Lhagvatseren


Basic information
Interviewee ID: 990469
Name: Lhagvatseren
Parent's name: Yanjinlham
Ovog: Buyan
Sex: f
Year of Birth: 1950
Ethnicity: Halh

Additional Information
Education: tusgai dund
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist
Born in: Uyanga sum, Övörhangai aimag
Lives in: Altanbulag sum (or part of UB), Selenge aimag
Mother's profession: herder - milkmaid
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
herding / livestock
work
authority
privatization
politics / politicians


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Эрдэнэтуяа -

За хоёулаа.

Лхагвацэрэн -

За тэгье. Би тэгээд Өвөрхангай аймгийн Уянга суманд төрсөн. Одоо хүүхэд насаа бол сургуульд дунд сургуульд өнгөрөөгөөд тэгээд одоо 5-р ангид 6-р ангиасаа энэ Сэлэнгийн Алтанбулагт ирээд, тийн. Тэгээд одоо би Сэлэнгийн Алтанбулагаас гараагаа эхэлсэн хүн байгаам. Алтанбулагт одоо далан, далан хоёр онд ирсэн. 72 онд ирээд энчээ хөдөө САА гэж байхад САА-д илгээлтээр саальчингаар ирж байсан.

Эрдэнэтуяа -

За.

Лхагвацэрэн -

Илгээлтийн малчингаар ирээд манайх. Ээж аав маань малчингаар ирээд. Тэгээд илгээлтээр малчингаар ирээд ингээд одоо энэ Хяраан гэж байгаа газар малчин хийгээд яваад, тэгээд тэрнээсээ хойш 78 онд юуны Дарханы Хөнгөн хүнсний техникомоо төгсөөд 78 онд. 75 онд тэр чинь орсын. 78 онд тэрийг төгссийн. Тэгээд насаараа энэ САА-н хадлан бригад, одоо энэ тариа бригадын тогооч хийж байсан. 33 жил тогооч хийсэн. Тэгээд одоо 33 жил тогооч хийхдээ бол би ёстой нээрээ энэ одоо Талын нуруу л гэж байна, энэ хадлан бригад л гэж байна, одоо би 33 жил тогооч хийхдээ би ер нь Алтанбулагт бол нилээн олон жил болцон хүн.

Эрдэнэтуяа -

Аанг.

Лхагвацэрэн -

А энэнээс хойш бол одоо Алтанбулагийн техникоом гэж байлаа. Одоо бол 5, 6 сайхан байр, 5, 6 том сайхан байшингууд байсан. Одоо бол юу ч байхгүй.

Эрдэнэтуяа -

Энэ одоо зөндөө олон барилгууд.

Лхагвацэрэн -

Тийн. Зөндөө олон барилгууд байсан. Одоо тэгээд суурь л үлдэж байна ш дээ. Одоо бол юу ч байхгүй. Одоо авс шиг авс шиг муухай муухай байрнууд л үлдэж байна. Энэ чинь одоо 90 онд л ардчилсан гараад ийм болгочихсон ш дээ. Тэрнээс өмнө Алтанбулагийн техникоом гэдэг чинь том байгууллага байлаа ш дээ. 500, 1500 оюутантай. 600, 700 мянган ажилчин, багш нартай. Одоо ийм газар байсын. Одоо энэ Алтанбулаг чинь одоо хичнээн гоё хөгжилтэй, хөгжөөнтэй газар байсан. Одоо бол юу ч байхгүй. Одоо тэгээд улсууд нь одоо энэ амьдрал нь улам л доошилж байгаа болохоос дээшилж байгаа юм юу ч байхгүй. Би ууг нь Алтанбулагийн ёстой ууг нь. Одоо энэ зах зээл гараад зах зээлээс хойш чинь би зах зээлд гараад, хүүхдүүд хүүхэд дагуулаад хот руу явуулчихаад тэгээ л одоо миний ах дүү нарыг энэчээ байдаг. Ирдэг, очдог. Тэхэд чинь би одоо амьдрал үнэхээрийн, хөдөөний амьдрал бол үнэхээр хэцүү байна. Одоо эднүүс бол залуу улсууд нь ажил хийж байгаа юм алга байна ш дээ. Юу ч байхгүй. Хүн ороод одоо нэг аягатай цай нь хар цайнаас өшөө юм байхгүй төвийнх нь. Одоо тариа бригад дээр ажиллаж байсан улсууд бол үнэндээ амьдрал бол үнэндээ ёстой мөлхчихсөн байна. Одоо тариа бригад, одоо талын улаан гээд 400 үнээний ферм байлаа. Энэд чинь одоо миний ээж аав ч ажилладаг л байлаа. Ах дүү нар ч ажилладаг л байлаа. Тариа бригад чинь өдий төдийгөөрөө, одоо миний нөхөр ч гэсэн ажилладаг л байлаа. Одоо болул үнэндээ ёстой амьдралын төлөө болул одоо аргагүй л хоногийнхоо хоолыг тэгж байгаа болохоос ер нь амьдарч байгаа улсууд бол алга. Алтанбулагийн иргэнээс болул үнэхээрийн байхгүй болчихож. Би болул ирээ л хараад байхад болул хүн болгон л одоо тэтгэвэрийнхэн. Одоо энэ дэлгүүрт ороол зогсоход л хөөрхий амьтад зээл өгөөч, 5 хийл гурил зээл өгөөч, 10 хийл гурил зээл өгөөч гээд улсууд одоо тэгж байна ш дээ. Тэгээд одоо хойшоо гардаг амьдрал нь байна. Хойшоо гардаг амьдрал нь байлаа гэхэд л хойд хил дээрээс чинь одоо наашаа гаргаж байгаа бараагий нь цаашаа гаргаж байгаа бараагий нь хураагаа л эргүүлээд л нөгөөдөхий нь эргэж нөгөөдөхөө төлөө л энэ гарч байгаа улсууд чинь эргэж төлөө л эргээ л ямарч гарсан мөнгөнийхөө эргүүлээд авч чадахгүй байна ш дээ. Иймэрхүү л амьдралтай болчихсон байна. Зах зээлд гараад сайхан болсон юм бол еөр алга. Ардчилсан нам бол арай дэндүү. Улсууд бол сайхан болж байна л гэж бодож байгаа байх. Дээгүүрээ бол сайхан болж байгаа, болж байгаа. Болоогүй биш болж байгаа. Тэр нь бол мэдэгдэж байгаан. Мань мэт чинь байтугай улсуудад мэдэгдээд байгаан. Илт байгаа юм чинь. А тэгээд даацтайхан одоо тэгээд малчин байсан, тариаланчин байсан, би одоо энэ САА-д 32 жил ажилласан. 32 жил. Өнөө жил эднийх 50 жилийн ой хийж байсан. САА-д насаараа ажилласан надад л лав нээрээ ганц тэмдэг байхгүй байгаан ш дээ.

Эрдэнэтуяа -

Чамайг дуудсан уу?

Лхагвацэрэн -

Үгүй дуудаагүй. Юу гэсэн үг ийм. Насаараа мөлхөж мөлхчихөөд энэ чинь, ёстой гар хөлөөсөө залуу зандан 18 наснаасаа эхэлж мөлхчихөөд иймэрхүү л янзтай үлдэж байгаан ш дээ бид нар. Тэгээд одоо бид нарт яахав. Тэтгэвэрийн мөнгө нь 81000 төгрөг.

Эрдэнэтуяа -

Та 81000 төгрөг авч байна уу?

Лхагвацэрэн -

Тийн. 81-г авч байна. Тэгээ л одоо тэр чинь юу болохийн тэр чинь. Идэх юм нь байна, уух юм нь байна, өмсөх юм алга. Тэрнээс чинь одоо ер нь мэдэхгүй, энэ бол үнэхээрийн. Хамгийн доод талын тэтгэвэр гэхэд чинь одоо тэр 54000 авч байна ш дээ энэ улсууд чинь, хамгийн доод талын тэтгэвэр. Одоо 100, хамгийн доод талын тэтгэвэр ажлын 100.

Эрдэнэтуяа -

108000.

Лхагвацэрэн -

Тийн. 108000 гэдэг чинь одоо энэ өндөр настангуудад тийм юм байхгүй байна ш дээ. 108000. Насаараа зовж зовж зовлогоо зовоож. Одоо бол. Одооны үетэй адилхан бид нар чинь мөлхөж байгаад. Би л лав нээрээ арван хэдтэй тогооч хийж байхдаа нээрээн одоо энэ Лхасүрэн гуай мэднэ дээ. Тэ. Ёстой би шөнө 12 болж байхад шөнийхөө цайг өгсөн. 2 цаг болж байхад үүрийнхээ цайг өгч байсан. 2 цагт унтаад 5 цаг болж байхад поолинд улсуудыг гаргахад би бол босоогоороо хийгээд гаргадаг л байлаа. Одоо тэгвэл тийм юм ерөөсөө байхгүй. Одоо хүний амьдралыг харна, үзнэ. Орон нутаг бас. Би одоо яахав дээ. Би бас тэрэн дээр гомдоод байхгүй юу. Би үнэндээ энэчээнээсээ бас хүүхэд наснаасаа эхлээд ажилласан хүн байна даа энэ чинь САА-д энэ чинь. 50 жилээр яахав дээ надад чинь бас нэг. 50 жил газар тариалангаар явчихсан, нөхөр маань ч нилээн олон жил явсан. Тийн. Насаараа явлаа. Бид нар чинь зөндөө л олон жил явлаа. Тэхэд чинь бас нэг хоёр, 50 жил болж байгаа шүү гээд одон тэмдгээ больё оо, Атрын 50 жил болж байна ирээрэй гээд урилга өгсөн болул хүн бүр байна шүү дээ. Тэхэд чинь өндөр настай болсон ч гэсэн. Тэхэд чинь. Одоо цаад бол ер нь 2-хон тогооч байгаа. Алтанбулагт одоо. Бусад нь үхээд дууссан. Тэхэд чинь одоо тиймэрхүү л байх юм байна ш дээ. Тэхдээр зэрэг ер нь ирээдүйнхээ амьдралыг ард түмэн болул бас л нээрээ. Өндөр настангаа л ерөөсөө хаяцан. Одоо тэгээд. Одоо нэг 35-аас дээш насны хүн болул ямар ч ажил хийх юм байхгүй болцон байна ш дээ. Нас заагаа л одоо өнгөрсөөн. Нас чинь хэтэрсэн. Ингээд одоо нас заачихсан. Ийм л болчихсон байх юм байна ш дээ. Тийн. Нас заагаа л. Жаахан нэг ёстой нөгөө нэг 10 хуруундаа алттай хүүхэн, хүн байх юм бол ажилд авдаг. Одоо ер нь тийм л болсон тэ. Мөнгөтэй төгрөгтэй хүнийг ажилд авдаг болохоос зүгээр нэг жирийн нэг хувцастай хүнийг бол тэгээд та ажил байхгүй ээ гээд. Ер нь тийм л болсон цаг байна шүү дээ хүүхдүүд минь. Одоо тэгээд ингээд чамд л гэж хэлэхэд энэ маягаар, дээд үеэ нэг харж үзэж баймаар, тэтгэвэрээ жоохон нэммээр. Хамгийн гол нь тэ. Хамгийн доод талынхаа тэтгэвэрийг одоо дор хаяхад нэг 150000 болдоггүймаа гэхэд 160, 50 дээш нь тавиад өгөхөд бол болж байна. Насаараа энэ газар тариалангийн чинь ажилд, арай ч дээ бас нэг. Хүнд чинь бас нэг хийсэн бүтээсэн, бид нарын бүтээсэн юмаар л эд нар чинь явж байгаан шүү дээ. Энүүхэндээ л гэж хэлэхэд. Тийм биз дээ. Бид нарын бүтээсэн юмаар л ингэж явж байгаа. Аав ээж, ах дүү нар. Одоо тэгээ л байхгүй боллоо шүү дээ. Одоо өшөө юм асуувал асуу, асуувал хариулаад өгье чамд.

Эрдэнэтуяа -

Тухайн үед ажилд орох процесс ер нь ямар байсан?

