Maya
![](../assets/images/interviewees/990477.jpg)
Basic information
Interviewee ID: 990477
Name: Maya
Parent's name: Byambaa
Ovog: Borjigon
Sex: f
Year of Birth: 1944
Ethnicity: Halh
Additional Information
Education: tusgai dund
Notes on education:
Work: retired
Belief: Christian
Born in: Hantai sum, Bulgan aimag
Lives in: Sühbaatar sum (or part of UB), Selenge aimag
Mother's profession: herder
Father's profession: accountant
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
repressions
foreign relations
politics / politicians
privatization
democracy
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Эрдэнэтуяа -
За тэгээд хүүхэд байхаасаа эхлээд хаанахын ямар хүн байна, хэдэн онд хаана төрж өссөн.
Maaяa -
Өө би чинь Булган аймгийн Хантай сумын 8-р бригадын Равдангийн Шагдар гэдэг хүний 5-р хүү Бямбын 2-р охин болж төрсөн. А өөрийнхөө өвөг эцгийн талаар би сайн мэдэхгүй. Тэхдээ миний эмээ өвөөгийнхөө тухай ярьдаг байсийн. Тэрэнд бол одоо 1937 оны хэлмэгдлийн үеийн. Манай өвөө Равдангийн Шагдар гэдэг хүн бол одоо тайж хүн байсан.
Эрдэнэтуяа -
За. Бас л том алба тэ?
Maaяa -
Тийн. Тайж гэсэн хүн байсан. Тэгээд тэр их хэлмэгдлээр чинь манай өвөө баривчлагдаад явсан. Тэрний бол түүх бол надад байдаг.
Эрдэнэтуяа -
Аанг.
Maaяa -
Би юугий нь авч хоцорсон юм гэхээр зэрэг Булган аймгийн Хантай сумын 8-р бригад гэдгийг магадалж сайн мэддэгийн. Тэгээд би нэг зургаа настай юм уу долоон настай л байсан байх. Намар юм даг. Гэрийнхээ хаяанд сууж байгаад тэр Булган аймгийн Хантай сумын 8-р бригадаас тэр Хужирын гол, тэр Цагаан эрэг мэрэг рүү тэр ингээд эмээ над заагаад эндээс тийм буутай хүмүүс ирээд өвөөгий чинь толгой дээгүүр нь дээл нөмрүүлээд тэгээд энэ гадаа байсан тэрэг мал, одоо үхэр мал байсан тэр бүх юмыг ингээд аваад тэгээд өвөө чинь ингээд сураггүй болцон юмаа. Чи өөрөө мэдэхгүй ч байсан үр хүүхэд, ах дүү нартаа захиарай. Тэр төр эргэхэд л өвөөгийнхөө сургийг гаргах байхаа гэж. Би ингээд 1991 онд өвөөгийнхөө сургийг гаргаж Равдангийн Шаг, Равдангийн Шагдар гэдэг хүний сургийг олж мэдээд тэгээд одоо тэгээд 91 оноос чинь.
Эрдэнэтуяа -
Цагаатгалын газраар.
Maaяa -
Цагаатгалын газраас чинь сая төгрөг авч ахан дүү өөрийнхөө тэр эмээгийнхээ захиж байсан тэр ном судар, тэр одоо тэр юу байдгийн тэ. Ерөөл маань айлтгуулаарай гэсэн тэрний нь би биелүүлсэн гэж боддогийн. Тэрнээс одоо Булган аймгийн Хантай сумын 8-р бригад гэдэг би очиж үзээгүй. Энэ зун миний явах гэсэн гол зорилго байдгийн.
Эрдэнэтуяа -
Нэг очиж.
Maaяa -
Очино. А тэгээд хүүхэд ахуй цаг байсан болохоор тэгдэг юм уу. Тэр нөгөө нэг 1944 он гэхэд чинь би 51 онд сургууль орсон байх ёстой ш дээ.
Эрдэнэтуяа -
Тийм байна. 7 настай.
Maaяa -
Тийн. 7 настай. 8 настай 52 онд тэхэд Монгол ерөөсөө тэр их хэлмэгдлээс гадна сүүлд нь тэр нөгөөд монголын ард түмэн дотор чинь тэр тэмбүү, яр гэдэг юмыг бүр дэлгэрсэн. Яагаад ингээд дэлгэрсийм бэ гээд аваад үзэхдээр чинь энэ Энэтхэгээс энэ явган цагаачин явган лам нар орж ирж монголын тэр одоо ард түмэнд энэ шашин шүтлэгийг дэлгэрүүлэхийн хажуугаар одоо нөгөө завхайрч тэднараас ямбуу тэр тэмбүү үүсээд тэгээд одоо монголын эмэгтэй болгон дандаа тийм яр тэмбүүтэй, тийм их хатуу үе байсан гэдгийг манай ээж аав эднүүс маань ярьдаг. Тэгээд тэр улаан тариа гэдгээр тарьж байснийг би аягүй сайн мэддэг. Манай аавын маань 2 ахын авгай ерөөсөө хүүхэд гаргаагүй.
Эрдэнэтуяа -
За.
Maaяa -
Тийн. Тэмбүүтэй байсан.
Эрдэнэтуяа -
Аюултай айн.
Maaяa -
Тийн. Аюултай. Тэр тэмбүү, яр тэгээ л одоо тэр дотоодын дайсан чинь эндээс инхээр чинь зэрэг л лам нар байсан байгаан. Бүүр монголд.
Эрдэнэтуяа -
Авгай авдаггүй.
Maaяa -
Авгай авдаггүй нэртэй. Тэгээ л ерөөсөө орой болохоор нэг айлаас нөгөө айл, нөгөө айлаас нөгөө айлд ингээд бүр явж байсан. Тэрийг бүр дийлэхээ болиод тэхээр нь зэрэг одоо 1937 оны хэлмэгдлийг лам нарыг л ерөөсөө баривчилж устгаж тэ, тэрийгээ тэр айхтар өвчнийг дарахын тулд тэр хэлмэгдлийг тэр үүссэн байгаан. Тэр хэлмэгдэл арай дэндүүлчихсэн байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Тийм байна.
Maaяa -
Тиймээ. Тэр монголын ард түмэн дотор тэр лам нарын тэр завхай байдлаас болоод монгол тэр аяараа тэмбүү яранд баригдаад тэрийг нь Оросын Холбооны Улсаас орос ах нар ирж тэр тэмбүү ярыг улаан тариа гэдэг юмаар эдгээж байснийг аягүй сайн мэддэгийн. Ийм пагдгар шилтэй.
Эрдэнэтуяа -
За. Их үү?
Maaяa -
Үгүй ээ одоо энэ.
Эрдэнэтуяа -
Одооны тарианы шил?
Maaяa -
Үгүй ээ одоо энэнээс арай багахан даа. Тийн. Иймхээн дөрвөлжин юм. Ийм. Улаан тариа гэж. Тэр шилий нь өөрт нь өгөөд явуулчихдаг. Тэрийг ууж идэхгүй сайхан цэвэрлээд яахав дээ хөдөөний хүмүүс.
Эрдэнэтуяа -
Цэвэрлээд авах юм уу?
Maaяa -
Цэвэрлээд тэгээд бас авч л байсан байгаам л даа. Тэр бүдэг бадаг мэддэгийн. Манай 2 эгч ирээ л 2 эгч авгай ирээл. Тэрнээс л энэ монгол улсын энэ хэлмэгдлийг бий болсиймаа гэж би өөрөө ойлгож явдаг. Тэгээ л дэндүү болгосон гэхээр зэрэг зүгээр жирийн малчин, жирийн сэхээтэн, жирийн ажилчид тэр хэлмэгдээл 1930, 1991 онд хэлмэгдлийн, цагаатгал бий боллоо ш дээ тэ. Тийн. Тэрийг бол аягүй сайн мэднэ.
Эрдэнэтуяа -
Бүх ард түмнийг хамарсан байна ш дээ?
Maaяa -
Бүх ард түмнийг хамарсан. Гэхдээ л дэндүүлчихсэн байхгүй юу. Дэндүүлсэн.
Эрдэнэтуяа -
Тэр улаан гэр гэж байдаг байсан гэсэн тэ?
Maaяa -
Би тэр улаан гэрийг чинь.
Эрдэнэтуяа -
Хамаргүй, хамаргүй
Maaяa -
Тийн. Тийн тийн. Тийн. Тэр чинь бүүр их биеэндээ идэгдээд тэгээд бүр их биеэ ингээд, одоо болул тэр үеийн хүүхнүүд яагаад хүүхэд гаргадаггүй байсан гэхээр зэрэг тэр тэмбүү, ярнаас чинь болоо л. Тэмбүү яр нь жаахан эдгэрээд гайгүй жаахан гайгүй болоо л хүүхэд гаргадаг юм байна л даа. Тэр хүүхдүүд нь авгай, гаргасан хүүхдүүд нь болул хүүхэд гаргадаггүй тийм муухай үе байсийн ш дээ.
Эрдэнэтуяа -
Нөгөө ээж нь болул төрөөд гаргачихдаг.
Maaяa -
Тийн. Тэр чинь тэр тэмбүү ярнаас болоод одоо эмэгтэй хүн нь хүүхэд гаргадагүй тийм байсан гэж байгаан ш дээ. Одоо сүүлийн үед бол тэр гайгүй болоод харин.
Эрдэнэтуяа -
Гаргах ч юм их гараад ирчихэж дээ тиймээ. Шинжлэх ухаан хөгжөөд. Тиймээ?
Maaяa -
Тийн. Тэр юм улаан юмнаас Оросын ах дүү нар улаан тариагий чинь гаргаж Монголын ард түмнийг тэр өвчин эмгэгээс нь салгаж өгсөн түүх бол байдгийн ш дээ. Би бол тэрийг бол сайн мэднэ. Тийн.
Эрдэнэтуяа -
Айхтар юм байна?
Maaяa -
Айн.
Эрдэнэтуяа -
Айхтар юм байна?
Maaяa -
Тэрний дараагаар 53, 4 оны үед юмуу даа манайх ч их мал ахуйтай айл байсан.
Эрдэнэтуяа -
Нилээн хөрөнгөтэй.
Maaяa -
А тийн. Нилээн хөрөнгөтэй.
Эрдэнэтуяа -
Тэр үедээ тийм.
Maaяa -
Тийн. Тэр үедээ л. Тэр үедээ л манай аав өөрийнхөө ах Баасай гэдэг хүнтэй хоёулаа тэр эцгийнхээ үлдээсэн өв хөрөнгий нь бүр тэд нар аваад явсан ч гэсэн үлдсэн жаахан юмы нь арвижуулаад тэгээд нутагтаа нилээд нэг азарга адуутай, нэг суурин хоньтой, нэг суурь үхэртэй тийм байж байгаад 1950-иад оны үед байна уу даа. Нэг өдөр ирээ л аав маань –өө ерөөсөө Бааска ахаа тийн. Одоо ерөөсөө нэгдэлжих хөдөлгөөнд орьё.
Эрдэнэтуяа -
За.
Maaяa -
Хамтарч одоо энэ мал ахуйгаа өсгөж өндийлгөх тийм юм хийе. Нэг уулын жалгад ганц гэр, манайх чинь тэхдээ малчинтай байсийн.
Эрдэнэтуяа -
Туслах малчинтай?
Maaяa -
Туслах малчинтай. Тэрий нь одоо ярих юм бол энэ Зина гээл энэ Улаанбаатарын их сургуульд байна уу даа. Тэдний нэг ах Намдаг гэдэг хүн манайхны малыг малладаг байсийн.
Эрдэнэтуяа -
За.
Maaяa -
Тэгээл ерөөсөө бас л цаанаа нэг саалийн үнээтэй. Унах малтай. Тараг сүүгээ идчих бас хонь малтай. Тийм байсийн. Нэгдэлжих, нэгдэлд өгөөд. Тэгээд нэгдэлд очиж малаа өгчихөөд нэгдлийн малыг малладаг хүмүүс ч их байсийн.
Эрдэнэтуяа -
Малгүй мөртлөө очиж малладаг уу?
Maaяa -
Үгүй малаа нийлүүлсэн ч гэсэн эргээд хамтын нөгөө социализмын үед одоо нөгөө социалист хөдөлмөрийн баригад гэж хамтарч нэгдэж ажил хийдэг үе байлаа ш дээ. Тэхэд нэгдэлжих хөдөлгөөнд одоо улсдаа өгчихөө л тэгээ л тийм тийм мал ахуйгаа өгсөн гээл тэгээд эргээгээд малы нь маллуулдаг. Ашиг шимий нь авдаг. Өөрт нь өгдөг. Тэрээгээрээ өвс тоосоо авдаг, тариа будаагаа хамтарч хийдэг. Өвөлжөөгөө хамт барьдаг. Тийм л нэгдэлжих хөдөлгөөн байснийг би бадаг бүдэг мэддэгийн. Тэрий чинь одоо хэдэн онд юм бэ?. 58, 59 онд бүр Булганд, хот орж ирээд, манай аав чинь нягтлан бодох хүн байсийн. Тэгээд дээр нь 59 онд ч манай аав маань нас барцан. Тэгээ л тэр нэгдэл мэгдлээс бол манай Баасай ах нэгдлийн мал сал хариулаал тэр юмнууды нь бол эргүүлж гарахад нь бол толгойгоор нь өгөөгүй л дээ. Тухайн үедээ бол хоолоо олоод идчихдэг байсан. Махаа аваад идчихдэг байсан. Тариагаа тариад будаагаа аваад иддэг. Хамтын давуу тал бол нэгдэлжих хөдөлгөөн бий болсон юм бол байсан. Тэгээд манайхны хувьд бол 59 онд бол өөрсдөө төв бараадаад орж ирээд тэгээд тэгээ л манай аав чинь 59 онд нас барсан. Би чинь 60 онд энд техникоомд орж ирээл би ч худалдааны, холбооны техникоомд политехникоомд орж ирээд тэгээд энэ холбооны мэргэжил эзэмшээд тэгээ л юу яасан даа. Өөрийнхөө эзэмшсэн мэргэжилээрээ улсад 20-иод жил ажил хийлээ.
Эрдэнэтуяа -
Аав чинь яаж нас барсан?
Maaяa -
Манай аав чинь өвчнөөр. Тийн. Өвчнөөр нас барсийн.
Эрдэнэтуяа -
Ер нь төв газар бараадаа л нас барсийн юм байна тэ?
Maaяa -
Ерөөсөө манай аав чинь Булган аймгийн Хантай сумын хоршоодын холбооны ерөнхий нягтлан бодох хийж байсийн.
Эрдэнэтуяа -
Давхар уу?
Maaяa -
Давхар.
Эрдэнэтуяа -
Малчин байхдаа юу?
Maaяa -
Нэгдэлд.
Эрдэнэтуяа -
Аа нэгдэлд өгчихөөд үү? Дараа нь уу?
Maaяa -
Дараа нь.
Эрдэнэтуяа -
Аан за за.
Maaяa -
Тэр нэгдлийн чинь нягтлан бодох хийж байсан хүн байхгүй юу. Тийн. Тэгээд өөрийнхөө өөрөө тэгээд тэр үед нягтлан бодох хүмүүс ховор, бичиг үсэг тайлагдаж байсан хүмүүс ховор тэ. Өөрөө тэгээд тэндээ идэвхтэй ажил хийж байснаа тэгээд сүүлдээ нягтлан бодох болоо л тэгээ л энэ хоршоодын холбоо гэдэг газар ерөнхий нягтлан бодох, байцаагч хийж байгаал тэгээ л 59 онд нас барсийн. Тэгээд би 60 онд энэ хотод орж ирсэн. Тэгээл өөрийн минь орж ирсэн амьдрал бол Толгойтын холбооны 37-р салбарын даргаар 20 гаран жил ажил хийгээ л тэгээд сүүлд нь 84 оноос 2006 он хүртэл Сэлэнгэд очиж төмөр замын Сүхбаатар сумын харъяа төмөр замын тосгонд 20-иод жил амьдарсийн. Миний үе бол ийм л байна.
Эрдэнэтуяа -
Томилолтоор явсан уу тийшээ?
Maaяa -
Томилолтоор явсан. Тийн.
Эрдэнэтуяа -
Цаанаас нь өгсийм уу, та өөрөө тийшээ явах сонирхолт байсийм уу?
Maaяa -
Гүй гүй, манай өвгөний тэр төмөр замын худалдааны даргаар явуулахгүй юу. Тэгээд би ар гэр нь гээд, ар гэр нь гээд өөрөө холбооныхоо ажлаас өөрийнхөө хүсэлтээр халагдаад явчихгүй юу. Тийн.
Эрдэнэтуяа -
Аан. Ер нь тэгээд нэг гэр бүлийн нэг гишүүн нь тийшээ томилогдоод явахад арынх нь тэгээ л дагаа л явдаг юм шиг байгаан тэ?
Maaяa -
Явчихаж ч болно, явахгүй ч байж болно ш дээ. Зүгээр би бол тухайн үедээ явья гээл бодоод явчихсан л байхгүй юу. Тийн.
Эрдэнэтуяа -
Тэгээд явсан нь таньд ер нь хэр ашигтай байсан?
Maaяa -
Хүүе юун ашиг байдгийн юу ч байхгүй ш дээ.
Эрдэнэтуяа -
Энд байсан нь дээр байсан уу?
Maaяa -
Хүүе би холбоондоо ажил хийж байсан бол надад адгийн наад зах нь хамт олон дотор тэ. Тэгээ л хар багаасаа тэр хамт олон гэдэг чинь юм юмнаас их үнэтэй. Тэ? Тийн.
Эрдэнэтуяа -
Ажлын хамт олон чухал л даа.
Maaяa -
Тийн. Хамт олон дотор их төлөвшдөг. Юм, мэдлэг олж авдаг. Хүмүүсийн суурь боловсрол бол тэднэрээс их авдаг байсан. Би чинь одоо тэгээд 1970 онд МАХН-ын, намд орж байсан. Тэхдээ тэр үед чухам юу нь байсан бэ гэхээр зэрэг одоо тэр хэлмэгдэлд орсон тэр эцгийнхээ, өвөг эцгийнхээ тэрийг бол маш их нууж байсан. Яагаад нууж байсийн юм бэ гэхээр зэрэг тийм хэлмэгдсэн эцэг эхтэй л гэвэл биднүүсийг бас ажилд оруулах авах, тиймээ, тийм дургүй байсан байхаа гэж бодоод би бол тэр бол ерөөсөө ярьдаггүй. Өвөг эцгийнхээ түүхийг бол мэдэхгүй ээ л гэдэг байсан. А тэр их хэлмэгдлийн юмыг бол одоо социализмын үед бол маш их нуун дарагдуулж байсийн ш дээ. Тэрийг бол түүхэндээ ч бичээстэй. Тийн. А тэхдээ 1937 онд оны их үеийн хэлмэгдлийн үед одоо энэ монгол улс чинь өөрийнхөө архивийн юмыг бол маш сайн хадгалж байсан байгаан ш дээ.
Эрдэнэтуяа -
Тийм байна. 90 хэдэн он хүртэл тэ?
Maaяa -
Тийн. 1937 оноос 1991 он гэхэд миний өвөг эцгийн яг түүхэн бичиг баримт бол монгол бичгээрээ бичигдсэн. А тэгээд сүүлд нь бол ийм кирилээр бичцэн бичиг баримт гарч ирж.
