэтуяа -
Тийн. Тэгээ л монгол захиралтай байхгүй юу.
Сүхбаатар -
Монгол захиралтай. Тэгээд цаанаа хятадын л хөрөнгө оруулалттай байгаан ш дээ. Энэ чинь бас л бодмоор юм байгаам л даа. Үгүй ээ яахав ядуугийн зовлон байдаг л байх. Тэхдээ энэ чинь эзэмшил дээрээ л юм бодох хэрэгтэй байхгүй юу тэ.
Эрдэнэтуяа -
Өөрсдийнхөө ядаж нөгөө хүмүүс чинь ярьдаг биз дээ. Оросын юунд байхдаа хүртэл Эрдэнэтийг 51%-иар авчихаад тэгээд өөрсдийнхөө одоо эрх мэдэл дээрээ оччихоод Оюу толгойгоор 34%-иар авч байдаг яадгийн л гээд.
Сүхбаатар -
Тийн. Тэхдээр зэрэг энэ чинь нөгөө мөнгөнд хэмжигдээд байна. Мөнгө байж болно гэхдээ баялаг нь байгаа юм чинь гэдийх хэрэгтэй байна ш дээ тиймээ. Одоо энэ Оюу толгойг жишээ нь юу билээ. 300 сая долларыг чинь хоёр гурав хувааж өгөх боллоо тиймээ. Энийг чинь бас хүүтэй авна гээд байгаан ш дээ. Энэ болул миний бодлоор болул хүүтэй биш харин бид хүү авах ёстой байхгүй юу. Тиймээ. Баялагаа өгч байгаан ш дээ. Тийм биз дээ. Тэгтэл чинь одоо ийм л юманд одоо тэгээ л болж өгөхгүй байгаам л даа.
Эрдэнэтуяа -
Цаанаа тэгээд олонд тэгээд том том гүрнүүдийн бодлого л байдаг байх даа.
Сүхбаатар -
Бодлого нь манайхан чинь өөрснөө бас нарийн ухаан зарахгүй
Эрдэнэтуяа -
Аясаар нь.
Сүхбаатар -
Аясы нь дагаа л байна л даа.
Эрдэнэтуяа -
Бодох ухаан байхгүй байна уу.
Сүхбаатар -
Ерөөсөө л одоо баялаг нь байгаа юм чинь тэндээр чинь нилээн нь пээдгэр зогсож байх хэрэгтэй байхгүй юу. Үгүй танайх болил доо манай өөр орноо оруулья. Манай баялагт чинь шунаж байгаа газар зөндөө байна ш дээ.
Эрдэнэтуяа -
Тийн ш дээ. тэр чинь бас хуулиндаа өөрчлөлт орцон юм шиг байна лээ. Бүүр анх бас яригдаад байгаа. Бүүр Ашигт малтмалын хууль батлагдахад өөрчлөлт орцон юм байна лээ.
Сүхбаатар -
Тэр чинь өөрсөндөө ашигтай хийчихгүй юу. Дээр нь байгаа нөхдүүд чинь.
Эрдэнэтуяа -
Тэхээр чинь бүр бүүр хоёр гурван Засгийн газрын өмнөх л
Сүхбаатар -
Тийн.
Эрдэнэтуяа -
Юман дээр хятадууд ч юм уу гадаадынхан.
Сүхбаатар -
Үнэнээ хэлээд байгаа юм чинь өнөө Их хуралд чинь бизнесүүд ороод ирэхдээр зэрэг чинь ерөөсөө л одоо өөртөө ашигтай тогтоол гаргадаг. Тийн. Нэг л заалт байхад л хангалттай байхгүй юу тэр чинь. Тийм учраас л тэр хуулийг чинь хууль их олон өөрчлөгдөөд байгаа чинь сайндаа биш байхгүй юу. Нөгөө нөхдүүд л ашигтай үйлчлэх гээд байгаан ш дээ. Тэрнээс хууль гэдэг чинь болул одоо дор хаяад 5 юмуу 10 жил болох ёстой биз дээ. тиймээ. Тэхэд нэг жил болоо л хоёр жил болоо л хуульд нэмэлт өөрчлөлт оруулна гээл ингээ л аваад хаячихдаг. Тэгтэл нөгөө нөхдүүд чинь өөрсөндөө ашигтай л юм хийгээд байгаа байхгүй юу. Энэ юуны хувьд бол тэгээд анх тэгж байгуулагдсан. Тэгээд энэ чинь эзэнгүй газар байсан. Ийм л газар байгуулагдсан ийм л түүхтэй газар л даа одоо. Энэ чинь 11 онд 50 жилийн ой нь болох гээд байна ш дээ. Бас удцан манай уугуул үйлдвэрүүдийн нэг байхгүй юу. Бас л олон сайчуул төрж гарсан. Бас л одоо улсад тухайн үедээ үүргээ гүйцэтгэж нэр төртэй ажиллаж байсан ийм л газар л даа. Тийн. Мод боловсруулах, Сэлэнгийн Мод боловсруулах Сүхбаатарын Мод боловсруулах комбинат гэдэг чинь бас л тал дээр л боссон. Бас л юу ч байхгүй.
