Naranhüü
![](../assets/images/interviewees/990376.jpg)
Basic information
Interviewee ID: 990376
Name: Naranhüü
Parent's name: Sonomhüü
Ovog: Tugchin
Sex: m
Year of Birth: 1951
Ethnicity: Halh
Additional Information
Education: higher
Notes on education:
Work: teacher
Belief: none
Born in: Bayan sum, Govi-Altai aimag
Lives in: Höhmorit sum (or part of UB), Govi-Altai aimag
Mother's profession: teacher
Father's profession: teacher
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
childhood
education / cultural production
new technologies
NGOs
work
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Эрдэнэтуяа -
За ингээд хоёулаа ярилцлагаа эхэлье. Ер нь хүүхэд за тэгээд хүүхэд байснаасаа эхлээд ярилцлагаа эхэлье дээ тийм ээ
Наранхүү -
За тэгье Би чинь 1951 онд Говь-алтай аймгийн Баян-уул сумын төвд төрсөн манай аав ээж хоёр тэр үе хоёулаа багш байсан. Аа миний хувьд болуул 1956 оноос хойших явдлаа бол буйр туурьхан мэддийн.
Эрдэнэтуяа -
За
Наранхүү -
За яагаад гэхээр миний бага нас болуул аав ээж хоёр хоёулаа багш байсан ч гэсэн энэ тэр үед чин Говь-алтай аймгтйн Баян-уул, Дарви, Шарга сумд манай аав ээж хоёр багшилжээсан. Аа тийм учираас ухаандаа тэр үеийн хүүхдийн одоо амьдралаар болуул туулж өссөн. Аав ээж хоёр маань болуул одоо ажилаа хийгээ явчдаг
Эрдэнэтуяа -
Багш
Наранхүү -
Багш, аа тэр үед болуул би нэг дүүтээгээ хоёулхнаа байсан. За тэр бид хоёр болуул одоо юугаар чулуугаар их тоглодог тэр үед чинь одоо ойр хавийнхаа хүүхдүүдийг цуглуулчихаад л чулуугаар айл гэр болж тоглоно, аа чулуугаар одоо энэ одоо сайн морь энэ одоо дугуйлж ингэж тавьчихаад л одоо нэг нь одоо айлын эзэгтэй болно тэгээ ойр хавийнхаа хүүхдүүдийг бас цуглуулна л даа тэгээл цөмөөрөө ингэж тоглоол эрвээхэй хөөцөлдөж тоглодог, аа тэгээд тэр үеийн хүүхдүүдийн хамгийн гол онцлог гэхээр зэрэг одоо томчууд настай улсуудаас их айна. Тэд нар чин их одоо бид нарт сайхан юм хэлэхийн хажуугаар болуул ер нь настайчуулыг бол ер нь манай аав ээж хоёр ер нь настай хүмүүсийг их хүндэлдэг учраас настай хүмүүсийг хүндлээд одоо бид нар их айна. Настай хүмүүсийн дэргэд болуул манай гэрт ингээд хүмүүс ороод ирхэд болуул ерөөсөө одоо дүү бид хоёр бол одоо зүүн талын гэрийнхаа тэр
Эрдэнэтуяа -
Илүү гэр гэх юмуудаа?
Наранхүү -
Тэр орноос тэр бид хоёр нэх дээш явдгүй. Тэгээд ээж л одоо ингээл нэг л одоо муухай хараал бол бид нар тэгээл гараа явчихна. Тэр томчуудын ярианд оролцдогүй тийм үе байсийм байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Ер нь эцэг эх ер нь ямар байдлаар илэрхийлдэг байсан бэ? Тэгж болохгүй ингээж болохгүй гэж үү?
Наранхүү -
Өө ерөөсөө энэ манай аав бол нэх их юм ярьдгүү ээж бол нэх харцаараа одоо хэлнэ одоо нэг нүдээ ирмээд ингээд суу гэхийм бол бид нар суучихана аа нэг муухай хараад ингээд одоо хялайх юм бол тэгээд гар гэсэн үг тийм л одоо юугаар явдаг байсан.
Эрдэнэтуяа -
Аанхан
Наранхүү -
Аа тэгээд их настай улсууд одоо их нарийн улсууд ирэхийм болуул ер нь тэр ярианд бол бид хоёрыг нэх оролцуулахгүй бид хоёр тэгээл одоо гараа явчдаг байсан. Аа тэгээд тэр үед болуул манай аав чин нэх залуухан ч байсан тэр Баян-уул одоо хуучнаар болуул тэр Хасагжаргалан гэж сум байсийм
Эрдэнэтуяа -
За
Наранхүү -
Аа тэр сумын одоо бага сургуулийн захирал одоо манай аав байсан тэгээ бид хоёрт болуул нэг гурван дугуйтай нэг дугуй авч өгсөн анх тэгээд
Эрдэнэтуяа -
Дунд нь
Наранхүү -
Дунд бит хоёрын дунд. За би өөрөө одоо манайх чин нөгөө говь газар учираас дугуйгаа ингээд унаа явж чадахгүй манай дүү хойноос түрж явдаг тэгээ бит хоёр чин дугуйгаар нэг явжаагаад юу замд одоо тэр голио царцаа таарахын болуул хоёр чулуу тавьжаагаад тэн дээрээ нөгөө голиог тавьжаагаад алдаг байсан байхгүй юу. Тэгээд тэрийг ухаандаа одоо манай аавын ээж хөгшин ээж одоо сүүлд нь бид нарыг явсан хойно ярьдаг байсийн энэ 2 хүүхэд ингээд явдаг байсан 2 чулуу тавьсан байхтаар энэ 2 лав л энд нөгөө яадаг байждээ одоо нөгөө голио царцаа л одоо энэ 2 алдаг байсийм байна хөөрхий гээд л сүүлд нь их дурсдаг байсан аа тэгээд л бид нарын хувьд болуул тэр бол их хамгийн их дурсгалтай үе байсан за тэгээд аав маань одоо өөрөө их боловсролтой хүн учираас болуул одоо өөрөө болуул тэгээд сүүлд нь багшийн дээд төгссөн хойноо ингэжээсэн нэг одоо бодоход тэр дунд юу эртний түүхийн ном л бид хоёрт өгч байсийм байгаам тэгээд сүүлд нь багшийн дээд орсон хойноо тэрийг харахад болуул одоо ухаандаа спартакын зурагмураг одоо сүүлд нь мэдэж байгаам нэг тавин хэдэн оны нэг далан хэдэн онд багшийн дээд орж байгаам шүү дээ 69 онд багшийн дээд орсон тэгээд нөгөө номыг харахад л тэр номыг одоо аав ухаандаа бид нарт үзүүлээл тэгсэн мөртлөө зургий нь хараал одоо ухаандаа тэр одоо спартак юуны тэр зургуудыг харахад бол бид хоёр тэр үедээ манай дүү бид 2 бол нөгөө шомбогор оройт л гэж ярьдаг байсан одоо тэр үеийн малгайг бол тэгж тэгжээсэн байхгүй юу. Аа ер нь бол тэр үеийн улсууд болуул одоо боджооход бол хүүхдүүдээ болуул том улсуудын ярианд оролцуулдагүй. Ерөөсөө л ухаандаа том улсуудын яриа тусадаа аа хүүхдийн яриа тусадаа. Манай ээж бол харин нэх сайхан дуулдан хүн байсан одоо миний санаанаас гардгүй нэг дуу бол тэр одоо бүүвэйн дуу их дуулдаг байсан одоо тэр юу
Эрдэнэтуяа -
Хорвоо дэлхий
Наранхүү -
Өө тэр үе бүр тэрнээс ч дээр үеийн дуу
Эрдэнэтуяа -
Ээ бүүвэй ээ бүүвэй
Наранхүү -
Өө тийн Ээ бүүвэй ээ бүүвэй гээд тэр дуу их дуулдаг тэр одоо зүрхэнд их хоногшсон тэр Гангын халуун наранд миний ээжийн бөн бөн
Эрдэнэтуяа -
Гангын халуу юу билээ нэг тийм
Наранхүү -
Тийн гангын халуун наранд миний ээжийн бөөн бөн бөн Гадсаа тойроод буйлаад явлаа миний ээжийн бөн бөн энэ дууг их дуулдаг байсан одоо миний санаанд их гарадг за тийм учираас энэ дууг одоо хаяа нэг бодохоор л миний ээж ингэжээсэн билээ гээд тэр үед бас хааяа нэг нн юу ер нь шуурга их болдог одоо ингээд нэг шуурга шуурахаар яг тэр ээжийн тэр дуу надад санагддаг байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Аанхан
Наранхүү -
Аа тэгээл дараад нь би 1959 онд Говь-алтай аймгийн Төгрөг суманд сургуульд орсон. Аа тэгээд тэр үед сургуульд ороход дандаа гэр байсан, дотуур байр ч гэр манай одоо улсын багшийн дээд сургуульд тэр үедээ болуул багшийн институт гэж байсийм төгсөөд тэгээд 58 онд төгсөөд 58 ондоо тэн Говь-алтай аймгийн Төгрөг сумын захирал даар очоод тэхэд бол дандаа гэр аа хүүхдүүд ингээд хөнжил гудасаа тавьчихаад юу тэр чин цагаан даавуу маавуу тэгээд ингээд гудсаа хөнжил гээд нөгөө юутай зарим нь хөнжилтэй зарим нь одоо дээлтэй ингээд эвхээд тавьдаг тэгээ тэн дээрээ суугаад л панер юм уу ингээд нэг модонд доор ингээд дэвтэрээ таиад дандаа харандаагаар бичнэ тэр үед чин чирнел мирнел гэж тийм юм бол байхгүй
Эрдэнэтуяа -
Олдохгүй юу?
Наранхүү -
Олдохгүй ерөөсөө байхгүй тэгээд тэн дээр чин бид нар ингэж суучихаад өрөөсөн өвдгөн дээрээ панеран модоо тавиад тэгээд дэвтэр дээрээ бичдэг бидний анхны нэгдүгээр ангид бол тийм байсан тэгээд дараад нь бол одоо аав ч сургуулийн дарга ч байсан нилээн хөөцөлдөж тэр үеийн улсууд их лут улсууд байсан гэдэг одоо боддын тэгээд хойтон жил нь 1-р өө 2-р анги ороход л тэр бүх гэрүүдийг өөрчлөөл нөө баашин бариад парттай болсон тэгж бид нар аа тэр үеийн бид нар пормын хувц болуул эрэгтэйчүүд нь цэнхэр өнгийн даалимбатай даалимбаар одоо одоогоор бол пормын хувц эмэгтэйчүүд нь одоо ногоон даалимбаар хар өнгийн эмжээртэй. Аа ерөөсөө тэр үед бид нар одоо боддиймаа манай ангийнхан бас энэ жил 1-р ангидаа биш ээ 69-н жилийн 10 төгсөлтийн 40-н жилийн ой гээд сая манай ангийнхан уулзсандаа аа 1-р ангийнхан бол 50-н жил болжуугаа 1-р ангийнхантай бид нар уулзаагүй тэхэд манай ангид бол одоотой адилхан цүнхтэй хүн нэг байгаагүй хэдэн дэвтэр ингээ барьчдаг
Эрдэнэтуяа -
Тэвэрчдэг
Наранхүү -
Тэвэрчдэг аа нилээн одоо ер нь гаагүй гэсэн нь даалимбан даавуугаар ингээд цүнх хийцэн мөрөвчтэй
Эрдэнэтуяа -
Жоохон боломжтой айл нь уу?
Наранхүү -
Тийн сумын төв тэр үед чин гаагүй тэргүүний малчин тийм айлуудын дийлэнх нь бол тийм тэхдээ ганц хоёрхон одоо тухайн үедээ тун амьдрал ядуу улсууд л яахуу нэг хүүхдүүддээ хоёр гурван дэвтэр ингээд юманд хийгээд барьцан за сурах бичиг ерөөсөө байхгүй одоо цагаан толгой юу тэр үед үсэглэлийн нэг ном байсийм манай ангид тэр үсэглэлийн ном болуул багшид нэг байсийм манай ангийн ерөөсөө 3-н хүүхдэд
Эрдэнэтуяа -
Тэр гурав нь ямар учиртай хүүхэдийн
Наранхүү -
Өө тэр яахав одоо тэр бас дээд талын ах эгч нар нь суучаад тэднээр дамжсан бүр ингээд нэг ноорхой болцон тийм шинэ сурах ерөөсөө байгаагүйм харин бид нарыг 59-д нэгдүгээр он гэхэд 60-н оны 3-н сар гэхэд анхны үсэглэлийн ном шинэ ном ирж бид нарт ухаандаа ангид нэг 2 хүүхдийн дунд нэг нэг нөгөө юу үсэглэлийн ном иржээсэн. Аа тэр үеийн 1-р ангийн тэр чин 1-р ангийн юуны дэвтэр 2-р ангийн 3-р ангийн дэвтэр тэр юуны бичиг хэргийн элемэнтйин дэвтэр бол одоо тэр үед 3-н янз байсан тэр үед аа 1-р ангийнх болуул нилээн юутай том аа бичихэд ухаандаа хүүхдэд аа 2-р ангийнхан бол тэрийг бодвол
Эрдэнэтуяа -
Нарийхан
Наранхүү -
Нарийхан , 3-р ангийнхан бүр жижиг одооны энэ 1-р ангийн элемэнтийн дэвтэр шиг тийм байсан тэгээ 3-н янз байсан. Аа ерөөсөө бид нар чинь бол 2-р ангиасаа юугаар одоо чирнелээр бичдэг одоо дүрдэг чирнелтэй аа тэрнээс болуул юунд тусгай тийм хортой ухаандаа тэрнийгээ одоогоор тийм Оросын чирнел байсан нэг жижигхэн юутай уутанд тэгээд тэрийгээ юунд бид нар ямар нэгэн саванд ингээд чирнелээ хийж байгаал усаар найруулж бичдэг .
Эрдэнэтуяа -
Аанхан
Наранхүү -
Аа тэгээд нөгөөх чин үзэгээр ингээд бичихтээр зарим үзэг ингээд их баадаг тиймээ угаасаа тэгээд одоо бид нарынхаар одоо нөгөө барнтушк гэж нэрлэдэг байсан
Эрдэнэтуяа -
Барбушк уу?
Наранхүү -
Тийн барбушк аа тэрүүгээр одоо байнга одоо яадаг голцуу л бол харандаагаар бичдэг тиймэрхүү үе байсан байхгүй юу одоо
Эрдэнэтуяа -
Аанхан үзэг хэр ховор вэ?
Наранхүү -
Үзэг аа ер нь 2-р ангиас эхэлээд одоо тэр юуны үзэг тэр дүрдэг үзэг бол элбэгшссэн аа өмнө 1-р ангид байхад бол тийм юм ерөөсөө байхгүй байсан ер нь дандаа харандаагаар бичнэ нэг харандааг манай ангийн багш болуул 3 хуваагаад хүүхдэд өгдөг байсан үе байхгүй юудаа.
Эрдэнэтуяа -
Тэгээд тэрийг нь ямар хугацаанд бичихийн
Наранхүү -
Өө тэгээл ердөөсөө бид нар чин одоо 1-р анги дуустлаал бичжээсэн тэрийгээ ямар хугацааг одоо мэдэхгүй тэрийгээ ямарч байсан тэр үед чин юмаа хаяна барина гэж байхгүй ямар ч байсан тэрийгээ 1-р анги дуустлаал ер нь бичсэн 2-р ангиасаа л эхэлж тэр юугаар бичдэг байсан л үелдээ тэр дүрдэг чирнельтэй За одоо ингээд болох уу?
