Narantuya


Basic information
Interviewee ID: 990478
Name: Narantuya
Parent's name: Tserennadmid
Ovog: Borjigon
Sex: f
Year of Birth: 1962
Ethnicity: Halh

Additional Information
Education: incomplete secondary
Notes on education: This most likely means 7 years of schooling.
Work: service
Belief: Buddhist
Born in: Sühbaatar sum, Selenge aimag
Lives in: Sühbaatar sum (or part of UB), Selenge aimag
Mother's profession: match factory rate-setter
Father's profession: match factory mechanic/fitter


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
childhood
education / cultural production
work
democracy
privatization


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Эрдэнэтуяа -

: За хүүхэд байхдаа ямар хүүхэд байв, сэлэнгийн уугуул хүүхэд гээд байгаа тэ

Нарантуяа -

Тийм. Сэлэнгийн уугуул

Эрдэнэтуяа -

: 2лаа хүүхэд наснаасаа эхлье даа.

Нарантуяа -

За. Би ч 1962 онд төрөөд тэгээд ясли цэцэрлэгээр шүдэнзний үйлдвэрт цэцэрлэг байсын цэцэрлэг байсын. Тэгээд цэцэрлэгээр хүмүүжиж яваад сургуульд ороод, тэхээр чинь 70 онд нэгдүгээр ангид ороод л, тэгээд 70 оноос 78 он хүртэл 8-р ангид яваад 8-р анги төгссөн. Тэгээд 80 онд ТМС (техник мэргэжлийн сургууль)-т яваад ойн ТМС гэж тэхэд тэр үед байсын Ойн ТМС гэж тэрэнд яваад, 2 жил яваад 82 онд шүдэнзний үйлдвэрийн суурь машины ангийн мэргэжлээр төгсөөд тэнд ажиллаад 12 жил ажилласан. Тэхэд чинь аягүй байсан байсын ш дээ. Юм гэдэг чинь аягүй сайхан, дээхнэ үед чинь лекц дугуйлан гээд тэрнийг нь тасалчуул тэдэн хувь тасална гээд айлгаал, сүрдүүлээл тэхэд чинь захиргаадалтын үе байсан сайхан байсан. Тэгээд орой юу байдаг байсан ш дээ. Яагаав нөгөө эргүүлийн ажил цагдаагийн эргүүлийн ажил хийгээл сар болгон, сард нэг юмуу 2 удаа явагддаг байсын. Тэрэнд нь манай албан газар явдаг байсан шүдэнзний үйлдвэр. Тэгээд тэрэнд би явж орж байсан. Аягүй сайхан байсант хэд гоё байсан ш дээ дээхэн үед чинь. Тэгээд хагас бүтэн сайн өдөр суботник гээд л нэг ажил хийдэг байлаа. тэгээд лекц дугуйлан гэж яваад юм зохиогоод АСТ-ын тэмуээн зохиогоод жигтэйхэн гоё байсан ш дээ дээхэн үед чинь, сайхан байсан гоё байсан дөө. Тэгээд энэ шүдэнзний үйлдвэрь хамгийн сүүлд 90 онд хүүхдээ гаргаал тэгээл 92 оноос хойш тэгээл 25 жил ажилгүй байж байгаад 96 онд тэхэд чинь шүдэнзний үйлдвэр ажиллаж байгаад болиод ажлаасаа гараад хүүхэд ажил хийж чадахгүй, хүүхэд харах хүн байхгүй гээд би ажлаасаа гарцан. Тэгээд ажлаасаа гараад ажилгүй байж байсан чинь хуучин 12-р дэлгүүр гээд байсан байхгүй юу. Тэрэнд ингээд ажиллаж байсан, намайг аваад. Бямбаа гээд 12-р дэлгүүрийн худалдагч, юу

Эрдэнэтуяа -

: Захирал нь

Нарантуяа -

Захирал нь Бямбаа гээдхүн байсан. Тэр аваад Гурилын комбинат байна ш дээ тэрний ард талын 12-р дэлгүүрт тэнд ажиллаад, 4 жил 6 сар ажилласан. Тэр хугацаанд сайхан байсөөн тэхэд. Үйлчлэгч хийгээд тэнд тэгээд үйлчлэгч хийж яваад, тэгээд ажилгүй болоод ажилгүй байж байгаад 2008 онд.

Эрдэнэтуяа -

: Ясли цэцэрлэг гэж байна, та чинь айлын том хүүхэд байсан уу

Нарантуяа -

2 дахь хүүхэд би бол 2 дахь хүүхэд

Эрдэнэтуяа -

: Ясли цэцэрлэгт эцэг эх яаж аваачих уу?

Нарантуяа -

Өө өглөө аваачаад

Эрдэнэтуяа -

: Ясли цэцэрлэг ер нь ямар байсан?

Нарантуяа -

Ясли цэцэрлэг аягүй гоё байсан ш дээ.

Эрдэнэтуяа -

: Ээж аав ер нь юу гэж ярьдаг байсан?

Нарантуяа -

Өө аав ээж 2 чинь аваачиж өгөөд миний хүү багшдаа тэгээрэй, их юм сурвуу,ямар дуу зааж өгсөн, ямар шүлэг зааж өгсөн тийм тийм байсан уу, юу юу заа өгөөв, ямар хоол идээв гээл бид нарыг аягүй их асуудаг байсан.

Эрдэнэтуяа -

: Аанхаа

Нарантуяа -

Хүүхэд болохоороо тийм юм идсэн ийм юм идсэн аяншй ярьдаг, тэгээл яслиа тараад явахад чинь нэг нэг баавгайтай чихэр өгдөг байсан, өгнө эсгүй бол иштэй чихэр ч юмуу, ямар нэгэн юм өгнө, боов ч гэсэн хамаагүй өгдөг байсан. Аягүй дуртай би чинв явахад их дуртай хүн байсан ш дээ. Цэцэрлэгт явахад чинь их гоё.

Эрдэнэтуяа -

: Тэр бас хүүхдийг цэцэрлэгт ирэх хөшүүрэг болж байна уу тэ?

Нарантуяа -

Тийм. Гал өөр, тэгээд сургуульд ороод ирэхээр чинь бас нэг олон хүүхэдтэй харьцаад ирсэн болохоор оюуны хөгжил нь хүртэл арай өөр нүүр хагараад хүүхдийн нүүр хагараад багштайшаа зөв харьцах наад зах нь сургаад өгчихөж байгаа юм чинь.тэгээл А Б заагаал тэгээл сургуульд ороол сайхан байсан ш дээ тэгэхэд чинь ёстой сайхан байсан.

Эрдэнэтуяа -

: Хамгийн сайхан зүйл нь?

Нарантуяа -

Хамгийн сайхан чинь хүүхэд нас чинь ёстой сайхан, сургуульд байхад ёстой гоё ш дээ. А үсэг заагаал тэгээл тэгэхэд чинь пионерын бүлгэм гээд байсан ш дээ.

Эрдэнэтуяа -

: За

Нарантуяа -

Тий тэрэнд чинь элсээд, пионер боллоо гээл бүр 1-р 10-н жилийн Сэлэнгэ аймгийн 1-р 10-н жил

Эрдэнэтуяа -

: Тэнд орсон юмуу тээ?

Нарантуяа -

Тий, 1-л 10-н жилийн тэнд манай багш чинь анхны багш чинь Бадам багш, Бадамханд багш гээд нэг багш байсан.

Эрдэнэтуяа -

: За

Нарантуяа -

Мягмар багш манайх их солигдсон

Эрдэнэтуяа -

: Аанхаан

Нарантуяа -

Аягүй сайхан явж байсан ш дээ.

Эрдэнэтуяа -

: Аанхаан

Нарантуяа -

Тэгээл 4-р ангиас 5-р ангиасаа эхлээд өөр багш аваал 8 хүртэл Цэдэнбал багш зурга төсөл, зургийн багш байсан Цэдэнбал багш. Тэр юу яагаал манайхыг төгсгөж байсан. Аягүй сайхан, сайхан байсан ш дээ тэр үед чинь. Юм гэдэг чинь

Эрдэнэтуяа -

: Эцэг эхийн гэрийн хүмүүжил ямар байсан вэ?

Нарантуяа -

Гэрийн хүмүүжил ёстой сайхан байсан манай хүүхдүүд чинь орой болохоор 10-с хойш гаргахгүй

Эрдэнэтуяа -

: За

Нарантуяа -

Аягүй сайхан тэгээд орой үдэш гаргаж болохгүй тэгж болохгүй ингэж болохгүй за гээл тэгээл 10-н цагтаа орж ирээл ороол тэгээл хичээлээ үдээш хойш яваал 5, 6-н цагт тараал тэгээл хичээлээ хийгээл гэртээ тэгээл хичээлээ хийчэхээд тэгэхэд чинь дээхэн үед чинь юу яадаг байсан ш дээ нөгөө нэг : 8:45-д билүү өвгөөн нэг үлгэрийн цаг гээл тэрийгээ үзчихээд

Эрдэнэтуяа -

: Орой зурагтаар

Нарантуяа -

Орой зурагтаар биш радиогоор байсан тэгэхэд чинь зурагт байгаагүй.

Эрдэнэтуяа -

: Аан

Нарантуяа -

Тэгэхэд чинь зурагт байгаагүй байхгүй юу бид нарын үед

Эрдэнэтуяа -

: Өөн за

Нарантуяа -

Зурагт гэж байхгүй тэгээд тэр үлгэрийн цаг тэрийг үзчихээд, тэрийгээ сонсчихоод тэгээл унтдаг байлаа ш дээ бид нар тэгээл өглөө 6-н цагт босно тэгээл эртхэн дуудаад аав ээж 2 босоорой гээл тэгээл 7 өнгөрөөгөөд л гэрээсээ гараал 8-н цаг гэхэд тэгэхэд чинь 8-н цагт ордог байсан ш дээ. Тэгээл 8-н цагт сургууль дээрээ очиол тэгээл ажил гэр сургууль 2-ын хооронд гүйдэг байсандаа тэр хүүхэд нас чинь тийм л байсан.

Эрдэнэтуяа -

: Бас дүү нараа харна?

Нарантуяа -

Дүү нараа харалгүй яахав аав ээж 2 чинь хүүхдээ гаргаал тэгээл жаахан жаахан өлгийтэй би чинь доороо 7-н дүүтэй тэр хэдийг чинь өсгөх гэж бөөн юм болно ш дээ. Бид хэд чинь аягүй сайхан байсан тэгэхэд чинь манайх 25-д байсан. Тэгээл тэнд чинь гол дээр аваачаад хүүхэд шуухад дүү нараа гол дээр аваачаад усанд оруулаал хоол ундаа хийгээл бид нар чинь бүгдээрээ ажилаа хувиарлаж аваал ямар сайхан байсан гээч бүр тэгээд аав ээж 2 минь хөөрхий минь энэ хүүхдүддээ өлсөөж цангахгүй гээл идэж уух юмаар нь элбэг дэлбэг тэр үед чинь сайхан байсан ш дээ.

Эрдэнэтуяа -

: Аанхаан

Нарантуяа -

Тэгэхэд чинь өө тэр шуудай гурил 70-н мянга

Эрдэнэтуяа -

: 70-н төгрөг

Нарантуяа -

70-н төгрөг, тий 70-н килограммын гурил 70-н төгрөг гээл тэгээл тэр юмнууд чинь сайхан байсан ш дээ чихэр жимс чинь сайхан дээр үеийн чихэр жимс чинь

Эрдэнэтуяа -

: Ховор байсан байх тээ?

Нарантуяа -

Ховор тэр нь их ховор

Эрдэнэтуяа -

: Чихэр ер нь л бараг олдохгүй хүүхдэд бол.

Нарантуяа -

Тий ховор ховор, ховор зүйл байсан байхгүй юу. Тэрийг чинь тэгээл авчираал аав ээж 2 өгдөг л байсан ш дээ. Ёолк аягүй гоё болнөө бид хэдийг чинь хүүхэд нас байхад чинь ёолкноор ээж, аав ээж 2 чинь бэлэг гээл уут нь дээр үед цаасан ууттай байсан ш дээ.

Эрдэнэтуяа -

: Аанхаан

Нарантуяа -

Аягүй гоё тэр уутанд чинь бүгдэнд нь хийгээл тэгээл жагсаагаал нэрийг нь бичээл бүгдэнд нь өгдөг байсан. Аймаар гоё

Эрдэнэтуяа -

: Сольчино гээл лаг нэрийг нь бинэ.

Нарантуяа -

Тий сольчино гээд бас инээдэмтэй юм байдаг юмаа. Манай аав ээж 2 чинь авдрандаа тэгэхэд чинь дээр үед авдар байлаа ш дээ

Эрдэнэтуяа -

: Цойжтой

Нарантуяа -

Тий цойжтой авдар тэгсэн чинь яблоко, нэг хайрцаг яблоко хийсэн чинь нөгөөдөх нь ялзарчихсан ёолк болохоос өмнө аминдаа бид хэдээс журмалж явж байгаад нөгөөдөх нь байхгүй ялзарчихсан, яблоко үнэртээл байдаг авдар онгойлгоол яблоко үнэртээд байдаг. Яблоко өгөхгүй юмуу гэхээр болоогүй ээ ёолкноор өгнө гэсэн чинь нэг үзсэн чинь бүгдээрээ ялзарчихсан, бид нар бүгдээрээ хөхрөөд бүр инээдэмтэй аягүй гоё байсан ш дээ бүр

Эрдэнэтуяа -

: Тэгж хадгалаад байхдаа яадий

Нарантуяа -

Харин тий манай аав ээж 2

Эрдэнэтуяа -

: Ховор юм байсан болохоор тээ

Нарантуяа -

Харин тий ховор юм болохоороо бас нэг тэгэхэд чинь дээр үед чинь иштэй чихэр байсан. Тий сарнай дээлт билүү өвгөөн

Өөр хүн -

Тий

Нарантуяа -

Тэр их гоё байсан цаастай гонзгой урт тэр эд нар чинь аягүй гоё байсан ш дээ. Тэр их ховроо сайхан байсан ш дээ хүүхэд нас

Эрдэнэтуяа -

: Тийм цаастай чихэр ховор юм шиг байгаа юмаа тээ

Нарантуяа -

Ёстой ховор ш дээ.

Эрдэнэтуяа -

: Та нарыг байх үед ямар ёотон гэдэг билээ бамбан ёотон

Нарантуяа -

Бомбон ёотон аан тий

Эрдэнэтуяа -

: Тийм ёотон гэж байсан уу?

Нарантуяа -

Байсан тэгэхэд чинь идэж байсан. Тэр чинь их ховор Цагаан сарын үеэр л тавган дээрээ гаргана ш дээ

Эрдэнэтуяа -

: За

Нарантуяа -

Том идээн дээр тавих гээл тэгээл бид нар чинь хулгай хийгээл мөсөн чмхэр бас ховор

Эрдэнэтуяа -

: Аанхаан

Нарантуяа -

Хулгай хийгээл нэг хоёроор тоншоол хулгай хийгээл элэг аваад хаячина.

