Buyan-Erdene


Basic information
Interviewee ID: 990466
Name: Buyan-Erdene
Parent's name: Pürev
Ovog: Diga
Sex: m
Year of Birth: 1954
Ethnicity: Bayad

Additional Information
Education: incomplete secondary
Notes on education: This most likely means 7 years of schooling.
Work: retired
Belief: none (Бараг шүтдэггүй)
Born in: Ömnögovi sum, Uvs aimag
Lives in: Altanbulag sum (or part of UB), Selenge aimag
Mother's profession: industrial brigade
Father's profession: carpenter


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
childhood
military
work
politics / politicians
foreign relations


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

-

Буян-эрдэнэ -

20-р зууны одоо хагасаас эхэлж би чинь 1954-н онд Увс аймагт төрсөн хүн л дээ.

Эрдэнэтуяа -

Аанхаан

Буян-эрдэнэ -

Тэр үед болуул манай аав болуул Увс аймгийн тэр Өлгий сумын Энх-Хүдэр нэгдлийг анх байгуулахад оролцсон малчин ард байхгүй юу манайх болуул угаасаа ажилчин маягийн мужаан барилгачин. Аав ээж 2 хөдөө нэгдэлд барилга барих ч юмуу тоосго цохих ч юмуу тиймээ тийм ажил хийж байсан. Тэр үед бол амьдрал болуул болжил байсан, бүтэж л байсан, гайгүй байсан. Тэгээд дунд сургуулиа төгсөөд Налайхад гэр орон маань Улаанбаатарт нүүж ирсэн Налайхад

Эрдэнэтуяа -

Гэр бүлээрээ

Буян-эрдэнэ -

Гэр бүлээрээ би хүүхэд байсан юм чинь. Тэгээд Налайхад Техник мэргэжлийн сургууль төгсөөд цахилгаан эрчим хүч шугам сүлжээний тэнд мончороор ажиллаж байсан. Би тэр үед одоо социализмын бүтээн байгуулалт гэдэг ид өрнөж байсан, социолизмын уралдаан, социолист одоо тэгээд эвлэлийн гишүүн байлаа пионероос авхуулаад тэгээд дараа нь эвлэлийн гишүүн бид нар, тэгээд одоо эх орны төлөө гээл уриан дор зүтгээд хөдөлмөрлөж байлаа. Тэр үед болуул аль болох хийе бүтээе гэж явж байсан. Улаанбаатард нэг хэдэн жил ажилаад би энэ Сэлэнгэ аймагт ирсэн байгаа юм. нэг жил ажилсан юм байгаа юм. Одоо энэ Сэлэнгэ аймгийн

Эрдэнэтуяа -

Хэдэн онд?

Буян-эрдэнэ -

1971-н онд Сэлэнгэ аймгийн Шаамарын тэжээлийн аж ахуйд ирж тэнд тракторчин, цахилгаанчин нэг 3, 4-н жил хийсэн.

Эрдэнэтуяа -

Аанхаан

Буян-эрдэнэ -

Тэгээл цэрэгт татгадсандаа 19-н настайдаа би чинь одоо хэсэгхэн хэсэгхэн ажилаад л явцан.

Эрдэнэтуяа -

За.

Буян-эрдэнэ -

Тэгээд 1973-н онд цэрэгт яваад Дорноговь аймгийн Солин хээр гэдэг хилийн отьярадад хилчин тэгээд эх орны хилд урд хилд одоо та нарын сая нөгөө хилийн цэргийн асуудал гарлаа гээд тэр газар чинь тэнд 3-н жил алба хаагаад эх орны хил дээр тэгээд эргээд халагдсан. Шаамарынхаа тэжээлийн аж ахуйд цахилгаанчин хийж 4-н жил ажилаад 1981-н оны 3-н сараас эргээд хилийн цэрэгтэй орж одоо энэ Сэлэнгэ аймгийн Хүдэр гэдэг газар хилийн тийм одоогоор бол застав болцон л доо. Тэр үед хилийн харуул пост гэж байсан, тэнд хилчинээр очиод тэнд 8-н жил ажилаад тэгээд 1988-н онд Алтанбулаг шалган нэвтрүүлэх боомтод ажиллаж, ажиллаад шалгагчаар ажилаад 1998-н оны эцсээр одоо цэргийн тэтгэвэрт гарсан л даа. Ер нь товчоор бол намтар тэгээд би юу ярихаа сайн мэдэхгүй байна. Нарийн ширийн юу одоо сайн ойлгохгүй байна.

Эрдэнэтуяа -

Танай аав чинь нэгдэл байгууллагдаж байхад оролцож байсан гэж байна ш дээ тэрний талаар юу гэж ярьдаг байсан. Тэр талаар бас та яриач

Буян-эрдэнэ -

Тэр үед сайн сайхан болж байна, хамтын хөдөлмөр гоё байна, амьдрал дээшиллээ гэж л ярьж байсан. Ер нь ганц мод гал болдоггүй ганц айл, ганц хүн айл болдоггүй гээд гээд манай аав зүйр цэцэн үгээр ярьдаг байсан. Аав бол тухайн үедээ улсад олон мал нийлүүлээгүй ч гэсэн нэг саалийн тугалтай үнээ нэг 20-иод хонь байсан тэрийгээ нийгэмчилж байсан. Хамгийн гол нь хөдөлмөр хийж байсан сум орныг барилгажуулах ажил дээр Увс аймгийн Өмнөговь сумаас тасарсан сум ш дээ тэр Өлгий сум гэдэг

Эрдэнэтуяа -

Өлгий сум тээ

Буян-эрдэнэ -

Тий Өмнөговь, Өлгий 2 сумад болуул сумын төвийг барих тэр үеийн барилгыг барилцсан хүн тэгж л байсан. Миний мэдэхийн бол ээж бол нээх тодорхой юм хийхгүй яахав дээ зун нь халуун усанд ажилаад хажуугаар нь хөдөлмөрийн өдрийн даалгавар гэж өгдөг байсан. Түүхий тоосго цохиж тэр барилга барихад тийм их даалгавар өгдөг байсан тэрнийг бид нар зуны даалгавараар өгдөг байсан.

Эрдэнэтуяа -

Та эхээс хэдүүлээ вэ?

Буян-эрдэнэ -

Эхээс бид 4-лээ

Эрдэнэтуяа -

Хэдэн онд анх нэгдэл гэж анх үүсэж байсан бэ нэгдэлийн талаар тухайн үеийн нутгийн хүмүүс юу гэж ярьдаг байсан бэ?

Буян-эрдэнэ -

За даа тэрийг сайн мэдахгүй дээ. 1959-н онд л тэр хамгийн сүүлд ялсан юм гээ биз дээ.

Эрдэнэтуяа -

Аанхаан, нэгдэл

Буян-эрдэнэ -

Тий тэрнээс хойш би бага байсан болохоор сонирхож байсангүй. Аан харин манай аав болуул их идэвхитэй хүн байсан. Тэгээл ингээл хавар болоход л өвөл болоход л зүгээр өвөл болоход чинь барилга ажилахгүй байхад л ажилгүй болно ш дээ тэгэхэд чинь л одоо 2 хүүхдүүд үдээс өмнө дунд сургууль байгаагүй. Бага сургуультай манай 2 том ах бол 7-р ангид суухын тулд дунд сургуульд суухын тулд Өмнөговьруугаа явчина тэгээд намар 12 сараас хойш Өлгийд байдаг гэр орноо нүүлэгчээд хавар сургууль тартал байна. Тэндээсээ хаврын төлийн бэлтгэл гэхэд манай аав нэгдэлийн юм болохоо байлаа гээд өөрөө хувиасаа мөнгө гаргаад одоо бараг л машин дүүрэн төлийн бэлтгэл бэлгэвч нэмнээ, ариун цэврийн булан баахан юм хийгээл аваачаад өгдөг байсан. Би жаахан байхдаа тэрийг нь аваачаж нэгдэлийн даргад өгөх, хурал дээр өгөхөд байлцаж байсан. Тэгээд эх орондоо

Эрдэнэтуяа -

Бас л идэвхитэй юу?

Буян-эрдэнэ -

Тий, улсын идэвхитэй малчин хүн, тийм байсан манай аав 60-н насандаа бүр дээр үед 1970-н онд нас барсан.

Эрдэнэтуяа -

Настай хүн байсан байна ер нь

Буян-эрдэнэ -

Тий тухайн үедээ настай л байсан. 1911-н онд төрсөн хүн байсан.

Эрдэнэтуяа -

Танай аав чинь хэлмэгдүүлэлтэд өртөж байсан уу?

Буян-эрдэнэ -

Өө үгүй үгүй.

Эрдэнэтуяа -

Танай аавын талаас

Буян-эрдэнэ -

Байхгүй байхгүй. Манай аав болуул залуу зандан үедээ зүгээр лам байсан юм гэсэн Увс аймгийн Хяргас сумын Дэжээлэнгийн хүрээ гэдэгт лам байсан гэсэн

Эрдэнэтуяа -

За

Буян-эрдэнэ -

Лам байхдаа болуул ламыг чинь татан буулгаад нөгөө гар урлалын артель гэж байгууллагдаад тиймээ тэгээд гарын дүйтэй хүмүүсийг артельд мужаанаар ажиллаж байсан. Түнээс биш аавыг аваачаад барьж хориод нээх том лам байсан ч юмуу үгүй ч юмуу мэдэхгүй ямар ч байсан тэнд ажиллаж байгаад тэгээл гэр бүлтэй болоод

Эрдэнэтуяа -

Танай аав чинь бурхан шүтээн тахьдаг байсан уу?

Буян-эрдэнэ -

Тахина, нууцаар тахина ном уншина бас тарни уншина, зурхай одоо аавын үлдсэн ном бол тэр үед байсан ном нууцаар уншдаг байсан номуудыг нь сүүлд нь цаг сайхан гарахад одоогийн зурхайгийн номнууд шиг л зурхайгийн календарь шиг төвд бичигтэй номнууд байсан. Хотод бий манай дүүгийнд

Эрдэнэтуяа -

Нууцаар гэж тухайн үед шашин шүтлэг төр 2

Буян-эрдэнэ -

Тэр үед болуул бас ч хатуу л байсан. Одоо тэр манай аав чинь намын гишүүн, улсад хөдөлмөрлөдөг хүн тэр ном уншуулж, шашин шүтэхийг хорьдог байсан ш дээ. Шашин болуул хэдийгээр шашин шүтлэг эрх чөлөөтэй гэж үндсэн хуулиндаа тунхаглчихсан ер нь шашин ард түмнийг мунхаруулах шар тамхи гэдэг утгаараа тэр үед хаалттай байсан ш дээ тэр чинь. Одоо 1990-ээд оэд ардчилал гээд одоо бүх юм ил тод болж байна тиймэрхүү

Эрдэнэтуяа -

Тэгээд танай аав чинь гэртээ бурхан шүтээн тахилаа гээд нөгөө юу чинь нэгдэлд ер нь идэвхитэй байна гэдэг чинь намын гишүүн байх

Буян-эрдэнэ -

Намын гишүүн байсан. Тэгээд бас нийгмийн идэвхи байсан

Эрдэнэтуяа -

Тэгэхээр одоо янз бүрийн нөгөө хов зөөх тийм юм байх уу?