Эрдэнэтуяа -
Ер нь тэр юу нн одоо 1-р ангид чинь нэг багш хүлээж авлаа ш дээ тэр багш 4 төгстөл бүх хичээлийг орох уу? Яаж ордог байсан
Наранхүү -
Дөрөв төгстөл нэг багш л заана манай ангийн багш Жигжид гэж багш байсан их сайхан ч заана за бид нарт анх удаа дууны хичээлээр тэр үед чин Бүгд Наймдах Монгол Ард Улстай БНМАУ-ын сүлд дууг анх удаа зааж өгч заавал босож дуулдаг гэж анх зааж өгсөн анх дархан манай хувьсгалт улс анхны тэр сүлд дуу сүлд дуулал гэхдээ цөмөөрөө босоод зогсдог заавал . Тэгж яажээсан байхгүй юу одоо хүртэл санаанаас гардагүү юм. За манай сум за тэр үед чин одоо жинхэнэ 59 онд чин анх удаа тэр соёлждог үзлэгийн анхдугаар үзлэг болжээсмийн за тэр чин одоо бүх хүмүүсийг одоо 2 ээлжийн дотуур хувцастайгаа ир гээд шахдаг байлаа. Ургуулийн хүүхдийг одоо за чи одоо цамц хэдтэй вэ одоо дотуур өмд хэдтэй вэ одоо бүр ингэж бичдэг. Тэр мак зак тийм юм одоо байхгүй тэгээл одоо ухаандаа хоёр ээлжийн заавал өмдтэй байна хоёр ээлжийн цамцтай байна. Аа бид нарт болуул нөө пормын хувцас болуул тэгээ энэ дээлээр ижилсдэг байсан үе. Аа тэр Төгрөг сумд долоон жил сурахад чин Төгрөг, Бугат, Цээл, Алтай энэ дөрвөн сумын хүүхдүүд ер нь тэр сургуульд ирж сурдаг байсан. Аа тэгээд соёлт анхны соёлт үзлэг би тэр болохоор санаанаас гардгүй юм. Аймгийн төвөөс соёлтын үзлэгийнхэн ирлээ гээл тэгээл тэр клубын хойталд нэг майхан байрьцан нэг асар барьцан баахан улсууд ирж буугаал тэгээл нэг сайн юмны тийм үзэсгэлэн гардаг тэр хойноос Алтай, Бугат, Цээлээс яваад ирсэн тэгээл маргааш өглөө нь одоо сургуулийн хүүхдүүдийг тэр үзэсгэлэн үзүүж байгаам одоо одоо бол зурган үзэсгэлэн байсан байгаам гэхдээ манай сургуулиас нэг 5-р ангийн нэг охин тэр үед ёургууль завсардах гэж байж байгаад тэгээд зургаа авахуулаад тэр юун дээр гарсан байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Аахан
Наранхүү -
Тэр яагаад гарсан гэхдээ одоо паалантай шанага байшүүдээ паалантай шанага паалан нь ховхорцон шанагаар ус хутгалаа гээд тэр шанаганы зургийг бариулаад зургий нь авцан тэгээ бүх багш нар ярьжээсан одоо хэн тэр чин тэр Долгор билүү Долгорсүрэн билүү тийм нэртэй охин байсан шууд сургуульдаа ирцэн болуул энэ ингэхгүй байсан тэгээд амьдрал нь тэгээд ээжтэйгээ хоёулахны байж байгаад дараад нь энүүнд өртөөд ингээд зургаа авахуулчлаа гээд багш нар ярьжээсан. Тэгээ яагаад би тэрийг яагаад сайн мэджээнэв гэхээр зэрэг нөө аав захирал багш учираас одоо багш нар манайд бол бүх юмаа ярина л даа энэ сургуульд нь албан ёсны хонтур монтур байхгүй ерөөсөө манай гэр чин бараг л хонтур болдог байсан үе байсан байхгүй юу. Тэгээл тэр улсууд чин ирээл энэ бүх айлуудаар оржоогоон нэг зурагчинтаа тэгээд аймгийн намын орлохын араас нэг долоо найман хүн одоо тэд нар чин бүр сүүлд нь манай ээж хэлдэг бйасийм данх байлаа ш дээ энэ данхны дотор талыг одоо ингэж хуруугаараа ингэж үзээд шаар ингээд бөөгнөрчдийн ш дээ тэгэхийн бол зургий нь авна. Тэгээд тэрийг дуулцан байсан учираас ер нь улсууд нь сайн бэлдсэн байсан чин нэг хүүхэн ирээд манай тэр данхны тагий аваад нөгөө тэр хуруугаараа яасан тэгээд мэдээж тийм шаар маар байхгүй л байсан л даа. Энэ сүүлд нь тэр улсуудыг гарсны дараа манай ээж тэгжээсийм тэр өөрснөө соёлтой улсууд байжээж гараараа одоо данхны юу ингэж байна гэдэг чин бас л одоогоор бол тарахгүй л байгаа биздээ. Тэгээд тэр тэндээр тэгж шалгажээсан тийм юу байхгүй юу. Тэгээд анхны соёлчидын хөдөлгөөн тэгж гарчээсийм тэгээд тэр манай сургуулиас тэгээд тэр 5-р ангийн нэг хүүхэд маань зургаа авахуулаад шанаганы паалан нь унцаныг харуулаад тэгээд багш нар болуул тэр хүүхдийн төлөө харуулаад тийм үе байсийм. Аа миний санаанаас гардгүй нэг үйл тэр үед одоо анхны шинэ жил болжээсэн. Анхны шинэ жил болоход болуул 12-р сарын 31-ний шөнө тэр юу сургуулийн хүүхдүүдээр одоо тэр ухаандаа тэр ханыг ингээд одоо чимэглэдэг байхгүй юу цаасаар
Эрдэнэтуяа -
Цаасаар аа?
Наранхүү -
Тийн цаасаар яаж чимэглэнэ гэхдээ зэрэг цаасаар гинж хийдэг байсийм цаасыг ингээд харандаагаар будаж байгаад дэвтэрийн цаасыг буднал даа харандаан будгаар хараас бус өнгөөр л буджаагаан тэгээл ингээд будаал дараад нь нарийхан ингэж зүсээл юугаан жонхуугаараа наагаад тэгээл ингээд хооронд нь ингээд ингээд одоо хэлхчдэг байхгүйюу.
Эрдэнэтуяа -
Аа нөгөө бөөрөнхий бөөрөнхийгөө
Наранхүү -
Тийм нөгөө бөөрөнхий бөөрөнхий чин нөгөө нэг гинж болийшдээ тэгээд тэрийгээ ингээд ханаар ингэж чимэглэж анхны одоо юуны шинж жилийг хийгээд аа тэгээд тэр үед чин нөгөө багш нар чин сургууль төгсөөд ирцэн хөдөөд анхны шинэ жил болж байгаа хөдөөд одоо анхны шинэ жил болж байгаа хөдөөнийхөн их сонирхож тэгээд тэр өвлийн өвгөн энэ 12 юутайгаа
Эрдэнэтуяа -
Жилтэйгээ
Наранхүү -
Сартайгаа аа тэгээд энэ нөгөө бүх амьтад ордог байсан тэгээд хүүхдүү бид нар чин тэрнээс их айдаг
Эрдэнэтуяа -
Айнаа нөгөө баг өмсцөн
Наранхүү -
Тийн нөгөө баг өмсцөн учираас нөгөө хөдөөний хүүхэд чин мэдэхгүй юм чин тэгээд нөгөө сармагчин мармагчин баг маг өмсцөн ингээл хажуугаас нь зугтаал нуугдаал цөмөөрөө айгаал нуугдаал тэгдийм байлээ. Анхны шинэ жил ерөөсөө миний санаанаас гардгүй юм. Анхны шинэ жилийг тэгж үзэжээсан.
Эрдэнэтуяа -
Аанхан, тэгээд тэр үед тэнд бэлэг мэлэг яахуу өгөх үү?
Наранхүү -
Аа тэр үед яахав онц сурсан хүүхдэд бэлэг өгдөг байсан.
Эрдэнэтуяа -
Та хэд сурдаг байсан бэ?
Наранхүү -
Өө ах нь онц сураад л бэлэг авч л байсан л даа. Тэгээд өвлийн өвгөн одоо үнэхээр айж байсан одоо нөгөө сахал махал шал өөр одоо нөгөө жоохон байсан тэгсэн чин манай ангиас нөгөө зургаан хүүхэд онц гарц байсийм одоо энэ мэдээлэл гаргадаг төлөвлөгөт бус хорооны дарга Пүрэвдаш бид 2 чин нэг анги байхгүй юу
Эрдэнэтуяа -
Аан аан
Наранхүү -
Энэ чин бүр онц суржээсэн одоо тийм улсууд байхгүй юу бид нар чин болуул тэгээд бид нар чин Пүрэвдаш их сайхан дуулна одоо хөрөн зандан ташуур гээд дуу байдий өө биш Монгол хүний чадал биш Монгол хүний өө юу билээ хүрэн зандан ташуураа хүний талдаа, Монгол хүний хүч чадлаар хэмжээлшгүйн адилаар Монгол морины хязгаашгүй гээд л тэр дууг энэ Пүрэвдаш их дуулдаг байсийм. Тэгээ тэр дуугаараал тэр юунд оржээсийм байхгүй юу. За бид нарын үед тийм л байсийм ер нь тэгээд 2-р ангиас эхлээл сургууль чин баашинтай болоол парттай болоол тэгээл ер нь 2-р ангийн сүүлээс эхлээл ер нь тэр үе чин өнөө дотоодын автедын үйлдвэр Монгол нөгөө ширээр ийм цүнх хийдэг болсон ер нь дийлэнх нь цүнхтэй болоол ер нь дэвшил бол тэр үеээс л эхэлсийм байгаамдаа. Тэгж л боддийм
Эрдэнэтуяа -
Өвлийн өвгөнд итгэдэг байснуу? Яг өвлийн өвгөн гэж
Наранхүү -
Бид нар юу ч мэдэхгүй учираас одоо тэр чин сүүлд л одоо ерөөсөө мэдсэн одоо хаанаас юу ирж байгаа нь мэдэгдэхгүй айгаал өвлийн өвгөн гаднаас ороод ирэхэд чин бид нар яин одоо нэг нэгнийхээ араар орж нуугдаал тийм байжээсийм байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Ер нь тэр сумын төвд соёлын арга хэмжээ мэмжээ тийм юм ерөн хэр болох уу?¬
Наранхүү -
Ерөн тэр үеээс
Эрдэнэтуяа -
Кино ши жүжиг ч юм уу эсвэл жүжиү юу байдаг юм.
Наранхүү -
Ер нь тэр үеэс эхэлж одоо кони менаникчтай болоол ер нь тэр үеэс л эхэлж л одоо юу ер нь бүх юм л эхэлжээсэн одоо соёлжилтын одоо бүх асуудал эхэлжээсэн сум анхныхаа клубыг одоо энэ баашингаас бараг жижиг тийм баашингаар тэхэд тэр үед улаан булан гэдэг байсан.
Эрдэнэтуяа -
Аанхан тэрэнд нь юу болохов?
Наранхүү -
Тэнд нь тэр одоо юу оо тэр үед чин одоо лекц яриа гэхгүй ухаандаа яриа таниулах гэж ярьдаг байсан одоо сумын төвийн бүх хөдөлмөрчдийг заавал албан ёсоор суулгадаг аа хүүхдүүд болуул долоо хоногт нэг удаа кино үзүүлнэ одоо бүтэн сайн өдөр кино үздэг дандаа Оросын кино үздэг одоо би боджооход юу юуны тэр нэг Чипаю киног л анх үзэжээснаа санадын Аа тэр соёлжит үйлдвэрт болуул анхны Монгол киног бид нар үзсийн тэр ямар ктно гэхдээ зэрэг нөгөө юу аан ... нөгөө Дарьвсалтай чин ямар кино билээ.
Эрдэнэтуяа -
Нөгөө юу ардын элч үү?
Наранхүү -
Ардын элч анх удаа бид нар анх эхэлж Монгол киног тэгж бид нар үзээд бид нар их уйлжээсийн одоо манай ангийнхан одоо яагаад гэвэл Дүлзэн буудуулчихаал нөгөө юу яадаг ш дээ нөгөө Ариунаа хүүхэд Тулгыг дагуулаал ингээ явдагш дээ тэнд чин манай ангийнхан бүгдээрээ ингээл уйлж байж билээ. Анхныхаа нөгөө юу үзэж байгаа тэгээд бид нар ноднин нөгөө манай ангийнхан уулзсан байхгүй юу тэгээд бид нар ярьжээсийн гүй ээ тэр үед үнэхээрийн одоо жинхэнэ соёлжилтын юу бол тэнд л мэдрэгдэж байсан анхны кино одоо бид нар хичнээн уйлж анги дээр очоол уйлаад байхтаар гүй тэр чин хичнээн. тийм байсан байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Анхны киногоо үзчээл
Наранхүү -
Тийм анхны киногоо үзчихаад ерөөсөө анхны Монгол кино ерөөсөө л бид нарын үзсэн анхны кино тэр одоо тэгжээсэн
Эрдэнэтуяа -
Аанхан тэгээд тэр соёлжилтоор бас нөгөө хумс хуруу муруу шалгах уу?
Наранхүү -
Өө шалгана шалгана
Эрдэнэтуяа -
Аанхан тэгээд хувцас хунар мунар үзнэ
Наранхүү -
Тийн хувц хунар тэрнээс өмнө бас сургуулиас багш нар бараг өдөр болгон бид нарын юүг үзэжээсэн аа тэгээд тэр үед манай анги за одоо би тэгээд нэрий нь хэлээд хэрэггүй манай ангид нэг дандаа бөөстэй гардаг нэг хүүхэд байсан байхгүй юу одоо их том албан тушаалын хүн бий л дээ тэр бид 2 хамт суудаг өөртөө хамт яваад байхгүй юу манай дүү бид 2 чин хамт нэг ангид байсийм аав ээж 2 манай дүү өвдөөд аймаг явцан тэгээд тэр манай хичээлийн эрхлэгчийд манай дүү бид хоёрыг орхичихоод явж байгаа одоо нөгөө хичээлтэй байгаа учираас тэгээл одоо тэрний өвөрт л би одоо унтналдаа цээрлэнэ барина ч гэж байхгүй одоо манай ангийн багш өдөр болгон ариун цэвэр үзнэ. Манай тэр найз тэр хүүхдийг чин одоо нөгөө хичээлийн эрхлэгчийн авгай нь одоо цоо шинэ цамц одоо бодоход янзын цамц байхгүй юу цуй ямбуугаар ингээд цамц хийгээд өгөөл манай хүн чин надад тэгдэг байхгүй юу за найз ёстой бөөс байхгүй одоо би цоо шинэ цамц өмсцөн гээл манай тэр найз одоо хүүхэд юм чин гүйгээл ирнэ тэгээл ингээ үзэхэд заавал бөөс гараал ирдэг тэгээ би өвөрт нь унтахад намайг шалгахад ерөөсөө бөөс гардгүү байхгүй юу. Манай дүү ээж аав 2-ыг аймгаас ирсний дараагаар одоо тэр ээжид хэлж байгаам Нарахүү ах одоо тийм тэр хүүхдийн өвөрт дандаа унтахын тэгээд ээж намайг шалгахад нэг ч бөөс гардгүй байсан байхгүй юу тэгээд манай багш манай ээж 2 сүүлд нь ярьжээсэн гэж байгаам ямар учиртай юм бэ бөөс чин бас өөр байдын байшүү гэж ярьж байсан. Тийн одоо сүүлд нь одоо тэр манай найз одоо тэр том сургуулийн захирал хийдэг байхгүй юу уулзаад одоо тэр гүй ээ одоо тэгдэг л байсан ямар ёртой одоо тэр чамд халдвал халдах л байсандаа өвөртөө унтана сургууль дээр очоод нэг ангид бүр нэг ширээнд суудаг байсан байхгүй юу. Тийм байсийм тэгээд юм гэж их сонин юм байдийм байна.
Эрдэнэтуяа -
Халдадгүй юу?
