Tserendejid
![](../assets/images/interviewees/990462.jpg)
Basic information
Interviewee ID: 990462
Name: Tserendejid
Parent's name: Damba
Ovog: Ach haraid
Sex: f
Year of Birth: 1938
Ethnicity: Halh
Additional Information
Education: incomplete secondary
Notes on education: This most likely means 7 years of schooling.
Work: retired
Belief: Buddhist
Born in: Shine-Ider sum, Hövsgöl aimag
Lives in: Dulaanhaan sum (or part of UB), Selenge aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
family
education / cultural production
relations between men and women
cultural campaigns
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Эрдэнэтуяа -
Тэгээд ярилцая.
Цэрэндэжид -
За Хөвсгөл 1939-н оны 8-н сарын 25-нд төрөөд, тэгээд эх эцгийн гар дээр байжийгаад
Эрдэнэтуяа -
Аанхан
Цэрэндэжид -
Тэгээд дараа нь ээж 3-н настай байхад нас бараад
Эрдэнэтуяа -
За
Цэрэндэжид -
Тэгээд хойт ээжтэй болоод, хойт ээжтэйгээ явжийгаад, тэгээд сургуульд одоо хэдэн ондийм болоо сургуульд сургуульд чинь одоо 40-н хэдэн онд орсиймуу, 40-н, за 40-он тэх дээр чинь одоо болохгүй байна даа.
Өөр хүн -
39 онд төрсөн, тэрэн дээрээ 8-ыг нэмэхэд 47 он
Цэрэндэжид -
Тийн 47-н онд орсийм байх аа даа.
Эрдэнэтуяа -
За
Цэрэндэжид -
Бага сургуульд ороод, тэндээсээ яваад тэгээд 5-р ангид орж, 4-р ангийн мэд юу төгсөж, хичээлдээн бол гайгүй байсийн ер нь бол тоо моон дээр болуул, тоо, монгол хэл дээр болуул би дандаа онц авдаг байсийн.
Эрдэнэтуяа -
Аанхан
Цэрэндэжид -
Ам хичээл дээр бол яахав жаахан тааруухан байсан. Тэгээд 5-р ангиасаа олон төрлийн өвчин хүрээд тэгээд 5-р ангиасаа гарцан байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Яасийн?
Цэрэндэжид -
Аа салхин цэцэгтээд, дараа нь коортоод, гахайн хавдар тусаад, тэгээд нөгөө нэг олон хоногоор ингээд эмлэгт хэвтэхдээр зэрэг хөл гар өвдөж хавдаад, тэгээд хэвтэрт орчоод, тэгээд тэрнээс хойш ээж аав 2 явуулаагүй.
Эрдэнэтуяа -
Аанхан
Цэрэндэжид -
Тэгж байжийгаад, хөдөө байжийгаад дараа нь нэгдэл чинь одоо 53-н онд одоо нэгдэл бий болсон. Шинэ-Идэр, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр суманд
Эрдэнэтуяа -
Аанхан
Цэрэндэжид -
Аа тэгээд тэрийг яахав аав ээжтэйгээ бараадаж яваад, тэгээд 58-н онд арьс өнгөний дисвенсэр гэж гарч байсийн.
Эрдэнэтуяа -
За
Цэрэндэжид -
Тэрэнд би ажилчингаар орсон байхгүй юу. 17-н настай байхдаа
Эрдэнэтуяа -
За
Цэрэндэжид -
Тэгээд ажилчин дисвенсэрт гараад, ажилчин болоод явжийгаад тэгээд цэвэрлэгч хийж явжийсан. Би тийм муу хийжийгаагүй ээ.
Эрдэнэтуяа -
Аанхан
Цэрэндэжид -
Гайгүй хийжийсан. Ер нь яахав. Тэгээд нэг орос эмчтэй цуг яваад 2-уулаа нэг гэрт байжийгаад тэгээд 60-н онд нэгдсэн больниз руу ороод Мөрөнгийн нэгдсэн больнизд тэр чигээрээ ажилаж байгаад
Эрдэнэтуяа -
Аанхан
Цэрэндэжид -
Тэгээд энд тэгээд 64-н онд дикрид аваад гараад
Эрдэнэтуяа -
Аанхан
Цэрэндэжид -
Тэгээд тэр чигээрээ байжийгаад, ахиж ажилд ороогүй байжийгаад энд ирсийн. 65-н онд
Эрдэнэтуяа -
Яаж? яагаад ирэх болсийн?
Цэрэндэжид -
Аан энд одоо юу нөхөр маань энд юугаар илгээмжээр ирсийн. Илгээмж гэж одоо
Эрдэнэтуяа -
Илгээлт үү?
Цэрэндэжид -
Гүү, гүү. Нэг ажилчин авдаг байсиймаа.
Эрдэнэтуяа -
За
Цэрэндэжид -
Тэр үед чинь одоо энэ бааз, мод дамжуулах бааз гээд ажилчин аягүй энд тэндээс авдаг байсан байхгүй юу,
Эрдэнэтуяа -
Аанхан
Цэрэндэжид -
Тэр үед нь манай нөхөр ирж энүүнд нь орсон байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Аанхан
Цэрэндэжид -
Тэгээд тэр цагаас хойш яахав тэгээд энд болуул тэгээд жижиг жужиг ажил хийж байгаад, тэгээд сургуульд 1971-н онд орсон.
Эрдэнэтуяа -
За
Цэрэндэжид -
Тэгээд явжийгаад сургуулиас чинь одоо би ч одоо мод дамжуулах баазд банз үүрч байсийм байна. Эмэгтэйчүүдийн бригадад орж банз үүрээд
Эрдэнэтуяа -
Банзаа?
Цэрэндэжид -
Тийн. Зах банз одоо
Эрдэнэтуяа -
Пөөх
Цэрэндэжид -
Зах банз үүрч амьдардаг байсан. Тэгээд тэндээс цалин авахгүй. Тавин мянга, таван, тавин төгрөгний цалин аваад
Эрдэнэтуяа -
Аанхан
Цэрэндэжид -
Аан юу авчихдаар дараа нь 50-н төгрөгөө дарж хүчирдэггүй байсан байхгүй юу. 50-н төгрөгөө дардаггүй. Эцсийнхээ сүүлийн мөнгийг
Эрдэнэтуяа -
Аанхан
Цэрэндэжид -
Нөгөө аваанз гэж аваад
Эрдэнэтуяа -
Аанхан
Цэрэндэжид -
Аваанзаасаа хойш ахиад нөгөөдөхийг чинь юу яаж чаддаггүй. Дарж чадахгүй. Тэгээд яахав одоо иймэрхүү болчихлоо. Ингээд би олон хүүхэдтэй байсан. Манай нөхөр жолооч байсан.
Эрдэнэтуяа -
Аанхан
Цэрэндэжид -
Гэхдээ тэгээл би олон хүүхэдтэй бас амьдрал хүрэхгүй оргиод, тэгээд би сүүлд нь Гансүрэн багшийн манай 2 айл байсан. Тэгээд яахав би ажилчингаар авий гээд авсийн байгаам.
Эрдэнэтуяа -
Аанхан
Цэрэндэжид -
Тэгээд тэр цагаас хойш 71-н оноос хойш сургуульд ажилаал, тэгээл сургуулиасаа яахав ээ би би бол өөрийгөө нилээн их юм, сургуульд бол нилээн их л юм хийцэн гэж боддог байхгүй юу. Ер нь бол
Эрдэнэтуяа -
Аанхан
Цэрэндэжид -
Яахав би тэгээл цэвэрлэгч хийж яваад, эхлээд цэвэрлэгч, сахиул хийгээд сахиулаасаа цэвэрлэгч болоод
Эрдэнэтуяа -
Аанхан
Цэрэндэжид -
Цэвэрлэгчээсээ нөгөө юу яагаад жижүүртэй болоод хүүхэд олшроод, жижүүртэй болоод, тэгээд жижүүр хийгээд, тэгээд жижүүрээсээ няравт ороод, тэгээд одоо энэ хуучин сургууль мургуулийг бол би хүлээж авсан байгаа.Манай хуучин сургууль чинь цэргийг ангийн нэг цэргийн анги байсийн ш дээ.
Эрдэнэтуяа -
За
Цэрэндэжид -
Яахав тийм муухан шиг баригдцан байсан. Ер нь өвлийн цагт байхад бол аягүй хэцүү. Нойтон модоор хийцэн юм уу яасийн. Цонх монх нь аягүй онгорхой. Тэгээд би ажилчидтайгаа нийлж, тэрийг сайхан битүүлсэн. Одоо бол давгүй л байдаг байх. Ер нь одоо бий бий. Тэгээд яахав би бол тэнд бас их л юм хийдэг байсан.
Эрдэнэтуяа -
Аанхан. Бүр дэлгэрүүлээд
Цэрэндэжид -
Тийн.
Эрдэнэтуяа -
Сайхан нэг нэгээр нь гоё
Цэрэндэжид -
Би захирал, хичээлийн эрхлэгчийг амаржихад, би юуныхаа засварынхаа ажлыг авч үлдчээд засварынхаа ажлыг болуул нэг нэг ч үгүй сайн хийжийсан.
Эрдэнэтуяа -
Аанхан
Цэрэндэжид -
За тэгээд дараа нь шинэ багш нар ирнэ. Шинэ багш нараа хүлээж авна.
Эрдэнэтуяа -
Аанхан
Цэрэндэжид -
Шинэ багш нарт ажил оноож өгнө. Одооны багш нартай адилгүй ш дээ. Иржийсэн тэр үед иржийсэн багш нар чинь сайхан хүний үг сайн авна.
Эрдэнэтуяа -
Аанхан
Цэрэндэжид -
Ажлаа сайн хийнэ.
Эрдэнэтуяа -
Аанхан
Цэрэндэжид -
Одоо тийм л байсан даа. Тэгээд нярав болоод няраваасаа яахав явж явж, тэгээд одоо социлист хөдөлмөрийн төлөө бригад гэж нэг бригад гарчийсан. Тэрүүнд орсон.
Эрдэнэтуяа -
Аанхан
Цэрэндэжид -
Тэрүүнд би медаль зедалий нь авсан.
Эрдэнэтуяа -
Аанхан
Цэрэндэжид -
Аа тэгээд тэрүүнд юу яасан. Соёлын үзлэгт манай сургууль тэргүүн байранд орж байсан. Хороондоо
Эрдэнэтуяа -
За
Цэрэндэжид -
2 ч дахиж тэргүүн байранд орсон.
Эрдэнэтуяа -
Аанхан
Цэрэндэжид -
Намайг цэвэрлэгч байхад нэг орсон. Дараагийн хүн ирснээс хойш нэг орсон. 2 дахиж тэргүүн байрны соёлжилт юу авчийсан ш дээ.
Эрдэнэтуяа -
Аанхан
Цэрэндэжид -
Аа тийм юм авч байлаа. Тэгээд тэрнээс чинь хойш одоо би явж явж, сүүл дээрээ одоо яахав тэгээд няравын ажил хийж байгаад, ер нь надаас бол тийм дутагдал мутагдал гараагүй. Ер нь би жаахан замбараагүй шиг байсан. Е нь урд хүний хүүш хийж байсан. Няравын ажил их замбараагүй байсан. Зарим нь үндсэн хөрөнгөндөө орсон, ороогүй юм их байсан. Тэр тэрий нь би хуваан оруулсан. Тэгээл манайхан чинь нөгөө хөдөлмөр сургалт гэж байлуу.
Эрдэнэтуяа -
Аанхан
Цэрэндэжид -
Тэрүүнд бол манай сургууль аягүй сайн явагдаж байсан. Их том том сайхан сайхан одоо энэ төмрийн юу байна. Багаж байна. Одоо янз бүрийн багаж одоо тэгээл ягз бүрийн юм их авч байсийн ш дээ. Одоо харуул одоо бүр л одоо хатаагч тийм юм бол их байсан даа. Ер нь тэр тэрий нь болуул дандаа энэ юуны юугаар авдаг байсан юм байна. Тэгээд би бригадад нь бол яахав би хэд хэд концертод нь орсон. Би ер нь бараг 20-оод жил дуулчлаа даа.
Эрдэнэтуяа -
За
Цэрэндэжид -
Сургуулиас авч явна. Түлээ бригадын концерт орж ороод, сургуулийн нэг жил аварга болж үзлээ.
Эрдэнэтуяа -
За
Цэрэндэжид -
Аварга дуучин ч болж чиг нэг удаа үзлээ.
Эрдэнэтуяа -
Аанхан
Цэрэндэжид -
Аварга ажилчин болж чиг үзлээ.
Эрдэнэтуяа -
Аанхан
Цэрэндэжид -
78-н онд аварга ажилчин болоод, 79-н онд хошоо аварга болоод
Эрдэнэтуяа -
Аанхан
Цэрэндэжид -
Хошой аварга болохоор нь би бас жаахан дургүйцэсхийгээд тэр тууз муузы нь аваагүй. Ер нь яахав бас дотроо их байлдаантай байдаг юм. Тийм учраас би хошой аваргын туузы нь аваагүй. Хошоо аварга болсон. 79-н онд
Эрдэнэтуяа -
Яаж байгаан?
Цэрэндэжид -
Аан яахав. Тэгээд барцах хүн зөндөө байдаг байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Аанхан
Цэрэндэжид -
Тийн. Хоорондоо ажилчид нь хоорондоо барцах юм аягүй их байдгийн ш дээ.
Эрдэнэтуяа -
Аанхан
Цэрэндэжид -
Тэгэхээр нь зэрэг би одоо юухгүй ээ. Надад хошоо мошоо аварга байтугай, зарим нь бол нөхөр сүүдэр нь хүрч ирж загнана. Намайг чи дандаа аварга болж байдаг. Чи л дандаа ажилчин болжийж, чи дандаа түрүүлж байдаг.
Эрдэнэтуяа -
Аанхан
Цэрэндэжид -
Би бол сургуулиас их юм авсан даа. Ер нь
Эрдэнэтуяа -
Аанхан
Цэрэндэжид -
Би бол нэх шагнуулахгүй байна ч гэж байдгүй. Багш нарын баяр болгоноор шагнуулна. Баяр болгоноор л шагнуулна. Би ер нь шагнуулахгүй байдгүй байгаагүй. Тэгээд яахав тэрнээс чинь хойш тэгж явж байгаад тэгээд дууны аварга болж нэг одон авсан. Медаль медаль биш ээ. Дуучин болсон. Тэгээд яахав аймгаас хүрч ирээд бас дуулуулж үзэхээр нь жаахан дургүйцээд дуулаагүй юм. Тэгээд тэрнээс хойш ингэж явсаар байгаад одоо яадгийн концерт болгонд ороод
Эрдэнэтуяа -
Аанхан
Цэрэндэжид -
Одоо өндөр настан болоод байнгын концертонд орно. Би өөрөө жаахан хорхойтой, дуулах хорхойтой. Дуу сонсох дуртай.