Эрдэнэтуяа -

: Цагаан сараар айлуудаар явах уу?

Нарантуяа -

Явалгүй яадий Цагаан сараар явахаар чинь ул боов өгнө, ул боов нь гоё өнгөтэй, өөдтэй гайгүй амттай чихэр байвал тэрийг нь аваал боовыг нь идэхгүй ш дээ. Аягүй сонин

Эрдэнэтуяа -

: Тэр үеийн бэлэг их сонин байсан юм шиг байгаа юмаа.

Нарантуяа -

Гоё

Эрдэнэтуяа -

: Ул боов өгнө.

Нарантуяа -

Тий ул боов

Эрдэнэтуяа -

: Тэгээд нэг сонинд орооцон

Нарантуяа -

Тий сонинд орооцон тэгээд тэрнээс гадна дээхэн үед чинь бэлэг өгч байсан ч гэсэн юу яадаг байсан цаасанд боож тавьдаг байсан агүй гоё

Эрдэнэтуяа -

: Аанхаан

Нарантуяа -

Тэгээл юу ч өгч байгаа нь мэдэгдэхгүй тэр нь их сонин

Эрдэнэтуяа -

: Тэгээл задалж үзнэ гараал

Нарантуяа -

Тэгэхэд дээр үед 12 мөнгөний дэвтэр гээд нимгэн дэвтэр байдаг байсан тийм дэвтэр өгнө, нэг балтай өгнө эсвэл харандаатай

Эрдэнэтуяа -

: Аанхаан

Нарантуяа -

Оо-ын хар харандаа чинь дээхэн үед олддоггүй байсан байхгүй юу.

Эрдэнэтуяа -

: Харандаа?

Нарантуяа -

Харандаа өгдөг байсан ш дээ. Аягүй гоё тэр чинь юу яриж байгаа юм сургуульд чинь олдохгүй тэгээл харандааг чинь аваал бичээл, тэгээл зургийн дэвтэр өгдөг байсан ш дээ аягүй гоё. Зургийн дэвтэр чинь тэр үед чинь хэдэн төргөг байлаа даа хэдхэн л мөнгө байсан.

Эрдэнэтуяа -

: Тэр үед юм хямдхан л байсан юм шиг байгаа юм

Нарантуяа -

Юм аймаар хямдхан

Эрдэнэтуяа -

: Мөнгөөр хэмжигдэнэ тээ

Нарантуяа -

Тий

Эрдэнэтуяа -

: Одоо чинь

Нарантуяа -

Тий одоо дээр үеийн 100-н төгрөг чинь 10-н төгрөг чинь ёстой аягүй их мөнгө байсан ш дээ. Юу ярьж байгаа юм одоо бол мэдэхгүй ээ. Тий дээр үед чинь ёстой гоё байсан тэгээл дээр үед ёстой сайхан байсан тэгээл Сэлэнгэд чинь нөгөө нэг юу яадаг байсан Гурилын үйлдвэртэй байсан, мод боловсоруулах үйлдвэр гээл, цементний үйлдвэр гээд 3-н том үйлдвэртэй байсан. Тэгээд хүнсний үйлдвэр гээл аягүй сайхан

Эрдэнэтуяа -

: Хүнсний үйлдвэр гэж одоо шинэ үү?

Нарантуяа -

Тий шинэ

Эрдэнэтуяа -

: тэр чинь хүнсний үйлдвэр

Өөр хүн -

Одоо юу вэ хуучин хүнсний үйлдвэр чинь юу болцон ш дээ

Эрдэнэтуяа -

: Музей ээ?

Нарантуяа -

Тий хуучин

Эрдэнэтуяа -

: Нөгөө юуны төмөр замын ард талд байдаг музей юу?

Нарантуяа -

Тий музей тэр чинь хүнсний үйлдвэр байсан байхгүй юу.

Эрдэнэтуяа -

: Оон

Өөр хүн -

Дараа нь нөгөө нэг тэр чинь эмнэлэг байсан байхгүй одоо тэр шинэ байгаа чинь

Нарантуяа -

Аа тэр чинь шинээр гарч ирсэн шинэ үйлдвэр чинь нэг эмнэлэг байсан юм дээхэн үед тий тэрийг чинь шинээр үйлдвэр болгоцон ш дээ.

Эрдэнэтуяа -

: Оон би одоо Шим гэдэг болохоор нь л тэр тухайн үеийн гурил, хүнсний үйлдвэр гэж боддог байлаа.

Нарантуяа -

Биш биш

Эрдэнэтуяа -

: Юун тэс ондоо хэргэлчихсэн юм тээ тэр хэдийнээс эхэлж тэгж юу нь өөрчилөгдсөн юм?

Нарантуяа -

Тэгэхэд чинь хэдэн он байлаа?

Эрдэнэтуяа -

: Юу байсан хүнсний үйлдвэр музей болоод эмнэлэг...

Өөр хүн -

Тэр чинь юугаа бас 1980-1981 оны хооронд л байсан байх тээ

Нарантуяа -

Тийм л байх

Өөр хүн -

Тийн тий 1980

Эрдэнэтуяа -

: Социолизм, ардчилал болохоос өмнө үү?

Нарантуяа -

Өмнө өө өмнө

Өөр хүн -

1980-н он гэдэг чинь бүр

Эрдэнэтуяа -

: Аан за за

Өөр хүн -

Тэгэхэд юу яагаал тэгээд

Нарантуяа -

Аягүй гоё байсан тэгээл 1986, 1987-н онд л юу болсон байхаа музей болсон.

Өөр хүн -

Аль?

Нарантуяа -

Тэр хүнсний үйлдвэр

Өөр хүн -

Аан хуучин уу?

Нарантуяа -

Тий тэр чинь тиым байсан байхгүй юу.

Эрдэнэтуяа -

: Тэр хүнсний үйлдвэрт юу хийх үү?

Нарантуяа -

Хүнсний үйлдвэрт манай өвгөн талхны грущик хийдэг байсан

Өөр хүн -

Үгүй үгүй би грущик хийж байсан хүүхэд байхдаа.

Нарантуяа -

Тий

Эрдэнэтуяа -

: Хүүхэд насандаа юу?

Нарантуяа -

Тий

Эрдэнэтуяа -

: Тухайн үед хүүхдийг ажиллуулдаг байсан юмуу тухайн үед? Ажиллуулж болдог юмуу?

Өөр хүн -

Тэгэхэд чинь би 10-н хэдээс юм бэ

Нарантуяа -

16-тай л байхгүй юу

Өөр хүн -

16-тай би өөрөө грущик хийж байсан байхгүй юу

Эрдэнэтуяа -

: Өөн за.

Нарантуяа -

Тэгэхэд чинь одоо ажил ёстой ажилд орооч үйлчлэгч хийгээчээ юм хийгээчээ гээл грущик тийм юм аягүй их олддог байсан.

Өөр хүн -

Тий амралт,тэр чинь амралтаар юу сургууль тараад нөгөө амралтаараа

Эрдэнэтуяа -

: Нөгөө 14 хоногийн амралтаар уу?

Өөр хүн -

Үгүй ээ үгүй

Нарантуяа -

Тэгээд нөгөө нэг яагаав

Эрдэнэтуяа -

: Аан зуны юу?

Нарантуяа -

Тий 6-н сард амардаг ш дээ. 5-н сар гаргаад

Эрдэнэтуяа -

: 9-н сар хүртэл

Нарантуяа -

Тий 9-н сар хүртэл тэр хооронд манай өвгөн ажил хийдэг байсан.

Эрдэнэтуяа -

: Тэгээд хичээлийн хэрэглэлийн мөнгөө олно.

Нарантуяа -

Би ч гэсэн хүнсэнд ажилдаг байсан. Талхан чехэд талхчин болоол явж л байлаа ш дээ.

Эрдэнэтуяа -

: Аанхаан

Өөр хүн -

Талх хийгээл

Нарантуяа -

Тий тэгээл сайхан байсан өө тэгээл юм хум элбэг дэлбэг сайхан тийм юм ийм юм хий гээл чигтэйхэн л болдог байсан.

Өөр хүн -

Тэр үед чинь

Нарантуяа -

Ажил тийм юм хийгээч тэгэхэд чинь дээхэн үед нөгөө нэг аягүй сайхан тэгэхэд чинь дээр үед чинь нөгөө нэг ногоо тарихыг мэддэггүй байлаа ш дээ. Тэгсэн чинь албан газрууд чинь цаанаасаа

Эрдэнэтуяа -

: Аанхаан

Нарантуяа -

Хүнсний ногоо их өгдөг байлаа ш дээ. Шуудай шуудайгаар нь ногоо өгнө. Төмс байцаа

Эрдэнэтуяа -

: Албаар уу?

Нарантуяа -

Албаар

Эрдэнэтуяа -

: Цаанаасаа юу хангаад өгчиж байгаа юмуу?

Нарантуяа -

Цаанаасаа ав гээд хангаад өгчиж байгаа юм чинь

Эрдэнэтуяа -

: Мөнгө өгөх үү?

Нарантуяа -

Өгөхгүй

Эрдэнэтуяа -

: Буцааж

Нарантуяа -

Өгөхгүй

Эрдэнэтуяа -

: Мөнгөгүй үнэгүй өгч байгаа юмуу?

Нарантуяа -

Тий үнэгүй өгч байгаа тэрийгээ ав гээд харин тий

Эрдэнэтуяа -

: Тэрийг тэр үед тоож иддэггүй байсан юм шиг байгаа юм тээ

Нарантуяа -

Тий тоож идэхгүй.

Өөр хүн -

Ногоог нь тоож

Нарантуяа -

Идэхгүй

Эрдэнэтуяа -

: Сураагүй байгаа юм шиг байгаа юмаа.

Нарантуяа -

Тий идэхгүй гээл тэгээл мэдэхгүй дээхэн үед чинь тэгээл

Эрдэнэтуяа -

: Тэгээд хэзээнээс ногоонд орж эхэлсэн?

Нарантуяа -

Зах зээлд ороол 1990-н оноос хойш л тэгээл хүн болгон газар шороо хэрэгтэй гээл ардчилал гарч ирээл 1990, 1991-н онд ардчилал гараал тэгээл бүгдээрээ газар юу яалаа эзэмшинэ тэгээл газар хөрс ногоо тарь гээл тэгээл ногоо тарьж сураал, ногоо тариад 10-н хэдэн жил 13, 14-н жил ногоо газар хашаан дотор хэдэн гаа байдаг юм тэрэндээ ногоо тариад оюоо хэдэн жил явцан даа.

Эрдэнэтуяа -

: Аанхаан тэгээд зарна.

Нарантуяа -

Зарна тэрийг чинь ашигаа зарна. Тэгээд яагаачгүй эрт ургацых гээд орой ургацых гээд байдаг байцаа, сонгино, лууван

Эрдэнэтуяа -

: Аанхаан

Нарантуяа -

Тэрийг эртхэн шиг гараал намар 7-н сар гэхэд Наадмаар гэхэд ногоогоо захаа нь авдаг байсан.

Өөр хүн -

Шинэ ургацын ногоо

Нарантуяа -

Шинэ ургацын ногоо төмс мөмс чинь эрт тарьдаг байсан тэрийгээ зараал тэрүүгээрээ борлуулаад ойр зуурын идэж уух юмаа аваад амьдралаа залгуулаал

Эрдэнэтуяа -

: 1990-н оноос хойш

Нарантуяа -

Тий 1990-н оноос хойш сайхан байсөөн.

Эрдэнэтуяа -

: Ер нь социолизмын нийгмийн үед ногоо иддэггүй байхад тэгээд гэрийн хоол гэж ямар ямар хоол байх вэ?

Нарантуяа -

Тэрэнд чинь янз янз хөөрхий толгой цувдай чанана, мах чанаж иднэ. Мах чинь ямар үнэтэй билээ дээ гайгүй л байх

Өөр хүн -

Гайгүй ээ юу л байсан байх

Эрдэнэтуяа -

: Нэг төгрөгтэй байсан уу?

Нарантуяа -

Нэг төгрөг ч арай бишээ. Мах чинь

Эрдэнэтуяа -

: 7-н төгрөг

Нарантуяа -

Аан 7:30, 6:20 тийм л үнэтэй байсан.

Эрдэнэтуяа -

: Аанхаан

Нарантуяа -

Талх чинь120-н төгрөг билүү төгрөг 40-н мөнгө

Эрдэнэтуяа -

: Аанхаан

Нарантуяа -

Тэгээл 60-н мөнгөний печень гээл нэг дээр үед

Эрдэнэтуяа -

: Одоо цайны печень үү?

Нарантуяа -

Одоо цайны печень 60-н мөнгө их гоё байлаа ш дээ.

Эрдэнэтуяа -

: Аанхаан

Нарантуяа -

Тэгээл гөөхий гээл 60-н төгрөгний гөөхий гээд дундаа нэг гоё хотоос тийм гөөхий ирнэ.

Эрдэнэтуяа -

: Бөөрөнхий нүхтэй

Нарантуяа -

Тий бөөрөнхий нүхтэй дээрээ ийм тэмдэгтэй, будаг тавьцан нээх гоё

Эрдэнэтуяа -

: Аанхаан

Нарантуяа -

Тэрийг их хүүхэд байхдаа тэрийг их авч иддэг байсан.

Эрдэнэтуяа -

: Аанхаан

Нарантуяа -

50-н төгрөгөөр тэрийг аягүй их авч иддэг байлаа ш дээ. Тэр чинь под хийгээд цадчихдаг байсан ш дээ. Аягүй сайхан

Эрдэнэтуяа -

: Под хийгээд цадчихдаг

Нарантуяа -

Тий, тэгээд дээр үед чинь хар чавга хатсан яблоко аав ээжийнхээ мөнгөнөөс тийм юм гэж худлаа хэлж байгаал хүүхэд байхад чинь сайхан байж дээ. Тэгээд хатсан яблоко, унгадаг хар гээд нөгөө хар чавгаа унгадаг хар гээд нэр өгцөн.

Эрдэнэтуяа -

: Аан нөгөө хорхой бодлоо ш дээ нөгөө муухай

Өөр хүн -

Үгүй үгүй хар чавга гэж байсан юм.

Нарантуяа -

Дээр үед хятадын хар чавга гээд тэрийг чинь идээл аймаар гоё тэгээл грамм байхад аягүй их ирнэ, тэрийгээ аягүй иднэ ш дээ. Тэгээл ажил сургууль гэр 2-ын хооронд ёстой идсээр байгаал очно доо.

Эрдэнэтуяа -

: Хүүхэд ер нь идэхийн л төлөө байдаг байсан юм шиг байгаа юм

Нарантуяа -

Тий тийм л байсан юм чинь

Эрдэнэтуяа -

: Аанхаан хамгийн дээд тал нь хүүхдэд хэдэн төгрөг өгөх вэ тухайн үед? Халаасандаа хэдэн төгрөгтэй явдаг байсан?

