Tserendolgor
![](../assets/images/interviewees/990463.jpg)
Basic information
Interviewee ID: 990463
Name: Tserendolgor
Parent's name: Yadamjav
Ovog: Urtinhan
Sex: f
Year of Birth: 1946
Ethnicity: Halh
Additional Information
Education: tusgai dund
Notes on education:
Work: retired - head of Seniors' association
Belief: Buddhist
Born in: Ih tamir sum, Arhangai aimag
Lives in: Dulaanhaan sum (or part of UB), Selenge aimag
Mother's profession: herder
Father's profession: carpenter
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
NGOs
politics / politicians
authority
foreign relations
keepsakes / material culture
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
-
Цэрэндолгор -
Товчхоон ярьчихая. Тэгээд ажил руугаа орьё. Манай Дулаанхаан тосгон 1959 онд байгуулагдсан. 59 онд анх байгуулагдахад нь манай хадам аав Готовын Чүлтэм гэж одоо нэртэй усч өвгөн байсан. Энэ өвгөн маань одоо хуучин Барилга материал үйлдвэрийн Яамны сайд, ЗХУ-ын мэргэжилтэн Анюшкин ийм хүмүүсийн хамтран 114 км газар усаар завиар урсан ирж энд анх шавы нь тавьж байсан байгаан.
Эрдэнэтуяа -
Өө за. Аанг.
Цэрэндолгор -
Энэ тосгоны. Тийн, тэгээд шавы нь тавиад энэ усны урсгалын хүч нь хаанаа одоо их байнав, хаанаа бага байнав, хаана нь үйлдвэр байгуулвал зохистой вэ гэдгийг тогтоосон байгаан. За тэгээд энэ тосгоны анх үндэс суурь анх тавигдаж байсан. Тэгээд манай хадам аав бол дараа жил нь мэргэжилтнээр энд ирж ажиллаад насаараа энд ажилласан. Манай энэ тосгоны хамгийн одоо дээд шагналтай, төрийн дээд шагналтай Сүхбаатарын одон, одонт хоёр Алтан гадастай ийм хөгшин байж байгаад энэ суманд төрсөн. Тэгээд энэ гол үйлдвэр нь нэрэмжит, манай энэ хөгшиний нэрэмжит хүртэл цалин бий болгож байсан байгаан. Энэ том үйлдвэрийн манай энэ үйлдвэр чинь 300-аад ажиллагсадтай байсан. Энэ олон аймгуудаас элсэлт авдаг байсан. Аа тэгээд 1975 оноос эхэлж авто, дизель хөдөлгүүрт автомашин засварын газар гэж бас нэг том үйлдвэр дэргэд нь байгуулагдаж 100 гаран ажилчинтай. Ингээд 2 том үйлдвэртэй бага шиг ийм тосгон байгаамаа. За тэгээд би 1970 онд энэ тосгонд анх ирсийн. Уг нь одоо Архангайн хүн л дээ. Тэгээд 71 оноос 10 жил би 81 он хүртэл ҮЭ-ийн идэвхитэнээр одоо ажиллаж байсан. За тэр үед бол манай ҮЭХороон дарга бол Лхамаахүү гэж тийн, нэртэй сайн одоо зохион байгуулагч эмэгтэй байсан.
Эрдэнэтуяа -
Сая яригдаж байсан.
Цэрэндолгор -
Тийн. Энэ хүний одоо шавь нь байгаамаа. Тэгээд одоо 10 жил чинь их л суралгүй яахав. Тэр үед чинь бидний үеийнхэн ямар ч урамшуулалгүй цалингүйгээр одоо нийгмийнхээ идэвхээр ингэж сайн дураараа сонгуульт ажил хийдэг байсан. Тийн. Тэрний л нэг 10 жил Үйлдвэрчний ажилд бол суралцаж байсан. За тэгээд 81 оноос ҮЭ-ийн тосгоны одоо ҮЭХорооны дарга болсон. Тэгээд дахиад 10 жил ҮЭХорооны даргыг хийсэн. За энэ үед нь 600 гаруй ҮЭ-ийн гишүүнтэй, 60 гаран идэвхитэнтэй ингэж ажилладаг байлаа.
Эрдэнэтуяа -
Анх хэдэн хүнтэй хүлээж авч байсан та?
Цэрэндолгор -
Хэдэн гишүүд үү?
Эрдэнэтуяа -
Аанг.
Цэрэндолгор -
За гишүүд бол 400 гаран гишүүдтэй хүлээж авч байсан байх. Бас урд нь сайн сайн дарга нар байсан.
Эрдэнэтуяа -
Аанг.
Цэрэндолгор -
Тийн. Тэгээд Аймгийн хэмжээнд 2 удаа шалгарч энэ Аймгийн хэмжээний үзүүлэх сургуулийн 2 удаа манай дээр зохион байгуулж байсан. За ингээд үйлдвэрчний ажил одоо сайн хийсэн. Тэр үед бас л одоо илүү дутуу цагаар их ажиллана. Өдөрт нь ингээд идэвхитэн сонгуультайгаа ажиллана. Үйлдвэрийнхээ социалист уралдаан гэж том юм байлаа. Тэр үед чинь социалист уралдааны үүргий нь биелүүлэхийн тулд жинхэнэ үйлдвэр лүүгээ орж ажиллана бид нар чинь. За орой нь болохоор бид сая Сүнжидмаа багш ярилаа. Нөгөө сонсгол, өглөө болохоор. 5 дахь өдрийн орой болохоор лекц. За бусад 4 дэхь өдөр нь болохоор ҮЭ-ийн сургуулиуд. Хичээлүүд заадаг. За ингээл завсаргүй, зай завсаргүй ингэж явж ажилладаг ийм тэр үеийн бол нийгмийн идэвхи маш сайн байсан. За тэгээд тэр социализмийн үед тэгж их дайчлагдаж тэгж их хүч шавхаж ажиллаж байсан бол нийгэмд бол их сайн талтай нөлөөлдөг байсан гэж боддогийн би. За ингээд, за ингээд үйлдвэрчний ажил сайн хийсэн гэдгээрээ би дотоод гадаадын амралтанд их олон амарч байлаа. Сочид амарч байсан, тэгээд Буриадад амарч байсан тэгээд олон амралтанд амарч байсан. Ингээд 1990 онд сонгуулиар ажлаа өгөөд тэгээд 90 оны сонгуулиар энэ Дулаанхаан тосгоныхоо төрийн байгууллагад сонгууль хүлээж хурлын нарийн бичгийн даргаар сонгууль хүлээж ажилласийн. Ингээд 98 оноос биш 90 оноос 2006 он хүртэл энэ тосгоныхоо төрийн байгууллагад дотоод ажил, иргэний, цэргийн гээд бүртгэл мэдээлэл хариуцсан ажилтнаар ажиллаж байгаад 2006 онд чөлөөнд гарсан. За одоо бол ахмадын зөвлөлийн дарга гэж одоо бас сайн дурын ахмадуудтай ажилладаг байж байна. 100 гаран ахмадтай. Ахмадын танхимтай. За ийм байгаа. За тэгээд Үйлдвэрчний байгууллагад ажиллаж байх энэ хугацаанд социалист, 5 жилийн төлөвлөгөө биелүүлнэ гэж их нүсэр ажил болдог байсийн ш дээ.
Эрдэнэтуяа -
Төлөвлөгөө гэж.
Цэрэндолгор -
Тийн. 5 жилийн төлөвлөгөө биелүүлнэ. Тэгээл 5 жилийн төлөвлөгөөгөө биелүүлчихээрээ л одоо 2 оны өмнө ч бай, 1 оны өмнө ч бай тэр гавшгайч, социалист уралдаанд түрүүлэгчдийн гавшгайч цол тэмдэг авдаг байсан. Тэр үед чинь социалист хөдөлмөрийн бригадууд гэж одоо бас нэг урлаг спорт хосолсон хамт олныг одоо бүрдүүлсэн хамт олнууд байдаг байлаа. Мөн яг жинхэнэ үйлдвэр дээрээ болохоороо Хөдөлмөр зохион байгуулалт урамшуулалын бригад гэж бас нилээн одоо ажил хөдөлмөрт нөлөөлдөг одоо бригадууд бий болгодог байсан. За энүүгээрээ бол тэр социализмын үеийн тэр төлөвлөгөөт ажлыг биелүүлэхэд их нөлөөлдөг. Ийм хамт олныг бүрдүүлсний дараа. За ингээл одоо гол амжилтууд нь бол улсын төлөвлөгөө биелүүлэх нь гол даалгавар байдгийн. Манай энэ үйлдвэрийн гол ажил бол энэ Ерөө мод хуучин модон завод гэж байсан. Тэгээд дараа нь Мод Бэлтгэлийн Аж Ахуй гэж байсан. Эндээс гуалин одоо модыг дээр үед бол усан замаар тууварлаж ирдэг байсан. Усаар урсгаж. Тэгээ л тэр салаар явна. Трактор гадна талаар нь, их үер болоол мод нь шингээл усны цагт бол ус гадагш нь тараагаад хаячихна. Тэрийг чинь трактороор ингэж хамж дотогш нь ус руу хийгээ л хавар 4 сард гараа л бригад гараа л тэгээд намар 11 сард арай л мөс хөлдөхөөс өмнөхөн модоо тууварлаа л гарч ирдэг. Тэгээд уснаасаа лимнотасор гэдэг юмаараа татаж ингэж гаргаад тэгээд тайралт хийгээд вагонд ачдаг. Тэр үед анхны нь бол гараар ачдаг байсан байгаам. Одоо намайг ирэхээс өмнө. За тэгээд намайг ирснээс хойно болул олон кранууд ажилладаг байсан. 10тонны, 5 тонны даацтай коонсол крантууд, 30 тонны даацтай гүүрэн кранууд тэгээд энэ олон техникийн хүчээр ачдаг. За 1980 оноос хойш бол эхлээд манайх ЗХУ-д хуучин ЗХУ-тай хүмүүсээ мэргэжил дээшлүүлж сургаад хагас автомат тоноглол тавьж байсийн. Хагас автомат тоноглол тавихаар бол ажиллагаа хөнгөвчилөгдөөд тэгээд энэ дугуй хөрөөгөөр зүгээр ингээд хагас автомат юм чинь гуалин ингээ л гүйгээ л урсаа л ороод ирнэ. Ингээ л тайраа л. Цахилгаан хөрөөгөөр тайраа л гуалин явна дараагийнх дээр ингээ л буудаг буудаг газрууд нь 3 метрээр, 4 хагасаар, 5, 6 метрээр ингээд табелдаа л ингээ л хураана. Хураахыг чинь табелдана гэж байгаан ш дээ. Тэгээд вагондоо кранаар ачдаг. Ийм ажиллагаатай. Дэргэд нь 2,65, 75 гээд рамтай ингээд. Банз зүсдэг, цэвэр банз экспорлодог. За түүнээс гадна олон ийм богино мод цавчиж холтос гарна. Энийгээ бас боловсруулж гадаадад экспорлодог байсан. Том ширхэгийн цех гэж том цех байгуулагдаж ажиллаж байлаа. Тэгээд тэр цавчсан бас оросд гаргана. За энэ гуалингаас Румын төлөөлөгч ирж одоо бүр Данийн төлөөлөгч ирж байж байгаад шилж аваад одоо энэ Румыны мебелүүд чинь юу билээ сайн ш дээ. Тэр мебелийн модон материалаа манайх авдаг. Румынд экспортолдог байлаа. За тэгээд Сүхбаатарын Мод Боловсруулах Комбинат гэж 700 гаруй ажилчинтай том үйлдвэр байсан. Тэрний материалын 80 хувийг манайх хангадаг байсан. За Улаанбаатар Мод Боловсруулах Комбинат бас материал нийлүүлнэ. Тэгээд олон гэрээт газруудад нийлүүлнэ. Ийм одоо том аж ахуй байсиймаа. Тэгээд 1991 онд анх хувьчлалд ороод тэгээд анхны хувьчлалаас хойш 98 онд хүртэл, анхны хувьчлалаар, 98 онд 2-р хувьчлалаар тэгээд 2-р хувьчлалд хувь хүн худалдаж аваад модны үйлдвэрийг, тийн тэгээд 1 жил гаруй ажиллаа л тэгээ л одоо байхгүй болсон доо. Хувь хүмүүстэй. Хувь хүмүүс өмч хөрөнгий нь хувааж аваа л тэгээ л өнгөрсөн. Манайхан чинь мэдэхгүй одоо тэгээ л юугаа хувьчлалаар тэр юугаа хувь хүмүүст нь өгсөн тэгээ л байхгүй. Ингээд үйлдвэр маань зогссон. За үйлдвэр зогстол манай гэр бүлийн хүн чинь анх эхлээ л тракторчин байж байгаад тэгээд дараа нь бригадын дарга болоод, дараа нь мастер болоод тэгээд хамгийн сүүлчийн 98 он, 97, 99 он гуравт бол үйлдвэрийн 3 бригадыг нэгтгэсэн хүмүүс нь ингээд цөөрц, хувьчлагдахаар цөөрчихөж байгаам л даа. Бригадууд чинь цомхтгоол, хасаа л. Тэгээд хамгийн сүүлчийн 80 гаран ажилчинтай манай хүн ганцаараа ажиллаж байсан. Мастераар. За тэгээд энэ үйлдвэрийн модон материалаар нь тосгонд ажиллаж байсан бизнес хийдэг залуучууд нилээн одоо юу яасан л даа. Нилээн хөлжиж одоо томоохон одоо эргэлттэй болсон. Манай үйлдвэрийн нь гол бүтээгдэхүүнийг шууд Хятадад гаргадаг болсон. Хувьчлагдсанаас хойш. За үйл ажиллагаа гол нь одоо иймэрхүү л явагдаж байсан даа.