Эрдэнэтуяа -
Аанхан
Цэрэндэжид -
Тэрэндээ би тэгээд нөгөө нэг хүн чинь бас нөгөө юм байдийн байна ш дээ. Нөгөө хообий гээч юманд чинь. Тэрүүнд нь яваад байдаг байхгүй юу. Тэгж явсаар байгаад тэгээд одоо яахав өндөр настан болцон би. Яахав би манай сургуулийнхан бол намайг хаядгүй. Намайг ерөөсөө орхидгүй. Ёстой сайн.
Эрдэнэтуяа -
Дулаанхааны сургууль?
Цэрэндэжид -
Тийн. Манай сургууль сайн. Их сайн. Миний хамт олон бол би багш нартай ажилах бол сайхан юм байна гэж боддог. Миний хамт олон бол сайн хамт олон байсан. Одоо ч байгаа.
Эрдэнэтуяа -
Аанхан
Цэрэндэжид -
Ийм л байна даа.
Өөр хүн -
Миний үе дээр чи цэвэрлэгч байл уу даа чи?
Цэрэндэжид -
Юу ?
Чамайг захирал байх үед нярав байгаагүй юу
Өөр хүн -
Няравдаа орцон байсиймуу?
Цэрэндэжид -
Няравдаа орцон байсийн.
Өөр хүн -
Мягмар?
Цэрэндэжид -
Мягмар сүүлд орсон л доо.
Өөр хүн -
Сүүлд
Цэрэндэжид -
Намайг гарахаар. Би яадгийн нөгөө өвчнөөр болчоод нөгөө юм хийж чадахгүй нөгөө машин зашнаар чинь явж чадахгүй юмаа өргөж чадахгүй. Тэгээд би гарий гэсээр байгаад гарцан байхгүй юу. Тэрнээс биш байгаал байсан бол байгаал байх л байсийм. Ерөөсөө тэгээд дараа нь яахав ингээд тэтгэвэрт гараад, сургуульд нэг захиргааны нэг энэ Ганболд захиргааны дарга байхдаа нэг үхэр авч өгсөн дөө.
Эрдэнэтуяа -
За
Цэрэндэжид -
За тэрийгээ чухам одоо юугаар ч яаж авсныг би сайн мэддгүймөө. Нөгөө тэтгэвэрт гарцан байсан болохоороо за малчин бол гэсэн. Захиргаа ч бас давхар малаа өгсөн. Захиргаанд нэг 4-н үхэр ирсэн. Сургуульд нэг ганц үнээ ирсэн. Тэгээд тэрий нь одоо маллаад байжийсан чинь 4-н үхэр нь яахав дээ 2 нь саадаг. Нэг нь саадаггүй. Манай сургуулийнх бол тугаллана гэж ирсэн.Тугалаагүй. Тэр жилдээ тэгээд жаахан тэгжийгаад хойтон жилээс нь тугалсан. Тэгээд би захиргааны үхэр энэ 3-н, 4-н байгууллага үхэр авсийн байна шүү. Би чинь бас эмлэг, захиргаа, цэцэрлэг, сургууль ингээд 3-н байгууллагийны үхрийг маллаад маллаж байгаад тэхдээ 4-н үхэр, 5-н үхэр ирсэн дээ. Сургуулийн нэг, захиргааны 4 тэгээд тэрий нь би хэдэн жил малласаан. Бас нэг хэдэн хонь ямаа ирсэн. Тэрий нь хэдэн жил маллааад тэгээд сүүл дээрээ яахав Ганболд дарга гараад, Ононтуул дарга ороод, миний өвчин жаахан даамжираад
Эрдэнэтуяа -
Аанхан
Цэрэндэжид -
Гүү ээ. Би одоо энэ олон үхрий чинь сааж чадахгүй байна аа. Би өөрөө бас хэдэн үхэртэй. Тэгээд яахав энэ 3-н, 4-н албан байгууллагийнхаа ажилчдаас зуны цагт та нар нэмэр өг өө надад, та нар саалиа саагаад ав. Хариулахы нь яахав биднүүд авий, чи саалиа саагаад аваа та нар 7, 7 хоногоор ээлжлээд цагаан идээгээ борлуул. Яахав борлуулж чадахгүй хүн ирвэл яахав би хамаагүй хамжаад борлуулалцаад өгнө гэсэн чинь тэгээд, тэгээгүй үхрээ аваад явсан. Малаа захиргаа, тэхээр нь би сургуулийнхаа үхрийг аваад үлдцэн.
Эрдэнэтуяа -
Аанхан
Цэрэндэжид -
Тэгээд сургуулийн үхрийг хэдэн жил аваад, тэгээд яахав эднүүд чинь бас яахав эднүүд чинь бас яахав алж идэх үед нь алж идүүлээд, алж идэхгүй үед нь бас өгөхгүй маягтай. Тэгээд энэ хэд маань яахав бас би тэгээд өөрийн нөгөө нэг байгууллага юм болох дээрээ би энэ хэдээсээ цалин мөнгө ч нэхэдгүй яахав. Эд нар чиг над нэх цалин мөнгө ч авч май гээд өгдгүй. Тэгж явжийгаад тэгээд сүүлдээрээ яахав. Харин Замбалцэдэн нэг захирал болоод нэг өвсний үеэр надад харин нэг юм өгсөөн. Би тэрэнд нь аягүй баярладаг. Тэрнээс биш ерөөсөө бусад захиралууд байхад бол над юм өгдгүй ерөөсөө өгдгүй юу ч өгөхгүй. Их хэлүүл дургүйцнэ. Тийм байсан.
Эрдэнэтуяа -
Аанхан
Цэрэндэжид -
Харин Замбалцэдэн захирал болуул над нэг өвснийхөө ажлаар хэрэглэ ээ гээд харин над нэг үхэр алаад үхрийнхээ махны нэг хөлийг өгсөн. Би тэрүүнд нь харин баярладгийн. Би чинь бас олон газрын өвс хадуулжийгаа юм чинь бас хэцүү ш дээ.
Эрдэнэтуяа -
Аанхан
Цэрэндэжид -
Над цалин өгөхгүй. Эднүүд тэгэхээр бас хэцүү ш дээ. Би бас өөрийнхөө малнаас өгчийнө. Тэр чинь тэгжийж бас өвсөө хадуулж байна. Татуулж байна. Тэр чинь аягүй зовлонтой ш дээ. Тэгээд яасан чинь тэгээд сүүлдээрээ яахав би үхрий нь нь захиргааны үхэр, цэцэрлэгийн үхэр, сургуулийн үхэр 3-ыг биш, эмлэгийн үхэр 3-ыг болуул 18 болгоод явуулсан.
Эрдэнэтуяа -
Аанхан
Цэрэндэжид -
18 болгоод, 18-аас яахав нэг нь бух байгаам. Бух нь энэ Шаамараас авцарсан бух тэр нь яасан. Тэгээд мэдэхгүй нэх хэдхэн хоногийн дотор ерөөсөө сайн ажилчинд л өгчийгаа, сайн малчинд л өгчийгаа гээл аваад л явсан. Отгонжаргал энэ тэр сайн малчин л гэжийгаан гэсэн даг. Тэгээд аваад явсан чинь тэгээд тэр тэндээ мэдэхгүй ээ. Тэгсхийгээд дуусцан. Тийн.Тэгээд сургуулийн үхрийг бас би саяхан өгсөөн. Сая одоо Наранжаргалыг байхад өгсийм байна аа. Одоо 2004-н онд өгсиймаа даа. Тэгээд яахав бас яахав. Алж идээд бас яахав бас нэг би тэхдээ эднийхээс юм үхүүлээгүй ээ. Би ганцхан бяруу л олоогүй. Хулгай авсийм уу, чоно идсийм уу, мэдэхгүй нэг бяруу бусад нь байсан. Би тэгээд 8-н үхэр эднийд өгсөн. 8-н үхэр нь 3-н жил болоход л юу ч үгүй болсон. Ганц нь ч үлдээгүй. Мэдэхгүй яагаад алга болсийн бүү мэд. Нэг иймэрхүү л байдийн. Миний ажил
Эрдэнэтуяа -
Аанхан
Цэрэндэжид -
Тэгээд одоо бол яахав дээ. Зах зээл үүсчихсэн. Одоо тэгээд бас нөгөө нэг эдийн засгийн хуримт юу өөрчлөлт мөөрчлөлт гээд одоо тэгээд жаахан хэцүү л байна. Би нэг 81-н мянган цаас авдаг.
Эрдэнэтуяа -
Аанхан
Цэрэндэжид -
Энэ нэг жижигхэн байшин барьцан. Энийгээ дүүргэж чадахгүй л байгаа.
Эрдэнэтуяа -
Аанхан
Цэрэндэжид -
Аа 81-н мянган цаас авах дээр зээл авчдийм байна аа. 400-н мянган цаасны зээл аваад аргагүй байшингаа барихгүй бол хот хүрээнд байж чадахгүй. Хүүхдүүдтэй чинь хэцүү юм байна ш дээ. Бас зарим нь ч яахав бас гайгүй л байхийм, зарим нь ч яахав бас тийм л байхийм. Хотод байвал жаргалаараа байгаа юм чинь. Миний охин тэнд байгаа юм чинь. Тэр одоо бас байж чадахгүй юм байна лээ. Угаарт нь байж чадахгүй.
Эрдэнэтуяа -
Эндээ сурцан
Цэрэндэжид -
Тийн. Тэгээд ингээд энд бол яахав бас яахав, яахав дээ л амьдарч байна. Миний хувьд бол яахав. Би энэ байшингаа дүүргэж чадаагүй. Чадахгүй байгаа. Зээллэг авцан. Зээллэгээ гүйцэж авч чадахгүй. Тэтгэврийнхээ зээлийг гүйцэж авч чадахгүй. Тэгээл одоо л нэг гайгүй болох нуу л гэж бодоол байгаа ш дээ. Одоо яахав ямар чиг байсан нэг 100-н мянган цаас өгөх юм шиг байна. Би тэхдээ засгийн өгсөн юмыг голдгүй. Голохгүй ш дээ.
Эрдэнэтуяа -
Аанхан
Цэрэндэжид -
Миний аав ээжид л ийм юм авч яваагүй юм чинь. Тэр үед бол юу ч байхгүй ш дээ. Яахын нэг хэдэн малтай, хэдэн малаараа л болно. Тэрнээс биш май гээд хүний урманд ингээд бидэнтэй адилхан 70, 80-аар нь өгөх хүн байхгүй ш дээ. Тэгэхээр би бол 80-н цаас болмоор юм шиг байдгийн. Даанч энэ нэг байшинг барьцандаа тэгээд байгаа. Одоо яахав би эхийн одонгийн мөнгөө хасчих нуу гэсэн чинь хасахгүй гээд хэлчих шиг боллоо. Тэхээр би одоо нэг жаахан гайгүй болох байх аа гэж бодожийна. Миний дүү. Эгч чинь
Эрдэнэтуяа -
Аанхан
Цэрэндэжид -
Эмээ чинь тэгж л бодож байна даа.
Эрдэнэтуяа -
Тухайн үед ер нь тэгээд тэр үеийн танай аав ээж малаа маллана орлого байхгүй.
Цэрэндэжид -
Байхгүй.
Эрдэнэтуяа -
Яаж амьдарна?
Цэрэндэжид -
Яахав тэгээд малаа маллаал малныхаа юугаар тэгээл яахав тэр үед чинь нөгөө нэг мөнгө жаахан юу
Эрдэнэтуяа -
Хатуу?
Цэрэндэжид -
Энэ чинь тийм. 200-н би одоо эхлээл 200-н цаасаар л амьдардаг байсийн ш дээ. 200-н цаасаар чинь 7, 8-н хүүхэдтэй. Тэгээл тэрий чинь яахийн 100-н цаасны аваанз авна. 100-н цаасны аваанз чинь гурилаа авна, давсаа авна, будаагаа авна, тамхиа авна, тэгээл болчино ш дээ.
Эрдэнэтуяа -
Аанхан
Цэрэндэжид -
Тэхэд чинь бол тэнд яаж байна. Нөгөө нэг одоотой адилхан ямааны ноолуур моолуур чинь үнэтэй байгаагүй ш дээ.
Эрдэнэтуяа -
Аанхан
Цэрэндэжид -
Нэг зуун төгрөг
Эрдэнэтуяа -
Аанхан
Цэрэндэжид -
Нэг тийм л юм байдаг байсийн ш дээ. Тэхээр одоо болуул би энэ улсуудыг давраад байна гэж бодоод байгаа байхгүй юу. Энэ малчдыг би бол даварч байна гэж бодоод байгаа.
Эрдэнэтуяа -
Аанхан
Цэрэндэжид -
Өө ингээд үхчихлээ. Яана аа. Гүү энэ чинь өвс хадлангаа авуулахгүй үхүүлчээд үхчлээ яана аа одоо нөгөө ерөнхийлөгч чинь, өө нөгөө төр чинь биднийг харж үзэхгүй байна. Тэхдээ болуул тэр үеийн амьдрал болуул тэмээ, ямаа 2 шиг байгаад байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Аанхан
Цэрэндэжид -
Ёстой сонирхолтой амьдралд байгаад байгаа байхгүй юу. Тэгээд би ингээд дотроо бодсон. Би тэгээд ингээд заримдаа мөнгө, төгрөг хүрэхгүй бас нэг жаахан юм хумаар дутагдвал за байз энэ чинь яана аа мөнгө хүрэхгүй нь яана аа нэг хэдэн цаас нэмчдгүйм болов уу гэж бодож байгаам л даа. Өөрөө тэгээд бодож байгаам. Хүүш яагаад би яагаад болдгүй юм. Миний аав ээж хүний урманд ганц улаан мөнгөгүй л болоод байсийм чинь.
Эрдэнэтуяа -
Аанхан
Цэрэндэжид -
Би болохгүй дээ юу байхав. 80-н мянган цаас болгож л таараа гээл ингээл боддог байхгүй юу. Тэгээл одоо бол одоо бол яахав тэгээд бас зарим үед зурагт мурагтаар яриад байгаа юм бол хэцүү ч юм шиг, зарим нь гайгүй ч юм шиг мэдэхгүй ээ мэдэхгүй явж л байна одоо бол яахав хүүхдүүдтэйгээ би одоо бол жаргаж байна гэж бодож байгаа гэж бодож байна жаргажийна жаргажийна хааяа зарим үед бол мөнгө төгрөг дутагдаж л байхийн гэхдээ би жаргаж байна миний хүүхдүүд тал бүрээс харж үзэж байна түлээгээ хагалаад өгч байна,оруулаад өгч байна,хөрөөдөөд өгч байна тэрнээс өгч байна тэрнээс илүү яахийн тиймээ тэгээд Улаанбаатарт байгаа охин ч гэсэн миний хүүд сайн охин миний сайн охин байгаан даа энэ дотроо арай илүү нь байгаа юм даа.Намайг бол тэр хүн л хувцаслаж байна ерөөсөө гутал өмд тэгээл гэхдээ яахав манай хүүхдүүд зарим нь ажилтай зарим ажилгүй бас хэцүү хэцүү байгаа л даа би тэрийг би бас ойлгож байна л даа яахав зуны цагт ажилчаад өвлийн цагт ажилгүй тэгээд жаахан иймэрхүү манай тосгон нэх их хөгжиж чадахгүй л байх шиг байна ерөөсөө
Эрдэнэтуяа -
Тэгэхлээр таныг анх ирэхэд энэ Дулаанхаан ямар байсан?
