Dulamsüren
![](../assets/images/interviewees/990329.jpg)
Basic information
Interviewee ID: 990329
Name: Dulamsüren
Parent's name: Bat
Ovog: Borjigon
Sex: f
Year of Birth: 1945
Ethnicity: Halh
Additional Information
Education: secondary
Notes on education: büren dund
Work: retired, nurse
Belief: Buddhist
Born in: Sergelen sum, Töv aimag
Lives in: Nalaih sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
illness / health
family
democracy
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Ариун-Ундрах -
Сайн байна уу? Дуламсүрэн гуай.
Дуламсүрэн -
Сайн. Сайн байна уу?
Ариун-Ундрах -
Сайн байна аа. Хоёулаа энэ удаагынхаа ярилцлагыг эхэлье ээ.
Дуламсүрэн -
За.
Ариун-Ундрах -
За тэгэхээр таны амьдралд ямар нэгэн гүнээр нөлөөлсөн үйл явдал байгаа юу? Хэрвээ байгаа бол тэр нь ямар үйл явдал вэ?
Дуламсүрэн -
Сайнаар нөлөөлсөн бол манай энэ нөхөр олимпод явж байсан. Энэнд л би их яадаг юм. Хүүхдүүд маань дандаа сургууль төгссөн. Муугаар нөлөөлсөн гэвэл би энэ 4 дэхь хүүтэйгээ цуг амьдарч байсан юм. Энэ ТИС-д суралцаж байснаас, эндээс Налайхаас явж байснаа хөл нь даараад бөөрний дутагдал болоод тэгээд тэр маань нас барчихсан. Тэрэндээ л жоохон харамсдаг юм. 2004 онд. Цааш нь 6 дахь хүүхэд маань ах дээрээ очоод, манай энэ том хүү Архангайд байсан юм. Багшийн дээдийг төгсөөд Архангайд ажиллаж байсан. 6 дахь хүү маань 10 төгсдөг жилээ тэнд очоод суралцсан юм. Тэндээс нь хуваарь өгөөд явуулъя гээд. Тэгээд хавар ирэхгүй байсан чинь зундаа хүнд алуулчихсан байсан. Манай бэр ирээд авч явчихаад, тэднийх хувийн дэлгүүртэй. Архангайд байсан болохоор уулнаас түлээ татаж, байшин энэ тэр барьчихсан байсан л даа. Тэр 98 оны 7 сард болсон үйл явдал. Тэгээд тэрэндээ л би бас их харамсдаг юм. Зуурдаар хүнд алуулчихлаа гэж бодоод. Манай 6 дахь хүүхэд юм байна. Эрэгтэй хүүхэд байсан л даа.
Ариун-Ундрах -
За таны амьдралд ер бусын ба бусдаас онцгой гэх зүйл байгаа юу?
Дуламсүрэн -
Бусдаас онцгой гэх зүйл ч байхгүй дээ.
Ариун-Ундрах -
Яг л адилхан уу?
Дуламсүрэн -
Тийм. Амьдрал бол яг л адилхан. Нэг их онцгойроод байх юм байхгүй.
Ариун-Ундрах -
За социализмын үеийн хүмүүсийн ажилд хандах хандлага нь ямар байсан бэ?
Дуламсүрэн -
Өө сайхан байсан. Социализмын үед улсууд ер нь их шударга, их ажилсаг, их цэвэрч нямбай. Тэххх их цэвэрч, их ажилсаг байсан. Их ажилсаг улсууд байсан. Зан харьцаа их сайтай. Ээж аавыгаа, ер нь хүнийг их хүндэлнэ. Айлынхаа хүнийг ч гэсэн ахаа эгчээ гээд. Бага насандаа хөдөө ээж эд нартайгаа амьдарч байхад чинь айлынхаа малаас саалцана, айлынхаа хүнээс ч их айж байсан. Айлынхаа хүнийг тэр ажаа, энэ агаа, энэ эгчээ гэж айлынхаа хүнийг бараг өөрийнхөө ээж ааваас илүү их хүндэлж, айл аймгийнхаа хүнээс аягүй их айж ичиж, ер нь хүнийг их хүндэлж айлын малыг битгий орхичихоорой. Тэдний мал тэр байна шүү. Хамт авчраарай гэж манай ээж, эгч энэ тэр хэлдэг. Айлынхаа малыг хамт л авчирдаг байсан. Тэгээд үнээ мал сааж байхад айл сааж дуусаагүй байвал айл руугаа яваад айлынхаа үнээг элбэж саагаад тэгдэг байсан. Манайх бол завод дээр голдуу, манай хонь бол айлд л байсан. Айлд байдаг байсан. Заводон дээр бол дандаа үхэр, гүү, тэмээ. Хонь, ямаа бол айлд байдаг байсан. Тэгээд дээр үеийн улсууд нөгөө ачааны машин байгаагүй. Машин их ховор байсан. 51 л гэж машин төв дээр байсан. Тэгээд дандаа тэмээн тэргээр л нүүдэг байсан. Тэмээн тэрэг, тэмээн ачаагаар. Манайх нэг жоохон байхад, сургуульд ороогүй байхад нүүдэл хийсэн. Манай дүү бид хоёрыг бол тэмээнд л ингээд дөрөөлжинд хүүхдээ хийгээд л, тэгээд үстэй дээлээр хучаад л, тэгээд л хөтлөөд явдаг байсан.