Эрдэнэтуяа -
70 онд та ирсэн гэж байна ш дээ.
Цэрэндолгор -
Тийн.
Эрдэнэтуяа -
Яагаад ирэх болсон бэ? Дулаанхаанд
Цэрэндолгор -
70 онд би гэр бүлтэйгээ суугаал энд ирсэн дээ.
Эрдэнэтуяа -
Архангайгаас.
Цэрэндолгор -
Үгүй. Би ерөөсөө Барилгын техникоом төгссөн.
Эрдэнэтуяа -
Улаанбаатарт.
Цэрэндолгор -
Тийн. Барилгын төлөвлөгч норм зохиогч мэргэжилтэй юм байгаам.
Эрдэнэтуяа -
Төлөвлөгч,
Цэрэндолгор -
Төлөвлөгч-норм зохиогч гэж.
Эрдэнэтуяа -
Аан за.
Цэрэндолгор -
Тийн. Тэгээд Сэлэнгийн Сүхбаатарт төгсч хуваарилагдаад тэнд ажиллаж байсан.
Эрдэнэтуяа -
Мод Боловсруулахад уу?
Цэрэндолгор -
Үгүй. Барилга конторт.
Эрдэнэтуяа -
Аан.
Цэрэндолгор -
Тэгээд Барилга контороосоо нөгөө гэр бүлийнхаа хүнтэй суугаад 65 онд Улаанбаатар шилжчихсэн. Тэгээд Улаанбаатарт 5, 6 жил ажиллаж байгаад 70 онд наашаа шилжиж ирсийн. Тэгээл 70 оноос энд насаараа сууж байгаа хүн дээ. Тийн. Архангайгаас бол сургуульд 10 жил төгсөө л гараад явчихсан.
Эрдэнэтуяа -
Анх Дулаанхаанд ирэхэд Дулаанхаан ямар байв. Дулаанхаан ер нь ямар сэтгэлтэй байсан. Хотын бас соёл гэхийм уу даа. Хотод арай л өөр байх. Анх энд ирэхэд.
Цэрэндолгор -
Анх Дулаанхаанд ирэхэд бол их л хэцүү байсан л даа. Хотод нилээн олон жил болчихсон. Эхлээл бүр инээдтэй. Халуун усанд нь орох гээл халуун усыг нь сураглаал явдагийн би. Нөгөө гэр бүлийнхээ хүнээс асуугаагүй дүүгээ дагуулчихаа л хоёулаа. Өдөржингөө ингээ л энэ дундуур яваал, яваал халуун ус гэсэн хаягтай юм олдоггүй ээ. Тэгээд явж явж нэг хүнээс асуусан чинь тэр лүү бий гээд нөгөө үйлдвэр лүү заачихдаг юм. Тэхээр нь үйлдвэр дунд нь ороо л явж байсан чинь одоо зүгээр гуалин аймаар өндөр. Ингээд хүн харагдахгүй. Ингээд ингээд улаан улаан гуалингууд чинь хураачихсан. Тэр дунд ороо л явж байсан чинь баахан эмэгтэйчүүд нэг модон дээр сууж байна. Нөгөөдүүлээс санаа зовоо л ичээ л асууж чадсангүй. Дундуур нь чигээрээ л яваад байлаа. Тэгсэн чинь нэг жижигхэн цагаан байшин харагдсан. Тэгсэн чинь нөгөө голын юун дээр тулгуурлаад халуун усы нь голтой ойрхон барьчихаж. Нөгөө үйлдвэрийн цаад руу. Тэрий нь олохгүй өдөржингөө явж билээ. Тэгээ л энд ирээд бас мэргэжлээрээ ажиллаагүй ш дээ анх. Би бас багаасаа урлаг уран сайханд авъяастай байсан. Тэгээд Сэлэнгэд ажиллаж байх хугацаанд тэнд ерөөсөө л тэр үеийнхэн чинь сайн дураараа нэгдэхдээ их сайн байсан юм чинь. Тэгээд 62 онд би Залуучууд Оюутны 2-р их наадамд Сэлэнгээс 4 эмэгтэй шалгарч бүжгээр орж хүрэл медаль авдгиймаа. Тэгээ л одоо яахав жаахан авъяастай гэдэг нь мэдэгдэж байсан байх л даа. Тэгээд энэ Мод Боловсруулахын Комбинатын дарга байсан Буянтогтох гэж хүн байсийн. Тэр хүн бас нилээн урлаг уран сайханд авъяастай. Тэгээ л Сэлэнгийн сайн дурын чуулга гэж 60 хүний бүрэлдэхүүнтэй чуулга байгуулаад. Тэгээд намайг татаад тэрэнд оруулчихдагийн. Тэгээд тэнд ингэж бас нөгөө хот шилжин шилжилт нь тэр сайн дурын чуулгандаа байгаал байдаг. Тэр чинь бүр нилээн том том концерт жүжиг мүжиг бэлдээ л хөдөөгүүр яваа л тоглодог байсан. Тэгээл хот шилжээд явчихсан. Тэгээд энд хүрээд ирсэн чинь ирэнгүүтээ л би чинь нөгөө л хувиараа хүрээд ирж байгаа юм чинь ажил төрөлгүй байж байхгүй юу. Тэгсэн чинь намайг нэг өдөр дуудсан. Буянтогтох дарга байж байна. Тэгээд клубын эрхлэгч хий гээд тэгдэг юм байна л даа. Улаанбулангийн, тэр үед чинь улаан булан ш дээ клуб ч байгаагүй. Одоо ажилгүй юм чинь яахав дээ. Би чадахгүй ш дээ тийм юм хийж үзээгүй болохоороо гэсэн чинь. Өө чи чадна. Чадаад хийлгэнэ. Чи ерөөсөө шууд хий л гэсэн. Хий л гэнэ шүү дээ тэрнээс чадах уу үгүй юу сур гэнэ. Тэгээ л арга буюу улаан булан гээд урдуур дан модон байшин байлаа. Тэгээ аргагүй эрхэнд эрхлэгч боллоо доо улаан булангийн. Тэгээ л анхны концерыг их инээдтэй тэгээд нэг сахиултай тэгээ л өөр хүн байхгүй. Ганц сахиултай, тэр нь цэвэрлэгээгээ хийнэ, байшингаа харна. Нөгөө сахиулаасаа асууж байгаан за одоо энд авъяастай, дуулдаг, бүжиглэдэг ямар хүмүүс байна гээл. А тэгээл хөгжимддөг, мөгжимддөг тийм юм хэллээ нөгөөдүүл чинь. Тэгсэн чинь дуулдаг хүмүүс цуглуулах л юм болсон чинь Сүрэнжав гээд нэг эмэгтэй байна. Тэгээд тэрийг чинь нилээн шахуулж ирлээ. Дуудуулж энээ тэрээ болж байж. Тэгсэн за одоо тэр энэ хойгуур зөндөө айл байдаг байсан. Тэр лүү л байдаг л. Тэгээл одоо нөгөө нэг сахиулаа явууллаа даа нөгөөдөхөө. Явуулаад тэгээд яах вэ бас хүрээ л хүрээ л ирлээ. Тэгээд яаж концерт бэлдсэн мэдэхгүй ээ. Анхны концертоо бэлдчихэж л байсан хүн. Тэгж л энэ тосгонд анх ажиллаж, улаан булангийн эрхлэгчийг 2 жил хирээтэй улаанбулангийн эрхлэгчийг хийж байтал мэргэжлээрээ ажиллах болоол нүсэр ажилтай газар. Тэр лүүгээ би нарячикаар ороол. Тэгээ л нэг хоёр жил гаран би чинь за байз 70 онд ирсэн юм чинь 76 он хүртэл нарячик хийж байсан байна шүү усан замын нарячик. Барилгын нөгөө төлөвлөгч-норм тогтоогч гэдэг чинь нэгдүгээрт бол одоо барилга дээр өөрийнхөө салангид хийдэг ажлаа бол тэр цалин хөлсөө нэмэх, төлөвлөгөө хийнэ, ажлы нь өөрчлөнө, наряд бичиж өгнө. За тэгээд үнэлгээгүй ажил байх юм бол норм зохионо. Та өнөөдөр жишээ нь одоо энэ өнөөдөр хичнээн халбага хийв. Сард хэдийг хийнэ гээд норм зохиож өгнө. А тэгээд хийсэн ажлы нь хүлээж авна. Хүлээж авсныхаа дараа бодно, үнэлэнэ. Тэр тийм л ажил байхгүй юу төлөвлөлт-норм зохиогч гэдэг ажил чинь. Тэгээд усан замдаа тийм ажлаа хийлээ. Тэгээд 76 онд энэ үйлдвэрийнхээ боловсон хүчин боллоо. За тэгээд боловсон хүчний ажлыг хэдэн он хүртэл хийсэн юм дээ. Үйлдвэрчнээс өмнө бас даргын туслах гээд эд нар чинь томроод өргөжихөөрөө албан тушаалууд нь арай өөр болно. Тэгээд даргын туслах ерөөсөө л 81 он хүртэл 76 оноос 81 он хүртэл хийсэн юм байна. Тэгээл 81 оноос Үйлдвэрчний ажил авсан даа.
Эрдэнэтуяа -
Тэр 4 дэхийн орой нэг ҮЭ-ийн хичээл заадаг гэж байна ш дээ.
Цэрэндолгор -
Тийн.
Эрдэнэтуяа -
Тэр чинь тэгээд ямар агуулгатай юм заахав.
Цэрэндолгор -
Тэндээр чинь Үйлдвэрчний гишүүн бүрийн дуртай юмнуудыг яана ш дээ. Хуулиуд заана. Ажилчин ангийн эрх ашгийг хамгаалсан хуулиудаар. Голдуу л одоо тийм юм заана. Тэрнээс одоо за үүрэг мэдээж одоо үүрэг хариуцлага ажилчин хүний ямар байх ёстой юм. Тийм хоёр чиглэлээр тулгуурлаж хичээл орно.
Эрдэнэтуяа -
Тэр чинь бас зөв байсан юм шиг байна. Одоо бид нар чинь тэр ҮЭ-ийн юуг явуулна. БТХороо ямар ч дүрэм журам мэдэхгүй ш дээ.
Цэрэндолгор -
Тэгээл сүүлдээ ҮЭ аймаар аягүй өргөн хүрээтэй байсан ш дээ. Оролцохгүй ажил гэж ерөөсөө байхгүй. Тэнд л одоо хүн өвдөж байна тэнд л оролцоно. Тэнд л хүн одоо баярлаж байна тэнд л оролцоно. Шагнана, урамшуулна. А өвдөж зовох юм бол туслана. Тусламж үзүүлнэ. Тэр хамт олныг тэр одоо ядарсан зүдэрсэнг хамт олон руу татаж тохинуулна. А үйлдвэрчинд олон тэр үед идэвхтэн байсан гэж ярьж байна тэ. Тэр дотор чинь олон нийтийн хяналтын комисс гэж байдаг байсан. Тэр нь юу хийж байхав гэхээр үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавина. Одоо нөгөө үйлчлүүлэгчдэдээ одоогоор болул үйлчлүүлэгчийн эрх ашгийг яаж зөрчиж байна уу тэ. Тэр үед бол үйлдвэрчний гишүүдийн эрх ашгийг яаж зөрчиж байна уу, тэд нарт одоо үйлчилж чадаж байна уу. үгүй юу, энэ үйлчилгээний ажил хэр одоо үйлчилгээнийхаа дүрмийн дагуу явагдаж байна уу. Тэгээ л бараа материалаар яаж хангаж байна уу, хоол хүнсээр хангаж байна уу энд нь хяналт тавьдаг комисс байдаг байсан. Орон сууц ашиглалтын комисс гэж байдаг байсан. За орон сууцаар яаж хангаж байгаан. Орон сууцны хөгжил нь ямар байгаан. Энэ хүн хэр амьдарч байна одоо. Олон талаас нь үзүүлмээр юу байна. Өөрөө яаж хандаж байна уу гэдэг талаас нь хяналт тавина. Аж байдал гэхээрээ амьдрал руу харна. Одоо гэр бүлдээ хүртэл зөрчилтэй байх юм бол Үйлдвэрчний байгууллага оролцсон л явж байна. Зөвлөсөн, тусласан хариуцлагатай, мэргэжлийн хүмүүсээр зөвлөгөө өгнө өгүүлнэ гэх мэтчилэн. Залуу гэр бүлүүд чинь янз бүрийн л болно ш дээ. Тэрэнд чинь Үйлдвэрчний байгууллага оролцдог, Залуучуудынхаа байгууллагатай хамтраал. За тэгээл салбар хороодууд гэж байгууллага хэд хэдэн байгууллага нэгтгээд салбар хороо байгуулчихна. Үйлдвэрчний хороогоо төлөөлөөд тэнд ажиллахаар явуулна. Гэх мэтчилэнгийн ерөөсөө бүх салбар бүх амьдралд Үйлдвэрчний хороо оролцдог байсийн. Ялангуяа одоо тэр хуулийн хичээл, ажилчин ангийн ашгийн, биш эрх үүргийн тухай асуудлыг бол хичээлээрээ судлуулна, шалгана, шалгалт авна. Тийн. Ийм байсан.