Наранхүү -
Халдадгүй бөөсөө ухаандаа одоо ингээд өвөрт нь унтажаахад чин одоо ер нь гүйж орвол орохол байна тийм ээ тийм
Эрдэнэтуяа -
Уул нь хичээлийн эрхлэгчийн чин хүүхэд юм уу?
Наранхүү -
Үгүй биш бүр хөдөөний айлын хүүхэд
Эрдэнэтуяа -
Аан тэгээд тэднийд байдийм уу?
Наранхүү -
Тэднийд байдаг байхгүй юу. Тэр харин ээжтэйгээ айдаг тухайн үедээ их ядуу л гэмээр
Эрдэнэтуяа -
Тийн тэгээл хэцүүл
Наранхүү -
Тийн тэгээл хэцүүл амьдралтай байсан. Аа харин сургууль болуул долоо хоног болгон юу халуун усанд оруулна.
Эрдэнэтуяа -
Хүүхдүүдээ юу?
Наранхүү -
Хүүхдүүд ээ бүх хүүхдүүд ээ. За яаж оруулахав гэхтээ зэрэг сургуулийн халуун ус гэж нэг жижигхэн баашин байдаг байсийм тэндээ болуул ухаандаа нэг долоо юмуу найман ванн одоо байгаа тэр ваннд л одоо 1-7-р ангийн бүх хүүхдийг л усанд оруулна. Эхлээд нэг ангийнхан орлоо гэхэд л эрэгтэйчүүд нь ороод л дараад нь охид нь ордогч юмуу тэгээл долоо хоног болгон усанд оруулдаг байсийм ер нь соёлжилт болуул тэр үеэс л эхэлж байлаа даа.
Эрдэнэтуяа -
Тэрнээс өмнө бол яаж усанд орохуу?
Наранхүү -
Тэрнээс өмнө бол би мэдэхгүй. Тэрнээс өмнө ямарч байсан тийм юм байхгүйл байсан байх ямар ч байсан анх удаа тийм л байсан
Эрдэнэтуяа -
Аанхан Тэр ер нь хөдөөний хүүхдүүд хэр их ер нь сургуульд сурдаг байсан хэр их хамрагддаг байсан?
Наранхүү -
Тэр үед чин хөдөөний хүүхдийг одоо нөгөө нэг албан ёсоор хүүхдүүд сургах төлөвлөлгөө өгдөг байхгүй юу 1-р анги тэдэн хүүхэд 2-р тэдэн хүүхэд тэрийгээ биелүүлэх гэж багш нар бол байнга хөдөө яваал очоол нөгөө хүүхдүүдийг хөөж ирээл одоо ёстой албан ёсоор сургадаг байсан үе. Манай анги гээд тэхэд чин яахав бид чин найман настай ороход болуул манай ангид болуул 15 зургаан настай хүүхэд ордог байсан нөгөө албан ёсоор сурдаг байсан. Энэ тэгээд сургалтыг одоо албан ёсоор тэр нэг тухайн үедээ залхаалтын арга мөн байсан ч гэсэн ер нь тэр хүүхдийг сургах гэсэн зөв л зам л их байсан шиг байгаам л даа.
Эрдэнэтуяа -
Аанхан
Наранхүү -
Тэгж эхэлжээсийн ер нь бол
Эрдэнэтуяа -
Тэр тэгээд ер нь тэр үед соёлын довтолгоо өрнөөд одоо тэр бөөс хуурс одоо ер нь юу байдын тэ тэрийг ер нь яаж арилгажээсийм бол ?
Наранхүү -
Тэгээл ер нь голцуу одоо би бодож байхад ер нь дүст мүст тийм янз бүрийн л юм хэрэгжээсэн. Лав л миний сайн мэдэхээр бол тэр байранд тэр үед бөөстэй хүүхэд их байсан. Энэ сургуулийн захирал багш нарт үүрэг өгнөлдөө тэр байрныхаа хүүхдүүдийн бөөсийг нь арилга гээл заримдаа бол тэр бөөстэй хүүхдүүд их байсан. Тэгээл нөгөө пишинт одоо ингээд пишингийн ингээд дээд талын таг авийшдээ. Тэр үед чин загтай учираас загийн гал чин дээшээ нэх их юм явдгүй тийм бөөстэй хүүхдүүдийнхээ дотуур хувцыг аваад гал даар одоо тавихад одоо ингээд бөөс ингээд унадаг байсан байхгүй юу. Ер нь голцуу ернь одоогоор бол нэг ариутгах маягаар тэгээл дараад нь дүст мүст хийж тийм л байсан тэгээ одоо бид нар тэрийг сайн сандийн ингээд бөөс ингээд унахаар хүүхдүүд ингээд тойрж зогсцон инээгээд л тэнд тэр унацан тэр шатаж байна гээл бид нар тэгж орилолдож байсан байхгүй юу. Тийм л байсан үе
Эрдэнэтуяа -
Нөгөө яг дөлөн дээр нь ингээл сэгсрээл
Наранхүү -
Тийн тэгээл дөлөн дээр нь ингээл сэгсрээл хаяхаар одоо ингээл халуун юунд одоо ингээл доошоо унадаг байсан одоо тэр үеэс л хойш одоо ер нь бөөсийг ер нь устгасан бол уу? Одоо ер нь тэр 4-р анги гэхэд л бөөстэй хүүхэд бараг байхгүй болсондоо.
Эрдэнэтуяа -
Аан бараг л бүгдий нь арилгаад яацан уу?
Наранхүү -
Тийн тэгээд арилгаад
Эрдэнэтуяа -
Ер нь тэр үед бас одоо нөгөө нэг тэмбүү мэмбүү ч юмуу тээ тийм хүмүүс байдаг гэсэн хамар нь унацан мунацан ч юм уу тээ
Наранхүү -
Өө тэр чин одоо ухаандаа тэрнээс өмнөх үеийнхаа 50-иад оны үед чин одоо 60-аад он гэхэд одоо ухаандаа бид чин одоо 60-н онд сургуульд орсон гэхэд чин 56, долоо он гэхэд л ер нь тэр асуудлыг шийдцийм шиг байгаам ер нь зүгээр. Ер нь л бол тэр үед нэх тэмбүү гэж нэх ярихгүй ер нь л бол. Аа ганц нэг одоо нэг би сүүлд нэг багш болсон хойноол ухаандаа ганц нэг тийм арьс өнгөний өвчтэй гэхээс тийм тэмбүү мэмбүү болуул тэр үе нэх байгаагүй. Тэр чин болуул 50-иад оны дунд үе рүү бараг шийдэгдцэн юм шиг байгаам. Би тэрийг яагаад мэджагаам гэхээр 55 онд би Баян-уулд байхад одоо би нэг 4 тавай л байсийм шиг байгаам тэхэд нөгөө бүх нийтийн үзлэг мүзлэг болоол ингээл ороход л хөдөөний улсуудыг ингээд л яахад л одоо ухаандаа тийм өвчтэй байна тэгж гарсан гэнэ гэж ярьдаг байсан яг тэр үед л ухаандаа яг албан ёсоор юунд хамруулж үзүүлээд одоо ер нь эмчилгээнд оруулаад шийдэгдсийм шиг байгаам. Би бол яг тэгж боддийм.
Эрдэнэтуяа -
За та анх яаж ер нь бол сургуульд орсон бэ? Эцэг эх чин оруулсан уу? Ер нь сургуульд орох хэр сонирхолтой байсан? Тухайн үеийн хүүхдүүд ер нь сургуулийн талаар сургуульд ороогүй байхдаа ер нь юу гэж ярьдаг байсан?
Наранхүү -
Гүй ер нь би бол өөрөө сургуульд орохдоо ер нь их сонирхолтой байсан. Аав ээжийгээ ер нь бараг долоон настай байхдаа хүртэл би сургуульд орно гэж нэг өдөр суучихаад тэр үед чин заавал найман настай юм уу заавал тэрнээс дээш доош ерөөсөө авдагүй
Эрдэнэтуяа -
Аан тэгээд заацан байдиймуу?
Наранхүү -
Заацан байсан тэгээд тэрийгээ яах биелүүлэх гээд тэгээд нэг гурав хоног суучаад нас бага гээд гарчээсийм байхгүй юу тэрнээс би бас сургуульд орох их сонирхолтой тэгээд яг найман насандаа 59-н онд сургуульд оржээсон. Аа тэгээд тэр үед л одоо тэгээд сургуульд ороход л одоо гэр сургууль ерөөсөө л гэрт ингээд тойроод суучихдаг. Аа тийм жижигхэн юуны тийм босоо самбар даар хуучин жоохон самбар л даа одоо бодоход тэн дээр багш юугаа бичдэг тэгээл юу дэвтэрийг бол сургуулиас тавьж өгөөл эцэг эхээс нь мөнгийг нь авадаг байсан тэр элемэнтийн дэвтэрийн бол
Эрдэнэтуяа -
Аан тэгдэг байсиймуу?
Наранхүү -
Тийн тэгдэг байсийм тэр чин юм бас ховор байсан үе байхгүй юу бас 2-р ангийс л эхэлж л худалдаа бэлтгэл ангид чин дэвтэр мэвтэр чин тэр нэг хоёр гурав тэр үеийн Зөвөлөлт холбоот улс одоогоор бол Оросоос л 1-р ангийн элемэнт 2-р ангийн элемэнт 3-р ангийн элемэнт гэсэн гурван төрлийн элемэнт ирдэг байсийм. Тэрүүгээр л голцуу тэгээл юугаар бичнэ дээ харандаагаар л голцуу бичнэ. За багш нар бол хамгийн гол нь ерөөсөө өөрсдөө л үзүүлэн хийнэ дээ тэр үед чин цаас маас ч ховор тэгээл ер нь нэг юуны одоо нэг дайламбаны гадна талын том
Эрдэнэтуяа -
Хайрцаг гэхийм уу?
Наранхүү -
Бор бор цаас байсийн одоо
Эрдэнэтуяа -
Аан за нэг нимгэн
Наранхүү -
Хатуу цаас багатай одоо тэрийг чин л нугалжээж одоо үзүүлэн хийдэг за тэгээд тэр үед чин юм их ховор тэр үед чин усан будгаар тэр үед чин багш нар их авъяас сайтай ялангуяа бага ангийн багш нар бол ер нь Монгол хэл дээр бол дийлэнх нь л одоо ерөөсөө энэ үзүүлэн шиг бас нэг тиймэрхүү юм зааснаар бол хийнэ. Тэр л нэг миний санаанаас гардгүй юм.
Эрдэнэтуяа -
Тэгээ ер нь юмханаар юм хийдэг л юм шиг байлээ тээ?
Наранхүү -
Тийн юмханаар юм хийнэ. Аа бүр одоо дээр үед одоо манай ээж болуул дөчин аав ээж хоёр дөчин хэдэн оны үед сургуульд байсан аа тэгээд тэд нар болуул одоо ухаандаа сонин байшдээ
Эрдэнэтуяа -
Аанхан
Наранхүү -
Сонингийн зах даар бичдэг байсан гэж байгаам хичээлээ. Яг дайны үе юм их ховор байсан. За харин бидний үед чин одоо нэг сайхан болцон байна гэсэн гэж ярьжаагаа байхгүй юу тэр тэр чин бас
Эрдэнэтуяа -
Тэгвэл одоо бүр л сайхан болцон үе
Наранхүү -
Тийн одоо болуул тэр
Эрдэнэтуяа -
Танай аав ээж ер нь байдаг уу? Одоо
Наранхүү -
Байхгүй бүдээрээ өнгөрцөн
Эрдэнэтуяа -
Байсан болуул одоо ёстой нээрээн нэг
Наранхүү -
Өө тэгэлгүй яахав
Эрдэнэтуяа -
Одоо бараг гурван үе үзээд дайны үеийг үзээд дараа нь ховор байсныг үзээд дараа нь бүүр гоё болцон байхгүй юу
Наранхүү -
Тийн бүүр гоё болцон тийн. Ерөнхийдөө бол аа ер нь бид нар чин 8-р ангид л ороход л анхны атрушк үзэг гарч байсийм байгаам шүүдээ.
Эрдэнэтуяа -
Ямар үзэгээ?
Наранхүү -
Одоо атрушк гэж ярьдаг ш дээ одоо...
Эрдэнэтуяа -
Аа нөгөө ардаа сордог уу?
Наранхүү -
Тийн одоо нэг бид нар атрушканд орохгоол . тэр 8-р ангиас л эхэлж тийм үзэг эхэлсий ш дээ
Эрдэнэтуяа -
Атрушк гэсэн үү?
Наранхүү -
Тийн атрушк гэж нэрлэдэг байсийш дээ тэр одоо соруулдаг үзэг тэрнээс биш дандаа дүрдэг үзэгтэй аан тэр шариган үзэг гээд нэг урд талы нь ингээд нэг эргүүлцэн үзэг байсан тэргээр бичүүлэх багш нар их дургүй
Эрдэнэтуяа -
Яагаад?
Наранхүү -
Аа тэрүүгээр бичихэд болуул уг нь их гоё гардаг тэгээд тэрийг одоо ухаандаа энэ сурагчидын бичгийн хэвийг алдуулчина гээл багш нар их дургүй байдаг байхгүй юу. Даалгавараа бол гэртээ очингуутаа тэр үзгээр бичнэ, ангидаа бол тэр наад нэг таван хошуут гээд нэг жижиг үзэг байсийм
Эрдэнэтуяа -
За
Наранхүү -
Тэгээд хошуугий нь солиод яачиналдаа тэгээд тэр нь л элбэг тэгээд нөгөө чирнелийн сав бас тэр үед бас ховор тэр нэг бас нэг эхлээд шилэн сав байжээгаад сүүлд нь пиворон сав болсон аа тэр бол ухаандаа нэг үндсэндээ бол одоо нэг долоо хоног болуул бараг бичнээ. Нэг юмуу хоёр жижиг одоо тэр нэг хуурай чирнел хийчээд дээр нь ус хийдэг харин их өтгөн хийчих юм бол бас зунгаараад бас гарахгүй. Аа тэхдээ бас бага зэрэг ингээд ус хийгээд яах юм болуул тийм гоё тийм алтлаг өнгө гардаг тэгээ бид нар тийм алтлаг өнгөнд
Эрдэнэтуяа -
Өтгөн байвал уу?
Наранхүү -
Өтгөн байвал тэгж л бичдэг бид нар одоо багш нар их дургүй яагаадав гэхдээ тэр чин нөгөө их өтгөн учираас тэр дэвтэрий чин одоо нэвт цаанаас нь нөгөө дараачийн хуудас эргүүлэхэд нөгөөх нь яадаг байхгүй гэхдээ бид нар
Эрдэнэтуяа -
Нэвтэрцэн байдаг?
Наранхүү -
Аанхан нэвтэрцэн байдаг аа бид нар бол тийм гоё тэр нэг алт шиг өнгөтэй болохоор бид нар одоо тэрүүнд нь их дуртай тэхдээ багш нарт их загнуулдаг тэрүүндээ. Нөгөө одоо Ю үсэг байшдээ
Эрдэнэтуяа -
Тийн
Наранхүү -
Одоо Ю үсэг ер нь нэг үсгийг болуул ер нь нэг үсгийг бүтэн нүүр бичүүлдэг байгүй юу бид нараар багш болуул тэгээд Ю үсэгийг нэг буруу харуулаад биччихаж тэгээд нэг дунд авч байсийм тэгээд нэг санаанаас гардгүй юм. Уг нь ингэж бичих ёстой юмий чин ингээд буруу харуулаад биччихгүй юу тэр тэхдээ оо нөгөө даалгаварт өгсөн байхгүй нэх анзаараагүй бичээд очсон чин багш л гүй чи чин ийм Ю байдийм уу гээл тэгсэн чин нээрээ буруу харуулаад бичцэн байсалдаа. Тэгжээж л нэг дунд авчээж билээ.
