Dulamsüren


Basic information
Interviewee ID: 990329
Name: Dulamsüren
Parent's name: Bat
Ovog: Borjigon
Sex: f
Year of Birth: 1945
Ethnicity: Halh

Additional Information
Education: secondary
Notes on education: büren dund
Work: retired, nurse
Belief: Buddhist
Born in: Sergelen sum, Töv aimag
Lives in: Nalaih sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
repressions
education / cultural production
family
illness / health


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Ариун-Ундрах -

Сайн байна уу? Дуламсүрэн гуай.

Дуламсүрэн -

Сайн. Сайн байна уу?

Ариун-Ундрах -

Сайн байна аа. За та энэ судалгаанд ярилцлаг өгөхийг зөвшөөрч байна уу?

Дуламсүрэн -

Зөвшөөрч байна аа.

Ариун-Ундрах -

За танд баярлалаа. Та өөрийгөө танилцуулахгүй юу?

Дуламсүрэн -

За надыг Батын Дуламсүрэн гэдэг ээ. Төв аймгийн Сэргэлэн сумын Алдархангай нэгдлийн Хайрханы энгэрт төрсөн. 1945 оны хонь төллөж байхад л төрсөн гэдэг юм. Би 3 сарын 8-нд гээд бүртгүүлсээн.

Ариун-Ундрах -

Хонь төллөж байхад гэхээр хавар юм байна тийм ээ?

Дуламсүрэн -

Хавар. Тийм, хавар төрсөн. Тэгээд бага насандаа 16-17 хүртэл ээж, эгч, дүү нартайгаа хамт амьдарч байсан. Төв аймгийн 10 жилийн 10-р анги төгссөн. Хотод 60-63 онд суралцаж байсан. Улаанбаатар хотноо ахындаа байсан. Тэгээд суралцаж байхдаа намар Сэлэнгэ аймгийн Цагаан толгойн сангийн аж ахуй явсан. Нэг 45 хоног явсан. Тэгээд сангийн аж ахуй дээр байхдаа гэрээ санаад би эгчийгээ Да гэдэг байсан. Да-гаа зүүдэлдэг байсан. Тэгээд 63 онд сургуулиа төгсөөд Төв аймгийн Сэргэлэнгийн багын эмнэлэгт ажиллаж байсан. Багын эмнэлэгт сувилагч хийж байхад, тэгээд эмч амарчихсан байхад хүн төрөхөөр морь хөтлөөд гадаа ирдэг байсан. Хүн төрж байна гээд. 2-3 хүүхэд эх барьж авсан. Дандаа морьтой үйлчилдэг байсан. Багын эмнэлэгт очоод тэгэхэд автополони гэж байгаагүй, шифриз буцалгадаг юм. Сахиул нь галладаг пийшин дээр шифриз буцалгаад тавьчихдаг байсан. Тэгээд тэрүүгээрээ эмчилгээгээ хийдэг байсан. Би өөрөө морьтой явж эмчилгээ хийдэг байсан. Хөдөлмөрчид дандаа морьтой ирж, тэгээд судас тариа, тэр үед цус муу гарлаа гээд улаан тариа, судсаар нь тийм гюлкоз тийм юм тариад тэгэж эмчилгээ хийж байсан. Нилээн хол газар. Тэгээд өглөө эртээ босоод эгчийнхээ үнээнээс саалцчихаад. Тэгэхэд нэгдэл байсан. Эхлээд нэгдэл байж байгаад дараа нь ферм болсон. Эгчийнхээ үнээнээс саалцаад тэгээд орой... Тэгээд 7 сарын 1-нд төгсөөд очсон. Намар 8 сар гараад хадлан эхлээд. Тэгээд замдаа бригадын төвөөр ороод, эмнэлэгээрээ ороод тэгээд эмчилгээгээ хийчихээд, ямар л эмчилгээ байна уу тэрийгээ хийчихээд, судас тариагаа хийчихээд, пинцилинээ тарьчихаад, улаан тариагаа тарьчихаад тэгээд хадлан дээр очиж бухал хийдэг байсан. Нормын бухал гэж хийнэ. Аа тэгээд тэгэхэд ийм таблетка боодолтой эм гэж байгаагүй. Нунтаг эмнүүд байсан. Тэрийгээ натрисоцлит, салифсептол хоёроор эм боодог байсан. Тэрийгээ ийм доозны халбагаар боогоод, тэгээд ийм богц гээд жоохон богцонд эмээ ганзаглаад, тэгээд морьтой яваад нөгөө эмээ зардаг байсан. Тэгээд дараа нь хадлан дээр очоод бас зараад. Тэгэхэд улсууд натрисоцлит гэж хэлж чадахгүй надаарцэлцэл гэдэг байсан. Тэгээд салифсептолыг бас хэлж чадахгүй салбирсансатина гэж хэлж байсан. Хөдөөний улс, нөгөө саальчид, малчид тэгэж хэлдэг байсан. Тэгээд дараа нь 8 сар эхлээд хадланд яваад бухлаа хийгээд, тэгээд бас эмээ хадлан дээр зараад. Тэгээд нөгөө эгчийнхээ бухлыг хийсэн юм байлгүй. Бухал хийгээд. Эрэгтэйчүүд нь бол яахав хадлан хадна. Гараар, ийм тармуураар моринд хөллөөд л ингэж хадна. Тэгэхэд трактор гэж байгаагүй. Ер нь машин цөөн байсан. Эмнэлэг гэхэд чинь л багийн эмнэлэг ерөөсөө машин байгаагүй. Бид нар дандаа морьтой явж байсан. Эмч ч морьтой явна, би ч морьтой явна, үйлчлүүлж байгаа улс ч морьтой ирнэ. Дандаа морьтой тэгэж явдаг байсан. Нэг хэрэглэдэг шифриз гэж ерөөсөө байгаагүй. Дандаа нэг 5 шифриз л буцалгачихна. 20 грамм, 10 грамм. 5 грамм ч байгаагүй байх. 1, 2 грамм 4 шифриз буцалгаад л тэгээд л тэрүүгээрээ эмчилгээ хийдэг байсан. Тэгээд өглөө үнээнээсээ саалцаж явчихаад л орой ирээд л эгчийнхээ үнээнээс бас саалцана. Хувийн үнээ, өнөө нэгдлийн мал гээд зөндөө олон мал саалцана. Орой очиж үнээгээ саалцаад л. Тэгээд л өглөө намар, тэгээд л өглөө буцаад л нөгөө хадландаа яваад л, бригадынхаа төвөөр замдаа орж яваад л, буцахдаа бас ороод л цагийн тариа байвал тарьчихаад л. Тэгээд л дандаа л морьтой явж байгаа ш дээ. Тэгээд намар 9 сар нилээн гараад, 9 сарын 10-н хэднээр л байх манайх ойртож ирсэн. Надыг төв рүү оруулна гээд Төв аймгийн энүүхэн зүүн урд Хөтөлийн цаана буучихаад. Тэгээд манай ажаа надыг мориор хүргэж өгөөд. Би тэр хөдөөнөөс ирээд Төв аймгийн халдвартын эмнэлэгт ажиллаж байсан. Цаг байхгүй. Ширээний ийм цагаан цаг өвөртөлчихнө. Тэгээд цагаа тарианыхаа өрөөнд гаргаж тавьчихаад л, тэгээд цагаа хараад л. Бас манай ажаа өглөө хүргэж ирээд л, морьтой. Тэгээд л 24 хийгээд, 48 амрана. Маргааш өглөө бас морьтойгоо ирээд л аваад л явна. Ийм орос хувцас гэж байхгүй, дээлтэй. Дээлээ тайлаад л хойшоо харсан халаад өмсчихнө. Тэгээд нэг цагаан малгай, маск. Эрүүл ахуйн шаардлагыг чинь ёстой сайн баримтлана. Тэгээд халдвартын тасагт ажиллаж байхад улсууд чинь юм нөмөрч орж ирнэ, гараа хлорминтой усаар угаана, .......... 2-ыг ёстой сайн сахина. Тэгээд хойшоо харсан халаад өмсчихдөг байсан. Яахав нэг шкаф байсан. Аа хоол унд бол тэгэхэд ажилчдын хоол гэж өгдөг байсан. Орой эмнэлгийн хоолтой хамт, ажилчдын хоол гээд тусдаа гал тогооноос нь жоохон ийм цонхоор бидэнд өгчихдөг байсан. Тэгээд халаад нэг л ээлжийн халаад, хойшоо харсан тийм цагаан халаад ингээд ар тийш нь бүслэчихдэг. Саальчид ч тийм халаадтай байсан. Аа тэгээд завод байхад бол хүүхэд байхад бол өглөө үнээгээ ивэлгээд л үнээгээ саагаад л тэгээд сүүгээ өгнө, заводод. Тэгээд шингэн сүүгээ нэг их яахгүй. Шингэн сүү ааруул тавина. Шингэн сүү нэг их авахгүй. Завод чинь ингээд тусгай ийм машинтай, гар ийм машин. Завод гээд нэг заводын гэртэй. Тэрэнд өглөө нөгөө сүүгээ аваачиж өгөөд л, сүүний машин ирээд л сүү аваад явчихна. Тэгээд өглөө аягүй их эрт босно. Бараг нар гарахад л үнээгээ бэлчээнэ, жоохон байхад. Тэгээд үнээгээ бэлчээгээд орой ирээд л тэгээд үнээгээ саагаад бас халаад өмсөөд л, цагаан малгай өмсөөд л сүүгээ хүргэж өгдөг байсан. тэгээд заводын гадаа аягүй их оочёртой. Ийм 2 талдаа 10-ын бетон ингээд бариад л, тэгээд л эгчтэйгээ хоёулаа 4 10-ын бетон бариад явж байгаа ш дээ. Тэгээд хүргээд өгчихнө. Тэгээд сүүгээ хүргэж өгчихөөд ирээд л халаадаа угаагаад, хувин саваа, бетон саваа угаагаад л, гадаа ингээд л сайхан хатаадаг байсан. Доош нь харуулаад л, усыг нь сэгсрээд л тэгэж тавьж байсан. Халаадаа өдөр бүр угаана. Нөгөө заводын халаадыг.