Нарантуяа -

Аааан

Эрдэнэтуяа -

: Халаасандаа хэдэн төгрөгтэй явдаг байсан?

Нарантуяа -

Өө цөөхөн ш дээ. Тэгэхэд чинь 10-н мөнгө 50-н мөнгө 1 төгрөг тийм л юм байсан ш дээ.

Эрдэнэтуяа -

: Тэгээд тэр нь хөөрхөн юм авчина.

Нарантуяа -

Тий хөөрхөн юм авчина. 1 төгрөг чинь аягүй их юм авчихдаг байхгүй юу. Тэрүүхэн тэндээ хөөрхөн хөөрхөн юм болчихдог. Дээр үед автобусны мөнгө гэхэд 50-н төгрөгөөр явдаг байсан.

Эрдэнэтуяа -

: 50-н мөнгө

Нарантуяа -

50-н мөнгө, 50-хан мөнгө одоо бодоход

Эрдэнэтуяа -

: Бид нарыг жаахан байхад 1990-н хэдэн оны үед 20-н төгрөгөөр явдаг байсан тээ.

Нарантуяа -

Тий

Эрдэнэтуяа -

: 50-н төгрөг болцон байсан юмуу тээ

Нарантуяа -

Тий тэгээл сүүлдээ 1 төгрөг болоо биз дээ. Том хүн нь 1 төгрөг болоол

Эрдэнэтуяа -

: Аанхаан

Нарантуяа -

Хүүхэд нь 50-н мөнгөөр явдаг байсан. Тэгэхэд чинь дандаа төмөр мөнгө их мөнгө байсан ш дээ. Аягүй хүндээ нөгөө нэг 100-н төгрөгөө задлуулаал баахан задгай болно. Тэр нь хүнд цүнхэндээ даахгүй хүүхэд болохлээр 1 төгрөгөө бүгдийг нь аваад хаяцан тий 1 төгрөг тий харин тий 1 төгрөг чинь задлуулаал баахан төмөр мөнгө аваал тэгээл тэр мөнгөөрөө 1, 1 –р нь юм авч иднэ. Гоё байжээ хүүхэд байхад, сайхан байсан шүү.

Эрдэнэтуяа -

: Тэр тухайн үед жаахан нэг гайгүй айлын хүүхэд ч юмуу тээ

Нарантуяа -

Тий

Эрдэнэтуяа -

: Эсвэл ядуу айлын хүүхэд ялгаа тийм ялгаа байх уу? Хүүхдүүдийн амьдрал хэр баыйсан тухайнүед?

Нарантуяа -

Гайгүй ш дээ.

Эрдэнэтуяа -

: Баян ядуу айлын хүүхэд ялгаа байх уу?

Өөр хүн -

Ялгаа байгаагүй ш дээ.

Нарантуяа -

Байгаагүй юм мэдгэддэггүй байсан. Бүгдээрээ тэр үед чинь бүгд аав ээж нар чинь бүгдээрээ ажилтай байсан. Бүгдээрээ ажилтай болохоор чинь тийм ялгаа байгаагүй тийм байсан.

Эрдэнэтуяа -

: Аанхаан

Нарантуяа -

Тийм байсан байхгүй юу.

Өөр хүн -

Тэрэнд бол тийм ялгаа

Эрдэнэтуяа -

: Арай нэг гайгүй айлын хүүхэд нь арай ахиу төгрөгтэй явах уу?

Нарантуяа -

Явнаа, цөөхөн тэр нь их ховор

Эрдэнэтуяа -

: Аанхаан

Өөр хүн -

Бид нар юу яасан багачууд нь юм мэдэхгүй ш дээ. Бид нар зүгээр ажилдаа явна сүүлдээ сургуульд ороол 7, 8-р анги гэхэд чинь одоо 8 төгсөж гэж байхад чинь бараг мэдэгдэж байгаа юм чинь тээ баян айлын хүүхэд

Эрдэнэтуяа -

: Яахуу?

Өөр хүн -

Арай л

Эрдэнэтуяа -

: Яаж мэдрэгдэх үү?

Өөр хүн -

Мөнгө эд нар л юу яана тэрнээс хувцас хунараар бол нээх дээшээ гарсан юм байхгүй ш дээ.

Эрдэнэтуяа -

: Арай нэг мөнгөлөг явах уу?

Нарантуяа -

Арай нэг бид нараас нэг арай жаахан чанартай гэх юмуу одоо хаашаа ч гэх юм дээ.

Өөр хүн -

Тэр нь баян айлын хүүхэд энэ нь баян айлын хүүхэд гэсэн ялгаа бол нээх гардаггүй байсан.

Нарантуяа -

Нэгэн жигд л байсан бүгдээрээ ажилтай сайхан байсан ш дээ.

Эрдэнэтуяа -

: Аанхаан

Нарантуяа -

4-н үйлдвэр байлаа ш дээ. Том юм байсан байхгүй юу

Эрдэнэтуяа -

: Аанхаан

Нарантуяа -

Бүгдээрээ ажил төрөлтэй тэгээл зав чөлөө тийм юм байхгүй. Тэгээл өглөө гараал орой

Эрдэнэтуяа -

: Хүүхдүүд нь өөрөө өөрсдийгөө болгоод явах уу?

Нарантуяа -

Тий өөр өөрсдийгөө болгоол тэгээл аав ээж 2 ажилтай шөнө гарна, ээлжинд гарна тэгээл дүү нараа аваал хоноол, хоолыг нь хийж өгөөл өглөө босоол цэцэрлэгтээ явах нь яваал, аваачиж өгөөл, сургуульд явах нь яваал бүгдээрээ тарцгаагаал орой л гэртээ цуглардаг байсан бид хэд чинь тэгээл аав ээж 2-ыг ирэхэд шөнө бууж ирж л байдаг юм тэгээл ирж унтчихаал өглөө босоол явна бүгдээрээ

Эрдэнэтуяа -

: Аанхаан

Нарантуяа -

Гоё байсан хүүхэд байхад сайхан байсан.

Эрдэнэтуяа -

: Ер нь тухайн үеийн сургууль голцлон юу заадаг вэ, юу сурдаг вэ? Тухайн үеийн сургуулийн одоогоос ялгагдах онцлог нь ямар байсан бэ?

Нарантуяа -

Өө ёстой гоё гоё юм зааж өгдөг байсан. Янз янзын юм тэр наад зах нь гэхэд дээхэн үед чинь нөгөө нэг ёстой сайхан үгүй ээ юу билээ

Эрдэнэтуяа -

: Нэг шижүүр өгөхгүй бол

Нарантуяа -

Харин тий

Эрдэнэтуяа -

: Шууд юу билээ гэхээр чинь

Нарантуяа -

Харин тий, гоё гоё юм зааж өгдөг байсан.

Эрдэнэтуяа -

: Тэр пионерын юу билээ? Тэрэнд явдаг байсан уу?

Нарантуяа -

Пионер явалгүй яахав

Эрдэнэтуяа -

: Тэр яах уу?

Нарантуяа -

Пионерт элсэж байна би ямар шугам дээр зогсож байна чи, та ямар шугам дээр: улаан шугам дээр зогсож байна. Пионер бэлхэн гээл тэгээл гастугаа зүгээл бөмбөрөө зохиол сүртэй явна.

Эрдэнэтуяа -

: За.

Нарантуяа -

Сүртэй явна ш дээ бид хэд чинь

Эрдэнэтуяа -

: За

Нарантуяа -

Сайхан явдаг байлаа ш дээ. Тэгээл Май нэгэн гээл 5-н сарын 1-н, 11-н сарын 7-нд болдог билүү тээ тэрийг чинь жагсаал албан газар бүр цаанаасаа ингээл туг, юмыг чинь авчирч өгөөл шаар, дарцагаа бариал, сүлдээ бариал, тугаа бариал жагсдаг байлаа ш дээ. Талбай дээр

Эрдэнэтуяа -

: Аанхаан

Нарантуяа -

Сүхбаатарын талбай дээр

Эрдэнэтуяа -

: Аанхаан

Нарантуяа -

Бүх албан газар тэгээл цэрэг цагдаа юу байдий эмнэлэг бүгдээрээ

Эрдэнэтуяа -

: Аанхаан

Нарантуяа -

Ёстой сайхан бүх албан газар жагсаал

Өөр хүн -

Ер нь бараг Сэлэнгийн ард түмэн тэр чигээрээ очдог

Нарантуяа -

Тий

Эрдэнэтуяа -

: Аанхаан

Нарантуяа -

Сайхан ш дээ.

Эрдэнэтуяа -

: Тэрэн дээр үү?

Нарантуяа -

Бүгдээрээ очно. Лоозонгоо бариал янз янзын лоозонгууд зөндөө байсан. Сайн санахгүй байнаа тэгээл

Эрдэнэтуяа -

: Аанхаан

Нарантуяа -

Сайхан байсан ш дээ жагсаал, параданд жагсаал онгироол, албан газрууд бүгдээрээ очдог байсан.

Эрдэнэтуяа -

: Сүрлэг

Нарантуяа -

Аа сүрлэг ёстой гоё байсан сайхан байсан.

Эрдэнэтуяа -

: Тэр пионер, тэр бүлгэм хүмүүсд одоо ингээд бодож байхад тээ тухайн үеийн хүүхдүүдэд ямар хүмүүжил олгодог байсан байнаа?

Нарантуяа -

Өө тэр чинь шал өөр аягүй гоё болчихдог байхгүй юу. Хүмүүжил бүх юмыг нь заагаад өгчихдөг ингээрээ тэгээрээ гоё байсан тэгэхэд чинь ёстой гоё. Тэгээл сард нэг зохиогоол нэг ийм тэмцээн болоол зохиогоод л явдаг байсан ш дээ бид хэд чинь.

Эрдэнэтуяа -

: Аанхаан

Нарантуяа -

Пионерын бүлгэм чинь тийм юм зохионо шүү ингэнэ шүү гэхээр за гээл бид нар очиол яву л байсан даа. Сайхан байсан, гоё байсан хүүхэд байхад сайхан ш дээ.

Эрдэнэтуяа -

: Аав ээжийнхээ тухай яриач?

Нарантуяа -

Өө манай аав чинь насаараа шүдэнзний үйлдвэрт анх суурь тавихад байсан.

Эрдэнэтуяа -

: За

Нарантуяа -

Тэгээл одоо хүртэл ажиллаал тэгээл өндөр настан болоол хэдэн онд гарлаа даа 1980-н хэдэн онд гарсан юм байна. 1986, 1987-н онд гарсан юм байна

Өөр хүн -

1987 байна уу 1988-н онд л тэтгэвэрт гарсан.

Нарантуяа -

Тий аав ээж 2 2-лаа, манайхан ерөөсөө шүдэнзний үйлдвэр

Өөр хүн -

Ээж чинь юу хийж байлаа?

Нарантуяа -

Ээж бас Нормчин, манай аав селесер, механик хийж байсан.

Эрдэнэтуяа -

: Аанхаан

Нарантуяа -

Тэгэхэд чинь дээхэн үед сайхан байсан ш дээ.

Эрдэнэтуяа -

: Аанхаан

Нарантуяа -

Ямар селесер билээ? Нөгөө нэг бурхан селесер гээд нэр өгч л явж байсан.

Эрдэнэтуяа -

: Аанхаан

Нарантуяа -

Шагнуулаал манай аав чинь германд яваал бид нарыг жаахан байхад бид нар чинь манай том чинь миний дээд эгч чинь 3-р анги би 2-р анги манай дүү 1р анги, хамгийн бага нь 5, 6-н настай бид нарт бүгдэнд нь гоё герман явж ирлээ гээл үйлдвэрээс цаанаас нь явуулаал бид хэдийг, аавыг чинь явуулаал тэгээл герман явж ирээл бид нарт аав маань бүгдэнд нь нэг гоё одоо дээхэн үед нэг плать юм чинь ховор байсан ш дээ.

Эрдэнэтуяа -

: Аанхаан

Нарантуяа -

Германы тэр гоё гутал, плать эд нар чемодань дүүрэн юмтай ирсэн. Тэгээд дээхэн үед хөхөөтэй цаг олддоггүй байлаа ш дээ аягүй ховор

Эрдэнэтуяа -

: За.

Нарантуяа -

Тэгээд тэрийг чинь авчирч өгөөл ханандаа өлгөөл тэгээл цаг болоол яг цаг дээрээ эсвэл 30-н минут болоод гүгү гээл дуграна. Аан нөгөө 12 цаг болонгуут 12 гүгү гээд 12 гээд дуграна. 3 гэвэл адилхан 3 дугараад л тэгээд тэрийг хүүхэд болохоор сонирхоол тахиа донгодоосой гээл элэг аваад хаяна. Тэрийгээ хүлээгээд хүүхэд байхад чинь гоё байсан шүү

Эрдэнэтуяа -

: Аанхаан

Нарантуяа -

Манай ээж чинь нормчин шүдэнзний үйлдвэрт би тэгээл 1982 онд шүдэнзний үйлдвэрт ажилаад 12 жил болоод 1992 онд гарсан. Хүүхэдээ гаргаал

Эрдэнэтуяа -

: Текрэтээ аваал

Нарантуяа -

Текрэтээ аваал

Эрдэнэтуяа -

: Тэгээд гарцан уу?

Нарантуяа -

Тэгээл гарцан. Гоё байсан

Эрдэнэтуяа -

: Тэр үеийн бас нэг онцлог нь юу байсан юм шиг байгаа юмаа тээ одоонийх шиг бол тэгээл хүүхэд гаргавал дахиал нэг шинэ хувцас гээл байхгүй. Нэг хүүхэд гаргачихвал тэрнийхээ хувцасыг үе уламжилаад

Нарантуяа -

Тий

Эрдэнэтуяа -

: 10-н ч хүүхэд бараг төрсөн ч бараг бүгдэнд нь бараг өмсүүлдэг байсан юм шиг байгаа юм.

Нарантуяа -

Тий ш дээ дээхэн үед манай дүү нар чинь тэгээл нэг нэгийхаа бид нарын хувцасыг доош нь ингээл өмсөөл ээлжилээл дуустал нь өмсдөг байсан.

Эрдэнэтуяа -

: Ямар ч чанартай юм

Нарантуяа -

Тий аймаар чанартай юм чинь юу ярьж байгаа юм. Тэгээд дээр үед чинь метрын даавуу хямдхан 100 хэдхэн төгрөг тэгээл 12 гээд 12 төгрөг билүү хилэн

Өөр хүн -

Тий

Нарантуяа -

62-ын даавуу 70-ын даавуугаар чинь муу аав маань юм их оёноо. Бид нарт өмд хийж өгнө

Эрдэнэтуяа -

: За

Нарантуяа -

Тий тэгээд дээр үед чинь хүүхэд байсан юм чинь өргөн өмд өмсөнө тарпиз өмсөнө гээл өмд давуулж өмсөнө гээд аав загнаад яах гээд байгаа юм гудамжинд, гудамжины хог шүүрдэж явлаа гээд тэгээд бид нар нууцаар завсараар нь илүү даавуу нэмж оёж өргөн болгож явдаг байсан ш дээ. Аягүй гоё байсан ш дээ тэр үед чинь тэгээл загнуулна.