Лхагвацэрэн -

Тухайн үед ажилд орох процесс болул ерөөсөө ажилгүй хүн гэж байдаггүй байсын.

Эрдэнэтуяа -

За.

Лхагвацэрэн -

Ажилгүй хүн байсан бол дуудаад оруулдаг байсын.

Эрдэнэтуяа -

За.

Лхагвацэрэн -

Одоо захиргаан дээр дуудаад бүртгээд –одоо чи ажилгүй байна. Юу хийхэв гээд ямар ажил хийхэв. Одоо тэнчээ тийм ажил байна тэрийг хий гэж. Тушаадаг байлаа. Тэгээд бидний тэрүүгээр явж хийдэг байлаа.

Эрдэнэтуяа -

Хийхгүй байна гэж байхгүй юу?

Лхагвацэрэн -

Нэг ч байгаагүй ерөөсөө.

Эрдэнэтуяа -

Аанг.

Лхагвацэрэн -

Одоо энэ өлсгөлөн гэдэг юм чинь ч байгаагүй юм. Нээрээн. Үнэндээ л гэж хэлэхэд. Сайхан байсын. Одоо ингээ л 16, 7, 8 хүрээ л 17, 18 хүрээ л сургуульд явахгүй эрэгтэй хүүхдүүдий нь ажилд оруулдаг байсын. Эмэгтэйчүүдий нь одоо саальчин ч бай саальчин, барилга бол барилга, ТМС бол ТМС-д хувиарлаад. 3 жил болоод ирэхээр чинь энэ САА чинь ажлаар хангадаг байлаа. САА гэж байхад. Одоо тэгээд ардчилал гэдэг юм гарч ирээ л энэ чинь бүгд хумигдаа л шүхэр шиг болцын. Тэрнээс ардчилал гараагүй байхад чинь энэ САА гэдэг чинь хүнээ бүртгэж аваад, явуулаад, эргүүлж авчруулаад: –танай хүүхэд сургууль төгссөн гэсэн одоо юу хийж байна. Ямар ажил хийж байна. Одоо юу хийхэв гэж ингэж асуудаг байлаа. Ажил нь бэлэн байдаг байлаа. Ажил нь бэлэн байдаггүй гэж байдаггүй байлаа. Ажил нь бэлэн байдаг байлаа. Би чинь одоо 95 онд Хөнгөн Хүнсний техникоомыг төгсөөд ирээ л ирэнгүүтээ би САА-д тогоочоор, тэгээ л би тогооч хийгээ л 30 хэдэн жил тогооч хийлээ. Амрах цагтаа амарчихна, амрахгүй цагтаа амрахгүй, өвөл зунгүй тогоочоо хийгээд явчихна. Тэгээ л одоо ер нь 40, 50 хүрээ л тэтгэвэрт гарахад чинь ер нь их юм бардаггүй дээ. Одооны хүүхдүүд юм байнав. Юу ч алга, юу у ч алга байна. Сургууль төгсөө л мянга сайхан дээд сургууль төгсөөд ажлын байр алга.

Эрдэнэтуяа -

Мнг.

Лхагвацэрэн -

Мянга сайхан одоо, одоо манай энэ гэхэд л одоо 4, 5 охидууд ажилгүй сууж л байна. Хойшоо гарнаа. Хойшоо гарсан юмы нь хураагаад авчихна. Хураагаад авчихсан юм чинь яаж амьдрахын. Үгүй тийм биз дээ. Тиймэрхүү л янзтай байна, байх юм байна ш дээ. Би бол одоо ардчилсан нам гараад дээш гарсан юм гэж өөрчлөлт хийгээд дээш гарсан юм бол ард түмэнд л лав. За яахав дээгүүрээ байдаг байх өө. Байгаа нь бол хөгжил мөгжлийн хувьд бол байна л даа. Хот ч ямар янзтай байлаа. Хөгжил бол байна. Хөгжлийнхөө тэр зүгээр байж байгаад, ард түмэн болул үнэхээр одоо үнэхээр ядуурч байна. Үгүй ээ одоо энэ ажил хийхгүй байгаа улсууд чинь тэгээд хэрэг хийж л мөнгө олж байна ш дээ. Хулгай хийж мөнгө олж байна. Одоо тэгээд яахын. Үгүй ээ тэгээд үнэн шүү. Хулгай хийж байж л мөнгө олж байна ш дээ. Хулгайч байдаггүй байсан ш дээ. энэ гадаа чинь байдаггүй юм байдаг л байлаа. Түлээ мод, түлш гэдэг чинь. Одоо бол дандаа л хулгайн юм. Үгүй чи гараад ороод ирэхэд чинь хулгай хийгээд ямар сайндаа би энэ дүү нартаа хоосон ч байсан хулгай юм ээ дээ битгий хулгай хийж хэрэгт орчихож үзээрэй гэж гуйх л юм тэр гэж гуйгаад байна ш дээ. Тийн. Үгүй ээ тэгээд хулгай хийж амьдрахгүй гэхээр амьдрал нь одоо хэцүү байна ш дээ. Үгүй ээ нээрээ. Баталгаа алга байна ш дээ. Амьдрал ямар ч баталгаа алга. За нэг нэг нь эрэгтэй нь авгай авлаа гэхэд тэр 2 амьдрах баталгаа алга байна ш дээ тэнд чинь. Юу ч тэнд нь алга. Ажил алга, ажлын байр алга. Хамгийн гол нь ажлын байртай болул одоо дээхэн үед чинь Алтанбулагийн техникоом гэдэг чинь байхад чинь 1500 оюутантай тэрэнд чинь одоо Алтанбулагийн бараг л тал ихэнх нь ажилладаг байлаа. Одоо юу байгаан юу ч алга.

Эрдэнэтуяа -

Мнг.

Лхагвацэрэн -

ТМС, техникоом гэж байсан. Тэгээ л одоо САА гэдэг чинь одоо хадлан баригаад 5 баригаад гардаг байлаа. Хадлангийн баригаад гэж. Тариа баригаад гэдэг чинь 3 баригаад байдаг байлаа. Тэрэнд чинь одоо хичнээн их хүн ажилладаг байлаа. Одоо бол тийм юм алга ш дээ. Нэг баригаад гэж байгаа нь л мэдэхгүй ээ нэг хэдэн га, 300 га тарьдаг юмуу, тариулдаггүй юм уу тэгээ л болчихно. Тэр үед чинь одоо сая маяаар нь тариалдаг байлаа ш дээ. Хадлан баригаад гэдэг чинь ерөөсөө.

Эрдэнэтуяа -

Халиурч байдаг?

Лхагвацэрэн -

Халиурч байдаг. 200, 300 тонноор нь өвсийг авдаг. 300 тонн, хичнээн юугаар нь авдаг байлаа. Одоо тийм юм байхгүй байна ш дээ. За тэхдээр чинь зэрэг энэ зуд болоод зуд зулхайд буухаас ч яахав. Зуд зулхайд чинь хичнээн тонноор нь хадаа л энэ өвсийг чинь овоолчихно. Өвөл болохоор чинь л одоо тэр юуны өвс гээд л дээд өвсийг чинь одоо, өө золигоо, иргэний хамгаалалтын үеэр, иргэний хамгаалалт л гэдэг байсан дээхэн үед чинь одоо энэ тэнд чинь хураагаад Сэлэнгийн наад талд чинь буурийн баазад чинь тэр чигтээ өвсний агуулах байсын ш дээ. Том, том нуруунуудыг чинь хураагаад хураагаад тавьчихсан. Хичнээн тонноор нь хураагаад хураагаад тавьчихна. Тийм л байсан ш дээ. Тэгтэл одоо бол тийм юм байхгүй.

Эрдэнэтуяа -

Юутай холбоотой бол?

Лхагвацэрэн -

Тэр бол одоо яахав. Би бол ардчилсан намтай холбоотой гэж л үзнэ. Нам гарч ирээд, ардчилсан нам гэдэг юм гарч ирээд, ардчилал гарч ирээ л ийм болгочихож байгаа юм чинь. Тэрнээс өмнө САА чинь болул одоо их сайхан байсан ш дээ. Хүү 3, 4 тариа баригаад. Одоо тэрний нэг ширхэг ч юм алга, тэрэнд орвол ажиллаад ажилаад, одоо тариа баригаадын чинь ч юм алга, ногоо баригаад гэж хичнээн том юм байлаа тэ. Пөө чухам ёстой зүгээр тал хийгээд тарьсан ногоо баригаад чинь одоо их том юм байсан. Одоо хөдөлмөрийн баатар Туяа гэж байна. Энэ чинь одоо бүгдийг л хийж, мандуулж байсан улсууд. Одоо бол тийм юм алга байна ш дээ.

Эрдэнэтуяа -

Энэ Сэлэнгийн Алтангийн юуны юу юу?

Лхагвацэрэн -

Тийн.

Эрдэнэтуяа -

Туяа гэж.

Лхагвацэрэн -

Тийн.

Эрдэнэтуяа -

Аанг.

Лхагвацэрэн -

Тийм л юм байсан. Одоо бол юм алгаа.

Эрдэнэтуяа -

Алтангийн САА малтай байсан уу?

Лхагвацэрэн -

Малтай байсан. Өчнөөн төдий малтай байсан. Энэ чинь САА чинь хачин их малтай айл, газар байсан шүү дээ.

Эрдэнэтуяа -

Мнг.

Лхагвацэрэн -

САА-н чинь улсын 400 үнээний ферм чинь. Тийн. 900 ферм, тийн 900 толгой мал болж байж тэгээд одоо сүйрсэн шүү дээ. Тийн. Тэгээд хөдөө чинь САА-н мал гэж хичнээн их юм байлаа ш дээ САА-н мал чинь одоо чухам. Үхэр, адуу мадуу хичнээн их юм байлаа. Одоо тэрийг чинь хувьчлаад байна, хувьчлаад байна гээд хувьд мал авсан улсууд нь авч дуусдаг юм байгаа биз. Аа дуусдаг юм байгаа биз. Хувьчлалаар аваад дууссан юм байлгүй. Өшөө юм алга. Хэдэн өвөө хөгшид нь одоо тэтгэвэртээ гарсан нэг нь мөлхчил байна, одоо тэгээд дуусчихлаа. Одоо эртээдийн зуданд чинь хичнээнийг үхсэн гэж ярих юм байна ш дээ энэ улсууд чинь. Одоо бид нарын юм бол ингээ л дууссан.

Эрдэнэтуяа -

Та яагаад тогооч болох болсон бэ?

Лхагвацэрэн -

Би юу?

Эрдэнэтуяа -

Мнг.

Лхагвацэрэн -

Би бол өөрөө.

Эрдэнэтуяа -

Дуртай байсан уу?

Лхагвацэрэн -

Хоол хийх дуртай, хоббитой. Тэгээд одоо яахав 30 хэдэн жил тогооч хийгээд хотод очоод яахав ээ энд тэнд ганц нэг юм. Хүүхэд, би чинь 95 онд энэчээнээс явсын.

Эрдэнэтуяа -

Хөө эрт явсан юм байна ш дээ тэ?

Лхагвацэрэн -

Тийн. Зах зээл дөнгөж гараад 5 жилийн дараа явсын.

Эрдэнэтуяа -

Тийм үү?

Лхагвацэрэн -

Тийнх. Тэгээд одоо яахав ганц хүүтэй байсын, ганц хүү маань хотод.

Эрдэнэтуяа -

Ганц хүүтэй юм уу та?

Лхагвацэрэн -

Тийн.

Эрдэнэтуяа -

Мнг.

Лхагвацэрэн -

Хөгжмийн сургууль төгсөөд тэгээд хотод ажиллуулаа л. Тэрнээс өөрөө нэг дуу муу бичээ л одоо хөгжмийн зохиолч Жайк гээд.

Эрдэнэтуяа -

Жайкаа?

Лхагвацэрэн -

Тийн.

Эрдэнэтуяа -

А тэр танай хүү юм уу?

Лхагвацэрэн -

Тийн. Тэр, ганц хүүтэй юм байгаам.

Эрдэнэтуяа -

Аан. За за за.

