Lhagva
![](../assets/images/interviewees/990468.jpg)
Basic information
Interviewee ID: 990468
Name: Lhagva
Parent's name: Peljee
Ovog: Tsanynhan
Sex: f
Year of Birth: 1944
Ethnicity: Halh
Additional Information
Education: tusgai dund
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist
Born in: Tsetseg sum, Hovd aimag
Lives in: Altanbulag sum (or part of UB), Selenge aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
herding / livestock
family
belief
privatization
politics / politicians
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
-
Лхагва -
Одоо нутаг хошуугаа хэлэх үү.
Эрдэнэтуяа -
Аанхаа.
Лхагва -
Би Ховд аймгийн Цэцэг сумын хөөн. Ховд аймгийн Цэцэг сумын Баян-Овооны нь нуруу гэдэг газар нутагладаг. Манай аавыг Бойвонгийн Пэлжээ гэдэг хүн байсан. Би Пэлжээгийн Лхагваа гэдэг дунд охин нь байнаа. Нэг эгчтэй, нэг эрэгтэй дүүтэй гурвуулханаа. Тэгээд одоо баян айлын хүүхэд байлаа эгч нь. Жоохон байлаа. Сонирхуулаад ярихад одоо эмээ нь. Тэгээд одоо сургуульд байхад чинь нааран дээр бид нар нэг зассан нааран дээр цугаараа сургуульд орж хар талх иддэг. Элсэн саахар маахар олддоггүй бас л тэр үед хэцүү л байлаа. Даалимбан дээлтэй, даалимбан цүнхтэй. Нөгөө цүнхэн дотор нь харандаа бал олдохгүй болохоор нь нэг жоохон юуны юу байдаг ш дээ. Нөгөө нэг харандаа үзүүрлэгч юу билээ. Перээтик, перээтикний 4 хуваасны нэгийг 100 төгрөгөөр худалдаж авдаг. Тэгээд харандаа олдохгүй болохоор бид нар зүгээр хөнгөн цагаан, одоо энэ халбаганы ишээр бичмэр болоод авна. Багш л ганц номтой, бид нар ямар ч ном байхгүй, самбар дээр бичүүлсэн гэрийнхаа даалгаварыг хийнэ. Нөгөө муу даавуун цүнхэндээ үүрээ л гэртээ хариа л очдог. Гэртээ хариа л очихдоор нөгөөх нь балраа л арилчихдаг. Нөгөө даалгавар маргааш байдаггүй. Ийм л үе байлаа. Харин багш нар нилээн хатуу ширүүхэн байсан байх. Бид нар ч тэр үед нь нэх сайн юм сурдаг байлаа. За тэгээд сургуулийн тухай бол тэгээд ингээд дөнгөж 4-р анги төгсөнгүүт манай аав би баян хүн ёстой хэдэн хүүхдээ ямар ч байсан шингэн шийр лавл долоолгохгүй гээд манай аав намайг сургуулиас гаргаад авсан. Сургуулиас, тийн сургуулиас гаргаж аваад Богдын хүрээнд одоо эмчилгээнд явна гэж хэлээ л одоогоор бол арын хаалга бил үү ямрийм мэдэхэв тэмээ тэмээгээр нь мах, хурганы арьс, цагаан тос, зөөхий өгч байгаад намайг гаргаад авцан байгаан. Надтай байсан Мэндийн Адилбиш миш одоо тэр Цагаандорж эд нар бүгдээрээ том том дарга болцон байна. Тэрэндээ би ядуу хүний хүү байсан болул сургууль төгсөөд том л байх л байсан биз. Баян хүний хүү болсон учраас би тухайн үед сургуульд явж чадаагүй байна гэдгээ одоо хир нь ойлгож байгаа. За тэр яахав. Миний ээж аавын буруу биш л дээ. Тэр үеийн ганцхан баян тарганаараа л баярхаж байсан юм байгаа биз. Ээж аавын тийм ухамсарт муу байсан, жаахан тийм байсан. Дандаа мөнкийн л одоо, мал л бодож байснаас ирээдүйг бодоогүй үе байсан.
Эрдэнэтуяа -
Амьдралын гол нь мал л байсан.
Лхагва -
Тийн мал л байсан болохоор. Тэгээд яахав дээ манай аав баяндаа нэг 100 гаран сарлагтай, нэг 2 айл цагаа уудаг, 300л сүү үхэрт ноогдуулж өгдөг. Албан журмынтатвар, сүүний татвар, албан журмын мах, хөлийн мөнгө гээл ингээ л авдаг. Тэгээд хот дүүрэн хоньтой, 2 азрага адуутай, 2 буур тэмээтэй байсан. Хар буур, цагаан буур, хар буур ч аймаар ааштай. Манай Ховдын Цэцгийнхэн бол мэдэх байх. Тэгээд тэр Жаддын хар гэдгээр оросууд ирээ л өвөл болохоор ерөөсөө тэрийг барагтай юу яадаггүй. Тэгээд л тэгж байсан чинь баян хүн чинь нэгдэлд орж чаддаггүй юм байнаа. Нэгдэл болоо л жингийн тэмээ мэмээ ч өгдөг байлаа, дандаа л би тэрэнд явж байсан. тэгсэн дараагаар нь нэгдэл болох юм гэсэн чинь манай аав хамгийн сүүлд нь хоцорцон. Тэгсэн чинь хэсгийн төлөөлөгч нь чамайг шүүх шийдвэрлэнэ, та яахаараа ордогүй юм Дамба гуай. Арга хэмжээ авна гээд хуралдаад багийн хурал хийгээд тэгээд аавыг хүчээр оруулсан. Би жоохон байсан. Дандаа өнөө сувай үхэр мүхэр хайдаг, мал ахуй хайдаг. Заводын үхэр дээр би нэг 8 гунж сааж сурсан. Бага хүн бага мал, сүүнд дасдагийн чи одоо нэг 8 гунж л саа шөнө хүргэсэн нь ч хамаагүй гээд тэгээд одоо тэрий нь саадаг. Тэгээд нөгөө 6 үхрий нь саадаг. Заводон дээр тийм л байсан. Тэгсэн чинь хамгийн сүүлд нь танай аав албан хүчээр нэгдэлд орсон чинь нэгдлийнхэн ирсэн. Баахан морьтой 10, 20 хүн ирээ л нөгөө үхрүүдий нь туугаа л нөгөө нэг 5 үнээ, 5 гунж, 5 тугал, 15 үхэр, тийм юм орхиол нэг 75 бог орхилоо л гэж дуулдаж байсан. Тэхэд чинь ямар цаг нар байсан биш. Тэр өглөө оройг л хардаг цаг байсан юм чинь. Тэгээд туугаад явахад нь би эргэний оройд хэвтчихсэн. Гоё, гоё манай хэдэн шүлхий хамрыг туугаад явчихлаа одоо ёстой мал туухгүй, мал хайхгүй сайхан байна гээд би эрэгний цаана нуугдаад хэвтэж байсан чинь аав баганаа бариад үхрийнхээ туурайнд хүргээл хишгий нь авч байна гээл, ээж дотоод хормойгоороо хошногий нь арчаал уйлаа л зэлээ эвхээ л хоёулаа тэгээл би бүр тэрий нь ч мэдэхгүй үнэн жоохон бага байж дээ. Одоо бодоход аягүй сонин санагдаж байна. Ээж аавыгаа ч хайрлаж баймаар санагдаж байна. Тэгээд нэгдэл аваад явахад болул тиймэрхүү байсан. Тэгсэн чинь дараа нь нэгдэл ч яахав хоосон айлууд нь баяжаад, баян айлын малыг аваа л сайхан баян болоо л хоосон нь бол ядуураа л ингэж байгаан. Баян гэж битгий гайхуул байна гэж битгий бод, баян нэг шуурганаар баатар нэг сумнаар ингээ л ярьдаг байсан. Тэр ч бас үнэн үгтэй шүү. Манайх л лав сүүлд нь хоосроод хоосон айлууд нь баяжаад одоо ч хүртэл манай аав алаг саарал сарлагууд цоохор сарлагууд манай ард талд нутагт очсон чинь байж л харагдагийн байна лээ. Удам мудам нь байдаг л юм байна лээ. Тэгээд яахав дээ одоо би ээж аав ч тэгээд өнгөрлөө. Би ч хүний нутагт одоо өөрөө Сэлэнгэ аймгийн Алтанбулагт ирээд 75 оноос хойш одоо гучин хэдэн жил хүртэл ингээд байж байна. Олон түмний буянд яахав. Өөрийнхөө хэр чадлаар 2, 3 курсэнд, сургууль төгссөн. Тэгээд яахав сувилагчийн мэргэжилтэй, тогоочийн мэргэжилтэй болоод Алтанбулагт тэгээд сайн сайхан амьдарч байнаа. Гоё байна. 2, 3 одоо ямар ээж билээ тэр. Ноднин цуг надтай явж Хан ээж, хатан ээж.
Эрдэнэтуяа -
Хатан ээж.
Лхагва -
Хатан ээж, олон ээж боллоо одоо. Олон ээж болоол олон медаль, 70, 80-н медаль, депутатад, тэгээд энэ Алтанбулагт ирээд их сайхан амьдарч байна. Их гоё олон медаль авлаа. 7, 8, 9 медальтай байна би. Намайг ч их хүндэлдэг. Ийм л байна. Тэр дээр үеийн амьдрал бол тийм байсан хүмүүжилтэй. Ээж ааваасаа их айна. Ноён битгий хэл, хүмүүжилгэтэй их сайхан, архи дарс уухгүй. Хулгай зэлгий хийхгүй, айлын мах байхад мал байхад чинь өө Дамба гуай танай сувай үхэр уулын оройд байсан эргүүлчихлээ, танай адууг эргүүлчихлээ гэхээс биш хааяа нэг хангайн юм тэр чоно гээч нь л иднэ үү гэхээс биш барагтай ч идэхгүй, хулгай зэлгийгүй их найрамдал эв найрамдал ихтэй их гоё үе байжээ. Одоо болул тэрнээс өөр шаал ондоо хүн чанар, хүний мөс одоо ер нь жаахан тааруу мааруу болоод байх шиг л надаа мэдэгдэхийн. Бид нар бол яахав дээ эрин үетэйгээ байгаад өнгөрөх байх, биднээс доошхи нь яахын мэдэхгүй ээ. Ер нь тиймэрхүү л надаа мэдэгддэг.
Эрдэнэтуяа -
Тэгээд тэр үеийн тийм бас тийм одоо хариуцлагатай ч юм уу тийм зан одоо яагаад больчихоод байна. Юутай холбоотой юм бол?
Лхагва -
Өө энэ болул бас л төртэй холбоотой. Шууд засаг төртэй холбоотой. Энэ Цэдэнбалын үед болул би Цэдэнбалын одоо “эхийн алдар”одон авсан тамгатайгаа одоо байж байна. А Цэдэнбал гуай, энэ Хувьсгалт нам бол үнэхээр зөв сайхан авч явсан. Би Хувьсгалт намын гишүүн хүн. Би 30 хэдэн жил болж байна. Тэхэд чинь энэ Хувьсгалт нам манай Монгол бол угаасаа ёстой үхэр Монгол нэртэй сайн муугүй ярихад би одоо хөгшин хүн, 70 гарч байгаа хүн би бодлоо. Дээр одоо уучлаарай та минь ээ. Тэхэд чинь одоо ерөөсөө Хувьсгалт нам манай Монгол чиг л өнөө ээж аав заадаг шиг л тэрийг тэгье, энийг ингэдэг гэсэн юмаар дан явж байлтай нь биш. Хүний ам хараад өөрснөө хөдөлмөр хийгээд ариун сайхан хөдөлмөрөөрөө амьдрая л гэсэн сэтгэл байсан ч цаана нь гар дээр мөнгө алга. Газар, ногоо алга, орон байр алга, ажил хөдөлмөр алга. А тэгээд нэгдэл чинь хүнийг хөдөлмөрлүүлж байлаа, ажиллуулж байлаа. А дараагаар нь энэ би энэ Алтанбулагт ирсэн ч гэсэн СААхуй чинь хүнийг хөдөлмөрлөвөл хөдөлмөрлүүлж амьдруулж байлаа. Хүнийг хөдөлмөрийг дүгнэж үнэлж цэгэнж ёстой өнөө шовог хаяад далайд усанд хаяад хүнээ урмы нь хугалахаар ууцы нь хугал гэж хөдөлмөр хийсэн хүн л, одоо залхуурахгүй хөдөлмөр хийсэн хүн өөртөө тавьсан зорилготой, ер эцэхгүй, өглөө эрт босч, орой орой унтаж ингэж л одоо хөдөлмөрийн бие хайрлахгүй хүн л амьдарч яваа одоо ч үед ингэж амьдарч явна. Одоо энэ яагаад амьдрал хатуу хэцүү болоод ийм хэцүү болчихов гэвэл энэ дээрээс удирдаж байгаа нөхдүүд зүгээр хэдэн би одоо шудрага хэлчихье одоо. Одоо энэ миний хамаатан ч тэр 76 гишүүн дотор байгаа. Ерөөсөө тэр гишүүд нь өөрөө амь амьдралаа бодоо л ах дүүгээ бодохоос ард түмнээ бодож байгаа юм ерөөсөө алга. Ерөөсөө байхгүй тэгээд өө тэр яанаа хамаатангууд, ах дүү нар хаана байна тэрийгээ ажилд оруулчихья, тэрийгээ нэг хомпани болгочихья, жишээлбэл одоо сүм барьж байна л гэсэн. Үхсэн тэр сүмийг чинь нэг 7 тоосго, нэг хаалга хоёроор бариал зогсож байдгийн байлээ. Маргааш нь яваад харж байхад палк, тэр палк, улаан тоосго хоёр нь Дарханы тэнд хүн өргөө л зогсч байхийн. Тийм тийм юмны төсөв мөнгөө үрээж тэр сүм мүм барьж тэгж байхын оронд ядарсан улсуудад өгмөөр байна. Тэр ядарсан зүдэрсэн тэр яарсан сандарсанд нь өгөхгүй юу. Одоо чадалтай чансаатай хүн алга энэ чинь. Хэдхэн хүн. Одоо лав л энд, манай энд мэдэгдэхгүй байна. Бид нар муугаан дарж яваа болохоос биш. Тэр дундуур хэсгий нь хараад тэднээс доошихий нь харахгүй тэр тэгээд харгалзаж байгаа ядарч зүдэрч байгаа улсууд бол зөндөө л байна. Одоо чинь дээсэн дөрөөтэй ноосон ногттой. Хүүхдийн мөнгө өгч байсан өгөхөө болилоо. Одоо энэ ард түмэндээ алтныхаа хишгийг хүртээмээр байна. Эд тэртэй тэргүй яагаад гэвэл энэ хишгийг хүртээхгүй учир тэртээ тэргүй гадаадын улсуудын зурагтаар би байнгын мэдээ харж байдаг. Гадаадын улсууд л одоо яацан байна. Эцсийн эцэст нь манай монгол болул урагшаа хойшоо гадаад улсуудтай охидууд баньдууд нь суугаал маниуд яахав үхээд өгнө. Тэгээд тэртэй тэргүй монгол орон аягүй бол байхгүй болох байх гэж миний таамагт болул байна. Тэгээд яадгийн ёстой нөгөө үнэн шудрага нь дээр. Тийм учраас энэ алтны уурхаай, тэр уул муулыг хад хадгалж байна хайрлаж байна гэдэг бол ёстой худлаа энэнээс сайн сайхныг гадаад орон цугы нь аваад явна манай энэ монгол хоосон хэдэн төмөртэй, мал ч үгүй хэдэн хоосон улс л яваандаа нэг хэдэн жилийн, бараг 30, 40 жилийн дараа л үлдэх байх гэж миний тааварт бодогдож байна. Тийм учраас энэ одоо алтныхаа хишгийг өгөх хэрэгтэй. 70, 70-гаа өгмөөр байна. Тэгсэн чинь 70, 70-гаа одоо өгөхгүй ээ. Ерөөсөө одоо бодох л хэрэгтэй хөөе. Та одоо бодох л хэрэгтэй. Одоо тэр 1500000 өгнө гэж худлаа хэлчихээд ард түмнийг сүүлд нь өгөхгүй, мөнгө амлахгүй дэмий юм байна. Одоо болоод авлаа гэсэн аятай ингэж болохгүй хөөе. Ингэж болохгүй. Сая мая таван зуу гэсэн чинь 1500000-гаа байг. 1500000-гаа байг л дээ. 1000000 ч байсан өг л дөө. Үгүй ээ нээрээ. 70-аа ч болсон өг л дээ энэ чинь. Худлаа нэг нэгнийхээ амыг хараад ховч авгай шиг бие биенийхээ чагнаад, бие биеэ отоод ингээд ард түмнийгээ алж байх ямар хэрэг байна. Бүгдээрээ нийлээд, өчигдөр одоо өглөө тэр хурлаа хаяад гараад явж байна. Ардчилсан нам хурлаа хаяад гараад явлаа. Өнөө өглөө би мэдээ харлаа. Тэхэд чинь хурлаа хаяад гараад явж байна. Тэр чинь ямар хов хөөцөлдөж яваа хэдэн чавганц юм уу. Ард түмнээ бодсон шиг бодох хэрэгтэй ерөөсөө. Тэгээ л баахан худлаа төсөв мөнгө яачихаа л тийм сүм ийм сүм гээл тэр Сангийн сайд тэр хэн билээ.