Эрдэнэтуяа -

: Доошоогоо нэг юу хэсэгтээ нэг тарпиз нэг тэр үедээ тээ кинон дээр хүртэл

Нарантуяа -

Байгаа биз дээ. Дээр үед чинь полтформ гээд зузаан гутал тэр чинь олдогүй ээ. Дээхэн үед чинь юу байна ш дээ оросын дэлгүүр байдаг байсан тэр чинь их ховор

Эрдэнэтуяа -

: За.

Нарантуяа -

Тэр гадаадын улсууд тэр тусгай үйлчилдэг дарга цэргүүд нь үйлчилүүлдэг тийм оросын дэлгүүр байсан. Тэрийг үхтлээ оочирлож байж оймсон түрүүтэй одоо полтформ гэж яриад байгаа тэрийг чинь авах гээд ёстой яваад би нэг нохойд уруулж байсан. Оросын нохой чинь гэнэт орж ирээд намайг миний гуя доод талын булчингаас нэг зулгаагаад авсан. Тэгэхэд чинь дээр үед чинь оросын юм чинь аягүй гоё чанартай. Одоо консерев, кисель байна ш дээ тэр чинь их ховор ш дээ тэрийг авах гэж явна.

Эрдэнэтуяа -

: Оросын дэлгүүрт хамаагүй оруулах уу?

Нарантуяа -

Оруулахгүй арын хаалгадаж амьтанаас гуйж, амьтанд захиад зарим улсууд авч өгдөггүй зарим улсууд авч өгдөг өөрөө зогсож байж өдөржингөө, оройжингоо зогсож байж нэг юм нэг 2 юм аваал тэгээл гэртээ харина ш дээ. Молоко чинь 2 төгрөг дээр үед чинь

Эрдэнэтуяа -

: За

Нарантуяа -

Тэр молокоог чинь авах гэж бөөн юм болдог байсан ш дээ. Молоко чинь их гоё

Эрдэнэтуяа -

: Тэгэхээр тэр үеийн бас дарга тэгээд жирийн хүн 2-ын хоорондын ялгаа байна уу?

Нарантуяа -

Байлгүй яахав

Өөр хүн -

Байсан байсан.

Нарантуяа -

Тусгай одоо мэргэжлийн , мэргэжилтний

Өөр хүн -

Мэргэжилтний дэлгүүр

Нарантуяа -

Дэлгүүр гээд юу гэдэг ч юм

Эрдэнэтуяа -

: За тэр нь

Нарантуяа -

Тэр нь тусгай үйлчилдэг дарга цэрэгт үйлчилдэг тийм

Эрдэнэтуяа -

: Тусгай бараатай юу? Гадуур байдаггүй бараа

Нарантуяа -

Ховор

Өөр хүн -

Ховор

Нарантуяа -

Гоё ч байсан.

Эрдэнэтуяа -

: Өөр ер нь дарга цэрэг жирийн хүмүүсийн хоорондын амьдрал одоо өдөр тутамын амьдралд гарч байгаа ч юмуу тээ. Алыан тушаалын хувьд ч юмуу гарч байгаа ялгаа яаж яаж мэдэгдэж байсан юм?

Нарантуяа -

Ер нь нээх юм мэдэгддэггүй ш дээ.

Эрдэнэтуяа -

: Та одоо сая ТЭМС-д сурсан гэж байна ш дээ.

Нарантуяа -

Тий

Эрдэнэтуяа -

: Даргын хүүхэд бол гадаад сурах боломж байсан уу?

Нарантуяа -

Даргын хүүхэд үү байлгүй яах юм.

Эрдэнэтуяа -

: Байсан бол? Та тэгж бодддог байсан уу?

Нарантуяа -

Үгүй

Эрдэнэтуяа -

: Гадаад сурах юмсан гэж бодоогүй юу?

Нарантуяа -

Тухайн үедээ би бодоогүй байсан.

Эрдэнэтуяа -

: Аанхаан

Нарантуяа -

Эндээ төгсөөд

Эрдэнэтуяа -

: Яагаад ТЭМС –рүү орох болсон юм бэ?

Нарантуяа -

Яахав дээ 8 төгсөөд тэгээл 10 төгсөх байсан 8 төгсөөд ТЭМС-д орий гээл мэргэжилтэй болий гэж бодоол

Өөр хүн -

Цаанаасаа ерөөсөө хувиарлчихдаг байсан.

Нарантуяа -

Тэгэхэд чинь хувиарлалттай.

Эрдэнэтуяа -

: Нөгөө шугам татах уу?

Нарантуяа -

Улаан шугам тэгэхэд чинь улаан шугам татдаг байсан.

Эрдэнэтуяа -

: Аан за.

Нарантуяа -

Улаан шугам ингээд улаан шугаманд дотор орсон тохиолдолд болуул их сургууль гээд явдаг байхгүй юу. Улаан шугаманд ороогүй үедээ юу яадаг байхгүй юу одоо ТЭМС-д (техник мэргэжлийн сургуульруу )

Эрдэнэтуяа -

: Аанхаан

Нарантуяа -

Тэгэхэд Шаамар одоо хаана байдаг юм манай Сэлэнгийн сумадуудаар баахан ТЭМС (техник мэргэжлийн сургууль) Цагаан толгой юу байдий, Орхон, Шаамар тийм байсан. Би Цагаан толгойг аваад тэгээд би тийшээ яваагүй.

Эрдэнэтуяа -

: Яагаад?

Нарантуяа -

Тэгсэн чинь жимс ногооны анги гэхээр нь гүйгээл очсон чинь жимс ногооны анги биш тракторын анги байна гэхээр нь голоод хүүхэд юм болохоороо яахав голоод

Эрдэнэтуяа -

: Аанхаан

Нарантуяа -

Тэгсэн чинь тэрийгээ хаяаад

Эрдэнэтуяа -

: Аанхаан

Нарантуяа -

Тэгээд аав загнаад бичиг баримтыг бүгдийг нь хаяцан.

Эрдэнэтуяа -

: Цагаан толгойтой

Нарантуяа -

Тий Цагаан толгойтой бүх бичиг баримтаа хаяцан. Тэгсэн чинь би үгүй дахиж явахгүй, дахиж би Цагаан толгой явахгүй гээд тэгсэн чинь яадаг хүүхэд вэ гээд яаадий би явахгүй гэж загнаж байж тэгээд энэ өөрийнхөө ТЭМС-д яаршиг гэрээсээ би явахгүй гээд хол явахгүй.

Өөр хүн -

Дараа нь бичиг баримтаа

Нарантуяа -

Тэгээд дараа нь бичиг баримтаа аав маань

Эрдэнэтуяа -

: Яагаад гэрээсээ хол явахгүй гэсэн юм?

Нарантуяа -

Би яахав дээ хүүхэд юм болохоор мэдэхгүй л байхгүй юу. Тэгээд гэрээсээ гарч үзээгүй холдоод байсан байхгүй юу гэрээ санаад байсан байхгүй юу. Тэгээл яадий, хаячихаад хүрээд ирсэн өөрийнхөө энэ Сэлэнгэд Техник мэргэжлийн сургуульд ороол тэгээл төгссөн дөө. 2 жил болоод сайхөөн сайхан мэргэжил тэгэхэд чинь бид чинь Мод боловсоруулах комбинатын гээд байсан тэр том үйлдвэрт ажиллаал, тэнд чинь дадлага хийгээл шүдэнзний үйлдвэрт дадлага хийгээл дандаа цөөн машинтай харьцдаг байсан. Аягүй гоё тэгээл модоор чинь хаалга, ширээ, сандал юу байдий бүх юм хийдэг байсан. Эслэг хавтан тийм юм бүгдийг нь хийдэг байсан тэгээл сандал ширээ хийгээл модны үйлдвэр чинь аягүй тийм гоё, аягүй их ажилчинтай 1000-аад ажилчинтай байсан модны үйлдвэр чинь

Эрдэнэтуяа -

: Аанхаан

Нарантуяа -

Тий манай шүдэнзний үйлдвэр бас их хөөрхөн 700, 800-н хүн байсан ш дээ.

Эрдэнэтуяа -

: Аанхаан

Нарантуяа -

Аягүй их 3-н ээлж явдаг байсан. Тэгээл өглөө гараал орой 5-д ирнэ орой 5-с шөнө 1 цагт нэг ээлж нь зарим 1 цагаас өглөө 8 хүртэл 3-н ээлжтэй

Эрдэнэтуяа -

: Аанхаан

Нарантуяа -

Завсар зайгүй ажилаал явж байсан. Гоё байсан ш дээ

Эрдэнэтуяа -

: Үйлдвэр ихтэй тээ ер нь ихэнх нь бас үйлдвэрийн ажилчин байсан юм байна тээ.

Нарантуяа -

Дандаа үйлдвэрийн ажилчин

Өөр хүн -

Дандаа үйлдвэрийнх

Эрдэнэтуяа -

: Тэгээд дээрээс нь бас энэ үйлдвэрт ажиллах гээд энд тэндээс хүмүүс нилээн шилжиж ирдэг байсан юм шиг байгаа юм тээ.

Нарантуяа -

Тий тэгэлгүй яахав тий тухайн үед тэр мөнгө чинь хатуу үе байсан

Эрдэнэтуяа -

: Цалин хэр вэ? Та хэд авдаг байсан?

Нарантуяа -

Би чинь 120-г авдаг байсан.

Эрдэнэтуяа -

: Тэр шүдэнзний үйлдвэрт ажилаад

Нарантуяа -

Тий 120-н төгрөг

Эрдэнэтуяа -

: Аанхаан хангалттай юу?

Нарантуяа -

Хангалттай байлгүй яахав.

Өөр хүн -

120-н төгрөг гэдэг чинь

Эрдэнэтуяа -

: Анхны цалин ямар байсан?

Нарантуяа -

Анх би ажилаад анх би цалингаа аваад 70-н төгрөгөөр би нэг 70-н төгрөг аваад, авдаг юм байна өө

Эрдэнэтуяа -

: За.

Нарантуяа -

Тэгээл хэд хоногхон ажилсан юм 70-н төгрөг аваад баярлаал хөө ааваа ээжээ цалингаа авцан 70-н төгрөг онгироол аав ээждээ авчирч аваачиж өгч байсан. Аягүй гоё байсан тэр үед их мөнгө. Өө миний хүү чинь ёстой ажилчин болоод ажилчин болно гэдэг чинь ийм сайхан байдаг байхгүй юу ажлын хөдөлмөр хийгээд хөлсөө аваад ингээд ажиллах сайхан байгаа биз дээ. Сайхан байна гээд тэгсэн чинь ёолк болдог юм байна өө тэгсэн чинь ажил хийж байсан чинь 1 жил боллуудаа 1 жил болж байсан чинь шагнуулдаг юм байна.

Эрдэнэтуяа -

: За

Нарантуяа -

70-н төгрөгөөр

Эрдэнэтуяа -

: За

Нарантуяа -

Тэр үед чинь их мөнгө

Эрдэнэтуяа -

: За

Нарантуяа -

Тэгсэн чинь би 70-н төгрөгөөрөө би юу авсан гээч тэр бэлэн мөнгө өгч байсан, дугтуйнд хийгээд өгч байсан. Дуудаад өгөөл тэргүүний ажилтан сайн ажилсан гээл тэгээд тэр 70-н төгрөгөөрөө дэлгүүрт барьж яваад 50-н төгрөгний таваг байдаг байсан цэцэг шиг ийм зузаан таваг

Эрдэнэтуяа -

: За

Нарантуяа -

Шар, хөх, улаан, хөх таваг цэцгэн хэлбэртэй

Эрдэнэтуяа -

: Ганцхан ширхэг юмуу?

Нарантуяа -

Тий 50-н төгрөгөөр би авч байсан. Тэгээд 20-н төгрөгөө яахав дээ ээжид өгөөл 50-н төгрөгөөрөө аав ээж 2-тоо 20-гоо өгөөд 50-н төгрөгөөрөө ганц бэлэгний анхны шагнал юм чинь гэртээ өөртөө нэг юу авчий гэртээ таваг авчий гээл таваг авч байсан одоо болтол байдаг ш дээ.

Эрдэнэтуяа -

: Аанхаан. Та 2 анх хаана танилцаж байсан бэ?

Нарантуяа -

Бид 2 чинь юу яаж байсан байхгүй юу хүнсний үйлдвэрт ажил хийж байгаад бид 2 чинь жаахан 18, 19-тэй танилцсан юм.

Эрдэнэтуяа -

: За.

Нарантуяа -

Би сургуульд явдаг байсан. Манай энэ яахав завсар чөлөөнөөр бас сургуульд явдаг байсан. Тэгээл 2-лаа ажилаал, танилцаал

Өөр хүн -

Грущик хийдэг байсан

Нарантуяа -

Би талхан цехний үйлдвэрт ажилчин, талхчин орой үдэш хийнэ. Тэгээд манай энэ чинь ирнэ грущик 2-лаа нэг ээожинд орцон гоё байсан ш дээ. Сайхан байж

Өөр хүн -

Би оройн талх хийнэ, өдөр нь грущик хийнэ.

Нарантуяа -

Өдөр нь дэлгүүрүүдээр тараана.

Эрдэнэтуяа -

: Хийсэн талхнуудаа

Нарантуяа -

Тий бүх Сэлэнгийнхаа бүх дэлгүүрт бүгдийг нь тараана, бүгдийг нь хангана. Хангалттай хүрдэг байсан ганц үйлдвэртэй мөртлөө тэгээл бүх дэлгүүрүүддээ

Өөр хүн -

Орой нь хүн байхгүй үед би өөрөө талхчин талх хийнэ.

Нарантуяа -

Талхны цехэд талх хийнэ. Гурилаа зуурна, хиллээл сайхан л байж дээ. Тэгээл танилцаал бид 2 чинь 1980-н онд танилцаад тэгээд удаачгүй бид 2 суусан. Хэдэн онд суусан бэ?

Өөр хүн -

1980-н онд 1982 онд цэрэгт яваал

Нарантуяа -

Манай хүн 1982 онд цэрэгт яваад 1985-н онд халагдаж ирсэн. Сүүлийн 3-н жилийн цэрэг гэж

Өөр хүн -

Сүүлийх биш

Нарантуяа -

Нэг байлуу

Өөр хүн -

Байсан

Эрдэнэтуяа -

: Өө тэгээд цэрэг 3-н жил байхаа больсон юмуу?

Өөр хүн -

2 жил болсон ш дээ

Нарантуяа -

Тэгээд 2 жил болсон. 1984-н оноос 2 жил болсон.

Эрдэнэтуяа -

: Яагаад 2 жил болсон юм бэ?