Буян-эрдэнэ -

Аан тийм юм байхгүй ээ.

Эрдэнэтуяа -

Гайгүй юу?

Буян-эрдэнэ -

Тийм юм байхгүй. Тэр нээх өргөн хүрээтэй нээх аймаар юу яагаад байдаггүй өөрийнхөө ах дүү хамаатай садан байдиймуу тиймэрхүүл юм уншихаас биш өргөн хүрээтэй юм байгаагүй.

Эрдэнэтуяа -

Тэр үед өвчин тусахад эмнэлэг гэх үү тухайн үеийн хүмүүс лам гэх үү?

Буян-эрдэнэ -

Миний үе бол эмнэлэг л гэдэг байсан. Лам гээд эмнээд байдаг тийм юм чинь ер нь бараг миний л мэдэхийн сум оронд нээх байдаггүй ганц нэг 2 яах тархи хөдлөвөл засчихдаг бас нэг наана уу цаана уу тиймэрхүү ганц 2 хүмүүс эмчид л үзүүлэнэ. Тий

Эрдэнэтуяа -

Аанхаан, та тэр сургуульд сураж байсан үеэ яриач, анх яаж сургуульд орж байсан? Тухайн үеийн сургууль ямар онцлог байв уу? Танай сургууль танай сургуулийн ч юмуу? Ер нь тухайн үеийн онцлог ч юмуу?

Буян-эрдэнэ -

Үгүй тэр үед онцлог гээд байх юм байхгүй дээ тэр чинь одоо ердийн байгууллага юм чинь би чинь нилээн хожуугийн 1954-н оны хүүхэд гэдэг чинь 1961-н онд сургуульд орж байгаа

Эрдэнэтуяа -

7-той юу?

Буян-эрдэнэ -

7-той, 7-тойдоо орж байсан. Тэгэхэд чинь орий орий гээд орж байсан аав ээж хүргэж өгөөд тэнд чинь наана уу цаана уу гэх юм байхгүй ш дээ. Хөдөөний сургууль шүү дээ. Аан зүгээр гэр хол 5-р ангид ороод ирэхээр зэрэг нөгөө Өлгийгөөс Өмнө-говьд сууна. Гэрээс хол байгаа учираас жаахан оргодог барьдаг гэр орноос хол байранд суухад хэцүү, байрны хоол олон хүүхдийн хоол, байранд яана тиймээ тийм учираас

Эрдэнэтуяа -

Ер нь юу нь хэцүү байсан байранд байхад?

Буян-эрдэнэ -

Байранд байхад чинь одоо өлсөнө ш дээ. Их бага хэмжээгээр

Эрдэнэтуяа -

Хоол нь тийм бага уу?

Буян-эрдэнэ -

Бага гэж яг нарийндаа бол багасах юм байхгүй гэрсэхгүй л байхгүй юу, гэртээ байж эрхэлсэн хүүхдүүд чинь улам айлын хүүхдүүдтэй чанар муутай байсан байж болох юм тиймээ. Янз янзын мэдэх мэдэхгүй хоол иднэ, ногоотой хоол иднэ тэр үед чинь ногоо чинь дөнгөж л хөдөө тэр Увс баруун аймагт чинь мэдэхгүй л шахуу асуудал ш дээ. Манай сургуульд авчирч хоол, ногоотой хоол иднэ, шар будаа идэж сураагүй тиймээ

Эрдэнэтуяа -

Аанхаан

Буян-эрдэнэ -

Тэгээд дан мах гурил мах 2-с өөр юм иддэггүй байсан улсууд ш дээ тээ. Хамгийн гол нь гэрээ санана ш дээ. Тэрнээс биш

Эрдэнэтуяа -

Оргож явж байсан уу?

Буян-эрдэнэ -

Би нэг удаа оргосон. Аавыг дагаад, аав чинь эргэхээр очиж сүүлрүүгээ нөгөө 2 ах чинь сургуулиа төгсцөн юм чинь ганцхан надийг дагаж сургууль нүүгээд байх боломж байхгүй ш дээ тийм учираас надийг айлд байлгаал би байранд байхгүй гээл айлд байна гэсэн ч нэг удаа яах дээ оргож л байсан. Аавыг дагаад очихгүй гээд тэгээд дараа нь надийг нэг хэд хонуулчихаад аваачсан багш нар яагаад хичээл тасалсан тэгээл тухайн үедээ аргалаал өнгөрчиж байсан.

Эрдэнэтуяа -

Тухайн үеийн сургууль гоё байсан уу?

Буян-эрдэнэ -

Гоё гоё байсан.

Эрдэнэтуяа -

Ямархуу?

Буян-эрдэнэ -

Тэр үед чинь одоо ямархуу гэх юм дээ

Эрдэнэтуяа -

Одоогийхтой харьцуулахад?

Буян-эрдэнэ -

Одоогийнхтой харьцуулахад болуул хангамж нь хялбар байлгүй дээ одоо чинь бүх юм бэлэн дор хаяхад тэр чинь одоо чирнелээр бичнэ, 11-ийн үзэг гэдгээр бичнэ чирнелийн энэ сав, чирнель гэдэг юм тэр болгон олдохгүй. Тэгээд тэрнийгээ хүүхдүүдээс бас хармалдаг.

Эрдэнэтуяа -

Ер нь хичээлийн хэрэглэл ховор уу?

Буян-эрдэнэ -

Ер нь хэрэглэл хөдөөдөө ер нь ховор ш дээ тэгээд аймаг орно, хот орно явсан улсууд авчирдаг л байлгүй. Гэхдээ би дутаж байгаагүй тэгэхээр бодуул болоол байсан юм байлгүй би ямар өөрөө явж

Эрдэнэтуяа -

Танайх хэр боломжтой айл байсан боломжтой айл байсан уу? Ядуу айл байсан уу баян айл байсан уу?

Буян-эрдэнэ -

Манайх дундаж л айл, баян ч гэж саалийн 2 үнээтэй, чөдөрийн ганц морьтой тийм л айл

Эрдэнэтуяа -

Аанхаан

Буян-эрдэнэ -

Дээр үед чинь угаасаа одоонийх шиг тийм их мал хуйтай айл байдаггүй юм чинь байлаа ш дээ. Баяндуу айл нь 10, 20-н мал хуйтай байсан юмуу тухайн үед тэр эвлэлийн гишүүд байх тийм хангай нэг өөр тиймээ говийн бүсэд өөр тийм тийм тэдэн малтай байх ёстой гэж тийм юм байсан юм шиг байна лээ.

Эрдэнэтуяа -

Аанхаан

Буян-эрдэнэ -

Тий

Эрдэнэтуяа -

Аан тэгэхээр мал нэг их

Буян-эрдэнэ -

Тий одоогийнх шиг 100, 1000-т гэсэн тийм мал байхгүй тийм байвал хөрөнгө л болгоно шүү дээ.

Эрдэнэтуяа -

Танайх нэгдэлийн мал малладаг байсан уу?

Буян-эрдэнэ -

Мал маллалдаггүй ээ.

Эрдэнэтуяа -

Малаа өгөөд нэгдэлийн гишүүн болж байгаа юм?

Буян-эрдэнэ -

Манайх тухайн үед л өөрийн гэсэн малаа өгсөн гэсэн тэр үед нь би жаахан байсан. Тэгээд гол нь хөдөлмөр хийлэгдээггүй, байшин барьдаггүй юу ч их ховор байсан мужаан жужаан ховор байсан л даа.

Эрдэнэтуяа -

Аанхаан, яагаад ер нь Улаанбаатарлуу нүүгээд ирсэн юм бэ?

Буян-эрдэнэ -

Тэгээл нөгөө хөдөөрүү хүүхдүүд чинь сургууль төгсөөд хотруу

Эрдэнэтуяа -

За

Буян-эрдэнэ -

2 ах чинь ирнэ ш дээ. 2 ах ирээд одоо тэр үеийн сургуууль соёл ороод тэгээд Улаанбаатарт

Эрдэнэтуяа -

Онц сурдаг байсан уу?

Буян-эрдэнэ -

Ах нар уу? Үгүй ээ дундаж л сурдаг. Тэгэхдээ тэр үед чинь 7-оо төгссөн, төгссөнбайхад дээд сургууль тэр болгон олдож байсан юмуу үгүй юу. Техниккум эд нар бол манай нэг ах бол шууд цэрэгт яваад цэргийн дарга болсон. Нөгөөдөх нь бол шууд 7-оо төгсөөд Полтехниккум гэж одоо энэ Дарханд байгаа тэр үед Улаанбаатарт байсан. Тэрэнд сураад тэрийгээ төгсөөд Налайхад уурхайчин одоо мастер болсон тэгээл

Эрдэнэтуяа -

Аав чинь хотод ирээд юу хийдэг байсан?

Буян-эрдэнэ -

Бас л мужаан тэр Налайхад Техник мэргэжлийн сургуульд мужаан

Эрдэнэтуяа -

Та Налайхийн Техник мэргэжлийн сургууль төгссөн юмуу?

Буян-эрдэнэ -

Тий тэнд төгссөн.

Эрдэнэтуяа -

Ямар мэргэжил билээ?

Буян-эрдэнэ -

Би чинь цахилгаанчин

Эрдэнэтуяа -

Сонирхосон уу зүгээр яг оногдож орсон нь тэр юмуу яаж яваад цахилгааны ангид орсон юм?

Буян-эрдэнэ -

Үгүй ээ сонирхолоор л гэх юмуу даа.

Эрдэнэтуяа -

За юун гоё юм?

Буян-эрдэнэ -

Яахав дээ тэгээл сайхан, мончоор модон дээр гараад ер нь гоё шүү.

Эрдэнэтуяа -

Айхгүй юу?

Буян-эрдэнэ -

Айхгүй.

Эрдэнэтуяа -

Та чинь бас цахилгаанчин шинэ л гарч байсан л юм ш дээ. Тэгээд хамгийн анхны ажлын гараагаа хаанаас эхэлсэн бэ?