Ариун-Ундрах -
Таны бодлоор одооны хүмүүсийн ажилд хандах хандлага нь яаж өөрчлөгдсөн бэ?
Дуламсүрэн -
Одооны улс бол ажилд ер нь хамгийн 1-рт ааш араншин их муутай. Хүнийг хүндлэхгүй. Ерөөсөө автобусанд энэ тэр суухад чинь сандал тавьж өгөхгүй. Сандал ерөөсөө тавьж өгөхгүй. Ерөөсөө л нэг настай хүнийг хүндэлдэггүй. Амьтныг ерөөсөө нэг их хайрлаж хамгаалахгүй. Нохой шувуу ч байсан, мал ямар нэгэн амьтай амьтныг ерөөсөө хайрлаж хамгаалдаггүй. Тэгээд цагтаа явахгүй. Ерөөсөө ажил хийх их дургүй. Ажилд их хойрго. Ерөөсөө мөнгөндөө л их дуртай. Ажилд их дургүй. Ажил хийж, хөдөлмөрлөж байж л би бол ажил хийсэн хөдөлмөрөөрөө л амьдарна. Бид нар бол тэгэж л амьдардаг байсан. Ер нь социализмын улс бол, 20-р зууны улс бол. Энэ 21-р зууны улс бол ер нь ажилд их хайхрамж муутай. Ерөөсөө юманд хайхрамж муутай. Их тансаг хоол унд идэх их дуртай. Тэгээд хоол ундаа ч хийж чадахгүй. Хоол унд их голно. Ер нь эд барааг их голж, сонгоно. Ер нь их тансаг зантай. Тэрэндээ хүрч ажил хийхгүй. Их ааш, араншин муутай улс л гэж би боддог юм. 21-р зууны улсыг. Хүний өөрийнгүй ер нь л адилхан гэж санадаг юм. Тэр нь сайн, энэ нь тийм гэж ер нь бүгдээрээ л жигд сэтгэхүйтэй улс шиг санадаг би. Бараг л дээд сургууль төгссөн ч ялгаагүй, төгсөөгүй ч ялгаагүй. Маний ёстой нэг юунд ч хүрэхгүй улс гэж санадаг юм. Би л тэгэж санадаг юм. Миний л өөрийн ойлгоц. Ерөөсөө хүнийг хүндлэхгүй. Юм хумаа угааж арчихгүй. Ер нь ёстой нэг .... хоёрыг ерөөсөө баримталдаггүй улс л гэж би санадаг.
Ариун-Ундрах -
За социализмын үед хүмүүс яаж ажилд ордог байсан бэ?
Дуламсүрэн -
Социализмын үед ажилд ороход чинь ерөөсөө нэг их өглөг барьж, тал, нүүр харах юм байхгүй. Аа хөдөөнийхөн бол хөдөө малаа маллаад л малчин саальчин хийнэ. Төвийх нь бол дандаа дунд сургууль юм уу, дээд сургууль төгссөн. Цэвэрлэгч нь бол яахав үйлчлэгчийн бас мэргэжилтэй. Ажил элбэг байсан. Улсууд нь ерөөсөө ажил голдоггүй байсан. Ажил бол ажил. Ажлыг ерөөсөө голдоггүй байсан. Одооны дээд сургууль төгссөн улс бол аяүй их ажил голж байна. Тэгээд ерөөсөө их юмыг сурч гарахгүй. Дээд сургууль бол төлбөр л их. Төлбөр нь л ихтэй болохоос нөгөө хүүхэд өөрснөөсөө ч болдог юм уу? Ихэнхи нь өөрснөөсөө ч болдог байх. Ерөөсөө юм сурахгүй. Их л хийх нэг дадлага муутай гардаг юм шиг байгаа юм. Манай нэг бага охин ХААИС төгссөн. Малын эмч, эмчилгээний анги төгссөн. 2005 онд эндэхийн мал эмнэлэгт дадлага хийж байсан. нэг охинтой хоёулаа ангийнхаа нэг хүүхэдтэй энэ хойд хорооллоор яваад мал хонь, ямаа тарьдаг. Нохой шувуу ч гэсэн тарьж байсан. Дадлагыг бол Налайхад сайн хийлээ гэж бодсон чинь төгссөн хойноо бол нэг л тааруухан ажиллаж байх шиг байсан, надад. Тэгээд би л ингэдэг юм. Чи ч ёстой 4 жил гаруй сурч төгсчихөөд ерөөсөө нэг их юу л юмаа даа. Сайн ч төгсөж, суралцаж ер нь гараагүй л юм уу гэж санадаг юм.