Цэрэндэжид -
Өө анх ирэхэд бол гоё байсан ш дээ.
Эрдэнэтуяа -
Анхны сэтгэгдлээ?
Цэрэндэжид -
Өө энэ талд үйлдвэр мүйлдвэртэй ерөөсөө юм хум нь элбэг
Эрдэнэтуяа -
Аанхан
Цэрэндэжид -
Идэж уух юм нь элбэг одоо их сайхан байсийн ш дээ. Ерөөсөө аягүй сайхан.
Эрдэнэтуяа -
Аанхан
Цэрэндэжид -
Ер нь энэ ой мод нь ч хүртэл сайхан байсан. Одоо бол хойшоо харахад ерөөсөө дотор нь яваа хорхой л харагдахаар л болж байна. Хулгай хийж авч ингэж цохисоор байгаад,
Эрдэнэтуяа -
Аанхан
Цэрэндэжид -
Тэхээр зэрэг миний хувьд болуул эхлээд ирэхэд бол сайхан байсан.
Эрдэнэтуяа -
Аанхан
Цэрэндэжид -
Идэж уух юм нь бол элбэгтэй. Ер нь сайхан мод дамжуулах бааз чинь тэгээл бас амьдрал ахуй гэр юугаа ажилчдаа сайн хардаг.
Эрдэнэтуяа -
Аанхан
Цэрэндэжид -
Өвөл болох дээр идэший нь авцраад өгчдөг. Зун болох дээр энгээрээ ингээд хангагдчдаг. Сайхан байсаан. Сайхан байсан.
Эрдэнэтуяа -
Аанхан
Цэрэндэжид -
Одоо сүүлийн бүлэгт л энэ нэг зах зээл гээд ингээд нэг би бол одоо бас нэг хэсэг яггүй амьдарч байсаан. Эмээ чинь ёстой үнэндээ хэлэхэд
Эрдэнэтуяа -
Аанхан
Цэрэндэжид -
Цалин мөнгө муутай. Бас нэг жаахан тиймэрхүү байдаг байсаан.
Эрдэнэтуяа -
Аанхан
Цэрэндэжид -
Одоо бол бас нэг арай л гайгүй болчоод байгаам л даа.
Эрдэнэтуяа -
Аанхан
Цэрэндэжид -
Би ч бас яггүй амьдрал дотор явжийж ирсэн шүү. Ер нь тэхдээ би хойт ээждээ л их баярлаж явдаг.
Эрдэнэтуяа -
За
Цэрэндэжид -
Миний хойт ээж хүн чинь бага байхдаа болуул хойт ээжийгээ аа энэ миний эх л болохоороо биш болохоороо тэгжийгаан гэж ингэж бодоод байдаг байхгүй юу. Тэр бол ерөөсөө буруу энэ хойт ээжтэй улсууд болуул тэрийг бол ойлгож авах хэрэгтэй. Аа би болуул манай ээж болуул яахав хойт эх байсан. Манай ээжээс бол нэг ч хүүхэд гараагүй. Бид эхүүлээ 5-уулаа байсан. 5-уулаа сайхан амьдарч байна. Одоо сайхан явжийна.
Эрдэнэтуяа -
Аанхан
Цэрэндэжид -
Аа тэгээд ингээл ирэх дээр чинь зэрэг юу яаж байгаа байхгүй юу. Миний амьдрал болуул манай ээж л намайг сайн болгосон байна гэж бодожийгаа би. Би эгч дүү 2
Эрдэнэтуяа -
Аанхан
Цэрэндэжид -
Аа бид 2 эхээс 2-уулхнаа байхгүй юу. 5-уулаа байснаас 2-хон нь эмэгтэй байдаг байхгүй юу. Би эгч гэдэг юм заяагаагүй л юм байгаам харин онцлог нь би тэрүүндээ жаахан тэгж бодож явдагийм.
Эрдэнэтуяа -
Аанхан
Цэрэндэжид -
Тэгээд би одоо бодоод байхад бол ер нь миний ээж болуул юм оёоод сургуулцан, ажил хийгээд сургацан. Би хүний дор орохгүй явжийгаал өдий боллоо. Энэ оронг аваал гэж ярихад одоо бас зарим нь бол энэ ёстой юу болж байна л гэж бодожийгаа байх. Мэдэх хүн бол мэдэж л байгаа байх тиймээ.
Эрдэнэтуяа -
Аанхан
Цэрэндэжид -
Баасанжав маасанжав, ээж мээж чинь мэдэж байгаа. Ээжийн чинь, эгчийн чинь, эмээгийн чинь амьдралыг мэджийгаа.
Эрдэнэтуяа -
Аанхан
Цэрэндэжид -
Тэгээд одоо яахав дээ.
Өөр хүн -
Давгүй байсийм чинь
Цэрэндэжид -
Тийн байгаа. Би яггүй амьдралд явж туулж гарч ирсэн. Одоо яахав ингээд хөгшин унацан. Ганцаараа ингээд нэг байшинд сууж л байна. Гэхдээ миний ээж бол надад аягүй сайн
Эрдэнэтуяа -
Аанхан
Цэрэндэжид -
Яахав зарим үед хүн, хүний эх юм чинь тиймээ зарим үед хэлэх юм байлгүй л яахав. Тэрүүнд нь би жаахан дургүй байсийм шиг байгаам. Одоо ингээд бодоод байхад бол намайг аягүй сайн хүн хийсэн байгаам.
Эрдэнэтуяа -
Аанхан
Цэрэндэжид -
Ажил хийгээд сургацан, юм оёоод сургацан. Би хүнээс юм оёий гэж гуйдгүй. Ерөөсөө одоо тэгээл энэ амьдрал дотор бол хүний юм чиг их оёлоо. Тор чиг их нэхлээ. Цамц чиг их нэхлээ. Би ч одоо мөн их юм оролдлоо ш дээ. Амьдрах гэж нилээн л зүтгэжийж өдий хүрлээ. Одоо л харин тэгээд одоо хүртэл юм оёоол сууж байна ш дээ. Одоо бас хэрэгтэй байна. Энэ дэрний, хөнжлийн чинь уут урагдчиж байна. Тэрийг оёх санааатай тэнд нэг юм оёоол сууж байна.
Эрдэнэтуяа -
Аанхан
Цэрэндэжид -
Тэгээд одоо яахав уйдаж байхаар гээл. Юу гэж эхлэх билээ?
Эрдэнэтуяа -
Тэр нөгөө юугаа, дарамтаа
Цэрэндэжид -
Аан нөгөө
Эрдэнэтуяа -
Ажлын дарамтууд ер нь ямархуу байсан? Атаархал
Цэрэндэжид -
Ажлын ажил дээр болуул атаархал их байсан даа. Ер нь их байсан.
Эрдэнэтуяа -
Аанхан
Цэрэндэжид -
Миний хувьд бол аягүй их байсан. Би чинь одоо өөрөө бас нэх их тэгж юм хум хийхгүй байхгүй одоо түлээ бригад гээл тэрүүнд нь дандаа түрүүлнэ. Одоо тэгээл үйлдвэрчний зөвлөлөөс янз бүрийн ажил явуулна. Тэрүүнд нь би дандаа түрүүлнэ.
Эрдэнэтуяа -
Тухайлбал ямар ямар ажил явагдажийсан?
Цэрэндэжид -
Өө тэгээл одоо юм явагдана ш дээ. Одоо тэгээл гар урлалын байна. Тэгээд янз янзын тэмцээнүүд явуулдаг байлаа.
Эрдэнэтуяа -
Аанхан
Цэрэндэжид -
Одоо тэгээл
Өөр хүн -
Байгууллага бүрийг 7 хоног сурталчилдаг
Цэрэндэжид -
Тийн. 7 хоног болгон л одоо тэгээл гар урлалын юм авна. Дуу хуур байна. За тэгээл ажлын одоо юу хийсэн, ямар юм хийсэн. Одоо тэр нэг саван маванг одоо би тэр саванг болуул хэмнэлт гаргахдаа болуул эмлэгт ажилаж байгаа Ба хэн Баяраагаас туршлага авсийн ш дээ. Баяраа тэгж авсан би угаажийгаа аягүй сайн ийн гэхээр нь зэрэг би ахиад л нөгөөдөхөө буцалгаад л угаачдаг. Над нэг 2 саван л олддог байсан даа.
Эрдэнэтуяа -
За
Цэрэндэжид -
Тэгээд тэр үед чинь одоо Оюун багш байж. Оюун л байж дээ
Эрдэнэтуяа -
Аанхан
Цэрэндэжид -
Нярав, 2 саван, нэг воок өгнө. Тэгээл воок их хийхээр гар хагараад болохгүй. Тэгээл савангаа аривлаал, арай ч ирээд нэг савангы чинь буцалгахад 4-н ширхэг болдог байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Аан
Цэрэндэжид -
4-н ширхэг болдог байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Яаж буцалгахаар 4-н ширхэг болдийн?
Цэрэндэжид -
Ус хийгээд л буцалгана ш дээ.
Эрдэнэтуяа -
За
Цэрэндэжид -
Энэ савангаа ингээл сайхан зоржийгаал ингээл ус хийгээд буцалгана. Та нар өөрөө очоод чи тэгж үзээрэй.
Эрдэнэтуяа -
За
Цэрэндэжид -
Ингээл буцалгаал савангынхаа
Өөр хүн -
Савангийнхаа үртэсийг цуглуулжийгаад яахгүй юу.
Цэрэндэжид -
Ингээл зүгээр савангаа ч гэсэн ингээл
Эрдэнэтуяа -
Зүсжийгаад уу?
Цэрэндэжид -
Буцалгачдаг байхгүй юу. Тийн. Хэрчээл нөгөө өөдөс гарна тиймээ.
Эрдэнэтуяа -
Аанхан
Цэрэндэжид -
Өөдсөө ерөөсөө хаяхгүй. Нийлүүлжийгаал ингээл яахад бол ерөөсөө тэгээл
Эрдэнэтуяа -
Тэгээл тэрий чинь буцалгаад яахийн?
Цэрэндэжид -
Буцалгаал ингээл цагаан саванд хийгээл буцалгачих. Буцалгаал ингээл, буцалгаал байхаар чинь аяндаа ингээд өтгөрчихнө.
Эрдэнэтуяа -
Аанхан
Цэрэндэжид -
Өтгөрөөл ингээл их болоол бүр одоо гнш цагаан сав ийм сав байхиймаа гэхэд чинь энэний дундуур болно ш дээ. Буцлахаараа
Эрдэнэтуяа -
За
Цэрэндэжид -
Тэгээд л гаргаад тавьчих.
Эрдэнэтуяа -
За
Цэрэндэжид -
Гаргаал тавьчаал тэгээл хөрөхөөр нь зэрэг нь ингээл цохичих доор тэр чинь ховхороод уначихна.
Эрдэнэтуяа -
За
Цэрэндэжид -
Тэгээл нөгөөдөхийгөө 4 хуваачдаг байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Тэгээд чанар нь өөрчлөгдөхгүй юу?
Цэрэндэжид -
Өөрчлөгдөхгүй. Яг л янзаараа.
Өөр хүн -
Тэгээд сайн хатаачна.
Эрдэнэтуяа -
Тэрийг та хаанаас сурсан?
Цэрэндэжид -
Би энэ хэн Баяраа гэж сургууль, юу
Өөр хүн -
Эмлэгт
Цэрэндэжид -
Эмлэгт нэг цэвэрлэгч байсийм аа.
Эрдэнэтуяа -
За
Цэрэндэжид -
Тэр нэг тэгж хэмнэлт гаргасан гээд нэг яригдахгүй юу. Лекцэн дээр одоо оны төгсгөл юм байхаа даа. Тэгээл
Өөр хүн -
Социлист уралдааны
Цэрэндэжид -
Тийн. Социлист уралдааны нэг төгсгөл л байсан байх. Үйлдвэрчний зөвлөлөөс ирсэн нэг тйим
Эрдэнэтуяа -
Аанхан
Цэрэндэжид -
Тэгээд тэрүүн дээрээ би тэрний туршлагыг авсан байхгүй юу. Тэхэд бол болохийм байна лээ. Аягүй сайн болохийм байна лээ. Аягүй сайн болохийм байна лээ. Давгүй тэхэд бол яаж байна гэхлээр зэрэг би чинь сард 2 саван авдийм чинь би тэгээл лав 3-н, 4-н сар саван авахгүй байгаам чинь. Ерөөсөө нөгөөдөхөөрөө болгоол нөгөөдөхөө буцалгачаал
Эрдэнэтуяа -
Аанхан
Цэрэндэжид -
Тийн. Тэгж хэмнэлт гаргадаг байсан.
Эрдэнэтуяа -
Аанхан. Тэрэнд тэгээд шагнал магнал авжийсан уу?
Цэрэндэжид -
Авалгүй яахав. Тиймэрхүү юманд чинь ингээл тэгээл түрүүлээл байхгүй юу тэр чинь. Олон юм байдаг байхгүй юу. Одоо тэгээл саван тэгж юу яасан, тэгээл лекцэнд суусан, суугаагүй. Сонсголд суусан, суугаагүй. Оройн хичээлд суусан. Би одоо оройн хичээлд суужийж
Эрдэнэтуяа -
Оройн хичээл нь юу юм?
Цэрэндэжид -
8-н жил, 8-р анги, 4-р анги, 5-р анги гээд явдаг байсийн ш дээ.
Өөр хүн -
Оройн сургууль
Цэрэндэжид -
Оройн сургууль
Эрдэнэтуяа -
Хүмүүсийг бичиг үсэгтэй болгожийгоо
Цэрэндэжид -
Аан тэр одоо яахав нэг 8-н жилийн боловсролтой болгоно ч гэдэг юмуу, 4-н жилийн боловсролтой ч юм муухан шиг мэддэг нь 4-н жилийн боловсролтой болгоно. Яахав нэг 4 төгсцөн хүнийг бол 8-н жилийн боловсролтой болгоно. Оройгоор ингэж яадаг. Тэрэнд чинь би суужийж 8-р ангийн гэрчилгээ авсийн ш дээ.
Эрдэнэтуяа -
Аан
Өөр хүн -
Үйлдвэрчний дугуйлан
Цэрэндэжид -
Тийн. Тэгээл тиймэрхүү юмнуудаас л тэгээл үйлдвэрчний дугуйлан байна. Тэгээл их юм байна даа. Одоо ингээл би нэг сободник мободник одоо бүр янз бүрийн л юм хийлгэнэ. Ерөөсөө тэгээл газар, ус, шороо
Эрдэнэтуяа -
Аанхан
Цэрэндэжид -
Тэгээд арааман дээр чинь очиж шөнийн цагт бас арааман дээр мод хөрөөдүүлнэ. Янз янзын юм хийлгэнэ ш дээ. Тэр түлээ бригадын чинь юу тэр тэрүүнд чинь тэгээл оролцоол түрүүлэхээр чинь зэрэг л одоо би л түрүүлээд л байгаа хүн. Би өөрөө аваачаад бичцэн юмуу, энэ хүн бичцэн юмуу мэдэхгүй
Эрдэнэтуяа -
Аанхан
Цэрэндэжид -
Тэгээл байдаг байхгүй юу. Тэгээд ямар сайндаа энэнээс гуйжийж тэр хошой аварга болоход нь яахийм бэ би авахгүй гэжийж болисон болиулсан байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Аанхан
Цэрэндэжид -
Иймэрхүү атаа чөтөө бол их байдийн ш дээ. Ерөөсөө тэгээд хаа газар байдийм даа. Ер нь
Эрдэнэтуяа -
Аанхан
Цэрэндэжид -
Ер нь л байдийм. Ер нь аймаар хэцүү. Яггүй шүү.
