Tulgaa
![](../assets/images/interviewees/990464.jpg)
Basic information
Interviewee ID: 990464
Name: Tulgaa
Parent's name: Tügj
Ovog: Chonos
Sex: m
Year of Birth: 1938
Ethnicity: Halh
Additional Information
Education: elementary
Notes on education:
Work: retired
Belief: none
Born in: Tögrög sum, Övörhangai aimag
Lives in: Dulaanhaan sum (or part of UB), Selenge aimag
Mother's profession: herder
Father's profession: none (baihgui)
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
cultural campaigns
family
repressions
new technologies
politics / politicians
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Эрдэнэтуяа -
За хоёулаа соёлын довтлогооноос яриагаа эхэлье?
Тулгаа -
Юу л даа би 1975 онд Дулаанхаанд ирсэн. 1964 оноос хойш дандаа кино механик, фото зурагчин хийсэн.
Эрдэнэтуяа -
1964 оноос хойш аанхаа?
Тулгаа -
Энэ хугацаанд соёлын довтолгооны ажил гэдэг чинь эмэгтэйчүүдийн зөвлөл, клуб, тухайн орон нутгийн намын байгууллагуудын жинхэнэ гол ажил байсан юм.
Эрдэнэтуяа -
Аан хаа?
Тулгаа -
Соёлын довтолгоонд юу орох вэ гэхээр хүнийг боловсруулах, ариун цэвэрч, гэгээрүүлэх тийм ээ, соёлч боловсон зан харьцаатай байх энэ асуудлыг маш их тавьдаг байсан юм. Жишээ нь нэг цехийн ажилчид байлаа гэхэд ажилчидаасаа бага зэрэг заваан бохирдуу тийм улсууд байдаг ш дээ. Тэр улсуудын гэр орноор нь очиж хөнжлийн цагаан даавуу, эд материалуудыг нь ажилчид очиж угааж цэвэрлэж өгдөг.
Эрдэнэтуяа -
За
Тулгаа -
Ийм байсан юм. Соёлын довтолгоо гэдэг чинь юу гэсэн үг вэ гэхээр тэр хүнийг л ариун цэвэрч нямбай байлгахыг чухалчилдаг байсан. Хамгийн дээрээсээ бол юуны эмэгтэйчүүдийн зөвлөл, тэгээд орон нутагт аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөл шууд бие дааж хийдэг байсан юм. Тэгээд бас энэ чинь юу ш дээ ямар ваа нэг юмны чинь ариун цэвэрч боловсон байлгахыг чухалчилдаг байсан юм. Бид яахад эвгүй л юм даа. Одоо бол байхгүй болчихлоо доо. Малын сэрх гэлээ гэхэд чинь хүнд ч гэсэн ширхтэй амьтан ш дээ тэр ширх эд нарыг чинь арилгуулах, угааж цэвэрлэх, хүүхдийн толгой ариун цэврийг үзэх байна. Сургууль бол долоо хоногт өдөр болгон гэх нь хайшаа юм бэ, 2 юм уу 3 хоног аруин цэвэр үздэг байсан байхаа. Хумс үзнэ, тэгээд бөөс хуурс юу байна үзээд л дандаа ингэдэг байсан юм.
Эрдэнэтуяа -
Бохир хүүхдүүдийг?
Тулгаа -
Бохир хүүхдүүдийг яахав анги ангиар нь хэлэлцээд ар гэр эцэг эхтэй нь уулзаж яриад аль болохоор л зөвөлгөө өгдөг байсан байхгүй юү. Тэгээд тухайн үедээ бүр 3 удаа болоод дийлдэхгүй бол нэг бол самбар дээр ч юу юу нэртэй нь аль болох хүүхдүүдэд ухамсарлуулах ойлгох талаас нв хэлдэг юм. Ийм л юм байсан юм даа. Тэгээд фермүүд байна мал фермүүд, саалын фермүүд дээгүүр чинь үнээ малыг чинь халаадтай, гар мараа угаасан барьсан, саах маах зэргийг чинь байнга тэгж зөвөлгөө өгч, фермүүдийн саальчидад дандаа тйим ариун цэвэр их сахидаг байсан юм тухайн үедээ. Нэг иймэрхүү л юм байна даа.
Эрдэнэтуяа -
Соёлын довтолгоонд тэгээд голчлон эмнэлгийн ажилчид л голдуу явах уу?
Тулгаа -
Эмнэлгийн ажилтан ч явна, клубынх ч явна.
Эрдэнэтуяа -
Хэдэн хүн явах вэ?
Тулгаа -
Хэд ч байж болно л доо. Соёлын довтолгоон гээд 7 хоног зарлачихсан хариуцсан байгууллагууд нь тэгээд
Эрдэнэтуяа -
Шаардлага хангаагүй айлуудыг?
Тулгаа -
Шаардлага хангаагүй айлуудыг хөнжил даавууг нь угааж цэвэрлэж өгөөд хамт олноороо
Эрдэнэтуяа -
Нөгөө гахай махай тавих?
Тулгаа -
Гахай тавина тийн. Тэгээд мэлхий матар ч юм уу тийм юм тавьдаг тийм байсан юм. Зарим нь тэгээд ханын сонин гээд гаргадаг байсан юм. Ханын сонин дээр зурагтай нь тавих тохиолдол байсан. Зургийг нь аваад тэр нь ганцхан гэрт нь байж байхгүй ш дээ клуб дээр байж байна. Албан газар нь ч юм уу байж байна. Хүн чинь хараад жигшинэ ш дээ. Аль болох цэвэрч нямбай байхыг бодно ш дээ. Яг тийм байсан үе. За тэгээд иймэрхүү л юм байна даа өшөө асуух юм байвал би хариулчихаж болох байхаа.
Эрдэнэтуяа -
Айлуудыг юу билээ соёлч айл?
Тулгаа -
Соёлч айл, соёлч албан байгууллага гээд тэр дотроос бас соёлч бүлэг, сургууль дээр бол анги, бүлэг болно. Янз бүр урамшуулал их байсан юм аа. Тэр үед юм хийвэл чаддаг л байсан байхгүй юу шаардлага тавиад ийм л байсан юм даа.
Эрдэнэтуяа -
Ямар байдлаар ухуулга сурталчилгаа хийдэг байсан? Телевиз радио хэвлэлээр үү гэрээр явж ухуулга хийх үү?
Тулгаа -
Гэрээр явж хийнэ тэгээд лекц сонсгол
Эрдэнэтуяа -
2 дахь, 5 дахь ч билүү тийм ээ?
Тулгаа -
Тэр сонсгол яриан дээр чинь л сайн мууг нь дуудна ш дээ. Сонсгол бол яахав улс төрийн мэдээлэл авдаг 2 дахь өдөр, 5 дахь өдөр бол ёстой сайн хэлхийг нь сайн хэлээд, муу хэлхийг нь муу хэлээд шийтгэдэг байсан байхгүй юу. Албан газар өөрсдийгөө магтчихаад тэгээд за тэр тэр тийм байсан тэгж ажил тасалсан, тэр бохир заваан байсан гэдэг ч юм уу ингээд цөмийг нь яриад хэлээд өгчихдөг. Тэгдэг байсан юм.
Эрдэнэтуяа -
Хүмүүс соёлын довтолгоон анх гарлаа ер нь хэр хүлээж авч байсан бэ?
Тулгаа -
Тэр чинь дээрээсээ явуулж байгаа юм чинь дэндүү хүлээж авна ш дээ. Хүлээж авсаны үндсэн дээр л жишээ нь янз бүрийн хорхой бөөстэй байсан одоо бол тийм юм байхгүй ш дээ. Дэндүү хүлээж авдаг байсан. Хүлээж авахгүй байхын ч арга байхгүй юм албадлаган үүрэг даалгавар өгсөн юм чинь мастерууд нь. Хүмүүс сайхан хүлээж авна сайхан хүлээж авхаас ч яахав цэвэрч байх яах ч арга байхгүй.
Эрдэнэтуяа -
Соёлын довтолгоон эхэлхээс өмнө монголын нийгэм ямар байв?
