Tsend-Ayush


Basic information
Interviewee ID: 990467
Name: Tsend-Ayush
Parent's name: Chuluun
Ovog: Harchuu
Sex: f
Year of Birth: 1956
Ethnicity: Halh

Additional Information
Education: tusgai dund
Notes on education:
Work: private - herder and grows vegetables
Belief: none
Born in: Shilüüctei sum, Zavhan aimag
Lives in: Altanbulag sum (or part of UB), Selenge aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
childhood
education / cultural production
work
new technologies
illness / health


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Эрдэнэтуяа -

За хоёулаа ярилцлага аа эхлье даа? Хүүхэд байхаас эхлээд ажил хөдөлмөр гээд орчиё тийм ээ?

Цэнд-Аюуш -

Миний хүүхэд ахуй нас малчины гэрт, малчины хотонд өнгөрсөн. 1964 онд анх бага сургуульд ороод 1974 онд 7-р анги төгсөж байлаа. Тэр үед 7-р анги төгсөж байгаа хүүхдүүдийн ихэнхийг Монголын Хувьсгалт залуучуудын илгээлтээр мал аж ахуй, хөдөө аж ахуй дээр гаргаж ажлуулдаг байсан. Бид нар ангидаа 25-уулаа 7-р анги төгсөөд сурлагаар 5 хүүхэд шилээд 8-р ангид орж бусад нь Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Бадрал нэгдэлд ангийн маань 20 найз илгээлтээр малчин болж байлаа. Тэгээд 1972 онд 8-р анги төгсөөд өөрийнхөө хүсэлтээр тэр үед Говь-Алтай аймагт Гуулингын услалтын системийн барилга контор гэж Завхан голоос сувгаар ус татаад Гуулингын талыг усалдаг тийм байгууллагад өөрийн хүсэлтээр ажилчинаар орж 2 жил ажиллаж байлаа. Тэгээд ер нь хүүхдийн гэнэн сэтгэлгээний хажуу талаас эцэг эх сайн зөвлөхгүй бол зөв буруугаа мэдэхгүй өөрийн хийж байгаасаа арай өөр юм сонирхдог болохоор сурлагаар сайн байсан мөртлөө ажил хийж үзэх гэж ажилчин болж байлаа. Тэгээд 2 жил тэр байгууллагадаа ажиллаад Сэлэнгэ аймгийн Алтанбулгийн аж ахуйд шилжиж ирж нэг жил ногоочноор ажиллаад дараа Төв аймгийн Заамарт ХАА-н Техник мэргэжилийн сургуульд 2 жил суралцаж онц дүнтэй төгсөөд тэр үед Техник мэргэжлийн сургуулийг онц төгсөгчидөөс ХАА-н Техникумд шууд дэвшүүлэн суралцуулдаг журмын дагуу Алтанбулгийн ХАА-н Техникумын Зоотехникчийн ангид элсэж орж суралцаж байлаа. Тэр үед Алтанбулгийн ХАА-н Техникум хичээлийн шинэ байр ашиглалтанд хүлээж авч, техникум төгсөж ирлээ гэж хүндэтгэлтэйгээр угтаж авч техникумын хичээлийн шинэ байрны түлхүүр хүлээн авалцаж намрын цуглаан дээр хүлээн авч байлаа. Аа тэгээд 1979 онд Алтанбулагийн ХАА-н Техникумын Зоотехникчийн ангийг төгсөөд одоо энэ Алтанбулаг сангийн аж ахуйд Зоотехникч, мал аж ахуйн нярав, зохиомол хээлтүүлгийн техникч зэрэг ажлуудыг хийж байгаад 1992 оноос хойш хувиараа мал аж ахуй, ногооны аж ахуй эрхэлж амьдарч байна даа.

Тэгээд социалист нийгэм зах зээлийн 2 нийгмийг дамжин 50 хэдэн насыг хүрэхэд аль алийг нь алдаатай оноотой зүйлүүд байгаа гэж боддог. Миний хүүхэд ахуй насны эцэг эх бусад ахмад хүмүүсийн үгнээс гардаггүй, үг сургамжийг авдаг мал ахуй, ус түлээг аав ээжийн гар хүргэлгүй хийдэг аа тэгээд багаасаа оёдол үйлэнд суралцдаг байсан нь их сайхан санагддаг. Тэгээд ер нь товчхон хэлэхэд социалист нийгмийн хүн хүн ээ хүндэлдэг. Дээд удирдах хүнээсээ, ахмад хүнээсээ айдаг байсан нь сайхан бодогддог. Ололттой тал нь тийм л юм бодогддог доо. Тэгээд социализмын нийгмийн олон сайхан юм бий сургуулийн багш нар хүртэл түмний хүүхдийн төлөө үнэнхүү сэтгэл зүрхээ зориулдаг байсан. Тэр бол энэ нийгэмд өгүүлэгдэж дутаж байна.

Тэр үеийн сурагчид, хүүхдүүд том багаараа дотуур байранд холилдоод 1 насаар эгч байсан ч эгч гэж хүндэлдэг 1 дүү байсан ч дүү гэж хайрладаг, халамжилдаг тэр бол их сайхан байсан. Дээд талаасаа хүмүүжил авч, мэдэхгүй юм аа мэдэж, хүнийг хүндэлж ер том бага хэнд ч гэсэн ер тэгээд бүх хүмүүс сэтгэлээсээ харьцдаг байсан нь үнэхээр сайхан. Аа тэгээд түмний хүүхдийн төлөө сэтгэл зүрхээ зориулж болохгүй бол ганц нэг алгадаад зохиод ч хамаагүй түмний хүүхдийг сургах гэж зүтгэж байсан тэр үеийн сайхан багш нар одоо байдаг болоосой. Миний хүүхдийг, ач зээг хүмүүжүүлдэг болоосой гэж бодогддог. Хөдөлмөр гэр ахуйн хичээл, охидыг хөдөлмөрийн хичээлийн багш л байдаг тэгэхэд дүн ч хатуу байдаг байсан, үнэхээр юм сургадаг байсан. 8-р ангийн хүүхэд гэхэд жижиг нимгэн дурдан материалаар эрэгтэй хүний өчнөөн оёдолтой дүрсийг хүүхдийн парчик оёдог ахуйн үйлчилгээ тэр үедээ артел гэдэг байсан тэндээс эсгэсэн материал авчируулж оёулдаг, муухай оёвол өөрөө төлдөг, жаахан мулти халти оёх юм бол хичээл дээрээ ямар ч онц сайн дүнтэй байсан гэр ахуйн хичээлд юм муу оёх юм бол дунд гараад тэр чигээрээ дунд гардаг тийм л байсан. Би тэр үед гэр ахуйн хичээлд дунд авдаг байсан мөртлөө ямар ч байсан насаараа өөрийнхөө гэр бүлийнхээ дээл хувцасыг оёод чадаад ирлээ. Тэгэхэд онц авдаг байсан миний найзууд ямар сайхан уран авгайчууд байгаад ямар сайхан уран юмнууд болж байгаа болоо гэж бодогдож байдаг.

Тэгээд ер нь одооны хүүхэд их сонин болчихож ээ хүүхэд хүнгүй эр чөлөө хэтэрчихэж. Багш нар хүний хүүхдийг чангахан дуугарч гар хүрэх эрхгүй болж. Тэр бол надад буруу санагдаж байгаа юм. Би бол өөрийнхөө хүүхэд ач зээг багш нэг их гэмтэл учруулахгүйгээр болохгүй бол алгадчихлаа зохичихлоо гэхэд өчүүхэн ч өмөөрмөөргүй тийм санагдаж байдаг.

Тэгээд яахав зах зээлийн нийгэмд яахав хамгийн сайхан юм нь мөнгө л байв л эд бараа элбэг нь сайхан байх юм.

Эрдэнэтуяа -

Сонголт ихтэй?

Цэнд-Аюуш -

Сонголт ихтэй. Социализмын үед хирээ угаах барааны саван авахын төлөө өдөржин хөлсөө гоожуул очерлодог байсан. Цайгаа хийх халуун савны төлөө очерлодог байсан. Одоо бол мөнгөтэй л байгаад ажиллаж амьдарч чадах юм бол бүх юм байна. Сайхан тал нь тэр байна даа. Машин тэрэг дуртай болгон оо л хөлөглөж байна тэр л сайхан байна даа.

Эрдэнэтуяа -

Та заавал 7-р анги төгссөн 25 хүүхдээс тавыг нь үлдээж байна гэсэн ш дээ? Та үлдсэн 20 хүүхэдтэй явах сонирхол байсан уу?

Цэнд-Аюуш -

Тэр 20 хүүхдэд явах сонирхол байгаагүй. Тэгсэн 8-р анги төгсөөд ажил хийсэн нь зөв байна илгээлтээр гардаг байж гэж бодож байсан.

Эрдэнэтуяа -

Яагаад тэгж бодсон хэнээс болж?

Цэнд-Аюуш -

Ер тэр үеийн эцэг эх ухаан муутай байсан. Ямар ч мал хөрөнгөтэй байгаад тэрнээсээ үр хүүхэдээ сургахын төлөө зарцуулдаггүй байсан. Жишээ нь миний аав ээж тийм байсан. Тийм учраас би гутал хувцас, чихрийн мөнгөөр дутагдаж гачигдаж байсан. Тийм учраас би 8-р ангиа төгсөөд ажил хийе л гэж бодож байсан.

Эрдэнэтуяа -

Мөнгөтэй л больё өөрийн л гэсэн?

Цэнд-Аюуш -

Тийм. Манай 10-н жилийн захирал намайг чи сурлага сайтай юм чинь чи 9-р ангидаа орно биздээ гэхэд би орохгүй ээ гэж хэлж байсан. Тэгээд ажил хийгээд ирэхээр чинь хүүхэд бол санасан бодсоноо аваад, эцэг эх үр хүүхэддээ тэгж зааж сургаад байдаггүй

Эрдэнэтуяа -

Тэр нь тухайн үеийн хүмүүсийн мэдлэг боловсрол ирээдүйг харах юм байхгүй?

Цэнд-Аюуш -

Тийм ирээдүйг харах нүд байхгүй. Тэр үед манай сумын нэгдэлд говийн бүсийн нэгдэл гээд 100 толгой малтай байхыг нэг хүнд зөвшөөрдөг байсан. 100-н толгой мал нь манайд байсан гэхдээ үр хүүхдийнхээ төлөө зарцуулья гэсэн санаа нь байгаагүй. Тийм учраас би мөнгө төгрөгөөр гачигдаж байсан.

Эрдэнэтуяа -

Тухайн үеийн хүүхдүүдийн төрх иймэрхүү л байсан байх тийм ээ?