Эрдэнэтуяа -
Баярцогт.
Лхагва -
Баярцогт одоо бодох хэрэгтэй та гуай. Тэр нутаг орныхоо хүнийг харж байгаа нь хаа байгаан.
Эрдэнэтуяа -
Тэр үед ер нь ядуу айлын хүүхэд, баян айлын хүүхэд хоёрын хооронд ямар ялгаа байв. Идэж уух юм, өмсөж зүүх, амьдралын хэв маяг ч юм уу тэ? Одоо чинь ядуу айл гэхэд чинь л хэтэрхий их ажилтай ч юмуу, баян айл нь одоо ажил ихтэй ч гэхиймуу, ер нь ямар ямар байдлаар?
Лхагва -
Ядуу айл болул ингэж байсан. Тэр үеийн улсуудын найрамдал их сайхан байсан. Манайх ч их малтайдаа ч тэр юмуу 6 айлыг үхрийг зуны цагт саалгачихна. А тэгээд өвөл нь болохоороо өнөө идший нь даана. Даалимбуу гэж байсан. Ногоон улаан даалимбуу боодлоотой байж байсан. Тэр даалимбуугий нь өгнө. Цай тамхи хоёроор нь хангана. Хоол унды нь даана. Ядуу айлууды нь баяачуул нь өөрснөө дааж аваа л мал маллуулаал хонь хургаа хариулуулаад л ажиллуулаад л тэрнийгээ зохицуулаад л байдаг байсан.
Эрдэнэтуяа -
Одоогийнхоор бол туслах малчин л юм байна тэ?
Лхагва -
Одоо туслах малчин.
Өөр хүн -
Тэр үед бол зарц гэж байсан.
Лхагва -
Тэр үед бол зарц гэж байсан. Одоо болул туслах малчин юм. Тэгээ л тэд нарыг чинь өвөл идший нь даана. Хувцсы нь дааж цай тамхий нь даана. Тэгээ л нэг боодлоотой ийм даалимбууд байсан. Тэрийг би жоохон байсан болохоор санаж байна. Тэгээ л өвөл мөвлийн идший нь даана. Тэгээд тэр айл чинь мөөн хүний иддэгийг идээд, өмсдөгий нь өмсөөд цагаан ногоон сар болоход, ногоон цагаан, цэнхэр даалимбаар дээлээ хийж өмсөө л харий нь улаанаар эмжээд, улааны нь ногооноор эмжээ л даалимбуу даалимбуугаар эмжээ л дээл хийгээ л өмсөө л цагаан сар болж л байсан. Ер нь ядуу хоосон, тиймээ иймээ гэх юм байхгүй мөн л адилхан борцоор хийгээ л, адилхан үүцээ задлаал, адилхан л тэр яг баянтайгаа адилхан идэж уудаг тийм л адилхан баян тарган байсан. Нэг нэгнээ хаядаггүй тийм л эв найрамдалтай тийм л үе байж байж. Одоо бодоход.
Эрдэнэтуяа -
Хүүхдүүдийн амьдрал ямар байсин?
Лхагва -
Хүүхдүүдийн амьдрал сургууль чинь нөгөө нэг. Байранд очино. Дотуур байранд орчихно. Мөнгө сөнгө авахгүй. Тэнд ямар ч юм авахгүй. Ядуу айлын чинь хүүхдүүдийг ямар ч, харин баян айлуудыг ямаа харгана, 5 тэмээнд харгана өгөөрэй. Эдэн тэмээнд харгана өгөөрэй, аргал өгөөрэй түлээ түлш өг, мах өг. Байрны мах өг гэж манай аав мах ачиж аваачиж өгдөг, ямаа харгана ачиж сургуульд өгдөг байсын. А ядуучуу л тийм юм авахгүй. Ерөөсөө ямар ч үнээ төлбөр тийм юм авахгүй. Тэгээ л хүүхэд нь тэргээрээ сурч байсан. Одоо тэр Адилбиш миш, Цагаандорж, хотод том том дарга нар болчихсон байж байна. Тийн. Ядуу айлын хүүхдүүд. Тийм л ялгаатай байсан. Тэхдээ нэг нэгнээ тэгж л сайхан дэмжиж байсан. Тийн.
Эрдэнэтуяа -
Тухайн үед багш нар ч юм уу ядуу айлын хүүхдүүд, баян айлын хүүхдүүд харгалзах, харгалзаж харьцах юм байх уу?
Лхагва -
Байхгүй байхгүй. Ерөөсөө бүгдий нь ижил. Багш л нэг номтой. Тэр самбар дээр бичсэн даалгавараа л хийнэ. Тэр сайн сурсны нь, энэ сайн сурсны нь сурсан гээд муу сурсан гээд харин хааяа нэг жаахан хичээл хоцроод ирвэл нэг анги хэсүүлдгийн. Хоцорцийн шүү гэж. Тэр нь жаахан хатуу шийтгэл байсан байх. Тийн. Яаг энэ, яахав нөгөө холоос мориор яваад хаягдаад ирэхэд энэ оройтож ирсэн гээд одоо амихандаа хашрааж байсийм уу, яасын. Өглөө манай энэ өглөө хоцорч ирсийн шүү гээд тэхээр нөгөө завсарлагааны үеэр тэр нь жоохон шоолох гээд чи өглөө хаягдсан тэ, чи өглөө манай ангид орж ирсэн тэ гээд. Ингэж жоохон шоолох маягтай. Тийм л байсын. Тэрнээс одоо эмээгээс өнөө хүүхэд чинь хичээл таслахгүй байгаа юм чинь. Тэгж хашрааж байсан юм шиг байгаан. Тэгээд нэг тэгчихсэн хүүхэд чинь ичээд, зовоод маргааш нь таслахгүй ш дээ. Яаж ийгээд эрт ирнэ ш дээ.
Эрдэнэтуяа -
Та хэр их тасалдаг байсан?
Лхагва -
Би хааяа нэг хоцордог л байсын. Нордов багш, Чантав багш хоёр намайг нэг тэгсэн. Тэгээд би нэх хоцрохгүй л дээ. Би чинь ёстой баян айлын тарган хүүхэд тарган морь унаа л тачигнуулаад, харин нэг цүнхтэй нөгөө муу бичсэн юм нь өнөө харандаагүй учраас арилчаа л хааяа нэг даалгавар тэгээд. Арилчихдаг тиймэрхүү л нэг үе байсан байх. Тэхдээ тэр үеийн багш нар сайхан л даа. Хүүхдийг аргаар, загнаж аашлах юм бол бид нар оргож явна, харина марина гээд багш нь гэрээр нь очиж сургуульд хөөж очино. Намар болохоор чинь за манайх хүүхдээ тэгье ингэе гээл даан багш нар гэрээр нь явдаг. Одоо очоод тэгээд одоо очоод тэгсэн гээд бид нар чинь маш их аргаар байсан юм шиг байгаан одоо бодоход. Тийн. Өө тэгээд ширүүлэхгүй, ширүүсэхийн бол бид нар очих ч үгүй байх. Тэр үед танхай зэрлэг байсан, ухамсар муу байсан. Ээж аав нь ч тийм хүүхдээ хайрладаг байсийм уу сайн мэдэхгүй байна. Надад л лав тэгдэгүй байсан. Тэгээрээ ингээрээ гэж их аргаддаг л байсан. тийм л сайхан найрамдалтай тийм гоё үе байлаа.
Эрдэнэтуяа -
Анх яаж сургуульд орж байв? Эцэг эх чинь оруулах хир дуртай байсан?
Лхагва -
Ээж аав одоо нэгэнт л одоо 8 нас хүрээ л орж байгаа юм чинь орж л байсан. Тэхдээ 7 хоногоор ээж намайг хараа л. 7 хоногоор аав намайг хараа л тэгээл хагас бүтэн сайндаа очоо л ирэхдээ нэг зөөхий мөөхий, ааруул өрөм, тэгээд багш эмч нарт авчирч өгдөг л байсан шиг байгаан. Дургүй байсан даа. Тийн. Дургүй байсын. Ямар сайндаа шингэн савар долоолгохгүй гээд би баян хүн гэж аав тэгж нэг хүн загнаж байхыг би сонсож л байсан. Тийн. Тэгээ л бид нар ч гэсэн ээж аав л нааш ир гээд байхлаар бид нар юунд дуртай л байв гэж тухайн үед болул. Тэгээд ядуу айлын хүүхдүүд чинь нэгэнт бэлэн хоол идэж байгаа байранд. Хоёрдугаарт үр хүүхэд нь ч бас хөндийрөөд амьдралд нь ч одоо бас сайхан байсан юм байлгүй тэд өсөөд том том сургууль төгсчихөж байгаа юм чинь. Мань мэт нь болул ямар сайндаа тийм л юм уу гэж одоо л ойлгож байгаан. Тэр үед ч юугаан мэдэхэв дээ. Ээж аав л байвал жаргалтай л байлаа ш дээ. Сайхан морь унаад тэ. Сайхан морь унаад сайхан тэнд дотор харайлгаж явлаа ш дээ. Тийм л үе байлаа. Одоо энэ. Өшөө асуух юу байна.
Эрдэнэтуяа -
Тэр танайх нэг нөгөө нэгдэлд орсон гэж байна ш дээ. Нэгдэлд ороод малгүй болсон хойноо юу хийдэг байсан?
Лхагва -
Одоо бүү мэд. Би жоохон байсан тэр. Би ямар ч байсан өөрийнхөө тэр хэдэн малаар байж байгаа л тэгээ л аав ч их наймаачин хүн байсан. Тэгээ л мал ахуй авсан байсан. Хэнмэдэхэв. Манай тэгээд зөндөө л сайхан сарлагтай одоо тэр Цэцэг сумын БАян-Овооны нуруу гэж байгаа. Манай өвөлжөө одоо тэр Цэцэгийнхэн бүгд андахгүй. Тэгээ л дандаа сарлагтай малтай өөрийнхөө хувиар л байсан. А манайх нэгдлийн мал маллаагүй. Хувийнхаа юмаар болоо л байсан.
Эрдэнэтуяа -
Ерөөсөө маллаагүй юу?
Лхагва -
Үгүй ерөөсөө маллаагүй.
Эрдэнэтуяа -
Нэгдэлд малаа л өгсөн үү?
Лхагва -
Малаа л өгсөн. Мал, нэгдлийн мал маллаагүй, малаа л өгөө л бүл цөөхөн яахын. Дүү сургуульд явж, эгч хүнтэй сууцан, ээж аав бид гурвуулахнаа л юм чинь. Яаж мал маллахын.
Өөр хүн?: Чи ээж ааваас тэнцүү хүүхэд юм уу?
Эрдэнэтуяа -
Гурвуулахнаа л юм байна тэ?
Лхагва -
Ганцхан эрэгтэй дүүтэй, ганц эгчтэй гурвуулханаа. Тэгээд одоо эгч 17-той хүнтэй суугаад явцан. Тэгээд би байгаан. Дүү маань жоохон юм чинь тэгээд бид 4-хөн хүн чинь мал яаж маллахын. Хүн зарж байсан өөрийнхөө малыг өгцөн хүн чинь өөрийнхөө хувийн юмаар л болж байсан. Манайх нэгдлийн мал маллаагүй.
Эрдэнэтуяа -
Тэгээд буцаад мал ихтэй болсон уу?
Лхагва -
Тэгээд мал ихтэй болсон. Малаа зөндөө байж байгаа л тэндээ хүрэг ахындаа орхиол би нөхөртэйгээ суугаа л Ховд руу ороо л 4-р баазад нөхөр маань жолооч, би өөрөө тэртэй тэргүй аймгийн төв больницод ажиллаал. Тэгээ л наашаа явсаар явсаар энд ирээл энд ирж байгаа юм чинь. Тийн. Ээж аав ч өнхөрөөд өглөө. Дүү маань ч цэрэгт яваад өглөө. Яахын.
Эрдэнэтуяа -
Танай ээж аав эрт нас барсан уу?
Лхагва -
Эрт нас барсан. Ээж 48-тай, аав ч 48-тай нас барсан.
Эрдэнэтуяа -
Таныг хэдтэй байхад?
Лхагва -
За дүү маань 5-р ангид байсан байх, би ер нь жоохон байсан даа. Би дөнгөж ээжийг, аавыг нас барахад болул би нэг 16-тай л байсан болов уу. 15, 6-тай л байсан.
Эрдэнэтуяа -
Жоохон байсан юм байна шүү. Яг юугаарав, өвчнөөр үү?
Лхагва -
Морь, адуугаа хурааж яваад азарга нь унаж явсан адуу, адуу нь адууны араас морь туйлж хаяад, тэгээд морьноос.
Эрдэнэтуяа -
Унаад.
Лхагва -
Тийн. Моринд чирэгдээд нас барсын. А ээж бол яахав дээ. Манай анхны хүүхдийг гарсан чинь 2 сард гараал яах ийхийн нэг ухаан алдаал тэгээл тэр чигээрээ. 10 хоног, манайх ээж уул нь 8 хүүхэд гаргасан байхгүй юу. Тэгээд хүүхэд нь тогтдоггүй, уурих. Зүрх муутай хүн байсан байх. Тэгээ л өнөө анхны хүүхдийг 2 сард орсон хүүхэд маань өнгөрчихөөр л ээж ухаан алдаж унаал тэгээ л тэр чигээрээ ухаангүй байж байгаал. Тэгээл ээж хүү хоёроо нэг дор алдаж байсан нэг шөнө. Нялх биетэй ч байсан тэгээл. Тэгээл тэрнээс хойш яахав дээ ингээл явж байна даа.
Эрдэнэтуяа -
Залуухандаа л ээж аав хоёроо алдаж тэ?
Лхагва -
Тэгээд багын жаргалыг, өсөхийн жаргалыг жаргалд бүү бод, өглөөний хүйтнийг хүйтэнд бүү бод гэж манай аав, ээж ярьдаг байсан. Тэр яг үнэн юм шиг байгаан. Залуу насандаа хэдхэн 10 хэдэн насны маань жаргал маань дараа нь тэгж зовсон юм байгаа биз гэж би боддогийн.