Ариун-Ундрах -

За та...

Дуламсүрэн -

Тэгээд халдвартад ажиллаж байгаад 1 сар гаруй, 2 сар ажиллав уу даа. Тэгээд дараа нь хүүхдийн эмнэлэгт ажилласан. Бас л ялгаагүй ээлжинд гараад л. Тэгээд Төв аймгийн эмнэлэгт 9 жил хүүхдийн эмнэлэгт ажиллаж байгаад 71 онд Налайхын эмнэлэгт ирсэн. Налайхын хэсэг дээр 2-3 сар хэсгийн сувилагч хийж байгаад, тэгээд хүүхдийн эмнэлэгт дан жижүүр хийж байгаад. Тэгээд ажлаас буугаад бид нар чинь зуны цагт бол суботникт явна. Суботник хийнэ гээд л энэ Шажив уурхайн ам руу энэ тэр явна. Тэнд хүүхдийн асаргаа сувилгааны газар, зуны лагерь. Тэнд очиж цэвэрлэгээ хийнэ, юм хийнэ. Тэгээд ажлаас буугаад 3 дахь өдөр бүр .... яриа хийнэ, гадуур явна, айлаар явна. Айл бүрт нэг нэг дэвтэртэй, хүн бүр нэг нэг орны даавуу, хөнжлийн даавуу 2 ээлж, хүн бүр гарын алчууртай, гарынхаа алчуур дээр нэрээ биччихнэ. Айлын хүн бүр тусдаа шүдний сойзтой. Тэгээд бохир айлыг бол бид нар цэвэрлэж өгнө. Зөвлөгөө хийнэ, зөвлөгөө өгөөд явна. 7 хоног бүрийн 3 дахь өдөр явдаг байсан. Би энэ урд 10-р хороогоор явдаг байсан. Тэгээд л зундаа нэг 21 хоног амардаг байсан. Тэгээд зун амрахаараа хөдөө гарна. Хөдөө гараад л нөгөө хөдөө гэртээ очоод л, тэгээд л өнөө сааль сүүгээ саагаад л. Тэгээд би хүнтэй суугаад. Тэгээд 66 онд манай хамгийн том хүүхэд гарсан, Төв аймагт. Тэгээд дараа нь хүү гарсан. 68 онд гарсан 2 дахь хүүхэд эмэгтэй хүүхэд. Тэгээд 71 онд нэг хүүхэд. 71 онд манайх энд ирчихсэн байсан. Нөгөө жирэмснийхээ амралтаар хөдөө гэртээ очоод хөдөө төрчихсөн. 5 сарын 12-нд миний 3 дахь хүүхэд. Тэгээд энд ирсэн. Буцаад эндээ ирээд л нэг 45 хоноод л ажилдаа ордог байсан. Тэгээд 73 онд энэ Налайхын төрөхд 1 эрэгтэй хүүхэд гарсан. 76 онд бас нэг Налайхын төрөхд төрсөн. Тэгээд 80 онд бас нэг хүүтэй болсон. Налайхын төрөхд төрсөн. 83 онд манай хамгийн бага охин гарсан. Манайх нийтдээ 7 хүүхэдтэй. 77 онд эхийн 2-р одон авсан. 5 хүүхэдтэй. Аа хүүхдүүдээ бол дандаа цэцэрлэг яслид өгч амьдарч байсан.

Ариун-Ундрах -

За хоёулаа таны амьдралыг бүр эхнээс нь тодруулж ярья аа. Тэгэхээр...

Дуламсүрэн -

Завсарт нь бас хаячихлаа. Тийм ээ?

Ариун-Ундрах -

Өөрийнхөө аав ээжийнхээ тухай ярьж өгөөч?

Дуламсүрэн -

Манай аав бол Балдандоржийн Доржпалам гэж хүн байсан гэсэн. Би аав ээжийгээ ерөөсөө мэдэхгүй. Ээжийгээ бол мэднэ. Тэгээд манай өвөө хэлмэгдээд явчихсан гэсэн.

Ариун-Ундрах -

Өвөө юу?

Дуламсүрэн -

Тийм. 30 хэдэн онд. Манай аав надыг 2 настай байхад хэлмэгдээд явчихсан гэсэн. Зурхайч тийм ламархуу хүн байсан гэсэн. Зурхайн хэргээр явчихсан гэсэн. Тэгээд дараа нь ерөөсөө хэл сураг гараагүй. Энэ зүүн тийш нь ачаад явчихсан сурагтай байсан.

Ариун-Ундрах -

Хаашаа гэнэ ээ?

Дуламсүрэн -

Энэ зүүн тийшээ л. Сураг нь гарсан. Манай ээж эхээс хоёулаа хүн байсан. 2 эмэгтэй хүн байсан. Ээжийн эгч нь миний аавыг хөөцөлдөөд энэ хотод нэг баривчилдаг газар байсан юм биз дээ. Энэ Яармагын наад руу л. Тэндээс сурсан чинь ерөөсөө сураг нь гарахгүй байсан. Хожуу бүр миний аав зүүн тийшээ сураг нь гараад л, тэгээд л ерөөсөө дахиад сураггүй болчихсон гэсэн. Зурхайн хэргээр л баригдсан гэсэн. Манай тэр том ах энэ тэр тэгэж ярьдаг байсан. Би их халуурдаг байсан. Тэгээд нэг шөнө халуураад нэг сэрсэн чинь чүдэнзний мод ингээд уячихсан надыг эрхээр ороолгоод байсан гэж ярьсан. Манай тэр ээжийн ахын нэг хүүхэд. Одоо 70-н хэдтэй, том ах, ээжийн эгчийн хүүхэд. Тэр тэгэж ярьж байсан.

Ариун-Ундрах -

Аан тэгээд лам хүн байсан болохоороо тэгэж байсан юм уу?

Дуламсүрэн -

Тийм, тийм. Лам л хүн байсан юм шиг байна лээ. Би мэдэхгүй ш дээ, 2 настай. Тэгээд одоо хүртэл аавынхаа тэр хэлмэгдлийн юмыг нь би авч чадаагүй л байгаа ш дээ.

Ариун-Ундрах -

Таны аав хэлмэгдээд, та ер нь эхээс хэдүүлээ байсан бэ?

Дуламсүрэн -

Эхээс 5-уулаа. Манай эгч 32 онд төрсөн гэсэн, аа тахиа жилтэй. Бид хоёр нэг жилтэй. Би 45 онд төрсөн. Манай дүү 7 насны зөрөөтэй гарсан. Манай эгч чинь саальчин байсан. Одоо байгаа. Манай эгч тэгэхэд хувьсгалт намын гишүүн, улсын аварга төлчин 69 онд болсон. Улсын аварга төлчин болж байсан. Миний дараачын дүү энэ Багануурын цаана Хэнтийн Цэнхэр мандалд малчин. Мянгат малчин хийдэг юм. Уржнан мянгат малчин болсон. 2 жилийн өмнө. Адъяасүрэн гэдэг юм. Тэрний дараачын дүү нь Баянжаргаланд эмэгтэй амьдарч байсан. 8 хүүхэдтэй. Одоогоор бол Төв аймаг дээр амьдарч байгаа. Төв аймаг руу ирээд 2-3 жил болж байгаа. Тэрний дараачын дүү Лхамсүрэн. Улаанбаатар хотод байдаг юм. 7-8 хүүхэдтэй.