Цэнд-Аюуш -

Тийм. Албан хаагч боловсролтой хүмүүс үр хүүхэддээ өөрөөр хандаж байсан. Тэгээд яахав айл өрх болгон үр хүүхдээ дээд боловсрол олгоод байх чадал байхгүй нь мэдээж. Гэхдээ ер нь хүүхдийг яадаж 10-н жил сургуульд суулгачих, сайхан өсөж өндийж байгаа хүүхэд насан дээрээ яваа хүүхэд олон сайхан найз нөхдийн дунд, олон сайхан багш нараас хатуу зөөлөн үг сонсож тэгж явсанаар хүүхэд ухаан, ухамсар, хүн чанар төлөвшидөг. Нөгөө талаар ном их уншисанаах бол одооны хүүхэд бол ном ерөөсөө уншихгүй байна. Сурах бичгээс өөр ном харахыг мэдэхгүй байна. Тийм учраас хүүхдийн ухаан хөгжихгүй байна. Зурагт харахаас цааш хэтрэхгүй байна. Бага сургуулиасаа эхлээд хүүхдийнхээ номыг унших, дунд ангиасаа сайхан сайхан зохиолчидын роман, туужийг унших өрөвдөж хайрлаж тэрний төлөө эмзэглэж, жигшиж нулимс унагаж ингэж сайхан номыг мэдэрч тэр бол хүний хүмүүжилд бас их юм өгдөг. Багш нар бол түмний хүүхдийн төлөө үнэн сэтгэлээсээ хандах хандлага дутуу байна. Цалин мөнгө нь хүрэлцээтэй ч байдаг юм уу хүрэлцээгүй ч байдаг юм уу хурдхан амралтын 2 өдөр болоосой, аминдаа жижиг сажиг наймааны юм энэ тэр хол ойр ажлаа амжуулаад ухас хийгээд ирэхээ бодно уу гэхээс үнэхээр энэ хүүхдүүдэд үүнийг сургачих юмсан гэсэн багш нар цөөхөн тийм багш нар тэтгэвэртээ гараад дуусч байна.

Эрдэнэтуяа -

Тэр үеийн төлөвшсөн багш нар?

Цэнд-Аюуш -

Дуусч байна. Аа тэгээд яаж байна эцэг эхчүүд ч гэсэн амьдралын төлөө яаж мөнгө олох вэ гэж толгойгоо гашилгасаар байгаад үр хүүхдийнхээ хичээл сурлаганд анхаарал тавих нь муудаж байна. Одоо жишээ нь амьдрахын эрхээр манайх хөдөө хувийн мал, ногооны аж ахуйтай байлаа. Хамгийн бага хүүхдээ хүртэл 1-р ангид нь ороход хүртэл хэдэн ах эгчтэй эзэнгүй хашаа байшинд орхиод анхаарч чадсангүй. Одоо тэгээд яахав 9-р ангиа дунд төгсөх юм шиг байгаа юм. Одоо тэгээд тэрэнд бол харамсаж байгаа юм л даа. Гэхдээ яахав хүүхэддээ баярлаж байгаа юм л даа. Аав ээжийнхээ гар дээр байж чадаагүй ах эгч дээрээ байгаад 9-р анги хүртэл яваад 9-р анги төгсөх нь. Өөрөө хичээл номоо таслахгүй юм өөрөө техник мэргэжлийн сургуульд сурах сонирхолтой.

Эрдэнэтуяа -

Ер нь техник мэргэжлийн сургууль хөгжөөд байгаа юм шиг байна лээ ш дээ?

Цэнд-Аюуш -

Өө тэгээд яахав өөрийнхөө мэргэжлийг аль нэг хүүхэддээ өвлүүлье гэж боддог байсан тэгээд нэг одоо нэг хүүгээ Хөдөө аж ахуйн их сургуульд мал эмчилгээний ангид оруулсан суралцаж байна.

Эрдэнэтуяа -

Малын эмч л болно гэсэн үг үү?

Цэнд-Аюуш -

Миний мэргэжил бол сайхан мэргэжил байсан. Хэрэгтэй мэргэжил байсан зах зээл гараад бүр мөсөн хаягдсан. Хаягдсаны хор холбогдол их гарч байгаа. Зоотехникчийн үүрэг ролийг байхгүй болгосоноос болж улс орон даяар малын үүлдэр угсаа муудаж олон сая малтайгаас цаашгүй малын үржлийн ажлыг ямар ч тийм жигд зохион байгуулахгүй болж. Хэрэгтэй хэрэгтэй маргэжилүүд устаж үгүй болж байна даа.

Эрдэнэтуяа -

Та одоо хэрвээ би 9-р ангидаа суусан бол гэж боддог уу?

Цэнд-Аюуш -

Боддог.

Эрдэнэтуяа -

Яах байсан бол? Гадаадад сурах байсан уу?

Цэнд-Аюуш -

Би 2 сайхан боломжоо алдсан. 9-р ангид орсон бол 10-аа төгсөх байсан. Төгсөх тэр үедээ ямар мэргэжил сонгосон тэрийгээрээ дээд боловсрол эзэмшсэн байх ёстой. Дээд боловсрол эзэмшсэн бол өдийд би арай ч нэг иймэрхүү амьдарч явахгүй

Эрдэнэтуяа -

Арай өөр мэргэжил эзэмшээд ?

Цэнд-Аюуш -

Өөр явах ёстой. 2-рт би ажил хийж техник мэргэжилийн сургуульд сурч тасалдаж явж сурсан учраас гэр бүл хүүхэдтэйгээ төгсөж байсан. Тийм учраас дээд сургуулийн хувиар ирээд тэрэндээ явж чадаагүй.

Эрдэнэтуяа -

Гэр бүлтэй учраас?

Цэнд-Аюуш -

Нялх хүүхэдтэй. Шалгалтынхаа урьд хүүхдээ гаргачихаж. Хүүхдээ гаргаад 10 –н хэд хоноод байж байсан. Тэр үедээ ЗХУ-ын Деружавын академийн Зооинженерийн ангид, ХААИС-ийн Зоотехникчийн ангид алинд нь бол алинд нь орох бололцоо надад байсан. Тэгээд би нярай хүүхэдтэй байсан учраас чадаагүй өөр хүүхдэд хувиараа өгч байсан.

Эрдэнэтуяа -

Та тэгвэл дээд боловсрол эзэмших 2 боломж байсан юм байна ш дээ?

Цэнд-Аюуш -

2 боломжийг тэгээд яасан. Тэгээд яахав өөрийгөө дунд мэргэжилээр хязгаарлаад хэдэн том хүүхдүүдээ зах зээлд арчаагүй амьдарсанаас болж дээд сургуульд сургаж чадаагүй дээ одоо. Ганц хүүхэд дээд сургуульд суралцуулж байгаа. Гэхдээ ямар ч байсан үр хүүхдээ эрдэм сургаагүй гэхэд ажилд сургасан гэж бодож байгаа

Эрдэнэтуяа -

Хоолоо олоод идэх?

Цэнд-Аюуш -

Тийм хамгийн гол нь түмний дунд биеэ аваад явах чадвартай, тааралдсан ямарч ажлыг хийж чадах, олны дунд биеэ аваад явах, ажил хийлээ гэхэд багаар ажиллах чадвартай гэдэг шиг л амьдраад явахаар л хүмүүжүүлсэн л гэж бодож байгаа.

Эрдэнэтуяа -

Та энэ юундаа 2 боломжиндоо хэнийг буруутгадаг вэ?

Цэнд-Аюуш -

Эхний боломжиндоо аав ээжийгээ буруутгадаг, 2 дахь боломжиндоо өөрийгөө л буруутгадаг. Учир нь би насанд хүрээд 20 гараад миний гэр бүлтэй хүүхэдтэй байх буруу ч биш байх. Эхний боломжийг алдсанаас 2 дахь боломжийг алдсан гэж бодож байхгүй юу.

Эрдэнэтуяа -

2 дахь юм урган гарсан

Цэнд-Аюуш -

Түүнээс биш 8-р ангиа төгсөөд 10-р анги 8-иасаа ажил хийлгүй 10-р ангиа төгсөөд

Эрдэнэтуяа -

Та уул нь бол сонирхолтой байх байсан

Цэнд-Аюуш -

Тйим ганцхан

Эрдэнэтуяа -

Өөрийн гэсэн юмыг бий болгох гэж?

Цэнд-Аюуш -

Тийм. Ажил хийсэн хүмүүс л мөнгөтэй сайхан байдаг юм байна, сайхан хувцас хунар өмсдөг юм байна хүүхдийн гэнэн сэтгэлгээгээр л тэгж яаж байсан. Гэхдээ тэрийг ойшоолгүй 9-р ангид ороод 10 анги төгссөн бол би яах л байсан л даа.

Эрдэнэтуяа -

Эцэг эхтэйгээ зөвлөсөн үү?

Цэнд-Аюуш -

Ер зөвлөдөггүй бүдүүлэг улс байсан. Ер хүүхдээ зоргоор нь тавьдаг зааж заавралдаггүй л байсан.

Эрдэнэтуяа -

Зөвлөх ч цаг зав байхгүй юу? Мал гээд

Цэнд-Аюуш -

Цаг зав байв л байна мэдээж хүний амьдралыг алдаа түрүүч түрүүчийн хүмүүсийн алдаанаас л үндэслэдэг ш дээ угаасаа л хэдий ч үед үр хүүхдээ анхаарахгүй хүмүүс байсан юм билээ тийм ээ тийм л учраас яг одоо миний хүү тэгэх нь зүйтэй 10-р анги төгсөх нь зүйтэй, дэмжие туслъя, мал хуйгаа заръя, мөнгө төгрөг өгье гээд яахаа мэдэхгүй сургуулиас гарлаа л бол гарлаа, суулаа л бол суулаа өөрийн дураар нь байлгасан. Тэгээд би яадаг гэхээр өөрийн эцэг эхийн алдааг давтахгүйн төлөө л үр хүүхэдтэйгээ бол яана даа.

Эрдэнэтуяа -

Үзэж тарна даа гэж үү?

Цэнд-Аюуш -

Ний нуугүй л ярина даа. Манай хүүхдүүд бол сайн юм болсон, муу ч юм болсон ээжээсээ нуудаггүй дээ. Надад бол эцэг эхийн анхаарал дутсан. Тэгж анхааралгүй байсанаар би буруу замруу явбал явна гэхдээ тэр үеийн сайхан нийгэм түмний хүүхдийн төлөө анхаардаг сургадаг сайхан багш нар, тэр өөрөөс том ах эгч хүүхдүүд, тэр сайхан ангийн найз нөхөд, тэр сургуулийн багш ажилчин байсан ч хүний хүүхдүийг хэлдэг сургадаг байсан.

Эрдэнэтуяа -

Гол суурь хүмүүжлийг хаанаас олж авдаг байсан?

Цэнд-Аюуш -

Мэдээж худлаа хэлэхгүй, хулгай хийхгүй суурь хүмүүжлийг эцэг эхээс авалгүй яахав дараагийнх бол бага дунд сургууль хүний хүмүүжил бол.

Эрдэнэтуяа -

Сайн төлөвшүүлдэг байсан уу?