Эрдэнэтуяа -
Юу гэж сургадаг байсан аав ээж хоёр чинь ер нь?
Лхагва -
Ээж аав болул ерөөсөө уулын чинээ харыг туулайн чинээ цагаан туулдагийн. Үнэн мөнөөр яваарай, үхэр тэргээр туулай гүйцэнэ. Уулын чинээ юу, шаазгай шиг алаг яваарай. Хэрээ шиг хар биетэй, хун шиг цагаан биетэй байв. Шаазгай шиг алаг яваарай. Хүн хүнээс сайхан яваарай. Шудрага яваарай л гэж захидаг байсан. Хулгай хийж болохгүй, худлаа хэлж болохгүй юманд ерөөсөө л. Үнэн шудрага яваарай үнэн юмаар үхэр тэрэг туулай гүйцдэгийн шүү. Бая гүйцдэггүй нүүдэл гүйцдэгийн шүү хүүхдүүд минь. Хүнд битгий атаарах, чадаж байгаа юманд арга байхгүй л гэж хэлдэг байсан.
Өөр хүн -
Тийн. Тэр бол яг үнэн.
Лхагва -
Миний тэр ээж аавын сургаал өглөө эрт босоорой, орой орой унтаарай. Өглөө эрт босвол нэг юм дуулдагийн, орой орой унтвал нэг юм сонсдогийн. Хүн хийморь лундаа сайн байдгийн. Өглөө босоод уулын орой сайн харж байгаарай. Урдах юмаа сайн бодож байгаарай, хойшоо харвал газар, урдахаа харвал үнэнч байдгийн. Хүн чанар л битгий алдаарай л гэж захидаг байсан. Тийм учраас ч би одоо ээж аавын тэр эрхэмлэсэн сайныг дандаа бодож явдаг. Тэрийг биелүүлье гэж хүүхдэдээ ч тэгж захидаг. Ер нь тэгээд нээрээ чадаж байгаа хүнтэй тэрээ ингэчихлээ энээ ингэчихлээ гээд яахын юм билээ дээ. Ямар ч хэрэг байхгүй. Намайг одоо яагаад аав минь тэгж хэлдэг байсын гээд ааваасаа би нэг удаа: -та ааваа яагаад ингэж хэлсийн гээд Шаравлингийн Шархалаанд явж байгаад хоёулаа. Аавы нь баян баян, энэ баян гэж хэлдгийн улсууд. Яахав дээ хүний байх үе хүнд байна, байхгүй үе ч гэж хүнд байна. Тогтох ч юм байна, тогтохгүй ч юм байна эзэн хичээвэл заяа хичээнэ гэж. Тэрийг чинь хүн атаархаад яахав дээ миний хөө гэж хэлж байсан. Тийн. Тэр нээрээ арай л яг үнэн юм шиг байгаам даа. Яг хэлж байсан.
Эрдэнэтуяа -
Тухайн үед тэгээд баян байлаа гээд сайн талтай, ядуу байлаа гээд муу талтай ч юм уу тийм юм байсан уу?
Лхагва -
Үгүй. Манай аав нэг хүн төрчлөө хавар төрчлөө. Ломбо гуай хонь өгнө гээд тэрий нь аягүй сонин. Манай ээж жоохон харамч юм шиг байгаан. Аа наана чинь сүүтэй хонь, энэ нь 2 хургалдгийн, ихэр гардгийн гэхийн бол юу яриад байгаан гээд аль сайнаас нь барьж өгөөд ээж хотон дотор дугай яваад байвал аав жоохон тааруу маарууг өгнө. Шөлний хонь аваарай ингээрэй гээл амьтанд их мал барьж өгдөг байсын. Тийн. За энийг аваарай энийг аваарай гээл. Өө нээрээ айл нүүж чадахгүй гээл хавар байж байхдаа Чулуу дайдаа майдаа гээл айлууд байсан. Манайх тэхэд чинь үхэр ачдаг. Тэмээгүй анхан үхэр ачдаг айлууд шараа өгөөд явуулчихдаг. Ингээд ачаад Алтайн даваа даваад ирээрэй гээд хэдэн арван хэдэн шар өгөөд явуулна. Айлууд өнөөхий нь ачиж Алтайн даваа давчихвал тууж ирж өгч байсны нь би харж л байсан.
Өөр хүн -
Сайн хүн байсан байна
Лхагва -
Тийн. Тэгээ л улсууд тийм тусархуу энэ ард Аюуш бол тэр манай ээжийн хадам ах нь ч байсан гэж тэгдгийн. Тэгээд энэ тэр угсаагаараа ч юм байх тэр ард түмэнд тийм тусархуу тийм л хүн байсын. Тийн. Удмын юм байна.
Өөр хүн -
Тиймээ удмын юм
Лхагва -
Тийн тэр гээндэнэ ч үү гоондоноч үү гэдгийг тэр ард Аюуш ирээд, үүдээ гэр дээр тавиад Дайдай та сайн морилоорой гэсэн чинь жаахан ийм ханцуйтай гар шиг юм хананд нь хавчуулчихаад орсон гэсэн гадаа гэрийн бүсэнд. Юу ийн гээд гэсэн чинь миний хонгоны мах юм байгаам хүний газар би махаа хаяхгүй гэж борцолж авч явдгийн гээд хавчуулчихаад айлд орж ирж байсан гэж ээж аав хоёр ярьдгийн. Тэгээд тэр Дайдий нь ч сургууль их байдаг юм шиг байна.
Манай энэ музейд байдаг байсын ш дээ. Махы нь энэ зодсоор байгаад өмрөөд өмрөөд унацан.
Эрдэнэтуяа -
За.
Өөр хүн -
Тэрий нь тэгээд,
Лхагва -
тэгээд тийм тийм.
Өөр хүн -
Өөрөө аваад тэрийгээ борц болгочихсон байсан гэж байгаа юм чинь.Тэгж л монгол улс бол дэндүү сайхан.
Лхагва -
Маш найрамдлын эв найрамдал гэдэг бол үнэн дэндүү гоё байсан. Би бүр. Тэгээд цаг зүг байхгүй хонинд явна, өдөр өнгөрөхгүй яасан ч өдөр урт байсийм уу. Би тэгж жоохондоо тэгээд байсийм уу, одоо энэ өдөр богинохон юм шиг санагдах юм. Тэгээд морины гэдсэн доор ингээд сүүдэр тусна ш дээ. Тэхээр өдөр дунд гэж бодоорой, хажуу талдаа байвал орой болж байна, өглөө болж байна гэж бодоорой. Хадны сүүдэр, тэр уулын хад байна ш дээ миний хүү тэр гозгор. Тэр хаднаас үүдээс тэр хаданд хүртэл орой боллоо гэж бодоорой гэж дандаа сүүдрээр багцаалддаг л байсан биз. Цаг зүг гэж байгаагүй ш дээ бидэн мэдэх ч үгүй.
Эрдэнэтуяа -
Тэгж л ер нь цагийг хэмждэг.
Лхагва -
Аанг. Тэ тэгж хэмждэг. Нэг эрболлоон гэдэг ногоон онгоц дээгүүр явахад чинь адуу мал нь үргээд бүр хэдэн хамар даваад алга болж өгнө. Тэгээд нөгөө тугалтай үхэр мүхэр нь зэлээ таслаад алга болж, ийн нүд нь гялаасан золиг ирж явна одоо яадаг билээ. Мал үргээд алга болно одоо яадаг билээ кэ энэ нүд нь гялаасан золиг гээд нөгөө авгай нар тэгж байгаан. Тэр ч бараг бүдүүлэг үе байсан шиг байгаан. Нүд нь гялаагаад байхдаа ч яахав. Машиныг уу, машиныг онгоцыг эрбаллоон гэдэг. Өө нөгөө золигийн эрбаллоон нь гараад ирлээ. Одоо өнөө эрболлоон гараад ирлээ одоо энэ ёнгоноод хамаг мал дүрвээд алга болноо гээл. Тэгээл үхэр мүхэр нь зэлээ таслаал хөхөөрөө ашгүй ашгүй өнөөдөр үхэр нь хөхлөө гээл. Санаа амар баярлаж л байлаа дээ. Тугал мал хариулах чинь ч лай л байлаа ш дээ. Цөөхөн бүлтэй болоод ч тэр юм уу тэ.
Эрдэнэтуяа -
Танайхаар ламд шавь орох асуудал хэр байсан?
Лхагва -
Лам нар бол байсаан.
Эрдэнэтуяа -
Аанг.
Лхагва -
Манай ээжийн ах нь Жаламдоньд гэдэг хүн а хэн, Дандаржанжоо гэдэг хоёр хүн том лам байсан. Манай тэр ээжийн ах ламыг би бариад хүрэн морьтой бариад тэр хар хөтлийг давж явахы нь би жоохон санаанд ороод, ээж сүүгээ өргөөд ахыг минь аваад явчихлаа гээд уйлж байсан нь санаанд байдгийн. Тэгээд энэ хотод ирээл буцаж ирээгүй тэгээд тэр чигээрээ алга болсын.
Эрдэнэтуяа -
Мнг. Хот руу авч явсым уу тэ?
Лхагва -
Хот руу л аваад явчихсан юм шиг байгаан. Тэгээд тэр Даньд гэдэг хүн нь буцаж очсон. Тэгээ л Даньд тэгж байсан л дээ. Лам нарыг нэг машинд ачаа л явдгийн. Нэг 53, хэдэн буутай хүн аваа л явдгийн. Орой хоосон машин, дөрвөлжин машин л ачаад явдгийн тэгээд алж байсан гэж тэр Даньд гэдэг хүн л ирж ярьж байсан. ганцхан хүн буцаж ирж байсан тэрнээс, 10 хэдэн ламнаас бусад нь тэгээд цугий нь алсан юм шиг байгаан. Аймшгийн. Тэр чинь хааяагүй л тийм. Тэр чинь ном судраа хаданд нуугаа л. Ар талаасан. Тэгж бүх лам нарыг яасан. Тэр чинь бас яг яривал оросын явуулга байсан байна лээ ш дээ. Тэгээд одоо юу нь ч байдгийн. Яг яривал түүхэнд бол оросын явуулга байсан байлээ. Орос өөрөө шашин шүтээд байгаа мөртлөө манайхыг шашнаа буулгуулаад.
Эрдэнэтуяа -
Манай лам нар ер нь нилээн том чадалтай лам нар байсан юм шиг байгаан ш дээ.
Лхагва -
Аа тэр чадал мэдлэг хоёр болул үнэн мэдлэг чадал хоёр бол үнэн байсан. Манай тэр Жүнжээ гэдэг хүн чинь овооныхоо хажууд гараа л хүрэн жигүүн дээлтэй тэгээл өдөржингөө номоо уншаа л сууж байдгийн. Тэгээл хаана юу болж байгааг бүгдий нь хэлээ л. Орой лекц уншээ л. Дарцаг гээд нэг цагаан даавуунууд ингээд хатгацан цагаан дарцаг гээл ямар ийм хийморийн дарцаг гээд. Тэгээ л улсуудыг чинь малаас нь оруулж ирээ л лекц гэж хийгээл. Баахан ном уншаал. Лүү лаазны ном, сүүдэргүй гэртэй болно, сүүлгүй гэртэй болно, сүүдэргүй галтай болно гэж байна. Төмөр хорхой газраар гүйнэ гэж байна. Энэ номондоор тэгж байна. Тэнгэр дээгүүр төмөр аалз аалзны шүлс хөшиглөнө гэж байна. Төмөр хорхой дээгүүр явна гэж байна гээд тэр данд номондоор л байсын байлгүй. Аймаар оюуны потенцоольтой байсан байгаан. Тийм байгаан. Тэрнээс худалч дорой гээл лекц л ээ бурхаан тэрийг үзэхгүй юмсаан гээл амьтан залбираад сууцан байдгийн. Бид нар чинь жоохон байсын болохоор тэр багын юм үнэн содон сайхан санагдахийм аа. Тийн. Тэгж л ярьдаг л байсын. Лут хүн байсын одоо бодоход. Манай ээж л лав.
Эрдэнэтуяа -
Хүмүүс хэр очих уу. Зөндөө л очино. Ер нь тухайн үед шашнаа л гэдэг байсан.
Лхагва -
Шашнаа л гэдэг байсын ш дээ. Тэхэд чинь дооктор маш ховор байдаг байсан. Эхлээд Оросын дооктор байсан. Тэгээд дараагаар нь монгол болсон. Би намайг сургуульд сууж байхад бас орос хүүхэн л байсан. Орос дооктор гээл. Шар толгойтой орос хүүхэн байсан. Манай аав Халхын голын байлдаанд явж байсан гэсэн. Гутлынхаа ул идэж явсан. Хүн цангаж үхэхээс өлсч үхдэгүйм. Гутлынхаа улны, миний аав бол яалтгүй партизан хүн байсан байна лээ л дээ одоо бодоход. Тэрий нь ээж шар тостой тарианы гурил наашлаад суганд нь боож өгсөн. Тэрийгээ долоогоод, ээжийнхээ өлөнгөөр боосон гурил долоож явсан. Шар тостой өлөнтэй гурил өвчин тусдагүй, өглөө шээсээ уудаг байсан. Харин хүн цангаж үхдэгүй юм. Өлсөх л юм байна лээ, юу өлсөж үхэхгүй цангах л юм байна лээ гэж аав ярьж байсан.
Эрдэнэтуяа -
Аанг.
Лхагва -
Тийн. Монгол гутлынхаа улыг тэгээ л жоохон жоохон хэмлээл ус уучихаар хх гэж хэхрээл явдаг байсан. Халхын голын байлдаанд явж байсан.
Эрдэнэтуяа -
Өө явж байсан юм уу тэ?
Лхагва -
Тийн. Тэгж аав ярьж байсан. Тэгээд тэр хүн бол тэгж байсан. Шээсээ өглөөд уугаал шар тостой тарианы гурил, ээжийнхээ өлөнгөөр боогоод хүүхдэд өгчихдөг гэж байна ш дээ. Тэрий нь долоогоол өвчин тусдагүй би. Би ямар ч өвчин тусаагүй.
Эрдэнэтуяа -
Бас тэр үеийн л хүмүүс аан.
Лхагва -
Тийн. Их бууг түрж яаж яаж явдаг ч гэнэ үү. Иймэрхүү л юм яриад байсан. Жоохон болохоор тэрний заримы нь бүүр санаанд.
Эрдэнэтуяа -
Гол юмы нь л ойлгоод.
Лхагва -
Гол юмы нь ойлгохоос цаад утгы нь ойлгохгүй жоохон байсан юм чинь. Тийн. Халхын гол мол гээд тэр нь одоо хаа ч байдгийн бол. Богдийн хүрээ нь ч хаана байдгийн. Тэрий нь ямар мэдэх биш дээ.
Эрдэнэтуяа -
Аанхн.
Лхагва -
Ямар сайндаа сайн малчны зөвөлгөөнд яваад ирж байна. Алтан үсэгтэй дөрвөлжин гонзгой цаас, 5-ын шар данх, тэрний нь санадгиймаа. Нэг данх, одоогоор цом юм уу ямрийм дээ. Данх гэж цом л байна л дээ. Хорготой тийм шар юм авчирч байсйн.
Эрдэнэтуяа -
Тийм л байна.
Лхагва -
Одоо бодохноо цом байсан байна. Данх гэж яриад байгаа ч цом л байхгүй юу. Цорготой шар юм. Тэгээд ийм гонзгой дэвтрийн тал ийм цаас шиг гонзгой юман дээр тал дэвтрийг хоёр хуваачихдаг тэрүү шиг тийм юман дээр 5 хошууны, 5 хошуутай шар ийм боронзоор бич юу шар алтан бичигтэй тийм Сайн малчны зөвөлгөөнд яваад ирлээ. Богдын хүрээ яваад ирлээ л гэж байсан. Хүнд яриа л тэрний нь үзээл. Бага үнэн бага байжээ одоо бодохнээ.