Лхагвацэрэн -

Тэгээд хөгжмийн зохиолч Жайк гээд. Танихгүй ээ танихгүй та нар яаж танихав. Нэг бүдүүн бор залуу байгаа. Тийн. Тэгээд тиймэрхүү л байна даа хүү минь.

Эрдэнэтуяа -

Мнг. Ер нь тухайн үеийн хүмүүсийн ажилд хандах хандлага хэр байсан бэ?

Лхагвацэрэн -

Ш тэр чинь хийж байгаа ажилдаа дэндүү үнэнч шудрага. Ёстой би одоо боддогийн. Энэ зах зээл гараад би энийг мэдэхнээ хээ тэр САА гэж байхад бэрх юман дээр зогсдог байлаа ш дээ би чинь одоо, бид нар чинь одоо. Тогооч гээд бүх л юмыг хариуцсан. Тэгээд том том склад эд нарыг чинь өнөө гэрийн бор эсгийгий чинь хичнээнээр хураалттай. Одоо идэж уух юм чинь хичнээнээр хураалттай. Үгүй тэр бор эсгийнээс ганцыг аваад орон доогуур хөшиглөж байх нь яалаа гэж би одоо. Үгүй ээ нээрээ үнэн. Үгүй ээ би ганц, ийм түмпэн ч САА-гаас олж аваагүй. Тэхэд одоо зах зээлд гараад үзсэн чинь одоо тэгээд зах зээл гараад САА гэж байснаа би одоо эдэлж байсан юмаа мэддэггүй дээ. Айлд ороод үзсэн чинь миний эдэлж байсан юмнууд байгаад байгаа юм чинь.

Өөр хүн -

Манай өвгөн насаараа нягтлан хийсэн, нярав хийсэн

Лхагвацэрэн -

Тийм ш дээ

Өөр хүн -

Мини ймуу талийгаач. Тэгэхэд чинь одоо энэ хойно том склад байсан том улаан. Нэгийг ч авч чадаагүй. Жигтэйхэн л их юмтай байсан.

Эрдэнэтуяа -

Тэгээд тэр алга болсон?

Лхагвацэрэн -

Тийн. Тэр чинь зах зээл гараа л алга болсон.

Өөр хүн -

Ер нь цөөхөн хүнд хуваасан юм шиг байгаамаа.

Лхагвацэрэн -

Ерөөсөө л цөөхөн хүнд хуваасан.

Эрдэнэтуяа -

Мнг.

Лхагвацэрэн -

Тийн. Тэгээ л байхгүй болсын шүү дээ хүү минь. САА-н бааз гэдэг чинь их юм байсан. Үгүй ээ чи Алтанбулагийн техникумыг бод доо. Их юм байсан шүү дээ. Аа яа яа. Одоо юу ч байхгшй байна ш дээ.

Эрдэнэтуяа -

Одоо тоосгонуудыг нь зөөгөөд байгаа юм уу?

Лхагвацэрэн -

Аан.

Эрдэнэтуяа -

Тоосгонуудыг нь зөөгөөд байгаа юм шиг байгаан тэ?

Лхагвацэрэн -

Тоосго гэж дотор нь байсан хөрөнгө гэж юу байсан гэж санаж байна та нар. Хээ, 1500 оюутан хооллодог гуанз гээд. 1500 оюутан суудаг хичээлийн байр, дотор байгаа сандал, ширээ, юу байсан гэж санана. Дандаа мебель, техникум зөндөө сайхан юм байсан шүү дээ. Би чинь бас нилээн залуу насандаа техникумд чинь 2 жил тогооч хийсэн ш дээ.

Эрдэнэтуяа -

Аан за.

Лхагвацэрэн -

Тийн. Хүүхэд жаахан байхад 2 жил тогооч хийж байсан.

Эрдэнэтуяа -

А тийн. Ойрхон гэж.

Лхагвацэрэн -

Ойрхон. Би чинь дандаа хөдөө явдаг байсан байхгүй юу хөдөө баригаад дээр. 45км, 90 хэдэн км ийм газар явдаг байсан байхгүй юу. Тэгээд төвдөө энчээнээ тогооч хийдэг. Алтанбулагийн техникумд 2 жил тогооч хийсийн. Сайхан газар байсан. Одоо болул энийг хараад нүдний нулимс гардагийн. Ийм сайхан юмыг чинь. Эндээс чинь одоо хичнээн том том үйлдвэр орж ирээд, үйлдвэрлэл явсан бол энд чинь одоо байж л байгаа биз дээ байрууд. 5 оюутан, 5 байр байсан тэр нэг оюутны байр гэж 5 байр байсын. Одоо ганцхан байр үлдсэн байна. Техникумын, улсад тэ МУ-д ерөөсөө манай техникум шиг байртай газар байгаагүй. Байхгүй байсан гэсэн. Ховдод нэг байдаг байсан гэсэн, манайд нэг байдгийн. Тэгээд тэр одоо хар л даа. Одоо байхгүй, юу ч байхгүй хичнээн сайхан юм. Дээгүүрээ зөөгөөд л, ёстой ардчилал гарч ирээ л тэрийг чинь зөөгөө л буулгаа л.

Эрдэнэтуяа -

Та яагаад ганц хүүхэдтэй гэж? Тогтдоггүй юу?

Лхагвацэрэн -

Үгүй ерөөсөө л ганц хүүхэдтэй. 25-даа ганц хүү гаргаал.

Эрдэнэтуяа -

Тэр үед хүүхдүүд бас тогтдоггүй байсан юм болов уу гэж бодсын?

Лхагвацэрэн -

Үгүй. Тэр үед чинь тогтдоггүй ч гэж хаашаа ч юм бэ. Тэр үед чинь сайхан байсын ш дээ. Ясли, цэцэрлэг гэж байлаа. Одоо 45 хоноод, биднүүс чинь 45 хоноод төрөөд 45 хоноо л ажилдаа ордог байсын ш дээ.

Эрдэнэтуяа -

Харин тийн гэсэн тэ?

Лхагвацэрэн -

Тийн. Тэгээ л хүүхдүүд цэцэрлэг яслид өгчихнө. Тэгээ л хүүхдээ яслиас авчина. Тэгээ л цагтаа хүүхдээ очоо л хөхүүлчинэ. Тэхэд чинь сайхан байсын. Одоо тэр хаа байна. Ер тийм юм алга байна ш дээ.

Эрдэнэтуяа -

Одоо 45 хоногтой бий хэл 2, 3 настай хүүхэд олигтой харж чадахгүй байгаа улсууд чинь 45 хоногтой хүүхдийг ч харж чадахгүй биз?

Лхагвацэрэн -

Харж чадахгүй.

Эрдэнэтуяа -

Аягүй сайн хардаг байсан гэж байгаан.

Лхагвацэрэн -

Тийн. Юу у.

Эрдэнэтуяа -

Тэхээр хүмүүсийн хариуцлага.

Лхагвацэрэн -

Хариуцлага. Тийн. Тэр үед чинь хариуцлага маш их. Нарийн тооцдог байсын ш дээ. Одоо би бол одоо нэг чөлөө авлаа гэхэд 3 сарын чөлөө авлаа гэхэд 3 сардаа л багтааж очихгүй юм бол тэгээ л би цалингаараа торгуулж хариуцлага хүлээдэг. Тийм байсын ш дээ. Ажлын хариуцлага гэдэг чинь одоо. Тун айхтар. Одоо тийм юм юу ч алга байна ш дээ. Үгүй ээ одоо хар энэ их хурлын гишүүд чинь өөрснөө ажлын хариуцлага гэж байхгүй байгаа биз дээ. Хуралдаа сууж чадахгүй байгаа биз дээ. Өчигдөр гэхэд л яаж байна. Ард түмэн ажил хаях гэж байгаа биз дээ. Үгүй ээ тийм биз дээ. Хамгийн гол нь тэндээ байгаа байхгүй юу. Дээрээ хариуцлагатай байж байж доодох нь удирдаж байсан байхгүй юу. Дээрээ хариуцлага байхгүй юм чинь одоо яахын. Хаяад одоо хаяад ганцаарангий нь явчих юмуу. Тэхдээр чинь зэрэг яаж ажил явахын. Одоо тэгж ч мөнгө идлээ, ингэж ч мөнгө идлээ гээд. Одоо тэгээд өгсөөн, өгсөн. Одоо тэгж хэлэх байна. Чи бол яахав сүүлд нь миний хэлснийг найруулаад цээжиндээ аваад бичих юмаа бичээд болох юмаа болгоно л биз. Тийн.

Эрдэнэтуяа -

Та ер нь тухайн үед ажилдаа дуртай байсан уу?

Лхагвацэрэн -

Дуртай байсан. Би бол хотоор ч бол би 95 онд хот орчихоод би бол ажил хийж байсан.

Эрдэнэтуяа -

За.

Лхагвацэрэн -

Би 95 онд хотод очоод халдвартад 2 жил тогооч хийсэн. Цаашаагаа тэр жуулчны баазад гэдэг газар байгаа тэрэнд одоо 2 шахуу тогооч хийсэн. Яахав тогоочоо хийгээл яагаал. Одоо би ер нь ажил хийгээгүй энэ ачийг гараад 3 жил болж байна.

Эрдэнэтуяа -

Одоо 3-тай юу, 2 ой гарантай л байх тэ?

Лхагвацэрэн -

Одоо 3 жил болж байна. Ажил хийлгэхгүй. Би нэг цайны газар нэг өөрөө хувиараа цайны газар ажиллуулж үзлээ. Тэхэд чинь цайны газраас би нэг болоо л байдаг байсын. Одоо нас ахиад ирэхээр чинь хөл гар муудаад, хүүхэд ч ажил хийлгэхгүй юм аашлаад.

Эрдэнэтуяа -

Ер нь тогооч нар хөл муутай болдог юм шиг байгаан. Байнгын зогсоо.

Лхагвацэрэн -

Мнг. Байнгын зогсоо. Яагаа ч үгүй хөл муудчихдаг.

Эрдэнэтуяа -

Тухайн үед ер нь ажилдаа дургүй хүн гэж байх уу?

Лхагвацэрэн -

Байгаагүй.

Эрдэнэтуяа -

Дургүй байж байгаа л дуртай нь дуртай болно?

Лхагвацэрэн -

Үгүй. Дургүй хүн ч гэж байхгүй.

Эрдэнэтуяа -

Ажилтай л бол болоо гэж баярлах уу?

Лхагвацэрэн -

Ажилтай л бол болоо. Цалин авч байгаа юм чинь баярлахгүй яахын. Тэрүүгээр чинь хүн амьдарч байгаа юм чинь. Тэрийгээрээ хүн олж амьдарч байгаа. Одоо ч гэсэн ца ажилтай л бол хүн амьдрана ш дээ. Ажилгүй л бол хүн хоосон л сууж байна ш дээ.

Эрдэнэтуяа -

Мнг.

Лхагвацэрэн -

Ямар ч хүн одоо, одоо 18 нас, 16 настай охидуудыг одоо та нар тэнчээ очоод ажиллаад тэдэн төгрөгний цалинтай шүү, одоо ингээд ажиллаад энэ ажлыг хийгээрэй гэхэд дургүйцэх хүн байхгүй ш дээ. Ажиллана ш дээ. Ажлын байр байхгүй, ямар байр байхгүй. Ажлын байр байхгүйгээс л гуйлгачин түүлэгчин тэгээд одоо тэр янз бүрийн юм чинь юм чинь хулгай, зэлгий тэр чинь энэнээс л гарч байгаа юм чинь хамгийн гол нь. Би бол тэгж л хэлнэ. Тийн. Тэгээд нас заана.

Эрдэнэтуяа -

Аанг.

Лхагвацэрэн -

Одоо тэгээд гучин, 25-аас доош насны хүн л ажилд авна уу гэхээс биш 25-аас дээш насны хүн ер нь ажил хийлгэхгүй. Бидний үед ерөөсөө ийм байгаагүй. Ажиллана гэвэл ажилладаг л байлаа. Тийн. Би бол 51, 2 хүртлээ л хотод бол нэг юм нөгөө аргагүй нөгөө өөрөө олоод хийчих юм болохоороо үнэмлэхээ бариад явахлаар зэрэг авч л байлээ. Би чинь 1-р зэргийн үнэмлэхтэй. Тэрийг чинь хараа л ёстой нээрээ булаацалдаа л авч байгаа юм чинь. Одоо тэгээд аргагүй хөлгүй болсон болохоор яахав дээ. Сууж л байна.