Эрдэнэтуяа -
Буулгасан?
Maaяa -
Буулгасан. Тийн. Гэхдээ тэрийг монгол улсын нууц гэж л одоо тэр хамгаалж явсан байхаа л гэж би боддогийн. А бид нар социализмын үед бол яахав өөрснөө сурах, сурч, боловсрох, ажиллах эрх, хэлэх эрх бидэнд бол байсан уу?, байсан. Тиймээ? Тэхдээ социализмын үед болул ерөөсөө хүн бол тэгш эрхтэй, хөдөлмөрлөх эрхтэй, ажиллах эрхтэй, сурах эрхтэй. Би тэр нийгэмд бол өөрөө дунд мэргэжлийн эдийн засагч болсноо би өнөөдөр бахархаж явдаг. Хамт олноороо ч бахархаж явдаг. А тухайн үед одоо ийм боловсрол олж авч чадаагүй байсан бол би өнөөдөр хүнд, хүнтэй аятайхан 5 үг ярьж чадахгүй байх байлаа ш дээ. Тийн. Тухайн үед бол өөрснөө л хичээж байх юм бол ажилгүй хүн гэж байгаагүй, хийж л чадвал тэр үед бол үнэлж чадаж байсан. Тийн. Би чинь 1983 онд техникоом төгсөөл Толгойтын холбоонд 84 он хүртэл би 20 жил ажиллахад холбоо чинь надад 3 өрөө байраар хүртэл шагнаж байлаа ш дээ. Хүний хийсэн бүтээсэн юмыг бол тухайн үед бол хамт олонч үнэлдэг байсийн, удирдах газар ч үнэлдэг байсийн. Нам ч үнэлж л байсан. Тэгээ л өрөөсгөл тал нь болохоор тэгээл хэлмэгдлийг л нууж явсан гэж боддогийм даа би.
Эрдэнэтуяа -
Мнг. Тэгээд танай өвөө чинь яаж нас барсан бэ? Тэрэнд юу гэж бичсэн байсан?
Maaяa -
1937 оны 10 сарын 27-нд буудан.
Эрдэнэтуяа -
За ямар хэргээр гэсэн байна? Тэр нэг юм бичдэг юм шиг байгаан тэ?
Maaяa -
Бий ш дээ. Надад тэр нь байгаа ш дээ.
Эрдэнэтуяа -
Тийм үү?
Maaяa -
Байдаг ш дээ.
Эрдэнэтуяа -
Одоо энд байгаа юу?
Maaяa -
Байдаг.
Эрдэнэтуяа -
Өө тэрийг чинь бас яадаг байж дээ тэ?
Maaяa -
Тийн. Байдгийн ш дээ.
Эрдэнэтуяа -
Авсан бол. Тэхдээ авнаа би.
Maaяa -
Тэгээрээ үзээрэй. Тэ.
Эрдэнэтуяа -
Зургий нь аваад.
Maaяa -
Зургий нь авах юм байхгүй дээ. Өвөг эцгийн маань зураг байхгүй. Зүгээр Равдангийн.
Эрдэнэтуяа -
Цаасы нь зургийн нь аваад.
Maaяa -
А тийн. Тэг л дээ.
Эрдэнэтуяа -
Аппаратаар очиж авнаа.
Maaяa -
Тэгээрэй. Тийн.
Тэр чинь бараг одоо тийм байхгүй ш дээ. Тийм юм. Хадгалсан улсууд цөөхөн. Би ингээд зарим нэг хүмүүсээс байдгийм л даа. Байсан байсийн гээд. Тэхээр нөгөө гэр нь шатаад тэгсэн нөгөө, үер усанд автаад гээд. Бичиг баримтгүй болцон байдаг байхгүй юу.
Надад байдаг. Равдангийн Шагдар гэдэг хүнийг чинь харин би гэрчилгээгий нь л би нөгөөд сая төгрөг авахад өгчихсийн. Тэрнээс бүх тэр сая төгрөг авахад бүх материал өнөөдөр над байдаг. Би тэрийг яагаад хадгалдаг юм бэ гэхээр бидний өвөг эцгийн түүх ийм байдгиймаа гэхэд үр хүүхдүүд маань хүртэл үзэг. Тиймээ. Миний эмээ чинь ямар их ухаантай хүн байсийн. Энэ өвөөгийнхөө авсан мөнгө төгрөгийг ингэж тарааж өгөөд тэгээд одоо эргээд нас өндөр болчихлоо доо. Одоо улс маань аяштайхан төрийн удирдлага аяштайхан шиг байгаад байвал бас бидний тэр эцэг эхийн маань их тэр хэлмэгдсэн түүхийг дурсаад эргээгээд байр сууцны асуудал шийдээд өгөхөд болохгүй юм байхгүй ш дээ. Тиймээ. Би чинь бас тэрний өвөг эцгийнхээ наануу цаануу гэж яваад 5 ханатай гэр авсан. Одоо байдаг. Би одоо одоо энэ Билэгт байна ш дээ. Одоо энэ иргэдийн хурлын дарга.
Эрдэнэтуяа -
Өнөө Улаанбаатар хотын юу юу.
Maaяa -
Тийн.
Эрдэнэтуяа -
За.
Maaяa -
Би тэрэн дээр орсон.
Эрдэнэтуяа -
За.
Maaяa -
Та ямар тусламж авмаар байна гэсэн. Миний өвөг эцэг маань ингээд ингээд явсан. Би бол ийм байсан. Одоо ийм байна. Би хэдэн хүүхэдтэйгээ хот ороод ирсэн. Одоо ингээд би чинь МАХН-ын гишүүн хүн. Олон жил ажиллаж амьдарч ирсэн. Одоо ингээд өөрийн гэсэн гэр оронгүй ээ. Хүүхээ одоо тэгээд бас нэг боломж нөхцөл байвал надыг орон сууцтай болгооч гэсэн чинь –өө тэг гээл. Ерөөсөө надаа 7-хон хоногийн дотор надад 5 ханатай гэр өгсийн ш дээ.
Эрдэнэтуяа -
Хурдан байна ш дээ тэ?
Maaяa -
Тийн. Тэхээр чинь зэрэг бүх л үнэн юм бол үнэн л байх ёстой байхгүй юу. Гэтэл би одоо ингээд төр эргэлээ гээд ингээ л үзлээ л дээ. Энэ бол монгол улс битгий хэл дэлхий даяар ардчилсан бодлого л доо. Тухайлах юм бол Оросын Холбооны Улс, Хятад ингээл нэг нийгэм алгассан алгасаагаа л өнөөдөр хийж байгаа юм байхгүй юу даа. Феодалын, капиталист нийгэм гэдэг тэр нийгмийн алгасааг л манай монгол улс Оросын Холбооны Улсын дан тусламжтайгаар л одоо тэр миний түрүүний хэлдэг тэр тэмбүү, яр, одоо тэгээ л биеэ дааж энэ улс эх орныг авч явж чадахгүй, заавал энэ гаднаас тусламж авах ёстой байсан. Тэгээд аль улсаа сонгохов гэхээр зэрэг Оросын Холбооны Улсыг сонгосон тэ. Одоо Сүхбаатар очиж түүх дээр харуулсан байдаг тиймээ. Манайхаас одоо тусламж гуйгаад явж ирээд. Тэгээд тэрний өгөөмөрөөр манай монгол улс чинь 70, 80-аад жил далайн тэр социалист улсуудтай хамтарч улс эх орноо хөгжүүлэх, ард түмнийхээ амьдралыг сайжруулах, боловсролтой болгох тэ, хүн ардын сайн сайхны төлөө явуулах, янз бүрийн арга хэмжээ их авч байсийн ш дээ. Одоо тэгээд тухайн үед болул бичиг үсгийн боловсролгүй хүн гэж байгаагүй ш дээ. Шинэ үсэг та тайлагдсан уу үгүй юу, гарынхаа үсгийг зурж чаддаг уу үгүй юу гээл байхад чаддагүй гэхэд л оройн ерөнхий боловсролын сургууль дээр чинь оройн 4-р ангиас, 2-р ангиас тийм боловсролын сургууль нээж өгч байлаа. Шууд их сургууль нээж өгч байлаа. Тэр чинь бүгд үнэ төлбөргүй байлаа. Хүмүүс тэрэнд оролцож чаддаг байлаа. Хүн тэгээд өөрснийхөө хүссэн ном, сонин бүх юмыг уншиж мэддэг, чаддаг болсон. Энэ бол би тухайн үеийн одоо бас л бодлого юм л даа. Хүн ардаа боловсролтой болгох, хүн ардынхаа сайн сайхны төлөө байлгах тэ.
Эрдэнэтуяа -
Хэдий цөөхөн ч гэсэн?
Maaяa -
Хэдий цөөхөн ч гэсэн тэ. Хатуу бодлого нь ерөөсөө л ард түмнийгээ тэгж гадагш нь хилийн чандад очиж ажиллах тийм л юм манайд боогдсон бага байсан. Тэгээд яагаад тэр бага байсин юм бэ гээд ингээд бодоод үзэхэд манай монгол хүмүүс, гадагш цөөхөн монголоо гаргаад явуулчихгүй, өөрснийгөө боловсрол эзэмшүүлээд өөрснөө эх орондоо сайхан амьдруулах гэсэн тийм бодлого байсан байхаа гэж би боддогийн. Тиймээ. Одоо ингээд төр эргээд ирэхэд л яаж байна. Одоо би заримдаа уйлмаар ч юм над гардгийн ш дээ. Би 1991 оны 12 сарын, бишээ 1 сарын 5-ны тушаалаар нэг мэдэхэд л би тэтгэвэрт гарцан байсан. 46 настай. Төр эргэсэн. Яагаад ингээд тэтгэвэрийн хуулинд өөрчлөлт оруулаад, яагаад ингээд бид ингээд ийм болчихвоо гэхэд л түрүүний үед, тэр их хэлмэгдлийн үед бол миний өвөг эцэг л ганцхан биеэрээ л зовж яваад буудуулаад үхсэн. А гэтэл энэ 20-р зуун, 21-р зуунд чинь одоо ажил хийж байсан хүмүүсүүдийг чинь тэтгэвэрийн хуулинд өөрчлөлт оруулаал. 15 жил ажилласан, нас харгалзахгүй тэтгэвэрт гарч болноо. 20 жил ажилласан аав тэтгэвэрт гарч болноо гээл. 91 онд хуулинд тийм өөрчлөлт оруулснаас болоо л бид нар чинь өнөөдөр бүгдээрээ том хэлмэгдэл үүсээд явчихаж байна ш дээ. Ажилгүйдлийн хэлмэгдэл. Үртэй, хүүхэдтэй, ханьтай, нөхөртэйгээ бид нар чинь энэ 21-р зуунд хэн ядарч явна. Бид л ядарч явна ш дээ. Ажлын маань байрыг тэгээ л их хувьчлал, бага хувьчлал гээл ягаан тасалбар гаргаа л. Тэгээ л тэр одоо энэ хэдэн цөөхөн хүмүүсүүдийн энэ толгой ажиллаал өөрснөө баяжья, өөрснөө дэвжье, өөрснийхөө амь амьдралыг сайхан болгоё гэсэн одоо энэ ардчилалын Гончигдорж байж байна. Одоо Элбэгдорж байж байна. Одоо тэгээд цаашлах юм бол зөндөө л олон хүн байж байна ш дээ. Одоо дор дороо нам байгуулаа л тэ. Бие биенээсээ өрссөн, яагаад энэ олон намын системд орчихвоо гэхээр энэ монгол улсын сайн сайхны төлөө биш шүү дээ. Хүмүүс өөрснөө нам байгуулаал тэр эрх мэдэл авах гэсэн хүмүүсүүд л манай монгол улсыг аалзны шүлсэнд бүүр ингээд баригдсан. Тэгээл нөгөө биднүүс чинь би одоо өнөөдөр гэхэд л тухайн үед чинь би 650 төгрөг, 550 төгрөг тэгээд нэмэгдэл өгч байсан. Сайн ажиллавал ажлынхаа хөлсийг авдаг байлаа. Авч байсан цалин маань бид нар хангалуун ажиллаж байлаа. Өөрснөө ажлаа сайн хийгээ л төлөвлөгөө нормоо биелүүлээл тэгээ л байж байсан бол зохих ёсоор урамшлыг чинь өгдөг байлаа. Баярын жуух, муух, тэгээл одоо гадаадад амрах эрхийн бичиг, Унгарт явж би чинь 78 онд Унгарт явж Унгарт 3 жилийн, 3 сарын мэргэжил дээшлүүлэх курст хүртэл явж байлаа ш дээ. Тухайн нийгэм маань болул биднүүсийн сайн сайхны төлөө явж байсаан гэдгийг бол би хүлээн зөвшөөрдөг. Одоо бол энэ нийгэм бол одоо бол ерөөсөө л хэдэн цөөхөн хүмүүсийн бүлэг хүмүүсүүдийн төлөө. Тэгээд яагаад монгол улс өнөөдөр ингээд хөгжихгүй байна вэ? Яагаад монгол хүн ажилгүйдээд байнаа. Яагаад монгол хүнд ажлын байр олдохгүй байнаа. Яагаад монгол хүн өнөөдөр өлсөж, цангаж ядраад байна. Гудамжиндаа архи уугаад ингээд бөөсөндөө, хирэндээ өмд гутландаа шээсэн монголчууд яагаад дүүрэн болчихваа. Энэ бол ерөөсөө л төрийн эргэлттэй л холбоотой.
Эрдэнэтуяа -
Буруу эргэлт.
Maaяa -
Буруу эргэлт. Тийн. МАХНам чинь бол тэгж байсийн ш дээ. Дүрмэндээ тийм л байсан. Өөрчлөлтийг бол аажим аажмаар хийнээ. Энэ явж байсан бодлого маань буруу болчихлоо гээд. В.И.Лениний тэр олон боть номон дээр бол Лениний толгой л тэр ажиллаж л байсан болохоос биш яг тэр ирээдүйн коммунизм, социализмыг байгуулнаа гэсэн бол мөрөөдөл байсан. Тэр мөрөөдөл нь социализмаа байгуулаад тэгээд коммунизмд орлоо гэхэд л коммунизм чинь цаашаа яаж хөгжихөв. Хөгжих өмч үгүй болсон үе байсан байхгүй юу. Тэхээр чинь зэрэг л энэ юу байна. Оросын Холбооны Улс манай хоёр хувийн өмчийг л хязгаарламал болгосноос л манай эх орон цаашаа хөгжиж чадаагүй байдгийм уу гэж би боддогийн.
Эрдэнэтуяа -
Ард түмний амьдралд жигд байлгах гэсэн л.
Maaяa -
Тийн. Тэхэд чинь үйлдвэржүүлэлт маш их байсан ш дээ. Бид нар чинь ингээл хөдөө гадаа их явж байна. Намын ухуулга, сурталчилгаа гээл явж байна. Танайх одоо ингээл байж байна гэхэд танай дотроос ажилгүй хүн байна уу? сургуульд явж чадаагүй хүүхэд байна уу? би бол Толгойтын холбооны дарга хийж байхдаа би 14, 5 хүнийг ажлын байртай болгож авч байсан байдгийн. Үгүй ээ одоо хамгийн бага, яг шинэ үсэг муу тайлагдсан Лхагвасүрэн гээл хүргэгчээр би гэрт нь очоол –чи манайд хүргэгч хийчих. Манайд цэвэрлэгээ хийчих тэ. Чи залуу хүн. Би тэр хүүхнийг ажилд оруулж байсан. Одоо өнөөдөр сая тэтгэвэртээ гараад бас адилхан надтай адилхан хөгшин хүн болоо л явж байна ш дээ. Тэр чинь хүний сэтгэлгээ бол хүний төлөө байсийн ш дээ. Тийн. Бид нар чинь бас зохих ёсныхоо намын дугуйлан гээл, үйлдвэрчний дугуйлан гээл монгол ардын, юуны эвлэлийн дугуйлан гээл тийм. Тэд нар чинь ямар учиртай дугуйлан байсан гэхээр хүний боловсрол, суурь боловсролыг болул хөгжүүлэх, юмыг ойлгуулах, мэдүүлэх гэсэн. Тэр хүний амьдрал ахуй, боловсролтой байх тусмаа хүний амьдрал ахуй сайжирна тэ. Тийм үе байсийн над.
Эрдэнэтуяа -
Тэгээд тэр хүн, тэр үеийн нийгмийн хүн хариуцлагатай, хүн хүний төлөө.
Maaяa -
Тийн. Хариуцлагатай ихтэй.
Эрдэнэтуяа -
Тэр ер нь хаанаас бий болсон бэ?
Maaяa -
Тэр чинь.
Эрдэнэтуяа -
Тэр юутай холбоотой вэ? Одоо чинь ямар байгаа билээ бас тэ?
Maaяa -
Тэр ажлын хариуцлага, сахилга бат гэж ярьж байсан. Тэр бол би тэгж боддогийн. Өглөө яг 8 цагаас 8-д ажлынхаа байранд ирж чадахгүй л бол тэр хүн тэр өдрийнхөө ажлыг хийлгэхгүй. Тэр бол нэг ёсны хүмүүжил. Тиймээ, хүний хүмүүжил юм. Улс төрийн сонсгол өглөө 7,30-д орно. Тэхэд л тэрнийг яг 7,30-аас өмнө тэрэн дээр очцон, тэгээл тэр улс төрийнхөө мэдээллийг аваал байж байдаг. Хэрвээ тэрэнд орж чадахгүй бол бас тэр хүн чинь хариуцлага алдаал тэр шагналт цалингаасаа хасуулна. Тэгээл одоо янз бүрийн үзүүлэлтнээсээ хасагддаг тийм л байсан л даа.
Эрдэнэтуяа -
Ер нь тэгээд алхам тутамдаа нарийн хяналттай, шалгалттай. Тэр нь бас нөлөөлдөг байсан байх тэ?
Maaяa -
Өө шалгалттай, тийн. Одоо ингээд өнөөдөр 1900 зуун хэдэн онд байна даа. МАХН-ын хэддүгээр их хурлаас байнав. Одоо Цэдэнбал даргын дэвшүүлсэн уриа лоозон байдгийн ш дээ. “Хүн бүр бага балчраасаа арвич хямгач,...”
Эрдэнэтуяа -
Юу юу билээ. Би хүмүүсээс авахаар л тэрийг хэлдэгийн.
Maaяa -
Тийн. Тэр яагаад тийм юм гаргасан бэ гэхээр зэрэг л тэр нийгмийн явж байх үед л ширхэг хадаасыг хайрлаач ээ, хэрэглээчээ тэ. Тэрнээсээ өөрснөө хямгач энэ ингэж байж амьдраачээ гэсэн тийм л юм байх гэж би өөрөө тийм л юм. Тийн. Тэргээрээ ч хүмүүс тэр нүүрсний ганц ийм халцархай мод ч байсан ийм нүүрс ч байсан ерөөсөө хаяхгүй ш дээ. Ямар ч л байсан хог, модныхоо хогыг шүүрдээд, нүүрснийхээ хог могыг сайхан шүүрдээд тэр орчин цэвэрхэн өөрөө гал хөлдөө түлдэг. Тэр чинь бас хүнийг нэг ёсондоо арвич хямгач болгож сургасан байхаа гэж бодож байгаам л даа. Одоо бол ерөөсөө тийм юм биш байна ш дээ.