Эрдэнэтуяа -
Одоо бол юу ч үгүй хөөрхий.
Сүхбаатар -
Одоо бол юу ч байхгүй болоо биз. Тэр үед чинь бас л одоо юу ч үгүй газар босгоол тэгээ л үйлдвэр нь ажиллаал 1000 гаруй ажилчинтай үйлдвэр ажиллаж байсан. Одоо тэгээл одоо бол байшин барилга нь тоногдоо л байшингий нь буулгаа л тоосгы нь аваа л ингээл дуусч байна ш дээ. Тоног төхөөрөмжүүд нь уурын зуухны том том тоног төхөөрөмж нь төмөрт тушаагдаад л ингээ л алга боллоо л доо.
Эрдэнэтуяа -
Энэ ардчилал хэдэн онд гарсан бэ? Яаж гарч байсан бэ?
Сүхбаатар -
Ардчилал ерөөсөө одоо яахав манай энэ ардчилалын нөхдүүд болул ардчилалыг өмчилчихөөд байгаан. Би болул одоо тэгж л хэлж байгаан. Ардчилалыг чинь 1988, 87 оноос эхлээл МАХНам энэ ардчилалын асуудлыг яриагүй биш ярьж л байсан байхгүй юу. Гэхдээ тэр үед ардчилал гэж ярьж байгаагүй. Өөрчлөн байгуулалт гэж ярьж байсан. Шинэчлэл гэж ярьж байсан. Тийн. Өөрчлөн байгуулалт, шинэчлэл гэж ярьж байсан байхгүй юу. Тэгээд 88, 89 оны үед чинь Оросын өөрчлөн байгуулалт орлоо. Өөрчлөн байгуулалт болсон. Тэхээр манайх тэр үеэс эхлээл улсын хэмжээнд бодлого болгож явуулж байсан байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Ер нь өөрчлөн байгуулалт болох тийшээ юу?
Сүхбаатар -
Тийн. Өөрчлөн байгуулалтыг чинь одоо манайхан ч ярьж байсан. Манай сэхээтнүүд ч тэр үед бас цаг нь болоогүй юмыг яриад арга хэмжээнд ороод бас л одоо хэлмэгдэж байсан.
Эрдэнэтуяа -
60 хэдэн оны үед бол уу?
Сүхбаатар -
Тийн. 60 хэдэн оны үед болул. Лоохууз, Сурмаажав эднүүс тэр үед чинь бас л одоо тэр үед л одоо ардчилалыг хийчье гээл тэднүүс байлцаж байсан улсууд байхгүй юу. Гэтэл олонхи нь тэрийг чинь тухайн үедээ цаг болоогүй гэж үзэж байсан. Нөгөө талаар тэр хүмүүсүүдийн бас бодлого тэр хүмүүсүүдийн хэмжээнд тухайн үед ээ хүрээгүй л байхгүй юу. Ер нь нийгмээсээ түрүүлээд боловсорцон юм уу. Мэдлэгтэй хүн гэдэг чинь дандаа хэлмэгдэж байдаг байхгүй юу. Жишээлбэл Нацагдорж байна тиймээ. А тэр үеийн дээр үеийн одоо ерөнхий сайд байсан Амар байна. Гэх мэтчилэн томчуул байна ш дээ дээр үеийн. Тэд чинь яасан нийгмээсээ түрүүлцэн тийм одоо боловсролтой, мэдлэгтэй сэтгэхүйтэй байсан учраас тухайн нийгэмдээ дарагдаа л тэгээ л арга хэмжээ авахуулдаг, хэлмэгдээ л. Одоо хэлмэгдэл гээд яриад байна ш дээ. Тэгээ л одоо шоронд ордог, алуулдаг, амь үрэгддэг ийм л байсан байна ш дээ. Тэхээрээ ардчилал болул 80 хэдэн он, 86, 87 оны үеэс манай энд бий болсийн. Ер нь тэхдээ ардчилал нэрээр биш дээ би хэллээ л ш дээ. Өөрчлөн байгуулалт, шинэчлэлт гэдэг тийм нэрээр яваад тэгээд 90 онд тэр энэ залуучууд одоо энэ ардчилал гэдэг юмы чинь санаачлаад өлсгөлөн зарлаад, цуглаан хийгээд ингээ л ардчилалыг бий болгосон. Гэхдээ ардчилалыг болуул ард түмэн л бүтээсэн байхгүй юу. Ард түмэн тэрийг дэмжээгүй болул ардчилал