Эрдэнэтуяа -
Ерөөсөө л даалгавар л хийвэл л болоо гэсэн
Наранхүү -
Тийн даалгавар хийвэл л болоо ер нь даалгаварыг их яс хийнэлдээ одоо тэр үед анзаараагүй л байгаам нөгөө Ю үсэг чин .
Эрдэнэтуяа -
Дөнгөж суржээсан уу?
Наранхүү -
Дөнгөж суржээсан харин ерөөсөө багш самбар даар бичээл тухайн үедээ нэх анзаараагүй буруу харуулаад миний анхны дунд авч байсан тэр
Эрдэнэтуяа -
Аахан танай ангиас сургуульд сурч байгаад оргох ч юмуу эсвэл сургуулиас гаржээсан хүүхэд хэр олон бэ?
Наранхүү -
Манай анги тийм юм бол байгаагүйм. Энэ нь болуул юутай анх сургууль соёл эхлээд хэсэгжүүлчихсэн тун идэвхитэй үе байсан учираас бид нар бол ерөөсөө тийм... харин манай ангийнхан болуул ер нь хавар болохоор хичээл хурдан тараасай гэж их ярьдаг ямар сайндаа майн нэгэн мандтугай манай сургууль тартугай гэж хэлж багш нартаа загнуулжээсан манай ангийнхан. Одоо болтол инээдийм
Эрдэнэтуяа -
Таван сарын нэгэн болонгуут тарахгаал
Наранхүү -
Тийн тарчих гээл байхгүй юу тийн таван сарын арван таванд тардаг байхгүй юу. Тэгээл үндсэндээ 14 хоног дутуу байхад чин хөдөөний хүүхдүүд чин тэр үед чин хавар их эрт болно ер нь ногоо эрт гардаг их сайхан л үе байсан л даа
Эрдэнэтуяа -
Аанхан цаг уур шал өөр
Наранхүү -
Тийн цаг уур шал өөр байсан тэгээд ер нь тэгээд тараг мараг гарцан хүүхдүүд чин гэр орноо санаал бид нар хоорондоо манай ангийн багш нэг хүүхдээ гаргацан тэгээд нэг тэр үед чин хуулиар болуул нэг 30-н минудаар очиж хүүхдээ хөхүүлдэг байхгүй юу одоо тэр 30-н минутад чин бид чин одоо тэр багшийн өгсөн даалгаварыг дор нь хийчихнэ тэгээд хийхийм байхгүй тэгээл цөмөөрөө чин дэмий юм яриал дараад нь манай сургууль тартугай партан дээр гараад зогсцон тэгээл яахуу юу нөгөө тэр үе чин нөгөө нэг пионерын хичээлд элсүүлжээнэ гээд нөгөө даалимбаар улаан даалимбаар ингээл гялс туг хийж зангиддаг байхгүй юу өнөөхөө авчихаал одоо нөгөө манай ангийн хэд хэдэн эрэгтэйчүүд тэгж гараал май нэгэн мандтугай манай сургууль тартугай гэсэн нэг харсан чин багш гаднаас ороод ирсэн бид нар манай ангийн багш эмэгтэй багш байсийм багш орж ирээл бид нарыг загнаал сургууль тараагаад байхдаа яадын гэж тэгээд бид нарын санаанаас ерөөсөө гардгүй тиймэрхүү
Эрдэнэтуяа -
Бас л их сахилгагүй хүүхдийн шууд бодсноо л илэрхийлчдэг
Наранхүү -
Тийн бодсоноо л илэрхийлж байгаам тийн тэгжээсийм байхгүй юу. Аа тэгээд сургууль тарахаар боловол бид нарыг их шагнана. Онц сурсан хүүхдүүдийг бол тэр үед энэ одоо энэ Чоно ба долоон эшиг одоо энэ бас жаахан энэ зөвлөлтийн хүүхдийн зохиолуудыг одоо энд манай энд сүүлийн үед их элбэг болцон байна. Одоо янз бүрийн зурагтай том номнууд байдаг ш дээ. Тийм номоор л шагнадаг байхгүй юу тэрүүгээр бид нар тэгээд юугаар дармалаар бичсэн үнэмлэхээр бид нарыг шагнажээсийн одоо хүртэл миний 1-р ангийг онц төгссөн гэсэн тэр үед чин алтан үсгээр бичсэн үнэмлэх гэж нэрлэдэг тэр юугы чин алтан үсгээр шагнууллаа гэж эцэг эхчүүд их баярладаг тийм байсан. Тэгээд одоо хүртэл миний 1-р анги 7-р ангиудын алтан үсгийн үнэмлэх байдаг. Тэгээд тэгж онц сурсан хүүхдүүдэд ном өгнө.
Эрдэнэтуяа -
Заавал төгсөхөд нь өгдийм байна тээ?
Наранхүү -
1-р ангий төгсөхөд нь ямар ч ангиудад өгий ш дээ.
Эрдэнэтуяа -
Аанхан тэгээд төгсөхөд нь л өгдийм байна тээ
Наранхүү -
Тийн төгсөхөд нь л өгдөг . Тэгэлгүй яахав одоо минийх одоо болохтоор 1-ийнх долоо хоёрынх л надад байдийм. Тэр үед чин болуул багш нар ихдэвхитэй ер нь одоо оролцоход бол. Аа гоё бичигтэн шалгаруулдаг байсан одоо цэвэр сайхан бичигтэн гээд манай ангийн Дүгэр гээд тэр болуул юун бүр аймгийн гоё бичигтэн болоод цүнхээр шагнуулж байсан. Одоо жинхэнэ одоо боловсон цүнхээр
Эрдэнэтуяа -
Цүнх гэдэг чин тэр үеийн аягүй том шагнал байсийм бишүү тээ
Наранхүү -
Өө тэгэлгүй яахав ер нь тэгээд тэр үед чин одоо юугаар ч шагнасан эцэг эхчүүдэд маш гоё санагддаг байсийшдээ энэ анх одоо шагнал урамшил анх удаа эхэлж байгаа үе. Одоо ер нь ямар ч юугаар шагнасан эцэг эхийг хүртэл ухаандаа алтан үсгийн үнэмлэхээр ч юмуу, ухаандаа нэг дэвтэрээр шагнахад л ёстой баярлаад л одоо хүүхдийнхаа буянаар тэглээ гээл одоо их ярьдаг тийм одоо их юу байхгүй юу
Эрдэнэтуяа -
Тийм л нийгэм
Наранхүү -
Тийн тийм одоо дөнгөж одоо социалист нийгэм дөнгөж эхэлж байгаа 60-аад оны үеэс соцлист нийгэм эхэлсэн гэж ярьдийшдээ бид нар бол одоо үр хөврөл нь болж байгаа тийм одоо. Аа тэгээд багш нар болуул одоо чөлөөт цагийг болуул хүүхдүүдээ янз бүрийн дугуйланд их элсүүлнэ дууны, бүжигийн, жүжигийн аа за тэгээд төрөл бүрийн хичээлийн одоо математик оо тэр үед чин математик гэж байхгүй тооны, юу уран зургийн, тэгээд уран сайхны дугуйлан гэж энэ нэг гимнастикийн дугуйланд явдаг тэгээд уг нь манай сургууль чин тэр бид нар чин ер нь 2-р анги гэхэд чин нэг найм ес арваад барилга бариад одоо дотуур байр бүх ангиуд болуул ангид хичээллэдэг болоод парттай одоо тэр тэр үеийн парт чин одоотой адилхан ийм дөрвөлжин ширээ биш энэ урд тал нь тийм жаахан налуу юутай байхгүй юу
Эрдэнэтуяа -
Аан за хүүхэд рүүгээ налуу хүүхэд руугаа налуу тээ
Наранхүү -
Тийн хүүхэд руугаа налуу тийм тэр болуул суухад эвтээхэн за тэр хажуу талдаа ингэж нугастай одоо ингэж эр... юун юутай ер нь ингэж хичээлжээсэн. Ер нь манай анги болуул 2-р анги гэхэд хагас нь 3-р анги гэхэд бүгдөөрөө одоо энэ дотоод үйлдвэрийн тэр юугаар цүнхтэй болсон одоо ширэн цүнхтэй. Тэр үед л ер нь даалимбан цүнх болуул яажээсандаа энэ даадимбан цүнх, тэр өвдөгөн дээрээ сууж бичдэг хоёр бол одоо ерөнхийдөө бид нараар дуусгавар болжээсийм.
Эрдэнэтуяа -
Аанхан тийм л юм байналдаа тээ? Аанхан тэр тухайн үед ер нь тэр танай аав ээж тээ багш байсан тэгээд хүүхдүүдээ сургууль мургуульд явуул мавуул гээд тийм ухуулга мухуулга хийдэг байснуу?
Наранхүү -
Өө хийлгүй яахав одоо
Эрдэнэтуяа -
Тэгээд айлуудаар хэр явсан?
Наранхүү -
Явна ерөөсөө бүх багш нар болуул бүр хөдөө мориор явна сургууль эхлэхээс долоо хоногийн өмнө одоо найман сарын хориноос эхлээд одоо баг багт нэгээс хоёр багш морь унаад л одоо тэр үед чин машин тэрэг ерөөсөө байхгүй мориор ингээд яваад хүүхдүүдэд дуулгаад тэдэнд бэлэн бай. За сумын намын үүр захиргаанаас одоо бүр томилолттой явдаг одоо заавраар тэднийх тэнд хороондоор тэднийх хүүхдээ өгдгүй шүү нилээд хүүхдээ өгөх дургуй 59 онд чин нэгдэлжих хөдөлгөөн хавтгай байшүү дээ гэхдээ бас нэгдэлд ороогүй тийм одоо мал хөрөнгө сайтай тийм улсууд чин одоо хүүхдээ ч өгдөггүй мал сайтай тийм улсууд байдаг байхгүй юу . Тийм айлуудыг чин багш нар бол хоёр гурав бүр гэрт нь очиж хонож хүүхдий нь авахын тулд бүр яриа ухуулга хийж ингэжээнэ тэгжээнэ гэж авдаг байсан үе байхгүй юу аа тэгээд сургуульд багш нарын хамгийн гол асуудал бол хүүхдийн ирцийн төлөвлөгөө гэж яс одоо хатуу төлөвлөгөө тэрнийг биелүүлэхийн төлөө ерөөсөө өдөр шөнөгүй хэрэв ангиас нэг хүүхэд ирэхгүй бол тэр багш болуул одоо өнөөдөр хичээлээ орчихоол маргааш нь явдаг одоо бид нарын үед хүртэл тийм байсийм шүү дээ. Би чин 73-н онд багшийн дээд төгсөөд сургуульд ороход л нэг хүүхэд чин би дөрөвдүгээр анги дааж авсийм тэгээд манай ангиас чин сар болоод нэг хүүхэд хичээл тасалж явна тэгээд би тэр үед ч яахав дээр үеийг бодохнээ машин техник гарцан одоо очсон чин нөгөө хүүхэд нь зугтаагаа явцан бүр хоноод маргааш нь тэр хүүхэд хамгийн гол нь зураг их сонирходог хүүхэд байгүй юү тэгээд би зургийн одоо би зурагтай ном аваачиж өгжээж за чи бол ийм зураач болно одоо ингэж хэлжээж тэр нэг багштайгаа хамт мотциклоор авч иржээсийм байхгүй юу. Ер нь тэгээд төлөвлөгөө бол заавал хуулиар биелүүлнэ биелүүлэхгүй бол тэр одоо ер нь хариуцлага их тооцно доо. Цалин хасна нэг болуул олон хүүхэд завсардуулахым бол бараг багшаас хөөх шахуу юм болно тэгээл багшаасаа хөөгдөхгүйн тулд бүх л одоо юугаа зарцуулах тийм л үе байсандаа.
Эрдэнэтуяа -
Аанхан танай аав ээж хэр явдаг байсан?
Наранхүү -
Оо ер нь аав ээж хоёр чин болуул манай аав ээж хоёр чин 48-н оны багш нар ш дээ манай аав ээж хоёр чин долоо төгсөөл багшилжээсэн. Манай аав ээж хоёр чин
Эрдэнэтуяа -
Аан за 7-р ангийн боловсролтой
Наранхүү -
Тийм тэр үед чин төгсөөл тэр үед чин нөгөө багшлах улсууд чин ховор гаагүй сайн сурсан хүүхдүүдийг болуул багшаар авч үлддэг. Аа дунд зэргийн хүүхдүүдийг бол техникомд явуулдаг байсан үе байгаам тэр үед болохоор одоо манай аав ээж хоёр тэгж ярьдийм. Аа манай аав ээж хоёр бол ижилхэн яг одоо нөгөө дайны үе байсан учир сонингийн цаасан дээр бичдэг ээжийн аав болуул их уран дархан хүн байсан одоо тэр юуны одоо тугшалга гэж ярьдагдаа тэр одоо тэр бал чулуу байштээ
Эрдэнэтуяа -
За
Наранхүү -
Тэр бал чулууг бол ухаандаа зороод манай ээв бол аан манай ээжийн аав болуул хоёр модыг хооронд нийлүүлж байгаад дунд нь тэр нөгөө балаа тавиад харандаа хийж хүүхдүүдэд өгдөг хүн байсан гэж байгаа тэгж бичдэг сан гэж багаа дайны үед
Эрдэнэтуяа -
Тэгээл тийм юм ховор юмхнаар юм хийдэг
Наранхүү -
Одоо тийн юмхнаар юм хийдэг
Эрдэнэтуяа -
Тэр үед ер нь тийм уран дархчууд гарын дүйтээ улсууд их байсийм шиг байгаан
Наранхүү -
Яг тэгж харандаа марандаа хийдэг хүн нь ховор одоо алт мөнгө юугаар хийдэг хүн нь байсалдаа. Аа тэгээд тэр үед чин одоо ухаандаа нэг жаахан хөрнгө их хураасан учираас хүмүүс ер нь амьдрал нь ядуутар байсал үе байсан л байгаам л даа ер нь хүмүүс бол голцуу бол одоо энэ ан гөрөө одоо зээр мээр алж л амь зогоодог л тийм үе байсийм байгаамдаа манай аав ээж хоёрыг сургуульд байхын үеэр болуул аа ер нь бид нарыг сургуульд ороод л ер нь долоо төгстөл бол ер нь дотуур байрны хүүхдүүдийн хувьд эцэг эх нь бол албан журмаар махы нь бол эцэг эх хангаж өгдөг байсан
Эрдэнэтуяа -
Аа нөө татвар авдаг байсийм үү?
Наранхүү -
Тийн тэндээс нэг ёсны татвар л гэсэн үг л дээ аа тэгээд тэрий нь өнөө нөгөө татвараас нь чөлөөлдөг байхгүй юу аа тэгээд эцэг эхчүүд нь болуул малаа өгөөд чадахгүй анчин улсуудад захиас өгч зээрийн мах их алж өгдөг байсан багаан. Анчин улсууд болуул одоо тэгээд ухаандаа мханыхаа оронд
Эрдэнэтуяа -
Махныхаа оронд тээ үхрийн мах ч юмуу тэрнийхээ оронд өгөх нь байшдээ тээ
Наранхүү -
Тийн үхэр хонь ямаа адууны мах тэдэн кил, хонины мах тэдэн хил одоо хүүхдийнхаа нормоор өгдөг байсийм өгдөг байгаам одоо бүр. Аа харин болуул тэрийг болуул өгчихөөд болуул сургууль нь болуул яг тэрнийх нь хэмжээгээр харин мөнгий нь өгдөг байсан байгаам ер нь бид нарыг нэгдүгээр ангид ороход болуул аа зүгээр хуучин болуул зүгээр албан журам ноогдуулж аа манай аав эжж хоёхрыг байхад бол мах өгөхдөө юу авдагүү
Эрдэнэтуяа -
Мөнгө авдагүү тэр айл нь уу?
