Tanya


Basic information
Interviewee ID: 990479
Name: Tanya
Parent's name: Bud
Ovog: Songool
Sex: f
Year of Birth: 1937
Ethnicity: Buriad

Additional Information
Education: tusgai dund
Notes on education:
Work: retired
Belief: The natural world
Born in: [None Given] sum, Ulaanbaatar aimag
Lives in: Dulaanhaan sum (or part of UB), Selenge aimag
Mother's profession: didn't work
Father's profession: fitter, driver


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
childhood
education / cultural production
work
authority
privatization


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Эрдэнэтуяа -

Хэдэн онд төрөв, тэгээд хүүхэд байхдаа ер нь ямар байв?

Таня -

За би 1937 оны тэр Улаанбаатарын тэр төв төрх одоо юунд төрсөн. Аа тэгээд ерөөсөө айлын ерөөсөө 2 дахь охин тэгээд 1945-н онд Төв аймгийн Батсүмбэрийн сумын сангийн аж ахуйд 1-р ангид ороод тэгээд нэг 1945, 1946, 1947 онд 2-р анги Батсүмбэрт дүүргээд аа тэгээд 1949-н онд Өмнөговьд манай ах маань одоо зоотехникч байсан учираас 1949-н онд Өмнөговь нүүж 1949-н онд Өмнөговийн одоо 3-р ангийг төгссөн.

Эрдэнэтуяа -

Аанхаан

Таня -

Тэр үед Өмнөговийн сургуулиуд ерөөсөө төвдөө одоо Даланзадгад төвдөө ерөөсөө байшин барилга гэх юм байхгүй их цөөн тооны гэр гэхэд төвөөсөө аягүй хол зайдуу тийм байсан. Аан тэгээд 1951-н онд бол энэ Булганы, Булганд ирсэн манай тэр ах зоотехникчээр, аа тэнд Булганд 4-р ангид сурч байгаад, 4-р ангиа Булганд юу яасан байна төгссөн байна. Аа тэгээд 5-р ангиасаа тэр Төв аймгийн Баянчандманы 72-т тэнд одоо 7-р ангийг төгссөн. Аа тэгээд 7-р ангийг төгсөөд одоо Хөдөө Аж Ахуйн одоо дээр үеийн одоо Сэлэнгэд байхад ХАА-н техниккумд зоох-н ангид суралцаж байгаад тэгээд өвчины учир 3-р курсээс гарсан. Аа манай техниккумд 4-хөн эмэгтэй оюутан бусад нь дан эрэгтэйчүүд байдаг байсан.

Эрдэнэтуяа -

Аанхаан. Тухайн үедээ ер нь хүүхдүүд яг юугаар тоглож байв? Тоглоомын онцлог нь юу байв одооний үеэс

Таня -

Бид нар бол тэр үед чинь тоглоом гэдэг юм чинь одоо хөдөөтэр голын эрэг дээр очиод дугуй чулуу гэр шиг тойруулаад аа тэрүүгээрээ гэр хийгээд, тэр авдар сав шаазангаар гоё гос шаазангуудыг чинь шавар, шавраар одоо авдар сав хийж тэгж одоо хонь малдаа юу хэрэглэж байна цагаан чулуугаар хонь хийгээд том том чулуугаар бол үхэр, адуу , тэмээ тэгж тоглодог байсан. За тэгээд бургас унаж давхина морь болж тэрийг тэгж, хоорондоо уралдаж байна гэж бид нар тоглоно, аа шагай их тоглодог байсан.

Эрдэнэтуяа -

Аанхаан

Таня -

Шагай шүүрнэ, хурдны морь уралдуулна юу яана няслаж

Эрдэнэтуяа -

Аанхаан

Таня -

Тэгэж тоглодог байсан юм даа. Аа тэгээд сургуульд бидний чинь үед чинь одоо сургуульд бол ер нь 1-р ангид одоо би сурч байлаа гэхэд 2-р ангийнхаа одоо нэг ангийн нэг ахмад хүний үгэнд заавал хүндэлж, пионер ингэж ёсолж 2-р ангид пионер гишүүн болдог байсан.

Эрдэнэтуяа -

Аанхаан

Таня -

Заавал тэр пионерийнхоо юугаар заавал ёсолж одоо тэр өөрөөсөө нэг анги л илүү бол тэрийг одоо ёсолж хүндэлж, настай хүний үгийг маш сайн сургамж бидний үед бол манай тэр аав ээжийн эд нар бол янз бүрийн хараал тийм юм байхгүй. Зүгээр л одоо ер нь за тийм юм хийсэн үү яасан зүүгээр л нүдний харцаар бид нар одоо тэгж байдаг байсан даа.

Эрдэнэтуяа -

Аанхаан. Эцэг эхээ хэр хэрэлдэх маргаан гарах ер нь яах вэ гаргалаа гэхэд тохиолдолд ?

Таня -

Тийм одоо тохиолдолд одоо тийм эвгүй хүн амьтан гаднаас айлчин гийчин ирэхийн бол тэр ээж аав гэрт оруулахгүй ш дээ бид нарыг, тэр хүнийг хэзээ яван явтал том хүний ярианд орохгүй би бол хүний урманд орох ч эрх байхгүй, ярих ч эрх байхгүй. Тийм л хүмүүжүүлээр өссөн. бид нар чинь

Эрдэнэтуяа -

Ер нь анх одоо анх ч яахуу ер нь одоо таныг тухайн үеийн хүүхдийн амьдрал тээ, тухайн үед ерөөсөө хүүхэд нас бүгд айлуудын ч юмуу бусад хүүхдүүддээ ялгагдах ч юмуу тийм онцлог байсан уу?

Таня -

Би одоо айлын эрх охин байсан учираас ер нь одоо гэрт хүүхэд байхгүй аль болох олон хүүхэдтэй айлруу их гүйдлэг одоо тоглох гэж одоо өөрөө тийм олон дүү нар гэж байхгүй ганц ахтай би өөрөө тэгж хүмүүжий гээл ер нь л ажилаа хурдан хийгээд дуусвал бушуухан явж хүүхдүүдтэй их тоглодог байсан.

Эрдэнэтуяа -

Анх ер нь яаж сургуульд орж нөгөө тэр үед бас хүүхдээ сургуульд өгөөд, чи сургуульд ороо тэгээл ингэх ч юмуу тийм байдлаар ухуулга ч юмуу тийм юм хэр явж байв.

Таня -

Үгүй ээ тэр үед чинь тийм юм байгаагүй. 1945-н онд чинь яг одоо эх орны дайн, дайн дуусаад байсан тэр шүү дээ тэгээд би сургуульд орж байсан дайны үед бол одоо харандаа марандаа ховор үед чигтээ бол би тийм гачигдалд орж үзээгүй ш дээ. Тэгээд одоо яахав өнөө аавын маань төрсөн дүү тэр үед Мал Аж Ахуй Яамны сайд байсан учир ар гэрийн хангамж гайгүй суралцах бололцоо бүрэн хангаж өгсөн тийм байсан.

Эрдэнэтуяа -

Аан ер нь тухайн үед хүүхдүүдээ сургуульд өгөхөд дургүй талдаа байсан юм шиг байгаа юмаа.

Таня -

Аа тэр өгөхдөө тэр хөдөө тэр юунд тэгэдэг л байсан байх тэгээд тэр үед чинь би Батсүмбэрт сурч байсан болохоор одоо тэгээд юу яаж байсан. Батсүмбэрт бид нар чинь одоо би чинь 5, 6-р анги байсан юмуу даа. Манай гэр чинь Жаргалант сангийн аж ахуйд байсан, аа бид хэд 1-р улиралын амралтаар гэртээ харих гэж явж одоо тэр 13-н одоо тэр хүүхдүүд бөөгнөрч ороод Жаргалантын сангийн аж ахуйд гэртээ харих гэж1-р улиралын амралт шүү дээ 3-хан хоног л амардаг байсан. Тэр амралтаараа бид хэд яваад 13-н хүүхэд чоно, нохой 3-н чонод бүслэгдэж

Эрдэнэтуяа -

Пөөх

Таня -

Бид хэд чинь аймаар тэгээд одоо нөгөө би одоо дөнгөж 5-р ангид байсан юм байна. За одоо ахмад хүүхдүүд маань тамхи татдаг, чоно галаас айдаг гээд юу яана тэгээд хамгийн бага нь болохоор надийг айлгана одоо чамайг чонод өгнө тэгээд л аль болох нөгөө хэдтэйгээ нилээл тэгээд 13-н улсууд маань хүүхдүүд маань явсаар байгаад нэг айлын аргалын утаа үнэртэж, нохой хуцаж тэгээд нэг малчин айлд очиж хоноод тэгээд хөдөө хацараа хөлдөөгөөд ер нь тэр үед чинь сав л хийвэл гэрлүүгээ харих тийм л байдаг тийм л байдаг байсан даа бид нар чинь

Эрдэнэтуяа -

Оюутны байранд?

Таня -

Сурагчын байранд дотуур байр байхгүй юу, тэр үеийн дотуур байр чинь одоо ерөөсөө тэмээний, адууны том том яс энэ тэр тэгээл бантан. Одоо үед чинь нохойд өгдөг шар будааг чинь бид нар иддэг байлаа шүү дээ.

Эрдэнэтуяа -

Ховор л байж гайгүй юу?

Таня -

Ховор ч юу байх вэ ер нь л тэгээд голдуу л одоо юун мах одоо өндөгний мах гэж ярьдаг юм даа. Тэгээд одоо адууны мах энэ тэрийг чинь шар будаатай тийм хоол өгдөг байсан тэр үеийн. Байранд байгаа юм чинь өлсөж байгаа юм чинь байрныхаа хоолыг идэж таараа

Эрдэнэтуяа -

Сурагчын байранд байхад хэр хэцүү байсан? Гэрээ анх хол

Таня -

Сурагчын байранд байхад чинь одоо өлсөнө тэгээд гэрээ санана тэгээд ерөөсөө аягүй хэцүү тэр үед чинь бид нарыг их айлгана

Эрдэнэтуяа -

Юу гэж? Хэн?

Таня -

72 чинь тэр Баянчандмань чинь дээр үед гамингийн хүүр байсан л гэж ярьдаг юм хэн мэдэх вэ. Тэр үед чинь одоо

Эрдэнэтуяа -

Аан за.