Нарантуяа -

Мэдэхгүй тухайн үед 2 жил болно гээл 2 жил болсон Ерөөсөө л намайг явахаас өмнө 2 жил болгоно гэж ярьж байсан

Эрдэнэтуяа -

: Аанхаан

Өөр хүн -

Тэгэхэд оросых 2 жил байсан цэргийн алба

Нарантуяа -

Манайх чинь 3-н жил

Өөр хүн -

Манайх 3 –н жил оросых 2 жил байсан. Оросыхтой адилхан 2 жил 2 жил гээл байсан би чинь 1982 онд явахгүй бараг өнжиж байж явсан шүү. 2 хөгшиндөө гээд 2 хөгшин маань өндөр настай.

Эрдэнэтуяа -

: Ээж аав 2 чинь аанхаан

Өөр хүн -

Тий би өөрөө айлын хамгийн бага

Эрдэнэтуяа -

: Аанхаан бараг тулга сахих бараг

Өөр хүн -

Тий тэгээд нөгөө 2-ыг чинь харж ганц 2 жил өнжсөн.

Эрдэнэтуяа -

: Аанхаан.

Өөр хүн -

Тэр чинь ерөөсөө аваад явчихдаг байсан юм чинь ямар одоогийхтой адил

Эрдэнэтуяа -

: Янз бүрийн хаалга байх биш

Нарантуяа -

Тий байхгүй

Өөр хүн -

Тэгэлээ ингэлээ гэх юм байхгүй

Нарантуяа -

Тэгэхэд чинь цэрэг татлагад чинь зарлан ирээл байвал тэгээл явна.

Эрдэнэтуяа -

: Тэнцэхгүй тохиолдол гарах уу?

Өөр хүн -

Тийм юм байхгүй ш дээ

Нарантуяа -

Шууд л явна ш дээ

Эрдэнэтуяа -

: Хараа муутай

Нарантуяа -

Аан тий ганц 2 байгаа байлгүй яахав

Өөр хүн -

Тий үнэхээрийн тиймэрхүү юм нь

Нарантуяа -

Үлддэг байхгүй юу

Эрдэнэтуяа -

: Аанхаан арын хаалгаар хараа муутай болно гэж байхгүй.

Нарантуяа -

Өө тийм юм байгүй. Аягүй сайхан

Өөр хүн -

Одоонийхтой адил явлаа буцлаа ингэлээ тэгэлээ гэх юм байх биш. Зарлан ирсэн л бол тэгээд очлоо тэртээ тэргүй эрүүл мэнд хараа эрүүл байгаа юм чинь. Ямар ч өвчин хэлээд, ямар ч тэгэлээ ингэлээ гэсэн юм яриад хэрэг байхгүй ш дээ.

Эрдэнэтуяа -

: Цэрэгт ямар байсан?

Өөр хүн -

Цэрэгт гоё байсан 3-н жил

Эрдэнэтуяа -

: Тухайн үед аймаар зодуулдаг, атмаан, хал цэрэг гээл янз бүрийн...

Өөр хүн -

Тухайн үед бол одооний цэргийг бодвол тийм юм байсан. 3-н жилийн цэрэг гэдэг чинь байлгүй яахав

Эрдэнэтуяа -

: Урт удаан аанхаан

Өөр хүн -

Тэгэхэд бол мэдээж шинэ цэргийг очингуут шууд ангид оронгуут каринтын дээр очингуут л бараг каринтын дээр очиж хүлээж аваал цэрэгт очиод юу яангуут за хаанахын цэрэг үү? Сэлэнгийн цэрэг аа Сэлэнгийн цэрэг таних уу? Танина гэхээр чинь зэрэг л за танай тэр цэрэг чинь намайг тэгж байсан гээд тэгэдэг л байсан. Тэгээл нэг жил болно жил болоол арай гайгүй болоол

Нарантуяа -

Ямар цэрэг гэдэг билээ?

Өөр хүн -

Асмаан цэрэг гээл

Эрдэнэтуяа -

: Тэгээд дараа нь хал цэрэг болох уу?

Өөр хүн -

Тэгээл хал цэрэг болж байгаа байхгүй юу

Эрдэнэтуяа -

: Асмаан гэдэг нь хал цэрэг юмуу?

Өөр хүн -

Үгүй ээ үгүй асмаан гэдэг чинь нэг жилээ авч байгаа цэрэг

Эрдэнэтуяа -

: Аан за.

Нарантуяа -

Тэгээд хуучирч байна гэсэн үг байхгүй юу, ахиад хуучин цэрэг ирж байгаа ш дээ. Дүү нараа

Өөр хүн -

Дүү нараа

Эрдэнэтуяа -

: Дахиад рэкитлэх үү?

Өөр хүн -

Нөгөө дүү нар бас адилхан ш дээ. Тэгээл ингээл юу яагаал тэгээл хоол унд гэхэд чинь яг хал цэргүүд чинь шууд махыг нь түүдэг байсан ш дээ хоолныхоо махыг нь түүгээл тэгээл хоол болоход чинь цаанаасаа юу яагаал махыг нь түүгээд авчихдаг байсан.

Эрдэнэтуяа -

: Хал цэргүүд нь

Өөр хүн -

Тий хал цэргүүд нь

Эрдэнэтуяа -

: Шинэ цэргүүд нь махгүй хоол идэх үү?

Өөр хүн -

Шинэ цэргүүд нь ганц нэг махтай хоол иднэ. Нээх мах байхгүй яг хоолных нь дээжийг халууд л авна.

Эрдэнэтуяа -

: Аймаар аан

Өөр хүн -

Одооны цэргийг бодвол 3-н жилийн цэрэг цэрэг байсан одоо бол

Нарантуяа -

Ганцхан жил

Эрдэнэтуяа -

: Шүлэг байдаг биз дээ. Ганцхан жилийн цэрэг

Өөр хүн -

Бараг хөлөө олоогүй байхад нэг жил их л амархан өнгөрдөг байсан. Гүйж харайж байгаал баахан л гүйнэ. Одоо ингээл өглөө босно, өглөө босоол ингээл юу яахад чинь шууд ингээл ОО орно бие засна гэхэд чинь гүйгээгээрээ яваал гүйгээгээрээ ирнэ. Дандаа хал цэрэг ардаа гүйнэ хөөе тэр шинэ цэрэг гүйгээрэй гээл

Эрдэнэтуяа -

: Чанга аан

Өөр хүн -

Тэгээл бараг өглөө босоол орой болтол нааш цаашаа гүйсээр байгаад таарж байгаа юм чинь

Эрдэнэтуяа -

: Аанхаан

Өөр хүн -

Тэгэхэд чинь өдөр хоног гэдэг чинь аягүй хурдан тэгээл нэг жил өнгөрч байгаа юм чинь

Эрдэнэтуяа -

: Аанхаан

Өөр хүн -

Тэгээд нэг жил цэрэг халагдаад явангуут нэг амарч байгаа юм даа.

Эрдэнэтуяа -

: Аанхаан

Өөр хүн -

Тэгээд дараагийн шинэ цэргээ адилхан юу яана

Эрдэнэтуяа -

: 3-н жил удаан юмаа

Өөр хүн -

Тэгээд хамгийн сүүлдээ хал цэрэг болохоороо нэг жаргана даа.

Эрдэнэтуяа -

: Сүүлийн нэг жилдээ.

Өөр хүн -

Сүүлийн нэг жилдээ хийх ч юм байхгүй тэгээл ингээл ийш тийшээ очиж хэвтээл энд тэнд очиж худлаа яриал тэгээл

Эрдэнэтуяа -

: 3-н жил арай урт байгаа байхгүй юу?

Өөр хүн -

Арай урт

Эрдэнэтуяа -

: 2 юмуу

Өөр хүн -

Ядахдаа нэг жилээ байг гэхэд 2 жил болох байхгүй юу.

Эрдэнэтуяа -

: Тий болох л юм байна тээ.

Өөр хүн -

Одооний нэг жилийн цэрэг юу ч мэдэхгүй халагдаж байгаа ш дээ.

Эрдэнэтуяа -

: Аанхаан соёлын довтолгооны үеийн тухай яриач, соёлын довтолгоон гэж ер нь мэдэх үү? Санаж байна уу?

Нарантуяа -

Санахгүй л байна даа.

Эрдэнэтуяа -

: Одоо соёлын довтолгоон яахав дээ санавал одоо ор хөнжлийн даавуу шалгадаг нэг хүн

Нарантуяа -

Тэгэлгүй яадаг юм дээхэн үед байлгүй яах юм, байлгүй яахав

Эрдэнэтуяа -

: Тэр талаар?

Нарантуяа -

Хороо хэсэгийн дарга тийм юм байсан ш дээ тэгээд 2 ээлжийн цагаан даавуутай байх цагаан хэрэглэлтэй байх

Эрдэнэтуяа -

: Нэг хүн?

Нарантуяа -

Тий нэг хүн 2 ээлжийнх тэгээл аав ээж 2 чинь бүгдийг нь бэлдээл угаагаал ариутгаал

Өөр хүн -

Тэр чинь аяганы аляуур

Эрдэнэтуяа -

: Ариутгана?

Нарантуяа -

Аяганы алчуур майраль тэгэхэд чинь майраль тааран, гүзээ майраль гээд метрийн даавуу тэр их гоё зөөлхөн

Эрдэнэтуяа -

: Одоо хөл ороогоод байгаа юу?

Нарантуяа -

Ааанхаан тэрэгүүр чинь аяганы алчуураа хийгээл

Эрдэнэтуяа -

: Аанхаан

Нарантуяа -

Болоол байсан сайхан байсөөн тэгэхэд чинь

Эрдэнэтуяа -

: Тэр тухайн үед хүмүүс ирж шалгах уу яахав хяналт шалгалт нь яах байх уу?

Нарантуяа -

Өө ирээл шалгаад л явна.

Өөр хүн -

Хороо хэсгээс ирээл тэр чинь одоо хороо хэсгийн байцаагч гэж л байсан юм байна лээ л дээ

Нарантуяа -

Хороо хэсгийн дарга, ариун цэврийнхэн тусгай тэр улсууд ирээл шалгаад л явчихдаг байсан.

Эрдэнэтуяа -

: Аанхаан.

Нарантуяа -

Тэгээл онц дүн аваал

Эрдэнэтуяа -

: Соёлч айлаар шалгарвал уу?

Нарантуяа -

Өө соёлч айлаар шалгарвал

Эрдэнэтуяа -

: Тэр юунаас танайд байгаа юу? Соёлч айлаар шалгарсан үнэмлэх

Нарантуяа -

Байгаа ш дээ. Байгаа

Эрдэнэтуяа -

: Одоо юу?

Нарантуяа -

Тий

Өөр хүн -

Үгүй ээ одоо энэ манайд байхгүй аавынд л байгаа

Нарантуяа -

Аавынд л байгаа байх

Эрдэнэтуяа -

: Аан соёлч айлаар шалгарч байсан тухай юу?

Нарантуяа -

Тий

Эрдэнэтуяа -

: Аанхаан тэгээл шалгарлаа гэхэд юу өгөх үү?

Нарантуяа -

Нэг бичиг өгнө

Эрдэнэтуяа -

: Тэгээл болоо юу?

Нарантуяа -

Тэгээл болоо

Эрдэнэтуяа -

: Дагалдах юм байхгүй юу?

Нарантуяа -

Байхгүй бичиг л өгнө.

Эрдэнэтуяа -

: Аанхаан тэр тухайн үеийн хүмүүс бас аягүй яг ямарыг нь сайн мэдэхгүй байна та нар л сайн хэлэх байх яг тэг гэхээр л тэгэдэг

Нарантуяа -

Тий харин тий харин тий

Эрдэнэтуяа -

: Тэр юутай холбоотой вэ?

Нарантуяа -

Одоо бодоод байхад захиргаадалтын үе байхгүй юу

Эрдэнэтуяа -

: Аанхаан

Нарантуяа -

Тий хүмүүжилтэй нээрээ ч болохгүй, биелүүлэхгүй бол болохгүй байх гэж бодоол тэгээл за гээл

Эрдэнэтуяа -

: Аанхаан

Нарантуяа -

Тэгээл дор нь биелүүлчихдэг

Өөр хүн -

Тэгээд ч энэ хогондоо гэхэд ерөөсөө хогондоо гардаг л байсан.

Нарантуяа -

Субботник гээд сайхан байсан

Эрдэнэтуяа -

: Угын тэр хагас сайныг нөгөө

Нарантуяа -

Субботникыг Ленинний субботник гээл

Эрдэнэтуяа -

: Суббота гэдгийг л субботник болгоол яацан юм шиг байна тээ.

Нарантуяа -

Тий

Эрдэнэтуяа -

: Яг гардаг байсан юм шиг байгаа юмаа.

Нарантуяа -

Яг гарна ш дээ.

Өөр хүн -

Одоо гар гэвэл байхгүй ш дээ

Нарантуяа -

Гарахгүй ш дээ.

Өөр хүн -

Тэр үед яг бүгд л гарч байсан юм шиг байгаа юм.

Эрдэнэтуяа -

: Тий гардаг л байсан.

Өөр хүн -

Тий

Нарантуяа -

Гоё байсөөн гоё байсан.

Эрдэнэтуяа -

: Аанхаан

Өөр хүн -

Шүүрээ барих нь шүүрээ бариал хүрзээ барих нь

Нарантуяа -

Хүрзээ барих нь хүрзээ бариал

Өөр хүн -

Тэгээл

Нарантуяа -

Шуудайгаа бариал

Эрдэнэтуяа -

: Хагас сайн болгоноор уу?

Нарантуяа -

Тий хагас сайн өдөр болгон. 7 хоноол нэг 7 хоноол нэг

Эрдэнэтуяа -

: Аанхаан анх шүдэнзний үйлдвэрт орж байсанаа яриач, анх ажилд орж байхад ямар байв тухайн үеийн ажилд орох процесс ямар байсан бэ?

Нарантуяа -

Ёстой гоё байсан ш дээ анх ажилд ороол ингээл би багштай байсан

Эрдэнэтуяа -

: За.

Нарантуяа -

Тэгээд багш маань зааж өгнө одоо ингэхээр тэгнэ одоо гараа авна тэгээд манайх чинь автоматаар хөдөлнө тэр машин чинь

Эрдэнэтуяа -

: За

Нарантуяа -

Шүдэнзний үйлдвэрт чинь

Эрдэнэтуяа -

: Халамжлагч гэдэг байсан уу?

Нарантуяа -

Багш

Эрдэнэтуяа -

: Аан за.

Нарантуяа -

Сурган хүмүүжүүлэх багш

Эрдэнэтуяа -

: Аан за

Нарантуяа -

Шавь нэг үгээр хэлбэл шавь болж байна

Эрдэнэтуяа -

: Аанхаан

Нарантуяа -

Шавь л байхгүй юу. Тэгээл багштайгаа ингэгээрэй тэгээрэй гээд зааж өгөөд тэр болохгүй шүү энэ нь тэгнэ шүү гээл тэгээл нормтой

Эрдэнэтуяа -

: Аанхаан

Нарантуяа -

Нормоо хийж байж нэг амрандаа яг цагтаа эхлээл

Эрдэнэтуяа -

: Цагаасаа өмнө дуусвал

Нарантуяа -

Сайн ш дээ.

