Tserendejid

Basic information
Interviewee ID: 990524
Name: Tserendejid
Parent's name: Chültem
Ovog: [blank]
Sex: f
Year of Birth: 1946
Ethnicity: Halh
Additional Information
Education: higher
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist
Born in: Bürenhangai sum, Bulgan aimag
Lives in: Altanbulag sum (or part of UB), Selenge aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
education / cultural production
childhood
work
politics / politicians
family
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
-
Цэрэндэжид -
Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат Чүлтэмийн Цэрэндэжид гэдэг хүн байна. 1946 онд төрсөн. Боловсрол дээд. Мэргэжил багш. Багшийн мэргэжилтэй хөөн. За 46 онд төрөөд нутаг усандаа аав ээжийнхээ хамт амьдарч байгаад бага сургуульд орж, бага дунд сургуулиар явж дээд сургууль дүүргэсэн ийм л хүн байгаам. За манай нутагт бол 1959 он гэхэд нэгдэлдэлжих хөдөлгөөн одоо явагдаж дууссан, одоо өөрөөр хэлэх юм бол тэр бүгдээрээ хөтөлбөрөөр нэгтгэж ийм бий болж байсан хүүхэд ахуйдаа бага сагахан гадарлахын. Хамгийн сүүлд нэгдэлд орсон хөөн гээд манай нутгийн нэг хоёр өвгөнийг хэлдэг байсан. Тэр үедээ тухайн үедээ бүгдээрээ л нэгдэлд орцон юм шиг байгаан тэр. Тэгээд би 1954 онд бага сургуульд орсон. 58 онд 4-р анги Бүрэгхангайн бага сургууль төгссөн. Тэгээд Хишиг-Өндөрийн дунд сургууль манай Булган аймгийн урд талын 5 суманд 10 жилийн дунд сургууль байсан. Тэнд очиж сургуульд сурсан. Тэгээд тэнд 5-р ангид одоо орчихоод 54-58 онд 4-р анги төгсөөд 59 оны хавар 5-р анги төгссөн хүүхэд, би багшийн ажил хийж үзсийн. Тийн. Тэрнийгээ одоо би өөрийнхөө амьдралд сонин гэж үздэгийн. Яагаадав гэхээр зэрэг тухайн нийгэм, тухайн нийгэм иргэнээ, Монгол улс иргэнээ бичиг үсэгтэй болгохын тулд явуулж байсан арга хэмжээний эхлэл тэр байсан байна гэж боддог би. Яахав та нар мэдэж байгаа биз дээ. Бичиг үсгийн багш гэдэг кино байдаг даа Бадар-ууганы.
Эрдэнэтуяа -
Шинэ үсгийн багш гээд?
Цэрэндэжид -
Шинэ үсгийн багш гээд. Тийн. Яг л тэр чинь байсын. яг тэрийг би биеэрээ өөрөө туулаад өөрөө өөрийнхөө ээжид хичээл заагаад сууж байсан. Угоод одоо 30 гарцан, 40 гарцан улсууд чинь бичиг үсэг сурах гээд зуны амралтаар сургууль тарцан. Хичээл хийгээд дотор суух дээр зэрэг эвшээлгээ л, янз бүр болоо л, ядарч байна, гадаа гарья хүүхээ, гээл гадаа гардаг. Данхтай цайгаа бариад ирцэн өрөм ааруулаа, боорцог моорцогоо авчраад тавьцан, гадаа сайхан байшингийн сүүдэрт сууж байгаал, нөгөөдөхөө идэж уучихаал за одоо хичээлээ үзье гэх маягийн ингэж байсийн. Энийг би бодохдоо бол тухайн үедээ юу мэдэхэв хүүхэд. Заах юмаа л зааж байсан. Сургуулийн захирал Цэрмаа гэж хүн байсийн. Ийм л юм заана. Энэ улсуудыг 45 хоног сургана. Дараа нь шалгалт авна гэж ингэж. Тэгээд тэр хүмүүс болул их идэвхитэй сурдаг байсан. Дээрээс тавьсан шаардлага болул тэр хатуу байсан юм шиг байгаан. Яагаадав гэхээд бүгдээрээ бичиг үсэгтэн болох байсан байгаам. Тэгээд бичиг үсэгтэн болсон гэсэн үнэмлэх олгож байсан. тийн. Тэхэд тэр үнэмлэхэндээр бас зохих ёсоор бичиг үсэгтэн боллоо гээд одоогийнх шиг дүн тавихгүй ч гэлээ гэсэн төгсөөгүй хүнд тэр үнэмлэх олгохгүй. Тэр 45 хоногийн курс төгссөн хүнд тэрийг олгодог. Тэгээд бичиг үсэг тайлагдсан. Тэр чинь тайлагдсан гэж ярьдаг байсийн. Тийн. Тийм нэг юмыг би энэ Монгол Улсын боловсролын системд хамгийн эхлээд иргэн бүрээ, улсынхаа, Монгол улсынхаа иргэн бүрийг бичиг үсэгтэн болгоход ямар их сайхан зоригтой арга хэмжээ авч байсийн гэж одоо бодохнээ.
Эрдэнэтуяа -
Том алхам?
Цэрэндэжид -
Тийн. Том алхам гэж одоо бодож явдгийн. За яахав би дараа нь болул 60 онд 7-р анги төгсөөд Анагаах ухааны дунд сургуульд орсон. Угаасаа миний мэргэжил бол лаборант бага эмчийн мэргэжилтэй. Хожим багш болсон хөөн. Тийн. Тэхээр тухайн орон нутагт ажиллаж амьдарч байсан хөдөөний нэгдлийн гишүүд, ажилчин албан хаагч, гэрийн ажилтай хүмүүс хэн нь ч ялгалгүй л бүгд л бичиг үсэгтэй болцгооцон, бүгд л одоо унших юмаа уншчихдаг. Сонсох юмаа сонсчихдог одоо тийм байсан. За намайг тэгж 7-р ангид байх үед соёлын довтолгоон болсийн. За соёлын довтолгоон чинь Монголын радио бас их үүрэгтэй. Соёлын довтолгоонд. Тийн. Соёлын довтолгоон орой, би бас цагий нь мартчихаж нилээн оройхон явдаг байсан. 6 өнгөрөөгөөд юм уу бүр “Соёлч радио сонин” гэж явдаг байсан. “Соёлч радио сонин” гэж тийн. Тэр “Соёлч радио сонин” яахав гэхээр зэрэг соёлын довтолгооны бүх л юмыг улс орон даяар болсон юмыг ярьж таниулна. Тэр тийм байна, ийм байна гээд. Оо яг нутагт болоод ирэхдээр зэрэг хөрсөн дээр яаж буусан гэхээр соёлын довтолгоон бол асар хүчтэй бууж байсан. За тэрний нэг жишээ ингээд одоо тухайн үед чинь лекц яриа.
Эрдэнэтуяа -
За. Ухуулга?
Цэрэндэжид -
Тийн. Яриа хийнэ. Өө сумын бүх хөдөлмөрчид очино. Сүүлийн үед чинь лекцэнд чинь ажилчин албан хаагчид очдог болцийн. Миний сүүлд ажил хийж байхад. Тухайн үед бол тэгдэггүй. Бүх л тэр сум орон нутгийнхан очдог. Тэгээд тэндээр чинь соёлын довтолгоон яваад сайн муугаа ярина. Ингээд гар нүүрний нэг алчуур байхад өрөөсөн талы нь угаагаад энэ алчуур ийм байх байсаан. Тэдний гар нүүрийн алчуураа. Угаасан байхад ийм өнгөтэй байна. Угаагүй нь ийм байна гэж харуулдаг. Бүр ийм бодитоор харуулдаг. Тийн. За сургуульд байхадаа багагүй жаахан тийм одоо хэнхэг маягийн бүлгэмийн зөвлөлийн дарга гээд. Хүүхдүүдийн захны даавуу гээд нэг юмыг шалгана даа. Айхтар сүрхий шалгана. Одоо ангийн ариун цэвэр, тэгээл бүлгэмийнхэн энэ тэр гээл шалгаал. Мөн ингээл дээд тал нь хиртцэн байвал тэрийг чинь авчихна. Авангуут нөгөө эх эцгий нь дуудаад. Нөгөөдөх дээр тэдний хүүхэд захны даавуу гэх маягаар. Ингэж байсан. Энэ бол, би одоо бодохноо төр засгаас явуулж байсан арга хэмжээ орон нутагт хөрсөн дээрээ асар сайн бууж байсан. Энэ юундаа байсан бэ гэхдээр зэрэг одоогийн зарим залуучууд тэгээд байгаан. Өөр мэдээллийн хэрэгсэл байхгүй. Өөр юм байхгүй, үзэх харах юм байхгүй юм чинь ганцхан тэрийгээ гэхгүй яахын гэж. Тийм биш. Тэр бол хүний толгойтой холбоотой байсан. Одоо бол олон юманд самгардсан их олон янзын юмаар тал талаасаа дүүрцэн тархийг үндсэн юманд нь чиглүүлж өгөх юм нь дутуу байна гэж би ойлгож явдаг. Тийн. За энийг ингээд орхичихоё. За тэгээд дараа нь би ажилд, ажил хийж эхэлсэн. Тиймэрхүү ёсоор ажил хийсэн. Хот хүрээнд очлоо. Гэр бүлтэй боллоо. Үр хүүхэдтэй боллоо. За ингээд яадгийн жинхэнэ социалист нийгмийн үед ажил хийж ажиллаж одоо ажлын гараагаа эхэлсэн. За тэнд бол сургууль, мэргэжилтэй болгоноо залуу үеийг, хүүхдүүдийг гэхэд. Тухайн үед чинь техникоомд их байсан. Их сургууль одоо байлаа. 2, 3 дээд сургуулиуд, 1 сургуультай байсан. Гадаад дотоод алдаг оног явдаг тийм л үе байсан. Тэгээд одоо техникоом бол нилээн сүрхий боловсролтой хүмүүс төгссөн хүмүүст олддог байсан л даа. Тэхэд сургалт бол бас одоогийн бараг дээд сургуулийн хэмжээний сургалт явдаг байжээ гэж сүүлд бодоод байгаан. Нэг тиймэрхүү. За ажилд яагаад. Тэр одоо төлбөргүй ш дээ. Ерөөсөө төлбөр мөлбөр гэж байхгүй. Зүгээр л төгсөөл дипломоо аваа л сураал явчихна. Тийн. Харин степинт өгнө.
Эрдэнэтуяа -
Бүр мөнгө өгнө?
Цэрэндэжид -
Мөнгө өгнө. Онцсайн суралцах юм бол нэмэгдэлтэй. А онц сурлагатны Сүхбаатарын нэрэмжит цалинт гэж нэмэгдэнэ бас. Сайн сурахлээрээ 180 төгрөг байсан бол онц сурахлээрээ 240 болоол дээр нь нэмэгдээд ингээд бараг 300 –аад төгрөг авдаг ийм оюутан болчихдог болчих жишээний. Тийм. Ингэдэг байсан. Тэгж байхад бол тэнд суралцаж байсан хүүхдүүд бол бүгд л тэр мэргэжлийг өөр өөрсдийн сонгосон мэргэжил өөрсдөө орсон сургуульд болул үнэн сэтгэлээсээ сурч гарч чаддаг байсан. Одоо болул харьцангуй биш байнаа. Яагаад тэгээд дүгнээд байгаан та гэхдээр зэрэг сургууль төгсөөд ажил олдохгүй ээ. Эсвэл ажил байнаа хийхгүй ээ. Голж байнаа ч гэх юм уу иймэрхүү маягтай болчихоод байхын. Энэ одоо нийгмийн өөрчлөлттэй холбоотой ч гэсэн хувь хүний бас одоо ухамсартай холбоотой гэж ингэж бодож явдгийн би. Тийн. За ингээд дараа нь Багшийн Дээд Сургуульд орж багш болсон. За энэ хугацаанд бол тэр гэр бүлийн асуудал гэдэг дээр бол нилээн олон талаас нь одоо бодож үзэхэд тухайн социалист нийгмийн үед бол гэр бүл болно гэдэг чинь тэр хүнд асар өндөр хариуцлагыг үүрүүлж чадаж байсийн. Чадаж байсан тэр. Яагаадав гэхдээр гэр бүл батлуулна. Анхны хүүхэд гарахдээр батлуулаагүй бол эцгээр нь овоглохгүй хөөе. Эхээр нь овоглочихно. Үгүй чинь нэгэнт гэр бүл болцон хоёр чинь эцгээр нь овоглохгүй өөрөөрөө овоглочихоод би хүүхэдтэй хүн гээд явж байна гэж байхгүй тэр чинь. Тэгээл эцгээр нь овоглуулах гээл батлуулах болоод очихоор чинь хачин сайхан хүлээж аваал одоо бүр, миний манай бүр хамгийн анхны хүүхдийн өгсөн. Таныг охинтой болсонд баярлалаа гээл одоо бүр гоё аанхаан үсэгтэй юм хум бичцэн ийм юм хүртэл өгөөл. Бид хоёрт чинь баяр хүргээл. Насан туршаа ингэж ингэж сайн сайхан амьдарч байна, монголд өрх гэр нэмлээ Монгол Улсад гэж ингэж. Бүр тийн. Тэгээд тэр бичгэн дээр чинь монгол улсад өрх гэр нэмсэнийх, монгол улсад одоо иргэн нэмсэнийх гэж бичдэг ийм байлаа ш дээ. Тэхэд чинь одоо 500 мянган төгрөг өглөө ч гэсэн худалч, худлаа гэрлэлтийн бичиг. Нэг л тусгүй. 500тай 500гүй гэрлэнэ ш дээ. Хүний л амьдрал юм чинь. Энэ бол их онцгүй. Харин тэр хүүхдэд мөнгө өгөөд байгаа бол зөв. Одоо сүүлийн үед бүр аятайхан болоод байгаад би их баярлаж яваа. Тэрэн дээр юу гэхдээр зэрэг нэмэх гэр бүл ирж байгаа юм чинь хүүхдийг эхийнх нь гэдсэнд 5 сартай байхаас нь өгдгийн гэнээ. 20 мянган төгрөг. Тэр бол их зөв хөөе. Яагаад гэвэл тэр эх чинь амьсгал нь 2, тиймээ, ачаалал нь 2, бүх л юм нь 2 хүн шүү дээ. Ингээд явж байгаад тэр бол их сайхан. Анагаах ухааны зүгээсээ байдаг тэр бол төр засаг аль алинаасаа энийг сайхан арга хэмжээ авчээ. Энийг харин. Тэр 500-г бол дэмжихгүй. Тийн. Тэр бол ийх хачин.