Эрдэнэтуяа -

Мнг. Төрөөс ер нь бас энэ одоо хүмүүсийг ажилтай болгох зарчим бодлого их явуулж байсан юм шиг байгаан. Төрөөс бодлого сайтай байсан уу?

Лхагвацэрэн -

Тийн. Бодлого сайтай. Хүнээ, бодлого сайтай тэгээд хүнээ их сайн бүртгэдэг. Одоо энэ хэн хаа явж байгаа нь мэдэж байгаа хүн байгаамуу. Хүнээ их бүртгэдэг. Одоо танай тэр хүн чинь тэрчээ сууж байсан одоо тэр хүүхэд чинь тэнд байна уу гэж бүртгэдэг байсан тэ. Одоо бол байхгүй ш дээ. Хэн нь хаа явна. Хэн нь хаа яваад хулгай хийж байна, хэн нь хаа яваад хэрэг төвөгт орж байна байхгүй байна ш дээ. Би бол тэгж л хэлнэ.

Эрдэнэтуяа -

Тухайн үеийн тэр социализмын нийгмийн үед ч гэхийм уу өндөр настнуудыг хэр харж ханддаг байсан?

Лхагвацэрэн -

Тэр үед чинь одоо яахав дээ. Өндөр настангууд чинь одоо дээхэн үед чинь одоо тэгээд одоо тэгээд САА-н үед чинь өндөр настангуудыг чинь амралтанд явуулдаг байсын. Тэ.

Өөр хүн -

Тийм ш дээ.

Лхагвацэрэн -

Жилд нэг удаа амралтанд явуулчихна. Тэгээд одоо баяр ёслолын үед сувилал мувилалд чинь явуулчихдаг. Одоо тэнчээ тийм сувилал гарч байна. САА-гаас чинь сайн ажилчингуудаа жилд нэг удаа сувилалд явуулдаг явуулж амраадаг. Үгүй ээ одоо тийм юм алга байна ш дээ.

Эрдэнэтуяа -

Урамшуулал. Ажилчиддаа.

Лхагвацэрэн -

Урамшуулал. Тийн. Тэгээд одоо 13 сарын тэр үед тэхэд чинь их мөнгө ирдэг байлаа ш дээ. Одоо тийм юм байна уу. Байхгүй ш дээ. Амралтын мөнгө гэдэг чинь одоо авдаг мөнгөнөөсөө гадна сайн ажилласан байвал одоо одон медаль, 5, 3, 4-р гавшгайч гэж медалиуд чинь их ирдэг байсын. Одоо тэхэд хүүхдүүд. Одоо, одооны улсууд бол тийм юмаар одоо дээгүүрээ зална уу гэхээс доод улсуудаа харах үзэх юм байна уу.

Эрдэнэтуяа -

Байхгүй болчихоод байна л даа.

Лхагвацэрэн -

Байхгүй.

Эрдэнэтуяа -

Та аав ээжийнхээ тухай яриач?

Лхагвацэрэн -

Саяных бол миний ээж. Манай аав ээж малчин, насаараа малчин хийсэн. Тийн. Малчин хийгээл.

Эрдэнэтуяа -

Тухайн үед малчны байлаа, за за тэгээд гайгүй албан тушаалтны хүүхэд байлаа. Ялгаа байв уу?

Лхагвацэрэн -

Байхгүй. Тийм юм байгаагүй.

Эрдэнэтуяа -

Сургууль соёлд явах байдлаараа ч уу?

Лхагвацэрэн -

Тийм юм ёстой байгаагүй.

Эрдэнэтуяа -

Ижил тэгш.

Лхагвацэрэн -

Ижил тэгштэй. Тийм байсан. Одоо болул тийм байна ш дээ. Тийм юм байхгүй болчихсон байна ш дээ. Одоо болул. Одоо САА-гаас чинь одоо тэрний өнчин өрөөсөн тэдний л ганц хүүдээ, өнчин өрөөсөн л хүүхэддээ хүүхэд нь 8 төгсч байгаан. Сургууль соёл байхгүй яанаа. 10-р ангид орох уу гээ л тэгж байсан. Манай хүүхэд чинь юунд орох уу гээл. Төгөлдөр хуур тоглодог байсан юм чинь манай хүүхэд чинь. Тэхэд чинь одоо Хөгжим бүжигт яах гэсэн чинь өнөө нас нь хэтэрчихэж гээд тэгээд цэргийн сургуульд шууд орчихож байсын. Тэгээд цэргийн сургуулийн хөгжмийн ангид 3 жил төгсөөд. Тэгээд одоо өөрөө хөгжимчин болоо л, тэгээд одоо өөрөө хөгжим мөгжим зохиогоол ингээ л явж байна ш дээ. Одоо эд нар сургууль төгсөөд яахын. Юу ч тийм юм байхгүй ш дээ. Сургууль төгсөөд яахын. Өөрсдөө л нэг юм хөөцөлдөж байж олны хөлс, тийм юм алга байна ш дээ.

Эрдэнэтуяа -

Тэрийг хийлгэчихье гэсэн.

Лхагвацэрэн -

Тийн. Тийм юм байхгүй.

Эрдэнэтуяа -

Тухайн үеийн, тэр үеийн хүмүүсийн ажлын хөлсний үнэлгээ хэр байсан бэ?

Лхагвацэрэн -

За даа янз янз байсан байх л дөө.

Эрдэнэтуяа -

За.

Лхагвацэрэн -

За баригадын дарга гэхэд бол нэг 5, 600 мянга, 5, 6, а мань мэт бид нар шиг юм чинь тэгээд хамгийн доод талын тогооч чинь 250 мянган төгрөг л.

Эрдэнэтуяа -

Бага байна?

Лхагвацэрэн -

Тэр үед чинь болж байсын. 250 мянган төгрөг гэдэг чинь.

Эрдэнэтуяа -

250 төгрөг үү?

Лхагвацэрэн -

Тийн. Тэр чинь тэгээд гурил 75 төгрөг байсын нэг шуудай гурил.

Эрдэнэтуяа -

70 хийлийн гурил?

Лхагвацэрэн -

Тийн.

Эрдэнэтуяа -

Хэддүгээр гурилав?

Лхагвацэрэн -

Тэхэд чинь адилхан л тийм үнэтэй байсын ш дээ. Гурил чинь ерөөсөө.

Эрдэнэтуяа -

1, 2 гэлтгүй юу?

Лхагвацэрэн -

Тийн. 70 төгрөгний, 70 хийлийн гурил тийм үнэтэй байсын шүү дээ. Одоо юу байхав. Тэхэд чинь сайхан л байдаг байсын. Одоо чинь тийм юм алга байна шүү дээ. Би одоо 80 мянган төгрөгний тэтгэвэр аваа л 1 шуудай гурил аваа л тэгээд энэ ач нартаа нэг чихэр боов жимсхэн ингээ л байхгүй. Тэгээ л байхгүй болчихно.

Эрдэнэтуяа -

Юун сар хүргэхэв?

Лхагвацэрэн -

Юун сар хүргэхтэй манатай. 2 хийл мах аваа л. 2, 3 хийл мах аваа л ингээ л байхгүй болчино шүү дээ.

Эрдэнэтуяа -

Ажил амьдрал хоёроо яаж зохицуулдаг байсан бэ? Тухайн үед та чинь одоо дандаа хөдөө явж ажилладаг байсан байна ш дээ?

Лхагвацэрэн -

Тийн. Хүүхэд маань тэгээд дүү нар, хүүхдүүд хараад л тэгээд өөрөө зуны цагт нь болул хараа л, өвлийн цагт нь болул ажилгүй ороо л ирчихнэ. Тэхэд чинь өвлийн цагт чинь бүх баригаадууд чинь буугаад ороод ирнэ. Өвлийн цагт чинь тэгээд жижүүр мижүүр хийгээд САА чинь ерөөсөө ажилгүй байлгадаггүй байсын ш дээ. Тэгээ л тогооч нараа нэг газар тогооч могооч ч юмуу нэг юм хийлгээд тэгээд засварын газраа тогооч хийгээ л тэгээ л хаварт нь гараад явчихна.

Эрдэнэтуяа -

Аан. Ер нь л ажилтай байлгадаг жилийн 4 улиралд.

Лхагвацэрэн -

Тийн. Жилийн 4 улиралд ажилтай л байлгана ш дээ. Тэрнээс ажилгүй байлгана гэж байхгүй.

Эрдэнэтуяа -

Аанг.

Лхагвацэрэн -

САА-д тэхэд чинь ажилгүй хүн гэж байгаагүй.

Эрдэнэтуяа -

Дарга цэргийн хоорондын харилцаа ер нь ямар байсан?

Лхагвацэрэн -

Тэр үед чинь хоорондын харилцаа нэг юм байсан шүү дээ. Одоотой адилхан биш. Одоо болул нээх сайхан өмссөн юм өмссөн байвал сайн хандаж дээгүүр зулхайдаа л. Мань мэт шиг гутлаа чирснийг нь бараг тоож харахгүй. Одоо тийм л болчицон юм чинь. Одоо манай хүүхдийг аятайхан ажил хийдэг болохдоор зэрэг одоо контороор явахаар чинь зэрэг сүйд болцгоогоод байдаг ш дээ. –за хүүхэд чинь сайн уу? За хүүгийн чинь ажил өндөр. Хааяа нэг зурагтаар гардгийн, хардгийн энэтэр гээл. Үгүй ээ юу өгдгийн гайхуулаад. За тэгээд тийм байгаагүй байсан бол намайг тэгж харьцахгүй шүү дээ. Надтай одоо. Одоо бол арван хэдэн жил одоогоос арван тав зургаан жил энэ гараад явчихсын, энэ ямар хамаатай юм л гэж хэлнэ ш дээ. Энэ чинь одоо гудманд тааралдсан ч хүүгийн чинь амьдрал сайн биз дээ. Хүү чинь сайн яваа биз дээ. Сайн яваа юм шиг байна лээ зурагтаар гардгийн гэж. Гэх жишээтэй байгаа шүү дээ. Үгүй ээ ер нь тийм л болчихсон байгаа юм чинь ерөөсөө.

Эрдэнэтуяа -

Тухайн үед ямар байсан?

Лхагвацэрэн -

Тухайн үед бол тийм юм байгаагүй.

Өөр хүн -

Тэгшхэн байсан

Лхагвацэрэн -

Тэгшхэн байсан шүү дээ. Сайн, муу гэж

Өөр хүн -

Сайхан байсан дөө. Сайхан байсандөө гэхээс өөр хэлэх ч үг алга.

Лхагвацэрэн -

Сайхан байсан дөө. Би чинь тэр одоо 7-р анги төгсөөд ерөөсөө тэхэд чинь байхгүй байсын ш дээ. тэхэд чинь САА-д нэг жил намайг нэг жил нь мал дээр байсан байх даа. Тэгээ л төв орж ирчихээл тэрийг чинь САА-д хөдөө бригаад дээр тогооч юу ч мэдэхгүй охин гарч байлаа. Баригаадын тогооч хийгээд. Тэгээд намайг 1 жил ажиллуулаал Дархан луу намайг сургуульд тогоочийн курс луу явуулж байсан. Одоо тэгээд тогооч болох юм чинь тогоочийн курст яв гээд САА явуулж байсан шүү дээ. Тэгээд одоо би тэнд жил хагас хиртэй курстээ тэгээд шалгалтаа өгч ирчихээд ингэж байгаал үнэмлэх аваа л тэгээ л би тогооч болсон. Тэгээд тэрнээс хойш би 20 хэдэн жил 30 хэдэн жил тогооч хийж байгаан.

Эрдэнэтуяа -

Тухайн үед ер нь яг одоогийн боловсрол моловсролын үед ингээд бодоход тэр үед ажиллуулж байгаад тэрэндээр нь тулгуурлаад ингээд цааш нь мэргэжлий нь хийлгэх арга хэмжээ авдаг байсан юм шиг байгаан тэ?