Тулгаа -
За тэр их сонион хүүхэн. За би өөрөө 1938 оны хүн энд төрсөн хүн. Тэгээд энэ чинь манайх чинь юу шүү дээ 1953-54 онд юм уу арьс өнгөнийхөн хойноос эмч нар ирсэн юм оросоос. Тэр ирээд хүн бүгдийг цусны шинжилгээ аваад тэгээд арьс өнгөний өвчтэйг нь цусны шинжилгээгээр тогтоогоод хамгийн дээд тал нь 12 курс, тэгээд 6 курс цагаан тариа гээд тарьж байгаад оросууд жинхэнэ манай тэр яр тэмбүүг чинь арилгаж өгсөн юм. Оросууд арилгасан юм. Тэрнээс өмнө ямар байсан гэхээр хамартай хамаргүй янз бүрийн хүмүүс байсан юм. Хамар байхгүй булгиаран таглаатай дандаа л арьс өнгөний өвчинөөс болж л хамаргүй, өрөөл татанхай, тахир дутуу. Тэгээд бас тэрнээс урьд тэрэнтэй чинь цуг бөөс хуурсыг чинь бас л шүүрдэж авсан шүү дээ. Хамгийн гол тухайн үед цэвэрхэн газар хаа юу байсан гэхээр эмнэлэг сургууль 2 л байсан. Контор эд нар цэвэрхэн л байна л даа гэхдээ эмнэлэг сургууль 2 байсан юм даа. Тэрнээс урьд нь би за нэг хогийн юм ярьчия. Бид нар чинь одоо юу ш дээ. Хүн ингээд ордог юм ш дээ хүнд нэг цай хийгээд өгчихөнө шүлсээрээ угааж, шээсээрээ арчина гэж нэг үг байдаг юм.
Эрдэнэтуяа -
За
Тулгаа -
Аяга юуг чинь шууд аваад долоочихоно ш дээ. Тэгээд дотоод хормойгоороо арччихана. Дотоод хормой гэдэг чинь энгэрийн гэдэг нь шээс хүрнэ ш дээ тийм учраас шүлсээрээ угааж, шээсээрээ арчина гэдэг ийм байсан. Тэгээд соёлын довтолгооны бас нэг асуудал юу вэ гэхээр эмэгтэйчүүд цэвэрч нямбай байх хөвөн марль янз бүрийн юм гарч ирж байж л сая цэвэр нямбай боллоо ш дээ. Тэрнээс урьд нь байна ш дээ миний хөө шар эсгий гэрийн бүрээс энэ эсгий байна ш дээ, эсвэл гадаа хэвтэж байгаа хонины нэхий ч юм уу адсганаас хайчилж аваад ингээд хийгээд хөөрхий амьтан байнга ингэдэг байсан байхгүй юу. Энэ бол маш хүнд асуудал тийм ээ. Тэр үедээ л одоо бол бүр хэцүү байх. Одоо бол тийм юм байхгүй ш дээ.
Эрдэнэтуяа -
Юм хөгжчихсөн
Тулгаа -
Юм хөгжчихсөн. Соёлын довтолгоо гэдэг чинь ард түмэн гэдэг чинь бүр тэгээд байгаад сурчихсан
Эрдэнэтуяа -
Тэрнээсээ болоод өвчилдөг байсан ч юм билүү?
Тулгаа -
Ер нь өвчин гайгүй байсан юм шүү.
Эрдэнэтуяа -
Тэр үед үү?
Тулгаа -
Тийм. Арьс өнгөний өвчин л элбэг байсан байх. Тэрнээс биш савны хорт хавдар ер нь байгаагүй байх аа би тэгж боддог юм.
Эрдэнэтуяа -
Байгаль орчин, идэж уух юмнаасаа ч болдог байх? Одоогийнхоор оргиналь гэдэг?
Тулгаа -
Тийм тэр үед чинь мах л иднэ өөр юм идэхгүй ш дээ.
Эрдэнэтуяа -
өвөлдөө мах зундаа цагаан идээ? Гурил байхгүй?
Тулгаа -
Одоо үр хүүхдүүд шүдгүй гээд байгаа нь цагаан идээ байхгүйн л байх. Анагаах ухаан ч тэгж үздэг юм билээ, би ч тэгж боддог. Бидний үед чинь аруулыг чинь шажигнатал идэж байлаа ш дээ. Тийм байсан юм.
Эрдэнэтуяа -
Та нарыг хүртэл тэгж сургадаг байсан уу?
Тулгаа -
Тэгэхгүй яах юм. Ерөөсөө зун нэг хааяа хонь алж идвэл иднэ төлөг, борлон. өшөө юм байхгүй. Бидэнд бол жаахан чөмөг, чих л оногдоно. Тэр махыг чинь томчууд л иднэ ш дээ. Бид нар бол сүүгээ ууна, таргаа иднэ, ээдмээ иднэ жаахан жаахан хишиг өгнө тэрийг л иднэ. Тэгээд л байж байдаг байсан.
Эрдэнэтуяа -
Тоохгүй?
Тулгаа -
Тэрийг юуг нь тоох вэ тоохгүй. Хүүхдийг горьдхоос нь өмнө жаахан юм аваад өгчихөнө хүүхэд баярлаад гүйгээд явчихана.
Эрдэнэтуяа -
Бас арга айн? Тэр үеийн л хүүхдийг яаж хүмүүжүүлэх зөв хүмүүжүүлэх нэг арга байх?
Тулгаа -
Тийм хүмүүжитэй л холбоотой байх. Ийм л юм байна өшөө юу байна
Эрдэнэтуяа -
Тэр үеийн хүүхдүүд ер нь гол хүмүүжлээ хаанаас олж авдаг байсан?
Тулгаа -
Эх эцэг л өөрсдөө өгнө ш дээ.
Эрдэнэтуяа -
Ямар байдалаар? Одоогийнх шиг загнах уу?
Тулгаа -
Загнана, ташуурын амт үзүүлнэ, таван салаа боовны амт үзүүлнэ ингэж байж л бид нар хүн болсон ш дээ. Одоо хүүхдээ зодох нь битгий хэл өмөөрөөд байх юм байна ш дээ.
Эрдэнэтуяа -
Юугаар тоглож байв?
Тулгаа -
За тэгээд л морь унаж мод бургасаар шилбүүрээр морь унаж о тоглоно доо. Тэгээд гэр барина янз бүрий гоё гэр барина ш дээ. Тэр дотроо ор хийгээд л хэдэн чулуу аяга эд нар өрөөстэй, хонь мал нь гадуур гурвалжин чулуугаар морь хийчихдэг юм. Манай тэнд зөөлөн чулуу байдаг юм л даа тэрүүгээр тэмээ хийгээд цуурайлах гэдэг юм. Тэмээ цуурайлаад ингээд хийчихсэн хотныхоо гадуур өрчихсөн ингээд ярайгаад байж байна. Тийм л юмаар тоглож өссөн. Ер нь манай нутаг ирвэл даалуу их тоглохыг хориглодог
Эрдэнэтуяа -
Хориглодог оо?
Тулгаа -
Тийм хар мөртэй тоглоом гээд мөрийтэй тоглодог хүмүүс. Шагай харвах, шагай няслах энийг дэндүү зөвшөөрдөг. Хавар хонь мал төллөхөд чинь хүүхдүүд шагай атгаж тоглоод шагай няслаж тоглоод хонь төллөхийг бас манана ш дээ бас. Хоттай хонио нийлүүлчихээд хэдэн хүүхдүүд тэгээд настангууд яахав унтжил байна биз. Хүүхдүүд яахав гарч орж хонь малаа эргээд тэр хоорондоо шагай харваад тэгээд тоглодог байсан.
Эрдэнэтуяа -
Юу өмсөх вэ та нар?
Тулгаа -
Дээл нэхий дээл өмсөнө.
Эрдэнэтуяа -
Зундаа?
Тулгаа -
Зундаа яахав цамц,өмд
Эрдэнэтуяа -
Нөгөө өргөн өргөн өмднүүд үү?
Тулгаа -
Тэр чинь 1950-иад онд гарч ирсэн шар ваар гэдэг. Бүтэн даалинбаар хийдэг байсан. Гүтгэр ээ гүтгэр нэг гуяанд нь 2 хөл багтахаар хийдэг байсан. Оросоос орж ирсэн орос хувцас л даа. Тэр үед орос жолооч нар дандаа тийм хувцастай хотод орж ирж тэгээд манайхан дуурайж хийж өмсөж байсан байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Та өмсөж байсан уу?
Тулгаа -
өмсөж байсан.
Эрдэнэтуяа -
Та чинь тэр үед 1950 хэдэн он гэдэг чинь 10 хэдэн настай байсан уу?
Тулгаа -
Тийм л байсан үе. Юм юм гадарладаг мэддэг л байсан байна. Тухайн үед сургууль соёл ч гэж байхгүй дээ.
Эрдэнэтуяа -
Социализмын үед ор хөнжлийн асуудал шаардлага л байсан байх л даа?
Тулгаа -
Шаардлага байсан.
Эрдэнэтуяа -
Соёлын довтолгооны үед өмнө ор хөнжлийн асуудал яах вэ? Ямар байдаг байсан?
Тулгаа -
Хөнжил эд нар байхгүй ш дээ ямар юм байх вэ. Дээлээ өрөөлдөөд л унтана ш дээ.