Таня -

Харин тий тэндээс одоо өглөө бид нарыг чинь өглөө 7-н цагт босоод бие засах гээд жагсааж байгаад урдуур хойгуур чинь нүцгэн шалдан хүн гүйнэ. Тэгж одоо бид нар чинь айна. Тэгээд тэр үед чинь бас өнөөх сургуулийн чинь ардын сургуулийг чинь явуулах дургүй одоо тэр шарын шашинтай холбоотой лам, янз бүрийн айлгадаг сүрдүүлдэг тиймэрхүү юм хийж л байсан юм билээ. Одоо эмэгтэйчүүдийн байраар чинь хар цагаан эсгий гутал нэг булангаас нөгөө буланруу уралдаал доороос чинь ингээл охидуудыг уйлуулдаг байсан. Тэгээл ангийнхаа багшид хэлээд та нар дэмий балай юм донгос гээд ангийн багшаа авчирч байрандаа хонуулаад тэгээд яасан тэр орой хүүхэд болноны орон дор эрэгтэй хүүхдүүд чинь орондоо орцон, шөнө гэрэл унтарцан чимхэж айлгаж тэгж тэгж л одоо тийм юунд айж, өлсөж, цангаж тэгж байж 5-р ангийг төгссөндөө. Гэр орон ч хол байсан Жаргалантын сангийн аж ахуй тэгээл амралт гэхэд л, октяберийн баярын амралтаар чоно нохойд хөөгдөж явж хамаг юмаа хөлдөөж гэртээ нэг хонов уу үгүй юу эргээд буцаад сургуульдаа явж байгаа юм чинь .Тэгээд гэртээ хоносон ч юм байхгүй

Эрдэнэтуяа -

Аанхаан

Таня -

Тэгээд гэртээ чүү ай тэгээд өлсөдөг болохоор идэх юм их авч явдаг байрандаа.

Эрдэнэтуяа -

Байрлуугаа

Таня -

Тий, байрны маань идэх юм эрэгтэй хүүхдүүд нь хулгай хийгээд иднэ тэр үед. Бараг одоо олдох юм байхгүй дандаа явцан хоорондуур чинь хулгай хийгээд иднэ тиймэрхүү л байсан.

Эрдэнэтуяа -

Аанхаан, тэгэхээр ер нь сургуульд байх үеэ яриач сурагч байхдаа ямар байв, голдуу сургуульд юу сурдаг байв тухайн үеийн сургууль?

Таня -

Мэдээж одоо бага ангид байхдаа тэр үед чинь одоо сонсгол гэж хийдэг л байсан л даа.

Эрдэнэтуяа -

Сурагч байхад уу?

Таня -

Сурагч одоо ахлах ангийн хүүхэд чинь орж ирж бидэнд чинь одоо бодоход тэр ном уншиж өгнө л дөө.

Эрдэнэтуяа -

Аанхаан

Таня -

Одоо дээд талын 4, 5-р ангийн хүүхдүүд одоо тэр нэг ёсондоо багшийн одоо авч бид нарыг юу яадаг байсан тэр үед бид нар муург хулгана болж тоглоно. Тэр үед жаахан хичээл ном одоо ер нь багшийн заасаныг л юу яадаг

Эрдэнэтуяа -

Багшийнхаа заах ер нь

Таня -

Өө одоо багш юу заана тэрийг л яв тав тэгж л юу яадаг байсан. 4, 5-р ангиас орос хэл гэдэг юмыг үзэж эхэлсэн.

Эрдэнэтуяа -

Аанхаан, багш шавийн харилцаа хэр байдаг байсан?

Таня -

Багш нарын харилцаа гайгүй ш дээ. Тэгэхдээ ер нь чанга хатуу ер нь биднуудыг ер нь их зан ерөөсөө нэг багшийн гараад ороод ирэх хооронд ангид чимээ шуугиан гэж байхгүй. Ангийн дарга их хатуу чанга байдаг байсан.

Эрдэнэтуяа -

За үгэнд нь орно?

Таня -

Орно, ерөөсөө нэг ч хүүхэд босч ширээ тойрч янз бүрийн тийм хөдөлгөөн гаргадаггүй.

Эрдэнэтуяа -

Тэгэхээр ер нь тухайн үеийн хүүхдүүдийн ухамсар юутай холбоотой тэр тийм одоо хөдлөхгүй тээ шуугихгүй, ангийн даргын үгэнд орж байна одоо тэгэхэд ямар байгаа билээ. Ангийн даргын үг юу билээ, юун ангийн даргын үг

Таня -

Тэр үеийн хүүхдүүдийн хүмүүжил одоо тэр эх эцгийн харицаа ер нь хүүхдүүдтэйгээ хараал ерөөл хэлэхгүй ер нь одоо хүүхдүийн сургаж хүмүүжүүлэх тэр үеийн багш нар ч гэсэн тэр хүүхдийн оюун ухаанд юм хийж өгөхийг бодно. Илүү дутуу юм ярихгүй тийм л байсан учир хүүхэд болгон хүний ахмад настан хүнийг л одоо их хүндэтгэж, хүний үгнээс гардаггүй тийм хүмүүжилтэй байсан учир тэр ангийн дарга тэр хүүхдүүдийг барьдаг байсан юм байгаа биз.

Эрдэнэтуяа -

Аанхаан

Таня -

Тий

Эрдэнэтуяа -

Сурагчын байранд байханд голдуу юу хийх вэ та нар одоо хичээлдээ явлаа ирлээ, чөлөөт цагаа өнгөрөөх ч юмуу ямар нэгэн юм байх уу?

Таня -

Байлгүй яахав нд нар өглөө чинь 7-д 6-д босно 7-д цайгаа ууна тэгээд 4, 5-н цагийн хичээл хийнэ бусад нь байрандаа хийнэ. Аа тэр намар дулаан улиралд одоо тэр үед бид нар сургууль чинь янз бүрийн жимс, юм түүлгэнэ тэр байрны хүүхдүүдийг тэгээд одоо намар нь одоо яахав дээ байрандаа байгаа нь хичээлээ хийнэ, голдуу гадгашаа гарахгүй хичээл л их хийнэ. За тэгээд байрны хэдэн хүүхдүүд концерт тоглож байна гээд пижгэнэнэ тэгээл дуулдаг, бүжиглэдэг тийм л юутай байсан юм даа.

Эрдэнэтуяа -

Тэгээд ер нь одоо юуны яг ингээд гэртээ байдаг ч юмуу тээ эсвэл сурагчын байранд байдаг хүүхдүүдийн хооронд одоо нөгөө өөр одоо юу гэх юм ямар ялгаа ажиглагдах вэ?

Таня -

Тийм юм байхгүй харин яах вэ гэхлээр зэрэг тэр үед чинь эрэгтэйчүүд нь охидуудаа айлгаж дэглээл, дэглэхгүй. Орой шөнө л айлгадаг тийм л юу одоо гамингийн хүр нь дээр айлгадаг л байсан байгаа тэгээд одоо багш мэдээд тэгээд тэрнээс хойш тэр хүүхдүүд тэгж айлгах янз бүрийн юм байхгүй.с

Эрдэнэтуяа -

Багшийг чинь чимхсэн үү?

Таня -

Багшийг чимхэхгүй, багшийг чимхэнгүүт чийдэн асаах гээд орон доогуур нэг нэг хүүхдүүд байгаа тэгж тэднүүдийг барьж авч тэгээд одоо тэр үед бас тийм дээр үед чинь бүр 1920-н хэдэн онд сурч байгаа хүүхдүүдийг болуул одоо ер нь лам нар одоо айлгаж одоо тийм сүнс тийм чөтгөр, буга гэж одоо тэгж ардын сургуульд суралцуулахгүй талаар юу яадаг байсан байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Аан бас ламын юу гээд

Таня -

Тий тийм л юу байсан. Тэр манай тэр дотуур байрны чинь доор бүр хүн үсэрч явахаар хар цагаан эсгий гутал уралдана л гэж байхгүй ш дээ. Тэр чинь одоо юугаар л гүйдэл гүйж байгаа биш дээ. Одоо хүний гутлаар, юугаар ч юм тэрнээс гадна аа тэгээд хүжийн галыг чинь доороос нь хүж асаагаад ингээд айлгах жишээтэй. Тэгж л одоо үнэхээр одоо тийм сүнс байсан юм байна тэгж айлгадаг тэгж л биетээр үзүүлэх гэж тэгж л байдаг байсан юм байлгүй.

Эрдэнэтуяа -

Та нарын үед шашин төр 2 ямар хагралдаантай байсан, хүүхэд байхад ямар байсан одоо бүр том ангид ороход чинь ер нь яаж өөрчлөгдөж

Таня -

Шашин гэдэг чинь ерөсөө тэр үед чинь одоо ер нь манайхан чинь шашин шүтдэж мэдэхгүй дандаа өнөөх намын гишүүд болоод одоо ч гэсэн шашин гэдгийг юу яахгүй л байгаад байгаа одоо хүртэл сайн мэдэхгүй.

Эрдэнэтуяа -

Шашин шүтдэггүй юу?

Таня -

Шашин шүтдэггүй ш дээ.

Эрдэнэтуяа -

Тэ буриад уу?

Таня -

Буриад

Эрдэнэтуяа -

Буриадууд ер нь шашин шүтлэг багатай юмаа.

Таня -

Тий багатай манай ах чинь эрдэмтэн хүн тэгээд ер нь, ер нь тэгээд шашин шүтэхгүйдээ. Сая би чинь өвгөнийг юу яасанаас хойш л аргагүй эрхэнд бурхан багшийг юу яагаал сууж байна.

Эрдэнэтуяа -

Маанийн ерөөл

Таня -

Маанийн ерөөл яахав дээ дээжээ өргөөл. Тэгээд тэр юун үед манай аав чинь мэдэхгүй манай ээж бурхан тахил шүтээн ерөөсөө байдаггүй, мэддэггүй.

Эрдэнэтуяа -

Буриадууд яагаад тийм байдаг юм, юу шүтдэг юм ер нь тэгээд уул ус уу?

Таня -

Одоо хангай дэлхий, уул усаа тэгээд сургамж манай тэр өвөөгийн маань ах эрдэмтэн хүн байсан. Хүнийг их сургадаг их тийм зарчимч одоо ерөөсөө за миний дүү 100-н төгрөгтэй явсанаас 100-н найзтай яв. Баян хүнийг битий бялдуучил, ядуу хүнд тус боло, өвдсөн зовсон хүнийг сайн хооллож бай дандаа тэгж зааж сургаж бай. Тэрний одоо үлгэр жишээгээр одоо болтол 70 гарчихаад ер нь тэрийгээ баримтлаал явж байна даа.