Эрдэнэтуяа -
Одоо ямар өөрчлөлт байна?
Цэрэндолгор -
За тэгээд Үйлдвэрчний байгууллагын одоо эрх хязгаарлагдаад ажил тарамдсанаас хойш Үйлдвэрчний байгууллага бол одоо Үйлдвэрчний гишүүн, ажилчин анги байтугай Үйлдвэрчний гишүүний эрх ашгаа хамгаалж чадахгүй болсон шүү дээ. Нэр хүнд уначихаж байгаан одоо ерөөсөө л тоохгүй болчихож байгаан ш дээ. Энэ хувийн аж ахуйн нэгжүүд бол еөр тоохгүй. Томоохон пүүс компаниуд бол хажуугаас тийм юуны орон тооны бус Үйлдвэрчний дарга бол би одоо Үйлдвэрчний гишүүнийхээ өмнөөс явж байнаа гэхээр бол сонгох төдий болоо л өнгөрнө. Уул нь төрийн байгууллагатайгаа хамтраад бас нилээн юм хийвэл хийхээр л байгаан. Тэхэд чинь нөгөө цалин урамшуулалгүй тэгээл хүч байхгүй болчихож байгаан ш дээ.
Эрдэнэтуяа -
Одоо нөгөө хуучин шиг сайн дураараа хийгээд байна гэсэн ш дээ. Хуучин тэгээд сайн дураараа хийгээд болоод байсан юм чинь одоо сайн дураараа хийхэд баргийн хүн хөдлөхгүй л дээ.
Цэрэндолгор -
Одоо ерөөсөө л мөнгө төгрөг л гэдэг болчихсон байна ш дээ. Жишээ нь одоо тэр Үйлдвэрчин, олон нийтийн ажлыг сайн дураараа хийх нь бүү хэл одоо энэ сургуулийн боловсролдоо, боловсрол дээр л харахад чинь секц, дугуйлан тийм юм байхгүй. Тэгээд одоо хүүхдүүд чинь өсөх ч үгүй болсон байна ш дээ. Биеийн тамираар, одоо тэгээд янз бүрийн сонгон монгонууд одоо төлөвлөгөө программад нь суугаагүй л бол. Тэр илүү хөдлөхгүй, хөдлөх л юм бол мөнгө. Оройдоо энэ хүүхдүүд чинь зааландаа заал маал аваа л одоо юу яая гэхэд чинь мөнгө л ярьж байна. Заал нь түрээстэй. Тэгээ л аягүй бол цаана нь одоо юу байдгийн мөнгө юу бөмбөг мөмбөг, сээткэ мээткэ гээл юм ярих байлгүй. Багш өөрөө байж байх юм бол цагийн мөнгө гэж ярих юм байлгүй. Ийм л болцон. Ингээд ирэхээр тэр юун сайн дурынх байхав. Сайн дураар хийдэг юм бол тун ховор. Харин одоо жаахан сайн дураар татаад байгаа юм бол юу харагдаж байна гэхээрээ энэ юу байна гадаад дотоодын зээл тусламжийн шугамаар орж ирж байгаа төслүүд, улсуудыг харин нилээн хэрэгжүүлчихдэг бүлэг, баг бүлэг болгож харин нилээн идэвхижүүлж байгаа тал бол байна. Манай энд болул ялангуяа Дэлхийн Зөн нилээн хөдөлж байсан одоо бас чимээгүй болчихож. Одоо АДАРА бол гайгүй юм. Сүрхий одоо хөдөлгөөнтэй явж байна. Тэр бол тэд нарын бүлэг хамт олон бол хоёр одоо хүчин зүйл байгаа юм л даа. Нэг нь болохоор бол өөрснөө хуримтлал бий болгож байгаан. Хадгаламж. Нөгөө нэг нь болохоор банкнаас хөнгөлттэй зээл авах боломж бүрдүүлж байгаан. Энэ хоёроороо татаад байгаан. Бүлэг хамт олон нилээн болгож байна. Тэр лүү бол хүмүүс сайн дураараа бас эвлэлдэн нэгдэж өөрснийхөө амьдрал ахуйг дээшлүүлэх талаар нилээн анхаардаг болж л дээ. Тэрнээс одоо Үйлдвэрчний байгууллага байхгүй. Үйлдвэрчний байгууллага байгаагаас л цаашгүй болцон.
Эрдэнэтуяа -
ҮЭвлэл ер нь анх түүхэн замнал нь хэдэн онд яаж эхэлж байсан болоо.
Цэрэндолгор -
За одоо 62 онд л байгуулагдсан гэдгийн. Цагаан гэдэг хүн байсан. Тэгээд мэдээж одоо Үйлдвэрчний байгууллага чинь эвлэлийн нэгдгэх гэдэг утгаараа л одоо сайн дураар л байгуулагдсан байх л даа. Цөөхөн гишүүнтэй байгуулагдаж байсан гэдгийн. Тэгээ л 71 оноос хойш л манай тэр багш л байхаас эхэлж идэвхижиж сайхан болж байсан. Тийн. Олон янзын арга хэмжээ авдаг байлаа ш дээ. Тэгээд ч дайчин эмэгтэй байсан. Тэгээ л сайн удирдагчийг бол хүмүүс их дагадаг ш дээ. Сайн удирдагч чинь ерөөсөө л аяндаа олон түмнийг дагуулж тэгээд тийм болохоороо тэгээд нилээн өсөж хөгжиж сайхан болж ирсэн. Хамгийн сүүлд одоо би чинь 89 онд угаасаа нөгөө ахуй үйлчилгээнд нэг жил хирээтэй, арай ч жил хүрээгүй байхаан даа. Ахуй үйлчилгээний эрхлэгч хийж байгаад тэгээ л 90 оны 6 сард энэ төвд ирсэн. За тэгээд үйлдвэрчний одоо ажлыг хийхэд чинь ерөөсөө л их л цаг хугацаа шаардагдана. Ороо л харина марина хүүхдүүдээ, хамаг араа амжуулдаг сан. Ямарсайндаа одоо сая нэг залууг жоохоон байсан. Ээж чинь захирал. Тэгээд нөгөө Үйлдвэрчнийхаа хичээлийг заах гээд явна. Орой. Гишүүдээ цуглуулна. Хичээлээ заана. Багшаа томилно. Одоо тэгээд жишээ нь мэргэжлийн хүмүүсээр багшлуулна ш дээ. Өөрөө болул заах шаардлагатайгий нь заана. А тэгээд багш нар үйлдвэрчин олон тэргүүлэгч нар бий. Идэвхитнүүд байна тэрийгээ зохион байгуулах гээд явна. Жоохоон байсан. Гэртээ ганцаарангий нь хаяад. Нэг нохой алаг нохой тэвэрчихээл ирэхэд уйлцан сууж байдагсан. Манай том охин сургууль байсан. Би аниа дээрээ очино. Та нар намайг айлгалаа, хаяж явлаа гээд уйлаад сууж байдаг байсан. Тийм л байсан. Одоо бол орой дуудах юм бол ирэхгүй ш дээ.
Эрдэнэтуяа -
Тэгнэ ш дээ тэ.
Цэрэндолгор -
Сонирхолтой юмандаа л очино. Аягүй бол хичээл заана гэхээр очих ч үгүй.
Эрдэнэтуяа -
Тийн. Очихгүй.
Цэрэндолгор -
Тэхэд чинь тэр л одоо, одоо хороолол чинь нилээн сайтай ш дээ. хороололоос хичээлдээ хүрээд ирнэ. Тэр одоо өртөөнөөс ирнэ. Энэ клубт чинь пиг дүүрэн. Сургуулиас анги танхим аваал хичээлээ явуулна. Тэхэд чинь хүмүүс чинь ирдэг л байсан даа. Тэр үеийн нэг чухал юм бол бас цалинг цагтай нь нилээн холбож үздэг байсан ш дээ. хичээлд суусан уу суугаагүй юу, нөгөө лекц, сонсголдоо суусан уу суугаагүй юу. Салбар хороодууд чинь өөрсдийнхөө гишүүдийн ирцийг бүртгэнэ. Тэрий нь их анхаарч үзнэ.
Эрдэнэтуяа -
ҮЭХорооны гишүүн болоход ямар ямар гэхийм уу шалгуур тавьж байв?
Цэрэндолгор -
ҮЭ-ийн гишүүнд бол шалгуур байхгүй.
Эрдэнэтуяа -
За.
Цэрэндолгор -
Нийтийн байгууллага учраас. Өргөдлөө өгөө л. Салбар хороондоо хурлаа хийгээ л. Хурлаар батлаа л.
Эрдэнэтуяа -
Дагалдах хийх үү?
Цэрэндолгор -
Дагалдан магалдан хийхгүй.
Эрдэнэтуяа -
Зүгээр шууд гишүүн болох уу?
Цэрэндолгор -
Зүгээр л шууд гишүүнчлэл.
Эрдэнэтуяа -
Намын гишүүн болоход.
Цэрэндолгор -
Өө намд болул их ярвигтай ш дээ. Намд бол 1 жилийн дагалдантай. Тэгээд дагалдангаа анх орохдоо бол товчооны хурлаар орж бүх гишүүдийн хурлаар орох уу үгүй гэдгийг нь мэдлэг чадвараар нь шалгуулна. За тэгээд бүх гишүүдийн хурал бол хуралд ороод нэг жилийн хугацаатай энэ хүнийг намын идэвхтэнээр авах уу үгүй юу гэдгийг нь бас шалгуулна. Тэнд чинь одоо улс төрийн мэдлэг шалгана. Хэл, хэл орос хэл давамгайлдаг байсан ш дээ тэр үед чинь.
Эрдэнэтуяа -
Орос дээр.
Цэрэндолгор -
Тийн. Орос дээр ярилцдаг байсан юм чинь. Тэр үед чинь орос хэл хэрэглэдэг байсан юм чинь. Орос хэл шалгана. Тэр бүр газрын зураг картан дээр хүртэл аялуулна. Тэгээд гишүүдээ дүрмээр болул эхнээс авуулаад адгий нь хүртэл асууна. Намын гишүүд дүрмээ яс л уншдаг тийм байсан. Тэгж одоо ордог. А эхлээд орохдоо Эвлэлийн гишүүн байвал Эвлэлийн бүх гишүүдийн хурлаар орно. Бүх гишүүдийн хурлын тогтоол гаргуулж байж тэгээд өөрөө өргөдлөө бичиж байж тогтоолы нь барьж очиж байж тэгж байж бүртгүүлдэг. За тэгээд эндхийн манай эндхийн бүх гишүүдийн хурлаас гараад Аймгийн Намын Хороон дээр очино. Аймгийн Намын Хорооны Товчооны хурлаар ороо л сая одоо нэг жилийн гишүүнээр ороод тэгээ л батлагдана. Тэгээд 1 жилийн хугацаанд чинь сахилга бат, хүмүүжил тэр боловсрол, ажлы нь дараа нь хэр байгаан тэр бүхний нь харна даа. Тэгж байж дараа нь жинхлэнэ. Жинхлэхдээ тэр шат дарааллыг бас дамжина. Ингэж элсдэг байлаа. Тэгээд би бараг инээдтэй намд элсэхдээ тэр үед манай эвлэлийн хороон дарга нь хаачихсан ч байсийн. Эвлэлийн хороон дарга нь нэг л шалтгаантай л байсан юм шиг байгаан. Тэгээд нөгөө бага залуу ч байсан юм шиг байгаан тэрийг нэх анхаарахгүй нэг товчооныхоо гишүүнд хэлээ л нөгөө тогтоолы нь хурлаар оролгүй үйлдүүлээд Намын хурал дээр яваад орчихдогиймоо. Тэгсэн чинь нөгөө намын хуралд орсон чинь Намын товчооны гишүүд нь байж байдгийн. Тэгээд шууд шүүмжлээд л нэг жилийн юугаар оролгүйгээр нэг сарын хугацаатай даалгавар авч байсийм даа. Тэгж дахиж хурлаар орж бүх юмаа дараалал ёсоор нь бүрдүүлж байж хуралд оруулж байсан. Тийм нарийн, тийм чанга нөхцөл дунд намын гишүүн болж, нам ч гишүүн болцон итгэл найдвары нь биелүүлээл явж байгаа гишүүдээ хардаг. Хамгийн түрүүнд ажилд оруулдаг. Ийм байсан. Шагнал урамшилд хамгийн түрүүн тодорхойлдог. За ингээд дараа нь намын одоо бас энэ рейтим чадал ч ингээд буураад л нөгөө шинэчлэлийн асуудал ч өөр болоо л ингээд ирсэн чинь гөө мөн ёстой муухай санагдаж байсан. Арай ч дээ гэж. Нөгөө өргөдөл аваа л элсүүлдэг болсийн ш дээ гишүүнд чинь. Оронд нь зүгээр л өргөдөл аваал гишүүдийн хуралд шууд орчихдог. Тэгээл гишүүдийн хурал хагас дутуу хийсэн болоол элсүүлчихдэг. Тэгээд үнэхээрийн бидний үед тийм байсан нөхцөл дунд тийм гишүүнд элсүүлэхээр ёстой эвгүй санагдаж байсан. Арай ч дээ. Юм юман дээр хариуцлага алдаж унагах гэж дээ гэж бодож байсан.