Эрдэнэтуяа -
Тэгээд дээрээс нь нас заагаад өгцөн байгаа бас. 25 ч билүү 6 хүртэл. Тэгээд тэдэн оноос хойш мойш гээд?
Цэрэндэжид -
За тэр настай холбоотой юман дээр чинь. Монгол улс хүн амаа олон болгохын тулд хүн амын бодлогоо асар зөв авч явж байсан.
Эрдэнэтуяа -
Аанхаан.
Цэрэндэжид -
За тэрийг хэлэх гээд байгаан би. Гэр бүл ярина гээд байгаа чинь. Юу гэхдээр зэрэг хүүхэдгүйн татвар гэж авдаг байлаа. Хүүхэдгүйн татвар гэж авдаг байсан. Яагаадав гэхдээр зэрэг нөхөртэй суугаагүй хүн хүүхэд гаргахгүй. За тухайн үед чинь аягүй ёс дэгтэй. Нөхөргүй хүүхэдтэй хүн одоо тийм бутач гээд тийм хүүхэд гаргасан хүн бол их хэцүү ш дээ. Орон гэртээ байж байгаал, гэртээ өтөлсөн, хань ижилгүй байж бутач хүүхэд төрүүлсэн. Тэдний тэр хүүхэн гэж ярих жишээний. Тийн. Эцэг эхийн гэрийн хүмүүжил асар сайн байсан. Ялангуяа охин хүүхдийг хүмүүжилд асар их анхаардаг байсан. Хол ойр сургууль соёлд явахад чинь одоо тэгээл. Одоо бол тэгж байгаан. Гэдсээ чирээд ирэв үү. Тэхгүй. Бидний эх эцэг болул. Амьдралдаа нэг л удаа хань нөхөртэй болдогийн шүү гэж.
Эрдэнэтуяа -
Тэгж сургамжилдаг?
Цэрэндэжид -
Тэхдээ одоо бол аятай аягүй бол битгий гэдсээ чирээд ирээрэй чи.
Эрдэнэтуяа -
Шууд утгаар нь ойлгуулаад л хүүхдэд буруу хүмүүжил өгөөд?
Цэрэндэжид -
Буруу. Тэгэнгүүт л одоо тэр чинь тэгсэн ч ойлголт болохчгүй. Хүмүүжил ч болохгүй. Зүгээр нэг чихний хажуугаар гараал нөгөө үг чинь ёстой нөгөө гэдсээ чирдэг нь болцон ажилгүй болцон байна ш дээ. Ийм л болоод байхгүй юу тийн. За тэр хүүхэдгүйн татвар гэж. Тэгээд одоо тахир дутуу хүмүүс, янз бүрийн одоо нөхөн үржихүйн талаар одоо тийм одоо юугүй тийм хүмүүсүүдийг тийм татвараараасаа чөлөөлчихнө бас. Тийн. Тийм одоо зөв бодлого явж байсийн. Тухайн үед бол. Тэрний үрээр ч монгол улс болул өнөөдөр 2 сая гаруй хүнтэй гээл ингээд явж байгаа гэж ингэж л би ойлгож суудгийн. За нөгөөтэйгүүр залуу гэр бүлийг зүгээр одооных шиг тэгж дэмжинэ, ингэж дэмжинэ, залуу гэр бүлүүдэд л байшингийн мод өгнө энэ тэр гэж. Тухайн үед бол тийм юмгүй. Харин залуу гэр бүл болоход яадаг байсан гээч. Айл саахалтаараа, хотлоороо, гудамжаараа нийлээд бүр нээх сайхан баяр ёслолын байдалтай хурим найр гээд одоогийнх шиг сүртэй юм хийхгүй шүү дээ. Сайхан ёслоод өдөр судраа хараад ингэхэд чинь идээ юмаа аваачиж өгөөл, бэлэг бэлэгдлийн чанартай юм, сургамжийн юмаа их хэлж өгдөг. Тийм байсан. Тэр бол залуучуудад гэр бүлийн хүмүүжилд их нөлөөлж байсаан. За яахав ой мод урттай, богинотой олон хүн сайнтай муутай гэдэг салдаг сарнидаг юм байдаг байсан байлгүй. Юу гэж л бүгдээрээ жирийтэл ингэцэн юм байж байхав дээ. Тийн. Тэхдээ үндэс хөрс бол их сайхан юм байсан. Одоо бол энэ гэр бүлийн хүмүүжлээр их муу байна. Их ч илэн далангүй болсон юм байх, их ч мэдээлэлийн олон хэрэгсэл суваг бий болсон юм байх. Их ч болох болохгүй юм гаргаж байна. Зүгээр одоо энүүгээр телевизороор ингэхэд энэ хүмүүжил дээр л ярих гээд байгаан ш дээ. Юу гэхдээр солонгос кинонууд гарганаа даа. Ээж нь охинтойгоо сууж байгаад архи уунаа. Нэг уучихья, нэг тулгачихья. За нэг санаа сэтгэлээр унасан гэнгүүт л тэгсэнүү, тэгсэн үү охин минь гээд уунаа. Тасартлаа уунаа гэж хэлж байгаа байхгүй юу. Тийм юмыг орчуулаад тийм юмыг энүүгээр цацаад байгаан. Энэ монголын аюулгүй байдалд болж байгаа юмуу, үгүй юм уу мэдэхгүй. Улс орны тусгаар тогтнол явж байна уу үгүй юу. Энэ бас л их. Бидний үеийнхэн чинь тийм юмаар явж ирээгүй болохлээр зэрэг өнгөрсөн баларсан, хөгширсөн, зөнөглөсөн наануу, цаануу гэж магадгүй. Тийм биш юм. Улс орны түүх бол гэдэг чинь амьд хүний л түүх юм ш дээ. Тэхлээр би амьдралаараа үзээд туулаад хараад ирсэн бид нарын амнаас гарч байгаа үг яахаараа улирсан баларсан байхын. Гэж би бас ингэж хэлсэн үгийг буруушааж өөрийнхөө үгийг зөвтгөж бодож явдаг. Тийн. За, за яахав 90 он хүртэл монгол улс их хөгжсөөн. Зээл тусламжаар хөгжсөн ч бай, яасан ч бай. Тэхдээ ер нь газарзүйн хувьд аваад үзсэн ч гэсэн хоёр их гүрний хувьд байхад хэзээнээсээ монгол улс бол урд талаасаа болбол асар том хэрэмтэй, юутай. Хөшигтэй байсан шүү дээ. Хойд талдаа сайхан задгай байлаа. Тэрний хүчээр ч ингэж явж байсан. Одоо ч гэсэн хойноо нээлттэй байж, урдаа жаахан хаалттай байхгүй болул улс орон хэцүү л гэж ойлгож явдаг бас миний хувьд бол. Нэг тиймэрхүү байгаад байгаам тийм. Янз бүрийн байдлаар яахав энэ улсууд мэддэг л байх зүгээр. Нийгэм өөрчлөгдсөн болохоор чинь юманд бас л их өөрчлөлт орж байна. Гэхдээ нийгэм нийгмийнхаа өөрчлөлтөөр явдаг л юм байгаа биз. Хувь хүний хүмүүжил, хувь хүний боловсрол бол тэрнийг эх орноо гэсэн сэтгэл, элгэн нутгаа гэсэн сэтгэл, ахан дүү аав эжий, хойчоо бодсон сэтгэл энэтэр бол монгол хүн бол монголоороо л байх ёстой. Хичнээн сайхан монголынхоо төлөө гээд хичнээн сайхан монголоороо гоёно, хичнээн сайхан яруу найрагчид дэлгэсэн тэрлэг шиг эх орон минь гээл жигтэйхэн сайхан яриад байгаа болов чиг аливаа нэг юм хэт гоёдохоороо хүний гойд бууж хөрсөн дээр буудаггүй юм байна гэсэн дүгнэлтэнд хүрээд байж байгаа. Нэг ийм л хүн байгаам би.
Эрдэнэтуяа -
Тэр үеийн залуус ч юмуу хүүхдүүд ч юм уу мэдээлэлээ хаанаас авдаг байсан?
Цэрэндэжид -
Тухайн үед чинь хэвлэл захиална. Тэхдээ тийм сонин бол тийм нэх ирэхгүй. Цөөхөн, 7 хоногт 1 удаа мудаа энэтэр ирнэ. Хамгийн гол нь тэр сонин уншлага, лекц хоёр юм байсан. Тухайн үеийн албан хаагчид гэдэг болул одоо тэр “Багш” найраглал дээр байдаг ш дээ бүр. Эмч нь ч болоод, багш нь ч болоод ёстой юу нь ч болоод. Бүх юм л болдог. Тийм л хэдэн сэхээтнүүд тухайн үед ажиллаж амьдарч байсан. Тэр хүмүүс хүмүүст мэдээллийг амаар мэдээлэл хүргэдэг. А ханын сонин гэж сүрхий юм гаргана бас. Тэр чинь одоо бичгээр өгч байгаа гэсэн үг шүү дээ мэдээллийг. Тийн. Тэгээд одоо клубүүд байсан. Тэндээр, соёлын төв гэсэн үг шүү дээ. Тэндээр төвлөрч сонин уншлага хийнэ. Лекц хийнэ. Тэрнээс биш учиргүй хурал дугуйлан гээд байхгүй. За яахав сүүл рүүгээ дугуйлан гэж хийдэг болсон. А бас зарим нэг бас нэг тийм нэг гэр ахуйн, эхчүүд, эмэгтэйчүүдэд бас нэг сургалт маягийн хэлбэрийн юмнууд сүүл рүүгээ бас нэг явдаг болсийн. Тэрнээс залуучууд бол ерөөсөө тэр аман ухуулгаас л авна. Аман ухуулгаас л мэдээллийг авна. Тэгээд дээр нь радио. Айл болгон радиотай. Байнга. Айл болгон радиотай. Эх орон-52 гэж байсан намайг хүүхэд байхад. Дараа нь Веб гэж 430 төгрөгний нэг ийм.
Эрдэнэтуяа -
Радио.
Цэрэндэжид -
Тийн. Радио, транзит гарсан байсан. За тэгээл янз бүрийн сүүлд гоё радионууд гараал. Тийн. Тэжээлээр явдаг. Тэр чинь яахав гэрэл тог гэхгүй.
Өөр хүн -
Дээр үед ээж аавын хүмүүжил гэж маш сайхан юм байсан.
Цэрэндэжид -
Тийн.
Өөр хүн -
Одоо бол үгэнд ордог хүүхэд маш цөөхөн шүү дээ.