Цэнд-Аюуш -

Төлөвшүүлнэ. Ер нь тэгээд яана даа сайхан ш дээ. 9, 10-р ангийн эгч нар хүртэл мэдэхгүй чадахгүй ойлгохгүй юм бүгдийг хэлж сургана ш дээ. Тэр үед манай 10-н жилийн сургууль сургуульдаа асрамжтай байсан.

Эрдэнэтуяа -

Асрамж аа?

Цэнд-Аюуш -

Тийм. 10-н хэдэн өнчин хүүхэд манай сургуулийн асрамжинд байдаг байсан. Говь-Алтай аймгийн 1-р 10-н жилийн асрамжинд тэгээд тэр хүүхдүүдийн асрамжил сургуулилдаг ямар замаар яадагсан, одоо мэдээж хоол унд бол байранд байгаа хүүхдүүдтэй адил идчихнэ, хувцас хунарыг нь сургууль өгдөг байсан. Зуны амралтаар зусланд пионерийн амралтанд амруулдаг байсан. Тэгээд тэр асрамжийн хүүхдүүдэд хүүхэд бүр хайртай байсан. Хүүхдүүд бол тийм л сайхан байсан. Ер нь ангидаа байдаг тасагтаа байдаг, байрандаа байдаг асрамжийн хүүхдүүдийг том бага гэхгүй хүүхэд болгон хайрладаг тийм л сайхан байсан даа.

Эрдэнэтуяа -

Тэрийг бас та нар хүмүүжүүлж байсан юм уу тийм ээ?

Цэнд-Аюуш -

Тийм.

Эрдэнэтуяа -

Хүүхдүүдэд бас их хүмүүжил өгөх юм тийм ээ?

Цэнд-Аюуш -

Тийм.

Эрдэнэтуяа -

Хайрлах?

Цэнд-Аюуш -

Тийм хүнийг хайрлах тэр сайхан, хүнтэй сайхан ярьж хөөрөх

Эрдэнэтуяа -

Та тэгээд тэр усжуулалтад ажиллаж байгаад яагаад энэ Алтан руу ирэх болсон юм?

Цэнд-Аюуш -

Энэ яаж байсан л даа

Эрдэнэтуяа -

Хаа байсан Говь-Алтайгаас?

Цэнд-Аюуш -

Тэр үед чинь сангийн аж ахуй аль аймгаас хамаагүй элсэлтээр ажилчин, малчин авдаг байсан.

Эрдэнэтуяа -

Алтанбулаг уу ер нь сангийн аж ахуй юу?

Цэнд-Аюуш -

Сангийн аж ахуй чинь холын аймгуудаас айлуудыг нүүлгэж авдаг байсан ш дээ.

Эрдэнэтуяа -

Хүсэлттэй айлуудыг уу?

Цэнд-Аюуш -

Тийм тэгээд тэр үед манай нагац ахын хадам ах нь энэ сангийн аж ахуйн дарга байсан. Тэгээд яахав манай нагац ах би ингээд яая тэр үед би аавгүй болсон байсан тэгээд ээж эгчийг сангийн аж ахуйд элсэлтээр авъя гэсэн тэгээд тэр даруй нүүлгэж ирсэн.

Эрдэнэтуяа -

Аа тэгээд нүүж ирсэн хамаатан саднаа бараадаж ирсэн юм уу?

Цэнд-Аюуш -

Тийм. Манай энэ нутаг бол байгаль цаг уурын хувьд ч гэсэн сайхан нутагдаа. Хүний амьдралд бол өгөөжтэй сайхан нутагдаа. 18 настай ирж байсан одоо 54 настай болтлоо

Эрдэнэтуяа -

1974 онд ирсэн үү?

Цэнд-Аюуш -

Тийм 1974 онд ирж байсан.

Эрдэнэтуяа -

1974 онд ирэхэд ямар байсан? Анх Алтанбулаг ямархуу байдалтай байсан, хөгжлийн хувьд ямар ялгаатай байсан?

Цэнд-Аюуш -

1974 онд ирж байхад манай сумын төв хэмжээгээрээ жижиг байсан. Хүн амын хувьд бол 2000 гаруй хүн амтай байсан. Алтанбулгийн хөдөө аж ахуйн техникум гэж байсан даа. Намайг төгсөх үед 1000 орчим оюутан, 200 орчим багш ажилчидтай сургууль байсан. Оросын тусламжаар баригдсан сургууль байсан. Оюутны 4 дотуур байр байдаг байсан. Сангийн аж ахуй 10 хэдэн мянган малтай мал бол угаасаа цөөвтөр байсан л даа.

Эрдэнэтуяа -

Та тэгээд шууд техникумд орсон гэсэн үү? Шууд сурсан уу тийм ээ?

Цэнд-Аюуш -

Тийм шууд ТМС-ийнхаа томилолтоор, шууд техник мэргэжилийн сургууль чинь төгсгөөд хөдөлмөрийн бүтээмжээр нь Алтангийн ХАА-н техникумд суралцуулахаар хуваарилав гээд тэгээд шууд хүүхэд бүр сургуультай сайхан байсан л даа.

Эрдэнэтуяа -

Та энд ирээд ХАА-н техникум ороод л тэгээд хөдөө аж ахуйг сонгосон юм уу?

Цэнд-Аюуш -

Би угаасаа хөдөө аж ахуйн техникумыг зохиомол хээлтүүлгийн техникч, үнээний цахилгаан саалтуурын оперотерч гэсэн мэргэжилээр төгссөн. Яг тэгээд тэрнийхээ дагуу зоотехникчийн ангид орсон.

Эрдэнэтуяа -

Зоотехникч болоход ямар байсан?

Цэнд-Аюуш -

Сайхан ш дээ

Эрдэнэтуяа -

Зоотехникч мэргэжилийн юу нь сайхан байна?

Цэнд-Аюуш -

Хүн ер нь мэдэж байгаа юмаараа сурах сайхан байдаг юм ш дээ.

Эрдэнэтуяа -

Хуучин мал дээр байсан болохоор?

Цэнд-Аюуш -

Малын угсаа сайжруулах, хээл авхуулах гээд бүхий л юмыг хийнэ ш дээ. Угаасаа малчины хүүхэд мал мэднэ, дээрээс нь техник мэргэжилийн сургуульд 2 жил суралцаж, тэр үеийн техник мэргэжлийн сургууль дадлага ихтэй байсан. Техникумаас дутахгүй сургадаг, дадлага ихтэй байсан учраас их юм сурч төгсөж байсан юм. Дадлагад яваад ер нь техник мэргэжилийн сургуулийн хүүхдүүд ажилд сайн, хар бор ажлыг шувтан. Ядаж л өөрсдийнхөө идэшний малыг намарт алж төхөөрнө эрчүүд нь, эмэгтэйчүүд нь гэдсээ арилгана. Энд тэнд нэгдлүүдэд дадлага хийгээд явна Төв аймгийн нэгдлүүдэд дадлага хийгээд л явна. Ямаа самнаад явна, хээлтүүлгэ хийгээд явна. Тэгээд яачихана ш дээ тувт өөрсдөө амьд мал гаргаад идээд явна. Гэдэм доторыг чанаад идээд

Эрдэнэтуяа -

Та дотуур байранд байдаг байсан юм уу?

Цэнд-Аюуш -

Би дунд сургуульд дотуур байранд байдаг байсан.

Эрдэнэтуяа -

Дотуур байранд байх ямар байх вэ?

Цэнд-Аюуш -

Дотуур байранд байх гоё ш дээ. 1974 онд чинь Ардын хувьсгалын 50 жилийн ой гээд Зөвлөлт холбоот улс 5 сургууль 2 эмнэлэг барьж бэлэглэсэн Монгол улсад. Манай 10 жилийн сургууль ч юу л даа бэлэгний 5 сургуулийн нэг л дээ. Тэр үедээ л тохилог гоё. Тэр үед чинь цагаан толгойтой ор ховор байсан. Хүүхэд бүр цагаан толгойтой ортой, зузаан гоё адьяалнуудтай манай дотуур байр бол гоё. Цахилгаан юу гал тогоо нь дандаа цахилгаан зуухтай, тэр үеийн дотуур байр

Эрдэнэтуяа -

Сайхан, муухай

Цэнд-Аюуш -

Сайхоон. Бэлэн хоол идчихнэ. Дулаан байранд үнэ өртөг байхгүй. Тэр үед бол манай 10 жилийн сургууль бол ЗХУ-аас бэлэглэсэн бэлэгний сургууль гээл маш гоё тохилог, цэвэр цэмцгэр тохилог амтдрах орчин үнэхээр сайхан байсан. Аа тэгээд дотуур байрны тасгуудад бол том бага хүүхдүүдийг хольж байлгадаг учраас хүмүүжлийн сайн нөлөөтай байсан.

Эрдэнэтуяа -

Том нь багыгаа сургаад?

Цэнд-Аюуш -

Бага нь томыгоо хүндэлдэг, том нь багыгаа сургадаг, халамжилдаг хүмүүжлийн асар их нөлөөтэй сайхан байсан. Тэр үед яахав мөнгөний ханш өндөр болохоор яахав 5 төгрөгтэй байхад их чихэр боов авч иддэг байсан даа.

Эрдэнэтуяа -

Хүүхэд л болсон хойно чихэр боовонд дуртай?

Цэнд-Аюуш -

Тэр үед манай сургуулийн 9, 10-р ангийн охидууд гэр ахуйн хичээлээр гурилан боов хийдэг байсан. Тэгээд молокотой хольсон гурилыг молоконы лаазаар дугуйлаад дарчихсан тийм одоогоор бодоход печени шиг амттай тийм боовыг сургуулийн хичээлийн завсарлагаанаар явж зардаг байсан юм. Кострулд дамжлаад тэгээд нэг төгрөг байх юм бол 5 тийм боов аваад идчихэнэ ш дээ. 20 мөнгөний үнэтэй байдаг. 1 төгрөгөөрөө 5 боов аваад идчихэнэ. 5 төгрөг байх юм бол 1кг хатсан яблок аваад идчихэнэ, 2 төгрөг байвал лаазтай молоко аваад уучихна

Эрдэнэтуяа -

Хөөрхөн хөөрхөн бас аахан?

Цэнд-Аюуш -

Хутга байхгүй учраас хадаасаар ойрхон ойрхон цоолж дунд нь сэтлээд онгойлж ууна даа. Жимсний ксил авч долооно

Эрдэнэтуяа -

Ксил гоё тийм ээ?

Цэнд-Аюуш -

Хөдөө гэр орноосоо ирсэн боорцог ааруулыг эвтэй найртай хувааж иднэ дээ. Тэгээд хүн хүний хүмүүжил өөр өөр юм болохоор боорцогоо цоожилдог харамч хүүхэд байна аа.

Эрдэнэтуяа -

Аль болгон адилхан байхав дээ?

Цэнд-Аюуш -

Хүний хүүхэд ахуй үе бол сэтгэлд их дотно байдаг. Мартагддаггүй насаар мартагддаггүй тэгээд ер нь одоо хэнийхээс гоё боорцог ирдэг байсан, хэнийхээс тааруухан боорцог ирдэг байсан, хэн харамладаг байсан, хэн харамладаггүй байсан нь одоо болтол мартагдахгүй

Эрдэнэтуяа -

Бүгдээрээ л авдаг болохоор тийм ээ?