ялахгүй л байсан. Гэтэл одоо энэ нөхдүүдийн яриад байгаа нь бид анхны анхдагч 13, энэтэр гээл одоо өөрснийгөө цээж дэлсээд байна ш дээ. Яахав санаачилсан, зохион байгуулсан нь үнэн тиймээ, тэрийг бол үгүйсгэх арга байхгүй. Тэхдээ одоо ардчилалын 20 жилийн ой хийлээ л гэж байна, хичнээн хүн шагнав л гэж байна. Дандаа л ардчилсан намын гишүүдээ шагнаад байна ш дээ. Тэр жилийн 80 хэдэн онд тэр шинэчлэл өөрчлөлтөнд орж байсан тэр улсуудыг чинь яагаад шагнаж болдоггүй юм. Тэр улсууд чинь цөөхөн байгаан ш дээ одоо нэг. А тэгээд 88, 89, 90 оны үед чинь ардчилалыг чинь одоо дэмжиж байсан улсууд байж байна. Тэр улсуудыг шагнаж болноо доо. Тэхээр энэ чинь ардчилалыг өмчилж л байхгүй юу. Тэхээр ардчилал гэдэг ард түмний юм юмаа. Ардчилалыг чинь ард түмэн байгуулсан. Тийн.
Эрдэнэтуяа -
Би тэгээд бодохын ардчилалын нэг гол гол хийсэн зүйл нь юу вэ? Хувьчлал тэ.
Сүхбаатар -
Хувьчлал мөн. Хувьчлал мөн дөө ардчилалын гол хийсэнюм ердөө л олон түмэнд тиймээ чөлөөтэй болгосон. Эрх чөлөө олгосон гэдгийм уу. Одоо ер нь юу ч хийсэн дурны юм болсон. Тиймээ. Хувьчлалыг бол буруу хийсэн байхгүй юу. Би түрүүн хэлсэн ш дээ. Хувьчлалыг яахав ардчилалын үед гарсан нь үнэн. Малыг хүнд өгсөн тиймээ, орон сууцыг хувьд өгсөн. Тэрийг бол ардчилалтай холбоно. Энэ бол зайлшгүй холбоно. Гэтэл хувьчлалаа буруу хийсэн байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Хувьчлалын яахав хувьчлалыг санаандгүй хийсэн хувьчлалын үр дүнд гарсан нэг гол сөрөг нөлөө нь ч гэхийм уу? Аж үйлдвэр байх тэ.
Сүхбаатар -
Тийн.
Эрдэнэтуяа -
Аж үйлдвэрийн салбарт хийсэн хувьчлал.
Сүхбаатар -
Аж үйлдвэрийн салбар ч байна. ХАА ч байна. Малыг хувьд өглөө гэхэд
Эрдэнэтуяа -
Газар тариалан.
Сүхбаатар -
Газар тариалан, малыг хувьд өглөө өгсөн өгч болно тиймээ. Гэтэл өчигдөр бас нэг малчин ярьж байна лээ л дээ. Бид мал маллаж мэдэхгүй байна гэнэ. Малаа л дагаа л явж байна. Хөдөөний малчин хүн ярьж байна ш дээ. Залуу хүн л дээ тэр. Тэхээр тэднийг чинь дээр үеийн уламжлалт чанараар л тэр залуучуудыг чинь ахмад малчид, тэргүүний малчдаа хөдөлмөрийн баатар малчдаа, улсын аварга малчдаа дагуулаад тиймээ, мал маллах арганд сургах хэрэгтэй байхгүй юу. Одоо мал их үхэж байна. Зуданд олон үхэж байна гэж байна ш дээ. Тэр чинь тэр малчдын туршлага дутсанаас болж байгаа. Малын арчлах арга ажиллагаа дутсанаас болж байгаа байхгүй юу. Ийм юмнууд чинь холбоотой байхгүй юу. Тийм юм байхгүй. Тэгээ л ерөөсөө эрх мэдэл, эрх чөлөө гэдгээ нэг талд тавиад өрөөсгөл хандаад байгаа байхгүй юу. Энийг чинь олон талаас нь бодох хэрэгтэй байхгүй юу. Тэгвэл энэ чинь юм болно.
Эрдэнэтуяа -
Энэ таны ажиллаж байсан энэ мод бэлтгэх, дамжуулах, боловсруулах үйлдвэрүүд яаж хувьчлал явагдаж байсан.
Сүхбаатар -
Энэ чинь өнөө яахав тасалбараар.