Цэрэндэжид -
Ээж аавынхаа үгэнд орох дээр ээж аавыгаа хоцрогдсон гээд байгаа байхгүй юу. Өөр. Өөдөөс тэгээд хэлээд байгаан. Таны юм бол өөр миний үе нэг өөр. Өөр. Өөдөөс тэгээд хэлээд байгаан. Тэр өөрөө өөрөөсөө тийм болоод байгаа болохоос нийгэм өөрөөсөө тийм болоод байна ш дээ. Гэхдээ би хэлээд байна ш дээ. Монгол л хүн юм бол бол монгол аав эжийн, монгол ахан дүүс, монгол ахмадуудын үгийг авч байж цаашаагаа явна уу гэхээс биш зүгээр сайхан ийм хөндий агаарт байж байгаал. Би одоо 21-р зууны монголыг авч явах хүн би байнаа гээл ингээд цээжээ дэлдээд байвал тэр бол биш. Тэгж болохгүй. Тийм дээрээс энүүгээр заримдаа харж байхад их сонин юм яриад байхын. Зарим нэг уралдаант цэнгээнт нэвтрүүлэгэн дээр байнаа. Ерөөсөө монгол хэлээ мэдэхгүй. Гэтэл тэр хүүхдүүд англиар аягүй сайн мэдцэн байгаан. Тэр буруу биш болж байна. Тэгсэн чиг монгол хэлээ эхлээд сайн сурах хэрэгтэй байхгүй юу. Сураагүй. Ойлгохгүй, мэдэхгүй. Ярьж чадахгүй. Бичгийн хэл гэж байна. Ярианы хэл гэж байна. Тэ. Хэлний соёл гэж байна. Тэр нь ч байхгүй. За 90-ээд оноос хойш энэ нийгэм өөрчлөгдсөнөөс хойш бол юуг өөрчилж чадсан бэ гэхдээр зэрэг тэр хүмүүсийн сэтгэхүйг л чигтэйхэн айхтар 180 градус эргүүлчихсийн. Зарим нь 360 градус эргүүлчихсийн. Тэр нь дандаа сөрөг талаар нь эргэчихээд байхын. Сайн талаар нь эргэхгүй. Сайн юм байнаа, байна. Хүний эрхийг дээдэлсэн. Хэвлэл мэдээлэл чөлөөтэй болсон. Тийм юм байлгүй яахав. Сайн юм бол байна. Сайхан залуучууд ардчилалын юугаар гарч ирсэн байна бас. Бүгдээрээ бас тийм муу биш. Гэхдээ сөрөг талы нь тусгаж аваад байдаг. Аливаа юм хоёр талтай ч гэлээ гэсэн эерэг талаасаа илүү сөрөг тал нь яаж тусах бол гэж бодохгүйгээр, бодлогогүйгээр явуулсан аливаа үйл ажиллагааны дүнд л тэр эсрэг талд босч байна гэж ингэж бодож явдгийн би.
Эрдэнэтуяа -
Ер нь тэр үеийн, таны хүүхэд насны амьдрал, тухайн үеийн хүүхдүүдийн амьдралаас ялгаатай байсан уу, яг л ижил байсан уу ер нь?
Цэрэндэжид -
Хүүхэд л бол хүүхэд нас ш дээ. Авдаг мэдээлэл, тоглодог тоглоом нь, иддэг идэх юм нь өөр байсан байж болно. Хүүхэд л бол хүүхэд.
Эрдэнэтуяа -
Тухайн үеийн хүүхдүүдийн нийгэм, одоогийн хүүхдүүдийн нийгэм хоёр эрс үү?
Цэрэндэжид -
Эрс өөр. Юугаар ялгаатайв гэхдээр зэрэг би чинь 1-р ангид орохдоо балын харандаагаар бичиж орсон хүн. Одооны хүүхэд чинь юугаар бичиж яаж байгаа билээ. Одоо эндээшээ бичихээ болиод хүүхэд болгоныг нэг компьютертэй болгочихьё гээд байгаа биз дээ. Тийн. Тэхлээр нийгэм тийм өөр болцон байгаа нь харагдаад байхгүй юу. За тухайн үеийн хүүхдүүд бол гэр бүлийн хүмүүжил, эцэг эхийн хүмүүжил тусгал нь ерөөсөө тэр л байсийн. Тухайн нийгмийн хөгжил. Тусгал нь энэ л байсийн. Тэхээр энэ үеийн хүүхдүүдэд энэ өдийн тусгал бололгүй яахав. Болно. Тэр бол зайлшгүй болно ш дээ. Хүн орчноосоо л тусгаж авч л хөгжих нь зайлшгүйгээс л хойш. Тэхлээр ялгаатай байлгүй яахав. Тэгээл одоо би хэлж байгаан. Сөрөг талаасаа илүү, эерэг талаасаа илүү сөрөг талы нь бодолцож үйл ажиллагаагаа явуулахгүй бол тэр нь түрүүлж давамгайлчихаад байна уу л гэж ингэж бодогдоод байгаан. Дурынхаа л энэ өчнөөн сувгаар явуулж байгаа өчнөөн мэдээлэлийн юмаар чинь за тэгээл тэр чаат маат ярих юм бол одоо юу ярихав дээ одоо зөндөө л юм байна шүү дээ чи мэдэж байгаа тэ тийн. Тэхээр одоо ямар юмаа яаж хязгаарлаж өгдөг юм байгаан. Хязгаарлаж өгч байгаам. Өсвөр нас гэдэг чинь 18 хүрээд дуусна. Одоо бүр үсрээд 20 хүрье. Тэрнээс хойш бол хүн чинь хэрсүүждэг. Хүүхэд биенээсээ хүүхэд биш хүүхэд гэдэг нэрэндээ очиж хүүхэд нас гээд байгаагийн чинь. Тэхээр тэр үеэсээ хойш бас эргэцүүлж боддог болно. Амьдралд бас их бага хэмжээгээр хал дол үзэж эхэлнэ.
Эрдэнэтуяа -
Наануутай, цаануутай болно?
Цэрэндэжид -
Наануутай, цаануутай болно. Үгүй ээ 10 жил 11-р ангийн хүүхэд дээд сургуулийн 2-р курсын оюутан хүүхдүүд тэс өмнөө ш дээ. Тэхээр тэр болтол нь жаахан юмы нь жаахаан хязгаарлаад өгдөг бол манай залуу үеийнхэн болбол сайхан залуучууд бол улс орноо өлхөөн аваад явчилгүй яахав. Тийн. Тийм л юм бодогдож суудгийн.
Эрдэнэтуяа -
За одоо тэгээд итгэх юм, би зүгээр боддогийн. Тухайн үеийн нийгмийн одоо социализмын нийгмийн үед эцэг эх нь хүмүүжцэн хүн, одоогийн үеийн хүүхдүүд чинь бас тэр эцэг эхийн уул нь гараар хүмүүжсэн байж тэгээд тэр эсрэг гараад байхаар нь би юутай нь холбоотой юм бол гэж өөрөө бас боддог байхгүй юу. Юутай нь байдгийн ёстой л нөгөө мэдээлэл.
Цэрэндэжид -
Тэр чинь нөгөө мэдээлэл.
Эрдэнэтуяа -
Мэдээлэл, эцэг эх нь тэгээд нийгмээ дагаад, тэрийгээ дагаад?
Цэрэндэжид -
Үгүй ээ тэхээр чинь энэндээр нэг ийм юм байгаам. Одоо тэхээр чинь хүний эрхийн конвенци одоо, хүний эрхийн өчнөөн байгууллагууд байна. Тиймээ. Өчнөөн одоо хүний эрхийн талаар ярьдаг сэтгүүлч мэтгүүлч янз бүрийн л хүмүүс зөндөө л байгаа байх. Энэ хүмүүс чинь эрхий нь эхлээд яриад байдгийн. Би бодохдоо болул би гэдэг бие хүн нийгэмд амьдарч байхдаа эрхээ эдлэхээс илүү үүргээ хүлээмээр байгаан. За нэгдүгээрт чи ямар үүрэгтэй хүн болж энэ хорвоо дээр ирчихсийм гэхлээр: би 1-рт эх эцэг минь намайг эрхтэн сайхан хүн төрүүлцээн. Тийм учраас би эх эцгийн ачийг хариулах үүрэгтэй гэж бодмоор тэ. Бодмоор байхгүй юу. 2-рт чи яахын гэхдээр зэрэг. Сургууль соёл боловсролтой болгоод өгцөн гээд улс орон юу байдгийн тэ тэр талаар мэдлэг мэргэжил эзэмшсэн хүн бол тэрийгээ хийж ачий нь хариулах ёстой. Аливаа юманд ач байх ёстой. Тэ. 3-рт нь чи ямар үүрэгтэй гэхдээр зэрэг би нэгэнт хүн л юм чинь би үр удмаа үлдээх ёстой. Би сайн эцэг, сайн эх болох ёстой. Ийм л 3 үүрэг байгаа л даа. Энэ 3 дотор чинь дунд талынхд нь тэр ажил үүрэг, нийгэмд оролцох зүйл нь багтаж байна ш дээ. Эхний 2 чинь тэхлээр голы нь сугалж аваад эрхий нь эхэлж яриад байгаан. Тийм байгаа юм тэгсэн тэгсэн тэгж эрх нь зөрчигдөж байгаан, тэгж эрх нь зөрчигдөж байгаан гээд зөрчигдлөө гээд тэрэнд юу гараад байгаан. Жишээ нь: би чамд хачин хөгийн жишээ ярья. Эрх нь зөрчигдчихсөн хүн гээл. Яасан гэсэн чинь. Санал гомдол өгөөд тэрний хариуг өгөхгүй байгаа юм байна л даа. За даа шүүхэд очоод шүүхэд очдоггүймаа гэхэд захиргааны хариуцлага хүлээлгэх ч байдгийм уу. Төрийн ажилтай холбоотой санал гомдол гаргаал. Ингээл орсон чинь тэр ерөөсөө хариу гарч өгдөггүй гэнэ. Тэгэнгүүтэл өө би одоо эрхтэй. Би сонгох, сонгогдох, үг хэлэх эрхтэй би. Би одоо бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй би. Энэ бүгдийг намайг боогдуулж байна. Ингээд одоо хэлэхэд хариу өгөхгүй байна. Би одоо гомдолтой. Нэг хүний нэр заагаад нэхэмжлэх бичээд шүүхэд өгчихдөгийн. Тэгсэн тэр эрхээ л яриад байдаг. Тэгсэн чинь тухайн асуудал дээр тэр хүний үүргий нь аваад үзсэн чинь нийгэмд тэр хүн одоо ямар үүрэгтэй хүн байсан гэхдээр за тэр ажилтай хүн байсан байж болно. Бүүр том ажилтай ч хүн байсан байж л дээ. Тэгсэн чинь шалгаад үзэх дээр зэрэг ямар үүргээ биелүүлчихвээ энэ хүн гэхдээр зэрэг татвараа нуусан ч байдгийм уу, авилгал өгсөн ч байдгийм уу тиймээ. За тэгээд хууль гажуудуулсан ч байдгийм уу өчнөөн л юм гажуудуулцан өөрөө болох дээр зэрэг. Өчнөөн эрх зөрчөөд хаячихсан. Ерөөсөө үүргээ биелүүлээгүй. За зүгээр нэг энгийн иргэн дээр яривал гэрэл цахилгааныхаа мөнгийг төлөөгүй ч байдгийм уу. Тиймээ. Хаа нэг газар одоо амьтан хүнтэй гэрээ хэлэлцээр ажил тэрийгээ зөрчсөн ч байдгийм уу яадаг ч байдгийм дээ одоо энгийн нэг тийм юмнууд тэ. Бас л одоо зөрчилтэй маягийн иймэрхүү үүргээ биелүүлээгүй л юмнууд байгаад байдаг. За одоо эцэг эх юмуу яадгийн гэх маягаар тэгээл өнөө өөрийн толгой дээрх өвсийг харахгүй хүний толгой дээрх, өөрийн толгой дээр тэмээг харахгүй хүний толгой дээрх өвс харлаа гэдгээр л эхлээл эрхээ ярьдаг байхгүй юу. Тэхлээр одоо хариуцлага гэж улс төрийн улсууд яриад байгаан. Тэр чинь социалист нийгмийн үед бол хариуцлага гэдэг үгээрээ байгаагүй нь ш дээ ерөөсөө.
Эрдэнэтуяа -
Үйлдэлээрээ?
Цэрэндэжид -
Амьдрал дээрээ хариуцлагатай байсийн. Тэрнээс чамтай хариуцлага тооцоно гэсэн юм байхгүй. Их л удаад хурал номоор ороод нэг сонин уншлага тасалсан, лекц тасалсан тэгэх юм бол босгох юм бол хариуцлага тооцож байгаа нь тэр байхдаа. Тэрэнд чинь ухаан алдталаа айна, ичинэ, зовно, одоо юугэхэв. Доошоо хараад хүний нүүр харах ч үгүй одоо нэг тийм маягтай л байсан. Тэхээр тийм байсан байдлыг тухайн нийгмийн бүдүүлэг байсантай холбож үзэхийг бол би ерөөсөө зөвшөөрч чаддаггүй. Тухайн үед хөгжилтэй л байсийн ш дээ. Хөгжсөн дээрээс монгол улс 21 оноос хойш яасан. Хөгжсөөр байгаал 40 хэдэн он болсон. 50 хэдэн он, миний үе 60 хэдэн он болсон. Ингээд 70, 80 хэдэн онд ирээд. Энэ хөрс байгаагүй бол энэ ардчилал маань гэнэтхэн тэнгэрээс бууж ирээд бий болчихгүй ш дээ. Эрт дээр үеэс л бий болсон. Олон улсын дэлхийн тавцан дээр даяарчлал гээд яригдаж байгаа энэ үед нэгэнт зэрэгцэн амьдарч байгаа нэг үеийнхэн болохоороо ямар нь ч бай их бага ч бай, буурай ч бай хөгжилтэй ч бай бүгд л амьдрах нь үнэнээс хойш зэрэгцэж амьдрах нь үнэнээс хойш гэхдээ л монгол одоо уламжлалыг л умартах юм болул биш болно гэж ойлгодог. Тийм л байгаан.