Эрдэнэтуяа -

Хүүхэд байхад одоо кино театрт ч юмуу тээ тийм юм ер нь байв уу?

Таня -

Аа тэр хөдөө чинь бид одоо хөдөө байсан юм чинь. Улаанбулан гээд байсан

Эрдэнэтуяа -

Аанхаан.

Таня -

Тэр үед чинь бас одоо энэ Төв аймгийн Батсүмбэрт анх мал аж ахуйн техниккум тэнд байсан. Аа тэр үед чинь олон нийт гэж одоо задгай цагаан гэж тэр мандлинаар бүжиг явдаг байсан.

Эрдэнэтуяа -

Аанхаан

Таня -

Цагаан гахай малгай өмсөж, ургт урт үстэй хүүхнүүд тэрийг л харж их суудаг тэр концерт ирдэг л байсан л даа. Би чинь хөдөө 7-р анги төгссөн болохоор

Эрдэнэтуяа -

Үзэх юм байх уу ер нь? Хүүхдүүдэд зориулсан кино байх уу энэ тэндээс ирээд үзүүлж харуулах уу?

Таня -

Байхгүй байхгүй тийм юм ерөөсөө байхгүй.

Эрдэнэтуяа -

Ерөөсөө үзэж байгаагүй

Таня -

Кино гэж бараг мэдэхгүй. Хагас бүтэн сайн өдөр болдог тэр улаан буланд болдог тэр олон нийт гэдэг юмыг чинь одооний бол бүжиг л юм даа. Тэрийг л харна аа тэгээд ком оюутануудын концерт тэрийг харж тэр үед чинь кино гэж ер нь мэдэхгүй.

Эрдэнэтуяа -

Анх ер нь нөгөө нэг юу гарч ирсэн ш дээ зурагт тээ хөргөгч энэтэй ер нь анх яаж танилцсан бэ? Анх ингэж тааралдсан танилцсан тийм сонирхолтой юм байна уу?

Таня -

Одоо энэ чинь бараг юу чинь аль хэдэн оноос яасан юм дээ аль 1980-н хэдэн оноос, хөргөгч бол аль дээр үеэс л гарсан. Зурагт бол манайхыг Дулаанханд байхад л зурагт одоо тэр яадаг байсан. Тэгээд өөрсдөө зурагттай болоод, зурагтаар чинь их сонсож мэддэг л болж байгаа аа тэгэхдээ шугамынн радио гэж байдаг байсан дээр үед чинь, дээр үед чинь одоо улс төрийн байдал тэгээл одоо өнөөх л дуу бас радиогоор л сонсдог байсан даа.

Эрдэнэтуяа -

Тэр одоо юу гэх юм дээ сурагч байхад ч юмуу тээ хамгийн тийм таньд ингээд сэтгэлд үлдсэн сайн гэж боддог тийм багш байна уу?

Таня -

Манай анхны 1-р ангийн багш Мянганбуу гэж багш тэр багш л, би чинь одоо 1, 2-р анги нэг багшийн гараар олон жил яваагүй. Олон олон газар сургуульд явсан болохоор

Эрдэнэтуяа -

Аанхаан

Таня -

Тий тийм онцлоод байх юу яах, 1-р ангийнхаа багшид л аягүй сайн даа.

Эрдэнэтуяа -

Аав ээжийнхээ тухай яриач та?

Таня -

Манай аав ээж чинь одоо яахав манай аав надийг чиньБамсүмбэрт байхад тэгэхэд чинь манай аав дунд сургуульд ороход манай аав чинь юу хийдэг одоо тэр мотороор дизель мотор цахилгаан асаадаг байсан. Манай ээж ч яахав гэрт ажилгүй. Манай тэр аавын маань миний төрсөн ах маань тэр зоотехникч тийм хүн ах маань зоотехникч учираас хаа яв гэсэн газар нь бид нар ингээд явдий, олон аймаг тэр үед

Эрдэнэтуяа -

Өөрийнхөө ахын уу?

Таня -

Аанхаан өөрийнхөө ахын

Эрдэнэтуяа -

Та 2 х эдэн насны зөрөөтэй вэ?

Таня -

13 ах байхгүй юу миний ах.

Эрдэнэтуяа -

Дунд нь хүүхэд байхгүй юу?

Таня -

Байхгүй ерөөсөө бид 2 2-лахнаа гарсан л тэр юмуу. Будын Дашдорж, Будын Таньяа гэж

Эрдэнэтуяа -

Аанхаан тухайн үед тэгэхдээ хүмүүс ер нь олон хүүхэдтэй байсан юм шиг байгаа юм.

Таня -

Харин тий өөрөө ямар сайндаа ор ганцаараа байдаг болохоор хүүхэдтэй байвал гэртээ ерөөсөө хоол идэхгүй, олон хүүхэдтэй айлруу орж айлын хоол бантан байсан ч ямар ч заваан хоол байсан хамаагүй хоол байсан аягүй гоё амттай. Айлд очиж хоол иддэг одоо чихэрээр өсцөн

Эрдэнэтуяа -

Аанхаан

Таня -

Тэгээд ерөөсөө 30-ын чихрэн дотор өсч өндийсөн байхгүй юу ерөөсөө тий өсч өэдийсөэ байхгүй юу

Эрдэнэтуяа -

Тэр хүн ам гэсэнээс хүн амын өсөлттэй холбоотой улс ер нь нилээн олон бодлого явдуулж байсан юм шиг байгаа юмаа. Нэг нь бас гэр бүлтэй холбоотой одоо хүн амын өсөлттэй холбоотой нөгөө хүүхдүүдэд 4-с дээш хүүхэдтэй, хүүхэд төрүүлсэн бол мөнгө төгрөг өгөх ч юмуу тээ

Таня -

Тий

Эрдэнэтуяа -

Одоо нөгөө эрүүл мэндийн талаас нь ч харах юмуу ер нь хүн амын өсөлтөнд нилээн анхаарсан юм шиг байгаа юмаа тээ.

Таня -

Тий

Эрдэнэтуяа -

Улаан тариа гэж нэг

Таня -

Тий дээр үед чинь ер нь тэр улаан тариа чинь одоо тэр шамбарам, яр шамбарам гэж тэрэнд л хийдэг байсан юм шиг байгаа юм. Ядаргаанд сайн байдаг гэсэн тэр улаан тариа би ёстой мэдэхгүй надаас өмнөх тийм

Эрдэнэтуяа -

Тэр та хэдэн хүүхэдтэй билээ?

Таня -

Манайх чинь одоо 6-н хүүхэдтэй

Эрдэнэтуяа -

Нийтдээ хэдэн хүүхэд төрүүлсэн бэ?

Таня -

6

Эрдэнэтуяа -

Бүгдээрээ байгаа юу? 6-н хүүхэд төрүүлээд та мөнгө авсан уу?

Таня -

Авсан авсан 4-н хүүхэд 5-н хүүхэд бидний үед чинь 500, 5-дахь хүүхдэд 750-н төгрөг авдаг байсан.

Эрдэнэтуяа -

Өндөр байна тээ?

Таня -

Тий өндөр одоо тэр юуны чинь аягүй өндөр алдарт эхийн 2-р одонтой. Тэр үед чинь 1-р одон 200 2-р одон 100-н төгрөгтэй ирдэг байсан. 1970-н хэдэн онд авч байсан.

Эрдэнэтуяа -

Та хэддүгээр анги төгссөн бэ?

Таня -

Би 7-оо төгсөөл ерөөсөө техниккум яваад

Эрдэнэтуяа -

Юуны мэргэжилтэй болсон?

Таня -

Уг нь Хөдөө Аж Ахуйн зоотехникч байх ёстой байсан тэгээд юу яаж чадаагүй л дээ гүйцэд хүргэж чадаагүй л дээ.

Эрдэнэтуяа -

Аанхаан тэгээд нөгөө та багш билүү?

Таня -

Тий номын санч хийж байсан. Би 16-н жил нь цэцэрлэгийн хүмүүжүүлэгч багш олон жил хийсэн

Эрдэнэтуяа -

Аанхаан нөгөө 7 төгсөөд үү?

Таня -

7 төгсөөд юу яагаад тий 20-н жил одоо ер нь цэцэрлэгийн хүмүүжүүлэгч багш хийсэндээ

Эрдэнэтуяа -

Хүмүүжүүлэгч багш гэж цэцэрлэгийн багш гэсэн үгүү ер нь бол ?

Таня -

Тий цэцэрлэгийн багш тэгэхдээ би бага ангид юу яадаг байсан.

Эрдэнэтуяа -

Та хэдэн онд Дулаанхаанд ирсэн?

Таня -

Дулаанхаанд чинь 1976-н онд ирсэн

Эрдэнэтуяа -

Аанхаан

Таня -

1976-н онд Зүүнбүрэнгээс ирсэн. Дулаанхааны сургууль одоо тийм сайхан шинэ сургууль байгаагүй их дээр үеийн одоо тиым сургууль байдаг байсан. Номын сан байхгүй

Эрдэнэтуяа -

Аанхаан

Таня -

Тэгээд надийг одоо тэр юу яа манай тэр Сүрэнжав захирал 250-н төгрөгний цэвэрлэгчийн цалингаар цалинжиж байж би нэг жил номын санч хийжийж тэгээд сургууль маань номын фонд өсөөд тэгээд 1977- оноос жинхэнэ номын санч гээд цалин мөнгө өссөн л дөө 350-н төгрөг болсон.

Эрдэнэтуяа -

Анх яагаад номын санг байгуулж байв тэр талаараа дурсаач, яаж яаж хөөцөлдөж номын сан бий болсон, дурэм журам гаргасан уу та яаж хөөцөлдөв тээ.

Таня -

Одоо тэр сургуулийн захиргаа одоо тэр номын сан дээр их анхаардаг байсан тэр үед чинь хүүхдүүдийг чинь ном цуглуулах хөдөлгөөн их өрнөсөн. Аан тэгээд хүүхдүүд тэгээд нэг ч номтой 2 ч номтой тэр үед чинь ном цуглуулаад би одоо өөрийнхөө хэдэн ном тэгээд ер нь хөдөлгөөнжих, ном цуглуулах хөдөлгөөнөөсөө яаж л номтой болж тэгээд овоо ном маань овоо өссөн учир тэгээд цаашаа захирал маань номын сантай болгож тэгээд төсөв мөнгөөрөө жил болгон ном авдаг.