Наранхүү -
Мөнгө авдагүү одоо эцэг эх нь мөнгө авдагүү байсан тийм үе байсийм байгаам харин тэр үд бол хүүхдүүд их оргодог байсан гэж манай аав ээж хоёр ярьдийн ангийхад нь яахавдээ сургуулийн дотуур байр чиг сайн бэхжээгүү хүүхэд нэр орноо санана тэгээл тэр дайны үед болуул эхлээд 1-р ангид ороход болуул тэдгээд ухаандаа боов гээд том том дугуй боов өндөг байсан байгаам. Тэгээд 2-р ангид нь ороход нь дайн эхэлцэн байсан боов ерөөсөө ховор за тарианы гурил голцуул өгдөг тийм нэг сүүлдээ нөгөө нэг тос нь ч олддогүй тэгээл ухаандаа нөгөө нэг хонины сүүл мүүл одоо тогооч нар нь хайлуулж хонины сүүлний тосыг юундаар тарианы гурилтай зуурч иддэг байсийм сүүл рүү нь хүүхдүүд нь ч дургүйлхдэг нөө сүүлдээ тарианы гурил нь ч олдохоо байсан тийм л хэцүү үе байсан гэж байгаа. Аа тийм учираас тийм юман дээр байсан учираас одоо хүүхдийг суулгах талаар аав ээж хоёр ер нь тэр үеийн улсууд ерөөсөө хүүхдийг сургуульд оруулахаар их хөөцөлдөг ерөөсөө хүмүүс нь ч бараг нам засгаас эх орныхоо төлөө одоо хүүхдээ хүмүүжилтэй эрдэм боловсролтой болгохын тулд ерөөсөө яг яс маханд нь орцон тэгээд нийгэмчилцэн тэгээд мал чиг яацан тэгээд ер нь эцэг эхчүүд ч гэсэн ер нь өөрийн гэсэн одоо их хэмжээний мал байхгүй учираас хүүхдээ бол сургууль соёлд сургах их сонирхолтой болцон л байсийм
Эрдэнэтуяа -
Боловсролтой хүн болгох гээд
Наранхүү -
Аахан боловсролтой хүн болгох гээд
Эрдэнэтуяа -
Тэр үед дотуур байр гэж ямархуу юм байсийм бэ ер нь?
Наранхүү -
Ер нь ухаандаа намайг 1-р ангид ороход одоо нөө нэг гэртэй аа тэхдээ болуул охидын байр нь нэг тусдаа эрэгтэйчүүдийн байр гэж нэг тусдаа
Эрдэнэтуяа -
Оюутны үгүй ээ дотуур уу
Наранхүү -
Тийн дотуур байр нөө гэр гэрээр нь юу яадаг тэгээл яахав дээ хичээл хийхдээ ухаандаа нөгөө гудасаа хуйлаал сандал болгоол сууна. Газар байхийм болуул тийм юм байхгүй учраас урд нь суугаал тэр панераа одоо тэр панер л гэх юмдаа одоо өнөө юуны цайны цагаан хайрцаг майрцаг жаахан хатуу панер байсийм одоотой авил кордон бас биш л дээ тэр юундааор чин одоо юу яаж тэрийгээ цүнхэндээ хийчихдаг аа нэг сайн бол нэг одоо бодоход нэг хааш хаашаагаа нэг 10-н сантиметр юмуу 10, 15 сантимерт хэмжээний тийм панеран дээр л дэвтэрээ тавьж бичдэг байсан. Аа бүр одоо бид нарыг 7-р анги төгстөл ерөөсөө сурах бичиг ховор нэг ангид болуул ерөөсөө дээд тал 5-н ном байхийм болуул одоо хамгийн дээд тал нь. Одоо манай анги гээд тэгэхд л бид нар долоо төгсөхөд түүхийн ном гэхэд л одоо манай ангид гуравхан ном хоёр нь манай ангийн нэг хүүхдэд ах эгч нар нь дээд талын ангиас уламжилж ирдэг тэр ном бол нүдний гэм тэр номыг чин одоо бараг авахын тулд одоо бараг таван төгрөг авдаг тав зургаан төгрөг тэр үеийн тав зургаан төгрөг чин бол одоогийн бараг тав ер нь арав хорин мянган төгрөгтэй мөнгө чин ёстой их ханш сайтай одоо мөнгө их ховор мөнгө олдоно гэж ерөөсөө бараг байхгүй. Тэгээд бид чин багш ингээд ном унш гээд даалгавар өглөө гэхэд болуул за манай анги чин болуул тэхэд 24-н хүүхэдтэй байсан арван хоёруулаа ингээд хуваагдаж суучихаад нөө хоёр номоо нэг нь уншаад бусад нь багшийн асуултанд хариулж бичдэг тийм л үе байсан байхгүй юу ер нь тэгээд юм ховор. Аа бид нар чин зарим нэг дээд талын хүүхэддээ бүр одоо 9-н сарын нэгнээс ярина за одоо номоо өгөөрэй одоо номны чин мөнгийг өгнө гэж бүр бараг тийм тэгж яадаг байсан байхгүй юу. Харин болуул 8-р ангид орсноос хойш сурах бичиг жаахан элбэгшиж эхэлсэн ер нь л бол ямар ч байсан нэг доод тал нь хоёр хүүхэд дундаа нэг номтой зарим ном бол одоо бараг хүүхдийнхаа тоогоор олддог байсан энэ долдугаар анги хүртэл болуул сурах бичиг болуул ер нь л ховор байсан.
Эрдэнэтуяа -
Ер нь тухайн тэр үеийн хүүхдүүдийг багш нар нэг шийтгийшдээ
Наранхүү -
Аанхан
Эрдэнэтуяа -
Шийтгэхдээ ер нь яаж шийтгэдэг байсан?
Наранхүү -
Тэр үеийн хүүхдүүдийн хамгийн шийтгэлээс юунаас айхав зүгээр анги гэсүүлнэ. Даалгавар хийхгүй байдиймуу, ариун цэвэр муу байдиймуу, хичээлийн даалгавар хийхгүй одоо тийм хүүхдийг болуул одоо ингээл бүр манай аав ээж хоёрыг байхад болуул бүр хүзүүнд нь пайз шиг юм зүүчихээд анги гэсүүлдэг өнөөх нь хүүхэд нь уйлаал зүгээр ёстой бараг их айдаг байлаа аа бид нарын үед чин анги гэсүүлэхээс ер нь бараг л цаазаар авах гэжээгаатай адилхан л айнадаа одоо анги гэсүүлнэ гэх юм бол одоо цөмөөрөө ерөөсөө ухаан алдчина даа ёстой нээрээ тэрнээс ер нь багш л юу гэнэ тэрнийг л хийнэ хамгийн том шийтгэл л тийм байсан
Эрдэнэтуяа -
Юу нь тийм айхаар байсийн ?
Наранхүү -
Ер нь ухаандаа тэр үед чин тийм даруулга нь тийм байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Ангиар хэснэ гэдэг чинь
Наранхүү -
Нэг ёсны ухаандаа нэр төрийн л хэрэг юмдаа аав ээж чин дуулаад өө тэр тэдний хүүхэд тэгж анги гэсжээнэ гэх чин тийм учираас одоо аав ээжийнхээ нэрийг бодоод анги гэсэхгүй л одоо томоотой л одоо бол байх тийм л юм л даа. За бид нар чин бол долдугаар ангид байхдаа тэр өнцгөөр багш гарахын бол одоо багшаас их айна. Одоо ер нь би одоо боддийн дээр үеийн уламжлалын хамгийн одоо хүндэлдэг л одоо гол асуудал. За хичээл заах заахгүй хамаа байхгүй багш л явжаах юм бол буцаад зугтаачихана ерөөсөө. Аа тэр үеийн хүүхдүүдийн гол тоглоом болуул одоо хөдөлгөөнт тоглоомоор их тоглоно муур хулгана болно, алчуур шиднэ аа юу матик тоглоно гэдэг байсан тиймэрхүү л одоо бие биенээ хөөцөлдөж их тоглоно нгэдэг байсийм. Тиймэрхүү л байсан.
Эрдэнэтуяа -
Гоё тоглоомууд матик, бөмбөг хаях ард нөгөө юу му хаях тээ. Дандаа гоё гоё бид нар ч гэсэн тиймэрхүү тоглоомоор тоглож өссөн
Наранхүү -
Тийн одоо нэг тиймэрхүү юмаар л тоглодог
Эрдэнэтуяа -
Аанхан тийн Ер нь тэгээл голчлон л тийм л тоглоомтой. Тэр пеонерийн удирдагч пеонарын гишүүн ч юмуу тээ тэр талаар та яриач тэр ямар учиртай юм байсийм бэ?
Наранхүү -
За пеонерийн гишүүн болох гэж их сонирхоноо. Аа тэр бол онц сайн сурдаг хүүхдийг л их пеонерт авна. Дунд муу сурдаг хүүхдийг бол пеонарт бол авахгүй тэгээд пеонарын чин одоо багш нар ч их ирнэ одоо хамгийн их одоо сурлага сайтай тийм хүүхэд пеонерийн гишүүнээр орно энэ бол нам эвлэлийг залгамжилсан намгийн сайн шилдэг хүүхдүүдийг авна гээл тэгж бас пеонарт элсэхийн тулд ерөөсөө бүгдөөрөө дунд сурсан ч гэсэн одоо сурлага толгой сайн байхын бол одоо авна. Тийм учираас пеонерт элсэхийн тулд ерөөсөө одоо бараг цөмөөрөө бол хоорондоо бол уралдана даа. Тэгээл ёстой хоорондоо за манай ангийн тэр пеонерт элслээ гээл ёстой бөөн баяр болно одоо ер нь дээд том шагналын хэмжээ аав ээждээ очоол пеонерт элслээ гэхийм бол бараг л одоо их том шагнал авсны дайтай нэр төрийн хэрэг миний хүү одоо овоошдээ пеонерийн гишүүн болсон анх удаа манай ангийнхан хоёрдугаар ангид октъяворын баяраар манай ангиас 11-н хүүхэд пеонарт элсэжээсийм тэгээд манай ангиас 11-н хүүхэд элсээд л тэгээ багш чин баяр хүргээд л таануус одоо үнэхээр сайн байна гээл тэгээл одоо гялс туг зүүгээл өнөөхийг хараал одоо бараг л одон авцан дайтай хараал яана шүүдээ тэгээл нөгөө дээд талын ангийн хүүхдүүд юу тэр улаан бүчийг чин бид нарт зүүж өгөөл тэмдгий нь
Эрдэнэтуяа -
Аа бас тэмдэгтэй юу?
Наранхүү -
Тэмдэгтэй тийм аа бид нарын үед чин соёмботой тэгээд дээрээ энэ юутай галын дөл нь уршаа харсан тийм тэмдэгтэй за тэгээд тэмдэг бол маш ховор тэгээд гэхдээ пионерийн тэмдэг элбэг байсиймаа дээд талын ангийн пеонерын гишүүд чинь одоо бүлгэмийн зөвлөлийн дарга тушаал уншина одоо тийм тийм хүүхэд пеонерт элсүүл сугай гээл тэгээд дээд талын ангийн хүүхдүүд ирээд бид нарт чин нөгөө гастук тугаа хүзүүнд зүүж өгөөл тэгээд энгэрийн тэмдэг өгөхөөр чин зүгээр бид нар чин асар их ёслоол их сайхан л юм болдог. Тэгээл өнөөхөө нандигнаал байнга зүүнэ индүүднэ ерөөсөө сүүлийн үед бол одоо ер нь бид нары чин зургаа долдугаар ангид ороход улаан бүчийг чин гастук гэж нэрлэдэг байсийм зарим хүүхэд нь мартчаал ирнэ хичээл ороход болуул одоо гялс туггүй оруулахгүй
Эрдэнэтуяа -
Аан нөгөө пеонерийн гишүүн үү?
Наранхүү -
Тийн нөгөө пеонарын гишүүн болуул одоо нэг ёсондоо батлахаа хаялаа гэсэн утгаар тийм учраас тэр одоо ер нь байнга л зүүж явдаг. За пеонерийн гишүүн чин одоо салаан дарга гэж байдаг бүлгийн дарга гэж байна. Салаан дарга гэж бол ангид бол 6 юмуу 7-н хүүхдийн дунд нэг салаан дарга байна. Аа тэр нь бол ангийн нэг сайн сурлагатай юм уу нэг сайн сайн сурлагатай хүүхэд болно. Нэг ангийн бүх пеонаруудыг бүгдийг нь нийлүүлээд бүлэг гэж нэрлэдэгийн бүлгийн дарга гэж байна бүлгэмийн зөвлөлийн гишүүн байдаг бүлгэмүүд нийлээд бүх сургуулийн бүх гишүүдээс хамгийн тэргүүний нэг хүүхдийг бүлгэмийн зөвлөлийн дарга гэж тавьдаг байхгүй юу. Тэгээл бүлгэмийн зөвлөлийн дарга бүх гишүүдээ удирдаж эхлээд бүлгийн дарга нарт даалгавар өгнө бүлгийн дарга нь салаан даргад салаан дарга нь пионерийнхаа гишүүдэд даалгавар өгөөл одоо бүх гишүүдэд чи тэг ингэ одоо тэр үед чин таван онцын эзэн гэж тэмдэг өгдөг байлаа аа таван онцын тухай дуу ч байдаг Аа таван онцын эзэн гэдэг бол сурлага, сахилага, ариун цэвэр, хөдөлмөр, биеийн тамир спорт энэ 5-аар одоо тэргүүлсэн тэр хүүхдэд одоо таван онцын тэмдэг өгдөг одоо таван онцын тэмдэг авсан хүүхэд болуул хамгийн шилдэгээр шалгарсан. Хамгийн их ном уншдаг хүүхдэд Нацагдоржийн тэмдэг өгдөг, үечилсэн 1,2,3-р тэмдэг гэж өгдөг байсийм. Тэр чинь бас таван онцын эзэн болохын урд талын шалгуур болдог тэгээл одоо энэ гурван шатыг авсан хүүхдэл таван онцын эзэн болоход ойртож байна гэсэн үг юм.Энэ чиглэлээр хүүхдүүдээсээ шалгалт авдаг байсийн
Эрдэнэтуяа -
Тэр үед хүүхдүүдийг бас урамшуулах сургах арга хэлбэрүүд нь тэмдэгүүд юмаа даа
Наранхүү -
Тийн гол хэрэгсэл нь тэр байсийн
Эрдэнэтуяа -
Таныг арван жилд байхад одоо 10 жил юмуудаа долоо төгсдөг байсан уу, бүгд л заавал арав төгсдөг байсан уу?
Наранхүү -
Үгүй ер нь 7 төгсөөл ер нь тэгээл .Онц сайн сурсан хүүхдүүд л голдуу 10-д орсон хүүхэд бол. 7-г бол онц юмуу сайн сурсан хүүхэд л орийнш дээ. Тэгээл одоо
Эрдэнэтуяа -
Дээшээ анги дэвшинэ гэсэн үг
Наранхүү -
Дээшээ дэвшинэ гэсэн үг. Дунд болон муухан сурдаг хүүхдүүд нь хөдөө мал дээр юмуу сумын төвийн хүүхдүүд тэр үед хуучин үйлдвэр баригад гэж байсан юс барилга марилга гээд тэгээд ойр зуурын, онц сайн бол техникум за бид гарын үед бол анх удаа техник мэргэжлийн сургууль гэж анх удаа байсан техник мэргэжлийн сургуульд бас ордог. Тэгээд голцуу л одоо зарим техникумд зарим нт 10-р ангид ордог. Тйим л байсан.
Эрдэнэтуяа -
Таныг том болсон хойно эсвэл бага байхад санаж байгаагаар ламд шавь орох асуудал байсан уу? Тийм юм байсан уу?
Наранхүү -
Бидний үед тэр байхгүй болцон байсан. Ер нь тэр ламд шавь орох асуудал бол ер нь биднийг төрхөөс өмнө дөчин он гэхэд байхгүй болцон байсийн байна лээ
Эрдэнэтуяа -
Гучин долоон оны хэлмэгдүүлэлт гээдүү?