Ариун-Ундрах -
За одоо бол ажилд орох процесс яаж өөрчлөгдсөн бэ?
Дуламсүрэн -
Одоо бол ажилд юу бол их өөр болсоон. Их өөр болсон. Гарыг нь цайлна, архи, дарс ер нь гарыг нь их цайлж хүндрүүлж ордог. Би өгч, авч байхыг нь ер нь хараагүй л дээ. Хэдэн зуун мянган цаас ч өгч ажилд ордог гэнэ үү? Гарыг нь цайлж байгаа нь тэр юм байлгүй. Дээр үед ямар тэгэж гарыг нь цайлж байсан биш. Мэдэхгүй л дээ. Ёстой бор зүрхээрээ л орчихдог. Бор зүрхээрээ л ажил хийдэг байсан юм чинь бид нар чинь 20-р зуунд бол. Энэ 21-р зуунд бол их л өөр юм шиг байна. Ер нь гарыг нь 500000 цаасаар цайлгана ч гэнэ үү? Одоо хувийн байгууллага ихтэй. Хувийн байгууллага бол ер нь тэгээд цалин ч өгдөггүй юм шиг байна. Цалин ерөөсөө өгөхгүй. Манай охин л энэ мал эмнэлэгт ажиллаж байгаад тэгээд гарчихсан. Тэгээд явах гээд тэгээд энэ Үүрцайхын мал эмнэлэг гэнэ үү? Тэнд ажиллаж байсан. 2008 онд нэг ажиллаж байгаад, хэдэн сар ажиллаж байгаад хөдөө яваад ирсэн. Нөхөр нь хөдөө байсан, хүүхдийн эцэг. 9 сарын 2-нд яваад нэг 5 хоноод ирсэн ажлаас нь гаргачихсан байсан. Үүрцайхын зах гээд энэ ямар юмны зах билээ? Тэгээд тэднийх бол харин цалин өгч байсан. Тэгээд ажилгүй байж байгаад сая энэ 2009 оны 2 сарын 15-нд энэ Думаагын зах гээд хувийн юм байна лээ л дээ. Тэрэнд ажиллаж байсан. Тэгээд цагаан сар болсон. Цагаан сар болоход цалин өгөх байхдаа гэсэн өгөөгүй. Нэг хагас сар ажилласан. Тэгээд дараа нь 3 сард бас цалин өгөөгүй байсан. Дадлага хийлгэж байгаа гээд. Түрүү жил нь бол 2 жил шахуу ажилласан хүүхэд байхгүй юу. 2006 онд төгсөж ирээд 2006 онд ажиллаад, 2007 онд ажиллаад. Тэгээд тэндээ ажиллаж байсан л даа. Их хүйтэн байсан. Ганцаараа ажиллаж байсан. Тэгээд дуудсан. .... гэлүү тэр эмч байсан. Тэгээд манай охиныг 2 сар гарангуут дуудсан байсан. Хөдөө байсан. Дуудаад ирээд тэгээд ажилла гээд, тэгээд хамт ажиллаж байсан тэр эмч нь тэгээд хүн нас барчихсан гээд Дундговь руу явчихсан байсан. Тэгээд хагас сар ирээгүй. Тэгээд манай охин ганцаараа энд ажиллаж байсан. Тэгээд өөрийн ч цалинг өгөөгүй, тэр эмчийн оронд ажиллаж байсан цалинг ч өгөөгүй. Ганцаараа сар шахуу ажиллаж байсан. Тэгээд дараа нь тэр эмч нь гараад өөрийнхөө цуг төгссөн ангийнхаа хүүхдийг энэ Хэнтийн Бор өндөрөөс дуудаж ирээд хамт ажиллаж байсан. Тэгээд хоёулаа аягүй хүйтэн юм, өрөө нь хүйтэн юм гээд хоёулаа ажлаас ч буусан, гарсан. Хоёулаа бараг 10-аад хоног л өвөртөө орж унтсан байх. Ажлын байр нь аягүй сэрүүхэн байсан л даа. Тэгээд би зун нэг ажлыг нь өгөхөд нь очиж үзсэн. Тэгээд тийм гялтгар ханатай, гялтгар шалтай нилээн сэрүүхэн л байсан. Тэгээд гэв гэнэтхэн нөгөөх нь ч яахав юманд яваад өгсөн. Дэлгэрмаа гэж байсан. 