Эрдэнэтуяа -
Тэр үеийн дарга цэргийн харилцаа ямар байсан?
Цэрэндэжид -
Дарга цэргийн харилцаа гайгүй ш дээ.
Эрдэнэтуяа -
Албан тушаалын
Цэрэндэжид -
Ер нь биднүүд болуул манай сургуулийнхан болуул аягүй гоё байсийн ш дээ. Ер нь
Эрдэнэтуяа -
Аанхан
Цэрэндэжид -
Одоо болуул харин тиймгүй юм шиг байна лээ.
Өөр хүн -
Хуваагдаж барьцан
Цэрэндэжид -
Тийн. Биднүүд чинь ерөөсөө ингээл нэг хичээл амарна тиймээ. Тэхэд чинь одоо тэгээл дарга цэрэггүй сайхан сууж байгаал хийх юмаа хийгээл. Хийх юмаа хийхгүй тэгээл ярьж хөөрөөл тэгээл гардаг байсийн ш дээ. Ерөөсөө тэхэд чинь одоо болуул ингээд бараг 2 тал болцон юм шиг дуулдаад байхийм байна ш дээ.
Эрдэнэтуяа -
Аанхан
Цэрэндэжид -
Тэгээд одоо энэ залуучууд бол жаахан бас жаахан тиймэрхүү л ажилаад байх шиг байна. Гадаа өлгөчих өө. Хадаасанд. Тэгээд одоо нэг
Өөр хүн -
Их сайхан байсан шүү.
Цэрэндэжид -
Тийн. Ёстой сайхан байсан. Бид нар болуул ёстой сайхан байсан. Зүгээр л дундаас бол юм гарч ирээд байдаг байхгүй юу. Янз янзын юм ярьсан авгайчууд зөндөө байдаг ш дээ.
Эрдэнэтуяа -
Аанхан
Цэрэндэжид -
Одоо чи энийгээ дэмжиж байна. Тэрийгээ дэмжихгүй байна. Намайг тэтгэхгүй байна. Тэгээл нөхөр сүүдэр нь орж ирж чи яахаараа юу цалин мөнгө юу авч байдийн. Одоо би нэг 70-н жил авцийн ш дээ. Бас
Эрдэнэтуяа -
За
Цэрэндэжид -
Нөгөө юуны боловсролын яамны 70-н жил авцан. Тийн тэгэх үед бол бас л яггүй л байсан ерөөсөө
Эрдэнэтуяа -
Аанхан
Цэрэндэжид -
Яахаараа энэ хүнд өгч байдгийн. Яахаараа гээл тэгээл одоо ч гэсэн яг тэгж л байгаа даа. Үхсэн хойноо тийм тэр бол тасрахгүй байхаа. Тэгээл байдийн ш дээ. Би нэг 70-н жилтэй ямар ч байсан ардын боловсролын 70-н жил авцан байгаа.
Эрдэнэтуяа -
Аанхан
Цэрэндэжид -
Аа түлээ бригадын нэг тэмдэг авсан байгаа.
Эрдэнэтуяа -
Аанхан
Цэрэндэжид -
Тэгээд одоо яахав дээ. Тэгээд
Эрдэнэтуяа -
Аанхан. Та юу 39-н оны 8-н сарын хэдэнд гээд он сараа мэдэж байна ш дээ. Яг он сараа мэдэж байна уу? Тухайн үед он сараа яаж мэддэг байсан?
Цэрэндэжид -
Гүү ээ, гүү. Тэрийг бол яаж мэдэхийн мэдэх үндэс ерөөсөө байхгүй
Эрдэнэтуяа -
За
Цэрэндэжид -
Бидний үед чинь тэр гэрчилгээ мэрчилгээ гэж байдгүй байсийн ш дээ.
Эрдэнэтуяа -
За
Цэрэндэжид -
Зөвхөн л ганцхан л 39-н онд л төрсөөн гэж аав л хэлсэн.
Эрдэнэтуяа -
За
Цэрэндэжид -
Тэгээд ямар улиралд төрсөн юм бэ? л гэж асууж байгаа юм чинь.
Эрдэнэтуяа -
Аанхан
Цэрэндэжид -
Тэгээл намар гэвэл намраар нь, хавар гэвэл хавраар нь. Тэгээл бидэнд бол тийм юм байхгүй ш дээ. Аан үзүүлэх юм бол байхгүй ерөөсөө
Эрдэнэтуяа -
Аанхан
Цэрэндэжид -
Тэгээд энэ чинь таавар л яваад байгаа байхгүй юу. Яахав он сар нь бол яахав 39-н онд л юм шиг байна лээ.
Эрдэнэтуяа -
Он нь бол тэгээл сар өдрий нь тэгээл
Цэрэндэжид -
Сар өдрий нь болуул тэгээл одоо 8-н сард гэхээр нь зэрэг би 8-н сарын 25-н гээл ингээл бичүүлчдэг байхгүй юу. Тэрнээс биш яг тийм юм бол байхгүй ш дээ. Бидэнд бол тэр үед тиймэрхүү тийм юм байгаагүй.
Эрдэнэтуяа -
Тийм улсад бүртгэл байхгүй?
Цэрэндэжид -
Байхгүй. Байхгүй л байсийн ш дээ. Ерөөсөө
Эрдэнэтуяа -
Аанхан
Цэрэндэжид -
Би чинь одоо хамгийн настай нь болчоод байгаа ш дээ. Тэхээр чинь зэрэг одоо 71 хүрцэн хүн чинь одоо ямар чиг байсан тийм юм нь бол байхгүй. Тэр чинь нилээн сүүлд гарч ирсийм байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Анх яаж та сургуульд орж байсан? Ухуулга сурчилгаа явжийсан уу? тэр үед
Цэрэндэжид -
Гүү ээ, гүү. Тийм юм бол байхгүй ээ. Ямар юм байдийм.
Эрдэнэтуяа -
Аанхан
Цэрэндэжид -
Тэр чинь зүгээр л нэг манай сумын төв дээр чинь нэг бага ангийн 4-н жилтэй л байсан байх ер нь 4- жилтэй ч байсан юмуу, 3-н жилтэй ч байсан юмуу мэдэхгүй ээ, 4-н жилтэй л байсан байх даа. Тэгээд сүүлд нь явж явж яахав нэг 5-р ангид орсон жилээ би тэгээд өвчлөөд гарцан.Тэрнээс би бол 4 болуул аягүй сайн төгссөн. Гэхдээ бас гэрчилгээ гэж юм өгдөггүй байсан байхгүй юу.
Эрдэнэтуяа -
За
Цэрэндэжид -
Ерөөсөө өгөхгүй. Гэхдээ аягүй сонин ийн ш дээ. Сургууль ингээд одоо нэг ёолк анхны ёолк тоглож байсан санагдаад, анхны ёолк ингээд тоглож байсан санагдаад байгаамаа. Одоо бодоход би бас бага байсан болохоор заримыг нь сайн мэдэхгүй байгаамаа. Ёолк л тоглосон ямар ч л байсан ёолк тоглож байсийн.
Эрдэнэтуяа -
Аанхан
Цэрэндэжид -
Тэхэд нэг сахалтай өвгөн гарч ирээд, тэгээл нэг ямааны толгой угалцан, адууны толгой угалцан, баавгайны толгой угалцан тийм юмнууд гарч ирж, тоглож байгаад тэгээл явчихдаг байсан.Тэгээл би бодож байсан тэгээл бас шагнал өгнө.Шагнал өгөхдөө сайн онц гарсангуудад нь арай бас өөр юм өгнө.Дунд юмуу муу гарсанд нь бүр ингээд цооронхой уутанд чихэр хийж өгнө.
Эрдэнэтуяа -
За
Цэрэндэжид -
Цооронхой уут руу ингээл чихэр хийж өгнө. Нөгөө доошоо уначихна. Нөгөө хүүхэд чинь яахийн тэгээд нөгөөдөхөө хамаал аваад гарчийгаа юм чинь . Тэгж өгдөг байсийн ш дээ. Аягүй сонин.
Эрдэнэтуяа -
Тэр цооронхой уутанд өгдөг нь яаж байгаа юм?
Цэрэндэжид -
Яадагийн одоо сурсан юмаа доош нь гаргачаад байна гэж байхгүй юу. Тэрүүнд нь аягүй их айдаг. Яанаа цооронхой уут авчихвий дээ гээл айдаг,
Эрдэнэтуяа -
Хүүхдийг бас аа эмээлгэх
Цэрэндэжид -
Харин тийн. Эмээлгэжийнэ. Тэр чинь олон хүүхдийн дунд муухай байгаам чинь.
Эрдэнэтуяа -
Аанхан
Цэрэндэжид -
Хийсэн ууттай юм нь доошоо уначдаг. Тэгээл утас мутас дотуур байранд утас мутсаар шагнана ш дээ. Аягүй.
Эрдэнэтуяа -
Оёдлын нуу?
Өөр хүн -
Тийн юм оёдог утсаар
Эрдэнэтуяа -
Бөөн баяр уу?
Цэрэндэжид -
Бөөн баяр. Тийн тэр үед чинь утас гэж байдгүй. Дандаа нөгөө даалимбаныхаа ингэж цуулж, хөвж ингэж утасы нь гаргаж юм оёдог байсан байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Аан
Цэрэндэжид -
Тэгэхээр чинь зэрэг нөгөө утсаар шагначихдаар чинь аягүй баярлажийгаа юм чинь. Утас гэдэг юмыг чинь барааг нь хараагүй, чихэр гэдэг юмны бараа хараагүй, тийм байсан үе ш дээ. Миний үе бол
Эрдэнэтуяа -
Аанхан
Өөр хүн -
Хаалттай ёолк чимээд
Цэрэндэжид -
Тэгээл ёолкны чимэглэл гэх дээр зэрэг зүгээр ингээл нөгөө гинж ингэж хийгээл хийгээл
Өөр хүн -
Гурилтай цаасаар
Цэрэндэжид -
Тийн. Гурилтай цаасаар бидний үед ч гэсэн байсийн ш дээ. Энд тйимээ. Одоо бол шал өөр янзын гоё ёолк засдаг болцон байна лээ.
Эрдэнэтуяа -
Та нар чинь будаж муддаг байсан юм шиг байгаан тээ?
Цэрэндэжид -
Тийн
Өөр хүн -
Харандаагаар
Цэрэндэжид -
Харандаагаар будаал тэгээл нэг гинж хийнэ.
Эрдэнэтуяа -
Аанхан
Цэрэндэжид -
Хичнээн метр гинж, төчнөөн метр тууз ч гэдэг юмуу, юу ч гэдийн тэгээл тийм юм гялгар мялгар юм бол байхгүй ээ байхгүй. Тэгээл бэлэг нь хараа ийм юм өгнө.
Эрдэнэтуяа -
За
Цэрэндэжид -
Би сургуульд байхдаа авч байсан бэлэгээ ярий зүгээр. Анхан би Дулаанхаанд 50-н, 65-н онд ирээд, манай нэг ах энд нярав хийж байсан байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Аанхан
Цэрэндэжид -
Нэг бэлэг өгдийн байнаа. Ингээд харсан чинь дотор нь нэг арав
Өөр хүн -
Гавирышиг
Цэрэндэжид -
Дөрөв 10-ын гавирышиг,
Эрдэнэтуяа -
За
Цэрэндэжид -
Нэг еэвэн, тэгээд нэг нөгөө нэг наймын нэг чихрүүд байдаг байсийн ш дээ тэрнээс нэг хэдийг хийцэн. Тэгээд саахар голцуу тийм юм өгдөг байсийн ш дээ. Тийм бэлэг авдаг байсийн ш дээ. Бид нар
Эрдэнэтуяа -
Тэгээд гоёуу? одоо тэр үедээ
Цэрэндэжид -
Гоё байлгүй яахав. Гоё. Бэлэг л авч байгаа юм чинь гоё байдаг байхгүй юу. Тэгээд сүүлдээ Цэнд-Аюуш инженер ирээд янзын гоё бэлэг барьдаг болгосон.
Эрдэнэтуяа -
Аанхан
Өөр хүн -
Манайхан бол тэр халуун сав л их дээд зэргийн бэлэг байсан.
Цэрэндэжид -
Тийн.
Өөр хүн -
Гамбуушаа яадаг байлаа ярихгүй юу. Гамбуушаа хожчино гээл сургуулы чинь энэгээр баахан юмаа хийлгэчнэ. Тэрнийх нь хажууд очоод зогсчино.
Цэрэндэжид -
Тийн. Манай муу Гамбууш чинь надаас салдгүй байсан л даа. Үнэхээр
Өөр хүн -
Манай одоо унтаад сэрсэн
Эрдэнэтуяа -
Сая унтажийсан уу?
Цэрэндэжид -
Тийн. Тэгээл би өрөө рүүгээ орно. Миний өрөөний тэмбүүшигний дэргэд зогсоно доо. Мань сайн эр тэхээр нь зэрэг би нэг 2, 3-н чихэр авч өгнө.
Эрдэнэтуяа -
Аанхан
Цэрэндэжид -
Тэгж байжийгаал гарна. Тэгээд бүр сүүлдээ чихрээс салахгүй. Нөгөөдөхөө авах гээл өглөө болгон орж ирээл. Ингээл сургууль дээр чинь их хөглөдөг байсан даа.
Эрдэнэтуяа -
Та ямар бэлэг боодог байсийн? Та л боох байх даа? Сургуулийн бэлгийг
Цэрэндэжид -
Өө сургуулийн бэлэг бол эндээс бэлэн бооно. Хэлчинэ. Сүүлийн үед бол аятайхан болцон л доо.
Өөр хүн -
Өөрийн чинь эдийг худалдаа бэлтгэл ангид захиалчина.
Цэрэндэжид -
Тийн. Худалдаа бэлтгэл ангид тийм тийм бэлэг авна. Тийм юмтай бэлэг авна шүү гээд захичина. Тэгээл тоо ширхэгээр нь мөнгий нь шилжүүлээд л авчина. Тэгээл өвгөчүүлийг ирэхээр өө өвгөндөө өгнө. Энийг эний нь нэг ёолкны гар яагаав нөгөө нэг чи байлуу
Өөр хүн -
Байлгүй яахав
Цэрэндэжид -
Байсийн ш дээ. Чи юу байлаа захирал байл уу?
Өөр хүн -
Аанхан
Цэрэндэжид -
Аа захирал байсан. Тэгээл Бавуу багш яагаад нэг хөгтэй ёолк тоглоогүй юу.
