Batsüh


Basic information
Interviewee ID: 990465
Name: Batsüh
Parent's name: Chültem
Ovog: Dairtan
Sex: m
Year of Birth: 1956
Ethnicity: Halh

Additional Information
Education: elementary
Notes on education:
Work: none
Belief: Buddhist
Born in: Unit sum, Bulgan aimag
Lives in: Altanbulag sum (or part of UB), Selenge aimag
Mother's profession: herder
Father's profession: carpenter


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
herding / livestock
family
childhood
keepsakes / material culture
cultural campaigns


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

-

Батсүх -

Булганы Уньтад байсан. Манайх чинь өөрийн гэсэн малтай

Эрдэнэтуяа -

Аанхаан

Батсүх -

Тэгээл малаа маллаад л, морь малаа унаад л ингээд л яахав аав ээжийнхээ гар дээр өссөн. Дунд сургууль яахав манай тэнд бага сургууль байсан тэнд байж байгаад

Эрдэнэтуяа -

Булганы Үнэтээ?

Батсүх -

Уньт

Эрдэнэтуяа -

Уньтаа тийм сум байдаг юмуу?

Батсүх -

Аа байсан

Эрдэнэтуяа -

Одоо байхгүй биз дээ.

Батсүх -

Хуучин Өсөхжаргал нэгдэл гэж байсан юм. Дараагаар нь Уньт гэж байсан юм. Одоо наадах чинь Хутга, Магсаржав сангийн аж ахуйтай нийлцэн.

Эрдэнэтуяа -

Хутга-Өндөр сум болцон

Батсүх -

Болцон яваа

Эрдэнэтуяа -

Аан Уньт гэж байдаггүй байхаа гэж гайхаад байхгүй юу.

Батсүх -

Саяхан 1980-н онд

Эрдэнэтуяа -

Аан за

Батсүх -

Байсан байхгүй юу? Намайг байхад

Эрдэнэтуяа -

Тусдаа биеэ даасан сум байсан юм байна тээ.

Батсүх -

Тий, уул нь Өсөхжаргалант нэгдэл гэж байсан дараа нь Уньт болоод 3, 4 малаа хуваагаад

Эрдэнэтуяа -

За.

Батсүх -

Баяннуурт хуваагаад, Бугатруу, Хутга-Өндөр гээд 3,4-н

Эрдэнэтуяа -

Малуудаа юу? Нэгдэл нь үү?

Батсүх -

Нэгдэл тал тийшээ бутраад л тэр үед чинь нэгдэлүүдийг чинь буулгаад нийлүүлдэг байлаа ш дээ. Яахав дээ одоо ингээл одоо яагаад тэгэдэг байсан юм мэдэхгүй манайх тэгэхэд малтай мундаг том нэгдэл байсан байхгүй юу

Эрдэнэтуяа -

За

Батсүх -

Өсөх-жаргалант гээл тэгээд сүүлдээ Уньт болоол малыг нь хуваагаад л тэгээд нэгтгээд тэгээд сүүлдээ Магсаржав сангийн аж ахуй гэж байгаа, тэрний наад талд байдий ш дээ манай Уньт гээд цаашаагаа явахаар зэрэг Урантогоо, Уньт гээд тэгээд цаашаагаа Хутаг-Өндөр гээл залгадаг байхгүй юу

Эрдэнэтуяа -

Тэгээд одоо Хутаг-Өндөртэй юу

Батсүх -

Тий одоо Хутга-Өндөртэй

Эрдэнэтуяа -

Хэдэн онд юм бэ?

Батсүх -

За хөө, саяхан нээсэн шүү 1980-н оны эхээр нээсэн шүү. Би чинь одоо багаасаа нутгаасаа гарсан ш дээ. 1958-н онд гараал тэгээл Булганы Улаантолгойд байж байгаад энд хүрч ирээд, хувийн хэдэн малтай тэгээл морь малаа унаад л моринд их дуртай.

Эрдэнэтуяа -

Та?

Батсүх -

Би унана. Тэгээд хэдэн адуугаа маллана, морь уяна. Тэгж л явдаг байлаа тэгээд 1974-н онд цэрэгт яваад цэргээс хүрч ирээд авгай хүүхэд аваад тэгээд яахав мэргэжил юм шиг тэр үед морь мал хөөхийг чинь үздэггүй байлаа.

Эрдэнэтуяа -

Яагаад?

Батсүх -

Өөн одоо феодаль улсын ажил цалгардууллаа, морь уялаа наадам яалаа гээл

Эрдэнэтуяа -

Наадам хийлгэхгүй юу?

Батсүх -

Хийлгэхгүй, морь уяуулахгүй тэгэдэг байсан. Би чинь одоо 1971-н онд ирчээд Шаарав гуай, мунднг Хөхөө гээд тэдэнтэй нийлж морь уяаал манай Алтанд чинь Аюуш, Дашзэвгэ гээд улсууд тэдэнтэй морь уяаал ингээл Ойдов гээд баахан улсуудтай морь уяаал тэр хэдтэй наадам л их хийдэг байлаа. Тэгээл яахав цэргээс хүрч ирээд силээсэр техниккумд хийж байсан. Дараагаар нь ферм гэж байсан ш дээ. Ферм чинь одоо, өө олон жил тий олон жил дараагаар нь яахав дээ тэр маань хөөрхий минь 1991-н онд Ганбаатар гээд одоо 2000 гаруй үхэртэй тэгээл үрэн тэрэн хийгээд л бид ч нааш цаашаа яваад бидний нөгөө их хувьцаа гээд байсан ш дээ

Эрдэнэтуяа -

За

Батсүх -

Өгч байсан нөгөө хөх бидэнд юу ч наалдаагүй ш дээ. Тэгээд бүр байхгүй болцон, тугал ч олж аваагүй.

Эрдэнэтуяа -

Юунд фермд өгсөн юмуу?

Батсүх -

Фермд өгсөн тэгээд байхгүй. Тэгээл одоо тэрнээс хойш хувийнхаа хэдэн малыг маллаад ингээл одоо амьдарч, олны юүгээр л дээшээчгүй доошоо ч оролгүй иймэрхүүл

Эрдэнэтуяа -

Хэдийнээс морь уяахыг хориглосон юм бэ?

Батсүх -

За ер нь морь уяахыг чинь одоо чинь би чинь 1971-н оноос эхэлсэн 1971, 1970, 1986-н он хүртнл би чинь тэр үед морь уяахыг үздэггүй байсан.

Эрдэнэтуяа -

Аанхаан.

Батсүх -

Би чинь зугтах шахуу би чинь аймаг дээр чинь байхад тэртээ тэргүй морь уяаад л яаж байхад нөгөөдүүл айраг түрүү угаасаа тэгээд айраг түрүү гэхээр зэрэг тэр чинь яахав Алтанбулагын сангийн аж ахуйн Булганцэгтийн Батсүхийн морь түрүүллээ л гэнэ, айрагдлаа л гэнэ.

Эрдэнэтуяа -

Аанхаан

Батсүх -

Тэгээл наадам хийнэ гээд л явж байна тэгээл ойр хавьд л яахав дээ моринд дуртай юм болохоор тэр талын адуу их хөөдөг байсан.

Эрдэнэтуяа -

Аанхаан

Батсүх -

Ажил хийнэ. Ажил хийсэн мөртлөө л өдөр шөнөгүй хэдэн морьдынхоо хойноос хөөдөг. Аан тэгээд хэдэн сайхан морьдоо хулгайд алдаад дууссан байхгүй.

Эрдэнэтуяа -

За хэдэн онд?

Батсүх -

Өө тэгээд 1981-н оноос хойш хулгайд алдаал тэгээл ерөөсөө 4, 5-р нь алдаал

Эрдэнэтуяа -

Яагаад?

Батсүх -

Хулгай аваад явчихдаг. Сайн морьдыг юу яахаар зэрэг үнэд хүрэхээр зэрэг өгөхгүй гээд одоо миний нэг хадзан морь байлаа аймагт 4, Алтанд 4 түрүүлсэн тэгээд одоо 1983-н онд тэр үед чинь 6000-н цаас аягүй хатуу тэр үед мөнгө үнэтэй байлаа ш дээ. Тэр үед чинь 100-н цаастай байхад сарынхаа юмыг авдаг байсан 70-н килограммын гурил 70-н төгрөгөөр

Эрдэнэтуяа -

Аанхаан

Батсүх -

Цай 10-э цаас, 100-н цаасанд идэж уух юмаа авчихдаг тийм л үе байсан байхгүй юу. Тэгээл тэрийгээ би хулгайд алдаад, сая одоо 1996-н онд ш дээ нэг сайхан морь 60-н хургатай 120-н хонь 5-н тугалтай үнээ адуу өгөхгүй байж байгаад бас хулгайд алдаад одоо би 2 жилийн өмнө гаднаас хашаа нь дотроосоо 4, 5-н морио алдлаа ш дээ. Нөгөө цоожилчихдог нөгөөдүүл чинь хөрөөдөөд л аваад явна. Тэр дотрооос нэг эзэн нь олдсон. Тэр чинь аймгийн шүүх тоодоггүй юм байлээ. Би уул нь энэ хүн авсан гээд хэлээд байхад одоо тэгээд аймгийн цагдаа энэ л авчихлааа, үгүй ээ аваагүй гэж байна. Тэр морьд нь дотроос тэр хүн миний нэг морийг авсан гэж өөрөө яасан тэгсэн мөртлөө цагдаа чинь нэг л морийг авсан болохоос бусдыг нь аваагүй гэж байна ингээл морьд маань байхгүй.

Өөр хүн -

Цагдаа хуувилдчихдаг юм бишүү

Батсүх -

Ингээл хэдэн морьдоо алдаж дууссан, сайхан адуутай байсан. Эцгийн буянд би өөрөө үнэлж аваагүй манай эцэг чинь Булганчүлтэм гээд

Эрдэнэтуяа -

Хулгана

Батсүх -

Булганчүлтэм

Эрдэнэтуяа -

Булганчүлтэм, ааан

Батсүх -

Манай аав байхгүй юу

Эрдэнэтуяа -

Аанхаан, юутай юу тээ

Батсүх -

Булган гэдэг нь яахав дээ гол нь хүний бас нэр яаж өгдөг ш дээ. Нэр өгдөг ш дээ Чүлтэм гэдэг

Эрдэнэтуяа -

Аан тэгээд Булганчүлтэм

Батсүх -

Тэгээд яахав манай аав Булганых болохоор зэрэг Булган

Эрдэнэтуяа -

Аан

Батсүх -

Тийм хүн байсан юм.

Эрдэнэтуяа -

Одоо тэгээд Булганчүлтэмээрээ явдаг юмуу? Эсвэл Чүллтэмийн Батсүх гэдэг юмуу?

Батсүх -

Одоо бол Чүлтэмийн Батсүх

Эрдэнэтуяа -

Аан

Батсүх -

Гэхдээ намайг болуул олон Батсүх байхаар бас нөгөөдөх аймгийн маань л нэрээр дуудна л даа. Мэддэг улсууд чинь

Эрдэнэтуяа -

Аанхаан

Батсүх -

Тийм л байдаг байлаа.

Өөр хүн -

Ер нь тэгээд Булганы Батсүх гэдэг

Батсүх -

Тэгдий голцуу

Эрдэнэтуяа -

Хэдэн онд энд ирсэн гэнээ?

Батсүх -

Би энд 1971-н онд ирсэн

Эрдэнэтуяа -

1971 ээ?

Батсүх -

Тий

Эрдэнэтуяа -

Аанхаан, яаж?

Батсүх -

Үгүй яахав дээ манай ах энэ тэр Сэлэнгэд, техниккум сургууль төгсөөд эндхийн хүн болоод тэгээд яахав хүн чинь яахав дээ хүний чинь нас ахиад ирэхээр хүүхдүүдээ дагаад явах юм байна ш дээ. Яахав манай 2 ч яахав байсан Пүрэвсүрэн гээд манай Даваасүрэн гээд нагц энд ажилдаг.

Эрдэнэтуяа -

Яаж ирсэн юм?

Батсүх -

Тэндээс хүрч ирэхдээ болуул би бол өөрийнхөө малтай

Эрдэнэтуяа -

За

Батсүх -

5-н үхэр тэрэгтэй, үхэрээ туучихаад, хонио туугаад, морь уяаад л олз Пүрэвсүрэн гээд өвгөнтэй

Эрдэнэтуяа -

Аанхаан

Батсүх -

Булганаас наашаа үхэр тэрэгтэй ингэж орж байлаа анх манай гэр ирээгүй манай гэр сүүлд нь ирж байлаа. Очиж ачаалж байлаа

Эрдэнэтуяа -

За

Батсүх -

Тэгж л би Сэлэнгэд ирж байлаа.

Эрдэнэтуяа -

Яг Сэлэнгэд ирэхэд яг Сэлэнгэд нь үү? Алтанд нь уу?

Батсүх -

Сэлэнгэ аймагт ирж байсан. Буурын голд

Эрдэнэтуяа -

За. Аан Буурын гол

Батсүх -

Буурын голд 1971-н онд хүрч ирээд тэр үеийн мундаг сайн уяачууд байсан. Шаарав, Хөхөө гээд тэдэнтэй нийлээд гэр ирээгүй, гэр ирцэн тэндээсээ морь уяаад ирцэн тэдэнтэйгээ морь уяаад л Сэлэнгэд тэгээд наадаад ингээд байж байлаа анх ингэж л ирсэн.

Эрдэнэтуяа -

Та тэгэхдээ жаахан байсан байна 1956 оных гэдэг чинь 1971-н онд 15-тай юмуу

Батсүх -

Тий 15, 16-тай

Эрдэнэтуяа -

19-төй

Батсүх -

15, 16-тай банди ирээд л морь уяаад тэгэхэд чинь аймаг дээр айраг хийгээд, би чинь 1981-н онд 1980-н оны зуны алдарт уяач 2004-н оны аймгийн алдарт уяач одоо миний өргөмжлөл байгаа л даа. Тэгээл одоо яахав дээ сайхан сайхан морьдоо алдаад одоо хөл муу

Эрдэнэтуяа -

Аанхаан

Батсүх -

Хулгайд элэг бариулаал хэдэн морьдоо алдчихаад одоо ингээд гэрт л сууж байна.

Эрдэнэтуяа -

Уул нь морьтойгоо байсан бол

Батсүх -

Өө тэгэлгүй яахав одоо сайхан ш дээ.

Эрдэнэтуяа -

Социолизмын үед наадмыг нэх айхтэр өргөн болдоггүй байсан юм байна.

Батсүх -

Өө одоо тэр үед чинь

Эрдэнэтуяа -

Наадам л өргөн болно уу гэхээс өшөө

Батсүх -

Тийм өргөн болохгүй ш дээ. Түрүү моринд чинь нэг цай, 25-н цаас өгдөг байсан болуу үгүй байсан уу? Өөр хүн. 25-н цаас их мөнгө байхгүй юу

Батсүх -

Одоо надад нэг хонины толгой байгаа тэр миний анхны морины шагнал

Эрдэнэтуяа -

Хонины толгой оо?

Батсүх -

Нэг шаазанд байдаг ш дээ

Эрдэнэтуяа -

За.

Батсүх -

Одоо өлгөөтэй байгаа, миний анхны морины юутай билээ дилмоттой өгч байлуу

Эрдэнэтуяа -

Дилмор гэж юу юм?