Цэнд-Аюуш -

Тийм.

Эрдэнэтуяа -

Нэг өрөөнд хэдүүлээ байх вэ?

Цэнд-Аюуш -

Нэг өрөөнд 10-н хэдэн хүүхэд байсан.

Эрдэнэтуяа -

Олуулаа байна ш дээ тийм ээ?

Цэнд-Аюуш -

Тийм. Тэр үед 10-р ангийн ах эгч нар сайхан том том улсууд байдаг байсан. Тэгсэн одоо бодоод байхад өөрийн 17-18 хүүхдийг харахаар шалихгүй л юм байна ш дээ

Эрдэнэтуяа -

Тэр үед чинь аймар том ах эгч ах тийм ээ?

Цэнд-Аюуш -

Тэр үед дандаа монгол дээлтэй том том ах эгч нар бид нар ч гэсэн голдуу дээлтэй сайхан том ах эгч нар

Эрдэнэтуяа -

Тэр үед уур амьсгал юу яагаад овор ихтэй ч байсан байж магадгүй тийм ээ? Одооны хүүхдүүдээс өөр?

Цэнд-Аюуш -

Тийм. Ямархуу байсан мэдэхгүй их л том л бодогддог доо.

Эрдэнэтуяа -

Одооны 10-р ангийн охид хөвгүүд жаахан л байх юм байна ш дээ?

Цэнд-Аюуш -

Одоо зурагтаар монгол бичгийн хичээл заадаг Чоймаа гээд багш байдаг ш дээ

Эрдэнэтуяа -

За нэг заагаад байдаг

Цэнд-Аюуш -

Тэр намайг 5-р ангид байхад 10-р ангийн ах байсан юм даа. Чоймаа ах гээд хар жигүүрэн дээлтэй сайхан ах. Ангийнхаа охидууд дээр орж ирдэг. Тэр үеийн сайхан багш нар насан турш мартагдахгүй хичээлээ сонирхол татахаар зааж чаддаг учраас сурагчидад хичээл болгон гоё байдаг байсан даа. Одоо хүүхдүүд хэзээ яазааны юмыг мэдчихсэн ч юм шиг мэдээгүй ч юм шиг хичээл ном сонирхолгүй юм аа. Анх эхлээд орос хэлийг зааж байхад хачин гоё сонин байдаг байсан. Тэр үеийн багш нар хичээлээ сонирхолтой болгож чадна, гэрийн даалгавар их юм хийлгэнэ. Жишээ нь геометрийн хичээл байлаа гэхэд бүх бие дүрсүүдийг картон цаасаар хийлгэнэ ш дээ тэрийг хүүхэд болгоноор хийлгэнэ. Тэр үеийн шугам зургийн хичээл туш гэж чернелиэр тодруулж зурна миллиметрийн хагас алдах эрхгүй байлаа тэгээд л сайхан өндөр шаардлага тавигдаж гэрийн даалгавар сайн хийдэг байсан. Багш нар үнэхээр хүүхдэд юм сургахын төлөө хатуу зөөлөн янз бүрээр ханддаг үнэхээр л сэтгэлээсээ ханддаг сайхан байж дээ.

Эрдэнэтуяа -

Одоо бодоход тэр үед багш нар даалгавар өгөөд шалгадаг байсан, одоо бол даалгавар өгсөн нэртэй шалгахаасаа шалгахгүй нь их тэгсгээд хүүхдүүдэд айхтар яахаа больсон байх л даа?

Цэнд-Аюуш -

Юм сурдаггүй хүүхдэд багшийн ширүүн харъцдаг хэрэгтэй байсан юм аа. Тэр үед хичээл номоо хийхгүй бол эцэг эхдээ нармитал алгадуулдаг байлаа ш дээ. Одоо бол аюул болж байгаа ш дээ. Ер нь хүүхдийг минь тэгчихэж ингэчихэж гээд хэрүүл хийгээд л явчихана ш дээ.

Эрдэнэтуяа -

Сая Шаамарт нөгөө хүүхэд багш нь цохисон гээд тэр нь толгойны хавдартай болсон ч билүү тэгээд эцэг эх нь багш нь зодсон гээд тэр хүүхэд нас барсан гэсэн л дээ тэгээд зурагтаар гараад байсан

Цэнд-Аюуш -

Яг шалтгаан нь багшийн мөн үү үгүй юу

Эрдэнэтуяа -

Тиймэрхүү байдлаар гараад ирэхийг үгүйсгэхгүй болоод ирж байгаа байхгүй юу. Зөв ч байсан буруу ч байсан багшийн буруу руу орж байгаа байхгүй юу. Ингэхээр одоогийн нийгэм өөр болчихоод байгаа юм.

Цэнд-Аюуш -

Давраад байхгүй юу. Одоогийн нийгэм хэрэгтэй байхгүй юу. Манай охиныг 1-р ангид байхад нь ангийн багш Хорлоо багш сайн багш сайн багш байсан тийм ээ дэвтрийнхээ хавтасыг мартчихсан байхад нь хавтас аа олж ир гээд явуулсан. Тэгээд өлгүүрээс пальтогоо авах гэсэн өлгүүрийн хүн байхгүй байсан формын палажтай сургуулиас гүйж ирсэн байхгүй юу

Эрдэнэтуяа -

Өвөл юм уу?

Цэнд-Аюуш -

Өвөл тэгээд гүйж ирсэн чинь аав нь өрвөс гээд уурлаад очиж хэрүүл хийнэ бараг л алгадах юм уу хүүхэд ингэж явуулаад байхад даа яадаг юм тэгэхээр нь за яадаг юм яачихвал гэж хавтасаа аваад хавах намрын хувцасаа өмсөөд орой өвлийн хувцасаа өмсөөд, хавар намрыхаа хувцасыг сугавчлаад ирсэн. Ахиад хичээлдээ юугаач мартаж явж байгаагүй.

Эрдэнэтуяа -

Яг хичээлд явахдаа юмаа шалгадаг болёихдог байх л даа тэр хүүхэд?

Цэнд-Аюуш -

Тийм. Тэгээл яахав золоор манай хүүхэд хатгаа аваа ч үгүй нүцгэн гүйснээр. Тэгээд яаж байгаагүй. Тэгээд одоо хараад байхад бага ангид тийм хариуцлагатай багшийн ангид байсан нь нөлөөлсөн. Одоо ер нь амьдралдаа юмандаа хамгийн аж ахуйч хямгач охин бол манай том охин байдаг л даа. Сурлагаар шалихгүй мөртлөө цэгцтэй сайхан бичигтэй, тэгээл ер нь амьдралдаа цалин хөлсөндөө тооцоотой явдаг.

Эрдэнэтуяа -

Сайн. Ер нь тэгээд суурь хүмүүжил

Цэнд-Аюуш -

Тийм. Хямгач болж яадсан. Эцэг нь эцэг эх хүүхдээ байнга тэгж өмөөрөөд л, том багагүй л дэндүү л эрх чөлөөтэй болчихсон болохоор. Багш нар бол бага зэргийн арга хэмжээ авчих

Эрдэнэтуяа -

Эрх байвал

Цэнд-Аюуш -

Тийм. Багш нарт бол бага зэрэг тийм эрх хэмжээг нь байлгах ёстой гэж бодож байгаа. Тэгээл ерөөсөө юм л бол өмөөрдөг.

Эрдэнэтуяа -

Таныг бага байхаөд кинотеатр гэж байсан уу?

Цэнд-Аюуш -

Кинотеатр гэж байхгүй. Хааяа нэг сумынхаа клубт кино үздэг, мөнгөөр л кино үздэг

Эрдэнэтуяа -

Аанхаа

Цэнд-Аюуш -

Тэгээд тэрийг үнэхээр мөрөөдөж үздэг, үнэхээр анхаарч үздэг, хүний амьдрал ой тойнд тусдаг тийм л байсан.

Эрдэнэтуяа -

Хамгийн анхны үзсэн киног санаж байна уу?

Цэнд-Аюуш -

Хамгийн анхны үзсэн кино ямар кино үзэх гэсэн юм бол оо хамгийн анхны үзэж байсан жүжиг л лав юу үзэж байсан даа Бүш хүүгийн үлгэрийг л үзэж байсан даа. Хамгийн анх

Эрдэнэтуяа -

Аа чөтгөртэй билүү?

Цэнд-Аюуш -

Тийм. Кино болохоор ямар киног үзэж байсан Түмний нэг эд нарыг л үзэж байсан байх.

Эрдэнэтуяа -

Тэр үеийн соёлын хүмүүжил, соёлын үйлчилгээг клубээс л авдаг байсан байх том жижиггүй?

Цэнд-Аюуш -

Тийм. Тэр үед ёстой залуучууд чинь тэр үеийнхээ л байгаа сайхан хувцас хунар аа өмсөөд клубдээ очоод баяан, макирфон хөгжмийнхөө аянд хөлсөө гартал бүжиглэцгээж тэгээд нөгөө юу архи ууж бүтэлгүй юм хийж явах цаг зав ч байгаагүй, сонирхол ч байгаагүй, одоогийн нийгмийн хамгийн бузар булай юм л архидалт байна даа. Нийгэмд хамгийн их илүүдсэн юм бол баар байна даа. Архины худалдаа байна даа. Архи байхгүй бол болж байгаа байхгүй юу. 1980-1990 хэдэн онд билүү иргэний үнэлэхээрээ сард ганц архи аваад байл уу, цагаан сараар 2-3 шил архи л олдож байсан ш дээ. Тэгэхэд бол сайхан байсан байна ш дээ. Шинийн нэгэнд орж ирсэн хүн бол 2-3 өрүүнк амсаад л гарна. Шинийн 2-нд айлд ороод архи уух найдлага байхгүй юм чинь ухамсрараа айлд орж золгоод тавагтай идээнээс нь амсаад бэлэг өгвөл аваад гаръя гэж бодож байсан болохоор архи гайгүй байсан. Архи одоо бол арай дэндүү байна. Архидалт архидалт дундаа эмэгтэйчүүдийн архидалт дэндүү байна аа. Зарим нь бол бүр гэр бүлээрээ нэгэнт уух гэсэн юм шиг зэрэгцэж ууж байна. Зарим нь авгай нь нөхрөөсөө илүү ууж байна энэ гэр бүлд өсөж хүмүүжиж байгаа хүүхэд бол ерөөсөө сайн хүмүүжил олно гэх найдвар байхгүй. Үнэхээр арай дэндүү байна. Архидалтыг багасгачих юм бол энэ нийгэм чинь гайгүй дээ гайгүй.

Эрдэнэтуяа -

Тэр үеийн хүүхдийн амьдрал, одоо үеийн хүүхдийн амьдрал ялгаа хэр байна?