Өөр хүн -
Онгочоод даавуу идэх гээд
Цэрэндэжид -
Бүүр нэг инээдэмтэй. Инээд хүрээд болж өгдгүй. Өө Сүрэнжав багш захирал байсийн байна. Сүрэнжав багш аа ёолк болох гэсэн чинь Бавуу багш байдгүй ээ.
Эрдэнэтуяа -
Аанхан
Цэрэндэжид -
Тэхээр нь энэ муу талиймарыг явуулчдаг юм байна араас нь . Олж ир гээд олохгүй тэхээр нь энэ муу талиймарыг явуулцан чинь 2-уулаа таг болчдогийм байна. Тэгсэн чинь очсон чинь манай Бавуу багш чинь тэнд ёстой жинхэнэ ёстой согтуу сууж байдаг байгаа даа. Өө загнажийгаал нөгөөдөхөө 2 талаас нь татаад л нэг муу эдний хөгшинтэй авчраад л нөгөө хувцасы нь өмсүүлээл суулгачлаа. Аюулгүй л яваад л байсан. Тэгсэн чинь нэг харсан чинь нөгөө сахлаа малгайтайгаа аваад зогсоол дээрээ тавьцан. Тэгсэн чинь Сүрэнжав багш ингээл байхгүй юу. Яваад очсон чинь чи тэр өвгөнөө харж байна уу? гэнэ ээ. Ёо ёо бүр элэг хөшөөгөөд хаяцан. Гүү мөн хөгтэй шүү нээрээн Бавуу багш заримдаа хөглөөд хаячдийн.
Өөр хүн -
Өвгөн болчоод заавал үнсэнэ гээл
Цэрэндэжид -
Тийн
Өөр хүн -
Бэлэг өгчөөд заавал үнсэх гээл
Цэрэндэжид -
Хөөрхий тэгдэг
Эрдэнэтуяа -
Таны хамгийн том бэлэг ямар бэлэг авжийсан? Хамгийн том нь?
Цэрэндэжид -
Хамгийн том бэлэг чинь мэдэхгүй дээ. Би одоо их л том л юмнууд авдаг байсан даа. Ер нь тйим багадсан юм ч авдаггүй л байсан.
Эрдэнэтуяа -
Шилдэг байсийм уу?
Цэрэндэжид -
Ер нь тэгээд сургуульдаа шилдэг л байсийн ш дээ. Ерөөсөө л тэр бэлэг авдаг л байсан даа. Ер нь
Өөр хүн -
Тэр үед бол халуун сав л хамгийн гоё
Цэрэндэжид -
Тийн халуун сав. Тэгээд янз янзын юм өгдийм дөө. Цаг, хулдаас, дээлийн өнгө одоо
Өөр хүн -
Залуу хүнд нь бол левчиг тээ
Цэрэндэжид -
Тийн ер нь бол би сайн юм авч байсан шүү.
Өөр хүн -
Гутал 45-ын гутал хүртэл бэлгэнд өгч байсан. Трактар ултай тийм гоё орос юутай.
Цэрэндэжид -
Тийн.
Эрдэнэтуяа -
Танд хуучны бүр захиа занаа ч юм уу, үзүүлэх юм байгаа юу? Бүүр хуучны социлизмын нийгмийн үеийн шагнал урамшлын бичиг баримт эсвэл аав ээжээс үлдсэн захиа махиа юу янз бүрийн зүйл?
Цэрэндэжид -
Байхгүй ээ. Миний юмнууд цугаараа үрэгдээд дууссан.
Эрдэнэтуяа -
Аанхан
Цэрэндэжид -
Уг нь нэг баярын бичиг баймаар юм санагдаад мэдэхгүй. Тэр нөгөө намайг хот явцан хойгуур хүүхдүүдээрээ уруулцан юм шиг байна лээ. Миний эндээс авсан энэ сургуулиас авсан бичиг мичиг бүүр байхгүй. Энэ шагналын чинь баярын бичиг, сайшаалын үнэмлэх
Эрдэнэтуяа -
Аанхан
Цэрэндэжид -
Одоо байхгүй байгаа нь ганцхан л тэр тууз үлдсэн байлээ.
Эрдэнэтуяа -
Нөгөө юуны аварга уу? аваргын тууз уу?
Өшөө юм бол байхгүй.
Өөр хүн -
Мэдсэн бол хошой туузаа аваад хадгалчихгүй юу.
Цэрэндэжид -
Бүүр
Өөр хүн -
Махбалыг захирал байхад нөгөө 2-т гавшгайч тэрийг Мягмар, Цэрэндэжид 2-т өгнө гэж би ч адилхан л юу байсийн
Цэрэндэжид -
Тэхэд чинь надад гавшгайч өгөөгүй байна лээ ш дээ.
Өөр хүн -
Өгөөгүй юу?
Цэрэндэжид -
Өгөөгүй байна лээ. Өгөөгүй өшөө хүнд өгсөн байх. Над өгөөгүй. Харин Мягмарт өгсөн байна лээ. Мягмар үзүүлжийлээ. Надад зүгээр юу л өгсөн байна лээ. Нөгөө социлист хөдөлгөөний түрүү бригадын гавшгайч
Өөр хүн -
Яагаав нөгөө 7-р
Цэрэндэжид -
Тиймээ, гүү, гүү, тийм юм бол над ирээгүй.
Эрдэнэтуяа -
Таны хамгийн хэцүү байсан үе ямар үе байсан?
Цэрэндэжид -
За миний хэцүү байсан үе чиг хэдэн хүүхдийг л өсгөх үед байх даа.
Эрдэнэтуяа -
Аанхан
Цэрэндэжид -
Энд л одоо хэцүү байсан даа. Манай хүн чинь бас нэг жаахан архи мархи уучдаг.
Эрдэнэтуяа -
Аанхан
Цэрэндэжид -
Би чинь ер нь зовлонтой амьдрал дотор байсан хүн шүү. Одоо Мядагмаа багш л сайн мэдэх юм даа. Одоо ч байхгүй одоо нас барцан. Лекцэнд суусангүй ингээл гэртээ хариал ингээл орой очоол хоол ундаа хийгээл лекцэнд явах дээр хөгшин уурлана. Одоо хоол унд хийсэнгүй. Хүүхдүүд хаяж яваад ямар хэрэгтэйн тэр лекцэнд суудаг чинь.
Эрдэнэтуяа -
Аанхан
Цэрэндэжид -
Ямар ч хэрэггүй юм руу явлаа чи. Ингээд л жаахан архи уучаад янз бүрийн юм болно оо бид 2 бас их юм болно ш дээ. Тэгээл байна. Сургуулд дээр хүрээл ирэх дээр захирал яасан яагаад лекцэнд суугаагүй гэдэг байхгүй юу. Тэхээр нь би ингээд ингээд гээд 7-н булчирхайгаа тоолохгүй нь мэдээжийн хэрэг ш дээ. Тэгээл ингээл бодоол 1 өдөр ингээд лекцэнд сууж чадсангүй ээ. Манай хөгшин жаахан архи ууцан жаахан дургүйцээд байхаар нь явсангүй. За одоо яана аа маргааш өглөө чинь очихоор нөгөө Сүрэнжав багш чинь лекцэнд яагаад суугаагүй гээл ингэх байх даа гэж бодоол за байз яадаг ч юм байлээ үхдэг ч юм билүү гээд зүгээр яршиг үхий биз ерөөсөө үхчихэд ер нь яадгийн энд ийм амьдрал, тэнд очно нэг хүн лекцэнд суусангүй үхий биз ерөөсөө гэж бодлоо би. Тэгээд манайд нэг миний нэг анги байсийн Халтар гээд энэ ариун цэврийн станцад байсийн. Одоо байхгүй явцийм шиг байна лээ. Тэрний хойтон жил очсон байхшүй байсан. Би тэндээс нэг хулганы хор авсан байхгүй юу. Бүр нунтагаар нь ингээд яадгийн үхсэн энийг уучий яадгийн энийг уугаад үхчий. Үхцэн хэвтэжийхэд эднүүд тэгээл яаж л байв гэж бодоод тэгээл ингээл нэг шилэнд хийгээд найрууллаа. Нөгөөдөхөө уух гээд ингээд найрууллаа шүү дээ. Найруулчад тавьлаа, бодлоо. Дотор хүнтэйгээ их бодлоо. Гүү тэгсэн чинь одоо энийг уугаад үхчих дээр энэ нэг хэдэн хүүхэд чинь яахийм болоо, энэ нэг юм нь архи уугаал ингээл бүүр энэнээсээ архичин болох юм байна. Тэхээр чинь зэрэг би үхэхээр чинь энэ хэдэн хүүхэд яаж амьдарна аа. Хүүхдүүд ч жижигхэн байсан. Яадгийм билээ гээл ерөөсөө болий гээд нөгөөдөхөө аваад уухгүйгээр гар угаалганыхаа савныхаа бүүр хувингийн цаад руу тавьчаад, яана аа хүүхдүүд орж ирээд хэрэглэчихвий дээ гэж бодогдожийгоом л доо. Тавьчаад очоол ороол бас жаахан хожуу очсон л доо. Бас янз бүрийн юм бодогдоод тэгээд очсон чинь багш гарч ирээл тэгэхгүй юу. За яагаад лекцэнд суугаагүй? тэнсэн чинь өөрийн эрхгүй 2 нүдний нулимс гоожоод хүчирдгүй. Өөрийн эрхгүй 2 нүдний нулимс гоожоод болохоо байхгүй юу. Тэхээр нь зэрэг би ингэчихгүй юу. Тэгсэн чинь Сүрэнжав багш хашир хүн болохоороо айхтар мэдчээд нүйгээд орцон байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Аанхан
Цэрэндэжид -
Тэгээд нилээн тэгж байжийгаад биднүүд, би ч яахав тэгээд л өнгөрчлөө. Тэгээд л өдөр нөгөөдөхөө аваачаад за одоо яадийм билээ гэж бодоол, аа өдөр биш юм байна. Тэгээд байжийсан чинь хэн тэгэхгүй юу Мядагмаа багш Цэрэндэжидээ чи хичээлийн их завсарлагаанаар би хичээлгүй над даар ороорой гээл тэгнэ. Энэ одоо яах гэжийгаам бол намайг загнах гэжийгаам болов уу? загнамааргүй л юм даа. Би одоо загнах юм хийгээгүй дээ гэж бодоол яваад орсон чинь яасан гэнэ ээ яагаад уйлсийн гэнэ ээ. Өө яадгийн яадгийн ингээд ингээл ийм ийм юм болоод өчигдөр лекцэнд орж ирээгүй өнөө өглөө ороод ирсэн чинь яагааад лекцэнд суугаагүй гэхээр нь гэнэтхэн уучаад гарч ирдэг байл уу гэж бодлоо гэсэн чинь нөгөө чинь уйлаад өө чи чинь ёстой юу ярьжийгаам энэ хэдэн хүүхдээ яая гэж боджийгаам чи. Тэгээд сэнхрүүлээд тэгээд өдөр очоод тэрий нь муу сав руу хийгээд хаяцан. Миний амьдрал яггүй явсан нээрээн. Манай хүн чинь нилээн сайн уучна.
Эрдэнэтуяа -
Аанхан
Өөр хүн -
Нөгөө нэг сахиулын том помидор ургаад, өвс буулгаж өгөхөд нь ингээд помидороо ингээд нялайлгаал гарцан гэдийн. Тэр Энхээ өвгөн байхгүй юу. Манайд намар болгон хадлан, өвс буулгаж өгдөг байсийн.
Цэрэндэжид -
Тийн.
Өөр хүн -
Тэр үед ногоо анх тарьж байсийм чинь помидор ийм том болцон. Тэрийн хурааж, мурааж мэдэхгүй. Хураагаагүй байж байтал нөгөөдөх чинь хатуу газар нялайтал яагаал гарна. Тэгээл эд нарт одоо хэлдийн тэгж ногоо анх
Цэрэндэжид -
Ер нь хэцүү шүү. Нэг удаа цаадах чинь согтуу явж байж хөлдөөд. Хөлдснөөс болоод ёстой нээрээн аягүй хэцүү. Ерөөсөө хэцүү аймаар хэцүү, хөлдөх дээр нь зэрэг би би сална гэж өргөдөл өгөөд салж ч бүтдэггүй юм байна лээ. Шүүх чинь сал сал өргөдлөө хийгээд ир гэчээд, яг явах болохоороо салгадгүй ч юм байна лээ. Манай хүн бол намайг их зовоосон шүү. Ер нь нэг шөнө бас өвсөнд явна гэчээд байдгүй ээ бүр нөгөөдөх чинь байдгүй ээ. Нэг ингээл шөнө унтаж байхаар нэг гэрэл тусахаар л одоо ирж байгаам болов уу гээл босох доор цаашаа ингээл эргээд яваад өгчинө. Гараал алга болчоод байхын эдний ахтай явжийсийн. Эдний ах Отгонсүрэн, Доржпалам, манай хүн
Эрдэнэтуяа -
Уудаг
Цэрэндэжид -
Тийн өвсөнд явжийгаа байхгүй юу. Алтангэрэлийнх өвсгүй болцон. Тэгээхээр нь явуулцан байхгүй юу. Тэгсэн чинь байдгүй ээ. Тэгээл өглөө болллоо. Тэгээл байсхийж байгаал нэг гэрэл тусаадийн. Тэгээл одоо ороод ирэхийн болуу гэхээр байдгүйн. Өглөө яг сайхан бүүр түүр үүр цайгаал байжийсан чинь юу яадийн байна. Машин дуугараал гэрийн үүдэн дээр хар хийтэл хаазлаал зогсчлоо. За энэ чинь одоо юу болсон юм бол гэж бодоол тэгсэн чинь манай дүү ороод ирэхгүй юу. Аа цонхон дээр ингээд цохисийн. Яасан бэ? гэсэн чинь Цэндээ эгчээ үүдээ онгойлго гээд орсон чинь өө энэ 4 өвсөнд яваад Дорж ахыг олоогүй гэнэ гэжийнэ. За одоо сүйд боллоо хаана үхцийн. Хавар л байсиймаа даа. Цас мөс цоохортож л байсан үе юм даг.
Эрдэнэтуяа -
Аанхан
Цэрэндэжид -
Тэгсэн чинь нөгөөдөх чинь яваад өглөө гэлээ.Тэгэхээр нь яахав дээ тэгээд тэгэхгүй юу. За та цайгаа чанаад, галаа түлээд, цайгаа чанаад байжий. За энэ ч ямар ч байсан болохоо байчиж, эднүүд явж авчирах гэжийгаа юм байна даа гэж бодоол. Тэгээл нөгөө цайгаа чаначаал ингээл байн байн хараал байсан чинь нэг өвгөн гүйгээл хүрээд ирэхийн тэгсэн чинь би сая суудалд суулаа.Танайхаас утаа гарахаар нь ороод ирлээ. Танайд нэг орчоод хэнийд очих аа Данзан гуайнд очих гэжийгаа гээд манайд нэг цай уучаад гараад явсан. Тэгээд гэрт чинь сууж болдгүй. Яацийн бол гээл. Тэгсэн чинь харин Алтан-Өлгийн наад талын завсараад хээр очоод хоноцон байгаам даа. Нөгөө 2-оосоо зугтаагаад нөгөөдөхөөсөө сүүлдэж үлдээд унациймуу яасийн тэр одоо
Эрдэнэтуяа -
Аанхан
Цэрэндэжид -
Тэгээл нэг юу яасийн ш дээ. Аймаар ш дээ. Манай хөгшин заримдаа намайг ёстой балладаг байсан шүү.