Эрдэнэтуяа -

Аанхаан

Таня -

Одоо тэгээд одоо манай тэр сургууль чинь хичнээн лав л би 14 жил сургуульд номын санч хийгээд гарахад чинь жил болгон л тооллог ордог. Сурах бичиг одоо өөрсдөө зарна одоо ерөөсөө сургуульд чинь 2000 төгрөгний номын санд тийм төсөв номын сантай тэгээд 2000 төгрөгөөрөө өчнөөн ном тэр үед чинь орос ном их байдаг байсан. Англи оросын тийм толиуд их байдаг байсан. Орос ном нилээн байдаг байсан шүү манай сургуульд чинь тэгээд сүүлдээ сурах бичиг авч байсан. Сурах бичиг голдуу их уран зохиолын ном бол зууны 30% нь, зууны 50% нь сурах бичиг түүх, нийгэм тал бол яахав дээ нэг 20% нь тийм л байсан даа. Тэгээл тэрийгээ өөрөө катлогжуулах номын сантай бол, залуу номын санч дугуйлан аа тэр нөгөө. Тэгээд залуу номын санч дугуйлан байгуулаад 7 хоног болгон хүүхдүүдээ одоо графикаар одоо хүүхдүүдийг үдээш өмнө бага анги үдээш хойш дунд анги тэгж уншдаг байсан. Аа тэгээд багш нарынхаа тэр мэдлэг юунд нь яаж тэр картаар номын сангаасаа багш нараа номоор хангадаг тийм байан .

Эрдэнэтуяа -

Тэр тухайн үед одоо номын санд орос ном их байсан байх манайх чинь оростой харилцаатай байсан тээ

Таня -

Тий, орос номыг бараг хэрэглэж уншдаггүй одоо шив шинээрээ тийм орос номууд байдаг байсан. Тэгээд Дулаанхаанд чинь мэргэжилтэн байдаг байсан чинь, тэр мэргэжилтэнгүүддээ карт нээгээд

Эрдэнэтуяа -

Аанхаан

Таня -

Тэгэхдээ би өөрөө мэргэжилтэнгүүддээ орос номоо уншуулдаг байсан. Ер нь тэгээд анхны номын санч би орос номыг би Дулаанхааны цөөн тооны хэдэн мэргэжилтэнгүүдэд ууншуулж байсан даа.

Эрдэнэтуяа -

Аанхаан

Таня -

Тэрнээс тэр муу орос номыг хүн тоодогчгүй багш ч авж уншдаггүй тийм л байсан.

Эрдэнэтуяа -

Хэл мэддэггүй

Таня -

Тий мэддэггүй л байсан байх даа. Мэдэх нь мэдээл мэдэхгүй нь мэддэггүй л байсан

Эрдэнэтуяа -

Тэр тухайн үед одоо нөгөө одоо жаахан орос хэл гэж байсан байх ер нь гадаад хэлүүдийг айхтар тийм өргөн дэлгэрүүлдэггүй. Шахдаг байсан уу?

Таня -

Шахдаг байсан тэр үеийн түүхэнд

Эрдэнэтуяа -

Тусгаарладаг байсан байх

Таня -

Тусгаарладаг тий бидний үед одоо дээр үед чинь бидий үед чинь одоо 5-р ангиас чинь орос хэл үздэг байсан.

Эрдэнэтуяа -

Аанхаан

Таня -

Одоо бол англи ямар байсан хэл сурч байсан бидний үед ер нь бидний үед чинь

Эрдэнэтуяа -

Таныг анх ирэхэд одоо 72-т нүүж ирсэн Дулаанхааны тэнд ямар байсан юм ер нь? Нутгаас чинь ямар байв

Таня -

Дулаанхаан чинь их гоё ш дээ. Одоо мод дамжуулах бааз гэж одоо уртын туушин мод ирдэг байсан. Одоо хөл хөдөлгөөн ихтэй тий ажилчин ихтэй, хаана л үйлдвэрийн одоо тэр мод юуны чинь уртын тэр гууалин чинь ерөөсөө тасралтгүй ирдэг. Хүн ам ихтэй их сайхан газар байсан. Рашаан устай, байгаль нь сайхан Ерөө гол урсана тэнд чинь жимс тэгээл бид нар чинь тэгээл сургуулийн чинь амралтаар явж бид нар чинь жимс их түүдэг байсан. Тэр үед бид нар чинь одоо малын тэжээл бэлдэх гэж одоо бид нар чинь одоо өвсийг чинь хадаал сүлжээл янз бүр тийм багш одоо даршс бэлддэг байсан. Аа тэр үед сургууль маань одоо туршлагын талбайтай тэр талбайдаа үргэлж жил болгон одоо тэр туршлагын талбайдаа дандаа хүүхэдтэй ажилдаг байсан л даа. Тэр мод дамжуулах баазын одоо тэр том ногоон дээр ч хүртэл бид нар ажилдаг байсан. Багш нар хүүхдүүдтэйгээ ажилдаг байсан ажилчид нд нар ажилдаг байсан.

Эрдэнэтуяа -

Ер нь голдуу ямар ямар байгууламжууд байсан?

Таня -

Аа тэр үед чинь мод дамжуулах бааз гэж байна, ахуйн үйлчилгээ гэж байсан аан яашиль байсан одоо тэгээд тэр юу мехчэх гэж байсан

Эрдэнэтуяа -

Аанхаан

Таня -

Тэр үеч чинь аа тэгээд юуны захиргаа тийм л одоо цэцэрлэг сургууль тийм л юунуудтай байсан даа.

Эрдэнэтуяа -

Одоо тэр одоо юунаас ч гэх юмуу даа соёлын довтолгоон, соёлын довтолгооны талаар яриач?

Таня -

Тэр үед чинь соёлын довтолгоон 1970-н хэдэн онд чинь одоо соёлын довтолгоон их явнаа. Аа тэр чинь номын санч хүн чинь одоо ном юутай болохоор аль тэр юунд чинь алиар их явна.

Эрдэнэтуяа -

Аанхаан.

Таня -

Аа тэгээд айлд ороод цагаан хэрэглэл хэдтэй вэ, заавал 3-н ээлжтэй 3-н ээлжийн цагаан хэрэглэлийг нь үзнэ. За цахилгаан индүүтэй юу?, хүний тоогоор гар нүүрийн алчууртай юу?

Эрдэнэтуяа -

Аанхаан

Таня -

Гар нүүрийн саван шүдний оо, сойз

Эрдэнэтуяа -

Аанхаан

Таня -

За тэгээд тэр чинь одоо номын санд хэдэн номтой вэ?

Эрдэнэтуяа -

Аанхаан

Таня -

Радиотой юу?, зурагтай юу?

Эрдэнэтуяа -

Аанхаан

Таня -

Одоо тэгж одоо тэр болгоныг нэг бүрчлэн үздэг байсан даа айл болгоныг

Эрдэнэтуяа -

Аанхаан

Таня -

Аа тэгээд 7 хоног болгон одоо тэр юуг чинь өнөөх бас усанд оруулдаг байсан одоо тэр өөр юм юунуудыг чинь халуун усанд оччихсон одоо тэр багийн хичнээн хүн усанд орлоо гэж одоо тэрийг хүртэл бүртгэж юу яадаг байсан.

Эрдэнэтуяа -

Аанхаан

Таня -

Аа би чинь голдуу ерөөсөө худалдаа үйлчилгээний ангийн номыг тооллогонд их явдаг байсан. Заавал одоо намайг соёлын бараа өгч байдаг номоо одоо өөрөө одоо номын санчийн номыг их тоолдог тийм байсан даа.

Эрдэнэтуяа -

Аанхаан тэгээд тэр усанд ороход бүртгэж байсан гэж байна одоо усанд ороогүй хүмүүсд хариуцлага тооцох уу?

Таня -

Одоо тэр үед захиргааны хариуцлага тооцдог юмуу үгүй юу одоо хичнээн хүн за одоо танай тэр хариуцсан юунаас чинь хичнээн хүн усанд ороод тэрийгээ л одоо мэдүүлдэг л байлаа л даа.

Эрдэнэтуяа -

Аанхаан тэгэхээр тэр айлуудаар юм шалгаж явж байна гэжийн өшөө ер нь нарийн ямар ямар шаарлага тавьдаг байсан вэ? Шаардлага биелүүлээгүй хүнийг яадаг байсан бэ?

Таня -

Өө тэгээд нэг ингэж дараа шалгахад та нар одоо 3-н ээлжийн даавуутай бол хүн болгон одоо гар нүүрний алчууртай бол заавал одоо сургуулиас нэг хүн одоо эмнэлэгээс 2, 3-н хүн явдаг байсан. Тэгээд одоо заримд нь тэгээд бас тэр үед чинь цалин багатай юун улсууд чинь ганцхан ээлжийн юутай гар нүүрний алчууртай. Шаардлага юу яагаад тэгээд 2-оор юу яагаад бас яахав вэ 2 юмыг нь биелүүлсэн болоод байдаг л байсан.

Эрдэнэтуяа -

Тэр гахай махай өгөх үү? Биелүүлээгүй айлд

Таня -

Өө тэр үед ерөөсөө юу яана тэр соёлын довтолгоонд гахай ч өгнө одоо өглөө чинь одоо сонсоход 1 дэхь өдөр сонсголтой

Эрдэнэтуяа -

Аанхаан

Таня -

Аан 5 дахь өдөр лекцтэй, 3 дахь өдөр үйлдвэрчний дугуйлан одоо үйлдвэр хүмүүжлийн ажил аа хэрвээ тэрийг 10-н минутаар таслаал ингээд байх юм бол хар тасалсан юу чинь тэр минут нь явсаар байгаад аа тэгвэл одоо юунаас нь цалин мөнгөөс хүртэл хасдаг байсан.

Эрдэнэтуяа -

За цалингаас

Таня -

Ерөөсөө тэр ажилчины цалинтай л тооцно. Тэр одоо 5, 5-н минутын ажил 10, 10-н минутаар тасалсан ажил чинь ёстой жилийн эцэст одоо хичнээн юу болдий тэр сарыг хөөгөөд тэгээл яах юм бол бидний үед ажил таслана гэж байхгүй. Ер нь 10 минут 15-н минутын өмнө сургууль дээрээ очсон байдаг байсан.

Эрдэнэтуяа -

Аанхаан. Хүмүүс ер нь хэр хүлээж авдаг байсан?

Таня -

Үгүй ээ яахав ээ тэр үед чинь улсууд чинь гайгүй байсан юм байна өө.