Цэнд-Аюуш -

Ер нь одоо нэг бага насны хүүхэд бол хиргүй ариухан цагааханаараа аав ээжийн хайранд л хоолтой хувцастай л бол болдог байсан болохоор бага насны хүүхдийн хувьд социалист нийгэмд ч, зах зээлийн нийгэмд ч 10 нас хүртэлээ зовоод байгаа юм байхгүй дээ. Өнчин өрөөсөн хүүхэд л зовно уу гэхээс эцэг эхтэй хүүхэд нэг их зовоод байгаа юм байхгүй. Одоо энэ нийгмийн хүүхэд бол өсч өндийнх хирээр л боддог санадаг, тулгардаг бэрхшээл нь нэмэгдэж байна даа. Одоо 9-р анги төгсөх дөхөөд ирэх үеэр л төгсөөд ер нь хаачихдаг билээ, өмсдөг хувцас хунараа ялгаа зиндаа гараад л барьсан утсаараа хүртэл зиндаа гараад л очоод хардаг зурагтаараа хүртэл зиндаа гараад л тэгээд л өөрийнхөө ирээдүйг хархараа зэрэг аав ээж дээд сургууль сурахаар төлбөр төлж дийлж хүчирэх билүү үгүй билүү гэдгийгээ хүртэл 10-н хэдхэн наснаасаа л бодож толгойгоо ядрааж л явах тийм л болчихоод байна. Тэгээд яахав ядарсан айлын хүүхэд бол мэдээж бэрхшээлтэй, боломжтой айлын хүүхдүүд хөрөнгө, жаргалдаа дэндүү ташуурч хүмүүжлээ алдаж байна аа. Эцэг эхчүүд ер нь хамаг ухаанаа зараад даарч хөрөөд үйлээ үзэж үр хүүхдээ тэжээж хувцаслаж байгаа мөртлөө тэрийгээ үр хүүхэддээ ойлгуулж чадахгүй. Чадаж байгаа юм чинь хүний хүүхдээс илүүг эдлүүлнэ гэсэн нэг тийм өчүүхэн ухаантай. Аа тэрний цаана өөрснийх нь тэр ядарч зүдэрч олж байгааг оюун санаанд нь шингээж чадахгүй байна аа. Тэрнээс болж хүүхэд жаргалдаа хэтэрхий ташуурч хөрөнгө мөнгөндөө тэшүүрч хүмүүжлээ алдаж байна.

Эрдэнэтуяа -

Хүүхдэд буруу хүмүүжил өгөөд?

Цэнд-Аюуш -

Хүүхдэд буруу хүмүүжил өгч байна. Ер нь миний аав ээж мөнгөтэй юм чинь би хуваарь авч чадахгүй бол хахуулийг нь өгөөд хүссэн сургуульд оруулах юм чинь гэж бодоод хичээлдээ шамдахгүй байна. Тэгээд миний аав ээж чадалтай юм чинь гээд бага наснаасаа архи тамхи, эхнэр нөхөр сонирхож байна. Тэрийг нь адилхан хүүхдүүд учраас би ямар билээ гэж чадал чинээгээ мэдэхгүй бусдууд нь дуурайж тэр бас их нөлөөтэй.

Эрдэнэтуяа -

Хүүхдийн сэтгэл болохоор тэр яагаад, би яагаад гээд?

Цэнд-Аюуш -

Энэ ер нь охин эргүүлж байхад би охин эргүүлэлгүй яадаг юм, энэ ер нь хөвгүүд эргүүлж байхад би хөвгүүд эргүүлэлгүй яадаг юм тэгээд хир зиндаагаараа яаж байна. Ухаан ухамсраараа бие бялдар нь гүйцээгүй гэр бүлүүд олширсоноос болж тэдний үр хүүхэд, ирээдүйн хүүхдүүд амьдралд нөлөөлж байна шүү дээ. Хүү бол охин дагуулах ёстой юм байна, охин бол хүү дагуулах ёстой юм байна гэхээс цааш ухамсаргүй байж байгаа багаасаа үр хүүхэд төрүүлж байна, тэгж байгаад салж сарниж байна.

Амьдралд алдаж онож байна. Алдчихлаа гэж архи тамхинд орж байна. Тэгээд ийм байдал их үүсэж байна. Тэгээд зарим хөгшчүүл тэтгэвэрээрээ үр хүүхэд ач зээгээ тэжээдэг дарамт ирж байна ш дээ. Амьдралд ер нь хараад байхад тэгээд л ер нь одоо хөгшин залуу бүгдэнд нь ухамсар хүмүүжил хэрэгтэй байна даа. Далан насанд даруулга хэрэгтэй гэгчээр хөгшчүүл хүртэл ухаан санаагүй архидах маригтах үр хүүхдийнхээ ахуй амьдрал оролцох янз бүрийн ухамсартай ер нь хүүхдийн хүмүүжил гэдсэнд байхаас л олддог гэдэг нь үнэн юм шиг байгаа юм. Гэдсэнд байгаагаасаа өтлөх, хорвоогоос явах хүртэл бүх л хүмүүжил хэрэгтэй байна даа. Төрийн толгойд байгаа хүмүүсд ч гэсэн ухамсар хэрэгтэй байна, ичих нүүр хэрэгтэй байна. Төр засаг нь хүртэл түмэн олон оо амьдралын хамгийн чухал хэрэглээ нь болсон мөнгө төгрөгөөр хуурч байна, янз бүрийн худлаа юмаар амалж сонгуульд гарч байна төр засаг түмэн олондоо худлаа хэлж болж байгаа юм чинь доор байгаа ард иргэд том бага улсууд нэгэндээ худлаа хэлэх хуурч мэхлэх, залилах, дээрэмдэх юу ч биш болчихож. Хамгийн сүүлд нь телевизээр гарч байгаа янз бүрийн нэвтрүүлэг юмнуудаас элтээд ямар баатрууд тодруулаад байлаа

Эрдэнэтуяа -

Улс төрийн үү? Бөртэ чино?

Цэнд-Аюуш -

Биш ээ

Эрдэнэтуяа -

Хөдөлмөрийн баатар? Улсын баатар? Ямар баатар?

Цэнд-Аюуш -

Өө бас толгой муутай болчихож. Олон түмний хүсэлтээр тодруулаад байсан ш дээ.

Эрдэнэтуяа -

Санал асуулгаар?

Цэнд-Аюуш -

Тийм. Тэр бараг тэр их зөв юм болсон. Тэр яаж байна лээ л ш дээ. Одоо энэ халамжийн газрын хүүхдүүдийг зураг урлалын авъяасыг хөгжүүлж тэд нар нь дэлхийд тэмцээн уралдаанд яваад нэрээ гаргаад ирсэн тийм нэг багшийг бадруулгасан ш дээ. Ямар баатрууд билээ.

Эрдэнэтуяа -

Зоотехникчээр ажиллаж байхад ямар байв? Ажлын хамт олныхоо тухай яриач?

Цэнд-Аюуш -

Тэр үед хүн бүр үүрэг хариуцлагаа ухамсарласан, үнэхээр хөдөлмөрч, үнэхээр эвтэй хамт олон байсан ш дээ. Би хөдөө өөр мал бригад дээр очиж ажиллаж байсан одоо манай энэ сангийн аж ахуйд 200 саалийн үнээний фермтэй ЗХУ-аас авчирсан цэвэр үүлдрийн “Талын улаан” үүлдрийн үнээтэй сүүлд нь 400 үнээтэй болсон сайхан үнээний фермтэй байсан. Би ер нь улсад хөдөлмөрлөж байсан цаг хугацаанд тааралдаж байсан хамт олныхоо дундаас саалийн механикжсан фермийн хамт олныг бол үнээхээр сэтгэл зүрхэндээ хайрлаж тэр сайхан хөдөлмөрч чанарыг биширч явдаг. Үүрийн 4 цагт аль ч улиралч үүрийн 4 цагт босоод үнээгээ саадаг зөвхөн саах биш оногдсон 25 үнээгээ, баас шээс орчин цэвэрлэнэ, биеийг нь цэвэрлэнэ, үнээнийхээ үсэнд бөртийх баасгүй болтол нь цэвэрлэдэг байсан. Тэгээд тэр бүх тэжээл, тэжээх арчлах, цэвэрлэх бүх ажлыг хийдэг өглөө 4 яваад л 8 цаг хүртэл ажлаад ирж нэг цайгаа уугаад 12 цагт буцаад л явдаг. Очоод бас л нэг 100 гаруй метр 200-аад метр зайнаас юм уу даа тийм ээ даршны нүхнээс даршаа үүрч үхрээ тэжээдэг. Тэгээд ямарч жижигхэн саальчин хүүхэн байсан 50кг жинтэй тэжээл 2 гараараа үрээд мөрөн дээрээ хаядаггүй хүүхэн байгаагүй. Манай тэр саальчид тэгээд тэр их нөр их ажлынхаа хажуугаар чинь нэг орой нь лекцтэй, нэг өглөө улс төрийн яриа сонсголтой тэрэндээ сууна за тэгээд үдэшлэгтэй, кинотой байна орой болгон нэг юмтай байна тэр хүнд ажлын хажуугаар чинь үр хүүхэдээ өсгөж хүмүүжүүлээд цэцэрлэг, яасльд нь зөөгөөд тэгээд өглөө орой сумынхаа клубд очоод соёл хүмүүжлийн арга хэмжээнд ороод, зун нь үхэртээ зориулж барьсан хашаагаа сэлбээд бариад үнэхээр их ажлыг амжуулдаг. Тэгээд галынхаа саравчинд хэнийдээд ч очоод цайгаа хуваагаад уучихдаг, хоолоо хуваагаад идчихдэг тэр чанараараа одоо хүртэл тавьдаггүй. Одоо болтол зовлон жаргалаа сайхан юм болсон ч нэгнийгээ урьдаг, цугладаг, муу ч юм болсон цугладаг. Тийм сайхан явж байгаа. Тэр үеийн хөдөлмөрийн хамт олон байна.

Эрдэнэтуяа -

Та ажилдаа дуртай байсан уу?

Цэнд-Аюуш -

Дуртай. Одоо би, би бол зоотехникч байснаараа зах зээлийн нийгэмд хэдий хийгээд цалин авдаг ажилгүй боллооч гэсэн би өөрийнхөө ахуйн амьдралд аминыхаа мал ахуйг өсгөөл үржүүлээл үр хүүхэддээ ажлаа заагаал сургаал, олон түмэндээ ч гэсэн сурсан мэдсэн юмаараа мал нь өвчин тусвал үзээл хараал оношлоол өгдөг. Тэгээл нэг үхэр алж идэх гэсэн хээлтэй байна уу хээлгүй байна уу үзээд өгөөч гэсэн чиг л би үзээд явдаг. Нэг үнээ тугалчихлаа, хаг хальс нь саатчихлаа яадаг билээ гэхэд салгаж өгч л явдаг. Эзэмшсэн мэргэжлээрээ өөртөө болоод түмэндээ тус болж явдаг тэрүүгээрээ би бахархдаг. Хүний сурсан мэргэжил үнэхээр сайхан. Тйим байснаараа үр хүүхэд хүртэл тэрнээс мэдлэг мэдээлэл авч цааш нь ахуй амьдралдаа мал ахуйтай яваад.