Эрдэнэтуяа -
Ажлаас нь ямар арга хэмжээ авах уу?
Цэрэндэжид -
Одоо тэр үед нь
Эрдэнэтуяа -
Тухайн үеийн нийгэм бол ямар
Цэрэндэжид -
Мэдэхгүй тэр үед нь арга хэмжээ авдаг байсийм уу даа. Мэдэхгүй. Мэдэгддэггүй ээ юу ч мэдэгддэггүй л байсан.
Эрдэнэтуяа -
Ер нь нөгөө одоо нэг бие биенээ доошоо орцон нэгнээ дээш нь татах ч юмуу тээ, хүмүүсийг хамарч авах тийм юм байхгүй?
Цэрэндэжид -
Тийм юм бол байхгүй. Тийм юм бол байхгүй биз дээ. Тэр үед чинь ёстой байхгүй.
Эрдэнэтуяа -
Хувь хувиа
Цэрэндэжид -
Хувь хувиа одоо ч гэсэн хувь хувиа
Эрдэнэтуяа -
Аанхан
Цэрэндэжид -
Тийм шүү.
Эрдэнэтуяа -
Хамгийн дурсгалтай тийм онцлог үе ямар үе байв?
Цэрэндэжид -
За онцлог, хамгийн онцлог үе чинь одоо анхны цалин авчийх юм уу даа.
Эрдэнэтуяа -
Анх өөрийн гар дээр өөрийн гэсэн мөнгө
Цэрэндэжид -
Тийн. Өөрийн гар дээр өөрийн гэсэн мөнгө авч үзээгүй хүн чинь тэхэд л аягүй их баярлаж байсан даа би. Ёстой үнэхээр
Эрдэнэтуяа -
Юу авсан?
Цэрэндэжид -
Байн байн байн уудалж үзээл. Нөгөө плажны чинь кармаанд 200-н цаас хийчээд тэрийгээ байн байн тоолж үзээл байн байн өвөртлөөл. Тэгээл нэг дээлийн өнгө авсан.
Эрдэнэтуяа -
Аанхан
Цэрэндэжид -
Аа тэгээд нэг дээлийн өнгө авсан чинь өөрөө тохируулаагүй бана байсан болохоороо. Нэг тагтаатай нэг ийм дурдам байхаар нь авцан чинь бүсний дурдам авчиж гэнэ ээ. Тэгээд өөрөө тэр их гоё санагдаад байгаа байхгүй юу. Тагтаа дунд нь ингээд тагтаатай дугуй дугуй тагтаатай. Тэгсэн чинь бүсний дурдам байсан. Яадгийн дээл хийнэ гэсэн дээл хийж өгсөн дөө. Манай ахын авгай дээл хийж өгсөн.
Эрдэнэтуяа -
Аан
Цэрэндэжид -
Тэр үед чинь би бас жаахан муухан шиг юм оёдог. Би муу юмаа өөрөө оёдог. Сайн юмаа эгчээрээ оёуулдаг байсийн.
Эрдэнэтуяа -
Аанхан
Цэрэндэжид -
Тэгээл тэгж баярласан юм байна.
Эрдэнэтуяа -
Ер нь тэгээд цэвэрлэгчийн цалин тухайн үеийн 200-н төгрөг ер нь
Цэрэндэжид -
Ер нь хэцүү л байсан даа.
Эрдэнэтуяа -
Ер нь болоол байх юм даа тээ.
Цэрэндэжид -
Хэцүүхэн л амьдарна. Хажуугаар нь хүний юм хийнэ. Юм оёно одоо орны бүржваа нэхнэ. Тийм юмаар давхар хийхгүй болуул манай хүн чинь заримдаа бинзиний өр л их гараад байдаг байсийн. Яагаад тэгдэг байсийн мэдэхгүй.
Эрдэнэтуяа -
За
Цэрэндэжид -
Бинзиний өр гарчаад ерөөсөө цалин авдагүй
Эрдэнэтуяа -
Аанхан
Цэрэндэжид -
Тийм л хүн байсан даа. Манай хүн ажил хийж байхдаа
Эрдэнэтуяа -
Уул нь хэдэн төгрөгний цалинтай?
Цэрэндэжид -
Уг нь 350 байсиймуу хаашаа ийн
Эрдэнэтуяа -
Аанхан
Цэрэндэжид -
Тэгээл илүү цаг маг гээл ордог. Тэр илүү цаг гэж нэг оруулж чаддгүй ч гүү байсан юмуу өөрөө мэдэхгүй. Би тэрийн ёстой сайн мэддгүй. Мэдэхгүй.
Эрдэнэтуяа -
Нэх цалин авч чадахгүй?
Цэрэндэжид -
Нэх цалин авдаггүй л байсан. Авсан нь тэгээл өөрөө л үрэх үү гэхээс биш над өгөхгүй ш дээ.
Эрдэнэтуяа -
Тухайн үеийн цалин гэснээс тэр үеийн хүмүүсийн ажлын хөлсний үнэлгээ щр нь хэр байсан? Хүмүүсийн ажлыг хэр их үнэлдэг байсан?
Цэрэндэжид -
Гүү яахав үнэлдэг үед бол үнэлдэг л байсан байх.
Эрдэнэтуяа -
Аанхан
Цэрэндэжид -
Тэхдээ яахав ерөнхийдөө бол гайгүй л байдаг байсан байх аа. Би тэрийг сайн мэдэхгүй байна. Миний үед болуул
Эрдэнэтуяа -
Таны хувьд 200-н төгрөг ер нь таны хийсэн ажилд чинь ер нь хэр тохирох хөлс байсан?
Цэрэндэжид -
Гүү яахав дээ. Одоо тэгээл тохирдог л байсан байх даа.
Эрдэнэтуяа -
Бас арай л бага байсан уу?
Цэрэндэжид -
Яахав бага л байсан л даа. Сүүл дээрээ нэмэгдсээр нэмэгдсээр байгаад нэг бас гайгүй болсон тиймээ 40 болол уу, 60 ч болол уу тйин
Эрдэнэтуяа -
200-нуу?
Цэрэндэжид -
Тийн. Тэгээд сүүл дээрээ тэрнээс нь хойш болуул нярав хийгээд нярав болуул 350-н цаас авдаг байсийн. Тэр чинь хамаагүй илүү л юм байна лээ. 200-н хэдээс
Эрдэнэтуяа -
Та тэгээд мэргэжил дээшлүүлэхгүй яасийн? Хүмүүс чинь янз бүрийн дээд сургууль, курсд сурдаг юм байна лээ ш дээ?
Цэрэндэжид -
Тэр үед чинь одоо чадаагүй дээ. Би ч бас миний буруу ч их байгаа байх. Намайг анхан 58-н онд юу яасийн, 58-н онд ажилд орчоод байж байхад бол одоо гайгүй л байсан юм даа. Тэгээд яахав дээ ер нь тэгээд гайгүй дээ. Ерөнхийдөө бол яахав болж л байсийн. Тэр үед мөнгө юу байсан болох дээр тэгээд гэхдээ яахав дээ тэгээд олон хүүхэдтэй. Одоотой адилхангүй юм л даа. Одоо бол хүүхдүүд чинь тийм ч юм өмсөнө. Ийм ч юм өмсөнө.
Эрдэнэтуяа -
Аанхан
Цэрэндэжид -
Би болуул муу сайн хүүхдүүдээ эмэгтэйнд чинь эрэгтэй гутал авч өгчийсэн. Хямдханыг нь хараал, эрэгтэйд чинь ч эрэгтэй гутал авч өгчийсэн. Миний хүүхдүүд миний юмыг голдгүй байсиймаа. Голцуу л ер нь тэгээд толгой, цувдай шүү дээ.
Эрдэнэтуяа -
Аанхан
Цэрэндэжид -
Толгой, цувдайгаар амьдарч байсан даа. Гэхдээ яахав ээ хүүхдүүдээ нэх дээш нь, миний амьдрал яах вэ би нэх дээшээ гарч хүний дээр гараагүй ээ. Нэх доошоо орж хүний доор ороогүй би дундын амьдралд л өдий хүрч яваа.
Эрдэнэтуяа -
Аанхан
Цэрэндэжид -
Ерөөсөө л тэгээл болж л байна гэж боддог. Болохгүй үе байлгүй л яахав. Хүнд болохгүй үе зөндөөн ш дээ. Зөндөө гардаг байхгүй юу. Одооны энэ улсуудтай адилхангүй. Тэхдээ одооны энэ улсуудтай адил хөөе би хэцүүдсэн хөөе мөнгө өгөөд орхи гэж би хэлж явж үзээгүй. Зарим үед бол гуймаар үе байж л байдаг байсан. Тэгэхэд бол би тэгдэггүй ээ. Тэгж явж үзээ ч гүү ерөөсөө. Одоо мөртлөөсөө зарим үед надад туслачаасай гэж боддгүйн ш дээ. 4-н байгуулагаа бас зарим үед би энд байшин барихдаа л горьдсон. За ямар ч байсан энэ хүн байшин барьж байна. Энэ ер нь ямархуу янзын юм бариад байна. Ер нь амьдрал нь ямархуу янзтай байна. Мөнгө төгрөгний бололцоо нь юу байна. Байшин саваа ямархуу янзтай барьж байна. Тийм юм бол надаас асууж ирээгүй. Ерөөсөө тэгээл би боддгийн. Би ямар сайндаа бас нэг буруу талаас нь сонгоод мал авциймуу даа л гэж боддгийн. Зөв талаас нь авсан бол сайхан явж байна ш дээ. Тиймээ
Эрдэнэтуяа -
Зөв талаас нь гэдэг нь?
Цэрэндэжид -
Энэ юуны
Эрдэнэтуяа -
Өөр байгууллагийн мал гэж үү?
Цэрэндэжид -
Тийн өөр бааз маазаас одоо мал аваад гарсан улсууд одоо зөндөө байгаа ш дээ. Тэд бол одоо сайхан явж байна ш дээ.
Өөр хүн -
Шударга одоо буцаацан байхгүй юу.
Цэрэндэжид -
Тэгээд хараа би бол бас нэг дэндүү шударга юм шиг байгаамаа. Ингээд одоо ингээд бодоод байхаар би эдний малыг өсгөчөөд ингээд айлуудад өгцөн. Тэгээд бодохоор эднүүд тэр байтугай өсгөмөөр байгаа би 4-н үхрийг 18 болгоод өгч байгаа юм чинь. 18-н үхрий чинь одоо байлгаж байж болмоор юм шиг санагдаад байгаа байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Аанхан
Цэрэндэжид -
Тэгэхэд чинь эднүүд үгүү. Би хэтэрхий их тийм
Эрдэнэтуяа -
Ёстой яс үзцэн айн?
Цэрэндэжид -
Тийн манай хүүхдүүд тэгдэг л дээ. Ээж зүгээр ишиг байсан чиг л өгчихийн. Хурганы хурга байсан чиг л ихэр хурга байсан чиг л өгчихийм ингээд уурладаг байхгүй юу. Үгүй ээ манай аав тэгж яваагүй ээ.
Эрдэнэтуяа -
За
Цэрэндэжид -
Манай аав чинь айхтар малчин байсийн ш дээ. Бас
Эрдэнэтуяа -
За аль хавьцаагаар
Цэрэндэжид -
Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын бүр нилээн дээхин үе амьдралтай байсан байхгүй юу. Нилээн сайн малчин байсан байхгүй юу. Тэгээд миний хүү би бол аавыгаа бол чг хэлмэгдцэн гэж бодож суудаг хүн шүү. Одоо мөртлөөсөө тэрнээс миний аав бол яг хөдөлмөрийн баатар болох учиртай хүн байсан байхгүй юу.
Эрдэнэтуяа -
За яагаад хэлмэгдчихэв?
Цэрэндэжид -
Янзын малтай. Ёстой янзын малчин хүн байсан байхгүй юу. Хонийг нэг ширүүхэн шиг туугаад ороод ирэх юм бол загнана. Аа нэг хөөгөөл барихл авах юм бол загнана. Мал хураалаа гээд шэгсэн чинь тэгээд манай аавыг бол яг хэлмэгдүүлцэн байхгүй юу, тйин тэр юуныхан
Эрдэнэтуяа -
Сумынхан уу?
Цэрэндэжид -
Сумын төвийн тэр Шинэ-Идэр сумын сангийн далайн нэгдэл
Эрдэнэтуяа -
Нэгдэл за
Цэрэндэжид -
Тэр ёстой хэлмэгдцэн тэрнээс манай аав чинв сайхан малчин байсан байхгүй юу. Тэгээд би бодоод байхад би бас жаахан тиймэрхүү хэнхэгтэй юм шиг байна лээ. Манай аав шигээ юм хумыг цааш нь нааш нь хийхээ мэдэхгүй. Яг ил тодоор нь байлгах гээд ингээд байдаг хүн байсан юм шиг байна лээ. Миний аав бол сайхан малчин байсийн ш дээ. Ёстой тэгээд байхгүй. Одоо
Эрдэнэтуяа -
Тэгээд хэлмэгдсэн гэж яахав өшөө илүү хүнд
Цэрэндэжид -
Өшөө хүнд өгцөн байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Аа өөр хүнд үү?
Цэрэндэжид -
Бүүр
Өөр хүн -
Хөдөлмөрий нь зөв үнэлээд шагнаад, урамшуулаад
Цэрэндэжид -
Тийн. Яг ингээд за одоо энэ жил манай аав авна. Тэхдээ бид нар 2-уулаа гараагүй байсан байхгүй юу. Манай дүү бид 2 за яахав аавыгаа Хөдөлмөрийн баатар болгочоод, аав тэгээд бид 2-ыг гараад явчихаар малаа өгдөгсөн үү, яадаг сан уу бодожийсан байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Аанхан
Цэрэндэжид -
Тэгсэн чинь яг авдаг жил нь аваачаад өшөө хүнд өгцөн байхгүй юу. Тэгээл та нар дуртай дуртай газар луугаа яв гэхээр нь тэгээл яваад өгсөн. Яг өөр хүнд өгцөн тэр чинь тэгээд нэлээн яриа болсон бас яриа болгож байгаа хүн нь яахав нэг нягтлан байдгийм. Тэр л нөгөө яриа болгож нилээн юм ярьсан байх. Тэгээд хүчрээгүй байх. Тэгээд аав ч бүр яршиг гэсийн байгаа биз. Тэгээл өнгөрсийн ш дээ. Би ёстой аавыгаа хөдөлмөрийн баатар болгочий гэж нилээн бодсоон.
Эрдэнэтуяа -
Нэгдлийн мал маллаж байхад ямар байсан?
Цэрэндэжид -
Нэгдлийн мал маллаж байхад бол ер нь сайхан байсийн ш дээ.