Эрдэнэтуяа -

Аанхаан

Таня -

Тэгээд тэр үед чинь одоо ингээд бүх албан газрууд чинь юу яадаг байсан. Одоо нөгөө урлаг

Эрдэнэтуяа -

Аанхаан

Таня -

Концерт явагдана одоо тэр концерт нь юутай одоо худалдаа бэлтгэлийн анги одоо сургууль цэцэрлэг чинь нэг систем юм чинь за одоо тэр юугаар чинь одоо байр эзэлдэг байсан даа. Манай сургууль голдуу 1-р байрыг авдаг байсан.

Эрдэнэтуяа -

Аанхаан ер нь тухайн үеийн сургуулийн хамт олон сайн байсан байх

Таня -

Ер нь сайн байсан тэр үед сургуулийн хамт олон сайн ер нь юм л болвол багш нарын баярыг их сайхан тэмдэглэнэ. Баярт үйл явдалыг их сайхан тэмдэглэнэ тэр үеийн сургуулийн сурагчдын одоо ухамсарт бас тэр ч бас дэг арай л өөр байсан л даа. Ер нь нэг багшийн шавь нар багш л одоо тэр коридорт зогсож байхад хүүхдүүд шуугиаж янз бүрийн тийм юм байхгүй. Багшаасаа их айдаг эмээдэг

Эрдэнэтуяа -

Аанхаан

Таня -

Тийм л байсан үе

Эрдэнэтуяа -

Хамт олныхоо тухай яриач ямар хамт олон байв, тухайн үеийн хамт олон гэж ямар байсан юм тээ.

Таня -

Тий бид нар чинь одоо хамт олон бол ерөөсөө өдөр өнжөөх гээд нэг юу яадаг өдөр тэр хүүхдүүдэд амьжиргаа тааруу одоо тэгээд юутай сурлага тааруу тийм хүүхдүүдэд юу яаж өдөр өнжүүлэх бүлэг одоо өдөрт нь одоо тэр гуанзанд хооллуулдаг өдөрт нэг удаа, бага ангийн голдуу л бага ангийн хүүхдүүд

Эрдэнэтуяа -

Хичээл номоо хийгээд үү

Таня -

тий өглөө сургууль дээрээ ирээд хичээл номоо хийгээд давтаад цай гуанзанд орж цайгаа уучихаад хичээлдээ ордог. Тийм юутай байсан манай хамт олон бол ерөөсөө нийтэч хамт ч ер нь юмыг зохион байгуулах талдаа маш сайн олон ч захиралын нүүрийг үзсэн. Тэгэхдээ манай хамт олон бол ер нь их ажилч хичээнгүй тийм улсууд л даа. Юмыг зохион байгуулах талдаа ерөөсөө маш сайн

Эрдэнэтуяа -

Тэр 1 дэхь өдөр юу 3 дахь өдөр юу юу ч болж байсан гэж байсан ш дээ.

Таня -

Тий тэр дугуйлангууд

Эрдэнэтуяа -

Өдөр болгон л нэг юм болдог байсан юм шиг байгаа юм тэр талаараа дэлгэрүүлж яриач

Таня -

Тий тэр чинь юу л даа одоо намын дугуйлан гэж явдаг байсан, эвлэлийн дугуйлан

Эрдэнэтуяа -

За

Таня -

Аан юуны үйлдвэрчний эвлэлийн дугуйлан

Эрдэнэтуяа -

Аанхаан

Таня -

Тий аа тэгээд тэр юун дотор чинь секцүүд одоо бас юу яадаг байлаа сургууль дээр чинь янз бүрийн бүлгэм секцүүд юу яана би чинь өөрөө номын санчтай юу яадаг болохоор хүүхдүүд нэг 11-н хүүхэдтэй тэгээд одоо залуудуу номын санч гэсэн тэр хүүхдүүд маань одоо багш сурагчдын эвлэлд, тэр хүүхдүүдтэй одоо ном уншихаднь одоо тэр номын санчийн юунд нэг ёсондоо туршлага болох юмдаа тэр хүүхдүүдийн. Хэвлэл захиалага одоо өөрөө номын санч бүх сургуулийн багш ажилчдын хэвлэлийг захиалдаг байсан. Тэр товчоо гаргаад холбоод өгчихдөг бүх хэвлэлүүдийг захиалуулдаг тийм байсан.

Эрдэнэтуяа -

Аанхаан тэр номын сан гэснээс тухайн үед л нөгөө нэг 5-н ном уншсан хүнд Нацагдоржийн тэмдэг ч гэлүү

Таня -

Манайд одоо сургууль дээр байдаг л даа Номын сайн нөхөр болзол

Эрдэнэтуяа -

Өө тий номын сайн нөхөр аанхаан

Таня -

Тий Нацагдоржийн тий миний байх үед нилээн олон хүүхэд номын сайн нөхөр болсон л доо. Охин мааньд ч үнэмлэх нь байж байдаг.

Эрдэнэтуяа -

Аанхаан тухайн үед ямар болзол тавьдаг уу хүүхдүүд хэр хамрагдах вэ?

Таня -

Өө тий тэр уралдаан юу яахлээр чинь хүүхэд болгон нэг хүүхэд чинь ном одоо ерөөсөө ер нь бие биенээсээ илүү ном унших ганц ном уншуулахдаа биш тэр номын утга санаа ойлгуулж одоо тэр номонд ооо тэр номын санч хүн чинь одоо авсан тэр номынхоо үйл явдалыг өөрөө мэдэж байж хүүхэдтэй яриж хэлж өгнө шүү дээ.

Эрдэнэтуяа -

Аанхаан

Таня -

Тэгээд тэр хүүхдүүд чинь гол санааг нь юу яана уншуулаад, уншсан номын тоог бичнэ нол санааг нь бичнэ тэгжийж

Эрдэнэтуяа -

Тэмдэглэл хөтлөнө

Таня -

Тэмдэглэл хөтөлж нэг хүүхэд дээр л гэхэд нилээн их тэмдэглэл хөтлөнө шүү дээ.

Эрдэнэтуяа -

Аанхаан

Таня -

Зөвхөн картандаа бичээд зогсохгүй картандаа бичнэ, бичээд анги ангиараа одоо 1-р анги гэхэд л 20-н хэдэн хүүхэд байхад 20-н хэдэн хүүхдэд байхад чинь 20-н хэдэн хүүхдэд чинь хүүхэд болгонд нэг нэ дэвтэр гаргана.

Эрдэнэтуяа -

Аанхаан

Таня -

Тэрэн дээр тэдэн ном уншсан 7 хоногийн ном, үйл явдалыг нь ойлгосон уу? Тэрийг нь бас өөрөө дүгнэж цэгнэж юу яадаг байсан.

Эрдэнэтуяа -

Тэгээд тэр ер нь хүүхдэд бас илүү тийм бас нэг урам зориг ч юмуу даа юу гэх юм

Таня -

Аа тэгээд одоо номтой нөхөрлөх чинь номтой нөхөрлөвөл сайны, сарны ерөөл гэж байдаг. Тэгээд номын санч чинь сур сур бас дахин сур гэсэн Лениний Ном бол ертөнцийг харах цонх мөн гэсэн одоо тийм лооз угаасаа номын сан тийм лоозонтой байсан. Гэхдээ тэр ном уншсанаар муу хүүхэд чинь сурлага нь маш их оюун ухаан нь хүртэл тэлэх тийм тал дээр юу яадаг ийм л байна лээ.

Эрдэнэтуяа -

Тэр тухайн үеийн хүмүүсийн ажилд хандах хандлага ер нь ямар байв? Ер нь миний бодлоор тийм хариуцлагатай бас тээ ухамсартай арай бас өөр байсан болов уу.

Таня -

Тэр үед чинь ерөөсөө хүн болгон өөрт л ноогдсон ажлыг л ер нь үр бүтээлтэй л өнгөрөөнө.

Эрдэнэтуяа -

Аанхаан

Таня -

Өө зүгээр 8-н цаг суучихаад явахгүй. Хэрвээ одоо хийх л юмаа хийгээл тэр яг 5-д л тарах бол яг 5-даа эсвэл 5 өнгөрөөгөөд явна. Тэгээд урд хойно нь яг цайны цаг боллоо гэхэд л ерөөсөө заавал 10-н минутын өмнө л ирж тэгээд одоо цаг бүртгэж, бүртгүүлж ер нь ажилч хичээнгүй ер нь л ийм л одоо ер нь тасалж яахгүй тийм одоо ухамсартай байсан юм байна л даа.

Эрдэнэтуяа -

Аанхаан

Таня -

Тий

Эрдэнэтуяа -

Тэр ухамсар бас юунаас болж хүмүүс сууж байв тэр юутай холбоотой тэр үеийн хүмүүсүүдийн одоо тийм ухамсар ер нь бага байна уу ямар байна одоотой харьцуулахад ямар байна тэр үеийн ухамсар юутай холбоотой байсан юм бол?

Таня -

Тэр үед чинь ерөөсөө анхнаасаа эх эцгийн зааж хүмүүжүүлсэн

Эрдэнэтуяа -

Аанхаан

Таня -

1-рт, 2-рт өөрөө тэр хүн чинь өөрөө одоо тэр хүн чинь ямар боловсрол эзэмшиж тэр өөрийн одоо мэргэжил боловсрол тэрнээс л шалтгаалж байгаа байх.

Эрдэнэтуяа -

Аанхаан

Таня -

Одоо тэр, одооний хүмүүжил чинь ер нь эх эцгээс, өөрийн сурсан мэдсэн сургууль соёлоос энэ чинь л хүний ухамсарыг юу яах байх л даа.

Эрдэнэтуяа -

Аанхаан тухайн үед ажилд ороход одоо ямар процессээр ч юмуу ажилд ороход процесс ямар байв? Хүнд байсан уу хөнгөн байсан уу?

Таня -

Тэр үед ажилд ороход тийм амар ажил олдохгүй ш дээ.

Эрдэнэтуяа -

Аанхаан

Таня -

Тэр үед чинь ер нь ажил гэдэг юм чинь одоо ажил бол тийм амар олдохгүй яахав манай өвгөн чинь өөрөө олон жил захирал хийсэн аа яахав тэгээд бид нар чинь 2-уул 2-лаа сургуулийн газар байсан тэрнээс тэр яг орчин их тийм ажилд ч тийм амар орчихдоггүй бас шалгууртай тэр үед чинь зан ааш тэгээд хүүхдийн дотор ажиллаж чадах нь уу үгүй юу бас л их харж хамгаалдаг. Ер нь одоо тэр бид нар чинь одоо сургуулиуд одоо ерөөсөө бүтэн 7 хоног тэр цугларч бид нар юу яадаг байхгүй юу ажилдаа. Одоо тэр тал дээр тийм доголдол гарлаа энэнд одоо ийм дандаа хоорондоо яриж зөвшилцөж тэр шуурхай одоо юу гэдэг юм дээ зөвлөгөөн одоо тийм юм хийдэг 7 хоног болгон хийдэг байсан тийм учраас ер нь хүн бол бараг алдаа дутагдал гаргахгүй ажлынхаа төлөө л үнэнхүү мэрийж чармайдаг байсан.