6 сарын 22-нд Швед яваад өгсөн. Тэгээд 2008 онд захирал нь ирсэн. Охин 48 ажиллах байсан чинь 24 гарчихаад ажлаасаа ирээд байж байсан чинь захирал нь Думаа ирээд тэгээд загнаад, чи тэгвэл... Охин ингэж ярьсан. Дандаа надыг хөөгөөд байдаг юм гэж ярьсан. Тэгээд бас нэг Эрдэнэ суманд байдаг байсан. Дэлгэрмаагын оронд нэг банди авчихсан байсан. Тэгээд 28-нд хагас уулзаад, 29-нд хамт очсон. Думаагын зах дээр 6 сарын 29-нд. Тэгэхэд Думаа нь өөрөө байгаагүй. Тэр малын эмч чинь нөгөө малын бичиг хийж өгөхөд тасалбар өгөөд мөнгө авдаг юм байна лээ. Тэрний 50 төгрөгийг нь идчихсэн байсан. Тэгээд 200-аар цалинжиж байсан. Тэгээд 50-ыг нь яахав суулгаж аваад, 150-ыг нь авъя гэж би хэлсэн чинь 50 төгрөгөө өгөөд яв гээд байсан. Сарын сүүлч байсан болохоор би мөнгөгүй байсан. 6 сарын 29 нд. Тэтгэвэр чинь сарын эхнээс эхэлдэг юм ш дээ. Би мөнгөгүй байна аа. Тэтгэвэр аваагүй байна даа гээд хэлсэн чинь, 50-ийг нь суулгаад ав гэсэн чинь үгүй ээ заавал мөнгөө наанаа орхиод яв гэж хэлсэн. Тэгээд одоо хүртэл тэр 150-ыгаа аваагүй ш дээ. Миний охиныг гар гээд тэгээд гарчихсан. Тэгээд одоо ажилгүй л байгаа.
Ариун-Ундрах -
За та сувилагч хийж байсан гэхээр та ажилдаа дуртай байсан уу?
Дуламсүрэн -
Дуртай байсан. Ажилдаа дуртай.
Ариун-Ундрах -
Таны ажилд хандах хандлага бол одоо өөр болов уу?
Дуламсүрэн -
Ямар ажил?
Ариун-Ундрах -
Таны ажилд хандах хандлага?
Дуламсүрэн -
Аан би одоо энэ байрныхаа хүнд, айл аймгийнхаа улсад тариа эмчилгээ хийдэг юм ш дээ. Дусал хийгээд өг гэвэл хийгээд л өгдөг юм. Манай энэ эгч л тэгэж байсан. Анх ажилд ороход миний дүү хийж байгаа юмандаа итгэж байгаарай гээд. Тэгээд хийж байгаа юмандаа итгэж байна гээд одоо хүртэл энэ улсуудад эмчилгээ хийж өгдөг юм ш дээ. Цагийн тариа бас хэр чадлаараа, мэдлэгийнхээ хэрээрээ ухаандаа настай улсууд хөл гар наана цаана гээд тийм юм уудаг юм уу даа. Би тийм юм уусан чинь бас гайгүй боллоо. Айлын хүүхэд халуурлаа. Наана цаана гээд л. Тэр эмчид үзүүл гээд л би тэгдэг юм ш дээ. Манайх бас айл аймаг байсан. Саяхан хоёрхон хоногийн өмнө парацетомол байна уу? гээд л манай айлын хүн орж ирсэн. Надад дебозал байна гээд дебозал өгөөд, парацетомол эрээд байсан нөгөө охин аваад уучихсан. Өрөөнд нь байсан байна лээ л дээ. Охин унтчихсан. Тэгээд эмийн хайрцагнаас нь парацетомол авч өгсөн л дөө. Тэгээд маргааш нь парацетомол аваад явж байсан чинь хүүхэд нь цаад дэлгүүрт зогсож байхаар нь чи яасан юм бэ? гэсэн чинь хоолой өвдсөн гэсэн.... хармаалчихсан байсан. парацетомолоос 2-ыг аваад өгсөн л дөө. Ганболдод Алтайгын дэлгүүрт. Маргааш нь эрээд байсан чинь цаасгүй бор эм олохгүй юу. Тэгэхээр нь тэрийг яахав угаагаад хэрэглээрэй гээд л. Одоо хүртэл тэр ойр хавийнхандаа бас үйлчилдэг юм ш дээ. Манай дээр 80-н хэдтэй эмээ байдаг юм. Тэгээд бас өвөл тариулж байсаан. Пинцилин энэ тэр цагаараа 8 цагийн тариаг бол тариад л өгч байгаа юм.