Лхагвацэрэн -

Тийн.

Эрдэнэтуяа -

Одоо чинь дээд сургууль төгсчихөөд араас нь ажлын дадлага суулгана гэж ялгаа байх шиг байгаан.

Лхагвацэрэн -

Тийн. Ажлын дадлага суулгана гэдэг чинь намрын чинь ажил шууд ХАА-н техникоом гэхэд чинь л намрын чинь ажилд хичнээн оюутан, одоо 10 жил, одоо 10-р анги, 10 жилийн хүүхдүүд, одоо 8-н жилийн хүүхдүүд чинь хөдөө гараа л төмсөө хураагаа л тариан дээр гараа л, тариан дээр ажиллаа л тэгдэг байсан. Одоо бол тийм юм алга шив дээ. Тйимэрхүү л байна.

Эрдэнэтуяа -

Тэрнээс 8, майм оюутан моюутан байхад нь тариан юу руу, дөхөм рүү билүү үтрэм, үтрэм рүү их гаргадаг байсан. САА-нууд руу тэ.

Лхагвацэрэн -

Тийн. Үтрэм рүү их гаргаж дадлага суулгадаг байсын. Тэгээд одоо Шаамар, Шаамарын ТМС гэж байлаа. Шаамарын ТМС-д хүүхдүүд их сургадаг, жолооч сургадаг байлаа. Тракторын жолооч болгож ажлын байртай болгодог байсин. Одоо тийм юм байхгүй ш дээ. Одоо бол энийг чинь юу яана гээд байгаа биз дээ.

Өөр хүн -

Одоо энэ барилгын ТМС, ММС,

Эрдэнэтуяа -

Жоохон сэргээнэ гээд.

Лхагвацэрэн -

Тийн.

Өөр хүн -

Тэр үед хүүхдүүд чинь

Лхагвацэрэн -

стпент авдаг байлаа ш дээ.

Өөр хүн -

Хоолоо зүгээр иднэ. Цалингий нь өгнө.

Лхагвацэрэн -

Тэр үед чинь бүх юмаар хангадаг байлаа ш дээ. Би болул САА, САА-н юугаар би нээрээн ерөөсөө тогооч болоо л ирж байсын. Надаас 5 төгрөг гараагүй л юмдаг. Тэхэд одоо болул тийм юм алга байна ш дээ.

Эрдэнэтуяа -

Тэгээд тэр үед ажил голно гэж байхгүймаа.

Лхагвацэрэн -

Ажил голно гэж ерөөсөө байхгүй.

Эрдэнэтуяа -

Би нэг муу ажилчин хүн юм шүү, тэр нэг офис, одоогоор нэг контоорт сууж ажил хийдэг гэж ерөөсөө.

Лхагвацэрэн -

Байгаагүй. Барьцах тийм юм байгаагүй. Ёстой тийм юм байгаагүй. Тэр улсууд нь ч би одоо остоолын ард суудаг гэж тэгж цээж хөндөлсдөггүй байлаа. Эр нь ч адил, эм нь ч адил яг бидэнтэй ижил байсан. Би тогооч хийж байлаа гэхэд би шал арчиж байлаа гэхэд арчичихаад цуг хоол ундандаа орж, идэх юмаа идэж, уух юмаа уудаг тийм байсын. Одоо бол тэгэхгүй, дээгүүрэх нь дээгүүр явна уу гэхээс доод талаар ордог хүн байдгийм уу. Тийм л болцон цаг шүү дээ. Би бол шудрага л хэлэхэд нээрээн.

Эрдэнэтуяа -

Бас юутай холбоотой холбогдож байна?

Лхагвацэрэн -

Энэ бол яахав дээ.

Өөр хүн -

Нийгэмтэй л холбоотой байна. Нийгэм л дээр үзээд доор үзээд байгаа ш дээ.

Лхагвацэрэн -

Нийгэм л дээр доор үзэд байгаа ш дээ. Тэхдээр чинь тэгэхээс яахав дээ. Одоо нийгэм бол нийгэмд бол ингэмээр л бодогдоод байна. Миний бодлоор бол. Одоо ингээл нийгэмд бол ёстой хэлэхэд хүнийг дугаарлаж үздэггүй л байх хэрэгтэй. Ер нь өөрсдөө хүнийг дугаарлаж үздэггүй л байх хэрэгтэй. Өөрсдөө хүн дугаарлаж үздэг учраас доод улсууд нь их доошоогоо ороод байгаа байхгүй юу. Хүнтэй яаж харьдаг тийм л байхгүй юу тэ. Дарга цэрэг гэж хэлэх юмаа хэлчихдэг. Хийх юмаа хийчихдэг тийм байсан. Би баригаадынхаа даргатай ч хэрэлдэж байсан, САА-н даргатай ч, ямарсайндаа САА-н даргатай хэрэлдээд манай өвгөний бие муу байж байгаад. Зэлтэрээс яасан чинь ажилд дуудаж байна гэхэд САА-н та нар ажлаа мэдэхээ хшнээ мэддэггүй. Миний өвгөнийг та нар үхчихвэл босож ирээд хийлгэх үү гэхэд САА-н дарга инээж байсым даа хөөрхий амьтан. Ха ха ха манай Лхагваа шудрага хүн шүү дээ гээд. Тэгээд би тэгж хэлж л байсан үе байсын. Тэр үед хүлээж авдаг байсын. Одоо бол хүлээж авахгүй шүү дээ. Одоо даргаа тэгж хэлэхийн болул шоронд аваачаад хийчих нь биз дээ. Одоо болул. Үгүй ээ нээрээ шууд намайг доромжлолоо гээд хийчихнэ биз дээ. Тэхэд чинь бол хүлээж авдаг байсын. Хүлээж аваад: за Лхагва би буруугаа мэдлээ, ойлголоо, мэдлээ гээд. Тэгээд ч өвчтэй хүнээ ч сайхан хардаг байсын тэр үед чинь. Одоо бол тийм юм байхгүй. Тэр одоо үхчиж байна уу өвдчиж байна уу, хаа ч яваа ийн. Мэдэхгүй.

Эрдэнэтуяа -

Удирдлага сайтай байна л даа.

Лхагвацэрэн -

Удирдлага сайтай

Эрдэнэтуяа -

Сайн зохион байгуулж байна?

Лхагвацэрэн -

Зохион байгуулалт сайтай. Одоо би чинь, одоо манай өвгөн чинь 90 онд нас барсын байгаам. Би тэхэд чинь ганцхан хүүхэдтэй, өнчин өрөөсөн. Тэхэд надад надад Талын нурууны баригаадаас тэ сар болгон эний чинь цалин өгдөг.

Эрдэнэтуяа -

Нөгөө нэг юу билээ. Тэтгэмжээ алдсаны нөхөн олговор билүү?

Лхагвацэрэн -

Нөхөн олговор. Сар болгоны цалинг өгдөг. Тэгээд цалингий чинь өгчихөөд явцгаачихна. Өвчтэй хүнээ харж байх, тэгээд сар болгон идэж уух юм чинь элбэг дэлбэг. Ёстой тэхэд нэг мөсөн идэж уугаад дууссан байх. Тэгэхэд хэлэх үг ч алга. Үгүй ээ нээрээ сайхан байсан шүү. Одоо бодохноо. Одоо үхэхнээ аятайхан шиг зүгээр л байж байгаад үхчих юмсан гэж, хүүхдүүдээ зовоочихгүйхэн шиг, тэгж л бодох юм байна ш дээ. Одоо өвчин тусвал эмчилгээ хийлгэх газар олдохгүй байна ш дээ. Энэ өвөл гэхэд л одоо би яалаа даа. Тэхэд би эндхийн паспорт байхгүй шилжүүлээгүй байхгүй юу. Тэгээд ямар сайндаа сая яршиг яршиг төвөг төвөг гээд бүгдий нь шилжүүлгээ аваад байж байгаан. Энэ чинь одоо зүгээр, арай ч дээ. САА гэж байхад хүүхэд байхаасаа ажиллачихаад тиймээ, тийн. Яахав дээ Атрын 50 жилээр яахав дээ надад юу гэх вээ мөнгөн шагнал магнал байх биш.

Өөр хүн -

Удирдлагууд нь өөчрлөгдсөн. Тэр үеийн архив мархив юу ч байхгүй болсон. Тэгээд сөхөөд үзсэн хэн нь ямар ажилтай байсан юу ч мэдэхгүй. Одоо чухам өөрсөндөө л сайхан хандсан, жаахан гайгүй улсуудаа л хардаг болцын.

Лхагвацэрэн -

Харин тийм байна. Одоо Сундуй бол одоо тийм биш л байх ёстой хүн байгаам. Сундуй чинь одоо намайг САА-н тогооч дөнгөж жоохон хүүхэд байж байхад Сундуй чинь Хорлоо хоёр чинь дунд сургуулийн багшаар ирж байсан улсууд байхгүй юу. Бид нар чинь яг нэг дорын ажилчид баайхгүй юу.

Өөр хүн -

Одоо манай Нэргүйгийн багш шүү дээ. Энэ хоёр чинь хоёулаа. Харин тийн. Энд ирээд 42 жил багшилж байна. За Нэргүй 8 настай гэхэд л 32 жил багшилж байгаа байхгүй юу.

Лхагвацэрэн -

Тийн. Тийн. 32 жил сум САА-г мэдэхгүй хүн байхгүй шүү дээ. Мэдэх ёстой хүний нэг байхгүй юу. Тэхэд хүнээ дугаарлаж байна гэж юу байдгийн.

Өөр хүн -

Өө ганц Алтанбулагаар бөөн гомдол байгаа. Байхгүй яахын. Мэдээж хэрэг ш дээ.

Эрдэнэтуяа -

Бүгдээрээ л ер нь энэ САА-д ажиллаж байсан байхдаа.

Өөр хүн -

Тийн. Бүүр сүүлд ирсэн улсууд 50 жил авсан ш дээ. Шаал дэмий шахуу юм. Эртээр нэг өвгөн манайд хэн нь билээ орж ирээ л үгээ хэлээл байсан. Бишээ, аан тийн. Цэнд-Аюуш төмөрчин.

Лхагвацэрэн -

Үгүй тийн тэгэлгүй яахав.

Өөр хүн -

Ёстой насаараа яасан яасан гэнэвээ бөөн гомдол, гомдоллоол байна лээ. Насаараа энэ Хутаг-Өндөрт комбайн бариа биз дээ. Комбайн барьсан ш дээ. Тийн, тийн.

Лхагвацэрэн -

Одоо тийм болсон юм байхаа хүүхдүүд минь.

Эрдэнэтуяа -

Социализмын үед ажил хийх, одоо 90 он гараад та бас олон газар ажиллаж байсан юм байна ш дээ. Ер нь ялгаатай тал байна уу?

Лхагвацэрэн -

90 он, социализмын үеийн хооронд уу? Тэр үед чинь одоо байгаагүй. Яахав дээ САА чинь одоо хуучин олон жил ажилласан болохоороо тэр юмуу, хүнээ таньдаг, шаарддаг юм бол арай л өөр байсан л даа. Шал өөр шүү дээ. Одоо ялгаатай тэмээ, ямаа хоёр шиг л байна шүү дээ. Бид нар чинь бол өдөржингөө л зүтгэж байж 5 төгрөг авдаг. Хот руу чинь одоо ингээд тэгчихнэ. Тэхэд чинь одоо тэгээд жаахан мууханы нь гаргачих санаатай л үзээд байна шүү дээ. Өөрөө л мөлхөж сурсын болохоороо тэрэндээ тэгээд 5 төгрөг авдаг байсан шүү дээ. Тийн.

Эрдэнэтуяа -

Тэгээ л халаа л хамаатан саднаа авчих уу?

Лхагвацэрэн -

Тийн. Хамаатан саднаа авна. Авчихаад ч гэх юм байхгүй. Шууд халаал хамаатан саднаа авна шүү дээ. Ажилтай ч байсан, ажилгүй ч байсан. Хамаатан саднаа.

Эрдэнэтуяа -

Мэргэжилтэй ч байсан, мэргэжилгүй ч байсан.