Эрдэнэтуяа -

Тэр тэгээд хүмүүсээс өөрөө одоо юу гэх юм хүмүүсээс гадна цаанаасаа улсын удирдлага бодлого бас чиглүүлдэг байсан юм шиг байгаа юмаа тээ.

Таня -

Тэр үед бид нар захиргаадалтын үед чинь одоо ерөөсөө одоо тэр дээр үед лоозон гэж цээжлээгүй хүүхэд гэж байхгүй байлаа даа. Багш сурагч, хүн бүр бага балчираасаа тэр тийм лоозонгуудыг

Эрдэнэтуяа -

Хайрлаж хамгаалах

Таня -

Үгүйдээ тэр лоозонгуудыг тэгж дээр үеийн шиг одоо тэр дээрээс өгсөн үүрэгийг л нарийн чанга биелүүлж байсан юм байна л даа.

Эрдэнэтуяа -

Аанхаан

Таня -

Тий дээрээс ямар удирдлага юу ирнэ тэрийг л биелүүлнэ.

Эрдэнэтуяа -

Ер нь энэ зоотехник ч болох гэж байсан гэж байна ш дээ.

Таня -

Тий

Эрдэнэтуяа -

Тэр ахыгаа дагасан уу?

Таня -

Тий уг нь тэр үед ахыгаа дагаж л одоо юу яах гээд

Эрдэнэтуяа -

Ах чинь зөвлөсөн үү? Тээ

Таня -

Үгүй ээ үгүй уг нь ч өөрөө тэгээд ах маань ч илүү өөрөө ч юунд яасан л даа.

Эрдэнэтуяа -

Тэгээд юу нь сонирхолгүй вэ?

Таня -

Аа тэгээд тэр үед чинь ер нь тэгээд ер нь хүүхнүүд байхгүй цөөхөн дан эрчүүд тэр 1950-н хэдэн онд чинь

Эрдэнэтуяа -

Аан аанхаан

Таня -

Тий тэгээл одоо биеийн байдлаар чинь Алтанбулагын техниккум чинь нүүгээл тэгээл биеийн байдлаас сургуулиа...

Эрдэнэтуяа -

Ах чинь Алтанбулаг, Төв аймгийн Алтанбулаг уу?

Таня -

Үгүй ш дээ Сэлэнгийн Алтанбулаг анх чинь 1950-н хэдэн онд чинь энэ ХАА-н техниккум зоотехник, зоо мал, зоотехник гэсэн ийм л мэргэжил байсан. Одоо энэ чинь өргөжөөд Алтанбулаг бүр одоо Агар магар гээд бүр анх энэ ХАА-н техниккум чинь Төв аймгийн Батсүмбэр сумад мал аж ахуй гэж байсан байхгүй юу. Манай ах чинь өөрөө ХАА-н дээдэд одоо декан байсан. Өөрөө зоотехник ч хүн ахынхаа мэргэжлийг түшиглэж яваад тэгээд өвчин юунаас 3-р курсээс гарсан даа.

Эрдэнэтуяа -

Уул нь бараг төгсөх дөхөж байсан байна даа.

Таня -

Тий төгсөх гээд тэр үед чинь одоо бидний үед чинь хөдөө мал төллөгөөнд их явдаг байсан. Тэгээд одоо олон хонь, хургыг чинь эх барьж авах юу авах чинь эх нь танихгүй тэрэндээ их шантардаг ер нь тийм маягын тэгээл юу яасан өө их олон мал төллөхөд их явдаг байлаа ш дээ бид нар чинь, оюутнууд чинь явж мал төллөхөд явдаг байсан.

Эрдэнэтуяа -

Дулаанхаанд гадаад иргэд байдаг байсан уу?

Таня -

Гадаадын иргэд гэж ер нь тэр үед чинь цөөн тооны л хэдэн орос, одоо мод дамжуулах баазын одоо тэр мэргэжилтэнгүүд гэж ирдэг байсан

Эрдэнэтуяа -

Аанхаан

Таня -

Тэрнээс өөр мэдэхгүй ээ. Мод дамжуулах бааз гэж том модны аж ахуй юм даа. Том бааз байлаа шүү дээ тар мод дамжуулах бааз чинь одоо гайгүй сайхан. Одоо тэр газар байсан даа цөөн тооны хэдэн оросууд аа бас Унгар гэж байсан юм шиг байгаа юмаа. 2 мэргэжилтэн

Эрдэнэтуяа -

Аанхаан

Таня -

Тэрнээс өөр мэдэхгүй ээ.

Эрдэнэтуяа -

Хятад?

Таня -

Хятад ер нь байхгүй ээ. Биднийг л амьдарч байх үед хятад байхгүй ээ. Сүүл сүүлдээ л Солонгос молонгос янз бүрийн улсууд бий болсон.

Эрдэнэтуяа -

Тэр нөгөө хог ачдаг, гудамжаар яаж яаж явдаг ч гэлээ тээ нэг хүн суугаал нэг хогоо ачаарай, хогоо ачаарай гээл ээлжтэй хувиартай ажилдаг юм шиг байгаа юм би тэгж сонсож байсан. Тэр соёлын довтолгооны нэг хэлбэр үү?

Таня -

Өө тэр үед чинь ерөөсөө коммунист субботник гэдэг байдаг байлаа ш дээ дээр үед

Эрдэнэтуяа -

Аан за.

Таня -

Коммунист субботникоор чинь юу хийх вэ тэр л одоо хороо хорины чинь одоо хог шороош цэвэрлэх аа одоо тэр мод дамжуулах баазын чинь одоо тэр одоо сургууль чинь ерөөсөө голдуу анги, нэг анги аваад гараад одоо тэр мод дамжуулах баазруу одоо тэр том том гуалингуудыг чинь хөрөөдөх одоо тэр банз модон дээр ажиллах одоо тийм ажил хийдэг байлаа ш дээ. Хог шорооноосоо сална. Аа тэр юуны ажтл хийдэг байсан

Эрдэнэтуяа -

Аанхаан

Таня -

Тий одоо тэр байшин барилга барихад чинь шавар зуурахад юмуу тэр үед чинь хагас сайн өдөр ер нь дандаа их цэвэрлэгээ энэ тэр шувт хийдэг байсан ш дээ. Тэгээл одоо хогтой, шороотой байгаа хороо хориныг чинь одоо ярина, муулана тийм үе байсан байхгүй юу. Байр эзлүүлэнэ

Эрдэнэтуяа -

Тухайн үеийн эрх мэдэлтэй хүмүүс тээ ер нь ямар хүмүүс байв? Эрх мэдэлтэй хүмүү гэж хэнийг хэлдэг байсан бэ?

Таня -

Одоо юу модоо дамжуулах юу, баазын дарга гэж одоо том хүн л одоо тэр бүхэл бүтэн удаан жил баазыг чинь удирдаж одоо сургуулийн захирал гэдэг чинь бүхэл бүтэн сургуулийг удирдаж байгаа тэгээл одоо захирал, ясли, цэцэрлэгийн эрхлэгч, эмнэлгийн одоо юу дарга

Эрдэнэтуяа -

Эрх мэдэлтэй хүмүүс зүгээр жирийн улсуудаас өдөр тутамын байдлаараа ч юмуу өөр ямар нэгэн ялгагдах юм байх уу?

Таня -

Байхгүй ээ байхгүй. Тэнд тэр дарга юу яалаа гэсэн юм байхгүй ерөөсөө л ажилчин дотроо л нэг хэвийн тэр үеийн ухамсар тийм байсан юмуу дээрээс ер нь тийм би ер нь баазын дарга хүн шүү гэдэг яахчгүй ер нт чөлөөтэй байсан.

Эрдэнэтуяа -

Дарга цэргийн хоорондын харилцаа ямар байсан? Дарга бол дарга тэгээд доод талын ажилтан ч гэдэг юмуу тээ ажил дээрээ ер нь

Таня -

Ерөөсөө одоо тэгээд ер нь дарга цэрэг гэж одоо даргад одоо ер нь захирал дуудвал орно тэр захиралын хаалга, үүд, өрөө хамаагүй тэгж орох эрх бас тэрийг чинь ялгаж салгадаг юу яадаг л байсан л даа. Хамаа намаагүй одоо бол ингээл хаалга тогшиж орно, зөвшөөрөл авна: орж болох уу , за тэгээл одоо тэр гадна дотны яриа хөөрөө тийм юу тэр хүн амьтантай тэр орохгүй тийм л байсан.

Эрдэнэтуяа -

Тэгээд ер нь даргын үг бас нэг талаараа хууль ч юмуу

Таня -

Хууль хууль хууль одоо дарга л юу гэж хэлнэ, захирал юу гэж хэлнэ дагаж биелүүлдэг.

Эрдэнэтуяа -

Аанхаан

Таня -

Одоо тэр дээрээсээ удирдаж байгаа удирдлага нь тэр юм чинь тийм л

Эрдэнэтуяа -

Нэг хүн олон сонгуульт ажил хийдэг байсан юм шиг байгаа юм.

Таня -

Өө олон олон ерөөсөө одоо зүгээр ер нь одоо тэгээл ганц хүн гэхэд одоо эмэгтэйчүүдийн, би чинь одоо номын санч байхад эмэгтэйчүүдийн сургалт зөвлөлийн дарга байлаа. аа тэгээл бүх эмэгтэйчүүдийн тэр үед чинь одоо өнөө хорооны юунууд чинь одоо нарийн боов хийж чадахгүй. Торт янз бүрийн юм тэгээд одоо тэрийг хийгээд санхүүжүүлж тэр юуныхаа юуг одоо юу яаж урамшуулал тэр эмэгтэйчүүдийн нэг кабниттай тэндээ одоо юм хумаа авдаг тийм л байсан даа одоо бүх л эмэгтэйчүүдийн ажил тэгээл үйлдвэрчний ажил тэгээл сургуулийн ажил ер нь тэгээд олон л юм тэгээд тэгж байтал одоо юуны худалдаа үйлчилгээний ангид одоо тоолллг тооцооны ажил гээл явна. Ер нь нар цаг гэж байдаггүй л байсан даа бидэнд чинь одоо тэр 5-н цаас бидний үед чинь одоо тэр яамны үзлэгт бэлдэнэ гэж ерөөсөө бөөр нойр хоолгүй ер нь

Эрдэнэтуяа -

За тэр нь?