Эрдэнэтуяа -

: Амар

Нарантуяа -

Амар амрана сайхан амрана, амар л даа. Өдөр цайны цагаар тэгэхэд чинь дээхэн үед чинь ажилчдын талон гээд ажилчиддаа талон өгдөг байсан. Хоолны талон

Эрдэнэтуяа -

: За.

Нарантуяа -

Тэгээд гуанзтай тийшээ ороод хоолоо иднэ, нэг цагийн завсарлагаа 12, 1 цагийн хооронд тэрийгээ идчихээд эргээд л ажилдаа орно. Орой 5 цагт бууна.

Өөр хүн -

Бас л нэг 2 төгрөг байсан байх тээ

Нарантуяа -

2 төгрөг л байсан байх, төгрөг 50 2 төгрөг. 1-р хоол 2-р хоол гээл 1, 2-р хоол өгдөг байсан. Гоё гоё янз янзын юм иддэг байсан. Хоол сайтай ногоотой шөл тэгээл юу л байды бууз хуушуур бүх л юм байдаг байсан.

Эрдэнэтуяа -

: Аанхаан

Нарантуяа -

Тэрний амттай гэж яана

Эрдэнэтуяа -

: Жаахан хэрнээ

Нарантуяа -

Жаахан мөртлөө аймаар амттай аягүй гоё байсан

Эрдэнэтуяа -

: Аанхаан

Нарантуяа -

Гоё байсөөн

Эрдэнэтуяа -

: Ер нь социолизмын нийгмийн үед ажилд орох процесс ямар байсан? Ажилд орох хэр хүнд ч юмуу? Бэрхшээлтэй ч юмуу? Хялбар ч юмуу ер нь юу юу бүгдүүлж ч юмуу ер нь ямар байдлаар ажилд орох уу?

Нарантуяа -

Гайгүй ш дээ мэргэжлийнхээ үнэмлэхийг, би анх ажилд орж байхад сургуулиа төгсөөл үнэмлэхээ бариал тэгээл аваачаад л орсон ш дээ. Намайг тэгээл хүлээгээл авцан ш дээ. Тий зүгээр тийм ийм гэсэн юм байхгүй

Эрдэнэтуяа -

: Аанхаан

Нарантуяа -

Тэгээл авчихдаг байсан.

Эрдэнэтуяа -

: Тэгвэл 1990-н он гарсанаар ажилд орох процесс яаж өөрчлөгдсөн? Ялгаа байсан уу?

Нарантуяа -

Байлгүй яахав 1990-н онд чинь одоо ардчилал гараал

Эрдэнэтуяа -

: За

Нарантуяа -

Хэдэн жил ажилсан, хаана юу хийж байсан ? гээл

Эрдэнэтуяа -

: Аанхаан

Нарантуяа -

Мэргэжлийн үнэмлэхтэй бол тэрийгээ гарга, үзүүлэ, харуула, нас хараад л

Эрдэнэтуяа -

: За

Нарантуяа -

Тэгээл тэрийгээ үзүүлээд тэгээл ажилд ордог юм даа. Та хөгшин байна даа гээл шууд

Эрдэнэтуяа -

: Аанхаан

Нарантуяа -

40 гарцан бараг 30-н хэд 40 хүрээгүй хүнийг хөгшин гэж яриад байгаа юм бишүү? Хөгшин хүн байнөө

Эрдэнэтуяа -

: Одоо нас заадаг болцон юм шиг байгаа юм тээ.

Нарантуяа -

Тий одоо нас заацан, мэргэжилгүй хүн авахгүй. Англи, герман гадаад хэлтэй, боловсон залуу охидуудыг зааглаад, залуу хүүхдүүдийг аваад сургууль соёл төгссөн ямар мэргэжилтэй вэ гээл зүс царай өнгө зүс харна. Одоо тийм л үе болцон байна ш дээ.

Эрдэнэтуяа -

: Аанхаан

Нарантуяа -

Бидний үед үхсэний тийм юм байды тийм юм байхгүй. Ажил сайн хийж байвал, ажил хүн

Эрдэнэтуяа -

: Хийж л чадвал ажилтай юу?

Нарантуяа -

Аанхаанг

Эрдэнэтуяа -

: Тэгээд бас дээрээс нь тухайн үеийн хүмүүс ажил голдоггүй нь бас нэг онцлог байсан юм шиг байгаа юм

Нарантуяа -

Өө тэгэлгүй яадий голохгүй ш дээ. Юу ч хамаагүй хийнэ, хамаагүй юу ч хамаагүй дайралдсныгаа л хийнэ. Тэгээл өдөр хоног ч сайхан явна

Эрдэнэтуяа -

: Аанхаан

Нарантуяа -

Яанаа ийнээ одоо өнөөдөр тийм юм байхгүй ийм юм байхгүй гэх юм байхгүй ажилаа хийгээл тэгээл юм элбэг дэлбэг байсан дээхэн үед чинь гоё байсан ш дээ. Одоо л хэцүү болчихоод байгаа болохоос

Эрдэнэтуяа -

: Хүмүүс хэр, тухайн үеийн хүүхдүүд одоо жишээ нь танай аав ээж чинь тиймэрхүү ажил хийдий ш дээ тэдний хүүхэд гэх тийм юм

Нарантуяа -

Үгүй үгүй тийм юм байхгүй.

Эрдэнэтуяа -

: Хүмүүжил сайтай

Нарантуяа -

Хүмүүжил сайтай юу яриж байгаа юм ямар ч тийм юм байхгүй.

Эрдэнэтуяа -

: Тэгж л ярьдаг юм эцэг эхчүүд ч яахав ер нь би хүмүүсээс ярилцлага авч байхад буруу юм хийцэн байхад хүүхдээ өмөөрдөггүй хүний хүүхэд өмөөрөөд хүүхдээ загнаад

Нарантуяа -

Өө тэгэлгүй яахав зөв юман дээр нь өмөөрнө буруу юман дээр нь өмөөрөхгүй ш дээ. Миний хүү чи тэгэцэн байна ингэцэн байна тэгж болохгүй чи уучилалт гуй гээд тэгээд очиж уучилалт гуйдаг байсан. Заримдаа бид нар залхуураад хичээлээ тасалнаа элэг аваад хаячина. Тэгээл аавдаа загнуулаал багш дуудаал тэгсэн чинь юуны дэвтэр гэдэг билээ өвгөөн гэрийн ажлын, аав ээжийн харилцааны дэвтэр ээ тэрэн дээр бичдэг байхгүй. Заримдаа тэр аав ээжийн харилцаа дэвтэр өгдөг байхгүй юу

Эрдэнэтуяа -

: Аанхаан

Нарантуяа -

Тэгээд багш бичдэг байхгүй юу танай хүүхэд тэгэсэн ингэсэн гээл бүгдийг нь тоочоол бичгэ л дээ. Заримдаа нуугаад өгөхгүй.

Эрдэнэтуяа -

: За багшдаа юу?

Нарантуяа -

Аав ээждээ өгөхгүй. Хичээлдээ явж байгаа юу? Явж байгаа, таслаагүй биз дээ, таслаагүй. За алив дэвтэрээ гаргаад ир гэхээр нь нөгөөдөх нь сайхан байж байхгүй юу

Эрдэнэтуяа -

: Аанхаан

Нарантуяа -

Чи тэгэсэн байна чи хэзээ тэгэсэн юм тэгээл аав ээж 2 чинь очиол уулзаал

Эрдэнэтуяа -

: Аанхаан

Нарантуяа -

Тэгээл аав ээж мэдээж загнуулна. Тэгэхээр нь аав ээж 2 чинь бид нарыг ирж загнана.

Эрдэнэтуяа -

: Аанхаан

Нарантуяа -

Намайг ирж загнаал чи яагаад тасалсан юм юунаас болж тасалсан юм юунаас болсон яасан ийсэн гээл тэгээл шүүлтэнд орно доо.

Эрдэнэтуяа -

: Аанхаан

Нарантуяа -

Тэх тэгсэн ингэсэн гээл тэгвэл уучилалт гуй багшаасаа очиж уучилалт гуй: тэгээд багшаа уучилаарай би ахиж хичээл таслахгүй гээл

Эрдэнэтуяа -

: Аанхаан

Нарантуяа -

Тэгээл багшаасаа уучилал гуйгаал явна. Гоё байсан ш дээ.

Эрдэнэтуяа -

: Тэр бас их зөв юм шиг байгаа юм тээ.

Нарантуяа -

Тэр ёстой аягүй зөв юм байгаа юм.

Эрдэнэтуяа -

: Харилцааны дэвтэр гээд

Нарантуяа -

Тий тэр дэвтэр чинь гэрийн даалгавар бох юм тийм тийм бүх юмыг чинь бичнэ.

Эрдэнэтуяа -

: За

Нарантуяа -

Даалгавар, тэр ангийн жижүүр тэгэхэд чинь ангийн дарга 3-н салаа байсан ш дээ. Дээр үед бид нарыг жаахан байхад

Эрдэнэтуяа -

: Салаан дарга

Нарантуяа -

Салаан дарга 1, 2, 3 дарга тэгээд пионерын юу, юу билээ эвлэлийн дарга. Тэр дэвтэр дээр бүх юм байсан аягүй гоё байсан.

Эрдэнэтуяа -

: Аанхаан

Нарантуяа -

Тэгээл ангийн дарга чинь бүх хүүхдүүдээ хариуцана ш дээ 39 тэгэхэд чинь 40, 41 нэг ангид л 39, 40, 41-н

Эрдэнэтуяа -

: Олон хүүхэд

Нарантуяа -

Аягүй их хүүхэдтэй

Эрдэнэтуяа -

: За

Нарантуяа -

Тэр ангийн дарга чинь бүх хүүхдүүдийг хариуцана ш дээ. Ингэрэй тэгээрэй тэгээд ангийн даргын үгнээсээ гарахгүй ээ бид нар чинь яс цэвэрлэгээ хийвэл хийнэ, тийм юм хий гэвэл хийнэ тэгээд сургуулийн зохион байгуулалт ажил тэгээрэй ингэрэй гэхээр за

Эрдэнэтуяа -

: Аанхаан

Нарантуяа -

Тэгээд давтлагандаа явна, юундаа явна юм болгондоо явна. Гоё байсан шүү

Эрдэнэтуяа -

: Ардчилалын тухай яриач, ардчилал 1989-н оноос гарсан байх тиймээ

Нарантуяа -

Тий ш дээ 1989-н оноос

Эрдэнэтуяа -

: Аанхаан

Нарантуяа -

Тий ш дээ 1989, 1990-н онд гараал ардчилал

Эрдэнэтуяа -

: Аанхаан

Нарантуяа -

Ардчилал ингээд дөнгөж гараад талонтай байлаа ш дээ. Тэгээд хувиарлацан сард нэг шил архи билүү 2 шил архи билүү

Эрдэнэтуяа -

: Нэг айл уу?

Нарантуяа -

Тий нормтой ёсийн тос чинь ардчилалын үед чинь тос авдаг байсан нормтой бичдэг. Хороо хэсгээсээ бичиг аваал тэгээл дэлгүүрт оочирлоол

Эрдэнэтуяа -

: Аанхаан

Нарантуяа -

Анх тэгж авдаг байсан тэгээл сүүлдээ ардчилал өөр болоол тэгээл юм хөгжөөд ирэхээр чинь юу вэ тэр сайхан бид нарыг жаахан байхад амттай шиттэй бид нарын иддэггүй юмыг чинь чөлөөтэй орж ирж байгаа юм чинь .

Эрдэнэтуяа -

: Аанхаан

Нарантуяа -

Гоё гоё жимсийг чинь идээл, чихэр жимс идээл бүх юм сайхан болсон өөрчилөлт өгсөн.

Эрдэнэтуяа -

: Аанхаан сөрөг нөлөө байна уу?

Нарантуяа -

Байлгүй яахав

Эрдэнэтуяа -

: За

Нарантуяа -

Янз янзын юм байгаа юм чинь тэрэн дотор сайхан байж

Эрдэнэтуяа -

: Ардчилалын сөрөг нөлөө юу байв?

Нарантуяа -

Ардчилал уу шал өөр өөрчилөлт чинь тэгээл дээр үед захиргаадалтын үед эрх чөлөө гээл яриал байна ш дээ. Тэгээл эрхээ эдлээл үүрэгээ биелүүлээл

Эрдэнэтуяа -

: Аанхаан

Нарантуяа -

Одоо үед чинь одоо үүрэг эрх нь ихдээд , үүрэг нь багадаад байгаа юм бишүү.

Эрдэнэтуяа -

: Социолизмын нийгмийн үед эрх үүрэг ижил тэнцүү байсан юм шиг байгаа юм тээ.

Нарантуяа -

Ижил тэнцүү байсан аягүй сайхан байсан ш дээ. Эрхээ ч эдлэнэ

Эрдэнэтуяа -

: Одоо болохоор үүрэгээ биелүүлж чадахгүй байж эрхээ эдлээд байгаа мөртлөө үүрэгээ хэр хэмжээндээ биелүүлж чадахгүй

Нарантуяа -

Харин тий

Эрдэнэтуяа -

: Ардчилал анх юу гэж гарч ирж байсан юм бэ? Сэлэнгэ аймагт хэдэн оноос тэ нарт яаж мэдэгдэж байв ардчилал гарч байнадаа гэсэн хаанаас мэдээлэл авч байв? Хурал цугалаан болж байв уу?

Нарантуяа -

Хурал цугалаан

Эрдэнэтуяа -

: За бололгүй яахав

Нарантуяа -

Тэгэхэд чинь Баярцогт орж ирэлүү? Бат-Үүл эд нар ирэлүү? Тий

Эрдэнэтуяа -

: Аанхаан

Өөр хүн -

Тэ чинь 1980-н

Нарантуяа -

Үгүй 1991 яалаа

Өөр хүн -

1990-н оны үед л орж ирж яаж байсан биз дээ уулзалт хийгээд тэр чинь хаана

Нарантуяа -

1991-н он

Эрдэнэтуяа -

: Бат-Үүл байсан юмуу?

Нарантуяа -

Тий Бат-Үүл, Баярцогт

Эрдэнэтуяа -

: За

Нарантуяа -

Нэг нь хэн байлаа?

Эрдэнэтуяа -

: Элбэгдорж уу, Гончигдорж уу, Зориг

Нарантуяа -

Үгүй ээ

Эрдэнэтуяа -

: Өөр хэн байдаг билээ?

Нарантуяа -

Эд нар бүгдээрээ ирсээн, ирж уулзаад явсан

Өөр хүн -

Бат-Үүл байсан, Баярцогт байсан

Нарантуяа -

Нэг нь хэн бэ? Баярсайхан билүү?

Эрдэнэтуяа -

: Аан Баярцогт очсон юмуу?