Эрдэнэтуяа -
Аанг.
Лхагва -
Арга ч үгүй юм даа.
Эрдэнэтуяа -
Тэр ээж ааваас чинь Сайн малчны зөвөлгөөнд явсан, тийм шагнал урамшлын юм, захиа занаа үлдсэн үү ер нь?
Лхагва -
Тэр бичиг мичиг бүх юм байсын. Манайх яагаав энд ирээд гэр шатчихаагүй юу. Хөдөө. Тэгээд өнөө малчдын, малчдын манайх энэ Ивцэгт өнөө гэр шатаад тэгээд нөгөө бүх юм нь шатчихсын.
Эрдэнэтуяа -
Аан.
Лхагва -
Байсын. Тэр чинь бүгд байсын. Тэр цом мом, ээжийн даруулга мөнгөн үсний даруулга маруулга. Тэрний чинь үлдсэн юм одоо жоохон юмнууд. Тэгээд гэр шатчихсан. Тэгээд байхгүй болцон.
Эрдэнэтуяа -
Өө, уул нь бол бүгд хадгалж байсан гэж үү?
Лхагва -
Тийн. Хадгалаасаатай байсын. одоо байхаас ээжийн хоёр мөнгөн бугуйвч л биенд байгаа учраас би одоо аль болохоор тийм байж байгаа.
Эрдэнэтуяа -
Аанг. Тэр үед өвчин туслаа гэхэд ер нь яаж анагаахав?
Лхагва -
Ө тэр үед өвчин тусахад бол тэр үед Сайюур жайжаа гэдэг хүн болул бага эмч байсан. Сүүлд нь өнөө оросын доокторын дараа тэхэд ингэж байсан. Хар цаас наана. Хааяа нэг хатгаа авлаа гэхэд хүн амьтан морьноос чирэгдээд ирлээ гэхэд а харин нарийн гэдэг өвчин бол буяны өвчин гэж тэр хүн бол ямар ч эмчилгээгүй гээд нарийн гэдэг өвчин хар цаас наагаад банк тавиа л тэгээл тэгж л эмнэдэг байсан ш дээ. Тэгээд 7, бид нар ингээл хонь монинд яваа л газар шарлаал, толгой эргээл ингээл тэхээр худлаа хэлээд бай. Цөсөн дээр 7 будаатай ус уучих, ус буцалгаад уучих. Ус уучих тэгээл зүгээр болчихдог. Өвдвөл өлөнгөө өгчихдөг. Голцуу л ээж өлөнгөө өгчихдөг. Тэгээ л өлөнгий нь уучихдаг. Тэгээ л зүгээр болчино. 7 будаатай, цагаан будаатай шүүс ууна, эсвэл өлөнгий нь ууна. Өвс, саахар, ёотонтой ус ууна. Тэгээл зүгээр болчихдог.
Эрдэнэтуяа -
Тэр.
Лхагва -
Наршина маршина гэдгийг одоо сайн мэдэхгүй. Одоо наршиж байсан юм уу мэдэхгүй, зүгээр болчихдог. Тархи мархиар хатгаал тэгж л байдгийн.
Эрдэнэтуяа -
Тэр бас заншлын аргаар л.
Лхагва -
Заншлийн аргаар л эмнээд байсан шиг байгаан. Ургамал, ногоо, тэгээд цагаан идээ, тэгээд хамгийн гол нь тэр ингэж байсан шиг байгаан. Хүн сэтгэл зүтгэлээр биш үгүй ээ чи одоо эдгэчихлээ л гэхээр эдгэчихдэг байсан шиг байгаан. Тэгээд бас өнөө зоригоороо. Одоо бас энерги гэдэг юмаараа л эдгээд байдаг юм шиг байгаан.
Эрдэнэтуяа -
Магадгүй тэ?
Лхагва -
Тийн. Энергээрээ. Тэгээд банк тавина, хар цаас гээч юм наана. А дээхнээ элэг тавьж наана. Хатгаанд. Тэгж л эмчилдэг байсан ш дээ.
Эрдэнэтуяа -
Тэгээд тэр бас нөгөө хүний сүсэг л юм даа.
Лхагва -
Сүсэг л юм чинь.
Эрдэнэтуяа -
Нэг лам дээр очоод тан аваал.
Лхагва -
Аа тийн тийн тийн. Манай тэр Дүнжээ бол тан ман өгдөг байсан. Дандаа тан өгнө. Бас л жижигхэн хөөрхөн халбагаар тан өгөөд. Тэгж уу, ингэж уу гээл. Лам нарууд дандаа тангаар эмнэдэг байсын ш дээ. Манай Дүнжээ бол тан өгдөг л байсан. тэр үед чинь хөөрхөн халбагаар тан өгдөг байсан болохоор ямар гоё юм гэж. Уут уутанд хийцэн юмнаас хийгээ л өгөөл байдгийн. Ямар юмаа ч өгдөг байсын дандаа.
Эрдэнэтуяа -
Аанг. Ламд шавь орох асуудал хэр байхав?
Лхагва -
Ер нь байдагүй маа. Лам гэдэг чинь өөрийн авъяас л юм байна лээ ш дээ. Чадалтай, мэдлэгтэй тийм одоо өөрийн төрөхөөс заяасан одоо тэр тийм.
Эрдэнэтуяа -
Бас нэг гээнь мээнь.
Лхагва -
Гээнь мээнь, бас нэг удамшил удам л юм шиг байгаан. Түүнээс тэр болгон одоо одоогоор бол мэргэн гэдэг шиг тэр бор зүрхээрээ мэдэрдэг. Тийм өөрт нь тийм болохоос хүн болгон тийм шавь ороод лам нарын шавь мавь гэж намайг байхад байгаагүй.
Эрдэнэтуяа -
Аанг.
Лхагва -
Сургуульд л лав. Тэр чинь бас хориотой үе ч байсан. Юун лам мам шавь байхав. Тэгээл өөрийнхөө толгойг яая гэж байгаа улс чинь. Лам болов уу, бишээ биш гээд бушуухан авгай мавгай авдаг тийм үе байсан. Авгай авдаггүй.
Эрдэнэтуяа -
Мнг. Шашин төр хоёр хэр харилцаатай вэ? Тэр талаар та яриач?
Лхагва -
Шашин төр хоёр болул тэр үедээ болул нилээн сөрөг байсан. Тийн. Шашныхаа талд бол их сөрөг байсан. Мөөнгө л одоо тэгж одоо гэсэн шашин бол байхгүй. Дандаа мунхруулсан, хүнийг муу яриулсан. Одоо социализмд коммунизмын үе боллоо гэж ингэж л ухуулга хийдэг байсан. Тийн. Тэр бол нээх тийм эрхтэгүй байсан.
Эрдэнэтуяа -
Та нар гэртээ шашин шүтлэг шүтэх эрх байх уу? Бурхан шүтээн тахих.
Лхагва -
Байхгүй байхгүй. Манай ээж аав, байхгүй манай аав ээж яахав 9 морьтой нэг лусын бурхан гээч тийм эсгий гуутай нэг бурхан л байдаг байсан.
Эрдэнэтуяа -
За.
Лхагва -
Тэрнийгээ шүтэж байсан юм байна лээ. Улаан луус унасан хүнтэй, цэнхэр усан цэнхэр морьтой л хүн л байсын. Эсгий уутанд хийчихсэн. Гэртээ дандаа оруулдаг. Тэрийг, тэрний нэг ийм номов бурхан гэсэн чинь лусдын номоо л гэж байсан. Бурхан л гэж байсан. Одоо тэр манай аав ээжийн бурхныг би хаана ч олж хараагүй. Дэлдгэр чихтэй уулан луус унасан нүцгэн. Дээрээс нь 9 тийм морьтой бурхан байсан. Бусды нь бол мэдэхгүй.
Эрдэнэтуяа -
Ёстой харж байгаагүй юм байнаа.
Лхагва -
Би ёстой хараагүй, би тийм одоо хаана ч тэр Гандан мандангаар орох тийм бурхан ерөөсөө над нэг ч харагдаагүй.
Эрдэнэтуяа -
Энэ, тэр үед бас энэ төр бас шашныг жоохон хавчиж мавчаад ирэхээр хүмүүс ер нь Ганданд бурхан номоо их өргөсөн юм шиг байгаан.
Лхагва -
Тийн. Тэгээд бүгдий нь Ганданд өргөөд хаданд тавиад нуугаад тэгээд тэрийг чинь замгүй болгосын ш дээ.
Эрдэнэтуяа -
Аанг.
Лхагва -
Судар мудар тэр манай Дүнжээгийн тэр номнууд ерөөсөө тэр хад маданд нуугаад аль хүн мэдэхгүй газар нууж дараад тэр чинь тэгж байсан.
Эрдэнэтуяа -
Энэ мэдээд авахаар яахав?
Лхагва -
Мэдэхгүй.
Эрдэнэтуяа -
Яаж нуудаг байсын болоо?
Лхагва -
Хүн монхрууллаа гээл шашны үед хүн монхрууллаа гэдэг утгаараа тэгж байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Аанг.
Лхагва -
Одоо болул сайхан болчихож. Сайхан сайхандаа ч арай дэндүү сайхан болчихож тэгээд. Уг ч үндсэн өөрийнхөө юмыг л шүтэж явбал уг надад зүгээр юм шиг санагдана. Гадны газрын урсгалууд орж ирээд толгойгий нь эргүүлээд мэдэхгүй ч юм алга, чадахгүй ч юм алга. Хүн болгон янз янзын болсоор байгаад үймрээд одоо алин ч үгүй боллоо ш дээ.
Эрдэнэтуяа -
Одоо ч бөө ч их төрж байна шүү?
Лхагва -
Тийн. Бөө бөө гэдэг чинь ямар өөрснөө л эрх дураараа бөө болчихдог гэж байгаан. Бөө гэдэг чинь маш муу ш дээ. Дандаа бөө хүн бол дандаа муу талын харын талын хүнд буян үйлдэх биш бузар үйлдэж явдаг бөөн бол онцгүй ээ. Муухай, тийн. Бөө хүн бол ерөөсөө.
Эрдэнэтуяа -
Тэр үед үү?
Лхагва -
Тэр үед ч харын бөө, шарын бөө гэж байсан. Гэхдээ тэр хар шарын бөө нь харын бөө нь хараалын, шарынх нь болул сайн талын үйлс хийдэг гэж ээж аав ярьдаг л байсан л даа. Тэхдээ манай нутагт бол бөөгийн чинь ганцхан газар тэр Сийлээч гэдэг хүн газар товчлоод Богдын хүрээ ороод ирлээ. Дандаа пааваа уудаг мах иддэггүй цай уудагүй нэг тийм хөгшин л байсан гэнэ бүүр сайн нэг жижигхээн тийм эмгэн байсан санагддагийн. Тийм газар товчилдог нэг тийм айхтар тийм Сийлээч гэдэг хүн. Нууранд унасан эрэгтэй хүнийг л лав амьдруулаад босгочихдог.
Эрдэнэтуяа -
Пөөх, чадалтай байнаа?
Лхагва -
Тийн.
Эрдэнэтуяа -
Ёстой чадалтай байна ш дээ?
Лхагва -
Нууранд унаад 3 хоносон хүнийг босгоод хойд ном уншаад босгосон тэгээд тэр манай аав морьтойгоо эмнэг сургаж яваад тэр Цэцгийн голын нууранд юу Ангиртын голын нууранд унацан. Манай аав аав ээжтэйгээ Ангиртын голын нуурнаас эвгүйтвэл хөндлөнгийн ам бууна, эсхүл доогуур нь бууна, хажуугаар нь бууна дандаа залбирч гардаг байсан. Манай аав тэрүүнд малтай ороод 3 хоноход айлын 2-хон хүү байсын юм гэнэ лээ одоо манай аав. Тэгсэн чинь тэр Сийлээч босгосон гэж ярьдагийн. Тэгээ л ерөөсөө тийм их ном уншаал хэд ч хоносын мэдэхгүй тэгээл аав тэгээл тэр Сийлээчийг манай нутгийнхан их шүтдэг байсан. Тэгээл нэг л өдөр ямар ч одоо сэг сэвсгүй алга болцон гэсэн тэр хөгшин. Ерөөсөө нэг таяг тулаал гардаг. Би Богдын хүрээ орлоо гээл. Хярам уудаг мах иддэгүй тусгай бурхан хүн байсан гэдгийн.
Өөр хүн?: -
Эмэгтэй хүн үү?
Лхагва -
Эмэгтэй хүн. Хярам уудаг, мах иддэгүй. Цагаан идээ иддэг. За Богдын хүрээ Сэжээ нь явлаа гээд явдаг. 2 юмуу 3 хоноод очоод ирлээ гээд хүрээд ирдэг. Тийн. Тэгээд газар товчилдог. Номын хүчээр газар товчилдог. Тэгээд тэр ямар ч л байсан.
Өөр хүн?: -
Эмэгтэй хүнийг чинь юу гэдэг билээ?
Эрдэнэтуяа -
Удган.
Лхагва -
Тэгээд тэр Лустын бурханыг шүтүүлсэн шиг байгаан. Тэр манай аавын талыг. Ийм дэлдгэр улаан чихтэй луус гэдэг тийм юмыг нүцгэн хүн унацан 9 цэнхэр морьтой том багаараа энэ цаас шиг л юм бурхан шүтдэг байсан. тэгээд тэр Лустын бурханыг шүтэж яв гэсэн шиг байгаан. Нууранд унацсанаас нь хойш. Лусын бурхан тэгээд тахиулцан. Тэгээд ч манай аав ээж эгч баян сайн ч явсан.
Эрдэнэтуяа -
Мнг. Нэгдэл бол ер нь танай амьдралд бол сөргөөр л нөлөөлсөн нэг үзэгдэл юм байна тэ?
Лхагва -
Тийм л гэж хэлэх байхдаа. Одоо жоохон байсан болохоор манайх нэгдлийн мал ч маллаагүй. Хувиараа тэгээ л болцон. Тэгээд ч бүл цөөхөн яаж нэгдлийн мал маллахын. Тийн. Ээж аав бид 3 л байгаа юм чинь дүү сургуульд орцон, эгч хүнтэй сууцан 5-хан ам бүл юм чинь. Дээр үед чинь бас ам бүлийн тоогоор гурил мурил өгөөл зөөдөг байлаа.
Эрдэнэтуяа -
За.
Лхагва -
Тэр чинь эх орны бидний үед бол эх орны дайнд бол ёстой жинхэнэ хэцүү үед байж байсын ш дээ.
Эрдэнэтуяа -
Эх орон, дайны талаар та хэр мэдэхэв? Дайны үеийн.
Лхагва -
Дайны үеийн талаар мэдэхгүй. Юм л ховор байсын. Юм их ховор байсын. ямар ч байсан айлуудын ханан хөшгөө угааж байгаа л дээл хийж өмсдөг л тийм л үе байсан. Маш ховор. Тэгээд дараагаар нь яасын гэхээр ийм цагаан чишчүү гараа л ягаан энэн шиг ягаан чишчүү гараад, ягаан цагаан чишчүү гараад гоёлоод дараагаар нь 5 жилийн дурдам дурдмаар гоёлоод тэгчээд ингээд өсөө л байгаам л даа. Дээшлээ л. Тэгсээр байгаал дараа нь торго болоол 24 одоо энэ хятад торго чинь 7 төгрөг хэдэн мөнгө байсийм уу, хэд ч байсын хэн мэдэхэвээ. Цай тамхи чинь мааш хямд байлаа ш дээ. Тэр үедээ л хатуу байхгүй юу. Тэр үедээ л хатуу. Тийн. А яг намайг яаж байхад нээрээ аав үргэлж наймаа хийхдэг. Ёошгоотой мөнгөөр тэгээд энэ хүний толгойтой мөнгөн мөнгөөр ханцуйн дотроо тэд тэд тэдээр яахуу, эдүү за эдүү гээл наймаа хийдэг байсын мөнгөөр. Тийн. Тэгээд мөнгөөр хийж байсан чинь мөнгөө больчихлоо гэнээ гээд тэгээд нэг том далбагар цаасан мөнгө гарч ирээл. Далбагар цаасан мөнгөнөөсөө дахиад ингээл хувираад байгаам л даа.