Таня -

Тий одоо яамны үзлэг чинь боловсролын яамны шалгалт явах гэж байна гээл анги угааж арчих тэр ном момоо цэгцлэнэ за ерөөсөө юу ч юм маш сайн хийдэг байлаа ш дээ.

Эрдэнэтуяа -

Юмханаар юм хийдэг байсан байна тээ.

Таня -

Одоо тэр самбар одоо тий юу яахад чинь ёстой юмханаар юм хийнэ. Тэгээл одоо би чинь одоо нэг хэсэг юуны гэр ахуйн хүүхдүүдэд эрэгтэй эмэгтэйгүй сүлжмэл зааж байсан. Аа тэр бага ангид хүртэл Цэцгээ багшийн ангид хүртэл 3, 4 хоног хичээл зааж л байлаа. Бараг л одоо ер нь тэгээд хичээл ч хийж байсан. Одоо тэгээд шалгалтын материал бүх л юмыг чинь бичиг хэрэг нь юу яаж тэр номын санчийг

Эрдэнэтуяа -

Таны амьдралд ямар нэгэн гүнээр нөлөөлсөн үйл явдал байдаг уу? Эерэг талаараа сөрөг талаараа одоо нэг үйл явдал таны амьдралд ямар нэг өөрчлөлт оруулсан ч юмуу тээ. Бяцхан зүйл том ч байж болно аа эсвэл бас нэг сэтгэлд чинь гүн шарх үлдээсэн үйл явдал ч юмуу тээ янз бүрийн тийм бас нэг хүнд сайн талаараа муу талаараа

Таня -

Манай өвгөний өнөөх олон жил яасан 50-н насны ойг сургууль хамт олон, боловсролын юу 50-н насны ойг нь тэмдэглэж байсан юмаа

Эрдэнэтуяа -

Аанхаан

Таня -

Сүнжидмаа багш бүх намтарыг нь бичиж манай өвгөний, эгч нь одоо багш алдар тэмдэглэдэг байлаа ш дээ.

Эрдэнэтуяа -

Нээрээн багшийн алдар гэж тээ

Таня -

Аан багшийн алдар одоо тэгээл багш нарын баяраар заавал багшийнхаа алдарыг тэгэхэд багшийн алдарыг

Эрдэнэтуяа -

Нэг багшийг сонгож тэмдэглэдэг байсан

Таня -

Тэгээл Сүнжидмаа багш манай өвгөнийг тэр намтар түүхийг бичиж, алдарыг нь тэмдэглэж 50-н жилийн сургууль юугаар нь тэмдэглэж өнгөрөөсөн. Тэр бол бас нэг

Эрдэнэтуяа -

Таны амьдралд ер бусын ба бусдаас онцгой гэх зүйл бий юу?

Таня -

Байхгүй ээ байхгүй.

Эрдэнэтуяа -

Хадгалж явдаг тэмдэглэлт зүйл

Таня -

Өвгөний маань л тэр дээр үеийн одоо тэр эсгий юунууд өчнөөн л баахан авсан дурсгал тийм юм байдаг юм байна. Тэрийг л одоо хадгалж явдаг юм даа.

Эрдэнэтуяа -

Тэр үед одоо социолизмын нийгмийн үед гэх юмуу тэр үед хүмүүсийг бас аягүй их Баярын бичиг, Саашалын бичиг билүү тийм юм аягүй их, тэр ажилдаа хандах хандлага ямар байв?

Таня -

Урам өгөх л зорилготой ер нь багш нарын баяраар ер нь тэр баярын бичиг аваагүй хүн гэж байхгүй шүү дээ. Мартын 8-аар юу яана тэгээд одоо өөр одоо албан газар чинь тэгж шагнадаг байсан.

Эрдэнэтуяа -

Та ер нь улсаас ямар урамшуулал шагнал хүртсэн бэ?

Таня -

Өө би чинь ойн медалуудтай даа өөр юм байхгүй.

Эрдэнэтуяа -

Аанхаан

Таня -

Тий

Эрдэнэтуяа -

Тэр үед төлөвлөгөө гэж бас нэг юм байсан юм шиг байгаа юмаа.

Таня -

Тий бид нар чинь одоо өдөр болгон ажлын төлөвлөгөө одоо ажил хийх бүтэн 8-н цагийнхаа төлөвлөгөөг хийнэ тэрийгээ хичээлийн эрхлэгч батлана. Тэгдэг байсан төлөвлөгөөгөөр бид нар ер нь ажил хийхгүй ш дээ. Заавал одоо тэр ажлын төлөвлөгөө гэдэг тусгай тийм юутай. Төлөвлөгөөнд чинь өдөр тутамаар хийх ажилаа төлөвлөж бичиж тэгдэг байсан.

Эрдэнэтуяа -

Ардчилалын тухай та яриач? Ардчилал анх яаж гарч ирж байсан?

Таня -

1990-н онд ардчилал гарсан

Эрдэнэтуяа -

Аанхаан

Таня -

1990-н онд ардчилал гараад, ардчилал яахав тэгээд захиргаадалт гэдэг юмыг байхгүй болгоод ер нь тэгээл хүний бодол санаа хамаагүй юу л бол юу бидний үед чинь ер нь бараг одоо нам мааньер нь элдэв янзын юм ярьчихгүй болохгүй юм ярьчихвал болохгүй тийшээ ханддаг тийм үе байсан. Аа гэтэл одоо байгууллагдсанаас хойш ер нь хүний ярих яриа янз бүрийн одоо ардчилал маань байхгүй юмыг бий болголоо . Залуучуудыг ажилтай болголоо хамгийн гол юу нь бас захиргаадалтгүй учираас тэр ажил дээр тэр цалгардах назгайрах юм гараал байх шиг байгаа юм даа энэ ардчилалын юугаар би өөрөө тэгж боддий

Эрдэнэтуяа -

Аанхаан, ардчилалын үр нөлөө сайн тал сөрөг талаараа

Таня -

За яахав сайн талаараа одоо яахав хэлсэн амлалт ажил 2 тэгээд биелэгдэхгүй л байна уу дөө

Эрдэнэтуяа -

Аанхаан

Таня -

Сайхан сайхан юм амлаад л гардаг.

Эрдэнэтуяа -

Аанхаан

Таня -

Тэгээд тэр нь одоо нэг хэсэг биелэгдэж байна одоо тэр хүнд хэцүү үе тэгээл одоо энэ хямралтай үед чинь тийм л байх шиг байгаа юм.

Эрдэнэтуяа -

Хүмүүс ер нь за ардчилалаас өмнө соёлын довтолгооны үед гарч байсан тээ ямар нэгэн нийгмийн өөрчлөлт байлаа ш дээ.

Таня -

Аанхаан

Эрдэнэтуяа -

Одоо ардчилал соёлын довтолгоон юу байдаг юм өөр одоо юу байдий нэгдэлжих хөдөлгөөн одоо тэрнээс өмнө ямар ч үйл явдал байдаг юм тээ тийм нэг өөрчлөлтөөс ер нь хүмүүс ард иргэд ер нь хэр хүлээж авдаг байсан бэ? Ямар байдлаар хүлээж авах уу?

Таня -

Үгүй ээ мэдэхгүй тэр юугий чинь тэгээл биднуудын үед чинь тэгээл юу л хий гэдий ямар ч л хаашаа захиргаадалтын үе чинь тийм л байсан. Ер нь одоо чи энийг хийдээ гэвэл тэрийг л хийнэ.

Эрдэнэтуяа -

Аанхаан тэхгүй бол

Таня -

Тэхгүй бол бидний чинь үед

Эрдэнэтуяа -

Аанхаан

Таня -

Ерөөсөө хамгийн гол гэдэг чинь цалин амьжиргааны эх үүсвэр цалин юм.

Эрдэнэтуяа -

Та ер нь хэд авдаг байв?

Таня -

Би 350 л авдаг

Эрдэнэтуяа -

Амьдралд хангалттай хүрэх үү?

Таня -

Өө тэр үедээ хүрдэг байсан.

Эрдэнэтуяа -

Аанхаан

Таня -

Тэх тэр үед 350-н төгрөг гэдэг чинь их мөнгө 5-н ханат бөгс мөнгөтэйгөө тэгээд өвгөн маань багш бид 2 чинь сард гэхэд чинь бид 2 чинь одоо ерөөсөө 600-н төгрөг авдаг байсан. Зөвхөн 15 хоногтоо тэгэхэд чинь хангалттай л байдаг байсан.

Эрдэнэтуяа -

Тэгээд сардаа 1200-н төгрөг үү?

Таня -

Тий сардаа 1200-н төгрөг тий

Эрдэнэтуяа -

Хангалттай

Таня -

Тий хангалттай

Эрдэнэтуяа -

Тэгээд юмны үнэ ханш мөнгөний одоо юу гэх юм

Таня -

Хатуу байсан тэр үед, мөнгөний ханш хатуу байсан. Аа тэр үед чинь дэлгүүрт бол тийм сайн юм маань элбэг дэлбэг байхгүй.

Эрдэнэтуяа -

Аанхаан.

Таня -

Мөнгө мянга байгаад авах гэсэн юм нь ховор, аа тэр үед чинь одоо бид нар чинь одоо тэр үед улаан халуун сав авах гэж улаа сугалж байж бараг алалцаан болжийж тэр улаан халуун савыг авдаг байсан. Шангалд улаан халуун сав өгөхөд дээд зэрэгийн шагнал. Одоо тэгэхэд чинь юм болгон л байна ш дээ хүний хар нүднээс л бусад нь байна ш дээ.

Эрдэнэтуяа -

Мөнгө нь байхгүй

Таня -

Мөнгө нь байхгүй, мөнгө маань юу ч үгүй цаас болцон

Эрдэнэтуяа -

Аанхаан

Таня -

Тэр мөнгөний ханш унацан

Эрдэнэтуяа -

Ер нь хөдөлмөрийн тухайн үеийн хүмүүсийн хөдөлмөрийг хэр бодиттой үнэлдэг байсан уу? Ер нь цалин өгөлт нь та ер нь юу гэж боддог байсан?