Эрдэнэтуяа -
Юм ч ховор байсан тэ тэр үед?
Maaяa -
Үгүй ээ тэр үед одоо юм ховор гэж.
Эрдэнэтуяа -
Гайгүй байсан уу? сонголт л бага байсан байх тэ?
Maaяa -
Тэхдээ тэр чинь шинжилгээтэй, тухайлах юм бол энэ Унгараас байна, Германаас байна, Чехээс байна, Болгараас байна тэ. Хоёр улсын хоорондын харилцаа чинь их өндөр байсан үе ш дээ. Гадаад худалдааны яам чинь, гадаад худалдааны яам чинь Унгарт очиж хэлэлцээрт гарын үсгээ зураад энэ шаазанг монголд оруулахад чанар хангаж чадах уу үгүй юу. Ард түмний хэрэгцээг хангаж чадахна уу үгүй юу гэж байсан үе ш дээ. Одоо танайх байна уу үгүй юу, одоо Румыны 700 төгрөгний ор тэ.
Эрдэнэтуяа -
Нөгөө Эдийн Засгийн харилцан туслалцах орнуудын.
Maaяa -
Ээ дээ тэрний аль чанартай юмаа өгч байсийн ш дээ.
Эрдэнэтуяа -
Тийн. Тэгээ л нөгөө өөрсдөө байгаа үйлдвэрүүдээ хийгээд тэ?
Maaяa -
Тийн. Одоо Болгарын.
Эрдэнэтуяа -
Болгарын юу билээ. Юуны үйлдвэр билээ?
Maaяa -
Биокомбинат, эмийн үйлдвэр. Одоо энэ Румыны мебелийг чинь Мод боловсруулах үйлдвэр хийж байсан. А юуны одоо мах комбинат байж байна.
Эрдэнэтуяа -
Чех, талх малхыг чинь чех билүү?
Maaяa -
Чех ш дээ.
Эрдэнэтуяа -
Талх чихэр тэ.
Maaяa -
Талх чихэрыг чинь чех барисийн. Юуны мах комбинатыг чинь Герман барьж өгч байсийн. Энэ чинь хоёр улсын чинь хоорондын харилцаа. Тэгээд хүн хүнээ очиж сургадаг. Үйлдвэрий нь очиж хийж өгдөг. Аль болохоор л чанартай юмаа ард түмэндээ өгөөл. Одоо бол тийм биш байна ш дээ. Би бол одоо ингэж боддогийн. Социализмын үед болул ерөөсөө хүний хуучин юмыг энэ хил давуулдаггүй байлаа.
Эрдэнэтуяа -
Заавал шинэ юм оруулна.
Maaяa -
Заавал шинэ юм оруулна. Одоо бол ерөөсөө яаж байнав гэхээр энэ баян мөнгө төгрөгтэй улсууд чинь яаж байна гэхээр зэрэг л одоо ерөөсөө л гадны орнууд чинь ингээ л гүйлгээгүй болцон барааны юм нь хуримтлагдаад л би бол Унгарт очиж үзэж байсан. Ийм хүүхдийн тэргэн дотор ингээд байж байсан. Тэн дотор хүмүүс үзээ л үнэ хямдарсан үнэ хямдарсан гэж. Одоо бол ерөөсөө юун тэр битгий хэл зүгээр сагсанд хийгээд тавьцан тэрнийг авахаас гадна гудамжинд одоо үхсэн хатсан хүмүүсүүдийн хувцсыг ариутгалд ордог ч юм уу, ордоггүй ч юм уу, монголын ард түмэн тэрэнгээр л хувцаслаж байна ш дээ.
Эрдэнэтуяа -
Комиссын бараа гээл.
Maaяa -
Тийн. Комиссын бараа гээл. Энэ чинь одоо хүн цэвэрлэгээнд оруулсан ч юмуу, гүй ч юм уу. социализмын үед бол ерөөсөө тийм юм байгаагүй. Бүх юм шинэ байсан. Даалимбан дээл аваад, даалимба аваад өмсөхөд л даалимба маань бол худалдаан дээр. Тэрий чинь хянадаг, шалгадаг. Чихэр боов чинь хүртэл одоо бөөний баазад ирэхэд л заавал энэ варианийг чинь чанараар оруулж шалгадаг. Өө энэ ард түмний хэрэгцээнд өгч болноо. Оруулж болно.
Эрдэнэтуяа -
Болохгүй гэсэн тохиолдолд яахав?
Maaяa -
Устгадаг байсан.
Эрдэнэтуяа -
А шуудуу?
Maaяa -
Мнг. Устгаж байсан. Одоо тийм юм байхгүй ш дээ. Одоо энд гурил, будаа, саахар, за одоо тэгээд энэ жимс ногоонууд чинь бүгд л ерөөсөө л хужаагийн одоо ерөөсөө л өөрснийхөө иддэг биш, монголын ард түмний мөнгөний, мөнгө олох гэсэн бодлогоор л явуулж байгаа хүнсний бүтээгдэхүүнүүдийг бид идэж л байна ш дээ. Одоо харин ноднингоос хойш л энэ харин боов талх маань харин одоо эрүүл хөрсөнд тарьж бид нар талх нарийн боовоороо хангагдаж байна. Овоо гайгүй байна.
Эрдэнэтуяа -
Одоо гурил гайгүй хямдарчихсан байна тэ?
Maaяa -
Ерөөсөө үнийн барилт хийнэ гэсэн ш дээ. Атрын, атрын хөдөлгөөний тэр 3-р аян, тэрнээс өмнөх тэр чинь бас л хүмүүсүүдийг ажлын байртай болгох өөрснөө хүнсний бүтээгдэхүүнийг цэвэр аваад идчих тийм юмыг чинь бас улсаас их зохион байгуулж байсийн ш дээ. Тийн.
Эрдэнэтуяа -
Тэр үед хүмүүсийг хүн бүрийг ажилтай байлгахын төлөө улс ерөөсөө ямар бодлого баримталдаг байсийм бэ? Ер нь. Хүн болгоныг ажилтай байлгах, хүн болгон нь ажилтай байсийн ш дээ. Ажилгүй хүнийг харвал бараг нүдний гэм ухааны юм болдог байсан байх тэ?
Maaяa -
Тийн ш дээ. тийм л учраас л хүмүүсүүдийг сайн сайхан амьдруулахын тулд л хамгийн гол нь л ерөөсөө л хүмүүсүүдийн ажлын байранд л ажилтай болгох л тэр л хийснийхээ хирээр цалин мөнгөө авч байвал тухайн үе, одоо ч гэсэн тийм л байна л даа.
Эрдэнэтуяа -
Манай ер нь тэр үед Хятадтай ямар харилцаатай байсан бэ?
Maaяa -
Хятадтай бүүр байхгүй ш дээ. 1967 оноос хойш бүр 66 оноос хойш бүр Хятад чинь өөрснөө соёлын хувьсгал хийгээл тэгээл хилээ хаагаал. Тийн. Тэр чинь яаж байсийн гэхээр зэрэг л өөрснөө би ч одоо тэхэд хүүхэд байж дээ. Тэхэд чинь одоо энэ төв стадион, их дэлгүүр, одоо энэ юу байна ш дээ гүүр байна ш дээ тэ. Тэр гүүрийг чинь нэг бүр.
Эрдэнэтуяа -
Энхтайвны гүүр үү?
Maaяa -
Тийн. Тэрийг чинь 1961 онд хятадууд барьж өгч байсийн. 40, 50 мянгатыг хятадууд барьж өгч байсийн.
Эрдэнэтуяа -
Аан. Бас гайгүй харилцаатай л байсин юм байна ш дээ.
Maaяa -
Гайгүй байсан харилцаатай үе нь. Тийн. Тэгээд 65 онд билүү 66 онд билүү энэ Хятад чинь бүр соёлын хувьсгал хийгээл. Тэгээ л хилээ хаагаал. Тэгээд хаанаас юм хийдэггүй. Аль ч оронтой, хүнээ ч гаргадаггүй, худалдаа арилжаа ч хийдэггүй тэгж байсийн. Тэр чинь энэ 1991 оноос хойш л гайгүй болчихоод байна.
Эрдэнэтуяа -
Ер нь ардчилал гараал манайх. Гэхдээ манайх урд хил милээ хэтэрхий задгай болгочих шиг байна л даа.
Maaяa -
Үгүй одоо бол ер нь тэгээл.
Эрдэнэтуяа -
Гэхдээ энэ нэг талаараа задгай болсон ч гэсэн тэр үеийн 90 он гараад хүмүүс ажилгүй болохоор гол юу нь байсин нөгөө юу гэдэг билээ ажлын байр нь болсон юм шиг байна ш дээ. Урагшаа хойшоо юм гаргаад тэ?
Maaяa -
Үгүй ээ тэр, аргагүй эрхэнд улс өөрснөө ямар ч одоо оронтой худалдаа наймаа янз бүрийн арилжаа наймааны хэлэлцээр байхгүй болцон. Тиймээ, зүгээр хүмүүсүүдийг одоо эрх чөлөөгөөрөө гадагш нь гаргуулаал. Одоо хүн хаашаа ч байсан урилгаар явна, тийшээ явна ийшээ явна гээд цагаачлаад явдаг. Тэр л эрх чөлөөтэй, эрх чөлөө нь болцон гэж л би тэгж ойлгодогийн. Тэгээд одоо тэр их задгай хүмүүсүүдийн гадагшаа гарч арилжаа наймаа хийж амьдралаа дээшлүүлэх гэсэн бодлого байлаа ч гэсэн сайхан сайхан охидууд, сайхан сайхан охидууд хүний гарт очиж хүний наймаа гэдэг юм л одоо энэ 20-р зуунд их болчихлоо гэж харамс ч явдгийн. Одоо тэр аль улс.
Эрдэнэтуяа -
Дараагийн хэлмэгдэл?
Maaяa -
Дараагийн хэлмэгдэл болж байна ш дээ. Тэр Мөнхтуяагийн хэрэг байна. Хаанах билээ. Малайзын.
Эрдэнэтуяа -
Аа Малайзын Алтантуяа билүү?
Maaяa -
Малайз. Алтантуяа. Тэр охины одоо харамсалтай хэрэг. Хүнээ яаж гаргахав, хянах, шалгах, янз бүрийн асуудал байхгүй. Зүгээр л хэдэн төгрөг олоо л ирвэл болж байгаа юм шиг. Тэгээл одоо. Тэрэнд одоо байхын. Одооны охидуудыг ингээл хараад байхад чинь ер нь хуулиндаа захирагдаж байдаг монгол хүн гэж байхым уу? Байхгүй болчихоод байна ш дээ. Тийн.
Эрдэнэтуяа -
Монголын хууль ер нь.
Maaяa -
Тийн. Одоо ер нь ингээ л харж байхад чинь тэр наймаа, тамхи ширхэгчилж болохгүй ээ л гэж байна. Үгүй ээ тамхи ширхэгчилж зарж байж талхаа олж идэж байгаа хүн одоо манай монголоор дүүрэн л байна ш дээ.
Эрдэнэтуяа -
Энд тэндгүй.
Maaяa -
Тийн. Яагаад өнөөдөр ингээд л архины наймаа их болчихов. Өөрсдөө тухайлхийн бол халзан Ганболд байж байна, Бямбасүрэн гуай эд нар чинь Бямбасүрэн байж байна. Тэр чинь 1991 онд ерөөсөө элгээрээ мөлхөх гэж өөрсдөө амьдралаа зохицуул гээл хаясийн ш дээ. Тэгээ л өөрснөө кантинар кантинараар л хэдэн зуугаар нь богоон, богооноор нь спирт оруулж ирээ л.
Эрдэнэтуяа -
Нөгөө 17 чингэлэг спирт.
Maaяa -
Тийн. 17 чингэлэг спирт чинь одоо тэр чинь халзан Ганболдын юм шүү дээ.
Эрдэнэтуяа -
Нэг том хэрэг байдгийн.
Maaяa -
Тийн ш дээ. Тэгээл тэр дарагдсан ш дээ. Тэхээр ерөөсөө нэг хэсэг нь гудамжинд тамхи зараал. Нэг хэсэг нь болохоор гудамжинд архи зараа л. Тэгээл одоо чадалтай нэг нь тэрийгээрээ баяжаа л мөнгө хөөгөөл явж байна. Чадалгүй хэсэг нь болохоор одоо ингээ л тэр архийг уугаал. Заримдаа, одоо нэг юм гайгүй болсийм уу үгүй юм уу мэдэхгүй. Одоо нэг ийм жижигхээн ийм нэг 100 граммын нэг удаагийн аяга гэнэ үү. Тийн. Тэрийг чинь одоо хүүхнүүд тэр захаар очиж зарж байна ш дээ. 300, 3 төгрөг. Одоо 300 төгрөг. Тэр эрчүүд чинь 300 төгрөгөөр аваал тэгээл тэрийгээ шилэнд хийгээл тэгээл гараал тэрүүхэнд очоо л нэг арай л шалбаагний уснаас авдагүй байлгүй дээ. Тэгээл нэг ус мус олоол тэгээл нэг тэрийгээ уугаал. Тэгсэн монголын ард түмэн бол маш их байна ш дээ. Юуун тэр 1937 оны хэлмэгдэл. Одоо бол дэндүү хэлмэгдэж эхэлж байгаан ш дээ. Энэ улс эх орон, энэ байгалийн баялаг маялаг гээд энэ чинь бидэнд ерөөсөө л олдохгүй л байгаа биз дээ. Тэхтэл нөгөө ардчилалын хэд л бүгдээрээ л одоо тэрийг хүртэж байна ш дээ.
Эрдэнэтуяа -
Ардчилал гаргасан.
Maaяa -
Ардчилал гаргасан. Одоо тэр Лүндийн Гансүх гээл. Одоо Байгаль Орчны сайд гэж байна лээ.
Эрдэнэтуяа -
Одоо юу?
Maaяa -
Тийн. Тэрний чинь ээж надтай цуг ажиллаж байсийн. Лүнд гээд одоо миний үеийн авгай байдаг. Одоо хэн л одоо мөнгө олж яахын тулд гарч байна уу гэхээр чинь өөрснийхөө л амь амьдралынхаа л сайжруулахын төлөө л явж байна ш дээ. Зүгээр манай монголд төр эргэснээс хойш оюуныхаа хөдөлмөрөөр оюунаа ажиллуулаад янз бүрийн ажлын байр бэлдээд өөрснөө тэрийг хийх гэсэн олон мянган хүн ббайнаа. Тэрийг үгүйсгэж болохгүй. Тэрийг бол төр дэмжиж чадахгүй байгаан ш дээ. Төр ерөөсөө дэмжиж чадахгүй. Яагаад эгч чинь өнөөдөр Сэлэнгэд 3-ын 3 хүүхэддээ ажлын 3 байр хийгээд өгчихөв гэхээр чинь намын ялгаа гарч ирээл. МАХН-ын хэлтэй амтай авгай гээл одоо надаас болоол миний хэдэн хүүхдүүд бүгдээрээ тэр юмнуудаа зарах нь зараал тэгээл хот орж ирж байна ш дээ. Ялгаварлан гадуурхаж л байгаа байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Социализмын үед ялгаварлан гадуурхах байсан уу?
Maaяa -
Байхгүй. Байхгүй, байгаагүй. Би өнөөдөр хэнээс айж байсан. Ажил хийгээд явж байхдаа. Би ажилчдаасаа айж явсан. Яагаад ажилчдаасаа айж байнав гэхээр зэрэг өөрөө ажилчид дотроо үлгэрлэж дууриаж ажиллаж л чадахгүй л бол а тэр ажил ерөөсөө л урагшлахгүй ш дээ. Одоо намын ганц зорилго байсан. Та нар энэ остоолын ард битгий суу. Тэр ажлын байран дээр өөрсдөө ажил хий гэж. Шалаа угаа, сонингоо хүргэ. Кабелдаа гар, шонгийн модондоо гар. Тэрэнд өөрснийхөө биеэр үлгэр дууриал гаргаж ажилла. Ажил хий тэгвэл та нар өөрснөө удирдаж байгаа улс бүгд та нарыг үгэнд ороод ажилтай болж чаднаа гэсэн. Тийм юм бол бас намаас дэвшүүлж байсан зорилго байсийн ш дээ. Би бол одоо ерөөсөө өглөө 7,30 гэхэд л ажил дээрээ ирээл сууж байдаг. Яагаад гэхээр чинь зэрэг манай дарга өглөө 7,30-д ирдэгийн. Би өөрөө бас тэрний дараагаар очьё. 8 цагаас өмнө би ажлынхаа байран дээр очсон, ажлынхаа багаж тоног төхөөрөмж, бүх юмаа ажилдаа бэлдээд тэгээл ажилдаа орно. Энэ бас л ажлын хариуцлага сахилга байсан.
Эрдэнэтуяа -
Та тэгээд өглөө 7,30-д явахаар өнөө ар гэрээ яаж зохицуулдаг байсан?
Maaяa -
Ясли чинь 7-д онгойно.
Эрдэнэтуяа -
За тэгээд 3 хүүхдээ яслид аваачиж өгнө. Яахав дээ 3-лаа ч зэрэг яслид ч биш л дээ. Цэцэрлэг мэцэрлэгт үү?
Maaяa -
Тийн. Тийн. Тэхдээ нөхөртэйгээ хоёулаа ээлжилнэ. Яг цэцэрлэгийн, яслийн үүдэн дээр 24-ын цэцэрлэг байсийн дээр үед. 2 охиныгоо 24-д өгчихдөг. Багыгаа бол өвгөнтэйгээ хоёулаа 7,30-д аваачиж өгнө шүү. Тэнчээ өглөө 7,15 гэхэд ясли цэцэрлэгүүд онгойчихсон байдаг байсийн ш дээ.
Эрдэнэтуяа -
Одоо болул онгойхгүй ш дээ. Багш нар нь бараг өглөө хүүхдүүдтэйгээ зэрэгцэж ирж байгаа юм чинь.
Maaяa -
Тийн. Тэхэд чинь 7, ээлжийн багш нар ажиллуулчихдаг. Тэгээд ээлжийн багш нартаа илүү цагийн хөдөлмөрийн хөлс өгчихдөг. Тэхээр чинь хүмүүс юу гэж дууриахын. Бичихгүй байхгүй ш дээ. Өө өнөө өглөө чинь миний ээлж энэ 1 цаг илүү ажилласан, 2 цаг илүү ажилласан. Ажлынх нь хөдөлмөрийн хөлсийг илүү цагийнх нь хөлсөнд бодоод өгчихдөг байсан. Тийм учраас хүмүүсүүд ажиллах урам зориг ихтэй байсан үе шүү дээ. Тэгээд дээр үед чинь бас хүнийг ажиллуулах ажлын байр, сурч боловсрох, бүх юм л хангалуун байсийм доо. Хүн энэ толгойгоо ажиллуулж чадаж л байсан үе.
Эрдэнэтуяа -
Та бас тэр үед дарга байна гэдэг одоо өнөө хүмүүсээ ажиллуулах бас нэг өөр, одоо нэг бодохнээ нэг хүн дарга хийж байсан хүн надаа ярьж байсан. Жоохон хөшүүрэг байдгиймаа гээд.