Эрдэнэтуяа -
За.
Сүхбаатар -
Тэгээл нэг мэргэжлийн биш хүн шүү дээ.
Эрдэнэтуяа -
Анх яаж мэдрэгдэж байсан?
Сүхбаатар -
Аан.
Эрдэнэтуяа -
Анх яаж мэдэгдэж байсан? Хувьчлал явагдаж байсан.
Сүхбаатар -
Яахав ерөөсөө л одоо хувьчилж авна гээл тэр чинь зарлачихаж байгаа юм чинь. Тэгээ л одоо хэдэн залуучууд ирээ л өнөөхийгөө авлаа. Яахав хуучин улсууд нь бүртгэл данстай дээр үед чинь маш нарийн шүү дээ. Тэгээ л бүгдий нь хүлээлгээд өглөө. Одоо МБК-ыг авсан нөхөр ерөөсөө хувьчилж аваа л тэр чинь одоо хичнээн доллар, хичнээн сая төгрөг байсан билээ дээ. Бэлэн мөнгө. Өнөөдөр аваа л маргааш нь Улаанбаатар давхиа л 2 жийп аваал ирж байна гэж байгаан. Жип машин.
Эрдэнэтуяа -
Мнг.
Сүхбаатар -
Тэр чинь өнөө үйл ажиллагаа нь буруу болж байхгүй юу. Тэр мөнгөөрөө л одоо тэр авсан хувьчилж авсан үйлдвэрээ цааш нь яаж явуулахав гэдэг юмаа л одоо эргэлтэнд оруулах ёстой байхгүй юу. Гэтэл одоо ерөөсөө л хувьчилсан нөхдүүд чинь дандаа л машин авсан, өөрснөө тансаг орон сууцтай болсон ийм л байдлаар болцон байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Гол нь нөгөө бас юу нь буруу байсан юм шиг байгаан. Яг тэр үйлдвэрүүдийг нь мэдэгч тийм хүмүүсүүдэд нь хувьчлаагүй, мөнгөтэй хүмүүст нь хувьчилхаар.
Сүхбаатар -
Харин тийм л байхгүй юу. Мэргэжлийн биш хүнд нь өгсөн байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Ямар ч мэдлэг байхгүй.
Сүхбаатар -
Тухайн үедээ 5, 10 төгрөг олоод авсан хүн ирээд тэр чинь дандаа зээлээр өгсөн байна ш дээ. Банкнаас зээл аваа л ирээд өгнө. Тэгээ л өнөө мэдэхгүй хүн чинь яахын тэгээ л өөрийнхөө мэддэг хэмжээнд л явна шүү дээ. Гэтэл жинхэнэ мэддэг хүмсүүд нь байж л байгаан. Дарга нь ч байж байна, инженер нь ч байж байна технологи нь байж байна ш дээ. Гэтэл тэр нөхдүүд чинь нэгэнт хувьчлаад авцан гэхлээрээ тануус бидэнд хамаагүй гээл хаядаг нь буруу байхгүй юу даа тэр үед. Тэр хувьчилж авсан нөхөр чинь нөгөө мэргэжлийнхаа хүмүүсийг татаж аваад тэдэнтэйгээ хамтраад ажилласан болул тэр үйлдвэр чинь элгээрээ мөлхөхгүй л байхгүй юу. Тэр гол буруу нь тэрэндээ л байгаа ш дээ. Хувийн юм хувийн юм.
Эрдэнэтуяа -
Ажилчидаа бүгдий нь халаа л.
Сүхбаатар -
Хувийн юм гэхдээр зэрэг энэ миний юм чинь одоо чи манай ажилчин биш. Чи манай мэргэжлийн хүн биш гэдэг ийм хандлагаар хандцан. Хэрэв үнэхээр тэр одоо өөрөө мэргэжилгүй хүн чинь нэг хоёр мэргэжлийн хүн аваад тэр мэргэжилтэй инженер техникийнхээ хүмүүстэй суурилаад тэр үйлдвэрээ хэвийн явуулсан болуул өнөөдөр ингээд хаалгаа барихгүй ш дээ. Тэгээд сүүлдээ яасан гэхдээр зэрэг мөнгө ихтэй гээл хятад руу тууцан. Хятадаас, хятад бодлого явуулаад байхгүй юу цаана нь. Хятад чинь нөгөө хүнээрээ дамжуулж цаана нь нээх их мөнгөтэй улсууд байгаа биш байхгүй юу. Хятадын Засгийн газрын бодлогоор тэр улсуудад мөнгө өгөөд тэр мөнгөөрөө нөгөө нөхдүүд чинь манайхныг худалдаж авчихаад ингээд юм маань буруу замаар яваад байгаа байхгүй юу. Тийм л учраас энэ хувьчлал гэдэг юм бол анхнаасаа л би түрүүн хэлж байсан хоёр тасалбарынхаа ач холбогдлыг ойлгохгүй байх үед нь хувьчлаад хаячихсан юм чинь ойлгоогүй улсууд яахав. Тэгээд сүүлд нь нөгөө 7000-хаа тасалбарыг ерөөсөө л өө энэ чинь нэмэргүй юм байна гээд 7000-аар нь өгчихсөн байхгүй юу улсууд ингээд зарцан. Тэгээд өнөө тасалбараа зарцан хүн чинь яахын юу ч үгүй болохгүй юу. 7000 төгрөгтэй яадгийн.