Таня -

Тэр үед бид нарын цалин хөлсийг бодиттойгоор үнэлдэг байсан. Ер нь одоо ажилаа таслахгүй ямар ч одоо зохиогдсон тэр л юманд л ер нь гар бие оролцож одоо ер нь бүх л юмаа одоо хийж байж л хүн цалин авна. Одоо тэгээл ажил тасалдаг юм хийдэггүй байсан бол цалингийнхаа талыг хасуулана биз дээ.

Эрдэнэтуяа -

Хувьчилалын талаар та яриач, хувьчилал ер нь ардчилал гарсанаас хойш бий болсон болуу гэж .

Таня -

Бидний үед чинь ерөөсөө тэр юу яалаа ш дээ одоо хувьцаа гэдэг юм өгч байсан даа.

Эрдэнэтуяа -

Аанхаан

Таня -

Одоо тэгээл их бага хувьцаа гээд иргэн болгонд 10-н мянган төгрөг одоо бага хувьчилал нь 3-н мянган төгрөг их нь 7-н мянга одоо тэрийг чинь авсан өгсөн онц юм хум ерөөсөө байдаггүй тэр үед чинь бас хагас хугас нь аваал зарим хувьцаа нь бараг одоо хэрэггүй болцоод л байна ш дээ. Зарим нь ч авч чадаагүй ш дээ

Эрдэнэтуяа -

Та яаж оролцсон, танайх хувьчиллаас юу авсан?

Таня -

Хувьчиллаас авсан юм байхгүй ээ. Ерөөсөө тэгээл тасалбар яахав тэр авсан тасалбараа ер нь 60%-ийг нь 70%-ийг нь авч, юу чинь дампуураад л хивс нэхий энэ тэр чинь олдоогүй тэгээл цаас болцон байхгүй болцон. 70%,-ийг нь л авсан байх.

Эрдэнэтуяа -

Юунаас болж хүмүүс ингэж хувьцааг ашиглаж чадаагүй вэ? Үлдсэн бэ?

Таня -

Одоо тэр энэ албан газрууд л ерөөсөө өөрсдөө дампуураад ажиллаж чадаагүй тэрнийгээ өнөө хүнд хувьцааныхаа юуг өгч чадаагүй , авч чадаагүй. Тэр үед буудалд өгсөн хэдийгээ авсан, тэр нэхий юу нд нар чинь ер нь авч чадаагүй байх шүү.

Эрдэнэтуяа -

Та хаана өгсөн?

Таня -

Дарханы нэхий өө газар газар болгон аваачаад тарааж өгөөд 70%-ийг нь авсан.

Эрдэнэтуяа -

Анх ер нь яаж хувьчилал гарлаа гэдгийг мэдсэн та?

Таня -

Одоо тэр юугий чинь одоо хувьцаа өгч байна гээд л одоо хүн болгоныг хүний тоогоор тэр чинь одоо 7-н хувьцаа өгч байсан.

Эрдэнэтуяа -

Аанхаан

Таня -

7 л өгч байсан.

Эрдэнэтуяа -

Хүн болгон гэдгээрээ авна?

Таня -

Тий хүн болгоноор авна

Эрдэнэтуяа -

Аанхаан

Таня -

Тий тэр бага хувьчилалыг манай тэр өөрийн маань хүүхэд өнөө юм хум хийдэг гээд баахан хувьчилалыг маань 3000, 3000-н мянган төгрөгөөр бид нарт өгч бөөн мөнгийг нь өгч аваад тэр Баясгалан маань Дулаанхаандаа тэр гуанзан гаргаж ажиллуулж байсан. Их хувьчилал чинь 70%-ийг авсан болоол 30%-ийг авч чадаагүй байхаа.

Эрдэнэтуяа -

Социолизмын нийгмийн үеийн эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хоорондын харилцаа ямар байв? Таныг ер нь хүүхэд байхад ямар байсан? Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн харилцаа эцэг эх одоо жишээ нь юу гэдэг юм дээр үед ч юмуу одоо мал, саалийнхаа үхэрийг ч юмуу тээ гэрийнхээ дотрохыг эмэгтэй хүн мэддэг өөр юугаа байдий, эрэгтэй хүн ч мэднэ ч гэдиймүү ингээд өмчлөгдчихсөн тээ тийм тийм ч юмуу ер нь хоорондын харилцаа ямар байсан?

Таня -

Бидний үед ерөөсөө биенээ их хүндлэнэ. Ер нь нэг анги дээгүүр нэг нас дээгүүр бол тэр их хүндэтгэнэ ш дээ.

Эрдэнэтуяа -

Аанхаан

Таня -

Том хүний дэргэд янз бүрийн хараал гаж буруу юм гаргадаггүй, үйлддэггүй.

Эрдэнэтуяа -

Аанхаан

Таня -

Аа тэгээд ер нь эх эцэг маань ч гэсэн тийм одоо анхнаасаа тийм ер нь даруулагатай тэр гэр орны янз бүрийн маргаан тэр үед чинь архи дарс гэж мэддэгчгүй байлаа уудаг ч байсан юмуу үгүй ч юмуу.

Эрдэнэтуяа -

Аанхаан

Таня -

Ер нь одоо нийгмээрээ тийм сайхан хүнлэг, хүн болгоныг хайрласан одоо ядуу зүдүү хөөрхий тэнд хүн ядраад, сурагч байхад ядарсан юм үүрч яваа хүнийг чинь үүрээд гэрт нь аваачиж өгдөг. Тийм л тусч, тийм л хүнлэг энэрэнгүй байсан л даа.

Эрдэнэтуяа -

Ер нь хүүхдийн гол хүмүүжил авдаг газар юу хаана байдаг байсан бэ?

Таня -

Хүүхдийн гол хүмүүжил авдаг газар сургууль одоо тэгээд сургууль байна одоо өнөө юуны клуб гишүүн

Эрдэнэтуяа -

Аанхаан

Таня -

Тэр үед чинь

Эрдэнэтуяа -

Дугуйлангууд уу?

Таня -

Дугуйлангууд одоо пионерын одоо ву гэдэг чинь тэр үеийн хүмүүжлийн ажил маш их явагддаг байсан.

Эрдэнэтуяа -

Аанхаан

Таня -

Тий одоо тэр бүлэгийн ажил одоо тэр бүлгэмийг одоо тэр ерөөсөө пионерын одоо хүүхдийн дунд зохиох ажил тэр ер нь хүүхдийн ангид дотор зохиох ажил бол эрчимтэй сайн ажиллаж байсан шүү ер нь л

Эрдэнэтуяа -

Бүлгэм гэж юу юм бэ? Ямар үйл ажиллагаа явуулдаг юм.

Таня -

Бүлгэм гэдэг чинь одоо тэгээл зохиогдож байгаа тэр л янз бүрийн одоо хэлбэрээр явагдах юм даа. Аа туслах зорилгоор ч явагдаж байна аа нэг хэсэг нь одоо соёлыг одоо гадгаш нь түгээх тийм хэлбэрээр ч явагдаж байлаа. Туслах тийм юугаар л 2 юугаар л явагддаг байсан.

Эрдэнэтуяа -

Тэгээд тэр бүлгэмийн дарга гэж бас нэг том сурагч байсан юм шиг байгаа юмаа.

Таня -

Дарга байсан хүүхэд бүлгэмийн зөвлөлийн дарга гэдэг чинь ерөөсөө тэгээд одоо тэр бүх пионерүүд дотроо с хамгийн том нь, бүлгэмийн даргын үгнээс гарах ч юм байхгүй. Ямар л зохион байгуулалт байна тэрийг л одоо ягшитал биелүүлдэг. Тэр үед чинь ер нь янз бүрийн зохиогдох сургууль тэр бүлгэмийн ажил байна. Дугуйлан одоо янз бүрийн секц дугуйлангууд үргэлж л янз бүрийн секцүүд ажиллаж байна ш дээ.

Эрдэнэтуяа -

Аанхаан.

Таня -

Тэгээд одоо биен тамир дээр бөхийн секц одоо тэр гэр ахуй дээр чинь одоо тэр хатгамал нэхмэл тэгээд одоо номын сан дээр залуу номын санч гээл янз бүрийн бүлгэм дугуйлан

Эрдэнэтуяа -

Хүүхдүүд идэвхитэй оролцоно

Таня -

Идэвхитэй оролцоно. Тэрийг одоо таслахгүй, тэр хүүхдүүдийн сонирхол их сайн, сайн ажилдаг.

Эрдэнэтуяа -

Ер нь тухайн үеийн хүмүүс мэдээллийг хаанаас авдаг байв? Одоо шиг зурагт ингээд бүх олон телевизүүд олон төрөлийн телевизүүд бүгд гардаг ч юмуу тээ. Ер нь ямархуу байдлаар мэдээллээ авдаг?

Таня -

Тэр мэдээллийг чинь одоо ерөөсөө л сургуулийн захиргаа дээрээс шийд ирнэ тээ тэр шийдийг бидэнд хэлж өгнө.

Эрдэнэтуяа -

Уншлага уу?

Таня -

Тий уншлага тэгээд одоо бүлгэмүүд чинь янз бүрийн бүлгэм чинь мэдээллээ авч байна ш дээ.

Эрдэнэтуяа -

Аанхаан

Таня -

Тэр сонсголоор одоо олон улсын байдал одоо юу байдий лекц дугуйлан тэгж л мэдээллээ авч байгаа одоо энэ Их Хуралын одоо материалыг чинь ерөөсөө матералуудыг чинь маш сайн судлана. Тэр одоо үр дүнтэй биелүүлнэ. Тэр одоо намаас өгсөн үүрэг даалгавар юу байдий тэр л ягшитал хийдэг байсан.

Эрдэнэтуяа -

Хувьчилалын үед ямар улсууд нь бусдаасаа илүү өмч авсан ч юмуу өөртөө завшсан ч юмуу тээ одоо ер нь авсан бэ?

Таня -

Одоо хэн л одоо дээгүүр дарга нар л ер нь тэгээл тэр юугий чинь ингэж авлаа тэгж авлаа, ер нь дарга нар л голдуу юу яадаг ш дээ. Тийм юмаа бүхэлд нь тэгээд тэр газар хувьчилчихсан одоо ер нь тэгээд ер нь энгийн ардуудад ер нь ноогдох ноогдовор нь тун бага шүү дээ. Дээгүүрээ л тэгж хуваагаад авчлаа гэж яригддаг.

Эрдэнэтуяа -

Аанхаан, за за ярилцлага өгсөн таньд баярлалаа.

Таня -

За өөрт чинь бас баярлалаа ажилдаа өндөр амжилт гаргаарай.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.