Буян-эрдэнэ -

Хамгийн анхны ажлын гараа гэдэг чинь тэр Улаанбаатарт Цахилгаан шугам сүлжээ гэж одоо Цахилгаан түгээх газар гээд байна даа та нар мэддэг бол Цагаан хаалга өнгөрөөд

Эрдэнэтуяа -

Тий

Буян-эрдэнэ -

Талхны үйлдвэрийн хажууд

Эрдэнэтуяа -

Тий

Буян-эрдэнэ -

Тэгээд би тэрнийг хаячихаад явцан юм нэг жил ажилчихаад

Эрдэнэтуяа -

Яагаад?

Буян-эрдэнэ -

Халгадаагүй.

Эрдэнэтуяа -

Том газар биз дээ.

Буян-эрдэнэ -

Мончоор зөндөө, бид нар чинь бригад бригадаараа

Эрдэнэтуяа -

За

Буян-эрдэнэ -

Тэгээл тэр үед чинь одоо ажил хийе гэхээр нэг л онцгүй санагдаад тэнмээр санагдаад тэгээд хаячаад л явцан даа. Гэр Налайхад байсан би өөрөө хотод ахындаа байдаг байсан тэгээд надийг хамгийн нол нь төлчинөөр яв гээд тэгсэн байхгүй юу

Эрдэнэтуяа -

Аанхаан

Буян-эрдэнэ -

Дундговь аймагруу төлд яв гээд албан журамаар явуулдаг байсан.

Эрдэнэтуяа -

Төлд яв гэдэг нь хавар малчидад туслах зорилгоор

Буян-эрдэнэ -

Хавар малчидад туслах

Эрдэнэтуяа -

За

Буян-эрдэнэ -

Тэгээд би чадахгүй гэсэн тэгээд чада гэсэн тэгээл чадаж байгаа нь тэр гээд ажилаа хаяцан даа тэгээд байхгүй тэгээд нэг хэсэг ажилгүй байж байгаад Шаамарын, Шаамарт Жимс станц гэж байсан тэнд ирсэн байхгүй юу тэнд ирээд би үндсэн жинхэнэ ажлын амт юуг бол Шаамарын жимс жимсэгний станц гэдгээс эхэлсэн. Тэнд эхэлж би авто хөдөө аж ахуйн селесер гэдэг ажилтай байсан. Тэгээд Шаамартаа шууд трактор комбаны сургууль төгсөөд тэгээд ирэхэд дахиад нөгөө байгууллагадаа трактор барьж байгаа Жимс ногооны тэгээд 1973-н онд эргээд цэрэгт явсан. 1976н онд эргээд ирсэн чинь тэр байгууллага маань үндсэндээ татан буугдаад Орхон жимс ногооруу нүүцэн байсан.

Эрдэнэтуяа -

Шаамарынх уу?

Буян-эрдэнэ -

Шаамарын тэр жимс жимсэггний станц гэж байсан ш дээ.

Эрдэнэтуяа -

Тэр нь юу хийдэг юм?

Буян-эрдэнэ -

Тэр нь ерөөсөө Монголд одоо хаана ямар янзын одоо жимс жимсэгний мод ургах вэ тэрийг ямар янзын, тэрийг л туршиж одоо эхлээд монголын хөрсөнд ургах ёстой жимс, жимсгэнэ ногоо бүгдийг нь туршиж Монголд нутагшуулаад тэгээд тэнд тэнд ургуулана гэсэн эрдэм шинжилгээний станц байсан. Тэгээд томроод жижиг газар байсан томроод Орхон жимс ногооруу явцан. Орхон жимс ногоонд чинь Орхон жимс ногооны сангийн аж ахуй гэж би тэнд очиогүй халагдаад Шаамарын тэжээлийн аж ахуй гэж монголын хувьсгалт залуучдын эвлэлийн Шаамарын тэжээлиын сангийн аж ахуй гэж байхад ирээд

Эрдэнэтуяа -

Аанхаан

Буян-эрдэнэ -

Тэнд цахилгаанчин 4-н жил хийсэндээ Шаамарын тэжээлийн сангийн аж ахуйд тэгээд эргээд хилийн цэрэгтээ орлоодоо.

Эрдэнэтуяа -

Яагаад явсан юм?

Буян-эрдэнэ -

Хилийн цэрэг

Эрдэнэтуяа -

3-н жил хилийн цэрэг дээр алба хаасан юмуу?

Буян-эрдэнэ -

Тэнд алба хаасан юм. Дахиад халагдаад

Эрдэнэтуяа -

Дахиад 4-н жил ажилаад

Буян-эрдэнэ -

4-н жил ажилаад дахиад хилийн цэрэгтээ орохгүй юу дахиад үндсэндээ би 26-н жил хилийн цэрэгт ажилаад тэтгэвэрт гарчаад байгаа хүндээ.

Эрдэнэтуяа -

Аанхаан, энэ хилийн цэрэгт ажиллах юу нь гоё байдаг юм бэ? Сонирхолтой болоод та хилийн цэргийг сонгосон юмуу? Хүн зөвлөсөн юмуу яасан юм?

Буян-эрдэнэ -

Хилийн цэрэг , угаасаа хилчин байхаас мэдэрсэн ш дээ хилийн цэрэг гэдэг чинь их гоё эх орныхоо хилийг хамгаална. Тэгээд тухайн үедээ жирийн амьдралын хангалт хангамж бүх юм сайн байна тиймээ. Тэгээд хамгийн гол нь байгаль хээр гадаа явна гоё л доо.

Эрдэнэтуяа -

Аанхаан, гэр бүлээ

Буян-эрдэнэ -

Гэр бүлээ тэгээд би чинь 1976-н онд цэргээс халагдаад 1977-н онд бид 2 гэр бүл болж байсан бид 2 Шаамарын тэжээлийн аж ахуйд одоо тэр жимс ногооны бригад гэж байсан тэрний жимсчин ногоочин хийж байсан хүн

Эрдэнэтуяа -

Аанхаан

Буян-эрдэнэ -

Тэгээд суусан, Хүдэр явахдаа аваад явсан.

Эрдэнэтуяа -

Хил дээр үү?

Буян-эрдэнэ -

Тий, Хүдэрийн тэжээлийн аж ахуй дээр сумын төв дээр, төвтэй ажил нь бол ингээл хөвчөөр явдаг байхгүй юу

Эрдэнэтуяа -

Тэгээд тэр үед чинь та энэ, Хүдэр гэдэг чинь оростой хилэлдэг байсан байсан байх тээ

Буян-эрдэнэ -

Тий орос

Эрдэнэтуяа -

Тэгэхээр урагшаа биш тэр одоо ингээд бодоход тухайн үед та хил дээр ажиллаж байсан байна хил дээр ямар нэгэн зөрчил гардаг байсан уу?

Буян-эрдэнэ -

Өө гаралгүй яахав

Эрдэнэтуяа -

За ямар байдалаар

Буян-эрдэнэ -

Тэр үед болуул бид нар чинь тухайн үедээ бол Зөвлөлт Монгол гэж байсан учираас хил хамгаална гэж ярьдаггүй, хилийн журам дэглэмийг сахиулна гэж ярьдаг байсан.

Эрдэнэтуяа -

За

Буян-эрдэнэ -

Тэр бол Зөвлөлт Монгол 2-н хооронд дайчин гээд байх юм байхгүй гэхдээ яахав

Эрдэнэтуяа -

Харилцаа гайгүй байсан.

Буян-эрдэнэ -

Харилцаа бол их сайн байсан.

Эрдэнэтуяа -

Аанхаан

Буян-эрдэнэ -

Тэгээд тэхдээ л бид нар байсан, улсын хилийг зөрчиж одоо тэгээл мал хуй хулгайлахаас авхуулаад ан гөрөө хийх тиймээ тиймэрхүү жижиг сажиг түнээс биш хүн алж хүрээ талсан зөрчил байхгүй.

Эрдэнэтуяа -

Хамгийн том хил дээр таны одоо илрүүлсэн ч юмуу том ажил гавьяа юу байсан?

Буян-эрдэнэ -

Өө энэ Алтанбулагт үндсэндээ 1988-н оны 6-н сараас 1998-н оны 11-н жил болчихвуу

Эрдэнэтуяа -

Аанхаан

Буян-эрдэнэ -

11-н жил болсон юм. Энд бол шалган нэвтрүүлэх алба дээр ажилсан, хилээ бас харна. Харахаас гэднэ шалган нэвтрүүлэх тэн дээр чинь болуул хилийн зөрчилүүд янз янз одоо хуурмчаар пасспорт бичиг баримт хуурамгалж гарна. Янз янзын олон юм гардаг байсан дөө би бол энд бол нилээн олон шагнал авсан.Монгол улсын хүндэт хилчин гэдэг цолтой би өөрөө ахлагч, цэргийн цол бол ахлагч гэдэг цолтой л доо. Ахлах ахлагч гэдэг цолтой

Эрдэнэтуяа -

Аанхаан, одоо энэ хилийн маргаан гээд байна ш дээ. Таны тэр залуу үед одоо жишээ нь хил дээр байж байхад аль аль нутаг Монголд байсан байгаль орчин яаж өөрчлөгдсөн байна, хилийн шугам яаж өөрчлөгдсөн юм?

Буян-эрдэнэ -

Хилийн маргаан гээд байхюм ер нь байхгүй ш дээ нарийндаа бол хүмүүс л ярьдаг болохоос биш. Хилийн маргаан гэдэг чинь одоо ерөөсөө хөрш улсуудтайгаа, хуучин зөвлөлт одоогийн Орос, Хятад энэ тэртэй чинь зүгээр хил зорчиж наана уу цаана уу орж ирж тиймээ бөөнөөрөө бөөнөөрөө орж ирдэг ч юмуу тиймээ мал хуй янз янзын юмнаас маргаан

Эрдэнэтуяа -

Энэ одоо хойд талын энэ уул гээд байгаа ш дээ

Буян-эрдэнэ -

Бүргэдтэй

Эрдэнэтуяа -

Тий тэр одоо оросын мэдэлд байхдаа хуучин монголын мэдэлд байсан уу? Тийм тийм байдлаар ингээд хилийн зурвас наашаа цаашаа одоо энэ Сүхийн гол билүү?