Лхагвацэрэн -

Тийн, тэд нар чинь тэнчээ чинь тэгээ л байгаа л байна шүү дээ.

Эрдэнэтуяа -

Тэгээ л дахиа л нөгөө хариуцлага уу?

Лхагвацэрэн -

Дахиа л хариуцлага ш дээ. Тэгээд хувьд юм шилжсэнээс тийм болж байгаан ш дээ. Хувьд хэтэрхий юм ингээд бизнестээ шилжсэнээс хувийн юм бол дээгүүр, мөнгөтэй улсууд нь тэрийг худалдаад авчихсан байгаа байхгүй юу. Тийм учраас л одоо улсын юм гэж байхгүй. Дандаа хувийн юм. Улсын юм байвал улс чинь бас тэрнийгээ анхаарал хандуулж тэр улсууддаа ажиллуулна биз дээ.

Эрдэнэтуяа -

Тэгээд хувийн юм болгоод энэ ажилгүйдэл их.

Лхагвацэрэн -

Тийн. Ажилгүйдэл их.

Эрдэнэтуяа -

Ардчилалын тухай яриач та?

Лхагвацэрэн -

Өө би ардчилалд сүсэг байхгүй надад.

Эрдэнэтуяа -

За. Яасан?

Өөр хүн -

Хүн болгоныг ажилгүй болгосон.

Лхагвацэрэн -

Хүн болгоныг ажилгүй болгосон. Хүн болгоны хамаг байдаг улсын хамаг сайхан хөрөнгийг устгаж сүйтгэсэн улсууд. Юу ярихав. Ярих юм байхгүй. Үгүй нээрээ ярих юм байхгүй. Би нээрээ шудрага хэлнэ нээрээ.

Эрдэнэтуяа -

Анх яаж гарч байв. Ер нь тэгээ л ямар үйл явдал болоо л энэ ажилгүйдэл бий болчихов тэ? Энэ юу гэж юу гэж ярьж байв?

Лхагвацэрэн -

За ардчилал зах зээл гарч байна, их сайхан болно. Энэ бүх л хөрөнгө чинь бид нар дээр ирээд их сайхан болно гэдэг байсан. За одоо хоёр жижиг том хоёр хувьцаа гэдгийм уу, юм ирсэн. Тийн. За тэрнээс яахав юутай нэг нь тэр хувьчлалаар одоо ингээд тусгай одоо тариа баригаад ч юм уу, ферм ч юмуу одоо тийм юм хувьчилж авч байна гээд бид нарт өгсөн. Одоо тэгээд хувьчлаад бид нарт наалдсан юм юу ч байхгүй.

Өөр хүн -

Надаа л лав наалдсан юм байхгүй.

Лхагвацэрэн -

Юу ч байхгүй нээрээн.

Өөр хүн -

? Одоо тэр хаашаа орцын

Лхагвацэрэн -

Хаашаа орцын бүү мэд. Манай ээж аав ч одоо Талын улаанд л хувьчлал гаргасан. Одоо манай ээж аавд юу ч байдаггүй. За одоо тэр хувьчлалыг чинь одоо үйлдвэрүүдэд өгч байнаа л гэсэн. Одоо тэр үйлдвэрүүдэд өгсөн хувьчлалаар одоо би, одоо би ч одоо яахав дээ. Би хүүхдүүдийнхээ хувьчлалыг хаа байсан Улаанбаатарт юунд байгаа ш дээ. Их дэлгүүрт байгаа ш дээ. Тэгсэн чинь Их дэлгүүр тэ ноднинхон бүр очоод үзэхэд байгаан нэр нь. Нэр нь байгаа мөртлөө л ашиг татвар өгсөн юм юу ч байхгүй.

Эрдэнэтуяа -

За. Тэгээд шүүлгээд та юу яав уу? Дээгүүр доогуур нь явбуу?

Лхагвацэрэн -

Өө би яваагүй. Тэгээд хаясан. Тэр юу мөнгө төгрөг байдаггүй гэхлээр нь яршиг яршиг тэр.

Эрдэнэтуяа -

Их дэлгүүр ууг нь ашигтай л ажиллаж байгаа даа.

Лхагвацэрэн -

Харин тийн. Тэгээд очсон чинь байдаггүй л юм байна лээ.

Эрдэнэтуяа -

Номингийн юу ш дээ. Номин гээд байгаа ш дээ. “Номин” электроникс.

Лхагвацэрэн -

За.

Эрдэнэтуяа -

Тэрний чинь юу ш дээ. Тэднийх ш дээ. Компанийх байхгүй юу.

Лхагвацэрэн -

Эхлээд бүр очиход энчээнээс бүр Эрдэнэтийн концерний үйлдвэр юу яалаа өглөө гээд байсын ш дээ. Тэр чинь л одоо Улаанбаатар хотын тэр Их дэлгүүрийн л юу байсан юм байна лээ.

Эрдэнэтуяа -

Харьяа байсан гэж үү?

Өөр хүн -

Спирт бал бурамд өгчихсөн байгаа юм Мулага, Улаанаа хоёрынхыг тэгээд одоо юу ч үгүйбайдаг юмуу үгүй юмуу

Эрдэнэтуяа -

Гэхдээ энэ бас хүмүүсийн мэдлэгтэй холбоотой байх аа? Тэ?

Лхагвацэрэн -

Хэн мэдэхэв одоо.

Эрдэнэтуяа -

Тухайн үеийн нөгөө тэр хувьцааны талаарх яаж ашиглах вэ яах вэ? Ийх вэ гэсэн.

Лхагвацэрэн -

Тийн, тийн.

Өөр хүн -

Ойлгуулаагүй.

Лхагвацэрэн -

Ойлгуулаагүй. Зүгээр л одоо энд чинь одоо мөнгө өгөөд

Өөр хүн -

Энийг өгчихвөл мөнгө өгөөд байна

Лхагвацэрэн -

Мөнгө өгөөд байна гэсэн бид нар чинь тийм л ойлголттой байсан байхгүй юу. Ерөөсөө тэр үед чинь мэдэхгүй.

Эрдэнэтуяа -

Хараар ойлгуулаад. Нарийн учир шалтгааны нь мэдэхгүй.

Лхагвацэрэн -

Тэрийг чинь одоо хөөцөлдөөд за тэнчээ бүртгүүлчээд тэгжээ, одоо энэ тасалбарыг аваад та тэнчээ очоод тэгээд бүртгүүлээрэй гэсэн тийм юм байгаагүй. Тэгээ л энэ чинь нөгөө хэтэрхий нөгөө нэг өөр өөрсдөдөө юм хийж юу яадаггүй. Зүгээр САА гэж байхад САА-д л дарга нар нь өөрсдөө юмы нь дээгүүр ингээд өгчихөж байсан юм шиг. Яг тэрүүн шигээ бодоо л тэгээ л тэр хувьчлал гэдгийг чинь одоо хүнд итгээ л. Одоо тэр байтугай би 5 жил ажиллачихаад тогооч ажиллачихаад тэтгэвэрт гарах гэсэн чинь энэ Талын нурууны компани, “Алтан намар” компани дээр юу байхгүй байгаан ш дээ. Ажилласан жилүүд.

Өөр хүн -

Техникумоос чи харин юм олж авсым уу?

Лхагвацэрэн -

Олж аваагүй.

Өөр хүн -

Гомбо бил үү манай нутгийн хүн.

Лхагвацэрэн -

Тийм.

Өөр хүн -

Тэр л лав техникумоос ингээд тэтгэвэр, нэг мэдсэн 60 хүрчихэж ээ. Тэтгэвэрт орох гэсэн чинь байхгүй, техникумын хамаг архив, хөдөлмөрийн дэвтэр байхгүй.

Лхагвацэрэн -

Харин тийн. Би чинь болул яахав нөгөө САА гэж байхад байж байгаад тэтгэвэр дээрээ бичүүлээд л аваад байсан байхгүй юу. Тэрүүгээрээ л нэг юм юу яаж байгаа юм чинь. Тэгээ л би чинь бүүр 90 оноос өмнөх юугаараа гарсан ш дээ. Тэгээл тэрнээс хойшхи юу ч байхгүй.

Эрдэнэтуяа -

Ажилласан жил нь байхгүй?

Лхагвацэрэн -

Ажилласан жил байлаа ч гэсэн. Нөгөө.

Эрдэнэтуяа -

Нийгмийн даатгал төлсөн гэсэн юм уу?

Лхагвацэрэн -

Даатгал төлсөн юм нь байхгүй. Бид нараас хурааж аваад байсан мөртлөө тэр нь байхгүй байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Төлөөгүй?

Лхагвацэрэн -

Бид нар төлөөд байдаг.

Эрдэнэтуяа -

Цаад байгууллага нь төлөөгүй?

Лхагвацэрэн -

Цаад байгууллага нь төлөөгүй байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Хэдэн он байсан бэ тэгэхэд, тэхэд?

Лхагвацэрэн -

Тэр чинь 90 он байхгүй юу.

Эрдэнэтуяа -

90 оноос хойшхи гэж үү?

Лхагвацэрэн -

Тийн.

Эрдэнэтуяа -

90 оноос өмнөх байсан уу?

Лхагвацэрэн -

Өмнөх нь байгаан.

Эрдэнэтуяа -

Бүх газруудынх уу?

Лхагвацэрэн -

Тийн. Байгаан. Тэгээ л 92 оноос хойшхи л байхгүй байгаан. Тэр 3 жилд чинь юу ч байхгүй.

Эрдэнэтуяа -

90 оноос өмнөх бүх л юм ёс журмаараа?

Лхагвацэрэн -

Журмаараа.

Өөр хүн -

Хариуцлага байхгүй

Лхагвацэрэн -

Хариуцлага байхгүй, байхгүй юу. Хүний хөлс юмыг авч байдаг.

Эрдэнэтуяа -

Тэгээд тэр, би бас боддогиймаа. Тухайн үеийн социализмын нийгмийн үед амьдарч байсан улсууд яг л 90 он гарангуут л социализмын нийгэмд амьдарч байгаагүй хүмүүс гэнэт гарч ирээд ардчилалыг бий болгоогоогүй ш дээ. Жоохон хүүхдүүд биш тэд чинь. Социализмын нийгмийн үед амьдраад, нийгэмшээд тэ. Харилцаанд орсон хүн. Тэхээр 90 он гараад тэр нийгмийн сэтгэхүйгээрээ жоохон арай өөрөөр эргүүлж болоогүй л юм байх даа гэж бодохын. Одоо нөгөө ярилцлага авах болгонд хүн бүхэнд ардчилал буруу болчихлоо тэ, муу байна гэсэн, яахав муу болсон гэхдээ тэр хийсэн улсууд нь тийм сэтгэхүйгээр хийчихгүй яасын бол оо гэж зүгээр боддог байхгүй юу. Социализмын нийгмийн үед амьдарч тэр хүмүүжлээр хүмүүжсэн хүмүүс юм чинь л гэж боддогийн.

Лхагвацэрэн -

Тийн, тийн. Тэгээд яахав дээ тэр үед яахав дээ ихэнх нь л мөнгө л толгойд нь орчихсон улсууд дээр гараад ирцэн байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Нөгөө бас хөрөнгөтөн оронд суралцсан муралцсан гэсэн утгаараа зарим хүмүүс ярьдаг л юм байна лээ. Арай өөр сэтгэхүйгээр сураад ороод ирсэн. Тэр сэтгэхүй бий болсон гэдэг утгаараа.

Өөр хүн -

Тэгээд хараа яг ядарсан үеийн тэр хөрөнгөтөн орны юугаар темпээр явах юм бол дээшээ гарна гэсэн утга агуулгатай ч юм уу, ядарч зовоож байгаад. Манайх чинь ямар замаар билээ яваагүй нь буруутдаг байсын ш дээ. Манай монгол.

Эрдэнэтуяа -

Коммунизм. Коммунизмын, капитализмыг алгасаа л социализм руу.

Өөр хүн -

Тийн. Тэрүүгээр байсан бол манайх чинь шал өөр байсан.

Эрдэнэтуяа -

Харин хүн болгон л тэрийг яадгийн байна лээ.