Ариун-Ундрах -

За таны ээж ямар хүн байсан бэ?

Дуламсүрэн -

Миний ээж малчин хүн, саальчин хүн байсан. Сундуйжавын Бат гээд.

Ариун-Ундрах -

За тэгэхээр таны хүүхэд нас хэрхэн өнгөрсөн бэ?

Дуламсүрэн -

Миний хүүхэд нас аав яачихаад ээж өшөө хүнтэй амьдардаг болоод, би өөрийнхөө эгчтэй амьдарч байсан. Манай хүргэн ахыг Чүлтэмдөш гэдэг хүн байсан. Бас л морь уяна, тэгээд манайх агент байсан. Агент хийдэг байсан. Эхлээд л тэмээгээр нүүдэг байсан. Нүүхийнхээ урд орой тэмээгээ авчраад л ажаатайгаа. Би тэр хүргэн ахаа ажаа гэдэг байсан. Манай дүү нар ажаа гэдэг юм. Тэгээд тэмээгээ хомноод, тэгээд маргааш нь нүүгээд л. Тэгээд агентын бараа дандаа тэмээнд ачиж ирдэг байсан. 58-59 онд. Тэгээд 60 он гараад нэг ачааны машин, 51 гээд машин байсан. Тэрүүгээр ачиж ирдэг байсан. Төв аймгаас урагш Сэргэлэн сумын цаад руу энэ Авгай ээж гэдгийн наад руу нь амьдарч байсан, манайх. Тэгээд би ажаатайгаа юмаа ирэхэд нь зэрэг л буулгадаг байсан. Будаа, гурил энэ тэр чинь дандаа 60-70 кг-аараа ирнэ. Тэгээд 66 онд усны үер болоод. Тэгэхэд юм их хямдхан байсан. Энэ нүүдлийн бараа чинь эрээн даавуу гэхэд л 120 төгрөг байсан. Дараа нь усны үер болоод 66 онд өнөө нэг ямар компаниуд билээ? Тэгэхэд ноос усанд ороод, бүх юм 66 онд усанд ороод. Тэгээд юм жоохон үнэд орчихсон байсан. Хамгийн хямд чихэр 8 цаас, тэгээд л 14-ийн чихэр. Дандаа л ер нь Орос бараанууд байсан. Хоргой гэхэд л метрийн хоргой 60 төгрөг, үйтэн хуар 45 төгрөг, тэгээд л 22-ын торго, 36-ын торго, 48-ын торго гэж байсан. Ийм олон ундаа, олон төрлийн архи, пиво гэж байгаагүй. Нэг л пиво байсан. Ганцхан л ийм бор шилтэй пиво байдаг байсан. Тэгээд л хөдөө манайх ийм 2 давхар бэржээхээр пүнз гээд л том ийм өрөө шиг юм барьчихдаг байсан. Тэгэхэд хулгай ерөөсөө байгаагүй. Хулгай ерөөсөө байдаггүй байсан. Тэгээд л архи ганцхан цагаан архи гээд л. Пиво нь 50 төгрөг, цагаан архи, гурил энэ тэр их хямдхан байсан. би үнийг нь сайн эгчээсээ асуудаг байж. Цагаан будаа үнийг нь сайн мэдэхгүй байна. Өнөө хүүхэд байсан болохоор. Тэгээд дараа нь архи чинь 17 цаас. Ганцхан цагаан архи гээд л ганцхан архи 17 цаас байсан. Тэгээд л архи дараа нь 22, 26, 29, 32 гээд л. тэгээд сүүлдээ цагаан архи чинь 70-н хэдэн онд картанд орчихсон. Манай энд картанд ороод. Картны бараа гээд 90-н хэдэн онд бил үү? Картны бараа болчихсон байсан. Тэгээд тооллого 1 удаа л тоолно, агентын тооллого. Тэгээд манай ажаа бас энэ арьс нэхий авна. Арьс, нэхийгээ тушаагаад л. Шинэ жилээр өнөө тооллогоо тоолоод л, агентынхаа юмыг тоолоод л. Тэгээд л метр, 2 метр марльнд давхар юм боочихсон нэг их алим жимс аягүй гоё юм авчирдаг байсан. Тооллогоо өнгөрөөгөөд л. Хотод би тэр сувилагчын сургуульд байхдаа бол Орос хувцас ерөөсөө аваагүй. Дээл, дандаа дээл өмсдөг байсан. Тэгээд л хааяа нэг хагас сайн болохоор хариад л ахтай цуг яваад л, хөдөө гэртээ очоод л. Нэг хэдэн төгрөгтэй ирээд захаар яваад л. Тэгээд л юм маш хямдхан байсан. Анх нөгөө хөдөөний хүүхэд болохоор чинь. Хамаагүй юм авчихсан чинь ах надад хэлж авахгүй дээ гээд л тэгдэг байсан.

Ариун-Ундрах -

За та...

Дуламсүрэн -

Одоо энэ юм санахад аягүй үнэтэй. Будаа чинь аягүй бол 50, 60 төгрөг л байсан байлгүй дээ. Хямдхан байсан. Тэр чихэр л хамгийн хямд нь 8 төгрөг, дээд тал нь 14 төгрөг байсан. Тэгээд 24-ын чихэр, 30-ын чихэр гэж байсаан. Тэгээд алим байсан. Тэгэхдээ алим ховорхон байсан байх шиг санадаг юм. Аа гурил будаа, гутал хувцас, метрийн бараанууд тийм юм байсан. Тэгэхдээ нэг их Орос хувцас бол ерөөсөө байгаагүй. Аа тэгээд бид нар чинь дандаа юмаа хөнжлийнхөө даавуу, тэр дэрээ дандаа цагаан даавуун дээр цэцэг навч оёод л байсан. Тэгээд л юм ховорхон. Энэ Орос дэлгүүр орж хааяа нэг юм авна. Тэгэхэд тэгэж Хятад бараа нэг их байгаагүй. Хятад торго бол байдаг л байсан байх. Надыг жоохон байхад бол байдаг байсан. Тэгээд нөгөө 7.50-ын утас гэж байсан. Дандаа бид нар энэ ороолт, майк энэ тэрээ 2 зүү, 5 зүүгээр нэхээд, урт урт цацагтай ороолт ингээд зүүчихдэг. Тэгээд майк, ноосон цамц энэ тэрийг дандаа нэхэж өмсдөг байсан. 70-н хэдэн онд. Тэгээд манай энэ зүүн тийшээ нэг Орос дэлгүүр байсан. Тэрэнд хааяа очдог байсан. Хааяа очиж юм авна. Энэ баруун урд бас лакатрын дэлгүүр гээд Орос дэлгүүр байсан. Хааяа орно. Хонхорын энд нэг Орос дэлгүүр байсан. Тэр дэлгүүр ёстой их бараатай гоё байсан. Юм бас их авна аа, авдаг байсан. Тэгэхдээ л юм ховор. Манай энэ тосгоноор бол 9-р байранд ганцхан Орос дэлгүүр байсан. Тэнд нь оруулах ч үгүй. Хааяа нэг орно. Яахав хааяа нэг цамц мамц тиймэрхүү л юм авна. Орос дэлгүүр ороод л хүүхэддээ гоё футболк, цамц, өөртөө ч гэсэн хослол, цув юм их авна. Тэгсэн мөртлөө л бид нар юмаа нэхэж амьдарч байсан. Майк, ноосон цамц. Ороолт 7.50-ын утсаар ингээд ороолт нэхээд үзүүрт нь ингээд цацаг гаргана. Нөгөө гоёж байгаа юм. Ийм ороолт. Чиний энэ ноосон цамцархуу нэхэлтээр нэхээд л, 5 зүүгээр нэхээд л. Тэгээд л ажлаас буугаад л шөнө чинь юмаа хатгаад л, юмаа нэхээд л байна. Хоолоо хийчихнэ. Тэгээд л нэг ер нь цөөхөн цаг унтана даа. Тэгээд л өглөө босоод л хүүхдээ яслид өгчихөөд л, цэцэрлэгт өгчихөөд л сүүлдээ хүүхдүүд овоо сургуульд ороод ирсэн. Тэгээд л хүүхдүүд бие биеэ жоохон хараад. Тэгээд цэцэрлэг яслиар л амьдарч байсан даа. Нөгөө ээж аав, ахан дүүс харж өгөх улс хол байсан. Хөдөө гадаа байсан. Өвгөн бас ажилтай, өглөө гараад л явчихна. Манай муу өвгөн тэгээд их олон удаа аварга болсон, сэргийлэхийн онц сэргийлэгч болсон. 80 онд манай өвгөн, Цэрэн гуай одоо энэ уурхайчдын 5 давхарт байдаг юм. Хайдав эмчийн авгай, өшөө Шаравхаан гээд уурхайн юу хийдэг хүн байсан. 80 онд олимд явж байсан. Тэргүүний ажилтай улсуудыг олимпод явуулж байсан ш дээ.