Эрдэнэтуяа -
Нэгийг нь доогуур нь дэвсээд нэгийг нь дээгүүр нь нөмрөөд үү?
Тулгаа -
Гудас дэвсээд
Эрдэнэтуяа -
Адсага билүү?
Тулгаа -
Гудас л даа
Эрдэнэтуяа -
Гудас нь байх уу?
Тулгаа -
Байна байна. Тийм юм байлгүй яахав. Гудсан дээрээ дэр аан дэр бол байхгүй ээ 2 гутлаа тайлаад зөрүүлээд гудсан дээрээ тавьчихана. Гутлаа дэрлээд
Эрдэнэтуяа -
Газраар?
Тулгаа -
Газраар ор байхдаа байна гэхдээ томчуудад олдоно.
Эрдэнэтуяа -
Та эцэг эхээсээ хэдүүлээ вэ?
Тулгаа -
Яг эцэг эхээсээ 3-уулаалдаа. Би өөрөө Өвөрхангайн хүн л дээ.
Эрдэнэтуяа -
өвөрхангайн аль сумын хүн бэ?
Тулгаа -
Төгрөг.
Эрдэнэтуяа -
Төгрөг өө?
Тулгаа -
Тийм Төгрөг сумын тэгээд нутагт нэг эгч байдаг юм хүргэ ах эд нар том эгч тэр жил өнгөрчисөн юм аа. Хүүхдүүд нутаг аа байна аа байна. Дүү нар бол зөндөөн байна. Би ч 1958 онд Сэлэнгэд ирсэн хүндээ. Бараг 1959 он юм даа.
Эрдэнэтуяа -
Ямар хэргээр ирсэн бэ? Яг Дулаанхаанд нь ирсэн үү арай өөр суманд ирсэн үү?
Тулгаа -
Зүүнхараагийн спиртний заводод байж байгаад
Эрдэнэтуяа -
Спирт ээ? Аа за?
Тулгаа -
Тэгээд Орхоноор дамжаад энд олон жил шууршлаадаа.
Эрдэнэтуяа -
Анх яаж хаа байсан Өвөрхангайгаас Сэлэнгэ рүү хүрээд ирэв? Илгээлт үү?
Тулгаа -
Тэр үед чинь илгээлт байхгүй байсан юм. Илгээлт чинь 1960-аад оноос эхлэв үү дээ.
Эрдэнэтуяа -
Сүүлд юм байна тийм ээ?
Тулгаа -
1960-аад 60 биш 1964-65 оноос эхэлсэн байх шүү. Эвлэлийн төв хорооны илгээлт гэж. Жин тээж ирээд л энд хоцорсон хүн л дээ. Зүүнхараагийн спирт заводод ажиллаж байгаад л. Тэгээд дараа нь кино механик ч болоод фото зурагчин болоод тэгээд байсаар байгаад дууссан л даа.
Эрдэнэтуяа -
Анх яагаад кино механикч болсон юм? Хэн нөлөөлсөн?
Тулгаа -
Сонин байсан байхгүй юу. Манай Очир гэж нэг хүн байдаг юм Зүүнхараад байдаг юм
Эрдэнэтуяа -
Цуг ажилладаг байсан?
Тулгаа -
Кино механикч хүн л дээ
Эрдэнэтуяа -
Аан за
Тулгаа -
Тэр надад кино зааж өгөөд тэгээд кино сурсан байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Кино зааж өгнө гэхээр одоогоор клуб юм аа даа? Юу яадаг эргүүлдэг юм уу тийм ээ?
Тулгаа -
Тэгээд нэг 7 хоног сураад
Эрдэнэтуяа -
Тэгээд юу нь сонирхолтой юм?
Тулгаа -
7 хоног сураад аймагт 7 хоног курсэд суугаад тэгээд тэр.
Эрдэнэтуяа -
Та кинонд дуртай байсан уу үгүй юү?
Тулгаа -
Дуртай байлгүй яахав. Тэр үед чинь ганц үздэг
Эрдэнэтуяа -
Хэдэн оноос анх кино гарч эхэлж байсан юм бэ?
Тулгаа -
1952-53 оноос л хөдөө газар кино тавьж эхэлж байсан. Улаан гэр гэж очиж байсан юм. Улаан гэр гэдэг нь клуб л гэсэн утгатай л юм л даа. Хэдэн гэрүүд очихсон тэгээд кино гаргаад тэр чинь бас дуугүй кино гарч байсан юм аа бас. Гонгор баатрын тухай Норжмоогийн зам эд нарыг үзээгүй одоо л үзэн харин. Гонгор баатрын тухай, Дандар баатрыг тухай байхаа тийм кино гарч байсан юм. Тэр үед чинь хаа юу байгааг нь харах гээд их хөөцөлдөг байлаа ш дээ. Тэгж гарч эхэлж байсан. Тэрнээс хойш бүх л юм өөрчлөгдлөө шүү дээ.
Эрдэнэтуяа -
Та 1938 онд төрсөн гэдэг чинь нилээд эрт төрсөн юм байна ш дээ?
Тулгаа -
Тийм.
Эрдэнэтуяа -
Танайхаас хэлмэгдсэн хүн байдаг уу?
Тулгаа -
Бий бий.
Эрдэнэтуяа -
Тэр хүмүүсийнхээ талаар яриач, яаж хэлмэгдсэн тухай, хэлмэгдүүлэлт ер нь яаж явагдаж байв?
Тулгаа -
Тэр хэлмэгдлийг яаж явсаныг мэдэхгүй л дээ. Манай тэр Дэдээгийн ах Тангад гэж хүн байсан юм. Тэр Тангад гэдэг хүнийг хэлмэгдлийн үед тэмээ цуглуулаад явж байхад нь барьж авчираад, дээлийг нь хуу татаж хаяад, 2 хөлийг нь морины хөлөн доогуур холбож уяад манайх хүнээ авлаа танайх эмээлээ ав гээд тэгж хэлээд аваад явчихаж байсан гэсэн. Тэгээд эргэж ирээгүй юм гэсэн дээ.
Эрдэнэтуяа -
Лам байсан уу?
Тулгаа -
Лам биш хүн байсан. Хар хүн байсан гэсэн.
Эрдэнэтуяа -
Төрийн хар хүн байсан уу?
Тулгаа -
Төрийн хар хүн байсан гэсэн.
Эрдэнэтуяа -
Лам болон төрийн хар хүмүүст л жаахан?
Тулгаа -
Чи хүн олж ирэхгүй бол чи толгойгүй гэсэн дээрээс шаардлага тавихгүй юу.
Эрдэнэтуяа -
Тоо өгсөн?
Тулгаа -
Тоо өгсөн. Тоо ч юу байхав тийм шаардлагатай. Эсэргүүн олж ирэхгүй бол чи толгойгүй. Нөгөөдүүл чинь толгойтой байхын тулд хонь мал хариулж байсан хүн барьж байсан юм байна лээ.
Эрдэнэтуяа -
Тоондоо хүргэхийн тулд?
Тулгаа -
Хоосон очиж болохгүй. Хоосон очвол өөрөө толгойг нь авчих гээд байдаг.
Эрдэнэтуяа -
Тэр хүмүүс ч тэгээд хаа хамаагүй хүмүүсийг барьж л байдаг? Хүн л байх хэрэгтэй юм уу?
Тулгаа -
Хүн л байх хэрэгтэй л гэж эсэргүүн гэж бодож аваачиж өгөхгүй юү дээ нэг үгээр хэлбэл
Эрдэнэтуяа -
Сүүлд цагаатгагдсан уу?
Тулгаа -
Цагаатгагдсан, цагаатгагдсан.
Эрдэнэтуяа -
Цагаатгасан үед нь хэрэгтэй нь танилцдаг юм шиг байна лээ ш дээ. Тэрэнтэй танилцахад юу гэж бичсэн байна. Цөөхөн л юм бичдэн юм шиг байна лээ?
Тулгаа -
Цөөхөн юм байдаг юм байна лээ манай нэг ах байсан юм аа тэр л хөөцөлдөж мөнгө төгрөг авсан юм байна лээ. Тэрнээс би хол байдаг хүн тэрийг мэдэхгүй
Эрдэнэтуяа -
Ер нь тийм хүмүүсийг байцаалт энэ тэр юм аваагүй юм шиг байна лээ ш дээ?
Тулгаа -
Авдаггүй юм шиг байна лээ. Аваачаад л шууд л буудах л үүрэгтэй байсан юм шиг байгаа юм. Шоронд байлгаж байгаад л бууддаг байсан юм байгаа юм. Тийм л юм байна лээ. Тангад гэж хүн байсан юм байна лээ зайлуул.