Эрдэнэтуяа -
Тэгээд яаж наймаа хийдэг байснийг та мэдэх үү ер нь? Ааваасаа асууж байсан уу. аль хуруугий нь яахуу маахуу гэж?
Лхагва -
Ханцуйн дотроо л. Мээдэхгүй. Тэрийг яахуу маахуу гээл ханцуйн дотроо яачихлээр тэдүү эдүү гээл за эд гээл.
Эрдэнэтуяа -
Хүмүүс чинь харин хуруугаараа л яадаг байсан гэж байгаан тэ?
Лхагва -
За тэгдэг юм шиг л байгаан буу мэд одоо ханцуйндаа л гараа хийгээд. Бүүр аль хэдний одоо үеийн онгоцыг төмөр ямар нэгэн юм яваад байгаа оюун гэдэг маш их байгаа байхгүй юу. Тэр үеийн улсуудын чинь толгойд. Яг нарийн мэдэхгүй ч гэсэн. Ямаа 5 төгрөг л байсын. Маш их ухаан. Ямаа 5 төгрөг, хонь 10 төгрөг байлуу яалаа. Тийн. Тийм л үе байсын. Тэхэд мал бол үнэн үнэгүй, мөнгө бол цул юу байсан. Тэгээд одоо тэр албан журмын татварын мөнгө гээд 20, 30 үхэр тууж аваачаал өгч байгаа нөгөө хоршооны маханд. Тэхээр тэр чинь махны мөнгө гээд тэхдээ хөлийн мөнгө, албан журмын мөнгө, сүүний мөнгө ингээл, ингээл буцаагаал аваад аваачаад өгчихнө. Тэгээл ганц боодлоотой тэр нь дандаа 100-т муут, 10-т байна ш дээ боогоотой. Түүнээс ямар 100-т байгаагүй. 10-т 50-т хэд юм. Дандаа жижиг л мөнгө байсин. 5 төгрөг гээ. 5 төгрөг, 100-т муут чинь бүүр сүүлд гарсан. 1 төгрөг, 2 төгрөг, 2 байгаагүймаа.
Эрдэнэтуяа -
1, 3, 5, 10-т.
Лхагва -
Дээр үеийн 10-т улаан. Тийн. Томуу улаан. Томуу улаан. Тэгээд зураг хөрөгтэй бидэн чинь зөндөө юм авч иднэ ш дээ. 100 төгрөг чинь нээх том хавтгай бор юм. Ийм том хавтгай юм байсан. Ийм өнгө байсан 100 төгрөг чинь. Одоо 90 оноос өмнө, 92 оноос өмнө чинь за юу одоо зүгээр нэг ажилчин чинь, нягтлан хүн гэхэд л 450 мянган цаас, тэгээл 250 мянган цаас байлаа ш дээ. Тэгээ л сүүлдээ энэ 90 оноос чинь хойш л зах зээлд орж байгаа гээд өнөө хэдэн цаас нь өсч байгаа нь ч мэдэгдэхгүй, үгүй нь ч мэдэгдэхгүй хамаг юм нь өсөө л ийм л болчихоод байгаа болохоос биш.
Эрдэнэтуяа -
Танд ер нь хуучны мөнгөнөөс байдаг уу?
Лхагва -
Байхгүй ээ. Өнөө харин гэртээ алга болчихлоо ш дээ. Гэр шатаад.
Эрдэнэтуяа -
Өө шатчихсан уу?
Лхагва -
Тийн. Манайх энэ чухам.
Эрдэнэтуяа -
Яаж байгаад?
Лхагва -
САА-н 225 үхэртэй, гадаанаа агентын бараатай, өөрөө өвгөн цэргийн тэрэг барьчихсан. Би ч хэдэн улаан хүүхэдтэй тэнд чинь үзэж харах ч юмгүй. Хүрээд ирсэн чинь, үхэрт яваад байхнээ гэр маань шатаж байсан. Тэхэд “Эх орон-52” гэдэг араажав байсын ш дээ. Тэр наранд тусаал шатчихсан юм шиг байна лээ. Тэгээд хүрээд ирсэн, тийн. “Эх орон-52”, энтээ талд 8 чемдаанаа тэнд байсын. Тэр араажаваар шатчич гэж байгаа. Тэр эзгүй газар яахын ямар ч хүн байхгүй юм чинь. Өвгөн, өвгөн чинь цэргийнхаа тэргийг бариал гараад явчихна. Би нөгөө нуруутай, нуруугүй 2 морио унаад тэр 225 үхрийн араас явна. Сангийн үхэр. Нэг үхэр алга болул 1200 төгрөгөөр төлнө. Сарын цалин 1200 юм чинь. Сарынхаа цалингаар төлөхгүйн тулд тэрийг чинь үхэн хатан явж байсан ш дээ. Тэгээд хүрээд ирсэн. Утаа баагисан. Тэрхэн хооронд доороо хайлсан, доороо шатаал.
Эрдэнэтуяа -
Гэр чинь уул нь тэр үеийн гэр гайгүй гэдэг ш дээ гээд байдгийн байлээ?
Лхагва -
Үгүй ээ үгүй ялгаагүй л гал л бол гал. Багана нь унаа л дотроо цоб гээл алга болж байгаа юм чинь. Тэгээ л нэг халибатай халибгүй хоёр авдар тавиал хоёулаан хэдэн хүүхдээн яагаал үхэр нь сайхан хухираа л тэнд чинь уйлаал хонож л байлаа.
Эрдэнэтуяа -
Хүүхдүүд чинь овоо гадуур мадуур байсийм уу? тэ.
Лхагва -
Хүүхдүүд яадгийн нөгөө голруу тоглоод явчихгүй юу.
Эрдэнэтуяа -
Жоохон хүүхэд мүүхэд байгаагүй нь болж дээ.
Лхагва -
Манай БАяраа дөнгөж өлгийтэй. Нэг 2 сар, 3 сартай дүүгээ тэврээд гол явцан.
Эрдэнэтуяа -
Яаж тэврээд явсын. Унтуулаад явсан бол баларлаа ш дээ.
Лхагва -
Харин тийн.
Өөр хүн -
Танай энэ охин чинь манай Батжавын анги гэжийн. дгийм байлээ ш дээ.
Лхагва -
Тийн ш дээ.
Өөр хүн -
Хөөрхий бид 2 чинь цуг суудгийн ш дээ хичээлдээ аягүй сайн ш дээ томоотой гэж байна лээ. Гэхдээ заримдаа ноцолддог гэж байна лээ.
Лхагва -
За яахав тэгээд.
Эрдэнэтуяа -
Та яагаад энэ Алтанд ирэх болсын?
Лхагва -
Манай хүүхдүүд ерөөсөө.
Эрдэнэтуяа -
Яаж яаж яваад ?
Лхагва -
Өө би бол амралтны газар Ховдын Нэхтийн дуутын амралтан дээр ёстой нээрээ хэн чинь өөрөө нөгөө сувилагчийнхаа ажил хийгээд, өвгөн амралтын тэрэг зөөгөөд цоо шинэ 53-тай. Манай Даваа дарга, 4-ын Даваа дарга гэдэг хүн байсан. Тэгээ л амралтын газар жаргалтай байлаа. Тэгсэн чинь хүүхдүүд тогтдогүй. Тэгээд газар сольж наашаагаа ирсийн. Энд ирээ л харин 12 хүүхэд гарсан. 6 бандь, 6 охин 12 гарсан. Тэнд тэгээл 1 сар дотор 2-оо алдаа л сар байтугай 3 хоног дотор охин банди 2-оо 5 настай 3 настай хоёроо алдаа л ээжээн охинтойгоо алдаал. Тэгээл олон үрийн зовлон үзээл за яршиг хоёулаа газар сольё гээл тэгээл илгээлтээр ирсэн. Айлын илгээлт гэж авч байсын ш дээ.
Эрдэнэтуяа -
Аанг. Нэг илгээлт гэж авч байсан юм шиг байгаан тэ.
Лхагва -
Тийн. Тэхэд нь хоёулаа илгээлтээр ирээл. Тэгээл энд ирээд энэ хэдэн хүүхэд гарсан. Тэгээл энд ирээд одоо ерөөсөө бүх дэс дарааллан гараад 7 хүүхэдтэй, 4 охин 3 банди, тэрнээсээ одоо яахав нэг 25 хүргээд нэг охиноо алдаад нэг бандиа алдаад тэгээд одоо тэгээд сүүлд нь хамгийн доод талын хүүхэд 5 настай охинтой үлдсэн. Одоо энэний ээж. 7 хүүхэд 40 настай л үлдлээ дээ эгч нь. Тэгээ л энэ хүртэл энэ хэдэн хүүхдээн дэмжээл энэ хүрээл явж байна даа. Миний хэдэн хүүхэд архи уухгүй, тамхи татдаг. Архи уухгүй. Иймээ тиймээ байхгүй. Би хүүхдээ зөв боловсон, миний хүүхэд миний бэр 6 охин, 6 хүү 12 боллоо. 15 ач зэч боллоо. Өнөөдөр ээж юу л хэлнэ тэр заасан замаар явж байна. Өнөөдөр хүртэл тэрэнд нь би жаргалтай байна. Тийн.
Эрдэнэтуяа -
Бүгдээрээ тусдаа гарцан.
Лхагва -
Тусдаа, тусдаа гарцан. Миний найз андахгүй тиймээ. Тэгээ л ямар сайндаа олон сайн ээж мээж намайг одоо Алтанбулаг бол үнэхээр сайн.
Эрдэнэтуяа -
Сайн ээж болохоор л байна ш дээ? Энэ жоохон хүүхдүүдийг өдий болтол өсгөсөн хүн чинь.
Лхагва -
Тийн. 7 хүүхэдтэй үлдэхэд чинь ч чанга байлаа ш дээ. 40 насанд нялх байж одоо бодоход. 7 хүүхэд чинь одоо бодоход чанга байж. Яаж ч чухам болсон. Одоо санахгүй байна. Залуу насны юугаар.
Эрдэнэтуяа -
Залуу нас, тэр үеийн нийгэм бас сайн байсым уу?
Лхагва -
Нийгэм сайхан байсан байна. Тэгээд олон хүүхэдтэй гээд тэтгэвэрт гаргачилаа би. 40 настай тэтгэвэрт гараад би.
Эрдэнэтуяа -
Эрт тэтгэвэрт гарахад ямар байхав? Тэр үед.
Лхагва -
Сайн. Тэрний хүчинд би.
Эрдэнэтуяа -
Хэрэгтэй юу?
Лхагва -
Хэрэгтэй. Одоо хүртэл би ингээл хөдөлмөр хийгээл явж байна ш дээ. Одоо би чинь энэ. Бид 2 чацуу ш дээ. Одоо хэд хүрэх гэж байна,70 хүрэх гэж байна уу. 68 хүрч байна. Одоо хүртэл би бизнес хийгээл юм хум аваал зүгээр сууж чадахгүй байна. Юм л хийхгүй бол одоо ерөөсөө байж чадахгүй бие хаа өвдөөд. Хүн хөдөлсөнөөрөө л одоо хүн эрүүл явна. Биеэ нөөгөөл хэвтээл залхуураал байх юм болул ерөөсөө юунд ч хүрэхгүй. Хүнд урдаа тавьсан зорилго, хүнд одоо тэвчээр хатуужил хэрэгтэй. Хөдөлмөр л хүнд хэрэгтэй. Биеэ л хайрлаж болохгүй. Манай ээж аав тэгж байсан. Дээр бол та нарыг шувуу иднэ, одоо болул өт иднэ гэлээ гэгчээр хүнийг хайрлаж яадгийн. Хөдөлмөрлөж л байх хэрэгтэй гэдэг. Би бол зүгээр сууж чадахгүй хөдөлмөрлөж л байх хэрэгтэй. Одоо миний насны хүн, одоо энд юм хийж яваа хүн байхгүй ч үгүй.
Өөр хүн -
Байхгүй, байхгүй.
Лхагва -
Сэлэнгэ, Алтанбулаг, Улаанбаатарынхан бүгд намайг андахгүй ээ. Бүгд мэднэ. Намайг их ч хүндэлдэг. Сайхан, би баярлаж явдаг олон түмэндээ. Миний хэлсэн үгийг ч их үнэлж авдаг, дарга цэрэггүй. Их үнэтэй хүн байна ч гэдгээ би ойлгосон. Өөрөө яахав зүрхний мэдрэмжээр бол энэ ээж аавынх ч юм уу одоо зүрхээрээ юмыг мэдэрдэг. Одоо тэр юм бол байгаа над. Тэр болгон тус болох хүндээ тус болоол явдаг.
Эрдэнэтуяа -
Та ер нь юу юу хийж байв. Хаана хаана ямар ажил хийж байв, яаж тэр ажилдаа орж байв?
Лхагва -
Би эмнэлэгт ажиллаж байсан, САА-д ч хийгээгүй юм байхгүй бүх л юмыг хийлээ.
Эрдэнэтуяа -
За.
Лхагва -
А тэгээд нутгаасаа гараал нөгөө Ховдод очоол Ховдын нөгөө төв эмнэлэгт Бал даргын авгай дуудлагын эмч, би сувилагчаар нь байлаа. Ер нь гурав.
Эрдэнэтуяа -
Бал дарга гэж Цэдэнбал уу?
Лхагва -
Үгүй ээ үгүй энэ Намын дарга Бал дарга гэж манай энд байсан Балын авгай. Нэг бүдүүн бор хүүхэн байгаа.
Эрдэнэтуяа -
Яаж байгаад та сувилагч болсын? Ээж, ээж аавыгаа байхад уу?
Лхагва -
Байхгүй ээ, байхгүй.
Эрдэнэтуяа -
Сүүлд нь үү. Яаж байгаад болов?
Лхагва -
Дэргэд болсын ш дээ. Курс явагддаг байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Аанг.
Лхагва -
Тэгээд өөрийнхөө бор зүрхээрээ би өөрөө өөрийгөө авч явахгүй бол ээж аавгүй хүн намайг хэн авч явахав. Өөдөө харья тэнгэр хол, уруугаа харьяа газар хатуу. Ах дүү цөөтэй хүн явдалтай ш дээ. Өөрийнхөө бор зүрхээр л би өөрийнхөө бүх юмыг зохицуулж явсан. Би ёстой юм болгоныг өөрийнхөө бор зүрхээр л туулж явдаг. Тэгээд нөгөө “эзэн хичээвэл заяа хичээнэ” гэж сэтгэл сайхан бол “сайн санааны үзүүрт сүү гулгаж явдаг, муу санааны үзүүрт зүү гулгаж явдаг” би “ихий нь их, багы нь бага” гэж хүүхэд мүүхдий нь гэдгүй. Дандаа тэд нартаа найрамдалтай л байдаг. Тийн. Хүнд муу санахгүй би бизнес хийж яваа, хөдөлмөр хийж яваа хүнд л хайртай. Хүүхэд ч бай, бага ч бай би сайн байна миний хүү лааз аваад ирэв үү энийг зар мөнгө ол, зөв. Өнөөдөр миний хүү төмрийн хог түүгээд ир. Өнөөдөр эмээ нь авья. Ингэх мэтээр л одоо ингэж хөдөлмөр хийсэн хүнд л би дуртай сайн. Тийн. Залхуураад хэвтдэг ямбалах бол сонин биш. Тийм л юм байгаан.