Maaяa -
Тийн ш дээ.
Эрдэнэтуяа -
Хөдөө ажлаар явахад хүртэл одоо ар гэр нь одоо Баянхонгор луу ажлаар явахад л гэхэд Баянхонгорт байдаг хүнийг сонгох ч юм уу? за чи нэг гэртээ 2 хоночихоод ажлаа амжуулчихаад ирнэ гэх ч юм уу.
Maaяa -
Тийн ш дээ тийм нэг урамшлын. Тэр чинь урам зориг өгч байгаа байхгүй юу. Урам. Урам зориг өгч байгаа байхгүй юу тийн.
Эрдэнэтуяа -
Одоо тэгээд цалин өгч байна гээл баримтлаал байдаг юм шиг байгаан тэ? Тэр үед чинь хэдий цалин авч байгаа ч гэсэн ая эвтэй харьцдаг байсан юм шиг байгаамаа.
Maaяa -
Тэгээд тэр яагаад тэгж байсан гэхээр энэ чи энэ салбарын эрхлэгчийг хий. Энэ холбооны даргыг хийнээ гэхэд л нэг ёсны намын даалгавар. Тэ. Өөрсдийнх нь сурч боловсорсон мэдлэг боловсролд нь түшиглээд энэ хүнийг судалж чаддаг байсан байна л даа. За Мааяад энэ Толгойтын холбооны дарга хийж чадах уу? Ар гэр нь ямар байна. Өөрийнх нь мэдлэг хэр байна. Хамт олон дотор явах байдал нь хэр байна. Энийг ингээд энэ ажил дээр тавьчихвал одоо ямар байхав. Бүүр одоо ингээд шалгуур үзүүлэлтэнд орж байсийн. Тэгээд нэг ёсоор шүүгдээд гараад ирсэн байгаа боловсон хүчид байсан. Тэрнээс их сургууль төгсөөд одоо техникоом төгсөөд одоо тэр удирдах ажил хийж чадахгүй хүмүүс тухайн үед байсан уу байсийн ш дээ. Би одоо политехникоом төгсөөл. Би чинь 23-уулаа төгссөн. Тэгтэл манай анги дотроос ерөөсөө эмэгтэй нь би, эрэгтэй нь одоо Увс аймгийн холбооны газрын дарга Жамсран гээл. Миний үеийн. Тэр бид 2 л хоёулаа удирдах ажил хийсэн хоёр байгаан. Тэгээд Унгар явах гэтэл манай Жамсран бид 2 л явж байсийн ш дээ. Тэр гоё л үе байсан байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Тийн. Гоё л юм тэ?
Maaяa -
Тийн. Тэгээд одоо хүртэл манай ангийнхан ярьдаг ш дээ. Манай ангийнхан чинь одоо Мааяа, Жамсран хоёр маань удирдах ажилтан хийж байлаа. Тэгээд бид нар тэр их сургуульд байхад айхтар сүрхий онц сурдаг, алтан медаль седаль хүртээгүй байсан ч байсан л өөрийнх нь энэ оюунлаг хөдөлмөр юмаа л гэж би боддогийн. Тийн. Тэгээд хийе гэсэн сэтгэхүйтэй, хамт олноо тэгэхийн сан. Өөрөөсөө илүү хамт олныг хайрлаж, хамт олноо ажлы нь хийлгэх юмсан гээл. Тийм л юм байсан болуу гэж боддогийн. Одоо мэдэхгүй юм даа. Одоо ер нь тэгээд одоо ингээд насны зааг гаргаал ажлын байраар хангана гэдэг чинь тэгээд тэр хүн ерөөсөө тэгээд өлсөөд үхсэн ч байсан тэгээд төр засаг мэдэхгүй л юм шиг байна гэж бодогдож байна ш дээ. Одоо над зөндөө юм бодогддог. Би одоо очоод Монголын Телевиз дээр очоод ярилцлага өгмөөр, одоо янз бүрийн телевиз дээр очоод ярилцлага өгье гээд бодоход миний ард чинь үр хүүхэд гэж байна. Тийн. Би өөрийнхөө төлөө биш хүний төлөө хэлмээр юм зөндөө байна. Тэгээд манай Оогий чинь тэгдгийн ш дээ. Эний битгий энд тэнд очиж хэрэгтэй хэрэггүй юм бураад яваад бай. Тийн. Тэхээр нь бас нээрээ тийм юм болов уу даа. Одоо танай эмээ, чи эмээгээ хараач эмээ чинь юм хум дутаагаад байгаа юм уу гэж хэлэх юм болов уу гэж бодоод би янз бүрийн юм ярьдаггүй ш дээ. Тэрнээс ярьмаар юм бол зөндөө ш дээ. Очоод тэр талбай дээр суусан ч болмоор ш дээ. Миний энэ авч байсан цалин ийм байна, миний өнөөдрийн хөдөлмөрийн хөлс ийм байна. Би яагаад 46-тай тэтгэвэрт гарсан юм бэ? Тэрний минь 8 жилийн, 8 жилийн зөрөө над дээр нэмээд өгөөчээ гэж хэлвэл хэлэх юм зөндөө л байдаг. Тэгээд одоо яахав дээ тэгээд. Нэг ёсоор нөгөө хэлэх юм маань боогдлуулаад байна ш дээ. Тэрийг хэлсэн хэлээгүй төр засаг анхаарахгүй байна ш дээ. Авч хэрэгжүүлэхгүй байна ш дээ.
Эрдэнэтуяа -
Тэр социализмын нийгмийн үед үгээ хэлэх эрх хэр байсан?
Maaяa -
Юу чөлөөтэй байсийн ш дээ. Чөлөөтэй байсан. Бүүр чи юм хэлж болохгүй гэсэн юм байгаагүй ш дээ. Юу л санаж байна, юу л хүсч байна хүссэн болгоноо л хэлдэг л байсан.
Эрдэнэтуяа -
Янз бүрийн шахалт дарамт ирэхгүй юу?
Maaяa -
Үгүй ээ тэр ажлын төлөө юм хийж байгаа юмыг чинь болохоор зэрэг тэрний чинь тэгж хаагдуулаад боогдуулаад байхгүй ш дээ. Чиний ард намайг ингээд ажил хийж явахад одоо ингээл өмчийн төлөөлөгч гээл хүн хүмүүс чинь дагадаг хүн байлаа ш дээ.
Эрдэнэтуяа -
Хянадаг?
Maaяa -
Хянадаг. Энэ ер нь алдаа дутагдал юу гаргахнав? Өмч хөрөнгө идэхнэ үү үгүй юу гээд. Тэгээд байнгын хяналттай тийм байдаг болохоор хүн юу ч хийж чадахгүй ш дээ. Би Толгойтын холбооны дарга хийж байхдаа 4-р цахилгаан станц сууриа тавиал байж байхад Мааяа гээл гүйгээл орж ирж байна. Хүмүүс зүгээр тортой тортой юм бариал яахав ийхэв гээл. Тэхэд би тэд нараас юу ч авч чаддаггүй л байсийн ш дээ.
Эрдэнэтуяа -
Хахууль гэж ер нь байхгүй байсан уу?
Maaяa -
Байхгүй л байсан ш дээ. Чи юу хэрэгтэй байнав чамд юу хэрэгтэй байнав гэхэд би нэг хэдэн пропуск л над байсан даа. Тийн. Тэгээл тэр бүр хашаан дотор бүр энэ хэрээний юм том юунууд ящикнууд, тоног төхөөрөмжийн хайрцагнууд. Тэрийг би 2-г буулгахад л манай жижүүр холбооны яамны диспечер лүү ярьж байсан байгаан ш дээ. Манай дарга 2 хайрцаг юм хашаанд буулгасаан гээд. Тэгж мэдэгдэж байсан ш дээ. Би гэртээ орж амжаагүй явж байхад л утас дуугараал манай охин: -ээж гээл. –яасан гэсэн чинь –танай яамны диспечир ярья гэж байна гээл. Тэгээл би аваал ярьсан. Яасан бэ гээл гэсэн чинь ямар учраас энэ 2 хайрцаг холбооны хашаанд буулгачихсан юм. Танай тэр жижүүр утасдаж байна. Чиний хувийн юм уу юу юм гээд. Миний хувийн юм биш. За юу. Зүгээр энэнд гадаа нэг пиршетик хийчих санаатай. Ажилчидын хашаан дотор пиршетик хийчих санаатай, нэгэнд нь зүгээр ажлын багаж магаж ойр зуурын юм хийчих тийм ажлын багажны юм хийх тийм л зориулалттай авсан гээл. Тийм л мэдээлэл байсан юм шүү дээ. Одоо бол юуун. Хэнч чөлөөтэй нь идэж байгаа биз дээ.
Эрдэнэтуяа -
Яг нөгөө төр түмэн нүдтэй гэж тэр л байхгүй юу?
Maaяa -
Тэр л байхгүй юу. Тийн. Тийн. Тэр үеийн нийгэм чинь одоо тэгж хүний тийм шунахай ховдог, янз бүрийн юм сэтгэлд төрүүлээгүй. Авч байсан цалин хангалттай.
Эрдэнэтуяа -
Гол нь бас цалин нь хангалттай хүрэлцэж байсан байна л даа?
Maaяa -
Хүрэлцэлгүй яахав. Тэрэнд нь хүрч байсан.
Эрдэнэтуяа -
Тийм болохоор хүмүүс илүү харах юм байхгүй.
Maaяa -
Байхгүй.
Эрдэнэтуяа -
Бүх юм нь хангалттай.
Maaяa -
Хангалттай. Тийн. Үгүй ээ харин нэг тийм юм байдгийн. Одоо ингээд ерөөсөө цагаан сарыг их хааж боож байсан гэж Малчдын баяр гээд.
Эрдэнэтуяа -
За. Хэдэн оны үед юм бэ?
Maaяa -
Тэр чинь одоо ер нь мэдэхгүй ээ. Маршал нас барчихаал байсны дараагаар л.
Эрдэнэтуяа -
Чойбалсан уу?
Maaяa -
Чойбалсан нас барчихаал тэгээл тэрнээс хойш энэ цагаан сарыг чинь хийлгэхээ больчихсон ш дээ.
Эрдэнэтуяа -
Тийм үү? Юу гэж тайлбарлаж байсан.
Maaяa -
Үгүй ээ тухайн үедээ тэр маршал нас барсан гээл тэр л нэг боогдол байсийн. Тийн. Тэрнээс өөр юм байгаагүй. Тэр харин нилээн нээх.
Эрдэнэтуяа -
Тэгээд та нар яаж яадаг яаж хүлээж авч байсан. Яах уу цагаан сараар?
Maaяa -
Бид нар болохгүй ш дээ. Ёлкоогоор л болчихдог. Ёлкоогоороо л бэлэг сэлт өгдөг. Хөгшүүлтэй хүмүүс л нэг нуугдмалдуу байж байж л болж байсан. Тэр нь болохоор хуулиндаа тэгээд энэ цагаан сарыг тэмдэглэнээ, тэмдэглэж болноо гэж хуулинд заагаагүй болохоор зэрэг хүмүүс ажлын цаг, ажлын цагаар одоо айл хэсээд явчихна, архидаад явчина тийм байдлаас л татгалзаж байсан болов уу гэж би боддогийн.
Эрдэнэтуяа -
Шашин төр хоёр хэр байсан бэ? Та ер нь хэр шүтлэгтэй вэ?
Maaяa -
Би нээх их шүтээд сүйд болоод байдаггүй ш дээ. Одоо энэ гандан хийдүүд дээр чинь очоод ном момоо уншуулаал ингээл явж байсан. Дээр үед чинь засал масал гээд тийм юм байгаагүйн. Одоо энэ нуруу, засна тэгж тийм тийм жилтэй, тийм тийм юмнууд тэгнэ ингэнэ гэж ерөөсөө байгаагүй. Гандан дээгүүр чинь хааяа нэг хүн амьтан нас барчихаар зэрэг л очиж ном уншуулдагийг л би мэднэ. Тэрнээс биш би өнөөдөр энэ ажил дээр байхна уу, үгүй юу, яахна уу гүй юу гэж очиж тэр гандан мандан дээр ном мом уншуулаал хүн амьтнаар янз бүрийн чулуу мулуу татуулаал тийм юм ерөөсөө байгаагүй. Хүн бол очих нэг очино нээлттэй л байсан. Би бол тийм юм ерөөсөө байхгүй. Миний өвөг эцэг бол лам хүн байсан. Тэгсэн мөртлөө би өнөөдөр хүртэл энэ юуг бол шүтдэггүй. Би яагаад шүтдэггүй юм бэ гэхээр энэ буддагийн юм чинь манай шашин биш шүү дээ. Энэтхэгээс орж ирсэн энэ лам нар л монгол улсыг л энэ дотоодын янз бүрийн дарамтаар байсан тэр их айхтар аюултай өвчнөө тарааж байсан. Энд нь би ер нь таашаадаггүй. Одоо ч таашаадаггүй. Одоо энэ зах зээлийн эдийн засаг, зах зээлийн хуулиар ингээд хүн болгон мөнгөний төлөө болсон л гандан хийдүүд болчихоод байна ш дээ. Өнөөдөр хүний сайн сайхны төлөө болж байгаа юм байна уу байхгүй ш дээ. Гандан дээр очоод ном уншуулаад манайх тэр гандангийн наад талд тэнд байшинд байхад оройны орой 5, 6 цагийн алдад лам нар бөөн бөөнөөрөө хүрч ирээл тэр хавийн дэлгүүр юм уу, тэр хавийн бааруудад хувцсаа оруулж тавичихаал сольчихоол тэгээл шөнөжингөө тэнд архидаал завхайраал буудал муудалаар тийм л ажил хийж байна ш дээ. Энэ лам нар чинь. Дээр үеийн лам нар ч гэсэн тийм л байсан одооны лам нар ч гэсэн хүний зовлонгоор жаргал хийж байна гэж би ойлгодог. Дээр үед тийм л байсан, одоо ч тийм л байна.
Эрдэнэтуяа -
Тэр гадаа дээж мээж өргөхийг хүртэл хүнийг хязгаарладаг байсан. хэр вэ?
Maaяa -
Үгүй. Үгүй.
Эрдэнэтуяа -
Газар газар л өөр байж дээ?
Maaяa -
Өөр л байж. Манай нутагт бол ерөөсөө цайныхаа дээжийг бол одоо цацалтай. Үнээ малаа сааж ирээ л цацлаараа дээжий нь өргөж байдаг. Тэр бол хүний сэтгэлийн шим юмаа. Одоо ч гэсэн цайныхаа дээжийг сэтгэлээрээ л өргөж байгаа болохоос биш заавал өргө гэсэн ном байхгүй ш дээ. Манай Монгол харин тэр чинь шашин шүтлэгтэйгээ холбоотой юм уу, зүгээр тэр өөрийнхөө саасан сүү, тийм цайлган сэтгэлийн юм уу, би бол сайхан сэтгэлийн л юм гэж ойлгодог. Тэр бол одоо ч гэсэн манай монгол ээж нар тэ өглөө босоод цайныхаа дээжийг цонхоороо заавал өргөчихнө. Яаж өгч байна тэр сэтгэлийн л. Энэ тэнгэр хүртэл, тэнгэр гэдэг маань өнөөдөр юу байгаан. Чухам үүл байгаам уу, эсвэл энэ мана байгаам уу юу байгаан гэдгийг өнөөдөр энэ олон орны судлаачид бол тайлбарлаж чадахгүй л байгаа биз дээ. Дээшээ өргөхөд хаа ч хүрэхгүй ш дээ. Өргөө л эргээ л газар бууж байгаа биз дээ. Газар тэнгэр хоёрын зааг дээр л бий болоод байгаа асуудал. Тэр цацал маань.
Эрдэнэтуяа -
Тухайн үед хүмүүс ажилд орох процесс ямар байсан бэ? Одоо ямар байна. Ер нь тэр үед хүмүүсийг яаж ажилд авдаг байсан, яаж ажилтай болгодог байсан бэ?
Maaяa -
Хороо хорины хэмжээгээр одоо эсхүл хамт олны дотроос дотор одоо ажилгүй хүмүүс ер нь өөрөө л, ажил хийе гэсэн сэтгэл бодолтой байвал ажилд ер нь чи хөгшин байна, чи залуу байна гэж голдогүй. Ажил бол олдож байсан. Үйлдвэржилт их хөгжиж байсан. Яаг ид хөгждөгийн даваан дээр тэгээл манай юмнууд маань тэгээд хувьчилсан нэрийдлээр тэгээд дуусчихлаа ш дээ. Манай Сэлэнгэд тэр Модны үйлдвэрийг хар. Зандаахүүгийн Энхболд Төрийн өмчийн хорооны дарга хийж байгаал тэгээл Пагма багшийн хүүхэд шуухдууд аваал тэгээл одоо өнөөдөр тэнд чинь балгас л байгаа ш дээ.
Эрдэнэтуяа -
Яндан нь байсан унацан уу унаагүй юу?
Maaяa -
Мэдэхгүй ээ.
Эрдэнэтуяа -
Яндан нь л үлдцэн байсийн ш дээ тэ?
Maaяa -
Мэдэхгүй ээ. Одоо энэ 21-р зуунд энэ өмч хувьчлалын нэрийдлээр одоо ард түмний хийсэн бүтээсэн юмыг устгадаг. Ард түмнийг ажилгүйдэл болгосон энэ бол өмч хувьчлалтай холбоотой л гэж үздэг би. Тийн, хаа ч гэсэн очсон ер нь үгүйсгэхгүй байх л даа.
Эрдэнэтуяа -
Одоо ажилд орох процесс яаж өөрчлөгдсөн, тухайн үетэй харьцуулахад?
Maaяa -
Одоо улсаас бол ажлын байр нэмэгдүүлсэн юм бол байхгүй ш дээ. Тийн. Тэр хувьчлагдаад авсан хүмүүстээ насны зааг, насны ялгаагаар л орчихдог. А чаддагүй нь бол гудамжинд архиа уугаал тэгээл. Хов жив яривал яриал тэгээл явж байна гэж би ойлгож байна ш дээ.
Эрдэнэтуяа -
Энэ өмч хувьчлалын тухай яриач? Ер нь манай Сэлэнгэд өмч хувьчлал яаж явагдсан юм бэ? Анх ардчилал гарч байхад манай Сэлэнгэд ер нь юм хум өөрчлөгдсөн үү? Өмч хувьчлалаар юу болж байсан? Тэр талаар?
Maaяa -
Үгүй ерөөсөө манай Сэлэнгэ чинь бас тухайн үедээ их сайхан газар байсийн ш дээ.
Эрдэнэтуяа -
Нилээн бас том үйлдвэрийн орон?
Maaяa -
Том үйлдвэрийн орон. Тийн ш дээ. Газар тариалангийн орон. Тэхэд чинь намайг очиход чинь Мод Боловсруулах Үйлдвэр гээд монголд 1 номерийн мод боловсруулах үйлдвэр байсийн ш дээ. 6 том үйлдвэртэй дотроо.
Эрдэнэтуяа -
Фанер манер.