Батсүх -

Тамхи байсан, татдаг

Эрдэнэтуяа -

Яагаав нэх урт иштэй богинхон тамхи уу?

Батсүх -

Тий, тэрэнтэй өгч байсан. Тэгээд би хүүхэд залуу юм чинь ийм юм авахгүй гээл байрааа бас голж байгаа юмуу яаж байгаа юм. Манай ах болдоггүй юм болдоггүй юм морины бас аз харьдаг юм манай тэр ах Даваасүрэн гээд ах очиж авч өгсөн юм.

Эрдэнэтуяа -

Хэдэн онд вэ?

Батсүх -

За тэр чинь 1978-н онд

Эрдэнэтуяа -

1978-н он чинь 22-той залуухан байсан байна шүү

Батсүх -

Залуухан байлгүй яахав

Эрдэнэтуяа -

Та тэгвэл сайн уяач байсан байна

Батсүх -

Өө би чинь аймаг сумандаа сайхан байсан, морь дагаж одоо манай Баянзул гуай чинь эд сайхан залуу

Эрдэнэтуяа -

Анх Алтанд тэгээд хэдэн онд ирсэн юм?

Батсүх -

Алтанд тэгээд тэр намраа хүрээд ирсэн

Эрдэнэтуяа -

1971-н оныхоо намар уу?

Батсүх -

Тий, аймагт зусчихаад тэгээд наадамнаас хойш манайх 8-н сар гаргаад манай гэр ороод ирсэн тэгээл гэрээ дэгээл энд хүрч ирсэн. Тэгээл энд байж байгаад, өө энд байж байгаад хувийнхаа хэдэн малыг маллаж байгаад 1974-н онд цэрэгт яваад 1977-н онд хүрч ирээл

Эрдэнэтуяа -

Хувийн мал малладаг гэж байна, хувийн мал малладаг байсан юмуу нэгдэл чинь хувийн малтай байсан юмуу?

Батсүх -

Тэр чинь одоо яахав хувийнхаа хэдэн юмыг маллана л даа. Тэгээд ер нь л хэцүү дээ.

Эрдэнэтуяа -

Аанхаан

Батсүх -

Тэгэхдээ тэр чинь одоо тэр үеийн мал чинь юу шүү дээ одоо ах дүү нар дээрээ хуваагаад хэдэн юм байлгана уу гэхээс, нэг айл 10 хонь, 6-н бод. 6-н бодоос илүү гарвал албан журманд орно.

Эрдэнэтуяа -

Албан журманд орно гэдэг нь яадий?

Батсүх -

Орно гэдэг чинь хавар одоо мал мах олно ш дээ

Эрдэнэтуяа -

Мал махаа?

Батсүх -

Тэрэнд албан журамын мах гээд махнаас чинь авна.

Эрдэнэтуяа -

Хөлын тоогоор малынх нь тоогоор уу?

Батсүх -

Тий мах авна. Нэг мал илүү гарах юм бол тэрийг чинь хураагаад авчихна, нийгэмчилнэ.

Эрдэнэтуяа -

За

Батсүх -

Ийм байсан үе байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Аанхаан, Сүүлд нь тэгээд саалийн ганц 2 үнээтэй та бол уяач хийж байсан юмуу 6-нхан бодон дотор эргэлдэж

Батсүх -

6-н бодон дотор яахав 2 тэгэхэд чинь яахав дээ ах дүү нартаа хуваачихна

Эрдэнэтуяа -

Аанхаан

Батсүх -

Тэгж байж л яана ш дээ.

Эрдэнэтуяа -

Уул нь бол мэдэж байгаа биз дээ

Батсүх -

Өө тэгээд мэдэлгүй яахав тэгээл одоо манай энэ байх юм тэнд байх юм ингээл хуваана ш дээ.

Эрдэнэтуяа -

Яахав данс нь байгаа болохоор

Батсүх -

Данс нь байна. За чин болохгүй бол ахаасаа бичиг авчир заавалчгүй

Эрдэнэтуяа -

Аанхаан.

Батсүх -

Бичиг авна ш дээ захиргаанаас

Эрдэнэтуяа -

Аанхаан

Батсүх -

За манай тэр эгч дээр тэдэн, манай тэр ах дээр тэдэн мал ингээл бүгдийг нь хуваагаад тэгээд нөгөө хэдийг чинь тэгэхгүй бол албан журманд орно.

Эрдэнэтуяа -

Тэгээд мал өсөх боломжгүй

Батсүх -

Байхгүй тийм байсан . Аж ахуй мал өсч байвал одоо энэ Улаан бургас гээд манай энүүхэн энд байгаа

Эрдэнэтуяа -

Аан за энд байгаа

Батсүх -

Тэрэнлүү орж хаддаг хүн байхгүй.

Эрдэнэтуяа -

Өвс үү?

Батсүх -

Хадуулахгүй.

Эрдэнэтуяа -

Яагаад? Нэгдэл

Батсүх -

Энэ чинь сангийн аж ахуйн улсын фермын хадлангийн

Эрдэнэтуяа -

Газар

Батсүх -

Тэр манай ферм гэдэг чинь ерөөсөө бараг муу хүнээс илүү

Эрдэнэтуяа -

За

Батсүх -

Тэд нар чинь барагын юм оруулахгүй хорио цэрээ, хашаатай. Мань чинь одоо ингээл ороод хадчих юм бол хураалгаал авчихна. Би бол зөндөө хураалгаж байсан

Эрдэнэтуяа -

Хадаж хадчихаад

Батсүх -

Хадаж хадчихаад, морин машинаар ингэж хадчихаад, бухалдчихаад авч чадаагүй байтал фермын дарга ковш ачдаг ковш байна ш дээ

Эрдэнэтуяа -

Аанхаан

Батсүх -

Тийм юмтай трактортой хүрч ирээл ачаад аваад явчихна. Бид өгөхгүй гэж чадахгүй ш дээ. Хураагаад л аваад явна.

Эрдэнэтуяа -

Амжиж авч байсан үе бий юу?

Батсүх -

Авуул авна хашааруу ороод ирвэл гайгүй. Хашааруу ороогүй бол хүнийх

Эрдэнэтуяа -

Чанга ай.

Батсүх -

Чанга тийм л байсан үе.

Эрдэнэтуяа -

Тэгээд тэр малыг чинь хувьд жаахан мал болохоор чинь тэжээхгүй бол болохгүй.

Батсүх -

Тий тэрний тэжээл авна даа. Ямар ч байсан ерөөсөө гэхдээ тэр үед чинь одооний бодвол юу байж ээ.

Өөр хүн -

Тэр үед бэлчээр сайтай

Батсүх -

Бэлчээл сайтай нэгэд, хоёрт гэх юм болуул бид чинь өглөө оройны юмуу хагас бүтэн сайнд юмуу ингэж л хадлан хийдэг. Өглөө 8-н цагт би тэнд л ажилтай 8-с 5-н минутын өмнө очиж цагаа бүртгүүлнэ ш дээ. Тэгэхгүй 15-н минутын юмуу 5-н минутын хойно очих юм бол сарын эцсийн цалин бодноодоо: өө нөхөр Батсүх чинь энэ сард чи 30-н минутын цалин тасалсан байна ш дээ. Цалингий чинь тэдэн хувь хасна, өө авдаг хэдэн цааснаас чинь тэдийг авна шүү дээ. Тэгэхлээр зэрэг тэрийг чинь өөрсдийнхийг ерөөсөө л амжуулна ерөөсөө өдөр шөнө гэхгүй.

Эрдэнэтуяа -

Бус цагаар нь

Батсүх -

Бус цагаар нь, ажлын бус цагаар нь ажлын цаг бол тэндээ юмаа хийчнэ тэндээ л хийнэ.

Эрдэнэтуяа -

Гарч болохгүй.

Батсүх -

Болохгүй хийх юмаа, тэр чинь их үнэнч бараг л хүнээр шаардуулахгүй дээ.

Эрдэнэтуяа -

Санаачилгаараа

Батсүх -

Санаачилгаараа за одоо тийм тийм юм байна гэхэд тэр тэр юмнуудыг хэнээр ч авхуулахгүй хийнэ. Тэгээл орой 5-н цаг болоол тарахаар 5-н цагаас хойш ёстой хувийнхаа юмыг хөөгөөд

Эрдэнэтуяа -

Аанхааан

Батсүх -

Тийм л байсан.

Эрдэнэтуяа -

Тэгээд юутай холбоотой вэ?

Батсүх -

Тэр үеийн нийгэм тийм байсан тэр үед хангамж сайтай байсан. Нийт 350-н төгрөгний цалинтай хүн сарынхаа бүрэн юмаа авч чаддаг дутах юм байхгүй. Ийм байсан одоо яах юм одоо энэ хэдэн төгрөг чинь юу ч болохгүй байна ш дээ. 100000-н цаас байхад одоо юу хийх юм бэ хэцүү болчихоод байна ш дээ.

Эрдэнэтуяа -

Мөнгө үнэгүйдчихээд байна

Батсүх -

Одоо үнэгүйдчихээд, үнэ байхгүй болчихоод байна ш дээ. Ийм болчихоод байна ш дээ тэр үе чинь мөнгөний үнэ 1000-н цаастай бол тэр үед их юм авна ш дээ.

Эрдэнэтуяа -

Ер нь хэлбэлзэл багатай, өснө нь гэж байхгүй.

Батсүх -

Байхгүй

Эрдэнэтуяа -

Яг л ханшаараа

Батсүх -

Ханшаараа

Эрдэнэтуяа -

Та хэдэн төгрөгний цалинтай байсан бэ?

Батсүх -

Өө би чинь 320, 350-н төгрөгний цалинтай байсан.

Эрдэнэтуяа -

Тухайн үедээ харьцуулахад ер нь бага уу их үү?

Батсүх -

Тэр үедээ л болоол байсан

Эрдэнэтуяа -

Аанхаан

Батсүх -

Тий, ерөөсөө 100000-н цаас л миний идэж уух юмыг хангана 70-н килограммын гурил авахад сардаа дугуй булантай цай 10-н цаас сардаа тэр цай чинь болно ш дээ. Тэгээд цаана нь 200-н хэдэн цаас чинь одоо миний энэ гутал чинь сайндаа 60-н цаас би нэг гутал авч өмсөөд 2, 3-н сар болно. Тэр үедээ болоол байсан. Одоо юмны үнэ, одоо гэрэл цахилгааны үнэ өсөөд урьжигдараас талхны үнэ өсөөд л явчихлаа.

Эрдэнэтуяа -

Өсчихсөн үү?

Батсүх -

Өсцөн.

Эрдэнэтуяа -

Талхны үнэ үү?

Батсүх -

Өссөн одоо ямар ч байсан талхныхан 30-с 40-н төгрөгөөр өснө гэж байсан. Тэгээд тэрийг нь замд нь нааш нь цааш нь болгосон хүмүүс өсгөөд ямар ч гэсэн 100-н

Эрдэнэтуяа -

Ашиг нэмсээр байгаад

Батсүх -

Ашиг нэмсээр байгаад 100 болно одоо ингээл өсөөд явчихлаа ш дээ.

Эрдэнэтуяа -

Одоо тэгээл тогны мөнгө тэгж байтал бинзены үнэ нэмэгдэхээр

Батсүх -

Аан бүгд нэмэгдэнэ

Эрдэнэтуяа -

Тухайн үед ажилд орох процесс ямар байсан бэ?

Батсүх -

Аан тэр үед бол сайхан байсан.

Эрдэнэтуяа -

Аанхаан

Батсүх -

Яагаад сайхан байсан гэж хэлж байгаа вэ гэхээр нөрөх Батсүх чи ажил хий энэ одоо тий ажил байна хийчих, шахаж хийлгүүлнэ. Ажилгүй байлгүйлэхгүй ажил хийсэнээр тэр хүний амдьрал сайхан байна одоо нэг газар ажил хийхээр нийгмийн даатгалын дэвтэрийг мөнгөн дээрээс авцан мөртлөө даатгалыг чинь өгөхгүй байна ш дээ. Тэгээд одоо ажил хийчихээд тэр нь одоо нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр бөглүүлээгүй тэр үед тэгдээгүй байсан хүн ажил хийжил байх юм бол тэр даатгал бүх юмаа бөглөөл, цалингаа аваал тэгээд одоо би 60 хүрлээ тэтгэвэрт гарлаа гэхэд дор нь гаргана ш дээ. Би Алтан-Оргил гээд компанид би сүүлийн 3-н жил малчин хийлээ

Эрдэнэтуяа -

За

Батсүх -

1992-1995-н он хүртэл тэгтэл нөгөө миний нийгмийн даатгалыг аваад одоо бөглүүлэх гэхээр нөгөөдөх цааш нь өгөөгүй компани чинь өөрсдөө идчихсэн байдаг гэхдээр зэрэг миний юуг бөглөж өгөхгүй ш дээ. Аа тэр дээхэн үед тэр юуны чинь үед сайхан бүх юмыг чинь бөглөчихсөн тийм гоё байсан үе. Нийгэм ийм л болчихоод байна

Эрдэнэтуяа -

Тэгээд хариуцлага

Батсүх -

Хариуцлага байхгүй. Одоо ийм байна за одоо сумын дипутат сонгоноо гэж байна. За сонголоо ээ гэгээ минь орж ирлээ танд одоо ингэж үйлчлнэ тэгж үйлчилнэ. Би одоо энэ Хадтын булаг гээд энэ хяраанд би 8, 9-н жил хадлан хадсан газар минь сангийн аж ахуйн одоо энэ сумын дарга Сундуй тэр Сараа гээд одоо энэ Баян-Ундрахын компанид дэлбэлцэн тэгээд би талбайгүй болцон тэгээд би ингээд байж байсан чинь одоо тэр 1998-н онд манай сумын одоо Сараа,Атараа орж ирээд: ээ гэгээ минь танд хадлантай болгоно. Гараад мартчихаад байна, эд яах гэж гарч байна, юм ирдэг юм байна аятайхан аятайхан төсөв ирдэг юм байна. Эднүүс хувааж идэх гэж гардаг юм байна. Одоо гудамжинд тааралдчихаад сайн уу гэж дуугарахгүй байна ш дээ. Ийм л байна ш дээ. Ийм өөдгүй болцон тэгэхэд чинь та хадлангаа хадцан юмуу. Өө гэгээ минь би төвөөс ирлээ танд хадлангийн талбайтай болгоно ингээд байсан байхгүй. Одоо өнгөрөх жил хадлангийн талбай байхгүй баруун хягтаас энд тэндээс жаахан өвс хадсан. Одоо өвс маань хүрэхээ байчихаад байна. Ийм л болчихоод байна ш дээ.

Эрдэнэтуяа -

Тэр үед тэгээд сонгууль хийнэ гэж байдаг байсан уу?

Өөр хүн -

Ганцхан л намтай байсан юм чинь Цэдэнбал гуай 4-н жил болоол буцаад өгнө.

Батсүх -

Тэр бол яахав за одоо Алтанбулагаас за одоо Ганбаатар гэдэг хүн нэр дэвшлээ за энэ хүний төлөө саналаа өгөөрэй. Үгүй гэх хүн байхгүй ш дээ. Тэр хүний төлөө санаалаа өгнө тэр хүн маань наашаа цаашаа яриал бүгдийг төлөвлөгөөтэй тэр үед чинь ганцхан удирдлагатай байсан болохоор тэр чинь бүгдийг юу яаж байсан одоо бол тийм юм байхгүй ш дээ. Одоо бол энэ улсууд хувиа хөөгөөд

Эрдэнэтуяа -

Аль нь дээр байсан байна?