Нарантуяа -

Тий Баярцогт очсон.

Өөр хүн -

Нэг нь хэн ч байлаа даа. Мэдэхгүй одоо сайн санахгүй байнаа.

Эрдэнэтуяа -

: Хурал цугалаанд очиж байсан уу?

Нарантуяа -

Очилгүй яадий

Эрдэнэтуяа -

: Юу ярьж байсан? Та нар дэмжиж байсан уу? Та 2

Нарантуяа -

Өө дэмжилгүй яахав, хүн болгон дэмжиж байсан.

Эрдэнэтуяа -

: Аанхаан

Нарантуяа -

Одоо ингий тэгий өөрчилье одоо эрх чөлөөтэй болсон. Одоо ардчилал бүх юм хаагдсан яасан яасан одоо тэрийг чинь эрх чөлөөтэй болгож байгаа гээл тэгэдэг л байсан. Тэгээл бид нар чинь дэмжээл одоо энэ газрыг чинь эзэмшүүлээл хувийн компани тэгээл юу байды бүх юмыг чинь өөрчилөөл

Эрдэнэтуяа -

: Ер нь ардчилал за ингээл гарлаа хурал цугалаан дээр очиж байхад за ардчилал гараад нэг миний амьдрал ингээд өөрчилөгдчих болов уу ийм нөлөө үзүүлчих болов уу гэсэн бодол байсан уу?

Нарантуяа -

Байсан

Эрдэнэтуяа -

: За.

Нарантуяа -

Бас ингээд өөр болоод яачих боловуу гэж байсан шүү. Өөрчилөлт өгсөөн

Эрдэнэтуяа -

: Аанхаан

Нарантуяа -

Бид нар чинь намайг байхад бид нар чинь ардчилал гараал яагаад ирэхээр чинь улсууд чинь бүгдээрээ дор дороо ажилтай, юмханаар юм хийгээл тэгээл наад зах нь ногоо тариж сурдаг боллоо ш дээ зах зээлд өөрчилөлт өгөөд тэгээд ногоог чинь газрын шим ашиг гэдэг чинь гараад ирж байгаа байхгүй юу. Тэгээл аар саархан юм хийгээл юмханаар юм хийгээл хүн чинь тэгээд ажилтай болоол сурчихдаг л юм байна лээ.

Эрдэнэтуяа -

: Таныг за нэг тийм юм өгчих болов уу гэж бодож байсан уу тэр хэмжээнд хүрч чадсан уу? Ардчилал гараад таны бодож байсан хэмжээнд хүрч чадсан уу?

Нарантуяа -

Хүрсээн хүрсэн.

Эрдэнэтуяа -

: Хувьчилалын тухай яриач, хувьчилал манай Сэлэнгэд яаж явагдваа?

Нарантуяа -

Өө хувьчилал чинь бас манайх чинь газартай байсан. Байшин хашаа байшингаа хувьчилаад үл хөдлөх хөрөнгө бичгээ бүх юмаа авсан ш дээ.

Эрдэнэтуяа -

: Аанхаан

Нарантуяа -

Тэх тэгээл яарч сандарсан үедээ тэр дээхэн үед чинь нөгөө нэг юу яадаг байсан банкнаас мөнгө зээлээд

Эрдэнэтуяа -

: Хашаа байшингаа барьцаалаад

Нарантуяа -

Тий хашаа байшингаа барьцаалаад мөнгө зээлээд тэгээд банкнаас хашаа байшингийн бичиг баримтаа төлчихөөд, төлбөрөө төлчихөөд тийм ажил хийж л байсан.

Эрдэнэтуяа -

: Аанхаан

Нарантуяа -

Явж л байсан. Болсоон болсон амьдралд өөрчилөлт өгсөн бид нар чинь газар тэгшлэх гэж наад зах нь гэхэд чинь мөнгө төгрөгнөөс эхлүүлээд

Эрдэнэтуяа -

: Аанхаан

Нарантуяа -

Тэгээл өөрсдийнхөө хэрэгцээ болчиж байгаа юм чинь тэрийгээ төлөөл

Эрдэнэтуяа -

: Аанхаан

Нарантуяа -

Тэгэхэд чинь бид 2 чинь 500-н төгрөг авч байлуу? 500-н мянган төгрөг авч байсан.

Өөр хүн -

500-н мянга

Нарантуяа -

Анх

Эрдэнэтуяа -

: Юугаар?

Нарантуяа -

Байшингийн бичиг баримтаа тавьж байгаад

Эрдэнэтуяа -

: Аан зээл үү?

Нарантуяа -

Аан зээл аваал тэгээл наймаа, манай өвгөн наймаанд явах гэснээ болиол ерөөсөө газрынхаа юуг, газар аваад ногоо тарья гээл ногооны үрнүүд аваал тэгээл газраа тариал тэгээл буцаагаал намар 6-н сарын хугацаатай авдаг байсан. Буцаагаад төлөөл дахиж аваал, хойтон ахиж аваал өөр болдог байна лээ. Тэгээд намар болоод 10, 11-н сард ногоогоо хураагаад ургацаа хураана тэрийгээ л хойшоогоо төврүү оруулаал ченежд зарна эсвэл лангуу аваад сууна. Өдрийн 1500-н төгрөг өгнө лангууны мөнгө

Эрдэнэтуяа -

: Аанхаан

Нарантуяа -

Тэгээл болж байсан, тэгээл хүүхдийнхээ төлбөрыг төлөөл

Эрдэнэтуяа -

: Тэр гэснээс тухайн үед социолизмын нийгэмд лангуу аваад юм зарна гэсэн ойлголт байсан уу?

Нарантуяа -

Байхгүй тийм юм байхгүй

Эрдэнэтуяа -

: Болохгүй юу тэгж?

Нарантуяа -

Үгүй ээ мэдэхгүй байсан юм чинь тэр үед яадаг ч байсан юм.

Эрдэнэтуяа -

: Ер нь тийм хүмүүс байсан уу энэ тэнд юм зардаг?

Нарантуяа -

Байлгүй яахав энэ тэнд ганц 2 байж л байна

Эрдэнэтуяа -

: Лангуутай ч юмуу?

Өөр хүн -

Тийм юм байхгүй

Нарантуяа -

Байхгүй байхгүй дэлгүүрүүдэд л

Эрдэнэтуяа -

: Улсын дэлгүүрүүдэд л

Нарантуяа -

Тий улсын дэлгүүр

Эрдэнэтуяа -

: Агентын

Нарантуяа -

Ааанг тийм л юм байдаг юм.

Өөр хүн -

Хувь хүн байхгүй ш дээ.

Нарантуяа -

Байхгүй тээ өвгөөн

Өөр хүн -

Тэр чинь ардчилал гарч ирээд юу яасан болохоос

Нарантуяа -

Ардчилал гараал энийг чинь эрх чөлөө сайхан болгосон ш дээ.

Өөр хүн -

Тэрнээс агент гэхгүй мухлаг эд нар гээл тиймэрхүү л байсан.

Нарантуяа -

Дээхэн үед тиймэрхүүл байсан болохоос дэлгүүр

Эрдэнэтуяа -

: Тэгээл цаанаас хувиарласан барааг л зардаг уу?

Нарантуяа -

Тий

Өөр хүн -

Зар гэсэн барааг л зарна.

Нарантуяа -

Өө тэр чинь шинэ ховор бараа гэхээр чинь бөөн оочир

Эрдэнэтуяа -

: За

Нарантуяа -

Төмөр замын дэлгүүрт нандин ховор юм байна ирнэ дээр үеийн 45-ын гутал одоо 70-ын гутал тэр чинь оочиртой олдохгүй байсан.

Өөр хүн -

Одоо энэ халуун сав гэхэд олдохгүй

Нарантуяа -

Олдохгүй

Эрдэнэтуяа -

: Тэр бэлгэнд халуун сав их өгдөг байсан юм шиг байгаа юмаа

Нарантуяа -

Тий

Эрдэнэтуяа -

: Бөөн баяр юм шиг байгаа юм.

Нарантуяа -

Тий тэр чинь аягүй том бэлэг

Эрдэнэтуяа -

: Тэгээд тэр нь юу билээ янгиртай билүү ямаатай халуун сав билүү?

Нарантуяа -

Тий янгиртай янз янзын улаан

Эрдэнэтуяа -

: Ногоон

Нарантуяа -

Ногоон цэнхэр, яагаан янз янз өнгө өнгө

Өөр хүн -

Шагнуулж бариал ингэхээр чинь

Нарантуяа -

Халуун сав

Өөр хүн -

Халуун сав өгдөг байсан

Нарантуяа -

Өгдөг байсан

Өөр хүн -

Халуун сав чинь аягүй том бэлэг

Эрдэнэтуяа -

: Олдохгүй учираас

Өөр хүн -

Олдохгүй

Нарантуяа -

Олдохгүй

Өөр хүн -

Энэ тэнд гарахаар чинь юу яангуут оочирлоол бөөн юм болж байгаа юм чинь .

Нарантуяа -

Дайн болж байгаа юм чинь

Өөр хүн -

Аймаар юм болж байгаа юм чинь

Нарантуяа -

Тэгээл оочирлоол авна даа.

Өөр хүн -

Тэгээл оочирлоол

Нарантуяа -

Заримдаа хүрэхгүй дуусчиж байгаа юм чинь

Эрдэнэтуяа -

: Оочирлосны хэрэг гарахгүй

Нарантуяа -

Заримдаа гарахгүй, заримдаа гарнөө, баярлаал алга болоод өгнө. Сугадаал яваад өгнө Энэ тэнд очиод шагнуулж барихад ер нь том бэлэг гэхэд л халуун сав л байлаа ш дээ.

Эрдэнэтуяа -

: Тэрэндээ бүр ханацан тээ бэлгэндээ

Нарантуяа -

Тий

Эрдэнэтуяа -

: Одоо бол яах билээдээ тээ

Нарантуяа -

Тий одоо юу вэ

Эрдэнэтуяа -

: Тэрнээс илүү юм өгөх юм бол бараг голоод хэдэн сая төргөг өгсөн ч голоод байх. Бас л тухайн л үеийн онцлог юмдаа ховор юмаараа бэлэг бариал тээ. Хувьчилал гараад юм тэгэхдээ ховордож байсан миний санаж байгаагаар л гурил аягүй ховордоол нэг хятад гурил иддэг байсан

Нарантуяа -

Дээр үед хятадын гурил

Эрдэнэтуяа -

: Зунгааралдсан тээ.

Нарантуяа -

Харин тий

Эрдэнэтуяа -

: Юм ховордоод нэг хэсэг тэгэхдээ би тэр картын барааг сайн санадаггүй юмаа. Яаж авч байсан юм авч байсан юм ховор байсан юмуу. Гурил будаа ховордчихсон тэгээл бас л чанга үе байсан нэг хэсэг

Нарантуяа -

Тий ш дээ.

Эрдэнэтуяа -

: Оросын л хил хаацан л байсан юм шиг байгаа юм. Гаднаас юм авдаггүй.

Нарантуяа -

Тий

Эрдэнэтуяа -

: Тэгээд тэр хувьчилал яг нэг өглөө болсон уу эсвэл аажимаар болсон уу?

Нарантуяа -

Аажим аажимаар л болоо биз дээ.

Эрдэнэтуяа -

: Тэр та нар тасалбар авсан уу?

Нарантуяа -

Авалгүй яахав

Эрдэнэтуяа -

: За.

Нарантуяа -

Тэр хувьчилалын юу юу

Эрдэнэтуяа -

: Нэг яагаан, цэнхэр тасалбар

Нарантуяа -

Байгаа байгаа авсан авсан

Эрдэнэтуяа -

: За

Нарантуяа -

Тэх тэрийгээ юм ч болгосон юм байхгүй. Ямар үйлдвэрт өглөө чи бид 2

Эрдэнэтуяа -

: Шүдэнзний үйлдвэрт үү?

Нарантуяа -

Үгүй ээ гурилын үйлдвэрт өгсөн байхаа 2-лаа тээ модны үйлдвэр тэгээд байхгүй.

Эрдэнэтуяа -

: Тэгээд тэрийгээ хөөцөлдөөгүй юу?

Нарантуяа -

Хөөцөлдөөгүй тэгээл хаясан.

Эрдэнэтуяа -

: Аанхаан яагаад тэр 2 үйлдвэрт өгөх болсон юм?

Нарантуяа -

Аа яахав дээ арай том, ажиллагаатай үйл ажиллагаа явуулчихрдаг арай том юм болуу гэж бодоод өгцөн байхгүй юу. Ашиг нь сард улиралд тэдийг өгнө эдийг өгнө гээл тэгж байсан юм. Өө тиймүү гээл өгцөн юу ч аваагүй ш дээ.

Эрдэнэтуяа -

: Аанхаан ер нь

Нарантуяа -

Тийм тасалбар өгч байсан шүү нээрээ

Эрдэнэтуяа -

: Юу гэж тайлбарлаж байсан тасалбарыг анх өгөхдөө?

Нарантуяа -

Өө энэ чинь

Эрдэнэтуяа -

: Хүн тайлбарлаж өгч байсан уу? Хаанаас яаж очиж авч байсан? Хорооноос уу үгүй юу?

Нарантуяа -

Тэгэхэд

Өөр хүн -

Үгүй хотын захиргаанаас очиж авч байсан.

Эрдэнэтуяа -

: Аймгийн захиргаа юу?

Өөр хүн -

Аймгийн захиргаа

Эрдэнэтуяа -

: Аанхаан ер нь тэр тухай ойлголт хэр байсан? Тэр тасалбарын талаар

Өөр хүн -

Муу байсан.

Эрдэнэтуяа -

: Ганц ойлгож байсан зүйл нь?

Нарантуяа -

Яахав нэг улиралд тэдэн төгрөг өгнө гэсэн ойлголттой

Эрдэнэтуяа -

: Мөнгө л авах юм

Нарантуяа -

Тий мөнгө авах л юм байна гэсэн ойлголттой байсан.

Эрдэнэтуяа -

: Аанхаан

Нарантуяа -

Тэрнээс болуул мэдэхгүй. Хичнээн ч юу байсан юм бүү мэд

Эрдэнэтуяа -

: Гурилын үйлдвэрээс мөнгө авсан уу? Ганц удаа ч болтуугай

Өөр хүн -

Аваагүй аваагүй.

Нарантуяа -

Юу ч аваагүй

Эрдэнэтуяа -

: Байхгүй юу?

Нарантуяа -

Тий байхгүй.

Эрдэнэтуяа -

: Аанхаан

Нарантуяа -

Тэгээл дууссан даа.

Эрдэнэтуяа -

: Хувьчиллаар ер нь бусдаасаа арай илүү одоо юмтай өмчтэй болсон хүмүүс ер нь байдаг уу?

Нарантуяа -

Байдагын ш дээ.

Эрдэнэтуяа -

: Ялгаа байна уу?