Maaяa -
Фанерийн үйлдвэртэй, тэгээд банзны үйлдвэртэй, а ислэг хавтан гэж үйлдвэрлэж байсан. Тэгээл тэрний чинь хажуугаар чинь талх нарийн боовоо өөрөө үйлдвэрлэдэг, гуанзтай, ажилчдын хоолны газартай, талх нарийн боов хийчихдэг тийм том тоног төхөөрөмжтэй, энэ чинь Оросын холбооны тоног төхөөрөмжөөр хийгдсэн том үйлдвэр ш дээ. Тэр тэгээд сөнөөд үгүй боллоо. Тэгээ л сүүлд нь монголд 1 номер гэж Шүдэнзний үйлдвэр байв. Одоо Цогт-очир гээл. Ардчилалын. Тэр хувьчилж аваал тэгээл тэр дууслаа. Одоо өнөө нэг Усан зам гээл байлаа. Усан замаар чинь тээврээр явж байсан тэ. Тэр тэгээл хувьчлалын нэрээр алга болсон. Одоо үзээд өгье ч гэсэн юм байхгүй ш дээ. Байранд нь цэргийн анги мангихан, манайд бол ерөөсөө Сэлэнгэд бол өмч хувьчлал их буруу явагдсан гэж боддогийн. Тийн. Тийм ч учраас манай Сэлэнгийнхэн их ажилгүйдэл их шүү дээ. Газар тариаланч гэсэн. Одоо тэгээл. Хувьчлалын нэрийдлээр яагаад яагаад. Том, том Алтанбулагт байсан нөгөөд хөдөлмөрийн баатар Туяа, өнөө хэн билээ. Тэднүүсийн чинь байсан тэр том ногоо баригаад гэхэд л тэгээд хэн ч хувьчилж авсан нь мэдэгдэхгүй тэгээл алга болцон. Тэгээд ерөөсөө Сэлэнгэд ер нь хувьчлал буруу л явагдсан гэж боддогийн. Хэрвээ, зүгээр ерөөсөө тэгээл өмч хувьчлалд таньдаг мэддэг, ар өврийн хаалгатай хүмүүс л тэрийг авч байсан болохоос биш ард түмэн хүрч авч чадаагүй ш дээ. Тэхэд тэр том кино үйлдвэр байж байна. Кино театр тэгээл устсан. А харин тэр Соёлын Төв өргөө чинь байдаг юм шиг байна лээ.
Эрдэнэтуяа -
Соёлын, одоо чуулга бил үү?
Maaяa -
Чуулга. Тэр л байдаг юм шиг байна лээ ш дээ.
Эрдэнэтуяа -
Та өмч хувьчлалд яаж оролцсон бэ?
Maaяa -
Би ерөөсөө нээг ч алгын чинээ цаас ч авч үзээгүй. Тийн. Би одоо тэр өмч хувьчлалаар ягаан тасалбар өгдөгийн би аваагүй. Авсан аваагүй хоёр яаг ив ижилхэн. Би тухайн үед авах уу байх уу гээд би хөгшинтэйгээ хоёулаа ярьж байсан. Тэгээд хоёулаа тэрэнд ягаан тасалбараа аваачиж юу хийх юм бэ. Ихэнх үйлдвэрлэл бүгдээрээ хаалгаа бариад дампуураад ингээд явчихлаа. Чи бид 2 тэрэнд ягаан тасалбараа аваачиж өхийн чинь 2-лаа нэг ганц хоёр мянган төгрөгөөрөө тэр хувьчлалыг авах мөнгөөрөө хэдэн хүүхдэдээ талх авч өгсөн дээр юм биш үү. Бид 2 ерөөсөө тэрэнд энэ хувьч, төр эргээл тэрнээс хойш бид 2 ерөөсөө тийм улсаас авч байгаа юм юу ч байгаагүй. Гүй ээ бодоод үзсэн ч тийм л байгаа биз дээ. Одоо монголын ард түмнээс та хувьчлал авсан тэр хувьчлалаар таны амьдрал ахуй яаж сайхан болж байна уу гээд хүнээс телевизороор асуухад хэн ч сайхан болж байна гэж хэлэх хүн байхгүй. Зүгээр худалдаад нэг хэсэг том хувьчлал авч байсан хүмүүс л харин энэ том том үйлдвэрүүдийг яаж худалдаж авсийн боо мэд.
Эрдэнэтуяа -
Буруу явагдсан учир нь юу юм бэ? Яагаад ер нь одоо Сэлэнгэ чинь том том үйлдвэрүүд байна бас. Тэхэд чинь харилцаа байсан л байж таараа. Бүтээгдэхүүнээ аваад гаргах ч юмуу тэ. Тийм эргэлт байсан л байж таараа ш дээ. Юу нь болоод тэр үйлдвэр дампуурчив? Байхгүй болчив?
Maaяa -
Үгүй ерөөсөө л нөгөөд гадаад харилцаа, хоёр улсын хоорондын харилцаа, одоо тухайлах юм бол тэр бүтээгдэхүүнээ гаргадаг. Хийсэн бүтээгдэхүүнээ, одоо би Мах комбинатиар жишээ ярихад л Мах комбинат чинь Германаас тоног төхөөрөмжөө аваад тэдний ажилчид байж байсан. 1-рт өнөө улсаас өгч байсан төсөв мөнгө эргэхээ больцон. Улс ерөөсөө л ноольдцон.
Эрдэнэтуяа -
Мнг. Өнөө гадаад харилцаагаа хаачихаар гадагшаа бүтээгдэхүүн гаргахаа больсон?
Maaяa -
Гаргахаа байцан. Түгжигдцэн. Тэгээд өнөө монгол улсыг чинь банк дампуурцан.
Эрдэнэтуяа -
Монголын томоохон банкууд?
Maaяa -
Бүгд дампуурцан. Монгол чинь ерөөсөө монголын банкыг өнөөдөр яагаад дампууруулцийн бэ гэхээр чинь яагаад эргэлтийн мөнгөгүй болцийн бэ гэдгийг ингээд шүүж мэддэг хүн байдгийм уу? Байхгүй ш дээ. байгаам уу? Ганцхан Энхбаяр дарга л ерөнхий сайд байхдаа хувьчлалыг ингэж ингэж явуулсан. Энийг ерөөсөө эргээгээд ард түмнээрээ үзүүлнэ гэж телевизороор нэг харагдаж байсан тэгээл алга болцийн ш дээ. Ерөөсөө л өнөөдөр өмч хувьчлал, төрийг төр захирч байсан хүмүүсүүд л бодлого л буруу байсан гэж боддогийн. Тухайлхийн бол Улс Төрийн Товчоо бууж өгөөл тэгээл халзан Ганболд, Бямбасүрэн эд нар чинь төр бариад унасийн ш дээ. Төр барихдаа ард түмний төлөө төр бариагүй ш дээ. Өөрснийхөө төлөө л төр барьсан. Тийм ч учраас монголын улсын чинь банк санхүүжилт байхгүй. Тэгээд бүх юм хаалгаа барьж эхэлсийн ш дээ. Гадаад харилцаа, Оросын холбооны улс жоохон юм өгдөг байсан. Тэгсэн чинь яг ардчилал боллоо гээл энд байсан оросын цэргийн ангиудыг бүгдээрэнг нь нэг шөнө бүгдий нь хөөгөөл гаргасан ш дээ. Тэгээд гадаад харилцаа бүүр ингээд бүүр хаагдмал боогдмол болсийн ш дээ. Орос, Хятад тэгээд энэ баруун орнуудын орж ирж байсан харилцаатай байсан гадаад харилцаа бол ерөөсөө боогдоол харин юу болсон бэ гэхээр зэрэг л энэ Япон байна, Америк байна, Хятад байна тэгээл энэ биднүүсийн дээр үед ярьж байсан хөрөнгөтөн орнууд гэж ярьдаг байсан даа тэ. Тэдэнтэй харьцаа нь нилээн нээлттэй болсон. Тэд нар нь чухам хэнд хэрэгтэй байсан гэхдээр зэрэг эдэнд л нээлттэй болсийн ш дээ. Өөрснийх нь одоо хамгийн одоо ингээд түүх сөхөө л ингээд үзэхэд АНУ-д эхлээд монгол улсаас хэн түрүүлээд гарч байв гэхлээр ажилчин ангиас хүн гараагүй ш дээ. МАХН-аас хүн гараагүй ш дээ. Энэ ардчилалынхан л өөрснөө гарсан ш дээ. Хэн нь түрүүлээд гарсийн. Аль ч газар. Тэгээл сүүлдээ хүмүүс одоо яваад байна, болоод байна гэсэн байдлаар бол хэдэн цөөхөн бүлэг хүмүүс л тэр хүмүүсүүдийн тэр гаргадаг бичиг баримты нь олдог. Тэр хүмүүсээс хээль хахууль авч тэгж л гадагшаа гардаг тийм л юм чөлөөтэй болсон байх. Өөр чөлөөтэй юм ерөөсөө гараагүй. Эргэж орж ирээд хийж байгаа юм бол ерөөсөө ховор байна ш дээ монголд. Тийн.
Эрдэнэтуяа -
Социализмын нийгмийн үед гадаад харилцаа ямар байсан бэ? Жирийн улсуудад? Чөлөөтэй гарах эрх байсан уу?
Maaяa -
Үгүй тэр чинь албан томилолтоор их явж байсан. Урилгаар их явж байсан.
Эрдэнэтуяа -
Өнөө амралт, мамралтаар?
Maaяa -
Амралт мамралтаар, мэргэжил дээшлүүлэх энийг бол ерөөсөө тухайн Улс төрийн товчоогоор одоо МАХН гэж байлаа ш дээ одоо. Улс төрийн товчоо тэ. Тэдний чинь ийм ийм хүн товчоогоор хэлэлцүүлээд ийм ийм улсууд одоо ингээд ингээд гадагшаа ингэж Унгар явах гэж байна, ингэж Герман явуулах гэж байна гээд тэд нараар тэр хүмүүсүүдийг хурлаар оруулаал явахаар бол виз гаргаж өгдөг. Тэр визнийхаа хугацаагаараа эргэж орж ирж байсан. Тэргээрээ хүмүүс бас маш их хэмжээний мэдлэг боловсрол, тэгээл өөрснийхөө ахуй соёл, тиймээ хүнтэй харьцах харьцаанаас өгсүүлээд тэгээд ажлын байран дээр ажиллах юм бол их байсан шүү дээ. Одоо бол гадагшаа гараад эргээд монголд орж ирээд хамт олон дотор юм ярьж байгаа хүн байна уу? Байхгүй ш дээ. Тэр яаж ийж байж хэдэн төгрөг олж ирж нэг амьдралтай залгаж байнав. Өнөөдөр тэр 1991 онд төр эргэлээ гээд байхад л тэтгэвэрт гарсан бид нар бол юугаараа хөдөлхөв. Хөдлөх юм олдохгүй л байна ш дээ. Авдаг цалин байхгүй. Тэтгэвэрийн мөнгө амьдралд хүрэхгүй хүрэхгүйтэйгээ. Хичнээн хөдөлмөр хийсэн ч байсан өнөөдөр тэгээл насны залгаа, ялгаа тэгээл намын ялгаа арилахгүй л байна дөө. Тэ. Арилахгүй л байна. тийн.
Эрдэнэтуяа -
Ялгаварлан гадуурхах нилээн явж байна даа? Тэ.
Maaяa -
Байлгүй яахав. Хэрвээ тэр үед тэгж ялгаварлаж тэгээгүй байсансан бол би өнөөдөр Сэлэнгэд өшөө юм хийгээд, өшөө юм хөгжүүлээд болох л байсийн ш дээ. Дэмжиж өгөхгүй байгаа юм чинь яахын. Мөнгө төгрөг өхгүй байгаа юм чинь яахын. Тэгээ л ирээд хяналтын алба, татварын алба, цагдаа магдаагүй ирээл. Тэгээ л бүгдээрээ юу яачихчаж байна ш дээ. үүд хаалгыг чинь лацдаад ломбодчихоор чинь хэн хийх юм бэ? Би нэг удаа, 2 ч 3 удаа ч бид энэ нийгэмд өөр өөрсдийнхөө төлөө өөрсдөө л амьдрах ёстой ш дээ. Хийгээд байгаагаа битгий ингээд байгаач ээ. Дарамтлаач ээ. Хэдэн сая төгрөгөөр нь идээд уугаад байгаа юмаа чадахгүй байж байж бидний нэг 20, 30 мянган төгрөгөн дээр битгий ингэж дарамтлаач ээ гэж хэлснээс болоол тэгээл миний юм бол тэгээл дампуурсан. Тэхэд л Буяндорж гээл одоо Ариунаагийн нөхөр 2 тэрбум төгрөгийн өртэй байсан байгаан ш дээ. Би 20, 30 мянган төгрөгний өртэй. Тэгээл намайг татвараар дарамтлаал байсийн ш дээ. Одоо Болороо нэг 126000 төгрөгийн өртэй. Би өгдөгүйн. 2 тэрбум төгрөгөө Буяндоржоор төлүүлээд дараа нь надаар төлүүлчихээрэй. Яахав ээ яахав байж л байг. Өрийн дансанд явж байг. Улс ирээд миний юмыг лацдаад ломбодоод байдаг шигээ ахиад лацдаж ломбодохоор нь би төлчие гээл. Би одоо 136000 төгрөг Болороогийн нэртэй Татварын албанд явж л байдгийн. Байсхийгээл утасддагийн. Одоо намайг тэгж хэлснээс хойш эргэж ярих ч хүн байхгүй болсон. Тэхээр чинь яаж байна. 2 тэрбум төгрөгийн архины үйлдвэр явуулаад байсан хүнээс юмаа авч чадаагүй мөртлөө жирийн ажилчин хүн амьдрах гээд байж байхад тэгж дарамталдаг юм гэж байх уу. Өнөөдөр тэр бол дэндүү байна ш дээ. Ерөөсөө нэг л хүний нэр хэлбэл том хүний нэр хэлбэл цаашаа хараад явчихдаг. А манийг болохоор ирээл. Одоо ч гэсэн байна. Одоо ч байна. Тийн.
Эрдэнэтуяа -
Арилаагүй л байна даа?
Maaяa -
Арилаагүй. Яагаад арилаагүй байгаа юм бэ ингэхэд л бид нар 50 хэдэн саяар тэр байшингий нь Эрээнээс оруулж ирээл тэгээл тэр 16-гийн тэндээр байшингий нь барих гээл. Тэгтэл яг цэвэр усны шугам ингээд хөндлөн огтлолоор гарахад л заавал авилгал авах гэж байна ш дээ. Авилгал авах гээд. Өгөх гэхээр авахгүй. Жил гаран хүлээсэн манайх. Яадгийн 10 саяы нь өгчихье.
Эрдэнэтуяа -
10 саяын авилгал?
Maaяa -
Тийн. 10 сая төгрөг өгье. Тэгээд тэр байшинг барьчихья гэхээр 10 сая төгрөг авах хүн нь олдохгүй байна ш дээ. Нацагдорж нь авах гээд байгаам уу, ус суваг нь авах гээд байгаам уу, дүүрэг нь авах гээд байгаам уу.
Эрдэнэтуяа -
Бүгдээрээ том, том энд тэнд зэрэг толгойтой болохоор?
Maaяa -
Тийн. Тэгээл ерөөсөө сүүлдээ болиол одоо хайран 50 сая төгрөг. Яахав эргүүлж чадахаа болилоо гээл тэгээл ноднин 9 сард яадгийн билээ эмээ гэхээр нь юу яах юу байдгийн эндээ л барьчих. Хэрвээ нам, өөрөө намын гишүүн хүн би батлахаа бариад хүртэл явж үзсэн болохгүй юм байна лээ энд. Тэхэд тэр одоо ингээл заримдаа би ингээл харж явдгийн ш дээ. Тэр газар манайх өнөөдөр төлбөр төлөөл байж байна. Гэтэл тэндээр байшин бариулах гэхдээр бариулаагүй. А гэтэл Улаанбаатар хотын ерөөсөө ингээл бие биентэйгээ наалдцан өчнөөн л байшин байгаа биз дээ. Тэр чинь дандаа л баячуудын л юм шүү дээ. Энэ нийгэм чинь ерөөсөө л баян хүний л баячуул ингэж монгол улсыг бие биендээ авилгал өгч бие биенийгээ дээш нь татаад байгаа болохоос ерөөсөө монголын ард түмнийг зүгээр жирийн ажилчин эмэгтэй хэдэн хүүхэдтэйгээ амьдрая гэхэд л тэрийг бүтээхгүй байгаа болохоор чинь зэрэг л бүүр түрүүчийн нийгмээсээ бүүр долоон дор. Барьвал барьчихья гэхэд л тэгээл болохгүй гээд. Тэгээд 50 хэдэн сая төгрөгөөрөө трактордуулж байснаас зүгээр тэндээ байж байсан дээр биз дээ. Одоо тэр газраа үзэх гэж байгаа эгч нь. Үзнэ. Яадгийн. Одоо ингээд үнэнээ яг үнэнээ хэлэхэд ингээд байшингий мөнгө аваад эргэх мөнгөгүй болчихоол байна. Тэрнээс энэ жоохон байж байгаад энэ Оогоо Моогоотойгоо яриад, энэ хүү мүүтэйгээ яриад тэгээд байж байтал банкнаас зээл аваад тэрэндээрээ арай өөр маягийн баазтай юм бариад үздэг юм уу гээд миний бодол тийм юм байна. Эд нар хүүхдүүдийн бодол юу байдгийн мэдэхгүй. 25 саяар зарчихья гэсэн чинь тэгээд ноднин чадаагүй ш дээ. Одоо энэ хээл, хээл хахууль бол ёстой үнэхээр аймаар. Замбараагаа алдчихсан. Нацагдоржоор гарын үсэг зуруулах гээл манайх 2 жил болж байгаан ш дээ. Наана нь 2 инженер гүйгээл байгаа юм чинь. Тэгээд сүүлдээ миний хүү больё гээд ээж минь больё больё. 10 сая төгрөгөө ч амьтанд өгөхөө больё, яг авчих гэхээр 10 сая төгрөгийг авах хүн олдохгүй байгаан ш дээ. Өөрөөс нь айгаад байгаа биз дээ. Тэ. Энэ залуу: -би 10 сая төгрөг өгсөөн. Тийм хүнд өгсөн. Би тэгээд энэ байшингий нь энэ шугаман дээр би энэ байшин барьсан гээд энэ хүн хэлчихнэ тэ. Тэхээр чинь зэрэг л бид нар би мэдэхгүй, би мэдэхгүй, би мэдэхгүй, би мэдэхгүй гэсээр байгаал жил болчихож байгаа байхгүй юу. Ийм юм бол энэ монгол улсаар дүүрэн.
Эрдэнэтуяа -
Тэхээр цаадуул чинь дээрээсээ дарга нараар хэлүүлэх гээд, дарга нараасаа баахан мөнгө авч яваад сурцан л байна л даа тэ?
Maaяa -
Тийн.
Эрдэнэтуяа -
Шууд өөрсөд дээрээ авч чаддаггүй.
Maaяa -
Авч чаддаггүй. Тухайлах юм бол одоо хэн байдгийн нэг л Их хурлын гишүүн ч байдгийм уу, одоо энэ, нэг томоохон компанийн захирал ч юм уу тэ. Тэд нар л эд нар л за за чи наадахыгаа янзалчих, найз чамайг, гээл тэгээл бүүр энэ авилгал гэдэг чинь бараг нэг гараасаа нөгөө гартаа дамжчихцан л. Тийм л болцон нийгэмд л бид нар амьдарч байна даа.