Эрдэнэтуяа -
Тэр, тэгээд, тухайн, ер нь бол нэгд гэр бүлийн хүмүүжил байна, хоёрт сургууль соёлоос хүүхэд бас гол хүмүүжил олж авдаг байх тэ?
Цэрэндэжид -
Олж авна. Авалгүй яахав. Одоо хэлж байна ш дээ. сургуулийн багш нар гэдэг чинь тухайн үеийн шилдэг сэхээтнүүд ерөөсөө л мэдээллийг түгээгчид, соёлыг түгээгчид, бүх л хүмүүжлийг одоо олгогч тийм л хүмүүс байсан. Багш нар болул. Тийм дээрээс багшийн нэр хүнд асар их байсан. Эмчийн нэр хүнд асар их байсан. Эмнэлэгийн санитар нь хүртэл санитар эмч гэж асрагчаа хүртэл тэгдэг л байсан шүү дээ.
Эрдэнэтуяа -
Хамгийн хариуцлагатай мэргэжил байсан байхаа. Энэ хоёр?
Цэрэндэжид -
Хамгийн хариуцлагатай.
Эрдэнэтуяа -
Нийгмийн бараг суурь тавьж байсан?
Цэрэндэжид -
Ерөөсөө л тийн. Ямартаа л 5-р анги төгссөн хүүхдээр багш болгоол одоо 40, 50 хүрцэн улсуудад хичээл заалгаж байхав. Энэ болул тийм л бодлого байсан. Одоо бол мөн 5-р анги төгссөн хүүхдүүдээр хичээл заалгана даа. Багш нар бол өндөр хариуцлага үүрэгтэй. Айхтар их тал бүрийн мэдлэгтэй. Уран сайхны авьяастай, бичих, барих одоо тэгээл ухуулах, таниулах, сэнхрүүлэх, өө янз бүрийн л талаас нь ажиллаж байдаг тийм л хүмүүс байсан. Одоо тэр “Хэцүү анги” гээд байгаа киног хардаа. Багшийгаа хөдөөнөөс ирсэн гээд үзэн ядаж байгаа биз дээ. Тийн. Гарч байгаа ш дээ. Үзэж байгаа юу?
Эрдэнэтуяа -
Үзэж байгаа. Өшөө сургууль соёлоос гадна өшөө хаанаас хүмүүжил олж авахав? Нийгэм. Өөр юунаас хүмүүжил олж авахав голдуу?
Цэрэндэжид -
Нийгэмд нийгэм оршин тогтож байгаа юм чинь нийгэм дунд амьдарч байгаа болохоороо орчноосоо хүмүүжил авалгүй яахав. Орчноос хүмүүжил авнаа гэдэг чинь сургуулийн үлгэр жишээ багш нарыг харахаараа тэд нараас авна. Үлгэр жишээ эмч домч, төрийн албан хаагчдыг харахаар тэднээс авна. За энэ төрийн албан хаагч гэдэг дээр жаахан ярихад тухайн үеийн төрийн албан хаагч гэдэг чинь одоо бүгдээрээ ч Хувьсгалт намын улс байгаагүй юм ш дээ. Намын гишүүн ч байсан, гишүүн бус ч хүмүүс байдаг байсан.
Эрдэнэтуяа -
Болох байсан уу?
Цэрэндэжид -
Бололгүй яадгийн. Бүгд Хувьсгалт намд орчихгүй ш дээ. Гэхдээ л нам биш ч байсан гэсэн намын бодлого, намын бодлого шийдвэрийг биелүүлнэ. Намын бодлого тавьсан зорилго, үүргийг бүгдийг ойлгож ухамсарлаж цааш нь түгээн дэлгэрүүлдэг тийм л хүмүүс байсан. За тэгээд. За нэг хөдөөний нэг сум байлаа гэхэд чинь хүү минь суман дээр чинь нэг 10 хэдэн сэхээтэн л. За яахав сүүлийн үед 60-аад, 70-аад жаран хэдэн оны үед бол нэг 20 гаруй сэхээтэн болдог байсан байх даа нэг. Бага шээг суманд. Тийн. Яахав бага шиг суманд болул. Тэхэд тэд нар чинь ерөөсөө л тухайн сумын манлайлагчид шүү дээ. Тэд нар ямар байна. Хүмүүс ерөөсөө тэд нарыг л дуурайна шүү дээ.
Эрдэнэтуяа -
Тэднээс үлгэр жишээ авна?
Цэрэндэжид -
Тийн. Ёс зүй гэж нэг айхтар юм байна ш дээ. Ёс зүй. Тэр ёс зүйгүй юм хийхгүй. Тэр албан хаагчид. Тэр багш нар, тэр эмч нар, тэр төрийн албан хаагчид. 2-роо, 3-раа нийлээд бие биенийхээрээ ороод архи уугаад явна гэсэн ойлголт байхгүй үе шүү дээ. Тэхээр чинь яахын. Хааяа нэг орж ирээд архи байгаагүй гэвэл худлаа болно. Хааяа нэг орж ирээд нэг аав ээжийтэй нэг хүн орж ирээд пүү паа яадаг билээ ийдэг билээ хүн амьтанд харагдчихвий гэх жишээний. Нөгөө нэг ганц нэг юм, хундага уусан байдгийм уу. яадгийн. А нэг ганц нэг өдөр орж ирээд тоглочихвол гадны хүн бол үүд хаалга үүдэнд бол бушуухан нөгөөдөхөө хумиж байгаад тоглож байгаад гаргуулна. Тийм л байсийн. тэгтэл бид нарыг чинь архи уусан байна, тоглосон байна та нар гээд ингээд хурал хуйгаар оруулаад наана цаана болгоод байсан юм байгаагүй. Ерөөсөө л дээрээс нь яасан гэхдээр зэрэг төрийн албан хаагч, багш сэхээтнүүд, багш нар эмч нар, төрийн албан хаагчид болул тэр ажил үүргээ хийгээл олонд өөрийгөө, олны дотор, тэр олны дунд биеэ зөв авч явах гэсэн сүрхий үг байсийн ш дээ. Биеэ зөв авч явах ёстой гэсэн юманд л их баригдаж байсан юм шиг байгаан. Тийн. Тэрнээс ерөөсөө захиргаадаад гээд нэг үг сүүлд гараад байгаан. Захиргаадсан дээрээ ч тэр бие биенийхээ тэгж чамайг тэгвэл тэгнэ шүү гэсэн юм байгаагүй. Би л мэддэггүй юм.
Эрдэнэтуяа -
Тэр үеийн улсууд дэндүү ухамсартай л байсан байна?
Цэрэндэжид -
Тийн. Би ч одоо яахав 60, 70, 80 онд бол улсад ажил хийж байсан. Миний үед чинь яахав нилээд чиг бас сүрхий мэдээлэлүүд гараад ирсэн. Телевизор, радио, сонин хэвлэл өчнөөн төчнөөн болчихлоо. Тийн. Сургууль соёл их болчихлоо. Хэлдэг, ярьдаг, ордог гардаг, гадагш, дотогшоо явдаг ч хүн их болчихсийн. Ийм үед бол мэдээлэлийг хүлээж авдаг л байсан. Зах зух нь яахав зарим дэлхийн улс орнуудын болох болохгүй юмнууд чиг мэдээллэдэг, биднүүд бол янз бүрийн байдлаар авдаг л байсан. Тэхдээ нэг нам байсны учир бол тэнд байсийн. Нэг намтай байсны тийн. Жишээ нь Намын их хурал гээд Намын бага хурал гэхдээр зэрэг л тэрийг чинь уншина, үзнэ, тэмдэглэнэ цаашаагаа хичнээн хүнд ярина гээд. Энэ бол Намын ажил. Захиргааны ажил захиргааны гишүүн чи тэрийг хийх ёстой гэхгүй. Намын гишүүн үү, намын гишүүн бол та энийгээ хий. Нам гэдэг юмны нэр хүнд асар их өндөр байсан. Намын гишүүн гэдэг хүн бол тэр намын гишүүн гэхдээр зэрэг одоо асар их нэр хүндтэй. Намд орноо гэдэг чинь асар өндөр шалгууртай. За Буянжаргал мэдэж байгаа байхдаа. Тийн. Асар өндөр шалгууртай. Идэвхитэн гэж явна. Орлогч гэж явна. Тэгээд намын гишүүнд орох гэж хурлаар орно. Хэрэв тэнцэхгүй бол ахиад 2, 3 сараар 6 сараар хойшлуулна. Тэгээд юугаар тэнцээгүйн гэхдээр зэрэг зарим нэгэн ёс зүйгүй янз бүрийн алдаа малдаа хийсэн ч байдгийм уу, ажил дээрээ ёстой нөгөө сүүлийн үед бол одоо хариуцлага гээч бас юм байдгийм уу, бас яригдах хэлэгдэх юм. Жишээ нь албан байгууллагын дарга байлаа гэхэд, одоо сургуулийн захирал байлаа гэхэд чинь сургуулийн сургалтын чанар улсын дундаж хүрээгүй байх юм бол таны ажил жаахан, та юу хангалттай биш байнаа нэг. 3 сар хойшлууллаа ч гэх маягаар байснаас биш өөр нээх их юу яадаггүй байсан. Шалгуур өндөртэй, тэхээр тэр хүн ажиллана. Би одоо намаа жинхлэх гэж байгаа хүн. Батлан даагаад нэг 2 хүн авчина. Нөгөө 2 хүнтэйгээ ажиллана гэх маягийн ийм. Нэг намын үед бол тийм л байсан. Тийм юмаар бол дамжиж ирсэн хүмүүсээ, намын гишүүд бол тухайн үедээ. За намын гишүүн биш улсууд нь намынхаа одоо бодлого шийдвэрийг хэрэгжүүлдэг дагадаг, нам засаг минь гэдэг тийм л байсийн. Одоо бол яахав дээ олон намтай болохлоор бүгдээрээ нэг нэгнээсээ өрсөөл ийм чиг сайхан болгох билээ, тийм чиг сайхан болгох билээ одоо тэгээд яахав дээ заримы нь дагаад байж байгаа юм болохоор байж л байхын. Заримдаа ч хэрэгтэй ч юм шиг, заримдаа хэрэггүй ч юм шиг бодогдож байдгийн. Тийн. Тийм л байдаг.
Эрдэнэтуяа -
Танд нөгөө нэг ийм гэрлэхэд ингээд юу өгсөн гэж байна ш дээ? аанхаан үсэгтэй.
Цэрэндэжид -
Тийн.
Эрдэнэтуяа -
Тэр байдаг уу одоо?
Цэрэндэжид -
Байдаг.
Эрдэнэтуяа -
Тэрийгээ та үзүүлээч болох уу?
Цэрэндэжид -
За тэгье. Болно.
Эрдэнэтуяа -
Та бага эмч байж байгаад багш болсон гэж байна ш дээ. яагаад?
Цэрэндэжид -
Яахав дээ. бага эмч нилээн хэдэн жил хийсэн. Тэгээд ер нь багш болох сонирхолтой байж байгаал тэгээл Багшийн Дээд сургуульд ороол тэгээл багш болчихсон.
Эрдэнэтуяа -
Юу, багшийн гол нь юунд сонирхолтой? Тухайн үед?
Цэрэндэжид -
Тухайн үед нэгдүгээрт багшийн нэр хүнд ч өндөр байсан байх, хоёрдож би угаасаа сургуульд байхдаа бас нэг тийм хүүхэд сурагчдын одоогоор бол сурагчдын байгууллагад юмдаа тухайн үед бол пионерийн байгууллагад идэвхитэн.
Эрдэнэтуяа -
Бүлгэмийн юу му?
Цэрэндэжид -
Бүлгэмийн зөвлөлийн дарга марга гээд юм байдаг байсан. Багш нартай, сургуультай ажилд их ойрхон байсан. Тэгээд тэрэнд их юутай. Нэгдэж гэвэл. Хоёрдож гэвэл эмч болчоод бас их жаахан халширсан тал бий. Айхтар сүрхий янз бүрийн юмтай юу яагаад. Тэгээд бас халширдаг л юм байна лээ. Тийн. Тэгээд тийм хоёр шалтгаанаас болоол багш болсийн.
Эрдэнэтуяа -
Юу нь халшрааж байсан?
Цэрэндэжид -
Өө тэрэнд чинь халшрах юм байлгүй яахав. Үхэл хагацал. Хамгийн айхтар юм бол тэр ажлаас нь халшраагүй.
Эрдэнэтуяа -
Задлан шинжилгээ юу?