Эрдэнэтуяа -
Та хувьчлалд яаж оролцсон?
Сүхбаатар -
Би яахав дээ спиртэд, нэг хоёр газар өгсөн юм байна. Тэгээд би хувьчлалаа олж авч чадаагүй. Тэгээд сүүлд нь хөөцөлдсөөр байгаад сураглаад яасан чинь миний хувьчлалыг тэндээс нь аваад, би мэдээгүй ш дээ. Тасалбар над байж байгаан ш дээ. Тэгтэл биржээр дамжаад нөгөө брокер нөхөр чинь хүнд худалдчихсан байгаан. Тийм л замаар явчихсан байхгүй юу. Нөгөө брокерийн пүүс байгуулчихсан. Тэр хүн маань манай хүн л дээ. Манай эндхийн хүн байхгүй юу. Энд брокер хийж л байсан хүн. Тэгтэл тасалбар маань байж байдаг. Би чинь нээх олон тасалбартай мөнгөтэй болно гээд бодоод байгаад байдаг. Тэгээд ерөөсөө болохгүйнээ. Тэгээд би Хөрөнгийн бирж дээр очсон. Хөрөнгийн бирж дээр очоод бүх юм байдгийн ббайна лээ хөөрхий дансанд, тэнд. Компьютерт бүгд байдгийн. За тэр брокерийн пүүс, тийм хүнтэй уулзаа гэлээ. Уулзаад очлоо. Очсон чинь таны юуг зарцан байна. Би асуулаа. Би өнөө тасалбар нь наддээр байж байгаан ш дээ. Тэхээрээ энэ нь над дээр байж байдаг. Эний нь яахаараа зардгийн.
Эрдэнэтуяа -
Та тэхэд тэтгэвэртээ гарцан байсан уу?
Сүхбаатар -
Гараагүй.
Эрдэнэтуяа -
Та чинь уул нь удирдах албан тушаалтай байж байж танд түрүүлж мэдэгдээгүй юу?
Сүхбаатар -
Мэдэгдсэн л дээ. Мэдэгдэхдээ би чинь би чинь нөгөө тухайн үедээ хэнхэглэж яваад гол ашигтай газар хувьчлал өгөх өнөө юу нь дуусчихгүй юу.
Эрдэнэтуяа -
Яг хувьчлал явахад та ямар албан тушаалтай байсан?
Сүхбаатар -
Би Намын дарга байсан Бугантад.
Эрдэнэтуяа -
Тэгсэн мөртлөө, уул нь энэ хувьчлалд чинь дээгүүр албан тушаалтнууд нь арай илүү юм авч үлдсэн гэсэн зарим ойлголт ойлголттой суух юм байна лээ.
Сүхбаатар -
Тэр яахав дээ тэгвэл ялангуяа энэ чинь Улаанбаатарынх л их авч байхгүй юу. Тиймээ. Биднүүсийн дунд тушаалын албан хаагч тиймээ. Дунд тушаалынхан гэдэг чинь ажилчидтай адилхан. Би чамд хэлсийн ш дээ. ажилчнаа муу харсан байвал дунд тушаалын албан хаагчийг халдаг байсан шүү гэхдээ ажил өгдөг байсан. Тэхээрээ дунд тушаалын албан хаагчид болул тэрэнд чинь одоо арай ихүү авчих юм уу нөгөө нөхдүүдийнхийг гүйлгээд нөгөө брокерийнхөө нөхөртэй хамтраад хуйвалдаад авчихдаг юм шиг сэтгэл байхгүй л байхгүй юу. Тийм хүмүүжилгүй л болчихсон байхгүй юу. Жинхэнэ үнэлж хүний төлөөл явж байсан гэсэн тийм л одоо. Чи өөрийгөө золиослоод хүний төлөө л ажил гэсэн тийм л хүмүүжил олгочихсон учраас тэр хувьцааны тэр олон сайхан юмыг чинь ашиглаж чадаагүй. Тухайн зах зээлийн үед болул одоо азгүйтсэн л байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Таны амьдралд ямар нэгэн гүнээр нөлөөлсөн зүйл бий юу?