Буян-эрдэнэ -

Сүхийн гол

Эрдэнэтуяа -

Тэр чинь голоороо тасардаг байсан одоо гол нь цаанаа оросдоо орцон л гээд байгаа

Буян-эрдэнэ -

Мэддэггүй улсууд нь худлаа ярьж байгаа байхгүй юу. Энэ чинь хараа Буур Манж Хятад за юу Орос, автономит Монгол 1850-аад онд гэлүү би сайн нарийн мэдэхгүй байна. Ийм 3-валсан хэлэлцээрээр хамгийн сүүл Орос Монголын хилийг тогтоосон ш дээ түүхийн хувьд бол тэрүүгээр чинь ярих юм болуул уул голдиролоороо

Эрдэнэтуяа -

За

Буян-эрдэнэ -

Уул оргилоороо, ус бол голдиролоороо тогтсон эхнийх тэр тухайн үедээ болуул яахав нарийн юу байхгүй ч гэсэн Монгол Орос ард түмэн хилээ хамгаалж байсан. Одоо овоо босгодог ч юмуу шав нь босгодог ч юмуу тиймээ одоо эн Бүгэдттэй уул байна тээ цаашаа орцон яг оргил дээрүүрээ ингээд уулын хяр байна ш дээ чи газарзүйн байрлалаар мэднэ ш дээ. Ус хагалбараараа хил явна наана цаана хилийн багана байх нь хамаагүй байхгүй. Хилийн багана аль боломжтой газраа тавина ш дээ наана цаана тэгэхээр зэрэг Сүхийн гол чинь бас голдиролоороо гэдэг чинь тэр том гол том голын энэ дээр нь багана барих, босгох боломжгүй тиймээ. Тийм учираас цаад талд нь хилийн багана тавина. За мэдэхгүй гарахад цаана наана байгаа юм чинь одоо эн тал нь урсаж байна ийм болчихлоо гэж магадгүй. Аан хүмүүс яагаад ингээд яриад байгаа юм бэ гэхээр яг дээр үед Зөвлөлт Монгол үед хил бол хилийн хамгаалалт задгай байсан нь үнэн л ээ. Энүүгээр чинь Алтанбулагт байсан улсууд залуу зандан байхдаа энүүний цаад талын зүрхтэй уул нь дээр гараад тоглож байсан. Тэр үед хилийн хамгаалалт нарийн нягт байгаагүй зүгээр Зөвлөлт Монгол ах дүү гэдэг утгаараа тийм байсан болохоос яг булаагаад авцан юм биш. 1980-н онд Зөвлөт Монгол хилээ дахиж албан ёсоор тодотгосон ш дээ. Тэр дээр үеийн тэр юуг чинь болиод албан ёсоор тодотгосон. Тэгээд тухайн үедээ одоо би болуул яг албаны баирмт бичигээс өнөөдөр харсан тухайн үедээ ганц 2-хон газрыг тухайн үеийн улс орны иргэд жаахан одоо ингээд дассан байна ш дээ олон жил эзэмшээд одоо суугаад байршаад яацан тэр үндэсний зан заншил янз янзын юм бодож Зөвлөлт Монголын үед 2 ээлжээр манай энэ хавиар одоо манай Сэлэнгэ аймгийн хавиар гэж бодоход миний л хамгаалж явж байсан газар одоо Сэлэнгэ аймгийн Алтанбулаг Хүдэр хавын орчимд 2 л газрыг болуул Зөвлөлтын талруу орсон байна аан тэрнийгээ тэр цаашаагаа Монгол талд нөгөө тэрэн шиг тийм газрыг Монголд Оросын нутгаас авсан байна гэж ярьдаг байсан тэр бол яахав дээ нөгөө нэг Сүх гол ингээд Оростой гэдэг шиг яг одоо энэ ийшээ Цанат гэж байгаа тийшээ тэрний тэрлүү нэг үндсэн голоороо яваагүй, явалгүй ингээд нэг аравдыг ингээд юугаар явуулцан

Эрдэнэтуяа -

Аан наагуур уу?

Буян-эрдэнэ -

Салбар голыг чинь юу гэдэг билээ, салаагаар ингээд явцан байгаа. Нэг хэсэг аравдархуу мягын тийм орсон

Эрдэнэтуяа -

Манайд уу?

Буян-эрдэнэ -

Оросруу орцон.

Эрдэнэтуяа -

За

Буян-эрдэнэ -

Тэр чинь 1980-н оны хэлэлцээр албан ёсоор 1980-н онд тодотгосон хэлэлцээрээр тэрнээс хойш тийм юм байхгүй.

Эрдэнэтуяа -

Хил тодотгоход та явдаг байсан уу?

Буян-эрдэнэ -

Би нар чинь хил тодотгоно гэдэг чинь 2 улсын засгийн газраас байгуулана тусгай комисс гараад тиймээ. Хил тогтооно гэдэг чинь тэгээд тусгай 2 улсын гаргасан тийм ажлын хэсэг одоогоор бол ажлын хэсэг тиймээ тэгээд тийм ажлын групп явна. Бид нар бол байгаа хилээ хамгаалаад тэнд байсан юмаа наана уу цаана уу болгох үүрэгтэй хилчид тиймээ. Түнээс биш авсан өгсөн бол байхгүй.

Эрдэнэтуяа -

Одоо энэ бүргэдттэй уул нь дээр харуул гарцан гэсэн тухайн үед тийм харуул байгаагүй. Одоо л ингээл харуул гарцан хүмүүс буруу ойлгоод байна гэж үү?

Буян-эрдэнэ -

Одоо яахав уулын оргилд харуул яахав Оросын бичиг байгаа ш дээ

Эрдэнэтуяа -

Аанхаан

Буян-эрдэнэ -

Оросын, манайх ч гэсэн наана нь юунд нь харуулын байр барьцан л байгаа ш дээ.

Эрдэнэтуяа -

Тэхдээ одоо Бүргэдтэй уулын яг голоор ингэж хуваасан гэж үү? Оройгоор нь хуваасан байгаа юу?

Буян-эрдэнэ -

Байгаа ш дээ.

Эрдэнэтуяа -

Одоо наад талаас нь гарч болохгүй юм байна гээд хүмүүс тэгээд байх юм.

Буян-эрдэнэ -

Хүмүүс угаасаа улсын хилийн хориотой зурвас гээд байна. Одоо шалгах зурвас гээд байна тиймээ хүн болгон тийшээ яваад байхгү ш дээ одоо жишээ нь. Цохих ёсны зөвшөөрөлтэй тийм хүмүүс хилийн цэрэгтэй хамт очиж орой дээр нь ч гарч болно ш дээ.

Эрдэнэтуяа -

Аанхаан

Буян-эрдэнэ -

Хилийн баганаас цаашаа л, улсын хилээс гарч болохгүй

Эрдэнэтуяа -

Нэг ч алхаж болохгүй юу?

Буян-эрдэнэ -

Оросруу юу?

Эрдэнэтуяа -

Тий, алхах л юм бол

Буян-эрдэнэ -

Алхах л юм бол нэг алхам улсын хил зөрчлөө л гэсэн үг л дээ.

Эрдэнэтуяа -

Тэгээд харуул дээр нь асуудал үүсэх үү?

Буян-эрдэнэ -

Тий харсан бол

Эрдэнэтуяа -

Аанхаан

Буян-эрдэнэ -

Тийм байна ш дээ.

Эрдэнэтуяа -

Ер нь хилийн харуулын хамгийн гоё нь юу юм бэ? Сайхан зүйл нь ч юмуу?

Буян-эрдэнэ -

Үгүй ээ одоо

Эрдэнэтуяа -

Таны бахрахдаг зүйл ч юмуу? Ер нь аль нь

Буян-эрдэнэ -

Эх орныхоо хил хязгаарыг бүрэн бүтэн байлгаал тиймээ, хилийг зөрчилгүй байлгах, эх орныхоо хил дээр, овоон дээр гарчихаад эх орноо хараад тиймээ зогсож байхад сайхан ш дээ. Хил гэдэг нь 2 янзын харуултай ш дээ: хилээ манана, шалган нэвтрүүлэх алба гээд би 10 гаран жил ажилсан. Тэр болуул бас миний сүүлийн 11-н жил хийсэн ажил бол шалган нэвтрүүлэх алба. Одоо жишээлбэл чи хойшоо ингээл гарна ш дээ тэгэхэд одоо паспорт бичиг баримт шалгана. Би голцуу паспорт бичиг баримт шалгана, ээлжийн дарга бүх төрөлийн манаа байна. Тэнд чинь ганцхан тэрэнд чинь ороход нь машиныг нь шалгадаг хүн байна, оруулдаг, гаргадаг, хянадаг хүн байгх, паспорт шалгадаг хамгийн сүүлийн штан дараад баяртай тийм л байдаг байхгүй юу. Тэрэнд чинь одоо жишээлбэл олон улсын боомт тэрэн шиг тэрэнд чинь аль болохоор аргаар хил нэвтэрхийн тулд янз янзын арга хэрэглэнэ ш дээ хүмүүс чинь тиймээ. Хуурамчаар хүний паспорт одоо бол бидний ажиллаж байгаа үеийг бодоход одоо чинь бүх юм компьютер сүлжээнд орцон их л нарийн болсон байна хараад байхад. За тухайн үедээ бол бас л бид нар чинь байр байшингаас авахуулаад, шалгах нөхцөлөөс нь авахуулаад хүнд л байсан. 1980-1998-н оныг дуустал хүртэл би чинь тэр үед чинь бид нар одоогийнх шиг ийм бүрэн комтой дотор ингээд хийж байдаг тийм юм байхгүй гадаа явганаар хийж зорчдог байсан Алтанбулагаар, хүмүүсийг хэт удааж болохгүй яг зах зээл пужигнаж байсан үед л байсан л даа.

Эрдэнэтуяа -

Аанхаан

Буян-эрдэнэ -

Бүр төрөлийн зөрчил гарна. Хүн алж хүрээ талдаг нь

Эрдэнэтуяа -

Гайгүй

Буян-эрдэнэ -

Гарахгүй ч гэсэн бүх төрөлийн зөрчил гарна. Энд одоо конторвандын зөрчил гарна.

Эрдэнэтуяа -

Конторвандын гэдэг нь

Буян-эрдэнэ -

Конторванд гэдэг нь үгүй яахав дээ бараа таваарыг нууцаар улсын хил дамжуулан

Эрдэнэтуяа -

Аанхаан, одоо нөгөө тэр үед нэг хэсэг тарваганы арьс байсан үе байх тээ.

Буян-эрдэнэ -

Өө тиймэрхүү юм гарна, аа тэгээд тэрнийг бол гааль, гаалийн хариуцдаг хэсэг л дээ. Тэхдээ манайх бас тээврийн хэрэгсэл машинд шалгадаг утгаараа машин тэргэнд нуусан юмыг бид нар олоод гаргаж байсан юм зөндөө ш дээ. Аан бид нар хамгийн гол нь улсын хил дээр хүчин төгөлдөр бичиг баримттай улсуудыг зорчих иргэдийг бид нар гаргаж байх ёстой. Тэр утгаараа зүгээр гэмт хэрэгтэнгүүд хүртэл ингээл орж ирж байгаад уравсан зугтсан хүмүүсүүд гарах гэж яваал баригдаж, улсаар зарлагдчихсан байсан хүмүүс бол барьжил байсан. Ямарваа бичиг баримт хүчин төгөлдөр бус баримттай хүн л улсын хилийг орох буюу гарахыг л давцан этгээд бол хил зөрчигч гээл тэр чинь хэрэгтэнд тооцогдоод тэрнийг бид нар барьдаг, саатуулдаг ийм л байсан. Бид нар хар тамхины чанартай юм би илрүүлж барьсан тэр тухайн үедээ манайх сайн мэдэхгүй ч гэсэн... тээврийн хэрэгсэл дотор тэжээл будаа ачиж явахад жижиг хүүдийтэй юм байхад бид нар олж л байсан за энэ юу вэ, сайн мэдэхгүй тэгээд аваачаад үзүүлсэн чинь хулсны ургамал буюу одоо кнопляр гэдэг юм байна лээ л дээ.