Өөр хүн -

Тэгээд ингээд сайхан болж байсан чинь дээрээс нь ардчилал цохиж унагаагаа л.

Эрдэнэтуяа -

Хүмүүсийг ингээд ер нь 90 он гарснаас хойш юутай холбоотой, хүмүүсийн ажилд хандах хандлага аягүй сөрөг үзүүлэлттэй болцын гэж бодогдохын. Тэр одоо бас л нөгөө нийгэмтэй холбоотой тэгж байгаа байх даа.

Лхагвацэрэн -

Цалин мөнгий нь өгөхгүй, Тэгээд нэг компаниуд гэж байгуулагдчихаад цалин мөнгий нь өгөхгүй 2, 3 сараар цалингий нь өгөхгүй байж байгаад байхдаар зэрэг чинь хэн ч гэсэн дуртай юу хийе гэж бодохгүй ш дээ.

Эрдэнэтуяа -

Ажиллаад байхав гэж үү?

Лхагвацэрэн -

Ажиллаад байхав гэж бодохгүй ш дээ. СААхуй гэж байхад чинь бол тувтан л дандаа сар болгон цалингаа өгдөг байсан юм чинь. Тийм юм байгаагүй ш дээ. Тэр зах зээл гараа л тэр хувьчлал чинь гарах дээр зэрэг тэр бригадын тогооч хийж байсан ч гэсэн л нэг сард цалингаа өгөх юм уу 2 сар болгож байж өгөх жишээтэй. 15 хоноод өгдөг байсан бол сар болоод өгөх жишээтэй. Тийм л байсын ш дээ.

Өөр хүн -

Нэг хэсэг тэтгэврээ авах гэж бид чинь зовдог байлаа ш дээ. Одоо арай гайгүй болчихож. Тэр үед чинь яаваа ёоё хэдэн сараар

Эрдэнэтуяа -

Дээхэн үед ажилчин анги.

Лхагвацэрэн -

Гэхдээ л одоо тэтгэвэр хотод 5-нд буулаа гэхэд энэчээ чинь 20 хэднээр бууж байна ш дээ. Үгүй тэр хоёрын хоорон дахь 20-иод хоногийн чинь тэтгэвэр одоо энэ улсууд чинь эргүүлдэг нэг нь эргүүлээд, иддэг нэг нь идээд эргүүлээд өгч байгаа биз дээ. Тэрийг л болиулах хэрэгтэй байхгүй юу хамгийн гол нь. Би өнөөдөр, одоо энэ.

Эрдэнэтуяа -

Юм хөгжчихөөд байхад.

Лхагвацэрэн -

Тийн. Юм хөгжижихөөд байхад яагаад цагтаа буулгаж болдогүй юм. Тэртээ тэргүй л цагтаа. Ахыгаа дуудаж байгаан. Хотод болул 5-н гэхэд тэтгэвэр өгчихөж байна, Сэлэнгэд 5-н гэхэд тэтгэвэр өгчихөж байна. Ингээд шийдэгдэж байгаа юм чинь. Тэхэд энэ суманд яахаараа 5-нд тэтгэвэр өгч болдогүй юм. Тийм биз дээ.

Эрдэнэтуяа -

Мнг. Тэгээ л цаг алдаа л.

Лхагвацэрэн -

Цаг алдаа л, тэр мөнгө нь хаашаа ч явдгийн. Тийм байна ш дээ. Тийн.

Эрдэнэтуяа -

Одоо үеийн дарга цэргийн хоорондын харилцаа хэр өөрчлөгдсөн бэ?

Лхагвацэрэн -

Мэдэхгүй ээ одоо өөрчлөгдөлгүй яахав. Шал өөр ш дээ. Бид нар чинь одоо дарга нар дээр ороод хэлэх юмаа хэлчихдэг байсан бол одоо бол чухам мэдэхгүй. Одоо ч ороод хэлж байгаа нэг нь одоо бол хэлж чадахгүй ш дээ. Ажлаасаа халчина, халагдчихна гэж айгаад. Биднүүсийн үед хэлээ л гараад хийдэг ажлаа хийдэг л байсан цаг. Одоо бол одооны хүүхдүүд ажил дарга дээрээ орж юм хэлчихэд за одоо маргааш нь халаад хаячихна шүү дээ. Ийм л байгаан.

Эрдэнэтуяа -

Мнг. Тэхээр уул нь нөгөө нэг бодлын эрх чөлөөтэй гэдэг маань хасагдаад байгаа юм байна ш дээ.

Лхагвацэрэн -

Харин тийн.

Эрдэнэтуяа -

Тэ?

Лхагвацэрэн -

Тийн, тийн. Одоо ч эрх чөлөөтэй амьдрал байна гэж байгаа байхгүй юу. Биш болчихоод байгаа байхгүй юу.

Өөр хүн -

Тийн, эрх чөлөөтэй амьдрана, хүн болгон санасанаараа амьдрана гээд үү.

Лхагвацэрэн -

Тийн. Тэр чинь байхгүй болчоод байхгүй юу. Тэр үед чинь тийм чөлөөтэй байсын. Хэлчихэд бол дараад нь айж л байсан. Хэлчихэд бол дараад нь за за бид нар ч намын гишүүн байсан улсууд намдаа үнэнч, шудрага, намын хурлаар орлоо л гэнэ, биднүүс намын хурлаар ороод донгодож байна л гэнэ, ажлын хариуцлага муутай гээд донгодож л байна тэрийг чинь биднүүс хүлээж аваад эргүүлээд хэрэгжүүлдэг жишээтэй. Одоо бол тийм юм байхгүй байна ш дээ. Юу ч алга байна ш дээ. Хариуцлага тооцох ч юм алга, хүний амьдрал дээшилж байна уу доошилж байна уу гэж үзэж байгаа ч юм алга. Тэхэд чинь одоо яахав дээ. Өөрөө өөрсдийгөө яахаас яахав.

Эрдэнэтуяа -

Ер нь та гадаад гарч байсан уу? Ажлынхаа шугамаар, амралтынхаа шугамаар?

Лхагвацэрэн -

Өө гарч байсан, гарч байсан. Хойшоо энэ Улан-Үдэ, Хиагт руу амарч ингэж явж байсан. Тийн.

Эрдэнэтуяа -

Ажлын шугамаар гэхээс ер нь чөлөөтэй гарах эрх байдаг уу? Хойшоо, урагшаа. Бараг урагшаа ч байхгүй байсан байх тэ?

Лхагвацэрэн -

Тийн. Урагшаа бол байхгүй байсан.

Эрдэнэтуяа -

Хойшоо л гардаг байсан уу?

Өөр хүн -

Тэр үед яг сайн ажилладаг байсан улсууд САА-н зардлаар, САА-гаас урилгаар.

Эрдэнэтуяа -

Та ямар ажил гүйцэтгээд?

Лхагвацэрэн -

Тогоочоо хийж байгаал сайн ажилчин гээд гарч байсин.

Эрдэнэтуяа -

Нөгөө 5 жилийн төлөвлөгөө мөлөвлөгөө юу?

Лхагвацэрэн -

Тийм л байдаг байсан байх даа.

Эрдэнэтуяа -

Тогоочид 5 жилийн төлөвлөгөө гэж байх уу?

Лхагвацэрэн -

Тэр үед байгаагүймөө. Зүгээр яахав дээ одоо энэ газар тариаланд чинь байсын ш дээ. 5 жилийн төлөвлөгөө. Тогооч хүн бол яахав хоолоо хийгээ л тэр үед л тэр улсуудыг хоолтой ундтай байлгавал тэгээ л болдог байсын. Үе байсын ш дээ. Тэхдээ биднүүс чинь 20, 30 хүний хоол хийх юм биш. 130, 40 хүний хоол хийнэ ш дээ. Намрын цагт бол, өвөл хаврын цагт болул.

Эрдэнэтуяа -

Олон хүний.

Лхагвацэрэн -

Олон хүний хоол хийнэ.

Эрдэнэтуяа -

Туслахтай юу?

Лхагвацэрэн -

Туслахтай.

Эрдэнэтуяа -

Аанг.

Лхагвацэрэн -

1 туслахтай 2 хүн хийдэг тийм л байдаг байсын ш дээ. Тэгэд тэрийг чинэь хийгээ л болоол байдаг байсын. Одоо бол, тэхэд чинь тогооч хүн гэдэг чинь бүх юмаа бэлдэж байдаг. Одоо чинь бэлтгэгч нь нэг байна, цэвэрлэгч нь нэг байж байна.

Эрдэнэтуяа -

Зөндөө л юм байдаг юм шиг байгаамаа, туслах муслах.

Лхагвацэрэн -

Одоо чинь 8 хүн байж байж хийж байна ш дээ. Тэхэд чинь мань мэт чинь гараараа зүтгэдэг байсын ш дээ.

Эрдэнэтуяа -

Тэгээд янз бүрийн цахилгаан хэрэгсэл ч байхгүй, бүгдийг гараар.

Лхагвацэрэн -

Гараар, тогоондоо. Тэгдэг л байсан болоо л байдаг байсын.

Эрдэнэтуяа -

Аанг.

Лхагвацэрэн -

Одоо бол тийм юм алга байна ш дээ. Тэх тусмаа л улам хүн залхуу болохым доо.

Эрдэнэтуяа -

Тухайн үед тэгээд ажилчин анги гэхиймуу даа хүчтэй байжээ? Тэ.

Лхагвацэрэн -

Хүчтэй, хүчтэй. Сайн ч байсын. Тэгээд одоо хаашаа ч юм дээ. Ёстой энийг л хийж энэ л хийж байвал цалин авна гэсэн тийм толгойд нь шингэцэн л байхгүй юу. Одоо тийм юм алга байна ш дээ. нээрээ. Энэ хэдэн одоо би энэ хэдэн үхрийг л маллаж байвал энэ чинь л миний амьдрал л юм чинь тийм л болцон байсан үе шүү дээ.

Эрдэнэтуяа -

Хүмүүст яаж энэ ийм ухамсар суулгаад байна. Би зүгээр бодох нээ. Одоогийн ухамсар бас юутай холбоотой вэ. Заавал дээд сургууль авсан улсууд ажлаа хийнэ гэсэн ухамсар, тэр үед чинь би ямар ч ажил хиййж чадна. Тухайн үед ямар ч ажил хийж чадна тэрүүгээр тэгээд тэрийг хийж чадна гэсэн, ерөөсөө л цаанаас өгсөн ажлыг л хийх ёстой гэсэн ухамсар бас байнаа гэдгийг тэрийг гэрт нь өгч байсин юм болов уу, сургууль соёл, хичээл номонд нь өгсийм уу?

Лхагвацэрэн -

Сургууль соёлд нь л.

Эрдэнэтуяа -

Яаж өгдөг байсын ер нь?

Лхагвацэрэн -

Сургууль соёлд нь гэрт нь өгдөг байсан юм чинь. Гэрт одоо биднүүс одоо ирэхэд чинь –за миний хө өнөөдөр түлээгээ хөрөөд, усаа ав. Одоо тийм юм байна уу, байхгүй ш дээ. А тэгээд яадаг байсан гэхээр сургууль дээр чинь одоо сургуулиа ойр орчныг нь цэвэрлүүлж байна. Ээлжээр шалаа угаалгаж байна. За тэгээд намар САА дээр яаж байна. тэр газар нь очиж ажлы нь хийлгэж байна. Ажлын дөртэй болгож байна. Одоо тийм юм алга байна ш дээ. Юу ч алга байна ш дээ. 1-р анги ч гэсэн, 2-р анги ч гэсэн одоо явган явуулаад төмсий нь хураалгаад шуудайнд хийлгээд одоо тэдэн төмс хураасан хүүхдэд тийм юм өгнө гэх жишээтэй. Одоо тэгээд тэр чинь юм хийсэн хүүхдүүдэд нь дандаа шагнал авдаг байсын ш дээ. Одоогоор 24-ын чихэр ч юм уу. Печень ч юм уу, цайны печень ч юм уу. Тэхэд чинь одоо САА-н юунд авдар авдраараа одоо байна. Тэгээ л тэрийг чинь оройн цайн дээр хүүхдүүдэдээ шагнал болгож өгөөл. Урамшил болгож өгнө. Тэгээд урамшил болгож өгөөд хүүхдүүдээ мөнгөөр шагнана. Тийм байсан шүү дээ. Одоо тийм юм алга, юу ч алга. Урамшил болгон өгнө. Тэгээд мөнгө өгөөд хүүхдүүд чинь хөөрчинэ. Тийм байсын шүү дээ. Одоо тийм юм алга юу ч алга.