Эрдэнэтуяа -
Хэдэн оноос ер нь энэ намын гишүүн, ҮЭХ-ны ажил жоохон суларч эхэлсэн бэ?
Цэрэндолгор -
За байз энэ чинь одоо ерөөсөө л 90 оноос хойш суларцан байна ш дээ.
Эрдэнэтуяа -
Ардчилал гараад уу?
Цэрэндолгор -
Ардчилал гараал одоо тэгээл энэ бүх асуудал ерөөсөө байхгүй болцон.
Эрдэнэтуяа -
Ер нь ардчилал яаж гарсийн бэ?
Цэрэндолгор -
Ардчилал ер нь одоо.
Эрдэнэтуяа -
Танай нутагт яаж мэдрэгдэж байв?
Цэрэндолгор -
Манай нутагт бол адилхан л даа. Төвд бол одоо юу болж байсийн ш дээ. Хурал цуглаан хийгээ л тэрэнтэй л адилхан манай тосгонд бол хөдөлгөөнүүд үүсгээл. Тийм. Тэгээд зүгээр яахав дээ. Хариуцлагатай, тэр үе бол яахав жоохон хатуу тал руугаа байсан болохоор хүн болгон тэгж нээх эрх чөлөөтэй байж чадаагүй гэдэг юм болов уу? Яг тухайн үедээ бол ардчилал бол ингээд ороод ирэхэд бол үнэхээрийн хариуцлагаар доголдож архи дарс ууж амьдралдаа бусниулж тэрнээс одоо манай намын эгнээнээс хасагдаж байсан, орж чадахгүй байсан тийм хүмүүс л ардчилалыг үүсгэн гарч ирсэн ш дээ. Тэхээрээ тэнд дотор бол олон шудрага сайн хүн байлгүй яахав дээ. Байлгүй яахав. Яахав хамгийн гол одоо тухайн үедээ алдаж эндэж тэр хатуу дэглэм гэдгийм уу юу хатуу одоо чанга юмыг хүрч чадаагүй болохоороо юу гэдгийм дээ одоо хатуурхаж байсан болов уу гэж би боддогийн. Тухайн үедээ гарч ирээ л хүн болгон л ингэж ярьдаг болсийн ш дээ. Бид, битгий захиргаадаад бай. Тийн. Тэхээр л тэр захиргаадах дэглэм байсан нэг талдаа бол алдаа байсан байх тэ. Гэж боддог байхгүй юу. Тэрнээс биш хүмүүсийг дайчилдаг, ажиллуулж чаддаг, тэр хүмүүсийнхээ, иргэдийнхээ бүгд л сайхан амьдралтай жигд сайхан явуулах гэж зүтгэж байсан үе шүү дээ. Тэндунд бол удирдлагынх нь алдаа байсан байхаа гэж боддогиймаа. Хуулийн дагуу бол бүгдээрээ л хүнийхээ дэргэд байсан учраас бидэн тэр захиргаадалт гэдэг юм байгаагүй гэж хэлж болно. Яаж ийгээ л нэг архи уусан, зөрчил гаргасан хүнээ тэр хамт олныхоо д унд оруулах гээ л зүтгээд байдаг. Яаж ийгээ л ядарсан зүдэрснээ амьдралы нь өөд нь болгох гээл зүтгээд байдаг. Ийм л байгууллага олон нийтийн байгууллага байсан ш дээ. Яахав гишүүнчлэлийн хувьд бол гол одоо чанга байсан. Тэрний гадна олон хүмүүс янз бүрийн хүрээллээр тэрэнд хүрч чадаагүйдээ жаахан зарим нэг нь гомддог чиг байгаан.
Эрдэнэтуяа -
Тэр үеийн дарга цэргийн хоорондын харилцаа хэр байсан юм бэ?
Цэрэндолгор -
Ер нь зарчим. Зарчимаар л. Хатуу ярина. Одоо жишээ нь би намын даргадаа загнуулж байлаа л даа. Одоо бид, намын дарга, эвлэлийн дарга, Үйлдвэрчний дарга хоёрыг чинь намын дарга удирдана ш дээ. Орон нутагтаа. Тэгээ л олон нийтийн байгууллага чинь ерөөсөө л суугаад байх ажил биш ширээний ард тэр бүр суухгүй. Нэг хурлаар юмаа зохион байгуулчихаа л гадуур тэр ч комиссоо хянана, энэ ч хүний ажил амьдралаа зохицуулна. Эсвэл одоо өвчтэй зовлонтой хүнээ нөгөө комисстойгоо нийлээд эргээдэхэе ч гэх юм уу. Ингээ л гүйж явдаг байхгүй юу. Тэгээд манай намын дарга намайг ингэж загнаж байсан. Энэ намайг үйлдвэрчний дарга байхад манай эвлэлийн дарга Долгорсүрэн гэж эмэгтэй байсан. Энэ Долгорсүрэн та хоёр ерөөсөө Эвлэлийн цонхоор, Үйлдвэрчний цонхоор хараад энэ намын ажилд ерөөсөө орж өгөхгүй байна гээд.
Эрдэнэтуяа -
За.
Цэрэндолгор -
Тэгээ л хэд хэд тэгж зэмлэсэн байхдаа бодвол. Тэгээ л би ерөөсөө юу юмаа Та ямар прокурор биш, би ажлаа хийж явна. Ер нь би тантай хамтарч ажиллаж чадахгүй юм байна гэдгээ хэлмээр байна гэдгээ хэлэхэд аягүй их цочирдож байсан. Манай дарга. Тэхээр л бас удирдлага чинь хүн, хүн шүү дээ. Тиймээ, хүнд бол оноосон алдсан. Тэхээр би бас алдаж харьцаж байгаа юм байна гэдгийг дарга бол тэр үед ойлгоод авчихаж байсан л даа. Тэгээд тийм юм бол байдгиймаа. Тийн.
Эрдэнэтуяа -
Тэр ҮЭХ-ны дарга гэж байна ш дээ. Хэр эрх мэдэлтэй хүнд тооцогдохов. Тухайн үеийн.
Цэрэндолгор -
Эрх мэдэлтэй байлгүй яахав. Одоо энэ тосгоныг чинь бүхэлд нь одоо Үйлдвэрчний гишүүдийн ажилчдын зонхилох нь Үйлдвэрчний гишүүд байгаан ш дээ. Тэхээр чинь нилээн нөлөөтэй. Тийн.
Эрдэнэтуяа -
ҮЭ-ийн гишүүн байлаа гээд давуу эрх юу байхав? Давуу тал нь ч юм уу?
Цэрэндолгор -
Аа давуу тал нь бол Үйлдвэрчний байгууллагаас одоо олгогдох шагнал урамшил, бүх л юмнуудад одоо нэн тэргүүнд л хүрнэ л дээ. Гишүүн болох үеэсээ. Тэхдээ гишүүн болох хүнээ бол гишүүн бишээ гээд хаячихаж болохгүй ажилчин ангийн байгууллага учраас. Ажилчин ангийн байгууллага шүү дээ Үйлдвэрчний эвлэлийн байгууллага чинь. Тийм учраас аль болохоор л татаж оруулах, нөгөө эгнээндээ оруулах. Аль болохоор татаж хамт олондоо хамруулж ийм л юм хийж явдаг. Тийн. Тийм учраас би хамт олныг одоо бүрдүүлэх, бригад хамт олныг бүрдүүлэх, өшөө бас олон нийтийн шугамаар янз бүрийн үүсгэл санаачлагын байгууллага байгуулж, жишээлбэл бригадад ч гэдгийм уу, урамшуулалын бригад ч гэдгийм уу, ийм байгууллага бол байгуулж сайн дурын байгууллага байгуулж татаж оруулах талаар их анхаарч байсан. Ийм байсан. Цөөнх нь л одоо гадна байсан.
Эрдэнэтуяа -
Тэр яг эрх мэдэлтэй хүмүүс, эрх мэдэлгүй хүмүүс хоёрын тухайн үеийн өдөр тутмын амьдралд ч юм уу, янз бүрийн өөр асуудал дээр ч юм уу гарах ялгаа байх уу?
Цэрэндолгор -
Өдөр тутмын амьдралд бол нэх ялгаа харагдахгүй ээ. Зүгээр яахав нөгөө юу байдгийн шагнал урамшилд орох гэдгийм уу тэ, ажил үүрэг хүлээх гэдгийм уу тэ, ажил албан тушаал дэвших гэдгийм уу тийм л юманд ялгаатай. Тийн. Тэрнээс биш өдөр тутмын амьдралд харагдаад байх юм байхгүй. Ажлаа хийж яваа ажилчин хүн бол ажлаа хийгээ л хөлсөө аваа л, ямар л үүрэг гүйцэтгэж байна тэрнийхээ ноогдол хөлсөө аваа л явж байна ш дээ.
Эрдэнэтуяа -
Энэ Мод дамжуулах бааз хэзээнээс жоохон ийм үйлдвэрлэл нь зогссон бэ? 90 хэдэн оноос зогссон.
Цэрэндолгор -
99 онд бөөр ерөөсөө бүр мөсөн зогссон нь 99 оны дараа.
Эрдэнэтуяа -
За.
Цэрэндолгор -
Тийн. 99 он хүртэл ажиллаж байсан.
Эрдэнэтуяа -
Хэдэн онд хувьчлагдсан бэ?
Цэрэндолгор -
91 онд анхны хувьчлал, 98 онд 2 дахь хувьчлал.
Эрдэнэтуяа -
А хоёр удаа хувьчилсан юм уу?
Цэрэндолгор -
Хоёр удаа. Хоёр удаа хувьчлагдсан. Тэгээд хоёрдугаар хувьчлалаар хувь хүн аваал тэгээл тараачихсан байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Ер нь Дулаанхаанд гол хувьчлал нь бааз дээр л явагдсан уу?
Цэрэндолгор -
Ер нь бол бүх байгууллага хамрагдсан ш дээ.
Эрдэнэтуяа -
Аанг.
Цэрэндолгор -
Худалдаа бэлтгэл яалаа, хоршоо моршоо болоо л, тараал алга болчихсон. А тэгээд энэ бааз маань ингээ л хоёрдугаар хувьчлалд орлоо. Тэрнээс арай өмнөхөн нь нөгөө машин механизмын үйлдвэр маань татан буугдаад одоо бодвол дээрээсээ хувьчилах гэж байсан байх. Татан буугдаад энэ үйлдвэртэйгээ хагас дутуу нийлсэн болоод тоног төхөөрөмжүүд нь өөр байгууллагууд руу яваад тэгээд алга боллоо. За тэгээд ер нь л одоо гол үйлдвэрүүд нь энэ хоёр шүү дээ. Хоршооны талаар бол худалдаа энэ. Тийн. Худалдаа ингээд алга болсон. Хоршоо болоод.
Эрдэнэтуяа -
Ер нь энэ хувьчлал хэр зөв ч юм уу таны бодлоор хэр явагдсан бэ? Одоо зарим улсууд булхайтай л явагдсан гэж байна ш дээ тэ? Хүмүүст өөр хооронд нь ялгаатай явагдсан гэвэл юугаараа ялгаатай байна. Юунд нь ялгаа байна, ямар хүмүүс нь арай илүү өмч аваад үлдчихэв?
Цэрэндолгор -
Хувьчлал бол миний хувьд бол тэр их л буруу гэж боддогийн. Социализмын үед байгуулсан бий болгосон ихээхэн өмч хөрөнгө үрэгдсэн ш дээ. Хувь хүн одоо тэр нөгөө өмч хувьчлалын чинь тэр цэнхэр тасалбараар, ягаан тасалбараар нь яахав манай энд орон сууцнууд нь хувьчлагдаад байгаа байгаа нь авсийн. Тэр цэнхэр тасалбараар чинь тэр их өмч хөрөнгө, тэр их тоног төхөөрөмж, тэр их бий болгосон улсын өмч шүү дээ тэ. Энэ их үрэн таран хийгдсэн нь хувьчлал бол үнэхээрийн буруу явагдсан. Тэгээ л тэр нь нэг овсгоотой, зальтай, сүүхээтэй гэдгийм уу танил талтай гэдгийм уу ийм л хүмүүс нь баяжиж өнгөрсөн ш дээ. Жишээ нь одоо над шиг одоо цаасны ажил хийж, олон нийтийн байгууллага гээд гүйж яваа нэг нь хоосон. Нөгөө нэг гар биеэрээ оролцож байх ёстой, халуунд нь халж, хүйтэнд нь хөрж байсан нь ажилчид байсан ш дээ. Дандаа гадаа ажиллана. Эд нар маань хоосон. Мэдэхгүйн гайгаар нөгөө өмч хувьчлалын тасалбарыг нөгөө хувь хүнд өгөөд тавьцан. Хувь хүн нь 10 мянган төгрөг дээд тал нь 10 мянган төгрөгөөр худалдаж аваал. Тэгээ л одоо энэ хөрөнгийг чинь тэр чигээр нь авсан ш дээ. Хоёр гуравхаан хүн.