Эрдэнэтуяа -

Тэр нь нөгөө мансууруулах гэж үү?

Буян-эрдэнэ -

Мансууруулах зориулалттай, тамхитай холиол

Эрдэнэтуяа -

Аан за

Буян-эрдэнэ -

Тамхитай холиол мансууруулах бодис болдог юм байна лээ л дээ.

Эрдэнэтуяа -

Аан

Буян-эрдэнэ -

Тэгээд кнопляр гэдэг ургамал

Эрдэнэтуяа -

Аан

Буян-эрдэнэ -

Тэгээд би илрүүлж байсан. Тий хамгийн одоо тий жаахан сонин болгоод ярихад

Эрдэнэтуяа -

Ер нь хилийн харуул хэцүү зүйл нь юу вэ?

Буян-эрдэнэ -

Өдөр шөнөгүй, өглөө оройгүй

Эрдэнэтуяа -

Аанхаан

Буян-эрдэнэ -

Явна, бүх юм тушаалаар тиймээ хэцүү шүү бэрх жирийн хүмүүсээс ялгаатай

Эрдэнэтуяа -

Аанхаан, тухайн үед та нилээн олон ажил солиж байсан байна ш дээ

Буян-эрдэнэ -

Тий залуудаа

Эрдэнэтуяа -

Тухайн үед ажилд орох процесс ямархуу байв? Ажилд орно гэдэг хэр байв?

Буян-эрдэнэ -

Ажилд орно гэдэг чинь өөрийн сонголт нилээн юутай ш дээ. Залуу байхад би нэг хилийн цэрэгт орох л болуул тэгээл одоо 3 бишээ дээшээ 3 доошоо 3 бараг 6-н үеийн түүх юмуу бараг л 3-н үеийн түүх эмээ өвөө тэгээл бараг 5-н үеийн түүх юмуу. Би чинь хариуцлагатай ажилтаны анкет гэж бүрдүүлээд тэгээд араас нь тэр давхар улсын ажил сонгох байгууллага хүртэл тэрнийг чинь бас ямар хүндээ ямар юу вэ гэдгийг өндөр шалгууртай авдаг байсан.

Эрдэнэтуяа -

Энэ тухайн үед та одоо нөгөө нэг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээнд нэг ажиллаж байгаад гарсан байна гэсэн тэгэхээр чинь ажилд орох

Буян-эрдэнэ -

Тэр чинь ТЭМС-с хувиарлагдаад очсон болохоор ажилд орсон нь мэдэгдэхгүй. Сургууль төгслөө, ТЭМС төгслөө тээ аль нэг газар хувиарлана тэнд очсон байх ёстой тийм л байхгүй юу

Эрдэнэтуяа -

Тэгэхлээр нөгөө ажилд ороход аан ажлын хариуцлага гэж нэг юм байна ш дээ

Буян-эрдэнэ -

Өө байна.

Эрдэнэтуяа -

Өмнөх албан газар, тэр байна ш дээ тэр нөлөөлөөгүй юу. Одоо дараагийн энэ ажилд ирэхэд Шаамарт ажилд ирэхэд чинь

Буян-эрдэнэ -

Нөлөөлөөгүй дээ.

Эрдэнэтуяа -

Гайгүй юу? Нөгөө албан газрын тодорхойлолт, ажлын хариуцлага тэр үед чинь бас хөөрхөн чанга л байсан юм шиг байгаа юм тээ.

Буян-эрдэнэ -

Тий

Эрдэнэтуяа -

Тэгээд тэр та намын гишүүн байсан уу?

Буян-эрдэнэ -

Би намын гишүүн байгаагүй би эвлэлийн гишүүн олон жил болоод, намын гишүүн орлогч гишүүн, намын идэвхитэн гэж бүртгүүлчихээд тэгээд байж байгаад тэгээл угаасаа 1990-н онд гараад эвлэлийн гишүүн, эвлэлийн үүрийн дарга, ухуулгач олон жил хийсэн.

Эрдэнэтуяа -

Тэр талаараа яриач

Буян-эрдэнэ -

Орон тооны бус шүү дээ.

Эрдэнэтуяа -

Ер нь тэр эвлэлийн орон тооны бус гэж явдаг юмуу?

Буян-эрдэнэ -

Үгүй ээ үгүй орон тооны, эвлэлийн үүрийн дарга гэж тэр тухайн сум байгууллага дээр бол тэгээд сум аймагт орон тооны бус, байгууллага дотроо бол тэгээл эвлэлийн үүр эд нар чинь орон тооны бус тиймээ идэвхээрээ ч юмуу тэгж л байдаг байсан.

Эрдэнэтуяа -

Эвлэлийн үүр гэж ямар утгатай байгууллага вэ?

Буян-эрдэнэ -

Эвлэлийн үүр гэдэг чинь залуучуудын байгууллага даа

Эрдэнэтуяа -

Ач холбогдол нь?

Буян-эрдэнэ -

Ач холбогдол нь бол Монгол адын намын дайчин туслагч тиймээ тэгээд тухайн үед чинь бүх юм болж байгаа Улсын их хурал болж байгаа бүхэн чинь нам удирдаж намын заасан замаар, намын программ тэрний дагуу нам программ дэвшүүлээд тэрнээсээ уламжлаад улс ард аж ахуйг хөгжүүлэх 5-р 5-н жилийн төлөвлөгөө гэж гардаг байсан ш дээ. Улс оронд чинь тэр үед 5, 5-н жилээр тиймээ

Эрдэнэтуяа -

За.

Буян-эрдэнэ -

Одоо ч гэсэн энэ намууд гараад нэг хэдэн жилийн программ 4- н жил бид нар тийм хийнэ гэдэг шиг

Эрдэнэтуяа -

Аан

Буян-эрдэнэ -

Тэр үед чинь улс эх орныг ганцхан нам барьж байсан. Олон нам байгаагүй нэг намын системтэй байсан тээ

Эрдэнэтуяа -

Аанхаан

Буян-эрдэнэ -

Нам хуралдаад нам одоо программаа одоо 5-н жил тийм тийм гэж яагаад тэрнийхээ юу яадаг байсан. Эвлэл гэдэг болуул одоо намын, эвлэл, пионор гэдэг чинь одоо бүгд л одоо нэг намын байгууллага гэх юмуу даа жижиг залуучуудын байгууллага Монгол улсаас дээр үед хүүхдийн байгууллага бол монголын пионорын байгууллага гэдэг шиг өшөө бүр баатарчууд шиг байсан жаахан хүүхэд энэ болуул тухайн үедээ бас нэг хүмүүсийг улс эх орон нам засгийг хөдөлгөх бас нэг хүч байсан юм болуу тиймээ. Өөрийн гэсэн бас нэг юманд одоо бишрэх одоо юу гэдэг юм тиймээ. Шүтэх нь одоо хаашаа юм ямар ч байсан өөрийн гэсэн зорилго тавьж тиймээ тийм маягаар яадаг байсан эвлэлийн гишүүд 16 хүрээд эвлэлийн гишүүнд элсэх ёстой. Эвлэлийн гишүүнд элсээгүй хүн болуул ер нь нийгмээс гадуур жаахан тааруухан хүн гэж тооцогддог.

Эрдэнэтуяа -

Ажил төрөлд ороход бас

Буян-эрдэнэ -

Ажил төрөл тэр бас мэдээж хэрэг муу л талруугаа байна ш дээ. Тэрнээс социолизмын үед хүн болгон ажилтай байх ёстой. Ажилгүй хүн гэж бараг байхгүй, ажил хийгээгүй хүн бол тэгээл тэр утгаараа тиймээ. Тийм утгаараа тухайн үеийн одоо Шаамарын тэжээлийн аж ахуйд надийг ажиллаж байхад Шаамарын тэжээлийн аж ахуйд үндсэн ажил нь бол тэр хадлан тариа бүх юм нь байдаг ч гэсэн бид нар дандаа тийм үйлчилгээ засварын газар юу хариуцсан үүр байсан. Тэрний эвлэлийн үүр байхад тэр залуучуудын тухайн үедээ дээрээс өгсөн тийм тийм юм хийж байх ёстой тэгж манлайлж байх ёстой тэгдэг л байсан тэрнийг л бид нар бас зохион байгуулахын тулд гүйж ажилдаг байсан эвлэлийн байгууллагад тиймээ тэгээл тэнд чинь олон төрөлийн ажил байдаг одоогийнх шиг юм тэр үед одоо нэг хаяа нэг харагдаад байна Аск гээл одоо эн зурагтаар гараад байна ш дээ. Тэр залуучуудын чөлөөт цаг дээр өнгөрөөх тал дээр тухайн үед тэр 1980-аад онд миний л залуу зандан байх үед бол маш их юм явагдаж байсан. Хүүхэд байхад чинь одоо ном уншуулах хөдөлгөөн, давтан тэмдэгийн болзол хангахаас авахуулаад дараа нь одоо тэгээл Аск, тест одоо тэгээл юу байдий концерт, бүлгэм дугуйлан маш их юм хийдэг байсан. Одоо бол тийм юм байхгүй ш дээ.

Эрдэнэтуяа -

Тийм юм залуучуудын дунд

Буян-эрдэнэ -

Тийм юм байхгүй ш дээ. Тэр үед чинь завсар байхгүй ажилаа хийх, үндсэн ажилаа хийхээс гадна одоо тэр одоо тийм бүлгэм дугуйлан байдаг юмуу тийм орос хэлний ч байдаг юмуу, техник сонирходог байдаг ч юмуу тэрний хажуугаар бага зэргийн авьяастай. Аск, тест бүх юм оролцож явдаг байсан зай завсар байхгүй.

Эрдэнэтуяа -

Зав гаргана

Буян-эрдэнэ -

Тий зав гаргана. Тэр идэвхээрээ ажил хөдөлмөр бас үнэлэгдэнэ ш дээ. Тэрнээс чинь болж би одоо 2, 3 дахиж л эвлэлийн шугамаар энэ Буриад хүртэл аялаж одоо залуучууд тойрон аялал гэдэг ш дээ нэг тиймэрхүү юманд явж л байсан.