Эрдэнэтуяа -
Том ялгаатай юмаа?
Maaяa -
Тийн ш дээ. Ерөөсөө л.
Эрдэнэтуяа -
Та, аав чинь нөгөө нэгдэлд малаа өгсөн гэсийн ш дээ. Хувьчлал болоход малаа авч чадсан уу?
Maaяa -
Юу өгдгийн. Юу ч өгөөгүй ш дээ.
Эрдэнэтуяа -
Та очиж уулзсан уу?
Maaяa -
Хэнд уулзах юм байхгүй юм чинь. Тэр чинь тэртэй тэрэнгүй тэгээд өмч хувьчлалын ягаан тасалбараар хүн юм авч чадаагүй байгаа юм чинь юу өмч хувьчлалд өгсөн нийлүүлсэн гэсэн бичиг баримт манай аавын. Үгүй ээ миний аавын нэг ийм монгол үсэгтэй бичигтэй одоо над байдгийн ш дээ. Тэрэн дээр юу гарч ирэхийг би мэддэггүй ш дээ. Тэрийг яваад очсон ч над өгөхгүй ш дээ. Бүгдээрээ тараад алга болчихсон юм чинь яахын. Өмч хувьчлал бол маш буруу явагдсан ш дээ. Зөвхөн л хэсэг бүлэг хүмүүсүүдийн л эрх ашигтай л өмч хувьчлал болохоос биш одоо өнөөдөр би газар авах гээл чадахгүй л байна ш дээ. Аан би нэг зарсан 2 өрөө байр л авсан би. Тэр маань өртэй л байсан. Оросын Холбооны Улсын элчин нь ирээд тэрбум төгрөгний өртэй байшингуудыг л хувьчилсан ш дээ. Тэгээ л одоо Энхбаярыг идсэн, Энхбаярыг тэндээс мөнгө авч идсэн, Энхбаяр тэгсэн гээл. Энхбаяр дарга, Баяр дарга хоёр бол их өрийг тэглэсэнээрээ ард түмний нуруун дээрээс жаахан юм авч хаясан байхаа. Тийн. Тэрнээс харин би 2 өрөө байр хувьчлалтай хоцорсон доо би. Тэрнээс над юм байхгүй. Энэ өмч хувьчлал, газар энүүд бол ерөөсөө тэгээд жирийн ард түмэнд ерөөсөө л хүрэхгүй байна. Жирийн л ард түмэнд хүрэхгүй байна.
Эрдэнэтуяа -
Ер нь тэр өмч хувьчлалаар ямар улсууд нь илүү өмч авчив? Юун дээр нь одоо болоод, энэ жигд бус өмч хувьчлал гараад ирэв?
Maaяa -
Үгүй ерөөсөө л өмч хувьчлалыг эхлээд ард түмэн дотроосоо хэлэлцүүлээгүй л байхгүй юу. Хэлэлцээгүй л байхгүй юу. Тухайлах юм бол тэр өмч хувьчлалын тэр ягаан тасалбарын ач холбогдлыг бол тэр хүн ардад ойлгуулаагүй л байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Ер нь анх өмч хувьчлал гарч байхад зурагт радиогоор юм ярьж байсан уу? Та яаж мэдэж байсан өмч хувьчлал явах гэж байнаа гэдгийг? Яаж мэдэгдэж байсан хүмүүст?
Maaяa -
Зүгээр л энэ хувьчлагдах юм гэнээ л гээд.
Эрдэнэтуяа -
Ам амнаас дамжиж?
Maaяa -
Ам амнаас л дамжиж. Тэрнээс мэдээлэл бол их бага байсан. яаж хувьчлагддаг юм бол, яаж хувьчлах юм бол. Тэр мөнгийг тэр хувьчлалыг бол ямар мөнгөөр худалдаж авах вэ гэдгийг л би бол дотроо сэрдхийж байсан. Гэтэл над мөнгө байхгүй юм чинь яахын.
Эрдэнэтуяа -
Тэгээд нэг бас юунд.
Maaяa -
Тэгээд бас энэ өмч хувьчлалыг тухайлах юм бол Шүдэнзний үйлдвэрийг Цогт-Очир, юу юу Цогт-Очир л гэж байхад л тэрийг ард түмэн шалгаж үзээгүй л байсийн ш дээ.
Эрдэнэтуяа -
Цогт-Очир нь ямар хүн байсийн?
Maaяa -
Одоо ардчилалын.
Эрдэнэтуяа -
Сэлэнгэд ямар үүрэгтэй байсийн?
Maaяa -
Мэдэхгүй ээ тэнд ямар ажил хийж байсийн.
Эрдэнэтуяа -
Ер нь Сэлэнгийнх юм уу?
Maaяa -
Сэлэнгийн хүн.
Эрдэнэтуяа -
Аан. Сэлэнгийн өөрийн хүн л авсан юм байна тэ?
Maaяa -
Тийн. Одоо энэ Спирт бал бурмын үйлдвэрлэлийн одоо энэ Сангийн сайд Баярцогт чинь хувьчилж авсан эзэн нь ш дээ өөрөө. Тэгтэл өнөөдөр би нэг энийг авсан хөөн гэж хэлэхгүй л байгаа ш дээ. А тэрийг бүтээсэн байгуулсан одоо хөдөлмөрийн баатар Дорлигжав манай нутгийн хүн байсан. Тэр би авнаа, би өөрөө хамт олныхоо давуу талыг би энийг хувьчлаад авъя гэхэд өгөөгүй ш дээ. Төрийн Өмчин Хорооны дарга энэ Зандаахүүгийн Энхболд байсан. Тэгээд Дорлигжав өөрөө авч чадаагүй. Тэгээд Баярцогт авсан л даа. Бид нар одоо яаж авсан байдгийн тэрийг шалгадаг мэддэг юм байдгийм уу? Хэний нэр дээр авсийн. Тэхэд яаж энэний, тэрний хувьчилж авсан мөнгө хаанаас гарч ирсийн. Энэ ерөөсөө бүгд нуугдмал ш дээ. Оноодор ч нуугдмал ш дээ. А анх Энхбаяр даргыг ярьж байхад энэ өмч хувьчлалаар авсан юм гээд тоо томшгүй юм ингээд телевизороор гарч байсныг би санадагийн. Тэгээд энийг, энэ ингээд гарч ирэх нь дээ. Өнөөдөр тэр өмч хувьчлалынхаа мөнгийг төлсөн байдгийм уу, төлөөгүй байдгийм уу мэдэхгүй ш дээ. Одоо Батхүү байна. Их хурлын гишүүн хүн АПУ-г авсан хүн. Женкогийн Баттулга чинь Мах комбинатыг л авсан хүн. Авсан л гэж байгаа болохоос биш яаж тэр мөнгийг хаанаас олсийм бэ гэдгийг ард түмний хяналт байхгүй. Ард түмэн тэнд бол үзэх эрхгүй л болчихоод байна ш дээ.
Эрдэнэтуяа -
Энэ 76 гишүүнийг сонгодог юу хэзээнээс бий болсийм бэ?
Maaяa -
Энэ чинь 91 онд л болсийн ш дээ.
Эрдэнэтуяа -
Тийм үү. 76 хүн.
Maaяa -
Тийн.
Эрдэнэтуяа -
Энэ 90 оноос өмнө нэг тэр Улс Төрийн Товчооны 9 гишүүн нь л гэж байсан уу? Яаж сонгодог байсан юм бол?
Maaяa -
Тэр чинь намын бага хурлаасаа. Бага хурлаасаа л.
Эрдэнэтуяа -
Хувьсгалт намын?
Maaяa -
Тийн. Хувьсгалт намын. Тэгээд үүр үүрүүдээрээ ингээд бага хурлаа хийгээд нэрээ дэвшүүлдэг байсан байхгүй юу. Тэгээд одоо манай нам манай үүрийнхээ ингэж явуулнаа гээл тэ. Тэгээ л явж явж байгаал тэгээл Их хурал дээрээсээ энэ хэн хэнийг сонгохов гээл. Доороосоо энэ хичнээн хүний саналаар энэ хүн гарч ирээвээ гээл. Тэгж сонгож байсийн. Тэд нар, тэр 7 гишүүн 8, 9 хүн чинь одоо өнөөдөр монголд хамгийн баян хүн байх ёстой доо. Төр удирдаж байснаараа. Хамгийн ядуу болж үхсэн. Тухайлах юм бол одоо хэн гуайг хар. Батмөнх гуайг хар. Ардчилал гарцан тэгээл зуслангийн байран дээр 12 сар болж байхад орж ирж байсан гэж байгаан ш дээ. Байры нь хураагаад авчихсан. Манай Улс төрийн товчооны 7-н гишүүн чинь ерөөсөө ард түмнээсээ дор байж байгаад үхсэн шүү дээ. Цэдэнбал дарга байна. Батмөнх дарга байна. Одоо өнөөдөр Содном гуайн амьдрал яаж явдгийн би мэдэхгүй байна. Мэдэхгйү.
Эрдэнэтуяа -
Өчигдөр зурагтаар ярьж байсан?
Maaяa -
Ярьж байсан уу? гүй тээр. Тийн. Тэдний амьдрал өнөөдөр ямар явж байгааг мэдэхгүй ш дээ. Үзэх болгонд л Цэдэнбал дарга бол үхлээ шүү дээ. Ёстой нээрээ Цэдэнбал дарга бол Монгол улсын төрийг 40 жил авч явсан гээл хүн болгон л мэддэг тэ. Юмжаагийн Цэдэнбал гээл. Айл болгонд зураг нь наалттай, тийм л байсан. Тэгээ л яг үхэхдээ л төр 40 жил зүтгэж явсан Цэдэнбал гуайн шарилыг Их хурлын танхимаас гаргаагүй шүү дээ.
Эрдэнэтуяа -
Хэдэн онд нас барсийн юм бэ?
Maaяa -
Энэ хэдэн онд юм бэ? 90-ээд оны үед нас барсийн юм даг. Тийн. Үхлээ л гэсэн болохоос биш. Яг.
Эрдэнэтуяа -
Нарийн юм бол хэлээгүй л юм байна тэ?
Maaяa -
Хүндлээгүй ш дээ. Бүүр хүндлээгүй. А харин Филатов тэгж хэлсийн ш дээ. 2 дэнсэн дээр тавьсан хэн нь Цэдэнбалыг ямар монгол улсад ямар нэр хүндтэй байсан, ямар юм хийсэн бэ гэхээр зэрэг өнөөдөр ч гэсэн бидүүсийг дэнсэн дээр тавиад үзэхэд тэр л шийдэгдэх ёстой. Өнөөдөр хоёр гурван хүүхэд, нэг хүүхэд нь үхсэн байх, нэг хүүхэд нь бас л энэ орнуудаар тэнүүчлээл явж л байна ш дээ. Хэрвээ Цэдэнбал дарга 40 жил улсын хөрөнгө идсэн уусан хэрэгтэй байсан бол тэр хүүхэд өнөөдөр шоронд л явах ёстой байсийн ш дээ. Өнөөдөр ерөөсөө ард түмний хяналт байхгүй. Дураараа хэдэн төр эргүүлсэн баячуудын л улс болоод байна ш дээ. Тэд нарын зарц нь хэнбэв. Бид нар. Тэгээд зарцы нь хийх гэхээр зэрэг нас хязгаарлачихаар чинь яахын. Энэ нас хязгаарлалт их буруу л гэж бодож явдгийн би. Тийн. Одоо өнөөдөр эрх чөлөө, эрх чөлөө л гэж байна. Одоо энэ ямар нэгэн хэдэн арван төгрөгний боломжийн юмыг олж авчихаал тэгээл энэ их сургуулиуд байж байна. Хүний оюунлаг сэтгэлд, оюунлаг байдал талаас нь юм хийгээгүй, тэр олон оюутнуудыг элсүүлж авч өөрснийхөө амьдралыг л сайн сайхан болгох гэж болохоос биш энэ оюутнуудыг ингээд их сургууль төгссөн оюутнууд дээр энэ ажлын байраар хангачихья гэхээр манайд ажлын байр байхгүй диплом өвөртөрсөн толгой хаялсан, гудамжаар тэнэсэн оюутнууд л их байгаа биз дээ. Социализмын үед болул тэгээгүй байсийн. Тийн. Одоо томилолт өгчихдөг. Чи Баянхонгор аймгийн тэр суманд очиж ажилланаа. Чи тэр САА-н эмч хийнээ. Ингээд дээр үед чинь томилолт өгөөл явчихдаг. Бүр сургуулий нь төгсөхөөс өмнө өгч байсийн ш дээ. Намайг 63 онд техникоом төгсөөл очиж байхад намайг Дарханы холбоонд яваа. Дарханы холбооны эдийн засагчаар яваа гээл. Тэгээл би өөрөө яваагүй. Би тэгээл энэ Төв шууданд л хоцорсон. Тэгээд би бодож байсан. Дарханы холбооны эдийн засагчаар явсан байх юм бол 1 жилийн дараа миний оронд явсан хүн газрынх нь дарга болж л байсийн ш дээ.
Эрдэнэтуяа -
Боломж байсан?
Maaяa -
Боломж надаа зөндөө л байсан. Намайг Сэлэнгэд очоод тэгээл ажил, төмөр замд ажил хийгээл явж байх үед Дарханы холбооны дарга, нягтлан хоёр нь очоол Хорлоо тэр хоёр 86 оны 1 сарын 1-нээс Аймгийн холбооны боловсон хүчин, Намын үүрийн дарга хийчих. 6 сарын чамд байр өгье гэхэд л би явах гэхэд манай өвгөн явуулаагүй. Тэгээл би өөрөө л очино гээл очсон бол би бол тэнд ажилтай л байх байсан байна лээ дээ. Тэхээр чинь тухайн үед бол хэн хэн юм бэ, хэн нь юу хийж чаддаг юм бэ гэдгийг ард түмэн ч мэддэг, удирдаж байсан хүн нь ч мэддэг а тэнд байсан намын байгууллага ч хүнээ яаж ямар хүн болсон бэ гэхэд мэддэг тийм л үе байсийн.
Эрдэнэтуяа -
Ардчилал гарснаар таны амьдралд өөрчлөлт орсон уу?
Maaяa -
Юу байдгийн. Юу ч байхгүй ш дээ.
Эрдэнэтуяа -
Таньд ардчилал гарахад надад нэг тийм юм өгчих болов уу, ер нь амьдралд тэгээд өөрчлөгдчих болов уу гэсэн тийм нэг хүлээлт, бодол байсан уу?
Maaяa -
Байхгүй.
Эрдэнэтуяа -
Ардчилал гарч байхад?
Maaяa -
Байхгүй. Яагаад байгаагүй гэхээр чинь зэрэг л би тэтгэвэрийн насандаа хүрээгүй. Би 55, 50 хүрч байж гарах ёстой. Би чинь 3 хүүхэдтэй учраас 55 хүрэх ёстой. Би тэхэд 55 гэх байсан бол би бас хамт олон дотроо, ажлынхаа байран дээр тэ. Жаргал зовлонгоо хуваалцах тийм хамт олноосоо би арай эрт хөндийрсөн дөө өнөөдөр би гомдож явдаг байхгүй юу. Юм хийе ээ гээд, за яахав өнөөдөр хувийн өмчтэй болноо гээд ингээд юм хийгээд янз бүрийн асуудлаар ингээд юм хийгээд байшин барилга бариад үйлдвэрлэл хийгээд ингээд явах гэхээр чинь зэрэг, намын ангилал, намын ялгаа ялгаварлан гадуурхах гараал тэгээл ингээ л Сэлэнгийн ажил тас зогсож байгаан. Ирээд энд хийе гэтэл бас ахиал гадуурхаж байгаа юм чинь яахын. Тэгээд 1-рт хөгшин. Залуучууд болохоор эвээ олж чаддаггүй. Энэ нэг хүүхэд хөөрхий энэ газар дээр энэ юмаа бариад ирцэн энэ зураг мураг, миний хүүгийн бүтэн 2 жил явсан тэр сийндвичин байшингийн зураг бүх юмнууд байна ш дээ тэ. Тэрийг хүлээж аваад энэ хүүхэд ингээд амьдрах гээд явж байгаан, ингээд ээжийгээ тэжээх гэж байгаа юм байна, ингээд хоёр өнчин дүү нараа тэжээх гэж байгаамаа эний нь ингээд дэмжээд өгье гэхэд л төрийн бодлого өнөөдөр дутаж л байна ш дээ. Авилгал нэхээд, мөнгө нэхээд байна ш дээ. Яваагүй газар байхгүй. Арай л Их хурал дээр ороогүй. Тэхээр чинь зэрэг л юу гэж хэлмээр юм бэ дээ. Хүний төлөө л төр биш юмаа гэж хэлэх гээд байна. Хүний төлөө төр биш юм. Тийн. Төрийн төлөөл болчихоод байна. Одоо мянган есөн зуун, энэ 7 сарын 1 тэ тэр аймшигт юм байна тэ. Нэг л хүний бодол шүү дээ. Тэр бол тэрийг зүгээр Баярын буруу гэж, Баярын буруу хэзээ ч биш. Элбэгдоржийн буруу. Элбэгдорж намаа зохион байгуулж чадаагүй. Яагаад өнөөдөр ардчилсан нам ингээд ард түмний итгэл хүндэтгэлийг хүлээж авч чадахгүй байнав гэхээр зэрэг л 91 онд төр бариулаад хэд хэдэн удаа төр бариулсийн ш дээ. Тэгээд тэд нар боловсон хүчнээ бэлдэж чадаагүй. Дутмаг, ажлын арга барил байхгүй. Зөвхөн л хийсвэр, хий хоосон, ер нь албан тушаал мөнгөний төлөө л ингэж байсан болохоос биш. А хүнээ бэлдэж чадаагүй. Удирдах авъяас байхгүй. Одоо Жасрай дарга хэлж байсийн ш дээ. Хонгилын үзүүрт жоохон гэрэл наашаа асч байнаа гэж. Тэхэд бол Жасрай бол мааш их алсын хараатай байна. Сайн зохион байгуулж байсан. Сайн эдийн засагч. Яг үхэхийн нь өмнө л Гавъяат эдийн засагч өгсөн дөө. Тэр хүний хонгилын гэрэлд, хонгилын ёроолд гэрэл асч байгаа гэдэг тэр юмыг л ардчилал өөрсдөө авч явж чадаагүй л хаячихсан ш дээ. Тэгээ л өнөө муу нэртэй луу данстай нөгөө МАХН-ын хэд чинь л Энхбаяр зохион байгуулалт хийж, ард олон хүмүүсүүдийг намынхаа эгнээнд хийж тэ. Өөрийнхөө оюунлаг сэтгэлгээгээрээ гадаад орнуудад Энхбаяр хэн юм бэ гэдгийгээ их оюунлаг хүн юм гэдгийг ард түмэн монгол улсынхаа төрийн бариад явах чадвартай хүн юм байнаа гэдгийг монголын ард түмэн үнэлж чадахгүй ч гэсэн дэлхий үнэлээд байгаа ш дээ. Дэлхийн орнууд үнэлж байгаа ш дээ. Мэддэг л юм бол. Сая одоо би 7 сарын 1-нд би аягүй харамсдаг ш дээ. Элбэгдорж л тэр Өргөө кино театр, Тэнгис кино театрын үүдэнд л 2 хүүхдээ би салхинд гаргаал явж байсан чинь л хэдэн залуучуудыг л бужигнуулаад л зогсож байснаа сүүлд нь тараа л алга болцон. Тэгээл 12 цагт талбай дээр цугласан байсан. Одоо энэ телевизороор харсан. Тэгээд нэг нөгөөдөө атаа жөтөө, атаархал, тэхэд Баяр чинь ярьж байна ш дээ. За нэг ёсоор албан ёсоор сонгуулийн үндсэн дүн гараагүй ээ. Сонгуулийн хороо албан ёсоор ард түмэнд зарлаагүй байхад энэ Баяраа чи гарч ирж ард түмнээсээ уучлалт гуйгаачээ гэж. Хэлүүл одоо хоомой. Элбэгдорж болул их хөнгөн хөдөлсөн. Хөнгөн хөлтэй. Нилээн ухаантай, нилээн суурьтай тэр Сонгуулийн Ерөнхий Хорооноос гарсан дүн мэдээллийг шууд ард түмнээрээ авсан хойноо бол одоо ард түмэндээ хандаж үг хэлэх хэрэгтэй ш дээ. Өөрснөө ч тэр дүн шинжилгээ хийж үзэх хэрэгтэй, а юугаа авсан олны итгэлийг хүлээж үнэлгээ авснаараа ч манай нам энэ ямар бодлого баримталж явснаараа өнөөдрийн энэ үнэлгээг авбаа, манайх яагаад хожигдчихвоо гэдгийгээ өөрснөө л хоорондоо ярихын хооронд л гадаа гудамжинд очиж хэдэн ажилгүй, хэдэн залуучуудыг цуглаал, тэгээл тэдэнд архины мөнгө тараагаал тэгээл согтуу улсууд тэнд очоол. Тийм юмаар тийм улсуудад төр бариулна гэдэг чинь Монгол улс урагшаа хэзээ ч алхахгүй. Ерөөсөө алхахгүй. Тэрийг болул би хатуу хэлдэг. Хатуу боддог. Өнөөдөр. Тэгээд яахын ёстой улаан галын дөл дүрэлзэж байхад би уйлаал сууж байсийн ш дээ. Бидний ясны хөлс дусалж олж ажил хийж байсан нам, намын татвараар боссон барилга шүү дээ тэр нь. Гэтэл Энхбаяр дарга чинь хэдэн жилийн өмнө Олон Улсын Социалист ямарийм билээ. Десанцартийн намд намаа бүртгүүлсэнээрээ л өнөөдөр 9 давхар байшин барьж байна ш дээ. Би ч бас тэрэнд харамсдаг. Би яагаад өнөөдөр хүүхдүүдэдээ хэлээгүй л дээ. Яахав өнөөдөр барилга бариал байж л байна. Тэр барилгыг яг одоо ингээл ид баригаад ингээд нэг хавар болоод ирэнгүүт би нэг сарынхаа тэтгэвэрийг аваачиж өгье гэж бодож байгаан. Олон түмэн тэр хандиваар босох, сайхан сэтгэлтэй улс орон, тэгээд тэр олон намын хүмүүсүүд тэнд цуглаад тэр байшин шатаад, дараагаар нь энэ байшинг босгоход ямар хүмүүс, хэн хэн гэдэг хүн хандивт өгөвөө гээд улаан дэвтэрт түүх болоод хоцрох ёстой. Тэхэд би өөрийнхөө нэрийг үлдээнэ гэж боддогийн. Яагаад гэхээр зэрэг миний одоо ач зээ нар том болоод миний зээ зээнцэр ач болоод тэ. Тэгээд түүх болоод энэ нэг намын байрыг ингээд үзэх юм гэнэ лээ гэхэд эмээ минь Бямбын Мааяа гээд ингээд гараад ирэхэд миний эмээ чинь МАХН-ын намын гишүүн хүн байсан байна ш дээ тэ. Энэ байшин шатахад бас хандив өгч байж түрүүнд нь миний ээж намд 30, 40 жил зүтгэж байсийн гэнэ лээ. Байшингаа шатаагаад дахиад нэг сарынхаа тэтгэвэрийг өгчөө хөөрхий минь ингээд энэ чинь бас энэ хүний зүрх сэтгэл юм байнаа, байнаа даа. Тэ. Тийм юм байгаа даа. Би энэ төр нэг л болохгүй байна.