Эрдэнэтуяа -
Анх яаж зарлагдаж байсан. Өмч хувьчлал. Зүгээр авч, за яахав дарга нарт ч албан тушаалаараа цаанаасаа мэдээ ирдэг биз тэ. А зүгээр жирийн ард иргэдэд ч байдгийм уу өөр бусад хүмүүст ямар шугамаар мэдээлэлээ авч хувьчлал хийлгэж байсан.
Цэрэндолгор -
Өө нэгдсэн журмаар л одоо лекц сонсголын үеэр чинь мэдээллээд яриад байдаг байсан. Хувьчлагдах болсныг. Тэгээд одоо цэнхэр, юу одоо арадио телевизээр ярина мэдээжийн хэрэг. Тийн. Цэнхэр ягаан тасалбараар одоо ягаан тасалбараар орон сууц, цэнхэр тасалбараар одоо хүн болгон юу одоо өмчтэй болох гэж байгаа гээл. Тэгээд нөгөө тэрний учрий нь мэдэхгүй хүмүүс чинь нэг хэсэг нь жаахан хадгалж байгаа л хожуухан өгсөн байх. А мэдэхгүй нь нөгөө энүүгээр хэзээ юу хийхэв дээ өгчихье өгчихье гээд 10 мянгаар нь өгчихье гээл өгчихсөн. Зарим нь бол гадагшаагаа өгсөн ш дээ. Гадагшаагаа тэр Заамарын алтанд өгөөл ганц ч юм олж аваагүй тэгээл алга болчихсон.
Эрдэнэтуяа -
Юу ч уу?
Цэрэндолгор -
Юу ч байхгүй. Одоо эндээс бол өгсөн хүмүүс. Хаа хаагуур ч өгсөн мэдэхгүй. Заамараас л лав нэг айлын 5 хүүхэд манайхаас 1 хүүхэд гээл нилээн хэдэн аайл явж байсан. Тэгээл ерөөсөө юу ч олж авч чадаагүй. Хойно урдаас нь хөөцөлдөөчгүй. Аймагт чинь нөгөө Брокерийн пүүс гэж байсан. Тэрүүгээр жаахан яваа л тэр нэг мэдсэн татан буугдаад алга болчихсон байна лээ. Тэгээ л ахиал явж чадаагүй.
Эрдэнэтуяа -
Ер нь ардчилал гарлаа гээд таны амьдралд өөрчлөгдсөн үү?
Цэрэндолгор -
Өөрчлөгдсөн юм алга. Хэвэндээ л байна.
Эрдэнэтуяа -
Ардчилалын өмнө хэвээрээ байсан дараа яг л
Цэрэндолгор -
Хэвэндээ л байна.
Эрдэнэтуяа -
Ардчилал гарна гэж байхад та ер нь за тэгчих болов уу даа гэж хүлээж байсан уу?
Цэрэндолгор -
Ер нь зүгээр ардчилал бол хүн болгон л одоо үгээ хэлэх эрхтэй. Хүн хүнээр одоо нэг үг хэлүүлэх, захиргаадуулах ийм ёс байхгүй. Хүн болгон л үг хэлдэг болчихсон байсан тэр үед чинь. Битгий захиргаад захиргаадаад бай. Тийн. Гээл. Гол нь тэрэндээ ч биш байна. Гол нь тэрэндээ ч биш биш л байсан л даа. Тэгээ л яахав миний хувьд бол үнэхээрийн за яахав ажилтай ажилгүй гээл гомдож, удирдлагадаа гомдож ч байсангүй, ер нь ч одоо одоо ийм үед бид л дугарах ёстой гэж бодож байсиймуу тэ. Тийм хүмүүсийнхээ янз бүрийн хөдөлгөөн гаргаж ингэж одоо юу яасан яаж байна даа л гэж бодож байсан.
Эрдэнэтуяа -
Мнг. ҮЭХороо бас за өөр бусад байгууллагыг ч би бас сайн мэдэхгүй байна л даа. Ер нь тэгээд бид нар бас тухайн үеийн ажилчин анги ч юм уу ер нь ажилчид тухайн хүмүүсийн нийгмийн харилцаанд аягүй чухал үүрэг гүйцэтгэж байсан юм шиг байгаан тиймээ. Нийгмийн талаасаа хүмүүжүүлсэн тийм ээ.
Цэрэндолгор -
Тийн.
Эрдэнэтуяа -
Цагийг нь зөв боловсон өнгөрүүлэх талаасаа, одоо тэгээд улаан булан билүү.
Цэрэндолгор -
Тийн.
Эрдэнэтуяа -
Улаан буланд чинь бүжиг мүжиг гээл.
Цэрэндолгор -
Өө тэр бол одоо.
Эрдэнэтуяа -
Кино мино ч гардаг байсан уу?
Цэрэндолгор -
Үйлдвэрчний байгууллага ид одоо өрнөж байх үедээ социалист хөдөлмөрийн бригад гэж байсийн ш дээ.
Эрдэнэтуяа -
Тийн.
Цэрэндолгор -
Социалист хөдөлмөрийн олон бригадуудын чинь бид нар концерт бэлдүүлнэ тоглуулна, тэгээд биеийн тамирын спортын төрөл бүрийн арга хэмжээнд оролцуулна, үйлдвэрчний байгууллага чинь ер нь одоо том байгууллага байсийн ш дээ. Үйлдвэрчний спартакиад гэж явуулна. Төрөл бүрээр.
Эрдэнэтуяа -
Нөгөө ажилчдын дунд.
Цэрэндолгор -
Тийн. Нөгөө ХБХБ-ийн норм биелүүлэх одоо тэмцээнүүд явуулна.
Эрдэнэтуяа -
ХБХБ.
Цэрэндолгор -
Тийн. Тэр нь одоо нөгөө жишээ нь одоо тэмцээнүүд юм байгаан, биеийн тамирын тэмцээнүүд. Жишээ нь нэг тэчнээн метр газар одоо харайх норм байдаг байхгүй юу. Одоо өндөрт тэдэн метр харайна.
Эрдэнэтуяа -
Ойрын харайлт, холын харайлт гээд.
Цэрэндолгор -
Тийн. Холынх гээл. Аялал гэхэд чинь хичнээн км газар одоо тэчнээн жинтэй юм үүрээд явна ч гэдгийм уу. Ийм одоо нормуудын юунууд бол шалгуурууд бол явдаг байлаа. Тэгээл одоо сум сумын хооронд тэмцээнүүд чинь явдаг байлаа. Тамирчдаа аваад явна, хүүхдүүдээ аваад явна, гишүүдээ аваад явна. Бид нар тэр байтугай Шаамар хүртэл 25 км явган аялал хийж манай ҮЭ-ийн гишүүд. Шаамартай очиж уулзалт хийсэн. Тэгээд тэрүүн шиг байгууллагуудын дунд байгууллагууд шалгаруулах урлагийн юу явуулдаг байсийн.
Эрдэнэтуяа -
Бас нэг тэмцээнэрхүү
Цэрэндолгор -
Тийм. Тэмцээнэрхүү, урлагийн үзүүлэн урлагийн
Эрдэнэтуяа -
Үзлэг гэдэг үү?
Цэрэндолгор -
Үзлэг. Урлагийн үзлэг гэж. Тэгээд тэрнээсээ шалгарсан нь.
Эрдэнэтуяа -
Сайн дурын уран сайханчид.
Цэрэндолгор -
Тийн. Тэгээд байгууллага байгууллагаар нь ингээд урдаар явуулчихаад. Тийн. Тэгээд нөгөөдөхөө нэгтгээд шалгарсныг нь нэгтгээд нөгөө шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулна.
Эрдэнэтуяа -
Аан. Шинэ жилийн нэгдсэн тоглолт.
Цэрэндолгор -
Тийн. Шинэ жилийн нэгдсэн тоглолт хийнэ. Ийм одоо соёл урлагийн талын юмууд байгууллагууд л ролиолдог байсан. Эвлэлийн байгууллагууд, үйлдвэрчний байгуулагууд.
Эрдэнэтуяа -
Тэр социализмын үед төрийн бус байгууллага гэж юм байсан уу?
Цэрэндолгор -
Төрийн бус байгууллага гэвэл одоо энэ Үйлдвэрчин, эвлэлийн байгууллагууд шүү дээ. Олон нийтийн байгууллага л хийчихдэг байсан.
Эрдэнэтуяа -
Одоо 90 он гарснаас хойш төрийн бус байгууллага гээд явцангэж үү?
Цэрэндолгор -
Тийн. Төрийн өмчийн байгууллага гээд явцан.
Эрдэнэтуяа -
Төрийн бус байгууллага, социализмын үед ч яахав тэрүүнгээр явж байсан байх, одоо бол тэгээд Ахмадын зөвлөл мөвлөл гээд төрийн бус байгууллага гэж явах уу?
Цэрэндолгор -
Одоо Эмэгтэйчүүдийн юу гэж байна. Эмэгтэйчүүдийн байгууллага гэж байна тэ. За өшөө үүсгэл санаачлагын ямар байгууллага байсийм бэ? Улаан загалмайн нийгэмлэг. А тэгээд өшөө энэ сургууль цэцэрлэгийн дэргэд бас зөвлөлүүд гэж ажиллаж байсийн. Тийм байгууллагууд л одоо байсан.
Эрдэнэтуяа -
Та гадаад явж байсан гэж байна. Ямар ямар орнуудаар явж байсан.
Цэрэндолгор -
Би зүгээр юунд Оросд л явж байсан. Оросд амарсан.
Эрдэнэтуяа -
Тухайн үед ер нь. Ер нь тэгээд социализмын үед гадаад явдаг хүн цөөхөн байсан юм шиг байгаан. Ер нь нэг албан тушаалтай хүмүүс амрах зориулалтаар ч юм уу тэ. Тэрнээс одоо шиг өдөр тутмын.
Цэрэндолгор -
Тийн өдөр тутмын юм байгаагүй.
Эрдэнэтуяа -
Байхгүй байсан.
Цэрэндолгор -
Одоо харин манайх бол хилтэй ойрхон байсан болохоороо шеф байгууллагатай. Буриадад бол.
Эрдэнэтуяа -
Болдог байсан уу?
Цэрэндолгор -
Буриадууд бол бид, одоо уралдаанд шалгарсан ажилчдадаа аваад нилээн явж байсан. Шеф байгууллагатайгаа. Одоо жишээ нь уралдаанд шалгараад шалгарна ш дээ тэ. Тэр хүмүүсээ аваал тэгээл шеф Буриадын Элент гэдэг үйлдвэртэй Хандгайтын үйлдвэртэй хоёр үйлдвэртэй шеф байсан. Тэнд очино. Тэднийхээс манайд ирнэ. Харилцан одоо айлчлал хийнэ. Би зүгээр Буриадад болул Найрамдал автобусаар айлчилж байсан. Амарч байсан Сочид. Тэгж л байсан даа. А зүгээр мэргэжил, үйлдвэрийн юуныхаа шугамаар бол мэргэжил дээшлүүлэх юунд болул манайх их явдаг байсан бригадаараа орос моросоор бол.
Эрдэнэтуяа -
Тэгээд Оростой харилцаатай болохоор мэргэжил дээшлүүлэх гээд гадаадад бол Орос руу л
Цэрэндолгор -
Орос руу л явна.
Эрдэнэтуяа -
Манай Монголд чинь айхтар нарийн мэргэжлийн юу хөгжөөгүй байсан үе.
Цэрэндолгор -
Тийн. Хөгжөөгүй байсан үе. үйлдвэрийнхээ чиглэлээр тоног төхөөрөмж нь оросоос л орж ирж байсан. Тэрнийхаа дагуу л.
Эрдэнэтуяа -
Энд мод дамжуулах бааз байхад гадаадын хүмүүсүүд байдаг байсан уу?
Цэрэндолгор -
Байдаг байсан.
Эрдэнэтуяа -
Аль аль орны. Хятад, монгол л уу.
Цэрэндолгор -
Оросын, орос мэргэжилтэнгүүд хүртэл байдаг байсийн ш дээ. Манай энэ тосгонд чинь гэр бүлтэйгээ, хүүхэд шуухадтайгаа 20-иод орос байдаг байсан. Мэргэжилтэн, ахлагчтай.
Эрдэнэтуяа -
Хятад байдаг байсан уу?
Цэрэндолгор -
Хятад дээр үед байдаг байсан гэсэн. Би тэрий нь мэддэггүй юм.
Эрдэнэтуяа -
Таныг чинь 70 онд ирснээс хойш 75 онд Хятад Монголын харилцаа муудсан.
Цэрэндолгор -
Тийн. 66 оноос хойш хятадууд чинь буцчихсан ш дээ.
Эрдэнэтуяа -
Юунаас болсийн бэ?
Цэрэндолгор -
Тэр мэдэхгүй ээ.
Эрдэнэтуяа -
Нөгөө нэг албадан гаргаж маргасан уу.