Наранхүү -
Тийн тэгээд дуусчихсан
Эрдэнэтуяа -
Та түрүүн хөрөнгө хураалт гэж ярилаа шүүдээ
Наранхүү -
Тийм.
Эрдэнэтуяа -
Хөрөнгө хураагаад амьдрал нь нилээн боломжгүй байсан. Тэр хөрөнгө хураалт хэдэн оны хөрөнгө хураалт юм бэ?
Наранхүү -
Хөрөнгө хураалт бол тэрнээс бүр сүүлд тавиад оны үед байсан гэж байгаа ш дээ. 40-өөд он 50-иад он нэгдэлжих хөдөлгөөнөөс өмнө хүртэл хамгийн сүүлийн хураалт бол 50-иад оны эхэн хүртэл байсан шиг байгаа юм.
Эрдэнэтуяа -
Тэр хураалт гэж юу юм?
Наранхүү -
Жишээлбэл бол одоо их мал хуйтай жаахан хөрөнгөтөй айл байна ш дээ тэр хүнийг нударган баян гэж үзээд малыг нь гэр ороныг нь хураагаад авчихдаг байсийн.Тэгэхдээ сумын намын үүр захиргаанаас тэгээд голцуу сүүлийн үед хэлтэсийн төлөөлөгч гэж байсийн. Дотоод хамгаалахийн газраас хүмүүс очоол танайх чи бол нударган баян байна хөрөнгийг чин хураалаа гээл ам бүлийнх нь тоогоор таван хонь ч юмуу үлдээгээл авчихдаг байсан.Тэр үед хүн ам цөөхөн байлаа.таван ам бүлтэй айл байлаа гэхэд хорин таван мал үлдээгээл авчихна.
Эрдэнэтуяа -
Хэдэн ч малтай байсан уу?
Наранхүү -
Хэдэн ч малтай байсан. Ерөөсөө тэр үед чинь одоо хүн ам цөөтэй байсан. Одоо айл бол 3-н л хүүхэдтэй л байхгүй юу даа. эхнэр нөхөр 2 байлаа гэхэд 5-н ам бүл гээл 5-н 5 25 мал үлдээгээл
Эрдэнэтуяа -
Бусад малы нь яадийн?
Наранхүү -
Бусды нь шууд аваал явчина. Тэр нь одоо болтол тодорхойгүй байдаг байхгүй юу. тэгээл одоо хурааж авсан улсууд чинь бол
Эрдэнэтуяа -
Хурааж авсан малаа яадаг байсийн?
Наранхүү -
Дотоодийг хамгаалахийн дарга нарл хуваагаад идж уучихдаг юмшиг байгаан.айлын авдар уудлаал алт мөнгө байж байвал шуудл авчихдаг байсан гэж байгаашдээ.сайхан үнэтэй хөөргө хүртэл аваад явчихна. Ямар сайндаа манай Завханы нэг дарга манай аймагт чинь голдуу тэр Улиастай Завханд очдог л доо. манай ээж чинь Говь-Алтайгаар ингээл Дарвийн хүн л дээ. Тэгээд манай ээж чин тэр Завханы улсуудтай хөөрөг зөрүүлсэн чинь тэр нутгийнх нь нэг баяны хураалгасан хөөрөг чин бас нутагтаа алдартай ш дээ. Мана хөөрөг тэр чин тэгсэн чин нөгөө хөөргөөр нь тамхилчаад явж байсан гэж байгааш дээ. Хурааж авсан хөөрөг нь
Эрдэнэтуяа -
Тэгэхээр ямар ч байсан одоогоор улсад шууд 100-н хувь орлого байдлаар очиж чаддаггүй байсан гэсэн үг үү?
Наранхүү -
Тийн очдгүй. Заримыг нь хувьдаа завшчихдаг тэр бол чөлөөтэй байсан гэж байгаа
Эрдэнэтуяа -
Танайхан хураалгаж байсан уу
Наранхүү -
Манай ээжийн аав бол гурван удаа хуралгаж байсан гэж ярьдийн.Тайж хүн байсийн
Эрдэнэтуяа -
Ер нь юу юу хураалгаж байсан бэ?
Наранхүү -
Гэрээ хураалгачихааад бүр овоохой бариад сууж байсан гэж байгаашдээ Таван ханатай гэрийг нь тулга мулгийг нь авчихсан тулганыха оронд гурван чулуу тавьчихсан сууж байсан гэж байгааш дээ. Тэгээд сүүлд нь нутгийн ард түмэн өөрөө их нэр хүнд сайтай хүн байсан учираас зарим айл нь нэг хана нэг тооно мооно дээвэр туурга өгсөөр байгаа л тэгээд яахав нэг жижиг гэртэй болоол гурван удаа хөрөнгөө хураалгасан хамгийн сүүлд нь бүр суух гэр орон байхгүй тэгээд бүр овоохой бариад хэдэн одоо юугаар модоор тэгж босгочоод амьдарчээсэн
Эрдэнэтуяа -
Тэгвэл хөрөнгө хураадаг л байсан үе байна тээ
Наранхүү -
Өө хураалгүй яахав тэр чин
Эрдэнэтуяа -
Та анх яаж сургууль төгссөн бас яаж дээд сургуульд сурсийшдээ тээ тэр үеийн дээд сургуульд яаж тийшээ орж байв морж байв тэр үеийгээ бас дурсаач
Наранхүү -
Бид нар чин 1969 онд 10-р ангиа төгссөн. Аа 69 оноос өмнө болуул дээд сургуульд ороход болуул сургуулийн захирал багш нар хүүхдүүдийн сурлагаар юмуу үгүй болуул бас амьдрал нь ядуу тийм ар гэрийн гачигдалтай тийм хүүхдүүдийг бол шууд хувиарлаад заавал онц сайн гэхгүй энэ бол өөрийнхөө ар гэрийг аваад явчана гээд хувиарладаг байхгүй юу. 69-н оны одоо нөгөө яриад байгаа тэр конкурсийн хамгийн анхных нь бид нар байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Конкурс ээ?
Наранхүү -
Тийн тэр уралдаант шалгалт байхгүй юу одоо бид нар чин багшийн дээдийн түүх газарзүйн анги байшүү дээ тэр үед нь тухайн үед нь юуг хэлдэг байсийм хүүхдүүд ингээд шалгалт өгөөд
Эрдэнэтуяа -
За дүнгээр нь жагсаагаад
Наранхүү -
Тийн тэр номын сургалт тэгдэг байсийм. Аа нийгмийн ухааных, математикынх, анагаахынх гээд нурав хуваадаг байсийм. Бид нар чин бол нийгмийн ухаан учираас бид нар болуул газарзүй, нийгэм судлал, орос хэлээр шалгалт өгч байгаам. Аа тэр гурван шалгалтын дүн бол одоо нэг хэсэг бол дандаа оноогоор тавьдаг байсийм тэр үед бол дандаа дүн тавина онц, сайн, дунд, муу. Тэгээл ухаандаа 15 оноо авахым бол хамгийн дээд оноо болийшдээ. Тийм учраас манай бид чин 69-н онд Говь-алтайн 10-н жилийн ерөөсөө ганцхан сургууль байсандаа тэхэд манайх 105-н хүүхэд төгссийн 3-н ангитай. Тэгээл ухаандаа тэр үед бол одоо хамгийн анхны конкурс өгч байсан учираас жаахан бүдүүлэг л өгж байсийм шиг байгаам гурван ангиас нэг нэг хүүхэд л нэг хувиарын төлөө өрсөлдөнө.
Эрдэнэтуяа -
За
Наранхүү -
Тэгээд ялсан нь л ухаандаа тэр сургуульдаа ордог. Аа ялагдсан нь техникум юмуу тэмст ордог тийм л анхны хувилбар тэр байхгүй юу. Тэгээд би бол хамгийн дээд оноо аваал багшийн дээдийн түүх газарзүйн ангид ороол
Эрдэнэтуяа -
Юу нь түүх газарзүйн ангид татсийм бэ?
Наранхүү -
Би ер нь багш болно гэж багаасаа боддог байсийм
Эрдэнэтуяа -
Яагаад?
Наранхүү -
Аав ээж ч багш байсан ер нь багш л надад их гоё санагддаг байсан л даа. Тэгээд уг нь бол Монгол хэл уран зохиолын багш болно гэдэг байхгүй юу. Тэгээ манай ангийнхан хоорондоо ингээ ярьсан чин манай ангийн нэг чи бол Наранхүү минь чи түүхэд сонирхолтой нийгэмд сонирхолтой юм чин чи түүхийн багш болчих би Монгол хэл уран зохиолын ангид өрсөлдий би бол түүхэд өрсөлдөхийм бол би ялагдана гээл бид нар чин нөгөө анхны конкурс болохоор анги ангиараа ярина л даа манай анги чин 35-н хүүхэдтэй байсан. Тэгээд манай ангийнхэн хоорондоо яриал манай ангийнхан чин Баян-уул, Хөхморьт, Жаргалан, Бигэр, Чандмань, Цогт, Зүйлийн хүүхдүүд манай ангийнхан байгүй юу бид нар чин анхны конкурс учираас эцэг эх нь ирнэ барина гэж юм байхгүй тэр үед болуул ангиараа хоорондоо ярина за чи тэрүүнд өрсөлд чи... эхлээд 2 нь хэлчиж байгаам за тийм тийм хувиар ирсэн шүү нэг ангиас нэг л хүүхэд өрсөлдөнө гээл тэгээл хоорондоо яриал нэг ангийнхан учираас ухаандаа чи тэрүүнд сонирхолтой чи тэрүүнд сайн гээл анги дотороо бол нэг нэгнээ мэдий ш дээ тэгээл намайг ерөөсөө түүх газазүйнхээ ангид өрсөлд нөгөө аниас бол тэр 2 л өрсөлдөх байх чи бол тэр 2-ыг ялна. За орос хэлээр чи орохым бол нөгөө ангийн тэрнийг ялна гээл ярьж авналдаа тэгээл одоо түүх газарзүйн ангид орсон байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Тэгээл ялсан уу?
Наранхүү -
Тэгээ ялаал би чин энэ түүх нийгмийг ч ер нь жаахан сонирходогч байсандаа. Тэгээл тэрүүгээрээ ороол авсан. Манай багш нар болуул манай ангийнханыг их үнэлдэг байсан яагаад гэхээр зэрэг нөгөө анхны уралдаант шалгалтынх болоод тэгдийм уу шалгалт малгалт авахаар манай анийнхан бол унадагүү, их хамт ажилж байсан. Урд нь бол шууд хувиарлагдаад очдог болохоор сурлагаараа тэнцэхгүй хүүхэд их очиж дээдийн багш нар бол их голдог байсан байгаам тэгээд манай ангийнхан бол ер нь бидний үеийнхэнийг бол ер нь багш нар их хэлдэг байсан танай ангийнхан ч арай л өөр байшүү эд нар гээл ямар сайндаа л хээрийн дадлагаар одоо геодизоор яваад хиы гэсэн юмы нь 30 минутанд дуусгачаал тэгээл ноцолдоол байж байхаар багш гайхаал урдны ангиуд чин хоёр өдөр ноцолдож байж нэг учрыг нь олж хийдийн гэж хэлжээсэн
Эрдэнэтуяа -
Та тэгээд ер нь бол хүссэн мэргэжлээрээ сураад юу яачлаа тэгээд төгсөөд ер нь яасан яаж ажилд оржээв?
Наранхүү -
Ер нь тэр үеийн сургууль төгссөн улсуудыг болуул өөрийнх нь үндсэн ажилаас гадна нэгдэл нийгмийн ажил олон нийтийн ажилд их дайчилж оруулж байсан. Би чин 1973 оны 8-н сарын 15-нд ажилд оржээсийм. Тэгээл би чин сургуульдаа бага ангийн хоёр багштай хамт хамгийн түрүүнд эхэлж ажилдаа орж байлаа. Тэгээд бид 3-р болуул сургуулийн гадна талын энэ засварын ажил хийлгэх гэж сургуулийн машинаар найман километр газраас шавар элс авч ирэх үүргээр анх одоо тэгж явж байлаа тэгээ нөгөө хоёр маань бол хоёулаа багын багшийн сургууль төгссөн тэгээл би бид гуравуулахнаа явж байгаам чин. Одоо бид гурав ярьдийм яаж тэр бид гурав машин элс ачижээсийм гэж
Эрдэнэтуяа -
Бас чанга шүү гуч машин биздээ аягүй бол
Наранхүү -
Гуч биш зил-164
Эрдэнэтуяа -
Аан зил-160 гээд үү?