Эрдэнэтуяа -
Одоо тэгээд хэлмэгдээд явсаны дараа буцаж ирж хөрөнгийг нь хураах асуудал байсан уу?
Тулгаа -
Хураасан юм байна лээ.
Эрдэнэтуяа -
Хэр их юм хурааж байсан, яаж хураасан юм?
Тулгаа -
Ёстой мэдэхгүй юм аа. Бүх хөрөнгийг нь хураасан гэж хөгшчүүл ярьдаг байсан.
Эрдэнэтуяа -
Мэдээ мэдээлэл хэр байсан?
Тулгаа -
Тэр үед ямар юм байх вэ. Мэдээлэл гэж тэр үед юу байсан гэхээр морин өртөө байсан байхгүй юу. 30 км-т нэг өртөө байдаг. 30 км давхиад дараагийн морио унаад цаашаа давхиад улаа нэхээд л. Мэдээ мэдээлэл гэж морин өртөө л байсан юм байна лээ. өдөртөө л бараг Өвөрхангай орж байсан юм биш үү.
Эрдэнэтуяа -
Ая яа яа
Тулгаа -
30 км давхиад
Эрдэнэтуяа -
Ер нь тэгээд эн тэндээс бараг аман мэдээлэл байх тийм ээ? Ам ам дамжиж л
Тулгаа -
Ам ам дамжиж л. Сонин гэдэг маань тэрнээс бүр хойш 1950-иад оноос л хэдэн сонинтой л болж байсан юм даа. Хөдөөгүүр сонин үзэгддэггүй байсан юм чинь. Энд ирж л сонингийн бараа харж байсан.
Эрдэнэтуяа -
Та 1960 оны хэлмэгдүүлэлтийг мэдэх үү?
Тулгаа -
Нөгөө Лоохууз, Сурмаажавын нь уу
Эрдэнэтуяа -
Тэд нарын хэлмэгдүүлэлтийг хэр мэдэх вэ?
Тулгаа -
Тэрийг сайн мэдэхгүй ээ гэхдээ юу л даа хүүхээн хойно сурвалжлагч байсан тэр Сурмаажав, Лоохууз нар хойно суралцаж байгаад намын төв хорооны бүгд хурал болох л байсан юм байна лээ л дээ. Тэр дээр ерөөсөө шууд нэг үгээр хэлбэл ардчилал гэдгийг бий болгох, олон улстай харьцаатай байя гэдэг асуудлаар бэлдэж орж ирсэн байгаа юм оюутнууд тэгээд оруулж ирээд орж ирсэн хойно нь Самбуу гуйа тэрийг зохицуулсан гэж ярьдаг юм хүн. Сайн мэдэхгүй ээ. Лоохууз, Сурмаажав эд нар чинь тэгээд гэхдээ миний л бодлолдоо хүүхээн тэр үед яахав ингээд тусдаа болчиё тийм ээ гэхдээ 2 гүрний харьяанд хараат байгаа ш дээ. Урдаас хятад, хойноос орос нөгөө 2-той холбоогоо тасалчихвал манай улс нөгөө бүдүүлэг байдал руугаа явчих гээд уначих гээд байна ш дээ. 1960 оны энэ асуудал чинь юу юм байгаа маа хятадыг ерөнхийлөгч Мао зэ дун зөвлөлтийн намын төв хорооны 1-р нарийн бичгийн дарга Хрушев 2 нэг их хэрэлдсэн байхгүй юу. Намын үнэн сонины 3-р нүүрэнд Сталины номын санд орвол төв номын санд тэр 2 нүүр дүүрэн хэрэлдээд хятад нь ч оросыг муу хэлээд, орос нь хятадыг муу хэлээд манайхан ч бас дундаас нь орж муу хэлж бужигнуулаад голцуу би энэнээс болсон болов уу гэж боддог юм. Янзан бүрийн хойноос улсуудын хэлмэгдсэн гэхдээ буудаагүй юм байна лээ. Хэдэн жилийн ял өгөөд заримыг нь нутаг заагаад хаа хамаагүй хөөгөөд нутаг заагаад явуулсан. Тийм л юм байна лээ хэлмэгдүүлэлт бол
Эрдэнэтуяа -
Би сая хэдхэн хоногийн өмнө Лоохууз гэдгийн эхнэр нь Өдрийн сонинд ярилцлага өгсөн байсан чинь яг он гарах гэж байсан юм байна лээ л дээ өмнөхөн нь шөнө болтол ирдэггүй ээ үүрээр ирсэн гэсэн Лоохууз илтгэлээ тавьчихаад илтгэл тавих ёстой байсан юм байна лээ л дээ. Тэгээд илтгэлээ тавьж ирчихээд эвгүйдсэн шүү гээд тэгээд сэтгэл санаагаа дээшлүүлье гээд гадуур зугаалж яваад тэгээд явж байгаад тэгээд он гараад 1 сарын 4-нд гэсэн Өвөрхангай аймгийн Сант руу шилжүүлсэн нялх хүүхэдтэй бага нь хэдтэй ч гэлээ тэгээд бүгдийг нь бүх юмыг нь ачуулаад байрнаас нь гаргаад тэгээд цаанаас нь 69 ирээд бүгдийг нь ачаад Сантад аваачиж малчин болгосон гэсэн. Сарынх нь цалин гэж 17 төг байсан.
Тулгаа -
Тэгнэ л дээ нэгдлийн малчин чинь цалин муутай байсан юм. Жилийн эцэст харин хөдөлмөр хөлс гэж 1000-аад төг авчихдаг байсан юм аа.
Эрдэнэтуяа -
Жилийн эцэст гайгүй авах юм тийм ээ?
Тулгаа -
Гайгүй авдаг байсан юм.
Эрдэнэтуяа -
Сар сард авдаг хөлс нь аягүй бага юм шиг байна лээ ш дээ?
Тулгаа -
Бага бага
Эрдэнэтуяа -
Би ингээд хүмүүсүүсээс ярилцлага авахад хэдхэн төгрөг 50-60 төгрөг?
Тулгаа -
Тийм 50-60 тэр чинь тэгээд юу байсан юм хө 1 кг ноолуур дутлаа гэхэд 7төг 50 мөнгө байсан юм. Тэгээд 3 нугалж төлнө. 1 кг ноолуур дутахад ямарч түүхий эд дутахад 3 нугалж төлүүлдэг байхгүй юү. Энэнээс болж л ажилсаг болж байгаа юм л даа. Ерөөсөө л норм төлөвлөгөөг биелүүлэх ажилсаг болсон. Тэгээд энэ Лоохууз гуай нэг ингэсэн байдаг юм өрхийн үйлдвэрлэлийн 3 дээр ч байлуудаа би ерөөсөө цагаан захтай байж байгаад малчин болсон би малчин болоод муудаагүй юм бүгдээс сурсан. Тийм учраас би хэлмэгдлээ гээд гомдоод байх юм байхгүй гэж ярилцлага өгсөн байдаг юм. Тэгж хэлсэн байна лээ намын төв хороонд гомдоод байх юм байхгүй ээ би цагаан захтай байсан бол ингэж юм хийж сурах ёсгүй байсан цагаан захгүй болоод хөдөө нутаг заагдаж очоод би юм юм хийж сурсан гэж гутал, мөнгө, дархан хийдэг хийхгүй юм байхгүй хүн байсан гэсэн.
Эрдэнэтуяа -
Тийм булгиараар гутал хийж зараад тэгээд гэрийнх нь урдуур жолооч нар аягүй их наашаа цаашаа явдаг байсан гэсэн тэгээд жолооч нар орж ирж гутал их авдаг тэгээд тэр үедээ болохоор төрийн эсэргүүний гутал авлаа гээд жолооч нар хэлэхээр тэр үеийн жолооч нар аймар хээгүй бүдүүн бараг юм яриад хаагуур буух нь хэнд хэрэгтэй юм гээд тэгсгээд бууж муугаад ойр зуурын юм ягаад мөнгө олдог байсан юм шиг байгаа гэж би уншсан.
Тулгаа -
Тэр чинь дандаа дотоод яамныхан дандаа цуг дагаж явж байсан байх аа.
Эрдэнэтуяа -
Тэгээд ер нь хараа хяналттай, би тэгээд боддог юм тэг үг социализмын үед гарсан болов уу төр түмэн нүдтэй гэж янз бүрийн тагнуултай туршуултай, хаана юу хийж байна бараг мэддэг байсан юм шиг байна лээ?
Тулгаа -
Туршуул байлгүй яахав дээ. За нөхөр минь чамд үүрэг өглөө за тэр Лоохуузыг харж байна шүү гэж үүрэг өгчихөөд
Эрдэнэтуяа -
Намын үүрэг болохоор өөрөө хэрэгт орохгүйн тулд мэдээлэл өгөхөөс аргагүй?