Нарантуяа -

Гурилын үйлдвэр хувьчилаад, ялгаа байлгүй яахав гурилын үйлдвэр хувьчилаал аваал тэгээл дампуураал дарга нь ч байхгүй юу ч байхгүй одоо ингээл дампуучихаад байж л байна.

Эрдэнэтуяа -

: Аанхаан

Нарантуяа -

Манай гурилын үйлдвэр одоо саяханаас юу яасан даа ажиллд оруулаал нэг компани нэг байгууллага аваал хэн авсан? Алтан тариа авсан гэсэн байхаа, хувьчилаад авцан гэсэн, модны үйлдвэр хэвээрээ аваагүй байгаа

Өөр хүн -

Модны үйлдвэр чинь одоо байхчгүй

Нарантуяа -

Сураг байхгүй шүдэнзний үйлдвэрийн суурь газар, суурь нь л

Эрдэнэтуяа -

: Шүдэнзний үйлдвэр ер нь яагаад үйл ажиллагаа нь зогссон бэ ? тэр талаар яриач

Нарантуяа -

Шүдэнзний үйлдвэр чинь

Эрдэнэтуяа -

: Аанхаан уул нь овоо 1990-н он гарсанаар ажиллаж л байсан юм байна

Нарантуяа -

Ажиллаж байсан юм

Эрдэнэтуяа -

: За.

Нарантуяа -

Тэгээд Баярцогт ирсэн юм үгүй Цогт-Очир байсан юм

Эрдэнэтуяа -

: Дарга нь уу?

Нарантуяа -

Тий дарга нь

Эрдэнэтуяа -

: Хувьчилж авсан байсан юмуу?

Нарантуяа -

Хувьчилж авсан байсан байхгүй юу

Эрдэнэтуяа -

: За

Нарантуяа -

Цогт-Очир байсан байхгүй юу

Эрдэнэтуяа -

: За

Нарантуяа -

Аа бүр эхлээд Пүрэвдорж дарга байсан юм.

Эрдэнэтуяа -

: За социолизмын үед үү?

Нарантуяа -

Аан социолизмын үед тэгээд Пунцаг дарга байсан юм

Эрдэнэтуяа -

: Аанхан

Нарантуяа -

Зүгээр л Пунцаг, Пунцаг дарга байсан юм. Тэгээд Пүрэвдорж болоод, Пүрэвдоржоосоо Цогт-Очир байсан тиймээ. Цогт-Очироос аваал Цогт-Дчир чинь Их Хуралын гишүүн болоол нэр дэвшээл эндээс

Эрдэнэтуяа -

: Аанхаан

Нарантуяа -

Тэгээл хэн авсан юм Цэдэнбалжир авсан юм.

Эрдэнэтуяа -

: Аанхаан

Нарантуяа -

Тэгээд Цэдэнбалжир аваал нэг хоёр жил ажилсан уу үгүй юу тэгээл дампуураал тэгээл гадаад хөрөнгөтэй бүх юм нь үнэтэй болцон тэгээл наад зах нь фосфор гээл химийн гарал авч чадахгүй байсаар байгаад дампуурсан.

Эрдэнэтуяа -

: Аанхаан эхлээд ажилчидаа цомохтгож эхэлсэн үү? Шууд нэг өдөр дампуурсан уу?

Нарантуяа -

Үгүй үгүй цомохтгосон нэг хоёр хүн цувуулсан ажил байхгүй гээл

Эрдэнэтуяа -

: Аанхаан

Нарантуяа -

Тэгээл сүүлдээ бүр байхгүй болсон.

Эрдэнэтуяа -

: Тэгээд одоо байдаг уу? Суурь нь

Нарантуяа -

Суурь юу ч байхгүй.

Эрдэнэтуяа -

: Яасан юм?

Нарантуяа -

Бүр эвдээд тоноод, авахыг нь аваад төмөрыг нь төмөрт тушаагаад улсууд л авахгүй юу ажилгүй болоод ирэхээрээ

Эрдэнэтуяа -

: Аанхаан

Өөр хүн -

Тоосго

Нарантуяа -

Тоосго бүгдийг нь буулгаад бүх сайхан цэвэрлээд тавьсан байсан. Суурь нь сэг ч байхгүй

Эрдэнэтуяа -

: Талбайг нь л

Нарантуяа -

Талбай л

Эрдэнэтуяа -

: Талбайг нь ч бараг байхгүй

Нарантуяа -

Одоо талбайг нь одоо хүн амьтан газар аваад хашаа байшин бариа биз

Эрдэнэтуяа -

: Аанхаан

Нарантуяа -

Барьцан л байна лээ.

Эрдэнэтуяа -

: Ер нь тэр гурвалжингаас хойш хашаа нилээн баригдсан байна лээ.

Нарантуяа -

Харин тий аягүй их байгаа

Эрдэнэтуяа -

: Манай Сэлэнгийн үйлдвэрүүд хувьчилсаар байгаад ер нь байхгүй болж тиймээ

Нарантуяа -

Байхгүй байхгүй.

Эрдэнэтуяа -

: Аанхаан Сэлэнгэд театр байсан уу?

Нарантуяа -

Өө байлгүй яахав кино театр гээд байлгүй яахав

Эрдэнэтуяа -

: Аанхаан

Нарантуяа -

Байсан байсан.

Эрдэнэтуяа -

: Аанхаан ер нь хүүхэд байхад кино

Нарантуяа -

Үзэлгүй яахав

Эрдэнэтуяа -

: За

Нарантуяа -

Ёстой гоё Театрт үзэх үү?

Нарантуяа -

Өө орж үзсэн. Кино театр гээд байсан, Долгио чуулга гээд байсан.

Эрдэнэтуяа -

: За

Нарантуяа -

Тэрэнд чинь юм үзнэ.

Эрдэнэтуяа -

: Сэлэнгийн Долгио чуулга уу?

Нарантуяа -

Аа Сэлэнгийн Долгио чуулга

Эрдэнэтуяа -

: За

Нарантуяа -

Тэрийг чинь үзнэ гоё шүү дээ.

Эрдэнэтуяа -

: Аанхаан

Нарантуяа -

Үзэхдээ их ховор үзсэндээ.

Эрдэнэтуяа -

: Анх үзэж байсан кино?

Нарантуяа -

Өө янз янзын кино дээр үеийн кино их үздэг байлаа ш дээ.

Эрдэнэтуяа -

: Аанхаан зурагт анх яаж гарч байв?

Нарантуяа -

Зурагт чинь анх хэдэн онд гарлаа? 1978 билүү 1979-н он билүү?

Өөр хүн -

1975-н онд гарсан байх даа. 1974-н онд л гарсан юм байна дөө.

Эрдэнэтуяа -

: 1974-н ондоо яаж анх зурагтын барааг анха яаж харж байв?

Нарантуяа -

Анх нөгөө нэг хар цагаан зурагт орбит оросын

Эрдэнэтуяа -

: Рекорд

Нарантуяа -

Аан рекорд

Эрдэнэтуяа -

: Хаанаас орж ирэх үү? Оросоос уу?

Өөр хүн -

Оросоос тэгээд айлд нэг орсон чинь тэрийг чинь зурагт гэж мэдэхгүй юм чинь

Эрдэнэтуяа -

: Аанхаан

Өөр хүн -

Тэгээл айлд орохоор зэрэг л нэг тийм хар юугаар хөөх эднийд гоё кино гарч байна гээл Тийшээ очиол сууна.

Өөр хүн -

Айлд очиол суучина.

Нарантуяа -

Тэгээл зурагт авч өг гээл аав ээжийдээ шаардаал

Өөр хүн -

Тийм зурагт тийм үндэсний нэвтэрүүлэг гэж байхгүй ш дээ

Эрдэнэтуяа -

: Аанхаан

Өөр хүн -

Орос л нэвтэрүүлэг л гарна. Тэгээд л нэг бүрэлзсэн, ёстой тэр Салхитын аманд юу яахад үзэж байхад нэг ийм бүрзийсэн юм гардаг байсан

Эрдэнэтуяа -

: Дүрс нь ?

Өөр хүн -

Дүрс нь сайн мэдэгдэхгүй.

Эрдэнэтуяа -

: Тэгээд дуртай?

Өөр хүн -

Тэгээд дуртай тэрэндээ үзээл байна. Тэгээл тэрэн дээр чинь хүүхэлдэйн кино гэдэг чинь Ну погоди чинь нэг л сонин юм гарна ш дээ. Яг ингэж юу яаж гарахгүй ш дээ.

Эрдэнэтуяа -

: Аанхаан

Өөр хүн -

Тийм юм үзээд тэгсэн чинь манай тэнд юу яасан нэг айл байсан жорлон ухаж байсан чинь жорлонгийхоо нүхэнд нөгөө нэг атень нь унацан байхгүй юу тэгсэн чинь жорлонгийхоо нүхээр унагаацан чинь зурагтаас тасарсан чинь бүр гоё гараад нөгөөдөх нь

Эрдэнэтуяа -

: За

Өөр хүн -

Тэгж үздэг байсан айлд

Эрдэнэтуяа -

: Аанхаан

Нарантуяа -

Гайхсан

Өөр хүн -

Антень нь жорлонгийхоо нүхэнд унацан байгаа юм тэгээд нөгөө Салхитын аманд хойд уулын энгэрт юм чинь оросын 2 суваг л гардаг байсан. Тэрнээс бол Монгол одоо ийм дэлгэц байхгүй ш дээ. Тэгээл оросоор зүгээр л дүрсийг нь хараал сууж байна. Шаагисан л юм үзнэ дуу нь ч олигтой юм гарахгүй.

Нарантуяа -

Анх чинь манай аав чинь би нэг эмэгтэй дүү бид 2 явсан байхгүй юу тэгээд Дарханаас очиж харж байсан.

Эрдэнэтуяа -

: Зурагт

Нарантуяа -

Зурагт

Эрдэнэтуяа -

: Аанхаан

Нарантуяа -

Тэгээл зурагтаа бариал баярлаал онгироол хүүхэд байсан юм чинь яахав.

Эрдэнэтуяа -

: Аанхаан

Нарантуяа -

Тэгээл зурагтаа асаагаад л үзнэ, айлд үзээд байдаг хүн чинь гэртээ үзээл өө сайхан сууж байгаа юм бишүү

Эрдэнэтуяа -

: Аанхаан

Нарантуяа -

Сэтгэл амар чөлөөтэй юмаа үзнэ. Хүүхэлдэйн кино их гардаг байсан, хүүхэлдэйн кино их үзнэ дээ.

Өөр хүн -

Тэгээл сумын дэлгүүрт ховор байсан.

Нарантуяа -

Ховор

Өөр хүн -

Телевизор бол энд ирлээ дуусчихлаа тэнд ирээд дуусчихлаа тэгээд оросууд их нөгөө нэг буцаж барих гээд юу яадий хуучин эдэлж байсан телевизороо зардаг. Тэгээл орос айлаар явж

Нарантуяа -

Хуучин зурагт авдаг байсан.

Өөр хүн -

Үнэтэй байна гээл авдаг байсан.

Эрдэнэтуяа -

: Аанхаан оросууд манай Сэлэнгэд их байдаг байсан байхаа

Нарантуяа -

Аймаар их байсан.

Өөр хүн -

Оросуудаас л авдаг байсан. Очиол тэр айлд телевиз нь гарч байна өө энэ сайхан гарна гоё гардаг телевиз

Нарантуяа -

Дээхэн үед чинь диван гэдэг чинь байхгүй ш дээ. Тэр оросын юмнуудыг л эд хогшилыг авдаг байсан.

Эрдэнэтуяа -

: Аанхаан

Өөр хүн -

Оросоос л бүх юмаа авдаг байсан.

Нарантуяа -

Тий

Өөр хүн -

Телевизор тэрийг чинь дэлгүүрт зарах юм байхгүй

Эрдэнэтуяа -

: Зарах юм байхгүй.

Өөр хүн -

Байхгүй.

Эрдэнэтуяа -

: Аанхан

Өөр хүн -

Ганц нэг ирээд тэнд ирлээ энд ирлээ

Нарантуяа -

Өвгөөн чи нэг өнгөт телевиз Дарханаас билүү хаанаас билээ өнгөт зурагт оросоос дарханаас авлуу?

Өөр хүн -

Дарханаас авсан

Нарантуяа -

21-н энчийн

Эрдэнэтуяа -

: Тий

Нарантуяа -

Өө тэгэхэд чинь хэдэн он байлаа охин гарцан

Өөр хүн -

1988-н онд

Нарантуяа -

1987-н онд

Өөр хүн -

1988-н онд л авч байсан.

Нарантуяа -

Тийм байна.

Эрдэнэтуяа -

: Аанхаан

Өөр хүн -

Анх удаа

Нарантуяа -

Охин 1987-н онд төрсөн юм чинь

Эрдэнэтуяа -

: Аанхаан

Нарантуяа -

Том 21-н энчийн

Эрдэнэтуяа -

: Тэр өнгөт телевиз бас гоёоо тээ

Нарантуяа -

Гоёоо пээ

Эрдэнэтуяа -

: Барагтай айлд байхгүй тэр

Өөр хүн -

Байхгүй

Нарантуяа -

Арай гайгүйхэн айлд байгаа ш дээ. Нэг мөнгөтэй гайгүйхэн айлд бэнчинтэй айлд

Эрдэнэтуяа -

: Аанхаан бусад нь бол нэг хартайгаа

Нарантуяа -

Нөгөө нэг хартайгаа

Эрдэнэтуяа -

: Байж байна ш дээ.

Нарантуяа -

Одоо бүр сайхан чөлөөтэй болцөөн юм юм байна ш дээ. Дутах юм ерөөсөө байхгүй мөнгө л байвал бүх юмыг авах нь байна ш дээ.

Эрдэнэтуяа -

: Тийм байна л даа.

Нарантуяа -

Мөнгөтэй л хүн амьдрана, мөнгө байвал болоо

Эрдэнэтуяа -

: Таны амьдралд ямар нэг гүнээр нөлөөлсөн үйл явдал бий юу? Гүн шарх үлдээсэн гүн дурсамж үлдээсэн амьдралд өөрчилөлт гаргасан ямар нэгэн үйл явдал

Өөр хүн -

Хүндээр тийм юу яасан юм байхгүй ээ.

Эрдэнэтуяа -

: Таны амьдралд ер бусын ба бусдаас онцгой гэх зүйл бий юу? Хадгалаж явдаг, дурсаж явдаг , нандигнаж явдаг, өвлөж ирсэн ч юмуу өөрийн одоо ямар нэгэн түүхийг агуулж явдаг таны амьдралын ямар нэгэн хэсэгхэн түүхийг агуулсан тийм дурсгалтай эд зүйл байдаг уу?

Өөр хүн -

Тийм нандигнасан тийм м байдаггүй ээ.

Эрдэнэтуяа -

: Түүх агуулсан ?

Нарантуяа -

Байдаггүй юмөө.

Өөр хүн -

Байхгүй

Эрдэнэтуяа -

: За ярилцлага өгсөнд маш их баярлалаа

Нарантуяа -

За баярлалаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.