Сүхбаатар -
Одоо юу байхав дээ ер нь зүгээр.
Эрдэнэтуяа -
Сайн муу?
Сүхбаатар -
Жирийн л одоо дундаж амьдралтай хүн тэр хэмжээгээрээ л явсаар байгаа л. Яахав зүгээр алдар нэр, алдар гавъяаны хувьд бол бас одон медаль юм авлаа л даа. Бас хөдөлмөрийг төр засаг үнэлсэн.
Эрдэнэтуяа -
Улсаас та ямар ямар шагнал урамшил хүртэж байсан?
Сүхбаатар -
Би тэгээд Хөдөлмөрийн Гавъяаны Улаан тугийн одон, Алтан гадас, Хөдөлмөрийн хүндэт медаль, ойн медалиуд бий л дээ.
Эрдэнэтуяа -
Таны амьдралд ер бусын ба бусдаас онцгой гэх зүйл бий юу?
Сүхбаатар -
Үгүй ээ яахав дээ би бол ерөөсөө өнөө сурын харвааны үе залгамжилсан хүн байхгүй юу.
Эрдэнэтуяа -
За.
Сүхбаатар -
Сур харвадаг.
Эрдэнэтуяа -
Аанг.
Сүхбаатар -
Тэрүүгээрээ л одоо онцлог гэхиймуу даа. Бусад нь болул жирийн л хүнтэй адилхан. Олон хүүхэдтэй бол олон хүүхэдтэй, бордуухан амьдралтай бол бордуухан амьдралтай. Дундаж амьдралтай, ядуу гэж хэлэхгүй ээ. Боломжийн л амьдралтай. Сур болул миний бүр үе залгамжилсан. Би чинь одоо өөрөө 6 дахь үеийн сур харваачин.
Эрдэнэтуяа -
Өө за за.
Сүхбаатар -
Тэгээд манай хүүхдүүд чинь 7, 8 дахь болоод явчихаж байгаан.
Эрдэнэтуяа -
Аанг.
Сүхбаатар -
Тэгээд би чинь одоо Сэлэнгэ аймгийн Сурын холбооны тэргүүнээр 46 дахь жилээ ажиллаж байна. Одоо ч ажлаа хийж л байна.
Эрдэнэтуяа -
За.
Сүхбаатар -
Цалингүй ажил хийж байгаа хүн шүү дээ. тийн. Цалингүй ажил хийж байгаан. Тэгээ л одоо яахав өөрийн сонирхолтой юм чинь. Тэгээд энд яахав хөдөө анх нум сумны үйлдвэр байгуулсан. Дулаанхаанд. Тэгээд үйлдвэр байгуулаад нөгөө нэг Хүрэл нэртэй байгуулаад, дараа нь компани болгоод тэрийгээ хүүхэддээ өгөөд одоо манай нэг баньд ажилуулж байна. Тэгээд ер нь одоо нум сумаар л эцсийн эцэст ямар ч байдгийн тэгээ л өөрийн сонирхолтой юмаа хийгээл, 5, 6 ном бичсэн. Сурын харвааны тухай залуучуудад хэрэг болох юм болов уу гэж бодоод. Тэгээ л явж байдаг хүн. Ялгагдах нь тэр. Миний манай юуны тухай юуны нэвтрүүлэг байдгийн. Бадамсамбуугийн бичсэн.
Эрдэнэтуяа -
Аа аялалын цагаар уу?
Сүхбаатар -
Тийн. Аялалын цагаар.
Эрдэнэтуяа -
Дулаанхаанд ирээд нөгөө энэ музей аршаан маршаан дээр ирээд.
Сүхбаатар -
Тийн. Тэндээр яаж байгаад. Тэгээд нэг гэр бариад нум сум хийгээд гэр бүлээрээ яаж байгаа гээд. Тэр нь яваандаа кино болгоно гээд байдаг. Бас боломж болохгүй л байгаан. Хоёр гурван жил болчихлоо л доо.
Эрдэнэтуяа -
Нээрээ би хальт харж байсаан.
Сүхбаатар -
Тэгээд тэр талаараа бол яахав улсад, улсын хэмжээнд нум сум хийдэг хүн гэж намайг таньдаг болцон.
Эрдэнэтуяа -
За.
Сүхбаатар -
Гадаадын бас хоёр гурван орон Германд, Германыхан ирж бас нэг кино хийсэн манайхан. Германд гарсан. Гадаадын хоёр гурван орон ирж телевизийнхэн ирсэн. Сэтгүүлийнхэн ирсэн. Тэр талаараа бол гадаадад хэдэн газар ном сэтгүүлд гарцан. Кинонд орцон. Тэхээрээ бас зарим талаараа танигдаж байгаа. А монголынхоо нэрийг бас нум сумыг сурталчлах талаар нэг тодорхой ямар ч байсан юм хийцэн. Ийм л юм байдгийн.