Батсүх -

Одоо бодож байвал хуучин маань бараг л дээр байсан байна

Эрдэнэтуяа -

Аанхаан

Батсүх -

Яагаад дээр байсан гэхээр тэр үед юм их цэгцтэй. Тиймээ үгүй энэ чинь наад зах нь хүртэл одоо би ингээд нэг юм яалаа гэхэд чинь бүх юм нийгмийн даатгал юу юу ч байдий үйлдвэрчний хороо гээд авчина ш дээ. Эний юмыг чинь дараа яах вэ? Очиод яахав бүх юмыг өгнө ш дээ. Одоо нийгэм даатгал юу муугы чинь одоо нэг газар ажиллаа гэхэд чинь бөглөж өгөхгүй байна ш дээ мөнгө авчихсан байж бөглөж өгөхгүй биднийг хохироож байна ш дээ. Тэр үед чинь тэгэхгүй. Уул нь ардчилал гарч ирээд сайхан юм гарч ирлээ л дээ. Ардчилал гарч ирээгүй байхад чинь хамаагүй юм ярьж болохгүй хурал болно, нам бус бол дуугүй бай наана чинь намын хүн дуугарч байна гэдэг байсан. Одоо болуул нөгөөдөх одоо чинь мэдэхгүй юм даа ардчилал гарч ирээд сайхан нь сайхан тэхдээ яг ард түмний төлөө хүн гарч ирээгүй. Зүгээр яг өөрсдөө байж байгаа, өөрсдөө идэх юмны төлөө юм гаргаж ирээд байна. Түнээс биш Алтанбулагт за энэ нэг жаахан ядарсан юм байна тэдэн өрх байна тэрийг тэгээд тэтгэчий тэрийг ажилтай болгочий гэсэн хүн байхгүй байна. Ерөөсөө өөрсдөө л аятайхан местэн дээр гараад ирвэл өөрсдөө зөөлхөн хоол идэж байна.

Эрдэнэтуяа -

Аанхаан

Батсүх -

Би дотроо тэгж бодож явдий.

Эрдэнэтуяа -

Нэг намын тогтолцоо тэгээд нэг бодолоор дээр байсан байна гэж үү?

Батсүх -

Сайхан байсан байна.

Эрдэнэтуяа -

Шашин төр 2 хэр харилцаатай байсан?

Батсүх -

Аан шашин гэдгий чинь тэр үед их зөв, миний ааь Булган аймгийн хүрээн дээр байж байгаад 1937-н оны хэлмэгдэлээр хөөрхий цаашаа гарч Булганы Сайхан сумын хүн миний аав бас хөөрхий амьтан хүн болсон хойно амиа яахан, одоо тэр миний Өсөхжаргалант гээд яриад байгаа тэнд очиж мужаан хийж: хана хийнэ, унь хийнэ, тооно хийнэ, хаалга хийнэ гэрийн бүх юмыг хийнэ. Тэнд мужаан хийж бид чинь 7, 8-лаа

Эрдэнэтуяа -

Эхээс?

Батсүх -

Эхээс

Эрдэнэтуяа -

Аанхаан

Батсүх -

Тэгээд миний ээж чинь одоо багаас өнгөрсөн, миний аав чинь 8-н хүүхэдтэй 1958-н онд хоцросон би чинь 2 настай миний дүү 6-н сартай

Эрдэнэтуяа -

Пөөх 6-н сартай, юугаар вэ өвчинөөр үү?

Батсүх -

Даралтаар

Эрдэнэтуяа -

Ааяаа

Батсүх -

Тэгээл муу аав минь хөөрхий зүтгээд хувийн хэдэн малтай тэгээд нэг амь хэлтэрч байсан юм билээ. Тэгээл одоо энд ирсэнээс хойш настай хүн чинь бас нэг хүнд буян болох үедээ болчихдог хүн байсан. Одоо айлын хүүхэд айлгах юм бол айлд очиод ном уншаад өгчихдөг. Айлд нэг юу яадаг ч юмуу яахав тэр намын дарга дуудна ш дээ. За аав чинь хэдэн хүн мунхаруулж явна

Эрдэнэтуяа -

Таныг уу?

Батсүх -

Тий тэгээд аавыгаа татаж авна тэр шүүхэд өгнө шүү

Эрдэнэтуяа -

За

Батсүх -

Тэгээд миний аав чинь тэр үед чинь 80 гарцан 90 дөхөж явсан

Эрдэнэтуяа -

Тэр үедүү?

Батсүх -

Тий миний аав, миний аав 96 хүрсэн

Эрдэнэтуяа -

Пүүх

Батсүх -

Саяхан 98 хүрээд нас барсан

Эрдэнэтуяа -

1902 онд төрсөн юмуу?

Батсүх -

103-н онд төрсөн

Эрдэнэтуяа -

Овоо түүхтэй хүн байжээ.

Батсүх -

Тэгээд муу аав маань хэлнэ. Ээ би та нарт гай болохгүй би хийдэгээ хийцэн, намайг яавал яаа

Эрдэнэтуяа -

Нам, намын даргад уу?

Батсүх -

Намын даргад ч хэлнэ, надад ч хэлнэ.

Эрдэнэтуяа -

Аанхаан

Батсүх -

Үгүй 90 гарцан өвгөн яах юм

Эрдэнэтуяа -

Аанхаан

Батсүх -

Одоо Сүхбат гээд энд байж байна

Эрдэнэтуяа -

Намын дарга нь уу?

Батсүх -

Үгүй ээ үгүй зүгээр одоо тэр хүний зүгээр түүхийг Жамба дарга Сүхбат гуайн тэр авгайн хот явж апирасанд ороод тэгээд их хүнд апирасанд орсон л доо тэгтэл Сүхбат гуай манай аав дээр ирсэн Сүхбат гуай: за Чүлтэм гуай яахав хөггшин маань ингээд байна одоо апирасанд орцон яахав, манай аав үзчихээд. Аавыг яахав дээ тэр үед бас л шүтдэг байсан юм байлгүй дээ улсууд манай аавыг тэгж л дээ: чи, би өнөө орой явдаг юм билүү тэгсэн гэнэ Сүхбат гуай хотруу авгайруугаа, за чи өнөө шөнөдөө хоно хамаагүй ээ би даана манай аав тэгж байна

Эрдэнэтуяа -

Аанхаан

Батсүх -

Тэгээд яахав маргааш нь Сүхбат гуай ороод ирж, за яаж юу болж байна гэхэд: хөгшинтэйгээ утсаар ярьсан сайн гэж байна тэгээд яахав ингээд яасан тэгээд хөгшиндөө хэлжилдээ Сүхбат гуай одоо чамд юу болов, юу бодогдов урьд шөнө зүүдэнп чинь юу орж ирэв: үгүй одоо миний зүүдэнд Булганчүлтэм гуай зүүдэнд орж ирээд ингээд ингээд алга гараад болцон тэгээд л одоо их муу байсан юм гэнэ лээ. Тэгээд одоо Сүхбат гуай манай аавыг шүтдэг юм байхгүй юу. Хөгшин маань ёстой 2 хөл дээр нь хөөрхий минь босгосон манай Алтангийн өвгөн байгаа юм. Манай аавыг тэгдэг байсан

Эрдэнэтуяа -

Сайн байна ш дээ.

Батсүх -

Яахав дээ Булганы ганданд сууж байсан гэж юу байхав, ямар сайндаа цаашаа дүрвэж гараад

Эрдэнэтуяа -

1930-н хэдэн оны үед ганданд сууж байсан юм байна тээ.

Батсүх -

Ганданд суугаад

Эрдэнэтуяа -

Тэгээд яаж баригдаж байсан юм бол, баригдаж байсан талаараа ярьж байсан уу?

Батсүх -

Үгүй

Эрдэнэтуяа -

Яаж дүрвэж байсан?

Батсүх -

Тэр ч яахав тэрний сурагаар дүрвэхгүй юу хөөрхий

Эрдэнэтуяа -

Бариж байна гэхээр үү?

Батсүх -

Хэлмэгдүүлж байна гэхээр хөөрхий минь цаашаа сураггүй алга болно ш дээ.

Эрдэнэтуяа -

Ламаа болиол

Батсүх -

Ламаа болиол хар болоол, мужаан хийгээл нөгөө хүн чинь юу нь лам байх вэ тэнд мужаан хийгээд л, артелийн мужаан гээд л

Эрдэнэтуяа -

Аанхаан.

Батсүх -

Давгажамц гээд өвгөн байсан юм энд тэр үеийн гахайчин гээд

Эрдэнэтуяа -

За

Батсүх -

1985, 1986-н онд

Эрдэнэтуяа -

Аанхаан

Батсүх -

Тэр өвгөн юу яасан гэнээ манай аавыг тэнд артельд байхад артелийн ерөнхий нягтлан байсан

Эрдэнэтуяа -

За

Батсүх -

Тэгээд тэр өвгөн ярьдаг байсан, манай аав чинь хөөрхөн барилддаг байсан.

Эрдэнэтуяа -

Аан бас овоо олон авьяастай.

Батсүх -

Тэгсэн чинь хөөрхий амьтан энэ тэнд барилдуулдаг гэнэ л дээ манай аав чинь тийм хачин л даа архинд дуртай л даа.

Эрдэнэтуяа -

Аанхаан

Батсүх -

2, 3 давчихаад, аан би одоо... нутгийнхаа хүүхдийг аваав тэрэнд бууж өгчихөөд тэгээд архи уугаад давхиад өгдөг. Муу олиг нь аймгийн арслантай байсан юм байгаа юм барилдаж өгөөгүй юм байгаа юм гээл архи уугаад бие биенээ тэгж шоолдог байсан гэсэн. Манай аав чинь аягүй хүчтэй ш дээ. Би аавыгаа 95-тай байхад манай авгай байхгүй юу тэр том хүрээнд сууж байлаа надад нэг урт хулсан ташуур дээр үеийн

Эрдэнэтуяа -

Аанхаан

Батсүх -

Аавдаа зодуулмаар байгаа байхгүй юу манай аав чинь ерөөсөө жаахан ам л мурийвал ногт юмуу чөдөр, ташуур бариад надруу босоод ирдэг байхгүй юу тэгээд намайг ороолгодог тэгээд би чинь 40 гарцан байлаа тэр үед чинь аавдаа зодуулмаар санагдаад 2-лханаа байж бйагаад ам мурийлаа аа тэгсэн чинь нөгөөдөх чинь ташуураа барьсаар бослоо шүү

Эрдэнэтуяа -

Зангаа хаяаагүй байна шүү

Батсүх -

Өө хаяхгүй тэр чинь 95 хүрцэн өвгөн ш дээ

Эрдэнэтуяа -

Аанхаан

Батсүх -

Би сууж байсан сандал дээрээс намайг дугтарч байна гарын аяар би чинь хэвтээд өглөө аав далайж байгаад хэд сайхан балбаж байна энэ муу моньд энгүүлэх гээд байсан юм энгүүлэх гээд байсан юм чамайг нэг гайгүй дээ. Бас өөрийнхөө ухаанд болгож өглөө дөө гэж , сайхан юм байна лээ нас ахисан хойноо аавдаа зодуулаад гоё л байна лээ. Тэгж байсан

Эрдэнэтуяа -

Бас л хүчтэй байна шүү зангаа тавиаагүй.

Батсүх -

Тий тавихгүй тавихгүй.

Эрдэнэтуяа -

95-тай хүн ташуурдаад зогсоно гэдэг чинь

Батсүх -

Тий манай аав чинь, тий гарваа их бүлтэй. Завилаад сууцан байхад болуул одоо мань гарынхаа алгаар цохих юм бол савж унатал цохино шүү гарын бүлтэй. 95 хүрцэн юм чинь яаж 2 хөлөө яаж сайн барих вэ тээ.

Эрдэнэтуяа -

Тийм л дээ тээ, тулгуур нь яахгүй

Батсүх -

Одоо би 50 гарчаад 60 дөхөөд таяганд орчихоод хөл өвдөөд байхад тэгэхэд одоо би чинь аавынхаа хажууд би чи хүүхэд байхгүй юу 50-н хэдтэй гэхээр чинь

Эрдэнэтуяа -

Тэр үеийн улсууд нэг л онцлог аягүй урт насалдаг, аягүй бие сайтай

Батсүх -

Чанар сайтай.

Эрдэнэтуяа -

Бүр идэж ууж байгаа юманд нь байдаг байхдаа.

Батсүх -

Өө тий ш дээ. Манай аавын ганц шүд унасан ш дээ

Эрдэнэтуяа -

95 хүрэхэд үү?

Батсүх -

Тий

Эрдэнэтуяа -

Пүүх

Батсүх -

Ганц үүдэн шүд, үүдэн шүд яагаад унасан гэхээр яахав дээ архи ууж байгаад хүнтэй яахав иймэрхүү юм

Эрдэнэтуяа -

Аанхаан

Батсүх -

Одоо ингээл бүлхэ, хатуу мах чанаад тавихаар манай тэрийг л иддэггүй байсан, тийм чанартай.

Эрдэнэтуяа -

Аймаар аан

Батсүх -

Манай аав тийм хүн байсан.

Эрдэнэтуяа -

Та бол бараг ээжийгээ сайн мэдэхгүй юм байна ш дээ.

Батсүх -

Мэдэхгүй мэдэхгүй. Би чинь одоо 2 ойтой

Эрдэнэтуяа -

Тэгээд яаж өсгөсөн бэ танай аав ярьдаг уу?

Батсүх -

Тэрний төлөө хөөрхий аав минь яахав юу яаж байсан юм гэнэлээ

Эрдэнэтуяа -

Жаахан хүүхдүүд

Батсүх -

Жаахан хүүхдүүд ерөөсөө л 2, 3-н сар архи ууж явсан юм гэнэлээ

Эрдэнэтуяа -

Нас барсанаас нь хойш

Батсүх -

Тий

Эрдэнэтуяа -

Аанхаан

Батсүх -

Моринд л ччирэгдэж үхий

Эрдэнэтуяа -

Аанхаан

Батсүх -

Хөгшинынхөө хойноос үхье би одоо амьд яваад яахав тэгээл муу аав минь архи уучихаад уяаан дээр морио уячихаад гэрлүүгээ алхаад л ааваа ааваа гээд тал талаас шаагиад л очдог.

Эрдэнэтуяа -

Аанхаан

Батсүх -

Бид нар ч тэгэрлээр зэрэг сүүлд бодсон л доо за больё энэ хэдийг өсгий тэгээд манай хамгийн том ах 15-тай

Эрдэнэтуяа -

Бас хөөрхөн том болцон

Батсүх -

15-тай доод тал нь 6-н сартай. Тэгээд манай ах 4 төгсөөд байж байсан 4-р анги төгсөөд

Эрдэнэтуяа -

Аанхаан

Батсүх -

Тэгээд Хөдөө Аж Ахуйн Техниккум энд байсан тэгээд нааш нь явуулсан гэж байгаа ахыг, манай ах бас овоо том юм байгаа юм дүү нараа өсгөнө гэсэн гэж байгаа юмаа.