Тулгаа -
өгөхөөс өөр үггүй ш дээ.
Эрдэнэтуяа -
Ер нь тэр хэргүүд аа хүн хүн л янз бүр ярих юм би ямар тэр үед нь амьдарч байсан биш. Гэхдээ яахав эрт ардчилал гарвал гарах байсан гэж ярьдаг юм?
Тулгаа -
Гарах байсан юм. Манайх чинь ардчилал яасан бэ гэхээр зэрэг орос орон чинь тарж бутраад социализм үнсэн товрог болоход манайх гарсан ш дээ.
Эрдэнэтуяа -
Ер нь 1990 оноос өмнө орос бутарсан юм шиг байна лээ тийм ээ
Тулгаа -
Брисстрайк гэж гарч ирсэн юм өөрчлөн байгуулалт гэж
Эрдэнэтуяа -
Ардчилал биш өөрчлөн байгуулалт гэж гарч ирсэн юм байна ш дээ?
Тулгаа -
Тийм тэгээд тэр чинь гарч ирээд сүүлд нь ардчилал болоод Гарбачов гарч ирж пэжигнүүлээд тэгээд орос орон задраад 2-р дайны үед баруун талын Польш, Болгар эд нарыг эзлээд чөлөөлөөд ингээд зарим энэ Украйн эд нарыг чинь өөрсдийн болгосон байхгүй юу. Уул нь бие даасан жижиг дундад азийн байсан гэтэл републик болгоод өөрийн харьяанд оруулчихсан. Польш, Болгар бол яахав бие даасан улсууд гэхдээ оросын хараат байсан. Ингээд эд нар чинь буцаад ирэхээр чинь яах юм. Манайхан яг бутраад дуусаад социализм үсэн товрог болсон хойно нь манайх чинь гарч ирлээ шүү дээ. Тэрнээс манайх яагаад ч гарч ирж чадахгүй байсан юм. Үндэс байхгүй бүгд социалист орон хэвээрээ тэгээд манай хойд урд бүх холбоогоо тасалчихвал яах юм ганцаардаад л явчихана ш дээ.
Эрдэнэтуяа -
Ер нь тэгээд хэцүүдсэн л юм шиг байна лээ ш дээ нөгөө 1990 он гараад картын бараанд орсон ш дээ тэр чинь тэгээд харилцаа таслагдаж байгаагийн нэг илрэл
Тулгаа -
Тийм хойноос гурил будаа байхгүй болоод
Эрдэнэтуяа -
Тэр гэхдээ яагаад лангуун дээр зөвхөн давс үлдсэн байсан гэсэн ш дээ нэг өглөө юү аажимдаа юу
Тулгаа -
Аажимдаа юу. Тэр чухам юу л даа хойноос янз бүрийн хүнсний бүтээгдэхүүн орж ирэхээ больчихгүй юу.
Эрдэнэтуяа -
Хаасан байж болох л юм л даа.
Тулгаа -
Болно тэд нар чинь өөрсдөө будилсан юм чинь.
Эрдэнэтуяа -
Орост лав юу болж байсан гэсэн оросод сурч байсан ах ярьж байсан рублууд нь ямар ч үнэгүй болчихсон мөнгө нь солигдоод гудамжинд ингээд хогийн саванд шатаагаад зогсож байсан гэсэн
Тулгаа -
Тийм шатаагаад зогсож байгаа нь телевизээр гарсан. Кино мэдээгээр гардэг байсан ш дээ.
Эрдэнэтуяа -
Тэгдэг байсан гэсэн та 1960-аад оноос хойш кино механикч хийсэн гэж байна ш дээ бас нөгөө зурагчин тийм ээ тэгэхэд танд тэр үеийн янз бүрийн үеийг харуулсан дурсгалтай зургууд байна уу, тэр үеийн нийгмийг харуулсан, янз бүрийн нэг зураг л гэхэд тэр үе нэг тиймэрхүү байж ээ гээд заавал нийгэм биш өрөөсгөл талдаа энэ иймэрхүү байсан юм байна төсөөлөл авхаар ч юм уу
Тулгаа -
Тийм юм байж болох л байх л даа. Гэхдээ онц юм байхгүй байх л даа. Хөдөөний амьдралыг харуулсан кино зураг байхаас биш нийгмийн талын бужигнаантай тийм бол байхгүй л дээ.
Эрдэнэтуяа -
Тэр нөгөө соёлын довтолгооны үеийн зураг байдаг уу? Соёлч айл гээд тэгдэг ч юм уу, хүмүүс ирж шалгаж байгаа ч байдаг юм уу, янз бүрийн тийм?
Тулгаа -
Уул нь байх нь байсан юм. Пёлонкоо олохоо байчихаад байна. 300-аад метр Пёлонк юунд хийснээ олдоггүй. Соёлын довтолгооны үеийн хурал цуглааны юм байдаг байсан юм. Зураг аваад байлгүй яахав тэрийгээ олхоо байчихаад баахан юм алдчихаад сууж байна. Тэгээд ийм л байна хүүхээн. Байгаль орчины хувьд бол их хэцүүдэж байна аа ерөөсөө. Манай энэ хойд уулыг чинь хөтөл дээгүүр даваад шүүрний өвс гээд байдаг байсан одоо байхгүй боллоо. Замын хажуугаар чинь царван ургасан, гишүүгэнэ ургасан найгаад мотоцикль чацуу юм л байдаг байсан тэр нь ч байхгүй болчихлоо.
Эрдэнэтуяа -
Юутай холбоотой байна?
Тулгаа -
Цаг ууртай л холбоотой байхдаа. өшөө юу гэж хэлхэв одоо томчууд ард иргэдийн буруугаас муудаад байна гээд байх юм манайд ямар алт энэ тэр гээд ухаад сэндийчээд байх юм байгаа биш. Байхгүй шүү дээ.
Эрдэнэтуяа -
Гээндээ ч бий гоондоо ч бий?
Тулгаа -
Гээндээ ч бий гоондоо ч бий л байх. Тэгээд хажууд нь пойл ихтэй л байсан юм хавар салхи ихтэй пойлны шороо хийсдэг юм уу цөлжилт гэдэг нь тэрнээс болдог болов уу гэж боддог юм.
Эрдэнэтуяа -
Манай энд ингэж цөлжөөд байна гэдэг чинь урагшаа бүр аймар ?
Тулгаа -
Говь руу бүр байхгүй болж байгаа л даа.
Эрдэнэтуяа -
Тэр социализмын нийгмийн үед шашин шүтлэг, шашин төрийн хоорондын харьцаа ямар байсан?
Тулгаа -
Аа хатуу байлгүй яахав. Мухар толгойтой лам хүн гэж бараг байхгүй байлаа. Лам байвал тэгээд яриа лекцэн дээр чинь тэнд тийм лам байна гээд л тэгээд зэмлээд явчихана шүү дээ. Барьж аваад шоронд хийчихгүй, тэр тийм лам байсан, лам гэдэг ард түмнийг мунхруулж байсан байна гээд явчихана шүү дээ.
Эрдэнэтуяа -
Манайхан нэг хэсэг шашинд аягүй их итгэж явдаг байсан ш дээ тэгээд яагаад шашинаа буруутгаад ингээд төр яриад байна ш дээ тэрэнд итгэдэг болчихов?
Тулгаа -
Тэр би боддог юм “Түмний нэг” гэж кино байна ш дээ Сүхбаатарын байгуулсан төрд лам нар эсэргүүцээд Тариатаас лам нарын бослого гараад сургууль шатаагаад л энэнээс л болсон асуудал шүү дээ. Багш нарыг нь алж талаад л сүйтгээд л энэнээс болоод төр чинь лам нараа хэлмэгдүүлчихгүй юү. Хүйс тэмтэрчихгүй юү хэрвээ тэгээгүй бол томоотой байсан бол лам нар, хуучин хүрээнүүд хэвээрээ байж байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Лам нар өөрсдөөсөө эхэлсэн гэж үү?
Тулгаа -
Би бол тэгж үздэг юм миний бодол. Тариатаас тэр зүгээс эсэргүүн гараагүй бол Хөвсгөлийн Рашаантаас эсэргүүн гараад Тариатаар дамжаад наашаа ороод ирсэн тэр ногоон малгайт Дамдинсүрэн тэргүүлсэн баахан улсууд л сургууль шатаагаад эвдэж сүйтгээд явсан юм байна ээ. Тэгээд энэ төр чинь аваачаад тэгчихгүй юү дээ аа ингэж болохгүй юм байна дор нь дарж авья гээд хэлмэгдүүлчихгүй юү.