Эрдэнэтуяа -

Мал аж ахуйн нярав гэж байна?

Цэнд-Аюуш -

Тэгэхэд чинь одоо мал аж ахуй чинь одоо манай сэлэнгэ аймгийн төвд тэжээлийн үйлдвэртэй. Тэгээл тэрнээс чинь одоо нярав очоол өчнөөн төчнөөн машинаар нь одоо гурилан чихэр шиг одоо юу байсан ш дээ

Өөр хүн -

Хорголжин тэжээл үү

Цэнд-Аюуш -

Хорголжин тэжээл

Эрдэнэтуяа -

Аан нэг давстай

Цэнд-Аюуш -

Тийм. Тэр тэжээл, хивэг тэрнийг чинь ачаал ирээл бүх суурь фермүүдээрээ тараана. Тэгээд эргээд шуудай сахыг нь тэндээсээ цуглуулж аваад буцаагшаад тушаана. Тэгээд малд давс л гэхэд чинь Зөвлөлт монголын хил дээр байдаг Давстай уулнаас чинь ачиж ирсэн аа сайхан авдар шүүгээ шиг том том давснуудыг чинь суриараа тараагаал, буулгаал. Тэр үеийн мал ч тэжээлээр элбэг байлаа. Социалист нийгмийн үед бол социалист нийгмийн нэг алдаатай тал нь гэвэл бүх юмыг бэлэн байлгаснаараа хүнийг яагаагүй. Одоо юмхнаар юм хийж амьдрах сэтгэлгээ хөгжихгүй байсан.

Эрдэнэтуяа -

Бээн юм

Цэнд-Аюуш -

Тийм. Тэр нэг алдаатай тал. Тэгээд сүүлд бол элбэг хангалуун хэрэглээд байсан юмнууд бол зарим нь бол хөрш оронд нөгөө Зөвлөлтийн их өр гэж одоо та нар том болсон бол дуулж л байсан байх. Социалист нийгмийн элбэг хангалуун хэрэглээ хямдхан хэрэглээд байсан юм сүүлд нь улс гүрэнд хүртэл өр шир бол тэгж хүртэл тусч байсан. Тэрнийг мэдэхгүй ерөөсөө бараг хийсэн ч цалинтай хийгээгүй ч цалинтай тэгээл зарим бас үнэн сэтгэлээсээ хүч чадлаа хйарлахгүй ажилладаг бүтээдэг хүмүүсийн хажуугаар бас цаг нөхцөөж хүний араар сууж цалин мөнгө авч амьдарч байсан бэртэгчин улсууд хүртэл байж л байсан байгаа байхгүй юу. Тэгээд энэ авилга гэдэг юм чинь социалист нийгэмд ч гэсэн байсан байх гэхдээ авилга их дэлгэрэнгүй байгаагүй. Амьдаар чинь тэрийг сэргэлэн улсууд л мэддэг тэр авилгыг чинь дээд талынхаа хүмүүсийг авилгадаж өөрийгөө чаддаг ч байсан чаддаггүй ч байсан зөвшөөрч өгч явсан байгаа даа. Бид нар шиг шударгаар явсан хүмүүс чадлынхаа хирээр хийгээд

Эрдэнэтуяа -

Тухайн үед ажилд орох процесс ямар байсан?

Цэнд-Аюуш -

Ажил бол бэлэн байсан хүн болгон ажилтай

Эрдэнэтуяа -

Ажилд орон процесс?

Цэнд-Аюуш -

Дандаа томилолтоор ш дээ.

Эрдэнэтуяа -

Илгээлт томилолтоор?

Цэнд-Аюуш -

Тийм ш дээ. Одоо манай энэ сангийн аж ахуй гэхэд чинь хавар төгсөлтөөс 10-р анги төгссөн хүүхэд зөндөө ирнэ. Техник мэргэжилийн сургуулийг төгсөж зөндөө ирнэ. Техникумын хүүхдүүд ирнэ. Дээд сургуулиас зохих мэргэжилтэн ирнэ. Янз бүрийн шатны төгсөлтүүдээс ирдэг тэр чинь захиалгаар л авдаг байсан байх. Тэр бүгдийн чинь ажил орон байр бэлэн л байсан ш дээ. Одооны эцэг эхэд их зовлон байна л даа үр хүүхэд нь ийш тийшээ явж ажил хийлээ гэхэд л томилолтоо бариад миний хүүг очиход тохилог орон байр угтах биш бэлэн цалин угтах биш тийм учраас эцэг эх үр хүүхдийнхээ араас санаа зовох, тэр үед дэндүү сайхан байсан.

Эрдэнэтуяа -

Тэр үед тухайн мэргэжилийн төгссөн л бол муу төгссөн бол яах вэ? Жаахан тааруухан?

Цэнд-Аюуш -

Тааруухан байсан чиг л орон байртай л байсан ш дээ. Сайн муу гэхгүй л ажилтай байсан ш дээ. Хариуцлагатай үгүй ч нэг цалинтай л байсан. Тэгээд яахав тэр үедээ сайхан л байж. Аа тэр үеийн социалист нийгмийн сайхан нь салсан сарнисан улсуудын үр хүүхдийн хүртэл эцгээс нь эхэд нь шүүхээр мөнгө татаж ирээд өгчихдөг байлаа ш дээ. Одоо бол хэн ч хэдэн хүнээр тоглоод л явж байна. Хамаа алга ерөөсөө

Эрдэнэтуяа -

Гэр бүлийг дэмждэг нэг бодлого?

Цэнд-Аюуш -

Тэр битгий хэл нэг гэрт сууж байгаар яавалдаж байгаад хүүхэдтэй болсон нь амар энх тунх өсөж өндийнө. Өргөдлөө өгсөн хүнийг шууд эцгийг нь олоод уулзаад үнэн үү үнэн за тэгвэл цалингийн тэдэн хувиар шүүхийн шийдвэр гарна. Одоогийн нийгэмд тийм юм байхгүй. Чадсан нь чадаад чадуулсан нь чадуулаад ингээд явж байна. Хүүхдийн хувь заяа хэцүү байна. Ямар нэгэн байдлаар чадалтай мөнгөтэй хүнээр тоглоод байгаа улсууд өгөх ёстой юмыг нь бөөн өгөөд харж хандах ёстой л доо.

Эрдэнэтуяа -

Тухайн үеийн хүмүүсийн ажилд хандах хандлага хэр байсан?

Цэнд-Аюуш -

Ажилд хандах хандлага өөр өөрйин ухамсраар байсан. Социалист нийгэм гээд хүн бүр ухамсартай байгаагүй ээ. Нэг хэсэг нь мэдсэн юм аа толгойдоо хийгээд эцэг эхээс үлгэр хүмүүжил авсан, нэг хэсэг нь үнэхээр чадлаа шавхаж хөдөлмөрлөж байсан. Зарим нэг хэсэг нь араар нь сууж аргалж бэртэгчилж цалин авч байсан даа. Социалист нийгэм гээд хүн бүр сайн байгаагүй, зах зээлийн нийгэм гээд хүн бүр муу биш л дээ. Цөөрсөн л болохоос биш сайн хүмүүс байна л даа. Зурагт телевизээр ухаантай сайхан хүмүүсийн ярилцлага юмнуудыг явуулж баймаар юм байгаа юм. Хааяа нэг тэр бясалгалын төвийн Саранцэцэг багш ч байдаг юмуу, хөгжмийн зохиолч Жанцанноров ч байдаг юм уу, Гүрбазар ч байдаг юм уу, Бавуугийн Лхагвасүрэн ч байдаг юм уу ухаантай сайхан улсуудын тоо томшгүй ухаантай улсууд байна даа. Тийм хүмүүстэй ярилцсан одоо олон солонгос кино түрж байна тийм хүүхэд залуучуудын хүмүүжилд хэрэгтэй юмнуудыг нилээд явуулж баймаар юм даа. Одоо хүүхэд томгүй үздэг юм нь солонгос кино сайнаар тусаж байгаа юм алга. Хөдөөгийн малчидыг таваараар хангагдсан телевиз үзээд гар утсаар ярьдаг боллоо хөгжлөө л гэж байна нэг талаар сайхан байна. Нөгөө талаар зурагт харж ангайснаар малчин хүмүүс, зарим хөгшчүүл ярьж байгаа ш дээ. Малаа бэлчээр өвсөнд нь гаргахаа мэдэхгүй, хот хороогоо түлээгээ эргэж мэдэхгүй кино руу ороод хүмүүжлийн ач холбогдол муу байна. Манай тэнд алсаараа тоггүй.

Эрдэнэтуяа -

Тавиулаагүй?

Цэнд-Аюуш -

Нарны зайгаар тавьхан бас өндөр өртөг орох гээд. Тэгээд манай охин тэгж байна лээ ш дээ. Зарим айл юманд явсан хүн 12 цагт төв явсан хүн 12 цагт яваад очиход л гэрт байсан улсууд нь зурагтын солонгос кино харчихсан малаа гаргаж тэжээгээгүй байна гэнэ шүү. Тэгээд мал нь түрүүчээсээ тураад үхэж байгаа байхгүй юу. Нарны зай аккумлятороор зурагт үзэж болно ш дээ. Антен зурагт байлгаад үзэх юм бол тэгээд манай охин тэгж байгаа байхгүй юу. Ах зурагт авья гэсэн шууд эсэргүүцсэн гэсэн. Одоо өвөл ирэхээр хамгийн их ажилтай цаг байна зурагт хараад мал нь түрүүчээсээ үхнэ хэрэггүй. Зурагт руу юм болгон руу анхаарахгүй ш дээ нөгөө орооцолдсон солонгос кино руу л

Эрдэнэтуяа -

Үлгэр шиг яриа руу анхаарахгүй байх шүү?

Цэнд-Аюуш -

Тийм ш дээ.

Эрдэнэтуяа -

За нөгөө нийгэм ээ ярьж байна гээд

Цэнд-Аюуш -

Тийм шүү. Тэгээд энэ хүүхдийн сэтгэлгээ сонин болж дээ.

Эрдэнэтуяа -

Зурагт радио ер нь хэдэн онд бий болсон юм бэ?

Цэнд-Аюуш -

Намайг хүүхэд байхад сураг байгаагүй.

Эрдэнэтуяа -

Анх зурагт яаж харж байсан та?

Цэнд-Аюуш -

Анх Сэлэнгэ Алтанбулагт ирээд хааяа айлд ороход Орос нэвтрүүлэг, манайх 1980 хэдэн оноос Монгол нэвтрүүлэг 1983-1984 онд яваад хүн бүр хөнгөнцагаан ороомгоор антен зангидаад байшингийнхаа орой дээр гарчихсан улсын баяр үзлүү тэгж байсан юм.

Эрдэнэтуяа -

Анх үндэсний нэвтрүүлэг гараад баяр наадам үзсэн үү?