Эрдэнэтуяа -
За
Цэрэндэжид -
Ер нь давгүй байсан. Өвөл болохоор өвс тоосы нь татаад өгчинө. Тэгээд л одоо нэгдэл чинь бас гоё л доо. Нүүх барих болох дээр ачаа хөсгийг нь өгчинө. Ганцхан мал төллөх цагаар л жаахан хэцүү. Олон мал төллөх хэцүү. Энэ чинь тэгээд нэг хүнд 150-н хонв байдаг байхгүй юу.
Эрдэнэтуяа -
За
Цэрэндэжид -
Над 150-ыг өгчийгаам, ээжид 150-ыг өгчийгаам, аавд 150-ыг өгчийгаам тэгээд энийг хургалуулж байгаа байхгүй юу. Жаахан яггүй ээ. Тэхдээ манай аав ээж 2-уулаа аягүй айхтар улсууд байсан. Үхүүлж хороодоггүй. Ерөөсөө үхдэггүй байсийн ш дээ. Тэгээл ёстой шөнөжингөө овъёос будаагаа нүдэж хононо ш дээ. Ууранд хийгээл нүдээл нүдээл тэгээл яс буцалгаал ясны шөлөндөө ингээл нөгөө муу хургануудаа угждаг байсийн.
Эрдэнэтуяа -
Бараг бүтэн нойртой хонодоггүй?
Цэрэндэжид -
Тийн. Бүтэн нойртой хонохгүй. Одоотой адилхан хэвэг мэвэг гэж хаях юм байхгүй ш дээ.
Эрдэнэтуяа -
Аанхан
Цэрэндэжид -
Нэг овъёос нэг очдог байсийн. Тэгээл нөгөө сургуулийн хүүхдийн талх очдог байсийн. Хаягдал талх
Эрдэнэтуяа -
За
Цэрэндэжид -
Хаягдал талх гардаг ш дээ. Дотуур байрны хүүхдүүдээс тийм талх очдог байсийн. Тэрий чинь ингээл ууранд нүдээл жонхуу хийгээл тэгээл хургаа угждаг байсийн. Шөнө ерөөсөө унтана гэж байхгүй. Жижүүр хийнэ. Жижүүр хийсэн хүн бол тэгээл тэр уур нүдүүр 2 тасрахгүй ш дээ.
Эрдэнэтуяа -
Нэгдлийн цалин ямар байсан?
Цэрэндэжид -
Нэгдлийн цалин чинь одоо бага байсан даа. Бага аа бага бага л байсан.
Эрдэнэтуяа -
Тэгээд 150, 150, 150 нийтдээ 450-н хонь хариулахад сард хэдийг авах уу?
Цэрэндэжид -
Аа нэг аривтгахгүй ээ нэг 50, 60-аад юм авдаг байсийм уу яасийн
Эрдэнэтуяа -
50, 60-н төгрөг л үү?
Цэрэндэжид -
Тэр ч тэр үед их л мөнгө ш дээ. Тиймээ
Эрдэнэтуяа -
Тийн.
Цэрэндэжид -
Тийн ш дээ. Их мөнгө ш дээ. Тэгээл үйлдэхүүн гэж өгнө. Тэгээд тэр цагаан идээг чинь биднүүд идэх эрх байхгүй ш дээ. Хураагаад аваад явчина.
Эрдэнэтуяа -
Идэх эрх байхгүй гэдэг нь?
Өөр хүн -
Нэгдэлд
Цэрэндэжид -
Нэгдэлдээ боловсруулаад өгнө. Идээ боловсруулаад өгнө. Бас тэр чинь бас өгвөл жижигхэн шантай.
Эрдэнэтуяа -
Аанхан
Цэрэндэжид -
Бас нэг хэдэн цаас маас өгнө. Манай ээж бол одоо төл сайн бойжуулсан гээд бүтэн шараар шагнуулж байлаа ш дээ.
Эрдэнэтуяа -
За пөөх том шагнал
Цэрэндэжид -
Тийн. Том шар бүр гүйцсэн. Эр шар.
Эрдэнэтуяа -
За
Цэрэндэжид -
Тэгээд шагнуулж байлаа ш дээ. Манай аав ээж 2 бол сайн хүн байсан. Сайн малчин байсаан. Даанч андуурагдаад юм нь өөр тийшээ явцанаас биш би ч одоо ах гэж суудийн.
Өөр хүн -
Бас тэр үеийн хахууль байсан байх.
Цэрэндэжид -
Тийн магадгүй л байх. Бас нэг тийм Оцол гээд Цоодол гээд нэг шинэ дарга ирсэ юмаа. Тэр нэг бас аймаар архи ууна. Архинаас болцон байх гэж бодоод байдийн. Тэгээд тэр Ванчигаа гуайнд очиж архи уудаг сурагтай байгаад байсан. Тэгээд Ванчигаа гуайд өгцийн ш дээ. Гэхдээ одоо яадийн 2-уулаа одоо өнхөрөөд өгсөн улсууд юм чинь. Тэгдийм байна лээ. Аавыгаа ёстой авах учиртай юмаа авч чадсангүй. Одоо энэ яриад байгаагаар бол миний аав ёстой хэлмэгдцэн хүн байна даа л гэж боддог.
Эрдэнэтуяа -
Аанхан
Цэрэндэжид -
Тийм л байдалтай.
Эрдэнэтуяа -
Анх яаж нэгдэлд орж байсан? хэдэн онд юм бэ?
Цэрэндэжид -
53-н онд ш дээ. 1900-н
Эрдэнэтуяа -
За яаж орж байсан? Шахаж шаардсан уу? Ор мор гэж
Цэрэндэжид -
Гүү яахав дээ. Малаа нийгэмчлүүлээл тэгээл нэх тэгж шахаж шаардаагүй байх аа. Биднүүд тэгээд яахав малаа нийгэмчлээл малтай малаа өгөөл, мал маллах хүн байвал авчдаг л байсан. Манайх чинь их олуулаа болохдоор нэх мал нийгэмчлээгүй байхаа. Нэх их нийгэмчлээгүй байхаа гэж бодоод байдийн би.
Эрдэнэтуяа -
Аанхан
Цэрэндэжид -
Тэгээл яахав нөгөө нэгдэлд малаа улсууд өгцөн. Хүний малыг маллуулах хүнээ л олдог байсан байх тэр. Яахав малгүй улсуудаасаа малжуулаал тэгээл тйин тэгээл мал маллуулдаг байсан байх л гэж боддгийн ш дээ би. Манай ээж аав бол нэх нийгэмчлээл байх юм бол байхгүй. Аа харин манай гадаа харин нэг ахынх байсан тэр бол ёстой янзын нийгэмчилсэн дээ. Хөөрхий минь ёстой.
Эрдэнэтуяа -
Аанхан за
Цэрэндэжид -
Бараг ихэнхий л өгчих шиг болсон.
Эрдэнэтуяа -
Олон малтай байсан уу?
Цэрэндэжид -
Олон малтай байсан тэхдээ тэгээл
Эрдэнэтуяа -
Ер нь нэгдэлд ороход щр нь хүмүүсийн сэтгэл санаа ямар байсан? Дуртайхүн байсан уу? дургүй хүн байсан уу?
Цэрэндэжид -
Гүү ер нь тэр үед чинь одоо гайгүй байсан байхаа ер нь бас нэг би манай хүргэ ахынх бол ерөөсөө тэгээл өгөөл явуулцийн ш дээ.
Эрдэнэтуяа -
За
Цэрэндэжид -
Янз бүрийн юм яригдаагүй. Тэхээр нь зэрэг би гайгүй авсан байсийн бол уу даа гэж. Дээр үед болуул нилээн яггүй байсийн ш дээ тиймээ. Манай тэнд болуул 53-н онд л нэгдэл гэж гарч ирсэн. Тэрнээс өмнө бол өшөө газруудад байсийм байгаа биз. Байсан байхаа тэр
Өөр хүн -
59-н онд чинь 1-р таван жил гээд таван жил чинь хэдэн жид явчив. Гавшгайч чинь тэгээд сүүлдээ баатар маатар
Цэрэндэжид -
Тийн тийн. Манай аав чинь жаахан тэгцэн хүн байхгүй юу. Хөөрхий амьтан.
Эрдэнэтуяа -
Хүмүүс ер нь юу гэж ярьдаг байсан. Нэгдлийг тухай?
Цэрэндэжид -
Гүү хүмүүс нэх ярьдгүйн ш дээ.
Эрдэнэтуяа -
Чимээгүй?
Цэрэндэжид -
Тэхэд чинь одоо бага байсан болохоор мэддгүйн ш дээ. Сайн мэдэхгүй байна. Нэгдлийн дарга марга гээл ирдэг л байсан. Эмч мэмч гээл байнга л бараг л өдөр болгон шахуу л ирдэг байсан. Нэг цүнх үүрсэн юмнууд байсхийж байгаал хүрээд ирсэн л байдаг. Тийм л байсан байх.
Хяналт шалгалт нь байсан байх.
Тийн дандаа шалгаж яваа юм.
Эрдэнэтуяа -
Соёлын довтолгооны тухай?
Цэрэндэжид -
Оо соёлын довтолгоон өө тэр нэгдлээс чинь хойш соёлын довтолгоон байлгүй тиймээ
Эрдэнэтуяа -
Аанхан
Цэрэндэжид -
Бүүр соёлын довтолгоонд чинь хөглөж байсийн ш дээ. Хөөрхий амьтан
Эрдэнэтуяа -
За
Цэрэндэжид -
Ёстой нээрээн. Манай тэнд Дариймаа гээд нэг хүүхэн байдаг байсан. Аавын гутлыг гаргаад галын захад тавьцан байсийм. Нөгөө хонины ээлжний нь гутлыг тэгсэсн гаргаж хая гээд гаргаж хаяуулаад тэгээд ёстой алж өгдөг байсийн н доо. Одоо тэр үед чинь гарын алчуур гэж байхгүй. Юмаа угаалгадаггүй манай аав чинь юмаа угаалгадаггүй хүн байсийн ш дээ. Яахын буян заяа гомдчино. Одоо угаахгүй яахын гэж загнаад угаалгахгүй ээ.
Эрдэнэтуяа -
За
Цэрэндэжид -
Одоо хонь саагаал орно ш дээ тиймээ
Эрдэнэтуяа -
Аанхан
Цэрэндэжид -
Хонь саахаар чинь ингээл хонины чинь шавхай гарын чинь 4-н хуруу чинь айтаар болчино. Тэрийг угаахаар зэрэг загнаад угаалгахгүй. Малын буян барлаа чи тэгээл тэрнийг аваал юм идэх дээр чинь зэрэг гашуун оргиол идэж болохгүй.
Эрдэнэтуяа -
Аанхан
Цэрэндэжид -
Тэхлээр нь зэрэг л яг сайхан үдийн хонь ирэхээр л усгүй болгочдог байхгүй юу. Тэгээл хонь саагаад дуусахаар ээж цайны усанд яваарай өө за гээл хээр очоод нөгөө гараа угаачаад ирнэ. Манай аав чинь ерөөсөө энэ хар ямар өнгөтэй нь мэдэгдэхгүй өмсөөл байна. Угаах гэхээр угаалгахгүй.
Эрдэнэтуяа -
За
Цэрэндэжид -
Ингээл өмсөөл байна. Тэгээл нэг өдөр нөгөөдөхөө гадаа тавьчижээ. Бодуул бөөстсөн шинжтэй.
Эрдэнэтуяа -
За
Цэрэндэжид -
Тэхээр нь зэрэг хонинд явлаа. Нэг юм өмсөөд явчиж. Тэхээр нь угаагаад тавьцан байхгүй юу. Тэгсэн чинь өмсөхдөө тэгж байна аа. Өө энэ чинь зөөлхөн хайрахгүй. Тэрнээс хойш угаалгадаг болцийн ш дээ. Толгой молгойг чинь угаалгахгүй ш дээ. Ёстой ядаргаатай тийм юм чинь бөөстөхөөс яадгийн. Тиймээ
Эрдэнэтуяа -
Тухайн үед бөөс хэр их байсан?
Цэрэндэжид -
Аа байлгүй яахав байна. Үстэй өмдний чинь дотор талаар бандаашиг гэж ийм даавуун юм өмсөхгүй ш дээ. Миний үед бол зүгээр л ингээл өмсчинө. Тэгээл яаж ч болжийсийн мэдэхгүй.
Эрдэнэтуяа -
Аанхан
Цэрэндэжид -
Зун болно даавуун өмд өмсөхгүй. Тарваганы ардсаар өмд хийлгээд өмсүүлчинэ. тэгээд одоо тэгж л байлаа. Тэгээд л өндөр шар гээл нэх өндөр шар авгай байна. Нэх урт шар үстэй.
Эрдэнэтуяа -
За
Цэрэндэжид -
Тэднийх ганц охинтой. Тэдний охин болохоор эрээн мэрээн юмаар юм хийж өмсөөд байдаг. Би болохоор тарваган өмд өмсөөд байдаг. 2-уулаа голын зах дээр юм угаах юм болоод явлаа. Тэгээд өмдөө угаагаад тавьчиж тэгэхээр нь тарваган өмдөө угаагаад гэрийн бүсэндээ хавчуулцан. Тэгээл шалдан явж байгаа юм ш дээ. Тэгсэн чинь ээж загнаад аваачаад үстэй юмы чинь хэзээ хэн угааж байсан юм. Гол ус бузарлачлаа. Би чинь бас овоо л болцон. Тэгээл өвөл болохоор занхайсан хөвөнтэй юмаа өмсчинө. Тэгээд нөгөөдөх нь араас хөлөрнө, халууцна.
Эрдэнэтуяа -
Нухах уу?
Цэрэндэжид -
Оёдол нь нухахгүй л дээ. Уг нь үс нь болохоороо хөглөдөг байсийн,
Эрдэнэтуяа -
Орой яаж унтахав?
Цэрэндэжид -
Орой бол хөнжил ямар юм байдийн. Сайн л бол нэг адсаган дээрээ дээлээ хөдөрөөд унтана тэгээл болоо нүцгэн унтдаг гэсэн тээ.
Эрдэнэтуяа -
Пөөх
Цэрэндэжид -
Тийн ерөөсөө юм өмсөхгүй ш дээ. Хувцастай унтахгүй. Одооны бидэнтэй адилхан ийм унтлагийн хувцас байхгүй ш дээ.
Эрдэнэтуяа -
Юу тэгээд гэр нь дулаахан байх уу?
Цэрэндэжид -
Гэр бол дулаахан ш дээ. Энд нь ингээд бууц тавьж байгаад тэрэн дээрээ ширдэгтэй тэгээл тэндээр адсагаа тавиал унтаад өгдөг даарахгүй. Тэгээд залуу хүүхэд байсан болохоор даардаггүй. Тэгээд хөл нүцгэн их явна. Ёстой гутлы чинь өмсүүлэхгүй ш дээ. Ёстой яггүй.
Эрдэнэтуяа -
Аанхан
Цэрэндэжид -
Намар нөгөө нэг эхний цас ороход чинь гутал мушгаад хаячина гээд нэг муу ухаа ширэн гутал өгнө дөө. Ийм юм өмсөхгүй ш дээ. Ах нарын нэг багадсан юм л янзалж өгдөг. Тэгээл анхны цаснаар аймаар хэцүү даарна гэдэг чинь яана аа. Үхэр шээхээр нь ингээл хөлөө тавина. Ямар сайхан болно гээч. Тийм л байдаг байсан ш дээ. Хадтай газар чинь хөл нүцгэн явна.