Эрдэнэтуяа -

Хүүхдийн хөдөлмөрлөх урмыг.

Лхагвацэрэн -

Урмыг хайрладаг байсан байхгүй юу. Тэр чинь одоо их юм хайрладаг байна ш дээ. За одоо тэгээ л өвөл 12 сард ажлы нь дүгнэнэ гэхэд чинь САА-н ажилладаг 8-р ангийн тэр ч байдгиймуу сайн ажилладаг гээд шагнах жишээтэй. Сургуулийн, САА-гаас шагнадаг тийм байсын шүү дээ. Одоо тийм юм алга байна шү дээ. Тийм тийм юм байдаг байсан байхгүй юу. Тэгээд одоо харьцааны соёл гэж байхгүй.

Эрдэнэтуяа -

Тэр багад нь нөгөө нэг тэр СААхуй дээр ажиллуулж байна гэдэг хөдөлмөр хийх үр шимийг яаж байна л даа тэ?

Лхагвацэрэн -

Тэр чинь одоо оройд СААхуйнууд чинь оройд төмс хураагаад ингэхэд 5-р ангийнхан буцаарай 5-р ангийн.

Эрдэнэтуяа -

Тийм жоохон хүүхдүүд юм уу?

Лхагвацэрэн -

Тийн. Хэд хэдэн шуудай, 5 шуудай нэг хүүхэд 5 шуудай ч юм уу. 10 шуудай ч юм уу шуудайлцан байх хэрэгтэй гээд төмсийг.

Эрдэнэтуяа -

За.

Лхагвацэрэн -

А тэгээд шуудайлаад түрүүлсэн хүүхдэд нь шагнал өгнө. Тэгээд тэр ангид нь шагнал өгнө. Тийм байсан юм чинь.

Эрдэнэтуяа -

А тэгээд төмс мөмсхөн л хураахуу тэ? Ногоо, лууван.

Лхагвацэрэн -

Тэгж л одоо хаварт нь намарт нь хураалтанд тэгж хураадаг байсын. Тэхэд чинь хүүхдүүд чинь одоо би эд нарыг чинь хийхгүй бол цалин авах юм байна, мөнгө авах юм байна гэж.

Эрдэнэтуяа -

Мөнгө өгдөг байсан уу?

Лхагвацэрэн -

Өгдөг байсын.

Эрдэнэтуяа -

Хүүхдүүдэд үү?

Лхагвацэрэн -

Тийн. Хүүхдүүдэд мөнгө өгдөг байсын. Одоо тэр бэлэгтэй мөнгө өгдөг байсын. Дугтуйнд хийгээд мөнгө, одоо тэд тэдний анги гэхэд л 30 хүүхэд байлаа гэхэд л 30 хүүхдүүд сайн ажилласан бол ирэхэд нь мөнгө өгөө л тэд нар чинь өөрсдөө юмыг хуваагаа л хуваагаал тэгээл. Тэгээд одоо 2 боов ч юм уу, печень ч юм уу хүүхдүүдийн печень тэ, хүүхдийн печень 24-ын.

Эрдэнэтуяа -

Ховор байсан байх?

Лхагвацэрэн -

Тийн. 24-ын чихэр. Одоо бол юм болгон байна ш дээ. Тэгээд одоо яахав.

Эрдэнэтуяа -

Тоохгүй. Хөшүүрэг байна л даа.

Лхагвацэрэн -

Хөшүүрэг.

Эрдэнэтуяа -

Тухайн үеийн тэр хүмүүсийг ажлыг нь хийлгэх, а тэгээд бас ажилд нь хандах хандлагыг дээшлүүлэх ямар хөшүүргүүд байсын бэ?

Лхагвацэрэн -

Тэр үед чинь одоо тэгээ л ажилд чинь ажил хийдэггүй улсуудыг чинь одоо ажлыг их үнэлдэг байсын ш дээ. Одоо тэр үнэлж байгаа юм алга байна ш дээ. Ажлын нь үнэлж тэр цалин мөнгөөр нь шагнадаг. Одоо 13 сарын цалин гэдэг чинь их цалин байдаг байсын. 13 сарын цалин гэдэг чинь бид нарт чинь хамгийн доод тал нь гэхэд чинь л 700 төгрөг, 800 төгрөг гэж л.

Эрдэнэтуяа -

Их ирдгийн байна ш дээ тэ?

Лхагвацэрэн -

Тэгж л авдаг байсын. Тэр чинь одоо биднүүсийн жилийн шагнал, жилийнхээ эцсийн мөнгийг авахад чинь биднүүс чинь сүйд болдог байсан шүү дээ тэр үед.

Эрдэнэтуяа -

Юмаа тооцоолцон.

Лхагвацэрэн -

Юмаа тооцоолоо л. Бүх юмаа тооцоолоол. Тэчнээн хувиар биелүүлсэн, тэчнээн хувиар давуулсан одоо тэрнийхаа шагналыг авна гээ л. Тэгж гаргаж өгдөг байсан. Одоо тийм юм алга байна ш дээ. Шагнаж байгаа ч юм алга.

Эрдэнэтуяа -

Тэгээд нөгөө төлөвлөгөөнүүд дээр гавшгайч мавшгайч өгдөг байсан уу тэ?

Лхагвацэрэн -

Тийн. Гавшгайч өгдөг байсын. Тэгээд Эвлэлийн Төв Хорооны алтан медаль залуучуудад тийм юм өгдөг байсын. Би чинь одоо алтан медальтай л байлаа захиргааны. Тэгээ л гавшайчууд чинь 1, 2, 3, 4, 7, 8-р гавшгайчтай. 5 гавшгайчтай байлаа. Тэхэд чинь их л сайхан байдаг байсын.

Эрдэнэтуяа -

Таны амьдралд ямар нэгэн гүнээр нөлөөлсөн үйл явдал байдаг уу? За тухайлбал эерэгээр байж болно. Сөргөөр байж болно тэ? Амьдралд өөрчлөлт, эерэгээр өөрчлөлт гаргасан байж болно тэр үйл явдал болоод арай өөөрөөр эргэсэн байж болно. Эсвэл тэр үйл явдлаас болоод гүн шарх үлдээсэн ч байж болно, гунигтай ч юм уу тийм дурсамжтай ч юм уу тийм үйл явдал ер нь.

Лхагвацэрэн -

Дурсамжтай үйл явдал болул би болул ер нь СААхуй гэж байж байхад одоо миний амьдралд болул манай хүн ч одоо 1 жил гарантай хэвтэрт байсан. Тэхэд 1 гарантаа хэвтэрт байж байхад САА-н дээдэх доодох улсууддаа л их баярлаж явдгийн. Намайг өвчтэй зовлонтой байхад минь харж үздэг байсан. Тэгээ л одоо өвчтэй хүнд чинь юм юм л хэрэгтэй болно шүү дээ, тэр үед чинь хоёул хоёулаа ажилгүй чинь хэцүүднэ ш дээ. Тэхэд цалингий минь өгчихдөг. Хоол унд, мах шөл яахав ийхэв гэхэд чинь манай хүн чинь одоо Улсын 1 удаагийн аварга, аймгийн 3 удаагийн аварга хүн байсын. Тэхэд СААхуй их хардаг байсөөн хардаг байсан. Би тэр улсад л их баярлаж явдгийн.

Эрдэнэтуяа -

Ямар өвчнөөр?

Лхагвацэрэн -

Элэгний хорт хавдараар өнгөрцийн.

Эрдэнэтуяа -

Тухайн үед элэгний хорт хавдар.

Лхагвацэрэн -

37, 38-даа нас барсан. Би элэгний өвчнийг сайн мэднэ. Залуу зандан насандаа бол СААхуй бол харж байсаан харж байсан. Миний гэр орон шатаа л өгсөн, хүүхэд, гэр оронгүй болж байхад СААхуй хангалттай харж байсан. Тэр үед чинь СААхуй сайхан байсан юм чинь. Надад ёстой 5 ханатай гэр барьж өгөөд, 5 ханатай гэр өвчтэй зовлонтой байхад минь гэрээ шатаачаа л одоо энэ Баярсүх сайн мэднэ. Гэр барьж өгөө л тэгээд л САА-гаас харж үзээд ор дэр бүх л юмаар хангаж өгч байлаа. Одоо бол тийм юм байхгүй ш дээ.

Өөр хүн -

Дээгүүрээ бол байгаа.

Лхагвацэрэн -

Байгаа байгаа.

Өөр хүн -

Томчууд бие биенээ харж үзэж байгаа.

Эрдэнэтуяа -

Хотоор чинь зурагтаар гэр өглөө энээ тэрээ гээд байхын байна ш дээ.

Лхагвацэрэн -

Үгүй ээ харин тийн.

Эрдэнэтуяа -

Ер нь тэр гэрнүүд нь тэхдээ хэцүү гэрнүүд юмаа. Давхарлага, мавхарлага муу.

Лхагвацэрэн -

Муутай.

Эрдэнэтуяа -

Жоохон нэг мод сод нь муу байхдаа бодвол. Ерөнхийдөө хэцүү л гэхдээ бүүр орох оронгүйг бодвол дээр л юм даа.

Лхагвацэрэн -

Дээр. Тийн.

Өөр хүн -

Одоо нэг оргидгийн тэнд яваад байна ш дээ. Хэн гэлээ. Тэндээр ямар ангийн нэг сургуулийн гэрийн даалгавар гээд. Та нар мэдэж байгаа биз дээ.

Эрдэнэтуяа -

Тийн. Юу.

Лхагвацэрэн -

Тэндээр Хувьсгалт намд ямар байсын. Тэгээд одоо. Өө 20 жил удирдлаа, хичнээн хүүхэд ардчилалд гаргалаа, өө юунд траншейнд. Одоо тэр ардчилалыг шүүмжлээд байна ш дээ. Тийн. Ардчилалыг шүүмжлээд байгаа байхгүй юу. Тийн ш дээ миний намын үед хэзээ байсан юм бэ? Юу вэ? Нэг ч байгаагүй одоо бүр. Тэхэд чинь хараа, одоо энэ миний үеийн хөгшчүүл ардчилалд орчоод энэ хувьсгалт намыг чинь үзэн ядах юм байна ш дээ. Харин тийн. Ямар муухайн.

Эрдэнэтуяа -

Ер нь зарим нь, янз бүр л байхын хүн хүнээсээ л болдог байх л даа тэ? Таны амьдралд ер бусын ба бусдаас онцгой гэх зүйл бий юу? Ямар нэгэн хадгалж явдаг, дурсч явдаг, нандигнаж явдаг.

Лхагвацэрэн -

Үгүй ээ одоо яахав дээ. Одоо хүүхдийнхаа эцгийн юмнуудыг л хадгалж явдгийм даа. Надад өшөө хадгалаад яваад байх ч юм байхгүй. Нөгөө гал усд орчихсон болохоороо тэ. Гал усд шатаалгаад.

Эрдэнэтуяа -

А дурсамжын юмаа.

Лхагвацэрэн -

Тийн. Үзсэн, шинэхэн юм бол хадгалаад байх юм байхгүй. Би чинь одоо 2, 87 онд манайх чинь галд орсын тэ. Нэг айхтар галд орсын. Тиймэрхүү. Дурсамжийн юм дуусаад алга болоод дууссын. Тэгээд үлдсэн нь ээж аавын энд тэнд байж байгаад үлдсэн нь зураг хөрөг иймэрхүү л юм хадгалж явдаг. Өшөө юм хадгалаад яваад байх юм над байхгүй.

Эрдэнэтуяа -

За, за. За ярилцлага өгсөнд маш их баярлалаа.

Лхагвацэрэн -

Зүгээр ээ, зүгээр.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.