Цэнд-Аюуш -

Хүн бүр л антен тавьсан оролдоод

Өөр хүн -

Манайх нэг Хүрэлээгийн зурагтыг аваачаад тракторын юунд зурагт үзэж байхад танайх байлуу. Улсын баяр үзээд бүтэн 2-3 цаг барилдаад тэгэхэд хэн байсын болоо.тракторын моторонд залгаж байгаад улсын баяраа үзэж байсымдаа. 1990-ээд оны үе 1986 он билүү

Эрдэнэтуяа -

Зурагт бол хүмүүст шинэ л зүйл?

Өөр хүн -

Анхны шинэ зүйл тэр тусмаа Монгол явах нь. Энд бол нилээн эрт бол орос явж байсан.

Эрдэнэтуяа -

Орос бол явж байсан?

Цэнд-Аюуш -

Төв газрын хүмүүс хамгийн хэрэгтэй юмандаа дургүй болчихож. Радио бол зурагтнаас илүү мэдээлэлтэй ш дээ. Радио өглөө эрт эхэлдэг.

Эрдэнэтуяа -

Аанхаа. Тэгээд мэдээллийн чанартай. Тийм. Тэгээд нэгээхэн зав чөлөөгшй байж байгаад хожигдоход нэг хэлсэн м

Цэнд-Аюуш -

эдээгээ хэд давтдаг. Хүлээн авагч одоо энэ шугамын радио гэж байхгүй болжээ. Айл бүгдэд хямдхан юу байдаг байсан ш дээ.

Эрдэнэтуяа -

Ногоон

Цэнд-Аюуш -

Тийм. 40 төгрөгний үнэтэй. Тэр байдаг байсан. Ер нь зүгээр зайгаар явдаг хүлээг авагч ч гэсэн. Одоо энэ аймаг сумын төвд хүлээн авагч сонспог айл байдаагүйн бишүү.

Эрдэнэтуяа -

Бүгд зурагт мурагт тийм л юм сонсдог болцон?

Цэнд-Аюуш -

Тийм. Би хөдөө радиогоо орхицон чинь радио энд дугаргах гээл чадахгүй. Инээв.

Эрдэнэтуяа -

Говь-алтайгаас таныг энд ирэхэд хөгжлийн хувьд хэр ялгаатай байсан?

Цэнд-Аюуш -

Оо хөгжлийн хувьд ялгаатай ш дээ. Оросын хил дээр байдаг энэ юу байлаа

Эрдэнэтуяа -

Орос барааны дэлгүүр

Цэнд-Аюуш -

Сэлэнгийн төвд оросын дэлгүүртэй тэр нь бас монгол хүнд бараг оруулахгүй хязгаартай, тэгсэн мөртлөө хүмүүс чинь яаж ийгээл юм авдаг. Ер нь бол хүмүүс нь нилээн гоё ганган хувцас хунар энд илүү өмсчихсөн байсаан. Манай нутагт чинь тийм биш ш дээ.

Өөр хүн -

Хот маягийн. Хажуудаа хилтэй, тэр хөдөөгийн аймгуудаас шал өөр. Манайхыг л 61 онд ирж байхад шал өөр. Тэрнээс хойш 70 хэдэн онд ирсэн гэхээр чинь тэй.

Цэнд-Аюуш -

Одоо намайг 7, 8-р анги төгсч байхад үсэнд зүүдэг копрон хүртэл их ховор байсан.

Өөр хүн -

Манай энд зөндөө байсан.

Цэнд-Аюуш -

Үсний энэ янз бүрийн резинтэй зүүлт гэхэд намайг 7-р ангид байхад резинтэй цох хорхой эхэлж гарч байсан юм.

Эрдэнэтуяа -

За

Цэнд-Аюуш -

Тэгээд хааяа би тэмээний хорнол шиг бөндгөр юм байдаг. Тэрийн хааяа олж зүүсэн байвал жигтэйхэн гоё ганган. Тэр үед чинь үсэнд невдик зүүлгэдгүй.

Өөр хүн -

Ямар ч ээмэг зүүлгэхгүзй бөгж зүүлгэхгүй.

Цэнд-Аюуш -

Ээмэг зүүлгэхгүй, невдик зүүлгэхгүй, торго дурдан өмсгөхгүй тийм байлаа ш дээ. Хүмүүжилтэй

Эрдэнэтуяа -

Даруулгатай

Цэнд-Аюуш -

Тийм.

Өөр хүн -

Тэр чинь бас шунал гэдэг юм байхгүй байгаа байхгүй юу. Зөвхөн юмаа л сурна.

Цэнд-Аюуш -

Нэгд шунал байхгүй, хоёчдоод ирэхэд зиндааны ялгаа гарахгүй. Даргын хүүхэд байсан ч даалимбан дээл өмсөх ёстой. Малчны хүүхэд байсан ч даалимбан эрэгтэй нь хөх, эмэгтэй нь ногоон дээлээ өмсөх ёстой.

Өөр хүн -

Манай Баяраа Дарханд их сургуульд сурч байхдаа багш нар оюутан хүүхдийн чих, гар хоёрын харж байгаад дүн тавьж байгаа юм чинь гэдэг байсан

Цэнд-Аюуш -

Одоо орчин үед тийм болцон. Тэр үед яадгүй байлаа ш дээ. 7, 8-р ангид байхад чинь том хүний дуу ч дуулуулдгүй байлаа ш дээ. Ёстой том хүний дуу давсарлагаанаар дуулж байсан бол алгадуулдаг байлаа ш дээ.

Эрдэнэтуяа -

Том хүний дуу гэхээр?

Цэнд-Аюуш -

Ялихгүй шалихгүй ш дээ.

Эрдэнэтуяа -

Аяны шувуу гээд л үү?

Цэнд-Аюуш -

Туулын урсгал шөнөдөө сайхан торгон долгио хаялан урсдаг сан гээд дуулж байсан чинь яасан их 2 ангиртай улсуудав гээд захаас нь аваад алгадаад авсан.

Эрдэнэтуяа -

Хоёр ангир уу? /инээв/ бас л чанга хүүхдүүдэд юу өгдөг байсан байх л даа?

Цэнд-Аюуш -

Түмний хүүхдийн төлөө үнэхээр анхаардаг байлаа. 8-р ангид байхдаа би 40 орчим насны эрэгтэй багштай байлаа би. Анги даасан багш тэгээд сар болгон ангийнхаа охидуудыг ариун цэврийг нь үзээд сарын тэмдэг чинь ирж байна уу сар болгон асууж тэмдэглэл хөтөлж урагшилж хойшилсон бол эмчид үзүүлдэг байсан. Эрэгтэй багш охидууддаа ингэж анхаардаг байлаа ш дээ.

Эрдэнэтуяа -

Аягүй айхтар багш байна ш дээ тийм ээ?

Цэнд-Аюуш -

Тийм хүртэл байлаа ш дээ.

Эрдэнэтуяа -

Ичиж зовно гэж байхгүй?

Цэнд-Аюуш -

Тэгээд яахав бүрэг нь бүрэг л дээ зовох нь зовно л доо гэхдээ багшид үнэн ээ л хэлнэ ш дээ. Тйим л байдаг байлаа. багш нар бол үнэхээр сайхан байсан.

Эрдэнэтуяа -

Тэр үе бага ч гэсэн хүүхдүүдэд баян ядуугийн ялгаа байсан уу?

Цэнд-Аюуш -

Ер нь юм мэдэгддэггүй байсан. Ер тийм юм мэдэгддэггүй байсан. Тэр үеийн том нэгдлийн дарга, аймгийн даргын хүүхэдтэй хүртэл нэг ангид байсан.

Эрдэнэтуяа -

Цүнх энэ тэр нь ялгаа байхгүй юу?

Цэнд-Аюуш -

Тэр нь эрх биш хулдаасан цүнх өгч байсан байх. Гэхдээ л адилхан хүрэн формтой бол адилхан л хүрэн формтой, бор палааж бол адилхан л бор паажтай. Ер нь тэгээд тэр үеийн хүүхэд адилхан дөө. Би тэрний даргын хүүхэд, нэгдлийн даргын хүүхэд гэх юм байхгүй ш дээ.

Эрдэнэтуяа -

Одоо бол хувцас, мөнгө, гар утсаар?

Цэнд-Аюуш -

Хүүхдүүдээ зовж хувцаслаж байгаагаа толгойд нь ойлгуулж чадахгүй байна. Айл л бол оюутан хүүхэдтэй байдаг модатай жишигтэй хувийн ч бай улсын ч бай дээд сургуульд оруулдаг, хүүхэд нь сонирхолтой ч бай сонирхолгүй ч бай, чаддаг ч чаддаггүй ч оруулчихаад ард нь байдгаа бараад мөлхөөд талхиад байдаг. Тэгээд өөрсдийгөө ойлгуулж чадаагүй. Хүүхэд нь оюутан л болохоор эцэг эхээ чангааж байх ёстой гэсэн тийм ойлголттой байгаад байна л даа.

Эрдэнэтуяа -

Тухайн үеийн стипент бас их нөлөөтэй байсан байх тийм ээ?

Цэнд-Аюуш -

Стипент нөлөөтэй ш дээ.

Эрдэнэтуяа -

Сурах хүүхдүүд нь сураад сураад?

Цэнд-Аюуш -

Дээд сургуулийн хүүхдүүдэд бүрч багш нар анхаарал тавьдаггүй.

Эрдэнэтуяа -

Байдаггүй ш дээ?

Цэнд-Аюуш -

Байдаггүй гэж байна.

Эрдэнэтуяа -

Тухайн үедээ байсан юм шиг байгаа юм?

Цэнд-Аюуш -

Тухайн үед бол байсан. Техник мэргэжлийн сургууль, техникум, дээд сургуульд багшийн анхаарал халамж оюутанд хүрч байсан. Одоо бол тийм байх ч үгүй. Ер нь тэгээд хүүхэд бол хүүхэд байдаг байхгүй юу.

Эрдэнэтуяа -

1990 он гарсанаар ардчилал зах зээл гарсанаар хүмүүсийн ажилд хандах хандлага, ажилд орох процесс яаж өөрчлөгдсөн бэ?

Цэнд-Аюуш -

Хүмүүсийн ажилд орох процесс одоо өөрчлөгдсөн өөрчлөгдсөн. Яахав танил талтай бол орж байна, үнэхээр нэрд гарсан сайн сурсан бол нэг орж байна. Сурч мэдсэнийг нь шалгаж авхаасаа илүү танил тал, тал тохой татаж аваад одооны энэ албан ажил хийж байгаа залуучууд ичдэггүй болохоос биш ичдэг бол ичмээр алдаа мадагтай бичиг үсэгтэй, асар чадваргүй ш дээ. Албан байгууллагууд хувийн юм хувийн эзнийхээ сонирхолоор яаж бол яаж авдаг байх. Төсвийн болон төрийн албаны байгууллагуудад бол амар юм даа. Танил талаар тохой татаад байлгүй үнэн чансаатайхан ирсэн хүүхдийг авч ажиллуулж

Эрдэнэтуяа -

Таны амьдралд ер бусын ба бусдаас онцгойрох зүйл бий юу? Хадгалж явдаг, дурсаж явдаг, нандигнаж явдаг, эртний дурсамж, аав ээжээс өвлөж ирсэн зүйл ч байдаг юм уу?