Ариун-Ундрах -

Аан үзүүлэхээр үү?

Дуламсүрэн -

Тийм. 80 оны олимп гээд ухаандаа одоо манайхнаар бол одоо энэ улсын тэмцээн шиг л. Тэрийг үзүүлэхээр тэгээд сайн ажилтнаа явуулж байсан. Хэдэн зургийг нь аваад ирдэг байжээ. Цэрэн гуай бол нас барчихсан байна лээ. Цэрэн гуай саяхан энэ хорооны. Би ер нь эхийн алдар л авсан. Нэг их алдар авч байгаагүй. Харин эмнэлгийн 80 жил авсан. Саяхан 94 онд харин нэг хэвийн дасгалд яваад л. 94 онд биш ээ 2005 онд. Нэг хэвийн дасгалд яваад л бид нар нэг хүрэл медаль авсан. Энэ хорооныхон, энэ бүх районыхон Багануур энэ тэр гэсэн ирээгүй. Тэгээд манай энэ хорооны нэг хэдэн авгайчууд 9 хүн байл уу, 12 хүн байл уу? Тэгээд энэ бүх албан байгууллагууд ирээд, холбоо 1-р байр эзлээд алтан медаль аваад, тэгээд эмнэлэг 2-р байр, манай 2-р хороо 3-р байр эзлээд бид нар нэг хүрэл медаль авсан. Хорооны жил байсан тэгэхэд. 2006 онд.

Ариун-Ундрах -

Та бүр анх бага сургуульд орж байсан тухайгаа ярьж өгөөч?

Дуламсүрэн -

Анх сургуульд ороход уу? Манай энэ Дашзэвэг эгч нэг нимгэн дэвтэр л бариад ирсэн, 12 мөнгөний. Тэгээд л харандаагаар одоо сургуульд орно гээд л нэг юм зааж өгөөд л. Өнөө 35 үсэг л зааж өгсөн. Манай бага ангид байхад Лувсангомбо гээд хүн байсан. Бага ангийн багш. Авгай нь ч одоо аймаг дээр байдаг юм. Лувсангомбо багш нас барчихсан. Төв аймагт байсан. Тэгээд бага ангид байхад бол бид нар ийм формын хувцас өмсдөггүй байсан. Эрэгтэйчүүд нь ийм хошмогтой хөх даалимбан дээл өмсчихнө. Хавар, намар бол дан өмсчихнө. Өвөл бол дээлийнхээ гадуур өмсчихнө. Ийм дан дээл, даалимбаар хийчихсэн. Аа охидууд нь бол тийм ногоон даалимбан дээл өмсчихдөг байсан. Монгол дээл. Давхар өмсчихнө. За тэгээд ийм цүнх нь бол, одоогоор үүргэвч нь бол тийм даалимбаар хийгээд бас хошмог тавиад, дөрвөлжин оосортой. Одооны ийм дөрвөлжин үүргэвч шиг тийм юм өмсчихнө. Хошмог хийгээд. Хошмог гэж мэдэх үү? миний хүү.

Ариун-Ундрах -

Мэдэхгүй.

Дуламсүрэн -

Нэг ийм хээ шиг, Монгол тийм юм тавьчихна. Тэгээд чернилийн сав маань нэг шилэн саванд хийдэг байсан. Шилэн саванд хийгээд, гадуур нь бас ийм даавуунд хийгээд оосортой. Тэгээд сургуульдаа бариад явна. тэгээд дараа нь харин нэг хуванцар сав гарсан. Тэр хуванцар сав гоождоггүй байсан. Шилэн сав болохоороо гоожих гээд байна. Тэгэхдээ одооны хүүхдүүдийг бодвол томоотой хүүхэд юм чинь оосортой ил барьж явахгүй бол нөгөө сав чинь гоожно ш дээ. Ингээд бариад явдаг байсан. Тэгээд хожуу надыг 2, 3-р ангид байхад харин нэг формын хувцас, бор даалимбаар формын ийм плате хийж өмсөж байсан. Формын хувцас. Аа эрэгтэйчүүд нь болохоор хөх даалимбаар хөх өмд цамц. Сургуулийн хүүхэд сурагч форм тэгэж хийж өмсөж байсан. Тэгээд ийм цагаан зах хадаад. Цагаан даавуугаар зах хадаад, цагаан даавуугаар эмжээрлэчихнэ. Тийм байсан. Тэгээд дараа нь формын хувцас ийм завод форм Оросоос л ирсэн байх. Завод ийм бор форм, эрэгтэйчүүд нь хөх цамц сургуулийн хүүхдийн. Тэгэж ирж байсан. Тэр формын хувцсыг өмсөхөд, формын плате ч гэсэн өмсөхөд гоё байсан. Дан даалимбан дээлүүд дээлийнхээ гадуур өмсчихдөг байсан юм чинь. Тэгээд чернилний сав дараа нь бор хөөрхөн энэ аяга шиг ийм хуванцар сав ирсэн байсан. Тэгэж л хичээлдээ явж байсан.

Ариун-Ундрах -

Ямар ямар хичээл ордог байсан бэ?

Дуламсүрэн -

Аа хэл бичиг, тоо, тэгээд л зургийн хичээл. Дүрслэх урлаг гэж байсан. Нэг юм зураад л байдаг байсан.

Ариун-Ундрах -

Та тэгэхээр тэр дундаас ямар хичээлд нь дуртай байсан бэ?

Дуламсүрэн -

Би юу?

Ариун-Ундрах -

Тийм.

Дуламсүрэн -

Тоо, хэл бичиг хоёртоо л дуртай байсан.

Ариун-Ундрах -

За тэгэхээр таны хүүхэд насны мөрөөдөл юу байсан бэ?

Дуламсүрэн -

Юу мөрөөддөг байсан юм бол оо?

Ариун-Ундрах -

Том болоод ямар хүн болно...

Дуламсүрэн -

Өө би хүүхэд насандаа харин юм их оёж сурсан. Нөгөө агент байсан болохоор гэрийнхээ л бүх юмыг энэ Монгол дээл л оёно ш дээ. Монгол дээл хувцас тийм л юм оёдог байсан. Тэгээд л ээж, эгчдээ л их тусладаг байсан.

Ариун-Ундрах -

Том болоод ямар хүн болно гэж боддог байсан бэ?

Дуламсүрэн -

Мэдэхгүй. Эмнэлгийн ажилчин болох юмсан гэж бодож байсан юм болов уу? Тэгээд бид нарыг бол тэр сургуульд байхад бол бүх юугаар, энэ хүүхдийн эмнэлэг, мэс заслын эмнэлэг, гэмтлийн эмнэлэг энэ тэрээр чинь сар сар дадлага хийлгэж гаргаж байсан. Багш нар чинь ёстой их сайн зааж өгсөн. Одоо хүртэл би тэр юмаа мартдаггүй. Одоо эмээ чинь 65-тай ш дээ. Би эмнэлэгт 43 жил ажилласан. Голцуу л хүүхэд дагнасан даа. Хүүхдийн эмнэлэгт хүүхэдтэй ажиллаж байсан. Бид нарыг ёстой тэр бүх эмнэлгээр сар сар дадлага хийлгэж байсан. Сангийн аж ахуй хүртэл явуулж байсан гээгүй юу. Эхлээд Сэлэнгэ аймгийн Цагаан толгойн сангийн аж ахуй яваад тэгээд ийм вандуй хурааж байсан бид нар.

Ариун-Ундрах -

Аа вандуй юу?

Дуламсүрэн -

Тийм. Тэгээд бид нарыг зогсохоор шумуул хазчихдаг байсан. Юм хийгээгүй хүнийг шумуул хазчихдаг юм байна лээ ш дээ. Сэлэнгэ аймгийн Цагаан толгой чинь их шумуултай ш дээ. 45 хоног яваад л ачааны машин дээр ачаад л явчихдаг байсан бид нарыг. Тэгээд л 45 хоног яваад л ирсэн.

Ариун-Ундрах -

Та тэр анх тэр сувилагчын сургуульд орж байсан тухайгаа ярьж өгөөч? Яаж орж байсан бэ?