Эрдэнэтуяа -
Тэгээд Ховдод эмнэлэгт яаж орж байв? Тэгээд.
Лхагва -
Тэгээд тэр чинь курсээрээ тэгээл аяндаа. Намын гишүүн гэдгээрээ л, намын хүнийг чинь урьдаар авдаг байлаа ш дээ. Эвлэлийн гишүүн байлаа, эвлэлийн үүрийн дарга байж үзлээ. Эвлэлээсээ эхлээл намд орно ш дээ.
Эрдэнэтуяа -
Аанг.
Лхагва -
Тэгээл намаасаа нам ч кө мөн хэцүү байлаа. Тэгж намын хүнийг л урьдаар ажилд авдаг. Тэр үед чинь ч бас нэг сайхан зарчим байлаа ш дээ. Тийн. Хувьсгалт Нам бол үнэндээ бас сайхан шүү. Би бас Хувьсгалт нам бол үнэндээ гоё. Хүн нь боловсон нөгөө “нэг нь нийтийн төлөө нийт нь нэгийхээ төлөө” гэж нэг юу өгч нэг ширхэг унтраалга ч байхгүй үнэн шудрага, хүний төлөө үнэн нам бол үнэн гоёоо. Би намдаа хайртай. Тийн. Хүүхдүүдээ, 2 охин, 2 баньд 2, 3-ий нь цугы нь намд оруулсан. Миний үе залгамжлагч, миний үхсэн хойно та нар байж байна. Энэ чинь хэзээ нэгэн цагт хэрэг болно шүү та нарт. Май гээд хоол өгдөгүй ч байсан нэр чинь сайхан байдгийн шүү гэж хэлээд оруулцан би. Тийн. Байж л байна. Хүн болгонд юу болгонд урваж шарвах юм дэмий. Зорьсондоо л байх хэрэгтэй. Тийн. Нэг зарсан хөдөлмөртөө урвуу уйгагүй хөдөлмөрлөсөн хүн юманд хүргэнэ. Одоо яадаг билээ энэ нь тэгчихлээ, энэ ингэчихлээ гээд шантраад байх юм болул хүрэх юм нэг ч байхгүй. Одоо улсууд их шантрамтгай байна, одооны хүүхдүүд их залхуу байна. Их унтаж байна. Хөдөлмөр хийхээ мэдэхгүй байна. Бэлэнчилж байна.
Өөр хүн -
Тэгээд хийх гэхээр ажил байхгүй байна.
Лхагва -
Одоо манай хэд ч гэсэн ажилгүй л байна. Одоо хийчихье гэхээр чинь ажилд авдаг газар алга, ажил алга. Хувь хувийн компани болцон. Одоо бол амьдрал үнэн хэцүү байна. Энэ хэцүү үеийг яаж туулахын би бүр бодоод ч олохгүй байна. Ний нуугүй ярихад бол хүүхдийн мөнгө, тэтгэвэрийн мөнгө хоёроор хүн амьдарч байсан. Одоо хүүхдийн мөнгө зогссон. Одоо ард түмэн болул ер нь харгалдах талруугаа л орох байх. Би хатуухан хэлчихэв үү уучлаарай. Одоо юм, 4 жил болох доор 4 жил болохоор хатуу засаг төр энэ, дээд улсууд одоо харж үзэхгүй болул хэцүүдэнэ. Мань мэт чинь яадгийн дээд талаа хараад сурцан болохоороо аав ээжээр уламжлаад та нар дуугай байж бай. Дээрээ учраа олох л байлгүй. Дээдэх нь хөлөө олохгүй бол доодох нь яаж хөлөө олох вэ дээ. Тэгээ л худлаа энээ тэрээ гээл янз бүрийн юмнууд худлаа рэкламдаал. Баян хүн нь рэклаамдаал зурагтаар гаргаал тийм юмаа зараарай, ийм юм зараарай гээл. Хоосноо харж үзэж байгаа хүн ерөөсөө алга байна ш дээ. Тийн. Одоо зөвхөн энэ сум оронд гэхэд л хэдхэн айл байна. Одоо бусад нь яая гэж байгаа улс зөндөө байна ш дээ. Төмөр хайяа төмөр нь олдохгүй байна. Лааз хайяа лааз нь олдохгүй байна. Одоо яая даа гэсэн улс зөндөө байна. Энэ болул тэгээд сум орных нь орон нутгаасаа аймаг, захиргаагаар тэр үе шатаараа л албан байгууллага хариуцах дээд нөхдүүдийн л ажлын хариуцлага байх л гэж бодож байна. Дээд улсууд нь одоо зөв ингэмээр байна, тэгмээр байна гээд нэг нэгэнтэйгээ Хувьсгалт нам, Ардчилсан нам хоёр маань эвтэй найрамдалтай, эв санаагаа нэгтгээд, ард түмнээ харж үзээсэй л гэж хүсэж байна би.
Эрдэнэтуяа -
Тухайн үед хариуцлага өндөр байсан байх тэ?
Лхагва -
Хариуцлага өндөр.
Эрдэнэтуяа -
Хувь хүний хариуцлага бас өндөр байсан байх.
Лхагва -
Хувь хүн чинь, одоо бол эрхээ л мэдээд байгаа болохоос биш хүн үүргээ мэдэхээ байцан. Тийм учраас одоо улсууд одоо дээрээс нь одоо тэр одоо үүрэг даалгавараа сайн өгөөд, дээрээс нь бас харж үзээд одоо тэр юуг чиж хэлмээр юм дээ одоо энэ чинь. СААхуй ч одоо их сайхан байлаа одоо. Хүн болгон чинь л ёстой нээрээ ямар байв. Одоо аж ахуйчгүй, юм нь ч гүй, хамаг юмы нь хурааж аваал аж ахуйн нэгдэл болгоол тэгээл сүүлийн үед юу ч болоод байгаан учры нь ч олохоо больсон. Зах зээлд ороод байдаг юм дуусгаад ажилгүй болгочихож байгаан. Хувьчилж байна гэж юу ч үгүй болгож хамаг юмы нь энд тэнд зарж мөнгө хийгээл чадалгүй нэг нь хувьчлалд нь үрэгдэж байна ш дээ. Тийн. Одоо монгол ард түмнийх нь нэр сүрээ хайрлаад дээд газрууд, удирдах улсууд л одоо тэр зохион байгуулж мөнгө цаасаа өгөөд тэр, сая 2 сая 500 мянган төгрөгөө хоёулаа нийлж байгаад өгөх л хэрэгтэй. Ард түмнээ хуураад яахав. Ингээд хуурах юм бол ард түмэн хойшдоо санал өгөх итгэлгүй л болох байх. Энэ юу ч болж хувирах юм мэдэхгүй. Миний хувьд бол тэгж бодогдож байна. Тийн. Нэгэнт л өгнө гэсэн амлалтаа өгөх л хэрэгтэй ш дээ. Ард түмний, ингэхгүй бол юун 7 сар байтугай юм бослого болох л байх энэ ард түмэн. Надаас өшөө харах хараатай улс зөндөө л байдаг байлгүй. Тийн. Байгаа байхгүй болох болчих ч байх гэж би их айж эмээж байна. Энийг өгөхгүй бол, энэ мөнгө өгөхгүй бол бослого болно. Энэ их айхтар, аюултай юм болно. Энэ нэг л юм болно. Би их айж байна. Тэр аюул болохоос нь өмнө одоо тэгээд жоохон монгол ард түмэн тэр өгөх юмаа өгөх л хэрэгтэй. Тийн. Иймэрхүү л хүсэлт байна даа.
Өөр хүн? -
Хувьчлал ер нь, за хувьчлал ч яахав ардчилалаас, ардчилал ер нь хэдэн онд гарж байв, яаж гарж байв? Таны амьдралд ер нь ямар үр нөлөө үзүүлж байв?
Лхагва -
Наад дээр чинь одоо ер нь ингээл булаалцсаар байгаад энэ хоёр гурван жилийн дотор л ингээд Зоригоос хойш л ардчилал, ардчилал гээд яригдаад, тийм Ногоон нам, тийм Эрлийн нам гээл 90 оноос хойш баахан нам ярисаар байгаад, ярьсаар байгаал тэгээд адаг сүүлд нь. Зөв аваад явдаг нам бол болно ш дээ. Тэхээр манайхан зөв авч явж нэг хоёр чавганц нэг нэгнийхээ цэцэрхэж хэрэлдсээр байгаал хийсэн хуралчгүй юу ч үгүй нэг нэгнийгээ эсэргүүцээд байхаар, нэг нэгнээ хүлээж сурмаар байх юм. Дутагдал нь дутагдал нь хаанаа байна, буруу нь хаанаа байна, хэн үнэнийг хэлж байна, хэн худлаа юм хэлж байна, бие биеэ хүндэлж байхл. Дээдэс нь тэгж хөлөө олохгүй бол доодох нь яах юм. Яаж хөлөө олох вэ дээ. Ингээ л Их хурлынхан хурлаа хаяаа л ингээд явж байхаар энэ ард түмний чинь сэтгэл санаа яаж үймэрчихэв. 70, 80 хүрсэн миний сэтгэл ингэж үймэрч байхад энэ залуучууд зөндөө л үймэрч байгаа ш дээ. Тийн. Ингэж л бодож байна хувьд. Би бол зурагтын байдлаас харахад.
Эрдэнэтуяа -
Та ер нь ардчилалыг анх дэмжиж байсан уу?
Лхагва -
Би дэмжээгүй. Ардчилал бол цаашаа явахгүй байх гэж би ойлгож байсан. Явдгаараа л Хувьсгалт намаараа л явсан болул тэгээл тэртэй тэргүйгээр насаараа л Хувьсгалт нам, МАХНам гээл. Сайн муу нэр аваал өдий хүрсийн. Тэрүүгээрээ л явах байх л гэж бодож байсан. Аль альчгүй худлаа ингээд бие биенийхээ муу сайныг гаргачихгаал одоо яадаг билээ бие биеэ отоод одоо манаад байгаа болохоос биш тэр мөнгө гэдэг чинь баанк дампуурцан байхад чинь тэр баанкийг яахаар мөнгөө идэлцэж байдгийн, тэр баанкийг идэж байхын оронд тэр мөнгөө энэ ядарсан ард түмэндээ өгөх нь яасын. Чадалтай нэг нь идчихээд тэр шорон оронд явахгүй, тэр хахуулдаад гараад явуулж байна. Одоо ерөөсөө хууль ч хууль ерөөсөө болцон. Тийн. Дампуурсан баанк маанк одоо тэр “Зоос” баанкийг чинь одоо бүр өөд нь татаад тэгж байна ингэж байна гээд тэр Зоос баанкийг дампууруулсан хүнийг яагаад арга хэмжээ авдагүй юм. Харин тэр чигт нь дампууруулж хаяад тэр мөнгөө тэр юу яахгүй юу. Хүний эгдүү хүрмээр хүрмээр юм маш их хийж байна. Хөгшин эмгэнд ингэж бодогдож байгаа, ард түмэнд их л бодогдож байгаа байх. Тийн. Энэ ч зүгээр мөнгө л өгөхгүй бол юм болноо, хүүхдүүд минь анхааруулчихья. Зүгээр мэддэг мэргэндээ биш. Зүгээр, эмээ нь зүгээр хэлчье. Сануулчье. Дараа нь болсон хойноо амаа барив таминь ээ. Би ч яахав хөгшин хүний зөв үхсэн ч хамаа байхгүй.
Эрдэнэтуяа -
Хувьчлалын талаар яриач? Та ер нь хувьчлалд яаж оролцсон?
Лхагва -
Манай энд юу ч хувьчлал ноогдсон юм байхгүй. За яахав нэг та нар төлий нь ав. 10 үнээ аваарай манай САА-н дарга тэгж байсаан хөөрхий. 10 үхэр аваарай, 10 тугалий нь аваарай 10 үхрээ буцааж өгөөрэй гээд нэг тиймэрхүү хэдэн САА-н хэдэн малуудыг тэр авсан улсууд нь бол сайхан л байх шиг байна. А маллаж чадахгүй улсууд нь үхүүлээд болул аль ч учры нь олохгүй байсан. Байсан ш дээ. 2 үхэр аваарай гээд. Талийгаачид минь нэг өрхийн тэргүүлэгч гээд нэг гунж, бяруу. Бяруун гунж. Тэгээ л сүүтэй 10 хэдэн үхэр өгөх төлөг өгсөн. Хөөрхөн өссиймөө өнөө чинь. Алтангийн хулгайч нар хулгай хийгээд дууссан юм. А өрхийн тэргүүлэгч гээд над нэг халзан гунж өгсөн. Тэгээд тэр нь нэг тугалсаан нилээн байсан. Нэг болгонд нэг нэг төлөг өгсөн.
Эрдэнэтуяа -
Ерөөсөө л САА байсан.
Лхагва -
САА-гаас л өгч байгаан. Тийн.
Эрдэнэтуяа -
Ер нь Алтанд ганц байсан байгууллагууд нь ямар том том байгууллагууд вэ?
Лхагва -
ХАА-н техникоом манайхыг 75 онд ирэхэд оросууд барьж байсын. Аймаар гоё байр байсан. 1200 оюутантай. Ёстой энэ чинь янзын гоё тэр хүүхдийн байр майр, ямар гоё байсан гэнэ. Зах зээлийн шуурганаар чинь нураагаал аваачаал Улаанбаатарт ачаал ингээд бүгдий нь тараагаад хаячихсын. Тэрийг бол ардчилал хийсэн ажил. Одоо ферм гэж ямар сайхан газар байлаа. Ферм гээд одоо хэдэн үхэртэй байлаа. 900 гаруй үхэртэй. 900 гаруй фермийн улаан үхэртэй. Талын улааны үхэртэй ферм байсан. Бүгд байхгүй тэгээд. Ардчилалын шуурганаар юу яасан. Хэдэн улсууд хувааж идээл. Үхлээ хатлаа гээл алга болсон. Тэгээд сангийн, 1000 үхрийн баяр хийж байсан. Манайхыг үхэртэй байхад. Би депутат болж байсан. 220, түмэн үхрийн баяр. 225 үхрээс би 180 тугал бойжуулаад би сумын депутат болж байсан. Тэхэд чинь 1000 үхрийн баяр, түмэн үхрийн баяр хийгээд баярын бичиг, юу зөндөө юмаар шагнаад тэгж байсан. Одоо өнөө түмэн үхэр чинь хаачсан бүү мэд. Тэр одоо ардчилалын шуургаар л алга болсон. Шуургаар ч ер нь их юм алга болсон доо. Ардчилал буруу нүүлгэсэн. Үнэхээр буруу нүүлгэсэн. Одоо бүр буруутсаар байгаад.
Эрдэнэтуяа -
Ер нь буруу зүйлүү, буруу явагдсан уу?
Лхагва -
Буруу явагдсан. Буруу явагдаал тэр чинь нөгөө дээгүүрхнээ хуваагаал ийш тийш нь аваачаал тараагаал алга болцон. Тэр үхрүүд чинь байхгүй болчихож байгаа юм чинь. Ийш тийшээ л явчихдаг юм байгаа биз. Төөрөө л ийш тийш нь одоо тэрнээс энэ чинь байж л баймаар юм.
Эрдэнэтуяа -
Та нарт хувьчлалын талаар ямарваа нэгэн мэдээлэл зэдээлэл, ухуулга сурталчилгаа хийж байсан уу?