Цэрэндэжид -
Задлан шинжилгээ ч байна. Хүмүүсийн, тэрнээс гадна тэр ч яахав мэргэжлийн юм хамаа байхгүй. Хамгийн айхтар юм болул одоо айхтар үхэл хагацал үзэх, аваар осол, залуухнаараа одоо сайхан улсууд өнгөрөх янз бүрийн тийм юм таарахдээр их хэцүү санагдаа л ерөөсөө. Тэгээд хамгийн гол нь хэцүүдээ эмнэлэг, эмч нарын зүгээс тэр хүний амийг авч үлдэж чадахгүй байгаад их дутмаг санагдаад байдаг байсан. Хайран хүн, хайран хүн өнгөрөхгүй л байх байсийм даа. Тийн. Тэгээд одоо ингээд алдчихдаг.
Эрдэнэтуяа -
Технологи ч, шинжлэх ухаан технологич арай бага хөгжилтэй л байсан байх тэ?
Цэрэндэжид -
Арай бага байлгүй яахав.
Эрдэнэтуяа -
Тийн. Ядаж багаж магаж, наашаа цаашаа нарийн тийшээ орж авдаг мавдаг юм нь дутагдалтай байсан болоод л тэр байх.
Цэрэндэжид -
1-рт тийм байсан. Тухайн үед бол тэрийгээ дутагдалтай байна гэж мэдэхгүй ш дээ.
Эрдэнэтуяа -
Тэр үеийн нийгмээрээ л?
Цэрэндэжид -
Нийгэмдээ ер нь болж байгаа л гэж. Жишээлэхэд лабортори шинжилгээ хийнэ гэхэд чинь хэрэгтэй уусмалууд байж байхад бүх л шинжилгээ хийдэг байсан. Юу ч хийж чадахгүй гэж хэлэхээргүй. Яахав тэр чинь ямар ДОХ мох яригдаж байсан биш. Тэрнээс бүх клиник шинжилгээ хийчихнэ. Үзлэг хийхэд клиник үзлэгээ хийчихнэ. Түргэн тусламжийн юмнууд байна. Эм тариа нь байна. яахав дээ шилэн шифрицтэй буцалгадаг зүүтэй л байсийн. Өөр яахав. Одоо бодоход нэг удаагийн гэсэн юм байгаагүй. Тэхдээ хамгийн гол нь хүн эзэмшсэн мэргэжлээрээ хүнд бүр гүйцэд сайхан санаанд тултал тус болж чадахгүй болбол тэрнээсээ хүн өөрөө өөртөө ч жаахан яадгийм дээ тэ. Өөрийгөө жоохон голдог ч юм уу тэгээл ерөөсөө би бол нээх дандаа эмч хийгээл хагалгаа хийгээд явсан биш. Лаборторийн шинжилгээ хийдэг л байсан. А яахав яаралтай шинжилгээн дээр очино л доо. Хэрэгцээ гарвал бүх л юман дээр байж л байдаг юм чинь эмнэлэгийн хүн.
Эрдэнэтуяа -
Та хэдэн жил ажилласан?
Цэрэндэжид -
За одоо эмнэлэгийн мэргэжлээр би одоо 64 оноос 72 гэдэг чинь.
Эрдэнэтуяа -
8 жил.
Цэрэндэжид -
6 жил ажилласан юм байлгүй. Дунд нь бас 2 жил ажиллаагүй л дээ. Тийн. Эмнэлэгийн мэргэжлээр ажиллаж байхдаа би харин монгол орныхоо бүх аймгуудаар явцийн. Баян-Өлгий, Сүхбаатар хоёрт л очоогүй. Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаад гадаадын мэргэжилтэнгүүдтэй сүүлийн хоёр жил тувт тэгж явсан. Шинжилгээ хийж. Тухайн үед чинь 0-80 настай хүмүүсийн цус аваад тэр чинь плазмий нь ялгаж аваад тухайн үеийн одоо вакцин, вакцинд хэрэглэдэг юмы нь монгол улс хүмүүсийнхээ юуг гаргаж байлаа ш дээ. Дэлхийн эрүүлийг хамгаалах байгууллагад. Бүх л улс оронд болохоор манайх ганц биш. Тэгээд эргээд эм бэлдмэл болж ирдэг тийм л. Тиймэрхүү юманд ажилладаг байсийн.
Эрдэнэтуяа -
Би энэ бодохнээ одоо энэ хүн амын өсөлтөнд бас нэг нөлөөлж байгаа нь энэ соёлын довтолгоо юм болов уу гэж боддогийн. Тэр үеэр ч яахав өөрөө байж байсан биш дээ. Хүмүүсийн яриагаар болохоороо нөгөө тэмбүү мэмбүү гээд. Тэрний үүднээс улаан тариа мариа хийгээд. Эрүүл хүнд.
Цэрэндэжид -
Тэр чинь ч яахав надаас өмнөх юм ш дээ. Тэр болул. Би 46 оны хүн. Тэр чинь ерөөсөө нэг 32 он моноос л.
Эрдэнэтуяа -
Тэр оны үе үү тэ?
Цэрэндэжид -
Тийн ш дээ.
Эрдэнэтуяа -
Зарим нь 60 хэдэн оны үе мүе гээд соёлын довтолгооноор гээд байх юм билээ.
Цэрэндэжид -
Гүй. Соёлын довтолгооноор улаан тариа байсан гэж ярихгүй. Улаан тарианы хүүхнүүд гэж сайхан, зохиол байгаал даа. Тэрэн дээр тодорхой л байж байгаа. Тэр чинь улаан гэр гэж клубээс өмнөх юм ш дээ. 50 хэдэн он гэдэг чинь бараг монголын бүх сумдын, сумдад бага сургуультай болцон үе байхгүй юу. Тэхлээр 40 хэдэн он. За 49 оны Халх голын дайн. Тэрнээс өмнө гэхэд чинь Хошуунд бол 5-6 сургууль. Өөрөөр хэлэх юм болул нэг 6 сумын дунд нэг 3 сургууль байх жишээний байсан. Гэтэл 50 хэдэн онд чинь бүх сумд сургуультай болцон байсан ш дээ. Тийм үсрэнгүйгээр явдаг байсийн ш дээ манай улсын хөгжил болул. Яахав тэр тоо баримт хараад хэлэх юм болул хэлэх юм байж л байдгийн. Хараад. Тэр эрүүлжүүлэхийн хувьд болул европ эмнэлэг орж ирээд тэр одоо хүн амыг айхтар нийгмийн халдварт өвчин юм даа. Тэр арьс өнгөний халдварт өвчнөөр ихээхэн хамгаалж үр дүнтэй байсан хүн ам өсөх нь өссөн. А соёлын довтолгоо бол эрүүл ахуйн зүгээс нь нөлөөлөлгүй яахав. Ариун цэврийн талаас нь нөлөөлөлгүй яахав. Тэхдээ бас нэг нүүдлийн амьдралаас нь суурин амьдралд шилжиж байгаа нийгэмд орж ирж байгаа хүмүүс гэдэг чинь бие биенийгээ харахдаагаараа зэрэг ямар нэгэн байдлаар заавал үлгэр жишээ авна ш дээ. Тийм юманд бол тэр соёлын довтолгоо их нөлөөлсөн. Эрүүлжүүлэх юм бол эмнэлэгийн зүгээс их юм хийж байсөөн. Янз бүрийн эм тариа хэрэглэхээс гадна ерөөсөө тэр ухуулгаар их юм хийж байсан гэж би боддогийн. Яагаадав гэхээр манай ээжийгийн ярианы юу байхгүй юу. 20 хэдэн настай байхдаа л манай ээжий чинь 14 оны хүн ш дээ. 21 настай гээд бодохоор юу гэхэв. Хэдэн он байхав. Чи 32 он таараад байгаа юм чинь. Очоо л улаан гэрт оч гээд очуулаад тэнд нь яриа хэлээ хийгээд тэндээс нь гаргаад эмнэлэгийн үзлэгт оруулаад өвчтэй байгаа гэдгий нь бас их айхтар нууц байсан юм шиг байгаан. Хооронд нь хэлэхгүй гэж байгаан.
Эрдэнэтуяа -
Бие биеэнд нь уу?
Цэрэндэжид -
Тийн. Хэсэг хүүхнүүдийг аваад л үлдцэн. Сүүлд нь морьтой давхиад тариа хийлгээд байгаа гэсэн чинь тэр улаан тариа хийлгэсэн байна. Манай нутагт хамаргүй Цэрэн гэж авгай байсийн хөөрхий. Булгаариар хамраа таглачихдаг байсийн. Тэр хүний л өвчин байсан, тэр хүн туссан өвчин туссан байсийн гэнэ лээ гэж. Тэр чинь аман ярианы ухуулгын үр дүн ш дээ. Тэрнээс тэр хөдөө уулын аманд байгаа хүн чинь яаж мэддэгийн. Нутагт нь хамраад. Тийн. Тэр яриа таниулга л байсан байж таараа. Тэгээд тэрнээс хойш нилээд сайн эрүүлжсэн. Сүүлд нь юу яасиймаа. Арьс өнгөний өвчнийг чинь жаран хэдэн оны үед харин юу яасийн шүү арьс өнгөний бүр төв лаборатори гэж бүр Улаанбаатар хотод байсан. Бүх аймгуудаас тэр шинжилгээгий нь явуулдаг. Тийм газар байсийн. Тэр талаар бол илүү сайн ажиллаж байсаан. Эрүүлийн хамгаалахын шугамаар бол. Тэгээд ч хүн амын өсөлт гайгүй ч болсон байх. Ер нь хүн амын бодлогоо их зөв хийсийн ш дээ. Тэгээ л олон хүүхэдтэй болонгуут мөнгө өгнө.
Эрдэнэтуяа -
Гэр бүлгүйн татвар гэж авна?
Цэрэндэжид -
Гэр бүлгүйн татвар гэж авалгүй яахав. Авч байсан. Тийн. Авч байсан. Тийн. Авна, алинаас нь ч авна. Тийн. Энэ бол бодлого.
Эрдэнэтуяа -
Тэр соёлын довтолгооны үеэр яриа ухуулга хийдэг байсан гэж байна ш дээ? Алчуур угаагаад ингээд. Тэгээд ер нь тийм нөгөө нэг юу гэдгийн ухуулга сурталчилгааны шаардлагыг биелүүлээгүй тэ? Тийм айлуудад ямар хариуцлага шийтгэл гэхийм уу?
Цэрэндэжид -
Үгүй шийтгэл гэж байхгүй хөөе тэрэнд чинь. Яадгийн гэхдээр зэрэг тэр одоо манайх тэгээд одоо бохир заваан ч байдгийм уу хүүхдийнхаа ор дэрний даавууг угаагаагүй янз бүр болоод хиртэй байх юм болул хуу тэр одоо хувиарлагдсан бас нэг хуваарь юм байдаг шиг байгаан. Идэвхитэй тэр иргэдийг хамруулаал гэрт нь очоол зад угаагаад өгчихнө. Тээр сүүлд 60 хэдэн онд чинь сургууль дээр хүртэл тэр “зад угаагч” гэгч юм чинь ажиллаж байсийн ш дээ.
Эрдэнэтуяа -
Зад угаагч аа?
Цэрэндэжид -
Тийн. 60 хэд, 70 хэдэн онд чинь “зад угаагч” гэж байлаа.
Эрдэнэтуяа -
Одоо тэр нь яадгийн?
Цэрэндэжид -
Сургуулийн хүүхдүүдийн дунд тийм зад угаагч гэж бүлэг байдаг байсийн.
Эрдэнэтуяа -
Аа бүлгэм юм уу?
Цэрэндэжид -
Бүлэг. Тийм юм. Нэртэй. Айлд ороод гурилын мод байна ш дээ. Тэр модны тал нь нэртэй. Тийм ийм нэртэй. Талы нь ингэж цэвэрлэж угаагаад талы нь ийм хиртэй. Тэгээд энэ ийм л байх байсан байна гээд. Тэгээд тэр хүн би одоо болохгүй гээд тэгээд тэрнээс ухаарсаар байгаад ухамсар аваад тэр айлаа гэр орноо өөд нь татаад аваад явна. Тийм л байсан шүү дээ.
Эрдэнэтуяа -
А сайн үүрэг хүлээсэн нь соёлч айл гэхүү?
Цэрэндэжид -
Өө соёлч айл.
Эрдэнэтуяа -
Гахай махай тавьдаг нь хариуцлага?
Цэрэндэжид -
А тэр чинь одоо албан газар мазарт л гахай энэтэр тавьдаг байсийн даа. Сургууль дээр чинь одоо намайг бага ангид, дунд ангид байхад чинь гахай тавинаа. Анги муухай бол гахай тавина. Хүүхдүүдийн ариун цэвэр муу байх юм бол гахай өгнө. А жигтэйхэн сайхан байх юм бол нисэх онгоцон дээр сууна. Ажилчид хүртэл тийм л байсан.
Намайг ажилчин байхад саалиа үнээ малаа муу саасан, муу хийсэн байх юм бол мэлхий зэлхий өгдөг. Тийн. Одоо тэгвэл бараг бослого гарна биз.