Эрдэнэтуяа -

Аанхаан

Батсүх -

Тэгэхээр нь аав тэгсэн гэж байгаа юм: миний хүү сургуульд яв аав нь өсгөнө. Тэгээд манай тэр ах чинь хөөрхий минь юу яасан гэсэн ш дээ. Улаанбаатарыг мэдэхгүй, Сэлэнгэ, Алтанбулаг мэдэхгүй тэгээл тэндээсээ нэг замын зардал олсон юм байгаа биз хөөрхий минь тэгээд унаанд суусаар Улаанбаатар ороод ингэж мунгинж мунгинж хөөрхий энд ирсэн гэж байгаа

Эрдэнэтуяа -

За.

Батсүх -

Тэгээд энд хүрч ирээд хөөрхий минь Хөдөө Аж Ахуйн Техниккумд малын ангид төгсөөд тэгээд малын эмч болоод тэгээд хөөрхий ах минь яахаав дээ миний 2 ч сайхан ахыг энд татаад нэгийг нь эмч нэгийг нь агрономч болгоод тэгээд дээш нь дээш нь татсан даа тэгээл дээшээ гарсандаа тэгээл хоолондооо хүүрсэн.

Эрдэнэтуяа -

Сайн байна ш дээ.

Батсүх -

Тий, бидэнд дотроос хамгийн муу нь би сургуульд яваагүй. Дандаа л морь малны хойноос хөөцөлдөөд 8 дотор муу байдаг юм гэнэлээ тэр нь би л юм байгаа биз дээ.

Эрдэнэтуяа -

Олон хүүхдийг сайн өсгөсөн байна.

Батсүх -

Өөө сайн өсгөсөн

Эрдэнэтуяа -

Бас тэр үеийн нийгмийн онцлог байнаа. Тэр 15-тай хүүхдийг энд ирэхэд нь сургаж аваад, тэр үе чинь нийгэм чинь степэнд өгдөг байсан

Батсүх -

Тий

Эрдэнэтуяа -

Боломжтой л байсан

Батсүх -

Тэгээл тэр үеийн жолооч нар хөөрхий амьтан суулгаал явуулаал авчирна. Зардалгүй гэж байгаа ш дээ

Эрдэнэтуяа -

Тий

Батсүх -

Тэгээд хөөрхий энд хүрч ирээд, тэр үеийн хүний чанар сайхан нийгэм сайхан байсан тиймээ. Тэр үед сайхан байсан үе бий одоо ингээл мал маллаж байхад хэний үхэр ингээд хотонд яваад очсон тэр 3-н сар болно уу жил болно уу байж л байна тэрэнд хүн гар хүрэхгүй ш дээ. Хүн сураад очно ш дээ зүсээр нь үзээд ав цаана чинь байгаа, хэлээд өгнө ш дээ. Одоо бол тэгэхгүй ш дээ юу хашаан дотроос хулгай хийгээд аваад явж байгаа юм чинь

Эрдэнэтуяа -

Юун хашаандаа хадгалах уу

Батсүх -

Тий, тэр үеийн хүний чанар сайхан байсан.

Эрдэнэтуяа -

Аанхаан

Батсүх -

Хүнэлэг тиймээ

Эрдэнэтуяа -

Тэрийг хаанаас олж аваад байна?

Батсүх -

Алийг?

Эрдэнэтуяа -

Тэр чанарыг? Одоо яагаад алга болчихоод байна.

Батсүх -

Тэр чанарыг бол ээж аав одоо сайхан байсан байхгүй юу

Эрдэнэтуяа -

Аанхаан

Батсүх -

Одоо чинь ардчилал гарч ирсэнээс хойш хүний чанар мууджээ. Хүний чанар битий хэл одоо худлаа яриад яахав хүний үр хүүхдүүдийг арж байхад ээж аавдаа хүртэл муухай харьцаж байна

Эрдэнэтуяа -

Аанхаан

Батсүх -

Тэгээд энэ жаахан ухаан муутай хүүхдүүд бол тэднийг дагаад адилхан муухай харьцаад байна. Тэр үед ээж аавынхаа урдаас пезда гэж хэлдэг хүн байхгүй байсан. Одоо ер нь захын хүүхэд хэлж байна. Тэр үед би аавыгаа битий хэл ахдаа би тэгж хэлээгүй. Манай чинь одоо ахыг зодохгүй ш дээ намайг бол чамайгдаа тэрэнд хэлнэ дээ тэр ахад чинь хэлнэ дээ гэхэд л би чинь хайлдаг байлаа ш дээ. Ахад хэлчинэ гээд аавыг юу л хэлнэ тэрийг л, тэгж л хүмүүжүүлсэн дээ миний аав. Ах эгч дүү нар хүндлээд чаддаг байлаа хүмүүжүүлсэн байна.

Эрдэнэтуяа -

Зөв хүмүүжүүлсэн.

Батсүх -

Зөв хүмүүжүүлсэн байна тиймээ. Хүний ухамсар ш дээ, хүн хүнээсээ айна гэж юу байхаь дээ. Миний аав ээж эд нар аав энэ тэр нар тийм сайхан хүмүүжүүлсэн байна. Одоо ингээл намайг бага байхад чинь одоо ингээл манай нутагт чинь юу яана ш дээ ингээл одоо би чинь адуунд явна, ингээл талын нуруу явлаа гэхэд чинь би энэ хавын бүх айлын адуу бүгдийг нь ингээд үзчихээд ирнэ ш дээ. Тэгээл Алтангийн улсууд чинь над дээр ирнэ ш дээ. Өө чи явсан гэнэлээ

Эрдэнэтуяа -

Аанхаан

Батсүх -

Манай хэд хаа байна? Өө танай адуу тэдэн тооны тэд байна лээ, тэнд байна лээ тэр талд байна лээ талын нуруунд бие биенийхээ бүр тэгэдэг. Тийм байсан үе ш дээ. Манай одоо Булганы Уньт гээд,Уньтийн овоо гээд урд тал нэг сайхан уул байдаг юм. Тэр уул одоо болтол би шүтэж явдаг юм. Манайх хэзээний хонь малтай орой тоглож байгаад хонио алдчихна, харанхуй болчино ш дээ. Хонь байхгүй тэгээд манай нутаг чинь чоно ихтэй.

Эрдэнэтуяа -

Булган уу?

Батсүх -

Тий Булган чинь чоно ихтэй. Уултай юутай, модтой

Эрдэнэтуяа -

Хангайгаад

Батсүх -

Хангайгаад чоно ихтэй. За тэгсэн чинь харайлгаад л олохгүй ээ олохгүй. Тэгээд хүрч ирээд аашлуулаал өглөө буцаал ингээл харахад тэр Уньтийн урд талын уул, сайхан уул гоё шүү дээ. Цагаараад л бүгдээрээ хэвтэж байдаг

Эрдэнэтуяа -

Аанхаан тэрэн дээр үү?

Батсүх -

Уул нь дээр, хадан дээр нь тэгээл 4, 5 хоног аягүй идэвхитэй харнаа одоо алдахгүй. Хэзээний нөгөө алдчихсан тэгээд тэр ууланд их олон хонуулсандаа хонио

Эрдэнэтуяа -

Сайн л хамгаалдаг байж дээ.

Батсүх -

Тий ш дээ хөөрхий амьтан

Эрдэнэтуяа -

Хангайд идүүлсэн хонь гарах уу?

Батсүх -

Өө идэхгүй миний хувь заяа байсан юмуу, миний тэр сайхан орон нутаг минь намайг өршөөж байдаг байсан байх даа тиймээ.

Эрдэнэтуяа -

Хангайн л ивээсэн байх

Батсүх -

Тий хангай л намайг өршөөж байсан байх. Тэр сайхан уулан дээр ярайгаад л цагаараад хэвтэж байдаг.

Эрдэнэтуяа -

Ер нь тэр уул овоо тахих асуудал байсан уу?

Батсүх -

Байгаагүй. 1960-н хэдэн онд тэр Уньтийн овоо гээд овоон дээр манай аав, манай тэндхийнхан олон бурхан залсан.

Эрдэнэтуяа -

За

Батсүх -

Тэр үед чинь

Эрдэнэтуяа -

Залсан гэдэг нь

Батсүх -

Гэрт байлгахгүй.

Эрдэнэтуяа -

Аан за.

Батсүх -

Одоо намын гишүүн хүн байж байхад одоо та энэ феодаль энэ бурхан шүтэж байна таныг одоо юу яана, тэгээд айгаад шөнө аваачаад тахина. Тэгээд нөгөөдүүлийг нь Шагдар гээд хүн байсан тэр олон бурхан шатаагаад, яг шатаагаад уулруу буугаад явж байсан нэг жороо морьтой хүн жороо морь нь үсэрч үхээд тэгээд гэр бүлийн хүн нь байхгүй байсан гэсэн тэгээд л манай нутгийнхан тэгж байсан тэр чинь 1963-н он билүү 1964-н он билүү би чинь бага байсан шүү. Тэгж байсан амьдрал дээр яг л харуулж байна даа бурхан

Эрдэнэтуяа -

Тэгэхэд бурхадыг шатаагаад

Батсүх -

Шатааж байсан. Тэгээд муухай онгироо зантай байхгүй юу тэр нь хүнд гай болохгүй ш дээ. Агуу тэнд аваачаад залахгүй юу гэртээ байлгахгүй тэр үед чинь айлуудыг нэгжээд

Эрдэнэтуяа -

Нэгжэх үү бас?

Батсүх -

Нэгжэнэ ш дээ. Тухайн үед нэгжээд бурхан байх юм бол одоо ёстой хэлмэгдүүлнэ ш дээ. Тэгэхээр зэрэг аав айгаад хөөрхий минь залаал

Эрдэнэтуяа -

Өөрийнхөө номыг хүртэл үү?

Батсүх -

Тэгнэ ш дээ. Өчнөөн номыг шатаалгахгүй юу тэгж байсан.

Эрдэнэтуяа -

Тэр намын гишүүн гэж байна ш дээ. Та намын гишүүн байсан уу?

Батсүх -

Би тэр намын гишүүн байгаагүй.

Эрдэнэтуяа -

Яагаад?

Батсүх -

Би чинь одоо намын гишүүн болий гэсэн ч сэтгэл байгаагүй. Яахав гэхээр би, миний мэргэжил өөр юм чинь би чинь намын гишүүн болчихоод ажлыг нь хаяаад морь бариад давхиж явах уу? Моринд дуртай хүн чинь яах юм

Эрдэнэтуяа -

Аанхаан, намын юу зөрчинө

Батсүх -

Тэгэхээр зэрэг нам бус байж морь уяаад л одоо явах л

Эрдэнэтуяа -

Шахалт хавчилт байсан уу намын?

Батсүх -

Байна.

Эрдэнэтуяа -

Намын гишүүн байхгүй байлаа гээд?

Батсүх -

Байхгүй.

Эрдэнэтуяа -

Аанхаан, морь уялаа гээд

Батсүх -

Өө тэр үед чинь би энэ Хөдөө Аж АхуйнТехниккум би 5, 6-н жил сантехник хийлээ

Эрдэнэтуяа -

Аанхаан

Батсүх -

1977, 1978, 1979, 1980-н он 4-н жил хийлээ

Эрдэнэтуяа -

Аанхаан

Батсүх -

Морь их уяна цаг их үрнэ. Тэр үеийн механик, селесерүүд чинь моринд дуртай байсан би давхиж очиод өглөө байнга, би чинь одоо өвөл нь морьтой, зун нь морьтой байнга морьтой. Тэгээд би чинь эмээлтэй морио тэнд аваачиж уячихаад энд хүрч ирээд морьд морио хөлслөөл, тэнд эмээлтэй мориороо цаг бүртгүүлээд давхиж л байлаа ш дээ. Аан тэрийг мэдчих юм бол донгодуулна ш дээ.

Эрдэнэтуяа -

Бас, аанхаан

Батсүх -

Цалингаа хасуулна

Эрдэнэтуяа -

Цалин их хэмжээгээр хасдаг байсан уу?

Батсүх -

Өө хасна хасна

Эрдэнэтуяа -

Тэр үед амьдралд хүрэлцэхгүй.

Батсүх -

Тэр үед хасна. Цааш нь шүүхэд өгчихгүйд нь баярлаж явахаас тийм байсан үе.

Эрдэнэтуяа -

Аанхаан. Тэр танай аав чинь нөгөө энэ тэнд ном уншдаг байсан гэж байна ш дээ хэн ховлох вэ?

Батсүх -

Өө тэр одоо сайхан одоо өөрийн худлаа налигансан юмнууд очиод хэлчихдэг л юм байлгүй. Чүлтэм гуай тэнд ингэж явна тэгж явна шүү манай аавд сайхан дүр үзүүлсэн хүн байна ш дээ.

Эрдэнэтуяа -

Бас айхтар аайн

Батсүх -

Мууг нь үзэх л гэж яваа байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Төр түмэн нүдтэй гэж тэр үед л гарсан байх даа.

Батсүх -

Тий

Эрдэнэтуяа -

Энд тэнд юутай, тэгээд тэд нар хэллээ гээд яшиг удах уу?

Батсүх -

Байхгүй ш дээ. Тэр муу өвгөнийг яах юм тэр ямар 80 гарцан 90 дөхцөн байсан байх даа. 90 хүрч яваа хүнийг яах юм бэ тийм л байсан байх даа тэр үед

Эрдэнэтуяа -

Таныг Алтанд ирэхэд Алтан ямар онцлогтой байсан бэ? Юу нь онцлог байсан?

Батсүх -

Манай Алтан чинь одоо намайг ирэхэд одоо сааль бага манай энд, манай энүүхэн энд 7-хон айл байлаа. Рагчаа буриад, Охиноо буриад, Хариажав буриад, Норов буриад, Гомбожав гээд Монгол улсын партизан манай энд Аюуш гээд буриад Монгол нь манайх 7-хон айл ингээд айл байхгүй.

Эрдэнэтуяа -

Аанхаан.

Батсүх -

Ингээд буриадын хороо нэртэй байсан. Одоо манай энэ тэлд цагаан байшин байгаа монгол зөвлөлтийн партизан Гомбожав гэдэг хүний байшин

Эрдэнэтуяа -

За.

Батсүх -

Энэ чинь дотроо цементэн холциотой худагтай

Эрдэнэтуяа -

За

Батсүх -

Тэр үедээ болохоор монгол зөвлөлтийн партизан болохоор энд нөгөө байшин барьж байсан шинээр барьж байсан цэрэгүүд, худаг ухаад байшин бариад өгцөн. Монгол зөвлөлтийн партизан гээд сайхан хүн байсан. Тийм улсууд байсан.

Эрдэнэтуяа -

Аанхаан

Батсүх -

Тэр үеийн улсуудын чанар гоё пээх аягүй сайхан тэгээд сүүлийн үед хүн ихтэй айл нь ихдээл хороолол нь ч өргөн болцон

Эрдэнэтуяа -

Техниккумын тухай яриач та

Батсүх -

Хөдөө Аж Ахуйн Техниккумд намайг хүрч ирж байхад нэг дүнзэн байшин байсан ш дээ.

Эрдэнэтуяа -

Одоо байдаг юмуу?

Батсүх -

Одоо цөөхөн байшин байна. Бат-Очир гээд захирал байлаа тэр үед

Эрдэнэтуяа -

Аанхаан

Батсүх -

Бумбай гээд байсан дараа нь Бат-Очир гээд байсан. 1977-н онд том байр байсан ш дээ одоо нураачихлаа

Эрдэнэтуяа -

Одоо энэ тоосгыг нь зөөгөөд байгаа юу?