Лхагва -
Үгүй ээ үгүй. Ер сонсоогүй ш дээ.
Эрдэнэтуяа -
Аанг. Яаж хувьчлал зарлагдаж байсан юм бэ?
Лхагва -
Үгүй ээ хэн мэдэхэв хувьчлахын гэнээ, зах зээлд орохын гэнээ, хувьчлахын гэнээ ингээд пижигнээд яахын нь ч мэдэхгүй бид нар чинь гайхаал зогс ч байсан. Нэг мэдсэн чинь тэгээл ягаан тасалбар жижигхэн тасалбар.
Эрдэнэтуяа -
Нэг уншлага муншлага хийдэг байсан гэсийн ш дээ?
Лхагва -
Нэг яагаан тасалбар.
Эрдэнэтуяа -
Юу юу ч билээ нэг. Оройн уншлага гээд. Лекц мээкц гээд. Тэр мэрэндээр зарлаж байгаагүй юу?
Лхагва -
Тэр чинь хөөе энэ лээкц уншлага зах зээлд ороод ерөөсөө байхгүй болсон.
Эрдэнэтуяа -
Тэрний.
Лхагва -
Зүгээр л одоо яг нөгөө л Цэдэнбалын үед л лээкц, сонин уншлага хийж байсан. Тэр бол тэгээл дууссан.
Эрдэнэтуяа -
Тэрүүгээр зарласан юм болов уу гэж бодохгүй юу?
Лхагва -
А нэг ягаан хүн болгонд нэг цэнхэр тийм цэнхэр тасалбар. Одоо тэр хувьчлагдаад өгцөн. Одоо тэр нь хаана ч явдгийн одоо тэрнээ олохгүй байна. Ууг нь аймагт л өгсөн тэгээд байхгүй. Том охин 25 настай нас бардаг охин өгсөн. Тэрний нэр нь гарч ирж байна гэсэн. Тэгээд алга болсон танай тэр хувьчлал дампуурсан л гэсэн. Ихэнх талы нь Ганбаатар хэн хоёр дампууруулаад дууссан. Манай тэр хэн хоёр. Чадалтай нь идээл чадалгүй нь тэгээд хоосон хаягдаж юу ч байхгүй.
Эрдэнэтуяа -
Ер нь ямар улсууд нь хувьчлалаар арай илүү хөрөнгөтэй үлдчихэв?
Лхагва -
Зайтай, дээгүүр одоо толгой сайтай, мэддэг нь л үлдсэн. Яахав тэр хувьчлал хараа. Хувьчлалд явуулаад ингээд одоо захиргааны байгууллага ч гэдгийм уу тиймээ. Ингээд тэднүүд ингээд явуулаад ирсэн улсууд бол өнөө ард түмэндээ өгсөн үлдэгдэл нь үлдсэн юм шиг байна лээ. Үлдэлгүй яадгийн, зөндөө үхэртэй малтай өчнөөн үнээ малтай улсууд байж л байна ш дээ. Хотоос үхэртэй малтай улсууд. Алтанбулагт бол нээрээ саалийн үнээтэй улс ч ховор болсон. Байхгүй.
Эрдэнэтуяа -
Та хэдэн онд тэтгэвэрт гарсан?
Лхагва -
За даа би чинь мэдэхгүй. Би чинь одоо 40-тэй гэдэг чинь хэдэн жил болчихож байна. 40-тэй орсийм уу. 20 жил улсад ажилласан олон хүүхэдтэй гэдгээрээ гарчихсын. Тийн. Өвгөн нас бараал хойтон жил нь гарсын ш дээ. Тэгээд нөгөө яагаав ардчилал. Үгүй ээ тэгээд чи хараа, энэ 20, чи ер 50 хүртлээ ажилласан бол одоо ингээд тэтгэвэр чинь цаана нь 11 жилийн. Ямар арга байсын. тэхээр чинь хохироол байгаад байгаа биз дээ. Би 5-хан зуун төгрөгөөр гарсан. Тийн. 500 төгрөг чинь. Одоо би 81000 төгрөг л авдаг. Тэр үед чинь хараа ингэж гарж байсын. Хамгийн их хохиролтой. 20 жил тасралтгүй ажилласан бол нас харгалзахгүй 4 хүүхэдтэй бол тэтгэвэрт. Одоо зах зээлд дөнгөж орж байсан л даа. Дөнгөж орж ардчилал энэ.
Эрдэнэтуяа -
Ардчилалын нь нэг бодлого юм уу?
Лхагва -
Ардчилалын нь л нэг бодлого байхгүй юу. Тийн. Тэгээл ерөөсөө 30 хүрсэн улсууд бол тэгээл хүн биш болсон шүү дээ. Тэрнээс гадна ярианаас яриа энэ хүүхдүүдийнхаа мөнгийг хийгээрэй нөгөө 18 нас хүрэхээр аваарай гээд байсан чинь одоо болтол байхгүй. Танайх олж авсан уу? үгүй. Гэрлэлтийн мөнгө гээд. Тэр чинь нөгөө Хувьсгалт намын үед чинь ардчилал орохоос өмнө байна ш дээ. Би ингээд төрсөн хүүхдийн 1000 цаасыг хийж байсан.
Эрдэнэтуяа -
Тэгээд цаас хийж байсан юм уу?
Лхагва -
1000 цаас нэг удаа хийж байсан байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Улсаас уу?
Лхагва -
Үгүй ээ үгүй. Бид нар өөрсдөө.
Эрдэнэтуяа -
Өө за.
Лхагва -
Тэгээд одоо дэвтэр нь ч одоо байна надад.
Эрдэнэтуяа -
За.
Лхагва -
Одоо энэ охины, энэ охины нэр дээр би хүүхдийн эх мөнгө авдгийн. 1000 төгрөг хийгээрэй одоо гэрлэлтийн мөнгө гээд гэрлэхдээ, сургууль төгсөхдөө та нар хүүхэд чинь энүүгээр хоолоо олоод явна ингээд хийцэн одоо ингээд бид нар цуг сууж байна. Байхгүй. Тэгээд яасан. Зах зээлд ороод энэ юу яагаад ардчилал гараал дараа нь ингээл яасан чинь би чинь 1000 цаас хийсэн чинь дампуурсаан гээд 20 хэдхэн 25 цаас өгсөн ш дээ надад.
Эрдэнэтуяа -
1000 цаас хийсиймуу хүн бүр.
Лхагва -
Мнг. Тэгээд өчнөөн жил болж байна. Одоо Баяраа дээр хийсэн байхгүй юу. Тэр үеийн хатуу мөнгө шүү. 1000 төгрөг гэдэг чинь айн. Хатуу мөнгөний үе шүү дээ.
Эрдэнэтуяа -
1000 чинь их юм биш үү бүр. Хүмүүс чинь 100 төгрөгөөр л шуудай гурил, элсэн чихрээ аваал.
Лхагва -
Үгүй ээ одоо дэвтэр нь байна надад. Эртээр яваад тэр айм аг маймагаар хөөцөлдсөн чинь өө энэ чинь дампуурсан. Олдохгүй гээд.
Эрдэнэтуяа -
Байна уу таньд?
Лхагва -
Байгаа одоо.
Эрдэнэтуяа -
Та гаргаад ирээч байвал?
Лхагва -
Тэгье. Бүх материалтайгаа байгаа хараарай.
Эрдэнэтуяа -
Социализмын үеийн гэр бүлийн асуудлаар ч юм уу, гэр бүлийг дэмжих ч юм уу ямар нэгэн байдлаар төр ер нь бодлого хэрэгжүүлдэг байсан уу?
Лхагва -
Өө хэрэгжүүлэлгүй яахав. Хүүхдийн мөнгө зөнгө өгнө гэдэг чинь бодлого л байгаа биз дээ. Бодлого ш дээ. хүүхдийн мөнгө өгнө. Одонгийн мөнгө өгнө.
Эрдэнэтуяа -
Тэр үед хүүхдийн мөнгө өгдөг байсийм уу?
Лхагва -
Өгдөг байсын. Одоо саяын улаан дэвтэр чинь шүү дээ.
Эрдэнэтуяа -
А нөгөө юу, юу билээ. Тэжээгчээ алдсаны мөнгө гэж байгаа биз дээ?
Лхагва -
Биш ээ биш. Үгүй ээ үгүй тэрнээс өөр бас хүүхдийн мөнгө, 4 хүүхэдтэй л бол. Нэмээ л яваад байна. 16 хүрээ л хасагдагийн.
Эрдэнэтуяа -
4 хүүхэдтэй хүн хэдэн төгрөг авах уу?
Лхагва -
400.
Эрдэнэтуяа -
Саяны нөгөө улаан дэвтэр үү? Тэтгэврийн дэвтэр гээд байсан?
Лхагва -
Одоо олон хүүхэдтэйн дэвтэр гээд байгаа ш дээ. Бас байгаа.
Аан за. Тусгай дэвтэр байгаа. Улаан дэвтэр наадахнууд дунд чинь байгаа.
Эрдэнэтуяа -
За.
Лхагва -
Манайх бүр 1200 төгрөг авдаг байсын.
Эрдэнэтуяа -
Жилд биз дээ?
Лхагва -
Жилдээ нэг удаа.
Эрдэнэтуяа -
Бас л их мөнгө байна шүү?
Лхагва -
Их мөнгө ш дээ. Мөнгө хатуу байлаа ш дээ тэр үед чинь. Тэгээд тэр мөнгөнөөс чинь 1000 төгрөг хийж байгаа байхгүй юу. Хий гэж байгаад. Яг хүүхдийн мөнгө авахад л танайх олон хүүхэд, хүүхдийн мөнгө авдаг. Манайх чинь 200. Тийн. 2400 авдаг байсын ш дээ.
Эрдэнэтуяа -
Пөөх.
Лхагва -
Олон хүүхэдтэй юм чинь аргагүй ш дээ.
Эрдэнэтуяа -
Сайн авдаг байсан байна тэ?
Лхагва -
Тэгээд тэр 1000 цаасыг чинь тэндээрээс хийж байгаа юм чинь. Би бас ямар сайн байхав. Бас л тэр яг л нөгөө нэг муухай ингээл ийм ямар сайн байхав. Та нар олон одоо мөнгө авч байгаа улсууд хий хий гээл бүр хүчээр л хийлгэж байсан ш дээ. Гүй ээ гүй. Яг Хувьсгалт нам тэр чигээрээ л байсан бол өгөх л байсан байхгүй. Тэгээд дунд нь ардчилал ороол. Ороол ингээд аль ч үгүй болчихгүй юу. Эзэнгүй болчоод байгаан хэн мэдэхэв.
Эрдэнэтуяа -
Мнг.
Лхагва -
Тэндээс авч байсан нягтлан Пан байж л байна.
Эрдэнэтуяа -
Тухайн үеийн гэр бүлийн одоо хоорондын эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хоорондын ер нь харилцаа ямар байсан?
Лхагва -
Янзын сайн. Одоо эрэгтэй хүнээ болул гэр бүлийн улсууд чинь нэг нэгнээ хүндлэнэ. Бидний үед бол нөхрийнхөө нэрээр хэлдэггүй. Манай гэрийн хүн, хөгшин хүн, энэ гуай, тэр гуай гэж хэлнэ. Ерөөсөө нөхрийн нэрээр хэлбэл амны хишигт муу гээд хэлүүлэхгүй. Тийм нэг нэгнээ хүндэлдэг. А манай нөхөр ч яахав жолооч болохоор яваад ирэхэд нь: –за сайн явж ирэв үү? гээд тэгнэ. Манай ээж их ухаалаг хүн байсан байна. Манай ээж надыг нэг ингэж хэлж байсан. Нээрээ ээжийнхээ талаас 2 үг дурсаад ярьчихья.
Эрдэнэтуяа -
Мнг.
Лхагва -
-Чи ямар хүнтэй сууснаа мэдэж байна уу гэдгийн. Гүй гэлээ. Жолооч хүн гэдэг чинь цэцэг навч шиг ч сайхан хүн байна, сэгсийж навсайсан муухай ч хүн сууна. Хардана гээж болдогүй шүү. Хардаж болохгүй. Бөгснөөс доош юм яриваа гэсэн. Би тэгээд бөгснөөс доош юм ээжийнхээ үгэнд ороод ярихгүй. Тийм сайхан хүмүүжилтэй болохоор тэгээд хардлага сэрдлэг тэгж хэрүүл мэрүүл гарна гэж байхгүй ш дээ. а тэгээд сайн яваад ирэв үү гэж хэлээл, ууртай байвал дугаарахгүй, уургүй байвал дугаарна. Тэгээд сайн явж ирэв үү гээд цай унды нь өмнөөс нь эрэгтэй хүнд чинь тэгж л барина шүү дээ. Цай хоолы нь сайн хийнэ. Хувцсий нь сайн бэлд. Дэгтий дахтай юмы нь сайн бэлдэж өг. Бид нар чинь дээр үед хөлд нь дэгтийтэй, дээгүүр нь дахтай, пирмууска гээд машинтай дотроо пирмууска гээд цай чанадаг бүх л юмы нь бэлдэж өгдөг байлаа.
Эрдэнэтуяа -
Мнг.
Лхагва -
Машины жолооч хүн чинь бас тээврийн замд хээрийн голд ч хэцүү байлаа. Би жолооч амьдралын насыг тууллаа. Одоо ч миний хэдэн хүүүхэд бүгдээрээ жолооч, хүргэн хүүхэн, хүүхэдгүй бүгдээрээ. Тийн. Тэгээд одоо нэг дарга болул тэр амьдралаараа явдаг, нэг багш болул багшаараа явдаг манайхны уламжлал. Тэр жолооч бол жолоочоороо манайх бол эр эмгүй жолоочоороо л явж байна. Насаараа л төмөр хадгалж явж байна би.
Эрдэнэтуяа -
Ха, ха, ха.
Лхагва -
Өвгөн ч энэ машины юм хэрэгтэй гээд, одооч хүүхдүүд энэ юм хэрэгтэй гээд насаараа л төмөр хадгалж явна би. Тийм л байна. Нэгнээ ч хүндэлдэг тийм зарчимч байлаа. Одоо ч юу вэ нөхрийнхөө нэрээр нэртэй хэлэх юм бол ёстой зүгээр янз бүрийн юмаар хэлээд нэг нэгнийгээ их гомдоож байна. Халамж алга, нэг нэгнээ халамжлахгүй байна. Худлаа бие биенээ хайрлаж байгаа юм шиг хардалт их байна. тэр чинь одоо итгэхгүй бол сууж яадгийн. Итгэл сэтгэлийн юун дээр л хүн амьдрал тогтоно ш дээ. Сар, одоо манай 4-р баазад байж байгаад дарга нарын хаалга үүд цохиж байгаад орноо. Манай нөхөр хаашаа хуваарь аваад явсан. Өө Увсын Баруунтурууны будаанд явсан. 3 сар болоод ирнэ. За даргаа гээд ингээд гараад явна. Бид тэр 3 сар дотор хаана яваа бүү мэд. Жолооч нар ирж байна уу будааныхан гээд очино. Ирсэн бол тэр, ирээгүй бол чи яагаад олон хонов хаана 3 сар болов, одоо бол аягүй бол салцан байгаа. Тийм л үе байлаа ш дээ нээрээ. Тийм сайхан итгэл, сэтгэлтэй л байлаа. Тийн. Тэгж л итгэлтэй байж л амьдрана. Тэгээд эр нь аав болж манай ээж тэгж хэлж байсан. Эр нь аав болж эм нь ээж болж л амьдрана шүү дээ. Тэгж хардаж болохгүй. Нэгдүгээрт. Хоёр гэвэл тэр үед халуун сав байгаагүй. Үстэй дээлэнд данхтай цай ороочиход 4 цаг барьдгийн. Цайгаа дээлинд хучаал. Хоолы нь саванд уудалж хучаал. Хараал. Нөхөр хэзээ ирэхнэв гээл суугаал байдаг байсын.