Эрдэнэтуяа -
Оросоос даалгавар ирдэг байсан нь хэр үнэн бол?
Тулгаа -
Тэр үнэн юм шиг байгаа маа би тэрийг сайн мэдэхгүй.
Эрдэнэтуяа -
Сталингаас?
Тулгаа -
Тэр үед Сталин байсан, Чойбалсан байсан юм манайх чинь хамгийн гол нь хойноос их дарамттай байсан юм шиг байгаа юм. Бас тэгээд ярихад Чойбалсангуайг хойно аваачаад янзалсан юм шиг байна лээ ш дээ.
Эрдэнэтуяа -
Чойбалсан ч гэлтгүй бүгдээрээ байдаг байх аа тийм ээ?
Тулгаа -
Зөндөө олон улсууд байдаг юм байна лээ.
Эрдэнэтуяа -
Амраа нь юу юу гэж авч явдаг сурагтай байсан?
Тулгаа -
Хойноос их даалгавар байхаас яахав. Хараат учраас та нар тэг хамгийн гол нь лам нарыг үгүй хийх явдал яг өөрсдөөсөө болсон гэж үздэг. Томчууд ухаантай улсууд ондоо тайлбарлах байх л даа.
Эрдэнэтуяа -
Ард түмний нуруун дээр нэг намтай байлаа л гэнэ, оросоос янз бүрийн захиалгатай байлаа л гэж байна ер нь ард түмний нуруун дээр хэр их дарамт ирдэг байсан?
Тулгаа -
Байхгүй ээ. Би бол байхгүй гэж хэлнэ. Би 400-ний цалинтай, манай авгай эсгүүрчин 800-900 төг авчихна өшөө ямар юм байх юм дарамт. Гэрлийнхээ мөнгийг төлчихнө, орон сууцныхаа мөнгийг төлчихнө өшөө юу байх юм. Дарамт ерөөсөө байгаагүй. Мал аж ахуйтай нэгдлийн гишүүд харин дарамт ирсэн байх. Төлөвлөгөө норм биелүүлэхгүй бол 3 нугалж төлдөг байсан. Нэгдлийнхэн тэрийг нь биелүүлж хэдэн төгрөг авхаа бодож
Эрдэнэтуяа -
Танайх жаахан байхад чинь малтай байдаг байсан уу?
Тулгаа -
Манайх хөдөө малтай байдаг байсан.
Эрдэнэтуяа -
Малтай байхад чинь нэгдэлжих хөдөлгөөн хэдэн онд гарсаныг мэдэх үү?
Тулгаа -
Мэднэ мэднэ. 1958 оноос
Эрдэнэтуяа -
Нэгдэлжих хөдөлгөөний өмнө төлөвлөгөө гэж байсан юм аа даа? 5-н жилийн төлөвлөгөө билүү?
Тулгаа -
Анхдугаар 5-н жил, 2-р 5-н жил, 3-р 5-н жил гээд
Эрдэнэтуяа -
Тийм 5 жилийн өмнөх тоогоор нь ашиг шимийг нь тооцож авдаг тэр хэр их
Тулгаа -
Тэр чинь ерөөсөө хавар бол ноосоо аваад тушаагаад өгчихнө тэр төлөвлөгөөг энэ тэрийг би сайн санахгүй байна. Төлөвлөгөөг нэгдэлжих хөдөлгөөнөөс хойшихыг л сайн мэднэ.
Эрдэнэтуяа -
За
Тулгаа -
Нэгдэлийн гишүүд төлөвлөгөөтэй, үлдвэрийн ажилчид малгүй байсан юм. Хэдийдээч мал маллах вэ
Эрдэнэтуяа -
Ер нь мал маллахыг хориглодог байсан юм уу? Ер нь төрийн албан хаагчидыг?
Тулгаа -
Толгой тогтоочихсон байсан.
Эрдэнэтуяа -
Аан за
Тулгаа -
Говийн бүс хангайн бүс гээд говийн бүс 75 толгой, хангайн бүс 25 толгой малтай байна гээд тоо толгой тогтоосон байсан. Төрийн албан хаагч малтай байх ямар ч үндэсгүй л дээ 2-уулаа ажилтай юм чинь. Ажилаа хийгээд яваад өгнө. Ганц нэг малтай улсууд байсан л даа. Ноос үсийг нь тушаачихна, арьсыг нь тушаачихана, танайх төчнөөн хоньтой энэ өвөл төчнөөн арьс өг гэхгүй. өлөн гарвал аваачаад өгчихөнө тийм л байсан. Дарамт байгаагүй. Нэгдлийнхэнд байсан байж магадгүй. Үйлдвэрийн районы ажилчидад дарамт байгаагүй.
Эрдэнэтуяа -
Таны хамгийн анхны ажил байсан?
Тулгаа -
Миний анхны ажил энэ Бугантад алтны хайгуулын ажилд явж байсан.
Эрдэнэтуяа -
Ямар байсан?
Тулгаа -
Алтны хайгуулд маршрутанд явж байсан.
Эрдэнэтуяа -
Гадаадынхантай юу?
Тулгаа -
Дандаа оросуудтай явж байсан. 2-3 орос, монгол инженер дандаа тийм мэргэжилтэнгүүтэй явж байсан. Алтны хайгуулд өглөө гараад орой ирдэг. Жаахан жаахан проф шороо аваад л. Дараа нь спирт заводод ажилласан. Тэгээд тэндээс кино механик болоод 1960 оноос л кино механик хийсэн хүн л дээ.
Эрдэнэтуяа -
1975 онд яагаад Дулаанхаанд ирсэн юм та?
Тулгаа -
Томилогдоод ирэхгүй юу
Эрдэнэтуяа -
Хаанаас?
Тулгаа -
Соёлын хэлтэсээс. Орхонд байхад Дулаанхааны кино бол гээд тэгээд ирсэн.
Эрдэнэтуяа -
Таны хамгийн анх гаргасан кино чинь ямар кино вэ?
Тулгаа -
Миний хамгийн анх гаргасан кино юу байдаг юм аа аа цус Толбот хивс гэж
Эрдэнэтуяа -
Толбот хивс гэж кино байдаг юм уу?
Тулгаа -
Байдаг.
Эрдэнэтуяа -
Нэг их гарч байгаагүй байх тийм ээ? Анх гарч байсан кинонууд гарахгүй юм бүүр дээр үеийн тийм ээ?
Тулгаа -
Тийм.
Эрдэнэтуяа -
Толбот хивсийг бол би анх л сонсож байна.
Тулгаа -
Толбот хивс гэж байсан юм тэрийг анхан би гаргаж байсан юм. Нэг нь оросын нэг кино байсан юм. Болгарынх ч юм уу тэр 2-ыг л тавьж байсан.
Эрдэнэтуяа -
Хүмүүс хэр их үздэг байсан?
Тулгаа -
Клуб дүүрэн ш дээ.
Эрдэнэтуяа -
Хэдэн төгрөг?
Тулгаа -
Хүүхэд 1 төгрөг, том хүн 2 төгрөг. Нэгдлийнх бол хүүхэд 50 мөнгө, том хүн 1 төгрөг.
Эрдэнэтуяа -
Бас нэгдэлээрээ ялгардаг юм уу?
Тулгаа -
Тийм тэр ингэнэ хөөе нэгдэл бас учиртай хөөе манай Сэлэнгийн район 2 төгрөг сангийн аж ахуйнхан, нэгдэл бол 1төгрөг 50 мөнгө. 1 төгрөг 50 мөнгийг нэгдэл даадаг байхгүй юу. өөрсдөө үзэхдээ том хүн 1 төгрөг, нөгөө 1 төгрөгийг нь нэгдэл даадаг байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Аа тэдэн хүн үзсэн байна гээд?
Тулгаа -
Тйим.
Эрдэнэтуяа -
Та нарт цаанаасаа соёл гэгээрлийн яам ч гэдэг юм уу хаана харьяалагддаг байсан?
Тулгаа -
Соёлын яаманд.
Эрдэнэтуяа -
Соёлын яамнаас та нарт даалгавар өгдөг байсан уу? Одоо жишээ нь ийм ийм кино гаргана аа, ийм кинонд ийм нийгмийн хүмүүжил боловсрол олгох юм аа, за хүүхдүүдэд ийм агуулгын кино үзүүлнэ ээ гэж янз бүрийн төлөвлөгөөт ажил өгөх үү?
Тулгаа -
Байлгүй яахав.
Эрдэнэтуяа -
Тэр талаар яриач ?