Батсүх -

Ээ яг энэ чинь 1977-н онд ажилд орж байсан юм.

Эрдэнэтуяа -

Ашиглалтанд орж байсан юм байна тээ таныг ирсэний дараа

Батсүх -

Энийг би байна ш дээ 1977-н онд би цэргээс хүрч ирчээд байж байхад Мяндал гээд орлогч захирал нь байлаа

Эрдэнэтуяа -

За

Батсүх -

Тэр техниккумд, Мяндал гуай намайг ажилд авч байсан. Тэгээд би селесерээр орж байлаа.

Эрдэнэтуяа -

Анхаан

Батсүх -

Дондов гээд хүн байлаа тэр механик, Одонжав гээд селесер байлаа

Эрдэнэтуяа -

За.

Батсүх -

Тэгээд энийг чинь 1977-н онд хүлээж авч байсан. 1000-н сурагчийн байр.

Эрдэнэтуяа -

Тэгээд дотуур байртай.

Батсүх -

Одоо дотуур байр нь тэр хойно одоо нэг үлдчихсэн энэ талдаа 3-н байр нь нураад байхгүй болцон. Энэ яагаад байхгүй болсон гэхээр энийг дээрээсээ идсэн шүү.

Эрдэнэтуяа -

Аанхаан

Батсүх -

Хөдөө Аж Ахуйн Яамнаас дээрээсээ идсэн. Энийг чинь нөгөөдөх 1990-н онд бужигналаа ш дээ.

Эрдэнэтуяа -

Аанхаан

Батсүх -

Тэгэхлээр зэрэг сум сургуулийн дунд сургуулийн.... боллоо гэхэд дээрээс Хөдөө Аж Ахуйн Яамнаас оруулахгүй гээд дээрээс энийг чинь бодлоготой энэ сайхан 2 энэ 2 байруудыг чинь нураасан их сайхан байшин байсан.

Эрдэнэтуяа -

Тэгээд тэр дунд сургуулиа оруулчихгүй

Батсүх -

Оруулцан бол нураахгүй ш дээ. Тэрэн дотор чинь том биен тамирийн заалтай. Комбани эд нарыг угсарчихсан, хөдөө аж ахуйн машин бүгд тэгээд тэр чинь юу байлаа ш дээ. Мастерийн анги, механикийн анги, зоо, мал, сүү, агар ийм ангиуд Хөдөө Аж Ахуйн дээдээд техниккумд 1000-н оюутантай тэгээд тийм сайхан юм байхгүй болцон байхгүй юу. Тракторууд байлаа трактор

Эрдэнэтуяа -

Дотрооо юу угсаратай юу?

Батсүх -

Угсараатай

Эрдэнэтуяа -

Г том хэмжээгээрээ юу

Батсүх -

Томоороо томоороо комбани тэр 75 эд нар чинь тэгээд энэ чинь техниккум чинь тэр үед том байгууллага байсан. Үхэртэй байлаа, хоньтой байлаа, хадлангийн салаатай байлаа одоо тарианы юм юмтай байлаа. Тэгээд тэр бүх техникуудыг дээш нь аваад явсан ш дээ.

Эрдэнэтуяа -

Аа юуруугаа юу?

Батсүх -

Хөдөө аж ахуйн яамруугаа, тэр манай Алтанбулагийн нүүр царай ганцхан Хөдөө Аж Ахуйн сургууль байсан. Аягүй гоё сургууль байсан.

Эрдэнэтуяа -

Аанхаан хүн болгон техниккумаар нь мэддэг.

Батсүх -

Тийм байсан.

Эрдэнэтуяа -

Тэгээд ажилчид нь яасан?

Батсүх -

Ажилчид нь тэгээд байхгүй тараад тараад байхгүй.

Эрдэнэтуяа -

Хэдэн онд юм бэ? Та хэдэн он хүртэл энд ажилсан?

Батсүх -

Би 1977-1982 он хүртэл

Эрдэнэтуяа -

1982-с

Батсүх -

1982-1992 он хүртэл фермд ажилаад

Эрдэнэтуяа -

За яагаад?

Батсүх -

Фермд улсын үзлэгийн фермд малчин, манай авгай саальчин

Эрдэнэтуяа -

За

Батсүх -

Талын улааны ферм гэж байсан. Одоо энэ чинь аймаг сумын аварга байна ш дээ.

Эрдэнэтуяа -

Аанхаан

Батсүх -

Тэгээд яахав моринд дуртай юм чинь малаа дагаад л

Эрдэнэтуяа -

Аан малаа дагах гээд төв бараадахгүй гээд

Батсүх -

Тий, төвд л дөө урагшаа Баянбулаг гээд зусчина, энэ хойно хилийн наахан энд чинь 801 байдаг байсан

Эрдэнэтуяа -

Энд байдаг байсан юмуу?

Батсүх -

Энд байдаг байсан. 801 гэдэг чинь тугал нь хүртэл гараал бараг цагаа хэрэглэл дээр унтдаг шахуу байсан. Нэг тугал л үхэхэд хөдөө аж ахуйн одоо юу хийнэ ш дээ одоо аймгийн хөдөө аж ахуйн удирдах гэзрын хүн хүрч ирээд нэг тугал үхэхэд цагаан халаттай улсууд хүрч ирээд арга хэмжээ авна. Яагаад тугал үхсэн, яачихав тийм нарийн тэгээл эн Талын улаан гэдэг чинь за Цэндхорлоогийн Ууганаагийн төл тийм тийм тэр өдөр өглөө 16 орой 16 32 гардаг байсан бол тэрний чинь эр охин бүгдийг, сүүтэйг нь , эрийг нь

Эрдэнэтуяа -

Тусад нь аваад явах уу?

Батсүх -

Тусдаа одоо ингээл энэ тэнд фермүүд байна ш дээ хоорондоо солилцоно, малын чанар сайжрана

Эрдэнэтуяа -

Үүлдэр угсаа сайжрана

Батсүх -

Тий

Эрдэнэтуяа -

Бас нилээн бодлоготой байжээ.

Батсүх -

Тий бодлоготой тийм байсан.

Эрдэнэтуяа -

Бас яасан бас яагаад хорьсон?

Батсүх -

Тэр ч яахав Ганбаатар гээд нэг юм аваад тэгээд тэр нөхөр тэр золиг хадлангаа авахгүй

Эрдэнэтуяа -

Аанхаан

Батсүх -

1992 онд юмуудаа цас орсийн, тэрүүгээр баахан шууралдсан

Эрдэнэтуяа -

Тэрүүгээр шууралдсан гээд

Батсүх -

Тэр яахав ажилаа өгөөл, Цэдэн гэж аваал Цэдэн гуай дараагаар нь Даваахүү гуай аваад, Даваахүү аваад бараг тоглоод дуусах шив дээ. Ферм их гоё байсан сайхан байсан.

Эрдэнэтуяа -

Тэгээд яг хэдэн оноос яг энэ хувьчилал явагдаж эхэлсэн юм бэ?

Батсүх -

1991-н оноос эхэлсэн.

Эрдэнэтуяа -

За юу гэж анх эхэлсэн яаж байсан?

Батсүх -

Энийг чинь одоо 1991-н оноос эхлээд энэ хувьцаа гарч ирээд тэгээл энийг чинь 5 хуваагаал манай сангийн аж ахуйг болуул 5-н хүн сайхан хуваагаад л тэгээд л алга хийсэн. Уул нь тэрэн дотор сангийн аж ахуйн аймгийн дарга байсан Баярмагнай тэрний компаний мэдэлд байх шиг байна

Эрдэнэтуяа -

Сангийн аж ахуйн үлдэгдэл нь үү?

Батсүх -

Үлдэгдэл тэр л байна

Эрдэнэтуяа -

Аанхаан тэр юу хийдэг байсан юм?

Батсүх -

Тэр сангийн аж ахуйн агроном байсан. Тэр л одоо хутга-Өндөр компанид байна бусад нь байхгүй.

Эрдэнэтуяа -

Тэр нөгөө хувьчилалаар идсэн хүний нэг гэж тооцох уу?

Батсүх -

Тэр үедээ л авсан л байхгүй юу? 5-н хүн авахгүй юу

Эрдэнэтуяа -

Хувааж

Батсүх -

Хэн авсан юм: Баярмагнай, Цэвээндорж, Ганбаатар

Эрдэнэтуяа -

Ганбаатар гэж фермийг авсан уу?

Батсүх -

Тий Лхасүрэн нэг нь хэн юм болоо аан Лхамжав гээд энэ 5 л хуваасан байх

Эрдэнэтуяа -

Та нарт юу гэж тайлбарлаж байсан?

Батсүх -

Аан бид нар юу яахдаа улсын үзлэгийн ферм байна ш дээ ферм бүх хувьцаагаа өгсөн

Эрдэнэтуяа -

За.

Батсүх -

Ферм гэдэг чинь та нарын өмч хөрөнгө юм шүү, та нар мэдэх юм шүү, фермийг маань бидэнд мэдүүлээгүй. Сумын засаг дарга Энхбат гээд Энхбат гэдэхүн Даваахүү гэдэг хүнээр өөрийнхөө юуг тавиал Даваахүүтэй тэр Энхбат хуваагаад л идсэн. Бидэнд хувьцаа ч байхгүй ш дээ. Нэг тугал ч аваагүй ш дээ.

Эрдэнэтуяа -

Нэг ч ашиг ирээгүй юу?

Батсүх -

Хувьцаа маань байхгүй тэрнээс нэг тугал ч аваагүй. Одоо би 5-н хувьцаа өгцөн байсан юм. Байхгүй

Эрдэнэтуяа -

Гэр бүлийнхээ, уул нь ашигтай гэж өгсөн үү?

Батсүх -

Ашигтай гэж өгсөн.

Эрдэнэтуяа -

Хүмүүс ер нь юугаар нь сонголт хийж байсан бэ? Хувьцаа өгөх байгууллагаа сонгохдоо

Батсүх -

Үгүй ээ одоо яахав дээ би чинь ажиллаж байсан болохоор зэрэг тэгээл энэ бол та хэдийн өмч хөрөнгө, та нар одоо хувьцаагаа нийлүүлээд тэгээд одоо компани болно. Энэ компани бол та нарын мэдлийн, та нарын л өмч хөрөнгө, та нарын үр удам ч гэсэн залгаал иднэ гээл ингэсэн тэгэхлээр зэрэг өгсөн тэгсэн байхгүй.

Эрдэнэтуяа -

Тухайн үед таныг ажиллаж байхад ажлын дарамт хэр байдаг байсан? Ажлын байрны дарамт

Батсүх -

Ажил хийж л чадаж байвал тэр юу байхав дээ.

Эрдэнэтуяа -

Аанхаан, Дарга цэргийн хоорондын харилцаа?

Батсүх -

Тэр бол яахав дээ тэр үед бол юу ш дээ сангийн аж ахуйн дарга чинь зоо, ерөнхий эмч 2-тоо үүрэг өгчинө. Тэр үеийн чинь ерөнхий зоо чинь том дарга байлаа. Дарга чинь бригадынхаа даргыг авчираад үүрэг өгнө. Тийм тийм юм хийлгэ, бригадын дарга чинь хүрч ирээд биднээр юмаа хийлгэчнэ яах юм. Тийм л үе байсан ерөөсөө

Эрдэнэтуяа -

Үгнээс гарна гэж байхгүй?

Батсүх -

Гарахгүй. За нөхөр Батсүх чи өнөөдөр ийм ийм юм хий гэхээр, өө за хийгээд л дуусгана үгүй гэхгүй. Чадлаараа л хийнэ

Эрдэнэтуяа -

Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хоорондын харилцаа хэр байсан? Хэр зөрчилдөөнтэй ч юмуу эсвэл гайгүй байсан уу?

Батсүх -

За даа гайгүй дээ. Тэр үед чинь ямар ер нь тэгээд дээр дооргүй удирлагаар явж байсан болохоос тэр албан тушаал хэнийгээ тавих тэр дээд талын удирдлага л мэднэ ш дээ. Ажилчин хүн бол яах юм бригадын дарга хэн л байна

Эрдэнэтуяа -

Ажилчин хүн дарга болж болох уу?

Батсүх -

Үгүй ээ юун дарга байх вэ дээ. Одоо хүрч ирээд бригадын дарга байлаа гэхэд л 3-н үхэрчин байлаа гэхэд за 3-н үхэрчин бид 3 үүрэгээ мэднэ ш дээ. За би өнөөдөр үүрэгээ л сайн биелүүлж байх юм бол хийх юмаа хийгээд л явж л байвал, харин ажил хийж чадахгүй бол донгодуулна даа.

Эрдэнэтуяа -

Энэ таны хөөргө үү?

Батсүх -

Энэ миний хөөрөг

Эрдэнэтуяа -

Өвлөж ирсэн үгүй юу?

Батсүх -

Энэ одоо манай эцэг чинь одоо хөөрөг, гаанс 2 эдэлдэг хүн байлаа. Миний аавын гаанс энэ, миний аавын жижиг хөөрөг, миний бас дунд хөөрөг гэж бий

Эрдэнэтуяа -

За, энэ таны

Батсүх -

Манай эцгийн бага хөөрөг

Эрдэнэтуяа -

Бага хөөрөг нь өө.

Батсүх -

Тий хамгийн бага хөөрөг нь, миний энэ миний аавын гаанс бий. Сайхан хэт хутга байсан гэрээсээ алдцан.

Эрдэнэтуяа -

Тэр хэдэн онд?

Батсүх -

2004-н онд алдсан.

Эрдэнэтуяа -

Саяхан юм байна ш дээ.

Батсүх -

Зааны соёо, иш нь гэхэд зааны соёо зандан мод байна ш дээ тэр 2-ыг алгалуулаад шахцан иштэй юм үнэтэй байхад, юм хямдхан байхад 5-н сая гэхэд би өгөхгүй байсан тэгээд тэнд өлгөөтэй байж байгаад би алдчихсан.

Эрдэнэтуяа -

Зүгээр л орж ирсэн хүн аваад явсан юмуу?

Батсүх -

Тэгсэн.

Эрдэнэтуяа -

Бас мэддэг хүн байна даа.

Батсүх -

Өө мэддэг хүн би яаж яасан гэхээр 2004-н оны 2-р сард би аймгийн алдарт уяач болоод надад өргөмжлөл, тэмдэг, залаа өгсөн юм.

Эрдэнэтуяа -

Аанхаан

Батсүх -

Тэр миний өргөмжлөл, залаа байгаа

Эрдэнэтуяа -

Өргөмжлөл, залаа тэгээд нөгөө анхны түрүүний эх нь нөгөө хонины толгой

Батсүх -

Тэгээд би миний нөгөөдөх аймгийн алдартын тэмдэг ирээгүй тэмдэг нь 6-н сард ирсэн юм.

Эрдэнэтуяа -

Аанхаан

Батсүх -

Энчээ ирээд морь уяаад, энд ч уул нь чөлөөтэй хашаа байхгүй энэ талд морио дагуулж барьдаг байхгүй юу

Эрдэнэтуяа -

Аан

Батсүх -

Тэгсэн чинь манай нөгөөдөх уяачдын холбооны дарга нь надад тэмдэг өгөөд тэгээд юу яасан тэгээд өнөө тэмдэгээ хэт хутганыхаа тэнд өлгөх гээд очсон чинь хэт хутга маань байхгүй.