Эрдэнэтуяа -

Аанхаан

Буян-эрдэнэ -

Тийм байна, хилийн цэрэгт мөн ялгаагүй. Хилийн цэрэгт ирээд бараг хилийн цэрэгт бид нар застав миний алба хааж байгаа газар орчин цөөхөн цөөхөн хүнтэй болчиж байгаа ш дээ.

Эрдэнэтуяа -

Аанхаан

Буян-эрдэнэ -

Тухайн үедээ 10 хүрэхгүй хүнтэй байсан одоо ч тэгээл дараа нь 30, 40 боллоо гэхэд эвлэлийн гишүүн залуучууд гэдэг чинь бас арай өөр тэгээд тэндээ тэрүүхэн дотроо эвлэлийн хэсэг одоо намын юуны

Эрдэнэтуяа -

Аанхаан

Буян-эрдэнэ -

Тэгээл одоо улс төр, салбарт зохиогдох улс төр хүмүүжлийн ажлыг хийдэг л байсан бид нар сум ороонтойгоо, ард түмэнтэйгээ хилчдыг тиймээ ард түмэнтэйгээ хэлхээ холбоотой эвтэй найртай тиймээ тэгж байж тэр чинь тийм байжийж ард түмэнтэйгээ хэлхээ холбоотой байжийж хилийн цэргийн үндсэн ажил бас явдаг байхгүй юу тиймээ.

Эрдэнэтуяа -

Таны хувьд нэг намын тогтолцоотой байлаа гээд одоо ингээд бодоход тээ сөрөг ч юмуу эерэг ч юмуу тийм тал ажиглагдаж байсан уу? Одоо бодож байхад

Буян-эрдэнэ -

Нэг намын тогтолцоо

Эрдэнэтуяа -

Тэр үедээ

Буян-эрдэнэ -

Тэр үедээ болуул бид нарт яахав дээ сүүлрүүгээ 1980-аад оны үед болуул хэтэрхий бас их тиймээ хүнийг одоо тахин шүтэх гээд байгаа юм шиг хэтэрхий дарга нар одоо хувьсгалт намын дарга нар тухайн үед сүүлрүүгээ бас их ноёд шахуу болчихоод тиймээ бүх юмыг өөрсдөө тийм юм ажиглагддаг байсан 1980-аад оны залуучууд бид нар хоорондоо бас ярьдаг. Дарга нарын хүүхдүүдэд болохоор зэрэг дээд сургуульд явж байна, дарга нарын хүүхдүүд болохоор гайгүй албан тушаалд явж байдаг. Тэр үед чинь баян гээд байхгүй л дээ хамгийн гол нь дарга нарын хүүхдүүд болохоор өөдтэй дээд сургуульд явж өөдтэй албан тушаалд ордог тийм үе байсан ш дээ. Жирийн ажилчид, жирийн малчид бид нар яадаг ч гэсэн тиймэрхүү байдаг байсан.

Эрдэнэтуяа -

Мэдрэгддэг

Буян-эрдэнэ -

Мэдрэгддэг байсан. Янз янз л даа сайн ч дарга бий муу дарга бий. Тухайн орны сум орон юутай шүү дээ тийм л байсан.

Эрдэнэтуяа -

Нэг жишээ ярьвал одоо та санаж байна уу та? Нэг даргын хүүхэд тэгж байсан ингэж байсан. Тэгж ажиллаж байсан

Буян-эрдэнэ -

Үгүй ээ

Эрдэнэтуяа -

Ерөнхийдөө л нэг ажил

Буян-эрдэнэ -

Ерөнхийдөө л нэг тиймэрхүү байдаг байсан ш дээ. Тэгээд тодорохой тийм байжээ

Эрдэнэтуяа -

Та ер нь дээд сургуульд сурах байсан юм даа гэж бодож байсан уу?

Буян-эрдэнэ -

Би ч тэгээд сургуульд ерөөсөө дүнгэн данган 7 төгсөөл дахиж яваагүй юм чинь дээд сургуульд орох боломж гараагүй.

Эрдэнэтуяа -

Яагаад яваагүй юм? Та хэр сурдаг байсан?

Буян-эрдэнэ -

Би сайн л сурдаг байсан л даа. Тэгээд яваагүй дээ

Эрдэнэтуяа -

Явах боломж байгаагүй дээ.

Буян-эрдэнэ -

Явах боломж байсан байж магадгүй. Тэгээд яваагүй

Эрдэнэтуяа -

Эцэг эхийн зөвлөгөөн бас дутаж байна уу?

Буян-эрдэнэ -

Үгүй ээ эцэг эх, би ч бас жаахан чөлөөтэй байдалд байх гээд, тий сурмаагүй санагдаад тиймээ

Эрдэнэтуяа -

Тэр үед ажил хийх сэтгэлгээ арай өөр сайхан байж магадгүй ээ, ажил хийвэл гоё юм байна гэсэн

Буян-эрдэнэ -

Тий харин тий, хурдхан шиг л ажил хийгээд тийм л сэтгэлгээгээр байх тий тэгээд бушуухан ТЭМС-д оруулж авсан зүгээр ТЭМС чинь хувцас форум бүр өгөөл тиймээ тэгээл арай ч хоол өгдөггүй байсан байх тэгээд хурдхан шиг тэгээд ТЭМС чинь цалинтай, цалинтай байсан.

Эрдэнэтуяа -

Стененд үү?

Буян-эрдэнэ -

Тий степенд, дээд сургууль бас байсан л гэсэн л дээ.

Эрдэнэтуяа -

Аанхаан

Буян-эрдэнэ -

Тийм олон жил сурч байсан дор бол гэдэг утгаараа тий тэгээд Налайхийн ТЭМС-д ороод

Эрдэнэтуяа -

Тухайн үеийн хүүхдүүд бас Техник мэргэжилийн ТЭМС, Техниккум, Коллеж гээд олон шаттай байсан юм шиг байгаа юм боломжтой тээ

Буян-эрдэнэ -

Ээлжээр ТЭМС гэдэг чинь Техник мэргэжилийн сургууль гэсэн үг тэгээд техниккум

Эрдэнэтуяа -

Аанхаан

Буян-эрдэнэ -

Тэгээд дээд сургууль

Эрдэнэтуяа -

Ийм 3-н шаттай

Буян-эрдэнэ -

Ийм 3-н шаттай л байсан ш дээ. Техниккум нь 4-н жил сурдаг, дээд сургууль нь 5-н жил сурдаг байсан.

Эрдэнэтуяа -

Та яагаад намын гишүүн болоогүй юм бэ?

Буян-эрдэнэ -

Үгүй ээ тэгээд намын гишүүн хил хамгаалах юутай байсан байхгүй юу харин тэгээд 1990-ээд он болоод угаасаа жаахан идэвхитэн гишүүд бүртэгцэн байж байсанаа намыг татгалзуулцан байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Олон нам гарч ирээд

Буян-эрдэнэ -

Тий

Эрдэнэтуяа -

Ардчилсан нам

Буян-эрдэнэ -

Тий төрийн албан хаагчидад нам байлгахгүй тиймээ элсдэгийн даваан дээр эвлэл ерөөсөө бүгд яагаад тиймээ төрийн албан хаагчид чинь нам бус

Эрдэнэтуяа -

Тэр гадаад харилцааг яриач ер нь монголын тэр үеийн гадаад харилцаа ямар байсан за энэ та хил дээрээс ярьдаг юмуу ?

Буян-эрдэнэ -

Одоо зөвлөлт ах нар гээд одоо их л дотно харилцаатай байлаа шүү дээ гэхдээ болуул тухайн үедээ одоогийн өндөрлөгөөс харахад болуул одоо ингээд зөвлөлт чинь манайх өөрийнхөө байгаа байшинд монголоос ч ирж байна бүхэл энэ өвс хил худалдааны гэрээ гэж юм хийж байсан. Хил худалдааны гэрээгээр өвс тэжээлээ авдаг байсан одоо харин хил худалдааны гэрээ гэж байхгүй эгрээд монголчууд эргээд мөн юугаараа хамгийн ойрхон энэ буриадуудаас өөрийн хэрэгцээтэй одоо техникийн запас ч байдаг юмууу, барилгын материал ч байдаг юмуу авдаг чөлөөтэй сайхан одоо ч бүх юм хатуу болчихоод байна хил худалдаа гэж байхаа больцон юм шиг байна. Ерөөсөө хил нь чангарцан юун ч чанарцан тэгээд манайхаас бараг оросууд юм авахаа байцан байна. Манайх юм авахаар болохоор юм гаргах болохоор гаргахад хүндрэлтэй болцон юм шиг байна тиймээ. Уг нь болуул одоо энэ бид нар чинь хаа байсан Хятад, Япон гэж хол юу яаж байхаар энэ ойрхон бие биеэнтэйгээ хөршүүд ойролцоо мэддэг чаддаг юмаа хэрэгцээтэй юмаа олон жил хэрэглэж дассан юмаа авч хэрэглээд бие биеэндээ тусалж байсан бол харилцаа бол хөгжөөл дарга нар муу л ажиллаж байна гэж ойлгож байна ш дээ. Байж болно ш дээ юу эд нар чинь манайх одоо хөдөөрүү хөгжсөн юм алга байна ш дээ хөгжих гэж байна өчнөөн одоо ардчилал гараад 20 гаран жил болж байна чухам сайхан бол, өө 1980-аад оны үед чинь одоо энэ Хягтын бүх айл чинь гаазан пилетиктэй за юу гааз одоо бараг гаазан пилетиктэй хороололд байгаа бид нар шиг айлд чинь нэг 10-н айлын дунд бараг нэг худагтай. Хашаан дотроо биш тийм байсан ш дээ дор хаяхад одоо оросын хөгжил муу байлаа, муухай байлаа гэж яриад байгаа ч гэсэн тийм л байсан ш дээ. Тэгэхэд чинь манайх одоо бас л хүнд байгаа ш дээ. Хөгжиж байна жаахан гадаадын европ, америк, япон хужаа гээд байгаа болохоос

Эрдэнэтуяа -

Тэр хил дээр байсан гээд нөгөө оросын бараа ч юмуу олдох ер нь элбэг байх уу?

Буян-эрдэнэ -

Үгүй ээ тэгээд хил дээр байсан гэдэг утгаараа биш тэр үед чинь харьцангуйгаар харилцаа гайгүй 2 талруугаа орж гарах нь хялбар байсан учираас тиймээ бие биеэндээ байхгүй юмаа авдаг л байсан. Тэрнээс хил дээр байсан гэдэг далимаар бол авах идэх юм

Эрдэнэтуяа -

Аанхаан, тэгэхдээ энэ социолизмын нийгмийн үед энэ хилээр янз бүрийн бараа солилцодог байсан юмуу? Хувь хүмүүс ч юмуу? Наашаа цаашаа оруулж болдог байсан юмуу?