Тулгаа -
Ингэдэг байхгүй юу. Насанд хүрэгчидэд, нийтэд гэж байна, хүүхдэд гэж байна 3 төрлийн үзвэрийн ялгаа байдаг юм. Насанд хүрэгчид гэхээр томчууд үзнэ, нийтийн гэхээр хүүхэд, томчууд үзнэ, хүүхдийн кино гэхээр тусдаа, томчууд ч үзэж байна хүүхэд ч үзэж байна.
Эрдэнэтуяа -
Хүүхдийн кино ямархуу кино байсан?
Тулгаа -
Гоё гоё кино
Эрдэнэтуяа -
Голчлон юу чиглэгдсэн кино байсан?
Тулгаа -
Манай чинь 100% оросоос хангалттай байсан ш дээ.
Эрдэнэтуяа -
Оросын л кино?
Тулгаа -
Оросын кино тавина.
Эрдэнэтуяа -
Орчуулах уу?
Тулгаа -
Орчуулна. өөрсдөө Монгол кино үйлдвэртээ орчуулаад, зарим нь орчуулгагүй гарна. Орчуулгагүй гарахдаа тайлбартай ирнэ. Тайлбарыг нь Монголчуудаа ойлгуулчихана. Хамгийн гоё хүүхдийн кино Хөх цэргийн арми дахин тулалдаанд гэж байдаг юм 1, 2, 3-р анги Талхны хултааш гээд нэг кино байдаг юм.
Эрдэнэтуяа -
Аа
Тулгаа -
Тэрийг одоо бүх телевизүүд тавимаар байна. Тэрийг үзсэн байхад ард түмэн ойлгоно бодно оо доо.
Эрдэнэтуяа -
Ёстой хөөрхөн кино
Тулгаа -
Зовж зүдрээд дүү нар нь үхсэн гээд дөнгөж амьсгаа хурааж байхад эхийгээ амьсгаа хурааж байхад ирдэг байхаа тэр чинь. Дандаа тийм кино тавина. Баригдашгүй өшөө авагч гэж байна
Эрдэнэтуяа -
Баригдашгүй өшөө авагч гоё кино тийм ээ? Сүүлийн үед ерөөсөө гарахгүй байна?
Тулгаа -
Гарахгүй байна одоо бараг муудаад байхгүй болоо биздээ. Фонд байхгүй болохоор гаргаж чадахгүй байх л даа. Хувь тавилан байна Евгений Матевилын өөрөө найруулаад өөрөө хийсэн кино. Хувь тавилан гээд 3 ангит тэр бас их гоё кино байна. Оросын гоё киног алийг нь тэр гэхэв дээ.
Эрдэнэтуяа -
Оросын кино ер хөөрхөн тийм ээ одоо ч гэсэн хөөрхөн жүжиглэлт, найруулалт?
Тулгаа -
Оросын киног гараад ирэнгүүт би хараад сайхан байдаг дэндүү гоё.
Эрдэнэтуяа -
Ёстой их барагдашгүй сэдэвтэй, хаанаас тэрийг ургуулаад гаргаад ирдэг юм?
Тулгаа -
Тийм. Манай киноныхон дандаа оросын школоор хүмүүжсэн шүү дээ. Нэрт найруулагч нар ч байж л байна
Эрдэнэтуяа -
Тэр үед сурч байсан байх л даа?
Тулгаа -
Дандаа хойно сурч байсан. Болгар, Польшид сурдаг, Болгарт голчлон дуучид тэнд сурч байсан юм байна. Кино найруулагч драмынхан хойно суралцсан байхгүй юу. Тэгээд тэр чинь мундаг юм хийж байсан байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Танд Дулаанхааны зурагнууд байгаа юу?
Тулгаа -
Ямар зураг хэрэгцээтэй байна?
Эрдэнэтуяа -
Ямар ч хамаагүй тэр үеийг харуулсан байвал татаад авчихдаг юм уу л гэж
Тулгаа -
Хишгээ миний нааш ирээ
Эрдэнэтуяа -
Тэр үеийн нийгмийг харуулсан, мод дамжуулах бааз ямар байсан юм, одоо тэгээд суурь нь байгаа юу
Тулгаа -
Байхгүй
Эрдэнэтуяа -
Юу ч байхгүй юм уу?
Тулгаа -
2-3 кран л байна уу даа дараа нь авчихаж болох байхдаа
Эрдэнэтуяа -
Одоо олдоно гэж байхгүй юу?
Тулгаа -
Байхгүй. Гадаа харанхуй амбаарт байгаа. Хуучны юмыг хайрцганд хийгээд гадаа тавьчихсан.
Эрдэнэтуяа -
Та энэ зургийн аппаратудаа тайлбарлаач?
Тулгаа -
Энэ яахав дээ хамгийг дээд тал нь греман аппарат, цаад тал нь оросын аппарат
Эрдэнэтуяа -
Социализмын үед эрэгтэй эмэгтэй хүмүүсийн жендэрийн харилцаа тэр үеийн нийгмээс үзүүлэх шахалт ч юм уу эмэгтэй хүн тийм байх ёстой, тэгээрээ ингээрээ гэдэг асуудал байсан уу?
Тулгаа -
Дарга цэрэг нарын хооронд эмэгтэй хүн тийм ийм байх ёстой гэсэн юм байхгүй. Юу байсан гэхээр эмэгтэйчүүдийн зөвлөл гэдэг чинь жендэрийн асуудал ш дээ эмэгтэйчүүдээ дагнаад шаардах юм аа шаардаад ажлаад явчихдаг. Эрэгтэйчүүд нь бас явчихдаг гээд ялгаад байх юм байхгүй дээ. Маш жигд байсан үе байхгүй юу эрэгтэй эмэгтэй заавал тийм байх ёстой гэсэн юм байгаагүй.
Эрдэнэтуяа -
Гайгүй?
Тулгаа -
Гайгүй.
Эрдэнэтуяа -
Нэрээ бодоод байхад эмэгтэйчүүд депутатаар сонгогдож байсан байх?
Тулгаа -
Тийм.
Эрдэнэтуяа -
Ингээд бодоход нэг талаараа бас?
Тулгаа -
Тийм одоо Сүнжидмаа багш байж байна сумыг хорооны депутат байлаа. Баасанжав багш байсан байх аа бас. Эд нар чинь илээр сонгуультай байсан байх аа.
Эрдэнэтуяа -
Ер нь сонгууль гэснээс тэр үеийн улсууд ганц ажил хийнэ гэж бараг байхгүй юм аа тийм ээ?
Тулгаа -
Байхгүй байхгүй
Эрдэнэтуяа -
Тэгээд давхар давхар ямар юмны сонгуульт ажил, үндсэн ажил дээрээ нэмэгдээд сонгууль ажил гээд орчихдог юм шиг байгаа юм.
Тулгаа -
Тийм харин тэгээд цалин байхгүй
Эрдэнэтуяа -
Сонгуульт ажилд уу?
Сайн дураараа айн?
Тулгаа -
Сайн дураараа. Хуралаар батлаад сонгосон бол Баасанжав багш, Сүнжидмаа эд нарыг чинь батлья гээд ингээд өргөсөн яах юм. Тэгээд тэрийгээ хийгээд л явна ш дээ. Сургуулийн хичээлээ ч заана, ар гэрийн ажил үр хүүхдээ хувцаслаж хооллоно, тэр ажлаач хийнэ ажлыг цалгардуулна гэж байхгүй. Яг чиг шугам барьсан хүмүүс байсан юм. Тийм сайхан байсан юм.
Эрдэнэтуяа -
Хүмүүс тэр үед өөрийн гэсэн ухамсартай хариуцлага өндөр байна л даа?
Тулгаа -
Ерөөсөө хариуцлага
Эрдэнэтуяа -
Тэр хаанаасаа олж авсаг хүмүүжил вэ?
Тулгаа -
Тэр үү нэг намынх ерөөсөө л нам л ерөөсөө бүхнийг удирдана ш дээ. Ганц нам байсан танай манай нам гэх юм байхгүй Монгол Ардын Хувьсгалт Нам /МАХН/ гэж байсан нэг л намын бодлого ерөөсөө. Тэгээд яахав намын гишүүд яахав бүр үүрэг даалгавартай. Тэрийгээ биелүүлнэ нэг сахилгагүй хүн байлаа гэхэд чинь нэг намын гишүүнд даалгаад өгчихөнө ш дээ. Чи энийг хүмүүжүүл гээд ажлыг нь хийгээд халамжлаад хүмүүжүүлээд явна ш дээ.
Эрдэнэтуяа -
Халамжлан хүмүүжүүлэгч гэж нэг бодлын зүгээр ч юм шиг?