Эрдэнэтуяа -

Мэдээгүй байсан байна ш дээ.

Батсүх -

Мэдээгүй байхгүй юу би чинь өөрөө морь уяаад явахаараа гэрт хонодоггүй ш дээ уяач хүн чинь тэр хоол гэр орон хамаагүй ш дээ. Тэгээд хаячихаад л яваад өгнө ш дээ. Өдөр шөнөгүй явж байж морийг чинь уядаг байхгүй юу. Тэгээд тэмдэгээ хажуугаас нь өлгөчий гэсэн чинь байхгүй.

Эрдэнэтуяа -

Тэгээл мэдээгүй.

Батсүх -

Тэгээл мэдээгүй.

Эрдэнэтуяа -

Хэзээг нь ч бараг мэдээгүй юм байна ш дээ.

Батсүх -

2, 3 хоногийн хугацаатай алга болсоныг нь мэдсэн яг тэгэхэд алга болсон гэдгийг мэдээгүй. Эцгийн буян яах вэ сайхан сайхан

Эрдэнэтуяа -

Энэ гоё тэмдэг байна, аа тэгээд залаатай ирдэг юмуу?

Батсүх -

Залаатай энэ залаа байна ш дээ энэ чинь 2 янз байхгүй юу

Эрдэнэтуяа -

Хаана нь зүүх вэ?

Батсүх -

Өө хамаагүй энэ ийм учиртай энэ анх энэ чинь айраг аймаг, сумад түрүүлсэн энэ одоо түрүү

Эрдэнэтуяа -

Энэ тийм учиртай юмуу

Батсүх -

Ийм байхгүй юу

Эрдэнэтуяа -

Өөн за

Батсүх -

Наад дээр чинь байгаа тэдэн айраг, тэдэн түрүү гэдэг чинь наадах чинь

Эрдэнэтуяа -

Оон тэгээд тоо зааж байж алдарт уяач болдог юмуу?

Батсүх -

Тэгнэ ш дээ зүгээр ч алдарт болохгүй ш дээ.

Эрдэнэтуяа -

Би чинь энэ юу юм болоо гэж бодддог байсан юм.

Батсүх -

Юу мэдэх вэ

Өөр хүн -

Би ч бараг мэддэггүй юм чинь

Батсүх -

Ийм л учиртай байхгүй юу

Өөр хүн -

Гоё д юм байх гэж боддог байсан юм

Эрдэнэтуяа -

Харин гоё л юм байх гэж боддог байсан юм.

Батсүх -

Тий яг энэ байхгүй юу, энэ дээрээ байгаа 11-н түрүү 20-н айраг яг энэ чинь 20-ийн тоо байхгүй юу. Энэ чинь яг 11 байгаа

Эрдэнэтуяа -

Тэрүүгээр нь бас хийдэг байх нь тээ

Батсүх -

Тий тэр чинь бас юу ш дээ тоотой ш дээ тэдэн түрүү, тэдэн айраг яаж авна уу болохоос зүгээр шууд авахгүй.

Эрдэнэтуяа -

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 15 16 17 18 19 20 тийм байна шүү

Батсүх -

Тий айраг байхгүй юу.

Эрдэнэтуяа -

20-н айраг авч наадамчин... та чинь ёстой аймаар уяач юм байна ш дээ

Батсүх -

Өө би одоо хэдэн сайхан морьдоо хулгайд алдаад уул нь байсан байсан.

Эрдэнэтуяа -

11-н түрүү гэдэг чинь ёстой ёоё аймаар юм байнаа. Ёстой сайхан юм байна шүү. Хүндэт Ч.Батсүх таньд эрийн хийморь сэргээсэн эрдэнэт хүлгээ уяаж сойх арга ухааныг өвөг дээдсээсээ өвлөн авч амжилттай эзэмшин аймгийн баяр наадмаас 11-н түрүү 20-н айраг авч наадамчин олноо баярлуулсан тул таны олон жилийн нөр их хөдөлмөрийг үнэлэж аймгийн алдарт уяач цол өргөмжилөлөөр, аймгийн засаг дарга Нямсүрэн. Аан Нямсүрэн байхдаа өгсөн юм байна тээ

Батсүх -

Тий

Эрдэнэтуяа -

Тий тэр үед Нямсүрэн байсан юм байна л даа. Гоё юмаа тийм байна, нөгөө нэг хонины юугаа та нөгөө анхны тэрийгээ аваад ирээч

Батсүх -

Тэр байгаа байгаа

Эрдэнэтуяа -

Тэрийг үзий

Батсүх -

Зүгээр шаазан юу байхгүй юу.. би тэгэхээр нь нөгөөтхөө голоод энүүгээр яадаг юм. Манай Даваасүрэн ах байна ш дээ морины аз харина гээд авч байсан. Энэ ш дээ

Эрдэнэтуяа -

Аан энэ юмуу

Батсүх -

Энэ ш дээ харж байна уу? Аргалын юу байгаа биз дээ.

Өөр хүн -

Аргал угалз

Эрдэнэтуяа -

Аан ийм юм

Батсүх -

Энэ харахгүй юу тээр ийм учиртай юм ш дээ.

Эрдэнэтуяа -

Би аргал гэхээр нь бөөрөнхий юм бодсон юм.

Батсүх -

Үгүй үгүй.

Эрдэнэтуяа -

Тэгсэн чинь аргалын толгой, тэр үед энэ үнэтэй юу? Та тэрийг нь мэдэхгүй ганцхан ийм юм өгч байна гэж бодсон

Батсүх -

Тэгээд тамхитай аа яахий яахий манай ах морины аз харина болохгүй болохгүй гээд

Эрдэнэтуяа -

Аан гоё юм байна.

Батсүх -

Өө сайхан сайхан

Эрдэнэтуяа -

Сайн юм байна өө тэндээ бас морь уяж байсан уу Булгандаа?

Батсүх -

Булгандаа бол хүүхэд байлаа, хүний морт унаж бариал

Эрдэнэтуяа -

Морь унадаг байсан байх та

Батсүх -

Морь уналгүй яахав, морины бөөн өвчин. Ямар сайндаа сургууль номоор яваагүй

Эрдэнэтуяа -

Та сургууль номд явах дээд зиндээ гэж бодох үе байсан уу?

Батсүх -

Сүүлд бол боддог байсан.

Эрдэнэтуяа -

За.

Батсүх -

Дээхэн үед намайг бага сургуульд би чинь 4-сөө гарсан ш дээ

Эрдэнэтуяа -

Аанхаан

Батсүх -

Тэгэхэд манай ангийн Бат-Өлзий гээд байлаа чи байна ш дээ яваандаа чи мэднээ чи их буруу замаар явж байна шүү Батсүхээ

Эрдэнэтуяа -

Аанхаан

Батсүх -

Чи номтой юу яах юм бол чамд хэрэгтэй зиндаа чи мэднээ гайгүй, ээ дээ чи буруудаа ном хаядаг ингэж байсан шүү. Толгойруугаа шаанаа чи шаана. Тэгээд үнэн л байсан шүү

Эрдэнэтуяа -

Та юунаас болж тэгж бодогдсон?

Батсүх -

Үгүй одоо яахав дээ сургуулиар явсан болуул арай л өөр байх байсан болуу одоо ийм байна ш дээ. Бас нэг хүн чинь мэдлэг боловсрол энүүгээрээ хүний толгой ажиллаж байна.

Эрдэнэтуяа -

Аанхаан

Батсүх -

Тиймээ. Одоо яахав дээ болжил байна.гэхдээ би өөрийгөө их голдог байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Аанхаан

Батсүх -

Сургуулиар явсан бол би тэгж ч амьдрах байсан бол уу наад зах нь хүртэл 100-н цаас авч байхад тэдийг нь тэгээд тэгж зарцуулах байсан тэгж л амьдрах байсан болуу гэж боддог. Тэгээд би дутаагүй ээ буулаын буянд болж байсан сүүлийн үед хэдэн сайхан морьдоо хулгайд алдаад жаахан гутаад, одоо хөл муутай одоо таяганд орцон хөл муутай хөлгүй болохоор элэг бариад байх юм байна ш дээ. Энэнд л жаахан гутаж явдаг юм, хулгайд жаахан дургүй надад өшөө юу байхав дээ. Болжийн болжийн хүн шиг л амьдарч байна 2 идэхгүй хоосон хонохгүй

Эрдэнэтуяа -

Тэр үедээ болжил байсан.

Өөр хүн -

Тэр үед бүр сайхан байсан.

Батсүх -

Хэдэн морьдоо хулгайд алдаад тэрэнд л жаахан гутаж явдаг юм. Сайхан сайхан морьдоо бүгдийг нь алдсан.

Эрдэнэтуяа -

Банканд мөнгө хийхэд асуудал бий юу тэр үед?

Батсүх -

Бий гэсэн юм байгаагүй юм даа. 2 хийсэн юмаа, аваад дор нь үрчихсэн юм. Тиймээ манай хөгшин өөрөө сайн мэднэ дээ.

Эрдэнэтуяа -

Уул нь хийх боломжтой байдаг байсан уу?

Батсүх -

Байсөөн байсан. Бид 2 бол сайхан байсан манай эцэг манай хөгшиний чинь аав, ээж бид нар боломжийн сайхан амьдардаг байсан.

Эрдэнэтуяа -

2 талаас гайгүй.

Батсүх -

2 талаас ер нь сайхан байсан. Ерөөсөө юмаар дутаагүй тэгээд яахав дээ хүн чинь сэтгэлээрээ сайхан байдаг юм гэж манай аав ярьдаг юм. Хүнд муугаа их битий ярьж байгаарай, байхгүй ч байсан байгаа би чадаж байна болж байна гээд хүн өөрийгөө, байхгүй гэж битий хэлж байгаарай. Байхгүй гэдэг хүн байхгүй чигээрээ дуудаг. Би одоо хүнтэй уулзаад байхгүй ч гэсэн ер нь байгаа дүртэй явдаг шүү. Хөл өвдөөд байсан ч ер нь өвдөхгүй алхчих юмсан гэсэнг дотроо тэгж бодож явдаг.

Эрдэнэтуяа -

Тэгэхээр тэр дээр үеийн сургаал зөв л байгаа байхгүй юу

Батсүх -

Тий ш дээ.

Эрдэнэтуяа -

Зөв юмаар сургадаг байсан юм шиг байгаа юм

Батсүх -

Тий

Эрдэнэтуяа -

Тэр сургамж алдагдаад юунаас алдагдуулаад байгаа би зүгээр бодоод байх юм та нар чинь одоо бид нарыг та нар дээр үеэсээ сургаад ирцэн тэрийг нь одоо одоо үеийн хүүхдүүд яагаад та нар шиг хүрээгээд авдаггүй юм.

Батсүх -

Авахгүй нь ийм байна. Одоо би багш нараас эхлээд шүүмжлэнэ

Эрдэнэтуяа -

Аанхаан

Батсүх -

Яагаад шүүмжилж байгаа юм бол эх эцгээр юм хэлүүлэхгүй, эх эцэг нь тэгж хэллээ ингэж хэллээ тэгээд нэг гар хүрчлээ. Бидний үед гар хүрч байсан, сонсч байсан буруудаагүй. Одоо багш нар хүртэл тэгээд байна ш дээ. Тэгэхлээр яаж яах вэ тэгж байна ш дээ. Дээр үед би 4-р анги хүртлээ би сургуульд байлаа хичээлээ хийхгүй очиход багшаасаа би айна ш дээ. Тэгсэн одооний хүүхдүүд тоохгүй л дээ. Ийм байна ш дээ тэр үед одоо хүүхэд байхад нэг хүний урдаас үгүй гэж хэлж чадахгүй солиор битий хуц гээд хэлэхгүй ш дээ. Одооний захын хүүхдүүд хэлж байна ш дээ. Пизда, солиор одоо нийгэм ийм болоод байна ардчилал гэсэн нэрэн дор хойч үеэ буруу бас хүмүүжүүлээд байна. Би ингэж дотроо бодож явдаг юм шүү

Эрдэнэтуяа -

Ардчилалын үр нөлөө юу вэ?

Батсүх -

Ардчилалын үр нөлөө бол яахав ээ сайн тал ч байна муу ч тал байна. Сэргэлэн сайхан сайхан амьдарч байна одоо бол яахав дээ. Ээ дээ бодлоггүй юм хэцүү байна. Чи бодол доо манайх малаа өсгий малаа өсгө, малаа өсгий мал нь тэр, мал нь энэ одоо мал маань ихтчихээд даац нь хүрэхгүй одоо тэгээд цас орохоор зэрэг цасан доороос идэх юм байхгүй өнөө мал одоо баларч байна ш дээ. Засаг төр хүртэл бодлоготой байх байхгүй юу тиймээ тэр чинь одоо хадлангаа тэдэн гаагаас авч байна тэр юу нь одоо тэгж малаа зун одоо тарга хүч авч, өвөл нь одоо тэнд тэгж өвөлжүүлнэ гэсэн тийм бодлого байх ёстой. Тэр хүртэл байхгүй болцон тийм болчихдог

Эрдэнэтуяа -

Тэр нөгөө юу үнэн байхаа одоо ер нь хүмүүс судалгаа хийгээд ийм дүгнэлт гаргаад нөгөө жижигхэн жижигхэн ингэж сум суурин болгож засаг захиргааны хувиараар жижгэлсэнээр нөгөө нэг зуслан, намаржаа, хаваржаа, өвөлжөө гээд монгол юу байхгүй болчоод

Батсүх -

Байхгүй.

Эрдэнэтуяа -

Зуслангийн газрыг нь өөр нутагт, өвөлжөөний газрыг нь өөр нутагт, хаваржааны газрыг нь өөр сум болгоод хаячихаар сум сумандаа гэдэг утгаар өвөлжөөний газраа бүтэн жилийн 4-н улирал болоод болохгүй байна гэдэг юу үнэн юм боловч

Батсүх -

Үнэн, манайх ийм байсан. Манайхны мал гэдэг чинь энэ урагшаа ерөө гэж байсан Ерөө гээд Ерөөгийн голруу орж манай Цагаан даваагаар даваад зусдаг байсан.

Эрдэнэтуяа -

Аанхаан

Батсүх -

Манайхны мал одоо энэ одоо энэ Гүн нуур одоо энэ 7-н даваа энэ хавь ерөөсөө мал байхгүй. Энэ чинь халиурана ерөөсөө 5-н сар гээл яваад өгнө ш дээ, зусландаа гараад явчина ерөөсөө сураггүй. Намар 10-н сар гараад тэр үед чинь намаржаа гээд тусдаа бий за тэгээд хярааны голд дагаад намаржаандаа буу гол дагаад намаржаандаа бууна ш дээ. За тэгээд 11-н сар гараад хүйтрээд ирэхээр за өвөлжөө өвөлжөөндөө, өвөлжөө өвөл халиурана ш дээ. Одоо тэгэхэгүй байна ш дээ. Одоо нэг 1000-н малтай нь очиод нэгнийхээ өвөлжөөн дээр очиод зусчихаад байна ш дээ.

Эрдэнэтуяа -

Харин тэгээд байна гэсэн

Батсүх -

Тэгээд нөгөөдөх эзэн нь хөөрхий амьтан хол яваад хүрээд ирэхээр өвөлжөө нь шороогоор эргүүлээд хаячихаар чинь тэр хүний мал өвөл юу идэх юм бэ одоо ийм болчихоод байна ш дээ. Тэгэхлээр чиний хэлдэг чинь зөв байхгүй юу. Хаваржаа, намаржаа, өвөлжөө тус тусдаа болдиймуу яадаг юм.