Дуламсүрэн -

Аа манай одоо энэ Хямдаг ах театрт байсан. Манай тэр ээжийн ах. Тэгээд зун ирж амарсан, тэгээд одоо сургуульд орно гэсэн. Тэгээд ирээд аваад явсан. Тэгэхэд ажаа хадланд байсан. Хадлан дээр очоод... надыг чинь манай эгч Хундага гээд өхөөрддөг юм. Хундагыг авч явна гээд. Би энэ Төв аймаг руу ах дүүтэй. Манайхан дандаа л Хундага гэдэг юм. Манай дүү нар Хундага л гэдэг юм. Миний өөрийн нэр Дуламсүрэн. Хундага гэдэг нь өхөөрддөг нэр. Хундага л гэдэг юм. Хундагыгаа авч явлаа гээд тэгээд аваад л явсан. Тэгээд нэг ийм Орос чемодан байсан. Тэрэнд жоохон хувцас хийгээд хөдөөнөөс аймаг орж ирэхдээ сүүний тэргэнд суугаад ирсэн. Сүүний тэрэг гээд нэг .... очдог байсан. урд нь 2-3 хүн суугаад тэгээд Төв аймгийн автобусны буудал дээр буугаад автобусаар хот орсон. Автобусаар хот ороход манай ах тэр одоогоор 1-р хороололд одоо 4-р дэлгүүр гэж байдаг юм. 1-р хороололд хуучин циркийн гудманд байсан. Манай ахын авгай бас Цэндсүрэн гээд анагаахын дундад төгсөх анги байсан. Манай Хямдаг ахын авгай. Тэгээд манай ах Ёндонжамц гээд бас хүн байсан. Манай Хэнмэдэхийн ах нь. Ёндонжамц ах анагаахын дээдийг арай төгсөхийн урд анги байсан байх аа. Анагаахын дээдийг арай төгсөөгүй. Тэгээд орой бүр манай Хэнмэдэх ах Ёндогындоо оч гээд. Ёндогынх ойрхон тэрүүхэн тэнд 100 айлын тэнд. Дандаа гэр хорооллын айлууд. Тэгээд Ёндогындоо оч гээд л бүтэн сайн энэ тэр явуулчихдаг байсан. Орой энэ тэр Ёндогындоо очиж нөгөө анагаахын дээдийг төгсөж байгаа юм чинь хичээлээ давтуул гээд тэгээд л Ёндогындоо очно. Ёндог чинь ёстой сайхан зааж өгнө. Багш нар ч их сайхан зааж өгнө дөө. Манай Цэндсүрэн эгч бол завгүй л дээ. Нөгөө төгсөх анги. Жоохон хүүхэд байсан хамгийн том нь. Тэрийг өвөө нь цагаан будааны шүүсээр угжаад л тэгдэг байсан. Тэгээд л Цэндсүрэн эгч орой ирээд л юмаа угаагаад л. Нөгөө хөдөөний хүүхэд юм чинь манай Хэнмэдэх ах театрт театрийн жүжигчин байсан. Тэгээд нэг орой надыг Хямдаг ах аваагүй. Өвөл болчихсон байсан. Би уйлж ирсэн. Хуучин цирк мэдэх үү? 100 айлын тэрийг? 4-р дэлгүүрийн тэрүүгээр ороод явдаг.

Ариун-Ундрах -

Тэр хавьд л байсан юм шиг байна лээ.

Дуламсүрэн -

Тийм, тэр хавьд л байсан. Тэгээд хуучин цирк гээд одоо юу байдаг юм бэ? дээ. Пөмбөгөр, бөөрөнхий циркийн гудамжинд байсан. Энэ жүжигчин Гомбосүрэн гуайг мэдэх үү?

Ариун-Ундрах -

Аанхан.

Дуламсүрэн -

Жүжигчин Гомбосүрэн гуайтай өөд өөдөөсөө харсан айл байсан. Тэгээд Гомбосүрэн гуайндаа ороод тийм юм аваад ир, ийм юм аваад ир гээд манай Хямдаг явуулна. Тэгээд л өнөө тэр юмыг нь аваад Гомбосүрэн гуайнд би ордог. Гомбосүрэн гуайг одоо хүртэл зурагтаар харахад сайхан л байсан. Энэ жүжигчин Гантөмөр энэ тэр Хэнмэдэхийн очоод л шинэ жил болохоор чинь дээр үеийн улс чинь бас нэг гэртээ орж гардаг байсан юм уу? Хаашаа юм.

Ариун-Ундрах -

Та тэгэхэд л анх Улаанбаатар орж ирсэн үү? Үгүй юу?

Дуламсүрэн -

Ер нь тэгсэн л байх. Ерөөсөө л газар мэддэггүй байсан. Тэгсэн... Миний дүү надад хэлэхгүй дээ. Ах нь захын юмыг дандаа үнийг нь бууруулж авдаг байхгүй юу гээд л тэгдэг байсан. Тэр Дэнжийн 1000 руу зах байдаг байсан байх. Хаана ч байсан юм мэдэхгүй ээ. 60-н хэдэн онд. Тэгсэн чинь нэг степент гэж өгдөг байсан. 140 цаас өгдөг байсан. Бас бид нарт чинь мөнгө өгдөг байсан ш дээ.

Ариун-Ундрах -

Оюутнуудад уу?

Дуламсүрэн -

Тийм. Тэгээд ерөнхийдөө хөдөө явахдаа би степентээ аваагүй явчихсан. Ирэхэд манай Хямдаг чиний степенийг авсан гээд 140 цаас өгч байсан. Өнөө сангийн аж ахуй яваад ирэхэд. Тэгэхэд чинь манайх чинь 2 хүүхэдтэй байсан бил үү, манай эгч маань. Тэгэхэд чинь малтай залтай, агент айл байсан болохоор би ч бололцооны амьдралтай байсан. Дүүдээ ийм 75-ын ноосон өмд, цамц аваад ирж байсан. Одоо Цэрэндэжидэд хотоос ирэхдээ юм аваад ирж байсан.

Ариун-Ундрах -

Та ер нь анх яагаад сувилагчын сургуульд явъя гэж бодсон бэ?

Дуламсүрэн -

Манай тэр ах нар чинь хөдөө явдаг байсан ш дээ. Аа тэр чинь бас дараа нь нэг түүх болсон. Гараа мулталчихаад.

Ариун-Ундрах -

Та юу?

Дуламсүрэн -

Хөдөө нөгөө хадланд явж байгаад. Хадланд явдаг байсан гээгүй юу, нөгөө эмээ ганзаглаад. Хадланд явж байгаад бүдэрч ойчоод, нөгөө хөдөөний хүүхдүүд юм чинь тоглож давхиж байгаад гараа мулталчихаад тэгээд хот ороод нэг хэд хоноод ирсэн. Тэгээд гараа 3-р эмнэлэгт хийлгэчихээд. Ер нь л тийм юу болох юмсан гэж би санадаг байсан. Тэгэхдээ би гайгүй сайн сурлагатай байсан. 3 жил болоод ирээрэй гэсэн чинь ирээд 1 жил гаран болоод, өнөө хүүхдүүдийнхээ эцэгтэй суугаад. Тэгээд 63 онд төгсөж ирээд 66 онд манай хамгийн том хүү намар гараад. Тэгээд 68 онд дараагын хүүхэд гараад. Тэгээд би 2 хүүхэдтэй болчихоод дахиж сургуульдаа буцаж явж чадаагүй ш дээ. 3 жил ажиллаад л ирээрэй гэдэг байсан ш дээ, дээр үеийн улсуудыг чинь.

Ариун-Ундрах -

Аанхан. Буцаж сурах гэж үү?

Дуламсүрэн -

Тийм. Тэгээд ямар төлбөр байсан биш. Харин ч мөнгө өгдөг байсан. 140 цаас л яваад ирэхэд өгч байсан санагддаг юм. Би тэгээд ажилд орчихоод Төв аймаг дээр. Хөдөө чинь багийн эмнэлэгт ажиллаж байхад мөнгө өгдөг л байсан байх даа. Одоо мэдэхгүй ээ.

Ариун-Ундрах -

Цалин уу?