Өө би онгоцон дээр суучихья нээх айхтар хэцс гэж өнгөрөөхгүй. Энэ чинь бас айхтар бусдаасаа арай өөр байгаа юм байна гэдгийг ойлгох ойлголтоо авч л байсан юм шиг байгаан. Хүүхдүүдийн хувьд бол тэрийг чинь асар их үнэлэгддэг байсиймаа харин. Тийн. Тэр онгоцон дээр суух, машин дээр суух хүсэл байлгүй л яахав. Тийм зөндөө л. ангиараа. Би ч тэгээд анги хамт олныг бүрдүүлж л байсан. Бүгд жигд нэг тиймэрхүү. Нэг сэтгэл санаа нэг зүгт төвлөрч чаддаг бас тийм л болгож байсан хөгжлийн л нэг хэлбэр юм.
Эрдэнэтуяа -
Хаана гэлээ соёлын довтолгооны үеэр онц сурлагатанууд нь эхлээд л 00-доо ордог гэнээ. Дараад нь муу, дунд, сайн, дунд муугаараа ингээд 00 орохдоо хүртэл тэгж дараалж, тийм тийм байсан гээл. Янз бүрийн л, энд тэнд өөр өөр.
Цэрэндэжид -
Өөр өөр л байгаал даа. Тийн.
Эрдэнэтуяа -
Тухайн үеийн, тухайн аймгийн засаг захиргаанаас ч юм уу авч л байгаа арга хэлбэрүүд л байх л даа.
Цэрэндэжид -
Эцэг эхийн тэр хүүхдээ хүмүүжүүлэхэд хараа бас нэг нөлөөтэй юм байсан. Сургууль эцэг эхийн холбоо асар их сайн байсан.
Эрдэнэтуяа -
Аанхаан.
Цэрэндэжид -
Жишээ нь онц сурлагатан хүүхдийн эцэг эх бол урилга өгнө. Хамгийн урд ирж сууна. Тэгээд шагнал магнал, хүүхдийг шагнаж барих гэхдээр зэрэг эцэг эх нь хэн очсон байна гэрийнхнээс нь очсон нь цуг дагуулж гарна. Жишээ нь би одоо шагнал авлаа гэхэд миний ээж хажууд сууж байхад дагаад гарах жишээний. Тэхлээр тэр орон нутгийн улсууд хардгийн байгаа биз дээ. Тэр гуайн тэр юу аваад тэр шагнал аваад тэгээд гарч ирсэн. Сайхан байна лээ. Сайхан хүүхэдтэй гэнээ дээ. Энэ чинь бас л нэг бодит юу жишээ л байхгүй юу. Муу байх юм бол бас муу байна гэж хэлнэ тэрийг чинь. Тийм байна, тийм байна гээд. Өө тэгээд тустай нэг ийм юм дээр суулгана. Тэгээд үүрэг амлалты нь авахуулна тэр чинь. Сургууль, эцэг эхийн холбоо айхтар сүрхий сайн байсан.
Эрдэнэтуяа -
Тийм юм байна тэ?
Цэрэндэжид -
Тэрнээс шалтгаалж байсан. онцы нь эхлээд, сайны нь дунды нь муугий нь гээд дараалалаар нь. Тухайн улсын хэмжээгээр нийт улс орны эх орны хэмжээгээр явуулж байгаа арга хэмжээг тухайн цэгт зохион байгуулж байгаа улсыг буруугаар хийж байхгүй юу. Дорнодод байсийн. Би одоо хэрэлдэж байгаа, багштай хэрэлдэж байгаад шүлсээ ингээд нулимцан байгаан. Тэхэд чинь соёлын довтолгоо явж байгаа ш дээ. Чи ингэж болохым уу. Чи шүлсээ арч гээд надаар арчуулж байсийн ш дээ. Тэхээрээ тэр тухайн үйл ажиллагааг зөв үйл ажиллагааг тэр явуулж байгаа улсууд буруу хувилбараар явуулж байгаа байхгүй юу. Тэр чинь эхлээ л харин муу сурдгий нь оруулаад. Чи эхлээд яа, ариун цэвэр сайхан 00 бол бие сайхан. Дараа нь үзэж болно ш дээ. Тэхэд тэр тийм улсуудын яриа бол хийж байсан үйл ажиллагааг нь одоо харлуулж хараад байгаан. Дандаа л одоо буруу. Тэгээл буруутгаал. Дандаа нэг өөр өнцгөөс нь. Социализмын үеийн.
Эрдэнэтуяа -
Сургуулиас гадуур ер нь энд тэнд ямар одоо боловсрол эзэмших эзэмшдэг байсан. Эзэмших өөр боломж байдаг байсан уу?
Цэрэндэжид -
40, 50 онд, 50, 60 онд бол 60 оны төгсгөлөөр дундаас хойш юм уу хөдөө аж ахуй нилээн хөгжиж эрчимжиж нэгдэл гарсан САА-нууд гарсантай холбогдуулж хөдөө аж ахуйн мэргэжил, трактор комбайны курс гэж нилээн байдаг тийм юманд явдаг байсан. Цахилгаан бас одоо Иличийн гэрэл түгсэн гээд. Тэр зүг рүү бас хүмүүсийг явуулдаг байсийн. Би тэрийг нутаг орноосоо явсан улсыг мэдэж байгаан. Нэг тийм юм болж байсан. Барилгын талд бас явдаг байсан. Бид нар чинь 7-р ангид байхад чинь одоо бас чулуугаар барилга бариал байдаг л байсан. Ер нь барилгажилт гэдэг бол хүн болгоны санаад тархи толгойд суучихсан. Барилга барих юм байнаа. Гэрээс гадна гээд бас ойлголт байсан юм шиг байгаан. Тэгээд тэр тал руу хүмүүс явуулдаг байсан тийм мэргэжилтэй болдог. Ер нь хүмүүсийг мэргэжилтэй болгох өөрөөр хэлбэл нүүдэлчин мал аж ахуйн малчны тэр амьдралаас бас суурин амьдрал руу шилжихэд нилээн дөхүүртэй тийм арга хэмжээнүүдийг одоо засгаас, нам засгаас бол бодлогоор явуулж байсан. Ер нь бол тэр курсэд л явуулж байсан юм шиг байгаан. Манай нутгаас л лав зөндөө л улсууд явдаг байсан. Тийм курст яваад ирсэн, ийм курст, жолооч нар байна. Машин тэрэгтэй болсон. За тэгээд яахав өөрсдийнхөө гар урлалаар одоо гар аргаар үйлдвэрийн, артель гэж байсийн. Гутлаа хийчихдэг, хамаг хувцсаа хийчихдэг. Одоо сүүлийн үеийн нийтийн ахуй үйлчилгээрхүү нэг тийм юм байдаг л байлаа. Нээх одоо гаднаас олон орны юм орж ирээд байх юм биш. Сайндаа л орос, хятадын юм бол бараг байхгүй. Оросын нь л юм. Тийн. Тэгдэг л байсан. Идэх уух юмаа ч өөрсдөө л хийчихдэг ийм л улсууд байсан. Тэр зүг рүүгээ өөрсдөө дэвшилт гарч байсаан. Наад зах нь сүүн завод гэж байсан. Хичнээн сайхан сүүн заводууд байсан. Масло цохино, голын усандаа сойж тавьж байгаал очоол аваад өгчихдөг. Тэгээл төвд аваачаал тал талын саалийн фермүүд авчаачихсан. Сүүлдээ өргөн айлсалт гээл гарч л байлаа. Тэрэн дээр ч яахав баригаад баригаадаараа, одоо баг багаараа, сүүлдээ баригаад болоод, сүүлд нь өргөн айлсалт гэж. Ингээл нэг чиглэлээр нь яриад байх юм бол яаг сайхан юм харагдаал байдаг байхгүй юу. Тийм юмнууд бол хүмүүс их бас зохих боловсрол, мэргэжилтэй болж ажиллаж байсаан. За тэгээд цэрэгт явсан хүмүүс гэдэг чинь сайхан боловсролтой болж очиж байсан. Цэргээс ирсэн тэр багийн дарга, цэргээс ирсэн тэр тообүртгэгч, цэргээс ирсэн тэр худалдаа бэлтгэлийн ангийн дарга, өө тэгэлгүй яахав. Ер нь цэрэгт яваад ирсэн залуучууд бол бас л нилээн юм үзцэн. Сайхан тийм улсууд очдог байсан. Цэрэгт яваад ирсэн хүн гэхээр л бас сайхан болцон. Их юм сургаж байсан байх. Их юм сургаж байсан. Тэр чинь 3-хан жил байгаагүй. 5 жил, 7 жилийнх байна ш дээ.
Эрдэнэтуяа -
Тэгээд сүүлдээ 3 жил?
Цэрэндэжид -
Тийн. Сүүлдээ 3 болоод, одоо 1 болоод цэрэг биш. Одоо тэгээл хүмүүсийн яриад байдаг тэр байх л даа. 3 жилийн цэргийн үед болул харин бид нар мэдэхиймаа. 3 жилийн цэрэгт явж байгаа үеийг. Хүүхдүүд ч гэсэн. Сайхан юм сурч байсан.
Эрдэнэтуяа -
Ер нь тэгээд бас мэргэжилтэй болгоол хүрээд ирдэг байсан юм шиг байгаан. Тракторчин юу байдгийн тэ?
Цэрэндэжид -
Өө тэгэлгүй яахав. Барилгачин тийн. Ёстой өрлөгчин байна. Цахилгаанчин тийн.
Эрдэнэтуяа -
Сургачихдаг юм шиг байгаан тэ?
Цэрэндэжид -
Тийн. Эхний жилд нь одоо бие бялдрын хүмүүжил, цэрэг эх орны хүмүүжил олгодог байсан бол дараа нь боловсролтой болгоол, сүүлд нь мэргэжилтэй болгоол гаргадаг. Хичнээн сайхан. Тийн. Одоо яахаараа 3 жил болохоо байчаад 1 жил болгочихсийн мэддэггүймаа. Баахан ярьж ярьж хэлж байснаа л ийм болгочихсийн. Энэ бол цэрэг гэж ямар цэрэгт явсан гэж үзэхвэ дээ. Ямар ч хатуужил суухгүй. Хатуужил үзэхгүй. Эр цэргийн хүн гэдэг чинь хатуужил үзэж байж хат үзсэн, амьдралдаа цэрэгт яваад ирснээс хойш алдахгүй эндэхгүй, баргийн юманд дуугарахгүй болцон хүнийг л хэлмээр байгаам. Тэхэд чинь одоо цэрэгт, 1 жил цэрэгт яваад ирсэн хүн ирээ л яаж шуу байдгийн тэгээд. Тиймэрхүү л. Цэрэг бас их нөлөөлдөг байсаан. Тийн. Цэрэг дайчилгаа чинь.
Эрдэнэтуяа -
Ер нь сургууль соёлын байгууллагад төр засаг ер нь хэр анхаарал хандуулж ямар арга хэмжээнүүд авдаг байсан? Хэр удирдаж байсан?
Цэрэндэжид -
Хөөе. Тэрийг чинь жинхэнэ гарынх нь байхгүй юу. Тэрийг л одоо ёстой өөрийнхөө гарын дор гэгчээр байлгахгүй болбол яаж улс орноо авч явахав. Тухайн үед бол байгаагүй ш дээ. Жишээ нь нэг 7 жилийн сургууль байлаа гэхэд хичнээн багш ажилладаг тэгээд захирал гэж төсөв мөсөв юу байдгийн, орон сууц юу байдгийн хэдийд нь ямар засвар юу хэрэгтэйв гэж бүх л юмы нь хангаж өгнө. Хоол унд тэр л одоо дотуур байр, хүүхдийн асуудал, эрүүл мэнд бүгдий нь. Тэгээд тэрийг чинь дандаа дээрээс нь тухайн орон нутаг гэдэг чинь орон нутагтаа бас эзэн байсиймаа тухайн үед чинь. Нэгдэл гэдэг чинь яаж харахав, САА нь яаж харж хандахав гэх маягаар. Тийм л байсан. Тэгээл гэрээгээр, малчид ч гэсэн одоо түлээ моды нь ойртуулах юу яах. Хүнс хоолы нь бэлтгэх гээл гэрээгээр. Тэр чинь нэг талдаа малчиддаа зохих ёсны орлого оруулах болчихоод малчдынхаа сүү сааль, идээ будаа хамаг юмы нь одоо бас аваад хэрэглэчихдэг нэг. Тийм. Тийм л байсан.
Эрдэнэтуяа -
Та ер нь өөрийнхөө хүүхэд байсан, сургууль соёлд сурч байснаасаа багшилж байх үе хүртэл тэ. Багшлаад болих хүртэл тэр үеийг ер нь ямар ямар ахиц ахиц гарсныг ерөнхийд нь ингээд ингээд нэг тиймэрхүү тэр үедээ тэгж байсан ингэж байсан тийм ахиц гарч байсан гээд яривал?