Буян-эрдэнэ -

Их бага хэмжээгээр л явна оруулна ш дээ. Нэг тийм ихээр бишээ ер ньт хэрэгцээний юмаа байнгын орж гардаг улсууд байнгын орж гардаг улсууд орч гараад явдаг л байсан.

Эрдэнэтуяа -

Хилээр ер нь ямар улсууд орж гардаг байсан юм бэ? Одоогийнх шиг их байсан уу? Цөөвтөр

Буян-эрдэнэ -

Угаасаа энэ хил орчимын иргэд гэдэг чинь хялбаржсан аргаар хил нэвтрэнэ гэсэн ийм хуультай номтой шүү дээ. Одоо эндээс Сэлэнгэ аймагт Хүдэр, Алтанбулаг, Зэлтэр , Сүхбаатар гээд нэг хэдэн сум байна ш дээ. Хил орчимын

Эрдэнэтуяа -

Аанхаан

Буян-эрдэнэ -

Эд нар чинь болуул Орос талдаа болуул хил залгаа улсууд чинь хялбарчилсан аргаар хил нэвтрэх зарчим гэж бүр аль 1930-аад оноос эхлээл тэр нь сайжраал яваад байгаа юм

Эрдэнэтуяа -

Аанхаан

Буян-эрдэнэ -

Тэгээл 2 зэргэлдээ хөрш ард түмэнд эв найрамдал юу гэдэг утгаараа, аан зүгээр зах зээл гарчаад одоо манай аль аль талдаа наймаа худалдааны чанар тэр тухайн үед чинь аж төрөхийн чанартай байсан болохоос тийм их аймаар хэрэгцээ Монголд амьдралд тийм их одоо бол зах зээл гэдэг болчихоод тиймээ наймаа худалдаа гэдэг утгаараа түрүүлж.. учираас гааль юу чанга байх нь

Эрдэнэтуяа -

Тухайн үед хил нэвтрэх нь энгийн улсуудад чөлөөтэй байсан уу?

Буян-эрдэнэ -

Чөлөөтэй тэр чинь бичиг баримтаа авдаг бол чөлөөтэй л

Эрдэнэтуяа -

Аанхаан тэр үед үү?

Буян-эрдэнэ -

Тий

Эрдэнэтуяа -

Хүдэрт Буриадууд их байсан уу?

Буян-эрдэнэ -

Хүдэрийн чинь үндсэн нутаг болуул тэр Ерөө сумаас эхэлсэн сум тэр Ерөөгийн Буриадууд гэдэг гаралтай. Буриадууд цөөхөн байсан одоо нутгийн иргэд бол цөөхөн л байсан одоо энэ тэндээс Хүдэрийн тэжээлийн сангийн аж ахуй байгуулагдах, Орос талаасаа Буриадын хамтралын мал орж ирээд Өлгий нутагт байдаг байсан. Өвсөө хаддаг байсан тэр үеийн хувьд бол

Эрдэнэтуяа -

Энэ тэгээд Монгол Оросоор ингээд хүн ингээд хил дамнаж ингэж наашаа цаашаа нүүдэг байсан гэсэн ш дээ тухайн үед тийм байсан уу?

Буян-эрдэнэ -

Тийм байгаагүй. Тэр дамжаад нүүгээд байна гэдэг чинь миний уншиж сонсож мэдсэнээр болуул хил тогтоохоос өмнө хилийг чинь албан ёсоор 1980-н оны хил дээрээс өмнө 1950-н хэдэн онд бүр яг одоо ёстой жинхэнэ чөлөөтэй байж байсан юм шиг байгаа юм.

Эрдэнэтуяа -

Аанхаан

Буян-эрдэнэ -

Тэгээд нэг албан ёсоор одоо энэ Монголдп байсан Буриадууд манайхан чинь хойшоо гаргах шаардлага байхгүй голцуу хойдох нь л Орос Бриадууд л байсаныг бүгдийг татахыг нь татаад албан ёсоор хилээ ингээд зарлаад үгүй ээ яахав үлдсэн Оросууд нь Зүүнхараа зарим Буриадууд нь тэгээл өөрийнхөөрөө явцан тийм л байлаа түүнээс манай Монголчууд Орос талдаа очиод гүйгээд байсан байхгүй байхөө.

Эрдэнэтуяа -

Энэ Алтанбулагт гадаад хүмүүс хэр их байдаг байсан? Гадаадууд ер нь байсан уу?

Буян-эрдэнэ -

Би чинь одоо 1988-н онд энд ирсэн ш дээ.

Эрдэнэтуяа -

За.

Буян-эрдэнэ -

Хөдөө ш дээ тийм их гадаад хүн байсан юмуу байхгүй. Тийм олон гадаад хүмүүс байгаагүй

Эрдэнэтуяа -

Ер нь зүгээр би бодохнээ хил орчимд байгаагаараа харьцангуй гадаадууд, гадаад ч юу байхав Оросууд одоо тэгээд Хятадууд байсанаараа Хятадууд их байсан юм болуу гэж боддог юм.

Буян-эрдэнэ -

Өө тэр чинь тийм бүүр дээхэн үедээ энэ чинь одоо гамин үүрлэж байсан гэдгээрээ тэгж ойлгодог байсан. Тийм олон хужаа, Оросууд байгаагүй юм шиг байна лээ дээ. Бүр тэр 1950-н хэдэн оноос хойш цөөрсөн тэрнээс өмнө байсан юмуу байгаагүй юмуу одоо ч бараг нарийндаа бол манай энд нутгийн иргэн унаган иргэн гэдэг хүмүүс манай энд байхгүй ш дээ.

Эрдэнэтуяа -

Ховор

Буян-эрдэнэ -

Байхгүй ш дээ.

Эрдэнэтуяа -

Дандаа илгээлт, сангийн аж ахуй

Буян-эрдэнэ -

Тий хол ойр аймгаас ирсэн одоо жишээ нь хэн гуай л байна. Би чинь тэр Увсын хүн гэдэг тэгээл одоо илгээлт ямар нэг шугамаар ингээд ирцэн үр хүүхэд, садан төрөлөө бараадаад ч юмуу ирээл олон жил сууришсан хүмүүс одоо мань хөгширчөөд би одоо Алтаныулагт 20 гаруй жил болж байна ш дээ. 1988-с одоо гэдэг чинь хэдэн жил болж байна

Эрдэнэтуяа -

22 жил

Буян-эрдэнэ -

Тий тэгэхээр бас удсан л гэсэн утгаараа тэгэхэд чинь одоо яахав сангийн аж ахуй гэж байсан.Гадаадын хүн гэхэд Зөвлөлтийн мэргэжилтэн гээд ганц 2 хүн байсан

Эрдэнэтуяа -

Аанхаан

Буян-эрдэнэ -

Байнга оршин суудаг ш дээ. Өөр одоо гадаадын хүн байхыг би мэдэхгүй. Ер нь тэр үед Зөвлөлтийн мэргэжилтэн гээд сангийн аж ахуй болгонд л байдаг ш дээ. Ер нь бүх байгууллагад л том том байгууллагуудад байдаг байсан. Хилийн цэрэгт ч гэсэн дээрээ мэргэжилтэн байсан. Тэр үед салбарууд гэж байхгүй л дээ. Сангийн аж ахуйнууд л гэхэд зөвлөх мэргэжилтэн, зөвлөх агроном, зөвлөх инженер гэж байсан шүү сангийн аж ахуйг гарч байхад.

Эрдэнэтуяа -

Энэ нээрээ тэр үеийн оршуулгын ажиллагааг та мэдэх үү? Дээр үед оршуулгын ажиллагаа эл тавих талаар, хээр хөдөө явж байхад эл тавьсан хүн харагддаг уу?

Буян-эрдэнэ -

Үгүй миний үед тийм юм байхгүй.

Эрдэнэтуяа -

Гайгүй болцон байсан үе үү? Тэр одоо эрх мэдэл албан тушаал гээд нэг юм асуух гээд л байна л даа. Дарга цэргийн хоорондын харилцаа ер нь ямархуу байсан юм бэ? Ялгаа ер нь өдөр тутамын амьдралд ч юмуу ажиглагдаж байсан уу? Дарга цэрэг хүмүүс ажил дээр, ердийн амьдрал ч юмуу

Буян-эрдэнэ -

Өө эр чинь ялгаа байнаа. Би чинь одоо энгийн байхад болуул залуу байсан болуул дарга нар болуул би түрүүн хэлсэн ш дээ. Сургууль соёл төгсөж явахдаа ч юмуу

Эрдэнэтуяа -

Аанхаан

Буян-эрдэнэ -

Тийм утгаараа, харьцангуй цалин хангамж ардуудаасаа өндөр цалинтай байсан. Манай цэргийнхэний хувьд харьцангуй бүх юм нь захиран захирагдах тиймээ зэрэг дараалал тушаалаараа явчмхдаг болохоороо нэг их гойд ялгаа, дарга нь цэрэг цэрэг нь даргатаа захирагдах ёстой гэдэг утгаараа ийм л юм чинь

Эрдэнэтуяа -

Энэ одоо нэг дээр үед чинь бас хүмүүсийг бас нэг намын тогтолцооных нь нэг юу нь бас эрх тэгш амьдрал гэж байсан юм шиг байгаа юм. Ер нь дээшээчгүй доошоочгүй ер нь

Буян-эрдэнэ -

Өв тэгш хүмүүжилээр хүмүүжүүлнэ гэж ярьдаг байсан залуучуудыг, хүүхэд залуучуудыг өв тэгш хүмүүжилээр хүмүүжүүлнэ

Эрдэнэтуяа -

За.