Дуламсүрэн -

Тийм. Мөнгө өгч, авч байснаа би нэг их мэдэхгүй байгаа юм. Тэр хийж байсан ажлаа л их санаад байгаа юм. Морьтой яваад хүүхэд эх барьж авахад чинь өнөө морь унаад хоносон байхад чинь, одоо түргэний тэрэг гэсэн үг шүү дээ морь чинь. Аа хүн морь хөтөлж ирж байсан. Хүн төрөх гээд байна гэж. Эмч амарчихсан байхад. Тэгээд очоод хүүхдийг нь эх барьж авчихаад сууж байхад чинь за баярлалаа, гялайлаа гэж байсан байлгүй. Тэгэхэд чинь мөнгөн аяганд сүү хийчихээд нэг, нэг хадаг тавьчихаад за халзан цагаан хонь аваарай гээд надад өгч байсан ш дээ. Тэгээд би хадгийг нь өвөртөлчихөөд, сүүнээс нь амсчихаад буцаад л давхиад явчихсан. Тэгэж байсан юм. Хөдөөний улс чинь хүнийг тэгэж аягүй их хүндэлдэг байсан ш дээ. Тэр байтугай Налайхын эмнэлэгт ирэхэд би нэг ийм богинохон драпан цэнхэр пальтотой, цагаан товчтой, хөндлөн хармаатай. Надыг энэ хэсгийн сувилагчаар ажиллаж байхад эмч эмч гээд энэ хороогоор нөгөө эмчтэйгээ явна. Эмийг нь бичээд өгөхгүй юу. Хэсгийн эмч гээд их эмч л дээ. Тэгэхэд эмч эмч гээд тэгдэг байсан. Тэгэхэд чинь би каракул захтай пальтотой. Тэр үед чинь 75 онд чинь булга ховор байсан ш дээ миний хүү. Дандаа каракул. Каракул малгай, каракул захтай тийм даавуун пальто. Тэгээд би ийм хөх пальтотой, цагаан товчтой, ийм хөндлөн хармаатай хөх пальтотой явдаг байсан. Тэгээд дараа нь л харин тийм саравчтай булган малгайтай. Манай эмнэлгийн манаач яасан гоё малгай өмсөө вэ? энэ тэр гээд тэгэж байсан. Тэгээд л ер нь дандаа.... 65-66 оноос л Орос хувцас өмсдөг болсон байх аа. Лав л 63 онд дээлтэйгээ л, цаг ч байхгүй. Ширээний цаг өвөртөлж ирээд тавьчихаад, өглөө ширээний цагаа аваад явчихдаг. Хүн бүр ширээний цагтай байсан юм уу хаашаа юм. Бугуйны цаг гэж байгаагүй ш дээ. Өө тэгээд дараа нь бугуйны ийм бугуйвчтай цаг байсан л даа. 900 цаас гээд. Одоо бол монетан цаг. Тийм цаг, тэгээд ийм бугуйны Орос цагнууд, оломтой ийм Орос цагнууд дараа нь орж ирсэн. Тэгээд шөвийсөн шөвийсөн ийм хар ботинк 50 төгрөг бил үү? Энэн шиг тийм жоохон ийм намхан. Зүгээр л нэг тийм ботинк л өмсдөг байсан ш дээ. Аа би чинь нөгөө агент байсан болох дээр хөдөөнөөс хот орохдоо 45-ын ботинк гээд үдээстэй тийм бор ботинк байдаг байсан. Сүүлийн одоогоор одоо чиний ягаан пүүзэрхүү тийм ботинк өмсдөг байсан. Тэгэхдээ л дээлтэй, ийм минчүү бор тэрлэг, бор хөвөнтэй дээл. Тэгээд минчүү гэж байсан юм дээр үед. Тийм л юмтай хот ороод л, хичээлдээ яваад л. Ер нь нэг л дээлтэй яваад байдаг байсан юм уу? хаашаа юм. Тийм л юм шиг байгаа юм. Тэгээд л дараа нь манай төгсдөг жил эгч нэг цэнхэр торгон дээл надад хийж өгсөн. За тэр үед чинь одоо их гоё шүү дээ. Шинэ дээлтэй чинь, тэгээд үсээ 2 салаа сүлжчихнэ. Сүүлдээ үсээ ингээд хожуу нөгөө эмнэлгийн ажилчин болохоор чинь үс унжуулж болохгүй миний хүү. Дугуйлаад үсээ хавччихдаг. Одоо энэн шиг, тэгээд цагаан малгай тавьчихна. Энүүгээрээ марль боочихно, малгайн доогуураа. Үсээр чинь халдвар тардаг байхгүй юу, үс хумс. Энэ бөгж зүүхгүй ш дээ. Бөгжөө бүгдийг нь авчихна. Аа ээмэг бол яахав зүүдэг. Марлиар үсээ таглаж боогоод цагаан малгай, тэгээд маск хийнэ. Тэгээд дараа нь гар хатаагчинд гараа угаачихаад л гар хатаачагчинд гараа ингээд л хатаачихна л даа. Аа дээр үед тийм гар хатаагч байгаагүй ээ. Гараа л арчина. Харин маск, малгайг бол ягшуулна даа. Хлорминоор бол ёстой ягштал угаана даа. Тийм байсан. Тэгээд хараал ерөөл ерөөсөө хэлэхгүй. Хүний дэргэд ингээд л одооны хүмүүс чинь их харааж байгаа ш дээ. Хараал ерөөсөө хэлэхгүй ш дээ. Хараал хэлэхгүй, хүнтэй их сайхан харьцана. Би ямар сайндаа бүр хожуу 80-н хэдэн онд нэг 10 граммын шифриз унагаачихгүй юу. Хагараагүй л дээ. Тосоор гоож гээд хэлж байсан чинь манайхны нэг нилээн нас ахисан хүн яасан сайхан юм хэлдэг юм гээд тэгэж байсан юм. Тэгэхэд нэг ам алдчихсан юм. Шифриз хагарчихвий гэж бодсон. 10 граммын шифриз байсан. Нэг хэрэглэдэг шифриз бас л ирээгүй байсан байх аа. Дандаа шилэн шифризээр тариа хийнэ ш дээ миний хүү.

Ариун-Ундрах -

Нөгөө буцалгаж ариутгадаг уу?

Дуламсүрэн -

Буцалгадаг, тийм. Дандаа л буцалгана..... Тэгэхдээ нэг хэрэглэдэг шифриз гэж байгаагүй миний хүү. Юмаа дандаа тэр ариутгалд өгөөд л тэгээд л юмаа ариутгаж авдаг байсан. Тэгэхдээ дээр үед тэр буцалгадаг байхад чинь ерөөсөө нэг их шарладаг өвчин, янз бүрийн өвчин гараагүй ш дээ. Гардаггүй байсан. эмээ нь одоо 30 хэдэн жил ажилласан хирнээ халдвартад ажиллаж байсан, дараа нь хамар хоолойнд нэг жил шахуу ажилласан, эмэгтэйчүүд дээр бас нэг хэдэн сар ажиллаж байсан. Тэгээд би тэтгэврээ авсан. Тэгэхэд би ерөөсөө халдварт өвчнөөр өвчлөөгүй ш дээ. Манай хүүхдүүд ч халдварт өвчнөөр өвчлөөгүй. Манайд ер нь халдварт өвчнөөр өвчилсөн улс байхгүй. Эмээ нь ерөөсөө халдварт өвчнөөр өвчлөөгүй, шарлаж барьж байгаагүй... Одоо хүртэл энэ ханиагаад байгаа улсуудыг сүрьеэтэй биш байгаа даа гэж харддаг. Одоо хүртэл эмээ нь хлорминоор хамаг юмаа угаадаг юм ш дээ. Хамаг юмаа хлорминоор угаана. Харин гар л тэсдэггүй юм даа. Гараа яахав тосолчихно биз. Хлормин, давстай усаар амаа өглөө босоод л давстай усаар зайлна. Тэгээд л дараа нь шүдээ угаана. Давстай ус чинь юмыг сайн цэвэрлэдэг юм ш дээ. Амаа дандаа давстай усаар зайлдаг юм.

Ариун-Ундрах -

Та анх нөхөртэйгээ яаж танилцаж байсан бэ?