Эрдэнэтуяа -

Нүүдэл суудал жаахан холдоод юу яагаад байна тэр хуучнаараа явахгүй байна тийм судалгаа гаргаад байгаа гэсэн тэгэхдээ тэр нь үнэн ч юм болуу гэж бодоод

Батсүх -

Тэр чинь хамгийн үнэн тийм байх ёстой.

Эрдэнэтуяа -

Малчид л сайн мэднэ л дээ тухайн үеийн тээ

Батсүх -

Тий одоо тэр үед чинь юу байлаа ш дээ. За одоо ийшээ даваад ингээд Буурын жалга гэж байгаа, Гүний ддов гээд байгаа, Гялаан гээд энэ гол дээгүүр энд энэ хавиар айл буулгахгүй ш дээ. Яахав энэ болуул сумын малтай ардуудын хадлан. Эндээс авна сумынхан яахав унаа мунаа юу эн тэр бол ойрхоноос авна ш дээ. Одоо бол сумынхан байхгүй ш дээ нөгөө их малтай улсууд ирээд бууцан хадлан байхгүй болцон.

Эрдэнэтуяа -

Аанхаан, Алтанбулагт бас зөндөө олон улсууд ирдэг л байсан юм шиг байгаа юм, сангийн аж ахуй энүүгээр гадны

Батсүх -

Өө тий, сүүлдээ олон мянган малтай баядууд ховдынхон хүрч ирээд

Эрдэнэтуяа -

Аанхан

Батсүх -

Тэгээд одоо малын даац нь , мал ирэх нь яах вэ даац нь байхгүй мал хүрэхгүй байна ш дээ. Малын чинь бэлчээр нь бас тэгээд тэр улсууд чинь одоо тэгээд бас тэр улсуудыг чинь ард түмнээ бодохгүй байна ш дээ. Зөвхөн нэг 10-аад л айлыг бодоод байна ш дээ. 10-н айл 1000-н малтай 10000-н мал энд зусахаар юу байх юм тэр чинь ургуулахгүй байна ш дээ. Жаахан юм гараад ирэхээр нөгөө олон хонь ямаа чинь харлуулаал ерөөсөө л үндэсыг нь мэдэгдүүлэхгүй болгоод хаячиж байгаа юм.

Эрдэнэтуяа -

Тэр тухайн социолизмын нийгмийн үед малын төрөл зүйл дээр бас анхаардаг байсан уу? Одоо киногоор харж байхад, хонь их байхын. Одооний малыг харахаар хар тарлан яманууд харагдах юм. Тэр үеийн хонины сүрэгийг харахаар цагаан танан юм харагддаг юм. Тэрэн дээр улс анхаардаг байсан уу үгүй юу?

Батсүх -

Анхаарна

Эрдэнэтуяа -

Аанхаан

Батсүх -

Тэрэн дээр чинь яахав гэхээр зэрэг зоо гэдэг зүйл чинь жинхэнэ тэр малын одоо тэр чанарыг чинь ямар байх вэ тэр хүн мэддэг байхгүй юу. Сангийн аж ахуйн ерөнхий зоо гээд, тэрний доор чинь 3-н бригад мал бригад гэж бий. 3-н бригад чинь 3-н одоо техниккум төгссөн дунд мэргэжлийн зоо

Эрдэнэтуяа -

За

Батсүх -

Ингэхлээр зэрэг ерөнхий зоо чинь одоо тэр хаварын, зуны, өвлийн бүгдийг хувиалрлаж өгнө. Аа тэгэхлээр тэрний дагуу тэр зоонууд чинь бригадын дарга нар тэр малаа, малчинаа удирдана.

Эрдэнэтуяа -

За

Батсүх -

За чи одоо 5-н сарын 15-нд тэнд оч, тэнд зус за одоо энд сар болчихлоо одоо ийшээ тэнд малынхаа тэвээргийг ав намар тэнд бууна. Тэгээд тэр намаржаа , хаваржаа, өвөлжөө бүгд байдаг. Тэгээд тарга хүчээ авхуулчихдэг. Тэгээд одоо өвөл хүрээд ирэхээр өвөлжөөндөө ороод ирэхэд л одоо ерөөсөө тэнд чинь өвөлжөө нь ч дулаахан буудалтай. Малын бэлчээр халиураад, нуруу дүүрэн өвстэй. Яах юм бэ тэр чинь одоо малын авна идэх юм нь байна, өвс нь байна, өвөлжөө сайхан байна одоо бол бодлого нь алдагдчихсан.

Эрдэнэтуяа -

Аанхаан

Батсүх -

Тэр үед чинь малыг сайжруулна, чанарыг нь одоо хуц ухна гэдгийг чинь одоо дандаа солино ш дээ. Одоо Дундговиос ч авдаг юмуу, Говь-Алтайгаас ч авдаг юмуу сайн сайн үүлдэрийн юмнуудыг энд одоо ямар үүлдэр сайн байна эндхийг одоо тийш нь өгөөд тэндхийг энд өгөөд цусыг нь холдуулаад сэлбүүлээд байдаг байсан. Одоо цус сэлбүүлэхгүй байна одоо цус ойртож байна. Малын чанар муудана гэдэг чинь нөгөөдөх тэр чинь эсэргүүцэл байхгүй болчиж байна гэсэн үг. Наад зах нь ханиад хүрсэн ч даахгүй тэр чинь цус нь ойртчихсон тэр үед бол тэр зоо гэдэг улсууд чинь тэр малыг чинь сайжруулж байсан тийм байсан.

Эрдэнэтуяа -

Аанхаан, танай аавын тэр ном үзэж байсан ч юмуу тийм ааваасаа үлдсэн тийм эд зүйлс байгаа юу?

Батсүх -

Өө байна.

Эрдэнэтуяа -

Дурсамж

Батсүх -

Өө байна

Эрдэнэтуяа -

Эсвэл таны бас нэг юу байна уу? Ажлын томилолт

Батсүх -

Үгүй ээ тийм тийм юм юу байх вэ

Эрдэнэтуяа -

Аанхаан

Батсүх -

Манай аавын бурхан, зоос бий бий

Эрдэнэтуяа -

Нөгөө татдаг байсан

Батсүх -

Тий, 9-н зоос татна. Тэгээд хэлнэ ш дээ манай аав

Эрдэнэтуяа -

Та

Батсүх -

Би бас худлаа хэлнэ

Эрдэнэтуяа -

Худлаа хэлнэ гэдэг чинь бас

Батсүх -

Зарим юмыг худлаа хэлнэ, зарим юмыг ондог л байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Аанхаан

Батсүх -

Миний айхтар мэддэг гэж юу байх вэ гэхдээ яахав нөгөө нэг аавын юугаар зарим нь хүрч ирээл намайг татаад өгөөч л гэдэг би ямар хүн амьтанаас мөнгө авах биш татдаг л байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Аанхаан

Батсүх -

Тэгээд яахав заримыг нь оноол

Эрдэнэтуяа -

Та заалгасан уу?

Батсүх -

Заалгалгүй яахав

Эрдэнэтуяа -

Аанхаан

Батсүх -

Тэр үед хүн чинь байнаа юу юм байна лээ. Аав тийм хүн байхлээр хүн чинь мэддэггүй юм байна лээ. 1978-н онд би 1979-н онд би аймагт 2 хээр морьтой байлаа. Нэг нь аман хүзүүлдсэн хойтоэ жил нь аймагт очиод тэгсэн чинь манай аав тэгдий миний хүү юу яагаарай яг морь гарахдаа хүүхдээ сольчихоорой гэхгүй юу, унадаг хүүхэдээ сольчоорой гэхгүй юу аав зөнцөн байна дэмий юм яриад бай тэгээд аймагт очиод Зүүнбүрэнгийн Гантөмөрийн Гонжин хээр гээд морь байсан юм.

Эрдэнэтуяа -

Аан тий Зүүнбүрэнгийн Гантөмөр гээд

Батсүх -

Гантөмөр гээд уяачын миний одоо жинхэнэ уяж байсан. Шаамарын Дүнжмэдийн Халиун гээд шаамарын бас уяач тэгээд за энэ миний хээр 3 холбоод гараад явчихлаа

Эрдэнэтуяа -

За

Батсүх -

3-лаа гараад явчихгүй юу гэтэл эндээс аймагруу явах гэж байхад аав тэгэхгүй юу хээр мориныхоо хүүхдийг солиорой гэхгүй юу аав зөнцөн юмуу солиод байхдаа яадий гээд тэгээд явуулцан чинь Гантөмөрийн хээр морь миний хээр морь 2 ерөөсөө километр зайтай шахуу тасарцан тэгээд зам чинь 2 салаа зам байдаг ш дээ.

Эрдэнэтуяа -

Аанхан

Батсүх -

Миний хээр морины хүүхэд татаад байдаг миний хээр морь явуулахгүй тэгэхлээр зэрэг зам ингээл хөндлөн хариагаад байдаг юм байна лээ морь чинь

Эрдэнэтуяа -

Аанхаан, татаад байхаар

Батсүх -

Морь явахгүй хүүхэд татаад байдаг. Тэгээд Гантөмөрийн хээр морь түрүүлээд оронгуут миний хээр морь буруу талаар нь тавингуут миний хүрэн морь хошуу өлгөөл хойшоо дарцан гэтэл миний эцэг яг мэдэж байсан байна ш дээ. Хүүхэдээ солиорой гэдэг чинь чи хүүхэдээ сольцон бол миний хээр морины ам татах хүүхэд өшөө хүүхэд унавал тэр татахгүй дээ. Миний хээр морь түрүүлэх байхгүй юу

Эрдэнэтуяа -

Аанхаан

Батсүх -

Тэгтэл аавыгхаа үгэнд оролгүй нөгөө хүүхэдээ тавиал татаж байгаад аман хүзүүдэж байсан. Миний эцэг чинь 9-н зоосоороо л үзэхгүй юу

Эрдэнэтуяа -

Та тэгээд юу гэсэн бэ?

Батсүх -

Юу гэхэв өөрийнхөө толгойг

Эрдэнэтуяа -

Тэрнээс хойш дагадаг болсон уу?

Батсүх -

Өө хэлэхгүй, тэгэхгүй яах юм. Манай аав чинь сан тавина, ааваараа сан тавиулаад би зүгээр ном уншуулаад юу яацан байхад миний явах ажил бол ер ногоон гэрлээр ш дээ. Тэрнээс хойш аавыгаа магтахгүй л дээ ер нь аавыгаа шүтнэ.

Эрдэнэтуяа -

Хэлсэнийг нь дагана.

Батсүх -

Дагана

Эрдэнэтуяа -

Гантөмөр гээд туранхай

Батсүх -

Туранхай

Эрдэнэтуяа -

Тиймээ тий

Батсүх -

Бор өвгөн байсан өндөр

Эрдэнэтуяа -

Одоо ч байгаа би сайн мэдэхгүй

Батсүх -

Бий

Эрдэнэтуяа -

Манайд ирдий

Батсүх -

Байгаа байгаа

Эрдэнэтуяа -

Манай ээжийн ахын ганц найз нь

Батсүх -

Тийм үү

Эрдэнэтуяа -

Сэлэнгэд уяач одоо ч хөгширцөн бие нь өвдөөд байгаа сурагтай байсан. Ойрын хэдэн жил хараагүй юм байнаа

Батсүх -

Тиймүү

Эрдэнэтуяа -

Овоо архи ууна

Батсүх -

Нэг юу яасан гэсэн нэг морин тэрэгтэй явж байгаад нэг аваарт ороод тэгээд нэг эвгүй болцон гэсэн. Юүнжигмэд гуай байна Шаамарын

Эрдэнэтуяа -

Юүнжигмэд

Батсүх -

Халиун морьт

Эрдэнэтуяа -

Өөр хэн байдаг билээ, өөр нэг настай

Батсүх -

Дашзэвэг

Эрдэнэтуяа -

Нэг саяхан нас барсан

Батсүх -

Дашзэвэг гээд өндөр хүн байсан ш дээ. Бас л аймагт түрүү авдаг хүн байсан. Өндөр жолоо

Эрдэнэтуяа -

Аанхаан. Манай нэг найзын өвөө бас нилээн уяач гэсэн. Шаамарт 34-т байдаг гэж сая эоднин нас барсан.

Батсүх -

Мөн мөн Юүнжигмэд

Эрдэнэтуяа -

Юүнжигмэд юмуу?

Батсүх -

Мөн мөн

Эрдэнэтуяа -

Сонин нэртэй

Батсүх -

Юүнжигмэд

Эрдэнэтуяа -

Настай хүн нилээн настай хүн

Батсүх -

1975-н онд улсад очиод Шаамарын Дашзэвэг гуай 2-лаа очсон байгаа юм 490-э морин дотор сунгаа хийж давхиулахгүй наадмын өмнө тэгэхэд Юүнжигмэд гуайн морь 5-лаад хар морь нь өнгөлж байсан гэсэн тэгэхэд чинь Юүнжигмэд гуай гэдэг чинь цаг уурын ажилдаг хүн байхгүй юу, цаг уурын тэр үеийн мэдээ уншдаг шаамарын. Нөхөрийг дуудаж байхад энэ ажил цалгардууллаа гээд тэгээл хүрч ирээд ажилаа хийгээл очсон хойно нь мориных нь уяа алдагдахгүй юу Юүнжигмэд гуай тэгээд халиун морь чинь 18-руу давхиж байсан морь ш дээ. Дашзэвэг гуайн хээр морь 7-р давхиж байсан тийм мундаг уяачид байсан байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Шахдаг л байсан байна даа

Батсүх -

Тий шахна. Үзэхгүй

Эрдэнэтуяа -

Тэр уул нь улсын унаган юунууд баймаар юм ёс заншил гэх юмуудаа

Батсүх -

Тий ш дээ.

Эрдэнэтуяа -

Тэр одоо юутай холбоотой байдаг юм бол

Батсүх -

Тэр үеийн нийгэмтэй холбоотой байхгүй юу, морь уяуулахгүй наадам хийх дургүй

Эрдэнэтуяа -

Аанхаан

Батсүх -

Байсан л байхгүй юу

Эрдэнэтуяа -

Одоо ингээд та социолизмын үед та ажил хийхдээ бас ингээд ханддаг байсан хандлага одоо өөрчлөгдсөн үү? Ямар байна социолизмын дараа

Батсүх -

Одоо бол биднийг ажилд авахгүй ш дээ.

Эрдэнэтуяа -

За, ажилд орох процесс өөрчлөгдсөн үү?

Батсүх -

Одоо биднийг 50 гарцан 60 дөхөж яваа өвгөн хазгар таниар яах вэ, та юу хийх юм бэ өвөө зүгээр мөрөөрөө л яваач дээ. Одоо ингэж л хэлнэ ш дээ

Эрдэнэтуяа -

Та тэтгэвэрт гараагүй юу?

Батсүх -

Гараагүй арай болоогүй.