Ариун-Ундрах -
За таны гол бахархдаг зүйл юу вэ?
Дуламсүрэн -
Миний бахархдаг зүйл энэ анагаахын дундыг л надыг ёстой манай ах эгч энэ тэр сайн зааж, сайн сургаж гаргасан юм. Өдий 65-тай хүн чинь өдий хүртэл амьтанд тариа хийгээд байдаг. Юмаа мартдаггүй. Тэр багш, тэр анагаахынханд би баярладаг юм. Их сайн сургаж гаргасан юм надыг гэж. Манай эгч энэ тэр ер нь тэгээд их зан харьцааны талаар хүнтэй яаж харьцах вэ? Хараал, ерөөл битгий хэлж байгаарай. Наана цаана гэж их сайн сургана. Манай эгч бол тэр хийж байгаа юмандаа итгэж бай. Ухаандаа энэ эм тариандаа итгэж бай гэж. Надыг их сайн сургаж гаргасан. Тэрэндээ ч би... Аа 98 онд чинь эмээ нь нөгөө хүүхдээ алдчихаад бас харвалт өгсөн ш дээ. Даралт 290-280 хүрээд байсан. Тэгээд гэртээ 25 хоног хэвтээд. Манай доор Дамдинсүрэн гээд эмч байсан. Тэр надыг орж үзээд.... тэгээд түргэний Нэргүй эмч надыг гэрээр үзэж байсан. Тэгээд босохгүй гэртээ 25 хоноод. Даралт харвалт өгөөд, эмээ нь тал харвалт өгсөн ш дээ. Нөгөө хүүхдээсээ болоод сэтгэл санааны хямралд ороод. Тэгээд дотрын тасагт 9 сар гараад ирээд хэвтсэн. Энэ хойд дотрын тасагт 14 хоноод. Тэгээд манай хөдөө гадааныхан манай энэ дүү, эгч энэ тэр эргэж ирсэн. Тэгээд тэд нарыг ёстой нэг өдөр дайлаад, цайлаад. Тэгээд бол Баяраа эмч байсан. Платандаа 4-үүлээ байсан. Нэг хүн нь үздэг байсан. Надыг Ест эмч үздэг байсан. Өлзийбуян эмч нөгөө орны эмгэнийг үздэг байсан. Мэдрэлийн эмч нь. Тэгээд Өлзийбуян эмч тэр өдөр хаачсан юм, айраг уу гээд дуудсан. Өөрөө орноосоо босохгүй хэвтэж байсан. тэгээд өлзийбуян эмчийг яриад байсан гэж хэлсэн юм биз дээ маргааш нь ирсэн. Тэгээд Өлзийбуян эмчдээ жоохон айраг цагаанаас нь тавьсан байсан. Тэгээд дотрын тасагт 14 хоноод бас л нэг явж чадахгүй байсан. Тэгээд Өлзийбуян эмч надыг өөр дээрээ авч эмчлээд. Мэдрэлд стори нээгээд. Тэгээд би энд 20 хоногоос доргүй хэвтэж байсан. Тэгээд энд бүр 30 хоноод гарсан. Ирэхдээ түргэний тэргээр ирсэн. Тэгээд явахдаа зүгээр хөлөөрөө яваад өгсөн ш дээ. Ер нь эмнэлэгт тэрнээс хойш би ахиж хэвтээгүй. Тэгээд би эмч нарт, цуг ажиллаж байсан хамт олондоо бас аягүй их баярладаг юм. Одоо улсууд чинь нэг хачин л байх юм байна ш дээ. Тэгэхэд чинь би шар Туяа гээд надтай дотно сувилагч байсан хүүхэн, манай айлын дүү хүүхэн намайг бас асраад байж байсан. Тэгэхэд хөдөөнийхөн яахав ирж 1 хоночихоод л, хоол унд хийж өгчихөөд л яваад өгсөн. Тэгээд эд нар л надыг босгосон доо. Хотоос яахав тэгэхэд манай энэ том хүүгийнх хөдөө байсан. Нэг ирсэн. Энэ хүргэнийх бас Багануурт байсан. Эднийх чинь ирж чадаагүй. Манай энэ хүүхдүүд их жоохон. Манай энэ бага охин 7-8-р анги байсан юм уу даа. Хотоос ирсэн. Бүгдээрээ хотод байсан. Хотоос ирдэг, манай энэ хүү мүү бүгдээрээ оюутан байсан. 2 том нь л нэг нь Багануурт, нэг нь Архангайд байсан. Манай энэ том хүү чинь төгсөөд Архангайд очсон ш дээ, багшийн дээдийг төгсөөд.
Ариун-Ундрах -
За эсрэгээр нь таны жигшдэг зүйл юу вэ?