Цэрэндолгор -
Бөөнөөр нь албадан гаргаал байдаг байсийн. Намайг нэг Сэлэнгэд харин барилга дээр ажиллаж байхад аймаар олон хятадууд байдаг байсан.
Эрдэнэтуяа -
Мнг. Сэлэнгэд аягүй их хятад байдаг гэсэн.
Цэрэндолгор -
Тийн. Аягүй их хятад байдаг байсан. Би чинь бага ч байлаа. Яаж ажлаа авнаа гээл халгаал. Хэл мэдэхгүй. Тэгээд бригадын хэлмэрчтэй нь харьцана. Орой нэг ажлаа хүлээж авдаг юм чинь. Тэр өдрийн хийсэн ажлы нь. Юу бүтээчихэж үү гэдгий нь. Халгаж халгаж л нэг очино. Тэгээл явж байх нь хужаанууд хай юу хийж авбаа гэхээр нь буцаа л алхчихна. Тийм инээдтэй байсан. Аймааар халгана. Би одоо Сэлэнгийн зочид буудлыг бариулсан хүн.
Эрдэнэтуяа -
Одоо Сэлэнгэ зочид буудлыг уу?
Цэрэндолгор -
Одоо Сэлэнгэ зочид буудлыг.
Эрдэнэтуяа -
Тийм үү?
Цэрэндолгор -
Тийм. Тэрийг би бариулсан. Тэгээд тэр Шүдэнзний үйлдвэрийн хоёр давхар орон сууцны барилга байсан цагаан хоёр давхар байшин.
Эрдэнэтуяа -
А яг одоо гурвалжингийн яг энэ талд байдаг уу?
Цэрэндолгор -
Тийн. Тэрийг бариулсийн. Тийн. Хуучин нөгөө бөөний баазын олон том складнууд байсан.
Эрдэнэтуяа -
Тийн. Урд. Вокзалын урд
Цэрэндолгор -
Тэрийг би бас бариулсан бүгдий нь. Тэр үед ажиллаж байхдаан. Юу нарячикий нь хийж байлаа, ахлах нь хийж байлаа. Тав, дөрөв таван жил ажиллаад тэгээд. Тэгтэл л аймаар олон хужаанууд байдаг байсан. Тэгээ л хужаанууд чинь зэрлэгдүү болоол ер нь харьцаа нь одоо хоёр улсын харьцаа л их муудаж байсан байх. Аймаар зэрлэгшээд ирсэн сүүлдээ. Монгол ажилчдыг чинь зодох гээл барих гээл тэгдэг. Жаахан л шаардлага тавибал нөгөө хүрз зээтүүгээ бариал дайрна дайрчихдаг. Тийм байсан ш дээ. Тэгж байгаад албадан гаргасан байх.
Эрдэнэтуяа -
Тэгээд аягүй нэгдмэл тэгээд нэг талаараа нэгдмэл тэ.
Цэрэндолгор -
Тийн. Лав нэг манай зөөдөг жолооч нь яагаад ч юм бэ удсан чинь нөгөө жолоочий нь зодох гээд бүгдээрээ нөгөө хүрз юунуудаа ингээд ингээд чулуудаа л нэг нэгийг аваад бүчилж байлаа. Тэгээд сэргийлэх дээр очиж байж билээ. Харьцаа нь л нилээн муудаж байсан байлээ дээгүүрээ. Бид нар чинь нээх анхаардаггүй ч байсан.
Эрдэнэтуяа -
Тэр талаарнарийн яадаггүй. Мэдээлэл ч бага байдаг байсан байх тэ?
Цэрэндолгор -
Тийн. Мэдээлдэггүй учраас мэдэхгүй байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Ер нь мэдээллээ та нар хаанаас авдаг байсан?
Цэрэндолгор -
Хэвлэлээс л авна даа одоо. Хэвлэл авна даа. Тэгээд яахав удирдлагууд дээрээс ирж яахав одоо мэдээлэл хийнэ, лекц мекцээ явуулна тийм л мэдээлэл авдаг байсан. Хэвлэл бол ерөөсөө байнгын хэвлэл захиална ш дээ.
Эрдэнэтуяа -
Тэгээд юу юу билээ. Сонин уншлага билүү? Тэ.
Цэрэндолгор -
Тийн.
Эрдэнэтуяа -
Тэрэндээр нөгөө нэг.
Цэрэндолгор -
Тэрэндээр цаг үеийг мэдээлдэг. Тэр үед чинь телевизор гэж бараг байгаагүй ш дээ. Хөдөөд бол. Манайх чинь хэзээ хойн энэ одоо Орос л явдаг байсан тэгж байгаал монголд телевизор орж ирээл. Тэгээ л Монгол Телевизээс хойш олон суваг орж ирээл. Одоо бол 4 сувагтай л байгаа байх.
Эрдэнэтуяа -
Одоо оросууд байгаа юу?
Цэрэндолгор -
Одоо байхгүй.
Эрдэнэтуяа -
Энэ оросуудыг бас албадан гаргасан уу?
Цэрэндолгор -
Оросуудыг бас л, одоо нөгөө ардчилал, ардчилал гарч ирээ л тийн. Орос манай хоёрын хооронд чинь харьцаа жаахан тийм болсон байх л даа. Тийн. Ер нь яахав тэр ардчилалын үед чинь бодлого явагдаж байсийн ш дээ. Орос бол эзэгнэнэ дээ. бидний эдлэж хэрэглээгүй, бидний юмыг бол Оросууд эдэлж хэрэглэж байнаа. Бид нараас илүү эрхтэй байнаа. Ийм одоо залуучуудын бодлого хөдөлгөөн өрнөөд ирэнгүүт л тэгээ л орос гарах шаардлагатай болсон байх.
Эрдэнэтуяа -
Тэр Дорноговьт гэдэг бил үү Дорноговь явахад гэл үү цэргийн гээд юуны оросууд аймаар их байдаг байсан гэнээ өртөөн дээр. Тэгээл нэг өглөө босоход л оросууды нь бүгдий нь ачаад явчихсан байсан гэсэн. Аяга маяга нь яг ширээн дээрээ ингээ л орхиостой явсан байсан гэж нэг хүн ярьж байсан.
Цэрэндолгор -
Гэрийнхээ бүх юмыг хаяал явж байсан гэсэн.
Эрдэнэтуяа -
Харин хаяал явж байсан гэсэн.
Цэрэндолгор -
Хаяад явж байсан гэсэн.
Эрдэнэтуяа -
Тэгээ л монголчууд ороо л тэд нары нь гэрийнх нь бүх юмы
Цэрэндолгор -
Тийн. Бүх юмы нь хуулаа л. тийн.
Эрдэнэтуяа -
Тийн. Тэгээл тэндээс монголчууд монгол ажилчид хүргэж очижчихоол урт урт нөгөө нийтийн л байр байсан тэнд нь хувиарлагдаж орж байсан гэсэн.
Цэрэндолгор -
Тийн гэсэн. Аймаар болгоцон гэнэ лээ. Олон оросын тосгон байсан биш үү. Тийн. Сүйдэлж байсан юм шиг байна лээ. Манай монголчууд чинь нөгөөдөхөө хуулаа л аваал.
Эрдэнэтуяа -
Тэгээд оростой ерөнхийдөө яагаад харилцаа муудсан бэ? Нэг хэсэг муудсан тэ.
Цэрэндолгор -
Муудсан. Ганцхан тэр хөдөлгөөнөөс болсон болов уу гэж боддогийн ш дээ.
Эрдэнэтуяа -
90 оны юу.
Цэрэндолгор -
90 оны хөдөлгөөн нь л нөлөөлсөн.
Эрдэнэтуяа -
Тэгээд ер нь ардчилалын үр нөлөөг та юу гэж бодож байна?
Цэрэндолгор -
Үгүй ээ ардчилалын үр нөлөө бол одоо бас сайхан байна л даа. Хүмүүс одоо юу хийе гэснээ хийдэг болчихож тэ. Хувь хүн. Юу хийе гэснээ хийдэг болчихож. Ажил үйлсээ чөлөөтэй эрхэлдэг болчихож. Бас нилээн санаачлагатай, зорилготой, мэдлэгтэй, чадвартай хүмүүс бол орно. Одоо хийж байна ш дээ. Хувиараа үйлдвэр үйлдвэрүүд бий болгож байна. Улс эх орноо хөгжүүлэхэд их юм хийж байна л даа. Тэр сайн тал бол их бий ардчилалд. Зүгээр яахав тэр хүн болгонд нөлөөлж чадаж байна уу үгүй юу гэдэг дээ л байгаа болохоос биш.
Эрдэнэтуяа -
Юу, тэр үеийн ажилчин ангийн ажлын хөлсний хэмжээ хэр байсан бэ? Таны бодлоор. Ажилд нь яг тохирсон үнэлгээ өгч чаддаг байсан уу?
Цэрэндолгор -
Сайн байсан шүү. Би бол сайн байсан л гэж хэлнэ. Ялангуяа манай энэ тэр усан зам гээд яриад байгаа. Энэ бол ховор одоо дамжлага ш дээ. Хаа ч бараг байхгүй. Сардаа л 5, 6 мянган төгрөг авдаг байсан ш дээ. Тэр үеийн 5, 6 мянган төгрөг гэдэг чинь өндөр ш дээ.
Эрдэнэтуяа -
200 төгрөгийн цалинтай хүн байсан нь л юм байна лээ ш дээ тэ?
Цэрэндолгор -
Байсан. 200 төгрөг чинь одоо бол үйлчлэгч, цэвэрлэгч нарын л цалин байсан ш дээ. Би тэхэд чинь одоо үйлдвэрчний ажил хийж байхад чинь 6, 700 төгрөг л авдаг байсан ш дээ. Тэгээд ер нь одоо том дарга нар чинь одоо манайхны энэ дарга нар чинь дээд тал нь 800, тэгээл 6, 700 ш дээ. Одоо дунд тушаалын тэр ажиллагсад чинь 400 төгрөг ш дээ. Тэгээд тэр нарядчик мэргэжлийн ажлаа хийж байгаа хүмүүс чинь 400 төгрөг л авдаг байсан. Болж л байсан. Тэр үеийн юм чинь хямдхан байсан ш дээ. Манай тэр усан замд ажилладаг байсан ажилчид чинь сарын цалингаараа мотоцикль авч унадаг байсийн ш дээ. Тэхээрээ л өндөр цалинтай байсан байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Өндөр байсан байна. Сард ер нь бол 5, 600 мянга бол, би ч одоо энэ ярилцлага, ийм хүмүүсээс юм авснаас хойш бол өндөр цалин бол 500, 600, сайд л 1200 авдаг байсан юм шиг байгаан тэ.
Цэрэндолгор -
Тийм байх. А тогтмол цалингууд бол тийм байсан байх харьцангуй. А яг биеэрээ хөдөлмөр эрхэлдэг хүмүүс өндөр цалинтай байсан. Тийн. Хоёр гурван. Одоо энэ үйлдвэрийнх бол 2, 3000 авна. 1000 гаргаж авна. Тийм л байсан ш дээ. Олонхи нь 1000 гаргаа л авна.
Эрдэнэтуяа -
ҮЭХ-оос тэр үед ер нь гэр бүлийг дэмжих ч юм уу тэ. Тийм асуудал төрөөс ер нь хэр авдаг байсан. Та ч гэсэн ҮЭ-ийн дарга байхдаа ер нь гэр бүлийг дэмжих арга хэмжээ авч байсан уу?
Цэрэндолгор -
Тэр үед чинь ер нь авдаг байсийн ш дээ. Зүгээр ганц манайх биш одоо энэ Шаамар гээд байдаг Шаамар чинь бүр одоо улсдаа нэртэй гэр бүлийг дэмждэг газар байсийн ш дээ. Байр орон сууцыг нь өгнө. Орон сууцанд нь тавих тавилгы нь авч өгнө. Хуримы нь хийлгэнэ. Тийн. Тэгдэг байсан. Шаамар чинь улсад нэртэй газар байсан. За тэрний жишээгээр тийм том хэмжээний орон сууцы нь аваад өгөхгүй ч гэсэн. Үйлдвэрийнхээ хэмжээний мэдлийн орон сууцы нь олгуулчихдаг. Бас гэр бүл болж байгаа залуучуудыг дэмждэг тийм юм бол байдаг байсан. Байна. Тэгээд одоо хамт олноороо хурим найры нь ёслодог. Тийн. Олон, ялангуяа олон хүүхэдтэй эхчүүдийн одон гэж том одоо нэр хүндтэй дэмждэг ийм юу байлаа ш дээ. Үйл ажиллагаа байлаа ш дээ.
Эрдэнэтуяа -
Энэ тэр үеийн цалингаас авдаг татвар өндөр байсан уу? Ямархуу байсан?
Цэрэндолгор -
Татвар одоо мэдэхгүй. Нэг их нөлөөлж байгаагүй л юм байна. Гайгүй байсан байх гэж бодож байна.
Эрдэнэтуяа -
Тэгээд тэр гэр бүлийг дэмжих нэг юм юу байсийн. Хүүхэдгүйн татвар, юу билээ гэр бүлгүйн татвар гэж авдаг байсан юм шиг байгаан. Тэр бас нэг бодлого л байх даа.