Эрдэнэтуяа -
Суурий нь л ер нь суурий нь зөв тавьж өгөх нь чухал л?
Maaяa -
Тийн ш дээ.
Эрдэнэтуяа -
Ийм байдлаар. Таны хэлж байгаа чинь суурь нь л байхгүй юу?
Maaяa -
Суурь нь л байхгүй юу тэ.
Эрдэнэтуяа -
Тийн.
Maaяa -
Тийн. Миний ээж, миний эмээ чинь миний өвөө 2-уулаа энэ намаар хүмүүжиж энэ намаар ингэж явж байсийн байдгийн байжээ. Эцэст нь миний эмээгийн, өвөө хоёрын минь түүх энэ улаан дэвтэр дээр хоцорч дээ. Гэдгийг сүүлч, хэдэн жилийн дараа ойлгож мэдэх юм гарч ирэх ёстой.
Эрдэнэтуяа -
Тэхэд тухайн үед, социализмын нийгмийн үед намын гишүүн байснаар давуу тал нь юу вэ? Ер нь.
Maaяa -
Улс эх орны, өөрснөө суурь боловсролоор улс эх орноо хөгжүүлэх тиймээ, өөрснийхөө мэдлэг боловсролыг одоо дээшлүүлэхэд л гол юм байсин. МАХН-ын нэр хүнд бол тухайн үед бол маш их өндөрт явж байсан тэ. Энэ намын Бямбын Мааяа МАХНамд яаж шалгуураар орж байсийн юм бэ гэхэд өнөөдөр хүн үнэмшихгүй дээ. Намайг манай Намын үүрийн дарга байсан Цэрэндулам гэдэг авгай байсан. Хөөе Мааяа сайн уу? наашаа ороод ир гээл. За за гээл. Чи одоо, тэр хамт олныг гарын таван хуруу шигээ аваад ээжийн сайхан сэтгэлээр тэр хэдэн хүнийг зохицуулаад ингээд явж байнаа. Чи намд орооч гээд. Намтай намгүй болноо. Цэрэндулам гуай, намтай намгүй болно. Яахын гээд. Би юунаас их айж байсан гэхээр өвөг эцэг маань хэлмэгдээд нас барцан. Тэгээд өвөг эцгийнхээ түүхийг.
Эрдэнэтуяа -
Бичих болдог юм шиг байгаан. 3 үеийнхээ түүхийг.
Maaяa -
Тийн. 3 үеийнхээ түүхээ. Тэгээд 3 үеийнхээ түүхийг болохоор өөрөө болохоор бичээд өгмөөр санагддаг. А гэтэл болохоор өнөө хэлмэгдээд үхцэн гээд. Тэгээд өнөө хэлмэгдлийн юм гээд гэдэг талаасаа бас айгаад. Тэгээд би орохгүй гээд жил гаруй шахам, 2 жил гаруй явсан. Тэгсэн чинь л дуудаад болохгүй. Тэхээр нь за за ойлгож байгаа, ойлгож байгаа. Тэгээд надад Цэрэндулам гуай тэгсэн. Чамд тулга болох юу, одоо гэрийн эр хүн одоо чинь МАХН-д ор ор гээл би чамайг ингээл шаардаад байна тэ. Тухайлхийн бол чамайг зовоод зүдрээд янз бүрийн юм болоод тэ байгаа үед чинь нэг ёсоор өвөг эцэг чинь болно, хань чинь болно тэ. Чамайг, ойр дотны чинь зөвлөх чинь болно тийм учраас чи намд ороо гээд намайг. Тэгээд би 70 онд намд орж байсан.
Эрдэнэтуяа -
Яаж ажиллаж байв?
Maaяa -
А их хэцүү ш дээ. Намын чинь тэр ийм улаан дэвтрийг чинь өө ёстой аан уунгүй уншаал. Тэгээл жижиг товчлол бичээл. Цээжлэхий нь цээжлээл. Байгаал байна. Тэгээл нэг даалты нь манай газрын дарга Батсүх гэдэг хүн намайг дааж авсан. Батсүх даргад хэлсэн. Батсүх даргаа намд ормоор байна. Даалт хэрэгтэй байна гэсэн чинь. Мягмар байна уу гэж байна. Мягмар алга гэсэн чинь: -за за би даая гээл. Тэгээд манай газрын дарга намайг даагаад, нэг нь Эвлэлийн хороо даагаал. Тэгээл одоо манай энэ санхүүгийн албаны дарга бас Самбуугаас алгын чинээ цаас гуйж аваал 2 ширхэг цаас өгчихөөч. Бичгийн цаас өгчих. Яах гэж байгаан. Аа Цэрэндулам гуай намайг намд ор гээд болдоггүй. Намтар түүхээ бичсэн болохоос биш яахав гээл. Тэрнээс хоёр цаас аваал өнөө өрөөнд нь ороол суусан чинь хөөш хоёулаа намд орьё гээл. Тэгээл одоо Самбуу хоёулаа намд орж байлаа. Тийн. Тэгээд би тэгдгийн. Би амьдралынхаа алтан түүхийг Алтангэрэл хүнтэй батлуулсийн. Энэ Монгол ардын улаан батлахыг өвөртөрлөхдөө чамтай явж байсийн. Тийн. Тэгээл өнөөдөх чинь бүх гишүүдийн хурлаар орно. Тэгээл энэ районы Эвлэлийн хороогоор, товчоогоор орно. Өө их шалгуур ихтэй. Янзтай. Тэгээл тэр болгоныг давна. Тэгээл өнөө Самбуу чинь ор, ор очьё, очьё, ор гээл. Тэгээл хоёулаа орно. Үгүй ээ та хоёр яахаараа ингээд нэг газрын хоёр хүн заавал эрэгтэй, эмэгтэйгээрээ намд орох гэж явж байдгийн. Энэнийхээ учрыг хэлээд өг гэхгүй юу. Бид хоёр нэгэн тогооноос хоол иддэг. А насаар бол үе тэнгийн. Нэг байгууллагад хоёулаа ажилладаг. Хоёулаа энэ байгууллагын хамт олон, энэ байгууллагын удирдах ажил хийдэг бид хоёр. А тэхээр намд орвол бид хоёрын хариуцлага, сахилга бат одоо бүх юм өндөржинөө гэж ухамсарлаж ойлгож байгаад бид хоёр намд орох гэж байгаа хоёр гэхэд тэгээд асуух юм байхгүй яв. Тэгээд өнөө Самбуу намайг чадаж байгаа юм чинь. Ор ор л гэдгийн.
Эрдэнэтуяа -
Хэ, хэ,
Maaяa -
Тэгж намд орж байлаа.
Эрдэнэтуяа -
Тэр нээрээ хэлмэгдэл гэснээс 60 оны юу билээ.Сурмаажав гээд байдаг ш дээ. Сурмаажав, хэн ч билээ?
Maaяa -
За тэр ч яахав ээ?
Эрдэнэтуяа -
Тэрийг та ер нь хэр мэдэх вэ?
Maaяa -
Тэр яахав дээ. Би түрүүнд бас цухас дурдсан ш дээ. Энэ манай явж байсан одоо коммунизм, социализм гэж ярьсан энэ түүхэн зам маань мухардаж байсан үе байсан байхгүй юу. Энэ мухардлыг л Сурмаажав гуай эд нар чинь бас юмыг уншдаг бас боловсролтой, мэдлэгтэй хүмүүс тэ. Тэхээр тэд нар бас энэ төрийг эргүүлье гэсэн бодолтой байсан байх л даа. Тэхээр зэрэг Цэдэнбал дарга яагаад тэрэн дээр татгалзсан гэхээр өнөө хамт зүтгэдэг Оросын Холбооны Улс чинь тэрийг тэрний тухай бол яриагүй байсан. Тэгээд тэрийг эргүүлчихээр чинь зэрэг өнөө дагаж явсан улс орон маань дагахаа больчихно ш дээ. Тэрнээс болоод.
Эрдэнэтуяа -
Учир нь тэр байсийм уу?
Maaяa -
Учир нь тэр л байсан байхгүй юу тэ. Хэрэв одоо энэ Цэдэнбал дарга чинь Оросын Холбооны өнөө Горбачев гэж байсийн ш дээ. Энэ 80-аад оны үед байсан. Монгол, энэ Зөвлөлт Холбоот Улсын ерөнхийлөгч мөрөнхийлөгч болоол байсан. Энэ дээрээ ийм том газрын зурагтай эрэгтэй хүн байсийн ш дээ. Горбачев гээд. Тэр Горбачев чинь л одоо ёстой яг Оросын Холбооны Улсад Хурушев, Пуш, Брежневээс аваал тэр болоол тэгээл одоо энэ заавал Орос оронд эргэлт хийх простройка бий болгох ёстой. Ингэхгүй бол энэ Оросын, Орос цаашаа хөгжихөө больж болилоо гээл. Ингэж байсан байхгүй юу. Тэгээл тэр яг Оросын эргэлтийг зохион байгуулсан. Тэгээд манайх бас ялгаа байхгүй тэрийг зохион байгуулах гээл тэгээл нам дотроо ярьж байсан ш дээ. Одоо ямар ч байсан төрийн, төр бол аажим аажмаар төрийг эргүүлнээ. Бүр ингээд зөндөө үе шатаар нь ингэж бичцэн Улс Төрийн Товчоогоороо батлагдчихсан, намаа хурал болгоноороо хэлэлцэгдэж байсан. Аль шугамнаасаа эхлэхэв. Гадаад харилцаа. Энийг ингээд хийлээ. Монгол улс бол өөрснөө хөгжиж чадахгүй гэдгээ мэдэж л байсан байхгүй юу. А харин эд нар гарч ирээд төр буулгаагүй байсан бол МАХН тэгээд зөв чиглэлээрээ явсан бол аажим аажмаар энэ асуудлаа бололцоогоороо эргүүлэх боломж байсан. Тэр бол харин өнөөдрийн их л шунал гаргаал, мөнгөний бодлоготой тэ, эсвэл булхай, тэгээл газар тариалан энэ л бүх юмыг ингэж дампууруулахгүйгээр ямар ч л байсан бүр Монгол Улс бол банкаа хоослохгүйгээр эргүүлэх бүрэн боломж байсаан гэдгийг харин би ойлгож явдгийн шүү. Тийн. Эднүүсийн чинь төр эргэх нь бол ерөөсөө л МУ-ын ард түмний сайн сайхны төлөө биш. Би түрүүнд хэлсэн тэ. МУ-ын сайн сайхны төлөө биш. Зөвхөн бүлэг хүмүүсүүдийн сайн сайхны төлөөл болцон. Тийм ч учраас тэд нар төрөө эргүүлээ л энэ үйлдвэр аж ахуйн газруудыг бүгдээрэнгий нь хувьчилж авсан нэртэйгээр, хувьчлалын мөнгийг хаанаас авсийн. Бие биендээ шалгах эрх байхгүй л байгаа биз дээ.
Эрдэнэтуяа -
Тэр социализмын нийгмийн үед жендерийн асуудал, эрэгтэй эмэгтэй хүний хоорондын харилцаа хэр байсан бэ?
Maaяa -
Өө тэр чинь жигд эрхтэй гэж. Ер нь эмэгтэйчүүдийг бол бодлого нь аягүй зөвөөр хийгдэж байсийн ш дээ. Өнөө Оюун гуай байна ш дээ тэ. Зохиолч.
Эрдэнэтуяа -
За.
Maaяa -
Зохиолч Оюун гуай энэн дээр маш их юм хийж байна. Одоо Удвал гуай байж байна.
Эрдэнэтуяа -
Удвал гэдгийг чинь мэднэ?
Maaяa -
Тийн. Удвал гуай байна, Оюун гуай байна тиймээ. Энэ хүүхнүүдийг сурч боловсрох эрхийн асуудал бол нээлттэй ээ. Хүүхнүүд ээ. Төр гэрээ, улс эх орноо төвхнүүлье ээ. Гэр орноо цэцэгжүүлэн хөгжүүлэх бол бидний гарт байнаа гэж эд нарт чинь Удвал гуай, Оюун гуай эд нар чинь ёстой нээлттэй байсан үе шүү дээ. Ер нь тийм ч учраас одоо ер нь худалдаа байна, худалдаа үйлчилгээний газрууд эмэгтэй боловсон хүчин маш их байсийн ш дээ. Тийн. Төрд ч гэсэн зүтгэж явсан. Хүмүүсээс доод, яг одоо Улс Төрийн Товчоонд бол эмэгтэй гэж гарч ирсэн бол Удвал гуай л гарч ирэх байсан байх. А тэрэн дээр л байгаагүй байсан болохоос биш доод шатандаа бол маш их байсан. Ерөөсөө. Тийм ч учраас би бас нэг салбар хариуцаад тэ. Нэг.
Эрдэнэтуяа -
Даргалаад?
Maaяa -
Даргалаад тэгээд явж байнаа гэдэг чинь бас тухайн үед намын бодлого чинь боловсон хүчнээ эмэгтэй хүнээр хөтлүүлья гэсэн бодлого бас байсан. Эрэгтэй хүний одоо ингээд би тэр үед чинь одоо ч гэсэн ингээл байхад эмэгтэй хүний ажлын байранд ороход гуа сайхан үнэртээл суудаг биз дээ. А тэ. А эрэгтэй хүний ажлын байран дээр болохоор зэрэг тамхи татдаг хүн юм уу болул тамхи үнэртэнэ. А жаахан авхаалж самбаа муутай хүнээс бол хир үнэртэнэ. Тийм ажлын байран дээр соёлтой байцгаая гэж бас одоо намаас тэрийг чинь дэвшүүлж байсан үе байсийн шүү өмнө.
Эрдэнэтуяа -
А ажлын байрандаа цэвэр цэмцгэр?
Maaяa -
Цэвэр цэмцгэр тэ. Үйлчилгээний газруудад ер нь дандаа эмэгтэй боловсон хүчин дэвшүүлж байсан. Худалдаанд байсан, холбоонд байсан үгүй ээ одоо тэгээд энэ цэцэрлэг яслиуд байна. Дандаа эмэгтэй. Одоо миний мэдэхээс Банзрагч гуай гээд бага эмч 41-р яслийн эрхлэгч байлаа. Чанцал гээл бас авгай байлаа. Одоо ч байж л байна. Тэгээл ерөөсөө тэр Толгойтод, таван шар, одоо 12-р сургуулийн захирал хүртэл эмэгтэй хүн байлаа. Мах комбинатын Намын үүрийн дарга Даариймаа гээл боловсон хүчин. Хэн эд нар чинь бүгдээрээ тийм үйлдвэрийн дарга нь л арай биш байсан. Тэрнээс доод бол тэр цех мехүүд ер нь голдуу дандаа эмэгтэй. Нам харин тэрийг аягүй дэмжиж байсан шүү. Бидэн ч илэн далангүй аягүй ярьдаг тэ. Хурал дээрээ бол чөлөөтэй ярина ш дээ. Тийн. Тийм, тийм тийм хүнийг дэвшүүлэх үү яахав. Тэ. Тэр хүнийг, одоо сүүлд нь би Толгойтын холбооны дарга хийж байгаад Холбооны Яамын гадаад харилцааны тасгийн дарга хийж байсан байхгүй юу Сэлэнгэ явахаасаа өмнө. Тэхэд хүртэл намайг тэр ажил дээр авчирахад коллеги хуралдаад дэвшүүлж байсан ш дээ.