Цэрэндэжид -
За яахав хүүхэд байхад бага сургуульд орж байхад болбол одоо 50 хэдэн оноос 60 хэдэн он хүртэл бага сургууль 7 жилийн сургууль төгстөл бол тухайн Монгол орны одоо хөдөө орон нутагт хүүхдэд олгох боловсрол олгож байсан тийм л сургуулиар л явсан. Үздэг номы нь бол үзсэн. Ерөнхий эрдмийн хичээлүүд бол одоогийнхоос ялгаатай юм гэвэл тэр англи хэл, орос хэлийг бол үздэг байсан 5-р ангиасаа. Тийн. Хүмүүжлийн, хүмүүжлийн хувьд бол тухайн үед хүүхдэд бол сургууль, эцэг эхтэй их холбоотой байсан учир сайн хүмүүжил олгодог байсан гэж боддог би. За тэгээд 70, 80 он болоод ирэхдээр зэрэг яахав эцэг эхийн холбоо наана цаана гээд бас л гайгүйвтэр л байсан. Хүүхэдтэй ажилладаг ар гэрээр нь явдаг ийм. Ер нь тийм. Боловсролын систем ч гэсэн бас дэлхийн нийтэд ойртох ухааны тийм юм яригдаад үздэг эрдэм ном ч гэсэн харуулдаг үзүүлдэг ном нь гэсэн өөр болсон. Жишээ нь одоо юу ш дээ. Одоо бол хүүхэд чинь би зүгээр нэг химийн биологийн хичээл дээр аваад үзэхэд тухайн үед чинь бид нар нөгөө ургамал, амьтныг хатаасны нь үзээ л тэ. Ургуулсны нь үзээл. Газар дээр нь үзээл ингээл явдаг байсан бол одоо чинь за яахав нэг цэцэг байх юм бол ангидаа нэг үзвэл үзчихээл тэгээд тэр хөдөө гарч жинхэнэ талбай дээр үзэх юм байхгүй. Хөдөлмөр зуслан гэж жигтэйхэн сайхан юм байсийн ш дээ. Хөдөлмөрөөр асар их хүмүүжил олгодог байсан. Тэрийг би түрүүн дутуу хэлсэн байна лээ. Ярих нь ярьсан. Барилга бариулна, мал саалгана. Мод зодонд явна, хөдөө хадланд явна. Хонь мал хяргаж өгнө хүүхдүүд чинь бүр. Ямар л одоо тэр нийгмийн шаардлагатай ажлууд байна тэрэнд явдаг байсан. арай сүүлрүүгээ хөдөлмөр зуслан болоод ирэнгүүтэлээ саалин дээр нэг хэсэг нь гарна хоньтой айлан дээр очиж хийх ч юм уу эсвэл ногоон дээр хийх ч юм уу ингээл бас байсан. Одоо бол тэр хөдөлмөр зуслан гээд байхаар юм байхгүй болцон. Тийм л байна. Тэр хөдөлмөрийн хүмүүжил бол хүүхдэд их юм өгч байсан. Хамт олонч болгож байсан. Өөрсдөд нь дадлага бас зохих ёсны мэдлэг хуримтлуулж өгч байсан хүүхдэд. Цааш нь бас мэргэжил сонгоход нь чиглүүлж байсан байж болохын. Тийн. Тиймэрхүү байдаг байсан. Ерөнхийд нь сургуулийг ингээд аваад үзэх юм болбол нэг 4, 5 үеийн дараа гэж бодьё л доо. 50, 60, 70, 80, 90 одоо ингээд 2000 он гээд тэ. 5, 6 жилийн дараа ингээд аваад үзэхэд бол эрс өөр болсоон. Эрс өөр болсон. Энэ дотроос хамгийн их айхтар миний сэтгэл эмзэглүүлж яваа юм бол энэ орчин цагт тохирсон ийм боловсролыг эзэмшүүлээд янз бүрийн байдлаар гадна дотны хэл ус сургаад техник технологийн өндөр дэвшилтэйд хүргээд ингээд байгаа болов чиг нөгөө л нэг монгол уламжлалын юм нь байхгүй байгаад л харамсч явдаг. Тэрнээс бол харьцуулах юмгүй хөгжсөн. Харьцуулах юмгүйгээр хөгжцөн байж байгаа. Тийм дээрээс ч хүүхдүүд бол хэт ингээд одоо ийм мэдээлэлийн эрин эхэлцэн болохдээр зэрэг хэт их ийм болчих дээр зэрэг бас тоохоо байдаг тал байдаг ш дээ тэ. Яг тэрэн шиг ийм мэдээлэлүүд дотроос хэрэгтэй юмы нь шүүгдэж авч чадахгүй зүгээр бүгдээрээ л тоохгүй. Тэгээд аль нэг өсвөр насны хүүхэд нэг сонирхдог юм гэхэд хүсээд байдаг юм уу олж мэдээсэй гэсэн тактик нь асуултын тэмдгийн цаана байгаа юмыг мэдэх гээд мэдээлэлийн сүлжээ рүү интернет минтернет, чаат маат руу ороол болох болохгүй юманд өртөөл тэрий нь засч хэлдэг хүн хаанаа ч байхгүй.
Эрдэнэтуяа -
Тэгээл буруу ойлголт ороол?
Цэрэндэжид -
Буруу ойлголт ороол тэр чигээрээ цаашаа яваал. Ийм л гэм байгаад байгаам. Тэхээр болж өгдөг болбол 18 хүртэл насны хүүхдэд элдвийн юманд ороод байдаг байхгүй юу. Тэрэнд ямар арга хэмжээ авч тэрнээс хойш юу ч нээлттэй байсан энд хичнээн ч мэдээлэлтэй байсан хүн өөрийгөө аваад явчихна. Өөрийгөө аваад явчихна тийн.
Эрдэнэтуяа -
Тэгээд тэр бас л нэг 18-аас дээш насны бас нэг нарийн технологийн юу гараад байна тэгж байж л нилээн бүх юм л нарийн хяналт тавихгүй л бол?
Цэрэндэжид -
Тийн. Хяналт тавихгүй бол одоо бол хэцүү. Тийн. Бас л хэцүү байгаа юм чинь дээ одоо тэгээд тийн. Тэхээр яахав зүгээр одоо 60 хэдэн оны эцэг эх, 70 оны эцэг эх байг л дээ одоо 30 хэдтэй эцэг эхтэй 15 хүүхэд байя гэж бодьё л доо. Тэхэд тэр эцэг эхүүд 60, 70 хэдэн он, 80 хэдэн онд чинь бас л гайгүй үедээ аваал эцэг эх нь бид нар шиг яваал ингээд байж байгаа юм чинь 50 хувь яахав жаахан таталдаад байнаа даа. 50 хувь нь нийгмээ дагаад яахав нэг өөр байнаа даа. Тэрэн дээр хүүхэд нь гарч ирээд нөгөө 50%-г чинь үгүйсгээд таны үе бишээ наадах чинь. Ийм юм болчихоод байхад одоо юугэхэв. Гэх маягийн ч юм уу. Ингээл байх юм бол ерөөсөө тэгээл дээшээ явах тусмаа л байхгүй болчих гээд байгаа байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Тэгээд бас нэг юу анх нөгөө сургууль соёлын байгууллага өөрсдөө тэ хүүхдэдээ сургуульд явуулахад эцэг эхүүд явуулах дургүй байсан юм шиг байгаан тэ? Сүүлдээ ойлгоод. Одоо бол шал өөр ш дээ. Хүүхдээ шууд л ерөөсөө. Сургууль руу шууд. Энэ хоёр бас юу гэх юм бэ дээ.
Цэрэндэжид -
Үгүй үгүй энэ чинь хараа нэг талдаа сайн боловч нэг талдаа наадах чинь сайн биш. Би бол тэгж боддог. Тэр их сургуульд бүр өчнөөн төлбөртэй өндөр сургуульд бол яваад байгаа хүүхэд чинь жирийн 10 жилийн сургуульд байгаа 10-р ангийн хүүхэд хоёр юугий нь зааглаж ялгах юм. Үздэг юм нь адилхан л байгаа. Цаадах нь жаахан гүнзгийрүүлж үздэг л биз дээ. Тэр чинь зүгээр нэг хүн чинь нийгэм дотроо нэг юм руу хошуураад байдаг байхгүй юу. Тэдний хүүхэд төлбөртэй сургуульд явдаг гэнээ гэнгүүт. Өө манай дээд давхрын тэр тэгж явж байгаа юм чинь хүүхдээ явуулахад яадгийн гэх маягаар л зарим нь зүтгэж байгаам. Зарим нь шүү. Зарим нь бол үнэхээр хүүхдийнхээ боловсролтой болгох 21-р зуунд хэрэгтэй хүн болгоё гэж байгаан. Гэтэл тэр хүүхэд бол тэр эцэг эхийн жолоодлогоор орохгүй ордоггүй. Тэр бол тийм амар орохгүй. Яагаадав гэхдээр зэрэг хүчээр чиглүүлсэн юм гэдгээс чинь хүн хойшоо болдог л байхгүй юу. Хойшоо болдог. Тэхлээр хүүхэд өөрөө сонгоод явсан юманд өөрөө дуртай. Тийн. Дуртай явна. Би төлбөртэй сургуульд яваад би тэчнээн хэлийг сураад тийм технологи, мэдээлэл юм мэдээд ингээд тэдэн жилийн дараа тийм одоо улсын тийм одоо дэлхийн хэмжээний их сургуульд орж суралцаж ирнээ ээжээ ааваа гээд явж байгаа хүүхэд бол өөр. Тэхэд чинь өнөөдөр сурах сурахгүйгий нь мэдэхгүйгээр оюуны потинциалий нь мэдэхгүйгээр ямар ч хамаагүй юм руу хийчихдэг. Баахан хөрөнгө мөнгөө зараал. Тийн. Дээд сургууль хүртэл ялгаа байхгүй ш дээ. Хөдөөнөөс баахан малы нь заруулаа л очдог. Оюутны байранд ороол яваал. Зарим нь элдэв цэнгээний газар гэж яваал зарим нь элдэв шидийн юм гаргаж аваал 4 жилийн дараа эргээл паг суугаал үгүй бол аймгийн төвд очоол гудамж метрлээл тэгээл болох болохгүй газар ороол тэгээл явж байгаа нь нүдэн дээр ив ил байна ш дээ. Тэхэд энд байсан ТМС төгссөн хүүхэд энд ирээд хичнээн сайхан амьдраад авгай хүүхэдтэй болцон ч байдгийм уу ажиллаад явж байгаа улс байна ш дээ. Тэхэд нээх хүүхдээ тэгж том сургуульд оруулна гэж зүтгүүлэхийн онц бишээ.
Эрдэнэтуяа -
Тэр бас тэр үеийн Техник Мэргэжлийн Сургууль бас их түлхүү байсан юм шиг байгаан тэ. Хүүхдүүд 7 төгсөөд юм уу, 4 төгсөөд юмуу.
Цэрэндэжид -
7 төгсөөл орчино.
Эрдэнэтуяа -
Мэргэжилээ эзэмшээл.
Цэрэндэжид -
Одоо ч ялгаа байхгүй. Одоо бол бүр их хэрэгтэй ТМС. Яагаад мэргэжилтэй ажилчин хэрэггүй гэж. Хий дээд сургууль төгссөн хүнээр яахын. Хийх ажил олдохгүй байна ш дээ. Хичнээн юм төгсч ирчихээд ажилгүй байгаа залуучууд байж л байна ш дээ. нүдэн дээр маань байж л байна. Тэгсэнд орвол ТМС төгсөөл ажлаа хийгээд, хувиараа юм хийгээд чөлөөтэй болцон юм чинь яадгийн. Энэ пуутик байсан ч гуталчингаа хийгээл сууна ш дээ. Дор хаяхад. Энэ амьдралын, амьдрах ухааны юм энэ. Энэ нь амьдрах ухааны юм. Ер нь хүний, хүн чинь ерөөсөө ингээд нийгэм дотор явахдаа байнаа. Хөрс нь амьдрах ухаан л баймаар байгаам. Хөрс нь бол амьдрах ухаан байгаам. Тэгээд тэрэн дээр боловсрол нэмэгдээд мэргэжил нэмэгддэг юм байгаа юм биз. Цаашаагаа нийгэмд эзлэх байр суурь нь гардаг юм байгаа биз. Эхлээд амьдрах ухаан баймаар байгаам.
Эрдэнэтуяа -
Амьдрах ухаан гол чухал?
Цэрэндэжид -
Гол чухал. Одоо энэ мобиком нэг сайхан юм явуулаад байнаа. Моби тэмүүлэл гээд.
Эрдэнэтуяа -
Таны тэмүүлэл гээд?
Цэрэндэжид -
Моби тэмүүлэл гээд. Тэрэн дээр эхний 3 нь яг орчин үеийн шаардлагад нийцдэг. 4 дэхьд нь гэр бүлийн гэж байна лээ. Тэр бол миний санаанд их нийцэж байгаамаа. Тэр л одоо чухал байдгийн.