Цэрэндолгор -
Тэр бас нэг бодлого. Гэр бүлтэй болгох гэж. Тийн. Хүүхэд шуухадтай байлгаж төрөл амьдралыг нь тогтвортой байлгах гээд. Энэ улс орныг чинь хөгжихөд чинь энэ одоо айл өрх, гэр бүл тогтвортой байснаараа их нөлөөлнө ш дээ. Одооны салалт их болцон. Саяны одоо гэр бүлийн 500 мянга гарлаа ш дээ. Энэ бол бас бодлого, бодлого нь зөв боловч хэрэгжүүлэх арга нь буруудчихсан. Залуу гэр бүлийг чинь хэдэн удаа дэмжих вэ? Тэ. Хэдэн оноос хойш батлуулаагүй хүмүүсийг хамруулах вэ гэдэг ийм нарийн аргачлал гаргаагүйгээс өө 40 гарчихсан. Гэр бүлээ батлуулаагүй нөхдүүд чинь авсан байна лээ ш дээ.
Эрдэнэтуяа -
Тийм юм авсийм уу? Уул нь 2007 оны 1 сарын 1 –ээс хойш танилцсан гэж уул нь бичээстэй байсан. Гэхдээ юугаар ар өврийн хаалгаар тэгээд.
Цэрэндолгор -
За харин тийм хүмүүс авсан гээд яриад байна лээ. Тэгээд яг авсныгаа харсан биш. Олон хүн авсан энэ мөнгө буруу замаар явлаа гэж хүмүүс их ярьдгийн.
Эрдэнэтуяа -
За яахав нэг талаараа гэрлэлт нэмэгдсэн ч байх. Хүмүүсийн бас нэг нөгөө нэг гэр бүлээ баталгаажуулах нэг хэлбэр болсон байх. Гэхдээ тэндээс нөгөө чанартай нь хэд юм гэдэг нь.
Цэрэндолгор -
Тийн. Харин чанартай нь хэд юм. Одоо тэгээд байж байна уу үгүй юу нөгөө хүмүүс чинь.
Эрдэнэтуяа -
Тийн.
Цэрэндолгор -
Тийн. Уг нь энд бол миний л бодол шүү зүгээр хоёр гурван арга хэрэглэх байсан болов уу гэж бодож байгаан. Тэр сая би хоёры нь дурьдчихлаа. Гурав дахь арга нь энэ Гэрлээтэй үнэхээрийн үнэн санаанаасаа бие биенээ хайрлаад гэрлээд ингээд насан туршийнхаа ханийг олоод суусан бол өөр хэрэг. Тиймгүйгээр зүгээр хөтлөлцөж очоо л бүртгүүлээд мөнгөө хуваагаад авчихаж байна гэсэн яриа байдаг байхгүй юу. Хэрвээ тийм юм илэрхийн бол буцаад төлбөр тавих хэрэгтэй.
Эрдэнэтуяа -
Харин төлүүлнэ. Төлүүлэх юм байж байна гэж хүмүүс хальт ганц хоёр дуугарч байсан.
Цэрэндолгор -
Харин зүгээр одоо.
Эрдэнэтуяа -
Албан ёсоор яасийн.
Цэрэндолгор -
Дараа нь гэрлэлт нь нөлөөлөх байх. Тэрнээс биш төлүүлэх юм байхгүй байх. Төлүүлэх л байсийн. Тэр чинь улсын мөнгө ш дээ хайран мөнгө байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Тийн. Одоохондоо гарч байгаа ч гэсэн.
Цэрэндолгор -
Хайран мөнгө байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Аягүй их гэрлээд аягүй их мөнгө гарч байсан гэсэн.
Цэрэндолгор -
Аягүй их мөнгө гарч байсан. Манай энэ тосгоноос гэхэд чинь л өчнөөн гарсан гээд бод л доо. Уг нь би байсан бол тэр гэрлэлтийг чинь гарддаг байсан байхгүй юу. Өө нээрээ гэр бүл дэмжих гэсэн чинь ийм ажил төвд байхдаа явуулж байсан юм байна шүү. Бүр олон жил болсон тогтвор суурьшилтай, үр хүүхэд нь сурлага хүмүүжлээр сайн. Тэгээд нөгөө хүүхдүүд нь ажил амьдрал нь сайхан явж байгаа ийм гэр бүлүүдийг алдаршуулдаг байсан. За залуу гэр бүлүүдээ бас нэгдсэн журмаар батлагаагий нь гардуулдаг байсан. Энэ чинь бас гэр бүлийг дэмжиж байгаа арга. Ийм ийм юмыг дагуулаад саяны тэр мөнгийг их боловсронгуй гаргах байсан. Ер нь тэгээд бас ихээхэн мөнгө цацагдсан.
Эрдэнэтуяа -
Тэгээ л тэр юу байх. Гэрлээд тэдэн жил болцон байгаад ч юм уу тиймэрхүү юмнуудаар өгсөн бол зүгээр л байсан байх. Ерөөсөө л гэрлэхэд нь гэхээр хүний амьдрал баталгаагүй ш дээ.
Цэрэндолгор -
Тийн. Баталгаагүй.
Эрдэнэтуяа -
Ямар ч байгаа юм билээ гэж бодохоор.
Цэрэндолгор -
Тийн ш дээ.
Эрдэнэтуяа -
Тийм л байх ёстой.
Цэрэндолгор -
Буруу зөрүү ярьдаг байсан. Хоёулаа хөтлөлцөж очоо л мөнгөө хуваагаад авчихаж гэнээ гээл. Тэхээр тийм но бол дундуур нь зөндөө орсон байхаа.
Эрдэнэтуяа -
Аанг. Аав ээжийнхээ тухай яриач та?
Цэрэндолгор -
За манай аав бол Архангайн хүндээ. Барилгын мужаан хийдэг хүн байсан. Тэгээд намайг барилгад ажиллаж байхад барилгын мужаан хийж байсан. Бас энэ машины, дээр үед чинь 30 машинууд их байдаг байсан ш дээ. Тэр машины кузов хийдэг байсан. Энэ том том автобаазуудаар мужаан хийдэг байсан манай аав. Тэгээд хамгийн сүүлд гэхэд энэ өвөлд гэхэд ирж бас л мужаанаа хийж байгаал тэгээл өөд болсон доо зайлуул. Ер нь мужаан л хийдэг тийм хүн байсан. Намайг бага байхад бага сургууль энэтэрт байхад аав тэгж байсан. Ээж маань бол их эрт нас барцийн. Тийн. Ааль эрт үү. Мориноос унаад. Дээр үед чинь их муухай муухай гээд бодоод байгаан ш дээ. Тэр үед шигжиж байсан. Арьс өнгөний үзлэг, сүрьеэгийн үзлэг ч гэж явдаг байсан.
Эрдэнэтуяа -
За.
Цэрэндолгор -
Тийм юм их явдаг байсан ш дээ. Тэр чинь бас л яахав дээ нэгнээ цэвэршүүлэх гэж эрүүл ардынхаа эрүүл байхын төлөө л авдаг арга хэмжээ байсан байлгүй. Тэр чинь их ард түмнийг дайчилдаг. Цаг үеэрээ их довтлогодог ийм компанит ажил байсан болохоороо тэрэнд явах гэж байгаад мориноос унаад нас барцан. Тэгээл би нээх муухай гээд тэр үеэр ярьж байгаа нь тэр. Тэрнээс бол нийгмийн хувьд бол зүгээр л арга хэмжээ байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Тэр чинь нөгөө соёлын довтолгооны үе үү?
Цэрэндолгор -
Соёлын довтолгоо ч тэр, эрүүл ахуйн одоо довтолгоон гэж явдаг байсийн. Компанит ажил.
Эрдэнэтуяа -
Хэдэн оны үедийн?
Цэрэндолгор -
Одоо юу билээ. 60 хэдэн онд биз дээ. Сүрьеэгийн үзлэг гээл компанит ажил, арьс өнгөний үзлэг гээл компанит ажлууд явдаг байсийн. Тэгээд бүх хүмүүсийг дайчилж оруулна. Тэрэн дотор орохгүй хүн байхгүй. Тэгээд тийм юманд явах гэж хөөрхий нэг унааширсан, унадаг бүдүүн моринууд нь олдохгүй бага залуу мориуд олж оногдох гээл манай муу ээжид. Эрт явах гээл нөгөө тамхиа асаастай. Одоо морьдсон байлгүй. Би ч бага байсан тэгээл нас барцан байхгүй юу. Тэгээд тиймшуухан. Тэгээд манай ээж аав хоёр бол хөдөөний л хүн. Малчин хүмүүс байсан тэр үед. Тэгээд тэрнээс хойш ээжийг өнгөрснөөс хойш намайг дагаж яваал аав минь мужаан хийдэг байсан.
Эрдэнэтуяа -
Та улсаас ямар ямар урамшил шагнал авч байсан?
Цэрэндолгор -
Би ч одоо ойн медалиуд л байдгийн ш дээ. Үйлдвэрчний одоо 50, 60 жил. Ардын хувьсгалын 50, 60, юу 60, 70, 80 жил тэгээл эмэгтэйчүүдийн байгууллагад нөгөө олон жил идэвхитэн хийж байсан бас л 80, 70, 80 жилийн ойн медалиуд, Хүндэт тэмдэг, Намын байгууллагаас ч гэсэн Хүндэт тэмдэг тийм л юмнууд байдаг. Тэгээд өнгөрсөн жил төрд одоо олон жил байсан төрийн ажлыг би Аймгийн хэмжээнд хүртэл сайжруулж л байсан даа би. 16 жил би төрд ажиллаад тэтгэвэртээ гарлаа. Тэгээд Алтан гадас одонд тодорхойлоод чимээ байхгүй. Араас нь хөөцөлдөхгүй л юм чинь алга болчихно ш дээ.
Эрдэнэтуяа -
Тэгээд тэр Алтан гадас мадас чинь аягүй хөөцөлдөлгөөтэй болчихсон юм шиг байна лээ тэ. Өөр мөөрсдөө очиж гараад. Бараг ар өврийн хаалгаар өгөх нь.
Цэрэндолгор -
Тэгсэн л байх тэгээл. Араас нь л явахгүй бол тэгээл таг болчихдог юм. Хоёр ч удаа Шаамарын 80 жилийн ойгоор бас тодорхойлж байсан. Тэгээ л чимээгүй болцон. Өнгөрсөн онд хоёр гурван хүнд тодорхойлсон.
Эрдэнэтуяа -
Танд хуучны тэр сайшаал урамшил одоо, хийж байсан ажил үүргийн чинь дэвтэр мэвтэр тийм зүйл байгаа юу.
Цэрэндолгор -
Ажил үүргийн дэвтэр байдгиймаа.
Эрдэнэтуяа -
Үзүүлбэл?
Цэрэндолгор -
Байдгиймаа уул нь тэ.
Эрдэнэтуяа -
Худалдааны тэргүүний ажилтан гэж та чинь аа нөгөө бөөний бааз маазыг яаж байсан болохоороо.
Цэрэндолгор -
Яагаав энэ сүүлд энэ харьяа болцон байхгүй юу. Тэр нөгөө Ойн яам гэдэг юм чинь байхгүй болоод. Аа ийм тэмдэг мэмдэг тэнд л байна л даа. Хүндэт тэмдэг, намын тэмдэг, ойн медалиуд энэтэр. Тийн. Өвгөн бид хоёрын юм тэнд л зүүчихсэн.
Эрдэнэтуяа -
Сайшаалын зөндөө юу байна даа.
Цэрэндолгор -
Өө сайшаалын үнэмлэхүүд зөндөө.
Эрдэнэтуяа -
За нөгөө ийм юм их байсан юм шиг байгаамаа.
Цэрэндолгор -
Тийн. Тийн. Сайшаалын үнэмлэхүүд бол тэнд бол зөндөө байгаа. Анхаардаг ч үгүй.
Эрдэнэтуяа -
Пөөх.
Цэрэндолгор -
Наадуул чинь дандаа л хурал муралд оролцож байсан юмнууд.
Эрдэнэтуяа -
77 оны 5 сарын 11-ны өдөр төлөөлөгч Соёл Гэгээрлийн ажилтны ҮЭ-ийн 4-р их хуралд таслах эрхтэй оролцоно гэнээ. Ийм нээрээ тэр үед ийм юм явдаг юм шиг байгаан тэ?
Цэрэндолгор -
Тийн.
Эрдэнэтуяа -
ҮЭ-ийн тэддүгээр бага хурал мурал гээл.
Цэрэндолгор -
Барагтай бол бас тэр хуралд чинь сонгогдохгүй шүү дээ. Аймгийн хэмжээнд олон Үйлдвэрчний дарга нар байна. Ажлаар нилээн өрсөлдөж байж л одоо хуралд очино.
Эрдэнэтуяа -
А тэгж байж ийм Их хурлуудыг явуулна.
Цэрэндолгор -
Тийн.
Эрдэнэтуяа -
Мандаат гэнээ. Мандаатыг ёстой нөгөө Монголын ҮЭ-ийн нөгөө эмблем энд байна даа тэ.
Цэрэндолгор -
Тийн.
Эрдэнэтуяа -
Монголын ҮЭ-ийн 77 оны 5-р сарын 10 лхагва гараг гэнээ. Соёл Гэгээрлийн ажилтны ҮЭ-ийн 4-р их хуралд урья. Их хурал Улсын Драмын Төв театр болно.