Дуламсүрэн -
Өөрөө юу?
Ариун-Ундрах -
Таны жигшдэг зүйл юу вэ?
Дуламсүрэн -
Өөрөө жигшдэг зүйл бол одоо энэ улсууд их архи ууж байна. Их архи ууж, их тамхи татах хоёроос л жигшинэ дээ. Өшөө жигших юм байхгүй ээ надад. Тэххх.
Ариун-Ундрах -
Таныг ажиллаж байх үед хамгийн хэцүү зүйл бас амархан зүйлүүд нь юу юу байсан бэ?
Дуламсүрэн -
Хамгийн хэцүү зүйл бол нөгөө хүүхэд дээр байсан болохоор хүүхэд их өвчилдөг байсан. Хүүхэд одоотой адилхан энэ эмнэлэг чинь эхлээд 24 ортой байсан. Дараа нь 30 ортой байсан бил үү? 80-н хэдэн онд нэг их өвчин гарсан, хүүхдийн. Тэгэхэд чинь бүр ор дэр багтахгүй ТМС-ээс ор авчирч тавьж байсан. Хүүхэд 60-70 хүрэээд л аюултай. 40 ортой байсан чинь грип өвчин гараад л. Тэгэхэд л их хэцүү байсан. Тэгээд хүүхэд дээр байх чинь ер нь их хэцүү дээ. Ер нь хүүхдийн амь гарчих гээд л, ёстой амь тавьчих гээд л тэгэж байсан. Хааяа бид нар бас донор ховор байсан. Хааяа нэг 2-3 удаа цусаа өгсөн. 1-р бүлгийн цустай улсаас цус авчихдаг байсан ш дээ. Тэххх.
Ариун-Ундрах -
Амархан зүйл нь юу байсан бэ?
Дуламсүрэн -
Амархан зүйл ч одоо хүүхэд л гайгүй бол гайгүй ш дээ. Өөрөө хэдэн хүүхэдтэй юм шиг. Тэгээд л эд нарын буянаар л энэ хэдэн үр хүүхдээ өсгөж авсан гэж би санадаг юм. Тэр ах дүүгээсээ хол байсан. Энэ ясли, цэцэрлэг, сургууль, хамт олныхоо буянаар. Би одоо ер нь өөрийнхөө хамт олны буянаар л одоо ингээд л юу гайгүй болсон. Дахиж хэвтээгүй. Одоо даралт ихэдлээ гэвэл өрхийн эмч эдэнд үзүүлээд л тэгээд л даралтны эм өгчихнө. Хөл гар өвдлөө гэвэл ийм эм тариул гээд л тариа бичээд өгчихнө. Тийм л байна.
Ариун-Ундрах -
Та өөрийнхөө ажлын хамт олныхоо тухай ярьна уу?
Дуламсүрэн -
Өө манай хамт олон бол ёстой сайхан. Одоо хүртэл энэ өөрөөсөө ах, өөрийнхөө үеийн хүнтэй бол яахав үерхээд л яана. Өөрийнхөө цуг ажиллаж байсан Пүрэвсүрэн эгч гээд хүн байгаа. Манайд үйлчлэгч хийж байсан, одоо байгаа. Цэмпэлсүрэн эгч гээд 70-н хэдтэй улсууд байгаа. Цэрэндулам гээд манай сувилагч хийж байсан. Тэд нарыгаа би хамт ажиллаж байсан тэр сайхан улсуудыг бол дандаа эгч нараа л гэдэг юм. Эгч нартайгаа олон жил цуг ажиллаж байсан. Аа өөрийнхөө үе тэнгийнх бол яахав үерхээд л. Өөрөөсөө бага улсыг бол миний дүү л гэж ярина. Миний тэр дүү, энэ дүү гээд л хамт олонттойгоо дандаа ах дүү шиг харьцдаг. Ах дүү шигээ л адилхан.
Ариун-Ундрах -
За та өөрийн хувийн амьдрал, ажил хоёроо яаж зохицуулж ирсэн бэ?
Дуламсүрэн -
Аа манай өвгөн сэргийлэхийн хүн болохоор өглөө гараад л явчихна. Шөнөдөө бараг ирэхгүй. Манайх чинь энд ирэхдээ яалтай ирсэн. Тэгээд сэргийлэх нэг цэнхэр мотоцикль өгсөн. Тэрүүгээрээ л давхиад явчихна. Тэгээд энэ сэргийлэхийн улсууд ёстой дийлдэхгүй. Манай өвгөн бол надыг бодвол их нэртэй, төртэй ш дээ. Би л яахав хүүхэд дээр ч очно. Гэртээ ч хэдэн хүүхэдтэйгээ байна. Гэрээрээ ноцолдоод л. Нэг их гавъяа шагнал байхгүй ш дээ. Эхийн алдар л авч байснаас биш, өшөө нэг 80 жил л авсан. Надад нэг их гавъяа шагнал байдаггүй юм. Тэгэхдээ яахав би тийм гавъяа шагналгүй хүн гэж гутрахгүй л дээ. Гутардаггүй юм. Бүр харин ч хөдөлмөрлөснийхөө хүчээр л одоо хэдэн хүүхдээ сайхан өсгөөд л яалаа. Энэ тэтгэвэр их авч байна. Би бол өөртөө ерөөсөө гутаж яадаггүй. Эдэндээ л харин их баярладаг юм. Энэ хамт олны л хүч.