Эрдэнэтуяа -
Хэзээ ирэх нь тодорхойгүй?
Лхагва -
Тийн. Хэзээ ирэх нь тодорхойгүй, хаашаа явсан нь мэдэхгүй. Тийн. Тэгээл одоо ирэхгүй бол эцээгүй нойр залуу насанд чинь унтчина. Нөгөө сэрэхэд хөрцөн л байна. Аягүй бол ирээ л идэж ууна. Тийм л байлаа ш дээ. Тэхээр чинь тэр хүн чинь нөхрөө хайрлаж ч явахаас яахав дээ гэж боддогийн. Би чинь залуу үхсэний тэр ядарч зүдрэхийг чинь мэдэхгүй л байсан байх л даа. САА-н будааны тогоочоор би олон жил явсан доо би. Хоолы нь үүрээ л шөнийн 2 цагт хоолы нь үүрээл комбайны жолооч нарт явж байхад одоо энэ манай САА-н дарга хэн, Баярмагнай дарга надтай хэд хэдэн удаа таараал: -хүүе чононы хоол болчихов доо Лхагваа гуай минь яадаг билээ гэж та яаж байнаа гээл намайг мотоциклдоо суулгаж 2, 3 удаа хүргэж ирж л байсан. Тэгж л одоо нөхөр халамжилж явсны үед нөгөө жолооч нарыг чинь бас тэгж халамжилдаг болцон байна лээ ш дээ. Нөгөө бүүр сурцан. Өнөө л будааны жолооч нар чинь хөөрхий комбайны жолооч нар шиг шөнө мөнө хоол моолы нь аваачиж өгдөг. 3 цагт. Одоо үүрээр 3 цагт хоол үүрээд явдаг авгай нар ч байхгүй. 3 цагт аваачаад өгөх нь битгий хэл шөнө босоод ч халааж өгөхгүй нээрээн. Тийн. Ажилчин ч байхгүй байх. Тэгсэн одоо миний нөхөр тэгж халамжилж байсны л одоо би тэр улсуудад гаргаж байсан шиг байгаам л даа. Бүүр сурцан. Эртний сурцан юм уу хаашаа ийн. Тийн. Одоо аймгийн дарга Баярмагнай мэднэ дээ. Намайг бол их үнэлдгийн намайг бол Баярмагнай дарга.
Эрдэнэтуяа -
Одоо хотод байгаа юу?
Лхагва -
Тэр их сонин санагдаад байдгийн. Их хэнхэг байсым уу, тийм сонин байсийм уу, би ерөөсөө ойлгодогүйн.
Өөр хүн -
Миний хүүтэй 12 жил хамт ажиллаа Баярмагнай. Энд САА-н даргаас эхлээд энэ компаниас эхлээл.
Лхагва -
Баярмагнай даргыг байхад манайхан их сайн байсын. Манайхны ард түмний амьдрал сайн байсан Баярмагнай даргыг байхад. Би Баярмагнай даргад болул сайн хайртай. Хүнийг ажиллуулж чаддаг. Хөдөлмөрч сайн хүн байсан. Тийн.
Өөр хүн -
Их хуралд гараагүй шүү их сонин.
Лхагва -
Гүй манайхан гаргаагүй л байхгүй юу. Манайхан хүнээ. Уг нь тэрийгээ гаргацан бол шал өөр байхгүй юу.
Өөр хүн -
Одоо ч чухам намайг тэгж хэлэхээр хүүхэд нь насаар нь жолооч хийсэн юм болохоор тэгж байна гэж боддог байх. Их ам муутай байдгийн билээ Баярмагнайд.
Лхагва -
Одоо тээр тэнд байгаа хэн билээ нөгөө.
Эрдэнэтуяа -
Бат-үүл үү?
Лхагва -
Бат-үүлийг гаргаж байснаас Баярмагнайгаа гаргасан бол манай амьдрал шаал өөр байгаа. Бат-үүл яадгийн. Юу хийж байгаан. Бат-үүл юу хийж байгаан. Бат-үүл ирээл нэг ганц удаа ирээл лекц хийсэн. Тэнд нь би очсон. Юм асуухаар нэг өөдтэй хариулт хэлээгүй. Зарим нэг нь ч манайхан өөдтэй бас асууж чадахчгүй юм байна лээ. Таны малгай яагаад тэр Зоригийнд унасын гэсэн. Би сандраад унацан байлээ гэхийг би сонссон өөр юм мэдэхгүй.
Өөр хүн -
Угаасаа тэр чинь төрийн, төрийн зохион байгуулалт байсан байхгүй юу. Өнөө нэг миний хүүхэд байсан бол дороо л баригдана ш дээ. Тийн. Тэхээр чинь төрийн зохион байгуулалт байхгүй. Тэхээр чинь одоо хараа 10 жил болоход ерөөсөө гарч ирэхгүй байгаа байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Илрэх нь ч илэрцэн л дээ? Тэгээл өнөө төрийн нууц гэдгээрээ л нуугдаж л байгаа биз.
Лхагва -
Тэр муухай байгаа байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Тэр үеийн эрх мэдэлтэй хүмүүс, зүгээр ажилчин анги хоёрын хоорондын ер нь харилцаа ямар байсан бэ?
Лхагва -
Харилцаа сайн байлгүй яахав дээ. Тэр чинь одоо ерөөсөө дарга л бол дарга, цэрэг л бол цэрэг. Нэг хүний малгайн дарга хоёр хүний нэг нь дарга гээл дээр үед чинь одоо бүр ийм л үе байлаа ш дээ. За гэвэл ёогүй ёстой. Пөө хүн чанар, юу хоёр ярих юм байхгүй. Ёстой Цэдэнбалын буянд бидэн 40 жил нээрээн тонгочиж байсан даа тонгочиж байсан. Өөрөө өөртөө үйлчлэх дэлгүүр мэлгүүр гээд янз янзын юм болул гоё байсын ш дээ тиймээ. Ардчилал нь гараал бүх юм одоо болохоо байсын. Ажилтай хүн ерөөсөө байхгүй байна ш дээ. Юугаа хийх юм бэ одоо. Тэгээд нас хязгаарлачихна. Нас хязгаарлачихсан, царай өнгө харцан. Тийм ард түмэн чинь хүүхдүүдийн зориг урам нь хугараад, тэр дээд сургууль төгссөн охин байна. Ажил олдохгүй байна ш дээ. Яахын. Таньдаг таньдагаа авчихаж байна. Ажил олдохгүй байна. Хичнээн сайхан мэргэжил байгаа ч хэрэг алга. Тэгээд одоо миний өөр хүсэх юм юу байхав дээ. Энэ ард түмнээ л хараасай л гэж дээд төрийн түшээдүүдэд л хэлмээр байна. Энд эвтэй найрамдалтай байгаарай. Энэ Хувьсгалт нам, Ардчилсан нам хоёр одоо ямар амьтанд муугаа өшөө амьтанд харуулах гэж байгаа биш гээл зурагтаар гаргаал тэгээл хэрэлдсэн мэрэлдсэн ч хамаагүй гаргаал байх нь сонин биш байна биз дээ. Тэгээд тэр бас нуух юмаа нууж, хаах юмаа хаагаад нэг цугаараа нэг бужигнасан нэг тогоонд булгисан нэг дааганууд гэж байдаг дээ. Тэгээд тэр үгээрээ жишсэнээр, ээж аавын сургаал тэр нэг ард түмнээ харж үзэж үздэг тэр хоёр сая таван зуун мянган төгрөгөө л өгөөсэй, бүр чадахгүй байлаа гэхэд тэр 70, 70 л хүртээж өгөөсэй.
Эрдэнэтуяа -
Цагаан сарын өмнө амжихгүй л болж байгаа юм шиг байна ш дээ.
Лхагва -
Бараг жил болж байна.
Эрдэнэтуяа -
Тэр чинь аймаар дэвтэр мэвтэр.
Лхагва -
Тэр чинь ингэж байна. Дэвтэр, баахан дэвтэр хийдэг.
Эрдэнэтуяа -
1500 ш дээ.
Лхагва -
А тэр чинь аргагүй л.
Тэгээд юу яана.
Эрдэнэтуяа -
Энэ гарын хээ авна гэсэн хурууны?
Лхагва -
Тийм үү. Ер нь тэгээд нарийн бүртгэл мүртгэл нарийн явах юм бол зөв л дөө. Тэр нарийн явахгүй бол болохгүй. Тэр нарийн бүртгэл дээр.
Эрдэнэтуяа -
Яг давхардах, илүүдэл зардал гаргахгүй л.
Лхагва -
Тэр ингэж болдогүй юм байхдаа. Миний бодол шүү дээ. Хүүхэд. Бас гэрчилгээгүй хүүхэд алга. Том хүн паспортгүй хүн алга.
Тэр ноднин бол илүү юм явагдсаан. Гэрлэлтийн мөнгө сөнгө гэж явж байхаар тэр хүүхдийнхаа мөнгө өгч байвал ядарсан. Ядарсанаа л харж үзэж гаргамаар байна.
Эрдэнэтуяа -
Гэрлэлтийн мөнгө их өгсөн л дөө тэ?
Лхагва -
Давхардуулаад хэд хэд авцийн ш дээ. Одоо тэрийг бол яахын. Нэг хүн 2, 3 авгай аваал аваад байна ш дээ. Авч байгаа нь харагдаал байгаа ш дээ.
Тэр чинь компьютерт орж ирдэгүй юм уу. Батлуулцан хүн орж ирдэг баймаар юмаа.
Хоёр авгай авцан хүн хоёр газраас авцан л байгаа ш дээ. Би мэдэж байна.
Эрдэнэтуяа -
Таны амьдралд ямар нэгэн гүнээр нөлөөлсөн үйл явдал бий юу? Эерэгээр, сөргөөр, амьдралд чинь өөрчлөлт гаргасан, эргэлт гаргасан ч юмуу? Эсвэл аймаар сэтгэлийн шарх марх, гүн тийм.
Лхагва -
А зүгээр хувийн амьдралд болул одоо зовлон жаргалын хувьд болул хэнд ч байх л асуудал л даа. Ёстой нөгөө элэг бүтэн хүн байдагүй юм гэдгийн байна лээ. Тэрийг болул бодохгүй байна. Байх л ёстой юм байгаал биз. Төр засгаас бол надад тийм хүндрэл тусаагүй ээ. Би болгоол бүтээгээл, намайг бол үнэлдэг хүн нь үнэлдэг хүндэлдэг. Сэлэнгэ Алтанбулаг хоёр бол намайг хүндэлдэгээ би тэрийг бол сайн мэддэгийн. Тэрэнд ньч би баярлаж байдаг. Өдий болтолоо амьд явж байна зүтгэж явна. Миний одоо ингээд төмөр аваад, нэг арьс аваад зогсч байгаа. Энэний цаана би 20, 30 хүний амьдрал залгаж явна. Нэг хүн одоо ингээл 10 хийл төмөр, 5 хийл төмөр авчраад одоо ингээд энэ хүүхэд төмөр өгч байна мөнгөө авна гээл зогсч байна. Би олон түмнийг л тэжээж яваа. Олон хүнд л буян үйлдэж байна гэж бодож байна. Тэгээл яадгийн энэ чинь хөөрхий амьтан ингэхгүй бол хэцүү байна. Тун хүнд байна. Тийн. Одоо төмөр нь ч олдохоо байлаа. Тэгээ л лааз төмөр, архины шил мил, одоо тэгээд ч шил милий нь ч авах газар олдохоо байгаад байгаа. Юм юм л байдаг байлаа. Олон түмнийг л хоолтой ундтай улам сайхан байгаасай л гэж бодохын. Тэгээ л нуур амгалан бол нугас амгалан. Хүн хүний төлөөл, хүн хүний төлөөл сайхан явж байх юм бол сайн санааны үзүүрт өвс бүтэж л таараа.
Эрдэнэтуяа -
Таны амьдралд ба ер бусын ба онцгой гэх зүйл бий юу? Ер нь хадгалж явдаг, дурсч явдаг. Нандигнаж явдаг, аав ээжээс өвлөсөн ч юм уу, нэг тийм.
Лхагва -
Өө тэр аав ээжийн дурсамж, одоо ээж аавыг хайрлахгүй хүн гэж хаа байхав. Тэр бол элэг зүрхнээс, аавын тухай дуу Жавхлан дуулсан чинь л уйлж л суудгийн. Би ээжийн тухай дуу дуулсан ч уйлж л суудгийн. Тийм юм байлгүй яахав.
Эрдэнэтуяа -
Дурсаж?
Лхагва -
Дурсаж тийн. Тэгээл ээж аавын захиас болул одоо элэг зүрхнээс гарахгүй байлгүй яахав. Байнга байна. Тэрийгээ улам өвлөж үр хүүхдэдээ захина. Тийн. Миний үр хүүхдүүд үнэхээр миний үгнээс а б-гүй гардагүй. Тэрэнд нь би маш их баярлаж явдаг би. Зөв боловсон л үр хүүхдээ хүмүүжүүлж, аав нь архи уучихаад, ээж нь архи уучихаал тэгээд үр хүүхдээ захирна гэж яадгийн. Би одоо хүртэл архи уухгүй, тамхи татахгүй. Ямар ч юм хэрэглэхгүй. Архи уудаггүй, тамхи татдагүй хүн найз муутай л юм шиг санагдын. Тэглээ гээд яахав би олон түмэндээ зөв, ажлаа зөв хөдөлмөрөө хийгээд олон түмэндээ буян үйлдээл явж байна. Болж л байна. Өвчтэй, зовсон, ядарсан хүн байвал би босгох юмсан, эдгээхийнсэн гэж л бодож явдаг. Тийн. Би 2 хүний амьдрал ч юмуу, өвчтэй зовлонтой хүнд туслая л гэж бодож явдаг. Тэрний буян л үйлдэж байгаа. Ханан гэр холдож хадан гэр ойртож байгаа буян үйлдэе л гэж бодож явдгийн. Чадах мэдэхээрээ туслая л гэж бодож явдгийн.
Эрдэнэтуяа -
За, за ярилцлага өгсөнд маш их баярлалаа.
Лхагва -
За чамд бас маш их баярлалаа. Ажил төрөлд чинь өндөр амжилтыг хүсэн ерөөе. Хойш хойшоо миний хүү сайн олон хүн, ингээд зоригтой, урдаа тавьсан зорилготой эцэж цуцахгүй юманд, нэг хүн муу хэлж байсан, нэг хүнд шантрахгүй зоригтой л яв. Хүн зориг л байвал юманд хүрнэ шүү дээ. Шантарч л болохгүй. Энэ намайг муу хэлчихсэн, миний юм явсангүй. Миний ажил бүтэхгүй юм байна ерөөсөө гэж шантарч болохгүй. Тийн. Тийм юмандаа зоригтой. Хүн зориг байвал бүгдийг ялдаг нь үнэн ш дээ. тийн. Энийг хүсч ерөөе эмээ нь. За баярлалаа. Ирж ярилцлага авсанд маш их баярлалаа. За одоо тэгээд би захих юм юу байхав дээ. 73 гишүүндээл ард түмнээ харж үзээрэй л гэж захья. Амласан юмаа өгөөрэй л гэж хэлье. Олон түмний төлөө би хийхийг хүсч байна. Таныг ярилцлага авсанд маш их баярлалаа. Тийн. 36 жил болж байна Алтанбулагт ирээд. Маш их баярлалаа миний хүү. Ажилд чинь амжилт, амьдралд чинь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе өө.
Эрдэнэтуяа -
За баярлалаа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.