Эрдэнэтуяа -
Коллеги ээ?
Maaяa -
Тийн. Холбооны яамын коллеги. Одоо бас л тийм товчоо байсан байхгүй юу. Коллеги гээд. 10 хэдэн хүнтэй. Тэгээл намайг нэг өдөр дуудаал ерөөсөө орсон чинь л –за Гадаад харилцааны тасгийн даргын ажлыг өөрт чинь өгнөө. Одоо энийг хийж чадахгүй мэдэхгүй чамд юм байна гээд тэгсэн. –ээ дээ чадахгүй л болуу даа гэсэн. –өө бид тал талаас чинь дэмжинэ, туслана. Чи одоо энэ ажлыг хийх ёстой, хариуцлагатай гээл. Тэгээл за за, одоо яахав дээ та нөхдүүд надад итгэл найдвар хүлээж байгаа бол яахав. Би хийе л гэж бодож байна гээд. Тэгээл яахад би хийе гээл бодоход тэгээл одоо Бямбын Мааяагаар Гадаад харилцааны тасгийн дарга болгоноо гээл тэр олон хүмүүс нэг ёсоор нам хуралдаж байна гэсэн үг шүү дээ. Одоо Холбооны Яамны Намын үүр хуралдаж байнаа л гэсэн үг. Товчоо хуралдаж байна. Тэгээл гэртээ ирээл за тэр ингэсэн ингэсэн гээл. Тэгтэл тэрэн дээр аягүй хөөрхөн юм л ярьж байгаа байхгүй юу. За Мааяа чи өглөө болгон автобусны мөнгө орно. Тэгээд гэр хол. Тэгээд одоо хүүхэд шуухдуудийн асуудал яахав гээл. Тэрийг хүртэл хөндөж ярьж байгаан. Тэхэд над 3-р хороололд 2 өрөө байр хүртэл өгч байсан ш дээ.
Эрдэнэтуяа -
Тэр албанд яах гэж?
Maaяa -
Тэх гэж. Тэгээл манай энэ өвгөн манайд ирээл энэ Одын ээж мээж бид нар ирээл хэлсэн чинь яахав 3 давхарт 2 өрөө байр гээл тэгсэн чинь манай өвгөн ирээл: -аая ертөнцийн нар үзэхгүй энэ том байшин нь харанхуйлаад өглөөний нар мар үзэхгүй ийм юм байшингаар яадгийн яршиг дассан сурснаараа тэр тэндээ л байя гээд. Тэгээд бас хүнээ бас ажил хийлгүүлгэх гэж байгаа бас тухайн үедээ нийгмийн асуудлаа бас зохицуулаал өгч л байна ш дээ тэ.
Эрдэнэтуяа -
Тэгээд орсон уу?
Maaяa -
Ороогүй ш дээ. Манай өвгөн, манай хүүхдүүд ирээд дургүйцээд. Манайх ингэсэн 2 өрөөнд байсийн. Өглөөний нар үздэг, оройны нар үздэг. А над өгсөн байр нь болохоор зэрэг мухрын өрөө. Энэ тал нь бол нар үзэхгүй. Ийшээ харсан 2 цонхтой. А энэ харанхуй өрөөгөөр яахын, энэ талын чинь байшин харанхуйлаад нар үзэхгүй. Тэгээл би тэр байранд ороогүй л байсан ш дээ. Тэгээл хүн тухайн үед чинь бас хүнийг ажил хийлгүүлэх гэсэн зохих ёсоор урамшуулж л байсан. Тэгээ л сүүлд.
Эрдэнэтуяа -
Одоо зүгээр 2 өрөө ольё ч гэсэн олдохгүй байна ш дээ.
Maaяa -
Одоо бол хэзээний, дураараа ш дээ.
Эрдэнэтуяа -
Ажил хийж эхлээгүй байхад өгнө гэж байхгүй ш дээ. Тэ.
Maaяa -
Тийн. Тэгээд би ч бас холбоонд маш их өртэй хүн байдаг байхгүй. Эгч чинь. Сая энэ 2 жил болж байна энд ирээл. Над нээрээ жилд 20 хэдэн цаас өгдгийн. Тэгээд би тэрнийх нь 5 нь өөрөө авч хоцроол бусды нь одоо тэр хамт олон дотор явж байсан хамгийн өндөр настай намайг тэр Гадаад харилцааны тасгийн дарга хийж байсан, надтай бас хамтран зүтгэж байсан Доржсүрэн гээл одоо бүр хэвтэрт харвачихсан аягүй муу тэрэнд нь би саяынхаа 1-р улирлынхаа мөнгийг аваал энийг Доржсүрэнд өгчихээрэй. Намайг өгч байна гэж хэлээрэй гээл тэгээл би өндөр настных нь даргад буцаагаал өгсөн чинь Лхагвасүрэн дарга тэгж байгаан. Ямар гоё сэтгэлтэй юм бэ Мааяа. Чиний өгсөн мөнгийг Доржсүрэнд аваачиж өгсөөн. Баярлалаа гээд духандаа ингэж хүргэчихээд уйлаад сууна лээ гээд. Тэгээд би өөрөө очихгүй л байгаам даа.
Эрдэнэтуяа -
Уул нь цуг яваад аваачаад өгсөн бол?
Maaяa -
Тийм бол өшөө гоё л байхгүй юу. Би тэгээд бас боддогийн. Би тэр хамт олон дотроос бас ихийг хийж, ихийг бүтээж тэр хамт олны их сайхан сэтгэлийг би өнөөдөр хөсөрдүүлэхгүй юмсан гээл. Одоо дараагийн холбоочдын баяр болоход бас хэдэн төгрөг өгдгийн. Тэрнээс нь бас өндөр настанд нь өгчихье гэж бодож байгаан. Яадгийн. Би нэг 5000 төгрөгтэй, 10000 төгрөгтэй үүр цайна шүү дээ тэ. Тэгээд би Лхагвасүрэнд хэлсийн. Энэ өндөр настангуудадаа ингээд хэн нь өндөр настан, ямар ямар хүмүүсүүд өндөр настай байна. Тэр хүмүүсүүдээ над өгөөрэй за юу. Найз нь эндээс авсан мөнгөө бүгдий нь өгнөө. Би энэ хамт олон дотроос тун их юм авсан. Унгар явж байлаа, Хар далайд амарчихлаа. 3 өрөө байры нь авч байлаа. Би өнөөдөр яадгийн. Өөрөө 100000 төгрөг авч байна. Хэдэн хүүхдүүд бас над 5, 10 төгрөг өгч байна. Тэр хүмүүс чинь сэтгэл нь гоё ш дээ. Манай Мааяа ямар гоё хүн байсийм бэ тэ. Өнөөдөр 20 жил болчихоод эргээд хүрч ирээд тэгээд миний насыг хүндлээд над энийг өгч байна гээд. Тэгээд 1 аяга сайхан цай уухад чинь бас бодоод ууг л дээ. Яагаад болдогүй юм. Эгч нь тэрийг бодож явдгийн. Тэр бол тухайн үед миний намд орсон тэр хамт олны сайхан хүмүүжүүлсэн өгөөмөр сэтгэл юм. Сэтгэлийн бэлэг юм.
Эрдэнэтуяа -
Таны амьдралд ямар нэгэн гүнээр нөлөөлсөн үйл явдал бий юу?
Maaяa -
Гүнээр гэсэн чинь юу гэсэн үгэв?
Эрдэнэтуяа -
За гүн дурсамж үлдээсэн, сайн ч бай, муу ч бай тэ, амьдралд чинь өөрчлөлт гарахад чинь тодорхой үйл явдал ч юм уу. Эсвэл бас нэг шарх үлдээсэн эвгүй дурсамжуудаас тийм үйл явдал ч байж болно?
Maaяa -
Тэрэн ч одоо Холбооны түүхэн амьдрал гоё байлаа гэдгийг би түрүүн ярьсан тэ. Өнөөдөр сайхан сэтгэлтэй хүмүүсийн дэргэд хамт ажиллаж байсан өндөр настангуудаас сүүн сэтгэлээр бас бэлэг барих юмсан. Тэр бол миний хамгийн амьдралын минь хамгийн гоё алтан үе л дээ. Алтан үе. Би амьдралдаа юунд нь харамсч явдаг юм бэ гэхдээр хамт олноо хаячихаад хүний хамт олонд очиж явсан тэр надад эвгүй байдгийн байна лээ. Тэгээд яагаад гэхээр би тэр сайхан хамт олныхоо, дарга цэрэг, хамт олныхоо итгэлтэй тэр сайхан ажлаа хаяад төмөр замын тэр ажил дээр очоол намайг Сэлэнгэд очиход 150 төгрөгний ажил өгч байгаа юм чинь. Над тэхэд аймаар хэцүү байсийн ш дээ. Би ямар хийсэн ялтан биш тиймээ. Тэгээд өөрөө өөртөө шүүмжлэл өгч байсан тэ. Ямар хүн болохоо харуулж байсан. Би, миний хань нөхрийг яаж хүндэлдгийн гэдгийг хүртэл харуулж байсин. Зөвхөн тэр миний ханиар тэр ажлыг хийлгүүлээд хүч хөдөлмөрийг нь хэрэглэх гэж байгаа болохоос биш а эргээд тэр арын хүний амьдралыг шийдэж өгөөгүй. Би их харамсаж явдгийн. А тэгээд тэр Төмөр замын Намын хорооны дарга Чулуундорж гэдэг хүн намайг 95 онд Эрээн рүү явж байхад харин уулзаж байсийн. Уучлаарай, тухайн үеийн намын байгууллага ажил хийж байсан болохоос биш миний буруу бишээ. Чамайг манай нөхдүүд ажил хийлгээгүй хэдэн сар ажилгүй байлгасан байна лээ. Тэгээд хүлээж байсанд намайг уучлаарай гэсэн. Тэр хүнд бас баярладгийн. Тухайн үедээ тэр намын даалгавар л бол даалгавар л байх ёстой биз дээ. Намын тамга тэмдэгтэй, гарын үсэгтэй ажлаар хангана гэчихээд тэгээд ажилгүй болгоод хаячихсан. Тэр байгууллагын нэр хүнд л биз дээ. тэ. Тухайлхийн бол тэр төмөр замын өөрсөндөө юу яаж байсан. Одоо гадны хүнийг ялгаварлан гадуурхаад өөрсдөө тэр гэр бүлсэг амьдрал дотор гадны хүн ороод ирэхээр зэрэг бас өөр уур амьсгал орчихлоо гээд. Тэгээд төмөр замд ирээд тэрний дараагаар манай энэ Лантуу дарга Төмөр замын Намын хороон дарга очоод тэгээд миний нэр хүнд тэгээл өссөн дөө. Алтангэрэл ээ намын дарга Лантуу дарга, танай авгай хоёр хоор хоорондоо их сайн юмаа. Инээгээл хоёр биенээ хүндэтгээл явж байна гэж. Тэр чинь бид 2 бие биенээ нэг л газрын тогооноос хоол идэж явсан, нэг л тулгатай, нэг л тэмүүлэлтэй нэг л хүсэл мөрөөдөлтэй явж байсан. Би мөрөөдлөө тасалж хаячихаад нэг мөчиргүй явж байхад Лантуу дарга очоо л надад урам зориг өгөөл тэр хамт олон дотор энэ Мааяа авгай хэн юм бэ гэдгийг Лантуу дарга очоод намайг ойлгуулсан. Тэгээл тэрнээс хойш чинь ёстой Мааяагүй юм байхгүй ш дээ. Мааяа сайн уу, Мааяа яаж байна, ийж байна гээл. Тэгээл би энэ хамт олондоо л их баярладаг. Тэдний хамт олонд ч их баярлаж явдгийн. Тэхдээ л ерөөсөө ямар ч л байсан хүн өөрийн гэсэн зорилгоо биелүүлэхийн тулд хамт олонтойгоо л байх хэрэгтэй. Ямар л хамт олон сонгож авсан тэр сонголтоо л зөв авч явах юм шиг байна лээ. Тэр сонголт буруу явж байсан учраас би өнөөдөр хэдэн хүүхдээ чирээд тэнд очоол юм хийгээл чадахгүй, өнөөдөр ч гэсэн бас л чадахгүй орон гэргүй явж байна гэдэг чинь төмөр замын тэр алгын чинээ цааснаас болоол өнөөдөр байдаг юмаа үгүй хийчихээл тэгээд эргээд амьдрах гэхээр чадахгүй л явж байгаа нь тэдний л. Хэрвээ миний би төмөр замын амьдрал дагаагүй, өөрийнхөө ажлыг хийсэн бол би өнөөдөр зохих ёсоор гэр оронтой, гэр оронтой, ажлын байртай, өшөө одоо ингээд тэр дүүрэг дотроо ч юм уу одоо хувийн секторт төр эргээд ирэхэд би ямар нэгэн юм хийхэд өө Мааяа чинь юм хийдэг хүн тэ. Энэнд даалгачихья, энэнд өгөх ёстой энэ шудрага амьдардагийн, гэдэг тийм үнэлгээнээс холдсондоо их би харамсаж явдгийн. Одоо шудрага үнэн амьдрах гээд чадахгүй л байна ш дээ. Амьдрана даа. Ямар үхэхдээ хүн өнөөдөр байгаагаа аваад үхэх биш. Үлдэж байгаа үр хүүхэддээ бас нэг ариун цагаан хөдөлмөрөөрөө бас нэг олсон юмаа бас үлдээчих юмсан гэж бодож явдгийн. Тэр хүсэл биелэх байхаа гэж бодож байгаа.
Эрдэнэтуяа -
Амжилт хүсье.
Maaяa -
Баярлалаа.
Эрдэнэтуяа -
За таны амьдралд ер бусын ба бусдаас онцгой гэх зүйл бий юу? Хадгалж явдаг, дурсч явдаг, нандигнаж явдаг?
Maaяa -
Өө юу ч байхгүй. Юм байхгүй. Одоо тэр өвөг эцгийн минь бичиг баримт л байна даа. Тийн.
Эрдэнэтуяа -
Тэр тэхдээ чухал бичиг баримтаа. Тэ. Баргийн хүнд олдохгүй ээ.
Maaяa -
Над байгаа. Би одоо нэг мөрөөдөж байна. Хүсч байна. Өвөөгийнхөө тэр хэлмэгдсэн тэр бичиг баримтыг энэ зун одоо тэр Оогоодоо хэлнэ. Надаа Оогоо тэгдэгийн та нутаг руугаа явахдаа сайхан машин унаад сайхан жолооч аваад тэгээд яваад ир гээд намайг тэгсэн байхгүй юу. Тэгээд би ноднин яваагүйн. Уржинан нутаг явахдаа зүгээр явчихсан юм би. Одоо энэ намар хэлнэ. 8 сард, энэ 7 сараас л ярина. Тэгээд яахав гэхээр зэрэг би чинь хүний эх хүн. Тэ. Энэ ертөнцөд дээр хэдэн сайхан хүүхэд би өсгөж хүмүүжүүлсэн. Би чинь 3 дахь үеэ үзээд явж байгаа хүн. Тэрний эмээгийнхээ тэр, эмээ өвөөгийнхөө тэр нутагт очоод нээх айхтар сүрхий дурсамж хийхгүй ч гэсэн өөрийнхөө нүдийг баясгаад сэтгэлээ тайвшруулаад тэр нутагт үр хүүхдээ үзүүлээд тэгээд тэр нутгийн ард түмнийг би Шагдар, Равдангийн Шагдар гэдэг хүний ач нар энд ирээд биднийг өнөөдөр тэр нэг хоол хувааж идээд, энэ нутгийн ард түмэнтэй сэтгэл санаагаа хуваагаад явчилаа гэдэг юмыг л хийе л гэж зорьж байгаа. Тэр биелэх байхаа. Тийн. Чадвал нэг жижиг хэмжээний кино бичлэг хийчих санаатай.
Эрдэнэтуяа -
Гоё юм мөрөөдөж яваа юм байнаа.
Maaяa -
Тийн. Би одоо тэр энэ гавъяат Баатар манай хүргэн юм байгаан. Тэгээд яг явахаараа тэгээд би нэг кино зураг тэр байгалийн гоё үзэсгэлэн дотор тэр л эмээ өвөөгийнхөө байсан газар тэ. Ядаж улс эх оронд хэрэггүй ч гэсэн өөрийнхөө хэр хэмжээнд жижигхээн гоё кино бичлэг хийлгүүлээд тэгээд тэрийгээ хүүхдүүд маань дурсаад санаад явж байг. Тэр нутагт битгий хэл хүүхдүүдээ дагуулж очоод тэр сайхан нутагт нь жуулчлалын бааз ч гэсэн хийчих юмсан гэсэн тийм бодол өвөртөлдөгийн. Тэр жуулчлалын баазыг миний хүү л зээ хүү, манай Мөнхбаяр эд нар л үргэлжлүүлэх байх. Тэгээд би Булган хотын дарга нарт нутагт очоод нээрээ л ийм жуулчидын юм хийчих юмсан гэвэл хотынхоо тэр, аймгийнхаа дарга марга нарт өвөг эцгийнхээ тэр бичиг баримтыг үзүүлнэ ш дээ. тэ. Эрдэнэтээс гараа л цаашаа хэдхээн км ш дээ.
Эрдэнэтуяа -
Хангай сум бил үү?
Maaяa -
Хантай. Хантай.
Эрдэнэтуяа -
Одоогоор ямар сум бэ?
Maaяa -
Одоогоор бол Тэшиг сум даа.
Эрдэнэтуяа -
А Тэшиг сум уу. Тэр үед Хантай гэж байсан юм уу?
Maaяa -
Хантай гэж байсийн. Том бригад байсийм өө.
Эрдэнэтуяа -
Аан за.
Maaяa -
Тийм дурсамж боддогийн. Одоо миний ганцхан хүн болоод төрсний хувьд бол одоо тэр нутагтаа очоод өөрийнхөө 2 ачийг, өөрийнхөө зээ нар, үр хүүхдүүдээ дагуулаад тэр нутагт нь очиж дуу, нутагт очиж нэг хэд хоноод тэгээл нэг зураг авалт хийчихвэл тэгээл болоо. Би монголд хүн болж төрснийхөө хэргийг хийе. Тэгээл одоо гадагшаа явж юм үзнэ дээ. хэ, хэ.
Эрдэнэтуяа -
Таны сайхан бодож яваа юм бүтэх болтугай. Баярлалаа.
Maaяa -
Баярлалаа.
Эрдэнэтуяа -
За ярилцлага өгсөн таньд маш их баярлалаа.
Maaяa -
За чамайг ч гэсэн ийм гоё юм ярьж сайхан болгож өгсөнд баярлалаа. Чи өшөө асууж лавлах юм байвал лавлаарай. Чи бол энэ монголын ард түмэнд түүхэн юм шүү. зөв талаас нь юм аваад хийвэл түүхэн юм байгаан.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.