Ариун-Ундрах -
Та ардчилал гарч байх үеэр юу хийж байсан бэ?
Дуламсүрэн -
Ажиллаж байсан. Би энэ эмэгтэйчүүд дээр түр ажиллаж байсан.
Ариун-Ундрах -
Ардчилал гарч байх үед таны амьдрал ямар байсан бэ?
Дуламсүрэн -
Би байдгаараа л байсан. Дажгүй л байсан. Тэгэхэд нэг юм картанд орсон. Нэг хүнд нэг кг гурил өгч байлуу даа. Манай өвгөн чинь 3-р хорооны хэсгийн байцаагч хийж байсан. Тэгээд картаа тийш нь шилжүүлчихсэн байсан. Ажлаас буугаад л тийшээгээ одоо 3-р хороо руу төмөр зам гарч талхаа авдаг байсан. Талхаа авна, 10 кг гурил авдаг байсан. Ардчилал гарч байх үед юм картанд орчихсон их хэцүү байсан. Юм хүрэлцэхгүй. Тэгэхдээ гайгүй байсан. Манайхан чинь тэгээд гэрт нэг 2 л хүүхэд байл уу, 3 хүүхэд байл уу? Тэгэхдээ гайгүй байсаан. Өвөл манайх чинь хөдөөнөөс нөгөө идэш ирчихдэг юм ш дээ. Махны үнээр хийхгүй юм чинь сайхан гурил будаагаа л авна. Өвгөн ч ажиллаж байсан, би ч ажиллаж байсан. Гайгүй байсаан. Юм картанд орчихсон байхад жаахан тийм байсан. тэгэхдээ гайгүй байсаан бас, гайгүй байсан. Их гайгүй. Тэгэхдээ бас анх ардчилал гарахад чинь юм картанд бас нэг жоохон тиймэрхүү л байсан. Тэгээд дараа нь юм картнаасаа нэг хэдэн сар байсан уу? Мэдэхгүй ээ. Тэгээд картнаасаа гарчихсан ш дээ. Зүгээр чөлөөтэй, хуучнаараа чөлөөтэй. Ардчилал анх гарч байхад тиймэрхүү л байсан.
Ариун-Ундрах -
Та анх ардчиллыг юу гэж ойлгож байсан бэ?
Дуламсүрэн -
Үгүй ээ яахав дээ юм картанд орох нь л хэцүү юм байна гэж бодсон. Тэгээд харин нэг 300 авч байхад чинь 600 болчихсон билүү дээ. Мөнгөө нэмчихсэн ш дээ, цалингаа 1 дахин нэмчихсэн. Юм жаахан үнэд орлуу яалаа? Гайгүй л байсан. Энэ 88 оноос л харин нэг юм их үнэд ороод л ер нь их хэцүү боллоо. Гурил будаа их үнэд ороод л. Гурил будаа, мах шөл энэ тэр чинь их л үнэд ороод л. Зарим нялх хүүхэдтэй, нэг 2-3 хүүхэдтэй айл бол ер нь амьдрал нь их хүнд л юм шиг байна. Манай үүдэнд 3 хүүхэдтэй айл байдаг юм. Тэднийх чинь нодлин уурхай гаргаад уурхай нь ажиллаагүй. Нэг жижиг тэрэгтэй. Тэднийх ер нь уурхай нь ажиллахаа байчихсан. Нөхөр нь жаахан архи уудаг, авгай нь ажилгүй их л хүнд л юм шиг байгаа юм. Ер нь улсуудыг хараад байхад нэг л хүнд юм шиг. Миний амьдрал тийм хүнд биш ээ. Тэгэхдээ бас л энэ охин ажилгүй, энэ хүүхдээ нөхөр нь тэжээж байгаа. Нөхөр нь ирэхгүй. Тэгээд манай хүүхдүүд бол гайгүй амьдралтай. Хүүхдүүд юм өгөөд байна. Манайх чинь 3 өрөө байр. Сард нэг 40000 цаас өгдөг юм уу даа. Тэгээд л тэтгэврээ аваад л өгөөд л...