Эрдэнэтуяа -
За за ярилцлага өгсөнд маш их баярлалаа.
Сүхбаатар -
За. За тэгээд ажил үйлс, зорьсон хэргээ амжилттай сайн бүтээгээрэй.
Эрдэнэтуяа -
Өөр миний асуугаагүй зүйл таны ярихаар юм байна уу?
Сүхбаатар -
Одоо юу байхав дээ гол юмаа ярьчихлаа л гэж бодож байна. Тиймээ. Чи асуух юм байвал хамаагүй, асуувал л яриад байх юм, ярина гэхдээр бас юу байхав бас нэг өргөн асуудал юм л даа чиний энэ асуудал. Тиймээ. Тэгээд ер нь одоо чиний хувьд болул бас юм хийх гэж бодож яваа хүн ер нь одоо тал талаас нь л дүгнэх хэрэгтэй. Олон талаас нь. Тэр 60, 70-аад оны үеийн амьдрал, тиймээ. Тэр үеийн амьдрал муу биш. Яагаад вэ гэвэл би хэллээ ш дээ. Тэр үед чинь ажилгүй хүн байгаагүй. Гуйлгачин байгаагүй, гэтэл тэр үеийг чинь муу хэлэх гээд байгаан ш дээ. Одоо залуучууд. Тэрийг би эсэргүүцэж байгаан. Тэрнээс чинь муу юм байна. Тэрийгээ бүхэлдээ сайн юм гэж хэлэхгүй. Сайныг авах хэрэгтэй байхгүй юу. Тиймээ. Тэгээд хүний мөс муудаж байгаа гэж хэллээ ш дээ би. Тэр үеийн хүний мөс ямар байлаа. Одооны үеийн хүний мөс ямар байна гэдгийг чинь. Залуучууд бол дургүйцэж магадгүй. Тэхдээ энэ бол амьдралын. Амьдралын үнэн байхгүй юу. Амьдралын үнэн гэдгийг чинь хэн ч өөрчлөхгүй. Тэхээр чинь одооны чинь төр засгийн удирдлагын бодлого буруу болчихоод байгаан. Тэр үед байна ш дээ. Одоо энэ ардчилал гараад Улс Төрийн Товчооны 9 хүн байсан. 2 орлогчтой нийлээд 11 хүн байсан байхгүй юу. Энэ 11 хүн Монгол улсыг залгиж байна гээд. Шүүмжилж байсан байхгүй юу тэр үед. Тэгж бичиж байсан, хэлж байсан. За тэр 11 хүн юм идээд юу шалихав. Тиймээ. Яахав улсын хангамжинд байсан нь үнэн. Орон байр нь улсынх. Унаа нь улсынх. А тусгай хангамж байсан л байх. Хоол ундаа тогоочтой байсан нь байх. Тиймээ. Одооных ч байж л байгаа ш дээ. А гэтэл одоо байна ш дээ. Одоо 76 хүн гараад ирлээ. Энэ 76 хүн чинь тэр үеийн 11 хүнээс хангамж мангамж илүү болчихоод байгаа байхгүй юу. Тиймээ. Тэгвэл тэр үеийн мөнгөний ханш ямар байсан. Өндөр байсан. Одооны мөнгөний ханш уначихсан. Тэр үед 100 төгрөгөөр 1 шуудай гурил авчихна. 1 цай авчихна. 1 дүнсэн тамхи авчихна. 1 хийл элсэн чихэр авчихна. 1 молоко авчихна. Тэгээд цаана нь хорин хэдэн төгрөг үлдэнээ. Тэр үеийн гурил хэдэн хийлийн гурил байсан байна. 70 хийлийн гурил байсан. 70 хийлийн гурил. А одооны гурил маань 25 хийл, өшөө 40 хийл тиймээ. Ямар үнэтэй билээ. Энэ болул яахав зүгээр нийгмийн хөгжлийн шаардлагаар ийм байнаа гэж бодож болно. Энийг бол харьцуулахад бас л бодогдох л ёстой. Тануусыг эрдэм шинжилгээний ажил хийж байгаа улсууд бол би бол ганцхан жишээ хэлж байна. Энийг өргөн утгаар холбож өгөх хэрэгтэй. Нийгмийн амьдрал тиймээ, нийгмийн хөгжлийг холбож өгөх хэрэгтэй байхгүй юу. Тийн. Би тэхдээ одооны ардчилалын юуг бүхэлд нь үгүйсгээгүй ш дээ.