Буян-эрдэнэ -

Бүх юмыг мэддэг байх ёстой чаддаг байх ёстой нэг намын юу ш дээ. Залуу хүн бол жишээ нь эвлэлмйн гишүүн бол хамгийн наад зах нь 16-н бүжиг бүжиглэж чаддаг ч байх юмуу тиймээ зураг авч чаддаг ч байх юмуу. Ном уншиж байх ёстой ч юмуу одоо тэгээд ер нь тэгээл мэддэг байх сурч байх мэддэг байх ёстой ч байдаг юмуу, ажилдаа бол мэргэжсэн ч байх ёстой юмуу. Ер нь л нэг тийм өв тэгш хүмүүжилтэй байх ёстой гэж шаардлага тавьдаг л даа. Тэгээд яг бүгд яг тэгж чадцан тэр бол жаахан мөрөөдөл байсан байх л даа. Гэхдээ хийх тэрэнд тэгэхийн төлөө гүйдэг л байсан л даа. Тэр чинь бас зарим хүмүүсд болй тийм ч муу биш юм байж дээ. Юм юмруу оролдож байсан ном уншжил байсан, ном зохиол шүлэг бичнэ, юм оролдож л байсан өөрийн хувьд ярихад тиймээ

Эрдэнэтуяа -

Аанхаан

Буян-эрдэнэ -

Эвлэлийн байгууллага тэр хуралдаан тэмцээн аск явж л байсан, гэрэл зураг авч л байсан би тэгээл аар саар юм бодоход сонин ном бичдэг л байсан гэдэг утгаараа бас одоо хараад байхад орос хэлийг бол хүн болгон л мэдэх ёстой, сайн мэдэх ёстой гэдэг л дээ. Яг тэгэхдээ нарийн тэр бол орос хэлийг бүгдээрээ мэдцэн хүн байхгүй ш дээ. Хичээл бол заадаг л байсан. Мань бол яахав орос хэл оростой харьцсан гэдэг утгаараа эрхээ биш нэг хоолоо аваад идчих хэмжээний тиймээ тийм юм сурсан л

Эрдэнэтуяа -

Та 1998-н онд гэхэд та ямар ч байсан ажиллаж байсан юм байна тээ

Буян-эрдэнэ -

1998-н оны 12 сард тэтгэвэрт гарсан ш дээ.

Эрдэнэтуяа -

Тэгэхээр ер нь социолизмын нийгмийн үед ажиллаж байх 1990-н он гараад тээ ажиллаж байх ялгаа байв уу? Таны ажилд хандах хандлага ер нь хэр өөрчлөгдсөн үү, өөрчлөгдсөн бол яаж өөрчлөгдөж байсан бэ?

Буян-эрдэнэ -

За тэр үед бол яахав дээ. Зах зээл одоо тэгээл олон нам болоол бужигнацан үед бол ер нь өөрчлөлт гарсан л даа. Цэргийн хувьд бол захиран зарцуулах, албаны хувьд гайгүй ч гэсэн албаны ачаалал маш их нэмэгдсэн

Эрдэнэтуяа -

За

Буян-эрдэнэ -

Жишээ нь одоо энүүгээр чинь манай тухайн үедээ Монголд чинь дэлгүүрт талх гоймонгоос өөр юм байхгүй байлаа гэдэг утгаараа бараг л бүх хүн Улаанбаатарын бүх хүн ч байдаг ч юмуу бараг л хойшоо л гараад явдаг байлаа ш дээ.

Эрдэнэтуяа -

Наймаа

Буян-эрдэнэ -

Наймаа худалдаа чөлөөтэй тиймээ тэгээд тэр үед визгүй ч байлаа тиймээ тэгээл тэгэхээр бид нарт ачаалал их, тэгээл улсууд чинь олон нам болоол янз янзын юм болчоол нөгөө тухайн үедээ хүмүүс чинь хилчидтэй харьцах харилцаа гайгүй байсан харин одоо хүний эрх чөлөө ярьдаг бид нарт бас ажлын дарамт 50 дахин 100 дахин нэмэгдэж байгаа юм чинь тиймээ хүмүүс чинь одоо тэгсэнгүй ингэсэнгүй зандарч тэгээд улс эх орон ядуурахын хирээр хилийн цэргийн бас амьдрал хэцүүдсээр ирсэн ш дээ. Хоол хувцаснаас авахуулаад хангамж нь цаг цагтаа олдодгүй тиймээ. Цалин хангамж зарим үедээ сар сардаа тавигдахгүй ч үе байсан. Тийм байсан

Эрдэнэтуяа -

Аанхаан

Буян-эрдэнэ -

Тийм байсан угаасаа, надийг л тэтгэвэрт гаран гартал одоо тиймэрхүү байдалтай өөрчлөлт ороогүй

Эрдэнэтуяа -

Ажилдаа назгайрах ч юмуу тийм асуудал гарч байсан уу?

Буян-эрдэнэ -

Тэгээл байна ш дээ тэгээл нөгөө нэг хэсгийг нь дарга цэрэг тиймээ найзан дундаа болцон үе 1990-ээд он гараад тиймээ энэ ер нь яадаг юм гэсэн юм байсан шүү тиймээ. Цэргийн байгууллага бол тэрийг дараад л авах байхдөө. Тийм хандлага бол назгайрах би ч яадий ингэсэн ч яадий

Эрдэнэтуяа -

Дектатур гэдгээрээ юу

Буян-эрдэнэ -

Дектатур гэдэг утгаараа болуул дектатуртай байжийж ардчилал тэрэнд нэмэр. Цэргийн байгууллага энгийн байгууллага ижил болчих юм бол гэхдээ нөгөө дектатурыг бас хэт юуруугаа байлгаж болохгүй. Хамгийн гол нь ажлын хариуцлага тээ дэглэм журамаа баримтлах түүнээс биш одоо би чөлөөтэй хүн гээд ингээд дуртай байж байна гэж захиргаадаад байхгүй л дээ хуучиныг бодоход хандлага болуул дарга цэргүүдийн хандлага ч гэсэн өөр, шал өөр ш дээ. Хуучины дарга нар шинэ үеийн дарга нар шинэ ном үзэж байгаа хүмүүс чинь өөр ш дээ.

Эрдэнэтуяа -

Таны амьдралд ямар нэгэн гүнээр нөлөөлсөн үйл явдал байдаг уу?

Буян-эрдэнэ -

За ямар утгаараа

Эрдэнэтуяа -

Эерэгээрээ сөрөгөөрөө, гүн шарх үлдээсэн, эсвэл нэг сайхан дурсамж үлдээсэн ч байж болно. Эсвэл амьдралд чинь өөрчилөлт гаргасан нэг зүйл байж болно. Одоо жишээ нь би жишээ хэлж байна ш дээ. Аан одоо танай аав хэлмэгдэлтэд өртөөд явсан байж болно таны амьдралд багадаа ингээл байсан байж болно тээ. Тэгээл сайхан амьдарч байгаад хүн үхсэн тэрнээс болоод амьдрал чинь бараан болсон ч юмуу янз бүрийн байдлаар ерөнхийдө тийм ч байж болно гэгээлгээр одоо нэг сургууль соёлд явдаг ч юмуу одоо нэг аз завшаан тохиолдох ч юмуу тэгээд миний амьдрал тэгж өөрчлөгдсөн ч байж болно. Ер нь л ингээд сэтгэлд чинь бас нэг байдаг сайн муу ч байж болно. Тийм гүнээр нөлөөлсөн үйл явдал байдаг уу?

Буян-эрдэнэ -

За тийм хүндээр нөлөөлсөн юм байхгүй дээ би зүгээр албаар хилийн цэргээрээ бахархадаг л даа. Албаа нэр төртэй хаагаал

Эрдэнэтуяа -

Аанхаан

Буян-эрдэнэ -

Гавьяаныхаа албанд гараад тэгээд 1993-н онд би яахав надийг ахлагч тэр болгон олддоггүй завшаан МонголУлсын Хүндэт Хилчин гээд цолоор би шагнагдаж байсан

Эрдэнэтуяа -

Аанхаан

Буян-эрдэнэ -

Тэр болуул надад том л

Эрдэнэтуяа -

Шагнал

Буян-эрдэнэ -

Шагнал даа, зүгээр удам биш л дээ. Зүгээр би тэнд одоо би чамд харуулж болно л доо.

Эрдэнэтуяа -

Байвал харий

Буян-эрдэнэ -

Хамгийн гол нь цол нь тэмдэг нь ч яахав тэмдэг л дээ. Цол нь нэр нь одоо ахмад дайчид хүлээж авахад чинь хүндэт хилчин гэдэг чинь Сэлэнгэд бол аймагт бол 4-ийн цэрэг л байна ш дээ 2 ангитай. Тэр л байдаг юмдөө түүнээс биш одоо тэр тэгээд өөр яах юм хүүхдүүд бүгд сургууль соёлоо төгсөөд тус тусын ажилаа хийж байна.

Эрдэнэтуяа -

Таны амьдралд ер бусын ба бусдаас онцгой гэх зүйл бий юу?

Буян-эрдэнэ -

Байхгүй

Эрдэнэтуяа -

Ямар нэгэн хадгалж нандигнаж явдаг эцэг эхээс өвлөж ирсэн

Буян-эрдэнэ -

Өө тийм юм байхгүй.

Эрдэнэтуяа -

Байхгүй

Буян-эрдэнэ -

Байхгүй

Эрдэнэтуяа -

Тухайн үед танай аавын чинь нэгдэлжих хөдөлгөөнд оролцлоо баяр хүргэе гэсэн бичиг байдаг уу? Баярын бичиг янз бүрийн аавын чинь

Буян-эрдэнэ -

Баахан баярын бичиг бий. Аавын баярын бичигүүд байна уу

Өөр хүн -

Байхгүй

Буян-эрдэнэ -

Яасан юм?

Өөр хүн -

Яагаав Улаанбаатар яваад байхгүй

Буян-эрдэнэ -

Бүгдийг нь аваад явцан юмуу ?

Өөр хүн -

Тэгсэн ш дээ. Яах гэж байгаа юм?

Буян-эрдэнэ -

Тэр үеийн юм байвал үзий гэнээ

Өөр хүн -

Аан байхгүй

Буян-эрдэнэ -

Зөндөө байсан юм хотод дүүгийнд аваачаад өгцөн

Эрдэнэтуяа -

Нэгдэлжих хөдөлгөөнд оролцож байсан гэж байна тэрнийхаа шугамаар янз бүрийн баярын бичиг байсан бол нэгдэлжих хөдөлгөөн тэр үедээ

Буян-эрдэнэ -

Аав чинь аймгийн хүндэт дэвтэрт бичүүлсэн гээд янз янзын юм байсан юм, бичгийн машинаар хүртэл цохисон үнэмлэх байсан юм

Эрдэнэтуяа -

Аанхаан

Буян-эрдэнэ -

Хотод дүүгийнд аваачаад өгцөн юм байна.

Эрдэнэтуяа -

Тухайн үед бичгийн машинаар цохисон зүйл арай үнэ цэнэтэй юу?

Буян-эрдэнэ -

Үгүй л байх тэхдээ тэр үедээ гоё л юм байсан байх, аавын бараг чемодон шахуу юм баярын бичиг байсан

Эрдэнэтуяа -

Аанхаан

Буян-эрдэнэ -

Хамгийн эртнийх харахад зүгээр бичгийн машинаар цохиод ингээд бичцэн юм байсан.

Эрдэнэтуяа -

За ярилцлага өгсөнд маш их баярлалаа

Буян-эрдэнэ -

За баярлалаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.