Эрдэнэтуяа -
Гэр бүлийн юу байсан?
Цэрэндэжид -
Гэр бүлийн хүмүүжил. 4-т нь орсон байгаам. Тэр талаар ирээдүйд хүүхдээ яаж хүмүүжүүлэхэв гэсэн үг ш дээ. Бусад нь бол яахав дээр техник дэвшилттэй холбоотой зүйл, тэгээд улс орны ирээдүйтэй холбоотой зүйл байна лээ. Тийн. Одоо 14 хоногийн хэлэлцүүлэг явах юм гэсэн.
Эрдэнэтуяа -
Би уул нь бодохдоо бас улсаас авч байгаа арга хэмжээнүүд нь санаа нь зөв байгаад байгаа байхгүй юу. Хүрч чадахгүй байгаа байхгүй юу? Нөгөө хүмүүст тэгээд.
Цэрэндэжид -
Хүрч чадахгүй.
Эрдэнэтуяа -
Нээх ойшоодоггүй. Тэгээд одоо жишээ нь зүгээр гэрлэлтээ батлуулах гэхэд л уул нь гэр бүлийн хичээл заадаг байхгүй юу. 7 хоногт. Тэрийг тэгж байж баталж байгаан. Санаа нь бол.
Цэрэндэжид -
Тийн. Санаа нь бол цаанаа. Тийн. Тэгээл.
Эрдэнэтуяа -
Номын нөгөө хүмүүс нь нэг нь номы нь худалдаж аваал нөгөө нь номы нь худалдаж аваад гарт нь хэдэн төгрөг атгуулаад тэгээд болоо.
Цэрэндэжид -
Тэгээд болоо.
Эрдэнэтуяа -
Ерөөсөө ийм л байгаа байхгүй юу. Тэхээр нэг талаараа бас хүмүүсийг бодохоор зөв ч юм шиг. Нөгөө ажилтай улсууд чинь ажлын цагаар нөгөөдөхий нь тавиад хаяцан. Ажлаа орхиод гэр бүлээ батлуулах гээд 7 хоног явах уу ажлаа алдах уу? аягүй асуудалтай. Тэр болгоны нь зохицуулаад өгөх ч юм уу тэ. Бас наануутай цаануутай харах юм. Одоо яадгийн судлуулаад шалгалт авдаг ч юм уу. Иймэрхүү юм байхгүй бол очиж заавал суух ёстой ч юм уу.
Цэрэндэжид -
Тэхээр чинь очиж чадахгүй шүү дээ бас тэ.
Эрдэнэтуяа -
Шууд буухдаа бас арай өөрөөр буугаад байгаа байхгүй юу.
Цэрэндэжид -
Тийн.
Эрдэнэтуяа -
Би бас тэрэндээр бас бодож л байсан. Тэгээд уул нь бол санаа нь зөв боловч хэрэгжүүлэж байгаа юм нь жаахан хүрэхгүй л юм байгаа болов уу гэж л.
Цэрэндэжид -
Ерөөсөө одоо тэгээд энэ төрөөс явуулж байгаа бодлого чинь орон нутагт хөрсөн дээр буухдаа бол одоо их л хорогдож бууж ирдэгийн ш дээ. Бодлогын хэмжээнд.
Эрдэнэтуяа -
Их бага бага багасаар байгаад?
Цэрэндэжид -
Хорогдсоор байгаал, хорогдсоор байгаал тэгээл их л хорогдож орж ирдэг. Яаг тэрэн шигээ мэдээлэл нь хүртэл тэгж орж ирдэг. Бас л хэзээ хойно тэгж орох жишээний.
Эрдэнэтуяа -
Хэзээ хойно ирэхэд нь ч юм уу?
Цэрэндэжид -
Тийн.
Эрдэнэтуяа -
Өөр талаас нь ч юм уу тэ?
Цэрэндэжид -
Өөр талаас нь ч юмуу ямар нэгэн байдлаар одоо буцаад явцан ч байх юм уу. Тэгээл одоо жишээ нь элдэв хангайн төсөл мөсөл сүүлээдээ яригдаад хэцүү л байна.
Эрдэнэтуяа -
Уул нь манайх нөгөө тэр хүмүүс бас ярьдгийн нөгөө. Хувьсгалт намын гишүүн тэр үедээ болохдоо сумын мэдээлэл тэ, нарийн ширийн юм асууж байж тухайн үед.
Цэрэндэжид -
Бүгдий нь.
Эрдэнэтуяа -
Одоо нөгөө мэдээлэлийн эрин зуун гэж ярьж байгаа боловч яг тухайн мэдээлэл очиж чадахгүй зүгээр нэг интернет тэр тэгж гэнэ, энэ ингэж гэнэ гэсэн 1500000гаа өгөх үү үгүй юу гэж.
Цэрэндэжид -
Ерөөсөө бужигнасан юм. Тийн.
Эрдэнэтуяа -
Ийм л юм мэдээлэл өөртөө аваад байгаа байхгүй юу. Тэхээр тэр одоо яг тийм нарийн юм нь орж ирэхгүй байгаа ч юм уу.
Цэрэндэжид -
Тэгээд тэр мэдээлэлийн хувьд ч болул одоо ийм ийм мэдээлэлтэй үед бол хувь хүн өөрөө сонгож олж мэднэ үү гэхээс биш бүгдийг мэднэ гэж юу байхав. Бүгдийг мэдээд.
Эрдэнэтуяа -
Тэр бол гэр бүлийн хүмүүжил байхгүй юу?
Цэрэндэжид -
Хүмүүжил.
Эрдэнэтуяа -
Хаанаас нь харахав?
Цэрэндэжид -
Хаанаас нь харахав. Тэр л чухал.
Эрдэнэтуяа -
Ямарваа, аль мэдээлэлийг хаанаас нь харж өөртөө дүгнэлт хийхэв?
Цэрэндэжид -
Над энэ хэрэгтэй юм уу тэ. Би эндээс бид нар хийж байгаа юм би тэр зүгийн юмаа тийм тийм юмыг тэдийд тэдий хувиартай явж байна. Би тэрийг л харж байна. Тэрнээс архи ууж байгаа солонгос киног үзээд яахын. Яах ч юм билээ. Гээл өөрийгөө өөрөө өөрийгөө ингэж зорилготой хандуулах тэрэнд чинь боловсрол ч хэрэг болохгүй, сургууль ч хэрэг болохгүй, дарга ч хэрэг болохгүй зөвхөн эх эцэг л хэрэг болно. Эх эцгийн хүмүүжил, гэр бүлийн хүмүүжил тэгээл яахав орчин нь дараа нь болно.
Эрдэнэтуяа -
Таны амьдралд ямар нэгэн гүнээр нөлөөлсөн үйл явдал бий юу? Эерэгээр, сөргөөр, одоо сөргөөр бол бас нэг сэтгэлд нэг эмзэглэмээр юм үлдээсэн ч юм уу тэ? Эсвэл эерэгээр бол амьдралд чинь өөрчлөлт гаргасан, дэвшил гаргасан. Тийм үйл явдал?
Цэрэндэжид -
Сөргөөр гэвэл яахав дээ. Миний эцэг бол миний өргөж авсан эцэг бол лам хүн байсан. Тэгээд 38 онд надыг гарахаас өмнө ээжтэй минь нийлж байгаад нэг баригдсан юм байна лээ. 48 онд нэг баригдсан юм байна лээ.
Эрдэнэтуяа -
2 уу?
Цэрэндэжид -
2 удаа баригдаад тийн. Яахав урьд нь гараал байж байгаад 4 жил гаран суугаад гараад ирсэн гэж байгаан.
Эрдэнэтуяа -
38 онд баригдаад.
Цэрэндэжид -
Тийн. 38 онд намайг 2 настай байхад баригдсан тэгээд өнөө жил гаран суугаад гарч ирсэн. Тэгээд яахав би одоо хэлмэгдсэн, баригдсан баригдаагүй ч бай яахав тэрий нь хэлмэгдсий нь цагаатгуулах гэж яваад би бараагүй юм. Олддоггүй юм байна лээ материал нь.
Эрдэнэтуяа -
Яагаад?
Цэрэндэжид -
Нэр ус нь олддоггүйм. Нэр нь л олддоггүй юм. Чухам нэрээ өөрөөр бичүүлсэн байдаг юм уу яасийн.
Эрдэнэтуяа -
Үгүйсгэхгүй байх тэ?
Цэрэндэжид -
Тийн. Тэгээд одоо тэхдээ бас засаг бас тийм улсууд зөндөө байгаа гэж яригдаж л байдаг юм бүү мэд би орхисон. Бас над шиг тэгээд бас юм мэдэгдэхгүй ингээд байж байгаа улс байдаг л байх л даа тэр яахав. Би ээжийгээ амьд байхад. Манай ээж 90 хүрээд өнгөрсөн. Би ээжийгээ амьд байхад нь л цагаатгуулахаадахья сэтгэлий нь амраагаадахья гэсэн чадагүй л дээ.
Эрдэнэтуяа -
Олон жил насалсан байна ш дээ тэ?
Цэрэндэжид -
Тийн. Тэгээд одоо ээжээсээ хойш ч нэх явья гэсэнч гүй. Тэгээл байдгийн. За амьдралд эерэгээр нөлөөлсөн юм гэвэл одоо байлгүй яахав ээ. Хамгийн одоо эерэгээр нөлөөлсөн юм бол ерөөсөө одоо эргэж харахад юундаа та өөрийгөө одоо би энэ хорвоод өчнөөн жил амьдраад, яамайдаа гэж бодож явдаг вэ гэхээр би сайн ханьтай учирсан, сайхан амьдралтай, хэдэн сайхан хүүхэдтэй. Нүүр улайлгахгүй. Тэгээд нөгөө нэг талаас байх дээр зэрэг би ерөөсөө насаараа хөдөлмөр эрхэлсэндээ баярлаж явдаг.
Эрдэнэтуяа -
Бүх л юмыг?
Цэрэндэжид -
Бүх л юмыг олж авсан. Би 18 наснаасаа эхэлж хөдөлмөрлөсөн. Тэтгэвэрт гартлаа хөдөлмөрлөөд бүх л юмыг амьдралынхаа бүх л юмыг олж авч чадсан. Тэрэндээ баярлаж явдаг. Тэрнээс би нэг тэгээд миний амьдралд үсрэлт болцийн ш үү гэх юм бол байхгүй. Жирийн хүний амьдралаар явсаар байгаад өдий хүрсэн. Яахав одоо хүнд бас тэгдэг ч байсан болов уу гэхээр ганц нэг санаанд үлдсэн байдаг л даа. Тэр нь болул би яахав багш болчихоод одоо бүх л юм болчихно гэж бодож байсан чинь багш хүн гэдэг чинь хүүхэдтэй, ажлаас ажилд дарагдсаар байгаад илүү юм өөрөө илүү тийм хүч чадал гаргаж хийж чадаагүй юм бол надад би жоохон уран зохиолын юм сонирхдог. Уг нь сэтгүүлч больё гэж бодсон чинь дээр үед намын гишүүн биш хүн сэтгүүлчийн ангид оруулдаггүй байсийн. Тэгээд орж чадаагүй байхгүй юу. Тэгээд хэдэн хүүхэдтэй болчихоод орж чадаагүй юм. Тэгээд сэтгүүлч болж чадаагүй. Тэхдээ яахав сүүлдээ ганц нэг юм бичиж бариал явдаг. Тэгээд тэр нь нэх их нөлөөтэй юм биш. За улс орны хувьд аваад үзэхэд бол яахав 90 оны ардчилал бол байх ёстой юм бий болсон л юм гэж бодогдоод байгаан. Энүүгээр нээх айхтар эмзэглүүлсэн юм бол хийж бүтээсэн юмаа бүгдий нь устгасанд л их эмзэглэдэг юм. Ямарсайндаа манай энэ Алтанд байсан ХАА-н сайхан техникоом байсан 5 давхар байшин байхгүй болцон. Энийг Зөвлөлтийн хөрөнгөөр барьсан юм гэнэ лээ. Барих гэж 10-аад жил болж өчнөөн монголын хүмүүсийг тэжээж байсан байх. Дараа нь өчнөөн олон оюутныг сургаж сайхан болгосон. Дараа нь буулгахдаа бол 10-аад жил Алтангийн баян улсууд нь худалж аваад ядуу хүмүүсүүд нь 20, 40, 30 төгрөгөөр туйпуугий нь нүдэж аваад 10 хэдэн жил амьдрал залгууллаа. Хийж бүтээсэн юмаа ингэж нураагаад байх юмаа. Түүхэнд ерөнхийд нь хүн төрөлхтөний түүхэнд аваад үзвэл хичнээн зууны хүн барьцаан тэдэн юм гээд цөөхөвтөр юм гэж нэрлэхээс юм болдог л доо гэхдээ энэ чинь манай хувьд бол байвал байж л байх ёстой юм байхгүй юу.
Эрдэнэтуяа -
За ярилцлага өгсөн танд баярлалаа
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.