Ариун-Ундрах -
Анх ардчилал танд юу юу авчирна гэж та бодож байсан бэ?
Дуламсүрэн -
Ардчилал их сайхан их л аз жаргал, бүр нэмүү. Хуучин ч аз жаргалтай байсан. Тэгэхдээ бүр их нэмүү л аз жаргал авчрах байх гэж санасан чинь тийм биш юм байна аа. би ч яахав ээ гайгүй байдгаараа л байж байна. Гэхдээ энэ улсуудад ажил олдохгүй байна. Ажил олдвол дандаа хувийн байгууллага. Хувийн байгууллага нь цалин өгдөггүй. Манай энэ охин бол лав 2 сарын цалин аваагүй. Би тэр охинд нь хэлсээн. Манайх яахав боломжийн амьдралтай болохоор манай охин ч 2 сарын цалин авсангүй дээ. Боломжгүй амьдралтай байсан бол цагаан сараар нэхэх л байсан гэсэн. Нөгөө эмч нь л авчихсан юм шиг байна лээ л дээ. Би нөгөө ажилд оруулж өгсөн гээд л авч байгаа юм шиг байна лээ. Тэгээд л өнгөрсөн. Ер нь хувийн байгууллага л их хэцүү юм шиг байна. Хувийн байгууллагад амралт гэж байдаггүй гэсэн. Гэнэт халагдсаны мөнгө байдаггүй гэсэн. Хууль үйлчилдэггүй гэсэн. Энэ Думаа эмч хэлсэн. Хувийн байгууллагад хууль үйлчилдэггүй гэсэн. Одоо энэ албан байгууллагууд гэнэт халагдсаны мөнгө гэж өгдөг гэсэн ш дээ. Өгдөг байсан гэсэн. Амралтын мөнгө гэж өгдөг юм ш дээ. Тийм юм өгдөггүй юм байна лээ. Энэ хувийн байгууллагад л ер нь их хууль үйлчилдэггүй их дархан эрхтэй юм шиг байна. тэгсэн хууль үйлчилдэг гэсээн. Энэ сэргийлэхийн нягтлангаас нэг юм ярьж байсан чинь хууль үйлчилнэ. Худлаа хэлдэг юм гэж байна лээ.
Ариун-Ундрах -
За таны бодлоор социалист нийгэм, ардчилсан нийгэм хоёрыг харьцуулж яривал та юу ярих вэ?
Дуламсүрэн -
Аа социалист нийгэм нь хамаагүй сайхан нийгэм байсан гэж ярина. Юм хямд байсан. Амьтны амьдрал ер нь их сайхан байсан. Олон ч хүүхэдтэй байдаг байсан. Тэр олон хүүхдийг төвөггүй л тэжээж байсан. Одооны улс бол ер нь за нэг 2 хүүхэд бол төвөгтэй тэжээж байгаа юм биш үү? Нэг хүүхэд ч гэсэн их төвөгтэй тэжээж байна. Их л төвөгтэй, ер нь их хэцүү л амьдарч байгаа юм шиг байна.
Ариун-Ундрах -
Өөр ялгаатай зүйл юу байгаа вэ?
Дуламсүрэн -
Тэгээд одооны улс бол ер нь л арай л 100-ны лав нэг 20-30% нь л архи уучихдаг юм шиг байна. Хувилах л юм бол. Энэ айлуудын 20-30% нь архичин юм шиг байна. Айл өрхийн тэргүүн л архи уудаг болохоор ер нь айлын амьдрал нэг их өөдөө биш л юм шиг байна. Тэгээд ажил хийхгүй. Ажил бол байна аа. Улсаас бол их үзэж харж байна. Энэ телевизээр бол ажил их зарлаж байна. Ажил байна. Мань ч бараг хийчихмээр ажил байна. Хөл гар гайгүй бол хийчихмээр ажил байна. Манийг юу гэж авах вэ дээ, 60 гарчихсан хүнийг чинь. Нас тогтоочихож байгаа юм чинь. Тэгээд ажил бол телевизээр их зарлаж байна. Энэ улсууд өөрснөө бас ажил хийх дургүй юм шиг байна. Бас өөрсөнд нь их учир байна. Энэ залуу улсад бол, энэ тэтгэвэргүй улсад бол. Тэтгэврийн улс юугаа ажил хийх вэ дээ. Тэтгэвэр хэрэгтэй улс яахав ажил хийж л байгаа л даа. Тэгэхэд чинь өөрснөө ажилд их дургүй юм байна. Их бэлэн юман дээр л байх дуртай. Юмыг их голно. Хэрэндээ их дээгүүр зантай. Шилбэндээ чөмөггүй байж ширээ зантай гэж дээр үеийн улс ярьдаг байсан юм. Тиймэрхүү л юм.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.