Тулгаа -
Маш том ажил ажлыг ингэж хийдэг байсан юм. Ажилгүй хүн гэж байхгүй ш дээ. Ажилгүй хүн байвал 2 сарын ч байдаг юм уу албадан албан ажил хийлгэдэг. Албадан ажил хийлгэнэ гэдэг нь юу гэсэн үг гэхээр хөдөлмөрийн хөлс 100 ажил хийлээ гэхэд 60 төгрөгийг цаад газар өгөөд 40 төгрөгийг нь авдаг ийм ажил хийлгэдэг байсан юм. Нөхрийн шүүх, орон нутгийн
Эрдэнэтуяа -
Нөхрийн шүүх гэдэг нь юу юм?
Тулгаа -
Захиргааны шүүх гэж яриад байгаа биз орон нутгийн нөхрийн шүүх байсан юм.
Эрдэнэтуяа -
Одоо аймгийн шүүхийг нэрлээд байгаа юм уу?
Тулгаа -
Биш биш. Аймгийн шүүх бол орон тооных, орон тооны бус шүүх янз бүрийн хүмүүсийг дайчилж авна. Янз бүрийн асуудал гарна ш дээ.
өбхылобөружүшцршүух
Эрдэнэтуяа -
Бас гэхдээ цаанаасаа улсаас томилгоо арга хэмжээ хүчтэй авах юм, буцаад хариуцлага аа яс тооцдог байсан байх л даа одоо бол яриад л байдаг?
Тулгаа -
Хүнд юм хэлээд эргээд авч чаддаг байсан байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Одоо бол хэлчихээд мартдаг тэгээд хүмүүсийн юуг сулруулаад байдаг байж магадгүй?
Тулгаа -
Хамгийн гол нь манайхны Монголчууд чинь үүргээ мэдэхгүй эрхээ мэдээд байх юм.
Эрдэнэтуяа -
Юутай холбоотой байна?
Тулгаа -
Эрх чөлөө
Эрдэнэтуяа -
Тэгээд нөгөө ардчилал руу орох уу?
Тулгаа -
Ардчилал, хүний эрх. Хүний эрх л гэхээс биш иргэн хүн ямар үүрэгтэй вэ мэдэхгүй байна ш дээ бид нар
Эрдэнэтуяа -
Социализмын үед ямар байсан?
Тулгаа -
Социализмын үед үү сонсгол дээр л хүн ийм эрх үүрэгтэй гэхээс эрх гээд хамаагүй дуугара эрх байхгүй ш дээ. За тэгээд дуугарсан хүн байх юм бол тэр дор донгодоод арга хэмжээ авхуулаад, үгүй бол яадаг юм
Эрдэнэтуяа -
Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чаддаггүй байсан болов уу?
Тулгаа -
Чадаж байсан.
Эрдэнэтуяа -
Чөлөөтэй байсан уу?
Тулгаа -
Чөлөөтэй чөлөөтэй ярилгүй яахав. Шүүмжилнэ гэхээр чинь л чөлөөтэй ярина гэсэн үг шүү дээ. Тэр ингэж байсан нөхөр, тэр дарга тэгж байсан, бригадын дарга, мастеруудаа сайн шүүмжлэнэ.
Эрдэнэтуяа -
Тэр үе бас одооных шиг даргаа шүүмжлэхээр асуудалд орох уу арай гайгүй байсан байх тийм ээ? Үг даадаг гэх юм уу эсвэл нийгмээ дагаад үг даадаг шинжтэй болсон юм уу?
Тулгаа -
Ерөөсөө нийгэм дагах нь дагалгүй яахав тэртээ тэргүй ганцхан замтай байсан одоо шиг замбаараагүй олон зам байхгүй байна ш дээ. Нэг замаараа явж байгаа хүмүүс замаасаа гажих юм байхгүй. Гажих арга ерөөсөө байхгүй. Гажих л юм бол тухайн үедээ шийтгүүлж л таарна ш дээ.
Эрдэнэтуяа -
Ардчилалын үр нөлөө юу байна?
Тулгаа -
Ардчилалын үр нөлөө байх нь байна аа байна. Хүн бүр дураараа загнадаг эрх чөлөөтэй болж үр нөлөө гэхэд бас хэцүү ардчилалын харин ганц том алдаа бол энэ ажилгүйдэл, ядуурал гуйланчлал дэндлээ. Тэрнээс урьд чинь гуйлгачин байгаагүй юм миний хө. Гуйлга гуйдаг хүн байгаагүй юм. 1960-аад оноос өмнө байсан юм байна лээ. 1960-аад оноос огт байхгүй болсон. Одоо бол хэрээс хэтэрчихээд байна. Ажилтай хүн байхгүй энэ л байна бусад нь сайхан байна сайхан байна. Би ч аль намын гишүүн биш л дээ би
Эрдэнэтуяа -
Яагаад гишүүн болоогүй юм?
Тулгаа -
Хамгийн гол нь би ингэдэг байхгүй юу зураг авдаг хэд гурван төгрөг олчихдог. Намын гишүүн хүн ингэж авч чадахгүй ш дээ.
Эрдэнэтуяа -
Болдоггүй юм уу?
Тулгаа -
Болохгүй болохгүй.
Эрдэнэтуяа -
Тэр үед зургаа авч зарж болдог үе байсан юм уу?
Тулгаа -
Болж байсан юм. Би бол зургаа зарчихаад зургаа аваад л зараад л явж байсан хүн байхгүй юу. Болж байсан. Одоо ч гэсэн маажигнаад хүүхэд маань зураг хийгээд
Эрдэнэтуяа -
Таны амьдралд гүнээр нөлөөлсөн явдал бий юу ?
Тулгаа -
Одоо бол байхгүй ээ. Яг одоо бол байна. Бүр сэтгэлийн дарамт гээд орилоод байх нь хаашаа юм. Соёлын яам гэж байсанаа байхгүй боллоо одоо энэ хэдэн кино механикчидийг манай Сэлэнгэд 10-аадхан хүн үлдлээ энийг харж хандах газар байдаггүй ха. Ерөөсөө
Эрдэнэтуяа -
Байхгүй?
Тулгаа -
Байхгүй. Боловсрол соёл шинжлэх ухааны яам гэж байх юм
Эрдэнэтуяа -
Тэр хариуцдаггүй юм уу?
Тулгаа -
Мэдэхгүй хариуцдаг газар байхгүй.
Эрдэнэтуяа -
Хуучин гэгээрлийн яам гэдэг чинь соёлын яам биздээ?
Тулгаа -
Тийм. Боловсролын яам эд нар тус тусдаа байсан юм нэгтгэчихсэн юм. 3 яам нэгтгээд тийм болчихсон юм. Бид нар л нэг хаягдсан хэдэн улс байна зарим нь гуйлгачин байж байгаад үхлээ дээ. Чулуун тийн. Бүр бараг гуйлгачин болсондоо хөөрхий амьтан. Ар гэр нь хаа явдаг юм бэ дээ тарж бутраад нэг хүүхэд нь шоронд ороод. Тэгээд биднийг хайхардаг хүн байдаггүй. Одоо тэгээд тэтгэвэрт гарсан нэр зүүсэн одоо тэгээд захиргааны харьяалал байхгүй ш дээ.
Эрдэнэтуяа -
Одоо 10 сарын 1-нд ахмадын юу гэхээр үү?
Тулгаа -
Тийм. Харьяалалгүй хүн гэж явдаг юм. Нэг иймэрхүү л байх юм.
Эрдэнэтуяа -
Таны амьдралд ер бусын ба бусдаас онцгойрох юм бий юү?
Тулгаа -
Жишээ нь юу байна гэсэн үг үү?
Эрдэнэтуяа -
Хадгалж явдаг, аав ээжээс өвөлж ирсэн өөрийн гэсэн нандин зүйл ч байж болно?
Тулгаа -
Тийм юм байхгүй хүүхээн. Аа сүүлийн үеийн зураг янз бүрийн социализмын үеийн гоё гоё зурагнууд бий л дээ надад. Социализмын үед зөвлөлт Монголын эмэгтэйчүүдийн чуулга уулзалт 1000-аад эмэгтэйчүүд Алтанбулагт цуглаж байлаа тэр зураг байж л байна. Орос Польшууд хөөгдөөд гарлаа
Эрдэнэтуяа -
Хэдэн онд?
Тулгаа -
1993 онд гарлуудаа
Эрдэнэтуяа -
Оросуудыг тэр чигт нь хөөж гаргасан гээд?
Тулгаа -
Тэгэхэд манай Сэлэнгэд үдэж гаргасан юм. Тэр зураг байна.
Эрдэнэтуяа -
Одоо бас гадаа байгаа юу ? Нөгөө зураг
Тулгаа -
Хишгээ нөгөө зураг аваад ирдээ
Эрдэнэтуяа -
За ярилцлага өгч зөндөөн зураг үзүүлсэнд баярлалаа
Тулгаа -
За
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.