Эрдэнэтуяа -

Гараагүй байдаг яаж гарна? Жил гүйцээнэ гээд

Батсүх -

Тэгэхдээ бол яах вэ яг тэтгэвэрт гарах болохоор улсад ажилсан жил гайгүй байх, тэр бидний үе чинь

Эрдэнэтуяа -

Одоо бол тийм юм байхгүй хэцүү

Батсүх -

Одоо бол тэгээл нэг газар нэг ажил хийлээ гээд нийгмийн даатгал, юуны даатгал гээд авч байна ш дээ. Авсан мөртлөө тэрийгээ доош нь өгөхгүй байна ш дээ.

Эрдэнэтуяа -

Соёлын довтолгооны талаар та ер нь мэдэх үү?

Батсүх -

Соёлын довтолгоо гэдэг чинь

Эрдэнэтуяа -

Ор хөнжлийн даавуу, оо, сойз, саван

Батсүх -

Аа тий тэрүүгээр манайх мэдэлгүй яахав

Эрдэнэтуяа -

Аанхаан

Батсүх -

Тэрүүгээр чинь одоо намар бэлтгэл хийгээд л манайх чинь бас хөгшин бид 2 чинь юуны өргөмжлөл авч байлаа

Эрдэнэтуяа -

Соёлч айл

Батсүх -

Соёлч айл, тэр манайд байгаа байхаа

Эрдэнэтуяа -

Байгаа юу?

Батсүх -

Байгаа, манайх чинь бас

Өөр хүн -

25-н төгрөгөөр шагнана тэр чинь хөөрхөн мөнгө байхгүй юу

Эрдэнэтуяа -

25-н төгрөгөөр шагнах юмуу тээ

Өөр хүн -

Тэр чинь хөөрхөн мөнгө байхгүй юу, том мөнгө, бараг хагас сарын хоол

Эрдэнэтуяа -

Та эх орондоо социолизм цогцлон байгуулах ариун сайхан үйл хэрэгийн тэргүүн эгнээнд явж оюун ухаан, хүч чадлаа шавхан дайчилж ажиллах социолист аж төрөх ёсыг хэвшүүлэн тогтооход үлгэр дууриалал шинэ сэтгэлгээ гаргаж сумын Соёлч өрхийн болзол хангасан амжилтыг чинь өндөрөөр үнэлэж Соёлч өрх, гэрчилгээ, мөнгөн шагналаар шагнав. Алтанбулаг сумын намын хороо, намын хороо юм байна тээ

Батсүх -

Өө тэгэлгүй яахав. Нам гэдэг чинь том ш дээ.

Эрдэнэтуяа -

Эмэгтэйчүүдийн зөвлөл бас оролцдог байсан уу?

Батсүх -

Бүгд бүгд Яг айл амьтанаараа яваад

Эрдэнэтуяа -

Тэгээд юу юу шалгах вэ?

Батсүх -

Бүх юм шалгана ш дээ.

Эрдэнэтуяа -

За.

Батсүх -

За бараг чиний гуталын алчуурыг шалгана ш дээ. Хаана төрсөн хэдүүлээ, бараг л хөнжлийн даавуу хэд үү? Нэг нэггүй үзнэ ш дээ.

Эрдэнэтуяа -

За

Батсүх -

Тиймээ, за тэгээд угаалтуурлуу юу байх ёстой. Одоо өвөлжөө амбаар тэр чинь сайхан муухай бүгдийг нь үзнэ, бүх юмыг үзнэ ш дээ үзэхгүй юм байхгүй.

Эрдэнэтуяа -

Ямар шаардлага тавих вэ?

Батсүх -

Аа тэгээд ариун цэврийн өндөр шаардлага тавина. Тэгтэл наад зах нь жорлон байна, муу усны нүх байна одоо энэ гудамжинд гаргаад

Эрдэнэтуяа -

Асгасан хүнийг

Батсүх -

Өө одоо болохгүй. Тэр эрүүл мэндийн талаар

Эрдэнэтуяа -

Хэдэн хүн явдаг байсан?

Батсүх -

Үгүй тэр чинь олон хүн явна ш дээ.

Эрдэнэтуяа -

Хумс шалгана

Батсүх -

Бүгдийг, бүгд явна эмнэлгээс явна тэр чинь сумаас явна, эвлэлийн хорооноос явна, үйлдвэрчний хорооноос явна, намаас явна баахан юмнууд явна. Зөндөө хүн явна бүх юмыг үзнэ ш дээ.

Эрдэнэтуяа -

Бүх л төлөөлөл явна.

Батсүх -

Тэгээл айлд орж ирээд бүх юмыг үзэхгүй юм гэж байхгүй дээ.

Эрдэнэтуяа -

Аанхаан, цэвэрхэн байх ёстой

Батсүх -

Тий, тэгээл одоо тэр хүмүүс чинь юу ш дээ сумад сумаас 5-н айл гарч байсан ш дээ.

Эрдэнэтуяа -

За

Батсүх -

Ерөөсөө л 5-н айл

Эрдэнэтуяа -

Соёлч өрхөөр

Батсүх -

Соёлч өрхөөр тэрний нэгэнд манайх орж л байсан байхгүй юу. Гайгүйл байсан байхгүй юу

Эрдэнэтуяа -

Сайн байсан байна тээ.

Батсүх -

Яахаь дээ сайн байдаг нь манай хөгшинийх л байхгүй юу. Миний сайн гэж юу байх вэ дээ.

Өөр хүн -

Намайг хүүхэд гаргацан 21, 22-той байхад энэ чинь жаахан охин байсан, аймаар ааштай

Батсүх -

Үү эрт босно манай энэ чинь дээр нь саальчин

Эрдэнэтуяа -

Аанхаан

Батсүх -

Бараг 3 гэхэд л босоод хогоо шүүрдээд шалаа угаагаад, бүх юмаа хийчихээд 5-н цаг гэхэд чинь саалийн чинь фермрүү алхаж байна ш дээ. Үнээгээ саагаад л хүрээд ирнэ тэгээл гэр орон цэврэлчихээд явсан байдаг.

Эрдэнэтуяа -

Ааяааяаа

Батсүх -

Тэр үе чинь хэдэн үхэр яахав би чинь 8-с өмнө баас шээс бүх юмаа арилгаад, тэжээлээ өгөөд малаа тэжээчихээд тэгээл өдөр гэрт хүн ажил хийсэн юм шиг бүх ажилаа хийгээл би 8-н цагт тэнд цаг бүртгэж л

Эрдэнэтуяа -

Яаая

Батсүх -

Тэгэхэд бас манайх 17, 18-н үхэртэй, 5, 6-н үнээ саадаг тийм байсан. Манай урд чинь хороо байхгүй тэгээд хэдэн мал хэдэн юу харахаар чинь аа нөгөө Батсүх байна. Хэдэн адуу хэдэн үхэрийг чинь харчихаад л Батсүх байн гээд

Эрдэнэтуяа -

Бас баян айлд тооцогдоно.

Батсүх -

Үгүй ээ тэгээд хүн би дотроо боддог юм. Амны хэллэг юм чинь яадий хэлжил байг гэж би боддий.

Эрдэнэтуяа -

Аанхаан

Батсүх -

Яахав хэзээний шөлний хонь, сүүний үнээ, унааны морьтой явсан нь үнэн юм чинь яадий. Үгүй ээ энэ өвөл хүртэл сайхан 8 гардаг үнээгээ алдцан туглах гэж байхад нь гудамжнаасаа, яг туглах гэж байсан үнээ хэзээ хэзээгүй яг 8 гардаг. Нэг саавал

Эрдэнэтуяа -

Пөө, мэдэж авч байна даа.

Батсүх -

Мэднэ мэднэ

Эрдэнэтуяа -

Тэгээд олоогүй ээ.

Батсүх -

Олоогүй. Идшэнд л яваа биз

Эрдэнэтуяа -

Яанаа тэр хээлтэй үхэрийг

Батсүх -

Ингээд одоо хулгай л айхтар байна. Ерөөсөө хулгай л хэцүү

Эрдэнэтуяа -

Тэр дээр үед хулгай байхгүй байсан уу?

Батсүх -

Үгүй байхгүй.

Эрдэнэтуяа -

Одоо нийгэм

Батсүх -

Нийгэм тэгээд энэ бэлэн хоол идэх гэсэн хулгайчууд их л байна л даа. Зүгээр идэх гэсэн би тэгж дотроо боддий.

Эрдэнэтуяа -

Амьдрал л болохгүй байна уу?

Батсүх -

Амьдрал болохгүй байна уу эсвэл өөрөө ажил хийх дургүй байна уу тэгж л байна л даа.

Эрдэнэтуяа -

Таны амьдралд ямар нэгэн гүнээр нөлөөлсөн үйл явдал байдаг уу?

Батсүх -

Одоо юу байхав

Эрдэнэтуяа -

Сайг сайхан муу дурсамж үлдээсэн гуниг үлдээсэн, сайхан дурсамжтай юу байдий амьдралд чинь өөрчлөлт эргэлт гаргасан тийм үйл явдал

Батсүх -

Үгүй ээ яахав одоо юу байхав тэгээд одоо болжил байна

Өөр хүн -

Тий болжил байна. Тий сайхан амьдарч л байна.

Батсүх -

Хүнээс илүү гарсан ч үгүй дутсан ч үгүй одоо яахав болжил байна.

Эрдэнэтуяа -

Та одоо хаана ажиллаж байгаа вэ?

Батсүх -

Одоо ажилгүй ээ.

Эрдэнэтуяа -

Ажилгүй ээ?

Батсүх -

Ажилгүй

Эрдэнэтуяа -

Таны амьдралд ер бусын ба бусдаас онцгой зүйл бий юу?

Батсүх -

Одоо юу байхав дээ.

Эрдэнэтуяа -

Хадгалж явдаг аав ээжээс өвлөж ирсэн нандаигнаж явдаг захиасч байж болно, эд зүйл ч байж болно юу ч байж болно.

Батсүх -

Үгүй ээ одоо эцгийн эдэлж явсан гаанс юм нь байж л байна

Эрдэнэтуяа -

Аанхаан, өвлүүлээл явах уу та?

Батсүх -

Өвлүүлээл явна.

Эрдэнэтуяа -

Та хүүтэй юу?

Батсүх -

Хүүтэй.

Эрдэнэтуяа -

Хүүдээ өвлүүлнэ.

Батсүх -

Хүү маань л өвлөөл явах байх даа. Хулгайд л алдаж яасан тэрэнд л жаахан түүнээс эцгийн сайхан юмнууд байсан.

Эрдэнэтуяа -

Танай аав нилээн нягт нямбай хүн байжээ

Батсүх -

Сайхан хүн байсан

Эрдэнэтуяа -

Тэгж өвдчихөөд өдий зэрэгтэй явж байна гэдэг чинь

Батсүх -

Мундаг ажилтай. Мундаг л хүн байсан, шантардаггүй ажилд ерөөсөө л.. манай аав архи уухдаа ууна. Манай нутгийнхан манай аавыг тэгдэг байсан: Чүлтэм гуайд өгч байхаар асгацан дээр, архи уугаад уусан шинжгүй эрүүл юм шиг яваад байна. Тийм хачин хүн байсан ш дээ манай аав ямар сайндаа Чүлтэм гуайд өгч байхаар асгацан дээр

Эрдэнэтуяа -

Ямар ч үйлчилгээ өгөхгүй

Батсүх -

Байхгүй. Ерөөсөө уугаагүй юм шиг л ийм л хүн байсан миний аав

Эрдэнэтуяа -

Аанхаан

Батсүх -

Миний аав чинь сайхан хөөрөг эдэлдэг Архангай аймгийн Заяа гэгээн гэдэг хүний

Эрдэнэтуяа -

Заяийн гэгээн

Батсүх -

Заяийн гэгээн гэдэг хүний 4-н хүчтэнтэй хөөрөг, 4-н хүчтэн гээд арслан, бар, хангарьд, яст мэлхий ингээд сийлбэр тэгээд алтан нуухтай шүрэн толгойтой тийм хөөрөг манайд байсан юм. Тэгээд удамын хүн ирээд авах гээд аав өгөөгүй ш дээ.

Эрдэнэтуяа -

Удам нь аа

Батсүх -

Тий тэр 4-н үеийг дамжсан 5-дахь үе дээрээ байх ёстой юмыг Сүрэнхорлоо гэдэг хүн барьж яьж байгаад энд манай аавд зарцан

Эрдэнэтуяа -

За.

Батсүх -

Тэгсэн чинь 1995-н онд юм байна. Би нэг яваад ороод ирсэн чинь энд нэг таваг засчихсан хэвийн боовтой тавга засцан нэг танихгүй хүн

Эрдэнэтуяа -

За.

Батсүх -

Орж ирээд мэндэлж юу яасан. Тэгсэн өө би энэ хөөргийг авах гэж яваа хүн Батдорж гэдэг хүн байна жолооч байсан Налайхын тэр хавиар л байдаг юм шиг байна лээ. Тэгээд ингэж байна би тэглээ өө зарахгүй зарахгүй юу ярьж байгаа юм. Тэгсэн чинь аав уурлаж байнаа

Эрдэнэтуяа -

За

Батсүх -

Зарнаа би, тэгээд манай аав хямдхан өгцөн ш дээ.

Эрдэнэтуяа -

Тухайн үед хэд байх вэ?

Батсүх -

Тэр манай аав чинь 800-д л өгсөн болуу даа. Тэгээд манай аавыг 1998-н онд нас барсаны дараа аймгийн Шагдар гээд багш энэ аймгийн Далантай гээд манай буурал Далантай гээд энийг дагуулаад 5-н саяад авна гээд ирсэн. Манай аав зарцан байсан тэрнээс хойш 2, 3-н хүн ирсэн ш дээ. Том хүний хөөргийг чинь тэгж удам хөөж явдаг

Эрдэнэтуяа -

Удам хөөж өгөх ёстой гэж үү?

Батсүх -

Хөөж үнэ хүргэж авдаг юм байна лээ ш дээ. Тэгээд манай аав чинь сайхан хөөрөг сайхан гаанс, хатиртай морь 3-д л хатиртай морь гэдэг чинь одоо бие ингээл явж өгнө ш дээ.

Эрдэнэтуяа -

Тэр чинь тэгээд сэгсчээд

Батсүх -

Сэгсрэхгүй хатиртай морь гэдэг чинь зүгээр ингээл намалзаал

Эрдэнэтуяа -

Бас айн, би ч ямар морь мэдэх биш дээ. Гэхдээ тэр юу муу чинь бас удам яадаг байх нь тээ. Яаж мэддэг юм яаж сургалж явахаараа энд байна гэж мэддэг байнаа.

Батсүх -

Юуг?

Эрдэнэтуяа -

Хөөргийг

Батсүх -

Тэрийг чинь одоо аягүй мэддэг юм байна. Улсууд ингээд цааш нь

Эрдэнэтуяа -

Дамжуулаал, ам дамжуулаал

Батсүх -

Дамжаал тэгдэг юм байна тэр аймагт хөөрөг тэнд байна

Эрдэнэтуяа -

Танай аав тэгвэл хямдхан өгч ээ.

Батсүх -

Аав бол хямдхан өгсөн, нас нь ахисан хөгшин хүн нөгөө хүн чинь хүрч ирээд манай аавыг

Эрдэнэтуяа -

Танай аав мэдсэнийг ч үгүйсгэхгүй ш дээ ямар нэгэн юм

Батсүх -

Тий өөрийнхөө санасанаар тий тэгээл өгсөн.

Эрдэнэтуяа -

Тэгж авсан юм байна л даа. За ярилцлага өгсөнд маш их баярлалаа

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.