Цэрэндолгор -
Урилга нь байна. тийн.
Эрдэнэтуяа -
Соёлын тэргүүний юу гэнэв.
Цэрэндолгор -
Соёл Гэгээрлийн
Эрдэнэтуяа -
А Соёл Гэгээрлийн Албаны гэж байгаам уу?
Цэрэндолгор -
Аанг. Ажилчны, Соёл Гэгээрлийн ажилчны ҮЭ-ийн даргаар.
Эрдэнэтуяа -
Тэгж явдгийм уу тэ?
Цэрэндолгор -
Тийн.
Эрдэнэтуяа -
Мандат. Сэлэнгэ аймгийн ҮЭ 80 жил, урилга гэнээ. Үйлдвэрчний Эвлэлийн 80 жил
Цэрэндолгор -
А тийн сүүлийн урилга.
Эрдэнэтуяа -
Сэлэнгэ аймгийнх уу.
Цэрэндолгор -
80 жилийн медаль авсан гэж ярьж байгаагүй юу сая би.
Эрдэнэтуяа -
А тийн.
Цэрэндолгор -
Тэр. Хүндэт тэмдэг, 80 жилийн нөгөө дурсгалын нэг юу гараад байсийн ш дээ.
Эрдэнэтуяа -
Таньд ёстой зөндөө юм байдгийн байнаа. Тэр үед чинь энэ урамшуулал нь ийм юмнууд нь аягүй их урам мурам хүмүүсийг ёстой идэвхтэй ажиллуулдаг байсан байхаа. Тэр үеийн открытууд байна.
Цэрэндолгор -
Харин тийн.
Эрдэнэтуяа -
Шинэ жилийн баярын мэнд хүргэе. Баяр хүргэе гэж байна. Сүлд модны наадмын ажиллагаанд оролцохыг урья. Тэр үеийн шинэ жилийн юу нэг иймэрхүү л байсан даа урилга нь.
Цэрэндолгор -
Тийн.
Эрдэнэтуяа -
Яг нөгөө монгол бүсгүй хадгаа өргөөл.
Цэрэндолгор -
Тийн.
Эрдэнэтуяа -
58-88 он Дулаанхаан. Мэндчилгээ гэнэ үү. Мод дамжуулах баазын 30 жилийн ойг тохиолдуулан.
Цэрэндолгор -
Аа тийн. 30 жилийн ой тэмдэглэсэн.
Эрдэнэтуяа -
Үр хүүхдэд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж а Дулаанхааны 88 онд 30 жил нь болсон юм уу тэ?
Цэрэндолгор -
Тийн. Наадах чинь манай өвгөний хойно сурч байсан урилга.
Эрдэнэтуяа -
Юу муу одоо дипломорхуу юм уу?
Цэрэндолгор -
Үнэмлэх л юм даа. Мэргэжлийн үнэмлэх л юм даа.
Эрдэнэтуяа -
Мэргэжлийн үнэмлэх тэ?
Цэрэндолгор -
Тийн.
Эрдэнэтуяа -
Өө энд чинь ёстой, нөхөр Цэрэндолгорт
Цэрэндолгор -
Наадах чинь нөгөө нэг гавшгайч, 5 жилийн гавшгайч болохоороо.
Эрдэнэтуяа -
Энэ үү.
Цэрэндолгор -
Мнг. Тэмдэгтэй наадах чинь тэмдэгнүүд нь тэрүүгээр л байх шиг байна. үнэмлэх нь 5-р 5 жилийн гавшгайч болохоор л.
Эрдэнэтуяа -
76 оны 1 сарын 30. 73 хоёр удаа болсийм уу? Тэ.
Цэрэндолгор -
5, 6 байгаа. Юу гэж байна.
Эрдэнэтуяа -
73 оны 2 сарын 14.
Цэрэндолгор -
2-лангийнх уу.
Эрдэнэтуяа -
76 оны 1 сарын 30. Социалист хөдөлмөрийн гавшгайч цол тэмдэг олгов гэж байна.
Цэрэндолгор -
Аа наадах чинь нөгөө бригадын. Бригадын тэмдэг.
Эрдэнэтуяа -
Тийм байна. тэ.
Цэрэндолгор -
Тийн.
Эрдэнэтуяа -
Их хурлын танхимын 1-р давхарт. Урилга. Дулаанхааны хорооны 20 жилд. Сонинд хэвлэв. 4-р их хурлын дотоод журам гэнээ. Журам . аймгийн Намын Хорооны 20-р бүгд хурал. Хувьсгалт Нам 60 жил мэндчилгээ гэнээ. 81 онд 60 жил тийм байна тэ. ҮЭ учиртай байсан байна шүү.
Цэрэндолгор -
Учиртай. Учиртай.
Эрдэнэтуяа -
ЗХУ-ын уран сайхны өргөн дэлгэцийн “Буруутанг” 86 оны 12 сарын 24-ны 20 цагаас Алтанбулаг кинотеатрт үзэхийг урьж байна. Энийг тэгээд “Буруутанг” гээд кино мино бас бодлогын чанартай кино юу үгүй юу.
Цэрэндолгор -
Тийм л байх даа. Одоо мэдэхгүй ээ.
Эрдэнэтуяа -
Улсын Их Дэлгүүр, энэ яаж байсийн.
Цэрэндолгор -
Дэлгүүрт үйлчилдгийн их хуралд очихоор.
Эрдэнэтуяа -
Дэлгүүрт үйлчлүүлдэгээ.\
Цэрэндолгор -
Тийн.
Эрдэнэтуяа -
Аан Улсын Их Дэлгүүрт. 77 оны 12 сарын.
Цэрэндолгор -
Их хуралд очсон Их хурлын гишүүд чинь дэлгүүрт нэг удаа үйлчлүүлдэг.
Эрдэнэтуяа -
Үнэгүй юу.
Цэрэндолгор -
Өө тэнд бодвол ховорюм л гарч байсан байлгүй бодвол.
Эрдэнэтуяа -
Аа их дэлгүүр болохоор.
Цэрэндолгор -
Тийн. Их дэлгүүрт.
Эрдэнэтуяа -
Арай л нэг.
Цэрэндолгор -
Арай л нэг ховор дуу юм.
Эрдэнэтуяа -
Энд тэнд олддоггүй юм.
Цэрэндолгор -
Тийн. Олддоггүй юм л. Гарч ирсэн байх. Үйлчилж байсан л даа аргагүй л. Юм их ховор байлаа ш дээ.
Эрдэнэтуяа -
Аанг.
Цэрэндолгор -
Тэрэнтэй л холбоотой байх даа.
Эрдэнэтуяа -
Тийм байх. Энэ аягүй үнэтэй л юу байсан байх даа. Депутатынх байна. Тэгээд тэр нэг депутат мепутат гэж чухал юм байсан юм шиг байгаан.
Цэрэндолгор -
Аа тийн. Чухал тийн. Манай тосгон чинь 30 тойрогтой байсан. 30 тойрогт сумын нийт депутат.
Эрдэнэтуяа -
Бүгдээрээ л.
Цэрэндолгор -
Тийн.
Эрдэнэтуяа -
Энэ ямар тэмдэг вэ?
Цэрэндолгор -
Энэ нөгөө бригадын чинь тэмдэг.
Эрдэнэтуяа -
А саяны юу.
Цэрэндолгор -
Бригадынх нь энэ хувь хүнийх нь жижиг .
Эрдэнэтуяа -
Аан за за. Депутатын үнэмлэх гэж ийм байсан юм байна тэ? Тийм байна депутатын үнэмлэх. Ядамжав овогтой Цэрэндолгор нь АДХ гэдэг нь юу гэсэн үгийн.
Цэрэндолгор -
Ардын Депутатын Хурал гэж байгаан.
Эрдэнэтуяа -
Аан. Ардын Депутатын Хурлыг сонгох 14 дахь удаагийн сонгуулийн 27-р тойргийн депутат мөөн. Дулаанхаан хороо гэж байна гэнээ. Сум хорооны депутат гэж байна. Аймгийн Намын Хорооны гишүүн гэж байына. Пропуск гэж байна. Дээр үед нээрээ ийм юм байсан тэ.
Цэрэндолгор -
Тийн. Наадах чинь минийх мөн үү.
Эрдэнэтуяа -
Хорооны эрхлэгчийн пропуск гэж байна. Та залуугаараа байсан байна шүү. Залуу байсан байна шүү. Урилга гэнээ. ҮЭ-ийн 11-р их хурал, 50 жилийн ойн зочид төлөөлөгчид зориулсан монгол бөхийн барилдаанд урья. Тэгээд энэ депутат мепутатууд янз бүрийн юманд аягүй их уригддаг байсан байх. Нэр хүндтэй тэ.
Цэрэндолгор -
Тийн. Тийн. Наадах чинь алийв миний эвлэлийн батлах байх шиг байна.
Эрдэнэтуяа -
МЗЭНН гэнээ.
Цэрэндолгор -
Өө Монголын Улаан Загалмайн нийгэмлэг гэж байгаан.
Эрдэнэтуяа -
Аан за за. Үндэсний, а үнэмлэх гэнээ.
Цэрэндолгор -
Манай өвгөний үнэмлэх байхаа даа.
Эрдэнэтуяа -
Тийм байна. Депутатын үнэмлэх таных уу.
Цэрэндолгор -
Тийм байх.
Эрдэнэтуяа -
А тэгээд сонгогдох болгондоо ийм үнэмлэх өгдгийм уу тэ?
Цэрэндолгор -
Тийн. Лав 4 удаа сонгогдож байсан байхаа би.
Эрдэнэтуяа -
Тийм байна. 4 үнэмлэх байна шүү.
Цэрэндолгор -
4 удаа сонгогдож байсан.
Эрдэнэтуяа -
86 он, 90 онд сонгогдсийм уу бараг хамгийн сүүлд бараг.
Цэрэндолгор -
Хамгийн сүүлд 90 онд.
Эрдэнэтуяа -
90 онд сонгогдсон юм байна тэ.
Цэрэндолгор -
Тийн.
Эрдэнэтуяа -
Энэ. Гишүүн Цэрэндолгор Аймгийн ҮЭЗөвлөлөөс 63 оны 10-р сарын 23
Цэрэндолгор -
Аан тийн. Наадах чинь нэг Аймгийн, аймгийн бүжигчдийн шалгаруулсан юунд.
Эрдэнэтуяа -
Бүжигчин цол.
Цэрэндолгор -
Гуравдугаар, тийн.
Эрдэнэтуяа -
Та багадаа бүжиг мүжигээр хичээллэдэг байсан уу үгүй юу.
Цэрэндолгор -
А харин сонирхолоороо л. сонирхол. Тэр үед чинь идэвхитэй хүн чинь юм юм хийгээл явдаг байсан ш дээ тэ.
Эрдэнэтуяа -
Тэр үеийн хүмүүсийн идэвхтэйг, тэр чадвар нь хаанаа ч байдгийн. Юм юманд л.
Цэрэндолгор -
Юм юманд л орж байдаг.
Эрдэнэтуяа -
Оролцож явдаг юм шиг байгаан тэ.
Цэрэндолгор -
Тийн.
Эрдэнэтуяа -
Таны амьдралд ер бусын ба бусдаас онцгой гэх зүйл бий юу?
Цэрэндолгор -
Байхгүй ээ.
Эрдэнэтуяа -
Одоо хадгалж явдаг, дурсч явдаг, нандигнаж явдаг, аав ээжээс өвлөж ирсэн зүйл, захиа занаа.
Цэрэндолгор -
Тийм юм байхгүй.
Эрдэнэтуяа -
Өвөг дээдсийн юу ч байдгийн. Юу ч байж болно. Таны амьдралд гүнээр ямар нэгэн гүнээр нөлөөлсөн үйл явдал бий юу? Сайнаар, муугаар дурсамж үлдээсэн, гүн шарх үлдээсэн. Энэ тиймэрхүү шүү гэсэн.
Цэрэндолгор -
Ерөөсөө л миний ажлын хамгийн оргил үе нь Үйлдвэрчний ажил.
Эрдэнэтуяа -
Аанг.
Цэрэндолгор -
Би үйлдвэрчний ажлыг л одоо миний амьдралын хамгийн сайхан үе гэж боддогийн ш дээ. Яагаадав би 10 жилийн ажил зүтгэлээ зориулсан 20 жил. 10 жил идэвхтнээр, 10 жил даргаар.
Эрдэнэтуяа -
Идэвхтэн байхдаа юу хийхэв?
Цэрэндолгор -
Ялгаагүй л энэ үйлдвэрчний ажил чинь нөгөө л одоо хийж байгаа ажлааа л туслаа л одоо тийн. Энд бэлтгэгдэж явна ш дэээ.
Эрдэнэтуяа -
Аанг. Дарга болохоороо зохион байгуулаад явна.
Цэрэндолгор -
Шууд зохион байгуулад явчихна.
Эрдэнэтуяа -
Мнг. За за ярилцлага өгсөнд маш их баярлалаа. Юмаа үзүүлсэнд баярлалаа.
Цэрэндолгор -
Өөрт чинь их баярлалаа. Дүүгийн нэр хэн билээ энэ чинь.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.