Наранхүү -
Тэр чин бас л тав зургаан тоннын даацтай юу шүү дээ. Тэгээ тэр хоёр болуул эмэгтэй аа би бол бас нэг аа тэгсэн хэр нь бид 3 бас тэрийг бол хоёр цагийн дотор ачцан байхгүй юу. Одоо тэгээд бид 3 гайхдын ер нь үнэхээр бид нар дайчин байж одоо үнэхээр энэ хүүхдүүд ер нь тэгж хийж чадах бол уу гэж бид нар ярьдагбайхгүй юу. Тэгээ нөгөө элсээ ачуулаад бусад багш нар яахав нанаа цуглаад засвармасвараа хийж байгаа бид 3 данадаа гаднаас тэр чулуу мулуу зөөх барих элс шороо зөөх тийм юманд бид 3 явдаг байсан. Анхны ажил тэгж эхэлжээсэн. Тэгээд дараад нь би чин 4-р ангийн дааж авч байгаам тэгээ 4-р ангийг дааж авахын өмнө зун манайх хөдөө байсийм юуны сүүний завод гэдэг дээр л манай аавынх байсийм лдаа одоо лагерт гарцан тэгээ би нэг надтай хамт төгссөн Ховдын техникум төгссөн манай нэг найз бага мэргэжилээр зоо техник төгссөн тэр сүүний заводод ажиллажээсан тэгээл нэг өдөр байжээсан чин тэр л намайг дууддийм байна Наранхүү чи нэг баахан хүүхдүүд дагаал энэ чин одоо сургуулийн хүүхлдүүд гээл зарим нь 4-р анги юм гэнэ лээ гээл нэг охиныг надад заагаал энэ охин одоо 4-р анги юм гэнэлээ гүй мөн их замбараагүй орой болгон л залуучуудтай энэ гоолын зах даар байдийм уг нь нас нь жаахан ахимаг л юм гэнэлээ
Эрдэнэтуяа -
Нас жаахан явцан
Наранхүү -
Жаахан явцан тэхдээ нуруугаар жижиг бага шиг нуруу нь намхан тэгээд ийм охин байдийм гэнэлээ чи тэгээд сургуульд багшлах юм байлээ ийм хүүхдүүдийг чи бас сайн хараа хяналтандаа авч байхгүй бол хэцүү ш дээ гээд надад заахгүй юу 9-н сарын нэгэнд хичээл орсон чин нөгөө охин чин манай ангид ороод ирдэг байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Баларсан
Наранхүү -
Гүй тэгээд яахав нөгөө багш хүн учираас чи тийм гэж хэлэлтэй биш зүгээр байж байгаад 5-р ангид хагас жил болсон чин манай нэг найз надтай хамт долоо төгссөн нэг найз маань гүй Наранхүү минь чи одоо танай ангийн тэр нөгөө охиныг А гэдэг байхгүй юудаа тэр одоо энэ уурын зууханд одоо энэ уурын зуухны залуучуудтай янз бүри болоод байнаа одоо нэрийг нь хүртэл уурын зуухны ханан дээр бичцэн байна чи очоод үзэхгүй юу гэлээ тэгээл яахав хичээл тарчаал яваад очсон нээрээ уурын зуухны ханан дээр нээрээн манай ангийн тэр хүүдийн нэр бичцэн байна аа. Би өөрөө бас багш хүн учираас хүүхдийн нэр төртэй холбоотой ангийн хүүхдийн дунд чи тэгжээн гэж хэлж болохгүй гэж бодоол тэр үед нэг юуны Монгол хэл дээр нэг юуны жирэмсэнээс хамгаалах арга гэсэн нэг жижигхээн нэг анхны мэдэгдэхүүн авах хүүхдүүдэд хэрэг болж магадгүй гэж бодоод тэгээд хичээлийн дараагаар тэр охиныг үлд гэж хэлээд аа чи одоо нэг иймэрхүү асуудал ингээд яригдаад байна чи одоо эмэгтэй хүн бас ингэж болохгүй гэсэн чин харин өмнөөс тэгж хэлэхгүй юу. Багшаа ер нь жирэмсэн болоод хүүхэд гаргасанч яахав дээ тэртээ тэргүй эмэгтэй хүн бүр хүүхэл гаргадын гээ хэлэхгүй юу би чин тийм юм дуулаагүй учираас пал гээл явчихлаа гэхдээ бас дотороо бэлтгэлтэй байсан учраас чи одоо ядаж 8-р ангиа төгсөжээж чи одоо хүүхэдтэй болох хэрэгтэй чиний нас чин ахицан байсанч гэсэн чи боловсролтой болжээж л чи дараад нь юу яах ёстой одоо чи болуул 18 нас хүрээгүй учраас чи жирэмсэн болох юм болуул нас биенд чин одоо их муу гэж байгаа ш дээ гэсэн чин гүй одоо тэр чин дээр үеийн улсууд чин ер нь 18 хүрээгүй 16 17-той хүүхэд гаргадын гэнэлээ гээ бүр намайг заах шахуу ахиж юм ч хэлсэнгүй за чи энэ номыг унш гээд нөгөө номоо нөгөө шавьдаа өгөхгүй юу чи уншчаад чи маргааш багшдаа авцраад өг хоёулаа маргааш ярилцья гээд би өөр юм яриагүй байхгүй юу. Тэгээл маргааш хичээл тараал дуусаал хичээлийн дараагаар нөгөө охин үлдэж байгаам чин харин тэр чин сайн уншсан байгаам чин өөрөө тэр асуудалд оролцсон учираас тэгээ нөгөө охин чин нөгөө номыг надад эргүүлж өгөнгөө тэгэхгүй юу багшаа таны хэлдэгч нээрээ үнэн байшүү 18 хүрээгүй хүүхэд гаргахым бол их муу гэжээн би одоо ойлголоо багшаа гэж тэгээ тэр би одоо тэр охиныг 8 төгсөхөд тэр одоо хүртэл надад хэлдэг байхгүй юу багш та байгаагүй бол би аль үжээ 6, 7-т байхдаа хүүхэд гаргаад хөдөө гарчих байсан таны буянаар би найм төгссийм шүү гэж хэлдэг байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Найм төгсөөл хүүхэд гаргаал
Наранхүү -
Найм төгсөөл тэр үед чин илгээлтээр гардаг байхгүй юу тэгээл нэг ажилийн мистэн дээр очоол амьдралаа залгуулаад явцан байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Ер нь тэр үеийн тэр үе ч гэлтгүй бас хүүхэдтэй харьцана гэдэг бас эвий олж тээ бас чухал
Наранхүү -
Чухал тийн чухал ер нь тэр үед болуул жирэмсэн болоод сургуулиас гарах юу бол мэрсэр байсийм. Одоо ер нь хөдөөнийхөн чин бол тухайн үедээ бас замбараагүй байсан тэгээд бас залуучууд бол 16, 7-той охидыг бол хүүхэдтэй болох бол хэвийн үзэгдэл гээд ойлгоцон. Би ч тусдаа ангийнхаа охидуудыг ер нь тусад нь уулзаж ярина л даа ер нь одоо эмэгтэй хүн биеэ сайн авч йвах ёстой ер нь одоо ч гэсэн ярьналдаа та тэгж их ярьжээсэн учраас одоо манай ангийнхан хожуу хүнтэй сууж хожуу хүүхэд гаргасан байхгүй юу нөгөө ангийнхан бол нилээн эрт хүүхэд гаргасан одоо манай ангийнхан тэгдийн багш та тэгж яасан учраас манай ангийнхан бол хожуу яасан байшүү гэж ярьдийн.
Эрдэнэтуяа -
Тэр үеийн хүүхдүүдийн багшийн яраи хүн ингээд юм хэлэхэд аягүй сайн хүлээж авдаг байсан тийм юутэй байсийм шиг байгаамаа тээ.
Наранхүү -
Тийн тийн тэр хамгийн гол нь ингээд итгээд ингээд ярих юм бол тэр үед мэдээлэл их ховор одоотой адилхан юу бол юунаас мэдээлэл авчийшдээ ер нь хүүхэд сонирхоод хайвал хаанаас ч юунаас ч олно тэр үед чин тийм юм ховор учраас багш нь хүүхэддээ хандаад юмуу эцэг эх нь хандах юм бол хүлээж авах нь сайн байсан л даа
Эрдэнэтуяа -
Тэгээл тэр бас хүмүүсийн тэр тухайн үеийн хүмүүжилтэй бас холбоотой байхаа
Наранхүү -
Хамаатай холбоотой
Эрдэнэтуяа -
Хүний үгийг сонсох
Наранхүү -
Тийн
Эрдэнэтуяа -
Анх та тэгээд аймаг руугаа томилогдсиймуу тээ
Наранхүү -
Тйин тэгээд аймагруугаа тэр үед чин ерөөсөө л аймаг аймагт нь хувиаралдаг байсан байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Анх яаж томилолтоо авжээсан? Шууд цаанаас хуваарилаал өгцөн үү?
Наранхүү -
Бололвсролын яамнаас хүн ирж оюутнуудыг авна ерөөсөө
Эрдэнэтуяа -
Аан за за тухайн жил төгсч байгаа боловсон хүчнүүдээ
Наранхүү -
Аймгийн боловсон хүчин ирж аваал Баян-уулаас тэр ирсэн байна Хөхморьтоос тэр ирсэн байна гээл тэр улсуудыг аваал эндээс бол Говь-алтай аймгийн боловсролын хэстэст гээл тамгатай бичиг өгөө явуулчихна. Дарга бол ямар нь ямар газар очихыг шийдчмнэ. Тэгээл бид одоо Баян-уулынх баян-уулдаа очсон. Шинэ боловсон хүчинүүдийг лекц уншуулна би чин 73 оны 10-н сарын нэгний анхны лекцийг би уншиж байлаа. Аав ч над хэлсэн лдээ за чамайг ер нь хэр зэрэг боловсон хүчин болсныг аав нь ч нэг харчихая ер нь хүмүүс юу гэж үнэлэх нь үү хамгийн гол нь чи юм хараад уншиж болохгүй
Эрдэнэтуяа -
Өөртөө боловсруулаад
Наранхүү -
Тийн боловсруулаад яривал тусгаж авах нь сайн байдийн гэж хэлсийн ер нь би оюутан байхдаа ч гэсэн юм харахгүйг хичээдэг байсийм Тэгээд анхнхаа лекцийг уншаад 2 цаг 30 минуд уншдиймаа
Эрдэнэтуяа -
Ямар утгатай лекц уншдийн
Наранхүү -
Тэр үед чин ерөөсөө дуртай сэдвээрээ уншина би олон улсын байдлаар уншсан байхгүй юу.
Эрдэнэтуяа -
За
Наранхүү -
Соцлизм капталилзмийн хоорондын зөрчил бүх л тухайн үед болж байгаа зүйлийн талаар газрын зураг харуулаад нэг цаг бараг хоёр цаг шахуу болох гэжээсэн чин гэрэл унтарчиж байгаам тэхтээр зэрэг би харанхуйд шууд ярисан байхгүй юу тэгээ хүмүүс тэн дээр намайг маш их үнэлж байгаам хүмүүс нам чимээгүй чагнаал. Маргааш нь чи 8-р ангид хичээл орсымаа тэгсэн хүүхдүүд багшаа та өчигдөр орой лекц уншсиймуу маш гоё лекц болсон гэнэлээ манай аав ээж таныг магтаал байлээ гэж яриад хүүхдүүд намайг дагаал. Тэгээд хичээл тараад гэртээ ирсэн өчигдөр орой аав лекцэнд суугаагүй бололтой. Бодуул намайг буруу хазгай ярих вий гэж айсийм байгаа биз
Эрдэнэтуяа -
Бас санаа нь зовоол
Наранхүү -
Тийн санаа нь зовсийм байгаа биз. Тэгээд аав болохоор бүр орой ажил мажил тараал 11 12 гэж л тардаг байхгүй юу ерөөсөө
Эрдэнэтуяа -
Шөнө үү?
Наранхүү -
Тийн ерөөсөө сумын ажилчин сэхээтнүүд чин одоо ерөөсөө 11 гээл бараг гэртээ очий шүү дээ одоо ердөөсөө тэгээл орой ирээл аав жоохон халамцуу иржээнаа за миний хүү аав нь их баяралалаа надтай уулзсан хүн болгон танай хүү ч ёстой нэг аргагүй мэдлэг боловсролтой хүн болжээ гэжээнэ
Эрдэнэтуяа -
Сайн үнэлгээ авсан байшдээ? Тэр анх та одоо оюутан болоод хотод очлоо ш дээ тэхэд ер нь бот ер нь оржоогоогүй л байлгүйдээ
Наранхүү -
Тийн ороогүй ороогүй
Эрдэнэтуяа -
Бараг аймгийн төв ч бараг
Наранхүү -
Гүү аймгийн төвд бид нар энэ чин сургууль төгсч байгаам чин
Эрдэнэтуяа -
Аан сумдаа 7 төгсчөөд тэгээ аймаг дээрээ ирж
Наранхүү -
Тийн аймаг дээр ирж арав төгсч байгаам
Эрдэнэтуяа -
Улаанбаатар хотод ер нь анхны сэтгэгдэл ямар байсан юу гэж бодогдожээсон бэ?
Наранхүү -
Бид нар чин онгоцоор ирсэн одоо энэ 3-р арван жил байшдээ одоо энийг чин зуун айл гэдэг байхгүй юу тэнд л иржээсэн санагддийн би одоо тэнд л нэг айлд ирээл тэгээд онгоцноос буучаал таксигаар ирээл тэгээл энэ улаанбаатар чин тэр үедээ ер нь болуул гэр хороолол байсалдаа тэгээд багшийн дээдийн хавиар явсан чин нөгөө аавын сургууль л даа тийм учраас их гоё санагдаж байсан .
Эрдэнэтуяа -
Та дээд сургуульд хэд сурдаг байсан ер нь
Наранхүү -
Оо сайн дунд голцуул
Эрдэнэтуяа -
Аанхан юу оюутан байхаасаа яриач ер нь сайхан цаг тээ
Наранхүү -
Тийн манай юуны декан болуул Бадарч гэдэг хүн байсийм байхгүй юу тэр бол их гоё ярина ерөөсөө тэгээд нэг удаа манай ангийнханыг тэгдийм байна за та нар минь одоо симпони сонсож сурах хэрэгтэй симпон сонсонхоор одоо нойр их хүрдийн тун болохгүй бол нүдээ аниад суугаад бай тэгээд аяндаа ойлгодын гэхгүй юу. Тэгээл бид нар симпон үздиймаа цөмөөрөө орсон чин нөгөө багш нарийгаа хүндлээд гарч бас чадахгүй нэг харсан чин цөмөөрөө ингээд зүүрмэглэцэн байсан тэгж анх удаа симпоныг сонсожоогоо юм. Дараад нь манай декан бид нарыг спартак гээд нэг кино үзүүлж байгаам энэ чин одоо нөгөө нэг хөрөнгөтний анхны л кино үзэж байгаамдаа. Хөрөнгөтний кино гэдэг чин бас барагтай үзүүлдэггүй тэгээ бид нар чин
Эрдэнэтуяа -
Яагаад?
Наранхүү -
Үзэл суртал таарахгүй тийм байшийшдээ. Бид нар нөгөө нэг түүхийнанги гэдэг утгаараа спартакыг үзсэн. Ард кино театрт анх удаа тийм хөрөнгөтний кино үзсэн байхгүй юу. Тэр хоёр л одоо багшийн дээдэд одоо ангиараа хийжээсэн хамгийн дурсамжтай зүйлс яахав сангийн аж ахуй явжээсан хөгжилтэй зүйлүүд байгаалдаа. Манай ангид чин ажилжаагаад орсон хүмүүс олон учираас манай ангийн Балдан чин багшийн дээдийн нийгмийн ухааны оюутны зөлөлийн дарга байсийм байхгүй юу тэгээд манай анги дотор буфет ажиллуулж байгаам аа чихэр жүүс пиво тэгээд юу манай анги чин нөгөө юун жижиг нөгөө лабораторын өрөөтэй байсан байхгүй юу тэгээ манай ангийнхан чин пиво жүүс тэр алимнаас нь тэр цөмөөрөө далдалж деканаас нууж ингэж авч үлдээд аа мөнгөөрөө л авч байгаам л даа за маргааш нь мэдээж хичээлдээ явахгүй юу хичээл дээр өнөө уужаагаад деканд загнуулжээсан байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Тэндээс жоороо уужаагаад
Наранхүү -
Тийн жоороо уужаагаад та нар юу яасангүү бүх юмыг зарах ёстой байтал та нар жоороллоо гэж
Эрдэнэтуяа -
Тэр ер нь багшилжаах үеэр чин тэр үед төр бас ер нь боловсролыг яаж дэмждэг байсан төрөөс бас боловсролыг дэмжихээр ер нь ямар арга хэмжээ авдаг байсан яаж удирддаг байсан ?
Наранхүү -
Аа ер нь ухаандаа бид нар чин яг 73-н онд төгссөн 73-н онд чин одоо боловсролын хоёрдох шинэчлэлт эхэлжээсийм 1960-ад оны үед боловсролыг шинэчлэх анхны бодлого гараад боловсролыг одоо амьдрал практиктай холбоно политехник болгож эхэлжээсэн байхгүй юу бид нарыг сурагч байх үед аа бид нарын үед далаад оны үед боловсролыг шиэнчлэх хоёрдох шат эхэлж гарчээсийм аа тийм учраас болуул төрөөс бол их анхаарна. Одоо хөдөө орон нутаг ялангуяа говийн аймгуудад ажилжээсан багш нарийн чин энэ говийн нэмэгдэл өгдөг багш нарыг ер нь байр орон сууцаар хангах асуудлыг тавина гэхдээ тэр болуул одоотой адилхан орон сууц мууц гэхийм байхгүй ер нь хөдөөний багш нарыг бол гэр мэр олгох тийм л асуудал их тавьж ингэж яаж байсан л даа. Аа сургууль завсардсан юмуу сургуульд хүүхдээ өгөхгүй тийм асуудал дээр болуул захиргааны арга хэмжээ авч торгох барих төрөөс болуул нилээн анхаарч аа тэр чин ухаандаа намын төв хороо сайд нарын зөвлөлийн тогтоол гэж яридаг байсан л даа заавал нам төр хоёр хосолж байсан тэр боловсролыг шинэчлэх тэр хууль мууль гаргаж тэгжээсийм байхгүй юу. Аа тийм учраас хүмүүс ер нь сургууль завсардах одоо юу болуул нилээн гаагүй болцон багш болоод очиход нөө дээлээр ижилдсэн байхаа болиод эмэгтэйчүүд нь жинхэнэ нөгөө бор пормтой эрэгтэйчүүд нь хилэн пормтой болцон
Эрдэнэтуяа -
Аа нөгөө одоо сүүлийн үеийн
Наранхүү -
Тийн сүүлийн үеийн яг одоо бид нарыг багш болоод очиход л ерөөсөө бүх сургуулиуд тийм болцон аа нилээн баяр ёслолын үеэр болуул цагаан цамц гялс тугаа зүүдэг болцон тийм л болцон байсийм тэхдээ бол ганц нэг хүүхдүүд одоо бас пормгүй л байсан тэрий нь ухаандаа багш нар бил нар чин цалинтай учираас тийм хүүхэд цөөхөнлдөө ангид нэг хоёроос хэтрэхгүй тийм хүүхдийг ангийнхаа эцэг эхтэй ярьж байгаад эцэг эхийн хурлаар мөнгө татаад аа нэгий нь болуул өөрийнхөө цалингаар аваад өгчдөг тийм л үе байсийм чин
Эрдэнэтуяа -
Аа багш нар чин бас тэхдээ цалин тухайн үеийг бодвол тухайн үедээ ер нь өндөр байснуу ямар байсан
Наранхүү -
Гүй ер нь яахав бид нарыг бол өндөр гэж ярий шүү одоо бид нар чин долоон зуун төгрөгний цалинтай. Тэгээ одоо ингээд боджооход болуул бид нар болуул сүүлд нь л мэдэж байгаам л даа тухайн үедээ бид нар нэх өндөр цалинтай гэж боддог байсийн гэтэл үнэндээ эдийнзасагч масагч чин бол найм есөн зууг авч байсийм байхгүй юу бид нар чин долоон зуугаар цалинждаг байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Тэгээ говийн нэмэгдэл
Наранхүү -
Оо тийн говийн нэмэгдэл ороод. Аа ер нь шууд жирийн багшийг бол 540-өөр цалинжуулдаг байсийм аа тэгээ яахавдээ энэ амжиргаа сайн байхаас аргагүй байсан нэг хонь авлаа гэхэд болуул 75-н төгрөгөөр авдаг байхгүй юу тэр чин болуул одоо чин ухаандаа нэг хоний чин гуч дөчин мянга гэж авна одооны цалин чин бол 200 хүрэхтэфй үгүйтээ л байгаа шүүдээ аа нэмэгдэл мэмэгдэлээ авахым болуул 3 дөрвөн зуу болоод ирж байгаамдаа тэгээ одоо бол говийн нэмэгдэл мэмэгдэл гэх юм бол байхгүй
Эрдэнэтуяа -
Одоо бол байхгүй тээ? Тухайн үед бас нэг улсаас төрөөс авдаг байсан нэг бодлого л байсийм байна л даа?