Цэнд-Аюуш -

Миний хамгийн бахархаж явдаг зүйл бол төрж өссөн нутаг усаараа бахархадаг, миний төрсөн нутаг бол Завхан аймаг. Би Завхан Говь-Алтай аймгийн залгаа нутгийн хүн. Төрсөн нутаг Завхан, өссөн нутаг бол Говь-Алтай аймаг. Төрсөн нутгийнхаа юугаар бахархадаг вэ гэхээр өнө эртнээс Монголын 13 хутагт хувилгаадын 10 Завхан нутгаас төрсөн байдаг. Монголдоо байтугай дэлхийд нэрд гарсан төрийн тахилгатай Отгонтэнгэр хайрханы сүр бараанд, олон сайхан хутагт хувилгаадын нутагт төрж өссөндөө бахархадаг. Говь-Алтай аймаг бол оюуны бас их өндөр чадавхитай сайхан улсууд байдаг юм л даа. Хүн чанартай хүмүүжилтэй сайхан олон түмэн байдаг. Сайхан орон нутагт зөвхөн өссөнөөрөө бахархадаг. Миний амьдралд бусдаас гоц гойд хүндрэлтэй, гунигтай юм ч байхгүй, хүнээс чойрчихсон онцгой гавьяатай юм ч байхгүй дундаж амьдралаас амьдарсан. Амьдралд өөртөө бахархадаг юм бол харж явсан хөгшин залуу том бага хэнтэй ч бай үнэн сэтгэлээсээ харьцаж, гол нь сэтгэл л гаргаж явья гэж боддог. Сэтгэлтэй л байя, үнэн сэтгэлээсээ ханддаг хүүхдүүдээ болгож хүмүүжүүлье гэж боддог. Ер тэгээд хүн бол амьдрал бол угаасаа тэмцэл, амьдрал бол тэмцэж амьдрах ёстой. Нэг гэр бүлийн 2 хүн бол 2 өөр орчинд төрсөн өссөн хүмүүжсэн учраас бол 2 өөр бодол хүмүүжилтэй байдаг. Гэр бүлийн хүмүүс бол ер нь сайн муудаа уусах замаар биш хэн нь одоо зөв бодож сэтгэж, хэн хүн чанартай сэтгэж чадаж байна нөгөө тэрэндээ уусаж нэгийнхээ алдаа дутагдалыг засаж, буруу юман дээр нэг бүлийнхэн туйлшралгүй насаараа тэмцэж байх хэрэгтэй. Аа тиймгүй нэг нь нэгнийхээ муу тал руу уусаад тэгээд явах юм бол тэр гэр бүл бол хэзээ ч өөдтэй гэр бүл байж, хэзээ ч өөдтэй үр хүүхэд өсгөж хүмүүжүүлж, нийгэм олон түмэнд бол хэрэгтэй хүмүүс байж чадахгүй.

Эрдэнэтуяа -

Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хоорондын харилцаа ямар байсан?

Цэнд-Аюуш -

Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн харилцаа айдаг ичдэг юмтай бөгөөд хүмүүжилтэй сайхан байсан. Одоогоор бол би боддог ч ярьдаг ч юм. Одоо цэрэг 3 жил бол хүлээх хүүхэн байхгүй байхаа гэж би боддог. Тэр үед залуучууд нэгэндээ сэтгэлтэй санаатай бол гадаад дотоодод 5 жил суралцаад ирэхэд нь хүлээж чаддаг, цэрэгт 3 жил алба хаагаад ирэхэд нь хүлээж чаддаг. Одооны залуучуудад тийм юм байхгүй. Өнөөдөр танилцлаа бол маргааш нь өвөртөө ордог, нөгөөдөр нь хүүхэд нь олддог тэр сонгосон амьдрал бол аз эзийн асуудал болчихоод байгаа. Эцэг эхээсээ айдаг цэрвэдэг юм байхгүй, дагаж ирээд өвөрт нь унтчихдаг, бидний өсөж хүмүүжиж байхад тийм юм байгаагүй ш дээ. Өчнөөн төчнөөн нэг, хоёр жил тэрнээс дээш хэдэн жилч байдаг юм захидал зурвасаараа харьцдаг, уулздаг болздог, өвөр түрийндээ орхоо яардаггүй

Эрдэнэтуяа -

Та улсаас ямар шагнал урамшил хүртэж байсан?

Цэнд-Аюуш -

За би улсаас нэг их яаж байгаагүй дээ. 7-р ангид байхдаа сумын хөдөлмөрийн аварга болж байсан даа.

Эрдэнэтуяа -

Бас л өндөр амжилт л даа.

Цэнд-Аюуш -

Говь-Алтай аймгийн Дэлгэр сум гээд тэнд анх дунд сургууль байгуулагдаж, 6-7-р ангидаа тэр Дэлгэр суманд сууж байсан байхгүй юу. 1970 оны хөдөлмөрийн аварга гээд малчид гээд янз бүрийн улсууд л авсан юм л даа. Тэрэн дотор нь ганц сургуулийн хүүхэд нь би хөдөлмөрийн аварга болж диплом 8 төгрөгний үнэтэй болор шилтэй үнэртэй усаар шангуулж байлаа.

Эрдэнэтуяа -

Бас л тэр үедээ үнэртээ ус ховор байсан биздээ?

Цэнд-Аюуш -

Тэгээд яахав 1-р ангиасаа орсон цагаасаа эхлээд өвлийн өвгөний бэлэг тасраагүй. Техникумыг онц төгсөж 500 төгрөний шагнал авч байсан. 500 төгрөгний шагнал аваад 300-аар нь хүүхэддээ тэрэг авч байсан юм.

Эрдэнэтуяа -

500 төгрөг гэдэг чинь өндөр шагнал биздээ?

Цэнд-Аюуш -

Тийм.

Эрдэнэтуяа -

Тэгээд дөнгөж төрсөн байсан болохоор?

Цэнд-Аюуш -

Тэгээд дөнгөж төрсөн байсан болохоор.

Эрдэнэтуяа -

Сайн байсан байна ш дээ. Танд тэр шагнал урамшилаас байдаг уу? Диплом?

Цэнд-Аюуш -

Өө тэгээд би өөрөө салан хүн байдаггүй юм. За энэ яахав техникум төгссөн сайхан улаан диплом байна. Техник мэргэжилийн сургуулийг онц төгссөн сайн цэнхэр үнэмлэх байна даа.

Эрдэнэтуяа -

Таны амьдралд гүнээр нөлөөлсөн үйл явдал бий юу? Таны амьдралд гүнээр нөлөөлсөн үйл явдал бий юу?

Цэнд-Аюуш -

Сайн муу алинч уу?

Эрдэнэтуяа -

Амьдралд чинь эргэлт өөрчлөлт гаргасан ч байж болно?

Цэнд-Аюуш -

3-р ангид онц сураад гүйж явсан сайхан охиноо алдаж байсан даа. Хамгийн харамсалтай юм тэр байсан.

Эрдэнэтуяа -

Яасан гэнэт?

Цэнд-Аюуш -

Тийм. Тэр үед эмнэлэг эмч нар бол юу гэж бол юу гэж хэлдэг яг чухам сүүлд нь үнэнийг бодоход архичин эмч архи харж гарсан юм шиг байна лээ дээ. Хүүхдэд арга хэмжээ авахгүй цаг удаашруулж байгаад хүүхдээ алдаж байсан даа. Тэгээд эх хүнд бол биетэй бодитой том хүүхдээ үр хүүхдээ алдах эх хүнд ёстой өөрөө амьсгаа тасартал мартагдхааргүй тийм гүн харамсал үлдээсэндээ. Тэр л хамгийн хэцүү байсан даа амьдралд тохиолдсон хамгийн хатуу зовлон тэр байсан даа.

Эрдэнэтуяа -

Тухайн үед хахууль гар харах тохиолдол?

Цэнд-Аюуш -

Байсан. Мягмар эмч жижүүртэй байсан.

Эрдэнэтуяа -

Сэлэнгийн үү?

Цэнд-Аюуш -

Халамцуу байсан юм байна лээ тэгээд шил архи аваад өгсөн бол дусал хийх байсан юм байна лээ л дээ. Тэгээд хийлгүй хоноод олгой гэнэт өвдөөд ямар ч арга хэмжээ авалгүй өвчин намдаах тариагаар хонуулчихаж байгаад маргааш нь нөгөө эмчдээ хүлээлгэж өгөөд дараагийн хүлээж авсан жижүүр 10 цаг өнгөрч байхад мэс засал хийгээд хугацаа хожимдоод яачихаж байхгүй юу. Тэгээд тэр үедээ больницын дарга нь Нарандулам гээд эмч байсан тэр эмч өвгөн бид хоёрт тэгж хэлж байгаа байхгүй юу танай хүүхдэд 10000 хүн тутамд ганц тохиолддог ховорхон өвчин туссан. Гэдэсний чацархайн цус харвалт туссан гэж хэлж байгаа байхгүй юу. Тэгээд тэр үедээ тэгсэн юм байх гээд бодоод байсан чинь дараа нь сумын эмнэлэг сайн арга хэмжээ авсан лаврант нь дорхоноо очоод эмнэлгийн шинжилгээ аваад дорх нь шинжилгээг нь гаргаад муу гэж оношлоод тэгээд явуулж байсан. Тэрэн дээр бол тэгж бодож байсан. Олгой байгаад хүндэрээд Мягмар эмч арга хэмжээ аваагүй ингэсэн. Тэгээд яахав хэн ч гэсэн хаашдаа өнгөрсөн гээд хамгаалаад өнгөрнө хуураад л өнгөрсөн. Одооны эмнэлэг хэцүү болсон юм шиг байна даа

Эрдэнэтуяа -

Тэгээд яасан?

Цэнд-Аюуш -

Тэгээд яах вэ хүн ёстой айдаа хүмүүс амьдрах сайхан гээд дуу байдаг ёстой тэр хамгийн үнэн дуу. Тэр дуунд л би дуртай тэгээд яахав амьдрал үргэлжилж байгаа болохоор гунисан чигээрээ гунигтай байдаггүй охиныхоо араас хичнээн харамсаж гонсойж байсан ч байхгүй болсон нэг охиноо нөхөөд нэмэгдсэн 2 хүргэн, 4 зээ байна тэр бүхнээрээ сэтгэлээ дүүргээд нэг юм онгойж ирсэн ийм олон хүн нэмэгдсэн учраас миний сэтгэлийн зайг хальтал дүүргээд сайхан амьдарч явна.

Эрдэнэтуяа -

За ярилцлага өгсөнд маш их баярлалаа.

Цэнд-Аюуш -

За тэгээд замбараагүй л шал шал гээд дараа нь чагнаад яачаарай.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.