Дуламсүрэн -

Аа нөхөртэйгээ танилцахад бол манай нэг асрагч авгай байсан. Тэрний нэг хүү нь сэргийлэхэд ажилладаг байсан. Хүү нь нөгөө ээждээ ирдэг байсан. Тэгээд тэрнийг Лхагвасүрэн гэдэг байсан юм аа. Тэр л энэ ажлынхаа газрын залуутай намайг танилцуулсан юм.... Тэгээд манайхан хөдөөний айл байсан болохоор надыг бараадаад намартаа ороод ирдэг байсан. Төв аймагт ... гээд гол байдаг юм. Голын цаана 2 үнээтэй, манайх 2 саах сүүний үнээтэйгээ ороод ирнэ. Тэгээд ороод ирдэг байсан. Тэгээд би голын цаанаас хөлөөрөө л явалгүй яах вэ дээ. Машин байсан биш. Гол гараад манайхаар бол одоо энэ ийшээ л төмөр зам гараад л явж байгаа юм. Тэгээд тэр сэргийлэхийн хүнтэй танилцчихаад, тэгээд надыг дөхүүлж өгөөд дараа нь. Тэгээд дараа нь нэг юм үзээд л орой болсон чинь манай эгч хөө өглөө нь унтаж байсан чинь тэр хөлийн шавар шавхайг хар аа. Нөгөө гол гаталж очиж байгаа юм чинь. Тэгээд тэр манай хүүхдүүдийн эцэг чинь хашааны хаалган дээр хүргэж өгчихөөд би хашааны хаалга цохиод... Аа тэгээд хүнтэй танилцахаасаа өмнө манай тэр урд гудманд манай цуг төгсөж ирсэн охин Төгсбаяр тэрэнтэйгээ цуг явдаг байсан. Аав нь эмнэлгийн манаач хийж байсан юм. Тэгээд л аав нь дуудаад нөгөө ирж уулзах гээд ирэхээр дуудаад л, үүдэнд ирээд ханиахаар нь би гараад л нөгөө хүүхдүүдийнхээ эцэгтэй уулзчихаад, тэгээд л буцаад орчихдог байсан. Манай энэ хадам ээж астамтай хүн дотрын тасагт их хэвтдэг байсан. Тэгээд сэргийлэхийнхэн манайд ирнэ. Нөгөө хүүхдийн эмнэлэг юм чинь сэргийлэхэд ажилладаг авгай хүүхэдтэй улс. Тэгээд л энэ манай Бадарч ёстой мөрөөрөө гээд л тэгээд яриад л, магтаад л. Тэд нар ч ер нь хэлсэн л байх. Тэгээд манай тэр цуг ажиллаж байсан асрагчын хүү нь Лхагвасүрэн гээд бас нэг хүү ирээд байдаг байсан. Тэр л энэ тэр хэлсэн байх. Зэрэг зэрэг л энэ манай Бадарч ээжтэйгээ хамт амьдардаг. Ер нь их сайн зантай, их томоотой гээд л тэр эмнэлэг дээр хэвтдэг улсууд магтаад л. Тэгээд би дараа нь тэднийхийг хааяа нэг дагаж очоод ээж нь надыг мэддэг болсон. Тэгээд ээж нь дотрын тасагт хэвтдэг байсан. Тэгээд ээж дээр нь хааяа нэг ажил дээрээсээ орно. Хааяа нэг дөнгөж ээж дээр нь ордог байсан. Тэгэхэд ээж нь надад нэг чихэр авч өгөөд л. Тэгээд л гэрт нь очиход ээж нь нэг чихэр энэ тэр надад өгөөд л байдаг. Тэгэхэд би өөрөө нөгөө юутай болохоор тоохгүй л дээ. Тэгээд бид нар чинь ажил дээрээсээ ийм вафли төгрөг 20 мөнгө байсан. Вафли авч идээд л, хэдэн ирис тэгэж авч иддэг байсан. Цалин бага. Цалин тэгэхдээ нэг 150-иад л авч байсан. Илүү цагийг би анх эхлээд мэдэхгүй. Нөгөө хөдөө байсан болохоор илүү цагаа орхичихоод явчихсан байсан. 150-ыгаа аваад л явчихна. Тэгээд маргааш нь ирсэн чинь нярав нь бил үү, бага эмч нь бил үү чи илүү цагаа ав гээд. Би аягүй гайхаж байсан. Тэгээд илүү цагийн нэг хэдэн цаас авч байсан. Тэгээд би мөнгөө аваачаад л дэрэн доороо хийчихдэг байсан. Нөгөө хөдөөний хүүхэд юм чинь дараачын мөнгө буухад миний мөнгө бараг л байж байдаг байсан. Манайх чинь нөгөө малтай. Тэгээд миний мөнгийг бараг хайхрахгүй дээ. Өөрөө л жоохон жоохон юм авдаг байсан. Вафли авч идээд л, хэдэн ирис авч идээд л. Тэр шалихгүй л дээ. Хүүхэд яслид өгөхөд чинь ээж нарт бас хоол цай өгдөг байсан ш дээ.

Ариун-Ундрах -

Бас уу?

Дуламсүрэн -

Тийм. Төв аймгийн ер нь. Тэгээд яахав бид нар чинь яараад л зүгээр цайгаа уучихаад л явна. Цай ингээд л тавьчихсан байна, цайнаасаа уучихаад л. 30 минут хүүхэд хөхүүлэх чинь хэцүү ш дээ. Хүүхдээ хөхүүлчихээд л тэгээд л гараад явчихна. Тэгдэг л байсан. Цай хоол өгч байсныг санаж байна.

Ариун-Ундрах -

Аан хүүхдээ хөхүүлэхэд үү?

Дуламсүрэн -

Тийм. Тэгээд ажилчиддаа хоол өгч байсан ш дээ. Нэг цонхоор хүүхдийн хоол гээд л хувин савтай хоол өгнө, эмнэлэгт хэвтэж байгаа өвчтөнүүддээ. Тэгээд бид нарт тийм ажилчдын хоол гээд тусад нь хоол өгөөд байсан шиг санадаг юм. Тэгэхэд чинь юм элбэг, юм ч хямдхан. Манай улс чинь их сайхан байсан ш дээ. Тийм байгаа биз миний ярьж байгаагаар. Одоо бол хэдэн төгрөгөө аваад л яана ш дээ. Тэтгэврийн хэдийг аваад л... Би тэгээд 33 жил хэдэн сартай гарсан. Тэгээд миний жил одоо хасагдчихсан юм шиг байгаа юм аа. Чи тийм олон жилтэй байж яасан жоохон авдаг юм гээд улсууд тэгдэг юм. Би одоо нэг 91400 л авдаг юм. энэ улсаас арай их ээ. Одооны улс чинь нэг 80-н хэд л авдаг юм шиг байна ш дээ. Сурч байсан жилээ оруулсан бол гарч өгнө л дөө. Тэгэхдээ яахав ээ би тэтгэврээ голдоггүй юм аа. Болно. Тэтгэврээ голдоггүй юм би. Эхлээд би ... манай нэг жоохон хүү байсан. 4800 байсан, миний тэтгэвэр. Эхлээд авахад.

Ариун-Ундрах -

Бүр анх тогтооход уу?

Дуламсүрэн -

4800 байж байгаад л тэгээд 12000 болоод л, 16000 болоод л, сүүлдээ 21000 болоод л, 48000 болоод л, тэгээд 56000 болоод л. 56000 болоход би аягүй их баярлаж байсан ш дээ. 3-4 жилийн өмнө 56 болсон. Надаас энд 25-ын сэтгүүлчид ирээд ярилцлага авсан ш дээ. 56 болоход би банкин дээр очоод хэлж байсан. Мөнгө өгдөг хүн Үүрцайхд миний тэтгэвэр 56 болчихсон ш дээ. Аягүй баярласан. 48 болоод 56 болно гэдэг чинь. Тэгээд одоо бол 91400-тай болоод 3 жил болж байна. Тэгэхдээ би тэтгэврээ голдоггүй ээ. Болно. Манай хүүхдүүд чинь дандаа дээд сургууль төгссөн, дандаа бололцооны амьдралтай. Манай ах дүү нар ч гэсэн.... .. ах чинь яахав малчин байсан. Төв аймгийн Сэргэлэнэ суманд бас нярав хийж байсан. Тэгээд дараа нь малчин, мал ихтэй. Тэгээд манай Хэнмэдэх ах бол бас мал ихтэй. Мянгат малчин болсон. 2007 онд тод манлай уяач болсон. Цэрэнгийн Хэнмэдэх гэдэг юм ш дээ. Манай харин тэр Ёндог маань нөгөө эмч байсан. Тэр маань харин хэдэн жил Солонгост яваад, Солонгост эмч хийж байгаад тэгээд ирээд харин нэг бие нь муудаж ирээд, 5-6 жил ч явсан уу бурхандаа явчихсан. Манай эгчийн цуг байсан дүү нь хотод энэ гүйцэтгэх захиргаанд ажилладаг байсан. Газар ус, паспорт мэддэг юм. 50-тай юм уу, 52-той юм уу?

Ариун-Ундрах -

Та сувилагчаасаа өөр ажил хийж байсан уу?

Дуламсүрэн -

Хийж байгаагүй. Өөр ажил ерөөсөө хийж байгаа. Үргэлж л сувилагчаа хийж байсан. Тэгээд багийн эмнэлэгт харин бага эмч хийж байсан. Төгсөж очоод гээд ярьсан тэ?

Ариун-Ундрах -

Тэр үед танд хэцүү зүйлүүд байсан уу?