Наранхүү -
Байхгүй , тийн бодлого боловсролыг дэмжих тийм бодлого байсийм
Эрдэнэтуяа -
Ер нь арван жил бол сүүлд л нээгдсийм байшдээ
Наранхүү -
Тэгсэн
Эрдэнэтуяа -
Тээ
Наранхүү -
Тих
Эрдэнэтуяа -
Аанхан та нарын бас энэ багшилжаах үе таныг сурагч байх үе хоёрын багш сурагчидын хооронд гарах ер нь ялгаа байна уу?
Наранхүү -
Өө байлгүй яахав
Эрдэнэтуяа -
За
Наранхүү -
Одоо тэгээ тэрний ялгаа гэхтээ зэрэг бидний л одоо сурагч байх үед болуул багш нар болуул ер нь голцуул ер нь захиргаадалтын маягаар л харицанадаа ер нь бол ерөөсөө л одоо хүүхдийг болуул одоо зандчих байдиймуу дандаа зандчихгүй ч гэсэн хүүхэдтэй уулзаад одоо нарийн нандин чиний амьдрал ямархуу байна одоо тэг ингэ гэхгүй голдуу л болуул хичээлээ заачихаал ерөөсөө тийм хөндий маягаар байсан аа бид нарын үед чин бол харьцаа арай өөр болцон хүүхэдтэй бол хүний ёсоор нь яаж харьуахыг мэддэг болцон хүүхэдтэй болуул ярьж хөөрөөд юм хум одоо ар гэрийн ч амьдрал ч байдымуу нэг тийм чи одоо сургууль төгсөөд ер нь яах гэжээн чиний амьдрал ахуйд юу хийхэв гээл эргэн тойрондоо илэн даоангүй чөлөөтэй харьцах тэр үндэс тавигдаж эхэлсэн. Бид нарын үеийн багш нар бол тийм юм байхгүй ш дээ одоо өнөөдөр ангиа цэвэрлэ одоо нөгөө цэргийн дарга нарын ажил нэг тиймэрхүү ажилтай байсан байхгүй юу харьцааны хувьд бол тийм
Эрдэнэтуяа -
Тэр бас нэг юм асууя энэ одоо та нарын үед л юмуудаа хүүхдүүд нөгөө нэг одоо нэг илгээлт гээл аваад явчдийшдээ бүр одоо нөө арван жил төгсч байгаа улсууд чин би бид нар бол кинон дээрээс л үзэхийм л даа одоо. Ямар тэр үед амьдарч байсан биш нөгөө илгээлт гээл одоо гучин хүүхдтэй бол гучуулаа явы мавы тэгээл явдаг байсийм байлээ ер нь тэр үед ямар байсийн бол
Наранхүү -
Ер нь илгээлт гэдэг асуудал гэдэг бол бид нарыг сурагч байх үеэс эхэлсийн 68-н онд говь-алтайн 10-н жилийг төгссөн 6-н хүүхэд илгээлтээр гачээсийм яг тэр үеэс эхэлж илгээлт эхэлсэн. За намайг ийшээ Говь-алтайн Баян-уулын хөдөөний анхны 10-н жилийн багш байхгүй юу манай анги бол анхны 10-р анги 80-н онд төгссийм аа тэхэд одоо энэ нэг наймын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга сайд нарын зөвлөлийн дарга Батмөнх гуай Говь-алтайд ажилаап Баян-уулд очсийн тэхэд 3-н арван жилийн нэг ангийг илгээлтээр гарга гэж намын хорооноос үүрэг өгч тэгээд би аравын А-ийн багш 10-н Б-ийн багш миний долоо төгсгөжээсэн багш Баүарпүэв багш намын гишүүн ахмад багш 10-н В-ийн багш бас нэг миний найз залуухан багш Цэдэвсүрэн гээд бид гуравыг сумын намын үүр дээр дудаж байгаам одоо Батмөнх дарга ирнэ ээ та гурав гурвуулаа 10-р ангийн багш нар за та 3 хоорондоо ярьж байгаад хүүхдүүдтэйгээ ярьж байгаад нэг ангийг илгээлтээр гарга гээд нэг ёсны үүрэг өгч байхгүй юу. Тэгээд замдаа ирж яваад за Базаррагчаа багш бол миний багш би тэгээ Базараа багштай юм ярихгүй Цэдэвсүрэн бид 2 хоорондоо ярьж байгаам за хоёулаа хүүхдүүдээ одоо илгээлтэд гаргах уу яах уу гэсэн Цэдэвсүрэн тэгж байна аа за чи Наранхүү чи юу гэж бодож байна гэхтээр нь за ер нь илгээлтээр гаргаад ч нэх хэрэг байна уу даа ер нь тэгээл охидууд нь одоо жирэмсэн болчихоно тэгээд амьдралгүй болчихоно ш дээ гээд хоёулаа хүүхдүүдээ илгээлтээр гаргахгүй байх талаар ятгая гээл тэгээ ангидаа ороод хэллээ за ингээд намын үүр тэгжээн Абтмөнх дарга ирэх гэжээнэ тэгээд нэг ангийг илгээлтээр гарга гэжээн гэсэн чин нөгөө хүүхдүүд болсон хойно өө гоё гоё багштай хамт цөмөөрөө гарья гарья гээ цөмөөрөө орилолды ш дээ тэхээр нь би ангийнхандаа ороол юу гэсэн гэхээр зэрэг за хүүхдүүд минь ангиараа илгээлтээр гарч болжээноо одоо тэр сайхан цөмөөрөө нэг гурван жилийн хугацаагаар илгээлтээр гарахын
Эрдэнэтуяа -
Багш нь бас цуг явахымуу?
Наранхүү -
Ер нь багш нь болуул явахгүйлдээ зүгээр ухаандаа
Эрдэнэтуяа -
Нн тэгээ хүүхдүүд нь л явна. Арав төгсч байгаа хүүхдүүд
Наранхүү -
Хүүхдүүд нь л явна, тийн арав төгсч байгаа хүүхдүүд аа хүүхдүүд болохоор зэрэг багштайгаа явна гэсэн нэг ойлголттой байхгүй юудаа багштайгаа явуул гоё гэж ойлгоод байгаа шүү дээ хамгийн гол нь та нарт гол нь илгээлтээр гасан хойно эрэгтэйчүүдий чинь цэрэгт аваад явчуул яахын гээ би ангидаа хэлэхгүй юу тэгсэн өө тэгүүл дэмий гээ нөгөө эрэгтэйчүүд нь цэрэгт явчихын бол шал дэмий гээл би ангийнханыгаа болиулчихгүй юу тэгээд үдээс хойш гурван цаг дахиж нөгөө намын үүр дээд очих ёстой тэгээд гараад ирсэн Цэдэвсүрэн ангиасаа гараад ирж байна Цэдэвсүрэнгийн анги яг манай анги 2 бол яг харалдаа байхгүй юу Базар багшийн анги бол нөгөө корпуст байсийм тэгээл гараад ирсэн чин Базараа багш тэгжээн гүй харин хүүхдүүд л болсон хойно нэг жоохон дурамчхан байна даа яахуу л гэдийм байна тэгээ очлоо хуралд орсон чин эхлээл надаас асууж байгаам намын үүрийн дарга хүүхдүүд ч ер нь тэгээл зарим нь ч явы л гэжээн зарим нь ч гүй л гэжээн за ер нь тэгээл дурамчхан байна даргаа за ер нь ч нэх сайн шийдсэнч юм байхгүй л дээ гэсэн тэгээл бид гурвыг гаргасан манай Базарагчаа багш чинь намын гишүүн юм чин Базаррагчаа багшийг намын үүрийн дарга шууд дуудаад чи намын гишүүн учираас ангиа гарга гээд тэгээд Базаррагчаа багшийн анги 3-н жилээр илгээлтээр гарчээсийм байхгүй юу. Тэгээ илгээлтээр гасан хүүхдүүд сайн ажилсан сайн ч одоо байсан тэгээд нэг хүүхэд харин харамсалтай нь тэр хоолны хордлого болсон нэг хүүхэд нас барцан байсан. Нам захиргаанаас болуул сайн дэмждэг байсан хүүхдүүдийг зургаан суурь болгоод зургаан гэртэй тэдний анги 35-н хүүхэдтэй байсийм таван хүүхэд нэг дор амьдардаг аа тэгээд 2000 гаруй мал маллаж гурван жил амьдарсан.
Эрдэнэтуяа -
Тэгээд цалин бол өндөр л байх тээ? Цалин авна биз дээ
Наранхүү -
Цалин нэх авахгүй зүгээр хөдөлмөрийн хөлс гэж авдаг байсийм тэгээл яахуу зүгээр янз янзаар авч байсан байхалдаа тэд нар болуул гэхдээ ухаандаа нэх 1000 юмуу долоо найман зууг болуул нэх авдгүй л байсийм шиг байгаам
Эрдэнэтуяа -
Тэгээ ер нь сэтгэлийн хөөрлөөр бас шийддийн биш үү тээ явий гээл
Наранхүү -
Тийн одоо аги хамт олноороо сэтгэлийн хөөрлөөр
Эрдэнэтуяа -
Яахав тэгээд нөгөө төгсөхжийн салахжийна тэрийгээ бодоол дахиал 3-н жил хамт байна гэхээр нь тийм сэтгэлээр лявдийм шиг байна тээ
Наранхүү -
Тийн тэгээд одоо тэдний ангиас чин хоёр... дөрвөн хүүхэд л хоорондоо гэрлсэн бусад нь тэгээл сүүлд зарим нь ч одоо ухаандаа 3-н жил яваад шал дэмий явсан ч гэх хүүхэд байдын зарим нь тэгээ яахав нэх алдаж оноод байх юмгүй тиймэрхүүл янзтай байдиймдаа одоо .
Эрдэнэтуяа -
Ер нь та нарыг 10 төгсөхөд нөгөө гадаад явах ч юмуу тээ гадаад руу сургуульд явах юм хэр байсан?
Наранхүү -
Оо хуваарь ирнэ бид нарыг 69-н онд төгсөхөд чин 5-н дээд сургуулийг хувиар ирдэг байхгүй юу. Дээд сургуульд орох хүүхдүүд хотод ирж нөгөө уралдаант шалгалтаа өгдөг тийм байсийм манай төгсөлтөөс болуул 5-н хүүхэд ирээл 3 нь тэнцсэн хоёр нь тэнцээгүй тэгээд сүүлд нь дотоодынхоо дээд сургуульд орсонлдоо тэр гурваас одоо энэ улаан үагалмайн нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга Самдандорж байшдээ энэ чин манай анги байхгүй юу. Энэ гадаадад төгссөн нэг нь бас нас барцимаа хойно орсод сургуульд сурч байгаад
Эрдэнэтуяа -
Аа оюутан суржаахдаа юу?
Наранхүү -
Тийн тэгээд оюутан суржаахдаа. Аа нэг нь одоо энэ нэг бас нас барцан байгаа одоо бол Батлан хамгаалах яамнб боловсон хүчний тасгийн дарга байж байгаад нас барцийм. Гурав нь л явсийм манайхаас хуваарь хотод ирээд нөгөө хөдөөнөөс ирсэн бүх хүүхэд хоорондоо өрсөлдөөл тэгээл гаагүы оноотой нь л явдаг байсийм байгаам
Эрдэнэтуяа -
Та явах боломжгүй байсиймуу?
Наранхүү -
Явуул ч явналдаа тэхдээ болуул өөрөө ухаандаа багш болох сонихолтой учираас тэгээд ерөөсө тэндээр нэх анхаараагүй.
Эрдэнэтуяа -
Таны амьралд ямар нэгэн гүнээр нөлөөлсөн үйл явдал бий юү? Сайнаар ч байж болно муугаар ч байж болно. Одоо гүн тийм дурсамж үлдээсэн үйл явдал
Наранхүү -
Надад ч одоохондоо тийм нэг сайнаар ч нэх дурсаад ер нь тийм нэг жирийн л юугаар л аа миний хуьд бол яахав одоо би ингээд багшлаад сүүлд нь яахав хичээлийн эрхлэгч хийгээд захирал махирал гээ ер нь тэгээд миний анхны анги маань 73-80 но хүрэл бол анхны арав төгссөн манай анги ийм нөгөө идэвхи оролдлогтой тийм одоо анги надтай ер нь таараагүй аа манай анги чин ухаандаа 7-р ангиасаа эхлээл 10-р анги төгстлөө одоо багш нарын баяраар жил болгон нэг жүжиг тоглодог байсан одоот хүртэл ер нь улсууд ярьдын танай анги шиг ер нь ингэж жил болгон жүжиг тоглож байсан тийм анги байхгүй шүү гэж тийм учираас одоохүүхдүүдээ их авъас чадалтай гэдэг нөгөө тэр газраа очсон ххойноо ч гэсн энэ хотод 65-р сургуульдл багшилж байсан Дорно говь багшилж байсан тэгээд тэр хүүхдүүдээрээ би жүжиг тоглуулах гээд би чадаагүй байхгүй юу тэхээр ер нь би хүүхдүүдээ болулу ер нь их авъяас чадалтай сурлага спорт урлагаараа бол тэр ангийг бол би их дурсаж явдын тэр ангийнханаа бол тэр ангийнхан маань ч гэсэн намайг үзэхээрээ бараг л өөрийхөө ангийн хүүхэд шиг л сүйд болоол багшаа гээл байдаг.
Эрдэнэтуяа -
Аанхан таны амьдралд ер бусын ба бусдаас онцгой гэх зүйл бий юу?
Наранхүү -
Оо нэх тийм юм байхгүйээ
Эрдэнэтуяа -
Заа за ярилцлага өгсөн танд маш их баярлалаа
Наранхүү -
За за баярлалаа .
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.