Эрдэнэтуяа -
Тэгж л явдаг байсан. Соёлын довтолгооны шалгалт ирэх үү?
Цэрэндэжид -
Ирийн ш дээ, соёлын довтолгооны шалгалт ирээд янз янзын амьтны хар мар юмы чинь аваад явна. Тал болгоол угаагаад авчраад өгнө. Саалийн хувинд ус хүргэхгүй ш дээ. Тэр үед чинь
Эрдэнэтуяа -
Муу юу?
Цэрэндэжид -
Муу гээд саалийн хувин модон хувин ингээд дайр болцон хэдэн жилийн давхар юу ингээд
Эрдэнэтуяа -
Сүү нь гашлаад
Цэрэндэжид -
Сүү нь ингээд аймаар давхраацан тэгээл тэрий чинь аваад явна ш дээ. Авч явчаал яг талы нь угаагаагүй авцарч өгдгийн. Ингэж угаажий гээл. Гарын алчуурыг чинь ингээл хормойдоо арчцан. Зарим гайгүй шиг нь бас нэг метрийн даавуу тавьчина. Тэр нь бас дайр болчино. Тэрийн нь талы нь угаагаад талы нь угаалгүй авчирч өгнө. соёлын довтолгоон гэдэг чинь ёстой аюултай байсийн. Үнэхээр ч аймаар яаж ч болж байсийм гэмээр одоо ингээл бодож байхад үнэхээр одоо өвчин зовлон тусдаггүй л байдаг байгаам даа. Тэгээд ерөөсөө одоо яаж байна угаагаад цэвэрлээл байхад чинь . Өшөө сайн угаа гээд ингээд байх даар чинь ядаргаатай.
Эрдэнэтуяа -
Аанхан Таны амьдралд ямар нэгэн гүнээр нөлөөлсөн үйл явдал бий юу?
Цэрэндэжид -
Гүнээр нөлөөлсөн явдал чинь одоо юу байхав
Эрдэнэтуяа -
Одоо амьдралд чинь өөрчлөлт гаргасан, амьдралд чинь гүн шарх үлдээсэн тээ? Одоо гуниг хуруулсан ч гэх юмуу нэг тийм үйл явдал байна уу?
Цэрэндэжид -
Яахав дээ, Цэцэгээ, Рагчаасүрэн 2-ын аав чинь залуугаараа нас болсон. Тэнд л аягүй хэцүү байсан даа. Залуу ч байсан. 2 хүүхэдтэй үлдсэн. Аягүй хэцүү байсан.
Эрдэнэтуяа -
Аанхан
Цэрэндэжид -
Тэр л хэцүү дээ. Хүний хань гээч юм чинь хэцүү юм байна лээ. Анхны ханийг хэлэх үү, бас нэг 2 хүүхэдтэй болцоныг хэлэх үү ер нь хэцүү шүү.
Эрдэнэтуяа -
Хөвсгөлд байсан уу? та энд байсан уу?
Цэрэндэжид -
Хөвсгөлд байсан
Эрдэнэтуяа -
Аанхан
Цэрэндэжид -
Мэдэхгүй ээ манай худ чинь цэрэгт явж ирчээл нүүр мүүр нь аймаар хавддаг л болцон байсан. Тэгээд зүрх байсан юм уу, юу байсийм. Тэгээл тэргээрээ нас барцийн ш дээ.
Эрдэнэтуяа -
Цэрэгт л нэг юм болсон уу?
Цэрэндэжид -
Тийн цэрэгт л нэг ийм болсон байх гэж би дотроо л боддийм. Өмнө нь зүгээр байж байгаад цэрэгт явсан. Тэр нилээн яггүй хамгийн хэцүү юм тэр байна.
Эрдэнэтуяа -
Аанхан
Цэрэндэжид -
За тэгээд одоо бас яахав дээ. Хэцүү л байх юм даа. Ер нь тэгээд ганцаараа хүн гэдэг чинь ер нь хэцүү л юм байна ерөөсөө тийн
Эрдэнэтуяа -
Тэгнэ. Ер нь орсон ч гарсан ч ганцаараа
Цэрэндэжид -
Тэгээд энэ чинь одоо бас нэг залуу үеийнх бол бас яахав ингээд амьдарчина гээд үзэхэд мэрийгээд, зүтгээд байх болтой юм байдгийм байсийм байна. Одоо тэгээд Хөгшин болсноос хойш нас аягүй хэцүү байна ш дээ. Хэцүү л байна. Жаахан хэцүү л байна.
Эрдэнэтуяа -
Аанхан
Цэрэндэжид -
За тэгээд хамгийн хэцүү үхэл миний дүү л байгаа. Би дүүгээ үнэндээ хэцүү байсан.
Эрдэнэтуяа -
За
Цэрэндэжид -
Би энэ ер нь эхийгээ ч үхүүлсэн. Эцгийгээ ч үхүүлсэн. Хань ижлээс хамгийн хэцүү нь л миний дүү л байгаа. Ерөөсөө тэр надад хэцүү санагдана. Би одоо хүрмэл бодогддийн ш дээ.
Эрдэнэтуяа -
Аанхан
Цэрэндэжид -
Хэцүү болоол тэгдийн. Би байсан бол би өдийд ингээд хагас дутуу байшин барчаад суужийх уу? миний дүү авцалцаал өгцөн байгаа ш дээ. Үшүй дээ л гэхэд хэдэн цаас өгсөн л байх.
Өөр хүн -
Бид хүүгээ л адилхан боддог ш дээ.
Эрдэнэтуяа -
Яасан бэ?
Цэрэндэжид -
Өө одоо яажийчиг
Өөр хүн -
Амьдралын юмнаас л болоод
Цэрэндэжид -
Амьдралаас болоол үхцийн
Өөр хүн -
Ханийн бас нэг арчаагүй үйлдлээс л болоол, тэрэнд гомддог байхгүй юу. Бас итгэж яваад харж хандаад дүүгээ яаж байсан бол өөрт нь гомдол байхгүй юу. Өвчин мөвчнөөр. Тэр зуурдаар нас барсан,
Цэрэндэжид -
Тийн зуурдаар үхцийн миний муу дүү.
Өөр хүн -
Тийм болохоор бас харамсаад байгаам. Ганц дүү.
Цэрэндэжид -
Одоо миний дүү л болох нь доо. Энд л намайг харж үзэж байсан ганц дүү л байхгүй юу. Тэгээл хүн чинь аймаар юм байна лээ. Базарвааны би тэр ерөөсөө санаанаас гардгүйн ш дээ. Би 2, 3-н хоног хоол идээгүй. Тэгээл хүүхдүүд хоол ид гээл. Будаатай хоол аяганд хийгээл өгөхлөөр аргал зажилжийгаа юм шиг орохгүй байсийн ш дээ. Ёох ёстой нээрээн аймаар юм байна лээ. Тэр л хамгийн хэцүү над хамгийн хэцүү юм тэр ерөөсөө тийм бол байхгүй. Тэгээд яахав ёстой юм ёсоороо л явцгааж л байгаа юм чинь. Арай залуугаараа
Эрдэнэтуяа -
Хэдтэй явсан?
Цэрэндэжид -
40-н хэдтэй л явсан байх.
Өөр хүн -
Залуухан байна ш дээ.
Эрдэнэтуяа -
Ёстой ид
Цэрэндэжид -
Тэгээд ёстой. Бас л энд нилээн сайн ажилчин байсан байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Юу хийдэг байсийн?
Цэрэндэжид -
Жолооч
Өөр хүн -
Архи дарс нэх уудагүй ерөөсөө тэр
Цэрэндэжид -
Үнэхээр болуул аймаар юм байна лээ. Би тэгж л боддийн. Надад хамгийн хэцүү үе миний дүү л байдийм.
Эрдэнэтуяа -
Таны амьдралд ер бусын ба бусдаас онцгой гэх зүйл бий юу?
Цэрэндэжид -
Байхгүй. Юу байхад дээ одоо ингээл би ер нь хүний амьдралаар л амьдарч яваа л гэж боддог.
Эрдэнэтуяа -
Аанхан
Цэрэндэжид -
Миний амьдрал бол ерөөсөө боломжийн амьдрал. Миний Дулаанхаанчууд их сайхаан.
Эрдэнэтуяа -
Аанхан
Цэрэндэжид -
Гол нь би тэгээл ийшээ тийшээ яваад өгчвөл яваад өгчмөөр л байдаг.
Эрдэнэтуяа -
Дулаанхаанд болсон гол өөрчлөлтүүд юу байна?
Цэрэндэжид -
Одоо энд чинь одоо тэгээд мэдэхгүй ээ. Өөрчлөлт нь одоо мэдэхгүй. Юу ч болоод байгаам. Яг энэ вагон зам тавьчлаа. Энэ чинь ч одоо нэх үр бүтээлтэй ч юм байхгүй юм шиг байхийм. Хэдэн хүүхдүүд хагас дутуу ажил хийсэн ажилтай ч юм шиг ажилгүй ч юм шиг зарим нь болохоор ингээд хараад байхад хятад мятадын дарамтанд яваад байгаач юмуу ээ мэдэхгүй мэдэхгүй би учирыг нь ойлгодогчгүй юм болж л байдаг юм байлгүй дээ. Би ч яахав одоо ингээд хичнээн олон жил амьд явхав ингэсхийгээд л яавчина.Үлдсэн хэдэн хүүхдүүд яасхийж явах бол доо л гэж бодож байгаа.
Эрдэнэтуяа -
Энэ үйлдвэрчлэл мод боловсрулах баазад хэр явагдсан
Цэрэндэжид -
Өмч хувичлалаа мэдэхгүй
Эрдэнэтуяа -
Тэрэг та хэр мэдхэв өмч хувичлалын талаар
Цэрэндэжид -
Мэдэхгүй. Сүхбаатар дарга Цэрэндэжид эд нар л сайн мэдэх байх бид нар тэрүүнд нэг их хавитдаггүй болохоор Чулуунхүү хүү гэж нэг
Өөр хүн -
Аан энэнийг хэлээд байгаамуу энэ бол муу явагдсан даа ер нь муу явагдсан шүү сайхан албан газар байсийн тэгээд одоо ер нь тэгээд дуусцан ш дээ Чулуунхүү мүү гээл ер нь муу.
Эрдэнэтуяа -
За
Цэрэндэжид -
Одоо тэр нэг юу гээл хувичлалын нэг хөх тасалбар,ягаан тасалбар гээд нэг юм яриад байгаа ш дээ
Эрдэнэтуяа -
Тийн
Цэрэндэжид -
Тэр тэрийг чинь одоо хаанаа ч очсон хаа ч явсан мэддэгүй ш дээ. Байхгүй л болцон би заримы нь ер нь банкнаас авч чадаагүй чадаачгүй тэгээд юу авч чадаагүй одоо юу ч болоод байдийн мэдэхгүй.
Эрдэнэтуяа -
Хаана өгсийн
Цэрэндэжид -
Хаана өгсөн газрыг ч мэддэггүй би
Эрдэнэтуяа -
Тийм үү?
Цэрэндэжид -
Тийн.
Эрдэнэтуяа -
Аанхан энэ тэгээд бааз нь
Цэрэндэжид -
Чулуунхүү гэдэг нь авсиймуу, энэ хэний хүүхэд авсиймуу
Өөр хүн -
Хэний
Цэрэндэжид -
Нямсүрэнгийн аахан жолооч би сайн учры нь олдгүйм.
Өөр хүн -
Ажилдгүй болохоороо мэдэхгүй. Тэр 2 л
Цэрэндэжид -
Биднүүд л одоо мэдэхгүй ээ. Би сайн учры нь олдгүйм шүү. Ерөөсөө
Эрдэнэтуяа -
Аанхан Ер нь анх яаж хувьчлагдаж байсан? Яаж мэдрэгдэж байсийн? Хувьчлал нь
Цэрэндэжид -
Гүү ээ. Одоо яахав дээ. Тэгээд гадна дотноос чинь улсууд чинь энэ албан газрын энэ одоо тэр бааз маазын одоо тэр урд байгаа гахайны байр майр хуул гаднаас авцийн ш дээ. Одоо тэгээл болж л байдаг нь тэр байдаг юм байлгүй л гэж боддийн ш дээ.
Эрдэнэтуяа -
Аанхан
Цэрэндэжид -
Би бол хувьчлалд бол өөрөө нэх ороочгүй. Зүгээр яахав хөгшинийг бол 2-уулаа машнаа хувьчлаал авчий гэсэн чинь тэгээл машин авч чадаагүй. Эндээс нэг байшин авий гэсэн чинь бас чадаагүй. Тэгээл
Эрдэнэтуяа -
Яагаад?
Цэрэндэжид -
Мэдэхгүй ээ. Одоо манай хөгшин л одоо хөөцөлдөж байсан байх даа. Яагаад авч чадаагүйм. Би сайн мэддэггүйм ш дээ.
Эрдэнэтуяа -
Уул нь хүмүүс чинь ер нь унажийсан машнаа ер нь л авжийсан юм шиг байлаа ш дээ? Хувьчлаал
Цэрэндэжид -
Тийн ш дээ. Харин тэгээд хувьчлаал авчий гэсэн чинь аваагүй тэгээл энэ мэдэхгүй Бадарчид очиж луу аан
Өөр хүн -
Бадарч гэсэн
Цэрэндэжид -
Бадарчид л очсон байх тэгээд ер нь яах манай хөгшин өөрөө яахын гэсиймуу, мэдэхгүй ээ. Мэдэхгүй. Би тэрийг бол сайн мэдэхгүй. Хувьчлалыг бол би ёстой мэдэхгүй. Би өөрөө л нэг бааз маазад ажиллаж байгаагүй болхоороо зэрэг мэдэхийм байхгүй. Яахав би уг нь өөрсдөө болуул яахав энийг нэг авчий гэж энүүхэн цагаан байшин 5-н цагааны нэгийг авчий гэж нэг үзсийн. Хувьчлалаараа авчийяа олон хүүхэдтэй юм чинь яадийн үгүй бол машинаа авчий , үгүй бол ногооны талбайг авчий гэсэн чинь тэгээл аль алины нь аваагүй л байсийн ш дээ.
Эрдэнэтуяа -
Аанхан
Цэрэндэжид -
Мэдэхгүй тэр гахайны байр гээд нэг юм байсан. Тэрийг бас авий гэсэн чинь тэгээл дүү нар мүү нартайгаа нийлж байгаад авий гэсэн чинь манай дүү дургүйцаад тэгээл авахуулаагүй. Надад бол хувьчлалаас авсан юм юу ч байхгүй. Ганц ширхэг бөөрөнхий мод ч байхгүй. Мэдэхгүй.
Эрдэнэтуяа -
Аанхан
Цэрэндэжид -
Ерөөсөө мэдэх юм байхгүй.
Эрдэнэтуяа -
За за ярилцлага өгсөнд баярлалаа.
Цэрэндэжид -
За зүгээр зүгээр.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.