Дуламсүрэн -

Нэг их хэцүү зүйл байгаагүй ш дээ. Хүүхэд байсан болохоор нөгөө морьтой давхиад л. Морь унаж сайн чаддаг байсан болохоор морьтой давхиад л. Мориноос бол хадланд явж байгаад л нэг ойчсон. Тэгээд хотод 3-р мэс заслын эмнэлэгт ирээд, гэмтлийн эмнэлэгт ирээд Даш гээд эмч байсан. Унтуулж байгаад энэ гарыг эндээс нь түлхээд бентээр боогоод, сойлттой 1 сар болсон. Хотод Хэнмэдэх ахындаа. Тэгээд л хөдөө очоод буцаад л нөгөө морио унаад ажлаа хийгээд л. Ганцхан мориор л явж ажиллаж байсан. Тэгэхэд ааруул тавьдаг ийм модыг дэлгэц гэдэг юм. Одоо тийм трупптэй юм байгаагүй. Цаасанд ингэж ингэж тавиад л, ингээд тавьчихдаг юм цааснууд ингээд ингээд тавиад л эмээ боочихдог байсан. Эмээ тунгаар нь, тунгын халбага ийм жижигхэн халбага, нэг 2 хүүдийтэй юм байсан. Тэрийгээ боогоод л, тэгээд л хүүдийд хийгээд, 2 богцонд хийгээд. Богц гээд ийм ширэн цүнх. Одоогоор цүнх л дээ. Миний энэн шиг ийм 2 гонзгой юм байсан. Богц ингээд даруулаад, тэгээд л ганзаглаад явчихна. Эмээ ганзаглаад явж байгаа юм. Тэгээд л явчихна. Тэгээд л заводоор эмээ зараад л. Хөдөөний хүмүүс чинь бас эмийг андахгүй байсаан...... Тэгээд тэгэж асуугаад байх юм гээд л би эгчдээ ирээд л Да-д ярьсан. Тэр гуай тэгэж асуусан. Тэгээд л байж байдаг. Тэгэхэд улсууд нэг их даралт гайгүй байсан ш дээ. Цус муу гарсан гээд л улаан тариа их тариулж байсан. Дицлин тариулж байсан. Улаан тариа гээд улаан тариа байдаг байсан. Одоо энэ Шар хадны мэдрэлийн тасаг л тарьдаг юм гэсэн. Тэр их сайн тариа байсан. Пийшин дээр ингэж жоохон халаагаад дотроо ийм точигноно. Точигнуулаад ингээд точигнохоороо л халчихсан байдаг байхгүй юу. Ингэж байгаад тэгээд л соруулаад соруулаад тарьчихна. Улсууд дандаа морьтой явна. Тэгэхэд мотоцикль ч байгаагүй. Дандаа л морьтой тариулна. Морьтой улс ирээд тариулаад л, морьтой би очиж үйлчлээд тэгээд л яадаг байсан. Тэгээд нэг их надад нөгөө хүүхэд байсан болохоор нэг их төвөг байгаагүй ээ. Нэг их төвөг байдаггүй байсан.

Ариун-Ундрах -

Тэр үед хүмүүс ихэвчлэн ямар өвчнөөр өвддөг байсан бэ?

Дуламсүрэн -

Глюкоз тариулдаг байсан, пинцилин тариулдаг байсан. Тэр үед цус муу гарсан гээд л тэгээд улаан тариа тариулдаг байсан. Дицилин тариулдаг байсан. Би хөдөө 3 сар болсон, багийн эмнэлэгт. Тэгээд дараа нь төв рүү очоод л халдвартын эмнэлэгт нэг сар ажилласан. Тэгэхэд шарласан улс нэг 10-аад улс л байдаг байсан. Шарласан улсууд дандаа алим ингээд л тавьчихсан байдаг юм. Тэгээд сахартай ус, дөрвөлжин сахартэй ус. Тийм юм иддэг байсан. Байцаатай хоол. Хоол нь тусдаа л даа. Хоолыг нь нэг их ажигладаггүй байсаан би. Алим өгөөд л, сахар өгөөд л, тэгээд л гал тогооноос хоол өгнө. Тэгээд л эмчилгээн дээрээ натрихлорид хийнэ. Дандаа энэ арьсанд нь хийнэ. Бондойтол бондойтол шарласан улс, арьсанд хийгээд л тэгээд дээр нь жин тавьчихдаг байсан. Судсаар нь витамин С-тэй глюкоз хийдэг байсан.

Ариун-Ундрах -

Таны амьдарч байсан үед өөр бас онцлог зүйлүүд байна уу? Сонирхолтой онцлог зүйлүүд нь юу юу байсан бэ?

Дуламсүрэн -

Сонирхолтой онцлог зүйл ч одоо юу байхав дээ. Бид нар өдрийн амралтанд яваад энэ Өвөр Жанчивланд 70-н хэдэн онд. Аа тэгээд би харин Хужирт явж байсан 80 онд. Тэгээд 81 онд Хужирт руу өвгөнийгөө дагаад 3 жил явсан. Хужиртын амралтанд явсан. Сөгнөгөрийн амралтанд бас нэг явж амарч байсан. Мотоциклиор л очиж байсан ш дээ. Сөгнөгөрийн амралтанд энэ 5 дахь хүүхдээ аваад очоод хүүхдээ яслид өгчихөөд, манай нөхрийн ахынх нь байсан. Тэгээд тэднийд хааяа нэг явж ирээд л. Тэгээд ирээд л ажилдаа орсон чинь ийшээ Жанчивлангын амралтанд... Манай энэ албан газрууд чинь хадланд явдаг байсан ш дээ. Хадланд яваад л, хадлан хадаад л. Тэгээд суботникд их явна даа бид нар.... энэ жижиг хүүхдийн ямар газар гэх юм бэ дээ?

Ариун-Ундрах -

Зуслан уу?

Дуламсүрэн -

Зуслан, жоохон. Тэнд очоод л бид нар чинь эхлээд л зуслан бариад л, тэгээд л ийм том том хад уулнаас тэврээд л буулгаад. Аа бас нэг бид нар чинь үйлдвэр дээр ажиллаж байсан. 70 хэдэн онд энэ “Бүтээлч” цэргийн үйлдвэр гэж байхад нь тэнд гудас оёно. Өнөө коммунист суботник. 4 сарын 22-нд коммунист суботник болсон байсан. Эсгийгээр гудас оёод л, гудас өнгөлөөд л. Өшөө юу хийж байсан юм мэдэхгүй. 4 сарын 22-нд коммунист суботник гэж юм болдог байсан ш дээ. Аа тэгээд 17-р хурал хуралдана гээд л бид нар чинь Туул руу яваад л ийм жижигхэн жижигхэн мод авчраад л. Одоо энэ эмнэлгийн гадуур өндөр өндөр мод байна ш дээ. Тэрийг чинь бид нар тарьж байсан ш дээ. Суботникоор 17-р их хурал болно гээд гол руу яваад л. Тэгээд л тэр модыг чинь ачааны машин дээр ачаад л ирнэ. Тэгээд л зүлэг тарьж байна гээд л заазуураа барьж очиж бас зүлэг ачиж ирнэ. Заазуураар ингээд зүлгийг чинь энэ зураг өрж байгаа юм шиг өрөөд өрөөд тавьчихдаг. Одоо энэ 23-р байрны цаана. 23-р байранд хүүхдийн эмнэлэг байсан ш дээ. Мэдэх үү чи?

Ариун-Ундрах -

Мэдэхгүй.

Дуламсүрэн -

Хүүхдийн эмнэлэг хойд хаалгаар нь ороод, дотрын эмнэлэг баригдаагүй байхад.

Ариун-Ундрах -

Аан тэнд хүүхдийн эмнэлэг байсан юм уу?

Дуламсүрэн -

Тийм. 23-р байранд хүүхдийн эмнэлэг хойд талаар нь ордог. Урд талын хаалгаар дотрын тасаг байсан. Энэ 3 давхар баригдаагүй байхад. Одоо энэ хүүхдийн эмнэлэг чинь 80 онд баригдсан ш дээ. Энэ 3 давхар эмнэлэг чинь 80 онд ашиглалтанд орсон юм. Өөдөөс харсанд нь моорог байдаг байсан.

Ариун-Ундрах -

Өөр юу юу болж байсан бэ? Өөр сонирхолтой зүйлүүд болж байсан уу?

Дуламсүрэн -

Төв аймгийн эмнэлэгт ... байсан. Хэсэг дээр бас нэг би түр ажиллаж байсан. Тэгэхэд миний шүд уначихсан байсан чинь. Чи одоо хөгширлөө. Нэг шүд нь хорхой идчихгүй юу. Одоо хөгширлөө гээд тэгэхээр нь энэгүйгээр хөгшрөөд байхдаа яахав дээ гээд л бодож байсан.

Ариун-Ундрах -

За баярлалаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.