Эрдэнэтуяа -
Аанг.
Сүхбаатар -
Арга барил нь ардчилал гэж өргөн утгаар яриад байгаа мөртлөө ард түмнээсээ холдчихсон. Ард түмний ерөнхийлөгч гээд Элбэгдорж гарч ирсэн. Чи тэрийг дуулж байгаа биз дээ. Ард түмний ерөнийлөгч гэж хэлсэн тиймээ. За гараад ирсэн хойноо юу хийсийн. Хүүхдэд 20000 төгрөг өгнө. Оюутнуудад юу билээ 108 мянган төгрөг өгнө гэж амласан шүү дээ. Тэгээд амлахад хүртэл учир байхгүй юу тиймээ. Энэ мөнгө улсад байна уу үгүй юу. Энийг гараад би өгч чадах уу үгүй юу. Одоо тэгээд манай монголчууд чинь хүний, монгол хүний нэг тэвчээртэй чанар байгаа. Хүлээцтэй. За яахав болох байлгүй дээ. Харья даа, тиймээ. Энэ оюутнууд бол тэгээ л байгаа байх л даа бодвол. Тэрнээс одоо Ерөнхийлөгчид, Засгийн газрын ордонд цуглаан жагсаал хийгээл явж болно ш дээ. Яагаад гэвэл амлачихсан нь үнэн ш дээ. Бүх хүн мэдэж байгаа. Тэгвэл одоо хэрэг хийсэн хүн хэрэгт ордоггүй. Одоо жишээ нь 7 сарын 1-ны юу чинь бүх телевизүүд зураг авсан тэ. Бүгд байгаа ш дээ. Бодит байдлаар. Тэгвэл тэр улсуудаас нэг ч хэрэгт ороогүй байна ш дээ. Батзандан ороогүй, Магнай ороогүй, Энхбат ороогүй, Жаргалсайхан ороогүй ш дээ. Тиймээ, гэтэл 500 гаруй цагдаа хэлмэгдлээ ш дээ. Эрүүл мэндээрээ тиймээ. Цагдаа яадгийн ард түмнээ л хамгаалдаг ш дээ. Улаан нүцгэн гараараа л хамгаалдаг амьтан шүү дээ. Ард, цагдаа чинь ардын л хүүхэд ш дээ. Тэгтэл сая өнөө эднүүс сая зөвлөгөөн хийлээ дээ. Тэр цагдааг ярьж байгаа хүн нэг ч алга. 500 гаруй цагдаагийн тал хувь нь эрхтэн дутуу болсон. Насны өвчтэй болсон. Зарим нь группэд орсон зарим нь эрхтэн дутуу болсон. Ийм юман дээр чинь одоо дүгнэлт хийх хэрэгтэй байхгүй юу. Яахав тэр цуглаан хийдэг нь зөв л дөө тиймээ. Гэхдээ галдан шатаадаг нь зөв үү юув. Монголд ийм юм ерөөсөө гарч байгаагүй. Түүхэнд байхгүй. Тэр битгий хэл монголд 13-р зууны үед байна ш дээ цагдаагүй, эмнэлэггүй байсан байна ш дээ 13-р зууны үед. Энэ чинь юу гэсэн үгэв. Тэр үед чинь хулгай байгаагүй тэ. Хэрэг гардаггүй байсан байна. Өвчин тусдаггүй байсан байна ш дээ 13-р зуун шүү дээ. Нилээн олон жилийн өмнөх юм ярьж байгаан ш дээ тиймээ. А тэгвэл өнөөдөр монголд хууль нь байна, цагдаа нь байна, эмнэлэг нь байна. Хэрэгтэнээ цөөлж чаддаггүй, өвчтөнөө багасгаж чаддаггүй ийм л байгаа ш дээ. Энэ болул бас л бодууштай л юм байгаа байхгүй юу. Тэхээр тийм тодорхой баримтаар одоо тэр цуглаан дээр очоод уриалаад байсан улсууд чинь тийм л сайн байсан юм болул: - за тануус битгий энэ байшинг галдан шатаа, энэ чинь улсын өмч шүү, ард түмний хөрөнгө шүү тануус ийм юм хийж болохгүй шүү гээд тараах байсан байхгүй юу. Тэгтэл тараагаагүй. Тэгтэл хамгийн гол нь МАХНам буруутаа л, Баяр буруутаа л, Баяр арга хэмжээ аваагүй, Энхбаяр буруутаа л онцгой байдал тогтоосон, буруутаад байгаан ш дээ. энэ болул ерөөсөө л нээх л.
Эрдэнэтуяа -
За за, за баярлалаа.
Сүхбаатар -
За амжилт хүсье.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.